Chimed
![](../assets/images/interviewees/990496.jpg)
Basic information
Interviewee ID: 990496
Name: Chimed
Parent's name: Gendenjav
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1935
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tüdevtei sum, Zavhan aimag
Lives in: Uliastai sum (or part of UB), Zavhan aimag
Mother's profession: nurse, herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
repressions
NGOs
politics / politicians
cultural campaigns
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
Яриагаа эхлэе даа.
Чимэд -
Би 1935 онд Завхан аймгийн Түдэвтэй суманд Баянцагаан бригадад төрсөн.
Эрдэнэтуяа -
Мнг.
Чимэд -
Байгаа. 10 настайдаа сургуульд сурсан.
Эрдэнэтуяа -
Пөөх орой.
Чимэд -
Бөөр орой. Өнөө 7 настай сургуульд сууж байгаад а юу хөдөө мал маллах хүнгүй гэж гаргаж 3 жил болгоод.
Эрдэнэтуяа -
Мнг.
Чимэд -
Тэгээд 45 онд сургуульд сурсан. Энэ хоёр юу вэ?
Эрдэнэтуяа -
Энэ хоёр гарч байгаа юм байлгүй.
Чимэд -
45 онд сургуульд суухад болул Лодон захиралтай Жавхлантын бага сургуульд гэж гэдэгт сууж байсан. Дайн дуусч байсан. Тахал гараад 10 сарын 1-нээс хичээл орж байсан. Бид нар болул маш их дэг журамтай тийм нөхцөлд сайхан өвөг дээдэс одоо бид нарыг болул маш сайн сайхан хүмүүжүүлж байсан улсууд байгаан. Ахмадаа хүндэтгэх, сургууль номондоо сайн сурах, тэгээд тийм юманд болул маш их хүмүүжилтэй. Хичээлийг болул бид нар юу яадаг. 7 хоногт 35 үсгийг заагаад сургачихдаг байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Пөөх тийм хурдан уу?
Чимэд -
7 хоногт л ерөөсөө сургана. Тэгээл энэ самбар дээр заалгаал. Тэгээл сураагүйгий нь буцааж давтуулаа л. Давтан их сайн хийлгэдэг. Тийм байсан. Тэгээд хүнийг хүндлэх ёс, дэг журам, ахмадыг хүндлэх тийм юунд зарчимд бол маш их сайн сургадаг. Тийм байсан манай, бид нарыг бага байхад. Хичээлийг болул даалгаварыг болул яс хийлгэдэг ерөөсөө. Даалгавар хийлгээгүй хүүхэд болул хичээлийн дараа сууж байгаал даалгавараа хийж гүйцээдэг. Ийм ёстой байсан. Бид нар ч пионерийн гишүүн байсан. Тэгээд пионерийн гишүүн байхад болул бид нар юу ахмад улсыг гудмаар явахдаа ёсолж өнгөрдөг.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Тийм. Зарчимтай. Тийн. Тэгээд юу, ахмад хүний дэргэд гэр дотор орж ирээд аав ээжтэй юм ярьж байхад бол болул бид нар юу яадагүй, юу дуугарах эрх байхгүй. Ахмад хүний дэргэд. Яриа ярих эрхгүй. Юу болохгүй.
Эрдэнэтуяа -
Тавагнаас юм авч болохгүй.
Чимэд -
Аанг. Тавагнаас юм авахгүй. Тийм их сайхан дэг журамтай байсан. Ялангуяа багш нараа ороод ирэхэд болул багш нар ингээд ороод ирнэ. Ороод ирэхэд багш нар болул ерөөсөө 7 хоног бүр бүх сурагчдын гэрээр явдаг. Энэ хүн хичээлдээ ямар байнав. Өвчин зовлон тусч уу. Юу, юугаар дутагдаж гачигдаж байна. Дэвтэр, ном, үзэг, харандаа черниль гээд бүх юмаар яаж байнав. Эдний амьдрал ямар байна гэдгийг бол багш нар 7 хоног бүр бүх хүүхдүүдийн гэрээр орж явна. Тэгж үздэг байсан. Тийм сайхан юутай байсан.
Эрдэнэтуяа -
Зохион байгуулалт сайтай, сэтгэлтэй байна л даа гол нь.
Чимэд -
Тийн. Тийм гоё. Тийм сайхан байсан л даа бид нар. За тэгээд би чинь 7-р ангиа төгсөөд Багшийн сургуульд явсан хүн байгаам. Багшийн сургуульд орцон. Тэгээд Багшийн сургуульд очиход болул үнэнхүү зарчимтай бас их сайн. Оюутны зөвлөлийн гишүүн байсан. Тэгээд юу, төр засгаас болул ерөөсөө хууль гаргана. Одооныхтой адилхан ийм түмэн живээ хууль байхгүй. Ердөө л ганц л хуультай. Тэр хуулийнхаа дагуул бүх хүн камандаар хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай. Тэгж бид хичээл сургуульд сурч байсан. Тийм ч учраас одоо би 75 хүрсэн хүн гэхэд юу яаж байгаан. Тэр үеийн одоо хичээлийг одоо болтол мартаагүй л байгаа байхгүй юу. Тэр олон жилийн өмнө, 60, 70-аад жилийн өмнөх хичээлийг бараг мартаагүй ийм л хүмүүжилтэй байсан. Тэгээд нийгмийн байдал болул яахав нэг хүний удирдлаган дор байсан гэж байгаан. Тэгээд бид нарын чинь дараагаар болул нэгдэлдэх хөдөлгөөн өрнөөд яахав тэгээд улсууд болул зохих зохих хэмжээнийхаа мал, бүх юмаа нэгдэлд нийгэмчилсэн. Нэгдэлд нийгэмчилээд тэгээд юу яасан. Нэгдэлжих хөдөлгөөн бий болсон. Сангийн аж ахуйнууд бий болсон. За хойд ах нар болул маш их тусламж үзүүлж, ганцхан хойд ах нараас болул тэр газар тариалан хагалах, тэр бүх техник тоног төхөөрөмжийг бол оруулж ирдэг байсан. Үнэндээ болул бид нар ёстой насан туршдаа Оросыг мартах эрх байхгүй.
Эрдэнэтуяа -
Мнг.
Чимэд -
Бид нарын үе ч гэсэн, дунд үе ч гэсэн юу та нарын үе ч гэсэн одоо сүүлчийн үе ч гэсэн Оросыг болул мартах үнэндээ тийм эрх байхгүй. Улсууд байгаа юм шүү дээ. Хууль дүрэм маш чанд. Яг нэг юугаар захирагддаг. Цаг их нарийн барьдаг. Цагийг болул маш чанд барьдаг. Одоо бол цаг барих их муу байна ш дээ. Ерөөсөө их ийм байна. Зарим тал дээрээ социализмийн үе үгүйлэгдэж л байна. Одоо болул бид нарыг хүмүүжиж хөгжиж ажилж амьдарч байсан үе болул үнэндээ болул сайхан байж. Гэж боддогийн би. Цаг нарийн сайн барьдаг. Их тийм гоё байсан байнаа гэж. Одоо бол зарим үед социализмийнхаа юмыг санагалзах үе гарч л байдаг. За яахав энэ юу яалаа гэж сонин дээр хүртэл бичсэн л байна лээ. Би сонин их уншдагийн. Зохиолч, Оросоос салахын хүчинд ардчилалыг бий болгосон гэж тэр хэн гэдэг Лантуу гэдэг хүн бичсэн байна лээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Чимэд -
Тэр хүн тэгж бичсэн байна лээ. Тэгээд тэрийг уншаад үзэхэд бол болул яахав Оросоос салахын үед ч гэж бич хэлмээр санагдсан. Гэвч би ямар судлаач биш, тэхдээ тэрийг бол тэгж бичих нь зөв ч байна уу, буруу ч байна уу гэж би бас бодоод сууж л байна. Ийм л байна миний хөө. Тэхтээр зэрэг бид нарын ганц ололт болул цаг нарийн барьж байсан. Сурлагандаа маш сайн сурч байсан. Ажлыг бол ажлын 8 цагаар болул яс хийдэг. Илүү цагт сууж ингэж ажиллаж байсан. Хүнийг их хүндэтгэдэг. Эрдэм боловсролд маш их сайн шамдаж суралцдаг, ахмад үе, залуу үе, жоохон нялх хүүхдээс авахуулаад бүх хүнийг бол бие биеийгээ их хүндэтгэдэг.
Эрдэнэтуяа -
Хүндэтгэл их чухал байсан юм шиг байгаан тэ тэр үед.
Чимэд -
Тийн. Тийн. Хүнийг бол хүндэтгэнэ гэдэг бол сонин, их сайхан хүндэтгэж сурсан тийм л улсуудаа ерөөсөө бид нар. Цаг нард нь цаг нарийн барьдаг тэгээд цаганд нь болул ажлаа хийж их сурсан. Ийм л улс. Хажуугаар нь лекц, сонсгол бүх юманд сууна. Өнөө боловсролоо дээшлүүлэхэд маш нарийн анхаардаг тийм л улсууд байсийм даа.
Эрдэнэтуяа -
Та яагаад багш болсийн?
Чимэд -
Би бол яахав. 7-р анги төгсөө л тэгээл Багшийн сургуульд хуваарилагдаа л.
Эрдэнэтуяа -
Хуваарлагдаа л тэгж орсийм уу.
Чимэд -
Тийн. Багш болсийн. Байгаам. Яахав уг нь болул анагаа, эмнэлэг, Эмнэлэгийн техникоом, Багшийн техникоомд зэрэг сурч байсийн. Тэгээд манай хичээлийн эрхлэгч Гомбосүрэн гэж согтуу хүн байсийн. тэр хүн шалгаал бүх давхар сурч байгаа хүүхдүүдийг бүгдий нь хасаа л тэгээ л би анагаахд орно гэсэн чинь: -гүй сурлага сайтай гайгүй гээд юу, өгөхгүй гээл тэгээл багшилсийн. Багшаараа ч нээх олон жил ажиллаагүй, цөөхөөн жил ажилласан. Тэгээл намын ажил хийсэн хүн дээ би. Ийм л намын ажил хийсэн ийм юм байгаан.
Эрдэнэтуяа -
Багшаараа хэдэн жил ажилласан та?
Чимэд -
Багшаараа цөөхөн жил ажилласаан. 4 жил.
Эрдэнэтуяа -
Тэгээд сайн байсан болохоор дээшээ дэвшиж байгаам уу. Нам юу болдог нь.
Чимэд -
Тйн. Тийн. Юу шууд аваа л Эвлэлийн Хороонд зааварлагч хийлгээл. Тэгээл намын байгууллагад ажилласан хүн шүү дээ. Тэтгэвэрт гартлаа. Тэр үеийн сурлага болул сонин байжээ. Хүүхдийн сурлага болул. За яахав энд тэндээсээ ярьчих шиг боллоо. Эвлүүлж байгаад миний хүү тэгээд сайхан биччихгүй юу. Маш сайн сурдаг.
Эрдэнэтуяа -
Мнг. Юунаас болж байна?
Чимэд -
Аан.
Эрдэнэтуяа -
Юутай холбоотойв?
Чимэд -
Тэр яахав багш шавийн хүмүүжил их сайтай байсан. Эцэг эх ч гэсэн. Тэр үеийн хүүхдийн ухамсар болул юу үзэхэв гэхээр юм л сурах. Тийм л зорилготой. Янз бүрийн юманд яахав. За бид нар биеийн тамир мамир үндсэндээр л тоглодог. Модон канки углачихаал жоохон тоглодог жоохон байхдаа. За яахав бөмбөг волейбол тоглодог. Тийм л байсан. Энэ сагс чинь тэр үед байгаагүй шүү дээ. Өөр юу байхав. Тэгээд дуу, бүжиг тэгээд бүх тэмцээн наадам болдог. Тийм их сайхан байсийм даа. Нийтийн бүжиг.
Эрдэнэтуяа -
Тэрүүгээр тэгээд соёлын их юу хүмүүжил олгодог байсан байхаа? Тэ.
Чимэд -
Тэгэлгүй яадгийн. Тэр чинь ерөөсөө. Дуу их дуулдаг. Концерт их тоглоно бид нар чинь. Биеийн тамир спортоор бас их хичээллэдэг байсийн шүү дээ. Тийн. Тэхдээ дайн дөнгөж дуусч байсан. Материаллаг хангамж их муу. Бид нар болул. Сургуулийн хүүхдүүд. Тийм л байсийн. голлох. Одоо болул социализмын үеийн хүмүүжилээсээ болул хүний эрх эрх чөлөө гэдгийг дэндүү тавьж, одоо ер нь хүмүүжил их доголдож байгаа юм шиг санагдаад байна даа. Одоо энэ ардчилалын 20 жилд болул. Бид нар. Тэгээд хүмүүсийг болул дэндүү их ядууруулж байна. Нөгөө их олон сайхан одоо трест байлаа, барилга трест, худалдаа анги, нийтийн ахуй үйлчилгээ тэгээд энэ том том газруудыг татан буулгаж байж, хүмүүсийг болул олон мянгаар нь ажилгүй болгосон учраас Монголчууд болул ядуурал маш их. Ийм л байна. Ингэж л хэлэх байна.
Эрдэнэтуяа -
Мнг. Тэр хэлмэгдүүлэлтийн талаар та юу хэлэхэв?
Чимэд -
Хэлмэгдүүлэлтийн талаар би архивын эрхлэгч байсан хүн мэднэ. Тэхдээ болул хэлмэгдүүлэлтийн талаар болул Хувьсгалт Намыг хэлмэгдүүлсэн гэж ингэж их өрөөсгөл талтай. Зарим хүмүүс их ярьдаг. Тэр бол маш буруу. Тэр үед чинь бол манай дээр 37 оны хэлмэгдэлтийн үед чинь бол гэхтэл нөгөө ногоон малгайтнууд гэж ярьдаг байсийн. МАХкилтааст гэж.
Эрдэнэтуяа -
Аанг.
Чимэд -
Тэр чинь болул хэлмэгдүүлэлтийг гол юунд байсийн ш дээ. тэхэд чинь болул Итали, Герман, Хятад, Орос ийм улсууд бол байсан гэж байгаан ш дээ. Манай МАХкилтааст. Шургалцан байсан гэж байгаан. Тэхээр болул манай нам болул хэлмэгдэлтийг болул хийгээгүй. Тэр болул тийм юм гэж байж болохгүй. Тэгж хэлж болохгүй гэж би болул үзэдгийн. Тэр ер нь үндэс материалы нь сөхөөд харахад ч тийм байдгийн. Тэгж тэр хэлмэгдүүлэлтэнд нам болул ерөөсөө ямар ч хамаа байхгүй. Ганцхан яахав нөгөө урд хөрштэй жоохон юу байсан. Хойд хөршийн заавраар манайх тэгж хийж байсан байхгүй юу тэр чинь. Аргагүй ш дээ энэ чинь. Хаданд хавчуулсан халиуны зулзага шиг хоёр их гүрний дунд ийм хүн ам цөөтэй. Боловсрол байхгүй. Өвчин эмгэгт их нэрвэгдсэн ийм ард түмэн чинь байж байхдаар зэрэг чинь бол тэр чинь ерөөсөө хүчтэй нь хүчгүйгээ л дийлнэ шүү дээ. Тийм учраас одоо заавраар байхаас арга байхгүй байсийн байна лээ л дээ. Тэр түүхийг үзэж байхад бол. Тийм юм байна лээ. Тэрүүнд болул тэгж дан ганц намын болул олон хүнийг буудаж хэлмэгдүүлсэн гэдэг бол өрөөсгөл. Тийм юм бол байхгүй. Тэр түүх мэдэхгүй дээ ам ам дамжсан яриа гаргаж тэгж их намыг ярьж тэгж нэр сүрий нь гутааж байгаа явдал болул буруу ш дээ. Тэр чинь намын хүчинд л манайх чинь юу хийгээл Намын бүлэг нөгөө улсууд чинь 21 оны хувьсгал хийх тийм л болсон асуудал. Тэгээд тэр хүний үндэсний сайхан сэхээтэн гарч ирж байсан байна л даа. Гарч ирж байхад тэр бол тэгж дарах асуудал болул хойд улсын толгой дээр байсан зарим нэг хүний юугаар л тэгж байсан байна лээ. Би болул тэрэн дээр түүх жаахан үзсэн хүний хувьд бол няцааж байна.
Эрдэнэтуяа -
Анх ер нь яаж эхэлж байсан юм бэ?
Чимэд -
Тэр болул яахав анх сүм хийдийг устгаал.
Эрдэнэтуяа -
Аанг. Лам нарыг.
Чимэд -
Тийн. Лам нар, сүм хийдийг л одоо устгаал. Тэгээл хэлмэгдүүлж. Тэр чинь ерөөсөө лам нарыг л хэлмэгдсэн. Тэхдээ үндэсний сэхээтнүүд хэлмэгдсэн ш дээ тэр чинь.
Эрдэнэтуяа -
Давхар.
Чимэд -
Сайхан том том улсууд чинь бас давхар хэлмэгдсэн. Тэр чинь тэгээд тэд нар дотроос чинь гараад ирэхдээр зэрэг л үндэсний сэхээтнүүд чинь одоо сүм хийдийг устгаж болохгүй. Одоо лам нарыг болул хачин их юм мэддэг лам улсууд байсан байгаан ш дээ одоо зурхайч мурхайч ёстой есөн шид. Тэгээл гараал эсэргүүцээл гараад ирэхлээр л үндэсний сэхээтнүүд хэлмэгдэлд орсийн байна лээ л дээ тэр чинь. Тийм л юм байдгийн ш дээ. Тэр чинь өөрснөө дотроосоо тэгмээргүй байна гэдэг асуудал тавиад ирэхлээр зэрэг л тэд нарыг чинь бас хэлмэгдэлд оруулж байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Мнг.
Чимэд -
Тийм л юм байна лээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Чимэд -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд сүүлд нь цагаатгасан. Тэр цагаатгасан гэснээс 60 оны хэлмэгдүүлэлт юу болсон бэ?
Чимэд -
60 онд болул тийм их хэлмэгдүүлэлт болоогүй ш дээ тэр чинь. Зүгээр ерөөсөө яахав Лоохууз, Сурмаажав, хэн Төмөр-Очир тэр улсууд болул, тэд нар чинь 56 оноос эхэлж нөгөө юу идийд зах зээлд орох гэж байсан улсууд байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Мнг.
Чимэд -
Уг нь зөв л байсан юм байна лээ. Тийм байна лээ.
Эрдэнэтуяа -
Одоо бодоход?
Чимэд -
Тийн. Одоо бодоход бол зөв байсийн байна лээ. 56 онд зах зээлд орцон байсан бол бид нар чинь одоо зүгээр хачин энэ Арабийн баячууд шиг болцон байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг.
Чимэд -
Тэхтэл тийм юм л байсийн байна лээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Чимэд -
Тэхэд тэд нар чинь болул яахав ажил төрлөө Лоохууз Сурмаажав Нямбуу тэр гурав бол яахав ажил төрлөөс нь холтогсийн ш дээ. Тэгж юу яаж алж устгасан тийм юм байхгүй ш дээ. Тэд нартай хамт одоо Коммунист намын сургуульд сурч байсан улсууд бас татагдсан ш дээ. Тийм л байна.
Эрдэнэтуяа -
А тэрнээс бол айхтар хэлмэгдүүлэлт гэж том юм яагаагүй гэж үү?
Чимэд -
Болоогүй ш дээ. Тийм юм болоогүй.
Эрдэнэтуяа -
Ард түмэн тэрийг ер нь хэр, юу гэж хүлээж авч байсан. Зөв гэж авч байсан. Тухайн үедээ яг юу гэж хүлээж авч байсан?
Чимэд -
Тухайн үедээ болул бид нар чинь.
Эрдэнэтуяа -
Аанг.
Чимэд -
Тийм ээ.
Эрдэнэтуяа -
Намын юу?
Чимэд -
Төв Хороо шийдвэр гаргана тэр ганцхан засаг захиргаатай. Одооныхон шиг ийм олон намаар урсгал тийм юм байхгүй болох дээр зэрэг за тэр хийж байгаа нь зөв юм байж дээ гэж. Ярьвал ганц нэг дотроо нэг ярьчиал.
Эрдэнэтуяа -
Ер нь гадагшаа юм ярьж болдоггүй л үе байсан байхаа тэ?
Чимэд -
Өө тэгэлгүй яадгийн. Юу гэж тэр чинь чөлөөтэй бус. Гадагшаа ямар одооныхтой адилхан Монголчууд бол дэлхийгээр нэг тарцан байна ш дээ. Тэрэн шиг юм байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Чимэд -
Тун их хэрэгтэй улсууд бол Хятадад бол маш цөөхөн, тэгээл Орост. Тийм л байсан үе байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Шашин төр хоёр ямар байсан бэ?
Чимэд -
Шашин төр хоёр болул заагтай байсийн ш дээ. Нөхцөлгүй. Их юугүй. Энийг чинь одоо ерөөсөө шашин бол хязгааргүй. Ярих юм байхгүй. Тийм учраас одоо 75 хүрчихээд би болул ум маани бадми хумаас өөр юм мэдэхгүй. Юу ч мэдэхгүй. Тийм л. тэгээл лам нар гэдэг чинь энийг чинь ерөөсөө хорьцон. Тэгж хамаагүй ингэж амьтан хүнд ном мом уншихгүй. Тэр асуудлыг бол хорьцон тийм л байсан байхгүй юу. Тийн.
Эрдэнэтуяа -
Иргэд тэгээд анагаах талаас очих уу, эсвэл нөгөө тэр бас маарамба маарамба лам нар дээр голцуу очдог байсан уу тухайн үед.
Чимэд -
Анагаах голдуу очино ш дээ. Тэр чинь юунд маарамба тийм юмыг чинь болул би хүртэл мэдэхгүй байж байгаад өтөлсөн хойноо л мэдэж байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг. Бүр хаагдцан.
Чимэд -
Тийн. Ардын эмнэлэг мэмлэгийг чинь би ийм юмыг чинь ерөөсөө мэдэхгүй. Яс хугарахад чинь хөдөөний улсууд маш нууж байж.
Эрдэнэтуяа -
Бариулдаг харуулдаг.
Чимэд -
Тэгэхгүй бол эмнэлэгт ирдэг тийм л байна лээ шүү дээ. Тийм байсийн.
Эрдэнэтуяа -
Сургуульд голчлон тухайн үед ер нь юу сурдаг байваа? Хүүхдүүд.
Чимэд -
Сургуульд болул ернь төрөл бүрийн юм сурдаг.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Юу, юу хэл бичиг, тоо, дэлхийн, мал аж ахуй, ёстой бүх юмнуудыг л хичээлээ ордог байсийн. Мал аж ахуйн талаар орно. Тэхтээ болул нэг том хурал хуралдана. Тэрний бүх илтгэлийн талаар юм хумнуудыг чинь аваачиж бид нарт заадаг тйим байсийн ш дээ. Заадаг, мэддэг сурдаг. Тийм байсан. Одооны хүүхдүүд болул яахав мэдэхгүй юм даа. Юу яахгүй, мань болул бүх төрлийн юманд. Одоо энэ газар, газар доорх баялаг, тэгээл энэ газар зүйг болул маш сайн үздэг. Мал аж ахуйг маш сайн үздэг. Дэлхийн улс орнууд одоо ингээд их сайн үздэг байсан. Тоо, хэлбичиг ингээл бүх юмнуудаа маш их сайн үздэг. Түүх их сайн үздэг. Монголын түүх, Оросын түүх гээл, тэгээл Дэлхий дахины түүх гээл үздэг байлаа ш дээ. Тэр чинь гүн хүндэтгэлтэй байгаа шүү бид нарт болул одоо. Одоо энэ газрын зураг дээр заа гэхэд чинь л бүх юм мэдэж байгаа байхгүй юу. Одооны хүүхдүүд бол өнөөдөр нэг хил үзээл маргааш нь мартчихсан л байгаа. Зарим нь.
Эрдэнэтуяа -
Юутай холбоотой байна?
Чимэд -
Тэр бол яахав сурна гэсэн чин эрмэлзэлтэй өөрийн. Тэгээд сургаж байгаа багш нарын юу л байхгүй юу. Сургаж байгаа багш нарын одоо сургалтын.
Эрдэнэтуяа -
Арга барил.
Чимэд -
Арга барил. Тэр маш сайн. Тэгээд энэ өөрснийхөө толгойд болул за энийг сурахгүй л болул болохгүй гэдэг л бүрэн ойлголттой байсан байхгүй юу биднар чинь. Тийм л байсан.
Эрдэнэтуяа -
Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
Чимэд -
Эцэг эхээс 8-лаа.
Эрдэнэтуяа -
Аанг. Бүгдээрээ л сургууль соёлоор явсан уу?
Чимэд -
Тэгсэн.
Эрдэнэтуяа -
Айлын?
Чимэд -
Айлын. Миний дээр 1 байж байгаад үрэгдчихээд би хамгийн том нь. 2 их эмчтэй манайх.
Эрдэнэтуяа -
Өө за за.
Чимэд -
2 их эмчтэй, 1 бага эмчтэй, тэгээл жолоочтой, юу янз бүрийн л мэргэжлийн улсууд байгаа даа. Манайх.
Эрдэнэтуяа -
Тэгээд одоо бодоход энэ жолооч өөр юу байдгийн мэргэжлүүд мэргэжил байсан юм байнаа? Одоо бол тийм биш болчихжээ. Жолооч бол бараг мэргэжил биш болчихоод байна ш дээ. Хэрэглээ болчихоод байгаам уу?
Чимэд -
Хэрэглээ юу байхав одоо.
Эрдэнэтуяа -
Яачаад байгаан.
Чимэд -
Тэгээд юу яагаад байгаан. Мөнгөөр их цохиж сурдаг.
Эрдэнэтуяа -
Тийн.
Чимэд -
Чанар ердөө алга. Тийм байгаа тийн.
Эрдэнэтуяа -
Машинаа сайн барьж чадахгүй мэдэхгүй байна.
Чимэд -
Мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Дугуйгаа осолдохгүй засна. Нэг юм сэлбээд хийчихнэ. Өөр юм бараг мэдэхгүй л байх.
Чимэд -
Жолоо муу мушгиал. Зогссон газар нь тавих болчоод байгаан.
Эрдэнэтуяа -
Тийн, тийн.
Чимэд -
Ингээд чанар муутай байгаа байхгүй юу. Мөнгөөр их зоддог учир. Ерөөсөө, за яадгийн мөнгий нь төлцөн юм чинь ямар муу авах, сурсан сураагүй яахав гээд. Дээр үеийнх чинь болул эрэг шураггүй яс яаж байж сургаж байгаа байхгүй юу. Тийм байгаа юм.
Эрдэнэтуяа -
Та анх Намын тухай ойлголт хэзээнээс бий болсон бэ?
Чимэд -
Би одоо 20-иод настайгаасаа л бий болсон.
Эрдэнэтуяа -
Анх яаж Намын тухай ойлголттой болж байв. Юу гэж боддог байв?
Чимэд -
Бид нарт чинь заадаг л ббайсан юм чинь. Юугаар.
Эрдэнэтуяа -
10 жилд.
Чимэд -
Техникоомд. Тэгээл нөгөө сургуулийг чинь нам одоо МАХН гээл.
Эрдэнэтуяа -
Аанг. Юу гэж..
Чимэд -
Хичээл орчихдог л байсан. Тэдэн оны тэдэн сард байгуулагдсан. Тэд тэд нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тэд нар тэгж тэгж тусламж аваад тэгээд ингээд одоо 21 оны хувьсгал хийсэн гээл. Ингээл цээжилчихгүй юу тэрнийг чинь. Бүгд одоо намын одоо. Би 21-тэй Хувьсгалт намд орлогчоор элсэж байсан байхгүй юу. Тэр чинь тийм залуудаа элсэн байсийн.
Эрдэнэтуяа -
Намд элсэхэд яахав?
Чимэд -
Аан.
Эрдэнэтуяа -
Ямар ямар шалгууртай, ер нь яаж авахав? Яаж орж байв та?
Чимэд -
Гүй одоо ч зүгээр, за чи элсэхүү элслээ, өргөдлөө бичээд өгчих. За май гээд батлах бичиж өгөхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Чимэд -
Идэвхтэнээр 1 жил болно.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Намын идэвхтэн гэж 1 жил болно.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Орлогчоор 1 жил болно. Тэгж байж гишүүнээр орно.
Эрдэнэтуяа -
Тэр хугацаанд юу хийх ёстой вэ?
Чимэд -
Тэр хугацаанд болул Намын дүрэм программ, тэгээд орчин үеийн бүх юмыг цээжилнэ. Тэгээл Марксизм, Ленинизм цээжилж өгнө дөө. Тэгээл философи милософи гээл. Ёстой нэг тэр бүгдийг, тэгж мэдлэгтэй суулгаж байж тэр намд гишүүнээр оруулж байгаан ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг. Намын үүх түүх бүх бодлого журмыг мэддэг байсан байх нь л дээ тэ?
Чимэд -
Тэр чинь Намын дүрэм программ гэдэг чинь л тэр байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Мнг.
Чимэд -
Программ гэдэг чинь яахав ойрын болоод хэтийн зорилтоо мэдчихэж байгаан. Төлөвлөөд. А дүрэм гэдэг чинь яс баримтлах. Тэгж Хувьсгалт намд ордог байсийн ш дээ. Намд.
Эрдэнэтуяа -
Чанга.
Чимэд -
Ганцхан намтай байсан. Тийм чанга. Тэхэд чинь одоо болул за чи намд элсэхнэ үү. Тийм үү. Хэний хэн билээ. За тэгээд өөрийн хүсэлтээр үү, шал бусдын шахалтаар уу ч гэж асуухгүй юм байхгүй. Зүгээр шууд.
Эрдэнэтуяа -
Тухайн үед тэгж асуудаг байсан уу?
Чимэд -
Тэгэлгүй яадгийн тэр чинь тэгээд үндэс угсаа судлана.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Тэр чинь.
Эрдэнэтуяа -
Аанг. Хэрэв хэлмэгдүүлэлтэнд аав ээж нь өртсөн бол?
Чимэд -
Тэр үед чинь эсэргүүний хүүхэд гэвэл бүтэхгүй шүү дээ.
Эрдэнэтуяа -
Хяхаж хавчих уу?
Чимэд -
Тэгэлгүй яадгийн. Одоо ухаандаа манай Оожоо байна ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Энэ ерөнхийлөгч байсан Оожоо чинь бид нар нэг нутаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг.
Чимэд -
Тэгээд тэхэд чинь манай аавын нэртэй ижил нэртэй. Юу ээж нь манай ээжийн нэртэй ижил нэртэй нэг нутгийн улс чинь. Тийм сонин.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Тэгээд бид хоёрыг чинь эгч дүү хоёр гэдэг байсийн. Тэгээд тэр ч яахав. Тэгээд аав нь лам байсийн.
Эрдэнэтуяа -
Аанг.
Чимэд -
Оожоогийн аав лам байгаад.
Эрдэнэтуяа -
Очирбат гээд байгаа тэ.
Чимэд -
Аанханг Очирбат. Пунсалмаагийн Очирбат гэдгийн ш дээ. Тэр чинь ээжийнхээ нэрээр. Аав нь бас Гэндэнтөвд гэдэг хүн байсийн. манай
Эрдэнэтуяа -
Аан, аан.
Чимэд -
Тийн. Тэхэд чинь лам хүний хүүхдийг онц сураад 10-р анги төгсөхөд нь юунд явуулахгүй гээд тэгээд хожуу ээжийнхээ нэрээр. Аав байхгүй. Тэгж явж байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аа бас. Тухайн үед бас. Шахалттай л байсан үе юм байна.
Чимэд -
Шахалт байлгүй яадгийн. Тэр чинь лам нарыг шахдаг шахалтын үе байсан юм чинь.
Эрдэнэтуяа -
Эсэргүү гэдэг нэрээр л явдаг байсан байх нь л дээ.
Чимэд -
Бараг тийн. Тийн. Тийм л байгаан.
Эрдэнэтуяа -
Намын тэр нөгөө зааварлагч бил үү. Та. Нэг 4 жил багшилчаад. Намын зааварлагч хийж байсан уу?
Чимэд -
Эвлэлийн Хорооны зааварлагч хийж байсан.
Эрдэнэтуяа -
Тийн. Тэхэд юу хийж байв. Эвлэлийн хорооны зааварлагч гэж Эвлэлийн Хороо гэж юу болоод байна.
Чимэд -
Эвлэлийн Хороо байлгүй яахав. Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүн гэж байдаг байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аан. За.
Чимэд -
Тэрний байгууллага юу тустай нэг том байгууллага байсан байхгүй юу. Эвлэлийн хороо чинь. Тэгээд би Худалдаа бэлтгэлийн зааварлагч хийж байсийн. Маш нарийн ш дээ. Бас ингэж нарийн шалгуураар ордог. Тийм байсийн ш дээ. Тэгээд нөгөө бэлтгэл туслах, бэлтгэл хүчин гэж явдаг байсийн. Эвлэлийн гишүүд чинь. Тийн. Тийм гоё байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Эвлэлийн гишүүд нь нөгөө юу.
Чимэд -
Пионер гэж байсийн тэн дотроо.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Пионерийн байгууллага гэж байсийн. Пионерийн байгууллага чинь бас тэмдэгтэй, тэгээд юутай байсан байхгүй юу. Улаан галстук зүүдэг. Пионер хүн. Тэгээд 16 нас хүрээд Эвлэлд элсдэг. 20 нас хүрээд Намд элсдэг. Тийм байсийн.
Эрдэнэтуяа -
Эвлэл чинь нөгөө эвлэлийн илгээлт бил үү?
Чимэд -
Тийн.
Эрдэнэтуяа -
Явж мавдаг?
Чимэд -
Эвлэлийн илгээлтээр гээд, та нар ч бага, жоохон гараагүй ч байсан байх.
Эрдэнэтуяа -
Гараагүй ч байсан байх өө би.
Чимэд -
Тэхэд чинь Эвлэлийн илгээлтээр явна гэж нөгөө юу нь. Зам бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, мал газар тариалан,
Эрдэнэтуяа -
Салбаруудад.
Чимэд -
Эвлэлийн илгээлтээр явдаг байсийн.
Эрдэнэтуяа -
Аанг. Хүсэлтээрээ.
Чимэд -
Тийн. Эвлэлийн илгээлт гээд. Одоо юуны чинь эвлэлийн илгээлт гээл тэд нар нь тэнд очиж энд одоо саальчин болно. Ингээд та нар яв. Үг дуугүй явна ш дээ.
Эрдэнэтуяа -
Зөрөх хүн байхгүй.
Чимэд -
Байхгүй.
Эрдэнэтуяа -
Зөрүү л яахав.
Чимэд -
Зөрөх юм ерөөсөө байхгүй. Тийм юм. Тийм ухамсар сууцан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэр яг намын юугаар явах ёстой, намын үгнээс зөрөх юм бол тэгэх ёстой мостой гэсэн тийм ухамсарыг гол хаанаас авч байсан? Яг аль үедээ авч байсан.
Чимэд -
Хар багаасаа л өгчихгүй юу тэрнийг чинь.
Эрдэнэтуяа -
Эцэг эх ч ингэж айдаг болохоор тэгээд.
Чимэд -
Тийн. Ерөөсөө хар багаасаа сургуульд суухаасаа эхлээл за та нар пионерийн гишүүн. Тэгээд ингэе. Юу яана.
Эрдэнэтуяа -
Аанг. Тэгээд.
Чимэд -
Тийм байсийн. Жоохон байхаасаа л. За чи одоо пионерийн гишүүн гээл. Тэгээл пионерийн дуу дуулуулж сургаал. Тэгээл тангараг өргүүлээл.
Эрдэнэтуяа -
Ингэж ёсолж мосолдог уу?
Чимэд -
Тийн. Ингээд ёслуулаал. Хэзээд бэлхэн гээл.
Эрдэнэтуяа -
Аанг.
Чимэд -
Тэгээл сурагчийн дүрэм, пионерийн тангараг цээжлүүлээл.
Эрдэнэтуяа -
Мнг.
Чимэд -
Дараагаар нь сургуульд сурсан гээл сурагчийн дүрэм цээжлүүлээл. Тэгээл нөгөө онц сурвал тэдээс дээш авна тэгнэ, тэгнэ тэгнэ гээд ингээд батлуулаал. Ингээ л таван хошуу зүүлгүүлээ л. Пионерийн тэмдэг. Тэгээл 16 нас хүрлээ эвлэлд орлоо. Эвлэлийн 20 нас хүрлээ намд орно. Ингээд бэлтгэл хүчин тэгээл. Тийн. Эвлэлийн бэлтгэл хүчин чинь пионер, а намын бэлтгэл хүчин л байсан юм шиг байгаан. Тийн.
Эрдэнэтуяа -
Аан аан.
Чимэд -
Шат дараатай.
Эрдэнэтуяа -
Намын гишүүнд орсон хүн яахав?
Чимэд -
Намын гишүүн орсон хүн яахав тэгээд намынхаа дүрэм программыг зөвшөөрч, зөвшөөрсөн. Тэгээл эрхэлсэн ажилдаа үр бүтээл гаргах. Гол зорилготой. Тэгээл засаг төр, намаас гарсан шийдвэрийг үг дуугүй биелүүлдэг. Тийм л хүн.
Эрдэнэтуяа -
Тэр Намын ажил хйиж байсан гэж байна ш дээ. Та Намын ямар ажил хийж байсан бэ?
Чимэд -
Би намд, Намын хороо, захиргааны сонин гэж хэлтэс байсийн манай Туяа сонин.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Хянагч хийж байсийн. Тэхэд. Би чинь хэл уран зохиолоор мэргэжил дээшлүүлсэн хүн бас нэг.
Эрдэнэтуяа -
Аанг.
Чимэд -
Тэгээд дараагаар нь Эвлэлийн хороонд зааварлагч хийж байгаад Намын хороонд бичиг хэргийн эрхлэгч хийж байгаад, бичиг хэргээсээ архивын эрхлэгч хийж байсан. Байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Нам, намын хүн гэдэг тэхээр Намын бодлого журмыг олон нийтэд таниулах уу тэ?
Чимэд -
Аанг. Сурталчилан таниулна.
Эрдэнэтуяа -
Аанг.
Чимэд -
Үүрэгтэй.
Эрдэнэтуяа -
Тийм ажил юу юу хийв байв та?
Чимэд -
Тийм юм бол ухуулга.
Эрдэнэтуяа -
За. Юу гэж ухуулахав? Хаагуур явж?
Чимэд -
Энэ хороо хорин чинь ингээл. Ухаандаа энэ ингээл миний хуваарь.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Одоо хүртэл хуваарьтай ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Энэ чинь энэ ингээд Зэвсэгтийн хэсэг гэдэг чинь ингээд намын хэсгийн ахлагч.
Эрдэнэтуяа -
Аанг.
Чимэд -
Гэдэг хуваарьтай.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
10, 10 хүний хуваарьтай.
Эрдэнэтуяа -
Өө за.
Чимэд -
Гүй энэ тийм л байна шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Чимэд -
Тэгээл яахав одоо, одоогийн бодлого шийдвэр юм бол ийм ийм юм байна гээл. Ялангуяа одоо сонгуулийн үеэр болул одоо ийм ийм юм байна. Одоо тэр сонгуульд нэр дэвшсэн хүн бол тэрний тэр, тийм тийм ажил эрхэлж байсан, тэдэн онд төрсөн, эцэг эх нь тийм хүн байсан гээл энийг яриал. Тэгээл одоо та нар өөрснөө сайн унш. Энэ танилцуулга. Энэ бүх юмы нь одоо унш. Гээл ингээл өгөөл бариал. За уншиж байна уу, хийж байна уу. Санал онол ямар байнав гээл. Ингээл яриал явж байгаа байхгүй юу. Дээр үед чинь ерөөсөө л нэг хүний нэр л өгчихдөг. Нэг хүний нэр өгчихөөр тэргүүрээ шууд. Ерөөсөө тэр хүн нэр сонгохоос өөр арга байхгүй.
Эрдэнэтуяа -
Тэр хүний талаар та нар яриал явах уу?
Чимэд -
Тийн. Тэр хүний тухай тэгээл яриал, тэр түүх намтар бүх юмы нь яриал. Ингээл. Тэгээл олон таван үггүй, ямар одоотой адилхан тэдэн хүнийг дугуйл, тийм намаас тийм хүн дэвшсэн. Тэрийг тэг гэх юм байхгүй. Зүгээр ерөөсөө тэр оногдсон хүнийг дугуйлаал тэгээл гарчихдаг байсан.
Эрдэнэтуяа -
Намын гишүүнээс болино гэвэл яахав?
Чимэд -
Өргөдлөө өгөөд гарч болно.
Эрдэнэтуяа -
Чөлөөтэй юу?
Чимэд -
Аанг. Одоо тийм болцон. Дээр үед болул гэмт хэрэг хийсэн, ажил төрлөө биелүүлээгүй, хууль зөрчил, хуулийн зөрчил гаргасан энэ улсуудыг хөөдөг тийм ёстой байсан. Одоо болул яахав хааяа нэг хөөх тохиолдол байгаа л даа. Тэхдээ болул тиймгүй. За одоо ингээд намаас татгалзлаа. Түдгэлзье гээл өргөдлөө өгөөл за тэг гээл ингээл гаргачихаж байгаа. Намынхаа батлахаа хураалгаал. Тийм л байгаа.
Эрдэнэтуяа -
Намын гишүүн байсны, тухайн үед даваа тал юу байхав?
Чимэд -
Давуу тал болул ерөөсөө намын гишүүн хүн болгон ажилтай.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Байдаг. Тийм ёстой. Тийм л. Ер нь ажилгүй хүн ч ховор байсийн шүү. Социализмын үед. Ерөөсөө барилга нь том том газрууд нь байсан болохоор бүгд ажилтай. Одоо бол өөр. Ингээл ёстой нэг олон дээд сургуультай болчихоор нохойноосоо гинж нь гэгчээр ингээд аваачаад 100 ямаанд 60 ухна болчихлоо ш дээ одоо болул.
Эрдэнэтуяа -
Аанг.
Чимэд -
Ёстой хэрэг алга байна ш дээ. Тэгээл тэр чинь болул тэгээл ёстой нэг ромбо дипломтой лааз хөшиглөж байна ш дээ. Гудманд.
Эрдэнэтуяа -
Аанг.
Чимэд -
Тийм л болчоод байна ш дээ. Одоо тэгээд яах юм буу мэдээ. Энэ олон дээд сургуультай улсууд.
Эрдэнэтуяа -
Тухайн үед ямар нэгэн шагнал урамшил тодорхойлолоо ч юм уу тэ. Тэр үед арай нэг намын гишүүн юм уу намын бус гишүүн хоёр байлаа гэхэд намын гишүүнд нь эхлээд өгдөг ч юм уу тэ. Тийм байдлаар ер нь давуу эрх.
Чимэд -
Үгүй. Тийм юм байхгүй. Шагнал урамшилд болул хөдөө аж ахуй, барилга үйлдвэр, газар тариаланд л намын гишүүн ч бай, бус ч бай юу гаргасан улс л, амжилт бүтээл гаргасан улс л ажлын амжилт, тодорхойлогдоно. Тэрүүнд болул намын гишүүн хүн: -за энийг тийм одонгоор шагначихая гэсэн тийм юм байхгүй. Бүтээл гаргасан хүн болгон биш ч бай, нам бус ч бай ордог байсийн. Байхгүй юу. Эвлэлийн тухайд болул харин мэдэхгүй. Тэр олон шагналыг би болул ёстой намын ялгаа гаргаж л өгдөг болов уу гэж л дотроо бодож суудгийн.
Эрдэнэтуяа -
Ямар шагнал.
Чимэд -
Яагаав одоо 600 гаруй одоо 7, 800, мянга хүрэх гэж байна ш дээ. Энэ Элбэгдоржийн тэр Алтан гадас одон. Тэгээл гавьяа шагнал тэр одоо.
Эрдэнэтуяа -
Аан зөндөө л олон шагнал өгөгдөж байгаа тэ?
Чимэд -
700 гаран 800 гарцийн ш дээ одоо.
Эрдэнэтуяа -
Пөө.
Чимэд -
Элбэгдоржийн шагнасан юм бол. Ерөнхийлөгч болоод. Тэхээр эд нар чинь дан л юу байхгүй юу. Цаашаа хэлтийчих шиг л боллоо гэж олон түмэн ярьж байгаа. Тэгээл одоо байгаа байгаадаа өөрснөө мэдэж л. Мань яаж мэдэхэв. Тиймэрхүү л. Тэгж л ялгаа гаргаж байгаа.
Эрдэнэтуяа -
Одоо бодоход тухайн үеийн нэг намын удирдлаган дор байсныг сөрөг тал ч юмуу, бас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй жоохон хавчигдмал ч юм уу тийм байдал, за нэг тиймэрхүү байж дээ гэсэн юм санагддаг уу? Нэг намын удирдлаган дор ер нь ямар санагддаг вэ?
Чимэд -
Байлгүй яахав. Тийм юм байсан юм зарим тал дээр байгаам л даа. Тэр чинь ерөөсөө хөөе. Тэр л намын юмыг л дагна.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Чимэд -
Өөр юу ч дагахгүй.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Чимэд -
Тийм л байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Бодлого, журам нь. Ер нь юу л гарна.
Чимэд -
Тийн. Юу л гарна. Тэрийг л дагна. Түүнээс нь сөрөг, эсэргүүцэх, одооны улсууд чинь төрийн ордноо чулуугаар шидээл, намын байр шатаагаал, ийм замбараагүй, ухамсаргүй, ийм юм болул тийм, намын үүдээр орохдоо гутлаа арчаагүй хүн орохгүй шүү дээ. Тийм л сайхан замбараатай байсан. Гэхдээ болул яахав зарим үед болул за одоо тэр яахав. Эрх чөлөө, одооны энэ юу нээлттэй болсон гэдэг тал дээр би болул яахав зарим зүгээр тал бол байгаа ш дээ. Гадаадад гарч ажиллах гээл. Ухаандаа гадаадад явах чөлөөтэй болсон. Хэлэх үгээ чөлөөтэй хэлэх, санал шүүмжлэлийг чөлөөтэй тавих гэдэг болул яахав болж л байгаам. Тэхдээ манайхны одооны залуучууд болул эрх чөлөө их гэдэг, дэндүү ийм байх ёстой гэж задгай гадаадын энэ орнуудын манай орон бол хуулбарлаад тавьчихаад үүргээ биелүүлэхгүй асуудал бас байна. Гэж харагдаад байгаан. Энэ улсуудад. Жишээлбэл гэж байгаан. Чихрийнхээ идэж ууж байгаа чихрийн цаасаа болул гудманд хаяж байгаа байхгүй юу. Бид нарын үед тийм байгаагүй ш дээ. Тэгж хог мог, тэгж нийтийн цэвэрлэгээгээ хийнэ.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Хийхдээ болул салхиар ирсэн юу яана. Тэр үед болул ерөөсөө хогийн сав юм хумд хийнэ. Тэгж байж л хаядаг тйим байсан байгаан.
Эрдэнэтуяа -
Тэгээд хогийн саванд л аваачиж хийнэ.
Чимэд -
Хогийн саванд хийнэ. Эсвэл өвөртлөж, цүнх юмуу юмандаа хийж л гэртээ авчирч тийм л байсан байгаан байхгүй юу. Тэхэд бол үүргээ биелүүлэхгүй байгаан. Эрхээ, эрхээ хэтрүүлж хэрэглээл. Үүргээ бол биелүүлэхгүй.
Эрдэнэтуяа -
Тухайн үедболул эрхээ багасгаад үүрэг нь их байсан байна уу?
Чимэд -
Үүрэг нь болул их л байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Мнг.
Чимэд -
Үүргээ болул яс цээжилчихдэг. Ердөө бараг мэдэхгүй шахуу л байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Нам засгаас тэгээд бас хүмүүсийг ажилтай болгох талаар нь нилээн олон арга хэмжээ авч л байсан юм шиг байгаантэ?
Чимэд -
Хүн болгон ажилтай. Ажилгүй хүн ерөөсөө. Одоо бол лааз хөшиглөөд, хог түүгээд явж байгаа хүн болул социализмын үед байхгүй байсийн ш дээ. Улаанбаатарт ганц хүнийг ингээд юу барьцан улс, юм гуйгаад юмаа дээшээ бариад ингэцэн улсууд үзэгддэг л байсан. Ховор доо ховор. Тийм байсан. Тэхэд болул социализмын үед болул бүх улс ижил. Тийм л байсан байхгүй юу. Нэгдэл гэж нэг сайхан том байгууллага байлаа. Сангийн аж ахуйнууд байлаа. Тэр чинь тэхэд сангийн аж ахуй дотор фермүүд сайхан ажилтай, бүх одоо улсууд ингээд орчихдог. Гэр бүлээрээ, одоо жишээлэхэд л 5 ам бүл байлаа гэж бодьё тиймээ. 16 наснаас дээш эхлээд 5 ам бүл байлаа гэж бодоход чинь одоо ингээл тэтгэвэрт орох гээл хөгшин болоол ирэхэд чинь А дансы нь үзээл архиваас гаргаад ирэхэд л бол 5 ам бүлдээ тэр өрх 1000, тэр үед 1000 төгрөг гэдэг чинь их төгрөг байсан байхгүй юу. Тэгээл 1100 гэдгийм уу 500 ч бай хэдэн зуу ч бай бүгдээрэнд нь ингэж хувааж тавиал ажлы нь тэр улсуудаа 10 жил нэгдлийн мал маллаа л гэхэд 5 хүн 10, 10 жил авдаг л байхгүй юу. Ухаандаа. Хуваагаад тавьчихдаг. Жилий нь болул жилээр нь өгчихдөг. Тэр авсан хөлсий нь болул 1 хүн дээр хувааж тавиал. Бичээд өгчихдөг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Мнг.
Чимэд -
Тэр их зүгээр байгаа байхгүй юу. Одоо тэтгэвэрт ороход. Тийм сайхан байсан байгаам ш дээ. Тэр чинь одоо бол. Ийм юм байгаан. Иймэрхүү.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр үед 1 ажлаас гараад нөгөө ажилд орох. Тэгээд ажилд орох шаардлага маардлага ч ер нь ямар байсан?
Чимэд -
За яахав томилолтоор бол.
Эрдэнэтуяа -
Ажилд орох
Чимэд -
Нэг гэм байсан.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Томилолтоор ухаандаа би 15 жил энэ Эвлэлийн хороондоо ажиллачихаад дунд нь 15 хоног тасарцан бол түрүүчийн 15 жил ажилласан ажил бол тасарчихдаг. Тийм юугүй байсийн ш дээ. Тэр чинь. Одооны нэг сайн тал чинь юу гэхдээр зэрэг болул хэдэн ажилд орж гарч байна тэгсэн ч гэсэн бүгдий нь нийлүүлж байгаа л ажилласан жил болгочихдог. Тийм сайхан хууль байгаа байхгүй юу. Бас нэг ашигтай тал нь. Дээр үеийнх чинь тийм байгаагүй. Манай аав ээж хоёр өчнөөн жил ажиллаж байгаал тэгээл 15 хоног тасарчихаар зэрэг л ажилгүй болчихоол. Тэтгэвэрт ч орж чадаагүй өөд болсийн ш дээ. Хөөрхий амьтад. Тэр үед.
Эрдэнэтуяа -
Чанга.
Чимэд -
Тийн. Тийм хууль гараад.
Эрдэнэтуяа -
Бодохоор Хувьсгалт намын бодлогууд нь зөв ч гэсэн ер нь надад тэр нөгөө бодлого журам нь хэтэрхий хатуу тийм их юу ч гэхийм дээ. Хатуу чанга байсан юм шиг байгаамаа?
Чимэд -
Тэр бол их зөв. Хүнийг болул маш сайн хүмүүжүүлж байгаа. Одоо бид нар л гэхэд багийн хурал тэдэн цагт гээл ингэхэд л болул лав л 10-20 минутын өмнө очиж байгаан. Тэхэд чинь зарим улсууд чинь болул цаг болцсоны дараа л ирж байгаа байхгүй юу. Тэр болул их зөв. Мань болул их зөв хүмүүжлээр хүмүүжсэн улс байгаан уг нь. Тийм байгаан. Ганцхан тэр хөдөл, ажилласан жилийг л тэр олон жил ажилласан улсыг л ажиллаагүй гээл 15 жил ажиллаагүй гээл ийм.
Эрдэнэтуяа -
14 хоногийн дотор л.
Чимэд -
Ажилд орно. 15 хоночихвол тэгээл ажиллаагүй. Түрүүчийн 10 ч бай, 20 ч бай, 30 ч бай ажиллаагүй.
Эрдэнэтуяа -
Яагаад тэгдэг байсан юм бол?
Чимэд -
Тийм хуультай л байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэхээр нөгөө хүн болгон ажилтай байна гэсэн. Ажилтай байна гэсэн шахалт болдог байсан байна л даа.
Чимэд -
Хүн болгон ажилтай, ажилгүй хүн гэж байхгүй. Ерөөсөө. Байхгүй байсин.
Эрдэнэтуяа -
Тэгээд ажлын бүтээмж тооцдог байсан. Бүтээмжийг алдагдуулахгүй гэсэн.
Чимэд -
Социалист хөдөлмөрийн төлөө баригад гэж чинь зүгээр ерөөсөө сонин тийм ажлын юугаар юу байсийн ш дээ. Социалист уралдаан. Уралдаан гэдэг чинь бид 2 л гэхэд чинь ухаандаа нэг цехэд ажил хийлээ гэхэд л төлөвлөгөөгөө хэдэн хувиар биелүүлэвээ гээл төлөвлөгөө өгчихөд. Тэгээл тэрний дагуу ажлаа хийгээл тэгээл хоорондоо уралдана. Сайн ажилладаг. 110-ний хэд ч гэдгийм уу тийм хувиар тэр төлөвлөгөөгөө биелүүлсэн. Гээл ухаандаа 5 жилийн гавшгайч мавшгайч гээд зөндөө ийм тэмдэгнүүд улсуудад өгдөг байсан байхгүй юу. Одоо үед болул манайх юу одоо социализмын үеэс авах юм болул маш их байна. Одоо хоршоолол байгуулна гээд байгаа юм чинь л одоо нөгөө нэгдэл тараагаад хаячихсан тиймээ. Нэгдлийн юунд л, хоршоолол ч гэж байсийн ш дээ. Дээр үед чинь. Тэхэд бол тэрийг тарааж хаячихаал одоо буцааж байгуулах гээл байна ш дээ. Ганц заримаараа жалга довоороо байж байхад амьдрахад хүнд байна хүрэлцэхгүй байна, мал сүрэг үхэж дууслаа гээл ингээд байгаа чинь бол ганцхан тэр нэгдэл, тараахдаа учиртай тараах байсан байхгүй тэр. Малыг хувьчлахад бол. Тэрийг болул ёстой хувьчлал болул тун буруу явагдсан гэж үздэгийн би бол хувьдаа. Яагаад тэрэв гэхдээр маньд болул одоо цэнхэр ногоон тасалбар гээд юм байсийн ш дээ. Тэрүүгээрээ нэг ч ширхэг юм аваагүй.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Байхгүй. Тэрийг чинь одоо манийг хуураад 5, 6 мянган төгрөг өгөөд нөгөө байхгүй юу л бол гэж ингэж байсан нөгөө нэгж хувьцаагий чинь өндрөөр үнэлж худлаа юу яаж энэ зальтангууд аваал тэгээл одоо социализмын үеийн бүх нөгөө архины үйлдвэр, гурилын үйлдвэр тэгээд кинотеатрууд бүх юмыг чинь одоо тэр цэнхэр ногоон тасалбаруудаар чинь хувьчилж аваал тэгээ л одоо арьсаа язартал баяжаад ингээл даналзацгааж байгаа байхгүй юу. Тэгээд цаг нарийн баримтлах. Хүнлэг чанар ийм юмнууд болул их дутагдаж байна. Одоо үед болул. Мань ч яахав хэзээ ч хамаагүй нүд аниа л унана. Хойч үе л бодож боловсруулахгүй болул энэ төвөөс ирж яриа мариа хийж байгаа энэ улсуудад болул мааш их хэрэгтэй, сайн яамаар. Тэгээл ярьж байсан ч гэсэн тэгээл дутуу хагас протоколууд бичиж авсан болоол тэгж нээх танилцагдаж байгаа ч юм байхгүй. Тэгж л байдгийн гэсэн байраар. Тийн.
Эрдэнэтуяа -
Мнг. Энэ нэг лекц мекц, сонсгол монсгол гэж хийдэг байсан гээд байгаа ш дээ.
Чимэд -
Хийлгүй яадгийн тэр чинь.
Эрдэнэтуяа -
Аанг. Тэр ямар ач холбогдолтой байсан бэ? Яадаг байсан бэ?
Чимэд -
Хийлгүй яахын тэр сонсгол дээр чинь болул мэдээж хүн чинь орчин үеийн одоо энэ төр засгийн бодлого, Засгийн газрын мэдээлэл гэж гардаг байсан сэтгүүл, хуулиуд, зарлиг, тогтоолууд, тэгээл гадаад дотоодод ажилласан бүх дарга нар, тийм юмнуудад тийм тийм зорилгоор тэнд ажиллаад, тэгээд тэгээд, үр дүн нь тийн тэгээд ирлээ барилаа гээл ингээл ярьдаг тийм байлаа. Лекц нь болул лекц бас уншина. 5 дахь өдрийн орой 6 цагаас лекц орчихдог байсан. Тэгээл дөнгөж ажил тараал лекцэнд ороол тэгээл харанхуй шөнө гэртээ хариал нөгөө цэцэрлэг яслийн хүүхдүүдийг чинь ч чирээл, тэгээл том болсон нь болул гэр лүүгээ авч яваал, том болоогүйгий нь юу руу лекц рүү чирч ороол тийм л байдаг.
Эрдэнэтуяа -
Юу уншихав?
Чимэд -
Тэр чинь нөгөө орчин үеийн өнөө юу л уншина. Байдалнууд, тэгээл энэ улсаас хийж байгаа бүх юмыг чинь лекц сонсголоос авна шүү дээ.
Эрдэнэтуяа -
Радио телевиз бага байсан учир.
Чимэд -
Радио л байна. Ганцхан шугамын радиотай. За нэг сүүлийн үед Вэф гарч ирсэн байна.
Эрдэнэтуяа -
FM.
Чимэд -
Вэф.
Эрдэнэтуяа -
Вэфээ? Аан за за.
Чимэд -
Тийм нөгөө ингээд эргүүлээд чагнадаг. Тийм юм байсийн ш дээ. Тийм л байна. Тиймэрхүү л байсийм даа. Миний үед ч көө мөн сайхан байж дээ.
Эрдэнэтуяа -
Ардчилал.
Чимэд -
Ардчилал бол яахав ээ. Ардчилалыг чинь манай УИХурал жинхэнэ ёсоор хийж чадаагүй гээд байгаа ш дээ. Ерөөсөө. Ардчилалын нэрэн дор болул тэр Лантуу гэдэг хүний бичсэнийг түрүүн би ярьсийн ш дээ. Тэгээд тэр ч яахав тэгээд. За яахав чөлөөтэй л улс орон хэсэх л тийм л юу. Тэгээд өмч хувьчлалыг буруу явуулаад ядууралыг бол үгээгүйд нь тулсан. Энэ ямар хэрэг байгаам бэ. Мань яахав ээ тэтгэвэртэй болох дээр зэрэг нь юу яагаад байна. Тэтгэвэртээ байгаа болохоор бид нар дутуу хагас нэг юм болоод байнаа. Яахав нэг амиа борлуулаад. Тэтгэвэр ч үгүй, ажил ч үгүй 40 гаран насны 40-өөд насны олон хүүхэдтэй улсууд болул тон хэцүү байна ш дээ. Сая яахав нэг 70 мянга өгч нэг амсхийх шиг боллоо. Тэгээд тэр чинь 70 мянгаа урьдчилаад өр тавьцан улсууд чинь тараагаал буцаал байхгүй болж байна ш дээ. Хүүхдийн мөнгийг арай бас зөв юм уу гэж үзэж байгаан. Гэхдээ бас ялгавартай өгмөөр юм гэж бодож байгаам өө. Их, хэт их баян энэ пүүс компаний захирал, энэ их баячуудад болул хүүхдийн мөнгө болул тэд нарын чинь баарны л мөнгө шүү дээ хүүхдүүдийн. Хүмүүжил дээр гайгүй, хүмүүжил султай бол ёстой бааранд суух, пиво уух л ажил байх юм байна ш дээ. Харж байхад тийм л харагдана лээ. Тэр Улаанбаатарт. Тэгж л харагддаг юм шиг байна лээ. Авч үзээгүй улсууд ч их бий л гэж байна. Ярилцдаг л юм байна лээ. Тэгээд мэдэхгүй л дээ. Тэхдээ харин ер нь бол дунд үеийн дундаас доош амьдралтай улсуудыг бол мааш сайн нарийн гаргаж байж л хүүхдийн мөнгийг өгмөөр юм гэж л би боддогийн. Тэгээд одоо бас энэ хүүхдийн “Үдийн цай” хөтөлбөр. Энэ болул ёстой буруу гэж боддогийн би. Энэ чинь яахав. Тэгээл тэнд хордоодохлоо гээл тэдэн төгрөгний зардал нисдэг тэргээр явлаа, тийм юмаар явлаа гээл ингээл яадаг. Энэ болул дунд хурган дарга нарын бизнес л байна гэж боддогддогийн. Би.
Эрдэнэтуяа -
Мнг. Тэр үед тийм юм байсан уу?
Чимэд -
Ямар юм байдгийн тэр чинь. Дээр үед өглөө эрт босоо л бид нар чинь хүүхэд байхад. Өөрсдийнхөө ч хүүхдийг тэгж хүмүүжүүлж үзээгүй юм чинь. Хэдэн боорцог кармаанд нь хийгээд өгчихөөр оройхон шиг босвол босохгүй яасийн гэж аягүй бол нэг дургүйгээ хүрвэл нэг алгадчихаад: -чи эрт босч цайгаа уухгүй яасийн май гээд сүүтэй ч бай тэнд чинь сүү элбэг, тараг яахав дээ, 4 цагийн эргэлт. Тэгээл нэг жаахан цай уучихаал, болно, шээс чинь хүрнэ гээд боорцогоо яахгүй яасийн гээд эрт босч хоол ундаа идэхгүй яасийн гээд гялгар уут муут ч байсийн биш цаасанд хэдэн боорцог боож цүнхнийх нь энэ рүү хийж өгөөл явуулчихдаг. Тийм л байсийн ш дээ. Би энийг болул эртээр нэг хүн тэгж л байна лээ. Үдийн цай хөтөлбөрийг больвол яасийн гээд тэр Өнөр хэн гэнэв нэг хүн. Тэр яамнаас суусан хүн тэр бол их л дур муутай л байх шиг байна лээ. Би болул харин зүгээр тэрийг боллул больмоор юм л гэж бодож байгаа. Их хэрэггүй. Тэх нь дорохноо тэр дундаасаа ялгаж байгаад ядуугий нь зүгээр 6 настай орсон нялх хүүхдүүд чинь бас өлсөлнө л дөө чааваас. Зүгээр тэр. Үдийн цай хөтөлбөрийг. Тэр бас нээх онцгүй байдгийн болов уу гэж би дотроо боддогийм өө. Тийм л юм байна.
Эрдэнэтуяа -
Тухайн үед намыг буруутгадаг хүн байсан уу?
Чимэд -
Байхгүй. Одоо л 20-иод жилийн өмнөөс л улан дороо гишгэж Засгийн газрын ордон луугаа чулуу шидэж, намын байр шатааж ингэж л их галзуурч байгаагаас тэрийг турхирч тавьсан улсууд нь болул ил л байгаа болохдээр зэрэг тэрийг чинь тэгээд тэр үед нь бас гаргаж ирээл тэр ил олон түмний нүүрэн дээр ил байгаа юмыг гаргаж ирээд янзалж чадахгүй л байгаа байхгүй юу даа. Тэгж л бие биедээ шаардлага тавьж чадахаа байцан байхгүй юу. Тэр бол буруу л байхгүй юу. Тийм биз дээ.
Эрдэнэтуяа -
Тэр Намын нэг уриа лоозон гэж?
Чимэд -
Уриа, намын илгээлт гэж байсийн.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Илгээлт гэж. Одоо хаа ажил доголдсон газар намын илгээлтээр намын гишүүд гарч ажилладаг байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
А доголдсон газар луу явдаг байсийм уу тэ?
Чимэд -
Доголдсон газар луу л очино.
Эрдэнэтуяа -
Ажлын .
Чимэд -
Ажил сайжруулах гэж л очино. Дутагдсан биш доголдоно. Ажиллах хүн нь ухаандаа баригаадын дарга гэж тэндээрээ байж л байгаа байхгүй юу. Тэхэд болул тэр чинь юу.
Эрдэнэтуяа -
Бүтээмж муу.
Чимэд -
Бүтээмж муу ажлаа хийж чадахгүй л байгаа байхгүй юу. Тэрийг сайжруулахын тулд нам, эвлэлийн илгээлтээр л гардаг байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан. Хүүхдүүд ер нь хэр дур сонирхолтой байдаг байсан? зарим нь хөөрхий минь зугтаах гээд кино минон дээр харж байхад эцэг эх нь зугатаалгасан тэ, авч үлдсэн?
Чимэд -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тийм юм гардгийн. Тиймэрхүү юм байх уу?
Чимэд -
Тэр чинь бол яахав. Эцэг эхүүд малаа маллуулах гээд хүүхдийнхээ насыг дарж сургуулиас зугтаалгаж байсан. Тэгж л байсан л байгаа л даа. Хүн олон юм чинь. Байсан л байхгүй яахав дээ. Тэнд болул эвлэлийн илгээлтээр залуучууд гардаг. Намын илгээлтээрээ намын гишүүдийг гаргадаг байсан байхгүй юу. Илгээлт гэж тэр чинь уг нь зүгээр юм байгаам ш дээ. Ажил сайжруулахад. Тэгж байсан.
Эрдэнэтуяа -
Тэр Намын бодлого хүртэл юу байдгийн ш дээ. Одоо зуд турхан ч болдог юм уу, төллөлт ч болдог юм уу, тэр үед хүмүүсийг ажилчдыг хүртэл явуулдаг байсан.
Чимэд -
Ө тэрийг чинь туслах гэж явуулдаг байсан.
Эрдэнэтуяа -
Аан за.
Чимэд -
Нөгөө хөдөө нэгдлийн малчин. Одоо нэг 3, 400 хонь төллөнө ч гэдгийм уу. Тэрүүн дээр болул нөгөө албан байгууллагаас туслах малчид гэж аваачиж. Би төллөөд дуустал нь тэр улсуудад тусладаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Тэгж гаргаж байсан.
Эрдэнэтуяа -
Цалин.
Чимэд -
Цалингаа авна. Өөрийнхөө үндсэн цалингаа аваал. Тэгээл ухаандаа үйлчлэгч хийлээ гээл газар шүүрддэг байлаа. Гэхэд л тэрийгээ хийхгүй. Очиж тэр айлын хонь хариулж хонь саана л гэсэн үг.
Эрдэнэтуяа -
Нас, ажил харгалзахгүй явуулах уу тийшээ?
Чимэд -
Тэгнэ, тэр чинь тэгээд нас өндөр настай хүн болул тэтгэвэртээ л орцон байхгүй юу. Тэхэд тэтгэвэрт ороогүй хүн очиж туслана.
Эрдэнэтуяа -
Тэхдээ нөгөө арай гайгүй албан тушаалтай улсууд нь явахгүй мавахгүй гэсэн юм байхгүй юу. Бүгд л
Чимэд -
Байхгүй. Байхгүй, одоо миний ээлж, одоо миний ээлж гээл бүүр ерөөсөө график гаргачихсан. Тэгээл график гаргаал одоо дараагийн ээлж нь төдөн сараас төдөн сарын төднөөс төдний хооронд миний ээлж, төднөөс төдний хооронд гээл явчихдаг. Тийм сайхан байсийн. Тэр чинь ерөөсөө.
Эрдэнэтуяа -
Тэр уриа лоозон гээд яагаав нөгөө нөгөө Цэдэнбал даргын чинь хурал мурал дээр хэлсэн үгнүүдийг “бага балчраасаа арвич хямгач,” яасан ийсэн гээд.
Чимэд -
Тиймээ тйин.
Эрдэнэтуяа -
Тэр талаар.
Чимэд -
“нүдний цөцгий мэт”
Эрдэнэтуяа -
Хайрлана, хамгаална.
Чимэд -
Нийгмийн хөрөнгийг гээл. Зүгээр ерөөсөө цээжлүүлчихсэн. Тийм байдаг байсан. тэр зөв л байхгүй юу. Ухаандаа.
Эрдэнэтуяа -
Таныг хэдий үед байхад тэр гарч байсан бэ?
Чимэд -
Ө тэр болул тэгээд яахав ажиллаж байх үед л гарч байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд цээжлэх үү?
Чимэд -
Цээжлэхгүй яадгийн.
Эрдэнэтуяа -
Шалгалт малгалт.
Чимэд -
Нийгмийн өмч хөрөнгийг нүд.
Эрдэнэтуяа -
Цөцгий мэт хайрлан
Чимэд -
Хамгаалах нь гээд нөгөө, одоо мартчихаж, бүгдий нь цээжилчихсэн л байдаг байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр мэрийгээ шалгуулж малгуулах уу?
Чимэд -
Тэгэлгүй яадгийн намын юун дээр даалгаварыг чинь сар бүр шалгадаг. Намын сар бүрийн 25-нд намын гишүүд татвараа хураалгана.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Тэгж тэрүүндээрээ юу сарынхаа намын даалгаварыг өгдөг.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Дүгнэдэг.
Эрдэнэтуяа -
Сайн авсан бол яахав.
Чимэд -
Сайн авсан бол сайн л гээд яригдана. Муу авсан бол давтан даалгавар өгнө.
Эрдэнэтуяа -
За. Тэгээд давтан даалгавар нь юу байхав?
Чимэд -
Давтан даалгавар нь тэгээл орчин үеийн тэр үеийнхаа юмыг л
Эрдэнэтуяа -
Илтгэл милтгэл тавьдаг байсан уу?
Чимэд -
Сонсгол авна. Намын гишүүд. Бүх гишүүдийн хурлаар.
Эрдэнэтуяа -
Одоо нөгөө аймаг орон нутаг чинь бас шинэ минэ төгсч очсон улсуудаас ч юм уу тэ. Нэг илтгэл милтгэл, сонсгол монсгол хийлгэдэг байсан юм шиг байгаан?
Чимэд -
Шинэ төгсч ирсэн улсууд болул ерөөсөө л шууд Намын хорооны Товчоогоор ороол. Их эмч төгсч ирлээ гэхэд тэнд их эмч дутуу тэнд очино гээл. Ерөөсөө очихгүй барихгүй гэх тийм юм байхгүй. Намын хорооны юу гарсан гээл. Товчооны хурлын тогтоолоор тэр тэнд гээл.
Эрдэнэтуяа -
Мнг. Намын Товчооны хороо гэдэг чинь. Одоогоор.
Чимэд -
Товчооны хурал гэдэг чинь.
Эрдэнэтуяа -
Товчооны хурал гэдэг чинь одоогоор ИТХурал юм уу.
Чимэд -
Үгүй. Тэр чинь захиргааных.
Эрдэнэтуяа -
УИХурал юм уу?
Чимэд -
Үгүй одоо энэ Намын Хороо, Аймгийн Намын Хорооны Тэргүүлэгчдийн хурал болцийн одоо.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Тэр чинь товчоо гэж байсийн. Газар газрын улсууд суудаг. Байгууллага, байгууллагаас нэг нэг хүнтэй.
Эрдэнэтуяа -
За. Асуудал, тухайн аймаг сумын асуудлыг шийдэж өгдөг юм уу?
Чимэд -
Тийн. Шийддэг, тэгээд хүмсүүдийг ажилд томилдог. Тийм товчоо байсийн.
Эрдэнэтуяа -
Мнг.
Чимэд -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тухайн үед тэр бас хүссэн ажлаа хийнэ гэдэг одоо юу гэхийн.
Чимэд -
Мэргэжлийн дагуу л хийнэ.
Эрдэнэтуяа -
Цаанаас нь шууд томилчихдог байсан юм шиг байгаан. Тэ?
Чимэд -
Тэгэлгүй яадгийн.
Эрдэнэтуяа -
Тийшээ ажил, ийшээ ажил тийшээ дэвш гээл?
Чимэд -
Шууд одоо ХАА-н дээд юм уу, анагаахын дээдийг төдөн эмч ирэх гэж байгаа. Тэр суманд гээл. Товчоогоор оруулаал. Дуу байхгүй. Тэгээл.
Эрдэнэтуяа -
Гэр бүлээрээ явна.
Чимэд -
Гэр бүлтэй ч бай, бүлгүй ч бай хамаагүй.
Эрдэнэтуяа -
Аанг. Гэр бүлтэй хүнийг нэгий нь явуулчихад нөгөө хүнийг нь ажлыг юу яаж өгөх үү. Одоо цэгцэлж өгөх үү? Цаана нь гэр бүлийн эхнэр нь ч юмуу, нөхөр нь ч юм уу?
Чимэд -
Тэгэлгүй яахав. Тэр чинь.
Эрдэнэтуяа -
Ажлы нь хангаж өгнө.
Чимэд -
А хүний эмч, малын эмч байхад бол бүүр сайн.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Хоёр малын эмч байх юм болул хаана 2 малын эмч дутагдалтай байна. Тэрүүндээ аваачаал тавьчихна.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Чимэд -
Тэр чинь амархан. Тийм л байна.
Эрдэнэтуяа -
Тэгээд тухайн үед яг тэр нь орон нутгийн жигд энэ хүн ам суурьших, тэгээд боловсон хүчин жигд байх үндэс суурь болсон юм шиг байгаан. Одоо болохоор чинь бүгд хотод байна, хотод байна гээд. Тэхдээ тухайн үед хотод байх сонирхолтой хүн байсан л юм шиг байгаан?
Чимэд -
Байлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Тийн.
Чимэд -
Тэр чинь арга саам хэлж шилжиж барих гээд их юм болдог улсууд бас байсан. Сүүлийн үед. Эхний үед бол байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанг.
Чимэд -
Сүүлийн үед 70-аад оны сүүл 80-аад оны эхээр болул тэр чинь их яасийн ш дээ тэр чинь. Тийм асуудал бол 80 оны 80 хэдэноны юм тэгээд 90 онд чинь зах зээл гараа л ингээл завхруулаад хаячихаж байгаа байхгүй юу. Тийм л байгаан.
Эрдэнэтуяа -
Намын Товчоо, Намын хороо чинь нөгөө ардчилал гараад за өөрсдөө бууж өгье.
Чимэд -
Тийн.
Эрдэнэтуяа -
Гэсэн юм шиг байгаан тэ. Тэр үед.
Чимэд -
Өөрснөө өөрснийгөө юу яагаад.
Эрдэнэтуяа -
Татан буулгаад.
Чимэд -
Татан буулгаад, тэгээд өнөө ардчилалынхан гарчаагүй юу.
Эрдэнэтуяа -
Мнг.
Чимэд -
Үзээдэхья гээл. Энэ улсууд, залуучуудад өгөөд үзье гээл.
Эрдэнэтуяа -
Та нар юу гэж тайлбар хийж байсан?
Чимэд -
Бид нарт бол яахав одоо энэ ардчилал энэ хүчнийхэн, тийм учир дээрээсээ шийд яагаал. Одоо ингээд гарчихаж байгаа учраас одоо бүх ажлаа өгье. Намын төв хороо бүрэлдэхүүнээрээ ажлаа өглөө гээл. Тэгээл өгцийн ш дээ. Тэгтэл бид яахав дээ одоо. Тэгээл харж л байя гээл. Тэгээл байж байна.
Эрдэнэтуяа -
Ардчилал гарахад та.
Чимэд -
Би ажиллаж байгаагүй, тэтгэвэрт байсан.
Эрдэнэтуяа -
Хурал цуглаанд нь очиж байсан уу?
Чимэд -
Үгүй. Хотод болул тийм манай энд болул хурал цуглаан хийгээгүй ш дээ. Зүгээр ерөөсөө Төв Хорооны тогтоолыг чагнаал намын кабинетад цуглаал. Намын гишүүд. Тэгээл одоо ингээд бүрэн бүрэлдэхүүнээрээ Намын Төв Хорооны Товчоо огцорлоо гээл. Тэгээл юмаа өгцийн ш дээ. Тэр бол яахав тэгээл. Тэхдээ ардчилалаас болул шалгаруулалт муутай улс их байсан л даа. Ерөөсөө, манай нам чинь үнэндээ хүчирхэг чадал ихтэй сэхээтнүүд их байдгийн шүү дээ ерөөсөө. Хачин их байдгийн байна лээ ерөөсөө. Тийм л байсан. тэгээд яахав. Одоо иймэрхүү л байдалтай явж байна.
Эрдэнэтуяа -
Нэг намын, одоо нэг намд байж байгаад гарлаа ш дээ. Тэр нам нь нөгөө одоо юу доголдол гаргаад тэ. Дахиад элсэх боломж байдаг уу?
Чимэд -
Дахиад дутагдлаа яасан бол авна.
Эрдэнэтуяа -
Авах уу?
Чимэд -
Авдаг.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Одоо тэрийг нь юу гэж байнаа гэхээр танд байдаг эд зүйлс ч юмуу, зураг хөрөг, захиа занаа юу байдгийн тэ. Тэр нэг ямар нэгэн түүхийг таны хувьд агуулж байдаг. Амьдралын чинь хувьд. Түүх илэрхийлж байдаг ч юм уу? Нэг дурсамжийг чинь сануулдаг ч юм уу? тийм.
Чимэд -
Байхгүй. Тийм юм байдагүй ерөөсөө. Юу ч байхгүй. Тэр чинь хүүхдүүдийн аав нь их дээр үед би залуу байсан. 30 хэдхэн настай байсан. тэгээл тэр нас бараал олон хүүхэдтэй бужигнаал 8 хүүхэд. Тэгээд бужигнаж хатуу гэх ажил төрөлд явж байгаал дурсамж гэж авч явж байсан юм хүүхдүүдийн гараар орж дуусаа л тоглож наадах, эвдэж хэмхлэх гээл дуусгачихгүй юу тэрийг чинь. Тэр үедээ ч тэгж хадгалья барья гэсэн тийм юм бас байхгүй байсан байгаам л даа. Тэр чинь бас хүн тиймээ. Тийм л юм байсан байх.
Эрдэнэтуяа -
Би боддогийн. Нэг намаас авсан арга хэмжээ бас соёлын довтолгоон болов уу? одоо соёлын довтолгооныг хэр мэдэх вэ?
Чимэд -
Соёлын довтолгооныг мэдэлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Тэр талаар нарийвчлан яриач?
Чимэд -
Соёлын довтолгооны үед чинь тэр чинь ёстой үнэндээ болул тэр соёлын довтолгоон бол 3 жил явагдсийн ш дээ. Тэхэд чинь тэрүүгээр чинь ёстой нэг ард түмнийг хирнээс нь гаргаж өгч.
Эрдэнэтуяа -
За.
Чимэд -
Нэг хирнээс нь гаргаж өгсийм даа. Салгаж өгсийм байхгүй юу тэр чинь. Ёстой хачин их сайхан юм чинь тэр болсон байхгүй юу ерөөсөө. Тэгээл тэргүүний өрхүүд шалгаруулаал. Тэгээл туг муг хадаал.
Эрдэнэтуяа -
Тэгээл соёлч айл.
Чимэд -
Соёлч айлын үнэмлэх олгоол. Гүй зүгээр юугэхэв. Хүүхэд шуухад чинь, хүн болгоныг тэрүүн дээр чинь хувцсаа угаах, гэр оронгоо угаах, хашаа хороогоо цэвэрлэх, бүх юманд ганц сурсан юм чинь тэр дээ.
Эрдэнэтуяа -
Тэр ямар шаардлага тавьдаг байсийм бэ?
Чимэд -
Тэр чинь бол яахав. Гэр оронгоо цэвэрлэх, одоо юу хашаа хороо, гэр оронгоо бүгд цэвэрлэх, өөрийгөө хувцас хунарыг ариун цэвэрч байлгах.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр чинь ор хөнжлийн даавуу хэд байх ёстой гэж?
Чимэд -
Өө тийн. 3, 3 ээлж. Тэгээл ерөөсөө нүүр гарын алчуур.
Эрдэнэтуяа -
Хоноцын хөнжил даавуу маавуу гээд?
Чимэд -
Гүй ээ яахав тэр чинь мань чинь тэрүүгээр л одоогоор гамбан гэхэд л ногооны гамбан, махны гамбан, гурилын гамбан ингээд хэрчдэг гамбангууд одоо манайд цугаараа байж л байна ш дээ. Тэр чинь соёлын довтолгооны үед л бэлдсэн бүх л гамбанзнууд байна. Талхных. Ингээд бүгд л тус тусдаа.
Эрдэнэтуяа -
Холигдохгүй.
Чимэд -
Тийн. Одоо тэр чигээрээ л манайх хэрэглэж байгаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Чимэд -
Махныхаа гамбанг нэг тусдаа гаргаж ирнэ. Ногоо хэрчихийг нэг гаргаж ирнэ. Талхаа гаргаж ирнэ. Ингээл тийм юмнууд чинь тус тусдаа.
Эрдэнэтуяа -
Тэр юу хангаагүй айлуудад ямар арга хэмжээ авахав?
Чимэд -
Тэр чинь хугацаатай даалгавар өгөөд. Хийлгэчихэж байгаа юм чинь.
Эрдэнэтуяа -
За. Тэд хоногийн дотор.
Чимэд -
Тийн. Тэд хоногийн дотор эргэж ирж үзнэ. Чи, чи чи эргэж ирж шалгаж үзнэ шүү гээл. Одоо ийм ийм дутагдал байна. Бичиж өгөөл. Тэгээл унинд нь хавчуулчихаж байгаа байхгүй юу. Эргэж ирээл өнөө эсвэл өнөө уутан дотор тэр гамбан мамбан бүх юмнуудаа хийж аваачаал тийм дутуу байсан бүх юмнуудаа үзүүлээл. Тэгээл ингээл шалгуулчихаж байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Та тэр улаан тариа, улаан гэрийг мэдэх үү?
Чимэд -
Мэднэ. Би чинь тэхэд 7-р ангид байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Чимэд -
7 ч гэж 6 мургаад ч байсан байх.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Чимэд -
51 он монд. Улаан тарианы хүүхнүүд гээл явдаг. Бид нар чинь бага шиг. Бага байсан. Нэх хардаг. Нээх гоё улаан, цагаан малгайнууд ингээд хэлтгий тавьчихсан авгайчуул л нээх гоё хөдөө зун амралтаараа гарчихсан байхад улаан тариа луугаа явж байна гээл. Тэгдэг. Гүй ээ энэ яаж байгаа юм болоо гээл боддог. Өнөө бага байсан. Тэгээл ээжээс асуунаа. Ээжээ энэ юун олон гоё улсууд яваад байгаа юм бэ? нээх гоёж явдаг тэгээд. Ха, ха, ха. Наадамд явж байгаа юм шиг. Бүүр инээд хүрмээр. Манайх энэ Долоодой хавийн Цуурайд байсан байхгүй юу. Зун тэрүүгээдээ гарчихдаг. Энэ нөгөө ээж юунд сааль саах гээд гарчихдаг. Заводонд сүүгээ өгнө гээд. Тэгээд: -ээжээ энэ юун улсууд вэ? Ингээл асууна. Тэхтээр: -улаан тарианыхан байна гээл гэдэг. Анхандаа нөгөө улаан тариа тарьдаг л юм байж дээ гэж боддог байхгүй юу. Өнөө хүүхэд ч байсан. бага ч байсан арван тав зургаатай, зургаа ч хүрээгүй байсан байх. Тэгээд 49 оноос чиг явж байсан юм уудаа. Мэдэхгүй. Тэгээд нээх ганган улсууд зун явдаг байсан. Өвөл нөгөө сургуульд суучихаар мэддэггүй тэгээл. Тэгсэн: -гүй ээ миний хөө тэр чинь өвчтэй улсууд тэгээд тариа хийлгэх гээд, тариа тариулах гэж яваан тэгдэг. Тэгээл сүүлд нь учры нь ойлгосон. Тэр, тэр нээрээ сонин. Тэгээл Оросын аль сайхан юм хийж өгснийг яриад яах вэ дээ.
Эрдэнэтуяа -
Аанг.
Чимэд -
Тэр нээрээ үнэн өвчнөөс нь салгасан шүү дээ тэр.
Эрдэнэтуяа -
Хамар мамар нь унацан хүүхнүүд байсан гээд байдаг. Нэг л гоё хүүхнүүд хамар мамаргүй зарим нэг.
Чимэд -
Тийн. Зарим нь ингээд нармийцан тийм л байдаг байсан. Хамар нь уначихдаг өвчин тусцийн гээл ээж тэхдээр л. Манай дүү надаас ганцхан дүү. Бид хоёр хамраа ингээд юунд татдаг байж билээ жоохон байхдаа.
Эрдэнэтуяа -
Яадагаа хамраа?
Чимэд -
Хамраа ингээд толинд хараад татдаг.
Эрдэнэтуяа -
Уначих вий гээл аягүй.
Чимэд -
Аанханг уначих вий гээл.
Эрдэнэтуяа -
Хайрладаг байсан юм байна л даа.
Чимэд -
Юм мэдэхгүйгийн харгай тэ? Инээд хүргээд хаячихдагийн.
Эрдэнэтуяа -
Тухай үед тэгээд бэлгийн мэлгийн хичээл бага ордог байсан байхаа? Хаалттай байсан байхаа.
Чимэд -
Хаалттай. Харин үзэх нь үздэг. Хүүхдүүдийг дан том болцон 16-аас дээш насны хүүхдүүдийг чинь дан эмэгтэйчүүдийн эмч үздэг байсийн. Тэгээл зүгээр бэлэг эрхтэн мэрхтэнгий чинь бас угааж арчина. Завааны нь угааж арчдаг. Пөө мөн заваанаа энэ гээл. Заримы нь тэгээл угааж арчдаг байсийн. Манай ээж чинь өөрөө ч сувилагч байсан хүн байгаа юм. Тэгээд аваачаад хөдөө мал маллах хүнгүй гэж гараад завхруулаад хаяцийн. Тэгээд асрагч сувилагч хоёр нэг юу хийдэг. Ээж чинь тариа мариа хийдэг тийм үсгэнд их сайн. Монгол үсгэнд манай аав ээж хоёр монгол тангад үсгэнд манай аав бас их сайн. Тийм байсан байхгүй юу. Тэгээл ээж чинь жоохноос эхлүүлээл бид нарыг чинь усанд их оруулна. Бөгс хагсыг чинь их цэвэрлэнэ. Юу яадаг тийм хүн байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Цэвэрч.
Чимэд -
Цэвэрч, хичнээн сайхан.
Эрдэнэтуяа -
Ариун цэвэрч.
Чимэд -
Цэвэрлэдэг. Бандааш юмыг чинь дор бүрд нь сольж хийдэг тийм байсан.
Эрдэнэтуяа -
Мнг. Жоохон байхад турсик мурсик гэж бараг байгаагүй байлгүй дээ.
Чимэд -
Ийм юм өмсч.
Эрдэнэтуяа -
Шоорторхуу юм.
Чимэд -
Аанг. Тийм юм л өмсчихдөг байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээл нүцгэн гүйж байсан хөл нүцгэн.
Чимэд -
Тийн, тийн. Тэгээд ийм өмдтэй байсийм өө. Бас чиг гэж. Цагаан даавуугаар хийцэн ийм юм.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэрийгээ ингээд дээш нь хуйлчихдаг байсан юм шиг байгаан тэ? Зарим нэг нь.
Чимэд -
Зарим нь ийм богинохон. Одооны энэ улсууд бас өмсөж байгаа шиг. Яг тийм байсийн ш дээ. Өнгө нь цагаан болохоос биш.
Эрдэнэтуяа -
Тэгээд өргөн.
Чимэд -
Дээл хийгээд өмсчихдөг байсийн.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Чимэд -
Бид нарыг жоохон байхад.
Эрдэнэтуяа -
Юм ховор л байсан байх тэ?
Чимэд -
Ховор байлгүй яахав. Бид нарыг чинь харандаа 3 хувааж өгдөг.
Эрдэнэтуяа -
Нэг хүүхдэд?
Чимэд -
Нэг хүүхдэд 3 хуваасны нэгийг. Тэгээд иймхэн. Бичээд дуусчихвий гээл тэрийгээ гамнаал. Ингээл. Энүүнд баригдахгүй. Энэ хуруун нь иймхэн болчихдог. Тэгээд тэр 3 хурууныхаа үзүүрээр ингээд. Тийм байсийн.
Эрдэнэтуяа -
Бараг үзүүрлэхдээ хүртэл нээрээ жоохон ч юм биччихсэн гэдэг байсан байх.
Чимэд -
Жоохоон. Ингээд үзүүр нь уначихна гэж айгаад. Ингээд жоохон. Аав үзүүрлэж өгдөг бид нарт.
Эрдэнэтуяа -
Аанг.
Чимэд -
Тэгээд нэг пооз гээл нэг том бууны сумны юуны пооз үлдчихдэг байхгүй юу. Дарий нь ингээд буудчихсан пооз. Тэр лүү ингээд углаад өгчихдөг.
Эрдэнэтуяа -
Аанг.
Чимэд -
Үзүүр нь хугарчина гээд. Тийм байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Бас л хөөрхөн.
Чимэд -
Тийн. Тэгээд бид нар, би жоохон байхдаа 2-р ангид орохын жил манайх хөдөөнөөс нүүгээд ороод ирчихсэн байсийн. Энд Туяа сонин ингэж байсан. Энд нэг ажилтай айлын 1-р ангид байсийн. Тэгээл сонины юугаар орох дээр зэрэг л өө ороод ирэв үү гээл. За миний хүү энэ сонины зах аваарай. Зах өгнө шүү гээл тэгдэг. Тэгээл нөгөө сонины чинь нөгөө нэг далдгар цаас ганцхан хуудас ингээд ар өвөргүй. Тэгээд тэрэн дээр чинь ийм ийм өргөн зах гарчихаж байгаан. Тэгээд тэрийг ийм нэг хор үлдээгээд ийм хэрээтэй зах гардаг. Тэрүүн дээр тоо бодох өнөө нооргоо хийдэг. Гуйж авдаг. Тэрийг ингэж хайчилж өгч байж. Тийм байсийн. Мөн сонин байгаа биз. Одоо бол ёстой өнөө онигоо ярьж байна л гэх байхаа.
Эрдэнэтуяа -
Тийн. Хажууд нь тийм зай үлдэж байгаа биз дээ.
Чимэд -
Ийм хуруу зай үлдээгээд хярга гээд тэгдэг. Тэхээр хуруу зай үлдээж ингэж нугалж байгаад ингэж хутгаар ингээд тэгээд илүү тэр нэг 2 хуруу юм уу хуруу гаран цаас үлдэнэ ш дээ тэрий нь авдаг. Тэгээд тэрүүн дээр нь өнөө тоогоо бодох ноорог хийдэг.
Эрдэнэтуяа -
Аривч хямгач байсан байгаан шүү тиймээ?
Чимэд -
Тийн. Кө мөн гоё байсан байгаамаа тэхэд чинь. Их сайхан байсийн.
Эрдэнэтуяа -
Аанг.
Чимэд -
Тийм байлаа.
Эрдэнэтуяа -
За, за ярилцлага өгсөнд маш их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.