Yadamsüren

Basic information
Interviewee ID: 990471
Name: Yadamsüren
Parent's name: Togtoh
Ovog: Paadamba
Sex: m
Year of Birth: 1934
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayan-Ulaan sum, Arhangai aimag
Lives in: Tsetserleg sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
literature
belief
collectivization
new technologies
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
За та сайхан намаржиж байна уу. Бие тэнхээ чинь сайхан уу. Сайн уу
Ядамсүрэн -
Сайхан намаржиж байна
Дэжид -
За Ядмаа гуай тэгээд өнөөдөр Кембрижжийн их сургуулийн ази судлалын салбараас монголын ХХ зууны аман түүхийн төслийн ярилцлагыг одоо авахаар энд ирчихээд байна. Тэгэхээр ер нь энэ Архангай аймгийн Цэцэрлэг хотод одоо амьдарч байгаа үүх түүхийн үнэхээрийн одоо сайн мэддэг ийм одоо бас цөөхөн одоо манай хүний нэг гэж таныг онцолж өнөөдөр ярилцлага авахаар ирлээ. Тэгээд энэ ярилцлаганд өөрийнхөө амьдарч байсан аж байдлын талаар, өөрийнхөө тэр үеийн одоо үүх түүхээс тодорхой ярьж өгөхөөр урилгийг минь хүлээн авсан таньд талархал илэрхийлж хоёулаа яриагаа эхэлья
Ядамсүрэн -
Аа болж байна. Тэгэхээр энэ олон улсын энэ английн ялангуяа тэр дорно дахины судлал одоо тэр дотроо монголын энэ азийн судалгаа бас тэр дотроо оролцогч одоо монголын судлалын талаар бас сонирхож одоо настай буурлуудын бид нарын дуулж мэдсэн үнэн одоо хуримтлагдсан юмыг сонсож авъя гэж байгаа явдал бол би хувиасаа талархаж байна.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Яагаад вэ гэхээр одоо өдий зэргийн дал нэлээн хол гарсан үе дөхөж яваа ийм насны бидэн шиг ийм хүмүүст болбол ер нь энийгээ бичээд хэлээд үлдээнэ гэдэг бол тэр болгон байхгүй ээ. Гэхдээ одоо сүүлийн үед 1990-ээд оны сүүлч тэрнээс болбол нас нэлээн өндөр ахиад ирэхээр энэ үндэсний зан заншил дорно дахины түүх соёлын юмнуудад ингээд сэргээгдээд тэрийг одоо нээлттэй болоод ирэхлээр зэрэг л өмнөх үед одоо уншиж хадгалж явсан энэ тэр янз бүрийн түүх соёл судар, ном судруудыг үзээд байхад болбол үнэхээр одоо бахархалтай хойч үе санаж явмаар ийм юм бол зөндөө байдаг
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд ч би бас бодож байсан. Ялангуяа биднийг одоо бага байхад их эрдэм мэдлэгтэй хүрээнд сууж байсан. Одоогоор бол эрдмийн зэрэгтэй гавьж бийр яндан одоо авч ирсэн том улсууд бол байдаг. Тэд нар бол өөрсдөө дотроо бол сайхан хууч хөөрдөг. Тэр бол дандаа нь эргээд харахад бол дандаа тийм сургамжийн хүний амьдралдаа авууштай мөрдөж явмаар ялангуяа хүнийг хүн болгох хүмүүжих талаас нь их одоо ухаантай тийм сайхан сургаал дандаа тийм зүйрлэл шүлэглэл тийм юунууд байдаг байсан. Тэгээд тэр бол тухайн үедээ нь залуу насныхаар гайгаар тэгж мэддэггүй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ одоо юу ярьж байна даа гэж ингэж боддог.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Жишээлвэл одоо настай улсууд ингэж л байдаг. Ээж аав минь яахав ээ хүүхэд гардаг залуу нас шүү дээ. Дал гараад ирэхээр дардаг юмаа. Дал нас дардгийн юм шүү. Далан нас дарна гэж юу байдгийн гайхаж л байсан би
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Одоо ийм л юм байдаг л юм байхдаа юу яриад байгаа юм гэж. Тэгээд өөрсдөө яг биеэрээ үзээд ирэхэд нээрээ дал нас бол дардаг л юм байна. Тэр далан нас дарна гэдэг нь юу гэж хэлж байсан гэхээр биднүүс хэлж байсан. За яахав өтлөөд ирэхээр нүдний хараа байхгүй болоод, чих дүлийрээд одоо биеийн тэнхэл барагдаад одоо иргэний болоод ухаан санаа будлиад ингээд ирдэг юмаа. Энэ бол ийм л юмыг бол далан нас дарна гэдэг шүү дээ гэж мөн тэднүүд тэгж тайлбарлаж ярьдаг байсан даа. Энэ бол яг бодиттойгоор бол өөрт тусаад яг байрыг эхлээд мэддэг юм байна. Үүнээс хойш би одоо юу гэж бодож байв аа. Ер нь залуу халуун нас гэдэг бол тэр одоо өмнөх үеэ тэр их амьдрал туулсан хөгшдийнхөө тэр ярьж байгаа, хэлж байгаа юмыг бас нэг их анзаардаггүй тэрнээс юм ухаарч авдаггүй ийм л юм шиг санагдсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд би бас нэг бодсон. Дээр үед одоо Дамдинсүрэн гуай тавин зургаан онд Ц. Дамдинсүрэн гуай манай эндээс нэг Ленинградад нисээд буужээ
Дэжид -
Зохиолч Дамдинсүрэн гуай юу
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд нисээд бууж байхад алдарт Солонго багшийн тухай аймгийн соёлын ордонд лекц уншиж аа тэр л аймгийн эвлэлийн хорооны нэгдүгээр дарга байсан Рэгдэлийн Рэнцэндорж гээд Хэнтийн Дадалын нэг буриад хүн манай эвлэлийн хорооны дарга байсан. Тэр удирдаж, байж байсан юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд лекц тарсны дараа Дамдинсүрэн дарга хэн Рэнцэндорж дарга намайг дуудаад чи ер нь бас нутгийн хүний хувьд Дамдинсүрэн гуай ярьж байна аа. Хүрээнд сууж байсан юм мэддэг ийм настай улстай хууч хөөрмөөр байна. Тийм хүн чи олж гүн тус болоочээ гэж хүслээ.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Би тэр Хэнтийн хүн энэ нутагт байгаагүй саяхан ирсэн хүн танихгүй юмаа. Чи л одоо эндээ хүн таньдаг байх гэж би бодсон. Чи хүн таних уу гэсэн, танина аа л гэсэн. Тэгээд Дамдинсүрэн гуай намайг дагуулаад энэ хуучин одоо тэр зочид буудал байсан юмдаа. Нэгдүгээр дэлгүүрийн үлгэр жишээ дэлгүүр ч гэж байсан. Тэрний зүүн талд байгаа хоёр жижиг, тэр байранд байсныг дагуулж очоод за ийм хүн аваад ирлээ. Надад зааврын уншуулчихаад за чи ингэж уулзмаар байна чи урдаар явж тэр улсуудад дуулгачихаад ирэх үү, шууд яваад очиж болж байна уу үгүй юу гээд ингэж асуусан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээр нь тэр үед миний аавын ах Баатар гэж хүрээнд олон жил суусан. Бас нэг тийм артелийн дарга байсан. Лам нарын одоо бас гэлэн дарга байж байсан
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр нэлээн хүн таньдаг тийм хүн байсан юм. Тэднийд очъё, тэгье гэж хэлсэн. Тэднийд Лиза очиж байгаа шүү. Тэгээд би Банжаагийндаа дагуулаад ирсэн. Тэгэхдээ бол манай тэр дээр үеийн их сайхан өвгөдүүд байдаг. Тэд одоо үе үе цугларч ном судар уншдаг байлаа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Хоорондоо ярьдаг байлаа. За одоо энэ орчуулсан юу одоо энэ монгол эхээр бол монгол бичигтэй хүн бас цөөхөн тэр үед
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Надаар бол тэр монгол судруудыг уншуулаад тэгээд өнөө түвд
Дэжид -
Хуучин монголоор яах уу
Ядамсүрэн -
Тийн хуучин монгол судар
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр түвд судартаа надаар харгалдуулж хооронд нь үзэж энэ орчуулган дээр энэ үгийг тэгж хэлсэн байна. Ийм юмыг тэгж хэлсэн байна гэж хоорондоо тэрийг их ярьдаг. Ийм л байдалтай байсан даа.
Дэжид -
Өөрөөр хэлбэл уучлаараа та их холоос ирсэн том эрдэмтэй лам нарын юуг одоо орчин үеэр бол орчуулж байж
Ядамсүрэн -
Орчуулсан бичмэл судар одоо энд байж байгаа судрууд чинь тэр л Алтангэрэл гэж байна одоо Доодой гэж ингээд байж байна
Дэжид -
Аа их сайхан олон судар байна таньд
Ядамсүрэн -
Их олон судар одоо энэ судруудаас чинь уншиж байдаг байхгүй юу тэгээд модон тойгны үлгэр ер нь олон юманд байдаг тийм
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэднүүд болбол хоорондоо ингэж ярилцана. Тэгээд тэд тэгж ярьж байхдаа болбол ер нь тэр үеийн чинь лам гар бол маш их өндөр боловсролтой улсууд, яагаад вэ гэвэл бүгд шинэ үсэг мэддэг нийлсэн, радиог ч их чаганадаг байсан, сонин их уншдаг байсан юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Дэлхий дахины олон улсын байдлуудыг маш сайн мэддэг байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр хэд тэр байтугай одоо энэ намайг одоо би бол тэдний өмнө нүүрээ улаалгаж бас мэдэхгүй юм сэдэхгүй юм зөндөө гарч ирнэ. Жишээ нь Зөвлөлтөд болж байгаа тэр Хрущев гарч байгаа Буданов бужигнаан одоо тэр америкийн Ез аузин Хоралд эднүүд юу гэж хэлж байна уу. Тэр Даллис хаана очоод юу хэлчих үү гээд одоо бүгдийн мэддэг тийм байсан..
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Их юм мэддэг тийм улсууд байсан даа.
Дэжид -
Их уншдаг
Ядамсүрэн -
Их уншдаг ерөөсөө сонсдог. Юмыг сайн ухаж ойлгодог. Тэгээд ойлгосноо бол ойр хоорондоо их сайн ярьдаг. Тэр байтугай тэр үеийн намын их хурал намын төв хорооны бүгд хуралд чуулганы материалуудыг чинь цөмийн уншчихсан. Асуугаад тоо баримт хүртэл эргүүлээд яриад байдаг тийм айхтар улсууд байсан
Дэжид -
Аан ха тэд нар
Ядамсүрэн -
Тийн. Тэгээд тэднүүд болбол дандаа тийм айхтар улсууд байсан. Тэгээд тэд ярьж байхдаа болбол Рэнцэн гуай Дамдинсүрэн гуай хоёрын тухай бас ярьдаг байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ ер нь Рэнцэн гуайг бол тийм их шоо ч шогч хүн юм байна. Дамдинсүрэн гуайн бол одоо тэр “Буурал ээж” мээж тэр олон шүлэгнүүдийг уншчихаад энэ хүн бас их ухаантай бас цаанаа нэлээн тийм юм мэддэг хүн юмдаа хуучин шавхаруутай юм. Бас л өөрөөр хэлбэл одоо тэр чинь хуучин шавхаруутай байна гэдэг чинь дорно дахиныхаа тэр түүх юмыг бол мэддэг байна гэсэн тийм амьсгааны юм их ярьдаг байсан л даа.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэдний тэгж яриад цуглардаг байсан болохоор би нөгөө Банжаагынгаа дагуулаад очдог юмаа
Дэжид -
За
Ядамсүрэн -
Банжаа маань очихлоор зэрэг тэдний чинь таниагүй уулзаагүй мэдэхгүй зүсийн үзээгүй улс шүү дээ. Тэгээд Ц.Дамдинсүрэн гэдэг хүн ингээд хүрээд ирлээ. Уулзая гэсэн тэгээд амар мэндийн мэдчихээд идээ таваг тавиад нэг одоо юу л даа дээр үед чинь айргийг чинь модон домбонд байдаг байсан. Бүүр тэр домботой айргийг хийж өгөөд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд намайг хэлсэн. За чи Батхүүгийнд дагуулаад очоо. Тэгээд энд тундр мундрын энэ хэдэн улсууд байдгийн тэнд очъё гээд л. Тэгээд би Батхүү гуайнд Дамдинсүрэн гуайг дагуулаад орж байлаа. Тэгээд Дамдинсүрэн, Батхүү гуай чинь байнга
Дэжид -
Лам хүн юмуу Батхүү гуай чинь
Ядамсүрэн -
Лам
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Манай тэр угаасаа л тэр Баян-улааны хүн шүү дээ ер нь цагдаа ийм хүн байсан. Ах дүүс эд нар нь бол Цагаан нуур сум мумын хүн гэж тэднийхийг онцолдог юм байгаа юм ш дээ. Тэгээд Батхүү гуайнд ороод амар мэндийн эхэлж, Батхүү гуай бол намайг ер нь маш сайн танина. Ерөөсөө ний нуугүй наана цаана орж гараад явдаг. Ном судар уншихад нь би суудаг. Бас нэг хуучин юмаар уншина. Тэднийг бас чагнаж байгаад юм мэддэг тийм байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд юу яаж байсан л даа. Тэгээд ороод за Ц. Дамдинсүрэн гэдэг хүн Банжаа ингэж байна, танайд очоод байж бай бид замаараа нь Зундуй гуай, Мундуй гуай хэдэн хөгшдийг дагуулаад ирнэ гэж байна. Тэгээд Батхүү гуай тэр хоёр тамхилаад Батхүү гуай чинь өөрөө их тарган хүн харц хүн намайг татаж энэ юунд байгаа айраг эд нарыг хий бас нэг модон домботой айргийг авч ирж өгөөд тэр. Тэгээд Дамдинсүрэн гуай цөл дээр гээд юм яриад байгаа бурхнаас нь заагаад тэр хоёр юм яриад нэг л тийм яриад байсан. Тэгээд одоо түвд хэл мэдэхгүй учраас юу яриад байгаа нь мэдэхгүй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд дараа нь бол баахан хөгшчүүл ороод ирсэн. Тэдэнтэй амар мэнд солилцоод тэгээд баахан яриа болдгиймаа тэдэнтэй, тэгээд хууч хөөрөөд л тэр асуугаад л, Дамдинсүрэн гуай юм асуугаад л тэд нар хариулаад л
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд шөнийн нэг цаг орчим болсон байх тэр үед бол гэрэл цахилгаан унтарчихсан байхгүй тэгээд нэг дэн барьчихаад зултай тэгээд хууч хөөрч байсан тэгээд л дараа нь Дамдинсүрэн гуай одоо өнөөдөр амарцгаая маргааш нэгдэж сууя. Цөмөөрөө цуглая дахиад хууч үргэлжлүүлье гээд явж байсан. Тэгээд маргааш нь Дамдинсүрэн гуай чи намайг буцаж явахдаа, чамайг маргааш ажлаас чинь чөлөө авна хоёулаа ирнэ энэ улс дээр хууч хуучилж байна. Эднүүдээс сонсох юм их байна.
Дэжид -
Аан ха за
Ядамсүрэн -
Тэгээд маргааш нь Рэнцэндорж даргаас дахиж чөлөө аваад бид хоёр тэр чинь нэг хүмүүс орой үдэш болтол суусан
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр яахав дээ тэр хоол моол бүтэн өдөр юу зооглох уу гээд Дамдинсүрэн гуай бид хоёрыг тэгээд тэр одоо нэг тос хайлж өгч байсан. Борцтой хоол хийлгээд, нүдээд хийсэн тэр борцтой хоол за яахав ээ би дараа идье энэ тэр гээд сайхан тос хайлаад тэгээд тэр хайлсан тос идээд хааяа жаахан өрөм мөрөм тийм хөнгөвтөр юм ховордгийм одоо тэгээд өрөм бяслаг одоо тэгээд өдөржингөө хууч хөөрнө.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд орой нь тэр хавьд нь яг одоо тарахынхаа өмнө ш дээ хоорондоо сайхан танилцлаа гээд миний мэдэхэд л тэр Дамдинсүрэн гуай тэднүүс нэлээн ном судар, аа тэд нар Дамдинсүрэн гуайд баахан ном судар өгье ээ гэж
Дэжид -
Аан ха тэр бол таниас айгаад
Ядамсүрэн -
Тийн, тийн тэгээд... мөн Дамдинсүрэн гуайгаас бас хэд хэдэн ном судар барьж байсан байгаа юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэндээс одоо тэр Даваа Дамдингийн ном Дамцагдоржийн ном гэх мэт тэр дуйлдагдсан одоо ховор ном олж өгөх асуудлаар ярьж байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд салчихаад бид нар чинь явж байх замдаа надад бол тэгж байсан. Чи одоо сайхан хөгшидтэй хуучиллаа эд бол одоо их ухаантай сайхан эрдэм чадалтай улсууд байна.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
За би Улаан-ууланд маргааш гэхэд эргээд очихдоо очно чамгүй очно. Эдэнтэй сайхан танилцлаа чи одоо маргааш ажилдаа яваарай гээд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд Дамдинсүрэн гуай тэднүүдийг тэгж байсан. Тэгээд нэг 67 машинтай явж байсан Дамдинсүрэн гуай яг явахынхан юугаар нь харахад л тэр 67-гийн хойд талд сууж байсан. Нэлээн их тамхи нь улаан тамхины хайрцаг майрцаг таг нь эмхэлж хийчихсэн нэлээн олон ном судрууд хийчихсэн байсан
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэднээс авсан ном ч бий чухам үлдсэнийг нь хэнээр дамжуулж өгсөн тэд нарын хэрэг би бол сайн мэдэхгүй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэгж ярьж хөөрч байхад би нэг жаахан болгоомжгүй юмуу, хайхрамжгүй юмуу байсан юм болов уу даа. Дамдинсүрэн гуай тэгж байсан хөгшдийн хууч яриа авахад нэгдүгээрт түүх байдаг, соёлын
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
энэ бол одоо тэмдэглэж авч байх хэрэгтэй юм байгаа шүү. Тэгээд энэ чинь сүүлдээ бол эрдэм шинжилгээний матер
Дэжид -
Материал болно
Ядамсүрэн -
Материал болдог
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Нотолгоо болдог амьд одоо хүмүүсүүдийн биеэрээ үзэж туулсан юм дуулж сонсож бичиж тэмдэглэж байх нь их чухал шүү гэж хэлж байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд би тэрийг одоо бүүр өнгөрсөн хойно ерээд оны дараа амаа барьж байсан. Дамдинсүрэн гуай тэр ухаантай хүн тэгж хэлсэн, би ер нь яав даа даанч тэр бүгдийг тэмдэглээд авч чаддаггүй ээ гэж өөртөө бас ингээд шүүмжлэлтэй хандах юмуу тэр өөрийнхөн гэмийг тээр өнгөрсөн хойно ойлгодгийн ер нь ийм л болдгийн байна л даа.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэрний дараа хойтон жил нь байна уу даа цаадах чинь тавин долоон онд ажил дээрээ байж байсан. Тараах хуудас босох тэр үед комбинатын эрхлэгч Лувсандорж гэж хүн байсан юм. Лувсандорж гэр чинь “Сайн байна уу” сайн Ренчин багш манай энд ирсэн чамайг нэг уулзая гэж байсан. Багшийн сургууль гэхээр Ренчин гэж байсан. тэр үед чинь эвлэл мэвлэл одоо эрүүлийг хамгаалах тэгээд нөгөө пеонер гэж хүүхдийн байгууллагыг цөмөөрөө нэгдмэл байдаг учраас
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Аа тэнд одоо бас нэг тийм юм болчихдог. Тэгээд сурганы комбанитын хүрээнд яваад очсон. Тэгсэн чинь Лувсандорж ширээн дээр нь суусан цаашаа хараад, бор монгол дээлтэй нэг хүн цаашаа хараад суучихсан байсан.
Дэжид -
Аа ха
Ядамсүрэн -
Ороод “Сайн байна уу” гэсэн ”Сайн. Сайн байна уу” гэлээ. Багшаа нөгөө хүн ирлээ гэсэн эргээд, тэгсэн чинь над руу ингээд харсан чинь Ренчин гуай байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Би Ренчин гуайг нүүр тулж үзээгүй байсан, бараагийн бол олон харж байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Айсан их хэсэгчсэн энэ одоо яахаараа энд байдгийн болов оо гээд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгсэн Ренчин гуай чинь нам зөөлхөн дуугаар хүүхээ “Сайн байна уу” аа бие лагшин “сайн уу” ажил алба сайн уу гэж мэндлээд тэгээд чи надад нэг тус болохгүй юу гэсэн.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ одоо яах гэж байгаа бол би ч бараг чичирээд зогсож байсан байх л даа тэр үед.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ер нь их айсан юмдаа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Гайхаад одоо балмагдсан. Энэ том хүн
Дэжид -
Ренчинбямбаев гуай юу тээ
Ядамсүрэн -
Тийн Ренчинбямба
Дэжид -
Аан ха Ренчинбямба гуай монголын ёстой нээрээ
Ядамсүрэн -
Тийн тэгээд Ренчин гуай юу надаас хүсдэг юм болов оо гэж бодоод
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Өдөр ингээд сууж ядаад байж байсан тэгж байсан байх
Дэжид -
Тэр үед одоо монголын суут зохиолчийн нэг
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Ийм хүн байсан тээ
Ядамсүрэн -
Ийм хүн байсан. Бас яахав тэр чинь ёгт юм ярьдаг. Зарим юм нь бол ёстой л унших төдий зүгээр хэлбэл хэлдэг хүн тухайн үед, одоо л их сайхан ухаантай хүн байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Их дөлгөөнхөн бас ч хамт байгаа хүнд хамаагүй юм яриад хүнийг эвгүй эвгүй доромжлоод байдаг хүн биш шүү дээ ер нь бол .
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Би бас улсууд тэр ер нь юу яадгийн бол гэсэн нүдний гэм хоёр гурав энэ чинь одоо тийм. Тэгээд хэлсэн хүүхээ чи Дамдинсүрэнд нэг хуучлуулсан байна лээ
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Хөгшидтэй, чи тэр нэг улсуудтай намайг нэг уулзуулахгүй юу гэсэн тэгэхээр нь тэгье тэгье гэсэн. Тэгээд би авч ирээд ингээд таны хүссэнээр болъё хүсч байгаа гэж бодогдоод. Тэгээд би одоо явах уу, аа чи хоёулаа лав мав уулзчихаад хүмүүстэй уулзчихаад ирээд надад цаг хугацаа заагаад очих уу гэж одоо шууд очъё гэсэн
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд дагуулаад мөн л Банжаагийндаа ороод тэгсэн мөн л тэр Батхүү гуайнд очсон.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд би тэр Ренчин гуай тэднүүдийн ярианд тэгж Дамдинсүрэн гуай шиг удаан суугаагүй. Би тэднийг сайхан уулзуулж өгчихөөд хэдэн хөгшин цуглахаар гар барьчихаад би одоо явъё гэсэн. Тэг тэгээ гэсэн явсан. Тэгээд одоо тэр яриа болсноос хойш дараа нь хөгшчүүлээс асуусан л даа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээр хэлж байлаа тэр өндөр суугаа орос нь хэнийх нь тэр ч их шогч шооч хүн байлаа. Буруу зөв юм ярьчихвал шоолоод шоглуулах байх болов уу гэж бодоод тэгээд асуусанын хариулж байсан даа гэж тэд нар тэгж байсан байхгүй юу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгж байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд Дамдинсүрэн гуайг бол тэд тэгэхгүй их эвлүүхэн хүн байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд би энэ тухай тэр хэд тэгж ярьчихаад хожим нь тэрнийхэн дараахан Дамдинсүрэн гуай надад тэр манай тэр хөгшдийг тэгсэн их юм мэддэг эрдэмтэй сайхан хөгшид байна. Их л ухаантай хөгшид байна. Хэн Дамдинсүрэн гуай манай одоо тэр хөгшчүүлийн тэгж хуучилж байдгийн, үнэлж байдгийн. Аа нөгөө хөгшид маань Дамдинсүрэн гуайг яаж үнэлж байна вэ гэдэг байдлаар би тэднээс асуусан юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ер нь Дамдинсүрэн гуай хэр зэргийн хүн байна гэсэн Ажигч хүн байна. Их олон газар явж нүд тайлж юм үзсэн нэлээд юм уншсан дориун гэвш байна гэж байсан шүү
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр гэвш гэдэг чинь бас нэлээн шашины номд бол нэлээн дээгүүр нэлээн юм үзсэн. Одоо бас нэлээн эрдэм боловсролтой хүнийг хэлж байсан л даа.
Дэжид -
Одооныхоор бол дэд эрдэмтэн гэдэг юмуу тиймээ
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Тийм ээ одоо тэгээд
Ядамсүрэн -
Тийн нэлээн нийлж байсан.
Дэжид -
Нийлж байсан.
Ядамсүрэн -
Дамдинсүрэн гуай бол тэднийг одоо их ухаантай юм үзсэн сайхан одоо тийм гүндүүгүй сайхан хөгшид байна.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Гэж ингэж ярьж байсан. Нөгөөдүүл маань болбол Дамдинсүрэн гуайг бол их олон газар үзсэн юм үзсэн нүд тайлсан ухаан нь тэлчихсэн тийм дориун гэвш байна шүү гэж ярьж байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд бие биенийгээ үнэлж байсан хүмүүс чинь одоо тийм л байдалтай байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд энэ яасан гэхлээр тэрний дараа бол хэн юу яасан гээд тэр манай ... тэдний явж байсан юм зорилготой явж байсан байдгийн юм. Тэгээд яав гэхээр дэлхийн монголч эрдэмтэдийн анхдугаар их хуралыг хийлгээд зохион байгуулаад тэгээд тэр хуралд бэлдэж энэ их судалгаануудыг хийж явж байсан хүн байна. Тэр нь юугаа хийхгүй.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд одоо тэр үед чинь тэр их олон ном сударуудыг хэвлүүлж бас энэ бол тавин есөн онд болсон монголч эрдэмтэдийн их хурлаар, энэ асуудлууд нь энэ хоёрын зорилгууд нь их тодорхой харагдсан. Тэгээд одоо надад тэр үед авсан хэн Дамдинсүрэн гуай эд нарын яасан ном байж л байна даа.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
За энэ тухай хүнд битгий хэл энэ номонд очихлоор Ренчин гуай эднүүд хэлэхдээ соён гэгээн хүний асар их түүх соёлын үнэтэй ховор ном судар ихтэй тийм газар байсан байна. Тийм юм нь хадгалагдаад явж байгаа. Тэрийг олж сурвалжил гэж олж авах, сурвалжлах мэдэх л гэсэн тийм эрдэм шинжилгээний зорилгоор явж байсан юм байлаа.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэдэнтэй бол ингэж хуучилж хөөцөлдөөд, юу ярьж хөгжилдөнө гэдэг бас л энэ бол хойно эргээд бодож байхад бол маш сайхан юу байжээ. Энэ улсуудын энэ ухаантай эрдэмтэй улсууд байжээ. Тэгээд тэр мэтээр гоё юм мэддэг эрдэмтэй чадалтай ер нь ухаардаг улсуудтай уулзаж амьдаар нь яриагийн сонсож хоорондоо одоо ойлголцоод одоо ямар хэмжээнд ойлгож байна гэдгийг бол их бие биенээсээ мэдэж лавлаж бүр бататгаж авч байсан түүхийн баримтуудыг одоо бас нэлээн баталгаажуулж байсан юмуу гэж би нэлээн хожим ойлгож бодсон. Ер нь тийм л юм байна
Дэжид -
Тийм байна
Ядамсүрэн -
Дараа дараагийнхан одоо энэ Чингис ганц олон ном миний энэ дотор байж л байгаа. Тэр Асралт бүрдийн тууж сая нөгөө задгай хэвлэлийн 1960 онд жаран нэг, хоёр онд хэвлэсэн одоо тэр шинжлэх ухааны хүрээлэнгийн тэднүүдийн хийж байсан номнууд одоо надад нэлээн олон тогтоолууд байгаа юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд энэ болбол зүгээр нэг саяхнаас бас хийгээгүй ийм учиртай.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд намайг ийм номгүй ухааруулж өгсөн хүн бол миний тэр авга ах Баатар юмаа.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Миний аав чинь хоёулхан аа. Аав эцэг эхээсээ их бага өнчирцгөөсөн
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр юмуу даа Заяийн хүрээний доод хүрээ гэж байсан. Энэ доод хүрээнд суусан Мамбын одоо хийд энэ эмчийн мэргэжлийг эзэмшиж байсан. Тэгээд тэнд бол одоо нэг хориод гараад жил суугаад дараа нь энэ хүрээ хийд тараад тэр үед бол Айрагт лам нарын артель гэдэг юм байгуулаад тэр артелийн даргаар ажиллаж байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр хүн бол бас ер нь эм тангийн ном их сайн мэднэ. Бас ер нь нь бодвол өөрөө бол тэр чинь юу гэхээр энэ хоёр хүрээ чинь бас заагтай.
Дэжид -
Аан ха Заян хүрээ чинь одоо хоёр хүрээ байсан юмуу
Ядамсүрэн -
Хоёр хүрээ байсан.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Дээд хүрээ нь болбол энэ тэр Лувсанпэрэнлэй гэгээний үеэс тэрний өмнөх тар Данзандамба гэж одоо тэр Чингисийн үеийн удмын талын улсууд тэр. Тэндээс эхэлж үүсэж үрийн тариад л
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд дараагаар нь болбол Лувсанпэрэнлэй гэгээн энэ суугаад л энэ хүрээг өргөтгөөд л тэгээд тэрнээс хойш үе үеийн гэгээнтнүүд ингээд өөрөө өөрийнхөө тэр бас довон дацан сүм хурлуудыг нээж тийм жаяг ёс тогтоож явж байсан байдгийн.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Аа энэ гуравдугаар далай ламаас юу Зая гэгээнээс хойш энэ доор дахиж нэг хийд байгуулсан. Техник мэргэжилийн сургууль байгаагийн энд ором нь энчээ талд энэ нь юу гэхээр шашин чинь хоёр чиглэлээр урсгалтай
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Шарын чиглэл, улааны чиглэл
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгэхээр тэр маань болбол дээд талд нь болбол шарынхаа ёсыг бурхан багшийн сургаалийн шарын чиглэлийг барьдаг.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр доод дахь нь улааны чиглэлийг барьдаг тийм учиртай. Одоо тэр улааны чиглэл гээд байгаа чинь одоо энэ манай .. энэ юу чинь ш дээ Дорноговийн Данзанравжаа эднүүдийн чинь гэгдэх тэнд чинь одоо зурхайтай аа жүдтэй одоо энэ зул мул хийдэг, лүүжин мүүжин тавьдаг л цам мам харайдаг том лам нар чинь тэнд л дагнаж байсан
Дэжид -
Аан ха өөрөөр хэлбэл улааныхан урсгал тийм юу байсан юмуу тээ
Ядамсүрэн -
Тийм урсгал байсан. Тэгээд тэрийг дагаад тэр Мондуйн дацан зурхайн дацангууд чинь тэнд хуучин байсан байгаа юм. Тэгээд Заяийн хүрээ чинь хоёр дацантай тэгэхээр тэр доод дацангийнхан хүн болбол миний тэр авга ах тэр Баатар байсан. Яг тэр бол төвд хэл сайн мэднэ. Аа эмнэлэгийн ухаан сайн мэднэ. Тэгээд монгол хэлээ маш сайн мэднэ. Намайг одоо тэр л энэ хуучин бичгийн уншдаг сурдаг аа уншиж дадлагажуулсан ийм юманд бол сургасан. Тэгээд тэр үед чинь одоо энэ хуучин бичгийг чинь одоо хэн ч барьж аваад уншина. Хуучин үсгээр ч бичсэн байдгийн, модон бар, чулуун бар одоо төмөр бар гээд барууд нь олон янз байна.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Гайхаж байдаг, тэр бүгдийг хүмүүс одоо ойлгож уншиж чадахгүй би бол энийг аль алийг нь уншаад юу яадаг. Тэр нь юу гэхээр тэр улсуудын
Дэжид -
Тэр үеийн ажил
Ядамсүрэн -
Их мэддгийн тэр ажил тэгээд ер нь тэр түүхтэй соёлтой бурхан шашны юмтай холбох тэр тухай ойлголтыг авах явдал бол тэр хүний нөлөө их байсан. Тэр хүн л одоо заасан хэлсэн хувиар энийг уншдаг. Тэгээд яг одоо бурхан шашины сургууль энэ тэр байхгүй төр шашин хоёр сургууль салгачихсан хуулиар
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Бурхантай л нийлсний хэрэг байхгүй
Дэжид -
Шашин шүтэх хүмүүс чинь нэг хэсэг бараг л хориотой
Ядамсүрэн -
Хориотой л байсан. Ер нь бол хориотой гэхдээ ч бас нэг их сүйд болтол хадуураад ч бас тийм ч байгаагүй шүү бас
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Зүгээр тэр нэг зарим тийм эвгүй юмнууд гарч байсан удаатай шашины юугаар жишээлвэл манай хуучин Баян-уул суманд агуу Сундуйч гээд нэг хүн байсан.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэр болбол манай нутгийн ч хүн биш Хан-өндөр талаас ирээд тэр гавал Ёндон гэж байсан. Тэрний авгайтай тэр яасан Жалханц Лхамсүрэн гэдэг хүнтэй суугаад манай тэнд ар Хужиртын сүм толгой ар гэр нь бол тэр хясаанд эмч Автрантын энэ хавиар байж байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр нөхөр байж байтал тэр тэднийд нэг Эрэг Банзар гээд нэг хулгайч оргодол шоронгоос оргоод тэднийд бүгж байсан байдгийн юм байлаа.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Байж байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Одоо би ч бас мэддэг. Байж байсан юм. Тэгээд тэр эрэг Банзарыг одоо хулгайгийн баригдуулахгүй гэж тэр оргуулсан юмдаа ч лүүжин мүүжин тавьж баахан ном уншсан юм. Тэгээд нэг жижиг хүү охин байсан. Тэгээд тэр хүүхдүүдийн хараад тэр хүүхдүүд хотондоо өвөл тоглодог байж ер нь бол нэг нь суудалд лам болж нэг нь эрэг Банзар болж ном уншиж одоо тэр хүний олсон тарьсныг одоо нуун дарж баригдахгүй байх юм ярина.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэрийг нөгөөдөх чинь чагнаад л ээ “пизда” энэ одоо хэрэгт хийх нь гээд тэр хүүхдийг хор өгөөд алчихсан юмаа. Энэ тухай “Ламын рашаан” гээд Дамдинсүрэн гуайн бичсэн том найраглал бий. Тэр бүрэн зохиолынхон эх нь дотор орчихсон яваа тэр олон юман дээр хэвлэгдсэн шиг байгаа юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд энэ мэтийн юм болохгүй шууд амьтанд мэдүүлээд нөгөөөдөх чинь шашин шүтлэгийг улам одоо хатууруулах юмуу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ улам жигших ийм байдал руу оруулчихсан болохоос биш бас чиг бүүр нэг юм мэдэхгүй биш ч, тэр үед чинь зарим одоо дарга нар чинь нэлээн тэр үеийн одоо удирдах ажил хийж байсан улс чинь хуучин нийгэм дээр нь байсан үлдсэн тэр бурхан шашины чинь дэргэд байж байсан бас зарим ч одоо хүрээнд сууж байсан ийм улсууд байсан учир тэрийг чинь бас нэг хамаагүй загнах нь гайгуй байсан юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ийм юмнаас болоод айхтар байдалд бол хүргэж байсан байна л даа ийм юм шүү
Дэжид -
Одоо нөгөө нэгдэл нийгмийн үед
Ядамсүрэн -
Одоо нэгдэл нийгэм ингээд
Дэжид -
Нөлөө
Ядамсүрэн -
Нөлөө болбол ийм байдалд байсан. Үүнээс болоод шашин чинь болох оо байлаа гээд тэр чинь “Ламын рашаан” гэдэг нь сонин энэ дээр ч нийтлэгдээд “Үнэн” сонин дээр хүртэл
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Бөөн яриа болж байсан байхгүй юу тэр үед эргээд энэ шашин чинь энэ хүн хуурдгийн байна. Ингээд хүн алдгийн байна.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ингээд хүн үхэхээр ийм зүгээр жирийн энэ чинь уул нь долоон найман настай хүүхэд бүсгүй эрэгтэй хүүхдийг хор өгч алаад тэгээд тэр нь яахав гэхээр тэр элс толгойнд ордгийм элсэнд чинь нөгөө хүүхдийг чинь алаад булчихсан хор өгөөд мөгөөд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд нөгөөх элсэнд булчихсан чинь элс нь тэлээд хог дээр нь авч ирээд нөгөөдөхөөс болоод бие нь ил гарч ирээд, нөгөө тэр нь илрээд баригдаад шийтгүүлсэн тэр хүнийг цаазаар цаазлуулсан даа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ийм л байдлаар тийм л болж байсан болохоос бас тийм юм болоогүй. Гэхдээ манай энэ юунд чинь хуучин бид чинь Заяийн ширээний нутгаас Заяийн шавь гэдэг чинь хаанаас эхэлж
Дэжид -
Одоо хаанаас хаа хүртэл
Ядамсүрэн -
Хойноос одоо Цэцэрлэг сумын нутаг байна.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэр Мухар хужиртын рашаан гэж тэндээс авахуулаад урагшаагаа яваад энэ Хотонтын Хар чулууны булаг хүртэл бүтэнээр яривал одоо Эрдэнэмандал сум тэр чигээрээ Цэцэрлэг сумын баруун урд тал ороод тэгээд хуучин Хан оюут гэж байсан. Хан оюут одоо зарим нь Эрдэнэ вангийнх зарим нь Хайрхан зарим нь Бурхад гурав тасарчихсан ш дээ.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд хуучин Баян-улаан, Баян-улаан сум чинь маш том сум
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
11 багтай 130 мянган толгой малтай. Энэ хоёр Тамирын дунд байдаг их нутаг байсан байхгүй юу.
Дэжид -
Баян-улаан
Ядамсүрэн -
Баян-улаан
Дэжид -
Та чинь яг одоо Баян-улааных уу
Ядамсүрэн -
Баян-улааных, тэгээд урагшаагаа яваад Хотонтын хар чулууны булаг тэгээд тэр Хар булаг чинь ноён эзэн нутаглаж байсан миний нутаг. Энэ Цэнхэр одоо доор тэнд Цэцэрлэг явна. Тэгээд бүр наймын төгссөн
Дэжид -
Тэгээд бүр маш их том газар нутаг өргөн нутагтай
Ядамсүрэн -
Тийн. Тэр үедээ болбол найман тийм дацантай
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэр дацан гэдэг чинь энэ юу хошуу юу болчихсон ийм хийдэг тийм байсан газар нутаг. Тэгээд тэр их найман дацантай гэгээнийг чинь одоо зарим нь зургаа зарим нь долоо хорьсон гэдэг зүгээр ер нь яг түүхэнд байгаагаар нь аваад үзэхийн бол долоо хорьсон гэдэг нь яг хүнийхээ нэрээр он сараараа бол байдгийн.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Яг ийм байдаг.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Лувсандамбий гэгээний өмнөх Засан сайд хан ноёныг оруулаад энэ үеийг тооцохоор тийм байдгийн. Тэр болбол үнэтэй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээрээ бас тэрнээс хойш их олон хутагтуудын хийсэн тэрнийг минь барьж авч явж байсан байдаг нэг чанар нь одоо халх монгол, монголын одоо шашины тулгын гурван чулуу болж байсан тэрний нэг нь шүү дээ Заяийн гэгээн чинь
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ чинь одоо амьдралынхаа замаар ер нь лам гэдэг нь буюу Лувсанданзанжамцан, Заяийн гэгээн, Лувсанпэрэнлэй энэ гурвал одоо халх монголд одоо хүний шашиныг дэлгэрүүлсэн тийм их соён гийгүүлэгч өөрснөө их эрдэмтэй чадалтай
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Одоо энэ ном сомын зохиосон тэр харь газар явж эрдмийн зэрэг цол авч тэнд одоо ухаан чадалтайгаа одоо үзүүлж ингэж байсан бас л их дээдийн ухааны их том хүмүүсүүд байсан байдаг юмаа.
Дэжид -
Аан ха үнэхээрийн суут ухаантай хүн...
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
...улсууд байсан байна тиймээ
Ядамсүрэн -
Тэгэхээр тэр манай
Дэжид -
Баян-улаан чинь одоо таны төрсөн нутаг чинь яг жинхэнэ одоо бүр энэ дан одоо өөрөөр хэлбэл манай энэ гэгээтнүүдийн төрсөн нутаг уу
Ядамсүрэн -
Яг одоо энэ их түүхтэй нутаг. Одоо энэ манайх болбол Зая гэгээн чинь жинхэнэ голомт нь
Дэжид -
Голомт нь
Ядамсүрэн -
Энд бол ягаад вэ гэхээр зүгээр ганц нэг баримт хэлье. Тэр зургаадугаар Зая бандид гэгээн, тавдугаар Зая бандид гэгээн 1905 онд 1904 онд одоо таалал төгссөн байна
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр үед таалал төгссөж байхад 13-р Далай лам монголд ирчихсэн байж байсан үе тохиосон байгаа юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр 13-р Далай лам чинь Булган аймгийн нутагт Дандаргарам гэж байдаг тэр их том эрдэмтэн чадалтай одоо түүхтэй айхтар том хүн байсан байдгийм юмдаа. Байсан байдгийн тэрний урилгаар тэнд тэр хүрээнд байж байтал манай энэ Зая гэгээн таалал төгсчээ мэдээг тэнд аваад тэгээд тэр 13-р Далай лам өөрөө энэ Заяийн хүрээнд ирсэн. Тэр одоо тавдугаар Зая бандид гэгээний
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
...Тэр таалал төгссөнтэй нь холбогдуулж энд ирсэн байдаг.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэнд ирж явахдаа болбол манай тэр Баян-улаан сумын байрлал нь төв байсныг тэнд хоноглосон байдгийн.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр хоноглосон газар нь болбол бас их сонин одоо та нар эргээд очиж үзсэн ч гэсэн баруун талд нь Мөнхт юу Оюут юу билээ Мөнхт доод талд нь дээхэн талд нь орсон гурван ийм эрдэм цогцолсон ийм уул байна. Тэр уулыг газрыг одоо тэр Баян-улааны төв байснаас сумын захиргаа байснаас 500-гаад метрийн зайтай хэсэг овоолсон чулуу байдгийн. Тэрийг манай улсууд ер нь юу гэдгийн гэхээр энд Далай лам хоноглосон юмаа.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр чулуугаар одоо тэмдэг байсан байна л даа.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэнд ирэхдээ Далай лам тэгж ирдэгтэй. Заяийн гэгээн их том хүндэлж байсан юм байна. Яагаад вэ гэхээр Заяийн гэгээний одоо биеийн өөрийн одоо ингээд хүрэлцэн ирсэнд зохих хэмжээнд давслаад ярьдаг ч юм байна дүрийн дагаад
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Төсөл тэр дүрийн аваачаад тэр алтадсан
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ийм ажил хийсэн нэгдүгээрт, хоёрдугаарт тэр үед Заяийн хүрээг бүгдийн тийм шаруудаар будсан. Тэгээд монгол даяар одоо том суусан өндөр Зая гэгээн бол өндөр их хишиг буянтай хүн Далай ламаар одоо өөрийнхөө өврийг алтдуулж өөрийн шавиудадаа би ч одоо халх даяар энэ хүний буянтай хишигтэй одоо их тийм хүн байжээ гэж одоо ингэж ярьдаг байсан байхгүй юу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр нэлээн одоо энэ мэтчилэн юу гэдгийн яачихаад тэгээд буцаж л дээ. Тэгээд тэрний хойтон жил нь Заяийн гэгээний дараагийн дүр мэндэлсэн юм.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэр маань одоо юу гэхээр манай саяны ярьдаг Баян-улаан сумын төвийн дэргэд саяны тэр эрдэнэ товчилсон гурван уулын ард талд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Аа Далай лам хоноглосон газраас хоёр километр жаахан гараад газар л төрсөн юм. Тэгээд тэрийг болбол яадаг юм гэхээр манай нутгийнхан бол маш их хүндэлдэг. Ер нь монгол даяар тэр хүнийг тэгж байсан байдаг аа тэр. Яагаад вэ гэхээр энэ уулыг тийм эрдэм цогцолсон дан ялангуяа одоо тэнд хоноглож байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр рашаан уснаас нь тэр зооглож байсан
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд дараа нь халхын нэртэй хутагт мэндэлсэн ийм одоо энэ одоо Баян-улааныг нутаг үнэхээр их сайхан юутай өлзий дэмбэрэлтэй сайхан нутаг байна гэсэн ингэж үздэг.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр Баян-улаан сумыг чинь 1924 онд одоо улсын бага хурал хуралдаж байгаад засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулсан даа одоо тэр үндсэн хууль ёсондоо
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд тэр юу гэж заасан гэхээр ноёд, ноёдын нэрээр энэ хутагт хувилгаадын нэрээр нэрлэж байсан засаг захиргааны нэгжүүд одоогоор бол одоо тэрний шавь тэрний хошуу гэдгийг
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэрийг ердөө татгалзаад уул усны нэрлэхээр ийм шийдвэр гаргасан юм байна. Тэгээд тэр их хурлын шийдвэрийн дагуу энэ Заян гэгээний чинь юуг одоо энэ хүрээ байгаа буйрын одоо энэ Цэцэрлэг хотыг чинь Эрдэнэбулган уулын хошуу гэж нэрлээд
Дэжид -
За
Ядамсүрэн -
Хошуу дотроо арван зургааан сум байгуулаад
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгсэн байдгийн. Тэгэхэд Баян-улаан сумыг чинь Шавагт нэг гээд энэ хойд талд нь байж байгаа булаг гэж Нуурын булгийн хойд талд нь байдаг энэ урагшаагаа урд талд нь одоо Өлзийт толгой гэж хуучин тэр Булангийн рашаан гэж байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэнд ингээд гурван тийм жижигхэн сум байгуулчихсан гэж байгаа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд одоо жишээ нь ингээд нийтэд дэлгэрээд энэ Заяийн гэгээн түрүүний хэлдэг нутгийн чинь улсыг хорин зургаа хуваагаад ингэж шийдсэн.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд Эрдэнэбулган уулын хошуу гэдгийг тэгж байгуулсан. Тэгээд энийг сүүлдээ дахиад засаг захиргаа нэгж болгоод 1931 онд улсын бага хурал дахиад тогтоол гарсан юм байгаа юм
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэр тогтоол гарахдаа Заяийн шавийг чинь Эрдэнэмандалыг бүхлээр нь сум болгоод Цэцэрлэг сумыг тэр хонгор жимийн урд тал тэр талын улсуудыг цаадах Заяг гэгээнийн одоо энэ хойчийнхтой нийлээд Цэцэрлэг сумыг байгуулаад хар Оюутыг бүхлээр нь сум шавийханыг бүхлээр нь сум болгоод, Баян-улааныг бүхлээр нь сум болгоод, Хотонт нэг бол Тэсийн Хотонт руу илж өгөөд зарим хэсгийн энэ аймгийн төвийг оролцуулаад энэ нэг хэсгээр нь Цэнхэр сумын багтай нийлүүлээд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ аймгийн төв дээрээ хүрээ байгаагийн энэ дээр Хан өндөрийн хошуунаас хуучин тэр Булгантамир гэж байсын хэсэг юм тасдаж аваад Булган сумыг байгуулаад
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ингээд үүссэн
Дэжид -
Нэгдлийн бүтэц өөрчлөлт хийсэн
Ядамсүрэн -
Нэгдлийн бүтэц өөрчлөлтийг хийсэн. Энэ бол тэр түүхэнд байж байгаа архивт ч байж байгаа архив ч байж байгаа надад одоо тэр шийдвэр нь гарсан юмнууд ингээд буй болгочихсон байдаг.
Дэжид -
Энэ Баян-уул чинь одоо хэдийд Батцэнгэл болсон
Ядамсүрэн -
Тэгээд наадах чинь за тэгээд болоогүй ээ Баян-улаан сум байж байгаад Баян-улаанд чинь би тэгэхэд 1950 онд эхлээд офецерийн сургуульд сурч байгаад
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд урагшаагаа дэлгэр гэдэг их ч одоо цэлгэр байдгийн
Дэжид -
Та хэдэн онд төрлөө
Ядамсүрэн -
Би гучин дөрвөн онд төрсөн
Дэжид -
Төрсөн
Ядамсүрэн -
Тийн.Тэгээд офецерийн сургуулиас би
Дэжид -
Тавин онд тээ
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Халагдсан юм. Тэгээд тэнд бол яахав дээ тэр сургууль чиг устаад консулын дарга нь Шаравдорж гэж хурандаа байсан. сүүлдээ тэр төмөр замын дарга болоод эмнэлгийн дарга болоод явсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Орос их олон эмч нар байдаг байсан. Беголов Берлов Одмаев гээд одоо миний мэдэж байгаа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тийм олон орос эмч нар байсан. Тэгээд тэд нар үзэж эмчилж нэг гурван сар хэртэй байж байгаад “скадин войны службый” гэсэн акт гаргаад тэгээд халагдаж байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд нутагтаа ирээд байж байтал нэг жил чинь өвөл нь өвөлжөөд хавар сумын захиргаа дуудаад
Дэжид -
За
Ядамсүрэн -
Очсон. Бүлгэмийн багш бол гэдгийн тэгээд бүлгэмийн багш болсон юм би
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд бүлгэмийн багш болоход их хэцүү байсан л даа.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр үед чинь зөвхөн бичиг үсэг сургадаг гээд ингээд хэлчихсэн.Тэгэхэд чинь сумын даргийн өрөөнд нам үүрийн дарга хоёр тэр хоёр орж ирээд намайг сумын улаан буланд өртөө чинь давхиулаад хүн цуглуул гээд тэгсэн. Улаан буланд чинь нэг хориод хүн байсан. Дандаа тийм настай улсууд миний таньдаг
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр сумын төв дээр байсан Чойжав гуай Ишхүү одоо энэ 2-р гавшгай Янжин Тунгаа гээд дандаа л таньдаг Базарваань гуай ингээд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Базарваань гэх мэтийн үе үеийн баахан настай улсууд суучихсан байсан. Тэгээд сумын дарга эд нар чинь оруулж ирээд за та нарт нэг залуухан багш авч ирж өглөө Та хэд энэ багшийн хичээлд сайн сурах хэрэгтэй. Өглөө одоо ингээд сүүгээ тушааж чаддаг. Замдаа буцаад хичээлдээ ирж байгаарай Өдөр нэг завсарлаад уг нь өдөржин одоо тэгээд дахиад одоо дунгаар нь цуглана. Орой тэгээд тэр нэг хичээлээ хийчихээд орой үнээгээ саагаад завадод тушаана ийм цагийн хуваарь байж байсан. Намайг нэг өдөрт гурван үсэг зааж байгаарай гэж
Дэжид -
Аан ха та хэдэн настай байсан тэгэхэд
Ядамсүрэн -
Нэг арван тав
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Арван зургаа болж байсан даа монголоор бол
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд шахуу бөгөөд самбар дээр юу заахаа мэдэхгүй зогсож байхад за чи тэр гурван үсэг заах нь ээ тэгээд “А”
Дэжид -
Заалаа
Ядамсүрэн -
Том “А” үсэг бичүүлээд дараа нь жижиг “а” за чи наадах “а”-гаа дуудаад өг гээд нөгөөдүүлийн чинь “а” гээд ингээд самбар дээр тавиад “А” бичижчихээд “А” гээд дуугарахаар нөгөө улсуудыг за одоо багшийгаа дагаж дуугарай гээд “А” гээд нөгөөдүүл дуугараад л тэгээд жижиг “а” гээд жижиг “а” гэж дуугараад тэгээд хэд уншуулчихаад дараагаар нь бич гээд тэгээд ингэсэн. Тэгээд яваад зөв болов уу гэсэн. Хоёр дарга ингээд явсан намайг дагаад яв гэсэн. Нөгөөдөх чинь бичих зүг байхгүй зарим нь толгойгийг нь өөд харуулаад “А” маа ч байхгүй сонин юм бичсэн байсан.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд одоо ер нь аль дээр ингээд байсан
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр бид нар нэг хоёр “А” үсэг үдээс өмнө үзээд үдээс хойш нь “Б” үсэг үзээд гурван үсэг бичсн. “В”-гийн бичиж чадаагүй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Гэтэл нэг хэдэн хөгшин байсан настай улсууд бүр тэгээд тэд нар чинь юу яагаад хоёр гурван хоног хичээл хийгээд ирсэн нөгөө малтай эрэгтэй улсууд чинь өдрийн гурав биш таван үсэг, долоон үсэг заалгана гээд байдаг. Нөгөө наана эмэгтэйчүүд нь болбол юуны чинь гурав байтугай нэгийг нь ч дийлэхгүй болчихоод байдаг. Ийм айхтар хоёр тал болж байж байсан байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд ингээд нэг хичээл хийдэг. Тэгээд ер нь их хэцүү нөгөө улсууд чинь би одоо “А” үсгийг бичиж чадахгүй ээ өөр нөгөөдүүлээс чинь айна. Нөгөөдүүл чинь намайг загнаж бас хүүхэд гээд зандарч юмуу тийм чи ингэдэг ингэдэг энийг чинь би чадахгүй чи хуулаад өгч гэж хэлдэг одоо тиймчиг л юм таарч байсан байгаа юм. Тэгээд ер нь яая даа бүлгэмийн багш гэдэг чинь яасан ч хэцүү юм дээ гэж боддог байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр үед бол Гөлөм гээд нэг хүн дайчихаар нь нэг таван төгрөг сумын захиргаанаас нэг сэдэв өгдөг юмаа. Нэг аймгийн сонин монин өгөх ч юмуу нэг дөч тавиад хүүхдийн дектант гээд тэр үед бичүүлдэг.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Дөрвөн аргын тоо боддог. Тэгээд тэрийн аваачаад конвертлаад аймгийн гэгээрлийн хэлтэс гэж байсан. Тэнд явуулдаг
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд гэгээрэлийн хэлтэс нь нөгөөдөхийг чинь үзчихээд нөгөө диктантын үзээд доор бичсэн Баян-улаан сумын 10-р багийн Доржийн Дулам ч гээд бичсэн байвал тэгээд Доржийн Дуламд шинэ үсэг тайлагдав гээд нэг улаан ийм жижигхэн үнэмлэх шиг юм өгдөг.
Дэжид -
Оо бүр тэгж юугаар явуулж байсан юмуу
Ядамсүрэн -
Тийн тэгээд тэрийн хэлтэс дээрээс ирж авдаг. Тэгээд бүр бичиг үсгийн байцаагч гэж бүр орон тооны хүнтэй байсан
Дэжид -
Оо за
Ядамсүрэн -
Хоёр ч байж байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэнд ирж тэрийг авдаг байлаа. Тэгээд бид яаж вэ гэхээр тэрийг ирээд ингээд тайлагдахаар за тэр хүн тайлагдаж бичиг үсэг үнэртэй болж байна. Багш нэг хүн тайллаа. Тэр нэг тайлахад нь тэрүүнд нэг таван төгрөг өгдөг байсан байгаа юмдаа тэр нэг л .
Дэжид -
Багшийн
Ядамсүрэн -
Уг нь цалин гээд 120 төгрөг өгч байсан
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд дараагаар нь бас нэг урамшуулал юмдаа тэгээд ер нь таван төгрөг мөгрөг
Дэжид -
Одоо нэг хүн яавал таван төгрөг өгнө
Ядамсүрэн -
Таван төгрөг шинэ үсэг тайлсан гэдэг тиймэрхүү юунуудаар
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд би тэрнээс яаж салсан гэхээр тав зургаан сар болсны дараа эвлэлийн хурал хийгээд эвлэлийн үүрийн даргаар сонгож байсан.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд эвлэлийн үүрийн даргаар сонгоод тэр айхтар юмнаас би нэг салж дотроо их баярлаж эвлэлийн гишүүдийг одоо дан залуучуудтай ажиллана даа за яахав бичиг үсэг мэдэхгүй бага мэддэг залуучууд ч гэсэн ихэнх нь залуу улсууд юм сурах нь хурдан тэрэнд заагаад өгсөн ч гэсэн амархан
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд үзье тэгээд л цана тэшүүр биеийн тамирын гулгах тэшүүр тэгээд нэг ном унших янз бүрийн тийм сонин унших одоо тийм ажил, тэгээд тэр үед их сайхан ажил байдаг байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Бас нэг тийм хөгтэй юм тохиолдож л байсан даа. Эвлэлийн үүрийн дарга болчихоод нэг зун тэр ногооноор сүүн тасгийн заводад нь дээр очсон. Заводын улсуудыг цуглуулж юм ярьдаг бас сүү мүү хэнийх тушааж байна. Гүйцэтгэж өдөрт хэдэн литр сүү өгч байна. Сүүний чанар ямар байна одоо хольцтой байна уу одоо тэр үед чинь ганзгалаад явдаг болохоор за энэ чинь ширүүн моринд ганзгалахаар чинь бас холилддог жинхэнэ бариул модон хувин энэ тэр янз бүрийн юмманд цуг зүүдэг байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр юмнуудыг цуглуулаад ингээд яриа хийх гэж байтал тэр тасгийн эрхлэгч нь одоо Толгой гэж настай өвгөн байсан. Тэр надад бүлгэмийн багш байж байсан. Бүлгэмийн гишүүдийгээ айлгадаг надаас чинь өмнө гарсан хүн байсан. Тэгэхлээр нөгөө улсуудыг цуглуулсан нөгөө улс нь гарч ирчихээд багш магш гээд бүр наймалзаад тэр улсууд энэ тэр тэгээд багшаа манайд морил гээд хажуудаа байсан ойрхон гээд л зүгээр дагуулж орсон.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ороод нөгөө нэг за хэнээ эхнэртэй хэлээд цай чануулаад тос хайлаад
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгсэн нэг авдар бүсэндээ түлхүүртэй байсан түлхүүрээрээ тэр авдар онгойлгоод нэг юунд нэг алчууранд боодолтой нэг юм гаргаж ирсэн. Тэр нь мөнгө байсан. Гуравтын ногоон дэвсгэрт гаргаад нэг хадаг бариад тэгээд надад ингээд өргөөд барьсан. Багшдаа өгч байгаа юм гээд би нөгөөдөхийн авахгүй энэ авахгүй гэсэнгүй тэгдэггүй юм хүү минь чиний л одоо эрдэм чадлын хүчээр би төрд алба хаадаг боллоо. Намайг эрдэмд сургасан багш чи төрд ажил хийхэд л нөгөө тус болсон. Энэ чинь багш шавийнхан би багшийгаа хүндлэх ёстой
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Чи энүүг ав гэсээр байж тэр гурван төгрөгийг хадагтай өгч байсан.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд сонин санагдаж байсан. Тэр юу бол надаас лав их олон ахаа бараг гучаас гучийг илүү л ах хүн байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд би бүр гайхаж байсан. Тэгээд энэ яана ямар сонин юм бэ тэгээд харин бүүр сүүлд бодох нь ээ энэ ном үзээд ингээд байхаар тэр дорно дахины энд чинь дээд гурван эрдэм гээд нэг нь багш нь байдаг. Багш байж байж ном заадаг. Номыг бол бурхан номлодог энэ гурав чинь нөгөө гурван эрдэм гэдгийн чинь арга байхгүй тийм юм байдгийн байна даа. Тэр улсууд тэр юмаа мэддэг учраас тэгж байжээ гэж ойлгодог.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ мэтээр одоо тэр дээр үеийн чинь юунууд энэ шинэ үсэг зааж барих энэ юунд бол тэр настай улсууд ер нь тэр ёс заншил урьдныхаа юмыг их нарийн чанд барьдаг, тийм надаас одоо дүү хүн байна гэж ихэрхэж барьж байгаа юм байхгүй. Тэр хүндэтгэж ч тэр багш хүнийг яаж хүндлэж байх ёстой вэ гэдгийг би тэгж мэдэж авсан. Тухайн үед бодоход айхтар тийм хүмүүжил байжээ.
Дэжид -
Маш их ухаантай
Ядамсүрэн -
Их ухаантай ерөөсөө их хүмүүжилтэй
Дэжид -
Харин тийм
Ядамсүрэн -
Тэр болбол ёстой тархинд нь шингэсэн. Тэгээд тэр хүн хэлж байсан байхгүй юу надад. Ийм ном заагаад чи үсэг зааж өгснөөр би энийг сураад асар их
Дэжид -
Их сайхан бодолтой хүн байна тээ
Ядамсүрэн -
Төрийн энэ төрд ажил хийх боломж олгож өгсөн байна гэж
Дэжид -
Үнэн хэлсэн байна
Ядамсүрэн -
Ингэж хэлж байгаа байхгүй юу тийн. Тэгэхэд би бол ердөөсөө л ийм
Дэжид -
Яг тэр үедээ бол та энийг ухаарч байгаагүй юу
Ядамсүрэн -
Ухаарч байгаагүй хойно л хойно
Дэжид -
Үнэхээрийн
Ядамсүрэн -
Үнэхээр тэгэхэд тэр ийм байдлаар бол ажил явж байсан даа. Тэр сонин юмнууд их тохиолддог байсан. Тэгээд одоо тэр үед чинь одоо юу шүү дээ тэр чинь ...
Дэжид -
Эвлэлд одоо эвлэлийн гишүүнд элсэхдээ сайн дураараа юу
Ядамсүрэн -
Би болбол офецерийн сургуульд байхдаа элссэн юм. Сүхбаатарын офецерийн сургуульд байхдаа элссэн. Эвлэлийн товчооны дарга Зайсандагва гэдэг хүний гарын үсэгтэй батлах аваад, Тэр Зайсандагва гэдэг хүн энэ Булган аймгийн хүн байсан. Сүүлдээ Маам станцын даргаар тавигдсан байсан. Бид хоёр нэг сүүлд нь тааралдсан юм байна.
Дэжид -
Та одоо энэ дал хол гарчихсан хойно тээр одоо арван тав зургаатай хүний эвлэлийн даргийн нэр усыг хүртэл сайн санаж байдаг. Ой тогтоомж
Ядамсүрэн -
Ер нь бол байна шүү дээ хүүхэд байхад л
Дэжид -
Ой тогтоомж
Ядамсүрэн -
Залуу үеийн юу гэдэг чинь тархинд яг хадаастай байж байдаг. Нүдэнд яг тусаад тэр хүний дүр төрх хөдөлгөөн бүх юм нь одоо нүдэнд ...
Дэжид -
Хүн болгон
Ядамсүрэн -
... тогтсон оршиж байж байдаг байхгүй юу. Тэгэхээр тийм юм харагдаж байдаг байхгүй юу. Тэрнээс биш одоо тэр чинь аягүй бол одоо юу гэдийм бүүр их залуу байхад байсан үе үеийн юмнууд бол толь шиг л нүдэнд харагдаад тэр үеийн чинь дарга нар одоо тэр ярьж байсан, тэгж байсан зарим дарга нарын тэр илтгэл тавьж байсан хөдөлж байсан тэр, аашилж байсан ч юмуу эсвэл хөлөө хөдөлгөж байсан ч юмуу тэр юм тархинд одоо бүүр тодоос тод зураг шиг кино шиг одоо бууж л байдаг байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тийм л юунууд тохиолдолууд байдгийн. Тэгээд тэр дурсамж хэлэхэд бүүр гоё одоо нэг жар дал гарсан үедээ л их сүрхий эргэцүүлж боддог. Өнөө цаг өөрийн чинь одоо хэлдгээр өнөө байдал ямар байна вэ миний бага байхад ямар байсан гээд эргэцүүлэхээр тэр юм бол тодорхой харагдаж байдгийм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тийм болчихдог. Тэрнээс биш яг тэр чигээрээ яваад байсан бол би тэрнийг ингэж дүрслэхгүй дурсахгүй юм бол мэдэхгүй. Би арга байхгүй болов уу гэж бодож байна.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ер нь нийгэм солигдоод ер нь хүний зан заншилд хүний зан төрх ер нь ааш араншин нь ингээд янз болоод ирэхлээр зэрэг
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Эргээд бодохоор намайг бага байхад тэр настай улсууд ингэж байсан ийм байсан юм шүү гэдэг хүүхэд эргэж буцаж бодогддог
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Би энийг бол одоо юу байдгийм дээ энэ ийм юмыг бол залуу улсууд ухаардаггүй юм байлаа. Их хойно ухаарддаг юм байлаа. Насжсан үедээ ухаардаг.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ийм юм санагдаж явдаг л даа надад
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд манай энд чинь дээр үед их тийм сонин нутаг ер нь сайхан хүмүүс их байсан. Намайг одоо тэр сургууль дээр жижиг байхад тэр хуучин монгол бичиг энэ тэр сурчихсан манайхны тийм хүдэр сайхан хөгшчүүлийг Дорждагва гээд байлаа. Одоо тэр Дуламжав гуайн аав нь шүү дээ. За зуузуу Раднаа ахаа гэж байлаа тэгээд ингээд их сайхан эд нар чинь суугаад орой болохлоор тэр, тэр үед чинь лаа байхгүй өвөл дэн барьчихсан, зул барьчихсан
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Орой болоод шөнө би чинь бичиж байна цуглаад тэгээд ном уншина. Одоо энэ хүрээнд сууж байсан лам нар ийм улсууд тэгээд үлгэр ном ч их уншуулна. Одоо энэ чинь Цаасан шувууны үлгэр мүлгэр одоо энэ үлгэрийн далай малай тэгээд Чойжил тарнийг их юм одоо Саран хөхөө энэ болгоныг чинь уншуулаад бид нар оройд нь бүлэг мүлэг их уншуулна тэгээд дараа нь үлгэр юм ярина. Тэгээд одоо дандаа тийм юу байсан байна.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэнд болбол маш их хүмүүжил өгдөг хүнд одоо ер нь хүмүүсүүдийг л ер нь их айх ичих зовох сүүлд энэний санаа авч сурч хийх энэ юмнуудыгаа дандаа тэр замаар хүмүүжил өгч байсан. Тэр бол асар их сонин зардал байхгүй ч одоогоор нэг тэгээд байхгүй мөртлөө тэр их айхтар хүнийг сайн таньж хүнийг их сайн хүмүүжүүлж байсан байгаа юм. Энэ л хүнийг сургадаг. Тэгээд эсвэл одоо тэр чинь нөгөө нэг маань уншаад бүгдээрээ ингээд суучихна. Нэг иймэрхүү байдалд тэгээд тэр үед чинь юу вэ гэхээр энэ “Цагаан сар” их том баяр чинь “Цагаан сар” байсан даа бидий үед Зулын 25н хоёр байсан юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Зулын 25-аас чинь одоо тэр намрын тэр юу өвлийн эхэн сарын 25н ш дээ. Аа одоо тэр чинь гадаа том зул бариад
Дэжид -
За одоогоор болбол шинэ жилийн өмнө үү
Ядамсүрэн -
Одоо тэр зул сар гэж яриад байгаа
Дэжид -
Зул сар гэдэг чинь 12 сарын 25н л даа
Ядамсүрэн -
Тийн байсан
Дэжид -
Яадаг байсын
Ядамсүрэн -
Тэгээд тэрүүүгээр чинь их тэр бурхан багш магшийн дүйцсэн өдөр байхгүй юу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэрүүгээр чинь одоо гадаа эсгий дэвсэж байгаад ингээд том түмпэнд зул хийгээд
Дэжид -
За
Ядамсүрэн -
Гадаа хонуулна
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд л одоо тэрүүгээр чинь уг болбол идшээ иддэг байхгүй юу
Дэжид -
Аа за
Ядамсүрэн -
Тэгээд бүх идшийг идээд одоо тэр идэш идээд дуусчихсан. Хоёрдугаарт тосоо хайлна. Тэгээд нөгөө шар тостой цагаан тостой болчихно. Тэгээд тэр үед чинь яахав тэр тосоороо л таваг тавина. Цагаан идээний таваг тавина. Тэгээд эхнэр гарна.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр том зулыг асаана. Зулаа тойроод улсууд нь маань мэгзэм уншина. Нөгөө лам тэр үед одоо настай улсууд сан идээ тавьдаг. Тэгээд одоо тэрүүгээр дандаа нэг тос иддэг ийм байсан юм .
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэрэнд би болохоос урдаар бас их сонин тэр чинь тосоо хайлах гээд дандаа бие биенийхээ тосыг ээлжилж хайлна.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэднийх гурван тогоо хайллаа. Тэднийх дөрвөн тогоо тос хайллаа гээд л ээзгий мээзгий идээ мидээ тэгээд тэр чинь тосоо хайлахаараа хүүхэд том жижигггүй бүгд нь хувь өгнө аюултай дараа болно гээд айлд ордог хувиа авдаг өөрснөө бас
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд дараа нь идшээ иддэг. Идэш өмнө нь идэш иднэ. Идэш идэхэд бас бүгд бүгд хувь өгдөг. Хүүхэд бол ер нь өвөл зүгээр айл саахалтаар яваад очиход мах шарж ид гээд мах өгнө. Дараа нь хувь өгнө.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тийм их сонин юм болбол хүүхэд, хүн бүр тийм алба ёс юм шиг бэлэг өгдөг..
Дэжид -
Өөрөөр хэлбэл одооны хэлээр бол одоо тийм бүлсэг тиймээ
Ядамсүрэн -
Тийм
Дэжид -
Их хамт олон сайтай
Ядамсүрэн -
Хамт олонч
Дэжид -
Тийм байна
Ядамсүрэн -
Бүх улсууд нь тийм ер нь тийм
Дэжид -
Их олон хүүхдийг тэр чинь тэгж яаж байна гэдэг бол
Ядамсүрэн -
Ер нь бүх хүнд тэгж өгдөг
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр Цагаан сар болоход чинь бас их сайхан сүртэй болж байсан болов уу. Улсууд голцуу хоёр ууцтай байсан цайны ширээгээ
Дэжид -
За
Ядамсүрэн -
Нэг ууц нь бурханд тавьдаг, нэг ууцын бүтүүлээд тавьдаг.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд тэр битүүний чинь орой болоход өө баахан саахар бэлтгээд зөндөө нь мах сах гаргаж тавиад л, энэ гөвөөд л үнэгэн малгай булган мулган гоё муухайтай нь гаргаж тавина. Тэгээд морио барьж авч ирнэ. Дэлийн засна, их гоё болно. Эмээл хазараа цөмийн гаргана. Тэгээд бүх юмаа түлээ түлшээ их сайхан бэлдэнэ. Мөс цасаа авна усандаа цөмийн уусгачихна. Тэгээд л тэр одоо орой нь битүүлэг хийнэ. Тэгээд тэр битүүлэхээр чинь айлууд айл бүгд хэнийгээ ч алгасахгүй банш, банштай битүүлэгний мах гээд айлд амсуулах тусдаа тийм мах өгдөг. Тэрийг аваад орой бүх айлдаа юмаа өгдөг. Бие биендээ цугаараа гоё юмнуудаа тооцно. Тэгээд хамгийн настай айлдаа орж битүүрээд л Тэгээд энэ алаг мэлхий гэж тоглоом байдаг. Тэрийг чинь хувааж аваад л баахан шуугиад л тийм байсан.
Дэжид -
Алаг мэлхий тоглоомоо ямар юмаар хийх үү. Шагайгаар уу
Ядамсүрэн -
Шагайгаар
Дэжид -
Шагай юу
Ядамсүрэн -
Хонь малаа гаргана ш дээ одоо
Дэжид -
Шагайгаар алаг мэлхий хийгээд
Ядамсүрэн -
Алаг мэлхий болгож өрөөд шоо хаяад л тэрүүгээрээ хувааж аваад талцаж байгаад манайх авлаа танайх авлаа тийм хоёр тал л ийм хоёр тийм. Тэгээд тэр Цагаан сарын чинь шинийн нэгний өглөө ижий улсууд бол мөргөж байгаад өглөө ихээ эрт ус тачигнасан дан эрэгтэйчүүд нь морин хурдан эхнэр хүүхэд нь бол за тийшээ гараад тэндээс эхлээд л одооны зүг гаргана гэдгийг хийдэг
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд ижий сүжигтэй мөргөж байгаа нь одоо тэр хангай дэлхийтэйгээ идээнийхээ дээжийг одоо сөгнөн дараа нь идээ орц морцтой тийм юм өргөчихөөд тэгээд ирдэг тийм улсууд тэрэндээ зан үйл нь улам нэмэгддэг байх сайхан шинэлээд хүүхдүүд нь одоо бэлэг авах гээд мордоод байна.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэрний бэлэг их сонин, манай нутгийнхан чинь эрэгтэй хүүхдүүдэд чинь ганзага өгдөг байсан. Элдсэн ганзгагыг чинь
Дэжид -
За
Ядамсүрэн -
Бас тэрийг чинь олон сар жилийн өмнөөс эхлээд нөгөөдөхийг чинь сайхан савина ш дээ. Тэгэхлээр сайхан сурнууд нь ингээд олдоно. Заримдаа одоо нэг дайны үед ховор байсансан боорцог одоо жоохон будаа боов гэж хэлж байгаа юмдаа жоохон томхон шиг нэг ийм боорцог алчууранд нь хөгийн юм байв уу ингээд ямбуу хэдэн кило болгоод даалимба эд нарыг нэг юм тийм өгч байдаг. Тэгээд тэрнийг чинь хоорондоо аваад боолт хийгээд уралдаад давхиад л бөөн баяр болдогсон.
Дэжид -
Их л баяр
Ядамсүрэн -
Их л сайхан одоо бидэнд яаж байсан. Ер нь хоёр хоёр юу болбол тэр Намрын зул сарынх тэр аа хаврын одоо Цагаан сар
Дэжид -
Тэргүүн сар нь уу
Ядамсүрэн -
Хамгийн одоо их том баяр нь байсан. Тэгээд одоо энэ ажил алба хаагаад ингээд ирсэн хойно хамгийн дараагийн том баяр бол ер нь наадам болчихож байна даа ер нь тэр үед чинь ийм л байдлаар баярлана. Тэрнээс бол одоотой адилхан тийм олон наадам маадам гэдэг юм байхгүй мэдэхгүй тэр амар байна. Зүгээр хийгээд хаясан
Дэжид -
Хаана хаана ямар ямар ажил хашиж явлаа
Ядамсүрэн -
Би чинь тэр Баян-улаан сумын 1-р бригад хариуцана.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Аймгийн эвлэлийн хороон дээр чинь зохион байгуулагч хийлээ. Дараа нь би эвлэлийн ажлыг зохион байгуулах, зохион байгуулах гэж зохион байгуулагч газрын дарга гэдгийг хийж байсан юмаа.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд бас аймгийн захиргааны биеийн тамир спорт хорооны дарга энэ тэр болоод тэгээд нэг менингет тусаад
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Группт ороод тэгээд тэрний дараа аймгийн захиргаанд очиж аймгийн захиргаанд орж одоо тэгээд л хөдөө аж ахуй руу шилжээд л явсан. Тэгээд хөдөө аж ахуйд шилжихэд бас их учиртай байсан л даа тэгэхэд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр үед чинь одоо нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь гарчихсан. Нам эвлэлийн гишүүдийн улсуудыг даалгавараар нэгдэлд очиж нэгдлийн дарга хийнэ нягтлан бодох хийнэ. Бригадын дарга хийгээд л ер нь
Дэжид -
Одоо эвлэлээс өгч явуулж байсан
Ядамсүрэн -
Тийн тэнж байсан. Намайг анхны илгэлтээр явуулах гээд аймгийн хорооны товчоон дээр ороход нь би одоо нас бага байна. Би чадахгүй гээд татгалзаад яваагүй. Дараа жилийнхэнд нь болохлоор Ихтамир сумын энэ нааш нь нүүлгээд Тайхар майхар энэ хавьцаа тэнд намын үүрийн даргаар оч гэсэн бас очоогүй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ерөөл бас учиртай юм
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Эвлэлийн ажил хийж байсан. Эвлэлийн төв хорооны дарга байсан Дангаасүрэн гуай манай энэд ирээд, тэгээд консмолын төлөөгчидтэй ирсэн. Тэгээд би ажил танилцуулж байсан тэр сумын одоо тэр Ихтамирын эвлэлийн үүрийн дарга юмаа танилцуулж чадахгүй болохоор нь би эвлэлийн үүрийн дарга болоод танилцуулчихсан. Тэгээд Дангаасүрэн надыг сүүлд нь надаас чи чинь эвлэлийн үүрийн дарга гээд бодоод байсан чинь аймгийн эвлэлийн хорооны дарга алтан сургуульд тодорсон чи юу болчихов оо гээд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд хөхрөөд за чи юмаа ерөөсөө консмолын ажилтан бол консмолын дунд сургуульд яв
Дэжид -
За
Ядамсүрэн -
Ингэсэн байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энийг бүр эртнээс хэлж байсан. Тэгээд консмолын сургуульд яваад очиход тэр нь томилолтнуудыг авдаггүй байж байсан тэгтэл тэр миненгет тусаад тэгээд ингээд консмолын сургуульд явж чадаагүй. Би тэгээд дууссан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд яахав дээ миний тэр сургуульд ер нь нэрээ бүртгүүлээд хаячихвал нийтдээ одоо 47н жил ажиллаад тэтгэвэрт гарсан л даа.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхдээ яахав улсын түүхэнд том том юмнуудад бас хурал зөвлөгөөнүүдэд орж байсан. Сумуудад хүлээж авах
Дэжид -
Харин
Ядамсүрэн -
... бусад сумууд нь тэгж явсан даа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Урьд өмнө ч их үед одоо ороод бас тэр холбооны дээд зөвлөлийн чинь гишүүн гэдгээр нь бас далан таван онд гурван, таван жилээр сургахад төгсөөгүй хоёр жилээр сонгогдоод
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд л бас янз бүрийн юм үзэж явсан ер нь бол
Дэжид -
Аан ха та хариуцлагатай албуудаа хашиж явсан. Таны ингээд энэ яриан дунд тасалдуулаад ингэхэд одоо та энэ таны амьдралд одоо ер нь гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал юу байна вэ? Тийм үйл явдал байгаа бол одоо ямар үйл явдал вэ?
Ядамсүрэн -
Үйл явдал яахав дээ ер нь янз янзын юм байдаг. Нэг тийм бүр онцлоод энд хэлэхэд бол яахав дээ тэр нийгэм судлал социализм үед бол би бас нэг тийм ухаарал байсан юмдаа. Тэр бас их сонин ухаантай
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр жаран онд намайг тэр юунд байж байтал аймгийн захиргаанд хариуцлагатай нарийн бичгийн дарга Дамдинжав хүн гэдэг утсаар хүрээд ир хүрээд ир гээд, тэр ажлаа хийлгэе гэж жаран нэгэн онд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгсэн тэр даргийн өрөөнд яваад орсон. Аймгийн архивын хэсгийн эрхлэгч дэд хурандаа Бадамжав гэж цэргийн их сургуульд байсан. Тэр хүн архивын хэсэгт орчихсон байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгсэн харин Бадамжав гуай сууж байна. Нэг огт танихгүй тийм лам сууж байна. Лам хувцастайгаа тийм лам жаран нэгэн оны үед аймгийн даргийн өрөөнд лам хүн сууж байна гэдэг бол ёстой нээрээ эвэртэй туулай үзсэн юм шиг санагдчихгүй юу жаран нэгэн онд чинь
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгснээ тэгээд гайхаад тэгээд өнөө Дамдинжав дарга тэгж байна. За маш чухал үүрэг гүйцэтгэнэ та гурав тэгээд тэр ламыг хэлж байна. Энэ шинжлэх ухааны академиэс хүрээлэнгээс томилогдож яваа Цэндээжав гэвш гэдэг хүн
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр гавжийн албан томилолт нь Ширэндэв гуайн гарын үсэгтэй томилолт байдгийн.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгэхэд чинь Ширэндэв гуай чинь улс төрийн товчооны ассент ерөнхий сайдын нэгдүгээр орлогч шинжлэх ухааны академийн дөнгөж байгуулсан ерөнхийлөгч
Дэжид -
Ерөнхийлөгч үү
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр томилолттойгоо энд Архангайгийн чинь түүхэн баримт материалаас юмуу одоо хүлээж авах юм байна гээд явуулсан гэсэн тийм томилолт нь тэгээд Бадамжав гуай бол улсын архивын төлөөлөгч
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр дээр болбол захиргаадалт төлөвлөлт энэ юм хүлээлгэж өгөх нь тэгээд тэр юу гэсэн юм гэхээр тэр бид гуравт ажил хүлээлгэх тийм заавар танилцуулаад
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ их хариуцлагтай чухал ажил
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ ажлыг ингээд хийхэд бол бичгийн машин энэ тэрийг албан ёсоор авахгүй.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энийг яах ёстой вэ гэвэл гараараа бичээд хортой цаасан дээр бичээд тэгээд гарын үсэг зуралцаад аймгийн захиргаанд нэг хувийн өг энэ академи энэ авч байгаа хүнд нэг хувийн өг. Аа юу хүлээлцсэн яасан тухай хэнд ч ярих ёсгүй
Дэжид -
Ёсгүй аан ха
Ядамсүрэн -
Ийм юм хийсэн.
Дэжид -
Аа бас л онцгой сонин юм ярьж байна.
Ядамсүрэн -
Тэгснээ тэр үйл ямар юм байсан юм гэхээр ийм бичиг ирээд архивын шугамаар тэр бэлтгэл аймгийн юунд бичиг ирсэн байна л даа. Юугаа авах ёстой юм гэхээр нэгдүгээрт нь эртний ардын хувьсгалын шинэ үед хэвлэгдсэн ном хэвлэлүүдийг
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Хоёрдугаарт тэр хураагдсан байсан шашины одоо тэр ном судар
Дэжид -
Судруудыг аан ха
Ядамсүрэн -
Гуравдугаарт нь хувьсгалын эсэргүү нарын Архангайд барьж байсан ийм онц чухал баримт бичгүүдийг тийм архивт шилжүүл, академийн юунд шилжүүл гэсэн тийм бичиг, тийм юм ирсэн. Хэрвээ өмнө нь тэр бичиг ирээд нөгөө л хуучин хэвлэлүүд хаана байсан тэрийг нь цуглуулчихсан юм байж, тэр олон ном судрууд чинь олон газар жишээлэхийн бол тэр үед чинь одоо НАХ хэлтэс дээр шүүх дээр прокурор дээр тэгээд газар бүрт л суларчихсан юмнууд байсан байж тэрнийг нь цуглуулсан юм байна даа архивт
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд энэ номнуудыг байсан хойно тэгээд эднүүдийг л хүлээлцээд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр Цэндээжав гавж гэдэг чинь их сонин түүхтэй хүн байсан. Манай Хайрхан сумын хүн хорин жил оргож байгаад сүүлдээ баригдаад тэгээд ямарч ялгүй тэгээд гарчихсан. Академид тэр хүнийг Ширэндэв гуай авсан юм байлаа даа тийшээгээ.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Би ажилтан гээд тодорчихсон. Тэгээд тэр юмнуудыг сонин юм их байлаа ш дээ. Тэр одоо их Үндэсний сонин монин гээд тэр их дээр үеийн Шинэ толь гэдэг сонин тэр Үндэсний их сонин бүүр тэр үеийн нийгмийн сонин их олон хэвлэлүүд, тэр дээр үед чинь хүмүүсүүд юмыг их бичдэг их сайхан авч үлддэг
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ёстой цугаараа дараалаад ингээд үлддэг тэр чигээрээ байцгааж байсан байна ш дээ. Би тэр албан газруудын агуулахад хадгалагдаад байж л байсан. Тэгээд яахав улсын юм гээд нэг юмны склад юмуу нэг юмны ёроолд байж л байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Шуудайнд хийчихсэн юмуу хайрцаганд хийгээд хаячихна. Тэрийн цуглуулсан байсан. Тэгээд тэрийг үзэж байтал тэр Үндэсний их сонин дээр... Архангайд болсон хувьсгалын эсэргүү нарын хэргийг шийтгэсэн тогтоол юу материал тэр чигээрээ илтгэсэн бичиг арваад дугаартай
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр Үндэсний их сонин дээр, тэгээд тэр хувьсгалын эсэргүү яагаад гарах уу тэр Самбуу, тэр ногоон Булгаа тэр Дамдинсүрэн Жав Баярмагнай... тэгээд ч хүн бүрээс одоо хувь хүнийхэн өөрийнхөн одоо юу
Дэжид -
Ярилцлагын
Ядамсүрэн -
Түүхийн ярилцлагын авчихаад
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд энэ хэрэгт яагаад оролцсон юу хийж явсан тэгээд юмнуудыг асуусан. Тэгээд тэр чинь болбол ард нийтийн өмнө маш их айхтар авч ирж тавьсан. Стадионд тэр нээлттэй ард нийтийн өмнө арга гүйцэтгэсэн. Улсын дээд шүүхийн дарга тэр Дэндэв гэдэг хүн даргалаад улсын прокурор Ядамсүрэн гэдэг хүн яллаад, тэгээд Архангайгаас иргэдийн төлөөлөгч гэж аймгийн шүүхийн дарга Гажид гуай нэг нь хэн билээ одоо тэр хоёр хүн очиж суугаад
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Одоо тэр тэр чигээрээ бичигдсэн байдаг. Яг төдийд мань “Уулын үер” роман энээс аваад бичсэн гэж байгаа яг тэр хэллэг яг тэр хэвээрээ. Тэгээд би тэр сонинг бүгдийн уншиж үзчихээд үгүй мөн сонин юмаа гэж тэрнээс хойш чинь сонин, “Уулын үер” гараад ирсэн чинь яг нөгөөдөх чинь бичигдсэн байж байхгүй юу. Тэрний судалгаа тийм сонин. Одоо та нар тэр улсын түүхийн төв архивт орж үзэх хэрэгтэй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Их сонин юм гарч ирнэ. Ерөөсөө энэ юмыг тэгж хамаагүй юу яаж ерөөсөө болдоггүй юм байлаа. Тэгээд тийм юман дээрээс мэдэж авсан. Тэгээд би тэр юмнуудыг ингээд хайгаад, тэр юмын хүлээлгэж өгсөн тэгээд яахав гэхээр голд нь суугаа нөгөөдөх номнуудыг, ном сонингуудыг ч яахав байгаа байраар нь тэр данс тэдэн оны тэдний дугаар гэх мэтээр
Дэжид -
Тийм байна
Ядамсүрэн -
Аваад очлоо
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Нөгөө ном судруудыг чинь аваад ирэхээр зэрэг өө бүр замбараа байхгүй их тууж байна. Тэгээд л Бадамжав гуай яахав гэхээр улсын архивын гэсэн судраа тоолно. Өнөө лам маань энэ тийм юмны тухай ном байна тэнд ном уншина. Тийм баримт бичиг гэнэ би нөгөөдөхийн бичиж авна.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд цахилж гараад надад энэ тавихдаа таван төрлөөр тавьдаг байсан. Тэр нь яахав дээ дохно дахины зүг таван их ухаан гэж таван, арван ухаан их таван, бага таван ухаан гээд нөгөө таван ухаандаа юу яагаад л хуваарилж тавьж байсан байхгүй юу. Өөрөөр хэлбэл гүн ухааны энэ одоо тэр зурхай тэрнийхэн юмуу, маарамбынханы энэ тэр ухаанаар нь номоо төрөлжүүлж тавьж байсан байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр юмнуудыг тэгж авч дуусчихаад хувьсгалын эсэргүү нарын хэрэг рүү орсон юм. Тэгээд тэрнийг шуудайтай зүгээр тийм янз бүрийн савлагаатай. Тэгээд тийм юманд ингээд үзэж байсан. Их сонин юм зөндөө нь таарсан надад. Хоёр хувь бичээстэй одоо бий л дээ энэ дээр хортой харандаагаар бичсэн. Тэр ямар юм байсан гэхээр 1924оны 5 сарын 20 нд чинь наймдугаар богд Жавжандамба чинь энэ өдөр таалал төгссөн байхгүй юу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд Жавжандамбыг таалал төгссөний дараа есдүгээр богдыг тодруулах уу байх уу юу гэдэг асуулдал гарч ирээд засгийн газар зориуд комисс томилсон. Энэ одоо юу гэж байна хутагтаа тодруулаад... Галдан юу Галсанхишиг байхаа тэр тэрүүгээр тодруулах комисс томилсон байдаг.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр комисс ажиллаад хорин найман юуг яасан байгаа юм хутгийн тэр юуг есдүгээр богдыг чинь тэд нар тодруулсан байгаа юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэрийг тодруулсан юун бол одоо энэ Сэлэнгэ аймгийн нутаг руу тодруулсан гэдэг чинь одоо нийслэл хүрээнээс баруун хойд зүгт их одоо нэртэй ноёны хүү тэгж төрж байсан гэсэн бас нэг тийм олдсон тэр нь байдаг ухаантай тэр. Тэгээд тэрийг улсын их хурлаар юу бага хурлаар авч хэлэлцээд хорьж тодруулахгүй гэсэн шийдвэр гарсан байдгийн улсын.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр шийдвэрийг гарчихлаар зэрэг яасан гэхээр зэрэг тэгвэл одоо ер нь энэ харш орд энэ одоо их юмнууд эдэлж байсан юмыг яахав гэдэг асуудал гараад ирэхэээр санал хураасан байгаа юм. 39 хүн мөн одоо энэ Богд байна ш дээ, Богдын ногоон ордон гэдэг чинь ороод наана чинь их түүхийн сайхан баримтнууд байдаг ш дээ.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгж шийдвэр гарсан байгаа юм. Тэгээд тэгж шийдвэр гарсны дараа чинь яасан гэхээр засгийн газраас комисс томилогдоод тэрийг хүлээлгэж өгсөн байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд хүлээлцэж өгөхөд юу болсон байна вэ гэхээр бүх юм хүлээлцээд дууссан. Нэг ийм хүрэн зандан хайрцаг байж
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр хүрэн зандан хайрцгийг за одоо түлхүүргүй байсан байгаа юм. Тэгээд нярав Дамдин гэдэг хүний одоо тэр үед чинь эрүү шүүлттэй байсан байна. Шалгаад шүүсэн байна л даа. Тэгсэн нөгөөдөх нярав чинь хүзүүндээ байсан булгаар хиртэй сахиусыг задлаад тэр түлхүүрийг гаргаад ирсэн.
Дэжид -
За аан ха
Ядамсүрэн -
Түлхүүрийг задлаад гаргаад ирэхээр, нөгөө зандан хайрцгийг чинь задлаад үзсэн чинь 18н жилийн гэрээ бичиг гэдэг айхтар бичиг гарч ирсэн.
Дэжид -
Аан ха тэр хайрцагнаас
Ядамсүрэн -
Тийн тэр гэрээ бичиг юу байсан гэхээр их сонин юм байдгийн. Тэр гэрээ бичиг байсан юм болохлоор чинь 1892 онд одоо энэ Түвдэд Утайд таван боолт арван найман жилийн наян нэгэн шидтэн оролцож байгаад дэлхий дахины байдлыг авч үзсэн байдаг юмаа.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Үүнд тэгэхээр улс эх оронд ямар юм болохын, хятадын оронд ямар юм болохын, халх монголын оронд ямар юм болохын, өөлд уранхайн оронд ямар болохын тэгээд цөмийн бахь байдлыг хэлээд, тэгээд тэр их төр хэлэлцэж байх үед тэр залгамжлагч гэж одоо хэнийг гэдэг юм, тийм улсуудыг зориуд оруулж энэ ер нь ямар бурханыг хийлгэж байна давхар зурхай хийлгэсэн байгаа юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Үнэн тэгээд тэр дотроос л одоо жишээ нь хятад оронд одоо ийм болно. Өнөөдөр тэр түүхэн тулалдаан болж энэ ер нь айхтар том тулалдаан болно. Тэгээд тэрийг товхинуулахын болбол Ванчин богд хариуцана. Ар халхад бол хойд зүгээс шар нүүртэй биеэрээ үстэй ийм улсууд ирж монголын Цогт эрдэнийг авна гэж. Тэр Цогт эрдэнэ гэдэг бол ёгт үгээрээ далд утгийн хувиар бол төрийг, төрийн эрхийг авна гэсэн үг байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Гэх мэтээр ийм ойлголт тэгээд тэр цагт ямар байх вэ гэхээр энэ хүрээ хийдүүд алга болно. Лам хүн одоо хар болно. Тэр ноён хүн энэ хүн төр барина. Ноён хүн нохой мэт болно. Ингээд энэ сүм хийдүүд алга болоод тэгээд одоо
Дэжид -
Нэг үгээр хэлбэл эргэлт одоо болно
Ядамсүрэн -
Бүгдийн хэлчихсэн байгаа юм. 1892 онд шүү дээ тиймээ. тийм айхтар юм зурсан байдгийн. Тэгээд
Дэжид -
Настродамын нууц шиг юм одоо энэ
Ядамсүрэн -
Настродам шиг чинь айхтар юм байна шүү дээ. Одоо та нар энийг бол бүр зориуд үзээрэй би худлаа хэлээгүй нээрээ
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ аймгийн архивын хэлтэст үзсэн, улсын архивт ч хэд хэд үзсэн. Их сонин сонин юм байдаг байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тийм юмыг үзсэн. Тэгээд тэр яаж байна гэхээр энэ яахав гэхээр ийм улсуудын гарт орчихсон. Тэгээд энэний дараа улсуудын заасан байдгийн тэнд. Тэгээд тэнд бол энэ оросын энэ улсын араас болбол Япон, Солонгос шиг иймэрхүү улсууд, Англи Америк ийм улсууд чөлөөнө гэж
Дэжид -
Одоо тийм
Ядамсүрэн -
Тийн тэгээд дараа юу болох вэ гэхлээр зэрэг монголд одоо шүү дээ их маргаан болно гэж их хямрал тэгэхээр тэр үед чинь болбол монгол чинь дөрвөн аймагтай шавьтай таван засаг захиргааны нэгжтэй байсан байхгүй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Цэцэн ханы аймаг мөн юуны аймаг оо Түшээт хан аймаг
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Сайн ноёны аймаг, Засагт хааны аймаг дөрвөн аймаг нийлээд
Дэжид -
Тийн
Ядамсүрэн -
Богдын шавь гээд дунд нь нэг ийм юм. Энтэй тав л байсан байхгүй юу
Дэжид -
Аа за
Ядамсүрэн -
Тэгээд тэр юмнууд хямралд орно гэхээр зүүн хоёр аймаг нь малгүй болж малаар ядуурна. Баруун хоёр аймаг нь хүнгүй болно. Тэгээд халхын нутаг дотор нь их дайн болно гэж тэгээд тэрний дараа болбол монголын төр Эрдэнэ зууд Хархоринд төвлөрч тогтоно гэж байгаа. Тэр үед монголчууд амар тайвныг олно гэж бичсэн байдаг байхгүй юу тэрийг бол мөн
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд тэр энэ их л ендөг битгий оролдоод бай тэрийг уншаад, уншчихаад тэгээд Бадамжав гуайд үзүүлэхгүй юу даа одоо ингэсэн ингэсэн байна. Бадамжав гуай уншчихаад за тэгээд энийг явуулаад юу хийх вэ
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Чи наадахтайгаа яачих дараагийнхан гэж сургадгийн тусад нь архив хийгээд ингээд хадгалуулчих
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
За чи ерөөсөө хүнд юм толгой, толгойгоороо юм дуугарвал чи бид хоёр хоёулаа толгойгүй шүү хоёулаа нь толгойгүй болно шүү гэж
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр архивт хийчихсэн миний гарын үсэгтэй тэр архивт одоо энд байж л байдаг байхгүй юу. Тийм байхгүй юу тэгтэл юм их сонин 1992 онд байна уу даа Ажилтны нам сонинд яг энэ нийтлэл бичсэн. Энэ сонин дээр нэрээ үл хэлэхийг хүссэн нэг эмэгтэй авч ирж өгсөн нийтлэл гээд байгаа юм. Мөн 1992 онд Бодлын эсэргүүцэл Үнэн сонин дээр гарсан Логой гэдэг хүн бичсэн яг наадах чинь одоо энэ худалч хүнд бараг цөмөөрөө энд байна л даа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд ийм юм гарсан. Би тэгээд тэр юмны дохио юу болов уу гэхээр үнэн хэрэг дээрээ тэгээд тэр чулууны бичиг мичиг тэр богдуудын урд талын сэндэнгүүд ингээд үзээд байхад бол энэ хар үүл бол заавал солигддог юм байна. Тийм байна гэдгийг болбол ер нь бурхны шашины талаас ер нь дорно дахины ухааны талаас ер нь ойлгож байсан ийм байдгийн байна гэж ...
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Аа нөгөө бидний яриад өөрийн бичиж байсан өнөөдөх Марксизм Ленинизм одоо Марксист философи эднүүдийг үзээд байхад бол бусад нийгэм солигдоод ийм болно гэдгийг бас л ойлгох хэрэгтэй ер нь хүн болгон ийм л болдгийн байна. Ийм ийм аргаас ингэж шилжээд ингээд ингээд яваад байдаг ер нь хувьсгал гарвал ийм болдог. Энэ ядуурал төрийн эрх ингэж ингэж солигддог ер нь ийм юм болбол одоо тэр дайны хувьсгал хийгээсээ социалист хувьсгал ингэж ингэж ялна тэр тохироо гэж байдаг юмнуудыг цөмөөрөө хувьсгал мэдээлэл байдаг байхгүй юу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхдээ тэр дотор болбол муу юм байна гэдэг сонин юм байдаг. Тэгээд тийм их юутай байдаг байсан. Тэгээд тэр энэ ерэн онд чинь тэр тэр хамгийн эхэлж юу яасан ш дээ. Одоо энэ Улаанбаатар чинь нэг урчуудын сэхээтэн тийм залуучуудын зөвлөгөөн хийгээд урчуудын юунд уран бүтээлд хийж байлуу дээ. Тэндээс эхлээд янз бүрийн үсэгтэй эрээнүүд гарч ирээд тэгээд тэр хамгийн гол нь Зөвлөлтөд тэр престройка гэдэг 1985 оны Грабочев гарч ирээд л өөрчлөн байгуулалт хийхэд
Дэжид -
Нөгөө социалист нийгмийг унагахад
Ядамсүрэн -
Тэгээд тэр үеийн тэр үйлдэл нь энэ гадны хэвлэлүүд чинь бол социализм дотор ямар нэгэн алдаа байна аа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Гэдгийг болбол хэлээд ер нь зөвшөөрөн хүлээв гээд бууж өгсөн амыг хайгаач гэж байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээр би ч гэсэн бас тэрийг чинь яг тэр юм бол тэндээс гарахдаа одоо тэр үед чинь шинжлэх ухаан комуннизм онол гэдэг тусдаа онолтой улсын их сургуульд ч одоо тэр ер нь Норовсамбуу энэ тэр багш нар чинь одоо
Дэжид -
Тэрийг л зааж байсан.
Ядамсүрэн -
Заадаг л байхгүй юу
Дэжид -
Тийн
Ядамсүрэн -
Энэ тэгээд заадаг байсан. Тэгээд тэрнийг чинь бас тэр чинь энэ одоо их сургуулийн юунд байхдаа тэр багш нараас чинь Содномгомбо энэ тэрийг чинь би зарим асуултын бодчихоод хариугийн магадлалын авах гэхээр тэр багш сайн хэлж чадахгүй л байсан байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Жишээлэхийн бол социалист хувьсгалын тухай юм яриад байдаг тэгээд заавал одоо нам мамтай одоо дэмжиж байгаа болохоос биш өшөө ялгаа асуулга хийе гэсэн. Тэгээд би нэг сонин юм хэлсэн. Багшаа би нэг сонин юм асууя түүх хувьсгал социалист хувьсгал ялсан мөртлөө намгүй ялчихсан. Одоо ингээд нам байгуулах гэж байна арван хэдэн жил энэ одоо юу вэ ийм онол шинэ ийм зам гарч байна уу эсвэл баяжиж байгаа хэрэг үү энэ одоо онол мөн үү бараг ч худлаа гэдгийг батлаад байна уу гэсэн чинь багш юу гэсэн гээч миний асуултанд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Одоо энэ Лувсанжав Мувсанжав эд нар чинь цөмөөрөө байж байдаг. Одоо тэгээд яамдын хуулийн зөвлөх нь дандаа хууль хяналтын дарга нар тэр үед байсан байхгүй юу өнөө хичээлд
Дэжид -
Хичээлд суугаад таг
Ядамсүрэн -
Хичээлд суугаад нөгөө багш нь юу ч хэлдэггүй дуугүй тэгээд нөгөө хэдийг чинь ороод ирэхээр багшаа асуусан юм миний асуусан юм гэхээр та нар дуугүй хэлээч болоогүй гэдэг. Хамгийн сүүлд хичээл дууссан хойно тэгж байсан тэр асуултанд та одоо хариулчихаач гэсэн. Тэрэнд хариулвал би ойлгоно та нар хохирно
Дэжид -
Аа тэр хүн
Ядамсүрэн -
Тэгж ярьж байсан үнэн байхгүй юу.
Дэжид -
Үнэн байна л даа
Ядамсүрэн -
Тэгээд юм бол янзлагдаад байхлаар дандаа тэр юмнууд бүх юм л ойлгомжтой байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд би тэр үед тэр юмнуудыг ингэж бодож байгаад та ер нь нөгөө л Ендэнгийг авардаг хэрэг байна гэж бодоод архивт орж нөгөөдхөө уншихгүй юу. Тэгээд яг энэ бол болчихож байгаа юм байна гэдэг ойлголт авдаг.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр зарим ноёдууд чинь
Дэжид -
Таныг үзэж байхад бол архивт байж байсан тээ
Ядамсүрэн -
Байдаг одоо ч гэсэн
Дэжид -
Байгаа
Ядамсүрэн -
Тэгээд тэрийг би энэ суманд хэрэглэхгүй байсан ш дээ гээд
Дэжид -
Та тэгэхлээр сонин юмыг
Ядамсүрэн -
Энэ дээр аюулын юу ороход одоо бэлэн машин энэ тэр аваад би тэн дээр хийсэн байхгүй юу
Дэжид -
Та одоо бол тийм цаг зав гарч ирж байхад маш их юм бичиж байна тиймээ. Хэд хэдэн ном гаргасан байна ш дээ
Ядамсүрэн -
Бичиж гаргасан юм зөндөө, гэрээр бичээд продюссерт очиж ажлын өгөх ингээд
Дэжид -
Хүнд өгөх аан ха
Ядамсүрэн -
Тэгнэ. Тэгэхэд чинь аймгийн соёлжих гэсэн тийм юм болж байсан.
Дэжид -
Аа за
Ядамсүрэн -
Тэгээд энэ юунууд бол одоо ийм юм гарч ирээд байдаг тэрнийг болохлоор би хийж байлаа. Мөн хөдөлгөөний дээр нь энэ дотроо бол зүгээр өөрөө мэдэрсэн шинж гэж хэлэхийн юмуу ийм юмнаас болоод. Тэгээд тэр ардчилал гэдэг юм нь гарч ирэхэд соц нийгмийн хүмүүс үг мүг хэлж барьж байсан байгаа юмаа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд нэгдүгээрт тэр хоёрдугаарт бас энэ манай аймгийн дарга нэр чинь сайхан завхаруулдгийн юм байсан шүү дээ. Намын хорооны дарга нар, нэгдүгээр дарга бүлгийн одоо хураана архийн асгууна
Дэжид -
Тийм байсан байна
Ядамсүрэн -
Тэгээд их юу энэ бүгдийг бол шууд буруу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Шууд буруу гэдгийг шууд хэлдэг
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Та нар ийм юм хийлээ нэг, хоёрдугаарт одоо нэгдлийн хөрөнгөөр архидуулж цайллага дайллага хийхээс гэдна улсууд бэлэг өгдөг. Энийг ер нь зөвшөөрдөггүй байсан. Тэр бүгдийг хянадаг би өөрөө миний үндсэн ажил
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Дандаа ийм буруу ажлыг тэгээд тийм тийм юмнуудыг идэвхтэй нэлээн хэлдэг ярьдаг байсан л даа
Дэжид -
Та чинь нэгдэлд одоо ерөөсөө тэр анх л одоо нэгдэлд томилолтоор очиж байсан. Нэгдлийн үйл ажиллагааг сайн мэднэ.
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Нэгдэлжих хөдөлгөөн ер нь анх ер нь үүсч хөгжсний хувьд хүмүүсийн ер нь идэвх хандлаган дээр үүссэн үү. Яаж гишүүдийг элсүүлдэг байсан юм.
Ядамсүрэн -
Наадах чинь бол ерөөсөө юу ш дээ анхан энэ чинь бүр энэ их хүмүүсүүдийг батлахгүйгээр хоршуулчих
Дэжид -
За
Ядамсүрэн -
Хэтэрхийг нь тавиадах энэ хоршуулах асуудлууд энэ нэгдэлжих хоршуулах асуудлууд чинь аль Богд хааны үед арван таван онд 1915 онд эхэлсэн байхгүй юу
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэр Жавжандамба Итали митали руу монголын тэр эзэн чинь яваад туршлага судлаад одоо баахан орнуудаар хоёр гурван жил яваад ирсэн.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд хоршоо байгуулах асуудлыг чинь Бонд Жавжандамба тэр манай хутагтууд байгуулж байсан байдгийн ш дээ.
Дэжид -
Аан ха одоо бид нар чинь нэгдэлжих хөдөлгөөн яривал тавин хэдэн оноос гэж яриад байгаа.
Ядамсүрэн -
Оо тэр чинь шал худлаа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр чинь тэгж байгаад хорин нэгэн онд тэр эд хэрэгжилтийн хоршоо байгуулагдаж байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд харин дундуур нь нугалаад хорин найм есөн онд оросын хамтралжуудыг хүчээр ингэж хийсэн байх нь нэг хэсэг. Тэгээд тэрийг чинь болбол буруу байна гээд намын их хурал мурлаар авч хэлэлцээд тусгай онц хурал мурал ч хуралдаж байгаад хүчингүй болгоод хаячихгүй юу. .
Дэжид -
За
Ядамсүрэн -
Буцаад тараа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд дараагаар бол ер нь зайлшгүй шаардлага гарч ирсэн байгаа юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ямар шаардлага гэрээд ирсэн байна вэ гэхээр одоо аян жин тээдэг улс, одоо энэ албан журмаар одоо шартай, морьтой хүмүүс өртөө хийдэг ингээд нэг гарч ирсэн.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Хоёрдугаарт болбол тариа будаа янз бүрийн юм их ховор тэр үед тээх олох шаардлага гараад ирсэн.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгтэл ийм үеийн дунд яасан юм гэхээр эхлээд хоршоог чинь жинчдийн хоршоо гэж байгуулсан.
Дэжид -
Аа за
Ядамсүрэн -
Жин жингээр
Дэжид -
Жин тээдэг
Ядамсүрэн -
Тийн жин тээдэг
Дэжид -
Жингээр голдмаар хоршоо байсан тиймээ
Ядамсүрэн -
Яахав Туул Мөнх гээд
Дэжид -
Одоо ер нь торго дурдан
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Юу байдгийн нарийн нандин юм тэрүүгээр ирнэ
Ядамсүрэн -
Дандаа тийм тэрүүгээр энэ юунаас юу ч гэсэн дандаа тэр манжийн хятадаас хамаг юм дандаа л жингээр орж ирж байсан байхгүй юу
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд тэр жинчин яахав тэр чинь яахав гэхээр шар тэрэгнүүдээ нийлүүлээд
Дэжид -
За
Ядамсүрэн -
Одоо зохион байгуулалттай явж байж жин тээж гурил будаа юм олж авчирсан байгаа юм.
Дэжид -
Бөөнөөрөө
Ядамсүрэн -
Ийм юм
Дэжид -
Тодорхой хэсэг хүн
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгтэл энэний дараа нэг юу яасан гэхээр өнөө гурил будаагийн ховордчихоор тариа тарих хэрэг бас гараад ирсэн.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Мөн бас нэг ийм тариа тарьдаг юунууд гарч ирсэн.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Арвай будаа янз бүрийн юм тарьдаг.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Аа тэгээд тэрний дараа малын талаар бас их сүрхий юм гарч ирсэн байхгүй юу. Мал малыг чинь өсгөх тэр энэтхэгийн саалин чинь 200 сая толгой молгой хүргэндээ мал хуй бол одоо ерөөсөө монголын эдийн засгийн үндэс тэр үед үнэхээр тийм байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэрийг тавиад өнөө малын чинь маллагаанд боловсон арга ажиллагаа хэрэглэхээр байшин хашаа барих хэрэгтэй өвс хадлан хадах хэрэгтэй байна. Ийм ажлууд гараад ирэхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээр энэ тэр одоо малын чинь хашаа машаа дээр үед байгаагүй ш дээ намайг багад зүгээр ингээд задгай ингээд байдаг. Юуны чинь өвс байсан юм өвс хадах гэж юу байсан юу ч байгаагүй ш дээ.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ чинь тэр дөчин оны эхээр гарч л байсан ажил
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд одоо тэр өвсийг хадаад одоо манай тэнд овилгогүйн данхаана. Одоо манай туранхай банди эд нар өвс хадлаа. Хүрээнд суусан лам нар ногоон ногоон ногоо хадаж байна. Эд нар нүгэл хийж байна гээд тэгтэл нөгөөдүүл чинь сайхан өвс хадаад л тэр нь өвөлжөөд л тэр урд худгийн ногоон өвс эрэг доогуураа хадсан өвсөө хашаа бариад болловсон байр барьлаа гээд л сайшаагдаад магтагдаад үзүүлээд тэгж л эхэлж байсан. Тэгээд тийм үед хамтын хөдөлмөрөөр хорших ажил гарч ирээд манайд чинь одоо Ихтамир суманд гэхэд дөрвөн нэгдэл гучин долоо найман оноос, тэгээд Архангай, Тариатад ирээд зөндөөн байгуулсан.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Дөчин он хүртэл тавиад он хүртэл арван гарам нэгдэл байгуулагдсан. Тэр үед дандаа жинхэнэ юунысайн дурын
Дэжид -
Сайн дурын аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр байгууллага чинь одоо энэ архивт дүрэм нь байна, журам нь байна тайлан нь байна
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Хичнээн их айл орж байсан байна. Тийм айхтар сайхан явж байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд л энэ чинь 1950 оны эцсээр малын албан татвар янз бүрийн юм гараад энэ жаахан тийм хумих зам руугаа орж ирсэн. Тэгэхлээр зэрэг л яаж байна вэ гэхээр улсууд чинь дор дороо нэгдэл байгуулаад л ...
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
...гарч байсан энэ их юм дандаа сайн дураараа нэгддэг. Тэр одоо архивт байгаа юман дээр бол хэн ч юу яасан юм байхгүй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Жишээ нь одоо тэр гөлгөр их сонин бас түүх бичих гэж бас цуглуулсэн юм. Их сонин сонин юм байдгийн байлаа.
Дэжид -
Таны ерөөсөө бичсэн ном юу маш олон сайхан юмнууд байна уу бүтээлүүд аан ха
Ядамсүрэн -
Энд дотор жишээ нь энэ юмнуудын дүгнээд л аймгийн захиргааны түүхийг жаран оноос эхлээд нэгдлийн дүрэм гээд энэ тэр чигтээ энэ их сонин сонин юмнууд бий бий
Дэжид -
Аан ха за
Ядамсүрэн -
Энэ одоо жишээлвэл нөгөө нэг суманд ийм юмнууд байгаа гээд ингээд энэ дээр дэлгэрэнгүй энэ тэгээд бас нэг түүхийн юм түүх юм л даа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр Өгийннуурт чинь тэнд нэгдэл байж байхад нэгдэл гэдэг шиг өдий төдий ах дүүсээрээ бүр нийлээд малаа өгөөд малын маллаад өөрснөө бүр зүтгээд ингээд байгуулчихсан. Уриалаад тийм сонин юм одоо энэ архивт байдаг л байх даа. Энэ олон газар тийм байсан юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд энээс харахад бол нэгдлийн хүчээр тэгээд яахав харин тэр 1958 оны үед намын анхдугаар бүгд хурал болоод тэгж байсан. Нийтээр нэгдэлжүүлэх асуудлыг тавьсан байлаа.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр нь болбол нэгдэл чинь тэр үед олон
Дэжид -
1958 онд тиймээ
Ядамсүрэн -
Тийн, 57, 56,57,58н онд ид ширүүн хүчтэй явуулсан юм шиг байлаа. Тэр үед юу вэ гэхээр малд нь албан татвараас гадна ноос махын их өндөр гаргаад чинээлэг хэсгийн шахах доод хэсгийн дэмжих талын бодлого явуулчихсан.
Дэжид -
Аа зөв
Ядамсүрэн -
Бүх бодлогууд дандаа тийм явчихсан юм санж
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ер нь доод хэсгийгээ дэмжье. Чинээлэг хэсгийн бууруулж бага татъя гэсэн ер нь ийм бодлогоор явсан. Тэгээд тэрний дараагийнх болбол тэр хамгийн тэр албадсан юм юу гэхээр дүрмэнд өөрчлөлт оруулаад амины малын тоог хязгаарласан явдал болбол албадлага болчихож байгаа юм.
Дэжид -
Аа зөв
Ядамсүрэн -
Тийн тэрнээс бусад нь болбол тэр хөдөлмөрийн нэгдлийнхэн хувьд бол тэр албадлага биш байсан.
Дэжид -
Биш аан ха
Ядамсүрэн -
Нөгөө дүрмээрээ явахаар чинь
Дэжид -
Тиймээ
Ядамсүрэн -
Нөгөө морь малтай хүн чинь одоо бусадтайгаа нийлүүлээд малаа хариулуулах бас тэр сонирхол нь байж л байна
Дэжид -
Байж л байгаа тал нь үхэр тэрэг арван таван үхэр хариулах нь шал өөр тээ
Ядамсүрэн -
Тийн шал өөр тэгээд нэг одоо тийм юман дээр болбол өөрийнхөө ганцхан тэргээр түлээ татах уу арван юу бусдынхаа тэрэгтэй нийлүүлээд арван тэргээр түлээгээ авах уу гэдэг асуудал чинь гараад ирэхээр хамтран гэдэг асуудал болбол амьдралаас ургаж гарч байсан бодлого байгаа юм.
Дэжид -
Аа зөв зөв
Ядамсүрэн -
Тэр нь болбол зөв яваад байсан юм маань хүчээр болсон юман дээр за чи нэгдлийн гишүүн болсон учраас чиний малыг хангай газар чи тавин толгойгоос хэтэрч болохгүй говьд чи далан таваас хэтэрэхгүй ээ гэж юм хийчихсэн нь нөгөө гэдэс татуулчихсан юм ороод ирсэн.
Дэжид -
Аа зөв
Ядамсүрэн -
Гол нь тэндээ байгаа юм. Ерөөсөө хамгийн юу нь тэрнээс биш бусад асуудлын бол яахгүй. Тэгээд тэр би бас наадахыг чинь бөөн тэр түүхнүүдийг цөмийн үзээд миний хөтлөх гэж байгаа юу бас яг ийм сонирхоод яваа юм байна. Тэгээд ийм юм байдаг. Энэ их бас гоё түүх наадчихыг чинь үзэхэд
Дэжид -
Энийг чинь одоо хөдөө аж ахуйн хоршооллын үеийн түүх л Шижир гэдэг хүний ахмадын холбооны
Ядамсүрэн -
Тэгээд энэ чинь бүр одоо тэр хоршоо моршоогыг чинь арван долоо найман хүн ингээд гарын авлага бичсэн байлаа. Тэгээд энэ бол ганц энэ биш их олон номон дээр байдгийн
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд энэ чинь бүр Богд хааны үеэс автономит төрийн үед эхэлсэн ажил байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр Чагдаржав гэгч юм байгуулаад тэр Богд, ... Дондогдулам, мулам Богдын Сүхбаатар эд нар одоо эднүүдийн цугласан мөнгө хандив өгч байсан тавин төгрөг мөгрөг янчаан гээд цөмөөрөө өгөөд нийлүүлж байсан юм байлаа Юм бодож байх нь үнэн баримтан дээр тулгуурлаж яривал үнэн байдаг. Зүгээр нэг хийсвэрлэсэн юм яриад байвал дандаа худлаа явчихаад байгаа ш дээ.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тийм талын юм үнэндээ байсан байдгийн. Тэгээд тэрнээс болоод би тэр их хурлын депутат ерэн оноос болж байсан. Тэр бол энэ амьдралд шинэ одоо юу хүлээж, их гаргасан
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Мөр гаргасан.
Дэжид -
Өөрөөр хэлбэл таны амьдралд болбол
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Хамгийн бусдаас одоо амьдралд онцлох зүйл юу байна вэ гэвэл одоо бас
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Энэ болох юм байна тиймээ.
Ядамсүрэн -
Тэр л байна нэгдүгээрт тэр, хоёрдугаарт ...
Дэжид -
Ардын их хурлын депутат сонгогдож байв уу
Ядамсүрэн -
Ардын их хурлын депутатаар сонгогдоод энэ үндсэн хууль баталж бас нэг сүүлдээ
Дэжид -
Тэгэхээр ерөөсөө гол юм нь
Ядамсүрэн -
Хамгийн хатуу юманд орсон. Би чинь одоо 18 удаа үг хэлсэн хэвлэлийн бага хурал хийлгэж байсан. Одоо Дашбалбар Батмөнх бид гурав
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тийм үнэнчээр хийлгэж байлаа ш дээ тэр чинь
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
За энэ дээр одоо нэлээн үзэлцсэн
Дэжид -
Та одоо ч гэсэн ер нь олон нийгмийн одоо энэ асуудлуудаар, тулгамдсан асуудлаар байгаль дэлхийн хамгаалах талаар одоо ер нь нэлээн ажиллаж байгаа тээ.
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Төрийн бус байгууллагын бас ямар ажилуудаас хийж байна.
Ядамсүрэн -
Одоо биш л дээ. Тэр хоршоологчидын холбооныхон тэргүүлэгч гишүүн гээд байж байна. Тэгээд энэ нам юуны ахмадын дарга гээд хоршоологчидын ахмадын дарга гэсэн нэг тийм тийм юмнууд бол байдаг л даа.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр бол яахав дээ олон нийтийн юм
Дэжид -
Олон нийтийн
Ядамсүрэн -
Яахав би тэгдгийн
Дэжид -
Одоо туршлагатай
Ядамсүрэн -
Ер нь би чинь өчнөөн жил болчихсон хүн
Дэжид -
Ажилласан хүний хувьд бас
Ядамсүрэн -
Одоо би хөгширсөн гэхгүй бас нэг тийм юм хийчихээд асууж гүйж тойроод за яахав юу хийх үү гээд тойроод нүд ам болж байх нь бас зүгээр л байдгийн
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тийм л байгаа юм. Тэгэхдээ тэр их байнга суугаад хийгээд байх юм гэж юу байх вэ зүгээр
Дэжид -
Аан ха та одоо судалгааны ажил их хийж байна уу тээ. Одоо би таньд
Ядамсүрэн -
Судалгаа хийж байна
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Түүхийн энэ юмнуудад дээр ер нь санаа зовоод байна
Дэжид -
За Ядамсүрэн гуай маань энэ “Зая гэгээний нутгийн заяа сайтай түмэн минь” гэсэн ийм сайхан ном 2009 онд хэвлэж нийтлүүлсэн. Энэ 300 хувь маш бага хийгээд ерөөсөө яасан. Энэ дээр одоо ер нь хоёр гурван гол юугаа юмнуудаа бичсэн байна. Та энийг номныхоо энэ нэг бүлэг одоо энэ номонд агуулагдсан гол асуудлууд энэ дээрээ бас нэг сайхан товчхоон надад ярьж өгөөч. За яг зохиогчийн хувьд таны үгийг бас сонсмоор байна.
Ядамсүрэн -
Би энэ ингэсэн юмаа. Энэ зүгээр уг нь болбол энэ түүхийн маягийн үүднээс энэ Заяийн хүрээний үүссэн үүсэл мүүсэл
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Зая гэгээн гэж хэн бэ? Заяийн гэгээнтэнд юу байсан юм гээд нэг тийм юм хэлээд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд надад ийм ухамсар ухуулсан хүмүүс яагаад алга болов гэхээр дээдсийн буян хишиг гэдэг юм. Аавынхаа захиасыг би яаж биелүүлэв гэдэг ийм юм бичсэн.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд нэг ийм юм бичижхээд байж байтал нодлин арван жилийн сургуулийн ой болоод Намбар Богшоо хоёр ирсэн.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр хоёрыг
Дэжид -
Намбар ерөнхийлөгчийн
Ядамсүрэн -
Аав тийн
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд энэ хоёр буудалд байж байгаад над руу утасдаад хүрээд ир дээ гэхээр нь би очоод тэр хоёртойгоо хууч хөөрч байгаад хүүшээ би ийм ном бичсэн гэсэн. Нөгөөдүүл уншчихаад их сайхан болж жинхэнэ...
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Чамд нэг юм хэлье
Дэжид -
За
Ядамсүрэн -
Чи яахав ингээд юм бичээд л ингээд энэ тэнд сонин хэвлэл сэтгүүлд юм нь гараад яваад байдаг. Энэ орон нутагт чинь бүтээн байгуулсан чиний хийчихсэн юм зөндөөн байж байгаа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Чиний тухай өөрөөр хэлбэл юу ч алга
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ер нь чи бидний тухай бол хэн ч ярихгүй одоо өнгөрөх нь байна шүү
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ ямар мөртэй явсан мөрөө үлдээх юмаа чи энд оруулаа гээд ингэхгүй юу.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд ер нь би өөрийгөө магтаад өөрийгөө бичилтэй биш гэсэн. Үгүй чи тэр үндсэн хууль мууль баталж явсан. Тэр онц гойд гоц юм тэр сонин сэтгүүлд сурвалжлагч нарт ярьсан яриа мариа байга тэгвэл эднээсээ оруулаад тавьчихаар боллоо ш дээ. Чиний тухай нөхөд чинь юу гэж бичдгийн, чи нөхрийнхөө тухай гэдгийн тэрийгээ бич
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд энэ дээр би тэр тэднүүдээс санаа аваад
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд энэ номыг болбол нэг их долоо бүр найман бүлэгтэй хийчихсэн байгаа юм.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Энэ бүлгийн учир юу вэ гэхээр зэрэг нэгдүгээрт “Үнэний явдал өвгөдийн хууч” гээд энэ дээр эхлээд юу гэхээр дандаа тэр өнөөх настай тэр л эрдэм чадалтай хөгшид юу гэж хуучилж байсан. Энэ дотор олон хүн бий. Жишээлэхийн бол одоо тэр Мухар бичигтийн хашаанд жаран оноос жаран нэг, жаран хоёр, жаран гурван онуудад болж байгаа тэр урт Аюуш гэж их сайхан тийм гавьж байсан. Тэр дүү нь ардын их хурлын депутат Балжинням Адъяа гэж тэднийг чинь одоо Цэдэнбал дарга очиж тэр паразиттэй уулзсан бас их сонин түүхтэй улсууд л даа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэдэнтэй хууч хөөрлөө. Тэдний гэрт нь гурван жил рашаан уусан. Тэгээд тэр үед бол гавьжийн ороод рашаан уудаг болохоор тэнд их хүн цугладаг. Янз бүрийн хүн
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Жишээ нь цэцэрлэгийн механик Авирмэд гэж байлаа, Малиа Доржсүрэн гэж гавьж байлаа. Одоо энэ Тайхарын Анчин гавьж гээд байлаа Аюурзана гавьж гээд Эрдэнэмандалын хүн байлаа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд Жаргалантаас ирж байгаа тэр л одоо өндөр Жамц, Соном за тэгээд их олон улсууд ирнэ. Сайхан хууч хөөрнө
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэднээс одоо их юм сонсож явснаа эргэцүүлээд одоо тэдний тийм сайхан дурсамж яриа бол хийж байсан. Хоёрдугаарт одоо манай өндөр Дэмбээхэй гэж одоо нэг гудамжны нэг дор хамар хошууны дээр доор байсан их сайхан хүн байсан л даа. Бас тэр настай их сайхан хүн байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр их олон гавьж нартай танилууд одоо энэ Хотонтын Магсар гавьж, Ишжамц гавьж гээд одоо бүр тийм улс, тэгээд энэ манай энэ өндөр хаадын хэн гуай гэсэн ч их сайхан хүн байсан. Сэр-од гуай тэгээд нөгөө хуучин барилгын Баатар, Батхүү гуай, Зундуй гуай гээд дандаа өнөө Банжаагийн надад танилцуулсан тэгээд тэднийг их сайхан хууч сонс ч сонсож байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр хуучнууд дээрээ тулгуурлаад тэр үнэн явдлын тухай өвгөд маань юу гэж хуучилсан юм бэ гэдгийг би нэгдүгээрт гаргаж тавьсан юм байгаа юм
Дэжид -
За
Ядамсүрэн -
За хоёдугаарт нь болбол “Хүрээ хийдүүд алга болоод дахиад сэргэсэн”асуудал. Архангайд одоо энэ хийдийг чинь хамгийн түрүүнд Хархорин Архангай хоёрын шахуу хийд байж байхгүй юу. Заяийн гэгээний нэг ийм нэгдүгээр анхныхан хийд тэднүүд яаж барив аа Тэн дээр одоо энэ дээр тэр аймагт сүсэгтний холбоо байгуулаад энэ лам нар цуглаад тэгээд тэрийг санал гүйлгээд хийд болгох гэж санал тавиад шашины хэрэг эрхлэх газар дээш нь тавиад тэндээс зөвшөөрөл өгөөд хурал нээгээд тэгээд тэр үед бодож байсан тэр янз бүрийн юмнууд сайн муу юмнуудыг бичээд ингэж үлдээсэн.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Дараа нь тэр доод хийд барьсан. Ингээд энэ хуучины хийдүүд ингэж ингэж энэний тухай энэ дээр хоёрдугаар бүлэгт нь байгаа
Дэжид -
Аа за
Ядамсүрэн -
За тэр гуравдугаар дахь нь болбол одоо тэр би гол нь энэ юун дээр аав ээжийнхээ тухай “Миний их сайхан” гээд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Миний аав болбол тэр өрнөл хэсэг ямар нэгэн тийм хүрээнд сууж байсан ном бичиг мэдэхгүй жирийн бүр ийм хар хүн л дээ.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхдээ их хурдан. Яагаад вэ гэхлээр би тавин хэдэн онд бүлгэмий багш болчихоод наадамнаас хойш 7 сарын 20 хавьцаа юу яадгийн цалин гэж буугаад сумын дарга надад 12 улаан аравт өгдөг байхгүй юу.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгэхээр нөгөө улаан аравтаа өвөртлөчихөөд хичээлээ юугийн тарчихаад хичээл мичээл нь тарчихаад хүрч ирээд аавдаа өгөхгүй юу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Цалин буулаа ааваа ийм юу өгч байна гээд аравтын дэвсгэрт аваад өгөх гэсэн чинь за чи хүлээж бай гэж хэлээд авдраа уудлаад нэг хадаг гаргаж ирээд тэгсэн чинь толгой нүцгэн дээлээ ингээд тайчихсан байсан чинь дээлээ өмсдгийн тэгээд толгой дээрээ малгай тавьчихаад тэгээд за хүү минь энэ дээр энэ хадаг нь дээр мөнгөө тавь гэдгийм. Тэгээд ингээд хадаг нь дээр мөнгөө тавихгүй юу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр ямар учиртай юм гэхээр тэгээд хэлсэн юм манай үе удамд төрөөс ийм цалин пинлүүг өгч, авч байсан хүн байхгүй. Чи л анх удаа авлаа төрийн хишиг хүртдэг нь түмний цалин авна гэдэг чинь их хүндээ хэцүү үе байж байж юун хүнд гэж ярьж байсан
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээр энэ нь энэ болбол анхны төрийн хишиг биш гэж залбир хүнд үг хэллээ гэж тийм одоо
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ бол одоо их хүндэтгэлтэй гэдгийг нэгдүгээрт хэлж байгаа юм
Дэжид -
За
Ядамсүрэн -
Хүнд хүндэтгэлтэй гэдгийг хэлж байгаа юм. Хоёрдугаарт ерөөсөө алба төрд ажил хийж байгаа хүн чинь дээшээ зусарвал доошоо гэдрэг унаж ойчих ёстой шүү гэж хэлж байгаа юм
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэр айхтар үг хэлсэн
Дэжид -
Айхтар үг байна.
Ядамсүрэн -
Тэгээд энэ чинь ерөөсөө дээшээ зусардвал доошоо аюул руугаа яваад
Дэжид -
Дээд хүнээ бялдуучлах
Ядамсүрэн -
Бялдуучлах доошоо бас хазайгаад доош нь жийж болохгүй шүү.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ийм айхтар үгийг тэр аав хэлсэн.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр миний тэр мөнгийг аваад тэгээд намайг үнсээд за чи төрийн энэ том ажил хүлээж авсан. Цалин пинлүүтэй юм хийж байгаа гэдэг утаар шинэ цай чануулаад иргэдийг .. тэгж айхтар хүндэлж тэгж байсан байхгүй юу
Дэжид -
Тийн
Ядамсүрэн -
Тэгээд би тэр гэм хуулийг огт санаанаас гардаггүй. Тэгээд одоо нэг цалин хөлс авахлаараа тэгээд тэр юу гэхээр тэгж байсан. Түмний хишиг төрийн рашаан арьс махны завсраар рашаан болон шингээрэй гэж залбирч тэгж байж чи авч байгаарай гэж тэгээд тэр хүн айхтар үг хэлсэн учраас нээрээ түрүүний үе удмын улсууд тийм байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр тэгээд зүгээр хүртэж ерөөсөө болохгүй. Хир хүртэнэ тэгж хийнэ. Тэрийг би энэ дээр бичсэн байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Миний аав ингэсэн юмаа. Тэгээд аавын захиас миний биелүүлэлт би аавынхаа саяны энэ сургаалийг л барьж явсан юмаа гэдгийг энд бичсэн дээ.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тийн тийм. Дараа нь энэ дээр бол “Дээдсүүд хишгээ хайрлана”. Энэ Архангай аймагт байсан миний уулзсан нөхөрлөж таньж явсан тэр сайхан хөгшдийн ярьсан хөөрсөн тэр юм надад их санаа өгсөн гээд намайг энэ замд ухааруулж их юм хайрласан Банжаа гээд өөрийнхөө энэ хүмүүсүүдийнхээ энэ тухай бичсэн.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд дараа нь яахав дээ төр ажил хийгээд янз бүрийн юунд явсан “Сэтгүүлч сурвалжлагчиднуудад дайртал алхалж явсан минь” гээд өнөө их хурлын төрийн ажилд орж байсан энэ юмнууд тэгээд яг хийж байсан юмнуудаа холбоотой юунуудыг дандаа намайг ирнэ, тэр байцаасан би байцаалтанд хариулсан. Тэр хэвлэлд нийтлэгдсэн юмнууд орсон байгаа
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд “Эргэн дурсах дурсамж” гээд тэр үндсэн баталцахад орж байсан тэр үеийн сайхан гэгээн сайхан өдрүүд гэсэн ийм хэвлэлд нийтлэгдсэн бараг Үнэн сонин дээр чи сайн юм хийлээ үлдэх өнгөтэй явахсан гэж зүтгэжж явлаа гэж өөрийнхөө юу хийж явсан нөгөө түрүүчийн нөхдийн хэлснээр нэг долоо найман зүйл дээр бичсэн.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд “Их эрдэмтэдийг , хөгшидтэйгээ хуучлуулсан” гээд би түрүүн өөрт чинь ярьсан
Дэжид -
Тийн
Ядамсүрэн -
Тэр
Дэжид -
Дамдинсүрэн гуай гээд тийн
Ядамсүрэн -
Энэ улсууд болохоор Дамдинсүрэн гуай тэр зураг мурагны талаар нийтлэдсэн багана нь юу авч ирсэн
Дэжид -
За
Ядамсүрэн -
Сонин тэр, тэгээд би нөхдийнхөө тухай тэд миний тухай гээд тэгээд “Амьдралд хат суусан анд нөхдөө дурсав” гэж одоо хорин хэдэн жил гуч гарам жил энэ хөдөөд аж ахуйд нэг экипажид зүтгэсэн тэр нөхдийн тухай бичсэн байгаа юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд энэ дээр нь тодорхой энэ дээр бол гурван баатар дарга, нэг гавъяат бидний үед төрсөн байхгүй юу манайх чинь. Тэгээд хамгийн анхны булган сүүлтэй дарга гээд одоо хөдөлмөрийн баатар жаран гурван онд чинь Доржпалам гуай одоо тэр наян зургаа долоо гарчихсан энэ сайхан сууж л байна ш дээ.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд “Амьд ахуйдаа хөшөө дурсгалаа босголоо” гээд Минжүүр баатарын тухай
Дэжид -
Минжүүр үү
Ядамсүрэн -
Тэр Минжүүр гуайд яг юугаар хөшөө босгосон юм
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Одоо тэр хамгийн гол хийсэн ажил нь тэр Их тамирын соёлын орд барьж, энэ тэр цагаан идээ хийсэн тэр юм нь хэвээрээ байна гээд энэ хүн ингэж хийж байсан юмаа гээд ... За хичээл зүтгэлээрээ мөнхөрсөн хүн гэж одоо Янжий гуайн тухай бичээд, бас ямар алдаа гаргаж байсан тэднийг нь бичсэн.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
”Гавъяат үйлстэн” гээд хөдөө аж ахуйн банкны Хөтөлийн сангийн аж ахуйн дарга манай дундын дарга байсан одоо Чулуунбаатар гуайн тухай
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэр тухай тэгээд “Журамт нөхөр” гээд одоо надтай арван долоон жил дарга хийж явсан Өмнөговь аймгийн Соёлоогийн тухай бүтээлч үйлс нь дурсагдах хүн гэж одоо манай бас Увсын, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат Балганы тухай бас орчихсон байгаа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд ижилтэй ч чамтай хамт хамгийн сүүлийн тэр их олон жижгэвтэр бүтээл хүртээсэн бүх юмыг нэгтгээд хучлаа. Тэр үед чинь одоо гараад байгаа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр Доржсамбуу, Батсуурь гэх мэтийн энэ нөхдүүдийнхээ тухай ном бичсэн байгаа юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгтэл тэд миний тухай юу бичсэн гэхээр энэ миний ажил хийж байсан үеүүдийг тэднүүд бичиж байсан байгаа юм. Тэгээд ийм юмнууд бичээд надад ер нь нэг л золгүй явдал тохиогоод нэг сайхан хүүгээ энэ жил одоо нас барсан. Тэр бол мэдээж харамсалтай юм болсон.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд энэ номыг бичихэд одоо тэр миний хүүгийн, редактор хамаг юмын хийсэн талархаж байдгийн юмаа би. Одоо энэ их сургуулийн багш нь өнөө юу байна ш дээ. Цэдэв багш чинь ирээд, тэгээд энд хийж байгаад, тэгээд энэ ном чиний номыг чинь би энэ юмнуудыг редакторлъё чамд нэг юм ойлгуулахад ерөөсөө хүүгийнхээ тухай чи оруулах ёстой гэж тэгээд тэрүүг хийгээд нас барсан хүүгийхээ энэ хүүхэд одоо ямар юм, би энэ хүүхдийг яаж энэ замд оруулсан ер нь юу хийж явав нөхөд нь яаж хүндлэв юу хийж байсан тэр юмнуудыг бүгд энэ дээр байж байгаа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд ийм байдлаар энэ номыг бүтээсэн. Энэ бол юу вэ гэхээр эцсийн эцэст энэ одоо олон жил оймс элээж тэр их сайхан хүмүүсүүдийн нөхөрлөл танилцаж тэднээс үг сонсож, үг сургаал сонсож тэр чинээгээр санаа авч ингэж явснаа одоо тусгаж үлдээсэн ийм л юм байгаа юм л даа. Тэгээд энэ болохлоор бол ийм зүгээр энээс өмнө хэд хэдэн дөрөв таван ном байгаа зүгээр
Дэжид -
Бурхны ном судрын өөр бас ном байна тиймээ
Ядамсүрэн -
Тийн энэ бол манай нутагт манай энэ Заяийн гэгээнд байсан шүтэж ирсэн хүн одоо энэ судар болохлоор байж л байна надад
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Эднүүдийг одоо энд чинь ийм болчихлоо одоо нэг гандан дээр очоод хийморийн сан тавиулна. Юу уншаад байгаа юм Алтангэрэлийн даллага авахуулна юу хийлгээд байгаа юм мэдэхгүй тэрний юугаар нь
Дэжид -
Тийн
Ядамсүрэн -
Нөгөөдөхийн лам нар нь тайлбарлаж өгч чадахгүй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхэд чинь энийг хэдэн зуун жилийн өмнө орчуулаад бичсэн бичгийн судрууд нь байж л байгаа. Монголоор бичихээ мэдэхгүй монгол бичигээ уншиж чадахгүй хэлээ мэдэхгүй болчихсон байгаа юм. Тийм учраас энэ улсуудад ер нь уншуулж байгаа юмныхан утга учир ер нь ийм юм байдгийн юм шүү. Ийм гэж хэлэгдсэн ийм юм байгаа шүү. Жишээ нь өнөөдөр Өгөөдэй хаан гэдэг чинь ер нь ийм юм байдгийн байна. Өгөөдэй хаан чинь Итгэл гэдэг судар энэ юм байна. Арван гурван сан гэдэг сан чинь энэ байна
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ийм юмыг болохлоор хэрэв тэрийг монголоор нь хэлвэл хүн ойлгох ч үгүй
Дэжид -
Ойлгохгүй
Ядамсүрэн -
Жишээлвэл энэ дээр Ганжуур хураалгана. Тэнд чинь жоохон юм. Жадамбын хураана. Тэгээд одоо энэ Цагаан шүхэрт гээд байж байна
Дэжид -
Одоо чинь монгол уншлага гэж одоо хийдүүдэд их чухал асуудал тавина шүү дээ.
Ядамсүрэн -
Тийн энэ бол ерөөсөө энэ үндэснийхээ хэл дээр юмыг жаахан уншиж мэдэхгүй учраас шашин тухай ойлголт ерөөсөө авч чадахгүй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тийм учраас хүн тус болохгүй байна гэж бодоод энийг тэр өөрийнхөн нутагт хүний гар дээр одоо бидэн дээр над дээр ч гэсэн үйлдэгдсэн юмнаас энийг үлдээсэн юмаа. Энийг тэгэхгүй бол юу хэлээд байгаагаа мэдэхгүй энэ залуучууд. Одоо энэ манай гандангийн лам нар ч гэсэн мэдээд байх юм байхгүй байна ш дээ. Энэ дотор хамгийн хийд толгойлж явж байна гэхэд дээд сургууль төгссөн хүн бараг байхгүй байна ш дээ.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээр чинь энэ одоо юу болж байгаагаа бүү мэд зүгээр байгаагаа тухай огт юм хийж байгаа юм. Би юмаа заавал яах учраа мэдэхгүй улсууд нь ийм хурал май тэнд болж байна. Тийм учраас шашиныхаа мөн чанар, уншиж байгаа номныхоо утга учир тэр агуулгыг ойлгоогүй байна. Нөгөө талаар өөрсдөө ойлгуулж чадахгүй байгаа учраас эцэстээ юу гэхээр шашины нэр төрийг унагаачиж мэднэ. Энэ түүхэн олон мянган жилийн тэр их оюуны бүтээлүүдийг зохих ёсоор нь үнэлж дүгнэж чадахгүй. Тэрний одоо учир холбогдол ойлгохгүйд хүрч байна ш дээ. Тийм юманд ойлгоц болох зорилгоор би бичсэн юм байгаа юм л даа.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
За энэ бол урд талаас ирсэн. Одоо чинь тэгээд цөмөөрөө юм мэдэх ээ байсан ш дээ ерөөсөө хүүхдүүд, би чинь одоо чиний хэлдгээр одоо хэний одоо ямар гаралтайгаа мэдэхгүй одоо эцсийн эцэст удмаа мэдэхгүй учраас хамгийн наад зах нь л өөр хоорондоо гэр бүл болох ч юмуу янз бүрийн явдал луу орж, заримдаа одоо бие биенийгээ зодоон нүдээн өш хонзонтой болчихсон сууж байна. Юу байгаагаа мэдэхгүй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Их хэцүү болчихсон байна. Ойд нэг төөрсөн сармагчин мич шиг л болчихож
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тийм учраас би энд аавынхаа талын, ээжийнхээ талын гарал удмыг яах уу хойч үедээ хэрэгтэй болов уу гээд гэдэг юм бүтээгээд бичсэн байгаа гэх мэтийн ийм маягийн юм хийж байгаа. Одоо нэг Шивэртийн рашааны тухай нэг юу бичиж сууж байна. Ер нь биччихсэн одоо зузаатгал хийж байгаа
Дэжид -
Шивэртийн рашаан уу
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Тэгэхээр манай аймаг чинь одоо ер нь түүх дурсгалын газар ихтэй. Ялангуяа рашаан ус
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Тэгээд одоо энэ өөрөөр хэлбэл мөнхөд одоо байгалийн цогцолсон газар одоо Зая гэгээн маань энэ хүрээ хийдээ байгуулж байсан байх тээ.
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Дурсгалд одоо таны бичиж байгаатай холбогдуулаад одоо та энэ өөрийнхөө нутаг устай холбоотой онцгой дурсгалтай газар яагаад та Шивэртийн рашааны тухай өшөө одоо манайд одоо энэ ямар таны мэдэхгүйгээр сайхан тийм газрууд байна уу юугаараа онцлогтой газрууд байна вэ? Эндээс бас нэг сонирхолтой ганц хоёр баримт дурдаач.
Ядамсүрэн -
Жишээ нь зүгээр энд ингэе, хэлье л дээ. Жишээ нь одоо энэ Шивэрт гээд нутаг байгаа. Тэгээд хүрээ нутаг гэж байгаа. Тэгээд хүрээ нутгийн Шивэртийн рашаан гээд улсад байтугай гадна бол мэдчихээд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ ямар учир холбогдолтой юм бэ гэдгийг би эхлээд одоо Шивэрт гэдэг чинь яагаад энэ Шивэрт гэдэг нэрнээс нь хүртэл ингэж байгаа юм
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгтэл яахав гэхээр газрын гүнээс энэ ингээд хад юмны завсар шивэрээд ингээд гарч байгаа ус их үлдээсэн, үлдээд энэ шивэрч байна гэдэг юмнаас гарсан ийм л нэртэй байхгүй юу.
Дэжид -
Аа зөв
Ядамсүрэн -
Ерөнхий агуулга нь, тэгээд энэ үед болбол манай энэ Шивэрт чинь дээр үед тэр яаж байсан гэхээр их онгон догшин гоё сайхан нутаг байсан юм. Энийг би ч мэднэ миний үед ч байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Жишээлвэл энэ ингэж байсан байхгүй юу. Энэ яаж ашиглагдаж байгаа нь онгон догшин ийм нутаг байж байхад тэр ... энэ доод хүрээг байгуулах үед гуравдугаар гэгээний үед
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр хүрээний модыг энэ Шивэртээс хийчихсэн байгаа юм. Одоо сүмийн моднуудыг
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд нэгдүгээрт энэ улс хүрээ нутаг гэдэг энэ нэрийг чинь яагаад өгсөн гэхээр модын сүмийн байгуулах сүм дуганы модыг нэгдүгээрт авсан байна
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд хүрээгээ байгуулчихсан хойно энд чинь яасан гэхээр өнөө маарамба мамбатан нь эхлээд татрангаар өвдсөн байгаа юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээр нөгөөдөхийн чинь үед ямар юм байсан гэхээр тэрийг чинь байгуулаад эхэлчихлээр зэрэг одоо нөгөө энэ чинь юу билээ дадлага хийдэг нэртэй газар болсон. Тэгэхээр манай энэ нутаг ямар юм байсан ой модондоо ер нь юм юм хосолсон одоо буга, согоо, хүдэр, гөрөөс ингээд л янз бүрийн амьтан бас л одоо энэ янз бүрийн жигүүртэн шувууд ийм материал болдог нэг тийм юм их татдаг
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Аа хөрсөн дээрээ болоод ирсэн чинь баахан эмийн ургамалтай. Ерөөсөө бүр эмэнд ордог одоо бүх л одоо энэ дэгд мэгд сөд өвс бүх эмний ургамал тэнд байдаг байсан мөн үү..
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгтэл хөрсөн доороос нь халуун хүйтэн янз бүрийн рашаан гараад ирсэн байхгүй юу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээр энийгээ бүхэлд нь миний манхад дахь сан хөмрөг гэж ойлгоод нэрлээд энийг хүрээний мэдэлд авсан байхгүй юу.
Дэжид -
Аа за
Ядамсүрэн -
Тэгээд хүрээ нутаг нэр хүрсэн байгаа юм Тэгээд тэр өнөө хавар нэгдүгээрт сүм дуган байгуулчихсан ийм их модоор
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Хоёрдугаарт нь болоод ирэхлээр зэрэг нөгөө нэгдлийн бэлтгэж байсан юм чинь маань энэний одоогоор болохоор сургалтын бааз болчихсон байхгүй юу. Бааз нь болсон байхгүй юу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр чинь хүрээ мэдэлд аваад тэгээд хүрээнийхэн хавар одоо өвс ногоо ургаад эхлэнгүүт дадлагаа хийлгүүлээд намар хагдаран хагдартал дадлага хийлгээд, за энэ ямар байна амт нь ямар байна вэ энэ юмнуудаа ямар үе шатан дээр байна вэ энэ ямар ургамал вэ энийг танихад яс маханд нь мэдрүүлдэг ийм л байсан байхгүй юу. Тэгээд нөгөө талаар нөгөө рашаан усыг чинь аваад жигнээд нэрэхлээр энийг ямар юманд ууж болох вэ
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ одоо хэдийд болох вэ энэ юмнуудыг зааж байсан байгаа юм. Тэгээд энэ чинь өөрөөр хэлбэл хүрээний мэдэлд орооод дархалагдаад ингээд яваад байсан мөн үү
Дэжид -
Одоо бас газар шигийн байна тиймээ
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд энэ яагаад хүрээний мэдлээс гарчихсан гэхээр тэр тухай би энэ түүхэнд бас бичиж хадгалж байна
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр чинь 1930-аад оны чинь сүүлчээс энэ хүрээ хийдийг чинь устгаад ингээд ирэхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Яг энэтэй гучин хоёр онд одоо тэр хувьсгалын эсэргүү янз бүрийн юм гараад ирсэн. Жаран хар гээд цэргийн хороо байгуулсан.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Одоо энэ цэргийн дуу бүжгийн чуулга байр цэргийн хорооны байр шүү дээ.
Дэжид -
Аа за
Ядамсүрэн -
Энд цэргийн хороо байгуулсан. Тэгтэл монголд одоо малын эм тарилгын үйлдвэрт био үйлдвэр чинь Сонгино чинь Архангайд байгуулсан. Яг тийм
Дэжид -
За
Ядамсүрэн -
Ийм юм байгуулсан байх нь мөн үү
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээр энийг байгуулахлаар зэрэг одоо энэ цэргийн ангийн барилга чинь тэр доод хүрээний чинь сүм хийдүүдийг нураагаад одоо том юу байх юугийн чинь тэнд байсан байхгүй юу. Тэгээд заримын сургууль соёлд нийлүүлээд
Дэжид -
Аан аа
Ядамсүрэн -
Ингээд хүрээ маань тарсан, алга болсон. Нөгөө үлдсэн хэсгээр нь био үйлдвэр чинь тэр тэнд байгуулагдсан байхгүй юу.
Дэжид -
Аа зөв зөв
Ядамсүрэн -
Тэгээд тавиад оны эхээр тийш нь шилжүүлсэн байхгүй юу Сонгино луу
Дэжид -
Аан аа
Ядамсүрэн -
Түүх байна энэ бол
Дэжид -
Түүх байна. Тэгээд бид нар чинь био үйлдвэрийг чинь анх Сонгиных л гэж ойлгоод байгаа ш дээ.
Ядамсүрэн -
Үгүй энд байсан тэр бариул мариул арц марц нь хүртэл эндээс очсон. Телевизээр баахан юм яриад буцааж өгнө мөгнө гээд юм яриад байсан. Цөмөөрөө тэр, энэ улсууд бол андах байхгүй баараггүй эндээс ингээд нүүсэн. Тэгтэл тэрийг чинь үйлдэж байхад хоёр их том асуулт гарч ирсэн. Ямар асуудал гарч ирсэн гэхээр [ороод ир], нэгдүгээрт одоо цэрэг агттай болох, агттай болсон.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Агттай чинь одоо жижиг тэрэгтэй болсон. Юм .... ийшээ суу суу
Дэжид -
Хэрэггүй та юмаа ярьчих
Ядамсүрэн -
Тэжээл хэрэгтэй болсон
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээр одоо тэрийг чинь дагаад яахав тэжээл хэрэгтэй болсон. Био үйлдвэрийг чинь одоо их Сонгино одоо тэр үхэр үржүүлээд хайнэг майнэг үржүүлээд цусын авч элгээрээ тариа хийдэг. Элэг нь юм боловсруулдаг байхгүй юу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээр тэр малыг бас тэжээх тэжээлийн бааз шаардлагатай болсон.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ийм тохиолдол болоод ирэхлээр зэрэг юу болсон гэхлээр зэрэг өвс хадах морин станцыг байгуулсан байгаа юм.
Дэжид -
Хэдэн онд уу
Ядамсүрэн -
1937 онд гучин зургаан онд Зөвлөлтийн арван тийм станцыг үнэгүй тусламжаар өгсөн байгаа юм.
Дэжид -
Аа за
Ядамсүрэн -
Тэрний нэгэн Архангайд өгсөн юм
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэрийг энэ Цэнхэрт байгуулаад тэнд нь болбол одоо энэ архивын материал авч үзэхэд их сонин баахан орос зөвлөлтийн улсууд мэргэжилтэнгүүд байж байгаад одоо хамгийн анх нь одоо энэ техник нэвтрүүлэх хөдөө аж ахуйд боловсон аж ахуй нэвтрүүлэх
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Газар тариалан хөгжүүлэх ийм юм хийсан. Тэгээд яасан гэхээр өвс хаддаг морин станц, трактор станц гаргаж ирсэн. Мориор өвс хаддаг касельк гаргаж ирсэн.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Аа тэгээд тариа тарьсан хөрсөнд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэнд чинь одоо арвай буудай одоо энэ нэг тийм хүнсний ногоо могоо тариад, тамхины азуй эд тэрийг тарьсан байдгийн. Одоо тэр архив дээр байгаа мартериалаас үзэхэд
Дэжид -
Тийн
Ядамсүрэн -
Тарьж байсан гэж байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тийм байдлаар болоод тэр хүрээний юм маань энэ тал тал руугаа тарчихсан. Тэгээд тэр манай Шивэртийн хүрээний хүрээ нута болохоор бас цэргийн хорооны, био үйлдвэрийн дээр нь засан сайжрах гэж энэ хойшид тэгж нэрлэж байсан юм.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Энэ Засан сайжрах чинь бас малтай байсан эднүүд
Дэжид -
За
Ядамсүрэн -
Агттай, малтай тэднүүдийг устгагдгийн устгуулаад өвс хадлан хаддаг газар болгочихсон байгаа юм. Тэгээд ашиглаад ингээд явж байтал дайн дуустал тавиад он хүртэл энэ чинь яг энэ журмаар явсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгтэл тавиад оны эхээр би нэг Баян-улаан сумын тэр эвлэлийн үүрийн дарга байж байхад эвлэлийн хорооны хоёрдугаар дарга чинь Дамдинсүрэн гуайн гарын үсэгтэй бичиг өгчихөөд, танай сумын нутагт Хэцүүгийн аманд пионерийн лагерь байгуулна
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Захирал Лувсангомбын ажилд сайн тусалж эвлэлийн гишүүд залуучуудынхаа хүчээр дүнз мод бэлдэх цагаалж буулгах, цавчих, зүсэх ажилд идэвхтэй оролцуулахыг мэдэгдье гэсэн бичгийг надад өгсөн байхгүй юу.
Дэжид -
Тийн зөвлөлтийн техник тусламж ирж байгаа тийн
Ядамсүрэн -
Тийн тэгээд тэрийг чинь яахав бид хоёр намын үүрийн дарга, сумын даргатай ярьж байгаад Баян-улааны жинхэнэ их сайн мужаануудыг нэр цохиж авч байсан.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Лувсангомбо одоо тэр урдаас чинь Дүгэр, мундаг Даштан Дамдинсүрэн гуай Чойжав гуай хойшоо одоо энэ Жамъяанминхаа гуай гээд одоо дандаа юм хийдэг дориун сайн мужаануудыг аваад бид эвлэлийн гишүүдийн тэнд аваачиж, Хэцүүгийн аманд мод бэлдээд цагаалаад.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Эвлэлийн гишүүд нь зарим нь ургаа мод зүснэ. Ямар юу байсан байхгүй дандаа гараар хийж байсан байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр модны чинь бэлдээд нэг жилийн өмнө, нэг хоёр жилийн өмнө юм бэлдчихсэн байсан чинь дараа нь энэ хятадууд ирээд эднүүдээр бариулсан байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр Баян-улаан чинь нэгдүгээрт тэгээд тэнд пионерийн зуслан гарч ирсэн нэгд, хоёрт нь тавин таван онд хойшилвол тавин зургаан онд намын уриагаар чинь эвлэлийн анхны дарга болоод сумыг хоёр тасдаад Шивэртэд нэг, Хэцүүд нэг ингээд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ хоёроос болоод энэ онгон догшин байсан Шивэрт нутаг
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Хүрээний мэдлээс гараад нийтийн одоо мэдлийн газар болж эхэлсэн түүх нь энэ юм байгаа юм.
Дэжид -
Тийм байна
Ядамсүрэн -
Мөн үү
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Мөн тийм учраас манай энэ чинь яасан. Тэгээд эндээс яахав гэхээр тэгээд тэр Шивэртийн рашааныг чинь хүн үүссэн гээд ирэхлээр зэрэг тийм эртнээс үед одоо дээр үед тэр энийг тийм сайн ан амьтан элбэг дэлбэгтэй, тэр эмийн ургамалтай, рашаан устай байсан учраас тэрийг их гэтэл биднээс хойш ерөөсөө л бидний тэр хийсэн үйл явдлуудаас хойш ингэж яасан болоод эхэлсэн. Тэр энэ түрүүчийн зуунд хятадууд сууж байсан. Тэнд чинь одоо мөн арваад хятад байсан ш дээ. Хужаа Тодорхой, Жаргалхаа Аюушнанагай Баазаа гээд тийм суурин байгуулсан байхгүй юу.
Дэжид -
Одоо бүр Шивэртэд
Ядамсүрэн -
Шивэртэд тэр доод талд чинь ерөөсөө хятад хүн ажиллуулж байсан
Дэжид -
Байсан юмуу
Ядамсүрэн -
Тийн байсан. Зөндөө зөндөө одоо тэр хятадуудын хүүхэд байж л байгаа ш дээ. Цөмөөрөө орилоод одоо цөмөөрөө энд ингээд одоо байж л байгаа ш дээ.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр Баазаагийн хүүхдүүд тэр Төмөрөө авгай энэ тэр гээд байж л байна. Одоо тэр чинь байж л байгаа ш дээ. Их олон гэхдээ тэд чинь болбол ногоо будаа юм тариад сонгино, сармис энэ хулуу мулуу тариад, дайны үед чинь өнөө цүү будаа гээд будаагийг чинь тариад зараад нутгийнхан чинь одоо хоолны хольц хийгээд л бас тэгээд явж байсан газар тэр чинь мөнгө төгрөг гээд нэг их өгөөд байх юм байхгүй идээ цагаа нэхий мэхий тийм юмнаас солилцоод
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд л нөгөө давс мавсыг эднүүдийг чинь аваачиж өгдөг, тэнчээнээс авчихдаг
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Бас л тийм байсан байхгүй юу
Дэжид -
Тэгээд хоорондоо солилцооны
Ядамсүрэн -
Солилцооны дандаа ийм ингээд таваар таваараар сольж тийм л юмаар явж байсан байхгүй юу. Тэгээд тэр үйлсийг бодвол тийм юм болоод тэндээс үүссэн юм байхгүй юу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр Шивэртийн рашаан дараа нь юу болсон гэхлээр зэрэг Огоосамбуу гуай их сонин туршлага гаргасан байгаа юм
Дэжид -
Огоосамбуу гуай чинь анхны дарга уу
Ядамсүрэн -
Тийн анхны дарга нээрээ тэр үед яг анхны биш юмаа хоёр дахь, гурав дахь нь тэрнийг чинь харин Лхагвасүрэн гуай хэн энэ тэр байсан
Дэжид -
Лхагвасүрэн гуай байсан за
Ядамсүрэн -
Тийн тэгээд Огоосамбуу гуай энд очижчихоод тавин найман онд гурван гэр бариад
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Нэгдлийн амралт гэж байгуулаад тэр үед чинь соёлын довтолгоо мовтолгоо байгаагүй. Ямар юмны чинь хүн нөмрөх хөнжил байхгүй ш дээ. Тэгээд энэ юу болсон гэхээр адсаган дээр л хэвтдэг байсан. Орны хөнжлийн даавуу цагаан даавуу маавуу гэж юу ерөөсөө зүүдэндгүй ийм байсан.
Дэжид -
Байсан аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээр Огоосамбуу гуай чинь тэнд ногоон толгойтой төмөр ор тавиад, сайхан гоё хөнжил гудас хийгээд, хөвөнтэй хөнжил хийгээд
Дэжид -
За
Ядамсүрэн -
Сайхан одоо энэ цагаан даавуу маавуу аваад өгч байгаа юм. Тэгээд нөгөө нэгдлийн гишүүдийг авч ирээд үнэгүй амраахгүй юу
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тийм тэгсэн чинь энэ чинь их том туршлага болоод аймаг даяар Огоосамбуу ингэж нэгдлийн гишүүдийг арьсаар ингэж арьсаар хучина. Тэгээд явчихсан хүн чинь бүр үнэн сайхан тэгээд энийг чинь дууриагаад Чулуутад одоо Доржпалам гуай хулгай хийсэн. Хойд суманд мухар хужиртад Соном наана хэн Цэдэв гуай хоёр, Эрдэнэмандалын Мухар хужиртын рашаанд жишээ нь одоо энэ юунд Цэнхэрт гэхэд Алтан овоонд, тэрийг Алтан овоогийн тэнд байсан байхгүй юу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд Хотонтын өндөр Сант гэж тэр цагаан юугаар чинь тэр тэгээд дор дороо юм хийгээд байсан
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгсэн чинь нэг хэсэг нэгдэл амралт байхгүй болчихгүй юу. Тэгэхээр чинь одоо амралтгүй нэгдлүүд яах ёстой юм бэ?
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Яах ёстой юм бэ? Одоо нэгдлийн яаж иим байдалд хүрэв гэдэг асуудал гарч ирээд тэгээд тэрийг чинь тэгэхээр чинь нэгдсэн аймгийн нэгдсэн нэг амралт байгуулъя. Хамаагүй тэгж болохгүй юм байна.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд бүх нэгдлийн дарга нарыг цуглуулаад тэгээд энийг яриадхая. За энэ Огоосамбуугийн амралтыг өргөтгөе. Энд болно энэ яагаад вэ гэхээр энэ одоо тэр чинь сум болчихсон байсан тээ. Пионерийн зуслан аймагтаа ойрхон
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд энэ чинь халуун рашаантай, хүйтэн рашаантай хоёр рашаантай.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Их байгаль сайтай энэ газрыг л төвлөрүүлье ингэсэн байхгүй юу. Тэгээд энэ мөнгөө нийлүүлээд Жамбалдоржийн дундын үйлдвэрийн харъяанд байсан. Жамбалдоржид нь өгөөд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
За энүүгээр хашаа бэлд гээд тэгээд тэр жаран долоон онд энэ тэр амралтыг чинь байгуулж байсан юм. Арван гэр барьсан. Огоосамбуу гуай нэг жижигхэн сүүлдээ нэг эмнэлэг мэмнэлэг байгуулсан жоохон байсан даа тав, дөрөв , дөрөв гурвын харьцаатай, гурав тав ч байсан нарийнхан тийм гонзгой жижигхэн тэгээд нэг хоёр гурван гэртэй дэргэдээр нь хэдэн гэр бариад л жаран долоон онд чинь 9-сарын 1нд нээсэн юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд нэгдлийн дарга нар ирээд л намын үүрийн дарга нар ирээд л том амралт нээлээ гээд бэлэг дурсгалаа, хүлээн авах мавах тэд хонь мал өгөөд л нэг их юм болж байгаад яахав нэг найр наадам хийгээд тэгээд Огоосамбуу гуай хэнтэй намын үүрийн дарга хэн Булганы Даржаахүү хоёр зодоон хийсэн л дээ. Тэгээд Даржаахүүг би алгадчихсан чинь нөгөөдөх нь намын төв хороонд мэдээлэл хийлгээд шалгахгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд шалгасан чинь хүрч ирээд аймгийн намын хороо захиргаа буруу ажил хийсэн байна. Нэгдлийн гишүүдийн өмч хөрөнгөөр дайллага цайллага хийлээ.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Та нар одоо ингэж юм зохион байгуулдгийн юмуу буруу байна гэж байна. Бүгдийн өнөө аймгийн дотоод захиргааны хэлтсийн дарга нарыг 417-р тогтоолоор түдгэлзүүлээд хусаад хаяж байгаа юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгж энэ амралт нээгдсэн түүхтэй. Тэгээд тэр чинь энэ амралтыг нээсний дараа чинь нэг гэрт байж байсан чинь дараа жил нь болохоор тэр үед чинь хур бороо ч ихтэй байсан. гэр нь их давгүй тэгэхээр одоо байшин хэрэгтэй юм байна. Тэгээд тэр дандаа нь банзаар дөчин хүний амралтын байр хоёр банз нийлүүлээд дунд нь үртэс чихээд банзныхаа дотор талыг шохойчихоод цаашаагаа ямбуу наагаад тэр байр янзалж өгч байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэрний дараагийнханд нь яахав нэг хойд талд нь нэг гал зуух хэргтэй болсон. Ингээд гэрт гал зуух нь болдоггүй ээ бороо хур нь тэгэхээр нь яах гэсэн гэхээр тэр зочид буудал нэртэй баруун, дан зүүн тийшээ харсан гал зуух баруун тийшээ харсан зочид буудал нэртэй нэг тийм жижиг барилга барьсан. Тэгээд энийг бариад ерөөсөө нэг ээлжиндээ нэг дал, ная зуугаад хүн авдаг болчихгүй юу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхэд хорин гурав дөрвөн мянган гишүүнтэй нэгдэл яахав жилд нэг мянгаадхан хүн амраад яах ч арга байхгүй бүтэхгүй болсон.
Дэжид -
Бүтэхгүй болсон
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр үед нь яасан гэхээр нэг юм зохиодог юм. Намайг тэр нэгдлийн хурлын дээд зөвлөлийн гишүүнээр сонгосон юм. Дөрөвдүгээр их хурлаар
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд би тэрэнд их хуралд суухгүй юу. Яагаад вэ гэхээр тэрэнд таван жилийн хугацаагаар тэрэнд сонгоход чинь би эзэмшчихсэн байдаг. Бүх л монгнолын нэгдлүүдийг заадаг чиглүүлдэг тэр газар байхгүй юу. Тэгээд тэрэнд ороод сонгогдоно гэдэг чинь тэр чинь монголд дандаа яамдын сайдууд дээгүүр орсон.
Дэжид -
Аан ха тэгнэ
Ядамсүрэн -
Улсын хөдөө аж ахуйн сайд, улсын банкны, улсын төлөвлөгөөний комисс дандаа сайдууд харьцдаг. Тэгээд аль болох дарга нар орж байдаг. Аа хөдөөний улсууд болохоор нэг тийм энэ чинь одоо баатар маатар, гавъяат мавъяат дарга нар орно. Баатар маатар бригад улсын аварга малчин сонгогдоно. Тэгээд жирийн ийм албан тушаалын хүн би болчихсон байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ерөөсөө яагаад сонгогдов. Тэгээд тэрийг сонгогдоход би чинь ер нь би өөрөө тэр хойд булагт байсан гарсан ч үгүй урд талд нь
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Аваад ер нь нутагтаа юм хийх нь зөв хэрэгтэй юм байна гэж ухаарч байж байсан байхгүй юу бодолд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэрэнд орохоор ер нь бодож байсан юм дундын үйлдвэрийн дарга нь Чулуунбаатар гэж тэр хөдөө аж ахуйн банкны захирал байсан тэр нөхөр томилогдохгүй юу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр үед бол дундын үйлдвэрүүд зүгээр малын хашаа бариад л нэг тэгээд өвс тэжээл зөөгөөд нэг явдаг. Инженерийн хийцтэй нэг ч барилга бариагүй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээр дундын үйлдвэрийн чи даргаар томилогдсон одоо өөрчлөлт хийх хэрэгтэй гэж инженерийн хийцтэй зураг төсөл барилга барих хэрэгтэй байна. Чи энээс ажлаа эхэл гэж хэлэхгүй юу. Тэгээд Чулуунбаатар өөрөө бас нэг тийм юу мэдрэмжтэй хөдөлгөөнтэй сэргэлэн тэрэн дээр ер нь тэгээд
Дэжид -
Барих зүйлээ дүгнэж
Ядамсүрэн -
Яаж бариулах уу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Одоо хаана очиж, одоо энэд нэг жижигхэн улаан юу ч байхгүй юун дээр улсын хөрөнгө оруулалт хийгээд л хэнч явахгүй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээр өөрөө нэгдлийнхээ амралтыг өөрснөө бариад
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд яахав тэр үед маш зураг төсөв маш их айхтар хэцүү юманд орж байж таван жилийн төлөвийн жагсаалтанд орж байж, төлөвлөгөөний жагсаалтанд орж орон зураг нь гарсан бүх юм нь хөрөнгө мөнгө нь болсон юм нь тэгээд л
Дэжид -
Мөнгө өгдөг байсан уу
Ядамсүрэн -
Маш хатуу өгч байсан
Дэжид -
Тийн тийм байсан.
Ядамсүрэн -
Тэгээд уралдаан зарласан. Тэнд нэг ганцхан сайхан юм нь юу байсан гэхээр тухайн үед нэгдэлд тус хүргэсэн тийм одоо нэр хүндтэй ажил ер нь бүх л байгууллагуудын тийм эрхэм зорилго нь байсан байхгүй хөдөө аж ахуйн нэгдэлд туслах
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр нь тусдаа хөрөнгө зарчихсан байна гэж буруушаадаггүй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тийм л үе байсан даа. Тийм дэмждэг
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр үед яг тэрийг мөрдөн, тийм одоо уриа лоозон түшиглэж юм хийгээд тэгээд нэгдэл дундын үйлдвэрийн бололцоог хараад рашаан амралтын зураг төсөв хоёрыг хийх болоод болзол байгаа тэгээд тэр барилгын зургийн институт дээр очсон юм би
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр дарга нь Долгорсүрэн гээд их хурлын депутат эрэгтэй хүн л дээ тэр амархан хүлээж авахгүй л байсан л даа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд нөгөө болзлуудын харж байгаад зураг инженер автор ингээд зургийн инженер Дагвасамбуу гэж байсан тэрэнтэй уулзаад нэг казак төсвийн инженер энэ хоёртой уулзах гээд явж байсан. Тэр хоёр үзээд их сэтгэлд нь нийцсэн.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ер нь ч энэ бараг зүгээр юм байна. Бас нэг зайлуул тэр нөгөө болзолд нь хэрэв одоо шалгараад болзолоо зураг төслийн хийгээд өгчихвөл гэр бүлтэй нь одоо ирэх очих зардлын даагаад арван хоног амраана. Одоо үнэгүй амраана тийм юм биччихсэн байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Бас л тухайн үедээ бол
Дэжид -
Тухайн үедээ хүний сонирхолыг л татах тийм
Ядамсүрэн -
Тийм сонирхол татсан бас тэр хотод зураг төсөл шуугианд байсан улс чинь хөдөө тэгээд чухам нэг хэд хоног байх чинь сайхан байх
Дэжид -
Тийн
Ядамсүрэн -
Тэгээд тэр эднүүдийг танилцуулаад л тэгээд тэр захиралууд нь үзэж нэг улс төрийн сонсголынхон өөрснөө цохиж үүдэн дээр нь цохиж урд нь танилцуулаад тэднүүд нь дэмжиж үг хэлээд тэгээд зураг төсөл хийж өгөх болоод материалын өгчих гээд тэгсэн.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд нэг хоёр гурван хоносон л доо цахилгаан ирээд зураг төсвөө ав гэсэн. Тэгээд Чулуунбаатартайгаа хоёулаа тохиролцон нөгөөх чинь нэг ч хүн дааж давахгүй нэг тийм сарсийсан зураг төсөв баахан юм за үнэд нь хоёр зуун хэдэн мянга төгрөгөөр, мөнгө байхгүй юм чинь одоо яахын ...
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд нэгдлийн холбооны дээд зөвлөл дээр очоод за чи хариуцлагатай нарийн бичгийн дарга хийж байсан. Одоо ч амьд байна уу тийм наян тав зургаа хүрсэн. Хааяа надад захиа махиа ирсэн сурагладаг хүн тэн дээр ороод хэллээ. Тэр чинь энэ ажлыг хариуцдаг байхгүй юу бас
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Үгүй ер нь энийг хараад байсан чинь ер нь бүтчихнэ. Чи сайд дээр ор аль сайд байсан юм Хасараад, хөдөө аж ахуйн яамны сайд тэр үед чинь Хасар сайд байсан. Орсон чинь өөдөөс хүн загнаад чи ер нь яасан дураараа хүн бэ
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Чи ийм юмыг хийлгэчих ийм их мөнгө хаана над руу зураг төслийг чинь мөнгө хаана байдгийн яагаад хассан
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Наадахыг чинь барих тэр мөнгийг чинь хэн гаргахын ингэхгүй юу загнаад уурлаж байна. Үгүй одоо тэгээд яах юм гэж байна тэр үнэн байхгүй юу
Дэжид -
Тийн
Ядамсүрэн -
Хөөрхий тэр амьтны буруу ч биш байсан. Тэгээд гарч ирээд за энийг чинь оруулъя гээд тэгсэн. Би оръё гээд нөгөөдөх чинь орохгүй юу. Тэгээд нэг сар гаруй хиртээ тэрийг тэгж энийг чинь авахаар болчихлоо гээд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр хоёр авч байсан. Тэгж яадаг байлаа үгүй ер нь манай энэ чинь алийн болгон нэгдлийн гишүүдийн карманаас махны хүнсийг энэ шургааган амбааранд дотор байх юм бэ .
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ийм сайхан юм хийгээд гараад ирье гээд ийм айхтар хэцүү энэ зураг төсвийг чинь ингэж хөөцөлдөөд оочер журамгүй ороод ирлээ. Бид дэмжихгүй бол одоо болохгүй. Ер нь дэмжих нь сайн болно гээд нэлээн ухаалсан л даа.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэх нь ээ нөгөө сайд тэгсэн чи ер нь газар дээр нь очиж ямар юм ер нь хийх гэж байна вэ
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ингээд үргэжлүүлэн гаргаад ир гэлээ. Тэгээд биднүүдийг явж бай гэлээ. Зүгээр явж бай тэгээд тийм ч гэсэнгүй, үгүй ч гэсэн юмгүй юу ч гэсэн үгүй тэгж тэгж яв гээд гаргалаа. Тэгээд ирчихсэн хойно хүрч ирэхгүй юу нэг удаа. Тэгээд үзээд үнэхээр сайхан юм хийж байна газар нь ч сайхан юм. Ингээд тэр төсөв хөрөнгийн өгч тэгээд барилгыг барьсан байхгүй юу Тэгээд нам засгаас, барьчихаад очоод тэр үзэхэд
Дэжид -
Буянтай үйлс
Ядамсүрэн -
Юу баруун тийшээ харсан суурийнхан урд талын хэсэг нь метр дөч тавин сантиметр суурь нь цуурчихгүй юу одоо дундуураа ангайгаад
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгсэн барилгын энэ улсын байцаагч Төмөржав гээд нэг байцаагч байсан. Тэр шалгаад хөрсний зад тохироогүй байгаагаас барилга нуржээ. Буруу байна
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ингэчихгүй юу.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгэхээр өнөө дур мэдэж хийсэн эзэн чинь би Чулуунбаатар бид хоёр болчих гээд байгаа юм.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд нөгөөдөхийг чинь яах ёстой вэ гэхээр автор инженерийн судлаач хүрч ир гээд. Тэгээд нөгөө автор инженер чинь асуудал тавьж байгаад хүрч ирсэн зайлуул энэ баримт ийм их хөрөнгө завхаруулж гаргаж тавьсан. Тэр суурийг бичиж өгөөд ерөөсөө даацын тодорхойлж болохгүй дээрээс болохгүй юм байна гээд ингэсэн. Тэгээд хойтон жил нь тэр барилга яахав хэвээрээ ашиглалтанд орчихоод байсан. Гал зуух хэрэгтэй болдгийн өнөө улсууд нь цуглаад хоол унд бэлдэх хэрэгтэй .
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээр нь хоёрдугаар корпусын дахиж, тэгээд төсөв мөсвийн хийгээд оруулчихсан чинь улсын төлөвлөгөөний хэлтэс бас л хасаад хасчихсан. .
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд нэгдлийн холбооны дээд зөвлөгөөнөөр хэлэцүүлэхэд тэд огт зөвшөөрөхгүй байна. Тэгээд нам би орчихлоо зориглоод, тэгсэн чинь за тэр төлөвлөгөөний ажлын тэр нь их чухал чи ер нь ар дээр сууж бай гээд тэрийг хасаад хаячихсан. Тэр байтугай одоо хэлэлцэх гээд юу яриад байгаа юм гэлээ
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Нөгөөдөх дээр чинь яг үнэнийг хэлэхэд төрийн ордонд байсан ш дээ. Орох гэж бөөн юм болно бас их хэцүү.
Дэжид -
За тийм байна ордонд ороход хэцүү байсан тийн
Ядамсүрэн -
Тийн тэгээд нэг юм ороод л улсын комисст танилцуулсан чинь бөөн зүгээр юун тачигнаан байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Нэгдүгээрт чи тэр Шоодой гээд нарийн бичиг байсан. Рашаан гэж юу юм бэ тэр чинь
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Үнэлгээгүй тэгээд ямар хөрстэй нь мэдэгдэхгүй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэрийг чинь өндрөөр үнэлэх арга байхгүй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр байтугай гоё байшин барьчихаад аягаар хутгаад ууж байж байх юмуу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Юунд болж яахын тэр жинхэнэ жолооч нь их хэрэгч хүн
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Хоёрдугаарт тэр хөрсний даац байхгүй газар чи барьсан. Чи нийгмийн өмнө буруутай биздээ
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Чамайг хариуцлага татах хууль хэрэгтэй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ингэхгүй юу
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгэхээр нь тэр үед хариуцлага гэдэг чинь буруу биш үнэхээр тийм байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд одоо яахын гэхээр гүй энэ чинь одоо тэгээд цаашдаа зүгээр, тэгээд хүрч ирээд хэллээ дээ нөгөө лам гүй одоо энэ рашааны гай болохлоор үйлдвэрчний төв зөвлөл яана даа одоо өөр газар байхгүй. Одоо энийг ингэж салж өгөхгүй бол хийхэд уг нь ойрхон байсан юмдаа.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Яахав чи одоо эднийг ингээд ор бид нар чиг л орно ш дээ. Нөгөө нэг төсвийн мөнгө үрсэн хэргээр
Дэжид -
Тийн тэгээд
Ядамсүрэн -
Ингээд нөгөөдүүл чинь
Дэжид -
За
Ядамсүрэн -
Үйлдвэрчний төв зөвлөл рүү ярьчихсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Үйлдвэрчний төв захиргааны Намбар байхгүй юу орсоос хүрч ирээд үйлдвэрчний газрын арга болсон
Дэжид -
Аа за
Ядамсүрэн -
Намбар дээр тууж орлоо. Намбар би одоо ингэлээ ингэчихлээ. Одоо яах уу. Намбар чи Очирбат дарга дээр ор зүгээр энэ манайх хайгуул хийдэг юм. Зүгээр энэ жилийн төсөв байхгүй зүгээр энэ ороод энэ Хэнтийх гэлүү Сүхбаатарынх гэлүү нэг аймгийн төсөв байна. Тэднийхэн ер нь хөдлөөгүй байгаа. Тэгээд манай хайгуулын бригад өөрсдөө очиж үнэлж дүгнэн цэнэгнэнэ гэдгийн. Энэ чинь ер нь зөв, ажлаа дийлэхгүй байна.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгдгийн ямарч байсан очоод Очирбат дарга дээр ороод чи учраа хэлэхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд одоо энэ Гомбожав, Очирбат, хэн цагаан толгойтой хуучин намын төв хорооны
Дэжид -
Тийн хуучин намын төв хорооны
Ядамсүрэн -
Тийн тэрний дарга дээр чинь Гомбожав Очирбат хоёр ороод ярьлаа
Дэжид -
Тэгээд хөдөө аж ахуйн яамны төлөөлөлөөс байдаг уу
Ядамсүрэн -
Гүй одоо намын төв хорооны
Дэжид -
Намын төв хорооны дарга байсан.
Ядамсүрэн -
Тэгээд Очирбат дарга дээр ороод л хэллээ ярьлаа. Тэгээд тэр чинь дөлгөөхөн их сайхан хүн ш дээ.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Нэг ийм хүрээд юм зав зайгаараа юм хийчихээд ингэж явж байгааг цөмийн мэддэг байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгсэн тэгж байна. Их зөв нямбайн халуун юм чинь энийгээ ингээд догшин ямарч байсан энэ бол их зөвөө нэг дэхь өдөр уулзаарай. Тэгээд чи энэ юм ярьж барьж өг гэлээ тэгье гэхгүй юу. Хонх хорлийчихсон юмыг
Дэжид -
Хонх дарлаа
Ядамсүрэн -
Хонх дарсан. Нарийн бичгийн дарга нь гээд хүүхэн чи Намбарыг дуудаатах чи нөгөө хүүхэн гараад явсан. Чи гар энэ үүдэн дээр хүлээ гэхгүй юу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд яг үүдэн дээр нь нарийн бичгийн даргийн өрөөнд сууж байсан Намбарч ороод ирлээ. Тийшээгээ яваад орлоо. Нөгөө нарийн бичгийн даргийн өрөөнд хүлээгээд сууж байсан чинь манайд нээрээ дарга Намбар гараад ирлээ. Юу өгч байсан чи ор доо гэлээ. Тэгээд орчихоод ёстой тэгээд орлоо. За би чамд чинь хоёр хоног үлдэж байна. Чи нэг дэхь өдөр хүрээд ир дээ чи, тэгэхэд тав дахь билүү хагас сайн өдөр байсан юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгж хэлдгийн тэгээд за гээд тэгээд гарлаа. Гараад л Намбарынхаа өрөөнд орсон. Энэ яахав түрүүнийхээ юмыг танилцуулсан. Намайг тэдэн лүү ярьж гэж байна. Тэгээд нэг дэхь өдөр хариу гаргая. Чи тэгээд нэг дэхэд хүрч ирэхгүй юу. Тэгээд л яваад өглөө. Нэг дэх өдрийн өглөө нь босоод яагаачгүй эрт нэг машин зогсч байсан Очирбат гуай ч хүрээд ирлээ. Аймаар даруухан гадаа зогсож байсан. Гүй чи ингэж зовоод яахав одоо би ийшээгээ ажилтай чамд хэлэх нэг юм байна. Чиний энэ найр тавьж байгаа саналыг чиний амны санал хувийн, энэ л санал
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Аймгийн намын хорооны нэгдүгээр дарга, аймгийн дарга хоёрын гарын үсэггүй байна аа
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Асуудлыг тэгж шийднэ, чи тэдний гарын үсэгтэй юм ирүүлж бидэнд хүсэлт тавиач тэгвэл түр зөвлөхийн гэж бас шийдье, бас нэг болмоор байна. Чиний хийж байгаа ажил аймаар хэцүү гэж шантрахгүй үүнийг чинь бид авна
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд л юу яасан Намбар ирээгүй байсан. Тэгээд нөгөө Шодой дарга дээшээ гараад л тэгээд үүдэн дээр нь хоцроод Намбар хүрээд ирэхгүй юу. За яав ингэлээ за одоо болчихлоо. Тэгнэ л дээ чи тэр бичиг, чамаас хоёр юм шаардахгүй нэг л юм шаардана. Хэрэв чи манай бригадад яваад очвол хоол унд байрын өөрийн нүдээр хар гэлээ өөр юм байхгүй шүү гэлээ.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгье тэгье. За чи энэ бичгийг түргэн явуул, тэгээд ирээд л тэр өдөр чинь, өдөрт бол тав зургаан онгоц нисч байсан юм чинь. Дор нь нисээд хүрээд ирсэн. Бичгээ үзүүлээд хоёр дарга дээр чинь, нөгөө хоёр болсон чинь дор нь гарын үсэг зураад л өгч байгаа юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд л явуулчихсан. Тэгээд л Намбар, түр зөвлөл тэр хоёр луу явуулчихгүй юу. Намбарын хааяа тэндээс мэддэг зүйлээ эндээс очоод л тэгээд түр зөвлөл шийдвэрээ гаргаад тэгээд Намбар ирэхээр гурав дахь өдөр хурал хийдэг юмаа. Манайх тэр үед нэг хурал хийлээ
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ихэвчлэн гэрэл цахилгааны талаар тэрийгээ төсөвт оруулаагүй байдгийн. Дараагийн нэг хурлаа хийсэн чинь оруулаад тэгсэн зөвшөөрч байгаа юм. Тэрийг аягүй бол бид юу яахгүй шүү нэмж тийм барилга барьж чадахгүй. Чи яв орон нутгаар усны аж ахуй махуй өрөмдүүлэх арга байна уу үгүй юу тэгсэн юм хэлэхгүй юу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээр нь муу аймгийнхаа усны аж ахуйн дарга байсан Рэнцэндорж ирээд чи энийг хий. Тэгээд тэр Шивэртийг чинь өрөмдөж байж ховоо татаад
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгсэн чинь анх нь энэ чинь одоо ундарсан мундарсан аймшгийн шороо гардгийн би шоронд явж л гэж ойлгож байсан л даа үнэндээ би
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгсэн чинь л тэгээд юу яасан ашгүй цоорчихлоо. Тэгээд оо Чулуунбаатар чинь утасдаад л орилоод л одоо гараад ирлээ. Зохиол биччихлээ. Задгай доор тэнгэрийн бүсгүй, үү тэр сүсэг бишрэл баярлахын дээдээр баярлаад л
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгсэн тэр чинь тэр жилээ усанд авахуулаад өвөлжөөд тэр хавийн мал арьсгүйдээд сүйд хийсэн. Би өөрөө айсан. Тэгсэн чинь нөгөөдөхөөнөөс бас л мэдээлэх төв ороод ирчихсэн. Энд Майдар гуайд, Майдар гуай чинь сайд нарын зөвлөлийн орлогч дарга улс төрийн товчооны гишүүн, улсын барилгын хорооны , улсын байгаль хамгаалах хорооны дарга нэг их олон
Дэжид -
Тийм байсан.
Ядамсүрэн -
Тэгээд би чинь газрын хөрсөн доор байгаа тэр баяжих хэмжих багажыг авч ирээд өрөмдүүлсэн.
Дэжид -
Өрөмдүүлсэн.
Ядамсүрэн -
Тийн одоо тэрийг хааж байгаа юм гээд олон юм хийж байсан. Нэгдлийн холбоод аймгийн дарга нарыг буруушаасан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Аймгийн намын үүрийн зааврыг доор дээргүй энэ дарга нарыг чинь юу мэдэхийн тэрнээ дарга нар чинь яахав
Дэжид -
Доошоогоо бууна
Ядамсүрэн -
Яаж ийж байгаад бүр үлдэх гээд
Дэжид -
Тйин
Ядамсүрэн -
Тэгээд л дахиад л муу самбар луугаа дэвшихгүй юу. Тэгээд энийхэн тэр юмнуудыг түргэн хоол гэж байсан. Одоо тэр үедээ түрүүлчихгүй юу. Тэгээд хүмүүс хонь надад өгсөн юм. Тэгээд тэрнээс нэг гарч байгаад
Дэжид -
Та ер нь ард түмэнд буянтай үйл хийж их зүтгэсэн байна.
Ядамсүрэн -
Тийм тэгээд хоёрдахь нь болоод ирэхлээр зэрэг нөхөрлөлийн байгууллагын одоо хөдөлмөрийн баатар цолыг чинь өнөөдөр Ургамал аваад ах дүүс болсон байхгүй юу аав нь
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр нөгөөдөх энэ тэр барилгын юунд ажиллаж байсан юу институтэд юмыг тэгэхдээ өгчихөж байгаа юм үргэлж
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр зайлуул хөдөлмөрийн баатар нэртэй бас тэр институт сурч байсан. хайгуулын улсын сонирхолоор өрөмдлөгийн бригад ирж байгаа юм.
Дэжид -
Өрөмдөж
Ядамсүрэн -
Өрөмөөр тэрнийг өрөмдөж хөрсний даац маацын тийм хэмжээтэй зуун хувь тийм болно гэдэг юмыг гаргаж өгсөн. Тэгж байж мөнгө гаргадаг. Тэгээд тэр даруй байшин барилганууд нь баригдсан байх аа. Тэгээд ийм завхарсан түүхтэй
Дэжид -
Аан ха тээртэй
Ядамсүрэн -
Тийн тэгээд энийг бол ингээд сайхан байшин барьчихаад л гоё болоод байж байтал энэ гол бүтээсэн дарга бол ижий нь монголын нэгдэлчидийн хөрөнгөөр анхан одоо анхны байгуулсан Гомбодорж гуайн тэр худаг нэгдлүүдийн өмнө нэгдэл дундын хөрөнгөөр
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр том барилга объектыг над шиг хүн байтугай монголын хөдөө аж ахуйн тэр үед тэгээд тэр чинь юм их сонин аймгийн нэгдэлүүд чинь нийлээд цөмөөрөө жилдээ одоогоор бол гишүүний татвар хураамжууд нь нэг сая төгрөг өгдөг. Бүр орлого сайн өсөөд ирсэн үед сая хоёр зуу хүрч гарч байсан байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээр Архангайхан буцаагаад авахаар авч байсан. гурав дөрвөн сая их авдаг одоо
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр рашаан бүгдийг чинь авна. Тэрний хоол хүнсийг аж ахуйн зардал, бүх зардал нэг тийм юмсууд юу ямар нэг төгрөг авахгүй ш дээ.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд ирэх очих бүх хүн амд зарцуулсан зардал, тэгээд тэрний одоо орон тоо цалин хөлс байшин чинь бүгдийн даана. Тэгээд байнгын нэгжийн гучин найман оронтой байсан. Тэрний цалин хөлсийг улс даадаг байсан байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр их хөрөнгөөрөө босгосон тэр их барилгачдын юм өгч чадаагүй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тийм юм барьж байгаад тэгээд хүн ерөөсөө гомдол хэцүү юм байлаа. Тэгээд би яагаад хариуцдаг юм байсан гэхээр өнөө нэгдлийн зөвлөлд байхаар чинь нэг ёслолтой. Мал аж ахуйн мал аж ахуйгаа, газар тариалан нь газар тариалангаа, санхүү эдийн засгийнхан ч гэсэн тэр наана нь би зохион байгуулалт хийдэг хэлтэс байдаг. Тэр нь юу гэхээр нэг тийм газар л тогтоол тушаал бүгдийн сануулга хурал оролцож хийдэг хийдэггүйг нь хянана. Тэгээд биеийн тамир, урлаг спорт, уран сайхан, одоо энэ рашаан ус
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд гэрээ дандаа ийм юм над дээр хүрч ирнэ. Надад өгдөг. Тэгээд ийм юм тавьсан. Ийм юмны төсөл би тэрийг чинь хөөцөлдөнө гэж байхгүй. Өнөө ажил
Дэжид -
Тийм байна, тийм байна
Ядамсүрэн -
Нөгөө ажил маань тэгээд...
Дэжид -
Тийн
Ядамсүрэн -
.... арга байхгүй ер нь хэцүү тэр үеийн юм хэцүү шүү. Тэгээд тэрийг чинь хийж байгаад яг бэлэн гэхлээр тэрийг аятайхан болгочихно. Сайхан болгочихно. Нэг айхтар энэ айхтар аайхтэр юмнууд их орж ирнэ ш дээ. Нэг хүн нас барчихдгийн, машинтай, Жаргалантын нэгдлийн байсан юм.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд тэр чинь хүний бага эмч юм чинь өөрөө байхгүй яахав гээд. Тэгээд тэнчээ чинь хуулийн эмч хүн чинь ингээд нас барсан. Тэр ч бас айхтар тэр үед чинь хөдөлмөр хамгаалал мамгаалал аюултай нөхцөлтэй их чанга
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ёстой тасхийгээд авна ш дээ. Ер нь одоогийнх шиг тэгж ярихгүй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэрнээс чинь шалгагдаад ирэхлээр зэрэг чинь энэ яахав нэг зүрх мүрх нь муутай
Дэжид -
Бөөн халуун орчин
Ядамсүрэн -
Халуун орчин, халуун орчинд халуулцсан. Иргэний эмч ч байлаа гэсэн бид юу мэдэх вэ
Дэжид -
Юу ч мэдэхгүй ойлгомжтой
Ядамсүрэн -
Тэгээд тэрнээсээ шаардлага хангахгүй байна. Энэ чинь ер хүн алчихсан байна гэдгийн
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ерөөсөө тэр чинь зүгээр аж ахуй эрхэлж байгаа үед болбол аж ахуй зохион байгуулаад явдаг тийм хэн ч явуултын дарга байдгийн байна.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Өө энэ болчихсон үед бол болдоггүй юм байна. Хүнээ шинэчлэхгүй болоод хүний амьтай холбоотой болоод би ч хэрэгт орох юм байна. Хүн ч хохирч мэдэхийн байна
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ингээд их эмчтэй болох шаардлага гараад
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд тэр үед чинь Архангайд чинь яахав хамгийн эмч нь хэн хоёр л байсан юмдаа одоо Сайжрах гэвэл сайн мэдэх юмдаа. Улаан Чойжилсүрэн гуай байсан. Бага Чойжоо гэж байсан. Энэ хоёр Чойжилсүрэн байсан. Энэ хоёрыг гуйгаад хүрлээ.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд энэ Цэрэндаш байсан бас хөдөөнөөс ирээд энэ спорт хорооны дарга нутаг заагдсан байхгүй юу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд энэ нэгдсэн эмнэлэгт ингээд нэг рефлекфацийн эмч гээд тэрнийгээ дагуулж авч явж юм үзүүлээд тэгээд тэр тэнд тавьж өгч байдаг. Хэргээс мултарсан.
Дэжид -
Хэргээс мултарч байна
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд тэр чинь их сайхан сувилал болсон байхгүй юу. Юу гэхлээр зэрэг би чинь тэр лаборанттай өөрснөө рентген юмтай
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Шинжилгээгээ хийчихдэг. Тэгээд тэр чинь их олон эмнэлэгнүүдээ орж одоо гучин хэдэн орон тоотой.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Их эмч нартай, бага эмч гурав дөрөвтэй сувилагчтай асрагчтай хориод
Дэжид -
Ер нь их том
Ядамсүрэн -
Маш том сувилалтай
Дэжид -
Маш том сувилал
Ядамсүрэн -
Тэр чинь нэг ээлжиндээ дөрвөн зуун хүн авдаг
Дэжид -
Одоо ажилладаг юмуу
Ядамсүрэн -
Байхгүй. Одоо би дараагийн тарсныг яръя.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр ерэн он гараад тийм болчихсон байхгүй юу.
Дэжид -
Аан ха тийм байна
Ядамсүрэн -
Тэгээд тийм сайхан амралт болчихоод явж байсан чинь ерэн нэгэн онд энэ парламент гэдэг юм ерэн хоёр онд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Би бас дахиад парламентийн гишүүнээр сонгогдсон. Ерөөсөө судлалын
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Эхлэл төгсгөл хоёр дээр нь сонгогдсон хүн байгаа юм.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгсэн өнөөдөх тэр их хурал луугаа очно. Одоо энд их хурал чинь төсөв хэлэлцдэг шиг одоо энэ жаахан төсөв хэлэлцэхгүй юу. Тэгсэн чинь энэ Дорноговь, Дундговь, Сүхбаатарынхан босч ирдгийн. За за Архангайд ямар диваажин хийчихээд энэ монголын нэгжийн мөнгийг ямар аргаар хамж идээд байдгийн
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ одоо өгөхгүй байж болохгүй юмуу. Бид үзээгүй тэрний амт шимтийн амсаагүй гэж шүүмжилдгийн. Тэр нь ч байс үнэн, тэгэхээр хөдөлмөрийн баатар Маузуз чинь аа энэ Содоохүү Бүдийн Жамсрансүрэн Баянхонгорын хөдөлмөрийн баатар эднүүд энэ хурал дээр Архангай диваажин гэж сонин юм хэлээд байгаа юм. Нэгдлийн холбоо зохион байгуулсан энэ хоёр улсуудын яриад байдаг зөв юмуу. Эднүүдийг тэр бодиттоор өөрснийн очиж амруулаад та нар очиж амар, үзэж диваажин гэж тийм байдаг юм гэдгийг мэдэр гэж ингэж хэлдгийн. .
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгж явж байж нөгөө төсөл мөсөл жаахан үлдээж аваад гайгуй шиг үлдэхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгсэн тэрний дараа ардчилал үйл хөдөлгөөн өрнөөд бөөн болохоо байгаад за нэгдэл тарна бүх юм байхгүй болоод эхэлсэн.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд мөнгө өгөхгүй гэж байгаа юм
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд аймагт эрх үүргийн шилжүүлсэн юм
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгээд аймагт шилжүүлчихсэн дундын үйлдвэрт, дундын үйлдвэр бас нэгдэл хөдөлгөөн бас байхгүй өөрөөсөө тусгай хийгээд
Дэжид -
Дундын үйлдвэр чинь ер нь нэгдэл их олонтой газар байсан юмуу
Ядамсүрэн -
Нэгдлүүдийн чинь нэгтгэсэн дахиад дундын хоршоо
Дэжид -
Дундын хоршоо байсан.
Ядамсүрэн -
Тийн өөрөөр хэлбэл нэгдлийн хийж чадахгүй тэр том олон техник олдборын юмнуудыг
Дэжид -
Аа зөв зөв
Ядамсүрэн -
Барилга барьдаг тэр юмнуудыг чинь хийж өгдөг байхгүй юу
Дэжид -
Нэгдэл дундын үйлдвэр
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Аа за
Ядамсүрэн -
Нэгдлээс олон нэгжүүд дундаас гаргасан үйлдвэр хөрөнгөө тэндээс гаргаад
Дэжид -
За зөв зөв
Ядамсүрэн -
Тэгээд одоо тэр ашгаа юугаа хуваадаг байсан
Дэжид -
Хуваадаг за за .
Ядамсүрэн -
Тэр чинь маш их ашигтай их сайн байсан газар шүү тэр
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тийм хийж байсан. Тэгээд эргээд ирэхээр чинь нэгдэл нь байхгүй, дундын үйлдвэр өөрт нь байхгүй өмч чинь өгөөгүй болохлоор тэгээд энийг далимдуулан аймгийн дарга аваад одоо Шаварт гээд бариа засаад дуусгачихлаа. Айхтар хашаа хамаг юм нь үгүй боллоо Өөрөө энэ уур хүрээд заримдаа ер нь муухай санагдгийн.
Дэжид -
Тэгээд одоо аймгийн захиргаа ер нь ямарч үнэгүйгээр авчихсан юмуу
Ядамсүрэн -
Үнэгүй гэдгээс шившигтэй ичгүүртэй ийм одоо нэг зориуд энийг гэмт эсэргүү мэт энийг чинь жинхэнэ эзэн олж өгч чадаагүй юм шиг байгаа юм. Өмч хувьчлал одоо тэр миний бэлдсэн нотлох баримт нь байна нэгдүгээрт тэрний тэр хоёрдугаарт нь ямар айхтар айхтар муухай юм хийж байсан юм.
Дэжид -
Тэгээд яг нэгдэл дундын гишүүдийн хөрөнгө нь тэгээд ерөнхийдөө энэ хувьчлалаар л байхгүй болчихсон юм байна тиймээ.
Ядамсүрэн -
Хувьчлал ч гэж зөв юм ярихгүй. За энэ ерэн оны 4 сарын 14нд № 19 нэгдлийн холбоодын дээд зөвлөлийн тогтоол:
Нэгдлийн амралт сувилалын үйл ажлын тухай ,Архангай аймгийн Шивэрт гээд баахан
Дэжид -
Тийн
Ядамсүрэн -
Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөл ч ихээхэн энийг 1990 оны 5-сарыэ 1-нээс эхлэн нэгдэлчидийн сувилал болгож үйлчилгээний хангамж орон тоо зорилгүй хянаж байхыг нэгдлүүд анх удаа ингээд дундын үйлдвэрт өгчихсөн байхгүй юу.
Дэжид -
Аа за тийм байж
Ядамсүрэн -
Хархорин
Дэжид -
Өндөр үнээр
Ядамсүрэн -
Тийн тэгсэн чинь аймгийн захиргаан дээр очоод хуйвалдаан гэж тогтоогоод гэрээгээ, одоо эднийг цөмийн байлцуулаад Шивэрт рашаан сувилалын талаар авагдах арга хэмжээний хурал тэгээд энийг
Дэжид -
Аймаг болохоор ямар тогтоол гаргах уу
Ядамсүрэн -
Аймаг зүгээр энэ нэгдлийн тогтоож өгч байгаа. Аймгийн тогтоол болохоор нэгдлийн тогтоож өгч байгаа
Дэжид -
Аа за
Ядамсүрэн -
Тэгсэн чинь эргээд нэгдлийн мэдлийн болгосон чинь ерөөсөө гурав дөрөвхөн сарын дараа 1991оны 8-сарын 12нд 81-р тогтоолоор Шивэрт рашаан сувилалын удирдах газар худалдах болтугай гээд энэ “Од” пүүсийн Шийтэр долоон сая төгрөгөөр авчихаж байгаа байхгүй юу. Долоохон сая төгрөгөөр
Дэжид -
Хн аа
Ядамсүрэн -
Бүх юмын ингээд босгочихсон. Тэгтэл энэ тогтоол хамгийн хуурамч энэ одоо Далайхүү аймгийн дарга байсан. Далайхүүгийн мэдэгдэхгүй орлогч чинь аваад орсон юмыг гарын үсэг зураад 1991 оны энэ хараа 8-сарын 12-ний өдрийн тогтоолоор тиймээ 9-сарын 5ны хуралд танилцуулах тогтоол гэж байгаа юм. Хуурамч ийм хийгээгүй зүгээр энэ тогтоолыг гаргаж өгчихөөд
Дэжид -
Дараа нь хурлаа хийнэ.
Ядамсүрэн -
Бүр нэг дарга нар нь хэн ч байхгүй. Тэгэхээр тэрнийгээ хийчихсэн. Тэгээд энэ чинь яасан гэхээр хамгийн аюултай юм нь энийг чинь Гончигдорж хийсэн юм. За энийг яагаад ингэж байна вэ гэхээр 1992 онд би депутат болчихоод, Гхнчигдорж депутат Адъяасүрэн депутат болж бидгүүдийн арваг есөн хүн сонгогдоход эд нэр чинь цөмөөрөө ингээд явж байсан байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхэд Шивэртэд нэг депутат ирж байсан байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Социал демократ намыг дөнгөж байгуулчихаад тэргүүлэгч гишүүд сонгоно гээд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд нөгөө сонгуулийн үед Шивэртийн хүн амыг чинь хамаг юмаар хангаж байсан байхгүй юу.
Дэжид -
Аан ха тэр нь нутгийн хүн
Ядамсүрэн -
Биш
Дэжид -
Биш үү өөрөө
Ядамсүрэн -
Биш авгайн тийм Гончигдоржийн соёлын ордны тэрний хүн байхгүй юу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэрийг энэ Даваадорж эд нар үлдэж ийм юм хийгээд тэгээд долоон сая төгрөг чинь , тэгээд эргээд тэр долоон сая төгрөгөө пүүс аваад дахиад юм худалдаж авах гээд бас явж байна.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ингэж тоглочихсон байхгүй юу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр чинь өчнөөн сая төгрөгний материал зардал
Дэжид -
Зөвхөн зураг төсөв нь одоо өчнөөн мөнгө гээд хайгаагүй юу биздээ тиймээ
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Тиймээ
Ядамсүрэн -
Тэгээд үүн дээр гэхэд одоо энэ чинь буруу зам руугаа уугаад тийн
Дэжид -
Аа өөрөөр хэлбэл энэ чинь одоо ингээд та бид хоёрын яриа явж байгаад дамжаад одоо нөгөө түүх дурсгалтай газрын үүсвэр яригдаад
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Дараа нь одоо
Ядамсүрэн -
Энэ юм
Дэжид -
Хэрхэн одоо нэгдэл дундын үйлдвэрүүдэд
Ядамсүрэн -
Амралтын газар
Дэжид -
Ажил амралтыг одоо юу нэг ёсондоо
Ядамсүрэн -
Хослуулаад
Дэжид -
Тийн ингэж зохион байгуулж байж байхад ямар хүндрэл гарч байсан юм. Дараа нь ярьсны дараагаар одоо өмч хөрөнгө ярьсан.
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Энэ чинь одоо ингээд хувьчлалын асуудлыг л авч үзэж байна ш дээ
Ядамсүрэн -
Гол нь тэр ш дээ
Дэжид -
Аан ха Хувьчлал гадаг болбол бас одоо
Ядамсүрэн -
Маш их завхарсан
Дэжид -
Маш их завхаралтай явагдаж байж тиймээ
Ядамсүрэн -
Тийн завхаралтай явагдаж байсан.
Дэжид -
Энэ тухай
Ядамсүрэн -
Ер нь хоршоололуудын өмчийг
Дэжид -
Тийм байна
Ядамсүрэн -
Одоо дур мэдээд аймгийн засаг дарга тэгээд ингээд дур мэдээд долоохон сая төгрөгөөр өгсөн
Дэжид -
Хоршоололын өмч, хоршооллын гишүүдийн хөрөнгө тиймээ
Ядамсүрэн -
Тийн яг үнэн хоршоололын гишүүдийн өмч, тэр үед хоршоодын гишүүдийн хууль байхгүй. Хуулийг ерөөсөө хэрэгсээгүй л байхгүй юу эд нар
Дэжид -
Тийм байна
Ядамсүрэн -
Ингээд дураараа яачихдаг. Тэгээд хувийн өмч болоод тэнд чинь тэр шийдвэр нь юу ч үгүй болоод банкны барьцаанд өгөөд тэр банкныхан бас дампууруулж хаяад тэгээд сүүлдээ ер нь Мөнхбат гуай цэгцэлж авсан тэр зэргийн болоод хаялаа. Маш олон гар
Дэжид -
Одоо маш олон гар дамжсан юм байна
Ядамсүрэн -
Олон гар дамжсан
Дэжид -
Аан ха хувьчлал бол үндсэндээ таны одоо барьж байсан газрын одоо хувьчлалтай холбогдуулаад одоо тэрнийг л одоо хувьчилсан жишээ энэ юм байна.
Ядамсүрэн -
Нэг л жишээ одоо бол яг энэ мэтээр тэр одоо олон сайхан хөрөнгө зуун дөч тавин хүнтэй байсан, ажиллаж байсан. Одоо нэг ч байхгүй.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр улсууд хаачсан, гишүүдийн өмч гэхээр юм аваагүй гэж ингэж байгаа юм чинь ийм байгаа байхгүй юу.
Дэжид -
Тухайн үед ажиллаж байсан улсууд одоо юу ч аваагүй юу
Ядамсүрэн -
Юу ч байхгүй.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тийм юм болсон.
Дэжид -
За яг өмч хувьчлахад оролцоогүй
Ядамсүрэн -
Тэр үеийн бидэнд тэр бол байхгүй байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр хийгээд алга болсон байгаа юм чинь. Тэгэхээр ер нь юм чинь их хэцүү дээ ер нь хэцүү. Тэгээд яана
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд энэнээс миний юм юу гэхээр нутагтаа зориод бахархаад хийгээд ингээд явсан юм маань ингээд эдний гараар ороод ингэчихдэг гэж
Дэжид -
Төсөөлөөгүй харамсалтай
Ядамсүрэн -
Төсөөлөөгүй харамсалтай нь энэ
Дэжид -
Байлгүй яахав тэгэлгүй яахав
Ядамсүрэн -
Тэр нь их харамсал, гэхдээ энэ жил одоо хоёр жилийн өмнө энэ шинэ авсан Мөнхбат нь намайг нэг урьсан юм. Ирж зөвлөгөө өгөөч гэж гуйсан. Би тэгээд би очиж чадахгүй ээ надаас чи ямар зөвлөгөө авахын, Цэрэндашаас зөвлөгөө авах хэрэгтэй. Цэрэндаштай хамт би очно гэсэн. Хамгийн сүүлийнхэн сувилалын дарга байж байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд Цэрэндаштай бид яриад уржнан ирэхлээр зэрэг Мөнхбат бид хоёрыг аваачиж үзүүлсэн. Ийм юм хийх гэж байгаа, тийм хийх гэж байгаа гэж тэр нь шувууны үүр болчихсон ерөөсөө ямарч юм нь байхгүй болчихсон.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Их том байгууламж шүү дээ. Тэгээд энэ жил тэр Суварга хайрхан тахилгын өдөр, өдрөөр нээсэн өдөр тэгээд надад урилга энэ тэр ирсэн. Би тэрэнд хожигдчихсон байсан даа.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд нэг очсын
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд Мөнхбат надад бүх юмаа үзүүлсэн. Их л дамжсан, тэгээд л чи гол гол судас нь шувууны үүр болчихсон юм ийм болгосонд чинь чамд би баяр хүргэе. Чи диваажин болгож чадсан байна. Тиймэрхүү юм хэлсэн. Тэгээд надад танилцуулсан хоёр гурван номон дээр би их эмзэглэсэн. Би тэрийг өөрт нь хэлсэн
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Нэгдүгээрт тэр амралтанд амарч байгаа хүн хамгийн бага энгийнхэн улсууд өдрийн 18500 болно
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Нэг өдөрт, хамгийн дээд тал нь 150000 өдөрт
Дэжид -
Хаа яа өдөрт
Ядамсүрэн -
Дундах нь 38000 байгаа өдөрт
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ингэж хүн амраана гэж байгаа юм. Үгүй Мөнхбатаа чи ингэж болохгүй чи
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Чи энэ их мөнгөө чи өөрөө барьж чадна гэж чи бодож байгаа юмуу
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Яагаад вэ гэхээр чи
Дэжид -
Банктай зээлээ
Ядамсүрэн -
Чи одоо энийгээ хар энэ чинь ямарч ялгаагүй чи энэ улсууд орон тоо цааш нь халаалт түлээ түлш гээд юм гарна. Чи энэ зардлаа хар
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Чамд тэр гол нөхдөг систем байхгүй байна
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Чиний ээж чинь энд амарч байна. Ээж нь Хараа гэж бид нар бас сайн таньдаг. Хурал хуй депутат гэд бидний хамт зөвлөгөөнд орж байсан тиймээ Тэгээд бид он цагаа сайхан хуучилж ярьж байсан. Улаан мөнгө авч байгаа хүнийг ирэх очихын чинь бүх зардлыг, тэгээд нэг хоолын өгдөг 13500 төгрөг өдөрт зардал нь нэг гэсэн үг шүү дээ
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тиймээ нэгдлийн холбооноос өгч байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Одоо энэ байхгүй. Тэгэхээр бид бол энэ амралтыг чинь эхлээд барихдаа олон түмэнд зориулсан юмаа. Олон түмний эрүүл мэндийн төлөө улсын төлөө энэний төлөө одоо чамд болбол хэн амрахын хэн ч амрахгүй. Тэгээд би жирийн жишээ хэлье. Сард наян мянган төгрөгий тэтгэвэр авдаг хөгшин
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Хоёр сарынхаа тэтгэвэрийг өгөөд дээр нь 18000 төгрөг төлж байж амруулах гэж байна ш дээ. Байхгүй энэ чинь
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ болбол зүүдэнд орохгүй гэсэн юм
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ийм байж болохгүй. Миний санал бол энэ хуучин уламжлалаар нь чи энэ жаран есдүгээр байр гал зуухнаас ийшээ тэр жирийн одоо энэ хуучин амарч байсан тэр юугаар төсөв үйлчилгээг оруулах хэрэгтэй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ талынх болохоор энэ дээр энэ давхаруудыг чи тэр мөнгө олдог бизнесийнхээ юмаа хий гэсэн. Тэгэхгүй бол наадах чинь сөнөнө наадах чинь яагаад ч чадахгүй чи
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Олон түмэн хүрээлэх ч үгүй наадах чинь, хүрээлэхчгүй ийм болчихсон шүү гээд
Дэжид -
Тийн
Ядамсүрэн -
Тэг гэж хэлсэн юм
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд ер нь тийм л болчихсон байгаа. Тэгээд одоо тэр лүү болбол хүн, хүмүүсүүд очоод амрахгүй байгаа. Мөнгөтэй хөрөнгөтэй хүн ганц хоёр хононо уу гэхээс ерөөсөө хүн байхгүй.
Дэжид -
Хн
Ядамсүрэн -
Тэгэхээр энэ бол тийм байж болохгүй гэсэн ерөөсөө энэ.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд ер нь ийм явдлууд бас ингээд зорьж хүн очно гэхээр чинь ингээд гонсойлгоод хаячихна.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд яахын одоо тэр урд тэгж явж байсан юм хум бол настай улсууд яг яахын яахачгүй
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Жирийн хүмүүсүүд миний тэр төсөв материал олсон
Дэжид -
Таныг бол одоо хүмүүсүүд хэр
Ядамсүрэн -
Рашаан усыг хүртэх тийм юу
Дэжид -
Бас баахан нөгөө хүмүүсээ гэсэн
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Нөгөө олон түмний дээдэлсэн тэр юм чинь ингэсэн. Одооны бас зах зээлийн юунд тэр болбол тодорхой хэмжээгээр хадгалагдах ёстой юу гэдгийг одоо та хэлж байна ш дээ. Тэгээд ерөөсөө
Ядамсүрэн -
Ерөөсөө тийм
Дэжид -
Аливаа юм болбол тийм уламжлалаа хадгалсан. Бизнесийнхээ утга учрыг хадгалсан байх ёстой юу
Ядамсүрэн -
Тийм тэгэхээр нөгөөдөх чинь энэ хүн чинь яагаад энийг ажиллуулав аа гэдэг бас нэг сонин байна.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр Мухар хужиртын рашаан чинь яагаад лам дамжиж байсан юм бэ? Тэр гавьж нар тэр улсуудаас асуу нэг ийм асуулт тавихгүй юу. Тэгсэн бүүр сайхан танилцсан байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд та нар Маркс Энгельс Ленинийг юу гэж үздгийн
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Нөгөөдүүлээс чинь асуухгүй юу.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгсэн нэг хэсэг нь тэгж байгаа юм. Замбуутивийн ухаантнууд гэж замбуутивийн ухаантан
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр бол надад товчхон, нэгдсэн бас нэг хоёр гурван бурхад гэж хэлж байгаа юм
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэгэхээр нь би бурхад гэдэг юм гэхлээр жоохон сонин санагдсан л даа надад
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэрэн дээр хүн эргээд бодож байгаа юм л даа. Нөгөөдөхөөс зөрүүлээд асуулаа, асуухгүй юу. Тэгээд яахаараа бурхад болдгийн бэ гээд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэрийг замбуутивийн ухаантнууд ч яахав ухаантай хүний тоонд болбол орох гэдэг юм гэж ингэж хэлж байгаа. Бурхад гэдэг нь их сонин санагдсан. Тэгсэн нөгөө бурхад гэдэг нь тэгж байсан. Үгүй чамд одоо юу гэж тайлбарлая даа гэж байсан. Тэгээд тэр нэг юуны рашааныхаа юмыг үргэлжлүүлье. Тэр улсад нөгөө ус хайлчихна дээр нь овоо мовооны юм байна. Тэгвэл бид нэг ийм ерөөл тавилъя даа. Энд сууж байгаа улсууд бидгийг долоо найман тийм настай дандаа тийм улсууд байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Хойтон жил зуны эхэн сарын шинийн гурванд энэ овоон дээр уулзъя гээд ерөөл тавьж ирээд нөгөөдүүл нь инээгээд цөмөөрөө
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгж байсан юм. За тэгэхлээр зуны эхэн сарын шинийн гурван болчихлоо. Одоо биднүүд чинь уулзана гэснээрээ ирнэ. Энэ хавийн хэдэн улс энүүхэнд энд Мааньтад энэ Авирмэд байна ш дээ өглөө адуугаа хураалгачихсан нэг морь бариад уячихсан. Нэг ийм унадаг морио уячихсан байгаа юм. Хүүхдүүд тэгж байгаа юм тэр овоон дээр тэр дээр хүн гарч байна уу хүн гарвал надад Бандихиа хэлээрэй гэж байна. Хүүхдүүд орилсон бөөн Бандихиа байна хүн гараад ирэхээр овоон дээр баахан морьтой улс байна. За чи морио эмээллэ гэж хэлээд морь эмээллээд би чинь нэг борвинд жаахан архи хийгээд ээдэм бөөм нэг жижигхэн юмнууд хийж байгаад ганзгалаад нэг нь дагаад явна гээд нэгийн дагуулаад тэгээд тэр овоо өөд явсан чинь ер нь яг тэр зүүн хойд талаасаа орж байгаа юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгсэн баруун, зүүн талаас нь бас нэг хоёр морьтой юм ирээд тэр зүгээс тэр уул өөд авираад
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр баруун урд талаас нь зүүн талаас нь бас нэг тийм хүн тэр урд талын үзэхээр арай өөрөө юм гэж
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ урд талынхан ирж байгаа тэр нэг харагдахгүй юмдаа энэ Авирмэд шүү дээ урд талаас ирж байгаа юм гээд Аюурзана байна шүү дээ. Хэрэггүй ээ энэ тэр гээд. Тэгээд одоо хоорондоо хөхрөлдөөд энд ирээд суучихсан байгаа энэ чинь Жаргалантын хэдийг хэлж байгаа шүү дээ.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энд эднүүд байгаа ш дээ. Энэ өөд их байгаа байгаа очоод суучихсан мориныхоо эмээлийг авчихсан. Муу жавхараа босгочихсон байгаад ер нь хөхрөөд л
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тийм юм ярьж байхгүй юу. Тэгээд хууч хөөрөөд зүгээр ер нь сайхан хууч. Тэгж байгаад тэгж байгаа юм, за ингээд энэ овоон дээр очлоо шүү дээ. Одоо ингээд шинийн гурван боллоо. Цөмөөрөө энэ дээр очъё гээд уулзлаа ш дээ. Овоон дээр чинь гарахдаа яаж очив. Зүв. зүгээр байж байтал ирж байгаа биздээ. Эднүүд болохоор баруун талаасаа хүрч ирээд овоон дээр чинь ирсэн. Авирмэд болохоор зүүн хойд талаас нь
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энэ Довдон болохоор малиа Довдон ингээд хэлчихсэн Энэ Довдон болохоор зүүн талаас тэгээд тэр хамгийн хэцүү талаас нь зүүн урд талаас нь энэ Авирмэд урд талаас нь гараад ирсэн байгаа юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгж байна. Тийм байна тэгээд энд л адилхан байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Би ойлгохгүй байна. Энэ талаасаа ирээд, тэгэхээр юм чинь ийм байдгийн гэж байгаа юм. Маркс Лениний ном, Бурханы ном хоёр чинь энэ овоон дээр ингээд уулзаж байхгүй гэж. ... Яагаад уулздгийн гэсэн чинь энэ хоёр ном чинь байна ш дээ Маркс Ленин, Бурханы ном хоёр ерөөсөө амьдрах төдийгээр өөрсдөө тэрийгээр амьдрах ёстой болохоос илүү юм хэрэггүй. Бусдыг мөлжиж амьдрахгүй гэдэг.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгвэл Маркс Энгельсийнх чинь мөн адилхан. Нэг том дугуйтай би энээс хоолоо идчихээд тэгээд юм хийчихээд зүгээр явъя. Нэг их нийгэмд дээшээ гарч баярлуулахгүй доошоо орж уначихсан хүн байхгүй гээд тэгж байна.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Энүүгээрээ нь энэ онол нь тэр овоон дээр овоо хэлэлцээд
Дэжид -
Аа тийн
Ядамсүрэн -
Тэгсэн нөгөө улс тал талаасаа очиж байгаа нь болбол хүний харам нь тэр байна шүү тийм ухаанаар
Дэжид -
Тийн байна
Ядамсүрэн -
Баруун хойд тал, зүүн хойд тал тал талаасаа
Дэжид -
Аль нэг талаасаа гарах уу
Ядамсүрэн -
Тийн нэг л замаар гарсангүй ш дээ гэж байсан.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тийм айхтар тайлбарлаж байсан шүү дээ
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээр нь би тэрэн дээр суусан өшөө бас асуусан байхгүй
Дэжид -
Монголын одоо тэр ухаантай улсууд маш ухаантай байж
Ядамсүрэн -
Аа айхтар ухаантай
Дэжид -
Одоо ер нь одоо
Ядамсүрэн -
Тийн тэгээд тэрний дараа бас тэгж байсан. Тэгээд би мушгиад асуучихгүй юу. Бас за тэгвэл тэр Маркс Энгельс чинь одоо герман хүнээ немц хүн. Тэр чинь дэлхийн дайн өдөөгөөд сүйд явсан Гетлерийн чинь угсааны улсууд шүү дээ
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ленин гэж одоо зарим нь одоо монгол удам угсааны гэдэг. Ер нь халимаг талын ч юмуу орос талын ч юмуу янз янзын харъяатай бас л тийм. Яг номын хувьд аваад үзвэл буруу номлогчид тэр чинь шашин өөр шүү гээд нөгөөдүүлийг ингэхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгсэн энэ бас юмыг гоолж хичээх ёстой бас энэ бас их гооч хүн юмаа гэсэн намайг тэгээд байгаа юм. Юмыг өөлөөд
Дэжид -
Өөлөөд
Ядамсүрэн -
Юмыг асуугаад
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Асуугаад тэгээд тэр нь уг мухарт хүрэх гээд байна. Тэгээд байгаа юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгсэн чинь тэрийг чинь одоо ингэж хариулана даа тэр чинь. Тэр ч тиймээ. Тэгээд тэр герман хүн, орос хүн байх тэр энд хамаагүй гэж байгаа юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгэхээр тэр хүн чинь байна ш дээ. Хэд хэдэн үе юунд одоо ерөөл тавьсан байгаа юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр олон одоо энэ юуг ийм замаар явж болохгүй шүү. Саяны энэ бурхны энэ замаар замаар явах ёстой. Энэ замдаа бол тэр үзэл бодол өөрчлөх сайжруулах энэ дээшээ явах зам нь тэр нигүүлсэнгүй үзэлтэй болох замыг болгоно гэсэн тийм номлол тавьдаг юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Ерөөл тавьдгийн
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр ерөөл тавьж байгаа хүн чинь дараагийнхаа төрөлдөө заавал болохгүй газар очиж төрдгийн
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэр сайхан дэлгэрсэн цагт шашин бурхан дэлгэрсэн газар төрдөггүй ш дээ гэж байгаа юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Шашинтан байхгүй хаантан төрийн буруу номтой улсын газар очиж төрдөг.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд тэр газар номоо дэлгэдэг. Тэгээд номоо дэлгээд ном татаад зөв замд нь авч ирдэг.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тийм л ерөөлөөр явж байгаа байхгүй юу. Тийм учраас бурхан шүтэхийг болиулсан гэж байгаа юм.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Лам хүн айхтар тайлбарлаж байсан.
Дэжид -
Тийм байна
Ядамсүрэн -
Үгүй ерөөсөө тэр нэг ойлгож бодож байгаа тэр юм чинь онцгой юм.
Дэжид -
Тэгээд анх яахад би бол таны одоо ингээд ярихад юу гэж тайлбарлах уу гэж бодож байгаад
Ядамсүрэн -
Тийм сонин юмыг хэлсэн байхгүй юу.
Дэжид -
Сонин сайхан
Ядамсүрэн -
Тэгэхээр одоо тэгэхээр тэднүүд чинь болбол тийм үзэл бодол тэгээд тэр хүнийхээ, хүнээс сургаал сургасан хамаг амьтан гэдэг юм чинь тэнчээ очдог.
Дэжид -
Тэгсэн чинь
Ядамсүрэн -
Тэгсэн чинь одоо мэддэг байсан байна. Тийм айхтар үзэлтэй байсан байхгүй юу. Тэгээд тийм юмнуудаас аваад үзэхэд ерөөсөө тэр гумины ёстой нөгөө гумнизм гэж байгаа юу бол одоо тэр бичээчдийн тэрийг үзэх чинь надад одоо тэр тийм тийм юмаас их суусан. Яахав дээ тэр чинь
Дэжид -
Эерэг энерги одоо шингээсэн гэж одоо
Ядамсүрэн -
Тийм л юм байхгүй юу
Дэжид -
Тэр улсуудаас гэрээ хэлцэлд орсноор, тэгээд одоо манай энэ Заяийн хүрээ чинь одоо тийм одоо толгой сайн олон эрдэмтэн төрнө гэдэг чинь энд одоо тэр хүмүүсийн сайн
Ядамсүрэн -
Тийн оюун ухаан
Дэжид -
Оюун ухааны юу одоо эх байгаа ш дээ
Ядамсүрэн -
Тийн тийм учраас тийм байгаад байхгүй юу.
Дэжид -
Тэр үнэхээр бүтээлэг биш тийм сайхан юу
Ядамсүрэн -
Тэр уран бүтээл би ер нь бас манай энэ удам одоо энд чинь болбол их юм үзсэн.
Дэжид -
Тийн
Ядамсүрэн -
Ер нь одоо
Дэжид -
Ер нь ингэе Ядамсүрэн гуай өнөөдөр таны одоо ингээд ярьж суусан ярилцлагыг хоёр гурван цагаар аваад одоо ингээд яагаад болоо. Үнэхээрийн чамлалттай одоо таны өөрөөр хэлбэл энэ их үзэж цуглуулсан материалыг, тэгээд хоёулаа ер нь одоо яриагаа өндөрлөе. Та бас жаахан амрахгүй бол одоо удаан хугацаагаар ярилаа. Тэгээд та одоо энэ ярианы төгсгөлд өөрийнхөө юуг одоо бодож санаж байгаа юмыг энэ номтой холбогдсон юуг хэлэх гэж байна уу тээ
Ядамсүрэн -
Тийн тэгээд бас миний тэр удмын юм байна.
Дэжид -
Таньд удмын юм байгаа юм бол энд яах хэрэгтэй
Ядамсүрэн -
Би энэ дахиад нэг хэлье. Миний тэр Баатар гэж дууддаг маань энэ байгаа юм. Энэ миний удам
Дэжид -
За
Ядамсүрэн -
Энэ эгч дүү гурвын хүүхэд байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Гурван эгч дүү гурав байсан юм.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Хамгийн ууган эгчийнхэн хүүхэд миний аав ээж хоёр байгаа юм. Миний аав анхныхан хүүхэд байгаа юм. Тэгээд надыг номд оруулсан
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Дунд эгчийнхэн надад жаахан хуумаг үстэй нэг хазгар өвгөн байсан ийм байгаа юм
Дэжид -
За
Ядамсүрэн -
Тэр отгон эгчийнхэн хүүхэд нь энэ Дамба гээд энэ турахнай банди эргэж ирсэн.
Дэжид -
За
Ядамсүрэн -
Ийм гурвын хүүхэд байхгүй юу. Тэгээд ийм аймаар бурхан шашины ном мэднэ. Тэрнээс гадна бурхангууд одоо энэний хийсэн юмнууд бол одоо энэ арслан нүдэт тогоруу одоо энэ мужид гээд энэ шавар барималууд нь байна. Энэ харин цааван тал байж болно. Одоо ийм юм байна.
Дэжид -
Мундаг уран ухаантай
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Тэгээд бас энэ чинь ерөөсөө бурхан бүтээдэг чинь маш их юу гэж байгаа тиймээ.
Ядамсүрэн -
Тэгээд одоо энэ чинь одоо жишээлээд хэлэхэд тэр чинь нэг ийм юу морин дээр чинь энэ тахим байж байгаа. Энэ морь чинь энэ Бадамханд гээд мэргэн байсан тэрнийх.. Тэгээд энэ байна ш дээ ээжийн тал болохоор том бас энэ одоо хажуу өрөөстэй бүх материал байсан. Хорин найман оны дүрэм ёсоор тусгай албан татварт хураалгавал зохих яамны эд бүртгэх эд бүртгэлийн дэвтэр гээд
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Хорин найман онд бичсэн. Тэгээд одоо овог нэр Лхаадамбын Лувсан аль аймагт байсан. Монгол улсын захиргаа ямар аймаг сум Архангайн Баян-улаан
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Аа энэ хэдэн настай тавин таван настай, тайж явсан буюу хар хүн ард төрхтэй, хэдэн наснаасаа эхлэн хүрээнд суусан. Арван нэгэн наснаасаа одоо энэ суугаад хэдэн жил болж байна. тэгээд Булганы дээд хүрээний дөчин хоёр жил болгосон.
Дэжид -
Хн аа
Ядамсүрэн -
Тэгээд энэ энэ урд хийд дацангууд хурлын одоо бусад ямар нэгэн эрх тушаалыг хүлээж авсан авахад ямар ажил тушаалтай. Хэдэн жил болсон. Хорин дөрвөн онд лав дацангийн хийд гэвш лам, хорин зургаан онд Чойрын гэвш болсон.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
За аль хэдийн лам явсан. Жараад дацангийн лам явсан. Ямар ямар одоо мяндаг тушаалтай. Энэхүү мяндаг тушаал тухай тэдэн ч бас даанч одоо дарамтгүй багаар бодоод таван жил
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тийм том явсан хүн байхгүй юу. Тэгээд энэ хүн баригдаад цаазлагдсан байхгүй юу.
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Тэгээд ийм ээжийн тал болохоор ийм
Дэжид -
Хэлмэгдэж байсан байна тээ
Ядамсүрэн -
Тэгэхээр эхийн тал болохоор ийм
Дэжид -
Аан ха
Ядамсүрэн -
Аавын тал болохоор ийм энэ хүрээний тэгээд шавь дацангууд чинь бас уламжлал байдаг. Тэгэхээр ийм эднүүд чинь яваад ирэхээр гений ч юмуу
Дэжид -
Тийм гений таны нөгөө төрөлхийн удмын юм за юу
Ядамсүрэн -
Бас ийм хуримтлагдсан юм байгаад байгаа юм.
Дэжид -
Байна, одоо жишээ нь энэ сайхан үүх түүхээ мэдэж одоо залуустаа ингэж яана гэдэг бол онцгой асуудал.
Ядамсүрэн -
Тийн
Дэжид -
Тэрийгээ та одоо эхэлж байсан ажил. Тэгэхээр хоёулаа одоо түр завсарлаад дараа нь таниас тэр ялангуяа тэр эсэргүү, хэлмэгдүүлэлтийн үед лам хувраг явсан хүмүүс яаж байсан ямар одоо тийм юутай байсан гэдгийг одоо надад бас л яриа авна
Ядамсүрэн -
Би тэрнийг жаахан нэг тийм нэг хачин
Дэжид -
Зүгээр зүгээр ярь ярь хамаагүй яриагаа хаачихна.
Ядамсүрэн -
Одоо надад ганц сайхан бодол төрөөд энэ чинь айгаад байна
Дэжид -
Хорин одоо тийм юутай
Ядамсүрэн -
Тэгээд одоо тэр хүүхэн энэ одоо энэ арван жилийг төгссөн. Арван жилийг цэвэр онц төгссөн гэж байсан. Оюутан болчихсон энэ тэр оюутан байж байх үед тэгээд одоо эцэг эхтэй нв бид гурвуулаа одоо ингээд тэр үед чинь болбол ирж байсан. Тэгээд энэ анагаахын дээдэд чинь одоо уламжлалт анагаахад багш хийж байсан Урчин гэж байсан нодлин нас барчих уу, манай хамт олонтойгоо тэгээд Энэтхэг явж тэнд чинь Бакула тэр чинь бүр зориуд тэгж ном яваад тэнд байж байгаад тэгээд л
Дэжид -
Тэгээд наад номнуудыг чинь авна.
Ядамсүрэн -
Тэг тэг
Дэжид -
Тэгээд наадах дээрээс чинь бас тодорхой
Ядамсүрэн -
Докторын зэрэг хамгаалаад ингээд яасан. Тэгээд тэр цусын тодорхойлж байна гэнэ
Дэжид -
За хоёулаа тэгээд яриагаа дахин үргэлжлүүлнэ. Өнөөдрийн хувьд одоо их баярлалаа
Ядамсүрэн -
Энд маргааш ийш тийшээ яваад өгч магадгүй байх шүү
Дэжид -
За байж байгаарай одоохон аан ха
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.