Natsagdorj


Basic information
Interviewee ID: 990483
Name: Natsagdorj
Parent's name: Tsegmid
Ovog: Baits Borjigon
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: literature, research
Belief: Buddhist
Born in: Ugtaal tsaidam sum, Töv aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: low-level city government (see notes)
Father's profession: intellectual, bank finance


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
education / cultural production
family
literature
repressions


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

За өнөөдөр 2009 оны 11-р сарын 12 байх аа өнөөдөр чинь тийм ээ?

Нацагдорж -

12-н.

Буяндэлгэр -

Тийм 12-н. Би одоо нам төрийн албыг хашиж байсан их бичгийн хүн Ц.Нацагдоржтой уулзаад байна. Нацагаа гуай та бол их чухал чухал албыг хашиж явсан, өнгөрсөн зуунд.

Нацагдорж -

Аа ха.

Буяндэлгэр -

Тэгээд өөрөө ч бас их хэлмэгдэж бараг амь насаа ч хүртэл алдаж байсан. Аа...бас хэд хэдэн сайхан хүнээ алдсан. Энэ хорвоогийн мөнх бусыг үзсэн тэд нар. Энэ талаар та ер нь жаахан хууч хөөрч өгөхгүй юу?

Нацагдорж -

Тэгэхээр бол миний өндөр өвөг дээдэс, одоо элэнц өвөг дээдэс маань эзэн богд Чингис хаанаас өмнөх үеийн алтан ургийнханаас улбаатай юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Тухайлбал одоо Хиад яст боржигон овогтны удам угсааны хүн юм.

Буяндэлгэр -

Тийм та чинь...

Нацагдорж -

Энийг би яагаад ингэж тодорхой ярьж байна уу гэхээр манай эцэг аа...эцгийн өвөг эцэг тэгээд бүр дээшээгээ өндөр өвөг эцэг бүр элэнц өвөг эцгийн үед удмын судар гэж хөтлөж байсан юм. Тэгээд тэр удмын судартай бол аа...ерөөсөө уг гарвалаа ямар ястай ямар овгийн хүн бэ гэдгээ хэнээс хэн төрсөн бэ. Тэр нь бол үе залгамжилж байгаа байдлыг ингээд удмын судартаа тэмдэглээд явж ирсэн. Тэр тэмдэгдлэж байсан тэмдэглэл бол миний төрсөн эцэг аа...Өндөр хэмээх нэртэй Цэвэгмидийн удмын сударт бол их тодорхой тусгагдаж тэр удмын судраасаа би өөрийнхөө уг гарвал угийг бол их тодорхой мэдэж байгаа. Энэ тухайгаа би аа...өөрийн төрсөн эцэг Хул тайж Аривжих зайсангын ганц хөвгүүн Өндөр хэмээх Цэвэгмидийн хөтлөж байсан. Биечлэн уламжилж аваад хөтлөж байсан удмын судар дээр тулгуурлаад энэ тухай нэг бичигхэн ном бүтээгээд 2004 онд хэвлүүлсэн юм байгаа юм. Энэ дээр бол өөрийнхөө уг гарвал түүх судрыг. Түүнээс гадна би одоо өмнөх зууны 1990-ээд оноос эхлээд манай Монголд Ардчилал ил тод байдал өөрчлөлт, шинэчлэлтийн хөдөлгөөн ид өрнөж байсан тэр цагаас эхлээд энэ Монголын хүн ам ялангуяа өсч өндийж байгаа залуу үеийнхэн өөрийнхөө уг гарал язгуур угсаа, уг үндэсээ мэдэж байх учиртай. Энэ уламжилж ирсэн тэр хөтлөж байсан угийн бичиг болон буюу удмын судраа сэргээн хөтлөх санлыг бол дэвшүүлсэн юм. Тэр санал өөр олон бусад эрдэмтэн мэргэд бусад хүмүүсийн санлын дагуу шинэ төр засгийнхан бүр хууль тогтоол шийдвэрүүд гаргасан. Ер нь бүх нийтээрээ овог хэрэглэх овгоо хэрэглэх. Аа...тэгээд удам судрынхаа өөрөөсөө дээших ядаж нэг 7-н үеийг мэдэж байх. Өөрийгөө оруулаад нэг 9-н үеээ тодруулж энэ бол хүн ам зүйн хувьд төдийгүй Монгол угсгаатан өөрийнхөө удам судрыг Монгол улс одоо тусгаар тогтнолоо өөрийнхөө язгуур үндэс угсаагаар бэхжүүлж батжуулж авахад бол их чухал юм. Нөгөө талаар хүмүүжлийн бас их ач холбогдолтой. Хүмүүжлийн ямар ач холбогдол байна вэ гэхээр зэрэг бид ямар их гайхамшигтай өвөг дээдэстэйгээ таниж мэдэж байх.

Буяндэлгэр -

Мэдэж байх.

Нацагдорж -

Аа...тэднийхээ нэр төрийг одоо ариунаар хамгаалах. Өөрсдөө бол нэр төртэй үнэнч шударга хууль ёсыг дээдэлдэг ийм иргэн болж хүмүүжих энэ хэрэгт бол их чухал юм. Тийм учраас энэ алтан ургийнханы удам судар, өөрийнхөө юугаар удам судрын энэ өмнөх зууны 25-н он буюу 1925 оноос Монголын тухайн одоо аа...түүхэн үед энэ өөрийн овог эд нарыг хэрэглэхээ больсон ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Нацагдорж -

Аа...тэр нь бол 2-3-н шалтгаантай юм. Дээрээс бол одоо тэр язгууртан өндөр өвөг дээдэс нь бол Чингисээс удам гаралтай тийм хүмүүсийг одоо хар шар феодал ангийн хувьд устгах бодлого дээр одоо коминтернээс эхлээд өгсөн. Тэгээд тэрний дагуу бол манайхан 8-р Богд таалал төгссөнөөс эхлээд ерөөсөө нам төрийн бодлогын хэмжээнд тэр асуудлыг авч тавиад үнэхээр одоо бие мах бодийн хувьд ер нь дээдсийн уламжилж ирсэн давхаргын хувьд үндэс язгуураар нь устгах хомроглон одоо цаазаар хороох тийм хэрцгий бодлого явуулсан юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Энийгээ бол хувьсгалт бодлого гэж. Хувьсгалын хэргийг одоо батжуулах ангийн дайснаас Монголыг цэвэрлэж байгаа гэж зөвтгөж байсан. Улс төрөөс. Гэтэл би энэ бол маш их хор уршигтай. Энний хор уршгийг бол би энэ ноднин хэвлүүлсэн юм даа. “Алтан ургийн сүүлчийн тойн” гэсэн энэ бодитой түүхэн үнэнийг 90 гаруй 93,94-н нас сүүдэр зооглож байгаа Чингис хааны 29 дэх үеийн удмын хүн одоо энэ Дамбадаржаалан хийдэд шавилан сууж байгаа Галсан гэж хүн байгаа. Уул нь жинхэнэ нэр нь Галсандаш юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Тэгээд эцэг нь бол Засагтхан аймгийн Дайчин вангийн хошууны засаг ноён байсан хүн.

Буяндэлгэр -

Ха.

Нацагдорж -

Тэгээд ардын засгийн анхны жилүүдэд ардын засаг төрд олон түмнийхээ, тэр хошууныхаа иргэдийн итгэлийг хүлээж хүндэтгэж байсан учраас ардын засгийн анхны хошуу тэр Дайчин чин вангийн хошууны засаг ноён...засаг дарга эд нар болж байсан. Тэгээд нөгөө том толгой...би түрүүний ярьдаг 1925 оноос эхлээд том толгой хар шар феодалуудыг устгах тэр бодлогын хүрээнд эхлээд өмч хөрөнгийг нь хураасан байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Гурван удаа хураасан байгаа юм. Тэгээд 1930-н хэдэн онд 1937 онд 2 хүүгийнх нь хамт баривчлаад цаазаар хороочихсон. Том толгой гээд. Тэгээд энэ Галсан гуай бол тэр үед хүүхэд байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

16-н хэдтэй. Тэгээд өөрөө хийдэд шавилаж байснаа болиод тэгээд өөрийнхөө нэрийг хагаслаад эцгийнхээ нэрийг бас Чалчин Гомбодорж гэдэг нэрээс Гомбо гэдэг нэрийг нь суглаж аваад өөрийн эцгийн нэр болгоод тэгээд өөрийн гарал үүсэл бүх юмаа нууж далдлаад...

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Тэгээд нийслэл хотод хүрэлцэн ирсэн. Тэгээд нийслэл хотод хүрэлцээн ирсэнийхээ дараа энэ худалдааны байгууллагад 60 гаруй жил ажиллаад. Тэгээд өөрийнхөө уг гарвалаа нуусаар байгаад өдий хүрсэн. Тэгээд би энэ “Алтан ургийн сүүлчийн тойн” гэдэг энэ номон дотроо ерөөсөө Эзэн Богд Чингис хааны удмынханы хувь заяа Манж Чин Улс болон Ардын засгийн жилүүдэд чухам яаж шийдэгдсэн юм бэ гэдэг түүхэн тоймыг анх удаа ном хэвлэлээр ингэж хэвлэж гаргасан юм байгаа юм. Ерөөсөө урд өмнө нь бол манай түүхчид энэ асуудлыг ингэж тоймлож гаргасан удаа байхгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Анх удаа би ингээд гаргасан юм. Яагаад би ингэж зориулж гаргасан юм бэ гэхээр зэрэг өнөөдөр ямар нэгэн түүхт ой тэмдэглэлт үйл явдал. Ялангуяа Их Монгол улс байгуулсны түүхт ой эд нарыг тэмдэглэж байна ш дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Нацагдорж -

Энэ үеэр алтан ургийнхан Чингис хааны удмын хүмүүсийн намтар цадигаар янз бүрийн гадаад дотоодын хэвлэл мэдээллийнхэн телевизийн нэвтрүүлэг юмуу видео кино ер нь кино дүрс юм явъя. Намтар түүхээр нь юм хийе гэхэд ерөөсөө олддоггүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Бүр байхгүй шахуу. Манайхан чинь өөрсдөө их эрж сурвалжилдаг. Ерөөсөө зарлаад ч гэсэн үлдсэн цөөн хэдэн хүн бол ил гардаггүй. Аа...харин хуурамч улсууд бол одоо би Чингис хааны удмынхан, удмын хүн гэсэн тийм хүмүүс л гүйж очоод байдаг.

Буяндэлгэр -

Тийм.

Нацагдорж -

Тэгээд нөгөө улс чинь яг удмын судраа хөтлөөгүй. Хөтөлсөн ч гэсэн хуурамчаар бүрдүүлж байсан учраас түүхэн хадгалагдаж байсан. Удмын судраас нь тэд нар алтан ургийн хүн гэдэг нь нотлогдохгүй.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Тийм учиртай.

Буяндэлгэр -

/инээв/

Нацагдорж -

Тэгээд 1990-ээд оны эхээр манай Монгол одоо Ардчилсан тогтолцоо бүрдэж эхэлсэн энэ үеэс эхлээд ер нь Чингис хааны удам угсаа үе залгамжлагчидын тухай сонирхол Монголд төдийгүй дэлхий нийтэд нилээн их анхаарал татаж байсан.

Буяндэлгэр -

Тийм.

Нацагдорж -

Тэгээд үүх түүхээ бага сага гадарлах мэдэхийн хувьд бол мань мэтийн хүмүүс энэ сэдвээр бол одоо бичиж ном бүтээл гаргаж байгаа юм. Аа...миний тухайд гэх юм бол...

Буяндэлгэр -

Тийм таны тухайд бол их сонинх юм байгаа юм аа. Та бол одоо яаж яваад ингээд сэтгүүлч болчихов. Тэгээд үзэл суртлын ажлыг хариуцаж байсан Социализмын үед бол тийм ээ?

Нацагдорж -

Тийм. Төрийн байгууллагуудыг Төв хороонд хариуцаж байсан юм.

Буяндэлгэр -

Тийм.

Нацагдорж -

Тэгэхээр би бол бага балчих наснаасаа ер нь их саваагүй сониуч хүүхэд байсан. Аа...хөгжим сонирхоод хөгжмийн юугаар концертонд ороод хөгжмийн тэмцээн эд нарт ороод бас тэгээд тэр чиглэлээр богино хугацаанд бас том концертонд тэмцээнд хүртэл одоо байр эзлэж байсан.

Буяндэлгэр -

Хөгжмийн юугаар уу?

Нацагдорж -

Тийм.

Буяндэлгэр -

/инээв/. Та аль сургуулийг төгссөн юм бэ?

Нацагдорж -

Нийслэлийн 10-н жилийн 3-р дунд сургууль.

Буяндэлгэр -

3-ыг төгссөн юм уу тийм ээ?

Нацагдорж -

Тийм. Гурвыг төгссөн.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

За тэгээд миний эвлүүлэх босгох зохион бүтээх тэр чиглэлээр явдаг хөдөлдөг автобус хүртэл хийгээд тэгээд энэ пионерын ордонд хүртэл сурагчдын бүтээлийн дунд тавьж бас олныг гайхуулж шагшуулж л байсан юм. За би өөрөө зураг бас нилээн гайгүйхэн шиг зурчихдаг. Сургуулийнхаа ой, энэ тэндэхийн юунд бол тосон будгийн зураг ханын зурагнууд нилээн бүтээснээс гадна сурагч байхаас эхлээд оюутан үед за тэгээд хожим хойно нам төрд удирдах алба хааж байхдаа ч гэсэн одоо энэ төвийн сонин хэвлэлүүдийн зурагт хуудас янз бүрийн юмнуудыг зурж байсан. Тэгээд сүүлдээ номын зураг чимэглэлийг нилээн зурсан байх. Тэгээд ерөөсөө номын зураг чимэглэл миний зүгээр 4,5-н жилийн юугаар гаргасан юм бол 250,260-н номын зураг зурсан байгаа юм.

Буяндэлгэр -

Хөөх...тухайлбал та тэрнээсээ нэрлээч?

Нацагдорж -

Одоо олондоо олон нэрлээд барахын арга байхгүй.

Буяндэлгэр -

За таны сэтгэлд байгаа нь?

Нацагдорж -

За хамгийн сүүлчийнхийг нь гэвэл “Монголын хүүхдийн нэвтэрхий толь”-ийн зураг чимэглэлийг бол би үндсэндээ хийсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Тэнд бол дотор нь бол нийтдээ нэг бүхлээр нь яривал нэг ном 5-н боть бараг хэвлэгдсэн байгаа юм. Аа...зүгээр нарийвчлаад тэр дотор орсон юу бол 30-аад зургийг нь зурсан байгаа юм. Тэгээд би өөрийн бичиж сүүлийн энэ бичиж байгаа энэ “Алтан ургийн сүүлчийн тойн” “Хэлс гэсгээлийн золиос” “Чингис хааны зарлигын товчоон” “Чингис хааны сургаалын товчоон” гээд бүх зураг чимэглэлийг бол би өөрөө хийж байдаг.

Буяндэлгэр -

Ха.

Нацагдорж -

Бусад хүмүүсээр хийлгэчихээр нэг санаанд хүрдэггүй. Тэгээд сүүлийн үед бол яахав нөгөө компьютерээр бүтээх юугаар нь одоо нилээн их будаг юутай зууралдахгүйгээр шууд дэлгэцэн дээр зургийн программаар л зурчихдаг болоод байгаа юм /инээв/.

Буяндэлгэр -

/инээв/ их олон талын авъяастай юм байна ш дээ.

Нацагдорж -

Тийм. Ер нь бол уран зураг бол миний нилээн дээр үеэс бүр багаасаа эхлээд хийж байсан тийм зүйл. За хоёр дахь нь бол ерөөсөө би 6,7-р ангиасаа эхлээд тэр үеийн төвийн сонин 1958,1959 онд 6,7-р ангид байхдаа хүүхдийн хэвлэлд эхлээд нэг сурвалжлага тэмдэглэл энэ тэр бичдэг байсан. Сүүлдээ өгүүллэг бичдэг болсон. “Залгамжлагч” гээд нэг сэтгүүл гардаг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм тийм. Пионерын сэтгүүл.

Нацагдорж -

Хүүхдийн нэг “Залгамжлагч” гэж. Тэрэнд бол миний анхны өгүүллэг.

Буяндэлгэр -

Хөөх...хэддүгээр ангид байсан хэрэг вэ?

Нацагдорж -

7-р ангид, 8-р ангид.

Буяндэлгэр -

Хөөх...багаасаа бичсэн байна ш дээ.

Нацагдорж -

Тийм. 8-р ангид миний одоо нөгөө өгүүллэг улмсын хэмжээнд зарласан тийм хүүхдүүдийн дунд зарласан уран зохиолын өгүүлэг, шүлэг зохиолын уралдаанд тэргүүн байр эзлэж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Тэр маань бол бүр тэр даруйдаа орчуулагдаад Москвагын радио, Болгарын радио энэ тэрээр тэгээд жижигхэн хүүхдийн ном эмхтгэл эд нарт ороод тэгж явж байсан юм.

Буяндэлгэр -

Яг юун тухай бичиж байв та?

Нацагдорж -

Тэр ерөөсөө нэг тэр үед Ленины хөшөө байглууж Ленины мэндэлсэний 90-н жилийн ойг тохиолдуулж зарласан уралдаан юм л даа. Тэгээд Ленины нэг сургаал үг алдартай үг байдаг ш дээ. “Сур сур бас дахин” гээд...

Буяндэлгэр -

Тийм бас дахин сур гээд...

Нацагдорж -

Тэгээд Ленины ойд хүүхдүүд бэлдээд янз бүрийн юм бэлдээд байсан. Нэг охин сурагч, 4,5-р ангийн л охин юм даа. Ленины тухай шүлэг Пионерын ордонд очиж уншаад тэгээд тэр шүлгээ цээжлээд нэг өглөө тэр Пионерын ордонд очиж тэмцээнд орох гэж байхад тэр шөнө зүүдлэж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Ленин багш хөшөөнөөсөө бууж ирээд...

Буяндэлгэр -

Аа ха их гоё юм байна.

Нацагдорж -

Нөгөө охинд нэг харандаа өгсөн байгаа юм. Чи их сайн сураарай. Онц сураарай энэ тэр гээд. Тэгээд тэр шүлгийн тэмцээнд нөгөө Ленины тухай шүлгээ уншаад тэргүүн байр эзлэсэн чинь харандаа дэвтэр, ном эд нар бэлгэлсэн. Нөгөө зүүдэндээ үзсэн гоё харандаа нь тэр юунд нь байсан юм бэлгэнд байсан.

Буяндэлгэр -

Ямар сонин юм бэ.

Нацагдорж -

Тэгээд тийм зохиомжтой юм бэ.

Буяндэлгэр -

Зохиомж нь их сонин юм. Гоё сонин юм байна.

Нацагдорж -

Тэгээд “Ленины өгсөн харандаа” гэсэн нэртэй тийм зохиомж.

Буяндэлгэр -

аа ха.

Нацагдорж -

Би нилээн зүдэрч байж тэр зохиомжийг олоод тэгээд би ая эв нь таарсан юм байлгүй их аятайхан болоод. Тэгээд тэр их олон түйвэр мүйвэр янз бүрийн юмнуудад бол их орж байсан. Хамгийн гол нь бага балчир насандаа хүүхэд багачууд эрдэм ном сурахыг урьтал болгох учиртай гэсэн санааг тэр үедээ л одоо хүн төрлөхтөн ялангуяа Социализмын орнуудын эрхэм багш болж байлаа шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Нацагдорж -

Ленин багш гэж нэртэй. Тэр хүний дүрийг оролцуулсан тэгэхдээ уран зөгнөлт ч биш. Ер нь сонирхолтой сэдвээр бичиж байсан юм. Тэгээд би бас хүүхдэд зориулсан бас аа...өгүүллэг тууж нэлээн олон бичсэн. Тэр маань сүүлд хэд хэдэн ном бол цуврал номнууд. Улсын хэмжээнд зарласан өгүүллэгийн түйвэрийн уралдаанд хүртэл тэргүүн байр эзлэж байсан. 20-иод өгүүллэгээр бичсэн. Өөрөө бол уран зохиолын чиглэлээр 10-9аад ном бүтээж гаргалаа. Тэгээд 1980-аад оны сүүлчээс эхлээд энэ зурхайн ухааныг Монгол зурхайн ухааныг сэргээх асуудлыг бүр дэвшүүлээд тэгээд бүр сэргээхийг зурхайн ухааныг сэргээхийг биеэрээ одоо үлгэрлэсэн юм. Тэгээд философич Агваандондов гуайтай хамтраад 10-аад ном бүтээл аа...хэвлүүлсэн. Олон түмэндээ хүргэсэн. Тэгээд Агваандондов гуай бие барснаас хойш ер нь монгол хүн бүрийн төөргийг иж бүрэн зурах тийм зорилго тавиад тэгээд 1920-оос 2010 оны хооронд төрсөн болон төрөх энэ 1990-н жилийн хугацаанд буюу бүтэн хагас 60-ны хугацаанд төрсөн монгол хүн бүрийн төөргийг жилээр нь улирлаар нь сар, өдөр, цаг, гариг, 27-н одны гэр, 12 одны ордоор нь ингээд иж бүрэн зурсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. Тэр хэцүү биз? Энэ бол их хөдөлмөр орно биз дээ?

Нацагдорж -

Энэ бол маш их бэрх. Өөрөө мэднэ биз дээ. “Хүмүүний төөрөг” гээд нэг ном гарсан ш дээ. Хэвлүүлсэн нь.

Буяндэлгэр -

Тийм үү?

Нацагдорж -

Тийм. “Хүмүүний төөрөг” гээд.

Буяндэлгэр -

Тэр номны чинь зургийг нь авч болно биз дээ тийм ээ?

Нацагдорж -

Болно болно. “Хүмүүний төөрөг” гээд одоо энэ ном байна /үзүүлэв/.

Буяндэлгэр -

Аа ха. Одоо энэ худалдаанд байгаа юу?

Нацагдорж -

Худалдаанд байхгүй. 2004 онд хэвлэгдээд тэгсхийгээд дуусчихсан. Одоо дахиад нэг 30-н жил нэмээд 2 жаранд яасан хэмжээгээр монгол хүн бүрийн төөргийг иж бүрнээр нь дахиад нэг хэвлүүлэх санаатай байгаад байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха. Энэ бол их эрэлт хэрэгцээтэй ном байгаа л даа.

Нацагдорж -

Тийм. За тэгээд сүүлийн үед бол энэ хүмүүсийн нэг гол эрхэмлэдэг. Ялангуяа сар шинээр урган гарч байгаа шинэ жилд өөрийн суудал одоо жил мэнгэний байдал, хийморийн байдал эд нар нь ямаршуу байх нь уу гэдэг энэ тэрийг бүгдийг нь тусгаад тэгээд өөрөө мэдээд заслаа хийх. Энэ ном нэг л айлд нэг л байж байх юм бол тэгээд...

Буяндэлгэр -

Насан туршийн юм бараг тийм ээ?

Нацагдорж -

Насан туршдаа энэ номыг хэрэглээд ингээд. Хүн өөрийнхөө хий насыг мэдэж байвал нэг нас нэмнэ ш дээ тийм ээ?

Буяндэлгэр -

Тийм.

Нацагдорж -

Аргын тоон дээр. Тэрнийгээ л мэдэж байвал эндээс өөрөө үзээд бүгдийг бүх жилийг хамруулаад үзэж болно. Үр хүүхэд гэр бүлийнхээ хүмүүсийн юуг эндээс үзэж харж болно. Аа...тэгээд энний дотор өдөр гариг цагийн сайн муу үрийг таньж, таних зурлагыг бас хийсэн юм байгаа юм. Хүн гэдэг амьтан чинь алс хол аян замд явахаасаа эхлээд, үс гэзгээ авахуулах засуулах янз бүрийн юм байна шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм.

Нацагдорж -

Сургууль соёлд оруулах, эм тан залах аа...буян үйлдэх энэ тэр гээд. Гариг өдөр юу бүхний сайн мууг энэ номноосоо бүрэн үзээд байж болох. “Жилийн харш насны барцадыг эзлэх зурхайн ёсон” эд нар ийм номыг 2002 онд бүтээгээд хэвлүүлээд тэгээд тэр маань бол дууссан. Тэгээд би энэ дээр нэмэлт оруулаад тэгээд энэ ноднин сар шинийн өмнө хэвлүүлээд олон түмнийхээ хүртээл болгосон.

Буяндэлгэр -

За таны энэ номнуудын зургийг авна. Тийм.

Нацагдорж -

Тийм юутай. Чи яагаад иймэрхүү зурхайн ухааны чиглэлээр...

Буяндэлгэр -

Судлах болов оо гэж.

Нацагдорж -

Аа...бүтээл туурвиж, олон түмэнд хүргэх болов гэхээр зэрэг ер нь монгол хүн төдийгүй хүн гэдэг амьтан энэ хорвоод ирээд ирэхдээ тэгээд аж төрөөд энд буцах энэ хугацаанд бол өөрийгөө танихгүй байна. Өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэхгүйгээр өөрийн одоо од гариг эрхэсээс өгсөн мөрийн хөтөлбөрийг мэдэхгүйгээр төөргөө харанхуйгаар дагаж явсаар байгаад дуусдаг. Тэгэхээр энэ яваа насандаа амьд сэрүүн явахдаа өөрийгөө чухам хэн бэ гэдгийг од гариг эрхэсээс надад ямар мөрийн хөтөлбөр төөрөг хувь болгосон гэдгийг мэдээд авбал өөрийгөө таних мэдэхэд өөрийнхөө хувь заяаны эзэн болоход бол хэрэгтэй юм. Өөрийгөө таньж байгаа хувь заяаныхаа эзэн болохыг хүсэж байгаа ийм хүн бол гэгээрэх зам мөрд бол их дөт болж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Тэгээд гэгээрнэ гэдэг маань бол тэр хүн өөрийгөө таниад орчин тойрноо аж төрж байгаа тэр нийгмээ ойлгож ухаараад тэгээд амьдралынхаа зорилгыг зөв тодорхойлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хувь заяаныхаа эзэн болсон хүн улс орныхоо эзэн байж чадна шүү эдэ.

Буяндэлгэр -

Тийм.

Нацагдорж -

Тийм учраас ийм ном бүтээлүүдийг зурхайн чиглэлүүдээр бол...энэ зурхайн ухааны чиглэлээр янз бүрийн ном бүтээл зөндөө л гарч байна л даа.

Буяндэлгэр -

Харин тийм зөндөө л гарах юм.

Нацагдорж -

Гэхдээ энэ дээр нэг баримтлууштай, манай өндөр өвөг дээдэс зурхайч цэцэн мэргэн бичгийн хүмүүсүүд буруу зөрүү хүний толгойг эргүүлсэн будлиулсан зурлага хийх төөрөлдүүлэхийг бол их цээрэлдэг байсан. Аль болохоор үнэн мөнийг тэр хүнд өөрт нь ойлгуулах энэ яваа нас энэ төрлийн утга учиртай наад зах нь хичнээн үр хүүхэд насны титэм хэр байх юм бэ. Энэ насны ямар ямар насан дээр нь одоо аж амьдрал хамаг бүхэн нь өөдлөн дэвжих юм бэ. Ямар цаг хугацаа жил дээр бол уруудаж доройтох юм бэ. Ямар гай барцад нүүрлэх юм бэ гэх зэргээр мэдүүлээд өгчих юм бол хүн чинь тэр муу гай гамшигаас сэрэмжлээд тэрнээс бол одоо бэрхшээл гай юунаас бол их хүнд дайраад, амь насаа алдах тийм гай тотгор дайрахаас зайлаад ядахдаа нэг бэртээд өнгөрөх, шалбараад өнгөрөх. Хальтарч унаад яс үсээ хугалчих байсан бол шалбараад өнгөрөх төдийгөөр сэрэмжилж чадах юм л даа. Урьдчилаад заслаа хийгээд тухайн жилдээ өөрөө их болгоомжтой бодож бүхнийг дээдэлж. Тэгээд улмаар бие хэл сэтгэлээ ариусгаад явах юм бол өөрийн одоо энэ насны үйлс өөдлөх дэгдэх дээшилэхээс гадна. Үр удамд нь сайн эерэг эрч хүч шингэж байдаг. Орчин тойрондоо бол их ээлтэй байдаг. Ийм учиртай.

Буяндэлгэр -

Та яаж энэ зурхайн ухааныг ингэж их нэвтэрхий сайн мэдэж байна вэ?

Нацагдорж -

Тэгэхээр...

Буяндэлгэр -

Манай лам нар чинь одоо нөгөө цагаан сараар гэхэд л одоо болтол тогтохгүй л байгаа ш дээ. Энийг та юу гэж үздэг юм бэ?

Нацагдорж -

Тийм. Цаг тооны бичиг аа...тухайн шинээр гарч байгаа он жилүүдийн цаг тооны бичгийг бүтээх хэвлүүлэх тухайтад л их маргалдаж байгаа юм л даа. Чинийх буруу минийх зөв гээд чухамдаа ингээд маргаад байх зүйл биш юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Яагаад вэ гэвэл Монголын эзэнт гүрэн оршин тогтнож байсан үед Монголын эзэнт гүрний газар нутаг одоо харъяанд багтаж байсан Азийн бүх улс орнууд, одоо дундаж Ази хүртэл байна ш дээ. Энэ үед Дорно дахины болон Перс, Араб Персийн одон зурхай бүр өрнөдийн Ром Римын үеийн Июлийн үеийн цаг тооны бичиг одон орон од эрхэсийн хөдөлгөөн дээр тулгуурлаад ингээд эд нарыг бүр цэгцлээд Монголын эзэнт гүрний хэмжээнд мөрдөж байх цаг тооны бичгийн ишийг одоо тэр эх загварыг бол зохиочихсон байна. Энийг бол Хубилай сэцэн хааны үед өрнө дорнын зурхайч мэргэдийн үед аа...Их Монгол Эзэнт Гүрний нийслэлд авч ирээд бүтээчихсэн юм. Тэр нь бол хожим байн байн явсаар байгаад шар зурхай гэсэн нэртэй тэгээд цаг тооны бичгийг тэр шар зурхайн эх загвар дээр тулгуурлаад хийдэг болсон. Аа...улмаар 16,17-р зууны үед бол Сүмбэ хамба Ишбалжир тэргүүтэн энэ Төгсбуянтын шинэ зурхайн ёсон гэдгийг Монголын газар нутгийн хувиарт тохируулаад тэгээд бас нэг цаг тооны бичгийг аа...зохиох хийх жил бүрийн юуг хийх эх загварыг бол бас тогтоогоод өгсөн. Тэгэхээр энэ хоёрын баримтлаж байгаа юу бол ерөөсөө тэр газар нутгийн тэр хуваарь дээр тохируулсан байдал юунаасаа болоод зурлагын юу нь цаг тооны бичиг нь зурлагын юу нь бол нэг хоногоос эхлээд заримдаа бол 10-н хэд хоногийн зөрүү гараад байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн жил энэ Төгсбуянтын энэ шинэ зурхайн ёсоор шинэлэх шинийн нэгний цагаан сараа тэмдэглэх. Шиний нэгэн нь тэр шар зурхайнаас бол голдуу хожуу одоо нэг хоногоос эхлээд 10-н хэд хоног бүртэл заримдаа бүр бүтэн сарын тийм зөрүү гараад байгаа юм. Өндөр жилүүд бол бараг бүтэн сарын зөрүү гардаг.

Буяндэлгэр -

Тийм сарын зөрүү гардаг.

Нацагдорж -

Тэгэхээр дөрвөн жил дутамд бол нөгөө хуримтлагдсан аа...нар сарны явдал дээр тулгуурлаад хийсэн орчил дээр тулгуурлаад хийсэн зурхай нь 30 хоногоор яахаар чинь 10-н хэд хоног хуримтлагдсаар байгаад аа...гурван жил нэг бүтэн сарын хугацаа гараад ирж байгаа. Тэгээд дөрөв дэх жилдээ тэгш тоотой нэг бүтэн сар илүү дутуу гараад байдаг иймэрхүү учиртай юм аа. Манайхан бол энийг нааш цааш нь болгож миний чиний гэж сайн муу гэж түлхдэг тэр шинжлэх ухааны үндэстэй аль хэдийн хэдэн 10-н жарны тэртээ Монголын эрдэмтэн мэргэд зурхайч нарын бүтээсэн тэр эх тулгуур дээр тулгуурлаж зохихдоо л тэгж будлиад байгаад. Аргын тоотой харьцуулж гаргахдаа л тэгж байгаа. За энэ төөргийн зурлага хүний аж төрлийн янз бүрийн үйлийн зурлагыг үйлдэх энэ юу бол хар зурхай гэнэ үү амьдын зурхай ч гэнэ үү янз бүрээр нэрлэдэг юм байгаа юм. Энэ одон зурхайтай яагаад тухайн хүнд өөрийгөө нээж өөрийгөө танихад л...

Буяндэлгэр -

Хэрэгтэй.

Нацагдорж -

Тус болох тийм учиртай бүтээл юм. Би бол их нэвтэрхий гайхамшигтай мэднэ гэдэг дорно дахины тэр тусмаа Монгол зурхайн ухааны сонгодог уламжлалын зах зухаас л мэдэх хүн. Энэ зах зухаас мэдэх энэ уламжлал юу бол юунаас эхтэй вэ гэхээр зэрэг манай өндөр богд дээдэс энэ Монголын төрдөө бол бичиг болон цэргийн эрдэмээрээ хүчин зүтгэж явсан сүүлийн Жалайр гэрсэнз хун тайжийн үеэс эхлээд засаг ноёдын манайх бол Сэцэн хан аймгийн Жонон Вангийн хошууны засаг ноёдын уг удам юм шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Жалайр гэрсэнз хун тайж гэдэг маань Эзэн Богд Чингис хааны их хаадын одоо удмын Батмөнх Даян Хааны үр удам шууд залгамжилсан. Тэгээд энэ Жалайр гэрсэнз хун тайж бол халхын ноёдын уг эх бүгдээрээ салбарлсан. Яагаад ингэж салбарласан гэхээр энэ халх чинь баруун зүүн гэж хуваагдаагүй байх үед нь одоо хошууныхны 9,10-н хошуу байлаа ш дээ. Баруун Монголыг оролцуулхгүй бол. Эдний ноёд нь бол дандаа Жалайр гэрсэнз хун тайжийн үр сад юм. Төрсөн үр сад юм. Манай миний одоо өндөр өвөг дээдэс бол Жалайр гэрсэнз хун тайжийн Жонон Вангийн хошууны засаг ноёдын л удам юм даа. Тэгээд манай аав бол Жалайр гэрсэнз хун тайжаас эхлээд тоолох юм бол 14 дэх үе. Эзэн Богд Чингис хаанаас эхлээд 29 дэх үеийн залгамж удамын хүмүүс юм даа. Тэгээд тийм учраас ч гэсэн одоо Ардын засгийн жилүүдэд том толгой хар феодал гэсэн одоо яагаад гэвэл манай өвөг эцэг бол бас Манж дайчин улсын үед бол засаглах эрхээ хасуулаад хохь тайж болж байсан тэгээд зайсан бичгийн эрдэм, төрд зайсан цолтой зүтгэж байсан. Ах дүү хоёр зайсан байсан. Адъяа гээд....юу Арвижих гээд манай өвөг эцэг аа...өвөг эцгийн төрсөн дүү Цагаан өвгөн зайсан гээд Сүхбаатартай их жанжинтай их нөхөрлөж байсан Цагаан өвгөн гэж хүн Сүхбаатар клубыг анх үүсгэн байгуулж байсан гээд түүх мүүхэнд гардаг шүү дээ.

Буяндэлгэр -

Аа тийм.

Нацагдорж -

Цагаан өвгөн гэдэг чинь манай өвөг эцгийн төрсөн дүү нь юм.

Буяндэлгэр -

Өө за.

Нацагдорж -

Тэгээд манай эмэг эх бол эмэг эхийн төрсөн эх нь бол энэ Хичээнгүй сайдын Цэрэндоржийн эхнэр Дэлгэжид гэдэг бол манай эмэг эхийн төрсөн эгч нь.

Буяндэлгэр -

Тэгвэл Эрдэнэтуяа та хоёр чинь хамаатан байх нь.

Нацагдорж -

Тийм. Ах дүү хоёрын хүүхдүүд байхгүй юу.

Буяндэлгэр -

Ойрхон болох нь байна ш дээ тэгвэл тийм ээ?

Нацагдорж -

Төрсөн ах дүү эгч дүү хоёрын хүүхдүүд байхгүй. Эгч дүү хоёрын хүүхдүүд Юндээ ах манай аав хоёр чинь эгч дүү хоёрын хүүхэд.

Буяндэлгэр -

Тийм юм байна ш дээ.

Нацагдорж -

Тэгэхээр энэ хоёрын хүүхдүүд гэдэг нь ах дүү хоёрын хүүхдүүд л гэсэн үг. Үеэлүүд юм даа.

Буяндэлгэр -

Тийм байна.

Нацагдорж -

Эрдэнэтуяа бид нар бол үеэлүүд юм.

Буяндэлгэр -

Таныг чинь хэний хойд дүр гээд байдаг ш дээ?

Нацагдорж -

Аа тийм. Одоо нэг 1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр энэ радиогоор Гурван эрдэнэ гээд нэвтрүүлгээр энэ Зүүн хүрээ Дашчойлон хийдийн өвгөн хэдэн лам гандан дээр бас шавилаж байсан Доёд гээд хэдэн настай өвгөн лам нар ер нь зөвхөн манай энэ өндөр дээд худагт хувилгаадаас өнөө үед Монголдоо хэдийгээр тодруулаагүй ч гэсэн тэр удам угсааны хүмүүс байдаг эсэхийг тандах нэг тийм судалгааны ажил явуулсан юм шиг байгаа юм. Тэрэнд нь нилээн хэдэн хүн өртсөн. Тэгээд тэр дотор нь бол Манжшир худагтын хойд дүрийг гэж тэр өндөр Цэвэгмидийн 7 дахь хүүхэд мөн гэсэн зурлага мурлага үйлдээд тэгээд тэрнийгээ хоорондоо хэлэлцэж тогтоод өөр хэд хэдэн хүн худагт хувилгаадын юу байна гэж тодорхойлж байсан юм гэнэ билээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Тэгээд тэр яриа юун дээр тулгуурлаад тэр Гурван эрдэнэ гэдэг радио нэвтрүүлэг явуулсаны дараа ялангуяа Манжшир худагт Цэрэндоржийн харъяа багш шавийн барилдлагатай шавь отгоос нь амьд сэрүүн байгаа хүмүүс их хандаж дахиж тэр нэвтрүүлэг явуулаач өөрийг нь яриулж яагаач гэж тэгээд Лхагвасүрэн гээд сэтгүүлч тэрнийг танина биз дээ?

Буяндэлгэр -

Тийм нөгөө МГУ төгссөн нийслэлийн редакцийн юу?

Нацагдорж -

Үгүй нийслэлийн редакцийн.

Буяндэлгэр -

Аа...нийслэлийн редакцийн тийм.

Нацагдорж -

Гурван эрдэнэ гээд нэвтрүүлэг хөтлөж байсан юм.

Буяндэлгэр -

Тийм тийм.

Нацагдорж -

Тэгээд тэр ухаандаа намайг сурвалжлах гэж нилээн олон удаа оролдсон тэгээд би буцаагаад.

Буяндэлгэр -

/инээв/

Нацагдорж -

Тэгээд одоо тэр тухай юм ярихгүй эд нар гээд сүүлдээ олон үзэгч сонсогчийн хүсэлтийг авч ирж танилцуулаад тэгээд арга буюу яахав дээ ийм учиртай юмаа гэж сая өөрт чинь ярьсан юм аа товчхон хураангуйлаад ярьсан юм байгаа юм. Яагаад гэхээр зэрэг Манжшир худагтын манз зооглож байсан аяга аа...тэгээд тэр эрхи барьж байсан эрхи өөрийнхөө патер татуулаад өөрөө тэр хүрэн суман жаазанд хийгээд ээж аав хоёр одоо намайг эзгүйд энэ зураг намайг төлөөлөөд танайд байж байг.

Буяндэлгэр -

Ха.

Нацагдорж -

Хэрвээ би дахиад хүн төрөл олдог юм бол танайхыг л бараадах болно гээд тэгээд баригдаад цаазаар авахуулаад явахынхаа өмнө тэгээд явсан юм билээ.

Буяндэлгэр -

Тэр одоо хэдэн он байсан бэ?

Нацагдорж -

1937 он.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Ер нь 1930 онд анх шүүгдсэн юм шүү дээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Баривчлагдаад тэгээд Егзөр худагт хоёрыг л эхлэж ороож. Тэр үедээ 10-н жилийн шийтгэл ноогдож. Тэрнийгээ тэнсэн харгалзаатай. Тэгээд 10-н жилийн туршид гэр хорионд байж. Манжшир худагт бол энэ Монгол даяар асар их нэр хүндтэй богд гэгээнээс дутуугүй нэр хүндтэй тийм хүн байсан учраас Ардын засгийнхан шууд барьж аваад цааш нь харуулчихаагүй. Тэгээд сүүлд нь тэгж эхлэж барьж өөрөөр хэлбэл одоо ял өгөөд тэрнийгээ нэг гэрийн хорионд шилжүүлээд тэнсэн харгалзаатай болгоод. Тэгээд алгуур нөгөө том толгой шар худагт хувилгаадын эсрэг ухуулга суртал нэвтрүүлгийг нилээн хүчтэй явуулаад тэгээд нөгөөдөх бөөнөөр нь хомроглож барьж устгах өмч хөрөнгийг нь авч тэр үеийн эхээр л баривчлаад буудан хороосон. Тэгээд Манжшир худагтын их ойрын шавь юм даа аав ээж хоёрт тиймэрхүү юм хэлж захиж хэлж байсан. Тэгээд аав бол нөгөөдөх удмын судраа хөтлөж байхдаа хүүхдүүдээ ажиглаад л байсан байна лээ. Тэгээд миний төрсөн жил сар өдөр цаг тэгээд өөр бусад шинжүүд 4,5-тай байхдаа Манжшир худагтаас манайханд өгсөн тэр үлдээсэн тэр эрхи. Аа...аяга эд нарыг бүр таниад...

Буяндэлгэр -

Минийх гээд байдаг.

Нацагдорж -

Минийх гээд зүтгээд байдаг байсан. Тэгээд ер нь Манжшир худагт Цэрэндорж өөрөө хэлж байсан үг тэгээд янз бүрийн шинж тэмдэгүүд тэгээд бас далдуур үзүүлж харуулсан л юм шиг байгаа юм л даа. Миний чинь одоо амь нас хамаг юмыг даасан багш Гончиг гээд энэ Зүүн хүрээний нэг гавж байсан юм.

Буяндэлгэр -

Аа ха. Их дуулсан нэр байна.

Нацагдорж -

Гончиг гэж.

Буяндэлгэр -

Их дуулсан нэр байна тийм.

Нацагдорж -

Тэр гавж ламтан их олон талаар удаа дараа шинжээд Манжшир худагтын хойд дүр мөн гэсэн юуг бол тэр зиндааны лам нартаа ярьж хэлж байсан юм билээ.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Тэгээд хожуу бас радио нэвтүүлэг явахаас өмнө юм даа ер нь ээж эд нар аав эд нар тэр тухай надад огт ярьдаггүй байсан. Хүүхэд шуухаддаа ч ярьдаггүй. Тэгсэн мөртлөө олон хүүхдийнхээ дотроос намайг их онцолдог. Тусад нь ор засаж өгнө хоол ундыг дандаа тусд нь ер нь нэг тийм язгууртаны эхэс дээдсийн байдлаар л хэр чинээгээрээ л тэгж байдалтай өсгөсөн юм байгаа юм. Ямар ч хүний хойд дүр бай Эзэн Богд Чингис хааны удам угасгаа бай ер нь тэр өндөр өвөг дээдсийнхээ нэр төрийг эрхэм дээдлэх ёстой нэр төрийг хамгаалах нэр төрийг өргөх хэмжээнд л энэ яваа насаа элээх учиртай юм даа гэсэн ийм бодлын үүднээс би одоо энэ олон түмнийхээ тусын тулд энэ цаашилбал хүн төрлөхтөний тусын тулд өнөө болон хожим хойчийн хэрэг болууштай эрдэм мэдлэгийн тэр чиглэлээр л бүтээлээ туурвиж явна. Уран зохиолын бүтээл туурвихаас гадна би нэг 10-аад уран зохиолын ном бүтээлтэй. 4,5-н уран сайхны кинотой. 30-аад одоо телевизийн болон радио тайзны жүжигтэй тавьсан. Тэгээд энэ бол яахав дээ Монголын ард түмэн шинэ өсч өндийж байгаа залуу үеийнхэнд одоо их оронч үзэл санаа ер нь хүн гэдэг орчин тойрноо таниж мэдэхэд нь уран сайхны аргаар ч болов яахад нь бас тус болсон болов уу.

Буяндэлгэр -

Та тэр номнуудаас нэрлэхгүй юу. Тухайлбал тэр таны санаанд байгаа кино уран зохиолын ном өөрсдийнхөө бүтээлээс нэрлэхгүй юу.

Нацагдорж -

Аа...одоо кино бол тэр “Зарлаагүй дайны оршил” гээд өнөө 1939 оны дайн, дэлхийн дайн эхлэхийн угтвар болсон юм даа. Дэлхийн дайн “Зарлаагүй дайны оршил” гэж түүхэн номон дээр тулгуурласан тийм уран сайхны бүрэн хэмжээний кино 1980-н хэдэн оны эхээр бичээд тэгээд дараа нь 1984 онд дэлгэцэн дээр гарлуу 1986 онд гарлуу. Тэрнээс хойш нилээн олон кино гарсан даа. Хятадтай хамтарсан одоо “Сүүн цагаан өргөө” гэсэн 1945 оны дайны үед шархдаад өвөрлөгч нарын дунд байж байгаад тэгээд ирсэн тэгээд Өвөр Монгол бүсгүйтэй янаг амаргын холбоотой болчихсон тэгээд тэр хоёр одоо цаг түүхийн эрхээр хоёр биенээс...

Буяндэлгэр -

Салангад...

Нацагдорж -

Салангад байгаад тэгээд 1990-ээд оны 1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр бие биенийхээ сургийг гаргаад тэгээд уулзах гээд тэр эхнэр болох үрийг нь төрүүлсэн эмэгтэйтэй Монгол эмэгтэй, Өвөр Монгол эмэгтэй наашаа ирж байтал эмнэлэгт юунд байж байсан нөгөө эр цэрэг явж байсан хүн 1940-н хэдэн оны шархнаасаа тэр нь нилээн сэдэрч угжраад 40-н хэдэн жилийн дараа нас барж байгаа яг тэр хоёр тохиож байгаа юм. Тэгээд тиймэрхүү сэдэвтэй юм даа. Тэгээд энэ киног бол аа... Хятадын одоо Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны дарга Ванчив гэдэг хүн хоёр орны соёлын хэлэлцээрээрээ хамтарч хийсэн кино шүү дээ.

Буяндэлгэр -

Та энэ сэдвээ баримтад юун дээр үндэслэж байсан уу зүгээр уран сайхны...?

Нацагдорж -

Ер нь бол түүхэн үеийн юун дээр бодож олсон дүрүүд л дээ. Үйл явдал ч гэсэн. Чөлөөлөа дайн ч гэсэн одоо чөлөөлөх дайнд чинь манай Монгол цэрэгүүд чинь бүр...

Буяндэлгэр -

Жэхэй хүрсэн ш дээ бүр.

Нацагдорж -

Жэхэй хүртэл чөлөөлөх дайнд...

Буяндэлгэр -

Тийм.

Нацагдорж -

Чөлөөлөөд...

Буяндэлгэр -

1945 оны дайныг ярьж байна тийм ээ?

Нацагдорж -

Зүүн хойгуур Өвөр Монголыг үндсэнд нь чөлөөлчихөөд цаашаагаа яагаад Хятадыг бол чөлөөлсөн юм шүү дээ. Хятадыг үндсэндээ Японы түрэмгийлэгчдээс чөлөөлсөн. Тэр түүхэн юун дээр тулгуурлаад тэгээд тэр үеийн залуусын, Өвөр Монгол, Ар Монголын залуусын хайр сэтгэл нандин тэр холбоо харилцааг тэгээд гаргасан. Тэр киног 1989,1990 онд энд зургийг нь авч бэлэн болгоод тэгээд урд талд хамтарсан кино болохоор урд талын тэр нам төрийн үзэл сурталын байгууллага нь хяналтаараа оруулж байгаад...тэгээд тэр их сонин байдлаар хянасан байгаа юм. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хороо засгийн газарт ажилладаг Хятад кадар ажилчдаа нэг оруулж үзүүлээд. Хятад хэлээр нь үзүүлээд. Аа...монгол ажилчин албан хаагчдаа нэг хэсэг болгож оруулаад тэгээд Монгол Өвөр Монголын ажилчин албан хаагчид ороод тэр киног үзэж байхдаа уйлж сэтгэл нь их хөдөлцгөөж байсан байгаа юм. Хятадууд, ажилчид албан хаагчид нь үзээд аа...их хо хо...гээд маш сайн кино болсон байна. Энэ нөгөөдөх дэлхийн кино наадам юунаас алтан шагнал авах, тэргүүн шагнал болж байна гээд байсан гэж байгаа юм. Тэгэхээр тэр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны дарга тэр дээр дүгнэлт хийгээд энэ кинонд Монгол хүний Монгол цустай хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх ямар нэгэн далд юм байна гэсэн. Тэгсэн тэр киног бүтээлцэж байсан, тэрэнд атаархаж жөтөөрхөж байсан бас тийм хүмүүс байдаг юм байна л даа. Энэ кинонд хоёр Монголыг, одоо энэ Өвөр Монголыг Ар Монголтой нэгтгэх гэсэн далд санаа байна. Тийм учраас тэгж байгаа юм гэж тайлбарлаад тэгээд энэ кино маань миний зохиолоор бүтээсэн тэр киног маань улс төрийн шалтгаанаар 5-н жил дарсан ш дээ.

Буяндэлгэр -

Тэр одоо хэдэн он бэ?

Нацагдорж -

Одоо 1990-1995 он. Тэгээд би энийг манайхан чинь энэ дотроо бужигнаад нааш цаашаа болоод тэр киног хөөцөлдөх ч хүн байхгүй. Кино үйлдвэр ч анхаарал тавихгүй. Би өөрөө хувиараа л нөгөө зохиогч нь бүтээл нь...шаварт унасан шарын эзэн гэгчээр хөөцөлдөөд л тэгээд явсаар байгаад 1995 оны 3-н сард Америкийн одоо оюуны өмчийн байгууллагын удирдлагууд Хятадын оюуны өмчийн байгууллагын удирдлагуудтай Бээжинд ирж одоо хэлэлцээр хийгээд тэгээд Хятадын оюуны өмчийн...Хятадын янз бүрийн байгууллагууд юмнууд Америкийн оюуны өмчийг хуулбарлах одоо кино зураг дүрс, дуу хөгжим юу байдаг юм бэ тэрнийг хуулбарлаж борлуулж асар их хохирол учруулсан гээд 2,7 тэрбум ч билүү долларын торгуул олон улсын юунд гаргаад тавьчихсан тэр үед нь би бас Монголын одоо энэ хамтарсан уран бүтээлийг ингэж яалаа гэсэн гомдол мэдүүлээд тэгээд Хятадын дарга Зин За Мин Төрийн Зөвлөлийн дарга Ли Пин хоёрт нь ил захидал бичив. Тэгээд ил захидал бичээд манай төвийн сонин хэвлэлүүд хэвлэж өгдөггүй. Тэгээд “Өнөөдөр” одоо тэр “Ардын эрх” гэдэг нэртэй байсан.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

“Ардын эрх” сонины Балдорж эрхлэгч болоод удаагүй байсан. Балдорж дээр аваачиж өгсөн чинь бас сар гаруйгээр таг чиг. Тэгээд би Балдорж дээр ороод хэвлэх юм бол хэлчих хэвлэхгүй гэж байгаа бол тэрнийхээ учирыг хэлчих гээд. Тэгсэн чинь Балдорж хэвлэнэ хэвлэнэ тэгэхдээ нэг л эв нь олдохгүй байна...

Буяндэлгэр -

/инээв/

Нацагдорж -

Гарчигыг нь яах вэ ер нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эрхэм удирдлагуудад гэсэн хаягаар бичвэл яадаг юм бэ энэ хоёр том даргын нэрийг ингээд яг гарчигын хэмжээнд нэрлэчихээр бусад нөхдүүд эд нар юу гэж хэлэх бол. Хятадууд ч гэсэн юу гэж хэлэх бол гэхээр нь яахав дээ тэгээд л Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нам төрийн хүндэт удирдлагад гэдэг дээр гарчигаа тавиад хэвэлчихгүй юу. Тэгээ үг үсгээ алдалгүй тэрнийг хэвлээд тэгээд Соёлын сайдаар Энхбаяр ажиллаж байсан ш дээ. Энхбаяр ч тэр киног хөөцөлдөөд удаа дараа очоод албан ёсныхоо юугаар ч гэсэн нэхэмжлээд тэгээд бүтээгүй юм. Тэгээд Энхбаяр дээр очоод тэр Жүжиг киноны хэлтэс гээд Соёлын яаман дээр байлаа ш дээ. Тэрний хэлтсийн дарга нь Сарантуяа гээд нэг хүүхэн байсан.

Буяндэлгэр -

Тийм тийм манай телевизид байсан. Улаанбаатар телевизийн дарга эд нар байсан тэр Сарантуяа байх нь.

Нацагдорж -

Тийм ээ. Тийм. Тэр Сарантуяад аа...үүрэг өгөөд тэгээд Хятадын элчингээс тэр урлаг соёлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргыг нь уриад тэгээд нөгөөдөх сонинд хэвлэгдсэн нөгөө хятад хэл дээр хэвлэгдсэн ил захидлаа гардуулсан юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Бараг хүчээр гардуулсан даа.

Буяндэлгэр -

/Инээв/

Нацагдорж -

Тэгээд гардуулсныхаа дараа би энэ Монголд Улаанбаатарт сууж байгаа гадаадын сурвалжлагач, агентлагууд хэвлэл мэдээллийн агентлагууд Ротрейс гээд эд нар байсан даа. Синхуа чинь өөрөө байсан. Бүгдийг нь цуглуулаад хэвлэлийн бага хурал хийсэн.

Буяндэлгэр -

Аа ха за.

Нацагдорж -

Оюуны өмчийн асуудлаар. Тэгээд Америктай оюуны өмчийн асуудал тийм хурц байдалд хүрчихсэн. Яг олны анхааралд өртчихөөд байсан тэр үед нь миний бичсэн ил захидал ямар нэгэн байдлаар дэлхийд хэвлэл мэдээллээр дэлхийд цацагдчихлаа. Тэгээд тэр элчин сайдын яам юу эд нараар нь дамжаад Хятадын хоёр том даргад нь хүрчихсэн юм шиг байгаа юм. Сонорт нь.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Бүрэн эхээр нь танилцуулаагүй уншуулаагүй байх л даа.

Буяндэлгэр -

Аа ха. Ямар ч байсан сонссон.

Нацагдорж -

Тэгсэн дээрээс үүрэг өгөөд Зин За Минь үүрэг өгсөн гэсэн. Тэр хамтарсан киноны бэлэн болчихсон юуг нь бол Монголын талд хүлээлгэж өг. Ингэж дарж байх ёс байхгүй. Тэр монгол хэлээр хэвлэгдсэн юу яасан тэр хувийг нь өг. Бидний ч одоо оюуны өмч, өг гэсэн тийм үүрэг өгсөн байна лээ. Тэгээд надад шууд урдаас олон жил хөөцөлдсөн юм болохоор тэрнийг чинь өгөх боллоо гээд Өвөр Монголын Хөх хотод байдаг кино үйлдвэрийн аа...одоо ерөнхий найруулагч тэр киног хамтарч бүтээхэд оролцсон найруулагч Өвөр Монголын талаас оролцосон...

Буяндэлгэр -

Манайхаас хэн орсон юм бэ? Нацаг аа гуай манайхаас хэн хэн орсон юм бэ?

Нацагдорж -

Аа..кино зураглаач нар нь найруулагч юугаар нь Дамдин орсон юм байгаа юм.

Буяндэлгэр -

Аа...нөгөө оператор Дамдин уу, найруулагч Дамдинуу манай...?

Нацагдорж -

Тийм. Аа...тэгээд Асалбай гээд...

Буяндэлгэр -

Аа ха...тийм Асалбай оператор.

Нацагдорж -

Оператороор нь оролцсон.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

За тэгээд жүжигчид нь Монголоос гол дүрийн жүжигчид тэдний Өвөр Монголоос мөн яг гол дүүрийн жүжигчид туслах дүрийн жүжигчид яг тоо тэнцүү орчихсон тийм.

Буяндэлгэр -

Хальсан дээр юмуу видео юмуу?

Нацагдорж -

Хальсан дээр.

Буяндэлгэр -

Аа...мөн мөн.

Нацагдорж -

Бүгд.

Буяндэлгэр -

Тэр үед чинь хальсан дээр хийнэ гэдэг чинь их чанга байсан ш дээ.

Нацагдорж -

Тийм. Их үнэ цэнэтэй.

Буяндэлгэр -

Та яаж хөрөнгө мөнгө олов тэр чинь их хэцүү ш дээ?

Нацагдорж -

Тэр чинь нөгөө хоёр орны гэрээ хэлцэлээр тэгээд надад зохиож бичүүлж хийсэн юм болоод манайхаас чинь тэр үеийн ханшаар аа...3 сая шахуу төгрөг зарцуулсан.

Буяндэлгэр -

Ха. Тэр үеийн чинь ханш чанга байсан.

Нацагдорж -

Бараг 900 гаруй, 900-н мянга гаруй Америк доллартай тэнцэх юм шүү дээ. Мөнгө асар их үнэ цэнэтэй байсан.

Буяндэлгэр -

Тэгнэ тэгнэ.

Нацагдорж -

Тэр бүх жүжигчид Монголд байх бүх зардал нэмэлт урамшуулал шан харамж бүгдийг нь эндээс манайх өгч байсан ш дээ. Тэгээд тэрэнтэй тэнцэх тал хэмжээний хөрөнгийг нь Хятадын тал гаргах ёстой байсан байхгүй юу. Хамтарч хийсэн учраас төлбөрийг нь. Тэгээд Хятадын тал чинь бас нилээн олон тэрбум юанийн төлбөр хийх ёстой байсан юм манайд.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Тэгээд тэр 5-н жил дарагдах хугацаанд Энхбаяр...урдаас тийм юу ирэнгүүт би Энхбаяр дээр ороод ийм юу ирлээ тэр киног ирж ав гэсэн байна гээд. Энхбаяр анхандаа итгэхгүй урагшаа цахилгаан утсаар ярьж байж тийм байна гээд. Тэгээд надаар ахлуулсан гурван хүний бүрэлдэхүүнтэй. Дамдинг оролцуулаад. Тэгээд нэг санхүүгийн хүн оролцуулаад төлөөлөгч явуулах болсон байхгүй юу. Гэтэл тэр төлөөлөгч явуулах сайдын тушаалыг Бүтэд гээд нэг авгай кинонд ажиллаж байсан. Тэр кино Монгол киноны нэгдэл гэж байлуу тэрний захиралын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх. Тэр нөхөр наадах сайдынхаа тушаалыг саатуулж бай гэж тэр Бүтэддээ хэлээд тэгээд тэр хугацаанд нь мань эр урагшаагаа явах тэр юмаа хөөцөлдөөд паспорт зардал мөнгө яагаад билет аваад нисчихсэн байгаа юм. Тэгээд урд очиж онгоцноос буунгуутаа шууд Өвөр Монголын кино үйлдвэрт шууд киноны ажлын хувь аа...дуу дүрсийн тусдаа яачихсан тэгээд нийтдээ нэг 50-60-н хайрцаг ингээд бэлдээд байж байсан тэрнийг аваад тэгээд Монголд ирэх төлбөрийг авахгүй. Олон болзолтой тэр юунд гарын үсэг зураад тэгээд тэрнийгээ яг өөрийн хувийн өмч шиг оруулаад ирчихсэн. Тэгээд тэр кино уран бүтээлийг Ц.Нацагдорж зохиолыг нь бичээгүй гэсэн ухуулга суртал нэвтрүүлэг явуулаад энэд чинь баахан бужигнуулсан даа. Тэгээд сайдууд нь дуудаад энэ Энхбаяр нэгдүгээр орлогч нь Цэрэндорж гэж хүн байсан тэд нар дуудаад үүрэг өгөөд энэ Ц.Нацагдорж гуайд гэрээ хийсэн ёсоороо зохиогчын шан хөлсийг гадаадын, олон улсын хэмжээнд хамтарсан киноны жишгээр олгоё гээд гэрээ тийм юм захиалга нь тийм юм. Тэгээд энэ зохиогчийн эрхийг нь бүрэн хэмжээгээр эдлүүлэх ёстой гэсэн. За гэж сайд нарынхаа өмнө хэлчихээд гарангуутаа манай кино үйлдвэрийн санхүүд юу ч байхгүй чамд ганц төгрөг өгөхгүй гэсэн.

Буяндэлгэр -

Үгүй ээ манайхан нээрэн /гаслав/.

Нацагдорж -

Тэгээд юу ч өгөлгүй өнгөрсөн ш дээ.

Буяндэлгэр -

Хм.

Нацагдорж -

Тэгээд нөгөө киног чинь хот хөдөөгүй Дамдин тэр нэг санхүүгийн авгай гурав нийлээд хувийн юм шиг гаргаад л олсон орлогыг бол өөрсдөө хамж аваад тэгээд нэг хэсэг хугацааны дараа хагартлаа баяжсан. Тэгээд өнгөрсөн ш дээ.

Буяндэлгэр -

Хайран юм.

Нацагдорж -

За тэрнээс гадна энэ Жигжидсүрэн найруулсандаа өш хонзон гээд бас нэг кино хийсэн. Сүүлд жүжигчин эхнэр нөхөр хоёр нөгөө хоёр ах маань нас барчихсан тэр жил 1993 юм даа. Бүр хаа очсон, зугтаагаад. Би чинь ээж хүртэл очиж хэд хонож байсан. Тэгсэн чинь явж олж очоод нэг кино зохиол бичиж өгөөч бид одоо санхүүжүүлэгч олоод тэгээд одоо кино хиймээр байна. Тэгээд уйлж унжаад бид нарын ийм хэцүү үед та л дэмжихгүй юм бол таныг олон хүн, кино уран бүтээлч олон хүн Ц.Нацагдоржид л ханд тэндээс зохиол мохиол гайгүй юм өгчихнө чамд одоо манай Дамдингын нэг нооргийг зохиол болгож бичиж өгөөд л “Намрын нахиа” билүү тэр зохиол. За тэгээд л Санжийн Пүрэвийн нөгөөдөх нэг “Мартагдсан аялгуу”.

Буяндэлгэр -

“Мартагдсан дууль” .

Нацагдорж -

Тэгээд Чимээн Галсангийн одоо “Аянгат цагийн тууж” гэдгээр нь бас би тэрийг нь надаар янзлуулаад би кино зохиол болгоод өгч байсан. Олон доо олон 10-н хэдэн тийм юм хийж өгч байсан. Тийм учраас надад ханд гэсэн юм байлгүй. Тэгээд би яахав дээ урд нь яаж хаширчихсан хүн чинь гэрээ байгуулна гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Хамгийн эхлээд гэрээгээ байгуулна гээд тэгээд гар бичмэл гэрээгээ өгчихсөн. Аа...тэгээд машиндуулж авч ирээд гарынхаа үсгийг зурна. Багаа байгуулчихсан зургаа авч эхэлмээр байна. Одоо цаг болохгүй гээд тэгээд надаас нөгөө зохиолоор...би нөгөө өөрийнхөө өгүүлэг туужууд тийм нэг 4,5-н номыг үзүүлсэн уншуулсан юм. Тэгсэн чинь тэр дотроос уншиж байгаад нэг хоёр гурван өгүүллэгийг нь санаа юуг нэгтгээд шинэ зохиол гаргаж өгөөч гэсэн. Тэгээд тэр дээрээ хийгээд тэгээд гаргаад. Тэгээд тэрнийгээ киногоо хийгээд бүтээчихсэнээсээ хойш сураггүй алга болсон.

Буяндэлгэр -

Бас юу ч өгөөгүй юу танд...?

Нацагдорж -

Тэгээд хөөцөлдөөд ажиг сураг гаргаад байсан чинь бүр нөгөө киногоо бүр урагшаагаа аваачаад зарах гээд явчихсан сураг эд нар гараад байлаа. Үгүй ээ нээлтээ хийдэггүй тэгээд тэр нээлтээ 1995 оны 9-н сард хийлээ энэ Соёлын төв өргөөнд. Тэгсэн чинь намайг таныг ерөөсөө олохгүй байсан тэгээд урилга хүргэж өгч чадсангүй та өнөөдөр гурван цагт 30-н минутын өмнө над руу утасдаж байгаа юм чинь 3-н цагт тэр нээлтэнд ирж чадах уу үгүй юу өөрөө л мэд гээд утсаа тавьчихсан. Тэгэхээр нь би салгалаад очлоо л доо. Тэгсэн чинь үүдэн дээр гарч ирье гэсэн тийм ч юм алга. Тэгээд гадна талын том өлгөчихсөн зарлалын юуг нь харсан чинь киноны нэрийг бичээд кино зохиолыг Ц.Нацагдорж, Долгорсүрэн хоёр бичсэн гээд...

Буяндэлгэр -

Долгорсүрэн гэдэг нэр нэмчихсэн байна тийм үү?

Нацагдорж -

Тийм. Өөрийнхөө нэрийг бичээд тэгээд тэр киног найруулсан Долгорсүрэн, Эрдэнэтогтох. Гол дүрд нь тоглосон Эрдэнэтогтох хэн...энэ тэр гээд бүгдийг нь тэгээд биччихсэн. Үгүй ээ тэгээд би уур хүрэхгүй юу.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ.

Нацагдорж -

Надад ч хэлээгүй дурсаа ч үгүй байж надтай нэрээ зэрэгцүүлээд зохиогчийн юун дээр нь нэрээ тавьчихсан. Тэгээд би дотогшоо ороод жаахан гуйж байгаад юунаас нь би энэ киноны зохиолч байгаа юм тэгээд нээлтэн дээрээ урьсан цаадуул чинь гарч ирж намайг оруулсангүй урилга эд нар авч ирж өгнө гэсэн гээд тэгээд ороод тэгсэн Сувдаа энэ тэр гээд Соёл Боловсрол Шинжлэх Ухааны Яамны Урлагийн хэлтсийн дарга ч гэлүү байсан. Тэд нар ирчихсэн. Тэгээд би энэ киног олон нийтэд нээлтийг нь хийхийг би зөвшөөрөхгүй гэсэн.

Буяндэлгэр -

Аа ха.

Нацагдорж -

Яахаараа одоо жил гаруй 2 жилийн хугацаанд кино хийснээсээ хойш надтай яагаад намайг хар зургаа хийлгэчихсэн үедээ тэр Кино үйлдвэр дээр урьж үзүүлээд тэгээд надаас баахан засвар аваад тэрнээс хойш надтай ерөөсөө уулзаагүй байхгүй юу. Зарим зургийг дахиж авах нэмж яах дуу оруулахдаа анхаарах зүйл эд нар гээд. Тэгсэн чинь тэр Байгалмаа ч гэлүү хэн ч гэлээ тэр хоёр гуйгаад нөгөөдөх Долгорсүрэн уйлж унжаад гуйгаад тэгээд байхаар нь за одоо тэгээд нийтэд зарлачихсан урилга заллага билетээ хүртэл зарчихсан. Одлоо энэ киноны дараа энд хамгийн түрүүнд гадаах юун дээрээс өөрийнхөө тэр зохиогч гэдгийн доор Долгорсүрэн гэдгээ авч хаяарай гэсэн юу яагаад тэгээд нээлтийг нь зөвшөөрсөн юм. Тэгсэн чинь 6,7-н хоног гараад мөн нилээн 3-н шахуу 4-н сая шахуу төгрөг олоод тэгээд энүүгээр мөнгө олж болох юм байна гэж бодсон байлгүй эргээд намайгаа нулимаад л нэг очсон чинь намайг ирээрэй гэсэн юм л даа. Тэр киноны нээлтийн дараа. Тэгээд нэг очсон чинь баахан нөгөө касснаасаа шууд авч ирсэн нэг задгай мөнгөнүүд одоо аравт, хорин тавт байлуу.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн он бэ?

Нацагдорж -

1995 онд хорьт.

Буяндэлгэр -

Хорьт байсан байх аа.

Нацагдорж -

Тэгээд л баахан багалчихсан ийм цүнх дүүрэн мөнгө. Хэдэн төгрөг байгаа юм бэ гэсэн чинь 300000 төгрөг яахав урьдчилгаа гээд тэгсэн. Тэгэхээр нь би авахгүй. Тэгээд тэр мөнгийг өгөхдөө намайг тэгж байгаа юм. Та харин эндээс нэрээ авчих. Энэ киног бид хоёр нэр дээрээ зохиогчийнх нь бүх эрхийг эдэлмээр байна. Та энэ мөнгийг авчих дээр нь дахиад нэг саяыг нэмж өгнө гэхээр нь би үгүй гээд. Тэгээд шившгийн юм хийсэн дээ. Тэр чинь оюуны өмчийн газар бүртгэгдээд гэрчилгээ авчихсан юм байхгүй юу. Зохиолын юу эд нараа өгөөд. Тэгсэн чинь тэр зохиолыг гар бичмэлээр нь гээд нэхээд байхаар нь оюуны өмчийн газар яахаараа та нар гар бичмэл авах гээд байдаг юм бэ гэсэн чинь үгүй ээ таны энэ юуг чинь бичсэн эсэхийг нь бас бид нотлох хэрэгтэй байгаа юм аа гээд гэрчилгээ олгохдоо миний гар бичмэлийг бас авчихгүй юу. Тэгсэн чинь тэр гар бичмэлийг нь миний бичсэн өргөдөл энэ тэрийг бүгдийг нь хулгай хийгээд өргөдөлийг энэ кино зохиолыг би бичээгүй гэсэн юугаар бичээд хүний нэрний өмнөөс.

Буяндэлгэр -

Ямар муухай юм бэ /халаглав/

Нацагдорж -

Миний тэр өргөдөл бүх юмнуудыг хулгай хийгээд кино зохиолын гар бичмэл эд нарыг хулгай хийгээд авчихаж байгаа юм.

Буяндэлгэр -

Ямар муухай юм бэ.

Нацагдорж -

Тэгээд нөгөө гар бичмэлийн юун дээр зарим нэг хүмүүсийн нэрийг нь өөрчлөөд урд талд нь. Тэгээд тэр юугаа машиндуулаад өөрсдийн зохиол мэт болгоод их муухай юм хийсэн ш дээ. Тэгээд шүүхээр жил гаруй явсан. Би сүүлдээ мөнгө төгрөг төлөөд нэг Алтан хэн билээ. Алтанзаяа гэж нэг өмгөөлөгч авгай хөлслөөд тэгээд хөөцөлдсөн. Нөгөөдөх минь сүүлдээ яг явсаар байгаад тэд нарын талд орчихдог юм байна. Би нөгөө очдоггүй болохоор. Тэгсэн чинь тэд нар тэр киноноос олсон орлогоороо л тэр шүүгч нарыг бүгдийг нь...

Буяндэлгэр -

Тэтгээд байдаг.

Нацагдорж -

Хахуулдчихсан.

Буяндэлгэр -

Хм /халаглав/

Нацагдорж -

Тэгээд тэр кино зохиолыг өөрийнхөө нэр дээр өөрсдөө эхнэр нөхөр хоёр бичсэн өөрсдөө санхүүжүүлсэн гэсэн тийм юу шүүхийн шийдвэр гаргуулаад тэгээд энэ киноны орлогыг хаасан хохирол учруулсан гээд над дээр 80-н хэдэн мянган төгрөг. Санхүүжүүлсэн Солонго гэдэг компаниас 3 сая төгрөг гаргуулах шүүхийн шийдвэр гаргуулчихаад /инээв/.

Буяндэлгэр -

Үгүй ээ нээрэн ямар муухай улсууд вэ пөөх.

Нацагдорж -

Санхүүжүүлсэн айлаа хүртэл тэгсэн байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Хм /халаглав/.

Нацагдорж -

Энхбат нэг хятад эрлийз нөхөр байсан.

Буяндэлгэр -

Нөхрийг нь Бэхбат гэдэг юмуу?

Нацагдорж -

Энхбат гээд компанийн эзэн байхгүй юу.

Буяндэлгэр -

Санхүүжүүлсэн компанийн эзэн юмуу?

Нацагдорж -

Санхүүжүүлсэн.

Буяндэлгэр -

Тэрнийгээ эргээд бас матаж байгаа юм уу?

Нацагдорж -

Тийм.

Буяндэлгэр -

Хм.

Нацагдорж -

Эрдэнэтогтох, Долгорсүрэн хоёр тэд нарыгаа санхүүжүүлээгүй бид өөрсдийн юугаар яасан энэ киноны одоо юуг саатуулсан юу юу гэсэн гэлээ дээ 3-н сая гаран төгрөг нэхэмжлээд тийм шүүхийн шийдвэр гаргуулчихсан. Надаас 80-н хэдэн мянган төгрөг...

Буяндэлгэр -

Тэр үеийн 80-н хэдэн мянган төгрөг чинь их чанга мөнгө байлгүй яахав дээ.

Нацагдорж -

Тийм. Тэгээд шүүхийн юу гүйцэтгэх газар дээр намайг дуудаад энэ чинь албан бичгээр хэлээд бүх юмыг чинь битүүмжилнэ гээд тэгээд би нөгөөдөх оюуны өмчийн газрын дарга Жамбалдорж гээд Шүүх яамны сайд байсан нөхөр байна ш дээ.

Буяндэлгэр -

Аа ха тийм.

Нацагдорж -

Тэр нөхөр дээр очоод танай эндээс миний энэ өргөдөл мөргөдөл гар бичмэд алдагдсан байх юм. Энэ ямар учиртай юм бэ гээд. Шүүхийнхэн надад үзүүлэхгүй юу. Та ийм кино зохиол бичээгүй гэж байна ш дээ. Та хүртэл тийм өргөдөл бичсэн байна ш дээ. Хүн би ийм зохиол бичээгүй гэж өргөдөл бичээд тэгээд гэрчилгээ авдаг тийм ёс хаана байна. Энэ ямар учиртай юм бэ та бүгд гээд тэрийг надад үзүүлэхгүй байгаа юм. Тэгэхээр нь тэрнийг нь үзсэн чинь миний бичгийг дуурайлгаад яг тэгээд энэ кино зохиолыг би бичээгүй гэсэн тийм өргөдөл биччихсэн. Тэгээд Ц.Нацагдорж гээд яг гарын үсгийг дуурайлгаж чадаагүй байна лээ. Тэгсэн чинь тэрнийг нь шүүхийн юун дээрээс шууд очоод Оюуны өмчийн газар өгсөн чинь одоо О.Сундуй яг тэр кино зохиол эд нарыг хариуцаж байсан. Чулуунбаатар гээд хөгжмийн зохиол хариуцдаг. Тэр дээр гэнэтхэн Шүүх яамны сайд байсан хүн чинь комисс байгуулаад. Дотроосоо хяналтын хэлтэс, өөрийнхөө 2 хариуцлагатай ажилтнаа оруулаад өөрөө ороод тэгээд шууд нөгөөдөх өө шалгасан чинь нөгөө миний гар бичмэл зохиол эд нар юуг тэд нарт алга болчихсон гээд алдагдсан гэсэн чинь тэр хоёр өгчихсөн байгаа юм.

Буяндэлгэр -

Хм.

Нацагдорж -

Тэгээд миний өргөдлийг бас тэр хоёрт өгөөд устгуулаад оронд нь тийм өргөдөл бичээд тэр муу хүүхдийн зохиол бичдэг тэр муу залуу тэр хажууд нь байсан тэр эхнэр нөхөр хоёр жүжигчний танилууд л хуйвалдаад л хийчихсэн юмуу даа. Тэгээд тэр муу Сундуйг ажил мажлаас нь хөөгөөд сүйд болсон ш дээ. Тийм баримтууд Оюуны өмчийн газрын хулгайд алдагдсан ийм ийм явдал болсон гэсэн тодорхойлох бичиг байсаар байтал шүүхийнхэн тийм Баянзүрх дүүргийн шүүхийнхэн тийм л юм гаргачихаж байгаа юм ш дээ. Хөгийн хөгийн юм болно оо. Тэгээд л одоо энэ уран бүтээл

Буяндэлгэр -

Тэгээд та заргаа авч чадаагүй юу?

Нацагдорж -

Өө чадаагүй.

Буяндэлгэр -

Хм.

Нацагдорж -

Сүүлд нь тэгээд ёстой нөгөө адгийн зарга 10 хоног гэгчээр сүүлдээ дийлдэх ээ болиод би давж заалдаа ч үгүй тэгээд тэр юуны газар нь очоод бүх баримт материалаа үзүүлээд яасан чинь гайхаад байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Хм.

Нацагдорж -

Нөгөө шүүхийн шийдвэр хэрэгжүүлдэг газар. Тэгээд энийг манай хяналтын юунд шилжүүлье гээд тэгээд тэднийхэн энийг хянаж үзсэн юмуу яасан юм бэ тэгээд энэ дүүргийн шүүхээс л нэг буруу юу шийдвэр гаргачихсан юм байна. Уул нь та хөөцөлдөх ёстой юм л гэсэн. Тэгээд хөөцөлдөөд нэмэр байдаггүй юм ш дээ. Тэгээд л дээд шатных нь доод шатныхныгаа хамгаалаад ингээд гинжин хэлхээ болчихсон. Шүүхийнхэн чинь их муухай болчихсон. Тэгээд ер нь миний хийсэн бичсэн барьсан юмнуудыг дээрэмдэж яадаг юунууд зөндөө болчихсон ш дээ. Одоо сүүлд гэхэд л 1993 онд хэвлүүлсэн “Монголчуудын цээрлэх ёсоны хураангуй толь” гээд номыг эхнэр нөхөр хоёр жижигхэн форматаар хэвлүүлээд “Заавал мэдвэл зохих цээрлэх ёсон” гээд ном хэвлээд...

Буяндэлгэр -

/инээв/ хуулаад гаргачихсан.

Нацагдорж -

Хуулаад хэвлээд зараад 2-3-н жил болж байна. Яг тэр чигээр нь хуулаад хаана хэвэлсэн хэн эрхэлсэн гэдгийг нь тавихгүйгээр бас нэг газар хэвлээд тэгээд гадуур номын худалдаануудаар аваачаад худалдаад байх юм. Тэгээд энэ мэтээр одоо бас хулгай дээрэм их явагдаж байна аа /инээв/ би нэг морь харъя.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.