Baraanasan


Basic information
Interviewee ID: 990486
Name: Baraanasan
Parent's name: Sambuu
Ovog: Sambuu / Haluun morit Borjigon /
Sex: m
Year of Birth: 1947
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Arhangai correspondent for Mongolian radio
Belief: Buddhist
Born in: Erdenebulag sum, Arhangai aimag
Lives in: Tsetserleg sum (or part of UB), Arhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
literature
education / cultural production
work
family
environment


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

Өнөөдөр 2009 оны 9-р сарын 30. Архангай аймгийн Цэцэрлэг хотод ирээд байнаа. Архангай аймгийн Цэцэрлэг хот дахь Сүндэр гэдэг зочид буудалд анхныхаа ярилцлагыг авах гэж байна. Монголын радио, телевизийн орон нутгийн сурвалжлагч 40 шахам жил хийж байгаа миний сайн танил Бараанасантай анхныхаа ярилцлагыг авах гэж байнаа. Бараанасан? сэтгүүлчийн ажлыг орон нутагт 30, 40 жил хийнэ гэж тэр болгон байхгүй шүү.

Бараанасан -

Аа ха. Уул нь бол тэр талаасаа үнэн. Би чинь цаанаасаа сэтгүүлчээр төрсөн юм шиг малчин хүн мөртлөө. Гадаа хонь хурга сүжрээд л тэр сайхан, хөдөөний өтгө бууц мөн гоёо. Би ингэж боддог юм. Монголын хөдөөг би сэтгүүлч хүний хувьд дархалж үлдээе гэж. За тэр ямар учиртай юм гэхээр байгаль дэлхий дэлхий шиг байжээ. Өнөөдрийг бодоход үүний жишээ гэхэд Эрдэнэ-Мандал ч юмуу? Тариат ч юмуу? Хангай ч юмуу? явахад том машинаар явахад замдаа хоёр гурав хонодог.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Жолооч нь муу байсангүй. Учир нь юу гэхээр намаг шалбааг нь явуулдаггүй.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хонодог. Хөлгүй юм шиг тийм намаг.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэр намгууд одоо бүгд хатчихсан. Дээрээс нь нэмээд хэлэхэд бэлчээр мэлчээр ямар сайндаа уурга гадаа тавиад хонуулахад шөнөдөө уурга нь далд ордог. Шинэ бууцанд буухад.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Түүний учир юу? гэвэл одоо 30 минут юмуу? 40 минут ширүүн бороо ороод эргээд байхгүй. Тэр үед чинь бямбад орсон бороо 7 хоног ордог. Би борооны талаар шүлэг бичиж байсан.

Цэцгийн дэлбээ хөдлөв үү? Үгүй юу? гэмээр

Чихний омог хийсэв үү? Үгүй юу? гэмээр

Намс намс үес үес ордог

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Залуу байхад охидууд руу санаа байлгүй яахав.

Дэжид -

Тэгэлгүй яахав.

Бараанасан -

Тэр чинь дандаа ариухан. Тийм бороо огт нойр нь хүрдэггүй эмээгийн нойрыг нь хүргэдэг байсан шүү дээ.

Дэжид -

Тэгэлгүй яахав.

Бараанасан -

Байгаль дэлхий ариун байсан. Эмээ маань хожим нь хөрс дэлхийдээ шингэсэн. Хүний ариусал, байгаль хоорондоо уялдаатай. Уулзаж, шингэж, яруусаж байна гэсэн санаа байсан. Манай Хүрэлбаатар одоо Соёлын Гавьяат Зүтгэлтэн боллоо ш дээ.

Дэжид -

Тийм.

Бараанасан -

Яруу найрагч. Алтайн уулыг дуугаар нь дуулахдаа яруусахдаа дагуулж шингэхгүй юм бол найрагч гэсний хэрэггүй гэсэн. Тэр сайхан үг юм шүү. Тэгээд би түрүүн яриандаа эхэлсэн дээ. Монголын хөдөө гэж тэр тусмаа Монголын байгалийг хамгийн сүүлчийн сайхан төгөлдөрийг нөхөр Самбуугийн Бараанасан сэтгүүлч болсны хувьд мөнхөлж бичиж үлдээнээ гэж ...

Дэжид -

Их сайхан байна. Яагаад энэ сэтгүүлч мэргэжлийг сонгосон юм?

Бараанасан -

Тэр үед нийгэм Соц нийгэм гэдэг чинь авах ч юм их байсан. Хаях ч юм их байсан. Би Хөдөө Аж Ахуйн Дээд сургуулийн эдийн анги төгссөн хүн л дээ.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэгсэн чинь Пэрэнлэй дарга маань хүн их сонин би сэтгүүлч болох хувь заяа юундаа байна гэвэл Хөдөө Аж Ахуйн Дээд сургууль төгссөн байтал Радио телевизийн улсын хороо нөхөр Бараанасан гэдэг хүн хаана байнаа? Тэр хүнийг бид сурвалжлагчаар авна гэж судалсаар байгаад намайг авсан юм.

Дэжид -

Аа ха. Чи тэр үед шүлэг мүлэг бичдэг байсан уу?

Бараанасан -

Тийм бичдэг байсан. Бичдэг байхдаа ийм юм болсон юм. Манай аав Хөдөлмөрийн баатар Доржпалам гээд манай хадам аав ...

Дэжид -

Оо за.

Бараанасан -

Одоо ч байна. Одоо 86 настай. Хотонт сумын Цахир нэгдэлд нэгдлийн дарга байхгүй юу. Манай хадам ээж Соёлын тэргүүний ажилтан Долгор гэж насаараа номын санчаар ажилласан. Тэгэхээр би хадмындаа ирээд амраад байж байтал “ Утга зохиол “ сонин хүрээд ирсэн байна. Би Хөдөө Аж Ахуйн Дээд сургуулийн оюутан.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хүрээд ирсэн байсныг үзээтгэсэн чинь хамгийн бяцхан уншигчдадаа зориулж уралдаан зарлаж байна. Энэ уралдаан болбоос Соёлын яам, Гэгээрлийн Яам, Сангийн яам нэр бүхий 4 том байгууллага Үйлдвэрчний зөвлөл нэр бүхий 4 том байгууллагын зарласан хүүхдийн дууны уралдаан байлаа.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэгээд би сууж байхдаа Хөдөлмөрийн баатар Доржпаламын хүргэн болчихоод зохиол оролдчихоод үүнийг би авахгүй юм бол уралдааны тэргүүн байрыг ...

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хэний хүү авах юм гээд “ Шүү шаа, сүжиг шажиг” гэж номынхоо гарчигийг тавиад Хөрөө хөрөө хурцаа хө Гараа нийлүүлээд татнаа хө Шүү шаа сүжиг шажиг гэсэн Ардын боловсролын программд орсон. Одоо 3, 4-р ангийн юунд миний энэ дууг зааж байгаа ш дээ. Монгол ахуй байна уу?

Дэжид -

Байлгүй яахав.

Бараанасан -

Хөрөө хөрөө хурцаа хө Гараа нийлүүлээд татнаа хө Шүү шаа сүжиг шажиг. Би оюутан байхдаа их бардамналтай байсан байна. Хөдөө аж ахуйн техникумд байхдаа Архангайн техникумын газрын ангийг төгссөн хүн л дээ.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэр их бардамналаараа сургуульд байхдаа алив Бараанасан 4 мөрт зохиогоорой гэхэд би орос хэлэндээ их муу. Орос хэлний багш нар утга нь ийм байгаа энэ шүлгийг орчуулбал яаж Монголд хэлэнд хөрвүүлэх байсан бол гэнэ. Тэгсэн 5 сарын 15, 6 сарын 1 болоход би шалгалт өгөх урьдчилж өгөөд ...

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

За тэгээд 9 сар байтугай 10 сарын 15-нд эргээд Хөдөө Аж Ахуйн дээд сургуульд очдог. Энэбиш гэж манай лабораторийн эрхлэгч эгч байсан юм. Бараанасан чи ингэж сагсуурч явж байгаад сургуулиасаа хөөгдчихөв өө? Чамайг би хараад байна шүү.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хаврын хаварт чи хүрээд ирэх юм. Намрын намарт нүүдлийн шувуудаас хойш сургуулиар яваад энэ нэг л биш шүү. Тэгсэн чинь намар уралдаан Хятад хэлний Базаррагчаа чинь мундаг чинь ...

Дэжид -

Тийм. Тийм.

Бараанасан -

Бид хоёр нэг нутгийн. Ц. Базаррагчаа чинь.

Дэжид -

Архангайнх юмуу?

Бараанасан -

Яриад яахав. Саяхан ирээд Хятад хэлнийхээ гавъяат болсны алдрыг тэмдэглээд бөөн юм боллоо ш дээ.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Базаррагчаадаа үзүүллээ. Би өөрөө “ Номхон хээр” гэдэг шүлэг бичихгүй юу. Номхон хээрийнхээ нуруу өөд Газрын энгэрээс үсрэн Гайгуу сайн тээгдэнэ. Тээгдэнэ, тээгдэнэ чиг чигээрээ Зүүгдэнэ зүүгдсээр арай ядан аятайхан мордов Яарч шогшиж байгаад Ядмын ирмэгт буув. Номхон хээр номхон болохоор нь Ноолж байхад сайхан болохоор нь Чөдрөө элдээд хөлд нь суув Чихээ сэртийлгээд, хамраа дуугаргав гэж морины хөлд орсныгоо би ингэж бичиж байгаа юм. Номхон хээрээрээ номоо нэрлэе гээд Базаррагчаад үзүүлсэн чинь тэр ухаантай агуу хүн чинь тэгсэн шүү. За Бараанасаан “ Номхон хээр “ сайхан шүлэг юм гэхдээ “ Шүүг шааг сүжиг, сажиг “ гэдэг бүтээлийг чинь орхиж болохгүй. Энэ хөрөө мөрөө гэдгийг чинь хүн хэдийд ч орчуулж болохгүй. Англи Америкт ч дуулна гэсэн үг.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хамгийн гол нь би ингэж байхгүй юу. Та бүхнийг Кембриджийн Их Сургуулийн хүмүүс оюунлаг, яагаад гэвэл Монголын малчны хүү түрүүний Хүрэлбаатрын Алтайн дээгүүр дуугаар нь дуулахдаа яруусахдаа дагуулж шингэхгүй ...

Дэжид -

Та дахиад хэл дээ? Хүрэлбаатарын саяны тэр шүлгийг?

Бараанасан -

Алтайн дээгүүр хэрэв би... дууг дуулахдаа, яруусахдаа, би яруу найрагч хүн юм бол дагуулж шингэхгүй юм бол би яруу найрагч биш гэж манай Хүрэлбаатар хэлсэн.

Дэжид -

Аа ха. Их гоё хэлж тиймээ?

Бараанасан -

Намар ирчихээд байж байсан чинь Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн хичээлийн эрхлэгч доктор Пүрэвжав дуудаж байна гэж байна. Би дотроо санаа зовоод явчихсан.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хавар 5 сарын 15-нд явчихсан.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

10 сарын 20-нд ирж байхгүй юу.

Дэжид -

Айгаад байхгүй юу.

Бараанасан -

Дээр үед хасагдахаар байгаа юм чинь. Тэгсэн чинь ...

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Уруу царайлаад орсон чинь урдаас өглөөний нар мандаж байгаа юм шиг хөөе Бараанасаан гээд бараг өргөж байгаа юм чинь.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Бараг арга хэмжээ авахуулна гэж бодож байсан юм чинь. За зохиолчдын хорооноос утасдлаа. Чиний нэг том ном хэвлэгдсэн юм байна. Хөөрхий яруу найргийн номыг мэдэхгүй. Тэр үед чинь Пүрэв гуайн 4 хуруу зузаан роман гардаг байсан ш дээ.

Дэжид -

Тийм.

Бараанасан -

Тэр нь шиг л бодож байхгүй юу. Хөдөө Аж Ахуйн дээд сургуулийн түүхэнд миний мэдэх 30 жилийн түүхэнд ингэж зохиол бичсэн хүн байхгүй гээд би тэгсэн чинь өргөгдөөд гоё болоод явчихаж байгаа юм.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Одоо манай Багшийн дээд сургуулийн доктор Отгонсүрэнгийн нэрэмжит шагнал магнал 6000 төгрөг.

Дэжид -

Пөөх баяжсан байна ш дээ. Насаараа ажиллаад олохгүй мөнгө ш дээ. Одоогийн 6 сая төгрөгтэй тэнцэнэ.

Бараанасан -

Тийм. Энэ карманд хийгээд хуваагаад хаячихаж байгаа юм. Тэр үе гоё байхгүй юу. Алдаатай байсан ч гэсэн шударга байсан нь гоё.

Дэжид -

Авах юм их байгаа.

Бараанасан -

Тэгэлгүй яахав.

Дэжид -

Авах ч юм байсан. Гээх ч юм байсан.

Бараанасан -

Том ватум цаасан дээр миний зургийг зурчихсан. Тэр үеийн ватум том байсан биз?

Дэжид -

Том том. Олдоггүй л байсан.

Бараанасан -

Баяр хүргэж байгаа юм. Хөдөө Аж Ахуйн Дээд сургуулийн захирал Жамъянжав байсан. Манай захирал хоёр гурван өдөр намайг яг хүүхэд шиг духан дээр үнсдэг гоё байсан юм. Хацар бол хамаагүй. Ингээд байж байсан чинь Хөдөө Аж Ахуйн Дээд сургууль дээр Монгол Ардын Хувьсгалт намын төв хорооны тогтоол гараад эдийн засгийг бэхжүүлье. Хөдөө аж ахуйг зөв чиглүүлье гээд очоод харахад сурахад Бараанасангаас өөр хэн байх юм. Энэ дундуур түүх учраас түүхийн гоё юм байна. Хөдөө Аж Ахуйн орлогч сайд Цагаанхүү гэж байсан. Тэр хүн энэ хүнээ манайх өгөхгүй.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Зэлтрийн САА-ын ерөнхий захирлаар намайг тавина гээд.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Уг нь бол одоо томиллогдсон бол ....

Дэжид -

/Инээв/

Бараанасан -

Одоо бол компаниа өөрөө аваад зараад хожим нь би боддог юм. Иддэг байж гэж ....

Дэжид -

/Инээв/

Бараанасан -

Тэгсэн чинь намайг тавьдаггүй.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

10 САА байгууллагадахад намайг Зэлтрийн сангийн аж ахуйн захирлаар тавьдаггүй. Яамнаас.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Салдан гэж гадаатай эдийн засгийн талаар харилцдаг хүн байлаа даа? Манай Архангайнх би түрүүн хэлсэн ш дээ. Манай хадам аав хөдөлмөрийн баатар нэгдлийн дарга байсан. Салдан нутагтаа ирж амранаа даа? Нэгдлийн дарга чинь захиргааны дарга нь хамт том хүн байсан ш дээ. Орхон голд загас бариад сайхан амрана. Гэр бариулаад ...

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Манай аав бол их даруухан хүн. Яагаад гэвэл намайг хөөцөлдөөд байна гэж ер нь байхгүй.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Энэ жил таатай амруулж чадсан бол уу? Дараа жил ирээрэй.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Зөндөө олон хорхог хийж байгаа юм чинь сайхан амралгүй яахав.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Нэг юм байнаа хөө. Манай хүргэн Хөдөө Аж Ахуйн Дээд сургууль төгссөн. Өөртөө сэтгүүлч талдаа сонирхолтой юм.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хөдөө Аж Ахуйн яамны Цагаанхүү өгөхгүй байгаа юм байна.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Үүнийг чөлөөлөөд өгөөч гэсэн. Би бас их сэргэлэн байсан.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Цагаанхүү сайдын номерыг олоод авчихсан.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Салдан даргын өрөөнд орж байгаа юм. Гадаадтай эдийн засгаар харилцдаг том хүн байхгүй юу. Байна уу? Салдан байна гээд ярьж байна Цагаанхүүтэй. Би нэг захиа уншаадхий гээд манай хадам аавын захиаг тэр чигээр нь уншиж байна.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Өө бололгүй яахав гээд тэгээд намайг томилж байсан.

Дэжид -

Гайхалтай.

Бараанасан -

Ердөө л энэ. Ийм учир ерөөлөөр, сэтгүүлч яагаад болсон бэ? гэхээр ийм байна.

Дэжид -

Тийм байна.

Бараанасан -

Тэгээд Архангай гэдэг бол түрүүн бас ярьж байсан. Их оюунлаг. Архангайгаас ерөнхийлөгч, Архангайгаас Улсын Их Хурлын дарга, Архангайгаас ерөнхийлөгч төрдөг. Тэднийгээ дандаа унагаадаг. Өөрсдөө.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Төрж л байдаг. Унагааж л байдаг.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Агуу: Түүнээс Говиос ...

Дэжид -

Ерөнхийлөгч төрөөгүй.

Бараанасан -

21 аймаг гэснээс би нэг юмаар бахархдаг юм.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Юугаар бахархдаг вэ? гэхээр 21 аймагт дундажаар 19 сум байдаг юм. Баян-Өлгий ч бай. Дорнод ч бай. Хэнтий ч бай. Нэг аймгийн нэг сумаар 2-аас 3 удаа орчихсон. Шоргоолжны үүр шиг.

Дэжид -

Тийм байна.

Бараанасан -

Тэр дундаа Увсад 8 удаа явж байсан. Ардын хянан шалгах хороо, хөдөө аж ахуйн удирдах газар хоёр хамтарч уралдаан зарлаад явдаг.

Дэжид -

Социализмын үед хөдөө аж ахуйн удирдах газар их хүчтэй газар байсан.

Бараанасан -

Янзын.

Дэжид -

Хөдөөнөөс ирсэн улс хотод үлдэхийг их боддог. Партаа байшин майшинд болдог байсан байх. Яагаад хөдөөг сонгосон бэ? Тэр их сонин байна?

Бараанасан -

Яг үнэн. Сонин асуулт байна. 1986 онд Зантав дарга радио телевизийн улсын хорооны дарга байсан.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хөдөөгүүр явмаар санагдаад Өвөрхангай, Архангай, Баян-Хонгорыг хариуцсан нэг шинэ машинтай. Нэг оператортай.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэр үед 4000-ийн одоо бол даахгүй авдар шиг дөнгө гэж мэднэ үү?

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэр үед аймгийн засаг дарга намын дарга нарт ч байхгүй.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Манай Зантав дарга боловсролтой их сайн хүн байсан.

Дэжид -

Сайн хүн байсан.

Бараанасан -

Би Өвөрхангай явах ёстой байхгүй юу. Тэгтэл 10 сарын 20-д гараад 12 сар гарах гээд байдаг. Би Зантав дарга дээр орлоо. Баруун төвийн зүүн гурван аймагт радио телевиз ажиллах ёстой байсан байхгүй юу.

Дэжид -

Тийм.

Бараанасан -

Би Өвөрхангай явах ёстой. Гэр орон лугаа явмаар байдаг. Жижиг хүүхэдтэй улам хүйтрээд байдаг яах вэ? даргаа гээд асуулаа.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

За Бараанасаан би чамд томилолт өгчихье. Энэ хооронд намын төв хорооны тогтоол тэртэй тэрэнгүй гарна.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Дуугүй чи явчих. Намын төв хорооны тогтоол гараагүй байхад гэр лүүгээ тэгээд бас их сонин....

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Төгсөөд бид нар шууд ажиллахаар бид нар аж ахуй хариуцаагүй болохоор юу байхгүй.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Амьдрал шууд эхэлж байгаа юм. Цагаан ор мортой.

Дэжид -

Нэгдлийн дарга баатрын хүргэн гээд цагаан ортой эхэлсэн байна ш дээ.

Бараанасан -

Бараг тэгсэн. Тэгсэн 3 өрөө байр бэлдчихсэн. Намын хороо захиргааныхан үйлчлэгч нар нь сурвалжлагч хэзээ ирэх вэ? гээд ... Өвөрхангай аймагт намын хороо тусгай дэлгүүрээр үйлчилнэ. Баянхонгор тусгай дэлгүүртэй. Архангай тусгай дэлгүүртэй.

Дэжид -

Социализмын үед дарга нар ордог тусгай дэлгүүр байсан?

Бараанасан -

Би их сонин наймаа худалдаа хийе гэсэн нэг их санаа байхгүй. Шинэ 69-ийн өмнө сууж байхдаа за нөхөр Бараанасаан төр түмэндээ үнэнч байна шүү. Хэрвээ та буруу зөрүү юм санах юм болбоос сүү рүү ус хийж байгаа юм шиг ээднэ шүү. Тэгээд намын даргаар хоног бөглүүлэхэд 1 юмуу? 2 хоног илүү бөглөчихсөн байх юм л даа. Тэгэнгүүт 2 хоног хасаж тооц гэнэ. Солиотойёо. /Инээлдэв/

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

13 төгрөг. Хоног нь 26 төгрөг. Хоёр хоног хасаж тооц гэж.

Дэжид -

Аа ха. /Инээв/ Үнэнч шударга байж?

Бараанасан -

Тэгж бичдэг.

Дэжид -

Яг тийм өвчтэй. Социализмын хүмүүжил байхгүй юу.

Бараанасан -

Дутагдал болоод ололтыг харах ёстой. Дутагдал бичихгүй болохоор чи салхинд туугдаад юм олж харахгүй байнаа гээд өөрөө надад санаа зовно. Яагаад гэвэл өөрөө хөөцөлдөөд авчихсан хүн чинь. Дараа нь сайд майд хийгээд манай МОНЦАМЭ-д хувь нэмрээ оруулсан хүн ш дээ. Бараанасан өсөж дэвжихгүй бол хөдөө аж ахуйн эдийн засаг төгссөн Зэлтрийн сангийн аж ахуйн ерөнхий нягтлан болох байсан хүнийг би баллачихвий гэж хойноос нь анхаарал тавина.

Дэжид -

/Инээв/

Бараанасан -

Тэгээд бүх л юмыг цогцоор нь аваад үзэхэд ямар сайндаа би Дорноговь руу хадлан тэжээл бэлтгэх ажлаар гараад хоёрдугаар баазаас тэрэг аваад сүнгэнүүлсэн. Ингээд өглөөний 4-д босоод л радио 6 цаг 10 минутад эхлэхэд л би мэдээгээ өгнө. Харин хүрээд ирсэн чинь нөхөр Бараанасанг сайн ажилласных нь төлөө цалин дээр 25 төгрөг нэмэв. /Инээлдэв/ Угаасаа хүнийг дэмжинэ гэдэг чинь их гоё ажил байдаг юм байна. Жаргалант суманд Намын төв хорооны тогтоол гараад манай аймгийн Жаргалант сум хадлан тэжээл сайн бэлтгэсэн гээд би сурвалжлах ажлаар очихгүй юу. Хоолтын бригадад ...

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Сайндаа ч биш. Миний аз таарсан юм. Яваад очихоор чинь юуны чинь машин тэргээр явах. Мориор л явна. Аймаар хад асгатай. Тэгээд бригадынх нь дарга Чимэд гээд хөгшин байдаг юм. Чимэд гуайтай хоёулаа богш хийчихсэн.

Дэжид -

Юугаар хийсэн?

Бараанасан -

Оросын сандал хийдэг төмрөөр. Богш сандал хийгээд суучихдаг.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэгээд мориор сурвалжлаад, мориор явахгүй бол машинаар явах арга байхгүй.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Юмаа богцонд хийгээд сүү өгөхөөр нөгөө талд нь уяачихдаг.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Чимэд гуай юм хэлэхээр аа гэдэг. Их гоё аа гэнэ. Өөрөө дуулчихсан хэрнээ надаар яриулах гээд байдаг.

Дэжид -

Яриулах гээд байдаг?

Бараанасан -

Монголын радио гэдэг их айлын юм болгон эгшиглэнтэй. Хийморьтой. Ул суурьтай. Би Монголын радиогоор дандаа бахархаж явдаг.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэгсэн сонин. Манай хадам чинь Чулуутын хүн л дээ. Хоёр гурван гэр барьчихдаг. Би Өвөрхангайгаас Архангай руу шилжээд ирэхгүй юу.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Очирбат ерөнхийлөгч Тосонцэнгэлээр ороод Чулуутаар дайраад ирж байгаа юм байна.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Сумын засаг дарга аавыг эргэхээр ирсэн байхгүй юу. Бараанасан гуай таныг Тайхарын тэнд байж байгаарай гэнээ. Миний чихэнд ингээд цоорхой байхгүй юу .... /Инээв/

Дэжид -

/Инээв/

Бараанасан -

Төрийн шагналд дэвших гэсэн ш дээ. Нийтээрээ төрийн шагналд дэвших гэсэн юм.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Төрийн шагнал чинь ийм амархан өгчихдөг юм байх даа.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тайхар чулууны тэнд тусгай гэр барьчихсан. Манай Очирбат ерөнхийлөгч их энгийн ш дээ.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хөөе Бараанасан чамайг Өвөрхангайд сураад байсан чинь байдаггүй. Архангайд хүрээд ирсэн байна ш дээ.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Ёстой Алтангадас одон кармаанаас гаргаад зүүж өгсөн.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэгсэн чинь дараа нь радиогийн 65 жилийн ойгоор Багабанди ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон авсан. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон чинь өөрөө ирэх одон байсан даа.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

65 жилийн ой болох гээд манайхан бүгдээрээ хотод орчихсон байсан. Манайхны гавъяат эмч Баатархүү гэж байдаг юм. Хүүхдийнх нь хурим болох гээд тэгээд Мах импексийн захирлын хүүтэй сууж байгаа юм. Радиогийн 65 жилийн ой болно гээд Баярсайхан захирал дээр орсон чинь. Тэр материал сатериалаа өгсөн юмуу? Зөндөө л зүтггэлээ чи. Би материалаа явуулчихсан ш дээ. Тэр хүүхэн хариуцлагагүй хандсан байсан шүү.

Дэжид -

Боловсон хүчин үү?

Бараанасан -

Тийм. Миний материалыг явуулаагүй. Тэгсэн чинь Баярсайхан захирал юу ярьж байгаа юм. Ажлаас чинь хална шүү гэж айлгаад маргааш нь явуулаад нөгөөдөр нь хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон авсан. Хийморьтой.

Дэжид -

Хнн. Тэр чинь одоо хэдэн он бэ?

Бараанасан -

Одоо 75 жилийн ой гэхээр чинь 10 жилийн өмнө. Сая гавъяат Батсүх хувийн гоё хоёр давхар эмнэлэг нээгээд хоёр гурван хоног гоё юм боллоо л доо.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Бид нар хөдөөний зах зээлд дөнгөж шилжээд байсан. Хурим найранд бид нар байгаа мөнгөөрөө 70, 75 төгрөгөөр нийлээд тэгсэн чинь Мах импексийн захирал ийм том юу ч гэдэг юм бүү мэд. Хөөрөг ч юмуу юу юм? Цаасан хайрцагтай.

Дэжид -

/Инээв/

Бараанасан -

Бид нар 75 төгрөгөөр юу ч хийхэв. Хамаг нүүр хийх газаргүй болж байгаа юм.

Дэжид -

/Инээв/ Насаараа ажилласан?

Бараанасан -

Насаараа үнэнч шударга ажиллаад байхгүй. Идэж уугаагүй. Байхгүй юм чинь.

Дэжид -

Идэж уугаагүй. Аа ха.

Бараанасан -

Тэгсэн ашгүй танилцуулах юм боллоо.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Сүхбаатар аймгийн улс байсан л даа. Тэгсэн дээр 72 настай нэг эмээ ёстой л удам дотроо нэг номерын хүн байсан. Бид нарыг танилцууллаа. Манай хөдөлмөрийн баатар, гавъяат, Монголын радиогийн Бараанасан гээд хэллээ.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хөөе ээ. Миний биширч явдаг хүү байна ш дээ. Чи нэг өгүүлбэр хэлээтхээ.

Дэжид -

Аа ха. Нөгөө эмээ?

Бараанасан -

Тэгэнгүүт нь би за бид Дорноговь аймгийн Алтанбулаг сумын тэдний сууринд ирээд байнаа. Хурга ишиг төллөөд гэсэн чинь мөн байнаа гээд ....

Дэжид -

Аа ха. Дуугаар нь таньж байхгүй юу.

Бараанасан -

Хоёр дараалан хундага татсан байж байсан. Намайг сөнө түшээд авчихгүй юу. Бүгд согтоод ...

Дэжид -

Аа ха. /Инээв/

Бараанасан -

Монголын радиод хичнээн ч үнэнч юм. Яндаж баршгүй далай шиг Яасан баян нутаг вэ? Ямар их хувь заяагаар бид нар эзэн болж төрөвөө гэж бахархдаг бол Монголын радиогоор би баян. Гавъяат Шаалаа гэж нэг өвгөн бид нар цуг ажиллаж байсан. Миний бишрэн шүтэгч. Миний бишрэн шүтэгч токарьчин ч байгаа. Жирийн ажилгүй ч байгаа. Монголын радиогийн өмч.

Дэжид -

Аа ха. Хэн ч байж болно ш дээ.

Бараанасан -

Сая Бат-Найрамдал бишээ. Бат-Отгон далд ухааныг судалдаг. Түүний эцсийн тайлбар надад өгсөн юм. Би одоо 63 настай. Холын дуудлага дуудахад явахад би явахгүй гэмээргүй. Энэ газар шороог чинь, энэ усыг чинь, энэ агаарыг чинь хойч үе өмчлөх ёстой. Эдлэх эрх гарахаа эдлээд болчихсон маяг руугаа ордог юм байна.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Баярлахгүй нь мэдээж дуудахад явъя л гэнэ. Энэ бол ариусал.

Дэжид -

/Инээв/ Социализмын үеийн сэхээтнүүд сэтгүүлчид сонгодог урлагийн жүжигчид эд нарын амьдрал ний нуугүй хэлэхэд тааруухан ш дээ.

Бараанасан -

Тааруухан.

Дэжид -

Цалин мөнгө багатай. Хөрөнгө мөнгө багатай.

Бараанасан -

Тийм.

Дэжид -

Бат-Отгон энэ тэр бол зохих хэмжээний хөрөнгөтэй. Хичнээн хөрөнгө мөнгөгүй ч гэсэн чиний оюуны потенциаль чиний дуу хоолой, чиний авъяас тэр хүнээс илүү юм байнаа гэдгийг Монголын ард түмэн бас мэдэж чадаж байна ш дээ.

Бараанасан -

Их гоё. Их сайхан бардам би. Тэгээд алхаж явахад ... Ямарч байсан сэтгүүлчийн онгодоор би ядарсан байсан ч хар захад оюун ухаанаа худалдахгүй гэж бардам хэлнэ.

Дэжид -

Шүлэг бичдэг. Мэдрэмж их сайн байхгүй юу.

Бараанасан -

Монголын ард түмэнд буянлаг түүхээ хөөрье. Түүхээ дархална. Дархлах дархлахдаа дэлхийн хэлээр дэлхийд дархална. Англи гэхээр надад бүүр сэтгэл хөдөлгөчихлөө. Тэгээд би дандаа сэтгэл хөдлөлөөр уншдаг. Нэг шүлгээ уншъя. Хүүхдийн зохиол талдаа Монголын номер нэг гээд хэлчихэд бараг буруутахгүй байхдаа. Нэг зэлийн унага Уулынх нь унага .... удаагүй Жаахан жаахан унага нь Жараахай адил үсчинэ Хул унага хулмаана Хар унага хайрна Эвээ тэд олоогүй. Эгдүүтэй зангаа орхиогүй. Зад жийгээд чангарч байна Нэгнийгээ Хав хийгээд хазаж байна Хариуд нь. Зээгтэй олон унага зэлээ чичрээх нь тээртэй. ...эвээ олоогүй нь түүртэй. Нэг зэлний унаганууд эвтэй байвал яадаг юм бэ? Нэг радиод байсан Буяндэлгэр бид хоёр шиг найртай байвал яадаг юм бэ?

Дэжид -

/Инээв/

Бараанасан -

Намдаг гуайн “Шөнө орсон шиврээ бороо” байна ш дээ?

Дэжид -

Тийм.

Бараанасан -

Яг тэр Монгол хүний бүх юмыг тэнд хийчихсэн.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэр үед чинь сексийн тухай яривал алуулна ш дээ.

Дэжид -

Алуулна. Далд утгаар сайхан хэлсэн.

Бараанасан -

Аа ха. Тэгээд би нэг ийм шүлэг бичсэн юм.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэр дотор айхтар үг байна уу? гэвэл байхгүй. “ Саран амраг” гэдэг

Тоонон дээр тогоотой өрөм шиг саран тамгална

Орон дээр оддын шивнээ шиг хошууд янгилна.

Алтан шагайгаар хошууд наадах уу?

Амраг .... /40/28/

Өрх татаатай гэрийн хойморт

Өнжүүл сар алмаарна мэлтийнэ

Гал хийгээд галын амрагууд

Байс байс хийгээд шимтэн тачаалдана

Нойр хийгээд алжааллыг тэд

Номхон морь унасан юм шиг дайчилна

Хойморь эзгүй өнчин саран

Хосын нэгэн шүгтэн ханьсана

Хосоор булах булбарай жараахайнууд

Холих саранд хадамлан дотносно гэсэн шүлэг. Өөрөө хөдөлмөрийн баатарын охинтой суучихаад ....

Дэжид -

/Инээв/

Бараанасан -

70-аад оны үед, би баатрын анхных нь хүргэн байхгүй юу.

Дэжид -

Аа ха. Хэн гэлээ таны хадмыг?

Бараанасан -

Доржпалам. Би бол малчин айлын хүүхэд. Насаараа дарга хийчихсэн улс надад хандах хандлага, би чинь ажилчин байсан.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Нэг л тоомсоргүй байсан.

Дэжид -

Тааламж муутай байсан.

Бараанасан -

Тулаад ярих юм бол.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэгэхээр зэрэг би нэг шүлэг бичсэн юм. Адгийн муу шаварт лянхуа цэцэг дэлгэрэнэ. Аавын хүүгийн цээжинд Арслангийн зулзага торнино. Энгийн муу шавраар сайн ваар урлана. Ээжийн хүүгийн цээжинд Эрэлхэг бамбар торнино. Тэр хүний алдаа биш.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Би Архангайн сонинд сурвалжлагч байсан. Сэтгүүлч болох зам бас тэндээс эхэлсэн.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Сонин сонин чинь сайн бүтээлийг доогуур нь улаанаар зурдаг байсан.

Дэжид -

Тийм.

Бараанасан -

Би 7-р ангид байхдаа ийм шүлэг бичсэн юм.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Толидон суухад бахдалтай. Унаган цэнхэр Хану минь Тогосын шулуун хөлт Гурван суурийн нутаг минь Болжмор шувуу жиргэхийг хараад ... Бойтогтой хөлөөрөө гишгэсэн талаа гээд тэгсэн чинь Удвал гуай Миний сайхан орон Монголын сайхан орон Бойтогтой хөлөөрөө гишгэсэн газар ялгаа юу байнаа? гэж намайг магтаж байсан. Би хөдөө аж ахуйн техникумд байсан.

Дэжид -

Гоё хэлсэн байна. Ингэж гоё ярьдаг хүн ховор шүү.

Бараанасан -

Энэ бол Монгол тархи. Би 68 онд техникумд байсан. Одоо 60 хэд гараад явж байна. Одоо та нартай дандаа гоё улсуудыг уулзуулна.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Манай хадам аав бол Хөдөө аж ахуйн хөдөлмөрийн баатар. Мундагаа?

Дэжид -

Мундаг. Мундаг.

Бараанасан -

Манай аав бол дэндүү азтай. Лоохууз Нямбуу нарын хэрэг гарсан ш дээ.

Дэжид -

Тийм тийм.

Бараанасан -

Айхтар юм болсон. 60 хэдэн онд.

Дэжид -

Тийм тийм.

Бараанасан -

Тэгэхэд Лоохууз гуай Чулуутаар очоод Намын төв хорооны хөдөө аж ахуйн сайд, намын төв хорооны нарийн бичгийн даргын давхар албан тушаалтай ийм хүн ирсэн байгаа юм. Хүрээд ирэнгүүт ажлаа танилцуулчихаад байж байсан чинь за Доржпалам баатраа цөмөөрөө сайхан загасанд явнаа. Отгонбаяр гэж манай юуны дарга байсан юм. Тэр угаасаа гүндүүгүй хүн чинь аав болохоор явж чадахгүй гээд хэрэв түүнд явсан бол нөгөө юмаа ярих гээд байхгүй юу.

Дэжид -

Аа ха. Тухайн үед заяаг нь түшсэн байна. Тэр гүндүүгүй зан нь аваад гарч байна ш дээ. Айдаг хүн байсан бол бөндөгнөөд дагаад явна ш дээ. Нямсүрэн чамтай анхны томилолтоо авч байсан? Тэр тухай яривал их л юм байгаа байхдаа?

Бараанасан -

Тийм Доржсүрэнгийн Нямсүрэн. Манай Нямсүрэн их хээгүй. Гүндүүгүй гоё эр хүн. Нямаатайгаа ингээд явж байхад хүнд зодуулна гэж айхгүй. Том сүр бараатай хүн чинь.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Манай Нямаа чинь тулаад ярих юм бол амьдралын үнэн юм ярьдаг. Зожиг юм шиг мөртлөө. Эвгүй харвал их хямсгар юм шиг.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Доржсүрэн гэж аав нь төв музейн Монголын Төв музейн суурийг тавьсан мундаг хүн. Хайрханы ...

Дэжид -

Хайрханых юм уу?

Бараанасан -

Хайрханых шүү.

Дэжид -

Уран Доржсүрэн гэдэг билүү?

Бараанасан -

Тийм. Уран Доржсүрэн. Айлын ганц банди учир жаахан эрх. Эрх гэдэг чинь угаасаа сайн юм авчирдаггүй юм байна. Амьдралд бас нэг тиймэрхүү л ...

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Одоо энэ АПУ-гийн Батхүү байнаа?

Дэжид -

Тийм.

Бараанасан -

Түүний ээж Оюун гэж байгаа юм.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Оюуны төрсөн дүү Жаргал гэж Үйлвэрчний зөвлөл хариуцсан нэг их сайхан гунхсан хүүхэн бий. Биеэ их сайхан авч явна. Нямаа өөрөө сэтгэлтэй байсан. ... Хамаг юмаар үйлчилнэ. Чи суугаагүй байж битгий ...

Дэжид -

Яагаад суугаагүй юм болоо?

Бараанасан -

Нөгөөдөх нь өөр хүнтэй суучихсан. Их ч гоё хүүхэн.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэгээд бид хоёр их гоё шүү дээ.

Дэжид -

Ажилдаа идэвхтэй байсан уу?

Бараанасан -

Би бол эвийг нь олчихно . Нямаагийн. Үнэхээрийн ганцаардмал байсан нь үнэн. Эвээ олохгүй хүн байсан. Албан газраар орсон ч даргатай хэрэлдчихээд байдаг. Адилхан сурвалжлагч юм чинь тэр мууг харсан чинь дургүй хүрчихлээ гэнэ. Ерөөсөө тийм.

Дэжид -

/Инээв/

Бараанасан -

Ерөөсөө тийм. Эвийг нь олохдоо муу л даа. Уг хүн нь бол Монгол эр хүн. Ямар сайндаа “ Учиртай гурван толгой “ Юндэн чи шүү гэж байхав.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Юндэн чинь их ухаантай шүү. Нямаа чи цаанаа ухаантай байхад яадаг юм? гээд би тэгдэг байхгүй юу.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Аймгийн засаг дарга Бугын Дэжид гуайн дүү Насанжаргал гэж байсан.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Аймагт мөн гоё эрхэлж байсан шүү. Бугын Дэжид гуай, Насанжаргал дарга, сурвалжлагчийг дуудаад 3 цагийн үед цаад өрөө лүүгээ ороод зооглож байлаа. Хүн чинь заавал хань хүсэж байдаг юм байна лээ.

Дэжид -

Тэгнэ ш дээ. Ярьж байгаад хамтдаа зооглох чинь үнэхээр амттай байхгүй юу.

Бараанасан -

Тэгээд бодоод байсан чинь амьдрал гэдэг бол зөөлөн гоё юмаа. Дахиж төрдөг бол ....

Дэжид -

Чи одоо ч гэсэн сурвалжлагчийн ажлаа хийж байна. Энэ хооронд чи Монголын малчнаас авахуулаад их сайхан сайхан хүмүүстэй уулзаж учирч явсан даа. Түүнийгээ тодорхой бас яримаар байх юм. Тийм хүнтэй уулзахад тийм байсан гээд сайхан яримаар байна.

Бараанасан -

Халх голд Төмөрбаатар гэж Улсын баатар Төмөрбаатар.

Дэжид -

Тийм. Төмөрбаатар.

Бараанасан -

Монголын ард түмнийг би өмгөөлж, хамгаалж Цусаа урсгаж явсан юмаа гоё байгаа биз.

Дэжид -

Гоё.

Бараанасан -

Улсын баатар хүнтэй уулзсан нь үнэн. Тэр үед бид нар хүнээс архи ууна уу? гэхээс хүнд архи гаргаж өгдөггүй байлаа ш дээ.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэр үед Экспорт гээд эргэдэг бөглөөтэй хамгийн гоё архи байлаа.

Дэжид -

Тийм. Эргэдэг бөглөөтэй цагаан архи. Латинаар биччихсэн. Ховор байсан.

Бараанасан -

Ховор байсан. Тийм архи гаргаад нэг их гоё сэтгэлийн үгээ бид хоёр яриад Төмөрбаатар гуай хичнээн гоё ярьж байсан. Хэрээ уулан дээр ...

Дэжид -

Тэр ярианаас байна уу?

Бараанасан -

Байна. Тэр их сонин юм байна лээ. Одоо бид нар бол тэнд үр тариа найгаж байсан гэж ярьдаг. Тэр хүн ингээд харсан чинь хуруу байсан. Ингээд харсан чинь тавхай байсан гээд аймаар ...

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэгээд би ингэж боддог шүү.

Дэжид -

Халх голын Хэрээ уулан дээр гараад?

Бараанасан -

Хэрээ уулан дээр гараад их гоё.

Дэжид -

Тэр чинь Халх голын хэдэн жилийн ой вэ?

Бараанасан -

Одоо хэдэн жилийн ой боллоо?

Дэжид -

Сая чинь ...

Бараанасан -

75 болсон. 20 жилийн өмнөх. Би ингэж боддог шүү. Хүн төрөлхтний яриа хөөрөө хүн төрөлхтний гаргалгаа хийхэд уялтай, нэг талын халилтай хэрвээ өнөөдөр Япон-Монгол хоёр ийм найз байх байсан юм бол Халх голын дайнд тэр олон эрс амь насаа алдах хэрэг юу байсан юм?

Дэжид -

Аа ха. Орос-Монголоос хэд гэлээ? Сая тоог нь хэлж байсан. Японыг сайн тогтоосон. Яагаад сайн тогтоосон гэвэл Японоос 15 мянган хүн амь эрсэдсэн юм байна лээ. Манайхаас нэг дахин илүү.

Бараанасан -

Тэгнэ. Тэгнэ.

Дэжид -

Цэргүүд нь бууж өгөхгүй гэж дайтаад тэр сайхан улсууд тэгсэн гэхээр би сая мэдээ сурвалжлагыг хараад өрөвдөж л байлаа. Манайхаас хэд байлаа? Би түүнийг нь мартчихжээ. Ямарч байсан 15 биш. Харьцангуй бага байсан. Манайхаас нэг дахин их Японы цэргүүд өөд болсон байна лээ.

Бараанасан -

Тэгээд ингэж найз байх байсан юм бол ...

Дэжид -

Хамгийн их хохирсон хүмүүс Япон байгаа ш дээ.

Бараанасан -

Япон байгаа ш дээ. Надад нэг ийм санаа байдаг. Хэрэв миний энэ үгийг дуулах юм бол ялангуяа энэ яруу найрагч онцгой амьтад дуулах юм бол би алгадуулна.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Дашбалбар амьд байгаад энэ сэдвийг яривал алуулна. Угаасаа хүн төрөлхтөн газар нутгаа, байгалиа, агаар, усаа хувааж идэх нь тодорхой. Нэг хэсэг нь 2020 онд Япон арал усанд живнэ гээд байгаа ш дээ.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Ийм л юм бол манайх Японд нэг бригадын дайтай газар хааш хаашаа хорьхон километр газар өгчихмөөр байгаа байхгүй юу. 60 жилээр 100 жилээр ...

Дэжид -

Түрээсээр? Би тантай санал нэг байна.

Бараанасан -

Тэр Оюутолгой, Тавантолгой юугаа гэж байвал одоо улс төр лүү орох нь л дээ. Улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэж би Гүндалайг бол иргэний хувьд шүүмжилдэг. Гүндалай Монголын ард түмэнд их муухай үйлийн лай хийсэн. Хүүхэд болгонд 10 мянга гэдэг бол сонгуулийн л арга болохоос биш Монголын ирээдүйн арга биш.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Түүнээс болоод 2, 5 сая гээд баахан төгрөг өгөх гээд байна. Үүнийг бэлэн тавих юм бол Монголын мөнгөний ханш бүгд сүйрнэ. Би ерөөсөө бэлэн юманд дургүй.

Дэжид -

Үнэн. Үнэн. Би бас дургүй. Баяндаа биш. Арга нь буруу.

Бараанасан -

Арга нь буруу. Ийм хүн чинь хамгийн эрт унтаж, хамгийн орой босож байгаа юм. Энэ чинь ядууруулна.

Дэжид -

Үнэн. Үнэн.

Бараанасан -

Тэд чинь зайлуул амьдрах гээд байгаа улс өдөрт би ингэдэг юм. Таван гарын мушгиа хийгээд арай охид хөвгүүдтэй уулзахгүй ганц нэг үе тэнгийн юм хүрээд ирнэ. Зүгээр л хямдхан. Өглөө 5 цагт босоод хамаг юмаа хийнэ. Одоогийн залуучууд чинь байна ш дээ унтаад байна. Би аль хэдийн босоод өөр хийх юм байна уу? гээд шаналаад гоё байгаа биз.

Дэжид -

Гоё. Гоё.

Бараанасан -

Улс орон бэлэнчлүүлээд сонгуулийн хар гайгаар ийм муухай юм хийгээд. Бэлэн өгөөд байгаа юм чинь унтахгүй яах юм? Монголын төрийн бодлого Монголын эрх ашигт нийцсэн байх ёстой.

Дэжид -

Үнэн. Үнэн.

Бараанасан -

Яагаад ч худлаа хэлээд байдаг юм. Тэрэнд орвол Монголын сайхан сор болсон сэхээтнүүдийг Монголын их шинжлэх ухааныг хөгжүүлэх хэрэгтэй ш дээ. Нэг сайхан ногоон байгууламж барих хэрэгтэй.

Дэжид -

Жижиг дунд үйлдвэр байгуулах хэрэгтэй.

Бараанасан -

Байгуулах хэрэгтэй.

Дэжид -

Ажлын байр бий болгох хэрэгтэй. Тиймээ? Ард түмнээ дарамтлахгүй. Жишээлбэл хүүхдийн тоглоомын талбайг Их хурлын гишүүд авчихлаа гээд муулуулаад байна ш дээ.

Бараанасан -

Тэгээд яг нарийн яривал Алсын уулан дээр гараад сууж байхад Адуу мал, айл амьтан, авгай хүүхдийн хэрүүл шуугиан бүгд харагддаг гэж манай нутгийн нэг хүн дээр үед хэлж байсан юм.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Энэ улс төр яг л тийм юм. Тэр ярьж байгаа юм нь улсыг төлөөлж байгаа хүн одоо манай Алтай үе үе бол ярихаараа ярина. Тэгэхэд эд нарын ярьж байгаа нь тогоо шанаганы, авгай хүүхдийн авгай таваг угаах дайны ...

Дэжид -

Тийм.

Бараанасан -

Тугалын бэлчээрээс, унаганы бэлчээрээс холдохгүй.

Дэжид -

Яг үнэн.

Бараанасан -

Алсыг харахгүй. Би улсын юунд суучих юм бол гоё өгүүлбэр хэлээд өнөөдрийн энэ нусны алчуур шиг, гутлын алчуур шиг юмаар ярихаа болиочээ Монголын ухаан гэдэг тэнгэрийн хаяанд очоод хоночихоод ирдэг гэсэн тэр сайхан өвгөдийн үг тэнгэрийн хаяанд очоод ...

Дэжид -

Алсын хараатай ...

Бараанасан -

Алсын хараатай байх юм гологдоод байх юм.

Дэжид -

За та өөрийнхөө товч намтрыг?

Бараанасан -

Би Архангай аймгийн Эрдэнэ-Мандал сумын нутаг Дэл гэдэг газар 1947 онд төрсөн. Хөдөө аж ахуйн эдийн засагч, нябо мэргэжилтэй. Социалист нийгэмд нэг юманд дургүй байгаа юм. Юунд гэхээр хүнийг хүсэлтээр нь юманд оруулдаггүй. Энэ Самданмөнх гэж манай аймгийн намын хорооны дарга байсан. Одоо бий дээ. Би Архангайн сонинд сурвалжлагч байхад за Самданмөнх даргаа намайг Багшийн дээд сургуулийн хэл уран зохиолын юмуу? Сэтгүүлчийн ангид л та оруулаад өгөөрөй гээд гуйгаад байхад оо тэгэлгүй яах юм чамайг оруулахгүй бол хэнийг явуулах юм гээд л байдаг байсан байхгүй юу.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Яг хуваарь ирсэн чинь оо чи Хөдөө аж ахуйн дээд техникум төгсчихсөн юм байна ш дээ. Хөдөө аж ахуй руугаа яв гэчихэж байгаа юм. Яг юугаар явсан бол би судалгаа шинжилгээ докторын юм хийгээд Монгол хэлний чихний чимэг болсон тэр Монгол хэлийг чинь улам сэргээхгүй юу. Тиймээ?

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Манай баз хүргэн Багшийн коллежийн орлогч захирал л даа.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэр тэгж байгаа юм. Бараа ахынхаа Дэлийн бор үзүүрт очиж үзэх юмсан гэж ...

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэгсэн чинь Сэгс цагаан богд шиг л юм болж байгаа юм.

Агь үнэртэх, ангир ганганах хоёр нь нэг сонортой

Нар буцах, нуур хадаалах хоёр нь нэг улбаатай

Дээлийн минь энгэр шиг дэндүү ойр агаад аянгалаг

Дэлийн минь бор үзүүр гэж байгаа юм. Тэгээд цааш нь явж байгаа юм. Тэгэнгүүт нөгөөдөх чинь бүр тэсэхээ байгаад ахын тэр Дэлийн бор үзүүрт очиж үзэх юмсан гэж байгаа юм. Яруу найраг гэдэг бол сэтгэлд хоногшиж байгаа юм.

Дэжид -

Таны эцэг, эх чинь ямар хүмүүс байсан юм?

Бараанасан -

Манай аав өндөр Самбуу гэж энэ Архангай бол Самбуугаараа алдартай. Их олон. Нэг зуслан дээр 4 айл байхад хүү Самбуу, хүргэн Самбуутайгаа, Да, Самбуу, Далай Самбуутайгаа.

Дэжид -

/Инээв/

Бараанасан -

Тэр өндөр Самбуу гэдэг хүн бол нэг их өндөр нуруутай. Би өндөр биш. Аав бол ёстой мундаг өндөр нуруутай. Их сайхан цагаан морьдтой. Их омголон Сарьдаг өндрийн оройгоор, сайхан яргуй цэнхэртэнэ. Саахалт айлын хоньд нь сарьдагаараа дагаад идээшнэ. /Дуулав/ Аав надаас түрүүлээд явчихна. Би даагатай. Аавыг гүйцэхгүй. Тэгээд миний өссөн нутаг гэдэг бол хараа Дэлийн бор үзүүр их үзүүр, бага үзүүр. Миний бодлоор энэ дэлхийн үзүүр. ... Нэг гоё Хятад шаазангийн хэлбэр ч бий. Би тийм гайхамшигтай байгаль дунд төрсөн. Гэтэл өнөөдөр тэр өтгийг ухахад аюултай халдвар авдаг . Тэр миний Монголын хөдөөгийн Монголын байгалийг хамгийн сүүлд би мөнхөлнө гэж яриад байгаа мөн байгаа биз. Тийм сайхан. Ухаад ерөөсөө барахгүй. Тийм гайхамшиг дунд хөлбөрөн, нэг мод болж төрсөн. Ингэж сайхан өссөн. Миний Баажаа гэж миний номон дээр бий. Би номоо өгнө.

Баруун цүүрийн Баажаа гэж

Багахан биетэй

Дарьгангын Дашбалбар шиг

Ташуу захтай дээлтэй

Цэв цэв алхалсан

Сэтгэлийн хөрөгтэй

Егөө л миний сэтгэл

Ер бусын нэгэн байсан гэж эхэлж байгаа юм. Манай тэр Баажаа зөнч хүн байсан. Манай ээжийг нэрээр нь дуудаад манай ээж залуухан байсан. Хоёр хүний хоол унд бэлд гээд. Бас яасан юм болоо гээд тэгнэ. 30 минутын дараа том богцтой хоёр хүн ирнэ. Манай аав сүү тосны заводын эрхлэгч байсан.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэр үед чинь соёлын төв болбоос сүү тосны тасаг байсан.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хөдөөгийн ах нар чинь сүү тосны цагаан халаадтай бүсгүйчүүд дээр ирнэ. Ерөөсөө соёл хүмүүжлийн төв.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Сүү тосны заводын эрхлэгчийн хүү гэдэг чинь ерөнхийлөгчийн хүү аятай.

Дэжид -

Айлын ганц хүү юу?

Бараанасан -

Том хүү.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Бакаль ер хөлдөө хийгээгүй. Худалдаа бэлтгэлийн ангиас хром аваад өгчихнө. Тэгээд нэг их гоё. 11 сарын 20-д болчихоод морь туших өдий дайны цас орчихоод манайх миний дүү нар би ууган хүү болохоос 6, 7-уулаа өссөн.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Бүх улсууд өвөлжөөндөө буучихна. Масло тосоо поошгонд хийчихсэн байна. Хэдэн машин поошиг. Аймгаас ирж авна. Авдаггүй. Тэгсэн би одоо яах вэ? гэсэн чинь Баажаа тэгсэн байгаа юм. За хө би харж байхаас чи тэр олон хүүхдээ дааруулаад яахав. Баажаа нь харж байя. Тийм том лам чинь юу гэж харах вэ? дээ. Тэгээд хоёр сарын дараа 12 чиргүүлтэй тэрэг 12 тэвш ирж 2 сарын дараа ирж ачиж байсан. Баажаа тийм мундаг. Баруун цүүрийн Баажаа хувраг гэж ... баригдаагүй. 7 хоногийн дараа 87-тай байхад нь өөд болсон. Манай Баажаа. Яг өөд болоход нь хараад хүүхэд чинь гэнэн ингээд байж байсан чинь гэрээр дүүрэн ном нь хураалттай байгаа ш дээ. Ганцаараа лам чинь. За Баажаа нь нэг сайхан хярам амсаатгая гээд идээгээ амсчихаад за Баажаа нь сайхан байна. Одоо манайхаас дутуу хүн байхгүй байнаа гээд амар сайхан даа ... Тэгсэн 7 хоногийн дараа хувраг байхгүй юмуу? гэж барих гэж ирж байсан.

Дэжид -

Хэдэн он байсан бэ?

Бараанасан -

Тэр чинь 67 он юм болов уу?

Дэжид -

Тэр үед барьдаг байсан уу? Яалаа гэж барих вэ?

Бараанасан -

Өмнөх юугаар. 50 хэдэн он байна.

Дэжид -

50 хэдэн онд барьж байсан юмуу?

Бараанасан -

Барьж байсан.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Баажаа алгаа ингэж ярьдаг байсан. Дүү лам нь зурхайч.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Манай аавыг ах дүү нар нь ярьдаг юм. Хэнд юугаа өгөв? гэж гэрээ хэнд өгчихлөө. Хүн болгонд юм өгсөн. Надад юу ч өгсөнгүй гээд зовиур байна даа.

Дэжид -

Тэгнэ.

Бараанасан -

Тэгсэн чинь тээр хойно 30, 40 жилийн дараа нууц нь тайлагдаж байгаа юм. Насаа өгсөн. 87 нас. Насаа өгч байгаа хүнд ямар өлийгийх нь юм өгөх вэ?

Дэжид -

Хнн.

Бараанасан -

Тариа хийлгэх байтугай эм ууж үзээгүй. Тэр Баажаагийн тэр сайхан юм заавал байж таарна. Тэр л их гоё.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хамгийн сүүлд манай радиогийн Равдандаш өөд болсон доо.

Дэжид -

Тийм.

Бараанасан -

Мятав даргын хэлдэг үг надад санаанд бууж байна. За Баярсайхаан, Цагаанаа, Бараанасаан та нар хөдөө аж ахуйг мэддэг мэддэг гээд байж үнэхээр өөрчлөгдөж юу болж байгааг та нар хасчихаваа гэж ...

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хүүхэд байхад яг Монголын хөдөө ..... Хөдөө одоо дан машин, гар утсаараа уулан дээр гарч ярина. Монголын хөдөө сонин байнаа.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Миний энгэр дээр бас нэг алтаар товойлгоод хийчихсэн би Мянган малчны аймгийн холбооны тэргүүн хүн л дээ.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэгээд би тэгдэг байхгүй юу. За та нар 1000 малтай юм бол нусаа татаад урвагар битгий бай. Буудлын нэг өрөө авчихаад айраг тавьчихаад ууц тавьчихаад алив хө надад ийм юм хэрэгтэй байна. Ингэх хэрэгтэй байхгүй юу. 2000 гаруй мал хотлуулчихаад мөнгө байхгүй.

Дэжид -

/Инээв/

Бараанасан -

Та нар дотроо сайн тохируул 2000-ын тоо хэрэггүй ээ нэг мянгатай нэг машин унаад байвал болоо ш дээ. Малаа л өсгөх гээд байдаг. Манайх 2050 хүрсэн гээд л ... /Инээлдэв/

Дэжид -

Уучлаарай Бараанасан гуай яриаг чинь таслаад заавал асуух хоёр асуулт асууя. Таны амьдралд ямар нэгэн гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал бий юу? Ямар үйл явдал байдаг вэ? Ийм үйл явдал болсон бол? Амьдралд чинь гүн гүнзгий нөлөөлсөн ямар үйл явдал байна вэ?

Бараанасан -

За ер нь бол бид нар бол соц нийгмийн бүтээгдэхүүнүүд. Соц нийгмийн бүтээгдэхүүнүүд чинь сонгуулиар ч юмуу хуучныг баримтлагч гэж хүн болгон хэлдэг. Би бол хуучныг баримтлагч.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Сэтгэл нь их сайхан. Иднэ, ууна гэдгийг огт мэдэхгүй.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Ер нь эд хөрөнгөтэй хүн үхэхийн толгой дээр эд хөрөнгө бодогдоод үхэж чаддаггүй. Бид нар шиг байх юм бол амархан ингэчихнэ. Амар юм биш үү?

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Залуу насанд байсан гэм нь зах зээлгүй. Өөрийн гэсэн өндөрлөгийг хүн болгонд авчирсан. Улсаас ажил нэхнэ гэсэн юм байхгүй ш дээ. Өөрөө л зүтгээд байна.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Одоо бол сонгуульд гарах гэж солиороод л худлаа сайд хийж байх хугацаандаа балайраад л. Ерөөсөө өөрөө л сэтгэлтэй л байх хэрэгтэй. Хэрэв залуу насанд сураагүй бол хөгшрөх насанд жороо сурна гэж би ямар сайндаа ... мэддэггүй. Оо яана зөрчихвөл яанаа. Утсыг нь авдаг байж гэж байхав дээ. Сураагүй юм сураад яахав. Ерөөсөө нийгэм тун гоё болохгүй байна. Ганц гундуу байгаа юм. Юм болгон элбэг болсон. Буянтай хүн л алтан бөгж зүүдэг байлаа. Буянтай сайн хүн алтан бөлзөг хийдэг байсан.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Одоо буянтай, буянгүй нь ер мэдэгдэхгүй. Алт нь хаа сайгүй.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Юм элбэг болдог нь дэлхий сөхөх эрин яах аргагүй ирчихээд байгаа юм. Энэ байгаль, ус хатаад байгаа чинь дэлхий чинь өөрөө хүн шиг 10, 5 жилийн настай биш 2, 3 мянган жилийн настай учраас мэдэгдэхгүй болохоос үнэхээр сөхөх нь ирж байгаа юм.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Миний аав, ээж сургахдаа намган дунд явж байгаад нэг чөдөр байлаа гэхэд манай нутгийн хэн нэгнийх нь чөдөр гээд уяан дээр аваачаад тавьчихдаг.

Дэжид -

Эзэн нь олж авах нь?

Бараанасан -

Тийм. Ийм сайхан аав ээжтэйдээ би баярлаж явдаг. Ийм сайхан эх орон, энэ сайхан уужим дэлхий их гоё л доо. Би даяарчлалыг хүлээж авдаггүй юм.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Дэлхий байлаа гээд гэргүй бол худлаа Гэр байлаа гээд галгүй бол худлаа Гал байсан ч шал худлаа. Хорвоогийн амьдрал бол эхнээсээ авахуулаад хуурамч.

Дэжид -

Таны амьдралд бусдаас онцгой гэх зүйл байна уу? Яагаад та онцгой гэж бодож байгаа юм?

Бараанасан -

Ер нь хэн ч бай ямарч байсан хүн чулуугаар бол эрдэнэсийн гартаам болоод болор биш. Энгийн ... /Утас дуугарав/

Дэжид -

Бараанасангийн ярианы үргэлжлэл. Хоёрдахь ярилцлага явж байна.

Бараанасан -

Радиогийн тухай нэг хууч яриа байдаг юм. Хажуудаа матуулсангүй. Хардаа матуулчихлаа гэж ...

Дэжид -

Тэр их гоё онигоо ш дээ.

Бараанасан -

Манай бүдүүн дуут Цэдэндамбаа хажуудаа матуулсангүй хардаа матуулчихлаа гэж гоё онигоо байдаг. Би түүнийг ярьж өгье. Ингэсэн байгаа юм. Цэдэндамбаа Сэлэнгэ аймагт томилолт аваад Цэдэндамбаа өөрөө их авъяастай л даа.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Ялангуяа хөрөг мөрөг хийхдээ онцгой. Залууч байсан.

Дэжид -

Аа ха. Соёлын гавъяат зүтгэлтэн.

Бараанасан -

Монголын радиогоос гурван удаа хөөгдөж гурван удаа орсон хүн л дээ. Нэг хөөгдсөнийг нь ярих гэж байгаа юм. Батсүмбэрийн Сангийн Аж Ахуйд саальчин баатар төрөөд ...

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Шинэхэн төрөөд тэр үед чинь баатар төрөхөөр их сурвалжилдаг байлаа. Тэгсэн Цэдэндамбааг за Батсүмбэрийн Сангийн Аж Ахуйд саальчин баатрын ажил үйлсийг сурвалжлаад ир гээд 5 дахь өдөр явуулсан байгаа юм. Энэ бүтэн сайн өдөр тэр хөрөг нэвтрүүлэг чинь орно. Чи хагас сайн өдөр явуул. Бүтэн сайн өдөр хөргийг чинь хүлээж аваад оруулчихна. Тэгээд цаашаа Сэлэнгэ аймаг 7 хоног томилолтоор яваад ир. Дамбаа Сэлэнгэ аймгийн тариаланчидтай зузааныг хэлэх үү?

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

7 хоногийн ажил биш амралт л даа. Тэгээд Батсүмбэрийн Сангийн Аж Ахуй дээрээ очоод саальчин баатартайгаа уулзаад өө та нар чинь сайн уу? Дамбааг чинь сайхан хүлээж авалгүй яахав. Сурвалжлах ажлаар ирлээ. Оо манай баатрыг сурвалжилна гээд бөөн сүр хүлээж авсан. Яарайсан цагаан гэр. Дээр үед чинь тийм байлаа ш дээ.

Дэжид -

Тийм.

Бараанасан -

Тэгээд саальчин баатраа сурвалжлаад тойроод явна. Тиймээ? Олон айлаар явсаар байгаад сүүлдээ халаад сүүлдээ шөнө дөл болно. Гэнэтхэн юм авах нь санагдсан юм байна.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хоёр гурван цагийн алдад.

Дэжид -

Аа ха. Ажлаа санаад?

Бараанасан -

Тэгээд асаасан юм байна л даа. Хөдөлмөрийн баатар чинь яг гээд зогсчихож ...

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Гацчихгүй юу нөгөө баатар чинь.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Би ингээд тусгай томилолтоор ирж байхад чи миний ажлыг бодохгүй бол болохгүй. Хичнээн гуйгаад согтчихсон. Угаасаа яриа муутай хүн байсан. Сүүлдээ уур нь хүрээд ...

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Энэ юм нь яваад байгаа ш дээ.

Дэжид -

Тийм.

Бараанасан -

Тэр үед Орос хэл аймаар байлаа. Би Монголоор чиний хийсэн юмыг асууж байна. Чи юундаа тунирхаад байгаа юм.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Загнаад.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Цэдэндамбаа гуай миний буруу. Чи ер нь тэр байтугай Монголын радиог Нисэхийн хүү Цэдэндамбаа авч яваа шүү. Загнаад хаячихсан.

Дэжид -

/Инээв/

Бараанасан -

Бишгүй сурвалжлага авч явлаа. Арай ингэж загнаж байсангүй. Тэгж байгаад ярилцлага авсан.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Галт тэрэг явах болоод хальсаа галт тэргээр явуулчихсан.

Дэжид -

/Инээв/

Бараанасан -

Бүтэн сайн өдөр 10 цагт гэж байгаа.

Дэжид -

Тэр үед чинь хатуу хяналттай байлаа ш дээ.

Бараанасан -

Хариуцлагатай. Программ.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хамгийн сүүлд монтажийнх нь авдаг.

Дэжид -

Тийм.

Бараанасан -

Мядаг даргад хэлж чадахгүй. Яагаад байна? Алив наашаа аваад ороод ир. Даргаа ...

Дэжид -

/Инээв/

Бараанасан -

Сэлэнгээс шууд дуудаад Цэдэндамбаа чи арай ч дээ гэсэн. Тэгсэн хажуудаа матуулсангүй. Хардаа матуулчихлаа гэж.

Дэжид -

/Инээв/ Хажуудахдаа гэдэг нь хүнийг хэлж байгаа юм. Хардаа гэдэг нь дуу бичлэг хийдэг одоо энэ диктофоныг хэлж байхгүй юу.

Бараанасан -

Би нэг Жаргалантын Сангийн Аж Ахуй явахгүй юу. Жаргалантын Сангийн Аж Ахуйн даргатай уулзах байсан. Дарга нь хөдөө явчихсан байхаар араас нь явлаа. Явсаар байгаад сүнгэнээд очсон чинь хаваржаа руу явсан гэнэ. Тэгэхээр нь хаваржаа руу нь очсон чинь утаа гарч байна. Оо боодог хийчихсэн. Нөгөө Сангийн Аж Ахуйн дарга чинь ганц шил юм тавьчихсан. Би боодгонд дуртай юм чинь идлээ.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Намайг явах болсон чинь юм хэлэх гээд яая даа л гээд байх шиг байна.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Радио дуран гэж байдаг ш дээ.

Дэжид -

Тийм.

Бараанасан -

Гэхдээ боодог моодог гэж огтхон ч хэлээгүй. Зүгээр л Жаргалантын Сангийн Аж Ахуйн тариа хураалт хэзээ мөдгүй болчихоод байхад ажил нь 60 хагархай 100 задгай байна шүү дээ гээд ....

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Түүнээс юу гэж боодог моодог хийлээ гэж солиорох юм.

Дэжид -

Тийм ш дээ.

Бараанасан -

Ажил нь муу л байгаа биз. Хүн чинь нэгнийгээ хайрлах ёстой ш дээ.

Дэжид -

Тийм.

Бараанасан -

Би одоо боддог юм. Угаасаа цаанаасаа нийгэм цэнэглэдэг. Одоо жишээ нь Номгон орлоо. Тариа хураалт 160 га-д хийчихсэн гээд байна.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Энэ хавьд хаягдчихсан байж магадгүй гээд нүдээрээ хараад андашгүй. Метр квадратыг... 160-аар үржүүлээд төдөн торх төмс ингэж хаясан байна гээд мөн солиотой байжээ. Эсвэл сум нэгдлээр сүнгэнэж ороод би нэг Завхан аймгийн 8 сумаар ороход 6—гийн дурандаж байсан юм.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Залууч байсан.

Дэжид -

Жижигрүүлж байсан байна ш дээ.

Бараанасан -

Арвич хямгач ажиллагаа ариун цагаан хөдөлмөр гээд Цэдэнбал даргын хоёр лоозон гараа биз дээ?

Дэжид -

Тийм. Тэр чинь бүр цэцэрлэгийн хүүхдүүдээр хүртэл цээжлүүлдэг байсан ш дээ. Хүн бүр бага балчраасаа гээд...

Бараанасан -

Тийм. Цагаанчулуутаар ороод танай эндүүр төл аль сууриар хорогдож байна гээд малчидтай уулзаж явтал ...

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Их олон урт нэртэй Лувсан хэн билээ? Хоёр гурван нэртэй тэр айлаар сурвалжлаач гээд 20 гаруй төл хорогдчихсон юм байна л даа.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Малчин дээр оччихоод цаг хатуу яггүй байна шүү гээд яриад эхэлсэн чинь малчин яриад үнэхээр болсонгүй хүү минь бараг 20 гаруй төл хорогдчихлоо. Бараг өөрөө өнгөрөх шахуу тийм юм болдог юм байна ш дээ. Хөөрхий. Хамаг юмаа ярьчихлаа. Тэгэнгүүт нэгдлийнх нь дарга дээр очлоо. Завханаар гоё хавар болж байнаа. Цаг сайхан байна. Хаваржилт сайхан байна.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэгээд яриа авчихаж байгаа юм.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Яриагаа авчихаад дараа нь та өдий төдий төл хорогдуулчихаад яаж байгаа юм гээд нөгөө малчных нь яриаг нь сонсгоод ...

Дэжид -

/Инээв/ Аа ха.

Бараанасан -

Үгүй мөн сандарч байнаа. Бас нэг Атар билүү? Нэг Сангийн аж ахуйгаар явж байсан чинь бас л их муу байнаа.

Дэжид -

Мал хорогдсон гээд малчны яриаг сонсоод яаж байх юм?

Бараанасан -

Уурлаад байгаа юмуу? Одоо бол юунд уурлах вэ? дээ. Одоо бодохоор инээдтэй байгаа биз дээ.

Дэжид -

Аа ха. Шударга байсан.

Бараанасан -

Атарын САА-гаар явж байсан юм. Атар газрын 20 жилийн ой болох гэж байсан юм. Ажил нь үнэхээр муу байсан.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Ах нь Атар газарт 20 жил зүтгэсэн. Миний дүү Атарын 20 жилийн ойн дараа тавьчих. Алтан гадас одонд тодорхойлчихсон байгаа гэж байгаа. Би хоёр хоногийн дараа ирнэ. Та үүнийг янзалчихсан байж бай гэсэн чинь хоёр хоногийн дараа дайраад ирсэн чинь жигтэйхэн сайхан болчихсон байсан. За би үүнийг дарахаар энэ ажилладаг юм. Би үүнийг ажиллуулахгүй. Та Алтан гадас одонгоо аваарай гэсэн. Амьдрал гэдэг чинь уян хатан. Тиймээ?

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хүн ингэдэг юм байна. Энэ хорвоод хүн уйлж ирээд уйлуулаад буцдаг. Энэ хоорондох амьдрал тэр хүний өөрт нь хөшөө босгож байдаг.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хүн болгон суварга юм байна лээ. Суварга гэдгээ мэдэж байх ёстой.

Дэжид -

Үнэн үнэн.

Бараанасан -

Суварга гэдгээ мэдэхгүй улсууд бас байнаа.

Дэжид -

Бурхан гэдэг чинь та өөрөө гэдэг байхгүй юу.

Бараанасан -

Үнэн байхгүй юу даа. Ээжийгээ хайрлаагүй хүнийг хүн гэх хэрэггүй еэ. Хүн чанар байх хэрэгтэй.

Дэжид -

Монгол хүний хүн чанар ахуй амьдрал яг л тэр чигээрээ харагдаж байна. Та 21 аймаг бүх сумдаар орж байсан гэж байна.

Бараанасан -

Тэгэлгүй яахав.

Дэжид -

Социализмын үед яваагүй аймаг сум байхгүй тиймээ?

Бараанасан -

Байхгүй.

Дэжид -

Социализмын үед Монгол улс тариагаар улсаа бүрэн хангаж байсан.

Бараанасан -

Хангаж байсан.

Дэжид -

Тэр дурсамжаасаа жаахан яриач?

Бараанасан -

Үнэхээр өөрийн юм өөрөөрөө. Надад нэг юм сонин санагддаг байхгүй юу. Нэгдүгээр хэсгийн ярилцлага дээр Мах импексийн захирлын хүүхдийн хурим гээд?

Дэжид -

Аа ха. Бэлэг өгсөн гээд?

Бараанасан -

Тийм. Тийм том ресторанд хурим хийгээд тэр их үйл явдал болсон чинь байнаа? Төдийлөн ханахгүй юм. Хөдөөгийн нэг эмээ хүүхдүүдээ, ул боов хийчихсэн. Өрмөө тавьчихсан. Хоёр гурван чихэр тавьчихсан. За хүүхдүүдээ сайхан хурим боллоо . Сайхан байна гээд сэтгэл нь ханаж байгаа байхгүй юу.

Дэжид -

Яг үнэн.

Бараанасан -

Тэр хуримаа хийгээд юу ч сэтгэл ханаагүй. Хүн болгон Улаанбаатарт Чингист хуримаа хийж чадахгүй байна. Тэр эмээ 5 литр Монгол шимийн архитай. Хоёр шил архитай. Одоогийн хүмүүс ханаж цадахгүй байна.

Дэжид -

Үнэн. Үнэн.

Бараанасан -

Надад их сонин санагддаг шүү.

Дэжид -

Аа ха. Социализмын үеийн Эрдэнээ гээд мундаг эрдэмтэн гараад байна ш дээ? Бид нар цуг ажиллаж байсан.

Бараанасан -

82 онд тэр үед сайд нарын зөвлөлийн орлогч дарга Рагчаа гээд байсан.

Дэжид -

Одоо ч байгаа.

Бараанасан -

Түүний хэлсэн үг бол амьдралтай. Үг болгон нь ул суурьтай. Монгол түмэнд хүртээмжтэй байлаа. Баруун аймгуудаар Төвийн аймгуудаар отороор, мал туувар гээд мундаг ажил байлаа ш дээ?

Дэжид -

Тийм.

Бараанасан -

Яг нарийн ярих юм бол тэр 1800 малыг тэнгэр хангай муухайрахад цасан шуурга болоход хичнээн сайн малчин байгаад ганцаараа яаж тогтоох юм.

Дэжид -

Тийм.

Бараанасан -

Рагчаа гуай 1200 1800 мал багтахаар тийм том том чулуун хороонууд бариулсан ш дээ.

Дэжид -

Чулуун хороо гэдэг чинь хашаа ш дээ?

Бараанасан -

Хашаа. Их сайхан зохион байгуулсан. Түүнийг манай радио явуулдаг. Манай Пүрэвжав гуай ургацаа хураахдаа тариачин улсдаа бол сэхээтэн гэдэг шиг бид нар хэдийгээр сэхээтнүүд боловч субботникоор мод тарьдаг. Чулуун хороо барьдаг. Ургац хураахад оролцдог.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Ийм байлаа. Манай гадаад хэлний нэвтрүүлгийн Рэнчин гуай ...

Дэжид -

Тийм.

Бараанасан -

Рэнчин гуай бид нар хамт явсан. Рэнчин гуайг багшаа гэдэг. Багшаа гэдэг нь хоёрдмол санаатай.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Манай Эрдэнэ “Их гурвалжин”-гийн тиймээ?

Дэжид -

Тийм.

Бараанасан -

Бид нар явлаа.

Дэжид -

Эрдэнэгийн бичсэн “Их гурвалжин” гээд их сайн ном байгаа ш дээ.

Бараанасан -

Монголын эдийн засгийг дэлхий аварна. Тиймээ? Нэг бид нар ууланд чулуу хийхээр байж байсан чинь нэг харахнаа Оросын машин болтой. Тэр үед Төв аймагт Орос цэргийн ангиуд байсан ш дээ.

Дэжид -

Тийм. Орос цэргийн анги байсан. Тэр чинь 70 хэдэн оны үе шүү дээ.

Бараанасан -

Аа ха.

Дэжид -

Тэгсэн чинь нэг хархнаа Орос цэргүүд буугаад айлын хониноос нэг ямаа аваад чулуугаар цохиод муужруулаад ...

Бараанасан -

Хнн.

Дэжид -

Нэг ёсны дээрэм юмдаа. Тиймээ?

Бараанасан -

Аа ха. Зүгээр санаа хэлэхэд энэ бол Монгол Зөвлөлтийн найрамдалд падгүй юм л даа.

Дэжид -

Падгүй. Падгүй.

Бараанасан -

Хувь хүний араншин.

Дэжид -

Араншин.

Бараанасан -

Тэгэнгүүт манай Эрдэнэ угаасаа омогшилтой. Буриад суран бүстэй. Буриад малгайтай.

Дэжид -

Хутгатай.

Бараанасан -

Хутга зүүчихсэн. Эрдэнэ очоод үнэнийг хэлэхэд бид нар Орос хэл муу. Би чинь байна ш дээ 10-ыг луйварын аргаар орой моройгоор ...

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Төгссөн болсон. Эрдэнэ бол ойлгомжтой тиймээ?

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Янзын. Нөгөө хэдтэй чинь яриад. Тэгсэн чинь нөгөө хэд давхиад явчихлаа. Төдөлгүй бид нар хоолоо идээд байж байсан чинь цуваа 6 хүрээд ирсэн.

Дэжид -

Оросын машин.

Бараанасан -

Оросын машин. Чи одоо юу гээд хэлчихсэн юм гээд тэгсэн Эрдэнээ суучихсан байсан юм. Тэгсэн чинь гар буу гаргаж ирээд ...

Дэжид -

Аа ха. Оросын офицер

Бараанасан -

Тэгэнгүүт ойлгосон. Чи босоод ир. Бид нар эвгүй болчихсон.

Дэжид -

Тэгнэ ш дээ.

Бараанасан -

Олны нүдэн дээр бүгдийн арай алчихгүй байлгүй дээ. Эрдэнэ ч босоогүй. Боссон бол ...

Дэжид -

Буудна ш дээ.

Бараанасан -

Бос гэхэд нь босохгүй байсан нь зөв юм байна лээ.

Дэжид -

Зөв зөв.

Бараанасан -

Эрдэнэ бол агуу их энгийн. Тиймээ?

Дэжид -

Тийм. Зөвлөлт Холбоот улсын Монголд өгсөн тусламжийг хэзээ ч мартаж болохгүй.

Бараанасан -

Тийм болохгүй.

Дэжид -

Бид хоёр хоёулаа Оросод сургууль төгссөн. Эх орон гэж ярих юм бол хоёрдахь эх орон байхгүй юу.

Бараанасан -

Хүн сайнтай муутай. Ой мод уртай богинотой байдаг. Тухайн үед Брежнев тэр офицерийг мэдвэл шууд шоронд хийнэ ш дээ. Иракийн нэг сэтгүүлч Америкийн ерөнхийлөгч рүү гутал шидээд үндэсний баатар болсон. Тиймээ?

Дэжид -

Тийм. Тухайн үед тийм юм болсон байна ш дээ. Бас нэг юм асууя.Чи хоёр сайхан одонгоо хоёр сайхан ерөнхийлөгчөөс авсан байна ш дээ. Анхны ерөнхийлөгчөөс авна гэдэг сайхан ш дээ.

Бараанасан -

Сайхан сайхан.

Дэжид -

Сэтгэл ямар байв? Юу бодогдож байв?

Бараанасан -

Хөдөө аж ахуйн редакц нийтээрээ зургаа долоон хүн төрийн соёрхолд дэвшихгүй юу. Малчин нэвтрүүлгийг санаачилсан учраас ...

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Төрийн соёрхол авна гээд бодчихсон хүн .../Утас дуугарав/ том юм бодсон хүн ингэж суухгүй ингэж суух гээд байдаг. Таатай биш гэхдээ дажгүй.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Дараа нь би бодохдоо төрийн соёрхол авах байсныг хуримд давхиж очиж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон авсандаа баярладаг шүү. Та нарт хэлэхэд энэ Энхбаяр сонин байдаг юм байна.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Баатархүү хүүхдийн гавъяатыг та нартай уулзуулна. Ховдын хүн л дээ. Ховдын хүн болохоор гадуурхаад байна гээд тунирхаад байхгүй юу. Ээж ааваас төрөхөд л та гавъяат байх л юм бол Архангай гэхгүйгээр та авна.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Гавъяагүй бол Ховддоо байсан ч авахгүй гэдэг байхгүй юу. Та надад урам хайрласан шүү гэдэг. Тэгээд гавъяат авчихсан.

Дэжид -

Энхбаярыг би үнэлэдэг байхгүй юу. Сайн мууг нь би мэдэхгүй. Оюунлаг ухамсартай.

Бараанасан -

Энхбаяр манай хөдөлмөрийн баатар Доржпаламын нэг нутаг. Намбар гуайг манай аав сайн мэднэ. Би нэг юм хөөцөлддөггүй гээд түрүүн ярьж байсан.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Би аав байсан бол аль хэдийн Намбар гуайн очоод нэг хоёр архидчихаад дараа нь соёрхолт би аль хэдийн ...

Дэжид -

/Инээв/ Чи гавъяат болно. Яагаад гэвэл чамд эрч хүч байна. Оюунлаг ...

Бараанасан -

Хан уул гэж би маргааш номоо авч ирж өгнө.

Дэжид -

Та гавъяат болно. За.

За Бараанасан гуайтай хийсэн хоёрдахь ярилцлагын үргэлжлэл явагдаж байнаа.

Бараанасан -

Сэтгүүлч бид нар албаар ингээд шүлгээ уншихад хүмүүст хүрчихсэн байдаг юм. Гэвч тэнгэр цахилгаан цахиж байгаа шиг хожим өөрөө бодоход тухайн үед яаж мэдэх вэ дээ. Нэг их гоё байх юм.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тухайн үед Оргил рашаан сувилал гэж байлаа.

Дэжид -

Одоо ч байгаа ш дээ.

Бараанасан -

Оргил рашаан сувилал дээр чинь, ардын их хурлын чуулган болоод төлөөлөгчид буудал муудал энэ тэнд байрлаад тэгсэн тэр Намхайнямбуу залуу саальчид Аюуш маюуш Оргил рашаан сувилал дээр хөдөөнөөс ирсэн төлөөлөгчид байрлаад ...

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Би тэнд хуваарьтай.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Ах дүү нар нь уулзах гээд сонин байсан ш дээ.

Дэжид -

Тийм тийм.

Бараанасан -

Бараа таваар авах гэж байгаа юм шиг хорь гучин хүн үүдэн дээр нь байна. Аминдаа мөрөндөө бяртай.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Мөрөндөө хийж байгаад ярилцлага авдаг. Уг нь бол бариад юмуу? Цүнхэнд хийж явмаар. Тиймээ? Тэр үед гангарч байхгүй юу. Тусгай сурвалжлага учраас би ард нь дарааллаар зогсох хэцүү еэ. Зайгийн олоод хүрээд ирсэн чинь нэг нөхөр би цэрэгт яваагүй учраас сайн мэддэггүй. Цагдаагийн тийм формтой хүн.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Та яагаад энэ улсуудын дундуур дайраад байна?

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Түүнийгээ бараг заагаагүй л дээ. Ах нь сурвалжлахаар явна.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Аливаа та бичиг баримтаа үзүүл. Тэр үед чинь мундаг тиймээ? Дөрвөлжин дундуураа улаан ...

Дэжид -

Зураастай.

Бараанасан -

Улаан зураастай. Та хүмүүсийн дундуур дараалал зөрчөөд, би тэгээд яаж сурвалжлах юм? Тэгэнгүүт омогшоод бадарч эхэлж байна.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Та үнэмлэхээ өгчих. Очер дараалал алдагдуулсан учраас маргааш цагдаагийн ерөнхий газрын дарга Бүдрагчаагийн өрөөнөөс очиж ав.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Бичиг үнэмлэхээ хураалгачихсан юм чинь эвгүй болноо доо.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Албаны хүн байна чинь өөрийнхөө бичиг баримтыг үзүүлээч гэсэн май гээд ногоон үнэмлэх...

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Маргааш өглөө би гоё хэлж байгаа байхгүй юу.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Мэдээлэл Радиогийн улсын хорооны дарга .... өрөөнөөс өглөө 9 цагт очиж аваарай гэсэн.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Түрүүлээд ...

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Наадахыг чинь хурааж болдоггүй гэж байна.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Май үүнийгээ. Май үүнийгээ. Би ч ажлаа хийж яваа наадахыгаа өг.

Дэжид -

Аа ха. Тэр зураасыг нь уншаагүй байхгүй юу.

Бараанасан -

Монгол Улсын нутаг дэвсгэрт нам болоод олон нийтийн байгууллагад хаана ч гэсэн орох эрхтэй.

Дэжид -

Уншаагүй байхгүй юу.

Бараанасан -

Сүртэй байхгүй юу. Тэгсэн чинь би Ховд аймагт явж байгаад ондатар их гоё сурвалжлага хийсний л үр дүн юм даа. Булга зүүллээ. Монгол орон ядуу байлаа шүү дээ.

Дэжид -

Тийм. Ховор байсан.

Бараанасан -

Ондатар их гоё малгай.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хужиртад амараад . Тэр үед малгай хувцасны өлгүүрийн хүн тусгай гардаг байсан.

Дэжид -

Тийм.

Бараанасан -

Таны малгай шиг ийм малгай энэ дотор байхгүй.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хожим бодохноо миний санаанд орохгүй байгаад байхгүй юу.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Манай нөгөө Шатарын нөхөр хэн билээ? Нэг гоё залуу Цэвээн хэн билээ?

Дэжид -

Санахгүй байна.

Бараанасан -

Манай охин сургуульд орох гээд ...

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

1-р сургуульд оруулмаар байдаг.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Хаалгадах ёстой байдаг. Тэгтэл Шатарын нөхөр нэг сайхан, гоё хүн байсан юм.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Шатарт хэлээд Алтангэрэлд хэлээд өгөхгүй юу гээд тэр үед чинь авилгал бол хоёр шил архи аваад хоёулаа хувааж уугаад бүтдэг байсан.

Дэжид -

Тийм л байсан ш дээ.

Бараанасан -

Тэгээд 1-р сургуульд орсон. 10: 30-ын улаан автобусаар Зайсан руу явдаг. Нөгөө нэг малгайгаа өмсчихсөн. Сүртэй.

Дэжид -

/Инээв/

Бараанасан -

Хоёр шил архи уухаар согтоно доо. Бас дипломат цүнхтэй. Эмэгтэйчүүдийн баяр болох гэж байгаа. Ээждээ хоёр кг чихэр аваад цүнхэндээ хийчихсэн. Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутны байранд багш ажилчид бас байсан юм. Би Хөдөө аж ахуйн дээд төгсөөд захиралтайгаа түнш учраас тэнд байранд орохгүй юу.

Дэжид -

Аа ха.

Бараанасан -

Тэгээд аркаар явж байсан чинь хав гээд миний малгай байхгүй.

Дэжид -

Хнн.

Бараанасан -

Тэгэхээр нь уруугаа харсан савыг өвчинтэй нь аваад явсныг мэдэж байна уу? Чи гэсэн чинь эргүүлээд шидчихсэн. /Инээв/

Дэжид -

/Инээв/

Бараанасан -

Их гоё байгаа биз? Уруугаа харсан сав шүү. Улиг өвчинтэйн аваад явж байгаагаа мэдэж байна уу? Чи. Аягүй гоё байгаа биз. Би түрүүн хэлсэн. Тэнгэрийн аянга шиг л бууж байгаа юм.

Дэжид -

/Инээв/ Тийм.

Бараанасан -

Уруугаа харсан сав. Учиг өвчтэй цуг ... /Инээв/

Дэжид -

Монгол хүн ойлгож байна. Өөр гадны хүн ойлгохгүй. Монгол хүний өвөрмөц зан түүнд бас байгаа юм байна.

Бараанасан -

Тийм байна. Мэдээлэл радиогийн тэр бас гоё.

Дэжид -

Гоё. За баярлалаа.

Бараанасан -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.