Bosoo
![](../assets/images/interviewees/990485.jpg)
Basic information
Interviewee ID: 990485
Name: Bosoo
Parent's name: Süren
Ovog: Togoo
Sex: m
Year of Birth: 1927
Ethnicity: Ööld
Additional Information
Education: tusgai dund
Notes on education: military doctor
Work: retired (traditional medicine doctor)
Belief: shamanist
Born in: Sharga sum, Govi-Altai aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Хоёулаа яриагаа үргэлжлүүлье. Яагаад одоогийн Батлан хамгаалах яам, засаг төр 45 онд баруун хил дээр болсон тэр их том тулалдаан ч юмуу? Дайн ч юмуу? Мөргөлдөөн ч юмуу? Тийм юм болоогүй. Тэр үед байсан бүх хүмүүс нас барсан. Түүнийг мэдэх түүх байхгүй гэж хэлээд байна ш дээ. Тэгвэл та тэр үед байсан гэрч.
Босоо -
39 оны дайн дайн бишээ. Хилийн мөргөлдөөн байсан гэж хэлээд байгаа юм. Тэр Казакын эрх чөлөөний төлөө тэр Осман гэдэг нөхөр тэмцэж явсан тэр Османы цэрэг тэдний урдаас буудсан та нарын буруу гэж байна.
Хишигсүрэн -
Монгол цэргүүдийн буруу гэж байна уу?
Босоо -
Алтангэрэл гэдэг түүхийн ухааны хүн үүнийг чинь Монголын бүх архивын материалд онтой, сартай нь бичсэн. Тэр дайнд оролцож байсан нэг ч амьд хүн байхгүй. Бүгд үхсэн. Ингэж яриад байна.
Хишигсүрэн -
Ингэж яриад байгаа тиймээ?
Босоо -
Цөөхөн хүн үлдсэн гэнэ л дээ. Яагаад баруун хязгаарт дайн болсон гэхээр тэр үеийн Манжийн засгийн Манжийн хаанаар Монголын баруун хязгаараас их хэмжээний нутаг тасалж авахын тулд Шиньжан муж гэдгийг байгуулж Шиньжан гэдэг нь Монголоор Шинэ хязгаар гэсэн үг. Тэгээд тэнд баахан хошуу аймаг нутгийг тасалж аваад ...
Хишигсүрэн -
Авсан юмуу?
Босоо -
Авсан. Монголчууд түүнийг өгөхгүй нь тулд нэг айл байлаа гэхэд танай хашааны нэг талыг нь авна гэхээр өгөхгүй гэнэ. Энэ чинь манай хашаа гэнэ. Ингэж эхэлсэн түүхтэй юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Босоо -
Тэгээд Монголын баруун хязгаарыг тасалж авах тэр тэмцэлд хасгуудыг ашигласан юм.
Хишигсүрэн -
Хятад уу?
Босоо -
Тийм. Хятадууд.
Хишигсүрэн -
Аа ха.
Босоо -
Түүнийг нь Америк дэмжсэн. Америкийн дэд консул Макарин гэдэг хүн байсан. Монголын баруун хязгаарыг тасалж авах гэсэн Манжийн хааны бодол дээрэм тонуулын байлдаанд Хасгуудыг ашиглаж байсан юм. Дээр нь Америк дэмжээд ... / Утас дуугарав/ Ингэхээр Монгол бол нутгаа хамгаална.
Хишигсүрэн -
Тийм.
Босоо -
Нутгаа харийн дайсанд алдахгүй гээд. Монголын баруун хязгаар нутгийг тасалж авах гээд тэгээд нутгийн ноёдуудыг ашигласан. Торгуудын ван Бат гэдэг хүнийг ашигласан.
Хишигсүрэн -
Османы тал уу?
Босоо -
Тийм. Бат гэж Торгуудын хошууг захирдаг ноён байлаа. Түүнийг Хятадууд өөртөө татаад авсан. Цалин пүнлүү өгөөд тэгээд гурван улсын хэлэлцээр гэдэг юм хийгээд гурван улсын хэлэлцээр гэдэг юмандаа ганцхан Бат ван гэдэг хүнийг оруулаад тэгээд Оросын худалдааны нэг төлөөлөгч орно. Ингээд Монголын баруун хязгаар Хятадын нутаг болсон. Бид нутгаа хамгаалсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Босоо -
Ингэж үүнээс болж баруун хязгаарын дайн болсон. Монгол улсын засгийн газар баруун хязгаарын асуудлыг Улсын бага хурлын тэргүүлэгчид, намын төв хороо авч хэлэлцээд баруун хязгаарын дайн тулаан биш гэсэн юм.
Хишигсүрэн -
Нийт хэдэн удаагийн мөргөлдөөн болсон бэ? Хэдэн онд эхэлсэн бэ? 1945 он эхэлсэн үү?
Босоо -
Үгүй. Эхлэл нь мянга есөн зуун гучин нэг, хоёр оноос эхэлсэн. Тэгээд бүүр Говь-Алтай аймаг, Ховд аймгуудын гүнд иртэл Хасгуудын дээрэм явагдсан.
Хишигсүрэн -
Хасгуудын дээрэм явагдсан?
Босоо -
Японы дайнаас Хасгийн дайн илүү гамшигтай байсан. Зүгээр энгийн номхон ард түмнийг бариад, эмэгтэй хүнийг алаад, өвчөөд, мөчлөөд, эмэгтэйчүүд, охидуудыг ална. Тэгээд бүх хөрөнгө хогшлыг нь дээрэмдэнэ. Мал, эд бүх юмыг нь. Ингээд Хасгуудын тэр дээрмийн дараа мал хөрөнгө юу ч байхгүй. Нохойноос өөр юмгүй болсон. Ууланд дүрэвнэ. Хүүхдээ алуулна. Нохойныхоо хошногыг хайруулна. Нохойны хошногыг халуун төмрөөр хайрчихаар нохой хуцахаа больдог. Нэг хот айлд ганц хагархай тогоотой үлдсэн. Хасгийн дайн болоогүй бишээ. Болсон. 45, 6 онд хэлэлцээр хийж Монголын талд буулгаж авсан. Баруун хязгаарыг дүвээгээд байж чадахгүй болтол нь олон аймаг сумын хүмүүсийг алж талаад арга ядаад Османтай найрамдлын гэрээ байгуулсан. Маршал Чойбалсан 44 онд очиж уулзаад ...
Хишигсүрэн -
Хаана?
Босоо -
Тэр Ховд аймгийн Булган сумын Даян худгийн хөвөөнд уулзаж байсан. Цагаан чулуугаар гортиг хийж байсан гэрийн буйр одоо байна ш дээ. Маршал Чойбалсанд 12 ханатай гэр барьж өгөөд 10, 20 машин, хүнд хөнгөн пупьмёот Маршал Чойбалсан Османд зэвсэг өгсөн. 40 хэдэн хүн байсан. Ингээд Монголын зэвсгийг аваад Монголын баруун хязгаарыг би хамгаалж чадна гээд Маршал Чойбалсанд ам тангараг өгч байсан. Тэгээд жил гаруйн дараа нөгөө Хятадын Шиньжантай хуйвалдаад Монголын зэвсгээр Монголчуудыг хядаж байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Хэлсэн амандаа хүрээгүй?
Босоо -
Тэгээд сүүлд нь 1950 онд Хятадын Ардын чөлөөлөх армид баригдаж ... олон улсын цэргийн шүүхээр цаазалсан түүхтэй. Хятадын Коммунист намын улс төрийн товчооны хоёр гишүүн тэр таслан шийтгэх Османыг цаазлах хуралд оролцсон. Тэгээд тарсан бутарсан хүмүүс нь бас бас дээрэм тонуул хийнэ. Тэгээд тарсан бутарсны зарим нь Монгол талд, зарим нь Хятад талд. Гучин хоёр, гурван оноос 50 он хүртэл Баруун хязгаарын тулгаралт болсон. Олон мянган энгийн ард, энгийн номхон хөгшид, авгай нарыг алсан юм. Ингэж л баруун хязгаарын дайн болсон юм. Энэ Чулуунбатын Алтангэрэл гэдэг хүн хилийн цэргийн түүхийн секторт байсан хүн.
Хишигсүрэн -
Аа ха.
Босоо -
Энэ чинь уран зохиолын ном биш шүү дээ.
Хишигсүрэн -
Баримтат түүх.
Босоо -
Би Алтангэрэлд чи олон хэл мэддэг хүн Хятадын түүхийг, тэр Оросын түүхийг газар газрын архивын түүхийг авч төдөн сарын, төдний өдрийн, төдөн цаг, төдөн минутанд Османы төдөн зуун цэрэг Монголын тийм газраар орж ирсэн. Түүний эсрэг манай төдөн хүн байлдаад нэг заставын харуулын бүх хүн устгагдсан. 500, 600, 700, 800-р ирж байгаа хүмүүст манай 5, 6 харуул юу байсан юм? Монголын эрэлхэг цэргүүдийн тангараг гэж нэг юм байсан. Би одоо бодоод харамсдаг юм. Хилийн манааны 5 хүн дээр 500 600 морьтой дайсан ирнэ. Нэг нь холбоо барина. 5 нь нөгөөдүүлтэй байлдаад үхнэ. Нэг ч алхам ухрах эрх байхгүй.
Хишигсүрэн -
Ухрах эрх байхгүй? Би танаас нэг юм асууя. Яагаад Баруун хязгаарт хүч өгөөд, ач холбогдол өгөөд, баруун хилээ бэхжүүлэхийн төлөө тухайн үеийн Монголын засгийн газар их сул хандсан юм бол?
Босоо -
Сул хандсан биш юмаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Босоо -
Байгаа хүч хэрэгсэл нь тэр.
Хишигсүрэн -
Байж байгаа нь тэр?
Босоо -
Байгаа бүх арми, дивиз тэр дайн болж байхад ганц аюултай юм тэр бүгдээ татаад татаад 500 мянган хөгшин, залуу цэргээ аваад очиход араар нь нохой орж ирээд бүх Монгол улсыг эзэлбэл яана? Байгаа хүчээрээ, байгаа л хүчээрээ байсан. Тэр үед Монгол сая гаруй л хүнтэй байсан.
Хишигсүрэн -
Одоо энэ Алтангэрэл гэж хүн байгаа юу?
Босоо -
Энэ одоо амьд байна.
Хишигсүрэн -
Энэ хүнтэй уулзъя тэгэх үү?
Босоо -
Би тэгж хэлж байгаа хүмүүстэй явж заргалдаж байх зав алга. Үнэн тэр.
Хишигсүрэн -
Аа ха. Танд тэр хүний утас байна уу? Би тэр хүнтэй холбогдоод Босоо гуайгаас таны утсыг авлаа хоёулаа ярилцлага хийе гэж хэлье.
Босоо -
Тийм. Одоо энэ Батлан хамгаалах яам, одоо энэ төрийн өндөрлөгүүд худлаа. Тэр дайнд оролцсон хүмүүс бүгд үхсэн гэж гүтгэнэ.
Хишигсүрэн -
Яагаад тэгж байгаа юм бол? Тийм даалгавар авсан юм байх даа?
Босоо -
Бас нэг тийм явуулга байсан байх. Тэр Алтангэрэл тэгээд хэлж л байг. Би тэд нартай заргалдах зав алга. Тэгж хэлдэг юм. Би дуулсан гэж хэлнэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Босоо -
Японы 39 оны дайн дайн биш гэнэ. Энэ чинь дайн олон улсын зэвсгийн чанартай дайн. Тэр Япон Монголын хил рүү довтолж Монголын хилээс тасалж авах гэсэн хоёр улсын хилийн мөргөлдөөн гэж хэлээд байгаа. Харин 45 оны дайн бол дайн гэж хэлээд байгаа байхгүй юу. Надад тэдэнтэй заргалдаж байх зав алга. Би олон ном уншсан. 20-30 ном. Орос хэл сайн мэднэ гэдэг юм. Чи Хятад хэл сайн мэддэг юмуу? гэхээр инээж байгаа юм. Түүх мэддэг хүн Орос ном орчуулсан байна.
Хишигсүрэн -
Орчуулсан байна. Тиймээ?
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.