Sosorbaram


Basic information
Interviewee ID: 990489
Name: Sosorbaram
Parent's name: Luvsantseren
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1933
Ethnicity: Halh

Additional Information
Education: none
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Bayanhongor aimag
Lives in: Bayanhongor sum (or part of UB), Bayanhongor aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
life in wartime
collectivization
cultural campaigns
belief
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

mother - father
collectivization
official regulations
cultural campaigns
changes in household culture
highwayman
herder's life before collectivization
funeral rituals
belief
men and women
nature and environment
red injection
consumer goods


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Сайнбилэг -

Заа, сайн байна уу та?

Сосорбурам -

Сайн, сайн байна уу?

Сайнбилэг -

Та бидэнд өөрийгөө нэг товч танилцуулахгүй юу?

Сосорбурам -

За тэгье

Сайнбилэг -

Таны нэрийгхэн гэдэг вэ?

Сосорбурам -

Миний нэрийг Сосорбурам гэдэг.

Сайнбилэг -

Аан. Та хэдэн онд төрсөн бэ?

Сосорбурам -

33 онд төрсөн байх.

Сайнбилэг -

Та яг төрсөн өдрөө сайн мэдэх үү?

Сосорбурам -

Сайн мэдэхгүй юм, өвөл л гарсан юм гэнэлээ. 12 сард л төрсөн байх.

Сайнбилэг -

Аан тэгээд л тухайн үед таагаад л яачихсан уу?

Сосорбурам -

Тийм. Тэр үед ээж л өвөл төрсөн л гэж ярьдаг байсан.

Сайнбилэг -

Он нь бол яг уу?

Сосорбурам -

Он нь яг.

Сайнбилэг -

Аан зөв зөв. Та тэгээд яг хаана төрсөн бэ?

Сосорбурам -

Энэ зүүнтээ Нурамтын бууцанд л гарсан гэж ярьдгийм ш дээ, манай ээж. Ээж, аав тэгдэг байсан.

Сайнбилэг -

Баянхонгор аймгийн..,

Сосорбурам -

Баянхонгор аймгийн Дөнтийн нуруу гэж, Дөнтийн уурхай байдаг мэдэх үү?

Сайнбилэг -

Заа

Сосорбурам -

Тэрнээс наахна нэг бууц байдгиймаа. Нурамт гэж. Тэнд л төрсийм гэнэлээ.

Сайнбилэг -

Та гэр бүлээс эцэг эхээс хэдүүлээ вэ?

Сосорбурам -

2-уулаа байж байгаад, нэг ахтай байсан тэр маань нас барсан. Одоо ганцаараа.

Сайнбилэг -

Та ингээд ямар нэгэн сургууль соёлоор явсан уу?

Сосорбурам -

Сургууль соёлоор яваагүй, тэгээд сургуульд оруулдаггүй шахуу байсиймаа тэгэхэд, нас хязгаартай 12 настай, манай ах миний оронд сууж байсийм. Үлгэр шиг юмөө тэгэхэд чинь. Тэгээд нутаг ч хол явдаг, олон мал хуйтай. Тэгээд 2-хон хүүхэдтэй ажлаа хүч хүрэхгүй байсан юм байгаа биз, тэгээд. Тэгээд намайг сургуульд суулгаагүй ш дээ.

Сайнбилэг -

Таны яг бага байх үед улс оронд ямар үйл явдал болж байсан бэ, 30-аад оны үед, 30-аад оны сүүл үед?

Сосорбурам -

30-аад оны үед чинь цаг түйвсэн, хүрээ хийд арилсан гэж ээж л ярьдаг байсан. Намайг чинь 4 настай байхад л нэг Майдарт явж байсан, тэрнээс хойш Майдар зайдар гэж байхгүй болсон л гэж ярьдаг байсан. Би бага байсан болоод мэдэхгүй.

Сайнбилэг -

Та тэр үед бага сургуульгэж байхад явж байгаагүй юу?

Сосорбурам -

Бага сургууль чинь хэзээ хойно гарч байсан юм.

Сайнбилэг -

Бүүр таниас хойно уу?

Сосорбурам -

Бага сургууль юм уу, тэр чинь 4 төгсгөөд техникумд хуваарилдаг байсан ш дээ. Манай ах л хуваарилагдаад л тэгээд л явуулахгүй, тэр чинь одоо хувийн аж ахуйтай болоод тэгж байсан юм уу, ажлаа хүч хүрэхгүй байсан юм уу, хэнмэдэхэв. Явуулдаггүй л байсан.

Сайнбилэг -

Ер нь тэр сургууль хэдэн оноос хойш үүсч бий болсон юм бол? Бага сургууль гэж?

Сосорбурам -

Бага сургууль гэж. Анхлан тэнхим гэж л болсон гэсэн. Тэрнээс хойш л бага сургууль болсон байх даа, яг оныг нь би мэдэхгүй юм.

Сайнбилэг -

Тэгээд та түрүүн ярилаа. Намайг сургуульд өгөөгүй ахыг оронд явуулсан гэж.

Сосорбурам -

Тийм.

Сайнбилэг -

Тэр яг ямар үйл явдал болсон юм? Яагаад таны оронд таны ахыг явуулсан юм?

Сосорбурам -

Тийм л замбараа муутай байсан юм байлгүй дээ. Тэгээд оронд арай том болчихсоныг нь явуулж байсан ухаантай юм байлгүй. Тэгээд л 4 жил суугаад техникумд хувиарлагдаад гэж ярьж байсан. Тэгээд тэр чинь бас техникум энэ тэр гарсан байсан юм байлгүй. Өвөрхангай энэ тэрд чинь сурдаг байсан ч гэлүү хаана ч гэлээ. Тэгээд явуулаагүй л юм.

Сайнбилэг -

Таны аав ээж хоёр хүн ямар хүн байсан бэ? Малчин хүмүүс байсан уу?

Сосорбурам -

Малчин. Манай аав бол малчин. Хөдөөний баатар Жаанар гэж хүн байсан, түүний ах одоо Баянцагаанд .. хийж байгаад л нас барчихсан л даа. Тэр хүний ах байсан. Лувсанцэрэн гэж хүн байсан манай аав. Манай ээж Долгор гэж хүн байсан.

Сайнбилэг -

Таныг та ер нь бидэнд амьдралынхаа тухай нэг ярьж өгнө үү? Тодорхой та бага таны бага насанд яг ингээд мал маллаад л өнгөрсөн үү?

Сосорбурам -

Эх эцгийнхээ гар дээр байж байгаад л мал маллаад л сүүлдээ арай ядаж хань бүлтэй болоод л сүүлдээ хэсэг хүүхэд гараад л одоо найман хүүхэд байна. Тэгээд би чинь дандаа малаар өссөн нэгдэл байгуулагдахын өмнө нэгдэлд малаа нийгэмчлээд л дор нь хонио хариулаад л тэгж байж байгаад л дөрвүүлээ хүнд нас барсан. Тэгээд л сүүлдээ хүүхдүүдээ сургуульд явуулахаар шийдээд тэгээд л сумын төв бараадаж орж ирж байсан юм даа. Тэгээд яахав, тэд нар өсөж өндийгөөд, цугаараа бие биенийхээ аяыг хараад л явж байна.

Сайнбилэг -

Таны гэр бүл хамаатан садан дотроос хэлмэгдсэн хүн байдаг уу?

Сосорбурам -

За ер нь гэр бүл, хамаатан шуухад одоо гэр бүлийн хүн л өнөө сүүлийн дайнд 45 оны дайнд л явж байсан юм гэсэн. Тэгээд одоо өөрөө байхгүй болохоор амьд байх үед нь юу өнөө хэлмэгдлийн юу хум аваад, одоо тэгээд өөрөө байхгүй юм чинь одоо яахав дээ. Өр хэлмэгдсэн юманд ороод баригдсан юм бол миний мэдэхийн байхгүй. Дээр үед хүмүүс байсан л юм ярьдаг юм хэн мэдэхэв.

Сайнбилэг -

Таны бага байхад таны тэр хавиас танай голоос, цуг байсан улсуудаас хэлмэгдэж байсан хүн байдаг юм уу?

Сосорбурам -

Би мэдэхгүй. Тэр чинь намайг бага байх үед болоод өнгөрсөн явдал юм чинь.

Сайнбилэг -

Одоо тэгээд таныг бага байх үед 39 онд дайн болсон юм байна. Та өшөө хэлмэгдсэн нутгийнхаа улсуудын талаар мэдэх үү?

Сосорбурам -

Яг тийм хүн гэж би сайн мэдэхгүй байна өө. Сандагийн Равдан гээд л нэг хөгшин байсан. Тэр баригдаж яваад л сүүлдээ алуулаагүй нутгаа бараадаж ирсэн нэг хөгшин байж л байсан. Өөр ч тэгээд наана нь хөгшчүүл баайдаг л юм. Чухам хэлмэгдэж байсан үгүйг мэдэхгүй л юм.

Сайнбилэг -

Ер нь та тэр хэлмэгдүүлэлтийн талаар нээх сайн мэдэхгүй юм байна тээ?

Сосорбурам -

Сайн мэдэхгүй.

Сайнбилэг -

Таны аав ээж яг ийм?

Сосорбурам -

Аав ээж тийм юманд орж байгаагүй.

Сайнбилэг -

Тэр үеийн тухай тийм дурсамж яриа одоо санагддаг уу?

Сосорбурам -

Үгүй байхгүй. Тэр үед чинь хүрээ хийд байж байгаад л манай аав чинь ах ламаа дагаад л бадарчлах гэж зүүн хүрээ гэж байсан. Тэнд шавилан сууж байгаад л тэгээд л ах нь нас бараад л наашаа аянчин дагаад гараад тэгээд манай энэ нутагт ирээд уг нь Баянцагааны хүн л дээ манай аав. Тэгээд энэ Вангийн хошуунд насыг авсан гэдэг ш дээ, тэгж ярьдаг юм байналээ. Тэрний л үр хүүхэд байгаа юм бид хэд. Вангийн цагаан лам гэж манай ээжийн аав нь тийм сүрхий лам хүн байсан юм гэнэлээ. Хотоос ирчихээд Иш гэж байсан хүн байсан юм гэнэлээ тэрний адууг маллаж байгаад манай ээжтэй нийлсэн юм гэнэлээ. Тэр манай ээжийн аав чинь хүрээ хийд гэж байхад хөдөөний л хүн байсан юм гэнэлээ. Эмнэдэг, домнодог янз бүрийн тийм эм тан барьдаг лам хүн л байсан юм гэсэн. Тэгээд тэр хүн мөрөөр өнгөрсөн юм гэсэн баривчлагдсан юм байхгүй. Тэгээд манай ээжтэй нийлээд нэг 2 хүүхэд гараад, бүстэй бүсгүй 2 хүүхэд байж байгаад, сүүлдээ нас барчихсан. Тэгээд ээж бол надтай цуг байж байгаад саяхан нас барсан. Нутгаас цэргээс тэгэхэд чинь 5 жил 6 жил алба хаадаг байсан юм гэсэн. Манай тэр Жанав ах тэгээд сураглаад тэр зүүн хүрээ одоотой ямар адил биш дээ сураггүй болчихсон гээд байсан чинь манай нэг нутгийн хүн өнөө хэн хэн гэдэг билээ Маньбадар гэдэг хүн ...манай нутагт нэг хүн байдаг юм. Чи очоорой цэргээс халагдаад... гэсэн тэгээд сураглаж, нэг сураглаад нэг хоёр тэмээ ачаатай ах дүү хоёр нь ирж тэгээд аавтай танилцаж, тэрнээс хойш ах дүү нараа мэдээд л цаашаа явж айл хэсэж бие биен дээрээ очдог болсон л доо.

Сайнбилэг -

Та 1939 онд Халх голын дайн байна ш дээ. Тэр одоо улс орон ямаршуу байдалтай байсан бэ? Та хүүхэд байжээ дээ, тээ?

Сосорбурам -

Хэн мэдэхэв дээ хүүхэд байсан тэгээд хэцүү л байсан байлгүй. Түр цэрэг мэрэг гэж яваад л манайх чинь үүд гэж нэг хойно нууртай газар байсан. Говийнхон түр цэрэгт явж байгаа гээд л морь нь цангачихсан, нуур тойроод улсууд буучихсан байж байдаг. Тэгээд үймээнтэй л байсан ямар ч байсан. Нэг ганц гэр.., олон хоньтой ганц гэр явдаг байсан. Хөгшин нохойгоо хуцахаар манай ээж энэ нэг хөгшин нохой бид хоёр нэг юм үзнэ шүү, амыг нь боохсон муу хогийг, ахыг л аваад явчихна гэж тэгж л ярьж байсан байхдаа /инээв/ тэгэхэд чинь өнөө мориор л явдаг байсан юм чинь, бас хүрээд ирэх нь үү гэж бодож байсан байх. Өртөө уяа муяаг чинь би мэднэ л дээ. Жаахан малтай айлууд чинь хоорондоо холдбоо барьдаг байсан юм чинь. Морин өртөө гэж байсан ш дээ. Сүүлдээ энэ машин зашин гарч би чинь бүүр жаахан саяын энэ гардаг хүүхдээс арай томхон ээжийнхээ ташаанаас баричихаад л тэнгэрээр чинь эрплан гэж явж байгаа юм гээд л нэг гэрийнхээ үүдэн дээр бөөгнөрчихөөд л хардаг, мал ахуй үргээд л, адуу малаа дуунд нь алдчихсан гээд л амьтан ярьдаг. Оноцыг чинь эрплан гээд л нэрлэдэг байсан. Тийм нэртэй ч байсан юм уу, өөрснөө ч өгсөн юм уу. Шилэн порт жижиг тэргийг нь тэгээд ЖИС-5 гэдэг тэрэг хааяа нэг явдаг байсан. Уулын араар орилоод л явах бас л мал алдуулчихсан гээд л ярьдаг. Тийм л байсан. Тэгээд одоо бодоход тийм их дээр явж байсан юм уу, одооны онгоц бол толгой шүргэх шахаад л явах юм байна ш дээ. Дээр л нэг шувуу шиг юм явдаг байсан. Хааяа л нэг онгоц явж байсан юм шиг байгаа юм. Тэр нэг их үймээнтэй байсан. Хүнээс нэг айсан цочсон, шөвгөр хар гуталтай, эрүү малгайтай хүн ирэхээр цугаараа айчихдаг тиймэрхүү байсан/ инээв/ шөвгөр хар гээд нэрлэчихсэн гутлыг чинь, тийм байсан. Тэрийг нь би зах зухыг нь мэдэх юм.

Сайнбилэг -

Тэгээд тэр 1945 дэлхийн хоёрдугаар дайн боллоо ш дээ.

Сосорбурам -

Тийм гэсэн.

Сайнбилэг -

Бас тэр та тэр үед нэлээн ухаан орчихсон байжээ дээ?

Сосорбурам -

Тэгэхэд чинь би нэг 17 наймтай л байсан байх даа.

Сайнбилэг -

Тэр үеийн одоо улс орны байдал ямаршуу байсан бэ?

Сосорбурам -

Тэр үеийнх л байсан байх даа, түр цэрэг мэрэг татаад л яг ч энэ өнөө хар захыг чинь Дэгээ гуай хоёрыг Дэгээ гуайг нь үлдээчихээд л бурхандаа мөргөөрэй хүүхээ, аав чинь цэрэгт явлаа шүү гэсэн чинь ямар танай аав явсан болохоос манай аав явсан биш гээд л хоёр хүүхэд нь хоорондоо хэрэлдэж байсан гэж ярьдаг юм ш дээ /инээв/ тэгээд сүүлд нь хэд хоног яваад сар гаран ч болсон юм уу, ирсэн чинь цагаан морьтой дүнхийгээд л хүрээд ирсэн гээд л өнөө муу авсан ээж чинь ярьдаг байсан. Юм ер нь их ховорхон байсан. Дайны үед бүх малаа хойш нь Оросод тусламжинд өгч байсан. Тэр зах зухыг нь мэднэ л дээ. Агт эр хонь тоолуулвал тоогоор нь аваад авчихдаг, морь зорь тоолуулвал тэр чигээр нь аваад явчихдаг. Тоогоор нь л заавал тушаадаг байсан байх. Тэгээд л сүүлд нэгдэл гээч юм байгуулагдах юм гээд л 5 жилийн төлөвлөгөө өгдөг гэсэн. Юм давсан ч мал нь дутсан төлж байдаг мал нь гүйцэж байсан ч яахав дээ болж л байсан байх. Нэг тиймэрхүү юм болоод байсан даа. Сүүлдээ нэгдэл байгуулагдаад мал хуйгаа маллаад л хайшаа ч юм бэ дээ мэдэхгүй, бичгээр л нэг юм алж иднэ үү гэхээс өөрснөө өөрийн гэсэн малаа бариад идчих юмгүй болчихсон л байсан.

Сайнбилэг -

Таны бага байхад танайх ер нь хэдийн хэр малтай айл байсан бэ?

Сосорбурам -

Манайх хонь олонтой байсан, намайг бага байхад. Айлтай ч явахын аргагүй 1000 хоньтой айл байсан. Ганц гэр голдуу тэгээд л энэ наад Богд руу орж өвөлжинө. Тэр Бөмбөгөрийн тийшээ орж өвөлжинө. Их л хол хол нүүдэг манай аав тийм л хүн байсан.

Сайнбилэг -

Ер нь та нэгдэлжүүлэх хөдөлгөөний талаар юу мэдэх вэ?

Сосорбурам -

Нэгдэлжүүлэх яахав дээ. Цэдэнсамба гээч хүн хэдэх хүн элсүүлээд л нэгдэл байгуулж байна гээд л ярьдаг байсан. Сум нэгдлийн дарга байсан юм уу даа. Нэгдэл тэгэхэд байгуулагдаж байсан юм шиг байгаа юм. Тэгээд л хэд хэдээрээ увуулж цувуулж орсоор байгаад л сүүлд нь цөмийг нь хүчээр оруулчихаж байсан. Одоо энэ Галуутын Баянхонгор чинь Галуут дээр байсан юм. Тэрний чинь дээд талд Баянхошуунд л манайх чинь сааль саах гээд олчихсон, нэгдэлд элсчихсэн л байсан. Тэгэхэд чинь тэгшлэх гээд тэгшилгээ гээд юм явж байсан. Хөдөөний улс 50 толгой малтай, төвийн албан хаагчид 16 толгой малтай үлдэж байсан юм. Тэгээд 2 азарга адуу гүүгээ туугаад явуулж байсан манайх хонио дор нь маллаад л тэгээд л хонио нэгдэлд данслуулаад л хонио маллаад л хоцорч байсан юм. Тэгээд төрөлжүүлж байгаа юм гээд л 500, 500-гаар нь суурилаад, үхэр адуугаар нь холимог байдаггүй байсан. Нэгдлийн үед чинь тэгээд нормтой төлөвлөгөөтэй, ерөөсөө мал ахуй гадагш нь нядалж гаргадаг байсан юм байлгүй. Хэдэн жолооч нарт норм төлөвлөгөө өгчихнө, малыг нь хувиарлаад өгчихнө, алах малыг нь түүнийгээ гүйцээж байж л явахгүй бол болохгүй тиймэрхүү л байсан даа, саяхан болтол. Тийм байсан даа.

Сайнбилэг -

Ер нь хүмүүс нэгдэлд орох дуртай байсан уу?

Сосорбурам -

Тэр үед жаахан дургүй байсан. Халуун зун чинь малаа 20, 30 цааснаас өгөөд л алж идээд л тэгээд л тэгж байгаад л ерөөсөө урсгалаараа орчихсон л доо.

Сайнбилэг -

Тэр хүмүүс яагаад дургүй байсан юм болоо?

Сосорбурам -

Мэдэхгүй, юм мэдэхгүйдээ л дургүй байсан байлгүй дээ. Тэр 5 жилийн төлөвлөгөө гэдэг нь малаас суутгаж байсан гэж ярьдаг юм би юугаа мэдэхэв дээ, жаахан байсан. 5 жилийн төлөвлөгнөө гэдэг чинь энэ жил нэг 100 хонь тоолуулчихвол хойтон нэг хорь гуч нь дутчихсан байхад тэрнийг ноосыг нь төлнө, албан татварыг нь төлнө, сүү сааль бүх юмыг нь тийм малаар төлж өгдөг байсан. Тэгээд сүүлдээ нэгдэл байгуулсан. Тэгээд албан журмын мал туулгана. Туухгүй бол тэрнийг чинь баривчилна.

Сайнбилэг -

Хүмүүс ер нь нэгдэлд яаж элсдэг байсан юм бэ? Нэгдэлд элсье гэж ороод л элсчих юм уу? Эсвэл хонь малгүй хүн байвал нэгдэлд орж болохгүй юу?

Сосорбурам -

Ерөөсөө тэр чинь нэгдлийн гишүүн хүн биш хүн байгаагүй ш дээ. Цөмөөрөө болчихсон. 5 ямаатай 10 ямаатай хамгийн ядарсан нь л тэгээд тэр бүгд малаа данслуулаад л өөртөө үлдэх юм жаахан байвал тийм тэгээд одоо тэр. Тэгээд өнөө улсын мал хураагаад авчихсан юм чинь суурь сууриар тасдаад өгчихнө. Нэг гэр бүлийн хоёр хүн байхад чинь 300 эм хонь гэдэг ч юм уу тэрийгээ төллүүлнэ зун. Норм болгочихсон. Тэрнээсээ тэдэн хурга аваарай гээд норм өгчихнө.

Сайнбилэг -

Хүмүүс малаа нуудаг байсан гэсэн?

Сосорбурам -

Малаа нуух юм бол баригдаад шоронд явдаг байсан ш дээ. Явж л байсан улс.

Сайнбилэг -

Та тэр нэг тийм түүх мэдэж байвал тодорхой ярьж өгөөч?

Сосорбурам -

/инээв/ тэр манай нэгдүгээр бригад гэж байсан юм тэрнээс тэр Баточир гээд нэг хүн байсан юм. Нацаг, Ногоон Нацаг гээд тэр хоёр эргэнд малаа уячихсан байж байгаад л баригдчихаад л зайлуул, хоёулаа дуудагдаж ял маланд яваад л тэгээд хүүхдүүд нь хүүхдүүд сүүлд нь /инээв/ тэнд нарыг бие биенийгээ хочилж тэгдэг байсан байх. Харин тийм л юм болж байсан шиг. Ер нь тэгээд л орохгүй гэсэн хүн бараг байхгүй л дээ шахалтаар орчихно оо.

Сайнбилэг -

Тэгээд тэр хониноосоо дарсан улсуудыг одоо яаж тэгж шийтгэсэн юм болоо?

Сосорбурам -

Албадан малбадан хийгдэж байсан байлгүй дээ бодвол, Баточир, Нацаг эд нар чинь яланд явж байсан юм чинь явсан чухам хэн яаж шийтгэж байсан юм мэдэхгүй. Ямар ч байсан явж байсан.

Сайнбилэг -

Тэгээд явчихаад ирсэн үү тээ?

Сосорбурам -

Ирсэн л дээ.

Сайнбилэг -

Тэгээд тэр мал нь баригдсаар тэр малыг нь бас л барьж аваад нэгдэлд?

Сосорбурам -

Тэр байтугай өгөх гээд ингээд хонио холбохыг мэдэх үү, хонио холбож байгаад л хонь холбож байхад нь дансалж байсан ш дээ. Өгөх гэж байгаа эзэн дээр нь. Өнөө олон хоньтой, халуунд шахалдаад зарим нь боож үхэж нэгдэлд данслахгүй эзэнд нь дансалж өгч байсан нэгдэлд. Харин тийм.

Сайнбилэг -

Ер нь энэ нэгдэлжүүлэх хөдөлгөөний талаар хэвлэл мэдээллээр ямар нэг юм цацдаг байсан уу?

Сосорбурам -

Цаагуураа ярьж байсан байлгүй. Нэгдэл гээд нэг юм яриад болохоо байлаа ч гэх шиг цацах радио л чагнана уу гэхээс өөр үгүй ээ тэр ядаж л ухуулах гэж байсан байх, тэр чинь нөгөө ухуулагч гэж нэг багийн цалингүй ажилчингууд байдаг байсан. Багийн дарга нь ч юм уу авч л байсан байх даа. /инээв/ боловсрол ч байхгүй, цөмөөрөө ямар сайндаа юу ч бүр мэдлэг мундсан боловсролгүй тэгдэг байхгүй юу. Эднүүд авч өгсөн тэр багийн орлох санаатай тэгээд ухуулагч нь гээд улсууд байдаг байсан тэр Бавуу гээд нэг хүн улсын гарлага тэгээд хорогдсон мал залыг бүртгэж байсан юм байлгүй. Тэгсэн чинь би нэг энэ нэг юм чинь юу юм бэ гэсэн чинь Бавуу мэдээж энэ шувуу саасан хурга гэсэн гээд л нэг тийм боогоод байсан. Шувуу идчихдэг байхгүй юу /инээв/ яг. Намайг тавьчих өө гэж /инээв/ бүдүүлэг ч байсан юм байгаа юм, өө бүдүүлэг байсныг мэдээд байгаа юм. Тэгээд сүүлдээ түүхий эдээ захиалах гэж тэр чинь нэгдлээс өмнө түүхий эдээ захиална гэж бөөн ажил болдог байсан.

Сайнбилэг -

Юугаа захиалах аа?

Сосорбурам -

Түүхий эд ааганттай. Тэгээд нэг айлд хурал хийнэ гээд л багийнхан тэгээд л хонон өнжин яана. Тэрнийгээ нэг ахиухан захиулах гээд суучихдаг байсан байх даа. Яагаад тэгсэн юм болоо? Хонон өнжин хөгшин нь хий харангадаж үхлээ барилаа гээд л гэх шиг юм л ярьдаг байсан. Тэгж түүхий эдээ захиалах гэж малнаасаа арьсыг нь авчих авчирна л даа. Мартчих юм даа 5 жилийн төлөвлөгөө гээд бүх юм нь журамтай журамлагдчихсан.

Сайнбилэг -

Албан журам гэж юу байсан бэ?

Сосорбурам -

Албан журмын сүү авна. Өнөө малаас чинь албан журмын тос авна. Албан журам л гэдэг байсанш дээ. Тэрийг тасдсан хүн хэрэгт явчих гээд салахгүй. Аав л нэлэн хэдэн хонь ямаагаа гаргаад л ачаад л энэ хангай орж өгөхөөс өөх тос нь хүрэхгүй юм гээд л явдаг байсан ш дээ. Энэ хангайчуулаар л явж яаж байсан байх. Эмээс л тос гарахаас эрийг нь бол дансаар авчихаж байсан. Тэгээд л хавар тууж аваачиж тушаачихаад л мөнгийг нь албан журамдаа хүрэхгүй байна. Энэбиш гуай тэгж байсан. Эхнэр хүүхдээ хүртэл зарж хүргэж байсан ш дээ би /инээв/

Сайнбилэг -

Яаж байсан гэнээ?

Сосорбурам -

Дутчихсан юм байлгүй нөгөө албан хөлгийнхөө мөнгийг өгөх гээд. Махаа өгчихөөд л одоогоор бол мах л юм даа. Махаа тушаачихаад л нэлээн л чанга байсан даа ерөөсөө л.

Сайнбилэг -

Та болвол соёлын довтолгоог мэдэх юм байна ш дээ?

Сосорбурам -

Мэднэ. Соёлын довтолгоо гэж гучин хэдэн нэр төрлийн юм байдаг байсан. Тэнд даавуун шкаф гэж нэг юм заавал хийнэ. Хоноцын хөнжил пүүгээ гэж байна, оёдлыг машин байна, радио байна. Юу юу ч байсан юм болдоо тэрийг бүртгэх гээд би хүртэл оёод тэнд сууж л байсан. Тэгээд л модон сав байлгахгүй гээд мордон саваа амьтан түзлж хээр аваачиж хаяна. Тэгээд аяганы алчуур, нүүр гарын алчуур хиртэй бол аваад явчихна. Сумруу аваачаад лекц мекцен дээр аваачаад тохчихдог байсан. Тэгээд онгоц гахай нэг нь ямар юм билээ тийм юман дээр чинь түрүүлж яваанууд нь онгоцон дээр байсан байх даа. Хамгийн сүүлд нь мэлхийн дээр тийм л байсан ш дээ. Инээдтэй л байсан хэн мэдэхэв.

Сайнбилэг -

Хүмүүсийн амьдралд соёлын дотолгоо яаж нөлөөлсөн юм бол?

Сосорбурам -

Ггүй ээ соёлын довтолгоо цэвэр л байлгах гэж байсан байлгүй бодвол. Тэр үед чинь бүдүүлэг ард түмэн байсан юм чинь энэ зуух яндан чинь хэзээ хойно гарсан би мэднэ ш дээ. Задгай гал дээр тэгээд л аргал түлнэ. Энэ дээр ийм даавуун юм бйах ч үгүй. Нэг хялгас мялгасан юм байна. Тэрэн дээр малтай улс малаа гэртээ оруулж уяна. Тоос нь бужигнаад нөгөө хялгасан дээр нь шавсаар байгаад унжигнасан юм болчихно. Цагаан сар болох гээд нэг адууны сүүл, үхрийн сүүлээр ороолгож унагадаг. Тийм байсан. Тэгээд соёлын довтолгоо нь саяхан болж байсан юм өө.

Сайнбилэг -

Тэр үед одоо ингээд айлд ингээд яндан байгаагүй байна ш дэ?

Сосорбурам -

Тийм. Энийг чинь тэгээд өнөө дээр үеийн зурхайч улс хэлж байсан юм уу яаж байсан юм, адууны туурай тооноороо цухуйлгах юм гэнэ галаа цоожлох юм гэнэ нүгэлтэй юмаа гээд л манай ээж мээж ээжийн ээж мээж ярьдаг байсан. Үнсээ үүдээ голлууж асгана гэж байх юм газраар төмөр утсаар төмөр мэлхий гүйнэ гэж ярьж байсан. Тийм юм судалдаг улсууд байсан юм шиг байналээ. Тэр түүхийн л юм тэгж уншиж байсан юм шиг байгаа юм. Тэгээд ерөөсөө яван цөмөөрөө л биеллээ ш дээ. Би зах зухыг нь мэдэх юм.

Сайнбилэг -

Тэр төмөр туурайгаар нь гэж янданг хэлж тээ?

Сосорбурам -

Тийм. Үнсээ үүд голлуулна гэж. Одоо дандаа төмөр саванд үүдэндээ голлуулаад л тавьчих юм байна ш дээ. Тэгээд галаа цоожлоно гэж энэ зуух юм шиг байгаа юм.

Сайнбилэг -

Дээр үед таны үед тулга гэж байсан уу?

Сосорбурам -

Тулга байсан. Ингээд шал гэж тойруулаад 4 ийм цагирагад модтой өвөл бууцан дээр буухад тэгээд тэрүүнийгээ элс асгаад халуун ус асгаад шал зулчихдаг. Барицуулж бууцчихлана гэж тэгж байсан байх л даа. Тэгээд тэгээд байж байдаг.

Сайнбилэг -

Тэгээд энэ тулганд гал түлнэ ш дээ. Тэр үеийн яндангүй айлуудын ерөнхий төлөв байдлуудыг хэлж өгөхгүй юу?

Сосорбурам -

Яахав дээ. Яндангүй гэр ямар байдаг билээ тэгээд эсгий үүдтэй ийм хаалга байхгүй. Энэн шиг ингээд ширчихсэн үүд байдаг байсан. Тэгээд л хөөе үүд сэлээрэй утаа гараад байна гээд л өрөөсөн талыг нь дотогш нь нугалаад онгойлчихдог тийм л байсан ш дээ. Чийгтэй аргал түлэхээр чинь утаа гарна ш дээ. Тийм байсан. Тэгээд л сүүлдээ зуух яндантай болоод л гоё болоод байгаа юм. Саяхан болвол энэ оёдлын машин гарахаас чинь өмнө гараараа л юм хийдэг байлаа бид нар чинь оёод л шидээд л оёдлын машин гарч нэг хэсэг жаргасан олон хүүхдийнхээ юмыг оёод дээр юмын юм чинь зарим нь мартагдчихаад байна өө. Хангай говь руу нүүхэд чинь энэ газар чинь янзын гоё гарна тээр шөнөөр уна хана дугараад л тэгээд л нүүнэ. Яасан ч их нүүдэг байсан юм. Тэгээд л нойр хүрээд л бөараг үүрэглээд л нэг газар очиж бууна. Ногоо гэж халиурчихсан. Унага мунага үзэгдэхгүй. Манай нутаг чинь хадлан авдаг байлаа энэ хойд талын хөндийнүүдээр том том овоолсон нуруу, энэ нуруу муруунд чинь тэгээд л хадлан бордоо чинь хавар мал өвс ихтэй болохоор идэхгүй. Ёроолд нь хэвтчихнэ өдөр шуурганд тийм байсан.

Сайнбилэг -

Одоо таны бодлоор энэ байгаль цаг уур их өөрчлөгдөж байна уу?

Сосорбурам -

Энэ одоо энэ ерөөсөө өнгөрч байна хүүхээд одоо бүүр халуун оргиод бүүр хүйтэн оргиод л бороо ороод л байдаг байсан. Тэгээд л жаахан хөх хомоол түлдэг байсан улс чинь чийгтчихнэ. Сүүлдээ баагуулаад л дээр нь түмпэнд хийж жигнээд л мод зодондоо огт хүрдэггүй байж. Одоо чинь мод нүүрс хоёроор л цагийг барж байна даа. Адъяа гэж жаахан эрэлхэгдүү эмэгтэй байсан.

Сайнбилэг -

Таны ямар хамаатан гэнээ?

Сосорбурам -

Тэр бид хоёр эгч дүү хоёрын л хүүхэд байхгүй юу. Тэгээд өнөө одоо энэ урагшаа л хил дээр байсан юм болов уу? Нэг дүү нь цэрэгт явсан хөгшин настай аав нь хавдчихсан юм гэнэлээ. Тэгээд өнөө 5 жил болохоор хүүхэдтэйгээ уулзах юмсан гээд уулзах юмсан гээд үглээд байхаар нь тэмээгээр аваад яваад өгчихсөн гэсэн. Тэгээд өнөө Богдын тэр өөд хүүхний Дөрөлж гээд байдаг. Тэгээд аваачиж уулзуулчихаад овоо дулаан бүлээн байхад наашаа 10 сарын үед буцаад яваад, тэгээд замдаа аавын бие муудаад болохгүй тэгээд аавыгаа нэг хоёр пүүгээ мүүгээгээр гол дээр нь хөндлөн даруулчихаад шөнө ганцаараа нутагт нь аваачаад ясыг нь тавьчих юмсан гээд би явж байлаа. Шөнө хүүхний Дөрөлжөөр давахад их л эвгүй байсан гэж ярьдаг юм. Тиймэрхүү л хүн байсан юм гэнэлээ. Тэгээд л агт магт гээд л хэдэн морь нуух санаатай явсан юм байлгүй дээ. Тэр үед нэг 25 морь холбож хөөгөөд, Уушийн хад гэж байдаг юм. Бөмбөгөрийн энэн лүү хэдэн гамбир хийж аваад холбож өгөөд Уушийн хаданд нэг 5 хоносон шүү гээд л ярьдаг байсан ш дээ зайлуул. Хойгуур эргүүл шалгалт яваад хонь байна уу, эр морь байна уу дунд нь яачихдаг байсан юм уу ганцаараа л явж байдаг тийм л хүн байсан. Тэгээд нэг ганц хүүхэдтэй байж байгаад ганц хүүхэд нь байж л байдаг юм. /Хажуугийн хүн нь ярьсан нь: Ээж бас хагасыг нь мартчихсан байна. Манай эгч их мундаг хүн байсан юм. Тэр Хүүхний Дөрөлжөөр давахад би 19 тэй байсан, одоогоор бол Овоотын цэргийн ангид байсан Юм байналээ ш дээ. Тэгээд аав нь нэг жар дал гарчихсан юм байна юм уу би амьд дээрээ хүүхэдтэйгээ л уулзана гэхээр нь намар улсуудтай яваад л ирэх очихын 2 сар болсон гэж байхгүй юу. Тэгээд л цуг байсан улс нь буцаад л явчихсан. Өөрийнх нь аав нь жаахан ядраад дүү нь мөд ирдэггүй говь руу чинь тэр цэргийн анги цэнхэртээд л харагдаад байна. Ирүүлнэ ирүүлнэ гэж байлгасаар байгаад л тэр үед аавынх нь биеийг нь муудтал байлгасан гэж байгаа юм. Тэгээд яахав дээ нэг юм хүүхэдтэйгээ уулзчихаад л намрын сэрүү ч уначихсан байсан, тэгээд улсууд нутаг уруудаад аль хэзээ ороод ирсэн түрүүчийн улс нь тэгээд л эгч бас тэрний тухай надад ярьж өгдөг байсан байхгүй юу. Тэгээд манай Өлзий чинь өнөө нөгөө кино драмын анги төгсөхдөө тэрүүгээр найруулал бичээд дипломын ажлаа хийж байсан байхгүй юу, манай тэр эгчийн тухай. Тэгээд явж байсан чинь ....Миний хүү.. од гялалзаад, хүн айна гэдэг бол жаргалын юм байдаг юм ш дээ, эгч нь 19 настай муу аав минь яраглаад л, хавдар нь тулчихсан хоёр бамбайны хооронд ар өөд нь ингэж пүүгээгээ хийчихээд, хоёр бамбайндаа хийчихээд ингэж хагас хэвтүүлээд явж байсан. Тэгээд ....ааваа Хүүхний даваа руу орлоо доо, үдэш болчихлоо, алсын бараа тасраад гээд тэгсэн чинь ... Миний хүү битгий айгаарай аав нь амьд байгаа юм чинь, миний хүү битгий айгаарай гээд тэгээд л ийм мөсөн хавцал байдаг гэсэн тэрүүгээр л яваад байна, яваад байна. Нээх давчуухан мөсөн хавцал дээр үеийн тэр сүрхий шүтлэгтэй улс эмэгтэй хүн давдаггүй даваа гэж ярьдаг байсан байхгүй юу. Манай энэ нутаг хошуунд тэгээд л тэрүүгээр давж байсан. Ээ хүү минь ээ айхаараа хүн чинь ерөөсөө хүн чинь тэгээд аминд тулсан юманд хүн айдаггүй юм байналээ. Тэгээд л эгч нь ааваа гэж хааяа нэг дуудчихаад л тэгээд л мэддэг юмаа уншаад л явсаараа байгаад л ам руу нь ороод ирсэн чинь гэртээ ирчихэж байгаа юм шиг л ёох гэмээр болсон гэж ярьдаг байхгүй юу манай тэр эгч. Тэгээд мундаг мундаг тийм их эмэгтэй улс их байсан дээр үед. Манай тэр эгч тэгж ам руу нь орж ирээд Баацагааны цаадах залгаа нутаг луу орж ирээд, аавдаа тэгээд 3 тулгандаа цай чанаж өгөөд, аавыгаа янзлаад, тэгээд аавыгаа жаахан амраагаад өглөө боссон чинь тэмээ үргэлжлээд айлууд ч харагдаж л байсан. Тэгээд би чинь яахав хангайн хүн юм чинь, хүний шунал юм чинь. Би чинь тэгээд л хэдэн сур авч явснаараа хоёр гурван хөөрхөн тайлагнаас сольж аавынхаа араас хавчуулчихаад, тэгээд энэ Галуутын нутагт ирж байлаа шүү дээ эгч нь. Тэгээд миний аав ирээд долоо найм хоноод нас барсан гэж ярьдаг байсан. Манай тэр эгч тийм эрэмгий хүн байсан. Дээр үед чинь нөгөө их “сайн эр”-үүд их байсан хулгайч нар. Тэгээд тэр манай тэр эгч тэгж ярьдаг юм ш дээ. Аймаг хойно байхад өөрөө ч бас нэг сайн эрийн авгай байсан юм байналээ л дээ. Хүүхэд шуухад байхгүй тэгээд тэр Хошногийн Чүлтэм гэж сайн эр байсан юм байналээ. Нөгөө шорон гянданд хоригдсон. Тэгсэн чинь тэр одоогоор бол ид шидтэй л хүн байсан юм шиг байгаа юм. Тэрэнтэй цуг хоригдож байсан чинь хоёулаа цуг шоронгоос оргох уу гэсэн гэж байгаа юм. Тэгээд оргосон гэж байгаа юм. Тэгээд оргоод, тэр нэг голын захад аймгийн төвөөс нэлээн зайтай манай тэр одоо хүргэн ах болох айхтар тэр эгчийн нөхөр Пэлжир гэж хүн байсан юм гэнэлээ. Тэднийтэй айл тэр хүний авгай 5 настай хүүхэдтэйгээ гэртээ унтаж байхгүй юу. Тэгээд л тэр шөнө усан бороо асгаад л байсан гэж манай эгч ярьдаг юм. Тэгээд л тэр хүний сэтгэлийн тэнхээ далдын хүч гэж байдаг юм байналээ миний хүү тэгээд л тэгсэн чинь нохой хуцаад л, шал пал гээд л ус дугараад л, морь унгалдаад л, тэгсэн чинь харин харанхуй шөнөөр нөгөө Чүлтэмийн авгай чинь ..Хөөе Адъяа, Пэлжээ хөөе үүдээ гээд л цохиод л тэгсэн чинь яав гэсэн чинь .....Өнөө Чүлтэм чинь оргоод ирлээ, өнөө шөнийн дотор оргоно гэж байна. Ууланд бүгнэ гэж байна, та хоёр босооч ээ гэсэн гэсэн. Тэгсэн чинь тэмтчээд л усан борооноор ингэж хараад л яваад байсан чинь нөгөө айлын шоронгоос оргож яваа эр хүн чинь адуун дунд тонгойгоод хараад байсан чинь холбоотой унадаг номхон мориных нь хүзүүнээс морь зүүгээд тавьчихсан байсан гэсэн, ногттой морь холбоод тавьчихсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ... Ээ намайг үнэрлэх шиг болоод зогсчих юм миний хар морь гээд тэгж тэгээд нөгөө ногттой морийг нь хөтлөөд ирсэн гэсэн нөгөө оргож яваа хүн. Тэгээд тэр тэгсэн гэсэн. ....Би одоо унтахгүй ээ, бид хоёр өнөө шөнийн дотор оргох хэрэгтэй байна. Би бол одоо оргосон хүн маргааш амьгүй ш дээ гэсэн гэж байгаа юм. Тэгсэн чинь одоо та нар шиг л ийм 4 залуучууд байгаа байхгүй юу. Тэр оргосон айл хөөрхөн 5 настай хүүхэдтэй. ....Заа тэг тэг ерөөсөө та хоёрыг өнөө шөнийн дотор л амжуулж оргуулъя. Тэгээд манай эгчийн нөхөр адуун дээрээ очиж бас нэг сайн морь барьж ирээд, авгайд нь эмээллэж өгөөд, нөхөр нь морио эмээллэж унаад, хүүхдээ манайд унтаагаар нь оруулж тавьчихаад, тэр шөнөө оргож байсан гэдэг юм. Идэж уух юм хайлмаг хийж аваад тэгээд ямар юм билээ хэдэн хоног дээрээ л баригд гэсэн шүү намайг, тэр юм мэддэг хүн нь л за чи 6 хоног дээрээ 7 хоногийн олохгүй бол хоног дээрээ чи хэргээр баригдаарай гэсэн гэж байгаа байхгүй юу. Бас ид шидтэй улс их байсан гэж байгаа юм. Тэгсэн чинь л 4 хоноод л та хоёр надад идэх юм залгуулаарай бид хоёрт гэсэн гэж байгаа юм идэх юмгүй шахуу л явлаа шүү, урьд нь мэдээгүй учраас тэгээд л хөөрхий минь манай тэр эгч эрэмгий авгай байгаа биз, тэгээд л өглөө нь нэг хонь гаргачихаад л орой нь үнээгээ саачихаад л харуй бүрий болохоор нь хониныхоо өрөөлийг ганзаглаад, нэг хаа чанаж аваад бас л жаахан айраг майраг юм аваад л тэгээд л оргосон. Тэгээд л тэр элгэн улаан хад руу нь. Байгаа тэр баримжаагаа хэлсэн юм байгаа юм шиг байгаа тэнд л очно гэж. Тэгээд л манай тэр эгч шөнө гараад л шуугичихсан юм гэсэн, тэр хоёрт хоол аваачиж өгөх гэсэн чинь. Тэгээд шуугиад байсан чинь үгүй ээ мөн унахад сайн морь ч сайхан байдаг юм хүү минь өнөө морь чинь зүгээр ёстой амьсгаа нь оволзоод л тэр хад өөд чинь тэгээд л точигнуулаад л, нураагаад л тэр асган дотор чинь тэгээд л тэгсэн чинь л өнөө хоёр чинь ерөөсөө ууланд бүгчихсэн улс чинь юмны чимээ чагнана биз дээ. Тэгсэн чинь би энд байна өө гээд л зөөлхөн тэгээд л гал ноцоосон гэж байгаа байхгүй юу, тэгээд л би олж оччихоод л хоёр найздаа тэгж хоол залгуулчихаад л хаа байсан тэр Бөхөнгийн рашааны хангай руу хаашаа юм бэ үлгэр шиг л юм ярьдаг, 4 хоноод хоол залгуулчихаад байж байсан чинь аймгийн сэргийлэхээс өдрийн хэдэн машин шуугиж ирээд, сэргийлэхийнхэн шуугиж ирээд ...За яасан яагаад та нар мэддэггүй юм та нар л айл улсууд мэднэ. Та хоёрыг олж өгөхгүй бол ерөөсөө баривчилна гээд л бид хоёр яаж мэдэхэв, гэр бүлээрээ тус тусдаа амьдарч байгаа улс яаж мэддэг юм. Өглөө ороход л жаахан хүүхэд нь унтаж байсан. Мэдэхгүй гээд л гүрийгээд байсан гэсэн. ......Үүдээ оньсолчихоод л явсан байсан. Зуны шөнө хүүхэд нь унтаж байсан хаачсаныг яаж мэдэх юм, Та нар л мэдэж байгаа биз дээ, та нар л хүмүүжүүлнэ засна, залруулна гээд л аваад яваа биз дээ, манай тэр эгч чинь аймар заргач. Тэгээд л өөрснөөс нь эргэж нэхээд л, ......Та нар харин гэр бүлтэй хоёр хүний амь хариуцаж дээ гээд байсан гэж байгаа юм. Тэгсэн чинь л зайлуул, тэр бас мэргэн түргэн хүн байсан байгаа юм. Тэр хүнийхээ үгэнд ороод л 7 хоног дээрээ шуугиад л ирсэн чинь бас маргааш өглөө нь ажил цуглаа юу үгүй юу сэргийлэхийн тэрэг шуугиад л, тэгээд л яахав дээ ирчихсэн л байсан юм чинь, өнөө удирддаг хүн нь ч хэргээр баригдаарай гэсэн юм чинь, тэгээд баригдаад явсан гэсэн гэсэн. Тэгээд одоо тэр 15 жилийн ялтай хүнийг алах ял зааж байсан юм шиг байгаа юм тэр үед. Тэгсэн чинь л радио гэж нэг юм байсан юм уу, нэг муу юм гарчихсан байсан юм шиг байгаа юм. Тэгсэн чинь л тэр хүнийг яг алах ял уншаад л байж байсан чинь аймар юм ярьдаг юм манай тэр эгч ... Дээлнийх нь суга руу толгойг нь хийгээд л энүүгээр юмаар ороочихдог юм байна л даа. Тэгээд л аваад л гарах гэж байсан чинь гяндангийн нь дарга машин ухраагаад л тэр ЗИС-5 гээд машин ухрааж байсан юм. Дөрвөлжин оройтой машин ухрааж байсан гээд л ярьдаг юм. Тэгээд хүү минь энэ өршөөлийн хуулиар чинь зүгээр малын хулгайтай хүнийг алах ялаас хэлтгэнэ гээд л тушаал уншаад л, тэгээд л манай тэр эгч чинь ..эвий эвий тэгээд суллагдаж байсан гэж ярьдаг. Тэр үеийн түүхээс .

Сайнбилэг -

Ширлэж ална гээд та түрүүн нэг ширлэж ална гээд ярьсан. Тийм юм байсан юм уу?

Сосорбурам -

Тэр чинь тэрнээс арай өмнө манай энд хүртэл хэн билээ дээ нэг хүн ширлээд хаячихсан. Тэгээд энэ нарийн гол руу өнхрөөд байсан гэж ярьдаг юм. Хэн билээ дээ би хүний нэр тогтоохоо байчихсан. Би .., /Сосорбурамын охин: тэр Жамбалдоо гуайнхыг ярих уу , ээж нэг юм сануулчих юм. Тэр ээж байна ш дээ, ээжийн ээжийнх нь ах нь одоо тэр Цагаан лам гээд одоогоор бол эрх мэдэлтэй тийм лам баян айл байсан байхгүй юу. Манай ээжийн аавынх нь одоо буурай аав нь тэгээд тэр манай ээж тэр хаа байсан Бөмбөгөрийн тэнд Завханы наад талын залгаа сумаас бүүр улаан хүйг нь огтолсон хүүхэд өөрөө очиж амаржуулж өгчихөөд, гэрт нь ээжийг нь ариулж оруулчихаад майханд төрүүлчихээд, хүүхдийг нь цамцандаа боогоод орж ирж байсан гэдэг. Манай эмэг ээжийг, ээжийн ээжийг. Тэгээд тэр чинь их гоё түүх байдгийм. Намайг бага байхад.., би ер нь саваагүйтээд нэлээн юм тогтоодог нөхөр байсан. Одоо би мартсан байналээ. Тийм. Тэгсэн чинь юу яасан байхгүй юу. Тэгээд тэр манай ээжийг өргөж авахад нэг ах байсан чинь Гончиг гэдэг хүн бас Гончиг гэдэг тийм залуу бас нэг өөр газраас нэг нутгаасаа нэг айлаас өргөж авсан байхгүй юу, тэр Цагаан лам гээч айл. Тэгээд тэр Цагааны Гончиг, Цагааны Соотон гээд манай эмэг ээжийг ингэний сүүгээр угжсаар байгаад хүн хийсэн хүн. Янзын залуудаа ингэний сүү ямар цагаан байдаг билээ, тэрийг дуурайж цагаан байдаг гэнээ. Тэгээд хөгшрөхөөрөө бас тэмээний үдээрийг дуурайж хар хөх болох жишээний тийм манай эмээ сүүл рүүгээ тийм яралзсан цагаан шүдтэй, хар хөх чавганц байсан байхгүй юу. Одоо зураг нь тэр л байж байна. Тэгээд тэр манай буурай ээж тэгж ярьдгийм. Бас тэр Цагааны Гончиг гэдэг хүн чинь бариач илээч их эрдэмтэй хүн байсан байгаамаа. Ер нь юмнаас айдаггүй, тийм дайчин хүн. Тэгээд тэр хүнийг юу яаж байсан гэж байгаа байхгүй юу. Бас л яагаад ч тэр гянданд шийтгүүлж байсан юм, ингээд хумсыг нь хурц үзүүрлээд хумсных нь завсраар ингэж шааж, ингэж юман дээр цохиулсаар байгаад энэгээр нь гаргачихсан гэж байгаам. Тэр бол хэцүү эрүү биз дээ. Тэр Бадамжав гуай тэр манай эмээгийн ах энэ тэр байсан чинь Хундан Бадамжав гуайг тэгж яаж байсан чинь тэр дээр үеийн улс их гоё байгаа биз дээ. Тэгээд л нэг сайн эр нь Хундан Бадамжав гуайг эргэх гэж ирсэн чинь шалдан нуруун дээр нь хүж асаагаад тавьчихсан байсан гэсэн. Тэгээд л өнөөх нь ягаараад л, ингээд л түлэгдээд л байсан чинь өнөө найз нь .. Зааа Бадамжаав чи улайцраад хэргээ хүлээчихээчээ ингэж зовж байхаар гээд л ингээд л сахлаа 3 хуруугаар ингэж илж байсан гэж байхгүй юу, тэгсэн өнөө найз нь ..Чи тэсээд байгаарай 3-хан хуруу үлдэж, гэсэн улам гүрийлгэж, 9 эрүүг тэгж давж байсан түүх мүүх байдаг. Тэгээд хумсыг нь шаах гээд үзүүрлэх гэтэл нь ...та нар ингэж гүжирдээд байгаа бол яахав яахав, би өөрөө үзүүрлээд яачихъя наадхыг чинь гэж. Тийм зүрхтэй тийм тэвчээртэй аймар хулгайч, тийм сайн эрүүд байсан юм байналээ. Тэд нар чинь ядарсан хүнд л мал хулгай хийж авч өгдөг байсан гэсэн, өөр ямар юмаа хулгай хийхэв дээ. Энд тэндээс мал хөөж ирж ядарсан нутгийнхаа улст л тарааж өгдөг. Тэр үед чинь ганц малаар л амьдарч байсан юм болохоор одоо бол янз бүрийн эд бараа дэлгүүр хоршоо ухна л даа. Дээр үед бол доошоо яваад л ийшээ Завхан Архангай яваад л 4 сараар хэдэн хоногоор л энэ тэр явж байж тэр хулгай хийж ирээд л ядарсан улст л өгч байсан, өөрсдөө завшиж байсан юм байхгүй. Тэгж байсан гэсэн.

Сайнбилэг -

Тэр хүнийг маш сайн мэдэх үү?

Сосорбурам -

Бадамжав гуайг уу? Бидний багад ч л явж л байдаг байсан. Нэг мухар ёдор барьчихсан, хонгор морьтой манай тэр ахыг л үнсье гэхээр л би очоод л үнсүүлчихдэг, тэр ах ээ муу хар сахилгагүй нохойг гээд л гүйгээд л намган дотор ороод л зогсчихдог байсан ш дээ, Бадамжав гуайг гуйхаар л. Тэгээд л Агьтийн уяа гээд л энчээ дээр Уртын голын наахна бригадын хойхно нэг хонхорхой байдгийм. Тэр дотор л оргож байж байсан гээд ярьдгийм ш дээ. Тэгээд Овоотын таг гэж байдгийм, тэнд мал хөөж ирээд л оргож байсан гэдэг. Тэгээд моринд тасдуулсан гээд нэг хуруу нь мухар нэг шар өвгөн байдаг байсан, тэрийг ч л мэднэ л дээ. Тэрний хүүхэд л тэр манай Жанар ахад л цуг байж байсан юм байналээ ш дээ. Тэдний хүү нь цэргийн албанд очоод л манай өвөө аавын дүү хоёрнэг цэрэгт цуг байгаад л тэгээд л миний ах тэр нутаг хошуунаасаа гараад л вангийн хошуунд л байдаг сураг дуулдсан гэсэн, манай л хошууны хүн биш, чиний хэлж байгаа нэртэй таараад байна, ер нь ингээд чамтай ч төрхтэй юм шиг, одоо бодоход, цэргээс халагдчихаад чи ирж манай хошуунд ахыгаа олж аваарай, мөн үү биш үү чи үзээрэй гэсэн гэсэн. Тэгээд манай ээжийг 11 настай байхад манай тэр ах ирж байсан гэсэн. Уулзаагүй их удсан, тэгээд бие биенийхээ нэр усыг асуугаад л танилцаж байсан, дүү нь Жамбаа гэж нэг ах нь ирж байсан, тэгээд манай аав таны алдар хэн б гэсэн чинь Лувсанцэрэн гэсэн чинь та ч манай ах л болох хүн байна даа гэсэн чинь чи ч гэсэн Жанравыг чамайг ийм болчихсон яваа гэж бодсонгүй гээд л босоод л золгосон чинь ээж уйлаад явчихсан шүү, би мэднээ тэрийг. Тэгээд тэрнээс хойш жил болгон ирдэг байсиймөө.

Сайнбилэг -

Та нэг 1960-аад онд Дэлхийн 2-р дайны дараа Монголд ямаршуу байсныг нэг ярьж өгөхгүй юу?

Сосорбурам -

Дайны дараа ч одоо дайн намжихаар ч одоо баяртай л байсан байх даа. Одоо бүдүүн гурил хивэг дээ одоо 3 хил /кг/өгнө, 2 кг нарийн гурил цагаан сараар өгнө, тэгээд тэрнээс хойш цагаан сар болгохоо байчихсан. Тэгээд л нууцаар нэг хэдэн банш манш хийж байгаад л унаа малтай хүн ирэхээр өнөөхөө нуучихдаг. Зул мул өргөх юм байхгүй. Тиймэрхүү л байсан даа, тэгээд л сүүлдээ нэгдэл байгуулагдаад л нээх өөрийн гэсэн юм байхгүй л байж дээ, төлөвлөгөө норм гүйцээх гэж л явж байсан байх даа. Эр эмгүй л ерөөсөө. Ажилгүй хүн байхгүй байсан ш дээ. Бүгд л юутай. Тэгээд л нялх нойтон хүүхэд гаргаад л, нэг хэд хоног, 45 хоног л амардаг байсан. Тэгээд л тэр ажилдаа явдаг. Тийм л байдалтай байсан. Хөдөө малтай улс чинь яаж 45 хоног амардгийм, сумын төв орж чадах нь чадна, чадахгүй нь гэртээ төрнө, тэгээд л тав хоноод л тэр ажлын хойноос. Энүүнийг гаргаад ч хувийн малтай байсан байх даа, нэгдэлд ороогүй байсан даа, 16 хоночихоод л энэ Тамир луу энэ урд Тамир гэж байдгийм, тэнчээ очиж өвөлжих гээд нүүж байсийм даа. Би бага байж дээ, 18-тай байхад энэ надаас гарч байсан. Тэгээд замдаа явж байгаад өнөө тэмээтэй мориныхоо амыг татаад, хүүхдийнхээ аман дээр юм орчих вий гээд л, манай хүний ах нь. Тэгэхээр нь хуруугаа аманд нь хийж үзээд хөдлөхгүй байна гээд хүүхдээ гаргаж явсан байхгүй юу. Тэгээд буун харайгаад, тэмээнд хэвтүүлээд үзэж байсан. Тэгээд хойшоогоо явахад чинь яагаа ч үгүй зул жаргачихсан, харанхуй хар амнууд тэгээд л явж явж нэг газар шовойдоод л бууна. Шовоодой ч мэдэхгүй дээ.

Сайнбилэг -

Шовоодой?

Сосорбурам -

Хэдэн унь гозойлгоод л орон барьдаг байхгүй юу. Замдаа буугаад л тэмээ ачаанаасаа буулгаад л, тооно хэрэглэхгүй, бушуухан шиг л хэдэн унь бэлдэж аваад л, эсгийгээр бүтээгээд л, тэгээд л нэг гал түлж л амьдарч байгаам. Үстэй өлгийтэй байдаг байсан юм, дээр үеийн хүүхдүүд. Тэгээд амьсгаанд нь умайтлаа цан цохисоор байгаад тэгээд л хяруу болчихно өнөө хүүхэд чинь, тэгээд л хажуу тийш нь болгоод ингэж хярууг нь унагаж байгаад хөхүүлээд л тэгээд л явж байсан даа. Одоо бодоход бие өвдөх шиг болохийм. Цааш наашаа нүүсэн, 24 цаг л 2 гэр нүүж байгаам, манай тэр ахынхан. Нэг нь бод малаараа нэг нь бог малаараа. Өнөөдөр манайх нүүгээд л явахаар тэднийх хоцорно. Маргааш нь тэгээд тэднийх манайхаар дайраад л өнгөрнө. Тэгээд л нэг юунд очоод буучихсан чинь нам газар тооноор нь ул харагдаад л, чоно нь улиад л юухэв. Тэгж л явж байсан даа.

Сайнбилэг -

Тэгээд жишээ нь хүн төрөх болохоор яах уу?

Сосорбурам -

Хүн төрөх болохоор чинь намар бол тэнд нь бууц асгачихсан, ямааны арьс марьс юм уу нэг заасуу маасуу байсан. Тийм юм хаячихсан, тэрэн дээр чинь эргүүл гэж байдаг, эргүүлээ зайлуулчихна доороос нь араг шахаад тавьчихна, тэгээд л бүх хувцсаа өмсөөд л, баадагнаж бариад л гутал мутлаа өмсөөд л суучихна. 3 хоног яг тэндээ сууна. Суугаагаараа хононо. Урд талд нь хүүхдээ тавьчихсан, дээр нь тэр хөлийн авдар, доор нь араг хаашаа ч хөдлөх юм байхгүй, хөлөө ч жийж болохгүй, хөлдөө жийхээр цус мус гүйчихнэ гээд хөдөлгөдөггүй байсан ш дээ. Тэр хүнээр үйлчлүүүлэх юм бол байх ч үгүй. Зүгээр нэг муу өөрөө хүүхдээ хуурайлна. 3 хоноод угааж байгаа нь энэ гээд эмч авчирна. Тэгээд өөрөө шөл мөл хийж ууна. За яахав, Угаасан өдөр нь болохоор бүтэн хонины хүзүү ингэж махтай нь хэрчиж байгаад давсгүй хар цайнд чанаж өгнө, тэрийгээ идээд л өнжинө, тиймм л байсандаг. Хүн чинь төрчихөөд эхэс мэхэс гээд гарна, тэрийг нь их нандин төрсөн газар нь будаа мудаа хийгээд цагаан даавуунд газар ухаж дардаг. Дээр нь хад чулуу тавьчихдаг, тийм байсан. Саяхан болтол хүүхдээ гэртээ оршуулж байсан ш дээ. Нялх хүүхэд эндчихээр чинь. Жандал ахынх чинь тэр Цэдэвийн дээд талынхыг тэгж оршуулж байсан ш дээ.

Сайнбилэг -

Хүүхдийг гэртээ оршуулнаа?

Сосорбурам -

Тийм. Авдар мавдраа зайлуулж байгаад доор нь газар ухаад, тэгээд дээрээс нь шороо мороогоор өнгөлж байсан байлгүй.

Сайнбилэг -

Би танаас нэг их сонин асуулт асууя, энэ монголчууд ер нь нас барсан хүмүүсээ дээр үед яаж оршуулдаг байсан юм бэ?

Сосорбурам -

Дээр үед хөгшин, хүүхэд мүүхэдээ хонд, бууц бараадуулж оршуулж байсан гэдэг, ухаж барьж дардаггүй байсан гэнэлээ.

Сайнбилэг -

Хондоо?

Сосорбурам -

Тийм. Хонд гэж багахан бууц байхгүй юу.

Сайнбилэг -

Заа.

Сосорбурам -

Нөмөр бараадуулж л хөгшин хүн хүүхэд 2-г тавьж байгаа юм байх даа. Тэгж л тавьдаг байсан. Манай эднүүдийн эцгийг өнгөрснөөс хойш л энэ оршуулга моршуулга чинь гарсийм. Өмнө тавьсан улсыг түүж мүүж яс масыг нь хүртэл авах гэнэ гэхээр айгаад л зовлон үзчихсэн, олон нялх хүүхэдтэй, одоо яанаа олж ир гэвэл гээд л тэгж байсан. Тэгж ч хэлээгүй л дээ, зайлуул. Тэр хавраас нь эхлээд л тэгээд л оршуулга эхэлсэн юм байгаам. Дээр үед чинь том хүнийг хэрэгсүүр мэрэгсүүр доогуур оршуулдаг байсан юм шиг байгаамаа. Зурагтаар харж ярьж байхад л. Зүгээр нэг ийм жирийн ард улс тэгээд л зүгээр л аваачаад тавьдаг. Газар дэлхий нь ч том юм даа, тэгээд байнга л нүүж явах юм чинь. Шувуу мувуу идээд өнгөрч байсан юм байгаа биз, үерт тэгээд л яс үс нь тараад л тэгээд л өнгөрч байсан байх.

Сайнбилэг -

Одоо ер нь ямар хэлбэрээр өөрчлөгдөж ирэв?

Сосорбурам -

Одоо ер нь ямар хэлбэрээр байхав дээ. Нэг газар л зохион байгуулдаг юм уу даа. Хот мотыг чинь харахаар яасан ч хэцүү юм б дээ гэмээр л харагдах юм байна ш дээ. Хамаг юм нь айлын хашаа машаатай үргэлжилсэн хүн тэмээ хоёр чинь өөрийнхөө сэг зэмийг хайж явдаг төвөгтэй л юм гэсэн. Дээр үед ч сайн сайн улс байсан юм гэсээн. Бүгдийг нь бариад л алчихаад л, тэгээд л ерөөсөө жирийн малчнаас үлдсэн улс л ингээд дамжаад явж байгаа юм гэсэн ш дээ. Тэгж л ярьдаг юм байналээ.

Сайнбилэг -

Одоо нэг хүмүүсийг чандарладаг ш пээ, та тэр чандарлахыг юу гэж үздэг вэ? Зөв зүйл үү буруу зүйл үү?

Сосорбурам -

Тэр чинь харин зүгээр юм биш үү, энэ олон улсыг чинь газар шингээгээд байхаар газаргүй болох байлгүй гэж бодохийм, хэн мэдэхэв дээ. Тэр үед чинь төгрөг мөнгөгүй бол чадахгүй байлгүй, мөнгө төгрөг ордог юм гээ биз дээ.

Сайнбилэг -

Аан за би бас танаас нэг юм асууя. Тэр нөгөө СД болж байсан ш дээ. Тэр үеэр шалгалт явдаг байсан гэнээ, тээ.

Сосорбурам -

Зөндөө явдаг байсан.

Сайнбилэг -

Тэгээд тэр шалгалт явах үед чинь одоо шаардлага хангаагүй тохиолдолд яадаг байсан юм бэ?

Сосорбурам -

Яахав дээ, тэр нөгөө гахай нохойн дээр суулгаж л байсан. /охин нь: тэгээд л тэд хоноод ирэхэд тэгсэн байгаарай, тэгээд л ирэхэд нь муу байсан бол гахай нохойн дээр зурна. Тэгээд сүүлийн бүлэгт ш дээ. Миний тэр талийдаг ганц ах тэр нэг “аравны дарга” гэж 10 яамны үзлэг гээд. Өөрөө бас нэг хэд хэдэн юм хариуцдаг байсан байхаа. Ямар юм гэдэг байлаа даа, одоо ингээд мартагначих юм. Тэгсэн чинь ....Шалгалт ирэх дэг шүү, юмаа жаахан цэгцтэй байж байгаарай гээд малдаа явчихсан гэсэн. Тэгээд янзын олон мал малладаг байсан. Машин ирчихээд л явсан. Тэгээд л сүүлд нь ...За юу гэж байна гэсэн ...Юм хум асууж л байна, хөлөө гарга гэж байна, миний хөл авах юм байхгүй, .. чиний хөлөөр чинь яадгийм гээд л аашилж байсан/инээв/ гэдэг.

Сайнбилэг -

Та ямар нэгэн шашин шүтдэг үү?

Сосорбурам -

Би ч одоо ээж аавын үлдээсэн энэ л байх юм даа. Ямар юмаа шүтэхэв дээ. Одоо ч цаг ч дөхчихлөө, ингээд л байж байгаад л дуусахаас.

Сайнбилэг -

Тэгээд тэр социализмын үед таны бага байх үед чинь лам нарыг их хэлмэгдүүлж байсан юм билээ ш дээ?

Сосорбурам -

Тийм. Лам нарыг чинь үзсэн дор л баривчилж байсан юм билээ. Тэгж л ярьдаг юм билээ, улс. Одоо Баянзүрхийн хийд гээд л, одоо адуу хураачихсан юм шиг л улаан шаргалттал нь л алчихсан байна гэж бага байхад л хөгшчүүл хоорондоо ярьж байхыг нь мэдэх юм. би өөрөө нүдээр үзсэн юм бол байхгүй. Тэгээд судар номыг нь газар ухаад хийчихсэн, цөгц мөгцийг нь. Судар ном нь үзүүр нь шатчихсан, салхинд хийсээд байж байсан гэнэ гэж баринтаг маринтаг нь шатчихаад гээд л хоорондоо л ярьж байхыг нь чагнаж тэгж байсан.

Сайнбилэг -

Тэгээд тэрнээс хойш танай нутагт бурхан шүтээнээ ил тавиад ингэж шүтдэг байсан уу?

Сосорбурам -

Үгүй ээ тэр чинь одоо саяхнаас одоо энэ ардчилсанаас хойш л гаргадаг болсон. Тэрнээс авдар нь шил мил нь хагараад арай хаячихаж чаддаггүй хүн чинь бурхан болохоор тэгээд л байдаг байсан, тэгээд харин сүүлдээ ч харин нэг зулын тос мосонд толгой өвдөхгүй болох шиг боллоо. Яахав дээ.

Сайнбилэг -

Хүмүүс хэрэв 40,50-иад оны үед бурхан шүтээнээ ил гаргаад тавьчихсан байсан бол яах уу?

Сосорбурам -

Хураана, хурааж авчихна.

Сайнбилэг -

Хэн авах уу?

Сосорбурам -

Намын хэсгийн дарга гэж багийн намын хэсгийн дарга гэж хүн байсан. Нэлээн хэсэг л энэ Нямхүүгийн бурхныг авчихаж гэнэ гээд л ярьдаг, тэгээд далд хийчихдэг байсиймөө.

Сайнбилэг -

Уул хаданд их нуудаг байсан гэж сонссон?

Сосорбурам -

Уул хаданд зарим нь тавьчихаж л байсан гэсэн. Манайх тавиа ч үгүй. Манай ээжийн аавын үеийн нэг сайн бурхны хэрэглэл байж л байсан. Тэгээд сүүлд нь энэ Эрдэнэцогтод Гандан нээгдэхээр нь би өгчихсөн. Тэгээд мэдэх чадах ч хүнгүй тэгж байж байгаад юухэв гээд л, том туламтай тийм, хонх дамартай тийм зүүчихсэн юм байдаг байсан. Олон үе дамжчихсан тийм юм байсан, одоо тэгээд Ганданд л байдаг байлгүй.

Сайнбилэг -

Тэр социализмын үед хүн болгон дотроо бурхан шүтдэг байсан уу

Сосорбурам -

Дотроо шүтэж л байгаа юм бол уу даа. Одоо олон хүүхэдтэй болохоор чинь заа нэг хүүхэддээ нэр авмаар байна, тэгээд л хашааныхаа хаалгыг дарчихаад л гэрийнхээ хаалгыг түгжчихээд л нэг лам олж ирнэ, тэгээд нэг сан тавина, цөмөөрөө чимээгүй айж сандарчихсан, тэгж л нэг нэр мэр авдаг тийм л байсан. Тэгээд саянаас л дэлгэрлээ л дээ. Аминдаа л шүтэх санаа их байсан байх. Болохгүй л байсан л даа. Айгаад чухам. Аймхай байсан байх.

Сайнбилэг -

Аа тэр үед чинь тэр лам хүн баригдвал яах уу?

Сосорбурам -

Баригдахаасаа айгаад, зарим нь баригдаад амьд эргэж ирсэн хүн ч байдаг л байх. Тийм улс чинь янзын аймхай ерөөсөө. Юу н хаа байсан тэр бурхны зүгийн юм асуугаад л орохоор чинь бүтэхгүй чадахгүй болтой л юм хэлнэ.

Сайнбилэг -

Та түрүүн хүүхэддээ нэр өгөхдөө лам дууддаг байлаа гэсэн тээ, тэр яадаг байсан юм бэ? Тэрийг тодорхой ярьж өгөөч?

Сосорбурам -

Тэр чинь дээр үеийн хэрэглэж байсан судар дээрээсээ хараад л төрсөн өдрийг нь хараад л жил милд нь тохируулсан нэр л өгдөг.

Сайнбилэг -

Буддын шашны ёсоор уу? Тэгж нэр өгдөг байсан уу?

Сосорбурам -

Тийм. Тэгээд сүүлдээ жаахан хувьсгалжчихсан уу, Нараа, Сараа гээд л, өөрснөө өгөөд л явчих шив дээ. Манай эднүүдийн үе дээр бол хөгшин хүнээс л авч байсан.

Сайнбилэг -

Ер нь тэгээд 90 оноос хойш бурхан шүтэх нь чөлөөтэй боллоо ш дээ.

Сосорбурам -

Өө тийм одоо яаж байсан ч зүгээр.

Сайнбилэг -

Та ер нь ардчилсан хувьсгалыг юу гэж боддог вэ?

Сосорбурам -

Үгүй ч одоо юу гэж бодох вэ дээ. Энэ заримдаа ч хариугүй ядмаар юм яриад сууж байх юм. Одоо яах вэ дээ улс мэдэж байгаа байлгүй. Би зүгээр л хөлөө олохгүй байгаа юм шиг л санагдаад байдаг. Бие биенийгээ яагаад байгаа юм. Юм мэддэг улс нь их болчихсон юм уу, мэддэггүй улс нь их болчихсон юм уу. Ерөөсөө муу мянган мухар чуулган гэж төр гарах нь гэнэлээ гэж намайг хүүхэд байхад л ярьдаг байсан. Тэр нь гарчихсан юм байхдаа л гэж би бодох юм.

Сайнбилэг -

Муу мянганы?

Сосорбурам -

Мухар чуулган гарах юм гэнэлээ. Зүүн урдаасаа хөх хүний төр гэж гарна. ....Улаан хүний төр гэж байж байгаад, хөх хүний төр гэж гарна гэж л дээр үеийн хөгшин улсууд хоорондоо ярьдаг байсан. Тэгээд одоо ингээд л яриад чуулаад яриад байхаар би боддог юм. Өнөө төр нь гарчихсан юм байхдаа гэж. Юм түүхээрээ л явна уу гэхээс өөр яахав дээ.

Сайнбилэг -

За таны амьдралын туршид монголын эмэгтэйчүүдийн амьдрал байдал ер нь яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ?

Сосорбурам -

За даа бид нарын үед ер нь их л сүрхий мэдлэгтэй ч болж байгаа юм шиг байна. Ер нь амьдрал нь сайжирсан л юм шиг байна. Бид нарын үе дээр чинь бол бүдүүлэг байсан шүү ер нь. Энэ олон хүүхдийг гаргаад л төрөхгүй байхын ч аргагүй. Энэ ч сүүлдээ төрөхгүй барихгүй болчихвол ....за цагийн цөвүүнд төрөхөд эхийн умай олдохгүй болох юм байналээ гээд л хөгшчүүл хоорондоо ярьдаг. Юугаа ч ярьж байгаа юм. Бага шиг болоод тоохгүй, одоо бол болчихсон байна. Тэр ярьж байсан юм чинь биелээд л байна. Тиймэрхүү л байна.

Сайнбилэг -

Одоо эмэгтэйчүүдийн байдлыг та сайжирсан гэж үздэг үү?

Сосорбурам -

Сайжирсан л байна. Харсаар байтал сайжирсан байгаа биз дээ. Жаргалтай болсон байна ш дээ. Төрж амаржиж байгааг нь харахад хүүхдээ өсгөж байгааг нь харахад бид нар чинь тээж явна, аргаа үүрээд энүүгээр татсан цасан дотор түлшээ түүнэ. Тэгж явж хүүхдээ гаргана., тэрийгээ өсгөнө. Малаа янзална, ёстой үнэн хүнд байсан. Тэгээд монголчууд чинь монголчууд ганцхан хөл юмыг нь чирж явна мал байсан шиг байгаа юм. Тэгээд тэтгэвэр тэтгэмжинд гарахад хамгийн доод хэмжээгээр бодож гаргадаг. Би зүгээр 81000 төгрөгний тэтгэвэрт гарсан юм байгаа юм. Сүүлдээ ч эд нарыг өсөж өндийлгөхөөөр их л юм хийсэн. Тэгээд яахав дээ төр цаагуураа номоороо тэгж л таарсан юм байлгүй. Тэгээд яахав дээ, хэдэн хүүхдийн буянд юу яанаа ч гэх юмгүй л, илүү гараад гийгүүлсэн ч юм алга. Тэгээд байж л байна.

Сайнбилэг -

Тэгвэл тэр дээр үед эрэгтэйчүүдийн амьдрал байдал яаж өөрчлөгдсөн бэ?

Сосорбурам -

За эрэгтэйчүүд чинь их л ажилсаг улс байсан дээр үед. Ер нь борив бохис хийхгүй л амьдралын төлөө явж байсан. Харгин одоо залуучууд эрэгтэй улс ердөө ажилгүй л байх шиг байгаа юм. Хэцүү л байна ш дээ эд нар чинь.

Сайнбилэг -

Ер нь ажилгүй болчихож гэж та үзээд байна уу?

Сосорбурам -

Ер нь харсаар байтал ажилнгүй болчихсон байна ш дээ. Бөөн бөөнөөрөө хуйлраад л, тэгээд архи уудаг нь уугаад л, уухгүй нь уухгүй тэгээд нэг юм олоод хийчихье гэхээр хийх юм нь таардаггүй. Өөрснөө чаддаггүй юм уу, гадаадын улс ч их орж ирж байгаа юм. Урд хятад мятадаас л амьтан зөндөө л орж ирж байгаа гэж улс ярих юм, энэ доторхоо юу гэж бодож байгаа юм. Дэмий л хүүхдүүдээ сургуульд явуулъя гэх юм хэрэг болж байгаа юм уу мэдэхгүй, тэрнийхээ төлбөрт л гуларсан юм харагдах юм байна ш дээ. Төгсөөд хийе гээд эх захаа өөд нь татаж байгаа юм байвал болоо л доо. Тэгж чадахгүй бол хэцүү л байна.

Сайнбилэг -

Таны бодож байхад социализмын үед хүмүүс ажилд яаж ордог байсан бэ? Ажилгүй улсууд байсан уу?

Сосорбурам -

Байхгүй, байхгүй төлөвлөгөө норм өгчихдөг байсан. Ерөөсөө тэрийгээ л ахийгүй бол хүн биш, аягүй бол хэрэгт татагдана. Малыг нь тоолоод хуваагаад өгчихнө. Ажлыг нь жолоочид норм гээд өгчихнө. Ерөөсөө тэгээд бүгдэд нь өөр өөрт нь тусад нь аваачхаад үүрэг болгож байсан. Үгүй хоосондоо би ч одоо сүүлдээ хэдэн хүүхдээ бараадаад Төв ороод ирсэн. Тэгээд муу ээж бие муу яг цагийн ажил хийж чаддаггүй гэрээр юм хийж тэтгэвэрт орсон би. За тэгэхэд чинь л тэр ерөөсөө л тэр бүх сумын хүүхдүүдийн өлгийг хийнэ. Малых нь нэмнээг хийнэ. Тэгээд ерөөсөө хийхгүй юм байхгүй орны гудас хийнэ. Тэр үед бол үгүй хоосондоо сайн малчингуудын гэрийн бүрээс оёно. Тэгээд малын хашааны бержинкэн уут хашааны ер нь бодож байсан янзын их юм хийж байсан юм билээ. Тэгэхдээ төгрөг мөнгө нь чанартай байсан юм байхдаа тэгээд 100 хүрэхгүй мянган цаас аваад л явж л байсан. Нэг 100 төгрөгтэй хүн ороод л нэг 70 кг-ын гурил аваад, нэг хоёр сахар цай майгаа авчихдаг байсан юм. Тэгэхээр чинь бас нээх мөнгөний хэрэг гайгүй байсан байлгүй. Хүүхдүүдээс нь нэг тал хагас нь сургуульд явсан л юм байгаа юм манай хүүхдүүдээс. Тэгээд яахав дээ одоотой адилхан хүүхэдтэй утсаар ярина гэж байхгүй, нэгийг нь гуйна, захиа бичүүлнэ, нэг төөрчихсөн юм шиг байгаад л бараг л төгсөж байсан. Тэр зүг рүү чинь унаа тэрэг гэж их явахгүй. Манай суманд чинь сум дундын нэгдэлд дунд гэж манай суманд чинь газар газар явдаг, тэрэг манай том банди тэрэг барьдаг байналээ. Тэгээд л танил найзууддаа жаахан идэж уух юм, дулаан хувцас мувцас тэр зүг рүү нь явбал дайна, тийм л байсан.

Сайнбилэг -

Таны бодлоор танай нутагт байгаль орчин яаж өөрчлөгдөж байх шиг санагдаж байна?

Сосорбурам -

Өөрчлөгдөж байна ш дээ. Энд бол урсаж байсан ус, булаг ч алга. Одоо ингээд л одоо тэгээд энэ газар гарахаа байчихаар өөрчлөгдөж байгаа санагдаад байна.

Сайнбилэг -

Газар гээд та энэ ногооны гарцыг хэлж байна уу?

Сосорбурам -

Тиймээ. Түүнээс өөр яахав. Манай тэнд чинь чулуу мод чулуу хангайдаа байдаг л юм л даа. Энэ тэгээд л газар гарахаа байчихаар бүх юм хорогдчих юм байна ш дээ. Тэгээд л энэ уурхай муурхайн доогуур замбараагаа алдаж байх шиг байна. Газар ухаад амьдрах гээд байгаа м байлгүй энэ улс. Би ч ямар явах биш, хүүхдүүд л тэгж байх юм. Ёстой л энэ доогуур эргүүлээд хаячихсан л гэж

Сайнбилэг -

Одоо энд урсаж байгаа голыг ямар гол гэдэг гэлээ?

Сосорбурам -

Төвийн гол.

Сайнбилэг -

Төвийн гол тиймээ? Таныг бага байхад их хэмжээтэй байсан уу? Одоо багассан уу?

Сосорбурам -

Янзын их байсан. Одоо ерөөсөө хуурайсаад гараад ирж банйа гэнэ. Чмиргүүлтэй тэрэгтэй хоёр жолооч хүртэд унаж үхэж байсан, би саяхан мэддэг юм. Үер тавиад л ёстой найгүй. Ганцхан үрэм дутсан тэр нь ганцхан судас татсан мөрөн байгаа юм гэж дээр үеийн хөгшин улс ярьдаг байсан. Хангайн уулныхаа ам болгоноос ус буудаг, тэгээд энд нийлүүлээд Богдын ар луу хүртэл урспдаг. Тэгээд одоо алга байна ш дээ тэр чинь.

Сайнбилэг -

Ер нь л жаахан гандуу болоод байна уу?

Сосорбурам -

Гандуу болж байна. Одоо тэгээд л зун ногоо гарчихсан, мал таргалдахгүй болохоор ингээд хүйтрээд л цас хяруу хаяхаар л мал нь үхэж эхэлж байна ш дээ. Энэ чинь одоо өөрчлөгдөж байгаа л гэсэн үг ш дээ. Тэгээд одоо энийг яах юм мэдэхгүй.

Сайнбилэг -

Ер нь ингээд нэг?

Сосорбурам -

Дэлхий даяараа л аргална гэж ярих юм аргалах л юм байлгүй.

Сайнбилэг -

Ер нь таны харж байгаагаар сайн өөрчлөлт байна уу? Ер нь одоо мод зод нь ургаж байгаа, тэгээд одоо юу гэдэг юм тийм өөрчлөлт байна уу? Муу өөрчлөлтүүд их байна уу?

Сосорбурам -

Муу нь л их байх шиг байх юм мэдэхгүй. Тэгээд мод нь ургах байлгүй дээ эрх биш газрын үндэс янз бүрийн. Энэ хойно Хөх Бүрд гэж байдаг юм хуучин Баяновоо сум. Тэрийг тойроод хад харанхуй ингээд юу ургадаг байсан. Хоёр талаар нь зэгэс одоо байхгүй л юм байна ш дээ. .....Заа зэгэс тасраад гол нууранд хөвж байна. Бороо орох нь гэж хөгшчүүл ярьж байдаг. Одоо тэр тасарч байх нь байтугай байхгүй. Элсээр нь зүгээр хавтгай юу л ургадаг дээхэн үед цахилдаг цэнхэр цэцгэлдэг. Сургуулийн хүүхдүүдийг хад гээд л цаанаас нь үүрэг өгчихсөн. Шуудай чирсэн, хайч барьсан хавтгай энүүгээр ирдэг байсан. Одоо аль ч алга байналээ. Би саяхан бас очоод ирсэн.Манай нэг бандийнх нь тэнд байдаг юм. Тэгээд л ерөөсөө хумигдаад л байна ш дээ хүүхээн булаг, ус нь дотогшоо яваад л. Жишээ нь 4, 5 булагтай газар байдаг байсан. Одоо ганцхан булаг байна уу хоёрхон байна уу, тийм л байналээ.

Сайнбилэг -

Харин энэ газар усны нэрүүд өөрчлөгдөж байна уу?

Сосорбурам -

Нэр ч нэг их өөрчилсөн юм байхгүй байх. Чухам дээр үеийнхээрээ л байх шиг байналээ.

Сайнбилэг -

Хүмүүс чинь тэгж байгаад нэг их сонин сонин нэр өгчихдөг ш дээ, уул нь газар усны хуучин нэрийг нь өөрчлөөд, жишээ нь тэр нэг жолооч одоо хэдэн өдөр саатсан бол тэрний хөтөл мөтөл гээд хачин хачин нэр өгчихсөн байдаг. Тийм юм байна уу?

Сосорбурам -

Тийм юм байхгүй ээ.

Сайнбилэг -

Гайгүй тээ?

Сосорбурам -

Би л мэдэх юм алга. Зүгээр хуучин байдгаараа л нэр ус нь байж л байгаа.

Сайнбилэг -

Ингээд та малчин байжээ. Тэгээд таны аав, ээж?

Сосорбурам -

Тийм.

Сайнбилэг -

Тэгээд та малчин байжээ. Тэгээд танд нэг одоо юу гэдэг юм бага байхад чинь хамгийн гайхамшигтай технологи юу байсан бэ? Хамгийн анх одоо жишээ нь машин хараад гайхдаг юм уу? Онгоц хараад гайхдаг юм уу?

Сосорбурам -

Би ч одоо ер нь ямар юм байхав дээ. Бид нарын үед чинь тийм юм байхгүй байсан. Сүүлдээ л хөгжиж л эхэлж гарч ирдэг сайхан яаж байгаа юм. Биднүүс гараараа юм оёно, цогийн индүү ч байхгүй байсан цаг, цогийн индүү гээд нэг хар юм байсан даа, та нар мэдэх юм уу үгүй юу, одоо илүүр гээд л нэг жаахан хошуу юм, тулга руугаа шургуулчихаад л юмаа наана. Гараараа оёно. Тийм л байсандаг. Одоо чинь бол бүгд юм нь сайхан л болчихсон байна үнэндээ тэр тал нь бол. Тэгээд л энэ байгаль эвгүй болчихлоо л гэж бодож байна, энэ одоо тэгээд энийгээ аргална л гэж ярьж байгаа байна.

Сайнбилэг -

Та хамгийн анх радиог хаана үзэж байсан бэ?

Сосорбурам -

Радио чинь хэдэн онд юм бол доо, хүрэн радио л манай тэр ах л олж ирж байсан хаанаас юм бол доо. Мэдэхгүй.

Сайнбилэг -

Тэгээд их гайхалтай сонин санагдаж байв уу?

Сосорбурам -

Гайхалтай байлгүй яахав, нэг радиогүй улсууд чинь нэгнийдээ ороод л орох зав гарвал мал залаа хураачихаад л, тэр айлдаа орж л юу чагнаж байсийм, дуу муу л чагнаж байсан байх даа. Юм ярьдаг л байсан, ямар ч байсан нэвтрүүлэг, мэдээ л явж байсан байх. Одоо бодоход.

Сайнбилэг -

Та телевизийг анх хэзээ үзэв?

Сосорбурам -

Телевиз ч саяхан гараа биз дээ, зарим телевиз мэдэхгүй нь за одоо тэсэрдгийм гэнэлээ, бас телевизтэй айл руугаа бөөгнөөд шавчихдаг тийм болчихсон байналээ ш дээ, сумын төв дээр. Манайх ч хөдөө байж байгаад орж ирсэн л дээ. Тэгээд ч одоо телевиз ч одоохондоо нэг юм байж л байх шиг байна. Бас юм чагнах дуртай, ойлгох мэдлэг муутай юм хэрнээ. Одоо ч аваад аваад хаячихсан л байх юм, тэгэхлээрээ хөгжиж байгаа нь тэр юм байлгүй.

Сайнбилэг -

Та онгоцыг хараад их гайхаж байв уу?

Сосорбурам -

Гайхалгүй яахав, жаахан шувуу шиг юм л явна. Айгаад л ээжийнхээ хажуугаас бариад л байсан. Тэгээд нэг гэрийнхээ үүдэн дээр бөөгнөчихөөд л заа тэр явж байна гээд, нохой хуцаад л, адуу мал нь үргээд л, сарлаг марлаг чинь мөөрөөд л тийм байсан юм. Тэрийг чинь багын юм бол сэтгэлд байлгүй яахав.

Сайнбилэг -

Та ямар нэгэн гадаад хүмүүстэй цуг ажиллаж байсан уу.

Сосорбурам -

Үгүй. Гадаадын хүн ямар юмтай ажиллахав. Би чинь нутгаасаа гараагүй юм чинь.

Сайнбилэг -

Та одоо аймгийн төв рүү орж ирж байсан ш дээ, тээ. УБ хотод хэзээ орж рж үзэв?

Сосорбурам -

Нэг хүргэнийх байдгийм, очих нь ч очсон л доо.

Сайнбилэг -

Хэдэн онд вэ?

Сосорбурам -

Хөдөө байсан, 3 жилийн өмнө л явж байсан байх. Тэгээд цаашаа нэлээн хэд явсаан, би.

Сайнбилэг -

Хэдэн оны үе юм бол?

Сосорбурам -

Яг оныг нь бас? Хамгийн сүүлийн явалтаас хойш нэг 4 жил л болж байгаа байх. Үгүй ээ нэг саяхан яваад л ирж байсан. Анх очсон нь нэг ер нь .., 7 сарын 1-ний нэг юм боллуу,тэгэхэд чинь би оччихсон байсийм.

Сайнбилэг -

Та тэгээд УБ-г харахад ямар санагдаж байв?

Сосорбурам -

Их л хөгжчихсөн, янзын л өргөжчихсөн байдаг ш дээ.

Сайнбилэг -

Танд их гайхалтай санагдаж байна уу, эсвэл их бохир заваан харагдаж байна уу.

Сосорбурам -

Зарим газраа сайхан, зарим газраа заваан юм билээ. Тэр гудам хороолол, тэр “100 айл” майл чинь манай ач нар оюутан байхад очиж л байсан хэцүү л юм байдаг ш дээ. Дамаан нэг цас шалбааг болчихсон үе байсан.

Сайнбилэг -

Танайх ингээд анх нэгдэлжүүлэх хөдөлгөөн болоход мал нийгэмчилж байсан ш дээ. Тэгээд сүүлд нь 90 оны хувьсгал гараад ирэхэд тэр хувьчлалаас юм авсан уу?

Сосорбурам -

Өө нэг хэд хэдэн мал авсан.

Сайнбилэг -

Өгсөн үү тээ,аан.

Сосорбурам -

Тэгэхэд чинь хүүхдүүд тарчихсан байсан, би нэг 20 толгой юм л авсан байх даа. Бог. 20 толгой юм, нэг 4,5 үхэр авсан байх. Тэрийгээ хүүхдүүддээ тараагаад өгчихсөн.

Сайнбилэг -

Аан, танайх тэгээд анх хувьчлахдаа хичнээн мал өгч байлаа?

Сосорбурам -

300-аад бог, 50-иад адуу өгч байсан даа, тэгээд бас тэмээ байсан. Тэр нь хэдий хэрээний юм байсан, мэдэхгүй.

Сайнбилэг -

Тийм их мал өгчихөөд яагаад тийм цөөхнийг авсан юм бол?

Сосорбурам -

Үгүй ээ хэн мэдэхэв, сүүлдээ хүн бүрт ноогдуулаад яасан хувьцаа гээд нэг хавтгай цаас өгч байсан. Тэр үедээ тааруулсан юм байлгүй бодвол.

Сайнбилэг -

Тэр хувьцаа чинь болвол арй өөр юм л даа. Та тэр хувьцаагаа ер нь хаана өгсөн юм бэ?

Сосорбурам -

Нэгдэлдээ өгсөн.

Сайнбилэг -

Нэгдэлдээ өгсөн үү?

Сосорбурам -

Тийм. Учрыг нь олохгүй юм чинь одоо яахав дээ. Тэгээд л нэгдэлдээ өгчихөөд л тэр дарга нягтлангууд нь л учрыг нь олж байсан юм байлгүй. Тэгээд оронд нь мал өгчихсөн улсуудад.

Сайнбилэг -

Ер нь та ингээд ардчилсан хувьсгал 90 онд, 90 оны хувьсгал болсон ш дээ. Тэрийг та юу гэж бодож байсан бэ?

Сосорбурам -

Энэ гарч байгаа юу?

Сайнбилэг -

90 оны хувьсгал, тийм ардчилсан хувьсгал гээд л?

Сосорбурам -

Тийм тэгж л байсан.

Сайнбилэг -

Өлсгөлөн зарлаад л ?

Сосорбурам -

Юу гэж бодох вэ дээ. Түүхтэй юм түүхээрээ л байдаг юм гэнэлээ. Зарим нэг нь ч эд нар ёстой даварч байна. Алуулна, барина гээд л улс тэгэлцэж л байсан. Юу ч болоогүй зүгээр л яасан.

Сайнбилэг -

Та ер нь сургууль сурч байгаагүй юм байна ш дээ тээ?

Сосорбурам -

Тийм.

Сайнбилэг -

Тэгэхээр ер нь гэрээрээ юм уу, хувиараа эсвэл ямар нэгэн багшид шавь орж сурч байсан уу?

Сосорбурам -

Ном уу?

Сайнбилэг -

Тийм.

Сосорбурам -

Үгүй ээ ямар юмаа сурахав дээ. Манай ах сургуульд орчихсон. Дүүдээ юм зааж өгөөрэй гээд л тэгдэг байсан. Тэгээд гэрийн хоёр хүн тэгээд л өө энэ чинь муухай хэлээд байна. Эрх, танхи ч байсан байх. Ээж аавдаа ховлочихоод тэгээд байж байлаа. Тэгэхдээ урсгалаараа нэг ойр зуурын юм нэр усаа биччих нь ээ.

Сайнбилэг -

Таныг ер нь бага байхад кино, жүжиг юмнууд очдог байсан уу?

Сосорбурам -

Явалгүй яахав дээ. Зөндөө л юм явж байдаг байсан.

Сайнбилэг -

Та хамгийн анх тийм кино жүжиг ч юм уу үзсэнээ?

Сосорбурам -

Сүүдэр ший гэж нэг юм явдаг байсан. Одоо нэг дуугүй юм хашаанд нэг цагаан даавуу татчихаад анх л үзэж байсан чухам хэдэн онд үзэж байсан юм болоо мэдэхгүй.

Сайнбилэг -

Маш гайхалтай сонин санагдаж байв уу?

Сосорбурам -

Тийм. Юмны дүрс л гарч байсан юм даа. Тэгэхэд л чинь тэгээд л сүүл рүү гээ л нэг дуутай болоод л юм хум нэг орон байртай болоод л яасан байх. Манай энэ Баяновоо гэдэг чинь ганцхан ноос авдаг нэг ганцхан шоо шиг цагаан байртай. Уг нь энэ Эрдэнэцогттой үргэлж байсан байхгүй юу сум. Тэгээд сүүлдээ мал нь хүн нь ихдээд юу гэж ийшээ тасарсан юм. Тэгээд тийм байсан, сүүлдээ нэгдэл дунд гэж бүх сумыг хариуцсан, тээврийн юутай болчихсон барилгын юутай, барилгын юутай манай сум. Тэгээд өргөжсөөр сайхан болчихсон байсан чинь, сүүлдээ нэгдэл тарсан чинь ийш тийшээ тарж ахиад аймгийн төв рүү орсон улс чинь хариугүй арилах гэж байна.

Сайнбилэг -

Та аймгийн төв рүү хэзээ орж ирсэн бэ?

Сосорбурам -

Би орж ирээд тав зургаан жил болж байна.

Сайнбилэг -

Ер нь ингээд бодоод байхад эмэгтэйчүүдийн талаар төр ямар бодлого явуулж ирсэн юм бэ?

Сосорбурам -

Ямар юм ч явуулахав дээ, олон хүүхэдтэй хүнд нэг тэтгэмж мэтгэмж өгч байгаа юм уу даа. Улсса өгч байгаа одон модон өргөмжлөл тийм л юм байхаас өөр юу байхав дээ. Одоо тэгээд эрүүл мэнд янз бүрийн юман дээр нь бас л харж үзэж л байсан юм шиг байна.

Сайнбилэг -

Та тэр улаан тарианы хүүхнүүд гэдэг юмны талаар мэдэх үү?

Сосорбурам -

Мэднээ мэднэ. Манай бэр мэр орчихсон. Энэ тэр сумын ар талаар ирчихсэн, тарианд ирчихсэн тийм л байдаг байсан.

Сайнбилэг -

Тэр ямар улсууд байдаг байсан бэ? Яагаад тэд нарыг тариад байдаг байсан юм?

Сосорбурам -

Арьс өнгөнд үзүүлээд чухам тэгэхгүй бол торгоно, барина гээд олон нялх хүүхэдтэй тэмээ мэмээнд ачаад, би үзүүлж цусаа авахуулдаг байсан ш дээ. Одоо манай энэний дүү нэг хөгшин өвгөн байгаа. Яагаад шприцгүй ч байсан юм уу, ингээд хөлийнх нь өсгийг бэрээтгээр /бритва/ хагалчихаад нэг хоёр ой өнгөрч байсан хүүхдиийг чинь тэгээд өнөө хулдаасан дээр ширээн дээр ингээд хөлийг нь зүсчихээд, цус гоожно, тэгэхээр нь нэг муу жаахан годгор шилээр хамаж авч, тэгээд бүсэр нь хөлийг нь боогоод явж л байсан юм даа. Би хүүхдээ өвөртлөөд нөхөртэйгээ. Үгүй ээ тэгэхэд ер нь бүдүүлэг байжээ дээ одоо бодоход чинь. Тэгээд очихгүй ерөөсөө байж чадахгүй. Заавал аваачиж үзүүлнэ. Тэгээд тэрнээс хоцорвол торгуультай гээд л тэгдэг л байсан. Тэгээд цус нь хэрээстэй гарсан улсууд тарианд орж байсан л гэж ярьдаг юм ш дээ. Мэдэхгүй юм.

Сайнбилэг -

Ер нь энэ Баянхонгор аймагт гадаадын хүмүүс байсан уу, таныг бага байхад?

Сосорбурам -

Сайхан болтол хятадууд л нэг барилга барьж байсан байхдаа. Өөр мэдэхгүй. Манай энэ суман дээр чинь клуб, гуанзыг нь хятадууд л барьсан гэдэг юм. Үнэгний арьс дороо дэвсээд суучихсан байна. Хөлдсөн усан дээр бөөгнөрөөд зогсчихсон байна, гээд л хүүхдүүд ярьдаг л байсан. Даараад тэр хөлдүү мөс тэгж байсан юм байхдаа. Ус үздэггүй газрын улс

Сайнбилэг -

Тэр хэдэн оны үед үү?

Сосорбурам -

Тэр ч одоо 50-иад он уу? Тийм.

Сайнбилэг -

Тэр үед Хятадууд бүр суман дээр очиж барилга барьж байгаа юм уу?

Сосорбурам -

Тийм барьж байсан.

Сайнбилэг -

Аан. Тэр хятадууд хаанаас ирсэн юм бол?

Сосорбурам -

Хэн мэдэхэв дээ. Хаанаас ирж байсан юм. Урдаас л ирсэн байх даа.

Сайнбилэг -

Улаанбаатараас уу? Энэ аймгийн төвөөс үү?

Сосорбурам -

Энэ мэр сэр хятадууд байсан юм гэнэлээ аймаг дээр, тийм. Тэгж ярьдаг юм байналээ.

Сайнбилэг -

Та ямар нэгэн, хэн нэгэнтэй нь танил биш үү?

Сосорбурам -

Хятадуудтай юу?

Сайнбилэг -

Тийм. Хэн нэгнийг нь танихгүй юу? Найзалж байсан ч юм уу?

Сосорбурам -

Би ерөөсөө гэрээсээ ч гардаггүй. Хятад байдаг л гэж ярьдаг. Хятад барьсан барилга гээд л суман дээр энд ч бас барьсан байхаа. Барилгын хятадууд гэж ярьдаг байсан ш дээ.

Сайнбилэг -

Тэр оросууд байгаагүй юу? Орос мэргэжилтэнгүүд?

Сосорбурам -

Аан. Орос мэргэжилтэй байсан юм уу үгүй юм уу мэдэхгүй. Орос цэргүүд байж байгаад л халагдахынхаа тэнд л бие биенийгээ аллаа гэсэн юм болж л байсан сайхан л. Би яаж мэдэхэв дээ. Нэг хоёр нь л бусдыгаа буудсан гэнэ. Нэг айлд хоёр нь оччихсон байсан юм гэсэн. Тэгээд баривчлагдлаа гэж ярьж байсан. Тэр чинь хэдэн оны үед юм бэ дээ, саяхан.

Сайнбилэг -

90 онд уу? Наян хэдэн он байна уу, наяад оны төгсгөл үү?

Сосорбурам -

Тийм байхаа. Яагаад цэргүүд ирчихсэн байсан юм болоо?

Сайнбилэг -

Тэнд цэргийн анги байсан уу? Оросыг цэргийн анги?

Сосорбурам -

Байсан гэнэлээ харин. Зарим нь одоо цэргийн анги байсан газар нь юм байдаг гэнэлээ, доогуур нь гээд л ярьдаг. Юу байх вэ дээ одоо. Юм байдаг гээд л ярьдаг. Үнэн ч байсан юм уу, худлаа цуурсан байх өө.

Сайнбилэг -

Та нэгдэлд ажиллаад ер нь хэдэн онд хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ?

Сосорбурам -

Нэгдэлд ажиллаад уу?

Сайнбилэг -

Тийм.

Сосорбурам -

Заа нэг 70,80, 100 л хүрдэг байсан байх. Сүүлдээ би чинь хамгийн сүүлд тэтгэвэрт оруулах гээд хамгийн сүүлд ордог байсан. 2 жил клубт нэг цэвэрлэгч үйлчлэгч хийж байгаад л тэтгэвэрт гарсан даа. Өмнө нь дандаа малчин.

Сайнбилэг -

Хэдэн онд тэтгэвэрт гарсан бэ?

Сосорбурам -

Би ч одоо 77-той хүн чинь 55-тай гарахаар чинь хэд гарах билээ, хэдэн он байсан билээ. Тэгэхээр чинь хэдэн онд гараа вэ?

Сайнбилэг -

80-аад оны сүүлээр гарсан юм шиг байна тээ?

Сосорбурам -

Тийм байлгүй дээ.

Сайнбилэг -

Тэр үе чинь яг социализмын үе байсан биз дээ?

Сосорбурам -

Тэгсэн.

Сайнбилэг -

Аан. Тэгээд та тэр социализмын үед авдаг байсан, нэгдэлд ажиллаад 70 төгрөг авдаг байж тээ? Та тэр хөдөө байхдаа нэгдлээсээ юм авадг байсан уу? Гутал, хувцас идэж уух юм эд нараа. Нэгдлийнхээ аагант/агент/ гэж байдаг байсан уу?

Сосорбурам -

Тийм аагант, ганзага гэж байдаг байсан юм. Тэгэхэд чинь тэгээд ажилчин тийм байх өө тийм л хавьцаа гарсан. Би данр чинь өөрснөө л малынхаа арьс нэхийг элдэж, хувцас хунар хийж өмсөхөөс бид нарт ямар норм юм тавьж өгөх биш. Яах вэ дээ.

Сайнбилэг -

Одоо нэг гутал өмсөх болно ш дээ. Тэгэхэд тэр гутлыгг хаанаас авах вэ?

Сосорбурам -

Тэр гутал уу? Агентад л ирнэ л дээ. Бүр тийм нандин цэвэр бараануудаа захиргааны гишүүд гээд авчихдаг байсан, ховор бараагаа. Тэгээд л гадуур агент маагентаараа арай нэг элбэгдүү юм хүүхэддээ олж авна. Тэгээд өөрсдөө голдуу гараараа оёж хувцаслаж байсан даа. Сүүлрүүгээ л тийм сайхан юманд хүрсэн болохоос дээр үед бол тийм юм ерөөсөө байхгүй.

Сайнбилэг -

Тэгвэл та өөрөө хувцасаа оёдог байжээ. Тэр даавуугаа бас аагантаас авах уу?

Сосорбурам -

Тэгэлгүй яахав.

Сайнбилэг -

Тэр нэгдлийн юу гэж байсан уу? Нэгдлийн дэлгүүр гэж байсан уу?

Сосорбурам -

Нэгдлийн дэлгүүр гэж байхгүй, нэгдлийн склад өөрсдөдөө шаардлагатай юмаа тэндээс юу авч л хийнэ дээ. Нэг хүүхдийн өлгийний хийх юм гэхэд л материалыг нь өгнө.

Сайнбилэг -

Худалдаж авах юм уу?

Сосорбурам -

Худалдахгүй, зүгээр цаанаасаа өгнө.

Сайнбилэг -

Нэгдлийн ажилчидад уу?

Сосорбурам -

Тийм. Тэгж шанг нь хөлсийг нь бодож өгч байгаа ухаантай юм. Нэг гэрийн бүрээс бүсийг оёход нэг бүсийг нь юу гэдэг юм 50 мөнгө ч гэдэг юм уу яадаг юм, 80 мөнгө ч гэдэг юм уу, нэг нэгдлийн хонь хяргуулна, кг ноос 80 мөнгөөр хяргуулна тийм л жишээтэй байсан байхгүй юу.

Сайнбилэг -

Ер нь та тэр үед сумын төв орно ш дээ. Сумын төвийн дэлгүүр дотор ер нь юу юу зардаг байсан юм бэ?

Сосорбурам -

Сумын төвийн дэлгүүрт ч яахав дээ, ойр зуурын хэргцээний гурил будаа л ирдэг болчихсон. Дээр үед дайны үед бол тийм юм олдохгүй ш дээ. Юун дэлгүүр мэлгүүр ч байхгүй ш дээ.

Сайнбилэг -

Дайны үед хүмүүс идэж уух юмаа яаж олж авдаг байсан юм? Таныг одоо бага байхад санаанаас гардаггүй кино жүжиг юм байна уу? Таны сайн санадаг?

Сосорбурам -

Мэдэхгүй. Учиртай гурван толгой л гэж жүжиг байсан байх даа. Тийм. Тэрнээс өөр нээх мэдээд байх юм алга л байна шүү.

Сайнбилэг -

Би түрүүн таниас асуусан. Сумын төвийн дэлгүүрт ороход хүнсний зүйлээс гадна юу юу зардаг байсан бэ?

Сосорбурам -

Гурил будаанаас өөр юу байдаг юм. Дэлгүүрт чинь одоо сахар гэж байсан. Ёотон гэж байдаг ш дээ. Талх малх чинь сүүлийн үед л гарчиж байсан.

Сайнбилэг -

Тэнд хүнсний ногоо байхгүй байсан уу?

Сосорбурам -

Байхгүй байсан. Тэгээд л тэр үед чинь ногоо ч чанадаггүй байсан юм уу. Нэгдэл байгуулагдсан хойно л үүдэн дээр нь манай энд чинь нээх их ногоо тарьдаг байсан дээ. Тэгээд нэг шуудай ногоо үүдэн дээр буулгаад хаячихна. Тэрийгээ идэх учраа ч олдоггүй ч юм уу, үүдэн дээр нэг юм авчраад хаячихлаа. Тэрнийгээ цалингаас суутгаж авч байсан юм. Гадагш нь борлуулж чаддаггүй, тэгээд ажилчиддаа л өгч байсан шиг байгаа юм. Талх, тариа, гурилан боов, пираник, шүүшиг тийм юм ирдэг байсан байх. Сүүлд нэг улаан алаг юм пираник сүүлийн бүлэгт нь тийм юм ирдэг л

Сайнбилэг -

Заа тэгвэл гутал хувцас барааны дэлгүүрт нь юу байдаг байсан?

Сосорбурам -

Даалимба, даавуу л байна даа, өөр юу байхав дээ. Тэгээд нэг сүүлийн бүлэгт нь бахиал махиал том хүний хүүхдийн бахиал тийм л юм ирдэг байсан.

Сайнбилэг -

Тэр нь бол элбэг байна биз дээ?

Сосорбурам -

Үгүй ээ яахав. Тэгээд гайгүй нэг юм ирнэ ээ ирнэ. Тэгээд сүүлдээ ахуй үйлчилгээ гэж нэг байгаад цагаан ултай гутал, эсгий гутал тийм юмнууд байдаг байсан. Дээр үед энэ ар уурхай дээр гараад газар ухдаг улсууд байсан, намайг бага шиг залуу байхад. Тэд нарт нормын бараа гэж ирдэг юм гээд манай аав цай, тамхи олдохгүй яг дайны үеэр юм байна. Нэг булан цай аваад нэг хонь өгдөг. Нэг цай олж ирдэг л байсан шүү. 2 өрхийн дунд нэг цай өгч байсан юм уу даа. Тэр гараараа газар ухаж байсан улсад. Тэрийгээ зайлуул нэг хоол болгож, хониноос өгч нормын 3 бараа гэж нэг цай, нэг даалимба, нэг тамхи ийм гурван юм өгч байсан гэдэг. Тэрийг нь хөдөөний улс авдаг тийм байсан шүү.

Сайнбилэг -

Танд хамгийн дурсгалтай эд зүйлс гэж байдаг уу?

Сосорбурам -

Дурсгалтай юм гэж юу байхав дээ надад ч одоо. Олон эмэгтэй хүүхэдтэй эм хүн чинь тэхр нандин юмаа хадгалж чаддаггүй юм, мөнгө зөнгөний юм байвал ээмэг хийж өгнө

Сайнбилэг -

Та ингээд бодоход энэ хүүхэд залуучуудад юу гэж хэлмээр бодогддог вэ орчин үеийн хүүхэд залуучуудад?

Сосорбурам -

Хүүхэд залуучуудад одоо ер нь яахав дээ, хүмүүжилтэй л байвал зүгээр байдаг байх даа. Зарим нь ч яахав сайхан улсууд их л байх шиг байна. Зарим нь ч саар улс байна аа. Ерөөсөө хүнд ухамсар, хүмүүжил л хэрэгтэй өөр юм байхгүй. Ухамсартай шиг эрүүл яваа хүн амьдрана шүү, хаа ч явна, ямар ч засгийн үед.

Сайнбилэг -

Заа. Маш сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа.

Сосорбурам -

За зүгээр зүгээр.

Сайнбилэг -

Танд өшөө хэлж ярих юм байна уу?

Сосорбурам -

Та одоо юу гэж хэлэхэв дээ. Ажлаа сайн бүтээгээд, надаас илүү хүнээс ярилцлагаа аваарай л гэж хэлэхээс. Би ч одоо мартаж санаад байна аа.

Сайнбилэг -

Заа за.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.