Tserenjid
![](../assets/images/interviewees/990502.jpg)
Basic information
Interviewee ID: 990502
Name: Tserenjid
Parent's name: Mönh
Ovog: Mönhjavyn
Sex: f
Year of Birth: 1935
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: county messenger, retired
Belief: Buddhist
Born in: Ailbayan sum, Dornogovi aimag
Lives in: Hatanbulag sum (or part of UB), Dornogovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
herding / livestock
environment
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За өнөөдөр хоёулаа таны амьдралын туршид таны амьдралыг хүрээлэн буй орчин яаж өөрчлөгдөв? Тэр талаар ярья. Та одоо анх хүүхэд байхад, ухаан орох үед ер нь хүмүүсийн амьдрал ямар байв? Хүрээлэн буй орчин чинь ямар байсан? Тэр талаарх дурсамжаасаа хуваалцахгүй юу? Тэгээд цаашаа яаж яаж өөрчлөгдсөн талаар ярьж өгөхгүй юу бидэнд?
Цэрэнжид -
өсөхдөө юу?
Баасанхүү -
тийн.
Цэрэнжид -
бүүр жоохон байхаасаа бол насанд хүрсэнээсээ хойш уу?
Баасанхүү -
тийн бүүр жоохон байхад чинь ерөнхийдөө ямар байсан?
Цэрэнжид -
өө яахав дээ бүүр жоохон байхад бол манайх чинь...,
Баасанхүү -
ямар нутагт нутаглаж байсан бэ?
Цэрэнжид -
ердөө л манайх чинь одоо энэ хойноо Эргэлийн ар гэж байдаг. Эргэлийн араас хойш Гашуун гэж байгаа. Тэнд л нутаглаж байсан айл даа манайх. Тэгээд л би л одоо эхтэйгээ, ахтайгаа гурвуулхан л байсан даа. Гурвуулхан л одоо тэгээд л малаа маллаад л, цөөхөн малаа маллаад л..., амжиргааны хувьд яахав дээ тэгээд гурил будаа тийм юм нь хоосонгүй л байсан байлгүй дээ. Хоосон хонодоггүй л байсан юмдаг лав.
Баасанхүү -
ахуй амьдрал ямархуу байсан бэ?
Цэрэнжид -
ахуй амьдрал бол тэгээд л барагтай дунд л байсан байх. Элэг бөөр иддэг байсан манайх. Гэхдээ хоосон хонодоггүй байсан. Манай ээж л ганцаараа ер нь бид хэдийг өсөгсөн, бид хоёрыг өсөгсөн. Тэгээд ээжтэйгээ хоёул..., гурвуулхнаа л..., ямар ч л байсан манай эх бол бид хоёрыг нэг өсгөсөн л байх, цөөхөн малаа маллаад л.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
орчны юу бол яахав дээ одоо ингээд Гашуун гэдэг газар л өссөн. Би ч өөрөө яахав дээ Гашуун гэдэг л газар л нутаглаж байсан айл манайх чинь элсэнд.
Баасанхүү -
тэгээд наашаагаа хэдийд нүүж ирсэн бэ?
Цэрэнжид -
манайх чинь одоо тэгээд энэ хойгуур байж байгаад ухаандаа айл дагаад л хэдэн онд ч ирсэн юм ёстой мэдэхгүй.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
энд л Хатан суманд л..., Хатанбулаг суманд л ирж нийлээд л тэгээд л..., хагас нь л даа наад талых нь баг гэдэг л 1-р баг гэдэг нь нийлсэн юм байгаа юм. Тэхдээ бол одоо миний малчны үед манай хавьд байсан тийм айл өрх малчид бол ер нь цөөхөн болсон байна лээ. Тэгээд миний үеийн насны улс энэ тэр бол ер нь цөөн энүүгээр. Тун бага ер нь дээдүүл мээдүүл нь хөнгөлсөн байдаг юм уу яадаг юм одоны залуучууд байдаг юм уу үгүй юм уу тийм л байгаа юм.
Баасанхүү -
за анх энэ сумын орчин ямар байв? Барилга нь ямар байв? Захиргааны барилга, өөр ямар ямар барилгууд сумын төвд байсан бэ?
Цэрэнжид -
зарлага аа?
Баасанхүү -
барилга.
Цэрэнжид -
аан.
Баасанхүү -
барилга байшин нь ямар байсан бэ? Анх энэ суманд орж ирэхэд.
Цэрэнжид -
өө яахав дээ хүү минь дан дан байшин л байсан ш дээ энэ чинь. Захиргаа махиргаа гэдэг чинь дан л юм байдаг байсан. Энэ чинь заримыг нь өнөө буулгаж устгаад өшөө юм болгочихсон болоод байна л даа.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
захиргаа бол нэг ганцхан тийм нарийхан урт байшин байсан юм аа. Тэр үед захиргааныхан чинь ухаандаа одоо захиргааны дарга нар энэ тэр боловсон хүчин, тэгээд нягтлан мягтлан юу байдаг вэ тэр нь нэг жоохон жоохон өрөөнд байдаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
намайг тэр хойноос ирэхэд тиймэрхүү л юм байдаг байсан. Сургууль ч яахав дээ бас л нөгөө модон байшин байсан даа, 4 тасалгаатай байшин байсан.
Баасанхүү -
за.
Цэрэнжид -
3, 4-р ангид суудаг. Тийм л өрөөтэй тийм л байшин байсан.
Баасанхүү -
таныг өөрөө сургуульд сурч байхад чинь сургууль чинь ямар байсан бэ?
Цэрэнжид -
намайг сургуульд ажиллаж байхад яахав ээ...,
Баасанхүү -
үгүй ээ сурч байхад, хүүхэд байхдаа сурч байхад сургууль чинь ямар байсан бэ?
Цэрэнжид -
Би чинь энд сурч байгаагүй хүн ш дээ хүү минь.
Баасанхүү -
өө за за.
Цэрэнжид -
Хөвсгөлийн сургуульд байсан хүн байгаа юм би чинь эхлээд.
Баасанхүү -
Хөвсгөл сумын уу?
Цэрэнжид -
тийн. Хөвсгөл ч яахав дээ нэг муу байшин байсан л байх. Багахан сум байдаг байсан юм. Би чинь Хөвсгөлийн сургуульд 4-р анги төгссөн хүн нэгээс суугаад..., нэгээс эхлэж суугаад байж байгаад, хөдөө гарч байж байгаад малчин залчин мал маллаж энэ тэр байж байгаад сүүлд энэ хүүхдүүдийг сургуульд..., эхнийх нь хүүхдийг сургуульд суухлаар орж ирээд тэгээд ажилчин болж байгаа ухаантай юм тэгээд.
Баасанхүү -
аанхан.
Цэрэнжид -
тэгээд манай сургууль чинь бас ганцхан дан байшин байдаг байсан хэд хэдэн тасалгаатай байрнууд байдаг юм. Өрөө өрөөнд бас нэг хэдэн хүүхэд байдаг байсан юм. Гал тогоо гэхээрээ мөн ялгаа байхгүй нэг 2, 3 тасалгаатай байшин. Нэгэнд нь гал тогоо байдаг, хоол унд хийдэг, нэгэнд нь байрны хүүхэд ууж иддэг тиймэрхүү л юм байдаг байсан. Сургуульд явж байхад яахав дээ гал тогоо нь байлаа, байр нь байлаа, сургуулийн хичээл анги байлаа, халуун ус байлаа, ийм 4 чиглэлийн л байшин байсан байх даа.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
дан ерөөсөө...,
Баасанхүү -
ганц давхар уу?
Цэрэнжид -
ганц дан. Ерөөсөө дан байшин байсан. Давхар биш дан. Тэгээд дотор нь жоохон жоохон өрөөтэй.
Баасанхүү -
Тэгээд өөр одоо жишээ нь сумын төвд гэхэд одоо нэг сумын юм уу нэгдлийн захиргааны байр байдаг байх тээ? Сургууль ямар ч л байсан байдаг байх.
Цэрэнжид -
тийн.
Баасанхүү -
тэгээд өөр одоо ямар ямар зүйл ингээд сумын төвийг бүрдүүлэх вэ?
Цэрэнжид -
өө мал эмнэлэг гэж бас нэг жоохон байшин байсан юм энүүн шиг.
Баасанхүү -
аанхан.
Цэрэнжид -
жоохон шавар байшин байдаг байсан юм мал эмнэлэг гэж. Тийм байшин байдаг байлаа мал эмнэлэгийн. Нээрээ тийн ш дээ мал эмнэлэг гэж нэг байшин байсан. Энэ урд руу л байсан зүүн урд руу байсан. Байсан бол энэ зүүн урд одоо тэр мал эмнэлэг байгаагийн тэр хавьд л нэг жоохон шавар байшин байдаг байсан.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
тэгээд худалдаа бэлтгэлийн анги гэж нэг юм байсан хөөе.
Баасанхүү -
өө за.
Цэрэнжид -
худалдаа бэлтгэлийн анги чинь яахав дээ бас л нэг байшин байдаг байлаа.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
мөн л ингээд дангаараа орж очоод л лангуутай..., дотроо лангуутай. Лангууныхаа цаанаас улсууд нь юмаа аваад л, лангууныхаа цаана худалдагч нь. Ганцхан худалдагч байдаг байлаа дээхэн үед чинь. Тэр худалдагч юу зарах вэ гэвэл өнөө гурил будаагаа, эд бараагаа, тэгээд хүний хэрэглэх бүх юмыг л зарна ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
тэгэхэд чинь бид чинь тэрнийг юугаар авах вэ..., хямдхан авна, хямдхан. Мөнгө гэдэг чинь их өндөр юутай байлаа. Сав ёотон аваад ир хүү минь гэхэд чинь л 5 цаас бариад гарахад 2 сав ёотон аваад л ирнэ. Лаа аваад ирнэ нэг төгрөг бариад л гарна. Толгой лаа бариад л гүйгээд ирнэ. Юм гэдэг тийм хямдхан байдаг байлаа даа хүү минь дээр үед чинь 60-н хэдэн он, 50-н хэдэн онд мөн сайхан байдаг байлаа ш дээ. Тэр чинь бол одоо 50-н хэдэн оны үе шүү дээ тийм байдаг чинь одоо.
Баасанхүү -
одоо бол энэ сумын төвд чинь нэлээн олон байшинтай юм байна ш дээ. Энэ байшингууд ер нь хэдийнээс баригдсан юм бол?
Цэрэнжид -
айн?
Баасанхүү -
энэ сумын төвд чинь айл болгон нэг иймэрхүү сайхан том байшинтай байдаг юм байна ш дээ.
Цэрэнжид -
тийн.
Баасанхүү -
энэ байшингууд хэдийнээс эхлэж баригдсан бол?
Цэрэнжид -
энэ хавь чинь дагуудаа айлууд шүү дээ энэ хавь, цугаараа айл, тэгээд л энэ хавийх цагаараа айл, тээгэд л энүүгээр чинь одоо бүгд айл энэ, айл энэ айл байна. Манай захиргаа чинь..., ноднин шинэ байр барьсан. Энд бас нэг хуучин захиргаа гээд нэг байдаг юм аа. Тэрүүнд бас юу байдаг юм мэдэхгүй л юм. Байдаг юм уу үгүй юм уу одоо ер нь хэн мэдэх вэ. За ямар ч байсан ар тэрийгээр л лав зүүнтэй л ямар ч байсан байгаа. Зүүнтэй хоёр ч давхар байшин бий байх аа, хоёр давхар байшин байгаа байх аа, тэнд ч захиргаа бариглдаа гэсэн очиж үзээгүй л дээ хүү минь, одоо болтол. Ноднин л ашиглалтанд орсон эд тэгээд, энэ дагуудаа байшин, дан хүнтэй байшин, орон сууц болчихсон энэ байшингууд нь.
Баасанхүү -
харин тийн энэ байшингууд ер нь хэдий үеэс баригдсан юм бол?
Цэрэнжид -
эд чинь бол хүү минь хэдүүгээр баригдсан эд байх аа..., 50-н хэдэн онд, 60-н хэдэн онд, 70-н хэдэн онд энэ тэр л баригдсан эд байлгүй дээ бодоход.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
энэ ийм ийм тоосгон барилгууд энэ тэр чинь бол дандаа л 60-н хэдэн онд л баригдсан байх, 70-н хэдэн онд, 80-н хэдэн онд энэ тэр баригдсан барилгууд энэ тэр байгаа байхаа. Нэлээн сүүлийн үед баригдсан барилгуудын л зүүнтэйгээр баахан тоосгон барилгууд бол..., тэрүүгээр ч бас баахан орон сууц байдаг тоосгон барилга.
Баасанхүү -
харин тийм байна. Нэлээн олон барилга...,
Цэрэнжид -
холбоо гэдэг чинь одоо юу юм бэ..., дуу гардаг өрөөндөө холбоо гэж байсан юм байлгүй дээ. Тэр нэг кино гардаг нэг өрөө байдаг байлаа ш дээ бас нэг. Бас нэг жоохон байшин байдаг байлаа ш дээ. Тэр байшинд л кино гардаг байсан. Холбоо нь одоо тэндээ хамт байсан юм уу яасан юм. Тэр чинь одоо шуудан муудан явдаг л байсан. Тэр чинь шуудан ирээд явдаг л байсан. Дээхэн үед чинь одоо шуудан гэж бас л ирдэг л байсан байх. Сүүл үеэс..., сүүл үед ч байх даа.
Баасанхүү -
танай одоо энэ сумын хөгжлийг ерөнхийдөө ингээд яривал та чадах уу? Одоо өөрийнхөө сумыг одоо ер нь нэг тэдий үед манай сум нэг тийм тийм юмтай байлаа, тэдэн жилийн дараа гэхэд жишээ нь холбоотой, кино үздэг танхимтай болсон, тэдэн жилийн дараа тэр үед л гэхэд нэг соёлын төвтэй болсон гэх мэтчилэнгээр.
Цэрэнжид -
аан мэдэхгүй дээ хүү минь. Тэр ч харин ёстой сайн мэдэхгүй л байна. Юу яахав дээ энэ жил жилд л хөгжиж л байдаг газар байхаа. Манайх чинь одоо ухаандаа бас хөгжөөд байгаа газар л даа. 70-н хэдэн оны үед л энэ тэр л гайгүй барилга нэмэгдсэн газар даа энэ.
Баасанхүү -
аанхан.
Цэрэнжид -
аймгийн барилга конторыг нь ч барьсан байгаа, манай өөрийн барилгын бригад гэж байсан юм нэгдэл гэж байхад тэрнийг ч барьсан барилга байгаа энэ дотор чинь.
Баасанхүү -
одоо байгаль орчны хувьд ямар нэг өөрчлөлт орсон уу?
Цэрэнжид -
айн?
Баасанхүү -
байгаль орчны хувьд ямар нэг өөрчлөлт орсон уу?
Цэрэнжид -
байгаль уу?
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
байгаль орчин гэдэг чинь одоо яахав ус ургамал, ургамал уу?
Баасанхүү -
ургамал...,
Цэрэнжид -
өө байгаль чинь хүү минь хэдэн жилийн..., байгаль чинь ер нь миний мэдэхийн ер нь сайхан л байсан чинь 90-н..., 88, 89..., 97, 98, 99..., 99 онд нэг цаг их муудсан. Тэрнээс өмнө нэлээн дээр үед 60-н хэдэн оны үед юм уу нэг цаг муудсан. За одоо энэ жилийн энэ 2008, 2009 он бол тааруухан байж л өнгөрлөө дөө. Манайх бол харин байгалийн өөрчлөлт бол их ороод байдаггүй. Цаг агаар нь харин ер нь гайгүй байдаг ш дээ тэгээд. Энэ жил нэг жаахан цаг тааруухан байсан. 98 онд..., 99 онд их муу байсан. Ухаандаа одоо их муу байсан цаг агаар. Муу байсан гэхлээр чинь өнөө өвс ургамал чинь муу болдог юм байна, бага ургадаг юм байна, мал хуй бага муу таргалдаг юм байна.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
тийм л байдаг эд юм байна. Тэгээд хавар болохоор мал хуйу их муудаж ордог, тэжээл мэжээл арчилгаа бол бас жоохон ордог тийм л байдаг юм байна лээ.
Баасанхүү -
одоо хүний үйл ажиллагаанаас болоод байгаль орчин муудаж байгаа, эсвэл одоо экологийн тэнцвэр алдагдаж байгаа ч юм уу тийм зүйл байгаа юу? Гайгүй юу эсвэл?
Цэрэнжид -
хүн?
Баасанхүү -
тийн одоо жишээ нь хүн байгалиа сүйтгэж байгаа тийм зүйл байгаа юу танай нутагт гайгүй юу?
Цэрэнжид -
хүн яана гэнэ ээ? Би сайн ойлгохгүй байна.
Баасанхүү -
жишээ нь уурхай ухаад ч юм уу, байгалиа сүйтгэж байгаа тийм зүйл байгаа юу? Эсвэл гайгүй байгаа юу?
Цэрэнжид -
аан байгаль майгалиа сүйтгэж байгаа тийм юу гарсан уу?
Баасанхүү -
тийн.
Цэрэнжид -
гамшиг гарсан уу?
Баасанхүү -
тийн.
Цэрэнжид -
тийм юм харин нэг их байхгүй ш дээ манай энд..., манайх чинь Таван толгойн уурхай гээд аль хэдийн л ажилладаг уурхай л байгаа. Тэр чинь бол гайгүй л байдаг юм. Тэгж нэг хүн хар сүйдээд хөөрхий үрэгдээд хорогдоод байдаггүй ш дээ. Хаа ганц л нэг хүн бас нэг уурхайд жоохон дарагдсан л дуулдах л юм байна лээ. Одоо энэ Таван толгой, Оюу толгой энэ тэр уурхайнууд гарч ирж байна ш дээ. Гайгүй ш дээ харин манай энд бол харин ер нь..., тэхдээ энүүхэн эндээ бол Таван толгой л одоо олон жил ажиллаж байгаа уурхай бий дээ, их дээр гарсан уурхай байгаа байхаа.
Баасанхүү -
Таван толгойг ашигласнаас болоод байгаль орчинд өөрчлөлт орж байгаа тийм зүйл байгаа юу?
Цэрэнжид -
айн?
Баасанхүү -
Таван толгойг ашигласнаас болоод байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа, эсвэл одоо шороо цөлжилт эхсэж байгаа ч юм уу тийм зүйл байгаа юу?
Цэрэнжид -
өө тийн энэ яахав дээ энэ энд тэнд алт гарлаа л гэнэ. Тийм ч уурхай гарлаа л гэнэ. Байгальд бас жоохон өөрчлөлт ороод байгаа юмаа ойрын үед.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
ухаандаа бороо ч бага орох шив дээ, нар ч яахав дээ тавьж л байдаг юм. Байгаль ургамал бас нэг жоохон тачирхан гарах шив дээ. Нэг жоохон тийм болоод байгаа юм аа. Өө тэгээд ургадаггүй шүү л байгаа юм билээ..., байгаа л юм харж байхад ер нь. Тэхдээ ер нь байгаль манай юу бол бас газар усаа юу яалаа гэж ер нь..., өөрчлөлт орууллаа гэж бас жоохон орсон юм шиг байгаа юмаа. Бас арай ийм байдаггүй байсан л даа манай сум бол. Ухаандаа одоо тэр биднүүд чинь 2003, 2004 оны үед чинь одоо юу гарч..., алт ухаж байна гээд л алтнаасаа ухдаггүй улс чинь алт ухаж байгаад гээд ухаад л шороо ухаад л алт яаж байна гээд л мал хуй..., угаагаад л усан дээр угааж алт цэвэрлэж алт гаргаж авна гээд л энэ улс чинь тэгдэг. Тэгэхлээр ургамал..., ургамалд жоохон хортой юм байна лээ тэр бол. Ургамал ургадаггүй гэн энэ улс ярьж байдаг юм. Тэр ус өнөө алт угааж их асгасан газар ургамал муу ургаж байна гэж байна. Сайхан ургамалыг бол энэ байгаль орчныг сүйтгэх янзтай болж байна гэж ярих юм байна лээ энэ улс. Би бол ямар явж үзсэн биш өөрөө. Энэ малчид л тэгж ярьж байхад л сонсогдож л байдаг юм бас. Тийм мэтийн л өөрчлөлт гардаг байх даа одоо байгаль ургамалд одоо газар мазар яалаа гээд 0,15,41 юм болоод байдаг юм. Ямар дайн дажин болоод байхав ямар тэд нар чинь нээрээ тиймэрхүү л юм л хэлдэг эд байлгүй дээ байгаль орчинд өөрчлөлт орно гэдэг нь одоо.
Баасанхүү -
таныг залуу байхад нөгөө мал маллаж байхап ч юм уу ер нь залуу байхад чинь өвс ургамал хэр ургадаг байв? Тэрийг одоотой харьцуулахад их байдаг уу? Бага байдаг уу?
Цэрэнжид -
өө урьд чинь хүү минь намайг мал маллаж байхад одоотой адилгүй шүү. Ургамал гэдэг чинь тийм наана гардаг эд биш янзын сайхан гардаг. Үндэс болгон хөдөлдөг ш дээ. Хөдлөхдөө тэгж барагтай наана тэгж нэг төө сөөм энэ тэр гэж ярихгүй.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
тохой мохой л гэж л ярина ерөөсөө. Хөмүүл таана чинь..., их олон янзын ургамал байдаг ш дээ энэ дэлхийд чинь одоо. Нэрлэх юм бол учир асар юм байгаа. Тэр чинь тэгээд л ёстой тэмээ хөндлөн үмхэхээр л гарна ямар ч ногоо. Тэгээд бут нар цэцэглэнэ, навчлана. Хачин сайхан болно ш дээ. Тэгээд л элсэнд бол одоо суль гэдэг юм байдаг. Суль гэдэг юм бол ёстой ингэж л ярина уу гэхээс ер нь тэгж барагтай наана ярихгүй. Сайхан гарна, их гарна. Их дугуй дугуй, их орвог орвогоороо бөөн бөөн ургана. Нэг ургасан сулийг хадаад явъя гэхэд чинь бараг атга дүүрэн. Ингэж барьж байгаад л доогуур нь хадаад л авна.
Баасанхүү -
суль нь малын тэжээл үү?
Цэрэнжид -
тийн малын тэжээл хүү минь, малын өвс. Тэгээд л өнөө бор шаваг гэдэг юм байдаг. Үхэршлийн таваг гэж байдаг. Тэр болгон чинь одоо дан тэгээд шарилж чинь одоо ерөөсөө тохой л гэж ярина ерөөсөө. Энийг чинь хадаж авна. Гараар түүж чадахгүй хатуу.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
үндэс нь хатуу. Тэгээд л авчихсан байхад чинь дараа жил дахиад л ургана. Тэр үр унасан газар нь дахиад л ургана. Цаг сайхан байсан юм аа хүү минь биднийг өнөө намайг чинь өсч байхад бол тэгж янз бүрийн юм газар ухна ч гэж байдаггүй байлаа.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
гайгүй л бол нэг худаг гаргадаг л байлаа. Энд тэнд нэг худаг л гаргана. Ондоо юм байхгүй. Хүмсүүд чинь ухаандаа одоо хэдэн хот айл нэг юм уу хоёр усанд байлаа гэхэд л одоо 2, 3 хот айл усаа лайдна гээд усаа нэг лайдаад хаячихна. Аан нэг тэнд очиж худаг гаргаж ирье ээ гэх юм бол яваад л худгаа гаргана. Тэгэхээс тэгж тийм юм ч авна, ийм юм ч авна гээд газар усаа ухдаг тийм амьтан хүн байгаагүй ээ.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
машин тэргээр зөөх хүн. Намайг өсөхөд чинь бол манай нэгдэл чинь бол эхлээд ганцхан машинтай байсан.
Баасанхүү -
за.
Цэрэнжид -
51 гээд машин байдаг байсан ганцхан машин байдаг. Тэгээд тэрүүгээр чинь яахав гэхлээр өвс хадлангаа зөөнө, айлаа нүүлгэнэ, үүд хороогоо янзална, өвөл болохоор модондоо явна, үүц хоолонд нь явна. Тэгдэг л байсан.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
ганц 51 гэдэг машинтай байгуулагдаж байсан газар аа энэ нэгдэл гэдэг бол.
Баасанхүү -
одоо тэр түрүүн ий таны ярьсан ургамалууд ер нь, ургамалын гарц нь ер нь ямархуу болсон бэ?
Цэрэнжид -
одоо юу?
Баасанхүү -
тийн.
Цэрэнжид -
үгүй яахав дээ одоо бол гарах нь гардаг юм аа. Тэхдээ тачирхан гардаг болчихсон юм байна лээ. Тэр ч яахавөндөр тэгж гарахаа байчихсан юм шиг л байгаа юм. Өнөө газар ус, өнөө байгаль майгалиасаа болоод байдаг юм уу яадаг юм хэн мэдэх вэ. Тийм гоё ургахаа байчихсан л байгаа юм даа. За яахав дээ нэг төө таана, цаад цаваг борхойнууд бол нэг төө илүүхэн энэ тэр л ургаад байгаа юм аа бас ургах нь ургаж л байгаа. Тэхдээ дээр үеийхтэй адил тэгж ургахгүй. Дээр үеийхтэй адил тэгж үндэс болгон хөдлөхгүй байгаа юм шиг байгаа юм ингээд хараад байхад. Дээр үед чинь олон үндэстэй. Ёстой..., ёстой ямар л ургамал байна гардаг тийм, үндэс болгон хөдөлдөг тийм..., одоо ч яахав дээ зарим жил бол хөмүүл мөмүүл гарахгүй байна, ногоо их тачирхан гарч байна, бороо их бага орж байна сүүлийн үед бол энэ тэнгэр их дугарч байна. Тэнгэр бол ёстой тэгж дэггүй их дугарч байгаа шүү дээ энэ жил ноднин энэ тэр чинь бол. Энэ газар ус ухахлаар тэгдэг юм уу яадаг юм мэдэхгүй. Энэ улсуудын ярих нь тэгэх л юм. Газар ус тийм ч юм авна, ийм ч юм авна, тийм ч юм гарч ирнэ, ийм ч юм гарч ирнэ гээд газар усаа хамаагүй мартаад байхлаар тэнгэр бурхан байгаль хүртэл яадаг юм байгаа биз гээд тэгэх л юм. Хэн мэдэх вэ зүгээр би ч мэдэх ч үгүй. Хөдөө гадаа явах биш ямар. Тийм л байдаг юм даа хүү минь. Ондоо нэг их яриад байх юм алга дөө. Нэг энд нь тэнд нь оруулаад ажил төрөлд чинь болдог ч байдаг юм уу болдоггүй ч байдаг юм уу.
Баасанхүү -
бололгүй яахав.
Цэрэнжид -
үгүй нээрээ...,
Баасанхүү -
энэ одоо байгаль орчин ч юм уу ер нь энэ өөрчлөлтөнд социалист нийгэм ардчилалаар солигдсон нь нөлөөлсөн болов уу? Та юу гэж бодож байна? Одоо хүмүүс газраа чөлөөтэй ухдаг боллоо, янз бүрийн алт гэж л ухдаг боллоо. Өмнө нь тийм биш байсан гэж байна ш дээ тээ?
Цэрэнжид -
ммхм. Хэн мэдэх вэ дээ хүү минь одоо энэ байгалиас өөрчлөлт орж, байгальд өөрчлөлт ордог нь одоо дээр үеийхээсээ одоо үед нь болохоор ийм энд тэнд уурхай авдаг ийм л хөгжилтэй болж байгаа эд юм уу яадаг эд юм мэдэхгүй. Би ердөө тэгж л бодож байгаа юм. Тэр хөгжилтэй болж байгаа нь л тэр юм байлгүй.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
ухаандаа одоо тосны уурхай гарч л байна, одоо коксны уурхай гарна гээд лярьж л байх юм байна. Тэгэхээр энэ хөгжиж л байгаа нь тэр байлгүй дээ. Ямар хөгжихгүй юм ингэж явах биш хүү минь.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
ингэж л боддог. Ондоо ч юм алга аа.
Баасанхүү -
цаг уурын хувьд таныг залуу байхаас өнөөдөр орчин үед арай ялгаатай зүйл байгаа юу? Зундаа ямар байдаг вэ? Одоо ямар байна? Өвөлдөө бас таныг залуу байх үед цаг уур ямар байдаг байв? Одоо бас ямар байна? Өөрчлөлт орсон уу?
Цэрэнжид -
намайг ч яахав дээ хүү минь залуу байхад цаг..., цаг гэдэг юм бол ер нь..., цаг...,
Баасанхүү -
цаг агаар.
Цэрэнжид -
цаг агаар гэдэг бол одоо сайхан байдаг байлаа. Өвөл болуул цас орчихдог, зун болуул бороо орчихдог, намар болуул өвс нь хатчихдаг, өвөл нь бол мөн цас нь ороод л хүйтэрчихдэг, бууц хороондоо буучихдаг. Одоо болуул тийм юм байхгүй. Одоо яаж байна вэ гэвэл өвчин их л байгаа юм. Урьд тэгдэггүй байсан юм нээрээ. За тэнгэр дугарлаа, за өнөөдөр нэг шороо хийсээд өнгөрлөө, зантай шороо хийсээд өнгөрлөө. Өнөө муу хонь чинь салхины уруу явсан даа гэж ерөөсөө ярьдаг.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
тэр яг үнэн байсан. Тэгэхэд одоо бол тэгэхгүй зун ч байж л байна, өвөл ч байж л байна. Ханиадгүй улирал гэж алга. Урьд бол тийм байсан юм. Ёстой мийнтэй байсан өвчин гэдэг юм бол. Ер нь хамрын ханиаднаас ондоо ер нь тэгээд янз бүрийн өвчин байгаа ч үгүй. Хаа ганц нэг хүнд...., өө тэр хүнд нэг олгой ургаж гэнэ шүү гэж нэг. Үгүй нэг хаа ганц аа өдрийн од шиг тэр нь. Бусдаар тийм янз бүрийн өвчин байгаагүй ерөөсөө. Тэр хүн унаанаас унаад гэмтэж гэнэ ээ, энэ мотоциклоос..., мотоцикл ч гэж бараг байгаагүй. Мотоцикл чинь сүүлийн үед намайг бүүр 50 хүрчихсэн хойно мотоцикл элбэг болсон эд юм чинь.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
тэр юунд л явна өнөө морь тэмээгээ унаад л явдаг байлаа. Тэгэхэд нээрээ одоо чинь ойчоод л хөөрхий амьтан хүн гэмтэж л байна. Ямар ч ухаантай юм мэдэхгүй ээ. Урьд бол ёстой өвчин гэдэг юм бол намайг багахан байхад бол..., намайг ер нь нэг ямар ч байсан нэг 25, 26, 30 хүрч байхад өвөл чинь ёстой сайхан байсан. Өө ёстой ойчиж л байдаг. Би ёстой өөрөө тэмээнээсээ унаад л тэмээтэйгээ ойчиж л байсан. Зүгээр л байдаг. Одоо бол тэгэхгүй. Одоо нээрээ юуных нь байдаг юм мэдэхгүй..., мэддэггүй. Нээрээ тэнгэр дугараадахад л өнөө нэг жоохон ханиад хүрсэн шиг энэ тэр нэг жаахан ханиад..., нус нь гойжиж л яваа бол зүгээр л болчихсон байдаг. Өнөө тэнгэр дугараад л бороо ороод л өнгөрнө ханиад байхгүй. Нэг хүчтэй шороо тавиад л өнгөрнө өнөө ханиад хүрсэн бол тэр байхгүй. Тэгж ханиад тэгж тэр болгон хүрдэг ч үгүй байсан энэ ханиад гэж ер нь мэдэхгүй. Бараг ярьдаггүй байсан ш дээ. Харин хаа ганц хоёр нэг тэр хүнд олгой ургаж гэнэ лээ гэж нэг дуулддаг байсан юм аа. Тэгэхээс бусад өвчин бол ёстой хэцүү. Яахав дээ нэг гэр зуурын нэг бидний нэг толгой ганц нэг өвдөх энэ тэр бол байдаг л байсан байлгүй хэн мэдэх вэ. Би бол өөрөө ёстой өвдөж байгаагүй хүн.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
би одоо 2004 онд л миний өрөөсөн нүд сохорсон. Тэрнээс хойш л нүдээ эмчлүүлж яваад тэгээд л одоо 2008 оноос эхлээд энэ цагаан хоолойны мөгөөрсний өвчин гэдэг юмтай л болж байгаа л гэж манай аймгийн эмч нар хэлсэн. Тэгээд л одоо 2008 онд нэг юм тэгээд л барагтайшуу л өнгөрсөн. 2009 оны сүүлээс хойш бол ер нь нэлээн хүндрэх гээд. Одоо харин энэ жил болохоор харин ханиад авчихаад. Би бол ханиад маниад хүрдэггүй. Ханиад гэж яадаг юм мэддэггүй. Ёстой сайхан байдаг байсан. Одоо тэгээд ийм л болдог юм байна, үгүйл болдог юм байна, тийм олдвор өвчин олж авдаг л юм байна.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
ондоо тийм өвчин хууч архаг тийм юм байгаагүй надад. Нэг 10-аад хүүхэд л гарсан. Ондоо юм мэдэхгүй. Би тэгж хүүхэд төрүүлж, төрж барьж одоо бол тэгж хүндрэл мүндрэл гэж гэдгийг мэддэг ч үгүй байсан. Ажлаа хийсээр байгаад л..., ихэнх нь хөдөө гарсан миний хүүхэд. 2, 3-хан хүүхэд энэ төв дээр гарсан.
Баасанхүү -
дандаа гэртээ гарсан гэсэн үг үү?
Цэрэнжид -
айн?
Баасанхүү -
дандаа гэртээ гарсан гэсэн үг үү?
Цэрэнжид -
дан гэртээ гарна.
Баасанхүү -
хөөх.
Цэрэнжид -
майхан шаагаад л гаргачихна.
Баасанхүү -
тусд нь уу?
Цэрэнжид -
тийн. Аав ээжүүд нь байдаг юм уу, ах эгч нь байдаг юм уу. Ах эх нь байвал тэгээд л майхан шааж байгаад л гаргачихна хүүхдээ. Тэгээд л майхан шаагаад л газар жоохон хонхойлгоод л, жоохон даавуу юм уу арьс дэвсэж байгаад л араг түшиж сууж байгаад л гаргачихна ш дээ. Урьд нь бол тэгдэг байсан. Би тэгж гаргаж байсан хүүхдүүдээ. Би дан хөдөө гаргаж байсан, ихэнхийг нь хөдөө гаргаж байсан. Эмч домч дууддаггүй байсан. Хаа ганц нэг эмч дуудаад гарах дөхөж л байгаа юм байна гэчихээд давхиад яваад өгнө. Тэр эмч нар чинь байж байхгүй ш дээ. Тэгж одоотой адил тэгж эх эмч тэр эмч энэ тэр гэж байхгүй ш дээ. Нэг бага эмч тэгж ирчихээд л давхиад явчихна. Тэгээд л өнөө хүүхэд гараад л ирнэ. Тэгээд хүүхэд гарахаар цоо эрүүл хүүхэд. Нэг гарах гэж л жоохон өвдөнө үү гэхээс ондоо юм байдаггүй. Хүүхэд уналаа л бол цоо эрүүл. Тэгдэг л байлаа ш дээ хүү минь. Одоо бол тэгэхгүй байна аа. Бас хөгжсөн нь ч сайхан л юм, өвчин ч элбэг болсон л юм байна ер нь. Одоо ч бол яахав дээ сайхан л болсон юм байна.
Баасанхүү -
хүмүүс..., таны бодлоор ер нь хүмүүс яаж өөрчлөгдсөн бол? Одоо таны залуу байх үеэс одоогийн хүмүүс ямар...,
Цэрэнжид -
одооны хүмүүс үү? Одооны хүмүүс бол яахав дээ...,
Баасанхүү -
өөрчлөгдсөн гэж боддог уу та?
Цэрэнжид -
өөрчлөгдөж гэж боддоггүй.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
яасан гэвэл өвчин зовлонд баригдаж их бие муутай болсон байна.
Баасанхүү -
за.
Цэрэнжид -
нэгдүгээрт, хоёрдугаарт амьдрал хангалуун болсон болоод тэгдэг юм уу ер нь нэлээн өвчин зовлонд өртөгдөх..., өртөмтгэй тийм л болчихсон юм байна гэж боддог. Би ондоо юм боддоггүй.
Баасанхүү -
ажилд хандах хандлага нь яаж өөрчлөгдсөн бэ?
Цэрэнжид -
ажилд хандах хандлага нь бол яахав ээ энэ улс одоо амь аминдаа голдуухан юм чинь тэгээд захиргаа төрлийн хэдэн хүн байдаг л байх. Захиргаа чинь болохоор яахав тэр албан чигийнхээ ажлыг л болгож л явдаг юм байгаа биз. Гадны амины улс бол яахав дээ заримдаа унаатай улс бол яваад л суугаад л юмаа..., худалдаа наймаа хийдэг нь хийгээд л, хийдэггүй нь тэгээд л хийдэг улсаасаа нэг хэд гурван цаасаар аваад л, зээлж авдаг бол зээлж аваад л, зээлж авдаггүй бол авдаггүй. Тэгээд л цалин мөнгө ч яахав дээ нэг цөөхөн цаас байдаг л юм байна улсуудых. Ажилчдых бол цөөхөн л байдаг юм байна лээ л дээ. Ухаандаа одоо цэвэрлэгч мэвэрлэгч тэр манаач энэ тэр хийдэг улсын цалин бол бага л байдаг юм. Тийм л байдаг юм даа. Одоо бол тийм юм байна лээ. Их ондоо болчихсон юм байна лээ. Хүн бол их өвддөг болчихсон байгаа юм аа. Миний залуухан байсан үеийг бодоход ёстой их өвддөг болж одоо чинь. Хүүхэд шуухадгүй л их өвддөг. Адгийн ядахад л шүд өвдөнө гэж нэг лут юм байдаг болсон байна энэ улсад чинь шүд өвдөнө гэж. Тэгэхэд миний шүд одоо болтол л би өвдөнө гэдгийг мэддэггүй. Өөрөө л албаар заримыг нь юмаар энэ тэр зохиод унагачихдаг, ганхуулж манхуулчихдаг болохоос би бол шүд мүд өвдөнө гэдгийг мэддэггүй одоо.
Баасанхүү -
ммхм.
Цэрэнжид -
одоо энэ муу хэдэн сорсойсон юм жоохон хөндүүрлэж санжиганаж байгаа д л унаадахна. Өвдөнө гэж бараг байхгүй миний шүд. Тэгэхэд энэ хүүхдүүд одоо шүд өвдөнө гэж байна ш дээ. Шүд өвдлөө л гэнэ, шүд өвдлөө л гэнэ. Энэ организм нь л одоо байгалийх л байдаг юм байлгүй одоо. Энэ хүүхдүүдийн одоо ирээдүйд л одоо өсч яваа байдал нь одоо ийм байдаг юм уу мэдэхгүй. Би мэддэггүй ээ нээрээ. Би мэдэхгүй байсаар байгаад өдий насыг наслалаа даа.
Баасанхүү -
таны амьдралд одоо хамгийн гүн гүнзгий нөлөөлж байсан үйл явдал юу вэ?
Цэрэнжид -
айн?
Баасанхүү -
таны амьдралд хамгийн гүн гүнзгий нөлөөлж байсан үйл явдал юу вэ?
Цэрэнжид -
юу гэнэ ээ?
Баасанхүү -
тийн одоо нэг ямар нэг үйл явдал тохиолдсон нь таны амьдралд нэлээн гүнзгий нөлөөлсөн тийм тохиолдол бий юу?
Цэрэнжид -
миний амьдралд бол тохиолдох ажил яахав дээ би чинь ерөөсөө өдий насыг наслаж 60 гарчихаад 70 хүрэхдээ шахуу л 2, 3 сайхан хүүнүүдээ л үгүй хийлээ. Ондоо ч нэг их юу байхав дээ. Би ч өөрөө тэгээд явж л байна. Ондоо ямар юм нь нэг их сүрхий тохиолдох вэ дээ надаа. Би өөрөө нэг сайн өвддөг өвчинтэй болж авсан. Тэгээд тийм л тохиолдол байна. Ондоо юм алга даа хүү минь. Миний энэ хүүхэн бол надад хамаа байхгүй. Энэ чинь тусдаа ч хүн. Хэдэн хүүхэдтэйгээ амьдардаг болохоор би бол зүгээр л ганцаараа ирээд л байж байвал байж байдаг, яваад л өгвөл яваад л өгнө. Айлд очоод энэ тэр хэд хоноод энэ тэр ирвэл ирдэг л юм. Тийм юм байхгүй.
Баасанхүү -
таны амьдралд одоо бусад хүнийхээс онцлог зүйл, онцлог гэх зүйл байгаа юу?
Цэрэнжид -
айн?
Баасанхүү -
таны амьдралд бусад хүмүүсийн амьдралаас онцлог, за миний амьдрал энүүгээрээ ийм хүний амьдралаас өөр ер бусын гэж хэлэхээр зүйл байх уу?
Цэрэнжид -
сайн байна уу гэж үү? Муу байна уу гэж үү?
Баасанхүү -
зүгээр л ерөнхийдөө л энүүгээр..., энүүгээрээ л бусад хүмүүсийхээс өөр гэсэн тийм зүйл байна уу?
Цэрэнжид -
би ч одоо ямар юм байхав дээ хүү минь. Одоо бол энэ хэдэн хүүхдээ сайхан амьдарч яваасай л гэж бодно уу гэхээс биш өөрөө бол ямар юм байхав. Эрүүл л яваад сайхан шиг байж нэг..., эрүүл байдаггүй шүү ер нь тэгээд яахав дээ нэг байж л байна. Ондоо юу нэг их бодоод байхав дээ. Хэдэн хүүхдээ л эрүүл саруул сайхан яваасай л гэж бодно уу гэхээс. Би бол яахав ээ өөрөө тэртэй тэргүй насыг наслаж яваа хүн одоо. Энэ нэг өвчнөөсөө л салахаасаа л өнгөрсөн л юм шиг байна янз нь. Энэ жил бол ханиад хүрээд нэлээн л хүндэвтэр байж байгаад одооноос жоохон гайгүй болмоор байсан харин болж өгөхгүй л байна. Иймэрхүү л байна даа хүү минь. Манай хүүхэд бол яахав ээ нэг хэдэн хүүхэдтэй хүүхэн л байдаг юм. Амьдрал нь яахав дээ хөөрхий тийм л лут ч биш. Гэхдээ ямар ч л байсан улс түмний дунд зэрэгцээгээр явдаг л байх энэ хүүхэд. Би ч бол яахав дээ одоо хийдэг ажлаа хийж чадахаа байсан хүн тэгээд л хүүхдийн дунд л хэсч байхаас ондоо яадаг юм.
Баасанхүү -
ммхм. За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.