Shagdar


Basic information
Interviewee ID: 990500
Name: Shagdar
Parent's name: Gombo
Ovog: Vanchig
Sex: m
Year of Birth: 1937
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: driller(?), tractor driver, retired
Belief: none
Born in: Bayanmönh sum, Dornogovi aimag
Lives in: Sainshand sum (or part of UB), Dornogovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
herding / livestock
work
industrialization
politics / politicians
authority


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За, бидний ажилд тусалж бидэнд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу.

Шагдар -

За би бол Дорноговь аймгийн хуучин Баянмөнх сум гэж байсын. Тэндхийн хүн, тэгээд Баянмөнх сум татан буугдаад одоо Өргөн сум гэдэгт харъяалагдаж байсан хүн. Гомбын Шагдар гэдэг хүн. Тэгээд яахав анхандаа нэгдэлд мал маллаж байсан.

Баасанхүү -

Ммхм.

Шагдар -

тэгээд 1973 ... бишээ 63 онд л би энэ Дорноговь аймгийн төв дээр ирж суусан хүн дээ. Тэгээд л усны аж ахуйд ажилд ороод тэгээд тэхникомд яваад өрмийн мастер болж энд усны аж ахуйд 10 жил ажилласан байх аа.

Баасанхүү -

Аанхан. Та хэдэн онд төрсөн бэ?

Шагдар -

1937 онд.

Баасанхүү -

Таныг одоо өсч том болоод ухаан орж байх үед таны орон нутаг ер нь ямархуу байдалтай байв?

Шагдар -

За яахав ээ, аймаг тэр үед жижигхэн л байсан. Би чинь одоо тавин хэдэн онд байх аа анх төмөр зам ирж байхыг л би одоо мэддэгийн. Тэгэхлээр одоо бол тэрнийг би бодвол төмөр замтай болж сайхан л болж авсан л даа. Тэгээд ер нь бол одоо бол энээс хойш бол нэг их айхтар одоо... ер нь жаран хэдэн оноос хойш бол айхтар нэмэгдсэн ч юм алга л юм байна, манай аймагт.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Одоо. Аа яахав нөгөө түрүүчийн дарга байхдаа бол нэг жаал барилга барьсан л юм байна. Одоо бол болж байгаа юм байхгүй байна. Ийм л юм байна. Одоо бол харин энэ үйлдвэр мүйлдвэр юу болно гээл ярьж байна. Тэгээд ерөнхийдөө яахав дээ манай аймаг арай томорч л байгаа юм байна л даа. Төмөр зам ... ер нь онцлог нь манайх чинь төмөр зам юм шүү дээ, манай аймгийн чинь. Төмөр замгүй бол бас л хөөрхөн татуугийн байдалд байсан л байх. Одоо бол төмөр замтай, хар зам энэ тэрээр нийлчих юм бол одоо манай аймаг чинь бол нэлээн л хөөрхөн хөгжих бололцоо бол байгаа л юм байна л даа.

Баасанхүү -

Аанхан. Та тэр техникумд явсан, аа тэгээд тэр говийн аймгууд чинь ус бас харьцангуй бага шдээ тээ, хангайн аймгуудаас. Тэгэхээр энэ усжуулалт, худаг ухах ажлыг яаж хийж байв? Тэр талаараа бидэнд ярихгүй юу.

Шагдар -

Яахав.., тийн. Сүхбаатар аймагт их явж байсан. Ер нь гол нь манайх чинь хоёр аймаг хариуцдаг байлаа. Дорноговь, Сүхбаатар хоёрыг хариуцдаг, дандаа Сүхбаатар аймагт явж байсан даа би бол. Тэгээд аймгуудын ... нэг суманд хоёроос доошгүй жилд худаг гаргадаг, бүр том гүний худаг, тийм л байсан. Тэгээд Сүхбаатарын Түвшин???нд, Баяндэлгэр, тэгээл энэ Эрдэнэцагаан, Дарьгангад би дандаа л явж байсан хүн дээ. Тэгээл энэ Дорноговийн бол бүх сумдаар явж байсан. Тийм л ажил хийж явсан.

Баасанхүү -

Анх та яаж энэ өрмийн...

Шагдар -

Мастер болоод...

Баасанхүү -

Тийн.

Шагдар -

Би жаран дөрөв ... жаран тав... тийм ээ тийм жаран дөрвөн онд болж байсын.

Баасанхүү -

Яагаад энэ мэргэжлийг сонгов? Юу нөлөөлсөн бэ?

Шагдар -

Аа яахав дээ, хөдөөгийн нэгдэлд хийх ажил ч байхгүй, орон гэр ч бас голдуу төв рүү ирчихсэн, тийм л байгаад л тэгээд сүүлдээ ер нь энэ төв ажилд оръё гэсэн тийм сонирхолтой болоод л тэгээд л энэ усны аж ахуйд орсон хүн дээ.

Баасанхүү -

Тухайн үед усны аж ахуй яаж ажилладаг байв? Та тэр талаар дэлгэрэнгүй тайлбарлаад яриад өгөхгүй юу?

Шагдар -

Тэр яахав ээ... усны аж ахуй бол яахав одоо өрмийн ажилчин гэж авч байлаа. Тэгээд л янз болгон өрөм байсан дөө. Одоо энэ л гүний өрмүүд, энэ ??? гээд цементэн худагны тийм юм байсан. Тэгээд намайг өрмийн ажилчнаар аваад ажиллаж байсан. Тэгээд яахав тэгж байгаад олигтойхон ажилладагаас нь шилээд сургуульд явуулж л байсан л даа. Тэгээд би тэрэнд яваад төгсч ирээд ажиллаж байгаад тэгээл гарцын.

Баасанхүү -

Аанхан. Гарсан гэдэг нь ажлаасаа гарсан гэсэн үг үү тээ?

Шагдар -

Тийн. Би чинь одоо ...

Баасанхүү -

эсвэл нөгөө социализм нурснаар...

Шагдар -

Дандаа хөдөө аж ахуйн байгууллагаар ажилласан хүн шүү дээ.

Баасанхүү -

За

Шагдар -

Энэ усны аж ахуйгаас гараад энэ Материал хангамжийн бааз гэж энэ энд байсын. Тэнд ажиллаж байгаад, тэндээсээ ажиллаж байгаад энэ ... хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөл гэж байсын. Нэгдлийн зөвлөлийн тушаалаар ажилладаг байлаа. Тэгээд нэгдлийн зөвлөлөөс намайг нэгдэлд шилжүүлж, сүүлд нь. Нэгдэлд тракторын жолоочоор шилжүүлж байсан. Тэгээд би нэгдэлд тракторын жолооч хийж бас л нэг 8, 9 ... 10 жил шахуу ажиллаж байсан байх өө. Өргөн сумын Шинэ амьдрал гэдэг нэгдэлд л ажиллаж байсан юм.

Баасанхүү -

өө за. Одоо ингээд та нэг ажлаас нөгөө ажилд шилжиж байгаа шд. Тэгэхдээ одоо өөрийнхөө дураар тийм юм хиймээр байна гэж шилжиж байв уу? Эсвэл цаанаасаа одоо чи энд хэрэгтэй байна ...

Шагдар -

Аан, нэгдлийн зөвлөлөөс шилжүүлж өгдгийн.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Дээд газраас. Тэрнийг тэнд тийм ажлаар тавь гэж. Тэгээд л томилогдоод очно шүү дээ. Өнөө хадлангийн бүхэл хагас микр талбайтай болоод Өргөн сум, тэгээд тэнд очсын. Тэгээд одоо Сухбаатарын нэг юунд ... хадланд гарч байсан, хэдэн жил хадлан хаддаг, малын тэжээл. Гардаг л байлаа нэг хэдэн жил.

Баасанхүү -

Та эхлээд нэгдэлд малчин хийж байсан тээ? Тэгээд дараа нь усны аж ахуйд ажилласан, дараа нь нэгдэлд ажилласан тээ? Тэгэхээр энэ ажлуудынхаа талаар дэс дараалаад тайлбарлаж ярьвал...

Шагдар -

Би бол одоо... эхлээд бол яахав одоо ...

Баасанхүү -

... нэгдэлд ажиллаж байхад ямар байв? гэх мэтээр.

Шагдар -

нэгдэлд ажиллаж байхад бол одоо яахав ээ, цалин хөлс л бага байсан үе. Яахав тэхдээ бид нар нэг зуун цаас олоход тэрнийг бол одоо нэг тампуу гурилаа авчихдаг, нэг тийм байлаа шдээ. Тэгээд л яахав ээ, болж л байсаан бас. Тэгээд сүүлийн бүлэгт л одоо бас нэг ажил төрөлгүй... бас нэг тийм л болцон шүү дээ нэгдэл чинь. Тэгээд л ер нь жоохон холдож л, өөр л ажилд орох сонирхолтой болоод одоо жаран дөрвөн онд ... жаран дөрвөн онд л ирсийн байна даа би энд. Жаран хоёр онд ирсэн юмуу?

Баасанхүү -

Та техникумд...

Шагдар -

энд юунд, усны аж ахуйд. Тэгээд жаран дөрвөн онд хойшоо явсан шүү дээ.

Баасанхүү -

аанхан. Эхнэр: мал хуй нь ч юу яагаад л, тэгээд сүүлдээ гэр орноо ч үгүй хийгээд. Гэр бараа нь шатчихсын.

Шагдар -

тийн. Уг нь нэгдэлд мал маллаж байгаад тэгээд яахав гэр бараа шатчихаад, тэгээд ер нь гэр оронгүй болоод. Тэгээд гэр оронгүй боллоо ч гэж тэр үеийн чинь засаг төр чинь одоо бас нэг гэр бараа өгдөг, тийм хардаг тал байгаагүйн шдээ.

Баасанхүү -

аанхан.

Шагдар -

Ер. Орон гэр бараа өгдөг нэг тийм юм байгаагүй. Одоо бол яахав даатгал маатгал ч гэх шиг тэгээд ер нь гэр бараагүй бол төрөөс юм өгч л байх юм, одоо ч бас. Нэг үеийг бодвол. Тэгээд л одоо нэг жоохон дэмийн тэнэж явснаас гээд л энд ирээд ажилд орохгүй юу.

Баасанхүү -

аанхан.

Шагдар -

зүгээр нэг дэмий л одоо нэг зүгээр сул тэнэдэг хүн гээд. Тэгээл энд ирж ажилд орсон юм дөө.

Баасанхүү -

Тэгж энэ усны аж ахуйд ороход эхлээд та техникумд явсан уу, эсвэл ажиллаж байгаад явсан уу?

Шагдар -

ажиллаж байгаад явсан. Өрмийн ажилчнаар бас хэдэн жил явсан. Тэгээд би жаран зургаан онд явсан юмуу даа.

Баасанхүү -

аанхан. Тэгвэл та анх усны аж ахуйд жишээ нь ороод ямар сэтгэгдэл төрж байв? яаж ажиллаж байв? тэр талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу. Дүрслээд, өөрийн дурсамжаасаа хуваалцахгүй юу.

Шагдар -

За, өрмийн ажилчин гэдэг нь их л хүнд л ажил байсан. Гэхдээ би өрмийн ажилчин хоёр, гурван жил хийлүү дээ. Тэгээд ер нь бол өрөн дээр сайхан л даа. Дандаа хөдөө явна. Тэгээд хамаагүй энд өнөөдөр энд байхад чинь маргааш нь аягүй бол Сүхбаатар ч юмуу Өмнөговьд ч очцон байж магадгүй, тийм л байсын. Тэгээд яахав өрмийн ажилчин болсон хүн дээ би.

Баасанхүү -

Аан, худгаа ухаж гаргадаг уу?

Шагдар -

одоо өрмийн тэр багаж хэрэглэлийг сольж өгдөг, тийм л хүн байсан. Тэгээд сүүлдээ л арай жаахан дээр ажилтай гэдгээр нь сургуульд явуулсан.

Баасанхүү -

Тэр сургуульд явсан талаараа та ярихгүй юу. Хаашаа, Орос руу явж сурсан уу?

Шагдар -

Үгүй, Улаанбаатартаа л. Усны аж ахуйн яам гэж байсан шд.

Баасанхүү -

за.

Шагдар -

тэнд очиж байж байлаа, тэгээд яахав тэнд бол их сайхан хичээл заадаг олон багш нар ордог байлаа бидэнд. Тэгээд төгсөөд энд ирээд ажиллаж байлаа. Энд ирээд бол харин яахав өөрөө толгой дааж ажиллаж байсан. Том том өрмүүд дээр өөрөө авцраад. Тэгээд одоо өнөө ажилчин явсан хүн чинь дараа ажилчинтай болж өөрөө томорч, тэгж ажиллаж байлаа.

Баасанхүү -

Говийн аймгуудад ус бага байдаг шдээ, тэгэхээр хэр гүн ухаж байж ус нь гарч ирдэг байв? Тэгээд ер нь ойролцоогоор нэг аймагт хэдэн худаг ухаж байж усны хэрэгцээг хангадаг байсан бэ?

Шагдар -

Нэг аймагт чинь одоо жилд нэг дөрвөөс тавыг гаргадаг байж, нэг суманд шүү.

Баасанхүү -

Аа за.

Шагдар -

Тийн. Тэгэхдээ бол тэр чинь өнөө усны гүн... юунаас болно. Зарим нь 150 энэ тэр өрөмдөж байлаа шдээ.

Баасанхүү -

150 метр үү?

Шагдар -

Тийн. Зарим нь бол нэг 30... ер нь тэгээд гучаас л дөч, зуугийн дотор л яаж өрөмдөхгүй бол тэрнийг чинь гүний худаг гэж тооцдоггүй юм. Тийм байсан. Зарим нь одоо тэгээд гардаггүй газар байдгийн. 200 хүрээд гарахгүй газар байж л байсан. Одоо Сулинхээр, юу руу. Ер нь тэгээд яахав дуу манай аймаг бол усаар маруухан газар байсан. Ер нь нэг хэсэг бол одоо тэгээд их олон худагтай болж, сумд чинь... болсон шдээ дандаа мотортой худагтай. Энэ зах зээл гарч ирээл одоо мотортой худаггүй болж байна, ийм л болсон юм байна лээ. Тэрнээс сум болгон чинь ер нь нэлээн олон мотортой худагтай болж байсын. Мотороор өрөмдөж гаргана, гаргасны дараа барилгы нь барина, монтажийг нь хийнэ. Тэгээд ажиллуулж хүлээлгэж өгдөг. Тийм л байлаа шд.

Баасанхүү -

Одоо усны аж ахуйд ... жишээ нь та бол өрөмчин байна, тэгээд бодвол одоо нөгөө хэдэн метр ухах, аль газар худаг ухвал ус гарах гэх зэргийг тогтоодог хүмүүс... ерөнхийдөө ямар ямар албан тушаалууд байсан бэ?

Шагдар -

Тэрийг чинь геофизик гэж явдгийн, тэгж байгаад ингээд энэ ухаан нь одоо Дорноговийн тэнд тэнд, төчнөөн километрт тийм цэг тавьчихгүй юу. Тэдэн метрээс элс гарна, тэдэн метрээс чулуу гарна, тэдэн метрээс шавар гарна гэсэн, тэгээд ийм бүр юуг нь хийгээд өгцөн байдгийн, бидэнд. Маштавыг нь. Тэгээд тэрнийгээ харж байгаад л одоо багажаа сольж, тэгж өрөмдөөд, за одоо төдөн метр явчихлаа, төдөөс ус гарах юм байна, төд хүргээд зогсоох юм байна гэсэн тийм яг бүр тийм байдгийн тэр геофизикийнхэн явж. За тэрний дараагаар нь за одоо яг зогслоо гэдгийг чинь бид өөрсдөө мэднэ, ус гарч уу үгүй юу гэдгээ ч мэднэ. Тэрний дараа шалгадаг бас цахилгаан багаж ирдгийн. Аа тэрийгээ бариад за юундаа хүрчээ, усны хангамж сайн байна... 0.5-аас дээш хүлээж авдаг байсын худгийн усыг, яг... 72 цаг шавхаж, нөгөө усы нь гадагшаа асгаж хүлээлгэж өгдгийн. Тэрүүндээ хэмжилт хийнэ, минут болгон хийнэ, тэгээд 0.5-аас дээш бол худаг гэж хүлээлгэж өгдөг. Тийм л байсан. Тэгээл ер нь голдуу ийшээ, баруун талдаа бол манай энд чинь дандаа 100 гарч өрөмддөг байлаа. Ийшээ болохоороо бараг л 70, 80. За Сүхбаатар аймагт бол харин хөнгөхөөн, гайгүй тавин хэд, жар далд л гараад байдгийн. Манай аймгийн урд талд бол ер нь 100 л гарна шүү. Их хэцүү байсын.

Баасанхүү -

Ажлын ачаалал хэр их байсан бэ?

Шагдар -

Ажлын ачаалал бол их. Өдөр шөнө ... нэг эхэлчихлээр өнөөх чинь нурдаг, тийм учраас зогсоохгүй гэж өдөр шөнөгүй...

Баасанхүү -

Усаа гартал өрөмдөнө гэсэн үг үү?

Шагдар -

Тийн тэр усаа гартал зогсоохгүй. Өдөр шөнөгүй л одоо, тэд нар нь гарахгүй л бол одоо өдөр шөнөгүй л, хоёр ээлжтэй, тэгээл үзээд байна даа. Арван хоёр хүн байна, зургаа зургаагаараа гараад л.

Баасанхүү -

Нэг худаг ухаж гаргахад ойролцоогоор хэдий хэр хугацаа зарцуулагддаг байсан бэ? Бас хэдий хэмжээний хүний хүч хөдөлмөр?

Шагдар -

Ер нь одоо ... ер нь л нэг яаж ийж байгаад л нэг сар болдог байлаа, нэг худаг дээр.

Баасанхүү -

Өө тийм удаан уу?

Шагдар -

Тийм. Өнөө тэр чинь өнөө өрөмдчихнө, тэгээд дараа нь өнөөхий чинь байшин барина шд, мотор тавина. Тэгээд л сард л нэг аятайхан явбал дуусаад л явдгийн, тэхдээ бол гараар барилга баридаг нэг хэсэг улс, монтажийг нь хийдэг нэг хэсэг улс, тийм улс тус тусдаа явдаг байлаа л даа. Аа, бид бол яахав, энд өрөмдөөд одоо ус гарлаа гэдгийг улдаар шавхаж тэр суманд, бүр сумын захиргаанд хүлээлгэж өгчихөөд тэгээд яваад өгч байгаа юм чинь. Яваад одоо энд өрөмдөж байсан байлаа өнөөдөр, ... сар гаруйн өмнө өрөмдөж байсан энэний хойно нь гараад буучих ч юм уу, хөөцөлдөөд, тэгээд л явдаг байсан л даа.

Баасанхүү -

Мотортой худаг гэж ... одоо таны хийж байсан худгууд ямар худгууд байв? мотор нь яаж ажилладаг, усаа яаж шахдаг байв?

Шагдар -

Мотортой Т-62 гэж нэг айхтар ... одоо энэ пад пад гээд нэг трактор явж байгаагийн л мотор доо. Нэг ийм л мотортой, маниулдаж асдаг нэг тийм саляркаар ажилладаг тийм л худгууд байсан.

Баасанхүү -

Худгийг ашиглахдаа яаж ашигладаг вэ? Одоо жишээ нь очоод ус авъя гэхэд...

Шагдар -

Аан, ажиллахад мотор л асна, за үгүй бол нэг АП-8, АП-6 гэдэг мотор тавьж цахилгаанд холбодог байсын, энэ төвдөө. Аа тэр бол хноп дарлаа ус гоожно, цуг. Тийм байсан, аа хөдөөгийнх нь бол дандаа мотор асааж тэгж ашигладаг л байхгүй юу. Мал ч ирсэн усалж байна, хүн ч ус авсан л өгч л байна, тийм л байсын.

Баасанхүү -

Аа тэгэхээр тэгвэл тэр худгийг ажиллуулдаг нэг хүн байдаг байсан уу?

Шагдар -

Ажиллуулдаг моторчин гэж нэг хүн байдгийн. Тэрий нь сумаасаа тавьдгийн, тэр өнөө худаг ухуулсан газраасаа. Аа тэрнийг нь бас тусгай бас усны аж ахуй бэлдсэн байдгийн.

Баасанхүү -

Тэр хүнээ?

Шагдар -

Одоо тийн. Тийм л хүн тавьдгийм даа, зүгээр орон нутгийн хүн тавихгүй шд. Үгүй бол одоо нэг жолооч хүн юмуу ... ажилгүй байгаа, тийм л улсуудыг тавьдаг л юм байна лээ.

Баасанхүү -

Бас нэг техник мэддэг байх хэрэгтэй юу тээ?

Шагдар -

Тийн, тэхник мэддэг л хүн байх хэрэгтэй юм байна лээ. Тийм л улсуудыг нэгдэл аваачаад л тавьцан байж байдгийн.

Баасанхүү -

Таны ажилд төлөвлөгөө норм гэж байв уу?

Шагдар -

Өө байна.

Баасанхүү -

За, ямар төлөвлөгөө...

Шагдар -

Тэр бол төлөвлөгөө норм бол чанга шүү дээ. Одоо сардаа төчнөөн вагон метр өрөмдөнө гэсэн ...

Баасанхүү -

Вагон метр ээ?

Шагдар -

Тийн.

Баасанхүү -

За,

Шагдар -

Одоо хэдэн метр... сард одоо ер нь хэчнээн вагон метр өрөмдөх ёстой юм, тэрнийгээ биелүүлсэн байх ёстой. Түүнээс услалтыг нь хэд гаргах ёстой юм, тэрнийгээ хүлээлгэж өгсөн байх ёстой.

Баасанхүү -

За,

Шагдар -

Хуурай.., одоо тэр чинь геофизикийн буруу шүү дээ, хуурай, ус гарахгүй бол. Тэхлээр тэд ч бас их хичээнэ, бид ч бас мэдэхгүй өнгөрөөчихдөг тал байдгийн. Аа хүрэхгүй хаядаг ч тал байдгийн. Тэгүүлэхгүй байхын тулд л юу яана шүү дээ бид бол.

Баасанхүү -

Одоо жишээлбэл сард хэдэн метрийг заавал өрөмдсөн байх ёстой гэсэн яг нөгөө норм нь хэд байсан бол? Та санаж байна уу?

Шагдар -

Сард бол одоо тэр чинь энд 150 л өрөмдөнө гэсэн бол тэрнийг сар хүрэхгүй л өрөмдсөн байх хэрэгтэй, ер нь. Хорин хэд хоног дотор эвдрэл саатал гаргахгүй, тэгж л өрөмдсөн байх хэрэгтэй шд. Аа тэхдээ бол тэндээс өнөө бичиг данс хийж өгөхдөө энд нь чулуутай, энд нь элстэй гэсэн тэр чулуутай газрууд их уддаг л даа. Байн байн багажаа сольж, байн байн нарийн, бүдүүн элдвийн юмаар юу яаж байж ... тэрнийгээ харж байгаад л багажаа солиод л тэгээд үзээд байна даа. Тэгээд яахав ээ нэг, ер нь сард, үгүй бол нэг хорин хэдэн хоногт ухахад бол яг өрөмдөж дуусдгийн.

Баасанхүү -

Тэгэхээр таны ажил бас улирлын чанартай байдаг байсан уу?

Шагдар -

Ер нь улирлын чанартай. 10 сар, 11 сар гартал явдаг байсан даа бид, тэгээд л буучихдаг. Тэгээд хавар 6 сар гаргаж байж явдаг л байсан.

Баасанхүү -

Газар гэсэхээр?

Шагдар -

Тийн өнөө газрын хөлдүү бол хамаагүй, нөгөө дандаа усаа сордог болохоор хөлдчөөд байхгүй юу. Газрын хөлдүүгээс бол айх юм байхгүй. Тийм байсын.

Баасанхүү -

Одоо нэг ухцан худаг бол өвөлдөө хөлдөнө гэж байхгүй биз дээ.

Шагдар -

Ухсан худаг бол хөлдөнө гэж байхгүй. Тэр чинь тэр улсын л одоо өөрийнх нь тэр сум нь хаана хүлээлгэж өгсөн тэр л газрын улс өөрснийх нь ажлын хариуцлага шүү дээ. тэр улсууд худгаа эвдэнэ үү, хөлдөөнө үү, тэр бол тэр сум, хүлээж авсан газрын л үүрэг. Тэр чинь тэгээд усны аж ахуйгаас гарчиж байгаан, усны аж ахуй бол тэнд өрөмдсөн, тийм худаг ухсан гээд тэр улсаас мөнгөө авчихгүй юу. Тэр мөнгөөр нь одоо бид нар цалинжиж байсан юм байгаа биз, одоогоор бол.

Баасанхүү -

Ммхм, та ойролцоогоор одоо хэдэн төгрөгний цалин авдаг байв?

Шагдар -

Өө нэг ... ер нь яахав ээ, ер нь бол овоо ажил сайн бол ... тэр чинь одоо тэр үеийн 1000 цаас гэдэг чинь хэцүү байлаа шдээ, ер нь харин. Тэхээр 600, 700 энэ тэр чинь болуул мундаг цалин авна шүү дээ, бид чинь харин. Тэр нэг чулууг мулууг тогтоодог юу байдгийн, тавдугаар зэрэгтэй ч гэдэг юмуу, зургадугаар зэрэгтэй..., долоо найм хүртэл байдгийм паа. Тэр чулууны өнөө хатуулгаасаа.

Баасанхүү -

За.

Шагдар -

Тэгээл өндөрсөөд л байвал улам өнөө тариф нь өндөр.

Баасанхүү -

Аан, ажлын үнэлгээ өндөр болоод явчих уу?

Шагдар -

Тийн, өндөр болоод ирнэ шдээ. Доошоо зөөлхөн газар явбал үнэлгээ муутай. Тэхдээ яахав ээ яахав. Бас л болдог л цалинтай, тийм л байсын. Одоо үед юм бол мөнгөний байдал чинь... одоогийн мөнгө, тэр үеийн мөнгө хоёр чинь хоёр ондоо байна шүү дээ. Тийм л байна.

Баасанхүү -

Тэр үед цалин ч гэсэн амьдралд сайн хүрэлцдэг байсан уу?

Шагдар -

Тийн. Амьдралд ... 100 цаастай л явахад чинь тампуу гурилаа авна, уух цайгаа авна, тийм л байлаа шд. Татах тамхиа ч авчихдаг. Тэгэхэд чинь одоо 1000 цаастай гараад бүтэж байгаа юм бараг байхгүй байна шд.

Баасанхүү -

\инээв\

Шагдар -

Үгүй нээрээ.

Баасанхүү -

Тийн, тийн.

Шагдар -

Тэгэхлээр чинь мөнгөний ялгаа хоёр ондоо байсан байна л даа. Тэхдээ одоо бол амьдрал бас нэн ядуу, дорой байна. Дээр нь ядуу болгох чинь олон янз байна шүү дээ. Одоо чинь залхуу байна, бие муу байна нэгд, хоёрт гэвэл зарим хүний ядууд энэ ёстой арын хаалга гэж нэг хэцүү юм байна. Тийм учраас л энэ ядуу чинь олон янзаас л бүтэж байна даа. Өөрснөө одоо юугүй байна, сонирхол юугүй байна, ер нь ажил хийхээсээ бэлэн юм л идэж байвал болцон. Одооны багачуул чинь тийм л болчлоо шд. Их хэцүү болж байна. Урд болуул тийм юм алга байна. Дээрээсээ ч айхтар байж, доороосоо ч бид ч бас тэр ажилд бол ер нь зүтгэж л байна. өглөө ядаж нэг дуудуулаад байхгүй л босоод явчихна шүү. Одоо чинь хичээл ч бай дуудуулаал байна, ажил ч бай дуудуулаал байна. Цаанаасаа ер нь тийм сонирхол нь өөр болчихдог юм шиг байна дөө. Дээр сайхан л байж л гэж хэлэх гээд байгаан шд би. Одоо чинь яахав ер нь муухай юм гэж бол юу байхав ер нь бас бидний үеийг бодвол хөгжиж байгаа нь шал өөр шүү дээ.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Хөгжил нь шал өөр болоод байна шүү дээ, одоо бол. Наад захы нь хэлэхэд одоо та нар ингээд энд тэнд байгаа хүнтэй ярьчихдаг утас шөрмөс тийм юм байсангүй. Идэж байгаа хоол нь хүртэл одоо өөр шүү дээ энэ чинь. Яг биднийг чинь одоо жоохон байхад бол энэ ногоо цагаа чинь байсангүй. Би чинь хүртэл байцаанаас айж л байсан хүн.

Баасанхүү -

Анх идэхдээ юу?

Шагдар -

Үгүй нээрээ. Анх хөдөө ойцсон байцаа үзээд би энэ одоо юу гээч юм бол гэж айж байсан хүн шүү дээ. Үгүй ээ одоо тийм л дорой байсан байна л даа. Тэр үеийг бодвол одоо хүүхдүүд чинь хөдөө байцаа унагачаад машин явцан байхад байцаа л байна шдээ гэж хэлнэ биз дээ. Бид бол юу ч мэдэхгүй, нэг түнтийсэн ногоон юм. Тэгж л байсан. Хонь ямаа очоод урж идээд, би айж л зогссон. Хөгжил бол ер нь өөр л байсан үе юм, хөгжилтэй гээд бас улсынхаа амьдралыг цэгцэлж явж чадахгүй л байна даа. Энэ ядуу гэдэг юмыг л нэг зогсоомоор байна.

Баасанхүү -

Таныг ажиллаж байх үед захиргаадалт ч гэж ... одоо бол захиргаадалт ч гэж ярьдаг, диктатур ч гэж ярьдаг, тийм дарамт байв уу? Хэцүү санагдаж байсан зүйл?

Шагдар -

Үгүй ээ үгүй тийм дарамт... яахав ер нь яахав ер нь хийж байгаа ажилдаа л юу байлаа шд, сайн байхыг шаардаж, ажлын цагаар ухаан нь архидахгүй, ажлын цаг таслахгүй, тэгээд хэдийд хийх ёстой ажлыг яг тэр цаг минутанд хийсэн байх ёстой, одоо ухаан нь тэгж бэнзээн ч байдгиймуу, салярк ч байдгиймуу тэднийг тэр нормоос илүү зарцуулж болохгүй, тийм л ... аюул осол гаргаж болохгүй, тиймэрхүү аюул осол гаргаж болохгүй, тийм техникийн аюулгүйн дүрмийг чинь бидэнд өдөр бүрд өгдөг, гарын үсэг зуруулдаг байлаа шдээ. Одоо бол бас тийм юмаар муу л болцон байна. Тийм ч учраас аваар осол гаргах юугүй, тахир дутуу болгох тийм юм чинь бага байсын шдээ. Өнөө улсын шаардлага нь л... нэг юм хийхэд чинь одоо заавал улдаар шалгасан байна, заавал цаад улсууддаа хэлсэн байна, гарын үсэг зуруулсан байна. Тийм байсым. Одоо яахав тэр захиргаадалт гэдэг юмы нь одоо бол жоохон байгаасай л гэж боддог доо биднүүд бол. Одоо хүүхдүүдэд л жоохон тусгүй боллоо шд. Яахав тэр үед бол сайхан байсаан. Би бол тэр дарамт шахалт бол байгаагүй ээ, ер нь захиргаадалтанд бол ... тэр үед би захиргаадаж байна ч гэж мэддэггүй байсан.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Тэр захиргаадалт ... энэ дарга нарыг ирэхэд чинь юу яаж л байна, дарга нараасаа ер нь жаахан цочдог л байхгүй юу. Одоо чинь их цочно, аягүй бол яриа хийж байхад нь хэвтэж л тамхи татаад хэвтэж л байх, тийм л болсон юм байна шд. Үгүй нээрээ, одоо бол ... урьд чинь бол тийм байгаагүй шд. Аа тэгээл энэ дээрээс усны аж ахуйн яамнаас хүн ирэхэд бол бид чинь зүгээр ер нь нэлээн хөнгөхөн л байна шүү дээ. Тийм л байсан. Яамнаас их хүн ирдэг байлаа бидэн дээр.

Баасанхүү -

Таны хийсэн ажлын үр дүн бол бас их сайхан, тэгээд нүдэнд харагдахуйц байсан байна шдээ тээ? Усгүй орчинд ус гаргаж ирж байна гэдэг чинь.

Шагдар -

Тэгэлгүй яахав. Одоо ингээд л би гарлаа гэхэд чинь нэг суманд очиж 2-ыг юмуу өрөмдөөд дахиад нэг суманд очиж 2-ыг өрөмдөөд өнөө хоног хугацаа яагаа ч үгүй байхад өрөмдөөд ус ч гарч л байдаг... явж л байхын болуул ... тэгээд ер нь нэг 7, 6-7г өрөмд гэж байдгиймаа нэг бригадыг. Тэгээл тэрийгээ л давуулж хийх тийм л их сонирхолтой явцгааж байлаа л даа.

Баасанхүү -

Жишээ нь янз бүрийн байгалийн бэрхшээл, шуурга ... тийм юм тохиолдож байв уу?

Шагдар -

За яахав ер нь нөгөө өвөл бол яахав ... тэр өвлийн хүйтэнд өрөмддөг ганцхан өрөм байсын, тэр нь тусгай. Аа бусад нь бол буучихдаг байлаа, өвлийн цагтбол ер нь яахав засвар масвартай, тийм л юмтай хонтоор хавьд гараалтай байдаг байсан. Аа зуны цагт бол яахав дээ нэг бороо мороо л... ер нь ч одоо урд чинь бидний багад чинь ингэж ... ийм их шороо шуурч, ингэж тэнгэр ингэж байгаагүй шд.

Баасанхүү -

Муухайрч байгаагүй гэж үү?

Шагдар -

Муухайрч байгаагүй. Муухайрах нь муухайрна, тэхдээ яахав нэг өдөр ингэж байгаад бороо их ордог, нэг цас шуурдаг, ингээл улаан ... энэ шороо чинь ер нь нэг мэдэхгүй миний л багад ер нь ингэж айхтар ер нь юу яаж байгаагүй. Ийм элс болж ингэж шороо тавьж байгаагүй шүү. Энэ чинь одоо ер нь ... ер нь гол нь л 64 оноос хойш л энэ элс, цас энэ ... шороо чинь яваад байгаа эд шүү дээ. Ийм элс мэлс чинь манай Дорноговьд чинь бас ч байгаагүйн шүү, зарим газар баруун урагшаанаа энэ тэр л жаахан элстэй байсын. Одоо чинь хааяагүй л элс зүгээр л явж болохоо больсон байна шд. Одоо өнөө цөлжилт гээч нь бүрмөсөн л болжээ, энд. Тэнгэрийн байдал ч одоо өөр болцын байна. Одоо тэгээд яахав ээ одоо бол бид чинь одоо нас ч өндөр болж, өвчтэй .... одоо бол болохгүй юм яахав дээ тэтгэвэрийнхээ хэдийг аваад тэгээд болж л байна.

Баасанхүү -

Тэр техникумд явахдаа та анх удаа Улаанбаатар хот руу орж байв уу? Өмнө нь ...

Шагдар -

Өмнө нь орж л байсан л даа. Урд нь өнөө ажилтай байхдаа ажил энэ тэр хөөцөлдөж ордог байхгүй юу, яаман дээгүүр. Тэгж байгаад Улаанбаатарыг бол нэлээн гадарладаг болцон байсан л даа.

Баасанхүү -

Ммхм. Анх хот үзэж байхад ер ньямар байсан бэ?

Шагдар -

Аа, анх хот үзэж явахад сүртэй л байлаа. Одоог бодвол хот чинь бас жоохон байсын юм байна. Тэгээд одоо бол орох ч газар байхгүй, өнөө мэддэг газраа очих ч юм байхгүй, аль хэдийн таглацан нэг л олон байшин сав болцон л байна шүү дээ. Одоо бол ... урд бол тийм юм байгаагүй. Тэхдээ бол одоо энэ чинь хөдөөгөөс орж ирчээд ер нь үзээгүй хүн бол бас л төөрдөг л байлаа. Тэр үед өнөө төв мөв орж үзээгүй хүн чинь ядаж л энэ ... за яахав дээ би ч бас бүр нэг юу ч үгүй газрын хүүхдийг бодвол энэ төмөр зам ... өнөө вагон орж ирчихээд төмөр замаар бас гайгүй явж сураад ...

Баасанхүү -

Аан, унааны асуудал гайгүй...

Шагдар -

Тийн, унааны асуудал тэгээд бас өнөө төмөр замаар очоод буучхаар очоод тэгдэг ингэдэг гэдгийг чинь бас сүүлдээ сурцан байхгүй юу, мэддэг. Тэр нь бас их ашигтай байсын шдээ.

Баасанхүү -

Аа за.

Шагдар -

Өнөө өөр газраас бол дандаа машинаар очоод л одоо нэг тээврийн товчоо гэдэг газарт нь буучихдаг, тэгээд л одоо явах газраа одоо ямар такси байсан биш, морин тэрэг нэг тийм юманд суугаад л явж байлаа шдээ. Морин тэргээр чинь одоо би явж л байсан даа. Дэнжийн мянгад морин тэргээр хүргүүлж л байсан.

Баасанхүү -

60, 70-аад онд тээ?

Шагдар -

Тийн. Одоо бол морин тэрэг чинь харагддагүйн шд. Хотод бол морин тэргийг харсангүй, сая жил болоход.

Баасанхүү -

Социализмын үед сум болгон нэгдэл гэдгээрээ явдаг байсан шдээ...

Шагдар -

Тийн.

Баасанхүү -

Тэгэхээр худаг ухах захиалгыг өгдөг байсан уу? Эсвэл төлөвлөгөөтэйгөөр цаанаас нь одоо тэр нэгдэлд тэд тэд, тэнд тэдэн худаг хэрэгтэй энэ тэр гэсэн тийм төлөвлөгөөтэй ажиллаж байсан уу? Ажлын төлөвлөгөө ямар байсан бэ?

Шагдар -

Ер нь яахав ээ, усны аж ахуйн яаманд нэгдэл бүхэн захиалгаа өгнө. Манайх одоо тийм бэлчээрийг төчнөөн худаг гаргаж усжуулмаар байна гэсэн. Тэгээд тэрийг чинь яам аваад улсад өгсөн тэр юугий чинь яам авангуутаа яам сумдад нь хувааж өгдөг.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Тэгээд өнөө сумд усны аж ахуйд өгчихлөөр чинь өнөө энэ нэгдлийн зөвлөл гэдэг чинь юундаа сумдад хуваарилчихгүй юу, одоо ухаан нь энэ онд тэр тэр суманд төдөн худаг гаргах хэрэгтэй, дараагийн онд төдийг гаргана гэдэг ч юмуу. Аа сум болгонд одоо юу яана ч гэдэг юмуу тэгж өгдөг байсын. Тэгээд нэг жилдээ нэг суманд нэг хоёр худаг энэ тэр өгдөг байсан даа. Одоо аль их усгүй, жоохон цөлдүү газар голлож өгдөг байсын. Тэгээд ер нь хоёр аймаг хариуцдаг болохоор нэг юу ч жаахан хүндхэн байсымаа.

Баасанхүү -

Нэг усны аж ахуй юу?

Шагдар -

Тийн. Нэг энд ажиллаж байтал гэнэтхэн Сүхбаатар аймагт л ус хэрэгтэй, гэнэтхэн одоо бүр аргагүй шаардлагатай болсон байна, тэгээд хоноггүй л очиж бууна шүү дээ. тийм байсын. Тэр их хэцүү байсан л даа, яаруу сандруу л одоо зүгээр нэг л ... тэхдээ тэр өрмийн машинууд нь их олон байсымаа. Их олон гардаг, тэгээд яахав ... тэхдээ хүн бол их л байдаг, яахав сумдаас нэг залуучуудыг ... одоо нэгдлээс нэг 6, 7-оор нь татаж ирдэг байлаа л даа. Ер нь усны аж ахуйд яаж хүнээ бүрдүүлэхэв дээ, тэгээд сумдаас нь ажилчинг татаж ирдэг байсын. Тэгээд Өргөн сумаас тэрэнд татагдаж ирээд л тэгээл орсон юм байна л даа. Сум бүгдээс чинь нэг 3, 6 энэ тэрийг авдаг байсын. Тэгээд яахав тэр нь ажиллаж байгаад өвлийнхөө улиралд буцаад явчихдаг ч байлаа, ер нь тэгээд тэрүүгээрээ далимдуулаад тэндээ шингэх дуртай нэг хэсэг байлаа. Тэгээд өнөө нэгдлийн ажлаас зугтаагаад, тэгээд би бол тэгээд л шингэхийг л бодож байгаад шингэцэн хүн л дээ.

Баасанхүү -

Усны аж ахуйд орохдоо юу?

Шагдар -

Тийн.

Баасанхүү -

Аанхан. Нөгөө өрмийн машинуудын сэлбэг хэрэгсэл хангалттай байсан уу?

Шагдар -

Хангалттай байсан.

Баасанхүү -

Эвдрэхэд яаж засдаг байсан?

Шагдар -

Тэр чинь хангалттай байсын. Тэр чинь тусгай бүр явж авцардаг, эндээ склад... запасны складтай, тэгээл ... тэнд чинь ярьж байгаа ... ирдэггүй юм нь ... ухаан нь Сүхбаатар аймагт явахад заавал ирж л яанав гэхээс одоо бол Сүхбаатар аймагт байхад чинь аягүй бол утсаар хэлчинэ биз дээ.

Баасанхүү -

Тэгнэ, наашаа явуул гээл...

Шагдар -

Тэгээд эндээс машинаар ..., Тэрний чинь араас ... нэг жоохон юм л, одоо нэг иймхэн хэмхэрэхэд л нэг том тэрэг гараад давхиж байна шд. Тэхгүй одоо эндээс нэг 69 юмуу хөнгөн тэргэнд өгөөд явуулчих нь байна шдээ, юутай ... моциклтой хүнд ч юмуу. Тэгээд тэрний төлөө нэг машин унаад энд ирж өнөөхөө хөөцөлддөг байлаа. Тэр нэг жаахан хэцүү юм нь бидэнд нэг юу байсын, энэ сумдад чинь одоо өнөө бэнзээн холонкын энэ цахилгаан юм байхгүй, гараараа ингэж эргүүлдэг юмтай, тэгээл нэг, хоёр пошк өгчихөөд одоо очерлочихдог байлаа шд. Одоо би очерлоод зогсч байж нэг 200 литр бэнзээн авах юм байна, тэрний чинь нэг 200-аас ... дахиад 400 авахын чинь 200-г нь аваад гараад дахиад чи орж бас нэг авна, тэгж очирлож ингэж авдаг хэцүү юм байсын. Нэг мөр аваад гарч болдоггүй, өнөө бэнзээн нь хангалттай биш, нөгөө хөдөөний суманд, тэгээд гараараа ингэж юу яадаг тийм нэг хэцүү юм байсын бидэнд. Нэг газар очоод л зогсчихно, холоос ирнэ, овоо ахиухан авч буцах гээд тэхлээр чинь л очирт дугаарлана,

Баасанхүү -

Бас нэг дор ихийг өгөхгүй ...

Шагдар -

Хамаагүй ихийг хийж өгөхгүй, очер ихтэй байвал тэгээд л нэг жаахан аваад л гараад дахиад очирлоно шд. Тэгж байж хүргэж л байгаам л даа ухаан нь. Хүрэлцээтэй ... 10 машин байхад чинь одоо тэрний чинь нэг 50 авахад чинь ... 100 авах хүн чинь 50-ыг нь авчаад гараад дараачийн тэрэг 50-ыг нь авчихаад тэгээд нөгөө тэрэг чинь дахиад л маргааш нь ирж 50-аа авна шд.

Баасанхүү -

Заль хэрэглэж байж уу?

Шагдар -

Тийн, тэгж л байсын шд бид чинь нэг хэсэг. Тэр нь яахав дээ одоо хүрэлцээтэй бас нэг олонд хүргэх гэж л нөгөө жоохон бэнзээнтэй байдаг газар чинь тэгдэг юм шиг байгаан.

Баасанхүү -

Бодлого явуулж байна гэсэн үг тээ.

Шагдар -

Тийм бодлого явагддаг байсын. Сүүлдээ бол яахав энэ чинь бэнзээн их болоод, цахилгаан юутай боллоо. Хэнтий энэ тэр чинь одоо их хэцүү байсын шдээ бидэнд, очоол очерлочихноо, тэгээд 1000 литр энэ тэр авах юм бол одоо бүр 2 хоногоор энэ тэр зогсоно шд.

Баасанхүү -

Зөвхөн бэнзээнээ авахын тулд уу?

Шагдар -

Тийн, хэцүү байсын, одоогийнх шиг бол биш. Тэхээр улс чинь одоо хөгжиж байгаа нь бол мэдээжийн хэрэг. Одоо бол бидний сандраад байгаа юм чинь одоо бүгд л ажилгүй, хэцүү энэ л байна, хөгшин бид бол яахав дээ яахав, ... одоо бид нээх ажил шаардаад байх юм алга, юугаа шаардахав, хийж чадахгүй болсон улс чинь,

Баасанхүү -

Эвдрэл гарахад засвараа та өөрөө хийх үү? Эсвэл тусгай засварчин байсан уу?

Шагдар -

Өөрснөө хийнэ, харин тэрийг бол бид нар өөрснөө хийнэ. Аа нэг Орос мэргэжилтэнтэй.

Баасанхүү -

Аа за.

Шагдар -

Заавал нэг мэргэжилтэнтэй, тэр хүний удирдлаганд,

Баасанхүү -

Бүх бригадаараа юу?

Шагдар -

Тийн, бүх бригадаараа. Оросоос чинь баахан орос хүн байлаа шдээ. Усны аж ахуй чинь тэр чигтээ нэг хэсэг орос байсан юм чинь, тэгээд бригад болгон нэг оростой, мэргэжлийн орос. Тэрний зөвлөмжөөр л хийнэ шүү дээ.

Баасанхүү -

Ммхм, тэр оростойгоо маш сайхан харьцаатай?

Шагдар -

Тийн. Тэр оросод..., харин тэгээд ер нь нэгээс хоёр орос энэ тэр байдаг байсан. Тэгээд тийм болхоороо чинь бас хавчлагандаа бас юу яадгийн шүү дээ, хоорондоо ойлголцох хэлтэй болдог юм билээ.

Баасанхүү -

Аанхан, орос хэл сураад...

Шагдар -

Тийн, нөгөө засвар дээр чинь одоо загнуулах ч юм гарна, инээлдэх ч юм гарна, тэхлээр чинь одоо уурлаж байна, баярлаж байна гэдгийгээ ч ойлголцох, зөв буруу хийх, тэрийг чинь одоо яг тэгээд өөрснөө сүүлдээ дороо сурдаг юм байна лээ шд.

Баасанхүү -

Шаардлага гараад ирэхээр...

Шагдар -

Тийн, шаардлага гарвал, зайлшгүй шаардлага гарч байгаа юм чинь. Тэр чинь тэгээл өнөө хийж болохгүй нэг юм аваачаад хийчих вий энэ чинь тэгээд дандаа ёзоор, милметр энэ тэр гээд тохируулдаг юм байна шд, тэгээд тэрнийг чинь өнөө оросууд ... яг л одоо сурах шаардлагатай болчно шүү дээ. Тэхлээр чинь яг сурдаг л юм билээ л дээ. Онцлог нь харин тийм байсан, манай энэ усны аж ахуйд нэлээн олон жил ажилласан нь бол ер нь ... ер нь ямар ч байсан нэг дэлгүүрт ороход өөрийнхөө идэх уух юмыг олоод авчихдаг, нэг тийм хэлтэй болдгийн билээ.

Баасанхүү -

Та яагаад усны аж ахуйгаасаа болвсон билээ?

Шагдар -

Усны аж ахуйгаас чинь одоо юу яасан юмаа даа ер нь, усны аж ахуй чинь сүүлдээ ер нь нэг жаахан бас нэг одоо ер нь дарга нар нь олон солигдоод, тэгээд жаахан архидалт ихтэй болоод, тэгээд ер нь үг хэлэнд ч орохоор юмуу, ер нь нэг тийм ... одоогийнхоор бол нэг ... одоо ах дүүрхдэг юмуу, нэг тиймэрхүү байдал ер нь тэгээд дандаа танил талаа хардаг нэг тийм ...

Баасанхүү -

Арын хаалга...

Шагдар -

Тийн нэг тийм дүү болчихгүй юу. Өө одоо яршиг яршиг гээд...

Баасанхүү -

Өөрийнхөө саналаар гарсан уу тээ?

Шагдар -

Тийн. Тэгээл би гарч байсан юм дөө.

Баасанхүү -

Таныг ажиллаж байхад ер нь ... одоо Дорноговь болоод Сүхбаатар аймгийг усжуулалтаар хэр хангаж чадсан бэ?

Шагдар -

Өө яахав, энэ чинь бол аймгийн даргын тушаал шийдвэр гардгийн шдээ. Аймгийн дарга одоо ингээд, хавар одоо биднийг чинь яг гарахад аймгийн бүх дарга нар очно, усны аж ахуй дээр, тэгээд үүрэг даалгавар өгнө, тэгээд чинь одоо нэгдлээс чинь нэгдлийн малчин одоо нэг гишүүнд өхдөө 75 цаас байсын, нэг хонь авахад. Тэхлээр бидэнд бол зах зээлийн ... одоогийнхоор зах зээлийн үнээр өндөр үнэтэй өгдөг байхгүй юу, тэрнийг болиулаад, нэгдлийн гишүүдийн үнээр өгдөг болгосын.

Баасанхүү -

Өө за.

Шагдар -

Сүүлийн бүлэгт бол одоо дандаа хямдхан, ямар ч малыг нэгдлийн гишүүн яаж авдаг тэр л үнээр авдаг болсон бид. Тэгээд аймгийн дарга л одоо хийж өгнө шдээ бидэнд чинь бас. Аймгийн дарга чинь гайгүй байлаа шд. Аймгийн гедротехник гэж хүн байна, мэргэжлийн хүн ... өнөө захиргаанд. Тэр энэ тэр чинь байнга очно шд. Тийм байсымаа. Эргэх шалгалт бол харин сайн байсын. Тэгээд эргэж шалгаж очихдоо бол энэ чинь эмч мэмчтэй, хоршоо худалдаатай, биднийг эргэдэг байсын.

Баасанхүү -

Нөгөө худаг ухаад бригадаар явахад уу?

Шагдар -

Тийн. Тэр нь зүгээр байсын бидэнд. Эмч ч ирж л байна, хоршоо худалдаа ч ирж л байна, тэдэнтэй цуг зураг хөрөг ч л авч л байна, тийм байсын нэг хэсэг. Кино хүртэл гаргаж байсан дөө бидэнд. Тийм байсын. Одоо бол ... одоо ч ер нь байдаг ч юмуу үгүй ч юмуу хэн мэдэхэв.

Баасанхүү -

Усны аж ахуйгаас та дараа нь ямар ажилд орлоо?

Шагдар -

Усны аж ахуйгаас би энэ хангамжийн хонтоор гэдэгт орж өнөө юунд ... өвс прээсэлж боодог ийм юунд орж тэнд нэг хэсэг ажилласан юмаа бас. Тэгээд би чинь хөдөө аж ахуйн байгууллагаар л явсан хүн л дээ. Тэгээд тэндээс нь нэгдэлд өгцийн намайг.

Баасанхүү -

Аанхан. Тэр хангамжийн контор гэхээрээ одоо ...

Шагдар -

Хангамжийн хонтоор гэхлээрээ одоо энэ Дорноговь аймгийн өвс тэжээлээр хангадаг, тэжээл ч ирж л байдаг, өвс ч ирж л байдаг, ийм замбараагүй, вагоноор. Тэгээл тэр өвс ирэхдээ задгай л ирнэ, тэрний нь бооно, өнөө трактороор, механизмтай. Тэгээл боож бэлддэг тийм л улс байсын. Тэгээд дахиад сумдад ачаад явуулж л байна, өвөл болохоор. Тийм нэг газар байсымаа.

Баасанхүү -

Зөвхөн өвс тэжээлийн хангамжийг хариуцдаг юмуутээ?

Шагдар -

Тийн, тийн. Зөвхөн малын тэжээл хариуцдаг газар байсын. Одоо ч байгаа даа хангамжийн хонтоор гэж.

Баасанхүү -

Энэ одоо усны аж ахуйтай харьцуулахад хангамжийн конторын ажлын ачаалал хэр байв? Цалин нь бас ямархуу байсан? Харьцуулвал.

Шагдар -

Хангамжийн хонтоор усны аж ахуйг бодвол ажил нь жаахан хөнгөхөн. Нэг вагон ирэхлээр л жоохон яачихаад тэгээд бусад цагт нь тэгээд гайгүй, цалингийн хувьд бол яахав ээ, усны аж ахуйгаасаа жаахан дор л, бага л байсан л даа. Тэр үед чинь одоо бага ихийг ч одоо нэг их мэддэггүй ч байсан юмуу ер нь бас ...

Баасанхүү -

Тоодоггүй л байсан байх тээ?

Шагдар -

Тоохгүй л байсан байна л даа ер нь. Тэгээд нэгдэлд, өнөө сүүлд намайг нэгдлийн зөвлөл намайг нэгдэлд тракторчноор өгцийн.

Баасанхүү -

Ммхм.

Шагдар -

Хөдөө аж ахуйн нэгдэлд өгчихгүй юу.

Баасанхүү -

Нөгөө Өргөн гэдэг сумын уу?

Шагдар -

Тийн. Тэгээд би ер нь байгаа газраа их балаг тарьж байгаагүй хүн. Ер нь тэгээд яахав заримдаа аштайхан л ажиллаад л байдаг байсан л даа.

Баасанхүү -

Одоо жишээ нь социализтын үед хүмүүст бол ажлаа сайн хийх хэрэгтэй, нийгмийн эд эсийг хамгаалж хайрлах хэрэгтэй энэ тэр гэсэн ийм идеологийг толгойд нь суулгачихсан байсан шдээ тээ, тэгээд энийг одоо ажлаасаа, хамт олноосоо авдаг байв уу? Эсвэл сургуульд аль хүүхэд байхаас нь эхлээд заачихдаг байсан юм болов уу?

Шагдар -

Ер нь ажлаасаа л авна, хүүхэд байхад ч яахав дээ, хөдөөгийн малчин байсан хүүхдүүд чинь одоо яахав ажил төрөл энийг ... за сүүлдээ сургуульд ороод тэгээд л тийм л юмнаас ...

Баасанхүү -

Та хэдэн онд нэгдлийн тракторчин болсон билээ?

Шагдар -

Би чинь одоо нэгдлийн тракторчин чинь одоо хэдэн ч онд болцон юм дээ, жаран дөрөв ... жаран тав, ...наян оноор болсын бол уу яасын бол доо, би бас нэлээн ... есөн жил барьсын билээ, тракторыг.

Баасанхүү -

Аанхан, нэгдэл тартал уу? Эсвэл тарахаас нь өмнө больсон уу?

Шагдар -

Аа нэгдэлд чинь бол тэрнээс өмнө байсан.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Энэ манай хөгшний дүү нь хойшоогоо энэ уурхайд байсын. Тэр нэг шоронд ороод ... нөхөр нь шоронд ороод, олон нялх хүүхэдтэй, тэгээд хөгшин тэр хүүхэд шуухдыг харах ажилтай тэгээд би чинь нэг хоёр жилийн дараа бас уурхайд шилжиж очсын. Тэгээд уурхайд намайг ямар юм байхав дээ шилжээд очсоны жил нь л өнөө өвөл нь л одоо юу яасын шдээ ...

Баасанхүү -

Ардчилал гарсан гэж үү?

Шагдар -

Ардчилал гараад л одоо 20 жилийн өмнө ингээд сүйд болоод хаяцан, тэгээд л намайг буцаад өвөл энэ ажлаар, энэ дээр ирэхэд л одоо энэ вагон дээр байж байхад чинь л Ардчилсан Холбоо гэдэг чинь л ухуулга, таниулга хийгээд л элсүүлнэ гээд л нэг явж байсын шд. Би тэр үед чинь тэрийг чинь мэддэг ч үгүй, юу ч байдгийн. Тийм л улсууд л ярьж л байгаа байдаг л байсын шд. Зарим нь ч муудаж л байдгийн, зарим нь ч элсэж ч байгаа ч юмуу яаж ч байгаан байдаг л байсын.

Баасанхүү -

нэгдлийн тракторчин хийж байсан тухайгаа та дэлгэрэнгүй ярихгүй юу?

Шагдар -

Аа, нэгдлийн тракторчноор намайг өгдөг шөлтгөөн нь болуул хөдөө аж ахуйн юунд ... аа би бол ер нь энэ дизель хөдөлгүүрт их сайн байсан хүн.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Тийм учраас намайг хөдөө аж ахуй ... өнөө дизель мэддэг ... тэнд өнөө 10-аад трактор ирчихгүй юу, нэгдэлд. Тэгээд өнөө хагас микр салаа гэдгийг Өргөн сум аваад, тэрнийг өнөө ажиллуулах хүнээр муу болчихгүй юу, энэ хөдөө аж ахуйн өвс боодог, хаддаг титйм машинуудыг. Тэгээд би бас тэн дээр гайгүй их ажиллаж байсан. Сүмбэрийн сангийн аж ахуйд энэ тэр эндээс томилолтоор энэ тэр очиж ажиллаж байсын. Тэгээд намайг тэнд өгчихгүй юу. Тэгээд би тэнд яахав өнөө хөдөө аж ахуйн машиныг нь хариуцсан ... тийн очсын. Тэгээд би хэдэн жил гарсан л даа. Хойшоо Түмэнцогтын уурхайн тэнд. Тэгээд Мөнххаанд л гардаг байсан.

Баасанхүү -

Одоо говийн аймгууд болохоор хадланд гарна гэхээр ямар өвс хадах вэ?

Шагдар -

Одоо хангайд очоод, дандаа хангайд очиж хадна шдээ. Хангайд наадам өнгөрмөгц яваад тэгээд хангайд чинь одоо цас ороод өвөл болтол байна шүү дээ. Өнөө өвсөө татна, тэгж байж бууж ирнэ. Тийм л байсын. Тэгээд энэ төвийн аймгууд бас нэлээн л ... энэ зүүн талын хэдэн сумыг хангаж байсан юмаа, Өргөний хадлан.

Баасанхүү -

Танай сумын хадлангийн газар тээ?

Шагдар -

Тийн. Буулгадаг газартай, тэнд нь хураачихдаг..,

Баасанхүү -

Хадлангийн ажил бас улирлын чанартай ажил шдээ, зөвхөн 8,9 сард явдаг ч юмуу...

Шагдар -

Улирлын чанартай, хадлангийн ажил чинь 7 сарын 20 хэднээс 10 сарын 1 хүртэл явдгийн. Тэгээд одоо тэрнээс хойшхи нь яахав өнөө бэлдсэн өвсөө татаж авах гээд яадгийн. Тэрнээс яг хадлангийн тэр авдаг тэр үе нь бол 7 сарын 20 хэднээс 10 сарын 1 хүртэл. Тэр үед л өвсөө татаад .. юу .. хадаа авчихсан байх хэрэгтэй. Одоо ухаан нь өвсөө хадаад, боогоод яацан, тэгээд ганцхан ачилтын байдалд, татаж ирэх л ажил үлдсэн байдгийн. Тэгээд тэрнийгээ л хэдий болтол татах нь бол одоо тэр л саатахгүй л болуул тэр бидний л үүрэг л дээ, сар татна уу. Тэгээд их хадчихлаар чинь бас их явдгиймөө. Нэг нурууг чинь 1000-аар хийдэг байсын, одоо боодолтой өвсөөр. Тэхлээр чинь арван хэдэн мянга энэ тэр, хорин хэдэн мянга хадцан өвс чинь бол их явна. Их олон удаа явна. Тэгээд гуруушиг муутай, нэгдэл.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Тийм байсын. Тэгээд энэ аймгийн захиргаанаас арга хэмжээ авч өнөө аймгийн хорих ангиас хүн авч ажиллуулдаг байсын. Тэгж гуруушиг л хийдэг. Тэгж байж ачихгүй бол дийлэхгүй болдолг юм л даа бас. Сүүлдээ хангай руу чинь их цас орчихоод

Баасанхүү -

Амжихаа байдаг уу?

Шагдар -

Тийн тэгээд татах аясгүй болгоод хаячдийн. Сайхан л юм шиг байж дээ. Тэр үед өнөө залуухан болохоор чинь, даарч хөрнө ч гэж байхгүй ер нь гоё л юм шиг л байдаг байсан.

Баасанхүү -

Ажил хийж л байвал сайхан байсан уу?

Шагдар -

Тийн, явж л байвал ...

Баасанхүү -

Ажлын хажуугаар янз бүрийн олон нийтийн үүрэгт ажил оноогддог байсан уу?

Шагдар -

Өө яахав дээ, тэр нь бол гайгүй ээ гайгүй, тэхдээ бол янз бүгдийн юм бас байна л даа, өнөө өвс татаад ирэхлдээр тийшээ тийшээ явж бригадад бас ажил хийнэ. Тийм юм оноож л байдгийн. Айл нүүлгэх ч гэдгиймуу, тэнд бас бригадад арга хэмжээ авагдсан ажил байна, тэрнийг юу яа гээд цөөхөн цөөхөн хоногоор өгч л байсын. Тэр үед чинь үгүй гэх толгой байхгүй, тэгээл явна шд. Нэг ирчихээл яваад өгнө. Явж байгаа бид чинь одоо энд орон гэртээ байхад л тэгээд ирэх... өөрт нь шууд ирэх тийм мэдэл байхгүй шд,

Баасанхүү -

Ммхм.

Шагдар -

Дарга нар ... бас нэг хэлэлцүүлэг өгөх ёстой, тэгээд өнөө байж байгаа мэргэжлээ бас юу гэхнэв? Аа үгүй одоо ажил их байна, явуулахгүй гэвэл тэгээд л өнгөрөө шд.

Баасанхүү -

Тэгэхээр бас ажил хийж байна, нөгөө талаараа ар гэрийн амьдрал бас орхигддог байсан байна тээ?

Шагдар -

Тийн, тэр их хэцүү дээ харин, тэр их хэцүү байсан тэр усны аж ахуйд. 4,5 сараар энэ тэр ирэхгүй шдээ. Тэгээд хүүхэд шуухадтай болхоор хэцүү байсан л даа. Хүүхэд шуухад өвдчихнө. Тэгээд ажлын зөвшөөрөл өхгүй өнөө өрмийн мастер гэдэг маань хоёрхон хүн байна, тэгээд өнөө миний бусад нь мэргэжилгүй болхоор чинь бас осол гарах гээл байна. Тэгээд тэрүүндээ их дургүй, биднийг явуулах. Хэзээгүй нэг эвдрэл хэмхрэл нэлээн садтай юм гарвал хэд хоног зогсохоор болвол харин явуулна.

Баасанхүү -

Ммхм.

Шагдар -

Явуулахлаар чинь бас л ... Сүхбаатар аймагт байхлаар чинь тэрэг чарга цнаж явах болно, тэгээд үргүй зардал их гаргана, тийм байсымөө. Ер нь хаанаас ч ирэх байсан тэрэг л унаж ирэх болно. Тэгээд одоо бол яахав, тэр үед ... тэгээд тэр үед чинь ер нь юу байсымдаа, одоо л бодоход бас нэг зарчимч байсан юм байна.

Баасанхүү -

Тэгэх ёстой, тэгэх ёстой гээл үү?

Шагдар -

Нээрээ, аа цус өнөөдөр унтаад өнжье гэх юм байхгүй. Аа их л бодож хална биз дээ, оронд хүн авна биз гэх юм байхгүй бидэнд.

Баасанхүү -

Тэр үед дарга нар ямархуу байсан бэ? Таны бодлоор?

Шагдар -

За, дарга нар бол янз янз байдгийн, яахав, сүүлийн бүлэгт бол ер нь дарга нар чинь одоо энд тэндээс одоо ... энэ төмөр зам чинь нэг олон ажилчид бас орон тоогоор хассын билээ. Түүнээс төмөр замд нэг жоохон жоохон хурган дарга байсан юм очоод өнөө тэрэг техник тийм юм мэддэггүй юу ч үгүй төмөр зам бас мэддэггүй нэг дарга нар энэ тэр очиж байлаа л даа.

Баасанхүү -

Усны аж ахуйд уу?

Шагдар -

Тийн, тэр энэ тэр чинь бол хэцүү шүү дээ. гавал зөрүү, нэг багаж сэлбэг авъя ч гэсэн л одоо харамлаад, одоо эвдэрч хэмхэрч байгаагаа мэддэггүй.

Баасанхүү -

Ажлаа мэдэхгүй байна гэсэн үг үү?

Шагдар -

Тийн, ажлаа мэдэхгүй тийм л улсорж ирж байсын шд, нэг хэсэг, сүүлийн бүлэгт. Тийм улсууд хэцүү, зүгээр ер нь бол яахав, усны аж ахуй чинь жинхэнэ даргаасаа орлогч дарга нь гэж нэг бол Оросод юмуу Унгарт төгссөн нэг хүн байдгийн. Тэр л одоо үйл ажиллагаагаа явуулна шүү дээ.

Баасанхүү -

Одоо жишээ нь ажлаа мэдэхгүй, эсвэл та нарын ажлын зовлонг ойлгохгүй ийм ...

Шагдар -

Тийн, ер нь одоо төмөр зам чинь бас диктатур нь чанга газар юм билээ бас.

Баасанхүү -

За

Шагдар -

Тийм байсын билээ. Тэр номоороо биднийг бас тэгж атгаж авах гээд, бас нэг тийм нэг жоохон сүүлийн бүлэгт тийм төмөр замаас ирсэн дарга нар тийм орж ирсийн.

Баасанхүү -

жоохон муу зантай гэж хэлж болхоор уу?

Шагдар -

Тийн. Одоо ухаандаа жоохон дарамт өгөөд байхгүй юу. Тэгээд болохгүй бол хална ч гэх шиг. Сүүлдээ ч одоо өнөө удсан бид нар чинь дарга нараа халчдаг болсон л доо.

Баасанхүү -

Аанхан, би бас яг асуух гээд байсан байхгүй юу, одоо жишээ нь тийм даргад гомдол гаргаж болдог байсан уу гэж

Шагдар -

Тийн, болдог, тэгээд бид чинь аймгийн захиргаа, намын хороон дээгүүр ороод, тэгээд л дарга нараа өөрчлүүлчихнэ шдээ.

Баасанхүү -

Аанхан,

Шагдар -

Дор нь. Тийм болсын сүүлдээ.

Баасанхүү -

Та нар тэгвэл дийлдэхээ байсан байна.

Шагдар -

Тийн, сүүлдээ бол бид дийлдэхгүй, тэгээд бол яахав тэр юу л даа,

Баасанхүү -

Зарчмаа алдаагүй ...

Шагдар -

ер нь бол зарчмын асуудал тавина бид, тийм юмаа мэдэхгүй, ажлаа мэдэхгүй байна шүү, ажлаа мэдэхгүй хүнтэй ажиллаж чадахгүй бид гэдэг юугаа тавиад л, тэгээд тор нь өөрчилчихдөг болсон шд. Тэгээд сүүлдээ тийм хүн авахаа ч байсан. Нэг нэгдлийн дарга байсан юмуу, хөдөө аж ахуйн удирдах газраар байсан юмуу, тийм л хүн авдаг байсын шд. Нэгдлийн дарга ... хуучин нэгдэлд байсан егзөр дарга нар чинь айхтар аа бас, юм мэднэ. Төмөр замаас тийм бодолтой дарга нар ирэх ч айхтар юм билээ, бас. Дарамт үзүүлж л байсан бас, халж ч байсан даа, манайхнаас, тэгээд буруутаж. Ер нь хэдэн хүн халаад ирэхлээр л сүүлдээ бид нар захиргаан дээр ордог болсон л доо. Тэгээд л дарга нараа өөрчлүүлчихдэг болсон.

Баасанхүү -

Одоо таны бодлоор социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага аа тэгээд өнөөгийн хүмүүсийн ажилд хандах хандлага ... одоо социализмын үеэс өнөөгийн үеийг хүртэл яаж өөрчлөгдөв? Юу гэж боддог вэ?

Шагдар -

Одоо бол яахав тэр үеийн хандлага, одооны хандлага хоёр чинь бол ... арай ... одооных нь бас арай нэг яахав дээ бас нэг өвчтэй зовлонтой ч юмуу нэг эмнэлэг домлого харж үзэх нь бас дээр болж л дээ, урд бол яахав нэг үзүүлсэн болоол гарч л байдаг, наад зах нь л одоо нэг яалт ч үгүй хүнд груп одоо энэ халамж энэ тэр гэж юм өгдөггүй байлаа шдээ, одоо бол энэ чинь яахав болж л байна, энэ халамжид орчиж байна, групэд орчиж байна. Наад зах нь энэ өрхийн эмч яваад ингээд үзэж харж байна, урд чинь бол тийм юм байгаагүй шд яг үнэнийг хэлэхэд. Очоод л эмнэлэгт үзүүлчихдэг, тэр үеэ бодвол яахав ер нь одоо бол юу яаж л байна. за ер нь бол нэг жаахан ажлын хариуцлагаар сулхан, одоо бас. Тийм л байна, тэрнээс тэр одоо бол ямар юм нь яая гэвэл бэлэн л байна л дөө, одоо чинь, мэддэг чаддаг л болвол. Харин одоо ганцхан л үнэ хөлсийг нь дийлэхгүй байна бид. Тийм л болчоод байна, бусдаар бол юм нь бол байна л даа. Одоо чинь тэгээд нэг ... одоо сүүлийн бүлэгт нэг жаахан айхаар юм нь бол бидэнд нэг ... аа юм болгон дууриамал хуурамч, нэг юм авсан ч л хуурамч юм аваал баларч байна шд, бид чинь. Ердөө, тариа ч авсан хуурамч байна, хордлого авна, шарх юмуу аягүй бол. Тэгтлээ л одоо бас нэг эм домоо энэ нэг тариа мариа ... одоогийн үед бол тийм юмнаас л айхтар болгоотжлохгүй бол болохоо байчлаа шд. Тэр л хэцүү байна. Ер нь тэгээд ууж идэх юман дээрээсээ болгоомжлохгүй бол одоо чинь бас чангарсан байна шүү. Урд бол тийм юм байгаагүй л дээ. Байсан ч тийм олон газраас авдаг ч юм байгаагүйм чинь. Одоо чинь тал бүрээс л ирж байна, хүн бүгд шахуу хийх гээд байна, урд нь тийм байгаагүй шд. Тэрүүгээрээ онцлог байсан юм байгаа биз дээ.

Баасанхүү -

Та нэлээн хэдэн ажил хийж байсан. Энэ ажлуудаасаа хамгийн дуртай хийдэг байсан ажил чинь юу вэ? Таны сонирхлыг хамгийн их татдаг.

Шагдар -

За ер нь бол би энэ хөдөө аж ахуйн машин дээр ажиллах их сонирхолтой байсан. Хөдөө аж ахуйн янз бүгдийн машин дээр байдаг байсан л даа. Үр цацдаг, хаддаг, боодог, тийн. Ер нь хөдөө аж ахуйн газар хагалдаг эд нар бүгдий нь ажиллуулдаг байсын би. Тэрэндээ их сонирхолтой би..., байсын. Өдөр шөнөгүй явна, эвдрэл саатал бараг гаргадаггүй тийм байсан юм аа би чинь. Айхтар тэрүүндээ шургуу ажилладаг...

Баасанхүү -

Дуртай ...

Шагдар -

Дуртай, тэрүүндээ дуртай хүн гэдэг чинь бас юу шүү дээ, бас тэрнийгээ эдлэхдээ бас болгоомжтой бас ...

Баасанхүү -

Хайрлаж ...

Шагдар -

... тэгээд өнөө доод ... би чинь тэгээд сүүлдээ өнөө ... өнөө тракторын жолоочоо төгсөөд дадлага хийхэд нь над дээр өгдөг байхгүй юу, 7,8 хүн.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Тэгээд тэднүүдийг чинь тэгж бас нэг жаахан яаж байгаад бас юу яачихдаг юмаа, тэгээд тэднийг чинь мөн өнөө миний аяар явах гээд, тэр юмаа тохируулах барих ... одоо би энийг хурдан явж байна, заримыг нь би бас хэтэрхий удаж байна, сул чанга боосон байна энэ тэр гээд ..., өдөрт одоо 350 боодол өвс боодог байхад чинь 100-г боочихоод энэ тэр байдаг хүн байсан л даа. Тэгээд одоо чи чадахгүй гэдгээ дарга нартаа хэлээд юу яа. Хийх л ёстой юмаа хийнэ гэсэн ...

Баасанхүү -

Таныг одоо хүүхэд, залуу байх үед таны аав ээж ч юмуу хөгшин настай хүмүүс социализмын талаар ямар юм ярьдаг байсан бэ? Сэтгэл хангалуун байсан уу? Эсвэл арай өөр яриатай байсан бол уу?

Шагдар -

Одоо ч яахав дээ,тэр үеийн юм чинь болуул угаасаа өөр ч яриатай ч юм байсан, ер нь бол яахав ер нь хүн болгон чинь л одоо тэр сум аймгийн шийдвэр харсан, одоо чинь бол бас нэг тийм шийдвэр харахгүй өөрсдөө шийдчдэг ч болсон юмуу, тийм л байсын шдээ, багийн дарга гэж нэг хүн, тэгээд тэднүүдийн амыг харсан нэг тийм л.., хурал цуглаан болж байна, тэнд бол очихгүй ... өнөө айл бүгдээс нэг хүн очихгүй байн гэж байхгүй, тэг л гэсэн бол тэрийг л хийнэ, бид чинь. Яриа хөөрөө нь бол яахав ер нь ... зарим хүн нэг жаахан эсэргүүцлийн юм ярьж л байдаг л даа,

Баасанхүү -

Ммхм.

Шагдар -

Тэрнийг чинь тэгээд элдвийг ... зарим бас нэг тийм хүнд бас нэг өгдөггүй бас нэг тийм шахалт байлаа шдээ, ухаан нь татвар авахдаа арай ч илүү оноодог ч юмуу, бас нэг ... за одоо сүүлдээ нэгдлийн өгдөг хөдөлмөрийн хөлс гэж байлаа шдээ

Баасанхүү -

Аанхан

Шагдар -

Түүний нэг өдрийн хөдөлмөрөөр нь торгоно ч гэдэг юмуу, хоёр өдрийнхөөр торгоно ч гэдэг юмуу нэг тийм шахалт дарамт өгдөг болсон шд, сүүлдээ. Сүүлдээ бас тэрүүнд нь их дургүйцдэг болсон л доо бас, нэгдлийн дарга нарын. Тэр нь дарга болгонд байдагггүй ажлаа тэр чинь бас.

Баасанхүү -

Хүнээсээ л шалтгаалдаг байсан уу?

Шагдар -

Тийн.

Баасанхүү -

Социализмын үед одоо яг социализмын талаар, эсвэл одоо социализмын дараа хүрэх коммунизмын талаар хэр сурталчилгаа ухуулга хийдэг байсан бэ?

Шагдар -

Үгүй ээ одоо ... тэр үед чинь одоо ийм үе гарч ирнээ гэж ямар мэддэг байсан биш. Тэхлээр ганцхан л тэр өнөө өөрийнхөө л намын төлөө л тэрний үүрэг даалгавраар явж байсан болхоос за одоо Ардчилсан холбоо гарч ирэх нь байна шүү, тэр үед тэгнэ шүү, ингэнэ шүү гэх тийм одоо ухуулан таниулах тийм юм бол байдаггүй байсан, яахав өнөө засгийн шийдьэр, хууль дүрэм гарч ирвэл харин ягштал таниулдаг байсан шүү. Хөдөлмөрийн хууль, Эрүүгийн хууль эд нарыг чинь бол одоо аягүй мэдүүлдэг байсан шд. Одоо чинь бол хүн ... одоогийн багачуул чинь өөрийнхөө эрх үүргийг ч мэдэхгүй байна шд. Ганцхан ... харахад л одоо энэ иргэний паспорт... энэ юуны эрүүл мэндийнхээ дэвтрийг хүртэл бөглүүлэхгүй явж байна шд.

Баасанхүү -

Ммхм.

Шагдар -

Одоо сая л одоо 70-ын авахад л одоо сүйдэж байна шд. Ямар ч бичиггүй.

Баасанхүү -

Та хувьсгалт намд элсэж байсан уу?

Шагдар -

Элсэж байгаагүй, би ердөө намд элсдэггүй хүн байсын. Элсүүлэх гэж их оролдож байсан.

Баасанхүү -

Таныг уу?

Шагдар -

Тийн.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Юухэв ээ юухэв. Намд элсээд яахав гэж, ганцхан л нам байлаа шдээ.

Баасанхүү -

Тийн.

Шагдар -

Тэрэндээ элсүүлэх гэж их оролдож байсын.

Баасанхүү -

Та яагаад тэгж элсэхээс татгалзав? Ямар нэг шалтгаан байсан уу? Эсвэл зүгээр л...

Шагдар -

Яахав би бол аль язгуурын дарга нарт нэг юу байсын, илэн далангүй хэлдэг байсын. Ер нь дарга нарт би өөрт нь хэлдэг. Аа тэгж нэг тэрнийг нэг арай тэгж хардаг энийг нь ингэж хардаг, танд нэг арай нэг бас баянууд руу тэгж, ядуу руу бас нэг тиймэрхүү хандаж байна гэж ил хэлдэг...

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

тийм учраас надад бас зарим дарга нар жаахан дүргүй байхгүй юу. Тийм учраас би тэр намд нь орвол өөр илүү юм хэлнэ шдээ.

Баасанхүү -

Тэгнэ.

Шагдар -

Тийм учраас би хэрэггүй ээ, юухэв гэж тэгж боддог байсын.

Баасанхүү -

Толгойдоо булуу хураахын нэмэр гэж үү?

Шагдар -

Тийн,тийн. Тэгж л боддог байсан дөө, тэгээд намд элсдэггүй байсан. Би тэр үед юм хэлэхэд бол дарга нарт ил л хэлдэг байсан. Та одоо ... ухаан нь сайн малчин гэж нэг л нэлээн баян айлынханд л өгч байхын. Адилхан л байна шүү дээ гэж

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Нэг гэмгүй явж байгаа юманд арга хэмжээ авчих ч юмуу тэгээл танхайраад байгаад нь чадахгүй байна, сүүлийн нэгдлийн дарга нартай бол нэг хэсэг үзсэн л дээ би. Тэгээд зарим дарга нар бол ойлгодгийн, зарим дарга нар бол ер нь тэгээд л бас л цаашаа болгох санаатай энэ тэр байдгийн.

Баасанхүү -

Чимээгүй л халчих санаатай юу?

Шагдар -

Тийн. Халаад хаяихад бол заргалдах ... сүүлийн бүлэгт бол нэгдлийн зөвлөлдөө хэлээд л, нэгдлийн дарга нартай тийм байсын. Тэгээл би намд элсээгүй юмаа, тэрнээс элсүүлэх гэж их оролдсын.

Баасанхүү -

Ммхм.

Шагдар -

Юухэв дээ, би намын хурал хийхэд блд дуугүй байхгүй. Тэгээд тэд чинь нэг хэсэг нь энэ зөв үг хэлж байна гэнэ, нэг хэсэг нь тэгээд солиорчихдогийн. Тэгээд өнөө дарга нар нь нүд үзүүрлэх болно. Тэгэхээр нь би дургүй байсын.

Баасанхүү -

тэгэхээр одоо жишээ нь та ингээл дарга нарын үйл ажиллагаанд зарим нэгт нь ингээд дургүйцсэн ч юмуу тээ... тэр энэ дургүйцлээ өөр нэг хүнтэй хуваалцаад ярилцах ч юмуу тийм боломж байсан уу? Тэгдэг байсан уу?

Шагдар -

Өө тэр ч яахав дээ, ухаан нь нэгдлийн хэдэн тракторчин хоорондоо яриад дарга дээр орж л байсан. Тэгээд зарим юман дээр ч л ялагдаж л байсан. Зарим юмыг ч бид ялж л байсан. Хийх ёсгүй юм руу бид бол ... бид нар болуул мэргэжлийнхээ л ажлыг хийхээс ... та нар трактороо тавьчихаад тэр айлд очиж хонь хариул гэж загнадагийн шд, нэгдлийн дарга нар.

Баасанхүү -

Өө бас.

Шагдар -

Тийн. Тэхлээр би бол үгүй ээ, мэргэжлийнхээ л ажлыг хийнэ гэж л нэгдлийн зөвлөлөөс ирсэн болохоос бид хонь хариулъя гэж ирээгүй шд, тийм бол одоо нэгдлийн зөвлөлтэй л ярихаас яахав гэдгийн бид.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Тэгээд больчихдын,

Баасанхүү -

Нэгдлийн зөвлөл гэдэг нь одоо аймгийн бүх нэгдлүүдийг хариуцсан...

Шагдар -

Тийн, бүх нэгдлүүдийг хариуцсан том газар нь байхгүй юу, бүх нэгдлийг хариуцсан, хөдөө аж ахуйн юмыг бүгдийг мэддэг.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Ер нь одоо ингээд та нар чинь ингээд л хойноос чинь ямар нгэ их сургууль төгсөөд ирнэ шд,

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

нэгдлийн зөвлөл дээр ирнэ, тэгээд тэр чинь одоо хаана ямар хүний орон тоо дутуу байна, ямар мэргэжлийн хүний..., тэр суманд төдөн зоо гэдэг юмуу, төчнөөн малын эмч гэдэг юмуу, тэнд хүний эмч гэдэг юмуу, тэгээд тэрийг чинь л одоо, одоо хүний эмч байлаа гэхэд эрүүлийг хамгаалах газар өнөө эмнэлэгтэй чинь яриад аа тэр суманд төдөн эмч өг, нэгдлийн зөвлөл малын талын юмыг бол өөрөө мэдээд сум болгонд тэнд тэдэн малын эмч өг, төдөн зоо өг, тэнд агрономч төд хэрэгтэй байна гээд ингээд яачдаг, тийм байсын. Одоо бол тийм юм байдаг ч юмуу мэдэхгүй. Би чинь одоо ажил хөөцөлдөх гээд албан газраа ч мэдэхгүй байна шд би. Явах ч шаардлага байхгүй, нүд амгүй юм чинь.

Баасанхүү -

Та түрүүн хэллээ шдээ, нөгөө нэгдлийн дарга нар заримдаа бас баян айлд нь гайгүй хандаад энэ тэр гээд, тэгэхээр бас хүмүүсийн хооронд баян ядуугийн, хөрөнгийн ялгаа байсан уу?

Шагдар -

Бас нэг жаахан байсан. Ер нь яахав дээ, тэхдээ байна шдээ одоог бодвол бас нэг ажилгүйдэл гэж байгаагүй. Яая гэхэв, бас нэг нэгдлийн чинь туслах бригадын гишүүн гэж нэг баахан ажилгүй хүн байгаад тэрнийгээ аваачаад нэг жаал жаалхан юм хийлгээд нэлээн удаад л байдаг болохоос нэг хэдэн төгрөг өгдийн.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Төл мөл бойжуулдаг юмуу, айлын хашаа ч бариулдаг юмуу нэг одоо худаг ч ухуулдаг юмуу, айлын мал ноослуулна шд, тийм нэг юм байсын. Тэрүүнд бол ядуу улсууд зөндөө л байсан л даа. Тэхдээ одооны энэ нэг траншэйнд орчихоод байгаа ...

Баасанхүү -

Бүүр ядуу биш, амьдарч болоод байсан уу?

Шагдар -

...ийм юмыг чинь одоо ... мөнгө гуйгаад зогсож байдаг хүнийг чинь хотод нэг ганц хоёрхоон яахав нэг худлаа ч байдаг юмуу, үнэн ч байдаг юмуу нүдээ аньсан нэг ийм хүн ганц хоёр мөнгө хайрла гээд зогсож л байдаг байсан. Хөдөө бол тийм юм үзээгүй, одоо л үзэж байна. энэ зах зээлээс хойш л ийм юм гарч ирлээ шд. Ийм юм байгаагүйн шүү харин. Зөвхөн ... үгүй ээ энэ ажил нь үнэндээ олдохгүй байна. Тэрнээс бусдаар ажил хийе гэсэн сонирхолтой залуучууд бол байна. Тэгээд ажил олдохгүй нь л хэцүү байна, одоо. Ажил олдвол ах дүүгээрээ, ер нь л.

Баасанхүү -

Ммхм.

Шагдар -

тэр хүний өөрийнтөлын юу байна, авгай хүүхдийнх нь талын юу байнав, аа тэгээд өөрт нь гар дээр нь хаядаг юмтай баян ямар хүн байна, тэрнийг л харж байна шүү дээ одоо чинь. Энэ хоёр намыг чинь би тэгж л ойлгоод байгаа шд.

Баасанхүү -

Ммхм.

Шагдар -

Үгүй нээрээ. Тийм л улсууд л энэ юу яагаад байгаан. Тэрнээс одоо за за за... тэрнийг яацын, тэрний хүүхэд нь төгсөөд ирсийн, тэрнийг заавал ажилд оруул гэж байгаа дарга нар бол байхгүй шүү. Ер нь ажил гэж очвол их дургүй.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

За тэгээл очоол яахлаар та аль намынх вэ,

Баасанхүү -

Өө бас тэгж асуудаг уу?

Шагдар -

Тэгэлгүй яахав, одоо туж шдээ, үгүй ээ энэ чинь одоо ... одоо сонгуулиар ингээд таксинд суугаад явж байна шдээ, тэгэхэд чинь одоо таксины жолооч нар л за та аль намыг дэмжиж байна..., миний аль нам дэмжих нь тэр хүнд хэрэг байхгүй шд.

Баасанхүү -

Ммхм.

Шагдар -

Тэгээд байдгийн шд. Одоо аймаг дээр аль ч дарга дээр ороход тэгж байгаан шд, та аль намынх вэ?, Үгүй би аль нам ч дэмждэггүй, ингээд байна. Одоо ч тэгж байгаа шд. Аймгийн дарга дээр ороход чинь тэгнэ шүү дээ, ... одоо бол яахав дээ тэгээд хүүхдүүдээ хараад ... би одоо бол гурван ачтай л даа, одоо хоёр нь энэ жил долоотой, нэг нь дөрөвтэй, энд ч одоо тэгээл сургууль нэг жаахан юу бас нэг энд тэндээс шилжиж ирсэн хүүхэд ч гэдэг юмуу, аа нэг жаахан сурлагаар дульхан хүүхдийг тэр чигт нь хаячдаг, багш нарт бас нэг жаал жаалхан алдаа байх шиг л байх юмаа.

Баасанхүү -

Аанхан. За байрлалаа танд.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.