Natsagdorj
Basic information
Interviewee ID: 990483
Name: Natsagdorj
Parent's name: Tsegmid
Ovog: Baits Borjigon
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: literature, research
Belief: Buddhist
Born in: Ugtaal tsaidam sum, Töv aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: low-level city government (see notes)
Father's profession: intellectual, bank finance
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
authority
illness / health
foreign relations
repressions
literature
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Нацагдорж -
За тэгээд яриандаа орох уу?
Буяндэлгэр -
За яриандаа ороё доо. За өнөөдөр 2009 оны 11-р сарын 16-н.
Нацагдорж -
16-н.
Буяндэлгэр -
Даваа гариг аа. Би Нацаг аа гуайтай хоёр дахь удаагаа гэрт нь ирж уулзаж байна. Тэгэхээр Нацаг аа гуай та бол одоо их чухал чухал албыг хашиж байсан тэгээд бас их хэлмэгдэж байсан гэдгийг бид нар их сайн мэдэх юм. Яагаад ер нь ингэж хэлмэгдэх болсон юм бэ. Энэ талаараа бас та бас дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
Нацагдорж -
Би энэ өмнөх зууны 80-аад оны эхээр аа...одоо ээлжит гэх юмуу даа улс төрийн хэлмэгдүүлэлт нам төрийн удирдах бүрэлдэхүүн төв аппаратад ажиллаж байсан мань мэтэд бол одоо тэр хэлмэгдүүлэлтийн шуурга дайрсан юм байгаа юм. За энэ улс төрийн хэлмэгдүүлэлтийн гол одоо хүн гэх юмуу даа энэ бол одол Сампилын Жаланайжав гэдэг хүн манай нам төрийн удирдах ажилтнуудын ахмад ажилтнуудын нэг шүү дээ.
Буяндэлгэр -
Аа ха. Улс төрийн товчооны гишүүн.
Нацагдорж -
Улс төрийн товчооны гишүүн. Намын төв хорооны нарийн бичгийн дарга, Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга өөрөөр хэлбэл нам төр талаасаа Юмжаагийн Цэдэнбалын удаа орох нам төрийн тийм удирдагч байсан юм. За тэгээд ер нь өнөө үеийнхэн түүхчид, улс төр нийгэм судлаачид бол энэ өмнөх зууны 20-р зууны 80-аад оны эхээр ялангуяа Монголын нам төрийн удирдлагыг 40 гаруй жил одоо удирдах, удирдаж тэргүүлж авч явж байсан Юмжаагийн Цэдэнбал гэдэг хүний эрүүл мэнд тухайлбал ой ухаан санамж их доройтоод ер нь хэзээ мөдгүй суудлаасаа шилжих өөрөөр хэлбэл 40 гаруй жил алба хашисан тэр албан тушаалаасаа одоо чөлөөлөгдөх нь тодорхой болоод байсан тэр үед. Манай нам төрийн удирдах бүрэлдэхүүнд байсан зарим хүмүүс Цэдэнбалын ор суудалд хэн очих вэ гэдэгт бол их анхаарлаа хандуулсан. Энэ ор суудалд бол нам талаасаа Сампилын Жаланайжав гэж хүн байсан. Тэр бол олон түмэнд ч илэрхий Сампилын Жаланайжав гэдэг хүн Мэдээлэл Радио Телевизийн улсын хорооны дарга байж байх үед нь 1970-аад оны эхээр 1971,1972 онд байна уу даа. 1971 онд Намын төв хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн товчооны гишүүнээр дээш нь Цэдэнбалын өөрийн санаачлагаар авч ажиллуулсан. Одоо нам төрийн удирдах бүрэлдэхүүнд оруулсан. Тэгээд оруулаад удалгүй Самбуу гуай таалал төгсдөг тэр жил Сампилын Жаланайжавыг Сайд Нарын Зөвлөлийн дарга болгох санлыг өөрт нь тавьсан байгаа юм. Тэгээд Жаланайжав гуай тэрнийг бол миний эрүүл мэнд болон мэдлэг чадвар тэгээд өөрөө бол хуульч мэргэжилтэй. Тэр чиглэлээрээ эрдмийн зэрэг эд нар хамгаалсан хүн л дээ. Эдийн засагч хүн байх нь бол Сайд Нарын Зөвлөлд зүгээр гээд удаа дараа одоо хэдэн өдөр дараалан Юмжаагийн Цэдэнбал ятгасанд тийм хариу бариад тэгээ Сайд нарын Зөвлөлийн дарга болоогүй үлдсэн.
Буяндэлгэр -
Бас их иргэний зориг шүү тийм ээ?
Нацагдорж -
Тийм.
Буяндэлгэр -
Улсууд чинь их албан тушаалд дуртай юм билээ ш дээ. Чадсан чадаагүй очих дуртай юм билээ ш дээ.
Нацагдорж -
Тийм цаг үе байсан. Аа...гэтэл Сампилын Жаланайжав гэдэг хүн тэр юунаасаа татгалзаад Намын Төв Хороонд номын байгууллагуудыг үндсэнд нь бүгдийг нь хариуцсан. Сүүлд нь гол гол салбаруудыг бүхэлд нь хариуцсан нам талаасаа Юмжаагийн Цэдэнбалын Ерөнхий нарийн бичгийн даргын удаах хүн зиндаанд алба хашиж байсан юм. За тэгээд 1980-н...Цэдэнбал даргын эрүүл мэнд нилээн сулавтар болоод цаашид одоо удирдах ажил хийх боломжгүй болсон явдал бол 1981,1982 оноос эхлээд улам ил мэдэгдэх ялангуяа ойр хамт ажиллаж байсан хүмүүсээс нь мэдэгдэх болсон юм л даа. Энэ үед би бол 1976 оны 2-р сарын 06-ны өдөр Намын төв хорооны Улс төрийн товчооны хурлаар намайг оруулаад би чинь одоо Улс төрийн товчооны мэдлийн боловсон хүчин шүү дээ. Намайг одоо энэ телевизийн үндсэн программыг бичлэгт оруулах ер нь телевизийн хөтөлбөр программуудыг цаг хугацаандаа чанартай явуулдаг болгох талаар үүрэг даалгавар 1975 оны намар надад өгсөн байгаа юм. Тэгээд би тэр намарт нь амжиж багтааж Монгол телевиз чинь нөгөө студээс шууд нэвтрүүлэг явуулдаг байсан тэрнийг нь бичлэгт бүх нэвтрүүлгүүдийг оруулах тэгээд нэвтрүүлгүүдийг их зэгцэлсэн л дээ. Сэдэв чиглэлээр нь. Маш их зэгцлээд 70 гаруй төрлийн улиралд нэг хоёр юмуу үгүй бол жилд 1,2 удаа явдаг нэвтрүүлэг ороод тийм төрлийн нэвтрүүлэг явж байсанд би 26,27-н төрлийн нэвтрүүлэг өөрөөр хэлэх юм бол би нэг редакци нэг хэлтэс бол 2-3 нэвтрүүлэг хариуцах тэр хэмжээнд болгоод тэгээд бүх нэвтрүүлгийн эфирт цацагдахаас өмнө 7-14 хоногийн өмнө бичсэн байх. Бичлэг одоо туузан...тэр үед тууз гэж ярьж байсан даа.
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Плионк. Тийм зорилтыг богино хугацаанд тавиад хэрэгжүүлсэн юм байгаа юм.
Буяндэлгэр -
Энэ тухайгаа та байна ш дээ. Уучлаарай энэ тухайгаа та бичиж үлдээмээр байгаа юм. Одоо энэ телевизийн ой болохоор таны нэр ерөөсөө дурсагддаггүй ш дээ тийм ээ?
Нацагдорж -
Тийм энэ тухай бол уул нь их тодорхой бичсэн барьсан хүмүүсийн дурдатгал яриа эд нарт....Дугарын Жаргалын дурдатгал эд нарт бол бүгд байдаг юм байгаа юм. Хүмүүс л нэг их яаж анзаарч яадаггүй болохоос биш. Тэгээд тийм учраас өөрөөр хэлбэл Цэдэнбал даргын даалгаварыг одоо Монгол телевизийн нэвтрүүлгийн бичлэгт бүрэн хамааруулаад тэгээд тэр үед өнөөгийн явж байгаа энэ Цагийн хүрд гэдэг нэвтрүүлэг тэрийг өдөр бүр эфирт цацагдахаасаа нэг цагийн өмнө бичигдэж байх.
Буяндэлгэр -
Тэр чинь “Цаг үе үйл явдал” гэдэг нэрийг та анх өгсөн юм биш үү?
Нацагдорж -
Тийм. “Цаг үе үйл явдал” гэдэг нэрийг би өгсөн юм. Уул нь “Цагийн хүрд” гэж байсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Намын төв хорооны үзэл сурталын хэлтэс Төв хорооны нарийн бичгийн зөвөлгөөнд оруулахдаа “Цагийн хүрд” гэсэн нэр өгсөн юм байгаа юм. Тэгсэн чинь энэ шашны холбогдолтой ийм нэрээ одоохон соль...
Буяндэлгэр -
/инээв/
Нацагдорж -
Чи 5-н минутын дараа энийгээ соль. Би нөгөөдөх дээрээс Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвөлгөөнөөс өгсөн даалгаварын дагуу Радио Телевизийн хэрэг эрхлэх газраар юу...хороогоор дамжихгүйгээр шууд Төв хороонд асуудлаа тавиад шийдүүлдэг байсан.
Буяндэлгэр -
Аа ха. Бүрэн эрхтэй байсан байна та тийм ээ?
Нацагдорж -
Тийм бүрэн эрх олгосон юм надад.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нацагдорж -
Нарийн бичгийн дарга нарийн зөвөлгөөнөөс. Тэгээд нэвтрүүлгийн бүх бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэх тэр юуг маань Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвөлгөөнөөр оруулах гээд Төв хорооны Үзэл сурталын хэлтэс дээр асуудал яаж байх үед Чимэддорж гэж Төв хорооны нарийн бичгийн дарга байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм нарийн бичгийн дарга байсан.
Нацагдорж -
Тэр хүн дээр очоод энэ нэрийг соль гээд тэгээд би хуучин радиод ажиллаж байхдаа “Цаг үе үйл явдал” гэдэг “Эрин цаг үйл явдал” гэдэг нэвтрүүлэг эрхэлдэг байсан.
Буяндэлгэр -
Тийм “Эрин цаг үйл явдал” гэж санаж байна.
Нацагдорж -
Тийм “Эрин цаг үйл явдал”.
Буяндэлгэр -
Их сайн санаж байна.
Нацагдорж -
Өдөр бүр явдаг тийм. Тэрнийхээ юугаар “Цаг үе үйл явдал” гэдэг нэрээр нөгөө “Цагийн хүрд”-ээ сольсон юм. Тэгээд яг “Цагийн хүрд”-ээ цаг үе үйл явдал гэдэг одоо аа...Зөвлөлтийнхөөр бол Время юм даа.
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Тэгээд тиймэрхүү нэвтрүүлгийн би 30 минутын өдөр дутам улс төр мэдээллийн тийм хөтөлбөр бий болгоод тэрнийг өдөрт нь бичдэг бусдыг нь бол 7,14 хоногт явдаг нэвтрүүлгүүдийг 7-14 хоногийн өмнө. Тэгээд бичлэг хийчихсэн юм тэр программ төлөвлөхөд бол амар шүү дээ. Хэмжээг нь сайхан тааруулаад янзлаад зэгцлээд яг цаг хугацаандаа бичлэгээ дандаа тавиад явчихдаг. Студээс шууд явуулж байгаа үед бол янз бүрийн зөрчилүүд их гардаг байсан. За уран сайхны хувьд төдийгүй хүмүүсийн үг яриа үйл хөдлөл за тэр битгий хэл согтуу хөлчүү орчихоод сүйд болж байсан үе бий шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Тэгээд л нус цэрээ хаяахаас өгсүүлээд л элдэв авиа чимээ буруу хазгай юм чинь ерөөсөө мантожлаж засахын арга байхгүй юм л шууд шууд л эфирт цацагддаг. Тэгээд намайг тэр Намын төв хорооны Улс төрийн товчооны 1976 оны 2-р сарын 6-ны өдрийн хуралд шууд дуудаж аваачаад тэгээд Цэдэнбал дарга энэ Ц.Нацагдорж бол Намын төв хорооны удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг бол маш сайн биелүүлсэн нэг ёсны телевизид бол хувьсгал хийсэн.
Буяндэлгэр -
Үнэн үнэн.
Нацагдорж -
Хувьсгал хийсэн ийм чадвартай залуу сэхээтэн хүн байгаа юм тийм учраас одоо энэ хүн бол Намын төв хороонд төр олон нийтийн байгууллагуудын хариуцсан тасгийн эрхлэгч бөгөөд намын байгууллагуудыг хариуцсан орлогч эрхлэгчийн албыг хашуулах. Өөрөөр хэлбэл нам төрийн бодлого боловсруулах аа...нам төрийн төр олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах намын зүгээс энэ том асуудлыг улс орны хэмжээний том асуудлыг хариуцах нь зүйтэй гэж үзлээ гэж тэр чинь за гэж үгүй гэж асуухгүй шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Шууд л намын даалгавар ийм байна гээд л тэгээд Намын төв хороонд удирдах алба хаших болсон юм л даа. Өөрөөр хэлбэл тэр тухайн үеийн зэрэг дэв, эрх хэмжээгээрээ бол сайд дарга нараас дээгүүр хэмжээтэй том алба шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм том алба.
Нацагдорж -
Улс орны хэмжээнд тэгээд эвлэл үйлдвэрчиний Монголын Хувьсгалт залуучуудын эвлэл үйлдвэрчин тэр чигээрээ. Эмэгтэйчүүдийн хороо, Ардын хянан шалгах хороо. Аймаг хотын хурлууд. Аа...гүйцэтгэх захиргаад тэгээд Ардын Их Хурал, Засгийн газрыг бүхэлд нь хариуцдаг байлаа ш дээ. Тэгээд эд нар чинь өөрийнхөө чиг шугам шугмаар асар их өдөр дутмын байнгын их ажил. Тэгээд л Намын төв хороо Улс төрийн товчоо нарийн бичгийн дарга нараар шийдвэрлэх асуудал ихтэй.
Буяндэлгэр -
Тийм тэр үед чинь их хэцүү байсан.
Нацагдорж -
Асар их дэгтэй.
Буяндэлгэр -
Их нарийн байсан.
Нацагдорж -
Тэрэндээ их нухлуулж байсан.
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
За тэгээд би Төв хороонд ирж ингэж ажиллаад Сампилын Жаланайжав гэж Радио телевизийн хорооны дарга байх үеэс нь намайг Намын төв хорооны Боловсон хүчний хэлтэст их сургуулийн сэтгүүлчийн анги төгсөөд очиж байхад тэндээс намайг Радио хороонд сурталын редакцид намын гишүүн биш хүнийг шууд авч тэнд ажиллуулж байсан. Жаланайжав гэдэг хүн өөрийнхөө тэр намын байгууллага төр олон нийтийн байгууллагын хариуцдаг тэр чиглэлээрээ асуудлаа хариуцуулаад намайг ажиглаад байж байхгүй. Тэгээд энэ ажиллаж байгаа хугацаанд Цэдэнбал дарга удаа дараа одоо нам төрийн удирдах бүрэлдэхүүний өмнө одоо Намын төв хорооны улс төрийн...Намын төв хорооны аппаратынхны хүрээнд удирдлагуудын хүрээнд 2-3 удаа намайг их магтаж. Одоо сайшааж урамшуулж үг хэлж байсан юм. Тухайлбал энэ Ц.Нацагдорж бол мэдлэг чадвар маш сайтай ёс суртахууны хувьд маш их өндөр ёс суртахуунтай ажлын төлөө гэсэн одоо хичээл зүтгэлтэй. Өөрөөр хэлбэл одоо бидний хойчийг залгамжлах залуучуудын нэг гэж хэлж байсан юм. Энэ үг...
Буяндэлгэр -
Маш чухал үг хэлжээ.
Нацагдорж -
Энэ үг...
Буяндэлгэр -
Дарга бол хэр баргийн хүнийг тоодоггүй байсан гэсэн ш дээ.
Нацагдорж -
Барагтай хүнд бол тэгж ам гарч магтаж байсан удаа. Тэгээд ялангуяа одоо нам төрийн удирдах бүрэлдэхүүний хэмжээнд тэгж ярьж байсан удаа байхгүй.
Буяндэлгэр -
Харин тийм их чанга хүн гэсэндээ.
Нацагдорж -
Тэгээд их үнэлж би чинь Төв хороонд ажиллаад 4,5-н сар болоод миний цалинг чинь шууд нэмэгдүүлсэн ш дээ. Тэр хугацаанд бол яахав өөрөө хэд хэдэн хэлэх үг Улс төрийн товчоонд, Нарийн бичгийн зөвлөлд орох материалаа надаар янзлуулж л байсан л даа. Тэгээд тэрнийг бодвол сорьж л байсан бололтой юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Тийм үе энэ Цэдэнбал даргын эрүүл мэнд доройтох үетэй яг давхцаж байсан. Тэгээд энэ ер нь нам талаасаа хэрвээ Жаланайжав Цэдэнбалын оронд гараад ирэх юм бол энэ Цэдэнбал даргад удаа дараа итгэлийг нь хүлээж магтаал сайшаалыг нь сонсож байсан энэ Ц.Нацагдорж мөн дээшээ гараад ирнэ. Одоо нам төрийн удирдахын бүрэлдэхүүнд ороод ирнэ. Тэгэхээр одоо Жаланайжав, Ц.Нацагдорж мөн Адъяа...
Буяндэлгэр -
Тэр үед Адъяа дарга оччихсон байсан уу?
Нацагдорж -
Оччихсон байсан.
Буяндэлгэр -
Таныг очиход.
Нацагдорж -
Тийм. Адъяа чинь одоо хэлтсийн дарга байгаад намын байгууллагын хэлтсийн дарга байгаад тэгээд дараа нь Төв хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичиг болсон хүн шүү дээ. Эд нар дээшээ гараад ирэх юм бол өөрсдөө хэцүүдэнэ гээд нөгөө цөөн хэдэн хүн тухайлбал одоо Намын төв хорооны боловсон хүчний хэлтсийн эрхлэгч бөгөөд Намын хянан шалгах хорооны нэгдүгээр орлогч Ламжав.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Банзрагчийн Ламжав. Аа...Намын хянан шалгах хорооны...Аюулаас хамгаалах яамны сайд байгаад Намын Хянан шалгах хорооны дарга болсон Улс төрийн товчооны гишүүн одоо Бугын Дэжид ийм хүмүүсийн анхааралд ялангуяа Ламжав гэдэг хүнтэй би ер нь Төв хороонд бол улс төрийн товчоонд нарийн бичгийн дарга нар хүртэл айдаг болгоомжилдог тийм хүн байсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм санаж байна. Туранхай тийм хүн байсан.
Нацагдорж -
Тэр хүнтэй...өөдөөс ажил төрөл, улс орны эрх ашгийн үүднээс би удаа дараа ам мурийсан байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо удирдах боловсон хүчний хувь заяаны талаар миний хариуцсан харьяалдаг газруудын удирдах боловсон хүчнийг халж солих эд нар асуудал. Элдэвээр оролдох явдлыг бол тэр Ламжав гуай их гаргадаг. Тэрэнтэй нь би нилээн дургүйцдэг. Ялангуяа энэ нам төрийн дунд шатны удирдах ажилтнуудыг бэлтгэдэг Намын дээд сургууль гэж байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Тэрний сургалтын хөтөлбөрийг үндсээр нь өөрчлөөд 2 жил дээд боловсролтой хүмүүсийг 2 жил сургаад нам төрийн удирдах ажилтныг бэлтгэдэг байсныг Ламжав гуайн үед болиулаад бүх хичээлийг нь оросоор явуулдаг болгоод. МАХН-ын намын түүхийг хүртэл оросоор заадаг болгоод...
Буяндэлгэр -
Нуглаа гаргасан байна ш дээ /инээв/.
Нацагдорж -
Тийм юунууд их оруулаад. Тэрнийг нь би эсэргүүцээд тэр комиссын бүрэлдэхүүнд нь орж байсан. Тэгээд удаа дараагийн янз бүрийн юунуудаас шударга биш аа...тэр Цэдэнбал даргын итгэлийг хүлээсэн тэр юугаа далимдуулж тэр Ламжав гэдэг хүн ер нь их муухай юм хийж байсандаа. Ер нь Ламжавыг сайн юм хийж байсан гэж хэлэх хүн тэр ойр хавьд нь ажиллаж байсан хүмүүс ер тэгж үздэггүй. Хүмүүсийг аль болохоор л мөрдөх хавчих шийтгэх баалах тэгээд бас хөөрхөн арын хаалгаар ажиллуулчихдаг. Тийм нэг хуучин цэргийн хороонд бичээч л байсан юм гэнэ билээ.
Буяндэлгэр -
Ер нь ямар боловсролтой хүн юм бэ Ламжав гуай чинь...?
Нацагдорж -
Тэр хожуу морьт цэргийн нэг хороонд л бичээч байсан хүн юм гэнэ билээ. Тэгээд Намын дээд сургуулийг 1950-н хэдэн онд 2 жил байхад нь дутуу хагас төгссөн тэрнээс өөр нэг их мэдлэг боловсрол чадвар гээд байх юм байхгүй.
Буяндэлгэр -
Чадвартай хүнээс их эмээдэг байж.
Нацагдорж -
Ер нь тийм хүмүүсээс их эмээдэг.
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Ер нь өөрийнхөө байр суурь ялангуяа Цэдэнбал даргыг одоо тэр намын эсрэг бүлгийг илчлэх, бут цохих тэрэнд холбогдох хүмүүсийг хөдөө гадаа цөлөх тэр юунд бол их итгэлийг нь олж авсан. Олон хүнийг одоо тэр Лоохууз, Сурмаажав, Нямбуу нарын хэргийг шийдэхэд тэр Ламжав гуай ер нь оройлох үүрэг гүйцэтгэсэн.
Буяндэлгэр -
Хм.
Нацагдорж -
Тэд нарын хувь заяагаа тоглоод. Тэрнийгээ 1980-аад оны эхээр мань мэт дээр хэрэгжүүлэх гэж. Яагаад гэвэл Цэдэнбал даргад миний талаар худлаа гүтгэж матах юм олдохгүй байхгүй юу. Тэгэхээр тийм юм олдохгүй болохоор зэрэг энэ нөхрийг бие мах бодийн хувьд одоо маш их хүнд өвчин туссан тийм шалтаг л эндээс зайлуулж болох юм байна гэсэн. Тэгээд би анхандаа мэдээ ч үгүй. Ер нь шөнө өдөргүй хагас бүтэн сайнгүй ажилладаг байсан.
Буяндэлгэр -
Та бол их суудаг байсныг би нар мэднэ.
Нацагдорж -
Тийм. Тэгээд ажилладаг байснаас 1980 оны сүүлч ялангуяа тэр Ламжав гуайтай би нэг айхтар сөргөөцөлдөх шалтгаан нь ойр ойрхон 2,3-н удаа болоод улмаар Ламжав гуайн 60-н насны ойгоор Жаланайжав гуай Лувсанравдан гэдэг нэг дарга байсан ш дээ. Энэ хоёр намайг дуудаад чи энэ Ламжав гуайд Хөдөлмөрийн баатар олгох тэр материал, тогтоол шийдвэрийн төслийг боловсруулаад их хурлын юунаас Намын төв хорооны улс төрийн товчооноо гарах тогтоол шийдвэрийн юуг боловсруулаад оруулж ир гэж надад хэлэхгүй юм. Тэгэхээр нь би энэ Ламжав гуайг бол нэгд сайн мэдэхгүй. 2-рт хөдөлмөрийн баатар ингээд нэг хэлтсийн эрхлэгч нь ингээд болдог юм аа гэхэд олон түмэн, намын эгэл гишүүд юу гэж бодох вэ. Одоо өөрөөр хэлбэл Намын төв хорооныхон бие биенээ л баатар болгож шагнаад байна гэсэн яриа л гарна ш дээ. Энэ хүний чинь ямар гавъяаг нь сайн тодорхойлж мэдэхгүй. 3-рт ер нь бол улсын баатар, хөдөлмөрийн баатар энэ манай нам төрийн удирдлагад 40-н хэдэн жил ажиллаж байгаа Юмжаагийн Цэдэнбал гэдэг хүн байгаа. Тэгээд энэ хүнтэй зэрэгцэх гавъяатай эсэхийг нь бас би сайн мэдэхгүй.
Буяндэлгэр -
Та их сайн хатуу хэлсэн байна /инээв/.
Нацагдорж -
Ийм учраас би энэ тодорхойлолт эд нарыг бол тогтоолын төсөл энэ тэр хийж чадахгүй.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Тэгээд л Жа...Жаланайжав гуай Лувсанравдан гуай хоёр бие биенээ хараад за чи явж бай даа бид хоёр яриад дараа яая гэж.
Буяндэлгэр -
Аа ха /инээв/.
Нацагдорж -
Тэгээд би өрөөндөө очоод ажилаа хийгээд сууж байсан чинь Ламжав гуайн туслах нарийн бичгийн дарга гээд нэг авгай байсан юм аа. Цэндсүрэн гээд. Цэндсүрэн гуай нэг харцаганд хөөгдсөн болжмор шиг л жигтэйхэн аа...хаалга татаад бараг тогших ч үгүй харайгаад л гүйгээд орж ирээд л та яагаав вэ? Амар мэнд ч асуусангүй. “Та яав юу болов гээд тэгсэн чинь” “та яах гэж тэгж хэлсэн юм бэ?” гэх юм. Юу билээ юу хэлчихлээ хаана юу хэлчихсэн юм билээ гэсэн чинь. “Сая Равдан дарга дээрээс бууж ирээд Ламжав даргын өрөөнд орж ирсэн би цай өгөхөөр орсон чинь тэр хоёрын хооронд таныг хөдөлмөрийн баатарт тодорхойллоо гээд Ц.Нацагдоржоос хүссэн чинь цаадах Ц.Нацагдорж чинь ер нь огт халгаасангүй гэж Ламжав гуайд ярьж байна”. “щМанай даргатай та бол удаа дараа ингээд шөргөөцөлдсөн ер нь тийм хүн энэ Төв хороонд байхгүй Улс төрийн товчооны гишүүн ч байхгүй. Ламжав гуайн тэгж өөдөөс дуугардаг. Тэгээд сая бас ийм юм хэлчихсэн байх юм. Та манай даргыг хэн гэдийг нь мэдэхгүй байна даа.
Буяндэлгэр -
Халтай гэдгийг нь мэдэж байна.
Нацагдорж -
Би тэгээд санаа зовоод л энэ тань дээр орж ирж байгаа юм.
Буяндэлгэр -
Таны төлөө санаа зовж байна тийм ээ?
Нацагдорж -
Тийм. Миний төлөө санаа зовж байна. Тэгээд би одоо Цэндсүрэн гуай санаа зоволтгүй би тэгж л хэлчихсэн юм. Үнэн юм чинь үнэний төлөө яавал яана биз та санаа зоволтгүй. Зүгээр зүгээр дажгүй гээд гаргаж байсан. Ийм явдлууд болчихоод байсан юм. Тэгээд би ажил дээрээ тэрнээс хойхон ер нь нэг их удаагүй л дээ. Би ээлжийнхээ амралтыг аваад амарч чадаагүй дээ 10-н хэд хоноод ажилдаа эргээд дуудагдаад орчихоод байсан юм. 20-иод хонож байлуу. Бас нэг бүгд хуралд бэлтгэж байлуу даа. Бүгд хуралд бэлтгэх бэлтгэл янз бүрийн юм бичээд тогтоол шийдвэр боловсруулаад тэгээд байж байсан чинь зүгээр байж байгаад дотор муухайраад бөөлжис цутгаад тэгээд байдаг байсан юм. Тэгээд нэг 20-иод хоногийн дараа гэнэт ухаан балартаж унаад л...
Буяндэлгэр -
Тэр чинь хэдэн он байсан бэ?
Нацагдорж -
Тэр чинь одоо 1980 оны өвөл юм. 1980 оны өвлийн 9-н сард. Тэгээд 2-р эмнэлэг дээр очоод сэхээнд ороод тэгээд нэг 10-н хэд хоног эмчлүүлээд гарч ирээд ажилдаа ороод л тэгээд л нэг 20-иод хоноод бие муудаад. Ингээд гурван удаа давтагдлаа. Би шинжилгээ энэ тэр...би хоол унднаас ч нилээн гарлаа идэж уух ч юм орохоо больлоо. Ер нь ядраад тэгээд нойр биеэр юм туураад л янз бүрийн юмнууд. Тэгээд л хордлогын л эмчилгээ хийгээд байдаг байсан. Тэгж байтал 1981 оны 1 сард би одоо 3 дахь удаагаа тэр 2-р эмнэлэгт хэвтээд тэр чинь нэг 10-аад хонож байсан байх. Шууд ажилдаа орчихоод яаруу ажилтай. Тэгж байсан чинь эхний сарын цалингаа авахгүй юу. Тэгсэн чинь 800 төгрөг байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Нэг сарын юу нь. Би чинь бараг үндсэндээ ажиллаад. Группийн юу эд нар тогтоогдоогүй юм чинь. Тэр чинь нийгмийн даатгалын юу эд нар ч тэр үед нэг их ярьдаггүй. Тэгээд 10-н хэд хоногт бол актаар тэр нь бодогдоод тэгээд бараг тэр чигээр нь өгдөг байсан. Тэгсэн чинь 800-хан төгрөг гарсан байна. Нэг сарын мөнгө. Тэгээд л Санжаажамц гээд...Дамчаажамц билүү Санжаажамц билүү санхүүгийн тасгийн даргатай уулзаад миний цалин хөлс хаашаа юу болчихсон гэсэн чинь өө...Ламжав гуай Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвөлгөөнөөр өөрийг чинь өвчтэй байх хугацаанд сар бүр 800 төгрөгийн буцалтгүй. Аа...800 төгрөгийн тэтгэлэг олгож байя гэж шийдвэр гаргуулчихсан ш дээ Ламжав гуай.
Буяндэлгэр -
Цалинг нь өгөхгүй зүгээр нэг тэтгэлэг маягийн юм өгөх нь.
Нацагдорж -
Тийм. Өвчтэй байх хугацаанд. Тэгээд би нөгөөдөх хамт юунд ажилладаг Төмөр-Очироос асуусан чинь Ламжав гуай өөрийг чинь дахиад ер нь босч ирэхгүй болсон гэсэн юм дарга нарт яриад явсан. Цэдэнбал даргад тэгж танилцуулсан. Жаланайжав гуайд даргад бол бас тэгж танилцуулсан байна лээ. Тэгээд надаар энийг хөөцөлдөж гаргуулах гэхээр нь би одоо энэ толгой мэдэж гаргаж чадахгүй гэсэн чинь тэгээд л өөрөө хөөцөлдөж байгаад гаргуулчихсан гэж байна.
Буяндэлгэр -
Хм.
Нацагдорж -
Тэгээд би нэг Жаланайжав гуай дээр ажилтай ороод тэгээд асуугаад ярьж байгаад тэгээд төгсгөлд нь гялайлаа одоо намайг эмчилгээ, сувилгаа хийлгэж байсан хугацаанд тийм шийдвэр гаргачихсан юм шиг байна лээ. Уул нь бол нэг групп тогтоогоод өөрөө юунд намайг тахир дутуугийн группт оруулаад яачихсан хойно оо. Энэ шийдвэр гарсан бол надад арай бодитой тусах байж дээ. Аа...одоо би тэр юуны цалинг аваад үндсэн ажлаа хийгээд явж байгаа шүү дээ. Та мэдэж байгаа гэсэн. Би мэдээгүй шүү тэрнийг чинь гэж байна. Үгүй ээ энэ Ламжав гуай нэг тийм юм хийгээд Ц.Нацагдоржийн амьдрал ахуйд нь ороод би тэрнийг чинь үндсэн цалин дээр нь нэмэлт эмчилгээ сувилгаанд өгч байгаа зүйл гэж бодсон шүү гэж байдаг байгаа.
Буяндэлгэр -
Бараг тэгээд ойлгуулчихсан байх л даа.
Нацагдорж -
Тэгж ойлгуулсан юм уу.
Буяндэлгэр -
Тэгсэн байж ч магадгүй.
Нацагдорж -
Цэдэнбал даргад л бас тэгж ойлгуулсан юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Хм.
Нацагдорж -
Тэгээд ч би одоо яахав дээ Ламжав гуай л ингэж ийм юм хийж байгаа юм байна. Надаас л хариугаа авч байгаа юм байна гэж бодоод тэгээд хийдэг юмаа хийгээд тэгээд л хааяа нэг бие муудахаар...тэр өрөөндөө 20-иод хоноод л тэгээд бие тогтмол мууддаг болоод л тэгээд манай энэ 2-р эмнэлэг чинь өчнөөн төчнөөн шинжилгээ хийгээд хойноос ирсэн зөвлөх эмч нар, зөвлөх эмч уриад онош нь олигтой тогтоогдоогүй ш дээ. Тэгээд хамгийн сүүлд нойр булчирхайны хорт хавдар гэсэн ерөнхий оношлогоо тавиад тэгээд хойшоогоо Зөвлөлтийнхөнтэй Цэдэнбал дарга ярьсан гэж байгаа юм. Жаланайжав гуай хоёр шууд юугаар хойшоо Зазев эд нартай л ярьсан юм шиг байгаа юм. Тэгсэн одоо өнөө маргаашгүй явуул. Бид хүлээж авахад бэлэн байна гээд тэгээд шөнийн нислэгээр айрфлотын нислэгээр тэгээд Оргил гээд нэг эмч намайг дагаад тэгээд одоо Балхжав гуай бас надад хань бараа болоё гээд тэгээд л ерөөсөө шөнөжин нисээд л тэгээд Москвад очоод дандаа л зам зуур юунууд дээр чинь эм эмнэлгийн тусгай албадынхан чинь ирээд л бие үзээд тэр чинь ер нь онгоцон дотор явчихаж магадгүй л гэж үзээд байсан юм шиг байгаа юм. Тэгээд би ажрахгүй дажгүй явсаар байгаад Эрхүүд нэг эмнэлгийнхэнтэй. Омсак дээр нэг. Тэгээд Москвад очсон хойно онгоцны буудал дээр намайг чинь зүгээр...би хөл дээрээ л босоод явж байсан. Тэгэхэд чинь хэвтэрийн хүн шиг л дор нь насилк дээр хэвтүүлээд л. Тэгээд эмчилгээ сувилгаа юунд орсон. Тэгээд шинжилгээгээр тэнд бол нэг их юм илрээгүй. Нойр булчирхайны хорт хавдар гэж юунд бол тодорхой юу гараагүй. Тэгээд Америкийнхан тэр үед юу яасан компьютерны нөгөө доко мак гээд компьтерны иж бүрэн шинжилгээ хийдэг. Одоо манайханд л анх орж байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Тийм шинжилгээний юуг Бүгд Найрамдах Улсын Сайд нарын зөвлөлийн дарга эд нар ч нь очерлоод жил гаруй эд нар болж байна гэхэд чинь намайг чинь очоод 10-н хэд хоногийн дараа шууд оруулаад.
Буяндэлгэр -
Уул нь их л харж үзэж тийм ээ?
Нацагдорж -
Тийм. 2 удаа оруулсан юм. Эхлээд дотор эрхтэн. Дараа нь толгой нь. Тэгээд тархин дотор цусны хангамж чинь их бага байна. Тэгээд нөгөө профессор докторуудын зөвөлгөөнүүд Зөвлөлтийн хэмжээний л дэлхийд нэртэй эмч домч нар зөвөлгөөн миний өрөөнд хийж байгаа. Дэлхийн ямар улс оронд ямар хэрэгтэй юу гарч байна тэд нарыг чинь эм тариаг чинь дор дор нь тэр чинь их хүчтэй газар л даа. Четвертый опроблен гэдэг чинь Энэтхэгээс, Францаас, Америкаас л гэнэ дандаа хордлого тайлах тиймэрхүү л дусал. 24-н цагаар эмч сувилагч хоёр дэргэд суугаад л. Судсан дотор систем гээд нэг судас гуурс шуургуулаад явуулчихсан. Тэгээд яахав ер нь бол эмчилгээ сувилгаа ч юу яалаа. Аа...нөгөөдөх айхтар хүчтэй тураад байсан маань ч гайгүй боллоо. Тэгээд ер нь 2 хөл дээрээ бослоо. Би ч ер нь 2 хөл дээрээ л байгаад байсан юм. Тэгээд би чинь одоо гурван сар гаруй шахуу. Тэгээд сувилалд намайг тэндээс шууд явуулаад. Тэгээд бараг 4-н сар шахуу Зөвлөлт холбоот улсад байлаа. Эмчилгээ сувилгаа хийлгээд. Тэгээд ирээд ажилдаа ороод дахиад гэнэтхэн бие муудаад эхэллээ. 20-иод хоноод л.
Буяндэлгэр -
Хм. Тэр өрөөнд орохоор л таны бие муудаад байна ш дээ.
Нацагдорж -
Тийм. Тэр өрөөнд л ороод тэр. Тэгсэн чинь манай ах Мөнхжаргал ах, Мөнхөө ах эд нар ч ярьсан юмуу. Жаланайжав гуай эд нар энэ хэд хэдэн хүн дээгүүр ярьсан юм шиг байгаа юм. Тэгээд Унгарын Намын төв хороонд хандсан. Тэгээд Унгар луу шинжилгээ сувилгаа хийлгэхээр нэг сарын хугацаатай яваад. Тэгээд тэнд очиж байж л цацараг идэвхит бодисын нилээн хүчтэй хордлогонд орсон байна гэдэг нь тэнд илэрүүлсэн ш дээ.
Буяндэлгэр -
Аа яая аа...
Нацагдорж -
Тэгээд тэр ерөнхий зөвлөх эмч, тэдний ерөнхий эмч ч билүү нэг орос хэлтэй Орост нилээн хэдэн жил ажилласан ВОЗ-ын шугмаар ч гэлүү. Гадаадын олон оронд ажиллаж байсан. Дандаа зөвлөх хийдэг. Дэлхийн хэмжээний Унгарын нэг тийм ганцаарчилж тантай уулзаж ярих юм байна гээд тэгээд уулзаж ярьсан чинь та бол нэг их ноцтой өвчин бол алга байна. Таны цусан дахь улаан цагаан бөөм задрахын хэмжээнд тийм өмнөх...
Буяндэлгэр -
Аа яая аа.
Нацагдорж -
Хэмжээнд хүрчихсэн. Цацраг идэвхт бодисын удаан хугацааны нилээн хүчтэй хордлогод орсон. Тэгэхдээ одоо арайхан харайхан энэ юу чинь бөөмүүд чинь задраагүй байгаа энэ үе дээр ходлого тайлах сувилгааны төрлийн л юм хийнэ дээ. Энэ цацраг идэвхт бодисын хордлогыг шууд одоо анагаадаг юу бол орчин үед байхгүй. Энэ илрэхэд ч хэцүү. Танд тэр эхний удаад хэлсэн тэр таамаг илэрсэн судалгаа шинжилгээгээр. Хоёр дахь удаа бид нар магдлан хийхэд бол нилээн их хүчтэй хордлогод ордог юм байна. Тэгэхээр та байнга сууж ажилладаг юмуу байрладаг за...гэр оронд чинь байвал танай гэр орныхон бүгдээрээ ийм байдалд орох ёстой. Тэгэхээр таны албан ажил өрөө тасалгаанд л байгаа болов уу даа. Цацраг идэвхтийн ямар нэгэн үүсгүүр байна.
Буяндэлгэр -
Хм.
Нацагдорж -
Тэрний холбогдолтой л юм бйана. Ийм байдалд орсон хүн бол Чехийн нэг нилээн нэртэй нийтлэгч улс төрч бас Чехийн нэг дээгүүр алба хааж байсан хүн. Одоо 2 сар гаруйн өмнө яг ийм...би очиж зөвөлгөө өгсөн гэж байгаа юм аа. Яг ийм юутай тэгэхдээ аль хэдийн цусны бөөмийн задрал явагдчихсан. Тэгээд 2 сарын өмнө нас барсан. Одоо Болгарын Додаршевковтой их үзэлцдэг тэрс үзэлтэн гээд Их Британд саяхан бас...
Буяндэлгэр -
Нөгөө зоонтогоор хатгадаг биш биз дээ?
Нацагдорж -
Аа...зоонтогоор хатгуулаад үхсэн.
Буяндэлгэр -
Би тэрнийг чинь уншиж байсан юм. Бүр 1980-аад оны үед уншиж байсан юм.
Нацагдорж -
Тийм. Зоонтогоор хатгуулаад үхсэн гэж. Аа...тэгээд цацраг идэвхтийн ийм хордлого бол ерөөсөө Орост 2-3-н нилээн нэртэй алдартай улсууд зүгээр өөр өвчиний оноштойгоор бас ийм байдалтайгаар амь үрэгдсэн юм байгаа юм. Тэгэхээр та нутагтаа очоод энэ оношлогоо, ийм оношлогоо тогтоолоо гээд ил ярих, шууд яриад одоо эмчилж байгаа эмч юмуу гэр орныхон төрөл садан ойр дотны хүмүүстээ ярих нь тэр чинь таныг одоо нэг ёсны устгах гэж байгаа тэр хүмүүс ил аллагад шилжинэ. Одоо тэр Лондонгийн тэр юуг хэлж байгаа юм. Шууд ил аллагад тиймэрхүү л юм болдог. Тэгээд зүрх судасны хямралаар үхсэн гээд зарлачихдаг. Тэгээд ерөөсөө шинжилгээгээр тогтоогддоггүй.
Буяндэлгэр -
Хм /халаглав/ тэр одоо Социализмын үед...
Нацагдорж -
Та бол энийгээ очоод л ярих хэлэх юм бол ил аллагад ямар нэгэн машин тэргэний осол юмуу эсвэл одоо ерөөсөө тийм дээрмийн маягтай юмуу ямар нэгэн халдлага юунд өртөөд үрэгдэх юм даа гэж тэгж нөхрийн ёсоор зөвлөлөхд ийм байна л гэсэн. Тэгээд тэрнийг чинь ёстой амаа хамхиад л 20-н хэдэн жил явсан даа. Унгараас ирэнгүүтээ энэ цөмийн манай физикийн нэг лабротари байдаг ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Тэр лабротарид сайн танидаг нэг хүн байдаг юм л даа. Эрдэмтэн.
Буяндэлгэр -
Нөгөө Цэрэн гуай биш биз дээ. Физикч...?
Нацагдорж -
Биш ээ биш. Нэрийг нь хэлэхгүй гээд би гар хөлийн үсэг зурчихсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Тэгээд би тэр юунаас цацраг идэвх илрүүлдэг нилээн овор ихтэй юмаа. Намайг тэр Унгарт эмчилгээ хийлгээд буцаж явахад Ширметев-2 дээр Балдоо гээд элчин сайд байсан.
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Мөнхөө ах бид гурав Унгараас ирсэн онгоц бас олон зорчигч байсан юм аа. Тэд нарыг тэр паспорт юуны тэр лүү оруулахгүй цаг гаруй хорьсон ш дээ.
Буяндэлгэр -
Хм.
Нацагдорж -
Бүтэн цаг гаруй.
Буяндэлгэр -
Яагаад тэгж байгаа юм бол...?
Нацагдорж -
Тэгээд гэнэтхэн хаалгаа нээсэн чинь хоёр талаар нэг бараан хувцастай залуучууд эгнээд зогсчихсон гартаа нэг аппарат барьчихсан хоёр талаар зогсчихсон байсан. Хоорондоо нэг 7,8-н метрийн зайтай. Тэгээд тэрэн дундуур яваад өнгөрсөн. Балдоо гуай Мөнхөө ах бид гурав. Тэгээд яваад өнгөрсөн чинь яг дипломат гарцын тэргүүгээр хүрээд очсон. Тэгсэн чинь урдуур нэг 2 залуу орж ирээд тэгээд өөртөө чинь өөрийн чинь цүнхэнд л нэг үзлэг хиймээр байна.
Буяндэлгэр -
Таны цүнхийг тэгж байгаа юмуу?
Нацагдорж -
Уул нь дипломат юутай эрхтэй хүнд бол ингэж үзлэг хийх ёсгүй л дээ. Тэгэхдээ л таниас цацраг идэвхт бодис илрээд болохгүй байна. Таны цүнхэнд л юм байх шиг байна. Тэгээд цүнхэнд үзлээ нөгөөдөх аппаратаараа яасан чинь нэг дунд зэргийн дохио чимээ өгөөд ногооноосоо улаан руу хэтэрсэн сум мум заагаад тэгээд бие ойртохоор жингэнэсэн чимээ гараад тэр нь дээд цэгтээ хүрээд. Тэгээд надаас асууж байна тэд нар та одоо цөмийн лабротари шинжилгээний газар ажилладаг уу үгүй бол тэр шугмаар үзлэг шалгалтаар ч юмуу ажил хэргийн шугмаар орж гарч байсан уу? Атомын цахилгаан станц лабротари эд нараар гээд баахан юм асууж аваад. Тэгээд гайхалтай юм би эмчилгээ шинжилгээнд ороод буцаж явна гэсэн чинь. Эмчилгээ шинжилгээнд тийм цацраг идэвхт бодисын нөлөө байдаг боловч ийм хүчтэй байдаггүй. Тэгээд 7 хоногоос илүү хугацаанд хүний биед байдаггүй. Аяндаа гарчихдаг юм. Тийм юу байдаг юм. Тэгээд Мөнхөө ах Балдоо гуай хоёр гайхаад л байсан. Маш их гайхсан даа. Тэгээд би чинь ерөөсөө таг дуугүй. Гэртээ ирээд таг дуугүй. Тэгээд л тэр цөмийн физикийн юунд ажилладаг нөхрөөсөө тусгай одоо гарын үсэг өгч байж. Тэгээд тэр нэг том хар цүнхэнд нөгөөдөх нэг аппаратыг нь овор ихтэй юмаа барьж авч өрөөндөө ороод тэгээд л өрөөндөө үзлэг хийгээд тэр сандалынхаа доод талын хэрээсүүд байдаг ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Хэрээс мод. Тэрний цаад талаар биктрулны зүүний хайрцаг маягтай, хайрцагны таг юмуу тиймэрхүү маягтай туглаг тэр модны араар хоёр хэсэг тийм юм олдохоор нь нөгөө хүнийхээ өгсөн пойлгоо гээд тугалган цаасаар боогоод бараг 20,30 дахин ороосон байх. Тэр хүн маань 2,3 хоногийн дараа чи чинь айхтар юмтай яаж дээ. Цацраг идэвхт эзотоп хадгалдаг зөөвөрлөдөг контейнерын хэлтэрхий л байна шүү дээ гэж.
Буяндэлгэр -
Хм /халаглав/. Аа яая аа.
Нацагдорж -
Тэгэхээр миний лац ломботой өрөөнд хэн орж тийм тухтай юм хийх вэ?
Буяндэлгэр -
Ойлгомжтой.
Нацагдорж -
Нилээн эрх мэдэлтэй. Урт гартай хүмүүс л хийнэ ш дээ. Тэгээд би тэрийг нь зайлуулчихаад таг чиг дараад л. 20-н хэдэн жил таг чиг яагаад л тэгээд 2005 оны эхээр дундуур юм даа. Аа...Жаланайжав гуайтай нэг ярилцлага хийсэн. Диктофон тавьж байгаа бичлэг хийгээд. Тэгээд тэр ярилцлагаа сийрүүлээд сонинд нийтлүүлэх гэсэн жаахан харзнаж байя уул нь бид хоёр энийг хийснээрээ хойч үед түүхэн үнэнийг үнэнээр нь одоо үлдээх ёстой юм. Тэгээд нам төрийн удирдах бүрэлдэхүүн намын төв аппаратад ажиллаж байсны хувьд чухам юу болоод өнгөрсөн бэ гэдгийг чи бид хоёроос илүү нарийн ширийн мэдэх хүн байхгүй. Одоо бид нараар дуусах гэж байна. Тэгэхээр бид бол энийг бол ямар ч байсан олон нийтэд дэлгээд ингээд үлдээх нь зүйтэй гэж бодож байна гээд. Тэгээд би тэр юугаа сонинд эхлээд би бараг зөвшөөрөл авах гэхээр Жаланайжав гуай жаахан байзная гээд байхаар нь шууд “Өнөөдрийн Монгол” билүү одоо тэр нэг зүүнтэй байдаг сонинд До.Цэнджав эрхлэгчээр нь ажиллаж байсан тэр сонинд аваачиж өгч сийрүүлээд 10-н дугаар дамжаад гарсан юм. Тэрний өмнө талд Цэдэнбал даргын туслахаар 1982 оны 12 сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан Маш-Эрдэнэтэй бас нэг ярилцлага хийсэн юм. За эд нар энэ ярилцлагын гол зүйл юу вэ гэхээр ер нь бол олон түмэнд юу вэ гэхээр зэрэг ер нь бол олон түмний дунд ялангуяа улс төрчид түүхчидийн дунд бол 1980-аад оны эхээр Цэдэнбалын эсрэг нууц хуйвалдаан зохион байгуулагдсан мэтээр бүр Цэдэнбалыг авч хаях тийм юуг намын удирдах бүрэлдэхүүний хэсэг хүмүүс зохион байгуулж бүлэг юу эд нар зохион байгуулж хийсэн мэтээр бичдэг явдал ярьдаг бас түүхийн ном сударт бичсэн явдал байдаг. Нөгөө талаар бас нэг өөр таамаг янз бүрийн юу хийдэг хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл яг одоо Цэдэнбалын ой той муудсан тухайн үед чухам хэнийг гаргаж ирэх вэ гэдэг дээр 2,3-н тал болоод ингээд тэмцэлийн явц дунд аа...Жаланайжав гэдэг хүнийг одоо улс төрийн тавцангаас Цэдэнбалын үед авч хаяад дараа нь өөрсдөө болох гээд тэр нь бол аа...хойно оросууд зөвшөөрөөгүй учраас тэр нь бүтэлгүй болсон гэсэн иймэрхүү маягтай таамаг байж байдаг. Ер нь түүхэн үнэнийг яг өөрсдөө бүгдийг нь мэдэх яг тэр халуун цэг дээр нь ажиллаж байсан тэндээс улс төрийн хэлмэгдэлтэнд өртөж тэгээд бас энэ яваа насныхаа 10 гаруй жилийг хэлмэгдүүлэлтийн золиос болж зовж зүдэрч байсан хүмүүсийн хувьд энийг дэлгэж тавья гэсэн зорилгын үүднээс сонинд тэгж анх нийтлүүлж улмаар 2007 онд ном болгож “Хэлс гэсгээлийн золиос” гээд тэгээд тэр номоо хэвлүүлэх зардал мөнгө байхгүй учраас энэ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс үзээд энийг чинь санхүүжүүлэе гэхээр нь тэрний шугмаар хэвлүүлчихсэн юм.
Буяндэлгэр -
Тэр бол гайхамшигтай ном.
Нацагдорж -
Тийм.
Буяндэлгэр -
Тэрнийг одоо орчуулж дэлхий нийтэд ёстой мэдүүлмээр байгаа юм.
Нацагдорж -
Тэгээд би энэ номын гол үнэ цэнэ бол ерөөсөө бүх баримт нотолгоо дурсамж дурьдатгал энэ бүхэн бол үнэн мөнд яв цав нийцэж байгаа энэ үнэ цэнээрээ бол өнөөгийнхөн болон хойч үеийнхэнд их сургамжтай юм л даа. Ялангуяа түүх бичлэгийг үнэн зөвөөр хийхэд. Тэгээд энэ ном гарснаас хойш олон түмэн ялангуяа түүхч улс төрчдийн хувьд бол энэ номын бас бие биенээсээ авч сонирхож үзэж харж тэр бүрхэг байсан түүхэн үнэн гуйвсан үнэн худал хуурмаг төсөөлөл энэ тэр бол нилээн үнэн мөнийхөө чигт хандаж зүгширч байгаа юм шиг байна лээ л дээ. Тэгээд эннээс хэсэглэж гадаадын зарим эрдэм шинжилгээний цуврал явуулдаг ном судар сэтгүүл энэ тэрд бол мэр сэр гаргасан байна гэнэ билээ. Солонгосынх. Японы одоо музейнүүдийн холбоо Монгол судлалын төв эд нараас нь надтай бас хүмүүс ирж уулзсан л даа. Тэгэхдээ энэ ном гарахаас өмнө “20-р зууны Монголчууд” гэдэг нэг цуврал явуулаад байгаа ш дээ. Тэгээд нэг ботийг нь надад зориулаад. Зөвхөн нэг том юугаар...
Буяндэлгэр -
Япончууд уу?
Нацагдорж -
Япончууд. Тэгээд Япон хэл дээр гаргана гээд. Бүх видео бичлэг хийгээд бүх юмаа бэлдээд тэгээд аваад явсан. Тэгээд тэрийгээ бол Япон хэл дээр үндсэндээ миний саяны хэлдэг аа...нам төрийн удирдах бүрэлдэхүүнд чухам хэн нь хэн байсан бэ. Тэгээд 1983 оны намраас...намар Жаланайжавыг гэнэтхэн Намын төв хорооны Улс төрийн товчоо Төв хорооны нарийн бичгийн даргын ажлаас нь чөлөөлөөд тэгээд тэтгэвэрт нь гаргалаа гэсэн нэг тийм нас 60 хүрч байгаа учраас тэтгэвэрт нь гаргалаа гэсэн Төв хорооны мэдээлэлд дурьдсан төдийгөөр...
Буяндэлгэр -
Тэр чинь нөгөө...
Нацагдорж -
Албан тушаалаас нь эхлээд авчихсан юм. Тэгээд 11-н сард...
Буяндэлгэр -
Цөлдөг чинь юу билээ. Завхан руу энэ тэр чинь яг юунаас болж яагаад?
Нацагдорж -
Тэгээд яг 11-н сард намын эсрэг бүлгийн нуугдмал удирдагч байж ээ Жаланайжав.
Буяндэлгэр -
За.
Нацагдорж -
Аа...Намын төв хороонд намын төв хорооны удирдлагад нам төрийн удирдлагад энэ 1964 оны намын эсрэг бүлгийнхэний нуугдмал удирдагч байснаа энэ хүн дарсаар яваад шургуулаад тэгээд өөрийн хань хамсаатнууд хамт ажиллаж байсан этгээдүүдийг намын эсрэг бүлгийн идэвхтэй этгээдүүдийг Намын төв хороонд бас шургуулсан байна. Тийм намын хянан шалгах хорооны захидал албан бичиг гарсан ш дээ. Тэгээд 1983 оны 11-н сарын сүүлчээр Жаланайжав гуайг Намын хянан шалгах хороон дээр дуудаж аваачаад тэгээд намын эсрэг бүлгийн нуугдмал удирдагч гэдгийг чинь бид элчилж байна. Чи бол энэ хэргийг үйлдсэнээсээ одоо улс төрийн одоо урвагч эх орноосоо урвагчийн хэмжэээнд чамд ял ноогдуулах ёстой эд нар гэж.
Буяндэлгэр -
Аймар яасан байна ш дээ.
Нацагдорж -
Тийм. Намайг яг тэр үеэр Өмнөговь аймгийн Говийн мэдээ сонинд сурвалжлагчаар яв гэж удаа дараа Ламжав, Дэжид гэдэг хоёр хүн шахалт үзүүлээд би түрүүнд энэ бичлэг дээр ярьсан байх аа. Цэдэнбал дарга дээр ороод хотод үлдэх болсон тухай.
Буяндэлгэр -
Та хэлээгүй шүү тэрнийгээ.
Нацагдорж -
Аа...тэрийг яриагүй байгаа юу.
Буяндэлгэр -
Яриагүй байгаа.
Нацагдорж -
Тэгээд би Цэдэнбал дарга дээр ороод ой ухаан нь үнэхээр их муудсан байна лээ л дээ. Би ч их эцэж турсан байсан. Намайг хэд хэдэн удаа асуугаад Ц.Нацагдорж мөн үү гэж асуугаад. Тэгээд одоо чи хотод үлдэе гээд чамайг Намын төв хороо харж үзэх ёстой хүн. Би чамайг бол тодорхой санаж байна. Хэдийгээр ой ухаан муудсан ч гэсэн. Чи ажлын төлөө л гэж хамаг бүхнээ зориулсан. Тэгээд эрүүл мэндийн байдлын хувьд ч гэсэн ийм байдалд хүрсэн. Тэгээд Намын төв хороо чамайг харж үзэх ёстой. Миний ой той жаахан муудаад байгаа чи энэ хотод үлдээгээч гэсэн энэ санал онлоо нэг бичгээр буулгаад надад одоохон өгчих гэж. Тэгэхээр нь би тэр үүдэнд нь Ариунболд суудаг байсан юм туслахаар.
Буяндэлгэр -
Аа ха. Манай МОНЦАМЭ-д байсан.
Нацагдорж -
МОНЦАМЭ-д байсан Ариунболдоос нэг цаас аваад. Тэгээд Ариунаа гээд цаад бичээч хүүхэн нь оруулж өгөөд тэндээс нэг хэдэн нооргоор гараар бичээд өглөө. Цэдэнбал даргад гээд. Дор машиндаад би гарын үсгээ зураад Бал даргад өгчихөөд тэгээд тэр чинь 1983 оны 10-н сарын эхээр л юмдаг. Цэдэнбал даргатай уулзаад. Тэр оруулах Цэдэнбал даргатай яриулах тэр юуг бол Намсрай...
Буяндэлгэр -
Төв хорооны нарийн бичгийн дарга.
Нацагдорж -
Төв хорооны нарийн бичгийн дарга болчихоод байсан үедээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Тэрийг зохион байгуулсан юм байгаа юм. Тэгээд би өрөөндөө орж ирээд байж байтал Намсрай над руу утасдаж байна.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Чи өрөөндөө байх уу утсаар ч юу ч гэж ярихав дээ. Би одоо чам дээр очлоо орлоо. Тэгээд миний өрөөнд орж ирээд сая дөнгөж сая чамайг гарангуут өвгөн гээд, Цэдэнбал даргыг хэлж байгаа юм. Ламжав гуайг дуудлаа. Тэгээд чиний асуудлыг нааштай шийдээд өг. Хотод үлдээ. Мэргэжлийн дагуу ажил хий гэж хүсэж байна. Энийг нь ёсоор болгож өг гэж Цэдэнбал дарга хэлсэн чинь аа...Ламжав гуай өөдөөс нь даргаа та одоо мартчихсан уу. Ц.Нацагдоржийн асуудлыг Жаланайжавынхтай хамт шийдчихсэн шүү дээ. Таны зөвшөөрснөөр гэж хэлээд тэгээд амыг нь тагилчихлаа.
Буяндэлгэр -
Аа ха. Яахав зүгээр нөгөө ухаан санаа жаахан самуурдагыг нь далимдуулаад байна ш дээ.
Нацагдорж -
Далимдуулаад, тэгээд таны зөвшөөрснөөр Жаланайжавын...Ц.Нацагдоржийн асуудлыг Жаланайжавынхтай хамт шийдчихсэн шүү дээ гэсэн гэж байгаа юм. Тэгэхээр 11-н сард Жаланайжавын намаас хөөгөөд намын хянан шалгах хорооноос яагаад тэнд тэр нэг албан бичиг гараад орон даяар 1984 оны эхээр хэлэлцүүллээ ш дээ.
Буяндэлгэр -
Тэгсэн тэгсэн. Бөөн юм боллоо ш дээ ер нь.
Нацагдорж -
Аа...тэгээд хэлэлцүүлэг юун дотор тэр намын хянан шалгах хорооны албан бичиг дотор, хэлэлцүүлэх тэр албан бичиг дотор сүүлд тэр “Намын амьдрал” сэтгүүлд нийтлэгдсэн л дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Тэндээс зарим газруудад хэлэлцүүлэхэд аа...Жаланайжав гэдэг хүн өөрийн хань хамсаатан одоо намын эсрэг бүлгийн үүр уурхай болж байсан радио, МОНЦАМЭ-ээс Ц.Нацагдорж, Адъяа нарыг хамт дэргэдээ авч ажиллуулж байсан.
Буяндэлгэр -
Тэгж байсан тийм.
Нацагдорж -
Тийм юу явагдсан. Тэгээд л намайг чинь тэр Цэдэнбал даргад урд талд өвчилж байсан гэж нэг ойлгуулаад дараа нь Жаланайжавын хамсаатан гэдгээр нэг яагаад...
Буяндэлгэр -
Тийм байна.
Нацагдорж -
Тэгээд намайг чинь ийм байдалд хөдөө хөөгдөх дээрээ хүрээд. Би тэгээд Дэжид гуай эд нартай 2,3 дахь удаагаа нилээд ширүүхэн ярилцаад нүүр тулж уулзаад тэгээд надад тэр болзол тавьсан юм л даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Аа...Ламжав гуай Дэжид гуай хоёр чи 800-н төгрөгнөөс дээш төгрөгний цалинтай ажил хийхгүй ээ. 3-аас дээш хамт олныг удирдах ажил хийхгүй ээ. 3-аас доошгүй жилийн хугацаанд бичсэн барьсан зүйлээ бол төвийн сонин хэвлэлд нийтлүүлэхгүй ээ. Энэ болзолыг хүлээн зөвшөөрсөн тухайд чамайг бол хотод үлдээж болно. Энийг зөвшөөрөхгүй бол чамайг үг дуугүй тэр Өмнөговь руу явуулна. Орон гэрээ бол одоо орон байраа тушаачих ирсэн хойно нь буцаагаад олгочихно. Тэгээд бусад юмнуудыг чинь одоо эндээс ингээд хасаад яана. Тэгээд би хотод үлдэхийн үүднээс арга буюу тэрнийг нь зөвшөөрсөн. Тэгээд би одоо энэ тухайгаа аа...Зохиолчдын хороон дээр ч яагаад ингэв гээд намайг мэддэг таньдаг хүмүүс байгаа. Энэ тухайгаа мэддэг таньдаг хүмүүстээ би одоо ярихад, баримттай ярихад бол надад хэрэгтэй. Энэ болзол, энэ та намаас гаргасан энэ шийдвэрээ нэг бичгээр үйлдээд надад өгчихгүй юу.
Буяндэлгэр -
Хм.
Нацагдорж -
Тэгсэн чинь Дэжид гуай өө...тэгж болохгүй. Хэрвээ л энэ Жаланайжавын хамсаатан юу гэдэг юугаар эндээс зайлуулагдлаа гэдгийг мэдэх юм бол чи Зохиолчдын хороонд байтугай өөр газар ч гэсэн очоод тогтохгүй ажиллахгүй. Хамт олон чамайг хүлээж авахгүй. Намын эсрэг бүлгийн одоо нэг ёсны дайсан этгээд мэтээр үзэн ядна ш дээ чамайг.
Буяндэлгэр -
Аа ха /инээв/.
Нацагдорж -
Чи тэгж болохгүй ш дээ. Зүгээр чи ийм болзолыг, хүлээн зөвшөөрсөн болзолыг яаж биелүүлж байна уу гэдгийг чинь Ламжав гуай бид хоёр биечлэн хяналт тавина.
Буяндэлгэр -
Хм /халаглав/.
Нацагдорж -
Өөр хэнээс ч давхар юу яаж хяналт тавиулахгүй. Тэгээд л би чинь хотод үлдэхийн хэрээр Зохиолчдын хорооны мэдэлд очихоор болсон. Тэр үед Дэжид гуай бол тэр үед нилээд олон жилийн өмнө Төв аймагт хамт ажиллаж байсан. Төв аймгийн дарга байхдаа хамт ажиллаж байсан Доржийн Гармаад Зохиолчдын...
Буяндэлгэр -
Одоо энэ зохиолч Гармаа гуай мөн үү?
Нацагдорж -
Тийм. Зохиолчдын хорооны аж ахуй эрхэлсэн дарга байсан тэрэнтэй ярьсан юм билээ л дээ. Ц.Нацагдоржийг танайд өгч яая тэгээд энэ Жаланайжавын юутай шүү энэ тухай нь яриад яахав гэсэн маягтай. Тэр тухай нь Доржийн Гармаа хойшоо Дожоогийн Цэдэв хойно Москвад зүрхний мэс засал хийлгэж байхад нь захидал бичсэн юм байгаа юм. Тэр захидалыг надад нилээн хожуу 1985,1986 оны үед Дожоогийн Цэдэв үзүүлсэн юм л даа. Бас миний талаар их эвгүй ярианууд нөгөөдөх л намын эсрэг бүлгийнхэнтэй холбоотой энэ тэр гэсэн ярианууд гараад нилээн хааччихаж. Их хурал мурал, Зохиолчдын эвлэлийн их хурал эд нар ойртохоор намайг чинь бас удирдах дээд албанд нь сонгогдчих вий гэсэн хүмүүс тийм яриа гаргадаг юм л даа. 2 ч удаа тийм яриа гаргасан юм. Яг тэр үеэр би Цэдэвээс асуугаад ийм яриа хөөрөө гараад байна энэ ямар учиртай юм бэ. Гармаагын зүгээс л ийм яриа гарсан байна гэсэн. Тэгэхээр нь Гармаа ийм захидал надад бичиж байсан юм гээд тэр 1993 оны 11-н сард бичсэн Доржийн Гармаагын бичсэн захидалыг...Жаланайжав гэдэг...Жаагий хэрэгт холбогдсон. Ц.Нацагдорж гэдэг...Ц.Нацагдорж тэр өндөр дээд албан тушаалаасаа буугаад манай мэдэлд ирүүллээ Ц.Нацагдоржийг. Энэ хүнтэй хэрхэн цаашид харилцах талаар өөрийг чинь Москвагаас ирсэний дараа жич ярих зүйл бий.
Буяндэлгэр -
Хм /халаглав/.
Нацагдорж -
Гэж тэр захидалд бичсэн байгаа юм. Гэтэл намайг гүжирдэж гүтгэх болохоороо Гармаа Дэжид гуайг л өмөөрч байгаа юм шиг байна лээ л дээ. Дэжид гуай Гармаапд нөгөө төрийн шагнал эд нар олгуулсан хүн байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Тэр чинь хойшлогдчихоод байж байхад нь хүчээр дур мэдэж Дэжид гуай чинь төрийн шагнал Гармаад эд нар олгож байсан. Тэгээд тэрнийг л өмөөрдөг юм байлгүй. Саяхан энэ Чойдорын Түмэндэлгэрийн тухай бид нарын дурсамж дурьдатгал яриа эд нар орсон дурсамж орсон ном бүтээсэн нээлт боллоо л доо.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Тэгээд тэр номон дотор Доржийн Гармаа миний талаар бичихдээ их муухай бичсэн байгаа юм. Ц.Нацагдоржийг...гэдэг хүнд/ном авч ирж үзүүлэв/...
Буяндэлгэр -
Аа ийм ном гарсан уу тийм ээ?
Нацагдорж -
Тийм. Удаан хугацаагаар өвчилж тэгээд ажил хийхгүй байгаа мөртлөө намын хөрөнгийг асар их үрэн таран хийсэн. Аа...энэ юунд бол Жаланайжав гэдэг хүн Жаланайжав Ц.Нацагдоржид намын хөрөнгөөр одоо тэр тэтгэж үлэмж сүйтгэл учруулсан. Аа...харин Ц.Нацагдорж тэр үед ажил хийхгүй тэгээд байхаар нь Түмэндэлгэр одоо Зохиолчдын хороонд надтай ярьж байгаа Зохиолчдын хорооны мэдэлд өгсөн. Тэгээд Түмэндэлгэр бол одоо их нинжин сэтгэлтэй буянтай хүн гэж тэгж бичсэн байгаа юм.
Буяндэлгэр -
Хм /халаглав/.
Нацагдорж -
Тэгээд энэ ингэж бичсэнээрээ Түмэндэлгэрийг одоо тэр намын хянан шалгах хорооны 2 даргатай ганзага нийлж байсан. Намын төв хорооны улс төрийн товчооны мэдлийн өөрөөр хэлбэл Түмэндэлгэр өөрийнхөө зиндаа юунд хамт ажиллаж байсан хүний хувь заяаг тэд нартай нийлж шийдсэн мэтээр гүтгэж байгаа байхгүй юу. Тэр чинь Түмэндэлгэрийг магтаж байгаа биш.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нацагдорж -
Ерөөсөө тэр Намын төв хорооны Улс төрийн товчооны мэдлийн хүнийг Түмэндэлгэр мэдэж тэдний мэдэлд өгөөд байхаар яахав дээ.
Буяндэлгэр -
Тийм л байна.
Нацагдорж -
Ямар Намын төв хорооны боловсон хүчин биш. Намын хянан шалгах хороонд ажиллаж байсан биш. Аа...Намын төв хороонд ер нь улс орны холбогдолтой удирдах дээд боловсон хүчний асуудлыг бол нилээн өндөр хэмжээнд ярьж байж шийддэг асуудал байхгүй юу. Ганц нэг хүн ч яадаггүй.
Буяндэлгэр -
Тийм ш дээ.
Нацагдорж -
Тэгэхэд тэгж худлаа бичсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл Түмэндэлгэрийг тэр Ламжав, Дэжид нартай тэр хэлмэгдүүлэлтийг зохион байгуулсан гэсэн...
Буяндэлгэр -
Далд санаа тийм агуулгатай байна.
Нацагдорж -
Ойлгуулах. Далд санаа тийм агуулгатай байна. Нөгөө талаар Жаланайжав гуайг их харааж зүхсэн байгаа юм. Ц.Нацагдоржийг одоо намын хөрөнгөөр сул тэжээж байсан гэж.
Буяндэлгэр -
Хм.
Нацагдорж -
Тэгэхээр яагаад энэ юугаа Гармаа бол 1990 онд намайг эзгүйгээр болсон Зохиолчдын эвлэлийн онц их хурал дээр намайг бас элдэвээр дайрч давшилаад тэр үед намайг эсэргүү тэсэргүү намыг утган үймүүлэгч юу юу ч билээ. Нөгөөдөх намын хянан шалгах хорооны хэрэглэдэг бүх үгээр дайрч их хурлын индэр дээрээс дайрч доромжлоод тэрнийг нь Шаравын Сүрэнжав эсэргүүцэж үг хэлж байсан. Гармаа гэдэг хэн бэ гэдгийг нь илчилж байсан. Тэр нь бол Утга зохиол сонинд нийтлэгдчихсэн байгаа байхгүй юу. Тэгээд энэ удаа тэрнээс хойш удаа дара янз бүрийн цуглаан юу эд нарт дайрч давшилдаг л юм. Тэрнийхээ ачаар одоо Соёлын гавъяат зүтгэлтэн болсон юм.
Буяндэлгэр -
/инээв/.
Нацагдорж -
Одоо Гармаад юу хэрэгтэй вэ гэхээр зэрэг намын, МАХН-ын чинь одоо нам төрийн засгийн удирдах юунд л голдуу эрх мэдэл тэр шагнал олгодог эрх мэдэлтэнгүүд байна ш дээ. Тэгэхээр эд нарт ээлжит удаагаа урдны заншилаараа мань мэтийгээ муулж намаа өмөөрч байгаа мэтээр...
Буяндэлгэр -
Нэр хүнд олж.
Нацагдорж -
Нэр хүнд олох зорилгоор ээлжит гүтгэлгээ хийх явц дундаа гэмгүй улсуудыг одоо ингэж Чойдорын Түмэндэлгэр талийгаачийг хүртэл магтаж байгаа мөртлөө цаагуураа тэр 1980-аад оны хэлмэгдүүлэлтийг зохион байгуулалцаж байсан өрөөл бусдын нутаг заах одоо албан тушаалаас нь зайлуулаад энэ тэнд мэдэлд нь өгөх юуг мэддэг тийм эрх мэдэлтэн байсан мэтээр гүтгэж байгаа байхгүй юу.
Буяндэлгэр -
Хм ямар хүн муутай хүн бэ.
Нацагдорж -
Ийм муухай юм хийгээд байгаа юм ш дээ. Нүүр учирахаараа бол жигтэйхэн сүйд болно. Чи бол манай зохиолчдын дотор Парматей байгаа юм гэж хүртэл ярина шүү дээ.
Буяндэлгэр -
Үгүй ээ ер. Таныг бол тэгж байдаг.
Нацагдорж -
Саяхан хүртэл номын нээлт дээр очоод Парматей. Чам шиг зовлон туулсан хүн байхгүй гэж. Тэгээд алба ёсоор олон түмэнд хүрэх ном эд нарт гүтгэж бичээд байх чинь өөрөөр хэлбэл ээлжит шагнал одоо ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар олж авахын үүднээс дахиад л мань мэтийгээ гүтгэж доромжилж ингэж байгаа юм. Тэгэхээр бол өмнөх зууны 80-аад онд энэ нам төрийн удирдах бүрэлдэхүүний хүрээнд Юмжаагийн Цэдэнбал одоо 40 гаруй жил эзэгнэсэн суудлаасаа одоо аа...нэг ёсны огцорч байгаа юм даа эрүүл мэндийн шалтгаанаар.
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Энэ бол бараг жамаараа болсон тухайн нийгэм улс төрийнхөө нөхцөл байдалд тохирсон жамаараа болсон эрүүл мэндийн шалтгаанаар тэрнээсээ хөндийрсөн болохоос биш энэ ямар нэгэн хэмжээгээр Цэдэнбалыг огцоруулая гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан биш юм гэдгийг аа...Жаланайжав гуай бид хоёр тэр номондоо өөрсдөө амьд гэрчүүдийн хувьд гаргасан. Хоёрдугаарт энэ Жаланайжав тэргүүтэй намын эсрэг бүлгийн 1980-аад оны эхээр илэрч гэсгээн цээрлүүлэгдсэн явдал чухам хэн зохион байгуулсан бэ гэдгийг ил болгосон тодорхой баримт нотолгоо сэлтээр гаргасан энэ бол намын хянан шалгах хорооны дарга одоо улс төрийн товчооны гишүүн Бугын Дэжид түүний нэгдүгээр орлогч Намын төв хорооны боловсон хүчний эрхлэгч Ламжав эд нар ээлжит одоо намын эсрэг бүлгийн нуугдмал этгээдүүдийг илчилж ил гаргаж тэд нарын хуйвалдааныг яалаа гэж шийтэгсэнийхээ төлөө намын өмнө гавъяа байгуулсанд тооцогдон 2-уулаа бол улс төрийн товчооны гишүүн тэгээд намын нэг нь Ламжав гуай бол Намын хянан шалгах хорооны дарга болсон Улс төрийн товчооны гишүүн. Дэжид гуай бол Намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн бөгөөд Намын төв хорооны нарийн бичгийн дарга. Өөрөөр хэлбэл Цэдэнбалын оронд өөрсдөө очиж чадаагүй ч гэсэн эрх мэдэл албан тушаалын хувьд бүхэл бүтэн одоо нэг том өөрөөр хэлбэл Монголын нам төрийн удирдагчийн хэмжээнд хүртэл явж чадсан.
Буяндэлгэр -
Тийм тийм.
Нацагдорж -
Ийм шан хүртэж чадсан хүмүүс.
Буяндэлгэр -
Бусдыг гүтгээд...
Нацагдорж -
Гүтгээд.
Буяндэлгэр -
Золиосныхоо шанд одоо үлдсэн гэж болно ш дээ.
Нацагдорж -
Яг тийм учиртай юм аа. Тэгээд энийг бол хойч үеийнхэн үнэн мөнөөр нь мэдэж байх ёстой гэсэн ийм зорилгоор л тэр үнэнийг бол дэлгэж тавьсан юм. Түүхэн үнэнийг. Энэ бол зүгээр жирийн үнэн биш. Улс орны хувь заяа түүхэн хувь заяатай холбоотой түүхт хүмүүстэй холбоотой энэ асуудлуудыг үнэн мөнөнд тулгуурлаж гаргасан юм.
Буяндэлгэр -
Би нэг ийм юм асуумаар байна. Та нөгөө нэг явж ирчихээд нөгөө ширээнийхээ доороос нэг хар тугалга гаргасан гэсэн ш дээ.
Нацагдорж -
Аа ха.
Буяндэлгэр -
Мэдээжийн хэрэг та хав дарсан нь зөв болсон. Тэгээд таны бие сайжирсан уу? Тэрнээс эхлээд л...?
Нацагдорж -
Тэгээд би тэр сандалын дор нуусан биктрулны зүүний хайрцаг гээд нэг дөрвөлжин хайрцаг байдаг ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Тэрнэрхүү л тэрний таглаа юу гэмээр шахуу хар тугалган юу байсан. Би нэг их сайн ч хараагүй бараан цоохордсон тийм хар тугалган хавтгай л юм байсан байгаа юм 2 жижигхэн хэсэг. Тэрнийг аваад л полга цаасанд нэг олон дахин ороож боогоод гараараа ерөөсөө боож болохгүй гэсэн юм. Тэр ёсоор нь хийгээд тэгээд тэр хүндээ аваачиж өгөөд. Тэгээд тэр хүн маань тийм хариу хэлсэн юм л даа. Цацраг идэвхт эзотопийн кантенарын хэлтэрхий байна гэж.
Буяндэлгэр -
Хм.
Нацагдорж -
Тэгээд чи бол нилээн айхтар юманд орооцолдож дээ гэж намайг тэгж байсан юм. Намайг бол ерөөсөө энэ яваа насандаа хэзээ ч ингэж тусалсан барьсан гэж хэнд ч сайнаар ч битгий дурсаж яриарай. Аа...хэрвээ өөрөө илчлэгдээд янз бүрийн юугаар байцаагдаад арга байхгүйн эрхэнд хүрлээ гэхэд хэрвээ намайг ингээд илчлэх юм бол намайг тус хүргэсний төлөө хөөдөж байгаа хэрэг шүү л гэж хэлсэн.
Буяндэлгэр -
Аа ха зөв зөв.
Нацагдорж -
Тэгээд тэр юуг нь авч зайлуулчихаад тэгээд би нэг хэсэг ер нь бараг 4,5-н сар тэр суудал дээрээ суугаагүй шүү. Өөрийнхөө нөгөө кросель сандал дээр. Ажлын нөгөө урт бор ширээ намхан диваны хүмүүс орж ирээд суудаг ярилцадаг диваны өмнө тавьсан намхан ширээн дээрээ сууж ажлаа хийдэг тийм байсан. Тэрнээс хойш бол тэгж 20-иод хоноод л бөөлжис цутгаад л хачин болоод л толгой тархи эргээд ухаан балартаад яадаг тэр бол больчихсон. Ер нь бол тамир тэнхээ сул. Ер нь нилээн турж эцсэн.
Буяндэлгэр -
Тийм бид нар санаж байна. Та нилээн бас нүднээс гарчихсан байсан турж эцээд тийм.
Нацагдорж -
50-н хэдэн. 53-н кг хүртлээ турсан байхгүй юу. 90-н хэдээс. 40-н хэдэн кг.
Буяндэлгэр -
Тийм мэднэ.
Нацагдорж -
Ялангуяа нэг хонины тураг гулууз 2,3-н гулууз мах өөх тос хаясантай тэнцэх хэмжээний л тийм жин хассан.
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Ингээд нэгдэх удаагийн. Тэгээд хоёр удаад гурав дахь удаад бол би тэр хүчтэй хордлогод орсон ш дээ.
Буяндэлгэр -
Бас тэрнээс хойш уу?
Нацагдорж -
Тийм.
Буяндэлгэр -
Тэрнийг авч хаясанаас хойш уу?
Нацагдорж -
1989 онд би ажил дээрээ очоод бас нэг айхтар хордоод жаахан юм л ууж яасан. Тэгээд 2-р эмнэлэгт...аа тэр чинь өөр эмнэлэгт очиж сэхээнд орж 4,5 хоносон. Тэгээд 1993 онд одоо нөгөө хоёр ах маань дараалан нас барлаа ш дээ.
Буяндэлгэр -
Тийм. Тэр номон дээр бүгдээрээ байна лээ.
Нацагдорж -
Тийм. 2 сарын нөгөө том ах маань Мөнхөө ахын дараа 1 сарын дараа ажил дээрээ нас барлаа ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Тэгээд яг тэр том ах нас бардаг тэр өдөр ажил дээрээ хордлогод автаад бас тэгээд сэхээнд очиж байсан юм. Тэр бол шууд ууж идэх юманд холиод өгчихсөн байсан.
Буяндэлгэр -
Янз янзаар их оролдож ээ.
Нацагдорж -
Тийм. Тэгээд яахав дээ сүүлчийн тэр хордлогын юу бол Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд Данийн ДАНИДА-гын буцалтгүй тусламжаар 4,8 сая ам долларын хэмжээний буцалтгүй тусламж авах тэр төслийн юуг бол Мөнхөө ах хөөцөлдөж байж Данийн ДАНИДА-гын хөгжил тусламж, олон улсын байгууллагын ерөнхий захирал гүйцэтгэх ерөнхий захирал Тробин Крох гэдэг хүнтэй гэрээ хэлэлцээр байгуулаад тэгээд тэр одоо манай сонин хэвлэлүүд энэ шилжилтийн үед сөхөрч уначихалгүй улам л өчнөөн дөчнөөн сонин эд нар гараад л энд чөлөөи хэвлэл гэж үйлдвэр эд нар байгуулаад Хэвлэлийн хүрээлэн эд нар байгуулаад Мөнхөө ахын л гавъяа шүү дээ. Тэгээд тэр 4,8 саяын буцалтгүй тусламж Данийн ДАНИДА-гаас авах боллоо гэсэн тэр сургаар л тэрнийг одоо ах дүү сэтгүүлчид амин хувьдаа аваад завших гэж байгаа юм шиг сөрөг суртал гүтгэлэг яваад тэгээд л ерөөсөө эцсийн эцэст бүгдийнх нь аминд хүрлээ ш дээ.
Буяндэлгэр -
Харин тийм.
Нацагдорж -
Мөнхөө ахыг тэгээд ажил дээрээ гэнэт нас барлаа. Тэр...
Буяндэлгэр -
Тэр чинь өрөөнд бас гэнэт яасан гэлүү тийм ээ?
Нацагдорж -
Тийм өрөөндөө гэнэт нас барсан ш дээ.
Буяндэлгэр -
Тийм гэнэт нас барсан гэсэн.
Нацагдорж -
Аа...Дорж ах маань ажил дээрээ очоод гэнэт бие нь өвдөөд нас барчихсан. Тэгээд Дорж ах яагаад энд өртсөн юм бэ гэхээр зэрэг тэр ДАНИДА-гаас авах төслийн техникийн тооцоонуудыг хийсэн байхгүй ямар хэмжээний хөрөнгө мөнгөөр хэвлэх үйлдвэр байгуулах юм бэ. За тэгээд Хэвлэлийн хүрээлэнгийн байгуулах зардал төслийн юу тэднийхээс өгсөн загвар юун дээр тулгуурлаад тооцоонуудыг хийж эхэлсэн. Мөнхөө ах тэр юуг яасан би тэр дүрмийн төсөл юу...тусламж авах төслийн юу ерөнхий төсөл бичлэг байна ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Тэрийг нь би Мөнхөө ахтай хамтарч хийж байсан. Уул нь Жамбалдорж оролцох ёстой байсан чадаагүй юм. Нам төрийн харъяаны улс сонин хэвлэлийнхэний төлөөллийг оруулаарай гэсэн болохоор би “Утга зохиол” сонин “Цог” сэтгүүл эрхэлдэг байсан учраас аргагүйн эрхэнд тэрэнд ордог байсан. Тэр үед бол ер нь нам төрийн шууд харъяаны төвийн хэвлэл бол “Утга зохиол” сонин “Цог” сэтгүүл байлаа шүү дээ. Бусад нь бол одоо Үйлдвэрчин гэхэд тэр намын юунд шууд мэдэлтэй. “Залуучуудын үнэн” сонин гэдэг нь нөгөөдөх намын залгамж халаа гэдэг шугмаар шууд тэндээс санхүүжилт бүх юугаа авдаг. Хараа хяналтанд байдаг зохиолчдын хэвлэл харин шууд хараа хяналтаас жаахан хөндий байсан учраас. Тэгээд энэ өнгөрсөн хугацаа ялангуяа энэ Монгол оронд энэ Зөвлөлт Холбоот улсад анх Горбачевийн тунхагласан эхлүүлсэн өөрчлөн байгуулалт шинэчлэл ил тод байдал олон ургалч үзлийн уриаг одоо Монголд одоо дэлгэрүүлэх. Ер нь Ардчилал шинэчлэлийн зүг олон түмний анхаарлыг хандуулах сэрээх ийм зорилгоор л одоо “Утга зохиол” сонин, “Цог” сэтгүүл нийтлэлийнхээ бодлогыг чиглүүлж байсан. Энэ 1986,1987 оноос эхлээд миний нөгөө ялын хугацаа бол үндсэндээ шувтарсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Тэрнээс эхлээд зохиолч чинь бол этгээд сонин ааштай улсууд. Намайг мэргэжлийн сэтгүүлч тэгээд радио телевизид удирдах ажил хийж байсан болоод ч тэр үү. Сонин хэвлэлийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгчээр, эхлээд үүрэг гүйцэтгэгчээр дараа нь жинхэлүүлээд их хурлаасаа эд нар сонгочихсон. Тэгээд энний надад бол одоо маш их сонин хэвлэл сэтгүүл гэдэг одоо хүчтэй зэвсэг байсан учраас би тэр зэвсгийн зохистой улс орноо одоо нийлж тэр бол ардчилал эрх чөлөө, шинэчлэлийн төлөө ил тод олон ургалч үзэл санааны төлөө тэмцэлийн гол индэр болгож олон түмнийг сэрээсэн. Тийм ч учраас “Утга зохиол” сонины захиалагчидын жилийн дундаж хэмжээ 120000-д хүрч байлаа ш дээ.
Буяндэлгэр -
Пөөх...
Нацагдорж -
120000 гэдэг бол одоо өнөөгийн...
Буяндэлгэр -
Гайхалтай.
Нацагдорж -
Монголын одоо энэ бүх шар цагаан бүх хэвлэлүүдийн нийлбэр дүн захиалгын нийлбэр дүнгээс хүртэл одоо хэд дахин давсан...
Буяндэлгэр -
Тийм байна.
Нацагдорж -
Захиалгын тоо тийм байсан.
Буяндэлгэр -
Үгүй ээ мөн сайн байж ээ тийм ээ?
Нацагдорж -
Маш сайн байсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Тэгээд “Цог” сэтгүүл гэтэл бол жилийн дундаж орлого нь 40-н хэдэн мянга хүрч байлаа. Сэтгүүл шүү дээ. Бүхэл бүтэн арван хэдэн хэвлэлийн хуудсаар хэвлэдэг хоёр сар дутамд нэг хэвлэгддэг сэтгүүлийн 40-н хэдэн мянга. Тэгээд би жаахан мөнгө хөрөнгөтэй болоод редакцийн хамт олныхоо дэмжлэгт тулгуурлаад Монголд одоо ардчилсан үзэл санааг дэлгэрүүлэх ардчиллын төлөө тэмцэл хөдөлгөөн нуугдмал далд байдлаас ил гарах тэр замыг бол үндсэндээ зассан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Яагаад ингэж ярьж байна уу гэхээр залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвөлгөөнийг санхүүжүүлэлтийн эх үүсвэр байхгүй гээд хойшлуулах гэж байхад нь “Утга зохиол” сонин “Цог” сэтгүүл “Монгол роман” сэтгүүлийн нэгдсэн редакци санхүүгээс тэр мөнгийг нь гаргаад.
Буяндэлгэр -
Их хурц хурал болсон шүү дээ.
Нацагдорж -
Тэгээд залуу уран бүтээлчдийн улсын зөвөлгөөнийг хийлгүүлсэн.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
1989-н оны 11-н сарын сүүлч 12 сарын эхээр 3,4 хоног дамнаж хурал хийсэн. Энэ хурлыг хийлгэсний гол шалтгаан бол нэгдүгээрт улсын хэмжээний зөвөлгөөнөөс нам төрийн удирдлагад шаардах бичиг анх удаагаа тэр хурлаас гаргасан. Хамгийн гол зорилго нь тэр шаардах бичиг гаргасан улсын зөвөлгөөнөөс уур амьсгал гарсан энэ далд байж байсан ардчиллын төлөө тэмцлийг ил болгосон.
Буяндэлгэр -
Ил болгосон.
Нацагдорж -
Яг тэр залуу уран бүтээлчдийн улсын зөвөлгөөн болсон тэр байрны үүдэнд 7 хоногийн дараа ням гаригт нь одоо ардчиллын төлөө янз бүрийн бүлгэм дугуйланд нэгдээд тэгээд гудамж...1989 оны 1-р сард ухуулга хуудас наагаад явж байсан тэр залуучууд хөдөлгөөнд ороод ил жагсаал хийсэн. Цугларалт хийгээд дараа нь ил жагсаал цуглаан хийсэн. Тэгээд тэр чинь хөдөлгөөн гэдгээ албан ёсоор буй болгоод дараа нь 1980-н одоо 1990 оны эхээр юм даа. Энэ Үйлдвэрчний Соёлын Төв Ордонд их хурлаа хийгээд тэгээд энэ хөдөлгөөн энэ тэр чинь яг ёс журмандаа хууль ёс нь болоод тийм учраас энийг бол бас мартаж болохгүй.
Буяндэлгэр -
Мартаж болохгүй. Эх суурийг нь бол та тавьж өгсөн байна ш дээ.
Нацагдорж -
Тийм. Одоо бол үндсэндээ бол редакцийн хамт олонтойгоо энийг бол тавьсан. Энийг бол тухайн үед 1989, 1990 онд тэгээд 1990 оноос хойших төвийн зарим хэвлэлүүдэд манай нэртэй зохиолч нийтлэгчид бол энэ тухай бол удаа дараа бичсэн. Аа...тэрнийг битгий хэл Монголын үндэсний телевизид гэхэд Монгол телевиз л гэж байсан. Тэндээс Төрмөнх билүү?
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Төрмөнх энэ ардчиллын хөдөлгөөн юунд зориулсан цуврал нэвтрүүлгүүд хийж байсан.
Буяндэлгэр -
Тийм хийж байсан тийм.
Нацагдорж -
Тэрэндээ ер нь тэр 1990 оны ардчиллын төлөө хувьсгалын аа...одоо угтвар нөхцөл тэр энэ тэрийн тухай бүхэл бүтэн цуврал нэвтрүүлэг ерөнхий сайд байсан Содном гуай бид хоёрыг оролцуулаад бас өөр бусад улсуудын яриа дурьдатгалыг оролцуулаад бүхэл бүтэн нэвтрүүлэг цаг гаруйн нэвтрүүлэг хийж байсан. Энд бол “Утга зохиол” сонин “Цог” сэтгүүл Зохиолчды эвлэлийн юунууд 1988 оны 7-н сарын 14-н хүртлэх энэ хугацаанд өөрөөр хэлбэл Хэвлэл утга зохиол хянах газрыг татан буулгах, буулгасан тэр юунаас өмнөх хугацаанд ерөөсөө л “Утга зохиол” сонин гол тэр хурц дайчин нийтлэлүүдийг явуулж байсан ш дээ. Тэгээд тэрнээс хойших “Утга зохиол” сонины үлгэр дуурайлалаар “Үнэн” сонин тэр 1988 оны 7-н сарын 14-нөөс хойш анх удаа тэгж дуугарч байсан юм. Тэгээд л тэр 1988 оны 11-н сард тэр “Үнэн” сонины нэг нам төрийн удирдлагын хүрээнд хоцрогдсон ийм ийм этгээдүүд байна гэж нэр цохсон юу бичиж. Тэрнээсээ болж маш айхтар Намын төв хороо, улс төрийн товчоо, нарийн бичгийн дарга нарын зүгээс ялангуяа Бугын Дэжид, Ламжав энэ тэрийн зүгээс айхтар хавчлагад ороод Төмөрийг чинь сандаргаж байсан ш дээ. Лодонгийн Түдэвийг чинь бараг хоолгүй болгочих шахсан ш дээ.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Тэр үеэр нь Үнэн сонин ч яахав “ардчилал анархизм уу” “удирдах уу удирдуулах уу”...
Буяндэлгэр -
“Баярын тухай гунигт бодол” энэ тэр гээд Даш-Ёндон гуайн бас нэг хурц хурц юмнууд гарсан байх.
Нацагдорж -
Гурван тэргүүн өгүүллэг гарсан. Тэрэн дээр “Утга зохиол” сониныг голчлон буруу шаасан. Өөрөөр хэлбэл “Үнэн” сонин өөрийгөө авч үлдэхийн тулд...
Буяндэлгэр -
Авч үлдэхийн тулд.
Нацагдорж -
Өөрийгөө авч үлдэхийн үүднээс тэр гурван тэргүүнийг гаргасан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа...зүйтэй зүйтэй.
Нацагдорж -
Тэр “Баярын тухай гунигт” бодол гэдэг бол тэр хожуу үед нь нийтлэгдсэн байхгүй юу.
Буяндэлгэр -
Хожуу үед нь гарсан уу?
Нацагдорж -
Хожуу үед нийтлэгдсэн.
Буяндэлгэр -
Өө за.
Нацагдорж -
1989,1990-ээд оны босгон дээр эхээр эд нар гарсан юм. Тэгээд би тэр 1988 онд “Шинэ амьсгаа” гээд нэг ном хэвлүүлсэн юм. Тэр үед л энэ төвийн сонин хэвлэлүүд ялангуяа “Утга зохиол” сонин “Цог” сэтгүүлд нийтлэгдсэн олон түмнийг шуугиулсан, анхаарлыг татсан, сэрээсэн шинэ үзэл бодлын зүг уриалан дуудсан. Тийм “Шинэ амьсгаа” гэсэн ном хэвлүүлсэн юм. Бүх сонин хэвлэлүүд тэр үеийн тэр хурц нийтлэлүүдийг түүвэрлээд гурван бүлэгт ангилаад тэгээд тэр “Шинэ амьсгаа” бол энэ ардчиллынханы ширээний ном болсон. Тэр тухай “Хөдөлмөр” сонин эд нарт Доржсүрэн энэ тэр гээд тэднийхэн бичиж байсандаа. Ширэндэв гуай хүртэл энэ яг цаг үеэ олсон ном, энэ төвийн бүх сонин хэвлэлүүдэд гарч байсан олныг шуугиулсан анхаарлыг татаж байсан энэ юуг байн байн уншиж байх хэрэгтэй.
Буяндэлгэр -
Одоо энэ ном олдох уу?
Нацагдорж -
Одоо “Шинэ амьсгаа” гэсэн ном аа...бараг олдохгүй дээ. Би нэг ганцыг хадгалаад байдаг юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
“Шинэ амьсгаа” гээд /ном гаргаж ирж үзүүлэв/. Энэ байна. Наадахыг чинь манай Энхбаяр хүртэл гуйгаад 8-н боть гаргахдаа. Тэгээд би хуучин юуг өгч эндээс юугаа гаргаж авсан юм.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Энэ залуучуудын чинь би үндсэн материалыг нь өөрсдөөр нь сурвалжлуулж олоод тэрнийг нь эмхлэж бичээд гарчигийг нь өгөөд өөрсдийнх нь нэрийг тавиад тэгээд хэвлэдэг байсан юм ш дээ.
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Өөрөөр хэлбэл “Соёлын 1000-н дурсгал” “Хөнөөлт нийгмийн аюул” гээд Энхбаярын тэр нэрд гардаг юуг нь би гарчигнаас нь эхлээд л /номоо хайв/...
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Энэ “Шинэ амьсгаа” гэдэг номыг бүтээсэн түүх бол энэ Монголд ардчилал шинэчлэлийн төлөө тэмцэл хөдөлгөөн өрнөх улам одоо шинэ шатандаа дэвшин гарахад энэ ном их тус хүргэсэн гэж тухайн үеийнхэн үзэж байсан юм байгаа юм. Доржсүрэн гээд нэг зохиолч “Хөдөлмөр” сонинд энэ номыг тухайн үеийн...
Буяндэлгэр -
Нөгөө франц хэлтэй мөн үү?
Нацагдорж -
Доржсүрэн гээд нөгөө хүүхдийн зохиол эд нар бичдэг байсан даа.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Балдан-Осорын Доржсүрэн гээд нэг зохиолч. Тэгээд тэр энэ “Шинэ амьсгаа” гэдэг Ц.Нацагдоржийн энэ хэвлүүлсэн, эрхэлж хэвлүүлсэн ном “өнөө үед ардчиллын төлөө тэмцэгч нарын ширээний ном болж байна” гэж “Хөдөлмөр” сонинд бичиж байсан.
Буяндэлгэр -
Гоё бичсэн байна ш дээ.
Нацагдорж -
Базарын Ширэндэв гуай энэ тухай энэ “Шинэ амьсгаа” гэсэн энэ номыг хүнээр сураглуулаад Хандын Нямбуугаас олж өг гэж олуулж үзчихээд тэгээд энийг үзчихээд энэ бол яг цаг үеэ олсон олон түмнийг одоо нэгдсэн хөдөлгөөнд үзэл санааны хувьд нэгтгэхэд энэ ном чухал үүрэг гүйцэтгэж байна гэж аа...эрдэмтэн мэргэжилтэнүүд 1990-ээд оны эхээр болсон тэр хурал дээр энэ номыг бүр харуулж үзүүлж байгаа тэргүүлэгчдийнхээ хурал дээр тэгж ярьж байсан гэж байгаа юм. Тэгээд энэ бүхний юу бол надад миний зүгт айхтар хүндээр тусч байсан л даа. Зүгээр 1986 онд гэхэд л ерөөсөө ялын хугацаа дуусч байсан.
Буяндэлгэр -
Тодорхой ингээд ял заачихсан юмуу?
Нацагдорж -
Одоо 3-н жилийн хугацаатай.
Буяндэлгэр -
Тэдэн жил гэж. Аа...гурван жилийн хугацаатай гээд танд тэгсэн үү?
Нацагдорж -
3-аас доошгүй хугацаанд удирдах ажил хийж болохгүй хүмүүсийн. Аа...тэгээд энэ хугацаанд өөрийн бичсэн барьсан юмаа төвийн сонин хэвлэлд нийтлэхгүй. Тэгээд 800-аас дээш цалинтай ажил хийхгүй байх энэ болзолыг хүлээн зөвшөөрвөл хотод үлдээнэ гэсэн.
Буяндэлгэр -
Уучлаарай энэ 800 гэснээс би дахиад нэг юм асуучихая. Та бүр нөгөө Төв хороонд ажиллаж байхад таныг өвчтэй байхад 800 төгрөгийн тэтгэмж өгч байсан гэсэн ш дээ...
Нацагдорж -
Тэрнийг чинь 1981 онд тогтоочихоод...
Буяндэлгэр -
Цалинг чинь өгсөн үү?
Нацагдорж -
Яг тэр чигээр нь.
Буяндэлгэр -
Яг тэр чигээр нь дуусгасан уу?
Нацагдорж -
Тэр чигээр нь явсан.
Буяндэлгэр -
Тийм үү. Ямар аймар хохироосон юм бэ?
Нацагдорж -
Тэр битгий хэл Зохиолчдын эвлэлд тэдний мэдэлд шилжүүлэхдээ хүртэл тэрнийгээ заачихсан байгаа юм ш дээ. 800 төгрөгөөс...тэр 1981 оны 1 сард тэр тогтоосон 800 төгрөг чинь 6-н жил, 56-н жил хүртэл надад тиймэрхүү хэмжээтэй тэрнээс илүү гарах цалин хөлс олгодоггүй.
Буяндэлгэр -
Аа...та бол тэр үед маш өндөр цалинтай байсан биз дээ?
Нацагдорж -
Тэгэлгүй яахав.
Буяндэлгэр -
Хэд байсан бэ?
Нацагдорж -
Би чинь бол одоо сайдаас бараг нэмэгдэл 13 дахь сарын цалин эд нартайгаа илүү цалинтай байлаа ш дээ. Тэгэхээр тэрнийг чинь тал хувиар хасаад өгчихөж байгаа юм чинь.
Буяндэлгэр -
Хм тийм байна ш дээ. Бараг одоо...
Нацагдорж -
Тэр унаа мунаа бусад зардлыг оруулахгүй цэвэр цалинг 50%-иар л хасаад. Өөрөөр хэлбэл 1981 оноос эхлээд намайг шийтгэчихсэн гэсэн үг байхгүй юу.
Буяндэлгэр -
Тийм л байна ш дээ. Үгүй ээ мөн айхтар аа.
Нацагдорж -
Намайг тийм байдалд оруулаад тэгээд Төв хорооноос яаралтай зайлуулах хэрэгтэй. Яагаад гэвэл Төв хороонд Цэдэнбал даргын хөлд суусан хамгийн их итгэлийг нь хүлээсэн хүн бол Ламжав гуай байсан. Гэтэл тэр хүнээс дутуугүйгээр...
Буяндэлгэр -
Албан тушаал...итгэл хүлээсэн...
Нацагдорж -
Цэдэнбал даргад хүндэллүүлж итгэл хүлээлгэсэн...
Буяндэлгэр -
Албан тушаал дэвших хүн бол та байсан байна ш дээ?
Нацагдорж -
Тийм байсан учраас...
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Жаланайжав гарч ирэхээрээ Ц.Нацагдорж дээшээ гараад ирнэ. Дахиад Улс төрийн товчоо нам төрийн удирдах бүрэлдэхүүнд ороод ирнэ. Тэгээд энэ хүн Жаланайжав одоо 60 гарчихсан хүн юм чинь хэзээ удахав. Энэ Ц.Нацагдорж тэргүүтэн энэ нам төрийн удирдах бүрэлдэхүүнийг гартаа оруулах нь. Энийг эртхэн зайлуулъя л гэсэн ийм юм. Тэгээд янз бүрийн гүтгэлэг хийгээд аа...юу яахаар энэ Цэдэнбал дарга итгэхгүй аа...тэгээд энийг зайлуулах бүр шилдэг арга бол...
Буяндэлгэр -
Биеийг нь муутгах...
Нацагдорж -
Ялангуяа биет махбодийн хувьд устгах хэрэгтэй. Ил устагчихвал хэрэгт орно...
Буяндэлгэр -
Уучлаарай /утас дуугарч яриа тасрав/.
Тийм янз бүрийн аргаар...
Нацагдорж -
Одоо гэнэт явчихлаа...
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Тэр сайд гэнэт явчихлаа. Тийм нэртэй төртэй хүн гэнэт явчихлаа л гэж ярьдаг байсан болохоос биш...
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Чухам яагаад яасаныг бол тодорхойгүй байдаг ш дээ.
Буяндэлгэр -
Харин тийм.
Нацагдорж -
Ер нь тиймэрхүү аргаар л устгаж байсан байх. Манайд төдийгүй энэ...
Буяндэлгэр -
Ер нь Социалист орнуудад тэгж байсан юм биш үү?
Нацагдорж -
Нөхөрлөлийн орнууд, нөхөрлөлийн орнуудын хэмжээнд нилээн олон хүмүүсийг цааш нь тэгээд харуулчихсан ш дээ.
Буяндэлгэр -
Харин тийм юм шиг байна. Одоо ил тодын үед л мэдэж авч байна.
Нацагдорж -
Тийм сүүлд одоо тэр Төмөр-Очир гуайг цааш нь харуулсан юу бол ил аллагууд гарч ирсэн. Ерөөсөө л цаг хожиж богино хугацаанд гэрчийн этгээдүүдээ устгах гэж ажил байна ш дээ. Одоо бүх юм өөрчлөгдөөд эргээд өөрсдийн одоо тэр гэмт үйлдэл хууль бус тэр гэмт хэргүүд нь ил болохыг мэдэх гэрчлэх хүмүүсийг устгах ажил бас хийсэн юм. Тэр сүүлчийн хоёр ходлого бол өөр бас давхар шалтгаантай байсан ч гэсэн гол тэр гэрчийн этгээдийг устгах устгалын юунд мань мэт орчихсон.
Буяндэлгэр -
Хм. Намсрай гуай...Намсрай гуай бол зүгээр өөрийнхөө юугаар явсан уу бас...?
Нацагдорж -
Намсрай бол яахав дээ ер нь маш их сэтгэлийн донсолгоо юу эд нар яасан. Тэгэхдээ бол цэвэл өөрийн жамаараа нас бараагүй л гэж би боддог.
Буяндэлгэр -
Үгүй ээ харин тийм. Би гайхаад байдаг юм. Тийм бас...
Нацагдорж -
Тийм ер нь бол...
Буяндэлгэр -
Тэрнийг бас сэжиглэдэг юм шүү улсууд.
Нацагдорж -
Тийм. Намсрай бол өөрөө...
Буяндэлгэр -
Тийм. Энэ бол зүгээр яваагүй гээд.
Нацагдорж -
Аа...өөрөө бол одоо энэ хойд ахынхны нууц тусгай албанд бас...
Буяндэлгэр -
Харин тэгж ярих юм билээ.
Нацагдорж -
Хүчин зүтгэдэг байсан хүн л дээ.
Буяндэлгэр -
Ном момон дээр бас байх юм билээ.
Нацагдорж -
Тийм. Тэгээд тэр өөрийн агент гэдэг юмуу тэр тодорхой юм мэддэг хүмүүсээ бас зүгээр сул орхидоггүй л юм шиг байгаа юм.
Буяндэлгэр -
Харин тийм юм шиг байгаа юм.
Нацагдорж -
Аа...мань мэтийг бол ерөөсөө шууд л устгах номер нэг хүмүүсийн тэр жагсаалтанд л явж байдаг байсан. Тэгээд л тэр устгалын...тэгээд энэ 2004 онд билүү дээ. 2003 онд ч билүү. Дэжид гуайтай би тэр Иргэний бүртгэл мэдээллийн төв дээр тааралдлаа.
Буяндэлгэр -
За.
Нацагдорж -
Би нөгөө урагшаа хүүхэд эмчилгээнд авч явах гээд паспорт энэ тэр авах гээд очсон. Тэнд Дэжид гуай бас гадагшаа эмчилгээнд явах гэж байгаа бололтой паспортоо гаргахыг хүлээгээд сууж байна лээ.
Буяндэлгэр -
Тэр чинь одоо албандаа байсан уу тэтгэвэртээ гарчихсан байсан уу?
Нацагдорж -
2000 хэдэн он тэтгэвэртээ...
Буяндэлгэр -
Аа...2000 онд бол тэгнэ ш дээ.
Нацагдорж -
2003,2004 оны үед. Тэгээд би хэзээнээсээ ерөөсөө дотроо дургүй салхин доогуур нь ч гарах дургүй байдаг юм чинь. Тэр нэг урт угсарсан нэг сандлынхаа юунд Ц.Нацагдорж оо энд суугаач гээд тэгэхээр нь би өө...би сая сууж сууж гарч ирсэн юм хөлнийхөө чилээг гаргаж байна гээд наагуур нь алхаад байхгүй юу. Тэгсэн чинь өөртөө ойртоод ирэхээр “Ц.Нацагдорж оо би чиний төлөө их санаа зовж, харамсаж явдаг шүү” гэж 2 удаа хэлж байна лээ. Тэгэхээр нь би аа...тийм үү гялайлаа л гэж хэллээ. Тэгээд тэр хүн яагаад миний төлөө харамсаж явдаг юм бэ гэдгийг надад ойлгуулая гэсэн тийм бодолтой юм шиг байна лээ. Их ядарчихсан тийм хүнтэй би ч юу гэж аа...сайн муугаа ярилцаж байхав дээ яршиг тэгээд. Тэгэхээр бол миний энэ...би одоо энэ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын аа...нөхдүүдээс надад санал тавьдаг юм. Та өргөдөл өгөөд шүүхээр яагаад албан ёсоор цагаатгуулаа. Таны энэ номонд орсон та өөрөө тодорхойлолтыг нь бичиж өгсөн нэлээн хэдэн хүн шүүхээр шийдвэр гаргаад магадлал гаргаад цагаатгуулчихлаа. Нэр төрөө сэргээлгүүлчихлээ. Таны жолооч чинь байна шүүхээр шийдвэр гаргуулаад нэр төрөө сэргээлээ. Та хөөцөлдөөд хамт ажиллаж байсан Төмөр-Очир бас нас барчихсан л даа. Тэрнийг бас нэр төрийг нь сэргээлгээд цагаатгуулчихлаа. Одоо бас Адъяаг, Төв хорооны нарийн бичгийн дарга байсан энэ хүнийг таны тодорхойлсон юун дээр тулгуурлаад хэлмэглдсэн нь үнэн байна гэдгийг шүүх тогтоогоод цагаатгачихлаа. Одоо өөрөө хий гэсэн. Тэгээд би ийм болзол гэх юмуу даа тавиад байгаа юм. Жаланайжав гуай бид хоёрт хамаатуулаад 20-н хэдэн хүн хэлмэгдсэн байна. Тэд нарын олонх нь нас барж ээ. Тэгэхээр энэ 20-н хэдэн хүний ядахдаа нэг 10-аад нь цагаадсаны хойно би өргөдлөө өгнө гэсэн болзол тавиад байгаа юм. Тэгэхээр сайн таньдаг хүмүүс эд нар намайг буруушаагаад байгаа юм л даа. Чи ямар тэр хүмүүсийг цагаатгах шүүх мүүхийн шийдвэр хэзээ гарахыг нь хүлээх баталгаа байгаа юмуу чамд одоо нас ч инь ч гэсэн эрүүл мэндийн хувьд ч гэсэн урьд өмнө нь яаж байсан одоо насны энэ юун дээр тэрний чинь уршиг гарч ирнэ одоо өг цагаатгуулж ав. Тэгэхээр би тийм өөрийн итгэл үнэмшлийн хувьд бол хамгийн гол нь Жаланайжав гуай бид хоёрт хамаатуулаад хорвоогын мөнх бусыг үзүүлээд хохирчихсон тэр хүмүүсээс дахиад нэг 4,5-ыг нь цагаатгуулвал би яахав дээ өргөдөлөө өгсөн ч болно. Би цагаатгуулах, цагаадлаа гээд надад бол ямар ч одоо санаа сэтгэлийн хувьд болон за эдийн хувьд ч гэсэн цагаатгалын нэг 500 төгрөгийн нөхөн олговор олгоно биз дээ. Гэтэл 6-н жил намайг одоо нэг ёсны...
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Аа...группт ажил хийгээгүй мэтээр тэтгэлэг олгочихсон 800 төгрөгний. Тэрнийг нийгмийн даатгалынхан тооцохдоо ажил хийгээгүй гэдгээр. Тэгээд ажилласан жилээс минь хасаад хаячихаж байгаа юм.
Буяндэлгэр -
Ямар хачин юм бэ пөөх.
Нацагдорж -
Тэгээд Зохиолчдын эвлэлд намайг чинь бас ажиллаж байгаа хугацаанд цааш нь юуг маань тушаахгүй тэгээд Зохиолчдын хорооны эрх мэдлийг авчихсан цөөн хэдэн хүн бас намайг 5-6-н жилээр ажил хийгээгүй мэтээр болгочихсон ш дээ.
Буяндэлгэр -
Ямар хачин юм бэ хм...
Нацагдорж -
Одоо надаас юуг нь суутгаж аваад цааш нь тушаагаагүй юм. Нийгмийн даатгалд аа...хоёрдугаарт нийгмийн даатгалын тушаагаарай гэж 680 мянган төгрөгний ном бүтээл өгөөд яасан тэрнийг нь зарж өөрсдөө хувааж авч хэрэглэчихээд тэгээд цааш нь Чингэлтэй дүүргийн даатгалын юунд яачихсан. Ингээд 12,13-н жил...
Буяндэлгэр -
Алдсан байна ш дээ.
Нацагдорж -
...Улсад ажиллаагүйгээр.
Буяндэлгэр -
Та тэтгэвэр авдаг уу?
Нацагдорж -
Тэгээд...тэтгэвэрийг нь маань би 42 жил улсад ажиллаад тэгээд 27 жилээр тогтоолгож байгаа байхгүй юу даа.
Буяндэлгэр -
Тэгэхээр чинь харьцангуйгаар их бага авч байгаа биз дээ?
Нацагдорж -
Тийм жил нь их цөөхөн болгоод хаячихаар. Иймэрхүү хохиролууд их байгаа юм аа. Тэгээд санаа сэтгэлийн хохирол гэж байж байна. Тэгээд хамгийн их юу нь бол надаас болоод миний ах дүү нар ойр төрлийн улсууд бол бас их хэлмэгдсэн ш дээ. Мөнхөө ахыг гадаадад олон улсын байгууллагад ажиллаж байхад нь гэнэт дуудаж авч ирээд л Ц.Нацагдоржийн төрсөн ах гээд тэгээд ажил алба ч өгөхгүй энэд баахан дэмий сул байлгаж байсан. Тэгээд Алтангэрэл гуай Хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Улс төрийн товчооны гишүүн тэгээд Улаанбаатар сонинд мэдээ сонинд авч ажиллуулж. Дорж ахыг маань намын гишүүн биш хүн тэгээд төвд олон жил ажилласан гээд хөдөө хөөгөөд.
Буяндэлгэр -
Хм.
Нацагдорж -
Тэгээд Монголын эдийн засгийн албаны одоо дээрээсээ...дээд тэргүүлэх гэдэг юмуу. Шилдэг 10-н эдийн засагчийн нэг шүү дээ.
Буяндэлгэр -
Тийм их сайн эдийн засагч байсан.
Нацагдорж -
Моломжамц гуай, Содном аа...Жасрай эд нартай л...
Буяндэлгэр -
Энэ зэрэгцэх...
Нацагдорж -
Энэ зэрэгцэх хэмжээний тэр юунд нь бичигдсэн.
Буяндэлгэр -
Сайн эдийн засагч гэж тооцогддог юм билээ.
Нацагдорж -
Тийм. Тийм хүн тэгээд тэр ах маань бас намайг яасаны дараа Ламжав гуай хэд хэд дуудаж хэлтэс тасгийн даргаас нь болиулж л байсан. Ахлах мэргэжилтэнээс нь болиулах гээд хөдөө хөөгөөд л тэгээд харин Содном гуай манайд хэрэгтэй. Төвдөө хэрэгтэй мэргэжилтэн гэж авч үлдсэн ш дээ. Тэгээд дараа нь Улаан гэж нөхрийг...одоо энэ байгаа ш дээ. Энэ чинь бас элдэвээр гоочлоод. Тэтгэвэр тогтоолгоогүй байхад нь цаагуураа л хавчлага юу байсан юм шиг байгаа юм. Тэгээд бас ажил дээрээ гэнэт нас барсан. Ер нь бол энэ үхэл хагцалын дайрлага бол жирийн тохиолдолын зүйл биш.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Хуучин тогтолцооны үеийн тэр мөрдөж мөшгих, улс төрийн хувьд гадуурхах хавчих тэгээд бие махбодийн хувьд устгах хөнөөх тийм явуулгын л үр дүн золиос болцгоосон доо. Тэгээд энд айгаад гутаад замаа алдаад одоо архи дарсанд ороод ингээд явчихаж болох л байсан. Тэгж нэр төрөө гутаахын оронд...
Буяндэлгэр -
Та мундаг тэвчээртэй маш их хөдөлмөрч хатан зоригтой хүн юмаа. Сэтгэлийн тэвчээр агуу их байна.
Нацагдорж -
Тийм. Тэгээд бусдын бахыг хангаж байснаас энэ түмэн олондоо ирээдүй хойчийнхондоо хэрэгтэй юм бүтээе даа. Хэдэн сайн ном. Бүх хүнд хүртээлтэй ном, зохиол бүтээл туурвия даа гэж сүүлийн 10-н хэдэн жил хичээж зүтгэсэний хувьд одоо нилээн хэдэн ном гаргалаа. Тэгээд Монгол хүн бүрийн төөргийг бол зурхайн ухааны сонгодог уламжлалд тулгуурлаад 90-н жилийн хугацаанд багтаагаад иж бүрэн зурсан тийм ном гаргасан. Энэ маань бол хүн бүр өөрийгөө танихад эрт мэдэхэд...
Буяндэлгэр -
Би таны тэр номыг уншисан хэрэгтэй юм билээ.
Нацагдорж -
Тийм. Аа...тэгээд энэ Эзэн богд Чингис хаанаараа бахархах нь зүйн хэрэг. Гэхдээ түүх намтар, явдал үйлийнх нь тухай судлаж мэдэх хэрэгтэй боловч чухам Чингис хаан тэр их хэргийг хүн төрлөхтөний түүхэнд хэзээ ч мартагдахгүй үйл хэргийг бүтээж байхдаа чухам юу бодож сэтгэж байсан юм бэ. Ямар онол билэг баримтлаж байсан юм бэ гэдгийг нь бол одоо олон түмэнд өнөөгийнхөнд нээгээд харуулчихад монголчуудад төдийгүй хүн төрлөхтөний сэтгэлгээ оюун санааны санд бол бас нэмэр болох болов уу даа гээд “Чингис хааны зарлигын товчоон” “Чингис хааны сургаалын товчоон” гээд хоёр ном зохиосон юм.
Буяндэлгэр -
Хоёр сайхан ном байна.
Нацагдорж -
Энэ бол нэгдүгээр үеэсээ Чингис хаан зарлигласан онол билэг сургаалийг нь дээжилсэн тэрний...энэ бол анх удаа. Ер нь хүн төрлөхтөн сүүлийн мянган жилд, 1000 гаруй жил анх удаа ийм байдлаар гарч ирж байгаа юм даа. Өөрөөр хэлбэл Чингис хааныг нээж л байгаа юм. Оюун санаа, суу билгийн хувьд нээлтийн хэмжээнд гадаад дотоодын эрдэмтэн мэргэд тэгж үнэлдэг л юм байна лээ.
Буяндэлгэр -
Аа ха. Та бол маш их хүнд хэцүү амьдралыг туулж өнгөрүүлжээ. Маш их хатан зоригтой ийм хүн юм. Тэгэхдээ та байна ш дээ. Таны амьдралд онцлож хэлэх юу байна вэ? Онцгой тохиолдол юу вэ гэж хэлэхэд та юу гэж хэлэхсэн бол?
Нацагдорж -
Миний амьдрал тохиолдсон эмэгнэлтэй үүх түүх онцлог үйл явдал бол ерөөсөө бүр алхам дутамд тааралдаж байсан гэж хэлэхээр. Эмгэнэлтэй. Би үнэнч шударга байсныхаа төлөө, төр түмэн олныхоо төлөө, төр түмэн олныхоо төлөө, улс Монголынхоо төлөө цаашлаад хүн төрлөхтөний тусны тулд гэж хичээж зүтгэж бүтээл туурвиж үйл хэрэг ном зохиол бичиж аа...хүртээл, олон түмнийхээ хүртээл болгосныхоо төлөө бусдын атаа жөтөөнөөс эхлээд тэгээд дайсан олон эрх мэдэлтэнгүүдийг дайсан болгосон байгаа юм. Хэрвээ тэр дайсагнагч хүмүүсийн санасан үйлс. Одоо намайг цааш нь харуулая гэсэн тэр бодол нь биеэлсэн бол миний гараас энэ олон бүтээл хожмынхонд ямар ч байсан өнөөгийнхөнд ч гэсэн хэрэг болох энэ бүтээл гарахгүй тэгээд өнгөрөх байсан. Энэ мэтээр Монголын оюу, суу билэгтэй. Оюун санааны чадавхи сайтай, тэгээд үнэнч шударга эгэл эрдэмтэн мэргэд их олноороо бол хорлогдсон. Чив чимээгүй алга болсон. Тэгээд амьд үлдсэнийх би одоо ер нь сүүлчийн амьсгал юу хүртлээ л улс монголынхоо төлөө өндөр өвөг дээдсийнхээ нэр төрийг хамгаалаад бүтээл туурвилынхаа замаас гажихгүй явж туулая л гэсэн ийм бодолтой л...
Буяндэлгэр -
За их баярлалаа танд ёстой эрүүл энхийг хүсэе.
Нацагдорж -
За баярлалаа.
Буяндэлгэр -
Та бол тэгж их хүнд зам туулсан гэхэд үнэхээр их гайхалтай сайхан байна.
Нацагдорж -
Би бол үхэж хүртэл үзсэн.
Буяндэлгэр -
Үнэн үнэн. Бид нар бас таныг гадарлана ш дээ.
Нацагдорж -
Нэлээн хэдэн удаа үхэж хүртэл үзсэн. Тэгээд энэ амьд байж энэ өөрийн гэсэн энэ бие махбодь байж энэ уураг тахи, оюун ухаандаа хурааж хуримтлуулсан энэ бодож бясалгасан энэ эрдэм мэдлэгийг өөртөөгөө энэ бие махбодьтойгоо аваад алга болчихгүй юмсан аль болохоор л одоо хойч үеийнхэндээ үлдээх юмсан гэсэн залбирал одоо миний өдөр дутмын залбирал юм даа.
Буяндэлгэр -
Таны хэрэг бүтнэ. Таны залбирал бүтнэ. Энэ сайхан бүтээл чинь зөвхөн Монголдоо биш. Гадаадад ч гэсэн таны бүтээл бол ер нь дэлгэрнэ л гэж бодож байгаа. Тэр тал дээр ч бид нар туслахыг бодно.
Нацагдорж -
Тийм. Монгол ёс заншил энэ сүүлийн үед бүтээсэн бүтээл энэ чиглэлийн юунуудаа зарим хөрш зэргэлдээ орнууд хилийн чанадад бол нэлээн сонирхдог. Зарим нь бол орчуулаад хэвлээд зөвшөөрөл эд нар аваад хэвлэж л байгаа л даа. “Монголчуудын цээрлэх ёсны хураангуй тайлбар толь”-ийг Бээжинд хятад хилээр л гаргаж байгаа.
Буяндэлгэр -
Танд бол шан харамж өгч байна уу?
Нацагдорж -
Шан харамж зохих юуг нь өгдөг.
Буяндэлгэр -
Өгч байгаа биз. Та тэгж үргэлж тэгж хохироод даруу зан гаргаад байж болохгүй ш дээ. Одоо зах зээл юм чинь бас тэр тал дээрээ анхаарах хэрэгтэй ш дээ.
Нацагдорж -
Тийм. Бага боловч тийм хөрөнгө мөнгө юу яах чинь ном бүтээлээр дараачийн ном бүтээлээ хэвлүүлэхэд бага боловч нэмэр болох юм байна ш дээ. Одоо би өр зээлэндээ баригдсан өтөл. Номоо хэвлүүлэхийн төлөө зээл их тавьчихсан хүн шүү дээ. Өрөнд их уначихсан.
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Тэрнийгээ нөхөж чадахгүй тэгээд мунгинаад хүн амьтанаас ах дүүсийнхээ хүүхдүүд эд нараас зээлийн хүүг нь төлүүлээд явж байдаг ш дээ. Одоо ч ичих ээ байсан байсан /инээв/.
Буяндэлгэр -
Үгүй ээ таниас өөр хүн бол энэ их ном гаргасан хүн бол өөр л байх ёстой юм л даа. Манай оюуны...
Нацагдорж -
Манайд оюуны бүтээл юуны үнэлэмж их бага...
Буяндэлгэр -
Тоохгүй байгаа юм. Үнэлэмж их бага үнэлж байгаа улсууд нь өөрсдөө бас завшиад байна.
Нацагдорж -
Тийм. Тэгээд тиймэрхүү л байдаг бололтой юм шиг байна даа. Жишээлбэл одоо нэг бөх олон улсын хэмжээнд олимп эд нар яачихад бол
Буяндэлгэр -
/инээв/.
Нацагдорж -
Овоо мөнгө өгч, орон сууц алдар гавъяаг нэг дор бөөнөөр нь овоолчих юм.
Буяндэлгэр -
/инээв/ Харин тийм.
Нацагдорж -
Олон улсын хэмжээнд Монголоо таниулаад энэ Монголоо шинэ залуу өнөөгийнхөн хойч үеийнхнийг оюун санаанд нь нэмэр болсон хэрэгтэй юм бүтээгээд хэрдээ л бас гадаад дотоодын эрдэмтэн мэргэдийн дунд нэр нүүр олчихсон мань мэтийгээ бол ер нь өөрсдөө л чадал зааж байж янз бүрийн нүх сүв олж юмаа хэвлүүлвэл тэр биз. Тэрнээс танд чамд мөнгө төгрөг өгч байдаг илүү юм байхгүй гэсэн хандлагатай л байдаг бололтой юм.
Буяндэлгэр -
Харин тийм.
Нацагдорж -
Ерөнхийлөгчийн зарлиг хүртэл гарчихсан байгаа юм ш дээ. “Чингис хааны зарлигын товчоо” “Чингис хааны сургаалын товчоо” хоёрыг ерөнхий юугаар нь дурьдаад тэгээд Чингис хаанаас энэ онол билгээс судлах суралцахыг бүх нийтийн үйл хэрэг болгон өрнүүлэх нь зүйтэй гээд ерөнхийлөгчийн зарлиг гарчихсан байхад л Засгийн газрын нэг түшмэл энэ ном хэрэгтэй ч юмуу хэрэггүй ч юмуу гээд том юм яриад суугаад байдаг. Засгийн газрын хөрөнгөөр худалдаж аваад бүх сумд сургуулиудад тараагаад өгье гэхэд нь тэрэнд нь тэг тавиад Ерөнхий сайд эд нартай худлаа үнэн юм тайлбарлаж яриад ингээд суугаад байх юм.
Буяндэлгэр -
Хаанаасаа хаалгач нь гээд одоо тэд нар нь саад тээг болоод байх юм байна ш дээ.
Нацагдорж -
Тийм. Тэгсэн мөртлөө бүр орчуулгын зүгээр элдэв уруу гаж буруу юманд хүүхдүүдийг залуучуудын уруу татаж болзошгүй адал явдалтай юмуу садар самуунтай тэр ном зохиолыг орчуулчихсан тийм юунуудыг улсын гадаадын тусламжийн хөрөнгө мөнгөнөөс одоо аваад тэрнийг худалдаж аваад хөдөө орон нутагт эд нар тараагаад...
Буяндэлгэр -
Хм /халаглав/
Нацагдорж -
Тэгээд яг хэрэг болох ёстой тэр ном судар бүтээлийг бол тэнд мөнгө зарах нь илүүц гэж үздэг юмуу. Тэгээд бас өөрт унацгүй бол тэр энэ ажлыг зохион байгуулдаг улсууд бас хөдөлдөггүй бололтой юмаа. Өөрсдийн өөрт нь ямар нэг унацтай ашиггүй л бол мань мэтийн энэ бүтээлүүдийг Чингис хаан зарлигласан ч бай бичсэн ч бай бүтээсэн ч бай тэрнийг бол ер нь тоохгүй янзтай.
Буяндэлгэр -
Харамсалтай байгаа юм шүү /халаглав/.
Нацагдорж -
Бичсэн ч бай бүтээсэн ч бай тэрнийг ер нь тоохгүй янзтай.
Буяндэлгэр -
Харамсалтай байгаа юм шүү.
Нацагдорж -
Тийм л цаг үе нь ирчихэж дээ.
Буяндэлгэр -
Одоо энэ ерөнхийлөгч Элбэгдорж дээр та нэг орвол яасан юм бэ. Би танд цаг эд нар авч өгч болно шүү.
Нацагдорж -
Тийм.
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Ер нь Ерөнхийлөгч Элбэгдоржийг би энэ нь Ардчилсан намын дарга байх хугацаанд нь хэд хэдэн удаа орьё гэсэн тэр доогуурах улсууд нь оруулдаггүй юм билээ ш дээ. Уулзуулдаггүй юм билээ. Би одоо ямар сайндаа л 2,6 сая Чингис сэрлээ та нар бүгдээрээ Чингис шүү гээд сонгуулийн үеэр тийм юм ярьж байсан.
Буяндэлгэр -
Тийм сонгуулийн үеэр тийм юм ярьж байсан. Реклам явсан тийм.
Нацагдорж -
Тэр реклам эд нар явуулж байгаа...
Буяндэлгэр -
Хуудас муудас гарсан.
Нацагдорж -
Тэр хүн эрхбиш энэ ном юунаас эд нар ишлэл эд нар аваад Чингис хаан маань хэн бэ гэдгийг таньж мэдээд яавал тэр хэлж ярьж байгаа үг нь улам л хүч орох болов уу л гэж бодсон. Ер нь уулзуулаагүй.
Буяндэлгэр -
Яасан гэнэ ээ энэ номыг анх одоо хэвлэлтэнд ороход...?
Нацагдорж -
1988 онд номын төлөвлөгөөнд оруулсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Одоо энэ “Шинэ амьсгаа” гэсэн номыг тийм ээ?
Нацагдорж -
“Шинэ амьсгаа” гэсэн номыг...
Буяндэлгэр -
Тийм аа ха...
Нацагдорж -
Аа...одоо тэр үед нөгөөдөх л өөрчлөн байгуулалт шинэчлэл гэж эд ярьж байлаа.
Буяндэлгэр -
Тэр чинь одоо 1988 он ш дээ тийм ээ?
Нацагдорж -
1988 он. МАХН-ын 5-р бүгд хурал билүү хуралдаад...
Буяндэлгэр -
Тийм.
Нацагдорж -
Нам одоо өөрчлөлт шинэчлэлтийг идэвхижүүлэх санаачлага гаргасан тэр жил нь. Тэрнийг нь ч далимдуулсан л даа би бас. Тэгээд энэ төвийн сонин хэвлэлүүд тэр үед гарч байсан хамгийн олон түмний анхаарлыг татаж санаа бодлыг бол одоо нэг зүгт чиглүүлэх ардчиллын төлөө тэмцэлд хөдөлгөөнд босгох сэрээрэхэд чиглэсэн тэр юу өөрөө захиалж нийтлүүлсэн болон бусад юунуудаа эмхтэгээд гурван бүлэгтэй болгоод тэгээд оршил бичээд хэвлүүлэх болсон л доо. Тэгээд дээрээс бол яахав доороос 5000 хувь хэвлэе гэсэн захиалгаа өгсөн юм тэгсэн чинь дээрээс тэрийг чинь 2000-аар тайраад хаячихсан байсан юм.
Буяндэлгэр -
Хм. Тэр чинь одоо хэвлэл хянах газраас тэгж байна уу? Төв хорооноос уу?
Нацагдорж -
Төв хорооны үзэл суртлын хэлтэс.
Буяндэлгэр -
Төв хорооны үзэл сурталын хэлтэсээс.
Нацагдорж -
Тэгээд тэрнийгээ надад хэлээгүй 5000-иар хэвлэнэ ээ л гэсэн. Тэгээд яахав би нэг 5000 хэвлэвэл тэр үед яахав доод хэмжээ болж дээ л гэж бодож бйасан. Тэгсэн чинь яг нэгдсэн редакци дээр очоод энийг 2000-аас илүү хэвлэж болохгүй шүү гээд...
Буяндэлгэр -
Хм...
Нацагдорж -
Тэр редактор нэгдсэн редакцийн яг юу хариуцсан Осор гэж хүнд Төв хорооны үзэл сурталын хэлтсээс тэр хүнд үүрэг өгөөд. Тэр хүн одоо ч амьд сэрүүн байна. Ингэж тогтсон юм шиг байгаа юм. Тэгээд 2000-хан хувь хэвлэгдсэн ном байхгүй юу.
Буяндэлгэр -
Одоо бол бүр олдохгүй юм байна.
Нацагдорж -
Одоо тун маш...
Буяндэлгэр -
Тийм маш ховор болсон байна.
Нацагдорж -
Тэр үедээ бол хамгийн түрүүнд олон түмэнд хүрсэн. Тэгээд одоо нөгөөдөх ардчиллын төлөө тэмцэгчдийн ширээний ном болж байсан “Шинэ амьсгаа” гэдэг ном чинь энэ ном байхгүй юу.
Буяндэлгэр -
Танд одоо тэгээд шагнал гэж өгч байсан уу?
Нацагдорж -
Тэгсэн энэ ном эрхлэн хэвлүүлж, эмхтгэж одоо нэг ёсоны л ном бүтээсний төлөө надад 28 төгрөг 50 мөнгө өгсөн.
Буяндэлгэр -
Хм. Аа...зохиогч нарт нь юу өгсөн бэ?
Нацагдорж -
Надад бол редакторын хөлс ч олдоогүй ш дээ.
Буяндэлгэр -
Тийм байна. Хм...
Нацагдорж -
Бусад юунуудын хувьд бол одоо “Нөхрийн тухай үг” гээд бусад нэг янз бүрийн ном хийсэн улсууд бол доод тал нь одоо хоёр мянган төгрөг. Тэр үеийн 2000 төгрөг гэдэг чинь овоо юм байхгүй юу.
Буяндэлгэр -
Их чанга байсан.
Нацагдорж -
Надад өгсөнөөс л бараг 1000 дахин илүү шан харамж өгч л байсан юм /инээв/.
Буяндэлгэр -
Таныг бас л нээрэн...айн...?
Нацагдорж -
Тэгээд бас л хөөрхөн ер нь бол энэ эсэргүү Жаланайжавын хамсаатан гэдэг нэр хаяг тэр дор одоо муу хэлэгдэх нүд үзүүрлэгдэх явдал бол 1990 он гарсан хойно ч хүртэл яригдаж л байсан.
Буяндэлгэр -
Байсан байсан. Би тэрнийг бас өөрийн бие дээрээ амсаж байсан байхгүй юу?
Нацагдорж -
1990 он гарсан ч гэсэн...
Буяндэлгэр -
Байсан тийм.
Нацагдорж -
Ямар сайндаа Жаланайжав цагаадаагүй биз дээ. Чи мөд цагаадахгүй ээ гэж тавлаж байсан хүн байсан юм чинь.
Буяндэлгэр -
Хм /халаглав/.
Нацагдорж -
Тэгээд олон юугаар бол их хохирсон доо.
Буяндэлгэр -
Тийм байна.
Нацагдорж -
Тэгээд би хохирлоо гээд толгой гудайлгаагүй ээ. Одоо яахав улам л чанга байхыг бусдад муу үзэгдэж бахыг нь хангахгүй байх юмсан гэсэн бодолтой байсан.
Буяндэлгэр -
Хэний нөгөө...Дашбалбарын хэлсэн шүлэг байдаг ш дээ. Тэрэн шиг л юм болсон байна ш дээ. Нөгөө яах тусам чангарна гэдэг билээ.
Нацагдорж -
Тийм.
Буяндэлгэр -
Тийм ээ нэг шүлэг байдаг ш дээ. Яг л та бол тийм л хүн юм байна тийм.
Нацагдорж -
Дашбалбарын одоо тэр “Амьддаа бие биенээ хайрлаа” гээд олон түмэнд нэлээн хүчтэй туссан хэд хэдэн юунууд тэр энэ сая энэ “Шинэ амьсгаа”-д орсон юу эд нарыг чинь нилээн олонхийн санаа сэдвийг олох тэгээд бичих урам зоригийг нь бол би хийж өгч байсан. Зөвхөн Дашбалбар төдийгүй Ж.Бямбаа гээд зохиолч бий ш дээ.
Буяндэлгэр -
Тийм тийм.
Нацагдорж -
Тэр чинь нөгөөдөх Маршал Чойбалсангын тухай Цэдэнбалын тухай юунуудыг нь би захиалга өгч байж архив ухуулж байж тэгээд авч ирсэн материалыг нь эмхлэж зэгцлээд нэрээр нь гаргадаг байсан. Яагаад ингэж залуучууд эд нарын юугаар юмыг нь гаргадаг байсан гэхээр миний бичсэн юмыг миний нэр хаягтай л бол Хэвлэл утга зохиол хянах газар дараад алга болгочихдог. Тэгээд хэвлэдэггүй байсан. Тийм болзолтой юм чинь. Тэгээд би энэ залуучуудын нэрээр өөрсдийнх нь бас оролцоог улс төрийн тавцан дээр нэр төрийг нь олон түмэнд мэдүүлэх дээш гарахад нь тус дэм болох зорилгоор тэгж бичиж өгч байсан.
Буяндэлгэр -
Гайхалтай юм аа нээрэн.
Нацагдорж -
Тиймэрхүү юмнууд хийж өгч байсан. Тэгээд яахав дээ. Тус ач тусыг бол санадаг юмуу яадаг юм бэ эд нар маань надад гайгүй ханддаг юм аа. Зарим нь багшаа гэдэг юм. Зарим нь одоо энэ насан туршдаа хэзээ ч мартаж болошгүй ачтан ч гэж байх шиг олон түмний өмнө тэгж л яадаг юм. Тэгээд хамгийн гол нь энэ шинэ үе шинэ ардчилал өөрчлөн байгуулалтын шинэчлэлийн энэ үед энэ залуучууд л бас улс төрийн тавцан дээр гарч ирж Монголоо хөгжүүлэх ард түмнийхээ аж амьдралыг өөд татах эд нараар явна шүү дээ. Энэ талаараа хэдэн залуучууд бэлдсэн. Мөрөн дээрээ гишгүүлээд дээш нь гаргасан л гэж бодож явдаг /инээв/.
Намайг намын онц их хуралд төлөөлөгчөөр сонгох...
Буяндэлгэр -
Тэр чинь одоо хэдэн он байлаа?
Нацагдорж -
1990 оны 4-н сард шүү дээ. Намын онц их хурал хуралдах гээд...
Буяндэлгэр -
Аа ха.
Нацагдорж -
Тэгээд намайг товчоон дээр тэгж чи одоо очиж үгээ хэл. Морь мэт зүтгээд нохой мэт хөөгдөж гарч байсан одоо чиний үгээ хэлэх цаг ирсэн. Онц их хурал дээр очиж үгээ хэл гээд тэгэхээр нь би “би одоо очихгүй ээ, би хийдэг юм аа хийчихсэн өнгөрсөн хугацаанд” өөрийнхөө чадлын хэрээр л одоо энэ Монголынхоо тусын тулд хийх юмаа хийчихсэн. Намайг яваад очихоор одоо огцорсон юунаасаа тэр өндөр дээрээс буусан хүмүүс намайг харангуут энэ одоо өш хорсолоо тайлах гэж өөрсдийнхөө энэ унасан доройтсон огцорсонд бах таваа хангах гэж ирлээ гэж бодно сайнаар бодохгүй. Тэгэхээр би өөрийнхөө оронд өөр хүнийг явуулмаар байна ирээдүйтэй залуу хүнийг. Тэгээд би бүх гишүүдийн хуралд оронгуутаа би өөрийнхөө нэрийг татаж аваад өөрийнхөө нэрийн оронд Намбарын Энхбаярыг намын онц их хуралд төлөөлөгчөөр сонгох санал оруулаад тэгээд батлуулаад онц их хуралд...
Буяндэлгэр -
Орж байсан уу?
Нацагдорж -
Энхбаярыг явуулчихаж байсан юм. За тэр маань бол миний өөрийн одоо зориуд ухамсартай үйлдсэн үйлдэл юм даа. Тэгж залуучуудад замыг нь нээх ёстой юм шиг байгаа юм. Тэгээд онц их хурал дээр манай Энхбаяр очоод онцгойрсон гэсэн гэж байгаа юмаа.
Буяндэлгэр -
Тэгдэг юм билээ. Тэгж ярьдаг юм билээ.
Нацагдорж -
Тэр хэлэлцэх бүх асуудал дээр нь эсрэг санал өгөөд. Тэгээд энэ Ц.Нацагдоржийн явуулсан энэ өөрийнхөө оронд сонгож явуулсан энэ залуу хурал үймүүлж байна гэж намайг бас бангадах янзтай тэр онц их хуралд бэлтгэдэг таньдаг хүмүүс утасдахаар нь үгүй ээ тэр чинь төлөөлөгч бүрэн эрхийнхээ дагуу л өөрийнхөө санаа онооны дагуугаар гар эд нараа өргөнө. Үгээ хэлэх эрхтэй ш дээ гэж тайлбарлаж байсан. Тэр бүхнийг хожим Энхбаяр маань дурсан санадаг юм билээ. Ялангуяа тэр онц их хурлаас эрлээд МАХН-ын эгнээнд шинэ үе гарч ирж байгааг тэр бүхэл байдал төрхөөрөө харуулж чадсан /инээв/.
Буяндэлгэр -
/инээв/.
Нацагдорж -
Тэгээд явсаар байгаад Ерөнхий сайд, сайд, Соёлын сайд. Тэгээд дараа нь Ерөнхий сайд, Их хурлын дарга, Ерөнхийлөгч гээд энэ Монголд удирдах өндөр дээд албан тушаалыг бараг бүгдийг нь манай Энхбаяр...
Буяндэлгэр -
Тэгсэн шүү.
Нацагдорж -
Эзэгнэж тэгээд бас нэр төртэй алба хаасан шүү.
Буяндэлгэр -
Нэр төртэй алба хаасан. Ер нь чадвартай хүн шүү дээ. Уншисан номыг нь ч бодсон боловсролыг нь ч бодсон. Та бол их зөв хүнээ сонгосон байна. Та маш их зөв хүнээ сонгосон байна.
Нацагдорж -
Энхбаярыг бол би нэлээн олон залуучуудыг дэмжсэн тэр дотроосоо нилээн найдлага тавьж байсан нь манай Энхбаяр юм. Тэр одоо хойно олон улсын юуны зардлаар Их Британид англи хэлний мэргэжил дээшлүүлэхэд нь хүртэл би нарийн бичгийн дарга байхдаа Удвал гуай Эрдэнээ гуай хоёрыг ятгаж байгаад тэгээд мань эрийг чинь сургууль саяхан төгсөж ирсэн гээд явуулахгүй байсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Аа ха Горкий дөнгөж төгсөөд ирсэн тийм ээ?
Нацагдорж -
Ингэхээр Зохиолчдын эвлэлийн нарийн бичгийн дарга нарын зөвөлгөөн болохоос өмнө надад тэрнийгээ ярьсан юм. Тэгэхээр нь би нарийн бичгийн дарга нарын зөвөлгөөнд энэ удаагынхад хэн хэн орох нь вэ гээд аа...асуусан чинь аа...дарга Цэдэв, Хасбаатар гээд...
Буяндэлгэр -
Нэг орчуулагч.
Нацагдорж -
Орчуулагч юу...судлагч шүүмжлэгч, эрдэмтэн. Аа...Сэнгийн Эрдэнэ гээд зохиолч Удвал гуай ингээд бид тав тэр хуралд орох болж. Тэгэхээр нь би Удвал гуай, Эрдэнэ гуай хоёрыг ятгаад үнэн учрыг нь хэлээд одоо энэ удаа л дэмжихгүй юм бол энэ хүү одоо улсаас юмуу зохиолчдын хорооноос ямар нэгэн зардал гарахгүйгээр ингээд хэлний мэргэжлээ дээшлүүлэх сургалтанд явуулчихмаар байх юм. Энэ дээр шийдээч ээ та нар дэмжих юм байгаа биз дээ гээд тэгээд тэр хоёр маань дэмжээд тэгээд санал хураахад гурав нь Энхбаярыг дэмжээд хоёр нь татгалзаад тэгээд Их Британид чинь Ситиль билүү?
Буяндэлгэр -
Тийм байх.
Нацагдорж -
Ситильд сургуульд явсан хүн байхгүй юу. Тэгээд тэнд бол хэлнийхээ мэргэжил утга зохиолын мэдлэгээ их сайжруулсан. Өөрөө бол сурах мэдэхийн төлөө дандаа эрмэлзэж явдаг хүн л дээ. Түвд бичгийг сурч байсан. Монгол бичгийг одоо Чойжилсүрэн багшийг уриад цөөхөн хэдэн төгрөгдөө. Өнөөгийнхтэй бодвол тоог нь бодох юм бол хүн ичихээр 40,50-хан төгрөг өгөөд л 7 хоногт тэгээд энэ залуучуудыг чинь бүгдийг нь монгол бичигт сургаж байсан.
Буяндэлгэр -
Тэр үеийн мөнгө чинь чанга байсан их мөнгө л дөө тийм ээ?
Нацагдорж -
Тэгэлгүй яахав 50 төгрөг энэ тэр гэдэг чинь.
Буяндэлгэр -
Тийм их мөнгө ш дээ.
Нацагдорж -
Тэр үеийн их л мөнгө.
Буяндэлгэр -
Тийм.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.