Zagdaa
![](../assets/images/interviewees/990476.jpg)
Basic information
Interviewee ID: 990476
Name: Zagdaa
Parent's name: Tsendsüren
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1926
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Tsetserleg sum, Arhangai aimag
Lives in: Tsenher-Mandal sum (or part of UB), Hentii aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
work
cultural campaigns
environment
urban issues
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
repression
collectivization
mining
cultural campaigns
nature and environment
women's life
childhood
schoolchildren's life
agricultural industry
Russians
work - labor
movies
plays
urbanization
Chinese
boss - worker relations
criminal
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Сайнбилэг -
Заа сайн байна уу, та?
Загдаа -
Сайн, сайн байна уу, хүүхээ?
Сайнбилэг -
Би өөрийгөө бидэнд нэг товч танилцуулахгүй юу?
Загдаа -
Би болбол аймаг сум ч яахав, мэдэх л юм байна, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Төвийн бригадын Цэндсүрэн овогтой Загдаа гэж хүн байна.
Сайнбилэг -
Та хэдэн онд төрсөн бэ?
Загдаа -
1926 онд төрсөн. Тийм.
Сайнбилэг -
Таны төрсөн он сар бол баталгаатай юу?
Загдаа -
Баталгаатай, паспорт энэ тэр бий л дээ.
Сайнбилэг -
Таны эцэг эх яг төрсөн он сарыг чинь..,
Загдаа -
Би бол ерөөсөө 26 онд өвөл хаврын заагаар төрсөн гэж манай эх болох хүн ярьдаг байсийм. Аа түүнээс 3 сарынхаа 10-нд төрсөн ч юм уу, үгүй ч юм уу, сайн мэдэхгүй. Тэгж худлаа яриад яахав.
Сайнбилэг -
Аан,1926 он гэдэг нь бол хөдөлшгүй юм байна.
Загдаа -
Хөдөлшгүй. Бар жилтэй гээд.
Сайнбилэг -
Та бага насныхаа дурсамжийг бидэнд ярьж өгнө үү? Тэр сургуульд..,?
Загдаа -
Би бага сургууль гэж байгаагүй, 7 настай эхээсээ өнчрөөд, 8 настай сургуульд ороод, тэгж байтал манай эжийгийн төрсөн дүү байсийм. Тэрэн дээрээ очоод байсан 10 сарын үед 11 сарын үед нас барсан юм. Тэгээд л би одоо ухаандаа миний юу ээжийгийн хамаатан садан байдаг, тэднүүс нэг тоодоггүй, өөрийнхөө хүч чадлаар явъя, сургуульд бол суугаагүй хүн би. Тэгээд л явж байгаад би Налайхын уурхайд нэг хэдэн жил ажиллаад тэгээд би саланд явж байсан би.
Сайнбилэг -
Салаа?
Загдаа -
Тийм, саланд. Туулын голын саланд явж байсан би. Тэгээд Налайхад би нэг хэдэн жил ажиллаад, сүүлд нь хөдөө гараад энд анхны нэгдлийн гишүүн, “Ундрал” гэж нэгдэл байсан, тэнчээ анхны гишүүн болоод би нэг 30-аад жил трактор барьсан даа. Тэгж өөрөө өөрийгөө хүмүүжүүлээд явсан хүн, орон шоронд орж байгаагүй, нэг түймрийн асуудалтай, жаахан хэд хоног байсан. Өшөө юм, ял шийтгэл аваагүй, ийм л хүн.
Сайнбилэг -
Та надад бага насныхаа тухай бага насныхаа дурсамжийг тодорхой ярьж өгнө үү?
Загдаа -
Би бага насандаа бол яахав дээ, наашаа харсан ах дүүгийн улсуудаар яваад л, тэгээд ажил төрлийг нь хийгээд, тэгээд би айлд хонь хариуллаа гэхэд л ухаандаа би надаар сүүлийн үед хонь хариулахаа болиулж байсан, яагаад вэ гэхдээр би болбол их ажилтай хүн юм гэнэлээ. Тэгээд би энэ хоймроор засчихсан аа яахав гэхдээр чинь адуу үхэр тэмээнд явдаг, хонь хариулдаг хүн нь бол тусдаа болчихсон ингээд амьдраад явж байсан. Анд жаахан дуртай. Ийм л юм, товчхоноор ярихад.
Сайнбилэг -
Таныг одоо бага байх үед бодвол 30-аад оны үед жаахан тэр үеэ санана ш дээ, тэр үед улс оронд ямар онцлогтой үйл явдал болж байсан бэ?
Загдаа -
Улс оронд болбол тэр үед чинь одоо хувьсгалын эсрэг гээд л одоо бариа тавиа их явагдаж байлаа л даа.
Сайнбилэг -
Хэлмэгдүүлэлт үү?
Загдаа -
Аан, хэлмэгдүүлэлт. Тэгээд ухаандаа энд чи бид хоёр яриад өглөө босоод явчихад л би лам байсан байя л даа, тэгэхэд чи өглөө босоход би байхгүй болчихсон л байна. Тийм л хэцүү байсан.
Сайнбилэг -
Ер нь таны гэр бүл хамаатан садан дотроос хэлмэгдсэн хүн бий юу?
Загдаа -
Хэлмэгдсэн хүн одоо би сайн мэддэггүй, Баяр гэж нэг нөхөр байсан, тэр хэлмэгдээд л алга болсон, тэр нь одоо хэдэн онд уу, яг яасан би сайн мэдэхгүй, бас өшөө нэг их хэлмэгдээд байсныг би мэдэхгүй байнаа. Тэгж худлаа хэлээд яахав. Тэгээд манайхны зарим улсууд бол ухаандаа дайнд явсан гээд л насаараа түрий бариад л худлаа хэлээд л, одоо ахмад дайчин энэ тэр болчихсон л байх юм, би тэгдэггүй/инээв/
Сайнбилэг -
Таны хамаатан садан дундаас бас хэлмэгдсэн хүн байна уу?
Загдаа -
Хамаатан садан дундаас одоо хэлмэгдсэн хүн тийм одоо.., би мэдэхгүй юм байнөө.
Сайнбилэг -
Таны мэдэх, дуулснаас танай нутгаас өөр хэлмэгдсэн хүн байдаг уу?
Загдаа -
Манай нутгаас бол хэлмэгдсэн болбол эндээс бол нэлээн л хэд байдаг байх.
Сайнбилэг -
Та тэднүүсийн тухай тодорхой мэдэх үү?
Загдаа -
Тодорхой мэдэх ч үгүй байхаа даа, 10 жилийн ял эдлээд ирлээ, тэр маань сураггүй боллоо, тиймэрхүү л юмнууд ярьдаг юм билээ, улс. Надад тэр хэлмэгдсэн Хэнтий аймгийн бүх хэлмэгдсэн улсын ном бий л дээ. Тэндээс харж байхад л одоо ухаандаа Дашдаваа гээд л байдгийм, Дарьсүрэн гээд л байдаг дандаа л хэлмэгдээд ирсэн барьсан улсуудын тийм юунд гарсан тэрийг бол.., уншсанаа л ярьж байгаам. Түүнээс тэрийг аваад явчихсан, тэрнийг яачихсан гээд мэдэх юм байхгүй ээ. Тэгж худлаа хэлэхгүй. Тийм.
Сайнбилэг -
Ер нь таны аав ээжийн ярианаас ч юм уу, хэлмэгдээд баригдсан хүмүүсийн талаар юу гэж ярьдаг байсан бэ?
Загдаа -
Одоо манай ээж л тэгсэн, миний нэг дүү болох хүнийг Баяр гэдэг хүн байсан, Дотоод яаманд байсан, тэгээд Дотоод яамнаасаа баригдчихсан гэж л дуулсан. Өшөө юм байхгүй. Ямар ч овогтойг нь мэдэхгүй тэр Баяр гэдгийн, ээж болбол Цахирын Мядаг гэдэг хүн байсийм. Өнөө багаасаа өнчирсөн болохдээр тэгээд олигтой мэдэх юм байхгүй юм л даа, тэгээд.
Сайнбилэг -
Тэр үед төр энэ хэлмэгдүүлэлтийг юу гэж тайлбарладаг байсан юм бол?
Загдаа -
Тэр үед ч одоо ухаандаа тэр үед ч тайлбарласан одоо голцуу л Японы тал, тэрний тагнуул, тэр эсэргүү, аа намын эсрэг дайсагнасан үзэл бодол ондоо гэж их л хүмүүсийг барьж хэлмэгдүүлж байсан гэж ойлгодгийм би.
Сайнбилэг -
Ер нь хэвлэл мэдээллээр тодорхой хэлмэгдүүлэлтийг тайлбарлаж мэдээлдэг байсан бол уу?
Загдаа -
Ер нь үү?
Сайнбилэг -
Тийм.
Загдаа -
Үгүй ээ, одоо энэ 90 оноос хойш л ардчилал яаснаас хойш л юм ил тод, биднүүс ч одоо үг хэлэх эрхгүй шахуу л байлаа ш дээ, хүүхээ. Тийм л байсийм. Тэгээд одоо чөлөөтэй л болж байна, тэгэхдээ би МАХН гэдэг одоо тэрийг үгүйсгэхгүй гэдгийм. Яагаад уу гээд та асуух байх. Үгүй ээ тэр үед чинь байна шүү, хатуу дэгтэй, хүн алдаг хүн ч гэж бараг нээх олон дуулдаагүй байх шүү. Хулгайч гэж дуулдаагүй байх. Хулгай хийлээ гэж л ухаандаа манай энд л дуулдсан байхад л төлөөлөгч яагаад л, дор нь барьж авчраад л, хуулийн юу яадаг. Тэр үед чинь хууль одоо ёстой чанга, одоо болбол үгүй, хууль болбол энэ улсууд л “гууль” боллоо, энэ тэр гэж ярьж байна, тэр чинь үнэн. Ухаандаа ингээд дарчихсан хүнийг өнөө аймаг дээр очоод 10-аад хоног тэгээд л ирээд л байж байх юм байна ш дээ. Тиймэрхүү тиймэрхүү юмнууд байна. Аа тэр урд болбол юунаас урд бол 80,70,60-аад оны үед бол байдаггүй байсан. Хэрэг л хийсэн бол тэргээрээ л явдаг байсан. Одоо тиймгүй. Хуулийн хувьд бол жаахан гомдолтой, намын .., МАХН-аа бол жаахан өмөөрдгийм. Яагаад вэ, одоо энэ Элбэгдорж морж одоо тэгээд л Намбарын Энхбаяр энэ тэр хаана сургууль яасан, дандаа Оросод гадаадад, за тэднүүс хэдий хэрийн мөнгө төлж сурч байсийм, тэр үед чинь байхгүй. Одоо ямар байна, жишээ нь. Би тэгэхдээр МАХН гэдэг бол 1921 оноос л эхлээд л 1920-3-18 нд байна уу, өнөө намынхаа хурлыг хийгээд л Монгол улс чинь 700, 800-хан мянган хүн амтай байсныг нь өөд нь татаад л Монгол улс гэж дэлхий дээр нэрээ гаргачихсан улс болголоо ш дээ. Энэ чинь манай МАХН-ын хүч гэж боддогийм. Би үгүйсгэхгүй гэж боддогийм. Тийм л хүн дээ. Намын талаар болбол.
Сайнбилэг -
Та болбол энэ нэгдэлжих хөдөлгөөнийг их сайн мэдэх ёстой юм байна ш дээ?
Загдаа -
Одоо мэднэ дээ.
Сайнбилэг -
Яаж нэгдэлжиж байсан бэ, тэр үед хүмүүс?
Загдаа -
Өө тэгээд яахав дээ, нэгдэл гэдэг чинь хамтын хүчээр сайхан амьдрах, ер нь хөрөнгө бол нэг дороо бөөгнүүлж, амьдралыг сайн сайхан болгохын төлөө л болох юм бол уу л гэж л бодож л байсан. Би тэгэхдээ 56 онд анхны нэгдлийн гишүүн болж байсан, анхны нэгдлийн гишүүн. Тэгээд л орсон хүн, тэрнээс хойш л ингээд л явж байгаа хүн дээ.
Сайнбилэг -
Хувь хүн нэгдэлд ер нь яаж элсдэг байсан юм?
Загдаа -
Өө яахав дээ, саналаа өгөөд л хэдэн мал өгөх үү, тэрнийгээ хөрөнгөө өгөөд л, тэгээд л явдаг байсан.
Сайнбилэг -
Өөрөө оръё гээд л орчих уу?
Загдаа -
Өөрөө оръё гээд л шахалт махалт байхгүй. Миний л хувьд намайг заавал ор гэж хэлсэн юм байхгүй.
Сайнбилэг -
Энэ нэгдэлжих хөдөлгөөнийг хүмүүс ер нь ямаршуу хүлээж авсан бэ?
Загдаа -
Аа анх уу? Аан, тэр ч одоо алагтай цоогтой авсан шүү. Зарим нь одоо олон малтай нэг нь бол дургүй, за цөөхөн маниус шиг юмтай бол ер нь яахав тэгээд хамтынхаа хүчээр амьдаръя, явъя гээд л. Тэгээд орж л байлаа, биднүүс. Тэгээд болж л байсан. Ийм л юм даа.
Сайнбилэг -
Аа тэр олон малтай улсууд яагаад дургүй байсан бол?
Загдаа -
Одоо мэдэхгүй юмаа, хүүхээд. Тэр олон малтай баян гэдэг чинь ухаандаа тусад нь мал хунараа нийгэмчлэнэ, тэдээс тэд ухаандаа 30 толгой малтай үлдэнэ ч гэдгиймуу, тэгж байсан байхгүй юу. Тэгэхдээр чинь баячуул голдуу цааргалдаг байхгүй юу. Тэгэхдээр чинь өнөө хамаг малаа баячуул голцуу цааргалдаг байхгүй юу /инээв/.
Сайнбилэг -
Аа тэрний өмнө хувь хүмүүс малтай байхад улсад аягүй их татвар төлдөг байсан биш үү?
Загдаа -
Аа яахав, малын хөлийн мөнгө гэж өгдөг байсан. Түүнээс нэг их сүйд болтол хохироочихоор аваад байсан юм байхгүй. Зүгээр хохирдог нэг нь хохирдог л байсан юм байгаа биз дээ. Надад л тийм юм үзэгдээгүй.
Сайнбилэг -
Энэ хүмүүсийг чинь бараг хүчээр нэгдэлжүүлсэн юм биш үү?
Загдаа -
Аан, зарим талыг нь ч бол хүчээр л болж байгаа хэрэг л дээ. Тэдэн мал тэгээд тэгээд гээд. Заримыг нь бол тэгж байсан үнэн. Аа зүгээр нэг мань шиг хэдэн гуравхан малтай, тийм улсууд бол тэгж байгаагүй. Өө биднүүс өөрснөө л орж байсан. Тэрбайтугай олон малтай улс ч уриалж байсан удаа бий. Орцгооё цөмөөрөө, малаа ч дийлэхээ байлаа гээд. Малынхаа ашиг шимийг яагаад болно биз дээ гэсэн улсууд зөндөө бий. Тэрний нэг би.
Сайнбилэг -
Малчид ер нь малаа нуудаг байсан уу?
Загдаа -
Аан, нуудаг байсан. Малаа дардаг энэ тэр. Тооноос чинь дарчихаад одоо манай энд чинь Мажиг, Замбага-найдан энэ тэр гэж улсууд зохих хөөрхөн шийтгэлээ авдаг байсан, мал дарлаа гээд.
Сайнбилэг -
Малынхаа тоо толгойг дарж байна уу?
Загдаа -
Тэгэлгүй яахав, ухаандаа 30 адуутай хүн. 20 адуугаа дарчих жишээтэй, нэг ийш нь аваачаад тавьчих уу, одоо та тэр “Хонины найр” энэ тэрийг үзээ биз дээ. Одоо тиймэрхүү журамтай байсан юм.
Сайнбилэг -
Тэр малаа одоо .., нэгдэлд бол тэр чинь сайн дураараа орох ёстой биз дээ?
Загдаа -
Өө сайн дураараа орж ч байсан.
Сайнбилэг -
Сайн дураараа орчихоод байхад тэр малаа дарах ямар шаардлага байна?
Загдаа -
Өнөө 30 толгой 50-иас доош толгой малтай байсан хүн мал чинь өснө биз. Тэр чинь өнөө тэрнээс илүү мал байлгахгүй гэсэн тийм утгатай юм байхгүй юу, тэр үед чинь. Тэгэхдээр тэрнээс мал нь илүү гарчихдээр дарахгүй юу. Ойлгомжтой юу?
Сайнбилэг -
Ер нь энэ хэвлэл мэдээллээр нэгдэлжүүлэх хөдөлгөөний талаар юу цацдаг байсан бэ?
Загдаа -
Юу цацах вэ дээ, нэгдэлжих хөдөлгөөний тухай засгаас одоо юу цацдаг уу гэхээр чинь одоо яахав дээ, хамтарч хөдөлмөрлөж, хамтын бүтээл, ний нуугүй одоо ярихад тэр мал хуй дарах барих, тийм юм байхгүй зүгээр хавтгайдаа л үлдээсэн өөрийн өв хөрөнгөө нэгдлээс зохих хөлсөө авдаг байсан байх. Тэр ажил хийж тийм л байсан. Тэгээд тэр нэгдэл маань ашиг орлого ихтэй байвал биднүүс авдаг цалин өндөр байдаг байсан. Өндөртөө тийм олон мянга энэ тэр ярихгүй л дээ. 80 цаас ч авч байсан удаа байж л байна. 30-г авч байсан удаа ч байна, 300-г авч байсан ч удаа байна. Сүүл сүүлдээ бол чангарсан. 500,600-аар 700, 800-аар авч байсан ч удаа байна, би бол авч л байсан. Трактор бариад хадлангаа хадаад, газар тариалан манайхан чинь эрхэлдэг байлаа, газраа хагалаад, тэгээд ирчингүүтээ намаржаа хаваржаанууддаа өвсөө татаад өвөлд нь шүү, хужраа бэлдээд ингээд л явдаг байхад бид нар цалин өндөр авч байсан, миний хувьд. Энэ улсууд голдог л юм байгаа биз дээ, бодвол. Би төрийн хишиг гээд л авдаг. Би одоо ч гэсэн тэтгэвэр тэтгэмж авч байна, миний нам засаг, өнөө монгол орон гэдэг чинь ондоо болж байгаад би баярладаг. Урд болбол тийм байгаагүй юм шүү, харин. Ядуу бол ядуугаараа дуусаа. Сүүлд нь л тавин хэдэн оноос л улсын асрамжийн газар гэж харин улс үзэж өөд нь татаж хооллож ундалж хувцаслаж, тийм болж хөгжиж ирсийм шүү.
Сайнбилэг -
Аа ингээд 1926 онд төржээ, 39 оны дайныг?
Загдаа -
Өө би 39 онд Налайхад байсийм. Юунд.., тэр үед чинь бас Налайхад барагтай хүнийг нааш нь цааш нь болгодоггүй байсан ш дээ. Тэгээд сал модонд явдаг. Тийм л байсан. Тэгээд би уушигны бас хүндхэн өвчтэй байсан хүн. Тэр энэ тэрээр чинь бас хасагдсаар байгаад л тэгээд л уурхайд яваад л, эм тан уугаад л, сайн эмч нарын хүчээр би эрүүл саруул болсон хүн дээ, би.
Сайнбилэг -
Уурхайд та юу хийж байсан бэ?
Загдаа -
Би уурхайд малтагч хийж байсан. Капитал уурхай дээр машинист хийж байсан. Электродын машинист хийж аккумулятороор яадаг, тэр юу.., ящик/хайрцаг/-тай нүүрсийг ам өөд зөөдөг, сул ящикаа штрик юундаа оруулдаг, тийм л ажил хийж байсан.
Сайнбилэг -
Та тэр ажлыг хэдэн настайгаасаа эхэлж хийсэн?
Загдаа -
Аа би болбол одоо би ер нь 20 хүрээд л, уурхай, би чинь 20 хүрээд л, 1-р баазад байсан хүн шүү, 1-р баазад юу хийж саланд явж байсан. Тэгээд хорин хэд 26,27 хүрсэн үү, байлуу одоо мунхарчихаад сайн мэдэхгүй байнаа. Тэгээд Налайхад жаал ажиллаж байгаад тэндээсээ энд шилжиж ирсэн хүн дээ.
Сайнбилэг -
Та тэр Налайхад нүүрсний уурхайд ажиллаж байсан тухайгаа бидэнд тодорхой ярьж өгөхгүй юу? Та яг юу хийдэг байсан?
Загдаа -
Аа тэгэхэд чинь Налайхад чинь одоо зарим нэг Бадамжав гэж дарга байсан. Сайжрах гэж намын дарга байлаа. Хар хошуу Дамдин гэж байлаа. Түгжээ гэж байлаа. Дандаа дарга нар л байсан. Аа Сайжрах хэн өнөө манай энд ирээд байдаг хэнтэй уулзаад байдаг, өнөө бүдүүн хэн билээ., /бодов/ Заяа, Заяа гэж инженер байлаа. Заяа чинь БС 8-д байсан юм, хүүхэн нь нягтлан эд нар хийж байсан. Тэгээд тэрүүгээр дамжаад 22-р дамжаад юунд орсон хүн дээ. Капиталдаа ороод яахав дээ, нэг уурхайгаас л нэг уурхайд л орж байгаам л даа. Тэгээд л явсан хүн дээ, тэгээд тэрнээс нь би 56 онд би 56 онооос урд бас хөдөө нэлээн хэдэн жил болсон хүн шүү, тэгээд он сараа мартаад байнаа, бас ах нь одоо. Тэгж байгаад эндээс чинь аа уурхайд урд нь байж байгаад уурхайгаас ийшээ гараад хөдөө 10 гаран жил болсон байхаа, тийм. Тэгэхдээ тэр манай энд чинь Больхүү гэж нэг хүүхэн байсан. Шулга Довдон гэж байсан. Чадраабал гэж байсийм. Базарсад гээд 5 хүн саналаараа Капитал уурхайд очиж байсийм. Тэгээд тэндээ нэг хэдэн жил ажиллачихангуутаа бас наашаа би энэ хөдөө дурладаг болсон сүүлийн үед, өнөө урд нь байж байсан болохдээр. Тэгээд 56 онд манай нэг бэр болох миний нэг одоо яахав дээ, энэ зарим нь эцэг нь гэдэг, зарим нь тэдний зарц л гэж байгаа биз, урдны цаг чинь тийм л байсийм, тэгээд тэр маань одоо нэгдэлд ор гээд тэгээд нэг Наранбилэг гэж хүн байсийм, сумынг дарга байсиймаа. Тэгээд 9 найз болчихлоо, 10 болбол хүчин төгөлдөр болно гээд, тэгээд би оръё гээд орчихсон юм/инээв/. Ийм л би тэгээд товчхоноор ярьж байгаа шүү. Тэгээд тэрнээсээ хойш би тасралтгүй 86 онд би тэтгэвэрт гарав уу даа, тийм л байгаа байх. Тэгээд төр улсынхаа буянг үзэж байнаа. Тэгээд баярлаж явдаг.
Сайнбилэг -
Та тэр уурхайд ажиллаж байснаа нэг сайн ярихгүй юу, тэр уурхайд яаж нүүрс авдаг байсан юм, яаж ажилладаг байсан юм?
Загдаа -
Аа уурхайд болбол янз янз байсиймаа. Аа жижиг уурхайд бол тэндээсээ яагаад одоо чамд хэлэхэд одоо ящик чирдэг морьднууд байдаг байсан. Тэгээд энэ хавтгай төмөр дээр очингуутаа бялт эргүүлэгч гэж өнөө ящикийг чинь эргүүлнэ, тэгээд л ливаткаар гаргаад явчихна, нүүрсээ. Тэгээд одоо “Омголон хүрэн морь” гэж дуу хүртэл байдгийм шүү, Налайхад. Тэр их сайн морьдууд нуралтыг андахгүй, тэр морь л ухасхийсэн зайлсхийсэн байхад тэнд шороо манас гэж байдаг тийм морьд байсийм даа.
Сайнбилэг -
Тэр хэдэн метрийн гүнээс тэгж нүүрс олж байсан?
Загдаа -
Аа Налайхын одоо тэр үед чинь энэ тодорхойгүй байлаа ш дээ, тэр жижиг уурхай чинь. Аа Капитал уурхайг бол би сайн мэднэ. 168 м-ийн гүнтэй. Усныхаа гүнтэй бол 178 м-ийн гүнтэй байсийм. Ухаандаа дээрээс 5-тийн улаан мөнгө ойчиход 50кг-ийн жинтэй болж ойчдог, 14 хоног сургууль номыг нь зааж байж оруулдаг. Тэгээд Зөвлөлтийн орос ах нар олон байлаа, тэнд. Орос ах нарын хүчээр л тэр Капитал чинь боссийм ш дээ. Тийм л байсийм. Аа хятад бол сушилка гэж нэг 3,4 давхар байшин байгаа бид дээ, та хараа бид дээ тэнд, тэр Налайхын Капитал уурхайн, тэрнийг барьж байсан, хятад барьж байсийм. Зун нээх хайлчихсан замын хар байна ш дээ, тэрэн дотор казакуудын ямааг тууж, ялааны хор шиг наалдуулж энэ тэр байсан, тэгээд хэн ч билээ дээ нэг.., тэр хэлмэрч нь нэг өвөрмонгол байсан, тэр яагаад л яасан, тэгээд тэр нь 4,5 урт ногоон байшингууд байдаг байсийм. Тэрний 2 амыг хаачихаад л дор нь л ачуулж байсийм даа.
Сайнбилэг -
Тэр уурхайд ер нь хичнээн ажилтан байсан бэ?
Загдаа -
За одоо би одоо ямар тоог нь.., багцаагаар одоо Капиталд л гэхэд чинь нэг 200-аад байсан байлгүй дээ. Анх тэр доош нь ухаад тэгээд л хийж байхад нэг 200-аад байсан байхаа. Хятад бригад ч явж л байсан тэрэн дотор.
Сайнбилэг -
Хятад бригад аа? Хятад хүмүүс үү?
Загдаа -
Ганц бригад байсийм.Би чухам тоог нь хэд гэж мэдэхгүй байна. Нэг багцаа бодоход нэг 200-аад байгаа байхаа. Тэрнээс илүү юу гэхээс дутуугүй ээ.
Сайнбилэг -
Та уурхайд ажиллаж байхаасаа өмнө хаана ажиллаж байлаа?
Загдаа -
Хөдөө мөдөө би хэлээ бид дээ, түрүүн бид нар 5 хүн сайн дураараа явлаа, бага уурхайд жаахан байж байлаа, бага уурхайгаасаа гараад хөдөө ирлээ, хөдөө 10 гаран жил боллоо, тэгээд Капитал гэж сайхан уурхай бий боллоо, өнөө хуучин юу хийж байсан Давааням гэж одоо нарийн төмөр зам.., уурхай чинь тэр гар уурхай чинь нарийн төмөр зам тавьдаг байлаа л даа. Ящиктай морьд явдаг, тэгээд тэндээ очоод яадаг, тэр энэ тэр уурхай сайхан болж байгаа гээд л, тэгэхдээр нь л явсийм даа. /инээв/
Сайнбилэг -
Тэнд уурхайд ажиллахад сарын цалин хэд байсан бэ?
Загдаа -
Өө биднүүс чинь тэгэхэд чинь ер нь 350-иас л дээш л авч байсан даа, тэр үеийн 300 цаас их цаас байсан шүү.
Сайнбилэг -
Тэр үеийн 100 төгрөгөөр жишээ нь юу авч болох уу?
Загдаа -
Өө 100 төгрөгөөр замгүй л юм авна. Аюулын авна. Чи бод л доо, нэг шуудай 1-р гурил 70 кг-ийн гурил 112 цаасаар авдаг байлаа. Тэгээд л бод доо, хүүхээ. Ёотон гэхэд чинь нэг хайрцаг ёотонг 2 цаас 50 мөнгөөр авлаа. 10 цаасаар 4 хайрцаг авна. Одоо юув, тэгээд бод доо. Тэгэхэд чинь 300 цаас гэж их үү? 350,400 тийм л байсан. Их л гэж бодож байсан, тэрнээ.
Сайнбилэг -
Уурхайн ажил маш хүнд байсан уу?
Загдаа -
Хүндээ.
Сайнбилэг -
Нурж унах аюул?
Загдаа -
Байнаа байна. Аваар бол гарна шүү дээ. Хуруу гараа таслуулах, өөрийнхөө одоо муугаас үхэх, ухаандаа хэн ч билээ, нэрийг нь мартчихлаа, тэр “хорь шүүрэх” гэж нэг тийм ам байсийм, 90м-ийн гүнтэй, тэрэн дээр л ухаандаа дороосоо гарч ирэнгүүтээ гэж нэг тийм подъем /өгсөх/ гэж 90 санжтай поошиг 4 хүн ордог юм байхгүй юу, тэгээд биеэрээ ороод доод тагийг нь тагладаг байхгүй юу, тэгээд буудаг. Тэгээд тагийг нь таглах гээд цаад хүн явж байх хооронд тэр дээрээс өнөө подъем чинь эндээ сэнжтэй, нэг дэгээ байдаг байхгүй юу, ухаандаа нүүрс мүүрс, элдвийн шавар шороогоо зөөхөд өнөөх чинь яахдээр энэ ам чинь яагаад асгачихдаг тийм дэгээ байдаг байхгүй юу. Дэгээнээс нь бариад хавирчихсан чинь өнөөх чинь алдаад доошоо ойчоод үхэж байсан удаа бий. Тиймэрхүү аваарийг ярьвал зөндөө бий. Гар хуруугаа таслуулах барих тэгээд дээрээс нь ухаандаа өнөө Завханаас хэдэн онд билээ, эээжтэйгээ эгчтэйгээ сайн дураараа ирж байсан, бригадын дарга хийж байсан нэг залуу байсан. Өглөө ээлж буух байхгүй юу, тэгээд амныхаа юмыг цэвэрлээд, тэгсэн дээрээс актны хөл алдаад, тэр чинь 100 гаруй метрийн өндрөөс би түрүүн тнд хэлсэн 50-тын улаан мөнгө 50 кг болж ойчно гэхэд арк гэдэг чинь одоо нэг угольник өргөн төмөр байх л даа ийм өргөн, одоо нэрийг нь ч мартчихаж. Тийм төмрөөр хийсэн хөл байхгүй юу, тэгж ойчоод л тэгээд л хавтгай. Тэгээд л тэр үед чинь бас л их сайхан харж үзэж байсан, тэгээд тэр 3 жил ч билүү гэр орон өгөөд, 3 жил тэр нас барсан, хүүхдийн цалинг өгөхөөр энэ тэр үзэж хардаг байсийм шүү. Гэр энэ тэр өгөөд, тэрний хүүхэд энэ тэрийг нь сургууль соёлд явуулдаг, ийм л байсан шүү. Засаг ч бас харна шүү.
Сайнбилэг -
Уурхайн дарга нар ажилчидтайгаа харьцаа ямар байсан?
Загдаа -
Аа сайхан. Амьдралыг мэднэ. Аа тэр Хар хошуу Дашзэвэг гэдэг нь хүнийг загнана. Тэгсэн мөртлөө тэрэндээ хүрэхгүй тэр энэ яагаад энэ гутал нь ийм хачин гуталтай явж байсан, амьдралыг сайхан харж үзнэ. Ажлыг бол ширүүн, лазагналаа гэж барьдаг ч юм уу, өшөө өө хайхгүй бас сайхан байсан. Бид нар чинь уурхайд өгдөг хоолыг хямдралтай үнээр иддэг байсан.
Сайнбилэг -
Аа тэр цалингаасаа хоолны үнэ суутгах уу?
Загдаа -
Тэгээд яана суутгана. Суутгахгүй ч бас байна. Янз янзаа тэр чинь бас, ийм л байсан юм. Ухаандаа чек нь 2 төгрөг байлаа гэхэд 1 төгрөг ч байх ч юм уу, жишээ ярьж байгаа юм ш дээ. Тэр үед хэд ч байлаа, сайн мэдэхгүй л байна л даа.
Сайнбилэг -
Та ер нь соёлын довтолгоог мэднэ биз дээ. Соёлын довтолгоо ер нь ямархуу явагддаг байсан юм бэ?
Загдаа -
Соёлын довтолгоо гэдэг чинь яахав дээ, юу л юм уу даа одоо, соёлч боловсон байдал эзэмшүүлэх, ариун цэврийг сахиулах, одоо хүнтэй зөв харьцах энэ талаар л явж байсан эд ойлгодог юм даа.
Сайнбилэг -
Ер нь яаж явагдаж байсан юм тэр? Юу юу шаарддаг байсан юм?
Загдаа -
Өө тэр чинь одоо юм юм шаардана л даа, тэр соёлын довтолгоо ажил төрлийн талаар ч яриулж л байна, гэр орны талаар ухаандаа та орныхоо даавууг сольчих тэр нэг бүтээлэг чинь тийм байна, одоо энэ хүүхэд чинь сургуулийн хүүхэд байна гэхэд чинь ингэж явуулж болохгүй ч гэдэг юм уу янз янзын юм ярина л даа. Тэгээд л одоо ухаандаа малын үс ноос тэрний талаах ажлын талаар ч бас явж л байна. Хажуугаар нь ийм л байсан даа.
Сайнбилэг -
Тэр соёлын довтолгоо ер нь хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн бэ?
Загдаа -
Одоо яаж нөлөөлөх үү овойлгож оцойтол нь одоо юм өгч байгаагүй, тэгсэн биднүүсын нээх арвич хямгач, ариун цэвэрч хүнтэй ярихад нэг зөв ярьчихдаг тийм л юм ярьдаг байсан.
Сайнбилэг -
Ер нь яагаад энэ соёлын довтолгоог хэрэгтэй гэж үзсэн юм болоо?
Загдаа -
Одоо ер нь манайхан чинь балиар талдаа л явсан даа. Гэрт очсон байхад хиртэй цамцтай байх юм уу, оймс байна байхгүй бол байхгүй. Байхгүй бол нэг хар ороолттой ч байх юм уу. Тэр энэ хирийг нь одоо соёлч боловсон байлгана гэдэг үүднээс л болов уу гэж бодоод байдаг юмаа. Зөв сайхан яв гэж тэгж сургамжийн үг л хэлдэг болохоос тэрнийг тэгж балиар байна гээд тэгж торгож барьдаг юм байхгүй. Зүгээр аймгаас энэ тэр улс ирээд явдаг л байсан. Ийм л байсан даа.
Сайнбилэг -
Аймгаас улсууд ирээд шалгах уу?
Загдаа -
Аа шалгана., үзнэ. Яаж байна шалгана энэ тийм байна, тэгж байна.Тануус тиймэрхүү бай гэж л сургааль үг л их л хэлнэ дээ. Түүнээс нээх учиргүй загнаад л сүйд болохгүй. Тийм л байсан.
Сайнбилэг -
Хүнээс яг юу юу шаарддаг байсан юм бэ?
Загдаа -
Өө Тэр чинь шаардах юм оо, савангаас өгсөөд л тэгээд л орны хэрэглэл мэрэглэл ер нь л аятай байлгахын төлөө шаардана шүү.
Сайнбилэг -
Гэрт орж ирээд шалгах юм уу?
Загдаа -
Өө тийм. Гэрт орж ирээд л шалгаж ингэж уудлахгүй л дээ. Ер нь тойм л ярьж явдаг. Тэр шалгадаг газраа шалгадаг л байсан байх даа. Манайхаар л шалгаж байгаагүй юм даг тийм биз дээ.
Сайнбилэг -
Тэгээд энэ соёлын довтолгоо болсноор ямар ямар салбарт чухал өөрчлөлтүүд гарсан бэ?
Загдаа -
Аа байлгүй яахав. Ухаандаа гуанз гэж ямар байлаа. Тэрийг чинь ялаа нь бужигначихсан, махан дээгүүр нь яасан. Юмнууд тэрийг үгүй ээ дээ нэг цагаан даавуу юм уу сонин хийлгэчихдэг болгочихож байгаа юм тэр чинь. Жорлон гэдэг чинь гадуур дотуур байдаг байсан бол тэр чинь нэг нүхтэй жорлон ухуулчихаж байгаа юм. Одоо тиймэрхүү одоо юмнууд зөндөө хийж байсан. Би нар ч хийж байсан субботник гээд л энд тэндгүй л хог овоолчихсон байсан, тэрнийг хаяулж байсан. Тэрний буруу гэж юу байхав. Иймэрхүү л ажил хийлгэж байсан юм байна.
Сайнбилэг -
Тэгээд тэр шалгаж явдаг байсан гэсэн шалгалтын үеэр нь шаардлага хангаагүй тохиолдолд яадаг байсан бэ?
Загдаа -
Өө одоо мэдэхгүй ээ тэр. Эрх биш нэг жаахан загнадаг л байсан байгаа юм биз би ч загнуулж байгаагүй. Шалгалт ирж л байсан. Тэд яахав ирдгээрээ ирээд, явдгаараа явдаг л байсан. Тийм нэг их сүйд болсон юм байдаггүй л байсан. Харин тэрнээс хойш чинь соёлын довтолгооноос ер нь замбараатай болсон шүү айл, би тэгж боддог юм.
Сайнбилэг -
Ер нь соёлын довтолгооноос өмнө тэр яг жирийн нэг монгол айл ямар байсан юм бэ?
Загдаа -
Жирийн монгол айл гэдэг чинь хачин хачин л юм. Хөдөөний айл байлаа. Одоо ухаандаа модон хувинд үнээгээ саадаг байхгүй юу. Тэгэхэд чинь тэр нь өнөө сааль болсоор байгаад өнөө хоёр, гурван хуруу шахам давхайчихсан. Өөрөөр хэлбэл хонины хөрзөн шиг болчихсон юм, тийм энэ тэр байлаа шүү дээ хүүхээ. Жишээ нь л тэр. Тэгээд л одоо тэгээд ундуй сундуй, тэр ер нь урд нүүр гарын алчуур гэх юм байхгүй шүү дээ. Бүснийхээ үзүүрээр арччихна/инээв/ Гарны алчуур байна уу, үгүй ээ дотоод хормойгоороо арччихна. Жишээ нь иймэрхүү л байсныг одоо соёлын довтолгоо энэ тэр чинь одоо сайхан болгосон юм шүү. За тэгээд хүүхдийн талаар бол бас л бас нэлээн хүмүүжилтэй болгосон л доо. Хүмүүжилтэй болгох гэхээр бас энэ одооны хүүхэд чинь тэгээд одоо үгэнд орохгүй биднүүс ч одоо жаахан хүүхэд байхад чинь тэнд нэг банз дэлгэц шиг юм байнаа тэнд. Нэг аяга байна. Даахтай даахгүй хутга байна. Тэгээд идэх хүртэл нь замбараатай байсан юм. Өглөө хусам хийж өгнө. Хэдэн ааруул дотор нь байна. Хусмаа иднэ, цайгаа уулаа тэгээд малдаа явна. Зуны цагт гутал өмсөж байгаагүй. Хөл нүцгэн л. Ихээхэн яваад ирэхээр чинь одоо хүний хөл чинь эвэршдэг юм уу, барагтай чулуу энэ тэрд өргөс мөргөс шаахгүй болдог ш дээ./инээв/ Одоо энэ хүүхдүүд чинь худлаа ярьж байгаа юм. Тэр чинь одоо хоол ингээд гаргалаа. Одоо жаахан жаахан, цадахуйц цадахуйц өгнө, тэгээд одооны хүүхэд бол замбараагүй ээ. Одоо ингээд хоол бүхэл мах чаная, одоо энэ хөгшин бид хоёрын чинь хажуугаар дайраад л олигтойг нь идчихээд л явчихна ш дээ. Одоо ердөө тэр талаар бол хүмүүжил ерөөсөө байхгүй, одооны хүүхдүүдэд үгүй бол хуц гэнэ, ийм л байгаа юм даа.
Сайнбилэг -
Та ер нь сүсэг бишрэл бий юу?
Загдаа -
Би нээх байхгүй дээ. Манай нэг хүүхэд аавд юм хэлээд хэрэггүй гэдэг юм бурхны талаар. Тэр өнөө манай ханийн л юу байгаа юм. Манай хөгшний эх эцгийн л юм байдаг. Би бурхан гээд нээх сүйд болоод байдаггүй, энэ муу гэж нүд үзүүрлэдэггүй тийм л хүн дээ.
Сайнбилэг -
Ер нь таны бодлоор энэ Монгол дахь шашин шүтлэг яаж өөрчлөгдөж ирэв ээ? Маш хэцүү үе байсан уу?
Загдаа -
Байлгүй яахав, тэр чинь өнөө гучин хэдэн онд чинь өнөө тэр байтугай айлд бурхантай айлыг хүртэл бурхан байна гэж загнаж одоо бурхныг нь хураалгаж, даавуун бурхныг нь шатаалгаж байсан ч удаа бий. Ярихгүй шүү, тэр талаар хатуу байсан юм. Харин энэ 90 оноос урдахнаа наян хэдэн оноос харин жаахан зөөлөн болсон юундаа тэгээд одоо болвол ерөөсөө бурхан үгүй ч айл алга. Архи барьдаггүй ч хүн байхгүй болж /инээв/ тийм л байна. Шашны хувьд бол сайхан л болсон байх л даа, сайхан л байна даа
Сайнбилэг -
Та бас нэлээн ан хийдэг гэсэн?
Загдаа -
Би яахав дээ, нэг тарвага марвагхан, нохой мохойхон унагадаг л байсан даа.
Сайнбилэг -
Би энэ 80-аад оны дундуур эд нар энүүгээр явдаг л байсан. Тэгэхэд тарвага жигтэйхэн их байдаг л санагддаг. Одоо юу ч байхгүй болчихсон байх юм?
Загдаа -
Юу байхав, юу байхав. Энийг би боддог юм шүү. Манай тарвага, буга энэ тэрийг чинь ер нь улс төрийн юм болчих гэж байхад одоо шоронд орохгүй нь лав аа зүгээр. Хятад хүн л хийлээ гэж бодсон шүү. Ингээд байдаг юм. Би бол дандаа оросыг өмөөрч байдаг, хятадад жаахан тааруухан. Хятадыг бол юм мэддэг хүн ярьж байх нь Манжийн дарлалд 200 гаран жил дарлуулчихсан, монгол энэ ч үнэн л дээ. Ганцхан монгол гэдэг нэрийг өвөлж чадсан нь Зөвлөлт Холбоот улс, Оросыг гэж боддог шүү ах нь. Буруу ч байж болно шүү, буруу байвал надад засаж хэлж өгөөрэй.
Сайнбилэг -
Бид шүүх эрх байхгүй л дээ.
Загдаа -
Чамд эрх байхгүй ч гэсэн чи тэр дагуу тэгж болохгүй, тэгдэггүй юм энэ тэр гэж хэлж болно биз дээ, тэр талаар чинь би дуулж болно биз дээ, тэрийг чинь л ярьж байгаа юм шүү. Үгээ чиглүүлж ярьж чаддаггүй хүн ш дээ би чинь, одоо сургууль соёлд боловсрол байхгүй, тийм хүн байгаа юм.
Сайнбилэг -
Ер нь та хэлээд байна даа энэ хятадуудаас болж л энэ ан байхгүй болсон гэж?
Загдаа -
Би тэгнэ. Бүр шууд хэлнэ.
Сайнбилэг -
Яагаад тэгчихэв ээ?
Загдаа -
Өө тарвагануудыг чинь өчнөөн төчнөөнөөр нь гаргаад л, бугын чив, сүүл хүн амьдрахын эрхэнд өндөр өртгөнд нь манайхан чинь энэ шуналаасаа болж байна, зарим нь ядуу амьдралтай хэдэн хүүхэдтэй хүн бол ухаандаа үгүй ээ нэг буга алчихвал хэдэн хүүхдэд минь хэрэгтэй юм даа гэж бодчих жишээтэй юм уу. Тэр тэрнээсээ болоод л алга болж байна.
Сайнбилэг -
Ер нь одоо социализмын үед бол ер нь энэ ам Хэнтийн нуруугаар сайхан байсан уу?
Загдаа -
Үгүй одоо юу гэж. Манай хүүхдүүд чинь энүүгээр орчиход чинь би загнаад л, одоо энэ уулын хажуу байна ш дээ, дандаа тарвага байсан. Одоо байхгүй.
Сайнбилэг -
Энэ цаг уураас шалтгаалаад байна уу?
Загдаа -
Тарваганд болбол цаг уураас болоогүй ээ. Би шууд хэлнэ. Цаг уураас шалтгаалж байгаа юу вэ гэхлээр энэ өвс ургамал байхгүй боллоо, за ус энэ тэр ховор болоход чинь одоо ой модыг хяргаж байна, юу ч үгүй болгож байна, энэнээс эхлүүлээд тийм л гэж бодож байна би. Хэзээ билээ,надаас нэг нөхөр нээх энэ горхи усны талаар улс баахан асууж асууж л явсан, би ширгэснийг нь ширгэсэн, ширгээгүйг нь ширгээгүй л гэж хэлээд явуулсан. Энэ Цэнхэрийн гол чинь өмнө одоо морьтой хүн ч л гаталж чаддаггүй гол байсан ш дээ, энэ манай энүүгээр явсан бол одоо шуудуу байгаа биз дээ. Энэ чинь мөнх урсдаг гол байсийм. Баянмодны гол гээд. Тэр байхгүй, жишээ яривал.
Сайнбилэг -
Энэ одоо хэдэн жилийн өмнөөс ингэж ширгээд байна?
Загдаа -
Заа энэ ер нь тэгээд л 90 оноос л эхлэв үү дээ, наян хэдэн оноос эхэлсэн дээ, ер нь. 88, 89 оноос л эхэлсэн дээ, ер нь. Тэгээд л энд тэнд элдвийн хөрөө рам зоогоод л, тэгээд л одоо бас хятад руу ер нь мод гаргаж байсандагаа бас.
Сайнбилэг -
Модыг бол маш их огтолж байна уу.Танай энүүгээр алт ухдаг уу?
Загдаа -
Манай энчээ алт ухдагийм. Энд.., Худагт бааз гэж нэг ухаж байна. “Илжгэнд” ухдаг байна. Заа алт манай энд чинь алт их л байдаг юм гэнэлээ, ухаж л байдгийм. Манайхны өөрсний сумын улсууд алт ухдаг юм гэж байдаггүй байхаа. Энд вольфром гэж байгаа юм, энийг одоо хятадууд ирж эзэмшчихээд одоо ухуулахаа байж байх шиг байна. Тэгээд энэ чинь одоо ер нь их үнэтэй эд юм байна ш дээ, хүүхээ. Цагаан тугалга гэж ярьдгийм зарим нь. Волвфром, цагаан тугалга хоёр л доо, 2 янзын юм шүү. Вольфром гэдэг нь гялалзсан хар, нөгөөдөх нь тийм ногоондуухан маягтай хар л даа, бас. Тэгээд шороон орд, чулуун орд гэж байдаг болтой юм билээ, тэгээд тэндээс нь аваад л хил /кг/ нь 7000, 8000 энэ тэр хүрдэг байх шүү. Хил нь юмгүй шүү, хүүхээ. Заа нэг сайн, сайн энүүгээр дүүрэн хийхэд хил болно доо.
Сайнбилэг -
Хүнд металл байна ш дээ.
Загдаа -
Мундаг хүнд. Одоо манайд нэг юу байсан тэр зуны амбаарт байсан, тэр шкафан дээр нэг би энд энэ хүнд үзүүлэхгүй юу, би сул тавьчихсан таануус бас алга хийчихсэн үү,
Сайнбилэг -
Энэ таны бодож байгаагаар энэ монгол эмэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ?
Загдаа -
Эмэгтэйчүүдийн байдал урд болбол ер нь тэгээд нэг гэрийн боол гэхэд арай хилсдэх байх даа, тиймэрхүү аястай байсан. Одоо бол тэгээд ер нь эрчүүлээсээ илүү гарч шахуу эрчүүлийгээ барьж зодчихдог, эмэгтэйчүүл байдаг л болтой. Архийг болбол хүртэж л байх болтой /инээв/ тэгээд л шалдан нүцгэн гүйхдээ сайн, тийм л улс байх юм даа. Ер нь замбараагаа алдчихсан л гэж хэлнэ дээ, би ер нь.
Сайнбилэг -
Энэ харин эмэгтэйчүүдийн байдал нь сайжраад, төрийн сайд хүртэл хийж байна ш дээ? Төрийн сайд хүртэл байна?
Загдаа -
Байна. Зүгээр эмэгтэй хүнийг төрийн сайд болгохгүй гэж болохгүй л дээ. Хүн юм чинь төрийн сайд болж болно. Гадаад одоо Герман Украин энэ тэрд байж л байна л даа. Тэрийг би мэдэж л байна зүгээр. Амьдралын хувьд зарим нь амьдралдаа хэт овойж байнаа /инээв/
Сайнбилэг -
Энэ одоо та орчин үеийн залуучуудыг хэлээд байнаа?
Загдаа -
Тийм. Тэгж байна.
Сайнбилэг -
Дээр үед улаан тарианы хүүхнүүд гэж байсан гэсэн?
Загдаа -
Аа тэгсийм. Яртай улсуудад хийж байсийм. Бихенол гэж улаан тариа хийж байсан юм. Тийм тариа хийж байсан, бас нэг цагаан тариа хийж байсан. 2 янзын тариа хийж байсан.
Сайнбилэг -
Та бол 26 онд төрсөн гэхээр 30-аад оны явдлыг бүүр түүр санах нь байна?
Загдаа -
Заа муу даа, муу. Өөрөө зөнөгөрчихөөд юм мартчихаад, хүүхдүүдийнхээ нэрийг хүртэл заримдаа олохгүй байгаам ш дээ. Тийм л болж байна. Зөнөг хүнтэй юм ярих эвгүй л байгаам даа.
Сайнбилэг -
Үгүй ээ үгүй. Энэ чинь танд энэ юугаа үзүүлсэн ш дээ, энэ чинь ингээд түүх болж хадгалагдана ш дээ. Ер нь эмэгтэйчүүдийн байдал ингэж өөрчлөгдөж байгаа юм байна, тэгвэл эрэгтэйчүүд нь яаж өөрчлөгдөж байна?
Загдаа -
Эрэгтэйчүүл бол одоо ер нь эх эцэг ах дүү гэж тоохгүй, замбараагүй л юм болж. Жишээ нь энэ болбол чулуутай байна. Чулууг нь авчихвал дангаараа бол их хүнд байх ёстой.
Сайнбилэг -
Ер нь их хүнд юм байна.
Загдаа -
Наадах чинь чулууг нь авчихвал өшөө хүнд болно. Ийм юм авдгийм даа, хүүхээ.
Сайнбилэг -
Вольфром гэдэг нь энэ шар нь уу?
Загдаа -
Үгүй ээ, хар нь. Тийм.
Сайнбилэг -
Энэ ордыг тэгээд хятадууд эзэмшиж байгаа юм уу?
Загдаа -
Тийм.
Сайнбилэг -
Ер нь эмэгтэйчүүдийн талаар төрийн ямар ямар бодлого явагдаж байсан юм, социализмын үед?
Загдаа -
Одоо эмэгтэйчүүдийн талаар төрийн ямар ч бодлого явагдаж байсан юм, ер нь би энэ төрийн талаар энэ Мөнхөө хүүхнийг л эмэгтэйчүүдийн талаар нэлээн дэгтэй ярьдаг хүн л гэж ойлгож байна даа.
Сайнбилэг -
Хэнийг ээ?
Загдаа -
Мөнхөө гэж байсан. Хуучин, эндээ том мэнгэтэй, хүү нь одоо хэн билээ, хүү нь эх орондоо байна уу, үгүй юу. Мөнхөө гэж. Тэр их сайхан хүн байгаамаа. Ганди ч бас аюулын оролдлогоотой хүүхэн шиг байгаам.
Сайнбилэг -
Ер нь таныг бага байхад хүүхдэд яаж боловсрол олгож байсан юм бэ?
Загдаа -
Хөөе ер нь яггүй шүү, ер нь тэгээд нэг даавуун цүнхтэй хүүхдийг ер нь сургуульгүй хаяхгүйн төлөө тэмцэж байсан шүү, ер нь. Тэрний үндсэн дээрээс л энэ төрийн толгойд гарчихсан улсууд байгаа шүү дээ, эднүүс болбол тэгээгүй, өөрснөө яасан л гэх байх.
Сайнбилэг -
Ер нь сургуульд гэрээр багшид шавь ордог байсан юм уу, улсад сургуульд хүчээр шахуу оруулж байсан уу?
Загдаа -
Үгүй ээ, үгүй хүүхдийг хүчээр оруулж байсан ч удаа бий, завсардахдээр нь сургууль соёлгүй болголоо гэж. Тэгж байсан. Хүчээр суулгаж байсийм.
Сайнбилэг -
Яагаад хүмүүс хүүхдээ сургуульд сургах дургүй байсийм?
Загдаа -
Яахав дээ, тэр чинь их учир байна ш дээ. Хэдэн малаа хариулах, ядуу нэг нь чи баян хүн байна, танай малыг хүүхдээрээ хариулж өөрсдийгөө тэжээх тийм талууд гарч байсан ш дээ. Тэр чинь ядаад байх юм байхгүй ш дээ. тийм. /инээв/
Сайнбилэг -
Тэр үеийн бага сургуульд ер нь юу заадаг байсан юм бэ?
Загдаа -
Өө хэнмэдэхэв, би өөрөө сургуульд суугаагүй болохоор манай энэ хөгшин л сайн мэдэх байх. Тоо бодлого 4 аргын тоо, хэлбичиг түүх ордог байсиймуу үгүй юу.
Сайнбилэг -
Та тракторчин байсан гэсэн тээ?
Загдаа -
Тийм.
Сайнбилэг -
Та яаж тракторчин болсон бэ?
Загдаа -
Би ерөөсөө өөрийнхөө толгойгоор л болсон хүн. Үнэмлэхгүй барьж байсан чинь тэгээд улсын шалгалт гээд 3 хүн энэ аймгийн авто техникийн байцаагчтай 4 хүн, Жүгдэр гэж хүн байсан, дарга нь. Энийг нэг шалгаж өгөө л гэсэн. Одоо сумаас л захиргаанаас л хүсч байна гэж хэлсэн юм гэнэлээ. Тэгээд намайг шалгасийм. Араг ч үгүй юм байлгүй, урд нь трактор барьж байсан, үнэмлэхгүй. Тэгээд ....халаалтаа тохируул гэж хэллээ, тохируулсан. Тэгээд нэг баахан гадас хатгаад энүүгээр сүлжүүл гэсэн. ..За перцевээ/ачаа/ угсар гээд нэг мод яасан өнөө хойд талын ээмэг нүх голлуулах за тэр энэ тэрийг хий л гэж байна, тэгээд л авсан. Надаас 10 цаас л авсан. Тэгээд намар авто техникийн байцаагч ирж над өгч байсан.
Сайнбилэг -
Үнэмлэх үү?
Загдаа -
Тийм. Бас сумын дарга нар яасан юм гэнэлээ. Ердөө надаас ондоо тэнцсэн юм байхгүй шахуу юм л яриналээ. /инээв/
Сайнбилэг -
Та тэгээд тракторчныхоо мэргэжлээр ажилласан уу?
Загдаа -
Үгүй ээ би 30 жил явж байгаам.
Сайнбилэг -
Газар тариаланд явсан уу?
Загдаа -
Тийм. Гар ийм л болж байналээ.
Сайнбилэг -
Сангийн аж ахуй/САА/-д байсан уу?
Загдаа -
Эндээ, энд. Манайхан чинь одоо газар тариалантай байсийм шүү дээ. Энэ Өргөний ам одоо тэгээд л Хар тал мал.
Сайнбилэг -
Та яг ямар САА-д нь байсан?
Загдаа -
Энэ Цэнхэрмандлынх нь САА-д л байсан, өшөө юу байхав,
Сайнбилэг -
Энд олон САА байгаагүй юм уу?
Загдаа -
Байгаагүй. Нэгдэл чинь өөрснөө бие даасан өөрснөө тариагаа тарьдаг газар байсан байхгүй юу? Аа САА байсан. Аа бас МАМ станц гэж бас нэгэн хэдэн трактортой юм байх. САА байсийм. Тэр тэр л ажилладаг байхгүй юу. Аа САА гэж одоо манай энд чинь Өндөрхааны САА, Чандганы САА, Хурхын САА 3-хан САА байгаа байх. Бусад нь дандаа ХАА-нууд. Одоо Биндэр,Батширээт энэ тэр чинь өөрснөө л тариагаа тарьвьдаг байхгүй юу.
Сайнбилэг -
Энэ одоо Ундрал нэгдэл гэхэд хэдэн га газар тариа тарьдаг байсан?
Загдаа -
“Ундрал” нэгдэл гэдэг маань манай энд чинь нэгдэл гэдэг “Ундрал” нэгдэл , “Даш.. “нэгдэл, “Шинэ амьдрал”, “Цацрал” гэж 4 нэгдэл байсийм. Тэрийг цомхтгоод ганцхан Даш.. нэгдэл болсийм, нийлүүлээд л.
Сайнбилэг -
Хамгийн дээд тал нь хичнээн га д тэрьдаг байсан бэ?
Загдаа -
Заа манайх ч бол одоо нэг манай сум гэхэд чинь 500-аад л га байсан байх. Өө юмгүй дээ. 400,500-аад га газар л байсан.
Сайнбилэг -
Та тэгвэл амьдралынхаа 30,40 жилийг газар тариалантай холбожээ. Та тэгээд тэр ажлынхаа тухай ярьж өгөх үү, тодорхой ярьж?
Загдаа -
Одоо тодорхой юу байхав дээ. Энэ чинь тодорхой биш үү, энэ чинь.
Сайнбилэг -
Жишээ нь одоо хавар яадаг байсийм?
Загдаа -
Хавар одоо яахав дээ, хавар болохдээр зэрэг чинь поле/талбай/-нд гарна. Газраа хагална. Намар ч хагалдаг, хавар ч хагалдаг, голцуу л хавар хагалдаг байсан. Тэгээд үрээ суулгана. Намар нь өнөөхөө хураана. Нэгдэл чинь нэг 2,3 комбайнтай. Бас яг ч үгүй.
Сайнбилэг -
Та бас комбайн барих уу?
Загдаа -
Барих нь баринаа би. Гэхдээ их барьж байгаагүй. Дээр үеийн Оросын ДП-54 гэдэг трактор барьж байлаа. Гинжтэй. Сүүлд нь 5 трактор гэж кабингүй трактор, тэрнээс нь эхлээд кабинтай болтол нь бариад, “50” трактор гэж байлаа, ЛЮМЗ гэж ирлээ. Хамгийн сүүлд тэтгэвэрт гарахдаа “Универсаль” гэж барьж байлаа. Газар ухдаг,
Сайнбилэг -
Ингээд хавар газраа хагалаад тариагаа суулгачихлаа, зэрлэгээ яаж устгадаг байсан?
Загдаа -
Зэрлэг жинхэнэ устгадаг нь нарийн ногоо гэж байсийм манай энд, байцаа төмс, манжин лууван тарьдаг. Энэ аманд байсийм. Одоо нэг 10 хүрэхтэй үгүйтэй газар га. 2,3 ажилчинтай тэр нь л зэрлэгээ яана. Түүнээс улаан буудай манайхан чинь тарьдаг байхгүй юу.
Сайнбилэг -
Улаан буудайн зэрлэгийг?
Загдаа -
Зэрлэг гэж авдаггүй байсаан.
Сайнбилэг -
Ерөөсөө хөрсөө нэг боловсруулж тавьчихаад л, тэгээд тэрэндээ гайгүй юу?
Загдаа -
Тийм, гайгүй. Тэгдэг байсан. Аа тэр үрийг болбол одоо ухаандаа сайн цэвэрлэнэ. Ухаандаа тусгай машинаар. Тэгээд тэр голцуу тэр юу чинь өнөө хогийн ургамал нь гайгүй шүү, ер нь. Ургах нь урганаа зүгээр. Ийм л байсийм.
Сайнбилэг -
Ер нь га –гаас хамгийн дээд тал нь хэдэн ц ургац авах уу?
Загдаа -
Одоо манайхан чинь га-гаас нэг 8,9 , 11,12 л авч байсан. 12, хамгийн дээд тал нь л тийм байх.
Сайнбилэг -
Тэгээд тэр улаанбуудайгаа Өндөрхааны гурилын үйлдвэрт..?
Загдаа -
Аан тийм үйлдвэрт өгнө.
Сайнбилэг -
Аан зөв. Газар тариалангийн энэ тракторын эвдрэл гэхэд одоо мал аж ахуйн МАМ станц зтэнд л янзалж засах уу?
Загдаа -
Өө тэнд ч янзална, өөрснөө ч янзална. Энэ аймгийн ерөнхий инженер Самбуу гээд хүн байсийм. Тэр энэ тэр ирнэ. Тэгээд л, нэг их гадна дотно явахгүй өөрснөө л дөнгөчихдөг байсан юм даа. /инээв/
Сайнбилэг -
Танай энэ суманд Дэлхийн 2-р дайн яасан Власовын арми гэж?
Загдаа -
Аан, тийм тийм. Власовын арми гэж байсан, 505 гэж байсиймаа.
Сайнбилэг -
Тэрний талаар юу мэдэх үү, тодорхой ярьвал?
Загдаа -
Үгүй ээ одоо тэр тухай ярихад 49 оноос л бүр ингэж эхэлсийм шүү дээ. 50 он гэхэд чинь барилгаа бариад л байсийм. Энэ зүүгээр чинь 2 зам байсийм. 2 урсгалын. Тэгэхэд би тэрний дэргэд 3 тэмээн тэрэгтэй гарахад 9 цагт оччихоод 12-н цагийн үед л 3 тэмээн тэргээ чүү гэж л гаргадаг байсийм даа. Машин чинь чөлөө зайгүй. Юун тэр хотын тэр 100 айлын тэр урдах зам шиг л явдаг байхгүй юу, машин. Тэгээд л нээх урдаа., тэгэхэд “64” гэдэг машин байлаа л даа. Тэр нь урдаа юутай, хойноо ёнгостой, урдаа ийм бодоход л труба жижигхэн цоолоод хийчихсэн юм уу гэмээр л одоо тэрүүгээр нь ус өргөнөөр нь цацаад л явчихдаг, өнөө тоосыг нь арилгадаг, тийм л байсийм.
Сайнбилэг -
Тэр хоригдол цэргүүд тэгээд хэзээ нутаг руугаа явсан бэ?
Загдаа -
Тэрийг Сталин хэдэн онд нас барлаа,
Сайнбилэг -
Заа би сайн санахгүй байна. Сталин нас бараад л тэгээд л явсан уу?
Загдаа -
Сталин нас бараад тэрнээс хойш жил болоогүй, Малинков гэдэг СССР-ийн сайд нарынэ зөвлөлийн дарга гэдэг хүн болсиймаа. Тэрнийг тэр Малинков ..Сталин муу гээд л жигтэйхэн орилж байсийм. Тэр чинь тэр Малинковоос хойш чинь Вулганин гэдэг хүн авсан байхаа. Үгүй ээ чи чинь одоо бас түүхийн талын хүн, надаар хэлүүлтгүй мэднэ биз дээ. Оросын хэн хэн болсныг.
Сайнбилэг -
Тэгээд л тэр цэргүүд буцсан юм уу?
Загдаа -
Аан хоригдлууд буцсан.
Сайнбилэг -
Нэг дор буцсан уу, эсвэл аажим аажим уу?
Загдаа -
Өө тэр цувуулж ачаад л тэр чинь олон юм чинь дээ. Ер нь тэгээд тэр хоригдлууд бол сарын дотор алга болсон байх. Тэгээд тэр юунууд нь яагаад монгол ажилчид ирж байсан. Сайн дураараа Өвөрхангай мангай одоо Ховд, Увсаас ирж байсан. Тэрний үлдэгдэл ч гэсэн тэр ирсэн улсын үлдэгдэл одоо байдгийм бүр нутагшчихсан.
Сайнбилэг -
Баруун төвийн аймгуудаас уу?
Загдаа -
Тийм.
Сайнбилэг -
Уурхай нь хэдэн он хүртэл ажилласан юм?
Загдаа -
54 он хүртэл л ажиллаа бол уу гэж би санаж байна. 1954,55 он хүртэл л ажилласан байх.
Сайнбилэг -
Яагаад хаачихсан юм бол?
Загдаа -
Би яаж мэдэхэв, хаасныг нь би яаж мэдэхэв.
Сайнбилэг -
Ер нь ингээд таны бодлоор хүмүүсийн ажилд хандах хандлага яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ?
Загдаа -
Одоо юу, одоо яаж ажилтай болъё гэж байгаа хэрэг үү, юу гэж байгаа хэрэг үү?
Сайнбилэг -
Ер нь тэр үед социализмын үед чинь ажил бол олддог байсан?
Загдаа -
Өө юу олдохоор барах уу, ажилгүй хүнийг чинь албан журмаар ажилд хөөгөөд аваад явчихдаг байсийм. Тэр ажилгүй тэр агсам тавиад тэрнийгээ зодчихлоо, тэр хүн алчихлаа, тэр тэгчихлээ гэж дуулддаггүй. Тэр осгоод үхчихлээ гэдэг юм байхгүй. Ажилтай болбол хүн амьдарна. Энэ ажилгүй байгаад л зэрлэг маягтай болж байна ер нь. Бүдүүлгээр хэлэхэд.
Сайнбилэг -
Ер нь тэр үед хүмүүс ажилдаа махруу юу?
Загдаа -
Аа махруу. Бүр дээхнэ үедээ махруу ажиллаад ирсэн хүнийг “донгодох” гэж нэг яриа ярьдаг байсан, сануулга өгч олны өмнө. Тэгдэг хүртэл байсан ш дээ. Донгодно гэхээрээ яахав арга хэмжээ авна л гэсэн үг юм даа тэр чинь. Түүнээс нэг хүнийг донгодчихлоо гээд.., аа бас цалингий нь нэг 10, 5 хоногоор хасчих тал энэ тэр ч байдаг бас. Тийм л байсийм. Тэгээд хүн чинь хүмүүжилтэй байсийм, тэр үед чинь.
Сайнбилэг -
Ер нь энд тэнд ажил олдохгүй гэсэн зовлон байхгүй юм байна ш дээ?
Загдаа -
Байхгүй байхгүй. Тэр болбол харин үгүй шүү. Би харин тэр талаар чинь хатуу хэлнэ шүү.
Сайнбилэг -
Хүмүүс ер нь ажилд орохдоо би ажилд оръё гэхэд л авах юм уу?
Загдаа -
Аан тэр үед үү. Авнаа, ажлын орон тоо л байвал авч л таараа. Авна шүү, чи тийм боловсролгүй. Нас чинь хэтэрсэн, энэ тэр гэхгүй. Одоо чинь 35 нас хүртэл л авч байгаа юм уу, тэгээд л хог дээр хаяж байна ш дээ. Би бол тэгж л ойлгож байна. Буруу ч юм уу миний тэр.
Сайнбилэг -
Одоо ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ?Одоо хүмүүс яаж ажилд орж байнга, харахад?
Загдаа -
Одоо мэдэхгүй юмаа, энэ чинь одоо. Арын хаалга л гэж ярьж л байх юм, танил тал тэгээд их учир байна л даа. Та ухаандаа нэг том газрын компанийн захирал байнаа гэхэд, таны тэр хамаатан садан тэр чигээрээ л байх юм байна ш дээ. Би худлаа ярьж байж болноо.
Сайнбилэг -
Чадах чадахгүй хамаагүй л тэгээд л одоо..,?
Загдаа -
Тийм, авч байна. Чаддаг хүн энэ дотор, одоо ухаандаа нэг сайхан инженер хүн байя л даа, тиймээ. Тэгэхэд чинь ...Өө та чинь 40 хүрчихэж байгаа юм байна, ухаан нь авахгүй. Аа тэр чинь нас нь тийм байна, өө таны нуруу намхан байна авахгүй гэх юм уу, /инээв/ тийм тал гарч байх шиг санагдаад байгаа юм. Би буруу ярьж байж болно шүү.
Сайнбилэг -
Ер нь одоо монгол орны аж үйлдвэржиж байсан үеийг та мэднэ, УБ-т ойрхон, Дархан Налайхад байсан, УБ ер нь яаж аж үйлдвэржиж байсан бэ?
Загдаа -
Өө яахав дээ, одоо ер нь хийх юмаа хийгээд л,
Сайнбилэг -
Та УБ ордог байсан уу?
Загдаа -
Ордог байлгүй яахав. Хийдэг юмаа хийгээд бүтээдэг юмаа бүтээгээд. Тэгэхэд чинь одоо ер нь голцуу л барилганд их барьдаг байлаа ш дээ. Тийм. Ер нь л барилга. Барилга л гээд байна. Энэ ч одоо 1938 он 39,40 гээд үйлдвэрийн комбинат анх 39., бас л манайханд орос янзалж өгсөн шүү дээ. Яндан дуугардаг энэ тэр болгоод, /инээв/ 7 цагт дуугарна, 7 хагаст дуугарна, 8 –д дуугарна, өдөр 12-т дуугарна, 1 цагт дуугарна, эх орны дайны үеэс чинь хашаа бүгд л окоптой байлаа. Шөнө гэрэл гаргадаггүй байлаа.
Сайнбилэг -
Гэрэл гаргахгүй юу?
Загдаа -
Аан гэрэл гаргахгүй. Хаа хамаагүй гадна дотны гэрэл хийлгэхгүй, дотор байлгүй яахвээ, зүгээр. Ийм л юм байсийм даа, хүүхээ.
Сайнбилэг -
Та сургуульд сурч байгаагүй гэсэн ш дээ, тэгэхээр сургуулиас гадуур ямар нэг боловсрол эзэмшиж байсан уу?
Загдаа -
Үгүй үгүй.
Сайнбилэг -
Та анх УБ Налайх эднүүст байхад ямар нэгэн кинотеатрт жүжиг тоглолт болдог байсан уу?
Загдаа -
Болдоггүй ээ. Яахав дээ, нэг бүжиг болохдээр залуушуу юм болохоор хааяа нэг байсан л байх л даа. Түүнээ би тэр “Учиртай гурав”-ыг нэг үзсэн юм байна. “Тожоо жолооч”-ийг нэг үзсэн юм байна. За тэгсгээд.., аа бас үзсэн юм байх нь байна шүү, “Шарай голын 3 хаан” аа кино болбол байлдаантай кино бол муу ёрын хүн дээ, дуртай. Таануусыг гараагүй байхад чинь одоо ухаандаа эх орны дайны кино байлаа л даа, Берлиний, Сталинград 1,2 ч гэх юм уу, “Мужийн намын хорооны дарга” ч гэх юм уу, “Их алиалан тоглогчийн хувь заяа” ч гэдэг юм уу, гоё кинонууд байсан шүү үлгэрийн киноноос Сашка машка гээд л “Бөгтөр морь” Бөгтөөхэй морь” энэ тэр гээд байлаа л даа. Тэрийг үзэж байсийм байнаа.
Сайнбилэг -
Та кинотеатрт үздэг байсан уу?
Загдаа -
Би кинотеатрт үзнээ. Одоо Налайх-д өөрснөө клубтэй, хуучны өндөр хашааг чи юу андахав дээ, дээр үеийн.
Сайнбилэг -
Өндөр хоршоо юу, УБ-т байсан уу?
Загдаа -
Тийм, тэр чинь анх одоо кинотеатр нь шүү дээ. Тэр кино театр нь тэнд бий болсиймдаг. 1939 онд билүү дээ, тиймээ тийм.
Сайнбилэг -
Та хамгийн анх УБ-т хэзээ очсон бэ?
Загдаа -
Би болбол юу юм шүү, өлгийтэйгээсээ ээжээ нас бартал эгчээ нас бартал УБ-т байсан хүн. 8-р хорооны 7-р хорооны хүн. Ганданд. тэнд байсан хүн. Одоо ер нь таних барилга ч байхгүй, Өндөр хашаа байгаа юм шиг байналээ, дээр үеийн.
Сайнбилэг -
Та тэр үеийн УБ-ыг.., ямар байсан бэ ?
Загдаа -
Тэр үеийн УБ одооны хот хоёрыг зүйрлэх юм бол өдөр шөнө хоёр. Ээ бас утаатай л гэж байна. Утаа чинь дээр бас их байсийм шүү. Тэгэхдээ энийг бодвол айл нь цөөн, арай бага байсан байж болноо. Тэгээд 1-р 10 гудамж хүртэл дандаа хятадууд, цул хятад байсан ш дээ, тэгэхэд чинь одоо ер нь барилга байшин байх нь байсаан зүгээр, 1-р 10 жил гэдгийг чинь тэр л эсрэг хэрэгтэнгүүд барьсан юм. Чоймбол Чойнхоо гэж 2 хүн байсан, манай монголын урдаа барьдаг уран барималч одоо 1-р 10 жил яриад байнаа тэр, Маркс, Энгельс, Ленин, Сталингийн 4 толгой тэднийг тэр Чоймбол гэдэг чинь Чойнхоо чинь барьж шоронгоос гарч байсан байгаам. Сүхбаатарын хөшөөг тэднүүс хийсийм. Манай энэ нутгаас чинь Алтангэрэлийн Даваацэрэн гэж одоо Израильд нас барлаа даа. 80 хүрээд Соёлын гавьяат зүтгэлтэн Даваацэрэн гэж байсийм. Тэр барилцсан юм. Тэгээд хэн гэж байсийм, манайхны. Өө манай.., /бодов/ одоо энэ Гандантэгчлэн хийдийн өндөр дээр байхад барьсан юм, нас барчихсан. Зайлуул, одоо. Баримал нь театрын үүдэнд байдаг нэг морь булгиулсан хүн байдаг. Тэрийг барьсийм, хэн гэдэг хүн билээ дээ. Ингээд би хүний нэр олохоо байчихаад байгаа.
Сайнбилэг -
Заа яахвээ. Тэгээд тэр УБ-т олон хятадын гудамж байж?
Загдаа -
Өө ярихгүй.1-р гудамж, 2-р гудамж гээд л. Ногоон нуур хүртэл байсийм. Тэр хүртэл байсан юм чинь. Гандангийн одоо Гэсэр сүм байна ш дээ, Гэсэр сүмийн чинь зүүгээр ороод 1-р гудам, тэгээд л 2,3 гээд л. Тэгээд “Ногоон нуур” хүртэл байсийм.
Сайнбилэг -
Энд тэр хятадууд ер нь юу хийдэг байсийм?
Загдаа -
Өө одоо юу хийдгийг нь сайн мэдэхгүй юм, нэг жижиг худалдаанууд л их байсийм. Манайхны ТҮЦ гэж байна ш дээ, тиймэрхүү юмнууд л, одоо Ший янз гээд байдгийм, Ший янзанд нь харин нэг хятад ший янз үзсэн юм байнаа. Тийм л юм байсан юм. Тэгээд л одоо юухвээ, эх орны чинь дайны үед чинь карттай. Тэгээд тэргээр юм авдаг байсан юм, хятадууд чинь одоо тэгээд л мах зарахгүй юм байхгүй байсийм. Тийм л байсан юм даа. Энэ одоо ус гэдэг чинь одоо хятадууд ер нь айхтар, УБ-т одоо нэлээн одоо бодвол юу базаахав, нэлээн нэг 5000, 6000 байсиймуу байсан л байгаа даа, тэрнийг л усаар хангачихдаг л байсан даа. Морь тэрэгтэй. “Усны гудамж” гэж байдаг л юмаа, тэр чинь. Усны гудамжны наана захын доктор гэж байсийм. Тэгээд ба нэг их том комбайн шахуу халуун ус энэ “Туул” ресторан гэж бий болчихсон байлаа, тэрэн дээр чинь Хятадын бас нэг том төвлөрсөн халуун ус, наймаа энэ тэр хийдэг байсан юм ш дээ. Араар нь Баруун Сэлбэ гэж урсдаг байсан, тийм. Дандаа ийм модоор хашчихсан, холбочихсон, ус нь урсдаг тийм юм байсийм. Тэгээд энэ чинь комбинат гээд морь тэрэг явуулна, энэ одоо Дунд гол гэж бий ш дээ, тэр хооронд чинь айл гэх юм байхгүй, тэр хооронд чинь “Бой” гэж байсан ш дээ. УБ-ын Бой тэнд байсийм. Бойны дэргэд савангийн завод гэж жаахан барааны саван хийдэг нэг тийм газар байсийм. За тэгээд Амгалан гэж. Амгалангаас наашаа тэгээд ийшээ ..хороо гэж ганц цагаан байшин байсан, тэгээд л зуны цагт чинь саальчингууд буучихна, чи дуулаа биз дээ, “Шанага нь тав, шавхруу нь гурав” тэд нар чинь өглөө амьтан босоогүй байхад л шогшиж байдаг тийм улс байсийм. УБ-ын түүх бол тиймэрхүү л байх л даа. Би сайн мэдэхгүй ээ, хүүхээ.
Сайнбилэг -
Ер нь социализмын үед дарга нар нь ажилчидтайгаа ямархуу харьцаатай байсан бэ, тэд ер нь өмссөн хувцас үг яриагаараа ялгардаг байсан уу?
Загдаа -
Заа заа. Аятайхан харьцаатай ялгардаг тал байсаан. Жишээ нь одоо би сайн байдгийм, над одоо сайн байдгийм, манай Ишсүрэн гэж хүн байсан, тэр бол их ялгавартай үздэг, хүнийг их загнадаг тийм хүн байсан. Харин энэ дарга чинь их сайхан дөлгөөн хүн ирчихээд байгаам. Их зөв харьцаатай, ядарсан хүнийг энэ нэг явган таягаа тулаад явж байсан хүнийг зогсоод л аваад л гэрт нь аваачиж өгөх тийм. Энэ бузгай хүн ирээд байгаам шүү. Ишсүрэн болбол тэгэхгүй, зад загнаад л..,
Сайнбилэг -
Хэн гэнээ?
Загдаа -
Ишсүрэн гэж хүн байсийм. одоо ухаандаа нэгдлээс болбол би лав хувьчлал гэж аваагүйм ш дээ. Авах нь авсаан, нэг хэдэн юм. Манай хүүхдүүдэд ердөө өгөөгүй. Аа суурингийн хүүхдэд өгөхгүй, хөдөөнийхөө хүүхэд бүгдэд өгсөн. Жаахан баян тарган улсад бүгдэд нь өгсөн. Тиймэрхүү үзэлтэй байсийм, тэглээ гээд би мууддаггүй юмаа. Надад сайн л байдгийм, битүүхэн би үгээр жаахан тэгээд байдгийм, тэгээд ойлгочихсон шиг билээ, янз нь. Ийм л байсийм даа, хүүхээ.
Сайнбилэг -
Ер нь таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн тийм үйл явдал байдаг уу?
Загдаа -
Үгүй ээ одоо гүнээр нөлөөлсөн юм байгаа, муу хүү маань шоронд орчихоод байгаа, хамгийн том хүү маань. Аа томын удаахь. Ийм л байгаам л даа. Тэрэнд одоо би хэлэх нь хаашаа байдгийм, цагаан сарын шинийн 2 билүү 3 билүү, энд одоо энэ баруун гэрийн энд айл байхгүй юу. Хотоос нэг баахан охидууд энэ тэр ирсийм. Манай нэг охин байсийм. Эднүүс тэгээд эмэгтэйчүүл наргидагийм байгаа биз дээ, тэгсэн Доль Бадарчин гэдэг хүний хүү согтуу хүрч ирээд өнөөдүүлийг чинь ..та нар хотод сургуульд байхдаа яадгийм, бөгсөө худалддаг барьдаг хаашаа хаашаа ч юм б дээ, доромжилсон. Тэгсэн яаж дуугай байх уу, юм болоо л доо. Тэгсэн манай хүү энд унтаж байсан, тэр чинь 10 цаг өнгөрч байсан шахуу байхаа. Тэгсэн чинь л хөөе ахаа махаа гээд л нэрээр нь дуудаад л өнөөдүүл чинь, сүйд боллоо л доо, тэгсэн хөл нүцгэн гүйгээд л гардгиймаа. Заа нэг хөл нүцгэн хүн чинь одоо нэг 3,4 минут л болоо биз дээ, тэр ч одоо хэцүү цаг ш дээ. Тэгээд яав гэсэн аа тэгээд хөдөлсөн эднүүс үймэлдээд, согтуу тавиад гаргачихаад ирлээ л гэлээ. Тэгсэн чинь юу яадаг юм байнаа, тэрнээс хойш 18,19 хоног болж байсан чинь Бадарчингийн хүү хөдөө мориноос ойчсон гэнээ, муу мэдээ гэдэг юм байна. Тэгээд манай хүүг алсангаар болгоод үгүй ээ тэр чинь би их гомддог юм, засагт. Хуулийн байгууллагад. 17,18 хоногт хөдөөгүүр архи уугаад давхиж байсан гэж байгаа хүн шүү, тэр хооронд юу болсон байж болноо доо. Хугацаа биз дээ, 16,17,18 хоног чинь. Хүндээ үхтэл цохил авсан хүн чинь маргааш нь яагаад эмнэлэгт үзүүлдэггүй юм, хуулийн байгууллага, манайх чинь эндээ хуулийн төлөөлөгч мөлөөлөгчтэй, энд яагаад хэлдэггүй юм, тэгээд тасалж байгаам. Би тэгээд хорин хэдэн жилээр тасалсан юмаа тэр чинь, Нямдоржийг ирээд хэлсэн, тэгээд хохирогч болох хүний эцэг 2 сая 800000 төгрөг өгвөл хүүг чинь гарганаа, надад хэлээгүй юмаа, манай хүүхдүүд хөгшин энэ тэр байсан л юм байх. Цөмийг нь Нямдоржийг ирэхэд хэлсэн, энэ мөнгөний асуудал, манай хүүхэд тэр хугацаа юу ч байсан, над тийм өргөдөл хийгээд аль, өргөдөл явуулсан, тэгсэн сүүлд нь өнөө мөрддөг хүн нь ирдэг байгаа. Тэгээд мөрдсөн ..Та чинь мундаг арын хаалгатай ухаантай юм ярьж байна намайг. Тэгээд нэг 11 жил болгосон. Тэгээд л одоо байж байгаам. Одоо 6 жил болох гэж байна уу. хэд билээ хүүхээ. Тэгээд л энэ депутат энэ тэрд хэлдэг л юм, тэр байтугай би Намбарын Энхбаярт хэлсэн, болноо болно л. Сураг дуулаад өргөдөл хийгээд өгсөн, тэгсэн манай энэ .., Батэрдэнэ чинь манайхны депутат шүү дээ, энэний нэг нарийн бичиг гэж хүн байнаа даа, тэр л тэгж байсан, тэр өргөдлийг чинь үрэн таран хийчихсэн шүү гэж нэг хов дуулдсан. Нодлин дуулдлуу даа. Ингээд л явж байгаам даа, би. Ингээд л ядарч байна даа, би. Энэ 70 гарчихсан хөгшин байгаам. Тэгээд 3 өнчин хүүхэд байгаам, бас. Нэг нь энэ явчихлаа хамгийн том нь, тэгээд 2 ихэр бий. Түрүүн гаръя гэсэн 2 эр юм байсан уу, тэр чинь ихэр юм. Тэр хүүхэд нь байгаа юм. Тэгээд энэ хүүхэд мүүхдээр нь бодоод нааш нь цааш нь хөнгөлөөд, ядаж нэг жилийг нь хасчих арга байдаггүй л юм байна л даа. Тэгэхэд манай энд Гулиа гэдэг хүн авгайнхаа ахыг буудчихаж байна гэсэн шүү, хулхиар нь буудчихсан байна гэж байгаам шүү, тэгээд тэр зугтаагаад хойноос нь хөөгөөд барьсан л байналээ л дээ, тэгээд удаа ч үгүй тэр, тэгээд тэр аймаг аваад л явлаа гэсэн, арван хэд хоносон уу үгүй юу, тэгсэн одоо малаа маллаад л явж л байна ш дээ.
Сайнбилэг -
Энэ дээд шүүхийн байгууллага маш их булхайтай шүүж байна гэж та хэлэх гээд байнаа даа?
Загдаа -
Бас л энд Баваа гэж нөхөр байж байна. Бас л том хотод нэг компани захирдаг юм уу, айлын гэрийн найранд ороод хүнийг зодсон, зодуулсан хүн нь үхсэн гэж байгаам. Аваад л явлаа гэсэн, бас л ирээд 7,8 хоносон уу яасан, ажлаа хийгээд л байж байна. Ийм л байна даа, хүүхээ. Тэгэхдээр ялгаа байна уу?
Сайнбилэг -
За би таниас нэг юм асууя, танай нутагт энэ байгаль орчин яаж өөрчлөгдөж ирэв ээ?
Загдаа -
Үгүй ээ, устай газар нь усгүй болоод модтой газар нь хөнгөрөөд л ирлээ дээ.
Сайнбилэг -
Ер нь сайн өөрчлөлтүүд байна уу?
Загдаа -
Байхгүй ээ. Ухаандаа сайн өөрчлөлт гэдэг маань нэг газар нэг хэсэг хүн модны юву суулгаад ойжуулах талын тэр чинь сайн талын юм ярьж л байгаа л даа. Нэг газар одоо ширгэж байгаа усны булгыг нэг засаад, хашаа барьчих энэ тэр тал болбол одооноос ганц нэг тал болж л байна. Тийм юм ер нь муу шүү, одоо тэгж л хэлэх үү дээ, ах нь.
Сайнбилэг -
Ер нь газар усны нэрүүд өөрчлөгдөж байна уу?
Загдаа -
Өө энэ чинь намайг залуухан байхад байсан газрын нэр зарим нь өөрчлөгдсөн мэдэхгүй нэртэй газар энэ тэр байх л болтой юм билээ. Өөрчлөөд сүйд болоогүй, зүгээр ганц нэгэн юм байх л юм л даа. Урд бол өөрчлүүлж байсан газар бол байгаа юм л даа, урдны дээр үед. Хуйхий гэж одоо их дээр байсан одоо энэ мафийнхан гэж яриад байнаа даа, одоо энэ орос моросоор байнаа, манайханд хүртэл ганц нэгээр байж болох л юм, тиймүү?
Сайнбилэг -
Байдаг л байхаа
Загдаа -
Аа за. тэрүүн шиг Хуйхийнүүд гэж байсан байна. Бүлгээрээ, хуйхийнүүд гэж. Тэр яадаг уу гэхдээр одоо хүн амьтны малыг дээрэмдээд алахыг нь алчихаад тэгээд явдаг байсан байна. Тэгсэн манай энд нэг хуйхий баахан малыг нь дээрэмдээд, бас нэг хүнийг нь тогшсон ч юм уу, хаашаа ч юм, тэгэхдээр зэрэг бусад нь энэ нутгийн ард иргэдийн Согоот хавийн чигийн улсууд орсон шиг байдгиймаа. Хуралдаад, бүх эрчүүл бөөгнөөд, тэгсэн энэ Бухтын хөтөл гэж ярьдгийм даа, энэ нэг овоотой самбартай уул байна уу, энэ төв замын дэргэд урдхан нь. Байна уу?
Сайнбилэг -
Би сая анзаарч харсангүй.
Загдаа -
Байгаа биз дээ, эндээс нэг даваа даваад. Тэгээд нэг уулын энгэр тойрч байна уу, тэгээд ийшээ яваад нэг даваа давж байгаа биз дээ, тэгээд цаашаа Уст гэдэг газар орж байна уу, тэр давааны чинь яг чанх урд талд нэг модтой арууд байгаа, тэрнийг Цогбадрах гэдэг уул байсан байгаам, нэртэй. Тэр тахилгатай уул байсан байнаа, тэндээ тахиад улсууд одоо өнөөхдөө залбираад, хуйхийгийн хойноос явсан байхгүй юу, тэгээд хуйхийний хойноос яваад, бүх малаа олж ирээд хүн эндээгүй их сайхан ирсэн. Тэгэнгүүтээ энийг нэрийг нь өөрчилье, Бүрэн гэж нэр өгье гэж, одоо улс нь бүрэн ирсэн учраас бүх юм Бүрэн гэж тэгж өөрчилж байсан байгаам. Яг нэг бас л нэг дэмий яриа л даа.
Сайнбилэг -
Үгүй ээ үгүй. Наадах чинь сонирхолтой юм байна ш дээ.
Загдаа -
Иймэрхүү яриа байдаг л юм билээ. Одоо л ухаандаа Тугалтын даваа, Бяруутын даваа гэж ярьж байна. Үхэр үргэсэн газар хүн явдаггүй гэж байгаам. Үхэр ч одоо их муу санаатай гэж байгаам ш дээ, хүүхээ. Шөнө л явдаг өдөр юунд ороод хэвтчихдэг, тэгээд тэр давсан даваануудыг нь бяруутын даваа болгосон нэртэй даваа ч бий. Бас байдаг л юм.
Сайнбилэг -
Тэр яагаад тэгээд нэрлэчихэв?
Загдаа -
Яахав өнөө бяруу яваад гүйсэн бяруу байхгүй юу. Одоо танайх ухаандаа Өмнөдэлгэрт юм уу, Биндэрт байж л дээ, над нэг бяруу зарчихсан байя, тэрийг нь авчраад тавьчихсан шөнөдөө алга болчихгүй юу, тэгээд өнөөх чинь нутаг өөдөө гүйгээд, тэгээд тэр давсан давланг нь хүртэл Бяруут гээд нэрлэдэг, тиймэрхүү л нэг газар усны домог л юм даа, дэмий юм ярьж байна.
Сайнбилэг -
Би танаас нэг сонин юм асууя. Дээр үед таныг бага байхад одоо оршууулгыг яаж хийдэг байсан бэ, хүн нас барахад?
Загдаа -
Оршуулгыг болбол ер нь бие биенээсээ их сэжиглэдэг, одоо манайхан чинь.., Жаргалтхаан бас нэг тиймэрхүү гэнэдээ, урдын юу гэнэлээ. Оршуулганд хүн явдаггүй байхгүй юу. Тусдаа тэр оршуулганд өндөр өргөдөг хүн гэж нэрлэдэг гэсэн, өнөө яс барьдаг хүн гэж зарим нь тэгдгийм, тийм л хүн олж ирнэ. Тэрэнд нь нэг бод ганц бие бол гэр мэрийг нь өгчихдөг, тиймэрхүү тэгээд л нэг тэмээн тэргэнд аччихдаг, тэмээн тэрэггүй нэг нь бол араг нөгөө талд нь чулуу мулуу тэнцүүлж хийгээд л аваачаад л орхидог. Аа тэгээд энэ халдварт өвчнөөр үхсэн байна гэвэл авдранд хийгээд хаядаг, илээ ил. Тэгээд тэр бид хэд одоо амин улс байлаа гэхэд л тэр өндөр өргөсөн яс барьсан хүндээ өгөөд л явуулна, тэгээд л бид хэд эндээ л байж байх байх. Ийм л байсийм.
Сайнбилэг -
Та хувьчлалаас юу юу авсан бэ?
Загдаа -
Улсаас уу? Өө над цаанаасаа гялайсныг нь сумын дарга хадамдаа өгчихсөн энэ тэр л юм билээ /инээв/ Над засгийн шагнал ирснийг нь хадамдаа өгчихсөн л юм билээ.
Сайнбилэг -
Засгийн шагналаа ?
Загдаа -
Тийм, засгаас ирсэн шагналыг.
Сайнбилэг -
Ямар шагнал байсан?
Загдаа -
Үгүй ээ тэр чинь Хөдөлмөрийн хүндэт медаль юм уу, юу байсан юм б дээ. Тэрнийг хадамдаа л өгчихсөн юм билээ. Тэнд байсан нарийн бичгийн дарга нь авсан уу энэ тэр л гэж байсан. Үгүй гэсэн тэгсэн Давгад өгчихсөн л байсан. /инээв/
Сайнбилэг -
Хүнд нэр устай ирсэн шагналыг нь ондоо хүн авч болох юм уу?
Загдаа -
Үгүй ээ тэгээд дарга болгочихсон л байгаам даа.
Сайнбилэг -
Сонин юмаа.
Загдаа -
Нэгд, 2-т ухаандаа адилхан нэртэй хүн байсан, манайд. юу, Жамбалын Намсрай гэж хүн байсан. Халх голын юунд, 45 онд яасан хүн л дээ, тэр. Тэр байтугай энэ манжуур дайраад Япон Оросын хил дээр аваачиж өгч байсан хүн байгаам, цааш нь. Тэрэнд Байлдааны гавьяа ирсэн байхгүй юу, тэгсэн Нударга Намсрай гэж тэр л авчихаж байгаам даа.
Сайнбилэг -
Тэр хүнд ирсэн шагналыг ондоо хүн авчихав уу?
Загдаа -
Тийм. Тэгээд тэр нь үхчихсэн байгаамаа/инээв/. Тиймэрхүү тиймэрхүү юм байгаам даа, хүүхээ /инээв/
Сайнбилэг -
Сонин юмаа.?
Загдаа -
Их будлиан бий шүү.
Сайнбилэг -
Тэр хүний нэр дээр ирсэн юмыг яахлээрээ авчихдаг байнаа?
Загдаа -
Нэр нь адилхан байна.
Сайнбилэг -
Энэ та нэгдэлд малаа нийгэмчилсэн ш дээ, тэгээд та хувьчлал болоход юмаа авсан уу?
Загдаа -
Үгүй ээ би яахав хэдэн хоньтой над. Нэг ганц тугалтай үнээ өгсөн. Өшөө юм өгөөгүй. Тэгээд өгөхгүй ээ, гээд манай хүүхэд мүүхдэд өгөх юм бол би зөндөө малтай байна. Өгөөгүй.
Сайнбилэг -
Ер нь та энэ ардчилсан хувьсгалыг юу гэж үздэг вэ, та тэрэнд оролцож байсан уу?
Загдаа -
Ардчилсан хувьсгалд болбол би ний нуугүй ярихад хувьсгалт намын хүн, гэхдээ би ардчилсан хувьсгалыг үгүйсгэдэггүй. Хүн эрх чөлөөтэй боллоо, ярьдаг юмаа ярьдаг чөлөөтэй боллоо, би энэнд баярлаж явдаг, аа ганцхан юув гэхдээр нэг эвсэг найрсаг байх хэрэгтэй юм байгаам. Ху нам нь ардчилсан намаа хялайж болохгүй, Ардчилсан нам нь энэ Ху нам хэрэггүй гэж хавирахгүй, Ардчилсан намаасаа энэ юу болох уу хүүхээд гэж Ху нам нь асуугаад, Ху намаасаа ах намаа ингэвэл яах уу одоо улс төрөө ингэж нааш цааш нь бол яах уу, ингэж харьцаа муутай юмаа. Энэд нь би жаахан тэгж явдаг, зөв юм уу, буруу юм уу бүү мэд.
Сайнбилэг -
Заа за. Маш сайхан сонирхолтой сайхан ярилцлага өгсөн. Их баярлалаа.
Загдаа -
Заа заа , чи нэг баахан зөнөгөлчихсөн хүнээс асуулаа даа/инээв/
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.