Shagdar


Basic information
Interviewee ID: 990500
Name: Shagdar
Parent's name: Gombo
Ovog: Vanchig
Sex: m
Year of Birth: 1937
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: driller(?), tractor driver, retired
Belief: none
Born in: Bayanmönh sum, Dornogovi aimag
Lives in: Sainshand sum (or part of UB), Dornogovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
herding / livestock
politics / politicians
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За та эхлээд ... хүүхэд байхаасаа эхлээд нэгдэлд ажиллаад дараа нь хэсэг завсарлаад нэгдэлд ажилласан шдээ,

Шагдар -

Тийн.

Баасанхүү -

Тэгэхээр одоо та, таныг хүүхэд байх үед танайх нэгдлийн малчин байсан бол нэгдэлд ажиллах ямар байв? Тэр талаар, нэгдэлд ер нь таныг хүүхэд байхад ямар байсан бэ? Тэр талаар ярьж өгөхгүй юу.

Шагдар -

Нэгдэлд яахав дээ, анх байгуулагдахдаа бол яахав өнөө тэгээл цөөхөн цөөхөн хүн ингээд нэгдэлд ороод, тэгээд би эрхэлсэн ажил гэж байхгүй, тэгээд яахав өнөө малаа хувьсгалд өгсөн тэрнийгээ маллаад, тэгээд нэг хэсэгтээ бол нэгдэл чинь нэг тийм мал л авсан уу гэхээс хийдэг ажил байгаагүйн шдээ. Аа сүүлдээ нэгдэл чинь арай томроод, одоо бүр олон ... бараг бүх хүн элсээд, ингээд ирэхлээр нэгдлийн төв гэдэг чинь томроод, тэгээд цаагуураа өнөө хөрөнгө нь ч их болдог юм байгаа биз, тэгээд биднуудыг чинь бас татаж ажилд оруулж л байсан л даа.

Баасанхүү -

Ммхм.

Шагдар -

Яахав нэгдлийн л ажил хийнэ. Нэгдлийн туслах үйлдвэр гэж нэг юм байсын. Юу хамаагүй хийдэг. Тэгээл ажилладаг, тийм л байсан, бага байхад бол. Тэгээд сүүл сүүлдээ бол тэгээд яахав дандаа л хувиа даасан том том нэгдлийн мал их ... тэгээд энэ сүүлдээ энэ нэгдэл чинь нэг ийм сонирхолтой боллоо шдээ, өнөө малаа өсгөдөг, ухаан нь тийм мундагчуулдаа л ер нь гол малаа чихэж өгдөг. Тэгээд жоохон бүтэл муутай улсад мал бол нэг их олддоггүй болсын шд. Тэр нь их хэцүү байсын, сүүлдээ. Тэгээд яахав, одоо ингээд хувьчлал ... хувьчилнаа гэдэг чинь одоо, нэгдлийн мал чинь буцаад өөртөө ирж байгаа эд л юм билээ л дээ. Тэгэхэд чинь одоо хүн болгон л малтай боллоо шдээ, тэр нэгдэлд байсан хүн л бол. Аа нэг уурхай дагаж явсан мань мэтэд бол өгөөгүй л дээ, сүүлийн бүлэгт уурхай руу явцан байсан хүнд. Тэгээд ер нь ухаан нь унаж байгаа тракторыг нь хүртэл хувьд өгцийн шдээ. Сууж байгаа байшинг нь өгсөн. Тэр үед бол сүүлийн бүлэгт бол ер нь ашигтай л байсан юм. Тэгээд ер нь одоо ч гэсэн л одоо юу яаж байна шд, энэ чинь нэг малаас төчнөөн татвар гэж сая ... одоо ноднин авч байлаа шдээ, одоо энэ жилийн юугаар бүх малын татвар хөнгөлөгдсөн, энэ чинь бас нэг улсын ачаа нуруун дээр нь их л юм байж байна л даа, энэ чинь. Одоо бол энэ чинь өнөө бидэнд бол малтай ч байгаад өгдөг татвар алга, ер нь, тэхлээр чинь одоо энэ ганц л улсад эвгүй юм нь юу вэ гэхлээр өнөө татвараа авдаг байсан болохлоор мал... ухаан нь миний мал энэ жил хэчнээнийг тоолж вэ, одоо мал нь хэр өсч вэ гэдгээ хардаг юм байхгүй юу,

Баасанхүү -

Ммхм.

Шагдар -

Тэгээд өнөө татвар авдаг юм байхгүй болцон болохоор одоо тэрийг хаяцан, тоолуулна уу, байна уу ... тийм муухай юм л одоо бас энэ жилийн тоогоор би ажиглаж байхад тийм юм явж л байна лээ. Өө тэнд нэг явж байгаа хүний мал тоолохгүй ...

Баасанхүү -

Анх нөгөө нэг нэгдэлжүүлэх хөдөлгөөн эхэлж байхад хүмүүсийг нэгдэлд оруулж байхад нэгдэлд ямархуу үйл явдал болж байв? Хүмүүс их дургүйцэж байв уу?

Шагдар -

Аа тэр ч яахав..., тэр чинь бол ...тэр ч яахав нэг ... одоо энэ сум бригадад ажилтай тийм хүнтэй айл голдож байсын шдээ. Одоо нэгдлээс өмнө сум гэж байсын. Тэгээд суманд ажилтай хүнд голдож ...юу эслүүлээд, тэр нь ирж гэр орондоо ухуулга, таниулга ... өнөө багтаа ирж ухуулга таниулга хийгээд, тэгээл элсүүлж байсын. Аа тэгэхэд дургүйцэж байсан хүн ч их бий, юу яаж ч байсан хүн их бий,

Баасанхүү -

Дэмжиж байсан уу?

Шагдар -

Өнөө малын татвараа дийлэхгүй тийм улсууд болуул дэмжиж байсын. Нэгдэлд өгчихье яршиг, нэг хонь ч үлдээлгүй өгч байсаан, нэгдэлдээ өгчихье гэдэг ийм юм гарч байсым л даа. Тэгээд улсууд чинь малаа нэгдэлд өгнө, тэгээд сүүлдээ чинь бөөндөө элсээд, тэгээд л юу яасын,

Баасанхүү -

Суртал ухуулга их явагдаж байсан уу?

Шагдар -

Явагдаж байсан. Нэгдлийг бол одоо ер нь их ухуулж байсын шд. Тэгээд л улсууд чинь сүүлдээ ... эхлээд нэг хэсэг нь ойлгохгүй байсын. Сүүлдээ ойлгоод л тэгээд юу яасым л даа.

Баасанхүү -

Танайх яаж нэгдэлд элсэж байсан бэ? Та санаж байна уу?

Шагдар -

Манайх яахав, манай ах багийн дарга байсын.

Баасанхүү -

Өө за, аав чинь үү? Ах нь уу?

Шагдар -

Тийн, тэгээд яваад өнөө сум муман дюээгүүр яваад ... багийн дарга чинь тэгж явсаар байгаад тэгээд л ирээд л ердөө шууд нэгдэлд орсын. Нэгдэл гэж юм байгуулсан гээд, тэгээд л одоо ямар бид ямар жоохон хүүхдийг чинь нэгдэлд авахгүй ээ гэж байх вий юм байхгүй, тэгээд л өнөө аав ижий л элсдэг юм байгаа биз, тэгээд л тэднийгээ дагаад бас л нэгдлийн гишүүн л гэж явдаг юм байгаа биз дээ, тийм л байсан. Нэлээн тод, одоо 17, 8 хүрч байж л нэгдлийн гишүүний ажилд орж, гишүүн гэдгээ мэдэж байлаа шд. Тэрнээс өмнө бол нэгдэл гэдэг юм байдаг л юм байна гэж, сум гэж явснаа байгаад нэгдэл болоод, баг гэж явснаа байгаад бригад болоод, тэгээд л явж байлаа шдээ. Тэр үед бол бид чинь хожуухан л мэдэж байсан, тэгээд яахав ажил төрөл юу яагаад л тэгээд яахав дээ одоо, нэг удаа бол ... тэгээд ер нь нэгдлийн чинь энэ удирдах улсуудын л өөрснийх нь л юу байдгийн шдээ. Ухаан нь аваачаад нэг 5, 6 хүүхэд аваачаад зараад, тэрний чинь хөлсий нь бас хөөрхөн нэг жоохон ... тэр үед чинь нэг 10, 20 цаас тавьсан ч мундаг юм болж байхгүй юу, тэрүүнд нь баярлаад л бид чинь л одоо тэнд ажиллах гэж хийнэ гэж л нэг их ийм дуртай болж байсын шд. Зарим дарга нар бол өхгүй ээ, тэгээд бид дургүй байдгийн.

Баасанхүү -

Шулаад, хүүхдийн хөдөлмөрийг...

Шагдар -

Тэгээд тараачихна, нэг хэсэг нь бол тийм дарга нар байсын шд. Хүнийг зарахад одоо тийм тавилантай, эвийг нь олдог тийм хүн байсын.

Баасанхүү -

Анх... аа ер нь хэдий оны үед нэгдэл болсон бол? Танай сум. Ямар нэртэй нэгдэл байсан бэ?

Шагдар -

Бадрал нэгдэл гэж байсан, манай юунд. Тэгээд одоо сүүлдээ шинэ амьдрал нэгдэл гэдэг болсын. Шинэ амьдрал нэгдэл гэхлээрээ бүүр өргөжөөд, юу яасын 56 онд юмуу, одоо би л лав 56 онд л ирж байсын, юу яаж байсан байхгүй юу, малаа гилж ирж, манай ах нар ирж малаа нийгэмчилж нэгдэлд өгч байхгүй юу. Тэгэхэд би гилж ирж байсын. Тэгээд 56 онд... тэгэхэд нэг 17... арай л 18 хүрээгүй байсын болуу, тэгээд малыг буцаагаад, за танайх малаа аваачаад малла, та нар өөрснөө маллана шүү, тэгээд буцаад гилээд явж байсым даа. Тэгээд өнөө малаа аваачиж нэгдэлд өгчөөд ирээд сүүлд нь нэг хөдөлмөрийнэ хөлс гэж нэг цөөхөн төгрөг ирдэг боллоо л доо

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

тэгээд л би сүүлдээ цалинтай хариулдаг болсын байна. Анхандаа ч ойлгодоггүй байсан.

Баасанхүү -

Аа, өөрийнхөө малыг тууж аваачиж нэгдэлд элсчээд, тэгээд буцаад хариулахаар аваад явж байгаа юмуу?

Шагдар -

Өгчөөд..., тэгээд эзэн нь би байхгүй юу, хариулах. Одоо хариулах одоо цалинтай хөлс авах хүн. Аа тэрнээсээ бариад идчих эрх байхгүй,.

Баасанхүү -

нийгмийн өмч...

Шагдар -

хүнд зарчих эрх байхгүй...

Баасанхүү -

аанхан.

Шагдар -

Тийм л байсын... болсым л даа, ер нь. Өнөөх чинь албаны юм, үгүй тэгээл тийм хоёр ялгаатай, урд бол амины байсан, энэ чинь албаных...

Баасанхүү -

Таных байсан...

Шагдар -

Тийн, минийх байсан, одоо бол албаны мал болсон. Тийм учраас бүрэн бүтэн авч барих миний үүрэг,

Баасанхүү -

Хорогдуулахгүй байх хэрэгтэй...

Шагдар -

Хорогдуулахгүй, цаад газраас бол ажилласан хөдөлмөрийн хөлсийг нь өгөх имй хоёр үүрэгтэй байсан юм билээ л дээ.

Баасанхүү -

Ммхм.

Шагдар -

Энийг чинь би мэддэггүй л явсан.

Баасанхүү -

Тэр үедээ та нэгдлийн талаар ямар ойлголттой байв? Юу гэж боддог байсан бэ?

Шагдар -

Нэгдлийг чинь би ямар ч ойлгоцгүй явсан, нэг хэсэг.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Юу юм бэ дээ гэж л боддог байхгүй юу,

Баасанхүү -

Дөнгөж 17, 8-тай байсан тээ?

Шагдар -

Тийн, тэгээд л өнөө урд нь нэгдэл гэж байгаагүй юм чинь, тэгээд сүүлдээ жоохон томроод ингээд улс болгон шилжээд ингээд нэгдлийн төв маань ч жоохон томроод, тэгээд ирэх дээр л ойлгосон л доо. Ер нь нэгдэл гэдэг чинь ер нь нэг ... нэг ёсондоо сангийн аж ахуй л байсым дөө.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Ер нь, хамтрал ... одоо өнөө хуучин хомоон хамтрал гэж байсын билээ, тэрэрхүү л юм байсын. Гэхдээ яахав нугалгаагаар бага л тийм л байсын.

Баасанхүү -

Нугалгаа гэдэг нь социализмын үеийн хэллэг шдээ, ямар утгатай юм бэ?

Шагдар -

Тийн, энэ нугалгаа гэдэг чинь бол аюултай юм байсан л даа... байсан юм билээ, тэр түрүүн, надаас түрүүн. Айхтар айхтар нугалгаа хийж байсан л юм билээ тэр чинь бас. Албан татвартай, мал хуйгаар нь хураадаг... одоо ямар ч хамаагүй юманд.

Баасанхүү -

Аан, хүмүүсийн мэдэхгүй байгааг далимдуулаад...

Шагдар -

Тийн, мэдэхгүй байгаагаар нь далимдуулаад...

Баасанхүү -

... захиргаадалт хэрэглээд үү?

Шагдар -

Тийн, тийм юм л одоо байсын билээ. Намайг мэдээ орсоор бол тийм юм яваагүй л дээ, ухаан нь л одоо хэлээгүй хэрэгт... хилс хэрэгт баригдаж байсан, одоо эсэргүүний хэрэгт, одоо цагаатгал гээд одоо хүртэл явж байгаа биз дээ.

Баасанхүү -

Тийн,

Шагдар -

Тиймэрхүү байдалтай одоо тийм юманд холбогдож байсан байхгүй юу. Тэрүүгээр нь одоо мал хуй руу нь халддаг ч юмуу.

Баасанхүү -

өмчид нь халддаг...

Шагдар -

Тийн, өмчид нь ханддаг тийм юм бол надаас урд бол зөндөө байсын билээ.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Одоо бидний үед, сүүлд бол би нэг муухан мэддэгиймаа, тийм намайг юу яаснаас хойш нэг ганц хоёр явагдсан бол уу гэж. Тэгээл сүүлдээ больсон юм даа. Энэ дээрээ дөрвөлжин имй улаан даавуу ... цэнхэр юман дээр улаан үсэгтэй юм хадсан тийм улсууд явдаг байсын. Тэр нь өнөө одоо тавтын, аравтын дарга нар л гэж явдаг байсын, тэр нь ч юу байсын, би одоо ойлгодоггүй юм, тийм л улсууд... тэгээд одоогоор юм бол хэсгийн төлөөлөгч ... энэ чинь айхтар хүмүүс.

Баасанхүү -

Ухуулга хийдэг хүмүүс үү?

Шагдар -

Зөв бурууг ойлгодоггүй хүн бол одоо тэгээл балардаг, зөвийг ойлгодог нь ч яахав, тийм юм байсын. Тэгээд ер нь л айхтар байж шүү дээ, одооны энэ паспорт чинь ийм ихээ ийм дөрвөлжин ягаан юм байсын, 4 нугалдаг,

Баасанхүү -

За,

Шагдар -

Одоо гадаа гараад аргал түлшиндээ явж ч бай гадуур ажил хийнэ шд,

Баасанхүү -

Ммхм

Шагдар -

Тэр үед одоо энд бэлэн л байх ёстой,

Баасанхүү -

Заавал өөрт үү?

Шагдар -

Заавал өөрт. Тэгээд яасан гэвэл ... тэрэнгүй баригдвал торгодог, тийм байлаа шд. Ямар сайндаа манай хөгшин эх үнээгээ сааж байхгүй юу, тэгсэн морьтой хүмүүс ирэхээр “хүүе паспортын байцаагч Намсрай ирлээ, миний хүү гүйгээрэй, гүйгээрэй, орны ширдэг дотор эмээгийнх нь паспорт байгаа” гэж гүйлгэж байсын. Тэгээд авцраад өвөр лүү нь хийж өгч байсын би.

Баасанхүү -

Хөөх

Шагдар -

тийм чанга байсын шдээ, одоо чинь юун паспорт, тэгэх нь байтугай өнөө паспорт хаа ч яваан мэдэхгүй байна шд.

Баасанхүү -

Тэр тэгээд тийм эдэлгээ даахаар бөх цаас байсан уу?

Шагдар -

Бөх цаас байсан, одооны бодоход... одооны ... түрүүн нэг ... чи одоо мэдэх үү үгүй юу... түрүүн нэг улаан паспорт байсан шд.

Баасанхүү -

Тийн,

Шагдар -

Тэрний нэг цаас нэг ...

Баасанхүү -

Гадна хавтас нь уу, эсвэл дотор хуудас нь уу?

Шагдар -

Тийн, дотор хуудас нь,

Баасанхүү -

Аанхан

Шагдар -

тиймэрхүү ягаан, их бөх, тэрэн дээр чинь овог нэр, тэгээд зураг наалттай байдаг байсын. Тэгээд хавтас байхгүй, одоо нэг дөрвөлжин цаас л байдаг байсын.

Баасанхүү -

Ммхм.

Шагдар -

одоо нэг ийм дөрвөлжин цаас л байдаг байсын. Дөрөв нугал гэдгийн, дөрөв нугалаад л тэгээд тэр чинь бас уут хийгээд хүзүүндээ зүү гэж байсымаа. Тийм л юм байсым даа. Тэрүүнд бас их нугалгаа хийж байсан шд.

Баасанхүү -

Хаа

Шагдар -

Тэрнээс болж их торгуулна, гээчих юм бол алуулдаг байлаа л дөө, ер нь.

Баасанхүү -

Өөр ер нь ямар ямар нугалаа явагддаг байв? Таны санаж байгаагаар?

Шагдар -

Одоо чинь ер нь ... одоо би мэддэггүй юм, одоо багийн нээх том хурал болж, тэгээд ямар хүнийг төлөө ... нэг одоо арай ... Сталин бил үү?, нэг хүний төлөө л гарын үсэг зурдаг байлаа, хүн болгоныг л гарын үсэг.., тэр одоо би ... Сталин гэж би нэг сонссон шиг санагддагиймаа,

Баасанхүү -

За,

Шагдар -

Тэгээд чаддаггүй хүн байхгүй, тэр үед чинь бичиг үсэггүй ... хурууных нь хээг авдаг, тийм байсын. Тэгээд сүүлдээ нэг ... өнөө бүлгэм гэж нэг өнөө гадаа хөдөөгүүр тэр нэг одоо сургууль төгсөж ирсэн та нар шиг охин энэ тэр явдаг боллоо л доо, тэгэнгүүт хөдөөгүүр өнөө эмээ өвөө өнөө сургуульгүй залуучуулд чинь ном заадаг болсын шдээ бас. Тэр чинь их гайгүй юм бас мэдүүлсийн шд.

Баасанхүү -

Ммхм

Шагдар -

гайгүй юм мэддэг, тэрнээс чинь хойш одоо өнөө малын үүрэг даалгавар одоо тэр ... дэвтэр өгнө, тэрнийгээ мэддэггүй, хөгшчүүл чинь хумиад л цаашаа хийчихнэ, тэгээл өнөө багийн дарга нь ирээд л ярьж л байна, тийм юм аваад ир гэж л байна тэгээл өнөө хуйлсан бөөн цаасаа л авчраад өгчихнө, тэгээл сүүлдээ бол хүүхдүүд нь тийм болоод тэгээд өөрсөнд нь гайгүй ном заагаад тэгээд л эхэлсэн эд дээ, ер нь тэгээд л голдуу ер нь гайгүй юм мэддэг болцгоосон шд.

Баасанхүү -

Анх нэгдэл эхэлж байхад нэгдэлд ороогүй, хувийн малтайгаа байгаа хүмүүсийг бас малын татвар энэ тэрээр дарамталдаг байсан юм байна шд...

Шагдар -

Ер нь одоо нэг хэсэг ингэсэн л дээ, нэгдэлд баахан нь орчихоод, баахан нь орохгүй, тэр бол нэлээн дарамт болж байсан. Ухаан нь өнөө малын татвар их, малын мах авна, одоо адуу байж л гэхэд чинь малын төсвийн унага өг гээд ингээд шахалт өгдөг, тийм айхтар юм байсын шд, тэгээд энэ сүүлдээ бол ер нь тийм шахалтанд ороод л ер нь нэг хэсэг нь юу яасан байх. Тэгээд өнөө ... өнөө хүн муугаа ямаа идсэнээ гэгчээр өнөө орсон улсууд чинь ороогүйгээ хавчаад байдаг байсын шд.

Баасанхүү -

бас...

Шагдар -

Бас...

Баасанхүү -

Нэгдлийн гишүүн гэхээр жоохон давуу болчиж байна уу?

Шагдар -

Тийн. Давуу эрхтэй, өнөө дарга нартайгаа нийлчээд өнөө ордоггүй хэдийгээ бас жаахан шахаад, зэмлээд. Та нар одоо нэгдэлд орооч, наад хэдэн малаараа яах гэсийн чи, тэхгүйн бол чамайг хохь чинь тэгж л байна гээд ингээл, тэгээд сүүлдээ ер нь тэгээд дор дээргүй орсын шд. Өнөө гол нь тэгж орсон юм даа сүүлчинх нь бол. Түрүүн нэг хэсэг нь давхиад орцын. Тэгээд нэг их орлоо ч гэж бидэнд овойлгосон юм байгаагүй, тэр юунд ... ер нь их чанга байсын, нэгдэл манайх Бадрал нэгдэл гэдэг байгуулагдаад нөгөө өнөө нэгдэл малнаасаа аваад Улаанбаатарт өнөө мах зарахаар нэг хэдэн хүн явуулахгүй юу, хэдэн мал нядлаад.

Баасанхүү -

За,

Шагдар -

Тэгээд яваад өнөө улсууд чинь ингээд хоол хүнсгүй, замдаа нэг дандаа тэмээгээр явдаг байсын. Тэмээ ачаад, тэгсэн ч юмуу тэгээд нэг үхрийн өвчүү, нэг хошного идчиж л дээ,

Баасанхүү -

Нөгөө махнаасаа?

Шагдар -

Тийн, тэгэхэд чинь л одоо 3 жил авч байсын шд.

Баасанхүү -

Пөөх,

Шагдар -

Үгүй нээрээ, тэр мөн чанга шүү, одоо тэр санаанаас гардаггүй юм. Одоо тэхээр чинь бүтэн идээд ирэхэд юунаас гарахгүй шд, тэр их чанга байсан. Тэр чинь одоо мөн том нугалаа байж шүү. Ерөөсөө 3 жил авч байсын шд, манай тэнд Дамба, Данзан гуай гэж хоёр өвгөн. Нэг муу үхрийн хошного идцэн, нэг өвчүү идцэн. Ирээд ч яагаад ч төлчиж болдоггүй байсын. Төлүүлдэг ч үгүй тэгж шийтгэж байсымуу,

Баасанхүү -

Бусад хүмүүсийг хашраах гэсэн байж магадгүй тээ?

Шагдар -

Тийн,

Баасанхүү -

Жишээ болгож...

Шагдар -

Жишээ л болгож, ер нь тэгээд адаг сүүлдэээ ... ер нь тэгээд эхлээд чинь их бүдүүлэг байсын шдээ. Одоо нэг ийм байшин чинь ... одоо тааз нь дандаа даавуу, даавуун...

Баасанхүү -

Дээвэргүй юу?

Шагдар -

Дээврийнх нь дотор нь дандаа даавуу байна шүү дээ,

Баасанхүү -

аан, даавуугаар бүрцэн үү?

Шагдар -

Тийн, тийм байсын, тэхээр чинь одоо дэлгүүр байхад чинь л архи нь лаазтай ирдэг, сүүлд одоо намайг нэлээн том болцон хойно архи ирж байсын, архи гэдгийг чинь би тэгж л харж байсын. Тэгээд өнөөхийг чинь нэг ийм юмаар хутгаад өгдөг, ганц хоёр өвгөн л одоо архи авч уудаг байсын байх даа, тэгж байгаад шөнө гал алдаад,

Баасанхүү -

Ээ хө,

Шагдар -

Тэгээд дэлгүүрээ шатаацан, тэгээд шоронд ороход айхтар ял өгч байсын шд. Арай л буудан өгөөгүй байх. Жоохон ... одоо нэг ТҮЦ л байсым дөө,

Баасанхүү -

Хоршоо маягийн уу?

Шагдар -

тийн, хоршоо гэж байгаа юм. Тэхэд л тэр үед тийм хүнд бараг л буудан өгөх гэж байсан шүү. Одоо чинь тэхэд чинь юу вэ? Сүйдэлж хаячаад л байхгүй болоод байна шд.

Баасанхүү -

Эхэн үед тэр нэгдлийн үйл ажиллагаа ер нь ямархуу явагдаж байсан бол?

Шагдар -

Нэгдлийн үйл ажиллагаа яахав дээ ер нь сүүлийн бүлэгт бол яахав ер нь нэг хэсэг бол яахав нэгдэлд олигтойхон ажиллаж байсан улсууд л ер нь нэлээн мандмал, эрх үүргээр илүү... нэг хэсэг явлаа шдээ. За яахав нэг дундуур нь явдаг нь нэг дундуур нь, адагт нэг цөөхөн байвад тэд нь хурал хуй дээр нэг баахан зэм аваад л, тэгээд л гарч байсын. Сүүлдээ бол нээх айхтар торгодог, моргодог, тэгж шорн моронгоод явуулдаг барьдаг энэ тэр нь бол больсон л доо.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Наад цаадхыг нь мэддэг болсын байгаа биз. Тэхдээ сүүлийн бүлгийн нэгдэл чинь бол ... нэгдлийн дарга нар чинь бол ... бүүр сүүлд нь би одоо хэлж байсан, энэ аймгаас төлөөлөгч гэж дарга нар гарч,

Баасанхүү -

За,

Шагдар -

Тэгэхэд чинь одоо бидэнд... нэгдэлд бол бидэнд чинь нэгдлийн өнөө ... нэгдлийн гишүүдэд тэдэн төгрөгөөр өг гэсэн заавар дүрэм байдгийн, нэг малыг. Тэгэхэд чинь өвлийн хоолгүй өнөө амьны малгүй улс чинь нэгдлээсээ мал авч иддэгийн.

Баасанхүү -

Худалдаж уу?

Шагдар -

Тийн,

Баасанхүү -

Маллаж байгаа малаасаа юу?

Шагдар -

Тийн, өнөө малаасаа худалдаж авна шд,

Баасанхүү -

Хөөх,

Шагдар -

Тийм болсын шд ер нь, аа хонь чинь 75 цаас, тийм юм өгч байсан, 75 цаас гэдэг чинь бидний олох ч үгүй мөнгө байлаа шд, бас тэр үед. Тэгж байсын, одоо тэгээд нэгдлийн чинь одоо үхэр мүхэр тийм юм чинь бол бидэнд олдохгүй, аймгийн дарга нар, өнөө аймгаас ирсэн төлөөлөгчид л хямдхан хямдхан өгч байдаг. Сүүлдээ бол бослого гарсын шдээ бас. Тэр аймгийн дарга нарт өгөхөд чинь одоогоор ... одоогоор энэ зах зээлийн үнээр өгөх байхгүй юу, тэгтэл нэгдлийн гишүүдийн үнээр өгчихдөг... өнөө дарга нар өнөө өөрснийгөө яах гээд, бас одоо өнөө ажилдаа байх, тогтож байх ... тийм юмыг чинь бас тийм юмаар хийж байсан байна шд, одооны энэ дарга нар шиг л. Тэгээд сүүлдээ тийм юмыг чинь Ардын хянан шалгах гээд нэг юм байсын, одоогийн ... одоо энэ яриад байна шүү дээ одоо Ардын хянан шалгах чинь одоогийн авдит мавдит гэнэ үү үгүй юу,

Баасанхүү -

Аудит уу?

Шагдар -

Тийн,

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Тэр чинь л одоо бол манай энд бол Ардын хянан шалгах гэж байсын. Ардын хянан шалгах гэдэг чинь том.

Баасанхүү -

Тэр нь тэгээд ардууд байх юмуу? Малчид энэ тэр?

Шагдар -

Одоо яадгийг нь сайн мэдэхгүй, одоо нэгдлийнхний албан хаагчид, бүх албан газруудад хянан шалгалт хийнэ, тэгээд голдуу тэрний чинь л шоронд явдаг боллоо шд, нэг хэсэг. Хянан шалгах чинь ширүүн байсын. Тийм сүүлийн... хамгийн сүүлд нь хянан шалгах гэж гарсан, тэгээл Намын ардын хянан шалгах гэж гарсын. Маш чанга байсан. Тэгээд тэрнээс хойш суларсаар тэгээд л ... ер нь тэгээд л өнөө зах зээл гарч ирэнгүүт тэгээд хянан шалгалт ч байхгүй болсон шд.

Баасанхүү -

Ммхм. Та яагаад нэгдлийн мал маллахаа болилоо? Тэгээд усны аж ахуй руу явлуу?

Шагдар -

Яагаав ер нь орон гэрээ шатаачихаад, тэгээд өнөө мал маллаад байхлаар хөдөө өөрийн орон гэр гэж байхгүй,

Баасанхүү -

Аанхан

Шагдар -

манай нэг ах төв дээр багийн дарга байж байгаад хоршооны дарга болчихоод, нэг ах болохоор эндээ сургуулийн багш болчихоод надтай хөдөө байдаг хүн байхгүй болчихгүй юу. Тэгээд би нэгдлийн мал аваад би орон гэргүй хүн чинь яаж маллахав, тэгээд ингээд дэмий тэнээд

Баасанхүү -

Ммхм,

Шагдар -

Туслах бригад гэдэгт нь ажил хийвэл хийгээд, хийхгүй бол хийхгүй тэгээл сүүлдээ ер нь хаа хамаагүй таньдаг байхгүй юу. Тэгээд манай нэг ах энэ дээр байсан, тэгээд ингээд дэмийн тэнээд тусгүй чи, энэ дээр ажилд ор гээд байхгүй юу,

Баасанхүү -

аанхан.

Шагдар -

Тэгээд би энэ дээр ажилд оръё гэж хэлээд явсымаа. Тэгээд харин намайг шууд дуудаж авцраад усны аж ахуйд өгсөн байсын. Тэгээд л ер нь ахиж нэгдэлд очихгүй ... тэгээд яахав сүүлд нэг очиж яахав нэг хөдөө аж ахуйн машин дээр нь нэг 9 жил ажилласан байх. Тэгээд л ... тэгээд ч ер нь нэгдэл тарсан юм чинь.

Баасанхүү -

Аанхан. Буцаж очиж нэгдэлд ажиллахад хэр өөрчлөгдсөн байв?

Шагдар -

Өө өөрчлөгдсөн...

Баасанхүү -

За ямар ямар ...

Шагдар -

Тэр чинь шал өөрчлөгдсөн байсан шд, одоо тэрэг тэхник нь ч их болсон байна, тэр үед чинь тэхник байдаггүй байлаа,

Баасанхүү -

Тэр эхэн үед чинь бол жараад оны үе үү?

Шагдар -

Тийн, ер нь ... тэгээл ер нь юу яаж байсан дөө, ер нь шал өөр тэр чинь байсан шүү, бас ч.

Баасанхүү -

Одоо 80 он болоход тээ?

Шагдар -

Тийн, 80 он болоход чинь шал өөр болсон,

Баасанхүү -

Юу өөрчлөгдсөн?

Шагдар -

Барилга байшин хүртэл л одоо өөр ... энэ чинь одоо сүүлдээ давхар сургууль хүртэл баригдсан байсан шд, тэгэхэд чинь одоо хүүхдүүд нь хүртэл ... тэгээд чинь одоо нэгдэлд чинь дандаа л аргал, тийм юм татаж түлдэг байсан бол одоо вагоноор нүүрс буучихдаг,

Баасанхүү -

Ммхм

Шагдар -

Аа тэр нүүрс, түлш мүлшийг чинь одоо тэр нэгдэл өөртөө л авна, вагон нь ирээд л нүүрсий нь буулгаж л байдаг, тийм л болцон байсан. Ер нь сүүлийн үед бол сайхан л болцон байсан л даа нэгдэл бол ер нь. Ер нь яаран нэг тэгж ... тэр нэг тэгдэг ... дэмий хүн яваад ингээд байна ч гэх юмгүй,

Баасанхүү -

Аанхан, үйл ажиллагаа нь жигдэрцэн...

Шагдар -

Үйл ажиллагаа ер нь тэгширчихсэн, нэг хэсэг тийм байсымаа, олигтойхон даргатай байхдаа. Манайд чинь хөдөлмөрийн баатар Даваасамбуу гэж байсын, сүүлдээ. Нэгдлийн дарга байж байгаад хөдөлмөрийн баатар болсон. Ер нь тэр даргыг байхад сайн л байсан юм шиг байна лээ. Нэг ... малын ноос энэ тэр их авдаг байлаа шдээ,

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Тэнд чинь одоо ажилгүй залуучуудыг бөөнөөр нь аваачиж буулгаад л ганцхан өдөр л суурь малын ноосыг авчдаг байлаа.

Баасанхүү -

өө за,

Шагдар -

Тийм зохион байгуулалттай л байсан л даа, хувь хувиа боддоггүй, тэгээд л тойроод л ..., тойроод л тэр айлуудын чинь малыг нь ноослоод өгчихнө, хашаа хороог нь бариад өгчихнө,

Баасанхүү -

Хүмүүс ч бүгд нэгдлийн гишүүн болсон байан уу тээ?

Шагдар -

Тийн, бүгд нэгдлийн гишүүн болцон, голдуу тэгээд татгалзах юм байхгүй болцон, тийм байсын шд.

Баасанхүү -

Сүүлд тэр өмч хувьчлал болсон гэж та өмнө нь ярьсан шдээ,

Шагдар -

Тийн,

Баасанхүү -

танд тэгээд өмч хувьчлалаас юм оногдов уу?

Шагдар -

Оногдоогүй, ёстой юу ч.., тэр нь та өөр газар руу шилжсэн учраас яахгүй л гэх юм билээ. Би бол их олон малаа өгсөн, түрүү олон жил ажилласан, сүүлд очоод 9 жил ажилласан, тэгэхэд надад юу ч оногдоогүй, тэгээд зүгээр газны нэг саяхан очсон улсууд л авсан байсан л даа, тэр бол ... тэнд бол одоо өнөө өөрийн дарга нарын алдаа байхгүй юу, тэр чинь, нэгдүгээрт. Хоёрдугаарт өнөө миний цаашаа хөөцөлдөх газраа мэдэхгүй,

Баасанхүү -

ээ,

Шагдар -

Тэгээд сулд нь хаясан, надад өхгүй гэхлээр нь за за гээл яваад өгцөн,

Баасанхүү -

Ямар нийгэм хүлээж байгааг мэдэхгүй....

Шагдар -

Тийн, тэрүүндээ л байхгүй юу, тэр чинь миний яваад одоо ухаан нь хаагуур хаагуур ордгийн хөөцөлдсөн бол эргээд тэр дороо тэр чинь дээд газрууд нь хийж өгнө биз дээ,

Баасанхүү -

Ммхм

Шагдар -

Тэр нэгдлийн архив ухахад бол би ажиллаж байсан нь үнэн, малаа... их олон малаа өгсөн нь үнэн, тэр нэгдлийн одоо бараг анхны гишүүн нь үнэн, тийм байхгүй юу.

Баасанхүү -

Аанхан,

Шагдар -

Тэгээд би л одоо өнөө тийм юмаа хөөцөлдөж мэдэхгүй, тэгээл хаячаал яваад өхгүй юу, тэгээд ор сураггүй алга болцон. Гэхдээ бол би дарга нарт чинь буруу өгдөггүй юм, өөртөө ... яахав тэр үед л өөрөө ... одоо л эдэн шиг л байхгүй юу, эд чинь одоо тэгээд бичиг баримт яахад аа бүтэхгүй гэвэл аа цус гээд яваад өгч байна шдээ, тийм л байхгүй юу яг, тэр үед.

Баасанхүү -

Энэ чинь бас нэг нугалаанд орцон гэсэн үг юм биш үү тээ?

Шагдар -

Тийн. Тэгээд яахав дээ, нөгөө өнөө сүүлийн үеийн байсан дарга нар чинь аль хэдийн л өнөө бид биш болохоор сэтгэцэн байхгүй юу,

Баасанхүү -

Ммхм,

Шагдар -

Хамаагүй өөрийнхөө талын ... өөрт...

Баасанхүү -

Яавал ашигтай байхав гээд үү?

Шагдар -

Тийн, өөрсдийнхөө л өнөө дотно ... тийм юмандаа л өнөө ... одоо нэг ёсны хувааж идэхийг бодоод,

Баасанхүү -

Хамаатан садан, таньдаг хүмүүсээ...

Шагдар -

Тийн, тийн, тийм юм руугаа мал хуйг нь ... хөдөөний тийм юм руугаа хямдхан түлхчдэг, аа нэгдлийн дотоод өнөө аж ахуйн төрлийн юмыг чинь тэр өнөө тийм хүн энэ тэрээ авахаар болгочдог, тийм болчихгүй юу. Тэрнийг чинь биднүүдээр ер хүргэхгүй, тэгээд ... тэгээд яахав өнөө багахан жил яасан хүмүүсийг чинь өө чи чинь нэгдлээ орхичихоод тэр хомоон болоод шилжсэн шд, чамд юу байхын, гээд ингэчихлээр нь өө тэхгүй шүү, би малаа өгсөн, ажиллаж байсан гэж өөдөөс нь яах юмгүй тэгээд заа тийм л юм байдгийн байлгүй гээд гараад явчихдагийн,

Баасанхүү -

ээ,

Шагдар -

Тэгээд эргэж очихгүй,

Баасанхүү -

за,

Шагдар -

Тэгж л балрахгүй юу бид,

Баасанхүү -

Тэгээд та 90-ээд оноос хойш яаж амьдарч байв?

Шагдар -

Аа, 90-ээд оноос хойш би яахав ... уурхайд би очоод

Баасанхүү -

Буцаж очоод уу?

Шагдар -

Тийн, шилжиж очоод мэргэжлийнхээ ажилыг хийлээ, уурхайд очоод өнөө том том тэхникүүд дээр ажиллаж байгаад тэгээд би уурхайгаас тэтгэвэрт гарсан хүн шдээ,

Баасанхүү -

Аль уурхай вэ?

Шагдар -

Энэ жоншны уурхай, Хажуу улаан зүлэгт гэж байдгийн шд манайд. Сая тэндээсээ ноднин ... уржнанхан нүүж ирсэн. Тэндээсээ одоо яахав аймагтаа очиж ... тэгээд энэ хүүхэд шуухадыг аймгийн төвд сургууль төгсгөвөл дээр юм даа гээд, тэгээд суманд ч болохгүй юм байна гэж бодоод, тэгээд ирсэн. Одоо бол цөөхөн малтай, тэгээд энэ хүүхэд ... одоо миний хүүхэд мал дээр байдаг аа, миний хүү Өвөрхангайн ТМС төгсөөд тракторын жолооч, экскачин, жолооч гэж. Тэгээд ажил олддоггүй, тэгээл би бас одоо хэдэн мал дээрээ л байлгаад байна, одоо ажил олоод хийе гээд яахлаар чинь хэдэн малаа нэг аргалаад ... одоо ч ер нь мал ч бас нэг их найдваргүй л болоод байна шүү. Одоо цаг лут, цаг зуд.. цаг агаар боогоод байгаа биз дээ, тэхлээр чинь хэцүү л байна шүү дээ. Үгүй бол дандаа өвөл нь зуд болоод, ингээд байхаар чинь малаа ер нь нэг ... малтайдаа найдаад амьдарчина гэхэд чинь бэрх л болоод байна шүү дээ. Урьдыхтай адил өвөл тэжээл нь олдохгүй,

Баасанхүү -

Та өмнөх яриан дээр цаг агаар миний багад ийм байгаагүй ээ гэж ярьж байсан шдээ, тэгэхээр энэ байгаль орчин ер нь яаж өөрчлөгдөж байна?

Шагдар -

Одоо байгаль ч одоо нэг бол нээх халуун, бороо орохгүй, тэгээл үгүй бол нэх шороо тавиад л, за тэгээд өвөл болж өгвөл нээх цас хаячаад. Урд чинь одоо тийм байгаагүй шд, за зарим газар ахиухан хаяж л байдаг, зарим газар бол ер нь зун бол ер нь заавал нэг зунжсан байдаг, ер нь. Одоо тэгэхэд чинь одоо ер нь бараг л манай Дорноговь чинь бараг нийтээрээ л хэдэн жил гандлаа шүү дээ, одоо нэг 3 жилдээ л гайгүй байна. тэгэхэд чинь одоо тийм юм байгаагүй, энэ элс чинь байгаагүйн. Одоо сав л хийвэл энэ элсээр зодоод л, хувцас угаагаад алга болохгүй, толгой нүцгэн ч явсан .. толгой ирэхэд л байхгүй бөөн хар элс, ийм л болцон байна шд. Одоо ийм элс чинь байгаагүй юм. Одоо бол хэцүү, одоо тэгээд ингээд жил болгон гандаад, жил болгон зудлаад байх юм бол малтай байсны хэрэггүй байна шд. Зунд идэх юмгүй өнөө мал нь тарга хүч авахгүй, тэгээд өвөл зудалчихлаар үхчихнэ, тэгээд л би одоо нэг хэсэг ... одоо ер нь малыг бас нээх сонирхохгүй л байгаа шүү.

Баасанхүү -

Энэ ер нь юунаас болж байна гэж та боддог вэ?

Шагдар -

За даа, одоо бол манай энд ямар хангайнхантай адилхан ой мод огтлоод юу яагаад, гол мөрөнгөө бохирдуулаад байх юм байхгүй юм. За тэндхийн л балаг ирж байгаа болуу л гэж боддогийн шд.

Баасанхүү -

\инээв\

Шагдар -

Нээрээ, одоо... тэндхийн л балаг ирдэг байх, манай энд бол ой модоо огтлоод, сүйтгээд байгаа юм байхгүй, булаг шандаа баллаад байгаа юм нээх байхгүй, өнөө урсдаг гол мол байхгүй, бохирдуулах тийм юм. За яахав одоо нэг энэ алт гэнэ үү, жонш гэнэ үү энэ газар нэг муухай ухаад, муухай хонгил нүх, тэрнийгээ эргэн яаж ... нөхөж яадгүй, тэгээд нээх сул шороо үлддэг, энэ ер нь тэгээд энэ сүүлийн бүлэгт энэ тэрэг тэхник ... энэ том даацын тэхник ер нь замбараагүй болсон. Энэ л одоо хаагуур хамаагүй явж л байна, газар их сулладаг, энэ л их шороо, энэ том даацын тэрэгнүүд их хэцүү байна.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Энэ бас нэг тийм дандаа засмалаар явдаг ч юмуу, одоо ухаан нь манайхаас урагшаа Хятад гараад ирэхэд чинь одоо ингээд манай аймгийг тойруулаад засмал тавьчих юм бол энүүгээр л явна шд, одоо Улаанбаатар ортол. Одоо тийм юм алга. Тэгээл одоо энэ энд тэндгүй л нэг жаал жаалхан уурхай, жоохон дорвитой нь л газар авцан ухаж байхын, тэрийг болиулмаар ч юм шиг, тэгээд Хятад эзэнтэй, Хятад улс хийж байгаа юмаа хийж л байгаан байгаа биз, авдаг юмаа авчихаад тэр газраа нөхөн яахгүй байна шд. Нэг л баахан нүх, нэг л их овойсон улаан шороо. Тийм л юмнаас болж байна энэ. Тэгээд одоо ингээл ... тэгээл салхины аяс бол энэ жил бол дандаа зүүнтэй, зүүн хойноосоо, ингэхлээр л тэнгэр ингээд муухайраад. Одоо энэ нь юундаа байдгийн, манайд бол нээрээ ... хойшоо ол ч арга ч үгүй, одоо сайхан сайхан мод... одоо тэр Тужийн нарсанд ч явж байсан, тэдний тэр мод одоо байхгүй болсон, тийм юмнаас болдог байлгүй дээ. Гол бохирдох тэр... гол ширгэх энэ тэр бол алт малт ухсан тийм юмнаас л болдог байх.

Баасанхүү -

Таны амьдралд ямар нэг гүн гүнзгий нөлөөлсөн ч юмуу, аа ... эсвэл өөрчлөхүйц тийм явдал тохиолдож байсан уу?

Шагдар -

Өө, тийм тохиолдол гайгүй ээ, нэг тийм гүн гүнзгий ... ер нь яахав нэг аюултай эд бол надад тээглэж байгаагүй. Ер нь надад нэг айхтар дарамт үүссэн юм нь ... хамгийн сүүлийн нэгдлийн дарга ... манай гэр бүл юунд ... өнөө төмөр замд ажилладаг байсан, юунд ... ар гэрийн гачигдлаар шилжээд явчихгүй юу,

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Тэгээд намайг гэрээд ч явуулдаггүй, халдаг ч үгүй, титйм байсан. Тэгээд би нэг гурав хоногийн чөлөөгөөр яваад очсын. Хүүхдийг нохой урчихаад ес хоногийн юу яачаад... тэнд хүүхэд акттай л даа. Актаа аваад ирэхэд намайг шүүхэд өгөөд, шүүх намайг юу яаж байсын, 6 сарын албадан цалингийн 20%-ийг нь авна гэж,

Баасанхүү -

Хөөх,

Шагдар -

Тэгж намайг шийтгэж байсын.

Баасанхүү -

Тэгээд уг нь зөөлөрчихсөн, бүр наян хэдэн он биз дээ тээ? Үгүй юу?

Шагдар -

Тэгэлгүй яахав,

Баасанхүү -

Яасан айхтар юм бэ,

Шагдар -

наян найм, есөн онд ч юмуу, тэгж байсын шдээ. Тэгээд би 6 сараар тэгүүлээд, би тэгээд бүр ... харин тэхэд чинь би юу яаж байсымаа, заргалдаад,

Баасанхүү -

За,

Шагдар -

Одоо ухаан нь давж заалддагийн байгаа биз дээ. Тэгээд явсан, тэгээд би хөдөө өнөө хадлан дээр яахгүй юу, тэгээд нэг өдөр харин нэгдлийн дарга очоод тэгж байна, өө таны юу чинь цагаадаад ирцэн шдээ гэж байна,

Баасанхүү -

өө за за,

Шагдар -

Үгүй ээ та ямар үед цагаатгадгийн, ямар үед шийтгэдгийн?

Баасанхүү -

\инээв\, бас мөчөөгөө тавихгүй...

Шагдар -

Тэгээд би “цагаатгуулахгүй ээ, би буруутай л гэж та яасын байгаа биз дээ, танд бол буруу байхгүй шд, миний л буруу байгаа, тэгээд яагаад цагаатгаад байгаан?” гээд, тэгээд нэгдлийн даргатайгаа хоёулаа ерөөсөө таардаггүй болчихгүй юу, тэгээд намар ... нөгөө хэрэг нь цагаадаад, намар өнөө ирээд юу яасан чинь би халагдаж явна гээд байхгүй юу,

Баасанхүү -

За,

Шагдар -

Би л байхад чамайг халдаггүй, гээд ингээд, тэхлээр нь би ингээд хянан шалгах дээр ирээд, хянан шалгахад заргалдаад, тэгээд хойно уурхайгаас өнөө гэр бүлийнхний юу ... бичиг ирсэн, тэгээд хянан шалгахын дарга дээр орсон чинь ... тэгээд байж байсан чинь “за чи яваад чимээгүй юу яачих аа” л гэж байна, “тэр хадсан өвсөө татаад өгчих, тэгээд би чамайг нэг өөр газар... юу яая, тэр газрыг дуудьахлаар чи юу яана шүү, бараг тэгээд нэгдэл ч явуулах байхаа гэж байна, ” тэгээд би ирээд өнөө өвсийг нь зөөгөөд, тэгээд би ч бас жоохон шартай байхгүй юу, тэгээд өвөл болоод, өвсийг нь татаад дуусчихлаа, тэгээд байж байсан нэг өдөр нэгдлийн дарга дуудаж байна гэнэ, тэгээд хүрээд очсон чинь хөөе чамайг нэгдлийн зөвлөлөөс Хажуу улааны уурхайд шилжүүлсэн байна гэж байна, за чи тэгээд одоо нэгдлээс авах ... хоол ундны юм авч явбал яв гэж байна, үгүй үгүй надад танай нэгдэлд надад өгөх ч юм байхгүй, танаас ч авахгүй гээд. Би тэгээд шаралхаад авахгүй явж байсын.

Баасанхүү -

Аанхан.

Шагдар -

Би танаас авахгүй, өөр нэгдэл байдгийн, заавал танайхаас авах алба байхгүй надад..., би тэгээд ... тэгээд би нэгдлийн зөвлөл дээр ирсэн чинь намайг харин шилжүүлж харин тушаал өгчихгүй юу,

Баасанхүү -

Ммхм,

Шагдар -

тэгээл би шууд яваад өгсөн. Яаж ч чадаагүй юм даа, өнөө их газар нь шилжүүлчихлээр. Өнөө хянан шалгах дээр ороход хянан шалгах нэгдлийн зөвлөлтэй ярьчихгүй юу, тэр хүний ар гэрийн гачигдлыг нь аваад одоо шилжүүлчээрэй.., тэгээд хэлж байсын, тэгээд би явж байлаа шд. Тэгээд тэр үед чинь одоо жоохон шартай байлаа шд. Би тэгж л байсымаа.

Баасанхүү -

Таны амьдралд одоо бөусад хүмүүсийн амьдралаас онцгой, гойд тийм зүйл бий юу?

Шагдар -

Үгүй яахав, бид одоо ... би ухаан нь эндээ байж байсан бол тэнд бас нэгдүгээрт авгай, дүү нар тийм одоо өвчтэй зовлонтой гэж явсан болохоор би юу гэж хэлэхэв. Зүгээр яг байж байсан бол би чинь ... яг одоо тэндээ ажиллаж л байсан болуул хувьчлал тараагаад өгөхөд чинь авдаг малыг нь авцан, байшин барилгыг нь авцан байхгүй юу, тэр нь яахав өөрсний одоо тэр одоо яахав явснаас л болсын байгаа биз, ер нь тэхдээ бол надаас сүүлд ирсэн тийм улсуудад л хамаг юмыг нь өгөөд байсан, надад өгөхгүй гэж тэр дарга нар нь л тэгж байсын.

Баасанхүү -

Ммхм

Шагдар -

тэр бол нэг жоохон яадгийн одоо тэгээд ... яахав ээ би, уурхайд очоод би тэндээс мал аваад юу яагаагүйдээ би тэнд очоод малжсан. Ер нь яахав би нэг их доошоо ороогүй, тэгээл одоо болоол явж байгаа юм чинь.

Баасанхүү -

Та уурхайд ямар ажил хийсэн билээ?

Шагдар -

Уурхайд бол мэргэжлийн өнөө дандаа тэхник тэр үед ... уурхай чинь том том өнөө дизель хөдөлгүүртэй юу байдгийн. Уурхай дээр ажилладаг өнөө гинжтэй трактор мрактор ...

Баасанхүү -

За тийн,

Шагдар -

Дандаа тийм тэрэг.

Баасанхүү -

За, за баярлалаа танд.

Шагдар -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.