Halzanhüü
![](../assets/images/interviewees/990481.jpg)
Basic information
Interviewee ID: 990481
Name: Halzanhüü
Parent's name: Maam
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1935
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education: Бичиг үсэгт тайлагдсан, бага боловсролтой
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tsogttsetsii sum, Ömnögovi aimag
Lives in: Dalangadzad sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
belief
new technologies
foreign relations
cultural campaigns
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За өнөөдөр 12 сарын 6-ны өдөр 2009 оны ... Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дээр явж байгаад санамсаргүй айлд буугаад энд одоо гучин таван онд төрсөн. Өмнөговь аймгийн түүх, Цогтцэций сумын түүхтэй их холбоотой их олон юм мэддэг М.Халзанхүү гэж хүнтэй ярилцлагаа эхэлж байна аа. Тэгээд таныг ярилцлага өгөх зөвшөөрөл өгсөнд их баярлалаа
Халзанхүү -
Аа за
Хишигсүрэн -
За та нэг өөрийнхөө түүхийг нэг яриад өгөөч. Ер нь хэзээ хаана төрж өссөн. Ямар бага нас яаж өнгөрөв, ямар сургууль соёлд явав. Хаана ажил төрөл хийж байв гээд одоо ийм мэдээлэл
Халзанхүү -
За би гучин таван онд төрөөд
Хишигсүрэн -
Аан ха хаана төрсөн та
Халзанхүү -
Тэр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ихэр луус гэдэг газар
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Ар дээр Чулуут хөвөө гэдэг газар эхээс мэндэлсэн хүн юм билээ. Тэгээд тэрнээс хойш дөчин тав, дөчин дөрвөн оноос дөчин найман он хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын бага сургуульд...
Хишигсүрэн -
Сураад
Халзанхүү -
... суралцсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд 1950 оны хавар дөрөвдүгээр анги төгсөөд хөдөө Хар хорин хангайн цэг дээр байлаа. Мал малласан. Малчин жирийн ард
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд 1953 онд энэ Цоготцэций суманд захиргаанд дуудагдаж ирсэн. Сумын захиргаанд ажил хийж эхэлсэн.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд энэ сумын төв дээр байж байгаад
Хишигсүрэн -
Хэдэн онд гэнэ ээ
Халзанхүү -
1953 онд
Хишигсүрэн -
Аан ха та тэр тавин гурван оны үед энэ суман дээр ер нь ямар байгууллага ямар хэмжээний, одоотой харьцуулахын болбол одоо ямар байгууллагууд байсан. Хэдэн байшингууд байв хэн ямар ажил хийдэг байв жоохон дэлгэрүүлээд ярьж болох уу таныг бага байхад
Халзанхүү -
Сумын зарлигаар энэ бид хоёр сумын захиргааны Мандал-овоо сумын харъяат Дэнжээмий гэж хүн байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Сумын намын дарга нь Цэвлээхүү гэж байсан. Сумын захиргаа, намын үүр, эвлэлийн үүр, шүүх прокорур, хэвлэлтээс төлөөлөгч суудаг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Энэ сум чинь долоон жилийн дунд сургуультай. Долоо төгсөхлөөр зэрэг аймаг руу явна. Аравд очиж ордог болсон.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тийм хэмжээний байгууллага байсан. Яг тэр үед бол дотуур байранд суудаг байсан сурагчид чинь
Хишигсүрэн -
Аан ха Таныг сургуульд сурч байх үед чинь яг дайны жилүүд юм байна ш дээ тээ.
Халзанхүү -
Намайг тэр одоо эхээс мэндэлсэн үеэс л дайн эхэлсэн.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр дөчин таван он биш ээ гучин есөн он дөчин таван хүртэл дайны жилүүд
Хишигсүрэн -
Тийн
Халзанхүү -
Тийн тэр дайны хуучин сүүлчийн үед нь би гарсан хүн юм л даа тэгэхээр гучин таван онд төрсөн. Дөчин таван онд дайныг үзээгүй, зүгээр сонссон. Миний нөгөө нагац ах Рэгзэн гэдэг Сангидоржийн Рэгзэн гэдэг хүн тэр дайнд цэрэгт татагдаж яваад зургаан жил болоод ирж байсан.
Хишигсүрэн -
Хн аа
Халзанхүү -
Тэр бол их урт хугацаа шиг санагдгийн юм. Байсан юм байлаа тэгэхдээ бол, тэгээд 1958 оны энэ нийгмийн асуудлаар бичээчээр суугаад найман сарын арванд Цэжингарав гэдэг бичээч байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Энэ манай артелийн дарга Дугарын Лувсандорж гэдэг хүн хөдөө бас яваад
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд хүн эх орныхоо одоо тэр жижиг, жижиг үйлдврүүд байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэрний үед чинь одоо мужааны цех, модны хоёр мужаантай, гутлын нэг тав зургаан гутал хийдэг хүнтэй. Аа захиалга хувцас хийдэг одоо энэ цехүүд чинь байж байвал бүгд нэг хүнтэй. Аа халуун төмрийн нэг дархантай
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд энэ Орхон цагаан хадаг янз бүрийн тийм үнэтэй байдгийн, тэр зуун жар байдгийн. Түүгээр одоо янз бүрийн юм авна столын аргелет одоо морь тэмээ
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Ийм юм хийдэг нэг хүнтэй ийм жижигхэн үйлдвэр байсан. Гар үйлдвэр, одоо тэгвэл манайд бол хамгийн хэрэгтэй юм энэ жижиг дунд үйлдвэр хөгжүүлнэ гэж байгаа чинь тэр жижгээс нь эхэлж дээшээ хөгжих ёстой юм чинь .
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Одоо тэгэхэд чинь
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тийм юм хийдэг байсан юм. Би тэгээд зарим газар Доржийн Ганзориг гэдэг хүний дагалдангаар, тэр Лувсандорж гэдэг хүн харин нэг өдөр намайг уулзаад чи гайгуй гарын уртай хүн чи манай хувийн үйлдвэрт ор, чи орж чамд хэрэгтэй гэсэн.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд харин тэр хүний үгэнд ороод би тэгээд гар үйлдвэрт ороод, тэгээд Доржийн Ганзориг нэг өвгөн байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр хүнийг дагалдаж мужаанаар орсон юм. Одоо тэр мужааны ажил бол ерөөсөө юу ч л үгүй
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Одооныхоор бол завгүй ч байна. Юм их хийсэн
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Одоо тэр үед чинь жижиг үйлдвэрүүд болбол ерөөсөө их эдийн засгийн бодлого одоо таны сурвалжилж ирж байгаа сурталын улс энэ маш сайхан юм байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Ийм юм хөгжүүлэхийг сүүл рүүгээ ингээд одоо юу билээ хоёр намын урилгыг бодож байна. Зүгээр нас ахисан зүгээр
Хишигсүрэн -
Аан ха тэр үед одоо Өмнөговийн сум болгонд тийм артель байсан уу
Халзанхүү -
Аа аа
Хишигсүрэн -
Артель, бүх суманд байсан уу
Халзанхүү -
Аа тэр чинь энэ Мандал-овоо суманд нэг байж байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Аа Ханбогд суманд нэг байсан юм. Баяндалай суманд нэг байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Аа Ноёнд бас нэг байсан юм байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Аа энэ Аргалантад бараг байгаагүй юм биш үү. Энэ хэд хэдэн суманд байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд 1958 оны үед одоо тэр зарлигтөв зөвлөлийн шийдвэр гараад манай артель аймагт төв артельд очоод дараа нь Мандал бишээ Баяндалай сумын артель тэр чинь найман сард артельд очсон.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Найман сард очихлоор есөн сард Баяндалайн артель гээд ганц артель үлдсэн юм. Бас нийлүүлээд гар үйлдвэр байсныг нь аймгийн төв рүү шилжүүлсэн юм.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр үйлдврүүд бүгд одоо тийм өөрөөр хэлбэл одоо тэр Баяндалай сумын цаана Баянцагаан гэж байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр Баянцагаанд бас зөөлөн цагаан чулуутай
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Одоо тэр үед хүн ярьж байсан. Тэр үед үнэн юм байлаа. Уран Дагва гэж манай энэ гар үйлдвэрийн өвгөн байгаа юм. Юу маршал Чойбалсангийн стол нь дээр хэрэглэдэг нэг чернеллийн сав бохины сав өнөө нэг тамгаа дарчихаад хийхэд нь яг таардаг гоё увшаатай нэг юм байдаг
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр мэр гурван хос хийж байсан гэж ярьдаг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр чинь хийхэд их хэцүү, хийх юмсан гэж их баярлана. Хийсэн гэж баярлаад гэж ярьдаг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тийм уран хүн байсан.
Хишигсүрэн -
Аан ха таныхаар тэр уран тийм гартай уртай хүнд зааж сургадаг юмуу өөрийнхөө авъяасаар сурдаг юмуу.
Халзанхүү -
Би ерөөсөө хар багаасаа арван зургаа долоон наснаасаа долоо л болов уу Шанхийн өвөрт тогтолгүйн хатавч гэж бий тэнд Дашийн Лхам гээд нэг өвгөн байлаа. Өндөр настай дал гарсан
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Аа мөн Балдан гэж Ханбогд сумын харъяат өвгөн байлаа. Тэр бол их гартаа өөтөй хүн байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд Балдан гуайтай айл байхад чинь би саахуу домбо тэр хүний хийснийг харж
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр Балдар тэгж байсан саахуу модон зодон тоохуугыг чинь цоолчихлоор хуйлраад хүчээр цаашаа хаячихдаг. Аа халбага сав чиг л мөн нөхөөд л зэсээр нөхөөд л, гуулиар нөхөөд хадчихдаг байсан юм. Дашийн Лхам намайг тэгж дэмжээд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр хүний одоо хамаг юмыг хийдэг тийм тэр Дашийн чанга хүний хувьд их уран хүн байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Алт мөнгө ч хийдэг алт юу өшөө модон эдлэл ч хийдэг хороо хотыг бол маш гоё барьдаг тийм өвгөн байсан. Хороо хотыг бол ерөөсөө одооны энэ хороо долоохон айл гэрээр бууц хийнэ. Тэгж халхалдаг хүн байсан.
Хишигсүрэн -
Хн аа
Халзанхүү -
Тэр бол айл саахалтын хүн гэхлээр зэрэг хөлдсөн хавар ногооноос бууцнаас гаргахдаагаа зэрэг тэр үед цаг сайхан байсан. Одоог бодвол бороо ордог байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Өнөө бууцыг чинь шалав норгочихлоор зэрэг тэмээ тууж аваачаад
Хишигсүрэн -
Гишгүүлдэг
Халзанхүү -
Хашчихдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд нэг арваад хоног хашчихдаг. Өнөө тэмээ чинь эхний гайгуй байж байгаад усгүйдээд тэр чинь сүүлдээ өнөөх чинь хөтлөөд явахаар чинь холбироод яваад
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд тэр бууцыг чинь ингээд бяцлуулаад хаячихдаг. Яг тээрэмдсэн юм шиг болгуулаад
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд тэмээ гишгэхлээр зэрэг одоо ... хэрэгсэл мал хуй гэхлээр зэрэг тэрэнд дайгаад явуулчихдаг. Тэгээд намар жаахан оройхон болохлоор зэрэг өнөө яах аргагүй ...??-ийг сайн юм байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Энэ улаага гэж одоо би улаага гэж хэлж байгаатай адилхан тийм л байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Бяц гишгэдэг. Тэгээд бяц шишгэсэн тэмээ намар ес арван үед нөгөө бууцаа ашиглах чинь хэлэхийн аргагүй сайхан бууцаа асгадаг. Тэгээд нөгөөдөх чинь бууц үе үетэй байдаг. Өглөө илжиг эд нар авч ирээд нэг үе сайхан зузаан ховхолоод хаядаг. Тэр үе нь ховхолсон нь хорин санти байсан болов уу
Хишигсүрэн -
Хн аа
Халзанхүү -
Өөрөөр хэлбэл тэр хүний чинь сэтгэл өргөшөө нэг хорин тав билүү уртаашаа нэг дөч орчим сантиметр
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд тэр хүн тэр бүхэнтэй харьцаж байж ...?? тал бий. Одоо бууц нь байхгүй болсон байна л даа. Би саяхан сурч байсан. Тэгээд зүгээр одоо ийм байшин шиг байшин шиг сайхан хороо
Хишигсүрэн -
Бариад
Халзанхүү -
бариад бас пүнз бариад дээвэрлээд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгж л сайхан уран хүн байсан юм тэгээд тухайн үед жаахан юу яасан мод их орлож байсан. Түлш их явахаа больсон
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Хөгийн хоёр ... болгоод тэгэхдээ тэр багш минь тэд нар хийсэн юм.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Өөрийнхөө санааг дагаж өөрийн гараараа өрсөн дөө. Тэмээ ухаанаар байтугай хүний уханаар суух толгой дохиж байсан юм гэлээ улсын төвийн, тэр Дашнамжил хувинг ёроолгүй шидээд бас нэг гурилын хавтгай мод сандлага мандлага хийчихнэ гэж бодож байсан юм чинь өөрөө бараг өөрөө, өөрөө тэрийгээ хийгээд өөрөө нарсаар гуужуулж гар буу хийгээд төмөр болгож байж сүүлд нь прүсли хийгээд тэгээд зарлагаа шийдээд дав дээр хэдэн хүн таксины ...???
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгэхлээр таксины юм гэдэг бол манай тэндээс
Хишигсүрэн -
Даший гэнэ ээ
Халзанхүү -
Такси яам
Хишигсүрэн -
Дашийнням юмуу
Халзанхүү -
Дашийнжам
Хишигсүрэн -
Жам
Халзанхүү -
Тийн тэрний зээ хүү Төмөртогоо гэж одоо энэ манай ... бригадад арваад жил байна уу нас барчихлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэмээгээ хувь гэж сум даяараа хийдэг байсан. Надад нэг Санжий хотоогоос сантиметр ганц хоёр төмөр өгсөн. Тэгээд би чинт тэрүүг .... ?? юун хувин хийхээ байчихсан. Одоо гэрийн хаалга тооно багана хашавч зүгээр тэр үед хийж болох тэгээд хугарсан юм чинь
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд тэр хүний тэр юу гэсэн бэ гэвэл чи одоо тавин хоёр онд бол надад өгсөн. Одоо наадах дээр чинь бий
Хишигсүрэн -
Хн аа
Халзанхүү -
Би тэр үед түүх болгож тэр хүнийхээ майк хийнэ гэж ярисан дурсамж болгож хадгалж явдгийн
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгж одоо тэр хүн намайг тэгж гэрийн артелиар сургаж мөн ч олон жил л хоол хийлээ. Одоо та нар ... биздээ. Одоо би өвгөнийхөө тооцож байгаа энэ эх нутагтаа ээлтэй залуучуудыг сургах дуртай.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд бидний санаагааг чинь одоо залуучууд бас болж өгөхгүй юмаа. Зарим нь архи ч уугаад болохгүй ажил төрөл муутай. Зарим нь ажил хаяж явах гээд зүгээр нижгээд цалин авчихаад хаячихаад явчихын, цэрэг мэрэгт яваад алга болчихлоо гэцгээж
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Энд гуч гаруй даам хийгээд байгаа би. Энэ миний үлдэж байгаа хэдий хугацаа байдгийн тэр нь жар далаад үхэртэй болоогүй одоо тийм сонин. Тэгээд энэ нутагт Цогтцэций нутагтаа бас нутгийнхаа ард түмэн хамгийн наад зах нь хар тэх зээрүүд????
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Манай Цогтцэций сумын нэг хүүхэн бий, төсөлд бол нэг өвгөн байсан. Эцэг өвгөдийнхөө гал удмынхаа юмыг одоо далан дөрөв тав хүрч яваад хийж өглөө. Тэрнээс гадна бас нутгийн олон түмэнд хийж өгөх хүсэл миний кармаанд одоо бий.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Хадгалж явдаг энэ гэрийнхээ доод тал энэ дээшээ хэд хэдэн айл бий.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Зарим нь хоёроор, зарим нь гурваар хаалга тооно хийж бас, аа .. гуай чинь энэ дөрөвдүгээр хэсэгт орж явсан энэ улаан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Аа улс нийгэмдээ бол хүн ёсоор байх л ёстой юм. Тэрнээс асуувал ярихгүй байхаа дөлөөд яахав дээ тэгээд
Хишигсүрэн -
Аан ха ийм асуулт байна. Тэр тухайн үедээ та сумаас нэг ёсондоо шийдвэр гаргаад таныг гарын ур дүйтэй юм байна чи мужаан хийгээд аваад улс нэг ёсондоо ажиллуулж байсан байна ш дээ. Сумынх байсан юмуу нэгдлийн артель байсан юмуу
Халзанхүү -
Аа аа
Хишигсүрэн -
Таны тэр анх ажилласан артель сумын артель үү, нэгдлийн артель үү. Суманд гарсан
Халзанхүү -
Суманд байсан нэгдгээрт, хоёрдугаарт одоо энд бөмбөр байгаа тэрийг аваад өг дөө.
-Тэр артель чинь сумын гэдэг байсан уу нэгдлийн гэдэг байсан уу
Хишигсүрэн -
Сумын
Халзанхүү -
Сумынх
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Сумын гар үйлдвэр гэж байсан. Артель биш гар үйлдвэр
Хишигсүрэн -
Гар үйлдвэр
Халзанхүү -
Тийн
Хишигсүрэн -
Тэгэхэлээр хараа тэр гар үйлдвэрт ажиллах хувиараа юм хийгээд одоо борлуулах хоёрын ялгаа гэж байсан уу. Хувиараа хийж зарахыг зөвшөөрдөг байсан уу.
Халзанхүү -
Хувиараа юм хийгээд үү
Хишигсүрэн -
За
Халзанхүү -
Хувиараа юм хийчихээд тэр гар үйлдвэр хувиар гадуур юм хийвэл зөвшөөрөхгүй
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Уул нь болбол их аятайхан сумын нэг захиалга хуудсаар хийж өгнө гэхээс тэр хувиараа юм хийвэл өнөө хувийн үйлдвэр байгууллаа. Юу тэмдэгт олгодог сүрхий татвартай байсан юм шиг байгаа
Хишигсүрэн -
Тэмдэгт олгоно
Халзанхүү -
Тийн
Хишигсүрэн -
Тэр нь яадгийн
Халзанхүү -
Тэр нь одоо хувиараа юм хийвэл торгууль маягийн
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тийм юм олгож байсан юм шиг байгаа юм. Би тийм гадуур тийм юм хийж байгаагүй дандаа гар үйлдвэр дээр л хийж байсан.
Хишигсүрэн -
Аан ха цалин мөнгө нь хүрэлцээтэй байх уу
Халзанхүү -
Оо цалин мөнгө нь хүрэлцээтэй. Одоо нэг тооно хийхэд тэр үед чинь одоо боловч дээр үед нэг төө хэмжээний одоо төчөө чинь хорьхон санти ч
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Нэг төө төрлийн тооно чинь арван цаас, нэг метр хорийн тооно чинь хоёр зуун арван хоёр
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр чинь жаран цаас
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тийм бишээ хүрэлцээтэй боломжийн байсан юм.
Хишигсүрэн -
Та нөгөө нэг Таван толгойг анх нээгдэх үед гээд ярьсан ш дээ. Аиллаж байсан тухай
Халзанхүү -
Тийн
Хишигсүрэн -
Одоо бид нар чинь нэг ёсондоо энэ сүр дуулиантай байгаа Таван толойн нүүрсний уурхайн суурин дээр ярилцлага хийж байна ш дээ.
Халзанхүү -
Тийн.
Хишигсүрэн -
Тэгэхээр бас энэ Таван толгойн түүхийг ярьж өгвөл сонин байх аа
Халзанхүү -
Би чинь Таван толгойн түүхийг хэлэхлээр ер нь энэ Цэцийн сум гэдэг чинь 1926 онд сэхүүл хавьцаа байгуулагдсан Шанхын тамга гэж байгуулагдсан байгаа юм
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд тэр Шанхын тамга гэдэг дээр байгуулагдаад байж байгаад тэр чинь далан нэгэн онд хөдөлгөөд,тэгээд лам нарыг хураадаг гол нь мэдэхгүй тийм үе байсан шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Сахиул дээр нэг байшин бариад тэгээд
Хишигсүрэн -
Сэхүүл ээ
Халзанхүү -
Сэхүүл
-Сэхүүл гээд байгаа юмдаа
Хишигсүрэн -
Тэхүүл юмуу
Халзанхүү -
Сэхүүл
Хишигсүрэн -
Сэх..
Халзанхүү -
С-э-хүүл
Хишигсүрэн -
Сэхүүл гэсэн үг юмуу
Халзанхүү -
Сэхүүл гэсэн үг
Хишигсүрэн -
Сахиул юмуу
Халзанхүү -
Биш сэхүүл
Хишигсүрэн -
Сэх
Халзанхүү -
Сэв
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
в, сэв-хүүл
Хишигсүрэн -
Аа сэвхүүл юмуу тээ аа за за
Халзанхүү -
Аан ха сэвхүүл тэр нь дээр байгуулагдаж байгаад над нэг бас жаахан гарын ур дүйтэй явсан барагшил ачдаг барьдаг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд сүүлд нь энэ,... тэр чинь хийд болоод, эзэнгүй болоод явчихаж байгаа биздээ
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Энэ баруун сувгийн хийд гэдэг чинь
Хишигсүрэн -
Баруун
Халзанхүү -
Баруун суга
Хишигсүрэн -
Баруун сувгийн хийд тээ
Халзанхүү -
Баруун сувгийн хийд
Хишигсүрэн -
Аан ха аан ха тэгээд
Халзанхүү -
Тэгээд тэр эзгүй болсон олон лам нарын чинь хийд байсан одоо бол сүм дуган юу ч байсан бүгдийг эзэмшээд энэ дээр сумаа байгуулсан байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Сумынхаа төвийг байгуулсан
Хишигсүрэн -
Тэр сүмийн суурин дээр
Халзанхүү -
Тийн сүмийн суурин дээр
Хишигсүрэн -
Байшин барилга байсан уу
Халзанхүү -
Байшин барилгын ашиглаад
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Олон засаг дамжсан. Тэгээд тэрнийг нь ашиглаад энэ Баруун сувгийн хийд гэж одоо энэ Ухаа-худаг л жоохон домог бий дээ. Тэрний өвөр дээр байгуулсан. Жишээ нь одоо миний мэдэхээс хоёр дуган байсан юм. Хоёр талд нь тэр чинь тал бүр газар өмчлөөд тавьчихсан юм шиг сав байсан учраас чухал байна
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр сав байсан даа энэ чинь тэгээд зарим нь хоршоо оруулаад зарим нь дэлгүүр оруулаад зарим нь сургууль болоод, зарим нь сургуулийн хүүхдийн гал зуух болгоод, заримын сургуулийн халуун ус болгоод сум нэгдлийн цугаараа контор болгоод цөөхөн ардууд жижигхэн хувийн байшин болгож аваад л ингээд л
Хишигсүрэн -
Их том хийд байжээ тэгвэл
Халзанхүү -
Гайгуй том хийд байсан.
Хишигсүрэн -
Олон байгууллага орж байна гэдэг чинь тиймээ
Халзанхүү -
Т эгээд тэр чинь тэгээд зарим нь ганц хийд их юм байлаа. Тэгээд тэрнийг би одоо өөрөө их шүтдэг.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Өөрөө шашин шүтдэг хүн болоод тэгдэг юмуу эх орон газар дэлхий шүтдэг болоод тийм ч юмуу газар дэлхийгээ хайрлаж явдаг би
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Энэ хамарт л гэхэд том дараачийн хийд байсан. Гэхдээ гар үйлдвэр байсан. Намайг анх хоолонд хүргэсэн одоо бол би түүгээр хооллож байна. Энэ нөгөө их төлөвлөгөө нь, энэ хавар гурван сарын арван дөрвөнд очиж
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэн дээр арц хүж уугиулдаг юм зүгээр
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Түвэгшдэггүй юм тэр, газар дэлхийгээ хайрлаж явдаг хүн... тэгээд
Хишигсүрэн -
Аан ха аан ха ... тэгээд
Халзанхүү -
Тэгээд тэр
Хишигсүрэн -
Маргааш хоёулаа энд тэр суурийн зураг очиж авах уу хамт очоод өглөө эрт
Халзанхүү -
Бололгүй дээ
Хишигсүрэн -
Ойрхон байдаг гэж байна ш дээ. Хэдэн километр үү
Халзанхүү -
хоёр гурав
Хишигсүрэн -
Тэгье, за
Халзанхүү -
Тэгээд тэр тавин найман онд бишээ тавин гурван онд ирээд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Сумын төвд...??и цаана тэр чинь нөгөө юу яачихсан ш дээ. Сумын захиалгаар
Хишигсүрэн -
За
Халзанхүү -
1955 онд жижиг гар үйлдвэрт орсон юм
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
1955 онд төгсч байсан. Тэр чинь гар үйлдвэр тавин таван онд тэр .. аймаг нийслэл урд нь байж байсан.
Хишигсүрэн -
За
Халзанхүү -
Тэгээд тавин таван онд артель гар үйлдвэрийн гишүүн болчихоод
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тавин зургаан онд тэр Таван толгойд ажилласан.
Хишигсүрэн -
Таван нүүрс байна гэдгийг хэзээ анх яаж мэдсэн юм бол та мэдэх үү
Халзанхүү -
Тэрнийг бол сайн мэдэхгүй. Ер нь болбол...
Хишигсүрэн -
Анх хэн ажиллуулж байсан ямар хүн
Халзанхүү -
Нутгийн ард түмэн яаж ч юу байх вэ энэ Баян-овоот сумын харъяат төмрийн дархан хөөрөг халуун төмөрийн дархан байжээ.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр бол хувийн гар үйлдвэр
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд тэр хүнийгтөмөр улайсгаж барьж янз бүрийн одоо эмээлийн дөрөө хазаарын амгаа энэ тэрийг
Хишигсүрэн -
Хайлуулдаг байсан байх
Халзанхүү -
Тийм хүн байж
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд түлш хэрэглэхдээ юу яаж хотны хожуул, бөөсний хожуулаар хатуу түлш байгаа юм тэгэхдээ нь
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Хатуу түлшээр төмрийгөө улайсгадаг байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд л тэнээд явж байсан байгаа юм. Таван толгойн орд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд тэнээд явж байсан би зүгээр боддог юмаа. Ёроолд хар юм байсан юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Чулуу шиг чулуу гэхээр арай чулуу биш, бариад үзсэн байгаа юм. Тэгсэн зөөлөн байна. Үгүй ээ түлээд л үзвэл яадгийн бол гэж бодоод нэг жоохон аваачаад
Хишигсүрэн -
Хэн гэж нэртэй хүн гэнэ тэр
Халзанхүү -
Аа аа
Хишигсүрэн -
Тэр хүний нэр хэн гэнэ ээ
Халзанхүү -
Тэр хүний нэрийг тэр дархан Чойжил гэдэг хүн байсан болов уу. Сундагдархан гэж хүн байсан тэр дархан болов уу
Хишигсүрэн -
Сундаг дархан уу Сандаг уу
Халзанхүү -
Тэр Сундаг бол яасан өөд болчихсон.
Хишигсүрэн -
Чой, эсвэл Чойжил гэсэн үү
Халзанхүү -
Сундаг дархан Чойжил хоёр тэр хоёр л цуг нэг нутгийн хүн
-
Хишигсүрэн -
Анх хэн нээсэн гээд байгаа юм
Халзанхүү -
Нэр олдохгүй байгаа юм. Тэрнийг сайн судалж хөөцөлдвөл нэлээн дээр ажиллаж байсан одоо энэ Цэцийн гар үйлдвэрт ажиллаж байсан олон сайхан тэр Лувсангомбо, Содномдаржаа, Пүрэв, Шоовдор Балдааням гээд нэг их олон хүний нэр тоочно л доо
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр улсууд байсан бол
Хишигсүрэн -
Мэднэ
Халзанхүү -
Мэднэ
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр улсууд байхгүй болохоор би сургийн сонссон. Тэгээд тэр хүн аваачаад хув
Хишигсүрэн -
Галаа түлсэн чинь
Халзанхүү -
Түлээд үзсэн чинь
Хишигсүрэн -
Шатдаг
Халзанхүү -
Тэр хожуул, хотны хужираас бодвол чанараар давуу
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Цог сайтай байж, илч сайтай байж
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд одоо төмөрөө улайсгаж үзсэн юм байна. Тэгээд тэгж, тэгээд нэг хуучин хэвэгийн сав гэж байсан ганц модны ёроолд хийж байгаа
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд тэр газар дээр буцаж очиж хадаг зүүгээд, арц уугиулаад
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Будаа тариа асгаад, тэгээд тэр үед багаж чинь одоо гар багаж байж, зээтүү гэж тийм багаж байсан юм байлаа. Нэг онгитой
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэрүүгээр ухаад тэгээд цаашаа нь том шигийн хүрзээр аваад
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд нэг хоёр шуудай ч юмуу хэдэн шуудайгаар ингэж аваад, аваад харьсан байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд аваад харьсан чинь, одоо энэ нүүрсний эх үүсвэр тэгж үүссэн шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд л тавин зургаан оноос эхэлж энэ уурхайд тавин найман он хүртэл ажилласан.
Хишигсүрэн -
Тэр үед энэ уурхай ямархуу байдалтай байв. Яаж нүүрсээ олборлодог байсан бэ?
Халзанхүү -
Тэр нүүрсийг олборлохдоо ачина. Хэнд ч өгөхгүй энэ сумын газар яагаад
Хишигсүрэн -
Үйлдвэр
Халзанхүү -
Үйлдвэр
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Өөрөө хаварт,намарт
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Хөдөө гаргаад явуулчихдаг. Өнөө тэр тийм сайн нүүрс гарсан юм байлаа. Тэгээд энэ сумын сургуулиуд чинь том том дөрвөлжин пийшинтэй. Энэ нүүрс арай ч түргэн болов уу
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тийм хүн ш дээ. Шарилж түүж галладаг байсан. Тэгсэн чинь тэрнийг аваад түлсэн.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд цаг бага ордог. Түлшний илч сайтай.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд энэ суманд эхэлж хагалж түлсэн.
Хишигсүрэн -
Олборлохдоо одоо багаж техник тоног төхөөрөмж нь юу байсан юм бол
Халзанхүү -
Тэр үедээ бол жоотуу байсан. Одооны энэ жоотуу гэж яриад байдаг.
Хишигсүрэн -
Хир урт ухаж байж гарах бол
Халзанхүү -
Цэргийн хүчээр олборлоно. Тэр чинь орос жоотуу гэж сайн жоотуу байсан. Одооны жоотуу хэрэг байхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Долоо найм байсан хуучин
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр долоон кило билүү даайтай байсан хуучин.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Нэг хутгачих чинь долоон кило байсан билүү нэлээн их л байсан. Оо эвдэрхий билүү Тэр жоотуу чинь жаахан бохирдуу
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Зүгээр нэг гар үйлдвэрийн улсууд чинь улайсгаж байгаад хөөрөг оруулаад, үлээж байгаад сайхан үзүүрлэж цохиж байгаад
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Хүйтэн ус руу дүрнэ хуруу болгоно тэгэдг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгэхлээр хадчихдаг. Гар байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд зээтүү, жоотуу хүрз хоёроор олборлож байсан.
Хишигсүрэн -
Хир зэрэг гүнзгий ухдаг байсан бэ?
Халзанхүү -
Тэгэхээр чинь одоо байгалийн хөрсийг чинь бүрэн хусаад, хүрэн хар шороо болоод, тэр шатахгүй гэсэн шороогоо авна.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Гурав дөрвөн метр доош нь ухдаг байсан. Илжиг тэргээр зөөдөг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Зарим газраа овоолоод одоо нүүрсээ овоолоод орхичихсон шороо бий дээ. Тэр мэтээр хол зөөөж хаядаг.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд яг нүүрсээ аюулын тулгаад
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Одоо нүүрсээ засмал шигийн юм болгоод нүүрсийн нүүрс тулгаад аччихдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд арван сараас эхлээд жинхэнэ олборлолтоо эхэлдэг. Тэгэхээр олборлолт хийгээд суманд хүргэдэг байлаа. Тэгээд сүүлдээ харин дээшээгээ аймаг татдаг боллоо.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Сүүлдээ Дундговь татдаг байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Дорноговь татдаг байлаа. Тэгээд бүх сумуудыг Ханбогд одоо, Номгон одоо, Мандал-овоо ч гэсэн Цогт-овоод татаад нийтлэг журмаар олборлож байсан түлшээ хийх гээд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд 1960 онд улсын болсон. Тэгэхлээр аймгийн өнөө гар үйлдвэр чинь сумын гар үйлдвэрт тавин найман онд очсон юм шүү
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Хоёрхон жил болж байгаа, жижиг гар үйлдвэрийн харъяалалд байсан аймгийн гар үйлдвэрийн артельд тавин найман оноос жаран оны үед би тэнд ажиллаж байсан. Улсынх болгочихсон тэр.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Аймгийн артель мэдэхгүй болсон. Тэгээд энэ одоо краз гэдэг чинь жаран жилийнхээ түүхээр хоёр хоёр өгөөд байна.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Жаран онд ирцгээсэн байсан байх
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэрнээс өмнө бид нарын үе хийж байсан. Одоо миний үед ажиллаж байсан Банзрагч гэж бий Сүрэн гэж бий
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Аа Нямсүрэн гэж бий Дамбананзад Содномсүрэн би өөрөө байгаа
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд нэг хэдхээн хүн одоо Цэцийг чинь арван найм, хорь, хорин хэдтэй л залуучууд л явсан дандаа
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд нэг энэ Зоригтбаатар нэг сурвалжлага хийсэн байлаа. Түүхт байгууллагын түүх бичиж
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгсэн чинь бидний нэр байхгүй. Бид яахав тэр зориудаар сурвалжилж гэр орноос эхэлсэн юм чинь ямар сайн байх вэ. Зурагтаынхан талаар онцолдог
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Түрүүний таны хэлдэг маш зөв юм байна.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэрний өмнө түүх яаж эхэлсэн. Яаж анх нь ашиглагдсан юм гэдгийг
Хишигсүрэн -
Яаж мэдсэн юм анх тээ
Халзанхүү -
Тийн тийн. Тэрний сурвалжилж байгаа юм бол ерөөсөө сумын айлд ирж байгаа
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд тэр тавин гурван онд билүү оросынэг анги байсан.
Хишигсүрэн -
Оросын
Халзанхүү -
Хайгуулын
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Одоо байгаль дээр энэ хайгуул, ашигт малтмалын хайгуул
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Оросын нэг анги Басанский гээд даргатай, их уртаа нэр
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд ирж таван зуун мянга өрөмдсөн гэсэн. Тэгээд ерөөсөө том том ухалт нүх байдаг байсан.
Хишигсүрэн -
Тэгээд тэд нар олсон уу тэр үедээ тавин гурван онд
Халзанхүү -
тэд нар харин тэгээд ухаад нүүрс, нөөц нь ямар байна гэдгийг ашиглаж хайсаар зөөсөөр байна.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Хэдий зузаан байхын, хэдий нүүрс байхын гэдгийг тэр оросын Басанский даргатай тэр хайгуулын анги байсан. Тэгээд тэр анги тэр сүүлд нь нүүрс
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
тодорхойлоод алга болсон. Тэд нар явчихсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
.. Басанский дарга байсан орос
Хишигсүрэн -
Басанский юм байна тээ
Халзанхүү -
Тийн орос хүн
Хишигсүрэн -
Аан ха би одоо нэг ийм асуулт асуумаар байна. Та сая хальт яриад л өнгөрлөө. Тэр Баруугн сувгийн хийдэд байсан лам нарыг одоо тэндээс нь гаргасан. Тэр сүм хийдийг устгаж байсан үеийн нөгөө лам нарын хэлмэгдүүлэлт гэж ярьж байна ш дээ. Одоо хэлмэгдүүлэлтийн үе гээд ярьж байгаа
Халзанхүү -
Тийн
Хишигсүрэн -
Та өөрөө тэр хүүхэд байсан ч гэлээ ер нь
Халзанхүү -
Би ер нь тэгж
Хишигсүрэн -
Харин та аав ээжээсээ сонссон юм ер нь юу байна.
Халзанхүү -
Хоёр гурван настай. Гурав дөрвөн настай
Хишигсүрэн -
Танай эцэг эхийн ярьж байсан юм байна уу ер нь хүн амьтнаас сонссон юм байна уу таньд энэ тухай
-Лам нарыг яаж хэлмэгдүүлж байсан тухайд
Халзанхүү -
Тэр юмыг сонсоогүй
Хишигсүрэн -
Аан ха танай эцэн эхийн түүхээр та нар Гэлэгсамбууд одоо хоморгонд нь ороод явсан түүх нэг түрүүн хальт ярьсан ш дээ.
Халзанхүү -
Аа тийн
Хишигсүрэн -
Тэр тухай та яриач.
Халзанхүү -
Тэр Дундговийн харъяаны хүн байсан юмуу мэдэхгүй ээ .
Хишигсүрэн -
Гэлэгсамбуу өөрөө
Халзанхүү -
Тийн
Хишигсүрэн -
Энэ Цогтцэцийн биш ш дээ
Халзанхүү -
Биш
Хишигсүрэн -
Аан ха тэр бол ... түүхтэй холбоотой хүн ш дээ
Халзанхүү -
Тийн тэрний түүхтэй холбоотой Өмнөговь чинь тэр үед 1931 онд байгуулагдсан Өмнөговь аймаг.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд Өмнөговь аймаг хорин зургаан сумтай байсан. Тэгэхэд чинь тэр Өмнөговь аймаг чинь Дэлгэрхангай гэж Дундговь аймгийн Дэлгэрхангай сум гэж бий
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр сум анх байгуулагдаад тэгээд хорин зургаан сумаас Дундговь руу нэг сум өгчихсөн байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Нутгийн харъяалалаар, тэгээд Гэлэгсамбуу гэдэг хүний удирдлагаар хөдөлгөөн гараад далан таван хүний дадлан гэдэг хөдөлгөөн гараад тэрнийг чинь ингээд удирдаад
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Одоо ярихад эвгүй нэг ийм, тэгээд эвгүй байж ч болохгүй ээ энэ чинь түүхэнд орох хэмжээний
Хишигсүрэн -
Тийн
Халзанхүү -
Тийн
Хишигсүрэн -
За тэр нутгийн хүмүүсийг яаж байсан гэж
Халзанхүү -
Барагцаагаар ингээд гурван хэсэг юу хөдөлгөөн үүссэн байгаа юм.
Хишигсүрэн -
Энд
Халзанхүү -
Тийн, тэгж явж байхдаа манай аймгийн Цогтцэций манлай сум манай Цэцийн хамгийн хоймор очсон юм шиг байгаа
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд тэр Гэлэгсамбуу гэдэг хүн чинь одоо энэ урагшаа нүүхгүй бол баларлаа гээд тэр буу шийдэм
Хишигсүрэн -
Айлгаад л аваад л яваад байсан.
Халзанхүү -
Тийн
Хишигсүрэн -
Сайн дураараа бол хүмүүс бол дагахгүй ш дээ тэр хүнийг
Халзанхүү -
Аа аа
Хишигсүрэн -
Сайн дураараа дагахгүй
Халзанхүү -
Дагахгүй
Хишигсүрэн -
Айлгаад
Халзанхүү -
Дагахгүй байж
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр үед бол буу шийдэм тулгаад, өөрөө бүр бүлтэй хүчтэй
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Ганц бие хүн байсан. Өөрийн шадар туслах бас нэг салаа бүлэг хүмүүсүүд байсан юм байлаа.
Хишигсүрэн -
Аан ха тэгээд
Халзанхүү -
Тэгээд манай би тэр гучин таван он гэж байгаа төрсөн, тэр гучин гурав дөрөв оны үед л, гучин хоёр гурван оны үед л болсон юм шиг байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд манай эх чинь одоо эхээсээ энэ эгч манай эцэг эхээс гарсан дөрөв тавуулхан байсан. Тэгээд хэдүүлээ байж байтал тэр манай нэг нагац ах, хоёр нагац ах Шанхын хийд гэж шавилж сууж байна гээд сургасан. Одоогоор бол суралцсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Аа тэгээд тэрнээс цаана нэг хоёр гурван эгч байсан тэр нь малчих хүмүүсүүд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд тэрнээс жаахан туслалцаа байсан бололтой юм шиг байгаа юм. Тэгээд бас эр нь эрийн цээнд хүрч эм нь айлын хүн болсон байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Манай эх хамгийн бага нь айлын, хорин хэдтэй хорь гарсан тийм байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд тэрүүнд хөөгдөөд, тэгээд урагшаа яваад энэ хятад монголын нутаг хаа ч хүрдэг юм
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгсэн чинь өөдөөс нь буудаад
Хишигсүрэн -
Хятадууд
Халзанхүү -
Хятадууд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Наанаас тэгээд яваад очихоор, нөгөө Гэлэгсамбуу эд нар тийшээгээ битүүлж оруулах, оруулж өвөрмонгол оруулсан айлдаа шинэ уугуул ингэж монгол хүмүүсүүд бодлого байсан ч бас тэрийг бол би мэдэхгүй ээ
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгсэн араас нь өнөө Гэлэгсамбуу болон цэргүүд хоёр талаас нь
Хишигсүрэн -
Хавчигдаад шахуулаад
Халзанхүү -
Зогсоод
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд тэд нар чинь одоо малаа туусан улсууд ч очсон байна. Гэрээ ачаад тэмээ тушаад очсон хүн ч байдгийн байна.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд л хөдөө аваачаад л бөөн буудалцаан болсон араас нааш нь явах гэхээр араас буудаад, цаашаа нь явахлаар цаанаас буудаад байдаг. Ингэхлээр тэд нар ачаагаа хаядаг ч байна. мал ахуйгаа орхидог ч байна. Амь наана там цаана зарим нь алуулсан ч бололтой юм ерөөсөө
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд манай эхийн тэр эцэг нь Цэнджав гэж хүн байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Лхамжавын Цэнджав гэж байсан. Тэр түүхийг тэр хүртэл судлаад орхисон. Тэрнээс цааш нь судлаагүй
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгсэн чинь тэгээд одоо манай эцэг, эх эцэг тэр хүн алсан юм шиг байгаа юм. Манай эх маарамба хүн байсан юм
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэрний холбоотойгоор анх үйлдэж байгаа үйл нь тэгээд нэг суудаг газар, тэгээд ааваа наашаа явуулсан. Тэгээд хомтой тэмээ ачаагаа хөглүүлсэн, бутраачихсан мал нь ингээд бүр хаашаа ч явахаа мэдэхгүй панигтсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Адуу тэмээ үхэр хонь монь тэр хоёр талын байлдаанаас гарч хэсэг байлдааны дунд орсон юм шиг байгаа юм
Хишигсүрэн -
Хаана
Халзанхүү -
Хаашаа ч явах ухаангүй. Тэгээд тийм үед бол шууд өдөр яв гэж бут бутаар нь юм өгөөд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд наашаа яваад л, тэр наашаа яваад л өгнө. Тэгээд заримдаа өдөр таардаг арай гэж ингээд явж байтал тэгэхэд ус л дага. Мал гэж услана боршоочихсон юмнууд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Усны юм усан юу болгон одоо биднүүс хар цай гэж ярьдаг, аагтай цай асган хэдэн юм ус нь хар болчихсон, хар хүрэн болчихсон мал уухын арга байхгүй, хүн уухын арга байхгүй
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тийм байсан дээр үед
Хишигсүрэн -
Тэр ус яагаадтийм болчих вэ
Халзанхүү -
Тэр цаанаас л тэр манай энэ урд хөршөөс тийм сайн юм, тийм сайн нь сайн гэхдээ бас тааруухан улсууд хорлож хийсэн юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Хн аа
Халзанхүү -
Тэр наанаас очсон улсууд хийчихсэн юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Цаадуул нь хийгээгүй бэлэг сэлэг өгөөд зүгээр ус
Хишигсүрэн -
Ус хордуулчихсан
Халзанхүү -
Тийн устгах зорилго
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Усын хүн уувал үхнэ.Усын уусан болгох гээд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тийм л зорилготой хийсэн юм шиг байгаа юм. Тэгээд манай эцэг эх хоёр гарч ирсэн юм гэнэ лээ. Гучин таван онд , дөрвөн онд
Хишигсүрэн -
Таны төрсөн аав ээж хоёр тиймээ
Халзанхүү -
Миний эхийн аав ээж
Хишигсүрэн -
Эмээ өвөө хоёр
Халзанхүү -
Тийн, миний одоо эхийн эцэг
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Миний эх хоёр
Хишигсүрэн -
Аан ха аа аа
Халзанхүү -
Охиноо дагаж урагшаа алга болсон.
Хишигсүрэн -
Аа таны өвөө чинь таны ээжийг аваад ороод ирчихсэн юм байна ш дээ.
Халзанхүү -
Тийн тийн
Хишигсүрэн -
За тэгээд эхнэр нь яасан тэнд байхгүй юу.
Халзанхүү -
Эхнэр нь тэнд хүрэхээс өмнө төрөхөөс болоод нас барсан юм байлаа.
Хишигсүрэн -
Аа за за тэгээд
Халзанхүү -
Тэрнээс өмнө
Хишигсүрэн -
Аан ха тэгээд хүч ирчихээд танай өвөө яасан бол
Халзанхүү -
Аа тэгээд хүрч ирчихээд энд байсан уул хаданд бүгж байсан.
Хишигсүрэн -
Нуугдаж байгаад
Халзанхүү -
Нуугдсан газрын айл амьтан байсан. цөөн тооны айл амьтан байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгсэн чинь тэр өвгөн харин яагаад миний эх эцэг нутгийн ард түмэн маань одоо их нуусан ч бид хэлмэгдлээ. Тэрнээс хойш заримтай нь ч Хээрийн булаг ч ширгэсэн тэгээд тэр Цэцийн уул
Хишигсүрэн -
Хн аа
Халзанхүү -
Одоо ийшээ явахлаар нь Ногоон заставын хороо за энэ хавиар айлууд Шанхын хэдэн айлуудыг таньдаг болсон. Тэр Цэнджав гэдэг хүн манай эхийн эцэг
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Одоо тэр одоо малжих гэж, орон гэржих гэж
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Нэг гурил, тэгээд нэг жоохон дөрвөн ханатай гэр бүгд л дүүрч
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Нэг хоёр гурван тэмээ хүн өгч, нэг морь нэг хүн өгсөн юм шиг байгаа
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Аа тэгээд нөгөө хорь гучаад малтай бог малтай болсон гэж байгаа. Тэгээд харин миний эхийн эцэг тэр Цэнджав гэдэг хүн
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр явж, урагшаа явж хөрөнгөө авч ирээд малаа
Хишигсүрэн -
Тэр дороо явсан болов уу байж байгаад явсан болов уу
-Байж байгаад
Халзанхүү -
Байж байгаад явсан. Явсан юм билээ
Хишигсүрэн -
Аан ха тэгээд
Халзанхүү -
Тэгээд тэр өөрөө тэр хүн манай эхээс салаад Ханбогд ороод
Хишигсүрэн -
Өөрөө орж малаа алдчихаад
Халзанхүү -
Тийн
Хишигсүрэн -
Аан ха
-хөдөлгөөнд өртөхөөсөө өмнө нэлээн хөрөнгөтэй хүн байсан юм шиг байгаа юм тээ
Халзанхүү -
Аа тэр их баян хүн байсан байлаа. Сүүлийн хөрөнгөтэй болсон үед тэгэхдээ гангийн ивээл жилтэнгүүд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Мөнгөн хазаар энэ тийм л юм эдэлдэг, эмээл нь ч тийм юм эдэлдэг. Аяга маяга барьдаг. Бас ормол боодол гээд нэг юм байдгийн.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Энэ өвлийн цагт хэрэглэдэг. Тэгээд энэ эдлэж байгаа мөнгө эдлэж байгаа эдэлдэг тэгээд гангадуухан жаахан архинд дуртай.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд өнөөх чинь тийшээ яваад энэ цогтсан яваад ирчихлээр зэрэг архи хийж өгсөн юм яасан юм тэгээд архиа ууж байгаад хордоод үхсэн болов уу
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Зүгээр аяаараа явж байгаад бурхан болсон билүү мэдэхгүй
Хишигсүрэн -
Тийм үү
Халзанхүү -
Тэрнийг сурвалжилжсан хүн байхгүй, тэрний хойноос сурвалжлах байсан бол манай эхийн төрсөн дүү Тэрбиш гэж хүн байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Манай эхийн төрсөн дүү. Тэр сурвалжилж хөөцөлдөөгүй юм шиг байлаа. Тэгээд тэр чигтээ алга болчихсон.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Дахиж явж ирээгүй. Тэгээд манай эх гучин дөрвөн он гэхэд чинь хүүхэд олоод дараа нь том болоод намайг гаргаад л, надаас хойш дөрвөн хүүхэд гаргаад
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Одоо байгаа нь энэ нэг дүү охин маань байгаа юм. Доор нэг хүүхэн бий одоо манай Доржоо эгч
Хишигсүрэн -
Аан ха ... та нөгөө соёлын довтолгоо гэсэн бас нэг юм болсон ш дээ монголд
Халзанхүү -
Тийн
Хишигсүрэн -
Тэрний талаар юу мэдэх вэ?
Халзанхүү -
Соёлын довтолгоо гээд биднүүсүүдийг чинь ариун цэврийн одоо их л одоо чинь ер нь соёл боловсон сайтай. Тэр чинь хувцасаа угаахаа огт мэдэхгүй, хувцас гэж гүйдэг амьтадтай болсон ш дээ тэр чинь
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Өөрөө хувцас өмсч ажил хийдэг. Газрын тосоор нь хийчихээд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Энэ тэр хуучны тэр юмыг одоо үгүй хийхээс өөр тэр соёл гэдгийн чинь ачаар, тэр чинь одоо тэрний хүчээр биднүүс хувцасаа угаадаг болсон хөөдөг амьтад ч үгүй болсон. Хувцсанд наалдсан цагаан юм байдаг хуурс гэж ярьдаг, бөөс хуурс гэж ярьдаг даа.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр өнөө хиртэй юм гарч ирсэн.
Хишигсүрэн -
Юу юу шаарддаг байсан бэ? Тэр үеийн тохиолдож байсан тодорхой үйл явдал санаж байна уу ер нь
Халзанхүү -
Аа аа
Хишигсүрэн -
Тодорхой ямар нэг юм санаж байна уу тэр үед яг ийм юм болж байсан гээд
-Яаж соёлжуулж байсан гэдэг талаар жишээ
Халзанхүү -
Аа аа
Хишигсүрэн -
Аан ха яг яаж соёлжуулдаг байсан юм
Халзанхүү -
Угааж цэвэрлэж, одоо түүх хаях зарим талын юм байгаагүй.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Ямар сайндаа тэр бөөс хуурстай байдаг үд чинь одоо энэ манай нутгийн айл Лувсаннямынх гэдэг айл байсан. Тэр хоёулханаа байна, тэгээд очоод сууж байхад энэ хувцас нь дээгүүр нь энэ бөөс ор дэр нь дээгүүр нь бөөс хуурс гүйж явна. Бүүр нэг л хөнжилийн захаар нэг ... гэдэг хүн тэр хуурстай гүйж байхад хир энэ нугалаасаар ингээд харлаж харгаддаг тийм байсан. Тийм муухай байсан ш дээ ер нь бол одоо
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэрнээс өмнө болохлоор зэрэг бас тэр өөрөө хар хувцсыгаа угаавал мөн адилхан угаалгадаггүй.
Хишигсүрэн -
Харин тийм
Халзанхүү -
Цэвэрлүүлдэггүй
Хишигсүрэн -
Харин тийм
Халзанхүү -
Тэгээд тийм байсан үе юм байлаа. Тэгэхдээ угаая гэхлээр саван гэдэг юм нь байхгүй
Хишигсүрэн -
Харин тийм
Халзанхүү -
Савангийн оронд бууцны захаар лүйвэр барин хавтгайлан хөмсгөл байдгийн
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тийм юм ургадаг байсан. тэр намар түүгээд тэрний шүүсэнд тэр хувцснууд угаадгийн тэрнийг шүүсэнд бол зарим нэг юм угаадаг байсан юм шиг байгаа юм .
Хишигсүрэн -
Тэр нь одоогийнхоор саван
Халзанхүү -
Тийн лүйвэр гэж яг саван
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Болж байсан юм гэнэ лээ
Хишигсүрэн -
Энэ говьд хүмүүс яаж усанд ордог байсан бол, усанд ордог байсан болов уу дээр үед энэ усгүй газар
Халзанхүү -
Гүй ээ заримын мэдэхгүй ээ зүгээр байдаггүй байсан байх . Багачууд биднүүс шиг юм бороо орвол тойром гээд нэг юм байна халцгайдуу цэнхэр тийм тойром руу цөмөөрөө бороо орвол ус тосчихоод
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр дундуур чинь бид нар чинь гүйж орж байсан. Тэгээд
Хишигсүрэн -
Харин тийм хангай газрын хүмүүс чинь бол голд орчихно ш дээ. Нуурын усанд орчихно ш дээ
Халзанхүү -
Тийн энэ яахав тийм юм байхгүй, гол байхгүй
Хишигсүрэн -
Харин тийм
-Ус одоо бороо ороод нуур тогтохоор зэрэг л тэр нуурын усанд л ордог
Халзанхүү -
Тийн
Хишигсүрэн -
Харин тийм болж таарлаа
-ТИйн тогтоол тийм усанд ордог байсан.
Халзанхүү -
Тэр нууранд орж байсан шүү би
Хишигсүрэн -
Аа ха хи \инээв\
Халзанхүү -
Биеэ угааж байсан энэ чинь одоо хувцасаа шавартаж байсан одоо
-
Хишигсүрэн -
Хувцсаа хужиринд их үрдэг байсан гээ биздээ
Халзанхүү -
Аа аа
-
Хишигсүрэн -
Хар болсон хувцсаа хужиранд их үрдэг гээ биздээ
Халзанхүү -
Тийн тэр үед хужирыг чинь зүгээр манай ээж аав хужир хийж байсан.Хөгшчүүл хужир хийж байна. Хужиртай юманд л их угаадаг байсан.
-
Хишигсүрэн -
Харин тэгдэг байсан уу
Халзанхүү -
Хужиртай уусмалд, хужираас хуй хийгээд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд тийм уусмалд угааж
Хишигсүрэн -
Тэр нь бок ... аа ха хи \инээв\
-Тэр нь нөгөө гаргадаг юм болохоороо
Халзанхүү -
Шавартсан болохлоор
Хишигсүрэн -
Аан ха за
Халзанхүү -
Тэгж байсандаг
Хишигсүрэн -
Таныг тэр бага байхад залуу говийн тэмээ гэж амьтан хэр их байв. Тэмээ маллаж байгаа энэ байдалд хийр их өөрчлөлт орж байна аа
Халзанхүү -
Тэмээ, намайн бага байхад тэмээ гэдэг амьтан элбэг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэмээ чинь одоо ер нь нэг хужирлаг болгоныг иддэг амьтан л даа нэг төрлийн хувьд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд л говийн аль л одоо бутаргантай дайр захтай тэр бага ноостой тэмээг хоол чинь одоо бутаргана багана хөөмүүл одоо хорт ургамал гэж ярьдгийм даа заримдаа
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгж нөгөө хорт ургамал тэмээ чинь зүээр идэхгүй. Тэр ургамалаар энэ одоо тэр манай одоогийн миний түрүүн яриад та нарын яриад байдаг Таван толгойн уурхай чинь тэмээний орон байсан.
Хишигсүрэн -
Хн аа
Халзанхүү -
Дүүрэн
Хишигсүрэн -
Яагаад тэгдгийн бол
Халзанхүү -
Гүй тэнд чинь бүх бутаргана байгаа.
-
Хишигсүрэн -
Иддэг бүх ургамал тэнд байгаа
Халзанхүү -
Тийн өвс ургамал элбэг, харгана их байна
Хишигсүрэн -
Тэр юунд их ургадаг байх нь байна ш дээ
Халзанхүү -
Тийн мөн мөн
Хишигсүрэн -
Нүүрсний орд дээр тиймээ
Халзанхүү -
Бут бутаргана, бор бутаргана гэж бий, шар бутаргана гэж бий, улаан бутаргана гэж бий гурван төрлийн бутаргана байдгийн
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд гурван төрлийн бутаргана чинь одоо бол нэг эн зэрэг байгаа ийм ургамал бага байгаа шүү гэж тэгж байдаг
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Эн зэрэг гээд, тэгээд хорин таван уутны тэнгээс дээш нь түнтийсэн түнтийсэн
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Бор бутаргана тааралдана. Улаан бутарганатай ч байна. Ургамалаараа бол шар ч байж байна.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд тэр болгоныг тэмээ говьд хужир луу ер нь дуртай учраас
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Энэ Таван толгой намайг тэр тавин зургаан онд очиж уурхайд ажиллаж байхад тэмээний орон байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Их тэмээ олон байдаг байсан. Тэгээд тэр дамба царвагар тэр гилаан гэж бий
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Одоо энэ гражын байдгийн оройд, тэр нь одоо нэг тойром тэр тойром нь дүүрэн устай зүгээр зун. Аа намар чинь нөгөө ус барагдахгүй зусаад л өвөлжчихнө. Тэмээ л бага шиг шээдэг байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Их сайхан сайхан ат нь тэмээ
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгэхдээ тэмээний хүчин чадлын хувьд бол би хүнээс сонссон юм тэгэхдээ гаршсан тэмээ аялалд явдаг нь
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Говийн тэмээ энэ Шанхын хэцийн тэмээ хоёр өөх махаар Ханбогдын тэмээ илүү
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Аа бяр тэнхээ чадлаар эцэнхий тэмээ, тэмээ нь эцэнхий мөртлөө мөн адилхан энэ зүүн зүгийн тэмээ Шанхын хэцийн тэмээ их сайн
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэрний талаар бол яагаад эндхийн тэмээ сайн байдгийн тэндхийн тэмээ яагаад муу байдгийн гэхлээр зэрэг
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэднийх чинь хужир шүү их идсэн. Тэгээд таргалчихдаг. Мах алдах чадваргүй өөхөлчихдөг.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Аа ийшээ явахад Улаанбаатар ордог ийш тийшээгээ наашаа яваад буцаад явахлаар ачаагаа даахгүй
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Муудчихна. Аа энд чинь бол туранхай эцэнхий тэмээ болохоор Улаанбаатараас ачаагаа норм хоёр шуудай гурван гурилын шуудай ачаа аваад ирнэ зүгээр.
Хишигсүрэн -
Шанхын тэмээ гэсэн үү юуны тэмээ гэсэн бэ
Халзанхүү -
Шанхай
Хишигсүрэн -
Шанхай
Халзанхүү -
Шанхайн хэц
Хишигсүрэн -
Аа Шанхайн хэц гэж газар юмуу
Халзанхүү -
Хэц, тэгээд тэрний түүх болохлоор бас сонин түүхтэй юм билээ.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Энэ зүүн талын сүм суварга гэж зүүн өмнө нэг газар бий. Нэг ийм өндөр уул
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэрнийг дээр үед хятадууд нэг хийд барьсан юм байна. Тэр хаьвцаа
Хишигсүрэн -
Хятадын хийд ээ
Халзанхүү -
Тийн сүм суваргын хийд гэж байсан юмуу байсан юмуу яасан
Хишигсүрэн -
Сүм суваргын аа
Халзанхүү -
Тийм сүм суварга гэдэг уул байгаа
-Сүм суварга гээд өчигдөр бид нар Ханбогдоор явж байхад нэг тал дээр нэг ийм ганц хад шиг ингээд алсад харгадаад байсан ш дээ.
Хишигсүрэн -
Тийн тийн
Халзанхүү -
-Тэр уул байхгүй юу
Хишигсүрэн -
Тэнд хятадын сүм байсаан
Халзанхүү -
Тийн тэр тэр ..
Хишигсүрэн -
За
Халзанхүү -
Сүм суварга гэдэг уул
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр хавьд хийд байгуулж хятад
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Одоо монгол хятад хоёр хамтраад, тэгээд тэр хийдийн шороо чулуу туйпуу хүнд цохисон шороо зөөдөг нэг тэмээ гээд нэг тэмээн тэргээр зөөдөг байжээ.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгсэн чинь ерөөсөө тэмээ тусаад явдаггүй
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Ханбондын тэмээ гээд тийшээгээ ачаагаа дааж чирч чаддаггүй
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Дугуйтай тэгээд өнхрөөд л эргэнэ ш дээ. Дугуй нь гол дээр өнхөрч байгаа юм чинь, дугуйны гол дээр өнхөрч байгаа юм чинь болдоггүй.
Хишигсүрэн -
Тийн
Халзанхүү -
Тэгсэн тэндхийн энэ Шанхайн ачаа шууд зөөгөөд тэр Сүм суварга руу очсон байгаа юм
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэнд тийм тэмээ очсон тохироо болдоггүй
Хишигсүрэн -
Хн аа
Халзанхүү -
Одоо зүгээр хөлөрч эхэлнэ.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Хаа гуяаар нь хойгуур нь бүгд ингээд зөөдөг урьдахаараа дэвсдэг шовхууз шиг юмнууд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд нэг тийм нэг тэмээг эдлээд байж
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгсэн чинь тэрэгний гарт хоёр суу бөөр нь элэгдчихсэн Ханбогдын тэмээ
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Өнөө ус ч байхгүй цөл газар чинь шир ч байхгүй болдгийн байна. Бүр догширсон хэвээр
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Зүгээр тэр хийдийн чулууд татаад л байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд ерөөсөө яасан гэхлээр зөөдөг тэмээнгүй болсон. Хоёр өөр богтлоод хаячихсан. Одоо энэ малын шагай чөмөг гэж байна ш дээ
Хишигсүрэн -
Тийн
Халзанхүү -
Тэр хоёрын ерөөсөө огтолсон юм шиг байгаа юм. Тэгээд тэр тэмээ их удаж үхсэн гэж байгаа юм
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд тэр тэмээ дуулган шар нэртэй
Хишигсүрэн -
Дуулган шар аа
Халзанхүү -
Тийн дуулган шар
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр Дагийранз гэж улсын гавъяат жүжигчин Дундговийн хүн бий.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр Дагийранз “Дуулган шар” гэж зохиол гаргасан. Дуу гаргасан. Дуу
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Ухаандаа тэр дуулнаас хойш одоо гол цөм барьсан тэр их ажил үйл Баясын Зодов гээд нутаг бүх юмын одоо буруушааж хүн юм болов уу хэлж барьж байгаа нь нөгөө тэр Дагийранз гэдэг хүн бол тэр тэмээний түүхийг судлаад тэр амьтныг өрөвдөөд алдаршуулахын тулд Дуулган шарыг зохиосон
Хишигсүрэн -
Тэр дууг зохиосон хүн гэнэ
-Дагийранз
Халзанхүү -
Дагийранз байсан улсын гавъяат жүжигчин
Хишигсүрэн -
Тийн жүжигчин Дагийранз тээ
Халзанхүү -
Тийн
Хишигсүрэн -
Саяхан
Халзанхүү -
Тэр жүжигчин Дагийранз Дундговийн хүн
Хишигсүрэн -
Аа за одоо малчин байгаа биздээ.
-Булган шарын домог гээд байдаг ш дээ
Халзанхүү -
Тийн тийн
Хишигсүрэн -
Аа за за
Халзанхүү -
Тэр дууг тэгж зохиож тэр тэмээний тухай тэр зохиол дээр гардгийн.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд тэр тэмээ тийм чадалтай тэмээ байж
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тийм учраас Шанхайн хэцийн тэмээ... Улаанбаатар ороход чинь таван зуун худалч хүнд зургаан зуу ч арай хүрэхгүй зүгээр таван зуун тавь жар, жар орчим бийл дээ.
Хишигсүрэн -
Тэнд одоо хятадын сүм байгуулдаг нь ямар учиртай байсан юм бол
Халзанхүү -
Сүм хийд гэдгийг чинь одоо олшируулахын тулд байгуулж байсан байх даа. Одоо жишээ нь хэлэхийн бол манай энд чинь Лүнгийн хийд гэж байан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Энд хамгийн анх нээсэн. Тэгээд дараа нь Элэгний хийд гэж байгуулсан.
Хишигсүрэн -
Тийн
Халзанхүү -
Тэгээд энэ Говь шанхийн ... хийд гэж байгуулсан. Энэ баруун суугийн хийд гэж байгуулсан. Ингээд олшруулахын тулд
Хишигсүрэн -
Аан ха
-Тэр ерөөсөө хятадын бодлого байсан байна
Халзанхүү -
Хятадын бодлого байсан байх
-Сүм их олшруулдаг
Хишигсүрэн -
Энд тээ, одоо ойролцоогоор ямар ямар сүм байсан бэ яг энэ хавьд
Халзанхүү -
Аа аа
Хишигсүрэн -
Нэрлэе даа
Халзанхүү -
За нэрлэ. Энд манай сумын нутагт байсан нийт сүмдүүдийг нэрлэе дээ. За Далайн хийд гэж байсан гучин жилийн өмнө тиймээ
Хишигсүрэн -
За өшөө
Халзанхүү -
Далайн хийд байсан. Өлзийтийн бишээ Газартын хийд гэж энэ зүүн хойно
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Шинэ дөч хуучин дөч хоёр газар байсан.
Хишигсүрэн -
Хятадын байдаг байсан хийд нь гэсэн үг үү тээ
Халзанхүү -
Тийн. Миний мэдэхийн дахиад энэ цаашаа яваад
Хишигсүрэн -
Сайн бичигт
Халзанхүү -
Биш ээ
Хишигсүрэн -
Лүнгийн хийд
Халзанхүү -
Лүнгийн хийд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд элэгний хийд
Хишигсүрэн -
Элэгний хийд
Халзанхүү -
Тэгээд Сайн бичигтийн хийд
Хишигсүрэн -
Сайн бичигтийн хийд үү
Халзанхүү -
Тэгээд баруун суугийн хийд
Хишигсүрэн -
Баруун суугийн хийд
Халзанхүү -
Одоо та очих уу яах уу зүгээр энэ хүн гэдэг чинь
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Чи одоо бас нэг хийд байжээ. Тэгээдөшөө бас нэг хийд байсан юм. Хамгийн анхны хийд Шилийн сумын нутагт
Хишигсүрэн -
Ийм нутаг дэвсгэр дээр байгаа хийд хэр олон байгаа юм.
Халзанхүү -
Гол нь нөгөө
Хишигсүрэн -
Говийн нөгөө эрэгтэй эмэгтэй хүйсийн харьцааны өөрчлөлт чинь бас тэр хийдээс эхэлдэг юм байна ш дээ. Аль дээр үед тээ
Халзанхүү -
Тэгсэн байх аа
Хишигсүрэн -
Бараг шахуу тийм л юм байна.
Халзанхүү -
Ер нь одоо ...?? болж байгаад үхсэн улс л даа. Хамгийн анхны хийд нь Лүнгийн хийд юм гэнэ лээ.
- Аан ха
Хишигсүрэн -
Аан ха хэдэн онд байгуулагдсан юм бол
Халзанхүү -
Аа тэр мэдэхгүй Тэр Агваанцэрэнгийн үед энэ Энгэл гэдэг хүн байна ш дээ Огнийн Энгэл гээд одоо энэ сумын дээр байдаг хүүгүй хүн байна.
Хишигсүрэн -
Ог хэн гэдэг хүн гэнэ
-Энгэл гэдэг хүн бий
Халзанхүү -
Огнийн Энгэл
- Ер хүрсэн настай хүн бий
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Огнийн Энгэл би бүр овгоор нь хэлж өгч байна таньд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Нэг ерэн наймтай өвгөн байсан. Тэрний байгуулцаж байгаа хашаа байшин энэ арван сард бурхан болчихлоо. Тэр бол сайн түүх мэдэх хүн энэ хэн билээ тэр давуу ч хүн байсан. Сайн ярих хүн байсан юм бол мэднэ л дээ.
Хишигсүрэн -
Аан ха ер нь хараа социализмын үед аныг ухаанд орсон цагаас хойш энэ хятадтай холбоотой юм эсвэл тийм хятадын хилийг хаагад хаячихсан ш дээ.
Халзанхүү -
Тийн
Хишигсүрэн -
Эсвэл тэр хятадтай харилцаа сайн байх үе, муу байх үеийн энэ хилийн аймаг сумын хятад монгол хүмүүсийн харилцааны тухай, хятадуудын тухай ер нь юу ярьдаг байсан бэ?
Халзанхүү -
Хятадуудын тухай чинь энэ манайхны зарим хүн ярьдаг байсан. Хятад бол монголын газар нутгийн баялаг, нэг хил өөрийнхөн баялаг бол ..??? улсууд шиг газар нутаг гэж юм хийж авахын төлөө нэгдүгээрт
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Хоёрдугаарт байгалийн баялаг тэр, сольж тэгээд энэ чинь одоо ингээд манай энэ төв дээр өвгөн бий дээ. Тэгээд юу эзэмших, идэх муухай юмаар хордуудж хүнийг цөөлөх
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Харин тэгээд сүүлдээ хөөгдөж гарсан. Монгол улс сая хоёр зуун мянган хүнтэй юм байна гэсэн. Хаа худлаа байлаа одоо идэх уух оролдоод ерөөсөө болохгүй байна. Одоо усаар оролдож байна.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Усаар оролдоно гэхээр зэрэг өнөө аяга найрка тэгээд юу юу ч байдгийн хятадын одоо тэр улаан хутагт л ном уншиж байна. Тэр тийм юм гаргаж ирж байгаа.
Хишигсүрэн -
Таныг бага байх үед ер нь хятадуудын талаар ямархуу яриа ярьдаг байсан.
Халзанхүү -
Өө тэр их сайн байсан юм шиг байгаа. Аа тэрүүхэндээ сайн байсан юм шиг байгаа юм. Тавиад оны үед бол зарим нь их сайн байсан. Зарим нь ч их муу байсан шүү
Хишигсүрэн -
Хятадтай хэзээнээс муу байсан юм биш үү монгол ер нь
Халзанхүү -
Оо муу байсан. Муу байсан, муу байсан. Хятадууд, биднүүсийг бол зөөж авахын тулд сайн юмаа тавиад оноос урд хөршид оруулж байсан сайн юм. Одоо бол хамгийн хэрэгцээ багатай социализм болохоор
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Муугаар бодож байлаа. Манайхны наймаа чинь юмны чанар мэдэхгүй.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Сайн байсан ч авахгүй наанаас нь муугаас аваад...
Хишигсүрэн -
-Тэр үед
Халзанхүү -
Очоод заавал авдаг.
Хишигсүрэн -
-Тэр үед хятад монголын харилцаа муу байсан байж болох уу
Халзанхүү -
Болно
Хишигсүрэн -
-Аа аа
Халзанхүү -
Болно
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Ер нь хэзээний муу, хятад чинь өөрснөө бол түрүүлээд монгол наашаагаа наймаа хийгээд ирэхлээр, би зүгээр хятадуудыг бол ..??? дөнгөөд байсан түүхтэй юм байлаа ер нь одоо хонины ноосыг чинь аваад, малаас хяргаж аваад мушгиа хийгээд л мушгиа хийхлээр жигнээд авдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Ноосыг чинь ингээд хуйлаад бүр
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгсэн чинь манай монголчууд шороотой хийгээд л
Хишигсүрэн -
Аа ха хи \инээв\
-Эхлээд өгөхдөө тэгдэг байсан ш дээ.
Халзанхүү -
Шороотой ингээд өөрөө хятадыг бас сайн дарлаж байсан юм шиг байгаа юм. Тэгээд хятад бол сүүлдээ монголын талаас хонь авахгүй байх ер нь ч тэгээд хоёулаа түнжин муутай хэзээнээс түнжин муутай хоёр байгаа тэр. Ямар сайндаа хятадын худалдаачин нар наймаа хийгээд л монгол малаа буцаад аваад явахлаар зэрэг өнөө илүү гэр хийх гэж буцах замын тэр чинь хятад чинь нэг замтай юм
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Баяр хийсэн ч хуйрган жингийн зам гэж нэг юм байдгийн байна.
Хишигсүрэн -
Хуйхан жингийн зам
Халзанхүү -
Хуйрган жингийн зам
Хишигсүрэн -
Хуйхан жингийн
Халзанхүү -
Тийн Хуйрган жингээ гэж
Хишигсүрэн -
Хуйрган жин юмуу
Халзанхүү -
Тийн тийн. Тэр чинь одоо нэг замаар явдаг
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Одоо энэ манай Өмнөговийн Хаангарын Балдангарав гэж хүн байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд тэр хүн чинь жоохон цаашаа яваад тэгээд хаашаа ч гардаггүй юмаар гараад явчихдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд өнөө хятад асууж байна. Тэр тэмээ ачаатай. Тэмээ ачаа ачаад тэгээд л яг л нэг замаар явна тэр замаар буцдаг
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Хамгийн сүүлд тэмээ ачаа тэмээнийхээ хамгийн сүүлийн тэмээг тэр үед дөрвөн бидон шиг тийм хог өгдгийн яадгийн тэрийг дүүжилчихнэ.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд л цувуулчихна. Тэр хонхон дуут тасхийчихвэл ачаа аччихсан байж байдаг. Байсан юм шиг байгаа ер нь
-Эргэж хардаггүй
Хишигсүрэн -
Тэмээ авдаггүй
Эргэж хардаггүй гэдэг ш дээ ер нь
Халзанхүү -
Эргэж хардаггүй түрүүч нь одоо
Хишигсүрэн -
Цуваад одоо ингээд явчихдаг ер нь тэгээд монголчууд бол ингээд ер нь эргэж хараад сүүлийнхээ юуг ингээд тэгээд эргэж хараад явдаг. Тэгэхээр хятад эргэж хардаггүй байсан юм шиг байгаа юм
Халзанхүү -
Хятад эргэж хардаггүй
Хишигсүрэн -
Яагаад тэгдгийн бол
Халзанхүү -
Тэр ёстой мэдэхгүй
Хишигсүрэн -
Хэт их урт тийм тэмээн жин цуваа явдаг байсан бэ
Халзанхүү -
Тэгж бэлтгэж явдаг байсан юм наашаагаа
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд ийшээ мал туугаад ирсэн чинь мал аваад туух хүн нэг суурь хонийг хэдэн цаас гэдийн хэдийн тооцоо хийдгийн мал туухад хоёр хятад хоёр захаараа явсан хойно хоёр цагаан хонь унаад доош ирнэ. Нэг хятад яг араас нь тооцдог. Шилбүүрээр тооцдог.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгэхлээр монголчууд яадаг гэхлээр зэрэг нэхсэн хонио өгчихнө. Манай хонь авчихаад
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Бүгдийн авна. Шуудуй ухчихдаг.
Хишигсүрэн -
Шууд яачихдаг аа
-Шуудуй ухчихдаг
Халзанхүү -
Шууд одоо хундаам
Хишигсүрэн -
За
Халзанхүү -
Байшингийн хундаам юм шиг татчихаад
Хишигсүрэн -
За
Халзанхүү -
Дээгүүр нь ингээд бууц тавина. Дээгүүр нь яг өвс хаячихсан байгаа юм
-Урьдчилж отолт хийнэ
Хишигсүрэн -
За
Халзанхүү -
Тэгэхээр зэрэг л хятад наймаачин баахан хонь туугаад л явдаг
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Хятад талдаа очихлоор зэрэг за одоо төдийд л хүрч ирнэ. Одоо тэрнээсээ цаашаа мултарч юу яахлаараа нь тэд хойноос нь давхиад л байшингийн хундаам шиг өнөө туугдаж байгаа хонь нэг хэсэг хонь
Хишигсүрэн -
Үлдчихдэг
Халзанхүү -
Үлдчихдэг.
Хишигсүрэн -
Хн аа та хэдэн оны үеийн юм ярьж байна
Халзанхүү -
Дээр үеийн юм
Хишигсүрэн -
Аан ха хэдэн оны үед ингэж мал
Халзанхүү -
Тэр одоо хэдэн оноос гэж хамаагүй дээр үеийн
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Одоо манай эцэг эхийн дээрх үеийн юм байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр түүх дээр байсан юм байлаа. Хятадууд хэзээний монголуудыг дарлаж эхэллээ
- 1800 оны үе байгаа
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тийм л байх 1800 –аад оны үе юм байна.
Хишигсүрэн -
Ер нь таны одоо багад ч юмуу одоо ер нь тэмээн жин хэзээ тасрав аа. Тэмээн жин ер нь хэзээ таны нүдэнд хир их харагдаж байсан.
Халзанхүү -
Би тэмээн жинг үү
Хишигсүрэн -
Тэмээн жин
Халзанхүү -
Жинд би за нэг л ер нь тавин онд байсан.
-Гурван удаа явж байсан
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тавин хоёр оны үед тасарсан болов уу. Тэрнээс өмнө бол тэмээн жин их үүрэг гүйцэтгэж байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Машин оруулаад
Хишигсүрэн -
Аа машин орж ирэхээс өмнө л их
Халзанхүү -
Тийн машин орж ирэхээс өмнө л
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Хамгийн анхны орж ирсэн тэрэг чинь гулуу тэрэг гээд нэг тонн ачаа даадаг тэрэг байсан
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Аа орж ирж байсан. 67 гээд нэг суудлын машин орж ирсэн. Тэгээд нэг тавин гурав гээд бас нэг тийм хар тэрэг орж ирж байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Ачааны тэрэг тэгээд гулуутай тэр тэрэг тонн гаруйхан ачаа ачина. Тонн гаруй ачаа
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр банзан гүүзүүтэй байсан ямар гүүзүүтэй байсан тэр болоогүй бас хар банзан гүүзүүтэй байсан. Ухаандаа энэ чинь нэг тойроход л нэг тонн ачаа ачаад
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд сүүлд нь дөчин долоо дөчин таван оны үед зис5 гэдэг машин орж ирсэн. Тэгээд би тэрнээс урагшаа бол тэр тэмээнд ачиж жин бол байсан юм.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
... Тавин хоёр оны үед л устсан болов уу.
Хишигсүрэн -
Энэ зам говьд одоо энэ зам автозам гэдэг юм одоо ер нь яаж хир анх тавигдав аа
Халзанхүү -
Анх ...
Хишигсүрэн -
Зүгээр хаа хамаагүй гараад явна гэсэн газар луугаа давхиад давхиад л
Халзанхүү -
Тэгж дуртай газраараа явдаг байсан.
Хишигсүрэн -
За
Халзанхүү -
Ер нь тэр одоо ер нь дуулаагүй дээ энэ олон салаа замын хаагуур нь явах вэ гээд зогс ч байхад чинь одоо аймгаас гараад явахад ганцхан замаар явна
Хишигсүрэн -
Аан ха
-Анх ер нь яаж үүссэн замыг тавьсан. Яаж зам бий болгосон.
Халзанхүү -
Тэр хар тэрэгнүүд л давхидаг л байсан ганц нэг
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Би ч гурван настай байсан юмуу хоёр настай байсан юмуу манайх ийшээ Өлийн цохио гэдгээс зудын жил нүүгээд явчихсан. Тэр хавар нааш эргээд буцсан Хааяа Мөнхөө гуай гэж байсан юм. Тэгсэн хар тэрэг, шинэ хар тэрэг хорхой шавьж шиг явж байсан. Тэр л анх зам тавьж эхэлсэн тэр үе
Хишигсүрэн -
Анх та машин хараад юу гэж бодож байв.
Халзанхүү -
Би ч хар хорхой явж байна
Хишигсүрэн -
Өтний хар хорхой биздээ.
Халзанхүү -
Тийн порт гэж ярьдаг байлаа сүүлийн үед шилэн порт гэж ярьдаг. Зарим нь саарал будагтай юм
Хишигсүрэн -
Яг нөгөө кинон дээр гардаг ш дээ.
Халзанхүү -
Тийн
Хишигсүрэн -
Өтний хар хорхой харчихаад, ямар кино билээ тэр чинь аваад идээд байдаг биздээ нээрээ тэр чинь.
Халзанхүү -
Анх машин нээрээ....
-Хүн чулууны нулимс биздээ
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
... би их сонирхдог.
Хишигсүрэн -
Хэдэн онд анх машин үзсэн та
Халзанхүү -
Би тэр чинь гучин тав гучин зургаа, гучин долоон онд л харсан болов уу тэр хар машин
Хишигсүрэн -
Аан ха
-Та айсан уу, гайхсан уу
Халзанхүү -
Тээр тэнд давхиж байсан айлгүй яахав. Тэр үед чинь айх юм мундахгүй Тэр машинаас айна модноос бас их зөндөө сүрхий
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Айдаг байсан.
Хишигсүрэн -
Таны амьдралд тохиолд, одоо гүнзгий ул мөр үлдээсэн тийм үйл явдал гэж юу хэлэх вэ та. Тийм үйл явдал байна уу. Асуулт ойлгогдож байна уу
Халзанхүү -
Аа аа
Хишигсүрэн -
Таны амьдралд одоо гүнзгий ул мөр үлдээсэн одоо ямар үйл явдал байна гэсэн асуулт байна
Халзанхүү -
Би хэдэн хүүхдээ мужаан болгочих гээд ганцхан энийг хийж чадаагүй
Хишигсүрэн -
Яаж чадаагүй
Халзанхүү -
Хэдэн хүүхдээ мужаан болгочих гээд сургууль соёл, гадаад дотоод тэнээд явчихсан.
Хишигсүрэн -
Нэг ч хүүхэд чинь мужаан болоогүй юу.
Халзанхүү -
Нэг л болдог одоо нэг хөвүүн хотоос ирээгүй тэрийг болгох гэсэн. Одоо тэр л болгоно. Бас суралцахгүй юм.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Зургаан хүүтэй гурван охинтой хүн. Гурван охин бол яахав, гурван охиноо би нэг гурван хүний гал тогооны хүн ч болсон бай өөрөө нэг мэдээд мэддэг чаддаг мэргэжилтэй болгох юмсан гэж санадаг байсан. Тэгээд гурван охиноо гурвуулангийн дээд сургууль төгсгөе гэж боддог. Тэр завсар нь гурван охиноо болгосон.
Хишигсүрэн -
Аан ха таны нэг хүүхэд англид байдгийн байна тиймээ.
Халзанхүү -
Тийн
Хишигсүрэн -
Аан ха
-Хоёр ч бий
Халзанхүү -
Хоёр ч хүүхэд бий
Хишигсүрэн -
-Буянрагчаа
Халзанхүү -
Баторгил гээд
Хишигсүрэн -
Аан ха бүгд өмнөговьд арван жил төгссөн хүүхдүүд үү
-Тийн
Халзанхүү -
Бүгд өмнөговьд арван жил төгссөн. Манайд арван жил төгсөөгүй хүүхэд нэг л бий. Шууд наймдугаар ангиас техникумд явсан. Бусад нь бүгд арав наймыг төгссөн.
Хишигсүрэн -
-Нэг л хүүхэд наймдугаар анги төгссөн.
Халзанхүү -
Нэг л хүүхэд наймдугаар анги төгссөн.
Хишигсүрэн -
Аан ха таны...
Халзанхүү -
Наймдугаар анги төгссөн нь нисэхэд зам засварын ажилтай.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Таван жолооч бий
Хишигсүрэн -
Аан ха таны амьдралд ...
Халзанхүү -
Эдийн засгийн дээд төгссөн хоёр бий. Хуулийн дээд төгссөн хоёр бий.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Хэдэн хүүхдээ тэгж л цөмийн
Хишигсүрэн -
Хүмүүжүүлсэн.
Халзанхүү -
Хүмүүжүүлсэн.
Хишигсүрэн -
Аан ха сайн байна ш дээ. Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэж хэлэх юм байна уу ер нь та юу гэж бодож байна
Халзанхүү -
Би сайн ойлгохгүй л байна даа
Хишигсүрэн -
Ер бусын тийм онцгой содон юм байна уу таны амьдралд
Халзанхүү -
Амьдралд тохииолдсон
Хишигсүрэн -
Таны амьдралд
-Онцгой тийм гоц юм. Тийн таны амьдралын хугацаанд
Халзанхүү -
Аа энэ төр засгийн юм болж байна уу өшөө юм болох болов уу
Хишигсүрэн -
Болно болно юу ч байж болно ш дээ. Яасан гэнээ
-Төр засгийн
Халзанхүү -
Дээшээ аль социализмын үеэс л худлаа хуй явсан болохлоор өнөө төлөвлөгөөт эдйн засгийн үед жаахан амьдралдаа юм үлдээсэн, үлдсэн өөр .
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр нэг өвгөдөд одоо намайг аваачсан байхад харж үзэхийн бай хүрч ирээд үзэхэд байхгүй зүгээр л байгаа
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Төлөвлөгөөт эдийн засгийн үед
Хишигсүрэн -
Аан ха аан ха
Халзанхүү -
Заавал мах авна, тэгээд будаа авлаа. Тоглож, цэцэрлэгүүд чинь ерөөсөө гавшгайчийг чинь олон удаа авлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Аймгийн аварга артель гэж байлаа. Тэгээд төрийн шагналаас эхлүүлээд засгийн газрын шагнал авч байлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Яахав тэр миний амьдралд өөрт тохиолдсон бас л одоо гавъяа шагнал даа
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Аа өөр энэ эхлээд бас энэ хорин хэдэн гучаад шахуу нам байна энд чинь бас би нэгдэж явдаг.
Хишигсүрэн -
Та аль нам уу
Халзанхүү -
Би хувьсгалт нам
Хишигсүрэн -
Хэдэн онд элссэн бэ
Халзанхүү -
Би саяхан элссэн.
Хишигсүрэн -
Пөөх дээр үед элсээгүй юмуу та
Халзанхүү -
Дээр үед элсэх гээд байсан чинь
Хишигсүрэн -
Элсүүлдэггүй ээ
Халзанхүү -
Элсүүлдэггүй
Хишигсүрэн -
Яагаад аа ха хи ха\инээв\
Халзанхүү -
Яадийн нөгөө гэр бүл байхгүй гээд тэгсэн. Тэр үед чинь жараад оны үед гэр бүлтэй болж цуцалсан гэр бүлтэй суусан хүн л днн. Хувь хүн товчоолоор орчихоод тэгэхэд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд намд ороод, намын хороо бүх юмыг авчихлаа.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Өөрөө намын гишүүн, намын хорооны гишүүн тэргүүлэгч
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд хороондоо бол улс
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Хүний хороо нэг үүр байсан юм. Тэр улс сая одоо байрлаж байсан
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Би намд элссэн. Хороон дарга маань өөр шороо босгосон. Хороогүй болчихлоор зэрэг яасан тэр намайг аваачаад тэргүүлэгч гишүүнээр тавьсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр таван жилтав зургаан жилийн хугацаанд хороогоо улсад хоёр өөрчилж долоо болгосон.
Хишигсүрэн -
Аан ха... тэгээд
Халзанхүү -
Долоо болгочихсон чинь
Хишигсүрэн -
Намаас хөөгөөд хаясан
Халзанхүү -
Аа аа намаас хөөх шагнал авсан
Хишигсүрэн -
Аан ха юу гэсэн үг вэ
Халзанхүү -
Эх эцгээ сайн таньж байсан байлгүй
Хишигсүрэн -
-Яагаад тэр үед таныг намд элсүүлээгүй юм. Яагаад элсэж чадаагүй юм
Халзанхүү -
Тэр үед элссэн чинь аймаг аваад ороход мөн надаас анкет аваад явсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Манай бригадын мастер Самдансанаа гэж Баянулааны хүн байсан юм
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Бригадын мастерийн дарга бригад гэж байдгийн
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Нэг хэдэн хүн удирддаг. Тэгсэн мастер маань архи их уудаг хүн байгаад татаж унаад урагшаа очиж байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэр хооронд бригадын даргийн орлогч хийгээд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд би чинь одоо манай гэр ард шахуу болсон бор ажлаа хийнэ.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэрнийг шахалтаар оройхон юмдаа хүндээ хүлээлцэж байсан чинь замын тооцоо мастер тэр тооцоо хийсэн чинь, мастер дутагдалд орсон.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Бүгд зөв. Аа миний тооцоо болохлоор тэд над руу чихэх гээд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд би зээл гаргаагүй. Ганц ч шал дээшээ гарсан ганц жил аваад л суу тэгээд
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд хөрөнгө идсэн гээд орох гэссэн чинь харин мөн надтай хамтарч мөнгө идсэн гэж дайрах гээд болдоггүй.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Тэгээд ороогүй, оруулаагүй.
Хишигсүрэн -
Аан ха тэгээд хэдэн онд та элсэв сая
Халзанхүү -
Аа аа
Хишигсүрэн -
Та хэдэн онд сая элсэв
Халзанхүү -
2002 онд л
Хишигсүрэн -
Аа хи ха за за мөрөөдлөө биелүүлсэн байна ш дээ
Халзанхүү -
Тийн мөрөөдөл, түрүүнд гь эвлэлийн гишүүн байсан.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Эвлэлийн гишүүнд чинь тавин гурван онд элссэн.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Аа тэр яагаад эвлэлийн чинь удирдах байгууллагын юуны байгууллага би тэр чинь ная ерээд жил удирдаж байгаа хувьсгалт нам надад анх үүсээд л Сүхбаатар, Чойбалсан эд нараас чинь хойш авч явсан нам төр юм чинь тэгээд тэрнийхээ төлөө л явдаг.
Хишигсүрэн -
Аан ха
Халзанхүү -
Аа зүгээр өшөө нам руу орно баръя гэж санахгүй ч гүй зүгээр
Хишигсүрэн -
За за
Халзанхүү -
Яадаг ч байсан нэлээн явдгаараа яваад дуусая өөр хэлэхийн алга
Хишигсүрэн -
Хоёулаа одоо тэгвэл маргааш яриагаа үргэлжлүүлье. Өнөөдөр ингээд сайхан яриа боллоо. Одоо завсарлая тэгэх үү
Халзанхүү -
Тэгье
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.