Bosoo


Basic information
Interviewee ID: 990485
Name: Bosoo
Parent's name: Süren
Ovog: Togoo
Sex: m
Year of Birth: 1927
Ethnicity: Ööld

Additional Information
Education: tusgai dund
Notes on education: military doctor
Work: retired (traditional medicine doctor)
Belief: shamanist
Born in: Sharga sum, Govi-Altai aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
illness / health
literature
life in wartime
military


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За манай өнөөдрийн ярилцлагад Монголын түүхийн чухал үйл явдалд оролцож байсан хүн оролцож байнаа. Та эхлээд манай судалгаанд оролцохдоо өөрийнхөө түүхийг ярьж өгөөч? Та хаана төрж өссөн? Ямар амьдрал ахуй туулав? Ямар боловсрол эзэмшив? Хаана ажиллаж байв? Таны амьдарч байгаа бүх хугацаанд ямар чухал үйл явдлууд болж өнгөрөв? Энэ тухай хоёулаа яриагаа эхлэх үү? Дэлгэрэнгүй яриарай өвөө. Цаг ерөөсөө хязгааргүй. Хэдэн ч цаг ярьж болно.

Босоо -

Юманд чинь хураагдаж байгаа юу?

Хишигсүрэн -

Бичигдэж байгаа. Бичлэг эхэлчихсэн.

Босоо -

Надад микрофон өгөхгүй юмуу?

Хишигсүрэн -

Байхгүй. Энэ өөрөө татаад авчихна. Бичлэг эхэлчихсэн.

Босоо -

Би одоогоор Говь-Алтай аймгийн Шарга хуучнаар Засагт хааны аймгийн Сүжигт бэйс Цэрэн Шагдаржав гэдэг хүний хошуунд төрсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Аа миний удам угсгаа бол удам угсгаагаар хөөвөл халх хүн биш.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Дөрвөн ойрдын их хаан Галдан Бошигтын удмын, Галдан Бошигт хаан Манжийн хаантай дайтаж явах үед Шаргын говьд хаягдсан ийм удмын хүн. Манай удмынх нь 1640 хэдэн оноос хойш өөрийнхөө удмаа мэднэ.

Хишигсүрэн -

Их сонин юм байна ш дээ.

Босоо -

Аа?

Хишигсүрэн -

Их сонин юм байнаа. Та өөрийнхөө удам угсааг 1640 оноос мэднэ гэдэг чинь.

Босоо -

Зүүн гарын хаант улсын хаан Хархул баатар. Хархул баатарын хүү Эрдэнэбаатар хун тайж Эрдэнэбаатар хун тайжийн дүү мэргэн Зайдас, Мэргэн Зайдасын дүү Данзанжав, Данзанжавын ууган хүү Харуул Зайсан, Харуул Зайсангийн хүү Төмөртогоо гэж Төмөртогоогийн хүү Дуламцэнгэл, Дуламцэнгэлийн ах Наранхүү, Наранхүүгийн хүү Сүрэнжав гэж их олон миний мэдэхийн надтай найман үеэрээ Монголын их хэргийн төлөө Манжийн дарлалаас Монголыг чөлөөлөх Монголын эрх чөлөөний төлөө найман үеэрээ тэмцэж байсан ийм дайчин түүхтэй. Хамгийн сүүлчийн Баруун хязгаарын Хасагийн дайны үед цэргийн алба хааж явсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Тэр бол намын хэрэг бишээ. Төрийн хэрэг. Найман үеэрээ төрийн төлөө тэмцсэн. Зүүн гарын хаант улс гэдэг чинь Халх Монголоос тусдаа байсан. Хамгийн сүүлд манжийн дарлалын төлөө байлдсан. Түүнээс өмнө манайхан 1797 онд Галдан Бошигт хаан Тэрэлжийн Зуун мод гэдэг газар Манжийн хаантай 400 гаруй цэрэгтэй тулалдаад түүнээс гадна ялагдсан. Хятадын нэг кинонд Галдан Бошигтыг алж байгаагаар гардаг. Худлаа. Галдан Бошигт амьд үлдээд хэдэн цөөхөн хүнтэйгээ Говь-Алтай аймгийн хавьцаа Бугат сумын нутагт өвчнөөр нас барж хамгийн сүүлд өөрийг нь хамгаалж явсан Галдмаа баатар, тэр манай удмын Данзан баатар энэ хүмүүсийг Манжийн хаан ... Галдмаа баатрыг харанхуй шөнөөр Галдан Бошигтыг шатаагаад тэгээд Манжийн хаан Галдан Бошигтын хүүрийг авч ир гэж тушаасан. Тэгээд хэдэн түлэнхий яс хүргэж өгсөн. Галдан Бошигтын ясыг гудамжинд хаяж ингэж бахаа ханаж байсан. Ингээд түүний дараахан манай удмын хүн тэр Алдар хошуут Данзан гэдэг хүн Галдан Бошигтын баруун гарын шадар одоогоор бол цэргийн жанжин байжээ. Тэр Зүүн гарын хаант улсын баруун өмнөд хилийг хамгаалах хилийн харуулд суудаг харуулын занги хүн байж.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Түүний дараа Төмөртогоо гэж хүн харуулын занги байсан. Мэргэн цэцэн тийм хүн байсан юм байна лээ. Ноёныд зарцлагдаж байсан. Ноёны гэрийн зарц, ноёны хатанд гэрийн ажил хийж өгдөг байжээ. Тэгсэн нэг удаа ноёны хатан Төмөртогоог дуудаж.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Энэ гэрийн хойно хаяанд байгаа туламтай цай дунд ороод байна. Төмөртогоо чи идээд байна уу? гэсэн. Миний хорь гучин тулам цай Хар сухайтын талд булаатай байгаа. Түүнийг хэн иддэг юм? Хэн иддэг юм? Ноёны хатан ноёнд хэлэлгүйгээр их хэрэг үймээн дэгдээсэн ...

Хишигсүрэн -

Тэгээд?

Босоо -

Байз би ноёнд нэг үг хэлчихье. Чи ямар юм донгосох гээд байгаа юм? Чиний албат болж төрсөнд орвол Засагт хааны Дархан бэйсийн хошууны сэтэр онгон морь болж төрвөл сайхан байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Хонгор азарганд хадсан. Төмөртогоог хонгор азарганд хийж Шаргын говьд үхэх гэж. Чамд одоо ямар ял хийгээд чи тэр Төмөртогоог хонгор азарганд хийв?

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Төрд тэрсэлсэн танхай албат. Тэр Төмөртогоо төрд тэрслэх хүн биш. Мэргэн цэцэн. Тэр бүх насаараа миний хажууд явсан. Тэгж бүх насаараа хажууд эрх дураараа байж байгаад үхсэн юм гэнэ. Манай удмаас тийм цэргийн дарга төрсөн. Тэгээд онгон дагшин газраас мал авдаггүй. Лус савдаг ирээд айлуудын малыг чоно идээд тэр айлуудын чоно идсэн малыг Тогоо чамаар төлүүлнэ. Яалаа яалаа гэнээ? Түшмэд гуай? Тэр Тогоогийн мал иддэг. Тэр хас тамгатай хашгирч бархирч яваа чоно хаана байна? Та олоод ир. Тэгээд ноён хариу хэлж чадахгүй хоцорч байсан.

Хишигсүрэн -

Танд ийм түүхийг хэн ярьж өгсөн бэ?

Босоо -

Би тэр 1640 хэдэн оноос ...

Хишигсүрэн -

Үе үеэрээ дамжуулаад ах дүү нартай яриад яваад байдаг юмуу?

Босоо -

Төмөртогоогийн хүүхдүүүд, Тогоогийн хүүхдүүд түүний хүүхэд манай өвөө, манай эмээ ингээд бүгд ярьж өгөөд ...

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Бүгд л ярьдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Энэ социалист нийгмийн үед улаан хувьсгалын талаар ний нуугүй ярьж болдоггүй юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Тэгвэл эсэргүү болно.

Хишигсүрэн -

Аа ха. Та нар нуудаг байсан уу?

Босоо -

Нуудаг. Ойрд гэдгээ нууна. Халх гэж явна. Тэгээд тэр Галдан Бошигтын эмээ нь одоо Говь-Алтай аймгийн Говь-Алтай аймгийн хойд талын Дарнийн нуруу гэдэг газар тэр Дарнийн нуруу гэдэг тэр Галдан Бошигтын байлдаж, хамгийн түрүүн тэр байлдаанаас гардаг гавшгай халиун гэж морь байж.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Тэр нь хөгшрөөд тэр Дарнийн нуруунд тавьсан. Тэр их том морь байж. Тэр бага Дарнийн орой дээр Дарин хээр гэдэг морины толгой байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Шүд нь их том ийм ийм шүдтэй.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Тэр толгойг Галшир луу хулгай авч явсан байдаг шүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Төмөртогоогийн хүү Дуламцэнгэл тэр Төмөртогоогийн Дуламцэнгэл гэдэг манай эмээгийн, Төмөртогоогийн Дуламцэнгэл гэдэг хүү 1905 оны Улиастайн 4000 цэргийн бослогод оролцсон. Тэр Улиастайн 4000 цэргийн бослогод оролцсон.

Хишигсүрэн -

Аа ха. 1905 онд?

Босоо -

1905 оны Улиастайн 4000 явган цэргийн бослого гэхээр мэднэ дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

1912 оны Богд хаант Монгол улсын цэрэгт Наймаадын байлдаан гэж Хятадын хар цэрэгтэй байлдаж Богдын засгийн газрын тэргүүн зэргээр шагнагдаж байсан тийм гавъяатай хүн.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Манай аавын ах. Аа тэгээд манай аав 1915 оны үед Өмнөговийн хилийн харуулд алба хаадаг байсан. Тэр их говь халуунд. Тэмээ унаад үстэй малгай үсийг нь гадагшаа харуулаад тэр үед говь их хална. Ямааны дахны үс гадагшаа харуулахаар шатна. Өглөө харуулд явахад нь нэг таваг гурил нухна. Элс хонхойлгоод элсэн дотор булна. Орой ирэхэд сайхан хүрэн гамбир. Одоо хаанаас говьд гамбир болгох юм.

Хишигсүрэн -

Туркменүүд бас тэгдэг ш дээ. Одоо ч гэсэн.

Босоо -

Аа?

Хишигсүрэн -

Туркмен улсад бас тэгдэг юм. Элсэн дотор гурил хийгээд ...

Босоо -

Тэгээд элсэн дотор гамбир болгож иддэг.

Хишигсүрэн -

Монголд бас тэгдэг байсан байна ш дээ.

Босоо -

Тэмээн дээрээс хавар нэг сайхан ... гардаг. Түүнийг авч иддэг. Хүнийг их зоддог тамладаг тийм газар байж байгаад одоо бид нар их ойртож ирж байгаа биз. Хүнийг зодож зодож үхэхээр нь аваачиж хаядаг. Үхтлээ зодуулсан хүнээр өчиг тавиулна гэж тийм хүн байх юм гэнэ. Нарийн олс байна. Тэр олсоо усанд хийнэ. Устай олсоо элсэнд дотор хийнэ. Устай элстэй олсоор ингэж ингэж зодно. Тэгж хүнийг тамладаг тийм газар байлаа гэж.

Хишигсүрэн -

Хэн хэнийг тамлаж байгаа юм бэ? Тэр?

Босоо -

Харц ардуудыг л өөр хэнийг тамлах юм.

Хишигсүрэн -

Одоо Ард Аюушийн бослого харц ардаас гарсан. Тиймээ?

Босоо -

Хашраасан байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Одоо Говь Гурван Сайхан гэж уул байна.

Хишигсүрэн -

Байна. Мэднэ.

Босоо -

Говь Гурван Сайхныг тэр үед Говь Гурван Тоодог гэдэг нэртэй газар байсан гэнэ.

Хишигсүрэн -

Оо за?

Босоо -

Манай аавын дүү нэг хүний түүх бий. 1933 онд Баруун хязгаар Ховдын отръядын, Баян-Өлгий аймгийн Дэлүүний 4-р дивизийн дарга байсан.

Хишигсүрэн -

За?

Босоо -

Дандаа л цэргийн хүн. Хасагийн дайралтанд Хасагуудтай байлдаж явсан ийм хүн байна. Надад зураг нь байдаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Багадаа дөнгөж хоёрхон настай байх үед нь ээжээсээ өнчирсөн өнчин хүн. Яруу найргаар хорвоод хүн болж төрөөд хоёрхон насыг дөрөөлөх тэрхэн агшинд хонгор ээжээсээ хагацаж өнчирсөн. ...

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Манай энэ хүн гурван өнчин хүүхэдтэй манай аав ядуу морь тэмээ байхгүй. Гурван өнчин хүүхдээ хүн болгосон. 14, 15 насны 8 настай байхдаа хойд ээжийн гар дээр хойд ээж гэдэг хүн ирлээ. Тэгээд хойд ээжийн гар дээр байгаа хүүхэд ямар байдгийг тайлбарлаад хэрэггүй биз. Мэдрэл муутай юмуу? Хачин юм ярьдаг. Манай нэг Гонгор гэж лам хар болоод авгай хүүхэд авсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Эсэргүүд баригдаж алагдаагүй. Ядуу явган гүйж явдаг хүн. Тэдний манай хоёр айл байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Нөгөө лам ах бид хоёр хонь хариулна. Түлээ түүнэ. Нөгөө лам надад бурхан шашны тухай юм ярьж өгнө. Тэр Гонгор гэдэг хүн надад өгсөн Гонгор гэдэг хүний сургаалийг мөрдөж дагасан учраас өдийд би ингээд нэртэй төртэй явдаг юм. Чи надтай адилхан цус маханд төрсөн хүн биш юм. Гал давсан хүн гэж олон мянган хүн дотор нэг хоёр хүн төрдөг юм. Ийм бурханы номтой юм. Үүнийг чи хүн амьтанд хэл. Энэ бурхан шашин бясалгал лам хуврагууд баригдаж алагдаад байна. Энэ өөрөө цаг нь болж байгаа юм. Дараа нь сайн цаг ирнэ. Бурхан шашин дэлгэрэн баясаж лам хуврага элбэгших цаг ирнэ. Тэр цагийг би үзэхгүй. Чи үзнэ. Одоогоор бол гүн ухааны хүн байж. Цагаа болохоор бурхан шашин дэлгэрэн баясаж лам хувраг элбэгших цагт, тэр цагийг Гонгор би шүүнэ. Туранхай хүүхэд байсан. Хавирга нэг нэг тоолохоор туранхай хүүхэд байсан л даа.

Хишигсүрэн -

Та түүнийг санаж байна. Тиймээ?

Босоо -

Аа?

Хишигсүрэн -

Та мартахгүй санаад байна ш дээ. Танд тэр сайн цаг ирнэ гэж хэлсэн тэр ламын хувь заяаг та надад ярьж өгөөч?

Босоо -

Тэр лам сүүлд өтлөөд үхсэн.

Хишигсүрэн -

Аа за. За.

Босоо -

Баригдаагүй.

Хишигсүрэн -

Яагаад баригдаагүй вэ? Тэр хүн?

Босоо -

Ядуу лам. Эсэргүү хөдөлгөөнд оролцоогүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Гурван лам тэр эсэргүүд баригдаагүй юм. Гонгор нэг нь. Лам нар баригдаад явж байхад дотоод яамны хүн морины хурдаар зарим нь гадаа ирээд Эсэргүү гараад ир. Зарим барьсан хүн нь сайхан зантай хүн байна. Таныг баривчлахаар ирсэн. Та битгий сандар сайн хоол цайгаа ид. Баригдаад алагдах гэж байгаа хүнд тэгж хэлээд авгайн нэг цай чанаад цайгаа амандаа балгаад би алагдана гэдгээ мэдсэн. Тэгээд баригдаад явсан. Тэгээд.

Хишигсүрэн -

Хнн. Тэр улсуудыг бариад явж байна ш дээ.

Босоо -

Аа?

Хишигсүрэн -

Улсуудыг барина гээд ч юмуу? Бариад аваад явчихаж байна ш дээ.

Босоо -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгэхээр нутгийн ардууд ч юмуу? Жишээлбэл та юу гэж боддог байсан бэ?

Босоо -

Нутгийн ардууд янз янзаар ярина.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Янз янзаар ярихдаа ах дүүг аваад явлаа эсвэл нутгийн хүний хоморгонд ороо байх гэнэ. Заримдаа энэ жинхэнэ эсэргүү үүнийг барь гэнэ.

Хишигсүрэн -

Таныхаар одоо бодоход жинхэнэ эсэргүү байсан уу?

Босоо -

Аа?

Хишигсүрэн -

Баригдах ёстой хүн байсан юмуу? Ер нь.

Босоо -

Байсан. Түүхэд болохоор байгаагүй гээд одоо олон олон эрдэмтэнгүүд бичиж байна. Жинхэнэ эсэргүү байсан уу? Байсан.

Хишигсүрэн -

Юуг эсэргүүцдэг хүнийг эсэргүү гэх вэ?

Босоо -

Төрийн эсрэг эсэргүү байсан.

Хишигсүрэн -

Шинэ засгийн эсрэг үү?

Босоо -

Тийм. Шинэ гарсан шинэ засгийн эсрэг эсэргүү байсан. Түүний хоморгонд гэм зэмгүй олон хүмүүсийг эсэргүүний үлдэгдэл, эсэргүүний найз эсвэл хоёр эрэгтэй хүн хоорондоо хэрэлдэж байхад би түүнийг хүүхэд байхдаа сонссон. Чамайг бүсийг чинь тайлаад, толгой дээгүүр чинь дээлийг чинь нөмрүүлээд шоронд суулгана ...

Хишигсүрэн -

Хнн.

Босоо -

Одоо тэр цагаатгах ажлын комиссынхон зарим хүмүүсийн хэргийг шийдэж чадахгүй хэргүүд байна. Зарим нь ч одоо хэрэг байгаа.

Хишигсүрэн -

Аа ха. Яг танай хамаатангуудаас хэлмэгдсэн хүн байгаа юу?

Босоо -

Байхгүй.

Хишигсүрэн -

Байхгүй юу? Танай нутгийнхан та нарыг Галдан Бошигтын удмынхан гэж мэддэг байсан ш дээ.

Босоо -

Мэддэг. Манайхнаас яагаад нэг ч хүн хэлмэгдээгүй гэхээр манай удмынхан лам хүн байгаагүй. Нэг ч лам байгаагүй.

Хишигсүрэн -

Тэгэхээр жирийн хүмүүс байсан?

Босоо -

Манай удамд баригдаж хэлмэгдсэн хүн байхгүй. Хүн барьж байсан хүн манай удамд байхгүй. Тэр эсэргүү гээд баригдуулж байсан хүн манай удамд байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Одоо хоёулаа дараагийн сэдвээ яръя. Энд Жуковын дүрстэй одон байна. Байлдаанд оролцсон ахмад дайчны тэмдэг байна. Танд. Одоо энд их олон номнууд байна ш дээ.

Босоо -

Тийм.

Хишигсүрэн -

Та өөрийнхөө тухай яриач?

Босоо -

Энэ миний тухай ном.

Хишигсүрэн -

Аа ха. Та энэ дотор байгаа зүйлийг ярьж өгөөч?

Босоо -

Энэ миний тухай ном.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Олон олон ном бий.

Хишигсүрэн -

Аа ха. 45-аас 47 онд Дотоод явдлын яамны хилийн цэргийн хүн эмнэлгийн сургууль гэж байна шүү.

Босоо -

Энэ Их сургууль төгссөн байна уу?

Хишигсүрэн -

66-аас 88 онд цэргийн эмнэлэгт байсан байна.

Босоо -

Тийм. Цэргийн эмнэлэгт зөндөө олон жил ажилласан байх. Бичлэг:2 Аудио файлын нэр: #59_S.Bosoo_I-2_2009.10.21 Хугацаа: 1 цаг 15 минут

Хишигсүрэн -

Энэ зургийг хэн зурсан гэнээ? Одоо та өөрийнхөө тийм явсан тухай ...

Босоо -

Энэ бол ....

Хишигсүрэн -

Та ардын эмнэлгийн увдис арга байна ш дээ? Энэ юмаа та яаж хөгжүүлсэн вэ? Хүн эмчилдэг?

Босоо -

Анагаах ухааны сургууль төгссөн юм. Би.

Хишигсүрэн -

Энэ номнууд дээр таны тухай материал байгаа юм байна ш дээ?

Босоо -

Өргөмжлөл байна. Ардын эмнэлгийн ном үзсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Ардын эмнэлгийн ухаан гэдгийг ном судраас уншиж судалж үзсэн. Номын дагуу бүх юмаа хийнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Би бол хэлдэг юм.

Хишигсүрэн -

Аа ха. Би таны тухай толь дээрээс уншиж байна л даа.

Босоо -

Аа?

Хишигсүрэн -

Толь дээрээс таны тухай уншиж байнаа. Та 45-аас 47 онд эмнэлгийн сургууль төгссөн гэж байна ш дээ?

Босоо -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгэхээр дотоод явдлын яамны хилийн цэргийн хүн эмнэлгийн сургууль ямар сургууль байсан юм?

Босоо -

Байсан.

Хишигсүрэн -

За? Ямархуу сургууль байв?

Босоо -

Дотоод явдлын яамны, тэр үед анагаах ухааны дээд сургууль гэж байгаагүй юм. Хүн эмнэлгийн техникум байсан. Хүн эмнэлгийн техникумын 3 жилийн хичээлийг 2 жилд шахаж багтааж үзээд тэгээд төгссөн. ...

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Түүнээс хойш яахав мэргэжлээ дээшлүүлж янз янзын курсад явсан. Тэр үед сураад орхиогүй.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Одоо хүртэл орхиогүй анагаах ухааны янз янзын ном уншина. Бясалгана. Өөрөө янз янзын юм бичнэ.

Хишигсүрэн -

Энэ 1950 оны энэ нэг байлдааны тухай байнаа.

Босоо -

Тийм.

Хишигсүрэн -

Үүний тухай та ярьж өгөөч?

Босоо -

Дайсны чавчиж унагасан хүний цус чамархайгаар нь урсаад түүнийг эмчилж байлаа. Энэ миний бичсэн ном байна. Өр зүрх эмтэрнэ шүү. Өнчирсөн, өвчилсөн, ганцаардсан хүмүүс.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Би хил манаж хамгаалж явсан цэрэг. Эх орон чинийхээ төлөө үхнэ гэж эр цэргийн тангараг өргөнө андгайлсан эх оронч дайчин баатруудын нэг ширхэг нь. Баатар Хөшөөтийн нэгэн жилийн цэрэг. Жамбаа баатрын жагсаалд байсан цэрэг. Осман, Гоминданы суманд өртөөгүй одтой тэмцсэн Орос эмчийн магадлалаар төгссөн эмч. Дорж генералын .... дотоод яамны шинэ цэрэг. Жамъян генералын шадар цэрэг. Донров даргын торгон цэрэг. Дайснаа шархдахад амийг нь аварсан энэрэнгүй үзэлтэй эмч цэрэг. Цэргийн хүрээнд нэрээ цуурайтуулсан азтай цэрэг. Төрийн тэргүүнээс одонгоор шагнуулсан гавъяатай цэргээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Түмний дунд нэрээ мандуулсан ачтан эмч цэрэг. Түм буман хүний амь аварсан авралын илчээ. Дуу шүлэг бичиж, дуулж бүжиглэж явсан дуучин цэрэг. Хошин шог дуу бичиж байсан найрагч цэргээ. Хол ойрын хүнийг шүтүүлсэн оточ цэргээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Би ихэд ганцаардсан цэрэг. Өтөлсөн үхсэн хоёр ижил гэдэг үг байдаг. Өтлөөд үхээд өвс болдог нь ертөнцийн хууль. Үхсэн буурын толгойгоор амьд ат тохуурхана гэж үхсэн хүний хүүрээр амьд хүн .... Зулзаган модод нахилж мөчрөө шилбүүрдэхэд зуны сайхан үдшийн сэвэлзүүр салхинд ганц биеэрээ гадаа гиюүрэн суухад гадаад дотоод ертөнцийн хүмүүсийн бодол ганцаардана. Ганцаардахад ганц жүнз дарс гашлах гэж Даваадорж найрагч хэлсэн байдаг юм. Ганцаардахад ганц жүнз дарс рашаан ч юмуу? Галтай цогтой нөхөр болдог гайхал юм. Ганц хоёр жүнз дарсанд энэ замбуулин хорвоо яасан сайхан энэрэлтэй гайхалтай юм. Уураг тархин дундуур ухаан дагуулаад ирнэ. Утасны үзүүрт ухаантны солонго сүүмэлзэнэ. Нөгөө хурдан хүлгээр бол хангай нутгийн хэмжээгээр хатируулж явлаа. Хөөрхий. Танан цагаан гэрүүд нь цэмцийж таван хошуу мал нь тал хөндийгөөр багширна. Танхил хөөрхөн бүсгүйчүүд нь тугалны зэл адуу үхэрний сааль нь дээр яарна. Нартай зуны үдэш намуухан зүсрэх бороонд намайг харуулдан хүлээх Мядагмаа гэрийнхээ гадаа нар шингэх алсыг ширтэнэ санагалзана яарна. Намайг ирэхийг харна догдлохын эрхэнд ичингүйрнэ. За дахиад, ээ муу чөтгөр чи наашаа хүрээд ир. Энд сууж бай. Надад хань бол хоёулаа нэгдэнэ ингэж галзуурна. Элээд эцээд ирэхийн цагт эрлэгийн илч хүртэл тоохгүй болдог юм. Хөөе муу чөтгөр нөгөө хоёр нүдтэй дарс яасан бэ? Хоёр жүнзэндээ дарс мэлтэлзтэл дүүргээд аваад ир. Чи муу чөтгөр жүнзний хагасаас илүү ууж горь. Чи дараагийн ээлжинд амсаж уруулаа хүргэ. Май чөтгөр чи уу. Надаас түрүүлж жүнзэнд хүрч болохгүй. Намайг жүнзтэй дарсаа юу дараа чи надад зарлиг тушаал лүндэн өг мэдэв үү? Чөтгөртэй хамт хоёулаа суугаад сайхан ч юм шиг ... Үхнэ гэдэг лавтай хүний бодох ажил шүү. Хүү минь. Үнэхээр завгүй хүнээс үхэл хол. 2009 оны 12-р сарын 17-ны 17 цаг 10 минут.

Хишигсүрэн -

Та шүлэг бичдэг юм байна ш дээ. Тиймээ?

Босоо -

Тийм. Намайг хүн гэж хүндэлбэл ном сонин бичдэг сэтгүүлч сурвалжлагч, нийтлэлч сайхан хүмүүсийн тухай дурсана. Сонин хэвлэл радио телевизийн сэтгүүлчид сониуч зантай. Хэрэгт дурламтгай хүмүүс юм. Намайг хайж сураглаад миний тухай тавина гээд шалгаад барьц алдуулсан. Элдвийн юм асууж хариулсан. Би яахав дайны үеийн дайчин баатруудын тухай бага сага мэдэх юмаа ярьсан. Төр түмний тухай төр түмний тухай мэддэг төрийн зүтгэлтэн бишээ. Таныг дуу шүлэг бичдэг гэсэн. Шинэ жил гарч байна дуу шүлэг сонсоё гэсэн. Тэр үеийн дуунаас Жаахан Дулмааг мэднэ. 90-ээд оны үед миний тухай олон сонин, Монголын радио, телевиз цэнхэр дэлгэцээр Монгол даяараа ярьсан. Бичсэн. Магтсан. Монголын радиогийн сэтгүүлч Дамбын Шагдарсүрэн Арвайхээрийн найрагч /Утас дуугарав/ ... Хилийн цэргийн Монгол хурандаа гэх мэт улсууд Босоо гэдэг хөх өвгөнөөр баахан магтаж мандуулж тунхаглаж зарлаваа. Үүнээс гадна олон олон миний авъяас билгийн тухай бичсээн. Бичсэн. Мянга мянган ээж бурхадууд хөөрхий эмгэг өвчтэй энэлж шаналсан элэг зүрхэндээ тээгээд яваад ирсэн дайчидаа. Бурхан цэрэг. Олон олон эмнэлэг олон олон лам хувраг сүм хийдээр яваад яваад илгэлтийн хүүхдүүд аргаа барсан. Ээж бурхадууд намайг шүтээд бишрээд ирцгээсэн. Уйлаад уйлаад ирсэн хүн инээгээд буцсаныг алийг нь тэр гэх вэ?

Хишигсүрэн -

Аа ха. Үүнийг хоёулаа дараа уншъя. Хүн ирчихсэн байна гэнэ.

Босоо -

Ардын эмнэлгийн арга ухаан хий арга барил гэдгийг аль болох жаахан дадвараар дадлаар үздэг барьдаг. Нутгаасаа Хөхморьт Баян-Нуур сумуудаас морь сайтай нэг шөнийн дотор гурван сумыг алгасаад явна. Говь Алтайн Гүрэнгийн Босоо гээд танина. Айл босоод малаа саагаад сүүгээ чанаж байхад тэндээс гарна. Нөгөөх нь хоол хийгээд тавина. Айлд хононо. Тэгээд маргааш өглөө нь нутгийн хүмүүс хүн байтугай нохой танина. Энэ юмыг яаж сурсан бэ? гэхээр Монгол улсын их сургуулийн физикийн ухааны доктор Ш. Шөвгөө гэж байгаа. Тэр Шөвгөөгийн аав надад их юм зааж өгсөн миний жинхэнэ онолын багш. Тэр хүн анх надад ном хайрласан. Төдөн оны төдөн сард тийм хотод бичсэн тийм юмны тухай бичсэн судар 1530 хэдэн онд Лавран гүмбэн хотод гаргасан эмчилгээний судрыг төвдөөр бичсэн юмыг шууд хараад ийм байна тэр төвдөөр бичсэн юмыг шууд хараад ийм байна гээд л тэр хүний хувь заяа энэ тэрийг би бас хувьсгалч хүн байсан ... Чөтгөр гэж юу юм? Чи байхгүй гэж бодож байвал үүнийг унш үхээрийн бузар гэж юм байна гээд надад тэр судраас их юм зааж өгсөн. Одоо тэр судрууд Шөвгөөд байгаа. Тэр хүн надад анх онолын юмыг хэлж өгсөн. Тэгээд би яах вэ? Анагаахын сургууль төгссөн. Монголын уламжлалт анагаах ухаан, анагаах ухаан хоёрыг заалгаад тэр хоёрыг хольж хэрвээ тэр анагаах ухааны эмч гэдэг юм болоогүй байсансан бол 1950, 60-аад оны үед эсэргүү анагаах ухааны эсэргүү анагаах ухааны эмч гэдэг юм Шагдарсүрэн Босоо гуайн авъяас билэг, эрдэм ухаан, цагаан халаад , чагнуур хоёрынхоо доор нуугдаж өдий хүрсэн юм гэж Дамбын Шагдарсүрэн бичиж байсан. Цагаан халаад чагнуур тэгээд хүний судас барьсан. Хүний толгой барьсан хэргээр та яагаад хүний судас барьсан юм. Халуунтай хүний судас хэд байдгийг тоолсон. Чагнуураараа үз. Болохгүй юм хийж байна гэнэ. Ингэхээр чинь баахан цаастай ноцолдоно. Намайг намын үүрийн дарга намайг намаас хөөгөөд армиас ч хөөнө. Намайг буудаж алаагүй амьтай байсан цагт Босоо явна. Намайг буудахгүй бол миний эмчийн авъяас хэвээрээ. Энэ баталгаа. Нас ахиад мөрөөрөө байгаад байх шал дэмий юм. Тэгээд 90 оноос энэ цэргийн эмнэлгийн ... атаа жөтөө гэдэг энэ замбуулин хорвоод мөнхийн хорвоо тэнхлэгээрээ эргэнэ. Мөнх тэнгэр цэлмийж мэлтийж байгаад л атаа жөтөө гэдэг юм байхгүй ч байна. Байхдаа ч байна. Тэгж тэгж нэг юм эмчээр нь тэгээд би Монгол эмнэлгийн гадаа хэд гурван хүн намайг гуйдаг ажилтай. Цэргийн эмнэлгийн хойд талын хаалгаар дөрвөн ханатай гэрийн тооно шиг дугуй газар хүүхдээ тэвэрсэн ээж ч зогсож байна. Тэгээд бүгдэд нь гар хүрээд ажилдаа орсон. Тэгээд манай дарга та ажлын цагаар ажил дээрээ тэр өөрийнхөө хуваариа хийдэг юмыг ажлын бус цагаар хий гээд намайг чинь тэгснээ сүүлдээ шахаж чадахаа байгаад Босоо гуай та тэр өрөөний түлхүүр ав гээд намайг ажлын цагаар битгий гэдгээ болиод намайг багшаа гээд багш шавь болсон. 800 жилийн өмнө бариа заслыг эмнэлэг хөгжсөн тийм түүхтэй. Аа энэ Монголын уламжлалт анагаах ухаан 800 аргаар. Аа одоо бид нарын шүтээд байгаа европ эмнэлэг 100 гаруй жилийн түүхтэй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Тэгээд энэ амьд бүтээл судар тэр Ганжуур Данжуур Алтангэрэл судрын хэддүгээр ботийн хэддүгээр хуудсанд тэгж бичсэн байдаг гээд. ...

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Ингэж онолын мэдлэгээ дээшлүүлж тэгээд хүний сэтгэл санааг хараад мэднэ.

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха.

Босоо -

Энэ хүн юу бодож байна? Юу хэлэх гээд байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Ямар амьдралтай. Өчигдөр яасан?

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха.

Босоо -

Сэтгэлийг нь эмчлэх. Ер нь хүнийг эмчилнэ гэдэг бол хүний сэтгэл санаагийн эмчилж байж хүнийг эмчилдэг. Сэтгэл санаатай нь харьцахгүйгээр хүнийг эмчлэнэ гэж байж болохгүй.

Хишигсүрэн -

Одоо таны цэргийн түүхийг, жаахан завсарлаад эргээд яръя тэгэх үү? Та хэдэн онд цэрэгт явсан бэ?

Босоо -

40-өөд он.

Хишигсүрэн -

За таныг цэрэгт явж байх үед ямар үйл явдал болж байваа?

Босоо -

Намайг цэрэгт явж байхад яахав Монгол орон социалист маягийн. Манай Монголын төрийн бодлогыг шалгарсан хошой баатар өрлөг жанжин Чойбалсангийн удирдлагаар Монгол Ардын Хувьсгалт Намын Анхдугаар 5 жилийн төлөвлөгөө гэдэг юм гараад Монгол ингээд Социалист Монгол орон. Энэ Хасагийн дайн гэж хил рүү 400, 500 км орж ирж тэгээд нүдийг нь ухаад мөч мөчөөр нь түлээд шараад шатаагаад ингэж тамлаж байсан.

Хишигсүрэн -

Тэр үйл явдлыг ....

Босоо -

Айлын хөгшин авгай өвгөд хүүхэд хамаагүй. Хэн тааралдана. Аа тэгээд 39 он 45 оны байлдаан Монгол Японы цэргүүд л хоорондоо байлдсан болохоос биш нутгийн ардуудыг алж хядаж байсан юм байхгүй. Утаа тортог ингээд Монгол гадна талаасаа дайн байлдаантай. ...

Хишигсүрэн -

Та Хасаг Гоминданы тэр, нутгийн гүн лүү 400, 500 км орж ирж жирийн ардуудыг хүйс тэмтэрч байсан гэж хэллээ. Ямар газар ямар үйл явдал болоод түүнийг яаж дарсныг та яриад өгөөч?

Босоо -

Тэр тухай яаж дарсан юу болсон энэ номон дээр бүгд бий. Онтой сартай ...

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Өдөртэй цагтайгаа байгаа.

Хишигсүрэн -

Энэ ямар ном билээ?

Босоо -

Энэ номон дээр бүгд бий.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Тэр үед хилийн цэрэг цөөхөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Тэр үед 500, 600 тэр олон хүн. Хилийн цэрэг цөөхөн хэдхэн зэр зэвсэг цөөхөн. Зарим нь алагдана. Зарим нь бүтэн бүлээн үлдэх гэж зэр зэвсэг цөөхөн. Тэгээд ороод ирнэ. Тэгээд нутгийн айлуудын гэр дотор байсан эд хогшил өнгөтэй өөдтэй юмыг бүгдийг нь авна. Тэгээд залуухан 10, 11 насны охидуудыг авна. Тэгээд нөгөө хилийн цэргийнхэн очоод хагас хугасыг нь суллана. Тэгээд хоёр гурван зуугаараа Хасагууд 57 онд ... Тэр үеийн Хятадын Гоминданы харгислал Монголын баруун хилийг цааш нь тасалж авна. Нэхийт баатар тэр том тулалдаанд тэр дайснуудыг Нэхийтийн салаа тэр дайсныг устгаж байсан юм. Бид нар хараагүй. Нэхийт хүрэн халзан морьтой тэгсэн нэг цэрэг явган харайж байсан. Явган харайж яваа хүнийхээ хүчийг нь гамнаад ардаа аваад явна. Мал гэдэг их ухаантай амьтан. Тэгээд түүгээр хорогдох байр хийнэ. Тэгээд ухар гэдэг команд аваад тэндээсээ ухраад Нэхийтийн дөрвөн цэрэг нөгөө морин цэрэг ухраад байсан хүмүүсийн араас ирээд дөрвөн цэрэг дээр дайсан ирсэн. Тэгээд эсэргүүцэнэ буудаж гэнэ. Тэгээд орой харанхуй болоод манай хэд Нэхийт дөрвөн цэргээ дагуулаад алга болсон. Тэр их сонин 75 цэрэг алагдсан.

Хишигсүрэн -

Яагаад хилийн цэргийн хүч тэнд тийм юм болоод байхад муу байсан юм бэ?

Босоо -

Тэр ...

Хишигсүрэн -

Яагаад тийм муу байгаа юм?

Босоо -

Хилийн цэрэг зэр зэвсэггүй.

Хишигсүрэн -

Байхгүй байсан юмуу?

Босоо -

Одоо амьд байсан бол Чойбалсангаас л асуух байсан.

Хишигсүрэн -

/Инээв/

Босоо -

Чойбалсангаас л асуух байсан.

Хишигсүрэн -

Би баруун аймгийн хүүхэд байхгүй юу. Баруун аймгийн хөгшчүүд тэр Шиньжайн Уйгарыг үзэн ядах асар их юу байдаг ш дээ. Ярьдаггүй. Цээрлэдэг. Тэр ер нь аймаар юм байдаг юм байна ш дээ.

Босоо -

Ховдын баруун хязгаарынхан ах дүү амраг садангаа Хасагийн бослогоор алуулж алдаагүй хүн байхгүй.

Хишигсүрэн -

Тэгээд тэр Баян-Өлгийнхнийг үздэггүй байхгүй юу. Османы үлдэгдэл гээд ...

Босоо -

Аа?

Хишигсүрэн -

Османы үлдэгдлүүд гээд Баян-Өлгийн Хасагуудыг манай сумынхан үздэггүй байхгүй юу.

Босоо -

Аан.

Хишигсүрэн -

Их дургүй.

Босоо -

Хилийн цэргийнхэн мал ...

Хишигсүрэн -

Тэгээд аль аймгийн нутаг дээр болж байсан юм бэ? Одоогийн ямар сумын нутаг бэ? Тэр?

Босоо -

Одоогоор Ховд аймгийн Алтай ...

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Үенч ...

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Тэгээд Говь Алтай аймгийн, Ховд аймгийн Зэрэг тэгээд Говь Алтай Завхан хүртэл ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Нэг удаа устгасан. Тэгээд дахиад л ороод ирнэ.

Хишигсүрэн -

Таныг тэр Хятад цэргийг эмчилсэн гэж байна ш дээ. Тэр ямар учиртай юм болсныг ярьж өгөөч?

Босоо -

Дайсны цэрэг. 60-аад хүнтэй суман. 800 гаруй цэрэг. Тэгээд нэг үхлүүт цэрэг дайны газар хаягдаж. Түүнийг нэг хүн үзэж амьтай байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Тэгээд отъряд дээр авч ирээд тав зургаан сар эмчилсэн. Тэгээд ухаан ороод үг хэлээд Хятад хүн ......

Хишигсүрэн -

Тэр Баруун хил дээр хилийн будлиан их гараад та сая 800 цэрэг орж ирсэн мөргөлдөөн байсан гэж хэллээ ш дээ.

Босоо -

Тийм. Тийм.

Хишигсүрэн -

Хятадын цэрэг Монголын цэрэг хил дээр хоорондоо байлдаж байгаа юмуу?

Босоо -

Тийм.

Хишигсүрэн -

Яагаад тэгээд байлдаад байдаг байсан юм? Тэр чинь 50 он ш дээ.

Босоо -

800 цэрэг орж ирсэн. Баруун хилээр ....

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Тэгээд Хятадын чөлөөлөх арми Османы үлдэгдлийг устгасан.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Энэ Монголын нутаг биш.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Энэ Османы гээд манай суманд нутагт ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Ингээд хэд хэдэн цэрэг алагдаад ....

Хишигсүрэн -

1958 оны үед тиймээ? 50-иад оны үед урд хилийнхээ бүх баганыг татсан тиймээ?

Босоо -

Тийм.

Хишигсүрэн -

Тэр байна ш дээ? Би тэр урд хилийн бүх баганыг хатгаж явахад явсан хурандаа Халтар гэдэг хүнтэй ярилцлага хийсэн ш дээ. Тэгээд хилийн хэлэлцээр хийгээд бүх баганыг богинохон хугацаанд хоёр гуравхан жилийн хугацаанд бариад бүх хилийн хүчийг зузаатгаад их олон хилийн цэргийн ангийг урд хил дээр аваачиж байгуулсан. Тийм юм болоод байхад би их гайхаад байсан байхгүй юу. Яагаад ингээд байдаг юм бол гэсэн чинь яах ч байхгүй хилийн мөргөлдөөн их болоод байсан юм байна ш дээ.

Босоо -

1000 гаруй дайсны эсрэг 10 хүн байлдсан. Тэгээд гурав дөрвөн цэрэг амьд үлдсэн бусад нь ...

Хишигсүрэн -

Алуулсан.

Босоо -

Тэр үед одоо би ингээд боддог юм. Тэр дайсны довтолгооноос зугтаад яагаад амьд гарч болсохгүй? Заавал урдаас нь буудалцаж үхэж ...

Хишигсүрэн -

Тэртэй тэрэнгүй их олон цэрэг...

Босоо -

Эх орныхоо төлөө тэгж тэмцсэн.

Хишигсүрэн -

Та хардаа? 400, 500 цэргийн эсрэг 10-аадхан Монгол цэрэг үзэж байна гэж юу гэсэн үг вэ? Үх л гэсэн үг биз дээ.

Босоо -

Цэрэг хүн үхэхдээ энэ цусаар бичсэн үг. Цэрэг хүн даргын тушаал биелүүлээгүйгээр цэрэг үхэх эрхгүй. Үхвэл заавал даргын тушаал биелүүлсний дараа үхнэ. Аа цэрэг хүн үхэхдээ дайснаа харж үхнэ. Эргээд харж болохгүй . Баатар Лхагвадорж гэж бий. Хад түшээд нүд нь хараатайгаа нүд нь бүлтийтэл хараад байхаар дайснууд цогсыг нь авч ирсэн. Манайханд. Гурав дөрвөн цэрэг байна. Нэг нь холбоо барина. Дөрөв тавуулаа дөрөв таван зуун цэргийн өмнөөс алагдах ёсгүй гэж болдогүй юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Тийм цаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Хээр үхнэ. Монгол эх орноосоо ухрах эрх байхгүй. Онцгой байдалд л ухарна. Урагшаа харж дайрна. Үх. Амьд олзлогдож болохгүй. Амьд олзлогдож болохгүй гэдэг нь үх гэсэн үг. Миний энэ дээр бичсэн байдаг юм. Хамгийн сайн даргадаа итгэж тэр дарга нь хамгийн найдвартай Монгол улсын төлөө үхэж чадах хүнд тушаал өгнө. Аймхай хүнд тушаал өгвөл тэр хүн дайсны дотор ороод бензин колонкийн тухайд тийм зэвсгийн тухай тийм гээд хэлнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Бензин колонк зэвсгийн агуулахын дотор шууд хутга бариад орно. Зэвсгийн агуулах нь тэр хүнийг яваад ангидаа ирэхэд дэлбэрнэ. Тийм үүргийг найдвартай цэрэг биелүүлнэ.

Хишигсүрэн -

Хнн. Одоо яг таны мэддэг тийм даалгавар аваад явж байсан цэрэг амьд байна уу?

Босоо -

Ер нь цөөхөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Одоо ер нь цөөхөн. Энэ дайныг удирдаж байсан дарга нар бүгд үхлээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Бүгд үхлээ.

Хишигсүрэн -

Аа ха. Хоёулаа энэ удаагийн яриагаа өндөрлөх үү?

Босоо -

Энэ ...

Хишигсүрэн -

За би уншаадах уу?

Босоо -

47 онд л болж байсан байна ш дээ.

Хишигсүрэн -

50 оны 5 сард мөргөлдөөн болж байсан байна ш дээ.

Босоо -

Монголын баруун хязгаарт 30 хэдэн онд бараг 28, 29 оноос Хасагийн дайн эхэлсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Энэ номон дээр онтой нь цагтай нь өдөртэй нь бүгд бий.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Энэ номон дээр ч бас гол гол юм байгаа.

Хишигсүрэн -

Аа энэ чинь Османы эсрэг Хятадуудтай нийлээд байлдаан байсан тухай явж байна ш дээ. Тиймээ? Өнөөдрийн яриагаа хоёулаа өндөрлөе. Би дахиад нэг танайд хүрээд ирье. Тэгэх үү?

Босоо -

Ярих ёстой юмнуудаа ярьж чадаагүй байх.

Хишигсүрэн -

Одоо тэгвэл ярих уу? Та дийлэх үү?

Босоо -

Ярина.

Хишигсүрэн -

За? Одоо юу байна?

Босоо -

Одоо ингээд хилийн цэргийн тухай, гадаадын олон улсын тухай, Монгол орны улс төр гадаад байдал тэр үед ямар байв?

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Дарга цэргийн харьцаа ямар байв?

Хишигсүрэн -

Аа ха. Аа ха.

Босоо -

Цэргүүдийн дэг гэж их ярина.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Цэргийн дэг гэдэг юу юм?

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Цэргийг яаж дэглэдэг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Цэргийн дэг гэдэг юм 60-аад оноос эхэлсэн. Шинэ цэргүүдээ хуучин цэрэг нь зодов ...

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Зовоох тарчлаах ...

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Үүнийг дэг гэдэг.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Энэ жил ирсэн цэргийг хоёр жил болж байгаа хуучин цэрэг нь зодно. Дахиад хуучин цэрэг нь шинэ цэргээ хүмүүжүүлнэ.

Хишигсүрэн -

Тийм.

Босоо -

Хүмүүжүүлнэ гэж ярина.

Хишигсүрэн -

Дэглэхийгээ?

Босоо -

Тийм. Хүн болгоныг хатуужуулна. Хүмүүжүүлнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Удирдана чиглүүлдэг. Тэнд яадаг гэхээр хилийн цэргийн 0-119 анги гэдэг чинь тэр дэглэдэг аргыг хамгийн сайн мэддэг нууцыг нь сайн мэддэг хүн тэр анги салбарт ажиллаж байгаа юм.

Хишигсүрэн -

Эмч үү?

Босоо -

Эмч сайн ажиллаж чадах юм бол тэр дэгийг таслан зогсоож чадна.

Хишигсүрэн -

Аа ха. Эмч яаж таслан зогсооно гэж?

Босоо -

Эмч тэр ирсэн цэргүүдээ хүн нэг бүрчлэн мэднэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Мэднэ. Танина.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

15-р анги пуужингийн анги миний өмнө нь ажиллаж байсан ангийн дарга нар их сайн сайн хүн бий. Хэдэн зуун цэрэг бий. Өглөө жагсана. Тэр жагсаж байгаа цэргүүдийн дунд л явна. Харна. Энэ нэг цэрэг жаахан тийм байна. Тэгээд харна. Тэр тэр цэрэг эмнэлэг дээр ор.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Өдөрт гурван удаа бүх цэргийнхээ үзнэ. Шинэ цэрэг жаахан туранхайдуу тийм байвал харуулын даргад нь хэлнэ. Зааж өгнө.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Цэргийн буруу зодох ёстой ч юм байх юм. Харуулд гарна. Харуул дээр унтана.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Чи эх орноо эзгүй хаяад унтаж байна гээд алгадаад сэрээнэ. Харуул дээр их унтана. Зарим нь тамхи ус авч ирнэ. Хэн нь буруу. Хэн нь зөв гэдгийг үзээд хэн буруутан гэдэг дээр нь арга хэмжээ авна. Ядарна. Дөрөв таван цэрэг гал зууханд хоол бэлдэнэ. Тэгээд шөл ууна. Тэгээд цэргийн хоол жигтэйхэн. Өдөрт гурав хоол идэх болгонд нь эмч шалгана. Хэн идэж вэ? Хэн идээгүй байна. Энэ болгоныг эмч шалгана.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Эмч хянана. Хоолыг нь замаас нь хуучин цэрэг авна. Эмчийн хяналт чанга байвал тэр дэг алга болно. Харуул сайн байх хэрэгтэй. Харуулын даргаа дагуулаад явна. За тэгээд салбар хороодын дарга нар. Цэргийн эрүүл мэндийн төлөө тэгж ажилладаг байсан. Тэгэхгүй бол дэглэнэ. Гар хөлийг нь түлнэ. Хугална. Халуун пийшин дээр гарын тавиулаад хуруунуудыг нь түлүүлж байсан.

Хишигсүрэн -

Цэргүүд яагаад бие биенийгээ яргалаад байсан гэж та одоо боддог бэ?

Босоо -

Юу?

Хишигсүрэн -

Ямар учиртай юм? Цэргийн дэглэм. Тойруу санаа нь юу байнаа?

Босоо -

Дэг гэдэг бол цэргийн шорон юм.

Хишигсүрэн -

Харин тийм. Та юу гэж бодож байна?

Босоо -

Аа?

Хишигсүрэн -

Та юу гэж бодож байна? Байх ёстой шинж юмуу?

Босоо -

Хүн төрөлхтөний дунд байдаг. Нэг хадланд гарсан ч ядуугаа дээрэлхдэг.

Хишигсүрэн -

Аа ха. Та яг аль аль цэргийн ангид цэргийн эмчийн ажил хийж байсан бэ? Цэргийн анги дээр ажиллаж байсан тухайгаа?

Босоо -

Хамгийн анх баруун хил дээр ...

Хишигсүрэн -

Баруун хязгаарт.

Босоо -

Тэгээд тэр хилийн цэргийн хэд хэдэн ангид тэгээд ардын армийн 028, 026, 014, 015, 0147 олон ангиуд бий. Хорооны ...

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Цэргүүдийг үзнэ. Ядарсан цэргүүдийг үзнэ.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Зодсон барьсан байвал та нар яагаад элэг бариад байгаа юм гээд загнана.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Тэгээд дарга нарт өдөр болгон мэдэгдэнэ. Ийм цэрэг түд. Тийм цэрэг түд. Тийм салаа хороодын тэр тасгийн тийм цэрэг гээд мэдэгдэнэ. Нэг хуруугаа түлсэн ч тэр салааны тэр гээд бүгдийн мэдэгдэнэ. Ер нь тэгээд бүх хүнээ бичнэ. Ангийн даргад асуудал тавина. Дарга миний тавьсан асуудлыг хайнгадуухан хүлээж авна. Эсвэл дарга хүлээж аваад ногоон дэвтрийн завсар улаан харандаагаар ингээд төдөн сарын төдний өдөр гээд бичиж авна. Хүний төлөө сэтгэл зовно. Дарга та тийм тийм арга хэмжээ ав гэнэ. Эсвэл дарга хайнгадуухан дарга их ууртай байна. Ангийн захирагч хорооны захирагч хурандаа айна. Хорооны дарга байна. Салааны дарга байна. Өрөөндөө дуудаж ирээд хаалга түгжиж байгаад та битгий ингэж байгаач. Батлан хамгаалах яам намын хороонд рапорт бичнэ шүү. ....

Хишигсүрэн -

Дэглэлт 60 оноос эхэлсэн нь ямар учиртай юм? Өмнө нь яагаад байгаагүй юм?

Босоо -

Цэргийн дэглэлт 60 оноос эхэлсэн.

Хишигсүрэн -

Өмнө нь байгаагүй.

Босоо -

Өмнө нь байсан. Байхдаа бага байсан.

Хишигсүрэн -

Бага байсан. Яагаад ихэдсэн юм бол?

Босоо -

Хуучин цэрэгт зодуулаад шинэ цэрэг баярлалаа ахаа мартахгүй мартахгүй гэнэ. Мартахгүй ээ. Мартахгүй ээ.

Хишигсүрэн -

/Инээв/

Босоо -

Мартахгүй ээ.

Хишигсүрэн -

Мартахгүй. /Инээв/

Босоо -

Тэгээд тэр хуучин цэргийн шинэ дүү яасан гэхээр ... Хуучин цэрэг таны өмнө Шил толь шиг гялалзана. Шинэ цэрэг би баярлалаа.

Хишигсүрэн -

/Инээв/

Босоо -

Ахаа баярлалаа. Баярлалаа. Мартахгүй.

Хишигсүрэн -

Цэргийн сургууль цэргийн дээдэд мөн саяхан 2000 оноос хойш миний хамаатны хүүхэд сурч байсан байхгүй юу. Хилийн цэргийн сургуульд. Байр юу гэдэг билээ? Намар ирээд ...

Босоо -

Казарм.

Хишигсүрэн -

Казармд байсан чинь хуучин дээд курсынх нь унтуулдаггүй гэнээ.

Босоо -

Аа ха.

Хишигсүрэн -

Унтуулахгүй дэглэдэг гэнээ.

Босоо -

Аа ха.

Хишигсүрэн -

Тасагт нь орж ирээд Ьаckstreet boys гээд барууны хамтлагийн дуу дуул гэдэг юм байна л даа. /инээв/ Яг тэгж зогсоод хэдэн цагаар ... Монголоос өөр газар дэг байдаг юмуу?

Босоо -

Мэдэхгүй.

Хишигсүрэн -

Байгаа болов уу? Байгаа л байх л даа. Америк цэрэгт байдаг болов уу?

Босоо -

Оросод байдаг юм. Америкт байдгийг мэдэхгүй.

Хишигсүрэн -

Хятадад байдаг болов уу?

Босоо -

Аа?

Хишигсүрэн -

Хятадуудад байдаг болов уу?

Босоо -

Дэггүй улс гүрэн гэж ер нь замбуулин хорвоо дээр байхгүй. Энэ замбуулин хорвоо хүн төрөлхтөнд дэг байна. Байна.

Хишигсүрэн -

Хоёулаа дахиад нэг уулзъя. Би ярьж байгаад хүрээд ирнээ.

Босоо -

Шоронгийн дэг гэдэг ер нь хаана ч байдаг.

Хишигсүрэн -

Харин тийм.

Босоо -

Урт гарт савдаг гэдэг юм тэр төв шоронд байхад ч тэр хүний даалгавраар тэр Өвөрхангай , Говь-алтайд байдаг.

Хишигсүрэн -

Тэр урт Сандаг гэдэг нь хэн юм?

Босоо -

Дэг журам.

Хишигсүрэн -

Шоронгийн хоригдол юмуу? Дарга юмуу?

Босоо -

Хүн амьтан бас чагнаад байна ш дээ. Тэндхийн шоронд шилжүүл, би ахыгаа гаргана шүү. Монголын шоронгийн хаана ч мухарт байсан ахыгаа гаргана. Тэгээд гүйцээ.

Хишигсүрэн -

Та ер нь 90 оноос өмнө байсан тэр 70 жил ноёрхсон нийгмийг ямар нийгэм гэж бодож байна вэ?

Босоо -

Улс төрийн аль ч намын гишүүн байсан Монгол улсын гишүүн. Та аль нам хэний байна Монгол улсын хүн.

Хишигсүрэн -

/Инээв/

Босоо -

Төр засаг гэдэг чинь, би ямар улс төр гэдгийг мэдэх биш.

Хишигсүрэн -

/Инээв/

Босоо -

95 онд нэг бичиж байсан шүлэг байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Зудын үхэр мөөрөлдөж байна. Зусарын сайд нар хуралдаж байна гэж хэрэлдэнэ. Өнчин хүүхэд өлөгчин нохой өдөр шөнөгүй улилдана. Уйлалдана гэж бичсэн байна.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Тэр нэг сонин дээр гарсан. Алаг хорвоо чахрана чахрана эргэлдэнэ. Ахуй төр минь алдаатайхан эргэлдэнэ. Ард түмэн маань чахлантайхан эргэлдэнэ. Найз нөхдүүд нанчилданхан хөнөөлдөнө. Нам эвсэлүүд чирэлдэнэ түлхэлцэнэ.

Хишигсүрэн -

/Инээв/

Босоо -

Цэнхэр гариг мэгшин түгшин эргэлдэнэ. Чингисийн төр минь хилэнтэйхэн эргэлдэнэ. Чинээлэг дээдсүүд ямбанд шунана. Цэвэрхэн охид нь мөнгөнд шунана эргэлдэж Ээ хөөрхий Монголчууд аа хэн мэдэх вэ?

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Тийм тийм юм бодож явдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Тэр их хурлын гишүүн, тэр сайд мөнгө л олох гэж их хурлын гишүүн болдог юмуу? Ард түмэн мэднэ. Мөнгөтэй болохын тулд ерөнхийлөгч ерөнхий сайд болдог юм гэнээ. Тэр улсын сангаас жаахан жуухан энэ лүү ордог юм гэнэ. ....

Хишигсүрэн -

/Инээв/

Босоо -

Энэ олон түмний яриа шүү.

Хишигсүрэн -

Аа ха. Та тэгж бодож байна уу?

Босоо -

Олон түмний яриа ортой ч осолтой ч.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Би мэдэхгүй гэж байгаад л хэдэн шүлгүүд бичдэг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Босоо -

Туулын голын шугуйд тул загасны тулалдаан болж байхад Дунд голын шалбааг дотор байгаа шанаган хорхой надад ямар хамаатай.

Хишигсүрэн -

/Инээв/

Босоо -

Дунд голын шанаган хорхой.

Хишигсүрэн -

Хоёулаа өнөөдрийнхөө ярилцлагыг өндөрлье. Тэгээд ярьж байгаад ирье.

Босоо -

Туулын голын тул загасны тулалдаан дунд голын шанаган хорхойд ямар хамаатай.

Хишигсүрэн -

Аа ха.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.