Doljinsüren


Basic information
Interviewee ID: 990472
Name: Doljinsüren
Parent's name: Mönh
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1930
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdenemandal sum, Arhangai aimag
Lives in: Ih Tamir sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
cultural campaigns
funerals
relations between men and women
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

За сайн байна уу? Та. Сайхан намаржиж байна уу?

Должинсүрэн -

Сайхаан сайн байна уу хүү минь. Сайхан намаржиж байна аа.

Дэжид -

Должинсүрэн гуай.

Должинсүрэн -

Өөв.

Дэжид -

Одоо энэ Ихтамир сумын уугуул иргэн, нилээн их хуучтай энд одоо яриа хөөрөө сайтай, он удаан жил амьдарч ажиллаж байсан өндөр настны нэг гэж таныг одоо сум нэгдлийн дарга нараас сонссон.

Должинсүрэн -

За.

Дэжид -

Ингээд Англи улсын Камбриджийн их сургуулиас одоо ийм хорьдугаар зууны аман түүх гэж одоо монголын хорьдугаар зуунд амьдарч байсан хүмүүс яаж ажиллаж амьдарч байсан бэ? Ямар одоо тэр үед түүхэн үе байсан бэ? Ямар онцлох үйл явдал байсан, нийгэм нь одоо ямар байсан бэ гэдгийг судлаж байгаа юм. Тэгээд одоо таны энэ үүх түүхийг яриулахаар зориуд таныг зорьж ирж байна. Хоёулаа яриагаа юуны өмнө таны бага нас төрж өссөн нутаг, эцэг эхийнхээ талаар та дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

Должинсүрэн -

За тэгье. Муу ээж минь ерэн хоёр хүрч байж нас барсан.

Дэжид -

За.

Должинсүрэн -

Сүүлдээ зайлуул юмч мэдэхгүй болдог юм байна. Тэхдээ яах вэ. Аав маань бүүр бага байхад өнгөрсөн юм гэнэлээ. Аавыгаа мэддэгүй юм.

Дэжид -

Та эцэг эхээс хэдүүлээ вэ?

Должинсүрэн -

Тавуулаа.

Дэжид -

Эцэг эхээс тавуулаа. Та айлын хэд дэх хүүхэд байв.

Должинсүрэн -

Ууган нь.

Дэжид -

Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн үү? Та ер нь аль нутаг усны хүн бэ, нутаг усныхаа талаар.

Должинсүрэн -

Эрдэнэмандалын хүн байсан. Тэхдээ Эрдэнмандалыг яриад ч хэрэггүй. Яахийн энэ тамирын л хүн.

Дэжид -

Тамираа л ярьдаа. Тамир одоо таны ажил амьдрал бүх юмтай холбоотой?

Должинсүрэн -

Энэ тамирын нэгдэл нийгмийн анхан шатанд тогтож байлаалдаа. Энэ нэгдэл нийгэм тогтоно гэдэг чинь их ярьвигтай их ажилтай. Малын хувьчилж авна. Хувь тогтоосон хөрөнгөтэй болгоно. Хувь тогтоосон хөрөнгө гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл хангайд тавин толгой мал. Говийн бүсэд бол далан толгой мал.

Дэжид -

Аа одоо аминд,

Должинсүрэн -

Хувьд бидэнд, тэгээд бусдын одоо тэр нэгдэлд нийгэмчилж өгнө. Анхны нийгэмчлэлд юу ч өгдөггүй байсан. За сүүлдээ нэг мөнгө төгрөг өгдөг болсон.

Дэжид -

Та хэдэн толгой мал нэгдэлд нийгэмчилж өгсөн?

Должинсүрэн -

Аа мэдэхгүй хонь бол 80 гаран өгч байсан санагдана, үхэр нэг арав хориод юм өгсөн байх. Ингэж л анх орсон юм.

Дэжид -

За та сайхан дэлгэрэнгүй ярина шүү тэр нэгдэлд бүгд орж байсан уу? Та нэгдэлийн гишүүн болоход хүмүүс...

Должинсүрэн -

Бидэнд орох орохгүй хүмүүс нийлээн байсан. Эхэнд ороод юмаа хийгээд гүйгээд байхад нөгөө нэгдэл чинь сураггүй л байсан. Тэгээд сүүлдээ бажигдаад ирэхлээр цөмөөрөө л орсон байна лээ. Бажиг авна л даа бас. Би орон нутаг өгөхгүй болно. Хууль засаг сурна.

Дэжид -

Аан тэр үедээ бас тийм асуудлууд байсан байна тиймээ. Нэгдэлд элсэхгүй хүмүүсийг тодорхой хэмжээний дарамт үзүүлж байсан байна.

Должинсүрэн -

Тэгээд сүүлдээ за яришиг орьё, орьё гээд л хэдэн малаа чадалтай нэг нь малаа цөмийг нь өгөхгүй, чадалгүй нэг нь одоо яах вэ дээ хоныг чинь одоо сууриар нь туугаад л, үхэр сарлагыг чинь сууриар нь туугаад л нэгдэлд аваачиж өгөх гээд л явж байсан.

Дэжид -

Тэр үед бас малаа нууж байсан хүн бий юу?

Должинсүрэн -

За мэдэхгүй ээ эмээ нь мэдэхгүй байна.

Дэжид -

Кинонд гаржил байдаг.

Должинсүрэн -

Тийм уу, тэгвэл нуусан байлгүй. За одоо нэгдэлгүй юм гэж үгүй боллоо. Одоо ерөөсөө нэгдлийг чинь манасан нь оносон төвөг гээд малаа өгч байсан. Тэгээд нэгдлийн дарга ирнэ. Хонины тоог гаргана, манайх овоо хэдэн хонитой байсан юм. Манай хоныг тоолоол байна, тоолоол байна. Эргүүлээд хашлаа тэгээд эм хийгээд уналаа.

Дэжид -

Аан тэр эм гэдэг нь тухайн үедээ таних тэмдэг үү?

Должинсүрэн -

Тэгэлгүй яахав.

Дэжид -

Тэрийг чинь бас тайлбарлаж хэлэхгүй бол сайн мэдэхгүй, эм гэдэг чинь тухайн үед одоо нэгдлийн малыг таних тэмдэг болгож чихийг нь...

Должинсүрэн -

Нэг од шиг юмаар таг гээд дарна. Тэгээд тэр нь хайчаар хайчилсан эм-ээс шал өөр. Тэгээд тэр хэдэн жил үргэлжилсээн, тэжээж чадахгүй сүүлдээ болохоо байгаад тэр нэгдэлд орохгүй хүмүүс нь хавчигдаад, нутаг усаар хөөгдөнө болоогүй ээ. Эндээс зайлаарай, танайх яваарай манай ихтамир бас жаахан тэр нэгдэл дундаа байгуулагдсан мөртлөө нилээн дээх нь үед байгуулагдсан юм байна. Тэгээд бас нэг хэдэн мал малласан хүнд найман төгрөгний хөлс өгч байдаг юм байналээ.

Дэжид -

Өө за.

Должинсүрэн -

Тэр үед тэр чинь их мөнгө байхгүй юу.

Дэжид -

Юу авах уу тэр найман төгрөгөөр?

Должинсүрэн -

Бараа таваар бас нэг гурил авалгүй яахав.

Дэжид -

Найман төгрөг бас гайгүй сайн мөнгө үү?

Должинсүрэн -

Дээр үеийн янчаан гэж нэг юм байсан.

Дэжид -

Найман янчаанд тэр үед юу юу авч болох уу?

Должинсүрэн -

Юу ярьж байгаан хоёрхон янчаанаар чинь сав сахар, сав сахар чинь энэнээс энэ хүртэл урт байхгүй юу. Тийм их чихэр байна гэж юу гэсэн үгэв.

Дэжид -

За. Тэр сахар хаанаас ирдэг сахар байсан бол, орос улсаас ирдэг байсан уу хятадаас ирдэг байсан уу?

Должинсүрэн -

Мэдэхгүй орос байх. Орос байх. Тэр үед чинь хятадтай бас их найзгүй байсан. Цэдэнбал гуай..., Цэндэнбал гуайн дараагийнх Батмөнх гуай билүү.

Дэжид -

Тийм Батмөнх чинь Цэдэнбал гуайн дараагийнх.

Должинсүрэн -

Цэдэнбал гуайн үе дээр яахав.

Дэжид -

За тэгээд найман янчаан сүүлдээ өсөөд, хөдөлмөр өдрийн хөлс гэж өгдөг болсон уу?

Должинсүрэн -

Өгөлгүй яахав. Бид нар чинь нэгдлийн гишүүн гэж хурал хийнэ. Хурал хийгээд хэлтэй үгтэй гайгүйгаа нэгдлийн гишүүний дүрмээр сонгоно.

Дэжид -

Бас дүрэмтэй.

Должинсүрэн -

Дүрэмтэй, тэгээд тэр дүрмээрээ сонгогдоно. Тэгээд тэр хэлдэг яридаг улс нь тэрийг ярина. Тэгээд мөнгө өгнө, мөнгө нь бол хамаагүй.

Дэжид -

Нэгдэл ч одоо ямар ямар улсууд удирддаг байсан бэ?

Должинсүрэн -

Нэгдлийн дарга гэж нэг хүн байна. Ерөнхий нягтлан гэж нэг хүн байна. Тэгээд туслах нягтлан гэж хүмүүс байна. Манай тэр нэгдлийн дарга Доржсүрэн гэж хүн байсан юм.

Дэжид -

Нэгдлийн дарга. За.

Должинсүрэн -

Доржсүрэн гуай чинь аль хэзээнийх байлаа. Тэрнээс чинь хойш би ч одоо энэ нэгдлийн цугаарангаар нь яваад, энэ сумын цугааранг нь явхад таван нэгдлийн даргыг өнгөрөөчихлөө шүү дээ. Амьд байгаа нь Донжоотой уулзав уу.

Дэжид -

Уулзлаа Донжидсүрэн даргатай уулзлаа.

Должинсүрэн -

Залуухан тэр чинь л байгаа байх.

Дэжид -

Таван нэгдлийн даргын нүүр үзсэн байна. Нэгдэл одоо ер нь тухайн үедээ ямар ач холбогдолтой байсан. Сайн тал нь юу байна, муу тал нь юу байсан бэ?

Должинсүрэн -

Тэр чинь сайн тал нь гэвэл малаа хүчирэхгүй айл байдаг юм дээр үед, хонь нь хургалаал барагдахгүй.

Дэжид -

За.

Должинсүрэн -

Үнээ нь тугалаал барагдахгүй. Тийм зовлонтой баян улс байсан шүү. Тийм улсууд нь бушуухан тэр нэгдэлд чинь өгөөд сав султгахыг л бодох юмдаа. Гайгүй ядуухан нэг нь мал авч хоцорч үлдээд байна. Тэгээд бас юмгүй ээ юмгүй. Манай нэгдэл чинь анхны үхэр, адуу, хонь бүгд нийлсэн 35 толгой мал байгаа гэж байсан. Говьд бол далан толгой малтай.

Дэжид -

За анх бол тэгж байсан байна.

Должинсүрэн -

Мани чинь гучин толгой мал байгаа гэж үзхэд саалийн үнээ гурав. Саалийн гүү байвал нэг гурав, хэл шимтэй мундаг мал олныг байлгахгүй. Ийм л байсан. Тэр үедээ хүн их байхгүй, ярьж хэлж чадах хүн байхгүй, ном муу бүх юм муу. Тэр одоо явж байгаа дарга цэрэг нар чинь нэгдэл гэдгийг чинь л хөгжүүлэхийн төлөө байхгүй юу. Ард түмний амьдрал яасан ийсэн хэн мэдэх юм байхгүй. Тэр чинь дундаасаа бас их хэрэг гармаар л юм байналээлдээ. Тэр үеийн улсууд чинь томоотой юм болохоор их хэрэг гарахгүй байгаа уг нь. Гармаар л юм байна лээ.

Дэжид -

Гармаар л байсан дуулгавартай байж тиймээ.

Должинсүрэн -

Аанхаан. Зарим нь малаа харамлаад хэцүү. Өгөхгүй. Хоёр зуун толгой мал бичүүлж байж өгнө гэнэ. Тэгээд нэгдэлийн янз янзын конторт очоод тэмдэг хийгээд л авна. Авахдаа зэрэг нэг зууг нь өгөхгүй жишээтэй.

Дэжид -

За.

Должинсүрэн -

Юу гэж хоёр зууг ав гэж хэлсэн юм тиймээ. Овоо юм болно. Сүүлдээ аймгийн шүүхээр орнодоо тэгээд шүүх таслаж байж нэг юм малаа бичүүлэхгүй юм бол өгөхгүй. Бидний багад тийм л байсан. Нэгдэл бүхнийг хийдэг. Тиймэрхүү амьдралтай байсан. Бал даргыг байхад энэ монгол оронд их юм зохицуулсан хүн гэж би хувьдаа боддог юм. Би их хүндэлдэг байсан, сайхан чиг хүн байсан, сайхан чиг хүмүүн байсан. Бал даргыг байхад сангийн аж ахуй гэдгийг чинь оростой холбоотой манайх. Дамаа нь Доржсүрэн даргыг тэр үед оростой их холбоотой. Манай энэ тариа будааг чинь том том комбани, янз бүрийн газар хагалдаг техник хэзээний ирчихнэшд. Бусад газар алга байхад.

Дэжид -

За бусад газар алга байхад танай суманд оросын техник их ирж байсан. Их овсгоотой дарга байж.

Должинсүрэн -

Их овсгоотой. Тэгээд тэр тариа будааг чинь тариад хаячихна. Тэгээд амьтан чадахгүй гэх биш тийм л юм байсиймдаа хүү минь.

Дэжид -

Тариагаа таридаг, малаа малладаг ер нь одоо тэр үед гар үйлдвэр байсан уу?

Должинсүрэн -

Бараг байхгүй дээ. Аймгийн ахуй үйлчилгээ гэж нэг юм байсан. Хэдхээн хүүхэн дээл гаргана. Тэгээд нөгөө дээлээ гаргаж чадаж байсан уу үгүй юу мэдэхгүй. Тааруухан л юм байдаг байсан. Сүүлдээ манай энэ тамирд чинь ахуй үйлчилгээ гэж нэг юм тогтсон юмаа, тогтоод тэгээд хэдхэн жил яваад сураггүй болсон.

Дэжид -

Тэр ахуй үйлчилгээнд голчилж юу хийдэг байсан бэ?

Должинсүрэн -

Дээл хувцас юу ч хамаагүй. Хүний зохиосон бүгдийг хийнэ. Тэгээд л мөнгөө өгнө.

Дэжид -

Таны бага залууд юмны олдоц ямар байсан бэ?

Должинсүрэн -

Муу байсан. Бараа таваар чиг ховор. Даалимба л голлоношдээ ер нь нэг хар жигүүн гэж нэг юм гарч байсан дээл хийхэд гоё байдаг. Тэгээд сүүлд нь хойшоогоо ссср улс гэж нэг байгаа тэрлүү явж хэн явсийн болдоо ссср торго гэж нэг сайхан торго тэрэнд л нүдээ өгдөг байлаа.

Дэжид -

За тэрийг өмсөж байсан хүн л их сайхан харагддаг байсан уу?

Должинсүрэн -

Тэгсэн байхаа, бага залуу байсан тэгээд дугуй хээтэй торго байхгүй дандаа ийм өлзий хээтэй дөрвөлжин маягийн юмуу ийм хээтэй торго ирж байсан шүү. Ссср улс нь одоо хаа байдаг юм мэдэхгүй.

Дэжид -

Одоогийн л орос улсдаа ссср гэдэг чинь.

Должинсүрэн -

Оросыг л хэлээд байна уу.

Дэжид -

Тэр үед одоо оросууд чинь олон улсад нэгдсэн байсан, одоо бол дан ганц улс болсон.

Должинсүрэн -

Бал дарга чинь одоо 100 сангийн аж ахуй байгуулах тухай. Тэгээд орос руу 100 жаран ес машин захиалж байсан. Дандаа л саарал маягийн жаран ес машин ирж байсан. Сангийн аж ахуйн дарга нарын унаа.

Дэжид -

Хөдөө аж ахуйг их хөгжүүлж байжээ, их анхаарч байсан уу?

Должинсүрэн -

Их анхаарч байсан Бал дарга бол их анхаарч байсан. Би өнөө Чойбалсангийн үеээс л мэднэ уг нь, Бал дарга их анхаарч байсан.

Дэжид -

Эмээ та одоо аав ээжийнхээ тухай, бага насаа яаж өнгөрөөж байв хэдий үеэс та одоо энэ нэгдэлд мал маллаж эхлэв?

Должинсүрэн -

Өө тэр үе чинь их зовлонтой. Та нарт хэлэхээс ичмээр.

Дэжид -

Хамаагүй эмээ ярь тэр чинь л одоо гол түүхдээ.

Должинсүрэн -

Хүний амьдрал ядуу улс чинь ганц хоёр охиноо айлын үнээ саалгана, тэгээд нэг бяруу, хургатай хонь өгнө.

Дэжид -

Хөлсөнд нь үү?

Должинсүрэн -

Тэрүүгээр малжина тэр айл нь. Тиймэрхүү маягтай байсан шүү.

Дэжид -

Одоо хэдий хугацаанд мал сааж хонь, хургатай хонь авах уу?

Должинсүрэн -

Ухаандаа зуны гурван сар саахад нэг бяруу авч байсан байлгүйдээ. Мөнгө гэж байхгүй. Мөнгөөр ерөөсөө наймаа хийдгүй байсан миний багад. Тэгээд одоо сүүлийн үеийн амьдрал ч одоо тэгээд Бал даргын нүүрэндээр л энэ монгол улс их өссөн гэж бодогддог юм. Олон сангийн аж ахуй байгуулж. Энэ зүүн зүг бол ерөөсөө дан тийм. Ямар сайндаа 100 жаран ес ирэхвээдээ. Үнэ төлбөргүй, тэгээд тэр оросд тэгээд юу өгч байсан мэдэхгүй.

Өгч байсан байх одоо мал мах, арьс шир өгч байсан байх...

Дэжид -

Завханы хилээр гараал, тэр хойшоо махнууд чинь бүхэл л явдаг юм байналээ. Тэгэж харагдаж л байсан урд.

Должинсүрэн -

Та айлын том хүүхэд болохоор дүү нараа өгсөн хөлийн дөрөөнд, гарын ганзаганд хүргэх гэж их ажиллажээ. Хариуцлага их хүлээж байв уу?

Дэжид -

Хариуцалгүй яахав. Хамгийн том хүүхэд гээд. Дээр үед чинь хувцас гэж байхгүйшд. Хүүхэд чинь дандаа л...

Должинсүрэн -

Гутал өмсөнө гэж байхгүй юу?

Дэжид -

Байхгүй дээ нэг монгол юмаар нэг муу юм хийнэ. Ээж аав чи монгол муу юм хийлээ гэдэг юм. Одоотой адил улс хөгжөөгүй олон орны юм мэдэхгүй. Ёстой буриад гутал хийчихвэл биенд амараадаа. Тийм юм байхгүй. Нээх муухай монгол гутал хийгээд бүдүүлэг гэдэг нь даанч тамтаггүй дээ.

Должинсүрэн -

Таныг одоо тэр бага үед соёлын довтолгоо гэж явж байв уу?

Дэжид -

Тэр чинь хойхоно нилээн хойно,

Должинсүрэн -

Тэр яаж явагдаж байсан бэ?

Дэжид -

Тэр сүрхий. Соёлын довтолгоонд үзүүлэх юмаа бэлд.

Должинсүрэн -

Аа тэгээд энэ ор дэрний давуу нь цэвэрхэн, нэг айлд чинь хоёр гурван ээлжийнх, тийм ч юм хоёр гурван ээлж гээд л, тэрний буруу ч гэж байгаагүй юм. Тэр үеийн соёлын довтолгоо лут байсан. Зарим нь бүүр хөгийн юм болно, зарим нь гайгүй. Манайтай айл юмуу, хэнийх байлаа хүргэнийх байсан билүү тэгээд хоёр гурван хүн манайхыг ингэж үзэж харчихаад за гээд яваад орчлоо. Хүргэнийд яваад орчлоо. Тэгээд алга энэ одоо юу хийгээд байдаг юм. Би яваад орлоо. Тэгсэн охин нулимс нь ингээд тусчихсан байж байна. Яачив чи гэсэн чинь, манайхыг индүү байхгүй байна гэж байна цогон индүү, ван байхгүй байна гэж байна. Янз янзын нэг ойр зуурын юм. Энэ юмаа соёлын довтолгоо гэж байгаан бол тэр ваныг чинь бид хийж чадахгүй. Тэр төрөөс айл өрхөөр нь гарга. Чаддаг юм бол та нар хүний тоогоо гарга. Вана гэдэг юмыг чинь бид чадахгүй. Хөлөө угаахаараа бид нохойны идүүр гэж нэг юм байсан. Тэрэнд л хөлөө угаадаг байсан. Төмөр сав гэдэг юм чинь олдохгүй юм байнашдээ. Тэгээд намайг чинь соёлын довтолгоонд дарга нарт үг хэлсэн болуу даа эмээ нь. Тэр соёлын довтолгоо гэдэг юмаа явуулбал явуулсан шиг явуул ядуу хоосон улсыг та нар битий дарамтал. Энэ ядуу улсууд чинь та нарыг битий хэл өөрсдийгөө яая гэж байна.

Дэжид -

Эмээ ер нь тэр үед их хурц зөв юм тавьж байсан байна. Зөв тавьжээ. Айлынхаа судалгаа гаргаж хянуур ханд. Тэгээд тэр улсууд юм хэлэлгүй явсан уу?

Должинсүрэн -

Хэлэхгүй явсан, надад онц тавиад явсан. Тэгээд аймагт очоод дүнгийн хурал хийсэн чинь цагаан давааны энд би их залуухан байсан улаан хацартай тарган нэг авгай мөн ярьж байна аа, аймгийн дүнгийн хурал дээр ярьж байна гэнэ. Манай дүү нар чагначихсан манай ажаа ч бас том л авч байна шүү. Муу соёлын довтолгооныхоныг нам эргүүлсэн байна лээ гээд... яахав үнэн юм чинь, та нар ядарсан улсыг яахнав, наад улсууд чинь өөрсдөө юмаа чадахгүй байна. Төр засаг түмэн олондоо илтэг, айлын тоогоор вана гаргаж өг тэр хүн яаж ийж аргалаж байгаад юмаа угаана.

Дэжид -

Та ер нь нэгдлийн зөвлөлийн гишүүний хуралд, нэгдэлчдийн хуралд үг хэлж байв уу?

Должинсүрэн -

Мөнхөд.

Дэжид -

За юу гэж ярьж байв та.

Должинсүрэн -

Тэр үеийн амьдрал ямар байсныг нэгдлийн. Хүн амьдарч чадаж байна уу үгүй юу гэдгийг хянаж байж ярина. Хүн амьдруулж чадахгүй байгаа нэгдэлийг чи тарах хэрэгтэй гэж хэлнэ.

Дэжид -

Эмээ ер нь тэр үед их ардчилагч хүн байсан байна.

Должинсүрэн -

Сумын депутат, аймгийн депутатаар сонгоно намайг,

Дэжид -

Та ер нь их мундаг гүйлгээ ухаантай мундаг эмээ байсан байнашдээ.

Должинсүрэн -

Тэр үед тийм дайчин байсан одоо бол ерөөсөө байхгүй.

Дэжид -

Байлгүй яахав өө одоо ерөөсөө ийм сайхан ная гарчихаад тэр үеийн юмыг санаж байгаа ой санамж чинь таныг залуудаа их сайхан явсаных одоо энэ ажил төрөл сайн байсных юмдаа одоо. Тэрнээс биш хүн болгон хууч хөөрөхгүй шүү дээ.

Должинсүрэн -

Одоо нэг хайс гэж нэг юм байгаа даа тэр соёлын төвд. Тэндээр чинь би их олон гарсан даа. Хүндэт самбарт. Индэр дээр гараа л гэнэ. Амитан чинь юм ярихаар нам гүм, өөр хүнийг гарахаар тоохгүй ярилцаад. Би мөн болгож хаяж байсан байх нээ.

Дэжид -

Болгож хаяж байсан байх нь та. Тэр үеийн цаг байдлыг сайн мэдэрдэг байсан байна. Одоо тэр соёлын довтолгоотой холбож хэлсэн үг чинь их чухал үг байнашдээ. Төмөр ваныг малчин яаж хийхэв. Юмаа угаагаагүй бол өөрийнх нь буруу. Мал мах ахуй хангамж одоо ер нь малаа маллаж байхад танд тэр үед ямар хүндрэл байв.

Должинсүрэн -

Тэр ч яахав, тэр чинь өнөө нийгмийн мал миний багад маллаж байсан мал, нэгдлийн хонь нэгдлийн үхэр үнээ тэрийгээ л сайн хийвэл нэгдэл чинь шагнаад байна шүү. Баярын бичиг, нэг тийм юм, нэг жуух гээд аваад байна шүү.

Дэжид -

Ер нь эмээ та ямар цалин авч байв?

Должинсүрэн -

Өө бид юу шалхив. Нэг гучин цаас авчихвал их мөнгө дөө. Сардаа. Нэг хоныг чинь хорихон мөнгөөр хариулж байгаа юм чинь яахийн.

Дэжид -

Өө тиймуу,

Должинсүрэн -

Нэг хонины хөлс чинь хорь, хоёр хонь дөчин мөнгө тиймуу, гурван хони гэхэд наяан мөнгө тэр чинь ямар юм байхвээдээ, тэгээд сүүлдээ хөлсөө өгч чадахгүй байна бид нар хоосон суух юмуу энэ олон хүүхдээ харангадааж алах юмуу одоо яах юм. Ийм байлаа. Тэгэхлээр нь зэрэг тэгдэг байсан юм нэгдэл. Тэр үнээн үнэн Должинсүрэнгийн хэлж байгаа зүйл үнэн.

Дэжид -

Та ер нь зөв л ярьж байсан байналдаа. За тэр үед нутаг усын чинь онцлог ямар байв. Ер нь онгон байгаль дэлхий ямар байсан эцэг эх чинь танд одоо юу гэж зааж сургадаг байв.

Должинсүрэн -

Тэгээд үхээд өнгөрч байгаа улс чинь ямар юмаа заахавдээ хүү минь. Өөрсдөө дундаас нь хүн барьж аваад л сумын төвд ороод хамаг юмаа дуусгаад аймгийн төвөө зараад идчихгүй бол өөрсдөө ингээд л байж байна. Тэр тэнд аймгийн төв, сумын төв чинь чиглээд байна аа.

Дэжид -

Суурин газар их бараадаж байна уу?

Должинсүрэн -

Өө тэгж байна уу? Хотруу бол найгүй юм байналээ.

Дэжид -

Тэр үед эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа өөр байсан уу, эрэгтэй хүнийг арай илүү үзэх ч юмуу, эмэгтэй хүнийг дорд үзэх ч юмуу тийм юм таны үед одоо байв уу.

Должинсүрэн -

Тэр чинь бүүр миний багад байсан юм байналээ.

Дэжид -

За таны багад яадаг байсан юм?

Должинсүрэн -

Тэр үед л эмэгтэй хүнийг энэ баганаас цааш гаргахгүй гээд, их муухай үгээ, би тэрийг нь бас сайн мэдэхгүй. Мани үед бол юу юм эрх тэгшхэн гээд л үзэж тарна. Тэгээд мани залуу нас голцуу нэгдлээр явсан юм.

Дэжид -

Нэгдэлд та хэдэн жил мал маллав.

Должинсүрэн -

Би ч одоо дөчин жилээс хоёрхон жил л дутуу байсан.

Дэжид -

Гучин найман жил ажиллажээ.

Должинсүрэн -

Нодлин алдар тэмдэглэсэн. Тэгэхэд дөчин жилээс хоёрхон жил дутуу байсан гэж бодогдож байналээ.

Дэжид -

Тэр үедээ та ажиллаа яаж зохицуулдаг байсан бэ? Яаж ажилладаг байсан тэр үеийн нэгдлийн малчид.

Должинсүрэн -

Шаггүй.

Дэжид -

Цаггүй ажиллах уу. Ер нь цаг зав гэж гарах уу? Амралт цаг зав гэж байсан уу малчин хүнд, эмээ энэ нөгөө дараа үед сонсож, мэдэж үзэх учираас, тэр үеийн юмыг тодорхой бүр задалж ярихгүй болохоор би таниас асуугаад байхгүй юу? Тэр үед одоо мал маллана гэдэг чинь шаггүй л ажил байсан байна.

Должинсүрэн -

Шаггүй.

Дэжид -

Өглөө хэдэн цагаас орой болтол үргэлжилэх вэ, сааль савын яах уу?

Должинсүрэн -

Манайх л гэхэд өглөө тавд л босохгүй бол тэгээд л болохоо байж байгаан. За бүүр болохгүй эртхэн тогоо тавж аарц буцалгахаар бол дөрөвд ч магадгүй. Орой ч арав өнгөрөөж байж дуг хийнэ.

Дэжид -

За ер тэр хооронд нээх тийм амраад унтаад байх зав байхгүй юу тэ.

Должинсүрэн -

Хааяа нэг хажуулна.

Дэжид -

Залуу байхад тэр одоо энэ сум нэгдэлд тэр сүүгээ тушаадаг нэгдсэн тийм юм байсан уу? Сүү тосыг нь хурааж авч боловсруулдаг үйлдвэр гэж танай нэгдэлд байсан уу?

Должинсүрэн -

Нэг тийм юм хийсэн. Сүүг аваад тэрэнд нь тос боловсруулах цагаан идээний үйлдвэр тиймч олон жил байгаагүй ээ тэгэж ингэж байгаад л өнгөрсөн. Өө тэгээд янз бүрийн юмнууд нь айлын гадаа байж байх юм байна шүү. Өнөө нэг тушаантагтай төмөр савнууд.

Дэжид -

Тэр тушаантаг гэдэг нь ямар юм байдаг юм?

Должинсүрэн -

Нэг ийм сэнжтэй сайхан сав байдаг юм.

Дэжид -

Тэр нь юугаар хийсэн сав байх уу?

Должинсүрэн -

Өө сайхан цагаан төмрөөр хийсэн сав байна. Хурдан хална. Тэр үед чинь манай монгол улс чинь дан заводтой байлаа. Сүү заводтой байлаа. Нэг үнээнд гэхэд чинь 120 литр сүү гарна. Хоёр үнээнд гурван зуу гарах нээ. Арван хэдэн үнээтэй хүн бол заводноос салдаггүй байлаа.

Дэжид -

Одоо тийм норм тогтоох уу?

Должинсүрэн -

Тогтооно. Тэгээд л тэр заводонд чинь байгаад л байна даа. Тэгээд гэрт байгаа хонь төлөгөө, овоо олон үнээтэй нэгэнд нь өнөөдөх өө авч тавьчихаад яваад өгнө. Хонь өгнө ямаа өгнө, мал өгнө тэгээд айлууд чинь хэдэн юм олохын төлөө айлын атгын сүү хийнэ гээд л ийм үе байлаа.

Дэжид -

Сүүгээ нийлүүлж чадахгүй бол сүүнийхээ оронд өөр юм өгдөг байсан уу?

Должинсүрэн -

Тэр улсууд тэгээд үнээ малаа ч өгнө. 11 сар хүртэл л заводон дээр л байгаад байна даа. Мал алдах юм байхгүй. Цуглуулна. Тэр үед бас л чанга байсан байна даа. Одоо бодоход хүн хувиараа амьдрана гэдэг чадах л юм бол сайн л юм. Чадах чадахгүйг хэн мэдэх вэ. Одоо нэг нутаг хайрлахгүй шинжгүй юм нэг байх юм. Өвлийнхөө нутгийг хайрлая, намрынхаа нутгийг хайрлая, хаврынхыг хайрлая, хугацаа хугацаатай үед нь тэр нутагтаа бууя гэхгүй. Одоо хамаагүй.

Дэжид -

Одоо бэлчээрийн асуудал тийм байна уу тэ? Хуучин чинь одоо таны үед намаржаа бол намар буудаг газар, өвөлжөө бол бас нэг газар. Одоо бол хамаагүй юу?

Должинсүрэн -

Хамаагаа алдсан хаа сайгүй. Одоо чинь машингүй айл гэж тэгээд машинтай айлууд чинь нүүгээд нүүгээд л аль олигтой газар нь очоод л буучих юм. Аль шимтээд нь буучих юм. Би дуугайл байдаг юм. Одоо энэ байгаль хамгаалагч чинь нэг хүүхэд сонгогддог болж. Багийн дарга гэхэд нэг хөөрхөн банди. Засаг дарга бас нэг. Номоо үзсэн байдаг байхдаа тиймээ.

Дэжид -

Тийм байх. Нэг үе солигдож байна даа тиймээ. Тэгэхээр одоо тань шиг ийм улсуудаас л туршлага судлана шүү дээ. Бид гэхэд л таныг одоо тэр үед яаж амьдарч байсан гээд ярилцлага авч байгаатай адилхандаа. Тэр үед одоо нэгдлийн дарга, ямар нэгэн дарга ажилчин хүн хоёрын хооронд ялгаа байдаг уу?

Должинсүрэн -

Байлгүй яахав.

Дэжид -

Дарга нар ямар байх вэ?

Должинсүрэн -

Дарга нар жоохон томрох гээд л байдаг байсан. Манидаа бас нилээн аархана.

Дэжид -

Аархана гэдэг чинь одоо загнина, зан гаргана гэсэн үг үү?

Должинсүрэн -

Загнана. Нэг хурга тэнд үхүүлцэн бол яагаад үхсэн юм, нуухаас өөр арга байхгүй. Сүүлд л одоо нэгдлийн малын эмчийг ирэхлээр нууж л үзүүлэхээс өөр арга байхгүй. Тэгэхэд чинь мал үхэхээр нуунашдээ дарга нараасаа. Дэргэд нь байж байвал очино. Яагаад энийг үхүүлчихэв. Яггүй байсан.

Дэжид -

Тэр үеийн хүүхдийн сургууль соёл ямар байсан бэ?

Должинсүрэн -

Гүй ээ яахав явжил байсан.

Дэжид -

Суман дээр л сургууль байх уу?

Должинсүрэн -

Байлгүй яахав. Дотуур байранд өгчинө. Гэрээсээ ч явна. Дотуур байрнаасаа ч явна. Тэр үеийн байдал ямар байсан, арай л сургуулиас нь хоцроочихгүйн төлөө явна даа.

Дэжид -

Дотуур байрных нь хангамж ер нь гэр орноосоо юм авдаг байсан уу ямар байсан бэ? Та очиж уулзаж байсан уу?

Должинсүрэн -

Уулзалгүй яахав. Хааяа нэг хэрүүл хийж байсан. Хүүхдүүд чицага алдуулаад гэдсэн жижиг будаатай хоол хийгээд тэгээд нөгөө хүүхдүүд муу хүүхдүүд нули чицага болж байсан. Тэгээд том будаатай хоол, гурилтай хоол өгөхөөр шаал өөр болно.

Дэжид -

Таныг ярихаар. Та ер нь таны шүүмжлэлээр ажил бас сайжирч байсан байх нь. Тэгэхээр зөв шүүмжлэл байсан байх нь тиймээ. Жижиг будаатай хоол гэдэг нь одоо хаанахын будаатай хоол байсан юм?

Должинсүрэн -

Хятадынх юмуу хаанахых юм мэдэхгүй цагаан будаа биш ч юм шиг.

Дэжид -

Хангамж нь одоо аймаг хотоос л ирж байсан байхдаа тиймээ?

Должинсүрэн -

Манайхан чинь тийм л улс байсан даа.

Дэжид -

Танд одоо эцэг эхээс дурсгалтай эд зүйл байна уу, юу одоо дурсгалтай юм үлдэв танд?

Должинсүрэн -

За яахав бурханы л эд зүйлс бий. Би тэрийгээ хүнд өгөхгүй. Дамар хонх мэтийн юм байдаг юм.

Дэжид -

За тэгвэл ээж ааваас дурсгалтай хонх дамар байдаг юм байна. Тэр үед одоо шашин шүтдэг байсан уу таны үед.

Должинсүрэн -

Яахав нууж хаагаад шүтнэ. Ил шүтлэг байхгүй шүү.

Дэжид -

Ил шүтвэл яах уу?

Должинсүрэн -

Ил шүтвэл тэгээд одоо шүүх байдаг юм уу? Энэ одоо лам шүтдэг гэдэг юм уу мэдэхгүй. Дан нууна. Энэ хэдэн хүүхэд нялх амитад чинь ханиалгаад байхаар аравнайлчихвал зүгээр байх шиг байдаг юм. Тэрийг нь айлгана шүү дээ.

Дэжид -

Аа тэгэхдээ сэм сэм явах уу?

Должинсүрэн -

Явна өө явна.

Дэжид -

Одоо тэгээд цаг үе амар болж хэн...

Должинсүрэн -

Өө одоо бол юм л хийж чаддаг хүн өөрийнхөө дураар тэнгэрт гарсан ч зүгээр болчихож. Чаддаг л юм бол. Амар болж дээ айх юм байхгүй. Одоо ингээд хот нүүлээ гэхэд чинь “хөөе чи юу гээд хотруу нүүв” гэж хэлэх юм болов уу мэдэхгүй.

Дэжид -

Тэр үед тэгэж дураараа явдаг байсан уу?

Должинсүрэн -

Яалаа гэж дээ.

Дэжид -

За яах уу, нэг аймгаас юмуу, хотруу явхад яах уу?

Должинсүрэн -

Явуулахгүй. Яалаа гэж дээ. Нэгдэлээс бичиг сэлт авна. Онцын өвчтэй, груптэй тиймэрхүү хүмүүсийг өвчнөө эмчлүүл гэж л явуулна. Тэгээд нэгдэл чинь хүнгүй болчихно. Хамаг хүнээ ингээд тараагаад хотруу шилжүүлээд байвал. Тийм байсан.

Дэжид -

Аа тэрнээс биш ер нь зүгээр дураараа явдаг хүн гэж байгаагүй юу?

Должинсүрэн -

Дураараа явах гэж их байсан. Тэр үед нь хаана аа, хаана.

Дэжид -

Энэ л одоо их хүрээ хийд манай Архангай аймаг чинь одоо Даян гэгээний гол газар лам хуварга энэ суманд их байв уу? Ер нь таныг бага байхад...

Должинсүрэн -

За манай энэ сум ч дээ ер нь тэгээд муу Ёндонхүүгээс хэтрэхгүй.

Дэжид -

За Ёндонхүү гэж тийм том лам хүн байсан уу?

Должинсүрэн -

Тийм нэг өвгөн байсан. Яахав дээ тэгээд их том хүн байсан. Ер нь тийм том гадаадын сургуульд яваагүй юм байна лээ. Нилээн дээр гүмбэн яваад ирсэн. Ёндон гуай бид хоёр л гүмбэн яваад ирсэн.

Дэжид -

Өө бас та гүмбэнгээр аялсан.

Должинсүрэн -

Сумандаа ер нь хичнээн хүн явав гэхэд Ёндон гуай бид хоёр л байдаг юм.

Дэжид -

Тэр үед одоо эмээ таны багад ээж ааваас сонссон ч юмуу, өөрөө ч одоо сонссон юмуу ер нь одоо тэр хэлмэгдүүлэлт гэдэг ер нь энэ аймаг хөдөө орон нутагт яаж явагдаж байсан бол.

Должинсүрэн -

Бараг байхгүй. Тэр чинь хаа байсан намайг их жижигхэн байхад арилгасан байналээшдээ тэр лам нарыг чинь. Би тэрийг ойр мэдэхгүй шахам. Гурав дөрөвхөн настай тийм байсан байх. Муу сайн лам нарыг чинь зүгээр аваачиж алаад сүйд хийж байсан гэсэн.

Дэжид -

Тэхдээ ер нь яахав сонсож мэдсэн таны тийм юм байна уу л гэж? Тэр үед хамгийн их өртөгдөж байсан газар нь энэ Архангай аймгийн Тариат сум энд чинь нэг том хүрээ хийд байсан юмаадаа.

Должинсүрэн -

Хаана.

Дэжид -

Одоо энэ Хан-өндөрийн хийд гэж байсан гэсэн.

Должинсүрэн -

Байсан гэнэлээ.

Дэжид -

Таны тэр ойр дотны хүнээс тэр хүрээнд шавилан сууж байсан хүн байхгүй юу тэ?

Должинсүрэн -

Байхгүй. Би тэр Хан-өндөр хийдийг мэдэх ч гүй лам нар нь ямар ч улс байсан юм мэдэх юм байхгүй. Миний мэдэхийн Ёндон өвөө л миний мэдэхийн энд байсан. Ламтай байсан нь өмнө алга болцийн муу эсвэл их ховорхон газар байсан юмуу мэдэхгүй. Тэрийг нь би сайн мэддэггүй юм хүү минь.

Дэжид -

Эмээ энэ дээр үед чинь манай ёс заншил өөр байсан өөрөөр хэлбэл одоо нэг хөдөөлүүлэх гэж ёс яридаг даа тэр одоо хэдий хүртэл ямар ёс заншилаар тавидаг байсан сүүлийн үед одоо бас яахав ингээд авдар саванд хийдэг болж. Ер нь ил тавидаг байсан уу, эмэгтэй хүн явдаг байсан уу тэр хөдөөлүүлэх ёсонд ямар ёс журамтай байсан бэ?

Должинсүрэн -

Явдаггүй байсан. Ээ яахав манай ёс юмдаа. Ил тавиад л нүцгэн хаяад шувуу хооллоод л муухай юмдаа гэж хүмүүс хоорондоо тэр юмаа шүүмжилж яридаг байсан. Одоо энэ манай хойно хөгшин товгор гэж нэг газар байдаг юм. Тэр нутгийн одоо манишиг ийм аваачиж тавиад тэр утгаар нь хөгшин товгор гээд нэр өгсөн байгаан. Тийм байсан юм.

Дэжид -

Хэдий үед ер нь ил нутаглуулах аа болисийн бол.

Должинсүрэн -

Одоо ч ер нь голцуу л хүн чинь ер нь хайрцаганд хийгээд байна шүү. Ил тавих нь ээ дээ цөөхөн байх. Настай тиймэрхүү юмыг магадгүй байх.

Дэжид -

Заа нэг түр завсарлая эмээ минь. Цай майгаа уу ядарчихна.

Должинсүрэн -

Заа юу ярих уу?

Дэжид -

Заа одоо ингээд хоёулаа нөгөө төрөөс ер нь тэр үед одоо таныг ажиллаж байхад үед эмэгтэйчүүдийн талаар одоо ямар бодлого явуулж байсан юм, тэр нь одоо жирийн гэр бүлд жирийн малчин айлд яаж хүрч байсан юм тэр талаар та яриач.

Должинсүрэн -

Төрийн зүгээс мөнгө төгрөг яахав ажил сайн хийсэн хүнд нэг баярын бичиг, заа хэдэн цаас өгчихнө өө. Тийм, тэгээд шагнал өгнө.

Дэжид -

Өө тийм сайн ажилсан гэж. Олон хүүхэдтэй эмэгтэйчүүд яадаг байсан юм?

Должинсүрэн -

Олон хүүхэдтэй эмэгтэйчүүдэд...найман хүүхэдтэй бол нэгдүгээр одон, таван хүүхэдтэй хүнд 2-р одон өгч байсан юм.

Дэжид -

Аан эхийн одон өгч байсан. Эмээ одоо эхийн одон авч байв уу?

Должинсүрэн -

Авалгүй яахав.

Дэжид -

Заа хэдэн хүүхэдтэй билээ та чинь?

Должинсүрэн -

Арваад юм байгаа.

Дэжид -

Тэгвэл одоо эхийн хоёр, нэг хоёуланг нь авсан.

Должинсүрэн -

Байгаа байгаа.

Дэжид -

За өшөө өөр ямар одон авч байв?

Должинсүрэн -

Яахав дээ ойр зуурны нэг жилийн юмнууд. 60, 70 жил, 50 жил ч гэх шиг тийм юм.

Дэжид -

Аан ер нь тэр жилийн ойн медалууд чинь одоо мундаг байсан юм шив дээ.

Должинсүрэн -

Тийм

Дэжид -

Та тэгвэл ерөөсөө, одонг дагаад, тэр нэг хоёрдугаар одонг дагаад ямар мөнгө ирдэг байсан юм?

Должинсүрэн -

Тэр чинь нэгдүгээр одонг дагаад 200 цаас.

Дэжид -

Аан за нэг л удаа өгөх үү жилдээ?

Должинсүрэн -

Нэг л удаа. Аан хоёрдугаар одон нь болохоор 100 цаас

Дэжид -

Заа

Должинсүрэн -

Ингэж өгнө шүү.

Дэжид -

Тэгээд жил болгон авах уу?

Должинсүрэн -

Үгүй үгүй. Нэг л удаа тэр одонтойгоо л өгнө.

Дэжид -

Аан тэрнээс байнга авдаггүй юмуу?

Должинсүрэн -

Үгүй үгүй. Тийм юм байхгүй.

Дэжид -

За энэ олон хүүхдийг та тэгээд яаж, өсгөж бойжуулахад их л хүч хөдөлмөр гараа байлгүй. Одоо яаж зохицуулж байв даа?

Должинсүрэн -

Үнэндээ ядуу л байсан байлгүй яахав дээ.

Дэжид -

Тийм байна.

Должинсүрэн -

Ганцыг гал уруу шатаагаагүй бол ганцыг нь гээгээгүй л хүн явах байсын. Тэгээд болж л байсан юм байлгүйдээ. Одоо цугаараа л над шиг л адилхан хөгшин улсууд л байна. Заа өөр юу ярихав дээ. Тийм байсан. Харин жаахан нэг дургүй хүрмээр нь хоорондоо гадаа гарч малын хөлд мөлд орчих гээд би хүүхдээ их уяж байсан юм. Нөгөө харах хүн байхгүй.

Дэжид -

Уяна гэдэг чинь яахав тэгээд одоо?

Должинсүрэн -

Яахав гэдэснээс нь уячихгүй юу. Зарим хүүхэд чинь бүр мулз татаад гараад явчихна.

Дэжид -

Өө за.

Должинсүрэн -

Хоёрын хооронд нялх юмнууд. Зарим нь гайгүй. Миний амьдрал тийм л байсан. Олон хүүхдийг өсгөхөд.

Дэжид -

Олон хүүхэд өсгөхөд хэцүү байж. Аан уяна тэгээд одоо. Тэр үед ер нь цэцэрлэг ясли нь ховор байв уу?

Должинсүрэн -

Ямар юм байхав.

Дэжид -

Байхгүй.

Должинсүрэн -

Хөдөөний бяд шиг юмнуудад ямар юмаа өгөхөв. Байгаагүй ээ. Нэлээн ховорхон л цэцэрлэг яслитай байсан. Одоогоос нэг 10-аад жилийн өмнөөс л бий болсон болов уу.

Дэжид -

Та ер нь хот орж байв уу?

Должинсүрэн -

Орно оо орно. Үргэлж явна.

Дэжид -

Ер нь одоо анх хэзээ хот орж үзэв та?

Должинсүрэн -

Энэ чинь одоо хэдэн онд юм. Биндэрьяаг жижгхэн байхад л явж байсан санах юм. 40-өөд жил болчихож байгаа байх.

Дэжид -

Заа тэр үед яагаад ямар ажилаар хот орж байсан юм.

Должинсүрэн -

Муу ээж минь амьд байсан юм. Тэгээд ээжтэйгээ очиж золгохоор очихгүй юу.

Дэжид -

Аан за.

Должинсүрэн -

Тэгэхэд ээж минь хотод. Ээжтэйгээ очиж золгохоор

Дэжид -

Одоо анх удаа явж байж уу?

Должинсүрэн -

Тийм.

Дэжид -

Тэгэхэд хот таньд ямар санагдаж байв?

Должинсүрэн -

Хот сайхан л байж.

Дэжид -

Заа юу нь сайхан байв?

Должинсүрэн -

Үгүй яахав. Амьдралын баталгаа, ажил муутай, таарууханшиг улсад бол хүнд л юм шиг санагддаг юм. Би нүдээр хараад, амьдралын баталгаа сайтай олуулаа юмаа ингээд хийчихдэг, мал аж ахуйтай бол алдмааргүй л юм байна лээ. Тийм, тиймгүй улс чинь бас хэцүү л юм байна лээ. Хараад байхад чинь. За би чинь энэ нутгаас гарч чадахгүй хүн байна.

Дэжид -

Заа

Должинсүрэн -

Сангийн аж ахуй намайг яв гэж хөөж байсан удаа бий шүү.

Дэжид -

Заа

Должинсүрэн -

Энэ суманд би 10 жил ганцаараа энэ нэгдлийн төлийг ганцаараа 100 хувь 9-р боловсролын болзлыг биелүүлж байсан байх юм. Тэр 9-р боловсролын болзол гэж том боловсрол байсан байх.

Дэжид -

Заа тэгээд тэр болзлыг та ганцаараа биелүүлж байж.

Должинсүрэн -

Тийм тэрийг би биелүүлж байсан хүн байхна байна. Одоо бичиг нь үлдсэн л байх. Тэр чинь одоо боловсрол биш шүү дээ. Ажил л байсан байх.

Дэжид -

Таныг одоо энд наашаа явж байгаад таарчихлаа. Тэрнээс таны гэрт очиж үзсэн бол одоо би таны тэр бичгийг очиж үзэж харах боломжтой байж тиймээ.

Должинсүрэн -

Тийм янз янзын юм. Аймгаас чинь баярын бичиг ирнэ. Таван газрын баярын бичиг, тамга дараад 500 цаастай. Тэр үеийн 500 цаас их юм. Нэг албан байгууллага гэхэд 100 цаас, хөдөө аж ахуйгаас, эмэгтэйчүүдийн зөвлөлөөс тэндээс эндээс...

Дэжид -

Аа тэгээд таван байгууллагын тамгатай, таван газрын баярын бичиг таван зуун төгрөг өгч байсан уу?

Должинсүрэн -

Өө тэгэлгүй яахав.

Дэжид -

Тэр ч одоо цөөхөн хүнд л тэгж өгч байсан уу?

Должинсүрэн -

Цөөхөн хүнд тэгж өгч байсан, аймаг сумуудын том том аваргуудын зурагтай бичгийг өгнө өө надад. Хашаатын Гэндэнжамц гуай гэж нэг сайхан хүн байдаг юм. Дээхэн үед, тэрний нэг зураг одоо хүртэл байж байх юм байнашд.

Дэжид -

Тэр таныг одоо сайн мал малласан гэж шагнасан юм уу?

Должинсүрэн -

Өө тэгэлгүй яахав. Тэр улсын аварга болсон хүн чинь мундаг хүн байж таараа. Бидэнд тийм улсын аварга гэж байхгүй. Тэрэнд хүрсэн юм алга, тэрэнд хүрэх гээд намайг оруулахаар миний хонь хүрэхгүй. Хамгийн доод тал нь дөрвөн зуун хониор ордог юм. Ганцхан айл дөрвөн зуун хонь бэлчээж орно гэдэг чинь махын зулгаана биз дээ. За нэг гурван зуу, хоёр зуугаар бэлчээгээд л, тэгээд тэрийгээ зуун хувь авчихна. Тэрийг зуун хувь авчихлаар зэрэг өнөөдөх нь хонинд нь хүрэхгүй болчихно. Аймаг сумын болзолыг бол өгөөд байдаг юм.

Дэжид -

Улсад очхоороо.

Должинсүрэн -

Өө байхгүй нурна.

Дэжид -

За та бас мундаг байна. Аймаг суманд болзол хангачаад улсад болзол хангах гэж үзэж байсан байна.

Должинсүрэн -

Үзээд тэрийг дийлмээргүй юм байналээ. Дөрвөн зуун хонь ганцаараа маллах гээд чадмааргүй юм байналээ. Тэр арай барахгүй.

Дэжид -

Эмээ тэр үед одоо таныг хамгийн анх сум, сангийн аж ахуй ч юмуу, нэгдэл ч юмуу таныг ямар тийм шинэ техник ирж байсан юу танд их сонин байв.

Должинсүрэн -

Тэр үед үү.

Дэжид -

Тийм, машин сонин байв уу, анх та юу үзэж байв?

Должинсүрэн -

Дугуйт трактор гэж ирж байлаа.

Дэжид -

Сонин байв уу? За ямар шинж тэмдэгтэй?

Должинсүрэн -

Сонин байлгүй яахав. За нэг том дугуйтай ийм юм. Тэр чинь л түрүүлж ирж байлаа ш дээ.

Дэжид -

Хамгийн анхны хөдөө аж ахуйн техник.

Должинсүрэн -

Тэгээд хойноос нь нэг 69 ирж байсан юм. Саарал өнгөтэй юм. Тэгээд сүүлдээ ч одоо бүр танигдахгүй боллоо доо. Аль орны ч машин юм бүү мэд. Анх нэг тийм л байж.

Дэжид -

Анх тийм л байж.

Должинсүрэн -

Тийм.

Дэжид -

Тэр үед хүмүүсийг яаж шинэ бичиг үсэгт тайлж байсан юм?

Должинсүрэн -

Айн?

Дэжид -

Шинэ бичиг үсэгт хүмүүсийг яаж сургаж байсан юм бэ?

Должинсүрэн -

Сургана. Энэ хоёр нэг овоо юм байна. Энэ хавийн хүүхнүүдийг цуглуулж энэ хоёрт өгнө. За нэг нь багш болно. Тэгээд заагаад өгнө дөө. Тэгээд сургаж байсан байх. Тийм л байсан юм. Мань чинь бас ийм...би чинь багадаа бас их овсгоотой амьтан байсан юм байна.

Дэжид -

Заа

Должинсүрэн -

Ийм сонин монинг чинь юм оёх зууртаа уншиж хячаад л базаад хаядаг байсан юм. Юмны чинь юманд тэгж өгнө гэж байхгүй.

Дэжид -

Та ер нь одоо зүүний сүвчээр л авдаг хүн байж дээ тэ.

Должинсүрэн -

Тийм байсан юм тийм байсан юм.

Дэжид -

Заа. Үйлээ оёно. Бүх хувцсаа өөрөө оёж өмсөх үү?

Должинсүрэн -

Үйлийг яриад ч яахав. Дээл хувцас, уул гутал хийхгүй юм яаж байхав.

Дэжид -

Үгүй яаж одоо та тэр их ажлын хажуугаар сурав энийг? Хэн таньд зааж өгөв?

Должинсүрэн -

Суралгүй яахав. Оролдоод л хийчихнэ ш дээ.

Дэжид -

Үгүй яасан мундаг юм бэ.

Должинсүрэн -

Нэг хараад л тэ. Энэ өмдийг хийгээд л өмсчихсөн ш дээ.

Дэжид -

Үгүй та ер нь ямар мундаг юм бэ. Одоо ингээд өөрөө өмд хийгээд өмсчих үү 80хүрч байж уу?

Должинсүрэн -

Одоо ингээд өмсцөн байж байгаа биздээ.

Дэжид -

Байж байгааг нь харж байна. Хармаа мармаатай. Одоо бүр бирюк маягтай хийцэн байна ш дээ.

Должинсүрэн -

Энэ одооны орчингийн чинь өмдийг дууриачихгүй юу.

Дэжид -

Үгүй ер дөө. Үгүй бас мундаг хүн юм аа.

Должинсүрэн -

Энэ юм хум оёно гэдэг бол санааных. Бага байхад тийм байсан юм.

Дэжид -

Аливаа ажлыг хийх бол ер нь эзэн хичээвэл болох уу?

Должинсүрэн -

Тийм санааных. Тэрийг бол асуух юм байхгүй. Одоо бол хөгшин болж. Би одоо тэрүүгээр яахав дээ. Оёлоо гээд ч хэрэг алга. Тэгж ярих юм бол энэ мал аж ахуй ч бараг надад дараа болж байна.

Дэжид -

Та одоо хувьдаа бас овоо хэдэн тооны малтай байна уу? Тэгээд тэрийг одоо хүүхдүүдэд нэмэр болоод хариулаад байна уу?

Должинсүрэн -

Өө овоо овоо. Тэр одоо нэг муу хүүхэд бий. Манай нэг банди байдаг юм.

Дэжид -

Аан за

Должинсүрэн -

Тэр яахав их ядуу хүн. Тэр хоёр нэг юм хийж байх юм. Одоо хониноосоо нядлана л гээд байх юм. Чамд нядлаад өгөх хүн нь хэн байхав. Тэрийг чинь борлуулаад өгөх нь хэн байгаа юм. Түрүүхэн л тэгж байна гэсэн ш дээ. Цаг дээрээ яггүй дээ.

Дэжид -

Цаг дээрээ яггүй.

Должинсүрэн -

Ишиг 400-гаад юм байгаа байх. Амархангүй ээ. Хуцаж байгаа юм шүү. Энэ хүүхдүүдтэй чинь ингэж л хэрэлдэж суух юм байна.

Дэжид -

Ингэж л хэрэлдэж сууна уу?

Должинсүрэн -

Ингээд л. Нядалчаад баахан бөөн мөнгөтэй сууж байвал болохно. Чадал байгаа үед нь овоо машин тавьчихвал болох юм гэнэ. Чадахгүй ш дээ.

Дэжид -

Аахан. Одоо тэгээд энэ юмаа борлуулаад ер нь машин техник. Одоо ч ер нь хонь малаа машин техникээр хариулдаг болсон юм шиг байна ш дээ.

Должинсүрэн -

Тийм байна.

Дэжид -

Тэр үед бол та нар одоо морь ч олдохгүй явган нүцгэн л байсан уу? Морьтой байсан уу?

Должинсүрэн -

Байсан. Мориор явна аа.

Дэжид -

Мориор нэг явах уу?

Должинсүрэн -

Тэгнэ. Одоо чинь “яав” бужигнуулаад л ирж аваад хаяччиж байгаа харагдах юм. Тэгээд нэг хэдэн үнээн дээр оччихоод, тэгээд л байж байх юм байна ш дээ.

Дэжид -

Таньд одоо дээр үеэс эцэг эхээс чинь хадгалагдаж ирсэн захидал махидал байдаг уу?

Должинсүрэн -

Юу?

Дэжид -

Захидал одоо тийм ном судар энэ тэр байдаг уу?

Должинсүрэн -

Байхгүй. Ганц хоёр ном байсан юм. Тэр нь ч тэгээд ойр зуурын юм байна лээ дээ.

Дэжид -

За нэгдэл ингээд тарлаа. Сайхан байж байгаад нэгдэл таржээ, хувьчлагдлаа. Энэ хувьчлал ер нь ямар болсон юм танай нэгдэлд? Та юу гэж бодож байна?

Должинсүрэн -

Муу

Дэжид -

За яагаад муу болсон юм?

Должинсүрэн -

Яахав дээ. Тэгээд дарга нар нь бөөн л идсэн байх.

Дэжид -

Аахан. Их эрх мэдэлтэй хүн арай илүү авсан уу? Нэгдэлд? Анх мал өгснөөрөө авсан уу?

Должинсүрэн -

Дарга нар, нягтлан няравууд чинь л цадаад авч байгаа юм. Маньд яахав ээ нэг хүний урманд охин шүдлэн өгчихнө. Дунд нэг охин даага өгчихнө. Тиймэрхүү маягаар л хувьчлал тараасан юм.

Дэжид -

Аан за. Тэрнээс биш одоо хүн болгонд тийм хүртээлтэй тараагаагүй юм байна. Тэгээд нэгдэл чинь одоо. Та түрүүн ярилаа манай нэгдэл олоо их олон техниктэй байсан, олон компанитай байсан, олон туслах аж ахуйтай байсан. Тэр юмнуудыг одоо ямар улсууд авсан?

Должинсүрэн -

Сураггүй болцон ш дээ. Байгаа юм болов уу, байхгүй байхаа.

Дэжид -

Бас хувьчлаад.

Должинсүрэн -

Өө байхгүй. Тэгээд ингээд авчихдаг юм байна ш дээ. Лавдаг нэг мундаг ажиллаж байсан улсууд нь аваад, сангийн аж ахуй ч одоо зарчихаж байгаа байлгүй дээ. Тэгж байсан юм тийм. Одоо тэр үеийн хувьчлал мал л байна.

Дэжид -

Та хувьчлалаар тэгээд нэгдлээсээ ямар мал авав?

Должинсүрэн -

Одоо тэгээд юу билээ дээ.

Дэжид -

Та бол одоо их л ажиллаж байсан. Нэгдэлд бол та одоо маш их юм хийсэн хүн байна ш дээ тэ.

Должинсүрэн -

Заа нэг 80-аад хонь өгсөн шүү.

Дэжид -

Заа

Должинсүрэн -

Тэр хонь яахав дээ. Нэг идээд л, устгаад л явж л байна. Зарим нь одоо хөгширөөд өнгөрөлгүй яахав дээ.

Дэжид -

Тэгнэ дээ тэ.

Должинсүрэн -

Заа тэр үедээ малыг чинь авах, хөлслөнө гэж байсан юмуу даа үгүй юмуу. Малаас зугтаасан улсууд чинь малын хүслэн болж. Одоо харин энэ малыг замбараагүй алж хяддаг болсон болохоороо тэр. Амьтанг мах аваачаад хийчих юм. Ийм л болцон юм. Урьдын тийм сайхан мал байгаа юмуу байхгүй байхөө байхгүй.

Дэжид -

Заа эмээтэйгээ зөндөө сайхан олон юм ярилаа. Олон асуудлаар, сайхан санал онол сонслоо. Тэгэхээр одоо сүүлийн үед чинь эмээ орчин үед одоо байгаа, та одоо хүүхдүүд үр ач нар зөндөө олныг өсгөж байна тиймээ. Үр ач зээ, үр хүүхдүүд одоо хэд байна танай?

Должинсүрэн -

Хүүхдийн хүүхэд нодлин тоолоход 40 гарцан юм шиг л байсан.

Дэжид -

Өө за одоо тэгнэ дээ. Та одоо бараг гучаа үзсэн үү?

Должинсүрэн -

Гуч 3, 4 болцон юм шиг байна лээ.

Дэжид -

Үгүй ээ одоо тэгэхээр зөндөө мундаг болчихож байна ш дээ.

Должинсүрэн -

Одоо энэ бандгар охин. Үүрээгийнх, бас нэг бандийсан юм байгаа, Үзээгийх байгаа, Заявагомбынх. Ингээд сүүлдээ хүүхдээ ч мартчих юм.

Дэжид -

Аа одоо аргагүй аргагүй.

Должинсүрэн -

Зарим нь бүр сураггүй.

Дэжид -

Одоо ингээд бодоод хараад сууж байхад таны тэр бага нас, залуу үеийн хүүхдүүд одооны хүүхдүүдийн хооронд ялгаа их байна уу?

Должинсүрэн -

Байлгүй яахав.

Дэжид -

За ямар ялгаатай байна?

Должинсүрэн -

Энэ чинь одоо нэг ёсондоо манийг бодвол их бүдүүлэг амьтангууд биш. Яахав ном үзцэн. Хамгийн доод тал нь 8-р анги төгсөөгүй хүн гэж ховорхон байх. Тэгэхээрээ бас нэг хүнтэй харьцаж чадна. Мань чинь хүнээс голчихно ш дээ. Тийм одоо хүнтэй уулзуулахгүй ш дээ. Дарга марга ийм тийм юм гээд явахаар буцаагаад л. Та хүний үг чагнана гар гар гээд тэгээд хөөрхий амьдралд нэг юм мунгинаж байна ш дээ.

Дэжид -

Тэр үед бол хүүхдүүдийг ер нь том хүний ярианд оролцуулалгүй маш олон дүрэм журам байсан уу?

Должинсүрэн -

Үгүй байх. Гар гар та нар гээд хөөж байсан байх. Яг юу болж байсныг мэдэхгүй юмаа. Эмээ нь одоо тэрнээс мэдэх юм юу ч байхгүй.

Дэжид -

Өө эмээ мундаг мэдэж байна.

Должинсүрэн -

Айн?

Дэжид -

Эмээ мундаг ярьж байнаа, мундаг мэдэж байна. Сайн байна тийм. Заа тэгээд та энэ ардчилал гэж юм гарсныг юу гэж үзэж байна? заа одоо сүүлийн үед ардчилал гараад таньд ямар өөрчлөлт авчирав?

Должинсүрэн -

Зүгээр байхгүй.

Дэжид -

Та чинь их ардчилагч эмээ байна лээ ш дээ.

Должинсүрэн -

Эмээ нь хөгжлийг хийж чадах юм бол. Ёстой гоё шүү дээ.

Дэжид -

За ямар юм авчирав ардчилал? Ардчилал гараад ямар юм хийв?

Должинсүрэн -

Удирдаад явж л чадвал. Энийгээ удирдах хүн нь юу болж байнав. Тэр нэлээн хүнд юм шиг байгаа юм. Би бас дотроо харж л байдаг. Жоохон тархитай хүн удирдахгүй бол ардчиллын зам гэдэг чинь бас жаахан нарийндуу байлгүй бол удаалгүй юмуу гэмээр л юм байна лээ дээ хүү минь. Хэн мэдхэв дээ одоо сүүлийн үед чинь ардчилал гээд л байх юм.

Дэжид -

Заа одоо тэр үед чинь таны үед та одоо та нэгдэлд тэнцсэн ш дээ. Нэг сумаас нэг сум руу нүүж болохгүй, дураараа.

Должинсүрэн -

Тийм.

Дэжид -

Хот руу орж болохгүй. Одоо бол тэгээд чөлөөтэй нүүгээд явчихаж байгаа. Эрх чөлөөтэй болжээ тиймээ.

Должинсүрэн -

Амархан болсон байна ш дээ.

Дэжид -

Заа нэг асуух асуулт байна эмээ. Үүнтэй холбогдуулаад

Должинсүрэн -

Заа.

Дэжид -

Таний амьдралд одоо гүнзгий нөлөөлсөн үйл явдал байна уу? Ямар үйл явдал байнав?

Должинсүрэн -

Ямар юм байхав.

Дэжид -

Заа одоо эцэг эх чинь нөлөөлөөд та одоо бас ингэж их ажил үйлсэд чинь нөлөөлсөн юм байна уу? Та хэнээс одоо ийм сайхан сургамж авч ингэж ажил амьдралдаа зохицуулж байв?

Должинсүрэн -

Өөрөө л байхгүй юу.

Дэжид -

Өөрөө? За.

Должинсүрэн -

Энэ чинь нийгмийн дунд алхаж яваа хүн гэдэг чинь аяндаа нэг хүнээс чинь нөгөө үг сурна ш дээ.

Дэжид -

Заа тийм. Сайхан үг байна.

Должинсүрэн -

Ингээд нэг юманд ирээд нэгдлийн хурал хийнэ гэдэг чинь тэр нэг онцгойлж байгаа улс чинь нөгөө нэг юмыг чинь нөгөө нэг юмруу нь юм ярина шүү дээ. Тэгж байгаад л үг сурна ш дээ. Ухаан тэлнэ.

Дэжид -

Ухаан тэлнэ.

Должинсүрэн -

Заа тийм. Ондоо юм байхгүй. Сайхан сайхан.

Дэжид -

Заа таны амьдралд одоо бусдаас онцгой гэх зүйл байв уу? Юу байв?

Должинсүрэн -

Юу ч байхгүй. Нэг ч шөнө хоосон хоносонгүй дээ. Тэгээд яахав өгөх юм байхгүй. Гайгүй шиг яваад л өнгөрчлөө гэж бодож байх юм байна ш дээ эмээ нь. Одоо өнгөрөө биддээ би. Хичнээн их ингэж явхав.

Дэжид -

Гэхдээ өөрийнхөө амьдралын насанд одоо энэ үр хүүхэддээ ингэж сайхан сургаалиа айлдаад ингээд байж байна гэдэг чинь та одоо ...

Должинсүрэн -

Тэр чинь тэгээд юмаа хийгээд яваад байгаа.

Дэжид -

Тийм.

Должинсүрэн -

Эд нар чинь барьж аваад нээх их мал гээд байх юм бол одоо болохгүй байна шүү. Мал чинь хаана байгаа юм. Хувьдаа нэг хэд хэдэн малтай болцон тиймээ. Манийх нь юм гэдэг тараад өнгөрчихсөн. Тэгэхээр одоо болохгүй.

Дэжид -

Энэ сум дундын үйлдвэр тэр үед одоо нэгдэл шиг том юм байгаад тараад нэг одоо ерөөсөө хүмүүст бага зэрэг юм хүртээд ингээд дууссан. Нэгдэлд чинь одоо их олон юм байсан юм байна ш дээ. Нэгдэл дундын үйлдвэр гэдэг нь юу хийдэг байсан юм?

Должинсүрэн -

Нэгдэл дундын үйлдвэр гэдэг чинь юу хийхэв. Үйлдвэрийн юм л явуулна.

Дэжид -

Үйлдвэрийн юм л явуулна.

Должинсүрэн -

Тэгнэ.

Дэжид -

Заа бас модны үйлдвэр гэж байжээ дээ тиймээ.

Должинсүрэн -

Байсан. Цагаан идээний үйлдвэр гэж байсан юм, архи айраг гаргадаг...

Дэжид -

Харин тэгж байна. Архи айраг гаргаж байсан. Танай сум чинь бүр конйак хүртэл гаргаж байсан газар байна ш дээ. Заа одоо тэр технологи тэгээд байхгүй болж уу?

Должинсүрэн -

Тэр өнгөрсөөн. Манай сум чинь хөгжих гээд ядаад байдаг юм шүү. Тэжээлийн үйлдвэр гэж нэг юм энд бариад л овоо нэг савтай янз бүрийн юм хольж хутгаад байсан одоо сураггүй.

Дэжид -

Аан тэр үед одоо тэр бэлэн тэжээл мэжээл аваад л ингэхээр зэрэг мал ахуй өсгөхөд их нэмэртэй байсан уу?

Должинсүрэн -

Их юм байхгүй юу. Тэгэлгүй яахав.

Дэжид -

Тэрийг зүгээр өгөх үү эмээ?

Должинсүрэн -

Зүгээр өгнө. Нэгдлийн малтай байхад. Хувийх бол юу гэж зүгээр өгөхөв.

Дэжид -

Харин тийм нэгдлийн малтай байхад бол зүгээр өгнө.

Должинсүрэн -

Одоо чинь хувьдаа болохоос нийгмийн юм гэж байхгүй учраас эндээс чинь шуудай давс өглөө гэхэд овоо мөнгө өгөөд л авна ш дээ.

Дэжид -

Заа одоо тэгнэ. Аан тэр үед бол нэгдлийн малыг хариулж чадаж байсан хүнд бол бас юм өгч байж тиймээ. Тэжээлийг нь өгч байсан байна, мөнгө өгч байсан байна.

Должинсүрэн -

Өгөлгүй яахав. Улсын аварга малчин, аймгийн аварга малчин, сумын аварга гээд бригадын аварга гэх шиг тийм олон байна.

Дэжид -

Аймаг сумын аварга болж байхад таньд ямар шагнал ирж байсан?

Должинсүрэн -

Юу өгөхөв дээ хүү минь. Нэг дарцаг марцаг өгдөг юм шүү. Тэгээд медалаа авна даа.

Дэжид -

За тэгээд нөгөө мөнгөн тусламж, мөнгө дагалдах уу?

Должинсүрэн -

Аа тийм мөнгө дагалдана. Одоо ер нь тийм болцон байна ш дээ. Эртээр энэ юун дээр нь шагналыг нь харахад манайхан чинь нэг “Тайхар чулуу”-ны зурагтай нэг хэдэн саван бооно, тэгээд хувцсандаа мөнгө явчихшиг болно.

Дэжид -

Аан энэ албан газрууд хүлээж авахад уу?

Должинсүрэн -

Өө тийм. Тэгж харагдана. Өө яахав яахав одоо мань бол цаг өнгөрсөн. Би одоо тийм юмыг тоохоо ч байж. Сүүлдээ ерөөсөө надад тэгж байна гэж ойшоох ч үгүй. Би одоо яахав дээ. Тэрний надад хэрэг байхгүй ш дээ. Яг тэгж боддог юм байна лээ.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.