Jiliisen


Basic information
Interviewee ID: 990470
Name: Jiliisen
Parent's name: Narmandal
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1939
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tsetserleg sum, Arhangai aimag
Lives in: Ih Tamir sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
foreign relations
environment
new technologies
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

За сайн байна уу? Жилийсэн гуай.

Жилийсэн -

Сайн сайн байна уу?

Дэжид -

Сайхан намаржиж байна уу?

Жилийсэн -

Сайхан намаржиж байна уу?

Дэжид -

Сайхаан.

Жилийсэн -

Сайн явж байна уу?

Дэжид -

Сайн явж байна аа. За өнөөдөр 10-р сарын 2-ны өдөр. Цэцэрлэг хотод. Манай хөдөө аж ахуйн салбарт бас их үр дүнтэй ажиллаж байсан манай ахмад настан миний мэдэхийн Жилисэн гуайтай уулзаж байна. За тэгэхээр Кэмбриджийн их сургуулийн Ази судлалын салбараас Монголын хорьдугаар зууны аман түүхийн төсөл гэсэн ийм ярилцлага явуулж байгаа юм. За тэгэхээр энэ хорьдугаар зуунд хүмүүс ер нь яаж ажиллаж амьдарч байсан. Тэр хүний одоо түүхэн амьдрал өөрөөр хэлбэл үйл явдалтай холбогдож энэ ярилцлага гарах юм. Тэгээд таныг энэ ярилцлагыг хийхэд миний урилгыг хүлээж авсанд одоо юуны өмнө баярласан аа илэрхийлж байна.

Жилийсэн -

Би ч баярлаж байна.

Дэжид -

Ингээд та, таниас би бас лавлаж асуух зүйл байна. Өөрөөр хэлбэл энэ ярилцлаганд та өөрийн амьдрал, тухайн үед яаж ажиллаж амьдарч байсан гэсэн юмаа л ярина. Та бид хоёрын энэ ярилцлага маань хожим хойчийн өдөр, арван жилийн дараа ч юмуу, хорин жилийн дараа ч юмуу материалыг нь ашиглах юмуу өөрөөр хэлбэл та бид хоёрын хэлсэн яриснаас иш татах ч юмуу энийг хэдийд яаж ашиглахыг хэлж мэдэхгүй. Тийм учираас та одоо энэнд ингээд өөрийнхөө нэр устай, өөрийнхөө түүх амьдралыг ярих бол татгалзахгүй зүйлгүй юм байна тиймээ.

Жилийсэн -

Аанхаан.

Дэжид -

За тэгэхээр юуны өмнө эхлээд одоо энэ ярилцлагын гол ач холбогдол нь болбол тухайн үеийн хүмүүс яаж ажиллаж амьдарч байсан бага нас чинь яаж өнгөр ч байсан тэр тухай өөрийнхөө нутаг орон амьдралын түүхийг ярьж өгөх үү?

Жилийсэн -

За би Их тамир сумын Хан өндөр багын Холбоо жалга гэдэг газар төрсөн.

Дэжид -

Аанхаан.

Жилийсэн -

Тэгээд ээжтэйгээ хамт амьдарч байгаад Хан өндөрийн бага сургуулийг дөрөвдүгээр ангийг төгссөн. Тэгээд ер нь 18 наснаасаа эхлээд саальчин болсон нэгдлийн 1958 онд нэгдэлд элссэн. Тэгээд саальчинаар ажилласан даа. 1958 онд элсээд 1961 онд сумын сарлагын нэг үнээнээс 360 л сүү сааж сумын аварга саальчин болж байсан. Тэгэхэд одоо энэ нэгдлийн дарга Минжүүр гуай байсан. Тэгээд тэрнээс хойш тасралтгүй яваад аймаг сумын аваргууд болоод. Сумын 12 удаагийн аварга хийж байсан. Аймгийн 5 удаагийн аварга аймагт тийм за нэг иймэрхүү. Тэгээд анхныхаа төрийн шагналыг засгийн газрын хүндэт жуух, нэгдлийн холбооны тавдугаар их хуралд орж засгийн газрын хүндэт жуух авч байсан.

Дэжид -

Хэдэн онд уу? Таны одоо хүндэт жуух байгаа юу?

Жилийсэн -

Байгаа.

Дэжид -

Зүгээр ингээд зургийг нь авчуул болох уу тэ?

Жилийсэн -

Болно.

Дэжид -

За тэрийг яахав хоёулаа дараа болъё. Яагаад гэвэл энэ ярилцлага маань...

Жилийсэн -

За тэгээд тавдугаар их хурлаар засгийн газрын хүндэт жуух авсан. Аймгийн юуны Ардын хувьсгалын 50 жилийн ойн медалтай. Эхлээд төрийн шагналаас энэ хоёрыг нь авсан. Тэгээд дараа нь яахав амжилтаа ахиулсаар ахиулсаар тэгээд 560 литр сүү, 600 гээд хамгийн сүүлд 1150 литр сүү саагаад 1991 онд нэгдлээс гарсан.

Дэжид -

1150 литр сүү чинь одоо...

Жилийсэн -

Сарлагын нэг үнээнээс.

Дэжид -

Жилийн үү?

Жилийсэн -

Нэг үнээнээс жилдээ. Тэгээд юу юм байгаам.

Дэжид -

Та ер нь бага насаа яаж өнгөрөөсөн. За одоо ингээд...

Жилийсэн -

Унаган насыг ч одоо яахав дээ гэрт л ээжтэйгээ, аав гэж Сандан гэж хүн байсан морь уядаг уяач хүн байсан.

Дэжид -

За.

Жилийсэн -

Манай ээж 72 хүрээд нас барсан. Аав нэг 75 хүрсэн үү тэгээд нас барсан. Тэгээд эхээс бол ээж нэгтэй аав ондоотой аав гэдэг хүнээс олон улс инчээ байгаа. Тав зургаан дүү нар бий. Тэгээд нэг малчны амьдралд, гэр бүлд төрсөн.

Дэжид -

Ер нь мал ахуйтай бол хүүхэд ахуй насны холбоотой юм байна тиймээ?

Жилийсэн -

Өө тийм, дөрөвдүгээр ангийг чинь төгсөхөд чинь энэ хан өндөрийн бага сургуулийг чинь ер юу гэж дөрвүүлэнг нь төгсөөд бичиг үсгийн чадвар гэж юу байхав дээ тиймээ.

Дэжид -

Аанхаан. Дөрөвдүгээр анги төгсөөд...

Жилийсэн -

Тэгээд л мал дээр гарчихна.

Дэжид -

Ер нь таныг энэ саальчин болоход хүн нөлөөлсөн үү, эцэг эх чинь заавал саальчин бол гэсэн үү та ер нь өөрийнхөө бодлоор...

Жилийсэн -

Гүй ээ тэгээд өөрийн л амьдрал одоо малчин гэрт төрсөн хүн чинь малынхаа юугаар гэр бүл болоод тэгээд л саальчин болсон.

Дэжид -

Аанхаан.

Жилийсэн -

Нэгдлийн саальчин болоол 15 үнээ саагаад л тэгээд одоо манайх чинь эхний үед чинь Минжүүр гуай чинь идээний үйлдвэр, цагаан идээний үйлдвэр байгуулаад шөнийн чинь хоёр цагт босч үнээгээ саанашдээ. 5 гэхэд аль хэдийн үхрээ бэлчээцэн. Сүүний машин ирээд сүүгээ аваад явсан. Хоёр нарны хооронд л явж байсан хүншдээ би. Тэгээд ингээд одтой гараад үнээгээ саадаг тийм байсийшдээ бид. Тэгээд сүүлд нь бас биегүй болчихно. Тэгээд энэ нэгдэл дагаад хувьчлал гэж нэг яагаад...

Дэжид -

Анх нэгдэл ер нь хэдэн онд яаж байгуулагдаж байсан бэ?

Жилийсэн -

1958 онд л би нэгдэлд элсэж байсан. Тэрнээс өмнө нэгдэл чинь 1958 онд би элсэж байсан гэхээр чинь 1942 онд нэгдэл байгуулагдсан. Минжүүр гуай л эхний дарга байсан. Дараагийнх нь дарга Минжүүр гуайн дараа Дэнсамбуу дарга, тэгээд Дончигоо дарга миний байсан үед...

Дэжид -

Тэр үед нэгдэлд хүмүүс яаж элсдэг байсан бэ?

Жилийсэн -

Ер нь тэр чинь эхний үед мал өгч элсдэг гэж яриа байсан. Зүгээр намайг элсэхэд бол зүгээр л нэгдлийн гишүүнээр л авчихаж байсан.

Дэжид -

Тэгээд нэгдлийн гишүүн гэхээр ямар цалин хөлс авах вэ?

Жилийсэн -

Гүй ээ яахав хийснийхээ хэмжээгээр авнашд.

Дэжид -

Хийснийхээ хэмжээгээр...

Жилийсэн -

Тийм хийснийхээ хэмжээгээр, гүй ээ нэг зуу хэдэн цаас ирхэд чинь их л мөнгө байсийшд сардаа. Тэгээд яахав сүүлийн үед 1978-1979 оноос чинь овоо арвин сүү саагаад байгаа юм чинь жилийн эцэст нөгөө хөдөлмөрийн тооцоо бодоход чинь би 3000 төгрөг, 4000 цаас чинь жаа мөн их мөнгө байлаа.

Дэжид -

За одоо тэр үедээ их мөнгө байлаа.

Жилийсэн -

Тэгээд би чинь 1991 он гээд энэ юу яагаад тэгээд би өндөр насандаа гарсан.

Дэжид -

Ер нь тэр нэгдлийн та одоо тэр 3000 төгрөг, 4000 төгрөг гэж байна тэр чинь одоо сар болгон цалингаа авахгүй байж байгаад хураагаад сүүлд нь...

Жилийсэн -

Уг нь нэг урьдчилгаа гэж зуун хэдэн төгрөг ирдэг юм. Тэгээд нөат, үлдэгдэлийг нь бодоод жилийн эцэст тийм мөнгө авч байгаа юм. хамгийн ариун авч байсан нь би л юмдаа.

Дэжид -

Аанхаан.

Жилийсэн -

3000 төгрөг, 4000 төгрөг, хамгийн дээд тал нь 4000 тэгээд 3000 тэгээд тэрнээс хойш өртэй улсууд чинь юм авагүйшд. Сүү шимээ биелүүлээгүй шатаацан улс чинь тийм.

Дэжид -

За бүр одоо тийм доод талын төлөвлөгөө гэж байх байх тиймээ. Та бол дандаа төлөвлөгөөгөө давуулан биелүүлдэг бусдыг уриалж байдаг хүн байна тиймээ?

Жилийсэн -

15 тугал бойжуулаад 15 үнээнээсээ тийм арвин сүү, миний одоо бүх бичиг баримтнууд би тэгээд би юу яасан тэгээд 86 онд их хурлын депутатаар сонгогдоод Дэнсамбуу дарга байсан,

Дэжид -

Сумын депутат уу, аймгийн депутат уу?

Жилийсэн -

Ардын их хурлын депутат.

Дэжид -

Ардын их хурдын депутатаар өө

Жилийсэн -

Аймгийн сумынхаар бол арван хэд болсон.

Дэжид -

Аа яаг за за.

Жилийсэн -

Тэгээд дарга ирээд баяр хүргээд. Дэнсамбуу дарга за одоо нэг Жилисэн минь боллоо. Ажил хийсний хэрэг бүтлээ. Их хурлын депутат боллоо гээд за баяр хүргэе одоо бол чи аварга саальчинд бол хаалгагүй. Гэж ярьж байсан. Тэгээд би хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонтой, 5,6,7,8 таван жилийн гавшгайчтай, тэр гавшгайч чинь тавдугаар нь тавин төгрөгтэй, тэгээд сүүлийн үед ахисаар байгаад зуун төгрөгтэй, зуун тавин төгрөгтэй ирж тэгэж байсан мөнгөтэй ирж байсан.

Дэжид -

Аанхаан.

Жилийсэн -

Тэгээд хөдөлмөрийн хүндэт тэмдэгтэй. Тэгээд нөгөөдүүлээ би чамд яг л өөрийнхөө байдлыг хэлье. Зүүж яваад нөгөө хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг зүүж яваад яасанч юм мэдэхгүй хаяцан хоёр том одонгоо.

Дэжид -

Өө яажагаад.

Жилийсэн -

Тэгээд хавар энэ юун дээр ороод Цэдэндамбаа дээр ороод, энэ аймгийн архивд байдаггүйн байна миний хүү, аймгийн архив яасан байхгүй тэгээд засгийн газрын хэрэг эрхлэх газар л байдаг л гэж нэг дуулсан. Тэгээд нөгөө мөнгийг нь тушаагаад, хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон тэдэн төгрөг, хүндэт медалийг нөхөн олгож өгнө үү гэсэн одоо энэ ардын их хурлын ерөнхийлөгчийн тамгын газар гэж өргөдөл бичээд мөнгөө тушаагаад энэ банкиар, тэгээд уул нь одоо тэр хүүхэн одоо ингээд таных бүтнэ гэсэн одоо хир алга. Тэгээд засгийн газрын архив юу ухсан байхгүй байна гэнэ. Тэгээд би ч одоо үнэмлэх нь байдаггүй. Ийм л нэг будлиантай яваа юм уул нь одоо нэг нас ахисан хүн далан хэд хүрч байсан одон медалиа хийсэн хөдөлмөрийнхөө юмыг аваад зүүчихмээр байх юм. Тэгээд одоо тэр бүтэх юмуу үгүй юмуу мэдэхгүй.

Дэжид -

Аан зөв зөв та одоо яг тэр өөрийнхөө үеийн юмаа архив материалаас олж чадахгүй байгаа юм байна тиймээ. Таныг угаасаа энэ ардын их хуралд дэвшиж байсан, хөдөлмөрийн гавъяаны юуг яаж байсан гэрч баримт бол зөндөө л олон байгаашдээ энэ хавид тиймээ? Дарга цэрэг нарт ч мэдэж байгаа хүн байгаа байх тиймээ?

Жилийсэн -

Тэгээд одоо энэ үнэмлэх нь байхгүй болохоор бас одоо хэцүү юмаа.

Дэжид -

Аанхаан. Одоо бас нүүдэл суудал гээд хөдөөний амьдралд хэцүү байдаг байх, тэгэж байгаад л гээсэн байхдаа тиймээ?

Жилийсэн -

Тэгээд ил ингэж явж байгаад миний л одоо өөрийн хайхрамжгүйгээс л ...

Дэжид -

Та хэдэн онд гэр бүл болсон бэ?

Жилийсэн -

Би юу, би одоо энэ хөгшин чинь сүүлийн үеийн. Жинхэнэ миний хөгшин бол бид хоёр чинь 1958 онд хоёулаа нэгдэж байсан.

Дэжид -

Аанхаан.

Жилийсэн -

Тэгээд манай тэр адуучин байсан. Тэгээд зайлуул 46 тай нас барсан мориноос унаад зайлуул.

Дэжид -

Тэр үед одоо тэгээд үр хүүхэдтэй байсан уу?

Жилийсэн -

Байлгүй яахав, одоо манай хүү Баттөмөр гээд нэг банди байгаа, Доржсүрэн гээд нэг охин байгаа тэгээд одоо энэ талд байгаа Төгсцэцэг энэ гурав.

Дэжид -

Тэгээд хүүхдээ одоо энэ их ажлын хажуугаар яаж өсгөж байв. Цэцэрлэг ясли гэж байсан уу?

Жилийсэн -

Байхгүй, байхгүй. Манай тэр банди чинь Хан өндөрийн бага сургуульд орсон, манай хоёр охин чинь хоёулаа хан өндөрийнх ёстой ийм байхад нь үнээ саалгасан. Сандалыг нь доор нь тавиад үнээнийх нь доор ингэж суулгаад л хувинг нь өгөөд тэгээд үнээгээ саалгадаг байсан. Миний муу хоёр охин чинь надтай үүр шөнийн заагаар үнээ саадаг, энэ хоёрын чинь хүчээр мани ийм...

Дэжид -

Аанхаан.

Жилийсэн -

Тэгээд нөгөө хувьсгалт намын гишүүн гээд сар бүрийн 15-ны хуралд явна. Тэрийгээ тасдахгүй явна, ар гэрийг чинь энэ хүүхдүүд чинь л үнээ малыг саагаад сүү саалийг чинь өгөөд л, яг өгдөг хэмжээгээр нь өгөөд тэгээд...

Дэжид -

Сүү саалийг өдөр болгон тушаахуу?

Жилийсэн -

Тэгэлгүй яахав өглөө оройгүй л өгнө. Тэгээд фермээс ирж авна.

Дэжид -

Аан за. Аанхаан.

Жилийсэн -

Тэгээд одоо жишээлбэл Дулмаа тэдийг, Дорж тэдийг гээд хүн болгон дээр нь бүртгэл хөтлөөд тиймээ.

Дэжид -

Аан, аан. Та ч гэсэн өөрөө давхар бүртгэлээ хөтлөх үү өнөөдөр би тэдийг өгсөн гээд?

Жилийсэн -

Надад бас өөрийн хар дэвтэр байсан.

Дэжид -

Аанхаан.

Жилийсэн -

Тэгээд тэрийг чинь нэг үнээнээс хэд гэдгийг чинь фермээс бодоод мэдээлчихнэ.

Дэжид -

Таны юм тийм өндөр байсан уу?

Жилийсэн -

Тийн, хамаагүй давуулан биелүүлчихэж байгаа юм чинь төлөвлөгөөнөөсөө. Тэгээд зуун хэдэн хувьтай, ер нь л зуу л гарсан хувьтай...

Дэжид -

Аа ер нь их л мундаг биелүүлж байсан байна 150, 60 хувьтай байсан байхөө тиймээ?

Жилийсэн -

Тэгээд адаг сүүлд нь хайхрах юмгүй ингээд хоцорлоо. Нэгдэл гэдэг тараад одоо хаа ч албан газар байхгүй байна. Яахав нэг ихтамир сумын өндөр настан гэдэгт нэг юм явжил байна өөр юм байхгүй.

Дэжид -

Танай нэгдэл чинь ямар нэртэй нэгдэл байсан гэнээ.

Жилийсэн -

Гэрэлт зам нэгдэл.

Дэжид -

Гэрэлт зам нэгдэл. Аа тэр тухайн үедээ бол Минжүүр баатарын нэгдэл чинь их л аймагдаа улсдаа нэртэй том нэгдэл байсан...

Жилийсэн -

Тийм тэгээд энэ нэгдлийг тараагаад одоо ингээд хэдэн малчид хөдөөний малчид ямарч хайхрах юмгүй гандаа хаягдаад...

Дэжид -

Аа, өөрөөр хэлбэл өмч хувьчлал ер нь муу явагдсан юмуу. Хувьчиллаар та юм авсан уу?

Жилийсэн -

Өө яахавдээ нэг хоёр гурван үнээ, нэг хориод хонь тиймэрхүү л юм авсаншдээ. Тэрийг чинь ер нь ингээд төр эргээд одоо амьдрал хүндрэнэ гэдгийг мэдээгүй л одоо тэгээд нэг л хоёр гурван үнээтэй нэгдэл тараад хэдэн хонь өгөөд тэгээд л өнгөрсөн.

Дэжид -

Нэгдэл тэр үед олон гишүүдтэй байсан уу, тэр үедээ?

Жилийсэн -

Өчнөөн олон, ямар чиг л байсан 300..., үгүй ээ нэг мянга гаруй гишүүн байх ёстой юм байлгүй дээ. Би ч одоо хан өндөр баг гээд, баг багаараа явдаг байсан.

Дэжид -

Аан бас багаараа явдаг байсан.

Жилийсэн -

Тийм, хан өндөр багтаа л явна. Хан өндөр баг гэхэд чинь өрх айл гэхэд 200 гаран өрхтэй юм чинь.

Дэжид -

Өө нэг багт бас их олон айл байсан байна.

Жилийсэн -

Тийм тийм. Тэгэхээр мэдээж сумын хэмжээнд олон юм болно.

Дэжид -

За тэгээд та ингээд энэ нэг үнээнээс одоо тэр олон литр сүү саадаг арга туршлага гэдэг чинь бас их нарийн байхдаа?

Жилийсэн -

Гүй ээ яахав одоо эхэн үед чинь арга туршлагатай сайн саальчин Дэнсмаа гуайг л Өндөр улааны сайн саальчин хөгшин байсан тэрний туршлагаар ажиллаж байгаан. Гончигсумлаа баатрын туршлагаар гээд тэгэж л ажиллаж байсан юм.

Дэжид -

Аан одоо нөгөө хөдөө аж ахуйн олон хөдөлмөрийн баатаруудын туршлагаар...

Жилийсэн -

Тийм. Баатаруудын туршлагаар л одоо үнээний тэр дэл, иллэг тэр юугаар чинь яагаад л тэгээд сарлагын үнээ, эднийд чинь Гончигсумлаа чинь монголын үнээтэй байсан юм. Дэнсмаа гуай чинь өндөр улааны хайнагын үнээтэй байсан.

Дэжид -

Аанхаан.

Жилийсэн -

Энэ булганы нэг баахан саальчингууд л тэнд дан сарлагын үнээтэй бас л миний хэмжээнд л явж байсан Цэрэнпагам, Байгалмаа гээд л баахан саальчингууд одоо тэгээд хувьдаа гарсан.

Дэжид -

Аа үнэхээрийн их сайхан байна. Тэгээд та одоо тэр энэ сайхан хөдөлмөрийнхөө үр шимээр мэдээжийн хэрэг их одоо төрийн одон медаль хүртэж байна. Хамт олон дундаа одоо их нэр хүндтэй, шавь нар ихтэй байсан байна тиймээ?

Жилийсэн -

Тийм, шавь нар ихтэй, зөндөө шавь нар байгаа.

Дэжид -

Тэр үед одоо та их хурлын депутат гээд их сахилгатай байв уу? Яаж таныг хүмүүс хүндэлдэг байв, ямар одоо...

Жилийсэн -

Өө юу байхав дээ, их хурлын депутат гээд тэр үедээ ер нь их л хүндтэй хүн байсан даа.

Дэжид -

Тэгнэ дээ тиймээ.

Жилийсэн -

Юу ярьж байгаан.

Дэжид -

Тэр үед одоо таны авч байсан цалин мөнгө, амьдралд чинь хүрч байсан уу? Юу авдаг байв тэрүүгээр одоо тэгээд.

Жилийсэн -

Гүй ээ яахав дээ. Тэр үеийн чинь юм хямд байсан, 100 төгрөгөөр чинь далан хэлийнхаа гурилыг авчихна. Дөрвөн хэл элсэн сахар, юу хэл элсэн сахар чинь дөрвөн төгрөг улаан тамхи чинь хоёр төгрөг. Өөрөөр л ёстой тэр амьдралд чинь хангалттай л байсан. Тэгэхээр одоо чинь би тэтгэвэр нэмэгдээд нэг зууг авч байна. За тэгээд зуун мянган цаас чинь ер нь өдөртөөл дуусийшд.

Дэжид -

Одоо ер нь тийм.

Жилийсэн -

Юм үнэд орчихоор мөнгөний ханш ингээд уначихаад.

Дэжид -

Үнэхээрийн унасан байна тиймээ. Тэр үед одоо ингээд таныг хуралд ингээд та одоо хамгийн анх удаа хөдөөнөөс орж ирээд мэдээжийн хэрэг хөдөө ингээд саальчин Хан өндөрт багтаа байж байгаад анх одоо аймгийн төвд орж ирсийн муу, хотруу шууд орж ирж байв уу?

Жилийсэн -

Өө аймагт ирж байсан. Тэр үеийн аймгийн дарга чинь Дарамбазар гээд Нямаа гээд аймгийн депутатаас сонгогдсон тиймэрхүү л улсууд байсан. Дарамбазар одоо нас барсан, Равдан дарга нас барсан ер нь одоо тэр үеийн улсаас чинь одоо сүүлийн үеийнхаар нь одоо Баасанхүү дарга л байгаа байхдаа энэ Улаанбаатарт.

Дэжид -

Аанхаан. Аа тэгээд та энэ аймагт орж ирээд аймгаасаа улаанбаатарт орж ирсэн байна.

Жилийсэн -

Аймаг орон чуулгандаа суучаад иргээд явна. Тэгээд яахав тэр их хурлын юунд бол сумаас л их хурлын депутатаар ажиллаас тодорхойлж явуулж байсан.

Дэжид -

Таныг одоо анх ингээд хотод орж ирэхэд ямар санагдаж байсан бэ таньд?

Жилийсэн -

Өө зүгээр минжүүр гуай чинь хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлд очцон, онгоцоор яваад бууж байсан нь нэгдлийн холбооны тавдугаар их хуралд эхлээд тэр их хуралд оролцоод тэгээд онгоцны буудалд тосч аваад автобусаар яваад, тэгээд нэг хүнээр үйлчлүүлсэн сохор амьтан яваа юм шиг...

Дэжид -

Анх ерөөсөө сууж үзэж байгаа нь онгоц уу? Их хуралд явахад.

Жилийсэн -

Тийм тэгэлгүй яахав.

Дэжид -

Тэр бас их сонин байна уу?

Жилийсэн -

Тийм тэр их сонин байлгүй яахав. Агаар дээгүүр дошоо ингээд анх л ёстой онгоцонд сууж байсан. Онгоц нь 115-тай байсан. Тэгээд яахав тэр юугаар явж байгаам.

Дэжид -

Тийм таныг тэр хоол унд, тэгээд тэр байр сууц...

Жилийсэн -

Очоод л хүлээж аваад тэгээд яагаад...

Дэжид -

Аанхаан.

Жилийсэн -

Их хурлын депутат байхад бас л одтой байлаа. Онгоцоор яваад тэгээд унаа бэлэн, тэгээд нэг автобусанд суугаад хүн үйлчилээд, тэгээд Улаанбаатар зочид буудалд очоод тэгээд...

Дэжид -

Тэгэхээр хот бас их гоё санагддаг уу?

Жилийсэн -

Гоё л санагддаг. Тэгээд нэг хэд орсон чинь сүүлдээ бас тэгээд “өө мөө” гээд сурамгай тэгээд сайд нарын 2-р эмнэлэгрүү чинь очихоод автобусаар хүргүүлээд эргээд наашаа улаанбаатар зочид буудалруугаа явган хүрэншд.

Дэжид -

Хот ер нь таныг очиход юу нь анх тийм сонин байсан. Санагдаж байсан одоо юу нь?

Жилийсэн -

Гүй ээ одоо Улаанбаатар зочид буудалд ороход л гоё санагдаж байсан. Тэр нэгдлийн холбооны 5-р их хуралд ороход залуучууд зочид буудал бас л гоё байсан. Ингээд орсон чинь хонины мах чанаад тавьсан, бүх юм нь ингээд бэлэн. Зүгээр тэгээд үйлчлүүлэгч нь орж ирээд, за та юугаар үйлчлүүлэх вэ? Үсээ засуулах уу? Гээд ингээд л их л гоё байсан.

Дэжид -

Аан за тэгээд бас одоо би танитай нөгөөл энэ хөдөөний ажил амьдрал, аж амьдралыг л яаж байна. Ер нь тэр үеийн саальчин бүсгүйчүүд яаж аж амьдралаа зохицуулдаг байсан юм. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд тэр үеийн ялгаа байсан уу?

Жилийсэн -

Эрэгтэйчүүд чинь нөгөө цуг л гаранашдээ. Тэгээд л цуг гараад л эрэгтэйчүүд нь үхэр хардаг болсон нь үхрээ туугаад тугал хардаг болсон нь тугалаа харна. Тэгээд тусгайдаа үхэр хардаг хүнтэй. Тугал хардаг хүнтэй. Үнээгээ бид саана.

Дэжид -

Хувьдаа мал ахуйтай байсан уу?

Жилийсэн -

Хувьдаа ч яахав дээ ёстой нэг гурав дөрвөн үнээтэй байсан. Тэгээд яахав бас нэг хэдэн хоньтой байна өө, хоёр гурван гүү уячихна. Тэгээд энэ нэгдэл тараад, нэгдлээс ганц хоёр гүү аваад дээрдэж байгаа юм алга байна.

Дэжид -

Тэр үед энэ нэгдэлд одоо нэг малын хөлийн татвар гэж нэг юм ярьж байсан тэр ямар учиртай вэ?

Жилийсэн -

Тэр хүмүүст яахав малын татвар л гэж байсан. Тэр үед малынхаа татварыг өгөөд өгч байсан юмуу яаж байсан. Одоо тэгээд ямарч байсан л сургууль ордог л байсан. Дөрөө байсан байхаа.

Дэжид -

Танд одоо эцэг эхээс бүр одоо энэ л миний дурсгалтай зүйл одоо эцэг эхээс өвлөж авч үлдсэн гэсэн тийм дурсгалтай зүйл байдаг уу?

Жилийсэн -

Гүй ээ, одоо миний ээжээс өвлөж үлдсэн нэг бүрхээр байдаг юм. Нэг хөөрхөн цагаан тогоо байдаг юм. Дээр үеийн оросын...

Дэжид -

Аанхаан.

Жилийсэн -

Тэгсэн чинь энэ бэрд энэ зун очсон чинь өнөөдөх чинь элэгдсээр байгаад ёроол нь цоорчихож. Тэрийгээ хадуулна гээд, за таанууд аймагруу нэг явахаараа аваад яваарай. Би ёроолыг нь хадуулна. Одоо ээжийн минь юм байгаам гээд тэр бүрхээр тогоо л надад дурсгалтай одоо хүртэл хэрэглээд байгаа.

Дэжид -

Тэр үед бүрхээр тогоо гэснээс одоо энэ социализмийн үед тогоо нэрхийг зөвшөөрдөг байсан уу?

Жилийсэн -

Гайгүй ээ, Төлөвлөгөөгөө биелүүлсэн болохоор бага зэрэг тогоо нэрж л байсан. Тэгээд ер нь сүүгээ өгөх гээд ер нь нэрэхгүй ээ. Яахав тэгэж л хадгалж л явсан байхгүй юу. Уламжилж ээжийн юмыг.

Дэжид -

Аанхаан.

Жилийсэн -

Тэгээд сүүлийн үед нэгдэл тараад нөгөөдөх чинь ёстой жинхэнэ тогоо болсон. Дээр үеийн бүдүүн цагаан тогоо доош нь суулгадаг.

Дэжид -

Эцэг эх чинь одоо хэр их сүсэг бишрэлтэй байсан бэ?

Жилийсэн -

Манай муу ээж зайлуул зул өргөчихөөд дээр үед бас бурханыг чинь бас нэг хэсэг яадаггүй байсаншд.

Дэжид -

Тийм хорио цээртэй.

Жилийсэн -

Тэгээд ганданд бурханаа өгөөд одоо манайд нэг “говийн лха” гээд нэг жижиг бурхан хөрөг бурхан. Хадгалж явдаг юм. Зул өргөдөг л юм.

Дэжид -

Хөдөө орон нутагт тэрийг бол хорих нь гайгүй байсан уу тэ?

Жилийсэн -

Гайгүй байсан.

Дэжид -

Аа яахав их шүтдэг хүн нь юмаа шүтээд тиймээ? Тэгээд яг тэр нэгдэлжих хөдөлгөөний дараахан та ч яахав аймгийн депутат, хотын депутат гээд чуулган хуралд их суудаг хүн байлаа. Тэр үед чинь эд нэг соёлын довтолгоо гээд нэг хүчтэй явагдаж байсан. Тэгээд хөдөө орон нутагт бүр ялангуяа...

Жилийсэн -

Хөдөө бол явжил байсан. Багийн баг юм чинь тийм улсууд ирээд за алий солих хувцас чинь хаа байна. Ээлжийн хувцас чинь хаа байна. За гаргаад ир гэж бүүр үздэг байсан. Тэгээд миний одоо цамц чинь, дүрсийк чинь энэ гээд ингээд гаргаад дээр үед чинь ямар одооныхтой адил бэлэн юм өмсөх биш, сайхан даалимбуугаа аваад машиндаад л ийм богино дүрсийк хийж өмсдөг байсан. Тэгээд өөрийгөө үзүүлдэг байсан.

Дэжид -

Та одоо юм урлах уу? Юм оёох нэхэх хувцасаа яах уу? Оёох уу.

Жилийсэн -

Гүй ээ яахав түрийг нь үдээд оёоод хийдэг байсан. Одоо бол нүд харахгүй юм оёохгүй. Дүрсийк, дээлийг бол хийгээд л өмсдөг байсан.

Дэжид -

Тэр үед бол тэгнэ байх тиймээ, таныг одоо ажиллаж байсан үеийн, амьдарч байсан үеийн...

Жилийсэн -

Тийм өөрөө бол дээлийг хийгээд л өмсдөг байсан.

Дэжид -

Тэрийг яаж яахуу эцэг эхээс сурах уу? Хэнээс сурах уу?

Жилийсэн -

Гүй ээ тэгээд манай ээж надад тэгээд шилбийн ингэж хаддаг юм. Улыг ингэж хаддаг юм гээд заана. Ингэж оёдог юм, ингэж наадаг юм, ингэж хадаж байгаад одоо энэ наамалуудыг тэгээд ингээд...

Дэжид -

Аа бас гутлаа хийхүү тэ?

Жилийсэн -

Тийм гутал хийнэ.

Дэжид -

Аан за.

Жилийсэн -

Тэгээд ингээд цацагтай давуугаа тавиад тэгээд өнөөдөхөө ирмэгийг оёоод метр, оросын далимбуу гэж сайхан эд байсан тэрийг чинь ингээд зөрүүлж зүсээд тэгээд улаа наагаад, ширээд сайхан олс гардаг байсан. Тэгээд нөгөөд олсоо нийтгээд, улаа ширээд тэгээд өмсдөг байсан.

Дэжид -

Тэр үеийн материал даавуу, даалимба гэхээр голцуу оросоос орж ирдэг байсан уу?

Жилийсэн -

Дан оросоос орж ирдэг байсан. Оросын юм чинь чанартай байсан. Одоо хүүхдүүдэд би дооглуулдаг юм. Орос даалимбуу, орос талын даавуу гээд энэ бол ёстой бөх юм байгаам гэхээр хүүхдүүд дооголдог юм. Ээж зүгээр дан оросын юм гэчихнэ гээд.

Дэжид -

Тэр үедээ л одоо эдэлж хэрэглэж байсан юм маань чанар сайтай тиймээ.

Жилийсэн -

Орос чихэр гэж сайхан эд байсан. Оросын чинь нэг ийм нэг талдаа ягаантай, нэг талдаа цагаантай дөрвөлжин чихэр байсан янзын гоё чихэр байдаг байсан. Тийм би одоо их чихэр иддэг байсан. Нар хамба гээд, одооны нар хамба бол амт байхгүй, тэр үеийн оросын нар хамба бол ямар сайхан.

Дэжид -

Нар хамба, нанчинчавга бол их сайхан амттай байсан.

Жилийсэн -

Тийм, хаанаасаа ч ирдэг байсан юм. Оросынх л гээд хүүхдүүд. Би оросруу явсан.

Дэжид -

За.

Жилийсэн -

1986 онд депутатаар яагаад 1988 онд оросын овоо олон хотоор орсон.

Дэжид -

Пөөх.

Жилийсэн -

Невск, Рига тийм хотуудаар орсон. Ленинград, Москва очиж тэгэж явж байлаа.

Дэжид -

Өө ямар сайхан юм. Одоо хөдөлмөрийн үр шимээр тэгэж улсын зардлаар...

Жилийсэн -

Тийм тэгэж улсын зардлаар сайхан явж байсан.

Дэжид -

Тэр үед одоо хүн болгон явдаг байсан юмуу?

Жилийсэн -

Өө явахгүй, хотоос нэг хориод хүн явж байсан. Хэлмэрчтэй оросруу, би бас юу явсан юм. Үйлдвэрчний төв зөвлөлийн зардлаар халхын гол хүртэл нэг явсан юм. Дорнодод онгоцоор очоод, дорнодоос цааш автобусаар халхын гол орж үзсэн. Халхын голч бас их гоё юм байналээ. Хятадын тэр хил юу чинь харагддаг юм байналээ.

Дэжид -

Өө тийм гэсэн.

Жилийсэн -

Тэгэж явсан юм. Төр буянд чинь явсаан явсан.

Дэжид -

Явсан байна. Тэр болгон одоо...

Жилийсэн -

Төрийн зардлаар л яваад байгаа юм.

Дэжид -

Жирийн саальчин хүн одоо тэгээд тийм хол газар явж нутаг ус үзнэ гэдэг чинь.

Жилийсэн -

Тийм өөрөөс мөнгө гарч байгаагүй. Төрийн зардал, төрөөс л гарч байсан. Энэ нэгдэл дундын амралт гэхэд чинь жил бүр л амардаг байсан. Нэгдэл, нэгдэлийн зардлаар амраад нэг 14 хоног амраад тариа хийлгээд, зүү тавиулаад тэгээд сувилгаанд байж байгаад тэгээд л явдаг нэгдэлийн зардлаар, нэгдэл чинь гишүүдээ тэгэж амраадаг байсан. Тусгай тийм нэгдлийнхээ зардлаар.

Дэжид -

Ер нь нэгдэл ингээд гишүүн гэснээс нэгдэлийн гишүүд гэж ашиг хуваах уу? Одоо ингээд нэгдэл ашигтай ажиллаа гээд ингэхэд зөвхөн л цалингаа авдаг байсан уу?

Жилийсэн -

Ашгийг нь хуваагаад угаасаа цалин өгч байгаашдээ. Их л арвин ажил хийж сүү, ноос үс төлөвлөгөөгөө аль нэг юмаа давуулсан бол арвин л мөнгө авна.

Дэжид -

Арвин л мөнгө авна.

Жилийсэн -

Тэрийгээ давуулж чадаагүй дутааж барисан л бол бага л мөнгө авна.

Дэжид -

Аан за одоо ингээд, социализмийн үед чинь бас одоо хүүхдүүдийнхаа сургуулийг яаж явуулдаг байв. Тэндээ сургуульд явуулдаг байсан юмуу хүүхдүүдийгээ энд дотуур байранд байлгадаг байсан уу?

Жилийсэн -

Хан өндөрт, дотуур байранд байсан. Хан өндөрийг дөрөв төгсгөөд их тамирын дотуур байранд байдаг байсан.

Дэжид -

Хүүхдүүдээ дотуур байранд байлгасан уу?

Жилийсэн -

Тийм дан дотуур байранд байлгасан.

Дэжид -

Дотуур байранд байхад та яаж очиж эргэж байв. Тэгээд сардаа нэг үү?

Жилийсэн -

аа яахав намын хурал гээд явахаар нэг боорцог хийгээд явна. Хоолыг нь даачихаж байгаа юм чинь яах вэ дээ.

Дэжид -

Аа цаанаасаа дотуур байр нь даадаг байсан юм уу?

Жилийсэн -

Өгөх юм байхгүй нэгдэл даачихаж байгаа юм чинь.

Дэжид -

Өө за за.

Жилийсэн -

Хоол унд бүх юмыг нь дотуур байрны хүүхдүүдийг даадаг байсан.

Дэжид -

Тэгээд амралтаараа хүүхдүүд ирнэ.

Жилийсэн -

Тийм амралтаараа ирнэ. Нэгдлийн машин хүргээд өгчихнө. Нэгдлийнхээ гишүүний хүүхдүүдийг. Машинаар аваад ирнэ. Нүүнэ машинаар нүүчихнэ. Нэгдлийн машинууд хүрээд ирнэ. Тийм сайхан.

Дэжид -

Аан ингээд нийтээрээ, тэр үед чинь одоо соёл урлагын арга хэмжээ яаж хөдөөд явагддаг байв.

Жилийсэн -

Соёл урлаг чинь энэ сумын уран сайхан чинь хөдөөгөөр очино. Кино очино, соёл урлаг очино. Концерт тоглоод явна. Фермүүдэд төвлөрсөн газраа кино гарна тийм л байсан. Нэгдэл л ер нь зохион байгуулдаг байсан.

Дэжид -

Тэр үед танд одоо ямар монголын кино юмнуудаас энэ л одоо гоё кино шүү гээд сэтгэлд хоногшсон тийм гоё кино юмуу жүжиг байна уу?

Жилийсэн -

Хүргэн хүү байна.

Дэжид -

Яг л тэр хөдөө аж ахуйг харуулсан гоё кино тиймээ.

Жилийсэн -

Хөдөөгийн баясгалан чинь хүргэн хүү дээр гардаг билүү.

Дэжид -

Хөдөөгийн баясгалан чинь бас тусдаа кино бий.

Жилийсэн -

Тиймэрхүү гоё кинонууд л байдаг. Хөхөө гэрлэх дөхлөө...

Дэжид -

Тийм кинонууд гарч байж тиймээ. Аан одоо нэгдлийн гишүүдийн ерөнхийдөө одоо хурал зөвлөгөөн аливаа юман дээр өөрөө хэлбэл та одоо голлох юу яаж, туршлагаа солилцдог байсан уу?

Жилийсэн -

Өө ярилцалгүй яахав яридаг байсан. Туршлагаа ярина. Би одоо иймэрхүү тиймэрхүү...

Дэжид -

Таны туршлагаар их өндөр амжилтанд хүрсэн хүн танай нэгдэлд олон байв уу?

Жилийсэн -

Олон бий, олон бий. Одоо цөмөөрөө л байна. Бямбаа, Баасандолгор хайнагийн үнээнээс мянга гаргаад саасан, Бямбаа гээд одоо энэ хануй голд байгаа бас нэг хүүхэн байгаа тэр бас сарлагын үнээнээс миний хэмжээнд хүртэл саасан. Долоо найман зуугаад литр сүү саасан Цэрэвсүрэн гээд байгаа. Тэр бас миний шавь.

Дэжид -

Өө сайхан олон шавь нартай тэд нар бүгд л ерөөсөө амжилтанд хүрсэн.

Жилийсэн -

Бүгд л амжилтанд хүрсэн. Баасандолгор чинь бас л аймаг сумын аварга. Улсын аварга л хийгээгүй. Хөдөлмөрийн хүндэт медальтай Цэрэвсүрэн бас хөдөлмөрийн хүндэттэй, засгийн газрын хүндэттэй. Тэгээд л нэгдэл тарсан. Тэгээд тэр Бямбаа чинь залуучуудын тийм тусгай хүндэт медаль авсан миний шавь нар байдаг юм.

Дэжид -

Юу яадаг байсан юм уу, энэ одоо нэгдлийн гишүүд чинь жилдээ нэг амрах уу? Нэг сар амрах уу хэд хоног амрах уу?

Жилийсэн -

За амралт байхгүй дээ, үнээ ширгэхээр амрана уу гэхээс байнгын л ажиллагаатай.

Дэжид -

Байнгын л ажилтай.

Жилийсэн -

Тугал юугаа тэжээн үнээ малаа бэлчээрт нь хүргэнэ. Хөрзөн гээд аваад явна. Муу дуу хөгшин янз бүрийн үнээ байвал баранканд өгнө. Хавар болохоор гунжнуудаа тараана. Залуучууд гунж авна. Өвлийн цагт л жаахан амарч байгаа нэртэй. Яг үнээ сааж байгаа хүн чинь байнга л сүү өгнө. Өвөл сүүний машин ирнэ. Сүүгээ өгнө нэг бол сүүгээ өрөм болгоод өрмийн өгнө.

Дэжид -

Аа юу яадаг байсан уу? Өвлийн цагт одоо яах уу? Сааль чинь голцуу зун л явагдана биздээ.

Жилийсэн -

Гүй ээ тэгээд өвөл яах вэ дээ сүүгээ саагаад, хөлдөөсөн өрөмөө өгөөд тэгээд л тав арван литр сүү байвал хөлдөөж нэгдэлдээ өгөөд аарц байвал аарцаа өгнө. Тэр нөгөө давуулан биелүүлнэ гэдэг чинь юмаа л их сайн өгдөг байсан.

Дэжид -

Аа зүгээр саальчин гэхээр зөвхөн арван таван үнээгээ саахаас биш яг тэр үнээгээ маллагааг нь ямар хүн хариуцах уу?

Жилийсэн -

Үхэрчин байна.

Дэжид -

Үхэрчин тусдаа байх уу?

Жилийсэн -

Тэгээд өөрөө яах вэ ашиг шимээ анхаарна. Дээр үед чинь хэвэгийг чинь хорь гучаар нь аваад л тэжээл өгөөд янз бүрээр л аргалдаг байсан.

Дэжид -

Бас тэр нөгөө нэг малаас их сүү саадаг чинь өөрийн арга туршлага байхдаа тиймээ. Тэр нөгөө шувтрах барих нь хүртэл одоо.

Жилийсэн -

Өөрийн арга туршлагаар л тэгж л саадаг байсан. Нэгдэлдээ л тэр үнээнээс гарсан юу л байна өгдөг байсан. Тэгэж байж л амжилтанд хүрнэ.

Дэжид -

Амжилтанд хүрдэг.

Жилийсэн -

Зарим улс чинь заа нэг төлөвлөгөөндөө хүргээд одоо энийг өөрөө хэрэглэе өөрөө идэж ууна гээд. Би бол тэгдэггүй, бүх л юмаа зориулдаг байсан.

Дэжид -

Аа сайхан байна. За тэгээд та өөрийнхөө дурсамжтай, би бол таниас нэг ийм юм асуумаар байна таны одоо амьдрал үнэхээрийн одоо гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал байна уу? Байвал ямар үйл явдал байна.

Жилийсэн -

Гүй ээ одоо гүн гүнзгий их хурлын депутатаар сонгогдож их сайхан баярлаж байсан тэгээд өөр яах вэ дээ хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон авахад чинь баяр хүргэцгээгээд бас л баярлаж байсан. Одоо нэг тиймэрхүү л байсан даа.

Дэжид -

Аан үнэхээрийн амьдралд бас баяр баясал авчирч байсан тиймээ тэгээд улам их аятайхан ажиллах юмсан гээд...

Жилийсэн -

Тийм ажиллах юмсан гээд зүтгэж байсан энэ нэгдэлд чинь төр эргээд нэгдэл тараад хувьчлал гараад тэгээд ингээд...

Дэжид -

Тэгээд л ер нь та баатар болохын даваан дээр л нэгдэл тарчихсан юмаа даа тиймээ.

Жилийсэн -

Тийм 1990 он гээд л хувьчлагдсан.

Дэжид -

За өшөө одоо ингээд бид хоёр ярихад танд одоо өөрийнхөө дурсгалтай яг тэр ажиллаж байх үеэс гадна тэр сургууль соёл тань тухайн үеийн одоо тэр нэгдэлжих хөдөлгөөнтэй холбоотой одоо ярьж хэлэх юм байвал тодруулж ярьж өгөөч бид хоёрын хугацаа нилээн болоогүй бас нилээн олон асуудлуудаар ярих юм байна. Та бодож санаж байгаа юм юу байна. Би бас заримыг нь онож асуухгүй байгаа юм болов уу?

Жилийсэн -

Манай нэг их тамир сумын намын үүрийн дарга чинь Чойжилсүрэн гэдэг хүн байсаншд. Их зарчимч ёстой айхтар тийм зарчимч хүн байсан. Тэгээд зайлуул байхгүй.

Дэжид -

Цаг хатуу юу, та нарын хувьд бол? Яг одоо цагтаа үнээндээ тэдэн цагт гарч байна гэдгийг хувь хүн өөрийнхөө ухамсараар л гарах уу?

Жилийсэн -

Ухамсараар л гарна. Тэрийг бол...

Дэжид -

Тэгсэнээс биш хоёр цагтаа гар гурван цагтаа гар гэхгүй тиймээ. Яг одоо ажиллаа хийж л байвал хэдэн цагтаа гарах уу яана уу тэр бол хувь хүний л асуудал уу?

Жилийсэн -

Тэр бол хувь хүний л асуудал. Тэгээд ерөөсөө л цагтаа л гарч байгаа юм чинь. Хоёр цагт бол хоёр цагтаа л гарна.

Дэжид -

Одоо нэгдэл чинь нөгөө нэг хамтын хөдөлмөр гээд орон гэр барих, гэр дулаалах тэгээд л одоо тэр нийтийн тийм хамарсан олон арга хэмжээ болох уу? Одоо эсвэл дан дангаараа болох уу? Одоо ингээд нэгдлийн гишүүд гээд бие биенийхээ гэр орныг барих, хамт эсгий хийх тийм үйл ажиллагаа явагддаг уу?

Жилийсэн -

Эсгий бол хийхгүй ээ нэг ноос нэгдэлдээ өгч л тэр төлөвлөгөө юуг биелүүлнэ гээд одоо хоньчин хүн гэхэд л тэр ноосоо биелүүлнэ. Саальчин хүн гэхэд л тэр үхэрээс гарах ямар ашиг шим байна тэрийгээ л биелүүлж давуулан биелүүлж өгнө тийм л байсан. Тийм л зарчимч байсан. Их л үнэнч л байсан.

Дэжид -

Үнэнч байсан байна тиймээ.

Жилийсэн -

Тэрнээс биш за энийг нь дутаачихъя. Энийг нь ингээд хэрэглэчихье гэдэг юмуу, гэхгүйгээр л үнэнч л нэгдэлийнхээ төлөө үнэнч л зүтгэж байсан.

Дэжид -

Аа тэр үед ер нь одоо таныг одоо хүүхэд ахуй насын үеэс бодоод эцэг эхтэйгээ бодоход тэр үед ёс журам одоо энэ байгаль дэлхийгээ яаж хамгаалдаг байсан бэ? Эцэг эхээс чинь юу гэж сургадаг байсан. Тэр одоо мөрдөгдөж байна уу? Таны үед ямар байна. Одоо ямар байна.

Жилийсэн -

Тэр үед чинь одоо энэ газар дэлхий чинь одоо жил ирэх тусам л энэ ургадаг ургамал нь багсаад ер нь мал өсөх нь, малын идэх юм нь энэ жил гандушдээ манайх. Тэр үед бол манай ээж аав чинь усаа л их дээдэлдэг, бэлчээр юугаа л малч цөөхөн байсан одоо мал нь ч олон болчихсон юмуу, ургамал нь ч ургахаа байцан юмуу газар нь багасаад ургамал нь ургахаа байцан. Ер нь малтай байхад их хүндрэлтэй болсон. Улаан шороо л бучигнаад байна.

Дэжид -

Таны үед одоо байснаас энэ байгаль дэлхий онгон өөр болсон уу?

Жилийсэн -

Шал өөр болсон. Ус байдаг хичнээн сайхан шанд булаг байдаг газар хуурай сайр болсон.

Дэжид -

Одоо тэр нэр ус нь өөрчлөгдсөн тиймээ?

Жилийсэн -

Гүй ээ тэгээд яахав тэр нэр ус нь ч байдгаараа байх юм. Хөх тогоо, улаан чулуу ингээд байж л байгаа. Тэгээд тэр уснууд нь л байхгүй. Моднууд хуурайшсан дан хатсан, одоо нойтон модгүй болсон.

Дэжид -

Ер нь их сайхан байгальтай газар уу? Хуучин танай нэгдэл.

Жилийсэн -

Сайхан сайхан байгальтай байсан.

Дэжид -

Тэр малын ашиг шим сүү ихтэй байхад тэр байгаль дэлхий...

Жилийсэн -

Ургац ч сайхан гарч байж байгаль их нөлөөлж байж. Халиурсан юм. Өшөө хадлангаа авна одоо тийм юм байхгүй тэгэхээр үнээний ашиг шим гэдэг чинь тэр гоё өвс тэр сайхан юм идэж байгаа юм чинь бас л сүүтэй л байж таараашдээ тиймээ.

Дэжид -

Аа тэр байдал нөлөөлж байсан байх тиймээ.

Жилийсэн -

Одоо ингээд байж байхад арван гурав дөрвөн үнээ саахад чинь мэдэхгүй. Арван дөрөв тав литр л сүү саах юм. Дээр үед чинь арван таван үнээтэй гэхэд чинь гуч гаргаад л өгөөд байдаг байсан. Одоо бол тийм юм байхгүй байнашд. Тэгэхээр л энэ байгаль газар дэлхий өөрчлөгдөж байгаа нь мэдэгдэж байгаа юм. Ургац бүүр тасарсан. Тэр үеийн ургаж байсан ургамалыг гүйцхээ байсан.

Дэжид -

Хоол ундаа ер нь яаж хангаж авдаг байсан тэр үед та нар. Гурил будаагаа. Хот орж байж авах уу, аймгийн төвөөс авах уу?

Жилийсэн -

Агент гэж байсан агентаас л авна. Агент чинь сумын худалдаа бэлтгэлийн газар гэж байна. Аймагт ч байна тэгээд эд нар чинь гурилаар хангана. Агент хүн гэдэг чинь яваад л гурилаа авчираад бүх хэрэгцээ малчдынхаа хэрэгцээний юмыг аваад л ирнэ тэнчээнээс нь аваад хэрэглэнэ.

Дэжид -

Агент чинь айл айлд очдог юмуу. Зүгээр одоо байж байхаар нь та нар очиж авдаг юмуу?

Жилийсэн -

Айл айллуу чиг л явдаг. Тэрэг чаргаар хөллөөд. Одоотой адил машиннаар явахгүй. Тэрэг чаргаар нэг гурав дөрвөн сав гурил тэгээд л нэг хэрэгцээний тамхи, элсэн сахар тийм юмыг чинь хот айлаар явж өгдөг байсан. Агент хүн гэдэг чинь их юм гүйцэтгэдэг байсан. Одоо бол ямар юм байхав. Наймаа л явуул явна.

Дэжид -

Юу та одоо ингээд хурлын депутат байсан гэхээр чинь жирийн саальчинаас шал өөр шүү дээ та тиймээ их нэр хүндтэй байсан. Тэгэхдээ хангамж чинь өөр байсан уу? Нэмэгдэл цалин өөр байсан уу?

Жилийсэн -

Их хурлын депутат гээд чуулган хийх гээд очход далан таван мянган төгрөг өгдөг байсан. Яахав нэг байранд хүлээж авч байгаа юм.

Дэжид -

Тэр нь жилдээ өгдөг байсан юмуу?

Жилийсэн -

Тэрийг жилдээ л өгдөг байсан.

Дэжид -

Аа сүүлд одоо ирээд энд депутат тийм юмны нэмэгдэл гээд сард одоо одон мядалийн нэмэгдэл гэж өгдөг үү?

Жилийсэн -

Байхгүй.

Дэжид -

Тухайн үедээ л авдаг байсан уу тиймээ.

Жилийсэн -

Тухайн үед чуулганд очиход л нэг хэдэн төгрөг өгдөг байсан. Далан хэдэн төгрөг л өгдөг байсан. Чуулган болоод л очиход далан хэдийг өгдөг байсан.

Дэжид -

Далан таван төгрөг үү?

Жилийсэн -

Тийм далан таван төгрөг. Тэр чинь бас л их мөнгө байхгүй юу.

Дэжид -

Тэр үедээ бас их мөнгө тиймээ.

Жилийсэн -

Их л мөнгө.

Дэжид -

Зуун төгрөг, тавин төгрөг, далан таван төгрөг чинь одоо нэг шуудай гурил. Одооныхоор бол бас нэг боломжийн хэмжээний мөнгө өгдөг байсан байна тиймээ.

Жилийсэн -

Тийм их л мөнгө байсан. Би ч одоо чуулганд явна гэхэд чинь 300, 400 төгрөгтэй л явдаг байсаншд.

Дэжид -

За.

Жилийсэн -

Хувиасаа. Энэ хийсэн хөдөлмөрийнхөө юмыг аваад. Тийм тэр чинь тэгээд тэр үедээ бас их мөнгө байсан.

Дэжид -

Бас бэлэг сэлт тиймээ.

Жилийсэн -

Тийм фермийнхэндаа тийм жижиг сажиг хөөрхий биеийн тамирын өмд цамц, жижиг сажиг хувцас тийм л юм авч очидог байсан. Тийм л мөнгөтэй явдаг байсан. Гадаад явна гэхэд чинь л би бас бас л нэг гурав дөрвөн зуун доллартай л явж байсан.

Дэжид -

Аа бас та тэгвэл ...

Жилийсэн -

Рубьл рубьл, тэр үедээ арвин л мөнгөтэй явж байсан. Тэгээд л алчуур, харандаа дэвтэр тиймэрхүү л юм авч очидог байсан.

Дэжид -

Аа бас тэр чинь тэгээд тэр үедээ бас их сонин содон юм.

Жилийсэн -

Тийм, сонин гоё алчуур...

Дэжид -

Жилисэн гуай тэр үед чинь бас одоо ингээд гадаад дотоод явдаг өөр бас ингээд мэргэжлийнхаа дагуу өөр улсуудтай харилцаатай байсан уу? Ер нь гадны мэргэжилтэн гэж хөдөө аж ахуйд байсан уу? Танай нэгдэлд.

Жилийсэн -

Байхгүй тийм юм байхгүй.

Дэжид -

Аан одоо бусад салбартай адилгүй байх тиймээ. Хөдөө аж ахуйг бол монгол хүнээс илүү мэдэх хүн байхгүй юм чинь гадны мэргэжилтэн гэж байгаагүй байх тиймээ.

Жилийсэн -

Тийм байгаагүй. Одоо чинь харин гаднаас ирээд юм хумны судалгаа хийгээд яваад байна.

Дэжид -

Машин техникээ өөрсдөө засчихдаг өөрсдөө хийдэг тийм байсан байх тиймээ.

Жилийсэн -

Сүүний машин завод ирдэг байсан.

Дэжид -

Ер нь тэгээд чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг байсан.

Жилийсэн -

Чөлөөт цагч одоо яахав дээ нэг сонин уншлага гэж хот айлд одоог бодвол хачин лдаа, хот айлд бол өрх болгон сонин захиалчихна. Намын үнэн, залуучуудын үнэн яасанч сайхан хямдхан байсан юм. Архангай үнэн гээд тэднүүсийг чинь сонин тараагч гэж байсан тэр чинь тараагаад л тэгээд тэрийгээ уншаад л тэгээд хот айлаараа цуглаад сонингоо уншаад одоо тэр өдрийнхөө ажил юу ямар байна тийм тийм гээд ярьдаг тиймэрхүү л байсан. Тийм л зарчимтай байсан.

Дэжид -

Аан анх одоо тэрнийг хөдөөд ч гэсэн нэгдэлд одоо хамгийн анх шинэ техник гэдэг юмуу гэрэл гэгээнээс юу гарч байв одоо телевизор байдаг юмуу? Радио байв уу?

Жилийсэн -

Хамгийн анхных чинь одоо аражив даа. Нэг хүрэн эх орон 52 билүү шар хүрэн аражив гарч байсан.

Дэжид -

За тэрийг тавихад яадаг байсан.

Жилийсэн -

Гүй ээ тэрийг чинь зүгээр нэг суурийн даргад чинь нэгдсэн журмаар авч ирдэг байсан. Тэгээд л явган тэрийг үзэх гээд л тэр араживийг чинь чагнах гээд л эх орон-52 аражив тэрийг чагнах гээд л явдаг байсан. Тэгээд сонин уншлаганд нэгдсэн журмаар тэр айлдаа очиж тэр араживаа чагнадаг байсан. Тэгээд сүүлийн үед тэр жижиг 400 гийн аражив гарсан.

Дэжид -

Тэк, тэк-52 билүү тиймээ. Жижиг дөрвөлжин хар тиймээ.

Жилийсэн -

Тийм. Тэгээд тэрийг чинь хүн бүхэн айл болгон тийм араживтай гэртээ. Сонсдог болсондоо. Тиймэрхүү л байдалтай байсан даа.

Дэжид -

Та одоо тэгээд тэргүүний саальчин ийм юутай байсан юм чинь олон нийтийн ажил их хийдэг байсан уу? Нам олон нийтийн ажилд тусалдаг байсан уу, сонгуультай байсан уу?

Жилийсэн -

Өө сонгуультай байсан. Нэгдлийн гишүүн гарахад чинь нэгдлийн төлөөлөгч гээд хурлаар төлөөлөгчөөр орно. Аймгийн бүгд хурлын гишүүн байсан. Тийм яахав тэгээд л явжил байсан.

Дэжид -

Одоо та тэгээд бас тийм их ажлын хажуугаар яаж явдаг байсан?

Жилийсэн -

Өө яахав үнээ малыг тэр фермийн хүүхнүүд чинь сааж өгнө.

Дэжид -

Бас саагаад өгөх үү?

Жилийсэн -

Миний хэмжээтэй сүү өгөөд л эв найрамдалтай байсан. Тэгээд хурал хуй гээд явахаар хүүхнүүддээ бас л юм хум аваачиж өгнө.

Дэжид -

Тийм урамшуулна тиймээ.

Жилийсэн -

Тэгээд одоо далан нэгэн насыг хүрлээдээ. Нэгдэлд л бүх юмаа зориулаад нэгдлийн төлөө зүтгэсэн дээ.

Дэжид -

Аанхаан. Аан та одоо үр ач хүүхдүүд чинь одоо хоёр охин чинь бол энд ажил хийж, хөдөө энэ юуг залгамжилсан хүүхэд байгаа юу?

Жилийсэн -

Одоо манай охин хөдөө малтай. Мал маллаж байгаа зайлуул. Банди бас мал маллаж байгаа. Тэгээд би аймагт одоо тэгээд өөрийн тэнхээ хүрэхгүй. Одоо тэгээд үнээ мал саах гэж хурууны үзүүр дун цагаан болцон. Үнээ чиг сааж чадхаа байсан.

Дэжид -

Өө бас гар хөл өвдөх байх л даа. Одоо настай болсон болохоор.

Жилийсэн -

Үнээн доороосоо босож чадахгүй.

Дэжид -

Одоо та далан хэдтэй гэхэд чинь их сайхан байнашдээ царай зүс ямар сайхан тэнхлүүн тийм сайхан.

Жилийсэн -

Энэ гарыг харахгүй юу тиймээ. Ийм болсон хараа. Үнээ малтай явсан ийм бяцарсан байнашдээ. Үеэрээ ингээд л овоогоод.

Дэжид -

Тэр үед одоо та нар эмнэлэг үйлчилгээ яаж авдаг байсан.

Жилийсэн -

Эмнэлэг бол бас багийн эмч гэж явна өө сумаас, сумын эмч явна. Тэгээд тэр үедээ үзүүлж харуулаад.

Дэжид -

Нэгдсэн журмаар тэгэж хүмүүсийг үздэг байсан уу?

Жилийсэн -

Энэ хурал хуйгаар төлөвтэй хурал гэж орж ирнэ энэ сумандаа. Төлөвтэй хурлаар чинь бүх эмч нар аймгаас дуудаад мэргэжлийн эмч нар үзнэ.

Дэжид -

Аанхаан жилдээ тэр нь хэдэн удаа болох уу?

Жилийсэн -

Жилдээ нэг л удаа болно доо. Нарийн мэргэжлийн эмч нар.

Дэжид -

Жилдээ нэг удаа аанхаан.

Жилийсэн -

Тэгээд малчидаа саальчидаа үзүүлнэ. Бас тэгэж сайн хардаг байсаншд.

Дэжид -

Нэгдэл чинь одоо юу юугаараа давуу байсан бэ? Тэр үед нэгдэлд хамарсан, нийтэд хамарсан ямар ямар юмнууд байдаг байсан бэ? Юу байсан танай нэгдэл гэхэд халуун устай байсан уу, яаж үзвэр үйлчилгээ юм юу байсан.

Жилийсэн -

Халуун устай байсан, улаан булантай байсан. Нэг хэсэг чинь хөдөө чинь халуун ус бариулаад л хот айл гэхэд чинь нэг халуун устай тэрүүндээ усанд ордог тэрийгээ ингээд шавараар шавцан, тэгээд тэрүүндээ вана тавьсан усанд ордог галлаад тэгдэг байсан. Зуух тавьцан. Тэгээд эхний үед чинь хот айл гэхэд чинь улаан булан Минжүүр гуай байхдаа юм бариулаад тэрүүндээ бүжиглэдэг, концерт явуулдаг тийм байсан.

Дэжид -

Өөрөөр хэлбэл хамт олныг хамарсан олон арга хэмжээ явагддаг байсан байна.

Жилийсэн -

Тийм янзын соёлын талаар сайн хангадаг байсан. Нэгдэл гэдэг чинь ерөөсөө сайхан байсан.

Дэжид -

За таны одоо хуучны тэр үед авхуулж байсан зураг хөрөг одон медальтай зураг байна уу? Тэгээд хоёулаа ганц хоёр зураг үзээд зурагтайгаа нилээд нэг ахиад жоохон үргэлжлүүлээд 20, 30 минут яривал бид хоёрын бас нэг ярилцлаганы төгсгөл болох юм байна.

Жилийсэн -

За би арын амбаарлуу оръё л доо.

Дэжид -

Тэгэх үү? За тэгье. Жилисэн гуай таны энэ диплом бас олон юунууд байна аа, дипломууд байна, баярын бичгүүд байна, за энэ ардын их хурлын сонгуульд нөгөө их хурлын депутатаар сонгогдож чуулган уригдаж байсан урилга байна тийм уу?

Жилийсэн -

Аанхаан.

Дэжид -

Та энэ дээр ингэж бичсэн байнашдээ, энд бас одоо та орон нутгийн депутатаар таны танилцуулга гарч байсан байнашдээ тиймээ?

Жилийсэн -

Тийм.

Дэжид -

Намын гишүүнд 1971 онд элссэн тэгээд ер нь таван жилд 15 үнээ малласан төлөвлөгөөгөө ер та чинь дандаа 200 гаас дээш хувь биелүүлдэг 2 хүний ажил хийдэг байсан байнашдээ тиймээ.

Жилийсэн -

Тийм.

Дэжид -

Юу яадаг байсан юм уу? Энэ дээр таны түрүүчийн ярьж байсан хөдөлмөрийн хүндэт медаль авч байсан, ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн медалиуд авч байсаныг энд одоо бүгд дурдагдсан байна.

Жилийсэн -

Тийм энэ байна.

Дэжид -

За энэ аймгийн аан за Хан өндөр бригадын... энэ хорогдолгүй маллаж гэж өөрөөр хэлбэл тугал нь бүрэн бойжсоныг хэлж байна тийм уу?

Жилийсэн -

Тийм.

Дэжид -

Тэгээд үнээ бүрээсээ сарлагын үнээнээс мянган литр сүү сааж байж тиймээ.

Жилийсэн -

Тэгэж байсан, тэгэж байсан.

Дэжид -

За тэгээд энэ чинь аймгийн аварга саальчин цолны диплом байнашдээ тиймээ.

Жилийсэн -

Аанхаан.

Дэжид -

Аймгийн аваргаар чинь та хэдэн удаа шалгарлаа.

Жилийсэн -

Өө нилээн хэдэн удаа. Энэ хаанахынх байна.

Дэжид -

Энэ болохоор зэрэг их тамир сумынх байна.

Жилийсэн -

Аан за.

Дэжид -

Сүүлдээ бүүр 90 онд 1214 литр сүү саасан юм байна тиймээ.

Жилийсэн -

Аан тийм наадах чинь байгаа юм.

Дэжид -

За энэ...

Жилийсэн -

Хаанахын байна.

Дэжид -

Монголын хөдөө аж ахуйн байгууллагдаж байсан Хан өндөрийн бага сургууль. Аа таныг одоо бага сургууль шагнаж байсан байна.

Жилийсэн -

Аа тийм яахав өнөө сургуульд байж байсан гэдгээр. Хан өндөрийн бага сургуульд байж байгаад тэгээд ингэж амжилт гаргаж байсан.

Дэжид -

Ингээд одоо сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж байсан тиймээ.

Жилийсэн -

Тийм энэ нэг үнээнээс саасан сүүний диплом.

Дэжид -

Одоо өөрөөр хэлбэл та сургуулийнхаа бахархал болж байсан байна шүү дээ тиймээ.

Жилийсэн -

Тийм одоо ч гэсэн уригданашдээ. Уригдаж оролцдог. Манай сургуулийн чинь нодлин чинь юу вэ, Хан өндөрийн чинь сургуулийн 80 жил болсон. Бага сургууль нь. Би ч нилээн хүндтэй зочноор уригдаж байсан.

Дэжид -

Аргагүй одоо тэр сургуулиас төрж гарсан гавъяатай хүн юм чинь та одоо уригдахаас яах вэ дээ. Та уригдахгүй бол өөр хэн уригдахав.

Жилийсэн -

Тийм.

Дэжид -

Энэ бас юу вэ? Хөдөө аж ахуйн яамны Даш гуайн үед та яамны хүндэт жуух авч байсан юм байнашдээ. Өө энэ чинь бас их том юм байна. Хөдөө аж ахуйн яамнаас 81 онд авч байсан байна.

Жилийсэн -

81 оных байна уу?

Дэжид -

Тийм байна. Жилисэн нь хөдөлмөрийн гарамгай амжилт гаргаж байсан. Яамнаас диплом, 2000 төгрөг гэдэг чинь тэр үедээ та мундаг мөнгөөр шагнуулжээ.

Жилийсэн -

Их л мөнгө байсан. Өөрийн ариун хөдөлмөрөөр. Энэ сүхбаатарын зурагтай...

Дэжид -

Их олон юм байна өө энэ дотор чинь одоо. Бага сургуульд таныг урьж байж. Энэ ч одоо...

Жилийсэн -

Энэ нөгөө миний шавь нар гэдэг чинь. Цэрэнпагам Булганых, энэ Их тамирынх...

Дэжид -

Голд нь та байна депутатын зурагтай. Тиймээ.

Жилийсэн -

Цуг зургаа авахуулсан.

Дэжид -

За нөгөө...

Жилийсэн -

За.

Дэжид -

Энэ болохоороо зэрэг таны нэгдлийн хүндэт дэвтэр юм биш үү?

Жилийсэн -

Нэгдлийн хүндэт дэвтэр нь, энэ нөгөө халхын гол явж байсан нь. Чойбалсангийн хөшөөний дэргэд зургаа авхуулсан юм.

Дэжид -

Аан тийм байна. Энэ хоёр найзтай зураг байна. Таны том одон медальтай зураг бас хэрэгтэй байна аа.

Жилийсэн -

Миний том одон медальтай зураг одоо хүүхэд авч ирэх байлгүй. Одоо хүүхэд аваад ирэх байх.

Дэжид -

Өө таны материал ерөөсөө их байна аа. За ер нь манай Жилисэн гуайн ерөөсөө диплом юу энд байгаа юмнаас түүвэрлэж л авахгүй бол халамжлан хүмүүжүүлэгч л гэж байна. Талархалын хуудас диплом болвол тоо ширхэгээрээ бол зуун тавь жаран ширхэг л юм байна.

Жилийсэн -

Хамгийн сүүлд миний хүү ингээд иймэрхүү л юмтай үлдэх юм даа.

Дэжид -

Гүй ээ тэгээд одоо үнэхээрийн их ажил хийж хөдөлмөрлөж байсны юу энд байна аа. Соёлч өрхийн гэрчилгээ хүртэл танд байнашдээ.

Жилийсэн -

Наадах чинь хэдэн оных байна миний хүү.

Дэжид -

Наян гурав дөрвөн оных юм байна эмээ. Энэ та одоо бас л хотод их хуралд морилж байсан үеийн зураг байна.

Жилийсэн -

Өө тийм энэ аймгийнх.

Дэжид -

Аймгийн юм байна уу за.

Жилийсэн -

Хотын юу нууд уул нь байсан л юм одоо тэгээд...

Дэжид -

Ардын их хурлын депутат, аан та Гончигсумлаагийн туршлагаар ажиллаж өндөр амжилт гаргасан байна.

Жилийсэн -

Аан тийм.

Дэжид -

Тэрний туршлагаар ажилласан байдаг юм байна тиймээ? Энэ цөцгийн тосны төлөвлөгөө гэж цөцгийн тосыг тэр үед яаж хийдэг байсан бэ? Та тэр талаар нэг ярьж өгөөч одоо тэр цөцгийн тосны цэвэр үйлдвэрлэл яаж явагдаж байсан юм. Аан малын ашиг шимийг боловсруулдаг ямар ямар аж үйлдвэрүүд байсан юм. Та тэрнийг бас тодруулж ярьж өгөөч.

Жилийсэн -

Тэр үед чинь одоо сүүн тасаг гэж байсан. Төлөвлөгөөнд авсан сүүгээ өгөөд тэрийг чинь ингээд бошгинд ингэж эргүүлээд тосыг чинь ингэж бошгиор эргүүлээд тэгээд нөгөөдөхөөс чинь нөгөө жинхэнэ масло чинь гарч ирээд. Тэрнээсээ нөгөө шингэн нь пакт гардаг байсан. Пакт гэдэг нь яг л цөцгий шиг л тэрийг пактыг мөнгөөр нь литр нь тавин төгрөг байсан юм. Тэгээд мөнгөөр нь авч эргүүлж сайхан ааруул идээ хийдэг байсан. Сүүлийн үед яахав Минжүүр гуай яагаад энэ цагаан идээний үйлдвэр байгуулаад энэдээ нэгдсэн журмаар сүүний машинруу хийгээд, эхний үед бол сүү тасаг гэдэг чинь 5 сарын 15 гэхэд чинь завод онгойдог байсан. Тэгэхэд чинь ногоо ургасан үнээ сүү орсон байдаг байсан. Тэгээд тэр заводонд чинь сүүгээ өгөөд л 5 сарын 15 гэхэд чинь завод онгойно бэлэн. Бүх машин дээр үеийн бүдүүн улаан машинд сүүгээ өгөөд тэрийг чинь машиндаад масло, цөцгий гараад цөцгийгөө одоо ийм төмөр ийм зуухтай тэрүүнд нь цөцгийгөө хийгээд машалканд хийгээд буцалгаад тэрийгээ боловсруулаад бүүр өтгөн болгоод эргүүлээд тэрийгээ бошгинд хийж боловсруулаад тэгээд пакт гараад цөцгий гардаг тэгээд нөгөөдөхөө зуугийн ийм том бошгинд хийж царцаагаад масло болгодог байсан.

Дэжид -

Аа тэгээд масло бол төв орон нутагруугаа явуулах уу тэ?

Жилийсэн -

Төв орон нутагруу л явдаг байлгүй. Бошгинд хийгээд тэгээд ачаад явдаг байсан.

Дэжид -

Аа таны одоо энэ сүүлд тэр үедээ бол одоо таны энэ арга туршлагыг дэлгэрүүлэх ямар үйл ажиллагаа одоо тэр нэгдлээс зохион байгуулдаг байсан юм. Таны одоо энэ туршлагыг яаж дэлгэрүүлдэг байсан юм.

Жилийсэн -

Аан саальчидыг одоо Жилисэнгийн туршлагаар нэг үнээнээс одоо тэдэн литр сүү саа Жилисэнгийн туршлагаар тэг гэж байсан.

Дэжид -

Та тэгээд арга туршлагаа ярих уу тиймээ?

Жилийсэн -

Яахав тэгээд яридаг л юм. Үнээнийхээ дэлэн хөхөнд массаж хийж яадаг ийдэг гээд.

Дэжид -

Аа бас нарийн.

Жилийсэн -

- Иллэг хийгээд сүүлдээ тэрний чинь дэлэн хөх нь бүүр ийм тавиухан ийм хавтгай дэлэнтэй бол сүүтэй үнээ болдог. Ийм помбогордуу дэлэнтэй бол сүү муу болдог тэрийг чинь тэгээд ингээд илээд сайхан тугалыг нь өгөөд яагаад байхаар их сайхан тавиухан болдог сүү нь бол одоо саадгүй гардаг.

Дэжид -

Өөрөөр хэлбэл одоо тэр нөгөө наадах асуудалуудыг нь дэлгэрүүлж...

Жилийсэн -

Тийм задалж массаж хийж өгдөг.

Дэжид -

Тийм туршлагаар та бас их сүү саадаг байж тиймээ?

Жилийсэн -

Тиймээ. Өөрийн ажиллагаа олширч байж л гардаг. Зүгээр сууж байгаад хийнэ гэж байхгүйшдээ. Тиймээ.

Дэжид -

Тэгнэ энэ маш их хөдөлмөр энийг бол одоо бичиж юу яахаар тэгээд ер нь гол таны аргачилгаа бол ер нь нэг үнээнээс их сүү саасан, тэгээд хорогдолгүй бойжуулсан тиймээ?

Жилийсэн -

Аанхаан. төлөө хорогдолгүй бойжуулсан, нэгдлийнхээ төлөвлөгөөг зуугаас хоёр зуун хувиар биелүүлж байсан. Ер нь л миний гол амжилт тиймэрхүү л байсан. Дан л төлөвлөгөө нормоо биелүүлж байсан.

Дэжид -

Одоо ингээд таньд бол хамгийн амархан зүйл юу байв тэр үед? Ажил л амьдарч явахад чинь? Амархан юм гэж байв уу?

Жилийсэн -

Яаж амархан юм байх вэ дээ. Хоёр нарны хооронд явж байгаа юм чинь. Нойр хоолгүй явж байж л.

Дэжид -

Аа жигшдэг зүйл юу байв амьдралд?

Жилийсэн -

Жигшдэг зүйл одоо юу байх вэ дээ.

Дэжид -

Залхуурах.

Жилийсэн -

Залхуурах юм байхгүй ээ.

Дэжид -

Залхуурах улсуудыг бол үзэж чадахгүй юу тиймээ?

Жилийсэн -

Залхуу ажил муутай тиймэрхүү улсууд чинь амьдархад хэцүү л байна шүү дээ.

Дэжид -

Их ч олон шагнал авч байж ээ? За энэ бол ерөөсөө л их тамир сум, аймгийн 1976 оны сумын аварга болж байсан байна. Зуун төгрөгөөр шагнаж байсан байна. дунджаар 485 литр сүү, сүүлдээ та чинь 1200 гаран литр сүү.

Жилийсэн -

Сүүлдээ тэгсэн. Эхнийх нь дипломууд нь байна.

Дэжид -

Тийм байна. 1980 онд их тамир сум, за би таны дипломоос нэг хоёр...

Жилийсэн -

Нэгдэлийн үнээнээс нэг үнээнээс саахад чинь 280 литр сүү саадаг байхгүй юу. Нэг үнээний ашиг шим гэдэг чинь. Тэгээд тэрнийг чинь давуулан биелүүлсэн гэдгээрээ л илүү саагаад.

Дэжид -

Тэгээд аймаг орон нутагт хөдөө аж ахуйн салбарын хурал зөвлөгөөнд та бол байнга оролцож байсан уу?

Жилийсэн -

Өө яахав намайг үнэлэж оролцуулдаг байсан. Амжилт гаргасан юм чинь.

Дэжид -

Тэр үед юу яадаг байсан уу? Одоо энэ ялангуяа та одоо мэдээжийн хэрэг энэ тэнд явж их одоо арга судалсан. Хурал зөвлөгөөнд их оролцож байсан. Таныг одоо өөрөөр хэлбэл бусдаас одоо...

Жилийсэн -

Нэгдлийн төв хорооны залуу аварга гэсэн бас л дурсгалтай л байна.

Дэжид -

За тийм байна залуу аварга.

Жилийсэн -

Залуу насанд хийсэн юм чинь.

Дэжид -

Тийм байна. Иргэдийн хороо таныг ерөөсөө нэг малаас авдаг ашиг шимийг нэмэгдүүлдэг ийм одоо тал бүрийн ажилтай байсан байнашдээ та. Одоо ер нь малын ашиг шимийг зуун хувь ашиглаж чадаж байна уу? Тэр үед одоо малын ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглаж дотоодынхоо ашиг шимийг ашиглаж чаддаг байсан юм уу?

Жилийсэн -

Тэр үед чинь хангаж чаддаг байсан. Одоо тэгээд хувийн аж ахуй болчихоор зэрэг нэг юм тэгээд хувийн аж ахуй болчихоор өөрснөө тэгээд тав арван цаас олоод, нэг чиг арвин малтай улсууд тэгэж л мөнгө олно гэхээс, зүгээр нэг цөөн хэдэн малтай улсууд өөрснийхөө хэрэгцээнд л идэж уухаас хэтрэхгүй.

Дэжид -

Одоо өөрөөр хэлбэл...

Жилийсэн -

Мянгат малчингууд л нэг жаахан юм хийдэг байх. Тэгээд юмны юу өсөх хэцүү юм. Одоо тэгээд нэг хил дугуй өгөхөөр чинь л 2000 мянгаад дээш гарахгүй бөөний үнээр. Бөөнийх нь үнэ тийм. Тэгээд яг зогсоод зарахаар хамаагүй үнэтэй зардаг. Тэгээд малаас гарсан ашиг шим чинь ерөөсөө л их доогуур.

Дэжид -

Өнөөдөр энэ малаас гарч байгаа ашиг шимийн үнэлгээ нь муу байна.

Жилийсэн -

Их л муу байхийн.

Дэжид -

Тэр үед чинь одоо малын ашиглахгүй юм байгаагүй.

Жилийсэн -

Байгаагүй. Ёстой өнөө нэгдэлдээ л юмаа зориулж байсан дөө. Нэгдэл тэгээд нэгдсэн журмаар хаанаа ч гэрээтэй явдаг байсан юм.

Дэжид -

Тийм ясыг нь ч хүртэл авдаг байсан.

Жилийсэн -

Ясыг чинь түлээд тослоод нэрдэг байсан. Тэгээд нэг тийм хар тос гардаг байсан.

Дэжид -

Бас л тэр тосыг юманд л ашигладаг байсан байна тиймээ? Таныг одоо бага залуу хүүхэд байхад энэ ээж ааваас одоо ингээд юу гэж сургадаг байсан бэ? Тэр одоо таны энэ ажил амьдралд ажлын арга туршлагад хэрэг болсон уу?

Жилийсэн -

Хүүхэд ахуй насанд чинь хүүхэд хэвээрэй явж байгаад дууссан юм чинь ер тэрийг нээх тэгэж сонирхож байсангүй. Одоо эргүүлээд бодож байхад залуу байхад чинь ёстой ээжийн хэлж байсан үг чинь одоо орой дээр гарч байна. Залуу насанд бол манай ээж тэгдэг байсан. Хоёр гурван төрийн нүүр үзсийн байна лээ. Төр эргэнэ. Хоёр гурван төрийн нүүр үзнэ төр эргэнэ гэж юу ярьж байгаан болоо доог хийх маягтай, тэгсэн чинь одоо хэдэн төрийн нүүр үзэж байна.

Дэжид -

Та хэдэн төрийн нүүр үзэж байна?

Жилийсэн -

Одоо би чинь ямарчиг л байсан хоёр гурван төрийн нүүр үзсэн биш үү. Төр эргээд хоёр гурван төрийн нүүр үзнэ. Бурхан шашин эргэж сэргэж гарч ирэх юм гэж тэгэж яридаг байсан. Тэгээд одоо тэгсэн чинь эргээд сэргэж гарч ирж байна.

Дэжид -

Байгаль дэлхийгээ шүтдэг байсан.

Жилийсэн -

Байгаль дэлхийгээ л шүтнэ л дээ. Одоо чинь харин овоо дээр үед чинь овоо тахилга гээд л намайг л хүүхэд ахуй цагт л юмаа л өргөнө үү гэхээс овоо тахиж байхыг мэдэхгүй. Надаас өмнө мэдэж байсан одоо бол овоог чинь байнга л тахих юм байна.

Дэжид -

Манай одоо энэ нутаг бол бас нилээн тийм лам хуварга ихтэй нутаг орон байсан. Ер нь одоо таны талаас хэлмэгдэж барьсан хүн байгаа юу? Тэр талаар юм сонсож байв уу?

Жилийсэн -

Манай ээжийн аав Даваазанги гэдэг хүн байсан гэсэн. Тэгээд тэр хүнийг л хэлмэгдээд аваад явсан гэсэн. Би тэгээд одоо тэрийг ээж маань нас барсан. Би хүүхэд байсан одоо тэгээд одоо тэрийг мэдэх өндөр настай хүнгүй ч болж байна. Даваазанги гэдэг хүн чинь их л том хүн байсан байх гэж. Тэгээд л баригдаад явж байсан байх. Манай ээж бол Даваа гэдэг хүнээр овоглож тэгэхээр тэр Даваазанги гэдэг хүн л байсан л даа манай ээжийн аав.

Дэжид -

Тийм байна. Занги хүний хүүхэд байсан байна.

Жилийсэн -

Занги хүний хүүхэд л манай ээж байхгүй юу. Тэгээд тэрийг одоо мэдэх гээд мэдэх хүн байхгүй. Хөгшчүүл нь нас бараад одоо тэгээд хэлмэгсдийн мөнгө гээд улсууд аваад байх юм мэдэхгүй юм чинь яахав. Хөгшин хүнгүй болсон юм чинь.

Дэжид -

Тэр үед одоо ер нь хөдөөлүүлэх ёс ямар байв. Хүмүүсийг одоо хөдөөлүүлэхдээ яаж хөдөөлүүлдэг байсан, охид хүүхдүүдийг тэнд одоо оролцуулдаг байсан уу ер нь ямар ёс жаяигтай байсан тэр үед?

Жилийсэн -

Бид нар чинь одоо хүүхэд ахуй насан чулуугаар л гэр барисан тиймэрхүү л байсан.

Дэжид -

Хүмүүсийг оршуулахдаа яадаг байсан бэ? Ил тавьдаг байсан уу?

Жилийсэн -

Ил тавьдаг байсан.

Дэжид -

Эмэгтэй хүүхэд оролцуулдаг байсан уу?

Жилийсэн -

Ерөөсөө оролцуулахгүй. Ерөөсөө эмэгтэй хүн явдаггүй гээд дээр үеийн улсууд чинь явуулдаггүй байсан. Одоо бол хамаагүй.

Дэжид -

Тийм ямар л дэг жаягтай байсан. Одоо бол хамаагүй. Тэр үед голцуу л одоо ил тавьдаг байсан уу? Энийг бол зүгээр та сонсож мэдэж байснаас очиж байгаагүй болохоор зэрэг мэдэхгүй.

Жилийсэн -

Нөгөө юу яадаг байсан чулуу дэрлүүлээд л ил тавьдаг байсан. Ийм хавтгай чулуу дэвсүүлээд л, одоо бол цай дэвсээд, дээр үед чинь хавтгай чулуу дэвсээд ил тавьдаг байсан.

Дэжид -

Аа бас тэгээд хүн тавьдаг газар луу явж болохгүй гээд...

Жилийсэн -

Тэгээд тэр чулуугаар нь л тэр хүнийг энчээ тавьсан гэж дэрнийх нь чулуугаар мэддэг байсан.

Дэжид -

Аан зөв зөв. Одоо нөгөө хөшөө юу байхгүй юм чинь.

Жилийсэн -

Дэрний чулуу, нимгэн нимгэн чулуу дэрлүүлээд л тавьдаг. Тэгээд дэрнийх нь чулуугаар энэ дэрний чулуу нь байна. Энэчээ тавьж байсан гэдэг байсан.

Дэжид -

Тэр ч тэгээд шувуу мал идээд дороо байхгүй л болдог байх.

Жилийсэн -

Дэрний чулуугаар л олно. Одоо бол хөшөө бариад л энгэхийн. Дээр үед чинь угаасаа дэрнийх нь чулуугаар олдог байлаа.

Дэжид -

Өшөө та одоо саальчингаас өөр ажил хийж байгаагүй тиймээ? Саальчинаа л хийж байсан уу?

Жилийсэн -

Саальчинаа л хийж байсан. Хийсээр байгаад л тэтгэвэртээ гарч байсан.

Дэжид -

Одоо энэ ажлынхаа хажуугаар хүүхдүүдийнхээ хичээлд яаж анхаарал тавьж яаж сургууль соёлтой та одоо хааяа хуралд очихоороо л уулздаг л тийм байсан уу?

Жилийсэн -

Аанхаан.

Дэжид -

Тэр үед багш нар одоо эцэг эхүүдтэйгээ яаж харьцах уу?

Жилийсэн -

Хурал хуй болохоор л манай хүүхэд одоо ямар байна суралга нь ямар янзтай байна. Гээд уулздаг л багштай бол харилцаатай байдаг.

Дэжид -

Багш өөрөө ингээд нэгдлийнхээ гишүүдийн гэрээр явж хүүхдүүдийнх нь...

Жилийсэн -

Зүгээр 9 сарын 1 болохоор хөдөөд явж танай хүүхэд ингээд сургуульд хэддүгээр ангид орно. Сургуульд нь явуул гээд тэгэж л явж байсан болохоор нэх чиг албадуулахгүй авчираад л өгчихдөг байсан. Угаасаа өөрснөө ойлгож байгаа юм чинь. Байранд нь авчираад байр бол бэлэн. Бэлэн хүлээж авна.

Дэжид -

Та ерөөсөө тэгээд танайх ерөөсөө хан өндөр бага сургуультай байсан болохоор ийшээ тийшээ явалгүй бага сургуулиа төгсөөд...

Жилийсэн -

Тэгээд ер нь их тамирын арван жилтэй болсон юм чинь их тамирт суугаад манай хүүхдүүд...

Дэжид -

Хүүхдүүд тэгдэг байсан та бол их тамирт сургууль суугаагүй?

Жилийсэн -

Суугаагүй ээ, хан өндөрийн энд дөрөв суугаад л...

Дэжид -

Дөрөвдүгээр анги төгссөн байлгүй яахав. Таны энэ зурагнуудын юуг харж байхад бас гоё зурагнууд бас байна аа тиймээ. Тэгээд даанч зураг маань удаад шар өнгөтэй болчиж. Удаад жоохон татах боломжгүй болж. Ленинградад авахуулсан зураг чинь байна.

Жилийсэн -

Тийм. Энэ одоо залуу байсан зураг энэ л одоог бодвол одоо зураг хөгширсөн хойно нь зураг яахар матар шиг, энэ хар миний хүү энэ Архангай үнэн дээр гарч байсан зураг шавь нартайгаа зөвлөгөө өгөөд туршлагаа ярьж байгаа байдал.

Дэжид -

Тийм байна, тийм байна. Одоо аймгийн үнэн сонинд гарч байсан аймгийн хэвлэл дээр та их гарч байж ээ?

Жилийсэн -

Тийм... Иймэрхүү л ажил хийгээд одоо далан хэдэн насыг насаллаа дөө.

Дэжид -

За хоёулаа чинь өшөө ямар асуудлууд та бид хоёр ярих ёстой билээ.

Жилийсэн -

За эмээд нь одоо иймэрхүү л, энэ хараа Минжүүр гуай бид хоёр авхуулсан зураг.

Дэжид -

Тийм байна.

Жилийсэн -

Залуухан байсан байгаа биз.

Дэжид -

Тийм байна. Архангай аймгийн намын хурлаар, та монгол ардын хувьсгалт намд хэдэн онд элссэн юм.

Жилийсэн -

Далан онд.

Дэжид -

Аан одоо намын гишүүн болоход өөрөө санаачлагаараа элсэх үү?

Жилийсэн -

Өөрийнхөө л санаачлагаар л элсэнэ.

Дэжид -

Намд элсэе гээд л өргөдөл өгөх үү?

Жилийсэн -

Тийм намд элсэе гээд өргөдөл өгнө. Тэгээд намын гишүүдийн хурлаар энэ хүнийг авах уу үгүй юу гэдгийг шийднэ. Ажлынх нь амжилт ийм байна, ийм ажил хийсэн байна. ийм амжилт гаргасан байна. Энэ хүнийг авах уу?

Дэжид -

Аанхаан.

Жилийсэн -

Тэгээд авна гээд бичүүл тэгээд авна гээд гишүүд тэгээд авч хэлэлцэнэ. Намын хурлаар ордог байсаншдээ би.

Дэжид -

Намын хурдаар орж байсан.

Жилийсэн -

Тийм.

Дэжид -

Тэр үед одоо та тэгээд илүү цагийн мөнгө байхгүй ашиг шимийн л мөнгө байсан байна тиймээ.

Жилийсэн -

Тийм байхгүй.

Дэжид -

Угаасаа илүү цаг нь ашиг шимээрээ л илэрдэг байна тиймуу?

Жилийсэн -

Тийм. Илүү цагийн мөнгө гэж ёстой байхгүй.

Дэжид -

Одоо уралдаан тэмцээн энэ л нэг гадаадынхантай зураг байна энэ одоо...

Жилийсэн -

Өө яахав энэ үйлдвэрчний төв зөвлөлөөс л нэг гадаадын хүн авч ирж байсан юм.

Дэжид -

Аан за. Одоо тэгээд аймаг орон нутгаасаа та чинь том төлөөлөгч гадна дотны хүн бол таны арга туршлагыг яах гэж нүүр царай болж байсан байх тиймээ?

Жилийсэн -

Энэ Чулуун дарга энэ гадаадынр.

Дэжид -

Чулуун дарга аа аль үйлдвэрчний юу?

Жилийсэн -

Тийм Чулуун гэж байсан одоо бас нас барцөөн.

Дэжид -

Аанхаан. Одоо хэдэн хүүхэд, хэдэн ач зээтэй байна та? Ач зээ нийлээд одоо хэд болж байна.

Жилийсэн -

Одоо ч ач зээ нийлээд нэг арваад юм байна аа. Бас ачийн ачийг үзсэн.

Дэжид -

Өө бас уу?

Жилийсэн -

Тийм. Ачийн ачийг үзчээд. Ачийн ачийг үзнэ гэдэг чинь бас л айхтар. Хүү гэдгийг хүүгийн банди нь авгай аваад ач үзсэн.

Дэжид -

Гучаа үзэж байгаан байна тиймээ.

Жилийсэн -

Гучаа үзэж байгаа юм байна. Ачийн ач тиймээ.

Дэжид -

Та ер нь тэр үед таван зуун төгрөгний шагналаас буудаггүй байсан байна. Их л том мөнгө байсан байна даа, мөнгө төгрөгөө тухайн үедээ хадгаламж энээ тэрээд хийж байв уу?

Жилийсэн -

Гүй ээ тийм юм байхгүй. Тэгээд л өөрийнхөө хэрэгцээнд.

Дэжид -

Тэр үед ер нь энэ материал даавуу ер нь хэр элбэг байсан бэ?

Жилийсэн -

Янзын гоё даавуун материал ирдэг байсан.

Дэжид -

Хаанхых голдуу ирдэг байв.

Жилийсэн -

Лидрийн их өмсөж байлаа. Далайн даавуу их өмсөж байлаа, 36 гийн торго, 24 ийн торго чинь ер нь гоё юмнууд байсан. Тэр үеийн торго бол.

Дэжид -

Голцуу хаанаас авах уу?

Жилийсэн -

Оросынх л гэж ойлголттой байсан орсоос л голцуу ирдэг байсан. 36-ийн торго гэдэг чинь одоогийн торгыг бодвол янзын гоё.

Дэжид -

Чанар чансаа сайн байсан уу?

Жилийсэн -

Чанартай тийм.

Дэжид -

Таны энэ их гоё зураг байна өө. Энэ хар зураг байна тэгэхдээ энэ бараг гарчих байх аа. Таны энэ зургийг аваадахя. Энэ одоо хэдэн оных ийн харчихдаа. Хэдэн оны зураг болдоо та нэг ойролцоогоор.

Жилийсэн -

Энэ нөгөө хөдөлмөрийнхөө хүндэттэй дан ойн медальтай зураг байна. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон чинь одоо байхгүй. Одоо тэр охин авч ирвэл. Одонгуудаа зүүж байгаад авхуулъя. Би энийг авхуулахд гучин дөрөв тавтай л байсан байх. Ийм том зураг авхуулж байсан.

Дэжид -

Ер нь энэ саальчин та ч өөрөө эмэгтэй хүн залуу зандан нэгдэлд ажиллаж байсан залуу саальчид зөндөө байсан байх. Эмэгтэйчүүдийгээ ер нь тэгээд эх барих эмнэлэг гэж юун дээрээ байх уу? Баг дээрээ байхгүй сумандээрээ байх уу?

Жилийсэн -

Суман дээрээ байна. Түргэн дуудаад л.

Дэжид -

Сумандээрээ төрөх үү одоо тэгээд?

Жилийсэн -

Гүй ээ дээр үед чинь юун сумандээр одоо л сүүлийн үед төрж байгаа болохоос, хөдөө хээр хануй гол руу орчихно. Гэртээ төрдөг чиг л байсан. Өнөө үнээ малаа саагаад мэдэхчгүй л байсан. Гэртээ төрчихөөд зөв зүгээр эх бариад л авч байдаг. Цөмөөрөөл одоо сайхан сайхан бандинар яваад л байна гэртээ төрсөн.

Дэжид -

Аа бас гэртээ төрөх тохиолдол байсан байна тиймээ.

Жилийсэн -

Тийм гэртээ төрөлгүй яахав. Уулна гэрт төрлөө гээд жаахан хасчихдаг байсан юм. Гэртээ төрлөө бичиг баримтыг нь хийж өгөхгүй гээл сумын эмнэлэг. Ирж төрсөнгүй сумандаа гээд.

Дэжид -

Суман дээр төрөх эмнэлэг байх уу?

Жилийсэн -

Төрөх эмнэлэг байна, амаржих газар байна. Эмнэлэг дээр төрнө өмнө нь амарна. Нэгдлийн амаржих. Эхчүүдийг нэгдэл чинь жирэмсэн эхчүүдийг амруулах амаржих байртай байсан.

Дэжид -

Аан амаржих байртай байсан. Аанхаан.

Жилийсэн -

Тийм тэрүүндээ амардаг. Тусдаа байртай. Тэгээд эмнэлэгтээ ордог тийм. Тэгээд яахав дээ ажил гэж яагаад л амаржих байрандаа ирэхгүй зарим нь хөдөө төрдөг л байсан.

Дэжид -

Нэгдэлжих хөдөлгөөнийг хүмүүс ер нь ямар хүлээж авч байсан бэ?

Жилийсэн -

Өө тэр үедээ ёстой л их хүндэтгэлтэй нэгдэл шиг сайхан юм байгаагүйшдээ.

Дэжид -

Нэгдлийг бол хүмүүс их талархалтай хүлээж авч байсан уу?

Жилийсэн -

Тийм талархалтай. Нэгдлийг л хүмүүс их шүтдэг байсан даа.

Дэжид -

Аан за. За бас энэ таны одон медальтай гоё зураг байна. Манай Жилисэн гуайн хоёр гурван зургийг ярилцлагандаа авч байна. Яг тэр үедээ байсан аймаг сум орон нутгийг төлөөлж байсан. Ардын их хурлын депутат байсан. Тухайн үедээ одоо монгол орны нилээн хөдөлмөрийн нүүр царай болж байсан ийм улсууд байсныг энд байгаа баярын бичиг, диплом бүх юмнаас үзэж харахад ойлгомжтой. Тэгээд бас энэ богино хугацаанд тэр арга туршлага тэр нарийн юмыг яасангүй бид хоёр голцуу ахуй амьдралын талаар дээхэн үед одоо нэгдэлд ямар байсан юм, яаж байсан юм гэдгийг л гол нь ярилаа. Нэгдэлжих хөдөлгөөн, хийж байсан ажлынх нь талаар яаж амьдрал ахуйгаа авч байсан. Энэ нэгдлийн үр ашигтай сайн ажиллахад одоо танай нэгдлээс хөдөлмөрийн баатар төрж байсан байх тэ. Дарга Минжүүр гуай, Минжүүр гуай чинь хөдөлмөрийн баатар байсан уу?

Жилийсэн -

Тийм. Нэгдэлжих хөдөлгөөн эхэлсний арван жилийн ойгоор хөдөлмөрийн баатар болсон юм.

Дэжид -

Тэгэхээр танай нэгдэл бас бусдаасаа онцгой.

Жилийсэн -

Онцгой.

Дэжид -

Юугаараа ер нь.

Жилийсэн -

хэдэн жилийн ойгоор л баатар болсоныг нь л бодохгүй юу. Нэгдэлжих хөдөлгөөн эхэлсэний арван жилийн ойгоор.

Дэжид -

Та хорин жилийн ойгоор нь их хурлын депутат болсон юм бишүү? Бараг тийм юм шиг байнашдээ. Их хуралд явж байсан.

Жилийсэн -

Би чинь нэгдлийн холбооны тавдугаар их хурлаар, нэгдэлжих хөдөлгөөний хорин жил, нэгдлийн холбооны тавандугаар их хурал гэж хавсарч авч байсан. Тэрүүнд нь орж байсан.

Дэжид -

Танай нэгдэл тэгээд юугаараа давуу байсан бэ?

Жилийсэн -

Гүй ээ мал нь л их сайхан өсч байсан. Таван, дөрвөн төрлөөр өсч байсан. Малаараа л тэргүүлээд баатар болж байсан Минжүүр гуай. Минжүүр гуай чинь ард түмэндээ хүндтэй, хөдөөгүүр малчидтайгаа их ажилдаг хүн байсан. Ер нь ингээд манайхнаас авхуулаад манайх чинь нэгдлийн дарга ирэх гэж байна гээд концерт тоглодог байсан. Тэгээд ингээд концерт үзээд дуу дуулаад тэгээд Минжүүр гуай чинь эднүүдийг чинь үзээд. Өөрөө дараа нь наргиад цуг дуулаад тэглээ ингэлээ гэдэг байсан. Ард түмэнтэйгээ их дотно орж ажилладаг хүн байсан Минжүүр гуай чинь.

Дэжид -

Олон жил нэгдлийн дарга хийсэн байх тиймуу. Монгол улсад ер нь анх нэгдлийн хамгийн туршлагатай даргын нэг байх байх тиймээ?

Жилийсэн -

Тиймээ. Цуутай хүн байсан.

Дэжид -

Аа тэгвэл таны үед...

Жилийсэн -

Тийм дурсгалтай санагддаг юм Минжүүр гуай зайлуул.

Дэжид -

Танд дурсгалтай зүйл тэр байсан байна.

Жилийсэн -

Тэр үеийн нэгдлийн дарга нараас чинь одоо Нанчиг дарга байна даа. Одоо Доржпалам дарга Чулуутын нэгдлийн дарга хийж байсан хөдөлмөрийн баатар болсон. Доржпалам гэж одоо энэ аймагт байгаа. Хөдөлмөрийн баатар, нэгдлийн хийж байхдаа баатар болсон.

Дэжид -

Аа тэр нөгөө...

Жилийсэн -

Доржпалам баатар гээд.

Дэжид -

Сонссон.

Жилийсэн -

Аймагт байдаг юм. Нэгдлийн дарга байж байгаад баатар болсон Минжүүр дарга, Доржпалам дарга хоёр л байна.

Дэжид -

Ер нь одоо танай энэ их тамир сум, манай энэ Архангай аймаг одоо бас эмэгтэй саальчдаас ардын их хурлын депутатаар таниас өөр хүн болж байсан юм уу?

Жилийсэн -

Болж байлгүй яахав.

Дэжид -

За.

Жилийсэн -

Одоо энэ Дэнсмаа гуай чинь, өндөр улааны Дэнсмаа гээд саальчин гээд хүн бүхэн мэднэ тэр чинь ардын их хурлын депутат байсан, чулуутаас Баасанжаргал гээд нэг хүүхэн бас ардын их хурлын депутат байсан.

Дэжид -

Өө их олон мундаг саальчидтай юм байнашдээ.

Жилийсэн -

Тийм энэ Булганаас Цэрэнпагам гээд ардын их хурлын депутат.

Дэжид -

Булган суманд уу тэ?

Жилийсэн -

Тийм булган суманд. Тэгээд Гончигсумлаа баатар чинь ардын их хурлын депутатаар хэдэн ч удаа сонгогдож байсан юм. Баатар болтлоо сонгогдсон.

Дэжид -

Тэгэхээр манай орон нутгаас чинь энэ салбартаа тэргүүний олон хүн төрж байсан байна.

Жилийсэн -

Тийм.

Дэжид -

За тэгээд их баярлалаа. Жилисэн гуай. Ярих асуудал их байлаа. Тэгээд бас таныг энэ ярилцлага өгч энэ олон сайхан өөрийнхөө зураг одоо холбогдох материалуудыг үзүүлж таниулсанд их талархаж илэрхийлж байна. Ингээд танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Урт наслаж удаан жаргаарай.

Жилийсэн -

Өөрсдөнд чинь ч гэсэн эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Их баярлалаа.

Дэжид -

За танд баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.