Tserentsoo


Basic information
Interviewee ID: 990501
Name: Tserentsoo
Parent's name: Dambaa
Ovog: Sonom
Sex: f
Year of Birth: 1923
Ethnicity: Halh

Additional Information
Education: none
Notes on education:
Work: herder, retired
Belief: none
Born in: Tsagaan Uhaagiin hoshoo sum, Dornogovi aimag
Lives in: Hatanbulag sum (or part of UB), Dornogovi aimag
Mother's profession: herder
Father's profession: Worked for Dotood Yam


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
herding / livestock
family
collectivization
politics / politicians


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За, бидний ажилд тусалж ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа. Та өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу.

Цэрэнцоо -

Аан?

Баасанхүү -

Өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу, хэн гэдэг хүн бэ?, хаана төрсөн бэ?

Цэрэнцоо -

Аа, би юу?

Баасанхүү -

Тийн,

Цэрэнцоо -

Би Цэрэнцоо гэдэг хүн. Миний эцэг эх тавин ... намайг гучин хэдтэй байхад эх ч үхцэн, эцэг ч нэлээн сүүлд нь намайг 37-той байхад үхцэн байх аа, тэгээд л өвгөнтэйгөө хоёул л мал маллаж байсан... энэ Чулуу гэж миний хүү бий, одоо энэ байж байна, энэ зүүн гэрт. Тэр хүү ч яахав сургууль соёл гээд явцан, тэгээд өвгөнтэйгөө хоёул л мал маллаж байсан би.

Баасанхүү -

Ммхм, таныг бага байхад ер нь хүмүүсийн ахуй амьдрал ямар байв?

Цэрэнцоо -

Аа, намайг бага байхад яахав дээ ... манайх ч болуул цөөхөн малтай л юу яаж байсан ... ер нь ийм шүү оргилтой, одоотой адил тэгж байгаагүй шүү.

Баасанхүү -

Ммхм,

Цэрэнцоо -

Юм ховор ... юм ховор ч байж, зарим жил ч ховор байсан, биднуус хар гурил идэж байсан, хар гурил ч идэж л байсан, тэхдээ болдог л юм байна лээ. Цагаан гурил ... яахав манай эцэг сүүлдээ юунд .. албанд яваад, албанд байсан юм чинь манай эцэг чинь ... дээд юуны алба хийж байсан хүн, биднууст бол нэг сав гурил өгчихдөг л байсан. Тэгээл сав цагаан гурил идэж байгаал сүүлд нь хар гурил идэхлээр чинь арзага арзага л гэнэ, хар гурил идэж байсан шд биднуус. Одоо малын тэжээл шүү дээ

Баасанхүү -

Өөө,

Цэрэнцоо -

Хар гурил гэдэг чинь. Тийн, малын тэжээл байгаан шд. Тэрнийг л идэж ... үгүй ээ тэгээл идэж л байсан даа бид, тал тал тийшээ хагарсан боов хайраал идэж байсан даа. Хоол болдог л юм байна лээ. Өө биднуус дээр үед ч болуул малынхаа буян ... малынхаа сүү цагаан идээг идэж байсан, тэхдээ одоотой адил тэгж оргилсон юм байгаагүй.

Баасанхүү -

Ммхм,

Цэрэнцоо -

Байгаагүй шд ээ, дээр үед бол. Цагаа сүүгээ л ууж иднэ дийлэнх нь, тэгээд яахав нэг боов идэж байсан байлгүй дээ эрх биш, тэхдээ тийм элбэг дэлбэг байгаагүй, барагтай нэг байсан. Тэхдээ бол биднуус өлсөж байгаагүй байх аа, тэгээд зовлого тийм юм идэж байгаагүй байх. Би л тэрнийг мэдэхгүй байна, манайх малтай байсаан,

Баасанхүү -

Түрүү та миний аав юуны алба хашдаг хүн байсан гэсэн бэ?

Цэрэнцоо -

Аа, миний ... миний аав бол одоо Дотоод яаманд байсан. Дотоод яаманд одоо тэр зураг нь байж байгаа нь тэр. Дотоод яаманд байж байгаад тэгээд сүүлд нь ямар ямар ч албанд оров доо, тэгээд хамгийн сүүлд нь нэг шүүхийн дарга байж байгаал явцан. Аймгийн шүүхийн дарга ч байсан, тэгээд энэ Эрдэнэцагаанд ч сууж байсан, Өмнөговийн бослого .. юунд ... дайнд их орж байсан шд. Дайнд орж байсан, тэгээд манай эцэг чинь өнөө ямар юм гээч байгаав тийм л байх. Юу билээ? Ямар юм гэдэг билээ?

Баасанхүү -

Ногоон малгайтан...

Цэрэнцоо -

Дайнд орсон хүнийг чинь?

Баасанхүү -

Аан, ахмад дайчин, партизан уу?

Цэрэнцоо -

Тийн, тийм хүн, хүнээс асуусан ч ... одоо манай Чулуу ярина даа бас, манай Чулуу энэ зүүн гэрт алга уу? Чи очив уу зүүн гэрт?

Баасанхүү -

Очиж үзээгүй, шууд орж ирлээ.

Цэрэнцоо -

Очоогүй юу, Чулуу одоо цагийн хичээл заадгийн, одоо миний хүү 62...3-тай хүү бий. Би ер нь ганцхан хүүхэдтэй. Тэгээд манай эцэг болуул намайг 37... 8-тай байхад үхцэн ... миний эцэг.

Баасанхүү -

Та хэдэн оны үед төрсөн бэ?

Цэрэнцоо -

Аан?

Баасанхүү -

Хэдэн оны үед төрсөн бэ?

Цэрэнцоо -

Би юу?

Баасанхүү -

Тийн,

Цэрэнцоо -

Би ч одоо 21... 2 онд төрсийн гэнэ лээ. Би чинь одоо 80... 6...7-той шүү дээ

Баасанхүү -

Өө,

Цэрэнцоо -

Нас явж өгсөөн. Юмны учир утгыг бас мэдэхгүй ээ, заримдаа бол хүний хэлсэнийг ойлгоно гэж байхгүй, тэгээд байж л байхын, ер ...

Баасанхүү -

Танай нутант нэгдэлжүүлэх хөдөлгөөн хэзээ үүссэн бэ?, хэдий үед?

Цэрэнцоо -

Аан?

Баасанхүү -

нэгдэлжүүлэх хөдөлгөөн хэдийд үүссэн бэ?

Цэрэнцоо -

Нэгдэл ер нь одоо манай энд чинь 40 хэд ... 50 ... 50 хэдэн онд л юу яасын шд. Өөр газар яасын мэдэхгүй,

Баасанхүү -

Аанхан,

Цэрэнцоо -

Манайх чинь одоо 50 хэдэн онд л элссэн шд, 58...57...8 онд л элссэн юм даа, 58 онд л мааа нийгэмчилсэн байна уу даа, ердөө. Мал нийгэмчлэхэд ч яахав, би зүгээр ёстой залуу байсан, Чулуу чинь жоохон муу хүүхэд байсан, тэгээд л малаа нийгэмчлээд л ... хай малаа нийгэмчлээд л, хоттой хонио туулгаад ... туугаад л явахад за одоо ... одоо ч хоосон хонохоор шийдлээ шиг байна даа, жаахан мах шөл байвал тэрнийхээ шөлөнд л юу яагаал идэж байаг байх даа гэсэн чинь хай нэгдэлд ороод ёстой нэг хөгжцөн,

Баасанхүү -

Ммхм,

Цэрэнцоо -

Хөгжцөн, ёстой ... би 7, 8-хан хонь хургалуулж байсан, тэгээд л малгүй л болох юм байна даа гэж бодож байсан чинь өө тэгээгүй, мал ... 7, 8 хонь чинь өсчдөг л юм байна лээ, тэгээд өсөөд л сүүлдээ болоол байсан, нэгдэлд яахав дээ ажил хийж байгаа хүн чинь нөгөө нэг сар болоход нэг за нэг 100 төгрөг ч юмуу ирнэ шүү дээ, мал маллаж байгаа учир.

Баасанхүү -

Аанхан.

Цэрэнцоо -

тэгээд л 2 хүний чинь 2...300 төгрөг чинь ... одоо чинь 100 төгрөгөөр яахав, юу ч авахгүй шд, юу ч авахгүй. Тэгэхэд чинь 100 төгрөгөөр биднуус их юм авдаг байлаа. 70 хилийн \кг\ гурил авчихна, за тэгээд л юугаа ... бас ч арваад сав ёотон авчна, будаа гурил ... юу будаа ч авчна, тэхэд чинь 70 хилийн гурилтай байсан цаг юм чинь. Агент энд үүдэнд давхиад л ирнэ шд, за юугаар дутаж байнав? Гээл үүдэнд давхиж ирнэ,

Баасанхүү -

Машинтай юу?

Цэрэнцоо -

Машинтай, тэгээл ... сайхан байсаан нэгдэлд байхад сайхан байсан, би ч анхандаа бол нэгдэлд ороход за даа малаа өгчихлөө, хоосон хонохоор шийпэх шиг байна гэж бодож байсан, тэгдэггүй юм байна лээ. Нэгдэлд ороод л мал маллахлаар чинь тэгээд л ... мал маллаад би тэгж зүс буруугаар тэгж чоно нохойд идүүлж юу яаж яваагүй. Ёстой шөнө өдөрт мөн тэнгэрийн муухай сайханд хэцүү л байдгийн, мал маллаж юу яах. Тэрнийг чинь өнөө мал маллахад чинь одоо тэгээл малаас хорогдвол төлнө шүү дээ. Зүс буруугаар л хорогдох юм бол, аа тэгээд өөрөө нэг үхээд хэвтэх юм болуул тэгээд юу яана, акт өгнө, тэрнээс өшөөгөөр хорогдох юм бол тэгээд акт өгөхгүй,

Баасанхүү -

Танаар төлүүлэх үү?

Цэрэнцоо -

Ааан?

Баасанхүү -

Хариулж байсан хүнээр төлүүлэх үү?

Цэрэнцоо -

Тэгэлгүй дээ, тэгнэ, тэгнэ. Тэгж зүс буруугаар тэгж юу яаж байгаагүй ээ би, мал маллаад өсгөж байсан, ерөөсөө л нэг их хорогдож байгаагүй, юу яаж. Цагийн мууд яахавдээ хэд үхдэг юмаа,

Баасанхүү -

Аанхан. Анх нэгдэлд мал нийгэмчлүүлэхдээ хэдий орчим малаа нийгэмчлэлд өгсөн бэ?

Цэрэнцоо -

Би мал уу?

Баасанхүү -

Тийн,

Цэрэнцоо -

Аа манайх чинь одоо олон тэмээтэй байсан, хоньтой байсан, нэлээн л ер нь 2...300-ад хонь өгч л байсан байх, тэгээд тэмээ бол 60, 70-аар нь өгч байсөөн, тэмээг бол өгч байсан ... өнөө цөөхөн хүнд арван тав ... ер нь хүний нэг хэдэн толгой мал өгдөг байсан юм чинь, хүний чинь одоо хэдэн толгой мал өгдөг айлаа даа, 15 толгой өгдөг байлуу даа, тэгээл биднууд чинь цөөхөн хүнтэй болохлоор манай эцэг эх байж байсан, тэгээд цөөхөн малтай л үлдсэн. Үгүй ээ тэгээд болдог л юм байна лээ дээ, тэр цөөхөн мал чинь ... юу яагаад ... нээрээ нэгдэлд элсэхэд бодож байсаан ... цөөхөн толгой мал ... тэгээд хоёр дахиад элссэн шд, нэгдэлд.

Баасанхүү -

Өө, за.

Цэрэнцоо -

Тэгсэн шд,

Баасанхүү -

Яагаад?

Цэрэнцоо -

Тэгсэн, бид нар чинь тавигдаж гээд бас малаа бас сүүлд нь мал өгч байсан нэгдэлд. Тэгээд сүүлд нь тэмээ л өгч байсан даа,

Баасанхүү -

Хоёр дахиж элсэнэ гэсэн нь юу гэсэн үг вэ? Одоо жишээ нь та эхний удаад элсэхдээ нэг ... өөрийн хувийн малынхаа тодорхой хэсгийг өгчихөөд дараа нь элсэхдээ дахиад тэр үлдсэн өөртөө хувьдаа байгаа малаа дахиад тэндээсээ өгч байна гэсэн үг юмуу? Яасан гэсэн үг вэ?

Цэрэнцоо -

Бас... юу яасын ... тэгсийн. Яагаад ч тэр чинь хоёр ч авсан юм бэ дээ, хүн болгоноос авч байсан юм байлгүй, ямар надаас авав гэж мэдэхгүй,

Баасанхүү -

Ммхм,

Цэрэнцоо -

Тийм л байна даа хүү минь одоо, тэгээд өшөө ч одоо юу байлаа даа, өө мартаж санацан л юм байдаг байх л дөө, хэн мэдэхэв.

Баасанхүү -

Анх нэгдэл тэр одоо ... нэгдэл байгуулагдлаа гээл ухуулга таниулгыг яаж хийж байсан бэ? Та санаж байна уу?

Цэрэнцоо -

Аан?

Баасанхүү -

Одоо нэгдэл байгуулагдлаа, нэгдэл гэдэг бол ийм ийм байгууллага юм аа, ийм ийм хэрэгтэй юмаа гэсэн ийм суртал ухуулгыг хэр хийж байсан бэ?

Цэрэнцоо -

Аа, байлгүй дээ, тийм юм зөндөө ... төлөөлөгч нар ирнэ гэж зөндөө зүгээр, ирнэ, одоо тэр үеийн юмыг би мартана, мэдэхгүй,

Баасанхүү -

Ммхм

Цэрэнцоо -

еөөр, биднууст таниулж л яаж л байсан байх, манайд олон төлчин ч ирж л байсан, төлчин ирээд л ... төлчин ... хавар чинь төлчин ирнэ шд. Төлчин ирээд л хэд хоног байж байгаад л, зарим нь ч хэд хоног байж байгаад 5, 6 хоноод явна, аа зарим нь яахав дээ нэг сар шахуу байж байгаад явна, тэр төлчин гэдэг чинь одоо хонинд явна, тэгээд л мал хуй л додомдоно шүү дээ, тийм л ... бид хоёрт тийм туслалцаа байсан,

Баасанхүү -

Аанхан,

Цэрэнцоо -

Тийн, за тэгээд намар, зун болоод цаг сайжирчихад яахав сайхан, өнөө мал чинь таргалчихна, тэвээрчихнэ, тэгээд л намар болохлоор чинь хурга ялгаад л, хэдэн зуун хурга ялгаад өгчинө, 8 сард. Тэгдэг л байсан даа, тэгээд хашаа хороогоо ... хашаа хороогоо нэг сайхан ... хаваржаа энэ тэрийг чинь сайхан сэлбэнэ шд. Тэгнэ, тэр чинь манай өвгөн л явж байсан, тэр хаваржаа сэлбэхэд, за тэгээл өнөө хонины хээлтүүлэг гээд явж байлаа, каракул хурга гаргаж байлаа бид.

Баасанхүү -

Өө, за.

Цэрэнцоо -

Каракул хурга гарч байсан шд, бяруу шиг ийм хар хуц ирж байсан, том эвэртэй,

Баасанхүү -

Ммхм,

Цэрэнцоо -

Одоо тэрнийг чинь одоо мэдэж байгаа биз дээ чи? Мэдэх үү?

Баасанхүү -

Тийн, каракул гээд буржгар,

Цэрэнцоо -

Буржгар үстэй, тийм хуц ирж, тэгээд намар , сард ... 8, 9 сарын алдад өнөө пункт гээд барьчихдаг байсын, тэгээд биднуус чинь ... юунд очиж байсан шд, тэрэнд. Манайх чинь хэд дахин очсон. 3, 4 дахин очсон. Тэр юу болохлоор чинь каракул хуц энэ тэр чинь ... өвгөн л хонь чирч байсан, өнөө зохиомол хээлтүүлэг!

Баасанхүү -

Тийн,

Цэрэнцоо -

Тийн, зохиомол хээлтүүлэг хийж байсан, тэгээд сүүлд нь цагаан хуцаа тавьчихдагийн, өнөө хар хуцныхаа зохиомолыг хийнэ,

Баасанхүү -

За,

Цэрэнцоо -

... цагаан хониндоо, ... бид чинь үүрээр ... үүрээр ... нарнаар их өмнө үүрээр л босно шд, тэгээд босч нэг жаахан цай чанаж уучихаад л өнөө цагаан хуцанд гүйгээд явна, цагаан хуцаа тэр хотондоо тавьчихаад хонины ороо орж байна уу үгүй юу гээд юу яадаг байсан...

Баасанхүү -

үздэг?

Цэрэнцоо -

... хотондоо тавьчихлаар өнөө ороо нь орсон хонийг чинь өнөө хуц чинь туулгаад дагана шд, тэхлээр тийм хонио барьж аваачаад юунд өгнө ... хар хуцанд аваачиж өгнө, тэхлээр л тэрүүнд чинь үр хийнэ шүү дээ, тэгээд хар хуцны үрийг авчихад чинь нээх олон юм бужигнаж байх юм билээ шд, тэр юу ... өнөө микро ...

Баасанхүү -

Микроскопоор харахад уу?

Цэрэнцоо -

Аан, юугаар харахад чинь, тийн, нэг ийм юм байдгийн шд.

Баасанхүү -

Тийн, микроскоп

Цэрэнцоо -

Аан, тийн, тийм юм байдын, биднуус юу яаж байсан ... би ч нээх явж байгаагүй ээ, би чинь хонь чирч орж чадахгүй гээд дандаа хонинд явдаг байсан. Тэгээд өвгөн л явна.

Баасанхүү -

Ммхм,

Цэрэнцоо -

Манай эцгийн зураг тэр .. тэр ... алинд нь байнав, хоёр зурагны нэгэнд бий, юу ... манай эхийн зураг ч байдаггүй юм дөө, манай эцэг их алба хааж байсан хүн, юу яаж... Эрдэнэцагаанд ч сууж байсан, Эрдэнэцагаан гэдэг чинь одоо Дорнод аймаг, тэгээд сүүлд нь Улаанбаатарт ч бас сууж байсан уу үгүй юу мэдэхгүй ээ, Өмнөговийн ... Өмнөговьд чинь одоо хэдийд нэг их босгол юу яаж байсан юм дээ,

Баасанхүү -

Бослого уу?

Цэрэнцоо -

Өмнөговьд чинь хэдийд хэдэн онд нэг юу яаж байлаа... чи ямар ... чи дуулсан ч ... ном момыг нь л үзсэн үү гэхээс чи мэдэхгүй л дээ, би багаахан байсан юм чинь тэгэхэд чинь, тэгэхэд чинь их босголтой байсан, тэр дайнд орсон бол ... тэр дайнд явж байсан юм гэнэ лээ, тэгээд өнөө Дорноговь аймгийн Хатанбулагийн Хар Дамбаа гэдэг хүн үхжээ гэж байсан хажуугаар нь хүн ... үхэхгүй өнөө буудаадахлаар нь мор нь туйлаад хаяцан мориноосоо ойчоод хаяцан, тэгээл үхсэн юм шиг хэвтээд хажуугаар нь дайсангууд явж байсан юм гэнэ лээ, үхэж гэж. Тэгээд ирж үзээгүй хажуугаар нь явцан, тэхэд ... тэгээд цаана нь өнөө морь баригч хүн байдаг юмуу яадгийн тэр нь морь малыг нь сүүлд нь ацарч өгч, тэгээд юу яасын гэнэ лээ, тэхэд чинь их дайн дээрэм болж байсын гэнэ лээ дээ, дөрвөлжтэй тэмээ мал явж л ... хүүхэдтэй тэмээ мал явж л байсын гэнэ лээ, тийм юм болж л байсын гэлээ, тэрнийг чинь одоо манай эцэг ярьдаг байсымаа,

Баасанхүү -

Та анх нэгдэлд ороод ямар мал малласан бэ?

Цэрэнцоо -

Анх нэгдэлд ороод харин өөрийнхөө нийгэмчидсэн тэмээг маллаад, нэг 100 эр хонь маллаад, тэгээд 100 эр хонь маллаж байгаад ... нэг л жил 100 эр хонь малласан байх, тэгээд өнөө цөөхөн ... залуу хүнд цөөхөн мал маллуулахгүй гэсэн байх, тэгээл юу яаж байсан, эм хонь маллаж байсан. Тэгээл яахав дээ, 250 хонь өгчихдөг юм чинь нэг хүнд, 250 хонь өгнө шд, нэг хүнд ... ийм олон. Тэгээд тэрнийг чинь хавар төллүүлэхэд нэлээн зүгээргүй шүү, цаг муу бол их хэцүү, цаг сайхан бол яахав ээ болдгийн. 2...300-аад хонийг чинь төллүүлчихдэгийн шүү... төллүүлчихдэгийн шд. Хэцүү ...

Баасанхүү -

Ганцаархнаа юу?

Цэрэнцоо -

Аан?

Баасанхүү -

Ганцаархнаа юу эсвэл гэр бүлийнхээ хамт уу?

Цэрэнцоо -

Өө үгүй, өвгөнтэйгөө, за тэгээл төлчин мөлчин ирнэ дээ, тэгээл төллүүлнэ дээ. Шөнө болуул жижүүрлэнэ шд, шөнө бол жижүүрлэнэ, тэр олон хонийг чинь хургалж байхад чинь алиунаас нь гарав гэж мэдэхгүй пайз хийгээд л, модон пайз хийнэ шд. Тэрүүн дээр чинь ... одоо ... 1 ... 1 ... 102 ч гэдэг юмуу тийм, тэгээд л хэдэн зуун ... 3...400-аад хонийг чинь дандаа пайзаар л яана шд, ингээл хавтгай модон ... панер модон дээр пайз-12 ч гэдэг юмуу 13 ч гэдэг юмуу хорь ... хорь гэх гэж ... 11...2 гээд л тэгээд л 20 хүрээл явчна, тэгээд 100 хүрээд явчихлаар нь 100 гээд, тэгээд л мөн 100 төл гээд л ингээд явна шүү дээ. Тийм пайз зурж байсан шдээ манайх бол. Хоёрт бол танихгүй гээд, танигдахгүй гээд, шөнө бол одоо бид хоёр жижүүр хийдэг байсан, жижүүр хийгээд л шөнө... дэлгүүрээс цуу ямбуу ацарчаал ... цуу ямбуу... цуу ямбуу оосор чинь тасраад байдгийм даа, хонь уух энэ тэртээ тасдаад яачдагийн, тэгээд сайн л оосор хийхгүй бол... тэгээл пайзалчина. Пайз чинь амар байдаг юм даа, уул нь, амар, тэхгүй болуул зүгээргүй шүү. Хэдэн зуун хонь хургалуулах чинь. Пайзаар л ... пайзан дээр манай өвгөн чинь шөнө юу яачна, өнөө пайз хийгээд л жижүүр хийнгээ л одоо пайз зураад л хоёул тэгж л ... тэгнэ дээ, мал төллөхөд чинь. Тэгээд өнөө хавар чинь өнөө зарим пайзыг нь тасдаад авна, зарим пайзыг нь ойчцон л хойно авна, тэгээд дутчихна шд. Тэгээд дутахлаар нь тэгээл намар өвөл болохлоор сэлбэж л авна, тэхгүй бол өнөөх чинь дутна, их дутна. Тэгж л хонь маллаж байсан даа хүү минь. Өөр ч тэгээд ер нь бод мал би ер маллаагүй шд,

Баасанхүү -

Том малыг уу?

Цэрэнцоо -

Үгүй ээ,

Баасанхүү -

Аан, хониноос өөр үү?

Цэрэнцоо -

Хониноос өөр мал маллаагүй би ер нь, дандаа л бэлтгэлийн мал нэг 2, 3 жил малласан. 2, 3 жил маллацаан, тэгээд хавар бэлтгэлд өгөөд л тэрнийг чинь харин дутааж барихгүй сайхан өгч байсан даа,

Баасанхүү -

Ммххм

Цэрэнцоо -

Төлөг шүдлэн... төлөг шүдлэн ялгаад малладагийн, тэгээд тэрнийг чинь бэлтгэлийнх болгоод л ...

Баасанхүү -

Бэлтгэлийнх гэдэг нь ямар учиртай вэ?

Цэрэнцоо -

Хязаалан ... үгүй ээ бэлтгэлд хязаалан хонио өгнө шд, хязаалан ... юу,

Баасанхүү -

Бэлтгэл гэдэг нь юу байсан юм бэ?

Цэрэнцоо -

Хоршоо,

Баасанхүү -

Аан,

Цэрэнцоо -

Хоршоонд өгч байгаа юм, хоршоо л байхдаа бэлтгэл гэдэг чинь одоо, хоршоо... дэлгүүр ... одоо ... одоо ч яахав дээ энэ дэлгүүрүүд чинь дандаа аминых болцон юм чинь, тэхэд чинь биднуус хоршоо бэлтгэлд өгөөд л, тэгээд л цаашаанаа ... юу ... энэ л Баянтүмэн, Улаанбаатар энэ тэрт туудаг байлаа шдээ, улс. Энэ бригадаас чинь улс гараад л туудаг байлаа шд, тэр малыг чинь. хэдэн зуун мал л явдагийн шд, хавар.

Баасанхүү -

Ммхм,

Цэрэнцоо -

Ер нь ... ер нь дээр үед чинь одоо биднуус малаа бэлтгэлд өгч байсын шд. Биднуус дээр үед чинь малаа бэлтгэлд өгөөд л, за биднуус дээр үед юу яаж байсан гэвэл биднууст чинь одоо өөх тос хүртэл оногдож байсан шд, албан журмаар.

Баасанхүү -

Ммм, албан журам ... өөх тосны норм уу?

Цэрэнцоо -

Тийн, норм ... юуны ... өнөө ямар юм билээ, ... аа золиг оо, одоо юуны ... өнөө .. бүр идэшний тос шүү

Баасанхүү -

Ммхм,

Цэрэнцоо -

Боов хайрах тос оо ... биднууд чинь үхэр малаа алж идээд л тэгээд тосоо сайхан юунд ... баннанд усан дотор хийж байгаад л ингээд л базаад л улаан шүүсийг нь аваад л цав цагаан мэлтийсэн цагаан тос л өгнө шд, тэгээд бид нар чинь хавар болохоор малаа ...за шүд нь гарч уу гээд л шүдийг нь үзээд л хонио холбоод л бэлтгэлд өгдөг байсан шдээ, ер нь нэгдэлд орохоос өмнө. Аа нэгдэлд орсон хойно болуул биднуусаас ... биднууст албан журмын юу ч оногдохоо байсан, мөнгө оногдохгүй шд. Биднууд чинь албан журам гээд мөнгө өгч байсан шд, хөлийн мөнгө ... юунд амины малтай байхад, дээр үед. Амины мал ...

Баасанхүү -

Татвар уу?

Цэрэнцоо -

...малтай байхад манайх чинь их ч олон малтай байсан их ч мөнгө өгч байсан,

Баасанхүү -

Улсад татвар төлж байгаа гэсэн үг тээ?

Цэрэнцоо -

Аан?

Баасанхүү -

Улсад татвар төлж байгаа гэсэн үг үү тээ?

Цэрэнцоо -

Тэгнэ шд, тийн, их төлж байсан. Тэгээд сүүлд өнөө нэгдэлд орохлоор чинь ... юу ...

Баасанхүү -

Татвар байхгүй болсон уу?

Цэрэнцоо -

...албан журам өгдөггүй, тэгээд албан журмын юу гэж оногдож байсан л даа бас .. юу ... оногдох юу байхав дээ сайн дураараа өгвөл өгнө өө юунд ... ноос үс ... тэр хонины чинь ноосыг гүйцээж өгнө гэдэг чинь нэлээн явдалтай шүү дээ, тэгээд гүйцээж байсаан, манайх тэгж хонины ноос дутааж байгаагүй. Хонины ноос өгөөд бас өвгөн жаал жаалхан шагнуулчдаг ч байсан. Хонины ноос болуул яаж ийж байгаад хонины ноос бол гүйцэдгийн, тэмээний ноосыг бодвол, тэмээний ноос чинь харин юу яана ... харин ямааны хялгас чинь жаахан дутадгийн шд, ямаа ... цөөхөн ямаа маллаж байсаан, тэгээд биднуус сүүлийн үед ямаа маллахаа байчаад ямаагаа зүүн ... зүүн бригад руу ямаагаа өгчдөг ... дандаа л хонь маллаж байсан, манай бригад чинь.

Баасанхүү -

Одоо жишээ нь та ингээд хонь хариуллаа гэхэд хонио хариулсны дагууд одоо ямар ямар бүтээгдэхүүн, норм биелүүлдэг байсан бэ? Сүүний норм, ноосны норм гэх мэт,

Цэрэнцоо -

Аан, сүүний норм болуул би яахав дээ нэг дээр үед болуул нэг жаахан хурууд идээг нь өгдөг байсан, хурууд шар тосыг нь өгдөг байсан, тэгээд ер нь ... гүйцээж өгч чадахгүй байсаан. Өгөх нь өгч байсан, хурууд идээг нь. Юу яана ... хонь ... хонь саахад чинь одоо яахав жоохон хугацаатай юм чинь 6 сард л нэг саана, за тэгээд л 7 сар гартал саана аа даа үгүй юу тэгээл юу яачна ... 6 сард л нэг саана даа, хонийг чинь. 6 сард ч ногоо идэхлээр сүү орчно шд хонь чинь, тэгээд сайхан тараг мараг ч бүрж л байсан, юу ... хурууд идээгээ нэг жаахан өгсөөн, шар тос энэ тэр өгч байсан. Тэгээд ямаа ... хонины сааль бол багаахан, одоо 7 сар гарахлаар чинь тэгээд хонь бараг саахгүй, 6 сард л нэг саана. Хонь саах чинь зүгээргүй шд, хонийг чинь холбож саана, тэхгүй л болуул хонь чинь болохгүй, ямар цуг ... хэдэн зуун хонийг чинь цугы нь сааж чадахгүй шд. Хагасыг нь л саана.

Баасанхүү -

Аа тэгэхээр хонин дээр бол гайгүй .. сүүний норм энэ тэр гэдэг нь гайгүй байдаг юм байна шдээ тээ?

Цэрэнцоо -

Аа, сүүний норм яахав өгч байсан, өгөөд тэгээд нэг юм болж л байсан байх тэгээд нээх ... сүүлдээ нээх юу яадаггү байсан, гайгүй байсан. Сүү саалийг бол өгч байсан, шар том хурууд өгч байсан. Тэрнээс бод мал болуул би маллаагүй. Дээр үед болуул юу ... биднуус чинь тасаг гэж ... үхрийн тасаг гэж байлаа шдээ, чи болуул мэдэх үү?

Баасанхүү -

Мэдэхгүй,

Цэрэнцоо -

Дуулсан уу?

Баасанхүү -

Дуулж л байсан, сайн мэдэхгүй,

Цэрэнцоо -

Бид нар чинь амины малтай байхад чинь үхрийн тасаг гэж байсан юмаа,

Баасанхүү -

за,

Цэрэнцоо -

Үхрийн тасаг гээд нэг газар цугларч байсын, үхэртэй айлууд. Тэгээл өнөө сүүгий нь авна шд. Сүүгий нь литрлээл авна, тэхэд чинь сүү их оногдож байсан, манайх чинь олон малтай болоод, олон үхэртэй, олон малтай болоод их сүү оногдож байсан. Харин сүүн дээр болуул манайх жаахан юу яаж байсаан, тэвдэж байсан. Үгүй ээ тэгээл зарим жил ч гүйцээж л өгч байсан, зарим жил ч дутуу л байсан, тэгээл яахав дээ, мөнгө төгрөг өгөөд л, манай эцэг эх чинь алтан ээмгээ хүртэл худалдаад л өгч байсын гэнэ лээ,

Баасанхүү -

Нөгөө нормоо гүйцээх гээд үү?

Цэрэнцоо -

Тийн, нормоо гүйцээхгүй гээд, тийн. Тэгж байсан. Тэгж л байсым даа,

Баасанхүү -

Одоо нэгдлийн мал маллалаа гэхэд та өөрийнхөө саналаар би тийм юм маллая гэх үү эсвэл цаанаас нэгдлээс одоо та ийм мал маллана уу гээд оноож өгдөг байсан уу?

Цэрэнцоо -

Аа, ямар мал маллахав гээд санал авна л даа,

Баасанхүү -

аанхан,

Цэрэнцоо -

Авна, юу ... тэгээд биднуус чинь одоо гарын дор юм, бага мал л... богино шийртэй хонь л маллана гээл хонь маллаж байсан, би ер нь бод ер нь нэг их маллаагүй, бод маллаагүй, нээх гэж ер нь маллаагүй. Би чинь одоо 50... 50 хэдэн оноос л хэдэн он хүртэл байна одоо ер нь дандаа л хонь малласан даа ер нь. Дандаа л хонь малласан. Би ер нь маллахгүй нэг бүтэн жил яваагүй байх шүү бараг. Намайг ч хүн хэлж байсан, мэддэг хүн, аа мал маллахгүй болуул өнөө хожим тэтгэвэр юу яахад чинь гүйцэд олдохгүй, малаа л маллаж бай гээд мэддэг чаддаг хүн тэгдэг байсан. Тэгээд би ч ер нь мал ... би ер нь сургууль соёлд суугаагүй, дандаа мал маллаж байсан хүн юм чинь өдийхнөөсөө л малын дэргэд л байсан, тэгээд л 10 хэдтэйгээсээ л хонь хариулсан тэгээд л мал маллаж л байсан. Тэрнээс өөр ер нь би тийм сургууль соёлд яваагүй, ер нь урд намайг жоохон байхад 8, 9 настай байхад ... 8, 9 настай ч байсан юмуу хэдий ч байсан юм, нэг танхим гээд нэг сууж байсан юмаа, энэ дээр ирээд нэг сууж байсын. Тэгээд дорхноо гэртээ харьцан, тэгээд ахиж яваагүй.

Баасанхүү -

Та өөрөө гэртээ харьцан юмуу?

Цэрэнцоо -

Өөрөө л би эцэг эхээ санана гээд явахгүй байсан байх, тэгээд л одоотой адил тэгж хөөж элддэггүй байсан байлгүй дээ, хэн мэдэхэв. Тэгээл хөдөөний хүн болцон, тэгээл малчин хүн болцон. Тэгж л байсан даа хүү минь.

Баасанхүү -

Та аль нэгдлийн малчин байсан бэ? Нэгдлийн нэр?

Цэрэнцоо -

Нэгдлийн нэр үү?

Баасанхүү -

Тийн,

Цэрэнцоо -

Хамтын хөдөлмөр гэж байсан манайх, энэ Хатанбулаг сумын ... Замыншанд чинь тусгай байсын шдээ, манайх чинь Хамтын хөдөлмөр гэж байсан, энэ Задгайт ... энэ өмнө Задгайт сум ... манайх чинь Задгайтад очоод нэг сум байгуулцын, тусгайдаа, энэ Хатанбулаг чинь бас нэг тусгай сум байсан, Замыншанд гэж нэртэй байсан. Манайх болуул Хамтын хөдөлмөр.

Баасанхүү -

Ммхм,

Цэрэнцоо -

Хамтын хөдөлмөрийн малчин байсан би. Тэгээд сүүлдн ь энэ чинь хэдэн онд ч байв даа, энэ Хатанбулагтайгаа ирээд нийллээ шд.

Баасанхүү -

аанхан,

Цэрэнцоо -

Тэгсэн, тусгай сум байсан манайх чинь. одоо тусгай сум байсныг мэднэ дээ цаагуур чинь. Тийн, тэгж ... хамтын хөдөлмөр гэж байсан манайх чинь. Энэ Хатанбулаг бол Замыншанд ... Замын ... Замын ямар юм гэж байлаа даа энэ чинь, энэ чинь Говийн өрнөлт гэж байл уу, Говийн өрнөлт гэж байл уу нээрээ, тэгж байсан байх аа, Говийн өрнөлт гэж байсан байх аа. Тэгээд манайх бол хамтын хөдөлмөр өө,

Баасанхүү -

Гоё нэртэй байж,

Цэрэнцоо -

Аан?

Баасанхүү -

Их гоё нэртэй байж,

Цэрэнцоо -

Гоё нэртэй байсан, хамтын хөдөлмөр гэж байсан, манайх. Сүрэнжав даргатай,

Баасанхүү -

За,

Цэрэнцоо -

Сүрэнжав гэж дарга байсан, манайх ... юунд. Өмнө нь ч одоо юуны ... сумын дарга чинь хэн хэн ч байлаа дөө, энэ чинь Чүлтэмдорж дарга ч яахав сүүлийн үед яаж л байсан, энэ өмнө чинь одоо ямар ч дарга байлаа мартцан л байна шдээ, юуны чинь ... сумын дарга чинь, засаг дарга чинь ... хэд хэдэн дарга л байсан юм дөө, би чинь одоо дарга нараа мартцан л байна шд.

Баасанхүү -

Дарга нар ер нь ажил хэр шахах вэ? Ямархуу шаардлага тавих вэ?

Цэрэнцоо -

аа, дарга нар шаардлага тавина, тавина, зүгээргүй шүү, тавина. Тэрнийг чинь биелүүлэхийг л бодно шд. Биелүүлэхгүй байж болохгүй шд. Тийн, биелүүлэхийг л бодно. Дарга нар ч шаардлага тавина. Нэгдэл чинь одоо сайхан дөө, давхиж ирнэ, давхиж ирээд л за одоо юугаар дутаж байнав?

Баасанхүү -

Ммхм

Цэрэнцоо -

Юугаар дутаж байнав, идэх юмаар дутаж байна уу, өвс тэжээл дутаж байна уу, ... хай өвс тэжээл гэдгийг чинь өнөө хашаа хороон дээр чинь дэвхийтэл хураагаад өгнө шд. За тэгээл өнөө хонийг чинь хавар болохлоор тэжээнэ ... сайхан байсан шүү бас ч, өвс тэжээлийг бол хурааж байсаан, хөөрхий нэгдэл ... нэгдэлд ороод ер нь биднуус сайхан байсаан, би ч анхан нэгдэлд ороход бодож байсан юм аа, нээрээ, за даа хоосон хонохоор шийдлээ шиг байна гэж, тэгдэггүй юм байна лээ, хөгжөөл явчихдаг юм байна лээ. Хөгжчихдөг, мал маллаад л явахлаар чинь хөгжчихдөг юм байна лээ. Ажил хийгээл явахлаар чинь хөгжчихдөг юм байна лээ. Ажил хийхгүй болуул унтралгүй дээ. Тийн, ажил хийгээд явахлаар чинь хөгжчихдөг юм байна лээ, хөгжиж байсаан,

Баасанхүү -

Танайх ер нь нэгдэлд эхэн үеэр элссэн үү? Эсвэл жоохон харзнаж байж элссэн үү?

Цэрэнцоо -

Аа, манайх эхний үеэр элссэн, яг л эхний үеэр юу яаж ... манай эх чинь ... би эхтэйгээ ... би чинь хөгшин эхтэйгээ эцгийнхээ эхтэй байсан, манай төрсөн эх айл ... манай эцэг хоёр, тэгээд ямаа самаагаа цөөлнө, ямаа надад ... 100 гаруй л ямаатай байсан, ямаа самнана гээд ямаагаа самнахаас хал аваад л зүгээр нэгдэлд ямаагаа өгчихье, манай эцэг ч нэгдэлд орно гээд тэгээд ямаа ... ямаагаа өгчөөд цөөхөн хонь аваад хэдэн цөөхөн хонь аваад л үлдэж байгаан.

Баасанхүү -

Ммхм,

Цэрэнцоо -

Урд чинь ямаа ... ямаа самнаад л ямааны хялагсыг чинь ингэж түүж өгдөг байсан, өнөө хялгасыг нь .... тэгээд л түүж өгөхгүй бол одоотой адил тэгж ямааны ноолуурыг самнасан чигт нь аваачаал өгчихгүй шд. Хялгас түүж өгдөг, тэр чинь хонинд явахад нэг жоохон ноолуур аваал явахад чинь тэрнийг чинь түүж чадахгүй ... тэрнийг чинь жоохон түүхлээр нойр хүрээд л, ядраад л байдгийн, тийн, тэгдгийн. Энэ чинь одоо дуу хураагаад авдаг юмуу?

Баасанхүү -

Тийн, хоёулаагийн яриаг бичиж байгаа,

Цэрэнцоо -

Заа за, би ч одоо бишгүй л ярилаа даа. Энэ чинь одоо 50 ... хэдэн онд чинь элсээд тэгээд хэдэн настайгаасаа мал маллацан юм дээ би чинь одоо, хорин хэдтэйгээсээ л малласан байх,

Баасанхүү -

Тийм байна, 30 гарчихсан ч байсан юм уу, тавин хэдэн он гэхээр чинь, 30 хүрсэн ч байж магадгүй, 20 гарантай л байсан юм байна.

Цэрэнцоо -

Би чинь тэгээл ... тэгсэн ... тэгээд дандаа мал маллаад л ер нь 50 .....59-тэй юу яалуу даа, тэтгэвэрт гарлуу, тэгээл аминыхаа малыг малласан. Амины нэг цөөхөн хонь, амины нэг цөөхөн 100 хүрэхгүй хонио маллаал, үгүй тэр чинь тэгээд болоол байдаг юм даа.

Баасанхүү -

Одоо жишээ нь та нэгдлийн хонь маллалаа гэхэд танай гэр бүл тэр чигээрээ тэр хонийг маллах уу? Эсвэл танай нөхөр өөр адуу ч юмуу тэмээ ч юмуу маллах уу?

Цэрэнцоо -

Үгүй чиш, үгүй чиш, хоёулаа хонь маллана, хоёулаа ... хоёулаа хонь маллана, хоёулаа хонь маллаал тэгээд л хоёулаа эвсэж маллаад л юу яагаад л тэгээд ... тэгэхээр чинь тэгж нэг нь өод мал маллаад нэг нь хонь маллана гэсэн юм байхгүй. Нэг л малаа маллана, нэг л төрлийнхөө малыг маллана. Тэгж янз янзын мал маллахгүй. Бид хоёр болуул хонь л хонио л маллаж байсан. Тэрнээс тэгж өөр янзын мал маллаагүй. Би ер нь ёстой амархан даа би, дандаа л хонь маллаж байсан.

Баасанхүү -

Тэр төлчин ирнэ гэдэг нь жил болгон тэгж ирдэг үү? Эсвэл зүгээр зарим нэг ачаалалтай үед тэгж ирдэг үү?

Цэрэнцоо -

Төлчин үү?

Баасанхүү -

Тийн,

Цэрэнцоо -

Аа төлчин бараг жил болгон шахуу ирнэ. Төлчин ирээд ер нь сар байж байгаад явдаг төлчин ч цөөхөн дөө бараг, цөөхөн л байсан даа, манайхыг жаран хэдэн онд ... хэдэн онд билээ дээ нэг ... нэг цаг муухан байсан, тэрүүнд нэг сар шахуу байж байгаад явсаан нэг хоёр төлчин. Тэрнээс ондооноор төлчин болуул тэгж уддаггүй юмөө, арван хэдхэн хоног байх юмуу, долоо найман хоног байх юмуу тэгж байгаал яваад, тэгээд заримдаа солигдоод л ирдэгийн. Албан хаагч хүн ч хүрээд ирнэ, багачуул хүүхэд ч хүрээд ирнэ, тэгдэг л .. төлчин гэхлээр. Албан хаагч аймгаас бол ирж л байсан бас.

Баасанхүү -

Тэгээд одоо нэгдлийн мал маллаад яахад хариуцлага нь хэр өндөр байв? бас энэ төлөвлөгөө нормыг биелүүлэхэд хэр хүндрэлтэй байсан бэ? Гайгүй болоод байсан уу?

Цэрэнцоо -

Аа, хүнд, хүнд шүү,

Баасанхүү -

Аанхан,

Цэрэнцоо -

Хүнд, норм биелүүлэхэд чинь нэлээн хүнд шүү дээ, тэгээд яахав дээ норм биелүүлэхийн төлөө чинь өглөө үүрээр хонины носс авахад чинь болуул өглөө эртээ босч нэг цайгаа уучаад л өглөөгийн сэрүүнд чинь өнөө хонийг чинь нэг хэсэг хяргана шүү дээ, хяргаад л тэгээл аа хонь бэлчээхгүй байвал аашлана шүү дээ болохгүй, эртхэн бэлчээнэ, өглөөний сэрүүнд явуулж идүүлнэ, тэгээд үдийн халуунд ацарч усан дээр зулгааж зумаар хяргана, тэгж л ... тэгээд сайхан ... за бороо ус ороход болуул нэлээн зүгээргүй шүү дээ, шөнө ... шөнө чинь манаа жижүүртэй л байхгүй бол горьгүй шд, шалдан хонь чинь хэцүү шд. Ноосыг нь авчихлаар чинь өнөө хонийг чинь жижүүрлэж манахгүй л болуул өнөө бороо ус ороход чинь ... урд ч болуул бороо орсон ч жижиг орж байсын, одоо ч бас тэгж бороо урдынтай адил орохоо байсан шүү. Энэ тэнгэр бурхан ч бас янз болж байнаа одоо, одоо манай энд бол хай энэ хавар, өвөл чинь бол дагжир ... цас их ороод дагжир хүйтэн байсан тэгээд хаврын 3 сард чинь дандаа шороо тавиад л хүйтэрчлээ, одоо ч гэсэн хүйтэн байгаа. Одоо ч гэсэн хүйтэн л байна. Одоо чинь 5 сар гарч байна шд, зуны сар гарч байна, тэгэхэд чинь хүйтэн л байж байна, одоо яагаад тэгдэг юм дээ хэн мэдэхэв, тэнгэр бурхан ондоо болчихдог л биш болтой билээ энэ чинь, хэн мэдэхэв. Одоо хойшооноо болуул ямар байгаав? Чи хаанахын хүүхэд вэ?

Баасанхүү -

Бас л сэрүүхэн, би хотын хүүхэд.

Цэрэнцоо -

За тэгээл Улаанбаатарт одоо ногоо гарч байгаа юу?

Баасанхүү -

Ногоо гарч л байгаа, гэхдээ бас л сэрүүхэн, яг л ийм байгаа. Уур амьсгал нь ерөнхидөө л нэг иймэрхүү.

Цэрэнцоо -

Өөө, үгүй ээ манай ... хойшоо чинь болуул одоо эрт дулаардаг бил үү? Эрт хүйтрээд эрт дулаардаг бил үү дээ?

Баасанхүү -

Тийн, гэхдээ л бас нэг сайн дулаарч өгөхгүй л байгаа л даа. Одоо ингээд малчид дээр урлаг уран сайхны ажил ... урлаг уран сайхны үзвэр үйлчилгээ хэр их ирдэг байсан бэ?

Цэрэнцоо -

Аа, би бол тийм юманд ёстой нэг үгүй дээ, уран сайхны тийм ... яахав дээ тийм ч юм байдаг байсаан биднууст бас үзүүлж харуулж байсан.

Баасанхүү -

Аанхан,

Цэрэнцоо -

Тийн, тийм юм үзүүлж харуулж байсан. Тэрнээс би өөрөө болуул тийм урлагийн ажил тийм үзүүлж байгаагүй...

Баасанхүү -

Тийн, тийн, та нарт хэр үзүүлдэг байв?

Цэрэнцоо -

Аа үзүүлдэг байсан юмаа бас.

Баасанхүү -

Тэр нь сонин сайхан санагддаг байв уу эсвэл ...

Цэрэнцоо -

Аа, сонин, сонин санагддаг байсан. Гоё шүү дээ тэр нь, гоё, биднууст тийм юм үзүүлэх чинь гоё шд. Биднуусыг мал маллаж байхад чинь тийм юм үзүүлж байсаан. Уран сайхны хино мино тэр чинь хино мино гардаг л тийм л байсан юм чинь дээ. Одоо ч яахав нэг зурагт гээд сайхан юм гарах болцын, урд чинь бол хинотой л байсан.

Баасанхүү -

Мхм,

Цэрэнцоо -

Тийн,

Баасанхүү -

Одоо таныг анх нэгдэлд орж байхад нэгдэл ер нь ямархуу байсан, тэгээд сүүл хэсэг рүүгээ ... дараа нь нэг арван жилийн дараа ч юмуу хэр болж өөрчлөгдсөн гэх мэтчилэнгээр та ер нь ингээд ярьж болох уу?

Цэрэнцоо -

Арван жилийн дараа ч нэгдэл ч ёстой хөгжцөн байх өө, хөгжцөн сайхан болцон.

Баасанхүү -

Аанхан, анх ер нь ямархуу байсан бэ?

Цэрэнцоо -

Анх яахав дээ хөөрхий тэгээд болж л байсан даа биднуус ер нь. Яахав идэх уухтайгаа тэгээд болж л байсан, би ч нээрээ ... би ч хувьдаа бодож байсан шүү, за даа хамаг хоттой хонио ч өгчлөө, хамаг малаа ч өгчлөө, одоо ч ер нь хоосон хонох юм болуу гэж бодсон чинь тэгдгүй ээ, хэдхэн хоноол сайхан ... нэгдэл чинь хоол унд ... биднуус өөрснөө явж л би ч хөдөөний л хүн юм чинь өөрснөө явж л авцрахгүй шд, үүдэнд машин давхиад л ирнэ, за юу авахав гээд тэтгэвэр .... тэтгэвэр гэнээ биднуудын хөлс хүч хүрээд л ирнэ, хэдэн зуу ... хоёр хүний чинь юу хүрээд л ирнэ, тэхэд чинь хэдэн зуун төгрөг л ирнэ шд. Мянгаар ярихгүй шд, хэдэн мянга гэж ярихгүй шд, хэдэн зуун төгрөг л хүрээд ирнэ. Хэдэн зуун төгрөгөөр чинь биднуус ихээ юм явчна шд.

Баасанхүү -

Та ер нь мал хорогдуулсан энэ тэр гэж донгодуулж байв уу? Аа эсвэл шагнуулж байв уу?

Цэрэнцоо -

Аа үгүй, аа би шагнуулаагүй, өвгөн болуул нэг жаал жаалхан юмаар шагнуулж байсан. Нөгөө нэг юу ... бичиг ч юмуу юу ч юм...

Баасанхүү -

Баярын бичиг энэ тэр үү?

Цэрэнцоо -

Тийн, баярын бичиг тийм юмаар л шагнуулж байсан. Тэрнээс би болуул яахав дээ хамтарч гэр бүл нь гэж юу яаж байсан байлгүй дээ, тэрнээс над нээх тийм юм алга. Энэ чинь 70 жилийнх юмуу юу юм над бас нэг юу өгсөн шдээ одоо авдранд байдаг аа, настай хүнд өгсөн юмуу ямар шагнал юм мэдэхгүй нэг бас нэг одон байдгийн. Юу аж ... манай өвгрөн болуул Завханд юу яаж байсан ... цэргийн алба хааж байсан. 4 жил ... 5 жил шахуу яваад, 6 жилийн нүүр үзээд 24-тэй ирж байсан, цэрэгт яваад. Тэр баруун хязгаарт дайн боллоо гээд явсан юм гэнэ лээ. 6 сард гэсээн, тэгээл их олон ... хэчнээн ч ямар ч гэлээ дээ олон цэрэг бүр юугаараа явсан юм гэнэлээ... цэрэг улс өнөө морьтой.

Баасанхүү -

Ммхм,

Цэрэнцоо -

Морьтой, тэр үед чинь тэгж машин тэрэг гэж нэг их байгаагүй, морьтой явсан, тэгээд л өнөө морь мал нь хол газар яваад зарим нь эцэж турах нь гүйцэж байсан юм гэнэ лээ, тэгээл тэр буцаж ирэхдээ ер нь халууцаж өнөө дээлийнх нь үс ч шороо болцон бөөс хуурсандаа баригдчихсан хэцүү ирсэн гэнэ лээ шд. Тэгээд дайн ... дайн ... очиход нь дайн өнгөрчихсөн байсан юм гэнэ лээ. Дайн болоод өнгөрцөн, тэгээд дайнд бол яваагүй ирсэн байх аа, тэгж ярьж байсан, манай өвгөн. Тэгээд тэрнийх нь бас бичиг бийр байдаг байх өө, үнэмлэх энэ тэр нь байдаг байх, тэр авдранд бий дээ. Өвгөн 24-тэй тэгээд л ...

Баасанхүү -

Та 22-той...

Цэрэнцоо -

Тийн, би 22-той, тэгээл 2-лаа юу яагаад л ...

Баасанхүү -

Айл гэр болоод ...

Цэрэнцоо -

Тэгэхэд чинь ямар нэгдэл байсан биш, 40 ... 46, 7 онд ирсэн юмуу даа, тийн, энэ хүүг л гарахаас өмнө ирсэн шдээ, тэгээл хэдэн жилийн дараа л нэгдэлд орсон доо, нэлээн жилийн дараа орсон доо, намайг юу яагаал ... нэгдэлд ороод л юу яахад чинь өвгөн бас нэгдэлд орж мал маллахгүй ... юу яах .... адуу мал ... адуу мал цөөхөн ... юу ... өвгөн адуу маллаж байсан байх. Тэгээд л дорхноо 50 хэдэн оноос л ормон доо. Нэгдэлд орж ер нь хонь маллая яршиг, бод маллах нь зовлон байна гээл юу яасан, тэгээл хоёулаа хонь малласан. Би ч болуул яахав, дандаа хонь маллаж л байсан юм чинь.

Баасанхүү -

Түрүүн та ярьсан шдээ, би нэгдэл рүү малаа туугаад явж байхдаа одоо ч ер нь хоногийн хоолгүй болох нь дээ гэж бодож байсан ...

Цэрэнцоо -

Тийн, тэгж байсан,

Баасанхүү -

Тэгэхээр тэр нэгдэлд орох шийдвэрийг хэн гаргасан бэ? Та ер нь сайн итгэлтэй гаргаагүй байсан байна шдээ.

Цэрэнцоо -

Аа би ... би нэгдэлд орох юм сан гэж дуртай байсан. Тэгсэн манай эцэг ... манай эцэг ... манай аав л одоо юу ...нэгдэлд ер нь оръё доо ... юу яаж ... тэр ч одоо юу ... ухамсартай хүн байсан юм чинь тэгээл нэгдэлд оръё гээл, тэгээд л Чулуу 4, 5-хан настай ... 5, 6 настай байсан байх өө, тэгэхэд л малаа нийгэмчилж байсан юм байна.

Баасанхүү -

Нэгдлийн мал маллахад сайхан зүйлүүд нь ямар зүйлүүд байв, бас хэцүү хүнд зүйлүүд байсан уу? Тэр нь тэгвэл юу байв аа?

Цэрэнцоо -

нэгдлийн мал маллах уу?

Баасанхүү -

Тийн,

Цэрэнцоо -

нэгдлийн мал маллах чинь ... юу яаж ... сайхан ... сайхан л маллаж байвал сайн л байна, муухан маллах юм бол, чоно нохойд тэгж идүүлэх юм бол горьгүй шд. Тэр чинь толгойтой чацуу юм чинь. Сайхан л маллахыг бодно шүү дээ. тэрийг чинь тэгээд ... би бол харин тэгж зүс буруугаар юу яаж байгаагүй ээ, маллаж байсаан, тэрэнтэй чинь л ... яаруу ч хүн юм даа тэгээд яаруу ч байсан даа тэгээд идүүлж уулгах энэ тэрийг хождуулахгүй байсаан харин.

Баасанхүү -

Ммхм,

Цэрэнцоо -

Залуу ч байлаа, санд очоод л сайхан ... тэрийг чинь маллахгүй юу яах юм болуул их толгой гаргах юм бол хэрэгт орно шд. Хэрэгт орохгүй яахын, тэгнэ шд. Тэгээл мал маллаал сайхан л нээрэн сайхан л хөгжөөд явж байсан даа,

Баасанхүү -

Тэр үед малаа маллаж чадахгүй, эсвэл муу маллаж байсан хүмүүсийг донгодож байв уу? Тийм хүмүүс ер нь байсан уу?

Цэрэнцоо -

Аа донгодно, донгодно, горьгүй, донгодно. Муу малласан хүнийг донгодно. Би тэгж донгодуулж байгаагүй ээ.

Баасанхүү -

Ер нь хүмүүс ...

Цэрэнцоо -

Би ч ёстой дунд нь л явж байсан хүн. Адагт нь орохгүй байсан, адагт нь ороогүй, харин тэрүүн дээр ч болуул ер нь толгой өвдөхгүй хэлнэ шүү, адагт нь ороогүй дунд нь л явж байсан. Дээр нь нээх гараагүй байх, дээшээ нээх гараагүй, тэхдээ дунд нь л явж байсан би. Тэгж ... мал маллаж байлаа хүү минь.

Баасанхүү -

Дээр үед чинь бас малчдын зөвлөгөөн, хурал энэ тэр гэсэн юм болдог байсан шд, та тийм зүйлд явж байв уу?

Цэрэнцоо -

Аан?

Баасанхүү -

Тийм хурал зөвлөгөөнд явж байв уу? Нэгдлийн хурал ч юмуу...

Цэрэнцоо -

Энд тэнд үү?

Баасанхүү -

тийн,

Цэрэнцоо -

Энд тэнд яваагүй, энд тэнд яваагүй...

Баасанхүү -

Нэгдэлдээ..

Цэрэнцоо -

Энэ суман дээр ирж л хурал хийнэ үү гэхээс тэгж энд тэнд би нэг их явж байгаагүй.

Баасанхүү -

Аа, харин тийн, тэр одоо суманд ирж байгаа тэр нэгдлийн хурал ямар болдог байсан бэ?

Цэрэнцоо -

Аа яахав дээ, сайхан л болно. Сайхан л ... ер нь нэгдэлд элсээд ер нь муухай юм болоогүй шд. Сайхан ... ёстой сайхан болж байсан даа ер нь, олон түмнээрээ... дор дороо л мөн малаа сайхан маллах юм сан гэж л бодно шдээ, хүн чинь. тэгж муухай маллах юм сан, муу байх юм сан гэж хүн чинь тэгж бодохгүй шд. Дор дороо л нэг сайхан л байхыг бодно.

Баасанхүү -

Тэр хурал дээр одоо хүмүүс юу юу ярьдаг байв?

Цэрэнцоо -

Аа мэдэхгүй, яахав дээ биднийг л сай сайхан байгаасай л гэж л ярьсан л байлгүй, одоо тэр үеийн юмыг би бол мартцан, юу ч ярилаа мэдэхгүй.

Баасанхүү -

Тухайн үед нэгдлийн мал маллаж байхад одоо таны санаанаас гардаггүй үйлү явдал байдаг уу? Байдаг бол та ярихгүй юу.

Цэрэнцоо -

аан?

Баасанхүү -

Мал маллаж байхад тохиодлож байсан санаанаас гардаггүй үйл явдал байдаг уу?

Цэрэнцоо -

Аан, яах вэ дээ хөөрхий, би ч өнөө жоохноосоо мал малласан юм болохлээр одоо тэр малд л дуртай байсан хүн дээ ер нь. Мал маллаж байсан болохоос тэр бичиг үсгийн юмыг мэдэхгүй шд, мал ... мал маллаал ... мал маллахдаа би ер нь хүнээр тэгж донгодуулж байгаагүй. Сайхан л юу яах юм сан л гэж бодож л маллаж байсан.

Баасанхүү -

Ер нь тэгж нөгөө малаа жоохон тааруу маллаж байгаа хүмүүс хэр олон байдаг байсан уу? Эсвэл цөөхөн л байдаг байсан уу?

Цэрэнцоо -

Аан?

Баасанхүү -

Малаа тааруу маллаж байгаа хүмүүс хэр олон байдаг байсан бэ? Эсвэл гайгүй цөөхөн байсан уу?

Цэрэнцоо -

Үгүй ээ гайгүй ээ гайгүй, ер нь голцуухан хүн чинь сайхан л маллаж байсан даа, ер нь муухай маллаж байсан ... тэгж малаа юу яаж байсан хүн байхгүй байх өө, сайхан маллаж байсаан, ер нь. Ер нь манайхан тэгж тэр ч нэг буруутай ажил хийж байсан гэх юм байхгүй шүү. Ёстой хүн болгон л мэрийхгүй яахав дээ энэ чинь. Маллаж байгаа малаа ер нь хороох ... хороохыг ... энийг чинь ... энийг чинь маллахгүй байж байгаад хороочих юм сан гэж хүн чинь санахгүй шд. Өөрийнхөө хийж байгаа ажлыг сайн л хийх юм сан, сайхан л байлгах юм сан, тэгвэл нэгдэлд сайхан ... сайхан үр дүнтэй байна шд.

Баасанхүү -

Ммхм,

Цэрэнцоо -

Тэгэхгүй яахын. Тэгж муу байх юм сан гэж хэн бодохов дээ ер нь, бодохгүй шд. Хүн чинь сайн сайхан байх юм сан л, тээ, яахав нэг шагнал магналаар юу яахгүй ч бас нэг муу байхгүй юм сан гэж хүн чинь бодно шд, бодно.

Баасанхүү -

Дээр үед бас нөгөө нэгдэлчдийн баяр гэж болдог байсан шд,

Цэрэнцоо -

Тэгнэ,

Баасанхүү -

тэр баяраа одоо нэгдэлчид хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг байв?

Цэрэнцоо -

Юу яаж... нэгдэл ... яахав дээ сүүлийн үед ч одоо өнөө нэг Улаанбаатарт наадамд манайхнаас явуулж байсан. Манай өвгөн л яваад ирж байсан. Би ч яваагүй л дээ. Улаанбаатарт наадамд нэг явуулсан шд, яахав дээ хөөрхий, тэр чинь өнөө нэг нэгдлийн мал маллаж байсны л хүч гавъяа.

Баасанхүү -

Ммхм,

Цэрэнцоо -

Тийн, тэр нэгдлийн мал маллаж байсны чинь хүч гавъяаг л одоо биднуус энэ ажил хийхгүй, мөнгө их авч хүртэж байна шд. Тэрнээс чинь тэгээд дуртай юмаа л авч идэж ... чихэр, жимс, за тэгээл будаа гурилаа авч байна, юу л авъя гэвэ л бэлэн байж байгаа юм чинь.. байна шд. Мөнгө л байдаг юм бол л одоо дэлгүүрийн юм чинь байна, одоо юу л авъя гэвэл байна. Аа биднуус чинь өө одоо нэг идэх боовгүй байна, гээд л гараад боов аваад ирнэ, аа тэгээд л ногоо, цагаа юм авъя гэвэл байна аа байна, байна, дэлгүүрт болуул байна. Биднуусын тэтгэвэрийг сар болгон өгнө шд.

Баасанхүү -

Ммххм,

Цэрэнцоо -

Сар болгон л өгнө. Сайхан, сайхан байгаа юм өө, засаг сайхан үзэж байгаа.

Баасанхүү -

За таныг тэтгэвэрт гарах үед ер нь нэгдэл ямархуу байдалтай хөгжсөн байв?

Цэрэнцоо -

Ха, хөгжцөн, сайхан хөгжцөн байсан, намайг тэтгэвэрт гарахад. Хай ямар зүг байхав, сайхан байсан. Би чинь тэтгэвэрт гараад бас амины хэдэн малтай байхдаа бас ... өнөө юу яадаг байсан, нэг арван шүдлэн хүнд өгдөг байсан, жооол жоолхон ... ийм жоол жоолхон юмнууд, энийг онд оруулж өгнө үү гээд. Онд оруулж өгч байсан, би нэгдэлд, маллаад 10 шүдлэн маллаад, өвгөнтэйгөө, өвгөн арван шүдлэн, энэ хоёрын арав арван шүдлэн, энэ Чулуу хэн хоёрын... Чулуугийн авгайтай ингээд 10 шүдлэн, маллаад, ноос үсийг нь аваад өгч байсан даа. Ноолуурыг нь аваад хавар би самнаад өгч байсан. Тэрнээс яалаа даа, хашаа хороондоо нэг үхчихсэн байсан, нэг зудаар тэгж үхээгүй, тэрүүнд ч яахав өмс машинаар буулгаал өгчихнө, тэжээл буулгаал өгчихнө, аминыхаа хэдтэй тэжээж бай гэж ингэж надад ацарч өгсөн. Тэгээд л аминыхаа хэдтэй онгоцонд тэжээл хийчээл аминыхаа хэдэн эм хоньтой ... төлөг ... шүдлэнгүүдийг нь ... ийм ийм жоохон шүдлэнгүүдийг нь .., тэгээд сүүлд нь надад өнөө шүдлэнг аваад явахдаа 4 ямаа өгсөн, 4 шүдлэн өгсөн. Тэгээд өнөө 4 шүдлэнгий чинь нэг хэдийг нь алаад идцэн, нэг охин шүдлэн байсан, охин шүдлэнгий нь ишиглүүлээд тэр нь манайд бас олон болоод, тэгээд л тэгтэл ч бага хувьцаа гээд мал өгсөн. Бага хувьцаа гээд нэг хэдэн мал хүрээд ирсэн. Заа тэгээл ямаатай боллоо,

Баасанхүү -

Хувьчлал гараад уу?

Цэрэнцоо -

Тийн, хувьчлал гараад.

Баасанхүү -

Аан,

Цэрэнцоо -

Тэгсэн.

Баасанхүү -

Тэр шүдлэнгүүд авчирч өгч байгаа нь зүгээр нэгдлийн мал тэтгэвэрт гарсан хойно чинь танаар маллуулж байгаа юм байна шд туу?

Цэрэнцоо -

Аан?

Баасанхүү -

Тэр нөгөө шүдлэн мал авчирч өгч байгаа чинь нэгдлийн мал тэтгэвэрт гарсан хойно чинь зүгээр танаар маллуулж байгаа юм байна шд тээ?

Цэрэнцоо -

Тийн, тийн. Тэгээд тэрнийг л одоо үхүүлэхгүйг л бодож хүн хүнд л тарааж өгч байхгүй юу. Энийг юу яаж ... онд оруулж аль гэж. Тэгээд би бол онд оруулаад өгсөн. Өвгөн бид хоёр бол сайхан тэжээж тэтгэж байгаад, өнөө хонь нь ... авч явж байгаа хонь нь цөөхөн юм даа, би нэг аминыхаа хэд ... 100 гаруйхан хоньтой, тэгээл тэрүүнтэйгээ маллаал, тэжээгээд л, тэтгээд л, жаал жаалхан нохой шиг ийм жоохон зулзага шиг ийм хар юм. Тэгээл тэрнийг чинь байжуулаад л өгч байсан юм даа. Харин нэгл яаж ч үсэн юм хэн мэдэхэв одоо ... ямар ч өвчнөөр үхэдгийн, хашаандаа нэг үхцэн л байсан. Өеөдөө ч үгүй ээ, зүгээр үхцэн. Тэгээл шагналд нь гээд 5 шүдлэн өгч байсын, надад. Бас хэдэн цаас өгч байсан байхаа, тав арван цаас, өгч байсан байх.

Баасанхүү -

Одоо жишээ нь та өвгөнтэйгөө нийлээд ингээд танайх хонь маллаж байхад та тэтгэвэрт гарлаа гэхээр танай өвгөн яах вэ?

Цэрэнцоо -

Манай өвгөн чинь тэтгэвэрт гараад нэг 100 төлөг нэг жил л малласан, бас. Өнөө өөрийнхөө амины малтай 100 төлөг нэг жил маллаал тэгээл төлгөө өгөөл тэгээл тэтгэвэртээ гараад явцан,

Баасанхүү -

Та 2 зэрэг тэтгэвэрт гарсан юмуу?

Цэрэнцоо -

зэрэг ч арай гараагүй ээ, өвгөн ... өвгөн чинь надаас 2 ах юм чинь.

Баасанхүү -

Аан,

Цэрэнцоо -

Надаас арай сүүлд гарсан. Тэгсэн ... би ч одоо би ч өнөө ... одооны улс чинь 50 хүрэв үү үгүй юу тэтгэвэртээ гарах юм байна шд. Би чинь тэгээгүй, 58..9 хүрч байж гарсан юм чинь.

Баасанхүү -

Өөө,

Цэрэнцоо -

Тэгсэн шд, би нэлээн тэсэж гарсан. Одооны улс чинь бол эртээ гарах юм байна шд, тэтгэвэрт. Би тэгээгүй. Тэгэхэд чинь нэгдэл чинь гаргадаггүй байсан юм чинь. мал салгахгүй, мал ер нь салгахгүй шд. Мал салгавал л одоо малаас юу яачна гээд. Мал салгах ч үгүй тэгээд за даа малаа маллаж байя гэж бодоод, малаа л маллаж байна. Яахав чадалтай байхдаа малаа маллаж байя л гэж бодно. Ер нь би чинь мал маллаж л амьдарч байсан хүн юм чинь. Өөр тэгж алба хийж байгаагүй хүн юм чинь.

Баасанхүү -

Тэтгэвэрт гарахад чинь таньд ер нь өөрт чинь хувийн мал байсан уу? Эсвэл таныг тэтгэвэрт гарсны дараа нэгдлээс хувьд чинь мал өгсөн юмуу?

Цэрэнцоо -

Хувийн мал байсан. Хувийн мал гэж өөрт л мал байснаас нэгдэлд тэгж мал өгөөгүйтшд. Тэгээд сүүлд нь яахав дээ шагнал магнал өгнөө,

Баасанхүү -

Ммхм,

Цэрэнцоо -

Шагнал нэг өгнө, тэрнээс тэгж нэгдэл .. нэгдлээс нэг хонь аваад идье гэвэл 60 төгрөг өгч байж иднэ, 60 шүү дээ нэгдлийн мал. Хонь авъя гэвэл нэг юу хийгээд ... нэг бичиг хийгээд өгөөд тэгээд ... хонь авч идье дээ гэвэл нэг 60 төгрөг өгчөөл нэг хонь авна даа. Одоо бол хонины үнэ гүйцэгдэхгүй болсон, хэдэн зуу байх шив дээ,

Баасанхүү -

тийн, хэдэн зуу ... нэлээн хэдэн мянга байгаа.

Цэрэнцоо -

Одоо чинь хэдэн мянга л гэж ярихаас тэгж 100 ч гэж ярихгүй байх. Одоо ч ...

Баасанхүү -

Одоо жишээ нь жилд хэдий хэр хонь ..одоо үхэр ч байдаг юмуу, тэмээ ч байдаг юмуу иддэг вэ? Тэр нь тэгээд нэлээн зардал болно шд ээ, та нарын сарын цалин гэхэд 100 төгрөг байсан юм байна шдээ,

Цэрэнцоо -

Аан?

Баасанхүү -

сарын цалин 100 төгрөг байсан юм байна шдээ,

Цэрэнцоо -

За тийн,

Баасанхүү -

Тийн, тэгэхээр чинь одоо 12 сар гэхэд чинь ...

Цэрэнцоо -

12 сар .. 12 сар гэхэд чинь биднуус харин ... өнөөө юу харин ... сарын цалингаас чинь юундаа авч үлдээд байдаг, авч үлдэж байгаад харин 12 сард болуул их авна шүү дээ, мөнгөө.

Баасанхүү -

13 дахь сарын цалин гэж авах уу?

Цэрэнцоо -

Аан тийн. Өнөө цалинг чинь нэлээн их авна, нэлээн их авна. Тэгээд одоо ... одоотой адил тийм мөнгө элбэг дэлбэг байгаагүй, одоо ч яахав хэдэн мянга л гэж ярина мөнгийг чинь, тэгэхэд нэг арван хэдэн мянган төгрөг авбал ч харин их юм авна даа, учиргүй.. учиргүй мөнгө авна.

Баасанхүү -

тэгэхээр одоо сард 100 төгрөг авдаг гэхээр чинь 60 төгрөгөөр хонио авч идэхээр чинь жоохон үнэтэй санагдаггүй байсан уу та хэдэд?

Цэрэнцоо -

Аан?

Баасанхүү -

Одоо малчдад хонио буцаагаад 60 төгрөгөөр авч идэхээр чинь үнэтэй санагддаггүй байсан уу?

Цэрэнцоо -

Аан,үнэтэй гэж санагдаж байсан. 60 төгрөгөөр хонь авна, за яахав дээ 60 төгрөг үнэтэй л юм даа гэж бодогдож байсан, Пөөх одоо юу вэ 60 төгрөг чинь одоо ... бүтэн хонь аваад иднэ гэдэг чинь өнөө хил мах... хил мах чинь хэдэн мянга байх билээ, тийм шд. Тиймээ, одоо тийм.

Баасанхүү -

Танай нэгдэл ер нь ардчилал гарснаар л нэгдэл тарсан уу? Эсвэл тэрнээс өмнө тарсан уу?

Цэрэнцоо -

Мэдэхгүй,

Баасанхүү -

Тэрийг сайн санахгүй байна уу?

Цэрэнцоо -

Тэрийг бол би одоо мэдэхгүй байна. Тэрийг ... ардчилал аа?

Баасанхүү -

Тийн, нөгөө 90-ээд онд?

Цэрэнцоо -

Мэдэхгүй,

Баасанхүү -

Аа та тэр ... солигдохоос өмнө тэтгэвэртээ гарцан байсан уу?

Цэрэнцоо -

Тэр ардчилал гэдгийг чинь би одоо мэдэхгүй л юм байна шдээ, хэн мэдэхэв мартцын байгаа биз дээ.

Баасанхүү -

Та одоо ер нь хэдэн төгрөгний тэтгэвэр авч байна?

Цэрэнцоо -

Би 80 ... 81.

Баасанхүү -

Өө,

Цэрэнцоо -

82 юмуу, ... сарын нэг тийн,

Баасанхүү -

Анх нөгөө нэгдлийн үед тэтгэвэрээ тогтоолгохдоо хэдэн төгрөг авч байсан бэ? Санаж байна уу?

Цэрэнцоо -

Аа, анхн 10 хэдийг авч байсан, 10...16-г авч байсан байхаа,

Баасанхүү -

16 мянга уу?

Цэрэнцоо -

Тийн, 16 мянга, тэгээд л тэр чинь нэмэгдсээр нэмэгдсээр байж байгаад л 80 боллоо шд. Нэмэгдээд л байсан, нэмэгдээд л байсан, биднуудын тэтгэвэр чинь, тэгж байгаад 80 болцон.

Баасанхүү -

Одоо ер нь тэр хуучин Хамтын хөдөлмөр нэгдлийн ахмадууд уулзах тийм юм байдаг уу?

Цэрэнцоо -

Уулзах ... ахмадууд уулзах уу?

Баасанхүү -

тийн,

Цэрэнцоо -

Байдаг,

Баасанхүү -

өө,

Цэрэнцоо -

Байдаг, энд сайхан өргөө бий шд бидний. Биднуус чинь тэр өргөөнд одоо зун болохлоор, дулаалахлаар л 4 дэх өдөр өргөөндөө ахмадууд цугладаг байсын. Өнөө өндөр настангууд гээд, одоо өндөр настай хүн ч цөөхөн болсон доо, 50 хэд, 50 хэдтэй улс... 50 гарцан 60 жар шахсан улс л байна, тэгээд 70, 80 хүрсэн улс цөөхөн л байна а, цөөхөн. Очно оо, би ибас очдог оо, тэрүүнд очдог. Яахав өргөөндөө очиж ... биднуудын сайхан өргөө байгаа биз дээ энд,

Баасанхүү -

Тийн, ахмадын өргөө гэсэн нэг дугуй байшин байсан.

Цэрэнцоо -

Сайхан өргөө бий шд.

Баасанхүү -

Та ер нь одоо залуу насаа, тэгээд мал маллаж байсан үеэ бодоход хамгийн сайхан санагддаг зүйл юу байдаг вэ?

Цэрэнцоо -

Хамгийн сайхан санагдахгүй яахав, санагдалгүй... хай идэр залуу насанд чинь мал маллаад явж байх шиг сайхан юм хаа байхав, одоо болуул ... одоо хүнд нэмэргүй, хүрээнд цайгүй болсон хүн шд, би бол одоо нээрээ. Ёстой нэг хуруу ... хуруу нэмэр байхгүй шд. Аа нэг аяга цай уувал уучих байх, аяга хоол бол идчих байх. За тэрнээс ондооноор одоо ... одоо энэ манай баруунтай манай Чулуугийн хүү нь авгайтай хүүхэдтэй мал маллаж байгаа, энэ баруунтай бий, тэр одоо энэ нэг хоёр хүүхэд манайд суудаг, хоёр хүүхэд одоо нэг нь хичээлдээ явсан, нэг нь үдээс хойш явдагийн. Яваагүй байгаа. Зүүн гэрт бий байх. Тэгээд тэр хүү мал малладаг, үхэртэй, хоньтой, адуутай, ямаатай, 5 хошуу малтай, би очиж чадахгүй л байна, би ч өдийд хэд хэд очцон байдгийн, энэ жил очиж чадахгүй байна аа, миний бие ядруу, нас өндөр болцон болохоор чадахгүй байна, очоод ... очоод би хүнд нэмэр байхгүй ... нэг 25-ын хавтага авч яваад нэг жоохон түлш түүгээд ирчиж чадахгүй, нүд ч юм үзэхгүй тийм болцон одоо, хүнд нэмэргүй болцон.

Баасанхүү -

За, за баярлалаа, танд.

Цэрэнцоо -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.