Goosh

Basic information
Interviewee ID: 990484
Name: Goosh
Parent's name: Tüdev
Ovog: Tsagaach
Sex: m
Year of Birth: 1941
Ethnicity: Bayad
Additional Information
Education: higher
Notes on education: 'movie artist'
Work: TV station boss (see notes)
Belief: Buddhist
Born in: Hyargas sum, Uvs aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: [blank]
Father's profession: [blank]
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
literature
foreign relations
education / cultural production
work
new technologies
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
За өнөөдөр 2009 оны 10-р сарын 31. Би Монгол телевизийн ууган ажилтан, зураач Гооштой уулзаж байна. Сансар кабелийн телевизийн албаны тасалгаанд нь уулзаж байна. Тэгэхээр Гоошоо энэ киноны зураач гэдэг нарийн ховор мэргэжил юмаа. Монголд ер нь цөөн тооны хэдэн хүн Зөвлөлт Холбоот Улсын Киноны Дээд сургуулийг төгсөж ирсэн. Та яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ? Энэ талаар хууч хөөрөхгүй юу?
Гоош -
1961 онд би чинь Монголын Ардын зураач Цэвэгжав багшийн шавь байсан. 58 онд Цэвэгжав багшид шавиар орсон. Тэгээд 61 онд 10 жил төгсөөд тэгээд Цэвэгжав багш маань намайг дээд сургуульд яв гэж анх санал хүргүүлсэн. Чи сургуульд явах хамаа алга хамгийн гол нь ажил хийж амьдрал гэдгийг чи үзэх хэрэгтэй. Чиний амьдрал онц юутай биш. Тийм учир чи ажил хий гэж тэгээд намайг өөрийн төрсөн дүү Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Очирын Мягмар гэдэг дүүдээ шавь оруулсан.
Буяндэлгэр -
Одоо энэ киноны Мягмар уу?
Гоош -
Тийм.
Буяндэлгэр -
Аа аа. Манай тэнд байдаг ш дээ.
Гоош -
Тийм. Тэгээд 1961 оны 7 сард би 7 сард Мягмар багш дээр очсон чинь Мягмар багш маань хамгийн гол нь юу хийж байсан. “Гологдсон хүүхэн” киноны зохиолоор дипломын ажлаа хийх гэж ирсэн байсан. Москвагийн Кино Урлагийн Дээд сургуулийг төгсчихөөд дипломоо хийх гээд ирсэн үед нь яг таарсан. Тэгээд эндээс эхэлж миний кинонд ажиллах ажлын маань гараа маань эхэлсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Энэ үед бол би өөрөө ч жаахан хүүхэд 18 нас өнгөрсөн жаахан банди кино үйлдвэрт ажиллах миний энэ замыг зааж өгсөн хүн манай Цэвэгжав багш маань ш дээ.
Буяндэлгэр -
10-н жилд байхдаа байна ш дээ. Зургийн хичээлд их сайн байсан юмуу? Яагаад энэ зураач гэдэг мэргэжил сонгох болсон юм? Тэр их сонин байна.
Гоош -
Би 1957 онд би 2-р 10-н жилийн багш Алтангэрэл гэж байсан. Зургийн багш. Тэр багшийгаа дагалдаж бас зураг зурах ерөнхий авъяас ч гэх юмуу? даа. Авъяастай байсан л даа. Гэртээ өөрөө 5 настайгаасаа зураг зурж байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр чинь их сонин байна.
Гоош -
Тийм. 5 настайгаасаа зураг зурж эхэлснээс эхлээд хамгийн гол нь миний цаашдын жинхэнэ зураач болох гараагаа эхлэхийн тулд Алтангэрэл багш бол зургийн багш байсан. Манай сургуулийн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд зургийн багштайгаа хааяа орж өрөөнд нь орж зураг зурна.
Буяндэлгэр -
5 настайгаасаа эхэлж зураг зурдаг байсан гэж байна. Тиймээ? Тэгэхээр таны ээж аав ямар улсууд байсан юм? Тэр талыг нь чиглүүлж өгсөн юмуу? Өөрөө тийм сонирхолтой байсан юмуу?
Гоош -
Миний гэр бүл дотор урлагийн уран зургийн талаар зураачийн талаас юутай хүн байгаагүй. Гэхдээ миний өөрийн нагац ах Түдэв гэдэг хүн маань урлагийн сургуулийн захирал хүн байсан.
Буяндэлгэр -
Аа аа.
Гоош -
Анхны урлагийн сургуулийн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэр үед урлагийн сургууль чинь Цэвэгжав багш хичээл заадаг байлаа. Чоймпил гуай хичээл заадаг байлаа. Чойдог гуай ирчихсэн байлаа.
Буяндэлгэр -
Монголын суутнууд байна ш дээ.
Гоош -
Тийм. Монголын суутангууд тэр үед байсан. Цагааны Цэгмэд тэр үед урлагийн сургууль гэж байж байхад Цагааны Цэгмэд хичээл ордог байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Бүжиг байдаг байлаа. Дуурь бүжгийн театрын.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Ер нь бүх л урлагийн томчуул, алтан үеүд тэр үед урлагийн сургуульд багшилж байсан.
Буяндэлгэр -
Аа аа.
Гоош -
Тэр үед би нэг үгээр хэлбэл бага байж дээ. 5, 6-тай байсан үе. Тэр үед л тэр сургуулиар орж гарч явсны хувьд цоожны нүхээр зураг зурсан улсуудыг харна. Дуу дуулж байгаа, бүжиг хийж байгаа улсуудыг харна.
Буяндэлгэр -
Тэр их сонин байна.
Гоош -
Тэр л надад нөлөөлсөн болов уу? гэж би боддог юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Түүнээс биш гэр бүл дотроос чи зураач бол гэсэн тийм юм байгаагүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Ер нь өөрөө бол тийм багын цаанаасаа тийм авъяас л байсан юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Түүнийг л өөрөө хөгжүүлэх гэж бодож явсан. Ийм талтай байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд 58 онд Цэвэгжав багшийнхаа зургийн юунд орсноос эхэлж л миний зураач болох үндсэн чиглэл маань өнөөдрийн энэ чиглэл рүү орох бүх юмыг л миний багш гаргаж өгсөн. Би өнөөдөр багшдаа их баярлаж явдаг юм. Миний багш их ухаантай, их ажилч хичээнгүй, их уран бүтээлч, сургаж байгаа хүнийхээ төлөө сэтгэлээ зориулсан тийм багш маань байсан учраас би өнөөдөр багшийнхаа ачийг л хариулж яваа хүн шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Үнэн чанартаа бол.
Буяндэлгэр -
Ер нь их азтай хүн байна ш дээ. Монголын одоо соёл урлагийн хамгийн сор болсон хүмүүсээр хичээл заалгаж тэдний лекц, мэдлэгийг сонсож явсан хүн байна ш дээ.
Гоош -
Тэгэхээр нэг ийм учир бий. 61 онд кино үйлдвэрт ороод “Гологдсон хүүхэн” кино дээр дагалдан зураачаар орох гэсэн чинь орон тоо байгаагүй. Мягмар багш бол намайг авах гээд байдаг. Тэгэхээр зэрэг оёдолчноор намайг оруулсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Оёдолчин бөгөөд дагалдан гэдэг юуг давхар эзэмшиж аваад тэгээд “Гологдсон хүүхэн” кино миний бараг зураач болох амьдралын маань гараа эхэлсэн гэж би өөрөө бодож явдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Энэ ч аргагүй миний киноны алхам болох бүх юмыг хийж өгсөн Мягмар багш маань.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр чинь одоо хэдэн он бэ?
Гоош -
Энэ бол 1961 оны 7 сар.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд тэрнээс хойш киноны юунд орж “Гологдсон хүүхэн” киноны жинхэнэ найруулагч Чингис гуай байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Жүжигчин.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд тэр киног хийчихээд би кинонд явж байх хооронд бид нар юу яасан гэхээр Чингис гуай надыг ингэсэн байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
За чи энэ кинонд надтай цуг ажиллаж байна. Их сайн байна. Чамайг би харлаа. Бүтэн хагас жил чамайг харлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Чи бол боломжтой хүүхэд юм сурах хүүхэд байна. Тэр үед тийм том улсуудаас Ардын зураач Ардын жүжигчин хүнээс тийм үг сонсоно гэдэг надад бол гоё байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
Багш маань ч намайг үнэлээгүй. Чи хийх хэрэгтэй. Ажиллах хэрэгтэй гэдэг үүрэг өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд тэрнээс эхлээд Чингис гуай намайг “Нүгэл буян” кинондоо 19 нас өнгөрч байхад намайг “Нүгэл буян”-гийн ерөнхий зураачаар авч ажиллуулсан.
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Ийм л түүхтэй. Тэгэхдээ “ Нүгэл буян” кинонд ажиллаж байх хооронд би өнөөдөр бодож явдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэр “Нүгэл буян” кинонд чинь Ардын жүжигчин Цагааны Цэгмэд гуайгаас эхлээд Монголын алтан үеийнхэн бүгд тоглосон. Ичинхорлоо гуай, Бат-Очир гуай гээд л манай Гомбосүрэн гуай гээд л бүх л манай алтан үеийнхний юун дотор орсон учраас би өнөөдөр бодож явдаг юм. Монголын урлагийн алтан үе надад хичээл заагаагүй ч гэсэн тэд нарын тоглож байгаа тоглолт, надтай харьцаж байгаа харьцаа, хэлж байгаа нэг үг тэр болгон надад алт байсан. Би нэг сонин юм яръя. Яагаад гэвэл “Нүгэл буян” дээр хүрээ Нямжавт Цагааны Цэгмэд гуайг тоглуулсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд хүрээ Нямжав эмнэлэгт байсан л даа. Тэгээд Чимэд-Осор гуай яваад авч ир гэсэн авчраад би хувцсаа өмсүүлэх болсон. Их айсан. Дотроо тэр том хүн чинь тэгээд схезээ үзүүлсэн чинь аваад хувцасныхаа өрөөнд ороод би хувцасыг нь өмсүүлээд дээл мээлийн бүсэлж өгөөд өмсүүлээд схезээ аваад ир гээд намайг тэгсэн байхгүй юу. Эхлээд.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Схезээ үзчихээд хараад юм хэлээгүй. Дуугүй л байгаад байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Дараа нь нүүр будгийн өрөөнд ороод сахал самбай бүх нүүр будгаа хийгээд урдаа схезээ тавьчихсан байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд тэр үед Баяржаргал гуай гэж манай нүүр будгийн том мастер хүн байсан юм. Тэр будаад л будаж байснаа гэв гэнэтхэн Хүрэн хаалгатай дэлгүүрээр ажиллаад эхэлсэн. Өөрөө.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд би бодсон. Миний схезийг хараад Хүрэн хаалгатай дэлгүүр гэдэг ажил чинь хүрэн юм орж ирж байна гэдэг агуулга нь орж ирж байгаа биз.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгэнгүүт тэр хүнээс би үг сонсох байх гэж бодохгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгсэн чинь нүүрээ будуулаад дууслаа. Босож ирснээ намайг айхтар сайн харснаа за яах вэ? Хүү минь чи болж л байна. Өшөө сайн ажиллах хэрэгтэй. Биеэ сайн дайчил хүү минь. Цаашдаа их юм сурна шүү чи гүйцээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Хэлсэн үг нь.
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Тэгэхээр зэрэг надыг чи биеэ дайчил, сайн ажиллана шүү гэдэг үг маань чи юм сурах хэрэгтэй шүү. Өшөө чамд цаана чинь юм байгаа. Юм байна шүү. Тийм учраас чи сайн ажиллах хэрэгтэй гэсэн ийм том агуулгатай үг хэлсэнд нь тэр хүнд надад ерөөсөө алтан юугаа л хэлсэн байгаа юм.
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Тэрнээс эхлээд би “Нүгэл буян” киноны зураачаар ажиллаж байгаад киногоо дуусгаад байж байтал “Аман хуур” киноны зохиол ирж байсан. 62 онд дуусгаад 63 оны эхээр.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд “Аман хуур” киноны зохиолыг Жамсранжав жүжигчин бөгөөд найруулагч Жаамай надад зохиолоо өгөөд би чамтай “Аман хуур” кино хийнэ гээд ингэж хэлж байтал нэг өдөр би яачихсан шүү. Сумхүү тэр үед найруулагч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Одоо Ардын жүжигчин, төрийн шагналт Сумхүү найруулагч.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгсэн Сумхүү гуай зураачаар байсан юм байна лээ. “Аман хуур” кинонд.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Ерөнхий зураач. Тэгээд байж байтал би орж ажиллана гэдэг зүгээр намайг дагалдангаар авах нь гэж бодохгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд нэг сар гаруй болсны дараагаар Сумхүү гуай намайг дуудлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
63 оны эхээр. Тэгсэн чинь за хө би энэ киног хийх гээд зохиолыг нь авсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
2, 3-хан схез гаргасан байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Би чадахаа байлаа. Миний ээжийн бие муудлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Миний эхнэрийн бие муудлаа. Ер нь би энэ хоёр хүнийг ингэж хаячихаад гарч чадахгүй нь. Чи үүнийг аваад хий.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгэхээр зэрэг “Аман хуур” киног би болбол ерөөсөө найруулагч Сумхүү гуай өгч байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Сумхүү чинь өөрөө зураач хүн шүү дээ. Дуурийн театр конструктор зураач байсан хүн.
Буяндэлгэр -
Аа аа.
Гоош -
Тийм учраас яаж надад итгэж бас найруулагч хүн мөртлөө яагаад надад итгэж өгөв өө? гэдэг асуудал “Нүгэл буян” киноноос гарсан ажлаас болсон болов уу? гэж дотроо би боддог юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Түүнээс биш би одоо Сумхүү гуай чинь тухайн үедээ бол бас л нэр хүндтэй найруулагч ш дээ. Тиймээ? Байсан. Тэр үед чинь бараг гавъяатаа авчихсан байсан цаг байх шүү. Би тэгж бодож явдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
60-аад оны сүүл хавиар авсан уу? даа. Тэгж санагдаж байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр чинь одоо сургуульд яваагүй л үе ш дээ. Тиймээ?
Гоош -
Тэр чинь одоо сургуульд яваагүй үе. Сургуульд битгий хэл тэнд миний багшийн хэлсэн нэг алтан үг байгаа. Миний хүү чи амьдрал үзэхээс нааш сургуульд яваад хэрэггүй шүү гэж ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Амьдралын босгыг алхаж, амьдралын доторх процессыг ойлгож мэдэрч байж чи сая сургуульд яваа гэсэн миний Цэвэгжав багшийн алтан үг. Энэ бол хэзээ ч залуу хүнд байх ёстой үг тиймээ? Үнэндээ бол амьдралынхаа бүх тийм юм дотор зураач гэдэг юу авах гэж байгаа л юм бол амьдрал дотроо ор л гэсэн миний багшийн үг байгаа.
Буяндэлгэр -
Их сайхан үг байна.
Гоош -
Тийм учраас тэр үгээр би явж байж л тэр уран бүтээл дунд за тэр нэг зүйлийг дахиад давхар хэлье.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Сумхүү гуай болингуутаа “Аман хуур” киноны ерөнхий зураач гэдэг арга байхгүй Жамсранжав гуай хүлээн зөвшөөрсөн. Өөрөө түрүүн хэлж байсан. Ажиллуулна гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд ерөнхий зураачаар ажилласан чинь кино явангуут “Аман хуур” кино дуусаад ирсэн. Дундуур нь ээж нь нас барсан. Сумхүү гуайн. Авгайн бас нас барсан.
Буяндэлгэр -
Бас тэгсэн юмуу?
Гоош -
Тийм юм болсон ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд дараагаар нь кино дууссан. Титр дээрээ Жамсранжав ерөнхий зураач Т. Гоош гэчихгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгэхээр нь үгүй шүү. Миний араас заавал Сумхүүг тавиарай.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Сумхүүг заавал бичээрэй гээд тэгж би оруулж байсан юм.
Буяндэлгэр -
Зөв ш дээ.
Гоош -
Яагаад гэхээр тэр хүн чинь анх надад өгсөн болохоос биш Жамсран надад хэлсэн болохоос зохиолыг нь өгөөгүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тийм учраас би Сумхүүгээ хүндэтгээд тэр хүний намайг итгэсэн итгэлийг нь бодоод би оруулах ёстой, орох ёстой гэж бодож байсан.
Буяндэлгэр -
Тэгээд орсон уу?
Гоош -
Орсон.
Буяндэлгэр -
Тэр чинь хүн чанарын л асуудал л даа.
Гоош -
Тийм. Тэгээд ерөнхий зураач Т. Гоош гээд , Б. Сумхүү гэж хоёулаа гарсан.
Буяндэлгэр -
Тэгээд Сумхүү дараа нь баярлалаа гэж хэлж байна уу?
Гоош -
Хэлсэн. Нэлээн дараа нь би тэр бүх ажилд нь оролцоод тэр үед юуных нь ажилд бүгдэд нь оролцоход надад хэлж байсан. Би чамд их баярласан шүү. Кино их хөөрхөн болсон байна лээ. Чи их зөв бодсон байна лээ. Би чамайг зөв сонголт хийсэн гэж би өөрөө бодсон гэж надад хэлсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Чамд уран бүтээлийн амжилт хүсэж байна гээд надад баяр хүргэж байсан.
Буяндэлгэр -
Ийм нэг асуулт байна. “Нүгэл буян” кино бол тэр чинь одоо хүрээний соёл, хүрээ маягийн амьдралыг харуулсан тийм кино ш дээ. Тиймээ? Гэтэл та бол дөнгөж 18, 9-тэй байжээ. Яаж тэр хүрээний амьдралыг мэдэв? Юу уншиж судалж тэр сайхан схез зурагнуудыг гаргав? Тэр их сонин байна.
Гоош -
Их сонин юм. Арга байхгүй дээ. Би чинь 19 настай. Хүрээ гэдэг юм тэрэн дотор амьдарч байсан. Хүрээний амьдрал тэр хүрээ Тоохуар гэдэг нэрийг яагаад авсан юм? Яагаад Насанжаргал гэдэг нэр нь Тоохуараар солигдсон юм? Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Энэ нарийн учир байгаа юм. Үүнийг бол Намдаг гуай их айхтар зохиолдоо их нарийн бодож бичсэн байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Манай Чимэд-Осор гуай их айхтар найруулж Чимэд-Осор гуай өөрөө драмын жүжигчин учраас тэр тал дээр илүү их юутай. Жүжгийн дотоод сэтгэлгээтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд драмматур нь их зөв болсон гэж боддог.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд сүүлд нь Чимэд-Осор гуай надад ингэж хэлсэн. За хүү минь би чиний кинонд орлоо. Чи ингээд нэг сар хэртээ хугацаа үлдэж байна. Сайн судалгаа хийж зохиолоо сайн уншиж судалгаа хий. Чи энэ 9-ийн гудамж хавиар хэдэн улс амьтнаас асууна биз дээ гээд хаячихсан.
Буяндэлгэр -
Тэр чинь хэдэн он бэ?
Гоош -
Энэ 1962 онд эхэлсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
1962 онд эхэлсэн юм. Тэгээд би гэдэг хүн чинь зохиолоо уншчихаад одоо арга байхгүй Тоохуарын өрөө Насанжаргалын амьдрал тэгээд тэр Тоохуар гэдэг хүн маань хүрээ нь дотор ямар амьдрал дунд байж байгаад Тоохуар гэдэг нэрийг авсан юм? Тэр энэ тэрийг тэгээд 9-ийн гудамж гэж Гэсэр сүмээс хойшоо байсан. Бүх гудамжинд тэр үеийн хужаа нар луухаанууд түүгээр амьдардаг тийм байсан үе.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд хүрээ гэдэг чинь бол би бас бага байсан учраас Усны гудамж мудамж гэсэн юмнуудаа өөрөө бас ерөнхийдөө мэдэрч байгаа. Тэр үеийн кино кадруудыг сонирхдог байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Түүнээсээ улбаалаад тэгээд өөрийнхөө юун дээр тулгуурлаж тэгээд схезэндээ орсон доо.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд уг нь бол хэцүү. Яагаад гэхээр надад бол тэр Тоохуарын өрөө, тэр их зоорь, тэр гаднах дотор бүх зүйлийг нэг доор нэг мөсөн хийх сэтгэл надад төрсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд би багшаасаа асуусан. Багшаа би Тоохуарынхаа одоо энэ Тоохуарын өрөө байна ш дээ. “Нүгэл буян” -ы одоо энэ Чөлөөт Ахмадын Хороо байна ш дээ. Хуучин филорамони байсан.
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
Тэрний зааланд би хийсэн ш дээ.
Буяндэлгэр -
Аа аа.
Гоош -
Хамгийн сонин нь.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд тэнд бол хийхэд Соёлын яамны Болд гуай байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Болд гуай намайг дуудаад за чи киноны Чимэд-Осор гуай надад ингэж санал тавьсан. Би чамтай уулзая гэж бодлоо гээд кино эхлэхийн өмнө намайг дуудсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Соёлын яаман дээр. Тэгээд орсон чинь чи жаахан хүүхэд байна ш дээ гэсэн чинь тиймээ. Тийм. Одоо тэгээд том найруулагч манай Ардын жүжигчин чамайг зураачаар авъя гэсэн би зөвшөөрсөн. Чи сайн юм хийнэ шүү. Миний хүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Чи сайн судалгаатай зөв юм хийж үзэгч олон түмэндээ чи олигтой юм хийж гаргахыг бодоорой. Сайн ажиллана шүү. Өдөр шөнө ялгахгүй ажиллаарай гэсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Хэлж байгаа байхгүй юу. Тэгээд би яах вэ? Судалгаа мудалгаа хийгээд тэгээд Тоохуарыг босгохын хувьд бол тэр үед 62 онд давхар юутай учраас хийгээгүй байсан үе байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Бас л миний хувьд бол нэг том шалгалт.
Буяндэлгэр -
Тийм байна.
Гоош -
Тэгээд тэр чинь гадна талаасаа гадна талд нь Найдан цонхыг нь цоожилж байдаг.
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
Тэгээд фонограмм яваад ороход Мядаг гэрэл тусгаж харчихаад очоод тэгээд наадаг. Тэгээд дараа нь тэр өрөөнөөс дамжаад Тоохуар луу ордог.
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
Тоохуарын өрөөнөөс доошоо дамжаад зоорь луугаа ордог.
Буяндэлгэр -
Тийм. Камераар фонограмм яваад байдаг.
Гоош -
Тийм. Тэр үеийн оператор нь Цэнджав байсан юм.
Буяндэлгэр -
Цэнджав гуай амьд уу?
Гоош -
Байгаа.
Буяндэлгэр -
Байгаа юу?
Гоош -
Байгаа. Цэнджав байна ш дээ. Цэнджавын дипломын ажил.
Буяндэлгэр -
Аа аа.
Гоош -
Тэр хүний.
Буяндэлгэр -
Тийм үү? “Нүгэл буян” уу?
Гоош -
Тийм. Төгсөж ирээд дипломаа хийж байгаа юм. Дипломын ажил дээр би таарч байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа аа. Тэр чинь Бүх Холбоотын Кино Урлагийн дээд сургууль гэж байсан. Тиймээ?
Гоош -
Кино Урлагийн Дээд сургуулийн зураглаачийн ангиас би зураач операторын ангийг төгсчихөөд ирээд дипломаа хийж байгаа юм. Тэр нь “Нүгэл буян “ дээр таарсан юм. Би түүнд фонограмм хийхэд мань эр ингэж байсан. Гоошоо чамд би их баярлаж байнаа. Би гаднахыг нь гадаа авах юм байх гэсэн чинь чи энэ дотор бүгдийг нь хийсэн учраас надад их амар, их гоё би жинхэнэ Орос байрлал бүх юмаар орно гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэр байралыг надад хэн зааж өгсөн? Миний багш Мягмар маань надад зааж өгсөн.
Буяндэлгэр -
Аа аа.
Гоош -
Мягмар багш тэр тайз экрантай харьцах, тооцоо хийх, киноны тайз яаж босгох вэ? Чи юуг нь анхаарах вэ? Тэр бүгдийг “Гологдсон хүүхэн” кинонд байхдаа хэлж өгдөг байсан. Өөрөө зураад өгдөг. Раскотровка гэж юу байдгийг чи мэдэх үү? Ийм юм байдаг юм гэж хүртэл зурж өгч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Өөрөө.
Буяндэлгэр -
Өөрөөр хэлэх юм бол киноны кадрын зохион байгуулалт гэж юу вэ? гэдгийг ...
Гоош -
Аа ха. Нэг секунтад 24 кадр явж байх хооронд тэр хооронд композици зохиомж нь ямар байх ёстой юм? Үүнийг чинь раскотровка гэж хэлдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Нэг үгээр хэлбэл таталбар байна ш дээ. Миний хүү энэ тэр гээд намайг тэр чинь том сургууль байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд тэр кино хийгээд “Нүгэл буян” дээр би их сурсан юмаа. “Нүгэл буян”-гийн жижиг хэрэглэл олдохгүй тухайн үедээ байлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тоохуарын өрөөнд хоёр тогостой хивс олж тавь гэсэн сар яваад олоогүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд хамгийн гол нь надад бол Чимэд-Осор гуай хэлсэн. Нэг өдрийн өмнө дөө. Оройн ирээд тайз боссон байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тоохуарын арын хивс яах вэ? Энэ Шийрэв гэж манай юу байсан юм. зургийн дарга байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгсэн Шийрэв гуайг явуулсан чинь олоогүй байсан байхгүй юу. Одоо олоогүй байна. Яах вэ? Гоошоо гээд надад тэгэхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
За найруулагчаа би учрыг нь олъё. Санаа зоволтгүй гээд яг орных нь ард талын харьцаа 2 метр өндөр 70-тай ч билүү? Метр 20-той ч билүү? Араар юу татаж байгаад тогостой хивс зурж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Шөнөжингөө.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Шөнөжингөө нөгөөдөхийг чинь зураад өглөө 8 цагт ирэхэд нь ард нь хадчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд зураг эхэлсэн чинь Чимэд-Осор гуай орж ирчихээд пөөх энэ чинь юу вэ? Чи чинь их сайн байна ш дээ. Чи өөрөө зурсан уу? Тэгсэн шөнө зураад ингээд бэлэн болгосон бүх юм бэлэн гээд тэгээд зурганд орж байсан.
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Тэгээд надад тэр Тоохуар, Ичинхорлоо гуайн хоёр, гурван хувцас сольж өмсөх гурван унжуулгатай алтан ээмэг ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
18 настай байж байхдаа зүүж байсан ээмгээ охиндоо өгдөг ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
Тэр ээмэг нь хийлгэх хэрэгтэй байхгүй юу. Цэвэр алтаар.
Буяндэлгэр -
Би түүнийг өөрийнх нь алт гэж бодсон.Үгүй юу?
Гоош -
Үгүй. Тэгсэн чинь ингэсэн юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Хийлгэсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Өөрөө хэмжээ аваад жижиг яагаад. Тэгсэн сүүлд нь өөрөө жинхэнийг авч ирсэн. Яг тэрний хэмжээтэй.
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Тэгсэн яасан гэхээр Намдаг гуай энэ тэр судалсан байгаа ш дээ. 3 салаа алтны юутай ээмэг гэдгийг зохиолоо яг биччихсэн байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Үүнийг охиндоо өгнө гээд. Гэтэл нэг фото зураг байдаг ш дээ. Өдтэй малгай өмсөөд ...
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
Тэнд дээр ээмэг нь байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэрийг нь харж байгаад ээмгийг нь хийлгэчихээд орсон чинь хоёр ээмэгтэй болж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Нөгөөдөхийг нь би хуурамчаар гуулиар хийлгээд өнгөлүүлээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Минийх арай жаахан ондоо. Жинхэнэ нь болохоор ондоо байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгэхээр нь сүүлд нь жинхэнийг нь оруулаад тэр бол тэнд үлдсэн л дээ. Монгол киноны архивт тэр бол үлдсэн байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тийм учиртай хийгдсэн юм. Дараагаар нь хэн гуай би нэг хоёр удаа хувцас сольдог юм. Тоохуарын.
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
Тоохуарын бүр луухаа маягийн хувцастай гадаа гараад сууж байгаа ...
Буяндэлгэр -
Хятад маягийн тиймээ?
Гоош -
Тийм. Хятад маягийн. Дараа нь тэр даашинз өмсчихөөд охиныгоо явсны дараагаар уйлаад хаалгаар гардаг.
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
Тэр энэ тэрд хувцсыг нь солиод Гоош чи энэ хувцсыг хаанаас ингэж бодож хийв? гээд надаас Ичинхорлоо гуай асуухгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд Ичинхорлоо гуай би их олон юм харсан. Тэр нөгөө “Монгол” хүү гээд киног би нэлээн харлаа. Тэр киноны кадраас нүдэнд харагдлаа. Тэгээд өөрөө зохиогоод хийлгэчихсэн юмаа. Яаж байна даа. Болохгүй байна уу? Эгчээ энэ тэр гээд тэр үед жаахан байсан юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Зүгээр хүү минь. Надад их аятайхан санагдаж байна. Чи их зөв олсон байна лээ гээд тэр үед Хятадын өөрөөсөө хээтэй нэг нимгэхэн материал түүгээр хийлгэсэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Цагаан юм шиг байсан. Тиймээ? Хар цагаан. Цайвардуу?
Гоош -
Бор сааралдуу өнгөтэй өөрөөсөө жаахан хүндхэн хээтэй.
Буяндэлгэр -
Тэр аягүй гоё өнгө ш дээ. Тоохуар охиныгоо явуулчихаад гэзэгтэй ...
Гоош -
Ар талаар нь хийсээд л тиймээ?
Буяндэлгэр -
Их гоё кино ш дээ.
Гоош -
Тэр энэ тэр юмнуудыг авч байх үед арга байхгүй энэ бол алтан үеийн ач тус биз. Ичинхорлоо гуай ч өөрөө хэлж байна. Би ингэнэ шүү чи миний хувцсыг тэгэхэд миний ээмэг яах вэ? гээд өөрөө бүр тэгдэг байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Би тайз экраны босгочихоод хүлээлгэж өгөх өдөр болохгүй юу. Тэр чинь одоо 62 оны сүүл юм даа. 6, 7 сар хавьд л ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд хүлээлгэж өгөх санаатай яасан чинь бүх жүжигчид ирсэн гэж байгаа юм. Ичинхорлоо гуай, Бат-Очир гуай, Жамсран өөрөө байсан. Оператор бүгд ингээд хүлээлгэж өгч байгаа байхгүй юу. Би.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд хүлээлгээд өгсөн чинь Ичинхорлоо гуай намайг тэгсэн энэ хүүхэд чинь ямар сургууль төгслөө гээд тэгэхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
10-н жил төгссөн гэхгүй юу. Хнн гээд тэгэхэд нь би яваад өгөхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Юу гэнээ. Ичинхорлоо ингэж байгаа юм чинь тэр үед чинь Ардын жүжигчин цолтой.
Буяндэлгэр -
Тийм. Сайхан хүн шүү.
Гоош -
Сайхан авгай. Сайхан юутай. Бат-Очир гуай инээгээд яваад байдаг. Гавъяат жүжигчин.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд сүүлд нь тайзанд оруулахад болбол хэн гуай ирээгүй л дээ. Цагааны Цэгмэд гуай. Гомбосүрэн гуай энэ тэр ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд тайз харчихаад сайн хүлээж авлаа гээд Чимэд-Осор гуай гарын үсэг зурж өгчихөөд тэгээд бусад жүжигчдээ аваад цаашаа өрөө лүү орчихгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд нэлээд удсан. Цаг хэртэй болоод тэгсэн өрөөн дотор шанз тоглоод л ...
Буяндэлгэр -
Тоглоод байдаг.
Гоош -
Тийм. Тоглоод тэгээд Ичинхорлоо гуай дуулаад би зургаа эхлэх гээд байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Дүрэндээ орохын тулд тийм айхтар улс байсан.
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Юуны ард суучихаад тоглоод...
Буяндэлгэр -
Бэлтгэл хийгээд байна. Тиймээ?
Гоош -
Бэлтгэл хийгээд тэгээд гарч ирсэн хойноо за надад нэг үг хэлэхгүй юм байхдаа. Санаанд нь таарсангүй. Нэг онц юм хэлсэнгүй гээд би дотроо бодоод өнгөрсөн л дөө.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Дараагаар нь хөгжийн зохиолч Лувсаншарав гуай байна ш дээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Лувсаншарав гуай намайг таньдаггүй байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
80-аад он хүртэл. Гоош гээд нэг зураач байсан. Тэр хүн нэлээд настай хүн байх ёстой.
Буяндэлгэр -
/Инээв/
Гоош -
Тэр “Нүгэл буян” киноны ерөнхий зураач байсан гээд ...
Буяндэлгэр -
/Инээв/ Тэгж яриад байдаг.
Гоош -
Тэгж ярьж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Намайг телевизэд байж байхад.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Баярын мишээл хийх гээд Прага рестораны дээд талд Лувсаншарав гуайтай сургууль хийж байна. Тэгэхээр би хажууд нь очоод Лувсаншарав гуай та сайн байна уу? гэсэн. Оо нөгөө телевизийн зураач байна ш дээ гээд ....
Буяндэлгэр -
/Инээв/
Гоош -
Тэгэхээр нь би тиймээ? Тийм. За та сайн уу? Сайн сайн. Би нөгөө “Нүгэл буян”-ны ерөнхий зураач Гоош гэдэг хүн чинь би байна ш дээ гэсэн чинь нэг ингэж харснаа юу гэж байгаа юм? Тэр чинь настай хүн байх ёстой. Миний хэрийн настай хүн байх ёстой.
Буяндэлгэр -
/Инээв/
Гоош -
Нөгөөх нь банди байгаа.
Буяндэлгэр -
/Инээв/
Гоош -
Тэгсэн чинь дараа нь танилцаад тэгсэн үгүй мөн сонин юмаа. Нэлээд настай хүн өөрийнх нь насны хүн авсан гэж бодоод байсан гээд байгаа юм.
Буяндэлгэр -
/Инээв/
Гоош -
Тэгсэн чинь тэр нь шал ондоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Үгүй мөн сонин юмаа гээд одоо сүйд болдог ш дээ. Аргагүй ш дээ. “Нүгэл буян” киноны дуу мууг өөрөө зохиосон хүн.
Буяндэлгэр -
Та өөр олон кинонд яасан хүн ш дээ? Тэгээд хэдийд сургуульд явсан юм? Яагаад сургуульд явах болов?
Гоош -
“Нүгэл буян” “Аман хуур”-ыг хийгээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд “Гологдсон хүүхэн” гурван киноны ард гарчихлаа.
Буяндэлгэр -
Аа ха. “Гологдсон хүүхэн” дээр туслах зураачаар ажилласан. Тиймээ?
Гоош -
Туслах дагалдан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Миний юун дээр бичээтэй байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд дараагаар нь юу хийсэн. “Зэрэг нэмэхийн өмнө”
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Түүний чинь 1-р зураач.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Анхны зураач нь Үзмээ байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Үзмээ бүх схезийн хийсэн. Тэгээд байж байтал Үзмээ тэгсэн за би кино мэдэхгүй. Би энэ киног хийж чадахгүй шүү. Чимэд-Осор гуай. Кино мэддэг зураачаа авч ажиллуулаарай гээд тэгээд Чимэд-Осор гуай намайг дуудсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
За Гоошоо чи энэ кинонд ажиллана. Үзмээ бүх схез бүх юмаа гаргачихсан байгаа. Чи энэ кино дуустал ажиллах боллоо гээд ингээд надад “Зэрэг нэмэхийн өмнө” киноны зохиолыг өгөөд тэгээд би аваад бүх юмыг нь хийгээд кино маань дундаа ороод бараг дуусах шахаад явж байсан даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Цэнхэрийн хөндий гэж байсан. Налайхын цаад талд.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэнд манай групп ажиллаж байсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд нэг өдөр нэлээд хэсэг зураг авчихаад байж байтал кино үйлдвэрээс нэг 69 давхиад ирсэн. Чимэд-Осор гуай уулзлаа л даа. Чимэд-Осор гуай намайг дуудаж байна. Яваад орлоо. Ванган гуай тэгэхэд чинь манай кино үйлдвэрийн уран сайхны удирдаач байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Ванган зохиолч.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Бас л том хүн шүү дээ. Том зохиолч.
Буяндэлгэр -
Тэгэлгүй яахав.
Гоош -
Дуудлаа гэж байна. Чи наад 69-иа аваад одоо ингээд түргэн яв. Кино үйлдвэр дээр оч. Зургаа яах вэ? гэсэн чинь одоо зурагт онц юм байхгүй. Чи яв гээд тэгээд явлаа кино үйлдвэр чинь Кино урлагийн дээд сургуулийн энд байсан ш дээ. Хуучин.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Гурван давхарт байсан юм. Тэгээд яваад хаалгыг нь тогшоод орлоо. Толгой дохиод тэгээд үүдний сандал дээр суугаад байлаа. 30-аад минут суулаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Ванган гуай чинь улаан харандаа барьчихаад юмаа ингээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэр ямар зохиол байсан гээч?
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
“Түмний нэг” киноны зохиол бичээд улаан харандаагаар зурж байсан үе нь таарсан.
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Тэгээд намайг 30-аад минут суулгаад суугаад байсан. Суугаад байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд суугаад ингээд байж байсан чинь мань хүн ерөөсөө над руу хардаггүй шүү. Суугаад байх юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Надад юм хэлнэ гээд суугаад байсан. Сууж сууж байснаа хэлээд удлаа 30-аад минут болсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Харандаагаа тавьснаа нүдний шилээ дээш нь ингэчихээд за чи Гоош уу? гэлээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тиймээ гэлээ. За би чамаас нэг юм асууя даа. За гэлээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Чи Монголдоо авгай аваад амьдрах уу? Сургуульд сурах уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Асууж байгаа асуулт.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Ванган гуай би сургуульд сурмаар байнаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Зөндөө кино минон дээр ажиллачихлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тийм учраас би сургуульд суралцаад юм хиймээр байнаа гэсэн чинь тэгвэл чи одоо яв. Соёлын яаманд Дамдин гэдэг хүнтэй уулз.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэр боловсон хүчин байж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Яв гээд тэгдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр чинь одоо хэдэн он байсан бэ?
Гоош -
Тэр чинь 64 он. 64 оны 5 сар өнгөрчихсөн 6 сарын эх байсан үе.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд очлоо. Дамдин гээд боловсон хүчний зааварлагч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Яваад орсон чинь чи Гоош уу? Тийм. Ванган гуай ярьсан уу? Ванган гуай ярьсан. Алив чи хүрээд ир ийшээ ор гээд тэгээд орсон чинь за Москва хотын кино урлагийн дээд сургуулийн зураачийн хуваарь ирсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Кино үйлдвэрт хэлсэн чинь өөрийг чинь Ванган гуай томилоод явууллаа. Чи сургуульд явах уу? Явна, явна.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Дор нь эрүүл мэндийн бичиг мичиг бүгдийг нь өгч байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд түүнийг нь аваад шалгалт өгөх гэж давхиад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэртэй тэрэнгүй сургуульд явах гэж байгаа юм чинь уран зургийн шалгалт авдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэр чинь мэргэжлийн шалгалт.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд тэрийг хэзээ өгөх вэ? гэсэн чинь 5 сарын 29-нд билүү? 26-нд билүү? Чи дуурийн театр дээр схез мсхез хийсэн зураг мургаа аваад очоорой. Тэгээд очсоны дараагаар чинь комисс байж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Баахан киноныхоо схезүүд нөгөөх сүүлд хийж байгаа схезээ бүгдийг нь базаад баглаатай юм бариад дуурийн театр дээр очлоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
2 давхарт л тэр хэний Гаваа гуайн өрөө хавьцаа байсан юмуу?
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэнд очоод л үүдэнд нь улсууд байнаа. Сууж байна. Намхайцэрэн гуай, Гаваа гуай, тэгээд тэнд чинь Чүлтэм гуай ирчихсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Баахан улсууд ирээд суучихсан. Шалгалт авч байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Гадаад сургуульд явах шалгалт авна гээд.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгсэн чинь нэг мэдсэн чинь Намхайцэрэн гараад ирлээ.
Буяндэлгэр -
За?
Гоош -
Тэгсэн чинь чи юу хийж яваа юм? гээд намайг тэгж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Багшаа би ингээд сургуульд явах гээд намайг шалгалт өг гээд наашаа явуулсан гэсэн чинь битгий дэмий юм яриад бай чи гээд буцаад гарсанаа буцаад яваад орчихлоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд яваад орохоор зэрэг миний урдаас хоёр, гурван хүн сууж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд би тэд нартайгаа уулзаж байгаад за юу авч байна. Эхнийх нь гарч ирж байна. Аа ерөөсөө алууллаа. Цаг хэртэй суугаад олигтой юм болсонгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Намайг дахиж юу яаж ир гээд явууллаа гээд нэг банди гарч ирлээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд дараа нь байж байтал Намхайцэрэн гуай гараад ирлээ. Чи ороод ир гээд намайг тэгж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд нөгөөдөхийг чирээд орлоо доо.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Схезээ. Схезүүдээ авчихсан. Түүнийгээ чирээд л орсон чинь Гаваа гуай чи энд юу хийж дэмий тэнэж яваа юм гээд намайг загнаж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Би шалгалт өгөх гээд тэгсэн чинь Чүлтэм гуай яах юм бэ? Хөөе Гаваа, Намхайцэрэн гээд л ...
Буяндэлгэр -
Аа ха. Зураач Чүлтэм гуай?
Гоош -
Тийм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгсэн чинь Гаваа гуай тэгнэ. Намхайцэрэн гуай хоёулаа энэ одоо гурав, дөрвөн кино хийчихээд одоо сургуульд явах гээд байж байдаг. Юугийг нь үздэг юм. Бүх киног нь Чүлтэм гуай мэднэ биз дээ? гээд тэгж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Юу гэсэн чинь яагаав “Гологдсон хүүхэн”-д наад хүүхэд чинь ажилласан. “Нүгэл буян”-д ерөнхий зураач хийсэн. Одоо “ Зэрэг нэмэхийн өмнө”-д явж байгаа наад хүүхэд чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Ийм хүнийг чинь одоо бид явуулахгүй яадаг юм. Алив тэр юугаа аваад ир нааш нь ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Ерөөсөө шууд нөгөөх юугаа өгсөн чинь гарын үсгээ зураад гурвуулаа зураад л гарын үсэг зураад л өгчихлөө.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгэхээр зэрэг би бодохгүй юу. Нөгөө схезээ ч задалж чадсан юм байдаггүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд үзээ ч үгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Яагаад үзээгүй гэхээр зэрэг тэрний урд жил 63 оны шинэ жилээр Выставка гэж бий ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
Манай урд талын.
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
Тэнд манай шинэ жил болсон байхгүй юу. Соёлын яамны урлагийн ажилтны ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэнд Намхайцэрэн гуайг шоглож зур гэдэг даалгавар өгсөн юм надад. Кино үйлдвэрээс ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Түүнийг зурах санаатай баахан сонин авч очсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Кино үйлдвэр дээрээс баахан сонин.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд тэр заалыг дээрээс доошоо хэдэн метр вэ? гээд асуугаад байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Зарим нь 7 метр, зарим нь 6 метр гээд байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгэхээр нь би дундажаар 5 метрээр бодоод бүх сонингоо нийлүүлээд нааж байгаад тэр Утга зохиол сонин байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Утга зохиол сонинг бүгдийг нь нийлүүлээд нааж байгаад дээр нь Намхайцэрэн гуайг нэг их урт хүзүүтэйгээр зураад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд түүнийгээ хайчлаад өлгөчихсөн юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгсэн Намхайцэрэн гуай харж байснаа энэ хэн хийсэн вэ?
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Манайхны хэн ч байсан юм. Харж байснаа энэ мөн айхтар хүүхэд ээ. Донжийн мөн олжээ ...
Буяндэлгэр -
/Инээв/
Гоош -
Тэгээд намайг сайн мэддэг байхгүй юу.
Буяндэлгэр -
Хүндэтгэсэн байна. Хэр баргийн хүнийг тоохгүй ш дээ.
Гоош -
Тоохгүй.
Буяндэлгэр -
Лут хүн ш дээ.
Гоош -
Тэр Сүлд модны наадмын Сүлд мод нь Намхайцэрэн гуай болсон юм биш үү? /Инээв/
Буяндэлгэр -
/Инээв/
Гоош -
Түүнээс хойш намайг айхтар мэддэг. Намхайцэрэн намайг оо энэ нөгөө киноных гээд мэддэг. Тэгээд тэнд шалгалт өгөөд ороход мань эр намайг айхтар хүлээн авч Гаваа гуай ч намайг мэдэж байсан. Тэр үед Доржпалам гуай бас орж ирээд гарч байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха. Найруулагч уу?
Гоош -
Бишээ. Зураач. Ардын зураач.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Ер нь их сайхан алтан үеийнхэн ...
Буяндэлгэр -
Харин тийм. Томчуудтай бүгдэнтэй нь уулзаж байсан байна ш дээ.
Гоош -
Миний зураач болох суурийг их зөв тавьж өгсөн байгаа байхгүй юу. Тэр зөв тавихаасаа гадна би өөрөө тэр улсуудаас тэр улсууд надад нэг ч удаа лекц уншаагүй. Нэг ч удаа чи ийм байдаг юм хэлж өгөөгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Ганцхан миний өөрийн хөдөлмөр. Энэ хүмүүсээс юу сурах вэ? Энэ хүмүүс надад юу хэлж байна? Үг нь дотроос юм олж авсан. Чи байна ш дээ юмыг эхлэхдээ зөв сууринаас эхэлж байхгүй юу гэж Гаваа гуай надад хэлсэн үг байдаг. Энэ бол чи угсаатан судлал хийж яваа гэсэн том үг ш дээ.
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Агуу том үгнүүд байгаа биз.
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Тэгж байхад чинь манай Намхайцэрэн гуай инээж хөхөрч явж байгаад дуурийн театр дээр чи ер нь зайдник сурч үзсэн үү? гээд тэгдэг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Би ер нь үзээгүй гэхээр чи ийм юм хийж сурахад яадаг юм гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
За за маргааш ирж зур. Энэ чинь том юу шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тийм юм зуруулна гэдэг чинь надад том практик дадлага тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд 1964 онд Москва хотын Кино урлагийн дээд сургуулийн зураачийн ангид очлоо.
Буяндэлгэр -
За?
Гоош -
6, 7 сард явж байгаа юм. Киногоо дуусчихаад ...
Буяндэлгэр -
Тэр “Зэрэг нэмэхийн өмнө” киног дуусчихаад?
Гоош -
Тийм дуусгачихаад тэгж таарч байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
9 сард хичээн эхэлнэ гэж байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
8 сарын сүүлээр явуулах болж байгаа юм. Тэгээд Москва явлаа. Очоод шууд 1-р курсд оръё гэсэн чинь Орос хэлний дадлага хийнээ гэсэн чинь намайг шууд Орос хэлний дадлагыг 1-р курстай нь цуг оруулж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Хүнд байгаа биз?
Буяндэлгэр -
Намайг бас тэгсэн. Бэлтгэл курсад суулгахгүй шууд аваачаад 1-р курсад оруулчихсан.
Гоош -
Би сарын өмнө очсон юм. Тэр чинь их хугацаа ш дээ. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэр хооронд шалгалт авч байгаа юм. Манай сургууль дээр. Тэр яасан гэхээр 16 республикаас байна ш дээ. Шилдэг гэсэн гурав дөрвөн хүүхэд шилж аваад нийтдээ 156 хүүхдээс шалгалт авч байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэр дундаас хэдэн хүүхэд авах вэ? 15 хүүхэд авна.
Буяндэлгэр -
Пөөх.
Гоош -
Тэр 15 хүүхэд дотор би шалгалтанд орж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Шалгалт яаж авах юм? Тэр сонин байна.
Гоош -
Тэр ингэдэг юм. Нэг сарын хугацаатай бүх юм орж байгаа юм. Өнгөт зураг, хар зураг, зохиомж тэгээд хийсэн ажлын дадлага харж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аах а.
Гоош -
Тэгээд би орсон их сонин юм болсон гэж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Эхлээд хар зураг өгөхөд миний зааж өгсөн багш нарын гавъяа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Би түүнийг байна ш дээ. Надад манайханд болбол нэг 15 хоногийн дотор багтааж зур гэсэн үүрэг өгч байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Нөгөө хар зургаа зурахдаа том флашек бэлдэж аваад шууд зураад өдөрт нь багтаагаад зураад хаясан чинь хөөгдөж давхиад ...
Буяндэлгэр -
/Инээв/ За?
Гоош -
Гар гэж хөөгдөөд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд айж байгаа байхгүй юу. Юу болж байнаа ингээд хөөгдөх ямар учиртай билээ? гэж санаад гараад ирсэн чинь тэнцсэн чи явж болно. Тэгээд хоёр, гурав хоноод ирээрэй гээд ...
Буяндэлгэр -
15 хоног дотор зурах ёстойг нэг өдөр зураад өгчихсөн үү?
Гоош -
Нэг өдөр зураад хаячихсан.
Буяндэлгэр -
/Инээв/
Гоош -
Тэгээд дараа нь нэгдүгээр курсынханд тавьсан натюрморт байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Нэг их гоё өнгөт зургийн тосоор тавьчихсан. 2-р курс шүү дээ. Миний өмнөх том ангийнхан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэрэн дотор тэр өнгөт зураг зур гэж надад үүрэг өгсөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Энэ сарын хугацаатай тавигдаж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Чи наадахаа 15 хоног дотор зур.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тосон будгаар.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд нэг өдөр тэр 2-р курсынхантай орлоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Нөгөөдүүл чинь гадаадын хүн байхгүй. Ганцхан гадаад би орж ирж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд ороод суусан чинь нөгөө оюутнууд чинь инээж хөхрөөд ...
Буяндэлгэр -
Жаахан шоолсон маягтай?
Гоош -
Жаахан муу чөрчийсөн банди ордог. Тэгээд ингээд суугаад л хараад зурж байгаа харлаа. Тэд нар чинь тэгээд зарим нь тосон будгаар хийгээд зарим нь гоошоор хийгээд зарим нь янз янзын өнгийн өнгө өнгийн хуурай будгаар ёстой алж өгч байнаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Аймшигтай гоё юм зурж байна. Хоёр өдөр бодлоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Би яах вэ? гэж бодлоо. Эх зургаа гаргахгүй тавьчихаад тэгээд дараачийн өдөр нь хүрч ирээд шууд эхэлсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Эхлээд тосон будаг зураад тэгээд ерөөсөө тэр бол миний багшийн зааж өгсөн юм даа. Бийр оруулахгүй зурдаг ганц арга маскин байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Төмөр байдаг ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэрийг оруулаад л бийрээсээ гол гол юмаа хийгээд л нөгөөдөхөө оруулж байгаад зураад хаясан. Тэгээд ерөөсөө 3 хоног зураад л дууссан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд дуусгаад нэг өдөр багш ирээд хааяа нэг орж ирдэг юм. Нэг өдөр орж ирж харчихаад намайг дагуулаад аваад гарлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Гараад зургаа ав гэлээ. Зургаа аваад Грегорий гэж мундаг багш байсан. Богданов багш нөгөө ардын зураач би их гоё юм таардаг ш дээ.
Буяндэлгэр -
Харин тийм байна.
Гоош -
Тэгээд тэд нар чинь суусан. Из Монголии гэсэн бид нар түрүүн рисункийг нь авсан. Та бүхэн санаж байгаа биз дээ? Сая өнгөтийг нь оруулсан чинь 14 хоногт зур гэсэн чинь энэ 3 хоногт зураад ийм юм хийчихээд сууж байна гээд нөгөө зургийг харуулсан чинь нөгөө багш чинь Ты откуда? гэсэн чинь из Монголии гэсэн чинь ... тэгэхээр нь бас айгаад ...
Буяндэлгэр -
Бас буруу юм хийчихэж гээд?
Гоош -
Би бас Оросоо муу ойлгож байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Хоорондоо яриад л зарим нь болохоор болж байгаа гэсэн шинжтэй өгүүлбэр хорошо гэсэн үг тэнд гарч л байгаа юм. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд ингээд бодоод байхад ерөөсөө энэ хүн цаашаа истинный таланттай юм байна гэдгийг тэндээс харчихаж байгаа байхгүй юу. Тэгээд за одоо явж болно гээд явуулаад миний зургийг аваад үлдсэн. Тэгээд зохиомжийг хэн авсан гээч? Миний компоцизи зохиомжийг Иван Грозный ерөнхий зураач хийсэн. Миний юуны багш шүү дээ. Бас л их том багшийн ...
Буяндэлгэр -
Тэгэлгүй яахав.
Гоош -
Мастер багш байхгүй юу. Миний.
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Тэр зохиомж хийж надад сэдэв өгч явуулсан байхгүй юу. Чеховын зохиол өгч явуулж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Аймаар хатуу.
Буяндэлгэр -
Чеховын ямар зохиол өгсөн?
Гоош -
4255 гээд.
Буяндэлгэр -
Тийм үү? Уншаагүй юм байна.
Гоош -
Тэр чинь нэг Ленинградын юунд явж байгаа усан цэргийн офицерын амьдралыг харуулсан ёстой аймаар гоё. Бодож байгаа байхгүй юу. Тэгээд би чинь ерөөсөө харандаагаа Мягмар багшийн заасан гавъяа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
4415 гээд өнгөтөө зургаа нэг дор өнгөнд оруулж зураад бүх юмаа хийгээд аваад тэгээд тэр чинь надад бас л нэг 10-аад хоногийн хугацаа өгөөд би 7 хоног зураад л тэгээд аваад очсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгсэн манай багш томоо нүдний шилтэй. Нэг их том харандаатай.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Аваад л үзсэнээ ингээд ингээд үзсэнээ надаас асуусан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Чи урд нь кинонд ажиллаж байсан уу?
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Да гэсэн. Хэдэн кинонд ажилласан гэсэн чинь 4 кино гэсэн ингээд л ...
Буяндэлгэр -
Гайхаж байна уу?
Гоош -
Тийм. Из Монголий? Да ...
Буяндэлгэр -
Монголчууд ийм байхгүй юм шиг л бодоод байна.
Гоош -
Тэгээд л би чинь нөгөөдөхөө өгсөн чинь багш тэгээд аваад л гараад явсан. Тэгээд тэр 156 оюутан дундаас хамгийн 2-рт нь ороод л ...
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Дараачийнх нь 14, 5 хүүхэд авч байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Тэгээд тэнд нь багтаж ороод л яасан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тийм түүхтэй.
Буяндэлгэр -
Сонин юмаа. Тэгээд танайх чинь хэдэн жил юм? Киноны юу чинь?
Гоош -
Тэгээд нэг ийм юм болсон. Миний очдог жил 64 онд манай сургуулийн нэг тийм зохион байгуулалтын дээрээсээ зохион байгуулаад хуваарилаад өөрчлөгдсөн. Миний өмнө төгссөн Мягмар багш, Цогзол багш хоёр 4540 кино гэдгээр төгссөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
За юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
4 жилээр.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Намайг очиход 6-тай, 7-той болоод эхэлсэн.
Буяндэлгэр -
6, 7 жил үү?
Гоош -
Тийм.
Буяндэлгэр -
Пөөх?
Гоош -
Яасан гэсэн постановка художественных телефильмов гэдэг тийм учраас 4 жил, 3 жил хагас кино, 3 жил хагас нь телевизийн ингээд би нэг дор 2 мэргэжил эзэмшиж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм байна.
Гоош -
Тийм учир надад анхны хүн нь Монголд би төгсөж байсан. Кино телевизийн ерөнхий зураач гээд юугаар төгсөж ирсэн. Ганцхан би л болж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа аа.
Гоош -
Киногоо ч яана. Телевизээ ч ингээд би Радио телевизийн дээд сургуулийн багшаар ажиллахдаа би кино, телевиз хоёроо барьж багшилдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Одоо миний хийсэн ажил маань ч гэсэн тийм ш дээ. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Киногоо ч хийдэг. Телевиздээ ч ажилладаг. Тэтгэвэрт гарна гартлаа хоёуланд нь ажиллаж телевизийнхээ ажлыг хийж байхдаа уран сайхны киногоо хийж л явсан би.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Телевизийн энэ том том уран бүтээл хийж явахад дундуур нь би киногоо хийж л явсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэр ерөөсөө хаягддаггүй юм байна. Хоёр мэргэжил.
Буяндэлгэр -
64 онд төгсөөд гуравхан жил болоод төгсчихсөн юмуу? 67 онд ирээ биз дээ? Хэдэн онд ирлээ?
Гоош -
71 онд ирсэн.
Буяндэлгэр -
71 онд ирсэн үү?
Гоош -
Нэг жил дидломын ажил. Ингээд таарч байгаа биз.
Буяндэлгэр -
Тийм байна.
Гоош -
Тэгээд 8 жил болж байгаа биз.
Буяндэлгэр -
Аа аа.
Гоош -
Дипломын ажлыг “Тунгалаг тамир” зохиолоор хамгаалсан.
Буяндэлгэр -
Тийм үү? Тунгалаг тамирын зураачаар ажиллаж байсан юмуу?
Гоош -
Тийм. Бишээ тэгэхдээ энэ Монголд Цогзол багш маань “Тунгалаг тамир”-ын ерөнхий зураач.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Би тэнд Оросод Прозрачный Тамир гээд гарчихсан. Тэр зохиолыг нь аваад тэндээс хийх өөрийнхөө юуг аваад дипломын ажлаа хийх юм аваад Улаанбаатарт ирэлгүй Москвад өөрөө хийгээд бүтэн 6 сар тэнд байж байгаад нэг удаа Монголд сарын хугацаатай судалгаа хийнэ гэж ирээд тэгээд тэндээ байж байгаад диплом хамгаалсан.
Буяндэлгэр -
Аа аа.
Гоош -
Уул нь диплом болбол жил дотор багтах ёстой ш дээ. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Бид нарт өгсөн хугацаа нь 6 сар. Гэтэл бол би бол 6 сараас өмнө дипломоо хамгаалсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Яасан гээч?
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Монголд ирчихээд сар болчихоод сар ч болоогүй. 20-иод хоночихоод шууд очоод нөгөө бэлтгэлээ хийгээд тэр чинь манай найруулагч Юндэндорж тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Найруулагч Юндэндорж, Содном, Долгор, Ням-Осор ингээд манай телевизийн хэдэн том найруулагч тэнд байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэр хэдтэйгээ их уялдаа холбоо их сайн. Тэд нартай үргэлж харьцаж байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд тэд нарт яасан гэхээр би дипломын ажил хийх болчихлоо. Гэв гэнэтхэн өнөөдөр 7 хоногийн предварительный дипломын ажил үзнэ гэнээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Би ингээд дотроо бодсон юмаа бүгдийг нь хийчихсэн байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Хийчихсэн яах вэ? Юко гэсэн чинь манай Юко тэгвэл холст ол. Үгүй би холстон дээр хийхгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Юун дээр хийх гэсэн юм? Хоёулаа мебелийн дэлгүүр оръё.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Юндэндоржоо дагуулаад мебелийн дэлгүүр орж байгаа юмаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Сургуулийнхаа ойролцоо. Общакийнхаа ойролцоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Яваад орсон чинь аргелит байдаг ш дээ. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
2 метрээр байж байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Мебелийн хайрцагнууд хэллээ ороод ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Би ингээд оюутан хүн диплом хийх гэсэн юм. Аргелитээс 5 ширхэг хэрэгтэй байнаа. Надад тус болж өгөхгүй юу. Би оюутан хүн. Би Монголоос ирсэн. Тэгсэн дороо тавыг цохоод өг гээд ...
Буяндэлгэр -
Хнн. Сайхан шүү. Оросууд.
Гоош -
Юко хоёулаа орж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Юко бид хоёр хоёр талаас хуваагаад аваад явах гэсэн чинь 3, 4 км юм чинь яах бэ? Хоёулаа гээд хоёулаа кармандаа ерөөсөө 5 рубльтэй.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Мебелийн машин байдаг байхгүй юу.
Буяндэлгэр -
Том том мебелийн машин. Аа ха.
Гоош -
Жолоочийн гуйсан чинь нет гээд байх юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Үгүй л гээд байх юм. Тэгээд захирал дээр нь орлоо. Бидний сургууль энд байдаг юм. Оюутан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Та тэрэгнээсээ ганцыг өгөөд биднийг үүдэнд хүргээд өгөхгүй юу гэсэн чинь хорошо гээд нэг эмэгтэй авгай байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгсэн дуудаад эднийг хүргээд өг мөнгө авч болохгүй шүү. Наадуул чинь оюутангууд ....
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Шууд хэлж байгаа ш дээ. Аймаар гоё.
Буяндэлгэр -
За?
Гоош -
/Инээв/ Хоёулаа ачиж авч яваад сургуулийнхаа гадна буулгаад метр тавийг үржих нь 70 см-ийн хэмжээгээр зүсэж эхэлж байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Гоош -
Хөрөөдөөд оройдоо хөрөөдөөд 3 давхартаа би урлантай ш дээ.
Буяндэлгэр -
Оо их боломжийн юм байна ш дээ.
Гоош -
Өрөө маань 4 давхарт урлан маань 3 давхарт.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Буланд байдаг юм. Нэг их том урлан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд урландаа бүгдийг нь хөрөөдөөд одоо яах юм Гоошоо? За одоо ингэнэ Өмхий цавуу буцалгаад түүнийг сайхан буцалгасан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Нөгөөхийг чинь будаад Юндэндорж, Долгор, Ням-Осор бүгд л будаж байгаа юм чинь хөөрхий минь. Будаад тавиад байдаг. Будаад тавиад байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Нэг орой 2, 3 цагийн дотор бэлэн болчихож байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Ямар өнгөөр будаж байгаа юм?
Гоош -
Зүгээр аргелитийнх нь бор өнгө бий ш дээ?
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
Тэр өнгөн дээр нь цавуудаад ...
Буяндэлгэр -
Цавуудаад?
Гоош -
Цавуудаад байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд хатаад байгаа. Хатаад байгаа. Тэгээд цуглуулж байгаад нийтдээ за байз би чинь 29 байна уу? 30 байна уу?
Буяндэлгэр -
Пөөх нэлээд юм болно ш дээ.
Гоош -
Том схезүүд нь тэр.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
За Долгороо Нямка нааш ир би өнөө орой эхэлнэ.
Буяндэлгэр -
За?
Гоош -
Нэг аяга хоол идчихээд би өнөө шөнө эхэлнэ. Тэгсэн чинь Долгор тэндээс найруулагч Долгор. За би цайгийг чинь чанаж өгнө шүү.
Буяндэлгэр -
Хөөрхий дээ.
Гоош -
Юндэндорж өвгөн чинь схезүүдийг чинь бүгдийг нь гадна талаас нь зүлгүүрдээд гоё болгоод өгье.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Хичнээн гоё вэ? Тиймээ?
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
Оюутны амьдрал байгаа биз?
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
Содномдорж ирнээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Сахал Содномдорж миний өвгөн яах гэж байна? Би схезээ эхэлж байна. Би харж өгнө. Хажууд чинь сууна. Бүгд суугаад яахад би эхэлж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Шууд аргелитийн бор тал дээр хүрэн өнгийн тосон будаг барьж байгаад шууд рисунка татаад хийсэн юмаа татаад, татаад яваад байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха. Схез нь чамд цаасан дээр байгаа ш дээ. Тиймээ?
Гоош -
Наброска хийчихсэн. Бүх юмаа хийчихсэн.
Буяндэлгэр -
Аа ха. Тунгалаг тамирыг хийсэн гээд байгаа ш дээ.
Гоош -
Аа ха.
Буяндэлгэр -
5230 бүгдийг нь өнгөтөөр хийх 5230... тусдаа
Гоош -
Аа ха. Нөгөө киноны расскадровка тусдаа. Өнгөтөөр хийхээ гаргаад тавьчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
20, 30-аад шахуу юм байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд эхнээс нь зураад ингээд байсан чинь нөгөөдөх чинь гайхаж байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Чи ямар аймаар юм яачихсан юм гээд тэгээд ингээд сууж байгаад яг сайхан бүх рисункаа гаргангуутаа яг өнгөнийхөө дагуу за энэ чинь тэнгэрийг цайвар шаргал өнгөөр будаад л тэгээд нөгөө рисунка дээрээ жаахан жаахан өнгө өгөөд л тэгээд ерөөсөө бүх юмыг юугаар гаргаад байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэр чинь одоо 7 хоногийн дараа үзэх гэж байгаа ш дээ. Дипломын ажил.
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Тэгээд схезийг бол 2 хоногийн дотор бүгдийг гаргаж байгаа байхгүй юу. Том,том схез.
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Тэгээд манай хэд чинь ёстой баярлаад чи нээрээ алж байнаа. Гоё байнаа. Ёстой гоё харагдаж байнаа гээд л тэрнээс гадна түүнийг тэгээд тэнд нэг ийм баймаар байна гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд нөгөө Долгор хараад надад цай чанаад өгөх хүн гээд цай чаначихсан. Өөрөө бас юм нэхээд л их хөөрхөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд надад юм энэ тэр өгөөд тэгээд байж байгаад схезээ дуусгаад тэгээд дараа нь хувцасныхаа схезэнд орж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Хувцасныхаа схезийг хийгээд ингээд хоёр хоноод том схез дуусчихсан юм чинь. Үлдсэн дөрөв хоногт чинь сайхан явна ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Хувцасны схезээ хийгээд ...
Буяндэлгэр -
Бас тэр том дүрээ буулгаж байгаа юмуу?
Гоош -
Ондоо.
Буяндэлгэр -
Ондоо юу?
Гоош -
Цаасан дээр ватум цаасан дээр ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Хувцасны схезээ хийж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Дараагаар нь расскадровка 500 гаруй расскадровка байх ёстой. Би зөвхөн 300 гаруйг хийчихсэн байж байгаа. Шууд расскадровкдаа орсон.
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Ийм ватум цаасан дээр зураад хийгээд тэгээд гурав хоног суухад расскадровка бүгд гарсан. 500 гаруй расскадровка хийчихээд тэгээд хувцасны схезний бас нэг 20-30-аас гарсан даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд бүгдийг нь хийгээд тэгээд нэгтгээд тэгээд долоо хоногийн нэг дэх өдөр Юндэндорж намайг сургууль дээр хүргэж өгч байгаа юм. Таксигаар ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Үлдсэн нэг рублиэрээ таксидах гээд байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Сургууль дээр очоод бүх юмаа аваачиж тавьчихаад мань эр надыг оруулж өгөөд л өвгөн чинь хичээлтэй гээд Юко яваад орчихож байгаа юм. Тэгээд би гадаа суугаад л байсан чинь ерөөсөө эхний хоёр гуравхан хүүхэд ороод л цаг, хоёр цаг болоод байх юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгж байснаа нэг 12 арай болоогүй байхад намайг дуудахгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд би хэлсэн юм. Юугаа бэлдчихсэн байсан юм. Тэр хооронд нь.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгсэн чинь намайг дуудаж оруулж ирээд за давай энэ хүний дипломыг үзье. Анатаци бичсэн нь хаана байна гээд тэгээд өрөө уншиж өгөөд яасан чинь чи энэ зургийг зурахын тулд ер нь хамгийн гол нь зурахын тулд чи юу хийсэн бэ?
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Ямар судалгаа хийсэн бэ? Би хэлсэн бүтэн сар хэртэй Монголдоо очиж болсон үйл явдлын нутгаар нь явж судалгаа хийсэн. Хувцас хунар дээр нь судалгаа хийсэн. Янз бүрийн жижиг хэрэглэлийн судалгаа хийсэн. Энэ хувцасны схезийг судалгаатай хийсэн.
Буяндэлгэр -
Аа ха. Том том юунуудаа ...
Гоош -
Дэлгээгүй байгаа.
Буяндэлгэр -
Дэлгээгүй байгаа юу?
Гоош -
Түүнийгээ дэлгэ гээд дээлгээд ийшээгээ тавьсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгсэн чинь нөгөөдүүл чинь яг ярьж байх хооронд хоёр хуваагдчихаж байгаа юм. Тэрэн дээр яасан гэхээр Москва хотын дүрслэх ухааны академи гэж байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Академийн ерөнхийлөгч энэ тэр нь ирчихсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд хоёр хэсэг хуваагдаад намайг гар гээд хөөгөөд гаргачихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Гараад би цаг хэртээ гадаа суугаад манай ангийнхан гайхаад юу болчихсон бэ? Гоошоо?
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Что такой? гээд ...
Буяндэлгэр -
Аа ха. /Инээв/
Гоош -
Я знаю гээд суугаад байдаг. Суугаад байсан. Цаг боллоо. Хоёр цаг боллоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Миний араас орох хүмүүс яанаа гээд уншаад байдаг. Тэгж байтал намайг дуудлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Яваад орсон чинь хорошо Гоош. Бид өнөөдөр хуваагдаад чиний ажлыг үзээд дүгнэлт гаргалаа.
Буяндэлгэр -
За?
Гоош -
Та дипломаа хийчихлээ. Баяр хүргэе.
Буяндэлгэр -
За Яамай даа.
Гоош -
Дараа нь би чинь предварительный юм чинь зүгээр үзээд зөвлөгөөн өгөөд гаргаад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Үүгээрээ цаашаа дипломаа хийнэ. Цаана нь 5, 6 сар байна. Энэ хүн ингээд явж болно гэсэн юу өгөх ёстой байтал аваачаад ...
Буяндэлгэр -
Хамгаалчихсан?
Гоош -
Яриа үүсгээд бөөн сенсааци үүсгээд тэндээс болоод бүх юмыг маань хурааж аваад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
3 сарын дараа энэ хүний диплом хамгаалуулна. Тэр хүртэл нутагтаа явах уу? Сочид амрах уу? гээд намайг.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Би ерөөсөө эндээ байж байя гээд тэгээд дипломаа ....
Буяндэлгэр -
Дахиж хамгаалаагүй?
Гоош -
Үгүй.
Буяндэлгэр -
Ганц удаа?
Гоош -
Тэгээд гүйцээ.
Буяндэлгэр -
Гайхалтай. Чи маш их амжилттай явсан юм байна ш дээ?
Гоош -
Тэгсэн. Тийм л юмаар Москвад дипломаа хамгаалсан. За тэгээд Кино урлагийн дээд сургууль төгсөөд ирлээ. Монголын үндэсний телевизэд орох юмыг, би кино үйлдвэртээ орох гэж ирсэн байхгүй юу. 71 онд төгсөж ирээд.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Соёлын яаман дээр гүйж явсан чинь ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Жалнаажав гуай Соёлын яаман дээр ирчихсэн явж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Айхтар хүн шүү.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Москва хотын Кино урлагийн дээд сургуулийн кино телевизийн зураачийн анги төгссөн хүүхэд ирж байгаа. Яагаад гэвэл манай Монголын үндэсний телевиз байгуулагдаад 3 жил болж байна. Мэргэжлийн зураачгүй явж байгаа. Тийм учраас бид мэргэжлийн зураач авъя гээд Соёлын яаманд очоод хэлээд явж байхад нь би тааралдсан байгаа юм.
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Тэгээд Соёлын яаман дээр очоод бүртгүүлэх гэсэн чинь бид энд бүртгэхгүй. Төв хороон дээр бүртгүүлнэ. Балхжав эд нар үзэл суртлын хэлтэст байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Төв хорооны нарийн бичгийн дарга Балхжав.
Гоош -
Тэнд ороод бүртгүүлсэн чинь оо Жалнаажавын ярьсан хүүхэд нь ирчихлээ. Тэгээд маргааш нөгөөдөр нь дуудаад шууд телевизийн ерөнхий зураач, зураг шагналын албаны даргаар тавьж байгаа нь тэр байхгүй юу.
Буяндэлгэр -
Хнн. Гайхалтай. Тиймээ?
Гоош -
Тэгээд орж байгаа нь тэр байхгүй юу.
Буяндэлгэр -
Тэгэхээр байна ш дээ. Хоёулаа телевизээ түр орхиод ...
Гоош -
За.
Буяндэлгэр -
Кинон дээр бол маш олон кинон дээр та ажилласан.
Гоош -
За.
Буяндэлгэр -
“ Нүгэл буян” “ Аман хуур” “ Гологдсон хүүхэн” за тэгээд ямар ямар кинон дээр ерөнхий зураачаар ажиллав? 1-р зэргийн зураачаар ч юмуу? Эхлээд киногоо хоёулаа дуусгачихъя.
Гоош -
Түр зогсоож байх уу?
Буяндэлгэр -
За хоёр дахь ярилцлага эхэлж байна. Хоёр дахь удаагийн ярилцлага.
Гоош -
За.
Буяндэлгэр -
Та бол маш олон кинон дээр ажилласан. Тэр кинон дээр ажиллаж байсан түүх намтар сонин юм их байгаа даа?
Гоош -
Тэгэхээр ингэсэн. Монголын үндэсний телевизэд 71 онд орж ажилласнаас хойш тэр хооронд би бол 60 оны хэсэг хооронд ерөөсөө байгаагүй. Сургууль соёл гээд явчихсан. Телевизэд ороод ажилласан хугацаанд бол том юмнууд бол телевизийнхээ нэвтрүүлэг ажлуудыг хийж байсан. Тэгээд 1985 онд “Мандухай цэцэн хатан” киноны тайзны ерөнхий зураач гэдэг албыг Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, зууны манлай Жигжид гуайн урилгаар анхныхаа юуг авлаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Түүнийг авчихаад байж байх хугацаанд Жигжид гуай бол би Жигжид гуайд хэлсэн. За би ч ойрд кино хийгээгүй дээ. Жигжид гуай минь би ч жаахан төсөө байгаа байх. Гэхдээ яах вэ? Та намайг итгээд авч байгаа юм чинь надад бол нэлээн их юу хэрэгтэй болно. Судалгаа хэрэгтэй болно.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэр судалгаа надад хамаа байхгүй. Таны тэр уран чадвар, киноны дээд сургууль төгссөн тэр юу л надад хэрэгтэй. /Инээв/
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Нэг. Хоёрдугаарт бол чи бол Монголын киноны түүхэнд одоо бол чи гурав дахь зураачаар төгсөж ирсэн хүн.
Буяндэлгэр -
Цөөхөн юм байна. Тиймээ? Хамгийн эхнийх нь хэн юм?
Гоош -
Мягмар, Цогзол багш.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд би.
Буяндэлгэр -
Ерөөсөө та хэд л юм байна ш дээ.
Гоош -
Тийм. Тэгээд миний дараа төгссөн Нямдаваа байдаг юм. Зураач.
Буяндэлгэр -
Нямдаваа би ерөөсөө дуулаагүй юм байна.
Гоош -
Тийм. Одонгоогийн Нямдаваа гэж.
Буяндэлгэр -
Тийм үү?
Гоош -
Тийм.
Буяндэлгэр -
Хийгээгүй байхаа. Тийм үү?
Гоош -
Хийсэн.
Буяндэлгэр -
За?
Гоош -
Ер нь тэгээд гарын таван хуруу дотор л багтаж байгаа.
Буяндэлгэр -
Тийм байна.
Гоош -
Одоо бол ерөөсөө алга боллоо.
Буяндэлгэр -
Байхгүй боллоо. Энэ мэргэжлийг ер нь ойлгохгүй байна ш дээ.
Гоош -
Мэргэжил ойлгохоос гадна Кино урлагийн дээд сургууль дээр зураачийн анги нээгдсэн. 1980-аад оны сүүл 90-ээд оны үеэр хоёр багш маань тэнд нээсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэнд зураачийн анги байсан.
Буяндэлгэр -
Хэн хоёр нээсэн юм?
Гоош -
Мягмар багш, Цогзол багш хоёр маань нээсэн юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Би ч бас цагаар хичээл заадаг байсан.
Буяндэлгэр -
Кино урлагийн дээд сургууль гэдэг чинь аль сургуульд вэ?
Гоош -
КУДС гээд Кино үйлдвэрийн хажууд байдаг. Одоо Солонгоогийн ...
Буяндэлгэр -
Солонгоогийн юмуу? Аа за. Олон сургууль байдаг учраас ялгагдахгүй. Аа ха.
Гоош -
Солонгоогийн Кино урлагийн дээд сургууль гэсэн. Одоо манай кино үйлдвэрийн хуучин байранд байдаг. Тэнд одоо байрлаж байгаа юм.
Буяндэлгэр -
За?
Гоош -
Тэгээд миний хувьд бол “Мандухай цэцэн хатан” кинонд ороход бол нэгдүгээрт судалгаа хийх асуудал надад их хэрэгтэй байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгэхдээ хийсэн. Чадлынхаа хэрээр бүх судалгаа хийгээд тавигдаж байгаа юу маань бол 14-ээс 15-р зууны үеийн тэр үеийн Мандухай цэцэн хатан гэдэг бол домог болохоос биш домог ч гэсэн ард түмний дунд домог болон үлдсэн болохоос биш жинхэнэ юугаараа бол байсан.
Буяндэлгэр -
Тийм хатан ер нь байсан юмуу?
Гоош -
Байсан.
Буяндэлгэр -
За?
Гоош -
Түүхэнд бол байсан.
Буяндэлгэр -
Зарим нь домог гээд байдаг. Зарим нь түүхэн хүн байсан гээд байдаг.
Гоош -
Түүхэн хүний хувьд байсан. Яагаад гэвэл Батмөнх даян хаан Мандуул хааны дараагаар Батмөнх даян хаан төрийг барихдаа 40 жил барьсан. Хамгийн их удаан барьсан. Манай түүх.
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
36 хаан дотроос ...
Буяндэлгэр -
Их ч урт насалсан юм байна лээ. 80 хэд насалсан юм байна лээ ш дээ.
Гоош -
Тэгсэн юм. Их өндөр насалсан. Жинхэнэ түүхэнд бичигдэхдээ бол Мандухай цэцэн хатан эхнийхээ Алтаншагай гэдэг охиноо гаргасны дараагаар Батмөнх даян хаанаас гурван удаа ихэрлэсэн.
Буяндэлгэр -
Аа аа?
Гоош -
Эхний ихэр нь хоёр ихэр. Дараач нь бас дахиад хоёр ихэр. Түүний дараач дахиад хоёр ихэр.
Буяндэлгэр -
Аа аа?
Гоош -
10 хүүхэд төрүүлсэн хүн шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм байна.
Гоош -
Мандухай чинь.
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Түүхэнд тэгж байдаг юм. Бид бол кинондоо бол эхний хоёр ихэр Улсболд, Төрболд хоёроороо гаргаж байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Их сонин түүхтэй юм. Би Нацагдорж гуайн “Мандухай цэцэн хатан” гэсэн номыг уншиж байсан.
Гоош -
Тэгэхдээ Нацагдорж гуай бол өөрөө академич, өөрөө түүхийн их том мэдлэгтэй хүн учраас зохиолоо бичихдээ тэр тал дээр нэлээн их судалгаа хийгдэж бичигдсэн учраас надад бол анх зохиол аваад уншиж байхад сайхан санагдаж байсан.
Буяндэлгэр -
Уучлаарай Бааст гуайн байна ш дээ. Би Бааст гуай шиг санаад байнаа. Бас “Мандухай цэцэн хатан” гэсэн жүжгийн зохиол байдаг ш дээ. 50-иад оны.
Гоош -
Байсан. Яагаад гэхээр 50-иад ...
Буяндэлгэр -
Би түүнийг уншиж байсан.
Гоош -
50-иад оны сүүл хавьд 60-аад оны эхээр 50-иад оны дундуур, сүүл хавиар “Мандухай хатан” гэсэн жүжиг тавигдаж байсан.
Буяндэлгэр -
Тавигдаж байсан уу?
Гоош -
Тавигдаж байсан.
Буяндэлгэр -
Би зохиолыг нь уншиж байсан байхгүй юу. Жаахан байхдаа. Бага ангид байхдаа.
Гоош -
Тийм. “Мандухай хатан” гэж.
Буяндэлгэр -
Тийм. Жүжгийн зохиол.
Гоош -
Тийм. Жүжгийн зохиол гарч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Бааст гуай бичиж байсан байх. Дараа нь дахиад нэг өөрчлөөд аймгуудын театр тоглож байсан байгаа юм.
Буяндэлгэр -
Аа аа.
Гоош -
Би судалгаа хийгээд сүүлд үзсэн чинь одоо энэ Ховд аймагт тоглож байсан юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Ховдын театрт “Мандухай хатан” - ыг хийж байсан юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Юунд хамгийн эхэнд анх байгуулсан нь Ховдын театр ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Ховдын театрт ерөөсөө Мандухайг тавьсан юутай байдаг юм байна лээ. Би судалж байсан. Тэгээд Мандухайг хийх том даалгавар аваад нэгдүгээрт надад тавигдаж байгаа асуудал юу гэхээр тэр үеийн 14-ээс 15-р зууны үеийн их ордон харш гэж байсан юмуу? Үнэхээр тэр орд морд гэдэг юм яасан бэ? гээд надаас их асуудаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Үнэн чанартаа бол одоо Монголын том өргөөг ордон гэж байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Гэхдээ Тойрол ван гэж ярьдаг. Тойрол вангийн Сонгины хар шугуй гэж байсан. Энэ дотор бол ордон байсан гэж ярьдаг юм байна лээ. Туурь нь ч байдаг юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа аа.
Гоош -
Тийм учраас би бол “Мандухай хатан” дээр бол том ордон хийе гэсэн тийм зохион байгуулалттайгаар өөрийнхөө юугаа эхэлсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Ерөнхий зураач маань манай Пүрэвсүх. Төрийн шагналт зураач.
Буяндэлгэр -
Тийм. Пүрэвсүх.
Гоош -
Пүрэвсүх маань бол кино бол би мэдэхгүй ээ. Гоош минь.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Чамайг Жигжид багш киноны гол хүн гэж надад хэлсэн. Чи тэр тайз бүх юмаа яа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Би ерөнхийдөө кино гэдэг ерөнхий тийм юун дотроо л объект дотроо л байя.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Аа тэгэхдээ хувцасны зураач бол Урлагийн гавъяат зүтгэлтэн Амгалан гуай байсан л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд жижиг хэрэглэл дээр Ойдовыг авсан. Тайзны ерөнхий зураач гэдгээр намайг авсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгэхдээ болбол энэ киноны нэг гол юм байгаа юм. Тайзны ерөнхий зураач, хувцасны зураач, хувцасны ерөнхий зураач тавиагүй ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Хувцасны зураач, жижиг хэрэглэлийн зураач гэж хоёр юу байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Аа тэгэхдээ тайзны ерөнхий зураач гэдэг бол юун дээрээ байдаг юм. Ерөнхий зураачийнхаа мэдэлд байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгэхдээ ерөнхий зураач надад хэлэхдээ бол би кино мэдэхгүй. Чи тэр кино талаасаа өөрөө толгойгоороо хариуцаад би энд оролцох хэрэг байхгүй. Зүгээр санаа оноогоо би хэлнэ. Кино гэдэг юмнаас би үнэн ш дээ. Хөөрхий. Тэгээд би ерөөсөө киноны гол юмаа барьчихаж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Яагаад гэвэл хэн маань надад тийм их эрх мэдэл өгч байна ш дээ. Пүрэвсүх маань.
Буяндэлгэр -
Тийм байна.
Гоош -
Нэгдүгээрт Жигжид гуай намайг энэ хүн кино гэдэг юмыг мэднэ гээд цаад улсууддаа ойлгуулчихсан учраас нөгөөдүүл нь бас кинонд явж байгаагүй улсууд байхгүй юу. Хөөрхий минь.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тийм учраас зангилагдах юм маань над дээр ирж байгаа учраас би бол гол юман дээр тулгуурлаад тайз гэдэг юм маань, тэр орд харш гэдэг юм маань нөгөө хувцас, нөгөө жижиг хэрэглэл гэдэг юм чинь тэнд л уялдана.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Би энэ Мандухайн тайзыг бол 9 комплекс гаргаж хийсэн ш дээ.
Буяндэлгэр -
Пөөх.
Гоош -
Нөгөөгөөс нөгөө рүү ороод нөгөөгөөс нөгөө лүү ороод ингээд дамжаад явдаг.
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Операторуудад ямар ч садаа болохгүй. Шаравдорж оператор байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэр битгий хэл эндээс нэг зураг авъя гэхэд уучлаарай Шаравдорж наад хана чинь авагддаг хана шүү. Би киноныхоо юунаас яриад байна ш дээ. Тэгэхээр Шаравдорж баярлалаа чи ёстой киноны зураачаар орж ирж байнаа гээд ...
Буяндэлгэр -
Тэд нарын ажлыг маш их хөнгөвчилсөн.
Гоош -
Тийм. Операторын ажлыг тооцоолно бодно.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Үүнийг зааж өгсөн хүн бол Мягмар багш юм шүү. Анх бол ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Ийм юм байдаг юм шүү гэж зурж өгч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэр ерөөсөө хаягдаагүй. Дээд сургууль төгссөн ч тэр байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Дээд сургууль төгсөж байхад ерөнхий хичээлийн лекц л уншина уу гэхээс биш дадлагын юм чинь миний багшийн өгсөн тэр том юм тархинд үлдэж байгаа байхгүй юу. Түүнийгээ барьж би бүх юмаа хийж байгаа. Тэр бол хуучрахгүй. Одоо ч хуучрахгүй.
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Өнөөдөр би Радио телевизийн дээд сургуулийн кино телевизийн зураачийн ангид би орж байна. Мөн л би өнөөдөр багшийнхаа юуны дагуу л зааж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Сурсан мэдсэн юмаа дадлага дээрээ тулгуурлаж явуулж байна. Найруулагчийн ангид орж байна. Одоо тэгээд операторын ангид орж байна. Сэтгүүлчийн ангид орж байна. Аргагүй л дээ ингэж орохгүй бол болохгүй.
Буяндэлгэр -
Зөв зөв.
Гоош -
Тэр битгий хэл зураачийн ангид операторын юу орох ёстой. Найруулагчийн ажил орох ёстой. Сэтгүүлчийн арга зүйн юу орох ёстой байхгүй юу. Бид нар хоорондоо уялдаатай байж байж энэ уран бүтээл гардаг. Тиймээ?
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд Мандухайгийн юун дээр тийм том декрацийг анх удаа гаргачихаад би багшдаа хэлж байсан. За миний багшаа хоёр багш хоёулаа байсан. Цогзол багш Мягмар багш хоёр.Тэгээд багшаа та нар нэг үзэхгүй юу? Би 3 сар хийсэн тайзыг ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
3 сарын хугацаанд бүх тайзыг ороод яахад бүх жижиг хэрэгсэл хивс мивсийг захиалгаар хийсэн. Зарим хувцас хунарыг захиалгаар хийлгэсэн. Аа орд харшныхаа юмыг бүгдийг нь хийсэн. Энд нэг зүйлийг би тодорхойлж хэлье. Тайзны ерөнхий зураач гээд бүх юмыг өөрөө мэдэж тооцоолдоггүй. Энд конструктор зураач гэж байх ёстой. Би тэр конструктор зураачаар Адъяа гэдэг архетикторын дээд сурууль төгссөн нэг сайхан залууг би авч ажиллуулсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэр надад маш их тус болсон. Бүх тооцоо бүх юмыг Адъяа хийж өгч байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Адъяа бол өөрөө уран зураг сонирхдог.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Түүх их сонирхдог. Яаж тэр түүхийн юмыг Монгол болгох вэ? гэдэг дээр бид хоёр хоорондоо ярилцдаг. Тэгээд ингэж байгаад гаргасан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Энэ бол уран бүтээлч хүний хамгийн гол юм байдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэр үед тэр тооцооны ажилд Адъяа бол маш их тус болж байсан.
Буяндэлгэр -
Конструктор зураач. Тиймээ?
Гоош -
Конструктор зураач.
Буяндэлгэр -
Адъяа гэсэн. Тиймээ?
Гоош -
Адъяа.
Буяндэлгэр -
Аа ха. Одоо бий юу?
Гоош -
Бий. Одоо том архитекторич. Түүх тал руугаа юмаа хийж явдаг.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Ингээд миний хувьд бол тайзаа босгох, түүнийгээ яг гаргаж жүжигчнийхээ ....
Буяндэлгэр -
За Мандухай цэцэн кинонд тайзны зураачаар ажиллажээ. Тэр чинь их сайхан кино шүү дээ. Ярих юм байхгүй.
Гоош -
Тэгэхээрээ 9 комплекс декраци хийчихээд 3 сарын дараа би одоо нөгөө тэр үед Жигжид гуай байхад хийсэн нэг ондоо.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Жигжид гуай байж байх үед бид нар 7 бүлэг авсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Одоо энэ архивт хадгалаатай байгаа. Түүний дараагаар Балжиннямд ажлаа хүлээлгэж өгөөд Балжинням эхлэхээр зэрэг надтай уулзаад зураач бол чи хэвээрээ. Би чамайг авнаа. Чамтай урд нь би ийм том юманд ороогүй учир авна. Тэгэхээр би схезээ хийгээд аваад орохоор би түрүүн ингэж хийсэн одоо Балжиннямаа би комплекс декраци гэдэг юм Монголд анх удаа хийе.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Гээд нөгөөдөхөө үзүүлээд мань баярлаад за тэг чи үүнийг өөрөө шийд би орохгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд 3 сарын дараа бүх юмаа дуусгачихаад найруулагч майруулагч бүх улсуудаа цуглуулж жүжигчдийн хувцсыг өмсүүлээд одоо кино үйлдвэрийн 1000-ын павилионд бүх тайз бэлэн болсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд нэг өглөө 7 цагт бүх улсууд цуглараад хувцас өмсөөд гремм хийлгээд тэгээд тэр коридорит чинь марзаганаад инээгээд нөгөө хэд чинь инээж хөхрөлдөөд хачин юм болж байхад нь би студиа онгойлгоод гэрлийг нь урд нь тавиулчихсан байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Бүх гэрлийг нь асаалгаад яг оруулаад ордны яг хаалга руу оруулах гэтэл бүгд нам. Бүгд дуугүй. Тэгээд Жийгээ Жигжид гуай тэр үед байхгүй байсан. Балжинням, Шараваа бүгд орж ирээд л ...
Буяндэлгэр -
Гайхаад нам болчихсон?
Гоош -
Жүжигчид маань нөгөө хашгирч гуугалж байсан амьтад бүгдээрээ байхгүй. За энэ Мандуул хаан чиний ажлын өрөө. Сувдаатайгаа хоёулаа хэнтэй Мандухайтай хоёулаа ингээд хүн хүлээж аваад энд хоол унд хийж амьдралынхаа юмыг ярьдаг өрөө ороод суугаад л үг яриад эхэлж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Тэр орчинг бий болгож чадсан байна.
Гоош -
Тэгэхээр тэр орчинг яаж өгнө гэдэг чинь би түүнээс л юм харж байгаа байхгүй юу. За би ямарч байсан нэг орчин бүрдүүлжээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Мандухай унтлагын өрөөнд ороод сууснаа Мандухай шууд Сувдаа хувцсаа тайлаад л орон дээрээ тэр тогостой орон дээрээ суугаад тэгээд мань эр шал ондоо болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд коридориор явуулаад Батмөнх даян хааны ажлын өрөөнд тамганы хажууд суулгахаар зэрэг нөгөө хүүхэд шал ондоо болоод ингээд бүх улсууд өөр өөрсдийнхөө юунд ороод л бүх жүжигчдээ оруулаад эхлэхээр зэрэг амьсгал нь ондоо, агаар нь ондоо болоод эхлэхээр нөгөөдүүл чинь яг юундаа ордог юм байлаа ш дээ. Жүжигчид. Их гоё ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд баяр хүргээд ёстой гоё болжээ. Тэгээд Балжинням намайг дуудаад тэгээд Балжинням надад ганцхан үг л хэлсэн л дээ. Балжинням.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Яасан гэсэн чинь за чи докторын зэрэг хамгааллаа шүү гэж.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэр бол амаар хэлсэн ч гэсэн сайхан үг.
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
Бүх юмыг нэгтгэж байгаад хэлж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд схез байсан. Тайзны схез. Одоо надад бий л дээ. Энд.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэнд очоод Сувдаа энэ тэр гарын үсэг зураад Балжаа докторын зэргийг хамгаалсан шүү миний найз би гарын үсгээ зурлаа.
Буяндэлгэр -
Тэр чинь одоо бий юу? Би зургийг нь авбал?
Гоош -
План байгаа.
Буяндэлгэр -
Би дараа нь авъя. Одоо хоёулаа яриагаа үргэлжлүүлье. За “Мандухай цэцэн хатан” гайхалтай болж ...
Гоош -
Дараагаар нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино руу орсон.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
“Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд намайг жижиг хэрэглэлийн зураачаар ажиллуулсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэнд дээр яахав дээ. Уул нь 14-р зуунаас 15-р зууныг хийсэн шүү дээ. Мандухай дээр. Тэгэхээр урагшаагаа эргээд 13-р зуун руу орно гэхээр надад бас биш болоод явчихаж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгтэл Балжаа маань эд нар болохоор материаллаг бааз байгаа дээр хийнэ гээд зүтгэсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд түүн дээр бид хоёр жаахан ...
Буяндэлгэр -
Уран бүтээлийн зөрөлдөөн гарч болно ш дээ.
Гоош -
Тэгээд би дуустал нь ажлаагүй дундаас нь гараад шууд Сэлэнгэсүрэнтэй “Мартагдсан дууль” кинонд ороод...
Буяндэлгэр -
“Мартагдсан дууль” дээр жаахан охин тухай гардаг мөн үү?
Гоош -
Зураач охины ...
Буяндэлгэр -
Гоё кино ш дээ. Түүнийг анх гарч байхад үзээд уйлдаг байлаа ш дээ.
Гоош -
Адилбиш тоглодог. Тиймээ?
Буяндэлгэр -
Тэр жаахан охин ямар сүрхий тоглосон юм бэ?
Гоош -
Тийм.
Буяндэлгэр -
Яаж тэр охиныг олсон юм бэ?
Гоош -
Сэлэнгэсүрэн бид нар форан хийгээд хажуу талын цэцэрлэгүүдээс хүүхдүүд авч ирж форан хийхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгсэн тэр Жаргалмаа гэдэг юм.
Буяндэлгэр -
Жаргалмаа гэдэг юмуу?
Гоош -
Тийм. Жаргалмаа гүйж ирээд бид нарт форан өгсөн чинь цааш харж суучихаад юм хийгээд байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Сэлэнгэсүрэн наанаас нь хэлж байгаа байхгүй юу. За миний хүү чи ингэнэ шүү ингээд гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Цаашаа хараад сууж байснаа гэнэт наашаа харангуутаа яриад эхэлж байгаа байхгүй юу. Нөгөө охин чинь.
Буяндэлгэр -
Хнн.
Гоош -
Тэгээд бүүр мэдэгдээд явчихгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Ямар сайндаа Сэлэнгэсүрэн би олчихлоо гээд тэгээд хүүхдээ олсон юм. Цэцэрлэгээс.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд удам судрын судалсан чинь зураач Цэрэнпил байна ш дээ? Урлагийн гавъяат зүтгэлтэн зураач?
Буяндэлгэр -
Дуулсан юм байна.
Гоош -
Цэрэнпилийн охиных нь хүүхэд байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа аа.
Гоош -
Тэгээд таарч бид нар ...
Буяндэлгэр -
Та нар Дарханд олсон уу? Энд ...
Гоош -
Энд Улаанбаатарт Улаанбаатарт.
Буяндэлгэр -
Аа аа.
Гоош -
Тэгээд бид нар Дарханд очиж зураг аваад тэр их сэргэлэн охин.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Бид нар зураг авах санаатай. Би нэг өрөө байранд байдаг. Тэр байр маань киноны маань повлер нэг ёсны хэний гэр байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Айлын байр шинэ байр байсан юм. Айл нь ороогүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд Сэлэнгэ за миний хүү чи өнөөдөр уйлна даа. Би чиний уйлах зургийг авна гэсэн чинь би өнөөдөр уйлахгүй. Би маргааш уйлна. Зураг авч байсан чинь тэгээд хэлчихсэн.
Буяндэлгэр -
/Инээв/
Гоош -
Аа ха. За маргааш уйлна гэж байна. Гоош минь хулгана хэрэгтэй болно доо.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
9 сар гарчихсан байсан юм чинь хээрийн хулгана олддоггүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Бор хулгана.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгэхээр нь зэрэг Улаанбаатар луу утасдаад лабораторт хулгана байдаг юм гэсэн. Явуулаатах гэсэн чинь хоёр цагаан хулгана явуулчихсан.
Буяндэлгэр -
/Инээв/
Гоош -
Бөөн онигдоо. Яасан гэсэн чинь хэн тэгсэн гэж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Сэлэнгэсүрэн за цагаан хулганы өнгийг нь хувиргана даа. Гоошоо чи л хувиргана даа.
Буяндэлгэр -
/Инээв/
Гоош -
Оо тэгье тэгье гээд эхнийхээ хулганыг барьж байгаад сайхан бор саарал болгож байгаад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Гуашиар будаад сүүлийн будаад дуусгаад за ингээд тавиад үзье гэсэн чинь нөгөө гуашиндаа хордчихгүй юу.
Буяндэлгэр -
/Инээв/
Гоош -
Дорхноо үхчихсэн. /Инээв/
Буяндэлгэр -
/Инээв/
Гоош -
Бөөн инээдэм онигоо болоод ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Сүүлд нь хулганатай баахан онигоотой болоод ....
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Дараачийнхаа яах гэсэн чинь нэг л биш үхчих байх гээд ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд хоёр хоног явж байж хээрийн бор хулгана барьж ирээд нөгөөхөө байшин дотор алдчихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Өрөөндөө гарч ирэхээр нь барьж авах гэж бөөн юм болно доо. Тэгж байгаад барьж аваад орой нь барьж аваад ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Маргааш нөгөө охин уйлна гэсэн. Хулгана харахаараа уйлдаг хүүхэд юм байна л даа.
Буяндэлгэр -
Айдаг юм байна.
Гоош -
За зураг эхэллээ. Биндэр оператор нь байсан юм. Одоо энэ Жигжид гуайн хүү. Тэгээд наанаас нь мань нөхөр камер өгчихөөд би гутал дотор нь хулгана хийчихгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Нөгөө гутлыг нь унагаачихаад би кадраас гараад явчихсан. Нөгөө охин чинь айж уйлаад сандал дээр гараад зогсчихоод чарлаж уйлаад нөгөө хулгана гарч давхиад нөгөө тавьчихсан гутлын түрүү рүү давхиж ороод ...
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэр их гоё юм болж байгаа юмаа.
Буяндэлгэр -
Аа ха. Тэр хооронд зургийг нь авсан уу?
Гоош -
Бүгдийг нь авсан.
Буяндэлгэр -
Үнэн болсон байна ш дээ.
Гоош -
Үнэн уйлаан майлаан болсон. Уйлаад л байдаг. Уйлаад л байдаг. Тэрийг би сайн аваагүй байхгүй юу. Сүүлд нь дахиад дуу оруулахад мань эр яг харж байгаад өөрөө уйлаад оруулж байгаа ш дээ.
Буяндэлгэр -
Ямар айхтар хүүхэд вэ?
Гоош -
Тийм хүүхэд ш дээ.
Буяндэлгэр -
Одоо энэ хүүхэд хаана юу хийж байна?
Гоош -
Мэдэхгүй. Одоо их том болчихсон. Одоо 20 гарчихсан охин байдаг гэсэн. Хаана явж байгаа юм?
Буяндэлгэр -
Тэр юугаа хөөхгүй.
Гоош -
Жүжигчин болоогүй. Шал ондоо мэргэжилтэй болсон гэсэн. Тийм сураг дуулдсан.
Буяндэлгэр -
Аягүй сайн тоглосон. Би бүр гайхаад байдаг байхгүй юу. Ийм жаахан хүүхэд ямар сүрхий тоглодог юм гээд.
Гоош -
Тийм. Тэгээд дараагаар нь юу хийгээд “Ингэ буйлах нутагт” Дамдинтай. Урлагийн гавъяат зүтгэлтэн. Найруулагч.
Буяндэлгэр -
Тэр чинь ямар кино байдаг билээ? Би санахгүй байна.
Гоош -
Тэр бол Ханбогдод Өмнөговийн Ханбогдод авсан. 3 сар.
Буяндэлгэр -
“Ингэ буйлах ...
Гоош -
Нутагт гээд нэг цэргийн залуу цэргээсээ яачихаад тэр гуравхан жүжигчин байдаг юм. Нэг нь Батцэцэг гэж байсан ш дээ. Жүжигчин.
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
Тэр чинь гол роль нь. Түүний эцэг нь гээд хэн тоглосон юм. Дамдинбазар гуай тоглосон билүү? Хэн тоглолоо? Тэр гурвын амьдрал тэр охинд дурладаг цэргийн залуу чинь хээр явж байгаад Эрдэнэсийн зүйл олж аваад түүнээсээ болоод хулгайн хэрэгт баригдаад тэгээд янз бүрийн юм болдог юмаа.
Буяндэлгэр -
Би үзээгүй юм байна. Тэгвэл.
Гоош -
Тэгээд говьд болж байгаа амьдрал. Охины өөрийнх нь амьдралын тэр нуруун дээрээ бүх ачаагаа үүрсэн. Сүүлд нь аав нь нас бараад ганцаараа тэр залууг түших гэсэн чинь тэр нь хулгай хийж давхиад ингээд амьдрал нь биш болоод ...
Буяндэлгэр -
Аа ха. Тэгвэл Говийн ганц айл шиг юм байна ш дээ.
Гоош -
Тийм. Говийн ганц айл шиг ганц тэр муу охин үлдэж байгаа байхгүй юу. Тэр их сайн тоглосон. Батцэцэг. Тэнд тоглох гэж аймшигтай.
Буяндэлгэр -
Тэр нь одоо бий юу?
Гоош -
Бий. Одоо байдаг гэсэн. Дамдин л байдаг гээд байлаа. Би мэдэхгүй.
Буяндэлгэр -
Архивт л байдаг байх даа.
Гоош -
Байгаа байх л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд дараагаар нь “Намрын халуун өдрүүд” кино хийсэн.
Буяндэлгэр -
За Долгорын тухай жаахан яриатгая.
Гоош -
Долгор найруулагчийн тухай.
Буяндэлгэр -
Тийм. Маш сайн кино ш дээ.
Гоош -
Удвал гуай автор зохиолч нь.
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
Дожоодорж цуг оролцсон юм. Тэгээд телевизээс редактор хийсэн кино шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Эргэж ирээд телевизэд орчихоод байж байхдаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд “Намрын халуун өдрүүд” чинь бол Жанжин Сүхбаатар Намын 3-р их хурлын асуудлаар хийсэн кино.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд манай Долгор бол их дайчин.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Мундаг юутай хүн шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Уран бүтээлч сэтгэлгээтэй. Кино хийх, жүжиг хийх “Эдлэх ёсгүй эрх” байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
Түүний чинь ерөнхий найруулагч шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
Тэр жүжгийн цуврал хийж байхад мань эр яаж хийж байлаа. Би бүгдэд нь байсан. Цуг хойно сургууль төгссөн.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Ер нь манай Долгор бол харахад юутай мөртлөө их эршүүд.
Буяндэлгэр -
Тийм.
Гоош -
Ухааны задаргаа тэр кино хийх задаргаа тэр кинотой ажиллах, жүжигчинтэйгээ ажиллах надтай ингээд явлаа гэхэд би чамайг хувцасныхаа ерөнхий зураачаар авсан шүү. Гоош минь. Тэндээс кино үйлдвэрээс зураач гарч байгаа. Цогзол багш гарсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Ерөнхий зураач тэндээс гарсан. Тайзаа гаргаад би хувцсаа гаргаж ирээд хоёр талаас нь ингэж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд “Намрын халуун өдрүүд” хийхэд манай хэн бол бие жаахан тааруу байсан. Тэр үеэс бие нь жаахан муудсан л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Долгорын. Тэгээд мань эр чинь тэр кино бол дараа нь үзэхэд улс төрийн товчоо энэ тэрээр ороод тэр үед тийм байсан. Үзээд баталдаг. Уул нь 3-р хурлыг айхтар хянавал зөвшөөрөх ёсгүй байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Зөвшөөрүүлсэн. 1-рт Удвал гуай байсан учраас зөвшөөрүүлсэн. Тийм юутай. Ерөнхийдөө бол их сайн кино болсон гээд ...
Буяндэлгэр -
Сайн. Сайн. Оператор ажилласан. Оператор нь хэн байсан юм вэ?
Гоош -
Оператор нь Нансалмаа байсан юм.
Буяндэлгэр -
Тийм үү?
Гоош -
Тийм.
Буяндэлгэр -
Би санаж байна. Операторын ажил их сайн. Аягүй сайн кино.
Гоош -
Тийм. “Намрын халуун өдрүүд”. За дараагаар нь би Уранчимэг найруулагчтай би “Аргамжаа” киноны ерөнхий зураачаар ажилласан. Манайхан одоогийнхоор бол энэ траншейны хүүхэд гэдэг шиг “Аргамжаа” гэдэг чинь аргамжаагаар дамжиж байшингийн оройноос аргамжаагаар дамжиж цонхоор орж хаалга тайлж өгдөг.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Тэгээд улсууд орж хулгай хийдэг. Зүгээр тэр аргамжаагаар дамжиж жаахан мөнгө төгрөг авдаг. Тийм л юмны тухай хүүхдийн амьдралыг харуулсан тийм айхтар кино. Энэ чинь олон улсын кино наадмаас гранпри авсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм гэсэн. “Намрын халуун өдрүүд” чинь хэдэн он билээ?
Гоош -
1980 хэд бишээ.
Буяндэлгэр -
80 хэдэн он байх?
Гоош -
Бишээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Би чинь үүнийг юунд байхдаа хийсэн юм. 85 онд Мандухайд явсан юм. Түүнээс өмнө хийсэн юм.
Буяндэлгэр -
Тийм үү?
Гоош -
82 байна уу? 83 байна уу? Тийм л байх.
Буяндэлгэр -
Тэр хавьцаа л байх.
Гоош -
Дараа нь би “Хааны сүүлчийн хатан” гээд үүнийг 1997, 98 оны үед хийсэн байгаа.
Буяндэлгэр -
Аа ха. Найруулагч нь хэн юм?
Гоош -
Найруулагч нь Солонго. Оператор нь Маш.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Би ерөнхий зураачаар явсан. Надтай хамт бас ерөнхий зураачаар Болд гэж зураач явсан. Батын Болд гэж. Энэ кино бол ...
Буяндэлгэр -
90 хэдэн он гэнээ?
Гоош -
97 байна уу? 96 байна уу? Тийм кино байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Энэ кино хийхэд “Хааны сүүлчийн хатан” бол гарцаа байхгүй Богдын музей ногоон сүм гэдгийн тэнд гол юугаа аваад гадуур Майнтын даваа түүний цаана юуны хөндийд зургаа аваад явсан. Энд Автомат Монгол улсын сүүлчийн хаан Богдын маань сүүлчийн хатан Дондогдулам нас барсны дараагаар бас тэр Дондогдуламын нутгаас хатан залсан юм гэнэ лээ. Түүхэндээ.
Буяндэлгэр -
За?
Гоош -
Тэр 18, 19-тэй орж ирж байгаа охин.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Богд түүнийг мэдчихээд над одоо хатан хэрэггүй ээ. Би удахгүй яах гэж байгаа гээд сүүлд нь төрхөнд нь буцаагаад явуулчихаж байгаа.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Өөрөө нас барж байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Гоош -
Миний хажууд сайхан байлаа. Чи залуу хүүхэд байна. /Тасрав/
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.