Sedjav


Basic information
Interviewee ID: 990498
Name: Sedjav
Parent's name: Genden
Ovog: Sharnuud
Sex: m
Year of Birth: 1938
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tsagaanhairhan sum, Zavhan aimag
Lives in: Uliastai sum (or part of UB), Zavhan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
education / cultural production
herding / livestock
work
childhood


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

За хоёулаа ярилцлагаа эхлэе тэ.

Сэджав -

Маниусыг хүүхэд байхад бол хүүхдийн хүмүүжил, би одооны хүүхдүүд гэж ярих гээд байгаан. Хүүхдийн хүмүүжил болул маш их сайн байсан юм байгаан.

Эрдэнэтуяа -

Дэгтэй.

Сэджав -

Би чинь одоо 30-аад оны сүүлчээр төрсөн ийм хүн.

Эрдэнэтуяа -

Аан.

Сэджав -

А миний авга ах Равжаа гэдэг хүн цэргийн алба хаагаад. Цэрэгт одоо 5 жил яваад тэгээд өвчтэй болчоод гэртээ ирцэн байхдаа бидэнд одоо бичиг зааж байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Сэджав -

Гэрээр одоо хуучин бичиг, шинэ бичиг, тоо, дөрвөн аргын тоо зааж ингэж бид нарыг яаж байсан. Миний авга ах Даваагийн Дамдин гэж малчин өвгөн байсан. Тэр өвгөн хожим нь 50 оноос хойш УИХ-ын депутатаар 3 удаа 10 гаран жил эхлээд 3 жилтэй байсан дараа нь 4 жилтэй болоод 10 гаран жил сонгогдож явсан намайг бага байхад бол малчин байсан. Ийм хүмсүүдийн хүмүүжил дор өссөн учраас надад болул дурсамж маш их байдаг.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Сэджав -

А хүнд үг ярих, хүнд ямар үгийг хэзээ хаана хэлэхэв гэдгийг ингээд хар ухаанаараа ойлгодог ийм хүмүүжилд сургадаг байсан. Өө тэндээс морьтой хүн ирж явна гэж хүүхэд уулга алдахад чинь өвчтэй авга ах: - хөө та нарын нүд кө мөн сайн байнаа. Үгүй ээ тэр унаатай хүнийг чинь морь гүүгий нь ялгахгүй байна ш дээ гээд ингээд хошигнодог. Тэхдээр нөгөөдөхий нь бид нар унаатай хүн ирж явна.

Эрдэнэтуяа -

Гэж хэлэх.

Сэджав -

Гэж хэлэх ёстой байхад нь бид нар морьтой л гэдэг. Монголчуудын тийм нийтлэг үг байдгийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Сэджав -

Морьтой хүн, тэмээтэй хүн л гэж ярьдаг. Иймээс болул би юмыг бөөр бага байхдаа ингэж ажиглаж хүнд одоо ярих ярианы соёлтой болох хэрэгтэй юм байна. а хүнд буруу юм хэлвэл дандаа муухай ойлгогддог юм байна гэдгийг ингэж мэдэж авсан. Бага байхдаа сургуульд орохын сургуулиас өмнөх насандаа бичиг сураад, тоо мэддэг учраас тэр үед чинь 10 гэрийн ухуулагч. Манай аав гэхэд багийн агент. Манай тэр авга өвгөн гэхэд 10 гэрийн ухуулагч. Ийм сонгуульт ажлуудыг хийдэг байлаа. Тэнд: - за энэ талын хотоор ороод миний хүү тэднийхээс хорогдсон мал байна уу гүй юу асуугаад ир. А тэднийхээс сум орон багд хэлчих санал бодол юу байна. Тэрний нь асуугаад ир. Эхний үед болул би ухуулагч, одоо улаач одоо тийм ажлуудыг хийж байсан. Энэ надад болул маш их сонирхолтой болсон. Энэ сургууль дамжаад өсөх, мэргэжил эзэмших энэ шатанд болул энэ багадаан сурсан юм болул маш их хэрэг болж байсан. хүүхдийн, хүүхдийг болул тийм баганаас нь, сургуулийн өмнөх наснаас нь ингээд хүмүүжүүлж байсан учраас одоо ч гэсэн миний сэтгэлд ингээл хоногшоод байдаг. А авга ах минь тэгж байсан шүү. Би тэгж явж байсан шүү. Би тэр хүнд тэгж хэлээд загнуулж байсан шүү гээд.

Тэгээд би ер нь одоогийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийг ингээд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг ингээд цэцэрлэгээр 100 хувь хамруулаад ингэдэг болул дээр үеийн миний гэртээ хүмүүжил олж байсан энүүнийг л оролж байгаа юм байна гэж их талархаж, одоо хүүхдүүдтэй ажиллаж байсан учраас одоо ингэж талархаж үгүй одоо энүүнийг ингээд хөдөөний хүүхдийг ингээд 100 хамруулчихаасай гэж ингэж бодож явдгийн. Манай тэр авга ах хүүхдийн хотын хүүхдийн хурал гээч юмыг байгуулсан. Одооны энэ хүүхдийн парламент гээд одоо юм яриад байгаа энийг бол манай одоо 70-аад жилийн өмнө манай тэр авга ах болул хөдөөний малчны хотод хэрэгжүүлж байсан байна. “Хотын хүүхдийн хурал” гээч юмыг байгуулсан. Би тэр хурлын даргаар ерөөсөө байнга л тэр хурлаар даргаар сонгогддог. Яагаадав гэхдээр 1-р арай том байсан. 2-р бас бичиг үсэг мэддэг, юм хэлчихдэг, ярьчихдаг. Нөгөө хүний үгийг ингээд өөртөө бас, хүнд ингээд өөрийнхөө яриаг ойлгуулчихдаг байсан учраас тэгж байсан юм болов уу гэж тэгж боддогийн. Тэгээд хотын хүүхдийн дарга, хотын хүүхдийн хурлын дарга гээд ингээд сонгуулуудтай. А тэгээл хотын хүүхдийн ариун цэврийн комиссын дарга, хотын хүүхдийн одоо, ингээл ер нь маш их олон сонгуультай.

Энэ сонгуультай ажлууд, нөгөө хүүхдүүд бүүр эхлээд сурч өгөхгүй нөгөөд нэг өвгөнийг чинь их зовоодог байсан. Нөгөөдөхдөө хэвшихгүй, дадахгүй. Сүүлдээ бүр сурчихаад цөмөөрөө их дуртай. Цөмөөрөө их идэвхитэй болсон гэж байгаан. Тэр идэвхитэй болсон нь одооны нэг нийгмийн идэвхи сайтай энэ нэг залуучууд, бас нэг энэ хүүхдүүд, эд нарыг сургуулийн өмнөх насандаа бидэн бас нийгмийн идэвх сайжирч байсан юм байнаа гэж би одоо боддогийн. За, хотын хүүхдийн хурал хийлгэмээр байна. Ингээл би тэр авга ах дээрээ удаа дараа ордог байсан гэж байгаан. Тэгээд яахнав гэхдээр: -а нэг асуудал байна гээд. Тэгээд хурал хийсэн. Агент, дайны жил байсан учраас энэ хөдөөний малчдад нэг 3 кг гурил, амад нэг 500гр гурил нэг амад. Ингээд юм хуваарилаж байсан. Нөгөөдөхийг манай аав агент байсан учраас нөгөөдөхийг тэр ард түмэнд тарааж байсан.

Тэгээд аав байхгүй сум руу явцан хооронд манай тэр авга өвгөн тэр ард түмний юмыг, манайх тэр жижигхэн гэртэй. Тэр авга нилээн том гэртэй. Тэднийд нөгөө агентынхаа барааг буулгачихаад ингээд юм хийж байсан юм байгаан. Тэгсэн суулгачихаал нэг бурханы ширээ, одоо тэр манай авга өвгөний ганц хүүхэн нь байж байгаад ноднин бурханд явлаа. Тэднийд бурхны ширээ, тэр үед нэг бурхны ширээ л гэдэг байсан. Тийм ширээ үлдсэн. Тэр ширээн дээр 3 хүүхэд суулгана. Энүүхрүү өндөртэй ийм ширээ 3 хүүхэд суулгана. Дунд нь хурлын дарга сууна. 2 талд нь хоёр тэргүүлэгч нь сууна. Нөгөө хурал удирдах 3 хүн нь. За ингээд, за хотын хүүхдийн хурал хийнэ гээд байна. Дарга тэргүүлэгчид байраа эзэл гээл манай тэр өвгөн тэгнэ. Тэхдээр нөгөө ширээн дээр нь ирээл сууна. Манай тэр өвгөн болул ерөөсөө шашин шүтэж яваагүй. Ан гөрөө хийдэг, мал гаргадаг тэр л улайны л бүх л ажлыг манай тэр өвгөн хийдэг байсан байгаан. Тийм учраас тэр бурхныхаа ширээн дээр тэр хүүхдүүдээ ингээ л суулгаал. -За суу. Ийм ширээн дээр суух ёстой юм байгаан. Хурлын дарга, тэргүүлэгчид. -За ямар асуудал хэлэлцэхийн. Хотын хүүхдийн дарга хэл гээл ингэсэн гэж байгаан. Тэгтэл л. Одоо тэр намайг ажил алба хашиж байхад тэр өвгөцүүд дурсаад ярьдаг байсан байхгүй юу. Тэхэд энэ золиг чинь бүр хар багаасаа хэлэмгий өлөмгий амьтан байсан юм байгаан. А энэ ариун цэврийн тухай асуудал хэлэлцэнээ гэсэн гэж байгаан. Тэхдээр –за ариун цэврийн асуудал хэлэлцэнэ гэж байна.

За хотын хүүхдийн дарга ямар асуудал хэлэлцэхээ илтгэ гээл ингэсэн байгаан. Тэхтээр, бид нар аниа гэж авгайлдаг байсийн. Нөхөр аниа бол бид нарыг хүмүүжүүлэхдээ ариун цэвэр бай, ариун цэвэр бай гээл. Энэ улсууд, айл өрхүүдийг үнсий нь тэнд асгуул, хогий нь тэнд асгуул, үхрий нь баасыг тэнд асгуул, чулуугаа түүгээд тэг гортиг тат гээл байнга ингээд хэлж ярьдаг. Тэхтэл өнөөдөр энэ ард түмэнд өгч байгаа гурил будаагаа хог гаргадаг саваараа хутгаж өгч байна гээл хэлсэн гэж байгаан. Тэхтээр манай тэр авга өвгөн: - за хүүхдийг юманд сургана гэдэг мөн хэцүү шүү. Ёстой нэг нүүрнээс гал унах шиг л болсон. Одоо өнөө олон хүний дэргэд. Миний хүү өө за, тэр самганыгаа дуудаад: -за тэрээ тэрнийг гаргаад хаячих. Надад нэг таваг аваадах. Төмрийг чинь сайн арчичихаар зэрэг цэвэрхэн болчихдог юмаа л гэж би хэлсэн өшөө ерөөсөө над хэлэх үг олдоогүй. Нөгөө ард түмэнд тэрүүгээр нь хутгаад өгөлтэй нь биш. Ингээд ингэж байсан. Ингээд одоо хүүхдийг одоо багаас нь ингэж хөгжүүлэх нь зүйтэй юм байдгийн гэж. Тэгээд тэр болул манай энэ Цагаанхайрхан бас миний насны улсууд бол их ойлгоноо. Мэднээ. Тэднийх одоо хүүхдийн уралдаан, тэдний хот тэгж байна гэнэ, эдний хот ингэж байна гэнэ. Тэдний хүүхэд тэгж байна гэнэ. Тэгээд сургуульд орсон. Сургуульд ороход чинь би болул 4 аргын тоотой, ном уншдаг, бичдэг, судалгаа авчихдаг. Нэг хүний хэлсэн ярьсан юмыг тэмдэглэж ирээл одоо том улсуудад хэлчихдэг ийм мэдлэгтэй байсан учраас бага сургуульд болул ерөөсөө тэгж.

Эрдэнэтуяа -

Тороогүй.

Сэджав -

Тэгж тороогүй. Мянгарга гэж хожим нь манай энэ аймагт шүүхч энэ тэр хийж байгаад тэгээд бөөр өндөр насалсан хойноо жолооч болж тэрэг барьж байгаад нас барсан тэр хүн намайг 1-р ангид хүлээж авсан. А тэгээд яасан. Тэгээд 5-р ангид аймагт ирсэн. Гэрээ жаахан санасан. Ингээд жоохон бас нэг тиймэрхүү болсон. Онц сурч чадахаа байсан. Тэгээд би өнөө өглөө хүртэл хуучилж байгаа юм. Сая нэг хүүхэд ороод ирэхдээр. Би 2 хичээлд кө мөн дургүй байсан. Нэг нь одоо монгол бичиг. Монгол бичгийг би их амны хишиггүй амьтан байгаан. 5-р ангид дөнгөж нэг үзээд. Үгүй ээ би болул нэгийг ингээл нэг юм үзээл хараал нүдлээл тэгээл болчихдог чинь монгол бичгийг би ёстой нэг нүдлээгүй. А гэхдээр үгийн эхэнд орсон А. Дунд орсон А, адагт орсон А гээл ингэчихдэг. Тэхдээр нэг А гурав. Тэгээд нөгөөдөх чинь хүүхэд байсан учраас ингээл мунгинаал нөгөө А харахдаар нөгөө дунд орохдоо ацаг нь арай нэг анги болоол ингэчихдэг. Орос хэлийг ёстой би нэг сураагүй. Би их бүрэг ичимхий хүүхэд байсан байна. Тэгээд одоо ерөөсөө нөгөө орос хэлийг ингээд хэлэхдээр буруу хэлчихнэ гэж айгаад ингээд хэлж сураагүй. Хожим нь ингээд энэ Залуучуудын байгууллагын буянаар би Орос энэ гадаад одоо 4 удаа хөл тавилаа. Тэхэд ажиглаж байхад би бол дандаа орчуулагч дагаал ингээл гуйвж байдаг. Одоо энэ хүн юу гэхнэв. За энүүгээр тэрнийг авхуулчих юмсан гээл. Гэтэл одоо юу яадаггүй улсууд, ичиж айдаггүй улсууд чинь зүгээр буруу зөрүү яриал ингээл онигоо болоол, хөхрөлдөөн болоол ингэж байгаал наймаагаа хийчихдэг ийм байсан гээд би сая нэг хүүхэд орж ирээл бас ярьж байлаа л даа.

Эрдэнэтуяа -

Аан.

Сэджав -

Энэ хоёр хичээлд муу байсан учраас гэрээ их санаж байсан. Би айлын энхрий хүүхэд. А тэгээд сурлага жаахан муудсан. А тэхдээ эвлэл, а пионер гээч юманд чинь ерөөсөө магтуулж байлаа. А ерөөсөө улирал бүрээр шагнал авдаг. Онц сурлагатан гээл. Нөгөө бага ангид байхад. Тэгээд энд ирээд дунд энэ Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн сургуульд ороод тэгээд эвлэл гээч юманд элссэн.

Эрдэнэтуяа -

Аан.

Сэджав -

Тэгээл эвлэлд элсээл дунд сурдаг ч гэлээ гэсэн эвлэлийн үүрийн дарга болсон. Одоо тэр идэвхээрээ л болсон байх. Гэхдээ би одоо боддогийн. Аймгийн Эвлэлийн хороон дээр ороод 2 дундтай дунд гарсан гээл ингээл, ингээл. Танилцуулсан. Тэгсэн чинь л за хө ингэхэд чи сурлагаа яаж сайжруулахын ингэхэд. Би хоёр дундаа сайн болгоноо гээл сайжруулаал эвлэлд элсэж байсийн. Орчихиймсан гэж бодож байж. Тэгээд тэр үед бол хүүхдүүдээ, энэ байгууллагууд нь хүүхдийн байгууллага нь, залуучуудын байгууллага нь тэр гишүүдтэйгээ, залуучуудтайгаа маш их сайн ажиллаж байсан. Тэгээл тэр эвлэлд элсээл эвлэлийн үүрийн дарга болсон явдал болул хожим нь намайг насаараа залуучуудын байгууллагын, хүүхэд залуучуудын байгууллагын ажил хийхэд, миний тэр авга өвгөний багад зааж өгсөн тэр хүүхдийн хурал, одоо энэ хүүхэддээ хотын хүүхэддээ болул дарга нь байсан юм чинь удирдах л ажил байсан юм байгаам л даа одоо бодож байхад. Энэ чинь болул намайг болул ингээд удирдах ажил хийхэд нөгөө дарга хийхэд, ямар ч байсан би хурал удирдахдаар дарга тэргүүлэгч гэдэг хүн байдаг юм байна.

Эрдэнэтуяа -

Аан.

Сэджав -

Хурал удирдахдаар илтгэл, тогтоол, илтгэл сонсгол гэж юм байдаг юм байна. Хурлаас чинь тогтоол тэмдэглэл гэж юм гардаг юм байна гэсэн ийм юмыг болул тэр хүүхэд ахуй насандаа ингээд толгойд нэг юм тогтцон учраас ерөөсөө тэр тэгж түүртэж байгаагүй. Тэгээл хөдөө гарсан. Хөдөөгийн, хөдөө гарахдаа их сонион. Манай аав хожим нь намайг энд сургуульд сурч байх үед багийн дарга байсан. 7-р анги төгсөхдөө би маш их хүнд шарлаад. Тэгээд аав ээж намар сургуульд явуулахгүй гээд. Ингэж байхад нь би зүтгэсээр байгаад би намар энд ирээд. Тэгээд би нэг юм сургуульд ороод 2, 3 хоног хичээллээд ингээд байж байсан чинь бүртгүүлэхэд аав чинь юу хийдэг билээ гэхдээр би малчин л гэхгүй багийн дарга гээд хэлчихсэн байгаан.

Эрдэнэтуяа -

Аан.

Сэджав -

Тэхтээр хэд хонож байсан чинь манай сургуулийн Мягмаржав гээд аж ахуйн дарга байсан хүн дуудаад, багш дуудаад хүүхдийн хоолны мөнгө өгөө. Юмгүй. 168 төгрөг өг гэж хэлсэн бодогдоод байгаамаа тэр үед.

Эрдэнэтуяа -

Аан. За.

Сэджав -

168 төгрөг, би нөгөө байранд орно. Тэхтээр хүүхдийн хоолны 168 төгрөг авнаа гэж ингэсэн. Тэгээд одоотой адилхан ийм утас шөрмөс байх биш. Нэг хагас бүтэн сайнд багшаасаа чөлөө аваад гэртээ харьж нөгөөдөхийгөө хэлье гээд ааваас мөнгө авчирч өгье гэж яваад очсон чинь аав минь: -за миний хүү чи бие муутай хүн. За чи энэ жил сургуульдаа явахгүй. А аав нь одоо сард 80 төгрөгний цалинтай. Чиний 168 төгрөгийг өгчихөөр одоо аав нь 2 сарынхаа цалинг өгнө. Тэхтээр бид нар юугаараа амьдрахав. Ингээд одоо сургуульд орох, энэ жил байранд суулгах арга алга. Чи гадуур суухдаар гэрээ санаад болдоггүй. Түүнээс нутгийн таньдаг айлууд байна гэсэн. Тэгээд ирээд ингээд бас учир зүйгээ хэлээд бол гээд. Манай тэр авга өвгөн чинь би очиж ярьж өгье гэсэн тэр. Тэгээл ирээл уулзаж яриад: -за болохгүй юм байнаа миний хүү. Миний хүү суу. Аниа нь мөнгий нь дааяа гэсэн. Тэхэд бол депутат мепутат болчихсон. Бас нилээд нэртэй хүндтэй тийм хүн байсан л даа. Тэгээд тэрний нь. Тэхтээр нь би эргэж очоол. Нутагтаа очоол, гэрээ ч их санадаг байсан. Аав чиг ч битгий суу гэсэн. Намар бас би ах махтайгаа нийлээд тарвага алах их сонирхолтой байсан. Тэгээл гэртээ очоод тэгээл гарцан. Тэгсэн чинь нэгдэл байгуулагдаад. 16-аас дээш настай, өрхийн, манай аав нэгдэлд ороод манайх чинь удмаараа тийм нийгмийн идэвхи сайтай ийм улсууд байсан. Хамгийн түрүүнд. За тэр депутат өвгөн чинь орохоос ч арга байхгүй. Хамгийн түрүүнд ингээд бүгдээрээ нэгдэлд орсон. Тэхдээр манай аав багийн дарга байсан юм чинь. Одоо ганц юу орохгүй гэлтэй нь биш. Ингээл тэр улсуудыг манлайлаа л ингээл нэгдэлд орцгоосон. Тэгсэн чинь 16-аас дээш настай улсууд нь цөмөөрөө нэгдлийн гишүүн болно. Юу гишүүн байдаг тийм дүрэмтэй байсан. Үлгэрчилсэн дүрэмтэй. Тэгээд ээж аав бид гурав.

Би автоматаар эвлэл шиг элсээгүй. Тэгсэн ч гэсэн нөгөө нас нь хүрцэн учраас эвлэл, нэгдлийн гишүүн болсон. Нэгдлийн гишүүн болох дээр жилд 120 хөдөлмөр өдөр хийж байж нэгдлийн гишүүн байна. 120 хөдөлмөр өдөр хийхгүй бол албадан хөдөлмөрлөнө гээд ингээд бас юу яадаг байхгүй юу даа. Тийн. Ингээд манай нэг хэдэн мал авсан. Манайх өөрөө ч гэсэн цөөхөн ямаа, тэгээд энэ ах дүүгийн нийгэмчилсэн малнаас манайд бас өгсөн. Өөрийнхөө ах дүүгийн малын бас авбал арай алдаж асгахгүй байх гээд. Тэгээд би 2 жил тэр малыг малласан. Энэ жил нэгдлийн гишүүн болоод тэрнийг аваад өвөл нь онд оруулаад. Өвөл нь маш их сайн онд орсон учраас шагнал аваад. Хойтон хавар нь төлөө маш их сайн бойжуулсан учраас бас шагнал аваад. За малчин больё. Ерөөсөө их сайхан юм. За тэгсэн чинь хойтон нь бас 7-р анги төгсчихсөн хүүхэд. Бас энэ ажилд их сайн юм, сүрхий юм гээд 2 хөгшин эмч байсийн. Манай суманд малын бага эмч.

Эрдэнэтуяа -

Аан за.

Сэджав -

Тэр 2 эмч намайг малын санитар гэгч юм болгоноо гэж ингээд. Тэр улсууд болул одоо тэр одоо би ингээд архив юм шүүлгэж үзээгүй л дээ. Одоо ингээд бодоход болул өөрийнхөө цалингаас 20, 20 төгрөг гаргаж байсан юм шиг байгаан.

Эрдэнэтуяа -

За.

Сэджав -

Тэгээл намайг тэр бүүх өвөлжөөг ариутгана. Хэрлийн, дүүст гээд үнэртэй, нунтаг цагаан юм.

Эрдэнэтуяа -

Аан тийн.

Сэджав -

Энэ хоёрыг ганзаглаж яваад тэгээл өнөө хоёр чинь заримдаа яваал надад ингээл зааж өгнө. Сүүлд намайг болул их сайн хийж байна гээд нөгөө хоёр чинь миний хүү яваад за нөгөө газрын нэрийг хэлээд тэр, тэр, тэр өвөлжөөнүүдийн бууцыг өнөөдөр ариутгачихаад хүрээд ир. За бид хоёр энүүгээр явчихаад чадвал орой нэг ганц тарвага алаад тэгээд махы нь чанаад сууж байяа хүүгээ ирэхэд гээл тэгнэ. Тэгээл явна. Тэгээл нөгөөдүүлий нь юмаа ганзаглаал явна. Нөгөөдөхийгөө хийчихээл. Тэгээл оройхон шиг ирнэ. Ганцаараа айдаг учраас түргэн түргэн хийнээ залхуурна иймээ тиймээ юм байхгүй. Нөгөөдөхий нь хийчихээд, хүн ирнэ, нөгөө хоёрыг ирээд шалгавал бас болохгүй гэж бодоод сайн сайн хийчихээд ингээл ирнэ. Энэ нь болул миний ажил амьдралын гараа болсон. Ерөөсөө юмыг хуурч болдогүй юм байна. Сайн хийдэг юм байна. Тэхдээр одоо цалин авдгийн юм байна гэж. Ингээд 40 төгрөгний цалин авсан. 2, 3 сар ажилласан. Гүй ээ нэг 150, 60-аад төгрөгтэй болсон. За тэр үед чинь 150 төгрөгийг чинь одоо ер нь ёстой олдохгүй. Ийм мөнгө.

Эрдэнэтуяа -

Их ч мөнгө.

Сэджав -

Их ч мөнгө. Их ч мөнгө байсан тэгээд. Аав л бүтэн сар айл хэсэж шогшоол сард 80 төгрөг авч байсан гэж бодохдоор зэрэг би одоо ингээд харьцуулахад бол би болул бас. Тэгээд хойтон жил нь. Тэгээд нэг жил 2 сар, тэр жил 2 сар ажилласан юм болов уу даа. Тэгээд ингээд тэгээд тэр нэг хавар намрын ажил дууссан учраас над хийх юм байхгүй. Намар нь нөгөө малыг байнд дүрнэ бас нөгөө кирлийнд. А тэгээд өвөлжсөн. Өвөл нөгөө хэдэн малтайгаа би нэг ахынхныгаа дагаал ингээл оторт бүр хол явсан. Хавар тэр өвөлжөөнөөсөө гараад нэг ойрхон нэг өвөлжөөн дээр буугаад малаа төллүүлсэн чинь хурга ишиг нь чацга алдаад тэгээл үхээд байдаг. Бас тэхтээр би нэг тэр өөрийнхөө, миний байгаа өвөлжсөн ахынх маань бүл, бид бүл улсууд л даа. Миний өвөлжсөн ахынх маань бас өөрөө нилээн хэдэн малтай учраас би байх боломжгүй.

Тэхдээ айл тэр өвөл гэрлэсэн бас нэг бүл ахынх байсан. Ингээд би тэднийд ороод тэгээд тэднийх болул мал цөөтэй, адуу малладаг байсан учраас нэгдлийн мал байхгүй байсан учраас тэр айлын тэр бэргэн эгч бид нар урьд нь айл аймаг байсан одоо бие биенийгээ сайн мэдэх тийм бэргэн эгчтэй болсон. Нөгөөтөхтэйгээ хоёулаа нөгөө манай малыг төллүүлж байгаан. Тэхтээр л саагаад бай л гэж тэр том улсууд одоо саагаад бай л гээд. Наадахыг чинь саахгүй бол сүү нь ихдээд байна. Амтан дээр буучихаад мал сүү ороод хэцүүдлээ сайн саа л гээд байдаг. Тэхтээр л бид хоёр саадаг. Тэгээд тэр бэргэн эгч маань саадаг би барьж өгдөг. Тэгээд заримы нь ч муу саадаг байсан юм байгаа биз. Саагаад байсан ч гэсэн одоо хоол нь ихдээл ингэдэг байсан. Ингээд 30 дөчөөд хурга үхүүлсэн. За тэгээд хавар нүүсээр байгаад нүүсээр байгаад нүүсээр байгаад гундуухан шиг аав ээж дээр ирсэн. Бас жаахан дөхүү буучихсан. Ингээл байж байсан. Тэгээл ерөөсөө болул мал маллах чинь болохгүй ажил юм байна. Тэгээл тэр зун чинь нөгөө хоёрынд чинь намайг авч ажиллуулаал бас нэг 4 сар хирээтэй ажиллуулаад бас нэг 50-аад, 50, 60-аад төгрөгтэй болчихсон. Тэхдээр энэнээс болул шимтгэл суутгал гэж юу ч авч байгаагүй бодогдож байгаан. Ерөөсөө л сард 40 төгрөг май гээл өгдөг. Шууд л тэр хоёр өгдөг. Тэгээд одоо би ингээд бодоход тэр хоёр намайг ер нь за хоёулаа энэ хүүхдийг аваад зарчий. Ерөөсөө би нүцгэлчихаал нөгөө кирлийнд нөгөө бэржээкэн ууттай газар ухчихсан. Тэрэнд одоо ус хийгээл, кирлийнд хийгээл мал угаахад л би тэрүүнд ерөөсөө адилхан л би өөрөө ингээл малтайгаа хамт орж угаахаас өөр арга байдаггүй. Тэгээл заримдаа манай ээж гүй ээ миний хүүгээс кирлийн үнэртээд кө мөн хэцүү байнаа. Хордож барьчихдаг юм биш байгаа гэж байсан. Тэр үед оросын кирлийн авч байсан юм байлгүй. Ерөөсөө тийм хор мор байгаагүй. Тэгээл намар нь аав ээждээ хэлэлгүй ах дүүсдээгээ хуйвалдаж байгаал за би энэ жил сургуульд явна.

Би тооны хичээлд сайн байсан. Би Санхүү Эдийн Засгийн техникоомд л очиж орьё. За одоо ер нь тэрнээс илүү юм алга гэж ингээл. Тэгээл амьхандаа юмаа бэлдээл. Дөхүүлж байгаал ээждээ нэг ярьсан чинь үгүй ээ миний хүү явах санаа, санаатай байсан юм бол ээждээ хэлдэг юм байхгүй юу. Тэг тэг миний хүү яв. Бид хэд амиа аргална. Би чинь 7 дүүтэй. Айлын хамгийн том нь. 8. Манай ээжээс уул нь 13 гарсийн гэнэ лээ. Тэгээд миний дээд талд ч тогтоогүй. Миний дараа ч тогтоогүй ингээд 7 дүүтэйгээ байдгийн. Тэгээд надад нэг тэр үед даавуу даалимба их ховор байсан юм шиг байгаамаа. Нэг дугуй хээтэй ногоон торго хүн авчирч өгсөн байх. Ногоон торгоор нэг хөвөнтэй дээл хийж өгөөд. За одоо намар ингэхдээр одоо яаж болхов. Нэг цэнхэр даалимбаар нэг дан дээл. Тэр бол ЕБС-ийн формын хувцас байсан. Нэг тийм шинэ дээл хийж өгөөд. Тэгээд нэг Говь-Алтайн жолоочоор манай нэг нагац нэг бахааль. Энэ юу толгойн тал нь гадна тийшээ харуулчихсан. Хөрс нь гадна тийшээ харчихсан. Түрий нь зүгээр. Нэг ийм үстэй толгойтой бахааль авч өгөөд. Ингээл намайг Улаанбаатар явуулж байсан. Би нөгөө олсон 160 төгрөгнийхөө 110-ы нь тушаагаал зардал хийгээл. Тэгээл нэг 40, 50-иад төгрөгтэй. Амьтан ах дүү, миний нөгөө авга өвгөн энэтэр над мөнгө өгч байсан. Тэгээл бас нэг 100 гаруй төгрөг өвөртөлчихөөл их баян хүн Улаанбаатарт очсон. Ингээл миний анхны, энд болул би юуг ингэж дурсав гэхээр хүүхдийг болул багаас нь ингээд хүмүүжүүлсэн юм болул хожим хойно ер нь том болсон, одоо өндөр насалсан эндээ болул одоо юу яадагүй, одоо арилдаггүй юм байнаа. Би одоо өндөр настан. Гэхдээ идэвхитэй гэж ерөөсөө арга байхгүй. Энэ болул Залуучуудын байгууллагын надад хайрласан, тэр ахмад улсын минь одоо залуу хүүхэд ахуй насанд над хайрласан ийм гавьяа юм даа гэж ингэж боддогийн. Тэгээл очсон Санхүүгийн техникоомд ороол ороодохлоо. Тооныхоо шалгалт, эхлээл тооныхоо шалгалтанд ороодохлоо. Тэгээд тэнцээдэхлаа. Тэгсэн л одоо тэр хүүхдүүд. Тэгээд ч жоохон, за тоо ч яахав ээ тоо, үндсэн хууль, монгол хэл гурав л авч байсан. Тоо ч яахав ээ. Үндсэн хууль золиг л гээл гэж байсан шиг байгаамаа. Тэгсэн чинь хүүхдүүд чиний дэргэд сууна шүү, чиний дэргэд сууна шүү гээд танихгүй мөртлөөсөө ингээд ойрхон ойрхон суусан.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Сэджав -

Тэгээд тооныхоо шалгалтанд ороод. Нэг тэгшитгэл зохиогоод бодох нэх амархаан нэг, хоёр гурван тоо бодох амархаан тоо ирлээ. Тэрний нь би ядаад. 2 жил хөдөө байж байгаад очиж байгаа хүн чинь ерөөсөө мартчихдаг юм байна л даа. Гүй ээ тэр одоо ингээд бодоход хичнээн толгой хичнээн хөл байсан. Хэдэн гахай, хэдэн тахиа байсан бэ л гэсэн бодлого байсан. Хүүхдүүд ядаад, бодох гээд болохгүй наана нь нэг 2 хийсвэр бодлого байсан. Нөгөөдөхийгөө бодчихоод баахан тавьж суугаад нооргийнхоо цаасан дээр баахан толгой ингээд зураас зураад за нөгөө 20 толгой гэсэн болул энэ одоо 20 толгой гэж зурчихаад доогуур одоо хэдэн ч хөл гэж байсийн. Тэр хөлний нь баахан зурчихаад. Тэгээл эхлээл 1 толгойнд 2 хөл хуваарилж зураагаал хуваарилж зураагаал тэгтэл баахан хөл илүү гарах дээр нь нөгөөдөхий нь 2

Эрдэнэтуяа -

4-төө хуваагаад.

Сэджав -

Нөгөөдөхий нь 2-т хуваагаад.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Сэджав -

Тоо гарах дээр нь аа эний чинь тэд нь гахай, тэд нь тахиа байсан юм байна гээд хариугий нь ерөөсөө юу ч ямар ч үйлдэл хийлгүйгээр тэдэн гахай, тэдэн тахиа байсаан гээл хариугий нь биччихсэн. Тэгээл бас тэрийгээ бодох гэж бас нилээн юм болж байгаамаа. Тэгж байтал цаг болоол юм хураагаад явчихлаа. Тэгээл засаал дүнгийн хурал хийлээ. Дагзмаа гэж нэг тийм хижээлдүүхэн шиг эмэгтэй багш байсийн. Тэгсэн л эдний анги, а энэ удаагийн шалгалтаар хүүхдүүд бүгдээрээ муу. Гээл тэгдэг.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Сэджав -

За өнгөрөөд явчихлаа. Үгүй ер анхныхаа хичээл дээр муу авчихдээр одоо ямар тус байхав гээл. Яахаараа муу авчихдаг юм болоо гээд л бодож байсан чинь. Энэ дотор нэг хүүхэд оролдсон юм байгаам. Тэгээд хүнээс хараад хариугий нь тавьчихсан гээд тэгж байнаа. Тэгсэн чинь л над, миний нэрийг дуудлаа. Тэгэхээр нь л би би байна гээл ингэсэн чинь миний хүү хэнээс харсанбэ гээл нэг багш тэгж байна. Үгүй ээ хүнээс асуугаагүй ээ л гэсэн. Тэгсэн чинь хүнээс асуусан гэхдээр бас эдний ангид ерөөсөө тэр бодлогыг бодсон хүн байхгүй. Ганцхан энэ хүүхэд л хариугий нь тавьсан. Шууд л тавьсан. Ингээд тэгсэн. Үгүй ээ би жаахан нухаж байгаал тэгээл цаг болоо л өх болох дээрээ би хариугий нь тавьц йн гэсэн чинь. Чи урьд нь мэддэг байсийм уу. Үгүй ээ ер нь их олон юм асуулаа. Тэгж тэгж л. Тэхдээр би тэр Дагзмаа багшид хандаж хэлээд багшаа би тооны хичээлд маш их сонирхолтой. Би тоон дээр таны чихийг ерөөсөө халууцуулахгүй. Та намайг тэнцүүлэх арга алга уу. Би наадахыг чинь ингээл хар ухаанаараа ингээл бодсон чинь л тэдэн толгой, тэдэн хөл гээл ингээл. Байвал л ингээд тохирч байсийн. Тэхдээр л хариугий нь тавьцийн. Гээл ингэсэн чинь нөгөө сууж байсан 3 сууж байсан чинь нөгөө бааврууд чинь баахан хөхрөлдөөд хөхөрч, хөхөрч аваал. Тэгээд Дагзмаа багш над руу ингэж байснаа за гурав, хасах гурав гээл ингэдгийн байнаа. Тэгсэн чинь л за тэгвэл одоо дараагийнхаа шалгалтанд та нар ор. Нөгөө хоёртоо гайгүй дүн авбал танар бас.

Эрдэнэтуяа -

Боломжтой.

Сэджав -

Боломжтой гээл. Тэгээл дараагийн шалгалтанд орсон. Монгол хэлний шалгалтанд орсон чинь “Хоньчин Найдан” гэдэг юм ирлээ. Зохион бичлэг хийлээ. Бичээл өгсөн. Үгүй ээ баярласан гэж арга байхгүй. Тэгсэн л өө дүн авчихаж. Дараагийн шалгалтанд өнөө юу учраас хамгийн амар. Нөгөө хүний нийгмийн идэвхи гэж хүнийг бас авардаг юм байна лээ л дээ. Нөгөө хаалганы хамгийн аман дээр. Багш ирээгүй. Энэ эзгүй ангийн хаалганы аман дээр нь ингээл хамгийн түрүүнд орох гээд. Ингээл зогсож байсан чинь багш орж ирээл: -за чи ороод ир гээл намайг шагайж байхад ингэлээ. Тэхтээр нь яваал орсон чинь май энэ билетийг энэ ширээн дээр тавиадах гээл ингээл. Билетий нь авангуутаа ингээл харсан чинь Үндсэн хууль гэж юу вэ гээл. Гүй ээ тэр хариулж ч болмоор 3 асуудалтай юм байнаа. Тэхтээр нь ийшээ тийшээ харж байгаад тэмдэгтэй газар нөгөөдөхийгөө тавьчихаал бусды нь ингэж тойруулж өрчихоо л тэгээл гарч ирээл намайг энэ, би хамгийн түрүүнд байсан би энд гээл ингээл бөгсөөрөө ухарч гарч ирээл: ор гэхдээр нь нөгөөдөхийгөө авах санаатай ингэсэн чинь ор гэлээ. Тэгээл ороодохлоо. Нөгөөдөхийгөө очоо л. Очсон чинь нөгөөдөхийгөө бас нэг жаахан будилж байнаа. Энэ билүү, энэ нь билүү гээл. Аваалах лаа. Тэгээл аваал нөгөөдөхийгөө хариулчихлаа. Тэгээд Үндсэн хууль, монгол хэл хоёр дээрээ онц аваад. Тоон дээрээ -3 аваад. Тэгээд Санхүүгийн сургуульд тэнцсэн. А Санхүүгийн сургуульд би тоон дээрээ тэр багшийг би ёстой улайлгаж байгаагүй. Үнэхээр гөө мөн хөглөж байж орсон доо Сэджаав чи бид хоёр гээл. Тэр багш сүүлдээ их сайн болчихоол. Ингэдэг байсан. Тэгээл ороол анги зохион байгуулахад ангийн дарга, эвлэлийн үүрийн дарга, сургууль хувийн хэргэндээ сургуульд эвлэлийн үүрийн дарга хийж байсан гээд бичээстэй байдаг юм байна. Ингээ л шууд сонгосон. Тэгээл 4 жил.

Эрдэнэтуяа -

Даргаа хийгээд.

Сэджав -

Даргаа хийсээр байгаад л төгссөн. Тэхдээ би тэнд төгсөхөд намайг сургуулийн эвлэлийн хороон даргаар авч үлдэх гэж их хөөцөлдсөн.

Эрдэнэтуяа -

Мнг.

Сэджав -

Над бол аав ээж хөгшин. А миний аав ээж хоёр, би айлын энхрий хүүхэд байсан учраас тэр хоёртоо би маш их санадаг. Ерөөсөө гэрээ санадаг гэж ойгүй. Би нагацтайгаа байсан Улаанбаатарт. Тэхдээ л би ээжийгээ санаад л. Ингэдэг байсан. Тэгээл Сурмаажав гуай буруутахаасаа өмнө Тоо Бүртгэлийн Төв газар гэж байлаа ш дээ. Тоо Бүртгэлийн Төв газрын дарга байсан. Тэхэд тэнд очоод би тэр Тоо Бүртгэлийн Төв газарт хуваарилагдаж байсийн.

Эрдэнэтуяа -

Аан.

Сэджав -

Тэхэд нь энд ирж дадлага хийчихаад энэ дээрээс нэг дагавар бичигтэй очсон. Манай аймаг мэргэжилтэн байхгүй. Энэ анхны мэргэжилтэнг манайд явуулаарай. Манай аймгийн харьяат хүүхэд байна. Энэ тэр гэсэн. Тэгээл нөгөөдөхийгөө гаргаж үзүүлээл гуйсан чинь: -өө Улаанбаатарт сууя гэж. Тэгээд би уйлж байсан шиг байгаамаа бас. Улаанбаатарт сууя гэж уйлаагүй. Хөдөө явья гэж уйлж байгаа энэ эх оронч сэтгэлгээтэй баньдийг хөдөө явуулнаа гээд. Тэгээд би энэ тоо бүртгэлийн товчоонд хуваарилагдаж ирж анхны нь мэргэжилтэн. А ер нь манай төгсөлт болул энэ сумдын орлогч дарга нарыг бэлтгэдэг хамгийн анхны төгсөлт. А анхны мэргэжилтэнгүүд нь бидэн төгсөж байсийн. Ингээд энд ирж ажилласан. Тийн. Их сайхан. Аймгийн захиргаанд ирээд, а техникоомд очиход болул нөгөө юм сурч байсан учраас сонин сонин юм над байдгийн.

Эрдэнэтуяа -

Аан.

Сэджав -

Техникоомд очоо л Жаргалантын сангийн аж ахуйд намар ингээл очлоо. Би нэг улаан буудай шуудайг ингээд. Хүүхдүүд, том том хүүхдүүд чинь ингээл өргөөд мөрөн дээрээ тавьчихна. Би байхгүй. Даадаггүй. Тэгээл муу санаагаар 2, 3 шуудайтай улаан буудайг одоо ингэж гозойлгочихоол нэгий нь нэгэн дээр нь тавьж байгаад намхан болж байгаал үүрээл арайхийж үүрээл байшингий тийм өндөрхөн шиг цонхоор нөгөө улаан буудайг зөөдөг. Тэхдээр тэр цонхон дээр нь би тэгээл аргалаал том хүүхдүүдийг миний энийг татаад аваадахаарай. Нуруу хүрэхгүй юм гэж байгаал тэгээл зөөдөг. Тэгээд ажилд их хөдөөний нөгөө мал маллаж байсан хүүхэд гэдэг чинь дөнгөж сургууль, 7, 8-р анги төгсөөд очиж байгаа хүүхдүүдээс хамаагүй тэвчээртэй. Хамаагүй илүү. Юм ойлгох нь хүртэл сайн байдгийн байна лээ л дээ. Тэгээд аж ахуйд яваад ирэхэд бол энэ хүүхэд бол сүрхий хүүхэд юмаа. 1700 төгрөгний ажлын хөлс авлаа. Аж ахуйд яваад.

Эрдэнэтуяа -

Пөөх.

Сэджав -

Ганган Даваасүрэн гэж байсиймаа. Манай энд ажиллаж байсиймаа. Манай Шилүүстэйн Лхамсүрэн гэж хүүхэдтэй техникоомд байхдаа үерхээд тэгээд гэр бүл болоод тэгээд манай энэ Санхүүгийн хэлтсийн хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байсан. Тэр 4-р курст байхдаа бид нарыг авч яваад. Наряд хөтөлчихдөг. Ерөөсөө л тэдэн метр газар нөгөө тэдэн хийлийн уутаар тэд зөөсөн гээл. Тэдэн будаа тэдэн удаа зөөсөн. Төмс тэдэн удаа зөөсөн. Тийм талбайн төмс хураасан гээд. Ингээд.

Эрдэнэтуяа -

Хөтөлж, тэмдэглэл байсан.

Сэджав -

Одоогоор яривал санхүүгийн тийн. Нягтлан бодох болох гэж байгаа хүн чинь арга байна уу. Ингээд наряд хөтөлчихдөг. Тэхдээр нөгөө наряд бүр нь үнэлгээтэй. Тэгээд нөгөөдөхий нь үнэлэх дээр зэрэг. Тэр 2000 сянга гаргасан хүүхдүүд бол зөндөө бий. Тэхдээ би арай бага нь биш дундаж л байсан юм шиг байгаан. Тэгээд тэрнээсээ 2 тогоочдоо 100, 100 төгрөг өгөөд. Тэгээл үлдсэний нь авсан. 1 боодол 10-т тэгээд нэг 500 төгрөг, тэгээд 5 зуут. Тэгээд нэг наана нь задгай хэдэн төгрөг байсан болов уу гэж бодож байна. Тэгээл нөгөө 1 боодол 10-таа ингээл өвөртөө хийхээр.

Эрдэнэтуяа -

Байна байна.

Сэджав -

Томроол ингээл. Одоо ерөөсөө. Тэгээд тэр Даваасүрэн болул бидэнд их захисан. Архи ууж болохгүй, тамхи татаж болохгүй. Их мөнгө авлаа гэж ингэж болохгүй. Үрэн таран хийж болохгүй. Аав, ээж, асран хамгаалдаг улсууд дээрээ энэ мөнгийг энэ чигт нь авч очино. Би очоод танай хүүхэд тэдэн төгрөг авсан, гарын үсэг нь энэ байна. Тэр мөнгөө хэдий нь авчирсан гэж ингэж асууна. Ингээд ерөөсөө одоо урдны улсууд болул тийм сайхан юм бие биендээ зааж өгдөг. Тэрний нь тэр сонссон улсууд бол ягштал биелүүлдэг. Одоо болул би үр хүүхдэдээ ч ингэж хэлсэн. Тэрнийг биелүүлдэг хүн хэтээсээ цөөхөн болоод байгаан. Яадгийн энийг битгий үрээрэй л гэж байна.

Эрдэнэтуяа -

Өөрөө олсон юм чинь.

Сэджав -

Тийн. Би олсон юм чинь. Би энэнээс нэг найзуудтайгаа ганц тамхи аваад татчихья гэдгийм уу. За тэр үед архи ууна гээч юм чинь байгаагүй л дээ. Ингэж байсан. Тэгээд тэрнээс аж ахуйгаас буцаж ирээд тэгээд хурал мурал хийгээд анги хуваарилагдаад эвлэлийн үүрийн дарга болоод за тэнд болул. А тэр сангийн аж ахуйд явж байхад болул манай ангийг халзан Цэгмид гэж нэг настай багш авч явсийн. За өглөө, нэг хонь ямаа хоёр ирсэн. Бид нарын хоолонд. Тэгсэн чинь за хонь алдаг хүүхэд бий юу, хонь ямаа алдаг хүүхэд бий юу гээл нөгөө шинэ багш, шинэ хүүхдүүдэд ингэсэн. Нөгөө хонь алдаг хүүхдүүд ингээл гараа өргөсөн чинь за тийм үү гээл. За хонь ямааны гэдэс арчдаг хүүхэд байна уу гээл. Нөгөө охидуудыг ингэсэн чинь нэг ч байдаггүй. Тэгсэн гүй ээ та нар дотор хонь ямааны гэдэс арилгадаг хүн алга уу гээд тэхдээр нь би гараа өргөлөө. Би тэр нагацтайгаа байхдаа бас нэг хонь алсан, хонь манай тэр нагац нэг хонь алсан. 3 хонь алсан. Тэхдээ тэрүүнийг гэдэс арилгаж байхыг би ингээд харсан. Тэгээд харж байхдаа манай ээж чааваас даа ингээл шувтраад байдаг юм байсан. Гүй ээ хонины гэдэс арилгахад чинь ингэж шувтармааргүй юм байна ш дээ. Нөгөө нагацыг ингээл харахдээр зэрэг.

Эрдэнэтуяа -

Ус гүйлгээл.

Сэджав -

Ус гүйлгээл жаахан цааш нь явуулж байгаал уушги хийгээл, ахиал нэг ус гүйгээл жоохон шахаж байгаал. Ингээл 2 уушги, дунд нь устай хийгээл уушгиа, усы нь олгойныхоо усы нь султгачихаал тэгээл хойноос нь баасы нь шувтрахгүйгээр усаар нь туугаал ингээд гаргаж байсан. Тэрнийг хараад тэгж бодож байсан. Аа ингэмээр юм. Тэгээд гараа өргөөдөхсөн чинь өө тийм үү. Эрэгтэй хүүхэд хонины гэдэс арилгана гээд гараа өргөж байхад эмэгтэй хүүхдүүд чаддаггүй. Чи эмэгтэй хүүхэдгүй айлын том нь уу. За чи үлд. Хонины гэдэс арилга. Хонио алж гэдэс, өнөө хоёр тогоочтой. Хонио алаад 2 тогоочтойгоо нийлээд гэдсий нь арилгаад тэгээд бид нарыг ирэхэд сайхан хоол хийгээд байж бай. За, хонь алж өгсөнд нь нэг хормойтой өвчүү өгнөө чамд. А гэдэс арилгаж өгсөнд нь гонжоо өгнөө. Тэгээд та 3 гонжоогоо хувааж идэх юм уу, богинохон аваад хувааж идэх юм уу өөрснөө мэдээ. Ингээд. Тэгээд өнөө багш чинь хүүхдүүдээ дагуулаад яваад өгсөн. Тэгээд жаахан бас хүүхэд байсан учраас эхлээд хонио алсан. Хонио алаал арилгасан чинь өө дажгүй сайхан болчихлоо. Гүй ээ ийм амархан байдгийм уу. Ийм амархан байдгийм уу. 2, 3 салгадаг юм байнаа даа. Өнөө 2 чинь ингээд байдаг. А тийм юм байна лээ л гэлээ. Хэн зааж өгсөмбэ гэнэ. Ээж зааж өгсөөн л гэлээ. Нөгөө нагацыгаа л харж байсан. Болох юм байна гээд. Болчихлоо. Болдогийн байна. Ээждээ очиж зааж өгнөө гэж бодож байсан. Ямаагаа алсан 3-лаа. Дахиад гэдсий нь арилгасан. Усаа хийгээл ингээл шахах дээр зэрэг явалгүй байж байгаал тап гээл өнөө баастайгаа хага үсрээл баастай холилдчихно. Нөгөө гэдэс чинь. Угааж угааж аваал ахиал тэгнэ. 2 цоороол тэрнээс хойш ямар ч нэмэргүй. Нөгөөдөхөөр нь ингэхдээр зэрэг л ингэчихдэг. Тэхдээр л нөгөө өлөнгий нь хөвөхөөс яахав. Тэгээ л өлөнгий нь хөвж авлаа. 3-уулаа баахан баас угаалаа. Баахан хөхрөлдлөө. Яагаад болохгүй байнаа гээл байдаг. Мэддэггүй.

Эрдэнэтуяа -

Аан.

Сэджав -

Ингэчихлаа. Тэгсэн чинь ямааны гэдэс гэдэг чинь царцах нь маш их амархан байдгийн юм байна. Хоёрдугаарт зах дээрээс авсан хонь чинь 2, 3 жил туугдчихсан. 2, 3 өдөр туугдчихсан. Уягдчихсан. Өлөн. Өлөн хонь учраас манай тэр нагацын тэр гэдсий нь арилгахад их амархан байсан байна. Тийн. А бид нар болул хоолоо идчихсэн цатгалан хонь авчраад алж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Дүүрэн баастай.

Сэджав -

Дүүрэн баастай ерөөсөө бас тэрнийг ирж нагацаасаа асууж байж за одоо яанаа гээл нэх баахан хониныхоо гэдсээр гэдэс хийж тавьчихаал за одоо яанаа, одоо яанаа гээл ингэсэн чинь. Харин тэр хоёр тогоочийн нэг нь энэ зүүн талын хүүхэд байсан учраас үгүй ээ яадгийн энүүгээр нь ороомог хийчихье гэж байнаа.

Эрдэнэтуяа -

Аан.

Сэджав -

Мэддэггүй. Би багшийндаа байсийн. Тэхэд бас нэг ороомог хийгээгүй юм уу гэж намайг надаас нэг асууж байсиймаа. Манай, манай багшийн авгай. Тэхдээр нь яадгийн гэсэн чинь өө ингэдгийн гээд элгээ зүсээл гүй ээ янз бүрийн юмнаас нь тавиал өөхөнд ороогоол. Нөгөө.

Эрдэнэтуяа -

Өлөнгөөрөө ороогоод.

Сэджав -

Өлөнгөөрөө ороогоол гүй ингэж. Гүй ээ тэгсэн чинь нөгөөдүүл чинь хүрч ирээд бид гурвыг магтаж байгаа гэж ерөөсөө арга байхгүй. Сайхан арилгадаг юм байна. Сайхан хийсэн байна гээд л. Багш чиг л магтаа л нөгөөдүүл чиг л магтаал. Энэ гурвыг ёстой нэг баастай нь хольчих байх гэж бодсон их хогнууд юм даа. Гүй ээ тэгээд ямаа алахдаа бас их сонин. Хонио алчихсан, ямаагаа алах гэсэн чинь ганцаараа алах гэхдээр орилоод болдоггүй. А бас ганцаараа бас, том эр ямаа. Хүчирмээргүй ч юм бодогдох шиг. Тэхтээр нь өнөө муу хоёр охиноо гуйсан. Гүй ээ та хоёр, гурвуулаа л хамжихаас биш энийг чинь хүчирхгүй нь гэсэн чинь. Ээ эмэгтэй хүн мал алдаггүй байлгүй яанаа энээ пээ пай. Гүй ээ чи нэг нь тэр нэгий нь дуудаад чи энэний хойд хоёр хөлий нь барьж бай, нэгий нь дуудаад чи амы нь барьж бай. Тэгэхгүй бол хүчирхгүй юм байна гээд. Би чинь ганцаараа. Тэгж. Тэгээл тэр ажил, тэр намрын ажил, тэр аж ахуйд, тэр багшид нүдлэгдсэн.

Энэ хоёр намайг Санхүүгийн техникоом шууд ингээл төгсгөх. Тэгээл эвлэлийн ажил болул сайн байлаа. Энд тэнд улсууд ирж тэр эвлэлийн үүрийн ажлын туршлага гэж аминдаа юу ч үзүүлж байсийн мэдэхгүй. Үзэж байлаа. Эвлэлийн 40 жилийн ой, эвлэлийн 15-р их хуралд оролцож байлаа. Ингээ л, тийн. Тэгээ л тэнд нэг юм төгсөөд нөгөө түрүүнд ярьсан Завханд хүрээд ирсэн чинь Алдархаан сумтай шеф. Алдархаан суманд хадлангийн ажил гээл. Шоомой гэдэг баньд манай ангиас төлөвлөгөөний комисст ирж байсийн. Бидэнд төлөвлөгөө тоо бүртгэлийн анги гэж төгсч байсийн. Тэгээл нэг баахан залуучууд. Өө хөгшчүүл ч явсан. Ингээд Алдархаанд очсон. Хадлан хийсэн. Манай ээж гээч. Манай ээжээс настай авгайчуул чааваас нөгөө шугуйн битүү дотроос өвс чирч гаргачихаал. Тэгээл арайчуул гэж бидэнтэй л хамт л ирнэ. Тэхтээр нөгөө эрэгтэйчүүд нь гэртээ орчихоол нөгөө нэг 3, 4 авгай цай хоол хийнэ. Тэхдээр би аавтайгаа хөдөө их анд явж байсан, хөдөө хадланд аавтайгаа их явж байсан учраас таарсан шимээсикээр болул өвс сайн хаддаг байлаа. Ирэхдээ би аавдаа шимээсикээ бариулчихаад түлшээн аваал ирдэг байсан учраас Алдархааны шугуйгаас чинь би тэр хуурай бургасыг авчраал нөгөөдүүлийн дэргэд суугаал, өвдгөн дээрээ тавьчихаал ингэж хугалаал тэгээд савыг нь барьж очоол тэр уснаас нь ус хутгаал галлаал тогоон дээр нь цайгий нь үйгээл ингээл өхдөөр тэр авгайчуул маш их дуртай. Гүй ээ энэ одоо кө мөн сайн хүүхэд юмаа. Манайд нэг сайн хүүхэд иржээ. Гүй ээ ингээд миний дэргэд ярихгүй л дээ. Ингээл ийшээ тийшээ явахад би чих дэлсэнэ.

Манайд нэг сайн хүүхэд иржээ. Кө энэ мөн сайн хүүхэд юмаа. Энэ чинь одоо эмэгтэй хүүхэдгүй айлын том доо янз нь гээл. Ер нь урдны улсууд чинь юмыг тэр талаар нь их ажиглаж шинжиж ингэж байсан байлаа ш дээ. Ингэсэн. Энэ болул миний тэр хүүхэд ахуй насандаа олсон хүмүүжил, хүнд тус болж байгаарай гэсэн эцэг эхийн минь хүмүүжил, а тэр мал маллаж байсан учраас тэгж ажлаас залхуурч, хойш сууж ингэдэггүй байсан учраас Аймгийн захиргаанд болул би их нэртэй. Ийм байсан. Аймгийн захиргаанд ахиал Эвлэлийн үүрийн дарга хийсэн. Аймгийн Эвлэлийн Хороонд болул их нэртэй. Сайн Эвлэлийн үүрийн дарга гэдэг. Ажил болгонд ингэж оролцдог. Аймгийн Захиргаа чинь сүлд модны наадам гэдэг юм хийдэггүй байсан үед байгууллагын сүлд модны наадам хийж би авга, манай хамгийн аавын хамгийн том ах морин хуур тоглодог. Манай аав морин хуур тоглодог. Дээр үеийн гармон хөгжим барьдаг. Тийм хөгшчүүл байлаа. Урлаг уран сайханд бас их сайн. Тэгээд нөгөөдүүлийгээ урьж аваачиж морин хуур дугаргаж сүлд модны наадам хийж. Тэхдээ сургууль сүлд модны наадам хийдэг тэрүүнд нь бас өвгөн мөвгөн болж байсан ийм одоо туршлаганууд байсан. Тэгээд тэр алиалагч нарт одоо юм бэлдэж өгөөд ингээд шүүмжлүүлдэг. Сум нэгдлүүдийг дурандуулаад, шүүмжилдэг. А сайн дарга нарыг магтдаг. Ийм юм хийдэг байлаа. Энэ бол Аймгийн Захиргаанд намайг дараагийнхаа ажилтанд, би ерөөсөө л 3 газар л ажилласан.

Аймгийн Захиргаанд нэг 4 жил гаран ажилласан. Барилгад нэг 3 жил ажилласан. А тэгээд барилгаас би аймгийн Эвлэлийн Хороонд очоол тэгээл Эвлэлийн Хороонд тэтгэвэрт гартлаа ажилласан. Ийм л хүн байгаам. Тэгээд энэнээс болул би та нарт одоо хүүхдийг, хүүхдийн хүмүүжилд бөөр хар бага нялхаас нь ингээл анхаарчих юм бол цаашаа болул тэр олсон хүмүүжил чинь тэр хүнийг өөрий нь удирдаад ингээд аваад явчихдаг юм байна лээ шүү гэж. Миний ажиллаж байсан Завхан аймгийн Эвлэлийн Хороо болул монголд байхгүй тийм Эвлэлийн Хороо байсан. 5 тугтай. Шагналын 5 тугтай. Аймгийн Эвлэлийн Хорооны тугтайгаа 6 тугтай. Ингээ л нэг ой, тэмдэглэлт үйл явдал, хамгийн анхны тугийг Ленины мэндэлсний 100 жилийн ойгоор нэг уралдаан зарласан. Тэр уралдаанд манай залуучууд их сайн ажилласан. Ингээд 1970 онд тэр Лениний мэндэлсний 100 жилийн ойгоор нэг үүрд хадгалагдах улаан туг авсан. Тэрнээс хойш 4 туг авсан. А залуучууд нь надтай хамт ажиллаж байсан тэр дарга нар, тэр надтай хамт ажиллаж байсан залуучууд болул жинхэнэ бурхан улсууд байсан. Аюурзана гуай гэж Увс аймгийн Сагил сумын харьяат Цэгмидийн Аюурзана гэж нэг шинэхэн дарга. Намайг зүгээр орон тооны ажил хийгээд байж байхад Лувсандондов, Самбуудорж гээд дарга нар байсаан. А тэрний дараа Аюурзана гуай гэж нэг залуу ирээл тэгээл Аюурзана дарга намайг Барилга Конторын орлогч дарга байхад хэд хэд уулзсан. А хоёулаа нэг уулзья. Гүй ээ эвлэлийн ажил хийчихаач. Эвлэлийн ажил л, чи ажлаа ажил мэргэжлээ буруу сонгочихсон юм байна. Наадах аж ахуйн ажлыг чинь болул нас ахисан хөгширсөн хойноо хийдгийн.

Эрдэнэтуяа -

За.

Сэджав -

Одоо чи ийм иртэй энэ сайхан залуу насандаа эвлэлийн ажил хийчихаач. Гэж гуйдаг байсийн. Тэгээд би тэрүүнд, тэрний үгэнд орсон. Их зөв болсон. Намайг барилгад очиход, би яг тэр жил сургууль горьдож байсан. Нэг өргөдөл өгчихсөн. Бас ажил сайтай, тэхэд манай байгууллагын ажил бас гайгүй. Манай дарга тэр урд жил нь сургуульд явсан. Тэгээд манай ахлах мэргэжилтэн байсан хүн тэр даргын оронд очоод тэгээд ахлах мэргэжилтэнгээр нь Аймгийн Намын Хорооны товчоо намайг баталсан. Ийм үе байсан. Тэгээд энэ жил бас сургуульд орчих магадгүй дээ ингээд бодож байсан чинь Нямжав гэж. Шооюу Нямжав гэж сонин түүхтэй өвгөн энэ Барилга Конторын дарга байсан байхгүй юу. Тэгээд Барилга Конторын даргаасаа Улиастай хотын Гүйцэтгэх Захиргааны дарга болж тэнд очсон. Тэгээд Барилга Конторт орлогч дарга хэрэгтэй байна гээд тэр Нямжав гуайгаас ямар хүн байнав гэхдээр Сэджавыг тавь. Гэж хэлсэн гэж байгаан.

Эрдэнэтуяа -

Аан.

Сэджав -

Тэгээл ерөөсөө тэр хүний үгээр хууль. Намын Хорооны Товчооны хурлаар очоол тэгээл ерөөсөө тавьсан. Би маш дургүй очсон. Ер нь ажилд очихгүй гээл Товчооны хурлаар батлагдсаны дараа 3 хоног ажлаа хүлээлгэж өгсний дараа 3 хоног гэртээ байсан. Аж ахуйн ажил хэрэггүй. Мэргэжлийн бус ажил хийхгүй гэж ингээд. Тэгээл яахав хууль хүчтэй. Тэгээл яваа.

Эрдэнэтуяа -

Тушаал гарцан.

Сэджав -

Тийн. Аймгийн Намын хорооны 2-р нарийн бичгийн дарга Бавуусүрэн гэдэг хүн ирээ л намайг: -за энэ машинд суу. Ажлыг чинь хүлээлцүүлнээ гээл, тэгээл ажил хүлээлцэж байсан. Тэгээд харин барилгад болул яахав ээ бас манай байгууллагын авто засварын газар гэж нэг буянтай байгууллагыг анх барьж ашиглалтанд өгөөд. Энэ болул сард 2 сая 900 мянган төгрөгний л гүйцэтгэлтэй байдаг ийм Барилга конторыг чинь 18, 9 сая төгрөгний төсөвт өртөгтэй барилга барьсан учраас энийг чинь 2, 3-хан жил барьж байгаа учраас улсад тэргүүн байр эзлээд 2, 3 жил дараалан байр эзлээд энэ үед нь болул би азтай. Одоо ер нь бас чиний буян гэж юм байхгүй, хувь нэмэр гэж юу байхав гэхдээ чи азтай хүн. Манай барилга ингээд байр эзэллээ гэж бас дургүй нь хүрсэн улсуудад зэмлүүлж ингэж байж би тэр Аюурзана даргын үгэнд ороод Эвлэлийн Хороонд очсон. 25 жил ажилласан боловуу залуучуудын байгуулагад. Өшөө би одоо намайг АЙмгийн дарга байсан Раднаарагчаа гуай за чи Аймгийн захиргаанд ир. А би чамд яаг нэг таарсан ажил өгье. Чи одоо биеэ дааж ажилла. Одоо наад залуучууд чинь маргааш өглөө Сэджав гуай та хөгширч. Одоо та гараа ингээл. Чи гарна. Би болул тийм олхигүй ажил өгнө биз. 2, 3 ахин хэлсэн хөөрхий. Хэдэн залуучуудын байгууллагад ажиллаж байхад Эвлэлийн Төв Хорооны хэрэг эрхлэх газрын дарга байсан бас сайн танина. Мэднэ. Нэг нутгийн гээд. Бидэн ойр дотно байсан. Тэгээд би тэр хүсэлтий нь биелүүлж чадаагүй. Тэгээд захиргаа, гүй Эвлэлийн хороонд байсаар байгаад тэгээд тэтгэвэртээ гарсан даа. Одоо энэ суурин дээр нь ажиллаж байгаа залуучууд жилд нэг 2 удаа, а тэгээд ой мойд, ой мойгоороо бас хүрээд ирээч гээд аваад ингэдэг. Тэгээд энэ болул хүүхэд ахуй насандаа олж авсан миний хүмүүжил. Одоо миний, өшөө над болул өшөө мэдлэг байхгүй, боловсрол байхгүй, өшөө чадах ажил ерөөсөө байхгүй. А тэхдээ идэвхи. Идэвхи хүмүүжил хоёроороо л нэг өдий зэрэг хүрч ажилласан. Ийм өвөө байгаам. За хожим нь тэтгэвэртээ гараад Хайрханд мал маллаад байж байхдаа сумын ИТХ-ын даргаар нэг 3 жил 10 сар ажиллаа. За тэр нэг сонгуулийн хугацаанд. За би тэхэд 55 настай тэтгэвэрт гарчихсийн. За тэгээд тэнд ажиллаж байхдаан 60 хүрээ л тэгээл тэндээс бүүр үндсэн тэтгэвэртээ тогтоосон. Тэр нөгөө нэг эрт нэг тэтгэвэрт гаргалаа ш дээ. Хэ, хэ хэ

Эрдэнэтуяа -

Ажилласан жил нь болцон гээд үү.

Сэджав -

Ажилласан жил болцон, эрэгтэй хүн 55 нас наслачихсан л байвал тэгээл одоо тэр хөнгөлөлттэй тэтгэвэрт гарч байсан үе. Тэгээд гараад явчихсийн. Тэгсэн би Цагаанхайрханы ард түмэнд ч хэлдгийн. Цагаанхайрханд би. Би ажилласан газар бүрдээ юм бүтээсэн. Юм хийсэн. Одоо энэ Хүүхэд Залуучуудын Ордон гээд байж байгаа энэ хоёр давхар саарал байшинг би бариулсан юмаа ингэж одоо өөрийхөө үеийн залуучуудын дунд ханхалздаг байхгүй юу. Энийг чинь би бариулсан юм байгаам гэж намайг байх үед барьсан. Сайхан улсууд байсан. Тэр Аюурзана гуай гэж сайхан хүн байлаа. Цэдэндорж гуай гэж сайхан хүн байлаа. За Бумба гэж сайхан хүн байлаа. Доржпаламын Пүрэвхүү гэж манай 2-р даргаар ажиллаж байсан сайхан хүн байлаа. Тэгээд хожим нь БАянхонгорын Эвлэлийн Хорооны 1-р даргаар яваад тэгээд тэндээсээ Пүрэвхүү гэж. Тийн. Доржпаламын Пүрэвхүү гэж тэгээд тэндээсээ Дорнот аймгийн, Дорноговь аймгийн Намын Хорооны дарга болоод явчихсан.

Ер нь одоо сайхан сайхан, Бөөрөнхий гэж одоо БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга залуу бас хамт ажиллаж байлаа. За Бямбын Сонинжаргал гээд. Гүй ээ ер нь сайхан сайхан улсууд олон ажиллаж байсан. Энэ хүмсүүдийн буянд л ингэсийн. Нэг 60, 50, 60 настай өвгөн тэр насандаа улс төрийн ажил хийгээгүй, хиймээргүй юм байнаа. За улс төр гэдэг болул эв нь таарахгүй болул ямар ч нэмэргүй. Ерөөсөө ард түмэн хохироол. Ингээл байж байдаг ажил юм байнаа гэдгийг болул би Цагаанхайрханд болул Хурлын даргаар нэг 3 жил илүү жаахан хугацаанд ажиллахдаа бүрэн ойлгосон хүн. Ерөөсөө энэ амлаад байгаа, энэ хэлээд байгаа энэ сайхан юм чинь болул юу ч байдаггүй юм байна лээ хөөрхий. Ерөөсөө л өөрсдөө намыг гаргах, өөрөө гаргах, түүнээс тэр ард түмэн. Би бүр аргаа бараад за та нар минь би 20 төлөөлөгчидтэй байсан иргэдийн хурал. За бид хэд чинь цөмөөрөө л Цагаанхайрхан сумыг хөгжүүлье л гэж хөгжүүлэхийн төлөө л явж байгаа улсууд биз дээ гэж. Ингэхдээр цөмөөрөө тиймээ гэдгийн. За хөгжүүлэхгүй гэж энд орж ирсэн хүн байна уу гэхдээр байхгүй ээ гэдгийн. За тэгвэл хөгжүүлэхийн төлөө явахдаа энэ дээрээс энэ хаалгаар гарьяа гэвэл яаж явж гарвал арай хялбар, арай хямд төсөр зардлаар гарахнав гэдгийг л хуралдуулна шүү дээ.

Түүнээс биш ингэж энэ хаалгаар гаргахгүй гэх юм бол байхгүй. Тийм гэдгийн. Тэгээл нэг ажлаа санаал хийх болох дээр ерөөсөө, яг энэ Их хурал шиг сумын ИТХурал хурлаа хийж чадахгүй үе байсан. Ингээд за ингээд энэ болул Монгол улс болул хөгжихөө байцан юм байна. Би Залуучуудын байгууллагад ажиллаж байсан хүн учраас ардчилал гэдэгт их сэтгэлтэй, а бас яахав энэ залуучууд нь энэ доод тушаалын улсууд дээд талдаа үгээ хүргэж чаддаггүй. Юм хэлж чаддаггүй. Ийм байсан. Энийг болул ардчилалын буянд хөөрхий хаана хэнийгээ ч шүүмжилчихдэг боллоо. Ардчилалын буянд одоо бас нэг жоохон хөрөнгөж хөрөнгөжөөд авлаа. Би тэр дээр нэгдэлд элсэж байхад л бол тэр нэгдэл дутуу орхисон байна. Маш сайн сайхан ажил. Тэр нам засгийн бодлого одоо буруу зүйл хийсэн, юмыг дуурайсан албан хүчээр малы нь хувьчилсан ингээд их л шүүмжлэлтэй ханддагийн. А би яг тэр амьдрал дунд хөдөө ажиллаж байсан хүний хувьд болул маш их зөв зүйл хийсэн тэр. Нам засаг. А тэр тархай бутархай байсан ард түмнийг нэгдэл гэж том айлд элсүүлээд, за тэрүүнд буруу юм юу болсон гэхдээр үгээгүй ядуу хоосон ийм улсуудад тэр баян чинээлэг улсуудын юмыг аваад тэрүүнд өөрт нь өгөөгүй л дээ. Өгөөгүй ч гэсэн тэрүүгээр маллуулаад нэгдэл хөдөлмөр өдрийн хөлс өгч байсан. Энэнийхээ хүчинд тэр ядуу улсууд чинь өөдөө дээшээ ингэж гарч ирээд ингээд зарим ажил сайтай зарим нь болул сайн малчин янз бүрийн юм авч байлаа. А тэрний хүчинд намайг бага байхад ингээд чулуугаар өрөөд нэг ийм дээрээ дээвэр саравч байхгүй нэг ийм хашаа, хоргонд малаа хэвтүүлдэг байсан болул тэр мал чинь сайхан дулаан байранд хэвтдэг болсон, тэр мал чинь сайхан худаг гаргаж өгсөн. Тэр тэжээл, хужир, өвөлжөөн дээр нь хүртэл усан сан гээч юм байгуулаад ингээд өгч байсан.

Энэ болул нам засгийн тэр үеийн одоо маш их том алхам, том зорилт ингэж биелж байсан. А энэ нэгдлийг тараадгийг болул би бас явуургүй алхам болчлоо, буруу боллоо гэж ингэж боддогийн. Сэтгүүлч Мятавын Цагаан “Нэгдэл гэдэг айл нэг л биш” гэж ингээл ерөөсөө өглөө үдэшгүй өдөр шөнөгүй орилсоор байгаа л ингээл нэгдэл тарсан. А нэгдэл тараатах дээр зэрэг одоо энэ их хөрөнгө устсан даа. Тэр өмч хувьчлалаар нэг жоохон өмч өгөөд одоо би өөрийнхөө нутгаар зүйрлүүлээд хэлэхэд энэ, энэ барилгыг энэ сумад өгчихьеэ. Энэ сум чинь контор байхгүй байнаа. А энэ сумад чинь одоо клуб, улаан булан соёлын өргөө алга байнаа. Энэ сумад чинь одоо залуучуудын чөлөөт цагийг өнгөрөөдөг ийм байр танхимгүй байнаа. Ингээд тэр нэгдлийн гишүүдийн хуралд, би чинь нэгдлийн гишүүн байсан учраас хөдөө гараа л мал аваал нэгдлийн малыг түрээсээр маллаал тэгээл нэгдлийн гишүүн сэргээгдээл ингээл явсан л даа. А тэгээд ингээд хэлэхэд чинь болсон. Одоо энийг хувьчлана. Хувьчлана. Энийг буулгана. Буулгаад хадаасы нь шургаагий нь банзы нь тоолж хувааж аваад хадаасы нь хүртэл тэгшилж байгаад ширхэг, ширхэгээр нь хувааж авна. Ингэж энэ ард түмэн чинь ингэж орилж хашгирсаар байгаад бүх юмаа устгасан. Манай Цагаанхайрханд гэхэд одоо худаг байхгүй, одоо ер нь хашаатай өвөлжөө тун цөөхөн. Одоо бүгдий нь буулгаж аваачаад сумын төвд, аймгийн төвд амбаар, хашаа саравч барьчихлаа. За энэ болул нэг талдаа туйлшраад ерөөсөө маш их эвгүй, маш их буруу ийм юм болсон. Тэгээд тэр нь болул хожим нь одоо удирдаж байсан улсуудын тай ч бас холбоотой байсан байж магадгүй юм байгаа юм. Одоо ингээд нэг нөхөрлөл байгуулья, ингээд нэг хоршоо байгуулья гээд ингэхдээр дарга нь хэн болохын. За зөв байна. Бид нар одоо хоршихгүй бол болохоо байчихлаа. Дарга нь хэн байхын, нягтлан нь хэн байхын, нярав нь хэн байхын энэ 3 хүнийг л шийдчих. Тэгээл бидэнтэй нэгдэл хоршоо, тэр нөхөрлөлийнхөө тухай асуудлыг ярь гэж байгаа одоо миний хэрийн, надаас өндөр ийм настай, за мөн ч 50, 60 настай ийм улсууд байхын. Хожим нь одоо тэрнийг чинь одоо тэр удирдаж байсан улсууд нь ингээд хуваагаад авцийн юм байна л даа. Бидэнд мэдэгдэлгүй. Ийм байдгийн байгаан тэгээд. Залуучуудын байгууллага болул асар их ажил хийж байсан, асар сайхан байгууллага байсан. Одоо.

Эрдэнэтуяа -

Яг юу нь юу хийгдэхэв?

Сэджав -

Ер нь энэ улс ардын аж ахуйн энэ.

Эрдэнэтуяа -

Яаж

Сэджав -

Энэ байгууллагууд оролцохгүй ажил гэж байхгүй. Хашаа барихад одоо залуучууд л явж байна. Хадлан тэжээл бэлтгэхэд одоо залуучууд л явж байна. Одоо тэгээд худаг ус гаргахад залуучууд л явж байсан. Тэгээл энэ хүнийг чинь ингээл хөгжүүлээд л ирэхдээр зэрэг нэг өрхөд 3 ам бүл байнаа л гэхэд за аав нь арай өндөр настай, ээж нь дунд хэрийн настай, тэгээл хүү нь ч бай, охин нь ч бай ингээд залуу хүн байдаг. Тэр айлын гол эх үүсвэрийг тэр залуу хүн л яадаг. Манай Сонгино сумын Намхайнямбуу гээд сайн баатар байлаа. Улсын, АИХ-ын депутат байлаа. А УИХ-ын гишүүн байлаа. Ингэж байгаад таалал боллоо л доо чааваас. Тэр хүн болул аав нь нэг өндөр настай хүн, ээж нь нэг өндөр настай хүн. Тэхэд би аав ээж хоёртойгоо мал малладагаа л гэж. Ингэж л ярьдаг. Би нэг удаа нэг бас нэг хүүхэд ирээ л ингээл асуугаал нэг сайн хүнтэй уулзая гэхдээр нь Намхайнямбуу баатартай уулзуулсан. Баатар маатар болоогүй байсийнмаа. Ингээл уулзаал, энэ ингээл ганцаараа малдаа явж байдаг. Гэр бүл байхгүй. Хөгшин аав ээж хоёртойгоо гэрийн бүх ажлыг хийдэг ийм залуу байгаам гээл гэсийн. Тэгээл нөгөө залуу чинь уулзаж жаахан юм ярьж байснаа нэг тийм дурамжхан шиг орхих дээр нь “аав нь гэж нэг өндөр настай хүн, ерөөсөө одоо тахир дутуу ерөөсөө ажилд нь оролцдоггүй”. Ээж нь гэж бас нэг даралт ихтэй өндөр настай хөгшин. Тэгээл ерөөсөө гэрийн бүх ажлыг, энэ одоо 5, 600 малыг чинь энэ залуу өөрөө малладагийн гэсэн юмыг тэр сурвалжлагч залууд ингээд үг хөндөөд ингээд яриадахсан чинь “хүүе Сэджав гуай та юу ярьж байна. Аав минь байж байна гэдэг чинь надад манай өвөлжөөний арын тэр том ханхар уул, нөмөртэй тийм уул гэсэн үг байхгүй юу. Ээж минь байж байна гэдэг чинь яг та нарын энэ зочид буудал. Өглөө явахад цай бэлэн байна. Орой ирэхэд хоол бэлэн байна. Цай бэлэн байна. Унтахад ор бэлэн байна. Гэр дулаахан байна. Ийшээ тийшээ ингээд явахад сольж өмсөөд явахад хувцас бэлэн байна. Ингэхдээр яг л энэ зочид буудал гэсэн үг. Гэхдээ би аав ээж хоёртойгоо маллаж байгаа гэхээс өөр арга байхгүй” гээд. Хээ би хэрэггүй тэгж хэллээ дээ. зүгээр л дугуй л байж байдаг байж гэж ингэж бодож байсан юм байгаам. Тэгээл тэрүүн шиг ингээл энэ залуучууд чинь өрхөө аваад явж байгаа. А ийм сайхан залуучууд. Тэгээд Намын уриа гараад намын гишүүд чиг хөдөө нэгдэл, хөдөө аж ахуйд их ирдэг боллоо. Эвлэлийн илгээлтээр олон залуучууд хөдөө гарч байлаа.

Эрдэнэтуяа -

Эвлэлийн илгээлт гэдэг нь юу юм бэ?

Сэджав -

Яахав дээ 7, 8-р анги төгссөн, үгүй ээ 7, 8-р анги төгсөж байгаа энэ хүүхдүүдийг а илгээлт өгөөд. За та нар одоо заримы нь болул үйлдвэр дээр ажиллуулж байлаа. Заримы нь болул хөдөө аж ахуйд ажиллаж байлаа. Ангиараа, хамт олноороо гарч байлаа. Нэг ямар кинон дээр билээ. Үйлдвэрт гарна гээл нэг.

Эрдэнэтуяа -

А Анхны хайр бил үү?

Сэджав -

А нэг тийн. Тийн. Нэг кинон дээр гардаг. Яг тэрүүн шиг тэр ажил чинь манай энэ хөдөө орон нутагт яг ингээл өрөнж байсан. Одоо энэ настай, настай хижээлдүү нас тогтцон улсууд: -би Эвлэлийн илгээлтээр ажиллаж байсан шүү дээ гээл ингэж байгаан. Би нэг кино хийх санаатай байгаан. Өөрийнхөө тэр илгээлтээр ажиллаж байсан тухайгаа. Гүй ээ би тантай нэг уулзах юмсан гэж бодоод байдгийн. Таныг аваачиж би тэндээрээ илгээлтээр ингэж ажиллаж байсан. Ингэж гаргаж байсан юм гэдгийг хэлүүлэх юмсан гээд ингэж байгаа улсууд байгаан.

Эрдэнэтуяа -

Тэрний ач тус нь юу байнаа?

Сэджав -

Гүй ээ энэ бүхэл л ажлыг. Энэ миний саяын хэлсэн энэ бүх ажлыг энэ мал маллах ажлыг одоо энэ.

Эрдэнэтуяа -

Улс нийгмийн ажил.

Сэджав -

Ээ энэ бүх ажлыг л тэр илгээлтээр гарсан бүх хүүхдүүд хуниад өгдөг байсан байхгүй юу. Ёстой одоо үзүүлдэг. Тэр залуучууд ёстой.

Эрдэнэтуяа -

Тэндээс ажил мэргэжлийн гарааг олж.

Сэджав -

Еэ ээ э. Тэгээл одоо тэрнээс чинь Улсын аварга болцон, Хөдөлмөрийн баатар болцон УИХ-ын депутат болцон олон арван улсууд бий. Манай аймагт гээл ингэхэд. Тийн. Одоо, тийн тэрүүгээр сургуульд яваад Политехникийн дээд сургууль төгсөөд Эвлэлийн Төв Хороонд ажиллаж байгаад Улаанбаатар хотын ерөнхий менежер хийж байгаад тэгээд одоо Сангийн яамны хөрөнгө оруулалтын газрын дарга Очирын Бат-Эрдэнэ гэж хүн байна. Манай энэ Улиастай сумын нутгийн зөвлөлийн дарга. Ийм ийм улсууд одоо нэг ирэхдээрээ ирж золгодогийн. Тэгээл нэг хийж яваа ажил, өөрийнхөө амьдрал, болж байгаа болохгүй байгаа юмыг болул нэг илэн далангүй яриад. Ингээд явдгийн. Явцгаадгийн.

Эрдэнэтуяа -

Мнг. Төрөөс ер нь Залуучуудын Эвлэлийн байгууллагыг талаар ямар бодлого хэрэгжүүлдэг байсан бэ? Залуучуудыг ер нь яаж хүмүүжүүлдэг байсан бэ? Эвлэлийн байгууллагаар?

Сэджав -

Төрөөс болул удаа дараагийн нам, энэ нам л удирдаж байлаа ш дээ. Энэ намын их, бага, бүгд хурлуудаар зорилт дэвшүүлээд. Ухаандаа би манай аймгийн эвлэлийн хороо чинь шагналын 5 тугтай хороо гээл ингэхэд чинь хадлан тэжээл бэлтгэх ажлыг одоо эрчимжүүлэх тухай ерөөсөө л одоо хөдөө суманд хадлан бэлтгэх, хадлан юу тариа тариулах, хадланг хашиж хамгаалах, ургацыг нэмэгдүүлэх, намар хадлан хадаж бэлтгэх энд болул нам, залуучуудын байгууллагад даалгавар өгдөг байсан байгаам. Одоо ерөөсөө мал өсгөхөд ч даалгавар өгнө. Одоо тэр залуучуудын хийхгүй ажил энэ Монгол орныг хөгжүүлэх талаар хийж байсан бүх ажилд чинь л энэ залуучууд. Айлын, одоо бид нар сая нэг хүнээр жишээ аваад Намхайнямбуу баатар тэр Цэрэндаш гэдэг айлын суурь, нэг 6, 700 малтай суурийг ганцхан тэр Цэрэндаш гуайн хүү Намхайнямбуу бол авч явж байсан. а тэгвэл Завхан аймгийн энэ одоо ажлын чинь голыг Завханы залуучууд тэр л одоо Эвлэлийн гишүүн ч хүн байна. Эвлэлийн гишүүн биш ч хүн байна. Манай аймгийн Ургамал сум гэхэд л нэг ч эвлэлийн гишүүн биш залуу байхгүй. Бүгдээрээ бие биенийгээ дагалдаад ингээд эвлэлд элсчихсэн. Ургамал сумын эвлэлийн хороо гэж улсад алдартай. Ийм Эвлэлийн хороо байлаа. А Ишээ дарга болул мэднэ. Ургамал сумын Эвлэлийн Хорооны дарга Дашсүрэн гэж одоо нэг төмөр таягтай өвгөн Улаанбаатарт явж байнаа гэж дуулдаж байна. Ийм одоо хүн ажиллаж байлаа. За энэ мэтчилэнгийн ерөөсөө одоо энэ Залуучуудын байгууллагын хийдэггүй, оролцдоггүй ийм ажил гэж байхгүй. Залуучуудын байгууллагын ажилтнууд маш их шалгарсан ийм улс байсан. Хангинуулдаггүй, загнуулдаггүй ажил гэж байхгүй. А нам чиг л залуучуудын байгууллагын ажлыг загнаж ингэнэ, төр ч залуучуудын байгууллагуудыг ийм юм хий та нар ийм юм хийсэнгүй гэж ингэнэ. А тэр ер нь Монголын хүн ам дотор залуучуудын байгууллагад ажиллаж байсан энэ залуучууд шиг хүний үг хүлээж авдаг. Шүүмжлэл хүлээж авдаг. Ийм хүн бол тун ховор байх. Би болул одоо хамт ажиллаж байсан улсууддаа хэлдгийн. Бид нар залуучуудын байгууллагад ажиллаж байсны хүчинд бид нар ямар ч байсан хүний өөдөөс тийм юм гэхгүй за өөрийнхөө зөвийг болул энэ миний зөв дөө дараа энэ хүн хэлнээ. А энэ болул үнэхээр миний буруу болжээ гээд ингээд шүүмжлэлийг ялгаад шалгаад хүлээгээд авах чадалтай ийм хүн болжээ гэж ингэж боддогийн. Тийн. Бүгдээрэнгийнэ.

Эрдэнэтуяа -

Зам тавих уу?

Сэджав -

Цэргийн насны залуучууд одоо та нар болул одоо үнэхээр балчирдана л даа. Энэ улсууд юу хийж байсан юм бол. Манай энэ өвгөчүүл юу хийж байсан юм бол гээл ингэж л бодогдох байх. Одоо залуучууд манай энэ аймагт ингээл ажиллаж байгаа улсуудыг ингээл харахад сумдад дандаа эвлэлийн дарга байсан, эвлэлийн сонгууль хүлээж байсан. Залуучуудын байгууллагаар сургууль, курст явсан, боловсрол эзэмшсэн ийм хүмсүүд байгаан. Ерөөсөө ямар ч сум, ямар ч газар яваад очиход л дандаа л тийм улсууд. Тэхээр би өөрийнхөө аймгийн харж байгаан. За бусад аймаг орнууд бас л тийм л улсууд байдаг юм шиг байгаан. Их хурлын дарга байгаа Дэмбэрэл гуай чинь Ховд аймгийн Эвлэлийн хорооны 1-р дарга байсан. Тэр үед бид нар бас л үзэлцэж л байсан. А манай энд Намын хорооны 1-р дарга байсан. Одоо ийм л өвгөн байгаан. Тэгээл одоо харин ингээд байж байхын.

Эрдэнэтуяа -

УИХ-ын дарга.

Сэджав -

Тийн. УИХ-ын дарга болчихоод.

Эрдэнэтуяа -

Эвлэлийн Хороон дарга тухайн намын бодлогыг л хэрэгжүүлэх үү?

Сэджав -

Өө дээрээс нь чиглүүлээд өгнө. Намын их хурлаар. Тэгээд Эвлэл бас өөрөө Их хурлаа хийгээд тэгээд бас өөрийнхөө бодлого, бодлого зорилтыг хэрэгжүүлнэ. Ухаандаа би зүгээр Намын Төв Хорооны 9-р бүгд хурал хуралдаад тэр нь үед зүгээр мал өсгөх, малыг хорогдолгүй онд оруулах, төл бойжуулах энэ л тухай асуудал хэлэлцэж байсан байна. Тэгээд 100 эх малаас 100 эм хониноос 95 хурга бойжуулнаа гээд ингээд зорилт дэвшүүлж байсан байна. За яахав 100 эм хониноос 100 хурга бойжуулж байсан, 100-аас дээш хурга бойжуулж байсан сайн малчид бий л дээ. Гэхдээ дунджаар болул одоо бид нар 95 хурга. Тэхээр Эвлэлийн Төв Хорооны 6-р их хурал гэж дараах нь хуралдаад 100 эм хониноос 96 хурга бойжуулнаа гээд ингээд зорилт тавьцан. Тэгээд манай тэр Намхайнямбуу баатрыг энэ гадны улсууд бэлчээрийн ухуулагч гэж ингэж хэлдэг байлаа л даа.

Тэгээд бас тэр нэг Залуучуудын сонины сурвалжлагч залуутай явж байгаад ингээд нөгөө хоёр чинь үг нь ойлголцдоггүй асуучихмаар юмыг тэр хүн асуудаггүй, зүгээр яриад өгчихмөөр юмыг манай баатар ярьдаггүй, ийм байгаад байхдаар нь би тэгээд нэг завшаан орж ирээд бид 3 хоолоо идээд ингэхдээр нь үгүй ээ чамайг энэ улсууд чинь бэлчээрийн ухуулагч л гээд байхын тэр ямар учиртай юм бэ?гээд ингэсэн чинь: -үгүй ээ намайг муулж байгаа юм болов уу даа. Би чинь хүнд хэлэх гэж байгаа үгээ гадаа хэлчихье. Заавал гэрт байшинд оруулж байж хэлье ингэдэггүй. Бэлчээр дээр таараал чи одоо мэдэж байгаа биз дээ. Намын Төв Хорооны бүгд хурал чинь бид нарыг 100 эм хониноосоо 95 хурга ав гэлээ ш дээ. Тэхтээр манай Эвлэлийн Төв Хорооны бүгд хурал 96 ав гэсэн шүү дээ. Чи мэддэг үү гэхдээр: -өө тийм үү. Ганцхан юм хэлэхэд л нөгөө хүн: -гүй ээ би чинь 100 хониноосоо 96 хурга бойжуулах юм байна гээл бодоо л хонь руугаа буцаад шогшчихдог. А олон юм ярьчихдаар тэр дундаас алины нь өөрөө авахуу гэдгийгээ мэддэггүй гэж. А би заавал гэрт орж байж хэлнэ гэх юм болул би хурал чуулганд явж байхад л нэг оронгийн бараа харна уу гэхээс биш бусад үед нь би гадаа байдаг байсан учраас би гадаа байсан ч хамаа байхгүй. А миний үг ярих гэж байгаа хүн, би танхим дүүрэн хүнд юм яринаа гэвэл намайг хэн аваачиж хаана танхим дүүрэн хүн цуглуулж байгаад надаар яриулахын тэрнийг би хүлээдэггүй. Миний энэ хэлэх гэж байгаа үг нэг ч хүн байсан хамаа байхгүй. Миний хэлэх гэж байгаа үг нэг үг байсан ч хамаа байхгүй. Би энийг л хэлчихдэгийн. Тэхдээр л намайг бэлчээрийн ухуулагч гээд байгаан гэсэн. Тэгтэл нөгөө залуу: -тэр чинь зөв оносон зөв нэр байна ш дээ. Наад чинь бүр таныг бүр магтсан үг байна ш дээ. Яалаа, яалаа гэнээ гээл. Ингээл эргэж суугаал дэвтрээ гаргаал цаас үзэг болоо л явчихаж байсийн. Тэхээр тэрүүн шиг одоо Эвлэл тэр өөрөө ч санаачлаад хийж байгаа юм байсан. Нам дээрээс нь тэрнийг хий гээд ингэж байсан ч юм байсан. Засаг тэрнийг хий гээд хийлгэж байсан ч юм байсан. Энэ бүгд л а маниус болул залуучуудынхаа хийсэн ажлыг л залуучуудынхаа байгуулагаас судлуулаал танайд энэ жил 10 хашаа барих төлөвлөгөөтэй. Танайд 10 хашаа барьсан уу. Барьсаан. Манайд модыг бэлтгэдэг залуучуудын нэг бригадтай. Моды нь тээвэрлэж ирдэг залуучуудын нэг бригадтай. Газар дээр нь хашаагаа барьдаг залуучуудын хэд хэдэн бригад гардаг. Мал аж ахуйн баригад бүгд манайд одоо ийм баригадууд гараад ингээд бид нар хашаагаа барьсан. Хэн ч дургүйцэхгүй. Манай хашаа 100 хувь залуучууд барьсаан гээд нэгдлийн дарга нь ч хүлээн зөвшөөрдөг. Сумын дарга нь ч хүлээн зөвшөөрдөг. Ард түмэн ч хүлээн зөвшөөрдөг. Ийм л ажлыг хийдэг байсан учраас залуучуудын байгууллагын нэр хүнд их ингэж өсч байсан. Түүнээс биш зүгээр одоо явчихаал манай залуучууд сайн ажилласан гээд ингэхгүй. Тэгээд хашаа барих ажлаар манайх нэг шагналын туг авч байлаа. Хадлан тэжээл бэлтгэх нэг ажилд нэг шагналын туг авч байлаа. Эвлэлийн 17-р их хурал угтсан социалист уралдаанд түрүүлж 4 газрын 1 шагналын туг авч байлаа. Ингээд Лениний мэндэлсний 100 жилийн ойгоор нэг шагналын туг авч байлаа. Ингээд олон ажлуудыг жинхэнэ бодитой хувь нэмрийг оруулсан хийсэн ажлуудад л одоо туг авч байлаа даа.

Эрдэнэтуяа -

Хүчтэй байгууллага байнаа.

Сэджав -

Залуучуудын байгууллага болул үнэхээр хүчтэй байгуулага байсан. Ерөөсөө бүүх ажлыг.

Эрдэнэтуяа -

Эвлэл бол намын харьяат л байгууллага юм шиг байнаа.

Сэджав -

Урьд нь тийм байсийн. Бөөр МАХН-ын дайчин туслах, бэлтгэл хүч гэж. Эвлэлийн байгууллагаас дээшээ намд элсэж байгаа улсууд бол харьцангуй их бас хөнгөлөлттэй. Эвлэл, ухаандаа 3 хүний батлан даалт гардаг бол эвлэлийн байгууллага нэг хүний батлан даалты нь хариуцдаг. А 2 хүний батлан даалт гардаг болул Эвлэлийн байгууллага нэг хүний батлан даалтыг хариуцдаг. Нөгөө цаана нь нэг ахмад намын гишүүний батлан даалт авч байж элсүүлж байсан. Намад болул эвлэл тэр залуучуудыг бэлтгэж а тэгээд муу ажил төрөл сайтай, хүмүүжил муутай бол нам бас хүлээж авахгүй ээ. Ингэж л байсан юм байгаам. Тийн.

Эрдэнэтуяа -

Намын бодлого юуг сайн ухуулдаг байсан юм байна даа залуучуудад тэ?

Сэджав -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тэрний үндэс суурь, залуучуудад тавигдаж байж л цаашаа улс.

Сэджав -

За ер нь л тэр, би тэр удирдах газруудаас, дээрээс одоо боловсруулсан тэр ажлыг хийхэд залуучууд манай аймагт болул залуучууд хошуучилдаг байсан учраас одоо залуучуудын байгууллагыг ард түмэн, нутаг орон, одоо Ишээ даргаас асуухад л танай Ургамалын залуучууд яаж ажилладаг байсан бэ. Одоо мундаг, мундаг дарга нартай байсан. Дээр үед. Гээл ингэхэд болул одоо юм хийж байсан шүү гээл ингэх байх.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Ямар нэг түүх агуулсан тэ. Түүх одоо агуулдаг, тийм нэг эд зүйл ч юм уу. Дурсгалын ч юм уу тэ.

Сэджав -

Байхгүй ээ.

Эрдэнэтуяа -

Эцэг эхээс өвөлж ирсэн ч байж болно.

Сэджав -

Манайд болул миний удамд болул сайн сайн лам нар байсан байгаам.

Эрдэнэтуяа -

Аан.

Сэджав -

Тэгээд 37 оны баривчлагаагаар баривчлагдаад тэгээд 10 жилийн хорих ял аваад. Ингээд ажил сайн хийсэн учраас бас арай нэг 10 жил болголгүй ингээд тавиад ирсэн тавигдаад ирсэн. А бас эм дом барьж байсан одоо дооромбо.

Эрдэнэтуяа -

Маарамба.

Сэджав -

Маарамба ийм улсууд бол бас байсийн байна лээ. Манай Завханы хамгийн 90 онд энэ Гандан хийд дээр гэхэд манай Завханы хамгийн эцсийн дооромбо цолтой өвгөн болул миний авга ах Сангажав гэж хүн байсийн. 92 наслаад өөд болсон л доо. За тэгээд миний авга нар болул энэ шашин шүтдэггүй ийм хар хүн байсан гэж түрүүн ярьж байсан учраас тэр авга нарт байсан бурхан тахил юмыг бүгдий нь ингээд ууланд хаданд аваачаад хийгээд нуугаад ингэчихсэн. Бидэнд одоо юу ч үлдсэн юм байдагүй. За байгаач бидэн тэрнийг янз нь аваад явж чадахгүй. Ийм улсууд юм байна л даа. Нэг их сонин юм дурсагдлаа сая. Хи, хи. Манай аав хөдөөнөөс нэг идэш хоолоо аваад нилээн хэдэн тэмээтэй сумын төв дээр ирчихээд. Тэгээд тэмээгээ тэрүүхэн сумын дээдээд юу яацан. Гаргацан. Тэгээд энэ өвөл нас барчихлаа миний нэг бүл дүү. Бид хоёрыг манай аавын эмэгтэй дүүгийнх нь хүүхэд. Бид хоёрыг тэмээгээ хураагаад ир гээд явуулдагийн байна. Тэгээд харанхуй болцон хойно тэмээн дээрээ хүрлээ. Хоёр тохомтой, ө гурав дөрвөн тохоштой тэмээ байсан. Тэрнээс 2-ыг нь барьж унаарай. Наадуул нь та нарыг тавраад хаячихна шүү гээл хүүхэд ингэцэн учраас очоол 2 тэмээ барьж аваал морьдчихоол тэмээгээ туугаал гэр лүүгээ явж байсан чинь нэг юм дууграад байх шиг байна. Тэгээд ингээд чагнасан чинь өө яриан байхгүй юм дуугарааад ирэхдээр манай тэр нөхөр: - за чөтгөр гээч юм дуугарч байна. Дуугарч болдоггүй юм шүү. Одоо бид хоёрыг дуудаал байна. Дуугарч болохгүй шүү. Одоо ингээд дуугай л явдаг юм шүү. Тэгэхгүй болул дуугарвал сүнсийг чинь аваад явчихдаг гэнэ лээ шүү гээл тэглээ. Гүй ээ бас жаахан эвгүй орхиол. Энэ чинь юу гэсэн үг вэ. Ингээл гэрийнхээ. Нэг л тавин хоёр, тавин нэг хоёр оны л үе юм болов уу даа. Туугаал ирсэн чинь, гаднаа ирсэн чинь тэгээл өнөө томчуул гарч ирээл за тэр энэ хоёрыг хэлээд байхад. Наана чинь нэг тавардаг тэмээ нэг нь барьж аваад морьдчихож дээ. Хэвтүүлж байж буухгүй бол наадах чинь ална шүү. энэ говиос одоо цонцонд яваад тэмээ авчирч байсийн гээл ингэдэг юм байна. Том улсууд гарч ирээд ингэхэд хөлс дааварлах шиг болоо л нэг.

Эрдэнэтуяа -

Айдас нь арай гайгүй болоод.

Сэджав -

Хүний дэргэд тэр чөтгөр чинь лав ирээгүй. Чөтгөр дуугарлаа гээл ам амандаа уралдаал ингэсэн чинь манай тэр авга өвгөн, манайхан бүгдээрээ л айл байсан юм чинь оо тийм үү за миний хоёр хүү ороод ир гээл гэрээсээ дугарч байна шүү. Тэхэд депутат байсан. Тэхдээр нь буугаал аав энтэрт тэмээгээ өгчихөөл тэгээ л орсон чинь. За сайн явбуу, тэмээгээ хаанаас авав гээл. За тэрээд суу гээл. Би арай ахмад нь учраас дээд талд нь сууж байгаа юмаа. Тэр миний дүү байсан учраас миний доод талд сууж байгаан. Тэгсэн чинь л за ямар янзын юм дуугарч байнав гэхдээр бид хоёр хангинах гэж байна гэж мэдэхгүй. Чөтгөр дуугарлаа л гэхгүй юу. Ямар юм байна. Харав уу. Үгүй ээ харанхуй харагдахгүй байна. Юу гэж дуугарч байна. Аа янз бүрийн л юм хэлээд байна лээ. Аа тийм үү. Хэн зааж өгсөн. Нянгараг зааж өгсөн үү. Чимэдзаяа зааж өгсөн үү. Тэхэд сургуулийн захирал Чойжилжав гэж хүн байсийн. Чойжилжав зааж өгөв үү. Хэн зааж өгсөн та хоёрт. Тэгээл байсан. Тэгсэн чинь загнаж өгсөн. Юу юм бэ, хоёулаа баахан хангинуулаад за хө наад хоолоо түрэгхэн шиг болоод гаргаадах. Энэ хоёрыг дагуулаад явнаа. Тэр чөтгөр дээр нь очино. Ямар янзын юм байдгийн юм байна. Тэрнийг бид 3 аргалж байгаад бариад ирвэл маргааш энэ сумын төвийн улсуудад үзүүлж, үзүүлж чөтгөр гэж ийм юм байдгийн юм байна. Энэ хоёр хүүхдийг айлгаад тэгээд бид 3 явж байж арайхийж барьж авлаа. Ингэж яринаа. Баахан хангинуулж аваад тэгээл нэг дагуулаад явна гээд байдаг нь хоолоо идээл арай нэг тайвшраал дагуулаад явна гэдэг нь жаахан больж багасаал, тэгээл ингэсэн чинь л за одоо би жаахан ядраад байна маргааш л 3-лаа явахаас яахав. Өнөөдөр чадашгүй нь. Гээл тэглээ шүү. Тэхтээр нь л гарья гээл ингээл нөгөөдөхийгөө сэмхэн босоол яг үүдэнд нь очсон чинь амаа арчсан уу хомхой долоочихно. Хувхай эвдэрчихнэ. Нөгөөдөх чинь яг миний урд босоол үүд рүү явсан би дээд талд нь суусан учраас хойноос нь дагаал явсан чинь яг үүдэнд очоод гарахынхаа даваан дээр амаа арчсан уу хомхой долоочихно гээл амаа арчаад уналаа нөгөөдөх чинь. Өө тийм үү юу гэж хүний үг хэлээд үг авдаггүй та нар хичээл сургуулийг ингэдэг болул юу сурахав та хоёр. Буцаад суу гээд. Бараг шөнөжин хангинуулаад. Хомхой гэж ямар янзын амьтан байсан. Хэнийг долоосон байсан. Долоочихдоороо яадгийн байнав. Хэлэх юм байдаггүй. Одоо ийм хүмүүжилд өссөн улсууд чинь болул тэр юм авах, юм хадгалах тийм юм болул юу ч байхгүй. Жаахан, ер нь ам бүл олуулаа, ээжийгээсээ 8-лаа манай аав ээж чинь ээжийгээсээ 8-лаа. Тэгээд жаахан, ерөөсөө л цөөхөн тооны юутай. Тэгээд манай аав, манай авга ах хоёр зун, зун болохдоор нь тарвага алж арьсий нь хятадуудад өгч махы нь идэж, өвөл болохдоор нь цагаан зээр алж сургуулийн хүүхдийн хоолонд бэлтгэж тэгээл нэг буу муугаар шагнуулж бас. Буу муу авах эрх мэрх олж тэгж нэг ан гөрөө хийдэг тэгээл айлын аян жинд, манай аав болул насаараа аян жинд явж байсан айлын аянд явдаг. Айлын мал малладаг. Ийм л хүмсүүд байсан учраас манайхан тийм одоо юм үлдэх юм байдаггүй юмөө.

Эрдэнэтуяа -

Тарваганы арьс хятадууд өгдөг, хятадуудад өгдөг байсан гэж байна. Хятадууд яадаг байсийн?

Сэджав -

Мэдэхгүй. Одоо манай энд чинь.

Эрдэнэтуяа -

Тэхэд хятадууд хэр их байсан?

Сэджав -

Манай энэ доод голд бас 2, 3 орос, бас нилээн хэдэн хятад байсан байна.

Эрдэнэтуяа -

За.

Сэджав -

Тэр доор Бор хонины хятадууд гэж улсууд наймаа хийгээд авдаг. Хонины ноос авдаг. А нэхий хөрс авдаг. Тарваганы арьс, нэхий, бугын эвэр, тийм юм авдаг. Хятадууд байсан байна. Энэ одоо Цагаанхайрхан сумын төвд дээр ч гэсэн ялимгүй жаахан газар тариалан эрхэлдэг тэгээд явдлын хожмоо 50 гаран онд чинь бас артелийн гуанз ажилуулаад ногоо тариад ингэдэг Баяр гэдэг хятад байлаа. Одоо Төмөр гэдэг хятад байлаа. Цоохор гээд одоо монгол нэрнүүд нь тийм ээрүүчингууд гээд том улсууд тэр Баяр гэдгийг мэддэггүй. Ээрүүчингүүд гээд үг хэлэх гээл к к к гээд ээрээд байдаг. Тэгээл тийм улсууд байсан хятадууд байсан. Одоо энэ ченж нар шиг л энэ юмнуудыг авдаг байсан юм байгаан. Тэгээд чухам, тэгээл хонь авна. Ховдоос хонь аваад туугаад явж байгаан. Одоо энэ урд хилээр гаргах гэж байгаан гээл. Бор хонины хятадууд гээл гэж байсан байгаан.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байна уу?

Сэджав -

Байхгүй. Одоо тэр миний хоёр өвгөн л одоо ингэж тийн сургаж. Миний тэр депутат өвгөн болул энэ урд талын 4 суманд энэ урд 4 сум нэг тойрог тэгээд урд 4 сумаас сонгогдож байсан. Энд нөлөөлсөн ганц намайг ганц ах дүүгийнхээ хүүхдүүдийг биш. Монголын одоо бүх хүүхдийг ингэж байсан. Бүх хүүхэд залуучуудад нөлөөлж байсан тийм буянтай хөгшин байгаам. Цэрэнбалжир гуай гэж хожим нь намайг энд ажил албатай болцон байхад баазын, энэ 20-р баазын ашиглалтын хэлтсийн дарга Цэрэнбалжир гуай гэдэг нэг өвгөн байлаа. Бид 2 Сонгино цэцэн уулд хамт хөдөө явж байлаа. Тэгсэн чинь миний удам судрыг асуугаал ингэж байснаа өө чи тэдний удмын улсууд уу. Ээ дээ мөн шудрага хүн байсан шүү. УИХ-ын чуулган дээр үг хэлсэн. Тэгээд маниус болсон хойно яахав юмаа ярьмаар болоод ингээд үгээ хэлж байсан чинь хугацаа нь дууссан. Тэхтээр Дамдин гуай аа таны одоо минут гүйцсээн. За та хэлж чадаагүй үгээ бичээд өгчихөө гээд 2, 3 анхааруулсан. Тэгээд хамгийн сүүлд нь дараагий нь үг хэлэх хүн ингээд ард нь гараад ингээд зогсцон байж байсан чинь нэг эргэж харчаад: -аа за би хугацаатай, минуттай, ширээн дээрээс нь бууж байгаад би энэ хугацаагүй хивсэн дээр нь зогсож байгаад ард түмнийхээ захиа даалгаврыг хэлээд дуусгачихьяа. Намайг хэлээрэй гэсиймаа гээд кадр дээрээс нь холдоод ингээд үг хэлсэн чинь: -гүй ээ та үгээ хэл үгээ хэл гээд буцаагаад ингэж байсан. Тэгээд бид нарыг хугацаагүй яриулдаг болсон доо нэг хэсэг гэж тэр Цэрэнбалжир гуай, бид 2 депутат байлаа гэж ярьж байсийн. Монгол энэ оросоос орж ирж байгаа монгол ямааны амьд ямаа чинь энэ оросоос орж ирж байгаа хаймар ямаанаас хямд байнаа гэсэн. Тэр хаймар ямаа нь гэдэг нь хүүхдийн гэдсэндээ хүйстэй хүүхдийн ямаа. Тэгээд тэр ямаа 3 төгрөгний үнэтэй байсан. Тэхэд ямааны 1 кг мах 48 мөнгөний үнэтэй байсан гэл үү. Тэр өвгөн надтай нэг хуучилж байсан. Тэхэд аа манай муу өвгөн бас ийм юм хийж явсан хүн юм даа ингэж би бас дурсдаг. Энэ хоёрын, миний энэ авгачууд их сайн улсууд байсан учраас эд нарын юугаар л хүмүүжлээр л би ингэж өдий зэрэгтэй ажиллаад, тэгээд өндөр насныхаа тэтгэвэрт суугаад, төрийн хишгийг хүртээд ингээд тэжээлгээд, ингээд байж байдаг хүн дээ.

Эрдэнэтуяа -

Мнг. За за ярилцлага өгсөнд маш их баярлалаа.

Сэджав -

За юм болох юм уу болохгүй юмуу.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.