Tserenjid


Basic information
Interviewee ID: 990502
Name: Tserenjid
Parent's name: Mönh
Ovog: Mönhjavyn
Sex: f
Year of Birth: 1935
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: county messenger, retired
Belief: Buddhist
Born in: Ailbayan sum, Dornogovi aimag
Lives in: Hatanbulag sum (or part of UB), Dornogovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
work
herding / livestock
collectivization
authority


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

за бидний ажилд туслаж одоо ярилцлага өгөхийг зөвшөөрч байгаа танд баярлалаа.

Цэрэнжид -

ммхм.

Баасанхүү -

та өөрийг танилцуулахгүй юу? Хэдэн онд хаана төрсөн бэ? Таныг хэн гэдэг вэ?

Цэрэнжид -

ммхм. 30 онд..., 35 онд төрөөд л яахав дээ эхийн гар дээр өссөн. Манай эх ер нь ганцаараа шахуу хүн байж..., амьдарч байсан хүн байгаа юм. Тэгээд ихэнх нь коридорт л өссөн би бол.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

за тэгээд эхээс хойш 4 жил сургуульд сурсан.

Баасанхүү -

аанхан.

Цэрэнжид -

1 жилийг би ичнээгээр 5-р анги төгссөн.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

Хөвсгөлийн сургуульд сууж төгссөн би.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

за тэгээд одоо сургуулиас гараад л одоо малаа маллаад л, ээжтэйгээ хоёулаа тэгээд л байсан хүн дээ. Тэгээд амьдрал бол..., манайхан ер нь..., дээр үед чинь юм жоохон ховорхон байлаа ш дээ хүү минь.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

за тэгээд идэх уух юм гэх юм бол идэх уух юмны талаар бас манайх бол жоохон доохнууржуу айл байсан. Тэхдээ л нэг бодлын манай эх хоосон хонуулж байгаагүй.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

байгалийн сайхан юм түүгээд идүүлдэг байсан. Байгалийн сайхан юм юу түүж идүүлдэг байсан гэвэл, бажуур, сулир тийм юм түүж идүүлдэг байсан.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэр чинь их сайхан хоол байдаг байлаа ш дээ бид хэдийг жоохон байхад үед. Тэгээд засгаас жоохон хар гурил тараадаг байсан.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

хилийг л дээ. Тэгээд нэг яахав дээ жоохон тэрийг идэж л байлаа. Тиймэршүү явж байгаад л тэгээд л нас биенд хүрсэн л байх л даа. Тэгээд л ер нь нэг..., ер нь мал дээр л их байсан хүн би эхтэйгээ. Манай эх чинь их наслаж байж нас барсан. Мал дээр байсаар байгаад л хүүхэд гараад. Тэгээд хүүхдээ өсгөж бойжуулж муу эхтэйгээ байж байгаад л тэгээд..., сургууль гэдэг юманд орохлоор нэг хүүхдээ дагаж ирээд, хүүхдээ сургуульд суулгаад, өөрөө ажил хийгээд..., 120 цаасны ажил хийгээд.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

сургуульд очиж сургуулийн цэвэрлэгч, сургуулийн манаач, сургуулийн угаагч хийж 6 жил болчихоод, тэгээд дараа нь яасан бэ гэхлээр нэгдэлд ажил хийгээд.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

нэгдэлд ёстой арван..., 23 жил..., 23 жил ажил л ажил хийсэн хүн ш дээ сургууль дээр. Тэгээд би чинь..., 10 гаруй жил ажилласан юм уу даа, хэдэн жил ажи лласан юм дээ нэгдэлд. Нэгдэлд яахав дээ ажиллаад тэгээд тэтгэвэртээ гараад. Тэтгэвэртээ гарахлаар өөрийнхөө амины хэдэн юмтай байж байгаад, тэгээд явсаар байгаад өдий л хүрч байгаа л хүн дээ. Одоо 2008 он, миний 2004 онд миний өрөөсөн нүд сохорсон. Миний нүд сохор ш дээ хүү минь нэг нь.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

нэг сохор, нэг нь бас их муу юм үзнэ. Ингээд л хэр бараг нүүр нүүрээ үзээд. Энэ нүд чинь бас юмнуудыг үзээд байгаа нь тэр шүү дээ. Их муу гадаа энэ тэр гараад явах юм бол. Тэгээд 2004 онд нүд сохорчихоод л тэгээд явсаар байгаад л эмнэлэг домлогот хэд явлаа даа. Сүүлдээ ч явахаа байлаа. Тэгээд одоо 2008 оноос эхлээд хоолойны цагаан мөгөөрсны бронхит гэдэг юмтай болчихоод л одоо тэгээд л тарчлаад байж байна. Байж байгаад л нэг өвддөг, байж байгаад л нэг хэвтдэг эмнэлэгт. Тэгээд л байж байна.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

ойрын үед бол бас ханиагаад байж л байна. Алийн бүр эмчлэх вэ. Эмч нар эмчлээд л өгөх юм, эмчлээд л өгөх юм. Тиймэрхүү л явж байх юм байна ш дээ хүү минь.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

мал энэ тэр..., тэр мал энэ тэр гэдгийг бол хэдийн больсон.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

өрөөсөн нүдээ сохорсноос хойш бол байсан.

Баасанхүү -

та одоо тэр социализмын үед яаж ажиллаж амьдарч байсан тухайгаа дэлгэрэнгүй сайхан ярихгүй юу? Одоо хамгийн эхлээд анх ямар ажил хийв? Тэр тухай дурсамжаа хуваалцахгүй юу?

Цэрэнжид -

социализмын үед үү?

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

социализмын үед одоо..., тэгэхэд чинь одоо би чинь ер нь цуг..., гарсан байсан биз дээ..., аан байсан юм байна аа. Юу хийхэвдээ өнөө нөгөө малаа маллаад л явж л байсан байх би ер нь. Малыг бол ер нь их малласан хүн шүү, их хожуу болтол малласан хүн аминыхаа нэг хэдэн юмтай.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

ээжтэйгээ тэгээд л байдаг хүн байсан. Би ондоо адад тэгж эрхэлж өсөх хүн ч байгаагүй. Бага насандаа бол тэгж л өнгөрөөсөн байгаа юм л даа.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тийм социализмын үед тэр өөр янз зүсийн юманд очиж суудаг энэ тэр бол бараг байгаагүй. Ганц л нэг хурал хийдэг байсан л байх. Тэгэхэд очиж сууж байсан уу үгүй юу, бараг үгүй дээ. Би нэг их явж суудаггүй тийм л хүн байсан даа. Мал дээр л хөдөө л байдаг байсан.

Баасанхүү -

анх та нөгөө сургуульд ажилд орсон гэсэн байхаа тээ?

Цэрэнжид -

аан?

Баасанхүү -

сургуульд ажилд орсон гэсэн байх аа тээ?

Цэрэнжид -

тийн.

Баасанхүү -

тэнд яагаад ажилд, тэр ажилд оров? Тэр талаараа ярихгүй юу?

Цэрэнжид -

аан сургуульд яахав дээ хүү минь юу хийгээд..., хийж байсан ажлаа юу?

Баасанхүү -

тийн.

Цэрэнжид -

сургуульд яахав дээ юугаа хийгээд л..., ажлаа хийнэ гэдэг чинь цэвэрлэгч хийнэ гэсэн үг сургуульдаа.

Баасанхүү -

аанхан.

Цэрэнжид -

цэвэрлэгчээ хийгээд л, хүүхдээ..., байрныхаа хүүхдийг хараад л тэгээд л байж байсан. Аан сүүлийн үед болохоор угаагч хийж байсан. Угаагч хийхээр яах билээ гэхээр хүүхдийнхээ..., байрныхаа хүүхдийн үсийг угаагаад л, хүүхдээ усанд оруулаад л, тэгээд л явж байсан.

Баасанхүү -

ахувцсыг нь угаагаад уу?

Цэрэнжид -

тийн хувцсыг нь угаагаад л, хүүхдээ усанд оруулаад л байрныхаа хүүхдийг.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэгэхэд чинь цөөхөн байлаа шүү дээ дээр үед чинь. Тэгж л оруулж байсан. Тэр байранд бол яахав дээ байранд шөнө манаа хийж хоночихоод л, хүүхдээ харж хоночихоод л, жижүүрлэж хоночихоод өглөө нь хүүхдээ босгоод л цай цүүд нь явуулаад, хичээлд нь явуулчихаад л, тэгээд худрагаар нь юу хийх вэ гэхлээр цэвэрлэгээгээ хийгээд л байна даа.

Баасанхүү -

аанхан.

Цэрэнжид -

тэгээд цагийн ажилтай байж байдаг өдрийн 8 цагийн ажилтай.

Баасанхүү -

ммхм. Энэ үед...,

Цэрэнжид -

аан тэгээд ээлжиндээ болохоор ажлаа хийчихнэ. Амралтын өдрөө бол яахав тэгээд гэртээ очоод л хэдэн хүүхдээ асраад л тэгээд л хононо. Ижийтэйгээ хоёулхнаа байсан болоод, манай эх ч бас нэлээн настай хүн болчихсон байсан. Сүүлдээ би чинь хүүхдээ өөрөө л асарч нааш нь цааш нь явж зөөдөг тийм байсан.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

миний хүүхэд бол тэгж нэг их өвдөж зовж үзэж байгаа ч үгүй миний хүүхдүүд бол. Тиймэрхүү л явж байсан. Сургуулийн ажилд бол одоо тэгээд л..., сургууль амраад л юу хийх вэ, түлшээ бэлдэнэ.

Баасанхүү -

сургуулийнхаа?

Цэрэнжид -

тийн. Заганд явна. Заг түүгээдэхнэ. За намар болно малын авч бэлдэнэ.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

өвс хадланд явна, сургуулийн ажилд.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тийм л юм хийнэ дээ сургуульд одоо түлшийг нь түүгээд л, түлшээ бэлдэцгээгээд л, малын..., нэгдлийн малын юунд өвс..., авсөнд явж хэд хоногоор явна. Хураалж..., хураалжаа шинээр барина, хураалжаа засварлана.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тийм л юм хийдэг байлаа ш дээ одоо тэр үед чинь бол чадвартай тэр сургуулийн чинь..., түүнээс өмнө бол дан мал дээр байсан. Малаа маллаж, цөөхөн малаа малладаг байсан. Манайх их олон..., эхэндээ олон малтай байж байгаад сүүлдээ цөөхөн малтай болсон. Нэгдэл гэж аваад. Нэгдэлд баахан малаа өгчихөөд тэгээд л цөөхөн малтай. Тэгээд эхтэйгээ л байдаг байсан.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

одоо нэг тийм гадагш нь дотогш нь явж сууж яадаггүй байсан.

Баасанхүү -

тэр сургуульд ажиллаж байх үе ер нь хэдэн оны үе вэ? Тэр үед одоо сургууль танай сумын..., сум байсан уу? Аймаг байсан уу?

Цэрэнжид -

аан?

Баасанхүү -

та сумын сургуульд ажиллаж байсан уу? Аймгийн сургуульд ажиллаж байсан уу?

Цэрэнжид -

сургуулийнхаа..., энэ одоо Хатанбулаг сумын сургуульд ажиллаж байсан даа би.

Баасанхүү -

өө.

Цэрэнжид -

тийн.

Баасанхүү -

энэ сумын сургууль ер нь ямар янзтай юм байв?

Цэрэнжид -

энэ Хатанбулагийн сургуульд ажиллаж байсан. Энэ Хатанбулагийн чинь юу билээ..., Шинэ үе нэгдэл..., ямар нэгдэл гэж байлаа..., мартчихсан байна шүү.

Баасанхүү -

Баярт зам, өөр ямар ямар нэгдэл билээ?

Цэрэнжид -

ямар юм гэдэг байлаа даа. Өө бас л энэ Хатангийн энэ нэгдэлд ажиллаж байсан. Өшөө тийм энд тэнд явж би бол ажил хийж байгаагүй хүн.

Баасанхүү -

аанхан.

Цэрэнжид -

ерөөсөө сумандаа л энүүхэн хооронд байдаг байсан. Сүүлийн үед бол энэ сумандаа л байдаг байсан.

Баасанхүү -

ммхм. Тухайн үед тэр сургууль ер нь ямархуу байсан бэ? Одоо дотуур байрны хүүхдүүдийн байдал, за тэгээд сургуулийн үйл ажиллагаа ер нь ямархуу байсан бэ?

Цэрэнжид -

өө сургуулийн ажил чинь цөөвөрхөн хүүхэдтэй, цөөвөрхөн багш нартай, цөөвөрхөн ажилтай дажгүй байсан ерөөсөө. Багш нар хичэлээ заачихдаг, ажилчид бол дор бүрийнхээ ажлыг хийчихдэг.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

аан сургуульдаа өнөөдөр тийм ажил хийх нь байна шүү гэхэд л гараад л бөөнөөрөө ажлаа хийцгээчихнэ.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

нүх ухах ч бай, өвс хураах ч бай, түлээ модоо янзлах ч бай тэгээд бөөнөөрөө ажлаа хийгээд л, тэгээд л амрах өдрөө бол амарчихаад, тэгээд л ажлынхаа өдрөөражлаа хийцгээгээд л. Тэгээд дор бүрийнхээ ажлыг хийгээд.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэгж өнөөдөр би ээлжээ өнгөрөөчихсөн шүү одоо хэд хоног юм хийхгүй шүү гэж байхгүй ш дээ өдөр болгон л олон нийтээрээ л тэгээд бүгдээрээ л сургууль дээр ямар ямар ажил гарав, аан гал тогоо могоогоо янзалж зуныхаа засварыг хий, тэгж байж амар энэ тэр гэдэг байсан.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

зуныхаа амралтыг тэгдэг байсан засвараа хийгээд. Байраа, дотуур байраа засварлаад, хүүхдийнхээ хичээллэх ангийг ч засварлаад.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

эрэгтэйчүүд нь байвал хагархай цоорхойгоо бөглөөд л, эмэгтэйчүүд нь уранхай тасархайг нь оёж бөглөөд л ерөөсөө тэгээд л..., тэгээд л явж байна. Будаж шунхадна засвар хийнэ гэдэг чинь одоо тэгнэ ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

зун болохоор зэрэг хүүхдээ тарахаар зэрэг засвараа хийнэ. Өвөл болохоор зэрэг байруудаа дулаална, сургуулиа дулаална, нийтээрээ дулаална, байраа дулаална, халуун усаа дулаална, түлээ түлшийг нь бэлдэнэ. Юу хийдэг вэ..., цонх монхоо дулаалж, цонх монхоо арчина. Давхар мавхар цонх байдаг. Тэр чинь дээр үед чинь адил байхгүй цонх давхар авдаг, авч хийдэг тийм арчиж зүлгэдэг тийм цонх байсан болоод...., за намар тэр цонхоо бүгдээрэнг нь аваад өнөөдхийг нь арчаад л, тэгээд л наанаас нь дулаалгаа хийгээд, цонхоо арчиж зүлгээд тэгээд..., тэгээд өвлийнхөө дулаалгыг хийгээд явчихна. Тэгээд жинхэнэ өвөл болчихоор яахав дээ мөн л ялгаа байхгүй өнөө нэг өдөр сайхан байрныхаа цэвэрлэгээ хийгээд л, нэг өдөр их цас дарчихсан л тэрнийгээ цэвэрлэнэ, шороо цэвэрлэнэ. Ер нь тэгээд хийх юм бол мунддаггүй ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

ажилчин хүн байхад бол тэгдэг л байж дээ. Тэгж л байж дээ. Би чинь залуу ч байсан, их ч хөнгөн хүн байсан юм. Би бол ёстой юмыг..., ажлыг бол хийх шиг болдог, одоо бол хэрэг алга. Нас ч өндөр болчихлоо, ер нь сохор ч болчихсон юм байна хүн чинь чадахаа ч байдаг хог байна л даа. Уур хүрээд л сууж байна. Ондоо юм алга.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэгж л би 4..., тэгэдэг л байж дээ 4 улиралд сургууль дээр бол. Нэгдэл бол яахав дээ мөн ялгаа байхгүй өнөө за нэгдэл өнөөдөр тэмээнд явна шүү, тэмээ хяргана, тэмээ бригад явна гэхэд за тэмээ бригад явна. За орой ачаа сэлгээд ирнэ шүү гээд явуулна, 7, 8 хоног яваад ирнэ. Аан шинэ хороо барих боллоо тэрүүнд явна арван хэдэн хүн гээд тэрүүнд яваад ирнэ. Үгүй хийхгүй юм байхгүй. За тэгээд намар болохоор зэрэг авс хадланд явна.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

малын авс бэлдэх гээд л өвс хадланд явна. 3, 4 хоногоор яваад өвсийг чинь зүгээр хэдэн бухлаар нь л хураачихна ш дээ. Түүж ирээд л фондод хураачихдаг. Нэгдэлд чинь фонд гэж сайхан байшин байдаг байсан юм.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

одоо ч яахав байхгүй болчихож. Тэрүүндээ хураана. За тэгээд өвөл болно. Тэжээл ирнэ, өвс ирнэ.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

өвс хураана. Хэдий хамаагүй өвс хураана. За тэгээд л өнөө өвсөө хураана, тэжээл ирвэл тэжээл хураана. Тэгээд жоохон хавар болохоор зэрэг өвсөө ачиж өгнө. Нэгдэл төвдөө тэжээлээ ачиж өгнө.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

би өөрийнхөө үндсэн ажлыг хийнэ. Тэр худрагаар чинь гүйнэ, хүн дуудна. Цэвэрлэгээгээ хийнэ би чинь. Нэгдлийн захиргаа, нэгдэл захиргаанд тэгээд би гүйдэг ажилтай цэвэрлэгч хийдэг тийм ажилтан байсан ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэгээд тэрний чинь юугаар л зэрэгцүүлээд л одоо нэгдэлд чинь одоо өвсөө ачуулаад..., өвс ачилцахаар явна, өвс ачаад л ирнэ. Аан өвс ирсэн шүү буулгаарай л гэнэ. Буулгаад л хураагаад л ингэнэ. Өө тэжээл ирсэн шүү тэжээл хураагаарай л гэнэ. Тэжээлийг нь буулгаад л хураацгаачихна. Аан энд субботник хийнэ, банз мод хураана, нэгдэл юул хий гэж байна мөн л очоод зогсоно. Тэгээд өнөө мод усыг чинь засч хураагаад тэжээл мэжээлээ янзалж хураагаад л хог лайг нь цэвэрлээд л тэгээд л байдаг байсан даа. Тийм л ажил хийдэг байсан даа нэгдэлд одоо ер нь гол тийм л ажил хийдэг. Хар ажил тийм л хар ажил хийдэг байсан. Тийм сайхан бичиг үсэг бариад нэг их ийм сүйд болдоггүй байсан байлгүй. Тавхан л ангийн боловсролтой, ийм 4-р ангиас гаргаад авчихсан манай эх ганцаараа гээд.

Баасанхүү -

аанхан.

Цэрэнжид -

тэгээд 5-р ангийг нь хожуу энэ хүүхдүүдийг сургуульд суусны хойно оройн сургуулиар курсууд тайлагддаг гэхлээр нь тэрүүнд сууж байж л 7-р ангийн боловсрол, гэрчилгээ олж авснаас биш өшөө тийм боловсрол бол байхгүй надад.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэхдээ хар ажилд бол мөчөөгөө өгдөггүй л байсан үгүй нээрээ.

Баасанхүү -

таныг сургуульд ажиллаж байхад ер нь гайгүй жигдэрчихсэн байсан уу? Одоо хүүхдүүд дотуур байрнаасаа оргож зугтаах ч юм уу тийм байдал арилсан байсан уу? Эсвэл мэр сэр байсан уу?

Цэрэнжид -

хүүхдүүд үү?

Баасанхүү -

тийн одоо...,

Цэрэнжид -

өнөө байранд байхад уу?

Баасанхүү -

тийн байрны хүүхдүүд...,

Цэрэнжид -

үгүй хүүхэд оргоно гэж байхгүй. Юуны чинь энэ гадуур энэ нэгдэл мэгдэлд ажил хийж байхад юун тийм архи мархи уусан хүн агсан согтуу тавих тийм юм байхгүй миний үед сайхан байлаа.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

ер нь тэтгэвэрт гарахдаа би бол ёстой сайхан нөхцөлд байсан л гэж боддог нээрээ.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэрнээсээ гараад нэгдэлд..., нэгдэлд очоод бол яахав дээ нэгдэл бол мөн л ялгаа байхгүй л ажлаа хийгээд л нэг л..., агсан согтуу тавьдаг тийм юм байгаагүй. Харин хүүхдүүд оргодоггүй байсан. Ганцхан юм нь харин зарим нь нэг орондоо шээчихдэг л байсан. Тэр яахав дээ.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

маргааш нь угаагаад л хийчихнэ. Хэний жижүүр дээр шээсэн бол тэгээд угаагаад л тавьчихна даавууг нь. Уагаан хэрэглэлээ ингээд өөрсдөө угаадаг байсан юм аа сургуулийн хүүхэд. Цөөхөн ч хүүхэдтэй байсан ер нь. 100 хүрч байсан юм уу үгүй ч юмуу хэн мэдэх вэ. Сургуулийнхаа хүүхэдтэй ерх нь..., хүүхэд ер нь 100 хүрч байсан юм уу мэдэхгүй л юм байна. Их л цөөхөн хүүхэдтэй байдаг байсан даа манайх ер нь. 2, 3-хан тасганд хүүхэд байдаг байсан. Өшөөгүүр тэгж нэг шээс алдана, янз бүрийн өвчин авна, өвдөж зовно тийм юм байгаагүй ш дээ. Байгаагүй ш дээ ер нь байдаггүй байсан юм.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

хаа ганц нэг ханиад хүрнэ тэрнийг чинь өөрсдөө нэг юм өгөөд намжаачихна гэхээс эмч рүү давхиад байдаг ч үгүй байсан. Ер нь хүүхэд тэгж өвдөж зовоож биднийг зовоож байгаа ч үгүй намайг бол. Намайг л лав сургуульд байхад тэгж зовоож байгаагүй. Надаар бол их олон юм хийлгэдэг. 6 жил ажил хийгээд л нэгдэлд л орчихсон юм. Яагаад нэгдэлд ирсэн юм мэдэхгүй. Миний нэг хүү байсан юм аа дээр үед.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

намын үүрийн дарга энэ тэр хийдэг байсан юм. Тэгээд тэрнийгээ бараадаад орчихсон юм уу яасан юм хэн мэдэх вэ. Тэгээд одоо ч байхгүй аль хэдийн нас барсан, өвчнөөр нас барчихсан.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тиймэрхүү л амьдралтай л явж байлаа даа. Өнөө өөрийн амиа..., хүний амьдрал бол яахав дээ нэгдэл чинь яадаг байлаа ш дээ, малд явдаг өдөр байлаа. Тэрүүнд ажилладаг байлаа. Бидний хоолыг өгнө гэж нэг хэд гурван мал өгдөг байлаа. Тэрнийгээ өөрөө л янзалж авдаг л байлаа. Сүүл үед ч яахав тэгээд мөнгө сайн юутай..., юу энэ хэдэн хүүхдийг өсөхөд бол би тэгж зовж байгаагүй ээ.

Баасанхүү -

ммхм. Та ямар нэгдэлд ажиллаж байсан бэ? Нэгдлийн нэр ямар нэртэй байсан бэ?

Цэрэнжид -

би чинь өөрөө мэргэжил гэж одоо тэр л..., 7-р ангийн боловсролтой л яваа нь тэр.

Баасанхүү -

аан нөгөө ямар нэгдэлд ажиллаж байсан бэ?

Цэрэнжид -

нэрийг нь мартаад байна. Ямар нэгдэл билээ? Манай нэгдэл ямар нэртэй байлаа?

Хүү нь -

Шинэ үе, Шинэ үе.

Цэрэнжид -

Шинэ үе нэгдэл билүү? Өө тийн. Би чинь өшөө юм бодогдоод байсан юм. Шинэ үе гэж нэгдэл байсан юм байна ш дээ. Нээрээ Баянцайм гэж байж байсан нээрээ шинэ үе нэртэй болсон юм байна ш дээ. Эхлээд бас нэг Баянцайм гээд нэг нэгдэл байгуулмар болж байсан юм аа. Гэхдээ яагаад нэрийг нь сольсон юм, сольчихсон. Тэгээд сүүлд нь Шинэ үе нэгдэл ирээд л..., байж байгаад л тарсан л байх даа. Тэгээд сүүлдээ намайг тэтгэвэрт гарснаас хойш тараад л энэ чинь ямар ямар ч л болсон юм. Би бол энэ тэтгэвэрт гарснаас хойш энэ захиргааны юм мэддэггүй ээ хүү минь. Өөрөө явж сууж чаддаг ч үгүй болохоор. Миний үеийн амьдарч байсан амьдрал бол яахав дээ дажгүй байсан. Би идэх хоолоо..., хүүхэдтэйгээ байсан, эхтэйгээ байсан. Тэгээд манай хань нөхөр бол 40-н хэдхэн настай өвчнөөр нас барсан. Тэгээд би өнөө хэдэн хүүхэдтэй байсан даа. Яахав тэгээд сургууль соёлд явуулаад болоод л байсан би нэг. Нэгдэлд чинь яалаа 180 цаасны цалинтай байсан. Болоод л байдаг байсан. Захиргаа болохоороо олон хүүхдийн мөнгө гэж 400 цаас өгдөг байсан. Тэр хоёроо нийлүүлээд л болоод л байдаг байсан. Би хүүхдүүдээ техникум төгсөгсөн, ТМС төгсөгсөн, 10 жил төгсөгсөн, цэрэгт явуулсан. Миний хүүхдүүд бол зарим нь 3 жил явж ирсэн цэрэгт явж ирсэн хүүхдүүд байгаа. Нэг нь л жил гаранхан хаасан хүүхэд байгаа. Тэгээд би чинь 11 төрсөн хойноо...,

Баасанхүү -

хөөх

Цэрэнжид -

2-ыг нь багад нь алдчихсан юм. 2-ыг нь их болгосон юм аа нэгийг нь 37-той алдсан, нэгийг нь яг 50 насан дээр нь алдаад. Тэгээд одоо нэг юм..., 2, 3 юм байдаг л юм. Би өөрөө бол яахав дээ. Тэгээд л энэ хэдийн дунд л ирж байдаг өөрөө нэг ганцаараа тийм нэг хүн явж л байдаг юм. Тэхдээ хүүхний дэргэд голдуухан байдаг юм. Энэ миний хамгийн багын дээрх хүүхэн байгаа юм.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

нэг хүүхнийг нь хүнд бариад өгчихсөн, байдаг л юм. Иймэрхүү л байдаг юм даа хүү минь. Одоо тэгээд ойрдоо бол энд..., одоо ойрын хугацаанд одоо ойрын хэдэн жил энэ нүд байна, цагаан мөгөөрсний өвчин гэж эмч нар хэлэх гээд байдаг юм, тийм юмтай болчихоод бас ханиад салахгүй аахилж уухилна, амьсгаа давхцана, бөглөх гээд байна, ханиалгаад л тийм л болчихоод байна. Ондоо юм алгаа хүү минь одоо. Одоо бол илүү юм байх ч үгүй надад. Юм хийж үзэхгүй юм чинь ямар юмаа л боддог юм хүүхдэд дараа болохын нэмэр. Бага шиг л өвдөөд байж байгаасай л гэж бодоог болохоос биш.

Баасанхүү -

анх та нэгдэлд одоо яг ямар ажилд орж байсан бэ?

Цэрэнжид -

айн?

Баасанхүү -

анх ямар ажилд нь орж байсан нэгдэлд? Захиргаанд орж байсан гэл үү?

Цэрэнжид -

нэгдэлд үү?

Баасанхүү -

тийн.

Цэрэнжид -

нэгдэл захиргаанд чинь..., нэгдэл захиргааг чинь одоо эхлээд л яахав дээ захиргааны цэвэрлэгч, захиргаанд хүн дууддаг тийм нэртэй л байсан хүн л дээ би тэндээ.

Баасанхүү -

аанхан зарлага гэдэг үү?

Цэрэнжид -

тийн зарлага л гэж би тэгж байсаар байгаад, тэгээд сүүлдээ нэгдэл мэгдэл байгуулагдаад. Дандаа л үргэлж л тэгээд захиргаанд ч ажил хийж л байдаг. Тэгээд захиргаа нэгдэл хоёр чинь одоо хамтраад ажил хийж байгаа юм чинь хоорондоо.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэгэхэд чинь мөн хамт л явж байна. Ухаандаа захиргаанаас хоёр гурван хүн явна. Тэгэхээр тэдэн хүн явна гээд л хамтраад цугаараа яваад л хөдөө ажлаа хийгээд л ирцгээдэг. Ямаагаа самнана, тэмээгээ хяргана, үхрээ хяргана, адуугаа хяргана, ямаагаа хяргана ёстой хийхгүй юм байдаггүй байлаа ш дээ дээхэн үед чинь хүн.

Баасанхүү -

ммхм. Зарлага гэхээр одоо энд энэ захиргаанаас гарсан мэдээг өөр нэг газар аваачиж хүргэх ч байдаг юм уу тийм ажил хийж байна гэсэн үг үү?

Цэрэнжид -

зарлага гэхээр чинь хүү минь захиргаа яаж өгнө л дөө. Захиргаа нэгдэл хоёр чинь за та яваад тэр хүнийг дуудаад ир гэж байгаа юм. Тэгэхээр дуудаад ир яваад дуудаад ир, дахиад л яв тэр хүнийг дуудаж ир гэнэ, дахиад л явна дуудаад ирнэ. Алинд нь ч хамаагүй дуудаж байна гэдэг чинь өнөө нэг доор ажилтай. Тэгээд захиргаа дангаараа тэгж хүн дуудуулна гэж байхгүй. Нэгдэл нь хамт дуудуулна. Захиргаа нэгдэл хоёрт зарлага л гэж байсан хүндээ би. Зарлага хийгээд цэвэрлэгч хийгээд л байж байсан. Бүх конторыг цэвэрлээд, өдөржин хүн дуудаад л. Аан бас бүтэн сайнд нь амарчихаад тэгээд л..., тийм л байсан хүн дээ.

Баасанхүү -

аанхан. Дуудахдаа тэгээд зөвхөн нөгөө сум ч юм уу, нэгдлийн төв дотроо дуудах уу, бас хөдөө рүү явж дуудах хэрэг гарах уу?

Цэрэнжид -

үгүй үгүй хөдөө явахгүй ердөө л энэ төв дээрээ л дуудаад байна.

Баасанхүү -

аан за.

Цэрэнжид -

хөдөөнөөс ирсэн хүн ч байсан дуудаад ир гэнэ. Энэ дээр байгаа хүнээ ч дуудаад ирнэ, жолооч нар молоож нар юу эс байхав дээ дуудаад ир гэнэ тэрнийг л дуудаад ирнэ. Аан тэгээд юуны ч хамаагүй хүн дуудаж ирнэ. Аймгийн дарга нар ирээд л ажил үзэх юм бол өнөө зарлага хаа байна вэ гээд л тэгнэ хүн очоод л дуудаж байна чамайг гээд л. Ирээд л нэгдлийнхээ дарга дээр юм уу захиргаан дээр ирэхэд л за тэр хүнийг дуудаад ир, тэр хэдэн хүнийг гээд нэр бичиж өгөөд л явуулчихна. Тэрнийгээ барьж гүйж яваад дуудаж өгчихөөд л ирэхээр л за одоо хүн дуудахгүй одоо явж амар гээд л. Хамаагүй ээ 11, 12 болж байсан ч хамаагүй тэгээд л айлын хооронд энэ тэр чинь өнхөрч унаад л яваад байна. Харанхуйд чинь өнөө гэрэл барилгүй янзын явдаг байлаа ш дээ нээрээ урьд чинь ямар..., өнөө нүднийхээ сайнд л тэгж байсан байхдаа, нүдтэй залуу болоод л тэгж байсан байх. Одоо ч юм бол харахгүй. Гэрэл барихгүй л гүйгээд байна ш дээ энэ хооронд чинь зарим нь шөнө, зарим өдөр нь ч яахав сар байгаа юм чинь. Зарим шөнө бол юу байгаа юм чинь..., харанхуй л байгаа юм чинь. Тэгэхэд чинь ямар сайндаа харанхуй шөнө хүн дуудчихаад гараад явах гэсэн чинь үүдэндээ ямар юмаа хийж тампуутай юм тавьсан байсан юм тэрэн дээгүүр давж унаад хөл өвдөгөөрөө жоохон эвгүй болчихсон. Маргааш нь жоохон хазганашуу хүрээд очсон чинь манай нэгдлийн дарга тэгж байсан энэ хазгар хүн хэн бэ гэсэн гээд манай ажилчид юу яадаг юм..., даргыг элэглэдэг юм. Дарга тэгсэн ш дээ чамайг танихгүй энэ ямар хүн бэ гэсэн гээд.

Баасанхүү -

аанхан.

Цэрэнжид -

боловсон хүчин ч хамаагүй дуудна ш дээ. Тэрнийг дуудаад ир гэнэ, яваад дуудаад ирнэ. Аан хөдөөнөөс нэг тийм хүн ирсэн уулзах ёстой учир уулзаж учрах ёстой дуудаад ир гээд л...,

Баасанхүү -

аанхан.

Цэрэнжид -

гүйгээд л явна. Өө энэ манай энэ сум чинь энд байгаа ч үгүй багахан байсан. Одоо чинь зах тэлээгүй юм болчихсон юм чинь. Нэлээн өргөн байгаа биз дээ тарчихсан зүгээр тээ?

Баасанхүү -

тийн.

Цэрэнжид -

тийм л байна ш дээ хүү минь одоо тийм юм ондоо тийм юм яриад яахав дээ.

Баасанхүү -

тэгээд зарлага...,

Цэрэнжид -

энэ хэдэн хүүхдээ өсгөхөд бол би тэгээд хувцас хунар янз бүрийн юмаар бол зовж зүдэрч байгаагүй ээ. Юм элбэг байсан болоод даавуу даалимбаа оёоод л хийгээд өгчихдөг. Одоотой чинь адил бэлэн хувцас өмсөнө, янз бүрийн юм өмсөнө гэхгүй. Хүү голдуухан хүүхэд байсан юм чинь тансаг хилэн өмдөө өмсөөд даалимбан цамцаа, эрээн даавуун цамцаа өмсөөд л өсгөчихсөн дөө энэ хэдэн хүүхдийг чинь. Будааг нь идүүлээд..., шар будааг нь идүүлээд л, цагаан будааг нь идүүлээд л, бор гурилыг нь идүүлээд тэгээд өсөгчихсөн хүн дээ би. Манай хүүхдүүдийг өсгөхөд бор гурил өгөөгүй, би гуай чинь л харин бор гурилыг чинь идэж байсан хүн дээ бажуунд.

Баасанхүү -

бажуун гэдэг нь юу юм бэ?

Цэрэнжид -

бажуун гэдэг нь хогоо.

Баасанхүү -

аан.

Цэрэнжид -

иддэг ногоо.

Баасанхүү -

байгалиас ургадаг ногоо юм уу?

Цэрэнжид -

тийн байгалиас ургадаг юм. Цулхир гэдэг нь бас байгалиас ургана.

Баасанхүү -

цулхир ээ?

Цэрэнжид -

тийн. Гоё оо, цулхирыг чинь түүгээд л одоо тэгээд..., савардаж түүгээд л цохиодохоор зэрэг л улаан элс шиг идээ зүгээр асгарчихна.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэрийг нь аваад л цэвэрлээд хуураад л гурил болгож идээд л унд..., нүдэж унд хийж уугаад, цулхиран будааг нь идээд л байна. Манай эх..., намайг өсөх үед бол манайх бас жоохон тийм байсан юм байлгүй дээ. Би л нэг одоо ахтайгаа хоёулаа л өссөн юм даа эхийнхээ дэргэд. Тэгээд бажуун их түүдэг хүн байсан. Тэр бажууныг..., бажуун чинь одоо худлаа хэлэх хүнд миний энэ муу энүүн шиг л одоо ингээд уртаа урт ингээд бүдүүн бүдүүн ургана. Тэрнийг чинь ухаад л газраас аваад л авчраад л хөрсийг нь арилгаад л угаагаад л чанана даа сүүнд.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

сүүнд чанаж идүүлээд л өглөө оройгүй. Хальсийг нь арилгаж хэрчиж хатаагаад нүдээд гурил болгоод боов хайрч иддэг юм. Тэгж ургамал бол их идэж өссөн би бол. Манай ижий их түүдэг хүн байсан юм. Ургамалын..., бажууныг бол нэлээн сайн идэж өссөн шүү би. Боов хийдэг, чанаад өгдөг сүүнд. Тэгдэг л байсан юм даа.

Баасанхүү -

тэр зарлагын ажил нь дандаа хүн дууддаг байсан уу? Эсвэл ямар нэгэн одоо өөр хүнд мэдээ дамжуулдаг тохиолдол байсан уу? Эсвэл дандаа зүгээр тэр дарга...,

Цэрэнжид -

тэр тэгж байна шүү, энэ ингэж байна шүү гэж очиж мэдээ дамжуулахгүй.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

ерөөсөө яг л дарга нартаа дуудаж өгнө.

Баасанхүү -

аанхан.

Цэрэнжид -

намын үүрийн дарга ч бай, нэгдлийн дарга ч бай, захиргааны дарга ч бай тэр дарга нартаа дуудаж өгнө. Чамайг тэгж байна шүү,ингэ , тэг гэж байна, ингэ гэж байна гэж мэдээ хэлж очдоггүй. Зүгээр дуудаад гүйгээд байдаг.

Баасанхүү -

аан.

Цэрэнжид -

хүн дуудаад ир гэхээр айлуудаар гүйгээд, албан газраар гүйгээд, албан газрын дарга дууд гэсэн бол албан газрын дарга ..., ухаандаа сургуулийн захирал ч юм уу, аан мал эмнэлэгийн дарга ч юм уу..., тэгээд албан газрын дарга нарыг бол дуудаад л өгнө. Хөдөөнөөс ирсэн ганц хоёр тийм уулзах учиртай, манай дарга нар аль нэг нь уулзах учиртай хүн байсан бол тэрнийг дуудаадах л гэнэ. Дуудаад л өгчихнө. Тэгээд хөдөөнөөс исэн шүү, чамайг тэгж байна шүү тэг гэж байна, ингэ гэж байна гэж мэдээ бол авч очихгүй.

Баасанхүү -

аанхан.

Цэрэнжид -

зүгээр л дуудаад л өгчихнө дарга нар дээрээ. Тийм л ажилтай. Тийм л ажилтай байлаа. Гэхдээ гайгүй байх аа хоёрхон газар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байгаа юм хөдөө малаа маллаж байгаад. Төвд орж ирээд хоёрхон газар ажил хийж байгаад гарсан хүн байгаа юм.

Баасанхүү -

сургуульд нэгдэлд...,

Цэрэнжид -

гайгүй дээ миний юу болуул.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

5-р ангийн боловсролтой, өшөө юм байхгүй дээ. Аан яахав дээ..., нэгдлийн 30 жил, юуны..., 70 жил билүү, 80 жил байхаа нэг тийм тийм юмаар сайн ажилласан гээд нэгдэл захиргаа бас нэг медаль өгч байсан медалиуд байдаг юм аа нэг 2 медаль байна уу юу байна.

Баасанхүү -

та нэгдэлд ажиллахдаа анх байгуулагдахад нь орж ажиллаж байсан уу, эсвэл бүүр байнгуулагдаад жигдэрсэн хойно нь орж...,

Цэрэнжид -

айн?

Баасанхүү -

нэгдэлд орохдоо...,

Цэрэнжид -

аанхан.

Баасанхүү -

анх байгуулагдаад эхэлж байхад нь орсон уу? Эсвэл одоо...,

Цэрэнжид -

сүүлд нь орсон уу гэж үү?

Баасанхүү -

тийн сүүлд нь орсон уу?

Цэрэнжид -

арай сүүлд нь орсон. Нэгдэл байгуулагдаад арай нэг сүүлдхэн орсон нэгдлийн ажилд. Сургуульд байж байсан болоод би чинь тэгээд сүүлд сургуулиас шилжиж ирээд л тэгээд л нэгдэл захиргаанд орсон доо.

Баасанхүү -

танд бол өөрөө нөгөө нэгдэлд нийлүүлэх мал байсан уу?

Цэрэнжид -

нэгдэлд ороход уу?

Баасанхүү -

тийн.

Цэрэнжид -

надад уу?

Баасанхүү -

тийн.

Цэрэнжид -

манайх бол өөрснөө нийлүүлж байсан. Тэгэхэд би бол хувьдаа малтай байсан.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

аминдаа малтай байсан. 50, 60-аад малтай л үлдсэн байсан. Тэхдээ тэрнийг ч яахав дээ айл дээр өгөөд одоотой адил байхгүй айлуудтайгаа..., хөдөө айл дээр өгөөд л маллаад л, өөрөө ноос үсийг нь аваад л ноос үсийг нь унах болохоор. Тэгээд л байж байдаг байсан. Цөөхөн малтай байсан юм аа.

Баасанхүү -

аанхан тэгээд хэзээ нэгдэлд элссэн бэ?

Цэрэнжид -

тэгээд нэгдэлд чинь одоо..., нэгдэл чинь одоо анх хэдэн онд байгуулаглаа даа одоо энэ чинь одоо би мартчихаад байна ш дээ. Тэгэхэд л нэгдэл гэж байхад чинь би анх байгуулахад нь ороогүй юм аа нэлээн сүүлд л хүүхдээ яасан хойно л орж байсан хүн байгаа юм. Нэгдэл чинь одоо хэдэн онд байгуулагдлаа даа. Нэг л их мал хуй аваад л нийгэмчлээд л нэгдэл байгуулагдаад л байсан юм даа одоо мартчихсан юм уу би...,

Баасанхүү -

та өөрөө нэгдэлд яаж элсэж байв? Одоо дуртай элсэж байв уу? Эсвэл одоо бүх хүн элсээд дуусах үед ч юм уу хожуу элсэв үү? Нэгдэлд элссэн үү?

Цэрэнжид -

нэгдэлд элссэн үү? Нэгдэлд элсэлгүй яахав. Нэгдэлд элсээд л тэр олон малаа нийгэмчлэх нь тэр ш дээ анх нэгдэл байгуулагдахад. Олон мал нийгэмчилчихээд тэгээд нэгдэлд элсэж нэгдлийн гишүүн болж л байгаа нь тэр байх. Тэгээд орж ирэхээрээ яагаад сургуульд ажил хийж байсан юм мэдэхгүй. Мэдэхгүй ч юу байхав дээ сургуульд ажил хийж байгаад нэгдэл сүүлдээ л яагаад нэгдэл захиргаа руу шилжсэн юм мэдэхгүй. Сургуулийх нь хүн яасан юм байгаа биз дээ, цөөхөн хүнтэй, цөөхөн ажилчид байсан болоод тэгсэн юм байгаа биз.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

нэгдэлд элсэлгүй дээ нэгдлийн гишүүд гэхэд..., анх би нэгдлийн гишүүнд элсэж л манайх олон тэмээгээ, олон хонь ямаатайгаа өгч байсан газар байгаа юм. Манайх өөрөө бол олон тэмээтэй айл байсан, олон чиг л хоньтой байсан. 50 бага мал үлдээгээд, 20-н хэдэн тэмээ үлдээгээд бусдыг нь авч байсан юм даа. 100 гаруй тэмээтэй байсан манайх өнөө хүн нь цөөхөн болохоор тэгээд өнөө мал чинь бас яадаггүй юм байна ш дээ зохицуулах гэж болохгүй эд юм байна лээ л дээ. Үгүй бол бага малыг нь хэд өгвөл..., бодыг хэдхэнийг үхүүлчих гээд энэ тэр болдог эд юм байна лээ. Тэгээд тэр тэнцүүлдэг л..., тэгээд 50-аад бог мал, нэг 20-оод тэмээтэй л үлдэж байсан. Адуу мадуу гэж бол манайд байгаагүй юм аа. Манайх ер нь адуугүй, адуу үхэргүй айл байсан юм. Хонь ямаа тэмээтэй л айл байсан. Намайг ер нь өсөхийн л тийм л айл байсан.

Баасанхүү -

ммхм. Тэгээд үлдсэн малаа нэгдэлд өгсөн гэсэн үг үү тээ?

Цэрэнжид -

тийн тэгээд хэсэг малаа нэгдэл рүү..., нэгдлийн гишүүн гэдэг юманд суугаад л байсан л байх л даа. Сүүлдээ ч яахав дээ нэгдэлд ороод л..., нэгдлийн тэгж л захиргаанд ороод л ажил хийж байна гэж жаал тэгж байгаад л гарсан байгаа юм.

Баасанхүү -

ммхм. Тэгээд анх танай нутагт нэгдэлжих хөдөлгөөн яаж явагдаж байсан бэ? Суртал ухаалга нь хэр байв? Хүмүүс яаж хүлээж авч байв?

Цэрэнжид -

аан нэгдлийг үү?

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

нэгдлийг анх ороход чинь яахав дээ нэгдэл мал авна гэж очоод л за одоо төчнөөн мал нийгэмчлэх улсуудаа нэгдэл гэдэг юм байгуулагдлаа гээд л очиход бол яахав дээ бодоход одоо аяга цайтайгаа л хүлээж авсан байлгүй дээ. Аяга цайтайгаа хүлээж аваад за за одоо тийм юм болсон юм бол одоо тэгээд өгнө дөө гээд л одоо цөөн хэдэн юмаа л үлдээгээд хэдэн мал үлдээж явах юм, хичнээнийг авах юм л гэж л асуусан хэрэг байлгүй дээ бодоход. Тэгдэг л байлгүй дээ өөрсдөө. Тэгээд тэнцүүлээд, хувь тэнцүүлээд л тэгж орхидог юм байна лээ. Манайх цөөхөн мал өгч байсан. 70, 80-аад тэмээ, 50, 60-аад ч хүрэхгүй ямаа адуу өгч байсан байх аа. Нэлээн мал..., 50-аадхан бог мал үлдэж байсан юм. Тэгээд нэг 20 тэмээ үлдэж байсан юм аа. За нэг тэрнийгээ сайн мэддэг юм. Би ч мартчих юм аа хүү минь. Одоо чинь ухаанд юм орохоо байчихсан. Тиймэрхүү л байсан даа.

Баасанхүү -

та одоо тухайн үеийн нэгдлийн үйл ажиллагааг тайлбарлаад сайхан яриад өгөхгүй юу? Яг дотор нь ажиллаж байсан хүн юм чинь.

Цэрэнжид -

нэгдлийн ажил гэж үү? Нэгдлийн ажил чинь одоо яахав дээ, нэгдэл чинь одоо бүх малынхаа ноосыг авдаг байлаа.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

ухаандаа тэмээ..., ноос авдаг байлаа, адуу хяргадаг байлаа, хонь ямааныхаа үсийг авдаг байлаа. За тэгээд л ногоо цагаа юу эс байхав дээ, ногоо цагаа түүх, тэр нэгдэлд хийж байгаа өнөө өвс тэжээл хураах, тэжээл ачих..., айлд очих..., айлд очижхурга ишиг..., төл бойжуулна бид чинь. Сараар хамаагүй, 20-оод хоногоор, 40-н хэдэн хоногоор энэ тэр айлын төл бойжуулна.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэгээд нэгдэл чинь одоо тийм л ажилтай байж байсан. Тэгээд намар болохоор зэрэг л өнөө юу гээд..., хээлтүүлгэнд орно гэж нэг ажил байдаг байлаа. Тэгээд л өнөө олон зоонууд чинь өнөө малаа ийм малаа ялгаж аваад тэгээд л хаана л бол хаана пункет байгуулна ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэр пункет байгуулахад бол зоо нар малчид нь өөрснөө ажиллана. Бид бол яахав зун болохоор л яахав нэг тэр хэдэн газар пункет байгуулсан байна, 3 газар байна уу, 2 газар байгуулсан байна уу пункет байгуулаад ямаагаа хээлтүүлнэ. Ухна хуцаа болохоор сумаас ч юм уу хөдөөнөөс ч юм уу хүн авч маллуулна.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

биднийг бол ер тийм юманд бол явуулахгүй. Бид чинь яахав гэхээр тэгээд л энүүгээр л намрын ажил араар нь л бэлдэж байдаг. Ухаандаа өвс түүх ч бай, нэгдлийн юмыг хурааж хумиж ийш нь тийш нь янзлэх ч бай тийм л юм хийдэг байсан даа.

Баасанхүү -

тэр пункет гэдэг нь юу юм бэ?

Цэрэнжид -

пункет гэдэг нь үү?

Баасанхүү -

аанхан.

Цэрэнжид -

пункет гэдэг чинь хүү минь яадаг байлаа ш дээ, зохиомлоор мал хэллтүүлдэг. Олон зоо нар төгсөөд ирчихсэн дээд зоонууд дунд зоонууд төгсөөд ирчихсэн. Тэр мал ялаад, эм малыг ялгаад заримыг нь ухна хуцанд тавина, заримыг нь зохиомлоор хээлтүүлдэг тийм агарномич гэдэг юм уу юу ч гэдэг юм дээ зохиомол гэдэг чинь одоо тариа ч юм уу даа юу ч хийдэг улс юм. Ямар ч л байсан тэр малд л нэг үр шим өгч л байгаа биз дээ.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэгээд л тэрийг сүүлдээ..., тийм л эд дээ. Тэр пункет гэдэг чинь намар болохоор л эм малаа ялгаж авдаг, ямаагаа..., хонь бол тэгдэггүй байсан тэр чинь ямар ч сонин эд юм. Хонь бол яахав хотондоо л..., ямаагаа тэгдэг байсан ш дээ. Яагаад тэгдэг байсан юм мэдэхгүй. Пункет байгуулдаг л байсан юм. Зоо нар өөрснөө ажиллана. Зоо нар нэг хоёр хүн ажилчин авчихна өөрсдөө. Тэгээд л тэр ямаагаа маллуулаад л. Тэгээд ямар ажил явуулдаг байпдаг юм зоо нар одоо тийм л байсан байх. Хээлтүүлэгний ажил, зохиомол хээлтүүлэг л гэж ярьцгаадаг байсан. Зохиомол хээлтүүлэг гэдэг нь ямар ч л байсан үр төл авдаг л бий болгодог л, тариа юм уу юу юм хийдэг л улс л байх гэж боддог юм. Тэгдэг ч юм уу үгүй ч юм уу хэн мэдэх вэ. Үгүй нээрээ тэгдэг ч байсан юм уу үгүй ч байсан юм уу. Тэхдээ ухнаа бас тэгдэг байсан. Ухнуудаа тавьж их олон ухна тавина өнөөө олон ямаанд чинь. 10-аад 10-аадаар нь л пункетууд чинь ухнаа тавьчихна.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэгээд л өнөө ухнаа хээлтүүлгийн үед хээлтүүлчихээд яагаад ялгадаг юм ялгаж малгадаг л байсан юм. Тэр өнөө нэг нөгөө зохиомол хээлтүүлэг гэдэгтээ бас таардаггүй юм уу ямархуу...., тэрнийг бол би мэдэхгүй ээ. Тэгдэг л байсан. Ямар ч л байсан ухнаа маллаж л тусд нь их малладаг байсан. Ямар ч байсан эм малаа нэг их ялгадаг байсан нэгдэл чинь.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэгээд зоонууд ажилладаг. Дээд мэргэжлийн зоонууд, дунд мэргэжлийн зоонууд гээд олон хүүхнүүд төгсөж ирээд тэгж ажилладаг л байлаа даа хүү минь.

Баасанхүү -

таны ажлын ачаалал ер нь хэр байсан бэ?

Цэрэнжид -

өө миний ачаалал чинь бол..., эхлээд бол би анх нэгдэл захиргаа руу орж ирээд бас жаахан хүнд байсан.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

цэвэрлэгээгээ хийдэг байлаа, хүнээ дууддаг байлаа, түлшээ хагалдаг байлаа.

Баасанхүү -

өө та юу?

Цэрэнжид -

тийн. Галаа түлдэг байлаа. Эхлээд тэгдэг байсан. Тэгж байгаад сүүлдээ галлагаа нь салаад, хүнээ дуудаад цэвэрлэгээгээ хийгээд тэгээд арай хөнгөн болчихсон. Түлээ түлшээ бэлдээд тэр галлагаа хийнэ гэдэг чинь лут юм байгаа юм.

Баасанхүү -

тийм байна.

Цэрэнжид -

тэр чинь одоогийхтой адил байхгүй ингэж юм жоохон нэг жоохон жоохон муу пийшинтэй дотроо. Тэрүүнд нь утаа тавиад л баагуулаад л байж байдаг байлаа би чинь.

Баасанхүү -

өрөө болгондоо нэг пийшинтэй юу?

Цэрэнжид -

тийн. Түлээгээ түүгээд, хагачаад л овоолоод л, оруулж орхиод л гүйгээд явна. Өдөр гал түлж байгаад л тэгээд л орой яваад өгнө. Өглөө эрт ирээд л тэрнийгээ галлаад л, өнөө хогоо цэвэрлээд орхисон болохоор яахав дээ өнөө конторын тоосыг нь арчаад л тэгээд ажилдаа ороод явчихна даа өөрийнхөө, өөрийнхөө үндсэн ажилдаа ороод явчихна өдөр. Тэгж байтал чинь өнөө дарга нар чинь хүрч ирээд гадаах доторхи юмаа эмхлүүлж хийж байтал хүн ирээд л за зарлага байна уу, алив тэр хүнийг нэг дуудаад ир, алив тэр жолоочийг нэг аваад ир, за тэр даргыг нэг аваад ир..., ухаандаа сургуулийн захирал ч юм уу, аан өшөө газрын мал эмнэлэгийн даргыг ч юм уу аваад ир гээд л явуулна. Очиж дуудчихаад л хүрээд ирнэ. Дарга дуудаж байна аа л гэж хэлж байгаа юм, нэгдлийн дарга дуудаж байна шүү л гэж байна. Нэгдэл гэдэг нь тийм голцуухан тийм ажилтай байсан шүү ер нь. Захиргаа ч гайгүй шүү энэ захиргаа нь бас тусдаа болохоор захиргаа чинь хүн дуудуулна аа надаар. Тэхдээ би бол яахав захиргаагаа үргэлж цэвэрлэдэг байсан юм чинь хамт, нэгдлийнхээ өрөөнүүдтэй хамт цэвэрлэдэг байсан юм чинь.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

Сүүлийн үед бол гайгүй болсон. Хивс мивс дэвсчихээд, хивс мивс хана манаа би чинь өнөө насосоор цэвэрлэдэг болчихсон.

Баасанхүү -

аанхан.

Цэрэнжид -

тэгээд их гайгүй болчихсон. Гайгүй л болчихсон доо би.

Баасанхүү -

нэгдлийн одоо байр, нэгдлийн байрлаж байгаа байр ер нь ямархуу байсан бэ?

Цэрэнжид -

айн?

Баасанхүү -

нэгдлийн байшин ямархуу байсан бэ?

Цэрэнжид -

нэгдлийн байшин чинь уг нь одоо юу ш дээ..., одоо чинь аль нь юм дээ энэ чинь. Одоо бол энд байгаа 2 давхар тэр ш дээ энэ үргэлж байна уу 2 давхар байгаа ш дээ. Тэр цаана нь нэг урт байшин байгаа даа.

Баасанхүү -

тийн.

Цэрэнжид -

тэр байна ш дээ нэгдэл захиргаа гэж байсан юм. Тэнд би зарлага хий:ж цэвэрлэгч хийж байсан юм. Тэгээд сүүлдээ 2 давхар нэг бариулаад бид чинь. 2 давхарт бас хүн дуудаж өгдөг бас цэвэрлэгээг нь хийдэг байсан. Тэгж байгаад сүүлдээ харин одоо нөгөө тэтгэвэрт гараад тэтгэвэрт гарсан хүн гээд гаргачихсан. За нэг нарийхан урт ингэсэн, нэг ийшээ ингэсэн байшин байгаа даа модон. Тэрэнд чинь харин би олон жил хийсэн ш дээ би. Тэр чинь нэгдэл захиргаа хоёр үргэлж байсан. Намын үүрийн тэр цугаараа, намын үүрийнх нь өрөө, нэгдлийх нь даргын өрөө бас энүүхэнд зүүн талд нь өөд өөдөөсөө харсан хаалгатай тийм байдаг байсан.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

захиргаа яахав дээ зүүн хойд талдаа байсан. Захиргаа нь бол зүүн хойд талдаа байдаг байсан. Намайг байсныг бодвол сайхан болгосон юм байна лээ энийг бас. Энэ чинь ноднин уржнанхан манай захиргааг чинь..., энэ захиргаа чинь байсан болоод засвар масвар хийгээд сайхан болгочихсон юм байна лээ.

Баасанхүү -

та өөрийнхөө яг үндсэн ажлаас гадна бас олон нийтийн ажилд хэр татагдаж оролцдог байв? Тухайн үед бас ямар ямар ажлууд хийгддэг байсан бэ?

Цэрэнжид -

үндсэн ажлаас гадна уу?

Баасанхүү -

тийн.

Цэрэнжид -

олон нийтийн ажил гэдэг чинь хүү минь одоо яриад байгаа тэр биз дээ үгүй юу? Арай ондоо байх уу?

Баасанхүү -

сайн дурын ч юм уу, эсвэл нөгөө нэг цалингүйгээр субботник хийх ч юм уу, эсвэл одоо нөгөө мал төллөлтөнд очиж туслах энэ тэр, хадланд явах ч байдаг юм уу тээ, тиймэрхүү ажлууд яг үндсэн ажлаас гадна бол хүмүүс их хийдэг байсан ш дээ. Та ийм зүйл хийж байсан уу?

Цэрэнжид -

хийлгүй дээ. Нэгдлийн өвсөнд ч явж л байлаа, төл ч бойжуулж байлаа, нэгдэлд энэ чинь тэмээ мал хяргаж байлаа, худаг усанд ч явж л байлаа. Ёстой хийгүй ажилгүй байсан. Ер нь үндсэн өөрийн хийгээд байдаг байсан ажлаас бол тиймэрхүү ажилд бол би их оролцож байсан. Аан тэгээд баяр наадам болно. Баяр наадам болоход гуанз гаргана. Гуанзанд ажиллана.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тиймэрхүү л юм хийдэг л хүн байсан. Энд тэндээс хүн ирнэ зочин ирнэ. Дээр үед чинь тэмээ мэмээ, юугаар..., тэмээ мэмээний өвчин устгана гээд л нэг тийм Унгераас хүртэл улс ирдэг л байсан. Тэрүүнд чинь үйлчилдэг л байлаа ш дээ хоол унд хийнэ.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

хүн хар дуудаж өгнө. Тэгдэг л байсан. Гаэнцаараа ч үйлчлэхгүй, нэгдэлд л хэдэн хүүхэд байсан бол тэр хүүхнүүд цугаараа л очиж ажиллана өнөө Унгерийнхаа улст хоол цайг нь хийж өгөөд л. Тэгдэг энэ тэр л байсан даа. Тиймэрхүү ажилд бол оролцдог л байсан. Тэр одоо ерөөсөө бүх юманд оролцоно. Ер нь хийхгүй ажил гэж бараг байхгүй. Одоо үндсэн ажлаас гадна тийм олон нийтийн ажил бол ёстой тасралтгүй явдаг байсан. Төл бойжуулаад ир л гэхэд бол би 45 хоногоор хүртэл явж л байсан хүн.

Баасанхүү -

хөөх.

Цэрэнжид -

төл бойжуулаад айлд очиж төл божуулаад. Малыг нь төллүүлээд сайхан бойжуулаад. Өвс усанд оруулаад л тэгээд орхино ш дээ 45 хоночихоод.

Баасанхүү -

тэр үед одоо нөгөө үндсэн ажил яах вэ?

Цэрэнжид -

тэр чинь одоо ухаандаа миний өнөө зарлага хийж гүйж байсан хүн бол захиргаа нэгдэлд чинь ажилтай хүн юм болохоороо хөдөө очоод улс нийгэмдээ тус болж гадагш ажиллаж байгаа тэр ш дээ. Улс..., гадагш нь малчиддаа туслаж байгаа нь тэр шүү дээ одоо. Нэгдэл тэгж явуулдаг л байсан намайг. Би бол тэгж их явж байсан. Төл бойжуулж ч байсан. Тэмээ мал хяргах, адуу мал хяргахад бол үргэлж явдаг байсан хавар болохоор. Зун бол харин нэг их явдаггүй байсан. Зун чинь одоо яахав дээ өнөө хүнээ дуудаад л өдөр байж байдаг. За тэгээд л намаршаад ирэхээр тэгээд л ногоо түүгээд л. Ногоо түү гээд л явуулна, ногоо түүнэ. Ногоогоо түүгээд ирсэн дээрээ ногоогоо дэлгэж хатааж өгнө. Тиймэрхүү л ажилтай байдаг байсан. Тэр үед чинь..., би бол тэр нийгмийн ажилд бол, тэр олон нийтийн ажилд бол ёстой тасралтгүй явж байсан. Яг энэ конторынхоо ажлаас гадна одоо хүнээ дуудаад цэвэрлэгээгээ хийдэг ажлаасаа гадна ёстой явж байсан. Гадагш нь бол их явж ажил хийж байсан хүн. Тэмээнд ч явж л байсан, адуунд ч явж л байсан, хонь ямаанд ч явж л байсан. Тэр байтугай би баазын мал хүртэл хярга гээд хөөгөөд явуулахад би баазын мал хүртэл 7 хоног явж баазын хонь хяргалцаад ирж байсан хоёул, гурваалаа яваад.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

манай нэгдэл чинь одоо тэгдэг байлаа ш дээ баазынхаа малыг хонио явахаас нь өмнө уртаа хяргадаг.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэгээд тэр урт хяргах болохоор чинь түүгч нараас ондоо хүн байдаггүй. Түүгч нараас олддоггүй. Тэгээд биднийг хөөгөөд явуулна. Бид нэг хоёул, гурвуул галтай өстэй, хоолтой ундтай яваад л нэг хорооны дэргэд бууж байгаад л 3 ч хонож, 4 хонож хамаагүй өнөө их олон мянган хонийг хяргаад л. Тэгээд л...,

Баасанхүү -

тэр үед танд одоо би энэ үндсэн ажлаасаа гадуур ийм ажил хийх ёсгүй чч юм уу, аан эсвэл дургүйцэх ч юм уу тийм бодол төрдөг байсан уу? Эсвэл зүгээр хийх ёстой гэдэг утгаар хийдэг байсан уу?

Цэрэнжид -

өө тэр чинь хүү минь би бол хүүхэд төрчихсөн манай эх гэдэг хүн байсан болоод би чинь тэр гадуур тийм ажилд бол ёстой дургүйцдэггүй явдаг байсан.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

одоо ухаандаа нэг..., за өнөө нэг тийм баяр, тийм хэдэн хүн ирнэ шүү, за та нар одоо тар хоёр..., юу ч байдаг юм буудлын эрхлэгчтэйгээ буудалд..., буудалтай ш дээ. Өнөө дарга нар ирээд буудаг буудал.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэрний ажилчинтай хоёул хоол хийгээрэй тэдэн цагт ирнэ гэсэн, хоол бэлдэнэ. Тэгээд л өөрийнхөө юмыг өнөө захиргаан дотор байгаа өнөө контороо цэвэрлэж хаячихаад би чинь гялалзуулна ш дээ ёстой. Би чинь бол амьд хүн шиг явж байсан юм аа. Одоо даанч үхчихээд байна хүү минь. Контороо цэвэрлэж хаячихаад л..., манай дарга нар зарим нь сууж л байдаг юм дарга нар ирнэ гэсэн гээд л. Би очоод л буудлын эрхлэгчтэй хоёул хоол бэлдээд л угааж арчих юм байвал угааж арчилцаад л.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэгээд л манай дарга нар ч гараад л явна ш дээ 8, 9 энэ тэр гэж байгаад заримдаа 10 энэ тэр хүргээд гараад явна ш дээ. Тэгэхэд чинь би чинь зөрж орж ирээд л цэвэрлэгээгээ өрөөгөө цэвэрлэж хаячихаад л лаа ч асаадаг юм уу, гэрэл унтарсан байвал лаа асааж хийж байгаад л цэвэрлэж хаячихаад явна. Өглөө эрт л ирнэ би чинь. Холын юм үзэгдэхгүй байхад л гэртээ босч хэдэн хүүхдээ хооллож ундалж хаячихаад л. Зарим нь сургуульд явна, зарим нь гэрийнхээ ажилтай хүүхдүүд. Хаячихаад л хүрээд ирнэ. Ирээд л контороо тоосыг нь арчаад л дарга нараа орж ирэхэд бэлэн болгочихоод л сууж байна. Аан тэгээд л манай аймгийн дарга нар чинь л буучихна ш дээ. Дарга нар дээр зарим манай дарга нар аваад буучихна даа буудлаас аваад гараад ирэх нь ирээд л конторлоод л өнөө нэгдлийн ажлын ажил төрлийн ярианы талаар яриад л, захиргааны махиргааны юугаар яриад л, тэгээд манай дарга нар суугаад л цөөхөн цөөхөн цагийн хурал энэ тэр хийчихээд..., тэр хоорондуур чинь намайг цаад контор луу дарга нар ганц хоёр байвал тэрнийг аваад ирээ л гэнэ. Гүйгээд л явна, аваад л ирнэ. Дуудаад ир л гэнэ. Тэгж мэдээ хүргээд ир гэж хэлэхгүй л дээ.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

дуудаад ир л гэнэ. Тэгээд л нэг дуудаж өгчихөөд л гүйж ирээд л хүнгүй конторыг бол тэрнийг нь цэвэрлээд зогсож байна шүү зүгээр байхгүй ээ би чинь. Гадаа үүдээ цэвэрлэнэ. Энэ нөгө захиргаа чинь, манай захиргаа чинь энүүхэндээ одоо мод тарьчихаад мод усла гээд л. Тэр модыг бол би их усладаг байлаа. Ус зөөгөөд л..., ус ирнэ дээ харин систерньтэй ус ирнэ. Тэрүүгээр зөөгөөд модоо услаад л байна даа. Одоо энэ харагдаж байгаа тэр байшингийн үүдэнд байгаа том том моднууд чинь намайг байхад ажилчин байхад тарьсан модоо.

Баасанхүү -

өө.

Цэрэнжид -

энэ одоо сайхан болсон юм дээ. Цэцэг тарина аа. Цэцэг тарь л гэнэ манай дарга.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

өнөө нэгдлийн дарга Жамин дарга гэж нэг хүн байсан юм. Цэцэг тарина. Дугуйн дотор цэцэг тарь гээд л. Цэцэг тариад л өнөөх нь ургана. Шувуу энэ тэр таслачих гээд байдаг ш дээ муусайн шувуу энэ тэр. Өнөөхөө хамгаалж намар болоод хатахаар нь өнөөхийн чинь үрийг вах юм л даа. Тийм нэг хумс шиг нарийхан хар юм энэ тэр, бөөрөнхий хар юм энэ тэр унадаг юм уу даа зарим цэцэгнээс нь.

Баасанхүү -

за.

Цэрэнжид -

тэр үрээ авч өнөө дахиад дараа жил нь ургуулна. Тэгэх гэж нэг их мэрийцгээнэ. Тэгээд энэ мод бол мэдэхгүй ээ ингэж ургаж ургаж намар болохоор навч нь унаад өгнө. Ажилтай хүн бол мал тэжээнэ гээд авдаг л байх. Бид мэтийх нь бол өнөө цэвэрлэгээ хийж байна гээд ээ балиар ээ гэгээн минь гээд л юутай хийтэй нь хамаад хаячихна. Юу ч үгүй гозойсон моднууд л үлдэнэ.

Баасанхүү -

ммхм. Та ажлын ачаалал одоо ар гэрийн амьдралаа яаж зохицуулдаг байв?

Цэрэнжид -

айн?

Баасанхүү -

ажлын ачаалал, ар гэрийн амьдралаа яаж зохицуулдаг байв? Одоо нэлээн олон хүүхэдтэй, ажил нэлээн их...,

Цэрэнжид -

тийн. Үгүй яахав дээ өнөө хэдэн хүүхдээ зохицуулна даа ямар ч л байсан. Манай эх гэж нэг хүн байсан настай хүн. Би эхтэйгээ л хоёулхнаа байдаг. Тэгээд сүүл үед л 9 хүүхэд гарсан болохоос.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

манай ханть бол эртээ 40-н хэдхэн настай өвчний улмаас нас барчихсан. Би чинь олон жоохон хүүхэдтэй л үлдээд тэгээд л зарим нь сургуульд суугаад л, сүүлдээ өсөөд л техникумд яваад энэ тэр, 10 жилд энэ тэр яваад. Тэгээд яахав дээ ямар ч л байсан зохицуулдаг байсан. Гэхдээ би 180 төгрөг аваад, хүүхдийн мөнгө гэж захиргаа 400 цаас өгдөг байсан олон хүүхдийн мөнгө гэж.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэр хоёроор зохицуулдаг л байсан даа би ямар ч байсан хүүхдээ ямар ч байсан өлсгөөгүй л хүн болгосон би энэ хэдийг нээрээ. Тэгээд оёж шидэх энэ хувцасыг чинь одоо ингээд..., одоотой адил бэлэн хуцас өмсөхгүй ш дээ хүү минь. Өнөө эрээн даавуугаа огтлоод л нэг цамц хийгээд л өмсөгчихнө. Нэг л хагас бүтэн сайнаар шөнө энэ тэр лаа барьж байгаад л амжуулна ш дээ тэрнийг чинь шөнө. Дээл тэрлэг энэ тэрийг чинь шөнө л лаа барьж байгаад л хагас бүтэн сайнд амжуулж..., тэгээд л дараагийн бүтэн сайн болоход өнөө дээл тэрлэг ч бай, юу ч бай, цамц өмд ч бай тэрнийгээ хийгээд л. Тэгээд ямар ч л байсан болгоод л байдаг байсан би нээрээ.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

хэдэн хүүхэд эхтэйгээ тэгээд сүүл үед эх минь нас барчихсан. Хэдэн хүүхэд минь өсч л 10-н жилд ч яваад л өглөө, техникумд ч л яваад өглөө. Зарим нь цэрэгт яваад өглөө. Үгүй одоо тэгээд яахав дээ. Хамгийн бага 2 хүүхэдтэй үлдээд л байж байтал хамгийн багын дээдэх 8 төгсөөд л ТМС-д л яваад өглөө. Бас явахдаа хамаагүй хөндлөн явна шүү. Өмнөговьд жимс ногооны анги гэж байсан юм. Дээхэн үед шүү, харин одоо байдаг юм уу үгүй юм уу. Байдаг байлгүй дээ. Байдаггүй юм уу. Жимс ногооны ангид явуулчихаад хүүгээ 2 жил явуулаад. Нэг багатай нэлээн үзэж тарж байтал л өнөө хүүхэд бас 8 төгслөө. 8 төгсөөд хөдөө гаргачихдаг юм байна аа. Захиргаа нэгдэл сургуул..., нэг жил барилгат ажил хийчихээд тэгээд энэ хүүхэд жолооны курст сураад..., нэг жил нь тэгж ирчихээд дараа жил нь жолооны сургуульд явсан. Жолооны сургуульд яваад тэгээд жолооч болоод ирсэн. Тэгээд дараа нь цэргийн алба хаагаад. Миний бүх хүүхэд цэргийн алба хаасан. Хичнээн л эрэгтэй хүүхэд байна бүгдээрээ хаасан. Нэг нь нэг жил гаран хаасан. Бусад нь дан 3 жил хаасан. Ховдод ч хаасан, Дорнод аймагт ч хааж л байлаа, Улаанбаатарт хаалаа, Зүүнбаянд ч хаалаа. Тийм хол хол хаасан манай хүүхдүүд. Тэгэхэд чинь би тэгээд л байгаад л байж байна даа ажлаа хийгээд хэдэн хүүхэдтэйгээ.

Баасанхүү -

болгоод л уу?

Цэрэнжид -

тийн ганц хоёр хүүхэдтэйгээ. Томчууд нь яваад өгөхөөр ганцхоёр хүүхэд чинь өнөө..., зарим нь сургуульд явчихна. Сүүлдээ ч яахав дээ ганц муу бандитай үлдчихээд л тэр чинь 8 төгсөөд явчихлаа. Өө бүүр ганцаараа болоод өгдөг гэнэ. Аан тэхдээ тэгээд яахав дээ гэрийнхээ ажлыг амжуулаад өөрийнхөө хавийн юмыг зохицуулаад нэгдэл захиргаагаа ямар ч л байсан би хохироохгүй байж байгаад л тэтгэвэртээ гарсан даа.

Баасанхүү -

ммхм. Та ажилдаа дуртай байсан уу?

Цэрэнжид -

айн?

Баасанхүү -

ажилдаа дуртай байсан уу?

Цэрэнжид -

дуртай байсан уу?

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

дуртай байхгүй юу хөөрхий минь энэ чинь ажил хийж амьдарна гэдэг чинь хүний хамгийн хэрэгтэй эд байдаг байхгүй юу одоо ч гэсэн. Дээр үед ч гэсэн хүн дуртай байлгүй яахав. Ажилгүй байна гэдэг чинь хүү минь ээ..., би чинь өө тэр ажлыг чинь ёстой зүгээр яадаггүй байсан ай энэ ажил хүнд байна хэцүү байна гэдэггүй байсан.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

зэрэгцүүлж хийгээд л. Эхлээд нэг жоохон анх орсондоо би нэг жоохон тиймхэн байсан. Нэг түлээгээ хагалж галаа түлдэг. Тэгээд цэвэрлэгээ хийнэ, тэгээд хүн дуудна. Тэр нэг жоохон тиймхэн л юм шиг байдаг байсан. Удаагүй ээ нэг жил хийсэн үү яасан. Тэгэсгээд галчийг нь салгаад хаячихсан. Тэгээд хүн дуудах цэвэрлэгээ хоёр яахав дээ хийгээд л. Өвөл бол дулаалгаа хийгээд л, зун бол мөн цонхоо нимгэлээд л, зуных нь байранд юунд оруулаад л..., зуных нь байдалд оруулж өгөөд л. Тэгээд л явж байдаг байсан. Ажил бол хүү минь залуу хүн байхад бол..., залуу байхад бол яадаггүй байлаа...,

Баасанхүү -

таны ажлын одоо хамгийн сайхан зүйл нь юу байв? Жоохон тааруу зүйл нь юу байв?

Цэрэнжид -

хамгийн сайхан ажил уу?

Баасанхүү -

тийн ажлын хамгийн сайхан зүйл нь?

Цэрэнжид -

үгүй яахав дээ хамгийн сайхан ажил ч яахав дээ ямар ч л байсан цэвэрлээгээгээ хийгээд яваад байхад ингээд дасчихсан болохоор чинь болдог эд юм байна лээ. Хүнээ дуудаад л, цэвэрлэгээгээ хийгээд л яваад л байна. Аан нэгдлийнхээ ажил, нийгмийнхээ ажилд оролцчихоод л оролцох үедээ оролцчихоод л, оролцохгүй үедээ өөрийнхөө захиргаан дээрээ контор дээрээ ажлаа хийчихээд л тэгээд л байна. Тэгээд хагас бүтэн сайнд амарвал гэрт юмаа амжуулчихаад, хагас бүтэн сайнд амрахгүй бол нэгдэл нийгмийнхээ ажилд явалцчихаад л тэгээд л байж байдаг тийм л байсан даа.

Баасанхүү -

жоохон тиймхэн санагддаг зүйл байсан уу?

Цэрэнжид -

айн?

Баасанхүү -

жоохон энэ нь жоохон тийм юм даа гэж санагддаг зүйл байсан уу?

Цэрэнжид -

аан энэ нэг тиймэрхүү л юм даа гэж үү?

Баасанхүү -

тийн.

Цэрэнжид -

үгүй ш дээ. Бараг..., ер нь үгүй ш дээ. Би ер нь нэгдэлд чинь би захиргаанд чинь тэтгэвэртээ гарсан хойноохарин бас хийгээд л байдаг байсан. Тэгсэн намайг цаанаасаа тэтгэвэрт гарсан хүн ажил хийлээ гэсэн гээд л манай дарга гаргасан нэгдлийн дарга. Тэгээд яахав дээ гараад л явчихсан тэтгэвэртээ гараад. Тэтгэвэрээ тогтоолгочихсон хүн чинь одоо тэгээд л..., тэтгэвэр чинь одоо эхлээд жоохон байсан шүү дээ хүү минь.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

30 мянган цаасаар тогтож байлаа ш дээ.

Баасанхүү -

30 мянга?

Цэрэнжид -

тийн 30 мянга. 30 мянган цаас авпдаг байсан би. Тэгж байж жаахан нэмэгдээд 40 болоод. Жаахан жаахан нэмэгдэж яваад тэгээд 50 болоод.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэгээд харин 50-аасаа л харин 80 мянга болсон юм байна лээ дээ. Тэгээд л ийм мөнгө болсон доо. Одоо нэг 80 мянган цаасны л тэтгэвэртэй дээ.

Баасанхүү -

социализмын үед одоо нийгмийн сурталчилгаа ухуулгыг хэр хийдэг байв?

Цэрэнжид -

би өөрөө юу?

Баасанхүү -

үгүй ээ одоо ер нь та нарт жишээ нь социализм бол ийм ийм, тэгээд одоо бид коммунизмд хүрнэ ч гэдэг юм уу тиймэрхүү..., эсвэл манай нэгдэл одоо ийм ийм амжилттай ажиллаж байна, одоо цаашид тэгнэ энэ тэр гэсэн суртал ухуулга хийдэг байсан уу?

Цэрэнжид -

аан тэгж ярьж өгч байсан уу гэж үү?

Баасанхүү -

тийн.

Цэрэнжид -

зөвлөгөө хийж л байсан даа. Хийлгүй дээ. Одоо тиймэрхүү..., юуны үед тийм байсан одоо тиймэрхүү байна энэ тэр гэж байсан. Яриа зөвлөгөө, өнөө олон улс ч гэсэн дарга нар ирээд бас хурал хийж ярьдаг байсан бас.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

аан өнөө нэгдэл бол өөрөө яахав дээ өөрөө хурлаа хийгээд ажил төрөл, нийгмийнхээ ажил төрлийн тухай л ярина гэхээс..., одоо захиргаа нэгдэл аймаг өнөө аймаг сум, аймагт одоо тийм ажил болж байгаа, одоо тийм ажил болно манай нэгдэлд. Захиргаа нэгдэлд одоо тиймэрхүү ажил зохион байгуулна энэ тэр гээд ярьдаг байсан биднийг цуглуулж байгаад, ажилчдаа цуглуулж байгаад ярьдаг л байсан. Тэгээд яахав дээ тэрнийг чинь зохион байгуулаад л цаанаасаа зохион байгуулаад л ирэх л юм бол тэгээд юу хийх вэ өнөө нэгдэл чинь юу хий гэн вэ тэрнийг нь одоо тэгээд хийнэ ш дээ бид нар чинь. Хийдэг л байсан. Ухаандаа одоо цагаан..., өвс хадлангаа бэлдэнэ шүү намар болж байгаа шүү та нар одоо малчдад гэхэд чинь тэгээд л намаршаад ирэхээр өвс усандаа яваад л өгдөг. Дээр үед чинь их сорс хүмүүл таана их түүлгэж сорс хийдэг байсан малын тэжээлд байдаг. Ястай нь нүдээд л сорс хийж хатаагаад. Тампуу тампуугаар нь л хийчихээд л тэрнийгээ тараадаг байлаа хавар мал төллөхөөр нэгдлийнхээ малчдад.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тийм л ажилтай л байдаг байлаа.

Баасанхүү -

одоо жишээ нь та мал төллүүлэхээр явлаа гэхэд таны яг үүрэгт үндсэн ажлыг хэн амжуулдаг байсан бэ?

Цэрэнжид -

намайг тэдэн хоног яваад ирнэ гэхэд бол юу яаж байсан хүн байхгүй ш дээ, байдаггүй ш дээ.

Баасанхүү -

өө тэгээд ажлаа орхиод л явдаг юм уу?

Цэрэнжид -

тийн миний арын ажил..., өнөө хүн дуудах ч яахав хэн л бол дуудчихдаг л байх. Тэрнээс бол нэг их хийгээд байдаг юм байдаггүй ш дээ.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

ирээд л өөрөө л 3 хоног ч юм уу 4 хоног ч юм уу..., аан харин бүүр сараар энэ тэр явчих юм бол бас оронд нь нэг хүн байж байдаг юм аа бас. Ухаандаа юуны галч цэвэрлэж байх юм уу, үүдний эрхлэгч цэвэрлэж байх юм уу тэгж байдаг юм аа.

Баасанхүү -

ммхм.

Цэрэнжид -

тэрнээс хэдхэн хоног явахад бол захиргаа нэгээр нь хүнээ дуудуулчихна гэхээс биш тэр цэвэрлэгээний ажлыг бол тэгж нэг их хийгддэггүй байсан. Би өөрөө ирээд л цэвэрлээд л. Гайгүй дээ тэгээд томчууд орж гардаг болохоор.

Баасанхүү -

дарга нар ер нь ямархуу байсан? Ширүүн байсан уу? Дажгүй юу? Эсвэл...,

Цэрэнжид -

манай дарга нар ёстой надад ширүүн байж үзээгүй, би ч ширүүн байхаар байж үзээгүй хүн дээ харин ёстой нэг. Яг л үгээр нь зүгээр нэг хайлсан тугалга шиг л байдаг байсан. Ийм юм хийгээд ир, ингээд ир гээд хийгээд л ирдэг. Зүхэж зүхэж л одоо биднийг чинь одоо өнөө их нэгдэл чинь их тэмээ нядалж өнөө мах комбинатад өгдөг байлаа улсад. Тэгээд тэр тэмээний толгойг өвчүүлээд л бууз хуушуур хийлгээд л байдаг байлаа хөнгөн ажилтай ажилчдаар. Над дээр өгчихөөд л хийдэг байлаа. Бууз хуушуур хийгээд зарахад тэгээд хэдэн төгрөг ордог л юм даа нэгдэлд. Тэгж л байсан юм би. Тэмээний толгой чинь олон бууз болдог юм аа. Их бууз болдог юм бууз хийхэд. Тэгж л ажиллуулдаг л байсан даа. Манай дарга бол их ажилтай хүн байсан, манай нэгдлийн дарга бол манай нэгдлийг мандуулж байсан хүн.

Баасанхүү -

та өөрөө одоо энэ социализм коммунизмын талаар юу гэж боддог байв? Социалист нийгмийн талаар?

Цэрэнжид -

коммунизм тээ? Юу ч бодохгүй. Өнөө нэг ямар улс ямар юм билээ? Хөрөнгөтөн улс гэж хэлээд хөрөнгөтөн Батмөнх гэж нэр авсан байсан манайд л. Тэрүүн шиг коммунизмын үед ч яахав дээ ямар ч юм бодох вэ дээ хүү минь байж л байгаа бол энэ улсын ажил л ижил л хийдэг л бол хийдэг л байсан байх, байж л байсан байх.

Баасанхүү -

за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.