Tsend-Ayush

Basic information
Interviewee ID: 990499
Name: Tsend-Ayush
Parent's name: Arana
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1929
Ethnicity: Halh
Additional Information
Education: none
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tsagaanchuluut sum, Zavhan aimag
Lives in: Tsagaanchuluut sum (or part of UB), Zavhan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder, pedlar
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
herding / livestock
family
repressions
collectivization
herding / livestock
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
За хоёулаа яриагаа эхлэе даа.
Цэнд-Аюуш -
Миний хүү тэгээд юу яасан байхгүй юу. Эмээ нь болул ерөөсөө жоохон байхаасаа эхлээл малчин. Мал л их маллаж байсан. тэгээд ээж аавтайгаа өсөж торниод тэгээл ерөөсөө дандаа мал маллаж ер нь хонь, адуу, үхэр, аль нэгий нь л хийж байлаа ш дээ тэгээд. Тэрнийг чинь нэг айлын мал гэхэд чинь нэг амины мал байсан байхгүй юу. Тэр дээр үед чинь. Тэгээл тэрнийгээ өсгөх, өргөжүүлэх, олон болгох төрдөө бас хувь нэмрээ оруулах, ингэж л зүтгэж байсан юм шүү дээ. Тэгээд тэрнээсээ хойш болул одоо хань бид хоёр чинь тэрнээсээ хойш одоо би чинь одоо 10 хэдэн хүүхэд гаргалаа ш дээ. 12 хүүхэд гаргасан юм байна ш дээ би чинь.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Тэрний дундуур ер нь хүүхдээ гэхээсээ ер нь малаа л гэдэг байлаа.
Эрдэнэтуяа -
За. Тухайн үед тийм л сэтгэлгээтэй.
Цэнд-Аюуш -
Тийн. Тийм л сэтгэлгээтэй тэр үед.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Цэнд-Аюуш -
За хүүхдээ хөхүүлчаал орхичоол тэгээд тэр хүүхэд чинь яасан ч таатай уйлдаггүй юм. Одооны хүүхдийг бодохноо. Тийм л байсан байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Одоо чинь чарлаал, гарнаас тавиулахгүй ш дээ.
Цэнд-Аюуш -
Тийн. Чарлаал, гарнаас тавиулахгүй тийм л байдаг. Одооны, тэхэд болул тэр хүүхэд чинь унтаж л голцуу. Тэгээд өдөр дээл хувцсаа хийнэ гэхэд чинь өдөр өнөө юмаа тааруулж шидчихаад шөнө нь хүүхдээ унтуулчаал нөхрөө унтуулчаал тэгээл ерөөсөө тэгээл ээж аавыгаа унтуулчаал одоо тэгээл ээж ааваасаа эхлээл, ээж аавыгаа унтуулчаал тэгээл ерөөсөө хүүхдээ тэгж унтуулж орхичоол тэгээл юмаа оёод шөнөжингөө юм оёж хоноод өглөө чинь малаа тавьцан хойно тэгээд дээлээ өнгөлөөд доторлоол оёол, цуулаал ингээл товч шилбий нь хадаал ийм зүтгэлтэй байсан.
Эрдэнэтуяа -
Нойргүй хононо.
Цэнд-Аюуш -
Нойргүй хонож байгаан ш дээ. Нэг жаахан дуг хийгээд залуу байхад чинь юмыг тоодоггүй дээ.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Цэнд-Аюуш -
Тийм байлаа. Тэгээл хэдэн малыг чинь өсгөх. Тэнд үнээ тугалсан ч тэрнийгээ нааш нь тууж ирэх, тэрнийгаа ээжид нь хөхүүлэх, тэгээд тэр малы чинь нааш нь цааш нь болгоно. Хонио хариулна, саана тэр чинь одоотой адилхан саахгүй хаячихаж байгаагүй юм шүү дээ. Үдэлж байгаам гэж үдийн халуунаар оруулж ирнэ. Өнөө хонийг чинь. Тэгээд аваачаад өнөөдөхийг чинь юу яадгийн миний хөө. Өнөөх үдлээл, үдийн хонийг чинь саана гэж тамтай ажил. За тэрийг чинь ээж аав хэнзнээс нь ганцийг үлдээчихвэл ёстой хангинана. Чи тэрийгаа бариад ир. Заавал гүй тэрнийг саана. Тийм их сүүтэй. За тэгээд тэрний нь барьж өгч байж.
Эрдэнэтуяа -
Хэ сална даа.
Цэнд-Аюуш -
Тийн сална. Тэгээд тэгдэг байлаа. Тэгээл хонио бэлчээгээд туучихна. Дахиа л орой хүрээд ирнэ. 6 цагийн орчимд бас орой хүрээл ирнэ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Цэнд-Аюуш -
Бас өнөө хонийг чинь саана. Ингээд хоёр гурав саагаад. Идээ болул янзын авч байлаа. Идээ цагааг болул ёстой өрөм, тэр чинь ааруул, ээзгий ингээд бяшлаг хүртэл. За тэгээд зун чинь цагаан идээ их иддэг байлаа ш дээ. Одоо болул цагаан идээ одоо үзэгдэхгүй боллоо доо.
Эрдэнэтуяа -
Одоо тэгээд цагаан идээ үнэтэй ч болчихож, хүмүүс нь ч тоохоо ч больчихсон юм шиг байна тэ?
Цэнд-Аюуш -
Хүүхдүүд болул.
Эрдэнэтуяа -
Та нарын хүүхэд байхад ер нь хоол чинь тэр л байсан юм биш үү?
Цэнд-Аюуш -
Тийм ш дээ. Маньд чинь одоо хүүхэд байхын хоол чинь тэр хөл нүцгэн жирийгээл.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэнд-Аюуш -
Тэгээд тэр хоолой моолойны чинь өвчин гэж одоо байхгүй байгаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Байхгүй.
Цэнд-Аюуш -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд одоо хэрвээ тэгж хөл нүцгэн гүйх юм бол ч ёстой.
Цэнд-Аюуш -
Гүй чухам хоолой нь өвдөөд ангина хөдлөөд ингээд аюул болно биз дээ. Тийн.
Эрдэнэтуяа -
Тухайн үеийн тэгээд байгаль цаг уур ч тэгээд дасцан байсан юм шиг байна.
Цэнд-Аюуш -
Тийн. За тэгээд тэрнээсээ хойш чинь тэгээд нэг өвгөн нөхөртэй болоод тэгээл ээжээ ааваасаа салаал тэгээл аав ч бурхан болсон. Ээжтэйгээ байж байгаал ээжээсээ салаал тэгээл нөхөртэй суугаал 12 хүүхэд гаргаваа.
Эрдэнэтуяа -
Пөө.
Цэнд-Аюуш -
Тийн. Тийм олон хүүхдийг чинь яаж өсгөсөн гэж бодож байна. За тэгээд ганцхан хүүхэд гараад би тэгээд нөхөртэйгээ сууж байсийн.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэнд-Аюуш -
Гэртээ. Ээж аавтайгаа байхтайгаа.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэнд-Аюуш -
Тэгээд тэрнээс хойш 12 хүүхэд гарсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аяа, яа.
Цэнд-Аюуш -
Тэгээд тэрүүний чинь одоо тэгээл өсгөөл, бойжуулаал хүн хийцийм даа.
Эрдэнэтуяа -
Чанга шүү. Одоо хоорондын зай нь ямар байхав?
Цэнд-Аюуш -
За нэг нь нэгнээсээ нэг ах ухаандаа унаад хоёр нь бас авч байгаа ухаандаа.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэнд-Аюуш -
Тэгээл нэг хоёр.
Эрдэнэтуяа -
Хоёр, ерөөсөө л хоёр.
Цэнд-Аюуш -
Хоёр насны зөрөөтэй. Ерөөсөө одоо харж байхад хүүхдүүд чинь ерөөсөө ижил. Надаас дорой байгаан ш дээ. Юм үзэхгүй. Өнөө утас мутсаа, зүү мүүгээ сүвэлж чадахгүй.
Эрдэнэтуяа -
Хамгийн том чинь хэдтэй вэ?
Цэнд-Аюуш -
Одоо хамгийн том чинь одоо бичтэй хүүхэд шүү дээ одоо.
Эрдэнэтуяа -
Жаран хэдтэй.
Цэнд-Аюуш -
Одоо жар гарсан.
Эрдэнэтуяа -
61-ний жил арай ороогүй байгаа юм уу?
Цэнд-Аюуш -
Тийн. Арай ороогүй.
Эрдэнэтуяа -
Пүү.
Цэнд-Аюуш -
За тийн. Тийн.
Эрдэнэтуяа -
Настай байнаа настай байна. Та тэхэд хажууд нь ануухан юм байна ш дээ.
Цэнд-Аюуш -
Тэгээд юу яалаа даа миний хүү. Тэгээд, тэгээд ерөөсөө маний бодож байсан юм болул малаа л өсгөх, өргөжүүлж олон болгож л төрдөө нэмэртэй, түмэн олондоо бас нэмэртэй ингээл, сүүлхэндээ чиг л аминд чинь малыг өгч байлаа. За энийг чинь бас өсгөх гээл. Одоо өөрийнхөө төлөө өсгөх гөөл. Зүгээр бас зүтгэчихлаа. Дээр үед болул одоо тэгээл тэр социализмын үед чинь болул ерөөсөө сайхан чиг өвс, хулс бэлэн чиг л байлаа. Тэгээд тэрнийг тавьж өгдөгүй. Манайх болул ер нь ерөөсөө тэр манай хүн чинь болул ерөөсөө хонийг болул янзын таргалуулдаг хүн байсийн ш дээ. Манай нэг хүүхэд “Залуу аварга малчин” өөрөө 100 давсан хоньтон.
Эрдэнэтуяа -
Пөө за.
Цэнд-Аюуш -
Тэгээд юу яагаад байж байсан өнөө Оросын Ленингийн юугаар хүртлээсээ зайлуул шагнуулж барьж, ерөөсөө тэгээл жил болгон шагнал авч байсан. Тэгээд нэг лам байсан байхгүй юу. Тэгээд амьтан хүн ингээд юу яаж. Тэгээд тэр ламаас асуусан чинь манайхыг чи ажлаа л үнэнч, үнэнч шудрага сайн хийж явбал чиний мал, хүүхэд чинь ч зүгээр.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэнд-Аюуш -
Тэгээд бид хоёр цааш нь нааш юм хийе, далд оруулья, авья, энүүнийг алаад за тэгээд нэг юманд зарчья гэх бодлого байдаггүй л байлаа.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэнд-Аюуш -
Тэгээл төрдөө л үнэнч. Зүтгэж байлаа. Төр ч сайхан байсан юм шүү дээ. Энэ чинь одоо социализмын үед чинь одоо болул бишгүй л их бишгүй одоо олон хүүхэд гаргасан гээд мөнгө өгч байлаа бас. Тийн. Мөнгө өгч байлоо. Одон өгч байлоо. 1, 2-р зэргийн одонтой. Тэгээл тэгээд өнөө хүүхдэд чинь “Залуу аварга малчин” цол өглөө. Жаргалсайхан гэдэг хүүхэд бий дээ одоо. Тийн. Залуу аварга болж байсан. Тэгээд эгч нь одоо Нармандах байна. Тэгээл Нармандах, Гонгор Буян-өлзий, Отгонбаяр, Баярсайхан гээл дандаа эрэгтэй хүүхдүүд байгаан ш дээ манайх чинь. Тэгээл Сэлэнгэ, Цэрэннамжил, Тогтох, Туяа, Цэцгээ ингээл 5 охинтой. 7, 8 эрэгтэй хүүхэдтэй шүү дээ.
Эрдэнэтуяа -
Тухайн үед хүүхдийнхээ нэрийг яаж өгдөг байсан?
Цэнд-Аюуш -
Хүүхдийнхээ нэрийг ер нь тэгээд бараг ламаас авч өгч байсан байх өө. Манай талийгаач л яваа л нэр олоод ирлээ гэдэг байсийн. Заримы нь ч өөрөө ч өгсөн байсан.
Эрдэнэтуяа -
Хүмүүс чинь Цэрэнтэй бол Цэрэн гээл, Цэрэнпунцаг, Цэрэнбат, Цэрэнтуяа гээл дагначихдаг ш дээ. Танайх чинь Туяа гэж байна. Цэцэг гэж байна. Тогтох гэж байна. Өөр өөр нэртэй байна ш дээ.
Цэнд-Аюуш -
Өөр, өөр нэртэй. Тийн. Өөр өөр нэртэй.
Эрдэнэтуяа -
Тухайн үед ламаас голчлон авдаг байсан уу хүмүүс нэрээ?
Цэнд-Аюуш -
Тэгсэн.
Эрдэнэтуяа -
Шашин шүтлэг өндөр байсан?
Цэнд-Аюуш -
Тэгсэн. Тэхэд чинь шашин шүтлэг өндөр байсан. Гүй тэгээд тэр шашин шүтлэг чинь ерөөсөө бараг нэг хэсэг болул ерөөсөө яалаа ш дээ. Лам гэдгийг ерөөсөө мэдэхгүй шахуу болцийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Хэдэн оноос юм бол?
Цэнд-Аюуш -
Орос. Одоо хэдэн оноос юм бэ? Мэдэхгүй ээ. Одоо Оросыг яг Орос шиг болцийн ш дээ. Энэ орос шиг оросын талдаа болцон байсийм уу яасийн. Тэхдээ сайн мэдэхгүй байна ш дээ би. Нэг хүүхэд мал хоёрын төлөө зүтгэсээр байгаад. Манай хүн л сайн мэддэг байсан болохоос би болул мэддэггүй байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Та хэдэн оных билээ?
Цэнд-Аюуш -
Би чинь одоо 29 оных.
Эрдэнэтуяа -
29 оных уу.
Цэнд-Аюуш -
Тийн.
Эрдэнэтуяа -
Хэлмэгдүүлэлтийг хэр мэдэж байна?
Цэнд-Аюуш -
За хэлмэгдүүлэлтийг чинь ламыг. Жоохон байсан л даа тэхэд чинь.
Эрдэнэтуяа -
Тийн. 8 майм л.
Цэнд-Аюуш -
Тийн. 8 настай л байсан. Ваа тэнгэр өөд буудаал, тэгээл лам нарыг бариал, аваал явж байна. Лам бариад өгчихлоо. Лам бариад явчилаа. Лам бариад явцан л гэдэг байсан хүүхэд болох доор тэрнийг үзэх гэж дэгдээд байсан болохоос ерөөсөө мэдэхгүй юм байна ш дээ. Тийн.
Эрдэнэтуяа -
Танай нутгаас ер нь тод санагдаж байгаагаар томхон ямар лам ч юм уу тэр барьж марьж явж байхыг харсан уу?
Цэнд-Аюуш -
Харсан л даа.
Эрдэнэтуяа -
За тэр тухайгаа яриач?
Цэнд-Аюуш -
Тэр ламыг чинь барьж зайлуул бас манайд. Тэр ламынхаа нэрийг мартчихаж ээ өнөөдөх. Даймиа. Тэр ламыг чинь одоо манай Даймиа ламыг чинь болул тэр үед баригдаж байсан лам шүү дээ. Тэгээд энэ дээрээс чинь оргоод, оргож гараад тэгээд өнөө улсууд чинь оргоод гарахдаар нь одоо энэ даваан дээр хүртэл ерөөсөө хойноос нь хөөгөөл ирээл олоогүй гэж байгаан ш дээ. Тэр ламыг.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Тэр өнөө овооны орой дээр сууцан байхад бол тэр улсууд гүй өнөө хувхай яргачин чинь энд л явж байсан байна л даа гээл ингээл тойроол яваад байсан байгаан. Тэгээд өнөөдөхөө олоогүй. Тэгээд хаашаа ч мөр гараагүй. Тэгээд алга болцон. Тэгээд олоогүй. Тэгээд тэр лам чинь болул тэгээд зайлуул агуйд ч байлаа. Жодгорт ч байлаа.
Эрдэнэтуяа -
Жодгор оо?
Цэнд-Аюуш -
Тийн. Жодгорь гэж ийм юугаар.
Эрдэнэтуяа -
Урцархуу юм уу?
Цэнд-Аюуш -
Тийн. Урцархуу юм даа.
Эрдэнэтуяа -
Аан за.
Цэнд-Аюуш -
Тийн. Ухаан нь тийм гозгор юм барьчихаад тэрэн дотор байж байсийн ш дээ энэ баруун Арцатад байж байсийн.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Тэгээл, тэгээл тэндээрээсээ өнөөх хүн чинь төр гайгүй болоод ирэхдээр өнөө гүйгээд очижчихсийн ш дээ. Төрдөө. Би одоо ингээд яалаа гээд. Өнөөдөх хүн мүн барихаа байгаад ирэхдээр. Тэгээд харуул өөрөө мал маллаад, ёстой сайн малчин болоод, тэгээд үхэр хариулаад, авгай аваад тэгсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Ёстой аймаар сайн лам байсан. Хөөрхий.
Эрдэнэтуяа -
Дамдинсүрэн.
Цэнд-Аюуш -
Дамдинсүрэн гэдэг. Тийн. Тэр лам чинь.
Эрдэнэтуяа -
Аан за за за. Тэр лам чинь их юутай лам байсан юм шиг байгаамаа. Би бас ярилцлага хийж явж байхдаа зарим хүмүүсээс яг тэр ламы чинь тухай сонссон. Янз бүрийн л нилээн, өөрийгөө ингээд үзэгдэхгүй болгочихдог.
Цэнд-Аюуш -
Үзэгдэхгүй болгочихдог.
Эрдэнэтуяа -
Шидтэй, чадалтай л байсан юм шиг байгаан.
Цэнд-Аюуш -
Чадалтай, чадалтай.
Эрдэнэтуяа -
Сайн лам.
Цэнд-Аюуш -
Лам байсан юм шиг байгаан.
Эрдэнэтуяа -
Тийм байна. Аанханг.
Цэнд-Аюуш -
Манайхны Банзрагч гэдэг нэг манай тэр хүний нөхрийн ах нь нэг өвгөн байсийн. Тэр өвгөн нэг өдөр ирээд Амбий Дамбийтай очиж уулзая гээд. Амбий гэж авгайлдаг юм л даа. Тэгээд Дамдин дээр очиж уулзья гээд очсон чинь гүй ээ ерөөсөө ядаад цөхөөд олддоггүй. Гүй ээ одоо энүүхэндээ байдаг хааччихдагийн болоо гээд эрээд байсан. Яг буурны тэрүүгээр яваад чиг байдаггүй, хаана байдгийн гээд эрээд байсан чинь яаг дэргэд нь атан дээр сууж байсан гэсэн. Тэгээд тэрний чинь ёстой үнэн чадалтай хүн юм. Надад тэгээд өөрийгөө нуучихаал намайг хараад байж байсан байна лээ гээд ярьдаг байсан л даа. Манай тэр ах өвгөн. Тэгж чадалтай өвгөн байсан янзийн. Араганд хийгээл, тэмээнд ачаал зарим хүнийг чинь нуугаал. Тэгээл ардууд ч их нууж байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Тэгээл өөрөө гараад. Гараад ирснээсээ хойш тэгээд зайлуул малчин болоод авгай аваад, тэгээд нэг хүүхэд гаргаад.
Эрдэнэтуяа -
Чанга.
Цэнд-Аюуш -
Нэг хүүхэд гараад. Тэгээд авгай аваад.
Эрдэнэтуяа -
Сайн лам байсан юм шиг байгаамаа.
Цэнд-Аюуш -
Тийн. Сайн лам байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд хүмүүс нилээн ч ярьж байна лээ. Өөр хэлмэгдүүлэхэд. Танай аав ямар хүн байсан бэ? малчин л хүн байсан уу?
Цэнд-Аюуш -
Манай аав бол малчин хүн байсан.
Эрдэнэтуяа -
Лам?
Цэнд-Аюуш -
Панзчин хүн байсан.
Эрдэнэтуяа -
Аан.
Цэнд-Аюуш -
Миний аав.
Эрдэнэтуяа -
Тухайн үеийн панзчин юу яахав?
Цэнд-Аюуш -
Тухайн үеийн панзчингууд чинь манай аав болул хоршооны байсийн ш дээ тэр үед.
Эрдэнэтуяа -
Дарга уу? за.
Цэнд-Аюуш -
Тэгээд хоршооны салбар гаргаж наймаа хийдэг. Тийм хүн байсан. Цээжний хонжоогоор. Өөрөө даанс бичиг та нар шиг ийм юм барьдаггүй. Дандаа цээжний хонжоогоор. Ингээд юунд.
Эрдэнэтуяа -
Сайн байна шүү.
Цэнд-Аюуш -
Бодоод тэгээд тэр наймаа хийдэг хүн байсин. Тэгээд амьтанд их юм авчирч өнөө юу хоол, унд, гурил будаа, чихэр, янз бүрийн юм, түмпэн сав, гутал мутал их юм авчирдаг байсийн. Манайхан чинь илүү гэрээрээ дүүрэн, тэгээд гэрийнхээ хажууд бас бэржээкээр бүтээцэн ингээд ийм их юм бараатай байдаг байсан. Тэгээд тэр үед хулгай байхгүй байсан байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Аа гол нь тэ.
Цэнд-Аюуш -
Ерөөсөө хулгай хийхгүй. Хүн хулгай хийгүй. Тэгээл тэр бүтээлэгтэйгээ л байж байна. Тийн. Арвай гэдэг байсийн манай аавыг Арвай гэдэг хүн байсийн. Тэгээд тийм панзчин хүн байсан байхгүй юу. Тэгээд архи милээн уучихна. Тэхдээ хүүхдэд чихэр их өгнө. Өнөө одоо ингээд айлаар яваад гуталныхаа түрүүнээс цоохор гуталтай. Тэр Төмөр гэдэг хүнээр гутлаа хийлгэдэг байсийн. Шар цоохор гутал. Тэгээд дандаа хээтэй. Тэр гутлынхаа ингээд түрүү рүү нь ингээд за хоёр архи хийчихнэ.
Эрдэнэтуяа -
Аан за.
Цэнд-Аюуш -
Тэгээд даалин, морин доороо даалин тохохдоор хүрэн даалинтай байсийн. Одоо бий л дээ. Тэгээд тэрүүн дээрээ аваачаад дандаа чихэр хийчихдэг. Тэгээ л тэр хүүхдэд тэр очсон айлынхаа тойронгийн, тэр олон гэр байдаг байсийн ш дээ миний хөө. Одоотой адилхан.
Эрдэнэтуяа -
Нэг мэг саахалт маахалт.
Цэнд-Аюуш -
Саахалт биш. 5, 6 гэр ингээд айл байдаг байсийн.
Эрдэнэтуяа -
Аан за.
Цэнд-Аюуш -
Тэр үед ядуу байсан юм шиг байгаан.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Тэгээд бие биен дээ тэр том айлдаан зарагдаал тэгээл юмы нь хийж өгдөг. Тэгээл тэднүүддээ чихэр өгдөг тийм хүн байсийн.
Эрдэнэтуяа -
Танайх зарцтай байсан уу тэр үед?
Цэнд-Аюуш -
Манайх тэхэд зарцтай байсан л даа.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэнд-Аюуш -
Тэхдээ манай ээж сайхан зантай хүн байсан. Аав чиг их сайхан зантай. Гүйлгэх ухаантай сайн хүн байсийн ш дээ. Тэгээд тийм дээ ч би бас өдий болж яваа болов уу гэж боддогийн. Хүнд их өгөмт өгөмтгий. Дээр үеийн юу яаж. Баян хүн чинь хүнийг их зарцалдаг их муухай зарцалж байсан даа.
Эрдэнэтуяа -
Дээрэлхэж байсан.
Цэнд-Аюуш -
Дээрэлхэж байсан юм байна лээ.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Цэнд-Аюуш -
Манай аав ээж хоёр бол тэгдэгүй. Манай ээж болул тогоо нэрнэ. Бас л өнөөдөх гүүгий чинь саана. Тэгээл тэрүүнийхаа юугаар тэгээд үнээ юу гүүний албаны дарга гэж хүн байдаг, хонь хариулдаг хүн байдаг, гүү саадаг хүн байсан манайд. Тэгээд тэрүүндээ болул манайх хувцас хунар их сайн хийж өгдөг, хувцас хунар их өгдөг торго дурдан, ураад тасдаад тэр чинь яахав дээ нэг тэр байж байгаа юмнаас чинь учры нь олоол нэг яаж өгч байсийн юм болдоо. Тэгээд өгч байсан. 5 нь 5 даалимбанаасаа хүртэл. Тэгж өөд нь татаж байсан. Нэг хүнд морь барьж өгсөн ч дандаа сайн морио барьж өгдөг байсан манай аав. Тэгээд хүнд унууштай сайн морио барьж өгдөг байсан. Тэрүүгээрээ л би бас ингэж яваа болов уу гэж боддогийн.
Эрдэнэтуяа -
Ер нь хүндтэй хүн байх нь. Хүндлэгддэг.
Цэнд-Аюуш -
Тийн. Хүндлэгддэг хүн. Тэгээд ерөөсөө хүн бүр тэр гуай, энэ гуай гээд тэгээл аавд ер нь хүн их зарагдах дуртай. Тийм л байсан.
Эрдэнэтуяа -
Танайх хэд орчим малтай байсан?
Цэнд-Аюуш -
Манайх чинь 2 азарга адуутай. Нэг юу баазын тэмээтэй байсан айл шүү дээ. Тэгээд гучин хэдэн дөчөөд шахуу монголтой. Тийм л айл байсан даа.
Эрдэнэтуяа -
За. Монгол үхэр үү?
Цэнд-Аюуш -
Монголын үхэр.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Цэнд-Аюуш -
Тийн. Тийм л байсан.
Эрдэнэтуяа -
Малны хувьд их биш л юм уул нь.
Цэнд-Аюуш -
Тиймээ тийн.
Эрдэнэтуяа -
Тэр үед чинь 1000 гаран малтай хүн байсан шүү?
Цэнд-Аюуш -
Байсан. Байсан гэж байгаан ш дээ тэхэд чинь. Тийм малтай. Нийх тийм олон биш. Тэхдээ болул тэгээд тэр хойшоо урагшаа яваа л тэр тэгээл аймаг маймаг ороол манай аав чинь тэгээд их хүн сайтай хүн чиг байсан юм байгаа биз.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Цэнд-Аюуш -
Тэгээл амьтан бас тарга тураг хүртэл байсан. Надад хүртэл пягтраал хүртлээсээ аймгийн дарга гэдэг хүн өгсөн л байсан даг. Тэгээд тэр үед пягтраалнаас өөр хөгжим байдаггүй байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Юу?
Цэнд-Аюуш -
Пягтраал.
Эрдэнэтуяа -
Пягтраалаа?
Цэнд-Аюуш -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аан за.
Цэнд-Аюуш -
Өнөө пянзаар ингэж явдаг.
Эрдэнэтуяа -
Аа нөгөө хажууд нь ингээд пянз хийгээд яадаг уу?
Цэнд-Аюуш -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тэрийг хэлээд байгаам уу?
Цэнд-Аюуш -
Тэрнээс өөр хөгжим байдаггүй байсийн ш дээ миний хөө.
Эрдэнэтуяа -
Аан за за за.
Цэнд-Аюуш -
Тийн. Одоотой адилхан ийм янз бүрийн хөгжим байдаггүй байсийн ш дээ. тийн. За иймэрхүү байдаг байлаа.
Эрдэнэтуяа -
Танайхаас тэгвэл хэлмэгдсэн хүн байхгүй л юм байна тэ?
Цэнд-Аюуш -
Байхгүй ээ.
Эрдэнэтуяа -
Ах дүү?
Цэнд-Аюуш -
Манайхаас тэгж хэлмэгдээд байсанюм байхгүй ээ. Тийн.
Эрдэнэтуяа -
Тэр 32 оны коммуныг мэддэг үү?
Цэнд-Аюуш -
Мэдэхгүй юм байнаа. Тэрийг ёстой мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Аав ээж чинь ер нь ярьж байгаагүй юу?
Цэнд-Аюуш -
Ярьж байгаагүй. Манай аав ээж чинь тэгээд өнөө хүүхдээ эрхлүүлцэн болоод ч тэгж байсан юм уу, ерөөсөө тэгж их юм ярьдагүй хүмүүс байсан юм уу.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Цэнд-Аюуш -
Ажилдаа дарагдчихсан байсийм уу хэн мэдэхэв.
Эрдэнэтуяа -
Аанг. Ингээд бодож байхад аав ээжээс сургамжилж хэлдэг, хамгийн тод санагддаг зүйл юу вэ?
Цэнд-Аюуш -
Аав ээжээс хамгийн тод санагдаж байгаа зүйл гэвэл нээх их сургаж байсан юм бол ер нь хүн хүн шиг л хүн байх хэрэгтэй. Хүнд үнэнч, шудрага тийм л хүн байх хэрэгтэй. Миний хүү. Ажил сайн хийдэг. Тийм л байвал хэзээ ч хүн газардахгүй. Ийм л байх хэрэгтэй шүү миний хүү. Ажил одоо эрхэлж байна, тоглож байна гээд ажил хийхгүй байж болохгүй. Ажил сайн хийж бай. Хүнд шудрага байх хэрэгтэй, үнэнч байх хэрэгтэй. Ядарсан хүнийг өөд нь татаж явах хэрэгтэй. Ер нь гэдэг байсийм ш дээ. Тийн. Тэгээд тийм л байлаа.
Эрдэнэтуяа -
39 оны дайн, 45 оны дайн мэдрэгдэж байсан уу таньд?
Цэнд-Аюуш -
За 39 он дайн тэр, дайн тулаан болоод юу тэр гурил, идэж уух хүртэл ерөөсөө л царван зуурч идэж байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Юу?
Цэнд-Аюуш -
Одооны нөгөө зарам.
Эрдэнэтуяа -
Дарам гэж юу байхав хивэг үү?
Цэнд-Аюуш -
Хивэг.
Эрдэнэтуяа -
Аан за.
Цэнд-Аюуш -
Хивэгийг л одоо шигшиж идэж байсийн ш дээ тэр дайнд чинь. Тэхэд чинь гурил байхгүй. Тэгээл аянд яваад ирнэ. Аянд яваад ирнэ. Манайх чинь аянд яваад ирдэг байхад чинь аав чинь тэмээгээр аянд яваад ирэхдээр овоо гурил сайн авцрана. Тэхэд тэрийгий чинь улсуудад чинь жингээр өгдөг байсийн ш дээ. Миний хөө.
Эрдэнэтуяа -
Жин?
Цэнд-Аюуш -
Жин.
Эрдэнэтуяа -
Хиллэж уу?
Цэнд-Аюуш -
Хил биш.
Эрдэнэтуяа -
Жин. Жин гэдэг нь ямар хэмжүүр юм?
Цэнд-Аюуш -
Жин гэдэг нь 500, 600 граммын 1 кг нь 600 граммын байдгийн. Байдгийн ш дээ. Тэр жингээр өгдөг байсийн. 10 жин, 20 жин гэж.
Эрдэнэтуяа -
Аан тэгж хиллэдэг байсан.
Цэнд-Аюуш -
Тийн. Тэгээл ганц саахар энэтэр одоо тэмээ мэмээнд, аян маянд явж ирээд тэр хүн мүндээ амсуулж барьж байгаа нь тийм л юм амсуулдаг байсийн ш дээ. Тийн одоотой адилхан чихэр гээд атгаад өгөөд байх юм байхгүй тэгээд нэгд. Хоёрт аянд явсан хүн чинь ерөөсөө тэгээл мөнгөө авчирч байсан байх л даа. Тэр аавд мөнгий нь л авчирч өгч байсан байх л даа.
Эрдэнэтуяа -
Мнг. Тийм л юм байна тэ?
Цэнд-Аюуш -
Аанг.
Эрдэнэтуяа -
Тухайн үеийн, тэр үед хүүхэд байхад чинь ч юмуу тэр үеийн нийгмийн хамгийн том бэлэг ямар байдаг байсан?
Цэнд-Аюуш -
Хамгийн том бэлэг одоо ерөөсөө тэр үед чинь хүүхэд байж байхад чинь торго, торго ч олдохгүй.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Сатийн, тэгээл даалимба.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэнд-Аюуш -
Тэгээд торго байгаан. Торгоо авч хүчиргүй л байгаам л даа. Тиймээ. Тийн.
Эрдэнэтуяа -
Ерөнхийдөө л монголчуудын амьдрал жигд ядуувтар байсан уу?
Цэнд-Аюуш -
Ядуувтар байсийн байна лээ. Тийн.
Эрдэнэтуяа -
Мал хөрөнгө хэр байсан юм бол?
Цэнд-Аюуш -
Мал хөрөнгө яахав ээ. Тэгээд олуулаа айл майлаараа буучих даараа яахав овоо олон малтай. Тэгээд тэрүүнийгээ цугаараа дор бүрдээ л хонио саасан, ямаагаа саасан улсууд л байдаг байсан ш дээ. Тэр хоёрыгоо саагаал болоол байдаг байсан байлгүй дээ чааваас. Одоо, одоо ардчилсан холбоо гараад болул тэгээл одоо мэдэхгүй ээ, худлаа яриад байгаа ч юм уу, үнэн яриад байгаа ч юм уу. Учры нь мэдэхгүй юм.
Эрдэнэтуяа -
Тэр хэдэн оны үед юм дээ нөгөө малыг төлөвлөгөөтэй болгосон гэдгийн? Нэг татвар, татвар?
Цэнд-Аюуш -
Татвар өгч байсийн ш дээ. Ер нь тэгээд малтай хүн татвар өгч байх хэрэгтэй.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Гэж аав ярьдаг байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За яагаад?
Цэнд-Аюуш -
Малтай хүн яагаад татвар өгдгийм бэ ааваа гэхдээр тэр чинь маланд ноогдож байгаа юм. Малгүй бол ямар юмандаа татвар өгдгийн. Маланд татвар өгч байх нь хэрэгтэй байхгүй юу. Төрдөө бас юмаа өгч байгаан гэж л ярьдаг байсийн ш дээ. Тэгээд тэр татвар өгөх л их дуртай хүн байсан. Тэгээд тэр ямар оны цэрэгт нь юу яаж байсан манай аав. Хурдан морио хүртэл өгч байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр дайны үед?
Цэнд-Аюуш -
Тийн. Тэр дайнд.
Эрдэнэтуяа -
Дайны нэг тусламжийн бараа гээд үү?
Цэнд-Аюуш -
Аан тэр тусламжийн бараа гэж мал өгдөг. Морь өгдөг байсийн. Адуу өгдөг байсан. Тэрүүнд л аав нь хурдан морио өгчөөд ирлээ. Түрүүлдэг хурдан морио өгчөөд ирлээ гээд нэг сайхан бор морь байдаг байсийн манайд. Ганц сайн морио өгчлөө гээд. Гүй ээ одоо аав яаж байгаа юм бэ гэхээр яахав төрдөө өгч байгаам. Төрд өгч түмэн олондоо бас нэмэр болно. Нэг зэрэг нэг удаа унаад ухасхийхэд л миний морь гүйцэгдэхгүй хятадуудыг ямар ч л гэсэн хяргаад өнгөрч чадах байх гэж бодож өглөө гэж ярьж байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аан. Бас улсын төлөө, төрийн төлөө.
Цэнд-Аюуш -
Тийн. Төрийн төлөө л байсан.
Эрдэнэтуяа -
Ард түмний төлөө сэтгэлтэй л байсан байна?
Цэнд-Аюуш -
Тийн. Ард түмний төлөө.
Эрдэнэтуяа -
Зөв л ухаантай хүн байсан байна?
Цэнд-Аюуш -
Ард түмний төлөө их ухаантай хүн байсийн ш дээ миний аав.
Эрдэнэтуяа -
Мнг. Тэгээд тухайн үеийн тэр хүмүүсийн ухаан хаанаас, гэрийн хүмүүжил, юунаас үүсч бий болж байсан юм бэ? тийм ухамсар.
Цэнд-Аюуш -
Тийм ухамсар одоо.
Эрдэнэтуяа -
Танд ч гэсэн одоо тийм нэг тэ одоо тийм.
Цэнд-Аюуш -
Харин тийн. Өөрийн сэтгэлээсээ тэгээл зүтгэл, сэтгэл зүтгэлээсээ л болж байсин байгаан. Тийн байна.
Эрдэнэтуяа -
Та тэгээд яагаад сургуульд яваагүйм?
Цэнд-Аюуш -
Гүй чи яадгийн нөгөөдөх аав ээж хоёр чинь дээгүүр аваачаад намайг өнөө тэр цаагуур дарга нарт хэлээл. Тэгээд миний охиныг битгий сургуульд аваарай. Тэр л алсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тийм байна. Тэр ухаантай хүн уул нь.
Цэнд-Аюуш -
Тийн. Ухаантай хүн уг нь хүүхдээн явуулахгүй. Ганцхан хүүхэдтэй юм чинь.
Эрдэнэтуяа -
Та л юм уу ерөөсөө?
Цэнд-Аюуш -
Тийн.
Эрдэнэтуяа -
Аан. За, за за.
Цэнд-Аюуш -
Тийн. Тэгж байгаан. Сүүлд нь 1 хүүхэд өргөж авсан л даа. Баньд өргөж авсийн. Тэгээд.
Эрдэнэтуяа -
Тэр одоо байгаа юу?
Цэнд-Аюуш -
Тэр одоо байхгүй л дээ. Нас барцийн.
Эрдэнэтуяа -
Аан. Уул нь сургуульд явуулсан бол зүгээр байсийн тэ?
Цэнд-Аюуш -
Сургуульд явуулсан бол тэр үед сургуульд сууцан бол кө мөн гоё байжээ. Гээд бодож байсийн.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүд сургуульд сурч байсан уу? Таньтай чацуу.
Цэнд-Аюуш -
Хүүхдүүд сургуульд нээх их сураад байсан юм байхгүй ээ. Надаас дээш нэг хоёр насаар ах л Батаа гэдэг сайд.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Тэр Батаа гэдэг сайд нэг сургуульд яваад тэгээд тэр өөрөө ганцаараа нэг сайн сургуулиа төгсөөд. Тэгээд эргээд маньд ном зааж байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аан.
Цэнд-Аюуш -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тантай чацуу тоглож өссөж байсан хүүхдүүд чинь сургуульд сураагүй л юм байна тэ?
Цэнд-Аюуш -
Сураагүй ээ, сураагүй. Надтай сургуульд сууж байсан хоёулаа морь унаал, хоёулаа хонь монины цаагуур наагуур яваал, дэгдэж байсан хүүхдүүд ерөөсөө сургуульд сураагүй ш дээ. Тэгээд одоо тэр л нэг алсан байгаан.
Эрдэнэтуяа -
Аанг. Тэр үед гэрийн хүмүүжил гэж байдгийн ш дээ. Гэрийн нөгөө. Гэрийн хүмүүжил бишээ. Багш, ламд шавь орох гээд? Тийн. Тэр асуудал хир байсан бэ?
Цэнд-Аюуш -
Гүй э тэр ламд шавь орох гэж байгаагүй юм ерөөсөө.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Харин багшид шавь орж байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За. Хадаг тавиал нэг гэрт нь очоол?
Цэнд-Аюуш -
Гүй тэгээгүй ерөөсөө одоо энэ явуулын багш гэж нэг багш байдаг байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Тэр чинь сайхан ном заадаг байсийн. Тэрүүн дээр чинь л одоо манай тэр нөхрийн дүү бид хоёр хоёулаа явж ном заалгадаг байсийн. Тэгээл хоёулаа гүйчихна. Үнээ малаа саачихаал. Тэгээл гүйчихаал тэгээл наана нь суучихаал номоо давтаад. Одоо энэ шинэ үсэг ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Энүүнийгээ давтаад суучихна даа өнөө хонхор дотор орчихоол. Тэгээд баахан цээжилж, цээжилж аваал тэгээл явж тэрнийг бас тэгээд нэг холбодог болоод тэгээд нэг гаргадаг болоод тийм болсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Одоо бол юм уншина?
Цэнд-Аюуш -
Одоо бол үсэглээд юм уншина л даа.
Эрдэнэтуяа -
Аанг. Тэгээд тухайн үед та нэг сургуульд суух юмсан гэж ээж аавдаа хэлж байгаагүй юу?
Цэнд-Аюуш -
Сургуульд суухынсан гэхэд миний хүү одоо том болохдоороо л сургуульд сурна.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Том болохдоороо л сургуульд сурна. Одоо жоохон байгаа юм чинь. Ээж аав хоёр нь хүүгээ явуулчих дээр яаж байж байхав. Ингээд байдаг байсан л даа.
Эрдэнэтуяа -
Аанханг. Одоо хүүхдээ тэгээл амьдралынь арай өөрөөр эргэх байсныг тэгээл.
Цэнд-Аюуш -
Харин тийн. Өө миний хүүгийн юмыг аваад ирлээ гээл.
Эрдэнэтуяа -
А тэр талаараа л тэгдэг байсан байх л даа.
Цэнд-Аюуш -
Тийн. Тийм л байх.
Эрдэнэтуяа -
Тухайн үеийн хүүхдүүд юугаар тоглож өсдөг вэ?
Цэнд-Аюуш -
Гэр барьж л.
Эрдэнэтуяа -
Хорин хэдэн оны хүүхэд байсан болохор.
Цэнд-Аюуш -
Гэр барьж л ингээл чулуугаар их тоглоноо бид нар. Айл болж байгаан, хүүхэд гаргаж байгаа юм. Мал маллаж байгаа юм гээд. Голцуу л тийм л тоглоомоор тоглодог байсийн ш дээ. Тэгээ л маний барьж байсан гэр мэр, чулуу мулуу бүүр шороонд дарагдчихсан байж байгаам ш дээ. Энэ говь мовь руу чинь. Гоё л байсан юм байгаам даа тэгээд. Тэр чинь бол. Одооны энэ хүүхэдтэй адилхан тийм их сайхан тоглоом байгаагүйм ш дээ миний хүү. Нэг дөрвөлжин чулуу олчихоол өвөртөлчихоол тэрнийгаа өнөөтөхөөл гэр дээрээ аваачиж тавих гээл, шаазангийн хагархай ч олддоггүй байсийн ш дээ. Тэр үед чинь.
Эрдэнэтуяа -
Тэр нэгдэлжих хөдөлгөөн?
Цэнд-Аюуш -
За нэгдэлжих хөдөлгөөн ялсан гээл тэр чинь нэгдэлжих хөдөлгөөн ялах даар чинь нөгөө юу яаж байгаан ш дээ. Өнөө мал юугий чинь юу яагаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Нийгэмчилнэ?
Цэнд-Аюуш -
Тийн. Нийгэмчилээ л тэр чинь одоо айл хүүхэд бүрд л өгсийн ш дээ. Тийн. Тэгээд тэр хэдэн. Тэр өрхөд хэдэн хүн байна тэр болгонд л мал өгсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Хувьчлал юм уу?
Цэнд-Аюуш -
Хувьчлал л юм л даа.
Эрдэнэтуяа -
Аан хувьчлал л юм?
Цэнд-Аюуш -
Хувьчлал л гэж өгсийн ш дээ. Тэгээд тэрнээс юу яасан хэдэн малыг чинь мань чинь өсгөх гэж байгаам гэж энэ жил хогий нь нүдээд хаячих шив дээ.
Эрдэнэтуяа -
Мнг. Та энэ жил хэдэн малтай байсан ер нь? Анх.
Цэнд-Аюуш -
За би одоо нэг 100 гаран малтай байсан. 100 гаран малтай, 70-аад ямаатай, 50-иад хоньтой, тэгээд нэг 12 үхэртэй. Тийм байсан одоо юу ч байхгүй.
Эрдэнэтуяа -
Бүүр нойлолцоно уу?
Цэнд-Аюуш -
Нойлолчихож байгаан. Яагаад нойлолчихдогийн гэхээр тэр доош нь аваачиж тэр говь руу аваачиж мал мэдэхгүй хүн чинь говь руу хөөгөөд. Нэг айлаас гэрлэсэн хархүүд малаа маллуулж байсийн. Тэр харин хадмынхныгаа дагаад явцан чинь Жаргалан ороод.
Эрдэнэтуяа -
Говь-алтайн уу?
Цэнд-Аюуш -
Тийн. Говь-Алтайн Жаргалан суманд.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Цэнд-Аюуш -
Тэр доошоо ороод тэгээд тэр үгүй болцон байна лээ ш дээ. 3 адуу чөдөрлөж байсан байна лээ. Тэгээд 3 морь ч байхгүй. Тэгээд чөдөртэйгээ байхгүй. Тэгээд мал маллаж чадахгүй малыг мэдэхгүй, маланд хайргүй улс чинь тэгээл алчихдаг юм байна л даа. Тэгээд ерөөсөө ганц арьсны тасархай ч байхгүй. Тэр олон ямааны чинь арьс чинь 10 мянга хүрч байсан гэсийн ш дээ. Одоо энэ жил. 11 мянга, 10 мянга. Хүрч байсан гэсээн миний хүү. Тэгээд одоо тэгээд юу ч байхгүй. Тэгээд яагаад арьс нь байдагүй юм бэ танай арьс байдагүй юм уу гэхдээр би ерөөсөө ганцаараа хонио хариулж байсан. Манай авгай аавындаа очоод сууцан. Би тэгээд ерөөсөө юу байхгүй гээд ярьчихийн. Тэгээд хүүхэд чинь малаа өдөр нь хариулчихаа л шөнө нь би унтаад өгнө. Тэгээл өглөө босоол хонио туугаал явна. Тэр арьсийг хуулж авчих зав чөлөө ч байгаагүй гээд. Тэгээд ерөөсөө арьс хуулж аваагүй гээд.
Эрдэнэтуяа -
Таны өөрийн хүүхэд юмуу үгүй юм уу?
Цэнд-Аюуш -
Үгүй ээ айлд тавьсийн.
Эрдэнэтуяа -
Аан. Танай өөрийн чинь хүүхэд уул нь юу гээд аварга болсон гээ биз дээ. Малчин?
Цэнд-Аюуш -
Тэр чинь одоо дарга болчихоод. Цагаан. Дарга болцон.
Эрдэнэтуяа -
Аан за за за.
Цэнд-Аюуш -
Тэр олон жил мал малласан байхгүй юу. Тэгээд өнөө хүүхэд чинь дарга болчоод яасийн.
Эрдэнэтуяа -
Ямар дарга юм?
Цэнд-Аюуш -
За нэг ямриймний дарга гэнээ нэг. Мэдэхгүй хүүхдийнхаа даргыг.
Эрдэнэтуяа -
Ямар ч л гэсэн нэг дарга л хийдэг.
Цэнд-Аюуш -
Дарга л гэж байгаан.
Эрдэнэтуяа -
Аан за за тэгээд малаасаа жоохон хөндийрцөн.
Цэнд-Аюуш -
Малаасаа хөндийрчөж байгаа байхгүй юу. Өөрийнх нь чиг байхгүй. Өнөө өөрийнх нь бас манайхыг дагуулаад манай бас манай хотод байдаг хүүгийнх бас малаа өгсөн байсийн. Ямаагаа. Тэгээд байхгүй. Цугаараа байхгүй. Көө мөн хачин хүүхэд шүү тэр.
Эрдэнэтуяа -
Айхтарийн тэ?
Цэнд-Аюуш -
Малын төлөө зүтгэдэггүй л хүн байхгүй юү дээ.
Эрдэнэтуяа -
Аанг. Тийм хүмүүс ч мал маллах бас хэцүү шүү. Тухайн үед тэхдээ цаг агаар сайн байсан юм шиг байнаа?
Цэнд-Аюуш -
Гүй цаг агаар нь ерөөсөө өвс байхгүй болчихоос ерөөсөө энэ жил чинь.
Эрдэнэтуяа -
Үгүй дээр үед?
Цэнд-Аюуш -
Дээр үед болул ёстой ганхаж байсан байхгүй юу. Аймаар их.
Эрдэнэтуяа -
Ер нь одоотой тэр үеийг харьцуулахад цаг агаар яаж өөрчлөгдсөн байна. Байгаа байгаль, муу талаасаа юу сайн талаасаа юу?
Цэнд-Аюуш -
Көө муу талаасаа болчихлоо.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Одоо ерөөсөө шуурга шуураад, өдийд чинь хэзээний ногоо чинь ургачихсан. Өнөө хэдэн мал чинь зүгээр махлах талдаа хандах гээл байж байдаг байхгүй юу. Миний хүү. Тэгсэн чинь одоо махлах нь байтугай одоо турж үхээд байна. Одоо ерөөсөө идье өвс байхгүй. Услая ус байхгүй. Тэхээр яаж байна гэхдээр өөрснөө өөрсөндөө хорлол болж байгаа байхгүй юу. Энэ сайхан модыг чинь усны эхний модыг сайхан хяргаал машинд ачаад Говь-Алтай оруулаа л ингээ л өгөөд байгаан. Тэгээл өгч байгаал тэгээд тэр чинь ерөөсөө ус юу ч байхгүй болчихдог юм байна. Ингээд байхгүй болгочихдог юм байна. Тэгээд нэг ам тэхэд сонгино гэхэд чинь ёстой үнэн гоё тэр Баянцагаан гэдэг рүү урсаал байж байсан гол чинь байхгүй байна ш дээ. Тэрийг одоо өөрсөнд өөрснөө өөрснийгөө алж байгаа байхгүй юу. Тэр ямар хэрэг байна. Тэгж ерөөсөө юмаа хайрлахгүй, хайрлахгүй тэгээл манай муу өвгөн байж байхдаан болул бараг үндсий нь тэр өвсий нь хонио аяархан дарж өөрсний нь хөлөөр явуулдаг байсан. Далайд нутагладаг байсийн. Тийн. Сонгинод. Сонгино чиг ихтэй, өвс чиг ихтэй, ногоо чиг ихтэй, намар чиг мал сайхан таргална. Тийм газар байдаг байсин. Тэгээд тэрнийг чинь юу ч үгүй болгоод ингээд байхгүй болчихдоор чинь юугаа идэхийн. Ус чиг байхгүй, өвс чиг байхгүй. Тэгээд харин урд талаараа жаахан өвстэй. Өвс нь болул ургаад байгаан. Далайгаас. Тийм манийг байхгүй үеийн юмгүй болцон байна лээ. Тэхдээ өвс ургаад ус байхгүй юм чинь юугаан ургадагийн. Голоос усалж байгаа юм чинь. Төмөртэйн голоос. Өнөө хонийг чинь дагаж. Үхэр хонийг чинь тууж усалж байгаан. Тэр болул хэцүү л байгаан.
Эрдэнэтуяа -
Тэр нэгдэлжих хөдөлгөөний талаар, та ер нь нэгдлийн мал маллаж байсан уу?
Цэнд-Аюуш -
Би нэгдлийн малыг маллаал миний хүү тэгж.
Эрдэнэтуяа -
Хувьчлалаар мал авсан уу?
Цэнд-Аюуш -
Үгүй. Хувьчлалаас өмнө.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Тэгээд нэгдлийн малыг маллаж байгаад тэгж юу яаж байсан. Нэгдлийн малыг маллаж байхдаа миний хүү 50, 150 хонь хариулдаг.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
За тэхдээр.
Эрдэнэтуяа -
Эр хонь уу, эм хонь уу?
Цэнд-Аюуш -
Эм хонь.
Эрдэнэтуяа -
За. Төлөг.
Цэнд-Аюуш -
Тийн. 50, 100, юу яаж байгаа байхгүй юу. 100 хониноос чинь 50 хурга бойжуулж авч байгаан.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
50 хониноос 50 хурга бойжуулж авч байгаан. 50-иасаа гараад юу яавал 30-г илүү гаргавал давуу, хувь хувь тэнцүүлээд.
Эрдэнэтуяа -
Төлөвлөгөө биелүүлсэн. Аан.
Цэнд-Аюуш -
Тийн. Төлөвлөгөө биелүүлсэн давуулж биелүүлсэн гээд тэгээд шагнал авч байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан. Аанханг.
Цэнд-Аюуш -
Тэхэд чинь би болул манайх болул ерөөсөө байнга давуулж маллаж байсан. үгүй бол 20 хурга, үгүй бол 10 хурга, үгүй бол 30 хурга тэгээл ингэж давуулж байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг. 50 хурганы нормтой уул нь.
Цэнд-Аюуш -
Тийн. Уг нь 50 хурганы нормтой. Нормоо болул давуулаад биелүүлчихаад тэгээд төлгөө манайх хариулдаг байсийн. Төлгөө бас хариулаад тусгайд нь хургаа тусгай ялгаад тэр чинь норм тогтоочихдог байсийн миний хүү.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Сүү, сүүний норм.
Эрдэнэтуяа -
Хонины сүү юу?
Цэнд-Аюуш -
Тийн. Хонины сүү.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Би гэхэд чинь өчнөөн норм тогтоочихно. Тэгээд хониныхоо сүүг сааж өгнө. Бүх хонио холбочихоод сааж өгнө. Ноосоо авна. Тэгээд тэрүүний чинь тэгээд өнөөдөхий чинь тэр сүүгий нь саалий нь аваад, ямааныхаа сүүгээр тараг бүрж иддэг байсийн. Дан хониныхоо сүүг саальчин хүрч ирээд суучихдаг байсийн. Хүрч ирдэг байсийн. Тэгээд тэр дээр үед чинь саалинд нь өнөө хониныхоо сүүг литрлээд өгчихдөг. Тэгээд тэр айл л идээгээ борлуулж манай хэдийг давуулж биелүүлнэ. Нормоор нь. Тэгж өгдөг байсан байхгүй юу. Тэгээд сүүлдээрээ энийг чинь хувьчилсан юм шүү дээ. миний хүү.
Эрдэнэтуяа -
Төр засгаас ер нь малчдыг дэмжих ч юм уу тийм бодлого хэрэгжүүлдэг байсан уу? тухайн үед? Ямар ямар бодлого хэрэгжүүлдэг байсан.
Цэнд-Аюуш -
За нэх хэрэгжүүлээд байсан юм байсан л байх даа. Гүй ээ сайн мал маллаж л байсан болул.
Эрдэнэтуяа -
Аанг сайн малчин гэж байх уу?
Цэнд-Аюуш -
Сайн малчин гэж өндөрт гаргадаг байсан. Тэгээл сайн малчин гэхдээрээ яахав өнөө малыг чинь өсгөөд бойжуулаад, ингээд хурга ишгий нь сайн бойжуулаад таргалуулаад тэгээд одоо таргалуулахад чинь дээд талынх нь нэг эм хонийг 80 хил хүргэдэг байсийм ш дээ.
Эрдэнэтуяа -
Пөө.
Цэнд-Аюуш -
Тэхгүй болул тэрнээсээ доош хилтэй байдаг байсан байхгүй юу. Тэгж хиллээ л юу яаж байгаан. Тэхэд чинь 2 манай тэр тэмээ гэж юу байсаан. Аварга малчин байсан. Тэгээд тэр 2 хүн тэгж байсан. Манайх хойд гол доороо ороол тэгээд хоёулаа малаа малаад явж байсан тэхдээ танай хонь энэ жил их илүү таргалчихжээ. Танайх давах юм байна манайхаас. Манай хонь арай дутуу таргатай байна гээл малаа.
Эрдэнэтуяа -
Шинжээд.
Цэнд-Аюуш -
Хариулаад манай хонийг тууж явж байгаад тэгж байсийн. Тэгээд нээх илүү гарсан л даа тэднийхаас. Тэгээд манайх нэг майханаар шагнуулж байсийн.
Эрдэнэтуяа -
Их, юу том шагнал уу?
Цэнд-Аюуш -
Тийн. Том шагнал авч байсийм л даа.
Эрдэнэтуяа -
Тухайн үед чинь тэгээд халуун сав мав, янгиртай халуун сав ч гэж ярьдгийн.
Цэнд-Аюуш -
Тийн. Янгиртай халуун сав мав,
Эрдэнэтуяа -
Толь, моль.
Цэнд-Аюуш -
Тийн. Эсгий,
Эрдэнэтуяа -
Том шагнал байсан юм шиг байгаан.
Цэнд-Аюуш -
Тийн. Том том шагнал өгч байсийн шүү бас. Эсгийгээр, бор эсгийгээр шагнаж байсан. Телевизор, радиовоор шагнаж байсан. Тэхэд чинь тэгээд майханаар шагнаж байсим л даа манайхыг. Тэгээд манайх нээрээ л илүү гарч байсан. Тэр аварга малчин чинь мэдэлхүй яахав дээ. Тийн. Тэгж шагнуулж байлаа.
Эрдэнэтуяа -
Би зүгээр сонсож байхнээ тэгж байсан нөгөө. Нэгдлийн мал маллаж байх үед бас бараг хүн төрчөөд байхад тэ?
Цэнд-Аюуш -
Тийн.
Эрдэнэтуяа -
Шууд ингээд алаад идэх эрх байхгүй ерөөсөө.
Цэнд-Аюуш -
Байхгүй.
Эрдэнэтуяа -
Тэгээд хүн төрчөөд байхад 30 км-ын цаана байрлаж байгаа нөгөө дарга руугаа явж гарын үсэг зуруулж байсан. Тэр хир ортой вэ?
Цэнд-Аюуш -
Тийн. Гарын үсэг зуруулж авдаг байсийн ш дээ. Үнэн ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Гарын үсэг зуруулж байж л хониноосоо гаргаж иднэ ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Тэгээд бараанк хонио гаргаж иднэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Нөгөө хүн төрчөөд байхад?
Цэнд-Аюуш -
Идэхдээ. Тийн. Бараанк хонь гаргаж иднэ. Тэрнээс тэгж зүгээр л захаас нь тарганаас нь шилээд бариад идэж болохгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгвэл хэрэгт орох уу?
Цэнд-Аюуш -
Гүй хэрэгт ч орохгүй л дээ. Тэхдээ малаа хайрлана. Тэр чинь хүн чинь өөрөө сайн малаа идэхгүй.
Эрдэнэтуяа -
Авч үлдэхийг л бодно?
Цэнд-Аюуш -
Их л өсгөж л томруулж л бас ихэр хурга ч гэсэн гаргуулах гэж л тэгж авч үлдэж байгаа байдал шүү дээ. Тийн. Тийм байгаам. Тэр даваад байгаа чинь л ихэр хурга байсан байгаа байхгүй юу. Миний хүү. Тийн. Хил сайн хүрээд байх юм болул хонь чинь ихэр хургалдагийн ш дээ миний хүү. Тэхтээр ихэр хургатай хонь чинь хургаа тэжээхдээ сайн. Тэр чинь хорин хонь хургаллаа гэхэд чинь ихэр хургатай хонь байгаан ш дээ тэр чинь. 10 хонь ихэр илүү хурга байнаа гэхэд чинь 10 ихэр байгаан ш дээ. Ингэж л байгаа байхгүй юу. Тэрүүгээрээ дээшээ гарч байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Хувьдаа малтай байсан уу?
Цэнд-Аюуш -
Хувьдаа барих юм байхгүй ээ. хувьдаа болул цөөхөөн юм байсийн.
Эрдэнэтуяа -
Аанг. Тэгээд тэр нормтой юу?
Цэнд-Аюуш -
Нормтой оо чинь бас тэгээд. Хэднээс хэд билээ. Бас л тийм нормтой л хонь болул тэгээд нормтой л байсан юм чинь. Хэдэн юм байсан юм бол доо ер нь. Цөөхөн л хонь байсан юмдаг. Тэгээд тэрүүнээсээ бас өөрөө алж идэж чадахгүй л бараанк хонь идэж байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр чинь бас нөгөө хонь алж идэхээс гадна эсгий хийх хүртэл ноос байхгүй, олддоггүй байсан тэгээд зарим нь нэг ярьж байх нь үнэн юм уу нөгөө сүү тушаагаад тэгээд өөрсдөө уух сүүгүй цөцгий цохиод цөцгийний гаргасан сүүгээр ааруул хийгээд хүүхдүүддээ өгдөг байсан майсан?
Цэнд-Аюуш -
Үнэн ш дээ.
Эрдэнэтуяа -
Хатуу уу бүр шидтэй ааруул байсан гэсэн?
Цэнд-Аюуш -
Үнэн ш дээ бас нэг. Би чинь тэгж шахдаг байлаа.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Үнээгий чинь одоо саалгахад чинь өнөө цөцгий цохиол. Цөцгий цохиол цөцгийнийхоо тэгээд таакт гэдэг юм байдаг байсийн. Тэрүүгээр яахав тэрүүнээс олж авч чадвал хүүхэд ажил хийж байгаа болул таактнаас нь олж авч чадна. Хүүхэд ажил хийхгүй болул таакт олж авч чадахгүй.
Эрдэнэтуяа -
Ажил хийнэ гэхээр юу хийхэв?
Цэнд-Аюуш -
Яахав тэр нөгөө сүү мүү машиндааж.
Эрдэнэтуяа -
Аан за за за.
Цэнд-Аюуш -
Тийн. Сүү машаандаж бас таактыг цохино гэдэг чинь тэр чинь бас өнөөдөх тосоо ялгаруулж байгаа тэрнээс исгэлүүн голцуу тийм.
Эрдэнэтуяа -
Цэхэр.
Цэнд-Аюуш -
Тийм ус, биш тос юмаа. Том л гарч байгаам ш дээ. Хайлмаг хийхдээр хайлмаг болоод байдаг байсан тэхдээр тос л юм л даа. Миний хүү. Тийм л юм гарч байсийн ш дээ. тийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд эсгий хийх ноосгүй гэж үнэн үү тэр?
Цэнд-Аюуш -
Эсгий хийх ямарийм нь ноос байдгийн. Байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Бүгдий нь тушаачихна.
Цэнд-Аюуш -
Бүгдий нь тушаана. Тэр чинь нормтой ш дээ. Нормоо, нормоо л тушааж өгнө ш дээ. Хонины одоо шилбэний ноосыг хүртэл зулгааж Ойдов баатрын туршлага гээл. Тэгээд хонины шилбэний ноосыг хүртэл зулгааж, гэдэсний ноосыг хүртэл зулгааж, яагаачгүй хавраар зулгаачихдаг байсийм ш дээ. Тэгж байж нормоо өгдөг байсийн ш дээ. Тэрнээс ямар ноосоо өгдгийн бид нар.
Эрдэнэтуяа -
Мнг. Эрт ноормынхоо ноосыг авдаг байсан юм байн тэ?
Цэнд-Аюуш -
Тийм байна. Тийн тэгж байгаан. Ногоо идээ л сайхан цайраад ирэхдээр л хонины ноосыг хөдлөөд ирэхдээр нь л тэгээд тэр гэдэс мэдсий нь авчихдаг байсан байхгүй юу. Тэгээд ноосоо гүйцээдэг байсан.
Эрдэнэтуяа -
Ммн. Тэр харганы ноосыг түүдэг байсан гээд?
Цэнд-Аюуш -
Харганы ноос, энд тэнд унасан ноос, хонины ноос, салбаж байгаад бөөнөөрөө унацан ноос моосыг түүнэ. Тэр чинь нэмэр л болоод байгаан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд мөнгө авах уу?
Цэнд-Аюуш -
Өнөө норм нь тэгээл нэгдэлд чинь аваачаал тушаачихна ш дээ.
Эрдэнэтуяа -
Та нэгдэлд байхдаа хэдэн төгрөгний цалин авдаг байсан?
Цэнд-Аюуш -
Ямар юмныхаа цалин авдаг байсийн. Мэдэхгүй манай талийгаач л өөрөө авдаг байсан байх л даа.
Эрдэнэтуяа -
Тийм үү.
Цэнд-Аюуш -
Тийн.
Эрдэнэтуяа -
Тухайн үед ер нь амьдралд хүрэлцэх үү?
Цэнд-Аюуш -
Оо яахав хүрэлцээд болоол байдаг байсийн.
Эрдэнэтуяа -
Аанг. Та багадаа нэг тийм мэргэжилтэй болчих юмсан гэдэг үе ббайдаг байсан уу?
Цэнд-Аюуш -
Би одоо уг нь яачих юмсан. Нэг дарга марга болчихдог юм уу, эмч юм уу болчих юмсан гээл бодоод байдаг байсан. Тэгээд тэр чинь хэзээ хаанаа эмч болж хэзээ хаанаа сурч хаанаа ч сурахаа мэдэхгүй ш дээ. Тэр үеийн хүүхэд чинь юу уу ч мэдэх юм байхгүй. Одооны энэ нялх хүүхдээс ч долоон дор. Юу ч мэдэхгүй. Аав ээжийнхаа л сургаалаар. Аав ээжийнхаа хэлснээр л тэрүүгээр л байж байдаг юм ш дээ миний хөө. Өөрөө тэгж өөрөө тэгж тэгье ингэе гээд яаж чаддаггүй тийм байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Та, энэ хүмүүсийг хараад би нэг ингээд малчин болоод харамсах үе байдаг уу?
Цэнд-Аюуш -
За одоо малчин болсондоо харамсаад байх ч юу байхав. Одоо хэдэн охин нойтон хүүхэдтэй хүн. Өдий насны болгоод арван хэдэн хүүхэд өсгөөд би яахав төрийн буянг одоо сайхан төрдөө ажил хийгээл энд тэндгүй ажил хийгээл цугаараа сайн сайхан явж байгаа болохдоор тэрүүгээрээ л бахархаж явах юм даа. Тийн.
Эрдэнэтуяа -
Өөр ажил хийх юмсан гэж бодож байсан уу? Малчинаас өөр.
Цэнд-Аюуш -
Малчнаас өөр ажил хийх юм байхгүй. Ийшээ тийшээ явж үзээгүй юм чинь. Ямариймаа тэнд очоод ийм юм хийнэ гээд.
Эрдэнэтуяа -
Та хот орж үзэж байсан уу?
Цэнд-Аюуш -
Үгүй.
Эрдэнэтуяа -
Одоо?
Цэнд-Аюуш -
Одоо болул жил болгон.
Эрдэнэтуяа -
Тийм үү?
Цэнд-Аюуш -
Одоо болул хүүхдүүд дээрээ очих гээд жил болгон очиж байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь анх хот орж байхад ямар сэтгэгдэл төрж байсан. Яаж анх орж байсан?
Цэнд-Аюуш -
Анхан очихдоо яахав өнөө Нармандах чинь байгаа миний хүү. Тэгээд тэр чинь Завханы юу шүү дээ. Булган сүүлтэй начин гэдгийн ш дээ миний хүүг.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Тэгээд тэр чинь начин болсийн. Тэгээд уг нь бөх байхгүй байгаад тэгээд миний хүү юу яагаад бөх болоод тэгээд бөхтэй болсон гэдгийн ш дээ энэ улсууд чинь тэр. Энэ амьтан ах дүү чинь.
Эрдэнэтуяа -
Аан за за за.
Цэнд-Аюуш -
Тэгээл тэр үед хүүхэд дээрээ очоол нэг сайхан байхад чинь гоё л байлаа шүү. Үнэн гоё байсан. Тэгээл энүүгээр тэрүүгээр үзэх юм ихтэй. Ёстой киногий нь янз бүрийн юм үзүүлээл яваал өнөө хүүхдүүд чинь. Тэхдээ үнэн гоё байсан. Тэгээд энүүн шиг ингээд нэг байж байхгүй яаваа гэж өөрийнхөө бас хоньчин болж байсныг бас хэрэггүй л юм байсан юм байна дөө гэж бодож байгаа юм ш дээ. Сүүлдээрээ. Нас өнгөрсөн байсийн.
Эрдэнэтуяа -
Энэ, тухайн үед бүжиг танц их болно биз? Нэгдэлд.
Цэнд-Аюуш -
Ш болохгүй ээ юу нь болдгийм бэ? сумын төв дээр чинь юу болж байсийн бэ? мэдэхгүй. Ерөөсөө тэндээр очиж байгаагүй.
Эрдэнэтуяа -
Орж байгаагүй юу? Яагаад? Хүүхэд.
Цэнд-Аюуш -
Яагаав өнөө хүүхэд. Өнөө хүүхэд, мал.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэнд-Аюуш -
Тэр болгон дээр чинь өөрөө л. Манай хүн л явна уу гэхээс биш тэр юу ерөөсөө тэрүүнд чинь би ч дуралж явах юм байхгүй, өнөө охин хүүхэддээ баригдаал, өнөө оёх юм, хатгах юм тэр гэр оронг л өнгөтэй өөдтэй байлгах, тэр малыг л сайн сайхан байлгах л гэж байсан болохоос нэг тийм хөгжилтэй газар явж байсангүй. Харин одоо хөгширсөн хойноо л хөгжилтэй газар яваад гоё байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм үү?
Цэнд-Аюуш -
Тиин.
Эрдэнэтуяа -
Аа нөгөө хот мот яваад.
Цэнд-Аюуш -
Аанг хот руу яваал.
Эрдэнэтуяа -
Хүүхэд, одоо өчнөөн олон хүүхэд өсгөсний буян ирж байгаа байхдаа?
Цэнд-Аюуш -
Буян ирж байна одоо. Одоо хэдэн хүүхдийнхаа төрийн минь сүлд түмний минь хишиг яахав та нарыг чинь өсгөсний буян ингээл охин хүүхэд чинь ёстой их хэрэгтэй юм байна ш дээ. Олон хүүхэд гаргаал нэг хэсэг амьтан болоол. Өө тэдний авгай өглөө босоо л хүүхэд гаргаж байдаг гээл ярьж байдаг л байсан гэсэн. Тэгээл одоо болул тэр ярьж байсан амьтангууд нэг ч алга. Тэгээл одоо амьд явж байгаадаа бахархаж явахиймаа. Хэдэн хүүхдийнхаа буянг үзээд. Тиймээ. Тийн. Сайхан байна.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүдээ ер нь та дээд боловсрол эзэмшүүлсэн үү?
Цэнд-Аюуш -
Өө ер нь дээд, дээд боловсрол эзэмшсэн.
Эрдэнэтуяа -
Ер нь боловсролтой болгосон уу?
Цэнд-Аюуш -
Зарим нь гадаадад чиг л явсан, оросд чиг л явсан миний хүү Гонгор гэдэг хүүхэд чинь ч явж байсан бий. Энэ Нармандах ч ингээл энээ багш хийж байгаан ш дээ тэр чинь. Энэ юуны дасгалжуулагч багш хийдгийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Энд үү?
Цэнд-Аюуш -
Энэ Улаанбаатарт.
Эрдэнэтуяа -
Аан за, за, за.
Цэнд-Аюуш -
Тийн. Тэгээл яахав зарим нь жолооч болцон, зарим нь ингэцэн. Тэгээл нэг хөдөө байгаа чинь одоо нэг тэнд нэг хүүхэд байна. Цагаанчулуутад 2 хүүхэн байна. Энд хоёр хүүхэн байна. Аймгийн төвд. 5 хүүхнээс 1 нь Улаанбаатарт байгаа. За тэгээл хэн Жаргалсайхан энд байгаа. Ганцхан эрэгтэй хүүхэд нь энд байгаан. Тэгээд бишдэнь цугаараа гадаадад. Отгонбаяр гэхдээр чинь юу Америкт байгаа. Тийн. Гонгор гэхдээр чинь энэ юунд Солонгост байгаа.
Эрдэнэтуяа -
Та өөрөө нөгөө мэргэжил эзэмшээгүй болохоороо хүүхдүүдээ мэргэжил эзэмшүүлэх юмсан гэсэн бодол хэр байсан бэ?
Цэнд-Аюуш -
Байлгүй яахав. Тэгээд ерөөсөө бид хоёр би тэр малаа маллая, та нар одоо ижий аав хоёр шигээ байж юугэхэв. Та нар л өөрснөө явцгаа. Юм л сурдаг юм бол та нар сур. Ямар чиг л байсан хүний зэрэгтэй амьдар. Мал маллаж амьдраад юугэхэв. Мал маллаж чадахгүй ээ та нар. Гээл явуулж байсан байхгүй юу. Тэгээ л өөрснөө эмэгтэй нь хүнтэй суугаал. Эрэгтэй нь Улаанбаатарт очоол хань бүлтэй болоол. Тэгээл байж байна ш дээ миний хүү.
Эрдэнэтуяа -
Хамгийн бага нь хэдтэй юм?
Цэнд-Аюуш -
Хамгийн бага нь одоо 30 гарчихлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Аргагүй л дээ өдий насны хүны.
Цэнд-Аюуш -
Тийн.
Эрдэнэтуяа -
Бага нь тийм байх нь. Бараг 50.
Цэнд-Аюуш -
За байз одоо юу яаж байна. Миний хүү бод л доо. Би ч одоо юу яасан. 41-тэй гаргасан хүүхэд л одоо хэдтэй байх вэ?
Эрдэнэтуяа -
40-тэй.
Цэнд-Аюуш -
За тийн тийм байна.
Эрдэнэтуяа -
Бага нь уу?
Цэнд-Аюуш -
Тийн хамгийн бага нь.
Эрдэнэтуяа -
40-тэй л хүүхэд байх нь л дээ.
Цэнд-Аюуш -
Тийн.
Эрдэнэтуяа -
Танай өвгөн хэдэн онд нас барсийм бэ?
Цэнд-Аюуш -
Манай өвгөн нас бараад одоо нэг 10 гаран жил болж байна.
Эрдэнэтуяа -
Өө саяхан юм байна тэ?
Цэнд-Аюуш -
Тийн. 10-аад л жил болж байна.
Эрдэнэтуяа -
Тэгвэл сайхан насалсан юм байна ш дээ?
Цэнд-Аюуш -
Тийн. Бас 70 хол гараад.
Эрдэнэтуяа -
Мнг. Нийгмийн идэвхи сайтай хүн байсан уу?
Цэнд-Аюуш -
Нийгмийн идэвхи сайтай, ер нь үнэнч шудрага сайн хүн байсийм ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанг. Яаж танилцаж байсан?
Цэнд-Аюуш -
Өнөө хэдэн малаа л өөдтэй өнгөтэй байлгах, ер нь хүний дор орохгүй талдаа зүтгэдэг хүн байсийм ш дээ.
Эрдэнэтуяа -
Мнг.
Цэнд-Аюуш -
Хэдэн хүүхдээ ямар чиг байсан хоолтой байлгаж байгаал өсгөнө дөө л гэдэг хүн байсийн. Тэгээд ер нь юмыг ажлыг голдоггүй. Малыг болохдоороо сайхан маллана.
Эрдэнэтуяа -
Тэр үед чинь Монголын малыг 200 сая хүргэнэ гэж яриад байсан биз дээ?
Цэнд-Аюуш -
Тиймээ тийн.
Эрдэнэтуяа -
Тэр үед юу болж байв? Та нарт шахалт дарамт үзүүлсэн үү?
Цэнд-Аюуш -
Тэхэд чинь одоо аривдаа л өсгө л гэж бодож байсан байгаа биз дээ. Тэгээл өсгөх гээл зүтгээд байсан байлгүй дээ. Одоо тэрүүнд чинь одоо дөчин, 41 мянган төгрөг л авч байсан ш дээ. Тэхэд чинь тэр үеийн жолооч байсан хүн 100 гаргаал авч байсан ш дээ. тэхэд манийг ерөөсөө үнэлээгүй л байгаа байхгүй юу. Гэж боддогийн би. Маний цалин болул бага ш дээ.
Эрдэнэтуяа -
Одоо тэтгэвэр та хэдийг авахав?
Цэнд-Аюуш -
41 мянгыг.
Эрдэнэтуяа -
81 үү?
Цэнд-Аюуш -
81 мянгыг авч байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Хамгийн бага.
Цэнд-Аюуш -
Хамгийн бага нь нилээн доогуур. 81 мянгыг авч байгаа. Тийн.
Эрдэнэтуяа -
Тухайн үед тэгээд цалин бас л бага л байсан үе байна даа?
Цэнд-Аюуш -
Бага л байсийм уу ерөөсөө, ерөөсөө над дээр юм бичүүлж байгаагүй байсийм уу.
Эрдэнэтуяа -
Та хэдэн жил ажиллаад тэтгэвэрт гарсан?
Цэнд-Аюуш -
Аан?
Эрдэнэтуяа -
Хэдэн жил ажиллаад тэтгэвэрт гарсан бэ?
Цэнд-Аюуш -
Би чинь одоо хэдэн жил болчихож ээ. Одоо, ариун цэвэр шалгадаг соёлын довтолгоо. Тэр чинь ерөөсөө, манайх чинь тэгээд өнөө нээх амьтан, өнөө баригаад, баригаадаасаа тусгай.
Эрдэнэтуяа -
Аанг.
Цэнд-Аюуш -
Тэгээд бүүр нэг ууланд гараад явчихдаг байсан айл шүү дээ. Тэр одоо юу яагаад. Тэр одоо Мухар халзан, Мухар Цангиа ингээд тэр хяр бариад явчихдаг айл байсийн. Тийн. Тэгээд тэр малаа тэгж малладаг айл байсан байхгүй юу. Тэхтээр чинь өнөөдөх соёлын довтолгоонд чинь оролцохгүй байгаа байхгүй юу. Тэхдээ болул юмаа цэвэрлэнэ л дээ. Өнөө хөнжил, гудас, хүүхдийнхаа хувцас хунарыг угаагаал, бас яаж мэдэхэв хүрээд ирж магадгүй гээл. Бас тийм л байлаа л даа.
Эрдэнэтуяа -
Аанг. Олон хүүхэдтэй.
Цэнд-Аюуш -
Тийн. Олон хүүхэдтэй болохдаараан. Тэхдээ хувцас хунаргүй байж байх вий. Байхгүй байлгах юмсан гээд ерөөсөө л хувцас хунар гайгүй, би ер нь гайгүй юм хийдэг байсан. Тэгээд.
Эрдэнэтуяа -
Аанг. Гарын дүйтэй, уран.
Цэнд-Аюуш -
Тийн. Уран. Уран байлаа л даа. Тэгээд хүний малгай толгойг хүртэл хажуугаар нь чи л надаа ийшээ, чи надаа малгай хийгээд өгөөч гэхдээр нь яахав би дургүйлэхдэгүйн нэг хэсэг хар хурганы арьс, бор хурганы арьсаар нээх их саравчтай хар малгай хийж өмсдөг байлаа л даа. Манайхан чинь дээр үед. Тэрүүнийг хүртлээсээ хийгээл, халзан малгай гээл бас нээх энүүгээрээ нээх цагаан халзтай, шар халзтай байдаг гээд 2 дэлдгэр чихтэй нэг тийм малгай их хийдэг байлаа. Тэгээл манай хүн чи энэ малгай хийх их муу юм гэнэ лээ. Уруугаа харсан сав. Чи дандаа малгай хийж байхийн гээд. Үгүй ээ, гүй хүн гуйгаад байх юм чинь одоо яахав. Гуйгаад байхын үеийн улсууд гуйгаад байхдаар чинь хийгээд өгөхөөс арга байхгүй гээд. Тэгээл юу яалаа л даа миний хүү. Тэгээд өнөөдөхөө соёлын довтолгоонд чинь бэлдэж бэлдэж байтал ирэхгүй ш дээ. Манайхыг зориод ирдэг хүн гэж байхгүй л байсан.
Эрдэнэтуяа -
Хол уу?
Цэнд-Аюуш -
Хол. Нэг амаад гараад амны эхээд гараад буучихаж байгаа юм чинь. Тэхдээр чинь манайхыг зорьж хэн ирж байхав дээ. Амаад машинтай улсууд чинь тэр амуудаар байгаа айлуудаар давхиал тэгээл явчихдаг байлаа ш дээ. Тэгж нээх соёлын довтолгоонд чинь оролцож сүйд болоогүй шүү. Тэгээд тэднийх тэгж гарч гэнээ, эднийх ингэж гарч гэнээ, муу гарч гэнээ, сайн гарч гэнээ гээд ярьдаг л байсан.
Эрдэнэтуяа -
Муу гарсны нь яадаг байсан бэ?
Цэнд-Аюуш -
Муу гарсны нь муу гээд тавьж байсан гэсэн. Тэгээд тэр чинь одоо хэр одоо юм хумаа цэвэрлэхгүй, зарим нь одоо заваан чиг л байсан л даа. Тиймүүдий нь муу гээд гаргачихгүй яахав дээ. ядахнээ хөнжлийн даавуу, хөнжилчигчил байхгүй байсан айл чиг л ч байдаг байсан ш дээ миний хүү. Дээлээ нөмрөөд унтчихдаг. Үстэй дээл нөмрөөд унтана, үгүйдээ тэрлэг нөмөрч унтана. Өшөө хөнжил гэж байхгүй.
Эрдэнэтуяа -
Тэгээл нөгөө адсагаа дэвсээл?
Цэнд-Аюуш -
Тийн. Адсагаа дэвсээл, тийм айлууд чинь соёлын довтолгоонд яаж өөдтэй байдгийн. Тийм л байгаан ш дээ. Тийн. Тийм л байсан даа тэр үед.
Эрдэнэтуяа -
Тэхдээ боломжгүй айлууд чиг л байсан байх?
Цэнд-Аюуш -
Тийн. Боломжгүй, тэгээд юмаар чиг бага. Юм олдохгүй тийм улсууд чинь тэгээл тийм л байгаан ш дээ чааваас.
Эрдэнэтуяа -
Тэгнэ л дээ? мнг. Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?
Цэнд-Аюуш -
Аан?
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ямар нэг гүнээр нөлөөлсөн явдал одоо тухайлбал амьдралд гэнэтийн өөрчлөлт гаргасан тэ, сайнаар болон муугаар, одоо юу байдгийн нэг тийм, эвгүй дурсамж үлдээсэн ч юм уу, гүн шарх үлдээсэн эсвэл аягүй сайхан дурсамж үлдээсэн ч юмуу тэ? Үйл явдал ч юм уу?
Цэнд-Аюуш -
За тийм юм чиг гайгүй юм шиг байнаа ер нь. Ер нь байхгүй байхдаа. Ер нь жигдшуу л. Бололцооныхоо хэрээр л байж байсан даа. Тийм хэцүү юм болчихлоо аюул болцийн шүү, ер нь тэгдэг л байж, ингэдэг л байж гээд байх юм бол байхгүй л байлаа. Яахав хөөрхий төрийн минь сүлд. Төрийн минь сүлд нээрээ тэгээл төр сайхан болохдоор чинь тэгээл түмэн олонтой болохлоороо тэгээл тэрүүгээрээ юу яагаал гайгүй л байсан даа. Тэгээд тэглээ ингэлээ гээд сүйд болоод байсан юм байхгүй ээ.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? За энийг юу хэлж байна гэхээр ямар нэгэн юм хадгалж явдаг байж болно тэ? Захиа, занаа өвлөж ирсэн өв, нэг юм. Тэр маань нөгөө танд болохоороо онцгой түүх үлдээсэн байна л даа. Тэрийг яахаар тэр одоо түүхтэй холбоотой нэг юм ч юм уу?
Цэнд-Аюуш -
Би одоо тэр аавынхаа юуг эмээлийн хэрэглэлийг хадгалж явдгийн.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Ташууры нь хадгалж явдгийн.
Эрдэнэтуяа -
За.
Цэнд-Аюуш -
Тэр хоёр болул одоо хамгийнхаа бага хүүхдэд өгчихөөд байж байгаан ш дээ. Одоо тэрүүнд л өгөхөөс үхэх дээрээ хаашид тэрийг авч явах байлгүй. Булаацалдаад ч аваачдаг юм уу. Гэж бодоол аавынхаа.
Эрдэнэтуяа -
Тэр одоо мөнгө сөнгөөр хийлгэсэн байх уу?
Цэнд-Аюуш -
Мөнгө.
Эрдэнэтуяа -
Аан. Тэр үед чинь мөнгөөр л голчлон гайгүй айлууд тэ?
Цэнд-Аюуш -
Тийн. Мөнгөөр л дандаа мөнгөн сайхан хэрэглэлтэй эмээл. Тэгээд ташуур нь ямар чиг юм мэдэхгүй ээ. Тийм нэг хүрэн. Зандан ч юм уу. Тийм л байх. Тийм л ташуур байх юм шиг байна лээ. Яг ингээд бариад үзэхдээрээ хүрэн зандан шиг нэг тийм ташуур байдгийн. Миний хүү хадгаар зүүгээд байшингаасаа зүүчихсэн л харагдаж байна лээ. Аавынхаа тэр юуг. Ээжийнхаа аавын юмыг.
Эрдэнэтуяа -
Тэр танд бол тийм мөнгөн хэрэглэл мэрэглэл юм ирсэн үү? Тухайн үед чинь гайгүй айлын хүмүүс чинь ингээд унжуургатай мунжуургатай.?
Цэнд-Аюуш -
Тэр үед чинь байсан л даа. Манай ээж тэгээд хөгшрөөд нас барахаасаа өмнө аваачаад манай ээж, нэг хэсэг мөнгийг ерөөсөө хэрэглэхээ байцийн ш дээ миний хүү.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Цэнд-Аюуш -
Одоо л мөнгийг хэрэглээд байна ш дээ. Тэхэд чинь мөнгийг ерөөсөө бараг надад ч одоо 2, энэ хоёр дээрээ хүрсэн шүрэн шигтгээтэй, энүүн шиг дандаа шүр, тийм шүрэн шигтгээтэй мөнгөн сам чиг л байлаа. Энэ хоёр хоёр салаа гэзэг сүлждэг байсан. Би чинь хоёр салаа, үзүүрийнх нь юу яадаг бас тийм юу шүрэн шигтгээтэй холбоо байдаг байлаа. Тийм юмнууд ерөөсөө байдаг л байлаа. Бугуйвч мугуйвч, бугуйвч байлаа, юу байлаа, аавын хэрэглэл юу байсан бас. Өнөө их том том том юунууд, тойг мойг, ембүү мэмбүү тийм юм байдаг байсан. Тэгээд бурхны хэрэглэлүүд хүртэл байсан. Тэгээд ээж л миний тэр хамгийн том хархүү хоёр л үрсийм даа. Тэр хоёр л эмээл хазаар, өнөө хүүхэд нь зоргоороо. Би эмээлээ мөнгөлнөө, тэгээд мөнгө байхгүй юм чинь.
Эрдэнэтуяа -
Нөгөө өргөж авсан уу?
Цэнд-Аюуш -
Үгүй.
Эрдэнэтуяа -
Таны том хүүхэд үү?
Цэнд-Аюуш -
Миний том хүүхэд.
Эрдэнэтуяа -
Аан за за.
Цэнд-Аюуш -
Өвөөгөөс, ээж тэр мөнгөнөөсөө өгөөдөх. Би эмээл хийлгүүлмээр байна. Гээл эмээлний хэрэглэл хийлгүүлмээр байна гэхдээр дахиал өнөөдөх чинь хөлсөнд нь мөнгө өгөөл. Тэр хүүхэд юу ч мэдэхгүй юм чинь. Тэгж байгаад үрсэн байгаам л даа тэр хоёр ерөөсөө. Тэгээд ерөөсөө байхгүй болгосийн.
Эрдэнэтуяа -
Яагаад нэг хэсэг ерөөсөө мөнгө зүүхээ больцон байсийн?
Цэнд-Аюуш -
Нэг хэсэг мөнгийг ерөөсөө тоохоо байцийн ш дээ. Хаяцийн ш дээ ерөөсөө. Энд тэндгүй өнөө хүүхдүүд нь тоглоол өнөө сам мамыг чинь. Холбоо, молбоогийн чинь тэр аваачаад тоглоомон, чулуун тоглоомон дээр аваачаал тавьцан л байна. Үзэхдээрээ аваал оруулаал ирдэг, тэгээл аваал гардаг. Тэр үед чинь тэгээл бас.
Эрдэнэтуяа -
Тэгээд юу голчлон зүүхэв? Алт.
Цэнд-Аюуш -
Ерөөсөө алт зүүхгүй, мөнгө л хэрэглэл зүүнэ л дээ. Алт гээд байдаг юмыг чинь одоо л хэрэглэж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр үед тийм алт малтаар гоёно моёно гэсэн юм?
Цэнд-Аюуш -
Дээр үед л алтан юу байсан л даа. Бөгж мөгж тийн. Гол мол гээд. Тэгээд тэрүүнийг чинь алтанд хүнддэнэ гээд бас хэрэглүүлдэггүй байсийм ш дээ.
Эрдэнэтуяа -
А тухайн үед бас ёс байна.
Цэнд-Аюуш -
Ээ тийн. Ёс байдаг юм шиг байна. Хөгшчүүл чинь тэр үед хэрэглэдэггүй байлаа ш дээ миний хүү. Тийм байлаа.
Эрдэнэтуяа -
За, за. Ярилцлага өгсөнд маш их баярлалаа.
Цэнд-Аюуш -
За хүүдээ ч их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.