Damba


Basic information
Interviewee ID: 990385
Name: Damba
Parent's name: Dorj
Ovog: Arvai
Sex: m
Year of Birth: 1941
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, Mongolian language teacher / researcher
Belief: Buddhist
Born in: Taragt sum, Övörhangai aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
foreign relations
cultural campaigns
collectivization
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Дамба гуай.

Дамба -

Сайн. Сайн байна уу?

Ариун-Ундрах -

За таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу? Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?

Дамба -

Юу гүнээр нөлөөлсөн?

Ариун-Ундрах -

Таны амьдралд гүн гүнзгийгээр нөлөөлсөн тийм томоохон чухал үйл явдлууд болж байсан уу?

Дамба -

За даа миний амьдралд одоо хамгийн сайн сайхан, одоо амьдрах ухаанаа ч гэдэг юм уу, аж төрөх зүг чигээ олсон явдал бол одоо аав ээжийнхээ хэлснээр хүний төрхтэй явж, хууль дүрмийг зөрчилгүй явж, тэгээд одоо энэ МУИС-ийн оюутан болж, энэ их сургуулийнхаа олон багш нарынхаа ач тусаар энэ сургуулиа төгсөж. Тэгээд л энэ мэргэжлийнхээ ажлыг төгссөн мэргэжлийнхээ ажлыг л одоо тэтгэвэрт гартлаа хийсэн нь л миний амьдралын ёстой гэрэл гэгээ, сайн сайхан нь л энэ юм даа л гэж боддог.

Ариун-Ундрах -

За бас таны амьдралд ер бусын ба бусдынхаас онцгой гэх зүйл бий юу?

Дамба -

Өө миний амьдралд онцгой гэх зүйл байхгүй. Би одоо МУ-ын иргэн. Иргэнийхээ үүргийг зөрчиж яваагүй. Иргэнийхээ үүргийг нь бол биелүүлж байсан. Энэ л миний одоо хүн болсны ач тус юм даа.

Ариун-Ундрах -

Бас таны ажил, та өөрийнхөө ажил мэргэжлийг бусад хүмүүсийнхээс, бусад мэргэжлээс ямар онцлогтой гэж үздэг вэ?

Дамба -

Би энэ өөрийнхөө одоо энэ мэргэжсэн монгол хэл, түүх энэ талын боловсролтой болсон явдал нь бол одоо жишээ нь бид нарын энэ МУИС-ийг төгссөн миний диплом энэ тэрт бол дипломын ажлыг хамгаалдаг байлаа. Дипломон дээр бичсэн миний мэргэжил бол Монгол хэлний мэргэжилтэн, багш гэсэн тийм дипломтой юм аа. Аа тэгэхээрээ бол одоо би насаараа л энэ монгол хэл, соёлынхоо ажилд дуртай. Энэ их сайхан. МУ маань эрт дээр үеэс оюуны соёлтой. Жишээ нь бодоход л одооны баримтаар 1225 он гэхэд л чулуун дээр, одоо дурсгалт бичгүүд дээр сийлсэн. Энэ бол Монголын бичиг үсгийн том дурсгал байна. Түүнээс өмнө одоо манай эрдэмтэн судлаачдын үздэгээр бол Монголчууд Хүннүгийн үед ч гэсэн бас бичиг үсэгтэй байсан бололтой гэсэн баримтууд ч байдаг. Тэрнээс өмнө бол ер нь түүхэндээ олон удаа бичиг үсгийг сольж байсан, Монголчууд. Энэ бичиг үсэг солино оо гэдэг нь юу вэ? гэх дээр зэрэг чадварлагын шинж юм. Аа чадвар муутай улсууд бол нэг бичгээ ч гэсэн сурахад хэцүү. Аа чадваргүй хүн бол ерөөсөө ямарваа. Үгүй ээ бод л доо. Ганц номхон морь унадаг хүн бол үгүй ээ тэрийгээ унахаас ондоо дошгин морийг унаж чадахгүй. Тийм учраас Монгол хүн бол адуучин гэсэнтэй адилхан. Ямар ч дошгин морийг бол барьж аваад унаад, тэгээд өөрийнхөө хэрэгцээг хангаад ингээд явж чаддаг. Тэгэхэд бол Монголчууд тухайн үед нийгэм нь яаж өөрчлөгдөж байна. Тухайн үед ямар бичиг үсэг хэрэгтэй байна вэ? Өө тэрийг л мөн сураад л хэрэглээд л яваад байсан байгаа юм. Тийм учраас бол түүхэндээ сураад л, өөрийнхөө бичгийг ч орхиогүй. Монгол бичгээ орхиогүй. Дагалдуулаад л одоо тэр дөрвөлжин бичиг зохиож байсан. Соёмбо үсэг зохиож байсан. Хэвтээ дөрвөлжин үсэг зохиож байсан. Аа түүний зэрэгцээгээр баруун Монголчууд Тод үсэг зохиож байсан. Буриадууд вагиндрагын үсэг гэж бас аялгуундаа тааруулсан монгол бичиг зохиож байсан. Аа тэрний зэрэгцээгээр 1938 он гэхэд л латин үсэг 2 жил ороод л мөн латин үсэгтэй болчихсон байсан. Одоо ном элдэв зүйлүүд хэвлэж байсан, сурах бичиг элдэв зүйлийн юм нь улсын номын санд бий. Аа тэрний дараагаар 1942 онд улс төрийн товчооны тогтоол гараад, 1944 оноос кирилл үсэгт орчихоод одоо 70 гаруй жил болж байна. Ингэж одоо бичиг үсгээ хурдан хурдан сольж чадаж байгаа явдал чинь бол уулаасаа бичигтэй хүн бол нэг бичгийг ингэж уншиж байхад бол төвөг байдаггүй. Жишээ нь өөрөө гэлээ гэхэд л одоо эхлээд л бага сургуульд байхдаа кириллээр эхэлсэн байж таарна. Сүүлд нь одоо бол латин үсгээ таниад л Англи алийг нь ч гэлээ гэсэн, Франц, Герман алийг нь ч гэсэн яахав дуудахдаа буруу дуудаж болно. Толь бичгээс үгийг нь бол олчихно шүү дээ. Латин үсэгтэй юмыг чинь бол ингэсэн байна гээд л. Тэгээд энэ бол Монгол хүний оюуны чадавхи сайтай, ер нь эрдэм ухаанд шаргуугын нэг шинж чанар л байх гэж боддог би.

Ариун-Ундрах -

Хамгийн сүүлд энэ кирилл үсэг рүү шилжих болсон тухай ярьж өгөхгүй юу? Дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

Дамба -

Кирилл үсэг рүү шилжих болсон тухай. Тэр үед бол үндсэндээ энэ ЗХУ-ыг л дагаваас л зөв зам нь гэж манай төр засгийнхан ингэж үзсэн. Тэгээд төр засгийн удирдлагууд маань дандаа Зөвлөлтөд сургууль хийсэн, Зөвлөлтийн боловсролтой улсууд байсан. Аа түүний зэрэгцээгээр бол одоо за энд илүү үг юм даа. Хассан ч болно шүү энийг. Аа манай төр засгийн удирдлагууд тэр үед 40-н хэдэн оны залуу залуу байсан. За Цэдэнбал даргаас эхлээд л одоо тэгээд л улс төрийн товчооныхны нэр усыг нь цөмийг нь үзээрэй л дээ. За би худлаа хэлсэн байвал энэ одоо худлаа байна шүү гэж намайг буруутгаж болно. Тэгээд улс төрийн товчооныхон ихэнхи нь, цэргийн дарга нарын ихэнхи нь Орос гэр бүлтэй байсан. Тэр бол Зөвлөлтийн ард түмэнтэй их ойртон нягтарсны шинж биз дээ тэр чинь. Тэгээд кирилл үсэгт бол өөрснөө тэр улсууд Оросоор уншдаг, бичдэг. Аа тэгээд бол одоо жишээ нь манай ахмад эрдэмтэн, нэрт эрдэмтэн зохиолч Дамдинсүрэн гуай хүртэл Орос эхнэртэй байсан. Тэгээд тэр үед бол үндсэндээ Дамдинсүрэн гуайд бол бас төр даалгавар өгч, кирилл үсгийг Монголд хэрэглэх ийм юуг боловсронгуй болгож зохио. Кирилл үсэгт оруулахыг бол. Тэгээд энэ чинь дарга нь бол Цэдэнбал дарга байсан. Тэгээд ийм ийм шалтгаан. Аа тэрнээс тэр үед одоо жишээ нь өөр хэнийг, ямар улсыг дагаж хүчтэй хөгжих вэ? гэхэд бол ганц найдвар нь л ЗХУ байсан. Урагшаа байя гэхэд энэ Хятад улс чинь 1949 онд одоо жишээ нь тусгаар тогтнолоо зарлаа биз дээ. Тэгээд тийм учраас бол тэр үед ерөөсөө манай тэр ардын хувьсгалын анхдагчууд ч гэсэн хамгийн одоо бидний түших ёстой буюу өөрөөр хэлбэл Хятадтай хуйвалдахгүй, тэгээд бусад орнуудтай биднийг л дэмжиж яах орон бол одоо энэ ЗХУ юм гэж бодож үзэж байсан байх. Тэгээд ч мөн Зөвлөлтийн бодлогыг одоо хөдлөшгүй баримтлана гэсэн манай төрийн ч бодлого нь байсан байх. Ингээд л одоо кирилл үсэгт ороход бол их төвөг саад байгаагүй болов уу даа. Тэгээд л кирилл үсэг рүү орсон байх. Аа тэгэхдээ бол харин нэг сонирхолтой явдал нь юу вэ? гэх дээр зэрэг МУИС, Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, аа энэ Гандан тэгчлэн хийд энэ 4 газар бол ер нь одоог хүртэл монгол бичгийг халаагүй, монгол бичгээс салаагүй их сонин баримтууд их байдаг юм шүү. Энэ 4 газар л, улсын хэмжээгээр.

Ариун-Ундрах -

Одоог хүртэл үү?

Дамба -

Тийм. Одоо МУИС 1942 онд байгуулагдахад тэнд орж байсан оюутнууд нь бүгдээрээ монгол бичигтэн байсан. Тэгээд Оросоор хичээл заадаг байсан. Орос хэл сураад л лекцээ монголоор бичдэг байсан. Тэгээд тэрний дараагаар нь ерөөсөө МУИС чинь өдийг хүртэл монгол хэлний ангитай. Монгол хэл, уран зохиолын ангитай. Тэндээ бол Манж хэл үзнэ, Төвд хэл үзнэ. Өө багшийн их сургууль бас адилхан монгол бичиг үзнэ. Багш нар нь монгол бичигтэй. Мөн монгол хэл, төвд хэл эд нар үздэг. Аа тэгээд бол одоо жишээ нь монгол бичиг бол Гандан хийдийн өвгөн лам нар 1980 оныг хүртэл бол монгол бичгээ хэрэглэнэ. Энэ Гандангын бүх данс чинь монгол бичгээр байдаг байсан. Тэгээд монгол бичгээ өдий хүртэл хэрэглэж байсан улсууд бол энэ байдаг. Аа түүний зэрэгцээгээр улсын их хурлын дарга байсан Ж.Самбуу гуай бол бурхан болтлоо монгол бичгээрээ илтгэлээ тавьж, монгол бичигтэйгээ байсаар байгаад л яасан. Одоо Цэдэнбал дарга гэхэд л монгол бичигтэйгээ байсны гэрч нь тэр сүүлд энэ хойно Оросод байхдаа монголоор биччихсэн ийм цаас, элдэв зүйлийн юмнууд байсны тухай энэ телевизээр гаргаад энэ тэр байсан биз дээ. Тэр чинь уулаасаа сурсан бичиг нь юм болохоор хөөрхий юм бичээд л тэгэж л байсан байна. Тийм учраас бол манай ахмад үеийнхэн бол бүгд кирилл бичигтэй байсны зэрэгцээгээр монгол бичигтэй байсан. Одоо гадаадын яамны ахмад ажилтангууд, ер нь төр засгийн ахмад ажилтангууд бол, ер нь 80-аад оныг хүртэл ажилласан ахмадууд бол бүгд монгол бичигтэйгээ гэж болно шүү.

Ариун-Ундрах -

Энэ кирилл үсгийг зохиосны дараагаар нийт ард түмэнд түгээх үйл ажиллагаа нь яаж болсон бэ?

Дамба -

Өө энийг бол ер нь их шуурхай хийсэн. 1946-1947 он гэхэд чинь хөдөө орон нутагт бол энэ кирилл үсгийг чинь хурдан сурч байсан. Албаны улсууд энэ тэр нь бол одоо яахав гэх дээр урд нь зарим нь латин үсэгтэй, зарим нь монгол бичигтэй. Тийм учраас тэр түрүүн хэлсэн ш дээ. Ямар нэгэн үсэгтэй хүн бол, бичигтэй хүн бол нөгөөдөхийг нь сурахад амархан гэж. Тэгээд хөдөөний малчид энэ тэр биднийг бага байхад чинь бүлгэм гэдэг байдаг байсан. Одоо тэр хөдөөний ард түмэн одоо жишээ нь нэг нутаг ойрхны 10-20 хүнийг нийлүүлээд л нэг бүлгэмийн багштай. Аа тэр бүлгэмийн багш нь шууд ингээд бичээд л заана. Өө тэнд чинь самбар гэж байхгүй. Тэр манай нутагт л байгаагүй. Байх газраа байсан л байх зүгээр. Тэгээд л яахав гэх дээр дэвтэр дээр нь багш нь ингэж үсгүүдийг нь бичиж өгөөд л, дараагаар нь холбож нэг бичиж өгөөд л энийгээ төчнөөн хуул гээд л. Тэгсээр байгаад тэгээд л дараагаар нь тэр үед сонин байна. Тэгээд сонин уншуулаад л ингээд л уншдаг болчихдог байсан. Аа тэгээд яахав тэрний зэрэгцээгээр 1930 оны үеэс дунд сургуулиудад чинь дор дор нь л ямар л үсэгтэй болов. Тэр үед нь л заадаг байсан учраас тэгээд сургуульд кирилл үсгээ заагаад л. Ингээд л бүх нийтээрээ хурдан бичиг үсэгтэн болж. 1961 онд бүх ард түмнээ бичигтэн болгосон гэж одоо тийм шагналыг МУ-д өгсөн байдаг юм. Тэр шагналын баримт бичгүүд нь бол Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд бий. Бүх ард түмнээ бичигтэн болгосон улс гэж тийм шагнал байдаг юм.

Ариун-Ундрах -

Энэ кирилл үсэгт шилжсэнээр ямар нэгэн байдлаар сөрөг үр дагавар байдаг юм уу? Эсвэл тийм дутагдалтай талууд гарсан уу?

Дамба -

За кирилл бичигт шилжсэнээр бол дэвшилттэй талуудыг нь одоо эхлээд хэлэх юм бол энэ Зөвлөлтийн шинжлэх ухаан, соёлтой бол Монголчууд тун одоо тэр орны иргэн мэт тэгш эрхтэй сурсан. Ингэснээр Монголд бол одоо жишээ нь үй олон эмч нар байна. Зөвлөлтөд төгссөн сайн эмч нар бол бий болсон. Аа түүний зэрэгцээгээр шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэд бол ЗХУ-д сургууль төгссөн. Аа түүний зэрэгцээгээр Монголын улс ардын аж ахуйд ажилладаг олон төрлийн инженерүүд ЗХУ-д төгссөн. Ингээд тэр төгссөн инженерүүд бол юу вэ? гэх дээр ЗХУ-д хэвлэсэн ном зохиол, элдэв зүйлийг нь уншиж тэр эрдэм мэдлэгээ олсон. Тэр инженерүүд гэхэд чинь инженерийн ном зохиолуудыг чинь тэр үед Орос хэлээр байсан ном зохиолуудыг хэрэглэнэ биз дээ. Тэгээд машин техникийн болон одоо энэ төмөр замын инженерүүд эд нар чинь мөн л цөм Орос хэлтэй. Орос одоо тэр ном зохиолуудыг нь хэрэглэж, ингэж байж л ажлаа хийнэ биз дээ. Ингэснээрээ бол одоо ерөөсөө бас шинжлэх ухаан соёлын дэвшил нь бол их үсрэнгүй хөгжсөн. За энэ нь бол Монголчууд мөн одоо ингэж хурдан энэ дэвшиж хөгжсөн нь бол юу вэ? гэх дээр зэрэг уулаасаа бичиг үсэг сурах авъяастайн шинж чанар байх. Аа нөгөө талаар бол яахав харин монгол бичиг талын юмандаа бол тэр үеэс 1940 оноос хойш бол Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, аа их сургууль 3-аас өөр газарт бол монгол бичгээр ном зохиол хэвлэх ажил бол хийгээгүй. Аа тэр үеийн гол нь л одоо кирилл үсэгээрээ хэвлэж байсан. Аа гэсэн хэдий боловч бол тэгээд одоо энэ ингээд 1990-ээд оноос мөн монгол бичигтээ одоо эргэж оръё оо гээд ингээд дунд сургуулийн хүүхдүүдэд монгол бичиг заасан. Тэр хүүхдүүд бол 1, 2-р ангийн хүүхдүүд хөөрхөн хурдан сурсан. Тэр бол ер нь сурч болдгын шинж байсан. Аа ингээд ингээд тэр хүүхдүүд 10-р анги төгсөөд ингээд 2000 он болоод ирэхийн үед харин одооны төр засгийн алба хааж байгаа 50 хүртэлх насныхан тэр үед бол нэг 30-н хэдтэй байсан залуучууд ерөөсөө монгол бичиггүй улсууд. Тэгээд төрийн том алба хаачихсан, цөмөөрөө. Эд нар бол монгол бичигт орно гэх дээр зэрэг нэг их гадаад хэл сурах гэж байгаа юм шиг боддог юм уу? Ингээд хорьдог. Одоо ч гэсэн хориглож байгаа. Одооны их хурлын гишүүдийн цөөхөн нь монгол бичигтэй. Монгол бичиг гэх дээр зэрэг л эсэргүүцдэг хүн ч бий. Тэр яахав тэгээд өөрөө болж байгаа болохоор өрөөлийг өөр шигээ байлгая гэж боддог юм уу? Тэгээд энэ Монголын бичиг соёлын дурсгал бичиг бол миний, миний юу байхав. Ерөөсөө одоо энэ баримтаар гэхэд 1225 оноос 1940 он хүртэл бүх монгол бичгээр байна. Энэ бол одоо жишээ нь 800 гаруй бичиг соёлын юм байна аа даа. Тэгээд бид нар нэг хэсгийг нь одоо устгаж байхгүй болголоо ч гэлээ гэсэн энэ дэлхий гэдэг чинь яг бидний бодлоор биднийг юмаа устгах дээр зэрэг л юмаа устгачихдаггүй юм байна л даа. Одоо Парист монгол бичгийн эртний дурсгалт номнууд байна. Одоо Санкт-Петербургт байна, Москвад байна. Одоо судар номоороо байна. Үгүй ээ энийг чинь одоо тэгэхэд манай улсад бол янз бүрийн аргаар ил далд устгаж байсан явдал бол зөндөө байдаг.

Ариун-Ундрах -

Одооны хүүхдүүд бол монгол бичгийг бас нэг их сайн мэдэхгүй болчихсон байгаа байх тийм ээ?

Дамба -

Энэ чинь дунд хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг ингээд байхаар бол аргагүй. Эх эцэг нь шамдахгүй. Үгүй ээ тэгэхээр тэр хүүхдийн буруу биш. Гол нь одоо ерөөсөө шамдахгүй байгаа улсууд нь бол за ер нь 30-55 хүртэлх насныхан л ерөөсөө шамдахгүй бөгөөд ерөөсөө хайшаа хамаагүй олон янзын одоо тогтсон үзэл бодолгүй. Элдэв зүйлийн нам эвсэл байгуулъя, ингэж жагсая, энэнийг эсэргүүцье гэсэн одоо ийм л юманд хуйлраад, хүүхдүүдээ ч хуйлруулаад ингээд л үндсэндээ гашилсан сүү шиг болгож байна аа, Монголын ард түмэн гэдэг.

Ариун-Ундрах -

Та 10 настай сургуульд анх орсон гэхээр бага сургуульд анх орж байсан тухайгаа ярьж өгөх үү? Тэр үеийн сургууль гэж ямар байсан бэ?

Дамба -

Өө сургууль бол тэр үед сайхан байсан. Тэр яахав хөдөөний хүүхдүүд ингээд л монгол дээлтэйгээ, монгол гуталтайгаа тэгээд л сургуульд суугаад л. Багшийн хэлснийг л ерөөсөө хүүхэд бүхэн ёстой бурхны ном гэдэг шиг л цээжилдэг, сурдаг. Ингээд л байдаг байсан. Тэгээд багш нар бол хатуу шаардлагатай байсан. Тэр ер одоо жишээ нь хичээлээ хийхгүй, сахилгагүйтсэн хүүхдийг чинь эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай багш шууд алгадчихдаг байсан. Тэгээд л ерөөсөө нам болдог. Бүгдээрээ дуугүй болдог. Тэр бол миний буруу, хичээл үймүүлсний миний буруу гэж ойлгодог байсан. Эцэг эхдээ очиж хэлэх юм бол эцэг эх нь аашилдаг. Чи ганцаараа одоо тэр түмний хүүхдийн дотроос чи юу гэж тэгэж байсан юм бэ? гэдэг байсан. Одоо бол ерөөсөө харин хүүхдийн төлөө санаа тавиад хэлсэн хүнийхээ төлөө заргалддаг болсон. Тийм учраас хүүхдүүд нь одоо бүх хүүхдүүд идэвхигүй болчихсон. Энэ идэвхигүй болох ажлыг бол эцэг эх нь хийж байгаа. Өө яахав яахав миний хүү гээд л ингээд байдаг. Хүүхдийнхээ хичээл сургуулийг хийлгэдэггүй. Даруй сүүлийн үед бол ингээд л телевизтэй холбоод шахуу хаячихсан. Тэгээд л телевиз хараад сууж байдаг. Өгсөн даалгаврыг нь биелүүлдэггүй, багш нарын даалгаврыг. Ингээд ерөөсөө хүүхдүүдийн сурлага одоо ер нь 1995 оноос хойш, даруй 2000 оноос хойш бол энэ оюутан сурагчдын идэвхи бол маш буурсан. Тун хачин буурсан. Энийг бол би өөрийн биеэр мэднэ. Их сургууль дээр ч одоо тийм байна. Тэгээд л одоо 20 орчим насны охид, хөвгүүд чинь ерөөсөө л ганхалзаад л, гарынхаа салаанд тамхи хавчуулчихсан шатан дээр татаад л ингээд л. Хичээл хийнэ гэх дээр чинь залхуураад хийдэггүй. Ерөөсөө залхуураад л. Тэгээд өчнөөн төчнөөн төгрөг одоо төр засаг зөвшөөрчихсөн юм болохоор арга байхгүй, сургуульд төлөөд л. Тэгээд идэвхитэй сурдаггүй. Эцэг эх нь давхар өрөнд ороод л. Хүүхдүүд нь чармайдаггүй. Тэгээд ярих дээрээ зэрэг л гадаадад л гарах юмсан гэдэг. Гадаадад үй түмээрээ гараад байна. Гарсан зарим нь бол тэнд ёстой бүр яалт ч байхгүй зовж байгаа байна. Өө зарим нэг нь ч яахав хүний хий гэснийг хийгээд байхад, айхтар одоо сэргэлэн сайн нь бол ажиллаад тэндэхийн иргэн шиг байгаа хүн ч байна. Зарим нь бол хэрэг төвөгт ороод л одоо. Одоо саяхан хүртэл л энэ Хятадын шоронд хичнээн хүн байна гэж ярьж байна. Энэ чинь одоо бас л журамгүй, дэггүй учраас хэрэгт орж байгаа хэрэг. Журамтай, дэгтэй явбал хаанахын ч газрынхан одоо хүнийг шоронд бариад хийчихдэг газар байдаггүй. Эх нутагтаа дэггүй, гадны газар очоод дэггүй. Тэгээд өөрийгөө зовоодог. Дараагаар нь улсаа зовоодог. Ийм л болчихоод байна. Ерөөсөө манайд бол энэ их одоо учир дутагдалтай байна.

Ариун-Ундрах -

Бас таныг оюутан байх үе одооныхоос хэр ялгаатай вэ?

Дамба -

Олон талын ялгаа байна л даа. Одоо бол ерөөсөө элдэв зүйлийн юм нь элбэг болоод энэ оюутан залуучууд тансаг. Одоо энэ гоо үзэсгэлэнтэй, одоо энэ бүх талын юм нь бол агуу байна аа. Энийг бол үгүйсгэхийн арга байхгүй. Аа бидний үед бол яахав багш нар ном зохиол унш гэдэг. Ном зохиол ховор. Үгүй ээ тэрийг чинь ёстой чухам зүтгэж, хэн нэгэн ном олсноосоо бол бүр дэвтэр дээр хуулж авчихаад л уншдаг. Тийм юмыг олж үзэж, хийж, хуулж бичээгүй бол багш нар чинь ерөөсөө шууд одоо ерөөсөө сургуулиас хасах эрхтэй байсан. Тийм учраас үнэндээ, ер нь Монгол хүнд сайн шаардлага тийм байж байх л хэрэгтэй юм шиг байгаа юм. Тийм байвал хүн сурдаг, сайн болдог. Тэгээд л шаардахгүй ингээд л налгар цалгар байх юм бол эрчгүй дээс шиг ийм болно. Эрчгүй дээс бол хурдан тасардаг. Эрчтэй дээс бол тасардаггүй. Тийм учраас бол тэр ногт, элдэв зүйлийн гэрийн бүслүүр эд нарыг чинь дандаа эрчилж томож хийдэг болохоос зүгээр нэг хялгас, нэг бүлхийсэн юмаар хийчихдэггүй.

Ариун-Ундрах -

Таны өнгөрүүлсэн амьдралын түүхэнд нэгдэлжих хөдөлгөөн, соёлын довтолгоо гэдэг зүйлүүд болсон байх тийм ээ?

Дамба -

Өө болсон.

Ариун-Ундрах -

Тэр зүйлүүдийн тухай та ярьж өгөхгүй юу?

Дамба -

Өө соёлын довтолгоон бол үндсэндээ бас их дэвшилттэй болсон шүү. Яагаад вэ? гэхээр 1954-1956 оны үеэс эхэлсэн юм уу? Соёлын довтолгоон болсон. За мөн тэр үед нэгдэлжих хөдөлгөөн болсон. За тэр нэгдэлжих хөдөлгөөн гэдэг бол одоо жишээ нь бас сонин юм аа. Аа урд нь бол 1930-аад онд тэр үед манай энэ дээд удирдлага юмыг одоо хуулбарладаг явдал их байсан. Одоо ч гэсэн хуулбарлаж байгаа. Тэнд яахав гэхээр ЗХУ-д коммун гэдэг юм байгуулсан. Одоо коммунист нийгмийг байгуулахад цөмөөрөө нэгдсэн нэг аж ахуйтай, за бараг нэг гал тогоотой ч байх юм байх гэсэн. Тэр чинь цөмөөрөө л нижигнэсэн нэг л юм байх юм гэж хэлдэг байсан. За тэгээд л коммун байгуулаад ингээд одоо юу вэ? гэх дээр сүм хийдийн хөрөнгө, аа элдэв зүйлийн баян хүний хөрөнгө энэ тэрийг чинь хурааж аваад коммун байгуулсан. Тэгээд коммун нь тэгээд л байгуулаад байсан чинь коммуныг байгуулаад ядуу улсуудаар хариулуулж энэ тэр. Одоо малыг нь хариулдаг хүн бол ядуу хүн байх хэрэгтэй. Яагаад вэ? гэвэл тэр үед ядуучууд одоо нэгдэхтүгэй гэж. Тэр битгий хэл одоо 1990 оныг хүртэл байсан. Одоо “Үнэн” сонин, “Хөдөлмөр” сонин, одоо бүх л сонин дээр “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэж. Аа тэрийг бол 1930 оны үед бол “Орон бүхний үгээгүйчүүд нэгдэгтүн” гэж тэгэж бичдэг байсан. За тэгээд л одоо үгээгүйчүүд нэгдэж байгаа юм болох дээр зэрэг тэр элдэв зүйл сүм хийдийн болон, ноёд тэр элдэв зүйлийн хөрөнгөтэй малтай улсуудын хөрөнгө энэ тэрийг чинь аваад л коммун байгуулаад л, тэгээд л ерөөсөө элдэв зүйлийн ядуу, ядмаг улсуудад өгөөд л мал хариулуулсан гэдэг. Энэний тухай бол олон баримтууд байдаг. Аа тэгсэн чинь тэр ядуу улсууд гэдэг бол, бас энэ ядуу байна гэдэг бол өөртэй нь холбоотой. Өөрөө чармайдаггүй хүн л ядуу, ядмаг байдаг. Аа тэгээд одоо цагт бол ядуугаараа бахархдаг болсон цаг үе бол одоо 1990 оноос хойш бол Монголд байна. Ажил хийхгүй байвал сүрхий юм шиг энэ ажил өгөөгүй ш дээ, ажил байхгүй юм чинь. Яадаг юм? Архи уудаг юм. За эрэгтэй нэг нь бол архи уугаад элдэв зүйлийн амиа алдаж байгаа олон хүн байна. Аа энэ дундаас бол сайн ажиллаж амьдарч байгаа сүрхий сүйхэйтэй улсууд олон байна. Эд нар бол сайхан л явж байна. Одоо ингээд л гудмаар одоо ингэчихсэн бас архи уусан эмэгтэйчүүд ч байна. Үгүй ээ тэр хөөрхий нөхөр нь архи уугаад, өөрөө архи уугаад ингээд элдэв зүйлийн өвчин зовлонтой. Аа тэдний гэр орон ямар байж болох вэ? Бодоод үз. Гарсан үр хүүхэд нь ямар байж болох вэ? Үгүй ээ тэрэнд одоо жишээ нь хэн нөлөөлчихлөө гэх үү? Тэгээд дэмий ярих даагаа зэрэг л энэ төр засгаас болоод байна гээд. Тэгээд энэ төр засаггүй байх юм бол одоо жишээ нь эд нар ямар байх улсууд юм. Хэлээд, яриад байгаа үед л ийм байгаа юм чинь. Тэгэхээр энэ хүн бол өөрийгөө мэддэг байх хэрэгтэй. Тийм учраас Монгол ардын ийм үг бий. Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал гэж. Тэгээд малаас одоо ялгахааргүй болчихсон. Энэ бол одоо харамсал. Энийг бол одоо миний бодоход бол энэ их задралыг сурталчилдаг энэ элдэв зүйлийн улс төрийн хүчнүүдтэй л холбоотой. Нэгдэе гэсний эсрэг, задрая гэвэл нэг уухайн тас болоод л. Тэгээд 20 гаруй нам, тэгээд олон шашин. Үгүй ээ энэ чинь одоо ерөөсөө юу ч биш л болж байна. Хэн ч биш, хэрээний баас л үнэн. Нэг тийм үг байдаг. Тэгээд ийм иймэрхүү явдлууд бол ерөөсөө их хачин байна аа. Тэгээд энэ бол бүр дээрээс нөлөөлчихсөн. Тэгээд үнэн байдаг юм уу? Худлаа байдаг юм уу? Ард түмнийг төөрөгдүүлэхийн тулд юм шиг олон янзын энэ сонин хэвлэлүүд янз бүрийн юм бичиж байна. Тэгээд л өөр өөрснөө үнэн гэдэг. Тэгээд л зарим нэг нь одоо ингээд нягталсан юм энэ тэрийг нь хараад байхаар худлаа бичсэн нь зөндөө байна. Тэгээд энэ чинь үндсэндээ бол хориотой зүйл. Энэ чинь олон түмнийг юм уу? Аа хувь хүнийг гүтгэсэн ч гэсэн хуультай байхад. Өө жишээ нь нэг хэсэг хүнийг, нэг албан байгууллагыг гүтгэхэд яагаад хуульгүй байж болдог юм. Энэ бол буруу. Тэр битгий хэл одоо энэ ламаас асууя. Одоо энэ бас ганцхан би ноёлож ингэж ярьж байх нь буруу. Одоо саяхан Гандан хийдийн бурхан шүтээнийг шашны сургуулийн байранд байдаг хүүхэд хулгай хийсээн гээд телевизээр хэлсэн, сонинд гарсан. Тэр үнэн үү?

Лам -

Үнэн.

Дамба -

Тэр тэгээд хэний хэн гээч хүүхэд хулгай хийсэн юм? Тэгсэн чинь сүүлд нь зарим нь өө энэ хэвлэлд худлаа бичсэн. Манайхан юмаа алдаагүй гээд энэ лам нар чинь тэгэж яриад байна лээ.

Лам -

Тэр бол одоогоос нилээн хэдэн жилийн өмнөх юмыг тэгэж бичсэн юм шиг байна лээ.

Дамба -

Үгүй тэгээд энийг ямар мэдээ гэх үү? Одоо сая тэглээ гэж энэ сонин хэвлэлээр ярьж байхад чинь одоо энэ лам хэлж байна. Хэдэн жилийн өмнөх юмыг одоогоор бичиж байдаг чинь бичиж байгаа хүний буруу биз дээ?

Ариун-Ундрах -

Тийм.

Дамба -

Ийм одоо сурвалжлагч, ийм хэвлэлийн ажилтан байж болох уу? Тэгэхээр чинь энэ Гандан хийдийн энэ ажил явдал, одоо энэ бүтээн байгуулж байгаа явдлыг бол одоо энэ улсуудын сүсэг буурна биз дээ. Өө энэ залуу лам нар нь ихэнхи нь хулгайч юм гэнэ лээ. Одоо саяхан хүртэл телевизээр тэгээд л байсан даа. Тийм биз дээ? гээд бие биенээсээ тэгнэ. Тийм гээд л байсан. Өө телевиз ярьсан нь худлаа юу? Үнэн. Үгүй тэгээд ийм засаг төр, ийм юм гэж байж болох уу? Энэ үнэхээр харамсалтай байна ш дээ. Аа тэгэхэд нэг хэсэг нь энд одоо залуу лам нарыг лам болгоё, зохистой байлгая. Сургууль ажиллаад, багш нар хөөрхий зүтгээд энэ нь ингэж байна. Ингэж байхад нөгөө талаас нь одоо тэр ийм юм гараад л. Энэ чинь бүр улайм цайм асаж байгаа гал юм гэхэд дээрээс нь хувингаар пад хийтэл ус асгаад утаа .... байгаатай адил биз дээ. Тийм учраас бол ер нь та нар ч гэлээ гэсэн бас нээрээ хэвлэл мэдээллийн юман дотроо. Би ч одоо ам халаад, дэмийрээд. Одоо үдээс өмнө болохоор ядраагүй болоод ч тэр юм уу жаал дэмий ярьлаа. Нягталж байж дахиж яахгүй бол одоо энэ чинь зарим нь нэг том эсэргүүн орж ирээд л ингээд л нэг охин, нэг лам хүү хоёрын дэргэд л ерөөсөө чухам зоргоороо бурж. Нөгөө нэг ямар кинонд билээ? Нэг бөө Сүхбаатарыг энэнийг .... болгож авахад би ч гэсэн тус болсон юм аа гээд нэг хэлдэг кино байна ш дээ. Ардын жүжигчин Чимид-Осор гуай тоглодог ш дээ. Сүхбаатар энэ ажил нь бүтэж явах хүн байгаа юм аа. Би бас тусалж байсан юм гэлээ гэдэг шиг шахуу л юм болоод жаал дэмий ярьчихлаа шүү.

Ариун-Ундрах -

Тэр соёлын довтолгоог ямар учраас хэрэгтэй гэж үзсэн бэ?

Дамба -

Өө тэр соёлын довтолгоо бол ингэсэн. За зүйтэй. Соёлын довтолгоо бол 1950-иад он гэхэд энэ бол түгээмэл. Энийг бол худлаа гэхийн аргагүй. Тэр үед бол бидний Монголчууд чинь үндсэндээ бол нүүдэлчин байдлаасаа салаагүй бөгөөд ер нь бид ч тийм байсан. Шөнө бол зуны цагт тэрлэгээ нөмрөөд унтдаг. Өвлийн цагт бол үстэй дээлээ нөмрөөд л унтдаг ийм байсан. Айлын эр эм хоёр ч гэлээ гэсэн хоёр дээлээ зөрүүлж тавиад, тэгээд л өвөртөө ороод л унтдаг байсан. Тэгээд хөнжил гэж байхгүй. За соёлын довтолгоон болсноор бол одоо жишээ нь хөнжил, даавуу энэ бүхнийг нэвтрүүлээд ингэсэн. За тэгээд энийг чинь нэвтрүүлэхэд бол бас төвөг бэрхшээл байдаг юм байна лээ. Энэ бол түгээмэл байсан. Одоо л хөнжил даавуутай наана цаана гээд заавал хэрэгтэй. Тэгээд л хөвөнтэй хөнжил энэ тэрийг чинь тэр аймгийн артел хийгээд л. Тэгээд хөдөө зараад л. За тэрийг чинь авчихаад л одоо жишээ нь манай аавын эгч, хүргэн ах хоёр хөгшин байдаг байсан. Мөн соёлын довтолгоонд яахад хөнжил гудастай болгоход чинь тэгэж байсан. Тэгээд хоёр хөгшин чинь яадаг вэ? гэх дээр өдөрт бол тэр хөнжил гудсаа, тэр даавуутай нь ингээд сайхан бүтээчихсэн ингээд бөмбийгөөд байж байна. Орой нааш нь авч тавьчихаад дээлээ нөмрөөд л унтчихдаг. Үгүй ээ энийгээ нөмрөхөд одоо нөмөр энэ тэр гээд л манай аав ээж энэ тэр хэлдэг байсан. За яршиг яршиг. Хир болчихоор нь хэн угааж өгөх юм бид хоёрт? гээд. Бид хоёрын гар дийлэхгүй. Цаагуур чинь одоо шалгаад л орж ирнэ. Одоо яршиг. Энэ хоёр хөгшин ингээд л адармаалаад одоо эсэргүүцэж байна гэсэн. Ингээд л бөмбийгөөд байж байг гэдэг. Тэр бол түгээмэл байсан. За тэгээд сүүл сүүлдээ бол аажимдаа үгүй ээ ерөөсөө их дулаахан сайхан юм. Биед халдацтай юм байна ш дээ. Тэгээд хөнжил гудсандаа орсон. Тийм болдог юм байна лээ. Тэр бол шинэ юм нэвтрэхэд заавал одоо тийм байдаг. Аа түүний зэрэгцээгээр одоо тэр сав сааль угааж арчих ийм талын юмнуудыг сайн хийсэн. Аа тэр үеэс эхлээд одоо задгай гал тулганд түлдэг байдал бол бүр байхгүй болсон. Тэр үеэс эхлээд л айл гэрүүд цөмөөрөө гэрийнхээ модыг будсан. Өө тэгээд тэр үед бол будаг олдохгүй. Будаг чинь ховор зүйл, 50-иад онд чинь. Тэгээд улсууд гэрээ будаад байсан. Тэр үед бол энэ сайхан үйлдвэрийн будгууд байхгүй. Тийм учраас бол зос гээд нэг чулуу байдаг юм, манай нутагт. Тэр нь шатаахаар улаан болдог чулуу. Тэр чулууг галд шатааж улаан болгочихоод дараагаар нь одоо тэрийг чинь нүдэж нунтаглаад, тэгээд ямааны сүүгээр зуурдаг. Тэгээд сүүлдээ шигшинэ. Шигшсээр байгаад гурил шиг болгоод ямааны сүүгээр зуураад. За тэгээд гэрийн мод, унь тооно ингэж бодно. За ингээд буддаг. Тэгээд дээрээс нь харин одоо зарим нэгэн улсууд нь ..... гэж зарим нь маажин ч гэж хэлнэ. Тийм юм түрхчихнэ. За тэгвэл гялалзсан чухам сайхан юм болно. Ингээд л одоо утаатай гэрийн мод энэ тэргүй болж их сайхан болсон. Аа тэгсэн чинь одоо би тэр нөгөө хөгшин ах эгч хоёрынхыг. Аав ч яахав өөрийнхөө гэрийнхээ модыг зосоор ингээд будчихсан. Тэгээд тэр хөгшин ах эгч хоёр бол хүүхэдгүй улсууд байсан юм. Тэгээд намайг бол одоо хүүхдээ мэт. Би ч одоо тэр аавын эгчийн одоо тэр айл энэ тэр байдаг. Тэгээд хөл муутай, хоёулахнаа. Тэгээд тийм учраас надад бол одоо жишээ нь өвлийн амралтаар энэ тэр. Намрын амралт чинь 11 сард болно ш дээ. Өвлийн амралтан дээр очоод гэртээ харьчихаад буцахад бол 3 төгрөг өгнө. Өө тэр үед чинь 3 төгрөг өгнө гэдэг чинь базарваань чухам. Тийм ойрын хүн л өгөхөөс өөр өгдөг юм байхгүй л дээ. Аав ээж ч мөнгө өгөхгүй. Тэгээд аав бол мөнгөө мэддэг байсан. Тэгээд яахав 1 төгрөг гэдэг чинь бол одоо жишээ нь их л юм. 1 төгрөгөөр чинь 8 дэвтэр авна. Дэвтэр бол 16 мөнгөний үнэтэй. 8 дэвтэр авна. За тэгээд л харандаа чинь 3 мөнгө юм чинь жигтэйхэн их харандаа болно. Юу гэж тэгэж их харандаа авах уу. Гэх мэтчилэнгээр. Тэгээд харин одоо жишээ нь заримдаа хорхой хүрэхээрээ ганц төгрөгтэй байх юм бол хамгийн их найзтайгаа юм уу, сургуулийн хүүхдүүдтэйгээ 1 чихэр, ийм ... үгүй тэгээд одоо кг-лаж өгөхгүйгээр тоолоод л өгчихдөг байсан. 7 чихэр л өгдөг. Ийм гонзгой цаасанд боочихсон чихэр. Тэгээд тэрийгээ хувааж иддэг. Тэгээд мөнгө үнэтэй болоод ч юм уу тийм. Тэгээд би ингэв ээ. Тэр үед одоо энэ бас улс даяар байсан юм. Арьс өнгөний өвчнийг эмчилнэ гэж. Тэгээд арьс өнгөний өвчин их байсан юм гэнэ лээ. Тэгээд тэр сургуулийн хүүхдүүд ч чинь гэсэн цөмөөрөнг нь энэ цусыг нь авч нэг шинжилгээ хийсэн юм. Тэр чинь ер нь 1955 оны үед л юм шиг байна. Улс даяар. Тэгээд тэр нь одоо ямар учиртай байсан юм. Улаан машинтай байх, тэр машин нь. Тэр арьс өнгөний улаан машин гэхээр бараг л тэр чинь барьж авч л одоо.... бас хөдөөнийхөн энэ тэр айдаг ч байсан ч юм уу, одоо хаашаа юм. Тэгсэн чинь тэр бүх хүний одоо ингээд цусыг авч шинжилсний дараагаар, тэрний дараагаар чинь л одоо тариа хийдэг. Улаан тариа гэдэг юм хийдэг. Тэр нь л одоо тэр арьс өнгөнийхөд нь ч байсан юм уу, тэр ямар ч л хүнд л их сайн болсон байх тэр. Тэгээд одоо жишээ нь дунд сургуулийн хүүхдүүд одоо тэр том ангийнхан нь л байсан л даа. Бид нар бол үхсэн хойноо жоохон юмнууд тусахгүй зүгээр л байсан. Тэгээд том ангийнхан энэ тэр л одоо тариулдаг. Тэгээд л одоо багш нар тариулдаг. Тэр үед чинь хөдөө энэ хотоос ирдэг ч байсан юм уу. Одоо эхнэргүй залуу багш нар, мөн сургуулийн хашаан дотор гэртэй тийм залуу багш нар зөндөө байдаг байсан. Тэр залуу багш нар энэ тэр гээд л тэгээд л том ангийнхан энэ тэр, тэгээд л одоо аймгийн төвийн одоо хэн мэдэхэв тэр улсууд оочерлочихсон л тэр тарианы газар. Тэгээд тэрүүн дотор одоо тэгээд л багш нар, эвлэлийн хорооны улсууд энэ тэр байдаг гээд том ангийнхан л ярьцгаадаг байсан. Тэгээд л нэг 2 жил л тарьсан, тэр улсуудыг. Тэгээд тэрнээс хойш бол ерөөсөө тэр арьс өнгөний өвчин гэдэг байхгүй болоод л, тэгээд л 1960-аад оноос хойш тэр ерөөсөө л энэ Монголын хүн ам чинь 1961 он гэхэд 850,000 хүнтэй гэдэг байсан. Энэ албан ёсны тоо. НҮБ-д өгсөн тоо. Энэ ном хэвлэлд гардаг тоо. 1961 онд одоо сая орчим хүнтэй л гэж байсан ш дээ. Тэгээд л одоо бол ингээд өсөж байна. Тэгээд тэр улаан тариа гэдэг тариаг хийснээр л одоо их эрүүлжсэн юм гэнэ лээ. Тэр арьс өнгөний өвчин байхгүй болсон юм гэнэ лээ.

Ариун-Ундрах -

Тэр соёлын довтолгоог анх хүмүүс яаж хүлээж авч байсан бэ?

Дамба -

Өө соёлын довтолгоог үнэндээ бас сайшаалтай хүлээж авсан байх шүү. Ер нь соёлын довтолгоо бол яахав гэхээр одоо бичиг үсэггүй хүнгүй болгох, аа тэгээд л одоо гэр орондоо ариун цэвэр юу яадаг байх. Одоо ингээд дотуур хувцас одоо жишээ нь хөдөөний улсууд энэ тэр чинь ингэдэг. Тэр урьд нь цэргээр л дамжиж бий болсон юм гэнэ лээ. Сургуулийн хүүхдүүд энэ тэр чинь эрэгтэй эмэгтэйгүй дотуур өмд гэж өмсөнө. Өө тэр үед чинь энэ одоо та нарын ярьдгаар гаагаа заагаа чинь бол ээ байгаагүй байх ер нь. Дуулаа ч үгүй юм даг. Тийм юм ч байхгүй. Тэгээд л ер нь эрэгтэй эмэгтэйгүй л хүүхдүүд Монгол өмд өмсөнө ш дээ. Чи Монгол өмд мэдэх үү? Тэгээд л одоо чамд одоо өмд ийм байж байдаг юм гэж одоо хормойг нь сөхөж заалтай нь биш. Тэгээд одоо Монгол өмд гэдэг чинь ерөөсөө ингээд л, хөвөнтэй өмд энэ тэрийг бол одоо ингээд л зүгээр нэг хөвөнтэй дээл хийдэг шиг ингээд л тийм өмд хийгээд л өмсчихнө. Тэр эрэгтэй эмэгтэйгүй одоо тэр өмдтэй байна. Аа тэр дотуур өмд гэдэг нь бол дотуур цагаан өмд. Цагаан даавуугаар хийсэн өмд л байсан даа. Тэр нь бол дээр үед энэ цэргийнхэн өмсдөг байсан. Тэгээд ингээд угааж солиод байхад сайн байлгүй яахав дээ. Тэгээд харин сургуулийн хүүхдүүд бол дотуур өмдтэй. Өө бид нарт чинь бол ингээд 1-р ангид ирэхэд дотуур өмд энэ тэр гэдэг чинь байхгүй. Зүгээр л өмдөө өмсчихдөг. Одоо өвлийн цагт үстэй өмд өмсөнө. Тэгээд тийм л байдаг байсан.

Ариун-Ундрах -

Соёлын довтолгооны үеэр айлуудаар явж шалгадаг байсан гэсэн үү?

Дамба -

Өө тэр чинь шалгахыг чинь айлуудаар тэр чинь бүр энэ хот суурин газар гэх юм бол хороо хорин, одоо тэр үед заавал шалгадаг барьдаг. Одоо тэгээд л тэр дотуур хувцсыг нь шалгадаг. Гэртээ одоо муухай бохир, хувин саваа угаахгүй ийм энэ тэр байх юм уу? Ингэдгийг чинь одоо болиулна. Аа түүний зэрэгцээр одоо дээр үед чинь модон саванд юмаа их хийдэг байлаа. Төмөр сав байхгүй. Тэгээд төмөр сав тэр үед чинь Зөвлөлтөөс авчирсан төмөр хувин, хөнгөн цагаан сав энэ тэр чинь их ирж ингэдэг байсан...... Тэр Буриад Монголское гэж одоо их тархаж байсан юм. 1960-аад он хүртэл. Тэгээд Буриад Монголское гэдгийг 1960-аад оны үед Монголское гэдгийг нь авчихсан юм. Тэгээд Буриад автономат ..... болсон юм. ...... одоо байхгүй болоод, одоо Эрхүүгийн нэг тойрог болчихсон. Тэгээд энэ Улаан-Үүдийнхэн энэ тэр чинь дандаа Оросоороо ярьна. Гэр зуураа бол яахав нэг Орос Буриад хоёр холиод нэг хэдэн үгээр ярьцгаана. Ихэвчлэн Орос. Одоо бол бүгдээрээ Оросоор ярьдаг болсон. Өвөр Монгол маань тийм болж байна. Аа манай Улаанбаатарт ч гэлээ гэсэн одоо ингээд ярьдаг үгийг их Орос үг юу яагаад орчихсон. Ийм юу байна. Одоо ингээд бод л доо. Одоо би оюутнуудад ч хэлдэг юм. Бирж, босс, брондк, лобби гэсэн үгнүүд энгийн болчихоод байна ш дээ одоо. Энэний одоо Монгол үгнүүд нь байна. Одоо энэ амбици гэдэг чинь бол Англи үг. Энэ чинь нэр төр гэсэн үг ш дээ. За тэр имиж гэж байна. Энэ бол одоо жишээ нь дүр төрх гэсэн үг. Одоо бирж гэж байна. Энэ бол алт, үнэт цаасны зах зээлийг бол бирж гэж хэлдэг ийм юм. Босс гэдэг энэ үг бол одоо жишээ нь мэдэх ч юм уу эзэн гэсэн үг. Ингээд одоо энэ чигээр нь хэлдэг болчихсон. За жишээ нь лобби гэдэг үг байна. Энэ булигнах, талцах гэсэн үг ш дээ. Ийм одоо үгнүүд нь байхад чинь энийг чинь ингэж байна. за чи ингээд сонс. Би интерншнэйл импекс холдингд босс гээд л хэлэхэд одоо бараг хүн ойлгож байгаа биз дээ.

Ариун-Ундрах -

Ойлгоно.

Дамба -

Тэгээд энийг чинь хөдөөний малчин хүнд хэлээд яахав дээ. Би чиний ах дүү... Чиний аав ээж аль нутаг вэ?

Ариун-Ундрах -

Аав Архангайнх.

Дамба -

За Архангайн ямар сум уу? аав чинь.

Ариун-Ундрах -

Тариат.

Дамба -

За аймагтай ойрхон л сум байна. За ийшээгээ тэр Тариатад очоод юм уу малчин хүнээс би телевизэд........... Соёлын довтолгоон гэдэг чинь аргагүй. Ямарваа шинэлэг юм хийж байгаа нөхцөлд бол тэр ямаршуу үр дүнтэй явж байна гэдэг нь ер нь ямарваа юман дээр хяналт шалгалт гэдэг бол тухайн ажил аль хэр бүтэмжтэй болж байна уу? Бүтэлгүй буруу тийшээ явж байна уу? гэдгийг чинь шалгаж л мэддэг. Тийм учраасаа шалгалт гэдгээс айхын ч хэрэггүй. Харин сайн болгох, засах хэрэгтэй юм байна аа гэж л ойлгууштай юм шиг байгаа юм. Тийм учраас одоо энэ оюутан сурагчдыг ч гэлээ гэсэн улирлын шалгалт энэ тэр чинь энэ ямаршуу байна уу? гэдгийг нь мөн чанарыг нь мэдэж байгаа хэрэг шүү дээ. Тийм учраас тэр хяналт шалгалт гэдэг бол байх ёстой. Хяналт шалгалттай байваас ямарваа юм бол үр дүнтэй болно. Зүгээр налайсан юм нэг хэлээд ингээд л хаячих юм бол ямар ч хэрэг байдаггүй. Ийм болдог.

Ариун-Ундрах -

Тэр шалгалтын үеэр шаардлага хангаагүй тохиолдолд яадаг байсан бэ?

Дамба -

Өө тэр шаардлага хангаагүй тохиолдолд бол олны өмнө цээрлүүлж, буруушааж, хэлж, дутагдлыг нь дууддаг, хэлдэг. Одоо ингээд өчнөөн жил болоод юу яаж байна. Соёлын довтолгооны ажил ингэж эхлээд байхад энэ хүн үл ойшоогоод ингээд одоо бөөстэй хуурстайгаа явна. Ингээд одоо хир дагтайгаа явна. Энэ чинь одоо буруу. Энэ чинь өөрийн биенд нь хортой болно гэдгийг л ойлгуулж байгаа юм. Аа тэрийг бол ойлгохгүйдээ биш юм аа. Энэ Монголчууд бол уулаасаа суурьшлын улс биш юм. Аа нүүдлийн улсад бол элдэв зүйлийн ийм зүйлүүд бол байдаг. Энэ бол аяндаа арилдаг. Аа ер нь одоо суурьшлын болоход бол сайн юм ч их бий. Аа муу, буруу юм ч их болдог ийм талтай. Ямарваа юм бол сайн тал, муу тал гэж хоёр юм байдаг. Энэ соёлын довтолгоон болсон явдал бол сайн тал, сайн зүйл. Энэ бол төр засгийн зөв бодлого сайн болсон. Ингэснээр бол одоо хүн хир хур, муухай байдлаасаа салж, эрүүл саруул болоход бол энэ соёлын довтолгоо бол маш ач тустай болсон гэж үзэх үндэстэй. Энэ бол ард түмэн ч тийм учраас бол нааштай сайн хүлээж аваад цөмөөрөө одоо энэ байдлаасаа өөрчилж сайн болсон. Тэр үеэс эхлээд л одоо ерөөсөө соёлын довтолгооноос эхлээд л айл бүхэн бол зарим нэг нь гэртэй хөшигтэй, дотуур цагаан бүрээстэй, ингээд л ил задгай гал түлдэггүй ийм болсон явдлууд бол бас сайн талын зүйлүүд их байгааг бол хэлэх хэрэгтэй. Сайн зүйл. Энүүнд бол одоо жишээ нь эрүүлийг хамгаалах байгууллага төр засаг бол их ажилласан. Ахмадууд бол сайн ажил зүйлийг хийж бүтээсэн гэж хэлэх хэрэгтэй.

Ариун-Ундрах -

Яаж нэгдэлжиж байсан бэ?

Дамба -

Энэ нэгдэлжих бол яахав улсууд аа түрүүн би тэр нэг коммун гэж ярьж байсан. Тэр коммун нь бол тэгээд одоо сүүлд нь малыг тараагаад ингээд, тэгээд ажилгүй, анхиагүй улсуудад мал өгөөд. Нөгөөдүүл чинь өсгөх биш харин одоо морь адуу элдэв зүйлийн юмыг нь унаж далхиад, хөлд уруугүй болгоод ингэж сүйдлээд. Ингээд ерөөсөө малаа хариулахгүй, чоно нохойд идүүлээд л. Ингээд одоо ерөөсөө их буруу болоод ирсэн. Ингээд үндсэндээ тэр коммун тарчихсан юм. Тэгээд үр дүнгээ өгөөгүй. Аа тэгээд тэрний дараагаар 1950-иад оноос нэгдэлжих хөдөлгөөн болсон. Энэ нь бол юу вэ? гэх дээр зэрэг тэр тархай бутархай нүүдэлчдийг жаахан эмх цэгцтэй болгож, бөөгнүүлж одоо сурталчилгаа явуулахад болон энэ мал юмны тоо, энэ малын төрөлжүүлж. Одоо хонийг нь дангаар нь, ямааг нь дангаар нь, үхрийг нь дангаар нь, тэмээг нь дангаар нь, адууг нь дангаар нь ингэж бол нэгдэлчнийг нь 5 хошуу малаар ингээд тус тусаар нь дангаар нь төрөлжсөн улсуудаар маллуулаад. Тэгээд ямаачин, тэмээчин, үхэрчин гээд л үндсэндээ ингэж болж байсан. Энэ бол тухайн үедээ бас одоо бас.... зүйл байсан гэсэн хэдий боловч мөн цаг үеийн байдлаар энэ сүүлд нь өөрчлөгдөөд, тэгээд 1990 оны үед тараад, ингээд эргээд өнөө малчдад малыг нь эргүүлж өгөөд ийм тийм болсон явдал бол их бий. Тэгээд тараад дууссан даа. 1990 он гэхэд тэр чинь бараг нэгдлийг тараачихсан.

Ариун-Ундрах -

Нэгдлийн тухай тодорхой ярья гэвэл тэр хувь хүн нэгдэлд яаж элсдэг байсан бэ?

Дамба -

Өө хувь хүн бол нэгдэлд одоо жишээ нь малаа өгдөг, малынхаа хагасыг нь өгдөг. Аа тийм учраас тэр үед бол ингэж байсан. Говийн нутагт бол нэг айлд 75 толгой мал, аа хангайн бүсэд бол 35 толгой мал, аа хээрийн бүсэд 45 толгой мал нэг айлд байх хэрэгтэй юм. Илүү малаа бол нэгдэлд өг гээд нэгдэлд өгчихдөг байсан.

Ариун-Ундрах -

Нэгдэлжүүлэлтийг хүмүүс анх ямаршуу хүлээж авсан бэ?

Дамба -

Аа нэгдэлжүүлэлтийг яахав ээ тэр үед одоо тэгээд энэ төр засгаас зохион байгуулж байгаа ажил гэж үзэж байсан. Аа тэрний алсын ашиг тус, аа тэр үеийн хохирол энэ тэрийг нь их тооцож байсан юм уу, үгүй юм уу. Яахав ер нь бол дэвшилттэй зүйл гэж үзээд л бүгдээрээ нийлүүлж, энэ төрийн бодлого байсан учраас ер нь Монголчууд төрийн бодлогыг бол хэлбэрэлтгүй биелүүлэх нь зүйтэй гэдэг. Эрт дээр үеэсээ төрийг хүндэтгэдэг учраас бол төрөөс явуулж байгаа бодлогыг хүндэтгээд, нэгдэлд бол ерөөсөө цөмөөрөө орж байсан. Аа зарим нэгэн одоо мал бүхий улсууд бол бас орохгүй байсан тал бий. Яагаад вэ? гэхээр энэ үйлдвэр угсаа сайтай бидний өсгөсөн малыг хэн нэгэн ажил анхиагүй хүнд өгөөд энэ малыг үрэн таран хийгээд ингээд байхгүй болох нь дээ гэж бодоод. Яагаад гэвэл Монголчууд буюу нүүдэлчдийн үндсэн хөрөнгө бол мал аж ахуй байдаг. Аа мал аж ахуйгаа Монголчууд бол хамгийн ач тустай зүйл бөгөөд энийг гадны улсууд бол зарим нь ойлгодог, зарим нь ойлгодоггүй. Аа бас албаар энэ бол албадлагын байдалтай гэж үздэг явдал байдаг. Аа нүүдэлчид малгүй бол ерөөсөө аж төрөхийн үндэс яагаад ч байхгүй. Аа суурьшлынхан бол газрын шимийг бодож, тариа ногоо элдэв зүйлийн юмаа тарьж болно. Аа нүүдэлчид бол тариа тарих юм уу. одоо тариа тарьдаг аймгууд байна л даа. Жишээ нь баруун аймгуудад. Тэр бол мал цөөтэй газарт бол тариа тарьж болно. Мал, тариа хоёр нэг дор байж болдоггүй. Яагаад гэвэл тарианы газар руу мал нь ороод ингээд, ногооны газар руу мал ороод гишгэчихээд ингээд байхгүй болдог. Аа тэгээд энэ тариаг бол дэргэд нь байлгаж байж, одоо жишээ нь 5 сараас 10 сар хүртэл улсууд чинь тариаг бол малд гишгүүлэхгүй, бороо мөндөрт цохиулахгүй сайхан байлгаж байж л ач тусыг нь авна ш дээ. Тийм учраас тэнд нь харуултай, хамгаалалттай. Газар юугаар нь ус урсдаг барьдаг юмыг нь зохицуулдаг. Үерийн ус байлаа гэхэд тариагаа алдахгүйн тулд садруулж олон салаа болгоод ингээд тариан талбай руу урсгачих юм бол тарианд аюулгүй болгодог. Тийм учраас суваг шуудуу татдаг хүн байх хэрэгтэй. Тэгээд тариа эрхэлдэг жишээ нь Увс аймаг ч юм уу, Ховд зэрэг аймгууд бол илүү өөр байдаг. Аа малчид бол малаа маллаад нүүдэг, суудаг. Тэгээд малчин хүн бол ерөөсөө нэг газар... Одоо бол сүүлийн 10 жил энэ малчин ард түмэн бол байсан. Ингэсэн учраас газрын ургац энэ тэрийг 4 цаг үргэлж идсээр байгаад газар нь ургахаа байсан. Энэ бол нүүдэлчдэд суурьшил таардаггүйн нэг гэрч нь. Тийм учраас малчин хүн бол 15 хоноод нүүж болно, сар болоод ч нүүж болно. Аль болохоор өвс, ус сайтай газруудад л очиж нутаглаад л, тэгээд л нүүгээд яваад байдаг. Тэгэхээр мал нь сайжирч улам тарга хүч авч чадварлаг сайхан мал болдог, өсдөг. Ийм мал болдог. Тийм учраас одоо жишээ нь нэгдэлд орсноос хойш бол нүүх байдал нь муу болоод, энэ суурьшлын байдалтай болоод. За энийг дагаад сайн юм ч гарсан, муу юм ч гарсан ийм талтай.

Ариун-Ундрах -

Нэгдэлд элсэхгүй гэж дургүйцэх хүмүүс гарч байсан уу?

Дамба -

Гарч байсан. Сүүлд 1959 онд нэгдэлд ороогүй улсуудыг шахаад нэгдэлд оруулаад ингээд 1961 онд бол одоо нэгдэлжих хөдөлгөөн бүрэн төгс яллаа, МУ-д гэж ингэж хэлсэн. Аа тэгээд бол одоо жишээ нь тэр үед Цэдэнбал даргын ийм нэг товхимол ном бий. “Феодалимзаас Социализмд” гэж. Тэгээд яагаад вэ? гэхээр феодализм ерөөсөө л капитализмыг алгасаад социализмд бүрэн орлоо гэж хэлж байсан. Тэр нь бол тэр үеийн улс төрийн үнэлгээ юм даа.

Ариун-Ундрах -

Нэгдэлжүүлэлтийг ухуулагчид ингээд янз бүрээр ухуулаад явж байгаа ш дээ. Тэр хүмүүс яриан дотроо юу юу ярьж, сурталчилдаг байсан бэ?

Дамба -

Үгүй ээ тэр үед төрийн бодлого, тэр үеийн нам төрийн бодлого, засаг төрийн бодлогод одоо ерөөсөө намын төв хороо юу гэсэн бэ? Тэр үед чинь энэ намын их хурал гэж байна, бүгд хурал гэж байна. Тэрэн дээр одоо хөдөө аж ахуйн тухай юу юу гэж ярив? Үйлдвэр аж ахуйн тухай юу юу гэж ярив? Тэрийг л одоо тухай тухайн салбарт биелүүлэхийн төлөө л тэр нам эвлэлийн олон шатны тэр улсууд чинь тэрийг л сурталчилдаг, хэлдэг, биелэлтийг нь үздэг. Сайныг нь сайшаадаг, мууг нь муу байна гэж хэлдэг, үнэлдэг, цэгнэдэг, сайшаадаг, буруушаадаг ийм л байсан.

Ариун-Ундрах -

Малчид малаа нуудаг байсан уу?

Дамба -

Үгүй тэр бол байлгүй яахав. Тэр хөдөө бэлчиж яваа мал энэ тэрийг чинь, тэр чинь хүнээсээ янз янз л даа. Одоо тэгээд тэр түрүүн хэллээ ш дээ. 35, 45, 75 гээд энэнээсээ мал нь давж өсөх юм бол нэгдэлд өг гэдэг байсан. Тийм учраас бүх малаа ингээд нэгдэлд өгчихөөр чинь хүний юм болдог юм байна гэдгийг тэр чинь хүн мэднэ биз дээ. Тэгээд өөрөө олон хүүхэдтэй, багачуудтай хүн үр хүүхэддээ гэр барьж өгөх хэрэгтэй. Тэр бол тэр малчин хүний л үүрэг болохоос улсын үүрэг биш шүү дээ. Тийм учраас хүн зарим малаа мэдэгдэхгүй нуугаад, тоолуулахгүй байгаад, тэрийгээ зарж үрээд, тэрүүгээрээ хүүхэддээ гэр орон барьж өгөх. Охиноо айлд өгөхөд саалийн үнээтэй, адуу малтай ч байдаг юм уу хэмжээ хэмжээгээрээ л болно. Ингээд тэгэх учраас бол тэр өөрснөө тэрийгээ нуудаг тал байлгүй яахав. Байж байсан. Аа тэр бүхнийг ирж баримтыг үзье гэвэл тэр үеийн “Матар” сэтгүүл, “Хүмүүжил, жигшил” гэдэг сэтгүүл энэ тэр гарч байсан. Тэрүүн дээр л одоо мал нуусан, юмаа нуусан элдэв зүйлийн тухай бичдэг байсан. Тэр л одоо жинхэнэ баримт болох байх даа.

Ариун-Ундрах -

Аа бас хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгдлийн тухай магтаж, сурталчилж бас бичих байх тийм ээ?

Дамба -

Өө тэр гарцаагүй. Тэр төрийн бодлого хэрэгжүүлж байгаа болохоор аль болохоор сайн талаас нь бичиж барьж тэр дандаа одоо тэгэж байх ёстой.

Ариун-Ундрах -

За тэгээд энэ нэгдэлжих хөдөлгөөний тарах үйл явцыг та хэр зөв болсон гэж үздэг вэ?

Дамба -

За мэдэхгүй юм даа. Нэгдэл тарахад чинь 90-ээд оны үед тарлаа. Би одоо аав ээж нас барчихлаа. Тэгээд би хөдөө байхгүй. Одоо хотод энчээ 50 жил болж байна. Ингэхээр бол одоо тэр чухам зарим улсууд нь тэр дээр үед өгч байсан малынхаа тоотой дүйцүүлж мал энэ тэр тэрийг тарахад нэгдлээс авсан л юм гэсэн. Зарим нь дундуур нь явчихсан хүн бол юугаа авах вэ дээ. Жишээ нь би бол манай аав ээж 3 удаа нэгдэлд малаа өгч л байсан. Эхнийх нь бол албан ёсоор өгөөд, дараагых нь илүү гарснаа өгөж л байсан. Би бол хялгас ч аваагүй, жишээ нь бол. Миний нэр бол одоо тэдний тэр гээд ам бүлийн дансанд бол байж л байсан гэсэн. Гэх мэтчилэнгээр тэгээд тэр малаа хариулж байсан улсууд энэ тэр бол нэгдэлтэй байсан улсууд тэгээд авсан байдаг л байлгүй. Яахав тэгээд тэр улсууд бол тэр нэгдлийнхэн л сайн мэднэ. Нэгдлийн гишүүн байж байгаад нэгдэл тарахад юмаа авсан, аваагүй улсууд л сайн мэдэх байх. Тэрийг бол би одоо эндээс надад хэлэх юм байхгүй.

Ариун-Ундрах -

За та тэгэхээр өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралд 2 нийгмийн нүүр үзсэн учраас социалист нийгмийн тухай давуу тал болон дутагдалтай талуудыг нь нэрлэхгүй юу?

Дамба -

За одоо миний бодоход бол социализмын үеийн давуу тал нь бол нэг удирдлагатай, нэгдмэл, нэг бодлогоор ажиллаж ингэж байсан нь бол Монголын хөгжилд бол ер нь бас тус болсон гэж хэлэхээс өөр арга байхгүй. Тэгээд дутагдалтай талыг нь бол одоо энэ тусгайлан судалдаг, ардчилал шинэчлэлийн болон энэ улс төрчид л одоо янз янзын дүгнэлт өгөх байх. Би бол одоо энэ улс төрийн ажил хийж байгаагүй. Зүгээр багш учраас бол тэрийг бол янз янзаар л үздэг байх.

Ариун-Ундрах -

За та ардчиллыг юу гэж хүлээж авсан бэ? Ардчиллын тухай юу гэж боддог вэ?

Дамба -

Өө ардчилал бол байх ёстой. Ардчилал бол одоо ерөөсөө хамгийн одоо бас л оршин тогтнохын нэг үндэс нь одоо дэндүү их ялгавартай ингээд байна аа гэж хуучин нийгмийг бол одоо шүүмжилдэг. За тэгээд ер нь бас ардчиллын тэр санаа нь бол зөв байх байх. Аа тэгэхдээ бол бас нэг удирдлагатай, нэг санаачилгатай байснаар бол яахав алдаа байдаг л байх. Тэгээд Монголын түүхэнд бол одоо ер нь эв нэгдэлгүй байснаараа хохирч байсан нь их байдаг. Эв нэгдэлтэй байхдаа бол хүчирхэг байсныг нь би элдэв зүйлээр авч их л уншсан учраас бол ер нь ямар ч улс бол эв нэгдэлтэй байх нь л чухал юм гэж боддог би. Яагаад вэ? гэхээр бод л доо. Аа капиталист систем гэдэг юмтай социалист систем сөргөлдөж эн тэнцүү байсан цаг үе бий. Тэр битгий хэл бидний үед ингэдэг байсан. Капитализм бол ялзарч байгаа, цаг үеэ өнгөрөөж байгаа ийм нийгэм. Одоохон унана энэ. Тэгээд бараг одоо өндөр байшин юм гэхэд ёроолоор нь явах юм бол дээрээс чинь дарчихна шүү, пир хийтэл гэмээр одоо суртал нэвтрүүлэг хийдэг байсан. Одоо социалист нийгэм бол давуу сайн гэдэг байсан. Бид бол итгэдэг байсан. Аа тэгсэн чинь харин давуу сайн байна гээд байсан бидний зам уначихсан. Нөгөө хэзээ хамаагүй унах гээд байсан капитализм чинь унахгүй одоо хүртэл л байгаад байх шиг байна ш дээ. Тэгээд энийг бол сайн улс төрчид, энэ философичид энэ тэр л одоо мэддэг байх даа. Миний зэргийн ард бол мэдэхгүй юм. Тэгээд ингээд л явж байна.

Ариун-Ундрах -

За таны гол бахархдаг зүйл юу вэ?

Дамба -

..... МУ-ын иргэн болсондоо л бахархаж байна. Аав ээж минь одоо бас өдий болтол намайг хоолонд хүргэж, мөн л хөдөлмөр хөлсөө зарцуулж ингэж өдий хүргэсэнд баярлаж байна.

Ариун-Ундрах -

Аа бас эсрэгээр нь таны жигшдэг зүйл юу вэ?

Дамба -

Ер нь бол ямарваа хүн журамгүй, сахилгагүй, аа тэр тухайн төр засгийн болон энэ хууль зүйг зөрчсөн явдал хийх нь л хүн өөрөө өөрийгөө зовоохын үндэс нь болдог гэж л боддог. Ер нь хууль дүрэм гэдэг бол гарцаагүй ямар ч улсын иргэнд бол байдаг эрх гэж байна, үүрэг гэж байна. Тийм учраас бол үүргээ ямагт хүн биелүүлээд явах юм бол эрх нь аяндаа дэлгэрдэг юм уу даа гэж боддог. Тийм учраас хүн бол энэ хууль журмыг бол зөв бодож, зөвөөр яаж ямар ч гэсэн давын өмнө л өөрийн үүргээ биелүүлж байх хэрэгтэй. Үүргээ биелүүлэх гэдэг бол ерөөсөө ямар ч хүнд байх хэрэгтэй. Эх хүн бол эх хүнийхээ үүргийг биелүүлдэг байх хэрэгтэй. Гэрийн эзэн бол гэрийн эзнийхээ үүргийг биелүүлдэг байх хэрэгтэй. Тэгээд шат шатандаа хүүхэд бол хүүхдийн ёсоор эцэг эхийнхээ үгэнд ордог байх хэрэгтэй. Албан газрын хүмүүс бол удирдлагынхаа хэлсэн шаардлагаар зөв ажилладаг байх хэрэгтэй. Аа буруу юмыг бол одоо ярилгүй яахав, хэлэлгүй яахав, шүүжмлэлгүй яахав. Тэгэхдээ бол тэр бас журамтай. Яагаад буруу болсон бэ? Ингэвэл яахав гэж санал солилцож, өөрөөс болоод энийг буруудуулчихав уу? Үнэхээр одоо тийм мугуйд буруу, аюултай шаардлага тавьсан байвал түүнийг эсэргүүцэж хэлж, тэр шаардлага тавьсан газарт нь хэлж үнэн учраа олж байх хэрэгтэй. Тийм учраас энэ Монгол ардын цэцэн үгэнд байж байдаг. Бүгдээрээ ярьвал буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Тийм л байх хэрэгтэй.

Ариун-Ундрах -

За сүүлд нь асуухад та энэ олон жилийн турш ажиллахад чинь тийм хүнд хэцүү, бэрхшээлтэй үеүд тулгарч байсан уу?

Дамба -

Үгүй дээ. Би бол одоо энэ ямар дайн дажин болсон биш. Айвуун тайван цагт ингээд сайхан л аж төрж байна. Өвчин зовлон өдий болтол яасангүй. Одоо мөрөөрөө ажил хийгээд л. Энэ насаараа л би удирдуулж явсан болохоос удирдаж яваа ч үгүй. Тэгээд л одоо үүрэгт ажлаа хийчихээд л байсан учраас бол надад ер одоо тийм зовлонтой юм бол таарч байгаагүй.

Ариун-Ундрах -

За тэгээд социализмын үеийн ажилд хандах хандлагын тухай бага зэрэг ярихгүй юу?

Дамба -

Ер нь бол одоо социалист нийгэм ч гэдэг юм уу, ер нь бол өнгөрсөн хугацаанд бол ер нь Монголын ард түмэн бол нэг л одоо тийм зөв жанжин шугам гэж хэлдэг дээ. Тэр ноён нуруутайхан шиг л одоо тийм удирдлагатай, аа тэгээд л хүн бүхэн тэрийгээ аль болох зөв талаас нь хийе, зөв болгоё. Энэ одоо буруу болох юм бол тухайн үед нь одоо тэр үүрэг даалгавар өгсөн тэр удирдлага элдэв зүйл юмандаа хэлдэг, ярьдаг. Аа тэгээд дандаа зөв болгож тэр нэгдмэл санаатай зөв юмны төлөө л чармайж ажиллах юм бол энэ улс орны ажил их эмхтэй цэгцтэй, зөв байх байх л гэж боддог.

Ариун-Ундрах -

Одооны хүмүүсийн ажилд хандах хандлага яаж өөрчлөгдсөн бэ?

Дамба -

Одооны энэ нөхцөлд бол ерөөсөө энэ өөрийн орны энэ үйлдвэрийн газрууд, аж ахуйн газрууд энэ бүхэн бол одоо байхгүй болж тараад ингэчихсэн учраас бол ажилгүйдэл нь их болоод ирэхээрээ бол хүн залхайраад, ажилгүй болохоороо л хүн ерөөсөө бас их залхайрч, буруу тийшээ болдог юм шиг байна. Ер нь хүн ажилтай л байх юм бол тэр үүрэгт ажлаа хийгээд л оронд нь гарцаа байхгүй хөлс мөнгийг авах л учиртай. Ингээд л аж төрөөд байгаа нөхцөлд бол хүн болдог бололтой. Тэгээд ажилгүй ингээд л байх юм бол өөрөө залхуураад, мөн өрөөлийн үгэнд орохгүй ингээд байх юм бол уруудах доройтохын хурд нь улам хурдсаж, одоо тэгээд л болохгүй тийшээ л болдог юм шиг байна л даа.

Ариун-Ундрах -

За сайхан ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Дамба -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.