Mönhtör


Basic information
Interviewee ID: 990447
Name: Mönhtör
Parent's name: Tserendorj
Ovog: Sharnuud
Sex: m
Year of Birth: 1968
Ethnicity: Torguud

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: physics, mathematics teacher
Belief: none
Born in: Bulgan sum, Hovd aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: kindergarten teacher
Father's profession: livestock expert


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
travel
urban issues
authority
education / cultural production
NGOs


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За манай өнөөдрийн ярилцлагад Мөнхтөр гэж физик математикийн багш мэргэжилтэй хүн оролцож байгаа. Өнөөдөр 2009 оны 11-р сарын 11-н. Бид хоёр одоо анх удаагаа уулзаж байна. Бид хоёрын уулзах гүүр болж тухайн үеийн Социал Демократ Намын нарийн бичгийн дарга байсан Бямбажаргал гуай оролцлоо. Таныг манай энэ судалгаанд оролцож ярилцлага өгөхөөр болсонд би их баяртай байна.

Мөнхтөр -

За.

Хишигсүрэн -

За 2-уулаа тэгээд ярилцлагаа шууд эхэлчих үү?

Мөнхтөр -

За тэгье тэгье.

Хишигсүрэн -

Нэг ийм асуулт байна. Та өөрийнхөө амьдралын тухай ярьж өгөөч. Өөрийнхөө түүхийг ярьж өгнө гэсэн үг. Одоо хүүхэд байхаасаа эхлээд хаана төрж өссөн эцэг эх нь ямар хүн байв? Хаана одоо сурч хүмүүжив сургуульд сургуулийн өмнөх нас гээд өөрийнхөө түүхийг нилээн жаахан дэлгэрүүлээд яриад өгчихвөл их зүгээр байна.

Мөнхтөр -

За.

Хишигсүрэн -

За.

Мөнхтөр -

За тэгэхээр Цэдэндоржийн Мөнхтөр гэдэг. Ховд аймгийн Булган сумын харъяат торгууд ястан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

1968 оны 8-н сарын 12-нд Ховд аймгийн Булган сумын Эмнэлгийн гражид төрсөн гэдэг юм билээ /инээв/.

Хишигсүрэн -

Хүүе...юу гэж байгаа юм бэ?

Мөнхтөр -

/инээв/ Яагаад гэхээр тэр өдөр нь болохоор нөгөө, тэр үед эмнэлэг нь засварт орчихсон...

Хишигсүрэн -

Аа ха сумын...?

Мөнхтөр -

Завсарт орчихсон тэгж л манай аав ээж эд нар хэлдэг юм. Тэгээд...

Хишигсүрэн -

Тэгээд гэрт төрөх нь гражид төрөхөөс арай дээр байсан юм байх даа?

Мөнхтөр -

Аа...тэрнийгээ болвол арай нэг тийм юу яасан юм шиг байгаа юм л даа. Тэр эмнэлэг засварт орсон учраас арай нэг өөр байдлаар тохижуулсан юм байгаа биз дээ.

Хишигсүрэн -

Эмнэлэг маягийн болгоод. 1968 он гэдэг чинь үндсэндээ хөдөөгийн суманд байгаа эмнэлгийн үйлчилгээ бол боломжийн болчихсон үе ш дээ.

Мөнхтөр -

Бас гайгүй. Гэхдээ бас би боддог юм. Ховд аймгийн Булган сум гэдэг чинь 1948 оны хилийн тулгаралт гээд ингээд тэрний чинь дараа мараа их Булганы хувьд чинь нилээн хилийн сум учраас сүүлд...

Хишигсүрэн -

Хилийн сум, маш том тийм ээ?

Мөнхтөр -

Сүүлд тийм юу яасан. Хөгжил юуны хувьд ч гэсэн жаахан удсан байж магадгүй. Торгуудуудын чинь хагас нь хилийн цаана байна. Хаана хаана байна. Одоо чинь гурав хуваагдчихсан байна ш дээ. Торгууд чинь. Халимагт байна. Энд байна. Хятадад байна.

Хишигсүрэн -

Шинжянь уйгарт байна тийм ээ?

Мөнхтөр -

Иймэрхүү байдалд юу яачихсан болохоор тэр үедээ нэг тиймэрхүү юм болчихсон юм шиг байгаа юм. Тэгж л...

Хишигсүрэн -

Би мартаагүй дээрээ санаад асуучихъя. Танай тэр 1948 оны хилийн будлианы үеээр амьдарч байсан тэр түүхийг сайн мэдэх таны мэддэг хүн байна уу? Танай аав ээж мэдэх үү?

Мөнхтөр -

Манай аав ээж бол байгаа. Тэр аав ээж бол мэдэхгүй байх аа. Манай аав гэхэд чинь 1936 оны хүүхэд гэхээр чинь 12-той хүүхэд байсан байгаа юм. Тэгэхээр аав бол нэг их сайн мэдэхгүй байх. Тэрнээс хөгшчүүд бол ганц нэг хөгшчүүд байгаа байх. Манай нэг бэргэний аав маав санаж л байгаа мэдэж л байгаа байх. Би бол зүгээр судлавал нутгийн хүмүүсээс яг тэр үеийн юу яасан хүмүүс мэдэх байх. Манай ээжийн ээж хүртэл байдаг юм ш дээ.

Хишигсүрэн -

Одоо хаана байгаа вэ?

Мөнхтөр -

Одоо энэ Улаанбаатарт хотод байгаа л даа.

Хишигсүрэн -

Уулзъя /инээв/. За тэгээд та гражид төрөөд тэгээд...?

Мөнхтөр -

Тэгээд тэнд төрсөн. Би чинь одоо яг манай аав ээж хоёр чинь суугаад 2 хүүхэд төрүүлээд тэр хоёр нь эндээд дахиад миний дээд талын ах төрөөд тэгэнгүүт нь манай ээжийн ээж нь авч яваад өөрөө гэртээ өсгөсөн гэсэн. Тэгээд нөгөө хүүхэд тогтохгүй болохоор нь. Тэр үед нь тэрнийг нь ярьдаг л юм л даа. Бүр тийм ёс байдаг гээд. Манай аавын дүү ээжийн нэг дүү хоёр авч яваад манай тэр ахыг, гэрийнхээ тэр хаалгыг өргөөд бүр босгон доогуур нь ингэж оруулаад тэгээд гэртээ оруулсан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд энэ лоовуузан малгай гэж байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэрэнд багтдаг тийм жаахан хүүхэд л байсан гэсэн тэр манай ах. Тэгээд...

Хишигсүрэн -

Тэрэнд хийгээд өлгөчихдөг /инээв/.

Мөнхтөр -

Тийм. Хананы толгой дагуулаад нар дагуулаад ингээд тэгээд нарны гэрэл дулаан илчинд яах гэж л тийм. Тэгж өсгөсөн.

Хишигсүрэн -

Одоо таны энэ ярьж байгаа шиг түүх их түгээмэл ш дээ. Хүүхэд тогтохгүй болохоор айлд хүүхдээ өгсөн гэсэн юм бол Монголчуудад л байдаг нэг ийм бас сонин...

Мөнхтөр -

Тэгээд нөгөө манай ахыг чинь 7,8-р анги хүртэл нь юу...7,8-н нас хүртэл нь манай хөгшин ээж өсгөсөн. Тэгээд би чинь гэртээ яг аав ээжийнхээ гар дээр өссөн эхний хүүхэд...

Хишигсүрэн -

Анхны хүүхэд.

Мөнхтөр -

Нилээн эрх, тэгээд нилээн янз янзын юманд ч хутгалдаж байсан /инээв/ тийм л...

Хишигсүрэн -

Дүрсгүй хүүхэд.

Мөнхтөр -

Дүрсгүй л хүүхэд байсан тэгээд багадаа байдаг зарим нэг юмаа санаад л зарим нэг юм чинь мартаж байна даа одоо. 1968 онд төрөөд тэр үед чинь аав трактор комбайн...ерөнхийдөө Ховдын Булган чинь өөрөө тариа ногоотой жимс жимсгэнэтэй их өвөрмөц сум ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд энд трактор комбайн барьж байсан. Сумын нөгөө дизел станцыг л ажиллуулж барьж байсан. Нэг тиймэрхүү ажил хийж байснаа сүүлд Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуульд ороод намайг төрсөний дараа жилийн дараа Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуульд ороод энд хот руу ирээд. Аав нэг жил өөрөө ганцаараа энд сураад. Дараа жилээс нь бид нар 1970 онд юм байна манай эмэгтэй дүү гарсаны дараа юм байна даа. Бид нар энэ хотод орж ирсэн юм. Одоо би сүүлд нь ярьсанаар нь ярьж байна л даа. Ямар нарийн ширийн мэдэх биш. Тэгээд 1970-1974 он хүртэл аав энд Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуульд сураад ээж энд багшлаад бас хажуугаар нь...сумандаа ээж чинь ясли цэцэрлэгээр л яаж байсан юм билээ. Ээж чинь 10 төгсөөд Холбооны Техниккомд явах гэсэн чинь аав нь морьтой...манай сум чинь бүр 80 км хол газар зусланд гардаг. Тэгээд мориор авч ирээд онгоцоор явуулах гэж байсан чинь нөгөө ах дүү нар эмэгтэй хүүхдийг хүний нутагт хол газар явуулж яах юм бэ гэсэн чинь ээжийг буцаагаад уйлуулаад аваад явж байсан гэсэн. Тэгээд тэнд ясли цэцэрлэгт ажиллаж байгаад л ийшээ ирээд энэ Цэцэрлэгийн Техникком гэж байсан. Тэнд ороод төгсөөд одоо энэ 50-р цэцэрлэг гээд энэ “Сансар”-т байдаг юм даа. Тэнд явж байсан. Тэгээд би тэр хавиар 1974 он хүртэл чинь одоо 6-н нас хүртлээ Улаанбаатар хотод байсан.

Хишигсүрэн -

Байж байгаад.

Мөнхтөр -

Манай энэ “Цагаанхуаран”-д байсан. Тэгээд “Цагаанхуаран”-ын гудамж одоо 13-р хороолол болчихлоо ш дээ. Яг манай гэрийн энэ юун дээр чинь нэг өндөр 12 давхар хүрэн байшин байдаг юм.

Хишигсүрэн -

Гурван өндөр үү?

Мөнхтөр -

Бишээ. Тэрнээс чинь урагшаа. 13-р хороолол. Тэгээд тэр хавиар “Цагаанхуаран” чинь гэр хороолол байсан. Тэнд манай аав өөрөө ер нь гарын дүйтэй хөдөлмөрч хүн л дээ. Өөрөө нэг жижигхэн хашаанд жаахан байшин майшин бариад л тэгээд байж байсан. Тэр үеийн дурсамжаас ганц нэгийг нь л санадаг юм. Ер нь л жаахан сахилгагүй л байрын нөхөр байсан байгаад байгаа юм. Тэрнийгээ л санаад байгаа юм. Найдан гэдэг айл манай хойд талд байсан юм. Телевизтэй. Найдан гуайх чинь телевизтэй байсан байх. Тэдний хойд талд нэг эмгэн мэмгэн телевизтэй байсан. Тэгээд нөгөөдөхөөр орж хааяа нэг хүүхэлдэй кино үздэг. Тэгээд нэг ийм эмээ байдаг байсан. Тэгээд хашаан дээр гарчихаад “эмээ толгой цувдай ирлээ” гэж их шогилдог байснаа санаад байдаг юм. Тэр үед нь тэр эмгэн нь их л нөгөө толгой цувдай авдаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэнд юу яаж байгаад. Тэгээд энд чинь цэцэрлэгт явж байсан. Дандаа л эсэргүү юм хийж байсан. Нөгөө гэр хорооллын чинь дунд нэг жаахан хонхор тогтчихсон тэр дээр нь айлууд чинь нөгөө үнс хог могоо хаячихдаг. Хүмүүс шээж баачихдаг тэгээд...

Хишигсүрэн -

Улаанбаатар ч гэсэн тийм юм байсан тийм ээ?

Мөнхтөр -

Тийм. Тийм юм байсан байхгүй юу. Тэр дээр нь аваачаад зун болоод борооны үер болно ш дээ. Тэгээд нөгөөдөх нь усаар дүүрчихсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгсэн чинь нөгөө цэцэрлэг...аав маав сургуулиасаа ирсэн чинь нөгөө нэг тогтчихсон нууранд чинь ах эрэг дээр нь хувцасаа сайхан эвхэж тавьчихаад ороод сэлж байсан гэж байгаа юм /инээв/.

Хишигсүрэн -

Тэр хог шороон дунд.

Мөнхтөр -

Хог шороон дотор. Тэгээд сэлээд нөгөө хүүхэд байсан юм чинь мэдэхгүй л. Тэгээд аав тэрнийг чинь авч явж Халдвартын эмнэлэгээр баахан гүйсэн байгаа юм. Манай аав болохоор нөгөө намайг яг гэртээ өссөн анхны хүүхэд гэхээр бас их энхэрхийлж байсан юм шиг байгаа юм. Хоёр юм их тод ярьдаг юм. Тэрнийг их тод ярьдаг юм аав. Тэгээд Халдвартын эмнэлгээр яагаад вакцин тариулаад одоо ингэчихлээ гээд. Би бага байхдаа мөлхөж очоод пийшин ингээд нуруугаараа ингээд налсаар байгаад ингээд бүр налж нэг үзээд бүр ингэсээр байгаад бүр ингээд ингээд улаан цоохор болтлоо түлэгдчихсэн байсан гэсэн. Тэгээд сандраад гүйгээд болжморын цус сайн гэнэ гээд чавх бариад болжмор яагаад гүйсэн гэж байгаа юм. Тэгээд тэрийг өөрөө ярьдаг юм. Болжмороос чинь дусал цус л гардаг юм билээ гэж.

Хишигсүрэн -

Тэгдэг гэсэн тийм ээ?

Мөнхтөр -

Нохой нөгөө гөлөгний чих хайчилж цусыг нь түрхдэг гэсэн гээд. Тиймэрхүү тиймэрхүүгээр ер нь аав ээжийгээ янз янзаар зовоож л яасан юм шиг байгаа юм. Одоо бас нэг жаахан янз бүрийн...

Хишигсүрэн -

6-н нас хүртлээ хотод цэцэрлэгт яваагүй юу?

Мөнхтөр -

Явсан харин тэр 50-р цэцэрлэгт ээжийн ажиллаж байсан. Тэгээд нөгөө 24-н цагийн цэцэрлэг байсан юм. Дүүтэйгээ 2-уулаа явдаг. Тэгээд тэнд чинь цэцэрлэгт яваад аав ээж хоёр чинь 2-уулаа сураад оюутан болохоор чинь төвөгтэй л байсан байгаа юм шиг байгаа юм. Тэгээд гэрээ л их санадаг байсан юм. Нэг удаа оргосон юм. Тэр оргосон нь энэ “Энхтайван”-ны гудамж хөндлөн гарах гэдэг чинь их том асуудал байсан байгаа юм. Тэр нэг...зам дээр хүүхдэд...аав л тэрнийг л ярьдаг. Яасан гэсэн чинь зам дээр нэг том ангийн хүүхэд явж байхаар нь “би танд чихрээ өгнө шүү та намайг зам гаргаад өгчих” гэсэн гээд гаргуулчихаад яг зам гарч яваад гараа суг татаад зугтчихсан гэсэн /инээв/. Чихрээ өгөхгүйн тулд л тэгж зугтаж байсан. Яг нөгөө хагас сайн өдөр нь гэрээ санаад аав ирдэггүй тэгээд дүүгээ миний дүү байж бай гэж байгаад оргосон юм шиг байгаа юм. Тэгээд замдаа дэлгүүрээр ороод аав тэрнийг ярьдаг юм. Ээж тэгэхэд өвдчихсөн байсан юм билээ л дээ. Тэгээд замдаа дэлгүүрээр ороод 2,3-н ийм төмс газар уначихсан байхыг нь аваад кармалаад гэртээ авч ирээд за энүүгээр төмстэй хоол хийнэ гээд тавьчихаад орж ирээд ээж хэвтэж байхад нь гарсан гэж байгаа юм. Тэгсэн чинь ээж болохоор аавтайгаа ирчихлээ гэж бодоод юм санаагүй. Тэгээд гараад тоглоод явчихсан чинь аав араас нь давхиж орж ирээд эвтэйхэн асуусан юм гэсэн. Сая орж ирээд гарлаа гээд. Тэгээд нөгөөдүүл нь гадаа нь багш нар нь байж байсан гэсэн. Ээжийг сандаргачих байх гээд их яасан гэсэн.

Хишигсүрэн -

Оргочихдог. Хэдэн настай байх уу 5,6-тай юу?

Мөнхтөр -

5,6-тай л байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Манай дүү 4-тэй байсан юмуу. Тэгж яаж байсан. Дараа нь тэр хотод байх дурсамжаас энд нэг Гэнгээ гээд манай нутгийн манай аавын талын хамаатан лам хүн байсан юм. Ганданд. Тэгээд тэднийхээр аав маав ордог. Тэгээд мэдэхгүй ээ нэг одоо бол газар мазрыг нь мэдэхгүй юм. Лам нарын нэг зуслан байсан юм байгаа юм. Тэнд нэг ийм жижигхэн байшинтай. Лам нар чинь тэндээ бурхан тахилаа тавьчихсан тэгээд мах чанаж тавьдаг. Би чинь их монгол хүн ч тийм л байдаг. Махсуу ш дээ. Тэгээд нэг бурхан тахилынх нь өмнө байсан чанаад тавьчихсан ястай махыг нь аваад мөлжөөд хаячихдаг. Тэгээд тэрнээсээ болж жаахан жавтий хүртдэг. Монгол гутлыг нь үзчихээд очоод ул рүү нь өшиглөд ийм гутал гэж хэзээ байсан юм бэ гээд өшиглөөд явж байсан юм гэсэн. Тиймэрхүү мах зах авч идэж байснаа санадаг юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд манай аав чинь 1974 онд энд нөгөө Хөдөө Аж Ахуйн Дээдээ төгсөөд Зоотехникийн анги төгсөж байгаа юм. 1974 онд төгсөөд уул нь энэ “Гацуурт”-д хувиарлагдсан юм билээ. Тэгээд нутагтаа явна гээд тэгээд нутагруугаа 1974 онд чинь манайх Ховд руу буцсан юм. Эндээс Ховд руу буцаад тэгээд өөрийнхөө сум руу очих гэсэн чинь...тэр үед чинь тогтолцоо ийм байлаа ш дээ. Яг ажиллаж байгаад ороод ирсэн тийм хүмүүс нөгөө амьдрал мэддэг...

Хишигсүрэн -

Туршлагатай.

Мөнхтөр -

Туршлагатай гээд ийм хүмүүсийг удирдах ажилд мажилд тавьдаг. Тэгсэн чинь нөгөө сумруугаа явуулаагүй манайх аймгийн төв дээр яг зуны сард орсон юм. Тэр Ховдын Буянт голын хойно зуслан гээд гарчихдаг айлууд байдаг ш дээ. Тэнд л лав байсан юм байгаа юм. Тэгээд Ховд аймгийн Мянгат суманд аав нэгдлийн орлогч даргаар...

Хишигсүрэн -

Томилогдоод.

Мөнхтөр -

Томилогдож тийшээ очиж. Мянгатад манайх 2 жил болсон. Тэгээд Мянгатад очоод 1974 онд очоод бид нар чинь нэгдлийн орлогч даргын хүүхдүүд гээд юу байлаа ш дээ. Бас тэрүүхэндээ бас пээдгэрдүү.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэнд 2 жил болсон. Мянгатад байхад чинь бас их зусланруугаа гардаг. Одоо яг “Ховд гол”-ын хөвөөн дээр байж байгаад нилээн хойшоо зусланруугаа гараад нүүчихдэг тийм юу байсан. Тэнд цөөхөн цөөхөн юмнууд л санаж байна л даа одоо. Аав нэгдлээснөгөө нормын морь гэж өгдөг. Тэрнийг нь авч их унадаг. Номхон нэг морь уначихдаг. Би чинь одоо нэг масло, сахарыг их идэх дургүй болчихсон. Тэр нь ийм байхгүй юу. Модон торхтой ийм масло нөгөө нэг урд чинь хийдэг байсан.

Хишигсүрэн -

Тэгдэг байсан.

Мөнхтөр -

Тэрнийг нөгөө модон торхтой масло авчираад гэрт тавьчихсан.

Хишигсүрэн -

Тэр жирийн айлуудад бол масло тос олдохгүй ш дээ.

Мөнхтөр -

Тийм юм байхгүй ш дээ. Тэр тийм юм байхгүй. Тэгээд тэрнийг тавьчихсан. Тэгээд сахар авч ирээд тавьчихсан. Тэгээд нөгөөдөхийг аваачаад аяганд масло хийгээд шууд дээрээс нь сахар хийгээд ингэж хутгаж байгаад байгаад тэрнийг нь идээд тэгээд пологдоод /инээв/.

Хишигсүрэн -

Аа ха. Талх барьдаг байсан юмуу танайхан...?

Мөнхтөр -

Талх барина. Тэгэхэд чинь тэр Мянгатад талх барьдаг. Манай ээж чинь цэцэрлэгийн багшаар төгсчихөөд тэнд Мянгат суманд зүгээр багшаар ажиллаж байсан юм. Байрны багш хөдөлмөрийн багш хийж байсан. Багш дутагдалтай л байсан юм шиг байгаа юм. Би одоо санадаг юм Лянх гээд их сонин нэртэй хүн тэр олон жил захирал эрхлэгч хийсэн байх.

Хишигсүрэн -

Лянх аа?

Мөнхтөр -

Тийм Лянх гэж нэртэй.

Хишигсүрэн -

Хятад маягийн нэр байна тийм ээ? Лянхуа гээд эд нар байдаг ш дээ.

Мөнхтөр -

Мэдэхгүй. Лянх гэдэг нэртэй хүн байсан. Тийм нэг багш лав...ээжийн ажлынхан эд нар ингээд нийлж бариад яахад л ирдэг байсныг санадаг юмуу яадаг юм бэ тэгээд. Тэгээд “Ховд гол”-ын эргээр чинь зун нь сэлж мэлээд л тэгээд байдаг байсан. Зусланд гараад тэр үед чинь одоо би чинь 8 хүрэх гэж байгаа. Аа...7-той байж байгаад. Хоёр дахь удаагаа ахыгаа харж байгаа байхгүй юу. Би 1974 онд нөгөө манайх төгсчихөөд аав төгсчихөөд Ховдын Булганд нөгөө нутагтаа очсоныг санадаг юм. Тэгэхэд аавын ээж чинь байж байсан. Тэгээд аавын ээжийнд би яг ирээд замдаа юу байсан юм байлгүй. Гэдэс гүйлгэчихсэн тэгээд аавынхаа ээжийн дээлийг ингээд нөмөрч гарангуутаа бие засахдаа нөгөө хормойнд нь жаахан хүүхэд урт дээлтэй ингээд хормой дээр нь бие засчихаад чирээд орж ирж байснаа санаад байдаг. Тэгээд загнуулж байсан юм. Тэгээд тэндээс манай ээжийн аав нь морьтой ирээд намайг гэртээ аваачиж байсан. Тэднийх нь болохоор арай...аавын ээжийнх болохоор сумын төвөөс жаахан урдхан талд нь ээжийн аав ээжийнх болохоор нилээн доошоо тэр “Эргэнэг” гэдэг газар луу байдаг байсан юм. 10-аад км. Тэнд очоод тэгэхэд анх ахыгаа харж байгаа юм. Тэгэхэд би чинь хотоос очиж байгаа хүн чинь халимаг малимагтай.

Хишигсүрэн -

Арай жаахан соёлтой.

Мөнхтөр -

Аа ха. Арай юм хум нь. Тэгээд очсон чинь манай ээжийн нэг дүүгийн хүүхэд манай ах хоёр чинь ерөнхийдөө манай тэр ээжийн аав дээр өссөн. Тэр хоёр 2-уулаа халзан толгойтой. Гайхаад л 2-уулаа ийм халзан толгойтой гээд гайхаж байсан. Тэгж нэг ахыгаа харж байсан юм. Дараа нь тэр Мянгатад байж байхад нөгөө сургуульд орох гээд нөгөө 8- настай болоод би 7-той. Манай ах чинь нэг ах байхгүй юу. 7-той байж байхад нэг 69-өөр аав очсон нэг 69-өөр очсон. Тэр үед чинь “А-69” гэдэг байлуу даа нөгөө нэг. “Энэ хүүхнүүд үү” дээр гардаг нөгөө нэг нэгдлийн дарга унадаг 69 байдаг ш дээ. Тийм 69 аав унадаг байсан. Тэрүүгээрээ гарч ирээд зогсож байхад нь их гайхдаг. Тэр их тод санаанда байдаг юм. Тэгээд хөдөө очоод яг хөдөөний амьдралаар тэгээд морь мал яагаад л Мянгатад байхад чинь морь малтай харилцаж, сэлж үзээд. Жирийн л хөдөөний хүүхдүүдийн адилаар байж байгаад 1976 оны хавар чинь нөгөө бэлтгэл ангидаа ороод байж байхад 1976 оны намар манайх Ховд аймгийн Чандмань сум руу ирсэн юм. Аав бас тэнд нэгдлийн орлогчоор томилогдож ажилласан юм. Тэгээд Чандманьд нэгдүгээр ангидаа ороод Чандманьд гурван жил болсон.

Хишигсүрэн -

Нүүж өгч байна аа?

Мөнхтөр -

Аа...нүүж өгсөн. Тэгээд тэр үед чинь бас нөгөө нэг томилолт момлолтоор л яачихдаг. Манай аавыг нөгөө нэг ярихад энэ чинь 6-уулаа. Зөвхөн ээжтэйгээ. Манай хөгшин ээж ч жаахан ажил муутай. Тэгээд аав хамгийн дээрээсээ 2 дахь нь хамгийн том эрэгтэй нь байсан. 9-н настайгаасаа ажил хийж эхэлсэн байгаа юм. Анх артельд туслах ажилчнаар ороод тэрнийгээ ярьдаг юм. Анх ажил хийгээд 80 төгрөг авсан гэлүү. Ээждээ их хурц өнгөтэй нэг тийм торго шиг юм аваад л. Чихэр михэр аваад л өөртөө тэгээд очиж байсан. Ээж нь уйлаад л бөөн юм болж байсан гэсэн. Ерөөсөө 9-өөсөө хойш дандаа нөгөө дүү нарыгаа ерөөсөө асарч яаж байсан. Багаасаа ажил хийсэн тэгээд анх гутал оёж сураад тэгээд гуталчин хийгээд л дараа нь тэр “Ар хуст”-ын Техникком, трактор комбайны сургууль...техникком гэнэ ээ. Ар хустад трактор комбайны сургууль суралцаж төгссөн. Бичиг үсэг...аавын чинь авга нь Авирмэд гээд “Ямаат”-ын сургуулийн Булга сумын сургуулийн удирдах ажилтанаар бараг 40-өөд жил ажилласан хүн байдаг байхгүй юу. Одоо тэр түүхийн номон дээр эрхлэгч захирал хийгээд их олон жил. Тэр хүн л их туслаж чи сурах ёстой гээд л тэгээд явж байж тэгээд багийн бүлгэм гэдэг юмаар үсэг тайлагдсан гэсэн. Тэр нь яахав бичиг үсэггүй хүнийг дуудаж авч ирээд хэд хоног юм заагаад ингээд “Ар хуст”-д ирээд сургуульд сурж байхдаа аав тэгж ярьдаг юм. Багш нар самбарт юм бичээд ингээд өгдөг юм байна л даа. Тэр үед чинь бичиг үсэг тааруу л байсан юм шиг байгаа юм. “Багшаа наадахыг чинь дуурайлгаад зураад байх уу” гэж авсан гэсэн. Тэгсэн чинь нөгөөдөх “уг нь бол бичдэг юм чиний хувьд бол зураад л байхаас” гээд тэгээд яг ингээд лекцээ ингэж алгасаж бичээд орой нь нөхөж бичээд их хөдөлмөрч хүн л дээ. Тэгж байж бичиг үсэг сураад юу яасан. Тэгээд Трактор комбайн яагаад оюутан байхдаа хүртэл хөдөлмөрийн баатруудтай нэг бригадад ажиллаж байсан. 12 хүнээр уг нь “Хөдөлмөрийн баатруудыг бригад” гэж энэ Хэнтийд нэг намрын ургац хураалтан дээр яах гэсэн юм билээ л дээ. Бригад байгуулж сайн ажилласан дандаа хөдөлмөрийн баатрууд. Тэрэнд хамт ажилласан гэж ярьдаг юм. Тэд нараас нь бараг илүү шахуу л ажиллаж байсан. Хөдөлмөрч манай аав чинь модоор ч юм хийнэ. Алт мөнгөний дархан ч хийчихнэ. Тэгээд л одоо 1974-той хөгшин гэхэд чинь хамаг юмаа хийгээд хоёр хөгшин байж л байна л даа. Тэгээд 1976 оноос 1979 онд манай Ховд аймгийн Чандмань суманд байсан. Тэнд нэгдүгээр ангид орсон.

Хишигсүрэн -

Аа ха. Чандмань сум.

Мөнхтөр -

Тийм. Манай багш чинь Балдир гэж хүн байсан. Тэгээд их үймүүлэнэ дээ. Хичээл дээр бол...ээжид хэлээд нөгөө сургуулийн багш. Дандаа энд тэнд асуудал тариад явдаг. Хэний хүүхэд үү гэхээр орлогч даргын хүүхэд гээд. Тухайн үед тэрнийг мэдэрчихсэн байх нь байна ш дээ. Орлогч даргын хүүхэд гэхээр /инээв/ хэн ч янз бүрийн юм хэлдэггүй дуугүй өнгөрдөг байсан юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Гайгүй өнгөрдөг.

Мөнхтөр -

Тийм. Тэгээд би чинь ахтайгаа нөгөө нэг манай эмэгтэй дүү бид гурав л байсан. Аа...худлаа хэлэх гэж байна. 1976 онд чинь 1974 оноос 1976 онд чинь нэг төрөөд Мянгатад нэг төрөөд нэг хүүхэд нэг маань нэг сар хэртэй болоод эндэж байсан юм. Тэр юу байдаг юм. Нэг жаахан хүүхэд ирчихээд л дараа нь яачихаад л холоо явчихсан гээд яриад байдаг. Манай ах, Мянгатаас санадаг юм чинь нэг манай ах “Ховд гол”-д нэг урсаж нэг юу яах дөхсөн ш дээ. Амиа алдах дөхсөн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Нөгөө хавар болоод гол ингээд гэсээд нөгөө том гол учраас голоороо гэсчихдэг. Зах нь аягүй их мөстэй. Тэгээд энэ чинь голоос ус авдаг байсан тэр үед чинь. Голынхөө мөсийг ингээд шатлаад шат шиг болгож байгаад тэр доороос очиж ус авдаг байсан. Тэрлүү ороод нэг л бүтэн сайнд л байсан. Бүтэн сайнд чинь юм их угаадаг юм чинь ус зөөдөг.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэгээд тэндээс очоод ус авах гэж явж байгаад тэр чинь 8,9-тэй л хүүхэд ш дээ. Хоёр 5-ын бетон барьж явж байгаад тэгээд тэрлүү нь...

Хишигсүрэн -

Унаад.

Мөнхтөр -

Унаад. Тэгээд нөгөө том голын чинь эргийг нь мөсөөрөө ингээд нөгөө шатнаас чинь өөр газар гарах бололцоо байхгүй тэгээд эрмэг дээрээс нь ингээд хальтраад хаврын мөс чинь барих барьц байхгүй. Хальтраад тогтохгүй. Тэгээд орилоод л уйлаад л яасан чинь нэг усанд нэг жаахан сэтгэцийн юмтай нэг хүүхэн байсан юм гэсэн. Тэр хараад л инээгээд л шоолоод л бөөн юм болж байсан гэсэн. Тэгээд нэг 8,9-р ангийн хүүхэд юмуу даа. Очиж татаж авсан юм. Тэгээд яг тэгээд нөгөө юун дээр гаргаад ирчихсэн байхад манайх голоос нэг их холгүй байсан юм чинь би ингээд гүйгээд оччихсон яг тэр санаанд ордог юм. Ах ингээд чичрээд уйлчихсан. Хоёр бакал нь бетонтой нь хамт босоогоороо ингээд хөвөөд явж байсан санагддаг байхгүй юу. Тэгээд тэр ах бид гурав чинь тэгээд нийлээд л аав ээж чинь ажилдаа яваад өгөхөөр л тэгээд хийх ажилгүй. Зун бол нэн ялангуяа гурвуулахнаа л тэгээд гэрт өдрийг өнгөрөөдөг байсан. Тэгээд Мянгатад байхад чинь тэр нөгөө өнгөрсөн хүүхдийн дараа манайд дахиад нэг эмэгтэй дүү төрсөн юм. Тэр дүүгээ харна. Бид нар чинь гэрийн ажлаа хувиарладаг. Гэр цэвэрлэх ажил хүүхэд харах ажил гээд тэр чинь одоо 8,9-тэй л хүүхдүүд 7,8-тай л хүүхдүүд дахиад нэг хүүхэд яаж байгаа юм ш дээ. Гэрээ ингээд дотуур нь хуваачихаад энэ талыг нь ах цэвэрлэнэ. Энэ талыг нь би цэвэрлэнэ. Хүүхдээ эмэгтэй дүү харна. Дүүгээ.

Хишигсүрэн -

Сонин. Монгол гэрийг голоор нь цэвэрлэгээ хийдэг гэхээр /инээв/.

Мөнхтөр -

Хөдөлмөрийн хуваариа тэгээд хийчихнэ.

Хишигсүрэн -

Тэгээд яг хил татсан шугмаараа...яг тэр шугмын дагуу байгаа хогийг чи ав би ав гээд.

Мөнхтөр -

Тийм. Тэгээд бөөн хэрүүл болно.

Хишигсүрэн -

Нэг рүүгээ хогоо шидээд /инээв/.

Мөнхтөр -

/инээв/.

Хишигсүрэн -

За тэгээд?

Мөнхтөр -

Тэгээд их...

Хишигсүрэн -

/инээв/.

Мөнхтөр -

Ний нуугүй хэлэхэд чинь манай ах чинь хөдөө өсчихсөн бас нөгөө мэдээллийн юуг л давуу байдлаа ашиглаж байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Ах хөдөө байсан. Би чинь бас хотод юм хум жаахан үзчихсэн очиж кино ярьж өгнө. Ахдаа кино ярьж өгөөд энэ талаа цэвэрлүүлнэ.

Хишигсүрэн -

/инээв/ за.

Мөнхтөр -

Тиймэрхүү юманд би танд гоё кино ярьж өгнө гээд ахыгаа яагаад л би ч ерөнхийдөө залхуудуу байсан юм шиг байгаа юм. Тэгээд нөгөө бас нэг их юм хийлгэлгүй эрх мэрх маягтай байлгачихсан. Аав ээж чинь өөрсдөө залуу байсан. Өөрсдөө юмаа хийчихдэг байсан. Ах нөгөө хөдөө хөгшин ээжийн гар дээр нөгөө юм хум хийлцээд ингээд нилээн ажилсаг байрын. Тэгээд тэрийг чинь нөгөө кино мино ярьж өгөөд тэгээд болохгүй бол зохиож байгаад худлаа юм зохиож байгаад ярьж өгөөд л тэгээд энэ талаа цэвэрлүүлнэ. Тэгж байгаад би чинь хулганаас их айна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэр нөгөө кино ярьж байгаад баларсан байхгүй юу. Зун ингээд гэрмийн хаяагаа сөхчихсөн. Нөгөө ээлжит киногоо л ярьж өгч нөгөө өрөө дарж байгаа байхгүй юу/инээв/ гэр цэвэрлэх. Тэгээд ах нөгөө талын орон дээр суучихсан. Бодитоор нь ярина ш дээ тэрнийг чинь. Тэр дээр нь яриад л байлдаж майлдаж үзүүлээд л нөгөө явж өгч байсан чинь гэрийн хаяагаар нэг түүдэг гээд ноосны нэг жаахан бөөрөнхий юм ингээд...

Хишигсүрэн -

Утас ээрхэд бэлддэг.

Мөнхтөр -

Утас ээрхэд ч биш л дээ. Жаахан ийм хэсэг энэ ноос бараан өнгийн ноос салхинд өнхөрөөд гэрийн хаяанд...гэрийн хаяа чинь онгорхой юм чинь. Ингээд ороод ирж л дээ. Ах тэрнийг харж сууж сууж байгаад яг миний хөл доор хүрээд ирэхэд нь наана чинь хулгана гэсэн чинь нөгөөдөх чинь доор хөдлөөд нөгөөдөхөөс чинь айж орилж давхиад тэгээд тэрнээс хойш хулганаас их айдаг байсан. Хулгана гээд хэлчихсэн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэр үед чинь тиймэрхүү байдалтай. Бас л нөгөө нэг үймүүлдэг асуудалтай. Янз янзын үймүүлээд л байж байсан. Тэгээд янз янзын хүмүүстэй нийлээд л.

Хишигсүрэн -

Тэр нь ямар хүмүүстэй нийлэх үү?

Мөнхтөр -

Үгүй ээ яахав дүрсгүй мүрсгүй тэгээд янз янзын хүүхдүүд л байна ш дээ. Хүүхдүүдтэй л нийлнэ ш дээ. Тэгээд тамхи татаж эхэлсэн юм аа?

Хишигсүрэн -

За хэдэн настай болов?

Мөнхтөр -

2-р ангиасаа эхэлсэн дээ.

Хишигсүрэн -

/инээв/

Мөнхтөр -

За тэнд чинь эхлээд сонирхоод л бариад хомоол татсан. Хомоол сонинд ороогоод л тэгээд татаж эхэлнэ дээ. Тэгээд 2-р ангиас эхлээд тамхи татаж матаад л тэр үед чинь дүнсэн тамхи гээд 10 төгрөгний тамхи байдаг байсан. Тэрнийг хүн амьтаны тамхи махинаас ингэж жаахан тууна. /инээв/ Тэгээд тэрнийгээ аривжуулах гээд дээрээс нь хомоол хийгээд ингэж байгаад тэр мэрнийгээ нилээн хол модон дотор цаас маасанд боож булж байгаад очиж яана. Тэгээд манай ээж чинь бас их чангадуу байсан юм аа. Бас их жавтий хүртээдэг байсан юм. Аав бол ерөөсөө нэг их тийм юм байдаггүй байсан. Тэгээд нөгөө ээжийгээ яагаад бас л нөгөө хэрэг тариад нилээн холхон модон дотор оччихоод тамхи татаад сууж байсан чинь ээж араас хүрээд ирсэн. Тэгээд хөөгдөөд. Гурадугаар ангид байхдаа бид нар чинь тамхи татдаг гэдгийг аав ээж эд нар мэдчихсэн. Ах дөрөвдүгээр ангид. Тэгсэн нэг санадаг юм. Нэг их зочид энэ тэр ирсэн юмаа манайд. Тэгээд цайлж дайлаад гараад явахад нь ширээн дээр акодичный нэг ийм сигарет байдаг байсан юм хайрцагтай. Тэр ингээд тал үлдчихсэн. Нөгөө аав ээж тавьсан юмуу тэр хүмүүс нь ч мартчихсан юмуу. Тэр байж байсан чинь тэр хүмүүс гаргачихаад аав манай аав чинь архи их уухгүй. Тамхи татахгүй. Би аавыгаа согтуу байхыг ганцхан харсан ш дээ амьдралдаа. Тэр Мянгатад байж байхад нэг удаа нөгөө машинаасаа нилээн бөөлжөөд л буулгаж ирж байсан юм. Тэрнээс өөр би аавыгаа согтуу хараагүй. Манай аав архи тамхи яахгүй. Тэгээд тэр орой нь хүмүүс явсаны дараа нь аав миний хоёр хүү тамхи татаж байгаа гэнэ гээд одоо зүгээр суугаад ярьж байгаа байхгүй юу. За одоо энэ тамхинаас аваад тат сайхан ингээд...нэгэнтээ тамхинд орчихсон юм бол сайн татаж байх юм бол аав нь тамхи мамхийг чинь авч өгнө. Муу татаж байх юм бол зодно шүү гээд тэгсэн. Ах баруун талд суучихсан би зүүн талд суучихсан. Сандал дээр суучихсан /утас дуугарч яриа тасалдав/. Тэгээд хөл мөлөө ачаад нөгөө тамхинаас нь аваад татаад суулаа. Ингээд тэр үед чинь нэг жил хэртэй тамхи татчихсан бид хоёр чинь нөгөө уушиглана. Хамар мамраараа гаргана гэдэг юмыг чинь сурчихсан. Нөгөө ах нараас сурч байгаа ш дээ. Тэр чинь 5,6-р л ангийн хүүхдүүд байсан байна тэр ах нар гэж байгаа нь. Манай тэр Содномдаржаа гэдэг айл байсан юм. Тэр их сонин түүхтэй. Сүүлд нь манай багшийн дээдийн ангийн багш болсон ш дээ тэдний нөгөө хамгийн том ах нь. Тэр том ах нь юунд хот руу сургуульд байдаг байсан. Тэдний дүү нартай их нийлдэг байсан. Тэгээд тэр хавиар нь янз янзын нөхдүүдтэй нийлээд тамхи мамхи татаад л тэгээд тэр орой чинь нөгөө хоёр чинь авлаа. Аав тэндээс хараад сууж байна. За за уушиглаж чадах юмуу за хамраараа гарга гээд аав ингээд хараад суугаад байна. Аа...2-уулаа үзүүлчихсэн. Одоо тэгээд сайн татаж байж тамхитай залгах гээд байна ш дээ /инээв/.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд 2-уулаа яасан чинь байхгүй аав нөгөөдөх чинь тамхи талдаа ороогүй байсан чинь аав барьж байгаад л 2 баганаас ингэж барьж байгаад л аавд нэг сайн зодуулсан. Тэрнээс хойш аав нэг их гар мар хүрээгүй. Тэнд нэг сайн гөвшүүлж аваад. Тэгээд ах тэгээд тамхинаас гарчихсан юм. Би чинь нөгөө эсэргүү талдаа хүн болохоор нууцаар татаад /инээв/. Тэгээд манай тэгээд Чандмань тэрүүгээр янз янзын яваад манай ээж чинь гэхэд чинь энэ улсын заан Бямбадоржийн чинь анги даасан багш. 8-р анги даагаад. Тэгээд 1979 онд манайх Мөнххайрхан сум руу нүүсэн.

Хишигсүрэн -

За дахиад нүүлээ.

Мөнхтөр -

Мөнххайрхан сум руу нүүсэн юм.

Хишигсүрэн -

Нүүх ер нь хүүхдэд ямар санагддаг вэ?

Мөнхтөр -

Үгүй ээ ер нь тэгээд нүүгээд явж байхад шинэ шинэ газар үзэх чинь их л гоё ш дээ.

Хишигсүрэн -

Тийм үү? Тэгээд л дассан газраасаа яваад л санаа сэтгэл тавгүйдэх тийм юм байхгүй юу.

Мөнхтөр -

Тийм юм байхгүй. Би чинь...

Хишигсүрэн -

Шинэ хүүхэдтэй танилцах ч гэдэг юмуу?

Мөнхтөр -

Ерөөсөө шинэ юмыг харах дуртай ч байсан юмуу. Ер нь ингээд нэг газраас өөр газар очоод өөр хүмүүстэй байгаад байхаар өөр өөр газар явах их сонирхоно.

Хишигсүрэн -

Сонирхолтой байсан.

Мөнхтөр -

Хүүхэд байхад нөгөө аав ээж нөгөө олон газар нүүснээс ч тэгдэг юмуу. Шинэ газар очих чинь их сонин санагддаг. Гоё санагддаг байхгүй юу. Нүүж явж байхад чинь манайх чинь одоо тэгээд Чандмань сум чинь нэг тиймэрхүү талархуу газар тэгээд Мөнххайрхан сум чинь бас хоёр уулын яг хавцалд бас их өндөрлөг газар байдаг сум ш дээ. Тэр “Цэнхэрийн хавцал” гэж тэрэнд нүүж очсон. Манай аав ээж чинь бас нэг жаахан аж ахуйч болохоор нэг үхэр малтай. Тэгээд нэг одоо тэр Казакын цагаан толгойт үйлдэр гэдэг санадаг юм. Тэрний нэг тийм үхэртэй байсан юм. Нэг ийм хар халзан. Тэрнийгээ манайх бол ЗИЛ130 машин дээр урд нь гэрээ ачаад чиргүүл дээр нь үхрээ бяруу билүү тугалтай нь ачаад явж байсан юм. Тэгээд явж байгаад “Цэнхэрийн хавцал” гээд тэр үед чинь зам ч нилээн муу байж дээ. Тэгээд тэр бас нилээн эвгүй хавцал л даа. Тэнд явж байгаад нөгөө чиргүүл дээр явж байгаад нөгөө үхэр нь ингээд уначихдаг юм.

Хишигсүрэн -

Хөөх...за.

Мөнхтөр -

Унаад ингээд хоёр эвэртэй үхэр байсан нэг эвэр нь ингээд хугараад тэр сүүлд нь манайд бас байж л байсан. Хугархай эвэртэй үхэр. Тэрнийгээ ачаад. Тэгээд Мөнххайрхан суманд очоод аав зоотехникч байсан юм. Тэгээд бид нар тэнд нэг жил хэртэй болсон. Ер нь тэгээд манайх чинь нөгөө манай эмэгтэй дүү чинь цусны өвчин гээд юу байдаг байсан. Хөл мөлөөр нь ингээд улаан бэлжрүү гараад байсан. Тэр нэг бас хагалгаа магалгаа гээд. Тэгээд яг тэр Чандманьд байж байхад манай дүү нилээн өвдсөн юмаа. Манай эмэгтэй дүү. Тэгээд аав ээж чинь аймгийн төв рүү яваад л сар мараар эмнэлэгт хэвтээд л. Тэгэхэд нөгөө Ачиймаа гэж нэг эмээгийн л хажууд байсан. Тэр эмгэн ганцаараа тэгээд нэг цэрэгт явсан хүүхэдтэй байсан. Тэр эмгэнтэй л ингэсхийгээд байдаг байсан юм шиг байгаа юм. Тэр эмээгээс нэг санадаг юм нь. Нэг урлагийн бригад ирсэн юм л даа Чандмань суманд. Тэр эмээд зориулаад “Сайн байна уу ээжээ” гээд нэг дуу явууллуу даа. Цэргээс нэг ээждээ зориулсан дуулаад л тэрэнд эмээ уйлаад л би хажууд нь сууж байснаа санадаг юм. Тэгээд Мөнххайрханд оччихоод нэг жил хэртэй болоод тэр чинь бас нэг сум цөөхөн дөө. Тэгэхдээ бас янз янзын хүмүүс ажиллана ш дээ. Тэгээд нөгөө юугаараа болдог юм бэ одоо зиндаагаараа гэдэг юмуу. Бас нэг ийм захиргаа махиргаанд ажилладаг ч юмуу тиймэрхүү хүмүүс айлууд чинь нэг жаахан ойролцоодуу тийм байдаг. Буянтогтох гээд сумын эдийн засагч нэг тийм айл байсан юм. Авирмэд гээд сүүлд нь театрт одоо энэ биелгээгээр баруун Монголын биелгээгээр театрт сүүлд нь нилээн юу яасан байхаа. Тэр байсан юм. Тэгээд манайх байсан юм. Өөр чинь тэр Осор гэж бас нэг айл байсан юм. Тэр нь бас юу хийдэг айл байсан юм байгаа юм бэ. Бодвол тэр нэг нэгдлийн нэг албан тушаалтай айл байсан байх. Тэдний хүүхдүүд их нийлдэг. Тэр Буянтогтох гэдэг айлын чинь ахтай чацуу нэг охин надтай чацуу нэг охин байсан юм. Тэгээд ингээд нөгөө яг үе тэнгийн хэдэн нөхдүүд тэрүүгээр нийлдэг байсан байхгүй юу. Тэгээд тэр үед чинь сум заавал нэг зуслан гардаг байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Ерөөсөө сумын төвийн хэдэн байшин энд байхад Мөнххайрханы энэ талд нь буугаад энэ талд нь голын хөвөөн дээр буугаад зусланд гардаг. Тэгээд тэнд нэг хамт мамт байгаад л. Тэрнээс нэг хөгжилтэй юм ярьдаг юм. Мөнххайрханаас ярьдаг юм нь. Нэг нөхөр тэр аав ээжид эд нар л ярьж байсан юм билээ. Аавд л. Өглөө ингээд босоод л аав ээжүүд нь ажилдаа явцгаачихсан нөгөөдүүл чинь тэгээд л зэрэгцээ айлууд байж байгаа юм чинь. Босоод л өглөө боссон чинь ингээд дээшээ өгсөөд явж байхад нөхдүүд хэрэлдэж байна гэнэ. “Алцгар Авирмэд” “Бүлтгэр Осор” “ Бандгар Буяндэлгэр” “Баян Цэдэндорж” гээд л нэг нэгэндээ хоч өгөөд л тэр үед чинь нэг тийм юу байсан ш дээ. Доромжлол, хамгийн том доромжлол Цэдэндорж гээд хэлчих л юм бол намайг их доромжилж байгаа болж байгаа нэг тийм сонин байсан юм. Аавынх нь нэрээр дуудахаар л их доромжлоод байдаг шиг хүүхэд байхад тийм л байсан юм. Тэгээд муудалцаад л хэдэн талд гараад хэрэлдэцгээж байна гэсэн. Тэгээд буцаад л төд удалгүй хүрээд ирсэн чинь өө...тойрчихсон бүгдээрээ нээрэн ингээд гэдсээр гэдсэн бууз хийгээд юу яачихсан. Бүгд нөгөөдөхөө тойроод гадаа нөгөө зуухаа тавьчихсан тэрнийгээ идэцгээгээд гадаа нөгөө зухаа тавьчихсан инээлдэцгээчихсэн өө...нийлчихсэн ёстой бужигнаж өгдөг байсан. Тэгээд Мөнххайрханд тэгж байж байгаад аав тэнд зоотехникч байсан. Тэгээд манай дүүгийн бие ч нилээн муудаад дахиад ээж ч аймаг дээр нилээн удаад. Тэгээд тэрний дараа жил чинь би чинь 4-р ангидаа тэнд байгаад тэгээд Ховд руу орж ирсэн юм. Тэр Мөнххайрханаас нэг шинэ жилийн нэг юмыг л их дурсдаг юм. Лхамсүрэн гээд аав нь нэг багш хүн байсан юмаа. Тэр нэг шинэ жилд орох гэж байгаад хонины толгой аягүй гоё, сонингын цаас ингэж таслаж аваад норгож ингэж наасаар байгаад аягүй гоё ийм хонины толгой хийгээд надад өгчихгүй юу. Хонь хийсэн. Ээж мээж л гуйсан юм шиг байгаа юм. Та хийгээд өгчихөөч гэж. Тэгээд нөгөөдөхийг нь би нөгөө багт наадамд тэрнийгээ өмссөн чинь тэдний банди нь булаацалдаад бөөн уйлаан майлаан болж байсан. Одоо бас нэрийг нь мартчихаж ээ. Нэг банди байсан юмаа. Тэр сумын Намын үүрийн даргын банди шиг санаад байна. Тэр банди бид хоёр ангиадаа нэг жаахан юу. Бас нэг чөрийсэн бас тэгээд хүч чадал муутай. Тэр үедээ бас нэг намхандуу ч байсан юмуу. Тэгээд нөгөө хөвгүүд нь яаж байгаад та хоёр одоо барилдаад давсаныг нь эрэгтэйд тооцож унасныг нь эмэгтэйд тооцоно гэж. Тэгсэн чинь л нөгөөдөхийг нь бид хоёр их удаан барилдсан юм даа. Бүр нэг бараг ер нь сумын захиргаанаас сургууль нилээн зайтай тэр хүртэл барилдаж ноцолдож байгаад тэр банди уначихаад их уйлж байсан. Тэр их санагддаг. За хоорондоо бас их чулуун байлдаан хийдэг байсан юм. Ингээд хэсэг хэсгээрээ юу яачихаад.

Хишигсүрэн -

Чулуугаар байлдаг байсан.

Мөнхтөр -

Чулуугаар байлддаг байсан.

Хишигсүрэн -

Нэгнийгээ цохоод алчихгүй яаж болдог байсан юм бэ?

Мөнхтөр -

Тэгээд л одоо толгой нь хагараад янз янз болсон юмнууд байж л байдаг юм. Одоо миний толгойд хэд хэдэн сорви тэр чулуун байлдааны л юу ш дээ. Тэгээд хөдөө суманд чинь тэгээд нөгөө сургууль мургуульд байхад чинь онц сурлагтан л байна ш дээ. Нэгдлийн орлогч даргын хүүхэд чинь муу ч байсан онц л явж байсан юм шиг байгаа юм. Тэгээд 5-р ангид ордог жил аймгийн төвд орж ирсэн юм. Манайх нүүгээд тэгээд нүүгээд яваад байгаа юм. Тэгээд 5-д аймгийн төвд орж ирээд аав аймгийн Хөдөө Аж Ахуйн Удирдах газарт ямар ажил хийсэн юм бэ дээ. Нэг ажил л хийсэн байх. Тэгээд л ороход чинь зүгээр аймгийн төвд чинь бол жирийн албан хаагч болчихож байна ш дээ. Хөдөө чинь бол нилээн...

Хишигсүрэн -

Дарга маягийн.

Мөнхтөр -

Дарга маягийн байсан чинь. За тэгээд ирэнгүүт чинь шинэ газар ч ирсэн. Сурлага мурлага ч муудлаа. Дунд мунд л цохиод эхэллээ. Манайх нэг талын хашаанд нэг айлын хашаанд л буугаад л. Тэгээд Ховдын төв дээр 10-н жил төгстөлөө 5-н жил сурлаа даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд сурч байгаад ёстой нэг алтан дундаж. Тэгэхдээ ч бас их олон юман дээр яахгүй. Хэд хэдэн хичээл дээр жаахан тааруу. Монгол хэл дээр их тааруу. Ер нь манайх чинь бас нөгөө яг энэ дүрэм чинь бол халх аялгуундаа зохицуулаад гаргачихсан байдаг юм ш дээ.

Хишигсүрэн -

Тийм. Нөгөө баруун аялгаараа...

Мөнхтөр -

Тийм нөгөө торгуудууд чинь одоо ингээд яг сонсголоороо яах гэхээр торгууд дуудлага нь ингээд бас нэг зөрчилдөөд тэр нь бичихэд чинь бас их алдана аа. Дүрэм бол их муу. Одоо ч гэсэн их алдаатай бичнэ. Гэхдээ ч одоо гайгүй болчихоод байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд Монгол хэлэндээ нилээн тааруу математик нилээн гайгүй байдаг. Тэгээд 5,6-р ангид байхдаа. 6-р ангид орохдоо физик орж байсан юм. Физик Ганбаатар гэж багш ороод физик дээр л сонирхолтой байсан юм шиг байгаа юм. Нэг хэсэг. Физик математик нэг хэсэг ороод Ховдын төв дээр чинь үймүүлдэг эсэргүүний тоонд л жинхэнэ бүртгэгдсэндээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэр үеэс чинь одоо хоч аваад эхэлсэн ш дээ “Шөвөг” Мөнхтөр гээд. Тэр одоо Ховд...

Хишигсүрэн -

Тэр нь ямар учиртай юм бэ шөвөг гэдэг нь...?

Мөнхтөр -

Нэгдүгээр манай аав чинь үс хусаад хаячихдаг. Тэгээд халзан. Тэгээд миний толгойны хэлбэр чинь жаахан иймэрхүү.

Хишигсүрэн -

Аа...Шөвгөр.

Мөнхтөр -

Шөвгөрдүү хэлбэртэй. Тэгээд л тэгээд хүүхдүүд чинь халимаг тавина гээд тавьчихдаг байсан. Тэгээд нөгөө аав чинь зун нь бид нар хөдөө ээжийн аав эд нар Ховдын Булган суманд зун нь очиж зусдаг байсан юм. Ах бид хоёр л ер нь явдаг. Тэгээд тэнд очоод хөгшин ээжийгээ зовооноо. Үсээ авахуулахгүй энэ тэр гээд их. Тэгж байгаад аав нэг эргэж ирэхдээ байхгүй суулгаж байгаад сайхан хусаад нэг долоо молоо төгсөтөлөө халзан толгойто явлаа ш дээ. Тэгээд тэрнээсээ “шөвөг” гээд. Бас нэг янз янзын юманд эсэргүү байгаад л энэ тэнд юм хуманд оролцчихсон л явдаг байсан. Тэнд чинь их сахилгагүйтгэсэн. Хамгийн дүрсгүй хүүхдийн тоонд л ордог байсан. Дараа нь тэгээд 6-р ангид физик үзээд тэрэнд нилээн сонирхсон юмаа. Тэгээд нөгөө сахилгагүй хүн чинь яахав дээ тэгээд л 5-р ангид манай багш Бөхчулуун гээд Баян-Өлгийн Булган сумын аягүй сайн багш байдаг байсан юм. Тэр багшийнхаа хичээлд бас их сонирхсон юм. Орос хэлэнд чинь би тэр байгаад их орос юм их цээжилдэг байсан юм. Шөнө суугаад л 5,6-н хуудас юм цээжилчихээд яваад оччихдог байсан. Өөрөө сонирхохоороо тэр юмруугаа нилээн зүтгэчихдэг.

Хишигсүрэн -

Сайн ордог.

Мөнхтөр -

Сонирхохгүй болохоороо зэрэг хаячихдаг. Тэгээд математик дээр чинь овоо юу яагаад. Орос хэлэн дээр нилээн гайгүй болсон. Тэгээд 6-р билүү дээ хойно ТЭМС төгссөн нэг багш орос хэлний багш манай сургуульд ирээд тэгээд манай ангийг даасан байхгүй юу. Тэгээд манай ангийг даагаад тэгээд юу яасан байхгүй юу. Дааж аваад ийшээгээ манайх ингэж...тэр үед чинь хавар намрын ажил гээд хүүхдүүдийг чинь их ажилд дайчилдаг байсан ш дээ. 14 хоног чинь бүр шууд ажтлд явуулаад тэгээд байдаг байсан. Тэгээд нөгөөдөх чинь тэр ажил мажилд явж байхдаа би нэг доошоо явж байгаад тэр багштайгаа ажлаасаа зугтаж мугтаад л байсан юм. Багштайгаа л таарахгүй хөөцөлдөөд. Тэгээд зугтаад ирчихсэн. Араас багш магш хайж ирээд. Гэрт ирээд хэлээд. Бас л авахуулж байсан юм. Ээж л их авч өгдөг байсан юм чинь ирээд сахилгагүйтлээ гээд. Ер нь би чинь эсэргүү байсан юмаа. Тэр үедээ нэг урлагт орох гэж их үзээд нэг “Дружба” гэдэг дуу Баясгалан гэж нэг охин байсан юм манай ангид. Тэрэнтэй хамт хоршиж дуулаад. Нилээн гайгүй болчихоод бие бас нилээн тоолоо ш дээ.

Хишигсүрэн -

/Инээв/

Мөнхтөр -

Тэгээд дараагийн жил билүү дээ. Тэр жилээ ч билүү. Бас нэг урлагийн үзлэгт яах гэсэн чинь нөгөөдөх чинь өөрийгөө их юм бодчихоод би чадахгүй энэ тэр гээд томорсон чинь байдаггүй ээ. Ангийн багш чинь дуудаад чиний дуулдаг гэж хаашаа харсан юм бэ. Чамайг зүгээр идэвхитэй оролцдог болохоор чинь л оруулсан юм. Чи угаасаа муу дуулдаг ш дээ гэлүү юу гээд арай ч тэгж хэлээгүй юмаа ер нь нэг иймэрхүү утгаар...

Хишигсүрэн -

За. Чиний нэг олигтой гэж хаана байсан юм бэ.

Мөнхтөр -

Тийм. Ерөнхийдөө нэг иймэрхүү утгаар чи нэг зүгээр идэвхи зүтгэлийг чинь л үнэлж оруулсан болохоос биш гээд аваад хаясан. За тэгээд тэрнээс хойш урлаг мурлаг байхгүй боллоо.

Хишигсүрэн -

/инээв/ За.

Мөнхтөр -

Тэгчихээд гайгүй тэр орос дуу тэр үзэл суртлынхаа үүднээс л нилээн дээшээ орчихсон юм шиг байгаа юм /инээв/.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд явж байгаад 7 төгсдөг жил манай тэнд чинь за байж гүнзгий анги гэж Ховдод анх нээгдсэн юм. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай. Манай дээд талд чинь хоёр анги авчихсан байсан. 7 төгсөөд 8-р анги байсан. Ер нь тэгээд Ховдын сумдаас сургуулиудаас хамгийн сайн гээд яасан математикт хамгийн сайн хүмүүсийг шилж авдаг байсан байхгүй юу. Тэгээд 7 төгсөөд би Өлийсайхан гээд хүүхэдтэй их найзалдаг байсан байхгүй юу. Тэгээд найзлаад тэр аав нь Баяраа гээд цэргийн дарга хүн байсан юм. Одоо өнгөрчихсөн л дөө. Тэр хүний хүүхэд бид нар их найзалдаг. Тэдний эгч нь манай дээд талын гүнзгийд орчихсон байсан. Тэгээд тэр гүнзгийрүүлсэн сургалттай ангид нь нөгөө Өлзий бид хоёр чинь орьё, бид хоёр орьё гэтэл чинь нөгөө нэг айлын хоёр хүүхэд авахгүй гээд тэр чинь тийм цензураар хасагдчихаж байгаа байхгүй юу. Тэгээд би юу яаж байсан чинь намар нөгөө 8-р ангидаа орох гээд тавиад ирэхгүй юу. Тэгсэн нөгөө Ганбаатар гээд нөгөө физик их сонирхоод хэсэг зааж байгаад явчихсан багш математик дахиад орох гээд намар ороод ирдэг байхгүй юу. Тэгээд намайг одоо тэгээд үнэлчихсэн байсан байна л даа. Энэ одоо нилээн гайгүй гээд бодчихсон байсан юмуу тэгээд “чи энэ гүнзгийд орохгүй яасан юм бэ” гээд “ормоор л байна намайг ямар оруулах биш дээ” гээд би чинь нөгөө гол юм нь нөгөө сахилгагүйгээрээ нөгөө хамаг юм нь аваачаад хаагаад хаячихдаг. Тэгсэн чинь шууд өөрөө хөтлөж аваачаад тэр гүнзгий ангид оруулсан. Одоо 21-р сургууль энэ Монгол 3-р сургууль шиг яг ийм загварын барилгууд чинь их баригдсан ш дээ. Ховдын нэгдүгээр арван жил чинь яг ийм загварын байшин байхгүй юу. Тэгээд гурван давхарт байсан яг анги руу нь хөтлөж оруулаад Баттулга гээд гүнзгийрүүлсэн сургалттай ангийнх нь одоо 3 дахь гүнзгий болж байгаа юм. Өөрөө хичээл зааж байхад нь оруулж ирээд. “За энэ сайн толгой” яг өөрийнх нь хэлж байсан үг нь. “Энэ сайн толгой, сахилгагүйтээд л хамаг юмаа яачихгүй бол эннээс юм гарна шүү” чи энийг юу яагаараа гээд л оруулж ирээд яасан. Манай ангиас хоёр хүүхэд орчихсон байсан. Орчихсон байсан. Батцоож гээд одоо энэ Үндэсний Шинэ Намд байна уу даа. Одоо энэ 2,5 саяыг олгох хөдөлгөөн гээд яваад байгаа. Тэр Үндсэний Шинэ Намын нарийн бичиг байсан тэр нөхөр Энхтуяа гээд нэг охин хоёр орчихсон байсан. Тэгээд тэр хоёр орчихсон байсан юм. Нөгөө Батцогтынхоо хажууд очоод бараг л эхний юун дээр инээгээд л хичээл үймүүлж эхлэж байгаа байхгүй юу. Тэгээд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид ороод тэнд юу яасан. Тэнд чинь ерөөсөө нэгдүгээрт тийм аймгийнхаа хэмжээнд бол сайн сайн...

Хишигсүрэн -

Хүүхдүүд ордог.

Мөнхтөр -

Хүүхдүүд орно. Хоёрдугаарт бас нэг жаахан албан тушаалтай хүмүүсийн хүүхдүүд орно. Ерөнхийдөө аймгийнхаа элитүүдийн...

Хишигсүрэн -

Сурдаг анги.

Мөнхтөр -

Сурдаг анги л болчихож байгаа юм чинь. Ерөөсөө өөр гүнзгийрүүлсэн сургалттай анги байгаагүй ш дээ. Бид нараас сүүлд дараачийн тэр гүнзгий ангиуд гарч ирсэн. Тэгээд тэр гүнзгий ангийн 30 хүүхэд чинь бараг гучуулаа шахуу хуваарь авдаг юм.

Хишигсүрэн -

Авдаг юм.

Мөнхтөр -

Тиймэрхүү байсан.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэгээд тэр ангидаа ороод тэгээд яахав дээ нөгөө алтан дундажаараа нэг их юу байхгүй /утас дуугарч яриа тасалдав/. Тэгээд тэр ангид ороод. За тэр янз янзын юмаар их сонирхож байсан. За тэр үед чинь одоо нөгөө янз янзын сонирхолтой хүүхэд байсан. Тэр үеэр чинь л ёстой нөгөө эстрад, спорт бүх юмруу л тэр хүүхдүүд чинь тухайн үедээ бас нэг боломжийн айлын хүүхдүүд пянз тоглуулагч юу муу. Тэгээд магнитфон энэ тэр бол хэр баргийн айлд байхгүй ш дээ. Тэгээд тэр нэгнийхээрээ очиж дуу муу сонсоно. Тэр үеэс л нэлээд тэр юмруу орж эхэлсэн. Тэгээд спорт энэ тэр. Янзын бүрийн спорт хөөнө. Би чинь одоо багаасаа боксоор аймагтаа гуравт ороод хүндийн өргөлтөөр гуравт ороод жудогоор барилдаж үзээд...

Хишигсүрэн -

/инээв/.

Мөнхтөр -

Янз янзын...

Хишигсүрэн -

Дуу дуулж үзээд, тоо бодож үзээд.

Мөнхтөр -

Юм юмруу л орсон. Тэгээд хөдөлгөөнтэй. Энэ тэнд юм л болохоор тавьж очоод оролцож байдаг. Тэгээд яг нөгөө сагч волейболоор. Ховд чинь тэгэхэд Волейболоор сайн байсан. Сагс волейболоор болохоор чинь шилж аваад байдаг. Тэрэнд орох сонирхол их байдаг. Очоод ордог байдаггүй.

Хишигсүрэн -

Чадвар байдаггүй.

Мөнхтөр -

Чадвар нь дутаад байдаг ерөөсөө ямар ч юу байдаггүй. Тэгээд нөгөөдөх чинь үлдэхээр нь...тэрүүгээр чинь нөгөө бокс энэ тэрийг чинь зодоон гээд хүн амьтан ч тоодог ч үгүй байсан жаахан. Тэгээд физикийн багш Лхагвасүрэн гээд одоо энэ Багануурт багшилж байгаа байх аа. Тэр нөгөө боксийн спортын нэгдүгээр зэрэгтэй аймагт нэг тийм хүн. Тэгээд тийм учраас боксийн спортын секц хичээллүүлсэн юм. Боксийн секц. Тэгээд тэнд яваад нэг жил аймгийн аварга дээр ороод байж байсан чинь аав мэдчихэж зодоон хийлээ гээд зодоонд орлоо гээд явуулдаггүй. Нөгөө аймгийн аваргын тэмцээн болж байдаг. Медалийн төлөө тоглох гээд байдаг. Аав зодоонд явуулахгүй гээд, хамаг юм аваад пүүз мүүзээ аваад. Манайх чинь тэгээд ерөөсөө шувт ерөөсөө дандаа нөгөө нэг үхэртэй байдаг байсан. Тэгээд нөгөөдөх нэг өвсөн доогуур аваачиж пүүзээ нуугаад л тэгээд ус мус болсон. Бүтэн сайнд нөгөөдөх тэмцээн чинь болсон. Нөгөө бас угаалга хийгээд л ус мус зөөгөөд ус мус асгаад л тиймэрхүү ажил хийж байснаа л ус асгана гэж гараад л нөгөө асгасан хувингаа тэнд хаянгуутаа хоёр кейтээ аваад аймгийн спорт хороон дээр очоод тоглож байсан санагддаг юм. Тэгээд нэг хасагдаад ч билүү яагаад билээ гуравдугаар байранд орж байсан юм. Тэгээд овоо яах байсан юм. Тэгээд тэнд чинь Дарханд болох өсвөр үеийн аварга шалгаруулах юмунд оруулна барина гэсэн чинь байхгүй ээ тэгээд явуулаагүй. Дараа жил нь бас нэг боксийн тэмцээнд орж байгаад аймгийн спорт хорооны даргын хүүхдийг хамраас нь цус гартал цохичихсон юм /инээв/. Спорт хорооны дарга загнаад ийм зэрлэг тэмцээн гэж юу байсан юм бэ больцгоо гэ бид нарыг тараагаад хөөгөөд. Манай анги чинь жаахандаа юм юмтай хүүхэд байсан юм. Урлаг мурлагтай. Тэгээд спортод, аймгийн өсвөр үеийн шигшээ сагсны шигшээгийн чинь 4,5-н хүүхэд нь манай ангид байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Ха.

Мөнхтөр -

Тэгээд ер нь юм юмтай хүүхдүүд. Нийлж гитар дарж янз бүрийн дуу муу дуулдаг. Тэгээд нөгөө гадна дотны пянз мянз хоорондоо солилцодог барьдаг. Тэгээд манайд бол тийм юм байгаагүй. Нөгөөдүүлтэй чинь нийлээд явахаар чинь тийм юм чинь. Ээж тэгэхэд цэцэрлэгийн эрхлэгч болсон байсан юм. Манай ээж чинь цэцэрлэгийн багш магш хийж байгаад тэгээд. Тэгээд нөгөө “Окард” гээд нэг пянз тоглуулагч ээжийн тэр ажид дээрээс нь авч ирээд гэртээ тавьчихаад тэгээд нөгөө найз нарынхаасаа очоод пянз өгөөч гэж гуйгаад өөртөө байхгүй юм чинь. Тэгээд нөгөөдүүл чинь сольж юу яадаг.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Дамжуулах юм байхгүй юм чинь ингээд. Тэгээ “Кургузор” гээд сэтгүүл гардаг байлаа ш дээ. Тэрний завсарт чинь цэнхэр ийм пянзнууд цэнхэн нимгэн пянз гардаг байсан.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэрнээс их юу яагаад. Тэгээд нэг Р.Даваадорж гээд бандийгаа чи нэг хэдэн пянз өгчих гээд. Тэд нар чинь их гоё пянзнуудтай. Тэгээд тэд нар юу яасан чинь тэгж байгаад тэрнэээс пянз гуйсан чинь анх тийм “Кургузор” энэ тэр л өгч байсан юм тэгээд орос дуунууд байсан юм. Тэгээд би бүр сайн санадаг юм Аманда Лир гээд хаанахын ч дуучин юм бэ. Аманда Лир гээд нэг эмэгтэй дуучин тэгэхдээ аймар тийм бүдүүн эрэгтэй хоолойтой. Тэрний пянз л хамгийн түрүүнд л надад ирж байсан юм. Тэгээд тэрнийг сонсоод яг тэр үед чинь 1980-аад оны юу шүү дээ эхээр. 1983 он 1983,1984 он гээд. Тэгээд тэр үед чинь АВВА-ын “Money money money” гараад.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд энэ чинь үзэл сурталгүй гээд хорьж байсан юм. Тэгээд тиймэрхүү аягүй тэгээд нөгөө тэд нар чинь нөгөө бид нар чинь нөгөө дээд төгсөлтийнхөө гүнзгий ангийнхантай их холбоотой л доо. Тэгээд нөгөөдүүл чинь дээд ангийхан чинь ихэнхи нь юу явчихдаг юм. Нөгөө сургууль аваад Орос руу их явна.

Хишигсүрэн -

Тэгдэг.

Мөнхтөр -

Тэгээд Орос руу яваад тэндээс янз бүрийн мэдээлэл их авч ирдэг. Тэгээд гоё гоё пянз янз бүрийн юм тэгээд л одоо нөгөө жажилдаг бохийг чинь хүртэл авч ирнэ.

Хишигсүрэн -

Бохь чинь одоо гадаад явсан хүмүүсийн ганц авч ирдэг юм билээ ш дээ. Аа ха... тэгээд?

Мөнхтөр -

Тэгээд тэр гүнзгий ангид ороод юм юмруу орсон доо бас л нөгөө сонирхож юм юм руу ордог хүн чинь ороод л манай ангийнхан ч гэсэн нөгөө хүүхдүүд чинь бас нэг амьдралын түвшин ч гэсэн эд нар шал өөр байгаа байхгүй юу. Аа...зарим нь ч янз янзын юм байсан л даа. Сайн хүүхдүүд ч бий. Тэгээд яваад тооны ангидаа байгаад бид нар чинь нийлээд их сахилгагүй байдаг байсан юмаа. Нийлээд янз янзын юм яана. Би чинь одоо эмэгтэй хүүхдийн үсийг нь ар талд нь сандалтай нь боогоод уяаад хаячихдаг. Нөгөөдөх нь босох гэж байгаад арагшаа саваад бөөн юм болно. Тэгээд 9-р ангидаа байхдаа байна уу даа. Одоо энэ чинь ингээд 2 давхарын юундаа нэг тийм гарнец байдаг байхгүй юу. Одоо энэ 21, 3-р сургуулийн энэ чинь нэг ийм гарнец. Тэгээд энэ цонхоор нь гараад нөгөө гарнецаар дамжаад тэр чинь ганцхан тоосго байгаа шахуу юм ш дээ. Ингэчихсэн чинь нөгөө цонхоор нь орно. Тэрнийг Ховдод нөгөө Отгонбуянжаргал гэдэг юмаа. Хэний хэдэн хар ч билээ. Тэр үедээ жаахан сахилгагүй. Хүүхдийн колоноор хүүхдүүд нь явсан барьсан тэгээд хэний харынхан билээ дээ.

Хишигсүрэн -

За.

Мөнхтөр -

Тэр айлын нэг хүүхэд тэрнийг дамжсан гэж байгаа юм. Дараачийнх нь дамжсан нь би гэж байгаа юм. Тэгээд дамжаад явж байхад нь манай захирал, хичээлийн эрхлэгч, намын дарга гурав харчихаад буцаж гүйсэн л гэж ярьдаг юм.

Хишигсүрэн -

Уначих вий гээд.

Мөнхтөр -

Тэгээд нөгөөдүүл чинь бас их сурган хүмүүжүүлэх бас их юутай хүмүүс байгаа байхгүй юу. Сэтгэлзүйн хувьд. Нөгөө дарга удирдлагууд хүмүүс гараад ирэхэд тэр чинь хүмүүс айдаг байсан үе ш дээ. Гэнэт нөгөө хүмүүс чинь сандраад нөгөө сандарсан хүн чинь яаж ч магадгүй гэж бодоод харагдахгүйн тулд буцаад гүйцгээгээд булангын цаанаас оччихоод ингээд харсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд яахав дээ дамжаад ах нөгөө талын цонхоор нь ирэхээр нь пичигнээд л давхиад ороод ирнэ. Тэгсэн чинь нөгөө багш нь хичээл орж байсан гээд нөгөө багш нар эд нар авахуулж байна. Хичээл дээр их үймүүлдэг байсан. Тэгээд бөөн авахуулаад. Тэгээд янз янзын байдлаар их үймүүлдэг л байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд бид нар чинь төгсөх гэж байгаад...ер нь тэгээд урлаг спорт юм юмандаа сайн анги байсан юм манай анги. Яг төгсөх болж байсан чинь манай ангийн багш чинь бид нар бас хатуурхаад та нар...багш нарын зөвөлгөөний хурлаар чинь 2 ордог байсан байхгүй юу. Тэгээд багш нарын зөвөлгөөний хурал дээр ороод энэ ерөөсөө муу энэ сахилгагүй анги. Эдний анги ерөөсөө сахилгагүй. Тодорхойлолт энэ тэр нь энэ байна гэсэн чинь тэнд чинь бараг бослогорхуу юм гаргачихаж байгаа юм чинь. Юу яачихая. Ерөөсөө конкурст орохоо больчихоё. Бүгдээрээ илгээлт аваад явчихъя. Тэр үед тэрхэн зуур л бүгд сэтгээд яасан зүгээр бас юм нилээн нухацтай бодож. Тухайн үедээ өөрсдөө тэрнийгээ тухайн үедээ яаж ч бодож байсан юм бэ тэрнийгээ ч мартчихсан байна. Илгээлт авна гээд эвлэлийн илгээлт авчихая гээд. Тэр чинь сургуулийн өрсөлдөөн дарагдчихдаг. Тэр чинь бас өрсөлдөөнтэй ш дээ. Нөгөө сургууль чинь олон хүүхэд дээд сургуульд орж байх нь бол энэ чинь сайн сургууль. Тэгээд дээр нь тэр чинь дарга цэрэг хүмүүсийн хүүхэд олон байдаг. Тэгэхээр тэд нар чинь бүгдээрээ...

Хишигсүрэн -

Илгээлт авчихвал.

Мөнхтөр -

Илгээлт авчихвал асуудал болчих гээд байдаг. Тэгээд тэр мэрийг ч бодсон. Тэгээд нөгөө эвлэлийн илгээлтийг чинь бас шууд ингэж нөгөө эвлэлийн илгээлт гэж нам засгаас дэмжиж байгаа юмыг чинь шууд хорьж чаддаггүй.

Хишигсүрэн -

Аа ха. Хорлож байна ш дээ та нар айн...?

Мөнхтөр -

Тийм. Тэгээд нөгөөдөхийг аваачаад юу яая...“өө тэгж байгаа бол бид нар илгээлт авъя” “Бор-Өндөрт ажилчнаар явъя” гэж бүр яриад Бор-Өндөр ч одоо тэр үед Бор-Өндөр гээд л нэг тэр хот мот...Бор-Өндөрийг чинь одоо нилээн дуулиантайгаа бий болгож байсан. Эвлэлийн илгээлтээр хүмүүс их очдог. Ажилчин залуучууд гээд л. Тэгээд эсэргүү нөхдүүд эвлэлийн илгээлт авна гээд. Тэгээд нөгөө багштайгаа яагаад хичээл дээр нь яахгүй гээд. Хичээл нь суухгүй гээд ангийн багш нөгөө ихэнхи хичээл орно ш дээ. Манайх чинь зөвхөн математик гэхгүй мэргэжлийн чиглэлээр математикийн чиглэлээр их олон хичээл орж байсан. Тэгэхэд Ховдын багшийн дээд байгуулагдчихсан. Манай ангид чинь Ховдын Багшийн Дээдийн багш нар их орж хичээл заадаг. Шийдэв гээд багш хичээл, аймар чанга багш. Тэр ирж хичээл заана. Би чинь эсэргүй багшийнхаа малгайгаар гутлаа арчиж байсан хүн ш дээ /инээв/.

Хишигсүрэн -

Хм...яаж байгаа юм бэ тэгдэг нь...?

Мөнхтөр -

Хорлож байгаа л царай нь тэр байхгүй юу.

Хишигсүрэн -

/инээв/

Мөнхтөр -

Ирээд нөгөө юугаа өгчихөөд л бодлого бодоод ирээд ингээд шалгуулж байгаа байхгүй юу. Багш ингээд суугаад шалгаж байна ш дээ. Ширээний, самбарын хажууд ингээд хувцасаа өлгөөд малгайгаа тавьчихсан. Тэгээд дэвтэрээ авч ирж өгөөд ингээд бодуулж байх хооронд нь малгайгаар нь гутлаа арччихаад малгайгаа ингээд тавьчихсан /инээв/.

Хишигсүрэн -

/инээв/

Мөнхтөр -

Тийм ер нь тиймэрхүү л хүмүүжилгүй л байсан юм. Тэгээд эвлэлийн илгээлт авна гээд яасан чинь. Нөгөө багшийнхаа хичээлд суухаа болиод нөгөөдөхөө өргөдөл аваад Аймгийн Эвлэлийн Хорооны үүдэнд очиж суугаад тэр өргөдөлөө Аймгийн Эвлэлийн Хороонд өгөх гэсэн. Нөгөөдүүл нь зугтаад хүлээж авахгүй.

Хишигсүрэн -

Ха...

Мөнхтөр -

Тэр чинь нөгөө ингээд асуудалтай байгаа байхгүй юу. Нам засгийн юмыг чинь хорьж болдоггүй. Авчихаар болдоггүй. Тэгээд нөгөөдүүл чинь...

Хишигсүрэн -

Тэгээд эсэргүүцэж байгаа хүн байхгүй юу?

Мөнхтөр -

Эсэргүүцэж болохгүй юм чинь.

Хишигсүрэн -

Үгүй ээ үгүй анги дотор...?

Мөнхтөр -

Тэгээд нөгөө яг ингээд яг нөгөөдөх чинь доргичихсон хөөрчихсөн. Тэгэхэд чинь яахав ганц нэг яасан хүмүүс байгаа юм л даа тэр чинь.

Хишигсүрэн -

Тэгээд олонхоо дагаад яачихсан.

Мөнхтөр -

Тэр үед чинь нөгөө манай анги чинь ер нь их эв нэгдэлтэй байсан. Ер нь ганцаарчилж тэгээд хувийн тоглолт хийдэг хүн их цөөхөн байсан юм даа. Тэгээд яваад юу хүлээж авдаггүй. Тэгээд 2 дахь багш нарын зөвөлгөөний хурал болох гээд байна л даа. Дахиад...бид нарыг чинь нөгөө гаргачихаад яг гарангуутаа бид нар шийдчихсэн байхгүй юу. Тэгээд буцаж оруулж ирээд за одоо намайг ингэж байгаад яасан. Сүхээ гээд манай сургуулийн захирал байсан. Дашням гээд хичээлийн эрхлэгч гавъяат багш. За чи хэл. Энэ Мөнхтөр л ер нь эсэргүү янз янзын юм хийдэг. За чи хэл одоо ингэж тангаргал. Сургуулиа амжилттай төгсөөд юу яана. Их дээд сургуульд цаашдаа амжилттай сурна гэж тангаргала гэхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгэнгүүт нь нөгөөдөх нь шууд урд нь гараад нөгөө урагшаа гарч байгаа юм ш дээ. “За сургуулиа амжилттай төгсөөд эх орны ажилчин хэрэгтэй газар руу Бор-Өндөр очиж ажиллах аа тангаргалая” гэсэн чинь манай ангийхан “тангаргалая, тангаргалая, тангаргалая” гэж араас нь зэрэг яагаад. Тэгэнгүүт нөгөө багш нар уурлаад.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Гар та нар гээд багш нарын зөвөлгөөний хурал ш дээ. Тэр чинь одоо яадаг уу гэхээр энэ хүүхэд ийм сайн цаашдаа ингэж сурна. Энэ нь муу ингэнэ тэгнэ гээд юу яадаг. Тэгээд нөгөөдөх чинь хоёр ороод хоёр дахь дээрээ тэгж хэлээд хөөгдөөд гарав аа. Тэгээд бид нар нөгөө Аймгийн эвлэлийн хороон дээр орж яахад тэгээд хичээлд ер нь суухаа больчихсон. Хичээл хаялттай юм хийж байна ш дээ.

Хишигсүрэн -

Тэрнийг ер нь хэн зохион байгуулаад байгаа юм бэ?

Мөнхтөр -

Өө...тэгээд л нэг тэр нэг тухайн үедээ бол тэгээд өөрсдөө тэгээд бүгд ингээд манайхан чинь их коллективтэй байдаг байсан. Тэгээд биенийгээ ойлголцсон л доо. Тэгээд ингэчихье тэгье гээд. Тэгээд тэнд чинь гол дүрд нь жаахан хүмүүжилгүй байрын гарууд нь л явна ш дээ. Тэгээд тэр чинь нөгөө сайн сурлагтай нөхдүү чинь бас тэрнийг бол дотроо бол таашаахгүй л байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Гадна дотно яваад дээд талын ангийнхан чинь ихэнхи нь тэгээд яваад сурчихсан. Тэгээд ингээд. Тийм болохоор тэгж баахан бужигнаад сүүлд нь манай ангийн багш бууж өгөөд. За миний хүүхдүүд суугаарай. Би та нарын тодорхойлтыг маш сайхнаар бичиж өгөөд өөрт чинь уншуулаад гарын үсэг зуруулаад хэрвээ ингэсний дараа ингээд яая. Та нар одоо наадах аа болиод хичээлдээ суугаад юундаа...одоо ингээд конкурсэндээ ор гээд нилээн ятгаад л байсан л даа. Цаанаас нь сургуулиас л яасан. Нөгөө аймгийн эвлэлийн хорооний үүдэн дэ юу яагаад тэр хэсэг дуулиан болчихож байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд нөгөөдүүл нь тоохгүй хүлээж авахгүй хаячихаад зугтаад байхгүй юу. Бид нараас зугтаад. Тэгээд багш гуйж гуйж байгаад тэгээд за за гээд. Эхлээд хамгийн гол нь багшдаа л уурласан уур л гаргаж байгаа байхгүй юу. Багш нь жаахан яагаад. Манай багш чинь дөнгөж шинэ төгсөж ирсэн юм байсан байхгүй юу. Тэгээд бид нар багшийгаа Ганди гэж хочилдог байхгүй юу. Бас их...тэр нь бол жаахан эвгүй л юу л даа. Нөгөө жаал...тэр үед чинь Индра Ганди буудуулсан ш дээ.

Хишигсүрэн -

Тэгсэн.

Мөнхтөр -

Индра Ганди буудуулаад нэг тийм Энэтхэг чинь гашуудалтай байсан үед нөгөө хүүхэд нь Ражав Ганди чинь мэдээж гунигтай байна ш дээ. Тэр үед манай багшийн дүү бүр нас бараад тэр чинь одоо...

Хишигсүрэн -

/инээв/ Ямар аймар юм бэ.

Мөнхтөр -

Тэгээд насаараа л яасан юм даа. Тэгээд нөгөөдөх чинь яг ингээд зурагтаар Ражав Ганди уйтгартай царайтай харагдаад /инээв/ анги дээр очихоор багш уйтгартай царайтай харагдаад. Ражав Ганди шиг гэж яриад /инээв/. Тэгээд Ганди гэж нэр өгсөн байхгүй юу. Баттулга бид нар тэгээд...одоо тэгээд сүүлдээ одоо манайхан чинь Ганди болоод Гааяа хаана байгаа юм бэ гээд /инээв/ ерөөсөө одоо ч гэсэн тэрүүгээрээ байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Ражав Ганди энэ тэр гээд яриад байдаг байхгүй юу. Тэгээд тэгж бид нар ч бас эсэргүү тэгээд бас л хүмүүжилгүй л байсан байх. Айлд майлд ер нь, хөөрхий манай нэг ангийн хүүхдийн дүү чинь билүү нас бараад муухай л юм л даа. Тэгэхдээ л одоо тэгээд хүүхэд цагийн юм. Тэгээд ангиараа очоод бас нэг жаахан хэдэн төгрөг цуглуулаад аваачиж өгөөд юу... нөгөө будаалга энэ тэрд нь орно ш дээ. Тийм ээ. Тэгээд байж байсан чинь суудлыг нь аваачаад...нэг нь ингээд суух гэхэд нь сандалыг нь аваад татчихаад ингээд суучихаж байгаа байхгүй юу. Нөгөөдөх нь хойшоо саваад унахдаа хойно нэг угаалгын машин ч билүү дээ цагаан л нэг ийм юм байсан. Нөгөөдөхийг аваачаад тас хийтэл мөргөөд уначихгүй юу. Тэгээд мөргөж унаад тэрнээсээ бид нар инээлдээд. Бүгд нуг нуг гээд дотроо инээгээд байгаа байхгүй юу. Тэгээд бид нар чинь бас нэг тиймэрхүү юм нилээн яасан. Янз янзын юман дээр жаахан хүмүүжилгүй л байсан юм шиг байгаа юм. Одоо бодоход жаахан хүмүүжилгүй ч юм шиг. Тэгж бид нар 10 төгсөхдөө бужигнаж бужигнаж нэг юм конкурст орох болоод багш бууж өгөөд. Тэгээд бид нарынх чинь тэр сүүлийн тодорхойлолт яваа ш дээ. Тэрнээс биш яг миний тодорхойлолт чинь эсэргүү муу тодорхойлолттой төгсөх байсан.

Хишигсүрэн -

Бас эсэргүүцэжл зохион байгуулсаар байгаад сайн тодорхойлолт аваад /инээв/.

Мөнхтөр -

Тэгээд төгсөхдөө би чинь 3 хичээл дээр дундтай төгсчихөж байгаа юмаа. Бусад нь яахав сайн онцтой. Нэг хичээл дээр нэг Эдийн засгийн газарзүй гэдэг хичээл байсан Дарьсүрэн гэж багш ордог байсан. Хүүхэд аягүй их өшиглөдөг. “Амбаар” гэдэг байхгүй юу. “Амбаар” Дарьсүрэн гэдэг байхгүй юу. Хочтой. Хүүхдүүд л хочлож байгаа ш дээ. Тэгээд юман дээр нэг асуулт масуултаар ч билүү дээ. Юу яаж байгаад. Тэр чинь 9-р ангид хаачихдаг байсан юм хичээлүүдээ. Тэр үед чинь нөгөө 10 төгсөхөө бодохгүй. Тэгээд нөгөөдөх чинь хэрэлдээд. Хэрэлдэх ч юу байхав дээр намайг загнаж магнахаар нь эргээд “өө...муу амбаар чинь яах нь вэ” гэж хэлээд тэгээд /инээв/ нөгөө багш чинь уурлаад хөөгөөд бөөн юм болж байгаад тэгээд яасан. Гурав тавиад тэр чигт нь гурав гаргана гээд. Би чинь нэг хичээл дээр нэг өдөр дөрвөн дүн авч байсан эсэргүү хүн ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Орос хэл ордог байсан ТЭМС төгсөөд багшийн дутагдал байсан юмуу даа тэгээд оросоор сайн ярьдаг гээд авч байсан байх. Даалгавраа шалгуулаад нөгөө даалгавраа сайн хийгээд оросоор юу яагаад онц авсан байхгүй юу эхлээд. Хэсэг байж байсан чинь нөгөө үймүүлдэг хүн чинь үймүүлэхгүй юу. Үймүүлэхэд чинь бас 2 тавьдаг байсан ч ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд 2 тавиад хаячихсан. Тэгсэн чинь дахиад нэг даалгаврыг нь өгөөд нөгөөдөхийг нь уншаад орчуулаад онц авчихдаг юм би /инээв/. Тэгээд онц аваад бараг буцаж суугаагүй байхдаа үймүүлээд дахиад хоёр авчихсан /инээв/.

Хишигсүрэн -

/инээв/.

Мөнхтөр -

Тийм үед чинь сахилга батын дүн гэж гарна. Сахилга батын дүн ерөөсөө онц гарах явдал байхгүй. Ерөнхийдөө хүмүүс чинь ихэнхи нь онц гардаг би бол онц гарна гэж ерөөсөө байхгүй ш дээ. Тэгээд бид нар төгсөөд конкурсд орохын тулд нөгөө улаан шугманд жагсаагаад нөгөө дүнгээр нь жагсаадаг байсан юм.

Хишигсүрэн -

Тэгдэг байсан.

Мөнхтөр -

Тэгээд би чинь химид аягүй муу. Хими дээр дунд би газарзүй дээр нэг нь би тэр “амбаар” гэж хэлээд газарзүй дээр дунд аваад. Дараа нь хими бол ёстой байхгүй. За...хөөрхий Дагий багшийн талийгаач болсон доо. Хүүхэд нь манай ангид байсан юм. Энхгэрэл гээд. Одоо энэ УИХ-ын гишүүн Чойжилсүрэн байна аа даа. Эдний гэр бүлийн хүн нь манай ангийн хүүхэд байхгүй юу. Эдний аав нь хими ордог байсан. Бас Ховдын Булганы торгууд хүн л дээ. Тэгээд аймар яадаг. Сонин юм...“та нар шиг ийм хүмүүжилгүй юмнуудыг буудаад хаячих тугалга Монгол улсад байна шүү”...

Хишигсүрэн -

Хөөх за /инээв/.

Мөнхтөр -

“Ийм муу юмнуудыг хонхорт аваачиж байгаад бензин асгаж байгаад шатаана” гэж аймар хэлдэг байсан юм.

Хишигсүрэн -

Хэн тэгж байгаа юм бэ?

Мөнхтөр -

Тэр багш нь Дагий гээд.

Хишигсүрэн -

/инээв/ Эрэгтэй хүн юмуу?

Мөнхтөр -

Эрэгтэй багш.

Хишигсүрэн -

Өө...яана /инээв/.

Мөнхтөр -

Тэгээд нөгөө охин нь манай ангид. Тэгээд бид нар тэр дээр нь үймүүлнэ. Есөн шидээр нь үймүүлнэ.

Хишигсүрэн -

/инээв/

Мөнхтөр -

Тэгээд нөгөө үймүүлээд юу яахаар чинь бүгдийг нь яагаад л тиймэрхүү юм ярина л даа. Шатаана, буудаж алвал таарна маарна нөхдүүд гээд л /инээв/. Тэгэхээр нь охин бид хоёрыг бол яах ч үгүй тийм ээ багшаа гээд би хамгийн түрүүнд орилдог байхгүй юу. Яагаад гээд өөрөө бас сонин юм чинь. Яагаад гээд тэгсэн чинь охиноо бол мэдээж ш дээ. Би чинь тэгээд танай хүргэн юм чинь мэдээж үгүй ш дээ хэлчихнэ /инээв/. Тэгээд манайх хөөгөөд давхичихна.

Хишигсүрэн -

/инээв/

Мөнхтөр -

Тэгээд тэр хичээл бараг байхгүй болно ш дээ. Тэр Нямцоож гэж сургуулийн намын даргын хүүхэд. Одоо энэ Германд байдаг. Тэр бас тэр багшийн хичээл дээр...тэр бол бүр онц сурлагтан бүр “Артек”-д яваад их сайн хүүхэд тэгсэн мөртлөөсөө ганцхан тэр Дагий багшийн хичээл дээр аймар үймүүлдэг байхгүй юу. Тэгээд ингээд хөөгөөд тэр хоёр чинь хөөцөлдөөд бөөн юм болдог байсан юм. Нэг өдөр нөгөө Дагий багш чинь хөөгөөд гүйцэхгүй болохоороо ийм мод аваад шидчихсэн чинь энд нь ингээд жаахан хагараад цус гоожчихгүй юу. Тэгээд гараад явсан юм нөгөөдөх чинь. Тэгээд нөгөө багш чинь бас хүний, намын даргынхаа хүүхдийн толгой хагалчихсан бас нэг тэгээд тайвширдаг юмуу яадаг юм бэ тийшээ л дотроо юм бодож л байсан юм байгаа биз. Сууж байх хооронд нөгөө нөхөр чинь гараад явж байна ш дээ. Гараад явчихаад энд нь жаахан хагарсан байгаа ш дээ. Битүү ингэж боогоод /толгойруугаа заав/ ингэж боогоод бүр нөгөө дайнд шархтсан нөхөр шиг. Ингээд хичээл дээрээ сууж байсныг нь бид нөгөөдөхийн инээлдээд үймүүлээд нөгөөдөхөөр нь далимдуулж үймүүлээд аягүй юм болсон юм. Тэгээд химийг чинь аваачаад номыг нь ингэж барьж байгаад уншдаг байлаа ш дээ. Урагшаа хараад ингээд суучихдаг. Ард нь номын нь ингэж барьчихаад нөгөө Хэнтий хангай Сяны өндөр сайхан нуруунууд гэдэг шиг л юм уншиж байгаа ш дээ. Химийн элемент болвоос гэж /инээв/.

Хишигсүрэн -

/инээв/.

Мөнхтөр -

Тэгэхээр нь л яагаад. Тэгж барьж үймүүлж янз бүр яасаар байгаад манайхан химидээ сайн хүүхэд цөөхөн байх аа манай ангиас. Тэгэхдээ нөгөө оролдлоготой хэд нь яадаг байсан юм бэ. Тэгээд нөгөө яаж дүнгээ авдаг байсан гэхээр нөгөө багш чинь ийм дараалалтай. Өнөөдөр ингээд журналын нэрийн дээрээс гурвыг асууна. Гурван хүүхэд асууна. Маргааш гурван хүүхэд. Ерөөсөө ингээд дарааллаараа ингээд явна. Нөгөө асуугдах ээлж нь ирчихсэн хүн бол хамгий урд сууна ш дээ. Гараа өргөөд л багшаа тэр нь тийм юмуу энэ ийм юмуу гээд тухайн өдрийн хичээлд аймар идэвхитэй оролцоно. Тэгээд нөгөөдөх чинь идэвхитэй гээд дүнгээ авчихаад тэгээд маргаашнаас нь хойшоо очно. Хойшоо очих чинь тэгээд хойгуур ч ерөнхийдөө голдуу үймүүлдэг хүмүүс нь суугаад тэгээд үймүүлж эхлэнэ ш дээ. Тэгээд тиймэрхүү тиймэрхүү байж байгаад хүчээр нөгөө эвлэлд чинь элсүүлнэ. Хүчээр ч юу байхав дээ. Нөгөө онц сурлагтангуудыг чинь эхлэж элсүүлнэ. Гайгүй хүмүүсийг чинь. Манайхан чинь эвлэлд элсдэг хурал болох юунд нь би нөгөө гадаа сагс тоглож байсан юм. Гоё гоё...

Хишигсүрэн -

Цонхоор юу харагдаж байна гэхээр Социализмын бүтээн байгуулалт харагдаж гэж хэлэх ёстой байсан чинь цонхоор юу харагдаж байна гэсэн чинь ?????????харагдаж байна гээд хэлээд /инээв/.

Мөнхтөр -

Тэгээд хөөгдөж байсан хүмүүс ч байдаг л юм.

Хишигсүрэн -

Тэр ер нь зүгээр л юм шиг байгаа юм тийм ээ.

Мөнхтөр -

Гэхдээ манай тэр үедээ нэг их. Тэр нь ч арай нэг юу болсон нь 1984 онд тэд нар чинь эвлэлд элссэн билүү дээ. Бас нэг арай нэг тийм хэт туйлшрах нь арай багассан байсан юм аа. Бид нарын үед чинь. Бид нараас дээш бол тиймэрхүү байсан юм шиг байгаа юм. Тэгээд би нөгөө гадаа сагс тоглож байгаад. Гадаа гудманд сагс тоглож байгаа хүн ямар олигтой байв гэж дээ. Тэгээд цагаан цамцтай тоглочихоор чинь нөгөө шороон дунд чинь тэгээд хөлстэй байсан шороонд хутгалдчихсан. Хөлөрчихсөн амьтан давхиад орчихсон. Яг нөгөө хурал болчихсон манай ангийнхан ингээд самбарын урд гараад зогсчихсон. Тэр чинь нөгөө эвлэлийн багш магш идэвхтэнүүд чинь байж байгаад сүртэй элсүүлнэ ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд би хамгийн сүүлд л тоос шороо хөлстэй хутгалдчихсан юм л гүйгээд давхиж гүйж орж ирээд тэгээд баахан загнуулж загнуулж байгаад тэгээд нөгөө гүнзгий ангийг чинь бас тэр чинь бүгдийг нь элсүүлэхгүй зарим нэгийг нь хаячихаж болдоггүй. Нөгөө эсрэг хүүхэд чинь тэгээд яахав тэрний дүйвээнд...

Хишигсүрэн -

Дүйвээнд.

Мөнхтөр -

Дүйвээн дунд л яахав. Тэрнээс бол эвлэлд элсэхэд хүнд л байсан юм. Тэгээд эвлэлд элсээд эвлэлийн нөгөө жижиг тэмдэг олж авах гээд их оролдоно. Тэр л их гоё санагдана.

Хишигсүрэн -

Тэрнийг хүн болгонд өгдөггүй байсан юмуу?

Мөнхтөр -

Илүү тэр чинь том тэмдэг. Тэр чинь...

Хишигсүрэн -

Дотроо ялгаатай юу?

Мөнхтөр -

Эвлэлийн том тэмдэг байна л даа. Тэр том тэмдэг бол элбэг олдчихдог. Тэгээд тэрнээсээ ийм жижигхэн хэмжээтэй байдаг байсан. Тэр нь их хөөрхөн харагддаг. Тэр чинь бас зиндаа тодорхойлоод байна ш дээ бас.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Юм хум олчихдог барьчихдаг. Манайханд чинь бол тийм тэмдэг олон байсан. Бас нэг гайгүй дарга цэргийн хүүхэд учраас. Тэгж явж эвлэлд элсээд манай гүнзгий ангийн чинь паян ярих юм бол зөндөө зөндөө. Тийм жаахан хөгжилтэйдүү. Ер нь тийм хөдөлгөөнтэй. Ер нь нилээн сүрхий эв нэгдэлтэй. Одоо энэ хотод чинь 10-н хэдэн хүн байна. Хаяа хаяа уулзчихаад л байдаг юм ш дээ. Тэгээд яриад л. Чи тэгж байсан. Энэ нь ингэж байсан гэж яриад их яана даа. Тэгээд тэр үед чинь бид нар. Ховд чинь нөгөө олон ястаны өлгий болохоор чинь янз янзын юунууд ш дээ. Тэгээд нөгөө дөрвөд. Захчин, торгууд, халх, хасаг гээд өөлд, урианхай гээд манайд чинь одоо буриад энэ дариганга энэ зүүн талын л юу байгаагүй болохоос биш. Хөвсгөлийн дархад цаатан нь байгаагүй болохоос биш бусад бүх ястан нь манай энд байсан байхгүй юу. Тэгээд бид нар чинь нөгөө “дөрвөд хүн төрийн тулгуур, дөрвөн шийр малын тулгуур” гээд хэлц байдаг байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Тийм. “Дөрвөд хүн, хүн биш дөрвөн шийр мах биш” гээд.

Мөнхтөр -

Мах биш гээд тиймэрхүү юмнуудаараа тэр чинь их өрсөлдөнө. Тэгээд...

Хишигсүрэн -

Яс үндэсээ...

Мөнхтөр -

Яс үндсээрээ их үздэг байсан юм. Тэгээд л одоо янз бүрийн тэрнээсээ үүдээд нөгөө ингээд хөөрхөн жижигхэн юмнуудаар нэгнийгээ дөгөөгөөд тэрнээсээ давахын тулд нөгөөдөх чинь юм сонирхож байна ш дээ. Тэгээд нөгөө анги дотроос чинь гурван торгууд байсан юм. Хоёр нь охин. Нэг нь би. Тэгээд нөгөө торгуудыг хамгаалдаг нь ганцхан болчихож байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө дөрвөд хүн төрийн тулгуур гээд яриад эхэлдэг байсан. Би яг өөрөө санадаг юм. “Торгууд хүн төрийн тулгуур, тоосго бол байшингын тулгуур” гэж хэлц үг зохиогоод л үзээд л байдаг. Тэгээд нөгөөдүүл чинь бас яагаад л янз янз хүмүүс чинь ингээд л ястангаасаа болоод Цэдэнбал бол чинь дөрвөд энэ тэр гээд одоо би их тод санаж байгаа нь халхууд бол ийм ийм гээд ингээд л тэр бас бид нарт нилээн сурах юу болж байсан шиг байгаа юм. Тэр үед чинь нилээн номын санд чинь ном мом уншдаг. Ном их уншдаг байсан юм. Аягүй их ном уншдаг байсан юм. Зүрхний хилэн гээд ийм зузаан романыг чинь гуравхан хоногт уншчихдаг байлаа ш дээ. Гэртээ ном уншихдаа нөгөө аав ээж эд нар чинь амрахгүй байна гээд. Шөнө мөнө чинь унт гээд. Орон дотроо хөнжилөө ингээд нөмөрчихөөд гар чийдэн ингэж тусгаад ном уншчихдаг байлаа ш дээ. Өгдөө эрт босч юм хийж бай. Шөнө битгий ингэж сууж бай гэж юу яадаг. Өглөө эрт босгодог тийм байсан юм манай аав. Тэгээд их номын сангийн юунд...тэгээд би хаанаас нөгөө тэр чинь Ленин чинь агуу хүн байлаа ш дээ. Тэр үед чинь. Тэгээд нөгөө яг тэгээд юм бас арай л нэг өөр болж байсан үе юмуу. Би тэр үед чинь Ленины эхийнх нь тал бол энэ халимаг гаралтай гээд тийм юмнууд бичигдэж эхлэж байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд тэрнийг олоод уншчихсан. Тэгээд орж ирнэ. Нөгөөдүүл дотор чинь том зогсож байгаа ш дээ. Ленин бол халимаг торгууд хүн.

Хишигсүрэн -

/инээв/.

Мөнхтөр -

Тэгэхээр чинь одоо тэр үеийн чинь одоо оргил нь бол торгууд болчихоор чинь Ленин байсан юм чинь. Торгууд болчихоор чинь Торгуудаас өөр юм байхгүй. Нөгөө дөрвөдүүд нь Цэдэнбал гээд ингээд байж байна ш дээ. Тэгэхэд чинь тэрнээс чинь дээр байж байна ш дээ.

Хишигсүрэн -

Харин тийм.

Мөнхтөр -

Ленин бол торгууд аа гээд тэгээд тэрнийгээ батлах гэж их үздэг байсан. Тэгээд их иймэрхүү их дэл сул юмнууд янз янзын юм руу их ордог байсан. Тэгээд бид нар бас тиймэрхүү юмаараа нэг нэгнийгээ бас их цэнэглэдэг нэг нэгнийгээ их хурцалж өгдөг тийм юм юм руу их орж. Юм юмнаас их үзэж дуулж уншиссан яасан юмаараа их яадаг байсан. Тэгээд бид нарыг байж байхад чинь төгсөж байх үед чинь бас л их сонин сонин юмнууд эхлэж л байсан юм уу даа. Одоо “Хонгилдон” гээд кино энэ тэр гараад л...

Хишигсүрэн -

Солонгосын.

Мөнхтөр -

Тийм. “Ямааны эвэр” гээд Румын ч билүү Унгарын ч билүү тийм кино гараад.

Хишигсүрэн -

Тэр Ямааны эвэр нь яадаг юм бэ?

Мөнхтөр -

“Ямааны эвэр” гээд тэр нь болохоор нэг нөхөр байж байгаад эхнэр нь нэг охинтойгоо эхнэртэйгээ хүн байж байгаад тэр эхнэрийг нь хэдэн нөхөр, дээрэмчид орж ирээд хүчирхийлээд тэгээд л алаад хаячихаж байгаа юм л даа. Тэгээд аав нь бүр охиныгоо эрэгтэй хүн шиг өсгөөд.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд нөгөөдүүлээс өшөөгөө аваад. Тэгээд алчихаад дээр нь нөгөө ингээд ямааны эвэр зурчихдаг байсан тийм л юм. Тэр чинь бас нэг тийм эротик талын юм нь юугаар гарсан. Тийм юу. Аа...хог нөгөө “Улаан хот” гээд 2 анги байгаад сүүлд нь 4-н анги болсон юм даа.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэр кино энэ тэр чинь. Тэр чинь бүх юм хориотой байсан ш дээ. Сексийн талын юмнууд чинь бүгд хориотой.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэгсэн чинь тэр “Улаан хот” гээд яагаад тэрнийг сонирхож үзэж байсан гэхээр /инээв/ тэр кинон дээр байна ш дээ. Нэг ийм том орон дээр нүцгэн эмэгтэй хэвтэж байгаад яг ингээд нэг наашаа ингээд эргэдэг байхгүй юу /инээв/. Бүх юм нь харагддаг /инээв/. Ерөөсөө ганцхан тийм кадар байгаа юм. Тэгсэн тэрнийг л үзэх гэж /инээв/ бөөн юм болдог. Янз янзын юмнууд тэгээд өөр чинь ер нь тэгээд янз янзын арай нэг өөр юм нь уур амьсгал өөрчлөгдөж байсан.

Хишигсүрэн -

Өөрчлөн байгуулалтын уур амьсгал эхлэх гээд л тийм ээ?

Мөнхтөр -

Аа...тийм бас ч нэг их өөрчлөн байгуулалтын юу муу ч гээгүй юм аа. Тэгээд за...нэг сонин тэр үед чинь Зөвлөлтийн удирдлагууд чинь дандаа нэг настай хүмүүс байсан ш дээ. Миний бүр сайн санадаг нь Суслов гэж хүн байнга насаараа л Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын тэргүүлэгдээс Суслов нас барж байсан юм. Тэгээд тэрний оршуулга энэ тэр чинь их том юм болоод л тэгээд нилээн хэдэн хүн дараалж нас барсан даа. Тэгээд Брежнев нас барсан. Брежневын нас барахад бол манай /инээв/ сургуулийн захирал аа...тэр гашуудлын цуглаан хийж байгаа байхгүй юу. Хурлын зааландаа ингээд ахлах ангийн хүүхдүүд багш нар оруулаад тэгээд гашуудлын цуглаан хийгээд яаж байсан чинь нөгөө Дашдондог багш сургуулийн захирал байж байгаад одоо ингээд “хайрт удирдагч” энэ тэр л болж байгаа байлгүй дээ. Тэр чинь нөгөө Зөвлөлт, Монголын найрамдал юу үе байсан юм чинь. “Брежнев нас барсанд бид гүнээ талархаж байна” /инээв/ гэж аваад.

Хишигсүрэн -

Багш уу?

Мөнхтөр -

Захирал. Тэгээд тэр их сонин гашуудлын цуглаан болсон байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд бид нар ингээд сууж байсан чинь манай нэг нөгөө л анги юм шиг. Тэгээд нөгөө гашуудал за одоо ингээд 3-н минут эмгэнэл илэрхийлээд дуугүй зогсоё гээд тэгсэн чинь яг бүх хүн нам жим болтол нэг охин “пиу” хийтэл унгаад хаячихдаг юм. Аймар дуутай. Тэгсэн чинь би нар байдаггүй мм...гэж байгаад инээгээд. Тэр арга хэмжээ...би зүгээр сүүлд нь захирлаасаа больчихсон байсан. Аягүй сайн багш байхгүй юу. Бүр манай ээжийн багш. Ээжийг байхад л багш байсан хүн хичээл орж байсан юм шиг байгаа юм. Тэгэхэд чинь тэгээд багш байж байсан аягүй сайн багш байхгүй юу. Одоо гавъяат багш болсон. Тэгээд би боддог юм. Тэгээд л захирлаасаа хусуулсан байх гэж. Тэр 10-н жил жаахан хачин болоод. Тэгээд нөгөөдүүл чинь гашуудлын юун дээр тачигнатал инээлдэж байсан юм. Тэгээд нөгөө дараа нь оршуулгыг нь харж байхад чинь ингээд олс молсоо алдсан ш дээ.

Хишигсүрэн -

Тэгсэн юмуу?

Мөнхтөр -

Тийм түс... гээд ингээд доошоо унасан ш дээ.

Хишигсүрэн -

Өө за.

Мөнхтөр -

Бүр ч ингэж яагаагүй л дээ. Тэгээд ингээд юм тавьж байгаад түс гээд тогтоодог ш дээ. Тиймэрхүү юм болж байсан. Тэд нарыг аягүй их санадаг юм. Оршуулга энэ тэр чинь үзэл сурталын хувьд их нарийн том арга хэмжээ болдог байсан. Тэгээд тэр мэрэн дээр ингээд л. Бид нар чинь юмны тэр өөг харах гээд л багш нарын өө мөө харж нөгөөдөхийг чинь шоолох их сонирхолтой. Тийм юм харахдаа их сайн болчихсон байсан үе дээ. Тэгээд өө мөө хараад нэгнийгээ шоолоод л. Нилээн юм юмруу орж байсан. Манай ангийнхан чинь тэгээд ер нь бүгдээрээ гайгүй боловсролтой улсууд байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тиймэрхүү байдлаар эсэргүү 10-н жил төгслөө. Тэгээд улаан шугам татахад манай ангиас чинь за энэ чинь хэдэн хүүхэд юм бэ 5,6. 6-н хүүхэд байна уу даа. Тэр чинь 4,5, 7-н ч юм байна. Хүүхэд улаан шугманд ороогүй. Ер нь 1-2 дундтэй болохоор чинь хойшоо болчихдог байхгүй юу. Тэгээд би чинь миний урдуур улаан шугам татагдчихсан. Тэгээд улаан шугманд орохгүй болохоор чинь конкурст орох эрх байхгүй.

Хишигсүрэн -

Тийм. Дээд сургуульд орох эрх байхгүй.

Мөнхтөр -

Дээд сургуульд орохгүй. Тэгээд нэг гүнзгий ангийн юу байдаг байхгүй юу. Хөнгөлөлт. Сайн ону сураад математикийн шалгалтаа 15 өгчих юм бол. Тэр чинь 15-н оноогоор өгдөг байлаа. Шалгалтын нийт оноо. 15 өгчих юм бол дараагийн хоёр шалгалтыг нь шууд 15-аар тавьдаг байсан байхгүй юу. 14 юмуу 15 өгчихөд дараагийн 2 шалгалтыг нь шууд 15-аар тавьчихдаг байхгүй юу. 14,15 өгчихөд. Манай ангийн яг хоёр хүүхэд тэгж Багшийн дээдэд орж байсан. Тэр Ховдын багшийн дээд шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Дунд төгссөн улаан шугманд ороогүй боловч хэрвээ өөрөө хүсээд Багшийн дээдэд орьё гэх юм бол конкурс авч болдог. Конкурс аваад тэнцвэл...

Хишигсүрэн -

Оруулдаг.

Мөнхтөр -

Оруулна. Ах нөгөө улаан шугманд ордоггүй. Тэгээд нөгөө манай...

Хишигсүрэн -

Та ер нь ямар мэргэжилтэй больё гэж бодож байсан юм бэ?

Мөнхтөр -

Би чинь сансарын нисгэгч болох гэж байсан юм /инээв/.

Хишигсүрэн -

/инээв/.

Мөнхтөр -

Яав /инээв/...?

Хишигсүрэн -

/инээв/

Мөнхтөр -

Тэр чинь 1986 он болчихсон.

Хишигсүрэн -

1981 онд Гүррагчаа сансарт нисээд.

Мөнхтөр -

1981 онд Гүррагчаа нисчихсэн. Тэгэхэд чинь 5-р ангид байсан.

Хишигсүрэн -

Бүх улсууд сансарын нисгэгч болно гэж бодож байсан байх тийм ээ?

Мөнхтөр -

Тэр чинь 5-р ангид байсан байх. 5-д чинь тавын /бодолхийлэв/. 6-р ангид ч билүү. 6-р ангид шиг санагдаж байна. Гүррагчаа, Жанебиков хоёр чинь Ховдод очиж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгсэн чинь би бүр нөгөө жагсаалд очиж зогсох ёстой хүн байсан чинь гэрээ цэвэрлэж байж очно гээд. Гэрээ цэвэрлэж байгаад л очсон. Хар хурдаараа гүйгээд л тэр жагсаалынх нь юунд яг ингээд явж байгаа машинтай араас нь нэг хараад л юу яаж байсан. Тэгээд сансарын нисгэгч болно гээд нэг л их нисгэгч болох гэж их. Тэр үед чинь байлдаантай кино ч голдуу гардаг байсан юм ш дээ. Тэр бид нарын үед чинь.

Хишигсүрэн -

Цэргийн байлдааны онгоц барьчихсан уу?

Мөнхтөр -

Тэгээд нөгөө Картлазав гээд тэр чинь Германы цэргийн цуваа руу онгоцтойгоо орж дэлбэлсэн нөхөр тэгээд Чекаловын түүх мүүх гээд ингээд. Тэгээд цуврал явдаг байсан юмаа. Би чинь оросоор тэгтлээ сайн мэдэхгүй мөртлөөсөө...

Хишигсүрэн -

Оросоор гардаг киног...

Мөнхтөр -

Шууд уншчихдаг. Зүгээр уншаад суугаад байдаг. Тийм /инээв/.

Хишигсүрэн -

/инээв/

Мөнхтөр -

Зүгээр ингээд нөгөөдөхийгөө уншаад суугаад байдаг. Тэр надад нөгөө орос хэлний юм тогтооход нилээн хувь нэмэр болсон.

Хишигсүрэн -

Оросын суваг орж ирдэг байсан ш дээ.

Мөнхтөр -

Тийм. Тэр чинь одоо тэгээд манайх чинь...

Хишигсүрэн -

Орбит үзнэ гээд.

Мөнхтөр -

Ховдод чинь 1980-н оны юун үеэс телевиз үзсэн байхгүй юу. 1980 онд чинь телевиз ёстой нөгөө...”Рекорд” гээд манай аавын дүүгийнх эмэгтэй дүүгийнх нь хажуу талын хашаанд байсан юм. Тэднийх телевизтэй. Одоо манай тэр хүргэн ах аймар нямбай хүн байхгүй юу. Тэр хүний гутал руу аягүй хардаг. Гутал нь шороотой байх юм бол юм хэлэхгүй ш дээ. Ингээд хүн ингээд орж ирээд сууна ш дээ. Тэдний гэр нь аймар гоё цэвэрхэн. Унасан хялгас түүгээд суудаг хүн байхгүй юу. Юм хэлэхгүй мөртлөө босоод алчуур аваад нөгөө хүний мөрийг ингээд арчина. ТИйм юм мөрддөг байхгүй юу тэр хүн /инээв/. Тэгэхээр хүмүүс аймар ингээд гутал мутлаа яагаад. Би ч нөгөө эсэргүү байсан болохоор нөгөө телевиз үзэх гэж ордог. Тэгээд орохдоо хэргээр шороонд гутлаа ингэчихээд. Хэргээр тэгж ороод ингэж телевиз хараад суудаг. Дандаа нэг тийм эсэргүү юм хийгээд байдаг. Тэгээд нөгөөдөх чинь загнаж магнана. Тэр чинь хүүхэд юм чинь. Хүүхдийг болохоор загнадаг. Тэгэнгүүт нь тэдний нэг банди байсан юм аа. Надаас чинь юу билээ дээ. 2,3 ч дүү байна уу даа. Жаахан хүүхэд. Тэгсэн тэдний хүүхдүүд. Тэгээд бас нэг хөөрхөн хүүхдүүдийн зодоон болно ш дээ. Тэгсэн чинь айлын хүүхэд нөгөө хүүхдийг нь яаж байхаар нь явж очингуутаа нэмж зодчихоод яваад өгсөн. Нэмж цохичихоод яваад өгсөн байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө ээж нь давхиж орж ирээд хамгаалах байхад чинь нэмж зодсон гээд асуудал тариад. Танайх телевизээ үзүүлдэггүй юм чинь гээд /инээв/. Тэгээд бөөн маргаан болоод тэрний дараа манай аав чинь аав тэгээд дуугүй сууж байдаг юм чинь ингээд хараад. Тэгээд чимээгүй болсон чинь аав тэр ямар мөнгө байсан юм бэ. Банкнаас ч мөнгөө авсан уу яасан.

Хишигсүрэн -

Телевизор их ховор байсан байх аа.

Мөнхтөр -

Ховор байсан тийм.

Хишигсүрэн -

Хүссэн айл болгон худалдаж авдаггүй.

Мөнхтөр -

Тэгээд тэр чинь 1100 төгрөг гэдэг чинь аймар мөнгө ш дээ.

Хишигсүрэн -

Тийм. Дэлгүүрт тэр чинь очер дугаар бичүүлж байж авдаг байсан байх.

Мөнхтөр -

Тийм. Тэгээд нөгөөдөх чинь аймгийн захиргаанд ш дээ. Тэр чинь аав чинь нөгөө ажиллаж байгаа болохоор чинь арай өөр байсан юм байлгүй. Ямар ч байсан тэгээд аав нэг юу яагаад яг тэр асуудал болоод удалгүй телевизор аваад. Очиж үзэхээр аав ээж мээж бүгдээрээ яваад “Рекорд 340” гэдэг зурагтыг чинь очоод аваад л ёстой нэг бөөн юутай л...

Хишигсүрэн -

Баяр болоод л.

Мөнхтөр -

Баяр болоод л гэртээ авч ирээд тавиад жаахан яасан чинь нөгөө зурагт нь гарахаа больчихсон. Дахиад буцаагаад аваачиж өгөөд. Бас нэг хэд хоногийн дараа аваачиж өгдөг билүү. Тэр хэдэн хоног чинь л өнгөрөхгүй байлаа ш дээ. Тэгээд нөгөө үйлдвэрийн гэмтэлтэй л юм байсан юм шиг байгаа юм. Тэгээд солиод авч ирээд тэгж манайх зурагт авч байсан юм. Тэгээд зурагт их үздэг. Тэр чинь одоо Орбит л гэдэг байлаа ш дээ. Одооны ОРТ гэдэг суваг.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэр гардаг. Тэгээд үндсэний нэг телевиз гардаг тийм л байсан.

Хишигсүрэн -

За тэгээд Багшийн дээдэд элсээд...?

Мөнхтөр -

Тэгээд конкурс болоод. Конкурс болох гээд тэгээд улаан шугманд нь тэнцдэггүй ээ. Тэгэнгүүт нь давхиж очоод нөгөө улаан шугманд тэнцээгүй хүмүүсийг чинь ТЭМС, Техникком өгдөг байсан байхгүй юу. Дотоодын техниккомууд.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэгээд тавьж ороод гадаадын Прумсийн Хөдөө аж ахуйн ТЭМС-ын анг гэж байна. Механикжуулагчийн анги. Энд чинь явъя. Энийг авъя гээд тэгсэн чинь чам шиг хүмүүжлийн доголдолтой хүнийг гадаадад явуулж Монгол улсын нэрийг бузарлуулахгүй /инээв/ гар гээд.

Хишигсүрэн -

/инээв/

Мөнхтөр -

Гар гээд. Тэгээд тэд нарын бодол нь бол нөгөө багш нар чинь мэдэж л байсан юм шиг байгаа юм. Энэ ямар ч байсан шалгалтаа өгчих юм бол гайгүй яачихна гэж мэдэж л байсан юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд нөгөөдөх чинь...тэгээд нөгөө ТЭМС өгдөггүй. Гадаадын ТЭМС авах гэсэн чинь гар гээд хөөчихсөн. Тэгээд гадаадын ТЭМС байхгүй болохоор нь гараад цэрэгт явна гээд. Цэргийн комисс аймгийн төвөөс урагшаа ингээд улаан дээс татаж байгаад тэнд нь ингээд комисст тэнцсэнийг нь оруулаад байдаг байсан. Тэгсэн чинь яг тэр үед нөгөө цэрэгт чинь 18-н нас....8-н сарын 1-нээс 18-н нас хүрсэн хүмүүсийг авдаг байсан байхгүй юу. Тэрэнд чинь би 8-н сарын 1-нээс хойш төрчихсөн. Тэгээд хүслээр явуулж ганц нэг юм явуулдаг л байсан юм шиг байгаа юм. Цэргийн тоо нь яахаараа. Манай аавын дүү цэрэгжилтийн багш байсан байхгүй юу. Багын багш мэргэжилтэй тэгээд цэрэгт яваад цэрэгжилтийн багш болчихсон. Тэр чинь цэрэгжилтийн багш чинь нөгөө аймгийнхаа цэргийн комисстой болохоор их юу...

Хишигсүрэн -

Холбоотой.

Мөнхтөр -

Холбоотой. Ерөөсөө бүх л тэр цэрэгжилийн юмнууд ангийх нь хүүхэд манай сургуулийн цэрэгжилийн багш магш тийм байсан. Тэгээд тэд нар л дээгүүрээ ярьсан юм шиг байгаа юм. Чи нас нь тэнцэхгүй яв гээд. Цэрэгт тэнцдэггүй. Тэгээд одоо юу ч үгүй надад нөгөө ганцхан эрх нь байгаад байдаг. Нөгөө Багшийн дээдэд шалгалт өгөөд. Тэгээд нөгөөдөхөө аваагүй. Нөгөө шалгалтанд орох морох юмнуудад орохгүй гээд. Багш болохгүй гэж ерөөсөө гүрийгээд. Аав ээж гуйгаад. Манай аав манай түүхэнд миний удам сударт 17-н багш байсан гээд л ээж чинь хүртэл багш гээд ятгаад байдаг. Багш болохгүй ээ гээд. Тэгээд нөгөөдөх чинь гэрийнхээ хүрээнд бас нэг жаахан эсэргүүцэл зарлачихсан байгаад байдаг. Тэгж тэгж байгаад бас нэг жаахан ятгалганд ч ороод. Тэгээд нөгөө ангийнхан чинь бүгд орно. Хуваарь авна гээд конкурстээ бэлдээд эхэлчихсэн. Конкурс чинь арай болоогүй. Нэг ийм эрх өгдөг байхгүй юу. Конкурст орох эрх. Тэрнийгээ авахгүй л тэрүүгээр тэгээд янз бүрийн юм хийгээд яваад байгаа байхгүй юу. Бүх хүмүүс нөгөө эрхээ авчихсан. Манай ангийнхан чинь бүгд юу яачихсан. Улаан шугманд ороогүй ч гэсэн Багшийн дээдэд орно гээд эрхээ авчихсан. Ах ганцаараа үлдчихсэн. Тэгээд за за гээд нөгөө ятгалганд нь ороод. За тэгээд ороод бас зүгээр байхгүй нөгөөдөхөө авах гэж эрхээ авахдаа “за за тэгээд гадаадад яву улсынхаа нэр хүндийг юу яаж байснаас дээд сургуульд ору суръя” гээд орсон чинь энний үг ерөөсөө болохгүй шүү гэж байгаад надад юуг нь бичиж өгч байсан байхгүй юу. Тэгээд нөгөө конкурст орох эрх аваад. Тэгээд би чинь одоо нөгөө ингээд жагсаахаар чинь 301 энэ чинь группээр тусдаа болохоор чинь бид нар хоёрдугаар группт орж байгаа байхгүй юу. Математик суурьтай физиктэй тэгээд гадаад хэлтэй. Орос хэлтэй. Тэгээд нөгөө групп дотроо хамгийн адагт нь бичигдэж байгаа юм. Тэгээд шалгалт өгөх болоод. Тэгээд нөгөө угийн жаахан хөөрүү онгироо ч юмуу даа одоо тэгээд хүмүүст тэр чинь одоо сум болгоноос сургууль болгоноос хүмүүс ирээд ингэчихсэн. Эцэг эхчүүд нь ирээд ингэчихсэн. Одоо яах гэж байна залуу гээд нөгөө хүмүүс намайг хөөргөөд. Одоо яахав дээ. Нэг дээд сургууль авна даа гээд яриад байсан чинь энэ онгироо монгироо гээд л хүмүүс ярьж өгч байна. Энэ ёстой хөөрүү гээд. Тэгээд нөгөөдүүлийгээ асуухаар нь хэлээд. Аа...юу байхав гээд тэгж хэсэг бас нэг онгирч байлаа. Тэгэнгүүтээ тэгээд л гэнэт юу яагаад заавал авна шүү гэж. Нэг жаахан яахаараа бас их гүрийдэг. Тэгэнгүүтээ ээжийн манай ээж чинь 6-р цэцэрлэг гээд цэцэрлэгийн эрхлэгч байсан юм. Ээжийн контор гээд нэг ийм жижигхэн өрөө. Тэр үед чинь Ховд чинь нөгөө цагийн зөрөөтэй. Энд таван цаг болж байхад тэнд таван цаг болж байна ш дээ. Радио дуугарна. Тэгээд ерөөсөө тэнд 7 хоног 10-аад хоног суугаад л. Шууд суугаад л. Тэр үед чинь “1000 бодлогын ном” гээд ийм жижигхэн шар ном гарчихсан байсан. Тэрнийг бодчихсон хүүхэд бол яадаг ч үгүй. Энэ өмнө нь бас тэрнээс бодож л байсан. Ерөөсөө суугаад л нөгөө гурван хичээлээ барьж аваад ерөөсөө суучихсан. Тэгээд надтай хамт манай найз Өлзий гээд банди бас суусан. Тэгээд би чинь ерөөсөө нэг юу яачихаараа бас их зүтгэчихдэг хүн. Ерөөсөө суугаад шөнө гурван цагт унтана. Тэгээд 5-н цагт радиогоо ингээд хамгийн дээд тал дээр нь чангалчихаад чихнийхээ хажууд тавьчихаад унтаад өгнө тэгээд яг 5-н цагт босно. Тэгээд 5-н цагт босоод ерөөсөө хичээлээ хийгээд тоогоо бодоод ээжийнхээ конторт тэгээд. Цэцэрлэгүүд зусланд гарчихдаг байсан. Зуслан гарчихсан. Нөгөө өвлийн байшинд нь ээжийн конторт яг суугаад. Гадагшаа гарахаараа нэг зүгээр нэг жаахан алхаж. Манай тэндээс чинь 1 км-ийн л цаана байсан байх. Гэр. Алхаж тийшээ очиж хоол моол идвэл иднэ. Тэгээд нэг жаахан турник энэ тэр дээр гарч жаахан суниавал суниана. Тэгээд л ерөөсөө хичээлээ хийгээд. Тэгж байгаад бүх бодлогыг ерөнхийдөө 1000 бодлогыг чинь тэр хэд хоногт бодож дуусгаад л физиз, орос хэл эд нар уншаад л тэгээд давхиад юу болоод конкурс болоод орсон. Бодлогоо хамгийн түрүүнд бодоод дуусчихсан. Хавийн амьтан руу ингээд яаж байна бодож байна уу гээд л. Нөгөө багш нь загнана. Нөгөө багш нь хажууд ирээд л зогсочихно. Тэгээд нөгөө хийгээд дуусчихсан. 20 минутанд хийгээд дуусчихаж байгаа байхгүй юу. Нөгөө яг ингээд бүгдийг нь бодчихсон. 10 хоногийн өмнө бүх юмаа хийчихсэн хүн чинь. Тэгээд ийш тийшээ хараад чинийх яаж байна тэд мэд гэж дохиж үзүүлээд л /инээв/. Тэгээд нөгөө багш нь ирээд урагшаа хар л гэж толгойгоороо заагаад байна. Тэгж тэгж яагаад хамгийн түрүүнд минийхийг яагаад оноог нь тавьж өгөөд яг шууд тэнд нь засаад оноог нь тавьж өгөөд байгаа. 15 оноо аваад хамгийн түрүүнд гарч ирсэн. Тэнд чинь одоо бүх хүүхдүүд орж байгаа ш дээ. Тэнд чинь хичнээн ч 600-аад хүүхэд орж байсан юмуу даа. Тийм хүүхдүүд оруулснаас хамгийн түрүүнд гараад л ирсэн. Тэр чинь өмнө нь баахан онгирчихсон. Нөгөө онгироо гээд бүгд мэдчихсэн. Тэгээд нөгөө нутаг усныхан чинь бол бүр суманд эд нарт яригдчихсан байгаа юм чинь. Тэд нар нь энэ Цэдэндоржийн нэг онгироо юм гээд баахан яриад тэр нь онгироод тэнд явж байна гэж тэр нь суманд яригдчихсан. Нөгөө аав эд нар сонссон л байсан юм шиг байгаа юм. Тэгээд нөгөөдүүл нь энэ яаж ийж байгаад аргалаад л дээд сургуульд л оруулчих юмсан гэж бодож байсан байгаа юм. Тэр үед чинь дээд сургуульд орох гэдэг чинь одоо тэгээд амьдралын баталгаа болчихсон үе юм чинь.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэгээд би нэг өөрөө яагаад. Тэр конкурсны тэр газар үзэгдэх юм бол би конкурс хаяж явна гээд айлгаад хаячихсан. Тэгээд нөгөөдүүл нь очдоггүй.

Хишигсүрэн -

Ээж аав хоёр нь уу?

Мөнхтөр -

Тийм. Очсон юм билээ л дээ. Тэгээд хашааны цаанаас хашааны заагаар харж байсан байгаа юм.

Хишигсүрэн -

/инээв/

Мөнхтөр -

Модон хашаатай байсан юм чинь. Тэгээд нөгөөдөх чинь хамгийн түрүүнд гарч ирсэн. Яанаа бүх хүмүүс чинь бүгд анхаарал ингээд яачихсан. Нэг л том хүн ингээд л гараад ирсэн. Тэгээд гараад ирэхэд чинь хүмүүс их сонин. Манай нэг бор охин байгаа. Тэр ямархуу болж байна гээд /инээв/. Тэгээд мэдэхгүй ш дээ. Тэгээд тэнд очоод хүмүүс мүмүүстэй чинь амархан юм байна. Аль түрүүн бодсон эд нар гээд. Тэгсэн дараа нь нөгөө муулаад эхлээд суманд яригдаж байсан гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь дараа нь нөгөөдөх чинь дараа нь физикээ өгөөд 14 оноо аваад. Орос хэл нь 11-н оноо аваад. Орос хэлэнд нь...

Хишигсүрэн -

Сайн оноо авсан байна тийм ээ?

Мөнхтөр -

Монгол хэлний дүрмээ мэддэггүй хүн ер нь тэгээд гадаад хэлний дүрмэнд аягүй муудчихдаг байхгүй юу. Ер нь одооны хүүхдүүд хэл суръя гэвэл эхлээд өөрийнхөө хэлний дүрмийг л сурмаар байгаа юм. Би чинь дүрэм байхгүй. Үг байгаад байдаг тэгээд нөгөөдүүлийгээ зөв хувиргалд оруулах юм байхгүй ш дээ. Доржийн үзэг гээд хэлэх юмыг чинь Дорж, үзэг гэдэг хоёр нь байдаг. Нөгөө тийн ялгал малгал нь байдаггүй. Хэлнийхээ дүрмийг яаснаас болдог юм билээ. Хүнээс нэг л юу яачихад...эхлээд монгол хэлээ сайн үзчихэд хэл бол амархан. Тэгж явж байж нэг конкурс өгөөд тэгээд 300 гаран хүүхдээс чинь би чинь 7-д жагсчихаж байгаа байхгүй юу. Би чинь манай ангийн нэг хүүхэд чинь улсын математикийн олимпиадад ороод тэр чинь шууд бүх 45 оноо аваад. Би 45 оноо авахаас 45 оноо авч байгаа юм. Тэр хүүхэд шууд 45 оноо тавиулчихаж байгаа юм. Түвшээ гээд Ховдын Булганы сургуулиа алтан медальтай орж байсан хүүхэд юугаа тавиулчихаж байгаа юм. Тэгээд нөгөө манай ангиас нөгөө Багшийн дээдэд орно гээд эхний шалгалтаа 14,15 өгчихсөн 2 охин байсан юм. Тэр хоёр чинь бүх оноогоо тавиулчихаар чинь 45,44 оноо авчихаж байгаа юм. Тэгээд яг ингээд тэд нараас яг юу яагаад яахад чинь шалгалтаа өгсөн хүүхдүүдээсээ би нэг 1,2 хүүхэд л миний урд орсон юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Тэгээд тухайн үедээ их сайн оноо авсан мөртлөөсөө нөгөө улаан шугмааасаа болоод ерөөсөө ганцхан Багшийн дээдэд орох эрхтэй.

Мөнхтөр -

Багшийн дээдэд л орох эрхтэй.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэгээд өөр юм байхгүй юу. Багшийн дээдэд юу яачихсан. Сүүлд нь манай нутагт тэр ёстой онгироо болохоос биш ёстой сайн нөхөр байна лээ гэж яригдаж байсан гэсэн. Тэгж ирж гадаа байгаад дараа нь тэгээд хувиарлалт болоод Багшийн дээд авчихаад хаяна гэж давхиад.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгэнгүүт аав ээж ч ятгаад солих болоод. Оюунжаргал гэж нэг эгч ажиллаж байгаад. Ажилагчдаас гэж тусдаа конкурс авдаг байсан юм. Тэд нарт...тэгсэн чинь Полийн дээдийн модны инженерын анги авчихсан байсан юм. Тэр сольё гээд. Би хот руу хол явж байхаар Ховдын Булганы эгч байхгүй юу. Сольчихоё гээд тэгээд хот руу ирээд. Их хөгжилтэй. Манай ээж чинь их гоё цай чанадаг байхгүй юу. Тэгээд нөгөө байнга тэрүүгээрээ. Манай чинь байнга сүүтэй цайтай. Тэгээд энд ирээд яасан чинь энд ирээд балардаг юм байна. Ирээд нэг хэд хоног ах дүүгээрээ л явлаа. Эхлээд л аавын нэг нагац ах нь Эрдэнтэд хүүхдүүд дээрээ очиж байж байгаад нөгөөдөх чинь нэг гялгар уутанд махны завсар хиам хавчуулаад өгсөнийг идэлгүй мартаад вагоноор яваад ирж л дээ. Тэр чинь бараг бүтэн өдөр яваад ирж байгаа ч билүү дээ. Тэгсэн чинь нөгөөдөх нь юу байдаггүй. Жаахан муудчихсан. Тэрнийг нь аваад ах идчихгүй юу. Ах хиам. Тэгээд бие өвдөөд нөгөөдөх чинь яг тогтсон айлд байгаагүй. Ах дүү нарынхаараа явахаар бас нэг жаахан тийм. Нэлээн гүрийлээ. Энд чинь ирчихээд гурван төгрөгөөр одоо энэ их сургуулийн хоёрдугаар байрны үүднээс хотод ирээд бид нарт чинь морожин гээд хөлдөөсөн сахартай сүү аймгийн төвд идэж байсан болохоос биш. Нөгөө энэ сүүний үйлдвэрийн гоё морожин энд байхгүй ш дээ. Ийм дөрвөлжин вафли шиг гадартай 60-н мөнгөний морожин 4-ыг аваад 5-ыг аваад идчихдэг юм. 3-н төгрөгөнд.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд ийшээгээ Сүхбаатартын талбайн ийшээ алхаж байсан чинь нөгөө шээс хүрэлгүй хаачихав.

Хишигсүрэн -

/инээв/

Мөнхтөр -

Тэгээд энэ Арслантай гүүрний цаахан талд гэр хороолол байсан ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Оюутны байрнуудын тэр хавьд очоод тэрнээс өөр газар мэддэггүй. Энэ хавьд жорлон мэддэггүй. Тэгээд бас одоо хүмүүжилтэй л байж 10 төгсөөд сахилгагүй ч гэсэн. Хотод л соёлтой хамаагүй юу яаж болохгүй гэсэн ойлголт их байсан юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

/инээв/

Мөнхтөр -

Шээс хүрээд болдоггүй. Тэгээд мэддэг газар тийшээ юм чинь. Пөөх...энэ Сүхбаатарын талбайгаар чинь гүйж байна аа.

Хишигсүрэн -

/инээв/.

Мөнхтөр -

Гүйгээд Арслантай гүүрний цаана гэр хорооллын зах руу ороод нэг айлын жорлон руу орж бие засаж авчихаад буцаад л ийшээ ингэж алхаж /инээв/. Тэгж энд ирж солих гэж нилээн үзээд тэгээд нилээн энд нөгөө ах дүүгийнхээрээ яваад нилээн гүрийгээд тэгээд яг солих гээд юу яаж байтал манай нагац ах ээжийн нэг дүү, аавын нэг бас хамаатны ах одоо энэ гавъяат багш Доржсүрэн гэж хүн байдаг юм. Нөгөөдөх нагац ах маань Сүрэн гээд. Энэ цахилгаан шугам сүлжээнд олон жил ажиллаа. Одоо тэтгэвэртээ байж байгаа. Тэр хоёр хүн. Тэр хүн чинь бас энэ хоёр талынхаа ах дүү нар дотроосоо хамгийн, нэг бол боловсролтой нөгөөдөх нь олон жил энд байчихсан. Цэргийн офицер байж байгаад тэгээд ингээд юу яачихсан. Тэгээд тэр хоёр л одоо дагуулж явж байсан. Намайг ятгах гэж байгаа юм шиг байгаа юм л даа. Аав ээж хоёр л хэлсэн юм шиг байгаа юм. Наадахыг чинь багш болгох юмсан тэр модны инженер гэдэг чинь одоо манай аавын яриа шүү дээ. Ерөнхийдөө тэгээд төгсөж очоод хоригдлуудтай л ажиллана.

Хишигсүрэн -

/инээв/ гээд...

Мөнхтөр -

Тэр чинь нөгөө Хялгант энэ тэр гээд ингээд л энд тэндэхийн ерөнхийдөө модны үйлдвэрүүдтэй газар чинь хорих энэ тэр байдаг байсан.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэгээд тийм болохоор чинь тиймэрхүү юм гэдэг ойлголт их байсан юм шиг байгаа юм. Нөгөөдөх нь яахав дээ багш болохгүй л бол юу ч хамаагүй байсан байхгүй юу. Тэгээд л орох гээд үзэж байсан. Тэгээд боловсон хүчинд нь одоо энэ Техникийн их сургууль Полийн дээд л гэж ярьдаг байсан. Тэрний хоёр давхарт ганцаараа л яваад л нөгөө эгч л юмыг нь яагаад л нөгөө эгч л юун дээр очоод намайг тэрнийг хөөцөлдөж өгдөг хүн байхгүй. Нөгөө хэргээр өөрсдөө дургүй байгаа юм чинь өөрөө яюаад болвол бол гээд хаячихаж байгаа байхгүй юу. Тэгээд тэр үед чинь 10 төгссөн хүүхдийг чинь тэгээд явж байхад чинь тоодог хүн ч байдаггүй байлаа ш дээ. Тэгээд тэрнийг хөөцөлдөөд яаж байсан. Манай ангийнхан чинь манай анги чинь 25 хүүхэд дээд сургуульд ороод 3-н хүүэд Техниккомд ороод тэгээд нэг хоёр хүүхэд л яаж байсан юм. Манай ангиас ерөөсөө юм аваагүй үлдэж байсан байхгүй юу. 30 хүүхдээс чинь. Тэгээд нөгөө гадаад явах улсууд чинь энэ Дээд боловсролын улсын хороо энүүгээр эргээд л ингэчихсэн. Манай ангийн тэр улсад гуравт орж байсан хүүхдийг Москвагын нөгөө МГУ-д Москвагын Их Сургуульд математикийн ангид оруулсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгсэн чинь дээгүүрээ арын хаалга гэдэг юм чинь яваад Свердловскийн Их Сургуульд оруулчихсан. Тэгээд тэр хүүхдийн ирээдүйг алаад л хаячихсан. Тэр хүүхэд сэтгэл санаагаараа унаж л байгаа байхгүй юу. Яахав тэр Свердловскийн Их Сургууль төгссөн л дөө. Тэгэхдээ л тэрэндээ нэг их тийм...

Хишигсүрэн -

Ямар мэргэжилээр төгссөн бэ?

Мөнхтөр -

Математик.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тийм яг юу нь биш болчихож байгаа байхгүй юу. Тэрлүүгээ тэгж улайрч тэмцэхээ больчихож байгаа байхгүй юу. Тэгээд хүнийг алаад л хаячихаж байгаа байхгүй юу. Дээгүүр дарга нарын арын хаалга чинь.

Хишигсүрэн -

Тэгээд одоо тэр юу хийж байгаа вэ? багшаа хийж байгаа юу?

Мөнхтөр -

Одоо тэр МГУ...Свердловскийн Их Сургууль төгсөөд энүүгээр одоо янз янзын юм хийгээд одоо нэг хааяа сургалтын төвд л хааяа нэг математик заагаад л тэгчихээд л байж байдаг ш дээ. Уг нь тэр явсан бол нилээн гайгүй том толгой гарч ирэх байсан байхгүй юу. Математикийн салбарт. Тэгээд тэр мэрэнд чинь юм нь өөрчлөгдчихсөн тэр тийм юм хөөцөлдөөд. Би энүүгээр сургууль сольчих гээд ингээд энүүгээр хааяа нэг уулзаад л тэгээд л явдаг байсан юм. Энэ Дээд Боловсролын Улсын Хорооны энүүгээр л тэгж явж явж манай тэр хоёр ах аваачиад л Улаанбаатар ресторанд оруулаад л тэр чинь их тансаг хоол идүүлж байна ш дээ. Ийм том тавган дээр жаахан л юм байсан санагддаг юм. Тэгээд их л гоё тансаг хоол их л гоё санагдаж байсан. Хөдөөний хүүхдэд. Хэр баргийн хүн чинь тийм ресторанд ордоггүй л байсан юм даг.

Хишигсүрэн -

За тэгээд ресторанд ору панаалдуулаад...

Мөнхтөр -

Аа...орж панаадуулаад тэгээд манай тэр Доржсүрэн гээд багш хүн байхгүй юу. Одоо гавъяат багш болчихсон. Тэр хүртэл тэнд очоод л за энэ юмыг нь буцаагаад авчихая гээд. Яг энэ Полийн дээдийн боловсон хүчнээс буцаагаад авчихсан. Нөгөөдөх нь яг сольж болж байсан юм даа одоо нэг юу яахгүй гээд. Тэгээд л маргааш нь ч билүү буцаж онгоцоор Ховдод очоод.

Хишигсүрэн -

Тэгээд л сургуульд орсон уу?

Мөнхтөр -

Тэгээд Ховдын Багшийн Дээдэд хоцорч очсон юмаа. Би чинь энд явсаар байгаад би чинь энд явсаар байгаад. Тэгээд Ховдын Багшийн Дээдэд эсэргүү юм явж явж байгаад тэгээд. Багшид дургүй хүн чинь багшийн сургуульд ороод. Анх очиж бүртгүүлчихээд Мянгат суманд ажлаар яваад. Одоо энэ Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн дэд захирал Батцоож чинь бид нарыг анх юугаар аваад явж байсан юм. Ажилд.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэр үед чинь нэг ийм хилэнгээр ийм томдсон имй өмд ингээд өмсчихсөн энэ алиалагч Батсүхтэй л их адилхан харагдаад байдаг байсан /инээв/. Тэрнийг нь хараад ир инээдэг байсан. Тэгээд тэнд чинь Говь-Алтайхантай чинь хамт. Энэ Говь-Алтайн хүүхдүүдтэй хамт явсан юм. Тэгээд тэндээс 20-н хэдэн жил болосн найз нөхөд гээд явж байгаа Эрдэнэцогт, Ганболд гээд манай ангийн Буяндалай гээд тэгээд л бид нар чинь танилцаад л эхэлсэн дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд тэнд чинь Сэрээнэндорж гээд манай ангийн Ховдын...

Хишигсүрэн -

Сэрээндорж оо?

Мөнхтөр -

Тийм. Сэрээнэндорж гэж.

Хишигсүрэн -

Сэрээнэндорж аа ха.

Мөнхтөр -

Ховдын Боловсролын хэлтсийн дэд дарга байж байгаад одоо 2-р сургуулийн дэд дарга болж байх шиг байна. Тэр мэр бид нар юу яагаад л Ховд голын хөвөөн дээр хадланд гараад. Очоод эсэргүү...энэ ёс заншилын жижиг сажиг юм чинь хүмүүст их анзаарагддаг. Торгуудыг чинь ерөнхийдөө энэ Түрэг угсааны байж магадгүй гэж бичигдээд л байдаг юм билээ л дээ энд тэнд. Торгууд чинь ерөөсөө Хэрэйдын Ван Хан Тойрилын торгон цэргээс л гаралтай гэж байгаа ш дээ. Тэр эд нарыг бичсэн тэр “Алтан ордоны үйсэн дээрх бичиг” дээр бичсэн нь бол ерөнхийдөө бие хаа өндөртэй. Тийм гайгүй хүмүүсийг л өөрийнхөө торгон цэрэг болгож байсан. Тэрнээс үүсэлтэй. Тэгээд нөгөө манайх чинь одоо Хэрэйд аймгийн бас...манайх чинь Түрэг угсааны Монгол угсааны гээд холилдоод яваад байсан болохоор тэгээд нөгөө би тэгээд бодоод байдаг юм. Бас л эрлийз талын хүмүүс чинь нөгөө бие хааны юу ч гайгүй байдаг ш дээ. Тийм хүмүүс нь голчлон байсан юм болов уу гэж боддог юм. Торгуудууд чинь энд байж байгаад Нэгдсэн Монгол улсын юунд байж байгаад сүүлд нь энэ Халимаг руу нүүгээд хагас нь салаад тийшээ “Хөх нуур”-ын тийшээ очоод Монголчууд энд тэнд очоод Халимагаас чинь яг нөгөө “Ижил мөрөн” гатлаж байгаад үлдсэн хэсэг нь наашаагаа Цэрэн тайш гэдэг хүн Хооз гэж тэр хүн чинь авч явсан ш дээ эндээс монголчуудыг. Тэгээд ингээд хоёр салаад нэг хэсэг нь “Хөх нуурт” очоод. Тэгээд “Ижил мөрөн”-д очоод. “Ижил мөрөн” яг хавар ингээд хадаалж байхад хагас нь гараад хагас нь наанаа үлдчихгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд тэр үлдсэн хэсэг нь Цэрэн тайш гэж хүн аваад наашаа явсан тэгээд ноёноосоо ерөнхийдөө хагасыг нь таслаж аваад явчихаж байгаа. Тэгээд нөгөө араас нь нэхэл дагал болно гэж бодоод торгуудын тоохуу гутал гэж байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэр чинь нөгөө тийм юм ш дээ. Хаашаа ч харсан нэг хэлбэрийн.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Оросын нөгөө юутай адилхан сүрлэн шаахайтай адилхан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тийм гуталтай тэгээд наашаа яваад. Явж явж хэсэг нь энд үлдсэн нь одоо Ховдын Булган сумын торгуудууд байхгүй юу.

Хишигсүрэн -

Буцаж ирсэн нь.

Мөнхтөр -

Тэгээд тал нь цаашаа нүүгээд “Хөх нуур”-т очсон. Одоо тэнд нь тийм юм байдаг гэсэн. Нөгөө шинэ торгууд, хуучин торгууд гэж. Хуучин торгууд гэдэг нь нөгөө эндээс нүүж байхдаа салаад үлдсэнийг нь хуучин торгууд гээд. Сүүлд нь буцаж нүүж ирсэнийг нь “Ижил мөрөн”-өөс буцаж нүүж ирсэнийг нь шинэ торгууд гэдэг юм билээ л дээ.

Хишигсүрэн -

Аа ха. 2-уулаа завсарлаад эргээд яръя.

Мөнхтөр -

Нөгөө торгууд моргуудаа яриад эхэлсэн үү?

Хишигсүрэн -

Тийм. Тэгээд үндсэндээ та нар гол дээр очоод хадлан хадаад нэг жаахан үндсэний юм яривал зүгээр.

Мөнхтөр -

Аа тийм. Тэгээд нөгөө манайхан чинь нөгөө... би нөгөө тэр үед чинь бас хадуураад явчих нь...магадгүй миний ойлголтоор бол Түрэг угсааны Түрэг цус, Түргийн юм холилдсон байх. Тэгэхээр нөгөө зарим ёс заншлууд Казакуудтай эд нартай их адилхан байдаг юм ш дээ. Зарим нэг ганц нэг аялга, тэр хэл ярианы юм ингээд. Тэгээд тэр дээр гол ярих гэж байгаа юм нь хонь гаргадаг юм аа. Өмнө нь манай аав чинь нөгөө дандаа өөр ястантай сумаар явчихсан тэгээд ерөнхийдөө төв газар чинь халх ёсоо их барьдаг. Хонийг чинь нөгөө хонь гаргахдаа нөгөө өрцөлж ингэж гаргадаг байсан. Манай нутагт бол хоолойг нь хэрчдэг.

Хишигсүрэн -

Өө...хасагуудтай адилхан юм байна тийм ээ?

Мөнхтөр -

Тийм. Тэгээд оюутан болоод очоод хонь гаргах болоод. Хонь гаргахаар манай ангийн Сэрээнэндорж бид хэдийг хонь гаргадаг хүн байна уу гэлээ. Гаргадаг л гэсэн. Би чинь нөгөө 2-уулангаар нь чадна л даа. Тэгээд өрцлөх бас амьтан зовоож байгаа юм шиг санагддаг байхгүй юу. Тэгэхээр чинь хоолойг нь хэрчих чинь амьсгалыг нь нөгөө яг нөгөө амин судсыг нь зэрэг тасалчихаж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд ихэнх нөгөө өөр аймгуудаас ирсэн халх ёстой байдаг хүүхдүүдийн ч юмуу өмнө хоолойг нь хэрчээд гаргаад байсан чинь аймар зэрлэг нөхөр мөхөр гээд /инээв/. Аюулын нөхөр гэж нэр аваад оюутан байхад чинь тэгээд л эхлэж байлаа ш дээ. Тэр ажилд явахын чинь өмнө бас жаахан түүхтэй. Тэр хоцорсон хүүхдүүд ч ирчихсэн байсан. Аймгийн Эвлэлийн хорооны нэг хурал болох гээд туг хамгаалагч гээд ингээд нэг туг бариад...

Хишигсүрэн -

Тийм ш дээ. Нэг нь туг барьж нөгөөдөх нь хоёр талд явдаг ш дээ. Хамгаалж явдаг.

Мөнхтөр -

Ёслолын юмнууд чинь тийм үзэл сурталын юмнууд чинь их байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Одоо үзэхэд...одоо энэ Өвөр Монголын Одон телевиз, Хойд Солонгосын юмнуудыг харахаар тэр юм жагсаал цуглаан дандаа санаанд ордог байхгүй юу. Тиймэрхүү юмнууд их байдаг байсан. Намайг чинь тэр тугчингаар. Эвлэлийн үүрийн дарга Өлзий-Жаргал гээд. Туг хамгаалагчаар яв гээд байдаг. Би ч явахгүй. Ажилд явах нь гоё санагдаад. Би чинь Ховдын төв дээр л байж байдаг. Гэрээсээ гардаггүй. Тэгэхээр чинь нөгөө хүрээлэл багсаад байдаг. Өөрөө нөгөө шинэ юм руу орчих гэдэг сонирхол их байдаг. Тийм хүн чинь яг Ховдын төв дээрээ байгаад байх чинь онцгүй санагдаад. Тэгээд ажилд явж хүмүүстэй шинэ газар шинэ хүмүүстэй танилцаж явах нь сонин байдаг. Тийшээ явах гэсэн чинь тэгээд энд туг хамгаалагч болмооргүй байсан. Нөгөө Өлзийжаргал гуай чинь хамт яах орондоо явах хүнээ ол гээд. Тэгээд оронд орчих ч хүн байдаггүй. Тэгсэн чинь намайг үлдээх гээд Хөвсгөлийн Дэлгэмөрөнгийн охин байсан юм. Монгол хэлний л ангид очиж байсан юм билээ л дээ. Сүүлдээ түүхийн анги төгссөн юм. Сүүлдээ солиод. Тэр охиныг бас нэг туг хамгаалагчаар болгочихсон. Тэгвэл чи наад хүүхдээ үлдээгээд яачих гээд. Тэр үед чинь нөгөө байранд оруулдаггүй. Өөр аймгаас ирсэн хүүхдүүдийг. Тэгээд нөгөө хүүхдүүдийг чинь их төвөгтэй болчихож байгаа байхгүй юу. Ховд чинь ямар Улаанбаатар биш таньдаг айл байхгүй. Хөвсгөлийн айл Ховдод очно гэж байхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэгээд нөгөө хүүхэд нь хөдөө явсан нь дээр байгаа байхгүй юу. Тэр явах гээд зүтгээд байдаг. Тэр намайг гуйгаад байдаг. Би үгүй гэж зүтгээд байдаг. Тэгж тэгж байгаад л нэг юм ажилд явсан юм. Тэндээр очиж тэр Говь-Алтайнхантай яваад Говь-Алтайн хүүхдүүдтэй нилээн найзлаад л одоо ч гэсэн найз нөхөд хэвээрээ явж л байна л даа. Тэгээд нэгдүгээр курс ирээд орсон. Физикийн анги чинь нэгдүгээр курст тэгээд сургалт бол аймар чанга байсан. Физик математикийн анги чинь. Нэгдүгээр курсын нэгдүгээр семистер бол хуу явна шүү дээ. Хасагдана. Шалгалтан дээр унана. Яг манай ангиас чинь Оюунчимэг, Сэрээнэндорж бид гурав яг физикийн ангид орж байсан юм. Бид нарын хувьд бол нөгөө яг хүнд хичээлүүд гэж өө...математикийн хичээл нөгөө Шийдэв багш нь бид нарт нөгөө өмнө нь хичээл орж байсан багш орж байсан. 2,3-н жил заалгаж байсан хүнтэй чинь бас эвээ олохдоо бид нар чинь бас багшийнхаа барилыг мэддэг болчихсон. Тэгээд тэр багшийн хичээл дээр. Физикийн Дэмбэрэл багшийн манай сургуулийн Декан байсан. Их хөдөлмөрч хүн дээ. Тэр багшийн хичээл дээр эд нар бол ихэнх нь хасагддаг байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд бид нарын хувьд чинь нөгөө айдаг. Хүмүүсийн айдаг хичээлүүд дээр нь гайгүй. Тэгээд ч бас овоо өндөр оноотой орчихсон. Тэгээд ч бас гүнзгийрүүлсэн сургалтаар явчихсан хүмүүс гэдэг чинь бол арай өөр түвшинд л байгаа юм л даа. Хэрвээ тэрүүгэрээ жаахан илүү явсан бол шинжлэх ухааны тал руу орчихоор байсан. Тэгээд тэнд ороод нэгдүгээр курс ороод манай ангийнхан чинь тал талаас...

Хишигсүрэн -

Ер нь түвшин ямар хүүхдүүд Багшийн дээдэд илсдэг байсан бэ? Яг таныг оюутан байхад.

Мөнхтөр -

За яг ний нуугүй хэлэхэд...

Хишигсүрэн -

Багш нар нь бөгөөд ер нь сургалтын түвшин ямар байсан бэ?

Мөнхтөр -

Ний нуугүй хэлэхэд энэ ш дээ. Хөдөөний анхны дээд сургууль байлаа. Тэгээд Ховдын Багшийн Дээд сургуульд чинь улаан шугам татаад нэг хязгаар тогтоочихно. Тэгээд дүнгийн хувьд сайн хүмүүс ороод ирнэ. Конкурст ороод за яахав тэрэнд шалгалтын аз од ч байдаг юмуу. Бэлтгэсэн барьсан ч байдаг юмуу. Ингээд бас тэр чинь мэдээж гайгүй хүүхэд нь ороод ирж байгаа юм. Тэгээд дээд сургуульд орно гэдэг чинь бас нэг хязгаар тавиад. Дээд сургуульд орж байгаа хүмүүс бол сайн хүмүүс орж байсан. Аа...гэхдээ дээд сургуульд элсэхийнхээ хамгийн муу нь Ховдын Багшийн Дээд рүү очдог байсан ш дээ. Хөдөөний сургуульд. Гэхдээ багш болох сонирхолтой хүмүүс их л байсан. Тэнд чинь бол над шиг дургүй хүмүүс бүгд очоогүй.

Хишигсүрэн -

Та дуртай болсон уу яваандаа...?

Мөнхтөр -

Тэгээд би яг ингээд яриад явж байхад л яана л даа. Тэгээд ингээд явахад янз янзын сонирхол эдийн засгийн сонирхол ч байсан байх. Багш чинь төгсөөд яахад чинь 600 гаруй төгрөгний цалин авна гэдэг чинь одоо цэвэрлэгч 200 төгрөний цалинтай байлаа ш дээ. Тэр эдийн засгийн хувьд ч гэсэн нилээн хөшүүргэтэй хүмүүс орж л байсан байх. Тэгээд Багшийн дээдэд ороод нэгдүгээр курстээ яахав тэгсхийгээд сураад манай ангийнхан газар газраас ирсэн янз янзын хүүхдүүд байсан. Илүү бас л нэг тийм одоо тийм доргисон тэгээд нэг тийм эв нэгдэлтэй их хурдан эв нэгдэл олсон тийм хүүхдүүд цугларсан юм. Тэгээд янз янзын юманд бас янз бүрийн байдлаар их оролцодог. Анх 9-н сараас эхлээд 12 сарын сүүлээр чинь шалгалтууд өгөөд дуусаад манайхаас чинь 4-н хүүхэд хасагдаж байсан юм. 25 хүүхэд орж байсан санагдаж байна. Хөвсгөлийн гурван хүүхэд Батбямба, Энхтуяа, Дариймаа 26 орсон юм байна. Батсүх гээд Увсын нэг банди энэ дөрөв юугаар. Тэрний өмнө Мэндбаяр гээд нэг эгч байсан юм. Цэцэрлэгт байж байгаад Завханаас очсон. Тэгээд нэгээ Шийдэв багшийн л юун дээр. Чи энэ олон жил мартчихаад чи энийгээ чадах юмуу гээд л байн байн аймар юу яадаг байсан. Тэгээд нөгөө Шийдэв багшийн юунаас айгаад тэр эгч биологийн анги руу орж байсан юм. Тэгээд эхний семистер болоход чинь бид нар дөрөвийгөө явуулчихаж байгаа юм. Тэгэнгүүт манай ангийнхан ярилцаад одоо 21-үүлээ яалаа одоо хэдүүлээ нэгийг нь хасуулахгүй төгсөнө шүү бүгдээрээ гэж ярилцаад л. Тэгээд хичээл номондоо л шамдаж эхэлсэн л дээ. Тэр Говь- Алтайн нэг банди. Тэр ажил дээр оччихсон нэг зүс таньдаг болчихсон. Дагвадорж гээд нэг банди байсан. Бас нэг шалгалтын жаахан юугүй л юм шиг байгаа юм. Тэгээд аягүй сайн. Мэдлэгтэй сайн математикийн ангид сурдаг байсан. Тэр манай ангийн Оюунчимэг гэдэг охинд сайн болдог юмаа. Нөгөөдөх чинь ирээд бид нар ажилд яваад бариад сар мар л болж байгаа ш дээ. Тэрэнд сайн болчихсон гээд. Тэр бид хоёр чинт манай хашаа нэг айл тэгээд тэр Оюунчимэгийн хашаа байсан. Тэгээд 10-н жилд нэг анги 2-уулаа явчихсан. Тэгээд нөгөө нэг чиглэлд явдаг. Тэгээд 2-уулаа хамт явдаг. Тэгсэн чинь надад нэг захиа ирдэг юм. Би чинь хүн амьтанд үерхэж эд нар 10-н жилийнхээ ангийнхаа охинд сайн майн болоод л захиа махиа өгөөд л бас гүйж байсан байж байсан чинь надад нэг захиа хүрээд ирдэг юм.

Хишигсүрэн -

Эмэгтэй хүүхдээс үү?

Мөнхтөр -

Үгүй ээ үгүй зүгээр нэг захиа ирэхгүй юу. Тэгэхээр нь гайхахгүй юу. Энэ чинь одоо юу вэ? Эхлээд ч бас бодож байна ш дээ. Өө...би чинь бас гайгүй юмуу /инээв/. Тэгсэн чинь нэг банди өгсөн юм байна. Тэгсэн чинь нөгөө банди чинь би одоо ийм байсан та хоёрын энэ сайхан үерхэлийг мэдсэнгүй барьсангүй намайг уучлаарай би Оюунчимэгт чинь сайн гэдгээ надад юу яагаад бид хоёрыг л үерхдэг гээд бодчихсон байдаг байхгүй юу. Бид хоёр чинь хичээлд хамт ирээд хамт яваад байдаг. Тэгээд 2-уулаа манай хамт суучихна. Бид хэд чинь 10-н жилийн нэг тийм хөгжилтэй байсан. Гурвуулахнаа лекцийн зааланд 200,300-н оюутан нэгдүгээр курсын оюутан сууж байхад чинь гурвуулаа нийлж сууж байснаа тачигнатлаа инээдэг /инээв/ тийм байсан. Тэгээд нөгөөдөх чинь яг л үерхэж байгаа юм шиг харагдсан юм байлгүй. Дэвтэрийн гол дүүрэн захиа ирсэн байна. Тэгээд нөгөө нөхрийг дуудаж уулзаад хөөе...нааш ир гээд. Тэгсэн чинь л нөгөөдөх чинь их бишүүрхэнгүй ирээд. Тэр үед чинь нөгөө ийм шилжилт хөдөлгөөн аягүй их багатай. Аймгийн төвийнхөн чинь бүгд нэг нэгнийгээ мэднэ ш дээ. Энэ бол тийм гээд. Энэ багшийн дээдийнх ч гэдэг юмуу. Тэр үед чинь нөгөө атман гэдэг ч байсан байх. Дэл сул хүн амьтанаас чинь нөгөө мөнгө төгрөг татдаг юмнууд ч байсан. Би ч бас тэрний чинь зах зух руу орчихсон. Тэгээд нөгөө бокс тоглодог байсан багын. Тэгээд нөгөө тэрд чинь бас эсэргүү байсан. Хочтой хүн бол ер нь тэгээд атманы л тоонд орчихдог нэртэй. Тэгээд би тийм зодоон цохионоор ч тийм хүн амьтан дийлэхгүй ч чадал тэнхээ их сайтай байгаагүй. Тэгээд нэрээрээ яачихаараа аа нөгөө шөвөг гэдэг нөхөр чинь энэ байна гэнгүүт хүмүүс бас нэг тийм хүүхдүүд бишүүрхдэг л байсан юм шиг байгаа юм /инээв/.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Нөгөө шөвөг чинь. Сүүлдээ нөгөө шөвөг нь шөөвөө болоод одоо ч гэсэн хүүхдүүд шөөвөө гээд л. Тэгээд нөгөөдөх тэр Ховдынхон чинь дуудахаар чинь тэр үеийн хүүхдүүд бас имээдэг л байсан. Чи сайн юмуу муу юмуу гээд эхлээд би чинь би бас хүн явуулдаг. Асуугаад яасан чинь нөгөөдөх чинь бишүүрхэнгүй тийм юм дуугараад. За тэгээд чи...бид хоёр зүгээр нэг ангийн сайн найзууд зүгээр хамт явдаг. Та нар одоо ингээд чи өөрөө л одоо...тэр үед чинь панаалдана гэдэг байлаа ш дээ. Чадах юм бол би зүгээр хамаагүй. Та нарын юманд юу яахгүй гээд. Тэгж байсан тэгээд тэр чинь бас л өвөл болчихож байгаа юм л даа. Хальтардаг болчихсон. Тэгээд нөгөө Оюунчимэг чинь халтирдаг гутал өмсчихсөн. Дандаа нөгөө сугдаж явдаг. Тараад л явахаараа. Нэг орой явахаар нь тэгээд нөгөөдөхтэйгээ одоо сайн найз болж байна ш дээ. Тэгвэл чи нэг надад уулзах бололцоо өг. Та хоёр чинь хамт явчихаар чинь би яах юм бэ. Нөгөөдөх чинь ингээд оройтно барина. Дандаа би хүргэж өгөөд ингэнэ. Бололцоо өг гээд. Тэгээд Багшийн дээдээс гараад явахад нөгөө банди чинь ард бас нэг юуныхаа нутгийнхаа бандитай дагаад явж байгаа юм. Нөгөө хоёрыг уулзуулах гээд байна ш дээ. Тэгээд чи сугадаад аваад явна шүү гэрт нь хүргэж өг гээд. Тэгсэн чинь нөгөөдөх чинь намайг сугдчихад тавьдаггүй. Сургуулиас гараад нилээн хол нусаа хэд ч нийсэн юм бэ. Хамарт нус байхгүй ш дээ.

Хишигсүрэн -

/инээв/

Мөнхтөр -

Нөгөө юуг нь авах гээд байгаа юм.

Хишигсүрэн -

Гарын нь уу?

Мөнхтөр -

Гарын нь авахуулаад л нөгөөдөх чинь хальтрах гээд тэгэхэд нь нөгөө нөхөр ирээд түшээд сугдаад тэгээд явах ёстой төлөвлөгөө зохиочихсон нөхдүүд. Нөгөөдөх тавьдаггүй ээ. Тавихаар хальтирчих гээд байдаг. Тэгээд нусаа нийгээд л байдаг. Тэгсэн нөгөөдөх чинь уурлаад чи одоо яагаад байгаа юм бэ гээд. Нөгөөдөх чинь тэр юуг мэдээгүй юм чинь уурлаад. Уурлаад явсан чинь унадаг юм. Хоёр унаад тэгээд өөрөө хальтардаг гуталтай юм чинь. Тэгсэн чинь нөгөөдөх нь нөгөө банди ч бас татаад босгодог ч үгүй. Тэр үед нээрэн.

Хишигсүрэн -

/инээв/ Тэгээд юу болсон бэ?

Мөнхтөр -

Тэгээд бөөн юм болоод тэр хоёр банди юу яагаад тэд нартай бид нар үерхээд тэгээд явж байж тэр Эрдэнэцогт гэж бандитай. Говь-Алтайн бандитай танилцаад тэгээд нэгдүгээр курсын ажил дээр ч хамт байгаад 2-р курсын намрын ажил болоод. Намрын ажилд бид нар яваад. Манай ангийхан чинь 5-хан эмэгтэйтэй. Тэгээд бусад нь эрэгтэй байсан юм. Тэгээд 17 ч байсан. Би дээрээс нэг хүүхэд орж ирээд. Тэгээд бид хэд Увсын Баруунтурууны намрын тариа хураалтанд тэнд очоод манайхан чинь нэгнийгээ доргиож их ажил хийвэл ч хийчихдэг. Тийм анги болоод эхэлчихсэн байдаг байхгүй юу. Тэгээд тэнд чинь ургацын десант гэдэг нэртэй болоод бусад ангиудын зургаан 6-уулаа нэг баг болоод нэг машин буулгадаг байхгүй юу. Машин тариа буулгадаг байхгүй юу. Бид нар 3-уулаа нэг баг болдог. Нөгөө жолооч нар аягүй цөөхөн хүүхдээр буулгуулахгүй. Хурдан буулгаж яваад ирэс хийх юм бол мөнгө их авдаг байсан юм байна л даа. Ихэнхдээ юунд. Тэгсэн чинь манайханыг эхлээд юу яасан харахдаа цөөхөн хүүхэд. Нөгөөдүүл нь 6 манайх чинь 3 болохоор. Тэгсэн чинь манайх гурваараа баг болчихоод гялалзуулаад. Хамгийн хурдан буулгаж байсан. 3 минутанд нэг машин тариа буулгаж байсан юм.

Хишигсүрэн -

Ха.

Мөнхтөр -

Хөлс баас гоожоод л. Нөгөө хоорондоо уралдаад үзчихдэг. Тэгээд л орилоод л дуулалдаад л ерөөсөө. Машин дээр гарангуут бүгд орилолдоод эхэлдэг. Манайхан чинь нөгөө эрэгтэй хүүхдүүд олон болохоор тэгээд бас авъяастай хүүхдүүд ч их байсан. Гитар гоё тоглоно. Тэгээд бид нар чинь тэнд чинь ургацын десант гэдэг нэр аваад. Хаана ч юм хүндэрээд ирнэ ш дээ. Тэр рүү манай ангийг явуулчихдаг. Нөгөө багшгүй. Тэгээд эвлэлийн үүрийн дарга гээд Сэндэрмаа гээд Говь-Алтайн охин байсан юм. Тэр мэр ерөнхийдөө хариуцаад л ангийн дарга Пүрэвээ ах гээд тэр Польшид сурч байгаад нөгөөө 1980-аад оны үймээнээр ирчихээд тэгээд одоо энэ А.Ганбаатар эд нартай сурч байсан хүн. Тэр ирчихсэн. Тэр манай ангийн дарга болчихсон. Тэд нар ерөнхийдөө ингээд хариуцаад тэгээд энд тэнд очоод яадаг. Тэгээд багш нартай зөрдөг байсан. Ангийнхаа 5-н охиныг ажилд гаргахгүй. Нөгөө таван охин нь бас зүгээр байхгүй. Бид нарын нөгөө хувцас угаачихдаг. Хоол моол хийгээд. Тэгээд их коллективтэй байсан юмаа. Тэр үед чинь л бид нар бүжиг мүжиг сураад шороон дээр ингээд банзан гитар дараад л манай ангийн Лхагва гэдэг хүүхэд ингээд дээр үеийн ийм чемодан байсан юм л даа. Кардонон чемодан.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Дөрвөн тал дээрээ ингэж төмрөөр яачихсан. Манай ангийн Эрдэнэцэцэг гээд хүүхдийн чемодон. Тэгээд 2,3-н хүрз өлөгчихөөд энд нь пийшин гээд. Тэгээд хоёр мод барьчихаад нөгөөдөхийн цохиод. Ингээд юу яагаад. Тэгээд нөгөө манай 2,3-н гитар тоглодогууд нь 1 нь соль нөгөөдөх нь васил бариад хамтлаг болгож байгаа юм. Тэгээд нөгөөдүүл нь яагаад янз янзаар орчин үетийн дууг мууг ч яагаад яахаар чинь бүжиг болчихдог. Ямар сайндаа тэр Хар цагаан усны соёлын төвд нь манайхан нөгөө хамтлаг тоглоод бүжиг зохиогоод.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд аягүй хөгжилтэй. Тэгэхэд чинь бүр анги хамт олон нэгдээд. Хүүхэд ерөөсөө унагаахгүй гээд. Тэгээд манайх тэр физикийнхэнийг чинь их юу гэдэг ш дээ. Дээрээс орж ирсэн хүн тогтоод үлдчихдэг. Доошоо явдаггүй. Жилийн чөлөө мөлөө аваад явчихдаг байсан. Тэгээд манайхыг төгсчихдөг. Дээрээс орж ирсэн бүх хүмүүсийг аваад бүгд төгссөн ш дээ. Анхны тэр дөрвөө явуулснаас хойш. Тэгж аягүй коллективтэй болоод дараа жил нь ангийнхаа нэг хүүхдийг шалгалтанд унахад бүлэг бүлгээр нь нэг хүүхэд аваад нөгөөдөхдөө хичээл заадаг. Хоолыг нь нэг нь ээлж ээлжээр бэлдэж өгөөд. Нөгөөдөхөө гаргахгүй. Манай нэг дээрээс орж ирсэн Бямбажав гээд бас их авъяастай. Гитар сайхан тоглоно. Янз бүрийн гоё зурна. Тэгээд юм хум ер нь дэл сул радио, телевиз янз бүрийн юм оролддог. Тийм юуны хаалганд цоож хүртэл түлхүүр хүртэл тааруулаад онгойлгочихдог. Есөн шидийн авъяастай. Дээд ангид байж байгаад яваад тэгээд манай ангид орж ирсэн тэр нөхөр чинь өө...за явъя гээд. Тэр мэрийг нь хүртэл бид нар тогтоож байгаад юу яаж байгаад хичээл зааж байгаад шалгалтыг нь авч гараад явсан. Оюутан байхын тэгээд хөгжилтэй байгаад тэгэд 1986,1987. 1987, 1988 оны үед чинь би хоёрдугаар курсын хавар гэрт байгаад ерөөсөө яадаггүй. Хавар биш намар. Нөгөө гэрээсээ л яваад байдаг. Нөгөө хамт олон дотор нэг л гоё орж өгөхгүй юм шиг санагдаад л би чинь бас байранд давхиад орчихсон. Ховдын хүүхэд байранд оруулахгүй гээд байдаг. Өө...манайх шилжчихсэн гэж давхиж очоод оюутны байранд ороод. Манайх сумруугаа шилжчихсэн. Би Ховдын Булганых гээд хэлчихсэн байсан чинь Ховдын Булганыг гээд хэлчихсэн байсан чинь манайх сумруугаа шилжчихсэн байсан гээд байранд ороод. Байранд анх орохдоо одоо нөгөө аялагч, яруу найрагч Бадамсамбуу, Хөвсгөлийн Эрдэнэбаатар одоо бас талийгаач болчихсон юм даа. Дагданготов гээд Ховдын сурвалжлагч байж байгаад яруу найраг бас яадаг юм. Тэр үеийн хүмүүс мэдэх байхаа. Тэр хүн бид нар чинь нэг тасагт орчихсон. Бадамсамбуугийн тэр яагаад янз янзын шүлэг уншаад их яадаг байсан. Одоо тэр чинь нөгөө модернист гэдэг юм чинь Ховдод эхлэж байсан гэж Бадамсамбуу ярьдаг байхгүй юу. Тэрний юмыг чинь би чинь бас эхний юмыги нь сонссон хүн байхгүй юу. Тэгээд би нэг юмыг аягүй сайн яадаг юмаа. Тэр уншиж өгч байсан юм. Дорноос наран мандахуй умарыг зорино Долоон бурхан одод алтан гадасыг тойрон эргэнэ гэсэн энэ мөрийг тэрнийг л лав уншаад. Тэгээд тэр нь юутай билээ. Нэг том яруу найрагчийн бичиглэл нь адилхан байсан байхгүй юу. Нэг тиймэрхүү утгатай. Тэгээд би нэг юм сонсчихоод нөгөөдөхийгөө цааш нь жаахан лавшаруулаад жаахан хайх гээд байдаг. Тэгээд тийм юм байна ш дээ гээд ингээд тэгээд нэг арай нэг өөр маягийн шүлэг уншаад. Тэр үед чинь толгой холбоод ингээд бараг сүүл холбоно гэдэг чинь гараагүй байсан үе байх аа. Мэдэхгүй. Тэр үед яруу найргын тал дээр мэдэхгүй. Нилээн зохиол уншдаг байсан болохоороо тэгээд тэр Бадамсамбуугын тэр юуг сонсож. Тэгээд сүүлд нь Эрдэнэцогт гээд тэр бандитай нэг тасагт ороод 2-р курсын хавар 1988 оны хавар болж байлаа ш дээ. Тэр үед манай Багшийн дээдийн багш нар дандаа залуу багш нар байсан. Залуу багш нар тэгээд настай багш нар нь аймар хөдөлмөрч багш нар байсан. Одоо энэ Жадамба багш байна. Дэд сайд майд байсандаа.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Жадамба багш чинь Ректор байлаа. Дэмбэрэл багш декан. Батчулуун багш декан. Батчулуун гээд гавъяат багш болсон. Дэмбэрэл багш гээд одоо энэ их сургуульд багшлаж байна. Аягүй нягт нямбай бид нарт оптекийн хичээл орж байсан. Механик орж байсан. Ерөөсөө юм нь яг зэгцтэй. Тэр хүнээс их юм сурвал бид нар их зэгцтэй болох байсан тэгээд л зарим хүмүүс маань ч сурсан. Тэгээд л бид нар хичээл үймүүлэх нь л их. Хичээл үймүүлэх юмыг нь бас л их хийсэн байхдаа. Орос хэлний багш Сэлэнгэ гэж байсан. Бас л хичээлийг нь үймүүлдэг. Би чинь оросоор бас нилээн үг мэддэг. Тэгээд ерөнхийдөө юмнуудын утгыг нь ойлгочихдог. Энхтуяа гэж гадаад хэлний багш байсан. Тэр Англи хэл зааж өгөөд. Юм юм руу л их орсон доо. Би чинь хүүхэд байхдаа монгол бичгийг чинь заадаггүй байлаа ш дээ. Тэгэхэд чинь монгол бичгийг хүртэл нэг бичгээр заалгах гэж оролдож үзэж байсан. Тэгээд оюутан болж ирээд тэр Энхтуяа багшаар англи хэл заалгах гээд ганц нэг англи үг мүг юу яагаад л тэгээд бас л дутуу л байсан байгаа байхгүй юу. Анх sun гээд нар гэж байгаа ш дээ тийм ээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгсэн чинь тэр нөгөө Японы нөгөө Койкасан гээд байдаг ш дээ. Нөгөөдөхийг чинь Японыг наран орон гэдэг. Тэгээд Койкасан гэхээр өөрсдийгөө хүртэл нар гэж өргөдөг юм байна даа гэж...

Хишигсүрэн -

Нэрлэдэг юм байна.

Мөнхтөр -

Тэгж хүртэл бодож. Тэр чинь хоёр өөр хэлний хоёр өөр юмыг чинь юу яадаггүй.

Хишигсүрэн -

Хольж.

Мөнхтөр -

Хольчихсон гэж л бодож байсан байхдаа. Би тэр үгээ бүр их сайн санадаг юм. Тэгээд англи хэлний дугуйлан гэж байгаад тэрэнд яагаад оюутнуудын жүжгийн дугуйлан гээд ер нь идэвхитэй байсан юм. Тэр мэрэнд нь ороод орос дээр бид нар хүний, Шолоховын “Хүний хувь заяа”-г бид нар орос дээр нь тоглож байсан юм. Нэг хоёрдугаар курст л үздэг байсан юм. Шолоховын “Хүний хувь заяа”-г орос дээр нь Соколовын дүрд тоглоод. Тэрнийхээ бүх үгийг нь оросоор нь цээжлээд. Бараг “Хүний хувь заяа”-г чинь оросоор нь цээжлээд. Бас матийн ангид байсан Баатаржав гээд бас манай Булганых л даа. Одоо энэ Цагаач багшийн хүүхэд. Энэ Баатарсүрэн эд нар гээд Таван богдын, тэр Орост сурч байгаад манайд очиж сурж байсан. Орост сурч байж ирээд бас л хөөгдөөд л ирчихээд цэрэгт яваад тэгээд Багшийн дээдэд орж ирсэн. Тэгээд тэр оросоор дандаа орос ном уншдаг. Тэр юун дээр нь байж байхад би нөгөө Коблуканы гээд нөгөө нэг үгийг би мэддэггүй. Словарь дээр байдаггүй. Тэгээд тэр ахаас яагаад их л нэг юмыг их хайдаг байсан юм шиг байгаа юм. Тэгж орос дээр яагаад л нилээн идэвхтэй оюутан болоод эхэлсэн. Тэгээд хичээлдээ тэгсхийгээд явна л даа. Хичээл рүү ерөөсөө тийм анхаардаггүй ч байж. Физикт сайн болдог нь нөгөө боксийн багш Лхагвасүрэнгийн гавъяа гэж хэлэх гэж байгаад мартчихаж. Тэгээд нөгөө физикийн чиглэлээр явчихсан. Тэгээд янз янзын юманд оролцоод явж байгаад тэгээд 1988 оны хавар болоход залуу багш нар нилээн сонин сонин юм өөр өнцөгөөс юмыг хардаг. Яг ийм тогтсон юмыг чинь бас өөрөө ч бас би чинь нөгөө даргын хүүхэд жирийн хүүхэд хоёрын ялгаа...

Хишигсүрэн -

Мэддэг.

Мөнхтөр -

Мэддэг. Тэгээд энэ дээр чинь нийгмийн харьцаа гэдэг юм чинь бас нэг жаахан анзаарагдчихсан байсан. Тэгээд багш нар их сонин сонин байдалтай. Бодоод байхад ерөнхийдөө сурлагаараа гайгүй. Тэгээд бас яачихдаг цааш нь явуулчихмаар гэсэн хэдийг бас нэг жаахан бусад талаараа сайн биш хүмүүсийг тийшээ явуулж байсан юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Хаашаа?

Мөнхтөр -

Ховд руу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Одоо ний нуугүй хэлэхэд цөлөх маягаар гэдэг юмуу.

Хишигсүрэн -

багш нар нь уу?

Мөнхтөр -

Тийм. Эсвэл хөдөөний амьдрал үзүүлнэ. Ер нь амьдрал таниулах гэсэн утгаар явуулж байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэд нар чинь бас яг л адилхан бид нараас чинь цөөхөн цөөхөн ах. Одоо чинь бараг найз нөхөд болоод яваад байна ш дээ. Тэгээд тэд нараас ч бол шинэ шинэ соргог юмнууд их сонсдог. Тэгээд гадна дотны нөгөө өмнө нь нөгөө гүнзгийгийн дээд курсынхан ч гадаад яваад янз янзын юмнуудыг бид нарт бас их сонсгочихсон. Тэгээд юмыг харьцуулж үздэг байсан. Тэгээд багш нар болхоор нилээн сонирхолтой байсан л даа. Зүгээр юу байснаас. Би чинь Коммунист намын түүх мүүхийг чинь бол бараг цээжээр шахуу мэддэг байсан. Одоо энэ Нийгмийн ухааны сургаалийн захирал Баасандорж гэж багш дөнгөж Ховдын багшийн дээд төгсөөд багшаар үлдчихсэн. Түүхийн анги төгсөөд. Тэгээд тэр Коммнист намын түүх ордог байсан. Түүхийн ангийханд хүртэл тэр физикийн ангийн Мөнхтөрөөс очиж хичээлээ асуу та нар гэдэг. Мэдэхгүй тэгж тиймэрхүү янз бүрийн тийм юмыг сонирхдог байсан юм шиг байгаа юм. Янз бүрийн хурал мурлын материалууд. Намын түүх мүүх. Түүхэн юмнууд. Тэгээд сонирхоод явдаг байсны хувьд нилээн идэвхитэй оюутны тоонд. Тэрнээс би хичээлдээ тийм сайн биш л дээ. Яахав нэг дундаж. 1988 оны хавар оюутны зөвлөлийн нэг тийм сонгууль болж байгаа юм л даа. Тэгсэн чинь тэр үед чинь оюутны зөвлөлийн даргыг чинь юу яачихдаг байхгүй юу. Дээрээс орж ирсэн сайн сурлагатай. Дээрээс орж ирсэн ажиллаж байгаад ирсэн ер нь жаахан амьдрал мэддэг сайн тийм хүмүүсийг дээрээс нь томилчихдог голдуу. Бид нар нэг хуралдаж байгаа нь тэр гээд нэг гар өргөчихдөг. Сонгууль ч тийм байсан ш дээ. Бид нар 10 төгсөөд анхны сонгуулиа өгч байсан. Зүгээр ороод ямар юугүйгээр цаасан дээр бичихсэн нэр өгөөд тэрнийг нь нуглаад л юу руу хийчихдэг байсан. Ер нь тэгээд сонгуулийн систем маань тийм. Сонголт маань ч хязгаартай байсан. Тэгээд Говь-Алтайн Цоодол гэж ах байсан. Оюутны зөвлөлийн даргаар. Нөгөө оютнууд чинь дөрөв төгсөөд явж байгаа байхгүй юу. Тэрнийг оюутны зөвлөлийн даргаар тавьсан юм. Тэр үеэс чинь бас Ховдод Тайваны нэг гурван оюутан манай Ховдын багшийн дээдэд очсон юм. Бас нэг өөр өнцгөөс юмнуудыг харж хэлдэг бас.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Бид нар гадаадын хүмүүс гэх юм бол хөдөөний хүмүүс орос хүнтэй бол харилцаж байсан л даа. Дараачийн гадаад хүмүүс бол тэд нар байлаа л даа бараг.

Хишигсүрэн -

Аа ха тэгээд.

Мөнхтөр -

Тэгээд тэд нар бол “Ленин бол хошного” гэж бүр хэлж байсан. Оюутны байранд байсан бид нар.

Хишигсүрэн -

Хөөх /инээв/.

Мөнхтөр -

Тэд нартай бас яриа мариа ярилцаж үздэг. Ямархуу байдал майдлыг нь юу яадаг. Сонирхдог барьдаг. Тэгээд гадны шинэ сонин юм чинь сонин л байлгүй яахав дээ. Тэгж байсан. Тэгээд оюутны зөвлөлийн юу болоод тэгсэн чинь тэр нэг нөхөр нь энэ оюутны зөвдөдөө надад өгчих юм бол би их гоё юм хийнэ гэсэн яриа гаргасан байхгүй юу. Энэ муу Хятадын эсрэг үзэл чинь их байсан. Хэдийгээр тэд нар Монгол ч гэсэн Хятад л гэж бодож байгаа байхгүй юу бид нар бол. Тэгэхээр иймэрхүү юмнуудад бол хэзээ ч өгөхгүй гээд. Иймэрхүү яриаг бол сонсож л байсан. Тэгсэн чинь нөгөө Цоодол ах чинь дээрээс нь томилчихгүй юу. Энийг одоо оюутны зөвлөлийн даргаар яана гээд. Тэгсэн чинь нөгөө Цоодол ах чинь татгалзчихдаг юм нөгөө хурал дээр нь би болохгүй гээд. Тэгэнгүүт чинь нөгөө сонгууль чинь сунжраад хүмүүс нэр дэвшүүлээд. Энийг болгоё тэрнийг болгоё гээд. Тэгээд нөгөө сонгууль чинь тэр өдрөө хуралдаж байгаад. Бид нар чинь хурлын зааландаа хуралдаж байсан болиод. Тэгээд дараа өдөр болсон. Би дараа өдөр ч билүү. Халуураад байрандаа хэвтэж байсан юм. Тэгсэн чинь манай дээд талын ангийн Хими биологийн ангийнхан миний нэрийг оюутны зөвлөлд дэвшүүлчихэж. 10-н хэдэн хүн дэвшээд. Манай найз Говь-Алтай найз Эрдэнэцогт оюутны зөвлөлийн дарга болоод. Миний амьдрал дахь анхны ардчилсан чөлөөтэй сонгууль болсон юм шиг байгаа юм тэр. Тэгээд нөгөөдөх чинь гарч ирэнгүүтээ өөрийнхөө багаа шууд бүрдүүлээд. Нөгөө 10-н хэдэн хүнээс нөгөө багаа авсан байхгүй юу. Тэгээд намайг оруулаад. Ганболд гээд Говь-Алтайн хүүхэд. Монгол хэлний ангийн. Тэр нь манай ангийн Сэндэрмаа гэж охинтой суусан юм. Тэрнийг оруулаад Буяндалай гээд. Одоо энэ Хан-Уул дүүргийн Ардчилсан Намын дэд дарга хийгээд байгаад. Доной трейд гээд компанийн захирал. Отгонбагана гээд энэ Хан-Уулын тамгын газрын дарга тэр ороод. Түмэндэмбэрэл гэж одоо волейболын спортын мастер. Ховдын одоо Байгаль орчны газрын дарга гэсэн үү. Тэр ороод. Соёлоо гээд талийгаач болчихсон юм. Тэр ороод ингээд 7-уулаа орлуудаа. Өөр чинь хэн билээ. Би, Эрдэнэцогт, Отгонбагана, Соёлоо, Түмэндэмбэрэл гээд нэг нь одоо хэн байсан юм бэ. Ганболд байсан байна ш дээ.

Хишигсүрэн -

Ямар Ганболд...?

Мөнхтөр -

Үгүй ээ үгүй тэр...

Хишигсүрэн -

Тухайн үедээ юу?

Мөнхтөр -

Тухайн үедээ. Одоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын тамгын газрын дарга хийж байгаад одоо жаахан бие хаа нь жаахан тааруу байгаа юм шиг байна. Тэр мэр гээд. Одоо тэр юунаас чинь багш хийж байгаа нь би л байх шив дээ. Тэр оюутны зөвлөлөөс. Тэгээд нэгдүгээрт баг бүрдүүлээд. Тэгээд бид нар чинь оюутны өөрийн удирдах байгууллагыг чинь жинхэнэ мөн чанараараа ажиллаж эхлээд 1988 онд Дэлхийн Залуучууд Оюутны 12-р наадам гэж болсон юм. Тэрэнд чинь нөгөө Пхеньянд болсон ш дээ. Тэгээд нөгөө Өмнөд Солонгосын ганц оюутан Рим Су Ген гэж оюутан оролцоод буцаж Сөүлдээ очингуутаа нөгөөдөх чинь баригдаж хоригдлоо гээд. Энэ Капиталистууд бол ийм муухай улсууд гээд / инээв/.

Хишигсүрэн -

Тэрнийг яг яагаад барьж байсан юм бол. Барьж байгаа гэх мэдээлэл нь яаж ирж байсан бэ?

Мөнхтөр -

Тэр чинь нөгөө Социалист оронд болж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Тийм тийм.

Мөнхтөр -

Дэлхийн Залуучууд Оюутны Их Наадам чинь 12-р наадам чинь. Энэ хоёр нэг нь Социалист нөгөө Социалист биш хоёр орон.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Гэтэл нөгөө Солонгос орон чинь төлөөлөгчид оруулахгүй байсан.

Хишигсүрэн -

Хойд Солонгосын талаас уу?

Мөнхтөр -

Хойд Солонгост болж байгаа байхгүй юу. Пхеньянд.

Хишигсүрэн -

Оросын талаас биш Хойд Солонгост.

Мөнхтөр -

Хойд Солонгост болж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгтэл нөгөө Өмнөд Солонгосын тал чинь мэдээж нөгөө хоёр дайсан улсууд чинь нэгнийхээ юманд орохгүй ш дээ. Нөгөө 1984 оны Америкт болоход Зөвлөлтийн багийг оруулалгүй. Нөгөө сайн санааны тоглолт гэж Москвад хийсэн.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

За тэгээд тийм үзэл сурталын дайны нэг юу л байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тэгээд нөгөө Өмнөд Солонгос чинь төлөөлөгчдөө оролцуулаагүй. Тэр оюутан чинь өөрөө сайн дураараа яваад. Орчихсон

Хишигсүрэн -

Рим...?

Мөнхтөр -

Рим Су Ген.

Хишигсүрэн -

/инээв/ Сайн санаж байна аа та.

Мөнхтөр -

Тэгээд тэр ороод буцаж очингуут нь нөгөө мэдээж сөргөлдөгч хоёр тал чинь мэдээж нөгөө сөрөг талынхаа тагнуул ч гэсэн юмуу барьж хорьсон л юм байна л даа. Тэгээд тэр чинь тэнд үзэл сурталын юм болохгүй юу. Тэгээд тэр чинь нөгөө бид нар чинь шинэ сонгогдсон оюутны зөвлөл. Тэгээд анх удаа Ховдын Ард Аюушын талбай дээр тийм АСТ хийж байгаа байхгүй юу. Ширээ аваачаад тавьчихсан. Манай оюутны зөвлөлөөс. Тэрнийг хэн ч зохион байгуулаагүй. Бид нар оюутнууд л байсан. Тэр дээрээ улаан тууз ингээд зүүчихсэн. Тэгээд нөгөөдөх чинь ханзаар бичдэг гэдгийг нь мэдэхээс биш нөгөө ханз манзыг нь ямар ч мэдэх хүн байхгүй ш дээ. Тэр тэр дээр нэг жаахан ингээд ханзархуу одоо бодоод байхад хятад ханзархуу юм бичсэн байгаа юм.

Хишигсүрэн -

Тэрнийг нь хэн мэдэж бичиж байгаа юм бэ?

Мөнхтөр -

Үгүй ээ зүгээр өөрсдөө. Ямар ч үг мүг хамаа байхгүй. Зөв ч ханз бичээгүй. Тэр дээр. Тэр дээр ингээд юун дээр хэдэн ханз үсэг бичээд. Улаан дээр цагаан будгаар. Тэр ямар ч бичиг байгаагүй. Тэгэхдээ тэрнийгээ ингээд толгойгоо боочихсон. Аюушын талбай дээр ширээ аваачаад тавьчихсан. “Рим Су Генд эрх чөлөө олго” гээд ийм цагаан хоолойгоор би яг өөрөө яагаад орилоод зогсож байсан юм. Тэгээд Рим Су Генд эрх чөлөө олго гээд гарын үсэг зуруулаад тэгж тэнд чинь сүүлд нь Эвлэлийн Хувьсгал Залуучуудын Эвлэлийн “Залуучуудын үнэн” гэж сонин байлаа ш дээ. Тэр дээр “Ховд аймгийн төвд Рим Су Генд эрх чөлөө олго гэсэн цуглаан гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа болж 80 настай хэн гуайгаас 8-н настай тэр хүртэл хүмүүс гарын үсэг зурлаа” гээд тэгж бүр сонин дээр гарч байсан.

Хишигсүрэн -

/инээв/

Мөнхтөр -

Анхны тийм юмыг хийж байсан юм.

Хишигсүрэн -

Хөөх...та нар ёстой алж байсан байна ш дээ.

Мөнхтөр -

Тэгээд нөгөө үзэл сурталын байна ш дээ. Капиталист нийгмийнхээ эсрэг л хөдлөж байна ш дээ. Уг нь бол тийм ээ.

Хишигсүрэн -

Харин тийм.

Мөнхтөр -

Гэхдээ бас зүгээр нөгөө юуг чинь тэр үед чинь 1986 онд чинь “перепстройка” “галаснаст” гээд бүх юм нь гарчихсан. Юм юмны чинь зах зухаас яачихсан. Тэгээд юм юм сонсчихсон. Дахиад дээр нь би чинь нөгөө дээд талынхан чинь гадна дотно явчихсан. Өөр өөр өнцгөөс юм ярьдаг. Орос руу явлаа ч гэсэн бас энэ хүрээнээсээ гарчихсан учраас арай өөр хүрээний юмнууд ярьж орж ирдэг. Тэрнийг улсууд...манай ангийн Пүрэвээ ах настай ах байсан. 1955 оных. Бид нараас 13 ах. Тэр ах чинь ирээд нөгөө Польшид сурч байсан. Жагсаал цуглаан муглаан ийм юм ярьчихсан. Тэгээд сонин болгож л сонсож байгаа юм. Тэгээд л тэрнийг тэр чинь яадаг яадаг юм бэ гэж сонирхоод яваад байсан. Тэгээд тиймэрхүү юмнууд хийж эхэлж байсан байхгүй юу. Тэгээд Рим Су Генд эрх чөлөө олго гэж анх тийм юм хийчихээд. Тэгээд оюутны зөвлөл өө өргөтгөөд. Оюутны зөвлөлийг чинь хажууд нь жүжгийн дугуйлантай болгоод л янз бүрийн оюутнуудыг тэгээд хөдөөнийхөн чинь ний нуугүй хэлэхэд хүнд л байсан ш дээ. Орчин үеийн одоо орон сууцны чинь амьдралд байдаг хүмүүсийн амьдрал гэж тусдаа. Тэгээд ний нуугүй хэлэхэд боловсон жорлонд ч орж ч үзээгүй улсууд. Тэр дээр гараа угааж сураагүй. Би ч гэсэн зүгээр л гэр хороололд амьдарч байсан. Тэр үед бас сайн мэдэхгүй. Тэгээд нөгөө юм руу ордогтоо бас жаахан жаахан очоод харьцуулж үзээд яаж яаж яадаг юм байна гээд яачихсан. Тэгээд бас нэг хүний өмнө юм мэддэггүй царай гаргахгүй санаатай байдаг болохоор юм юм руу аваачаад орчихсон. Тэгээд очоод оюутанууд чинь ингэж угаалтуураа цэвэрхэн байдаг юм. Ингэж юу яадаг гэдгийг чинь бараг боловсон байдлаар бие засахыг чинь бараг заах нь халаггүй байдаг байсан. Тэгж явж байгаад би авгайгаа олж авсан хүн шүү дээ би чинь.

Хишигсүрэн -

/инээв/ За хаанаас...?

Мөнхтөр -

Хөвсгөлөөс ирсэн юм. Манай авгай тэнд 1989 онд нэгдүгээр курс. Тэгээд тэр нөгөө оюутны зөвлөлийнхөн чинь байрыг эргээд л цэвэрхэн суу муу гээд очоод л ингэдэг байхгүй юу. Тасаг руу нь орж зөвөлгөө өгөөд л тэгж явж байгаад олж авч байсан юм байгаа юм /инээв/. Гол нь тэрэндээ биш нөгөөдөхтэй чинь орж олон уулзах гэж байгаадаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Тиймэрхүү тиймэрхүү юмнууд. Зөв хоололт, хоолны тэр чинь манайх чинь оюутны степент авдаг байсан. Стпентээс нь мөнгийг нь татаж аваад байранд суулгаад. Гуанзанд өдөрт гурав хоололчихдог байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Хөөх...бүр үү?

Мөнхтөр -

Өглөө нэг цай өгөөд өдөр нэг хоёрдугаар хоол. Орой 7-н цагт хоол өгнө.

Хишигсүрэн -

За.

Мөнхтөр -

Ховдын багшийн дээд чинь тийм байсан юм. Хөдөөний анхны сургууль гээд их ч харж үздэг. Захирал нь сайн хүн байсных юм шиг байгаа юм аа. Жадамба багш чинь том хүн байсан шиг байгаа юм. Энэ Төв хорооны хянан байцаах комиссын гишүүн гээд. Тэгээд юм нь ч аягүй сайн бүтдэг. Тэгээд залуучууд залуу багш нар ч их олон очиж байсан. Хоёр байртай. Урд талын байрны зэрэгцээ хоёр байрны дөрвөн давхарт нь залуу багш нар, гэр бүлгүй тэгээд ирсэн залуу багш нар голцуу байдаг. Гэр бүлгүй залуу багш нар чинь бас л одоо тэр үед чинь үзэж харах юм бага байсан юмуу. Оюутнуудтай нийлээд их л ярьж. Хоорондоо ярьж юмнуудыг их яадаг байсан. Тэгээд ямарваа нэгэн. Бид нар чинь багаасаа ном зохиол сонин юмруу үсчээд дараа нь нөгөө хэлэлцүүлэг гэдэг юм байнга явдаг байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Нэг ном уншаад л энэ номон дээр яасан байна уу. Тэрнийг чинь анги манги дээрээ тэрнийг чинь манай аав дээр үед чинь “Хонгилдоон” гараад л 1980-н хэдэн он. Бид нар чинь 8,9-р л анги байсан байхдаа. Тэнд очоод аав үзчихээд ингээд тэгж ярьж байсан бүр. Энэ бол яахав...тэр нь их тод санагддаг юм. Түүхэндэх хувь хүний роль их өндөр...

Хишигсүрэн -

Паах.../инээв/.

Мөнхтөр -

Өндөрт гаргасан кино байна гэж аав яриад. Тэрнийг нь тэгээд юу яаж байсан байхгүй юу. “ Хонгилдоон” чинь тэр үеийн анхны зодоонтой кино байхгүй юу.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэгээд...

Хишигсүрэн -

Тэр талаас нь хараад.

Мөнхтөр -

Тийм тэр талаас нь хараад. Ер нь бол гэр бүлд ч гэсэн юунд ч гэсэн аливаа юмыг дүгнэж ярилцах юм их хийдэг байсан юм. Тэгээд тэр дээр аав нэг тиймэрхүү юм ярьж байсан юм. Тэр их санаанд байдаг. “Би чамд хайртай” гарсаны дараа 1986 онд гарч байсан юмуу. Тэрний чинь дараа хэлэлцүүлэх их болж байсан ш дээ. Тиймэрхүү олон өнцөгөөс юмнуудыг бас үзэл сурталын хувьд мэдээж нөгөө Капиталист систем нь муу Социализм нь муу гэсэн юм оруулдаг ч гэсэн. Тухайн юмны талаар олон талаас нь харж хэлэлцүүлэг хийж ярилцадаг байсан. Илүү дпутуу юм үзэж яадаггүй байсан болохоор тэгдэг байсан юмуу.

Хишигсүрэн -

Мэдээлэл нь хаалттай байсан учраас тийм ээ?

Мөнхтөр -

Тийм.

Хишигсүрэн -

Шинэ мэдээлэл их хангагдаагүй байсан гэж үзэхээр юм шиг байгаа юм аа.

Мөнхтөр -

Тэгээд нөгөө багш нар чинь ихэнх нь бол Монголд төгссөнөөсөө илүү гадаадад төгссөн тийм хүмүүс их байсан.

Хишигсүрэн -

Орост төгссөн хүмүүс их очсон байх тийм ээ?

Мөнхтөр -

Тийм. Орост төгссөн. Эрхүүд төгссөн. Онц төгссөн 5 хүүхэд ирээд. Тэр үед чинь онц төгссөн хүүхэд чинь нөгөө Дээд боловсролын улсын хорооны мэдэлд ирдэг юм байна ш дээ. Тэгээд нөгөөдөх чинь тэрнээс 5-н хүн нэг жил төгсөхөд 3-ыг нь Ховдын багшийн дээдэд Жадамба багш аваад оччихсон байдаг байсандаа. Тийм авъяастай л / инээв/. Ер нь менежмент их. Одооны хэлээр бол менежмент их сайтай хүн байсан юм шиг байгаа юм. Тийм багш нар чинь тэгээд...ер нь болвол бүх багш нар нь буцаж хот руу явна гэсэн сэтгэлгээтэй байсан.

Хишигсүрэн -

Тэгээд ч ирсэн юм шиг байгаа юм.

Мөнхтөр -

Тийм. Бүгд нөгөө тийм байсандаа гэр бүл гэж хүмүүсээ дагуулж очоогүй. Бүгд нөгөө ганц бие. Ганц бие тэгээд залуу багш нар чинь юу хийхэв дээ. Нөгөө мэдээлэл нь бага юм чинь. Мэдээж ганцаараа очиж байгаа нь нэг их зурагт мурагт аваад л яваад очиж байна гэдэг бол цөөхөн л юм шиг байсан. Байранд чинь ганцхан зурагттай байлаа ш дээ. Сүүлдээ л....

Хишигсүрэн -

/утас дуугарч яриа тасалдав/

Мөнхтөр -

Ойр дотно ярьж сууж орой болтол янз янзын юм их ярьдаг. Есөн шидийн л юм ярьдаг байсан юм шиг байгаа юм. Тэр багш нартайгаа. Багш нартайгаа их холбоотой тэгээд үзсэн дуулсан юм нь мэдээж одооныхоор мэдээлэл хамгийн түрүүнд авчихсан байдаг. Тэр мэдээллийг чинь л их сонсож ярьж хэлэлцэж их янз янз болдог. Оюутны байранд тийм байсан бид нар. Юмыг их олон өнцөгөөс нь харцгааж байсан юм шиг байгаа юм. 1988 онд чинь Сөүлийн олимп болж байлаа бас тэр жил чинь. Сөүлийн олимп болоод нөгөө юунд тэр үед яг хичээл орж байсан хавар шүү дээ. Хавар гэж, намар ч билүү. Аа...тийм намар ш дээ. Хичээл таслаад нөгөө олимпийн тоглолтуудыг үздэг. Нөгөө олимпоор гарч байгаа тоглолтуудыг үзчихдэг. Тэгээд хичээл таслаад байна гэж тэнхимийн хурлаар авч хэлэлцэж байна л даа. Үгүй ээ энэ олимпийн тоглолт болж байна ш дээ. Энэ чинь спортын том юу гээд нөгөө багш нартаа хэлээд тэгсэн чинь тэгээд мэдээж Социалист системийнхээ багийг их дэмжинэ. Оросын волейболын баг чинь их сайн тоглож байсан. Тэр мэрийг үзэж байсан. Намайг тэнхимийн хурлаар оруулдаг юм. Хичээл тасалсан гээд. Яасан яагаад хичээл таслаад байгаа юм гэсэн чинь. Өө...олимпийн тоглолтууд гараад тэгээд хичээл тасалчихсан. Тэгээд за одоо чи таслахгүй гээд ам мамаа өг гээд. Тэрнийгээ өгсөн юм. Тэгж байгаад Чулуун гээд нэг багш байсан юм. Одоо талийгаач болчихож дээ. Тэр багш яг тэнхимын эрхлэгч байхгүй юу. Тэнхимийн эрхлэгч байж байгаад Төмөрхуяг багшид өгчихсөн байлуу үгүй билүү. Бид нарт зааж л байсан байх. Тэгээд тэр дээр яасан чинь Монголын бөх аваргын төлөө барилдана гэвэл чи яахав гээд надаас ам өчиг авчихаад асуусан байхгүй юу. Одоо тэгвэл яалт ч байхгүй хичээл таслана даа /инээв/ гэсэн чинь зарим нь инээгээд л. Зарим нь гар чи гээд хөөгөөд гаргаж байсан юм. Тэгээд сүүлд нь надад нэг хэн ч билээ. Би ч бас олимп дуустал бас тэрнээс хойш нэлээд хэдэн цагийн хичээл таслаад олимп үзээд авсан. Тэгээд тэр үед чинь нөгөө оюутны идэвхитэй ажиллагаа эхлэж байсан үе байхгүй юу. Тэгээд 1988 ондоо бид нар чинь анх удаа 1988,1989 онд юм байна ш дээ.

Хишигсүрэн -

Олимп бол 1988 онд.

Мөнхтөр -

1988 онд дууссан. Тэгээп 1988 оны намар болсон юм байна тэр чинь.

Хишигсүрэн -

Тийм.

Мөнхтөр -

Тэгээд хавар нь анх удаа багшгүй оюутны отряд гэж ажилд явдаг байсан ш дээ. Оюутны отрядыг анх удаа тэр нөгөө Эрдэнэцогт гээд оюутны зөвлөлийн дарга бид хоёр 2 отряд авч ажилд явж байсан юм. Тэгээд тэр нь дандаа багштай явдаг байсныг болиод багш наргүйгээр оюутнуудын бие даасан юмыг яая гээд. Оюутны юуны комиссор гээд. Тэр чинь комиссортой. Отряд чинь комиссортой. Даргатай тийм явдаг байсан ш дээ. Тэр нь комиссоороор нь яваад. Анх удаа тэгж Говь-Алтай аймгийн Гуулин сумын усжуулалтын том юу...

Хишигсүрэн -

Бригад.

Мөнхтөр -

Гуулингын талыг усжуулж байсан. Тэр дээр чинь очиж ажиллаж байсан. Тэгж яваад 1989 онд. Ер нь янз янзын юмнуудыг өөр өөр өнцгөөс юмнууд хийж эхэлж байсан юмаа. Тэгээд ер нь бие ээ даагаад л эвлэлийн ажил, оюутны ажил гэдэг бол...

Хишигсүрэн -

Олон нийтийн ажил.

Мөнхтөр -

Олон нийтийн ажилд бий чинь нилээн сонирхолтой ордог байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Таны бодлоор хараа ийм олон нийтийн гэж хэлдэг ажилд ямар одоо хувь хүнийхээ хувьд ямар онцлогтой хүмүүс илүү их татагдаж ордог вэ?

Мөнхтөр -

За тэр үед чинь бол ерөнхийдөө тэгээд авъяастай тэгээд нөгөө бас нэг жаахан хүн амьтантай юм ярьчихдаг. Нийтэч байрын хүн хүнтэй очоод эв зүйгээ учраа олчихдог тийм л хүн орж байсан. Нөгөө талаараа бол энэ чинь нөгөө тухайн нийгэмдээ ч гэдэг юмуу удирдлагдаа ч юмуу бас нэг талаараа үнэлэгдэх үнэлэмж байсан байхгүй юу. Ийм хүнд чинь бол ийм олон нийтийн арга хэмжээнд ингэж сайн оролцодог. Ийм юм яадаг. Бас нэг дээр үед чинь ийм байлаа ш дээ. Намын гишүүн гэмт хэрэг хийхэд чинь намаас нь нэг удаа ялыг нь аваад ялгүй өнгөрдөг байсан үе ш дээ. Тэгтэл чинь бас /инээв/ нөгөөдөхөөс нь харахад хэдийгээр хичээлдээ муу байлаа ч гэсэн олон нийтийн ажилд сайн хүнийг чинь тодорхой хэмжээгээр дэмжээд аваад явчихдаг байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа за. Аа ха тэгээд...?

Мөнхтөр -

Олон нийтийн ажилд яагаад хүнд танигдаад ингээд байгаа хүнийг чинь...ер нь үнэлгээ гэдэг бол хүний үзэмж л байдаг ш дээ. Энийг чинь би сайн гээд. Тэр үед чинь нэг сайн гэж бодсон хүнээ сайн гэж их боддог. Муу гэсэн хүнийгээ энэ ч угаасаа муудаа гэж боддог. Тиймэрхүү сэтгэлгээ аягүй их байсан. Тэгэхээр чинь нөгөө олон нийт миний нэг тал нь ч гэх юмуу. Хичээлдээ гавихгүй ч гэсэн нөгөө олон нийтийн юугаараа олонд танигдаад явчихдаг болохоор. Тэр өнцгөөс бараг илүү болов уу даа. Тиймэрхүү хүмүүс их олон нийтийн юманд янз янзаар ордог байсан. Зарим нэгийг нь бодлогоор хүмүүс татаж оруулдаг ч байсан байх. Яагаад гэхээр нөгөө Нам эвлэлийн залуу боловсон хүчнийг сургана гэдэг юм чинь их байлаа ш дээ. Залуу халаагаа бэлдэнэ гэдэг. Ямарваа нэг үйл ажиллагаанд цаашдаа энэ хүн л явах юм шүү гэдэг байдлаар. Тэгээд олон нийтийн ажил нилээн хийгээд тэгээд 1988,1989. Оюутан байхад чинь их хөгжилтэй хөгжилтэй тэгээд л оюутны байранд чинь одоо бүх л амьдрал өрнөнө ш дээ. Ховдын одоо 50,60-аад. Үсрээд л 50,60 хүрч байсан байх. Оюутан.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Гадуураас явдаг. Тэр чинь 400,500а-аад оюутантай юуны чинь сургуулийн чинь тэд нар л яадаг. Бусад нь бүгд байранд. Ерөөсөө сургуулийн амьдрал чинь тэр байр. Тэгэхээр нөгөө миний байранд ордог чинь тэр лүү гүн ормоор байдаг. Тэгээд байранд орж байсан. Байрны зөвлөл оюутны зөвлөлийн ажил яагаад л тэгээд анх 36 цагийн хичээл тасалсан оюутнуудыг нэг жилийн чөлөө өгдөг байсан юм. Тэгээд нөгөө...

Хишигсүрэн -

Шууд хөөхгүй нь байна ш дээ.

Мөнхтөр -

Хөөхгүй. Тэгж яадаг байсан юм. Тэгээд оюутны зөвлөлд очоод нөгөөдөх дээр чинь энэ бол оюутны үндсэн хөдөлмөр бол хичээл. Энэ хичээлээ тасалчихаад яаж энэ оюутан байх гэж байгаа юм. 36 цаг их байна. 18-н цаг болго гээд. 18 цаг болгоод. 18 цаг тасалвал жилийн чөлөө олгоно. Нэг хичээлд гурван удаа унах юмуу. Ерөөсөө ингээд нэг хичээлд 2 өөр нэг хичээлд нэг ингээд гурван удаа л уначихсан хүүхэд бол хөөгддөг байсан ш дээ. Тиймэрхүү тиймэрхүү юмнуудыг чангалаад оюутны хөдөлмөр бол сурах байдаг учраас сүүлд нь тэрүүгээр би чинь нэг жилийн чөлөө төгсгөлд нь авчихсан хүн шүү дээ.

Хишигсүрэн -

Хөөх...

Мөнхтөр -

Тэгж анх 1989 онд отряд авч яваад. Оюутны отряд авч явж Говь-Алтайд ажиллачихаад 1989 онд тэр үеэр чинь Цогтсайхны янз бүрийн дуунууд гарчихсан байсан. Тэрнийг их сонсдог байж. Энэ мөн янз янзын их сонирхдог л байж л дээ. Тэр эх авдаг нь 1986 он шиг санагдаж байна. “Утга зохиол урлаг” сонин дээр нэг сонин хоёр юу гарч байсан юм. Нийтлэл.

Хишигсүрэн -

Аа ха.

Мөнхтөр -

Нэг нь Улаанбаатарт энэ одоо бодоход энэ Христосын сүмийн номлогч нар ирсэн юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Хэдэн онд вэ?

Мөнхтөр -

1986 онд.

Хишигсүрэн -

Хөөх...тэр үед ороод ирсэн байсан гэж үү?

Мөнхтөр -

Тэр үед тэр чинь “Утга зохиол урлаг” сонин дээр би бүр яг юу яаж байна. Бүр ийм бүтэн нүүр юм гарч байсан байхгүй юу. Ингээд ингээд шашны юу яасан ингээд буруу муруу одоо тэгээд буруу ухуулга Улаанбаатарт хийсэн гээд 2,3-н нөхөр л Улаанбаатарт ирчихээд. Жуулчин маягаар ирчихээд тийм юм хийсэн юм шиг байгаа юм. Тэр мэрийг яриад тэрний хэлэлцүүлэг болж байсан юм. Дараа нь “20-р зууны махчин” гээд нэг том нийтлэл гарч байсан.

Хишигсүрэн -

Тэрэн дээр юу гарч байсан юм бэ?

Мөнхтөр -

Тэгээд тэр дээр юу байсан бэ гэхээр Япон нөхөр Англид ч юмуу, Европийн нэг оронд л суралцаж байгаад тэгээд нэг үерхдэг бүсгүйгээ бүр ингээд мөчлөөд...

Хишигсүрэн -

Хөөх за.

Мөнхтөр -

Ингээд ингээд тэрнийгээ бараг л чанаж идсэн гэсэн байдалтай юм ингээд биччихсэн. Тэрнийг бичиж байгаа нөгөө өнцөг нь бол Капиталист орон ийм балиар. Заваан ийм харгис нийгэм гэдгийг л ойлгуулах гэж гэж бичиж байсан.

Хишигсүрэн -

Тэгсэн юм байна.

Мөнхтөр -

Тэгэхдээ тэр хоёр бол тийм нийтлэл гарч байсан юм.

Хишигсүрэн -

Тэрэнд нь оюутнууд итгэх үү?

Мөнхтөр -

За тэр чинь бол намайг за юу...сурагч оюутан хоёрын зааг л байсан юм шиг санагдаад байна. Тэгээд л гарч байсан. Аймар юм байна. Энэ ёстой Капитализм гэдэг бол ерөөсөө аюулын муухай нийгэм гэдгийг л одоо юу яаж байсан юмнууд л даа. Тэгээд тиймэрхүү нийтлэл энэ тэрийг чинь их олж уншдаг. Тэгээд тэр чинь нөгөө хаалттай нийгэмд маш их содон мэдээлэл бүр хайж олж уншиж байсан санагддаг юм. “Утга зохиол урлаг” сонин дээр байж байсан. Зохиосон юм шиг тэгээд л...

Хишигсүрэн -

Аа ха. Аа...оюутан байхад бол иймэрхүү байдалтай тийм ээ. Орон нутагт байгуулагдсан анхны дээд сургууль гээд...

Мөнхтөр -

Маш их юм юм руу л орсон тийм оюутан ахуй цаг өнгөрсөн дөө.

Хишигсүрэн -

Аа ха. Олон нийтийн ажилд их ордог тийм.

Мөнхтөр -

Тийм. Бүх юм руу л орж байсан. Тэгээд нөгөө сурагч байхдаа орж чадаагүй сагсныхаа секцэнд Багшийн дээдэд байхдаа орсон /инээв/ тэгээд.

Хишигсүрэн -

/инээв/.

Мөнхтөр -

Тэгсээр байгаад 1989 он тэгээд...

Хишигсүрэн -

1989 онтой золголоо тийм ээ?

Мөнхтөр -

1989 оны хавар чинь тэгээд оюутнууд чинь яг нөгөө оюутны зөвлөл өөрөө бие даагаад бүх юмаа шийддэг. Бүх юмнуудаа ректоратад ороод танилцуулчихдаг болчихсон тийм л байсан л даа.

Хишигсүрэн -

За 2-уулаа ингээд өнөөдрийн яриагаа өндөрлөөд...

Мөнхтөр -

За

Хишигсүрэн -

Яриа цаашаа нилээн дэлгэрэнгүй үргэлжлэх шинжтэй юм байна.

Мөнхтөр -

За тэгье.

Хишигсүрэн -

Бид хоёр яг гурван цаг ярилаа өнөөдөр.

Мөнхтөр -

Ингээд халахаараа зогсоо мэддэггүй л хүн дээ. За маргааш тэгвэл өглөө би 9.30 гээд хүрээд ирэх үү?

Хишигсүрэн -

Тэг. Би бол өглөө 9 гэхэд ажил дээр хүрээд ирсэн байна. Тэгээд шууд 2-уулаа яриагаа. Зураг мураг тийм хавсаргах юм байвал аваад ирээрэй.

Мөнхтөр -

За. Зураг ч одоо аягүй бага байдаг байхдаа би чинь одоо.

Хишигсүрэн -

Уг нь энэ яриаг тэр үеийн материалаар баяжуулчихвал зүгээр ш дээ.

Мөнхтөр -

За би материалыг энэ тэндээс яана. Би янз янзын зурагнууд яанаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.