Halzanhüü


Basic information
Interviewee ID: 990481
Name: Halzanhüü
Parent's name: Maam
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1935
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education: Бичиг үсэгт тайлагдсан, бага боловсролтой
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tsogttsetsii sum, Ömnögovi aimag
Lives in: Dalangadzad sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
family
authority
democracy
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

М.Халзанхүү гуай бид хоёрын ярилцлага хоёр дахь өдрөө үгэлжилж байна. Та надад энэ Цогтцэций суманд нэгдэл яаж байгуулагдсан тэр талаар нэгдлийн үеийн тухай яриач. Нэгдэлд анх хүмүүс яаж элсэж байв. Дуртай элсэв үү дургүй элсэв үү. Улсууд яаж малаа нийгэмчлэв. Энэ тухай та мэдэх үү

Халзанхүү -

Би энэ сумын нэгдэл байгуулагдахаас өмнө энэ сум нь байгуулагдахад энэ сумын гар үйлдвэрт ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд гар үйлдвэрт байхад 1956 онд байгуулагдсан юм шиг байгаа. Тэгээд энэ анх нэгдэл байгуулагдахад ард түмэн тийм их дургүй зарим нь ер нь байдлыг судлаад ороод ашигтай юм байна. Малаа нийгэмчил ер нь хувийнхаа малыг өсгөж торниулах улс нийгэмдээ бас хувийн хөдөлмөр оруулъя. Энэ малаар явна гээд байсан чинь ер нь буруу юм байна.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Энэ нийгмийн ажилд одоо хөдөлмөрлөж явсан ийм л түүхтэй юм байна. Тэр үед бол би энд гар үйлдвэрт байсан. Тэгээд манайх бол миний эх одоо миний хоёр дүүтэй тусдаа малчин байсан

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд тэндээсээ өөрийнхөө төрсөн гарсан ишиг даага гологдоод, нэгдлийн гишүүн хүн хувьдаа бол далан таван толгой мал аминдаа бол авч үлдэх

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Аа илүү гарсан малаа бол

Хишигсүрэн -

Нийгэмчлэнэ

Халзанхүү -

Нийгэмчлэх, улс орны мал болгоод тэрнийгээ маллаад тэжээгээд хариулаад тэрнийхээ зохих хөдөлмөрийг авдаг. Бүгд тийм хөдөлмөрийн хөлсгүй байлаа хувийн аж ахуйтан байхдаа

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд улсын малчин болоод ирэхлээр тэр малын маллаад тэр нь өсөөд тэгээд малын ноос аваад малын хариулна. Тэрний хөлс өгнө. Одоо мал хариулсны мөнгийн өгдөг

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тийм болохлоор чинь хүн хөдөлмөрлөх ёстой мөнгө олж амьдрал ахуй дээшилдэг сайн талтай байсан байх тэр.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тийм учраас тэр хүмүүс чинь малаа нийгэмчлэх, нэгдэлд орохгүй болохлоор татгалзаж үлдэж байсан хувийн аж ахуйтан бол

Хишигсүрэн -

Байгаагүй юу

Халзанхүү -

Байгаагүй

Хишигсүрэн -

Танай суманд

Халзанхүү -

Тийн

Хишигсүрэн -

Анх болохдоо одоо ямархуу улсууд нь жоохон татгалзаж цаашилсан бол

Халзанхүү -

Тэр цөөн малтай. Далан таваа авч үлдэхэд цаана нь ер нь жаахан цөөн малтай татруу хэцүү байсан. Цөөн мал бас хэцүү урьд чинь зүгээр манай мал чинь тэр далан тавдаа хүрэхгүй

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Нийгэмчлэлд хүрэхгүй, тийм мал байсан юм чинь яахав тэрэн дээр жаахан хэцүү байсан байх

Хишигсүрэн -

Мал нь хүрээгүй айлууд

Халзанхүү -

Аа аа

Хишигсүрэн -

Далан тав хүрэхгүй байгаа айлууд нэгдэлд элсээгүй юмуу

Халзанхүү -

Нэгдэлд элсүүлэхгүй байсан юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэрнээс бусдын харин элсүүлчихсэн. Тэгээд сүүлдээ ерөөсөө тууврын мал өсгөж үржүүлдэг, далан таваас өөрсдөө нэг сар орчим хариулчихаад тэр нийгэмдээ өгье

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд нийгмийн малын малыг амьдрал хахуйгаа дээшлүүлье гэдэг бодлого гаргаад тэрнээс биш ерөөсөө цөмөөрөө нэгдэлжих хөдөлгөөнд оролцож байлаа тэр үед

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

...Нийгэм бол аягүй сайн байсан. Хүн гэдэг юм, намайг бага байхад эрт босдог орой унтдаг их ажилсаг малын ажил их ер нь бол их дандаа ажилсаг улсууд тийм цаг байлаа. Залхуу хүн бол ер нь тэгээд ...??? үлдэж, нэгдлийн гишүүн болсон хүн бол амьдрал ахуй дээшилж барьдаг.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Ийм үе байж билээ.

Хишигсүрэн -

Танай нөгөө нэг аймаг руу нүүж байгаа ш дээ төв рүү та

Халзанхүү -

Тийн

Хишигсүрэн -

Тийн тэгээд тэндээс хойших таны ажил амьдрал юу болов тэр тухай та яриач.

Халзанхүү -

Тэрнээс хойшминий амьдрал өөрчлөгдсөн. Би Өмнөговьд бүтээн байгуулах ёстой би өөрийнхөө гараар олон түмэнд бас ахмадын үеий харж үзсэн зөвлөл Өмнөговьд зураач Ганбилэг сурахын төлөө тэр хүний хийснийг сурах өөрийнхөө амьдралд төгрөг цаас олох

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Эндээс эхэлсэн болохлоор энэ удаа миний амьдрал ахуй дээшилсэн. Нэгдэлд байсан үеэс бас л дээшилсэн байх л даа бодвол тийм амьдрал, олон хүн шавь нар дагуулсан

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Одоо өөрийнхөө мэргэжилээр, тэгэхэд өөрийнхөн түүх аймагт явж байгаа ш дээ. Тэгээд ер нь модон эдлэлийг зүгээр төсөв аймагт өгсөн барилгын модны ажил хийж байлаа.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Одоо энэ цонхны хаалт л тэр шал тэгээд энэ хөөрхөн байшингийн модыг би хийж байсан жишээ нь тэгээд надад энэ хятад тавин зургаан онд жаран гурав, хоёр он хүртэл манай аймагт ажилдаг байсан. Тэдний услахаар ажиллаж одоо шавар шохойны ажил барилгын одоо барилга барих, зуурмагийн зуураад л

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Зуураад л насольк саванд хийнэ, дамжиж дөхүүлдэг үгүй бол даамалд хүргэж өгдөгийм. Тэгээд барилгын ажил дээр бол нэлээн бас ажилласан шүү чулууг бол үзсэн нэлээн тийм их юм үзсэн

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Энэ миний амьдралын бас гол хөшүүргийн нэг ажил хаялтыг үзсэн. Чадах юм бол миний амьдралыг дээшлүүлж байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Энийг сайн тал, энийг түүхэнд бахархах болов уу гэж ажил хөдөлмөр гэдэг чинь хүнийг эрүүл чийрэгжүүлдэг, хөдөлмөр суулгадаг, биеийг хатуужуулдаг

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Эрүүл мэндэд ч ашигтай, тэндээс дээшээ сайн байсан.

Хишигсүрэн -

Яг одоо яаж , аймагт бол шидвэр гараад таныг дуудаад аваад явчихсан ш дээ. Танай дарга улсууд байв

Халзанхүү -

Миний дарга

Хишигсүрэн -

Тантай хамт ямар хүн ажиллаж байв. Та нарын нөгөө дарга цэргийн харилцаа ямар байв. Тэр үеийн хүмүүс ажилдаа яаж ханддаг байв

Халзанхүү -

Юу тэр үеийн улсууд ерөөсөө миний бахархалын нэг, амьдралдаа ямар сайндаа анх барилга тэр гар үйлдвэрт ороход тэр байшин одоо устаад юучгүй болсон.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Нэг буйрын шороо л бий. Тэрүүндээ би их бахархахдаг. Намайг нэг хөдөлмөрт сургаж байсан. Намайг мэргэжилтэй болгож байсан. Тэгэхэд чинь нам төр намайг хүмүүжүүлж өгсөн.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Би бага насны хүн залуу хүн, хөнгөн хийсвэр, туйлбар муутай тийм юмнууд зөндөө хоёрдугаар ч юмуу гуравдугаар багийн хүн байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд хүн бүр зан харьцаа сайтай манай хамт олон бол их сайхан харьцаатай. Би хориод насны байсан харин миний бие ганцаар

Хишигсүрэн -

Аан ха ганц бие тээ

Халзанхүү -

Амьдрал байгаа ш дээ, амьдрал байхгүй

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Айлаар явдаг. Тэгсэн чинь байна ш дээ түүх ингээд ярихад нэг тийм сонин юм зүгээр .. үед

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгсэн би нэг гэр бүлтэй болсон юм. Гэр бүлийн хүн маань сумын зарлага хийдэг

Хишигсүрэн -

ЮУ хийдэг ээ

Халзанхүү -

Өнөө сумын зарлага хийдэг.

Хишигсүрэн -

Аа за

Халзанхүү -

Одоо ийш тийш нь хүмүүс дуудах, жижиг байсан ч дуудна. Ийм албан тушаал бол зарлагын албан тушаал

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Би тэрнийг хийж байсан. Өөрөөсөө өвлүүлээд гэр бүлийнхээ хүнд өгчихсөн. Өөрөө үйлдвэрт орчихсон. Тэгхэээр хоёр хүний амьдралд бас нэг хэдэн цаас нэмэртэй

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэр зарлагын цалин далан тавхан цаас

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Одоогоор бол жоохон мөнгө, ер нь баталгаатай бол жаран цаас өгдөг байсан. Арван таван цаас үлдээнэ. Хувийн юмаа худалдаж авахад ямархан цаас орох уу хөнжил хорин цаас, тэгээд энэ чинь будаа гурил бүр сүйд болдог байлаа.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд байж байтал манай артельд хятадын нэг жар дал хүрсэн тэр нэг ахмад гуталчин хүн байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Сүрхий гуталчин хүн байсан. Тэр Банзрагч гэж хүн байсан

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд ер нь хамт олон болбол бас их ялгаа байна уу гэхээс .. байсан юмуу тэр даргаас анхандаа айцгааж байна

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Сүүлд нь хамт олны дунд орохоор ...???

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Та хоёр ингэж айлаар явдаг. Та хоёр яаж айлаар явдгийн төрсөн ахын эх нь ганц бие хүн тнр үед Цэций ууланд байж байгаад өөд болсон. Тэр өөд болсон хойно ямар амьдралтай вэ гэхээр хэдхэн ямаа өшөө мал байхгүй

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Ганц бие хүн, нэг төрсөн хүү байсан чинь цэрэгт явсан. Галсансамбуу гэдэг хүн байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд тэрний хөрөнгө гар дээрээ үлдсэн. Тэр хэрэв хоньтой байсан бол тэр бүх юмгүй

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэр үед нөгөө соёлын довтолгоо гэдэг яриад байдаг юм тэрхий одоо соёлжуулах юм ярьдаг байдаг болохоос тэр өөрийн болохоор хэдэн давхар утаа байсан гэж байгаа юм.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Бөө болсон гэж байгаа юм. Тэр үед бол манай тэнд гэрийн хаалга гэдэг юм хаалга байхгүй хатавчтай нэг ийм эрвийсэн үүд сөхөж ордог

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тийм цэнхэр үүдтэй гэр манай гурван зуу гаруй хорин цаасаар авна.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Та хоёр амьдар гээд, тэгээд тэр улсуудынхаа үгэнд орсон.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Хань хүндээ хэллээ одоо түрүүлээд айл гэр болохын байна ер нь хамтарч амьдаръя гэж хэлье. Өөд болсон хүнийг яахав амьдаръя гэсэн

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Одоо яахав гэсэн чинь надад арга чарга зааж өгсөн. Тэгсэн чинь бороо орох гээд л газар халж

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Дээд тал нь дэвтээд ирлээ

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгэхлээр хус, аа хаалга шийдээ босгож байж чи өөрөө хийж чадна.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Цав чи өөрөө хийж чадна. Зүсмэлээ чи өөрөө хийж чадна. Тэр багшийн хүсэж сурч байгаа мэргэжил шүү дээ. Анхан гурхан сартай тэгээд сүүлдээ шалгалт өгөөд зэрэг авдгийн

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгсэн чинь манай хамт олон Лувсан гэдэг хүн голын таван удаагийн гарын үсэг эндээс арван таван хүний тэр зоос байсан Одоо чинь хэл нэвтэрч сурсан үгүй юмуу мэдэхгүй ээ.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэр хүн явган дугуйгаар оросын гуч машинтай явсан хаясан ..??? авалгүй нөөцийг тогтоох болсон улсын төвд

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Түүгээр би ажилласан. Юун хүн бэ гэсэн чинь харин нөгөө хүн байна. Тэр хүнийг чинь өөд нь татаад явж байлаа. Тэгсэн нөгөө хүн ... ???

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгэхээр нь тэр хүн бол жаахан хөндий байсан. Тэгээд хийсэн унь авахаассаа, захиалга хийгээд тооно бол хийгээд

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд дотуур цагаан бүрээсээ бариад, гадуур цагаан бүрээс авч бариад л

Хишигсүрэн -

Шинэ гэр боллоо ш дээ.

Халзанхүү -

Жинхэнэ том гэр боллоо. ... Тэгээд юу гэр одоо ер нь гол байсан шүү

Хишигсүрэн -

Тэгээд

Халзанхүү -

Аа аа

Хишигсүрэн -

Шинэ гэртэй болчихлоо

Халзанхүү -

Шинэ гэртэй боллоо. Хамт олны хүчээр манай эх эцэгт шийдвэр өгч байсан Чаминчулуун гээд нэг Даринхүү гэж нэг хүн байысан юм. Тэр манай эцэг эхийн үеийн шахуу хүн байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэр хүн зэргэлдээх хад мухлаг гэдэгт байдаг байлаа.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Манай эхийг үнэхээр ...??? байдаг байсан. Тэгээд улсууд манайхныг хэлж байна. За тэгээд айл боллоо. Одоо чи энэ гэртээ гал түлээд амьдарлаа толгойлох боллоо. Би уг нь бол анхны ... барьсан хойно тохиролцсон.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Одоо бол зүгээр .???.. хамт олны дундаас зөвлөгөөгөөр ороод байж байгаад тэгээд би гэртэй болсон.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд тэр Даринхүү гэдэг хүнд хэллээ. Манай жижиг гэрийн, өи тэр гэрийг галлаад тэгсэн чинь манай гэрийг ирж галлаж өгнө үү гэсэн

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэрийг чинь би тухайн үед бол ирсэн, ирэхээр нөгөө улсууд чинь манай артелийн гар үйдвэрийн хүмүүсүүд ийм хивс товшилдог тулгуур гэж сайхан материал байдаг байлаа дээр үед

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэднийг авч ирж дэвсч өгөөд л хуучин тэр аыйлын юм бас байгаа. Байгаа даа бүр шинэчлээд айл өөрснөө ажилчид манай их гоёж сайхан, тэгээд авдар мавдар чинь хуучин харагддаг байсан тэрний будгийг чинь хусаж хаяад улаан будгаар будаад

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгж янзалдаг байсан. Тэр улсууд надыг нэмэр хандив их өгсөн. Би тэр улсуудынхаа үгнээс зөрдөггүй.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Хий гэснийн хийдэг тэр улсууд надад гар доор одоо энэ манай суугийн хийдийн зүгт одоо тэр гар үйлдвэрийн байшин майшингийн дүр төрх засвар одоо нэг жоохон хажуудаа нэг хүнтэй төрөл садан улсуудаа аваад би тэгж босгож байсан. Манайханч яахав цуваад ирсэн. Нөгөө Даринхүү гэдэг хүн чинь хорин литр айраг, тэгээд нэг арван литр сүүтэй нэг жоохон өрөм хуруудтай өгч байсан. Тэр хөгшин чинь намайг анх нь гал голомтыг байж байг гэсэн.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Манай хамт олон бол их сайхан олон. Тэр гучин хүний сайхан хамт олон тэр залуу үеэ халамжлан хүмүүжүүлдэг. Одоо сүүлийн үед халамжлан хүмүүжүүлэх ярьдаг л даа. Тэгээд надад бол хайртай сэтгэлтэй өөрийнтөрсөн хүүхдээс ялгаагүй

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэр гар үйлдвэрийн хамт олон бол зүгээр өдий зэрэгт миний эцэг эх тэгээд хамт олон минь хүргэж өгсөн юмдаа

Хишигсүрэн -

Тэгээд танайх тэр дөрвөн ханатай гэрийг хэр удаан эдэлж хэрэглэсэн бэ?

Халзанхүү -

Тэр чинь тавин зургаан оны үе л байсан байх, тэрнийг удаан эдэлсэн.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд аймаг руу орсон. Тэгээд 1970 он хүртэл би дахиад нэг тэр хуучин өвгөд хэлдэг замын хань зам дээр гэж аймгийн гар үйлдвэрт артель дээр байж байсан чинь Ноён сумын нутаг Шавхарга улаан бэл газраас энэ шаазан ваарын, шаазангийн түүхий материал цагаан шороо одоо нүдэж бяцлаад

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Одоо Улаанбаатарт урчуудын артель гэж байсан ш дээ. Шаазан ваар, ваарын артель гэж байсан. Тэрний

Хишигсүрэн -

Гол материал

Халзанхүү -

Тэр бүгдийг цагаан зөөлөвтөр тийм цагаан хатуу цагаан чулуу байдаг байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэрийг буулгаж явахад нэг хүнтэй танилцаад

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд 1970 онд нэг нутгийн Жамбаа гэдэг өвгөн дээр очсон. Өндөр настай хүн байсан. Тэр хүн буриад гэж байсан юм.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд тэрэн дээр очихлоор буриад чинь, буриадын авгай Өлзийхутаг гэж бий. Хутга барьж загнаад хэрэгт орсон би.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Өлзийхутагаас асуугаад тэр буриад эсэргүү Жамба гэдэг хүнээс очиж манай Хаш манай ах дүүгийн хүүхдийг над руу явуулсан байгаа юм.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэр чинь жаран оны үед бид гэр бүл болоод гурав дөрвөн хүүхэдтэй болоод тэрний манай хадам эх одоо тэр манай хүлээж байгаад л би нөгөө хуучин орлогч нь шагнаад гээд ингэсэн юм.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Дөрвөн ханатай гэрээр хоёулаа амьдарсан. Тэгсэн хөгшиний эх та нар намайг амьд дээр хүүхэдтэй бол өсгөөд өгье.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Өөөрийн гэсэн орон сууцтай бол, за би нэг энчээ нэг зургаагаа өгчихнө. Та нар газар дээр тал дээр үлдэх нь байна шүү

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэр зөв л дөө угаасаа

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд далан онд би тэр гэрийг сангийнхаа гэрийг өөрийнхөө хань яахав би эргэчихдэг орон гэргүй хүн байсан тэрүүнд хүргэж өгөөд

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Үнийн, өнөө тэр чинь хөлсөөр авдаг. Таван ханатай гэр хорин найман төгрөг, тэгээд дөрвөн ханатай гэр хорин таван төгрөг тэр хавьцаа байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд тэр чинь элэгдэл хорогдлын юуг хасаад, нэг хэдэн зуун цаас байсан юм тэр үеийн мөнгөөр

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд тэр хөгшнийхээ эгчид өгөөд өөрөө таван ханатай гэр босгож аваад одоо хүртэл байж байгаа.

Хишигсүрэн -

Аан ха за. Тэгээд ер нь социализмын үеийн хүмүүс дарга цэргийн харилцаа ямар байсан бэ?

Халзанхүү -

Ер нь бол хүнийг хөдөлмөрт сургах, ер нь ажилгүй хүн байлгахгүй

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Ямар нэгэн мэргэжилтэй, одоо өөрийн сонирхсон ч байсан сонирхсонд нь оруулдаг. Аа сонирхоогүйгийн бол ерөөсөө одоо ард нийтийн өмч гэж мэднэ үү үгүй юу ерөөсөө чадна чи хий ингээд мэргэжилтэй болгож ажилчдыг шахаж оруулдаг байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэр барилга, тэр артель гэж байсан тэр

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Энэ хоёр луу шахаж шахдаг байсан. Тэр хоёрт бол артель дотор төрөл бүрийн гуталчин, оёдолчин, төмөрчин, модчин зүгээр ерөөсөө одоо энэ нэхмэлчин өнөө сүлжмэл тэр үед хомс үйлдвэрүүд, тэгээд сандалын дээд талын суудлын олбог байдаг ш дээ. эд нарыг хийдэг.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэр ер нь артелийн хүнд үе байсан. Шахаж оруулдаг байсан. Нэг гурахан сарын хугацаатай дагуулдаг нэг шинэ ажилтныг сард нэг далан таван цаас өгдөг.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Багшид нь юу тэр шавийн хийсэн эд бүрээр цалинг шавьд нь өгдөг

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Шалгалт их хатуу одоо бүтээгдэхүүн хийсэн шалгалт

Хишигсүрэн -

Аан ха бүтээгдэхүүний чанар

Халзанхүү -

Чанарт их анхаардаг. Тэгэхдээ манай энэ говийн үйлдвэр Цэдэвсодном гэдэг хүн жишээлээд хэлэхэд миний үеийн хүн байсан даа одоо та нарыг ...??? толгой мөн сайтай хүн байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Онгоц хийхэд чинь бид хоёр хоёулаа онгоц хийчихэж байгаа юм.

Хишигсүрэн -

Юу хийдэг ээ

Халзанхүү -

Онгоц мал усалдаг онгоц тэгсэн чинь би хоёр онгоц хийдэг тэр хоёр онгоц хийдэг бид хоёр гимнастикчин хоёулаа явна. Тэгээд нөгөө мастер чинь Банзрагч гэж хүн байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Дамбын Банзрагч одоо тэр наян хэдтэй өвгөн бий аймгийн төв дээр

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд тэр мастер өөрөө шалгаж авдаг. Тэр чинь онгоцны ёроол чинь хоёр урт хоёр метр малын хөлийг нийлүүлээд хооронд нь юмын нийлүүлээд

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Хийдэг байхгүй юу. Тэгж засварладаг ер нь бараг одоо цавуудах шахуу наачих шахуу, тэгсэн чинь миний тал тэнцээд явсан ш дээ. Нөгөө тэдний тал нь тэр тэнцдэггүй. Чиний наад хийсэн онгоц чинь миний энэ тэгэхэд чинь бид нар одоо нэг мал гэж байхгүй

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэр хар ухаанаар, аймаар аймаар хүн байсан. Голцуу гайгуйхан тодруулж байсан юм байлгүй гишүүн бүрээс арван тав хорин харандаа гэдэг байсан. хүрэн харандаа л байдаг, хүмүүсийн ногоон харандаа

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Миний харандаа багадах нь байна шүү. Тэгээд голоод нэг онгоц хорин таван цаасаар материалтай нь төлбөр тавьсан, голоод төлбөр тавьж байсан.

Хишигсүрэн -

Хн аа

Халзанхүү -

Тэгж юмыг болбол чанартай хийлгэж сайн хийлгэхээсээ гарч байсан юм байлаа. Тэр бол надад бол их ашиг болсон. Миний бас их муу хүн байсан аймагт намайг Өмнөговь аймагт хэдхээн артелиудыг чинь хэдэн мужаан нар хийж байсан улсууд нэлээд нь юугаар орох хүн байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд тэрний ач гавъяа би ч бас барагтай бол хот ордоггүй байх аа ер нь бараг тэгсэн.

Хишигсүрэн -

Та хэдэн он хүртэл ажиллаад тэтгэвэрт гарсан вэ

Халзанхүү -

Би нийтдээ гучаад жил, гуч гаруй жил дөчөөд жил шахуу ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд 1990 онд тэтгэвэр хөөцөлдөж эхэлсэн шинэчлэгдсэн тэгээд тэр улсад гучин хоёр жил ажилсан тавин таван нас хүрсэн

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Одоо гучин хоёр жил тээр жил ажилсан хавьцаа шахуу л юмдаа

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд хуулиндаа заагдсан тэгсэн чинь тэр ерэн онд анх байгууллагдсан тэтгэвэрийн хууль шинээр гарч ирсэн.

Хишигсүрэн -

Тийн

Халзанхүү -

Тэгсэн чинь миний ажиллаж байгаа соелын байгууллагад ажиллаж явсан хүн маань бас нэг арваад жил ажилсан

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгэхэд манай тэр улс Өвөрхангай аймгийн Зүүнбаян-улаан сумын Гэндэнрэнцэн гэдэг хүн байсан

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд албан газар татан буугдсан. Соёлын байгуулга гэхэд чинь таван салбартай.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэрний хэлстэс гээд дээр нь нэг даргатай, нягтлантай аж ахуйтай тийм жижиг албан газар байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд тэр үед тэр хуулинд тэгж заасан болохлоор би тэгэхэд тавин таван нас хүрчихсэн. Гучин хоёр, гучин найман жил шахуу хөдөлмөрлөсөн байсан байна. Тэр хууль уншаад үзсэн чинь би тэтэгэвэрт гарч болох юм байна.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Ажилласан жил хүрсэн байна. Нас хүрсэн байна. Тэгээд бодож байсан албан газар татан буугдчихдаг.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Аймгийн захиргаагаар мэдчихнэ. Ингээд мэдчихнэ тэгэхлээр дараачийн жар хүртэл ажиллуулахаар зүүн хотын албан газраа хашаад

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Ер нь хууль тийм байгаагаас өөр арга байхгүй. Хууль цаазын хүрээнд тэтгэвэрт тавин таван настай гучин хоёр жил ажилласан.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Хөдөлмөрийнхөө үр бүтээмж тийм

Хишигсүрэн -

Та ерэн оны ардчилал гарч ирэхэд яаж хүлээж авсан бэ? Та ардчилал гарч ирээд социализм үгүй болно энэ тэр бодож байв уу ер нь

Халзанхүү -

Би чинь ер нь хүн чинь ер нь нэг л сайн байсан ч эх орондоо хайртай муу ч байсан эх орондоо хайртай. Тэгээд нэг эвгүй зан за энэ даргийн энэ ажилчин энэ ядуу юм гэж ялгаварладаггүй

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэрнийг ч нэг их сонирхоогүй үндсэндээ би эвлэлийн байгууллага, эвлэлийн үүрийн дарга хийж байлаа.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Спортын нэг хэсэг нөгөө колликтев гэдгийг биеийн тамирын харъяаны бас нэг орон тооны бус юмс одоо янз бүрийн тамга тэиэдгтэй тийм ажил хийж байсан. Дээр үед манай хувьсгалт намын байгууллага 1920 оны анх 1920 оноос хөл дээрээ босож монгол орон гэдгийг дэлхий нийтэд гаргаж ирсэн хувьсгалт намаа хаяагүй тэр шулуун замаар ирсэн.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

..??? байхыг бодоход түүнээс буруу тэр чигээр нь өөрчилье гэж бодоогүй.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Бодол ямар нэгэн чигээрээ явна.

Хишигсүрэн -

Аан ха ардчилал тэгсэн чинь юу авч ирэв. Юуг өөрчлөв

Халзанхүү -

Ардчилал гэдэг чинь хөдөө аж ахуйн өнөө нэгдэлжих хөдөлгөөн тэр жараад жил тавиад оноос л эхэлж байсан миний өнөө нэгдлийн маллаж байсан малчидтайгаа хямд туссан

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Орон сууцанд байсан улсад хямдд туссан. Орон сууцанд байгаагүй зүгээр хэдэн ажилчин албан хаагчид юу ч тусаагүй

Хишигсүрэн -

Аан ха за та бүр өөрийн эрхгүй өмч хувьчлал руу орлоо. Ер нь өмч хувьчлалаар танайх юм авч чадав уу. Өмч хувьчлалыг та ер нь юу гэж боддог вэ? Хүмүүс ямар замаар ер нь өмчийг хувьчилж авав ер нь

Халзанхүү -

Би тэрнийг зүйтэй гэж боддог. Би зүгээр өмч хувьчлалыг тэр өнөө нэг долоон төгрөг, их бага хувьцаа гээд гэаргаж байсан

Хишигсүрэн -

Тийн

Халзанхүү -

Түүгээр нэгэнт хувьцаа төр засаг маань өгсөн. Тэгсэн харин баярласан. Ард түмнээ харж үзсэн.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд өмч хувьчлалын юуг тэр жижиг тасалбараар нь манай нэг хүү одоо гагнуур хийдэг хүү бий.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Манай тэр хүү барилга контор гэдэг төмрийн цехэд гагнуурын цехэд ажиллаад тэндээ хүн жижиг, жижиг ягаан тасалбараа нөгөө тэр үрэн таран хийсэн. Тэрнээс надад юм олдоогүй.

Хишигсүрэн -

Аан ха хүүдээ бол өгсөн

Халзанхүү -

Хүүдээ бол өгсөн шүү тэрийг, аа их хувьцааг долоон мянган төгрөгний хувьцаа баййсан.

Хишигсүрэн -

Тийн

Халзанхүү -

За тэгээд тэрнээсээ би бас юм олоогүй. Тэр хувьцаа яасан гэхлээр тэр хувьцааг аймагт брокерийн пүүс гэж байгууллага байгуулагдаад

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Орон тооны тэрнийг энэ Цогт-Овоо сумын харъяат Донровын Батчулуун гэдэг хүн хариуцаж толгойлж байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд тэр аймгийн бүх хувьцааг тэнд төвлөрч байсан. Тэр Батчулууны гарт төвлөрч байсан. Тэгээд байж байсан чинь тэгээдтэр их хувьцаагийг чинь бас олон газар өгдөг байсан юм байлаа даа дуртай газраа, зарим нь Оюу толгойд өгсөн зарим нь бүр одоо бас хувьцаа авъя гэсэн газарт өгч тэр өндөр ашигтай гэсэн газар өгсөн. Тэгсэн би заримын Таван өгөөд явууллаа. Худалдаа үйлдвэрлэл дөрвөн өөр одоо ийм газарт өгөөд тэр хувьцаа чинь аймгийн брокерийн пүүст байж байсан чинь Ажнайгийн Батэрдэнэ

Хишигсүрэн -

Бүгдийн хамж аваад

Халзанхүү -

Бүгдийн хамж аваад Улаанбаатарт төвлөрүүлээд, тэгээд тэр хувьцаагаа худалдаад тэгээд тэрнээс ашиг гардгийн

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Ашиг гарч ирсэн юм чинь тэгээд Ажнай корпораци би гэдэг миний хувьцааг авсан. Тэгээд юу ч авч чадаагүй

Хишигсүрэн -

Ногдолашиг авахгүй байна уу та

Халзанхүү -

Авахгүй байгаа_

Хишигсүрэн -

Уг нь Ажнаад мөнгө байгаа таны долоон мянгийн тасалбар орчихсон байна ш дээ тээ

Халзанхүү -

Тийн уг нь тэр Батэрдэнэ Өмнөговийн хувьцааг тэгж ард түмний хувьцааг аваад явчихсан хүн чинь одоо тэрийг нэхсэн хүн их байдгийн байлаа. Өмнөговьд хүртэл их байдгийн байлаа. Энэ одоо улс аймагт одоо энэ хувьцаа аваад тэгээд нийлүүлчихэж байгаа брокерт өгсөн улсууд өөр газар шилжээд явчихдаг.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Шилжээд явсан улсууд Хэнтий аймагт явж байгаад уулзсан би, одоо миний хувьцааг авсан Улаанбаатар хотод сууж байгаа хүнтэй уулзсан

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Өөр аймаг сум одоо байж байгаа хүн, тэгээд би 2003 онд билүү 2002 онд билүү Улаанбаатар орсон.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Яахав дээ рашаан сувилалд явдаг байсан. Тэгж явахдаа хөрөнгийн бирж гэдэг юман дээр очсон

Хишигсүрэн -

За сайн байна за тэгээд

Халзанхүү -

Тэгээд нэг ажилчин хаана ч юм хөөцөлдөж байгаад хүрээд очсон чинь нэг сайхан өдөр та нар шиг энэ сайхан залуучууд саыхан нүүртэй улсууд байна л даа.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд би Өмнөговиас ингээд аваад брокерийн газар гэж Улаанбаатараас Ажнай корпораци гээд одоо авсан юм гээд хэллээ.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Батэрдэнэ гэдэг хүн авсан юм гээд хэллээ. Очоод надад ногдол ашиг ногдох нь уу үгүй юу одоо би тийм хувьцаа байна уу үгүй юу

Хишигсүрэн -

Хн аа

Халзанхүү -

Ашиг олдох нь уу би боловсрол муутай хүн ер нь анх удаа ярилцлагад орж байгаа учраас би эвгүй ярьж байж мэднэ. Уучлаарай

Хишигсүрэн -

Зүгээр зүгээр тэгээд

Халзанхүү -

Тэгээд би тэгээд нэг хүүхэн авч байдаг гэж юм алга

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгсэн өөрөө баахан бичиг цаас болоод, гаднаас бичиг оруулж ирээд үзээд байна. Үзэж үзэж харин тэгж байх юм. Оо таны хувьцаа байна.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Ажнай бирж, одоо надад үзсэн материал нь бий

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Наадахыг чинь авсан материал бий. Одоо таньд үзүүлэх арга алга. Тэр аймагт байгаа юм, энэ бол хоёр өөр зөрүүтэй ажил

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд тэр хүүхэн тэгсэн. Ажнай бирж Батэрдэнэ Ажнай бирж гээд нэртэй болцгоосон байна.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

3333,33 мөнгө байна. Авбал ийм утастай тийм нэртэй хүн гээд надад бүр утсын бичиж өгсөн. Нэрийн бичиж өгсөн тэр хүүхэн, тэр сайхан зантай надад үйлчилсэн.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Би түүнд баярласан. Тэр бүхний төлөө үнэн шударгаар хөдөлмөрлөдөг хүн байсан билээ. Тэр цэнхэр юуны хоосон таван зуу зургаан зуугаад тэр километр газраас ирж аваад ийшээ Налайхаас урагш Жанчивлангийн тэнд далан гурван километр байдгийн

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэр хооронд зургаан зуу гаруй километр газар хөөцөлдөөд байхад л ямарч үр ашиггүй байсан цөмөөрөө

Хишигсүрэн -

Аан ха Ажнай компани чинь өөрөө их баян компани ш дээ тээ Ажнай

Халзанхүү -

Аа аа

Хишигсүрэн -

Тэгээд ногдол ашиг нь бол тийм бага оногдож байхын байна тээ

Халзанхүү -

Тэгсэн чинь

Хишигсүрэн -

Уг уг нь бол компани өөрөө дажгүй орлоготой компани

Халзанхүү -

Тэр бас юу яасан юмдаа бас буруу зөрүү юу яаж байгаа, брокерийн пүүс нь нэг муу юм тэнд нэг байж байгаад тэр нь дампуурсан юмуу ямар нэгэн байдлаар зайлуул шилжээд явчихсан байлаа.

Хишигсүрэн -

Өөрсдөөс нь биш үү

Халзанхүү -

-Аа аа

Хишигсүрэн -

Тэр хувьцааны эзнээс хамаарахгүйгээр үү -Тэгээд ямар нэгэн байдлаар тэр дампуурсан гэдэг байдлаар тэр юу нь өөр юу авсан

Халзанхүү -

Тэгсэн байх

Хишигсүрэн -

Тэгээд дампуурсан нэрээр алга болж юу яасан

Халзанхүү -

Дампуурсан байдал гэдгээр очсон болов уу

Хишигсүрэн -

Тэгэд Ажнай эзэмшсэн байгаа юмуу

Халзанхүү -

Аа аа

Хишигсүрэн -

Ажнай тэгээд яаж хүний хувьцааг эзэмших үү

Халзанхүү -

-Үгүй үгүй аймгийн брокерийн пүүс гээд олон юу байсан ш дээ. Тэр нь дампуурсан юмуу тухайн үедээ тэгээд л ямар нэгэн байдлаар явж байгаад өөр дампуурсан ч юмуу өөрийнхөн заргдсан юмуу тэгээд л байхгүй болцгоосон шиг байдгийн юмаа.

Хишигсүрэн -

Хөөнөөс нь аягүй сайн хөөцөлдөж мэдэж авсан байна ш дээ. Би ерөөсөө анх удаа тань шиг хүнтэй тааралдаж байна. Мэдэхгүй тэгээд алга болсон шүү дээ тийшээ орсон гэсэн яриа яриад сууж байдаг.

Халзанхүү -

Тийн тэгээд тэр бас их сүүлийн үед наян хэд ерээд хэдэн оны тэгж байгаа байх аа гэж ойлгосон. Тэгэн чинь тэр Батчулуун харин дээрээс нь хөрөнгийн бирж хаанаас юм ямар за ардын хянан шалгах юмуу хаанаас юм шалгалт хийсэн юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэр ер нь брокерийн тэр хувьцааг яаж ард түмэнд одоо үр өгөөжөө өгч байна гэдгээр нь шалгалт хийсэн юм байгаа юм.

Хишигсүрэн -

Хн аа

Халзанхүү -

Тэгсэн тэр Батчулуун гэдэг хүн мөнгө идсэн хэрэгт холбогдоод

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд одоо бол Батчулуун гэж одоо аймагт иргэдийн хурлын нарийн бичиг юмуу юу юм тийм юм хийдэг л гэсэн. Тэгээд тэр хүн нэлээн байцаагдаж байсан.

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Тэгээд одоо суугаад л гарсан. Хотын гурав ажил хийж байна. Тэгээд ардчилсан намын нарийн бичгийн дарга юмуу юу юм тийм л ажил хийдэг л юм шиг байна лээ. Тэгээд хойноос нь тэгж хөөцөлдсөн тэгээд би урам хугарсан. Тэгээд одоо зүгээр харайн төр засгийн юмаа ард дээрээс өгсөн олон хувьцаа ашиг тэр хөрөнгийг одоо юу чавч чадаагүй.

Хишигсүрэн -

Аан ха аан ха. За за хоёулаа ёстой сайхан ярилцлага боллоо. Их олон сэдвээр ярилаа та юмаа их сайхан цэгцтэй санаж ярьж өгсөнд их баярлалаа.

Халзанхүү -

Аа би чамд гэсэн ч танай байгууллагын, сургуулийн одоо дээд багш ажилчин албан хаагч ажиллаж байгаа та бүхэн энэ олон улсын юугаар байгуулагдсан энэ сургуулийн хамт олон та бүхэн та нартаа их баярлалаа

Хишигсүрэн -

За баярлалаа

Халзанхүү -

А-066үргэлжлэл

Хишигсүрэн -



Халзанхүү -

Байгууллагдсан анхны энэ социалист нийгмийн барилгын сор жинхэнэ рашаан сувилал газар орой тэр байна.

Хишигсүрэн -

Тухайн үедээ ер нь сумын хүн ам байсан бэ

Халзанхүү -

Тэрийг мэдэхгүй ээ

Хишигсүрэн -

Таныг энд байж ажил хийж байх үед тавин хэдэн онд

Халзанхүү -

Тавин гурван оноос одоо анхны энд чинь социализмын үеийн төлөвлөгөөт -Тэр үед манай сумын эмнэлэг байсан.

Хишигсүрэн -

Аа аа

Халзанхүү -

Энэ нь аптекийн суурь сумын хувьд

Хишигсүрэн -

Бүр суурь болсон байна ш дээ тээ

Халзанхүү -

... Хүн жаахан нас ахихлаар би одоо ер нь энэ нутгийн хэдий аймаг шилжээд явсан ч гэсэн энэ төрсөн нутаг энэ манай мэргэжил залуучууд хамт олон их сайхан гэж ярьж, бодож дотроо санаж явдаг хүн. Та бүхэн өнөөдөр өглөө суурь үзэх, та бүхэн ч гэсэн нас ахиж яваа юм байна. Энэ сайхан дэлхий хэрээтэй энэ чинь ингээд хийдийн хойхно наашаа харсан анхны гэр барьж түрүүн хэлж байсан барьж байсан түүхэн энэ нүхэнд байсан. Энэ дэнж л надад их өгөөжөө өгсөн шүү газар дэлхий, энэ газарзүй ... Энэ хүрээд тэгээд хойшоо эргэж үзвэл за одоо энэ үйлс ч гэсэн анхны улаан булан

Хишигсүрэн -

Одоо энэ сууриуд тээ

Халзанхүү -

Тийн суурь улаан булан энд байсан юм.

Хишигсүрэн -

Энэ улаан булан бас сүмийн суурь дээр барьсан уу

Халзанхүү -

Тийн сумын төв чинь зэрэг баруунтаа цемент нь хөлтэй өвлийн юм байсан захиргаа нь байсан. Энэ улаан булан

Хишигсүрэн -

Аан ха улаан булан сүмийн байшинд орсон уу шинэ байшин барьж орсон уу

Халзанхүү -

Аа аа -

Хишигсүрэн -

Энэ сүмийн байшин байсан уу шинэ байшин барьж орсон уу

Халзанхүү -

Оо сумынх ерөөсөө энд шинэ байшин нэг ч байхгүй. Дандаа тэр дуган хийд байсан өнөө ёолк тоглодог байлаа

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

Цагаан сар малчдын тэмдэглэдэг, тэмдэглэх юунууд ёолк гэж тэмдэглэдэг. Одоо миний байсан тэр цаана энэ хойно байсан.

Хишигсүрэн -

Энэ үү

Халзанхүү -

Тийн

Хишигсүрэн -

-Тэр мужааны юугаар

Халзанхүү -

Миний эцгийн холбож өгсөн тал талаас одий болтол их сайхан айлсаж энэ олон хөөрхөн өрөө тасалгаатай ийм байшин байсан юм. ... Соёлын довтолгоо Хархориноос тэр Чулуунбаатар ирээд л тэгээд л улсууд гутлын тасаг байдаг байсан. Тэр баруун хойд талын толгойд

Хишигсүрэн -

... Тухайн үедээ сүмийн яг гол дуганууд байсан болов уу энэ

Халзанхүү -

дөрвөлжин цагаан байшин байсан. Тэгээд энэ дээр тэр мужааны мэргэжилийг анх олж авсан даа би

Хишигсүрэн -

Аан ха

Халзанхүү -

... Далан хэд хүрчихээд ингэж явж байна гэж хэн мэдэх вэ дээ

Хишигсүрэн -

Аан ха тэр гол суурь байсан газар нь тэр гэсэн тээ.

Халзанхүү -

Гол суурь байсан газар нь одоо тэр хүрэн толгойн цаахна талд, аймгийн үйлдвэрт далан гурван оноос хойш ажилд орсноос хойш ингэж явж байна. Тэгээд тэр хорин таван хүний миний мужаан сургалт энд намайг далан нэг он хүртэл байсан юм. Энд цагдаа их том байсан. Энд хуучин юм хэрэглэсэн барилга бариагүй. Одоо юу ч байхгүй сүм дуган бүгд тэгээд л ... тэр нэг ганц нэг моднууд байна Тэгээд энэ цагаан годгор байна тэрний урь дахь нь талд барилга байсан сүм их байсан. Тэгээд л болоо .

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.