Sainhüü
![](../assets/images/interviewees/990514.jpg)
Basic information
Interviewee ID: 990514
Name: Sainhüü
Parent's name: Bonhor
Ovog: Bishüüd
Sex: m
Year of Birth: 1950
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: [blank]
Born in: Shinejinst sum, Bayanhongor aimag
Lives in: Bayanhongor sum (or part of UB), Bayanhongor aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
military
work
travel
belief
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
mother - father
travel by caravan
Chinese
childhood
schoolchildren's life
construction soldier
military service
urbanization
work - labor
cattle driving
belief
democracy
privatization
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Сайнбилэг -
Заа, сайн байна уу та?
Сайнхүү -
Сайн. Сайн байна уу?
Сайнбилэг -
Та бидэнд өөрийгөө танилцуулаач?
Сайнхүү -
Аа би энэ Баянхонгор аймгийн Шинэ-жинст сумын хүн. Тэгээд Шинэ-жинст чинь нөгөө Баяхонгор аймгийн хамгийн захын сум байгаа юм урд захын. Тэгээд л цаашаа Эхийн гол, Цагаан богд гээд л цаашаагаа Хятадын нутагтай хиллэчихдэг.
Сайнбилэг -
За, та хэдэн онд төрсөн бэ?
Сайнхүү -
Би 50 онд төрсөн.
Сайнбилэг -
Заа, та 50 онд.., таны аав ээж ямар хүмүүс байсан бэ? Малчин хүмүүс байсан уу?
Сайнхүү -
Өө тийм малчин хүн. Манай ээж болвол ядуу тийм ер нь төрөлхийн хэдэн дээр үеэсээ ядуувтар хүн байсан юм зайлуул тэгээд. Манай аав болвол харин багаасаа хүрээнд шавилан сууж байгаад тэгээд арай ч том мяндагтай лам болж чадаагүй, Амарын хийдэд шавилаад сууж байгаад. Тэгээд хувьсгал үүсээд тэгээд нэг шавилаад, тэгээд тэр шавь байхад тэгээд тараачихсан. Тэр ер нь зах хязгаар нутаг болоод лам нарыг нь ч их барьж аваачиж байсан байдаг юм. Зарим нь ч хязгаарлаад цаашаа Хятад руу их давсан, лам нар чинь. Манай ээж аав маав их сонин түүх их ярьдаг л байсан. Тэгээд тэр болгоныг бас ярина гэвэл одоо хэтэрхий удаан нуршсан юм болохов дээ.
Сайнбилэг -
Өө тэр ердөөсөө нурших эд нар бол хамаагүй л дээ. Та тэгвэл аавынхаа тухай бидэнд ярьж өгнө үү? Аавынхаа тухай мэдэх, санаж байгаа зүйлээ бидэнд ярьж өгөөч?
Сайнхүү -
Тийм, манай аав зайлуул, тэгээд яахав бас манай ээжийг бодвол хэдэн малтай аав ээж мээж нь. Тэр зунд нь мал дээрээ гардаг, өвөл нь хавар энэ тэр голдуу хүрээн дээр байдаг байсан. Сүх гэлэн гэдэг хүний шавь тэр их ширүүн сүрхий л хүн байдаг байсан. Ном тогтоохгүй болвол хангинадаг барьдаг. Гудмаар чинь өвөл занчдаг барьдаг их сүрхий хүн байдаг байсан гэж ярьдаг юм байналээ. Аав ч зайлуул багш гээд л их сайн байдаг юм. Тэгээд хувьсгал ч үүссэн. Тэгээд л юм хумнуудыг нь жасын юмнуудыг нь тарааж өгдөг байсан гэж байгаа юм. Жижиг шавь байсан хүүхдүүдийг нь тараагаад л, лам нарыг нь хөдөө хар болгож гарсан, хөдөө хөдөөлүүлээд л заримыг нь хөдөөлсний дараа нь баривчлаад л тэгэхээр зарим нь айж хувьсгал үүсээд, үгүй ээ мөн олон лам нар 1000 гаран лам нартай тийм одоо Баян-өндөрын өвөр хаданд байдаг Амархийд гэж тэгээд цаашаа дүрвээд ихэнхи нь гараад явчихсан л гэж ярьдаг юм. Тэгээд Баян-өндөрийн урд Хавтгай цахир дээр Хоршоо суман гэж байсан. Бас нэг дээр үед чинь бас нэг Хятадын пүүс хүмүүстэй хоршоо сум байдаг байсан юм уу даа. Тэгээд нөгөө хязгаар явсан лам нар чинь бас эргээд баартагчин нэртэй орж ирээд хоршоо суман хятадаас чинь бас хувьсгал мувьсгал ширүүлээд бариад байхаар чинь бас уурлаж барьдаг байсан юм уу. Тэмээний ноос моосыг нь мушгиад л ачаад л буцаагаад л ачаад байхад нь шөнө баахан лам нараар ачаад ингээд явсан гэж байгаа юм. Тэгсэн чинь дайны хажуугаар нь “дайны хажуугаар дажин” гэж бас хувьсгал үүсэж байхын хажуугаар хувьсгал хувьсгальч нэртэй ардын хувьсгалын нэртэй, тийм. Босгоо Цоохор гэж сүрхий хүн явж байдаг нэлээн сүрхий зоримог тэгээд бас. Тэр бас тэгээд арай ч ардын хувьсгалаас алаад хядаад бай гэж хэлээгүй л байх тэгээд бас дундуур нь үймүүлж явдаг хүн байсан байгаа юм. Тэгээд тэр хүн Баартагчинг сумын хоршоо сумангийн Хавтгай цахиур дээр ирэхэд лам нарыг эргэж талах гээд араас нь шөнө сэмхэн дагаж явж байгаад тэгээд нэг хөгшин лам ....Бие засаадахъя та нар явж л бай гэж тэгээд бие засаад, хоцрохоор нь нөгөөдөхийг чинь барьж аваад яг ямаа алж байгаа юм шиг өрлөж алж хаячихаад, тэгээд лам нар эргээд тун ирэхгүй болохоор нь нөгөө ламаа эргээд үзсэн чинь тэгээд алаад хаячихаад нисээд алга болчихсон. Тэгээд лам нар ер нь Босгоо Цоохор гэдэг хүнийг таньдаг байсан юм уу, за энэ бол Босгоо Цоохор мөн. За энэ ямар нэгэн шалтгаанаар одоо бид нартай таарах л юм бол Босгоо Цоохорыг шууд л алах юм шүү гэж ярьж явсан байгаа юм. Тэгээд л нэг юм ямар учиртай байсан юм. Тэгээд л тэр үеийн дээр үеийн тэмээ ч сүрхий хурдан унаатай ч явж байсан юм уу лам нарын унаж явсан тэмээ нь ч хурдан байсан юм уу, мөн үүр цайхад лам нар тэр Хавтгай Цахирын очоод үсэрчихсэн байхад тэр Босгоо Цоохор гэдэг хүн яг нүгэл нүдээ олсон юм шиг дээр үеийн лам нарын чадлынхаа юугаар аргалж байсaн шиг байгаа юм чадалтай нь бол бас. Яг тэр суман дээр нь ирчихээд унтаж байсан байгаа юм. Яг тэгэхэд нь Сангийн далай дээр сургууль үүсэж ядаж байсан. Манай ээж тэнд сурч байсан, одоо ингээд багш нарыг алах гээд байнаа, багш нар нь дүрвээд, одоо тун нуугдлаа барьлаа гэж хэлж болохгүй шүү, одоо тэгээд тэр сум Хавтгай Цахир дээр ирээд нөгөө баахан сургуулийн хүүхдүүд шөнө төөрөөд, нөгөө галч нараа тараа гээд нэг хөгшин хар хүнийг таныг бол яах ч үгүй байх, энэ хүүхдүүдийг гэр оронд нь тараачих, биднүүс амь амиа аргалж уул хаданд аргалахгүй бол ингээд багш нар нь тэгсэн хүүхдүүдийг тараагаад нэг хөгшин хар хүн, бас төөрөөд. Шөнө байна уу, хөөе гээд хашгираад явсан. Тэгээд арай гэж тэр суманг олоод ирсэн чинь сумангийн хүүхдүүд дайсан ирж байгаа юм байх гээд бүгд дүрвээд алга болсон, өөрсдөө. Сая л хоол моол идээд сууж байсан болтой, ор хөнжлөө аваад хаячихсан,тавагтай хоол моолоо дутуу хагас идээд ингээд дүрвээд алга болчихсон. Тэгээд нөгөө хүн чинь рашаан сумаа ашгүй оллоо, тэгээд ч Босгоо цоохор гэдэг хүн удахгүй ороод ирчихсэн, тэгээд цөмөөрөө тэндээ нийлж хоноод ..Таны хувьд бол болохгүй юм шүү, одоо ардын намын хүн бол уул хадандаа бүг, энэ хавьд ардын намынхан байгаа, ингэж хэлж байсан байгаам. Тэгээд унтаад хоносон тэгсэн чинь уул уулын толгой дээр буу пижигнээд л ..Гараад ир хүн байвал гээд л хашгираад л лам нар нь, тэгээд л айгаад л хүүхдүүд чинь гэмгүй улсууд байна, сургуулийн хүүхдүүд байна гээд л тэгсэн ...Гэмгүй юм бол наашаа ирцгээ гээд л тэгсэн гэсэн, цөмөөрөө гүйгээд очсон тэгээд буу пижигнээд болохоо байлаа, таныг одоо хэлсэн яагаад тэгэв гээд ингээд тэр Босгоо Цоохор гэдэг хүнээс тэгсэн Босгоо Цоохор гэдэг хүн нь өө энэ ардын намынхан сургууль хийж байгаам гэчихээд унтаж байсан. Тэгээд л хүүхдүүд гүйгээд очсон чинь дандаа хүрээний лам нар таньдаг ах мах нар байсан зарим нь тэгээд нөгөө хүүхдүүүдийг чинь аваачиж өгчихөөд нөгөө дагуулж явсан хар хүнийх нь гарыг хугалчихсан, тэрийг нь боож өгөөд тэгээд тиймэрхүү улсууд тэгээд яв яв гээд хүүхдүүд нь зарим нь нөгөө аав ээж нь хязгаарлаад гарчихсан, хүүхэд аваад ир гэж захисан юм байгаам, энэ хүүхдүүдийг нь авч нүүе, өө зарим нь нөгөө хүүхдүүдээс чинь дагуулаад л лам нар, зарим нь гэр орныг нь зааж өгөөд л, тэр орчмоос цай май даахаараа ав, аваачиж эцэг эхдээ өг гээд манай ээжийн ах лам Самдан гээд хүн байсан тэр манай ээжид нэг гурван цай үүрүүлээд тэгээд энэ Баянцагааны өвөр дээр нөгөө дээр үед бас хязгаарлаад лам нараа дагаад тэр ядуучууд нь хөлд нь чирэгдээд ардын нам гээд нэг сүрхий юм гарах гэж байна гээд, лам нараа ч их шүтдэг байсны балаг юм уу, ядуу зүдүү улс ч их байсан уу бас бүгд дүрвээд цаашаа Эхийн голын наад өөд явж байсан манай ээж аавын энэ тэр ээж аав тэгээд л хураагаад л байхад чинь Баянцагааны өврөөр шахаад л наашаагаа хөөгөөд гаргачихсан байсан тэгээд тэнд ч овоо ч ойр байсан Хавтгай Цахираас Баянцагаан Баянөндөр 2 чинь залгаа юм чинь. Тэгээд ээж дээрээ хүрээд ирсэн чинь нөгөө ямаа чинь Говь-хоолой туулж яваад бог мал чинь цангахдаа харганан дээр бөөгнөрөөд зогсчихдог, тэгээд бүгд малаа хаячихаад юу ч үгүй болоод хүрээд ирсэн. Тэгээд манай ээж ярьдийм, манай буурал ээж, гутлын зуузай шараад энийг авах уу гээд хүнд хэлээдэхье гэсэн чинь ..Авахгүй, авахгүй манайх ийм юм хэрэглэдэггүй гээд тэгээд манай муу ээж юу ч үгүй болчихсон чинь нөгөө муу 3 цайгаа ч даадаггүй, тэгэхэд чинь жаахан ч юм байсан байх. Тэгээд явж байсан чинь замд нэг хатаж үхэх гээд нэг үүрэгтээд зун дөхөж байсан хавар ч байсиймуу, 3 цайныхаа 2-г нь нэг хөгшин авгай юм хум дуусчихаад цай авах гээд явж байна гэхлээр нь нэг авгай таарахаар нь ...Хөөе биднүүс энэ цай май үүрээд явж байна, энийг авчих, биднүүст нэг сайхан цай май чанаад аль гээд ... тэгээд тэгье тэгье. Хоршоонд юу ч байхгүй байна, лам нар цөмийг нь ачаад буулгаад явчихсан, гээд. Тэнд очоод танд хэрэг байхгүй гээд. Тэгээд тэнд цай чануулаад ингэсэн, тэгсэн нөгөө авгай чинь хүмүүс ч даахгүй даахгүй гээд өгсөн, тэвхийтэл цайтай болоод, тэгээд л авчирсан гээд л ярьдийм. Тэгээд л гэртээ нэг ганц цай үүрээд л ирсэн чинь гэр оронд нь юу ч байхгүй, малгүй хязгаарлаж аваачаад юу руугаа хийчихсэн, тэгээд л манай муу ээж чинь энэ Баянцагааны өврөөр баяачуулд зарагдаад л явж байж нэг хүн болсон. Тэгээд л нэг тийм юм л их ярьдийм. Тэгээд л нэг цайтай болоод л нөгөө хүүхдүүд чинь арайхийж нэг бараадсан. Тэгээд лам нар чинь ноос моос нөгөө Хавтгай Цахирын хоршоог чинь юу ч үгүй ачиж аваад үлдсэнг нь шатаагаад, тэгээд Босгоо Цоохорыг чинь барьж авч, гарыг нь хүлж аваад, тэгээд л та нар явцгаа гэж хүүхдүүдийг хөөж байгаад хүүхдүүд нэг сониучирхаад зарим нь эргээд харсан чинь буудаад унагачихсан, буу дуугарах шиг болсон. Тэгээд л хар толгойтой юм хэвтэж байсан гээд л ярьдийм. Тэр тэгээд яг Хавтгай Цахирын тэнд амдаж байгаад л алуулсан гэж ярьдийм.
Сайнбилэг -
Бусгаа Цоохор гэдиймуу, Босгоо гэдиймуу?
Сайнхүү -
Босгоо Цоохор л гэж ярьдийм тэрийг. Босгоо Цоохор гэж. Тэр их л сүрхий хүн байсан байгаам. Тэр Босгоо Цоохор гэж хоч нь байхаа. Нэрийг нь хэлдгүйм, тэгж л ярьдаг байсан, манай аав ээж. Тэгээд ямар нэртэй хүн байсийм, арай ч тийм нэртэй хүн баймааргүй юм. Босгоо мосгоо хочтой байгааг бодоход тун сүрхий хүн байсан байгаам. Тийм, тэгээд “дайны хажуугаар дажин” гэж тийм хажуугаар нь үймүүлж явдаг сүрхий сүрхий юм байсан байгаам. Бас Жалхаа Эрбанди гэж нэг Өмнөговиос нэг нь Говь-алтайн гаралтай 2 сүрхий дээрэмчин, хилийн завсраар хязгаарлаж явдаг улсуудыг дээрэмддэг тийм дээрэмчингүүд байсан байгаам. Баянцагаанаас хязгаарлаж явсан Боохой Жамьянгийн ах дүү их баян айл байсан, 2 баян айл. Тэрнийг ёстой юу ч үгүй алж талаад тэгээд эхлээд бол ..Биднүүс ардын намаас явж байнаа, та нар буцаа, ардын нам бол алж хяддаг хүн биш, та нарыг маргааш өглөө айлуудыг эргүүлж явна гээд, тэгээд үнэмшээд зайлуул, биднүүс өглөө нь босоод биднүүс хавх зүүчихсэн байгаа, хавхаа аваад ирье гэсэн чинь эрэгтэйчүүд нь, эмэгтэйчүүд нь гэрээ буулгаад янзалж байя гээд эрэгтэйчүүд нь биднүүстэй яваад хавхаа эргээ, тэгээд юм хумаа аваад хөдөлцгөөе, газар хол энэ тэр гээд л.ингээд эрэгтэйчүүд нь хавхаа эргэхээр явахад нь цөмийг нь буудчихаад тэгээд л ирээд л эмэгтэйчүүдтэй нийлсэн тэгээд нэг баян айлын нь хүн тарган их чадалтай хүн байсан ч юм уу, алсан хойно нь үзсэн чинь хутгалаад л байсан хутганаас нь шүүрч аваад л байсан, гарыг нь зүгээр ингээд л шувт татаад л байсан, тэгээд алагдсан байсан л гэж амьтан ярьдийм. Тэгээд 2 хүүхдийг нь эх эцгийг нь алахаас өмнө хонийг нь туулгаад явж бай, гээд явуулчихсан. Нөгөө 2 дээрэмчин эх эцгийг нь цөмийг нь алж хядчихаад тэмээнд гэрийг нь ачаад Тэхийн гол дээр хүрээд ирсэн чинь нөгөө 2 дээрэмчний нэг нь арай өрөвчхөн Говьалтай чиглэлийн байсан юм уу, ядарч зүдэрсэн Говь-хоолойг туулахад чинь хачин юм ирсийм гэдэг, тэгээд ирээд гэр орон минь алга болохдээр бага нь уйлах гэж ч байсан, тэгэхлээр бага нь өрөвдөөд ..За та 2 юм залгичихаад хонио ахиад бэлчээгээд гар гээд тэгсэн гэж байгаам. Тэгэхдээр л бага залуу нь туулцаж би хонио аргамжчихаад ирье гээд нөгөө 2 хүүхдэд хэлсэн гэж байгаам. ...За та 2 наран сэргэгт тууж гараад хичнээн дуудаж хашгирсан ч хэлж болохгүй, гарч ирж болохгүй шүү, тэгээд нуугдаад цаашаа малаа хаяад гүй, эцэг эхийг чинь цөмийг нь алчихсан байгаа шүү, та хоёр сумын төв дээр байгаа ах махаа барааддаг юмуу яадийм, яв гэж. Та нарыг хайж магадгүй шүү, тун гарч ирж болохгүй шүү, тэгээд малаа хаяад гүйлгэж байсан гэж байгаам. Тэгээд хэлснээр нь тэгээд л яасан. Том банди нь уурлаад багаа ... Хай тэр хүүхдийг олохгүй бол баригдана, баларсан. Цусыг заавал олж алахгүй бол баригдана гэж байсан гэж байгаам. Тэгээд тэр ер нь ямар сүрхий чадалтай хүн байсан юм бол Өмнөговиос гаралтай Түмэдбал гэж хүн байсан юм уу, Ванчинсэнгээ гэдэг хүн манай суманд дээр үед л жин тээж байхад л том том гурилыг л шидээд л улсуудын толгой дээгүүр Улаанбаатарын бааз дээрээс л ачдаг, жин минд чинь. Их чадалтай хүн байсан. Тэгээд тэр Түмэдбал гэдэг хүний ингэчихсэн 2 гарыг нийлүүлдэггүй байсан гэж байгаам. Тэгж ярьдийм. Ямар ч догшин тэмээг шилэн дээрээс нь гишгэж аваад л татчихдаг. Тэгээд л хүн алж талж явсан аюултай хүн байсан юм шиг байгаам. Тэгээд нөгөө 2 чинь хүүхдээ тоолоогүй тэгээд наашаа манай сумын цаад цагаан хаалга маалга юугаар нутаглаад тэгээд баг нэгдэл үүсч ядаж байсан нөхөрлөл нэртэй нэгдэл байгуулж, тэр Улаан Дүгэр гэдэг хүн тэднийд ирж их хэвтэж байдаг байсан гэдэг. Тэгээд Ширчин гуай гэж олон хүүхэдтэй айл байсан тэдний хүүхэнтэй тарган тарган ат унаад л уралдаад л, нөгөө их 2 баян айл таарчихсан тэгээд нөгөө 2 айл нийлчихсэн юм чинь галын хайч нь 2, шанага нь 2 /инээв/ юм болгон нь 2 байсан гэж ярьдийм. Тэгэлгүй яахав дээ, тэгээд хүн алж талсан юм ямар өөд байхав дээ, нөгөө хүүхнүүдийн цагаан тос мос юмнаас идсэн болгоныг нь аман дээр нь муухай юм гараад зарим нь ядраад байсан л гэж ярьдийм. Тэгээд сүүлдээ хувьсгал үүсээд тэр 2 хүүхэд ч хэл хүргэсэн байсиймуу, тэр Боохой Жамьян эргэж ардын намын үед яаж нэг тийм өөрөө бас хязгаарлаж гарчихаад хил мил гараад алуулсан байгаам. Тэгээд барих нь гэж сэжиг авангуутаа манай суманд ирээд бараг 2 ч жил болж байсан юм уу, хаашаа юм бараг. Тэгээд л хэлмэгдүүлэг байсан, тэгээд л мэдэх нь гэж мэдээд л цаашаа тэр Өмнөговь руу өөрийнхөө нутаг руу том банди дээрэмчин нь гэрээ ачаалж аваад нүүсэн байгаам, тэгээд нүүгээд явж байхад нь Цагаанбогдын ардын намынхан мэдчихээд Цагаанбогдын энэ хүн бол тун аюултай хүн, энийг бол хамаагүй биднүүс очоод барьж авч чадахгүй, Цагаанбогдын цэргийн заставт ойртуулж заставтай хүч хавсарч барья гэж хэлцсэн байсан байгаам, ингээд л алсуур нь тагнаад л байсан байгаам. Тэгээд Дүгэр гэдэг хүн тэднийд ууж идээд хэвтдэг байсан гэж байгаам, давхиад л нэг өдөр очсон үнс халуун нурмаа асгачихаад нүүгээд явчихсан байсан. Үгүй ээ энэ хаана буудаг юм болоо гээд, жаал харсан байхгүй байсан. Тэгээд л нүүгээд явчихсан байсан. Тэгээд ардын намынхан мэдэж байсан зориуд тэгж явуулж байсан байгаам. Тэгээд яг Өмнөговийн Цагаанбогдын застав ч биш юмаа, Овоот чиглэлд байсан юм уу, заставархуу л юм байсан байгаам тэнд яг дөхөөд л очихдээр нь цэргүүд алсуур нь бүсэлчихсэн байсан, тэгээд л яваад л шууд барь гээд л тэгээд л нэг цэргийн дарга 2, 3 цэрэгтэй ирээд л яг нүүгээд л явж байхад нь ирээд л ...Зогс гээд л тэгсэн чинь 2 тийшээ жаахан гүйснээ л ...За боллоо, миний амьдрах хугацаа дууссан байна, хэний Түмэдбал алсан малын тоо хэмжээ хязгаараа алдсан, алсан хүний тоо 100-аас хэтэрсэн, одоо над үхэх гомдолгүй ээ гээд завилааад суугаадахсан гэж байгаам. Тэгж барьж хоёуланг нь дарж авч байсан гээд л, ярьдийм. Тэгээд хувьсгал үүсэхэд бас зах хязгаар газраар түйвээсэн хөнөөсөн, ардын намын нэр барьсан, сүрхий юмнууд байсан байгаам.
Сайнбилэг -
Энэ бол дандаа таны аавын ярьсан дурсамж яриа юу?
Сайнхүү -
Тиймээ. Тэгээд л хязгаарлаад л, лам нар хөлд нь үрэгдэж байсан, зүгээр байсан жирийн ард ч хүртэл л мухар сүсгийн балаг байсан юмуу даа, одоо лам нараа хэтэрхий шүтэж байсан, ардын нам гэж ойлгодог л байсан ухуулга хийдэг л байсан юм шиг байгаам. Тэгээд л мал хуйгаа хөвөөтэй малаа тавьж чадаагүй л сандраад л хаячихаад явдаг байсан л гэж ярьдийм. Одоо хүрээд ирэх гэж байгаа биш, ямар хүн тэгж сандарч явахав дээ. Тэгээд л Говь-хоолой чинь ерөөсөө одоо ч хүртэл Эхийн голоос Цагаанбогд ортол хооронд говь бол асар хэцүү говь байдаг. Одоо Ногоон, Цагаан хоолой гэж байдаг, жиргэх шувуу ч байдаггүй, Эхийн голоос наашаа манай сум руу ирж байгаа улсууд бол тэнд л нэг тэрэг техник суучихвий дээ гэж үгүй ээ мөн айдаг. Айж гарч ирдэг гэж ярьдийм. Ёстой цөлтэй, тэгээд тэгдэг байсиймуу, дээр үед ч их бүдүүлэг байж дээ байсан юм шиг байгаам, дээр үед ч ерөөсөө хил хязгаар гэх юм байдаггүй, тэгээд тэр яахав хувьсгал үүсч ядаж байхад Лувсангомбо гэж дарга л тэр манай сумын тэргээр тэр Хятад Монголын хил чинь байсан юм байналээ ш дээ, манай сумаас чинь хойшоо “5 овоо”, “9 овоо” гээд хилийн шав тавьчихсан жижигхэн жижигхэн чулуун овоолсон, тэгээд Хятад наашаа яаж түрээд эзлээд аваад авдаг байсан юм байлгүй дээ, тэгээд тал талдаа л бүдүүлэг байсан хэрэг, цаашаа их цөлдүү газар ихтэй болохоор хятад наашаа түрдэггүй байсиймуу, хилийн дээс үүссэн, ямар сайндаа манай аав тэгдэг ш дээ, ...Одоо ч ерөөсөө явж чадахгүй байна ш дээ хүн ийш тийшээ, дээр үед чинь ерөөсөө таяг тулаад л бадарчлаад л ёстой, цас татдаг “цаас татдаг Хятад, цас татдаг Балбын орон” гээд л явдаг байсан ш дээ. Тэгэхдээр биднүүд тэгдэг ...юун ёстой зах зээл гэчихээд дуртай газраа л очиж байгаа юм ш дээ, яахав дээ дарга нар нь унаагаар тэгээд л явдаг байж, мань мэт нь гишгэж болохгүй ш дээ бас л, гээд л. Тэгээд л улсууд ч мөн их хязгаарлаж үгүй ээ мөн их зах хязгаар давж байсан, одоо яахав тэр Өвөрмонгол гэж тэр ч ер нь голдуу хувьсгалаас дүрвэсэн монголчууд бараг оччихсон юм уу л гэж боддийм. Тийм, тэгээд л манай аав чинь хүрээнээс хөөгдөж гархад нь хүрээний өнөө хонх дамар, жасын юмнуудыг тарааж тэр шавь нарт нь өгөөд л, тэгээд л Хув Юндэн гэж нэг жаахан өөдгүй санаатай хүн байсиймуу, лам нараа нэг их шүтдэггүй байсиймуу, зодож нүдээд байхдээр нь жаахан багшдаа муу байсан байсиймуу, ембүү нэг хонх, нэг дамар шашны юмнуудыг тараасан чинь ....аа лам нар нэг миний атигар гар дээр юм тавьдаггүй юм байлгүй, алив тавь энэ дээр гэж байгаад аваад явж байсан. Тэгээд жаахан өөд муутай над шиг ядруу байсан юм уу нэг хүрээнээс урагшаа гараад явж байсан Шар Онхоолой гэж сорвитой зальтай хүн байсан ...За юу юу авч байна гэсэн чинь ингээд хүрээнээс хувиа аваад тараагдаад явж байна гэсэн хөдөө очоод нэг авгай аваад амьдраад жаахан эрх дураараа байхаар явж байна гэсэн чинь .. За хүү минь би чамд авгай ч хүртэл аваад өгье, гэр орон ч бэлдээд өгье, наад ембүү юмнуудаа над өгчих, наадхыг чинь борлуулаад хөл хөдөлгөөн ихтэй байсан. Тэгээд нөгөөдөх чинь итгээд юм хумаа цөмийг нь өгөөд явуулчихсан, нөгөөхийг нь аваад л хязгаарлаад явчихсан тэгээд. Бүх юмаа алдаад нөгөө, тэгээд сүүлдээ насаараа ядуувтардуу хүн байж байгаад зоригтой сүрхий байсан юм байлгүй дээ, тэнгэр дуугараад харанхуй шөнө байхад л нэг хуц хөтлөөд л яваад өгдөг, айхыг ч мэддэггүй, тийм хүн байж байгаад тэгээд саяхан хүртэл байж байгаад л тэгээд л нас барсан зайлуул. Тийм л үүх түүх яриад байвал, хязгаарлаж манай муу аав л ярьдаг байсан, хязгаар нутаг хэцүү шүү, мал туугаад Говь-хоолойг гатлаад хувьсгалын үед явахад ямар догшин адуу л гар хараад л, шээж мээхэд чинь хонь мал чинь сугараад л бөөгнөрөөд л майлалдаад л, тэгээд л бог мал чинь муу нь бол бутан дээр л бөөгнөрөөд зогсчихдог, тийм байсан гэнэлээ. Тэгээд бас нэг сонин түүх ярьдийм, хувьсгал үүсээд дээр үеийн улс чинь заримдаа ухаантай юм шиг, зарим нь яасан тэнэг мангар юм шиг байсан юм б дээ гэмээр, ингээд хураагаад нааш нь туугаад хураагаад тэр Алтайн наад морьтой буутай цэргүүд Суварганат ухаа гэдгийн тэнд гүйцэж очоод, нааш нь хураагаад, тэр хувьсгал үүсэхэд чинь ерөөсөө хамаагүй хязгаарлаад нутаг мутаг сулрах нь сайн ухуулга хийж зарим нь морьтой цэргүүд мордуулж цаад талаас нь нааш нь буцааж туудаг байсан байгаам л даа. Тэр Говийн зэрэглээ мэргэлээ гээд кинон дээр гардаг, тэгээд нааш нь туугаад хураагаад эрэгтэйчүүдийг нь зүгээр туухгүй эргэж магадгүй гэж байсиймуу, хүлчихээд туугаад явж байдаг байсан байгаам. Тэгээд манай ээжийн нэг ах лам Гончигсүрэн гэж манай ээжийн нэг ах хувраг л хүн байсийм гэнэлээ лам ч биш, зүгээр нэр нь л лам. Тэр их сүрхий уран хүн байсан байгаам, хүнд их сүрхий монгол гутланд угалз тавьж өгөөд л, дээр үед чухам подхийтэл амьдарч байсан хүн шиг байгаам. Тэр тэгээд манай ээжийн дүүг нагац эгчийг нь аваад сууж байсан, тэгээд тэднүүсийг хураагаад нааш нь ингээд туугаад явж байсан чинь Ногоон Балжин гэж хүн хурдан буутай тэднүүс нь, тэмээгээр би ямар ч байсан зугтаж гарна гэж боддог байсиймуу, гэнэт эргээд зугтаасан гэж байгаам. Тэгээд л хурдан буутай хүн ...Зогс гэж нэг хашгираад л буудчихсан гэж байгаам. Тэгээд л хүн унагачихсан юм чинь оршуулж барилгүй яав гэж, юу гэж л буудаж унагачихаад явахав дээ. Тэгээд наашахнаа эргээд нэг худгийн дэргэд ирээд өнөө тууж явсан улсаасаа энэ хүний хувцсыг тайлаад салгаадах гээд тэгээд л Мядагмаа гээд чавганцын хүүхэд нь Цэрэндулам гуай ярьдийм, хувцсыг нь салгаадахад л чухам, арай гэж ирсэн чинь худаг дээр нь буудаллачихаад нөгөө улсуудыг чинь худгаас цааш өнгөрөөгөөд туусан, худгаас ус авах гээд очихдээр л тэр үхсэн улсуудын хувцас хунар салга хог мог түү гэж ярьдаг байсан юм шиг байгаам. Тэгээд л тэр хүний хувцсыг салгаж өгсөн чинь буудсан юуных нь орооор цус нь гоожоод л муухай юм билээ, би салгаж байсан тэгээд хувцсыг нь аваад загийн толгой дээр шидчихээд, ингээд тэнд нэг буудаллаад, би тэгээд усаа үүрээд харсан чинь ...Яв цаашаа тэр хүрээ рүүгээ гээд тэгж хэлж би тэгж нэг ус авч байсан юм гээд л тэгж манай ээж ярьдаг байсан гээд тэгдэг байсан. Хурдан буутай морьтой цэргүүд тууж явахад чинь тэмээгээр зугтаад хаа хүрэх билээ. Янз янзын мунхаг улсууд байсан тэгээд ардын намаас зугтаж хүний нутагт яаж очиж амьдардаг байсан юм, тал талдаа гайгүй л байдаг байсан юм байх даа.
Сайнбилэг -
Одоо энэ танай аймгийн чинь хамгийн урд талын сум ш дээ, тээ. Юу гэдэг сум гэлээ?
Сайнхүү -
Шинэжинст, ерөөсөө Баянхонгорын хамгийн сүүлд байгуулагдсан сум. Баянхонгорт бүх сум байгуулагдсан байхад нөгөө Баянөндөр лүү Баянговь 2 -н улсууд чинь нөгөө цаашаа их нутагтай, Цагаанбогд хүртэл чинь зэлүүд нутаг их, тэргээр бас зэлүүдийн наахнуур их нуруудтай ш дээ, сайхан сайхан, малчид зөндөө очоод нутагшчихсан, нөгөө сургуулийн хүүхэд тууврын мал бэлтгэлийн мал энэ тэрийг чинь бүгдийг нь тууж Баянөндөр Баянговь руу хүргэнэ. Ингээд байхдээр урд зүгийн малчид бас нэг сум тасалж арга хэмжээ авч өгөөчээ, биднүүс ёстой тууврын мал туугаад ч хүрэхийн аргагүй, аа хүүхэд мүүхэд уулзаж барихад хэцүү гэж жигтэйхэн. Явж барагддаггүй гэж байгаам. Тэгээд Шинэжинстийг чинь хамгийн сүүлд Баянговиос нэг хэсэг айл тасдаад нутгийн харьяагаар Баянөндрөөс тэр урдуур нутаглаж байгаа айлуудаас тасдаад байгуулагдсан сум гэж ярьдийм. Ерөөсөө тавин хэдэн оны үед л байгуулагдаж байсийм.
Сайнбилэг -
Аа за. Танай сумнаас ер нь зах хязгаар нутаг юм чинь одоо Өвөрмонголын ямар аймаг ямар сумтай хиллэдэг юм бэ?
Сайнхүү -
Одоо ерөөсөө би ч нээх явж байгаагүй юм болохлээр даваад Хятадын нутаг руугаа юутай хиллэж байгаа юм бол доо. Ямар ч байсан цаашаагаа Цагаанбогд цэргийн застав байгаа. Урагшаагаа бол Өмнөговийн “Гурван Тэс”-тэй залгаж байгаа. Ингэт ферм бол Цагаанбогдтой залгаж байгаа. Ингээд хойшохноо хойд говио барих юм бол Баянөндөрийн Шархулстай мулстай гээд мөн л хойдуураа бол, энүүгээр бол Баянөндөртэй гээд л. Тэгээд л манай ээж аав бол сонин сонин түүх ярьдаг л байсан, тэр болгоныг ярих бол роман шиг юм болох байлгүй дээ. Хятадын Шар зам гээд манай нутаг дундуур баларсан нээх урт зам хойшоо явсан байдийм. Тэр Хөх хот Да Хүрээгээр дайраад Хөх хот ордог Монгол нутгийг хөндлөн гараад нөгөө хятадын хойд зүг рүү очдог тэмээн жин явдаг байсан гэж байгаам. Одоо тэр их сонин юм, яг тэр замыг дагаад дэрс ургачихсан байдийм. Яахдээрээ тэр тэмээн жингийн зам дагаад дэрс ургасан байдийм. Тэгээд тэр замын хажуу талд Хашаат, Шинэ-ус гээд 2 одоо элбэг устай худаг бий. Тэрнийг тэр хятад наймаа нар ухаад гаргачихдаг байсан юм. тэгж ярьдаг, тэр шинжээч хятадууд их айхтар ус гардаг газар мазрыг шинжиж мэддэг. Тэгээд тэр шинжээч нарын тэмээн жингээр явахад гаргасан 2 худаг байдийм. Тэгээд хятадууд болбол ерөөсөө тэмээн жингээ монголчуудыг ч хөлслөөд л ачаагаа хөтлүүлдэг, тэгээд манай ээж аав нэг хөтлөөд тувт явган явдаг, ачаа хөтлүүлсэн хүндээ унаа өгдөггүй ямар учиртай байсан юм, тувт явган хөтлөөд л явдаг. Тэгээд хөтлөөд яваад жинд 1 жил яваад ирсэн чинь “нохой амт” гээд нээх одоо том шуудай, том шуудайтай нэг 60,70,80 кг-ийнх юм уу, одоо нэг ирдэг л байсиймаа, анги мангид одоо ирэхээ байчихаж. Тэрнээр нэг сав шар будаа, тэгээд нэг болсон будаа, түүхий будаа мантуу зантуу авчирсан. Тэгээд нэг наймаа нартай заримтай нь ч танилцаад бас наймаа нар чинь танил хүндээ бас их сайн байдийм байна. Хүүхэд мүүхдээ над өргүүлчихгүй юу, гээд л ирээд л, манай аавд цай май бэлэг болгож өгөөд л тэгдэг байсан гэж манай ээж ярьдийм. Тэгээд Шар зам гэж тийм байсан, тэгээд хятадууд чинь бас одоо л хужаа мужаа гээд л үзэж чадахаа байгаад л хортой мортой юм байдаг гээд л тэгэх юм, дээр үед ч хятадууд бас тал талдаа хэл амгүй дайн дажингүй ойлголцдог ч байсан юм уу, тэгээд монголчууд цай май тасраад, манай ээжийн ээж мээж чинь тун горьгүй болохоор зүгээр тун ядуу болохдээр тэр Шар замаар шөнө дүнгэнүүр дуугараад ачаа явахдээр зэрэг өглөө ойрхон буудаг бол уу гээд л уут муутаа бэлдээд л ядуучууд чинь цувчихдаг, тэгээд очоод жаахан жаахан будаа гурил өгөөчээ гэхдээр зэрэг утгаад өгөөд байдаг байсан гэж ярьдийм. Тоотой нормтой тооцоотой л юм явдаг айлгүй, монголын гуйлгачингууд замд юм гуйхаар өгөхгүй бол яах ч юм билээ ч гэж боддог юм уу, илүү ачаа мачаа авч явна ч гэж тэгдэг байсиймуу, зарим баяачуул нь ч ноос моосоо ч борлуулдаг, ноос моосоо мушгиж аваачиж өгөөд л зарим шуналтай шиг нь тээр тэнд нэг овоо босгочихоод үгүй ээ тэр манай ээж хөл нь өвдөөд тэнд суучихсан байна, тэрний өмчийг хийгээд өгөөч гээд дахиад нэг шанага хийлгээд тэгэхдээр нь бас хийгээд л өгдөг, зарим нь жаахан уурлаад үнэн ч юм уу худлаа ч юм уу тэр одоо өгөөд л байхад энэ тэр гээд тэгдэг байсан гэж манай ээж л тийм сонин ярьдаг. Тэгээд бас энэ хэн гэж Гонгор монгор гээд л улсууд зайлуул Хятад руу одоо ч ёстой зах зээлийн үед жинхэнэ сайхан бизнес хийж явж л байсан л байгаам. Тэр наймаа нь борлуулахдээр бас нэг таатай үнэ хүрдэггүй байсиймуу, арьс ширээ ачаад Цагаанбогдын шилээр даваад Хятадын ямар муж ойрхон байдаг гэлээ, тэнд аваачаад арьс шир борлуулчихаад ирсэн чинь мэдээд тэр манай сумаас хойгуур Лувсангомбо дарга марга гээд хил харж байсан дарга маргыг нь контрбанд хийгээд тэр одоо хил даваад хамаагүй юм хум хуйлж ачаад явж байсан, юу харж байдаг юм чи гээд нөгөө хил харж байсан Лувсангомбо даргыг чинь дуудаж аваачаад нухчихсан, нөгөө хил даваад арьс ширээ борлуулж байсан улсуудыг чинь барьж аваад цөмийг нь лам нарт баригдаад тэр үед баригдаад явсан улс огт ирдэггүй байсан гэж ярьдийм, тэгээд нухчихсан л гэж ярьдийм. Одоо бол ёстой жинхэнэ зохих ёстой л юм хийж байж л гэх байж, тэр үед ч бас одоо тийм сүрхий байж. Хязгаарлаад даваад янз бүрийн юм хийлгэдэггүй цааз юмаар чангалчихсан. Тийм байсан байгаа юм.
Сайнбилэг -
Аа зөв, зөв. Таны гэр бүл хамаатан садан дотроос хэлмэгдсэн хүн байдаг уу?
Сайнхүү -
Өө үгүй ээ гайгүй ээ, манай аав ээж юм ярьдаггүй ш дээ. Үгүй байсан юм байгаа биз, манай аав сүрхий лам мам болж чадаагүй үед нь хувьсгал үүсээд тарчихсан аавын тал бол, ээжийн тал тэр лам Гончигсүрэн гэж хүн л жаахан тэгж байгаад тэгээд хүлж барьж буцааж хурааж ирэхэд нь жаахан уур нь хүрсэн юм уу. Нөгөө Хятадын тэр тэмээн жингээр чинь ботголох хээлтэй ингэнүүд явж байдаг байсан байгаам л даа. Тэр атан тэмээ энэ тэр нь хүрэхгүй болохдээр тэгдэг байсан юм уу, хятадууд чинь тэгээд л ингэ мингэ ботголохдээр чинь шууд хаячихаад л эхийг нь ачаад л явчихдаг байсан байгаам. Тэр Балжид гэдэг хөгшин 2 ихэр ингэ хэвтэхдээр нь өрөвдөөд ихэр ч байсиймуу, 2 ингэ ботголохдээр нь нийлүүлж хаячихаад явчихсан ч юм уу, Шарзамын тэнд 2 нялх ботго байхдээр нь ямааны сүүгээр угжсаар байгаад хоёуланг нь тэжээчихсэн, тэгээд л нөгөө 2 нь тэжээвэр хүний гараар орсон юм болохлээр номхон л байсан шиг байгаам, тэгээд ганц чавганц тэрийг ямар сургаж унаж чадах биш, тэр .... гэж нэг нуруу байдийм, тэр нуруунд чавганцын 2 зэрлэг ат байдаг байж байдийм гэж хэлцдэг, нөгөө тэжээсэн ботго нь том болоод сургаж унаж чаддаггүй, 2 сүрхий дошгиндуу ат. Тэгсэн чинь тэр лам Гончигсүрэн гэдэг хүн Баянцагааны өвөрт хураагаад л шахсан, тэгээд буцаад нэг манай буурал ээж ээжийн ээж зайлуул, нөгөө хүргэнээ л уул хаданд бүгээд байгаа юм байх даа гэж бодоод л байсан чинь улсуудаас сүүлд нь дуулахнаа нөгөө чавганцын тэжээсэн 2 атыг хаданд шахаж байж барьж аваад тэгээд л тэрнийг нь унаад туулчихсан, тэр ер нь тун сүрхий чадалтай хүн байсан байгаам. Аль хэдийн туулаад гараад явчихсан, тэгээд мэдэхгүй байсан. Тэгээд сүүлд нь тэр хязгаар туулчихсан хойно л манай муу ээжийн ээж буурал ээж л дуу тавиад л одоо харах хандах ч хүнгүй боллоо, ирэх нь үү гээд л, тэр чинь их ч сүрхий ч юм хийдэг, тэрний буянд бас овоо ч сайхан .., тэгээд туулаад явчихсан гээд л ярьдийм. Тэгээд л чадалтай нь.., юун тэгээд л цаашаа гадаад руу гарах гэж дурладаг байсийм, одоо бодоход, тэгээд л болдогшуу л байсан юм байх даа.
Сайнбилэг -
Та 50 онд төрсөн тиймээ?
Сайнхүү -
Тиймээ, манай сум ч байгуулагдаад нээх удаагүй байсан юмаа. Намайг сургуульд ороход нэг муу 4 гэр, хэдхээн шавар байшин нэг тийм юм байж байдаг байсан ш дээ.
Сайнбилэг -
Тэгээд 50 онд төрөөд та ямар сургуулиар явсан бэ?
Сайнхүү -
Өө чухам тэр үеийн хүүхүүд буян муутай гэж яахав дээ, сургуульд явах дургүй гэж огт. 4 төгсөөд л Баянцагаанд ирж дунд сургуульд суудаг байсийм, тэгээд л тэр үед чинь багш магш хөөцөлдөөд л ирэхдээр нуугдаад л хоцорно. Нуугдаж бариад л үлдэх гээд л байхгүй яахав дээ. Би ч арай тэгж байгаагүй ээ, зүгээр. Нэг багш сургуулийн хүүхдүүдийг аваачих гэж ирж гээд цаанаасаа багш ирсэн байна гэж, тэгээд наадмаар хурдан очихгүй бол захиргаадалт гэж байсан юм уу юу байсан юм б дээ, хурдан очихгүй болбол сургуульд хүүхдээ тэдний дотор хүргэж өгөхгүй бол авна гээд л бичиг мичиг ирээд л, тэгээд л манай аав сургуульд явуулахаас гээд л одоо тэгээд л нэг дургүй юм л арай гэж хүргүүлээд л аавтай явсан тэгээд тэрх үед бүдүүлэг хэрнээ бас нэг онгоц буучихдаг байсиймаа, бас. Одоо харин онгоц буухаа ч байчихаж бүр. Тэгээд л ногоон онгоцонд суугаад л маргааш нь Баянцагаанд хүрээд ирчихлээ, тэгээд.
Сайнбилэг -
Сум хооронд ногоон онгоц явж байгаа юм уу?
Сайнхүү -
Аймгаас явдийм бүр. Царцаа ногоон онгоц. Одоо харин бүр үзэгдэхээ байж. Тэгээд бие муутай явж байсан болоод тэр үед ч ямар сайндаа Маамуу гэж их хорзоотой, их зүггүй хүн байсийм, одоо нэг саяхан юм даа, тэгэхдээ арай нэгдэл мэгдэл тараагүй л байсан, хүүхдүүд хуваарь олдохгүй байна гээд л 8-н хүүхдүүд зарим нь яанаа энэ тэр гээд л тэгсэн, ... Аа хэнмэдэхэв, тэр үед ч биднүүс сургуулиас зугтдаг байлаа , одоо хүүхдүүд ухамсартай болчихоод сургуульд явах дуртай болчихож, би ч чухам ёстой говь руу сургуульд явахгүй гэж Мандалын заг маган дотор нуугдаж байж л арай гэж нэг мултарч байсан юмдаг гэж хэлээд ямар сайндаа инээж байсан. Нээрээ л тэгдэг байсан юм даа. Өө ёстой малд дуртай гэж жигтэйхэн дээр үеийн хүүхдүүд чинь. тэгээд очоод Баянцагаанд өнөө нисэлтээр оччихоод сургуульд орсон чинь багш магш нь ч сүрхий ширүүн юм шиг, гэрээ санаад огт болдоггүй, тэгээд 2-р улирлын амралтаар нь нутаг руу нь 10 хоног амраадаг байсан, тэгээд яваагүй мал дээрээ хоцорчихсон. 63 оны өнөө луу жилийн зуд, тэр болчихсон манай аав ээж нэг баахан эр малын шир аваад тавилчихсан, олон эр ямаа хөөцөлдөөд, нөгөө тэр үед чинь хөдөө хэцүү гэдэггүй улам л сайхан л гэдэг, тэгээд ямар сайндаа коминдан Бадарч гэдэг хүн ирээд ..үгүй эээ одоо энэ Даадуу /намайг тэгдэг / сургуульд явбал яадаг хог уу гэдэг. Тэгж хэлсэн хүнд л нээх их уур хүрээд л, тэгдэг, тийм л /инээв/ Бас нэг тэр жил манай аав ээж бүгд нийлээд Говь-Алтайн Цагаануулын давсанд явна гээд баахан хүн хүрээд ирсэн чинь Цэрэнжав чавганц гэдэг хүн ирээд ...Сургуульд явахгүй яасан юм, хонины муу паартуу гээд л тэгдийм байна.
Сайнбилэг -
Паартуу гэж юу гэж байгаам?
Сайнхүү -
Дээр үед чинь хонины хоргол тооллоо, сургуулиас гарсан хүүхдийг чинь тэгдэг байлаа ш дээ, тэгж л одоо муу хэлж л байгаа байлгүй. Муу хэлж ч байгаа юм биш л дээ, одоогоор нээрэн л буруудаж байсан байгаам. Тэгээд сургууль дамжиж явж байсан бол одоо бас, тэр үед чинь хуваарь ч их олддог байлаа, төгссөн болгон л дарга марга сураад л, дамжиж явж чаддаг байсан бол, одоо нэг цөөхөн хүүхэд дамжаад явсан, тэгээд л манай ангиас чинь одоо тэр Хөдөө Аж Ахуйн сургуулийн декан хийгээд л Начин гээд л байдаг, Намжир жолооч хийгээд байх шиг байна, Хадын Дүнгэр гээд Зүүнхараад насаараа намын хорооны дарга хийгээд байх шиг байна. Тэгээд л тэр үед чинь сургууль дамжаад явчихсан бол ч зовлонгүй л дээшээ гардаг байлаа. Тэгээд л бие муутай гээд л мал руугаа дурлаад л тэгээд л.
Сайнбилэг -
За тэгвэл та тийшээ бага сургуульд яваад тэгээд өвлийн амралтаар ирээд л дахиад сургуульд яваагүй юм байна?
Сайнхүү -
Харин тийм, тэгээд л хоцорсон. Тэгээдл ах чинь буруу замаар ороод л, үгүй ээ буруу зам ч гэж юу байхав дээ, зайлуул. Бараг мал маллаа байгаад л тэгээд л 69 онд 18-тай татдаг болсон юм байгаам. Миний цэрэгт явсан жилээс эхлээд л, 18-тай татдаг болсийм. Тэрнээс 20-той татдаг байсийм. Тэгсэн чинь нэг “Мал хашаажуулах аян” гэж байсиймаа. Өнөө дөрвөлжин дөрвөлжин байсан хашаануудыг чинь буулгаад өвөлжөөний хашааг. Цөмийг нь ингээд дугуйлж дугуйгаар бариад өнөө дөрвөлжин оройд чинь мал чинь ингээд хүйтрэхдээр дөрвөлжин өнцөгтэй юм руу мал нь дарагдаж үхээд байдаг, ингээд дугуйшигээр хашаажуулаад хашаажуулах аян өрнөөд тэр үед чинь 18-тангуудыг дайчилна цэргийн өмнөх насныхан гээд л, тэрнийг чинь бүх нэг багийг бүтэн тойроод, бүх өвөлжөөнүүдийг нь дугуйлж бариад, засаж сэлбэж байсан чинь гэнэт багийн дарга дээр л 18-тангуудыг татахаар болж гэнээ, намрын цэрэг гэж. Одоо наад хүүхдүүдээ хурдан амраа тараа, тэгээд ч бараг хашаажуулаад дуусч байсан, хамгийн сүүлийн өвөлжөөн дээр л байсан. Тэгээд л Бэгзсүрэн гэж хүн байсан, багийн дарга. ...Заа хүүхдүүд минь их муухай юм боллоо, уучлаарай одоо. Би тэгсэн биш одоо. Дээрээс л тэгж. Гэр гэртээ очиж сайхан амарцгаа, багийнхаа төв дээр цуглаж айраг дарс ууж нэг жаахан банкет хийе гээд, тарцгаа л гэсэн. Тэгээд л биднүүс чинь морио унаад л ерөөсөө зүгээр бараагийн бригад гэж байдийм, тэрний ард биднүүс чинь уралдаад л мориор, цэрэгт явах гэж байгаа гээд л янзын очоод л, архи дарс ууж жаахан наргиад л, тэгээд л гэртээ дөнгөж очоод л байсан зарлан дуудах ч ирчихсэн байсан, тэгээд л тэр намартаа ачигдаад л, тэгээд л Улаанбаатар/УБ/-т энэ барилгын 8-д цэргийн албаа хаасан л даа. УБ-т тэгээд том том барилга дээр Зайсан толгойн хөшөө, барилгын том батальонууд чинь их том том олон обьект хариуцсан барилгын том батальонууд байдаг, тэгээд одоо ч хаашаа ч болсийм, барилга барихаа ч больчихсон юм уу.
Сайнбилэг -
Та тэгвэл одоо суманд хөдөө байсан тиймээ, тэгээд сумаасаа шууд УБ иржээ?
Сайнхүү -
Тиймээ, хөдөө мал маллаж байгаад л тэгээд л цэрэгт хотод алба хаагаад л, 3 жил хаадаг байсийм.
Сайнбилэг -
Тэгээд таныг ингээд УБ луу анх очиход УБ танд ямар санагдаж байв? Юу юу байдаг байсан бэ?
Сайнхүү -
Аа чухам хотын голд ч очиж байсныг хэлэх үү, янзын л сайхан байсан. Тэгэхдээ л тэр дотоор явж үзэж харж явж болох биш, цэргийн юунд. Яахав тэгээд л одоо ч хотод баримжаагаар арай ч төөрчихгүй шиг, яваад. Явах л царайтай юм байналээ. Миний цэрэгт байсан үеийн УБ одоогийн УБ ч эрхгүй өөр болчихсон юм байналээ шүү. Тэгээд л намайг цэрэгт байхад чинь энэ Гандан мандан чинь ил харагдаад л тэгж байдаг байсан. Одоо өндөр барилгууд баригдчихаад битүүрчихээд Гандан манданг чинь олно гэж байхгүй юм билээ. Хөгжих ч гэдэг чинь янзын болчихсон юм билээ.
Сайнбилэг -
Тэр цэрэгт та барилгын цэрэгт гэв үү?
Сайнхүү -
Тиймээ барилгын цэрэгт байсан, манай ротын манай жинхэнэ оны цэргүүд барьсан жинхэнэ барьсан барилгууд нь барилга нь одоо тэр Оргил рашаан сувилал байгаам. Биднүүс очих жил тэр Намын дээд гэж байлаа ш дээ, тэр хажуу талд, тэрний бургасны хойд захаар чинь тийм оргисон рашаан өөдөө ингээд оргиод л асгаад л тэгээд л улсууд уугаад л, тэгээд барилгыг нь барьж ашиглалтанд оруулж, шинжилгээнд оруулъя, улсууд хамаагүй уугаад байх юм гээд тэрийг лацдаад, аваачаад таглаад, одоо тэр трубагаар Оргил рашаан сувилал руу холбочихсон юм шиг байналээ. Жанчивлангийн рашаан гээд одоо. Тэрнийг чинь манай ангийнхан яг тэр жил барьж ашиглалтанд оруулсан юм байгаам. Тэгээд 3 жилд арай ч гүйцээгүй зарим дутуу хоцорсон юмыг нь сүүлд нь дараачин оны цэрэг барьсан байлгүй дээ. Өө тэгээд л манай рот чинь 5 роттой, рот болгон нэг нэг обьект хариуцчихсан, нэг нь тэр Зайсантолгойн хөшөөг чинь өөрчилж барьсийм, манай нөгөө рот. Биднүүсийг очиход чинь зүгээр нэг цагаан байшин шиг юм дээр нь, өндөр юмны орой дээр 5 хошуутай нэг юм байсийм, тэгээд улаан цэргийн туг барьсан хөшөөг чинь манай тэр рот өөрчилж тэгж барьсийм. Тэгээд шаазан ваарны үйлдвэр, барилгын цэргийн удирдах газар энэ тэрийг манай түрүүчийн бас нэг рот 68 оны рот барьсан. Тэрэн дээр манай нэг салаа ч ажиллаж байсан би тэрэн дээр ороод тэнд мөн гоё. Чихэр боовны үйлдвэрийн хажууд чихрийн үнэр ханх тавиад л, тэгээд өөр зарим цэргүүд нь даваад л, мөс шиг мөс шиг хэвтэж байдиймуу яадийм, поошиг/бочки/ноос хагалж авчирч бид нарт нэг сарын 6 гэж нэг юм өгдөг байсан, нөгөөдөхнөөс нь хурааж аваад
Сайнбилэг -
Сарын 6?
Сайнхүү -
Тийм, сарын 6-ны стипендтэй байдаг байсийм, цэргүүд чинь. Тэрнийг нь нөгө хуучин цэргүүд чихэр боовны үйлдвэр лүү явж тийм мөс шиг мөс шиг хага цохьчихсон авчирч биднүүст худалдаад л, тэгээд тэрнээс нь худалдаад идээд, ингээд давж байсан цэргүүдийг нь барьж аваад шөнө хар зам дээр наалдаад хөлдчихсөн, хөлдүүс ховхлуулаад, тэрнээс хойш овоо хашраад байчихаад, 67 оны хэдэн сүрхий амьтангууд байдаг байсийм. Зарим нь мэргэжил эзэмшүүлэхээр Болгарт явуулсийм гээд л хэдэн сүрхий архаг дарга нар ч нэг их сүрхий юм хэлдэггүй, цэргүүд байсийм. Тэднүүс нэг их сонин сонин юм ярьдийм Болгар бол ерөөсөө яавлаг/яблоки-алим/ энэ тэр чинь бол мод болгонд, бурхан багш улсуудад юм хуваарилж байхад болгар оронд л юм өгч чадаагүй байсан гэж байгаам, тэгээд болгар надад нутаг өгөөгүй ш дээ, та мартчихсан юм уу яасан юм гээд болгарууд тэгж. Тэгсэн бурхан өөрийнхөө орноос тасалж өгч гэнэ гэдэг, Болгар болбол цул алимны мод, ер нь өөр мод бол ховор ургадаг, тэгээд намарт бол ерөөсөө мод шарлахдээр алим өөрөө гудамжаар хөглөрөөд хэвтэж байдаг, хальтарч уначих гээд явж болдоггүй, тийм байдийм гээд л тэр Болгарт мэргэжил эзэмшсэн гэдэг цэргүүд л тэгж ярьдаг байсан, үнэн юм уу худлаа юм уу. Сонин сонин улсуудын яриа л.
Сайнбилэг -
Цэрэгт байсан амьдралаасаа сонин сайхан юм байвал ярьж өгөөч?
Сайнхүү -
Өө сонин сайхан ч юу байхав дээ, би ч тэгээд л нэг хий гэсэн газар нь хийж, яв гэсэн газар нь явж, хий гэснийг нь хийсээр байгаад л яахав тэгээд л халагдсан, сониноос би нэг ядруудуу цэрэг байсан юм уу, Рэнцэн-ням гээд би 2 дахь жилдээ орж байсан чинь тийм Увс чиглэлийн нэг бага дарга тавьсан, тэр манай салааг авангуутаа л үүрэг тавьсанчиг л биднүүсийг занаж байдаг, юм болохоор л та нар шиг юм тэгэхгүй, та нар шиг юм ингэхгүй гээд л. Тэгээд л Үйлдвэр комбинатад нэг авгайтай, тэр лүүгээ жаахан барилгаас нэг өө бидэнд тэр том обьект болоод ч тэр үү юм байхгүй юм болгон л байна, за тэгээд гурил шиг хуурай цавуу ингээд л, жаахан ус хийгээд л норгоод л, наачихдээр ёстой салдаггүй нэг тийм цавуу байдаг, одооны энэ шар цавуу шиг л. Тэгээд л янз бүрийн ерөөсөө будаг мудаг ерөөсөө. Тэгээд тэр түрүүч нэг будаг авчраад тавьчихсан байжээ, авгай руугаа гэр лүүгээ явуулах гээд сэмхэн. Тэгсэн чинь нөгөө өглөө түргэн аваад л суман 15 тоолохын дотор л хувцасладаг нөгөө цэргүүд чинь, зуны палатканд гарчихсан байсан, харайгаад л рашаан сувилын хойд руу баахан палатка босгочихсон байсан, харайгаад л жагсаад л Туул гол дээр аваачиж нүүр гарыг нь угаалгаад л, буцаж гүйлгэж ирж гимнастик хийлгээд л, тэгээд л цай майнд оруулдаг, тэгээд цайндаа орох гэсэн чинь нөгөө нэг түрүүч чинь ...Та нарын хэн нь энэ будаг татаж асгасан, муусайн хөлөө чирсэн муусайн хулгайчууд, зүгээр гарахгүй түргэн авахад хажуудах юмаа татаж асгаад, хэн нь асгасан энэ бол санаатай хорлож байгаам гээд л, хэдэн арчаагүй муусайн юмнууд л тэгж байгаам, хамгийн арчаагүй нь одоо гээд л, энэ Сайнхүү намайг хэлж байгаам, Баасанцэрэн гээд багад нь адуу өшиглөчихсөн юм гээд чих нь ингээд хойшоо наалдчихсан унаганы туурайны юутай, тэнэг гээд шинэ цэргүүдийг зогсоогоод ...Хоолонд оруулахгүй энэ будаг төлж өг, сарын 6-аа нийлүүлээд будаг төл энэ чинь үнэтэй будаг гэж байна. За тэгээд л тэгсэн салаан дарга нь Дашдорж гээд Сүхбаатар чиглэлийн нэг офицер байдаг байсийм, тэгсэн Баасанцэрэн гээд тэр хулгар цэрэг нээх сүрхий мартамтгай, туранхай гэж нэг тогоруу шиг биетэй, тэгээд л хоолонд оруулсангүй гэж уурлаад ёстой заавал цаашаа ярина ингэж байдаг байхгүй, барилгын материалаас хулгай хийснийг нь хэлнэ муу цусыг тэгж хүнийг занаж зүхэж байдаг хууль ч байдаг ч юм уу үгүй юу гээд л, тэгээд цааш нь хэлчихжээ нөгөөдөх чинь. Тэгээд л тэрнээс чинь хойш халагдаад л нөгөө цэргийг чинь занаад л, нөгөө Баасанцэрэнг чинь. Тэгээд би ч муу хэлсэнгүй сарын 6 буухдээр хэдэн цаас өгчихсөн юм, хэдэн цаас хурааж аваад, тэгсэн тэрнээс тэгсиймүү, тэгсэн өвөл болоод чухам янзын хүйтрээд, намайг энэ ядруу их сайн цэрэг байгаам гээд зайлуул, янз бүрийн юм цааш нааш нь ярьдаггүй гээд ..Чи энэ барилгын амбаарын энэ барилгын багаж байдаг, орой буухад нь хурааж аваад тоолоод өдөр нь тэгээд би амбаарт би жаахан дулаацаад суумаар байна, тэгээд барилгаар байнга яваад байх хэцүү, галлаж бай, энэ амбаартаа гээд миний хажууд. Тэгээд нэг сар хиртэй сайхан нөгөөд түрүүчийн ивээлд байж байгаад “Рэнцэн-нямын хайртай цэрэг” нэртэй /инээв/ тэгээд нэг жил бас яахав дээ, хүнд ажил хийхгүй, хүйтэнд. Үгүй ээ тэгээд нэг цагаан нэхий дээл тавиад өгчихсөн чинь нөгөөдхийг галлаад байхдээр пад хар юм болохгүй юу, муухай хар юм болчихсон, тэрийг чинь угааж болох биш, тэгээд нэг тийм нэртэй нөгөөд түрүүчийн чинь ивээлд нэг 2 сар хиртэй дулаахан шиг өвлийг аваад, тэгж байсан нэг тийм сонин юм байдийм. Тэгээд л т эр барилгын материал дундаас сэм сэмхэн явуулаад байдаг. Тэгээд л Мөнхтогоо гээд л Өмнөговийнхон их сэргэлэн зарим нь. Мөнхтогоо гээд л сүрхий сэргэлэн цэрэг байсан, тэрийг дуудаж ирүүлээд үдэш харанхуй болохдээр хэдэн мод аваачаад манайд энийг аваачаадах гээд л ...Баригдав аа чи дэмий балай юм ярьсан бол дэмий шүү гээд л, тэгээд л тэр их айхтар сэргэлэн цэрэг баригдахгүй л дээ. Тэгээд гэр лүү нь аваачаад өгчихлөө, өгчихөөд ирлээ гээд л. Тэгээд занаж зүхээд байхдээр цэргүүд их муу, тэгээд зайлуул, 3 дах жилдээ орсон чинь улирчихсан байсан нөгөөдөх чинь нөгөө хотынх байсан болоод авгай хүүхдээсээ болоод улираад ахлагч болчихсон, тэгээд улираад ахлагч болсныг нь каша/хүүхдийн будаа/ каш гээд л. Оройд цэргийн хоолонд чинь каш авдийм л даа. Нөгөө улирсан ахлагч нар чинь доромжлоод кашандаа хоргодож улирсан гээд улсууд чинь цэргүүд чинь заримдаа тохуурхаж заримдаа каш каш гээд л. Тэгээд биднүүс 3 дах жилдээ ч орчихсон байсан, үдийн хоолон дээр нөгөө ах чинь ороод ирдэг байна, аа каш каш гээд л талхаа шидээд л, манай оныхон чинь. Тэгсэн манай нэг бас л бага дарга байсийм, Мягмарсүрэн гээд Хөвсгөлийн. ...Боль армийн муу ч гэсэн ахлагч байна наадах чинь. Муусайн юмнууд тэгж даврахгүй шүү гээд л тэгсэн, зарим нь Лувсангэндэн гээд л тэр Мягмарсүрэнтэй нэг оны цэрэг байдаг байсан, ...Оны шинжгүй муу хулгайчийг халагдаж очиж байгаад гайгүй ээ чамайг гээд л, занаад л жигтэйхэн. Тэгж л байдаг байсан, янз янзын сонин.
Сайнбилэг -
та тэгээд хэдэн онд халагдаж ирэв?
Сайнхүү -
3 жил хаадаг байсийм, 69 оны намар яваад 72 оны намар халагдаад ирсэн.
Сайнбилэг -
За тэгээд халагдаж ирчихээд юу хийв ээ?
Сайнхүү -
За тэгээд халагдаж ирээд байж байсан чинь тэр үед ер нь яах гэж ч тэгж байсийм, энэ аймгийн захиргааны дарга биднүүсийг хүлээж аваад барилгын цэрэгт ажиллаж байсан юм, Баянхонгорт барилгад оруулъя, гээд ингээд нэг хэсэг цэргүүд орохоор болчихсон, би ч доль цохиод манай ахынх энд байдаг, манай нэг хүргэн ах энд байдаг байсан, аймагт ерөөсөө аймагт ажиллана гэхээр сонин ч санагдаад, тэгээд тэгээд театрын барилга баригдаж байсан юм намайг цэргээс ирэхэд. Тэрэн дээр ордог юм уу гэж байтал манай эгч 3 жил цэрэгт нухлагдаж ирчихээд барилга дээр нухлагдаж яах гэсэн юм бэ, энд полигоны үйлдвэр гээд нэг сайхан газар байна. Одоо энэ захын хойд руу байгаа. Мөн гоё үйлдвэр байж одоо тоногдоод юу ч үгүй болсон юм байналээ. Одоо нэг 2 хүн авчихаад бас нэг юм байгуулах гээд байж байгаа юм уу, тэгээд тэнд байж байсан чинь тэгээд ..Үйлдвэрт ороо, тэнд уурын зууханд бүх механикчид ерөөсөө үнс мүнсийг чинь бүх товараар ингээд аччихдаг, тэгээд нээрээ орсон чинь сайхан зуух байна. Ингээд зуухных нь урд талд бариултай юу байна. Тэрнээс нь үнс дүүрээд ирэхдээр өөдөө сөхчихдөг, нөгөө халуун нурам нь доошоо буучихдаг, доор нь дүүрэн устай тийм каналан хөндий явж байдаг. Тэрүүгээр нь яг эксковаторын шанага шиг урд толгой бөгс 2 дээрээ тросстой, хануудаар дамжаад роликоор дамжаад тросс нь ингээд гүйчихдэг, Дээшээ гараад бункерын орой дээр юун дээр, тогон дээр хянах самбар дээр очоод дарахдээр зэрэг өнөө шанага чинь зуухныхаа үнсийг ёстой хамаад л хутгаад л аваачаад дээш нь сороод л, бункерын орой дээр ингээд гоожуулаад асгачихдаг. Нэг аюултай юм нь 2 хүн, заавал иш татахад 2 хүн байхгүй бол болохгүй, нэг нь харж байдаг, нэг нь тэр доор нь хянах самбарыг удирдаж байдаг, тэгэхгүй бол өнөө төмөр зам шиг юмаар гүйж байгаа нөгөө шанаганд чинь төмөр дугуйтай, тэр нь мултарчих гээд байдаг. Тэрнийг нь аваачиж мултарлаа барьлаа гэж хашгирч барьж дээрээс нь зохицуулж байдаг, тэгээд дороос ингээд гаднаас нь ухраад гараж шиг юм руу сув сул ороод ирлээ ш дээ, нөгөө бункер чинь дээр ингээд дээшээ цоройгоод үнсээ хаячихсан юм чинь, доод ам нь онгойчихдог, доод талыг нь ингээд онгойгоод бас нэг нягтаршчихсан юмыг нь дээрээс нь сэтгэж татаад ..пүлллл гээд л доошоо буудаг. Тэгээд л доор нь сув сул очоод л явуулчихдаг. Юм болгон л үнэхээр гоё юмнууд байгаа юм. Тэгсэн чинь яваандаа нөгөө устай каналан дотроо нөгөө шанага чинь тэнд төмөр зам мам нь нэг тийм ган зориуд галт тэрэгний зам шиг гоё юмаар гүйхгүй, уголкнуудаар бариад гүйдэг байсан юм чинь тэр нь яваандаа ингээд тэлдэг юм уу, ингээд мултарчихсан чинь нөгөө нойтон юмнуудын чинь гагнуур авахдээр оч үсрээд нойтон юман дээр чинь гагнуур авцалддаггүй юм байна, ингээд гагнаж болдоггүй, тэгээд нэг 2 жил болоод эргээд гараар явдаг болоод Оросын мэргэжилтэнтэй ч байсан, тэгээд бардаггүй байсан юм уу, төвөг гэж бодсон юм уу, засдаг ч үгүй, тэгээд эргээд гар ажиллагаандаа орчихсон л доо. Тэгээд нэг онцлог нь өвөл одооны уурын зуух бол улирлын чанартай, өвөл ажиллаад зун нь хаачихдаг шүү дээ, тэр чинь гагнуурын зуух бол ёстой өвөл зунгүй ажиллаж байна. Нөгөө полигон гэдэг чинь үйлдвэр байхгүй юу, одоо л нөгөө энэ барилгын хавтан мавтан, бялав бүх л юмыг дотроо 6 цехтэй. Хөргөх цех, бетон цех, арматурын цех гээд. Өдөр нь ажилчид нөгөө бетоныг чинь цутгаад, маргааш ажилд бэлэн болгохын тулд нүхэн камерт хийгээд дээрээс нь таглаад ингээд шавдаг байхгүй юу. Нөгөө уурын зуух галлаад тэр нүх нь дандаа шүүр шанага шиг, уураар шардаг. Уураа халаах болдийм. Тэгээд шараад ажилчид ирэхэд бэлэн болгосон байна, нөгөөдхийг чинь. Тэгээд шараад зарим нь тэгээд хаагаад тавьчихъя гээд л нөгөө нөгөө уурын зуухны гачгаарууд /кочегар-галч/ чинь хаагаад тавьчихъя, тэгээд зун болбол 12 цаг хүртэл галлана, эрт галласан бол эрт ажил буусан бол 12 хүртэл галлаад л шөнө тэгээд буугаад гэртээ хариад унтаад өгнө. Тэгээд хаагаад тавьчихдээр ширүүн уур очихдээр зэрэг өнөө муу унүхт хавтангууд чинь ингээд цөмөрчихдөг юм. Блокон хавтан дээр нь болохдээр нөгөө уур чинь шарж байгаад ширүүн уураар шарж дотроо ус болоод блокон дээр буучихдаг. Тэгээд л нөгөө кранаар өргөөд гаргахдээр хугараад уначихдаг. Тэгэхдээр чинь биднүүсийг эргүүлж дуудаад л амраахгүй, ...Та нар ширүүн уур тавьсан байна, галлахгүй юу гэж хааж тавиад байгаа юм, тэгээд л нөгөөдхийг чинь маргааш нь эргүүлж галлаад л бас шардаг. Нэлээн хүнддүү. Тэгээд би бас боддог байсан, барилга дээр нухлагдаж байх ямар нэмэр байхав, барилга ч бас хийгээд сураад ирвэл бас сайхан л даа. Театрын барилга дээр л гардаг байж, анхнаасаа буруудлаа муухай хортой нөхцөл гэдэг л байсан. За тэгээд л ингээд ажжил хийгээд нэг хэдэн жил болж байсан чинь хөдөө нь мал маллах амьтан олдохгүй байнаа, хязгаар газар. Барилгын цэрэг гээд л аймгийн төв дээр барилга дээр улсууд бишгүй л ажиллаж байгаа, дэмий юм хөөж та нар одоо хүн одоо цэргээс ирсэн боловсон хүчнийг аваачиж хамаагүй аймгийн төвд татуулаад гээд 69 оноос 70 он руу аймаг руу орж ирсэн улсуудыг айлуудыг ерөөсөө бүгдийг нь татъя гээд сумаас дарга нар хөөцөлдөж. Тэгээд Аймгийн захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга Чүлтэмсүрэн гэж байсан, Чүлтэмсүрэн даргын тушаал ирээд л намайг чинь ерөөсөө дор нь гаргаад л ..Шинэжинст рүү шилжүүлсүгэй. .. гэсэн тушаал. Тэгээд л Шинэжимнстэд, залуу ч байсан, залуудаа сургуульд явахгүй зугтаж байсан амьтан чинь цэрэгт яваад бас дургүй хүрээд байдаг, хөөгөөд гаргасанд нь жаахан шар хөдлөөд ..Би нэг мэргэжилтэй болоод сумандаа очмоор байна гээд, одоо мал ахуйд эцэг эх хань бүл тааруу, хөгшин эцэг эхтэй мал ч маллаж чадахгүй, очоод би суман дээрээ л ажил хийнэ, тэр үед нэг тракторын элсэлт авдаг байсиймаа. Одоо трактор комбайны. Энэ Сангийн аж ахуй/САА/ -аас ирж энэ Аймгийн захиргаан дээр ирж элсэлт авдаг байсийм. Тэрүүнд ороод хавар л гаргаад хаячихсан, зун намрын 6 сар аймаг дундуур тэнээд л, манай эгч нүүрний буянтай сүрхий ч хүн байсийм, тэгэхэд нийгмийн хамгаалах газрын дарга Энэбиш гэж байсан юм, тэр дарга дээр ороод зайлуул, Чи тэгж очихгүй л юм бол Угтаалын САА-аас элсэлт авч байна. Би Энэбиш даргатай ярьчихлаа яв ерөөсөө гэж хэлдэг байна. Тэгээд л нэг хэсэг элсэлтийн залуучуудтай суугаад л, хүрээд л очсон чинь Төв аймгийн Угтаалд хүрээд очсон чинь сайхан ч байлаа, тэнд. Орон сууцанд. Өвөлд чинь аюултай, нүгэлтэй цас хаяна хаядаг газраа. Дандаа нэг муу мярнуссан цагаан хонь. Тэрэн дээр чинь малчдад тусал гээд л САА-нхныг хөөгөөд л нэг айлд бөөнөөр очиж бас чадалтайг нь явуулахгүй бол муу юм очоод төөрөөд осгоод үхчихэж магадгүй гээд цас чинь лавшаад хэдэн хоногоор орчихно. Нөгөө цагаан хонины байр чинь хүн сууж байгаа юм шиг, шилэн хаалт маалттай үгүй ээ, мөн гоё байр. Тэгсэн хэр нь нөгөө цагаан хонь чинь үхэх нь амархан. Муудахдээрээ хэд хэдээрээ тэвхийгээд л хэвтэж байна, тэгээд л хот мотыг нь цэвэрлэж өгөөд л, малчдад туслаад л, тэгээд л цас ороход яагаад тэгдэг байсан юм, цас зуд их унадаг газар л тэгдэг байсан байх даа. Түгшүүр зарлачихдаг юм. Нээх муухай дуутай юм л, гадаа хажууд дуугараад байгаа юм шиг л. Захиргаанаас зарлаж байгаа юм уул нь яг л тэр ТМС –ийн үүдэн дээр ирээд л орилоод байгаа юм шиг л. Тэгээд л сумын төвийнхнийг чинь дайчлаад л, тийм газар очиж нэг жил болоод л тэгээд л хүрээд ирсэн, ирлээ тэгээд. Аймаг дээр хүрээд ирсэн намын хорооны дарга Чойжил боловсон хүчин нь ирээд ... За залуу боловсон хүчнийг “Богдын ар булаг” гэж хоршоолол гэж байгуулагдсаан. Та нарыг тэнд цөмийг нь хуваарилсан. Тэнд орон тоо ажил чинь бэлэн байгаа гэж, тэнд манай суманд захирал хийж байсийм даа, Батмөнх гэж одоо шүдгүй л хөх өвгөн болсон байналээ, амьд юм уу үхсэн юм уу, тэр дарга нь байсан юм. тэгээд би ч одоо нутгийн таньдаг мэддэг баталгаатай очно доо гэж бодоод, үгүй ээ одоо залуудаа дорой явсан улс чинь өөдгүй муу явна гэдийм, хүрээд очсон чинь Батмөнх дарга баахан шинэ юмнууд ирээд шилээд энд тэндээс дандаа өөрийнхөө талын таньдаг жолооч нарыг авчихсан ерөөсөө орон тоо байхгүй, та нарыг авдаг орон тоо байхгүй, та нар буцаад явдаг юм уу яадаг юм, тэр Чойжил дарга чинь ажил олж өгдиймүү яадийм та нарт, манайд бол орон тоо байхгүй гээд, тэгсэн чинь надтай цуг хуучин сум нэгдлийн дарга хийж байсан Баточир гээд тэрний нэг хүү бас ажил байхгүй байж байсан чинь та нар цөмөөрөө өргөдөл бичих хэрэгтэй, энэ Батмөнхийг ерөөсөө арга хэмжээ авахуулах хэрэгтэй, одоо залуу боловсон хүчнийг тоохгүй газар газраас дур мэдэн тракторын жолооч аваад баахан амьтныг чирэгдүүлээд, хот газраас хүүхдүүд зарагдал чирэгдэлгүй манай сум руу илгээгээд тэгээд зарагдал чирэгдэл гээд ч юу шалихав дээ, чадалтай нь ч трактор мрактор бариад замаа хөөгөөд арилсан Баточирын хүү бид 2-оос өөр зарга хийх амьтан алга юм. Манай тэр төгсөгчдөөс ганцхан тэр Жуковыг л авсан байгаам. Жуков ч нүдэнд дулаахан хүн ч харсан өндөр сүрхий залуу байсан юм. Тэрнийг л авсан байгаам, тэр Батмөнх бол хүнийг шилж авдаг айхтар л хүн байсан. Үгүй ээ тэрнийг ер нь ямар ч юмаа бодоо Богдод хэнийд хаана толгой хоргодоод трактор барина гэж бодож байсан юм тэр. Тэгээд л авахгүй гэсэн чинь чухам орох ч айл олддоггүй, тэгээд л Баточирынд л жаахан баймгаллаа. Унаа ирдэггүй тэгэхэд нэг газар шуудан явдаг байсийм. 53 явдаг Бямбаа гээд, арай гэж нэг хүрээд ирдэг байна, тэрэнд сууж аваад л намайг нэг аймаг оруулж өгөөч ингээд ирээд чирэгдчихлээ гээд. Үгүй ээ нэг газраа зүгээр хэвтэж байвал яадийм, ямар юмаа хийгээд дайваад л яваад байдийм, суу суу гээд л тэгдэг байна. Тэгээд л сууж аваад л аймгийн төв ороод ирлээ. Тэгээд ирээд Чойжил даргатай эргээд уулзсан чинь үгүй ээ Богдод орон тоо олдохгүй бол Байдраг нэг яваад үзнэ үү гээд, тэгэхэд манай хүргэн ахынх аймаг дээрээс шилжээд Баянөндөрт оччихсон байсийм, аймагт ч бас өөдтэй байрлах юм олдоггүй, ....манай ахынд байж бай, Байдраг яваад чам шиг юм амьдрахгүй, Богдод байж чадахгүй байгаа юм чинь Байдрагт бүр амьдарч чадахгүй, Байдраг бол ерөөсөө хангай нь зовооно, өвөл нь түлш ч олдохгүй, хоол нь ч олддоггүй газар, сарлагийн нэг муу нойтон зовлого өвөл, тэгж бас тийш нь дайваад яахав, хангамжийн бааз дээр чамайг манаачаар оруулаад өгье, Чойжил дарга гэж байгаа гэж хэлдэг байна. Үгүй ээ би тэгээд хаана байж байгаад ажил хийх үү, манай ахынд байж бай л даа, би тэгж байгаад нэг зам гарвал гэр орныг чинь ойртуулаад өгье, ахынд нь байсан чинь нээх хүүхэд шуухад ч үгүй нэг их хялалзаад байгаа ч юм шиг зовлонтой гэж, үгүй ээ тэгээд л ерөөсөө хүн чин муу явна гэдэг их хэцүү, тэгээд ерөөсөө орохоор яг ярьчихаад Чойжил даргатай тэгээд л маргааш нь үд болтол унтаад л байж байсан чинь үгүй ээ чи манай ах л зайлуул ... Яваач хүүе чи чинь босооч ажилдаа яваач гэж байна. ...Би ер нь больдог юм уу, сумандаа очдог юм уу гээд л тэгтэл .За тэгвэл дураараа бол гээд л тэгдийм. Тэгээд л тийм сайхан ажилд ороод л байж байдаггүй, тэгээд л очоод нөгөө зугтаж байсан хүн чинь орох газаргүй болж байгаа юм чинь сумандаа ирж /инээв/ хүн ч муу явна гэдэг ч мөн тэгээд л буцаад ирсэн чинь Дэмбэрэл дарга гэж нэг их сүрхий сүлбэчихсэн хүн байсийм. ..Өө тэгэлгүй яахав нуртагтаа ирэлгүй чухам аль хэдийн нутагтаа ир гэсэн ш дээ, чи ер нь, шал дэмий л яваад байх юм, тэгээд сайхан төв дээр ажил хий хий. Аавынхаа илүү гэрийг барьж аваад сайхан, тэгэхэд аавын илүү гэр.., тэр баг дээр нэг байж байсийм. Ногоо түүдэг намрын тэрэг гаргаад өгдөг байна, ногоочин улсууд малын хадлан бэлддэг, намарт явж. Тэр тэргэнд суугаад яваад ирсэн чинь нөгөө эзгүй гэрт чинь чухам цоожлох юм ч байдаггүй, бүх юм нь дотроо түгжээтэй, дээрээс нь нөгөө тоононы уяаг чинь тасдаад тасдаад нөгөө тэргийг чинь хөлслөөд ирсэн юм чинь одоо болье болье гэлтэй биш хойшлуулах ч арга байхгүй, тасдаад тасдаад шидсэн чинь дотроор нь дүүрэн хогоо хураачихсан нөгөө илүү гэр чинь тэгэлгүй яахав дээ, нөгөө цэнхэр дээр цөмийг нь ачаад л хүрээд ирсэн чинь үгүй ээ ер нь манай аав л дуу тавиад л ийм сүрхий юм байх гэж, өвөлжөөгүй яаж оръё гэж байхад дээрээс нь нэг баахан хог аваад ирэх юм гээд л тэгсэн чинь авна л гэсэн бол авах байлгүй дээ надад л оёж шидүүлэх гэж ойртуулж ирж байгаа юм байлгүй дээ гээд л манай муу ээж л зайлуул. Тэгээд Дэмбэрэл дарга худлаа л даа, зальтай, одоо тэгээд л мал дээр дөнгөлнө. Тэгээд нэг баахан хог ачаад ирэх юм, тэгээд л....Аа хэнмэдэхэв, гээд л Дэмбэрэл ч сүрхий хүн байсан жолооч нь. Аа хэнмэдэхэв, ногоо түүх улсуудыг авангаа замдаа буулгаж өг л гэсэн, буулгаад өглөө. Явлаа, би. Яасан их хогтой юм, зуух гэхэд л хичнээн ч байгаа юм гээд л. Тэгээд л давхиад л алга боллоо. Тэгээд намар нь нээрээ авдаггүй, нөгөө цус чинь. Үгүй ээ энэ чинь авбал авахгүй би буцлаа шүү гэлээ. Үгүй ээ үгүй унаа мунаа олдохгүй бол одоо уурын зуух галлах гэж байна, уурын зуухандаа авнаа хө. Чи ерөөсөө уурын зууханд ажиллаж байсан ч хүн юм байна гээд л тэгнэ. Тэгээд нэг Дандигаа гээд нэг жолооч явуулсан байдаг юм байна, нөгөөдөх нь ирээд тэр Гашууны дээд талын зам хойгуур явж байхад, тэр замаар явахгүй яаж байгаа санаатай юм, газар мэддэггүй байсан уу, нээх сүрхий хажуугаараа ингээд тонгойгоод зогсчихсон, бүх юмаа тэр хажуу талаараа зоочихлоо, үгүй ээ чи нэг араас түшээч, буцаадаг арга байдлаггүй гээд л тэгдэг байна, та чинь одоо зам мэддэггүй юм шиг зам хойгуур явж байхад чинь ингэж буруу замаар ороод энэ чинь ерөөсөө түшиж болох юм уу даа, дороо наадах чинь эрэг гангатай наадах чинь. За ямар ч байсан түлхье энэ лүү л гаргахаас өөр арга байхгүй, үгүй ээ тэгээд л түлхээд л байсан чинь ээ базарваань. 53 чинь зүгээр өндөр дээрээс чулуу өнхрүүлж байгаа юм шиг л нэг эрэгний ирмэг дарж цохиод л, бөгс нь нэг тэнд цохиод л, тэгээд л буугадахдаг юм. Тэгээд л мал тууж яваад л жолооч болсийм тэр янзын тэнэг юм шиг зоригтой сүрхий жолооч, тэгээд зөв л мушгисан байгаам даа. Буруу мушгивал тэгээд л өнгөрцөрөхгүй юу. Тэгээд намайг нэг ачаад төв рүү оруулж байсийм тэгээд тэр нэг жолооч болох төрхгүй хүн байсан юм уу, 2 дахиж аваар/осол/ гаргаад л 4,5 хүн алаад л, тэгээд л мөрдөнд байж байж, энэ намар дахиад 2 дахь аваариараа энэ намар арайхийж суллагдах шив. Муйхардуу янзын хүн байсийм. Тийм тийм л паянтай.
Сайнбилэг -
Та дараа нь тэгээд ер нь юу хийв дээ?
Сайнхүү -
Үгүй ээ яахав дээ, тэгээд сумандаа очоод нэг уурын зуух галлаад мал төллөх бааз гэж байлаа, тэр бааз дээр байсан, нөгөө уурын зуух чинь хаагдчихна. Халуун болохоор. Тэгээд мал төллөх бааз байгуулагдаж байлаа тэр үед чинь. Тэр баазын чинь бүх ажил л нэгдлийн туслах үйлдвэр нэртэй баахан ажилгүй улсуудыг чинь цуглуулаад тэгэхэд чинь огт ажилгүй хүн байлгадаггүй байлаа ш дээ. Тэгээд л тэр бааз дээр чинь очоод л ямаа төллөнө, одоо чинь бараг л төрөх тасаг шиг л , модтой. Яасан сайхан модон материал элбэг байдаг байсан юм, дундуур нь л хэд хэдэн өрөө, мал тэжээллэх сарай/саравч/ гээд дундуур нь янз бүрийн юм бариад л тэр дотроо хийхгүй ажил байхгүй, тэр болгоныг л хийгээд нохойд барьдаг мод шиг л, яахав амьдралын тулд. Тэгээд нэг хэсэг явж байсан чинь тэр үед чинь их сонин юм суманд болдог байлаа, Худалдаа бэлтгэлийн анги төсвийн газруудыг нэгтгэнэ нэг юу тэр үед ч одоо талцаж тоглож байгаа юм шиг л нэгэндээ их муу, бас зарим нь. Худалдаа бэлтгэлийн ангийнханд их муу, бараа мараа ирэхдээр тэрүүхнээрээ хуваагаад авчихдаг гээд л худалдаанд нэр салдаггүй, тэр үед ганц л худалдаа болохдээр бүх юм дэлгүүрт чинь тэнд л очдог. Тийм тийм юмаар нь тэгдэг байсан юм уу, аль л муу өөдгүйг нь нэгдэл чинь шаардлагаар анги руу манаачаар өгчихдөг, тэгээд л анги чинь их дургүй, манайд нэг жаахан дөмөгшүү юм өгдөггүй гээд. Тэгээд л ангийн манаач нар их солигдоно. Тэгээд өгөх өгөхдөө зүгээр өгөхгүй, өөртөө ашигтайгаар хийдэг. За тэр үед чинь ажил олдохгүй, цөөхөн орон тоотой суманд юу байхав дээ. Эвтэйхэн ажлууд дээрээ боогоод. За чи хавар мал туух уу, чамайг нэгдэл ангийн манаачаар тавина гээд хавар чи мал тууна шүү гээд тэгээд би нэг жил явсан л даа. Өө туувар чинь сайхан нь сайхан юм шиг мөртлөө хэцүү, явдаг хүн явдаггүй хүн гэж байдаг байх. Баяннуурын бааз дээр Цагаантуруут дээр ирж хонийг чинь хяргадаг байлаа. Өө халуун зун ноослоогүй хонь чинь ёстой халуун шатахдээр өмнө хорьж зогсчихоод явна гэж байдагггүй туухдээр. Тэгээд нөгөө ноослоогүй хонь чинь Цагаантуруут дээр ирээд ус уучихдээр салхи сөрөөд хэвтээд байна, халууцаад байдаг юм уу, үргэлж ингээд салхи сөрж явах гээд л. Би ч тэгээд арай ч хонь манаж байгаад алдчихаар хүн биш тэр надтай явж байсан хүн тэр олон жил мал тууж байсан хүн, тэр цуг явсан юм, тэгээд жаахан хийморь дутаж явсан юм уу, өглөө нь босчихно, тэр Чулуунхүү мэдэж байсан юм уу, өглөө нь ус аваадахъя гээд л нээх эрт босоод л давхисан чинь тэр баруун толгой дээр хонь байж байгаад л цаашаа орчихлоо. Энэ юу вэ, нөгөө хонь мал чинь цөөхөн ч юм шиг энэ нөхөр шөнө манаж байгаад алдчихав уу, бас тэр цус тэгж байна. Тэгээд үдэш орой манах гээд л гарахад ...Чи манаагаа манахад бэлдээд хоолоо идээд байж бай, би хонийг чинь хураагаад ирье гээд л давхисан. Тэгэхэд л тасдаад хураачихсан байгаам. Юу гэж би талыг нь манаанд гараад алдчих вэ дээ. Тэрнийгээ мэдэж байсан юм уу, өглөө эрт босоод усанд явчихсан чинь тэр толгой дээгүүр мал байж байгаад цаашаа орчихлоо, одоо ерөөсөө сэжиг байна энэ ерөөсөө хонь мал цөөхөн, юу болоод байгаа юм, энэ уулыг тойрчихоод ирье гээд давхидаг байгаа. Тэгээд давхисан чинь олон хонь чоно бариад идсэн байна, энэ тал нь хээр хоносон байна ш дээ, тэгээд энэ нөхөр унтаж байгаад алдчихсан гээд ..Үгүй ээ унтаж байгаад алдчихсан гэж, чи дутуу хураачихсан байна гэж хэлээд бид 2 тэрэн дээрээсээ жаахан муудалцаад тэгээд нөгөө хонийг чинь хураагаад ирсэн чинь чоно цус чинь тасар татдаг гэсэн чинь худлаа юм байналээ ш дээ, хазаад хазаад хаячихдаг, чононд хазуулсан хонь чинь хүзүүгээ тавьчихсан иддэггүй яваад байдаг, тэрэнд нь шээс үгүй мөн сайн шүү, барьж аваад л шээгээд байхдээр тэгээд л зүгээр.
Сайнбилэг -
Хүзүү рүү нь үү?
Сайнхүү -
Тийм, шээс мээсийг чинь саванд хийж байгаад л шавшаад л, тэгээд хангай газар чинь манай тэнд бол хэрээ бүргэд л голчилдог, хангай руу алаг шаазгай, элээ хоёр ганц өдрийн дотор тээрэмдээд л хаачив уу гэмээр л алга болдог олон хонийг чинь. Тэгээд л хонио бүртгээд л, тоолсон чинь 21 хонь ор сураггүй. Тэгээд л нутгийн улсууд ярьдийм. Дөнгөж хүрсэн цэнхэр хөвч араараа модтой, Галуутын хангай, тэр лүү чинь туучихдаг юм ш дээ. Хүн шиг хөөгөөд л явчихдаг юм тасдаад л эндхийн чонууд чинь дундуур нь дайрч ороод хаздагийг нь хазаад л тэгээд л хөөгөөд явчихдаг юм, тэгээд үүрэндээ дөхүүлж байгаад аваачаад идчихдэг юм. Сэв сэвс нь ч олддоггүй юм, тийм байлгүй дээ. 21 хонь байхгүй. Тэгээд бид 2 хонин дээрээсээ жаахан дургүй хүрээд би ч дутуу хураасан гэдэг дээрээ 2лаа маргалдаад, тэгсэн чинь тэгээд амьтны үйл ирэхэд тэр Дэмчигийн ямаан суурь гэж байсан юм. Тэрэн дээр Бадгэр гэдэг авгай нэг олон хүүхдээ дагуулаад явсан, Дэмчиг унаа хүрэлцэхгүй, нэг муу хөгшин авгай ирж олон хүүхэдтэй уур хүрээд байх юм гээд л тэгээд Галуутаас унаа морь мал худалдаж авсан, тэмээнд суухаар нүүж явахад их зовлонтой, тэгээд тэр Бадгэр гуай гэж нэг авгай байсийм, миний түрүүчийн ярьсан хүрээ тарахад нөгөөд нэг юм хум тавьсангүй гэж байгаад аваад явсан тэр ламын чавганц байсан юм л даа, чавганц байсан юм л даа, зайлуул. Тэгээд амьтны үйл ирэхэд тэр хонийн суурин дээр орох юмсан, мөнгө нь ижилгүй байдийм гээд, би нөгөө Чулуунхүүтэй муудалцсанаараа дургүй хүрээд байхдээр нь ямаан дээр оръё, ерөөсөө эрт ч ордог ямаан суурь Дарханд аваачаад тушаахдээр, ядаж мах нь эрт ч орчихдог, ямаа чинь хүйтрэхдээр муудна гээд ямаан суурийнг эрт оруулдаг, хонь нь нөгөө дулаан халуун чанарын юм болохдээр суулгачихдаг, дөхүүлж аваад. Тэгээд ерөөсөө ямаан суурин дээр оръё, одоо ял төлбөрт орчихлоо гээд л жаахан тэгээд. Мал тууврын экспедицийн дарга Баатарын Сэржээ гээд хүн байсийм. Тэгээд мал мах ингээд оруулчихлаа би буцдаг юм билүү гээд тэгсэн өө чи буцна гэж байхгүй шүү, буцсан байдаг юм бол улсын бэлтгэлийн олон мал хаяад явсан гэж чамайг хатуу арга хэмжээ авна шүү, ялангуяа тэгээд мал тасдуулж чононд өгчихөөд чи буцна гэж битгий солиор, буцсан байдаг юм бол би чамайг шүүхээр бариад ирж чадна шүү, зарим нь ч Баян-нуураас буцаадаг юм л даа. Тэр ч яахав дээ фактгүй юм, Миний хувьд бол нээрээ факттай болохгүй юм байгаам. Тэгээд нөгөө Чулуунхүү чинь намайг далдруулахын түүс болоод чи ерөөсөө Бадгэр эгчтэй солигдчих, хуучин бас нэг жил бид нартай явж байсан юм, хонь шиг суухгүй, ямаа чинь эрт тушаагдана гээд. Тэгээд нээрэн тэгнэ ш дээ, Бадгэр гуай зөвшөөрдөг бол уу гээд л тэглээ, өө зөвшөөрөлгүй яах юм, би зөвшөөрүүлж чадна гээд. Дэмчиг ч дуртай байсан юм билээ, ганц хүн санаа амар, нээх олон хөглөрсөн юм байхгүй, тэгээд солигдчихлоо, тэгээд солигдоод хоёулаа, бид 2 солигдлоо, тэгээд л цаашаа туугаад Галуут дээрээс цаашаа тасраад л явсан чинь биднүүс чинь бас нэг нутгийн улс болоод бөөрлөөд яваад хонь ямаа 2 чинь бөөрлөөд явчихаж болно, 2 хонь бол бөөрлөж явж болдоггүй юм, нийлж өгөхгүй ялгаж салгаж.
Сайнбилэг -
Бөөрлөнө гэхээрээ яадаг юм?
Сайнхүү -
Нөгөө айл яваад байхгүй юу, айл яваад толгойны 2 майхны 2 тал руу хонь энэ рүү ороод ямаагаа энэ рүү нь хураачихна,бод бог 2 бас бөөрлөж явж болно, нийлээд холилдохдээр салгаж болдоггүй мал бол бөөрлөөд цуг явчихаж болдог байхгүй юу. Нэг ижил зүсмийн мал бол тэгж айлсаж явж болдоггүй юм. Айлсаж явна л гэсэн үг л дээ. Тэгээд Чулуунхүү 2-той эргээд бөөрлөөд айлсаад ингээд яваад ямаагаа нэг тал руу нь хураачихаад хонио нэг тал руу нь хураачихаад л тэгээд явсаар байгаад юуны Булганы нутаг руу Дашинчилэнд тайжийн балгасанд очсон чинь ямаан суурийг хөөгөөд л, малын эмч нар дагаж яваа малын эмч нар ирээд л хөөгөөд л, одоо танай суурь зуун хэдэн км-ийн цаана хоцорчихсон байна ш дээ. Хойноос нь одоо яв, ямаан суурийн түрүүч нь одоо орж байна ш дээ, Дарханы мах комбинатад нээрэн тэгээд ямаан суурийг эрт авдаг юм байналээ. Тэгээд биднүүс салаад нүүх болсон чинь нөгөө Ёндон Чулуунхүү эд нар чинь хонь хотод очоод суулгачихдээр хотын захад ямар ч дээрэмчин ирээд хонь авчих гээд байдаг, хот руу их дөхөж очиж болохгүй, тэгээд тэр Дашинчилэн хавьцаа чинь говирхуу тэмээтэй таана мангир ургачихсан, ийм сайхан газар байгаам энд нэлээн сууна, та нар явж л байхгүй юу, тэгээд л Дэмчиг жаахан ууртай байсан. ..Муу хоцорч л байна биз, би ганцаараа явж чадна, намайг чадахгүй гэж басамжилж байгаа юм байлгүй, ганц хонийн суурь авчих гэхэд авч л таараа ш дээ. Тэгээд л гурвуулахнаа болж аваад л туулсан, тэгээд л Заамарын гүүрээр гараад л тэгээд л Дэмчиг дээр анд их сүрхий, тарвагатай газар дуусан дуустал тарваганы махаар хооллоод л тэрнээс цааш Заамар луу ороод очсон чинь буганууд бор гөрөөс гээд л байдаг, тэр ч хэрэгггүй амьтан юм билээ. Нэг өдөр хоёулаа анд явъя гээд тэгэхдээр нь явсан чинь ээ буга соргог , салхин талаас нь очсонг анддаггүй юм билээ, уулын дээгүүр гараад л ирсэн баахан буга зогсож байна, Үгүй ээ мөн сонин юм байна, буугаа шагайж байгаад л буудсан чинь буудахдээр л зогсчихдог юм байна, буу зогсоодохдээр л алга болоод өгдийм. Сум нь ч хүрэхгүй байсан юм уу, тэгээд буудаж чаддаггүй, тэгээд хүнтэй явахдээр нээх ан хийж чаддаггүй юм уу, нээх юм олддоггүй, гэдэг юм Дэмчиг их сонин хүн. Тэгээд цаашаа нүүгээд нэг хэсэг тууварчид явж байсан чинь тэр модны зах дээр нэг хэсэг нээх сайхан буга 2,3 юутай зогсож байдаг юм байна. Үгүй ээ одоо эвэртэй нь сайхан юу байна шүү, одоо ч буга жаахан орж байгаа даа гээд л би нэг яваадахдаг юм билүү гээд анд их хорхойтой, тэгээд л яваад л өө харанхуй боллоо, ирдэггүй нөгөөдөх чинь. Үгүй ээ энэ одоо юу болцорсон юм бол. Арай гал алдаад өөрийгөө буудчихсан юм биш биз харанхуй болсон хойно ганцаараа хүрээд ирлээ. За яав, гэсэн аа цус чухам, арай гэж яаж байгаад л буудаад орхисон би оночих шиг л болсийм, олддоггүй. Нөгөө буудсангаа:. Модон дотор хайгаад яваад байсан арай гэж оллоо, тэгээд олсон чинь мод түшээд толгойгоороо тэгнээд үхчихсэн байна. Тэгсэн чинь улсууд л тэгж байна, буга бол заавал толгойгоо юман дээр тавьж үхдийм. Тэгээд толгойгоо тавих гээд л байгаад байдаг юм ш дээ гээд л тэгдэг. Тэгээд л одоо морь малаар ганзаглаж ирмээр байна, нэгэнт алчихсан юм чинь гээд л 2,3 тууварчид л шөнө яваад өгсөн ..Заа баригдвал ч ёстой алуулна шүү, тэгээд л ёстой энэ хавийнхаа майханд цөмөрөөл тарааж идэх юм шүү гээд л, тэгэхгүй бол нэг нь матна аягүй бол үгүй ээ том буга чинь хичнээн том байдаг юм, бүр шөнө дунд өнгөрөөд л усан хулгана болчихсон нөгөө мах ачсан хэдэн морь нь ядрах гэж жигтэйхэн. Морь нь усан хулгана болсон. Тэгээд буга ч орооныхоо үеэр нэлээн сайхан тарган байдаггүй юм билээ. Дундуур нь ингээд суудал гүйчихсэн, одоо шөлний тос махан дундуур нь ингээд урсчихсан юм шиг. Баахан тийм хар эрээн мах. Тэгээд бас ч нээх сэрүүн юмуу, хаашаа юм, нэг тийм юм Дархан ортлоо идэж ууж явлаа, ан сайн хийдэг хүнтэй явж л байлаа оторт. Тэгээд Дархан ороод Дархан нэлээд дөхөөд .. бааз гэж байдаг байсийм. Тэнд очоод л байж байсан чинь бас нэг хадлан мадлан хадаад өгөхгүй юу гээд майханд амарч байгаа тууварчдыг тэгээд. Тэгээд нэг гуанзанд оруулаад нэг их саайхан хоол өгөөд нөгөөдхийг нь идчихээд, голын зах дээр хадаад хаячихсан өвсийг нь нуруулдаж, жаахан бухалдаж өгчихөөд тэгээд л байж байсан чинь ...Ээ базарваань шөнө Дарханы 18-р тэрэг гээд л цувчихдаг юм байна. Үгүй ээ энэ чинь юу болчихдог юм бэ гэсэн чинь л Баянхонгорын хонин суурь түймэрт орчихсон гэнэ, тэгээд дайчилж яваа юм гэсэн, Дарханы 18-р баазыг дайчилж байгаам гэнэ нөгөө Ёндон Чулуунхүү 2 яаж байгаа юм болоо, яасан болоо гэсэн чинь ..Аа мэдэхгүй харин шөнө нэг их гэрэл гараад байсан юмаа Дэмчигийн авгай тэгээд л. Дэмчиг гэрээрээ явж байсан юм тэгэхэд. Тэгээд л ёстой чухам сонин сонин юм их л болж байсан. Ачиж байсан 18-р баазын жолооч нар л аа хонинууд чинь түлэгдээд түлэгдээд яаж байхад мөлхөж байсныг ачаад ачаад заримыг нь хот руу сэмхэн авч орох гэж байгаад л баригдсан юм гэнээ гээд л, хотод авчраад л шархтай түлэнхий малууд л мах комбинат руу чулуудаад чулуудаад хийдэг юм байх гэлцдэг л байсан. Тэгээд л өдөр нь яагаад тэгж өвсний түймэр гал алдаад байдаг байсийм, өдөр нь .., ярьж байсанг хойно нь л дуулахнаа өдөр нь түймэр асаад л ингэж явж байсан, нөгөө хонины сууриуд ингээд хар цурман дээр нь түймэр явж байдаг байнаа гээд л хар цурман дээгүүр нь нүүж ирээд л нээх том өргөн цалгар уулын аманд буудаллачихсан байсан чинь л үгүй ээ тэгээд мал гэдэг амьтан их сонин, Ёндон Чулуунхүү 2 ярьдийм, айлын мал ирээд нийлчихэж байгаа юм шиг л шуугиад байдаг, мал тэгээд зөнгөөрөө адгуус чинь хичнээн сүрхий байдийм, совингоороо утааны үнэр цохиод байсан юм уу, тэгээд шөнө салхи нь эргээд, нөгөө эдгэрч явж байсан түймрийг чинь эргүүлээд хөөгөөд ирэхгүй юу. Тэгээд эргүүлээд хөөгөөд ирсэн чинь нөгөө их уулын том аманд ойр ойр буудалласан тууврын хонь олон суурь луу чинь тэрэн дотор хамгийн сэргэлэн гарч ирж чадсан нь л Эрдэнэцогтын Алаг ширээт юм шиг байна даа, сэргэлэн тийм хөх хүн байдаг байсиймаа. Тэр л гал гараад ирэхийг мэдэнгүүтээ л хонио л мориороо манадаг улсууд их байдаг байсан юм уу, элдээд л хажуу талын захалсан поле-н тариалангийн талбай руу оруулж чадсан тэр яагаа ч үгүй тэрний нэг суурь гарсан. Баянцагааны Батхүү гэдэг хүн мориороо хонио манадаг байсан. Тэр түймэр орохыг мэдэнгүүт 2 эгчтэйгээ тууж явсан, эгч нарынх нь нэг нь ах дүүгийн нь хүн байсан юм уу, тэр л ...Тэмээгээ морд, өндөр чацтай юм чинь ядахдаа түймэр ороход түлэгдэхгүй өвсний түймэр юм чинь гээд тэмээгээ мордоод зогсож бай л гэсэн гэж байгаам, тэгээд тэр тэмээгээ сойх гээд л эмэгтэйчүүд заваараад л ингээд л яасан чинь гал ойртоод ирсэн тэмээ чинь ёстой яаж ч хэвтдэггүй юм байна, тэгээд нэг нь нэг мордом болсон чинь галаа шүргээд туйлаад чулуудчихсан, тэгээд маргааш өглөө нь боссон чинь нөгөө Батхүү чинь ч галаа сөргөөд л хонио хаячихаад л дайрсан чинь өнөө морь чинь ч гал сөргөөд гардаггүй, амаа булаагаад л нэг дугтраад л тэгээд л аваад давхичихсан чинь нэг мэдсэн чинь годройтоод л явчихсан чинь өглөө боссон чинь эргэн дотор морио барьчихсан баахан хонин дотор сууж байсан. Чихэлдээд нөгөө олон хонь үргэж ороод хонио харсан чинь нэл хуйхлагдчихсан, толгой үс мүс нь тэгээд эргэн дотор нэг хэдэн хоньтой тэгээд нөгөө 2 эгч яагаа бол гээд л гараад ирсэн чинь нөгөө 2 эгч нь бүгд түлэгдээд үхчихсэн, тэмээ нь ор сураг байхгүй туйлаад алга болсиймуу, чөдөртэй морь зорь чинь сүүлээ сагсаж байгааад л чухам дэвхэрсээр байгаад чөдөр нь зарим нь тасраад тэгээд нэг юм дутуу хагас түлэгдэж хоцорсон зовлонтой тийм нэг юм. Зарим чөдөргүй нэг нь дэвхэрсээр байгаад хатаад унадаг юм уу хаашаа юм, түлэгдээд үхчихсэн байсан, тэгээд муу Бадгэр гуай Чулуунхүү Ёндон 2-той явж байсан Чулуунхүү Ёндон 2 түймрийг сөрж л гардийм шүү, сөрж гаръя гээд л тэгээд л олон жил туувар туусан бас төгрөг мөнгөтэй нөгөө утас мутсаа цагаан авдар ачиж явдаг байсан, нөгөө авдраа аваачиж тарваганы нүхэн дээр тавьчихаад тэгээд сөрөөд гүйгээд ...хөөе сөрөөд гараарай гээд хашгирсан чинь нөгөө чавганц чинь өнөө нээх галыг чинь ...Ээ лам минь хүүхдүүдээ дагуулаад уруудаад гүйчихсэн, өнөө Ёндон Чулуунхүү 2 чинь авдраа тарваганы нүхэн дээр тавьчихаад сөрөөд гарсан чинь сөрсөн хэр нь тэр жилд бороо орохгүй гантай өвс өндөр ургасан байсан сөрсөн хэр нь л энэ дээр нь харлачихсан, уурын зууханд ажиллаж байгаа юм шиг, тэгээд сорвитой л байдаг байсан л даа. Тэгээд Хув Гэндэн гэдэг хүн л сүүлд нь авгай нь түлэгдээд үхчихсэнээс хойш л дуу тавиад л ....Ёндон Чулуунхүү 2 нэг хүүхдийг нь ч гэсэн хөтлөөд гарч болно, муухай санаатай ёстой нэг, тэр 1000 цаастай авдар яахав тарваганы нүхэн дээр тавиад, тэгээд мэддэг хүн болбол өвсний түймэр болбол суугаад л зах газраа шатаадаг юм ш дээ, тэгээд л хар газар дээрээ л үлддэг гэж байгаам. Тэгээд ийм ухаан байдаггүй. Тэгэхдээр чинь нээрэн л байгалийг сүйтгэж л байсан байгаам, тэгээд амь гарахын тулд тэгж л гарна. Нээрэн тэгнэ л дээ. Салхинд туугдаж байгаа асаж байгаа түймэр чинь хар цурам нь юу асхав дээ, асаад явчихсан юм чинь. Нэг ёсондоо бас болохгүй л юм шиг байгаам.өвсний түймрийг тэгж амиа бодож түймрийг улам цааш нь тавьж, бас мэдвэл аюултай л юм. тэгээд би тэр суурьт явж байсан болбол яг тэр түймэрт орох байсан байгаам. Тэгээд хэд хоног амьд явах юу байсиймуу, амьд гарах байсан ч юм уу, тэгээд цаанаасаа хэдэн хонь чононд өгсөн биш тэгж нэг амь мултраад тэгээд нөгөө 21 хонио 7, 7-оор нь төлсөн. Би ч яахав нэг тэмээ морь 2 унаж яваад буцаачихсан байсийм. Тэр уг нь сайхан тэмээ морь 2 байсийм. Тэмээ морь 2-оо хажуудах хүндээ өгөөд тэгээд хажуудах хүнээсээ мөнгө аваад төлчихсөн байсийм би. Над дээр төлбөр нь буугаад тэгээд авсан төл хүнээсээ нэг хүнд нь тэмээгээ өгөөд нэг хүнд нь морио өгөөд, ингээд нутагтаа ирээд тэгээд салсийм даа. Тэгээд түймэрт ороод юу ч үгүй болоод ирсэн, би яахав юм хумтай гайгүй явж байсан юм чинь тэгээд энэ үед хүний юмыг хурдан өгөлгүй болохгүй гээд тэгж нэг туувар тууж ирээд л тэрнээс хойш би туувар туухгүй яршиг манаач болохгүй, хүнийг тэгж боож туувар туулгадаг ямар юм байна гээд. Тэгсэн чинь зайлуул, Дэмбэрэл дарга ч бас гайгүй л хүн байсийм зайлуул, намайг яагаад тэгдэг байсан юм, манаанаас гаргахгүй нэлээн хэдэн жил хийсэн, манаа чих хэцүү л дээ, тэр үед. Бүх юм төвлөрч буудаг, ноос моос чухам тэр ангид тэрэн дээр нэг 15 жил манаа хийж намайг мал туу гээггүй л байсийм.
Сайнбилэг -
15 жил та манаа манасан уу?
Сайнхүү -
Тийм. Хамгийн удаан ажилласан л тэр байгаам. Уурын зууханд бас ажилласан би тэгээд дандаа нэг хүнд ажлаар зүтгүүлсээр байгаад өрөөсөн нүдэнд цагаа унаад хөл бас одоо нэг арай дөмөг болоод байна, улсууд бол ангид манаа хийж байсан, насаараа жаргаж байсан л гэдийм, тийм үхсэн хойноо жаргахав. Бүрээсээ давхарлая, хагас сайн өдөр 24 хийгээд нэг өдөр л амардаг юм, буусан өдрөө л амарна. Дараа нь 8 цагийн манаач гэж ирээд нөгөө гарч байгаа манаачтайгаа үхтлээ ажил хийнэ. Ноосыг чинь пресслэнэ. Хаврын ноос ..аяя яяя чухам нөгөө бүх сумын чинь ноос ноолуур чинь бүгд анги дээр тэрнийг чинь ёстой чихнэ пресслэнэ, үднэ, хадна, ярликийг нь. Тэрний хажуугаар тээвэрлэж өгнө дүнхийсэн дүнхийсэн тээвэр хийнэ 18-р бааз гэж байсан, бараа баазаас чинь үе үе бараа ирнэ. Тэрийг чинь буулгана. Яахав гавьтай юм байхгүй цөмөөрөнгөөс нь нярваасаа бичээд өгөөч гэж байж бичиж өгөд л нэг хэдэн цаас олддог, тэгээд л тэрийг чинь 300 гарантай л нэг цаас авна, үгүй ээ мөн сайхан ажил гээд л улсууд чинь. Орох гээд л чухам булаацалдах шахаад л, тийм л байсан юм. 300 гарантай л цаас авна. Их өндөр цалинтай сайхан ажил, манаачаар орохсон гээд л хүмүүс. Тэгээд нэгдэлд орохдээр ...за чи хавар мал туу гээд л тэгж хэлдэг. Аа тэгээд л сонин сонин яриад байвал их л байна. 18-р баазын жолооч нар тээвэр буулгаад л ингээд хүрээд ирэхдээр зэрэг л ангийн нягтлангууд дарга энэ тэр л гуйж байгаад л заг руу дайчилдаг. Загаа татуулдаг. Тэгж өвлийнхөө түлшийг авахуулах гээд л, тэгээд л бид нар чинь цуг очиж нэг хэсэг ажилчдыг томилоод очоод байхад заг түүгээд л байж байхад чинь их инээдтэй инээдтэй юм болно. Говьд ямар өвөл болоход л говь үгүй ээ мөн халуун шүү суманд хүйтэн хангинаж байхад л говьд халуу шатаад л ам цангаад л, тэгээд л нэг тогоо цай май чанаж л ам цангаад байхад хөдөлж болохгүй, тэгээд заримдаа унаа саатаад ирдэггүй зогсчихдээр хоол унд тасарчих гээд тэгээд л нэг даам шатар даалуу маалуу тоглоод л тэгээд л байж байна. Тэгээд энэ Ганбат гэж одоо энэ энд ороод ирчихсэн байгаа зүггүй нэг нярав байсийм, үдэш 12 болоод говьд чинь эвгүй л дээ. Говь ч хүглийгээд л нэг харанхуй бүрэнхий болохдээр эль хульхан болдог, тэгж байсан чинь л гэнэт л Аймар гэж л нэг түүхий эд баригч байсан тэр л жаахан хөгшин хүн байсан, их суугаад байхдээр даалууд цай хураагдахгүй юм нээх зовлонтой юм, би орж хэвтлээ, ууц өвдөөд байна гээд тэгсэн өө тэгвэл Аймар ах та тэгвэл мах хөшиглөөд хоол хийгээд байж бай, бид нар тоглож байгаад оръё гээд л тэгнэ. Тэгсэн чинь л нөгөө Аймар гуай чинь ...Ээ ламаа тэр юу вэ гэж хэлээд л босон харайдаг юм байна, пэр пар гээд л хүүхнүүд чинь чарлалдаад л, хаалга зад татаад л орсон....Аймар гуай л яав гээд ...яадаг цус уу, хөшиглөж байгаа мах руу нэл элс цацчихлаа, идэхийн аргагүй боллоо гээд л, тэгсэн чинь л араас орж ирээд л ....энэ муу цусыг л суугаад хоцрох байх даа гэсэн сэрлийтлээ муухай харчихаад л босоод ирдэг байгаа нээрэн ч би юу болсон юм бол гээд би ч хүртэл айх шиг болсон
Сайнбилэг -
Юу байсан юм тэр нь?
Сайнхүү -
Зүггүйтэж л байхгүй юу. Тэгээд л нөгөө хүн хар гөрөөс байдаг юм гэнэлээ. Дээр үед чинь одоо тэгээд хүн мүн барьж иддэг хар гөрөөс явдийм гэнэлээ гээд л хэлцдэг байсан. Тийм юмнаас нь дуулахдээр чинь тийм юм дуулсан улс чинь юу ч байдийм бол гэж боддог байсан юм уу, говь ч бас зэлүүд эвгүй л дээ. Тэгэхдээ л ханьтай улсууд чинь юунаас айхав дээ. Бас тэгээд юу ч байсан юм бол гэж бодоод хүн тэгэхдээр чинь. Тийм нэг инээдтэй юм болоод л.
Сайнбилэг -
Та ямар нэгэн шашин шүтдэг үү?
Сайнхүү -
Өө энэ шүтэлгүй яахав чухам. Аа эжийн бурхан одоо ч хүртэл манай д байж байдийм. Манай аав чинь насаараа тэр Амарбуянтын хийд дээр байж байгаад нээх том лам болоогүй ч гэсэн шавилж байсан хүн болохдээрээ нөгөө хүрээ тарахад би ярьсан түрүүн жасынхаа юмыг тарааж өгсөн гээд. Тэр юмнууд нь зарим нь над байдийм. Заримыг нь мунхаглаад зарим хонх монхыг нь аваачаад хүнд бариад нэг хүүхэд тогтдоггүй нэг хүүхэд аргалуулах гээд Дамба гэлэнд өгсөн, тэр Дамба гэлэн гэж хүн жаахан муу санаатай л байсан хүн байгаам. Манай аав ч сүрхий хүн байсан байгаам. Тэр үед адилхан л шавь байсан хүн. Аавыгаа л шүтэж явах байсан байналээ. Даяа гэлэнд очиж хүүхдээ аргалуулаад л хонхыг нь аваачиж бариад л, манай аав их дургүй байсийм. За тэгэд дураараа л бол хүүхэд мүхдээ аргалуулах гэж байгаа юм бол өнөө оройг л давчихвал хүүхэд чинь гайгүй л юм шиг байнаш дээ. Тэгээд Даяа гэлэн чинь ингэж хэлээд байгаам, би хүрээнд тэр үед жасын нярав хийж байсан юмаа, тэгээд одоо хүрээ сэргэлээ, хүрээ сэргэхдээр тэр улсуудад тараасан хонхыг нь аваад аваачиж тэр хүрээнд цуглуулж хаямаар байна гэж над тэгж байсан юм. Үгүй яахав над нэг аавын нэг хонх байгаа, тэрнийг ааваас хэлэхэд үгүй гэхгүй байлгүй, ..за тэгээрэй хүү минь тэгвэл сайн л байна. Би бас цуглуулж өгмөөр байнаа гэж хэлэхгүй юу. Тэгээд би аваачаад барьчихсан чинь аав л хонх аваад явчих юм даа, тэр ямар хамаатай юм, одоо тэрний юм биш, нэр төр л хөөцөлдөж байна ш дээ, би ч өөрснөө аваачиж өгсөн чадна ш дээ. Нээрээ л тийм байсан юм билээ. Тэгээд л Даяа гуайд үзүүлсэн чинь хүрээнд сууж байсан улс чинь чадал юм байдаг байсан юм уу, тэр яг л аавын хэлж байсныг хэлж байсан. Тэгээд л өнөө оройг л авчихвал танай хүүхэд гайгүй л юм байна, өнөө орой л жаахан эвгүй байна, яахав тэр тал дэр нь би жаахан ном уншаад өгчихье, чи тэр хонхоо нэг явуулчихаарай гээд тэгсэн манай хүүхэд мүүхдээр. Тэгээд би их тэнэг юм хийж байсийм. Тэгээд одоо судар мудар нь байдийм. Шарлаж бариад янзын болчихсон байхдээр нь нэг судрыг нь энэ Шаравнямбуу ламд барьчихсан. Бодвол номтой хүний юу юм чинь тэгээд л, тэгээд л зарим үлдэгдэл нь байж л байдийм.
Сайнбилэг -
Та энэ ардчилсан хувьсгалд оролцож байсан уу? 90 оны хувьсгалд?
Сайнхүү -
Үгүй л дээ. Би чинь насаараа миний үеийн хөгшчүүл чинь голдуу л энэ Монгол ардын хувьсгалт намыг тэгж биширч дагаж байсан болохдээр одоо тэгээд л намдаа л байдийм ш дээ. Яахав тэгээд би харин сүүлийн үеэс ардчилсан нам чинь зүгээр ч юм уу гээд харин бас хэдийгээр Хувьсгалт намын хүн ч гэсэн саналаа хуваагаад өгчихдийм. Тэгээд л одоо чинь намаараа талцаж байгаа юм шиг л байх юм, би тэгээд энэ намрын сонгуульд Баттулга дээр нэгнийг нь энэ Хүрэлсүх дээр нэг саналаа өгөөд Баттулга дээр нэгээ өгөөд Занданшатарт нэгийг өгөөд тэгсэн л дээ. Хуваагаад өгчихдийм.
Сайнбилэг -
Та ер нь энэ хувьчлалаар юм хум авсан уу?
Сайнхүү -
Тэрэн дээр тэр үеэр манай нэг хүүхэд мүүхэд алга болоод тэгээд нэгдлээс түүнээс биш аймаг төсвийн газар ажиллаж байсан улс тун юм бага авсан юм байгаам. Яагаад тэгдэг байсан юм, нэгдэлд ажиллаж байсан улс л юм хум сайн авсан юм шиг байналээ. Би тэгээд яахав дээ, анги гэхээр юм алга болоод тэр үед чинь анги бараг л дампуурах гээд л байх ч юм шиг үгүй ч юм шиг л байсан юм, тэгээд би бас их зовлонтой, анги цомхотгоод л байна, би ч бараг цомхтголоор гарч байсан юм, олон жил ажилласан нөгөө “Мал удах тусмаа ижилсдэг хүн удах тусмаа уйддаг” гэгчээр намайг халж цөхөөд л тэгээд л ардчилал явуулаад л 3-хан миний төлөө санал өгөөд л, тэгээд л муухай л юм билээ, зарим нь чихэнд дуулдаад л, Сайнхүү дээр бас муухай шүү зарим нь 2,3 нь бас санал өгөлгүй болохгүй шүү гээд л зарим нь шивнэлдээд л тэгээд яахвээ тэртэй тэргүй олон жил болчихсон юм, тэгж байгаад л намайг гаргаад хаячихсан, тэгээд би ч одоо ингээд ангиасаа гарчихлаа, одоо би ямар ч байсан хувьцаа нэгдлээсээ авалгүй болохгүй гээд олон жил зүтгэсэн одоо, тэгээд нэгдлийн драрга зайлуул, за яахав чамд би чамд л өгье, авгайд бол үгүй шүү, чамд л би нэгдлийн гишүүдийн нэг хүнд өгдөг норм өгье, 16 бог, 3 тэмээ тэгээд 20 гаруйтай 22 билүү дээ нэг ухнатай байлуу даа, тийм мал өгч байсийм. Өө тэрнийг нь аваад л говьд малаа тэгээд сайхан өсгөж чадах юм бол ган болоод байвал хэцүү өсөж чадахгүй, тэгээд л айлд тавьчихдээр хэд нь алга болчихно, малаа тавьчихаад нөгөө хүнтэй чинь заргалдаад байлтай биш, өө тэгээд би хэдэн малыг чинь нэгдэл тарснаас хойш зүтгээ байгаад тэгээд болж өгдөг байсан бол авгайдаа ч гэсэн хувьцаа аваад л авгайд хувьцаа өгсөн бол зүгээр гэрээрээ гарчих л байсан юм билээ. Манай авгай эмнэлэгт угаагч хийдэг байсан юм, угаагч хийсэн хүн өөдөлдөггүй юм, муухай төрсөн хүний янз бүрийн юм базаад байхдээр тэгээд би хөдө нэг хэдэн юмтайгаа нөгөө малаа өсгөөд байдаг, манай авгай төв дээр байгаад байдаг, ингээд байдаг байсан чинь хорт хавдартай болоод 4 дэх үедээ ороод УБ яваад хүч хүрээгүй, 4 дэх үедээ орчихсон байна, яалт алга гээд л, ойртоод л суухлээр нээх муухай үнэр ханхлаад л, хавдар судлалын эмч нар ярьдаг байсан, та болбол ерөөсөө хүн хажууд нь суухад л мэдэгдэж байгаа биз дээ, энэ бол савны дотор талдаа илжирчихсэн савны үнэр байхгүй юу, ингээд тэгж байгаа юм чинь дотор байгаа нь ойлгомжтой ш дээ, та бол энэнд бол найдлага байхгүй, яахав нэлээн шараад бариад өгье гээд. Тэгээд л их хэцүү л дээ тэгээд би тэгээд жаахан бэл бэнчин муутай байсан, 100-аад л мянган цаастай явсан, эмч нар нь сүрхий гар хараад л энүүхэндээ гэж хэлэхэд зарим нь ч ороод юм хумыг нь ахиухан тавьчихвал яахав, янз бүрээр оролдоод зохицуулах юм бий гэх нь холгүй л, хажуугаар нь зам мам мэргэлдэг хүн байгаа, очих уу гэж л байдийм, тэгээд аргалуулах юм бол 2 жилийн настай л юм байна, Хөвсгөлийн нэг авгай үнэн ч юм уу худлаа ч юм уу гээд, тэгээд л эмчлүүлээд л тэгээд рентгенээр шарах чинь их сайн юм билээ, хавдар мавдрыг нь хөөдийм байгаа биз. Тэгээд л овоо сайхан болоод л, ирээд л тэгээд л хавдар судлалын эмч нар хэлж л байсийм, энэ болбол сайхан болоогүй шүү, энэ болбол цаашаа хор нь идчихдэг байхгүй юу, тэгээд л яваад байна, энэ савыг нь аваад хавдрыг нь авчихсан ч гэсэн хор нь бүх биеэр нь гүйчихсэн байгаа, тэгэхдээр энэ бол хүч хүрэгддэггүй юм. тэгээд улсууд ч хэлдийм, хор нь тэгээд цаашаа явчихдээр болдоггүй юм, тэгээд л нээрэн тэгдийм байлгүй, овоо сайхан болж ирээд л тэгээд л хавар болоод л хүч хүрэгдээгүй, тэгээд л авгайгаа алдсанаас хойш би тэгээд л 2 нялх хүүтэй үлдчихээд нэг хэдэн ямаагаа дагаад л хэдэн ямаагаа өсгөөд л, бараг 100 шахаж байсийм, тэгсэн чинь ахиад нэг сүрхий ган зуд болоод тэгээд нөгөө хэдэн ямаа чинь тал нь байхгүй болоод тэгээд зуднаар чинь пургонд араас нь чихэж пургонд яг 32 ямаа чихэхэд ордийм. Авчирч тэжээгээд ахиад өсгөөд овоо сайхан 60,70 хүрч байсан чинь өрөөсөн нүд ингээд сохроод ...Заа болье болье, аймаг орье гээд хэдэн малаа зарчихаад тэгээд аймаг руу ороод ирчихсэн л дээ тэгээд аймагт ч орж ирсэн групп-т ч орсон, тэтгэврийн хэдэн цаасаар болгоод.
Сайнбилэг -
Заа, танд сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.
Сайнхүү -
Заа, зүгээр зүгээрээ.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.