Ishdorj
![](../assets/images/interviewees/990497.jpg)
Basic information
Interviewee ID: 990497
Name: Ishdorj
Parent's name: Shagdasüren
Ovog: Ih Urianhan
Sex: m
Year of Birth: 1941
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, cooperative head since 2004
Belief: Buddhist
Born in: Urgamal sum, Zavhan aimag
Lives in: Uliastai sum (or part of UB), Zavhan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
politics / politicians
herding / livestock
foreign relations
work
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Ишдорж -
Ажиллаж байсан. Намын хороонд ажиллаж байсан. Тээвэрт ажиллаж байсан. Тэгээл болоо.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Хоёр гуравхан газар.
Эрдэнэтуяа -
Аанхан. Хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан?
Ишдорж -
Өө яахав.
Эрдэнэтуяа -
Төрөхөөсөө л хоёулаа эхэлчье, яриагаа эхэлье даа
Ишдорж -
Хүүхэд байхад чинь одоо монголын хүүхдүүдтэй адилхан л байжийсан. Тийн. Хөдөө л байжийсан. Тэр эх эцэгтэйгээ мал маллаал малын цаагуур наагуур яваал
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгээл сургуульд ороол. Сургуулиасаа хөдөө ч гарч үзэж л байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Би чинь 1949-н онд бага ангид ороод, 1953-н онд төгсөөд, 1953-н оноос 1955-н он хүртэл чинь хөдөө эцэгтэйгээ ёстой мал малласан даа.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
1955-н онд чинь Завханмандалд чинь 7-н жилийн сургууль байгуулагдсан.
Эрдэнэтуяа -
Аан за
Ишдорж -
Тийн. Тэгээд тэрүүнд орж. Шалгалт өгч 5-р ангид ороод
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгээл 1961-н онд чинь Улиастайд 10-н жил төгсөөд, тэгээд хойшоо Киевд офицерын дээд сургууль төгсөөд, тэгээд 1966-н онд төгсөж ирснээсээ хойш л ажил хийж байгаа хүн шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
1966-н онд чинь ирээд зах энэ засварын газарт инженер технологи гэдэг юмаар чинь л одоо ч засварын газар алга болж л доо.
Эрдэнэтуяа -
Тухайн үеийн үү?
Ишдорж -
Тийн. Тэгэхэд чинь засварын газар чинь баригдаж байсан. За Завханд байтугай монголд одоо томоохон барилга байгууламж байлаа ш дээ. Энэ чинь засварын газар, уурын зуух, цахилгаан станц
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
За бетон эдлэлийн цех гээд дөрвөн том обекттой. Тийм байгууламж байсан. Намайг ирэхэд чинь ашиглалтанд ороогүй байсан. 1967-н онд ашиглалтанд орсийн. Энэ засварын газар чинь
Эрдэнэтуяа -
Таныг ирэхэд бол, ирээд нэг жилийн дараа л ашиглалтанд орсийн байна ш дээ тээ?
Ишдорж -
Тийн тэгэхэд чинь цахилгаан станц, бетон цех ашиглалтанд орцон. Уурын зуух нь ороогүй
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Цахилгаан станц ашиглалтанд орж байсан. Тийм л үе байсан. Тэгээл хамгийн сүүлд нь засварын газар 1967-н оны 12-р сарын 29-нд орсийн. За тэрнээс хойш 1970, 1989-н аа за 1979, 1980-н он хүртэл би засварын газар ажилласан.
Эрдэнэтуяа -
Аа 11-н жил
Ишдорж -
Үгүй ээ.
Эрдэнэтуяа -
13-н жил
Ишдорж -
14, 15-н жил ажилласан.
Эрдэнэтуяа -
Тийм байна.
Ишдорж -
Засварын газар чинь инженер технологи, ерөнхий инженер, дарга гээл эндээ ингээл 3-н янзын ажлыг хийсэн дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан. Тушаал дэвшиж яваал
Ишдорж -
Тийн тэгээл 1979-н оны 11-н сард аймгийн намын хороонд хэлтэсийн эрхлэгчээр томилогдож, 1990-н он 1990-н оны 2 сард тээврийг удирдах газрын дарга
Эрдэнэтуяа -
1991-н он?
Ишдорж -
1990-н он
Эрдэнэтуяа -
Аан за 1990-н он
Ишдорж -
1990-н оны 2 сард
Эрдэнэтуяа -
Хувьчлал арай гараагүй байсан үе үү? Ардчилал
Ишдорж -
Хувьчлал гараагүй.
Эрдэнэтуяа -
Ардчилал яасан байсан?
Ишдорж -
Ардчилал чинь жинхэнэ л одоо эхэлж байсан л юм байлгүй дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
1990-н онд чинь, 1989-н онд чинь нөгөө нэг бүгд хурал мурал хуралдаал, ардчилал болоод бөөн юм боллоо ш дээ.
Эрдэнэтуяа -
За тэр талаар та яриач?
Ишдорж -
Тэр ч одоо хөдөө орон нутагт нэх сүртэй юм болоогүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Яаж мэдрэгдэж байсан та нарт?
Ишдорж -
Яахав энэ чинь одоо телевиз радиогоор л телевиз радиогоор л одоо энэ чинь суулт боллоо. Янзын сонин юм боллоо. Жагсаалд оролцлоо гээл.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Бөөн яриа телевизээр чиг л яваал, юугаар ч
Эрдэнэтуяа -
Ам дамжиж
Ишдорж -
Араажуугаар чиг л яваал одоо шуугиан муугиан зөндөө юм болж байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Сонин хэвлэлээр бол одоо маш их юм бичигддэг тийм л байсан. Аймгийн намын хороонд бол яахав зүгээр дээрээс бол янз бүрийн мэдээлэл ирдэг. Ийм юм болж байна. Ингэлээ, ингэлээ. Ийм асуудал тавьжийна гэсэн мэдээлэл ирдэг.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тийм л юмнуудыг чинь анх эхэлж энэ ардчилал гэдэг юмыг чинь яаж байлаа ш дээ. Тэрнээс өмнө болуул 1989-н онд чинь нэг намын төв хорооны 5-р бүгд хурал гэж том хурал болсийн ш дээ. Тэрэн дээр чинь болуул одоо ардчилалын бараг салхийг хагалсан байх л даа.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Намын төв хорооны нарийн бичгийн дарга Мөнхдорж, улс төрийн товчооны гишүүд мишүүд чинь онцгой хүн байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Сонин хэвлэлээр одоо тэр үеийн “үнэн” сонины урд тал дээр тодорхой гарчихсан. Ер нь одоо урд нь тийм юм байдгүй байсан. Ер нь том шүүмжлэл мүүмжлэл тавиал, олон хүний нэр мэр заагаал, ингээл шүүмжилсийн ш дээ. Ер нь бол зүгээр 1989-н оноос ч юм уу Праясторок гээл тэрнээс чинь өмнө одоо Зөвлөлтийн баахан юм болдог тэрнээс чинь хойш, ер нь намын ажилд бол өөрчлөлт гаргах ёстой юм байна. Бид л ийм дэглэмд орох байсан байхаа.
Эрдэнэтуяа -
Праясторок гэж юу юм бэ?
Ишдорж -
Праясторок гэж Зөвлөлтийн Грабовчийн яасан яагаав өөрчлөн байгуулалт гээл бөөн юм болсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
1985-н оноос чинь эхлээд манайд ч гэсэн тийм юм утаа амьсгалж л байсан байх.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Ер нь тэрний үр дагавар улбаа явсаар байгаад тэр 1990-н оны одоо ардчилсан хувьсгал гэх юм уу даа
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Яриад байгаа. Тийм л юм болсийн ш дээ. Тэрнээс эхлэлтэй байх гэж боддийм. Ер нь намын төв хороонд ч гэсэн нээрээн олон удаа зөвлөгөөнд сууж байсан. Ер нь бол намын ажлыг өөрчлөх ёстой гэдэгийм болуул их ярьдаг байсан шүү. Тухайн үед чухам яаж өөрчлөхөв гэдгийг нь концец тэр онол монол тэр юуных нь хувьд бол юмнууд байсан л байх л даа. Өөрчлөх ёстой гэдгий нь бол ярьдаг байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тийм ч учраас 1989-н онд чинь, ер нь 1988-н оны сүүлч 1989-н оны намраас аж ахуй удирдах гэдэг юманд чинь өөрчлөлт гарч байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Нэг том юм болуул тэр хөдөө аж ахуйн нэгдэл дээр их яригдсан даа. Малчдад малын түрээсээр эзэмшүүлдэг. Тэр болуул их амжилттай явагдаж байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
1989-н оны сүүлч, 1988-н оны сүүлчээс эхлээд ухаандаа одоо ингээд надад 500-н мал өглөө, зы чи чамд түрээсээр хариуцуулан өглөө. Төл ав. Хорогдол тийм байна. Хорогдол морогдлоо тодорхой заацан. 90-н хувий нь онд оруулна. Төлөө болуул одоо 85-н хувиар бойжуулна ч гэдэг юм уу, бойжуулсан төлийн 40, 50-н хувий нь чи ав, өөрөө ав.
Эрдэнэтуяа -
За аанхан
Ишдорж -
Энүүнд бол малчид маш их дуртай оржийсан. Манай ах гэхэд л оржийсан. Ер нь энэ чинь бол их л өөрчлөлт гарчийсан даа. Малчид нь одоо чинь нэгдэлээс, тэгэхэд чинь одоо мал хязгаартай байсан юм чинь.
Эрдэнэтуяа -
Нөгөө хэдийгээ
Ишдорж -
Өө тийн.
Эрдэнэтуяа -
Өөрийн өмч гэж байхгүй ээ?
Ишдорж -
Тийн 75 гээд л манай аймагт чинь нэг 75 л байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэр малчид чинь одоо сайн малчин бол одоо 100-н төл бойжуулчаад 50-ы нь авна гэх дээр чинь шал өөр болно биз дээ.
Эрдэнэтуяа -
Тийн ашигтай.
Ишдорж -
Ашигтай
Эрдэнэтуяа -
Тухайн үед бол ашигтай л санал байсан?
Ишдорж -
Хамаагүй ашигтай. Хөдөө аж ахуйн нэгдэлд бол ёстой өөрчлөлт авчрах том юм байсан. Энэ лүү чинь малчид их ордог. Их дурлаж байсийн. Энэ бол өөрчлөлтийн нөлөөтэй байх л даа. Ер нь бол өөрчлөх асуудал эндээс эхлэх ёстой байсан байх. Ер нь чиг явж байсан байх гэж боддийм. Тэгээд 1990-н онд чинь ардчилсан хувьсгал ялаад, тэгээд малыг малчдад, өмчийг эзэнд нь гээл нэгдлийг тараагаал устгаад дууслаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Үнэхээр одоо яг нэгдлийг хэвээр байлгаад, түрээсийг нь эзэмшүүлээд ингээд яасан бол өнөөдөр ийм байхгүй л байх байх. Арай л өөр өмч байсан.
Эрдэнэтуяа -
Яг тэр үеийн түрээслүүлээд явсан бол уу?
Ишдорж -
Арай л өөр өмчийн харилцаанд байх байсан гэж боддийн. Одоо тэгээд энэ чинь өчигдөр телевизээр яриадахав аа тэр хөөе тэгдэггүй юм миний хүү аа юу билээ хөдөөд малын хөтөлбөр гарлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Их хурлаар баталчлаа. Тэгээд тэр хөтөлбөр дээр тусч байгаа юм нь юу гэх дээр одоо тэгээд малчдын сайн дурын үндсэн дээр бүр хоршоолно. Сум болгонд хоршоо байгуулна гэж байна ш дээ. Нэгдэл чинь бол хоршоо л байсийн ш дээ. Ер нь анх үүсэхдээ хоршоо л байсан. Ер нь л одоо зах зухаас нь одоо би мэдэх юм.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Анх эхлээд энэ чинь 1958, 9-н оноос эхлээд нэгдэлжих хөдөлгөөн гэдэг юм гаргаад эхлээд сайн дураар явж байсан үнэн. Сайн дураар малчид явуулж байсан. Би одоо тэхэд чинь хөдөө байсан учраас зах зухы нь мэдэх юм. Яагаад малчид тэр үед чинь одоо 1952, 3 оноос чинь одоо хөдөө аж ахуйг хөгжүүлнэ гээд Сталин чинь 70-н насны ойгоор чинь одоо 200 одоо 200-н сая малтай болно барина гээд том юм дэвшүүлээд
Эрдэнэтуяа -
Ер нь их аймаар шүү тээ?
Ишдорж -
Тийн тэгээд тэрнээс чинь болоод малчид ер нь их дургүйцсэн ш дээ. Тухайн үедээ
Эрдэнэтуяа -
Хүнд туссан байх тээ?
Ишдорж -
Хүнд тусалгүй яахав. Одоо ухаандаа бол танайх 500-н малтай байх ёстой. 500-н малд одоо ноогдл оногдуулдаг. Ноос тэдийг өг. Мах тэдийг нийлүүл. Ноолуур тэдийг өг. Арьс шир тэдийг нийлүүлнэ ч гэдэг юм уу ийм тэр чинь бол яг одоо нэгдэлжих хөдөлгөөний өмнө бий болсон тэрнээс чинь малчид бол залхцан байсийн ш дээ. Ер нь давдаггүй одоо
Эрдэнэтуяа -
Тэр төлөвлөгөөг
Ишдорж -
500, 600-н малнаас чинь одоо өчнөөн ноос ноолуур, арьс шир, мах гээд одоо албан ноогдол өгчдөг. Тэрий чинь зарим нь бол төлөх гэж хэцүүдэж байсан. Зарим нь малгүй ч болж байсан юмнууд байгаа байсийн.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
За тийм юмнаас чинь улбаалаад 1955, 6-н оноос эхлээд энэ нэгдэлжих юм чинь их хүчтэй явагдсийн. Ер нь эхлээд бол сайн дураараа явж байсан. Малаа нийлүүлчдэг. Тэгээд нэгдлийн нэртэй мал авч малладаг. Зарим нь ч ногоогоо тариалаад ингээл явж байсан. Тэгээл 1959-н онд чинь бүх нийтээр нэгдэлжих хөдөлгөөнд хамааруулж Сталины журмаар бүгдийг хийсэн ш дээ. 1959-н онд
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр чинь ялалт бараг байгуулсан юм шиг зарлаж марласан
Ишдорж -
Тийн хөдөө аж ахуйд бол социлистууд яллаа барилаа гэж байсан. Эхэндээ бол яг сайн дурын үндсэн дээр явж байсан үнэн тэрийг бол хэн ч үгүйсгэхгүй байгаа. Сүүлд нь бол яахав ээ төв хороо нэг хурал хуралдаад тэгээд бүгдий нь одоо ерөөсөө эмхлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарч ирсэн юм байлгүй дээ. Бодвол
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Ер нь тэр нь ч зөв байсан байх тухайн үедээ тэр одоо юмнаас босож чадахаа байсан малчдыг аврах ганц арга л тэр шүү дээ. Өөр яахын малчид ядуурцан, өмч байхгүй. Тэр албан журмын ноогдолоос босож чадахаа байцан. Тэрийг тэгж л хийхээс арга байхгүй байсан байх гэж бодож байна.
Эрдэнэтуяа -
Иргэд ёстой аргагүйдцэн учраас тэгээл шууд орцон байх тээ?
Ишдорж -
Тийн. Тэгээл шууд орсон. Тэгээл одоо малгүй болсон улсууд чинь нэгдлийн мал маллаад, цалин хөлс аваад ажилласан. Тэгэхэд тэрнээс өөр тухайн үедээ олигтой арга байгаагүй байх аа.
Эрдэнэтуяа -
Тэхдээ ерөнхий бас тухайн үед чинь нэг намын юу байсан болохоор наадах цаадахыг нэлээн олон жилийн үйл ажиллагааг харж ажилладаг байсан юм шиг байгаа юм?
Ишдорж -
Өө тэгнэ.
Эрдэнэтуяа -
Тэр үүднээсээ ч тэр төлөвлөгөөг гүйцэтгэсэн?
Ишдорж -
Тэр үүднээсээ чиг тэгж хийж одоо болуул тэгж хийнэ гэж байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгж л одоо монголын малчдыг ядуурлаас гаргасан ш дээ.
Эрдэнэтуяа -
Хуучин одоо төлөвлөгөө үүсэхээс өмнө монголын малчид хэр байдаг байсан?
Ишдорж -
Тэрийг одоо ёстой мэдэхгүй юм. Тийн
Эрдэнэтуяа -
Гэхдээ ер нь
Ишдорж -
1946-н оны зуд гэж юм болсон юм гэнэ лээ. Тэргээр лав малаа алдаж байсан гэж ярьдийн, ярьдаг л байсан аав ээж. Мал бол яахав ээ өсөх цагтаа бол сайхан өсдөг л эд шүү дээ. Сайхан арчилж л чадвал
Эрдэнэтуяа -
Ер нь бол өснө дөө. Мал бол
Ишдорж -
Тийн өсдөггүй. Мал болуул маш хурдан өсдөг тийм эцэг. Тэгээд 1950-н хэдэн онд чинь болуул ер нь хөдөө болуул хэцүү байсан шүү. Би болуул зах зухаас нь мэдэж л байна. Олон айл одоо малгүй болцон. Сумын төв бараадцан. Тэгээл нэг тойпуу мойпуу цохисон шиг. Тэр үед чинь нэгдэл гээд 2 3-н юм гарцан. Тэр нэгдэлд нь тойпуу мойпуу цохидог нэг тийм л юм хийжийсэн. Тэгээд 1959, 60-н онд чинь нэгдэлжих хөдөлгөөн ялаад, хүн одоо малтай болсийн ш дээ. За одоо 100-гаар нь 200-гаар нь ингээд суурилаад бүх улсуудад мал өгөөд, малаа цалинтай болгоод малчдыг хөдөлмөр хөлс өгч байсан тэр үед бол нэгдэлжих хөдөлгөөн гэж маараггүй л нэг хөдөө аж ахуйд хийсэн маш том өөрчлөлт шинэчлэлт л дээ.
Эрдэнэтуяа -
Эерэг талын
Ишдорж -
Би бол эерэг гэж боддийн. Тэр 200-н сая малаас нэг ёсондоо гарсийн ш дээ. Тэргээр
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Нэгдэлжих хөдөлгөөн социлизмд яллаа. Яахав одоо тэр цаадах ярьсан яриа утга учир нь болуул тэгж л ярихаас арга байхгүй байсан байх л даа. Тэгж одоо нэгдэлжих хөдөлгөөн ялснаар би бол боддийн нэгдэлжих хөдөлгөөн тэгж ялснаар монголын бүх хүн ажил амьдралтай болсон. Цалинтай болсон. Ажил амьдралтай болсон. Бас хөдөлмөр эрхэлдэг болсон. Тэгээд нэгдлийг бол бүх талаар дэмжсийн ш дээ. Ер нь
Эрдэнэтуяа -
Ер нь нэгдлээс үүсээд тухайн үеийн хүмүүс цалин авдаг тийм ажилтай болж эхэлсэн юм шиг байгаамаа?
Ишдорж -
Тийн. Тухайн үед тэгээл яг ажилтай болоод, тэгээд тэр чинь бол яахав эхлээд бол жаахан бэрхшээл бол байсан л байх л даа. Сүүлдээ бол нэгдлээсээ одоо цалин авдаг. Малаа малладаг, цалингаа авдаг. Ийм том, нэгдэл одоо бүх юмыг нуруун дээрээ үүрчийсэн ш дээ. Өвчин зовлон болно нэгдэл яана. Одоо соёл боловсролтой холбоотой бүх ачааг нэгдэл дааж байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Улсын нуруунаас болуул маш том ачаа авч явсан ш дээ. Ухаандаа одоо өнөөдөр манай аймагт л гэхэд олон сум харанхуй цохиж байна ш дээ. Завханд харанхуй байсан сум одоо нэг ч байхгүй.
Эрдэнэтуяа -
Тэр үед үү?
Ишдорж -
Тийн ер нь бол одоо аягүй бол одоо тог асаагүй гээд сумаас аймгийн намын хороо захиргаанд ер нь бараг утастдаг байсан байх. Өө энэ нэгдлийн дарга чинь тогоо өгөхгүй байна ч гэж байх шиг тийм болж байсан үе. Тэгэхээр нэгдэл гэдэг бол үндсэндээ хөдөө аж ахуйг нуруундаа үүрч явсан малчид. Хөдөөгийн хөдөлмөрчдийн соёл ахуй бүх юмыг нуруундаа үүрч явсан байгууллага ш дээ. Нэгдэл устчихаар чинь өнөөдөр хөгжиж байна уу? Хөгжиж байгаа юм юу ч байхгүй тиймээ
Эрдэнэтуяа -
Том бүтээн байгуулалт хийж эхэлсэн юм шиг байгаа юм. Хөрөнгө ч сайтай тээ?
Ишдорж -
Хөрөнгө сайтай. Нэгд, яагаад гэхээр тэр чинь сумын одоо 100-н мянган толгой малтай нэгдэл гэдэг чинь тэрнээс олж байгаа орлого байна тиймээ? Малчдад хөлсий нь өгчихнө. Цалингий нь өгчинө. Тэгээл одоо түүхий эд одоо мах одоо энэ бүх орлого хаана орохов? Нэгдэлд орно. Нэгдэл тэндээс нэгдэлчдийн нийгмийн даатгал цалин хөлс бүх юмыг л тэндээс гаргаж хийжийсэн. Тэгээд ашигтай ажиллаж байсан. Тийм юм байгаан ш дээ. Тэгээл тэр нуруундаа эрчим хүчийг үүрээд явдаг. Сургуулийн дотуур байрны одоо зардлыг үүрээд хоол ундыг үүрээд явдаг.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Цэцэрлэгийн хоол унд, эмлэгийн хоол унд ингээл маш их хэмжээний юмыг нуруундаа үүрчийсэн байна ш дээ. Нэгдэл устаснаар сум бол устсан. Сум одоо хөгжих юм байхгүй болсон. Одоо чухам жижиг дунд үйлдвэрлэл л гээд байна. Хөгжүүлнэ л гээд байна. Суманд одоо жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлье гэдэг чинь бас төвөгтэй ш дээ тээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Одоо би гутал хийдэг үйлдвэр сумд байгуулаад хааш нь аваачиж зарахын надаас одоо Улаанбаатараас хүн ирж гутал авахгүй нь лав. Сум дотроо нэг болно. За зэргэлдээ сумдаа болно. Тэгэхээр тэнд одоо жижиг дунд үйлдвэр байгуулна, хөгжүүлнэ гэдэг бол миний хувьд бол онигоо талдаа байгаа юм. Тэгэхэд нэгдэл бол бүх юм хийж байсан ш дээ. Гутлын цехтэй, хивсний цехтэй тиймээ. Тэжээлийн үйлдвэртэй. Өөртөө зориулдаг бусды нь малчдад өгдөг. Тйим л байсан ш дээ. Тэгэхгүйгээр тэгж суурь одоо доор одоо тэр юу гэдгийн нийгмийн харилцааны суурь байхгүйшээр одоо жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлнэ гэж байхгүй л дээ. Мань мэт бол амиа аргацаасан юм хийж байгаа ш дээ. Өнөөдөр нэг талх хийлээ. 100-н талх хийлээ. 50-ы нь борлуулна. 50-ы нь яахийн. Ийм л юм байгаа. Сумд ялгаа байхгүй, аймгийн төвд ч ялгаа байхгүй. Тэгэхээр манай энэ ярьж байгаа юм, бодлого гээд яриад байгаа юм, хэрэгжүүлж байгаа арга зам 2 бол одоо огт нийлэхгүй л байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тухайн үед?
Ишдорж -
Би бол тэгж л боддог. Тухайн үед бүх юм нийлж байсан. Үгүй тийм байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Олон ч дарга цэргийн толгой байхгүй байсан байх л даа?
Ишдорж -
Тэгэлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Дор дор дороо?
Ишдорж -
Дор дороо одоо юутай. Сум нэгдлийн дарга том эрх мэдэлтэй. Тэгээд намын байгууллагатай. Үйлдвэрчний эвлэл гээд л одоо байгууллагууд байсан. Одоо яг л тэр үед байсан юмнуудаас одоо орон тоогоороо ажиллаж байгаа юм бүгд л байж л байна ш дээ. Сумд
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Хурал гээд тэгэхэд чинь ардын депутатын хурал гээд юм байлаа. хурлын нарийн бичгийн дарга гээд ганц хүн байсийн ш дээ. Өнөөдөр тэгвэл хурлын даргатай. Нарийн бичгийн даргатай, хурлын ажилтантай. Тэгээд ард түмэнд хүргэж байгаа юу байгаа юм. Би бол юу ч байхгүй гэж хэлнэ. Ямар нэгэн ухуулга таниулга төрийн бодлого шийдвэр, хууль дүрэм сурталчилж байгаа юююююююм байна уу? Байхгүй тэр сумын дарга ч хийхгүй, сумын хурлын дарга ч хийхгүй. Малчид бол өнөөдөр телевиз, сонин. За ганц телевиз л юм даа. Ерөөсөө яахав айл болгон телевизтэй болцон. Нэг дэвшил юм даа. Телевизээр бүх юмыг харж байна. Тэхдээ телевизээр шоу реклам нь л их явж байгаа болохоос биш хууль дүрэм ийм юм нь байхгүй байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Энэн дээр ийм юм гарна
Ишдорж -
Тийн юу ч байхгүй. Харин бараг турхирсан тийм л юмнууд нэвтрүүлж байгаа болохоос биш. Яг одоо өнөөдөр ашигт малтдалын хууль ямар хууль байгаа юм, тэрийг яаж хэрэгжүүлэх ёстой юм гэдэг юмыг хэн сурталчилж, хэн яаж байгаа юм. Улсын их хурлын гишүүд хүрч ирээд юу ярьж байна. Өөрсднийхөө би тйим юм хийсэн.
Эрдэнэтуяа -
Пи араа хийгээд?
Ишдорж -
Нэг одоо ийм юм хийлээ. Тануудын тийм захиасыг тэглээ ийм л юм ярьж байгаа болохоос биш, яг жинхэнэ хуулийг ярьж байгаа юм хэн ч байхгүй.
Эрдэнэтуяа -
Тухайн үед хуулийг яаж сурталчалдаг байсан?
Ишдорж -
Тухайн үед чинь хуулийг болуул одоо тэгэхэд чинь хууль дүрэм
Эрдэнэтуяа -
Хэн сурталчлах уу?
Ишдорж -
Тэгэхэд чинь хууль дүрэм. Хууль гэж цөөхөн байсан. Дүрэм бол дажгүй дажгүй том дүрмүүд байсан. Тэрнийг бол нэг бүрчлэн сурталчилдаг байсан. За энэ хөдөө аж ахуйн нэгдлийн дүрэм. Хөдөө аж ахуйн нэгдлийн дүрмийг бол ингэж ингэж болно. Гишүүн та бол ийм үүрэгтэй энийг зөрчвөл ингэнэ ингэнэ. Бүүр нэг бүрчлэн
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгэхэд чинь одоо нэг бүрчилж одоо айлд очиж ухуулга хийгээд, яриа хийгээд, заавар өгөөд, заримд нь бүүр гарын үсэг зуруулдаг байсан. Ийм одоо өнөөдөр ийм хууль сурталчилж байгаа юм байхгүй ш дээ. Тэгээд одоо тэр сумын гүйцэтгэх захиргаа гээд л баахан орон тоо байж байна. Сумын хурлынхан гээд баахан орон тоо байж байна.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Төрийн алба л данхайгаад байгаа болохоос биш ард түмэнд хүрч байгаа тэр жинхэнэ төрийн үйлчилгээ бол байхгүй л байгаа ш дээ. Төрийн үйлчилгээ гэхээр бол энэ хууль дүрэм, сё зүй энэ юмнуудыг ухуулах сурталчлах , ойлгуулах энд хүнтэйгээ ажиллах юм л дутаад байна гэж ойлгоно. Тийм ч учраас одоо тэр манайханы одоо бий болгоод ерөөсөө ихэнх юм бол дутагдалтай явж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Би бол тэгж л боддог. Хөдөө ч гэсэн ялгаа байхгүй. Сумын засаг дарга ямар намын хүн байна гэдгээс хамаараад сонгууль бол яг тэргээр л явж байгаа ш дээ. Дандаа турхиралдаад муу аргаар тийм л юмаар явж байгаа юм чинь өнөөдөр сайн сайхан юм болж байгаа байлгүй дээ. Тэрийг бол одоо бүгдээрээ л мэдэж байгаа юм чинь. Тийм сайхан юм байна. Ийм сайхан юм байгаа юм байна гээл
Эрдэнэтуяа -
Тэр тухайн үед нь
Ишдорж -
Тийм л юм байгаа юм чинь. Тухайн үед ажил амьдрал тийм л байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тухайн үед чинь одоо би өчигдөр үйлдвэрийн дарга байсан учраас энэ цаг гэдэг юмыг баримталж сурсан. Хөдөлмөрийн бүтээмж гэдгийг болуул үнэндээ тухайн социлизмын үед бол хөдөлмөрийн бүтээмжийн тухай асуудлыг ярьдаг байсан болохоос биш өнөөдөртэй адилхан дэлгэрүүлж ярьж байгаа юм ш дээ. Ерөөсөө хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх тухай асуудлыг үйлдвэрийн газрын даргаас авахуулаад бүх хүн мэддэг. Тэгээд хөдөлмөрийн бүтээмжээ яаж дээшлүүлэхээ ингэж олон удаа дугуй ширээний ярилцлагаар хоорондоо ярилцаж, шинэ юм санаачилдаг тийм л байсан. Тэгээд өнөөдөр бол монгол улсад засгийн газар байтугай их хуралд энэ улмад ярьдаг хүн байдаг юм уу. Зүгээр үйлдвэрийн аж ахуйн газар бол ярьж л байгаа л даа. Сайн сайн газар үйлдвэрүүд бол сайхан газрууд бол манайд байгаа ш дээ. Бүх юмаа хийгээд явж байгаа дотоодынхоо хяналт шалгалтыг хийдэг. Дотооддоо бүх юмаа төлөвлөдөг. Нарийн төлөвлөдөг ийм юм хийгээд явж байгаа том том компаниуд байж л байна. Улс орны хэмжээнд бол ийм юмаа ярих ёстой юм болов уу гэж боддог байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэгжийж хөгжинө.
Ишдорж -
Тийн. Тэгжийж хөгжинө. Түүнээс биш одоо өнөөдөр 200, 300-н төгрөг тусламж үзүүлэх тухай яриад бол хэзээ ч хөгжихгүй. Юу хийх үү, яах уу, Улиастайг л одоо хар л даа дээр 1980-аад оны үед чинь одоо 1985, 1986-н оноос Улиастай одоо их цэвэрхэн гоё сайхан болсийн ш дээ. Арлын айлууд байхгүй болсон. Цэвэршсэн их гоё төлөвлөгөө мөлөвлөгөө гаргаад үндсэндээ энэ аралд байсан Завхан аймаг чинь 70-н жил, 80-н жил болж байгаа биз дээ. 90-н жил болох гэж байгаа ш дээ. Одоо тиймээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгээд 90-н жил болсон эндээс нүүлгээд бас чиг ариун цэврүүд нь гайгүй болгосон ш дээ. Энэ уулын амнууд руу гаргаад энэ чинь аятайхан л болгоод байсан. Тэгээд одоо ардчилал гараад буцаагаад бүгдийг нь нураачихлаа ш дээ. Тиймээ. Одоо энэ тэгээд Зэгстэйн голыг Алдархаан хэсэг чинь ямар бохирдолтой байдийн юу байдийн манай энд чинь одоо болуул нэг метр ухаад л ус нь гарч байгаа ш дээ. Тэгээд одоо жорлон бол усаар дүүрнэ. Арлын жорлонгууд намар болуул ус нь хөлдөөд ус нь гарахгүй болохоор хөлдөөд доошоо урсаад дуусна.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Ингээд л одоо байгаль өөрийнхөө цэвэрлэгээг хийгээд л байж байгаа, жорлон чинь одоо тйин. Тэгэхээр энд бол бас л бодлого зохицуулалт хэрэгтэй л байдаг л байх л даа.
Эрдэнэтуяа -
Тэр цэвэр болсон нь соёлын довтолгоотой холбоотой юу?
Ишдорж -
Ер нь одоо хотыг хөгжүүлэхэд чинь хот шиг хот болгоно хөгжүүлнэ гэдэг юм байсан. Соёлын довтолгоон чинь нэлээн дээхин нь үеийн юм аа.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Соёлын довтолгоон чинь одоо 1950-аад оноос чиг л явж байсан. Сүүлд нь 1970-н хэдэн онд чиг л явж л байсан
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэрний сүүлд ч сүүлдээн чинь одоо тэгээд тэрний үргэлжлэл юм байлгүй дээ. Хот орноо тохижуулах, хот сайхан хот болгох гэдэг юмыг яриад л энэ чинь их сайхан ажил хийсэн. Ер нь 1985, 6-н онд чинь манай Улиастайд ирсэн гадаадынхан бол тун цэвэрхэн ер нь аятайхан газар гэж ярьдаг байсан ш дээ. Одоо бол юун үхсэнийнх нь цэвэрхэн байх уу дээ, юу ч байхгүй л болголоо ш дээ. Ийм л юм байхийн.
Эрдэнэтуяа -
Та Киевд сурж байсийн байна ш дээ тээ?
Ишдорж -
Тийн.
Эрдэнэтуяа -
Анх яаж явж байгаад Киев рүү явав уу? тухайн үед ер нь оюутнууд гадаад руу явах бололцоо хангамж ер нь хэр байсан бэ?
Ишдорж -
Оюутанууд чинь одоо тухайн үед ер нь би ч 1961-н онд 10-р анги төгссөөд
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
10-н жилд энд хуваарий чинь болуул яамнаас ирүүлдэг байсан байх аа. Тэгээд л 10-н жилд чинь хуваарь юу яачдаг, хуваарилчдаг. Манай 1961-н онд чинь биднүүд 10-р анги төгсч байхад гадаадын 20-н хуваарь ирж байсийн. Гадаадын
Эрдэнэтуяа -
Тухайн үедээ их үү? Танай аймагт л ирсэн үү?
Ишдорж -
Тийн манай аймагт
Эрдэнэтуяа -
Бусад тэгэхээр нөгөө 18-н аймагт
Ишдорж -
Тэгэхэд чинь манай аймаг чинь Нөмрөгийн 10-н жил Улиастайн 10-н жил 2-хон 10-н жил байсан.
Эрдэнэтуяа -
Тэр 2-т л хуваагдана гэсэн үг үү?
Ишдорж -
Тийн энэ 2-т л хуваагдана ш дээ. 20-х хуваарь иржийсийн аймагт
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгээд л энүүнд яахав одоо нөгөө сурлагаар нь жагсаагаад ингээд л дээрээс нь хуваарилчдаг. Хүүхдүүдийг чинь хуваарилчдаг. Тэгээд зарим нь болуул өөр сургуульд дотоодынхоо их сургуульд орно гээд энд бол би
Эрдэнэтуяа -
Дүнгээрээ гадаадад сурах байсан ч гэсэн үү?
Ишдорж -
Тийн. Энд бас нэг хуваарь дээр болуул багтсан байхгүй юу. Авто тээврийн ашиглалтын инженер гэдэг юман дээр тийм хуваарь дээр багтаад, тэгээд тээвэр холбооны яамны хуваарь дээр Киевийн авто замын дээд сургууль гэж байдийн.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Тэнд биднүүд 15-н хүүхэд очиж байсан. Аймаг болгоноос хүүхдүүд тэгээд 15-н оюутан анх эхэлж очиж байсан. Ер нь 1961-н онд чинь очоод сар нэг орос хэлний курс хийгээд тэгээд 10-н сарын нэгнээс жинхэнэ нөгөө оюутны поток лекцэнд ороод яваад тэгээд
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгж л суралцаж байсан. Тэгээд л яахав би тэр чинь 5, 6, 5-н жил суралцаад инженер механик мэргэжилтэй ирээд тэгээд засварын газар ороод ажилаж байсан.
Эрдэнэтуяа -
Томилогдоод?
Ишдорж -
Томилогдоод, тэр үед чинь томилолтоор явж байсан шүү дээ.
Эрдэнэтуяа -
Тэр гадаадад сурахад хэлний бэрхшээл юу хэр байдаг байсан? Тухайн үед энэ монгол хэл ер нь ямар байсан? Ер нь сурах арга
Ишдорж -
Тэгэхэд чинь 10-н жилд орос хэл заадаг. Орос хэлээр чинь шалгалт малгалт аваад төгсдөг байсан юм чинь
Эрдэнэтуяа -
Та хэр сайн байсан? Ойлголцох уу?
Ишдорж -
Ой ямар ч байсан юм ойлгодог л байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгээд тэгэхэд бид чинь аа нөгөө хойшоо сургуульд явахад чинь бас Улаанбаатарт очоод математикаар шалгалт өгсөн.
Эрдэнэтуяа -
Дахиад уу? Энд тэнцчээд ?
Ишдорж -
Эндээ тэнцчээд Улаанбаатарт ахиад математикаар өгсөн, орос хэлээр өгсөн. 2 шалгалт авч байж явуулж байсан ш дээ. Тэгээд тэнд чинь одоо бидэнд чинь нэг удаа одоо 300-аад оюутан орж байсан байх аа. Шалгалтанд чинь Математикийн шалгалтанд
Эрдэнэтуяа -
Гадаад явах гээл?
Ишдорж -
Тийн гадаад явах гээл.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгээд тэрнээс лав л 30, 40-н оюутан хасагдаж л байсан. Шалгалтанд нь унаад тэгээд очоод нтсийн сарын курс хичээл гээч юм орсон. Тэгээд л шууд лекцэнд ороод явцан. Тэгээд л яахав дээ.
Эрдэнэтуяа -
Ойлгож байсан уу?
Ишдорж -
Тэнд нь очоод үндсэндээ тэр оросуудтай очихоор чинь өдөр болгон оросоор л ярихаас өөр ямар юмаараа ярихав. Ямар ч байсан л лекц бичээд л сурчдаг юм билээ. Тэгээд л лекцээ бичээд л явчина.
Эрдэнэтуяа -
Зарим нөгөө гадаадад сурч байсан улсууд чинь үү шалгалтаа болохоор а б-гүй цээжилдэг байсан сурагтай байсийн ш дээ? Эхний жил энэ тэр бол
Ишдорж -
Өө тэр эхний эхний жилүүдэд бол бараг тэгнэ шүү
Эрдэнэтуяа -
Өө нөгөө багшийнхаа бичүүлсэн лекцийг ба бэ-гүй цээжлээд
Ишдорж -
Тийн. Энэ дээр бичсэн өөрийнхөө чадлынхаа хэрээр бичиж авсан юмаа уншиж барьж, номтой харьцуулж үзээд, цээжилж аваад
Эрдэнэтуяа -
Тэгээд тэрийг нь дараа ба бэ-гүй цээжилчдэг байсан?
Ишдорж -
Тийн тэгээд одоо гарчиг марчигаа хэлээд сайн тэгээд нөгөөдөх нь байж байвал тэгээд л ирнэ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгээд сүүлдээ 2, 3-р курсээс бол тэгээд л
Эрдэнэтуяа -
Юмаа ойлгодог болцон?
Ишдорж -
Юмаа ойлгодог болцон. Лекцээ суугаад гол гол юмаа тэмдэглээд авчина. Техникийн их сургууль чинь болуул унших юм багатай, тоо бодох, зурах юм ихтэй л дээ. Гэхдээ яахав ээ тэр чинь одоо комминист намын түүх, нэг этгэс дээдэх гээд философи милософи гээд юмнууд орно л доо. Тэднүүд чинь жаахан унших юмнуудтай л даа. Тэрийг ер нь бараг багахан шиг уншина л даа. Тэгээд л голцуу л мэргэжлийнхээ хичээлийг хийдэг.
Эрдэнэтуяа -
Тэр Киев гэдэг чинь нөгөө эдийн засгийн ардчилсан зөвлөлийн орнууд уу? Ерөөсөө
Ишдорж -
Тийн Украйны нийслэл Киев л байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тийн тэрэнд л голдуу явдаг байсан уу? Тийм улсууд руу л сургуульд явдаг байсан байх тээ?
Ишдорж -
Ер нь ардчилсан орнуудад л явж байсан байх. Болгар, Румын
Эрдэнэтуяа -
Чех орох уу?
Ишдорж -
Герман, Чехд их байсан оюутнууд байсан, Румынд их оюутнууд байсан. Унгарт оюутнууд байсан. За тэгээд юунд Орост одоо ихэнх нь байсийн байлгүй дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэр 1961-н онд чинь болуул Хятадад хэдэн оюутан явж байсан юм байгаам. Тэгэхэд чинь харилцаа сайн байлаа ш дээ. Тэгээд л 1962, 3-н хэдэн оноос чинь манай хятад монголын чинь харилцаа муудаад 1963, 4 оноос чинь хятадуудыг буцаагаад л гаргасийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Яагаад муудсан юм бэ? Тэр?
Ишдорж -
Үгүй одоо чухам одоо тухайн үед нь яагаад муудсийн билээ, хэн мэдэхэв. Бодуул энэ улс төрийн харилцаанаас л болж байсийн байгаа биз. Тэр хятадууд бол маш их байлаа ш дээ. Манай энэ Завханд чинь болуул маш олон хятадууд амьдардаг байсийн.
Эрдэнэтуяа -
За ихэнхдээ л ногоо тарьдаг байсийм шиг байгаам тээ?
Ишдорж -
Үгүй ээ. Хятадууд чинь дандаа байшин барьсан байхгүй юу. Тухайн үед
Эрдэнэтуяа -
Аан
Ишдорж -
Одоо энэ сумдад байж байгаа худалдаа бэлтгэл анги гээд нэг байшингууд байгаа.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Тэр бүх байшингууд
Эрдэнэтуяа -
Урт
Ишдорж -
Тийн. Урт ийм одоо байшингууд. Аймгийн төв дээр одоо энэ нэг юу байна аа даа. Зээлийн эхэн дээр байж байгаа "Хүлэг" баар гээд нэг юм байна. Энэ чинь хятадууд барьсийн.
Эрдэнэтуяа -
Өө за
Ишдорж -
Тийн одоо энийг
Эрдэнэтуяа -
"Хүлэг" баар аа?
Ишдорж -
Тийн
Эрдэнэтуяа -
Очиж зургий нь авна аа?
Ишдорж -
Нийтийн аж ахуй үйлчилгээ гээд одоо 2 давхар юм байна ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Энийг чинь хятадууд барьсийн. Ингээд хятадууд чинь болуул барилга барьсийн шүү.
Эрдэнэтуяа -
Уул нь хийсан юм байдаг юм шиг байгаам тээ?
Ишдорж -
Тийн энэ одоо техник мэргэжлийн сургууль байж байна. Эднүүд чинь бүгд хятадууд барьсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Барилгын техник мэргэжлийн сургууль гээд байж байна. Энийг хятадууд барьж байсан. Хөдөө бол худалдаа бэлтгэл ангийн дэлгүүрүүдийн барилгыг бүх, энэ чинь төв дэлгүүр гэж байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Одоо "Хүлэг" баар байж байгаа зээлийн эхэн дээр тэр нэг юм байна ш дээ. Тэр одоо "шуудан банк", "хадгаламж банк"-ны салбар орцон байна. Энэ чинь болуул төв дэлгүүр л байсан байхгүй юу. Аймгийн
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Энэ дэлгүүрүүдийг бол бүх суманд барьсийн ш дээ. Одоо тэр 1-р цэцэрлэг гээд байна тэнд
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Доор тэр 60-н айлын хажууд, наад талд цагдаатай байшингийн хойд талд дээр байна. Тэр 1-р цэцэрлэгийн, цэцэрлэг чинь болуул хятадууд барьсан байшин
Эрдэнэтуяа -
Аан
Ишдорж -
Тэр үеийн хятадууд чинь болуул бүгд байшин барьсан. Ерөөсөө дандаа байшин барина. Сумдын худалдаа бэлтгэл ангийн байшингууд байна. Аймгийн төв дээр ийм саяын хэлдэг байшингууд ийм юмнууд барьсийн ш дээ. Тэгээд чухам сүүлдээ чинь юу болно уу.
Эрдэнэтуяа -
Тог
Ишдорж -
Байна байна тэнд, тийм л юм байгаам
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Ногоо тарьж байсан яахавээ суурьшмал цөөхөн хятадууд байсан. Тэр чинь
Эрдэнэтуяа -
Сүүлд бас танайд хятад байсийм шиг байгаам тээ? Саяхан маяхан нэг 2 жилийн өмнө нэг хятад нас барсан?
Ишдорж -
Өө
Эрдэнэтуяа -
Ер нь бас сүүлд нь сууршмал байдлаар үлдсэн юм шиг байгаам тээ?
Ишдорж -
Тийн суурьшмал
Эрдэнэтуяа -
Ганц нэг тийм ээ?
Ишдорж -
Тийн бүүр дээр үеийн юунаас чинь одоо хятадууд байсан байсан. Суурьшмал байдлаар байсан. Тэр нь хамгийн сүүлд одоо энэ хуучин кү нь ноднин уржнан нас бараа биз дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тийн
Эрдэнэтуяа -
Манай монголд ер нь гадаадууд, гадаадын иргэн харьяатууд ер нь хэр их байдаг байсан? Гадаадын иргэн
Ишдорж -
Хятадууд л байсан байх.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Өөр ёстой ер нь мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Орос?
Ишдорж -
Дээр үед Орос нэг эмч байсийм гэнэ лээ. Хойно одоо шарил нь байгаа ш дээ. Дээр үед нэг эмч байсийм гэнэ лээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Нөмрөг дээр нэг Улаагчингийн голд нэг орос худалдаачин байсийн гэнэ лээ. Өөр ёстой мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Орос дэлгүүр байдаг байсан уу? энд
Ишдорж -
Байхгүй
Эрдэнэтуяа -
Тийм юм байхгүй юу?
Ишдорж -
Байхгүй
Эрдэнэтуяа -
Аймгийн төвд нэг орос дэлгүүр байдаг. Тэгээд тийшээ
Ишдорж -
Мэргэжилтэнүүд чинь болуул одоо ер нь 1966, 7 оноос зөвлөлтийн мэргэжилтэнүүд, засварын газрыг барихад чинь л зөвлөлтийн мэргэжилтэнүүд ирж байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Аан
Ишдорж -
Зөвлөлтийн мэргэжилтэнүүд засварын газрыг чинь барьсан байхгүй юу. 10-н жилийн сургууль чинь бэлгийн сургууль ш дээ. Тиймээ
Эрдэнэтуяа -
Нэг бэлэг гэж нэг юм байсийм шиг байгаам тээ?
Ишдорж -
Тэр чинь Берин чинь одоо энд юунд айлчлаад, монголд айлчлаад, тэгээд нэг хэдэн сургууль барьж өгөхөөр бэлэглэж байсийн. Манай энэ 10-н жилийн сургуулийн чинь барилга бол бэлгийн барилга. Энийг барихад Зөвлөлтийн цэргийн анги ирж байсан. 1967 он, 1966-н оны сүүлчээс 1972-н он хүртэл барьлаа ш дээ. Цэргийн анги барсийн ш дээ. Зөвлөлтийн цэргийн анги. Одоо энэ аралд байж байгаа арлын ногоон байр гээд нэг урт энэ чинь Зөвлөлтийн цэргийн казарам байсийн. Энэ чинь Зөвлөлтийн цэргийн казарам халаалт малаалттай том, тохижилттой аятайхан юм байсийн. Тэгээд л 10-н жилийн сургуулийг бариад, тэгээд нүүгээд явсан. За тэрнээс л улбаатайгаар 1960-н, ер нь Зөвлөлтийн мэргэжилтэнүүд чинь 1964, 5-н оноос энэ засварын газрыг барихад ирж байсийн. Энэ чинь Зөвлөлтийн их хөрөнгөөр баригдсан ийм юм энэ чинь маш их олон мэргэжилтэнүүд байсийн ш дээ. Засварын газар л гэхэд засварын газрыг ашиглалтанд ороход Зөвлөлтийн 37-н мэргэжилтэн байсан.
Эрдэнэтуяа -
Бас олон тоо шүү?
Ишдорж -
Тийн олон тоо. Зарим нь гэр бүлтэйгээ, зарим нь ганцаараа тийм л улсууд байдаг байсан. Тэгээд 37-гий чинь 5 нь инженер
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Цахилгааны нэг инженер, ерөнхий инженер нэг хүн, технологийн инженер, доктор инженер, тоноглолын инженер гээд 5-н инженер байсан. Нэг нь ахлагч нь бусад нь дандаа өндөр зэрэглэлтэй ажилчид
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэр чинь тэгээд 1966, тэгээд 1970-н сүүлч нь тэгээд 1975, 6-н онд явсан даа. Тэгээд л жил жил хорогдсоор байгаад тэгээд ерөөсөө 1977-н он гэхэд болуул ерөөсөө нэг ч хүнгүй л болсон.
Эрдэнэтуяа -
Оросын мэргэжилтэнгүүд, тэр нэг өглөө л бараг оросын юунуудыг бүгдий нь хөөж гаргасан тэр хэдэн он юм бэ? тэр 1990-н он гарсан байсан юм уу?
Ишдорж -
Тэгсэн юм байгаа биз дээ. Манай энд бол 1990-ээд оны үед мэргэжилтэнгүүд байгаагүй.
Эрдэнэтуяа -
Ардчилсан нийгэм гарсаны хойно л
Ишдорж -
Тосонд мэргэжилтнүүд байсан. Тосонгийн комбинатад
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Манай барилга дээр байсан мэргэжилтэнгүүд байсан. Засварын газар байсан. За өөр юм байгаагүй ээ. Энэ юу аа золиг Яруугийн тоосгоны үйлдвэрийг чинь Болгарын тусламжаар байгуулсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Энд харин Болгарын 2 инженер байсан байх. Ярууд, Яруугийн тоосгоны үйлдвэр чинь Балгорын тусламжаар баригдаж, 2 инженер залуу байсан байх. Өөр одоо ёстой мэдэхгүй юм. Мэргэжилтэнүүд чинь нэх олон жил чинь тэгээд л одоо юмаа сургаад тэгээп буцчидаг. 2 жил, 3-н жилийн хугацаатай тэгээд л буцдаг. Зарим онцгой мэргэжилтэнүүдээ одоо яахав манайхан хүсэлт тавиул сунгадаг тйим л байсийн ш дээ. Түүнээс биш энд оросууд хүрч ирээд л байнга эзлээд суугаад, тэгээд байж байсан юм бол одоо зүгээр мэдэхгүй. Зүгээр энэ том Дархан, Эрдэнэт эднүүдэд бол оросууд бол тун одоо оросууд бол их л байлаа л даа. Орос дэлгүүр мэлгүүр чинь янз болгоны юм чинь байдаг л байсан. Манай энд бол тийм юм байгаагүй ээ.
Эрдэнэтуяа -
Гадаад харилцаа ямар байсан?
Ишдорж -
Үгүй ер нь одоо бид чинь Тува руу л одоо нэг явуул явдаг ер нь одоо өөр явдаг газар байхгүй л байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тува руу ямар шугамаар явах уу?
Ишдорж -
Тува руу
Эрдэнэтуяа -
Зүгээр одоо нөгөө аялах маягаар уу?
Ишдорж -
Өө тийм юм байхгүй байхгүй. Тува руу чинь одоо албаны журмаар л явна ш дээ.
Эрдэнэтуяа -
За хэлэлцээр мэлэлцэрээр
Ишдорж -
Тийн хэлэлцээр мэлэлцээр хийнэ. Үйлдвэрүүд хоорондын харилцаа марилцаа гээд л 1974-н оноос эхлээд тийм юмнууд бий болдог байсан. Тэрний шугамаараа хоорондоо харилцана. Тувагийнхан манайд ирнэ. Биднүүд Тува руу очиж юм авна. Сэлбэг хэрэгсэл тоног төхөөрөмж худалдаж авах юм байвал авна. Хоорондоо харилцан нийлүүлэх юм байвал хийнэ. Тийм л харилцаа байсан. Түүнээс биш Англи, Америк, Хятад мятад гээд ингээд явж байсан юм бол байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэр үед дээгүүрээ бол явж л байсан байлгүй. Зүгээр тэр үед дээгүүрээ бол явж л байсан байлгүй дээ. Орон нутагт ямар тийм юм байхав
Эрдэнэтуяа -
Та гадаадад явж амардаг байсан уу? Тухайн үед дарга нар чинь Хар далай малайд амардаг байсийм шиг байгаам?
Ишдорж -
Өө тйим юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Амардаг байсийм биш үү?
Ишдорж -
Байхгүй байхгүй. Зүгээр албаны шугамаар бол гадаадад Болгарт бол мэргэжил дээшлүүлж байсан. Намын шугамаар
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Польшд нэг намын шугамаар мэргэжил дээшлүүлж байсан. Үйлдвэрийн шугамаар Москвад мэргэжил дээшлүүлж байсан. Сүүлд нь зах зээлийн юугаар Японд чиг л мэргэжил дээшлүүлж байсан. Түүнээс болуул амраад бариад явсан юм огт бол байхгүй. Дандаа тэгээд албаны шугамаар Румынд очиж байсийм намын шугамаар юм байна. Болгарт мэргэжил дээшлүүлж орост мэргэжил дээшлүүлж байсан. Тэгээд Токиод очиж нэг сар болсийм байгаам. Мэргэжил дээшүлүүлээд, мэргэжилээрээ бол 1970-н хэд 1977, 8-н онд Москвад нэг 2, 3-н сарын курст сууж байсан. За тэгээд дотооддоо бол
Эрдэнэтуяа -
Тэр үед чинь дотооддоо бол тэгээд мөнхийн л сургалт семинар болдог байсан.
Ишдорж -
Тийн
Эрдэнэтуяа -
Мэргэжил дээшлүүлэх
Ишдорж -
Тийн мэргэжил дээшлүүлэх
Эрдэнэтуяа -
Тэдэн хоногийн сургалт мургалт гээд тээ?
Ишдорж -
Тийн ер нь болуул хамгийн дээд тал нь мэргэшсэн инженер юунууд бол 3-н сар болдог байсийн. Би чинь 1974, 5-н оны заагаар бол тэрүүнд суусан. Сургалт нь нөгөө удирдлагын хөгжлийн инститиут гээд гарсан. Тэрүүнд чинь одоо зах зээлийн эдийн засаг гээд л бас одоо сургалтанд суугаад
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Сертификат мертификат авчийл байсан. Энд бол дотооддоо бол мэргэжил дээшлүүлэх юм яг төлөвлөгөөтэй хугацаатай болдог байсийн ш дээ. Инженерүүд бол 5-н жил тутамд явдаг бүүр тйим юутай. Энэ жил би одоо энд байсан болуул 80-н онд миний ээлж ирнэ. Ер нь тухайн үед чинь болуул техник технологийн юмнууд бол шинэ сэдлийн юмнуудыг бол тэгж л авдаг байлаа ш дээ. Тэгж сургадаг байсан зарим нь ч сураагүй. Очоод байрлуулчна. Байрандаа яг л одоо оюутан шиг хичээлээ хийж явдаг. Сүүлд нь шалгалт өгдөг. Реферат бичдэг. Диплом хамгаалдаг тийм л сургалтууд байдаг байсан. Тэгээд одоо нэг юм өгчийсөн шүү.
Эрдэнэтуяа -
Та Киевд сурчаад, одоо монголд байж байгаад Киевд очоод сурахад хөгжлийн ч юм уу ялгаа яаж мэдрэгдэж байсан? Ялгаа байсан уу?
Ишдорж -
Өө одоо ер нь ялгаа байлгүй л яахав дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэр үед одоо тухайн үед ганцхан ялгаа гэхэд л нэг гудамжаар явж байгаа машин нь хүртэл шал өөр л байдаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Тийн. аймагт одоо Улаанбаатарт чинь одоо хэдэн машин явдаг байлаа. Тэгэхэд Киев, Москвад бол зүгээр машин бэлчиж байгаам шиг явна. Метронд анх удаа орж үзэж, метрон гэж 2-доодын шахуу юм болж л байсан байх.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Хөгжлийн юм бол шал өөр л байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд хөгжилтэй юм болж байсан уу? Яг ингээд бүүр нэг тодорхой санагдаж байгаа?
Ишдорж -
Үгүй бололгүй яахав.
Эрдэнэтуяа -
Яриач дээ та
Ишдорж -
Бидэн чинь одоо 8-н сарын 25-нд Москвад буусан байх аа.
Эрдэнэтуяа -
Аан за 9-н сарын 1-нээс өмнө очно гээд
Ишдорж -
Тийн. 9-н сарын 1-нд Киевд одоо 25-нд Москвад буугаад тэгээд Москваг үзүүлнэ гээд нөгөө хуучин оюутнууд дагуулаад ингээд явдаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан хуучинтайгаа явчдаг байсийм уу тээ?
Ишдорж -
Бидэн чинь ингээд Киевийн оюутан гээд 15-н нөхөр тэр Металургийн дээд сургууль гээд Москвагаас, Москвагийн урд тал руу байдаг нэг сургуулийн дотуур байранд аваачаад хаячдагийн.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Элчингийн улсууд авчраад буулгацан.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
За энд яана. 26-нд гэл үү, 27-нд Киев рүү явна аа гээд тэгээд тэгэхэд сурч байсан оюутан хүрч ирээд тэгээд биднүүдийг газарчилж юм үзүүлж, хот мот үзүүл гэсэн бодуул элчингээс үүрэг өгсийм байгаа биз. Тэгээд биднүүдийг дагуулж явдаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгээд маагуу юм шиг тэр чинь тэгээд л яахав гараад л шууд явган яваад метронд ордийн. Метрогоор орохдоо ингээл яваад л орох доор урдуур ингээд тарт гээд хаачдийн.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Орж чадахаа байдийн. Тэгээд тэр нь одоо нөгөө нөхөр алга болцон. Хаачдийн. Нөгөө дагуулж явсан нөхөр тэгээд бид нь одоо яахав яахав гэж байгаад, өндрийн харайлтанд гүйж байгаам шиг ингээд ухарч ухарч байгаад гүйж ирээд дээгүүр нь цовхороод л цаад талд нь буучдийн. Харайлгаад бүгдээрээ харайлгаад, тэгсэн нөгөө нөхөр чинь аваачаад билет авах гээд явцан байсан
Эрдэнэтуяа -
Нэг ийм юм хийгээд нөгөөдөх нь онгойдогийм
Ишдорж -
Тийн. Билет авах гээд явсаны нь мэдсэнгүй. Тэгсэн нөгөөдөх чинь 15-н билет өгөөд, үгүй энэ чинь хүн билет авах гээд явж байхад чинь билет ирдийн. Тэгсэн тэр метроны хүүхнүүд татаж унатлаа хөхрөлдөөд тийм юм болж байсан.
Эрдэнэтуяа -
Мэдэхгүй юм чинь ямар тийм хөгжил байх биш тиймээ. Бараг монголд чинь машин цөөхөн явдаг байсийм биш үү? 1960-н хэдэн оны үед ер нь цөөхөн
Ишдорж -
Цөөхөн машинтай байсан.
Эрдэнэтуяа -
Манай нэг багш л
Ишдорж -
Хүрэнгүй улаан гээд нэг том Чехийн нэг автус байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Улаан ногоон, улаан автус тэр л явна. Өөр одоо ганц нэг хаяа нэг 69, мес нэг Зөвлөлтийн одоо волг молг тийм юм явдаг. Тийм нэг одоо энэ манай аймгийн төвөөс л цөөхөн машинтай байсан. Одоо ер нь гудамжаар явж байхад тээр тэндээс л нэг ганц нэг машин ирнэ үү л гэхээс биш тийм юм байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд ер нь тухайн үед хүмүүс, ямар хүмүүс машин унадаг байсан? Машинтай хүмүүс, хувьдаа машинтай юм уу тийм хүн байх уу?
Ишдорж -
Ёстой мэдэхгүй. Байхгүй байсан байх аа.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгээд аймгийн дарга нар, сайд дарга нар л машин унаж байсан байх аа. Сумын
Эрдэнэтуяа -
Албаны машин
Ишдорж -
Тийн албаны машин л унаж байсан. Хувьдаа машинтай хүн ер нь байхгүй байсан.
Эрдэнэтуяа -
Хувьдаа машинтай байхыг ер нь зөвшөөрдөг байсийм болов уу? Таныг дарга байхад яасан?
Ишдорж -
Үгүй ер нь хувьдаа машинтай байх чинь тэгээд л ганхалаа их оноочлоо барчлаа жаахан яадгийн бол уу даа. Манай эндэхийн хамгийн анхны машинтай хүн Самбуу эмч болж байсан байх шүү. Чогсом гуай 2
Эрдэнэтуяа -
Тийм үү? Ямар машин авах уу? Москивч, 24
Ишдорж -
Москивч. Чогсом гуай чинь эмлэгийн түргэн тусламж барьж байсан. Чогсом гуай машинтай. Самбуу эмч нэг муу москивчтой байсан байх. Ер тэр 1970-аад оны дундуур л тэр 2 л анх Завханд хувийн машинтай болж байсан байх шүү. Аминдаа
Эрдэнэтуяа -
Аан
Ишдорж -
Тэгээд л сүүлд нь энэ чинь олширсоор байгаад, одоо чинь албанаасаа амь нь олон болцийм шив дээ.
Эрдэнэтуяа -
Тийн тэгээд хүмүүс яахав бараг хувийнхаа машнаар ийш тйишээ хөлөглөөд
Ишдорж -
Тийн
Эрдэнэтуяа -
Тухайн үед чинь хувийн машинтай хүнийг ч юм уу жаахан илүү гадуурхах тийм асуудал байсан уу?
Ишдорж -
За ёстой мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Жаахан арай илүү хөрөнгөтэй улс мулс ч гэхийм үү тийм юм байх уу?
Ишдорж -
Баян маян гэжийсийм үү хэн мэдэхэв.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тийм юм бол байхгүй. Өө маш моцикль чинь ч бол одоо дээр үед байсийм даа.Дээр үеэс л моцикль байсийн ш дээ. Тиймэрхүү л юм байж дээ.
Эрдэнэтуяа -
За дарга байсан үеээ яриач, та хэдэн оноос хэдэн оны хооронд
Ишдорж -
Би 1974-н оноос 1980-н он хүртэл
Эрдэнэтуяа -
Нөгөө байрлал юу
Ишдорж -
Юуны засварын газрын дарга байсан.
Эрдэнэтуяа -
Тухайн үеийн дарга байхад шалгуур нь юу байв? Яаж дарга болж байв? Ямар хүн ер нь дарга болж байв?
Ишдорж -
Үгүй одоо тэгээд шалгуур байсан л байлгүй дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан яаж анх дарга болж байв?
Ишдорж -
Аан
Эрдэнэтуяа -
Яаж анх дарга болж байв? Хурал цуглаан хийв үү?
Ишдорж -
Ямар юмаа тийм юм байхав. Яамнаас тушаал хүрээд ирнэ. Тэгээд л болоо ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Тэр тийм юм чинь.
Эрдэнэтуяа -
Одоо бодоход тэгээд юу харгалздаг байсийм шиг байна?
Ишдорж -
Үгүй одоо тэр ажлын л үр дүн харж байсийм байгаа биз. Бүтээмж зүтгэл тйин, тэгээд тухайн үед чинь чухам янз янзын шалгуур байсан л байх л даа. Тэгээд бид нар ямар тийм юмаар тэнцлээ гэх биш. Яагаад нэг тушаал хүрээд ирнэ. Би чинь 1966-н оноос 1972 онд ерөнхий инженер гарсийн байгаам.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Нэг мэдэхэд л одоо яамны сайдын тушаал хүрээд ирсэн. Аа чамайг ерөнхий инженерээр томилсон л гээд тэгсэн. Бодуул тэр дарга ярьж байгаад л за энэ одоо ерөнхий инженер болох хүн байна гээд л болгож байсийм байгаа биз. Бодуул тэгээд 1974-н онд манай дарга чинь Палле гэдэг хүн байсийн. Би ер нь орчий л гэсэн чинь чи дарга болно шүү л гэсэн. Өө би чадахгүй одоо энэ ерөнхий инженерээ хийж байгаад л болно. Тийм ажил тэгээд л 1974-н оны 10-н сард гэнэтхэн л аа тушаал хүрээд ирсэн. Ажлаа ав л гээд тэгээд намын хороо захиргаанаас улсууд хүрч ирээд ажил хүлээлгэж өгөөд л тэгээд гүйцээ. Одоо тэгээд л
Эрдэнэтуяа -
Зөрчих арга байхгүй. Болий гэхийм байхгүй.
Ишдорж -
Болий гэхийн арга байхгүй. Яахав дээ тэгээд хүлээж аваад л тэгээд за ажлаа сайн хийнэ шүү. Тэгэхэд чинь манай засварын газар алдагдалтай ажилдаг, улсын татаасаар ажилдаг байсан.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Тэгээд л одоо за одоо энэ татаасгүй үйлдвэр болгоно шүү. Ашигтай ажилдаг болгоно өгсөн даалгавар ерөөсөө л тэр.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгээд тэрийг биелүүлэхийн тулд л зүтгэнэ шүү.
Эрдэнэтуяа -
Та тэгээд яаж зүтгэж, яаж яаж байв? Тэгээд тэрийг нь биелүүлж чадсан уу?
Ишдорж -
Чадалгүй яахав.
Эрдэнэтуяа -
Яаж биелүүлж байв? Юу юу хийв?
Ишдорж -
1974-н онд ерөнхий тэгээд яахав ерөнхий инженер байсан. Ерөнхий ажлаа л мэддэг. Ер нь яахав гэдгээ
Эрдэнэтуяа -
Нөгөө багаас нь явцан учраас тээ?
Ишдорж -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгэхэд чинь манайх уурын зуух муухтай. Алдагдлын ихэнхийг уурын зуух авдаг байсийн. Тэгээд 960-н мянган төгрөгний алдагдалтай л байсан л даа. Яг намайг үйлдвэрийн ажил авахад тэгээд л ер нь одоо нэг алдагдалгүй болгох үүрэг авцийм чинь яахав. Одоо яахав гэдгээ улсуудтайгаа яриад хамгийн гол юмаа нягтлан, эдийн засагч нартайгаа уулзаад, за ерөөсөө хамгийн гол юм бол уурын зуухан дээр байгаа. Үйлдвэр дээр ч яахав бага шиг юм байгаа. Тэр бол болгоно. Тэгээд уурын зуухаа яахав гэх дээр нүүрсийг бол зүгээр 6-н мянган тонн нүүрс шатаадаг.
Эрдэнэтуяа -
Жилд
Ишдорж -
Жилд тийм
Эрдэнэтуяа -
Их тоо
Ишдорж -
Тийн. За энийг л бууруулах арга хэмжээ авий тэгээд ерөөсөө 1975-н онд чинь биднүүд дөнгөж он гаргаад л тэр жилийн бондыг нэмсэн дээ. Нүүрсийг киллэж авдаг болцон. Шууд аймгийн дарга нартай яриад, нэг зөвшөөрөл аваад киллэдэг болгоод
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгэхэд чинь л одоо огт одоо киллэдэгүй байж байгаад л одоо 7-хон тоннтой байж байсан байхгүй юу. Чиргүүлтэй машин 10-н тонноор тэгээд л авчдаг. Үндсэндээ тэндээс гол юмаа олсон.
Эрдэнэтуяа -
Аан нэг удаа ачилтаас 3-н тонн алдагдана гэдэг чинь их хэмжээ байлгүй яахав
Ишдорж -
Маш их юм байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгээд жилийн эцсээр 1975-н оны жилийн эцэс гэхэд уурын зууханд 4200-н тонн нүүрс хэрэглэсэн байсан. Одоо маш их энерги үйлдвэрлэсэн.
Эрдэнэтуяа -
1800-н тонныг хэмнэцэн байна ш дээ тээ?
Ишдорж -
Тийн тэгээд үйлдвэр дээр яахав сэлбэг материалынхаа юмыг хэмнэнэ. Засварын ажлыг одоо сэргээн засварлах юмнуудаа илүү түлхүү хийнэ. Ийм юмыг хийсэн л дээ. Тэгээд 1975-н онд үндсэндээ татаасгүй болсон. Тэгээд тэгэхэд чинь одоо улсуудтайгаа ярьж байгаад л татаасааси гаргана. 60-н мянган төгрөгний ашигтай ажилна гэдэг социолист уралдаанд үүрэг аваад
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Тэр үүргээ үндсэндээ биелүүлсэн дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
60-н мянган төгрөгний ашигтай ажилна гэсэн чинь одоо чинь 68, 9-н мянган төгрөгний ашигтай гараад, алдагдалгүй болоод улсын татаас тэгэхэд чинь 1975-н онд чинь 960-н мянган төгрөг төлөвлөгдсөн байсан. Тэндээс нэг ч мөнгө аваагүй. Ингэж ажилаад тэгээд 1975-н онд энэ юмаа бататгана гээд тэгээд 1976-н онд чинь нөгөө бүх ард түмний социолист уралдаан гэдэг юм гарлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Эхэлсэн. Тэр нь одоо юу юм?
Ишдорж -
Эхэлсэн. Тэр чинь одоо яахав дээ үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх л тухай
Эрдэнэтуяа -
Яг тэгж ажиллах ёстой гэсэн амлалт төлөвлөгөө шиг юм аваад
Ишдорж -
Тийн
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр хугацаандаа
Ишдорж -
Хугацаанд үүрэг авна. Ийм ийм юм хийнэ. Хөдөлмөрийн бүтээмжээ тэгнэ, төлөвлөгөө нормоо тэгнэ. Ашгаа ингэнэ. Тэгээд ажилчдынхаа цалин хөлсийг ийм байлгана. Бүх л юмаа өгдөг. Тэгээд үүргээ аваад тэгээд 1976-н онд чинь хөдөлмөрийн социолист уралдаанд шалгараад, дөрвөн байгууллагийн шилжин авах улаан туг гэдэг юм 100-н мянган төгрөгтэй
Эрдэнэтуяа -
Хаа их мөнгө шүү тээ?
Ишдорж -
Тэр үеийн 100-н мянган төгрөг том мөнгө ш дээ.
Эрдэнэтуяа -
Социолист уралдаанд 68-н мянгын амлалт авч байгаа улсууд чинь
Ишдорж -
Тэгээд тэрнээс хойш үндсэндээ ер нь засварын газар хөл дээрээ зогссон доо. Бүх юмаа өөрөө даагаад явдаг. Сүүлд нь 1979-н оны 11-н сард ажил өгөхдөө 7, 8-н сая төгрөгний ашигтай хүлээлгэж өгч байсан.
Эрдэнэтуяа -
Сайн хүлээлгэж өгсөн байна шүү. 960-н мянгын татаастай байсан үйлдвэрийг тээ?
Ишдорж -
Тэгээд тэрнээс хойш засварын газар чинь болуул аан улс аймагт бол байнга байр эзэлдэг.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Байр эзлээд байхадаар чинь бол шагнал урамшуулал бол
Эрдэнэтуяа -
Ирээд байна
Ишдорж -
Ажилчдын чинь одоо юмнууд ирнэ. Ийм юмнууд байлаа ш дээ. Тэгээд ер нь засварын газар чинь 1995-н он хүртэл байлаа. 1991-н оноос чинь хойш хувьчлал мувьчлал гээд дампууруулаад, тэгээд одоо бол юу ч байхгүй болсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Хайран сайхан үйлдвэр. Хоорондоон худалдаж барьсаар байгаад нэг ч тоног төхөөрөмжгүй. Би үйлдвэрийн дарга байхдаа тоноглолыг бол нэлээн олон одоо тоноглол шинээр авч суурилуулсан. Өргөн хэрэглээний бараа нэлээн ихийг үйлдвэрлэдэг. Одоо 10 гаран нэр төрлийг үйлдвэрлэдэг. Зарим нь улсын захиалгатай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гээд том юм болдог байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Тэгэхэд чинь бид нар улсын захиалгатай бүтээгдэхүүн манайхаас одоо өвсний сэрээ жилд 5000-ыг хийдэг.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Бичгийн кноп байна. Жилд 10000-н хайрцагийг хийдэг. Одоо энэ шилний бөглөө авагч байна. Жилд бас 4, 5000-ыг хийдэг. Моциклийн одоо иж моциклийн манелын гол гэдэгийм байна. Энэ чинь жилд 1500. Улсын захиалганд орчихсон. Тэрнийгээ заавал хийх ёстой. За хийх бүтээгдэхүүнүүдээ махаас худалдаж авна. Тийм том юм болж байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр ч тэгээд тухайн үйлдвэрийг нэлээн дэмждэг байсийм шив байгаам,
Ишдорж -
Тэр тэгэлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Тийм юутай тээ?
Ишдорж -
Спонсорын уралдаан үзэсгэлэн худалдаа гээд томийм болдог байлаа. Жил болгон болно. Тэрүүнд чинь бид нар жил за одоо энэ жил бол ийм юмаар орно. Би бол шинэ санаачилга оновчтой санал гэдэг 12 юмтай гэрчилгээтэй. Яг авчийсийн байгаам. 12 юм. Ухаандаа бичгийн кноп дарж байсийм байгаам. Өвсний сэрээ байна. Ингээд шинэ шинэ юм их хийдэг байсан. Аль болохоор л одоо үйлдвэрийнхээ хажуугаар тэгж сайхан тоноглоод байж байх чинь ашиглах хэрэгтэй.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
100- тонн одоо прэс авч өг, тавьж өг. Одоо энэ кноп эд нэрийг бүгдий нь хэвлэж хийдэг байсийн. Тэгээд боломжийн машнуудад тах тавьж байсан. Чулуугаар болуул маш ихийм хийсэн. Ухаандаа хөөрөг ч гэсэн хийж л байсан. Ер нь л одоо шүрэн хөөрөгнүүдийг хийдэг байсан. Намын энэ чинь одоо 15, 16-р их хуралд аймгаас очсон бэлгийг манай үйлдвэр хийж байсан. Дан чулуугаар тэр чинь Завханы зургийг гаргаад, тэгээд хйисэн.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Гэх мэчилэнгээр тэгээд захиалгын сувинерыг бол их хийсэн. Гэх мэчилэн үндсэн үйлдвэрийнхээ хажуугаар туслах үйлдвэрийг хөгжүүлж, бас тэр чинь алдагдлаас гарах ашиг орлогоо нэмэгдүүлэх, тэгээд тэрний хажуугаар ажилчдын тоо нэмэгдүүлэх ажлын байрыг бий болгох тийм л юм болж байсийн ш дээ. Тийм л юм байгаам.
Эрдэнэтуяа -
Тэр тухайн үеийн даргын онцлог ямар байв? Дарга хүн гэж ямар байх ёстой юм? Ажилчидтайгаа ер нь яаж харьцдаг байсан тээ?
Ишдорж -
Үгүй одоо янз янз л харьцдаг байсан байх л даа. Бодуул
Эрдэнэтуяа -
Таны даргын онцлог ямар байв?
Ишдорж -
Би болуул одоо шаардлага өндөр тавина.
Эрдэнэтуяа -
Аймаар чанга хатуу дарга уу?
Ишдорж -
Чанга хатуудаа хатуу. Гэхдээ зөөлөндөө зөөлөн. Хийх юмыг бол хугацаанд нь хийх ёстой.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Чанартай хийх ёстой. Яг одоо бид чинь технолгиор хийх ёстой. Тийм сахилгыг болуул харин засварын газар бол сайн мөрдөнө шүү. Чүдэнзний технологич бол нэг кноструктор барьж байна. Инженер технологи бол одоо энэ номыг хэвлэх технологийн хавтасыг чинь бүгдийг бичнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгээд бичээд зурагтай нь өрчихнө. Тэгээд тэр дагуугаа юмаа хийнэ. Тэр дагуугаа контрол шалгагчид одоо өгнө тэр дагуу шалгаж авна. Тийм юмыг бол нэгмөсөн авна. Үндсэндээ тэнд чинь засварын чанар дээшилнэ тиймээ. Бид чинь 10000-н килтетрийн баталгаа өгдөг байсийн. Анх
Эрдэнэтуяа -
Килметрээ? Аа за
Ишдорж -
Тийн зассан машиндаа
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Зассан машиндаа одоо сүүлдээ энэ чинь одоо 1979-н онд бил үү 30000-н килметрийн баталгаа өгдөг болсийн ш дээ. Хамгийн гол нь технологи, хяналт 2-оо л сайжруулсан. Хам хум хийхгүй. Яг л одоо технологид заасан картанд заасан дэс дарааллаараа ажилна.
Эрдэнэтуяа -
Тухайн үед хүмүүс бас өөрсдөө аягүй их хариуцлагатай байсийм шиг байгаам?
Ишдорж -
Хариуцлагатай яг тэрийгээ хийгээд л сурцан. За энийг бол хийхдээ ингэж хийхгүй бол энэ хаашдаа гологдол гарна. Гологдол гарахаар чинь цалингаас нь хасдаг. Тийм шүү дээ. Тэгээд тэрийгээ ойлгоцон улсууд чинь яг технологоо 2, 3-н удаа хийгээд л тэгээд тэр чинь гарт нь орчиж байгаам чинь.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тийм л байсийн ш дээ. Тэгээд засварын газар чинь манай засварын газар бол ер нь машны засварын чанараар бол ер нь гайгүй байсан шүү. Улсаас өгсөн төсөв нь улсаас өгсөн машныг нөхөөс сэлбээсэнд авна. Манайх чинь Хөвсгөл, Завхан, Баянхонгор 3-ыг хариуцдаг байсийн.
Эрдэнэтуяа -
Аан
Ишдорж -
Тэгээд Увсаас машин ирнэ. Танайх ер нь гайгүй засдаг гээд Архангайгаа машин ирнэ. Улаанбаатараас хүртэл ирнэ.
Эрдэнэтуяа -
Тэр тухайн үеийн дарга байсны давуу тал гэж байсан уу? Дарга хүнд эдэлдэг давуу тал ч юм уу, чанар ч юмуу?
Ишдорж -
Үгүй одоо
Эрдэнэтуяа -
Ажилчдаас ялгагдах
Ишдорж -
Ямар юм байхав дээ. Адилхан л одоо нийгмийн ажилчин анги ажилчин л байсан юм чинь. За илүү юм нь юу гэх дээр албаны ашигдал гэж юм бий.
Эрдэнэтуяа -
Машин унаж болно
Ишдорж -
Тийн. Ашигдал гэж
Эрдэнэтуяа -
Цалин?
Ишдорж -
Цалин бол яахав тогтоосон тариф юу байхав. Одоо төрийн албан хаагч шиг тогтоосон цалинтай. 800-гаас 900, 1000-ын хооронд л байлаа ш дээ. Үйлдвэрийн газар чинь
Эрдэнэтуяа -
Хангалттай
Ишдорж -
Хангалттай. За эхлээд бол 800-г авч байсан. Тэгээд нэг жилийн дараа бол 850 болсон. Тэгээд үйлдвэр ингээд тэр гайгүй ажилаад ирэхээр би болуул 1050-ыг авч байсан. Тэр чинь одоо боломжтой цалин ш дээ. Хөгшин бид хөгшин чинь техникумын багш
Эрдэнэтуяа -
Нийлээд болуул хангалттай?
Ишдорж -
Тийн хангалттай.
Эрдэнэтуяа -
Тэгээд тухайн үед чинь юм хямдхан байсийм шиг байгаам аа?
Ишдорж -
Тийн гайгүй байсиймаа. Хоол унд, өмсөж зүүх юм бол гайгүй байсийм ш дээ. Яахав эдэлж хэрэглэдэг одоо энэ диваан миваан
Эрдэнэтуяа -
Мебелэн
Ишдорж -
Тийн мебелэн
Эрдэнэтуяа -
Тухайн үед мебель чинь ховор байсийм шиг байгаамаа?
Ишдорж -
Ховор ч байсан. Үнэтэй ч байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр мөнгө хураах
Ишдорж -
Тийм юм байгаам.
Эрдэнэтуяа -
Хэр байсан?
Ишдорж -
За мөнгө хураах юм ч ёстой байхгүй байсан.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Одоо бол ч яахав дээ.
Эрдэнэтуяа -
Илүү гаргах юм байсан л байгаам даа тээ?
Ишдорж -
Өө байлгүй яахав. Илүү гарна. Хүүхдүүдийн хувцас хунар гээд тэгээд ийм хивс мивсхэн янз зүсийн зарим юм аваад тэгээд таардаг л байсан.
Эрдэнэтуяа -
Гэхдээ яахав
Ишдорж -
Гэхдээ яахав. Ер нь мөнгөөр тасарч байгаагүй.
Эрдэнэтуяа -
Тэр үед яахав хадгалах банк санхүүгийн
Ишдорж -
Байлгүй яахав. Байсан байсан. Хадгаламжийн төвд мөнгөө
Эрдэнэтуяа -
Мөнгө хадгаллаа гээд жаахан илүү харах марах юм байхгүй юу? Цаана маана нь хяналт тавих ч юм уу? Энэ хаанаас мөнгө олж байна гэсэн?
Ишдорж -
Байхгүй.
Эрдэнэтуяа -
Та нар дээр шалгалт ирэх үү?
Ишдорж -
Цаанаасаа байсан л байлгүй дээ. Чи ямар өнөөдөр ямар хэмжээний мөнгөтэй болов, ямар хэмжээний мөнгө хурааж байна гэж, ямар ил тод тийм юм ярихийм биш. Тиймээ. Цаанаасаа шүүмжилж л байсан байлгүй. Тийн.
Эрдэнэтуяа -
Та яагаад даргаа больсон? 1980-н онд
Ишдорж -
1980-н онд чинь тэгээд аймгийн намын хороонд дэвшүүлж тавьж байна гээд
Эрдэнэтуяа -
Аан намын хороонд
Ишдорж -
Тийн. Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр ороод тэгээд шууд баталчиж байгаам чинь. Би болуул хэл бичиг мэдэхгүй, ер нь одоо боловсрол моловсрол байхгүй ээ. Би бол жирийн л аж ахуйн хүн. Гэх дээр бол их хэцүү байна аа гэсэн өө тийм юм байхгүй. Нам чамайг томилж байна. Тэгээд намын байгууллагын хэлтэсийн дэслэгч би 10-н жил хийсэн.
Эрдэнэтуяа -
За тэр ажил нь юу хийхэв?
Ишдорж -
Тэр чинь ерөөсөө л намын анхан шатны байгууллагын ажлын үр дүнг дээшлүүлэх, намын гишүүдтэй ажилах, аппаратын одоо ажилтануудын ажил дүгнэнэ. Тэднүүдийн ажлыг хуваарилна. Ажлыг дүгнэнэ. Тийм л юм байсийн. Аймгийн намын хорооны бага хурал, бүгд хурлуудын материалуудыг бэлдэнэ. Ийм л юмнууд хийж байсан юм чинь.
Эрдэнэтуяа -
Намыг л сурталчлах
Ишдорж -
Тийн намыг сурталчилна. Намын гишүүдтэй ажилна. Ерөөсөө гол ажил тэр ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд танд ямар шаардлага маардлага тавих уу?
Ишдорж -
Үгүй яахав.
Эрдэнэтуяа -
Таны ажлыг юугаар хэмжихэв?
Ишдорж -
Миний ажлыг бол намын байгууллагын ажлын үр дүнгээр л хэмжинэ ш дээ. Намын ажлын үр дүн, намын байгууллагуудын одоо ажил нь гайгүй байвал намын байгууллага сайн ажилна. Намын байгууллага гэдэг чинь хамгийн том нэгж нь л дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Сайндаа нэг сум болгон хариуцсан зохион байгуулагчтай. Би чинь одоо 7-н зохион байгуулагчтай. Тэгээд дээр нь батлах тоо бүртгэлийн тасаг гээд байна. Эмэгтэйчүүдийн тасаг гээд байна. Тусламж хүслийн тасаг гээд байна. Тэгээд намын хороонд чинь үндсэндээ үзэл сурталын хэсэг, намын хуваасан хэсэг гэж 2 юм байсан. Сүүлдээ 1980-аад оны сүүлээс эхлээд
Эрдэнэтуяа -
Үзэл суртал гэдэг нь юу юм?
Ишдорж -
Үзэл суртал гэдэг нь ухуулга сурталчилгаа, лекц одоо соёл боловсролын асуудлаа хариуцдаг.
Эрдэнэтуяа -
Ухуулга сурталчилгаанд юу ярихийн?
Ишдорж -
Ухуулга суртарчилгаанд намынхаа бодлогыг засгийн бодлогыг
Эрдэнэтуяа -
Ямар одоо нөгөө тэдээс тэдэн онд улсыг хөгжүүлэх бодлого модлого нэг бүрчлэн
Ишдорж -
Өө яг тэрийг чинь л ярина ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгж хүмүүст ойлгуулна
Ишдорж -
Тийн тэгж хүмүүст энэ одоо 5-н жилийн төлөвлөгөөнд ийм ийм юм манай аймагт бол ийм юм яасан. Манай аймаг бол ийм юм хийнэ. Ийм болно гээд бүгдий нь ярина ш дээ. Тэгж л урталчилна. Одоо аваач
Эрдэнэтуяа -
Тэгэхээр одоо наанаа тэгээд дараад байж бай. 2-уулаа орж байгаа биз дээ. Тэгэхээр тэр үед одоо чинь манайд чинь нөгөө 2012 оноос 2020-н он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөө, 2008-аас 2012 оны төлөвлөгөө л гэнэ. Тэр болгоныг л тухайн үед тийм л төлөвлөгөөнүүдийг л тэгж таниулж
Ишдорж -
Тийн
Эрдэнэтуяа -
Ямар үйл ажиллагаа явуулах уу гэдгийг л
Ишдорж -
Тэгээд л ухаандаа энэ чинь соён гэгээрүүлэх юм хийж байсан. Тиймээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Ухаандаа одоо нийгмийн асуудлаар тиймээ. Энэ нэгдэл чинь яаж хөгжихийн тиймээ цаашаагаа, улс яаж хөгжихийн юу бүтээн байгуулалт юу хийхийн тиймээ, ийм юмнуудыг одоо ярина. За тэгээд олон улсын харилцааны асуудлаар лекц яриа хийнэ. Сум орны ажлын байдлыг ярьж өгнө. За танай сум бол энэ жил ийм ийм зорилт тавьж дэвшүүлсэн, ийм юм төлөвлөсөн, ийм юм төлөвлөөгүй гэдэг юм ярина. Аймгийн хэмжээний юм ярина, улсын хэмжээний юм ярина. Олон улсын харилцааны асуудал ярина. Ярих юм хаа мандахав.
Эрдэнэтуяа -
Олон улсын харилцаан дээр нөгөө эдийн засгийн харилцан туслалцаа үзүүлэх яригдана.
Ишдорж -
Өө тэгэлгүй яахав. Тэгнэ тэгнэ.
Эрдэнэтуяа -
Бусад нөгөө барууны орнууыг чинь та нар чинь тэр үед юу гэдэг байсан?
Ишдорж -
Барууны орнууыг чинь хөрөнгөтөн мэтийн
Эрдэнэтуяа -
Аа хөрөнгөтөн гэдэг
Ишдорж -
Орнуудыг ярина л даа. Одоо ийм юм одоо Ветнамд чинь баахан одоо Америкт дайн зарлаад баахан юм болж байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэр үед чинь тэгээд Америкийн митрилстүүд одоо энэ Ветнам руу дайрч одоо ингэж юу яаж байна гэж ярина ш дээ. Ийм юмнууд ярина. Сүүлийн үед Хятадын бодлогыг их ярьдаг. Одоо их гүрэн дээрэнгүй үзэл гаргаж энэ одоо юу яаж байна. соёл Хятадын соёлын урсгал энэ одоо ийм байна.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
За тэгээд Зөвлөлтийн нөгөө уралдаан социолист орнуудын уралдаан нь ийм юм байдийм байна. Тийм л юм ярьдаг байлаа даа.
Эрдэнэтуяа -
1990-н онд дахиад тушаал дэвшсэн үү? та 10-н жил хийчээд?
Ишдорж -
1990-н онд чинь одоо тэгээд тэгэхэд чинь 1990-н онд чинь нөгөө нэг соци нөгөө юу билээ, ардчилсан хувьсгал боллоо барилаа гээд нам байгуулагдаад тийм юу яалаа ш дээ. Цомхотгох тухай асуудал яригдаад, тэгээд 1990-н онд үйлдвэр аж ахуйн дарга нарыг сонгон шалгаруулалтаар тавина гэдэгийм эхлээд, тэгээд намын хороонд чинь ярьж байгаад, ер нь одоо намын хороо тэгэхэд чинь намын хороо 53, 4-н хүнтэй байсан. Ер нь бараг одоо 40, 50-н хувь нь хямдруулах тухай асуудал тавигдаад, тэгээд би ер нь саналаараа тээврийг удирдах газрын даргын конкурсанд ороод, тэгээд дарга нартайгаа ярьж зөвшилцөөд, тэгээд тээврийг удирдах газрын даргын конкурсанд ороод шалгаруулалтанд ороод
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгээд яахав 87-н хувийн саналаар, 6-н хүн өрсөлдөөд 87-н хувийн саналаар ялна гэдэг юм уу яадаг юм тэгээд ийм юм боллоо гээд тэгэхэд чинь манай намын хорооны дарга энэ Дэмбэрэл дарга байсийн. Тэгээд Дэмбэрэл даргад хэлсэн чинь өө за за нэгэнтээ юу яацан, шалгаруулалтандаа орцон. Тэндээ орчих тэртээ тэргүү одоо намын дарга нарыг цомхотгох гэж байгаа. Хүчтэй байна. Тэгээд л шууд тийшээ орчихсон.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн 1990-н оноос өмнөх одоо социолизмын нийгмийн үеийн дарга, 1990-н оноос хойш ардчилсан нийгмийн үеийн дарга 2 ялгаа ер нь юу байсан бэ? Байсан уу ер нь
Ишдорж -
За одоо ажил хийхэд хүндрэлтэй болсон ялгаа байсан даа.
Эрдэнэтуяа -
Ямар?
Ишдорж -
Өө одоо ёсон жур ингэнэ ш дээ. Одоо энэ чинь ингэнэ ш дээ. Манай тээврийг удирдах газар гэхэд байлаа ингэнэ ш дээ. Ногоон нам гэж байлаа. Хувьсгалт нам байлаа. Ардчилсан нам байлаа.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
За социолт демкрат нам байлаа. Ингээд 6, 7-н нам одоо зөвхөн манай тээврийг удирдах газар байгуулагдцан байсан байхгүй юу. Тэр дотор ажил хийнэ гэдэг чинь тун төвөгтэй байсан. Нэг нь орж ирээд нөгөө шал өөр юм ярина. Нэг нь орж ирээд л энэ нь болохгүй байна. Энэ энэ нь ингэх ёстой гээд л
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэр болуул ажил хийлгэхгүй. Зарим нь бол ажилд дэм тус болдог. Зарим нь бол ажилд огт тус дэм болохгүй ш дээ. Тийм хачин юм ярьдаг. Тийм л юм байсийн. Тэхдээ ганц юм биш тэр чинь олон хүний үзэл санаа, нөгөө олон үзэл бодлын дунд ажил хийнэ гэдэг чинь ч амаргүй ш дээ. Тэгээд тээдрийг удирдах газар чинь
Эрдэнэтуяа -
Нэг талаас нэг нь хэлээд, нэг талаас нэг нь шүүмжлээд
Ишдорж -
Тийн тээврийг удирдах манай тээврийг удирдах газар чинь 680-аад хүнтэй байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
680-аад хүн чинь л одоо 6, 7-н намд л хуваагдцийн ш дээ. Өрсөөд тийм л юм байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр социолизмын нийгмийн үед чинь яахав нэг дарга дээр юу иттэл хүлээлгэцэн. Тэгээд дэмжиж ажилдаг байсан тээ? Тэрийг нь
Ишдорж -
Тийн. Тэгээд яахав
Эрдэнэтуяа -
Тэгж ч амжилтанд хүрдэг байсан байх?
Ишдорж -
Тэгээд яахав тэрүүнд тээврийг удирдах газар тэгээд ажил мажил байхгүй. Тэгээд бүгдтэй нь зөвшилцөөд за ингэж ажилий түүнээс биш одоо тээврийг удирдах газар нам гэж юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Та нар зүгээр ажлаа хийдгээрээ хий. Би бол тэгж л хэлдэг. Ажлаа хийдгээрээ хий. Болохгүй юмыг бүгдээрээ ярилций. Болж байгаа юмы нь хийе. Түүнээс биш одоо нэг социолт демкрат намын гишүүнийг дэмжээд яриад байхийм бол ажил биш. Тэр намын горимоо нам дээрээ л ярь. Түүнээс биш энэ тээврийг удирдах газар чинь намын байгууллага биш. Аж ахуйн байгууллага, аж ахуйн байгууллага чиг дүрмээ хөөсөн. Ийм л юм ярьдаг байсан. Тэгээд зарим нь бол зүйтэй гээд л мэднэ. Тэгдэг байсан. Ер нь тэгээд бол 7, 8-н сар гэхэд бол үндсэндээ цэгцэрсэн шүү. Тэндээр бол тээврийн ажил дээр нам ярьдаг. Намын ажил, нам ярьдаг хүн байхгүй л болсон. Ажлаа л ярина. Намыг бол тусдаа ярина.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
За эхлээд бол одоо хэцүү байсан л даа. Манай намын гишүүн одоо энд хүн ирнэ барина гээд хачийм ярьдаг байсан. Ер нь тэгээд чинь 1991, 1992 оноос чинь хувьчлал эхэлсэн. Хувьчлалыг яаж хийхийм бэ гэдэг юмыг бол төлөвлөгөө боловсруулсан.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
За энэ хувьчлал гэдэгийм бол тэртэй тэргүү болохийм. Хувьчлалыг яавал одоо хэл амгүй энэ улсуудын сэтгэл санаанд нийцсэн хэлбэрээр хийх үү гэдэгийм өөрөө нэг төлөвлөгөө гаргаад, тэгээд албан хаагчтайгаа хэлэлцүүлээд, тэрийгээ сайхан тодотгоод ахиж гаргаад, тэрийг одоо бүх ажилчдынхаа хурлаар дахиж хэлэлцүүлээд, за энэ хувьчлалын бэлтгэл ажлын төлөвлөгөө гэдэг нэртэй дахиж хэлэлцүүлээд, тэгээд хувьчлалыг 1993-н онд хийсэн.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
1993-н онд хийхэд урьдчилаад төлөвлөгөөгөөр нь ингээд бүх юмаа хийцэн. Улсууд бүгд ойлголттой болцон. Ямар ямар компани байхуу, хэдэн компани болох уу гэдгээ бүүр үндсэндээ ингээд одоо цаасан дээр ингээд зурцан байсан. Их бүсүүдээ улаатгацан янз болгоны юм огт гараагүй. Яг тэр юугаараа л
Эрдэнэтуяа -
Жолооч нарт нь машны нь өгч байсан уу?
Ишдорж -
Ер нь эхлээд компани тус бүрт хуваагаад.
Эрдэнэтуяа -
Тээврийн газраа л чиглэл чиглэлээр нь үү?
Ишдорж -
Тээврийн газар нь тусдаа тэгээд хот хоорондын тээвэр, юу нөгөө хот хооронд явдаг автуус, сэрчеры нь нэг тусдаа ялгаад, одоо 20-р бааз гэдэг компанид одоо ачаа тээврээ бол 2 хуваагаад Өргөө, Жинст гэдэг 2 компани болгоод, тэгээд сүүлд дэд сүүлд жижиг хувьчлалаа бол компаниуд бол өөрсдөө хийсэн.
Эрдэнэтуяа -
Аан
Ишдорж -
Эхлээд бол ерөөсөө компани болгий гэдэг салбар. Тэгээд компани болгоод 2 жил, 3-н жил шахуу компани ажилцгаасан шүү. Тэхдээ яахав тээврийг удирдах газар дунд нь үйлчлээд, аймгаас одоо ачааны захиалга аваад, хуваарилж өгөөд тиймээ за танайд бол 1000-н тонн ачаа, танайд бол 1000-н тонн ачаа ингэж хуваарилж өгөөд үндсэндээ 1995, 1996-н он хүртэл явсан л даа. Тэгээд 1996-н оноос жижиг хувьчлал болоод, машин жолооч нараа хасаад, компаниуд нь өөрсдөө өөрсдөөн хийцэн.
Эрдэнэтуяа -
Тэр жижиг хувьчлал ер нь явагдахгүй байж болох байсан уу?
Ишдорж -
Бололгүй яахав.
Эрдэнэтуяа -
Юунаас болоод тэгээдбүр жижиг рүүгээ орчив?
Ишдорж -
Үгүй яахав. Улсуудын сонирхол.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
Тэгээд хувьдаа өмчтэй болох гэсэн асуудал.
Эрдэнэтуяа -
Социолизмын үед чинь
Ишдорж -
2-рт нөгөө 1995, 1996-н онд чинь нөгөө үндсэндээ ачаа тээврийн улсын одоо бүх улсын нэгдсэн захиалга гэдэг том ийм юм байхгүй болчлоо ш дээ.
Эрдэнэтуяа -
Аан
Ишдорж -
Бэлтгэл, худалдаа бэлтгэл байхгүй болцон.
Эрдэнэтуяа -
Ажил байхгүй болцон
Ишдорж -
Ажил байхгүй болцон. Тэгэхээр компаниуд чинь үндсэндээ ажилах нөхцөлгүй болчиж байгаам чинь. Тэгээд одоо ерөөсөө машины нь хувьчилж өгөөд гаргахаас өөр замгүй болсон. Тариа ногоо гэж авахийм байхгүй болцон. Энэ чинь
Эрдэнэтуяа -
Авлаа ч гэсэн үйлдвэрүүд нь худалдаж авахийм байхгүй. Тарилаа ч гэсэн тээ?
Ишдорж -
Тийн жаахан жаахан л юм тарьдаг. Түүнээс биш энэ Завхан чинь Асгатын тэжээлийн аж ахуй, Тэсийн тэжээлийн аж ахуй гэсэн 2 том аж ахуй
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
9-н сар, 8-н сарын сүүлчээс эхлээд одоо 11-н сар хүртэл одоо манай бааз чинь тэр чигээрээ явж ажилдаг байлаа. Тариа ногоог нь татна. Увс руу тариа татна. Хөвсгөл рүү тариа татна. Тэгээд ногоо, тэжээлүүдийг бүх тэжээлүүдийг чинь татаж өгнө. Тэгээд бараг ажлаа хүчирдэггүй байсан байх аа. Тэгээд Хатгалаас өргөн хэрэглээний бараа татна. Тэгээд Улаанбаатараас гурил будаа татна. Ажил хүчирэгдэхгүй. Тэр бүх юм чинь байхгүй болцон байхгүй юу. 1996, 1997-н он гээд ерөөсөө юу ч байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгээд тарахаас өөр арга байхгүй болцон үнэндээ. Тэгээд жолоочид машны нь өгөөд, тэгээд одоо салахаас өөр замгүй болчиж байгаам. Жижиг хувьчлал болуул тэгж л эхэлсэн. Тэгээд компаниуд бол ерөөсөө өөр өөрийн янз янзын үнээр зарим нь бол цэнхэр тасалбараар өгсөн байх. Зарим нь бол бэлэн мөнгөөр нь чиг л өгсөн. Ер нь бол тэгээд дундажаар нэг сая хэдэн зуун мянгад л машнуудыг өгөөд, тэгээд цалин нэхээд суучихдийн ш дээ. Тэр хүн чинь машны нь өгөхөөс арга байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Өөрсдөө тэгээд машнаараа мөнгөө олоод
Ишдорж -
Тийн тэгээд өөрсдөө
Эрдэнэтуяа -
Та яасан? Хувьчлалд яаж оролцсон?
Ишдорж -
Би чинь одоо тээврийг удирдах газрыг хувьчилна гэж байхгүй. Улсын үйлдвэрийн газар. Тийн
Эрдэнэтуяа -
Нэг компани үүсгэж авч чадсан уу?
Ишдорж -
Чадаагүй огт тийм юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Тэр тухайн үед чинь одоо уул нь дарга нар, нярав нар, нягтлан нар нөгөө хувьчлалын үед арай өөртөө илүү одоо юмтай ч үлдэж чадсан гэсэн? Тэр
Ишдорж -
Аа тэр чинь болуул тэр чинь зүгээр нэг хувьчлал хийж байна гээд ингээд л ямар ч урьдчилсан бэлтгэлгүй мэлтгэлгүй зүгээр бужигнуулцан газруудад тийм юм болсон байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэр болуул хөдөө аж ахуйн нэгдэл дээр ч гарсийн ш дээ. Овсгоотой тийм юмаа хийгээгүй дарга нар бол одоо баахан мал, машин техник гайгүй юмнуудыг нь аваад, зарим газар одоо нярав, нягтлангууд нь одоо скаладанд байсан сэлбэг материалуудыг бүгдий нь одоо хувааж аваад, ингээд үрэн таран хийгээд ингээд одоо сүүлд нь бөөн хэл ам, хэрүүл шуугиан, зарга шүүх болоод тэгээд зарим нь одоо хүртэл дуусдагүйм байдаг л юм шиг байна лээ.
Эрдэнэтуяа -
Аан
Ишдорж -
Биднүүд яагаад би яагаад тэгсэн гэх дээр ер нь болуул төлөвлөгөөтэй, бэлтгэлтэй, тэхгүй бол сүүлд нь тун хэцүү юм гарч магадгүй гэж ойлгосон байхгүй юу. Тэгээд тэр үед чинь хувьчлал их хүчтэй юу яаж байсийн ш дээ. Хувьчилж байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Хүчээр ч авчийна гэнэ. Тэгээд том ч байгууллага байсан болохоор
Ишдорж -
Тийн тэгээд тэрнээс харж байхад
Эрдэнэтуяа -
Хөрөнгө ихтэй байсан байх л даа?
Ишдорж -
Тэгээд дарга малчид, малчид дарга нар хоорндоо зодолдож, заримд нь алаан малаан болоод, тээвэр чинь болуул хэцүү ш дээ. Дандаа жолооч нар тэр дотор одоо олон үзэл сурталтай, 5, 6-н нам байсан гээд бод л доо. Тийм улсууд чинь бол урьдчилсан бэлтгэлтэй. Хэн нь ч хамаагүй юм хийхгүй. Нэлээн чамбай бэлтгэж яахгүй бол ганцхан өдөр яажчихийм бол одоо орон тоо ч унадаг ч юм уу бас барилгын Мурат гишүүн шиг юм болно ш дээ. Тийм учраас л тэр төлөвлөгөө мантажыг сайн бэлтгэж хийсэн. Урьдчилаад одоо ийм ийм компаниуд байх нь ингэх нь ингэх гээд зураг гарцан байгаа учраас тэр компаниуд нь тэр хэдүүлээ одоо хоорондоо бүүр урьдчилж яриад за манай компани одоо би болуул одоо энэ Өргөө компанид даргаар орно гээд нэг хэсэг нь зөвшилцөнө. Тиймээ нөгөө хэсэг нь за энэ 20-р баазын суурин дээр тийм компани байгуулна тэргээр дарга тавина. Тэгээд одоо засаж байгаа юмаа ярина. Тийм учраас ямар нэгэн яриа огт гаргадагүй.
Эрдэнэтуяа -
Та чинь тухайн үед чинь одоо хувьчлал гарахад одоо дарга хүн байсан тээ? Дарга хүнд бол арай намын мэдээлэл ч юм уу,дээрээс авч байгаа бодлого журам бол түрүүлж л мэдэгддэг байсан байх?
Ишдорж -
Өө тэр ч яахав.
Эрдэнэтуяа -
Тэрний үүднээс ч юм уу, өөр хувьчлалаар ч юм ууарай илүү юу авч чадаагүй юм уу? Хувьчлалд одоо арай илүү байдлаар оролцож
Ишдорж -
Чадаагүй, чадаагүй. Тийм юм бол огт байхгүй. Ер нь бол тэгж л байхгүй бол тухайн үед чинь хэцүү байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Дөнгөж нөгөө шилжилтийн юу байсан учраас
Ишдорж -
Бүх хүн юм руугаа орцон. За энийг бол би авах ёстойм байна. Дотроо бодцон. Ер нь хүн болгон л тийм байсан. Тэгээд одоо тээврийг удирдах газрын одоо 6, 7-н сая төгрөгний сэлбэгтэй байсан. Тэгээд тэрийг бол яг одоо компаниуд нь бол яг л хуваарилж өгсөн.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
За энийг энд өгий. Ухаандаа одоо энэ тахир гол 3 байна. Энэ 3-н компанидаа нэг нэгээр нь өгий. Маш нарийн байсан.
Эрдэнэтуяа -
Аа тэр ч тийм л байна л даа.
Ишдорж -
Тийн. Тэгэхгүй бол тэр тэд нар чинь сүүлд нь зодолдоно. Аягүй бол нэг нь хүрч ирээд шатаана ш дээ. Яг тийм юмнууд байсан байлгүй. Нэгдэл дээр хүртэл тийм юм гарсан ш дээ. Скаладаа хүртэл шатаагаад одоо, Увсад одоо дарга нар малчид одоо хоорндоо зодолдоод, зарим нь буудаж алаад одоо өчнөөн юм болсийн ш дээ. Тийм юм болсийм байгаам. Тээврийг удирдах газар чинь одоо 4000 шахуу малтай байсийн. Малаа хүртэл одоо эр охиноор нь ингээд компаниуддаа хуваагаад, тэхдээ тээврийг удирдах газар зохих хэмжээний юмыг авалгүй яахав. Тэр сэлбэг мэлбэг, мал малаа тодорхой хувий нь авна. Тэгээд өмч мөмч чинь тодорхой компаниуддаа адилхан хуваагаад
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр компаниуд бол төрийн өмчийн компаниуд биз дээ?
Ишдорж -
Тэр чинь тэгээд хувьчлагдаж байгаам чинь. Тэгээд үндсэндээ
Эрдэнэтуяа -
Тодорхой хэмжээгээр тэрийг мөнгөтэй хүн худалдаж аваад, тухайн үед мөнгөтэй улсууд хэр байсан?
Ишдорж -
За ер нь ёстой мэдэхгүй ээ. Жолооч нарт мөнгө байсан байж магадгүй.
Эрдэнэтуяа -
Аанхан
Ишдорж -
Тэгээд тэр хооронд чинь тэгээд одоо нэгдэлд ч байсан, тэгээд татаас мөнгө авсан л гэнэ далдуур идэж байна майна гээд зөндөө л юм байсан л байх л даа.
Эрдэнэтуяа -
Ил далд янз бүрийн юм
Ишдорж -
Тийн одоо тийм л юм байсан. Өмч хувьчлал чинь бол тэгж л хийгдсийм байгаам.
Эрдэнэтуяа -
Аанхан. Тэгээд сүүлд нь гэхдээ одоо сүүл рүүгээ хариуцлага тооцох юм багассан л байгаа маа тээ? Тэгсэхээд дундаа ороод л.
Ишдорж -
Тийн тэгээд тэгсэхээд урсгалаараа тэгээд тэр лүү чинь ороод зохицуулна ч гэсийм бараг байхгүй болчиж байгаам чинь.
Эрдэнэтуяа -
Та тэгээд нэг тэгсэн бол тэгэх байж дээ гэсэн юм бодогддог уу? Тухайн үеийн дарга нар ер нь тэгдийн шүү гээд?
Ишдорж -
Үгүй одоо ер нь тэгээд манай зарим жолооч нар тэгдийн. Та тэхэд одоо тийм тийм юмнуудаа аваад, өөрөө авах байсийн ш дээ. Яахийн, би авчлаа гэхэд нэг солиотой жолооч хүрч ирээд, хачийм болно, алж өгнө. Нээрээн хэцүү ш дээ.
Эрдэнэтуяа -
Жолооч нар гэхдээ чанга ч улсууд
Ишдорж -
Чанга ч улсууд
Эрдэнэтуяа -
Яахав юунаасаа болоод мэргэжил боловсролоор юу болохоор шууд утгаар ойлгодог ч юм уу тээ? Тийм байж магадгүйг үгүйсгэхгүй л дээ.
Ишдорж -
Тийн чанга улсууд. Хөзөр гайгүй ойлгодог тиймээ. Гэхдээ та бол маш хашир загнасан байна, зөв
Эрдэнэтуяа -
Та бол нэлээн л хашир орсон л байна л даа. За
Ишдорж -
Тооцоотой хашир тэгж л орохгүй бол тэгээд ерөөсөө задгай хандаж ерөөсөө болохгүй. Одоо яаха тэгээд тээврийг удирдах газар бол ядуурцан байж л байх байсан. Хөгжсөн юмгүй л. Тэгээд нэг өөрийгөө аваад л
Эрдэнэтуяа -
Та тэгээд тэтгэвэртээ гарцан уу?
Ишдорж -
Үгүй ээ, тэгээд би чинь 1997-н онд одоо намын харьяалалаар ажлаасаа шууд гарсан л даа. 1996-н онд чинь манай энд нөгөө ардчилал ялаад, засаг дарга нар бүгд өөрчлөгдөөд, тэгээд ажлаасаа шууд халагдаж өгөөд
Эрдэнэтуяа -
Намын харьяалалаар
Ишдорж -
Намын харьяалалаар халагдсан.
Эрдэнэтуяа -
Хувьсгалт намын хүн учраас ардчилсан намын хүн болчино.
Ишдорж -
Тийн, ардчилсан намын хүн тавиад, ардчилсан нам ялсан учраас. Тэгээд 1997-н оноос 2000-н он хүртэл ажилгүй байсйин.
Эрдэнэтуяа -
За
Ишдорж -
2000-н онд аймгийн мэргэжлийн хяналтын газарт юу болсийн. Зам тээврийн хяналтын улсын байцаагч болсийн.
Эрдэнэтуяа -
Аан
Ишдорж -
Тэгээд 2004-н онд тэтгэвэрт гарсан.
Эрдэнэтуяа -
Та бүүр сүүлд гарсийн байна ш дээ тээ?
Ишдорж -
Би чинь одоо 63, 4-тэй тэтгэвэртээ гарсан.
Эрдэнэтуяа -
Тийм байна. За ярилцлага өгсөнд маш их баярлалаа.
Ишдорж -
За тэгээд ажил чинь ийм бол болох уу?
Эрдэнэтуяа -
Болно оо болно.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.