Horgol


Basic information
Interviewee ID: 990503
Name: Horgol
Parent's name: Junai
Ovog: Myanguud
Sex: f
Year of Birth: 1941
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: trader, storekeeper, retired
Belief: none
Born in: Erdene sum, Dornogovi aimag
Lives in: Hatanbulag sum (or part of UB), Dornogovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
politics / politicians
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За, бидни ажилд тусалж, ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа, та өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу, хаана ямар газар төрсөн бэ?

Хоргол -

Дорноговийн Эрдэнэ суманд төрсөн. Ээж Нанзад, аав Чойжамц гэж хүн байсан. Тэгээд аймгийн юунд ... аймагт 4-р анги төгссөн, Дорноговьд. Тэгээд Зүүнбаянд 54 оноос эхлээд Зүүн баянд байсан. 54 онд сургууль төгсөөл Зүүнбаянд... тэгээд Зүүн баянд оройн долоо төгссөн. Тэгээд үйлдвэрт ажиллаж байсан, худалдааны трэстэд ч ажиллаж байсан, худалдааны трэстэд би бичиг хэрэг хийсэн. Тэгээд сүүлдээ үйлдвэр дээр хоосон ор... үйлдвэрт нярав хийж байгаад тэгээд 65 онд Сулин хээр суманд намын хорооны даалгавараар ирсэн.

Баасанхүү -

Ммхм

Хоргол -

Тэгээд 65 оноос 74 он хүртэл Сулинхээрт байсан. Худалдаанд ажиллаж байсан. 74 оноос сум тарахад дахиад Өргөнд хуваарилагдаад... Өргөнд хөөгдөөд очсон. Бас л намын хорооны даалгавраар. Тэгээд Өргөнд 80 он хүртэл... 74-өөс 80 он хүртэл ... Өргөнд ажилласан. Худалдааны ажилтан байсан. 80 оноос Мандахад очсон, 80 оноос 89 он хүртэл. Мандахад бас худалдаанд ажиллаж байсан. Тэгээд 89 онд энд ирээд тэрнээс хойш энд байж байна.

Баасанхүү -

Таныг хэн гэдэг билээ? Хэдэн онд төрсөн бэ?

Хоргол -

Хоргол, 1941 он... онд төрсөн, Эрдэнэ суманд төрсөн.

Баасанхүү -

Дорноговь аймгийн тээ?

Хоргол -

Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн.

Баасанхүү -

Та худалдааны мэргэжилтэй хүн үү?

Хоргол -

Тийн.

Баасанхүү -

Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

Хоргол -

Яасан ийсэн ч юмгүй ер нь анхан л яагаад ... Баянгийн трэстэд ... сургуулиас яагаад Баянгийн трэстэд ажиллаж байгаад ... Баянд их том үйлдвэр байсын.

Баасанхүү -

Зүүн баян уу?

Хоргол -

тийн, 54 оноос эхэлж ... Зүүнбаян чинь их том үйлдвэр байсын шдээ. Оросын хамтарсан үйлдвэр байсын. Тэгээл тэнд худалдааны ... худалдааны юу ... трэст байсын, том. Тэгээд л бичиг хэргээр ажиллаж байсын эхлээд. Тэгээд сүүлдээ трэстээс гараад үйлдвэрт нярав хийж байгаад ...

Баасанхүү -

Юуны үйлдвэр вэ?

Хоргол -

Нефтийн үйлдвэр байсын. Их том үйлдвэр байсан байхгүй юу. Оросын хамтарсан их том үйлдвэр байсын, одоо зүгээр балгас ... хэмхлээд дууссын билээ. Байхгүй болцон болохоос биш маш том үйлдвэр байсын, тэр Зүүнбаян чинь.

Баасанхүү -

Тэр трэст гээд байгаа нь юу билээ?

Хоргол -

Худалдааны том цэг. Оросын хамтарсан үйлдвэр байсан болоод их худалдааны том цэг байсын. Т эгээд Оросоор тэгж нэрлэдэг байхгүй юу. Орос нэр трэст гэдэг бол. Өөрөөр хэлбэл одоо том том мартктингууд \маркет\ л байхгүй юу, одоогоор бол. Тэр үедээ бол трэст гэж оросоор ... орос нэртэй байсын. Худалдааны орлогч сайд байсан хүн тушаал бууж ирж ... трэстийн даргаар ирж энэ тэр байсын, дээрээс.

Баасанхүү -

Тухайн үед тэр трэст нь ямар байдалтай байсан бэ?

Хоргол -

Маш том худалдааны цэг л байсан, бүх тэр Баянгийнхаа юун хангадаг, ... дандаа Орос бараагаар хангана шд,

Баасанхүү -

Хүнсний юу?

Хоргол -

Хүнс ч гэсэн, хувтас хунар ч гэсэн. Тэгэхэд чинь ер нь Хятад бараа ... өшөө улсын бараа бол байгаагүй, дан Орос бараа байсан.

Баасанхүү -

Аанхан.

Хоргол -

Оросын их том худалдааны цэг л гэсэн үн, трэст гэдэг чинь. Худалдааны орлогч сайд байсан Батмөнх гэдэг хүн даргаар нь ирж энэ тэр байсын.

Баасанхүү -

Та 41 онд төрсөн гэхээр чинь 54 онд ажиллаад эхэлцэн гэсэн үг үү? Арван хэдхэн наснаасаа?

Хоргол -

Тийн, 4-р анги төгсөөл ажилласан байхгүй юу, 54 онд төгсөөд л Баянд ирсэн байхгүй юу.

Баасанхүү -

Аанхан.

Хоргол -

Аймагт 4-р анги төгсөөд, тэгээл тэнд Баян шинэ байгуулагдаж байсын, тэгээл ажилд ороод.

Баасанхүү -

Жоохон хүүхэд байсан байна шд.

Хоргол -

Тэхх, жоохон охин байсан.

Баасанхүү -

Тэр үед ажил хүнд санагддаг байсан уу? Ер нь ямар байсан бэ?

Хоргол -

Өө, бичиг хэрэг байсан, нэг их хүнд юм байгаагүй. Трэстэд байхдаа бичиг хэрэг хийсэн. Бичгийн машинд очоол юмнууд ... дарга нарын юуг л цохно шдээ, өшөө ажил байхгүй, тийм байсан.

Баасанхүү -

Тэгээд дараа нь техникумд ямсан гэлүү?

Хоргол -

Дараа нь ... үгүй юу үйлдвэрийн ажилд

Баасанхүү -

Нефтийн үйлдвэрт..

Хоргол -

Нефтийн үйлдвэрт нярав хийж байсан.

Баасанхүү -

Нефтийн үйлдвэрийн нярав гэхээрээ одоо яг юу хийх вэ? Тэрийгээ сайхан дэлгэрэнгүй тайлбарлаж ярихгүй юу.

Хоргол -

Нефтийн үйлдвэрийн механик цех гээд автын том цех байсын, бүх л энэ аймгийн хэмжээний машин техник засдаг. Тэрэнд нярав. Багажны нярав хийж ... нярав хийж байсан. Тэгээл наашаанаа томилогдож энд ирээд, Сулинд ир гэж яасан байх ... Сулин хээрт намын хорооноос юутай ирээд л 65 онд... үйлдвэр тэгэхэд буундаагүй байсан шд.

Баасанхүү -

Ммхм

Хоргол -

Ер нь үйлдвэр буугдахаас өмнө л тэнд тушаал ... намайг дээрээс тушаал ирээл энд ирсэн. Тэгээд 65 оноос 74 он хүртэл байж байгаад 74 онд Сулин татан буугдаад, Хатантай нийлсийн. Сулин татан буугдаад, тэгэхэд намайг Өргөнд томилсын.

Баасанхүү -

Өргөн гэж бас нэг сум тээ?

Хоргол -

Өргөн гэж тийн, аймгаас шийдээд тэгээд тэнд очоод бас л худалдаандаа ажилласан. Эдийн засагч ч гэж хийсэн, худалдагч ч хийсэн. Тэгтэл аймгийн нэгдэлд банк байгуулаад банкинд ч ажилласан.

Баасанхүү -

Ммхм

Хоргол -

Групт ороод, банкинд ажилласын. Тэгээд банкинд ажиллаж байтал 80 онд бас Мандахад томилогдоод, Мандахад очоод, тэгээд тэндээ бас худалдаандаа ажилласаан.

Баасанхүү -

Мандах бас Дорноговийн нэг сум уу?

Хоргол -

Тийн. Энэ аймгаас урд, одоо энэ баруун хойшоо байдгийн, манайхаас. Өргөн болохоор аймгаас зүүн урагшаа байдаг, төмөр зам дагуу сум. Тэгээд Мандахаас 80 он... 89 онд энд ирээд, тэгээл тэрнээс хойш энд байна даа. Худалдаанд ажиллаж байгаад тэгээд тэтгэвэрт гарсан.

Баасанхүү -

Та тэгэхээр насаараа худалдааны салбарт ажилласан хүн байна шдээ, тэгээд тухайн үед социализмын үед одоо худалдааны салбар ямархуу байв? Үйл ажиллагаа нь хэр жигдэрсэн байв?

Хоргол -

Үйл ажиллагаа нь ... одоог бодвол чинь юм хямдхан, юм элбэг дэлбэг, дандаа Орос юмаар голцуу ... энэ чинь энэ янз болгоны бараанууд чинь одоо ... улсын юунууд чинь сая л орж ирж байгаан шд. Тэр үед дандаа Оросын юм байдаг байсан, бидний үед чинь бол. Дотоодын үйлдвэрийн юм, Оросын юм л байхаас өшөө юм байгаагүй. Намайг энд ер нь ... энд иртэл одоо өшөө улсын юм байгаагүй. Энд ирэхэд эхэлж бас нэг Хятадын юм нэг ганц нэг юм орж ирж ... зүгээр сүйд болдог байсын. Алчуур малчуурхан, сандаал бажинкхан, өшөө ч тэгээд нэг их юм орж ирдэггүй байсаан, одоо л харин хүнсний юман дээр чинь дандаа л Хятадын юм болчлоо. Тэр үед чинь хэр барагтай бол тийм юм байгаа ч үгүй, жаал бараанд нэг барааны нэг хэдхэн тоотой юм ирнэ, сүйд болцгооно оо тэрэндээ.

Баасанхүү -

Одоо жишээ нь хүнсний зүйл гэвэл юу юу ирдэг байсан бэ?

Хоргол -

Хүнсний зүйл бол тэр үед бол миний үед бол ирдэггүй байсын, Хятадын юм ерөөсөө ирдэггүй байсын.

Баасанхүү -

Оросоосоо? Та жишээ нь трэстэд ажиллаж байхад?

Хоргол -

Оросоос бол бүх л юм ирнэ, ер нь оросын үйлдвэрийн юмнууд л ирнэ, хүнсний ч гэсэн, хувтас бараа ч гэсэн Зүүнбаянгийн трэст бол дан Орос бараатай байсан. Тэгээд сүүлдээ арай нэг бас нэг энд яасан хойно манай янз болгоны чихэр михэр хүнсний юунд бас ирдэг болсон. Манайх оёдлын үйлдвэр энэ тэр байхад тэгж л яадаг байсан, оролцдог. Манай бараа, Орос бараа хоёроос өөр юм ирдэггүй байсан. Саяхан ... 80 оноос хойш, 85 оноос хойш л ер нь бусад өөр улсын юмнууд орж ирж байгаан. Хятадын юм бол тэгж орж ирж байгаагүй, гэхдээ одоо бол олон улсын л юм авчирч байна л даа. Тэрнээс өмнө бол дандаа Орос бараа байсан. Дотоод бараа, Орос бараа хоёр, манайх чинь оёдлын том үйлдьэртэй, бас гайгүй юм хийдэг байлаа.

Баасанхүү -

Нефтийн үйлдвэрээс гадна уу?

Хоргол -

Үгүй ээ үгүй энэ улсын бараа юуны чинь ...

Баасанхүү -

Аа, зөвхөн Зүүнбаян биш, ерөнхийдөө улсад уу?

Хоргол -

Тийн, ер нь л улс ... улсын хэмжээнд тийм зүйл байсан.

Баасанхүү -

Зүүнбаянгийн тэр нефтийн үйлдвэр одоо байдаг уу?

Хоргол -

Байхгүй, одоо харин дахиж ашиглах гээд бас Хятад юу хоёр... Америк хоёроос чинь хайгуулууд байгаа.

Баасанхүү -

Аанхан.

Хоргол -

Аваар гараад, тэгээд яацан, нэг цехэд нь аваар гараад тэгээд татан буугдцын. Одоо маш том үйлдвэр байсын.

Баасанхүү -

Таныг ажилаж байх үед Зүүнбаян ер нь хэр хөгжсөн, аа тэгээд хүн ам хэр ихтэй суурьшмал газар байсан бэ?

Хоргол -

Хүн ам ихтэй байсан, 3000 гаруй хүнтэй,

Баасанхүү -

Өө,

Хоргол -

Хүн ам ихтэй, хөгжлийн хувьд бол жинхэнэ сайхан газар, сайхан газар байсын, аж амьдралыг хувьд ч гэсэн, хөгжлийн хувьд ч гэсэн.

Баасанхүү -

Трэстээс та яагаад үйлдвэр лүү шилжсэн билээ?

Хоргол -

Үйлдвэр лүү үйлдьэрийн дарга л намайг аваачаад тавьцан байхгүй юу,

Баасанхүү -

аанхан.

Хоргол -

Үйлдвэрийн дарга л ажилчдаа мэддэг байхгүй юу, худалдааны трэстээс юу яагаад тэгээд тэнд очоод ороод, тэгээд тэнд байсан чинь л аймгаас тушаал ирээд Сулин хээрт, Сулин хээр суманд ...

Баасанхүү -

Тэр няравын ажил ямархуу байсан бэ? Бас тэгээд тэр нефтийн үйлдвэрийн талаар та жоохон дэлгэрэнгүй ярьвал..., ер нь хэдий орчим ажилчинтай?

Хоргол -

Дандаа л машин техникийн юм л тоолно, дандаа л машин техникийн юм ... юу хэрэгтэйв... өнөө засч байгаа ... тэр цех дээр засч байгаа машины юунууд... хэрэгтэй юмнуудыг л гаргаж өгнө, тэгдэг байхгүй юу. Үйлдвэр чинь одоо олон цехтэй байсан юм чинь, 6, 7 цехтэй, нөгөө нефтээ яадаг ... боловсруулдаг цех, тэгээл дахин боловсруулдаг цех, 3 дамжлагаар гардаг байсын, нефт чинь эхлээд соруулж аваад, тэгээд бензин ... тэрнээсээ бензин гаргана, бензинд нь бас товарно... товарын цех гээд бензинээ нэрж гаргаад, дахиад өнөө юу яасан хаягдлаа тэр коксын цехэд явуулдаг байсын,

Баасанхүү -

Ммхм

Хоргол -

Тэгээд тэр коксын цехэд нь аваар гараад ... гарсын гэнэ лээ, манайхыг өнөө нааш нь нүүцэн хойно.., хүн үхсэн гэсэн, тэгээл татан буугдсын.

Баасанхүү -

Бүх үйлдвэр тэр чигээрээ юу?

Хоргол -

Тэхх,

Баасанхүү -

Тэр Сулин руу явж ажилласанх тухайгаа яривал.., Сулинд бас юу хийлээ?

Хоргол -

Сулинд худалдаанд худалдагч хийсэн.

Баасанхүү -

Цэргийн анги байдаг уу, Сулинд?

Хоргол -

Үгүй, тэгэхэд чинь сум байсын, Сулин. Тэгээд сүүлдээ 74 онд Сулин сум татан буугдаад энэ Хатантай нийлсийн. Энэ Хатанбулагийг татан буулгана гэж төв хороо тэгсэн байсан өнөө Жагваралд сайд Хатангийн хүн байсын. Тэгээд Хатанаа буулгаагүй ... буугдуулахгүй.., Сулинг Хатанд нийлүүлнэ гэж дээгүүр Төв хороогоор яаж хөөцөлдөж байж тэгж Хатанд нийлүүлээд ... тэгээд манайх Өргөнд тушаал гараад, Өргөн рүү нүүсэн. Өргөнд очоол бас яасан, худалдаанд ажилласан.

Баасанхүү -

Одоо нэг ажил хийгээл нэг хэдэн жил болоод ч юмуу бас нэг тогтсон амьдралтай болж байтал дахиад л өөр тийшээ явах хэрэгтэй болно шд...

Хоргол -

Тийн, дахиад л, тэрийг чинь намын хорооноос шууд ... намын хорооны мэдлийн юуг ... боловсон хүчинг. Тэгээд дээрээс тушаал ирчиж байгаан... төдний ... төдөн сарын төдний өдрөөс эхлээд тэнд тийм ажил гээд тушаал ... тамгатай тушаал хүрээд ирчихдэг, захиргаа... намын хорооны...

Баасанхүү -

Энэ ньтанайд ...

Хоргол -

Улдаар хэлнэ барина ч гэж байхгүй, зүгээр тушаал л хүрээд ирнэ, дээрээс. Захиргаанд... сумын захиргаанд тушаал хүрээд ирнэ, тэгээд л.

Баасанхүү -

Танд хэр их хүндрэл учруулж байсан бэ?

Хоргол -

Өө яахав, тэгээд л залуу байж, одоог бодвол. Одоо бол зүгээр буу тулгаад үхсэн ч тэгж нүүхгүй, хүний зоргоор нүүхгүй зүгээр. Тэгэхэд залуу ч байж, одоо яаая гэхэв дээ, нүүж л байдаг байсын. Улсын ажил юм даа гээд. Захиргаадалтын үед чинь тэгж тэглээ, ингэлээ гэж тэгж яахын биш,

Баасанхүү -

Ммхм, таныг ажиллаж байх үед ажлын орчин, ер нь хамт олон ямар байдаг байсан бэ?

Хоргол -

Сайн, сайн, хамт олон бол. Жигтэйхэн сайн. Одоотой адилгүй, бидний үеийн захиргаадалтын үед бол хүмүүжил ч сайтай. Ёстой хамт олон шиг хамт олон ...

Баасанхүү -

Ажлын орчин, одоо жишээ нь таныг ажлаа хийхэд хангалттай байсан уу?

Хоргол -

Тэр сайн..., яахав тэртээ тэргүй тэр чинь ажиллах газар чинь дээрээс зохицуулаад өгчиж байгаа юм чинь. Биднээс өмнө зохицуулаад өгцөн байгаа юм чинь. Очиж л тэнд ажиллахаас

Баасанхүү -

Ажлын ачаалал ер нь хэр байдаг байсан?

Хоргол -

Өө, яахав дээ, ..., чиглэлийн ажил болох дээр гайгүй л дээ, нэг чиглэлийн ажил болох лээр чинь.

Баасанхүү -

Өдарт жишээ нь хэдэн цагаар ажиллах вэ?

Хоргол -

Өдөр ... одоо шиг тэгж 5 цагаар яадаггүй байсан шд, бид нар чинь. Бүтэн, хагас сайн ч байсан ч л ажиллах шаардлагатай бол ажиллаж л байна, тэгж төдөнд, өдөнд, төдөн цаг, өдөн цаг гэж байдаггүй байсан. Ажлын хажуугаар тэгээл туслах бригадад тусална барина, тийм юм хийнэ, өвс тэжээл хүртэл хөдөө чинь сум дээр юугий чинь аваачаад зогсоочно шд. Өвс мөвс хийнэ гээл аваачаад зогсоочдог. Юу л хий гэснийг нь хийгээд л явж байдаг, тэгж одоотой адил хэрүүл уруул болох ч үгүй.

Баасанхүү -

Ммхм

Хоргол -

Урьдын улсууд чинь хүмүүжил сайн, ухамсар сайн байсан. Одоогийнх шиг биш. Хүн л юу хий гэвэл за л гэж байдаг. Одооны улсууд бол эрхээ мэддэг хэрнээ үүргээ мэддэггүй, ухамсар муу. Харж байхад. Би ч одоо ямар юманд оролцох юм биш, зүгээр хажуунаас нь харж байхад тийм л болчиж. Эрх үүрэг хоёр чинь уул нь эн чацуухан л байх ёстой эд дээ, тэгж би ойлгодгийн, хэн мэдэхэв.

Баасанхүү -

Социализмын үед ерөнхийдөө тэнцүү байгаад байж болсон уу?

Хоргол -

Тийн, тэнцүү байж болж байсаан. Одоо бол нэг тийшээ хэлтийцэн л юм шиг надад харагдаад байдгийн. Ажил хийж байгаа улсуудыг харахад.

Баасанхүү -

Ммхм, одоо таныг нэлээн олон тийшээ шилжүүлсэн байна шдээ, нэг тохиолдолд нь ч гэсэн та татгалзах явдал байсан уу?

Хоргол -

Татгалзаж байгаагүй, яв гэсэн тушаал ирэхлээр л маргааш нь явж байсан. Тэр чинь очих газар унаа энэ тэрээ явуулдаг, өө төдийд унаа явуулчих аа гэхлээр л хүрээд ирдэг байсын.

Баасанхүү -

аанхан.

Хоргол -

Дээрээс өнөө тушаасан газраа очих газар нь оччихдог, тийм л байсан юм чинь.

Баасанхүү -

Таныг нүүж байгаа болохоор дахиад л гэр бүлээрээ дагаад л нүүх үү?

Хоргол -

Тийн,

Баасанхүү -

Тэгэхээр одоо танай гэр бүлийн хүний ажил бас дагаад солигдоно гэсэн үг үү? Энийг яаж зохицуулдаг вэ?

Хоргол -

Тийн, манай гэр бүлийн хүн чинь нэгдлийн дарга ч хийж байсан, нягтлан ч хийж байсан, дандаа удирдах ажил хийж байсан, бас. Зүүнбаянд байхдаа үйлдвэрийн механик цехийн дарга байсын. Тэгээд л Содномцэнд дарга юу яагаал ... аймгийн нарийн бичиг байсын, намын хорооны нарийн бичиг. Нэг өдөр “За та хоёр нүү, тушаал чинь энэ байна” гээл, Баянгийн үйлдвэрт байсан юм чинь. Яв, Сулинхээр суманд оч, тэгээл за л гээл нөгөөдөр нь ... машин дуудсан, тэгээд тэр шөнө нь машин хүрээд ирсэн, тэгээд нүүж байсан. Тэгээд очих газраас чинь өнөө явахлаар машин дуудчихлаар өнөө нэгдлүүд чинь цөмөөрөө том машинтай, очоод л авчиж байгаа юм чинь.

Баасанхүү -

Аа тэгэхээр танд ч юмуу тушаал гарлаа гэхээр заавал одоо нөхрийг чинь яахаа шийддэг байсан байх тээ?

Хоргол -

тэгэлгүй яахав, би ч яахав өнөө худалдааны талын хүн. Манай нөхрийг л тэнд тийм албанд гээл намайг дагуулж шилжүүлэх юм чинь тэр чинь тэгээд тэнд худалдаанд дандаа оччихдог болохоор түрүүлээд тушаал нь оччихдог болохоор ... надаас түрүүлээд тушаал нь оччихдог байхгүй юу, очих газах чинь. Тэгээл аа тэндээс тийм хүн ирэх нь гэж очих газар яагаал, за унаа явуул гэх дээр ... гээл дуудахлаар явуулчдаг байхгүй юу.

Баасанхүү -

Цалингийн хувьд ер нь ямархуу байсан бэ? Хүрэлцээтэй байсан уу?

Хоргол -

Хүрэлцээтэй байсаан, бид хоёр. Намайг Зүүнбаянд байхад бол өндөр цалинтай байсан, бид хоёр аль аль нь. Гэхдээ яахав дээ миний ... сүүлдээ худалдаанд ажиллаж байхад цалин бага л даа. Худалдааны ажлын чинь цалин нь бага байдаг юм чинь, хангамж өндөр гээд. Цалин 245 л байна, тэгээл гайгүй л бол нэг 300 хэд. Шагнал ... худалдагч хийвэл шагнал цалин гээд үндсэн цалингаасаа өндөр авна.

Баасанхүү -

Өө, за.

Хоргол -

Тийн, худалдагч хийгээд их юу яаж байсаан. Аймагтаа 1, 2-р байр, 3-р байр энэ тэр одоо ч юмнууд нь байдгийн, дидлом миплом шагналууд.

Баасанхүү -

Мхм. Одоо худалдагч нарын ажлын хангамж гэвэл юу юу эдлэх вэ?

Хоргол -

юу байхав дээ, юу л ирвэл авъя гэсэн юмаа өөрснөө авна шдээ, тэр чинь очер дугааргүй, тийм шугамаараа хангамж өндөр гэж үздэг байхгүй юу. Тэгээд цалин бага. Үндсэн цалин 245 л байдаг. Тэгээд шагнал цалин... төлөвлөгөө их давуулж биелүүлбэл шагнал цалин гээд тэрнээсээ хамаагүй өндөр авна. Хоёр гурав нугалаад авчина.

Баасанхүү -

Төлөвлөгөө нь болохоороо өнөө худалдааны үнээрээ юу үгүй юу? Яаж тооцогдох вэ?

Хоргол -

Дээрээс ... дээрээс төлөвлөгөө өгчихнө, худалдагчид. Оны эхэн дээр төлөвлөгөө яана, дэлгүүрүүд чинь. Тэгээд тэрнийг өнөө давуулж биелүүлэхэд улирал улиралд дүгнэнэ. 3 сар болоод л худалдааныхаа юуг ... би бол аймагтаа дээгүүр худалдагч байсын. Худалдагч хийж байхдаа бол. Тоо бүртгэгч ч хийдэг байлаа, касс ч хийж л байлаа, худалдаанд чинь зүгээр есөн зүсийн юм хийсийн. Арай дарга цэвэрлэгч хоёроос бусдыг нь хийсэн. Нярав ч хийж л байлаа. Дарга цэвэрлэгч хоёр л хийгээгүй, бусдыг нь хийсэн.

Баасанхүү -

Одоо жишээ нь таны улирлын төлөвлөгөөг өглөө гэхэд ... яг нормыг өгөхөд юу гэж өгөхөв? Тэдэн мянган төгрөгийн худалдаа хий гэж өгөх үү? ...

Хоргол -

Тэгнэ,

Баасанхүү -

... Эсвэл тэрийг сайн борлуул гэх үү?

Хоргол -

тэдэн мянган цаасны гүйлгээ хий гэсэн хатуу төлөвлөгөө өгнө шдээ, өндөр төлөвлөгөө өгнө,

Баасанхүү -

ммхм, тэгээд энэ төлөвлөгөө, нормыг биелүүлэхэд хэр хүндрэлтэй, яг ажлын бодит байдалтай хэр авцалдаатай байсан бэ?

Хоргол -

Ёстой л цаг наргүй зүтгэж байж биелүүлэхээс барагтай бол биелэхгүй их төлөвлөгөө өгнө шд. Тэгээд бас явдал байхгүй ээ, тэр өнөө байр эзлэхэд одоо сумдууд чинь их доогуур байдаг нь тийм л учиртай байхгүй юу, тэгээд жоохон доогуур ажилласан нэг нь төлөвлөгөө биелүүлдэггүй байхгүй юу. Сайн ажиллаж байж л биелүүлдэг.

Баасанхүү -

Ммхм. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд одоо жишээ нь нэмэлт яар хүч хөдөлмөр зарцуулах вэ?

Хоргол -

Цаг маг гэж бол байхгүй шд, бүтэн хагас сайн ч байсан, өдөр шөнө ч байсан, хүн л юу авах байна ... намайг хөдөөний улсууд чинь их яадаг... ямар ч байсан ажил нугалаадах гэж мэдэх биш, тэгж байж л биелүүлнэ шд. Ажлын төлөө зүтгэж байж л биелүүлнэ шд. Аа за яршиг гээд хаачаад яваад өгвөл юуных нь төлөвлөгөө биелэх вэ дээ. төлөвлөгөө ч өндөр өгнө, дээр үед чинь.

Баасанхүү -

Бараа хангамж хэр байсан бэ?

Хоргол -

Бараа хангамж сайн.

Баасанхүү -

Бараа хангамжийг одоо яаж хийдэг байсан бол?

Хоргол -

Бараа хангамжийг аймгийн бөөний баазаас сумдад хуваарилдаг, хойноос бөөнд ирсэн бараагаа сумдад хуваарилдаг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм.

Хоргол -

Тэгээд Мандахад байхад бол шууд хотоос явж толгойтын баазаас татдаг байсан. Сар болгон..., сард хоёр бараа татдаг байсын. Одоо Сулин энэ тэрт байхад бол аймгаас хуваарьтай бараа л ... бөөний баазаас ирсэн хуваарьтай бараа л ирдэг байсан.

Баасанхүү -

Хүмүүсийн хамгийнэ өргөн хэрэглээний бараа нь юу байдаг байсан бэ?

Хоргол -

Өргөн хэрэглээний бараа чинь одоо хүнсний бараа, гурил будаа, сахар, янз болгоны чихэр, тэгээл ногоо чинь одоо нэлээн сүүлийн үеийн юу шүү дээ, ногоонууд бол. Тийм л юу голцуу байдаг дөө, тэгээд эд бараа болохлоор метрийн торго морго, торго дурдан, янз болгоны эрээн даавуунууд, даавуу даалимба ... одоо хөдөөний улсуудын хамгийн хэрэгцээтэй юм бол гутал. Одоотой адил тэгж бажинк сандаал углаад давхиад байхгүй шд, тэр үед чинь бол. Түрийтэй гутал, бажинк л голцуу, зун бол яахав нэг бажинк л өмсөнө. Бөс барааны юм л их хэрэгтэй байсан даа, их гүйлгээтэй бараа чинь. Тэгээд өнөө сумдад олон газар бөөний ... аймгийн бөөн чинь ирсэн юмаа олон газар хуваадаг болохоор бас ... тэгсэн ч гэсэн болгохын хэрээрээ тэгээд л. Чихэр бол дотоод чихэр их ирдэг байсан, тэгэхэд чинь. Манайх чинь чихрийн үйлдвэр ажиллаж байхад. Оёдлын үйлдвэр ажиллаж байхдаа сүүлийн үед бас бэлэн хувцаснууд гайгүй ирдэг байсан.

Баасанхүү -

Тэр Толгойт руу явж авахдаа та жишээ нь явж авах уу эсвэл хэрэгцээтэй бараагаа захиад нааш нь илгээх үү?

Хоргол -

Үгүй, нярав явж авдаг байсан, би худалдагч ... Мандахад бол дан худалдагч хийж байсан. Барааны худалдагч хийж байсан. Нярав, дарга эд нар өөрснөө явж авдаг байсан. Би чинь тэрийг нь зараад л сууж байх үүрэгтэй болохоос биш.

Баасанхүү -

Одоо дэлгүүрийн хэрэгцээтэй барааны захиалгыг ...

Хоргол -

Өөрснөө явж авдаг байсан.

Баасанхүү -

...захиалгыг авах уу, эсвэл шууд зүгээр бараагаа авчихаад тэрийгээ дараань зардаг байсан уу?

Хоргол -

үгүй, явж захиалгаар бараагаа авна л даа.

Баасанхүү -

Ммхм

Хоргол -

Тэгээд өөрснөө унаатай явж авдаг байсын. Толгойтын баазаас шууд, Мандах чинь хойшоо гайгүй л дээ. Дундговиор дамжаад л хот руу орчихож байгаа юм чинь. Өөрсний машинаар том машинтай яваад л, бараагаа татаад ирнэ. Бөөний баазад очоод шууд татаад ирдэг, бөөний баазтай бол гэрээ хийчихгүй юу. Аймгийн бөөнөөс ... худалдаанаас гадуур бөөний баазтай ... хотод Толгойтын бөөний баазтай гэрээ хийчээд, тэгээд өнөө захиалгат барааг гэрээний ёсоор Толгойтын бөөний баазаас..., тэгээд өөрснөө ирээд ав гээд өөрснөө очиж авдаг байсан.

Баасанхүү -

Ажлын хажуугаар бас сонин уншлага гэх мэтийн олон нийтийн ажил хэр зохион байгуулагддаг байсан бэ?

Хоргол -

Өө байна, зохион байгуулагдана, нийтийн сонин уншлага гэж байна, нэг дэх өдөр. Тав дахь өдөр нийтийн лекц байна, сумын хэмжээнд. Байгууллагын бас ... соёлын ажил гээд гурав дахь өдөр байна. одоо чинь бол юм болоход хүн цуглана гэж байхгүй, хурал болно гэхэд л

Баасанхүү -

Ирэхгүй юу?

Хоргол -

Тийн, тэгэхэд чинь бол нэг удаа тасалвал л маргааш нь яана шд, маргааш нь загнуулна шд. Таслах хүн гэж юу ч байхгүй, цөмөөрөө ухамсар өндөр. ..., лэкц ч гэж байнаа.

Баасанхүү -

Тэрэндээ хүмүүс хэр дуртай байсан бэ?

Хоргол -

Сайн цуглана шдээ, огт яахгүй шдээ. Олон нийтийн ажилд бол хойш суух юм байхгүй шд. Тэгээд өнөө хууль тогтоомж, тогтоолууд дээр нь өнөө орон нутгийн хэмжээнд болох ажил төрөл яригддаг болохоор тэгж таслах хүн бол байхгүй. Хүний ухамсар өндөр байсан тэхэд чинь.

Баасанхүү -

Социализын үед хүмүүс цаг наргүй ажилладаг, тэгээд дээрээс нь бас янз янзын олон нийтийн ажилд оролцдог байсан шд, тэгээд бас тэр хажуугаараа ар гэрийн амьдралаа яаж зохицуулдаг байв? ялангуяа эмэгтэй хүнд цаг зав маш их хэрэгтэй байдаг?

Хоргол -

Тэгээд яахав дээ, болдог л байсан даа. Ямар ч байсан.

Баасанхүү -

Та хэдэн хүүхэдтэй вэ?

Хоргол -

Хоёр хүүхэдтэй,

Баасанхүү -

Өө бас гайгүй л байна,

Хоргол -

Хүү, охин хоёртой. Охин хотод байдгийн, тэгээд би хотод өвөлждөгийн. Тэгээд хавар ирдэгийн. Хүү аймагт байдгийн.

Баасанхүү -

Та ажлын хамт олныхоо тухай ярихгүй юу, ер нь ямар ямар хамт олон дунд ажиллаж байсан бэ? Тэр социализмын үед хамт олон ямар байсан бэ?

Хоргол -

Хамт олон гэдэг чинь ёстой нэг хүн шиг байсан шдээ, социализмын үед чинь. Нэг юманд явсан ч л цөмөөрөө л явна. Аа нэг юм яасан ч цөмөөрөө л хийнэ. Одоотой адил тэгж хэрүүл шуугиан гэж байдаггүй байсын,

Баасанхүү -

Одоо нэг кинонууд дээрээс харахад социализмын үед дэлгүүрүүд нь аягүй ачаалал ихтэй, байнга очер дугаартай байдаг байсан шдээ,

Хоргол -

Тэр өнөө шинэ юм гарахлаар л очерлоно л гэхээс өшөө ч бас ... түр зуур очерлоно доо, нэг их очирлохгүй. Шинэ бараа ирэхлээр бас улсууд чинь бөөн одоо яадаг байхгүй юу, одоо туж байгаа бараанд бол тэгж очер дугаар гэж байгаагүй. Бөөний баазаас ачаа ирэхлээр л цуглачихдаг байхгүй юу.

Баасанхүү -

Аан, хотоос бараа ирэхээр?

Хоргол -

Тэхх. Аймгаас ч ялгаагүй, бөөний баазаас бараа ирэхээр ... одоо дэлгүүрт бараа ирэхээр түр зуур нэг ... хэдэн минут ... цаг хэдэн минут хоёр цаг л очерлоно, тэрнээс дээшээ очерлохгүй, тэгээл болчдог байхгүй юу. Тэгээл хуучин бараагаа ... юу ч ирсэн ... бөс бараа юу чинь дандаа бөөнөөрөө ирнэ, хүнс хоёр чинь холиод ачцан л юм ирнэ, дан дангаараа ирнэ гэж байхгүй.

Баасанхүү -

Гэхдээ дэлгүүртээ бол хүнсний тасаг, барааны тасаг тусдаа байх тээ?

Хоргол -

Тийн, тэнд бол тусдаа.

Баасанхүү -

Одоо сумын нэг худалдааны байгууллагыг одоо ямар ямар хүмүүс бүрдүүлдэг байсан бэ? Хэдэн худалдагч, хэдэн нярав, дарга байсан бэ?

Хоргол -

Нэг дарга ... за хоёр юу .. сүүлийн үед хоёр юу ... хоёр нягтлан болсын, туслах жинхэнэ хоёр, тэгээд хоёр барааны нярав, тоо бүртгэгч гэж нэг хүн, худалдагч чинь гурав дөрвөн ч хүн байж болно, 4 хүн энэ тэр байдаг байсан. Номын дэлгүүр гээд тусгай дэлгүүр.

Баасанхүү -

өө,

Хоргол -

тэгээд худалдаа бэлтгэлийн анги чинь бэлтгрэн нийлүүлэгч гээд хоёр хүн, ухаандаа одоо ноос, үс авдаг бэлтгэлийн эрхлэгч гэж мал аж ахуйн бүтээгдэхүүн авдаг тийм хүн байдаг байсын. Тэгээд манаач гэж 3 хүн

Баасанхүү -

ээлжээр?

Хоргол -

тийн, 3 манаач ээлж ээлжээр манана. Тийм бүрэлдэхүүнтэй байсын. Цэвэрлэгч гэж байна. Цэвэрлэгч, галч гэж нэг хүн байна.

Баасанхүү -

Цэвэрлэгч ,алчаа нэг хүн хамтад нь хийдэг үү?

Хоргол -

Тийн, тийн.

Баасанхүү -

Барааны хомсдол хэр гардаг байсан бэ? Байсан уу?

Хоргол -

байхгүй, одоогийнх шиг хомсдол гэж байхгүй, тэр түед чинь. Бүх юм байдаг, авъя л гэсэн юмаа авдаг, мөнгөний юу чинь тэр үед чинь ... мөнгөний үнэ чинь тэр үед чинь ... одоо шиг биш. Ингэж юмны үнэ нэмэгдэж хасагдаад байна гэж байхгүй, тонтмол үнэтэй, дээр үед чинь. Орос бараа ч байсан ижил, Монгол бараа ч байсан ижил нэгдсэн үнэтэй, улсын хэмжээгээр нэгдсэн үнэтэй, тэгж одоо дур зоргоороо нэмээд байдаггүй байсан. Одоо чинь бол одоо жоохон өнөө бууж суух нь арваар нэмээд байхаас өшөө юм алга байна шд.

Баасанхүү -

Улсаас нэгдсэн үлнэ тогтоогоод л ...

Хоргол -

Тэхх, улсаас нэгдсэн үнэ тэгээл тогтоогоод дээш доошоо явна гэж байхгүй,

Баасанхүү -

Таны ажлын хүрээнд янз бүрийн хүндрэл бэрхшээл гардаг байсан уу?

Хоргол -

Үгүй,

Баасанхүү -

Таны хийж байсан ажлын хамгийн сайхан зүйл нь юу вэ? Аа бас нэг жоохн жигшдэг ч юмуу, эсвэл нэг тийм дургүйцдэг тийм байсан бол тэр нь юу вэ?

Хоргол -

... ... ...

Баасанхүү -

Та ажилдаа дуртай байсан уу?

Хоргол -

Дуртай байлгүй яахав, нэгэнт хийцэн юм чинь. Хийж чадаж байгаа юмандаа хүн чинь дуртай байлгүй яахав. Улам л сайн хийе гэж бодно.

Баасанхүү -

Ер нь нэг тийм социализмын үед одоо нийгмийн талаарх суртал ухуулга хэр явагддаг байсан бэ?

Хоргол -

Явагдана, явагдана, лекц мэкцээр юу яаж... хуулиуд дандаа судалж шалгалт авдаг авдаг байсан шд, биднээс чинь. Шинэ гарч байгаа хуулиуд...

Баасанхүү -

Ажилчдаас уу,

Хоргол -

Тийн, шинэ гарч байгаа хуулиудыг би ч мөн ч их уншдаг хүн байсын. Хууль муулийг бол гарангуут нь л яачдаг, судалчдаг байсан. Хаанаас нь ч хэнтэй ч яасан гар баригдахгүй шд, хууль дээр бол...

Баасанхүү -

Тэгээд тэр шалгалтыг нь яаж авах вэ? Яг нөгөө сурагчаасаа багш шалгалт аваад л шалгадаг шдээ, тэрэн шиг л авдаг байсан уу?

Хоргол -

Тэгнэ шд, мэргэжлийн хүн байдгийн, ухуулагч гээд хэд хоноод л хүн ирнэ, тэд чинь өнөө гарсан шинэ хууль муулиар шалгалт авна, семинар хийнэ. Эвлэлийн гишүүд, намын гишүүд чинь долоо хоногоор семинар хийдэг байсын, тэр үед чинь. Тэгээл дандаа тэр хууль дүрэм, болж байгаа ажлуудын тухай л хийдэг, тэгээд шалгалт авна.

Баасанхүү -

Ммхм, тэгээд тэр шалгалтан дээр ...

Хоргол -

Зохиогдох ажил.., орон нутагт болох ажлын төлөвлөгөө энэ тэр гээд л ...

Баасанхүү -

Шалгалтанд одоо хангалтгүй үзүүлэлттэй хүн яах вэ?

Хоргол -

Яахав дээ, тэгээл дахиж шалгуулна зарим нь, тэгээд хүн чинь бас нэг хэд яагаад ирэхээрээ дээрдчихдэг юмаа, өнөө идэвх нь дээрдчихдэгийн.

Баасанхүү -

Тэр шинэ гарсан хууль янз бүрийн юмаа ажлынхаа хажуугаар л уншиж судалдаг уу?

Хоргол -

Тэгнэ,

Баасанхүү -

Тэр нь тэгээд одоо унших материал хэр олдоцтой байхав?

Хоргол -

Өө, байна байна, тэр үед хууль юунууд чинь сонин дээр гараад ирчдэг байсын.

Баасанхүү -

Танд одоо ажлынхаа хажуугаар хууль ч юмуу ийм юм судлаад суухад төвөгтэй санагддаг байсан уу? Эсвэл зүгээр хийх ёстой юмаа хийж байна гэж боддог байсан уу?

Хоргол -

Юу нь төвөгтэй байхав дээ, юм мэдэж байх чинь өөрийнх нь үүрэг шд. Иргэн хүний өөрийн үүрэг, өөрөө өөрийгөө жолоодох чинь одоо. Хууль дүрэм мэдэхгүй хүн чинь бас хүн чинь хол явахгүй шд, хууль дүрэм мэдэж байх шаардлагатай шд ажил хийж байгаа хүн чинь. Сайн мэдэж байвал өөрт нь хэрэгтэй шд. Цаг үеэсээ хоцрохгүй бол өөртөө л хэрэгтэй биз дээ, гэж боддог би бол.

Баасанхүү -

Албан байгууллага ч юмуу эсвэл тийм ажлын салбараараа тэр тухайн салбар нэг уриа лоозонтой байдаг шдээ, худалдааны салбарт тийм уриа лоозон байсан уу?

Хоргол -

Худалдааны салбарт байгаагүй, социалист хөдөлмөрийн юу энэ тэр гэж үү?

Баасанхүү -

Тийн,

Хоргол -

Байгаагүй, социалист бригад энэ тэр гээд ... тийм юм байгаагүй. Тэхдээн бол байр бол туж... улирал болгонд байр ... аймгийн хэмжээний худалдаануудад байр эзлүүлдэг ... сумдын худалдаануудад байр эзлүүлдэг, шалгаруулдаг байсын.

Баасанхүү -

Ажлын үзүүлэлтээр нь үү?

Хоргол -

Тийн, тэгээд худалдагч энэ тэрүүдийг шалгаруулдаг, байр эзлүүлдэг байсан, 3 сар яагаад, одоо байгууллага дотроо бол сар сардаа байр эзлүүлдэг, жишээлбэл эндхийн худалдаа бэлтгэлийн анги гэдэг чинь хэдэн ... 3 худалдагчаа сар дотор нь байр эзлүүлдэг,

Баасанхүү -

Нөгөө орсон орлогынхоо хэмжээгээр үү?

Хоргол -

Тийн, би энд ирээд бол худалдагч хийж байгаагүй, дандаа конторт ажиллаж байсан.

Баасанхүү -

Сарын ч юмуу одоо улирлын төлөвлөгөө гэхэд жишээ нь хэдэн төгрөгний нормтой байсан бэ?

Хоргол -

Янз, янз.

Баасанхүү -

Жишээлбэл?

Хоргол -

Мэдэхгүй, одоо тэрнийг хэлж мэдэхгүй...

Баасанхүү -

Мартцан уу?

Хоргол -

Тийн, мөнгөний юу өндөр, гэхдээ их л өгдөг байсан л даа, төлөвлөгөө бол дандаа дээрээс ирнэ, ангид ч гэсэн, худалдагч нарт ч гэсэн дандаа дээрээс ирнэ.

Баасанхүү -

Конторын ажилд нь... одоо энэ Хатанбулаг суманд ирээд конторын ажилд нь юу хийсэн бэ?

Хоргол -

Тоо бүртгэгч... ногооны нярав, тоо бүртгэгч. 30 жилээр 50 хүрээгүй тэтгэвэрт гарцан, 49-тэй гарцан.

Баасанхүү -

Аа нөгөө арван хэдтэйгээсээ эхэлсэн болохоор уу?

Хоргол -

Тийн, 20 жилээс дээш ажиллацан, юу ... Бямбасүрэнгийн үед ... тэгээд эрт гарцын, 30 хэдэн жилээр гарцан.

Баасанхүү -

Тэгэхээр хэдэн онд тэтгэвэрт гарсан гэсэн үг вэ?

Хоргол -

92 онд,

Баасанхүү -

92 онд оо? 54 оноос эхлээд 37 ... 30 хэдэн жил билээ?

Хоргол -

Зүүнбаян энэ тэртэй нийлээд 35 жил, тэгээд өнөө хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэж эхлээд яадаг байсын... тэтгэвэрт эрт гарцын би.

Баасанхүү -

тэр үед гарах ...

Хоргол -

Тэгээд ... эхлээд 70 хэдэн цаасны тэтгэвэр авч байсын.

Баасанхүү -

70 хэдэн төгрөгний юу?

Хоргол -

Тийн, хувь тэнцүүлсэн гэж тэгж авч байсын, тэгээд би тэтгэвэрийн насанд хүрч ...

Баасанхүү -

тэгээд арай гайгүй болсон уу?

Хоргол -

... тэгэхэд чинь ... юуны өнөө хүнсний юунууд энэ тэр хэмжээнд ороод, тэгэхэд чинь тэр жил тэтгэвэрт гарсын, ажилласан жилээрээ. Тэгэхэд чинь ... 25 жилээр ажилласан улсуудын яаж байсан юм чинь... гаргаж байсан юм чинь. Тэгээд гарцан, би чинь 30 хэдэн жил ... Баянтай нийлээд 30 хэдэн жил ажилласан хүн ... 35 жил.

Баасанхүү -

Тэргүүний сайн ажилчдыг бусад хүмүүст туршлага судлуулах, үлгэр жишээ болгодог байсан шд, та тийм ажил хийж байв уу? Тэр ажил одоо ямархуу байдалтай явагддаг вэ?

Хоргол -

Тэгж л байдгийн, туршлага судлуулна, бид нарыг чинь тэгдгийн, бүх юуг нь өнөө ажлынх нь шагнал магналыг нь тавьж яадгийн шд тэр чинь. Тэгээд үдэшлэг мүдэшлэгээр тэгж л байдгийн. Тэрэнд ирсэн улсууд байнаа тэр чинь ...

Баасанхүү -

Тэр нь хэр үр дүнтэй байдаг бол?

Хоргол -

Яахав дээ, нэг их үр дүн өгч чадахгүй ээ, заримдаа бол юм аваачаад дэлгэж л байдгийн, дэлгээд яадгийн шд.

Баасанхүү -

Таныг ажиллаж байх хугацаанд ер нь худалдааны салбарт өөрчлөлт орсон уу? Одоо жишээ нь 60-аад үед тийм байсан, дараа нь 70-аад оны үед арай л нэг ийм болчихсон байсан ... 80 он гэхэд бас тийм болсон байсан гээд нэг хөгжсөн ч юмуу эсвэл нэг тийм өөрчлөлтүүд гарсан байсан уу?

Хоргол -

Нээх өөрчлөлт орсон юм байхгүй ээ,

Баасанхүү -

Ммхм, хүмүүсийн худалдан авалт ч юмуу эсвэл өргөн хэрэглээний бараанд?

Хоргол -

Худалдан авалт, өргөн хэрэглээний бараа хоёр бол нэмэгдэх нь нэмэгдэж л байсан л даа жилээс жилд. Хүний худалдан авах чадвар нэмэгдээд бас жаал ноос үс ... хөдөөнийхөн чинь одоо малын ноос үс өгөөл жаал, үнэ нь өндөр болж байвал тэрнийгээ дагаад жаал худалдан авах чадвар нь нэмэгдэж байгаан, тэр өшөө юм байхгүй юм чинь. Бас өнөө сүүлдээ ноос моосны үнэ арай нэмэгдэж, яаж байсаан, худалдан авах чадвар нэмэгдэж байсаан, бас. Гэхдээ нээх өөрчлөлт гараад яасан юм байхгүй. Гэхдээ одоог бодвол бас тийм баян юугийн... ядуугийн ялгаа бол ер нь байгаагүй. Тэр үед чинь цөмөөрөө л нэг хоногийн хоолтой, өмсөх гуталтай байсын.

Баасанхүү -

Ммхм,

Хоргол -

Одоо бол одоо арчаа муутай нэг нь үнэхээр хэцүү байна шд, харж байхад. Хэдхэн баячуул нь юмаа барьцан. Одоо бол үнэхээр хэцүү байна, харж байхад. Мань мэт бол яахав юун түрүүнд хоосон хонохгүй, хоёр идэхгүй болж л байна. Нээрээ арчаа муутай нэг нь бол үнэхээр харж байхад хэцүү. Засгийн буянд нэг хэдэн ... тэтгэвэр гэж хэдэн цаасаа аваад тэрнийгээ зөв зарцуулж чадвал тэгээд аминдаа бол өөртөө бол болж л байна, ганц толгойд. Би л одоо тэгж л бодож байна.

Баасанхүү -

Ардчилал дөхөөд л нэг 88, 89 онд хотод болуул ерөнхийдөө хүмүүс зарим газартаа мэдрэгдээд байсан гэсэн, танай энд хэр мэдрэгдсэн, таны ажилд ямар нэгэн юм мэдэгдэж байсан уу?

Хоргол -

Мэдэгдээгүй ээ, би чинь тэгэхэд тэтгэвэрт гарцан байсан юм чинь. Энэ анхан нэг энэ юм хэмжээнд ороход ч бас улсууд сүйд хийж байсан шүү зайлуул, нэг хэдэн сар. Нэг ... хүнсний бараа нэг хэмжээтэй байсан шд, мэдэх үү чи?

Баасанхүү -

Тийн, айлын хүний тоогоор талх ...

Хоргол -

Тийн, гурил мурил будаа мудаа бүх юм хэмжээтэй,

Баасанхүү -

Ммхм

Хоргол -

...граммалж өгч байсын, Бямбасүрэнгийн үед. Тэр чинь л одоо жинхэнэ ...

Баасанхүү -

Тэр үед ер нь худалдааны байгууллага ямар байсан бэ?

Хоргол -

Тэр үед чинь анги тараагүй байсан, худалдааны байгууллага байсан үе. Тэрнээс хойш тарсан.

Баасанхүү -

Аанхан.

Хоргол -

Тэр чинь л одоо хамаг эхлэлийг нь тавьсан юу чинь одоо тэр байгаа юм даа.

Баасанхүү -

Тарах уу? Тарах эхлэлийг нь тавьсан ууд?

Хоргол -

Тийн, тарах эхлэлийг нь тавьсан юм чинь одоо тэр л байгаа юм. Хэмжээнд ороход ч бас нэг хэсэг сандарч байсан, анхандаа сандарч байсан байх аа зайлуул. Тэгээл өнөө гурил будаа гуйгаад явцгаадаг байсан, энэ хөдөөнийхөн чинь зайлуул чанах цай байхгүй ээ ус ууж байгаа ... улаан цай ... улаан цайгүй шд тэр өнөө юунд чинь ... Хятадад... анх цай орж ирж ... Хятад юм орж ирж байгаа нь тэр дээ.

Баасанхүү -

Аанхан.

Хоргол -

Улаан цай гэж нэг хатуу...сүрхий юм. Би ч ууж үзээгүй зүгээр. Хэдэн цай хурааж байгаад нэг бүтэн цай үлдэхлээр нь хөдөөний хүнд өгцийн. Зүрх улайдаг л юм гэцгээдэг байсан, ууж үзээгүй. Ёстой ууж үзээгүй тэрнийг.

Баасанхүү -

Таныг тэтгэвэртээ гарахаас өмнө юм картанд орсон уу, эсвэл гарсан хойно чинь орсон уу?

Хоргол -

Картанд гарахаас өмнө орцон. Харин тэгээд... тэрнээс ... тэр жил чинь яагаал ... тэр чинь хавар... зунаар картанд орцон билүү, намар картанд орсон юм байна. хойтон намар нь, тэгээд яасын шд, энэ чинь нөгөө залуучуулд зай тавьж өгнө гээд... гэж нэг их сүр болоод, тэгээд гаргацын шд, тэтгэвэрт, 25 жилээс дээш ажилласан улсыг, тэгээд тэтгэвэрт... хувь тэнцүүлсэн тэтгэвэрт оруулж байгаа нь энэ гээд

Баасанхүү -

Аанхан

Хоргол -

Тэгээд гаргасан... гарсан.

Баасанхүү -

Өө, бараг л хүчээр шахуу гаргацын байна шдээ тээ?

Хоргол -

Тийн, тэгсэн. Тэгээд нэг хэдэн зуу болоод...тэгэхэд чинь тэтгэвэр 5 жилийн дунджаар авдаг байсан. Тэгээд нэг 400 хэдэн цаас ... янз янзаар... тэгээд мэдэхгүй тэр картны үед чинь махны нэмэгдэл, гурилын нэмэгдэл, будааны нэмэгдэл энэ тэр гээд хэдэн хувийг нь өгдөг, улсуудад нэмэгдэл өгдөг байсын. Тэр өнөө хувь тэнцүүлсэн тэтгэвэртай улсуудад байдаггүй, надад байдаггүй байсын. Нэмэлт байдаггүй байсын. Тийм мөнгөний нэмэлттэй байсын, тэтгэвэрийн улсууд.

Баасанхүү -

За,

Хоргол -

Тэгээд өнөө албан журмаар гарцан бид нарт болохоор тийм юм байхгүй. Тэгээд яахав тэр үед чинь тэрэнтэй тэрэнгүй болж л байсан, тэгээл нэг өндөр настанд яахлаар л тэр чинь тэгээд ... сүүлдээ ч өнөө картны юм ч байхаа больчоод Хятадын бараа ... манайхан чинь өөрснөө яваад хил гараад гүүзүүн дээр авцраад тэрнийг чинь эргэлдүүлж байсын, картны бараагий чинь.

Баасанхүү -

Өмч хувьчлалаар худалдааны байгууллагаас танд ямар нэг юм оногдсон уу?

Хоргол -

Өнөө 10000-ийн юу оногдсон л доо, 3000-нхыг нь аймаг руу өгцөн, сүүлийнх нь юу л байж л байдгийн,

Баасанхүү -

Хувьцааны цаас уу?

Хоргол -

7000-ийнх нь хувьцааны цаас нь хэвтэж л байгаа.

Баасанхүү -

Хувьцааны цааснаас өөр юм байхгүй юу?

Хоргол -

Байхгүй, ангийнханд ... анги юу хоёрт өгөөгүй шд, нэг нь юунд өгөөгүй билээ, нөгөө мал хуй өгсөн, тэгэхэд чинь анги ...худалдааны салбарт ер нь өгөөгүй шд. Нэг нь юу өгөөгүй билээ, хоёр газар өгөөгүй, хөдөө. Худалдаа бэлтгэлийн ангид ажилласан улсуудад өгөөгүй, нэг нь хаанах өгөөгүй билээ, одоо бас мартчиж. Хоёр ... энд хоёр албан байгууллагаас бусдад нь албан ... улсын мэдлийн юунуудад 5 ... 6, 6 мал өгсийн шд, нэгдэл. Тэгэхэд надад оногдоогүй, ангид, ангийнханд ер нь цөмөөрөнд нь оногдоогүй. Ангид ажиллаж байсан улсуудад оногдоогүй. Нэгдлийнхэн ч яахав өнөө ажилласан жилээрээ юугаараа олон мал авдаг байсан, авцгаасан, хүнийхээ тоогоор юугаар. Тэгээд бусад байгууллагуудад хүний 6 мал өгсөн, анги ... бас нэг хоёр байгууллага л лав яагаагүй юм, нэг нь манай худалдаа бэлтгэлийн анги өгөөгүй, бид хэдэд, 10, 20-иод хүн байсан, тэгэхэд чинь 23, 4. Биднуус л юу яаж ... өнөө 10000-ийн тасалбар л яаж, эрхийн бичиг л өгсөн, тэрний 3000-ийг аймагт юу яана гээд л аваад явсан. Тэгээд ашиг машиг гэж юм өгөөгүй тэр чигтээ аваад явсан. Том нь байж л байдгийн.

Баасанхүү -

Тэгвэл одоо бараг юу ч үгүй л үлдцэн юм байн шд.

Хоргол -

Тийн, ангиас бол юу ч өгөөгүй, 3000-ийнхыг нь аймаг руу тэр Залуучуудын цайны газар ч гэл үү юу ч гэлээ нэг гуанзан муанзангийн л юутай юм болсон байх, сураг нь. Сүүлдээ л удирдах газар л хураагаад авсан. Тэгээд өнөө 3000-ийн тасалбар чинь юу боллоо доо гэж байсан, цэнхэр тасалбар чинь гэсэн чинь тэгж л хэлцгээсэн, залуучуулын нэртэй нэг цайны газар ... юу зоогийн газар ч юмуу тийм л юманд байгаа л болтой юм хэлцгээсэн. Би ч хөөцөлдөө ч үгүй. Тэгсхийж байгаад тэр чигт нь хаяцан. Мөнгө мөнгө яахав уу манайхан юм л хэлдэггүй юм, тэгээд одоо сая хааяа уулзаж, баяр маяраар уулзаж барьцгаадгийн, ярьдаггүй л юм. Би ч бараг байдаггүй юм, 6 сарыг нь хотод, 6 сар энд зун мун байж байгаад л явчихдагийн. 10 сарын эхээр хот явчихдагийн.

Баасанхүү -

Социалист нийгмээс хамгийн их дурсагддаг, үгүйлэгддэг зүйл нь юу вэ?

Хоргол -

Хамгийн их үгүйлэгддэг зүйл нь одоо эрх тэгш байх л асуудал даа, дээр доор гэж үзэхгүй, одоо чинь улсууд хүний нүүрээр байдаг болчиж, бас нэг ядуугаа үздэггүй, нохойтой адил зүйрлэдэг болчиж. Тэр бол их буруу шд, муугийн ёс... хоёрын хооронд тэр бол. Дээр доорын ялгаа ихтэй болчиж, одоо харж байхад. Надад ч мэдэгдэж байгаа юм алгаа, гэхдээ ер нь гадаа гудманд л харж байхад дээр доорын ялгаа их байна. хөрөнгө мөнгөний ялгаа их байна, ядуурлын ялгаа их болчиж, одоо бол.

Баасанхүү -

Социализмын үед хүн болгон л ажилдаа ин сэтгэлээсээ ханддаг, аа тэгээд ажлаа гүйцэд хийдэг тийм байсан, аа социализмын дараагаар таны ажилд хандах хандлагад өөрчлөлт орсон уу?

Хоргол -

Юунд нь өөрчлөлт орохов дээ. Хийх л ёстой юмаа хийх л ёстой,

Баасанхүү -

Одоогийн хүмүүсийг хараад та юу гэж боддог вэ?

Хоргол -

Одоогийн хүмүүсийн хүнлэг чанар, ухамсар их муутай болчиж л гэж би хардаг, хажуунаас нь харж байхад. За надад ч нээх мэдэгдээд байх юм алгаа, зүгээр ер нь харж байхад нийгмийн ялгаа ер нь их болчиж л бодож ... дотроо л боддог. Одоо надад бол өөрт мэдэгдээд байгаа юм алгаа.

Баасанхүү -

Ммхм, Тухайн үед та ...

Хоргол -

Намайг анх ...

Баасанхүү -

... социализмын дараа коммунизмд хүрнэ гэдэгт хэр итгэдэг байв?

Хоргол -

Итгэдэггүй ээ, социализмаасаа төвлөрүүлж чадаагүй байхад өөр юманд орно гэж санахад зовлон байх л гэж боддог,

Баасанхүү -

\инэээв\

Хоргол -

Нээрээ, хүн болгон эрх тэгш, ижил амьдралтай байж байж хөгжиж дэвших байх гэж боддог, тэгээд зулай дахь нь толгойноос сайн байхгүй бол болохгүй байх лгэж боддог, иймэрхүү толгойтой байхад нээх хөгжинө, дэвжинэ гэж би бол боддоггүй ээ. Өдөр хоног өнгөрөөж байна л гэж боддогоос биш. Хажуунаас нь харж байхад бол надад бол ерөнхийлөгчийн тэр ярьж хөдөлж байгаа нь... би бол тэртээ тэргүй удаан амьдрахгүй, хэн мэдэхэв, ... энэ ажил нь үргэлжлээд байвал хөгжил дэвшил дээд цэгтээ хүрнэ гэж би бол боддоггүй ээ. Яг үнэн бодлоо хэлэхэд ийм л байна.

Баасанхүү -

Социалист нийгэм, аа тэрний дараагаар гарсан ардчилсан нийгэм хоёрыг харьцуулбал?

Хоргол -

Социализмын үед ч юу яаж байж болж л байсан юмаа, одоо чиг л өөрчлөгдчиж, харж байхад. Ер нь нийгмийн ялгаа бол их байхад би бол нэг их хөгжин дэвжинэ гэж бол бодохгүй л байна. нийгмийн ялгааг арилгаж байж л хөгждөг байх, цөмөөрөө нэг тийшээ сэтгэлтэй байж дэвших байх гэж бодож байна.

Баасанхүү -

Ммхм,

Хоргол -

Хөгжил дэвшилд бол ... жишээлбэл чи бид хоёрын сэтгэж байгаа юм яг л нэг байж л байж эцэстээ хүрэх байх л гэж бодож байна. Одоо ийм нийгмийн ялгаа их байхад нээх хөгжиж дэвших ч нэг их ...

Баасанхүү -

Тухайн үед нийгэм солигдоход та ер нь юу гэж бодож байсан бэ? Бас энэ өмч хувьчлал энэ тэр гээл ингээл бужигнаад байгаа ... нэлээн бужигнасан шдээ,

Хоргол -

Юу ч гэж бодсон юмгүй, одоо ер нь хөгжилд орох л юм байх гэж бодсон, тэгсэн чинь нэг ч их социализмаас дээрдсэн ч юм алга, харин нийгмийн ялгаа улам л холдож байх шиг надад бол харагддаг. Социализмын үеэс улам л холдож байх шиг харагддагийн, надад хажуунаас нь харж байхад. Ондоо би бол өөртөө бол дор үзсэгдсэн юм алгаа. Тэгж л байна... үнэнийг хэлэхэд.

Баасанхүү -

Таны амьдралд ер нь ямар нэг тийм гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал тохиолдож байсан уу?

Хоргол -

Үгүй ээ,

Баасанхүү -

Таны амьдралд одоо бусад хүнийхээс онцлог гэх, аа эсвэл одоо ер бусын гэх зүйл байдаг уу?

Хоргол -

Байхгүй ээ байхгүй, олон түмний л жишигт ...

Баасанхүү -

Социализмын параа тэр худалдаа бэлтгэлийн ангийн эд материал ... үлдсэн зүйлүүдийг ер нь яаж зарцуулсан бол?

Хоргол -

Мэдэхгүй, няравууд л мэдэх байх. Хүнсний нярав, барааны нярав энэ тэр гээд няравууд л юуг нь яасан, үлдсэн юмнуудыг. Склад нь дүүрэн л юмнууд байдаг байсан. Бас тэгээл нэг дэлгүүр бас байсымаа энэ чинь нэлээн сүүл болтол.

Баасанхүү -

Аанхан.

Хоргол -

Тэгээд сүүлдээ хувьчлагдаад юу болцон. Нэг худалдагч нь дэлгүүрээ ... нөгөө юу хоёроо авсан байх, хувьцаандаа авсан юм шиг л юм хэлж байдгийн шдээ, хэн мэдэхэв би ч мэдээ ч үгүй тэр чигтээ гарчаад, дахиад тийм юм эргэж очоо ч үгүй. Одоо хоёр склад бол дүүрэн л байсан. Гутал хувцас энэ тэр нь гадагшаа л явж зарагдсан байх, Өмнөговь мовийн төвөөд явж зарагдсан байх, барааных нь юмнууд. Дэлгүүрийн байшинг нэг худалдагч л хувьцаандаа авсан юм хэлдэг байсан, хэдэн жилийн дараа. Уул нь бас хоёр дэлгүүр нь ажиллаж байсан юмаа.

Баасанхүү -

Өө,

Хоргол -

Өмч хувьчлалаас хойш, тэгээд үлдсэн жаал юмнууд нь тэгс ингэс хийгээд л өнгөрсөн байх, тэр няравууд үгүй хийсэн, хөдөө л зарцан байх дөө. Одоо биднуусын тэр цэнхэр тасалбарыг бол удирдах газар аймаг руу татаад авцан, тэгээд том юунууд нь эзэн дээрээ байж байгаад эд нар яасын хэн мэдэхэв, тэгээд ч яахав дээ, сүүлдээ өнөө брокер гэж сумын төвд ч бас нэг юм хувааж авч ийш тийшээ өгдөг байсын. Би ч өгөө ч үгүй, тэр чигтээ л орхичиж байсын. Баталгаажуулах нь баталгаажуулаад авцан байсан, тэгээд тэрүүнд өгөөгүй. Ийш тийшээ хот мот руу өгцгөөсөн л байх, манайх тэгээд дэлгүүр бас нэлээн хэдэн жил ажилласаан, тэрнээс хойш. Хоёр няравууд... одоо дэлгүүрийн хоёр худалдагч байдаг л байсан, тэгээд сүүлдээ дэлгүүр нь зарагдаад, байшин нь хувьчлагдаад гэж дуулдаж байсан. Дэлгүүрийнх нь байшинг нэг худалдагч нь хувьчлаад авчлаа л гэж дуулдаж байсан, би очоо ч үгүй. тэгээл ер нь бүр мөсөн т арсан байх. Тэр складанд байсан юмнуудыг нь няравууд нь үгүй хийсэн байх. Зарж борлуулж барьж ийш тийшээ өгсөн байх. Хувь хөрөнгө гэж би юм нэхэж очоо ч үгүй, зарим нь бас юм авна гээд булаацалдацгааж байна л гэж дуулддаг байсан, би ч дахиж очоо ч үгүй. Яршиг, тэрэнтэй тэрэнгүй болж л байгаа юм чинь. Зарим нь бас байш ин савнаас нь ... юу ... путик ... том юуны путик энэ тэрийг нь бол алдаж байна л гэж дуулддаг байсан.

Баасанхүү -

За, за баярлалаа танд.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.