Hüühen


Basic information
Interviewee ID: 990492
Name: Hüühen
Parent's name: Dolgor
Ovog: Harchin
Sex: f
Year of Birth: 1929
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: no specialisation, cook, herder, retired
Belief: none
Born in: Agaruut sum, Dornogovi aimag
Lives in: Hatanbulag sum (or part of UB), Dornogovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
industrialization
family
military
environment
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Хүүхэн гуай.

Хүүхэн -

Сайн. Сайн байна уу?

Ариун-Ундрах -

За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Хүүхэн -

За зөвшөөрье өө.

Ариун-Ундрах -

За танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Хүүхэн -

За, тэгэх дээр юу гэж хэлэх билээ?

Ариун-Ундрах -

Та өөрийгөө танилцуулахгүй юу, төрснөөсөө авахуулаад. Хаана, хэзээ төрсөн бэ?

Хүүхэн -

Аан, би энэ хөдөө л төрөөд. Одоо сургуульд суртлаа мал дээр байж байгаад л, сургуульд 5-р ангийн хагас байж байгаад л, тэгээд ар гэрийн гачигдлаар хөдөө гараад тэгээд мал маллаж байгаад л. Тэгээд л энэ төвд л орж ирсэн хүн дээ, ухаан нь. Хүүхэдтэй болсон. 8 хүүхэдтэй. Хамгийн анхны хүүхэд гараад. Тэгээд тэрнийгээ сургуульд суулгаад, тэгээд дараачых нь хүүхдүүд гараад. Тэгээд түүнээс хойшоо дандаа л энэ сумын төвд л байлаа. Тийм нэг их лут ажил хийж байгаагүй ээ. Би энд тэнд юухан хээхэн, юухан хээхэн хийж яваад л харин эмнэлэгт, яслид л нэг 10-аад жил яслийн тогооч хийж байлаа би. Нэг 8-9-хэн жил 10 жил болол уу, үгүй бил үү? Тэгээд л тэтгэвэртээ гарсан даа. Тэгээд миний улсад ажил хийсэн тэр л байгаа юм.

Ариун-Ундрах -

Та анх яг аль сумандаа төрсөн юм?

Хүүхэн -

Аан Агаруут гэдэг суманд төрөөд.

Ариун-Ундрах -

Агаруут уу?

Хүүхэн -

Тийм. Тэгээд сүүлдээ энэ хэдэн сум нийлээд л, одоо тэгээд сүүлдээ энэ Хатанбулаг болоод л энд байж байгаа нь энэ.

Ариун-Ундрах -

Ер нь төрсөн нутагтаа л байгаа нь энэ юм уу?

Хүүхэн -

Төрсөн нутагтаа л байгаа нь энэ.

Ариун-Ундрах -

Нутгаасаа бол гарч үзээгүй юу?

Хүүхэн -

Гараагүй, гараагүй. Зүгээр л энд тэнд л хот л мотгүй энд тэнд явна уу л гэхээс өшөө алба ажлаар бол яваа ч үгүй. Амь ажлаар л явж байснаас биш.

Ариун-Ундрах -

Та өөрийнхөө төрсөн гэр бүл, эцэг эхийнхээ тухай ярьж өгөх үү?

Хүүхэн -

Өө манай эцэг эх гэхээр юм байхгүй. Дээр үед бага байхад би ч уул нь айлын өргөмөл хүн байгаа юм. Тэгээд тэрний л хэлэн хөгшчүүдтэй байж байгаад хөгшчүүд ч байхгүй болцгоосон. Тэгээд өөрийн төрсөн эх энэ тэр хүнд өргүүлсэн болохлоор дээр үед л одоо бараг нэг хэлээ мэдэх мэдэхгүй шахуу байж байхад л яасан даа. Эцэг ч гэж ямар хүн байсан юм бүү мэд.

Ариун-Ундрах -

Та эхээс хэдүүлээ вэ?

Хүүхэн -

Аан?

Ариун-Ундрах -

Эхээс хэдүүлээ вэ?

Хүүхэн -

Эхээс чинь одоо ер нь надаас түрүүн 2 гарсан л юм гэнэ лээ. Байхгүй л болсон. Тэгээд дараа нь би гараад л айлд өргөгдсөн л ухаантай хүн байгаа юм даа.

Ариун-Ундрах -

Таны ер нь хүүхэд нас яаж өнгөрөв?

Хүүхэн -

Хүүхэд нас яахав дээ малын дэргэд байж байж л энэ. Малтай хуйтай айл байсан болох дээр малын дэргэд л мал маллах байж байж л өнгөрсөн.

Ариун-Ундрах -

Мал ихтэй байсан уу?

Хүүхэн -

Гайгүй ээ бас хэрэндээ, аминдаа л малтай байсан. Тийм их онц ихгүй ч байсан аминдаа л цөөн малтай байсан.

Ариун-Ундрах -

Сургуульд сурсан уу?

Хүүхэн -

Аан сургуульд бага ангийн 4-ийг төгсгөөд энэ дунд ангид 5-р ангийг нэг хагас суугаад л тэгээд юу юугүй манай тэр тэжээсэн эцэг нас бараад л тэгээд л хөдөө гараад тэгээд л малчин болсон доо. Малчин л болсон ухаантай юм.

Ариун-Ундрах -

Юу, сургуульд анх хэдэн настай, яаж орж байсан бэ?

Хүүхэн -

Аа би чинь 11-тэй сургуульд орсон юм байна лээ. Бүүр тэр чинь орой яасан юм болохлоор 11-тэй сургуульд л орсон юм байна лээ. Хамгийн анхны сургууль, энэ Агаруут гэж байсны хамгийн анхны сургуульд л нэг 20 гаруй хүүхэд байсан. Одоо тэднээс бий дээ, бараг л үхээд дуусч байна лээ. Одоо нэг 5-6-хан юм байгаа юм шиг байна лээ, хот мотгүй, аймаг маймаггүй. Уул нь 20 гаруй хүүхэдтэй л сургууль байсан юм аа. Одоо үхсээр байгаад одоо нэг 5-6 юм байгаа юм уу, үгүй юм уу?

Ариун-Ундрах -

Тэр үед ер нь хүүхдээ сургуульд явуулах сонирхолтой байсан уу?

Хүүхэн -

Дээр үед ч бол одоо ямар сайндаа манай тэр надыг тэжээж авсан хүн 2 хүүхэдтэй хүн нэгийг нь сургуульд суулгаад, нэгийг нь явуулахгүй юм гэнэ лээ гэж хэлэлцдэг л байсан юм даа. Тэгээд манай тэр тэжээсэн эх хүртэл 2 хүүхэдтэй байсан. Тэр нь би биш ээ. Тэр өөрөөс нь гарсан 2 хүүхэд байсан. Нэгийг нь хүнд өгч л байсан юм даг. Нэгийг нь авч хоцорсон. Тийм л бүдүүлэг байсан юм байлгүй дээ. Тэгээд сүүлд нь надыг тэжээж аваад, тэгээд сүүлдээ тийм ийм ч болохоо байсан юм байлгүй хүүхэд тэглээ ингэлээ гээд. Тэгээд нэг сургуульд, хамгийн анхны сургуульд л би орсон ухаантай хүн дээ. Энэ Агаруут гэдэгт нэг 20 гаруй хүүхэд л орж байсан юм даа. Одоо хэдэн өвгөчүүл, хөгшчүүл. Зарим нь үхэх нь үхээд тэгээд одоо нэг тийм л юм байдаг юм.

Ариун-Ундрах -

Анх сургуульд сурч байсан тухайгаа ярьж өгөхгүй юу?

Хүүхэн -

Сургуульд яахав дээ, сургуульд сурч байхад заримдаа тэр тэжээсэн эх эцэгтэйгээ сууж байсан, сүүлдээ байранд суугаад. Тэгээд л сүүлдээ энэ Хөвсгөлд очиж дунд ангитай байсан юм. Тэнд очиж нэг хагасыг нь гэртээ суугаад, хагасыг нь нэг байранд суусан нэртэй болоод л тэгээд гарсан даа.

Ариун-Ундрах -

Тэр үеийн багш нар ямар хүмүүс байсан бэ?

Хүүхэн -

Өө одоо мартчихсан. Олон л хүн байсан. Тэр багш нар одоо байхгүй юм гэнэ лээ. Цугаараа үхэж дууссан юм гэнэ лээ.

Ариун-Ундрах -

Ер нь хичээлээ сайн заах уу?

Хүүхэн -

Өө дажгүй сайхан зааж байсан. Би ч бас аминдаа л бас нэг юм сурч л байсан байх тэр үедээ бол тэгээд.

Ариун-Ундрах -

Та тэгээд сургуулиа төгсөөд л мал дээр л буцаад очсон уу?

Хүүхэн -

Тийм. Мал дээр л гарчихсан юм. Тэгээд нэг онц хийсэн ч юм байхгүй. Сүүлд энэ хөдөө гараад энэ Агаруутын эмнэлэгт бас нэг хэдэн сар хийгээд. Тэгээд надыг эмчийн сургуульд яв гээд тэр эмч тэгдэг байсан. Манайх явуулж чадахгүй. Бид гэртээ байж чадахгүй. Энийг явуулчихаад бид яаж байх юм гээд тэгээд явуулаагүй юм. Тэгээд би явсан бол үгүйдээ нэг цэвэрлэгч ч болсон хийж байх аа гэж боддог юм. Их эмчээ байг, нэг цэвэрлэгч болсон байх байсан байлгүй гэж боддог юм. Одоо өнгөрсөн л дөө, одоо бол.

Ариун-Ундрах -

Тэр эмчийн сургууль нь хол байсан юм уу?

Хүүхэн -

Хотод.

Ариун-Ундрах -

Аан хот руу яв гэсэн юм уу тэ?

Хүүхэн -

Хотод 2 жилийн их эмчийн сургуульд яв гээд чамайг л явуулна гээд. Тэгээд эмч нь загнаад, дээр үед чинь бүдүүлэг ч юм. Ямар даалгавартай, чи яагаад явдаггүй юм. Чамаас өөр сурах хүн байхгүй. Би чамайг сурахыг мэдэж байна. Чи яв гээд тэр эмч нь намайг загнаад. Загнаж ч үзээд, гуйж ч үзээд. Тэгээд манай хөгшчүүд явуулахгүй. Одоо энийг явуулчихаад биднууд яаж байх юм. Өнөө манай тэр хөгшин эх захиргаа энэ тэрээр давхиж байгаад тэгээд явуулаагүй. Тэгээд би ч бас өөрөө бас тэндээсээ холдож чадахгүй л байлаа л даа. Тэгээд яваагүй юм аа. Тэгээд би одоо л боддог юм. Явсан бол үгүйдээ нэг цэвэрлэгч ч болсон байх байгаа гэж боддог юм. Одоо яахав дээ.

Ариун-Ундрах -

Та тэр эмнэлэгт эхлээд ажилд орсон юм уу?

Хүүхэн -

Үгүй ээ үгүй. Тэр нөгөө бригадуудаар одоо урд чинь бол баг гэж байсан юм чинь. Тэр багд чинь одоо эмэгтэйчүүдийн зөвлөл гэж байлаа. Бас нэг сантиар гээд дээр үед чинь сантиар гэдэг байсан юм. Тэрийг бас нэг хэдэн жил хийсэн санаатай, бас нэг. Нэг сарын 30 цаасны цалинтай. Бас нэг тийм ажил хийж байсан юм.

Ариун-Ундрах -

Сантиар гэдэг нь юу юм?

Хүүхэн -

Ухаан нь одоо энэ сумын л сувилаг, асрагч гэцгээж байна ш дээ.

Ариун-Ундрах -

Тийм.

Хүүхэн -

Одоо тэрний л ухааны юм байсан юм байлгүй дээ. Дээр үед Сантиар л гэдэг байсан юм даа. Бас нэг хэдэн эм ганзаглаад хөдөөгүүр бас явдаг л байсан юм. Тэр нэг удаагүй дээ. Нэг жил эргэсэн үү? 2 жил болсон уу, үгүй юу? Тэгээд сүүлдээ ч тийшээ ч улирсан байх, би ч хийхээ байсан.

Ариун-Ундрах -

Эм тараагаад л явдаг юм уу?

Хүүхэн -

Тийм, эм тараагаад хүнд эм өгөөд. Тэгээд тэр эмч чи ер нь сурах юутай хүн. Заавал чамайг явуулна гээд. Тэгээд би ч бас дотроо дургүйхэн шиг, манай хэд ч дургүйлээд тэгээд л яваагүй юм даа. Өшөө бол намайг ийм тийм юманд яв гэсэн хүн ер байхгүй ээ. Тэрийг л яадаг юм.

Ариун-Ундрах -

Та тэгээд хийж байсан бүх ажлуудаа тодорхой санаж байвал яг эхнээс нь дараалалтай ярих уу?

Хүүхэн -

Байхгүй ээ. Тэгээд тэр бүгдийг хийсэн юм байсан. Тэр үед энэ Сулин хээр гэж байхад бас ангид, эмнэлэгт бас нэг цөөхөн дөө удахгүй удахгүй байж байгаад л нэг хэдхэн сартай хийгээд л гараад. Нөгөө би чинь олон хүүхэдтэй байсан. Өнөө хүүхдээсээ илүү гарахгүй, ажил хийж болохгүй. Тэгээд хамаг хүүхдүүд өссөн хойно л сая эндэхийн энэ эмнэлэгт тэтгэвэрт гарахаас арай өмнөхөн нэг 10 жил хийв үү? 9 жил хийв үү? Тэгээд л гарсан. Тэгээд тэтгэвэрт ч гарсан. Миний ажил тэгээд л болсон. Тэрнээс түрүүнд олон хүүхэдтэй. Би чинь одоо 8 хүүхэдтэй хүн шүү дээ. Өнөө олон хүүхдүүд дээр дээрээсээ гараад ажил хийхээс зүгээр..., өнөө хэдээсээ илүү гарахгүй. Манай өвгөн өөрөө ажилтай байсан. Тэгээд би хоёулахнаа байсан юм. Тэгээд хүүхдүүд өсөөд, энэ олон хүүхдүүд өсчихөөд одоо л нэг гараас гарцгаачихаад байгаа улсууд даа. Тэгээд цугаараа айл болоод болоод ингээд ингээд гараад гараад явчихсан. Одоо тэгээд эцсийн эцэст ингээд л одоо ганцаараа суудаг юм байна аа, ха ха ха. Хүүхдүүд харж байна аа, хөөрхий эргэж тойрч харж үзэж л байна.

Ариун-Ундрах -

Хүүхдүүд ер нь энэ хавиараа л байгаа юу?

Хүүхэн -

Ммм бий, хотод ч бий. Бараг нь энд хөдөө бий. Аймагт бас 2 бий.

Ариун-Ундрах -

Одоо та 80 гарчихаж байгаа юм чинь хүүхдүүд бас нилээн өндөр настай болчихсон уу?

Хүүхэн -

Аа тэгэлгүй дээ, тэгэхгүй яахав дээ.

Ариун-Ундрах -

Ач, зээ бол олон л байна уу?

Хүүхэн -

Өө, жигтэйхэн олон бий. Учиргүй олон. 20-30-аад л юм лав бий байх. Нэг хоёр гээд тоолвол ер нь. Цугаараа л ханьтай ижилтэй, үртэй садтай болсон. Хүүхдийнх нь хүүхэд гараад одоо ер нь овоо болж байх бололтой байна аа янз нь.

Ариун-Ундрах -

Цагаан сараар хөл их дарах уу?

Хүүхэн -

Аа ирэлгүй дээ. Цагаан сараар чинь цугаараа ирж л энэ муу гэрийг чинь зүгээ нэг клубт явж байгаа юм шиг битүү байж байгаад л тэгээд золголт хийгээд л тардаг юм даа. Манай хүүхдүүд цугаараа ирдэг юм. Хол ойргүй л бууцгаана даа. Хэд хоног нэг сайхан пижигнэж байгаад тэгээд л.

Ариун-Ундрах -

Та бол тэгээд ерөнхийдөө дандаа эмнэлэгээр л явсан юм байна даа тэ?

Хүүхэн -

Тэгээд л одоо сүүлийн үед өөрөө нөгөө хөл гар ч өвчтэй болоод тэгээд л одоо эмнээс цааш л явахаа больсон хүн дээ. Би чинь одоо эм л байвал, ууж байвал одоо тэгээд л болж байдаг хүн дээ. Эмчлүүлээд энд тэнд явах ч үгүй юм. Хаа ганц нэг аймаг юм уу хотын эмнэлэгт нэг түр хэвтэнэ. Тэгээд л нэг жаал эм тариа болоод л гарна. Тэгээд нэг их ч сүйд болж засарч байгаа ч юм байхгүй. Одоо ч яаж засрах вэ дээ. Одоо улам л дордоно уу гэхээс мань мэт нь бол одоо. Тэгээд л байж байна даа би. Би тэтгэврийн нэг хэдэн цаас авна аа. Тэр нь бараг л эмний үнэнд явна.

Ариун-Ундрах -

Таныг бүр бага байхад чинь дэлхийн 2-р дайн болсон уу?

Хүүхэн -

Аа тэгсэн бололтой л юм болоод л байсан.

Ариун-Ундрах -

Юу болж байхын?

Хүүхэн -

Хэн мэдэхэв дээ. ... Аа дайн зогслоо л гэнэ. Тэгдэг л байсан юм. Тэгээд тэр үед чинь багахан болоод бас сайн мэдэхгүй юм чинь дээ. Ухаан нь дайн болж байна гэж, болохоо больж байна аа, ялчихаж гэнэ ээ гэж л байдаг. Манай тэр надтай байсан өвгөн хүртэл энэ хамгийн сүүлд 1945 оны юунд явсан л бололтой юм байна лээ. Тэрийг бол би мэдэхгүй ээ. Явсан л гэж гэдгийг нь л мэдсэн үү гэхээс тэгэж тэнд ямар ч ажил хийж явсан юм бүү мэд.

Ариун-Ундрах -

Дайны үед ер нь юм хум хомсдоод тиймэрхүү болж байсан уу?

Хүүхэн -

Аа хомс хомс, хомс байж байсан байх. Ер нь л ховор байсан байх. Малтай улсууд л нэг арай ийгээс байсан байх. Малгүй улсууд ер нь тэгээд л нэг кг-ийн гурилхан юм уу, амны, өрхөд хэдэн хүн байна, хүний 1-2 кг гурил юм уу. Тиймэрхүү л ховор байсан үе дээ. Гол нь малаараа л амьдарч байсан даа.

Ариун-Ундрах -

Та тэгэхээр чинь малаа маллаад л ер нь олон жил болсон гэсэн үг үү?

Хүүхэн -

Өө малаа маллаад... Энэ нэг хамгийн эхний хүүхдийг сургуульд сууснаас хойш л одоо тэгээд хүүхдээсээ салахгүй сүүлд нь сууснаас бол түрүүнд нь мал дээр л байсан. Тэгээд нэг их онц ажил гэж хийгээгүй. Улсад тийм гавъяатай ажил хийсэн юм байхгүй надад. Яахав дээ нэг олон хүүхэд төрүүлсэн юм гээд нэг өргөмжлөл тэр л одоо тэнд байж байна. Тэр л байдаг юм даа.

Ариун-Ундрах -

Тэр үеийн хүмүүс ер нь олон хүүхэд төрүүлэх үү?

Хүүхэн -

Тэр үеийн зарим нь ч бол олон л байсан, зарим нь ч цөөхөн л байсан л даа.

Ариун-Ундрах -

Тэр үед ингээд олон хүүхэдтэй хүмүүсийг улсаас харж үзэх ч юм уу тиймэрхүү юм байсан уу?

Хүүхэн -

Дээх нь үед ч бас нэг яаж байсан байх аа. Бас ч түрүүчийнхэд нь өгч байсан байх. Сүүлдээ энчээ нэг 4 хүүхдээс эхлээд бас нэг мөнгө өгсөн шүү, бидэнд бол. 4 хүүхдээс эхлээд л мөнгө өгч байсан. Тэр 300 байл уу? Хэд ч байлаа.

Ариун-Ундрах -

Сар болгон уу?

Хүүхэн -

Тийм, сар болгон. Тэгээд 8 хүүхдээс л, нөгөө хүүхдийн түрүүч 16 хүрчих дээр тэгээд хасагдаад л, хасагдсаар байгаад тэгээд л дуусчих бололтой юм байна лээ. Одоо ч энэ засаг чинь нэг 100000 цаас өгдөг юм шив дээ, янз нь жилдээ. Тийм нь ч одоо 2-3-хан жил л болж байх шив дээ, тэр нь аваад янз нь.

Ариун-Ундрах -

Хүүхдэд үү?

Хүүхэн -

Тийм, хүүхдэд юу байхав, тэр эхэд нь л өгдөг бололтой юм.

Ариун-Ундрах -

Аан олон хүүхэд гаргасан хүнд үү?

Хүүхэн -

Тийм олон хүүхэд төрүүлсэн гэж л. Би тэгээд 8 хүүхэдтэй гээд эхийн 2 алдартай байдан юм. Байж л байдаг юм.

Ариун-Ундрах -

Тэр үед чинь нээрээ эхийн одон гэж өгдөг байсан байх.

Хүүхэн -

Тэр үед чинь эхийн алдарт 1,2 л гэж байсан юм даа. Эхийн 2-ыг чинь 5-аас өгдөг. 1-ийг нь болохлоор 8-аас өгдөг тийм л байсан юм.

Ариун-Ундрах -

Аан, та тэгэхээр чинь 1-р одон авахаар л юм...

Хүүхэн -

Тийм, 1, 2 дээр л байдаг юм даа. Надад байгаа л юм тэр дээ. Энэ уржнан чинь нилээн харин нэг 80 жилийн медаль өгсөн байна лээ. Одоо болоо доо тэр чинь одоо.

Ариун-Ундрах -

Ер нь тэгээд хүүхдүүд томроод ирэхээрээ багуудыгаа хараад явчихаж байна уу?

Хүүхэн -

Тэгэлгүй дээ. Би бол тэр ачаа ч хардаг ч үгүй юм. Чадах ч үгүй одоо бол. Хүүхэд харахаас өөрийнхөө биеийг харахад зүдүү байхад чинь.

Ариун-Ундрах -

Таны өвгөн ямар ажил хийдэг байсан гэлээ?

Хүүхэн -

Өө, тэр багийн дарга ч хийж байсан. Бригадуудад л ажиллаж байсан. Сүүлдээ энэ эмнэлэг..., энэ Сулин гэж байхад нярав л хийж байсан. Дандаа барааны нярав л хийж байсан даа. Сүүлдээ энэ эмнэлэгт нярав хийж байгаад л тэгээд тэтгэвэртээ гараад, тэгээд өвчтэй зовлонтой болоод л байхгүй болсон доо. Манай өвгөн өнгөрөөд одоо бараг нэг 20-иод жил болж байна.

Ариун-Ундрах -

Бас удаж байна тэ?

Хүүхэн -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэгээд эмэгтэй хүний хувьд мал маллана гэхээр яг ямар ямар ажил оногддог юм?

Хүүхэн -

Яахав дээ, мал маллах чинь өнөө малаа маллана. Зун бол сааж шувтрана. Цагаа сүү борлуулна. Өвөл .... хариулна. Тэгээд зун болох дээр л одоо тэгээд л ноос үсийг нь авах, сүү саалийг нь борлуулах, хариулах тийм л ажил байна даа. Өшөө юу байхав.

Ариун-Ундрах -

Тэр үед мал маллаж байсан, одоо мал маллаж байгаа хоёр ялгаатай юу байх тийм ээ?

Хүүхэн -

Ялгаатай байдаг байлгүй дээ. Энэ одоо чинь сайн маллах юм бол их л манддаг бололтой юм аа. Дээр үед чинь тийм тийм юм... Манайх тэгэж мандахаар ч их мал ч үгүй, байгаа ч үгүй. Зүгээр аминдаа л цөөхөн малтай байсан. Сайн малладаг нэг нь мандаж л байсан байлгүй.

Ариун-Ундрах -

Тэгээд... Ер нь тэгээд мал маллахад өдөр завгүй л өнгөрнө биз дээ?

Хүүхэн -

Завгүй, завгүй. Одоо тэгээд л бараг зогсоод л нэг юм олж идчихээд эргэж байхаас өшөө юм байхгүй.

Ариун-Ундрах -

Тэгээд хэдэн малаа дагаад ер нь гадаа л өнжих үү?

Хүүхэн -

Гадаа шахуу л байна, бараг л худлаа хэлэх хүнд зүгээр. Олхон малтай хүн бол сандарч л байсан байх. Манайх тийм сүйд болохоор байгаагүй ээ. Тэглээ ч гэсэн аминдаа л цөөн малтай байсан. Олхон малтай нь бол сандарч байсан байлгүй, бодвол.

Ариун-Ундрах -

Ер нь тэгээд малынхаа ашиг шимээр амьдрал болоод л байх уу?

Хүүхэн -

Болж л байсан. Малынхаа идэхийг нь идээд л, зарж үрэхийг нь үрээд л, цагаа сүүг нь борлуулаад л тэгээд болж л байсан.

Ариун-Ундрах -

Та тэр мал маллаж байсан юм чинь нөгөө нэгдэл гэдэг зүйлийн тухай ярих уу?

Хүүхэн -

Тийм нэгдлийн үед л дээ. Тэр чинь нэгдлийн үед. Би харин нэгдлийн малыг бол 2 жил хэртэй малласан уу, үгүй юу? Тэгээд л өнөө хүүхдүүд сургуульд суух дээр тэгээд л малаа өгөөд л эднийгээ хараад л. Би ч энэ хүүхдүүдийг ер нь бараг л байранд өгөөгүй шүү. Бараг л өөрөө хараад. Хэсэг 10-р орсныг нь байранд очсон юм болох дээр одоо нэг байранд энэ тэр байсан байх даа. Түүнээс доодхыг нь бүгдийг нь дандаа өөрөө хараад л.

Ариун-Ундрах -

Хүүхэд өсгөнө гэдэг чинь бас том ажил шүү тэ?

Хүүхэн -

Аа ярихгүй, тэр бол. Одооны хүүхдүүд ч амархан шив дээ.

Ариун-Ундрах -

Ер нь тэр үеийн хүүхдүүд хүмүүжил сайтай, гайгүй юу?

Хүүхэн -

Аа хүмүүжилтэй. Одооны хүүхдийг бодвол хүмүүжилтэй байсан. Хүүхэд нь ч хүмүүжилтэй. Эх нь ч хүмүүжилтэй. Одоо энэ бол замбараа алга аа. Хэцүү болжээ.

Ариун-Ундрах -

Хэ хэ, эх нь ч хүмүүжилгүй гэнэ ээ.

Хүүхэн -

Чагнаж л байхад ер нь болох юм дуулдахгүй л юм байна ш дээ. Хэрэг төвөгт орж ч байх шиг. Хулгай, зэлгий хийж ч байх шиг. Тэгээд юу юу ч болж байдаг юм бэ дээ, хэн мэдэхэв. Урдын хүүхэд бол дэгтэй.

Ариун-Ундрах -

Энд одоо 2 сум нэгдсэн юм уу? 3 сум нэгдсэн юм уу?

Хүүхэн -

3 сум нэгдсэн юм.

Ариун-Ундрах -

Аан.

Хүүхэн -

Тэр Айлбаян гэж байгаад, энэ Хатан булаг, тэгээд Агаруут 3 сум нийлээд.

Ариун-Ундрах -

Тэгээд нэг сум болсон юм уу?

Хүүхэн -

Тэгээд нэг сум болж байгаа юм.

Ариун-Ундрах -

Та болохлоор энэ Хатанбулагт нь төрсөн юм уу?

Хүүхэн -

Би энэ Агаруутад нь төрсөн.

Ариун-Ундрах -

Аан, Агаруут гэсэн тэ?

Хүүхэн -

Тийм. Агаруутын хүн, би бол.

Ариун-Ундрах -

Агаруут гэдэг нь одоо яг энэ хавьд байсан юм уу? Энэнээс хол юм уу?

Хүүхэн -

Энэ зүүн өмнө л бий дээ. Одоо тэнд бригад бий. Одоо энд Шивнээ гэж бий дээ. Шивнээгийн зүүн дээр л байсан юм даа, Агаруут гэж. Нэг 3-4-хөн байшинтай тийм нэг сум л байсан юм даа. Тэнд чинь л би ухаан нь анхны сурагч болж сууж байлаа.

Ариун-Ундрах -

Жижигхээн байшин байх уу?

Хүүхэн -

Тийм, барагтайхан л байшин даа.

Ариун-Ундрах -

Нэг 20-н хэдэн хүүхэд ирж байсан гэсэн тэ?

Хүүхэн -

Тийм, 24 хүүхэдтэй сурах шиг болсон. Одоо тэр олон хүүхдүүд байхгүй ээ. Энэ үхээд дуусчихлаа.

Ариун-Ундрах -

Тэр нь тэгээд сумын сургууль юм уу тэ?

Хүүхэн -

Сумын сургууль байлгүй дээ, өөр юу байхав.

Ариун-Ундрах -

Одоо энэ нэг 9 жилийн сургууль байна ш дээ.

Хүүхэн -

Аан.

Ариун-Ундрах -

Энэ чинь хэзээ байгуулагдсан сургууль юм?

Хүүхэн -

Энэ чинь одоо ойрмогхон л байгуулагдлаа, янз нь.

Ариун-Ундрах -

Аанхан.

Хүүхэн -

Нэг 1970-н хэдэн оноос, 1960-н хэдэн оноос юм уу? Тийм л бололтой шиг байна, янз нь.

Ариун-Ундрах -

Таны тэр сурч байсан сургуулийн байшин нь одоо байгаа юу?

Хүүхэн -

Байхгүй ээ байхгүй, юу ч үгүй туурь бий. Ёстой энэ Агаруутын туурь гэдэг чинь тэр л байдаг юм. Би ямар сайндаа энэ байшинд би сургуулийн сурагч гэж сууж байж билээ гэж санагддаг юм.

Ариун-Ундрах -

Байшин байхад нь уу?

Хүүхэн -

Ммммм. Анх эхлээд нэг 2 гэртэй байсан юм. Тэгэж байгаад сүүлдээ нэг байшинд орсон бололтой юм. 2 гэрийн нэг нь байрны гэр, нэг нь ухаан нь одоо сургуулийн гэр л гэж 2 гэр л байсан юм даг. Тэгээд гал тогоо нь гэж бас тусдаа нэг гэр. Тэр зоон дээр л байсан юм аа даа. Тэрийг л нэг сайн мэдэж байна.

Ариун-Ундрах -

Тэгээд гэр сургууль хоёр хоорондоо зайтай юу?

Хүүхэн -

Ойрхоон ойрхон.

Ариун-Ундрах -

Явган яваад л очох уу?

Хүүхэн -

Явганаар барах уу даа. Энэ гэрүүд шиг л ойрхон ойрхон.

Ариун-Ундрах -

Аан. Тэгвэл ч нэг их юугүй байна тэ?

Хүүхэн -

Тийм, .... юм байхгүй л дээ. Тийм л байсан юм даа. Би ямар сайндаа л энэ... Бид бас нэг анги байсан юм байна. Нэг нийлж, хэдүүлээ нэг ярих юмсан гээд л тэгээд л тэгэх юмсан гэж ярьсаар байтал зарим нь ч түрүүч нь үхээд дүүрлээ. Тэгээд ха ха, бас нэг дор сургуульд сурсан улс юм байна хэдүүлээ нэг уулзалдах юмсан гээд л би тэгдэг юм. Тэгэх юмсан гээд зарим нь тэгдэг л байсан. Сүүлдээ байхгүй ээ, зарим нь үхээд тэгээд одоо бол нэг 5-6-хан юм байгаа юм уу, үгүй юм уу? Бас үхсэн юм уу, хэн мэдэхэв. Энэ хотод байдаг юм уу, тэрний сураг гарахгүй л юм. Үхсэн юм уу, хэн мэд.

Ариун-Ундрах -

Одоо тэгээд ярьж суухаас өөр яах вэ дээ тэ?

Хүүхэн -

Одоо ярьж суухаас өөр яахав. Тийм байж билээ л гэж бодож суухаас өөр юм байхгүй.

Ариун-Ундрах -

За тэгээд эмнэлэгт ер нь ажиллах ямархуу байдаг юм?

Хүүхэн -

Айн?

Ариун-Ундрах -

Эмнэлэгт ер нь ажиллах ямархуу байдаг юм бэ?

Хүүхэн -

Үгүй ээ яахав дээ. Эмнэлэг биш ээ, би чинь энэ яслийн тогооч хийж байсан ухаантай.

Ариун-Ундрах -

Аан тийм. Эхлээд нөгөө нэг эмнэлэгт тэр сантиар бил үү?

Хүүхэн -

Өө тэр яахав дээ, тэр тариа хийх юм уу, нэг угаалга цэвэрлэгээ хийх юм уу? Дээр үед чинь бол хөнгөхөн байсан юм чинь. Юухан хээхэн жаал тэгэж ингэсгээд л нэг очоод л цэвэрлэгээ хийнэ үү, үгүй юу тэгээд л.

Ариун-Ундрах -

Хүмүүс ер нь хэр их өвдөх үү?

Хүүхэн -

Өө гайгүй ээ.

Ариун-Ундрах -

Одоог бодвол гайгүй юу?

Хүүхэн -

Одоог бодоход гайгүй.

Ариун-Ундрах -

Тэгээд эм тариа ер нь ховор уу?

Хүүхэн -

Ховор ховор.

Ариун-Ундрах -

Хаанаас ирдэг байсан юм бэ?

Хүүхэн -

Хэн мэдэхэв дээ. Бодвол энэ хот аймгаас л ирдэг байсан байлгүй дээ, бодвол.

Ариун-Ундрах -

Тийм байх тэ?

Хүүхэн -

Ямар манайх энд өөрснөө хийдэггүй нь л лав байх.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр эмнэлэг нь одоо ингээд бүх үйлчилгээгээ хийх үү?

Хүүхэн -

Одоо юу?

Ариун-Ундрах -

Ер нь тэр үед?

Хүүхэн -

Дээр үед үү?

Ариун-Ундрах -

Таныг ажиллаж байхад?

Хүүхэн -

Үгүй ээ одоо, яахав дээ нэг хүн хэвтүүлдэг. Тэгээд тэрийгээ жаал эмчлээд, тариа будаа хийдэг юм бол хийдэг болоод тэгээд л байж байсан байх даа. Дээр үед ч нэг их өвдөөд байдаг хүн цөөхөн байсан байх аа ер нь.

Ариун-Ундрах -

Ер нь өвдвөл ямар өвчнөөр их өвчилдөг байсан бол?

Хүүхэн -

Хэн мэдэхэв дээ. Би одоо тийм..., сав суулга байдаг юм уу, бөөр нуруу байдаг юм уу? Тиймэрхүү л юм байдаг байхдаа бодвол.

Ариун-Ундрах -

Ер нь тэгээд ажиглаад байхад эмэгтэй хүмүүс илүү их өвчилдөг байх аа даа тэ?

Хүүхэн -

Аа даа тийм байсан байх аа даа.

Ариун-Ундрах -

Эрэгтэй хүн чинь бол хэр барагтаа л ...

Хүүхэн -

Хэр барагтаа өвдөхгүй. Барагтаа өвдсөн ч тэгээд нэг их тэр болгон эмнэлэг рүү нэг их явдаггүй байсан байх. Одоо бол ер нь болохоо байчихсан болов уу? Сав хийвэл өвдлөө, сав л хийвэл өвдлөө л болчихсон л бололтой юм. Эмнэлэг нэртэй л болохоос биш тийм их өвчтөн их цөөхөн байсан байх аа. Нэг учраа алдсан л юм байхгүй гэж би санадаг юм.

Ариун-Ундрах -

Тэр нөгөө сумуудаар эм тариа зөөж явдаг байсан гэсэн үү?

Хүүхэн -

Тэгдэг л байсан байх.

Ариун-Ундрах -

Хэрэгтэй эмнүүдийг нь аваачиж өгөх юм уу тэ?

Хүүхэн -

Одоо тэр хэрэгтэй юу байхав дээ. Ойр зуурын нэг ханиад, үе мөчний, халууны нэг тиймхэн л юм байна даа, одоо бодвол. Өшөө тийм их лут антибиотекийг бидэнд бол өгөх ч үгүй. Бид ч хэрэглэх ёс ч байхгүй байх. Тэр их эмч энэ тэр л хэрэглэдэг байсан байлгүй, бодвол.

Ариун-Ундрах -

Аан тэгээд сүүлд нь тэр яслид тогооч хийж байх ямар байх уу?

Хүүхэн -

Тийм, яслид тогооч хийж байсан.

Ариун-Ундрах -

Тэр үеийнхээ тухай ярих уу?

Хүүхэн -

Тэр яах вэ, тэр чинь хүүхдүүдийн хоол хийдэг л байсан юм. Хоолыг нь л хийнэ. Өшөө юмыг нь хийхгүй. Тэр асрагаа сувилгааг нь хийх ч үгүй. Тусдаа тэр асрагаа сувилгаатай улсууд байдаг юм, тэр малладаг. Хоолыг нь хийж өгөөд л гарна. Өөр юм хийдэггүй байсан.

Ариун-Ундрах -

Хэр их хүүхэд байх уу?

Хүүхэн -

Өө цөөхөн, цөөхөн. Нэг 10 гаруй 20-иод юм байсан уу, үгүй юу? Сумын тийм юм чинь юу байхав дээ. Одоо л харин овоо болсон юм шиг байна, янз нь дуулдаж байхад. Одоо бол ясли байхгүй, дандаа цэцэрлэг л болоод байх шиг байна, янз нь дуулдаж байх нь. Ясли гэж жоохон жоохон юм.

Ариун-Ундрах -

Бага насны хүүхэд биз дээ тэ?

Хүүхэн -

Бага насны жоохон жоохон л юм байсан юм даа.

Ариун-Ундрах -

Та тэгээд өдрийн 3 удаа хоол хийх үү?

Хүүхэн -

Тэгэлгүй дээ. Өглөө цай, өдийн хоол, оройн хоол. Тэгээд л орой тарна даа.

Ариун-Ундрах -

Тэр ясли гэдэг нь хэзээ байгуулагдсан юм?

Хүүхэн -

Өө тэр чинь одоо 1970-н хэдэн онд л байгуулагдсан эд байх.

Ариун-Ундрах -

Тэрнээс өмнө бол тиймэрхүү юм байгаагүй юу?

Хүүхэн -

Байгаагүй байх. Би л мэдэх юм байхгүй юм байна. Байгаагүй дээ, би мэдэхгүй.

Ариун-Ундрах -

Та тэнд ажилд ороход анх яаж орсон юм?

Хүүхэн -

Үгүй ээ яахав дээ одоо тэгээд тогооч хийх хүн байна уу? гэх дээр нь л энэ хүүхэд жаал өсчихлөө. Тэгээд бас нэг ажил хийе гээд, тав гурван цаас олъё гэж бодоод л. Би оръё оо л гэсэн. Тэг ээ л гэсэн. Тэгээд л орчихсон.

Ариун-Ундрах -

Тэгэж ажиллаж байхад ер нь бэрхшээлтэй зүйл тохиолдох уу?

Хүүхэн -

Үгүй ээ, үгүй. Юу байхав.

Ариун-Ундрах -

Зүгээр л энгийн байх уу?

Хүүхэн -

Хоол унд бол цаанаасаа тэр нярав аваад л өгчихнө. Тэгээд ганцхан хийх л тэрийгээ л хийх л үүрэг байна уу гэхээс өшөө юм байхгүй. Түлш мод, юм хум нь бэлэн байна. Тэгэх дээр одоо юундаа яахав дээ.

Ариун-Ундрах -

Тэр ясли нь тийм байранд байрладаг юм уу?

Хүүхэн -

Тийм. Бас нэг байшин. Одоо энэ хойно бий дээ. Нэг муу хуучин байшин, одоо айл орчихсон л байна лээ.

Ариун-Ундрах -

20-н хэдэн хүүхэд гэдэг чинь цөөхөн л юм байна тэ?

Хүүхэн -

Цөөхөөн цөөхөн. Өдий бол ямар юм байхав дээ.

Ариун-Ундрах -

Жоохон хүүхдүүд...

Хүүхэн -

Тийм, жоохон хүүхдүүд чинь юу байхав. 20 хүрч байсан ч юм уу, үгүй ч юм уу? 10-н хэд ч байсан юм уу? Цөөхөөн л юм байсан даа.

Ариун-Ундрах -

Тэгэхэд цалин хэд авах уу?

Хүүхэн -

Хааан, эхлээд тэр чинь юу билээ дээ, 80-н хэдхэн цаас байл уу? 70-н хэдхэн цаас байл уу?

Ариун-Ундрах -

Хөөх, тийм бага уу?

Хүүхэн -

Тийм. Сүүлдээ нэг 100-н хэд болж, тэгээд дахиад нэг нэмэгдэж 250 болоод, тэгээд л би ч гарсан. Сүүлдээ юу болсон юм бүү мэд. 250 цаасны цалинтай л. Одоо тэр үедээ бол их л мөнгө авах шиг л болж байсан даа.

Ариун-Ундрах -

Тэрүүгээрээ одоо юу авах уу?

Хүүхэн -

Юу авах вэ дээ. Нэг ойр зуурын идэж уух юмаа, хүүхдүүдийнхээ хувцас хунараас авна уу яана уу тэгэс ингэс гээд л.

Ариун-Ундрах -

Тэгээд л сарынхаа хэрэгцээнд л зориулна...

Хүүхэн -

Тэр үед чинь юм хямдхан байсан харин. Атга гурил гэхэд чинь одоо 1-р гурил гэхэд чинь 100-н хэд, 2-р гурил чинь 70-н хэд л байсан даа. Одоо энэ кг сахар чинь тэр үед 4-хөн цаас байсан. Тэгээд цай гэхэд чинь нэг 10-хан цаас. Одоо тэгэхд чинь цай чинь хичнээн ч мянга болж байгаа юм. Нэг гурил ч хичнээн мянга болж байгаа юм бүү мэд. Учраа л алдчихсан.

Ариун-Ундрах -

Төгрөгний ханш нь... тийм ээ?

Хүүхэн -

Тийм. Тэр үедээ ч болж л байсан. 1000 цаастай ороход чинь одоо гурилаа аваад л, тэгээд хажууд нь тэр цай, ёотонгоо аваад л ихээ юм аваад гарна ш дээ. Одоо 1000 цаастай хүн чинь чүдэнз ч авахгүй ш дээ.

Ариун-Ундрах -

Ганц талх авах юм даа тэ?

Хүүхэн -

Талх ч аягүй бол хүрэхгүй байж мэдэх л байх, ха ха ха, нээрээ. Тийм л болчихсон байх юм байна ш дээ. Одоо ямар ч ухаантай юм. Засаг төр чинь одоо мэдэж л байдаг юм байгаа биз.

Ариун-Ундрах -

Тэгээд ер нь та нөгөө Монгол хүний утгаараа мал маллахад ямар байдгыг, одоо жишээлэх юм бол эмэгтэй хүн юм чинь өглөө босоод... ингээд орой хүртэлх ажлуудыг ингээд тоочоод ярих уу? Өглөө босоод л хамгийн түрүүнд...

Хүүхэн -

Өглөө босоод л одоо өнөө зун бол үхэр малаа саагаад л, одоо тэгээд л сааль сүүгээ борлуулаад л. Тэгээд л мал хуй худаг усанд ирнэ. Тэрийгээ усална. Тэгээд хийхгүй л ажил байхгүй дээ. Тэгэхдээ 5-6 хүнтэй айл байсан юмаа манайх чинь. Тэгээд л зэрэг зэрэг л хийгээд байхад чинь бас тэгээд хүрч ядаж, амжиж ядаж л байсан даа.

Ариун-Ундрах -

Өглөө ер нь хэдэн цагт босох уу? Эрт босох уу?

Хүүхэн -

Эрт босолгүй дээ. Гэгээ оруулаад л босно. Одоотой адилхан үд болтол унтдаг гэж юм хаашаа байхав дээ.

Ариун-Ундрах -

Одоо гэгээ орно гэхээр чинь бараг 4-5 цагийн үед биз дээ тэ?

Хүүхэн -

Харин тэгэлгүй дээ.

Ариун-Ундрах -

Тэгээд орой гэгээ тасрахаар...

Хүүхэн -

Орой харанхуй, одоогоор бол нэг 8-9 цагийн үед л унтдаг байх даа, бодвол.

Ариун-Ундрах -

Тэгэж эрт босож байгаа юм чинь тэгэх байх тэ?

Хүүхэн -

Тийм. Ажил багатай л бол тэгнэ. Ажил ихтэй бол мал хуй төллөх үед чинь малаа, өнөө төлөө яана. Өвөл голдуу хөлдөж үхчих гээд эргэнэ тойрно, манаач жижүүр хийнэ. Ёстой тэгээд л ажил мундахгүй ш дээ. Тэгээд мал төллөхөөр чинь тэрийг чинь зөөж л байна. Айлтай айл бол ээлжлээд жижүүрлэнэ, малаа. Айлгүй ганц гэр бол тэгээд л өөрсдөө л ээлж ээлжээр гарч малаа харж авна, төлийг нь авна.

Ариун-Ундрах -

Ерөнхийдөө ямар малыг голцуу хариулах уу?

Хүүхэн -

Өө манайх чинь нэг ямаа... Мал малын захтай ч байсан. Тэгэхдээ тийм олон мал байгаагүй ээ. Цөөвөр цөөвөрхөн, хонь ямаа, үхэр тэмээ. Адуу бол харин цөөхөн байсан даа.

Ариун-Ундрах -

Тэр хонинд явна гэхээр чинь одоо ингээд л гэрээсээ хол яваад өгдөг үү?

Хүүхэн -

Хол явалгүй дээ. Бэлчээртэй, аль л өвстэй юутай газар явна. Аль л сайхан бэлчээртэй газар малаа идүүлнэ. Өглөө мөн нэг одоогоор бол 10 цагт бэлчээгээд л, орой нэг 5-6-ийн алдад л ирнэ дээ.

Ариун-Ундрах -

Өглөө гараад л орой ирэх юм байна ш дээ.

Хүүхэн -

Тийм.

Ариун-Ундрах -

Ажилдаа явж байгаа юм шиг л.

Хүүхэн -

Тийм, ажилдаа явж байгаа юм шиг л явна даа. Зун бол яахав үдлэнэ гээд нэг юм өглөө явуулаад, тэгээд үдийн алдад 12 өнгөрөөгөөд нэг саалиа малаа саах гээд үдийн алдад үдлэнэ гээд нэг ирдэг. Тэгээд малаа саагаад орой дахиад л явуулна. Хөдөөний ажил бол барагдахгүй ээ.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр хонио хариулж явахдаа нөгөө эмэгтэй хүмүүс чинь бас давхар юм хум нэхээд ч юм уу тиймэрхүү...

Хүүхэн -

Үгүй ээ яахав дээ, одоо ойр зуурын оёж барих юм бол хөдөө малд явбал тэгээд жаал жаалхан юм хум хийвэл хийнэ, хийхгүй бол хийхгүй тэгээд л явна. Тэр бол өөрийн дур.

Ариун-Ундрах -

Ерөнхийдөө л нэг тиймэрхүү л ажилтай тэ?

Хүүхэн -

Ммм. Тиймэрхүү л ажилтай байна.

Ариун-Ундрах -

Таныг бүр бага байхад чинь Монголын уламжлалт баярууд яаж явагддаг байсан бэ?

Хүүхэн -

Өө мэдэхгүй, тэр нэг их юм байгаагүй байх аа. Нэг их сүйд болох биш. Манай сум цөөхөн ч хүнтэй газар байсан юм байлгүй дээ. Бас нэг баяр гээд нэг 10-аад морь энэ тэр уралддаг. Улсын баяраар нэг тиймхэн юм. Майн баяр энэ тэр гээд нэг. Тэр чинь тэгээд юм болгон дээр одооны адилхан. Одоо бол юм л бол баяр болж байх юм чинь. Тэр үед чинь юу байхав дээ. Улсын баяр гээд нэг сумын төв дээр жаал тэмдэглэдэг болдог байх даа. Өшөө ч бол нэг тийм болсон юм байхгүй ээ. Байгаагүй, би л сайн мэддэггүй юм даа.

Ариун-Ундрах -

Нөгөө цагаан сар, наадам болох уу?

Хүүхэн -

Тийм, цагаан сар л харин нэг хэн бугай байсан ч заавал нэг хийж өнгөөрөөдөг байх. Өшөө бол тэр улсын баяр бол хөдөө тэгэж заримдаа ирнэ, заримдаа ирэх ч үгүй.

Ариун-Ундрах -

Ер нь одоо ингээд та хэдэн жил ажилласан гэхээр социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан юм бол?

Хүүхэн -

Айн?

Ариун-Ундрах -

Социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бол?

Хүүхэн -

Тэр сайн байлгүй. Дээр үед чинь өнөө дандаа захиргаадлын үе болохлоор сайн л байсан байх. Одоо чинь бол хийсэн ч дур, хийгээгүй ч дур болсон шүү дээ, чагнаж л байхад зарим нь бол.

Ариун-Ундрах -

Та ажилдаа яаж ханддаг байсан бэ?

Хүүхэн -

Үгүй ээ, яахав дээ нэг өөрийнхөө л хувийнхаа ажлыг л хийгээд л явж байсан.

Ариун-Ундрах -

Ер нь ажлын цаг бол сайн барих уу?

Хүүхэн -

Үгүй ээ яахав дээ, одоотой адилхан цаг мөч тийм юм байхгүй ш дээ. Хэдийд л бол хэдийд. Цаг мөч гэж байхгүй. Ажил дуусна ч гэж байхгүй.

Ариун-Ундрах -

Хэ хэ хэ.

Хүүхэн -

Аа, тэдэн цаг боллоо шүү. Одоо амралгүй яахав гэж тийм юм бол байхгүй. Хийж л байдаг, явж л байдаг.

Ариун-Ундрах -

Өдөртөө ажиллаад л, шөнөдөө унтаад л уу?

Хүүхэн -

Аргагүй л нэг, шөнө л нэг унтдаг байсан байх. Одоотой адилхан цаг боллоо, өө нэг 12 болчихож, алив амарчихлаа гэх юм бол байхгүй ш дээ.

Ариун-Ундрах -

Цайны цаг гэж байхгүй.

Хүүхэн -

Тийм, цайны цаг болчихлоо. Тийм юм бол байхгүй. Тийм л байсан даа.

Ариун-Ундрах -

Тэгээд одоны хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар болж өөрчлөгдсөн бол?

Хүүхэн -

Хэн мэдэхэв дээ, мэдэхгүй. Нэг их өөртөө хийж байгаа ч юм байхгүй болохоор энэ улсуудын хийж байгаа ажил ямар шүү байдаг юм хэн мэдэхэв. Яаж ч байдаг юм. Нэг дураараа юму уу л гэж санадаг юм би. Хийвэл хийлээ, байвал байлаа гээд. Багахан шиг ажилтай нэг нь бол тийм л байгаа юм шиг харагдаад байдаг юм.

Ариун-Ундрах -

Тэр социализмын үед хүмүүс ажилд яаж ордог байсан бэ?

Хүүхэн -

Үгүй ээ яахав дээ, одоо юу л ажил хийвэл одоо тэрүүнд л явцгааж байдаг байх даа. Хаа л хашаа хороо болж байнав, хаа худаг ус гаргана уу, хаа ямаа самнаж байна уу, хаа хүн хэрэгтэй байна тэнд л одоо тэр л яв л гэсэн бол тэр хүн л явж байна уу гэхээс биш, өө би завгүй, чадахгүй гэдэг бол байдаггүй байсан байх аа даа. Захиргаадлын үед бол одоо тэгээд л. Одоо бол явбал явлаа, байвал байлаа. Тийм л болчихсон үе юм.

Ариун-Ундрах -

Одоои бол ажилд яаж орж байгаа бол?

Хүүхэн -

Хэн мэдэхэв дээ. Чухам яаж орж байдаг юм. Аргагүй нэг амьдрал нь шаардаад ордог байх даа, бодвол. Нээрээ.

Ариун-Ундрах -

Хэ хэ, болж л өгвөл зүгээр суух гээд үү?

Хүүхэн -

Болж л өгвөл зүгээр суух санаатай байдаг байх. Зарим нэг нь ч сандруу л байх бололтой харагдах юм. Зарим нь ч тийм болж л байх бололтой.

Ариун-Ундрах -

Тэр дээр үед ажилгүй хүмүүс байдаггүй байсан гээд л яриад байдаг юм. Тэр үнэн юм болов уу?

Хүүхэн -

Байхгүй ээ, байхгүй. Дор дороо л нэг юм болж л байдаг.

Ариун-Ундрах -

Одоо чинь ажилгүй хүмүүс зөндөө байна ш дээ тэ?

Хүүхэн -

Аа одоо ажилгүй хүмүүс их байх болтой байна аа, янз нь. Ажил байхгүй ээ, ажил олдохгүй байна аа. Тэгэж олддоггүй юм уу? Өөрснөө ч тэгэж ажлаа голдог улсууд юм уу? Тэгэж олддоггүй юм уу? Бүү мэд. Би бол ямар тэр ажил байна уу? наана уу, цаана уу байх биш одоо. Өнөөдөр л нэг өвчин багатай шиг өнгөрч байвал тэр л одоо болж л байх нь тэр.

Ариун-Ундрах -

Та чинь хэдэн онд төрсөн гэлээ?

Хүүхэн -

1929 гэсэн байх аа.

Ариун-Ундрах -

1929 хавьцаа юу тэ?

Хүүхэн -

Одоо ч би 81-тэй л хүн шүү дээ. Тэгэх дээр ямар болж уу? 80 юм уу, 81 юм уу?

Ариун-Ундрах -

Хүрч байна уу тэ?

Хүүхэн -

Нэг тэтгэвэрийн 81000 цаасны тэтгэвэртэй юм. Тэгээд яахав дээ, тэгээд нэг заримдаа ч болохгүй шахаад л, заримдаа нэг юм болж байх шиг. Тэгээд л байж л байна ш дээ. Хэдэн хүүхдүүд бас арай дээр нэг нь харж үздэг юм аа.

Ариун-Ундрах -

Одоо тэгээд та тэтгэвэрт гараад бас удаж байна уу?

Хүүхэн -

Өө 1980-н хэдэн онд гарсан.

Ариун-Ундрах -

Хөөх, бас удаж байна.

Хүүхэн -

Удаж байна. Заримдаа ч мөнгө цаасгүй болчихоод хэцүү л байх юм. Тэгээд одоо яаж ч болохгүй юм аа. Ажил хийгээд мөнгө олох юм биш. Би ч одоо мал байдаггүй хүн.

Ариун-Ундрах -

Тэр таныг мал маллаж байхад чинь тийм хэцүү бэрхшээлтэй зүйлүүд тохиолдох уу?

Хүүхэн -

Аа яахав дээ, цаг муу бол хэцүү л байх байх. Цаг сайхан бол гайгүй л байна. Цаг муу үе ч бас таарч л байсан.

Ариун-Ундрах -

Таны бүр яг санаж байгаа тийм ган, зуд ч юм уу, тиймэрхүү том юм болсон уу?

Хүүхэн -

Аа тэр заримдаа ч сүрхий сүрхий л гантай хавар, зун энэ тэр байж л өнгөрч л байсан даа. Одоо тэгээд он бол байхгүй ээ.

Ариун-Ундрах -

Энэ нөгөө говь нутаг ус багатай болохоор ган л их болох юм шиг байна тэ?

Хүүхэн -

Тэгэлгүй дээ. Ус ховор. Зарим газар бол ус ховор. Нөгөө худаг татна, дандаа. Энэ хангайтай адилхан ямар тэр хаа л бол ус урсахгүй. Бид чинь дандаа л худгаар ажиллана.

Ариун-Ундрах -

Тэгээд бороо л орохгүй бол энэ өвс ургахгүй ш дээ тэ?

Хүүхэн -

Бороо л орохгүй бол өвс ургахгүй. Гантай бол ... ийш тийшээ хуйлралдаад л тэгээд намжацгаана. Тэгээд байдаг л байлаа даа.

Ариун-Ундрах -

Хоёулаа тэр нөгөө юугаа ярья. Нэдлийн тухай ярья. Нэгдэл анх ер нь яаж эхэлж байсан бэ?

Хүүхэн -

Нэгдэл ч одоо анх хэдийд ч орсон билээ, мэдэхгүй. Нэг овоо малтай байсан, нэгдэлд л өнөө мал өгсөөр байгаад сүүлдээ мал ч цөөхөн л болсон, манайх.

Ариун-Ундрах -

Нэгдэлд өгөөд үү?

Хүүхэн -

Сүүлдээ нэг албан хаагч болж байгаа нь энэ гээд нэг айлд чинь 14-ээс илүү байлгахгүй гэл үү? Энэ чинь тэгээд тэгсээр байгаад л малгүй болсон. Тэгээд нэгдэлд ч мал маллаж нэг их сүйд болсон ч юм байхгүй. Ямаа маллаж нэг 2 жил хэртэй болоод. Дээр үед чинь сааль, сүү гээд юм л бол сааль, мах, ноос. Дандаа л юм л дутаж байдаг. Тэрийгээ биелүүлнэ гээд л улсууд чинь одоо 2-ыг өгч, 1-ийг авч л өгдөг л байлаа ш дээ, нээрээ. Хэцүү хэцүү үе ч бас байсан байх аа, бас. Би харин их хүний, өөрийн үхэр мал л их сааж байсан даа, тэг нэгдлээс. Тэгээд лут л одоо нэгдэлд хийж байсан юм бол тэр л байх.

Ариун-Ундрах -

Тэр нэгдлийг бүр анх эхэлж байхад хүмүүс ер нь ямар юм эхлэх гэж байна гэж, юу гэж ярьж байсан бэ?

Хүүхэн -

Хэн мэдэхэв, цус яаж ч байсан юм. Зарим нь ч дуртай л байсан байх. Зарим нь ч дургүй л байсан байлгүй, бодвол. Манайх хэд дахиад л мал өгч байж л. Тэгээд сүүлдээ тэр малынхаа тоонд хүргэдэг юм уу, яадаг юм. Тэгээд мал цөөхөн л болох бололтой болно лээ.

Ариун-Ундрах -

Танайх өөрөө сайн дураараа элссэн юм уу? Нэгдэлд.

Хүүхэн -

Уул нь сайн дурын л хэрэг гэж байгаад сүүлдээ ч юу болсон бэ дээ мэдэхгүй. Тэр ороогүй байна, энэ ороогүй гээд л хэл ам л болж байсан. Тэгээд сүүлдээ цугаараа л орох бололтой болно лээ. Заавал орох ёстой л гэж байсан юм байлгүй.

Ариун-Ундрах -

Цаанаас нь уу?

Хүүхэн -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэгээд нэгдлийн мад нэг 2 жил малласан гэсэн үү?

Хүүхэн -

Аа 2 жил хэртэй малласан байх даа. Ер нь яг нэгдлийн мал аваад маллах нь. Тэгэхдээ дандаа өөрийнхтэйгээ байсаан. Нэг 2-3 жил хэртэй болсон уу, үгүй юу? Тэгэхдээ би ямаа л маллаж байсан.

Ариун-Ундрах -

Нэгдэлд мал маллахаар цалин авах уу?

Хүүхэн -

Үгүй үгүй, юу байхав дээ, ямар юм байхав дээ. Хөдөлмөрийн хөлс гээд л 10-аад юм өгдөг юм уу, яадаг юм. Тэгдэг л байсан байх даа, бодвол.

Ариун-Ундрах -

Бага юм уу?

Хүүхэн -

Тийм, байгаа л бол. Тэрнээс өшөө авч байгаа юм байхгүй байх аа. Дээр үед чинь ноолуур гэдэг чинь одоо 1 кг 1-р ноолуур чинь 18-хан цаас байсан. 2-р ноолуур нь 9 байл уу даа. Одоо тэгэхэд ч хичнээн мянга болж байгаа юм бүү мэд. Тэрийг чиньтэгээд түүнэ гээд л нэг ч хялгасгүй болтол түүнэ ш дээ. Ямааны ноолуурыг чинь тэгэж байж өгнө ш дээ. Тэгэж байж 1-рт өгнө шүү.

Ариун-Ундрах -

Юугаар түүдэг юм, самнах уу?

Хүүхэн -

Юугаар түүхэв дээ. Ингээд л нэг нэгаар нь хялгасыг нь түүгээд ингээд.

Ариун-Ундрах -

Өө бүр ингээд ширхэглээд үү?

Хүүхэн -

Тийм, ширхэгээр нь тэгэж түүнэ. Тэгээд нэг ч хялгасгүй болсон хойно өгнө. Тэр нь тэгээд килограммлах дээр л 1 кг бол тэгээд л 18 цаасаар өгч байгаа юм даа.

Ариун-Ундрах -

Өө тэгэхээр чинь аягүй их ажил юм байна ш дээ.

Хүүхэн -

Их ажил. Би чинь одоо мал хуйд явахдаа аваад л ганзаглаад л явна. Хөдөө очоод л түүнэ. Тэгдэг л байсан. Одоо чинь энэ адууны хөөвөр гэж авч байж байна. Одоо ч бол малаас бол авахгүй юм байхгүй байлаа. Одоо энэ хөөвөр авдаг гэж юм дуулдахгүй л юм.

Ариун-Ундрах -

Бас ялгаад байна уу?

Хүүхэн -

Тэр ноолуурыг чинь тэр мод шадамгүй, чулуу модгүй сайхан болгож өгдөг. Одоо чинь хумьж аваад л өгдөг юм шив дээ, янз нь харж л байхад. Одоо тэр ноолуурыг түүдэггүй ваа. Ноолуур түүлээ л гэж хүн ярихгүй юм.

Ариун-Ундрах -

Харин тийм, таниас л сонсож байна.

Хүүхэн -

Урд чинь бид бол түүгээд л байна. Нэг ч хялгасгүй болтол түүнэ ш дээ, тэрнийг чинь.

Ариун-Ундрах -

Тэгээд 1 кг ноолуур гэхээр чинь одоо хэдэн ямаанаас гарах уу?

Хүүхэн -

Өө нилээн ямаанаас.

Ариун-Ундрах -

Олон уу?

Хүүхэн -

Олон ямаанаас гаралгүй дээ. Тэр ямаа чинь янз янз байна. Зарим нь ч овоо гарах ч бий, зарим нь юм гарахгүй ч бий. Ноолуур янз янз л байна. Тэр хялгас түүнэ гэж л лут ажил байлаа, бидний цагт. Тэгээд түүдэг л байсан юм даа. Түүгээд л өгдөг л байсан. Тэгээд 5 цаасанд нь болоод түүгээд л байна.

Ариун-Ундрах -

Өөр тэр сүүгээ саагаад яг тэр чигт нь хүлээлгэж өгөх үү? Эсвэл янз бүрийн юм болгох уу?

Хүүхэн -

Өө тэр бол яана. Тэр амин айл бол өөрснийхөөгөө л борлуулна. Тэр зүгээр тасаг гэж ярих юм бол үхэр мал саагаад, тасагт өгөх юм бол тэр машиндаж цөцгийг нь авч яадаг юм. Хувийн амин айлууд бол тэр яахав. Өөрснөө мэдээд л юу болвол л тэр. Чадвал борлуулаад, чадахгүй бол тэгээд нөхөөд л явдаг юм байгаа биз.

Ариун-Ундрах -

Нэгдлээс тэгээд норм төлөвлөгөө цаанаас нь өгөх үү?

Хүүхэн -

Аа тэр малд бол одоо юу өгдөг л байх даа. Төчнөөн малтай хүн төчнөөн ноос энэ тэр гэдэг л бололтой юм байна лээ. Байдаг л юм. Тэгээд тэрийг нь гүйцээнэ гээд л зарим нь бол их л сандарч байдаг бололтой.

Ариун-Ундрах -

Заавал ч үгүй гүйцээх ёстой юу?

Хүүхэн -

Заавал ч үгүй гүйцээнэ. Тэгээд 100 грамм дутаж байсан ч өө танайх төчнөөн дутуу байна. Хонины ноос ч байсан, ямааны ноолуур ч байсан, тэмээний ноос ч байсан танайх одоо тэдэн кг дутуу байна, тэдний дотор өг.

Ариун-Ундрах -

Гээд л нэхээд байх уу?

Хүүхэн -

Тийм. Хөөвөр ч байсан тэдийг дутуу байна гээд, одоо өг танайх...

Ариун-Ундрах -

Тэгээд тушааж чадахгүй бол өрөнд орох уу?

Хүүхэн -

Одоо тэгдэг л байх даа, бодвол. Урд чинь бол зүгээр нэг аймгаас юм ирж байна, сумнаас явж байна гээд л үргэлж л тийм юм хий, ийм юм хий, тийм юм хийгээгүй байна. Одоо тэрийгээ хий. Нэг нь явж байхад л нэг нь зөрөөд л ирж байна. Одоо ч тийм юм... одоо ч нэг их явж байх нь мэдэгдэхгүй л юм байна ш дээ. Хаа ганц нэг аймгаас нэг юм ирвэл нэг хурал хийдэг юм уу яадаг юм. Тэгдэг л бололтой юм.

Ариун-Ундрах -

Тэр үед тэгээд л нэгдлийн хурал гэж хурал их хийх үү?

Хүүхэн -

Өө тоотой, тоотой. Тэр бол тоотой.

Ариун-Ундрах -

Тоотой юу?

Хүүхэн -

Хийх нь ч хийдэг л байсан байлгүй дээ, бодвол. Багууд хоорондоо уралдаантай ажиллана гээд өнөө ноос, ноолуур бүх юмаа л гүйцээсэн нэг нь одоо түрүүлдэг л бололтой. Тэгэж л байдаг бололтой байсан.

Ариун-Ундрах -

Аан бас уралдаад уу?

Хүүхэн -

Аа уралдаантай л ажилладаг. Одоо ер нь тийм юм байхгүй ваа.

Ариун-Ундрах -

Одоо юу ч байхгүй байх аа.

Хүүхэн -

Өө, дуулдах л юм алга.

Ариун-Ундрах -

Тэр үед одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж юу байна?

Хүүхэн -

Өө аймгийн “Ялалт” сонин гээд нэг юм гардаг. “Үнэн” сонин гээд нэг юм байдаг л байсан байх даа. Өшөө ч нэг их юм байгаагүй байх. Одоо чинь сонингын нэр чинь учраа алдчих шив дээ янз нь. Миний мэдэхээс чинь...

Ариун-Ундрах -

Шугамын радио?

Хүүхэн -

Шугамын радио байхгүй ээ. Нэг муу радио, дээр үеийн нэг том том “Эх орон 52” энэ тэр гээд нэг том радио л тавьдаг байсан. Тийм юу бол байхгүй болсон. Тийм юмтай айл бол тоотой бий. Нилээн юутай айл нь л тийм юм авна уу гэхээс.

Ариун-Ундрах -

Гайгүй айл нь уу?

Хүүхэн -

Тийм. Ямар сайндаа зарим нь бие биенийдээ очиж зурагт харна энэ тэр гэж. Юу, тэр үед чинь зурагт ч байгаагүй. Радио чагнана гээд л, энэ ямар сонин юм энэ тэр гэдэг л байсан юм, дээр үед.

Ариун-Ундрах -

Дотроос нь юм яриад байна гээд л уу?

Хүүхэн -

Тийм.

Ариун-Ундрах -

Зурагт бол бүр сураггүй юм байна.

Хүүхэн -

Зурагт бол бүр байхгүй ээ байхгүй.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгдлийн тухай ярих уу?

Хүүхэн -

Тэр нь одоо яахав дээ. Сум оронд байж байгаа юу гээд бичсэн л байдаг байх даа, бодвол. Тэр сум ийм байна, энэ сум ийм байна, аймаг хот тийм байна л гэж ярьдаг байх даа. Сонин дээр, бодвол. Бас нэг “Хөдөлмөр” сонин гэж байсан юм. Тэр “Ардын эрх” ч нилээн сүүлд бий болсон байх аа, тэр.

Ариун-Ундрах -

Тийм байх.

Хүүхэн -

Аймгийн “Ялалт” сонин гээд л Дорноговийн “Ялалт” сонин гээд л нэг тийм жоохон сонин л гардаг байсан юм. Бид тэрийг л их захиалж авдаг байсан.

Ариун-Ундрах -

Аймгийнхаа тухай л бичих үү?

Хүүхэн -

Тийм, аймгийн сонинг л.

Ариун-Ундрах -

Тэр үеийн хүмүүс тэгээд сонин унших сонирхолтой юу?

Хүүхэн -

Өө тэр сонинг бол мэддэг нэг нь уншилгүй дээ.

Ариун-Ундрах -

Одоо зурагт янз бүрийн юм байхгүй юм чинь сонингоо л унших уу?

Хүүхэн -

Тийм, сонингоо л уншихаас өшөө яахав. Үсэг мэддэг нэг нь бол тэрийгээ л уншина. Мэддэггүй нэг нь бол бие биенээсээ нэг дуулдаг юм уу яадаг юм. Тэгдэг л байсан байх даа.

Ариун-Ундрах -

Нөгөө ерөөсөө сургуульд сурч байгаагүй, мал дээр байнга байсан тиймэрхүү хүмүүс ер нь байх уу?

Хүүхэн -

Тэр бол байлгүй дээ. Олны олонд байж л байгаа. А ч үгүй улсууд бий л байх. Одоо тэр байсан нэг нь одоо байхгүй л болсон л доо. Тэр үеийнх бол одоо байхгүй л байгаа. Манийн үеийн л нэг юмнууд байвал л байх байх.

Ариун-Ундрах -

Таниас дээдэх нь ч бүгд байхгүй болсон юм шиг байгаа юм аа.

Хүүхэн -

Маниас дээдэх нь бол байхгүй ээ. Өдийд юу гэж байхав дээ.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр бичиг үсэггүй хүмүүст бас нөгөө бичиг үсэг заах бүлгэм бил үү? ...

Хүүхэн -

Аа, бүлгэм гэж бас нэг юм суудаг л бололтой байсан. Нэг хэдэн юм 10-аад хоног бүлгэмд суу гээд тэгээд аваачдаг л бололтой. Тэндээс юугаа ямар юмаа сурахав, тэр бол. Алд эвшээж суусаар байтал л тардаг байлгүй, ха ха ха.

Ариун-Ундрах -

Нас харгалзахгүй аваачаад л суулгачих юм уу?

Хүүхэн -

Аа, тэгдэг л бололтой юм байна лээ.

Ариун-Ундрах -

Та бол нөгөө сургуульд байхдаа бичиг үсгээ сурчихсан байгаа биз дээ тэ?

Хүүхэн -

Аа, би ч яахав. Тэр сургуульд байсан юм болох дээр тэгээд л тэрийгээ нэг юм ямар ч байсан нэг болж л байгаа юм. Тэр манайхны хөгшчүүлийг, тэр настай настай улсуудыг аваачаад суулгачихсан. Нөгөөдүүл нь эвшээгээд л үхлээ, хөөе тарах болоогүй юу гээд суудаг гээд л элэг л болдог байсан юм даг.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр нэгдэл сүүлд нь тарсан ш дээ?

Хүүхэн -

Мммм.

Ариун-Ундрах -

Тэр тарах тухай ер нь та юу гэж боддог вэ?

Хүүхэн -

Хэн мэдэхэв дээ, тарах нь бол зарим нь дуртай байсан юм уу, дургүй байсан юм уу? Хувийн малтай боллоо л гэцгээгээд л. Тэр амин сайн чадалтай нэг нь бол овоо л байгаа байх.

Ариун-Ундрах -

Тэр яг нэгдэл тарахад яг юу болж байгаад л, ямархуу юм ярьж байгаад тарсан бэ?

Хүүхэн -

Хэн мэдэхэв дээ. Хувийн малтай болоод л, өөр өөрснийхөө малыг өөр өөрснөө эзэлж л байгаа нь тэр байхдаа, бодвол.

Ариун-Ундрах -

Хүмүүс чинь нэгдэл нэг л биш ээ гээд л яриад байх юм байна ш дээ.

Хүүхэн -

Нэгдэлд зарим нь ч дуртай орсон байх, зарим нь ч дургүй л орж байсан байх, бодвол тэр үедээ бол. Сүүлдээ хувийн малтай, одоо бол дандаа л хувийн малтай боллоо. Зарим нь ч өдийд төдий малтай л болж байх юм. Зарим нь ч малгүй шахуу ч айл л байх бололтой юм, янз нь.

Ариун-Ундрах -

Энд тэр нэгдэл байхад нөгөө хүмүүс нэгдлээс малаа нуудаг тохиолдол байсан болов уу?

Хүүхэн -

Хэн мэдэхэв, чухам одоо тэр нуудаг барьдаг байдаг л байсан юм гэнэ лээ. Би ч бол тийм юм мэдэхгүй юм аа, манайх бол.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр нэгдэл тарахад та мал өгсөн ш дээ, нэгдэлд элсэхдээ?

Хүүхэн -

Аан.

Ариун-Ундрах -

Тэгээд буцааж мал авсан уу?

Хүүхэн -

Үгүй ээ үгүй. Манай өвгөнд л нэг 10-аад юм, хонь тэмээ хийсэн нэг 10-аад юм өгсөн байна лээ. Надад бол өгөө ч үгүй. Төрийн албан хаагч гээд надад бол ганц ч ямаа өгөөгүй.

Ариун-Ундрах -

Ер нь тэгээд бусад мал маллаж байсан хүмүүс нь бол авсан юм уу?

Хүүхэн -

Тэр улсууд ч гайгүй, зарим нь хэд хэд дахиад авсан л байдаг юм ш дээ.

Ариун-Ундрах -

Яагаад дахин дахин авч байгаа юм?

Хүүхэн -

Хэн мэдэхэв дээ. Тийм юмыг ухааныг нь олдоггүй юм. Энэ чинь би бас үгүй биш мал авч байсан. Надад ч бас 5 мал өгөхгүй нь ээ гээд л би бас тэгдэг л байсан юм.

Ариун-Ундрах -

Тэгэж байхад чинь нөгөө хүмүүс нь дахин дахин аваад уу?

Хүүхэн -

Тийм. Тэр чинь төрийн албан хаагч гээд өгдөгггүй юм гэнэ лээ гэж өөдөөс ам хаачихдаг ш дээ. Тийм л байсан юм байлгүй. Би чинь ухаан нь өнөө нэг яслид байсан юм. Тэгээд төрийн албан хаагч болж байсан юм байлгүй дээ, тэр нь бодвол.

Ариун-Ундрах -

Тэгэж байсан юм байна.

Хүүхэн -

Тэгэж л байсан юм байлгүй. Тэгээд надад бол ганц ч шүдлэн л өгөөгүй дэг.

Ариун-Ундрах -

Одоо тэгээд энэ хувийн малтай болсноос хойш нилээн өсөж байх шиг байна тэ?

Хүүхэн -

Аа энэ хувийн малтай улсууд бол зарим нь ч бол одоо баяжиж байна аа.

Ариун-Ундрах -

Ер нь тэр дээр үед чинь малаараа баяжина гэж боддоггүй л байсан юм шиг байна ш дээ. Тийм ээ?

Хүүхэн -

Хэн мэдэхэв.

Ариун-Ундрах -

Амьдралаа л болгоод байвал...

Хүүхэн -

Амьдрал л, өнөөдөр л өнгөрч байвал болж байсан байх аа, тэр. Одоо ч бол зүгээр их лут байна аа, энэ улсууд чинь бол машин тэрэггүй ч амьтан алга. Монгол малаа унах амьтан чинь цөөхөн болсон юм шиг байна, янз нь. Нээрээ. Арай л нэг над шиг нэг явган зайдлаад явахгүй юм даа, харж л байхад ер нь. Бүгдээрээ л унаатай. Сайхан болжээ, улс бол одоо гоё л байна.

Ариун-Ундрах -

Дээр үед чинь бас морио унаад яваад байна биз дээ тэ?

Хүүхэн -

Тэгээд энд чинь хаа ганц нэг морь унасан, тэмээ унасан харагдахаар гоё л юм харагдаж байна ш дээ. Урд ч одоо бол яахав дээ өнөөхөө л унахаас өшөө юугаа унахав дээ.

Ариун-Ундрах -

Танай энэ говьд ер нь тэмээ ихтэй юу?

Хүүхэн -

Аа, бий байх. Энэ баруун тийшээ, энэ хойд тийшээ их байх. Энэ Өмнөговь энэ тэр бол одоо ер нь тэмээний л орон.

Ариун-Ундрах -

Хонь, үхэр гэхээсээ илүү тэмээ л харагдаад байх юм.

Хүүхэн -

Тэмээ л их бий.

Ариун-Ундрах -

Одоо энэ хөдөөгөөр байгаа хүмүүс нь мал ихтэй юу?

Хүүхэн -

Өө зарим нь их малтай бололтой юм байна лээ. Мянгат малчин боллоо л гэх юм. Тэгэхлээр тэр малтай тулдаа л болж байгаа байлгүй.

Ариун-Ундрах -

Би одоо энүүгээр ингээд энэ сумын төв, ингээд энэ хавиар яваад байхаар, замдаа хараад байхад малтай хүмүүс ерөөсөө нэг их харагдахгүй байгаад байсан юм.

Хүүхэн -

Байхгүй ээ, энэ сумын төв дээр бол байхгүй. Би нэг чадалтай байхдаа нэг аминдаа хэдхээн ямаатай байж байснаа тэгээд сүүлдээ чадал ч барагдлаа. Тэгээд тэрийгээ ч хэрэглэхээ ч байсан. Одоо юун ямаа маллах биш, зүгээр аяга цайгаа хийж уухад ч зүдүү байхад чинь.

Ариун-Ундрах -

Одоо зүгээр өөрийгөө л аятайхан...

Хүүхэн -

Тийм өөрийгөө л, нэг өдөр л өнгөрч байвал одоо болох нь тэр болчихоод байна аа.

Ариун-Ундрах -

Та тэгээд ер нь хийж байсан ажлууддаа дуртай байсан уу?

Хүүхэн -

Үгүй ээ яахав дээ, одоо амьдрахын эрхэнд одоо дургүй гээд яахав дээ. Тав гурван цаас олохын төлөө л тэгээд. Амьдрахын төлөө л хүн чинь одоо.

Ариун-Ундрах -

Гол нь тэгээд мөнгө л олох гэж ажиллах уу?

Хүүхэн -

Тийм, мөнгө л, тав гурван цаас олохыг л бодохоос биш. Одоо бол тэр зүгээр суугаад мөнгө олдог цаг бол одоо үед бол алга, янз нь. Нэг барагтай .... улсууд чинь тэгээд их юм оллоо гэж санахаа байсан юм шив дээ, янз нь. Урдын бидэнтэй адилхан нэг тав гурван цаас олчихоод, аан энэ чинь овоо юм оллоо гэх юм л алга.

Ариун-Ундрах -

Чамлаад.

Хүүхэн -

Чамлаад, одоо бол чамлаад л байх бололтой юм, янз нь. Хэдэн зуун мянгаар нь л олж байвал одоо нэг болж байх шиг байна, янз нь.

Ариун-Ундрах -

Бас тэгээд нөгөө юмных нь үнэ өсөөд.

Хүүхэн -

Юмных нь үнэ ч учраас алдсан юм байна. Энэ чинь одоо ер нь энийгээ л жаал багасгаж байж болдоггүй л юм байх даа. Мань мэтийнх нь ч одоо нэг 80000-хан цаас чинь хаана нь ч хүрэхгүй л байна ш дээ, ер нь. Нэг гурил гэхэд чинь л одоо 10000 гаруй мянга л болж байна ш дээ.

Ариун-Ундрах -

Харин тийм. Аваад л өдөртөө дуусчихаж байна уу?

Хүүхэн -

Харин тийм. Ямар сайндаа энэ эртээдийн тэр юугаар ярьж байх юм. Тэр 70000 цаас өгч байна л гэж байна. 70000 цаас чинь одоо мань мэтэд юу болохов дээ. Тэр эмний үнэ ч гэж дийлдэхгүй юм. Ингэж цаанаасаа юм үнэтэй байдаг юм уу? Ингэж зах зээлтэй болохлоор юм үнэтэй болчихоод байдаг юм уу? Одоо бүү мэд дээ.

Ариун-Ундрах -

Харин тийм ээ.

Хүүхэн -

Ямар ч ухаантай юм. Би ч одоо мэдэх ч үгүй юм. Урд чинь бол нэг хэдэн мөнгө л байдаг байсан юм чинь, ойр зуурын юм чинь одоо чинь...

Ариун-Ундрах -

Мөнгө үү?

Хүүхэн -

Тийм. Одоо тэр учраа алдсан байна. Хэдэн зуу л гэж ярина. Тэгээд цаашаа нь хэдэн зуу мянга л гэж ярина уу гэхээс.

Ариун-Ундрах -

Таны гол бахархдаг зүйл юу вэ?

Хүүхэн -

Айн?

Ариун-Ундрах -

Таны гол бахархдаг зүйл юу вэ?

Хүүхэн -

Юу, миний бахархах юу байхав дээ. Нэг хэдэн муусайн хүүхдээ мэнд амар байгаасай л гэж бодож байхаас. Энэ хэдийгээ л мэнд амар байхад нүд аниасай л гэж бодож байна. Өөр ч юмгүй. Одоо чинь нэг тийм юм олоод хийчих юмсан, нэг тийм юм хийчих юмсан, тийм юм олчих юмсан гэх юм надад алга, одоо. Нэгт чадах ч үгүй. Хоёрт ч бол надаар ч ямар юмаа хийлгэх вэ дээ ер нь.

Ариун-Ундрах -

Ер нь олон сайхан хүүхэд төрүүлснээрээ л бахархдаг байлгүй дээ.

Хүүхэн -

Тийм, тэрүүгээрээ л бахархана уу гэхээс өөр ч одоо юундаа бахархах вэ. Бахархдаг юм одоо тэр л байна. Тэр хэдийгээ л мэнд амар, сайн сайхан байгаасай л гэж бодохоос өөр. Яахав ээ, миний хэдэн хүүхэд одоо болж л байна. Амь аминдаа бас яая даа гэсэн хүүхэд байхгүй ээ. Болж л байна.

Ариун-Ундрах -

Ер нь тэгээд эмэгтэй хүний хувьд хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг чинь ямар ч ажлаас илүү том ажил шүү дээ тэ?

Хүүхэн -

За яахав дээ болж л байна. Би нэг онцгой тийм нэг яагаагүй ээ. Гэхдээ миний хэдэн хүүхэд өнөөг болтол хэрэг шурагт орж, хэл аманд ороогүй л байж байна. Ямар ч л байсан болцгоож л байх бололтой юм. Танай хүүхэд чинь тэгэж байна шүү, танай хүүхэд чинь ингэлээ шүү гэж... Харин нэг архи л уудаг бололтой юм, зарим нь. Тэгээд архи уугаад танайх чинь тэгчихлээ шүү гэх юм лав л нэг дуулдахгүй шиг л байна. Зарим нэг нь бас архи ууж байна аа, манай хэдээс. Тэгэхдээ тийм нэг идэвхитэй тиймгүй ээ, гайгүй. Зарим нь ч одоо ч энэ архи уухгүй амьтангүй болжээ. Эр, эмгүй л.

Ариун-Ундрах -

Залуу, хөгшингүй л.

Хүүхэн -

Хөгшин залуугүй л. Одоо энэ сургуулиас аваад л архи уух болж байна ш дээ. Хэцүү болжээ. Урд чинь бол нэг 40 хүрсэн хүн л нэг архи ууна уу гэхээс түүнээс доош хүн бол архи уух нь байтугай зүгээр том хүнтэй ч юм ярихгүй ш дээ. Тийм дэгтэй сайхан байсан.

Ариун-Ундрах -

Одоо тэгээд тэр архи нь яасан ч их болчихсон юм.

Хүүхэн -

Харин, архи нь ч ямар ч их болчихсон юм.

Ариун-Ундрах -

Тэр үед бол байгаагүй биз дээ?

Хүүхэн -

Тэр үед бол хөдөөд бол тогоогоо нэрж л ууна уу гэхээс одоо тэр спирт, одоо энэ янз бүрийн архи чинь байгаагүй дээ. Би л мэдэхгүй юм. Нэрсэн тогооныхоо архийг л ууна уу гэхээс өшөө ер нь. Тэгэхдээ дээр үед чинь согтуу хагтуу тийм нэг зодоон ноцоон болж байсан юм би лав мэдэхгүй. Хаа газар өвгөчүүл нэг архи уусан янзтай л явж байна уу гэхээс тэр одооны адилхан дэвсэн савсан, ноцолдсон зодолдсон юм бол байгаагүй л юм.

Ариун-Ундрах -

Уучихаад янз бүр болохгүй тэ?

Хүүхэн -

Тийм, одоо ч нэг архи уудаггүй бол ингэж байхгүй бол болохгүй гэсэн янзтай ноцолдож ч байх юм. Яаж яаж ч байдаг юм хэн мэдэхэв. Бие биенээ ч алж ч байдаг юм уу?

Ариун-Ундрах -

Эсрэгээр нь таны жигшдэг зүйл юу вэ?

Хүүхэн -

Жигшдэг зүйл одоо энэ хулгай хийж, худлаа хэлэхгүй л байвал одоо болох юм байгаа биз дээ. Хулгай хийж, худлаа хэлнэ гэдэг чинь хамгийн муухай ажил биз дээ, бодвол.

Ариун-Ундрах -

Тэгээд л жигшинэ тэ?

Хүүхэн -

Тийм.

Ариун-Ундрах -

Та тэгээд өөрийнхөө одоо ажил хийлээ гэхэд ажил, хувийн амьдрал хоёрыг яаж зохицуулж байсан бэ?

Хүүхэн -

Одоо яахав дээ нэг болж л байсан юм даа. Тэр үед нь тэгээд л.

Ариун-Ундрах -

Ажлаа хийгээд л...

Хүүхэн -

Ажлаа хийгээд л, өөрийнхөө юуг хийгээд л тэгээд л. Өнөө орой хоолгүй шүү. Алив нэг хоол хийх хүн байна уу? гэж л лав яваагүй. Нээрээ. Энэ хүүхдүүд болохоо байлаа, энэ хэдэн хүүхэд нэг өдөр очоод хараад аль гэж би лав энэ хэдэн хүүхдийг тэгэж хүнд хэлж байгаагүй. Хүүхдээ ч маллаад, ажлаа ч хийгээд амжуулж л байсан. Болж л байсан. Одоо ч энэ хүүхэд харах хүн л гэх юм. Улсуудыг харж байхад чинь хүүхдээ хүнээр харуулдаг л бололтой байх юм.

Ариун-Ундрах -

Тэгээд таны хүүхдүүд бол цэцэрлэг сургуулиар яваад л...

Хүүхэн -

Байгаагүй ээ, байгаагүй. Тэр үед чинь тийм юм байгаа ч үгүй.

Ариун-Ундрах -

Байгаагүй юу бас?

Хүүхэн -

Байгаагүй, байгаагүй. Сургуульд л орчихсон байсан.

Ариун-Ундрах -

Аа тэгээд л бүгд сургуульд ортол нь л та харах нь байна ш дээ.

Хүүхэн -

Ммм, сургуульд ортол нь л би тэр хүүхдээ яасан.

Ариун-Ундрах -

За тэгээд та тэр ажлын хамт олныхоо тухай ярьж өгөх үү?

Хүүхэн -

Айн?

Ариун-Ундрах -

Ажлын хамт олныхоо тухай ярьж өгөх үү?

Хүүхэн -

Өө манай хамт олон яахав. Хамт олон дажгүй ээ сайхан. Ийм тийм юм байхгүй. Энэ муу юм гэж намайг тэгэж байсан хүн ер байхгүй. Ер дажгүй, давгүй л, олныхоо адил л, олныхоо дунд л байж байсан.

Ариун-Ундрах -

Тэр үеийн хүмүүс тэгээд хамт олноороо янз бүрийн олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах уу?

Хүүхэн -

Аа бас заримдаа зохион байгуулж л байсан байх.

Ариун-Ундрах -

Танд тэгээд ер нь ажил хийж байхад чөлөөт цаг зав хэр гардаг байсан бол?

Хүүхэн -

Үгүй ээ одоо яахав дээ тэр чинь. Завтай үедээ завгүй байна, завгүй үедээ завгүй л байсан байх даа.

Ариун-Ундрах -

Та чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлэх дуртай байсан бэ?

Хүүхэн -

Юу байхав дээ, гэр орныхоо л өнөө хүүхдүүдийнхээ хувцас хунар, одоо тэгээд л ойр зуурын түлш мод одоо юу эсэв дээ. Зүгээр сууна ч гэж лав байхгүй л дээ.

Ариун-Ундрах -

Ерөөсөө зүгээр суухгүй юу?

Хүүхэн -

Ерөөсөө зүгээр суухгүй.

Ариун-Ундрах -

Одоо нөгөө янз бүрийн спортын төрөл ч юм уу, эсвэл тоглоом тоглох...

Хүүхэн -

Өө тийм юм бол би орж үзээгүй. Ёстой үзээгүй. Чадах ч үгүй, тэрийг бол.

Ариун-Ундрах -

Энд нөгөө нэг тийм урлаг соёлын холбоотой үйл ажиллагаанууд болдог байсан уу?

Хүүхэн -

Болдог байлгүй, тэр болдог л байсан. Уран сайханчид цугла барь энэ тэр гэцгээж л байх юм байна лээ. Тэр болдог л болоод яваа юм байлгүй дээ.

Ариун-Ундрах -

Тэр үед үү?

Хүүхэн -

Тэр үедээ бол, тийм.

Ариун-Ундрах -

Та тиймэрхүү юм сонирхох уу?

Хүүхэн -

Орохгүй, орохгүй, ордог ч үгүй. Чадах ч үгүй.

Ариун-Ундрах -

Кино ирэх үү?

Хүүхэн -

Кино энэ тэр дээр үед чинь энэ тэндээс кино ирж л байсан. Тэрийг хаа ганц үздэг л байсан.

Ариун-Ундрах -

Хааяа нэг ирэх үү?

Хүүхэн -

Тийм, хааяа нэг энэ тэндээс нэг ухаан нь “Цогт тайж” гэх юм уу нэг тиймэрхүү юм энэ тэндээс кино ирвэл. Бас тэрийг бол дуртай үзчихнэ ээ.

Ариун-Ундрах -

Бас мөнгөөр үзүүлнэ биз дээ?

Хүүхэн -

Хэн мэдэхэв. Дээр үед чинь одоо мөнгө байлаа ч гэсэн хямдхан байсан байх аа.

Ариун-Ундрах -

Таныг ажиллаж байх үед хамгийн хэцүү зүйлүүд нь юу байсан? Бас амархан зүйлүүд нь юу юу байсан бэ?

Хүүхэн -

Өө амархан л байсан даа. Болж л байсан юм. Би энэ хэцүү байна шүү, яая даа л гэж байснаа би мэдэхгүй юм. Болж л байсан юм байлгүй.

Ариун-Ундрах -

Өөр тийм аймар хэцүү зүйл тохиолдож байгаагүй юу тэ?

Хүүхэн -

Надад бол үгүй ээ.

Ариун-Ундрах -

Ер нь тэгээд мал маллаж байгаа хүмүүс чинь цаг зав багатай байдаг ш дээ. Тийм ээ?

Хүүхэн -

Цаг зав багатай. Ухаан нь одоо нэг өглөө мал хуй саагаад л явна. Тэгэж байтал л ус руу ирнэ. Өнөөх услах болно. За тэгэж байтал орой нь сааль эхэлнэ. Тэгээд л зун цаг бол үргэлж л. За тэгээд дараач нь сааль сүүгээ борлуулна. Тэгээд л хурууд, цагаагаа эвлүүлнэ, янз янз болгоно.

Ариун-Ундрах -

Яаж борлуулах уу?

Хүүхэн -

Яахав дээ, ухаан нь тэр том өлөө, дээр үеийн хэлдэгээр өл одоо айргийн суулганд хийгээд л тэрийгээ бүлээд тос гаргана. Тэгээд хурууд, тос, ааруул гарна. Шар тосыг нь ялгаж авна. Ингэж бүлж байж.

Ариун-Ундрах -

Айраг шиг үү?

Хүүхэн -

Тийм. Тэгээд л тэрний чинь сүүгээр янз янзын юм, тэр ээзгий, хурууд, бяслаг. Тэгээд заримыг нь хөөрүүлээд өрөмийг нь авна. Янз янзаар л хийдэг ш дээ. Сүүгий чинь бол янз янзаар иднэ шүү дээ.

Ариун-Ундрах -

Одоо бол тиймэрхүү юмнуудаа хийж байгаа биз дээ?

Хүүхэн -

Хэн мэдэхэв, одоо хийдэг байлгүй. Малтай айлууд бол хийдэг л байлгүй дээ. Тэгээд чадалтай бол хөдөө явахад чинь сааль сүүтэй айл чинь одоо өрөм цагаагаа борлуулчихсан л харагдах юм. Хийж л байгаа харагдана. Одоо бол хөдөө явах нь байтугай энэ айлынхаа айлд ч орохгүй.

Ариун-Ундрах -

Тэр тэгээд мал маллаж байгаа эрэгтэй хүмүүс нь юу хийдэг юм?

Хүүхэн -

Эрэгтэй хүмүүс ч яахав дээ. Мөн тэр гадуур дотуур мал хуй олох, мал хуй алга болсон бол тэрийг эрж сурах, одоо тэгээд л мал юугаа услах тэр юу л эсэв дээ. Тэрнээс би ажилгүй гээд айл хэсээд явдаг хүн л лав байхгүй байсан, урьд бол. Энэ ажилгүй айл хэсэж байна шүү гэж дуулддаггүй л байсан юм. Тэгээд ажилтай л явсан байх тэр. Үгүй бол бие биендээ туслах юм уу, тийм л байсан байх. Аар саар ажил одоо юу л эсэв дээ.

Ариун-Ундрах -

Нэгдлээс тэгээд янз бүрийн юм өгөх үү?

Хүүхэн -

Нэгдлээс өгөөд байх юм байхгүй ээ. Яахав дээ тэр нэг юуны үед бол тэр өвс тэжээлийг нь сайн өгдөг байсан байх даа. Нэгдлийн үед бол нэгдлийн мал хариулсан улсуудад өвс тэжээл өгдөг л байсан байх.

Ариун-Ундрах -

Тэр үед бас нөгөө малын ариутгал сайн байсан байх тэ?

Хүүхэн -

Мммм.

Ариун-Ундрах -

Бас нэгдлээс үү?

Хүүхэн -

Нэгдлээс ээ. Дээр үед нэгдлийн үед ч одоо нэг мал малласан улсууд чинь зүгээр арай өнөөдөр ирж хониндоо яв гэж хэлэх нь л холгүй байсан ш дээ, ер нь. Хашаагүй боллоо л гэнэ. Усгүй боллоо л гэнэ. Нэгдэлд хэлээдэх л гэнэ. Малын ноос авч болохгүй байна, хүн явуул л гэнэ. Одоо л амины малтай болоод л тэрийгээ нэг больсон байлгүй дээ.

Ариун-Ундрах -

Одоо яг өөрсдөө юу?

Хүүхэн -

Одоо бол өөрснөө авбал авлаа, тэгээд байвал байлаа л болдог байхдаа, бодвол.

Ариун-Ундрах -

Тэгэхгүй бол болохгүй байлгүй.

Хүүхэн -

Тийм.

Ариун-Ундрах -

Одоо чинь тэр танайх төдий ноос дутуу байна, тэрийг өг гэх юм алга. Хичнээн малтай байсан ч чиний мал чинь алга байна. Яасан бэ? гэх юм алга. Одоо чинь бол өчнөөн мал танайх нэгдлийн мал малласан. Одоо хэд нь байна уу? Одоо хэд нь үхсэн бэ? үргэлж л одоо сумын өмнөөс явдаг байсан байх. Хэд үхсэн байна? Хэд болж байна? Хэдэн төл гарч байна уу? Ноос дуусч байна уу? Дуусаагүй юу? Өвсгүйдсэн үү? Дууссан бол одоо тэдний дотор өг гээд. Одоо энэ ноосоо өгвөл өглөө, байвал байлаа. Үнэ хүрвэл өглөө, үнэ хүрэхгүй бол хадгалж л байдаг юм шив дээ, янз нь. Хувийн болчих дээр чинь одоо тэгээд.

Хүүхэн -

Танд тэгээд энэ нэгдлийн мал малласан, хувийн мал малласан хоёрын аль нь ашигтай санагддаг вэ?

Ариун-Ундрах -

Хувийн малтай хүн бол хувийнх нь л ашигтай байна даа, янз нь. Хэд л байдаг бол тэрнийхээ ашгийг өөрөө авна.

Хүүхэн -

Ашиглаж л чадвал тэ?

Ариун-Ундрах -

Тийм, ашиглаж л чаддаг л юм бол.

Хүүхэн -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.