Sodnom


Basic information
Interviewee ID: 990515
Name: Sodnom
Parent's name: Sampil
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1929
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: [blank]
Born in: Bayanhongor sum, Bayanhongor aimag
Lives in: Bayanhongor sum (or part of UB), Bayanhongor aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
military
collectivization
cultural campaigns
funerals


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
schoolchildren's life
repression
relay station
military service
collectivization
Party member
work - labor
cultural campaigns
changes in household culture
belief
men and women
democracy
urbanization
Choibalsan's funeral
funeral rituals


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Сайнбилэг -

Заа сайн байна уу, та?

Содном -

Сайн, сайн байна уу?

Сайнбилэг -

Таны нэрийг хэн гэдэг вэ?

Содном -

Миний нэрийг Содном гэдэг.

Сайнбилэг -

Содном гуай та өөрийгөө бидэнд товч танилцуулахгүй юу?

Содном -

Аа тэгэхдээрээ би 1929 онд төрсөн. Одоо энэ жил 81 хүрч явна.

Сайнбилэг -

Та өөрийгөө 29 онд төрснөө мэдэх үү?

Содном -

Мэднэ.

Сайнбилэг -

Таны аав ээж тэрийг баталгаатай мэдэж байсан уу?

Содном -

Баталгаатай мэдэлгүй яахав. Тэгэх дээрээ би Ханангийн хошуунд Дөрвөлжингийн бууц гэдэг буцан дээр газар анх гарч байсан юм байгаам. Би эхээс болвол 13-уулаа байсийм. 2 ихэртэй нийлээд. Тэгээд тэрнээс нь сүүлд нь шигшигдсээр байгаад миний нэг дүү одоо бартай далан хэдтэй байнав, тэгээд л явж байгаа. Би өөрөө энэ жил 81 хүрч байна. Би болбол энэ хооронд иймэрхүү явж байсан. За тэгээд 40 онд юмуу даа, би сургуульд байж байгаад 44 онд Эрдэнэцогт сумын бага сургуулиас эхэлж гарсан. 4р анги төгсгөөд. Аа тэгээд 44 онд мичин жил болоод, тэгээд манай нутаг хошуу 2 тийшээ тараад их сүрхий зуд болсийм. Газар ногоо гардаггүй, ихэнх нь ийшээ Ар танч рүү нүүгээд Нүхт рүү нүүгээд явчихсан. Нэг хэсэг нь энэ баруун ууланд явж байсан юм, Нарийнхар, Бууцагааны энд явж байсан. Тэгэхэд би 14-тэй, 45 зургаан оны цэрэг гээд 44 онд 5 жил 6 жил болсон. Тийм, хэсэг цэргүүдийг. Тэгэхэд чинь цэрэгт явсан улсууд чинь захиа занаа ч байхгүй, юу ч байхгүй, иймэрхүү л байдалтай байсан даа. Тэгээд 45 онд 44 онд манайх Галуутын боомын эхэн дээр байж байгаад нүүгээд, урд Нарийны аман дээр нүүгээд, одоо энэ эх нялхсын төвийн хойхно тэнд очиж буугаад, тэгтэл өнөө 5 жил 6 жилийн цэргүүд ирж тэгээд тэгэхэд баг гэхэд дээр үед чинь олон юм байсан л даа. Манайх тэгэхэд Эрдэнэцогт сумын 10 дугаар баг гэж тэгж байсан юмаа. Манай бага эхийг Равжир гэдэг хүн байсан юм. Цэргээс ирэхээр зэрэг тэр нь өөрөө бичиг үсэг мэддэг хүн байсан юм. Тэгээд юугаар багийн даргаар тавиад, багийн дарга чинь орлогч, жинхэнэ дарга гэж хоёр хүн байдаг юм. Долоохон гишүүнтэй баг чинь дээр үед, тийм л хүн бүрэлдхүүнтэй байсан юм уу, тэр нутаг хоёр тийшээ нүүгээд явчихсан юм чинь яахав. Багийн дарга, орлогч хоёр нь ард түмнээ баруун ууланд нэг нь нэгдлээ авсан, нэг нь багаа авчихсан, тэгээд сар гаран болчихоод тэд эргээд та хийж байсан юм. Тэгээд тэндээ өвөлжчихөөд, наашаа мал ч сайн авсан. Тэгээд наашаа нүүж ирж, нутагтаа ирж байсан. Тэгэхэд тэр жил болвол янзын зуд болж байсан. Тэгээд ийшээ явж байсан цөөхөөн малтай тэж ирж байсан юм чинь. Ийшээ давсан дор бол ер нь аюулын под сайн малтай ингэж ирж байсан юм байгаа юм.

Сайнбилэг -

Та Баянхонгор аймгийн аль суманд төрлөө?

Содном -

Баяновоо юу?

Сайнбилэг -

Баяновоо сумын ямар газар гэлээ?

Содном -

Ханангийн хошуу

Сайнбилэг -

Ханангийн хошуу гэдэг газар уу тээ?

Содном -

Тийм.

Сайнбилэг -

Та ингээд бага сургуулиар явсан тээ?

Содном -

Тийм.

Сайнбилэг -

Хэдэн онд билээ?

Содном -

40 онд орж байсан юм уу. Дөчин 10-тай орлуу 11-тэй орлуу тэгж.

Сайнбилэг -

За тэгэхэд та сумын бага сургуульд ороо биз дээ?

Содном -

Тэгсэн юм.

Сайнбилэг -

Тэгэхэд тэр үед хүмүүс ер нь сургуульд явах дуртай байсан уу? Дургүй байсан уу?

Содном -

Сургуульд ихэнхи нь дургүй байсан ш дээ.

Сайнбилэг -

Дургүй байсан уу?

Содном -

Их дургүй байсан.

Сайнбилэг -

Яагаад дургүй байсан юм бол?

Содном -

Тэр ерөөсөө улсаасаа мал мах өгч байгаа болохоор чинь хөдөө мал маллах л сонирхолтой. Тэрнээс сургуульд хүүхдийг явуулъя энэ аваачаад өгчихье гэсэн эх эцэг бол ховорхон тийм үе байсан.

Сайнбилэг -

Ихэнх нь дургүй байсан тээ?

Содном -

Тийм.

Сайнбилэг -

Өөрөө болвол та дуртай байсан уу?

Содном -

Би болвол их дуртай. Аав өнөө багийн хуралд яваад өгсөн чинь намайг сургуульд өгье наад хувцас хунараа жаахан янзлахгүй бол одоо ирж авах нь байна шүү гээд тэгэхгүй юу. Би Хужирын голд байсан юм. Тэгээд 9 сар болоод сургууль цуглах боллоо, аавыг хаячихаад түрүүлээд шуугичихсан юм шиг байгаа юм. Тэгээд би Эрдэнэцогтын төв дээр очоод тэгээд бага сургуульд сурч байсан байгаа юм.

Сайнбилэг -

Таны бодлоор тухайн үед тэр хүмүүс одоо хүүхдүүдээ яах гэж тэгж юу яадаг малаа хүрч хүрэхгүй болохоор нь л одоо сургуульд явуулах дургүй байсан уу? Эсвэл одоо ондоо шалтгаан байсан уу?

Содном -

Үгүй ээ, би болвол малд дуртай байсан юм тэгэхэд. Наанаас нь бас юу байсан ш дээ юу хүрээ хийд гээд бас тиймэрхүү юмнууд үлдэж хоцорсон тийм явдал байсан. Тэр нь бол тэр үед яахав зарим нь болвол бүр хүчээр бага залуугаасаа бичиг үсэг сайн мэддэг ингэдэг ийм хоёр талаас сургасан улс чинь.

Сайнбилэг -

Тэр хүрээ хийд рүү хүүхдээ явуулах бас сонирхол байсан тээ?

Содном -

Тэр чинь жинхэнэ тарчихаад байсан цаг байсан байхгүй юу.

Сайнбилэг -

Аан, хүрээ хийд тарчихаад байсан цаг?

Содном -

Тарчихаад байсан цаг.

Сайнбилэг -

Таны эцэг эх малчин хүмүүс байсан уу?

Содном -

Миний эцэг болвол эх хоёр болвол жинхэнэ малчин. Аа миний ээжийн аав бол хошуу хариуцсан мээрэн хүн байсан.

Сайнбилэг -

Мээрэн тээ? Мээрэн гэхээр юу одоо?

Содном -

Одоогоор бол хошуу хариуцагчдын аймгийн даргийн л ухааны.

Сайнбилэг -

Аан төрийн хүн гэсэн үг үү?

Содном -

Төрийн хүн.

Сайнбилэг -

Шашны хүн биш үү?

Содном -

Биш.

Сайнбилэг -

Аан, төрийн хүн байсан юм уу?

Содном -

Тийм. Хэрэг шүүлт эрүү шүүлт мүүлт янз бүрийн юм болоход ийш тийш нь авч явдаг. Тэгээд л олон газар явуулдаг хэрэг төвөг гарахаар очиж нийлдэг тийм хүн байсан юм манай аав. Тэгээд манай ажаа хошуу бод хулгайлдаг Хундан Бадамжав гээд та нар дуулсан даа, нэг тийм хүн байсан юм. Тэр бол их сүрхий хулгайч байсан юм. Тэгээд тэр 245 бодыг төвөггүй хулгайлж байсан юм. Тэгэхэд энэ Пүрэвгүний хошуунд аваачиж хэрэг нийлье гээд тэгээд манай өвгөн аавыг авч яваад тэгээд Пүрэвгүний хошуунд очиж хэрэг нийлэх гээд тэгээд хэргээ нийлж чадаагүй. Тэгээд Бадамжав гуайг эргүүлж явуулдаг байсан. Бадамжав гуай болбол одоогоор болвол бодоход их л залуухан надаас л их залуухан байжийж өнгөрсөн. Тиймэрхүү хүн байсан юм байгаа юм.

Сайнбилэг -

Заа та тэр таны өвөө болж таарах нь байна ш дээ тэр мээрэн хүн бол тээ?

Содном -

Тийм.

Сайнбилэг -

Таны одоо ээжийн ямар нэгэн дурсамж бий юу? Тэр хүний тухай ямар нэгэн онцгой содон үйл явдлын тухай? Таны ээжийн ярьж байсан дурсамжууд бий юу?

Содном -

Ээж аав хоёр бол жинхэнэ хөдөөний малчин хүн байдаг байсан. Малын тухай, саальны тухай тиймэрхүү юм сургамжилна хүүхдүүдэд нь цугаар нь.

Сайнбилэг -

Хүүхдүүддээ тэр мээрэн хүний тухай ярьсан янз бүрийн дурсамж байна уу танд?

Содном -

Тиймэрхүү юм тодорхой байхгүй юм.

Сайнбилэг -

Байхгүй юу? Аан зөв зөв. Ер нь таны гэр бүл хамаатан садан дотроос хэлмэгдсэн хүн байдаг уу?

Содном -

Тэрийг би мэддэггүй юм. Хэлмэгдээд явчихсан юм байгаа юм. Би сүүлд ухаарч мэдсэн. Бид нар Даадаа гэдэг хүн байсан юм. Өндөр шар лам байсан юм байгаа юм.

Сайнбилэг -

Таны юу болох хүн бэ тэр?

Содном -

Миний ахын л нэг байсан юм уу бид нар цугаараа Даадаа гэдэг байсан юм.

Сайнбилэг -

Таны төрсөн ах уу?

Содном -

Манай ээжийн талын л угсааны хүн байсан юм шиг байгаа юм.

Сайнбилэг -

Таны ээжийн талын улс уу?

Содном -

Тийм. Тэрний нэгийг би мэдэхгүй байж байгаад тэгээд сүүлд нь мэдсэн юм байгаа юм. Тэгээд манайд нэг зайдан тэмээтэй хар ганцхан тагштай нэг тийм лам ирж байсан, хэд хоногоос хоёр гурван хүн ирээд тэгээд барьж аваад л явж байсан. Тэгээд ээж Даадаа ахад цай чанаж өгөх гээд тэгсэн чинь наад улсууд нь яах вэ цайгаа чанаж уучихаад явъя гээд цай болсон одоо боллоо явъя гээд нөгөө улсуудаасаа түрүүлээд би гараад явж байя гээд тэгж баригдаж байсан.

Сайнбилэг -

Тэр хүнийг яасан гэж барьсан юм бол?

Содном -

Тэр чинь мундаг, мундаг зэрэгтэй лам нарыг тэр үед чинь тэгж байсан юм байдаг юм.

Сайнбилэг -

Хэрэг хийгээгүй байхад нь шууд бариад л явна гэсэн үг үү?

Содном -

Хэрэг хийсэн хүн хэлмэгдсэн байна уу хэрэг хийх юм байхгүй ш дээ. Цугаараа хэлмэгдээд л явж байсан болохоос тэр үед заавал ч үгүй буруу зөрүү хийчихсэн юм тийм юм тийм юм ёстой байхгүй байсан юм шиг байгаа юм л даа.

Сайнбилэг -

Та хэрвээ санаж чадаж байвал тэр хэдэн оны явдал вэ?

Содном -

Мэдэхгүй ээ. Тэр ер нь би ер нь ёстой мэдэхгүй.

Сайнбилэг -

Та тэр хүнийг бариад аваад явахад нь харж байсан уу ?

Содном -

Харж байсан. Би жаахан хүүхэд байсан юм чинь.

Сайнбилэг -

Жаахан хүүхэд байсан. Гэхдээ л бариад аваад явахыг нь болвол та харсан уу?

Содном -

Тэгсэн. Бариад явчихаж байсан. Багшаа гээд л гарч байсан юм байгаа юм.

Сайнбилэг -

Дараа нь таны ээж энэ тухай юу ярьж байсан бэ?

Содном -

Тэр үед ч нээх тодорхой юм яриагүй шүү.

Сайнбилэг -

Яагаад аваад явчихлаа гэж ярьж байсан юм бол?

Содном -

Лам нар гээд тэгж байсан юм. Тэр ч бас сайндаа ч тэгээд байсан юм биш байналээ л дээ. Бас нэг амиа аргацаах нэг зохицсон чиглэлийн юм хийх гэж байгаад дээр үед тэгж ирэхээр нь энэ хойноос нь тэр лам хаа явсан хойноос нь судалж үзсэн байлгүй яахав, тэрнээс ор сураггүй хэрэггүй юмыг чинь хаанаас ямар амьтан ирэх вэ дээ. Сураг дуулсан дор нь барьж аваад л тэгээд явчихаж байсийм.

Сайнбилэг -

Тэр гурван хүн ирж барьж явсан гээд тэгсэн ш дээ тээ?

Содном -

Тийм.

Сайнбилэг -

Тэр хүмүүс ямаршуу улсууд байсан бэ? Ямар хувцастай, ямар улсууд хаанаас ирсэн бэ?

Содном -

Монгол хувцастай улсууд л ирж байсан.

Сайнбилэг -

Монгол дээлтэй энгийн л улсууд уу?

Содном -

Энгийн л улсууд.

Сайнбилэг -

Аанхаан. Түүнээс тэр дотоод явдлын яамны хувцастай улсууд?

Содном -

Үгүй, үгүй тийм юм байхгүй. Тэгэхэд би бага байсан байгаа юм.

Сайнбилэг -

Тэгээд та бас сайн санахгүй байна уу бас?

Содном -

Ёстой санахгүй байна.

Сайнбилэг -

Тэр тэр үед одоо ээж болоод бусад хүмүүс тээ, тэр үед хүмүүс ингэж хэлмэгдэж баригдсан тухай ер нь хоорондоо юу ярьдаг байсан бэ? Та нэг санаж байгаа юм байна уу?

Содном -

Тэр үед их тийм байхгүй шүү. Тийм лам их сайн, ийм лам их сайн ёстой янзын хүн байсан л гэж ганцхан тийм л асуудал ярина уу гэхээс ондоо юм ярьдаггүй байсан ш дээ, дээр үед чинь болвол.

Сайнбилэг -

Заа тэр хүнийг бариад аваад явсны дараа танд дараа нь таны гэр бүлийнхэнд дараа нь ямар нэг юм мэдэгдсэн үү? Ингээд ингээд ?

Содном -

Юу ч байхгүй,сураггүй.

Сайнбилэг -

Тэгээд ор тас юу ч байхгүй юу?

Содном -

Сураггүй тэр чигтээ байхгүй. Тэр байтугай дээр үед чинь 44 онд бас өмнө нь цэрэгт яваад 5 жил 6 жил болоод ирж байхад сураг гардаггүй байсан ш дээ. Хааяа нэг ирвэл ирнэ, ирэхгүй бол ирэхгүй. Тиймэрхүү чигтээ л байсан. Тэр үед бичиг үсэг мэддэг хүн ер нь ховорхон. Тийм байсан.

Сайнбилэг -

Одоо тэгээд тэр хэлмэгдүүлсэн хүний талаар одоо энэ чинь төрөөс бас нөхөн олговор энэ тэр олгож байгаа ш дээ?

Содном -

Тийм.

Сайнбилэг -

Тэр мэрийг хөөцөлдөж авсан уу та?

Содном -

Үгүй ээ үгүй. Өөрөө мэдэхгүй болохоор будлиантай будилна. Тэрний хойноос шунаж хөөцөлддөггүй.

Сайнбилэг -

Таны гэр бүлийн хүмүүс дотроос энэ хүний сургийг гаргасан хүн байна уу? Аан тэгжээ, ингэжээ гэж?

Содном -

Байхгүй ээ.

Сайнбилэг -

Байхгүй юу?

Содном -

Байхгүй. Манай энэ чавганцын ах нь, ах нь билүү хө баригдаад явсан нь ээжийнх аав нь тайж хүн байсан юм.

Сайнбилэг -

Та тэр хүнд юу тохиолдсон талаар тодорхой мэдэх үү?

Содном -

Тэр үед чинь Дуламын Гончиг гэж залуу ч гэж одоо хөгширчихсөн, тэр хөөцөлдөж байж хэдэн сая төгрөг өгсөн гэлүү сонин дээр гарсан байсан гэсэн.

Сайнбилэг -

Хэн гэдэг хүн байсан юм бэ?

Содном -

Дуламын Гончиг гэж хүн одоо бий байх даа. Хэн гэлээ мартчихаж тайж. Банди чинь тайж тайж чинь дээр үед хэрэг залгаад явна гэдэг. Бичиг мэдсэн ч мэдээгүй ч заавал ч үгүй төрсөн удамтай нь аваачиж зэрэг залгуулдаг тийм байсан юм байналээ.

Сайнбилэг -

Тэгэхээр тайж гэдэг маань одоо яг Чингисийн алтан ургийн хүмүүсийг тайж гэж тэр цол чинь?

Содном -

Тэр хавийнх нь л юм шиг байналээ.

Сайнбилэг -

Тийм ээ?

Содном -

Тийм.

Сайнбилэг -

Аанхаан. Тийм хүн байж, төрийн хүн байжээ?

Содном -

Тийм.

Сайнбилэг -

Аан. Тэгээд тэр хүнийг ямар учраас барьж явсан юм бэ?

Содном -

Тэр чухам тэр ламдуу хүн байсан юм уу. Тэр хэлмэгдэлд хоморгонд яваад л зүйл дууссан.

Сайнбилэг -

Тэр хүний талаар сүүлд нь одоо ямар нэгэн юм олж дуулаагүй юу?

Содном -

Дуулаагүй.

Сайнбилэг -

Тэглээ, ингэлээ гэж төр засгаас ерөөсөө хэлээгүй юу? Тийм арга хэмжээ авсан, тэгсэн ингэсэн гэж?

Содном -

Тэрийг чинь дуулсан юм байхгүй, тэр нь тэгж байна нэг хэсэг хөөцөлдвөл сайн мэддэг юм хөөцөлдөж байгаа юм хөөе мэддэггүй нэг нь бол яахав тэгээд над шиг чимээгүй мухардаад. Тэр банди тайжийн угсаа гэхлээр ганцхан бандитай хоёр хүүхэд гурван хүүхэдтэй гэх шиг болсон манай чавганц тэгж ярьж байсан. Тэр тайжийн угсаа тэгээд Баяновоо сумын төв дээр олон овооны тахилга дээр тэр тайжийн тахилга гэж тийм тахилгатай тэр нутаг өгсөөд хангайд явчихдаг байсан юм ш дээ .. Баяновооныхон чинь. Эрдэнэцогт Баяновоо хоёр чинь нэг сум байгаагүй юу. Тэгээд өнөө тахилга болохоор чинь зуны эхэн сарын 22 нд заавал ч үгүй тахилга болдог нутаг өгсөөд өнөө овоо бүрдийг чинь тойроод цугаараа буучихсан. тахилгаа хүлээгээд байж байдаг.Тахилгаа дөнгөж өнгөрөөгөөд л тэгээд уруудаад өгсөөд ингээд явж байдаг. Тахилган дээр чинь ганцхан азарга уралдчихаад тахилгаа тахичихаад тэгээд явж байдаг иймэрхүү. Тэгээд нодлин чинь тэгээд тэр тайжийн эдний тайжийн тэр хүүхний тухай хүүхдүүд цугаараа нийлцгээж нэг том бурхан бүтээгээд тэр овоон дээр тэгж тавьсан. Хэдэн тонн юм бэ дээ хоёр гурван тонны хэртэй тэнд нэг том бурхан бүтээсэн. Тэрний л хайш татаад дээгүүр нь нэг хайс татаад үеийн үед дурсагдахаар их гоё юм болсон. Телевизээр энэ жилхэн гарч байна.

Сайнбилэг -

Ер нь та одоо ингээд тэр бага сургуульд орсон ш дээ тээ?

Содном -

Тийм.

Сайнбилэг -

Бага сургуульд орсон. Тэр бага сургуульд байх тухайгаа ярьж өгөхгүй юу? Тэр үед тэгээд ямар байсан та? Их хичээл хийдэг байсан уу?

Содном -

Хичээл тун ч их хийнэ. Бага сургуульд очихоор багш ч гэж их цөөхөн байсан ш дээ. 1-ээс аваад 4 ангитай. Тэгээд л ангийг дамжаад л хичээл хийгээд явчихдаг. Их сайн ч байгаа их муу ч байгаа сургуулийн нар чинь одоо хичнээн хүн байлаа даа. Жаахан ангитай тэгэхэд цугаараа Эрдэнэцогтын төв дээр сургуульд суурьшдаг. Одоо тэндээсээ хичээлд явдаг. Аа өвөл нэг амралт болно амралтаар чинь нэг шогшдог тэмээ хөтөлж ирнэ энэ доод говь руу шогшдог. Тэгээд нэг арваад юм уу тэгж хоночихоод эргээд л хүрээд ирдэг сургуульдаа. Хичээлдээ би гайгүй сонирхолтой. Сонирхолтойдоо тэгээд дуу муу концерт монцерт тиймэрхүү юманд нэлээн дуртай санаатай, тиймэрхүү байдаг байсан юм. Бадарч гэж нэг багш байдаг байсан. Тэр надад их сайн. Концерт монцертэнд оруулна дуу шүлэг бүжиг зааж өгнө. Сургуулийн захирал Гийдэндаржаа гэж нэртэй хүн байсан юм, өндөр хүн байсан юм.

Сайнбилэг -

Гэрт хичээллэдэг байсан уу?

Содном -

Гэрт, цугаараа л гэрт ш дээ. Зуухаа тойроод зогсчихсон, муусайн дээлийнх нь урд энгэр мэнгэр нэлэнхийдээ түлэгдчихсэн, тиймэрхүү л байдаг байсан.

Сайнбилэг -

Дэвтэр ном, хичээлийн үзэг үзэг бал одоо юу байдаг байсан бэ?

Содном -

Бал харандаатай.

Сайнбилэг -

Балын харандаа байсан уу?

Содном -

Байсан юм. Тэгээд одоо чирнель байна ш дээ хортой харандаа бий. Тэгээд хортой харандааг чинь бөх тийм саванд хийгээд цуулж байгаад тэгээд нэг чернил хийгээд зайлаад янзын том саванд хийчихнэ. аа тэр сургуулийн хүүхдүүд чинь Эрдэнэцогтын цаахна хэн билээ дээ, нэг чернилийн сав тэнчээ л их олон юм байдаг. Тэгээд тэрнээс нэг ангийнхаа хүүхдүүдэд хэдийг ч билээ дээ тэгж худалдаж авч байсан. Хүний нэг нэг тийм савтай том чернильтэй савтай чернилээсээ багшид хийж өгнө. Тэгээд гахай үзэг гэж нэг хавтгай үзүүртэй нэг тийм үзэгтэй. Үзэг чинь тэгээд өнөө шаадаг бөгж байхгүй байсан ш дээ. Сүүлийн үед чинь бөгж гарч ирсэн ш дээ.

Сайнбилэг -

Бөгж өө?

Содном -

Тийм. Үзэг тогтоогч. Тэр чинь байхгүй болохоор зэрэг мод цуулж байгаад завсраар нь үзгээ хийж тэгээд нэг юмаа бичнэ, тиймэрхүү байсан.

Сайнбилэг -

Тэгвэл тэр чинь үзэг биш зүгээр үзэгний урд талын хошуу шиг л юм байсан юм байна ш дээ?

Содном -

Тийм. Хошуу байгаа юм.

Сайнбилэг -

Аан. Тэрэнд нь ингээд мод хийх юм уу тээ?

Содном -

Тийм. Сүүлийн үед гайгүй сайн болоод энэ хярааны ийм үзгээ энэ завсраар нь хийчихдэг тийм боловсронгуй болсон.

Сайнбилэг -

Аа дэвтэр ном нь ямаршуу?

Содном -

Дэвтэр бол гайгүй. Сургуулийн хүүхдийн өмсч зүүдэг юм нь бол өө яахав эцэг эхийн хангамжнаас л болно уу гэхээс зарим хүүхэд бол их муу дорой жигтэйхэн. Тиймэрхүү л байсан.

Сайнбилэг -

Дээлтэйгээ суух уу?

Содном -

Дээлтэйгээ. Даавуун цүнхтэй, цүнх чинь өнөө хатуу юм хийхгүй болохоор цугаараа атирсан юм болно. Дунд нь нэг хатуу юм хийж овоо тэнүүн барьдаг тиймэрхүү. Би өнөө саваагүй болоод цүнхгүй, хонины элгийг элдэж их гоё юм болдог юм.

Сайнбилэг -

Хонины юу гэнээ?

Содном -

Элгийг элдэх.

Сайнбилэг -

Элгийг үү? Аан за.

Содном -

Би өөрөө өмд гутал хийж өмсөж байсан. Ховорхон болор дээр бараа ховорхон болох дээр өмд хийгээд өмсчихсөн. Зуны өмд бол дэр элгэн өмд ш дээ. Янзын бөх чухам жаахан халуунд л халуун байгаад байдаг болохоос тэгээд тэр цүнх хийхэд би нэг жаахан дэвтэр л таардаг энэний хярааны цүнх хийгээд тэгээд дээр нь нэг төмөр утсаар дэгээ хийгээд түгжээ хийчихсэн. Тэгээд хүүхдүүд бас их юм хулгай хийнээ бас тэгэхээр нь өнөө гогцоогоо жаахан тачуухан болгоод дахиад эргүүлээд хоёр ороочихоор тэгэхээр хүүхдүүд авч чаддаггүй юм. Тийм хөгтэй тэгж л байсан юм.

Сайнбилэг -

Аа тэгэхээр та болвол одоо хичээлдээ ирэхдээ одоо хаанаас ирдэг байсан? Дотуур байр гэж байсан уу эсвэл?

Содном -

Дотуур байр гэж байхгүй дээ.

Сайнбилэг -

Байхгүй. Хэр холоос явдаг юм?

Содном -

Гайгүй дээ. Тэгэхэд чинь энэ залуучууд гэж байгаагүй л юм даа. Эрдэнэцогт чинь хэдэн хөгшчүүлтэй. Тэгээд тэр хөгшчүүлд нь хүүхдээ тарааж өгдөг тийм байсан.

Сайнбилэг -

Аа тэгээд л тэндээсээ сургуульдаа явдаг? Тэгээд ямар ямар хичээл заадаг байсан бэ?

Содном -

Тэгэхэд чинь байгалийн хичээл, хэлэн зүй, эртний дэлхийн түүх тийм юмнууд заадаг байсан юм.

Сайнбилэг -

Байгалийн юу гэнээ?

Содном -

Байгалийн хичээл гэдэг байсан юм.

Сайнбилэг -

Тэрүүгээр юу заах вэ?

Содном -

Тэр чинь байгалийн тэр байж байгаа бүх орчлонгийн тийм юмнууд нар сарны байдал нар яаж хиртэх вэ, хаашаа хичнээн км-ын хазгайтай байх уу, тийм л юм заадаг байсан. Хэлэн зүй гэдэг бол яахав ганц энэ үсгийн тухайд нэлээн эхийн бор хавтастай номтой тэгээд хэлэн зүй бол ганцхан энэ үсгийн тухай эртний дэлхийн түүх гэхлээр дээр үед хүй нэгдэл хүрэл чулуун зэвсгийн үе энэ тэр гээд бид нар мэдэхгүй нэг тиймэрхүү юм заадаг. Тиймэрхүү байсан юм байгаа юм.

Сайнбилэг -

Та тэгээд тэр бага сургуульд хэдэн жил сурав?

Содном -

4 жил.

Сайнбилэг -

Аан за. Та тэгээд хэдэн настай болоод төгсчихөв?

Содном -

Би чинь 14-тэй төгссөн юм уу.

Сайнбилэг -

14 настай. Аа тэрнийхээ дараа та юу хийв?

Содном -

Аа тэрний дараа чинь би 44 онд эхлээд мичин жил болоод хойшоо тууж гардаг газар бий.

Сайнбилэг -

Та тэр 44 онд их зуд болсон гэж ярьсан уу?

Содном -

Тэгсэн.

Сайнбилэг -

Тэр зуднаар ер нь юу болсон бэ?

Содном -

Тэр зуднаар ёстой аймшигтай юм болсон. Газар гараагүй болохоор чинь зэрэг хүйтэн гэдэг чинь жигтэйхэн. Нутаг хэдхэн айл үлдсэн байсан. Юу ч үгүй болсон байсан. Үхэр чинь ингэж толгойгоо сэгсэрч байгаад нэг юм гараад ирэхээр хөлдөж үхдэг тиймэрхүү байсан. Өвлийг давсанд нь жаахан өвс хаядаг. Цас их орсон байсан. цаснаас биш газар ийм тохой өвстэй сонгино монгино чинь зүгээр шажигнасан тийм байдаг байсан.

Сайнбилэг -

Маш олон мал үхсэн үү тээ?

Содном -

Үхсэн. Тэгээд манай ах аянд яваад ирж тэгээд надад нэг эсгий гутал эсгий гутлын чинь гадуур нэг бас нэг угалдаг хаймран нэг юм байсан.

Сайнбилэг -

Эсгий гутлын гадуур угалдаг хаймран?

Содном -

Хаймран нэг бажикархуу юм байсан юм.

Сайнбилэг -

Тэрийг яадаг юм?

Содном -

Тэрийг өнөө эсгий гутлын гадуур углачихаар их бөх тэгэхээр надад тэр өвөл аянд яваад ирэхдээ тийм юм авчирч өгсөн. Тэгээд би тэр үед их сонирхолтой гоё шинийн нэгнээр өмсөх гээд тэгэхээр өнөө хонинд явахаар чинь өнөө гутлаа урчих гээд болохгүй өнөө хаймраа хийчихнэ. Тэгээд гутал ч урагдаж дууссан, шинийн нэгэн ч болоод өнгөрсөн. Тэгж байсан юм байгаа юм /инээв/

Сайнбилэг -

Таныг одоо бага сургуульд байхад 39 оны дайн болж байсан юм байна ш дээ тээ? Халх голын дайн?

Содном -

Тийм.

Сайнбилэг -

Тэр үеэр одоо улс орон ямаршуу байдалтай байсан юм бэ? Энэ та энэ нутагт байсан юм чинь энэ нутагт ер нь байдал ямар байсан?

Содном -

39 онд чинь ер нь байдал их л эвгүй байсан байх. Мэдэхгүй. Жинхэнэ байлдаан тавигдсан чухам жигтэйхэн л юм боллоо гээд л тэгдэг байсан би тэрийг бол сайн ухаарч мэдэхгүй.

Сайнбилэг -

Та тэгэхээр тэр бага сургуулиа төгсөөд тэр дөчин хэдтэй 45 дэлхийн хоёрдугаар дайны үе одоо яг ухаан орж байсан байна ш дээ?

Содном -

Тийм, тийм.

Сайнбилэг -

Тэр үед одоо Монгол улс ер нь энэ аймаг сумын байдал ер нь ямаршуу байсан бэ?

Содном -

Тэгэхэд чинь аймаг чинь аймаг чигээрээ. Уг нь аймаг чинь Өвөрхангай аймгийн 10 дугаар баг гэж байдаг байсан ш дээ.

Сайнбилэг -

Тэр үед Өвөрхангай аймагтай?

Содном -

Тийм, тэгдэг байсан юм. Өвөрхангай аймгийн 10 дугаар баг. Баг ч их олон тэгдэг юм. Тэгээд сүүлд нь Эрдэнэцогт байгуулагдаад. Тэгээд дөчин хэдэн оны үе юм бэ Эрдэнэцогтоос тасраад Баяновоо чинь тасарсан юм. Тэгсэн шиг байгаа юм. Тэгээд Баяновоо тасраад, сүүлд нь морин өртөө мөртөө гээд сайхан жимүүд бий.

Сайнбилэг -

Морин өртөө?

Содном -

Тийм.

Сайнбилэг -

Морин өртөө гэж юу байсан бэ? Та тэр тухай?

Содном -

Морин өртөө гэдэг чинь 30 км газрыг чинь нэг өртөө газар гэж тооцдог байхгүй юу. Тэгээд энд тэндээс чинь хүн их явна ш дээ албан ажлаар. Тэгэхээр морио өгнө тэр өртөө хүрнэ гээд хөдөөний малчид туж өөрдөө гүйчихнэ. Тэднийх тэчнээн тохойтой эднийх өчнөөн тохойтой тохой гэдэг чинь морины тоог хэлж байгаа юм. Тэгээд нэг хэсэг улсууд чинь өртөөөнд ээлжлээд хүрээд ирдэг. тэгээд өнөө ирсэн зочдыг чинь улаан гэрт үйлчилдэг улаан өөрснөөсөө хоол гэх юмгүй, өөрснөөсөө хоол гэх байхгүй бид нар өөрснөө хоол хийж өгнө. Аа нэг бог морины хөлсөнд 30 өртөө яваад нэг өртөө явахад л нэг төгрөг өгдөг. Өртөөний тэр чинь багсайчихаад л, төгрөг юм болохоор сар болчихдог зөндөө багсайсан болчихно/ инээв/

Сайнбилэг -

Та тэгээд бага сургууль төгсөөд дараа нь тэр, одоо ингээд эргээд буцаж очоод мал маллажээ тээ? Хэдэн он хүртэл мал малласан бэ?

Содном -

49, 50 он. Би 20-той цэрэгт явж байсан ш дээ.

Сайнбилэг -

Цэрэгт явах хүртлээ л та мал малласан юм уу?

Содном -

Мал малласан. Малаа маллана, саалиа саана. Мнай эгч нар баахан хөдөө айлын авгай болоод гараад явчихсан. Өөрснийхөө хагархай цоорхойг оёдог хатгадаг, би ер нь баахан эгчтэй 4 эгчтэй. Юм нь юманд саваагүй одоо хүртэл зөндөө хийсэн хуруу мойног нүд юм үзэхээ байсан, чих дүлий. Тиймэрхүү болж байгаа юм

Сайнбилэг -

Та тэгээд цэрэгт хаана алба хаасан бэ? Тэр үед цэрэгт яаж ордог байсан бэ?

Содном -

Цэрэг чинь насны хязгаартай явдаг байсийм.19,20 хүрээд л цэрэгт явдаг байсан. Дээд тал нь 25,27 тэгж татдаг байсийм. Тэгээд би 50 онд цэрэгт татагдаад, аймагт хойно энэ Галуутад байсийм. Тэгж байхад ч цөмөөрөө мориор явна ш дээ. Цэргийн хүүхдүүдийг чинь ах дүү амраг садангаас нь нэг нь ч юм уу, аль нэг нь аймаг дээр аваачиж өгнө. Тэгээд комисст оруулаад тэгээд цэрэгт юм чинь өнөө морийг нь хөтлөөд тэгээд хүрч ирдэг.

Сайнбилэг -

Та цэрэгт явахдаа өөрөө дуртай байсан уу?

Содном -

Дуртай байлгүй яахав

Сайнбилэг -

Тэр үеийн залуучууд бүгдээрээ дуртай юу?

Содном -

Цугаараа дуртай. Тэгж явж байсан юм байгаам. Тэгээд цэрэгт очоод 3 жил болсон тэрнээс чинь өмнө 48,49 гээд ирэхдээр чинь өнөө цэргийн чинь хугацаа олон жил болсон юм билээ. Тэгээд 50 он 49 он гээд л цэргийн хугацаа 3 жил болсон, тийм. Тэр үед нь би 3 жил болсон. Тэгээд УБ-т Япон толгой гэж толгой бий ш дээ. Тийм. Оройгоор нь хагархай, улаан хуарангаас хойхно шиг байдаг. Та нар ажсангүй юу. Тэрний өвөрт Зөвлөлтийн элчинд 3 жил болсон.

Сайнбилэг -

Зөвлөлтийн элчин бүр тэнд байсиймуу?

Содном -

тийм. Тэгэхэд манай анги 1,2-р суман гэж ангийн төв бол Өндөр хоршоо гэж байсийм, тэр өндөр хоршооны хойдхон талд манай тусгай хороо гэж, тийм хороо байлаа, тэнд хорооноосоо салбарласан 2 сумантай. Нэг хоёр дугаар суман гээд тийм байсан юмаа. Тэгээд 1 дүгээр суман дээр нь очсон хойноо Туулын зах дээр 45 хоног нүдүүлж, цэрэгт очсон хүн чинь 45 хоног хоригдсон, тэндээ бүх хүчээ нүдүүлнэ, чацагатайгаа холилдоно. Өнөө хоол нь эцэх явдал болно, хоол нь зохихгүй болох дээр юу гэхлээр зэрэг ганц ч ногоо авч үзээгүй.

Сайнбилэг -

Ногоо ердөөсөө идэж үзээгүй байсан уу?

Содном -

Үгүй.Тэгээд УБ-рт очоод бөөн баяр болчихсон аймгаасаа машинаар явж байгаа юм гэхэд тэгээд аймгаас яваад 3 хоноод УБ-н зах руу л орсон чинь өө гэрэл чийдэн гэж энэ чинь мираагаад чухам янзын жигтэйхэн байна. Тэгээд ороод очсон чинь нээх бүгчимхэн, тийм бор байшинархуу юманд яваад орчихсон, тэгээд дотуур нь нээх шуудуй татчихсан. Ингээд харсан чинь ус урсаад л.

Сайнбилэг -

Байшин дотор уу?

Содном -

Тийм.Тэгсэн чинь голоор нь шуудай татчихсан их бороо орохоор өнөө амбаарыг чинь бор байшингийн чинь яс мод зангидаж байгаад, бор ширээ хийлгэнэ тэгээд тэрэн дээрээ бид нарыг очихоор хооллож байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нээх цагаан халат өмссөн паалантай ногоон хувинтай их цагаан тавагнууд барьсан хүн гүйж орж ирээд нээх том шанага барьчихсан юм яаж байгаа юм болдоо гэсэн чинь гарах дээр гэтэл гурав дөрвөн тавагнуудаа өрчихөж байна. Тэрэндээ хооллох ёстой юм байна. Тэгсэн чинь өнөөдөх чинь яг л ижил ижлээр нь хийгээд хийгээд тэгээд нэг хоолоо идчихээд тэгээд нэг тиймэрхүү амьдралтай 45 онд цэрэгт ирж явна. Тэгэхдээ цэргийн гол хүмүүжил тэрэнд байсан шүү. Тэгэхэд одооны цэрэг ч мэдэхгүй нэг жил болоход чинь юм сурсан юмгүй харин ч барагтай юм шиг л харагдаад байдаг юм байгаа юм. Тэгж л байсан юм. Тэгээд суман дээрээ оччихоод нэг хоночихоод тэгэхэд чинь цагаан оройтой хоёр давхар төмөр ор тавьдаг байсан юм ш дээ. Нэг нь дээдэх дээр нь нэг нь доодох дээр нь унтана би дээдэх дээр нь унтана, өглөө болохоор гараад жагслаа тэгсэн чинь нэг 25 хүн тэгэхэд чинь манай Баяновоо хоёрхон хүний нэр гардаа. Гудас пүүгээгээ ав гэлээ, гудас хөнжил гудсаа аваад цагаан даавуундаа ороогоод 2 цэрэг хоорондоо юмаа бариад тэгээд яваад нээх олон товчтой дарга болтой, нэг тийм хүн засмалаар жагсаагаад л туучихлаа. Явж явж нэг хоёр том нэлийсэн хоёр том бор гэр лүү яваад орчихлоо. Хоёр байшинд орох л юм бодож байлаа. Энд талд нь нэг барьж байгаа болтой байшин байна. Өнөө гэрт орлоо. Тэгсэн цэргийн байшин барих гэж байгаа. Өнөө байшигаа нэг барьж тэрэн дотроо нэг орж тэгээд өнөөдөхдөө ордог хоол ундаа иддэг, нэг талдаа хоолны өрөөтэй, нөгөө талдаа унтлагын өрөөтэй, тэгээд овоо сайхан цэгцэрч тэгж байсан байгаа юм. Дотоод яамны 1 дүгээр суман хороо гэж байсан юм. Сүхбаатарын одон тэмдэгт тусгай хороо гэж тийм хороо байсан юм. Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам гэж Батлан Хамгаалах Яам гэдэг чинь тусдаа яамтай ийм байсан юм. Тэгсэн чинь гарсан чинь нэг их дарга малгайтай, том цэнхэр хувцастай юм мэдэхгүй болохоор яахав дээ, ёслоод л өнгөрөөд байдаг байсан. Тэгсэн чинь манай салааныхан цугаараа цагдаа хувцастай, тэгсэн баяр ёслолоор чинь цагдаа малгай ерөөсөө бидний хувцаслалт цагдаа цагаан өмдтэй, ногоон юутай өмдтэй, хар өмдтэй, улаан хартай хар өмдтэй, хар цамцтай ёслооор баяр ёслолоор болохоор цагаан цамцыг нь өмсөнө гээд л өнөө малгайны чинь дагуур бас ийм канттай цагаан юу углуулаад тэгээд хамгаалалтанд хамгаалалт хийдэг. Тиймэрхүү байсан юм. Тэгж байж 3 жил болоод л Оросын элчинг харж байж тэгээд 3 жил болсон. Орос чинь тэгэхэд жинхэнэ элчингийн байртай худалдааны элчин гэж тусдаа хоёр элчин хариуцаж суудаг, тийм хоёр элчин хариуцаж, тусдаа суудаг, тийм тиймэрхүү байж байсан юм.

Сайнбилэг -

Та тэгээд тэр Оросын элчингийн хамгаалалтанд нь байдаг байсан юм байна ш дээ?

Содном -

Хамгаалалтанд нь байдаг.

Сайнбилэг -

Тэгээд тэр хамгаалалтанд байж байхад Оросын элчингийн тухай ямар нэгэн дурсамж байна уу? Ажилчид нь яадаг байсан?

Содном -

Элчин чинь сайн шүү зайлуул. Цэргийн дектатур гадуур болох дээр ёолк молконоор эргүүлд юм авчирч өгнө. Хүүхэд шуухдад чинь юм идэх нь байтугай тамхи татах ч эрхгүй, цэргийн хүн чинь зогсохдоо 30, 30 минутын зогсдог, тиймэрхүү байдалтай байдаг байсан юм. Тиймэрхүү сонинтой байсан юм даа.

Сайнбилэг -

Та цэргээс халагдаж ирээд дараа нь юу хийв?

Содном -

Би цэргээс халагдаж ирээд мал малласан. Сумандаа мал малласан. 53 онд цэрнээс ирчихээд, тэгээд 54 онд энэ чавганцтай амьдралаа холбосон. За 54 оноос хойш л нэгдэл нийгэмд туж мал маллаж байгаад тэгээд жаран хэдэн онд эргээд бригад дээр ирчихээд төлөө бригад гэж нэг тийм юм болж байсан ш дээ. Тэгээд нэг хэсэг улсууд өтлөө бригад болоод тэгээд бригадаараа хэсэг туйпуу цохиж байшин барилга барьж бас бригадыг тохижуулах тэгж байсан. Тэгээд тэр төлөө бригад чинь жилийн хугацаатай байдаг байсан. Тэгж байж байгаад жил болоод тэр жил социалист хөдөлмөрийн төлөө бригад тийм юм болж мандат цолоо авч байсан юм байгаа юм.

Сайнбилэг -

Та нэгдэлд түрүүн ажиллаж байсан гэж ярьлаа? Тиймээ?

Содном -

Тийм.

Сайнбилэг -

Хүмүүс ер нь яаж нэгдэлжилж байсан юм бэ? Яаж нэгдэлд орж байсан юм? Ер нь дуртай байсан уу, дургүй байсан уу?

Содном -

Нэг хэсэг нь бол дуртай орчихсон ш дээ. Жаахан цөөвтөрдүү малтай эд нар нь. Олондуу малтай нь сонирхол ер нь бага. Тэгэхээр орох дээр чинь малыг чинь баахан өөрийн журмаар биш ихэвчлэн түлхүү хүчээр авдаг, тиймэрхүү говийн бүс нь 75 хангайн бүс нь 50 гэж байсан. Малыг чинь тэгээд хязгаарлачихдаг байсан юм.

Сайнбилэг -

Хувийн малыг уу?

Содном -

Тийм. Тэгээд тэрнийг чинь илүү гарахаар зэрэг л өнөө толгойг чинь илүү гараар зэрэг дор нь тэгшлээд тиймэрхүү.

Сайнбилэг -

Ер нь хувь хүн ер нь нэгдэлд яаж элсдэг байсан юм? Би оръё гэвэл авчих уу?

Содном -

Авна. Тэр чинь бүх гишүүнийг хурлаар дэвшүүлнэ. Тэр хүн чинь өөрөө тусгай өргөдлөө хийнэ, тэгээд наад жинхэнэ гишүүд чинь за энэ хүнийг авах уу үгүй юу бас тийм маягаар элсүүлж авна.

Сайнбилэг -

Малгүй хүн болвол би оръё гэвэл орох уу?

Содном -

Оролгүй яахав. Орно.

Сайнбилэг -

Хэн дуртай нь л бараг орох юм байна ш дээ тээ?

Содном -

Тийм.

Сайнбилэг -

Ер нь нэгдэлжүүлэлтийг одоо хүмүүс ямаршуу хүлээж авсан бэ авахдаа энэ хэрэгтэй анх комун гэж анх яагаад нэгбүтэлгүй юм болсон ш дээ тээ?

Содном -

Тийм.

Сайнбилэг -

Тэрэн шиг хүлээж авсан уу?

Содном -

Нээх эхлээд ч уул нь их сонирхол байгаагүй юм шиг эхэндээ бол. Сүүл рүүгээ л жигдрээд нэгдэл чинь ганцхан нэгдэл байгаагүй ш дээ. Нэгдэл гэхэд чинь бараг хоёр ч нэгдэл байлуу, гурван ч нэгдэл байлуу тийм. Тэгээд явсаар байгаад тэгээд сүүлдээ ганцхан санаа.. Цэдэнсамба дарга нь УИХ-н гишүүнээр хоёр ч удаа сонгогдож байсан юм манай нэгдлийн дарга.

Сайнбилэг -

Ардын депутатуудын хуралд явж байсан юм уу?

Содном -

Тийм. Тэгж сонгогдож байсан юм.

Сайнбилэг -

Малчид ер нь малаа нуудаг байсан уу?

Содном -

Аль болохоор л нуухыг оролдоно.

Сайнбилэг -

Та яг нууж байсан тодорхой түүх мэдэж байвал ярьж өгөөч?

Содном -

Тэр үед ч нээх мэдээд байх ч юм байхгүй нуучихъя гээд л цөмөөрөө яриад байдаг байсан. Тэгээд чухам тэрэнд зарим нэг нь хүрдэг л байсан байх, зарим нэг нь хүрдэггүй л байсан байх, ямар кинон дээр билээ, нөгөө үхэр нь шонгийн мод чирээд орж ирдэг ш дээ. Тиймэрхүү явдал ч байсан дөө.

Сайнбилэг -

Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгдэлжүүлх хөдөлгөөний талаар юу гэж цацдаг байсан бэ?

Содном -

Энэ нэгдэлжих хөдөлгөөний тухай бол тэр нэгдэлжих хөдөлгөөний тухай бол их сүрхий ярьдаг тиймэрхүү байсан. Нэг иймэрхүү хамтын хөдөлмөрийн давуу тал гэдэг чинь ганцхан энэ нэгдэлд орсон тэрнээс ондоо юм зум ганцаараа хүн юм хийж чадахгүй “ганц мод гал болохгүй” гэгчээр тэгээд ерөөсөө хамтын хөдөлмөрийн давуу тал чанарыг ойлгох, давуу талыг нь л ойлгоно. Тэгээд тиймэрхүү юм хийдэг байсан.

Сайнбилэг -

Тухайн үед чинь одоо юу гэдэг юм, сумын төв таныг байсан бүр хөдөөд бол одоо радио телевиз байгаагүй тээ. Сонин хэвлэл очдог байсан уу?

Содном -

Байхгүй. Радио чинь сүүлдээ 54 онд эхэлж радио л ирж тэгээд “эх орон -52” гэж бүр түрүүн радио ирж тэгэхэд би багийн ахлах ухуулагч гэж байсан. Тэр ч их сонин тэр чинь тэгэхэд багийн дарга ахлагч хоёр л гол юмаа мэддэг. Тэгсэн чинь хомтой тэмээ хөтөлж аваад ир гэдэг юм байна. Тэгээд тэмээгээ хомноод сум руу шогшчихлоо. Тэгсэн чинь тэр хүрэн радиог 9 ийм сарсгар төмөртэй, дундаа нэг 2,3 ийм жаал жаалхан баартай тийм урт, гэрийн хоёр хажууд гозойлгодог хоёр урт уургатай нэг тийм хүрэн радио өглөө. Тэрний тэжээл нь хүнд гэдэг нь ч явдалтай энэ сандлын хирээны нэг том дөрвөлжин энэнээс арай нэг чиний энүүн шиг хавтгай юм, их хүнд. Тиймэрхүү юм байж байсан юм. Тэгээд л бид чинь гэртээ авч явах биш. Тэгээд өнөөдөхийг чинь тэмээнд нуруулдаад аваад айлаар явна. Сонингоо ганзагалчихна. Юугаа танилцуулна. Тэгээд айл болгонд нөгөө радио нь тавина, их ховорхон байсан ш дээ. Дөнгөж эхэлж авчихаад манай дээр багийн хурал хийж байсан. Тэгэхэд чинь радиогоо тавьчихаад ухуулж байсан. Зарим хөгшиндүү хүн энэ хүн нь хаанаа байна хойд талыг нь онгойлгоод хүн нь хаана байна гэж хардаг. Хамгийн эхэлж радио чинь тэр гарч байсан. Дээр үед чинь хэвлэл бол цөөхөн дээр “Намын үнэн” гэж гарч байсан, “Хөдөлмөр” гэж сонин гарч байсан “Матар” сэтгүүл гээд гарч байсан. Цэргийн газар бол “Улаан од” сонин гэж тоотой хэдэн юм гарч байсан.

Сайнбилэг -

Тэгэхэд тэр нэгдэлжүүлэх хөдөлгөөнөөс өмнө хэн ирж ухуулга хийдэг байсан сонин хэвлэл, радио байхгүй юм чинь? Ямар хүмүүс ирж энэ ажлыг ухуулдаг байсан?

Содном -

Тэгэхэд чинь тусгай сумын төв хариуцсан дарга, намын дарга тусгай орон тоотой байсан. Тэр чинь бол лекц боловсруулна. Иймэрхүү юм зохиож явна. Энэ нь ч ховорхон таарна. Багийн дарга хийдэг юмаараа бол багийн дарга их хүнд байсан ш дээ. Бүх л малын тоо толгой, албан татварын мөнгө, ерөөсөө бүх бичиг дансыг хуу хийнэ. Тийм байсан юм чинь.

Сайнбилэг -

Аа зөв, зөв. Та нэгдэлд анх хичнээн хэмжээний мал оруулж нийгэмчилж байсан бэ?

Содном -

Бид хоёр чинь 30,40-өөд хирээний адуу юм уу, тэгээд богны хувьд бол 400-с дээш л байсан. Тэгээд тэрнээс чинь явсаар байгаад их хойргодуудуу орсийм шүү. Би уг нь намын гишүүн байсан. Тэгээд сүүлдээ орохгүй бол огт болохгүй болоод, тэгж орж байсан юм байгаам.

Сайнбилэг -

Ер нь таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн тийм явдал байдаг уу? Бас ихээр баярлуулсан ч юм уу, гомдоосон ч юм уу, тийм зүйл?

Содном -

Тийм зүйлд байхгүй ээ, байхгүй. Миний амьдрал бол санасан бүтсэнээр сайн сайхан л болж өнгөрдөг байсан. 4,5, 6-р “таван жилийн гавшгайч” социалист хөдөлмөрийн төлөө бригадын ахлах тэмдэг гээд нэг тийм тэмдэг мэмдэг, тийм юмнууд хүртэл бий.

Сайнбилэг -

Та нэгдэлд тэгээд яг юу хийж байсан бэ?

Содном -

Би ч туж л мал малласан даа. Сүүлд л бригадын төв гэж гарч байхад л шавар байшин барьж байсан. Аа бас нэг муу нярвархуу ухаантай бас сүүлд нь хийсэн. Аа багт байж байхад багийн агент гэж хийсэн. Бас л 7 хоног хөдөөгүүр тэнэчихээд л, дөнөгж 14 хоноод л 2 дахиа сумын төв орж агент тиймэрхүү юм хийж байсан.

Сайнбилэг -

Та түрүүн намын гишүүн болсон гэж ярилаа. Тэр намын гишүүнд та яаж орсон юм, хэдэн онд уу?

Содном -

Тэрүүнд чинь би, намын гишүүнд жил 6 сар орлогчоор ажиллаж 2 гишүүний батлан даалтанд намд ороод 2-3 жил болсон уу, батлан даалтанд

Сайнбилэг -

Батлан даалт гэхээрээ яадгийм?

Содном -

Батлан даалт гэдэг чинь жинхэнэ намын гишүүн гэдэг чинь тэр авч байгаа батлан дааж байгаа хүнийхээ гишүүн болох болохгүй 2-г нь үздэг. Аа тэр хугацаанд тэр болж чадахгүй, бол өөрөө бас тэр үүргээ хариуцдаг намын үүр хороо хоёрт. Тиймэрхүү л байсан.

Сайнбилэг -

Ер нь намд та яагаад элсье гэж бодсон юм бэ? Таныг хүчээр элсүүлсэн юм уу?

Содном -

Би ерөөсөө элсье гэж бодсийм.

Сайнбилэг -

Та тэгвэл яагаад элсье гэж бодсийм?

Содном -

УБ-т байж байгаад би нэг муу комнатны эрхлэгч ухаантай гэж байсан.

Сайнбилэг -

Комнатны?

Содном -

Комнатны эрхлэгч номын сан, бас нэг салаа цэрэгтэй, аа тэрүүгээр би удирдагчийн зөвлөлийн хороон дээр их явж очдог. Тэгэхэд нэг автобус буудлын хооронд нэг мөнгөний хөлстэй явна. Миний өөрийн цалин болбол эхний жил 10-г авна. 2 дах жил 15-г авна. 3 дах жил нь бол 20-г авдаг. Батлан хамгаалахын цэрэг бол халагдан халагдтлаа 5 төргөний цалин авдаг, манай тусгай хороо гэж тийм тусгай цалинтай байсан юм байгаа биз.

Сайнбилэг -

Та тэгээд намд яаж элссэн гэнээ?

Содном -

Саяны хэлдгээр л элсч байгаам.

Сайнбилэг -

Жилд 2 хүн батлан даагаад, тэгээд аль зэрэг удах юм?

Содном -

Тэр чинь 6 сарын хугацаатай байсан бодогдоод байдгийм. Аа тэгээд тэнчээнээсээ явсаар байгаад гишүүн жинхлэх хугацаа болчихоод би цэрэгт яг жинхэлж чадаагүй хүрээд ирсийм. Тэндээс манай цэргийн төвөөс миний бүх намтрууд аймгийн намын хороонд аймгийн намын хорооны дарга Самбуу гэж хүн байлуу даа, тэр намайг дуудсан байсан очсон чинь намын батлах гардуулж өгч байсан. Энэ хирээний улаан юм байдаг байсан. Татвараа хураалгадаг. Тиймэрхүү л юм өгч байсан.

Сайнбилэг -

Сард хэдэн төгрөгний татвар авах үү?

Содном -

Их юм авахгүй, 20,30 мөнгө юм уу, тиймэрхүү л.

Сайнбилэг -

Та нэгдэлд мал маллаж байхдаа хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ?

Содном -

Нэгдэлд бригад дээр байж байхад болбол 200,300 хүргээд л авчихна. Тэр мал маллаж байгаа хүн бол их мал хариулах чинь хэмжээтэй байдаг ш дээ, мартсан байна. Малын олон цөөнөөр л байна. Олон бол 50,60 мөнгөний хавьд байсиймуу. Нэг тийм, нэг малын толгойд л. Нэг хүн хичнээн л олон жил мал хариулна, тэрийг нь тэр хэмжээгээр л мөнгөө сайн авна. Аа муухан шиг хариулах юм бол авах нь байтугай өнөөхөө эргүүлж төлнө. Өнөө хийсэн хөлс чинь хүрэхгүй бол тэгээд сүүлдээ эвгүйтэх тал руугаа ханддаг. Тиймэрхүү байдалтай байсан.

Сайнбилэг -

Та жишээ нь тэнд малчин хийж байхдаа дунджаар 200 төгрөгний цалин авчээ. Тэр 200 төгрөгөөрөө та юу юу авч хүрэх вэ?

Содном -

100 төгрөгөөр чинь их юм авдаг байсийм. Нэг сав гурилаа авчихна, цайгаа авчихна, сахараа авчихна, чухам подойгоод явчихдаг байсан ш дээ. Жуулчны даавуу даалимба авна, болоогүй. Тиймэрхүү байсан.

Сайнбилэг -

Ер нь та агент хийж байхдаа юу юу зардаг байсан, эсвэл юмаар сольдог байсиймуу?

Содном -

Солих юм байхгүй. Өөрөө хөдөөгүүр явж байж түүхий эд авчирна ш дээ. Түүхий эдээ хоршоонд тушаана. Өнөөдхийг чинь тооцоод хоршоо чинь өөрийнхөө орлогонд авна. Аа тэгээд орсон орлогоор чинь өөртөө эргүүлж гурил будаа, чихэр боов одоо идэх юм боов чинь хэдэн цохио чихэр, голио чихэр тиймэрхүү юм л голдуу байна.

Сайнбилэг -

Цохио чихэр, голио чихэр гэдэг чинь ямархуу юм байна?

Содном -

Цохио чихэр чинь их том бөөрөнхий баримал шиг юм, эд нар шиг ийм. Юм их ховорхоон. Янзын ховорхон. Жигүүн, сатин чинь хамгийн дээд зэргийн дээл нь. Монгол чинь мөнгө ч үгүй байсан.

Сайнбилэг -

Та энэ Соёлын довтолгоог бол мэднэ ш дээ. Энэ соёлын довтолгоо ер нь ямаршуу явагддаг байсан юм бэ?

Содном -

СД болбол ёстой довтолж байсан юм даа. Тэр үед чинь. Тэгээд л гол нь ард түмний амьдралын тухай л юм ярьдаг байсан. Тэгээд бид нар чинь тэр үед их бохир л байсан. Энэ хувцас чинь нэл хир болчихсон. Ус мусанд ч орохыг мэдэхгүй тиймэрхүү л.

Сайнбилэг -

Усанд ордоггүй байсан гэж үү?

Содном -

Тийм. Хөдөө чинь ямар баасаа цэвэрхэн байхав. Харин тэр миний бригадын тухайд бол усанд ордог ванннаа авчихдаг тийм болж байсийм. Мал маллагааны тухайд бол зүгээр байсан. Нэгдлийн аварга малчин, сумын аварга гээд тэр үед бол цугийг нь авч байсан.

Сайнбилэг -

Ер нь энэ СД хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн бэ?

Содном -

Ер нь зүгээр байсан шүү. Аюулын болсон. Хамгийн сүүлд нь хайрцагны мод авчирч, гэрийн тал шал хүртэл хийсэн.

Сайнбилэг -

юу хийсээн?

Содном -

Гэрийн шал. Өрөөсөн тал шал хийсэн. Тэгээд манайх туж тийм тал шалтай байдаг байсан. Ариун цэврийн булан мулан, одоо энэ номын сан байна. Энэнд чинь ном хийж байсан. Тиймэрхүү юм хийдэг байсан. Ажилтай цаг байсан шүү.

Сайнбилэг -

Ер нь ямар учраас СД-г хэрэгтэй гэж үзсэн юм бол?

Содном -

Ерөөсөө л улс орныгоо жаахан өөд нь татах цэвэрхэн байлгах талаас нь ярьдаг, тэр ном сонин унших хураах, кино үзэх, сонин дугаарлаж хураана гэдэг чинь энэнээс үүссэн ш дээ. Тэр сонинг чнь уншдаг нь уншдаг, уншдаггүй нь уншдаггүй тэгээд л гал ноцоогоод л, үгүй бол салхинд хийсээд л алга болдог. Довтолгооноор ганцхан цэвэр цэмцгэр байлгах биш, ном сонин уншдаг, үздэг хардаг болчихож байгаам. Сүүлд нь бүр өнөөдхийг чинь 2 талд нь мод хийж байгаад сонингоо хавтаслаж хураадаг, дугаараар нь хураадаг тийм болсон.

Сайнбилэг -

Та тэр СД–ны үед ер нь нэг ердийн монгол айлын гэр доторхи байдал нь ямархуу байсан тухай ярьж өгөхгүй юу?

Содном -

Гэр доторхи нь хөдөөний бохир нь бохир, цэвэрхэн нь бол гайгүй цэвэрхэн, ер нь хаа сайгүй.

Сайнбилэг -

Ердийн дундаж айл нь ямар байсан?

Содном -

Хэдхэн бор авдартай, бор авдаргүй айл ер нь цөөхөн шүү. Тиймэрхүү байдаг.

Сайнбилэг -

Хүмүүс яаж унтдаг байсан юм? ор нь ямар байсан?

Содном -

Яахав, авгайн талаас ор өгсөн бол ортой, оргүй бол хэдэн бандантай. Хөнжил гудас ямар юм байхав дээ,

Сайнбилэг -

Тэгээд юу нөмрөх үү?

Содном -

Одоо дээл чинь янзын гоё юм шүү дээ.

Сайнбилэг -

Та тэгээд дундаж айлын гэр доторхийг тавилгаас нь өгсүүлээд ярьж өгнө үү?

Содном -

Дундаж айл чинь ер нь их доогуурхи нь бол ер нь барагтайхан шүү. Тэгээд ер нь их муудаад ирэхдээр чинь хүний амьдрал чинь баяжих барагдах хоёрын түрүүнд сүүлд хоёр явдаг, ямаа чинь жаахан доройдуу, айлд цөөхөн ямаа өгдөг, хонины шөл доройтсон айлд бол ер нь ховорхон доо. Тиймэрхүү л байсан. Аа тэрнээсээ дээш болохдээр тэр болбол зүгээр яахав дээ, 4 ханатай 5 ханатай гэртэй, нэг тиймэрхүү л байдалтай. Тэгэхдээрээ болбол тэр болбол хэдэн бор авдартай, өнөөдөх үдээс хадаас болчихсон, авдрын чинь үдээрийг баглах гэж нэг сайн юм байсийм, ингээд ингэж баглаад. Тиймэрхүү 2,3 авдартай, ачлаганы нэг 4,5 тэмээтэй, доодох нь болбол тийм байсан. Тэрнээс дээдэх нь болохдээр бүрэн ачлагатайгаа. Хэд хэдэн азаргаар адуутай. Тиймэрхүү амьдралтай байсан.

Сайнбилэг -

Тэр үед зарим настай улсуудын ярианаас сонсч байхад сүү саальных нь савны тосыг их арилгуулж байсан, тэрийг нь шатааж байсан гэж ярьдаг. Та тэр тухай юу мэдэх үү?

Содном -

Ёстой мэдэхгүй. Тэр үед чинь поолов гэж нэг юм байдаг байсан юм. Энэ түмпэнгийн оронд, аргархуу утийм модон сав байдаг байсийм. Тэр цэвэрлэхэд хэцүү. Энэ тэрүүгээр нь онгойчихоор эсгийгээр нөхчихдөг, тиймэрхүү байдаг байсан. Тиймэрхүү хагархай тогоог бол хужиртай сүү ингэж хөөрүүлж байгаад өнөөдхөөрөө нэг гагнуур шиг юм хийдэг.

Сайнбилэг -

Та 1929 онд төрсөн гэсэн ш дээ тээ?

Содном -

Тийм.

Сайнбилэг -

Тэгэхэд тэр үед ийм яндан байсан уу?

Содном -

Ёстой юу ч байхгүй.

Сайнбилэг -

Юу байсан юм?

Содном -

Тулга.

Сайнбилэг -

Тэгэхээр гэр дотор маш их утаатай болохгүй юу?

Содном -

Утаатай. Утаа чинь амьдралын гол болж л байсан, одоо бодож байхад

Сайнбилэг -

Аан?

Содном -

Утаатай байх чинь амьдралын гол нь байж. Тэр үед ханиад томуу гэж огт байсангүй. Одоотой адил. Одоо бол чухам, янзын гоёод, угаагаад байгаа хэр нь л өвдчихлөө, салхи авчихлаа, эмнэлэгт хэвтчихлээ, сэхээнд орохгүй бол болохоо болилоо иймэрхүү л маягийн болчихоод байна ш дээ. Тэр үед бол ёстой тийм юм юу ч байгаагүй.

Сайнбилэг -

Тэр юунаас болж байсан гэж та бодож байна?

Содном -

Тэр болбол тэр дээр үеийн амьдрал идэж уусан юм, ганцхан нэг төрлийн юм идэж уудаг, агаар нь бол сайхан байсан юм байгаа биз. Туж цагаан идээ идэж байсан. Одоо бол олон газрын идэх юм ирж байна ш дээ. Тэгээд зарим нь зохицтой юм ирж байна, зарим нь зохицгүй юм ирж байна. Хөдөө бол дээр үед мах шөл гаргаад идэх юм байхгүй ш дээ. Борцоо хийнэ гэх юм байхгүй. Сүү цагаан идээ тараг хоормогоо уучихна. Тиймэрхүү амьдралаар өнгөрөөж байсан даа.

Сайнбилэг -

Энэ СД-ны үеэр хүмүүс ирж юм шаарддаг байсан гэсэн, шалгадаг байсан гэсэн ш дээ?

Содном -

Шалганаа.

Сайнбилэг -

Тэр ямар улсууд шалгадаг байсан юм? Юу юу шалгадаг байсан юм?

Содном -

Тэр чинь дотроо бас комисс гэж нэг хэд хэдэн комисстой. Комиссууд ирж шалгана. Тэгээд орны дэр дэвсгэрийг чинь үзнэ, өнөө хөнжил гудас дэвсгэр даавуу, хиртэй байна уу, бохир байна уу, адаглаад төмөр орыг чинь ингэж нэг шувтраад энэ чинь юу вэ гээд л ингээд л үздэг. Тиймэрхүү байсан.

Сайнбилэг -

Аа тэгээд тэр нь тоос байвал яах уу?

Содном -

Цэвэрлүүлнэ, угаалгана.

Сайнбилэг -

Юу юу шаарддаг байсан бэ?

Содном -

Баахан л цэвэрлэгээний тухай л шаардана даа. Тийм л байсан даа.

Сайнбилэг -

Тэгээд шаардлага хангаагүй тохиолдолд яах уу?

Содном -

Шахалт шаардлага улам бүр өндөр ирнэ. Өөрснөө угаана цэвэрлэнэ. “Зад угаагч” гэж

Сайнбилэг -

”зад угаагч” аа?

Содном -

Хүмүүс ирж юмыг нь угаагаад өгчихгүй юу.Тийм л маягийн байсан. Сүүл рүүгээ хүмүүс чинь хөнжилтэй, гудастай, дэвсгэртэй тийм болж ирсэн. Тэр Алтайн Бигэрээс туршлага солилцохоор ирж байсан чинь тэр манай шалыг үзэх гээд энэ хаагуураа яаж шаллачихаав, тэгээд ухаж харж. Тэр чинь тавин хэдэн оны үед. Тэгж ирж байсан юм байгаа юм.

Сайнбилэг -

Та ер нь сүсэг бишрэлтэй юу?

Содном -

Арай хоосонгүй.ингээд харахгүй юу даа.

Сайнбилэг -

Та уламжлалт шашнаа шүтдэг үү?

Содном -

Тийм.

Сайнбилэг -

Таны ер нь амьдралын туршид Монгол дах шашин шүтдлэг яаж өөрчлөгдөж ирсэн бэ?

Содном -

Зам даа мэдэхгүй дээ, хөөе. Тэр чинь ил нэг гарч ирж байгаад далдуур нэг орчихоод, далдуур их нууцаар явдаг байсан тэр чинь. Тэр үед чинь цөөхөн юмтай байсан. Ардчилал гарч ирээд юу болчихов гэхээр чинь бурхан тахил юмаа бедон саванд хийж өргөдөг барьдаг байсан улс чинь ардчиллын хүчинд энчээ гараад ирсэн. Тэрний хүчинд мэдэх мэдэхгүй юмаа би ч саваагүй юм даа, дууриаж аваачаад хойноо тавьдаг, зул өргөдөг.

Сайнбилэг -

Ер нь социализмын үед хүмүүс шашин шүтлэгээ хүмүүс яаж авч ирсэн бэ? Тэр үед ч одоо их хатуу шалгадаг?

Содном -

Тэр үед их нууц. Авдар саванд хийнэ. Зулыг чинь хувин сав өндөр сав, бедон саванд хийж тавьдаг. Том цөгцөнд хийвэл ёстой болохгүй. Зул чинь техникийн тосны ёстой гамшиг байхгүй юу.Тэр тосыг чинь бид нар өгөхгүй бол бид нар хирнээсээ салж чадахгүй болно. Тэргээр чинь барааны саван хийж байлаа. Барааны саван чинь энэ миний гар шиг ийм юм, пад хар юм ирдэг. Өнөөдхөөр чинь хиртэй хувцсаа угаана, тэр үедээ бас болоод л байдаг байсан. Тэгээд зул их өргөх дээр чинь техникийн тос өгөх айл чинь муудаад л явчихна. Тэр үед чинь техникийн тос танайх тэчнээн хилийг, танайх тэчнээн хилийг тэгээд авдаг. Тиймэрхүү л.

Сайнбилэг -

Ер нь төрд та шашин шүтлэг нөлөөлсөн гэж үздэг үү?

Содном -

Тэр нөлөөлж байсан цагтаа нөлөөлж байсан байх.

Сайнбилэг -

Нэг гайхалтай юм байна л даа. Айлууд бүх юмаа нуудаг байсан байна ш дээ, авдар мавдартаа юмаа. Тэгэхэд яагаад тэр Гандан хийд нь байгаад байсан юм бол?

Содном -

Тэр чухам байлгадаг нэг газар байсан байх, тэрийг нь гэж боддогийм би. Тийм шаардлага байсан байх. Эхэлж төр байгуулахад нь Богдын эрхийг яасан билээ, эрхийг нь хязгаарлачихвал энэ бүтнэ гээд Богдын эрхийг тавиа биз дээ. Тиймэрхүү чиглэлийн юм байсан байх гэж боддогийм шүү би. Тэгэхгүй болбол болох ч үгүй байсан байх гэж тэгж боддогийм. Юу юугүй бүх юмыг нь хумиад ирэхдээр чинь зэрэг бас тэр дотроос чинь ямар ч бодолтой улсууд гараад ирэх билээ. Ардчилал анхлан гарахад яав, тэр чинь босоод ирсэн бол 2 талаасаа янзын юм болох байсан. Тэр Батмөнх гуай байлуу, ардчилал гарч ирэх үед Батмөнх гуай бол ёстой зөв хандлагаар хандсан ш дээ. Тэр үед зөв хандаад одоо иймэрхүү болчихсон, ардчилал ч одоо 10 жил 20 жил болсон,

Сайнбилэг -

Одоо ингээд янз бүрийн шашны урсгалууд орж ирж байна ш дээ. Христийн шашин гээд. Та тэднүүст яаж ханддаг вэ?

Содном -

Би чухам сайн учир утгыг нь ойлгодог ч үгүй. Ухаарч мэддэг ч үгүй юм. Ганц нэг эрхи маань гүйлгэчихээд л тэгээд л. Тэр их сайн юм, энэ их сайн юм гэвэл сонирхоод явдаг ч үгүй.

Сайнбилэг -

Ер нь таны бодож байгаагаар монголын эмэгтэйчүүдийн аж байдал яаж өөрчлөгдсөн гэж үздэг вэ?

Содном -

Эмэгтэйчүүдийн амьдрал чинь харин энэ үед дээр үед эмэгтэйчүүд чинь айлын бурхныхаа урдуур явдаггүй, үүднээс хойш өнгөрдөггүй, тийм хэсэг үе өнгөрөөсөн ш дээ. Тэгэхэд чинь тэрнээс хойш одоо бол яахав эмэгтэйчүүдийн төр ч болбол одоо тэр сонгуулиар бодохгүй юу та нар, эмэгтэйчүүдийн хэдэн хувийг улсын их хурлын гишүүний хэдэн хувийг нь сонгуулийн дүрэмд тогтооно барина гээд одоо бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адилаар их янзын гоё болсон цаг ш дээ. Одоо бол урд эмэгтэй хүн бүх юмнаас л хоцорч байлаа ш дээ. Заа чи тийм юмаа тэгнэ шүү, энийгээ ингэнэ шүү, тэгж хоёулаа гэр хоорондоо ярьж зохицуулж байна.

Сайнбилэг -

Тэгвэл эрэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдсөн бэ?

Содном -

Эрэгтэйчүүдийн байдал бол эрэгтэйчүүд бас эмэгтэйчүүд рүүгээ бас жолоогоо дэндүү уячихсан цаг байсан шиг байгаам, нэг хэсэг. Бүх мэдлээ өөртөө төвлөрүүлэх санаатай. Тэгээд тэр нь ч зарим үедээ хэсэг үедээ гүйцэж байсан цаг байгаа юм.

Сайнбилэг -

Төр дээр үед эмэгтэйчүүдийн талаар ямар бодлого баримталж ирсэн бэ? Эмэгтэйчүүдийн талаар ямар нэгэн бодлого явуулж байсан уу? Одоо нөгөө юу яадаг ш дээ, Алдарт эхийн одон байна. Сонгуульд орох эрхтэй болно чөлөөтэй.

Содном -

Тэр болбол чөлөөтэй тавьж өгсөн ш дээ. Эхлээд эхийн алдрын 1-р одон гэж өгөөд, сүүлд нь эхийн алдрын 2-р одон гэж энэ чавганц эхийн одонгийн 2 одонгоо авсан л даа. Жил болгон. Одонгоо 100 цаастай өгдөг байсан, тэрийгээ аваад л хэдэн хүүхдийнхээ юмыг нь солиод л, одоо 7 охинтой 1 бандитай, тэгээд л ингэж амьдарч байдгийм.

Сайнбилэг -

Таны бодож байгаагаар хүмүүсийн ажилд хандах хандлага яаж өөрчлөгдсөн бэ? Хүмүүс ажилдаа дуртай, дур сонирхолтой л байсан байх даа.

Содном -

Гол нь болбол заа одоо ч ялгаагүй дээ, 2 янзтай л байсан байх шүү. Би зүгээр малд их сонирхолтой, эх эцэг нь ч малчин ажилчин тиймэрхүү байсан. Эцэг эх бол яахав, зөвхөн өөрийн үр хүүхдүүдийг л хаана юунд сургах уу, тэрийг л гол сонирхлоо болгодог. Одоо бол сайхан сайхан ажиллаж байна. Нэг хэсэг нь сайхан ажиллаж байхад нэг хэсэг нь ажилд дургүй нэг хэсэг нь бол ажилгүйчүүдийн эгнээнд орчихсон, ядуучуудын эгнээнд орчихсон, одоо хүн бодсоноо л ажил голохгүй хийж байвал чухам амьдрал дээшлээд л, аа яршиг пизда гээд л их ярьдаг нь пизда ш дээ, пиздагаа хэлчихээд л залхуу 2 голлоод л тэгж байгаам зарим нэг хэсэгт нь. Зарим нь бол янзын сайхан ажил хийж байна ш дээ.

Сайнбилэг -

Социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ?

Содном -

Социализмын үед чинь хүн хийснийхээ хэрээр авна гээд тэгдэг байсан. Авсныхаа хэрээр амьдарна гэж дээхнэ үед ганцхан тийм чиг арьдаг байсан ш дээ.

Сайнбилэг -

Ажилд орохдоо хүн би ажилд оръё, би ажилгүй байнаа гэвэл хэнд хандах уу?

Содном -

Өөрийнхөө удирдлаганд хандана. Тэгэхэд чинь тэр чинь гол эцэг эхийн мэдэл шаарддаг байсан байхгүй юу. Аа тэр чинь овоо тийм мэдэлтэй, юу ч мэдэхгүй хүнийг ажилд аваад дээр үеийн шахалтаар өнөө хичнээн дуртай байгаад тэр нь юу ч мэдэхгүй гарынхаа үсгийг ч тавьж чадахгүй бол тэрүүгээр ямар юмаа хийлгэхэв

Сайнбилэг -

Зарим хүмүүүс ингэж ярьдаг, бүр ажилгүй байсан хүнийг бүр дуудаж авчраад ажилд оруулдаг байсан гэсэн тэр үед?

Содном -

Ээ мэдэхгүй, манайхан л нэг тийм ажил хийдэг л байсан.

Сайнбилэг -

Ажилгүй хүмүүс их байсан уу?

Содном -

Байлгүй яахав. Гэхдээ цөөхөн.

Сайнбилэг -

Одоо үед ажилгүй хүн ажилд оръё гэвэл яах бол? Хээл хахууль өгөх үү, яах уу?

Содном -

Ажил олдохоо байчихаж. Хээл хахууль багасгана л гээд байх юм, багадсан юм уу, улам л их болоод байх шиг.

Сайнбилэг -

Энд би асууя. Ажил бол байна, хүмүүс ажил хийх сонирхолгүй болчихов уу, эсвэл ажилд авах хүмүүс нь хэээл хахууль авах гээд байна уу, эсвэл хүмүүс цалингаа голоод байна уу?

Содном -

Хүн голдог нэг хэсэг байгаа юм, аа голдоггүй нэг хэсэг байна, тэгэхдээ цаад авдаг чинь эргээд нэг юм өгөх болов уу үгүй юу гэсэн нэг хэсэг байдаг болов уу гэж боддогийм. Төр болбол арилгана гээд олон жил энийг ярьж байна ш дээ. Чухам ажиллаж чадаж байгаа юм уу, үгүй юу.

Сайнбилэг -

Та нэгдэлд ажиллаж байсан ш дээ, тээ. Дараа нь юу хийсэн бэ?

Содном -

Ажилласаар байгаад л тэтгэвэрт гарсан.

Сайнбилэг -

Та хэдэн төгрөгний тэтгэвэртэй байдаг вэ?

Содном -

Би 81.

Сайнбилэг -

Танд ер нь нэгдэлд орохоос өмнө өөр ажил сонгох сонголт байсан уу?

Содном -

Байгаагүй. Барагтай сонгогддоггүй л байсан.

Сайнбилэг -

Таны гол бахархдаг зүйл чинь юу вэ, жигшдэг зүйл чинь юу вэ?

Содном -

Гол бахархдаг юм маань хэдэн хүүхдээ зөв хүмүүжүүлж, зөв ажилчин болгож л энэнд л байх. Одоо яахав хэдэн хүүхэдтэй болж бүтээд л, санасан бодсон юмаа хийгээд ингээд явж л байна.

Сайнбилэг -

Хамгийн жигшдэг юм чинь тэгвэл юу вэ?

Содном -

Миний жигшдэг юм чинь одоо нээх цээрлээд жигшдэг юм ч одоо байхгүй. Буруу зөрүү яриа тийм юмнаас л жаахан жигшинэ. Зөв талын юмыг л харна, буруу яриаг бол их жигшинэ.

Сайнбилэг -

Таны амьдралд ер нь ер бусын бусдаас онцгой гэхээр зүйл бий юу?

Содном -

Байхгүй ээ, байхгүй.

Сайнбилэг -

Гайгүй юу тээ. Та чинь 4-р ангийн боловсролтой ш дээ, тээ. Дараа нь өөрийн боловсролоо дээшлүүлэх ямар нэгэн юманд явав уу?

Содном -

Яваагүй ээ, яваагүй.

Сайнбилэг -

Та багадаа кино театр жүжиг үзэж байсан уу?

Содном -

Сүүдэр ший л гэж гардаг байсан шүү.

Сайнбилэг -

Заа хаана та тийм сүүдэр ший үзэв?

Содном -

Эрдэнэцогтын 10-р баг гэж байхдаа би байж, тэгэхэд их ховорхон байсан. Кинонууд сүүдэр ший гэж гардаг байсан.

Сайнбилэг -

Кино биш юм уу?

Содном -

Кино. Одооны кино байхгүй юу.Тэгэхэд дээр үед сүүдэр ший үзсэн хүний нас богиноддог гээд л дээр үед лам нар тэгдэг байсан. Тэгдэг байсан. Тэр чинь тэгээд тэмээнд аччихаад л явна. Тэгээд л айлын гэрт орчихоод тэнчээ талд нь том цагаан даавуу татчихна. Үгүй бол тэр аппаратаа хаалгаар гаргаад энэ хойд талд нь татчихна, өнөө цагаан даавуугаа. Тэгээд мотор асааж, хойд нь гэрэл асаачихна, тэгэхдээр шажигнаж байгаад өнөө зураг нь хар цагаанаар гардаг. Тийм сүүдэр ший гэдэг юм их л гарч байсан.

Сайнбилэг -

Хүмүүс тэрэнд их дуртай байсан уу?

Содном -

Өө үздэг байсан.

Сайнбилэг -

Тэгээд тэр юунд мөнгө төлөх үү?

Содном -

Мөнгө төлөх юм байхгүй. Сүүдэр ший гарах гэж байна гэнэ, явж үзье гээд л. Дуртай шүү. Сааль нь давхцчихаад л улсууд чинь явж чадахгүй. Тийм байдаг байсан.

Сайнбилэг -

Та ямар нэгэн гадаад хүнтэй найзалж байсан уу? Ямар нэгэн гадаад хүнтэй цуг ажиллаж байсан уу?

Содном -

Үгүй ээ үгүй.

Сайнбилэг -

Тэр социализмын үед чинь Зөвлөлт Холбоот Улсын.., оросууд гэж их байлаа ш дээ?Тэр улсуудтай энд тэнд амьдралынхаа ямар нэгэн шугамаар холбогдож байв уу?

Содном -

Байхгүй, ёстой байхгүй. Өнөө урд Оросын элчин дээр л 3 жил болсон, холбогдсон юм бол байхгүй.

Сайнбилэг -

Таны харж байгаагаар тэр оросууд ямаршуу улсууд байсан? Харьцдаг байсан уу?

Содном -

Харьцахгүй. Наад хүүхдүүд мүүхдүүд нь хамаагүй гүйж гарч ирнэ. Ёлка болоход чинь идэх уух юм, архи хүртэл авчраад өгнө ш дээ. Ээж аав нь хүртэл захьдаг байх, цэргийн хүн чинь ямар юмаа идэхэв, авч болохгүй. Тэгээд авч болохгүй болохдээр нөгөө авчирсан архиа татчихаад хөхрөөд гүйгээд орно. Тэгээд 3 жил болохдээр хүүхдүүд бие биенээ таньдаг цугаараа жигтэйхэн болдог юм билээ.

Сайнбилэг -

Та энэ ардчилсан хөдөлгөөний үед юу хийж байсан бэ? Тэтгэвэртээ сууж байсан уу тээ, 90 онд?

Содном -

Мал маллаж байсан даа.

Сайнбилэг -

Хувийн мал аж ахуйтай?

Содном -

Хувийн мал аж ахуйтай.

Сайнбилэг -

Тэгээд ардчилал 90 онд болоход юу?

Содном -

Юуг нь ч бодсон юм байхгүй. Алинд нь ч үгүй, дунд нь л явж байсан.

Сайнбилэг -

Ер нь та оролцоогүй юм байна тээ?

Содном -

Үгүй.

Сайнбилэг -

Тэр үед таны амьдрал ямаршуу байдаг байсан?

Содном -

Тэр үед сайн байсан.

Сайнбилэг -

Та одоо малтай юу?

Содном -

Бид ч энэ жил дуусах нь байнаа даа. Ганц зуун толгой малтай. Энэ жил давах нь яах нь уу. Зун олигтой болохгүй болохдээр тарга дандаа муу аваад байхгүй. Газар гараагүй болохдээр ингээд малгүй болохгээд байх шиг байнаа, энэ жил.

Сайнбилэг -

Тэр үед янз бүрийн үйл явдал болж байла ш дээ. Тэр өлсгөлөн, жагсаал цуглаан гээд л. Тэр үеийн үйл явдал танд яаж нөлөөлж байсан бэ?

Содном -

Эвгүй л бододогддог байсан даа. Жагсаал цуглаан болоод суулт гэж өлсгөлөн зарлаад, муухай эвгүй л бодогдож байсан. Тэвчээртэй өнгөрүүлж л ийм болсон шүү. Тэсвэр, тэвчээргүй бол тэрнээс илүү давруу юм болж гарч ирэх байсан. Би зүгээр хар санаагаар л тэгж боддогийм.

Сайнбилэг -

Энэ ардчиллын үр нөлөө нь юу вэ?

Содном -

Үгүй ээ яахав, ард түмэндээ чухам өгөөгүй юмыг нь өгч, аваагүй юмыг нь авлаа, энэнээс илүү яахав болоо ш дээ. Өөрийнх нь эрх мэдэл нь өөрсөндөө ирсэн. Иддэг уудаг нь дутах юм байхгүй бролсон байна. 89 он, 90 онд та нар бодохгүй юу. Дэлгүүр чинь лангуу нь хоосорчихоод л юу ч байхгүй болсон ш дээ. Бид 2 андахгүй дээ, тийм л болж байсан.

Сайнбилэг -

Хүмүүс тэгээд идэж уух юмаа хаанаас авдаг байсан?

Содном -

Дамжуулж авдаг нь их цөөхөн. Агентаар дамжуулж ирэхдээ 2,3 метр цоохор даавуу, 2м жигүүн, 5кг гурил, туж нормоор тэгж ирдэг байсан

Сайнбилэг -

Тэр үед УБ-т дэлгүүрт бор давс гэх мэт ганц хоёрхон бараатай бусад нь картанд орсон байсныг санаж байна? Хөдөө орон нутагт тэр мах, гурил, будаа ногоо эд нар нь ямар байсан?

Содном -

Их жаахан юм ирнэ. Хэр хэмжээгээр нь тогтоогоод өгчихсөн. Нэг уут аваад л очно, өнөө уутандаа гурил юим уу, будаа юм уу хийчихээд л, хэд хонож байгаад л нэг ирнэ. Бид 2 өнөөдхөө аваад л шогшино. Тэгээд бас нэг таслахгүй нэг юм хиллүүлээд л авдаг.

Сайнбилэг -

Та тэр карт гэдэг юмны тухай тодорхой ярьж өгөхгүй юу?

Содном -

Карт чинь одоо хүн авч байгаа юмаа дураара авахын нэр биш байсан. Тэгээд юм нь бол хязгаартай. Ховорхондуу байсан байгаам. Тэгэхдээ тэр үед хэмжээ хязгаар тогтоод л тэгж байсан юм шиг байналээ.

Сайнбилэг -

Та жишээ нь тэр картаар танай гэр бүл хэдэн хил/кг/ гурил сардаа авах юм?

Содном -

Манай гэр ам бүлийн тоогоор

Сайнбилэг -

Та санаж байна уу одоо?

Содном -

Аманд л нэг хилийг өгч байсан санагдаж байна. Тэгэхдээр ахиухан ам бүлтэй айл чинь хэрдээ хөөрхөн болгоод, тэгж. Тийм л байсан ш дээ.

Сайнбилэг -

Таны бодож байгаагаар ардчилал эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай нөлөөлсөн үү?

Содном -

Алинд нь ч сайхан нөлөөлсөн. Юуг болбол сайхан харсан шүү. Эмэгтэй хүнийг бол арай ч илүү харж байсан. Эрх мэдлийг нь арай дээшлүүлж өгсөн юм уу гэж боддогийм шүү. Эрх чөлөөний хувьд аль аль л тавьж өгсөөн.

Сайнбилэг -

Та Хувьсгалт намын гишүүнд хэдэн онд элссэн гэлээ?

Содном -

50 онд.

Сайнбилэг -

Одоо намынхаа гишүүнээр байгаа юу?

Содном -

Больсон л байна. Юм хумыг нь авчихна барьчихна гээд бодоод ирэхгүй л юм. байж л байгаа.

Сайнбилэг -

Ер нь төрийн бус байгууллагууд монголын амьдралд ямар ач холбогдолтой вэ?

Содном -

ТББ чинь хийх юмыг нь хийлгэж хийдэггүй хэсгийг нь хийлгэх санаа оруулж зүтгэдэг, тийм л байгууллага байна даа. Санаагүй юмыг нь санаа оруулж, хийхийг боддог иймэрхүү.

Сайнбилэг -

Та ер нь бол гучин хэдэн оноос хойш, бодвол 5,6 наснаас хойшхи юмаа сайн санах байх. Тэгэхээр танд одоо хамгийн их гайхшруулж байсан юм байдаг уу? Радио телевиз онгоц ч юм уу? Хамгийн сонин их гайхаж байсан юм нь юув?

Содном -

Хамгийн сүүлд нь эрплан гэж байсан. Машин гэдгийг чинь чийчаан гэдэг байсийм, миний багад. Одоо агаараар ниснэ. Адуу чинь зүггүй алга болдог. Тэгээд онгоц нисээд дээгүүр дүнгэнээд өнгөрдөг. Айлын адуу чинь хаашаа явсан нь мэдэхгүй. Машин газраар явахдээр чинь үргээд мал чинь алга болчихно. Шилэн порт гэж ачааны хар гэж ачааны тэрэг байдаг, тэр нь ховорхоон.

Сайнбилэг -

Тэр болбол маш их сонин байсан уу?

Содном -

Сонин байлгүй яахав. Эрплан явж байна гээд л, ингээд л харчихна. Чих чинь шуугиад л, зарим хөгшчүүл чинь сахиусандаа залбираад л, сүүгээ өргөөд л, тэгдэг л байсан даа.

Сайнбилэг -

Онгоц хараад уу? Сүүгээ өргөх үү? Аа тэр сүүг ямар утгаар өргөх үү?

Содном -

Ганцхан сайн сайхных нь төлөө л өргөж байгаа ш дээ.

Сайнбилэг -

Онгоцоор нисч байна гэдэг нь бахархал байсан уу?

Содном -

Тийм, бахархал бололгүй яахав. Ямар сайндаа баярлахынхаа эрхэнд шанагатай сүүгээ цацтайгаа бариад гарчихсан,.. эээ баян буурал дэлхий минь, Алтан шар зам минь гээд л манай ээж хүртэл сүү цацаад л байдаг байсан. Малгайгаа өмсчихсөн цаадуул нь донхойсон гозгор толгойтой, хар малгай өмсчихсөн гараад л ирдэг

Сайнбилэг -

Аан, та анх телевизорыг хэзээ үзсэн? Анх, хамгийн анх? Та бодвол анх УБ-т цэрэгт очоод л үзсэн байж таарна?

Содном -

Байхгүй ээ, 51 онд юм уу театр тэгэхэд нээгдэж байсан ш дээ. УБ-ын театр. Тэгэхэд чинь урилгаар цөөхөн цөөхөн улс очуулж үзүүлдэг тийм байсан. Тэр урилганд би орж тэгээд театрт их л гоёлтой орох гэсэн чинь гуталтай , өсгийнд нь төмөр тах хадсан театрын шалан дээр чинь тахтай морь явж байгаа юм шиг л таг таг гээд, миний зовсон гэж. Тэгэхэд л би театрт орж байсийм.

Сайнбилэг -

Та телевизийг анх хаанаа үзсэнээ санахгүй байна уу?

Содном -

Санахгүй байна.

Сайнбилэг -

Та цэрэгт очоод хамгийн анх УБ-г харж байна ш дээ. Тэгэхэд УБ яаж харагдсан бэ? Шөнө очсон уу, өдөр очсон уу?

Содном -

Шөнө.Их олон гэрэл л харагдаж байсан. Хамгийн өндөр нь энэ юу байсан байх шүү. 10 жилийн сургуулийн шилэн давхар гэж байсан байх шүү. Аа тэрнээс дээш Маршал Чойбалсангийн ордон музей гэж, одоо байдгиймуу, үгүй юу. Маршал Чойбалсан хойно Орост очиж үхээд, хотод 6, 7 хоног маршалын шарилыг үзэх гээд цугласан чинь 7 хоноод тэгээд сүүлд нь хүчээр тасдаж байсан. Засгийн газрын ордонгоор чинь урд хаалгаар нь ороод хойд хаалгаар нь гардаг. Энэнд нь жаахан цэмбэн табочки хийгээд оруулдаг харах юу байхав, дэргэдүүр нь хараад л өнгөрч байгаам. Маршалын чинь шинельд нь одон нь малгайг нь толгой дээр нь тавьчихсан, тэгээд 7 хоног үзээд тэгээд сүүлд нь шарилыг нь аваачиж бунханд хийгээд, Сүхбаатарын шарилыг 53 онд наана нь шилжүүлж авчирч хийгээд тэгж байсан, Сүхбаатар чинь цаана Улаанхуарангийн тэр лүү байсан ш дээ. Би хүртэл 2,3 хоног манаж байсийм, 1 сарын 22-нд билүү, 2 сарын 22 нд тэгж манадаг байсийм. Албан газрууд тэнчээ аваачиж их цэцэг тавьдаг байсийм,тийм цэцгийн мандал хийгээд л авдаг, тэгээд авахгүй цэцгийг нь авдаг цэцгийг нь авдаг болчихсон л байсан, манай анги очиж зогсдог тийм байсан. 2 винтовтой цэрэг зогсдог ийм байсан юм байгаам.

Сайнбилэг -

Тэр маршал Чойбалсан гуайг нас барахад тэр жилийн цагаан сарыг болиулж байсан юм гэнэлээ? Тэгэхэд та цэрэгт байсан уу тээ?

Содном -

Цэрэгт байсийм.

Сайнбилэг -

Тэр тухай та санаж байна уу?Яг тэр шарил нь Оросоос ирсэн ш дээ?

Содном -

Тэгсэн 7 хонож ирсэн.

Сайнбилэг -

Та тэр үед нь байсан бол тэр үед яг ямар байсан, хүмүүс үнэхээр их гашуудаж байсан уу, их л орон даяар гашуудаж байсан гэсэн ?

Содном -

Их гашуудаж байсан, жигтэйхэн их. Орос морос хүртэл уйлаад л бид нар хамгаалалтанд зогсдог, өглөө 5 цагт манай ангийг аваачиж зогсооход өргөн төмөр зам гэж тэр доор байсийм, Үйлдвэр комбинат гэж нэг их том ганцхан том яндан байсийм. Дуугардаг нь ганцхан тэр. Нээх муухай орилдог. Маршалын шарил тэнчээ явна, энчээ явна гээд л. Өнөө өглөө яг 7 цагт яг энчээ ирнэ гээд л тэгэхгүй юу. Бид нар 5 цагт очоод зогсчихсон, шинельтэй зогсоод бахиал өмсүүлбэл ч ёстой барахгүй юм билээ, тэгээд нэг эсгий гуталтай, тэгээд Маршалын шарилын тэгж хамгаалалтанд зогсоосон. Орохын эрхгүй амьтан яг ингээд бүрхчихсэн, тэгэхэд улсууд уйлаад л, орос хүүхэн хүртэл уйлаад л, жигтэйхэн. Тэгэхэд чинь 11 цаг болж байхад маршалын шарил гарч ирж байсан. Томчуул чинь мөрөн дээрээ тавьчихаад л, тэгээд л гаргаж ирж байсан. Тэр Яамны түргэн тусламжийн ягаан тэрэг ухарч зогсоод л Маршалын шарилыг хийгээд л, тэгээд л биднийг ачаад л эргээд л Засгийн газрын үүдэнд эргүүлээд л хамгаалалтанд тавьж байсан. Тэгээд бүтэн өдрийн ажил болж байсан. Тэр цэцэг тавьсан өглөө 7 цагт хийсэн машин чинь 11 цаг болтол хүлээсэн. Тэгээд л сүүлд нь 11 болж байхад л гарч ирж байсан. Тэгээд л Засгийн газрын үүдэнд маргааш нь билүү нөгөөдөр нь билүү, Маршалын шарилыг Засгийн газрын ордонд хийсэн гээд, тэгээд тэрийг үзүүлж цуваад л, зүгээр. Тийм байсан.

Сайнбилэг -

Та тэр үед нь яг хамгаалалтанд нь зогсч байсан уу?

Содном -

Тийм.

Сайнбилэг -

Би танаас жаахан эвгүй асуулт асуучих уу?

Содном -

Аа яахав дээ.

Сайнбилэг -

Монголчууд ер нь дээр үед нас барсан хүмүүсээ яаж оршуулдаг байсан бэ? Таныг бага байхад жишээ нь яаж оршуулдаг байсан, ил тавьдаг байсан гэсэн, тэр яадаг байсан юм?

Содном -

Тэр ил тавьдаг байсан юм билээ. Тэгээд хүнд нээх их юм ороотох биш нэг метрр цагаан даавуу, 1 м хадагтай, тийм л юм ордог. Одоо нээх юм орохгүй. Айл ах дүү нараас нь хүн явна, тэмээнд ачаад явчихна, араг доош нь хөмрөөд 2 арган дээр баглаж аваад хөндлөн тавьдаг, тэрэнд чинь жил мил таарсан хүн явна, харш жилтэй хүн явахгүй. Жил мил таарсан хүн нь тэмээнд ачиж аваад л яваад өгнө. Аваачиж өнөө газар дээрээ нэг ламтай явна, өнөө ламаар чинь ном уншуулна. Ирэхдээ задалж тавиад цагаан даавуугаар нь бүтээгээд тэгээд цагаан даавууг нь шуурганд хийсэхгүйгээр 4 үзүүр дээр нь жаал жаал хаднууд тавьчихна. Тэгээд л буцаад л замдаа өнөө аргаа эргүүлж тэгнээд л, 2 аргандаа аргал дүүргэж хийчихээд л, тэгээд л гүйлгээд орж ирнэ. Тиймэрхүү л байсан.

Сайнбилэг -

Тэр 49 хоног гэдэг нь ямар учир байна?

Содном -

49 хоног гэдэг дээр хүний сүнс чинь, сүнс гэдэг чинь ерөөсөө усны хөөс шиг хүн харахад чинь өөрснөө нээх их том хүнд хөнгөн болохоос үхэхээр 6 цогц нь л үлдээд, сүнс тэр 49 хоногт боловсорлоогүй явж байдаг. Хүн чинь тэгээд ерөөсөө юу болж байна гэхдээр туж ингээд л эргээд л энэ орчлонд туж солигдоод л төрж байдаг, тиймэрхүү чигтэй юм уу даа. Ганцхан тэр сүнсийг л орон байр ортол нь л 49 хоног гэдэгтээ оруулдаг. Тэгээд сүүлд нь юуг нь хураах гэж юм болдог байгаагүй юу. Тэгээд тэр орон байр, олсоншуу байх гээд ганцхан тэр сүнсэнд л болж тэгдэг.

Сайнбилэг -

Одоо ингээд сүүлд ийм оршуулга боллоо ш дээ, чулуун хөшөө тавьдаг, гадуур нь хашаа барьчихдаг, тэрийг та зөв гэж боддог уу?

Содном -

Ээ тэр чинь тэр үедээ зөв юм шиг байсиймаа. Тэр чинь тэгээд л хамаагүй задгай товлосон газаргүй бол дуртай хүн дуртай газартаа тавьбал хамгийн жигшүүртэй нь тэр. Хаа ч хамаагүй нэг амьтан тэнд тавьчихвал үхсэн хүндээ ч тэр нутаглаж байгаа нутаг усандаа ч тэр эвгүй юм болно ш дээ. Энэ харин газар ус тогтсондоо сүүлд тийм байгаа юм.

Сайнбилэг -

Одоо харин нас барагсдыг чандарладаг болж байна ш дээ, тэрийг та зөв гэж боддог уу?

Содном -

Тэр чинь дээд талын хүнийг чандарлаад байх шиг байна. Тэр болбол жинхэнэ хадгаламжинд орсон, зүгээр сайн шатаг л гэж бодно л доо. Тэр чандраа болбол заавал ч үгүй чандарласан газар нь бол заавал ч үгүй хоосон орхихгүй ш дээ. Манай тэр энчээ тийм байж байгаа. Тиймэрхүү л байгаа.

Сайнбилэг -

Заа та хувьчлал байна ш дээ, аягүй олон мал нийгэмчилсэн байна ш дээ, 100-аад бог тиймээ. Тэрнээсээ та хувьчлалаар юм авсан уу?

Содном -

Хувьчлалаар

Сайнбилэг -

Та одоо нэгдэлд юм хувьчилсан ш дээ, тиймээ. Өгчихсөн, нийгэмчилсэн. Эргээд одоо сая 90 оноос хойш тэр юм чинь нэгдэл тараад ингэхэд танд юм өгсөн үү?

Содном -

Тэр чинь тасалбар нэг өгсөн ш дээ. Их хувьчлал бага хувьчлал гээд. Тэр энэ тэрийг мартчихаад байна. Тогтоосон тогтоосон жаал жаалхан норм өгч байсан юм байгаам. Жаал жаал юм өгөөд л өнгөрсөн.

Сайнбилэг -

Танд их бага хувьчлал гээд 2 ийм цаас өгсөн үү эсвэл нэгдэл чинь танд мал өгсөн үү?

Содном -

Үгүй үгүй, цаасыг нь л өгсөн.

Сайнбилэг -

Аан за. Тэр хувьчлалынхаа цаасаар та юу хийсэн?

Содном -

Тэр хувьчлалыг чинь юу өгсөн ш дээ. Эргүүлээд малыг нь өгчихсөн ш дээ.

Сайнбилэг -

Малыг нь өгөөд та мал эргүүлж авсан уу?Та хичнээн мал авсан бэ?

Содном -

Би чинь 7 адуу, биш 11 адуу, авч байж. Бог чинь яагаад би бог аваагүй. Би богноосоо яагаад хүнд өгсөн билээ, нутаглаж байсан хашаа, бууц цөм буцаж өөрт ирсэн ш дээ. Мал.., тэгээд худаг, ус, хашаа байшин, өвөлжөө, хаваржааг цугийг нь тэрийг чинь хувьчилж байсийм. Тэрнээс аль нэг өвөлжих дуртай нь буучихаад байдаг тийм байсан юм.

Сайнбилэг -

Заа ингээд сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд их баярлалаа.

Содном -

Заа баярлалаа, буруу зөрүү баахан бурах шиг боллоо. /инээв/ Наадхаасаа авмаарыг нь ав, хаямаарыг нь хая.

Сайнбилэг -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.