Gombo


Basic information
Interviewee ID: 990491
Name: Gombo
Parent's name: Dagva
Ovog: Sharnuud
Sex: m
Year of Birth: 1935
Ethnicity: Halh

Additional Information
Education: none
Notes on education:
Work: no specialisation, herder, watchman, retired
Belief: Buddhist
Born in: Delgereh sum, Dornogovi aimag
Lives in: Sainshand sum (or part of UB), Dornogovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
collectivization
work
privatization
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

За сайн байна уу? Гомбо гуай.

Гомбо -

Сайн. Сайн байна уу?

Ариун-Ундрах -

За та сайн сууж байна уу?

Гомбо -

Сайн сууж байна.

Ариун-Ундрах -

Аанхан. Энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Гомбо -

Заа.

Ариун-Ундрах -

Зөвшөөрч байна тийм ээ?

Гомбо -

Заа.

Ариун-Ундрах -

За, та өөрийгөө танилцуулахгүй юу?

Гомбо -

Би өөрөө 1935 онд төрсөөн. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын хүн. Тэгээд одоо аав ээж минь одоо байхгүй ээ. Амьдрал нилээн хангалуун болж байна. Одоо би 7 хүүхэдтэй. Хүүхдүүд маань одоо амьдрал гэж тусдаа гарчихсан. Хөгшинтэйгээ одоогоор хоёулахнаа байна аа. Одоо хөдөө аж ахуйн нэгдэл гэж байхад дан насаараа мал маллаж амьдрал ахуйгаа дээш татаж байсаан. Бидний үед одоо болохгүй, чадахгүй юм байгаагүй. Бүх юм, зүйлийг хийж байсаан. Юу л хий гэнэ үү тэрийг бүгдийг нь хийж байсан. Өшөө одоо би яагаад байх юм алга даа. Тэгээд одоо дутагдаж байгаа юм одоогоор бол надад юм алга байна. Одоо бишгүй л тэтгэвэр, тэтгэмж төр засгаас одоо бишгүй л сайхан өгч, харж бидний амьдрал одоо нилээн 70 гараад би тэгээд өнөөдөр хөгшинтэйгээ хоёулаа байж байна даа, одоо хэдэн хүүхэд тойруулаад. Одоо хэдэн хүүхэд маань мал дээр зарим нь байдаг, зарим нь Дэлгэрэхд, зарим нь одоо энэ дээр байдаг. Энд ирээд нэг 2 жил гаруй болж байна. Гэртээ хөгшин хараад. Тэгээд одоо надад энүүгээр дутагдаж байгаа зүйл алга. Би өөрөө болж байна. Өөрөө одоо яахав бүх юм болж байнаа л гэж бодож байна даа.

Ариун-Ундрах -

За хоёулаа өнөөдөр таны өнгөрүүлсэн амьдралын түүхийг ярилцъя аа. Тэгээд та өөрийнхөө төрснөөс авахуулаад амьдралынхаа өнгөрүүлсэн тэр дурсамжуудыг тодорхой ярьж өгөхгүй юу? Одоо хүүхэд наснаас эхлээд тийм ээ?

Гомбо -

Айн?

Ариун-Ундрах -

Төрснөөсөө авахуулаад хүүхэд наснаас эхэлье тийм ээ? Ямар айлд ямар айлын хэд дэхь хүүхэд болж төрж байв? Хүүхэд нас хүүхэд хэрхэн өнгөрч байв? Гэх мэтчилэн тийм ээ?

Гомбо -

За тийм байна. За би 1935 онд 2 дахь хүү нь болсон юм аа.

Ариун-Ундрах -

Аанхан. Дамба гэдэг хүний юу?

Гомбо -

Тийм. Аа Аюуш гэдэг хүний. За тэгээд 2 дахь хүү нь болоод тэгээд миний эх одоо 1945 онд нас барчихсан. Тэрнээс хойш эгчтэйгээ хоёулаа өрх толгойлж яваад л өдийг хүртэл явж байна даа. Эгч маань ч нас барчихсан. Одоо би эхээс 4-үүлээ юм. Хоёулахнаа амьдарч байна аа одоо. Нэг маань одоо Дэлгэрэхд байгаа. Иймэрхүү л юм. Би ярианы баялаг муутай хүн.

Ариун-Ундрах -

Болно оо, болно.

Гомбо -

Тэгээд л одоо би энчээ амьдарч байна. Нэг хөгшинтэй 1960 онд танилцаад одоо 6-7 хүүхэдтэй. Ийм яриа орох юм байгаа биз дээ?

Ариун-Ундрах -

Ммм.

Гомбо -

За тэгээд одоо өнөөдрийг хүртэл тэгээд л одоо ингээд байж байна даа. Аа тэгэхдээ төр засагт одоо дандаа нэгдлийн мал, аа манаач ч хийж байсан. Хүүхдээ сургууль соёлд сургах гэж сумын төвд одоо 10 жил манаа хийсэн, би одоо. За сүүлд нь тэгээд яахав хөдөө аж ахуйн нэгдэл гэж байхад мал маллана. Тэр бүх төлөвлөгөөт зүйлүүдийг бүгдийг нь дуусгаж байна. Тийм ч юм, ийм ч юм хий гэхэд бүгдийг нь ... байсан. Тэгээд бишгүй л баярладаг. Тэр төрийн шагнал тэр мэтийг авч байсаан. Одоо олон даргын нүүр үзсэн. Би даргатайгаа тэгэж их муудаж, хэрэлдэж байсан энэ тэр байхгүй ээ. Тэгээд л бүгдийг нь одоо хийж байсан. Одоо ч бол айхтар танхай улс л явах юм. Би одоо ч мань мэт дээр хүн орж ирэхгүй юм байна ш дээ. Хүү минь яаж байна уу? Нэг юугаар дутагдаж байна уу? Яаж байна уу? Түлш түлээ, одоо бүх л юм орох юм байна ш дээ. Тэрнийг асууж байгаа хүн ч байдаггүй юм. Тэгээд өөрснөө л одоо хийж байна. Хийлгүй ч яахав дээ. Энэ одоо хэнээр бэлдүүлэх үү? Дээр үед хөдөө аж ахуйн нэгдэл гэхэд одоо мөн бүх юм бэлэнчилж байсаан.

Ариун-Ундрах -

Заа.

Гомбо -

Гурил будаа машин техникээр авчраад хаячихна аа. Өвс, малын л одоо сайхан бүрэн бүтэн бол өвс, тосыг нь машинаар авчраад хаячихна аа. Өө тэднийх нүүнэ ээ гэхэд унаа бэлэн давхиад ирнэ ээ. Тийм бэлэнчилсэн сэтгэлгээ одоо хүнийг бол их хардаг байх. За бид бол ч тэрийг нэг их өнгөрөөсөн улс болж байна аа. Одоо тийм юм байхгүй ээ. Одоо тийм зардал чирэгдэл ч байхгүй. Одоо ингээд явж байхад бол их мөнгө, зардал чирэгдэл орж байгаа юм. Тийм л байсан даа. Би нэг бэлэн юманд нэг жоохон айхтар туйлсан даа. Одоо бараг балтай боовоо идчихсэн байх аа гэж би боддог юм даа. Тэгээд одоо би бас яахав сайхан төрөөс цалин мөнгө идээд, сарын 80000 цаас идээд өнөөдөр би болж байна аа, хөгшинтэйгээ хоёулаа. Тэгээд энийг би төр засагтаа сайхан явсных нь ач буян, гавъяа болов уу гэж бодож явдаг даа, би одоо.

Ариун-Ундрах -

Таны аав ээж ямархуу хүмүүс байв?

Гомбо -

Аа миний эцэг одоо нэг Лувсанчүлтэм гэж хүн байсан, дээр үед. Миний эх одоо Аюуш гэж би түрүүн хэлж байсан. Тэр хоёул одоо байхгүй. Миний тэр хоёр эх эцэг бол дандаа мал, малаар байсан. Алба ажил хаагаагүй. Харин лам хувраг энэ тэнд байсан, дээр үед. Тэр татагдаж яваад 10-н хэдэн жилийн юу аваад...

Ариун-Ундрах -

Нөгөө хэлмэгдүүлэлт үү?

Гомбо -

Хэлмэгдэлд яваад ирсээн. Тэгээд ирээд орон нутагтаа нас барсан.

Ариун-Ундрах -

Аан хэн нь гэнэ ээ?

Гомбо -

Лувсанчүлтэм.

Ариун-Ундрах -

Аан аав чинь үү?

Гомбо -

Тийм, миний аав.

Ариун-Ундрах -

Аан тэгээд эргээд ирсэн үү? Овоо.

Гомбо -

Эргээд ирсэн. 1936 онд явсан гэж байгаа биз дээ. Татагдаж яваад.

Ариун-Ундрах -

Таныг жоохон байхад явсан байна.

Гомбо -

Ай, би 1-2 настай байсан шиг байгаа юм. 1-2 л байсан, байх нь л байсан, гарчихсан байсан. Тэгээд би тэрийг нь явахыг нь бол үнэндээ сайн мэдэхгүй л дээ.

Ариун-Ундрах -

Аанхан. Тэр яг авч явсан тухай өөрсөдөө юу гэж ярьж байх юм?

Гомбо -

Тэрийг бол би одоо мэдэхгүй л дээ. Энд л манай Дорноговь дамжуулаад л энэ манай Дэлгэрэхээс гараад тэгээд л явсан юм. Тэгээд Улаанбаатарт олон жил хэлмэгдэлд яваад, 10 жил яваад л 1951 онд ирсэн үү? 1950 онд ирсэн үү? Тэгээд л ирсэн юм даг.

Ариун-Ундрах -

Лам хүн байсан гэсэн үү?

Гомбо -

Тийм, эмч болоод нэг гүрэмч хүн байсан юм.

Ариун-Ундрах -

Маарамба уу?

Гомбо -

Маарамба, тийм. Тэгээд энд мэдүүлгэнд, энэ захиргаанд байдаг юм байна лээ ш дээ.

Ариун-Ундрах -

Тийм байх.

Гомбо -

Тэгээд би нэг сая төгрөгийг нь авсан даа. Яахав дээ тэр хүний хэлмэгдүүлэлтийн мөнгө гэж өгсөн, төр засаг. Тэрийг авсаан би.

Ариун-Ундрах -

Таны хүүхэд нас тэгээд яаж өнгөрөв?

Гомбо -

Айн?

Ариун-Ундрах -

Яаж өнгөрөв, хүүхэд нас? Яаж тоглодог байв? Тэр...

Гомбо -

Аан, би хонь хурга нэг жоохон хариулж байсан даа. Аа тэгээд чулуугуур их тоглож байсан даа. Энэ нэг амьтан, хорхой шавьж алж байсан байх. Эвгүй нь ч эвгүй байсаан. Тэгэхдээ их томоотой. Настай хүнээс айна. Тэгээд настай хүн юу л гэвэл их даруулгатай л даа. Би ч одоо нэг их томоотой гэж бас хэлэгдэж л байсан юм. Тэр харин явган л их явсан даа.

Ариун-Ундрах -

Хөл нүцгэн үү?

Гомбо -

Хөл нүцгэн. Гутал хувцас ийм юм байхгүй. Нэг хантаазтай цагаан цамц тэгээд л өмсөнө дөө. Тэр үед чинь өвөл нь л маажиг гутал өмсөж байсан даа. Тэр маань одоо 1950-1960 оноос л амьдрал их сайхан болсон.

Ариун-Ундрах -

Та тэгээд сургуульд сурсан уу?

Гомбо -

Ганцхан жил суугаад, одоо эх минь нас барчихаад 1945 онд. Тэгээд сургуульд суугаагүй. Аа бүлгэм гэж нэг 2 жил.

Ариун-Ундрах -

Тэр нь нөгөө бичиг үсэг сурдаг уу?

Гомбо -

Тийм. Тэрүүнд би нэг 35 үсэг, нэг дүрмээ тайлагдсан болоод л одоо.

Ариун-Ундрах -

Хуучин үсэг үү? Шинэ үсэг үү?

Гомбо -

Өө, шинэ үсэг. Эр үсэг.

Ариун-Ундрах -

Кирилл үү?

Гомбо -

Тийм, кирилл.

Ариун-Ундрах -

Нөгөө тэр үед хүмүүс сургуульд ер нь хүүхдүүдээ хэр их явуулдаг байсан бэ?

Гомбо -

Тэр үед одоо ер нь их дургүй байсан шүү. Хүүхдүүдээ болохгүй л бол гаргаж аваад л.

Ариун-Ундрах -

Мал маллуулах...

Гомбо -

Мал дээрээ, олон малтай хүн мал дээр ижилсүүлээд л хүүхдээ сургуулиас завсардуулж байсан. Их завсардуулж байсан. .... бүлгэм зүлгэмд тэгээд зарим нь ч ....

Ариун-Ундрах -

1945 онд гэхээр та 10 настайдаа 1 жил л ороод сурсан уу тэ? Сургуульд?

Гомбо -

1945 онд миний ээж..., Би 1944 онд, би 8 настай суусаан.

Ариун-Ундрах -

Анх суусан юм байна тэ?

Гомбо -

Тийм, суусан. Би эхээс 10-тай үлдэж байсан байх аа. Миний ээж 1945 онд нас барж. Тэгээд ар гэрийн манай нэг эгч хөдөө байсан. Тэгээд тэрэнтэйгээ хоёулаа амьдарч байсан даа. Тэгээд тэр эгчээс хүүхдүүд гараад тэгээд...

Ариун-Ундрах -

Таны аав ээж хоёр одоо таныг төрөхөөс өмнөх үеийн түүхүүдээс тийм сонирхолтой зүйлүүд ярьдаг байсан уу?

Гомбо -

Одоо тийм юм ч би сайн мэдэхгүй л байна л даа.

Ариун-Ундрах -

Бага байсан байх тийм ээ?

Гомбо -

Тийм, бага байсан.

Ариун-Ундрах -

За тэгээд танайх мал ихтэй айл байв уу?

Гомбо -

Байсан юм. Би одоо 6-7 хүүхэдтэй хүн. Хүүхдүүддээ тараагаад өгчихсөн. Би тэр малыг ч одоо маллаж чадахгүй боллоо. Би одоо 70 гартлаа мал дээр хөдөө байж байгаад л одоо өвчин юуны улмаас сум дээр 1 жил өвөлжлөө. Одоо энд 2-3 жил болох гэж байна. Тэгээд сум орноор ч хөөрхий яаж байна, ийж байна гээд хүн нэг их явахгүй л юм байна ш дээ. Тэгээд бүх юм болж байна аа. Энэ төрийн тэтгэвэр идээд, тэгээд энд манай нэг охин цуг байгаа. Тэр уул нь айл юу байсан юм. Одоо тэгээд айл хаяанд л байж байна. Бид хоёр бол хоёулахнаа л, тэгээд орж гардаад одоо байж байна.

Ариун-Ундрах -

Таныг бага байхад эндэхийн цаг агаар ямархуу байсан бэ?

Гомбо -

Сайхан байсан. Ёстой бүх юм сайхан. Одоо чинь цаг агаар нь муудчихаад, говь газар бол элс л их яаж байна даа, шуурч байна. Ер нь ч одоо манайд элсгүй хангайрхуу сайхан газар шүү дээ.

Ариун-Ундрах -

Тийм юм байна тэ?

Гомбо -

Тийм, сайхан газар.

Ариун-Ундрах -

Дэлгэрэх гэдэг нь эндээс хол уу?

Гомбо -

Эндээс нэг 130-аад км л газар.

Ариун-Ундрах -

Ер нь бол тэнд та насаараа байсан юм байна тийм ээ?

Гомбо -

Тийм, би одоо нутагтаа.

Ариун-Ундрах -

Тэнд л төрсөн үү?

Гомбо -

Тэнд л төрсөн, тэндээ л байж байгаад одоо энэ жил ирчихээд, манай аймаг. Би нутгаасаа ер нь гадагшаа гараагүй. Яг л нутагтаа.

Ариун-Ундрах -

Ер нь бол гарч үзээгүй юу тэ?

Гомбо -

Үгүй. Алба ажил хаана, тийм айхта энэ тэрүүгээр алба хаагаагүй ээ. Доод талын л тушаалын л малчин хүн.

Ариун-Ундрах -

Та тэр 1 жил сурсан гэсэн ш дээ.

Гомбо -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэр тухайгаа нэг жоохон ярьж өгөөч?

Гомбо -

За би 1 жил суусаан.

Ариун-Ундрах -

Аанхан.

Гомбо -

1944 онд мичин жил явсан. За би тэгээд айлд суусан. Өөрийн гэр ч одоо хөдөө, эх минь хөдөө муу хэдэн малтайгаа. Тэгээд би нэг айлд суусаан. Яахав дээ, тэрэнд тэгээд гайгүй. Жоохон эрхэлж тоглож, нэг айлд суусан. Давгүй л ердөө ном эрдэм сурч. Тэр үед чинь одоо харандаа гэж байхгүй, черниль гэж байхгүй. Нэг үзэг, нэг чернилэнд дүрээд л тэгээд л нэг юм бичнэ дээ. Тэгээд л бичнэ. Харандаа байхгүй ээ. Аа тэгээд заримдаа энэ нэг зайран халбаганы ишээр ч бичиж л үзсэн.

Ариун-Ундрах -

Аан дүрээд бичих юм уу тэ?

Гомбо -

Үгүй ээ, үгүй. Тэр зайр чинь нэг эндээ мөр гаргана ш дээ.

Ариун-Ундрах -

Аан тийм.

Гомбо -

Тэгээд бичиж үзсэн. Олон сайхан багш нар байсан даа, тэр үед хөөрхий сайхан.

Ариун-Ундрах -

Багш нар нь их сайн хүмүүс байсан уу?

Гомбо -

Сайн, сайн, ярих юм байхгүй. Сум бол одоо 4 жил төгсөж байсан. Одоо дунд сургууль 8 жилтэй болчихсон. Би одоо 1944 онд л нэг ганцхан жил суусан. Надтай цуг сууж байсан улс сүүлдээ багийн дарга хийгээд л, бригадын тоо бүртгэгч энэ тэр хийгээд. Сайн ч сурч байсан. Хачин сайн сурсан. Би одоо өөрөө тийм юм..., Би тэгээд та нар шиг ингээд нэг 4 төгсчихсөн бол нэг бригадын тоо бүртгэгч энэ тэр элбэг хийнэ дээ л гэж байсан. Тэгээд би тийм юманд ороогүй юм даа.

Ариун-Ундрах -

Тэгээд бүлгэмд суусан гэсэн ш дээ. Тэр нь...

Гомбо -

Бүлгэмд суусан. Одоо бүлгэмд тайлагдаад давгүй, 4 аргын тоо, бичиг бас уншаад байна.

Ариун-Ундрах -

Тэр бүлгэм гэдэг нь яаж явагддаг байсан юм?

Гомбо -

Тэр чинь одоо аргагүй л энэ 35 үсгийг заагаад л...

Ариун-Ундрах -

Хүмүүсийг энэ тэндээс цуглуулах уу?

Гомбо -

Тэгэлгүй дээ. Цуглаад бүр тусгай төвлөрүүлээд байрлуулна. Цагтай зааж байгаа юм чинь. Одоо нэг гэрийн багш гээд яриад байна уу, үгүй юу?

Ариун-Ундрах -

Тийм.

Гомбо -

За тэр чинь л одоо бүлгэм болж байгаа байх аа даа. Одоо бол заах сургалт нь хамаагүй өөр байгаа ш дээ. Ер нь цагийг ч хачин барьж байгаа.

Ариун-Ундрах -

Тэр үед сургууль ховор байсан уу?

Гомбо -

Сургууль байлгүй яахав дээ. Байдгаараа л байж байсан. Тэгээд суухгүй л байсан болохоос сургууль бол байдгаараа л байж байгаа л даа. Аа энэ суманд нэг сургууль байна. Тэр нь байдгаараа л байна.

Ариун-Ундрах -

Та яг өөрөө сургуульд сурах хэр дуртай байсан бэ? Тэр 8 настай байхдаа?

Гомбо -

За яахав дээ, ер нь санаж байгаагаар дуртай нэг байсан. Би нэг хичээе гэж, тэр үед бага ч байсан, гэрээ санадаг ч байсан. Тэгээд л нэг дэмий жоохон зөнгөр л болгодог эд байлаа дээ. Гадуур сэлгүүцээд явна. Арай тамхи татаагүй ээ. Одооны хүүхэд бол татаж байна ш дээ, хараад байхад аан?

Ариун-Ундрах -

Тийм.

Гомбо -

Их замбараагүй байна. Одоо арай тэр нэг гашуун юмыг хэрэглэдэггүй байх аа, хэ хэ. Элдэв ер нь ч одоо айхтар л үе болж байна даа. Ер нь чанга шүү.

Ариун-Ундрах -

Чанга байна уу?

Гомбо -

Чанга байна. Юу л одоо бэлтгэл юу байна. Манай хоёр ч ач сургуульд явж байна. Тэр юм нь бол мөн хангаж, ай сургуульд бол. Тэгээд л ярьж хэлж байх нь одооны хүүхэд чинь арай ч өөр болж дээ. Ярьж хэлж байгаа нь ч хэцүү. Улс орноо мэдэхгүй байна. Тэгээд тэр ярилцаж байгаа нь айхтар байна. Энэ хүүхэд бол их соёлгүй юм байна.

Ариун-Ундрах -

Хүүхэд байхад чинь нөгөө мал маллахад хүүхдийн тийм тусгай хөдөлмөрүүд байгаа ш дээ. Одоо та хурга ишгээ хариулж байсан гээд түрүүн ярьсан ш дээ?

Гомбо -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэрэн шиг тэгээд л дахиад жоохон томроод ирэхээрээ ямар ямар ажил хийх үү?

Гомбо -

Одоо байлгүй дээ. Дуу хөгжимд байдаг биз дээ. Тэрүүнд би оролцоогүй ээ хө. Би сурлага яахав нэг дунд л сурч байсан даа, би сургуульдаа. Тийм сайн сураагүй, нэг айхтар муу хэлүүлээгүй. Ганцхан жил суухад тийм муу дүн нэг их аваагүй дээ, би. Тэгээд одоо ар гэрийн гачигдалтай гэх юм уу гарчихсан юм даа. Багийн дарга...., Урд чинь амархан байсан. Олон газраар явдаг. Одоо бол их олон газраар орж байж сургуульд орж байна ш дээ. Урд чинь бол үгүй шүү дээ. Орлоо л бол орлоо, бэлэн. Багийн дарга дуудаад очно, тэгээд л. Одоо бол гоё болжээ. Даан ч хичээдэг нь л байна. Бусад юм бол одоо...

Ариун-Ундрах -

За таныг бага байхад Монголын уламжлалт баярууд гэж ямар ямар баярууд, яаж болдог байсан бэ?

Гомбо -

За наадам гэж болж байсан. Цагаан сар гэж болж байсаан. Бидний малчдын цагаан сар. Энэ чинь одоо нэг баяр байсаан. За тэгээд 7 сарын 11-нд одоо улсын баяр наадам хөдөө гадаагүй, төв оронгүй явагдаж байсан. Энэ хоёр. Тэгээд одоо бол овоо тахилга гэж энэ ганц нэг байсаан.

Ариун-Ундрах -

За.

Гомбо -

Одоо энэ орон нутгийнхаа овоо тахилганд хур бороо ч оруулдаг. Одоо ч тэр бол их дэлгэрч байна. Их ч сайхан болж байна.

Ариун-Ундрах -

Та тэр овоо тахилгын тухай хойч үедээ үлдээх юм чинь нилээн дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу? Одоо нөгөө сая овоо тахиж бороо оруулдаг байсан гэсэн үү?

Гомбо -

За тийм, тийм.

Ариун-Ундрах -

Тэр гэх мэтчилэн. Ер нь овоо яагаад тахидаг байсан юм? Тахихдаа яаж тахидаг байсан ёс жаяг...

Гомбо -

Аа тэр чинь олон лам хуврагууд цан тавиад л, одоо морь уралдуулаад л, одоо тийм л байсан ш дээ. Би бол одоо тэр шашин шүтлэгийн юманд одоо өөрөө бол их дуртай. Ном, юуг нь бол мэдэхгүй. Мааниас одоо мэдэх юм байхгүй. Тийм л юм байна лээ. Би одоо нутгийнхаа нэг овоонд очдог юм. Өөрөө мөргөдөг юм. Тэр манай нутгийн овоо, тахидаг овоо. Ер нь тэгээд очдог хүн. Одоо манай сум очиж нэг Алтан овоогоо тахилаа л гэсэн. Одоо тэр урд бишгүй л бороо хур орууллаа...

Ариун-Ундрах -

Аан одоо энэ орсон бороо юу юм уу? Овоо тахиад орсон бороо юм уу?

Гомбо -

Одоо энийг бол би сайн тэрийг гэж мэдэхгүй. Манай Дэлгэрэхд өчигдөр овоогоо тахисан байх ёстой. Тэгэхдээ сумандаа орж л байна гэнэ лээ.

Ариун-Ундрах -

Тэнд үү?

Гомбо -

Тийм. Одоо энд орсныг юугаа мэдэхэв. Одоо даяараа л орлоо. Энэ бороо нэлэнхүйдээ орсон сураг дуулдаж байна. Сайн л байна даа. Хуврага, номууд нь их болж байна аа. Сайхан болж байна.

Ариун-Ундрах -

Тэр овоо тахина гэхээр тэгээд л хүмүүс нь цуглаад л морь уралдана гэхээр бараг нэг наадам шиг юм болох юм байна.

Гомбо -

Аан тийм. Тийм нэг наадам болж байгаа юм.

Ариун-Ундрах -

Ер нь хугацаа нь хэдий үеэр болдог юм?

Гомбо -

Айн?

Ариун-Ундрах -

Тэр овоо тахих хугацаа?

Гомбо -

Өө тэр нэг 2 цаг хүрэхгүй. Нэг аваачаад хэдэн ууц тавьчихсан байдаг юм уу. Өө тэрийгээ тэгээд ... Нэг 2 цаг л биз дээ. Тэгээд морь нь уралдана. Тийм л юм.

Ариун-Ундрах -

Та наадмын морь унаж байв уу? Уралдааны морь?

Гомбо -

Ээ дээ нэг их унаагүй шүү. Энэ уралдаан чинь миний насан дээр цөөхөн байсан ш дээ. 7 сарын 11, ээ тэр малдаа л унана уу гэхээс... Одоо бол хаа хамаагүй уралдаад л явж байна ш дээ. Одооны уралдаан бол маш их байна. Би тэр урд нь уралдаанд, тэр үед нэг мал л хариул гэвэл за гээд л нэг эмнэг даагатай л болж байгаа юм. Морь унаж байгаагүй. Уралдааны морь үнэндээ унаагүй. Аа яахав тэр гадаа нэг морь хөлслөөд, тэрийг нилээн хөлсөлж л байсан. Тэр сайчуул сумын наадамд энэ тэр байхгүй, яваагүй.

Ариун-Ундрах -

Та тэгээд хүүхэд байхдаа аль баярт нь хамгийн их дуртай байсан бэ?...

Гомбо -

Аан?

Ариун-Ундрах -

Аль баярт нь хамгийн их дуртай байсан бэ?

Гомбо -

Баярт аа?

Ариун-Ундрах -

Тийм.

Гомбо -

Цагаан сар одоо их юм олно, айл хэснэ. Явж байсан. За даа одоо тэрүүнд ер нь их явж байсан шүү. Гайгүй овоо айлаар орчихно. Бусдад нь ч одоо зав чөлөөгүй, малаасаа илүү гарахгүй. Тэр 7 сарын 11-ны наадам энэ тэрт нэг их явдаггүй байсан даа, би.

Ариун-Ундрах -

Малаа хариулаад үлдэх үү?

Гомбо -

Одоо мал хариулаад л, ажлыг нь малыг нь хариулж өгнө. Тэр улсууд явдаг нь яваад л өгнө. Аа тэгээд сүүлдээ би ч одоо 10 наснаасаа өрх толгойлоод, өрхийн толгойлогч болчихоод, ер нь 10-н хэдтэйгээсээ. Өө тэр хаврын нэг мал бэлтгэл гээд л тэрүүнд чинь явна аа. Тэгээд л хувийн аж ахуйтай. Тэр агентад арьс шир, тэгээд л бүх юмыг л өгнө. ... Өө бүр том өрхийн тэргүүлэгч. Багаасаа эхэлж би амьдрал их үзэж, ар гэрийн амьдралаа одоо хийсэн дээ. Тэгээд хавар болно. 5 сар гарна. Мал бэлтгэл болно. Тэр мал бэлтгэлийг цувж аваачиж, хониноосоо аваачиж өгнө. Өө тэр дотуураа гэр бүлийнхээ мөнгийг тэр дор нь өгч байна. Тэр хугацаатай юмыг хугацаанд нь л айхтар хийж байсан байна. Тэр хувийн аж ахуй чинь тийм л юм байсан. Одооны хувийн аж ахуй бодвол айхтар чанга хугацаатай. 7 сарын 1-нд гэсэн бол 7 сарынхаа 1-нд л тэр бүх юмаа ... байсан ш дээ. Одоо бол хамаагүй, хэдийд ч өгнө үү, байна уу. Тэр чинь амар болжээ дээ. Сайхан болж.

Ариун-Ундрах -

Тэгэхээр таныг бага байхад байна уу? Тэр нэгдэлжих хөдөлгөөн гэдэг зүйл анх яаж энэ Дорноговьд, тэр Дэлгэрэх суманд яаж эхэлж байсан бэ?

Гомбо -

Аа энэ 1959-1960 оноос эхэлж л нэгдэлжих хөдөлгөөн эхэлсэн.

Ариун-Ундрах -

Аан бас сүүлд байна тэ?

Гомбо -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэр яаж эхэлж, юу юу болж байсан тухай?

Гомбо -

Аа тэр хувьчлаад л одоо малыг нийгэмчилж байсан ш дээ. Мал нийгэмчилнэ гэдэг өрхөд одоо 75 толгой мал үлдээж байсан. Тэгээд бусдыг нь одоо тэгээд л нэгдэлд тамгалуулж байсан даа, би бүгдийг нь цөм бариад.

Ариун-Ундрах -

75-ийгаа нь үлдээгээд л бусдыг нь нэгдэлд өгөх юм уу тэ?

Гомбо -

Аа тийм, нэгдэлд өгнө. Тэгээд л одоо тэрийг чинь цуцахаа больчихно. За тэгээд тэр айл. Бид ч өөрснөө аваад хариулъя гэсэн болно. Тэр хөдөлмөрийн хөлстэй. Тийм болж байхад өгсөн. Нэгдэл ч өөрөө сайхан болсон. Нэгдэл гэдэг айл нэг л биш гэж байгаад л ... сүүлдээ. Тэр нэгдэл чинь ч мөн сайхан болгож өгсөн шүү. Ёстой сайхан болгож өгсөн. Надад л бол, би бол тэгэж хэлнэ.

Ариун-Ундрах -

Та тэгээд ямар ямар ажил хийж байсан гэсэн гэлээ? Нэгдэлд мал маллаж байсан уу?

Гомбо -

Нэгдэлд мал малласаан. Мөн л одоо норм төлөвлөгөө биелүүлж байж хөдөлмөрийн хөлс цалин авна. Тэр нэгдэл ч бишгүй болсон шүү хө. Тэр ч бас ха.

Ариун-Ундрах -

Тэгэхээр нэгдэлд анх яаж элсэж байсан тухайгаа ярьж өгөхгүй юу?

Гомбо -

Нэгдэлд яахав дээ, харин би хэллээ.

Ариун-Ундрах -

Та яг өөрийнхөө хувьд?

Гомбо -

Би 1959 онд...

Ариун-Ундрах -

Нөгөө элсэхэд тийм хэрэгтэй зүйлс ч байдаг юм уу? Малаа зүгээр тушаагаад л болоо юу? Эсвэл нөгөө хурлаар орох ч юм уу тиймэрхүү юм байх уу?

Гомбо -

Хурлаар оролгүй яахав ээ. Хурлаар ороод тэгээд нэгдэлд малаа өгчихсөн. Малдаа одоо тэдэн төрлийн мал. Нэг 75 мал үлдэж байсан. Тэмээ төд ч гэдэг юм уу. Аа байхгүй бол тэмээ мал нь байхгүй бол тэр өрхөд нэг 75 мал үлдээж байсан юм аа. Би нэг их олон тэмээ малгүй. Нилээн тааруухан багахан, амьдрал нилээн дорой байсан. Нэг хонь ямаа, ганц хоёр үнээ, тийм л юм байсан даа. Манай адуу ганц хоёр адуу байсан. Нилээд дорой, нилээн малтай айлуудыг бодвол нилээн дорой. Тэгээд нэгдэлд чинь мал маллаад л одоо гайгүй юм болчихсон шүү дээ. Хөдөлмөрийн хөлс гэж их авна.

Ариун-Ундрах -

Тэр нь одоогоор цалин гэсэн үг үү тэ?

Гомбо -

Тийм, цалин гэсэн үг шүү дээ. Тэгээд тэндээсээ мах шөл авна, сүү цагаан идээ авна. Тийм л байсан ш дээ, хүү минь.

Ариун-Ундрах -

Нэгдлийн мал маллахад ямар ямар ажил хийж, ямар ямар үүрэг хүлээх үү?

Гомбо -

Аан тэр төлөвлөгөөт зүйлүүдийг нь бүх юмыг нь л .... даа.

Ариун-Ундрах -

За төлөвлөгөөнд юу юу байх уу?

Гомбо -

Аан тэгээд л ноос үс, тэгээд л малын тоо толгойг бүрэн байлгана. Тэгээд л одоо хийдэг л ажлыг хийнэ дээ. Ноос үсийг нь яг өөрийн хүчээр авч өгнө. Би нэгдлийн тэмээ маллаж, аль л болохгүй хэдийг би малласан даа.

Ариун-Ундрах -

Тэмээ хэцүү юу?

Гомбо -

Хэцүү. Тэгээд л тэр чинь 10 гаруйхан тэмээ биш шүү дээ. 200-300-аар нь тэмээ.

Ариун-Ундрах -

Аан тийм их юм уу?

Гомбо -

Тийм.

Ариун-Ундрах -

Хөөх, тэгээд та ганцаархнаа юу, үгүй юу?

Гомбо -

Одоо тэгээд гэрийн хүн, одоо энэ гэрт байгаа хөгшин. Энэ чинь залуухан, бид хоёр.

Ариун-Ундрах -

Тэгээд хоёулаа юу?

Гомбо -

Тэгээд маллана. Тэгээд сүүлдээ сургуулийн хүүхдээсээ нэмэрлэнэ. Ер нь айхтар даа. Тэгээд би тэрийг маллаж л байсан даа. Манай сум надад өгч байсан. Дарга нараас мэдэж л байгаа байх даа.

Ариун-Ундрах -

Тэр тэмээ маллах бусад мал маллахаас ямар ялгаатай вэ?

Гомбо -

Аа тэр чинь одоо өвлийн цагт бол сайхан мал л даа. Тэгээд зун ногооноороо өдий үед бол тэгээд л яваад өгнө, ийш тийшээ хамаагүй. Ихэнхи нь нутагшина гэж байдаггүй золигнууд.

Ариун-Ундрах -

Жоохон тэнэмэл талдаа юу?

Гомбо -

Тийм. Ногоо, харганаг одоо нэг соёолж сайхан болоход тэгээд одоо хамгийн түрүүнд явна. Би одоо нэгдлийн тэмээ их малласан. Аа сүүлдээ тэмээгээ өгчихөөд тэр нэг наст мал их хариулсан даа. Би энэ хонь малыг нэг их төллүүлээгүй юм байна шүү. Нэг наст мал гэдэг чинь одоо айхтар шүү дээ. Яг гар дагаад маллана. Хөөрхий тогтворгүй, эхээс нь салгаад л хариулгаад л. Тэгээд өвлийн хүйтэнд бас сандрана. Тэр чинь хөөрхий хашаа хороо бүх юмаар бол хангаж өгч байсаан. Энэ нэгдэл тийм байсан даа.

Ариун-Ундрах -

Та тэгээд олон жил мал малласан юм чинь энэ мал маллаж байх хугацаанд бүр тийм хамгийн хэцүү үеүд, бэрхшээлтэй тиймэрхүү үеүд тохиолдож байсан зүйлүүд байгаа байх. Тэд нараасаа ярьж өгөхгүй юу?

Гомбо -

Аан тэр чинь одоо өвлийн хүйтэнд даарна. Тэр бас орж байгаа байх л даа.

Ариун-Ундрах -

Тийм.

Гомбо -

Даарна. Халуунд бол яахав цангана ангана. Ер нь одоо өвлийн хүйтэн чинь л айхтар. Хот хороо нь хөлдөнө. Ер нь хамгийн хүйтэн чинь л өвөл байсан даа. Ер нь нилээн..., Зун нь ч яахав дээ, морь энэ тэрт мордоод тэгээд хонь хариулаад яваад байна. Энэ өвлийн хүйтэнд л би жоохон зүдэрч байсан даа. Хот хороо нь хөлдөнө, тэгээд л тохь муутай, муухан л байх юм бол тэгээд тэр айлын малыг үхүүлж л лав болохгүй. Үхүүлж л би нүд аниулж үзээгүй л хүн юм даа. Дандаа бүрэн бүтэн л өгсөн. Ямар ч байсан таван цаасны хувьд бол. Яахав өвлийн хүйтэнд зүдэрч байсан нь үнээн. Нойр, хоолгүй өдөр өнгөрч л байна. Яахав тэгэж л төр засгийн ажил хийсэн дэг дээ. Ямар ч байсан төрдөө нэг зөв харагдаад л одоо болчихсон. Одоо ингээд тэтгэвэр идээд ингээд. Би тэрийг их юм бодож явдаг даа, ер нь одоо.

Ариун-Ундрах -

Цас их орох уу?

Гомбо -

Орно, орно. Тэгээд хүйтэн.

Ариун-Ундрах -

Тэгээд шуурна.

Гомбо -

Шуурна. Тэгээд ил тал газар бол өнөө мал чинь уруугаа явна... Тэгэхгүй уруугаа давхиад явчих юм бол нэг наст мал гэдэг чинь одоо гараас л гарвал болдоггүй амьтан ш дээ. Тэр тэмээ бол харин тэр шуурганд одоо хаячихаад л хэвтэж л байна. Одоо яав л гэж шуурга харьсан хойно явна даа л гэж байгаа юм.

Ариун-Ундрах -

Яг тийм бүр тодорхой тохиолдож байсан тийм тохиолдол байгаа юу? Хэцүү, бэрхшээлтэй? Одоо яг тэгээд явж байсан чинь тэгээд гээд та нэг тиймэрхүү юм ярих уу?

Гомбо -

Аан надад бол тийм бэрхшээл одоо нэг айхтар таараагүй болов уу гэж бодож байна. Тийм айхтар айхтар зүйлүүд бол бий, бий. Тэр бол одоо надад ганц хоёр, би ч одоо мартчихсан юм уу? Тийм юм байхгүй байх аа. Сайхнаар л хэлчихье дээ.

Ариун-Ундрах -

За таны амьдрал ер нь ямар ямар онцлогтой байсан бэ?

Гомбо -

Би юу?

Ариун-Ундрах -

Тийм.

Гомбо -

Би одоо хэдэн хүүхдээ бол ямар ч сайхан, аятайхан л одоо явууллаа л гэж боддог. Бүгдийг нь цэцэрлэг сургуульд нь явуулсан. Одоо энэ төр засгаас би хойш сууж байсан ажил байхгүй болов уу гэж боддог. Идэж уух юм бол яахав учиргүй элбэг дэлбэг байгаагүй... Болж л байсан. Мал хуйгаар тийм хангалуун ч биш. Нэг их сайхан малтай, төр засгийн малаар ч баяжчихаагүй хүн. Яахав өөрөө л одоо өөрийнхөө хэдээр л, өөрийнхөө өмнөөс өгсөн хэдээрээ л болж бүтэж яваад одоо үр хүүхдүүддээ тараагаад өгчихөөд ингээд одоо сууж байна даа. Тэгээд хөөрхий энэ ядарсан зүдэрсэндээ одоо төр засаг түлш юуны мөнгө өгдөг л юм гэнэ лээ. Тэр бол одоо алга л байна. Манайх, би ч хэлдэггүй, ярьдаггүй. Тэгээд заримд нь бол туслалцаа өгдөг л гэсэн. Тийм мэтийн юм алга аа, надад. Би ч одоо авахааргүй. Цалингаараа авч идэж уучихаад өнөөдөр болж л байна даа.

Ариун-Ундрах -

Тэр үед нэдлийн дарга, удирдлагууд нь ямар ямар хүмүүс байдаг байсан бэ?

Гомбо -

Аа нэгдлийн дарга бол одоо өчнөөн хүн байлгүй яахав. Өө одоо халж солино. Нэгдлийн дарга нь ч сайхан бригад юугаараа давхидаг тийм хүн байсаан, машинтай. Удирдлага бол сайн байсан. Би муу гэхгүй. Удирдлагыг муу гэж хэлж болохгүй. Одооны багийн дарга нар, одооны улс чинь харин явахааргүй байна. Барагтай юм уу даа. Одоо бид явуулаад юу ч хийхэв дээ.

Ариун-Ундрах -

Таны тэр социализмын үеийн одоо ардчилалаас өмнөх амьдралын үеүдэд чинь төрийн өндөрлөгт ямар ямар хүмүүс байж, яаж яаж солигдсон билээ?

Гомбо -

Хаа вэ? Төрдөө юу? Энэ сумандаа юу?

Ариун-Ундрах -

Одоо ерөнхий сайд, одоо Цэдэнбал энэ тэрээс өгсүүлээд...

Гомбо -

Аан одоо Балын үед л бид чинь хөгжчихсөн улс шүү дээ. Жамбын Батмөнх орж байгаад одоо сүүлдээ хэн гарав даа. Одоо тэр ерөнхий сайд чинь юу байсан. Батмөнхөөс хойш Жасрай байлаа.

Ариун-Ундрах -

Бүр сүүлд байсан тэ?

Гомбо -

Аан тийм, тийм. Бүр сүүлд.

Ариун-Ундрах -

Одоо тэр Цэдэнбал, Батмөнх гээд байгаа тэр хүмүүс ер нь улсыг яаж удирдаж авч явж байсан бэ?

Гомбо -

Тэр үү?

Ариун-Ундрах -

Тийм, тэр үедээ?

Гомбо -

Тэр бол одоо ёстой нээрээ цагтай. Тэр үед мундаг тархитай. Одоо улсын тэргүүлэгч 9 гишүүн байгаа биз дээ. Одоо Намнансүрэн энэ тэр. Тэр үед одоо Цэдэнбал шиг тийм хүн байхгүй шүү дээ. Сүүлдээ одоо тэр хүнийг мөн ч их муулж байгаа бололтой байна лээ...

Ариун-Ундрах -

Энэ ардчилал гарснаас хойш уу?

Гомбо -

Ардчилал гарснаас хойш. Тийм, тэр хүн одоо улсыг 40-н хэдэн жил авч явсан шүү. Тэрүүнд бид одоо үеэ өнгөрөөсөөн. Ер нь тэгээд Бал даргын үе. Сүүлдээ хөөрхий тэр минь. Бид одоо бүх юмаар дуудуулчихсан. Тэгээд улсын баяр наадам үзүүлнэ гээд урилга сум орноос сумын дарга. Өө энэ Улаанбаатарт аваачаад л үзүүлсээн хөөрхий, сайхан байсан. Би 1950-н хэдэн онд нэг явж байсан.

Ариун-Ундрах -

Улаанбаатар руу юу?

Гомбо -

Тийм, Улаанбаатар руу явж үзсэн. Наадам, улсын баяр үзсэн. Тэгэж сайхан уригдаж явж байсан. Өө тэр очоод л амаар явуулсан. Энэ баруун тийшээ, морь чинь тэр баруун тийшээ Нисэхийн дэргэд харж байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Тэр Улаанбаатар явсан тухай одоо дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу? Анх Улаанбаатар явахаас өмнө та хотыг ямраар төсөөлдөг байсан бэ?

Гомбо -

Аан?

Ариун-Ундрах -

Хотыг яаж төсөөлдөг байсан бэ?

Гомбо -

Үгүй ээ яахав, хот руу би нэг хувиараа очиж байсан. Тэр урилгатай би очиж байхдаа бол дотроо буудалд байж байсан. Олуул 6-7-уулаа очиж байл уу даа. Тэгээд л байцгааж байсан. Сайхан юм билээ. Тэгээд бид нарт такси үйлчлээд л тэгээд аваад л давхичихна. Тэгээд төвөөр нь явж... Тэр хойшооноо л нэг аманд явж...

Ариун-Ундрах -

Амралтанд юм уу?

Гомбо -

Амралтанд, тэгээд очиж би зугаалж жаахан байж байгаад л тэгээд орой буудалд ирнэ.

Ариун-Ундрах -

Эндээс бол вагоноороо л явах уу тэ?

Гомбо -

Эндээс вагоноор явна. Дандаа улсын зардлаар явна.

Ариун-Ундрах -

Танай энэ төмөр зам хэдэн оны үед баригдсан юм бэ?

Гомбо -

Энэ чинь одоо 1950-иад онд баригдчихсан юм байгаа биз дээ.

Ариун-Ундрах -

Тэрнээс өмнө бол машинаар л явах уу?

Гомбо -

Дандаа машин.

Ариун-Ундрах -

Энэ төмөр зам баригдсанаар...

Гомбо -

Аа би машинаар Улаанбаатар хот нэг их ороогүй хүн шүү. Аа энэ вагоноор бол явж байсаан.

Ариун-Ундрах -

Төмөр зам баригдсанаар янз бүрийн өөрчлөлтүүд гарч байсан уу?

Гомбо -

Энэ чинь одоо бүх л юм сайхан, төр засаг сайхан. Бидний явж суухыг их хөнгөвчилж. Энэ нэг төмөр зам чинь л тийм их аятайхан юм биш үү. Энэ чинь их сайхан болгож байгаа биз дээ. Энэ чинь одоо хамгийн их орлоготой нь одоо энэ вагон биз дээ. Вагон энэ юу гурав байх аа. Одоо ингээд сүсэг биширнэ. Энэ хийд, энэ юу хоёр чинь орлого ихтэй газар шүү дээ. Манай энэ вагон чинь энүүгээр чинь л байгаа шүү дээ. Вагон чинь бол орлого ихтэй. Улсыг түргэн үйлчилж, хугацаанд нь явж очиж байна. Дулаан байна, бүх юм нь бэлэн байна. Энэ юу нь болохгүй байхав дээ. Энэ чинь одоо энүүн шиг сайхан юм хаа байна аа. Энийг муу гэж би л лав хэлэхгүй.

Ариун-Ундрах -

Хийд гэдэг нь нөгөө Хамрын хийдийг ярьж байна уу тэ?

Гомбо -

Хийд биш ээ. Одоо Улаанбаатар хотод чинь шинэ сайхан хийд бий ш дээ. Хамрын хийд гэж одоо манай энэ Дорноговиос эндээс 45-хан км. Манай Дорноговь ч өөрөө хийдтэй. Сайхан байна л даа. Хийдүүд бол байна. Энэ л буян хишгээ хийх л хэрэгтэй одоо. Бид бол ч одоо энүүгээр урд бол чинь байхгүй болчих шив дээ. Захиргаадуулаад. Тэгээд одоо сэргэж байгаа. Очирбат л сэргээсэн дээ, ерөнхийлөгч.

Ариун-Ундрах -

Анхны ерөнхийлөгч үү?

Гомбо -

Тийм, анхны ерөнхийлөгч энийг нээсээн.

Ариун-Ундрах -

Нэгдлийн мал маллахад ер нь хэцүү юу? Амархан уу?

Гомбо -

Үгүй одоо, бид чинь хэцүү гээд бүх юмыг зовлон тоочоод байж үзээгүй ээ. Тэр та малла аа, Гомбо малла, хүлээж ав. За, маллана аа. Гэр энэ суман дээр байхад хөдөө л одоо надад тэмээ өгчихөж байсан шүү дээ. Одоо ганцаараа. За, одоо яахав. Өнөөдөхийг нь аваад л маллаад л. Өдөр тутам хонь мал сайхан нутагшуу л байна. Тийм л байсан шүү дээ. Ер нь л одоо хүн л, дарга л юу л гэвэл одоо заа байсан. Одоо бол би ч ямар мал маллаж байгаа биш дээ.

Ариун-Ундрах -

Та ер нь мал маллах арга ухааны талаар одоо энэ хойч үеийнхэндээ захиж хэлэх зүйл байна уу?

Гомбо -

Байлгүй яахав дээ, энэ чинь. Малаа сайн малла гэж л хэлээс малаа муу малла гэж хэлэхэв дээ. Ер нь одоо цаг улирлыг нь тохируулж сайхан л маллах хэрэгтэй. Өвс ногоотой талыг нь дамжуулж аан тийм ээ? Ус хужирыг нь өгч одоо тийм газар л нутаг бэлчээрийг нь сольж одоо нүүх. Одоо намар чинь бол сайхан гэр бараагаа зөөчихвөл их сайхан биз дээ. Нөгөө малаа сайхан сэргүүн, сайхан баас шээсгүй цэвэрхэн газар хэвтүүлээд л. Тэгвэл одоо малын чинь тарга тэвээрэг одоо хамаагүй илүү болно. Тэгэж л маллахаас одоо ганц нутаг дээр суугаад байх муухай биз дээ. Одоо бол ердөө тэмээн тэрэг гэхгүй болж. Энэ улс амьтныг одоо харж байхад машин л, бүх юм машинаараа. Ер нь амархан ч болж. Ганцхан залхуураад л байдаг юм уу даа жоохон. Тийм байна, харагдаж байна. За ер нь тэгээд мал дагавал хошуу тосолно оо гэж бидэнд урдын настангууд хэлж байсан. За би ч тэгээд дандаа мал малласан. Тийм л байна даа.

Ариун-Ундрах -

Дээр үеийн хүмүүс зун мах их бага иддэг байсан гэдэг ш дээ. Танай нутагт яадаг байсан бэ?

Гомбо -

Нэг их мах идэхгүй, идэхгүй.

Ариун-Ундрах -

Цагаан идээгээ л идэх үү?

Гомбо -

Цагаан идээ. Тэрүүндээ л бид ханиад томуу хүрдэггүй байсан. За тэр одоо яригдаж байгаа. Одооны улсууд..., тэр урдын миний эх ..., би төрөхөд...., хоёр хүн төрвөл одоо нэг хониор тэр хүн шөл ууж байсан гэж ярих юм билээ. Одооны хүүхнүүд бол тийм юм байхгүй ээ. Одоо бие нь ч дийлэхгүй, амьдрал нь нилээн хүнд. Одооны хонь нэг хүн төрөхөд одоо энэ хонийг нилээн сайн идэж байгаа юм шиг байна аа.

Ариун-Ундрах -

Аан хониных нь махны бас чанар муудсан гэж үү?

Гомбо -

Аан чанар нь муудсан юм байгаа биз. Үгүй ээ тэгсэн байтлаа одоо сайхан л харагдаж байна. Зарим үед бол тэр малынх нь чанар муудчихсан. Бүр хариугүй юм, улаан юм л. Бидний үед чинь тийм юм байгаагүй.

Ариун-Ундрах -

Тэр ер нь юутай холбоотой юм?

Гомбо -

Өө малаа муу малласнаас л туранхай эцэнхий байна уу? Одоо энд зарж байгаа даа. Зарим нь ... тэр чинь цаг зудтай л холбоотой байдаг эд л дээ. Цагийн мууд бол мал турж эцнэ, туйлдана. Тэр байтугай үхнэ. Тийм юмыг чинь л одоо..., тийм юмаар чинь яаж шөл уухав дээ.

Ариун-Ундрах -

Тэгнэ ш дээ.

Гомбо -

Тийм. Ер нь одоо бид чинь одоо ялгаагүй бас нэг муу, хариугүй юм идэхийг бол дургүй биз дээ?

Ариун-Ундрах -

Тийм.

Гомбо -

Хэн ч ялгаагүй ш дээ. Одоо энэ амтгүй хоол энэ тэр чинь хэн ч одоо горьгүй л байна. Тийм юмыг л одоо улс идэхгүй шүү дээ. Хамаагүй тийм элбэг байхыг нь ч үзээгүй ээ. Ер нь одоо бас нэг хачин, хариугүй тийм дорой байж үзээгүй ээ би. Болдог л журмаар, байдаг л журмаар малаа ч сайхан маллаж байсан. Бас нэг туранхай, эцэнхий хачин юмыг чинь авахгүй биз дээ. Энэ чинь өдий төдий мөнгөө өгч авч байгаа. Худалдаанд ч гэсэн.

Ариун-Ундрах -

Ер нь аль ч талаараа тэ?

Гомбо -

Тийм, аль ч талаар зүгээр бодсон ч одоо бидний амьдралд одоо тэнцэхгүй дээ. Бид ч одоо дандаа гэртээ байгаад байхаар тийм юм хаашаа юм бэ, мэдэхгүй.

Ариун-Ундрах -

Социализмын үед эмнэлэг гэж ямар газар байсан бэ?

Гомбо -

Ай, эмнэлэг одоо түргэн шуурхай үйлчилж байсаан. Эмнэлэг тэр үедээ өвдлөө хавдлаа гэхэд давхиж ирээд авч байсаан. Тэр эм тарианых нь чанар сайн. Эмчилгээ энэ тэрт би хэвтэж л байсан, эмчлүүлж л байсан. Би ер нь эмнэлэг талынхаа юмыг муулаад байх юмгүй. Одоо ч дуулдаж байгаа нь сайн. Тэгээд эм тариа нь жоохон чанар нь муудчихаад байгаа юу? Үгүй юу? Айн?

Ариун-Ундрах -

Тийм байх аа.

Гомбо -

Тийм байх аа ч барахгүй.

Ариун-Ундрах -

Бид нар тэр үед байсан нөгөө сайн эм тариагы нь ...

Гомбо -

Тийм, эд бол юугаа мэдэхэв дээ, хөөрхий... Тэр чанараар нэг жоохон муудчихаад байгаа шүү.

Ариун-Ундрах -

Таны нутаг ер нь ус хэр элбэгтэй байсан бэ?

Гомбо -

Ер нь давгүй устай шүү. Одоо бэлчээр сайхантай газар л цагийн мууд бол. Усгүй газар бол бий. Тэрнийг одоо энэ усны аж ахуй гэж нэг сайхаан. Тэр нэгдэл ч ер нь сайхан болгосон ш дээ. Сайхан бэлэн худаг гаргаж өгөөд л, одоо улсын хөрөнгөөр л барьдаг байх. Тэр моторыг чинь, тэр мэтийг чинь нэгдлээс төлсөн. Бид ч нэг хэдэн мал хариулж байгаа нэртэй л сайхан амьтан. Тэгээд ч мал тэнгэрийн сайханд бол малтай жаргаж байсаан. Тэнгэрийн муухайд жоохон зүдэрч байсан. Үгүй ээ яахав, дандаа эрх тэгш байна гэж юу байхав дээ.

Ариун-Ундрах -

Тэгэхдээ тэнгэрийн сайхан нь элбэг тохиолдоно биз дээ?

Гомбо -

Сайхан байсан. Тэнгэр ер нь сайхан байсан шүү. Аюултай тэнгэр бас байсан. Тэрүүнд бас зүдэрч л байсан. Яахав дээ, малаа алдчихгүйхэн шиг, тэгээд алдаж л байсан. Тэгээд л бүрэн бүтэн яваад олоод л авч байсан л даа. Айхтар аа айхтар, тэнгэрийн муухай.

Ариун-Ундрах -

Мал ер нь тэгээд бүх талаараа л ашигтай амьтан ш дээ. Тийм ээ?

Гомбо -

Ха, тал бүрийн ашигтай. Юу гэсэн үг вэ. Тарган мал тал бүрийн ашигтай гэж одоо ай тэр нэгдэлжих үед л их яригдаж байсан... Би сумын төвд хүүхдээ суулгах гэж худалдаа бэлтгэлийн ангид нэг 10 жил манаач хийсэн.

Ариун-Ундрах -

За.

Гомбо -

Аа, нилээн л их юм. Худалдаа бэлтгэлийн анги гэж байсан.

Ариун-Ундрах -

Тэр нь юу юм? Худалдаа бэлтгэлийн анги гэдэг нь?

Гомбо -

Худалдаа бэлтгэлийн анги гэдэг чинь одоо бүх л түүхий эд, ноос ноолуур, бүх л бүтээгдэхүүнийг авч байсан тийм газар юм. Худалдаа бэлтгэлийн ангиа гэж ярьдаг юм. Удирдах газар нь энд бий. Тэгээд энэ удирдах газар л бидэнд чинь дээрээс идэвхитэй даалгавартай тийм л юм байсан даа. Тэрүүнд би их ажил хийсээн. Ай, цаг үргэлж. Цаг гэж нэг хачин байсан даа.

Ариун-Ундрах -

За, ямар байсан?

Гомбо -

Өглөө 8.00-д бол 8.00-даа л. Орой 5.00-д тардаг. Цагийг бол барьж байсан шүү харин. Одоо цаг барина биз дээ? ... Харин цагийг айхтар барьж байсан даа. Тэр захиргаадлын юунд чинь харин онцлог нь. Тэгэхэд тэр нь бол цагдаа эргэсэн минут эргэж холдохгүй ээ л гэцгээнэ. Загнуулж л байсан. Хэдэн минут цагаа, айхтар олон цагаар тасалж яваагүй. Тав гурван минут хоцорчиход тэгэж хэлж байх юм билээ.

Ариун-Ундрах -

Тэр үед бугуйн цаг гарчихсан байсан уу?

Гомбо -

Зарим хүн бугуйн цагтай байсан. Зүгээр ширээний цаг байж байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Нөгөө сэрүүлэгтэй юу?

Гомбо -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэрийгээ харах уу тэ?

Гомбо -

Тийм. Тэрийгээ л харна.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр нэгдэл чинь дотроо юу юутай юм?

Гомбо -

Айн?

Ариун-Ундрах -

Нэгдэл дотроо юу юутай юм?

Гомбо -

Нэгдэл үү?

Ариун-Ундрах -

Тийм. Бригад, өшөө юу юу гэлээ?

Гомбо -

Бригад байлгүй яахав дээ. Сум хэдэн бригадтай байна, тэрийг чинь нэгдлийн дарга нь мэднэ. Эмчтэй, домчтой тэгээд л одоо малын эмч, хүний эмч одоо зүгээр бүх л одоо орон нутагт явах ажил л хөдөө аж ахуйн нэгдэлд байна шүү дээ. Зоо байдаг бол зоо нь байж л байна. Тэр 5 төрлийн малыг одоо бага эмч, бригадын их эмч гэж одоо бүрэн шүү дээ. Энэ эмч нь дан тэрэгтэй. Бригадынх нь эмч гэж нэг хүн байна. Ер нь том байсан шүү, том газар байсан шүү.

Ариун-Ундрах -

Малыг бол сайн эрүүлжүүлэх үү?

Гомбо -

Эрүүлжүүлж байсан. Тэгээд л угаалга, арчлаад л, эм тариагаа хийлгээд бүх юмыг хийж байсан.

Ариун-Ундрах -

За тэгээд нэгдлийн мал маллаад нөгөө цалин авдаг гэсэн. Ажлын өдрийн хөлс?

Гомбо -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэр нь ер нь хичнээн төгрөг байсан юм?

Гомбо -

Өө 200-300 төгрөг байсан. Тэр мөнгө бол их чанартай мөнгө өө.

Ариун-Ундрах -

Их мөнгө үү?

Гомбо -

Их мөнгө. За хамгийн доод талын цалин ер нь 150 төгрөг, асрагч. Тэр одоо их мөнгө өө. Тэр 150 чинь тэр үед чинь мундаг. Гурилаа авна, будаагаа авна. Идэж уудаг нь хэвээрээ шүү, амьдрал нэг. Би яахав нэг 180-200 төгрөгний л цалин байсан байх аа.

Ариун-Ундрах -

Тэр цалин нь юунаас болж өөр өөр байдаг юм?

Гомбо -

Аа тэр чинь одоо малынхаа тоо юунаас л бололгүй яахав дээ. Хийсэн ажлаас. Би худалдаа бэлтгэлийн ангид нэг манаач хийсэн. 180 цаас л авч байсан ш дээ. Одоо тэрийг чинь аа тэгээд ачигч хийж нэмэгдэл ч авчихна. Давгүй 200 болно. Тэр мөнгө ер нь надад их юм болсон. Би юмыг нь дутаагаагүй, манаандаа бүрэн бүтэн л хүлээлгэж өгсөн.

Ариун-Ундрах -

Тэр үед ер нь одоо шиг хулгайч хүмүүс ховор байсан байх тэ? Байсан уу?

Гомбо -

Одоо байгаагүй. Ил задгай байсан, гадаа. Тэр ангийн юм, одоо гурил будаа. Ердөө хулгайч байгаагүй шүү. Ердөө байгаагүй шүү. Байсан ч тэр одоо тэгэж би л юмаа алдаагүй дээ. Тэр ангийн юм бүрэн л дээ.

Ариун-Ундрах -

Тэр худалдаа бэлтгэлийн ангид та 10 жил ажилласан гэсэн. Яг хэдэн оноос эхэлж ажилласан бэ?

Гомбо -

1966-1977 он. Тэгээд нэгдлийн тэмээ нийлээд, хоёр морьтой. Нэг ч суман дээрээсээ гараагүй. Амралтаар ч яваагүй.

Ариун-Ундрах -

Бусад нь үед нь бол дандаа мал тэ?

Гомбо -

Ай, тэгээд бусад үед нь дандаа мал.

Ариун-Ундрах -

За тэгээд нэгдлийн мал малласан гэж байгаа. Өөр чинь таны амьдралд тийм яг тэр социализмын үед онцгой онцгой ямар ямар зүйлүүд болж байсан гэлээ?

Гомбо -

Онцгой онцгой одоо юу гэх үү?

Ариун-Ундрах -

Тэр нэгдэл байсан. Өөр юу байсан бэ?

Гомбо -

Одоо энэ мал л маллаж байхаас өшөө ч одоо нэг их сандраагаад байсан юм. Аа өвчин зовлонд бол сүүлийн үед нэрвэгдэж л байсан. Одоо тэрийг ч яриад яахав дээ. Айхтар л байдаг юм.

Ариун-Ундрах -

За та өөрийнхөө гэр бүлийн хүнтэй хэзээ яаж танилцаж...

Гомбо -

Аа би 1959 онд л нэг хоёр хүүхэдтэй хөгшинтэй суусан. Одоо өнөөдөр хэвээрээ байж байна. Нэг өвчтэй хөгшин байж л байна. Би авгай хүүхэдтэй нэг л хөгшин, хоёр хүүхэдтэй, 1959 онд л. Одоо өнөөдөр цуг байж байна аа.

Ариун-Ундрах -

Тэр үед ер нь хүнтэй суух ёс одооныхоос өөр байсан уу?

Гомбо -

Аа тэр одоо газар газар ч өөр байсан байх. Одоо тэр бол миний үед ч их даруухан л болдог байсан. Нэг хүн нэг л хүнтэй сууна.Одоо бол хольж солих нь их болчихсон. Би л одоо нэг л хүнтэй танилцаад л суусан юм даа. Одоо тэр маань хоёул ядрах гээд л байж байна даа.

Ариун-Ундрах -

Тэр мал маллаж байхад радио сонсох уу? Радио гэдэг зүйл орж ирсэн байсан уу?

Гомбо -

Яаж байсан уу?

Ариун-Ундрах -

Радио, шугамын радио?

Гомбо -

Аан байсан, байсан. Тэр радиогоор чинь цаг агаар чагнана. Тэр радио чинь одоо гоё шүү дээ.

Ариун-Ундрах -

Аан бүр бүх газрын цаг агаарыг хэлдэг юм уу тэ?

Гомбо -

Хэлнэ хэлнэ. Улаанбаатарт байгаа юм, энэ чинь одоо бүх орон даяар ярьж байгаа юм.

Ариун-Ундрах -

Монгол даяараа нэг л шугам сонсоно биз дээ тэ?

Гомбо -

Тийм, болно болно.

Ариун-Ундрах -

Тэгээд радиогоор бас өөр юу ярих уу?

Гомбо -

Аа?

Ариун-Ундрах -

Радиогоор бас өөр юу ярих уу?

Гомбо -

Гадаад, дотоодын байдлыг чинь ярьж байгаа ш дээ.

Ариун-Ундрах -

За юу гэж, юу гэж ярих уу? Жишээлбэл?

Гомбо -

Аа яахав дээ, сайн л бол сайн, муу л бол муугаар нь ярина даа.

Ариун-Ундрах -

Одоо тэр нөгөө нэгдлийнхээ тухай ярих уу?

Гомбо -

Ярина, ярина. Бишгүй ярина даа. Сайн л бол сайн. Манай сумын нэгдэл чинь одоо 4-5 аймгийн дотор яваад байна шүү. Тэр ч яахав даргын л ач гавъяа даа. Даргын л ач гавъяа.

Ариун-Ундрах -

Танай нэгдлийн нэр нь юу байсан бэ?

Гомбо -

“Залуу хүчин” нэгдэл.

Ариун-Ундрах -

Залуу хүчин?

Гомбо -

Тийм. Сум сумдынх өөр шүү дээ.

Ариун-Ундрах -

Тийм, өөр өөр нэртэй юм шиг байна лээ тэ?

Гомбо -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр нөгөө олон нэгдлүүдийг хооронд нь уралдуулдаг ч юм уу тиймэрхүү юм болдог байсан байх. Тийм ээ?

Гомбо -

Аан тийм ажил явагдаж байсан, зохиогдож байсан байх.

Ариун-Ундрах -

Ер нь бол бүх зүйл тэгээд л төлөвлөгөө нормоороо юу?

Гомбо -

Ай, норм, яг, яс. Бид нар чинь мундаг ерөнхий нягтлантай. Хэдхэн сампин тачигнуулаад л ха ха ха. Сампин гэж байсан. Одоо машин хэдхэн дараад л за даа гоё доо. Улс хөгжиж байна аа, сайхан. Залуучуул нь нээрээ ажил хийхгүй юм шиг байна ш дээ.

Ариун-Ундрах -

Тэр үед ер нь ажил элбэгтэй байсан уу?

Гомбо -

Би ажил... Яахав тэрний ач гавъяа би өнөөдөр ингээд явж байгаа л даа.

Ариун-Ундрах -

Одооны малчдад бол цалин байхгүй тэ?

Гомбо -

Юу байхав дээ, энэ чинь хувийн юм, одоо өөрийнхөө юмыг хийнэ ш дээ. Одоо энэ өөрөө л малаа маллах л хэрэгтэй. Тэр чинь өөрийн л амьдрал ахуй ш дээ. Тэрийг чинь заавал нэг тэнд ажил хий, энд юм хий. Одоо өөрсөдийн л ухамсар. Энд энэ толгой нилээн л сайн ажиллавал. Тэрнээс одоо тэр өө би нэг ажилгүй гэсэн хүний зоргоор яахав. Тийм засаг төр ч ажил өгчихье гэсэн тийм юм байхгүй байна... Тэгэж ажил бол байхгүй ш дээ. Одоо яаж амьдарч байгаа юм. Мал, өөрийнхөө малыг л маллаад болно.

Ариун-Ундрах -

Малтай хүн чинь тэгээд л баян хүн байгаа биз дээ?

Гомбо -

Аа баян хүн. Энэ юугаар дутах юм. Одоо дутаад байх юм байхгүй биз дээ. Идье ээ малаа идчихнэ. Өө тэгэж байгаад нэг... Хамаагүй алахгүй л дээ, хөөрхий. Тэгээд тэрнээсээ яахав .... энэ бизнес хийж байгаа улс... Энэ дээр авчраад зарахгүй юу. Болно ш дээ. Зарж л байна. Мах энд одоо үнэтэй байна. Заавал мах зарах гээд л байгаа бол. Зарахгүй тэгээд малаа ер нь өсгөөд л үржүүлж байсан нь ашигтай байна даа. Одоо нэг заавал өөр ажил хийх гээд байхын шаардлага юу байхав дээ. Малтай хүн малаа маллаж байх хэрэгтэй. Зүгээр малаа л сайхан өсгөөдөх.

Ариун-Ундрах -

Та тэр нэгдэл нэг л биш ээ гээд л түрүүн ярьсан ш дээ.

Гомбо -

За тэгсэн.

Ариун-Ундрах -

Тэр яаж тарсан? Яг юу болсон юм бэ?

Гомбо -

Тэр одоо нэгдэл гэдэг айл нэг л биш л гэж яриа байсан. Тэр нь одоо үнэхээрийн шоолж ч байгаа юм уу? Яаж ч байгаа юм. Үнэхээр өөр болсон юм уу? Тэрийг бол олон хэлж байсаан. Нэгдэл гэдэг айл одоо нэг л биш дээ. Тэгээд нэгдэл гэдэг айл чинь юу л гэвэл одоо бүх юм тэр сайхан, тэр их юм нь. Тэгээд л бидэнд өгсөн ш дээ. Бид л одоо мал маллаж байсан. Тэгээгүй бол зүгээр биеийн амар хараад хэвтэж байсан бол юугы нь өгөхөв дээ. Дэмий энд тэнд сэлгүүцээд тэнэж явсан бол хэн тэр их сайхан буянаа бидэнд өгөх юм. Өгчихсөн, тэгээд л одоо хувьчлаад өгчихсөн. Тэгээд буруу болсон л гэх юм билээ, хувьчлал. Одоо бидэнд бол их өгсөөн. Тэгэхдээ сумаас ч комисс л гараад л малыг шилжүүлсэн ш дээ. Бидэнд одоо өгсөн.

Ариун-Ундрах -

Хувьд нь өгсөн тийм ээ?

Гомбо -

Хувьд нь өгчихсөн. Одоо тэр буруудаж л байгаа байх л даа. Буруудлаа л гэж сүүлдээ тэгэж байсан. За тэр буруутан нь биднийг нэг хөлжүүлсээн, тэр ямар ч л байсан. Би л одоо авсан.

Ариун-Ундрах -

Та тэр нэгдэл тарахад ер нь хичнээн мал авсан бэ?

Гомбо -

Би нэг 100-аад мал авчихсан шүү. 70-80-аад хонь. Сүүл рүүгээ би дуусгаагүй л дээ. Тэр мал нь хэвээрээ байж байгаад л. Би ямаа аваагүй юм даг. Би өөрөө хувьдаа өөрөө хэдэн ямаатай. Тэгээд л тэмээ авсан, адуу авсан, үхэр авсан. Би тэр малыг нь дуусгаагүй сайхан байлгаж байгаад хэдэн хүүхэддээ тараагаад, тараагаад өгчихсөн.

Ариун-Ундрах -

Одоо бол өсөж л байгаа байх тэ?

Гомбо -

Тэр одоо тэр улсууд маллаж байгаа. Зарим нь ч мал дээр байгаа, зарим нь төвд ч байгаа. Тэгээд хөдөө байгаа малчид л мал авна ш дээ. Энэ дээр мал маллана гэж юу байхав дээ. ....

Ариун-Ундрах -

Тэр нэгдлийг тараахад хүмүүс нөгөө зарим малыг нь л хуваарилахдаа буруу хуваарилсан гэж л яриад байгаа юм шиг байгаа юм.

Гомбо -

Харин тийм, хуваарилахдаа...

Ариун-Ундрах -

Их, бага авсан л гэж маргаад байгаа юм шиг... тэ?

Гомбо -

Тийм, их бага хамаагүй өгсөн... Бас тэр захиргаадлын тэр дарамтанд яагаад тэр нэг мал эцсэн. Чадалтайхан сэргэлэн нэгэнд нь мал цөөхөн байсан юм аа. Тэгээд нэгдлийн малаар ч зарим нь их баяжсан даа.

Ариун-Ундрах -

Тэгсэн үү?

Гомбо -

Зарим нь их сэхсэн. Тэр чинь нэгдлийн юмаар л зарим нь баячихаад байгаа юм.

Ариун-Ундрах -

Хувьдаа тэгээд л авчихаж байгаа юм уу?

Гомбо -

Хувьдаа авчихаж. Зарим нэг арчаагүй нэг нь тэр олон сайхан тэмээ малыг нь ачаад энэ дээр авчраад 1-2 ширхэг машинаас өгөөд л, хэмхэрхий дугуйнаас өгөөд л, үгүй бол шилтэй цэнхэрээс өгөөд.

Ариун-Ундрах -

Архинаас уу?

Гомбо -

Аан архинаас. Тийм арчаагүй улсууд бас бий. Тэрийг би хэлж байх шаардлага байхгүй л дээ. Надад бол хэлэх. Тэр хүн яаж ч байдаг юм... Тэр хүний яаж байх надад хамаагүй.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр нэгдэл тарахад нөгөө янз бүрийн техник, нэгдлийн машин ч гэх юм уу...

Гомбо -

За тэр чинь барьж байсан жолооч нар нь тэр барилгыг чинь тэр зарим нэг сэргэлэн. Мань мэт бол тийм юмыг чинь аваагүй.

Ариун-Ундрах -

Малчид бол малаа л авсан уу?

Гомбо -

Тэр мал л яахаас тэр машин техник, барилга, одоо тэр олон газар сургууль, эмнэлэг бүх л газар тэр нэгдлийн юм байсан шүү дээ. Хөдөө аж ахуйн нэгдлийн юм. Тэгээд зарим нь ч одоо тэгээд баяждаг юм байгаа биз.

Ариун-Ундрах -

Хувьдаа л авчихсан байхдаа, ер нь тэр нэгдлийн юмнуудыг тэ?

Гомбо -

Тийм, хувьдаа.

Ариун-Ундрах -

Танай нэгдэлд нөгөө нэг тэр сангийн аж ахуй гэж тийм юм байсан уу?

Гомбо -

Байгаагүй, манайх сангийн аж ахуй байгаагүй. Сангийн аж ахуй чинь энэ хангайд л байхаас.

Ариун-Ундрах -

Ийшээгээ бол байхгүй байх тэ?

Гомбо -

Байхгүй, байхгүй.

Ариун-Ундрах -

За тэгээд нэгдэл нэг биш болоод хувьдаа малтай болчихсон. Та ер нь мал маллахаа хэдэн жилийн өмнөөс больсон бэ?

Гомбо -

Би одоо мал ч өөрөө л одоо нилээн хэдэн жил маллаж байгаад л одоо тэтгэвэртээ гарчихсан.

Ариун-Ундрах -

Саяхнаас гарсан уу? Хэдэн жилийн өмнө тэтгэвэрт гарав?

Гомбо -

За тэтгэвэрт гараад би чинь одоо 10-аад жил болж байна. 60-тай л гарсан биз. 10-н хэдэн жил идээд байна даа, энэ мөнгө.

Ариун-Ундрах -

Та нөгөө 180 төгрөг авдаг байсан гэсэн ш дээ. Тэр одоо ер нь таны амьдралд хангалттай хүрэх үү?

Гомбо -

Хүрч байсан.

Ариун-Ундрах -

Өөр дутагдаж гачигдах зүйл байхгүй юу тэ?

Гомбо -

Байхгүй. Одоо 80000-ыг авч байна.

Ариун-Ундрах -

Тэтгэвэр үү?

Гомбо -

Тийм. Тэгээд одоо энэ тэтгэвэр. Энэ чинь болж байна ш дээ.

Ариун-Ундрах -

Болж байна уу тэ?

Гомбо -

Тийм, одоо болохгүй гээд яах юм. Тэрнээс энэ хэд хүрэхгүй...

Ариун-Ундрах -

За тэгээд нэгдэл тараад. Өөр таныг амьдарч байхад чинь бас тэр “Соёлын довтолгоон” гэдэг зүйл болсон уу?

Гомбо -

Аан?

Ариун-Ундрах -

“Соёлын довтолгоон”

Гомбо -

Байсан, байсан.

Ариун-Ундрах -

Тэрийг ярь даа.

Гомбо -

Аа тэр мундаг.

Ариун-Ундрах -

За.

Гомбо -

Тэр чинь одоо 1950-н хэдэн оноос л, соёлын довтолгоон чинь 1957. Ай усан бороонд угааж арчих гээд. Харин биелүүлсэн дээ. Ер нь 1940-н хэдэн онд чинь ч шүү дээ, энэ муу хувцас хунар чинь байхгүй. Соёлын довтолгоон харин ёстой гоё байсан. Улсууд одоо энэ бөөс, за тэр хир буртагнаасаа бүгд салсан. Одоо ... дотор чинь ванн байхгүй. ... л орж байсан даа бид нар. Одоо бол энэ би хөдөө тэр мал хуйгаа арчлаад онгоцтой усанд нэг хөл гараа угааж байсан даа. Урдын улс их тийм маягтай ч үгүй л дээ. Загнаж аашилдаг.

Ариун-Ундрах -

Яаж маяглах уу?

Гомбо -

Аа тэр чинь онгоцтой усыг малд уулгахгүй одоо хир ... Тэгэхээр нь бид нар толгой дээрээ нэг муу алчуур тавина даа. Тэгээд тэрийгээ норгоод тавиад малаа дагаад тэгээд л явдаг байсан даа.

Ариун-Ундрах -

Тэгэхээр тэр соёлын довтолгоонд чинь хүмүүс томилогдоод явдаг байсан гэсэн үү?

Гомбо -

Тэгэлгүй яах юм. Тэр чинь бүр.

Ариун-Ундрах -

Шалгаад л явах уу?

Гомбо -

Шалгаад явна ш дээ. Юу гэсэн үг вэ. Бид чинь одоо үзүүлж харуулна гэж хумс хуруу...

Ариун-Ундрах -

Хумс харна.

Гомбо -

Харна ш дээ.

Ариун-Ундрах -

За өөр юу харах уу?

Гомбо -

Тэгээд л энэ хир буртаг байна уу үзнэ. Тэгээд л одоо өмд хамдыг чинь л үзнэ. Тийм байсаан, хүү минь.

Ариун-Ундрах -

Соёлын довтолгооны хүмүүс гэрээр явах уу?

Гомбо -

Явалгүй дээ энэ чинь.

Ариун-Ундрах -

Гэрийн ариун цэвэр бас үзэх үү?

Гомбо -

Тийм, гэрийн ариун цэвэр.

Ариун-Ундрах -

Бүх л юмыг нь үзэх юм байна тэ?

Гомбо -

Бүх л юмыг нь үзнэ. Тэр чинь унтлагных нь ор дэрнийх нь хэрэглэл, тэгээд л шинэ хэрэглэл, тэгээд л энэ хөнжил, одоо даавуу. Тэр ч бол одоо тэрнээс хойш сэргэсэн шүү. Ер нь одоо тэр соёлжилт гэдэг чинь. Одоо ч улсууд их сайхан цэвэрхэн, нямбай гоё шүү. Тэр урд талынхаар байсан бол ч бид нар ил галтай, дээрээс утаа мунаа нь ойчно. Ил гал түлчихнэ. Ээ тэр үед нь орох юм бол их хэцүү шүү.

Ариун-Ундрах -

Бид нар уу?

Гомбо -

Тийм, би тэрийг үзсээн. Би бол тэрийг үзсэн. Энэ хөгшин ч бас...

Ариун-Ундрах -

Ил галаа пийшин болгосон уу?

Гомбо -

Тийм, зуух болгосон, төмөр зуух болсон. Тулга байсан.

Ариун-Ундрах -

Аан тулга байсан тэ?

Гомбо -

Тийм, тулга байсан. Ил гал гэдэг чинь тулгыг хэлж байгаа юм. Тэгээд төмөр зуухтай болсон. Тэгээд сүүлдээ ч малчид өө гэр бараагаа будаж шунхдаад л тэр хачин сайхан болсон ш дээ. Цав цагаан бүрээс бүрээд.

Ариун-Ундрах -

Бүрээсээ солиод.

Гомбо -

Тийм, бүрээсээ сольсон, сольсон. Тэр үеийн хар цавгыг одоо хүн байлгахгүй шүү. Одоо тэгээд хааш нь хая гэсэн юм бэ дээ. Хаячихсан л юм даа.

Ариун-Ундрах -

Тэр үед тэгээд тэр оо, саван гэж ямархуу юм байна?

Гомбо -

Хуурай оо гэж байсан.

Ариун-Ундрах -

Хуурай оо?

Гомбо -

Тийм. Оо сойз бол байсаан. Худалдаа бэлтгэлийн ангиас авч байсан. Одоо яахав дээ эндээс л авчихдаг юм байгаа биз. Оо байсаан.

Ариун-Ундрах -

Уг нь тэр нөгөө ил гал дээр хийсэн хоол их хурдан болдог гээд байдаг юм байна лээ ш дээ тэ?

Гомбо -

Өө тэр түргэн, тэгээд л идчихнэ. Тэр утаан дотор тэр мах хуйгаа яагаад тэр их сайхан амттай ш дээ.

Ариун-Ундрах -

Утаанд яадаг гэнэ ээ?

Гомбо -

Өө тэр ил гал чинь утаандаа тэр энэ мах нь ил байна л даа. Нөгөө хонь мал идээд тэгээд тэр нь тэнд л.

Ариун-Ундрах -

Аан гэртээ өлгөчихсөн байгаа мах уу?

Гомбо -

Тийм, өлгөчихсөн мах нь тэгээд тэр нь их утаатай, тэгээд сайхан. Тэгээд тэрнийг удаан байлгахгүй ээ. Тэрнийг бидэнд чинь хамаагүй өгөхгүй ш дээ. Нэг жоохон...

Ариун-Ундрах -

Нэгдлээс мал уу?

Гомбо -

Үгүй ээ, үгүй. Хувийн мал. Хувийн, урдын юм. Тэр соёлжилтын анхны юугаар. Одоо сүүлд нь нэгдэл болоод ч яахав дээ хангалуун, бүх юм нь бэлэн болчихсон. Нэгдэл ч сайхан болсон шүү. Урдын улс чинь тэгэж малыг иддэггүй байсан. Нэгдлийн юманд ганцхан тонгоччихсон юм чинь дээ. Нэгдлийн юмаар баяжсан шүү дээ. Нэг их одоо онгироод байгаа юм чинь тэр нэгдлийн юмаар баяжчихаад л онгироод байгаа юм. Үгүй ээ тэр нь ч ашигтай л даа хө. Өөрсөндөө л хэрэгтэй. Зарим нэг нь нэгдлийн юугаар баяжчихсан, сэргэлэнхэн нэг нь. Зарим нэг нь яахав дээ, арчаагүйдээ тэгээд үгүй хийчихсэн. Энэ дээр авчраад л үгүй хийчихсэн. Энчээ тавхан цаас болгоод. Тэгээд тэр нь тэгээд юу байхав дээ, тоотой цаас чинь дороо дуусна. Тийм ээ?

Ариун-Ундрах -

Тийм. Малтайгаа байсан бол дээр.

Гомбо -

Аа малтай, малаа хариулаад явж байхад мал чинь хэвээрээ байж л байна. Сайн л хариулах хэрэгтэй. Хариуцлагаа өндөр тавих хэрэгтэй. Арчаагүй нэг нь тэгсэн шүү дээ. Хариулж чадахгүй малаа үгүй хийчихсэн.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.