Palam


Basic information
Interviewee ID: 990504
Name: Palam
Parent's name: Haahar
Ovog: Hyadyn Hyar
Sex: f
Year of Birth: 1938
Ethnicity: Halh

Additional Information
Education: none
Notes on education:
Work: cook, retired
Belief: Buddhist
Born in: Erdene sum, Dornogovi aimag
Lives in: Hatanbulag sum (or part of UB), Dornogovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
herding / livestock
politics / politicians
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За, бидний ажилд тусалж ярилцлага өгөхийг зөвшөөрч байгаад таньд баярлалаа, хэдэн онд хаана төрсөн бэ?

Палам -

Аа, би Дорноговь айгийн Хатан... Эрдэнэ суманд төрсөн хүн. Тэгээд 38 онд төрсөн, аав ээжтэйгээ мал маллаж хөдөө амьдарч байгаад тэгээд сүүлийн үед жаахан хань ижлээ дагаад төвд явчаад, аймгийн төвд байж байгаад .., Эрдэнэ сумын төвд ч байсан. Тэгээд сүүлийн үед энэ наашаа энэ өвгөнөө дагаад Хатанбулагт ирсэн хүн. Тэгээд одоо сургуульд ажил хийлээ, эмнэлэгт нэг ажил хийлээ 2 жил. Хөлөөвт нэг хоёр жил ажил хийсэн, тэгээд сургуульд л хийсэн дээ, сургуульд тогооч хийгээд.

Баасанхүү -

Таныг одоо анх энд ирэхэд сумын сургууль ямархуу байдалтай, хэдэн хүүхэдтэй байв?

Палам -

Тэр одоо хэдэн хүүхэд байсын, тэр үед ирсэн даруйгаа би ороогүй юм чинь, мэдэхгүй, одоо тэр үеийн юмыг би сайн мэдэхгүй,

Баасанхүү -

Ажиллаж байх үед чинь?

Палам -

Ажиллах үед болуул сургуулийн хүүхэд болуул... суралцаж байгаа хүүхэд болуул 300 гаруй л гэж ярьдаг байсан, багш нар.

Баасанхүү -

Хэдүүлээ тогооч ... хоолоо хийдэг байсан бэ?

Палам -

3-уул, туслах ажилчинтай, бэлтгэгчтэй 4-үүл ажилладаг байсан. Тэгээл ээлжилнэ шдээ бид нар чинь. Үдээс хойш ... өглөө галлах хүн нь үдээс хойш яваад өгнө, тэгж ажилладаг байсан. Оройн цагт бол 2-уулаа л байна даа, голцуу, ганцаар ч байх үе байнна. Тэгээл 150 хүүхдийн хоол хийж бэлдэнэ дээ бид нар. Их хоол бэлдэнэ ээ, 150 хүүхдийн хоол гэдэг чинь ... нэг, хоёрдугаар хоол хийнэ, тэгээд их юм орно, хоёр том тогоотой. Хоёр сум нийлээд л 300 хүрч байсын, тэрнээс өмнө бол хэчнээн ч хүүхэдтэй байсын, би тэрнээс өмнө нь бол сургуульд ажиллаж байгаагүй ээ.

Баасанхүү -

Ммхм.

Палам -

Тэрнээс чинь 2 сум нийлээд л тэгээд л сургуульд ажилласан. Яахав өнөө олон хүн амтай, 2 сум нийлсэн чинь. Тэгээд л сургуульд очиж ажил хийгээд, сургууль руу намайг захиргаа өгнө шд сургуульд... тэр тийшээ сургууль руу яв гээл, тэгээд л сургуульд ажил хийсэн. Тэгээл 3 тогоочтой л, 3 тогоочийн нэг ахлах тогооч, хоёр туслах тогоочтой, 150 хүүхдийн хоол хийнэ. Тэгээд л өдөрт юу яана, нэг хоёрдугаар хоолтой, хөнгөн цайтай. Өглөө яахав цай өгнө, талх... тэр үед ч яахав дээ юм элбэг байлаа, боов боорцог дэлгүүрээс аваад өгчихнө хүүхдүүддээ, тэгээд л гоймон зоймон тийм юм бол өнөө үйрэмдэг сэлттэй нь биднуус чинь одоо нэг ... өө нөгөө 13-ын тогоогоор нэг хоёр тийм том төмпөн цуйван хийгээд л өгөхөд л тэр хоёр төмпөн цуйванг л зуурч элдэж л жигнэж л тэгнэ шдээ. Асар их хүнд ажил хийж байсан, дандаа зогсож хийнэ, гар хуруугаа хэрчинэ, тэр үед чинь ямар цахилгаан машин гэж байх биш. Дандаа гар ажиллагаатай, тэгээл 150 хүүхэд хооллочоол 150 хүүхэд ... юу гадуур бас 10 хүүхэд ингээд 160-аад хүүхэд бараг хооллодог байсаан бид нар.

Баасанхүү -

сургуулийн зөвхөн дотуур байрны хүүхдүүдийг хооллох уу? Эсвэл бүх л ер нь сургуулийн бүх хүүхдийг хооллох уу?

Палам -

Сургуулийн дотуур байрны хүүхэд хооллоно, аа тэр гадуур одоо өнөө одоо нөхөргүй юмуу одоо сургуульд ажил хийдэг юмуу тийм улсуудын хүүхдийг бас хооллодог бйасан. Бага ангийн хүүхдүүдийг, бид нар. Тэгдэг байсын.

Баасанхүү -

Цалин ер нь хэд байсан бэ?

Палам -

За нэг 225-ыг л авдаг байсан даа, ахлах тогооч нь 280-ыг авдаг, туслах тогоочууд нь 225-ыг, тийм л цалинтай, тэгээл тэр үедээ болж л байсан юм байна, юм нь ч элбэг байлаа, ер нь л сайхан байсан юм байна, тэр үед чинь бас л. Одоо нэг 100 ... 200 төгрөгөөр чинь одоо хнэг гурил авчихна, нэгдүгээр гурил авчихна, тэгээл үлдсэнийг нь бас өмсөх мөмсөх гутал мутал тиймэрхүү юм авчаад тэгээд болж л байсын. Тэгээл яахав дээ, гэр хавийнхаа юуг л ... юмыг л бэлдчихнэ, өвгөн яахав дээ нэгдэлд ажил хийнэ, трактор бариад л гэрийн бараа харах ч үгүй, би ч гэриийн бараа харахгүй шд. Шөнийн бор хоногт л орж ирнэ. Орой ... үдээс хойш ... оройн хоол өгөөд л 6 ... 7 ... 8 цаг гэхэд л орж ирнэ шд, гэртээ. Тийм л амьдралтай, тэгээд тэрний хооронд чинь лекц байна, тэгээд зөндөө юм байна шдээ, өвс ачна тэр хооронд чинь. Зүгээр гэрт суулгана гэж байхгүй, өө тэнд юу яаж байна ... өвсийг ач ч гэж байна уу, тийм ажил бол зөндөө байгаа шд, зүгээр байхгүй шд, дээр үед. Тэгээд л хавар төлийн үеэр бол тэгээд л төл бойжуулна гээд л хөдөө явна, айлуудаар. Хөдөө явж ажиллаж ажиллачаад тэгээд л одоо өдийд чинь тэмээ хярга гээд л явна, тэгсхийгээд л одоо тэмээ хяргаад дууссан бол одоо зуны амралт болохлээр л хашаа хороо янзалнаа, айлын. Нэгдлийн малтай айлын хашаа хороог янзална. Худаг усы нь засна, ажилд тэгээл явна шд биднуус чинь. Оффисын ажилчид бүгд явна, тийм байсын. Тиймэрхүү л ажил хийж байлаа.

Баасанхүү -

Тэгээд одоо жишээ нь таныг төл бойжуулахаар явсан хойгуур таны ажлыг хэн хийх вэ?

Палам -

Үлдсэн хоёр тогооч маань. Тэр хүн ажлаа л хийгээд явна, үлдсэн тогооч нар л хийнэ шд. Өөр хүн нэмэгдэхгүй шд. Өөр нэмж хүн авах ч үгүй. хийж байсан тэр хүнийг ... одоо тогоочийн ажлыг чинь хүн болгон хийхгүй шд. Тэр үед чинь тогооч шиг хэцүү ажил байхгүй, зогсдог, олон хүүхдийн хоол хийнэ, хэл амтай, тэрүүнд нь ажиллах хүн их дургүй байсан.

Баасанхүү -

Ммхм

Палам -

тийм л байсан үе дээ.

Баасанхүү -

Та тогоочийн мэргэжилтэй байсан уу?

Палам -

Мэргэжил байгаагүй ээ, зүгээр л сургуулиас одоо ажилдаа л одоо хариуцлагатай, юмаа одоо нямбай чанартай хийдэг улсаа л аваачаад ажиллуулчихдагийн. Тийм ажил хийдэг энэ чадна гэсэн улсаа л хийлгэчиж байгаан байхгүй юу.

Баасанхүү -

Ммхм

Палам -

Бидэнд чинь юун мэргэжил байх вэ дээ. Сургууль мургуульд яваагүй, бидний үед чинь мэргэжилгүй байлаа шд. Би бол сургууль соёлд яагаа ч үгүй, эцэг эхтэйгээ л мал маллаж, тэдэнтэйгээ хамжиж ... нэгдэл гэж анх байгуулж байсан, тэгээд л ээж аавдаа тусалж байгаад л тэгээд л сүүлийн үед ч яахав дээ төв бараадаад одоо нэгдлийн мал маллаж одоо юу яана ... өр төлбөрт орно, өр төлбөрт орно гээл манай аав ээж чинь төвд суулгана гээд л, төвд суу гээд л, тэгээд л төвд суусан би.

Баасанхүү -

ажлын ачааллын хажуугаар ар гэрийн амьдралаа, хүүхдүүдээ яаж зохицуулдаг байв та?

Палам -

Өө тэр хүүхдүүд чинь одоо тэгээл гэртээ байна, энд ирсэн хойно ч яахав манай ээжийг маань ингээд аймгаар л байдаг байсан, сургуульд сураад. Тэгээд ажлын хажуугаар чинь одоо энэ их юмыг чинь амжуулна шд, зүгээр байхгүй шд. Энийг чинь оёно, хатгана, гэр орноо янзална, шөнө нойргүй, өдөр ер нь амарч зүгээр байна гэж байх ч үгүй. Тэгээл энэ газар шороо ... ногоо хад гээл байлгахгүй шд, биднийг чинь. Одоо бол ажилгүй ... одооны залуучуулд алга байна шд, тийм ажил. Их дураараа байна, энэ төр засаг сайхан их эрх чөлөө тавиад өгчихсөн, бидний үед тийм юм байгаагүй ээ, цаг баримтална, цагаас хожигдвол цалин хасна, нэг минут хожигдсон ч чи тэдэн минут хожигдсон шд, чи тэр цагтаа ирсэнгүй шд гэж бүртгэнэ шд, зарим нь. 10 гаран минут хожигдсон байхад ч нээрээ яахав дээ тэр ч яахав, ямар алчив гэж, цаг хожигдлоо л гэж загнанав гэхээс. Цагнаасаа түрүүн ирж л ажил хийж байхгүй бол амжихгүй, тогоочийн ажил чинь бүр амжихгүй, эрт л ирж байхгүй бол, тийм л байсан. Тийм л ажил хийж байлаа даа,

Баасанхүү -

Одоо төлөвлөгөө норм гээл ... ер нь социализмын үед ажил болгонд л тийм юм байсан шдээ, тогооч нарт тийм зүйл байсан уу?

Палам -

Тийн, төлөвлөгөө байхгүй ээ, бид нарт бол, хоолны чанар ярина. Чанартай сайн хоол хийнэ. Хүүхэд шуухад тэгж юу яахгүй, шалгалт таарахад нэг ирэхэд удаагийн эргэлт... гэхдээ хоол ундыг сайхан хий, тэгж л үүрэг өгнө шдээ, захирал, хичээлийн эрхлэгч. Хоол шалгана, тэр үед чинь жижүүр багш ирээд хоол шалгаж өгнө,

Баасанхүү -

Ммхм

Палам -

Хүүхэд идэж болохоор байна уу? Болохооргүй байна уу? Тийм байсан үе ээ.

Баасанхүү -

Хоолны одоо жишээ нь төлөвлөгөө ч гэмээр юмуу цэс нь ямар байсан бэ? Эсвэл зүгээр тухайн өдөртөө зохиогоод явдаг байсан уу?

Палам -

Аа юу яагаад энэ чинь шаардах бичээд бид нар өдөр өдрөөр авна шд. Төчнөөн хүүхдийн төдөн юу гээд, шаардах бичээд, аа тэгээд тэр л өдрийнхөө хоолыг тохируулж аваад,

Баасанхүү -

Аа, материалаа юу?

Палам -

Материалаа аваад л тэгээл тэрүүгээрээ хийнэ шд. Тэрнийгээ тэгээд тэр өдөртөө л хүргэнэ. Одоо ухаан нь хагас сайн, бүтэн сайнд л хоолоо ... нэгдэхийг хүртэл хүрэлцээтэй авна, шаардахаа бичээд. Тэчнээн хүүхдийн төдөн ... гурил төдөн хэл \кг\, мах төчнөөн гээд авчихна шд. Тэрнийг чинь ахлах тогооч авна, бидэнд бол хамаа байхгүй, тогоочийн авсан ... шаардахаар авсан юмыг л няраваасаа аваад л өгсөн юмыг л бид хийнэ. Тийм байдаг байхгүй юу. Хөдөлмөр зуслан гээд л байж байлаа, дандаа хөдөлмөр зусланд явна, хүүхэд аваад бид нар чинь.

Баасанхүү -

Зун болгон уу?

Палам -

Зун болгон. Тэгээл мал саана..., ямаа саана, айлын. Хоёр губрван зуугаад мал саана шд. Тэгээд тэр цагаан идээгээ боловсруулна шд. Шар тосоо авна, хуруудаа авна, архиа авна, тэгээд тэрнийгээ яадаг ... сургуулийн дотуур байрны хэрэгцээнд зориулж цагаан идээгээ авдаг, ажилчид нь явж. Багш ажилчид чинь бас явна,

Баасанхүү -

бас ...

Палам -

Тийн, бас цуг явна. Багш ... нэг багш л ангийнхаа хүүхдийг бүгдийг аваад явдгийн. Даасан ангиа л, тэгээл тэр багштай л ажил хийнэ, тэгээд хүүхдүүдээр ямаа мамаа, хонь монь ... тэгээл юу л хийнэ, тэр л юм бүгдийг хийнэ. Мал саана, эмэгтэй хүүхдүүд бол сал саана, эрэгтэй хүүхдүүд нь бол одоо түлээ аргал түүнэ, ус цас авчирч өгнө, тийм байсан.

Баасанхүү -

Хүүхдүүдийг л хөдөлмөрт сургаж байна гэсэн үг үү?

Палам -

Тийн, хөдөлмөрт сургаж байна гэсэн үг. Одоо цагаан идээ юу энэ тэрийг чинь ... одоо айргаа бүлж, цагаан идээгээ яаж авах вэ, тэрнийгээ яаж боловсруулах вэ, тэрнийг л одоо тэр хүүхдүүдэд зааж байгаа эд шүү дээ. Тэгээд хүүхдүүд сурч л байдаг байлгүй дээ, тэр хийж байгаа юмыг чинь тэгдэг юм байна гэж нэг дагалдаад тэр хүн ... том улсууд .. багш нар тэгж ингэж хий гээд л. Одоо бол тийм юм байхгүй байна шд. Бид нарыг чинь тэгдэг байсан. Тэгээл хүүхдүүд чинь ямаа самнана, тэр үед чинь. Ямаа самнах үеэр хүүхдүүд ямаа самнана гээл явна шд, тэрний тогоочоор явна бид нар чинь ажилчид. Тэгээл одоо хүүхдүүдийг чинь нормоор самнана, ямааны .. одоо тэр үед чинь нэгдэл байсан үе юм чинь. Ямаанаасаа нормоор нь .. нормонд нь хүргэж самнана гээд л дахин дахин шүүрдүүлээд л хөөрхий хүүхдүүдийг чинь. Тэгээд л норм нь хүрэхгүй байна, дутвал бид төлж чадахгүй, та нар төлөхгүй, норм нь ... нэгдлийн юм .. нэгдэлд тушаана шд тэр ямааны ноолуурыг чинь тэр нэгдлийн малчин чинь. Тэгээл ямааг нь самнаж өгөөд л, тэгээл бид ирнэ, хэд ч хоёр ч хонож магадгүй, гурав ч хонож магадгүй. Олон ямаатай айлууд 4, 5 хоног ч самнана. Тийм л юм байдым даа. Нэгдлийн ажлыг ч хийнэ, сургуулийн ажлыг ч хиийнэ бид нар чинь.

Баасанхүү -

Ингээд олог ажил хийж байгаа хэрнээ нэг л цалин авдаг уу тээ?

Палам -

Тийн, нэ л цалин авна. Цалин авдаг газраасаа л нэг цалингаа л авна, илүү дутуу тийм цалин авахгүй.

Баасанхүү -

Одоо ингээд ажлынхаа хажуугаар давхар давхар үүрэг гүйцэтгээд ингэж байгаа нь танд жоохон тээртэй санагдаж байсан уу? Бас ингэх ёсгүй гэж бодогдож байсан уу? Эсвэл зүгээр хийх ёстой юмаа хийж байна гэж бодож байсан уу?

Палам -

Хийх л ... хийх ёстой юмаа л бид нар одоо хийх ёстой юмаа л хийж байна ... тэрний хэцүү байна, хатуу байна, олон ажил хийлгэж байна... тийм өгүүллэг тавихгүй шдээ.

Баасанхүү -

Ммхм

Палам -

За чи ямаа самнахад яв аа л гэнэ, за л гэнэ. Хөдөлмөр зуслан руу хүүхэдтэй цуг яваа л гэнэ яваал ... хийхгүй гэж хэлэхгүй шд бид нар. Тэгээд л одоо тэр албан газрын дарга нар юу л гэж хэлсэн тэрнийг л биелүүлнэ. Тэгж зүйл бүрээр хэрэлдэнэ тийм юм байхгүй. Хий гэсэн ажлыг нь л хийнэ. Чадахгүй ч байсан хийж л байна, чаддаг ч ажил бий, чадахгүй ч ажил бий шд. Хашаа хороо барихад бол одоо бид нар бол хийнэ л гэнэ, чаддаг ажил нь чулуу олоод шаварлаж ... өнөө шавар шороог нь зуурна, тийм л ажил хийнэ шд. За тэгээд тэрний үед тогоочийн ажил ч хийх юмуу өнөө хоол унды нь хийнэ, хийхгүй ажил байхгүй ээ бид нар чинь, тийм л байсын.

Баасанхүү -

Тогоочийн ажлынх нь ачаалал бас хэр байсан бэ? Өдрийн хэдэн цаг ажилладаг байсан бэ?

Палам -

Хүнд хүнд хүнд хүнд. Одоо ингээл өглөө... 6 цагт очно шд, өглөө 5 цаг гэхэд очиж байж хоол .. цай өгнө шд. 5 цагаас цай өгөөд ... өнөө хүүхэд сургуульд явахаас өмнө, 8 цагт явна шд, хүүхэд чинь. Тэрний хооронд цай 2 ээлж орно. 150 хүүхэд 2 ээлж орно. 3 ээлж ч болно, тасалдаад. Тэгээд өглөө эрт орох нь л 2 ээлжээр хамгийн түрүүнд ордог. Үдээс хойш орох хүүхдүүд ... 1 цагт орох хүүхдүүд дараа ээлжинд, 3 ээлжээр орно. 150 хүүхэд чинь 3 ээлжээр орно. Тэгээд л тэднийг л цай өгнө. Тэгээд очоод одоолд... өглөөний тогооч чинь очоод өдрийнхөө хоолны юмыг ... одоо 1-р хоол, 2-р хоол хийх, 1-р хоол хийхэд цуйван хийнээ л гэвэл одоо тэр цуйвангийн гурилыг бэлдэнэ шд.

Баасанхүү -

Гараараа?

Палам -

Гараараа, элдээд, тэрнийгээ жигнээд, тэгээд хэрчээд төмпөн ... 2 төмпөн дүүргээд тэгээд тавина. За тэгээд бэлтгэгч байхгүй бол өнөө махнаасаа бас хэрчинэ, дараагийн тогооч ирэхэд бэлдэнэ. Заавал тийм юм бэлдэнэ, за тэгээд өглөө галласан хүн бол 5 цагт ирнэ, өглөөний тогооч бол 8 өнгөрөөгөөд 8 цагт л цугдана шдээ. Тогооч .. ажилчин хэдээс цугладаг тэдээс ... тогооч нэг 9-ийн алдад, 8 өнгөрөөгөөд 9 гэхэд ирцэн л байна. тийм л ажил хийсэн дээ.

Баасанхүү -

Ээлжээр өглөө ирдэг байсан гэсэн үг үү?

Палам -

Өглөө ээлж ээлжээр галлана шд. Өнөөдөр одоо би орой ... маргааш би галлалаа, тэгээд би галлачаад хоолныхоо юмыг бэлдэнэ шд. Өглөө ... нэг ээлжийн хоолны юмыг бэлдэж өгөх ёстой, өглөөний галласан хүн. Нэг ээлжийн хоолны юм бэлдэнэ гэдэг чинь махаа хөшиглөх байна уу, ногоогоо арилгах байна уу, тэгнэ шд. Тэгээд дараагийн хүн чинь ирээд махаа хэрчинэ, хоолоо хийнэ, тэгээд л дараа нь зөндөө .. түлээ модоо хагална, их ажил хийдгийн. Тийм байдаг байхгүй юу, тэгж байсымөө бид нар. Тийм л ажил хийж байсан даа, хүнд ажил шүү тогоочийн ажил чинь.

Баасанхүү -

Та хэдэн жил хийсэн бэ?

Палам -

Би арван жил хийсээн, сургуулийн тогоочийг бол. 10 гаруй ч жил хийсэн байх. Арван нэг хоёр жил хийчихсэн. Тэгээд л тэтгэвэртээ гарсан даа. Тэгээд одоо ... өглөө галлах нь ингээд үдээс хойшдоо амарчдаг байхгүй юу. 12-ийн хоол өгчиөөд... 1 цагийн хоол өгчөөд. Тэгээд үдээс хойш очихгүй. Нөгөө ээлжийн хоёр тогооч л хоолоо хийнэ, оройныхоо хоолыг. Оройны хоол бол нэгдүгээр хоол, нэг л хоол өгдөг, тэгээд хөнгөн цай, тэгдэг байсан, хөнгөн цай өгнө.

Баасанхүү -

Одоо ер нь хоол, үдийн цайнд бэлэн бүтээгдэхүүн ашигладаг байсан уу эсвэл бүгдийг тогооч нар өөрсдөө хийдэг байсан уу?

Палам -

Бэлэн бүтээгдэхүүн дандаа ашигладаг байсан. Боов, боорцог ... тийм юм өгдөг. Тэгээд харин тэр гурил мурил элдэхэд тэр .. гоймон зоймон авдаггүй, дандаа л гурил элдэж л.., одоо ногоо ... тэр үед чинь сум дээр байцаа төмс их байлаа даа, ногоо тарина, тэрнийг чинь хэдэн тампуугаар нь авна. Тэгээд ногоотой хоол, хуурга муурга өгнө, нэгдүгээр хоол нь ногоотой шөл ч байх юмуу, хоёрдугаар хоол нь ногоотой хуурга .. юу ч байх юмуу ... ногоотой мах жаахан байцаатай, тийм л хоол өгнө, тэрний хооронд чинь бас юу өгнө шд..., баяр, бүтэн сайнд бол дандаа бууз өгнө, бууз хуушуур өгнө. 150 хүүхдийн бууз хуушуур гэдэг чинь дийлдэхгүй биз дээ, өхгүй бол яс шийтгэнэ тэрийг чинь, хүүхэд бүтэн хагас сайнд ямар хоол өгсөн, асууна, жижүүр багш бичнэ, журнал дээрээ. Бүтэн сайнд тийм хоол өгсөн, бууз өгсөн гэж бичих юмуу ... юу хуушуур өгсөн гэж бичих юмуу янз бүрийн юм бичнэ шд, тэгж бичнэ шд. Жижүүр багш бүр одоо ингээд хоолны бүр юу бичнэ, бүтэн сайнд тийм хоол авлаа, хүүхдүүдэд тийм тийм хоол өглөө, ... тийм байдаг. Нарийн байгаа биз?

Баасанхүү -

Тийм байна

Палам -

Нарийн.

Баасанхүү -

Социализмын үед чинь одоо ажил бүхэн төлөвлөгөө нормтой байсан, таны ажилд тийм зүйл байсан уу?

Палам -

Бидэнд норм байгаагүй ээ. Нормын ажилчин биш болохлоороо.

Баасанхүү -

Аахан.

Палам -

Зүгээр нэг л үүрэгтэй..., авах л юмаа аваад л хийх л ёстой, хүргэх л ёстой. Хэмжээ нормоор нь л тэгээд хоол ундных нь тэр идэх уух тэр хоол унд мах шөл нь л хүрч байвал тэгээл болоо. Тэрнээс яг төдөн цаг, төдөн минут гэж нормоор тэгж байгаагүй ээ. Тэр үед чинь одоо юм элбэг байлаа, мал хуй нь чиг... сургуулийн хүнсэнд чинь тэмээ алаад яачна.

Баасанхүү -

Тогоочийн ажилд ер нь хяналт шалгалт хэр байсан бэ?

Палам -

Ирнэ шд, хяналт шалгалт. Хяналт шалгалт чинь одоо өнөө аймгаас ... боловсролоос ирнэ шд. Хаанаас ч ирнэ шд, захиргаанаас ч ирнэ, эмнэлгээс байгууллагаас ч ирнэ,

Баасанхүү -

Аанхан.

Палам -

Ариун цэвэр шалгана, хүүхдийн хоолны. Ариутгал станцаас ч өмнө. Эрүүл мэнд үзнэ.

Баасанхүү -

Өө, за за.

Палам -

Хоолны ... хүний эрүүл мэндийг үзнэ, хоолны чанар үзнэ, хариуцлага болуул их байгаа шд. Энд тэндээс шалгалт ирнэ, шууд олон дарга нар ирээд л хоолны амт чанар үзээд л, за яаж байна, хэдэн хүүхэд хооллож байна, яаж байгаа ийж байгаа, юу дутагдаж байна, хүүхдийн хоол ямар өгч байна, чанартай юу чанаргүй юу гээл.

Баасанхүү -

Ммхм

Палам -

Тэгээл асууна шд. Юу дутагдаж байнав ... гээл тэгнэ шд. Шалгалтууд үргэлж ирнэ. Хүүхдээс ч их асууна, манай хоолны чанар, амт чанар ямар байнав, энэ сумын байгууллага ... дарга хнар ч их явна шд. Эмнэлгийн байгууллага ... өнөө эмч нар ч их явна. Шалгана, үзнэ, хоолны чанар ямар байна, хүүхдүүд цадаж байна уу, цадахгүй байна уу,

Баасанхүү -

Ажлын орчин ер нь ямархуу байсан бэ? Яг ...

Палам -

Хөөө, бидний ажлын орчин бол ерөөсөө ... байр нь уу?

Баасанхүү -

Тийн,

Палам -

Байр бол одоо ер нь тааруухан даа.

Баасанхүү -

Хэрэгсэл энэ тэр нь?

Палам -

Хэрэгсэл нь болуул одоо энэ бидний л одоо энэ гэрийн л байдал шд. Тэр одоо цахилгаан махилгаан, тийм юм байхгүй шд. Зүгээр л одоо өөрийнхөө л пийшин дээрээ цайгаа хийгээл, хоолоо хийдэг шиг л хийнэ шд. Тэгээл түлээ модоо хагална, ямар л ажил хийдэг, гэрт ямар л ажил хийдэг гэр орондоо, тийм л юм хийнэ. Цахилгаан бол юу ч байхгүй. Цахилгаан машин байхгүй, махны машин.

Баасанхүү -

Хм,

Палам -

Байхгүй шд, тийм юм. Дандаа гар ажиллагаа,

Баасанхүү -

Тэгээд тэр бууз хуушуурыг хийхэд гараар?

Палам -

Гараар, гараар махаа татаад, өөрснөө гараараа татаад хийнэа шд, бууз хуушуур хийхэд чинь. Дандаа гар ажиллагаатай. Дандаа гараараа хийчнэ. Гараар хийхгүй юм байхгүй, чимхсэн ч гараараа. Одоо бол сайхан байна шд, одоо юм бүгдийг цахилгаан, цахилгаан тогоо байна, бидэнд тийм юм байхгүй, одоо хөргөгч байгаагүй,

Баасанхүү -

Хөөх,

Палам -

Хөргөгч байхгүй шд, одоо энэ махаа ... одоо ингээд л ирэх дээр чинь өнөө махаа борцолно шд, татаад. Татсан борцоо яахав гэхээр чинь нүднэ, өнөөхөө. Нүдэж хүүхдэдээ хоол хийж өгнө. Өвлийн цагт бол яахав дандаа хөлдүү мах авна. Тэгээл тэрнийгээ юу яана, нэг муу гулууз мах л авчраад өгчихнө шд, хоёр гурван гулууз мах. Тэрнийг чинь бид өөрснөө эвдэнэ, бид эвдэнэ шд. Өөр хүн бол эвдэхгүй шд, дандаа хүүхнүүд байгаа юм чинь. Тэрт үед чинь яахав дээ 30 хэдтэй хүүхнүүд байсан юм чинь. Тэгээд бүх юм гар ажиллагаа шд. Бүгд гараар ажиллаж байсан, дандаа тэр тогооч нар чинь, цахилгаан юм байгаагүй. Хааяа нэг цахилгаан плитка гэж ... ил утастай, тэр айлд л байсан байх, албан газар бол байхгүй. Тийм үед ажил хийж байлаа даа бид нар.

Баасанхүү -

Одоо жишээ нь ... тэгвэл тогооч нар ажлын орчин ийм байна, ачаалал ийм байна, энийг сайжруулъя, энийг ингээчээ гэсэн санал хүсэлт тавьж болдог байсан уу?

Палам -

Ер нь тэгээд одоо энэ дагуу чинь ажил хийж чадахгүй, би ч гармаар байна гээл санал хүсэлт өгнө л дөө бид нар.

Баасанхүү -

Аанхан.

Палам -

Энэ хүнд ажил хийж байна, бид нар хэцүү байна энэ тэр гэхэд чинь хий ... ажлаа хий гэнэ. Гал тогоогоо сайн ажиллуул ... сайн одоо та нарыг халчихлаар өөр тогооч олдохгүй, та нар л хийнэ гэнэ.

Баасанхүү -

Хн,

Палам -

Одоо бид нарыг чинь нэг л ажилд авчдаг, тэгж солихгүй шд. Тэгээл одоо тэгээл хийж байгаал салъя л гэж бодохоос. Өөр хүн гээд залуучуудыг тогооч хий гэхлээр чадахгүй, чадахгүй, тогооч хийхгүй, чадахгүй гээд хийхгүй шд. Арай нэг гучин хэдтэй нэг дөч хүрээгүй тийм улсуудыг чинь биднуусын чинь л аваачаад хийчнэ шд. Гучин хэдтэй улс чинь одоо тэгээд хөгшин хүнд орж байгаа шд, бид нар. Тэгээд биднийсын ажил авахгүй шд, залуучуул чинь хүнд гээд. Тэгэлгүй дээ тэр чинь хүнд ажил юм чинь. Бүх юм нь гараар хийж байгаа, дандаа зогсож байна, нэг ийм босоо бандантай, тэрэн дээр гурилаа элдэнэ, дандаа босоод зогсоно, дандаа л босоо хийнэ шд. Үнсээ зөөнө, үнсээ асгаж яана... за ёстой тэхдээ хүмүүсийг юу энэ тэр авчрахаар л юу яана л даа, бас хүүхэд тусална л даа. Өөрснөө ... өөрснөө юу яасан ... хүүхэд тогоочид бас нэг тусалдаг ... сайн хүүхэд байна шд. Чихэр боов олоод идчихье гэсэн дагалдсан хүүхдүүд. Тэд нар маань л юу яаж өгнө, ус авчирч өгнөө хичээлгүй үедээ бол. Хүүхдүүд ус ... ус зөөнө худгаас...

Баасанхүү -

Өөрсдөө?

Палам -

Өөрсдөө. За бидний ... дээхэн нэг бас нэг ... эндээд л дандаа юу ирж машин ирж ус өгдөг байсын, юутай ... сисчэртэй. Тэхдээ тэр чинь тэр усыг чинь тийм ... за 200-ийн пошиг 3 зэрэгцээл, өнжөөл усгүй болно шд. Тийн, тэгээл усаа авна, тэр хооронд түлш ... өнөө сургуулийн хүүхдийг чинь одоо учиргүй зарвал бас бид хэрэгт орно шд. Сургуулийн хүүхэд зарж одоо хөл гарыг нь гэмтээх юм уу .. тэгсэн бол одоо аюул болно шд. Бас бид нар чинь бас айна шд. Хүний хүүхэд гэмтээчвэл яаж мэдэхэв дээ энэ чинь, хөл гараа цохичих ч юм билүү? Одоо гурил мурил мах шөл бол хэрчүүлэхгүй шд. Хэрэв бэртчих юм бол, хүүхэд гар хуруугаа огтолчих юм бол бид хэрэгт орно шд. Тэгдэг байсын, тэгээл өөрснөө л хийнэ шд. Тэр мах шөл хэрчих, ... одоо өнөө мод хагалах, зөөлгөх юм бол хүүхэд зөөгөөд өгдөг юмаа хөөрхий. Тэгээд л биднийг чинь одоо зүгээр байлгахгүй л дээ, тогоочийн ажил чинь одоо 2 хүн ингээд л тогоочоо хийж байх ... 3-уулаа л байвал нэгийг нь хөөгөөд гаргана шд.

Баасанхүү -

Хм,

Палам -

Үнс ач, өвс ач, одоо энэ ... одоо энэ манай өвгөн энэ тэр чинь үнс мүнс ачаад л явдаг байлаа, тэр үед чинь, машинтай хүрч ирээд. Олон машинтай, манай энэ сум чинь, машин трактор, тэгээл тэрүүндээ өвс ачна шд. Сургуулийн хүүхэд явна, бид ачна, тэгээд завсар чөлөөгөөр зүгээр байхгүй шд. Тийм л үе ... тэгээд юу яана өө ажил мундахгүй бидэнд, сонин уншлага...

Баасанхүү -

Лекцэнд...

Палам -

Тийн, лекц юунд сонин уншлага юийм юманд сууна. Оройн цагаар одоо тэгээд л кино үзнэ, бас зав гаргачихаж байгаа шд. Кино үзнэ, бүжгэнд явна, концертонд орно, би концертонд ордог байсын.

Баасанхүү -

Өө, уран сайхны юу?

Палам -

Уран сайхны

Баасанхүү -

Тэгэхээр чинь та чинь сайн дурын уран сайханч байсан гэсэн үг үү?

Палам -

Сайн дурын уран сайханч, би одоо нэг дипломтой, бас нэг, сайн дурын уран сайханч гэж.

Баасанхүү -

Дуулах уу, бүжиглэх үү?

Палам -

Дуу дуулна.

Баасанхүү -

Аа тэгээд тэр сайн дурын уран дурын уран сайханчаа бүр хөдөө рүү явуулдаг байсан уу?

Палам -

Хөдөө рүү ч явуулахгүй ээ энэ өнөө одоо нэг юу болно шдээ, одоо 7 сарын наадмаар одоо янз бүрийнх тэр ойн баяр гэж концерт бэлдэнэ шд, концертонд оруулна.

Баасанхүү -

Аанхан.

Палам -

Биднуусыг чинь ер нь зүгээр байлгахгүй ээ.

Баасанхүү -

Ямар ч байсан уу?

Палам -

Ямар ч байсан зүгээр байлгахгүй, дуулдгийг нь концертонд оруулна, дуулдаггүйг нь ажил төрөлд оруулна, энд тэнд ажил хийлгэнэ, хөөнө, тэгдэг л байсан. Одоо бол сайхан болжээ, одоо чинь тэгээд дураараа шд хүн чинь ернь, чадахгүй ээ л бол чадахгүй чигтээ л. Чадахгүй ё байсан чадна гээл оруулна шд, бид нарыг чинь. тийм л байсан үе байхгүй юу, одоо чинь сайхан эрх дураараа л, сайхан өөрийнхөө л санаснаар, чаддаг юмаа л хийнэ, чадахгүй юмаа бол хийхгүй шд. Тийм л байгаа шд.

Баасанхүү -

Та тогоочийнхоо ажилд дуртай байсан уу? Эсвэл зүгээр тогоочийн ажилд орчихсон болохоор л хийдэг байсан уу?

Палам -

Би тийм дуртай байгаагүй ээ, манай захиргаа ... манай сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч энэ тэр суугаад тэгээд бид нэг хэдэн юм... зарим нь ч хөдөөний улсууд зарим нь ч дуртай байсан байх өө, намайг бол дургүй байсан чинь .. би өөр ажил хийх гээд байхад намайг бүр албан журмаар оруулсан юм чинь тэнд, чи чадна, хий гээд. Заавал ...

Баасанхүү -

Шахалтаар ...

Палам -

Шахалтаар, чадахгүй гээд дутааж хүртэл байсан юм чинь би. Бид нар чинь өнөө нэг сургууль мургууль цэвэрлэж туслах ажилчин хийхгүй юу, одоо сургуулийн байр майр цэвэрлэх тийм ажил хийж байсан юм чинь. Тэгээл тогооч хий, хийж чадна, чадахгүй яахын ... албан журмаар оруулж байсын. Чадахгүй гээд байхад л чадна гээд л оруулж байсан. Тэгээл орсон, би тэгээд яахав ээ хөөрхий тэнд ажил хийгээд би одоо тэрийг хийж байсан ажил ... хийснийхээ хүчинд одоо идэж уугаад байж л байна хөөрхий. Болж л байлаа, чи ямар ганцаараа хийх биш, олуулаа хийх юм чинь гээл. Тэгээл хийж л байлаа. Өнөө өглөө эрт босно, айна, шөнө байна. шөнийн 4 цаг гэдэг чинь 5 цагт босоод явна гэдэг чинь шөнө шд, харанхуй. Айна, харанхуй, тэгээд л явдаг л байсан, өнөө тулсан ажил гэдэг чинь. Өнөө сургуулийн хүүхдийг ямар цайгүй явуулах биш. Тэгээл явж байгаан. Айсан айсаар яваад л, гэрэл тусгаал яваад л тэгээл очоол цайгаа чанана, өнөө харанхуй өрөө рүү орно, гэрэл байхгүй шд. Лаа барина

Баасанхүү -

Лаагаар уу?

Палам -

Тийн,

Баасанхүү -

Өө,

Палам -

Лаа барина, өглөө бол гэрэл асахгүй, орой л гэрэл асна. Тэгдэг байсан.

Баасанхүү -

Таны ажлын одоо хэцүү зүйл нь юу байв? Юу их хэцүү санагддаг байв? аа тэгээд юу нь сайхан санагддаг байсан бэ?

Палам -

Ер нь жаахан хэцүү дээ, ер нь миний хийж байсан ажил бол ер нь. Дандаа зогсож... ер нь тэгээд энэ сайхан ажил шүү гэж хэлэх юм бол байхгүй, тэхдээ яахав цалин хөлсийг нь иддэг болохоор хийхээс өөр аргагүй, хийхгүй яахав, цалинг нь л авч байгаагаас хойш. Тэгээд энэнээс нь гаръя, намайг гаргаад аль гэхэд чинь гаргаж өгөхгүй шд, намайг энэ сургуулийн ажлаас. Солихгүй гээл хийлгүүлнэ шдээ биднээр. Надаас өөр улс бол солигдож байсаан, би бол солигдоогүй. Надаас түрүүнд ч бас олон тогооч байсан байх өө, байсгээд л мал маллана гээд л гардаг, хөдөөнөөс малчнаар ирсэн хүнийг .. одоо хөдөө малчин байж байгаад хүүхдээ харах гээд ирсэн хүнийг л тогоочоор оруулдгийн шд. Тийм бүдүүлэг байсан.

Баасанхүү -

Олдохгүй?

Палам -

Олдохгүй. Хүн олдохгүй, тогооч хийх хүн одлохгүй. Тэгээд яахав нэг хэдэн цаас авахын тулд тэр хүн тэгээд хийхээс өөр аргагүй. Манаач хийнэ, тогооч хийнэ, тэр чинь янз бүрийн ажил хийнэ шд. Тийм л ажил хийж байлаа даа.

Баасанхүү -

та ажлынхаа хамт олны тухай ярихгүй юу, ямар ямар хүмүүстэй хамт ажиллаж байв? хэр зэрэг хамтарч чадаж байв?

Палам -

За би ч одоо Цоолой гээд хүүхэн байв, тэрэнтэй хамтарч байлаа. Цээпэл гээд нэг хүүхэнтэй хамтарч байлаа. Анх эхлээд тэр Цээпэлтэй бид носр нэг дор хоёулаа юу хийдэг байсан... тэр Цээпэл болохлоороо юунд багш нарын юунд бичээч байсан байхгүй юу, тэгээд бид хоёр ажил хийж байсан, тэгсэн чинь бид хоёрыг дуудаад, тэгээд тэгнэ ... би болохлоор сургуульд цэвэрлэгч хийдэг, Цээпэл болохлоор бичээч хийгээд тэгээд багш нарын өрөөнд суудаг хүн байхгүй юу, бичээч хийгээд, тэгээд цэвэрлэгээгээ хийгээд, олон ажил хийнэ шд. Бичээчээ хийнэ, цэвэрлэгээгээ хийнэ, юмаа бичнэ, тэгээд их ажил хийнэ, тэгсэн бид хоёрыг аваачаад л та хоёрыг оруулна гэнээ тогоочоор гээд л тэгж байна аа, тэхээр нь хоёулаа орохгүй шүү, гүрийнэ шүү гээд л хоёулаа орохгүй л гээд байсан. Тэгсэн чинь л бид хоёрыг загнасаар байгаад л оруулчлаа даа, одоо яалтгүй л өнөө багш нарын зөвлөгөөний хурлаар оруулаад, тэгээд оруулчиж байгаа юм чинь, тэгээл яахав дээ орлоо л доо, та нарын таван цаас ч гэсэн ... та яасан мөнгөнд дургүй юм та нар, цалин чинхь нэмэгдэж байхад чинь гээл оруулчиж байгаа юм чинь. Тэгээд бид нар өнөө туслах ажилчид өнөө цэвэрлэгээ үйлчилгээний улс чинь яахав дээ 204 төгрөг л авдаг байсан, аа яахав тогооч болохлоороо 225-ыг л авдаг, нэмэгдэж л байгаа нь тэр, гэхдээ их л мөнгө байж дээ т эр үед чинь, тэгээд л Цээпэл гээд хүүхэн бий, одоо энд. Тэгээд Цоолой гэж хүүхэн ахлах тогоочоор, нэг ахлах тогооч бий шд. Тэгээл хэдүүлээ ажиллаж байсан. Өө бид нар сайхан л ажиллаж байсан, хэрүүл уруул ... чи тэрнийг хийлээ, чи энэнийг хийсэнгүй гэдэг хүн байгаагүй, найзууд байсан. Өө тийм чи төдийг хийгээгүй, чи төдөн цагт ирсэнгүй гэж хэл ам ер хийхгүй, 10 гаран хүүхэн л байдаг байсан, сургуульд чинь ... ажилчин 10 гаран хүүхэн байсан. Нэг ч хэл ам байхгүй, бидэнд бол тэгэх зав ч байхгүй, тогооч хүн бол тэр хоолоо л хийнэ гэхээс тэрүүгээр юу болж байна, тэрүүгээр ямар ажил гарч байна, тэрнийг мэдэх ч үгүй. тогоочийнхоо л ажлыг хийгээл тэр өрөөнөөс л гарвал гарлаа, хүүхдийнхээ л хоолыг өгвөл өгөөл. Зуны цагт ... намар юм бол их халуун байна, өвөл юм бол их хүйтэн байна, уур гаргах ч юм байхгүй, өнөө цонх энэ тэр чинь зүгээр мөс шүү дээ, цонх чинь одоо ингээд бөөн мөс одоо ингээд молцоглоод гоожцон байна шд. Тийм л юунд ажиллана шд. Тэгээд ханиана тэрэнд чинь хэцүү, заримдаа .. тэгээл зуны цагт бол халууцна, ямар сэнс мэнс байх биш,

Баасанхүү -

Ммхм

Палам -

Тэгээл цонхоо онгойлгоно, тэгээд л өнөө хүүхэд шуухад ... ялаа батгана ер нь аюултай даа ер нь зуны улирал чинь. Тийм л ажил хийж байлаа даа.

Баасанхүү -

Ммхм

Палам -

За тэгээд өнөө хүүхнүүд чинь боов энэ тэр байхгүй бол боов хийж өгнө, өглөөнийх нь цайнд боов хайрна шд. Боов хайрч хүүхдүүддээ өгнө,

Баасанхүү -

Тэгээд өөрдсөө хийхгүй бол тэр бэлэн боов нь хаанаас ирэх вэ?

Палам -

Дэлгүүрээс авна шд, энэ дэлгүүрт чинь ирнэ шд.

Баасанхүү -

Аан,

Палам -

Боорцог, 4.10-ийн боов гээл ирж байлаа, гавришк гээл ирж байлаа, мөөхий гээл ирж байлаа, тэрнийг чинь одоо өгнө шд. Тэгээд одоо нэг том лааз нэг ... одоо энэ манай үүдэнд байна даа, тэрүүгээр дүүрэн, хоёр тийм хайрцаг боов өгөөд тэгээд өглөө хүүхдэд өгөхөд хүрэхгүй шахуу байна шд, тэр чинь хүүхдүүдэд. 150 хүүхдийн хоол чинь хүрэхгүй л шахуу байна. Тэгээл өнөө томчуул нь ингээл өгнө ... багш байна жижүүр багш, тэгээд тарааж өгөөл явахад л өнөө жижиг хүүхдүүд чинь хөөрхий минь жижиг хүүхдүүдийн юмыг журамлачихдаг том ангийнх нь хүүхдүүд.

Баасанхүү -

Ээ,

Палам -

Тэгээл хүүхдийн дунд хэл ам хийнэ дээ. хүүхэд хоосон гаргачлаа, боов боорцог идээгүй, зарим хүүхэд нь хэлнэ, зарим хүүхэд нь айгаад хэлэхгүй шд, жоохон хүүхдүүд чинь. тэгээл одоо багш нар хараад байхад л хүүхдүүд чинь алдчаад л байдаг. Тэгээд л хүүхэд хоосон гаргачлаа гээд л, хүүхдийн боов авчлаа л гэж хэлээл, хүүхэдтэй л хэл ам хийнэ л дээ. хаашаа хүүхдүүд вэ, нэгийгээ хоосон гаргачлаа гээд. Тиймэрхүү л юм их гарна даа. Тийм л байна.

Баасанхүү -

Дээр үед одоо жишээ нь худалдагч байлаа гэхэд худалдагчтай холбоотой нэг ажилд нь тохирсон хангамж маягийн юм байдаг юм байна шдээ, ер нь ингээл ажил ажлынханд,

Палам -

Тийн,

Баасанхүү -

тогооч нарт тийм хангамж байсан уу?

Палам -

Бидэнд өөрсөнд үү?

Баасанхүү -

Тийн,

Палам -

Байхгүй, бидэнд чинь нөгөө халаадаа өөрснөө хийж авна, өмсөх цагаан халаад байна шд, хангамж гэж илүү дутуу юм бидэнд өгөхгүй шд. Цалингаа л авна.

Баасанхүү -

Ээлжийн амралт бол авна биз дээ,

Палам -

Аа, ээжийн амралтыг аваад харин цалингаа нэмнээ, нэг 300 гаргаад авдымаа. Аа илүү цаг гэж өгдөг байсан, бидэнд. Илүү цаг авдаг байсан, сүүлийн үед илүү цаг өгөхөө байчаал, тэгээд яагаад илүү цаг өгдөггүй юм энэ тэр гэж нэг жоохон тэгж л байсан тэгээд сүүлдээ үндсэн цалин хүрэхгүй байна гээд илүү цаг өгөхгүй л байдаг байсан. Илүү цаг авдаг байсаан бид нар. Илүү цагийн мөнгө яахав дээ нэг 250 гаргаал авна, тэгээд л ... манай нэг захирал байсан, тогооч илүү цалин авдаг, зүгээр байж авдаг гээд ...

Баасанхүү -

Хөө,

Палам -

...тэгж л байсын, одоо тэгдэг л байсан л даа. Зүгээр байж авч байгаа юмуу бид нар, үйлээ эдэлж, хөлийнхөө шөрмөсийг зангиртал зогсож байж байгаа ... зарим нэг тогооч нь хэрүүл хийж л байсан. Би ч хэрүүл рүү ордог ч үгүй, хийгээд бидэнд ямар өөр ажил өгөх биш, тэрийгээ л хийхээс.

Баасанхүү -

Одоо тэгээд тогоочийн ажил хийсэнтэй холбоотой бас тийм ... одоо багш хийлээ гэхэд насаараа багш хийлээ гэхэд аллергитэй болцон байх жишээтэй, эсвэл ангиннтай болсон байх жишээтэй, танд нэг тийм мэргэжилтэй холбоотой хийж байсан ажилтай холбоотой хууч өвчин бий юу?

Палам -

Аа, надад ханиадаг астмтай болсон, өнөө нэг уур цангийн.

Баасанхүү -

Хн,

Палам -

Тэхдээ гайгүй ээ, тэгж их ханиах ... энэ цагаан мөгөөрсний л юу байх. Ханиад хүрвэл нэг жоохон тийм шуугиад, цээж шуугиад байдаг болсон. Өнөө тогоочийнхоо ажлыг юу яагаад ... орхиод олон жил яалаа даа, чөлөөндөө гараад, одоо тэгээд гайгүй ээ. Ханиад хүрвэл нэг жоохон тийм ... тийм байдгийн.

Баасанхүү -

Та тухай үед одоо хүүхдүүдтэй хамт ажиллаж байсан, тэгэхээр тэр үеийн хүүхдүү, тэгээд одоо үеийн хүүхдүүдийг харьцуулаад үзэхэд ямар ялгаа байна?

Палам -

Тэр үеийн хүүхдүүд чинь яахав дээ ... шал өөр. Одоо чинь ... одоо тэр үеийн ажиллаж байсан хүүхдүүд тэгдгийн шд, би сайхан хоолыг нь идэж байсан, манай тогооч ... Палам эгчийнхээ гарын хоолыг их идэж байсан даа гээд л тэгдэг хүүхэд зөндөө байна, одоо хөгшин хүүхнүүд болцон, хөгшин харчуул байгаа шд. Хөдөө мал маллацан. Тэгж байтал заримыг нь танихгүй ээ, энэ тогооч чинь яасан их зантай болчоо вэ? Зөндөө сайхан хоолыг нь идэж байсан даа гэдэг хүүхэд байдаг юмаа, та өмнө нь тэгж байж билээ гээд. Заримыг нь ч яахав загнаж байсан л байлгүй, та намайг загнаж байсан нэг хүүхэд яагаад дүрсгүй загнаад гээд, тэхгүй яахын та нар өөрснөө яагаад ... хүүхдийн хоол булаалдаад байгаа юм чинь, гээд тэгдгийг би. Тэгээд гайгүй ээ ... одооны хүүхдүүд ... одооны хүүхдүүдийг бодвол тэр хүүхдүүд ч сайхан шүү. Тогооч хийж байсан даа, сайхан хоол идэж байсан энэ тэр гэж дурсдгийн шүү. За тэгээд хүүхдүүд чинь одоо тэр үед их цамаан байсын шдээ. Хөц будаа гээл хаа л нэг өгнө, хөц будаа ... зарим орой хөц будаатай хоол өгөхөд асгуулдаг байсан,

Баасанхүү -

Идэхгүй юу?

Палам -

Идэхгүй, голоод. Махыг нь түүж авчихаад хөц будааг нь тэгээд асгуулна, бид нар аваачаал асгадаг, хөөе энэ чинь бид асгаж байгаан биш... засгийн юм энэ ... засаг ... засгийн юмыг асгуулж ... асгаж байгаан шүү гээд л асгана шд бид нар. Тэгээл нохой мохой баахан идээд. Хүүхдүүд ч их цамаан байсаан. Одоо тэгээд зарим хүүхдүүд ярьж байгаан, бид нар нэг их сайхан сайхан хоолыг нь асгаж байж билээ гэж.

Баасанхүү -

Ишш,

Палам -

Махыг нь түүж идээд асгаж байсан шүү, бид нар мөн дэндүү байжээ гэж хүүхнүүд ... одоо 20 гарцан, 30 гарч хүүхдүүд л байгаа шд. Тэгдэгиймаа зайлуул.

Баасанхүү -

Та тэтгэвэрээ хэдээр тогтоолгож байсан бэ? Социализмын үед л тэтгэвэртээ гарсан тээ?

Палам -

Тэгсэн, 204-өөр тогтож байсан.

Баасанхүү -

Өө, тэр үедээ бас гайгүй байсан гэсэн үг үү?

Палам -

Тийн, тийм л байсан байна даа, 200 төгрөгөө жоохон байна л гэнэ, тэр чинь илүү цаг магтайгаа бас 300 ... тэр үед чинь яахав дээ хөөрхий болж л байж л дээ.

Баасанхүү -

Ммхм

Палам -

200 дажгүй л, 204 төгрөг аваад л тэтгэвэрээ, болж байлаа даа, одоо тэгээд 180 ... 181-ийг л авч байна даа. Жоохон жоохон нэмэгдсээр байгаад л, 200 гэдэг чинь тэр чинь жоохон төгрөг байгаа биз дээ, аан? Одоо чинь бол юу байхав дээ, 200 төгрөгөөр бид нар ер нь 204 төгрөг. Тэгэхэд тэр үеийн 204 төгрөг чинь мөн их юм авчна шд. Гурилаа авчихна, 110-аар, тэгээд цаана нь үзэхэд л 10 төгрөгтэй байхад л 4 сав ёотон авцраад тавьчихна шдээ, энэ гэртээ. Дэвхийтэл хураачихна, ингээд. Тэгээл илүү дутуу ногоо цагаагаа авчна. Энэ гэрт л орох юм бол дутагдахгүй л байна. тэгж л байсан. Одоо чинь тэр 180 чинь хүрэхтэй үгүйтэй байна шд. Бараг л хүрэхгүй шахам л, дараа нь мөнгөгүй л байх гээд байна шд, дараагийн тэтгэвэр авахад л.

Баасанхүү -

Мхм,

Палам -

Тиймэрхүү л байна, тэгээд яахав ээ хөөрхий, энэ хүүхдүүдийг бодвол бид ч бас юм авч ... төр засгаас юм авч байна. Төр засаг ... бид тэгдгийн та нарыг бодвол бид нар бас төр засагт ажил хийсэн, та нар ... энэ хүүхдүүдэд юу байхав дээ, ажилгүй болохлоор чинь. Манай нэг хүүхэд байж л байна, ажил байхгүй. Тэгээд юу байхав одоо тэтгэвэр байхгүй шд. Тэгээд юу байхад бид чинь бас нэг нухлагдаж л их хатуу ширүүн аил хийж байсан ч гэсэн мөнгийг нь аваад идээд сайхан л байж байна, одоо ингээд үхэн үхтлээ идэх юм чинь тэрийг чинь. Тэгээл төр засаг бас нэмэгдэл мөнгө өгдиймаа хөөрхий. Юу энэ тэр ... цагаан сараар 70000-ийг нь авлаа, яахав өгч байна, өгөхгүй байна гээд л муу хэлээд л

Баасанхүү -

Таныг одоо ингээд ажиллаж байсан үеэ эргээд бодоход дурсгалтай сайхан санагддаг үйл явдал юу байдаг вэ? Мартагддаггүй,

Палам -

Яахав дээ, хамт олонтойгоо байх л сайхан байдгийн, ажил хийгээд. Одоо чинь өнөө хамт олон чинь одоо зарим нь ч үрэгдэж яацан, зарим нэг нь уулзаад ирдийн, одоо нэг багш энэ тэр байдгиймаа, юу яадаг. Таныг яахав тогооч хийж байхад ... ямар сайндаа багш нар тэр намар юу яахад яадаг ... намайг элэг барьдаг ... одоо өнөө хоёрдугаар хоол авч идчээд би ороол ингээд тэр дамнуурга ... тэн дээрээ тавих гэж байтал хэдэн дүрсгүй хүүхнүүд ... төгсөөд ирсэн багш нар шоглоод өнөө төмпөнтэй юу бариулчаад өнөө ямар хоолоо асгахав дээ, тэгээд чимхэж давхиад муусайн хогнууд, тэгдэг байсын. Одоо ярьдаг юмаа тэднүүд. Таны үед сайхан байжээ гэж ярьдгийн.

Баасанхүү -

Ммхм,

Палам -

Тэр үед үнэхээрийн сайхан байсын, одоо бол тогооч нар байх нь байгаа, тийм харьца байхгүй гэж ярьдгийн. Тийм л харьцаагүй байдаг юмуу хэн мэдэхэв, бид нар чинь эрхэлнэ шд, хөзөр тоглоно, хоолоо хийж л байна, оройн цагийн хоолоо хийчээд л өнөө жижүүр багшийг ирэхээс өмнө нуугдаад л хөзөр тоглоол бид нар чинь эрхэлнэ шд, хэдүүлээ л. Тэгээд л орой их завтай, орой нэг хоол хийх чинь их завтай, нэг хоолоо хийхдээ тэхдээ л хоёр тогоо хоол хийнэ шд.

Баасанхүү -

Тэгнэ..,

Палам -

Нэг хоол хийхэд л хоёр тогоо хоол хийнэ, хоёр тогоо гэдэг чин том тогоо, том тогоо, 50-ын кострулын дундуураар л ордог тийм том, шөлтэй хоол хийхэд л, тэгээл хийнэ шд, тэгээд шөлөө гаргаад эрхэлж л байдгийн.

Баасанхүү -

Амжуулаад л уу?

Палам -

Амжуулаад л, тэнд чинь ажлыг чинь нэг түүртэхгүй хийнэ шд, хийж л байна, ажил хүнд ... эхэндээ ч хүнд ажил гээл тэгдэг сүүлдээ дасчихнаа, тоохгүй, сурчихдагийн.

Баасанхүү -

Таныг ажиллаж байх үед социализмыг тэгээд ... энэ үзэл суртлыг хэр ухуулж сурталчилдаг байсан бэ?

Палам -

Өө, лекц мекц гээл зөндөө сурталчилгаа хийнэ шд.

Баасанхүү -

Ммхм,

Палам -

Байж байгаал энд тэндээс сурталчилгаа хийнэ ээ, хийнэ. Байж байгаал энд тэндээс сурталчилгаа ... аймгийн дарга нар ирж гэнэ, энд тэндхийн дарга нар ирж гэнэ гээл. Янз бүрийн л одоо тэр үеийн л ... янз бүрийн юм л ярина даа.

Баасанхүү -

Тэрэнд одоота идэвхтэй оролцдог байсан уу, эсвэл тэгээл за яахав одоо орохгүй бол болохгүй л гэж боддог байсан уу?

Палам -

Тэрэнд чинь одоо ажилгүй л байвал оролцоно, ажилтай бол оролцохгүй ээ, ажлаа л хийнэ шд. Ажилгүй үедээ бол бүр оролц гэж бөөн юм болно шд, сургуулийг чинь одоо хэлнэ шдээ, одоо тэнд ч цуглаантай, хөлөөвт цуглаантай хуралтай явцгаагаарай гээл тэгнэ шд. Тэр чинь заавал оролцоно. Тэгээд тэрэн дээр чинь нэрсийн жагсаалттай, тэнд одоо лекц гэхэд л сургуулиас тэдэн хүн, тийм тийм хүн ирсэн гээд тэрийг чинь одоо нэрсээр нь бичнэ шд. Тэгээл оролцоогүй бол танайхаас тэдэн хүн лекцэнд ирээгүй, лекц ... сум нэгдлийн ажилд ирээгүй гэнэ шд. Тэрүүгээр нь бас дүгнэнэ шд. Танай албан газраас хүн оролцоогүй, төчнөөн хүн ирээгүй гээл өгнө шд нэрсийн дагуу. Тэгдэг байсан.

Баасанхүү -

Социализмын үед одоо хүн болгон л ажилдаа идэвхтэй, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байсан шдээ, энэ хандлага нь одоо юунаас илүү түлхүү суусан гэж боддог вэ? Олон лекц, янз бүрийн ухуулгаас уу, эсвэл зүгээр ер нь нийгмээсээ тийм хүмүүжил төлөвшлийг олчихдог байсан юм болов уу?

Палам -

Өөрснөө л одоо тийм хүмүүжилтэй л ... тийм л ... одоо ажил хийсэн хүн тэр хүмүүжил сурталчилгааны ажилд заавал оролцож байдаг, өөрснийн л ухамсар,

Баасанхүү -

Ммхм

Палам -

Цаанаас одоо намын шийдвэр нь ч байдаг юмуу, төр засгийн шийдвэр нь ч юу байхав дээ ... засаг захиргааны шийдвэр байгаа шд, сумын захиргааны,

Баасанхүү -

Ммхм,

Палам -

Лекцийг тасалж болохгүй гэдэг тийм юу өгдөг байхгүй юу. Ажилчин албан хаагчид заавал сууж байх ёстой, тэгээл сууна шд. Ойлгох нэг нь ойлгоол гарна, ойлгохгүй нэг нь ойлгохгүй л ...

Баасанхүү -

Алба гүйцэтгэж байгаа...

Палам -

Тийн. Алба гүйцэтгэх .., гэхдээ заавал нэрсээ бичүүлсэн байх ёстой,

Баасанхүү -

Ммхм

Палам -

Тийм байдаг байхгүй юу, тийм байлаа бидний үед, тог мог, цахилигаан махилгаан бол бид хэрэглэж үзээгүй улс. Одоо ч бол яахав дээ сайхан шд, хэдэн онд билээ телевизор энд ирэхэд, хэдэн онд ирж байсан юм бэ өвгөөн, телевизор энд? .., Аан? Хэдэн онд ирж байсын?

Өвгөн -

Өө, телевизор саяхан ирсэн. 90-ээд оны үед л Монголтой болсон.

Палам -

90-ээд ... тийм байх аа, 90-ээд оны үед л телевизортой айл ... тэрнийг нь үзэх гэж ... орос ... орос энэ тэр гэж үзэх гэж сүйд болж байлаа... одоо өнөө Зөвлөлтийн өнөө хэн нас барчихаад... хэн билээ Жэнков билүү хэн билээ?

Баасанхүү -

Жанибиков уу?

Палам -

Биш ээ, ...ерөнхийлөгч нь, тэрнийг үзэх гэж биднүүс өнөө телевизийг сүйд болдог байлаа, айл болгон нээх том телевизор оо, үздэг л байлаа. Тийм юм үзэж одоо соёлтой болж байлаа шд, телевизор үзэж. Хино үзнэ бид нар чинь, чөлөөт цагаар, ...хино үзнэ, лекц... лекцэнд суугаад хино үзэх нэг нь үзээд л, тэгээд л оройн цагаар өнөө үдэшлэг мүдэшлэг ... залуучуулын үдэшлэг, орой болгон хино гарна.

Баасанхүү -

Клубт уу?

Палам -

Хөлөөвт.. хөлөөвт, тэгээл тэрнийг үзнэ шд. Хино үзнэ, ... шахалт үз ... хино үздэг, орой хүртэл гарна, тэрнийг чинь үзэх ... танай байгууллагаас чинь хэчнээн хүн хино үзэхийн, нэрс ...

Баасанхүү -

Аа бас кино үзэхэд хүртэл бүртгэдэг байсан гэж үү?

Палам -

Нэрсийн жагсаалт .... тийн.

Өвгөн -

кино, хүмүүжил бүгд бүртгэнэ...

Палам -

Хүмүүжил энэ тэр чинь дандаа ирц бүртгэнэ, ...

Баасанхүү -

Одоо та тухайн үед социалист нийгэмд амьдарч байхдаа социализм, коммунизмд хэр итгэдэг байв? амьдарч байгаа нийгмээ юу гэж боддог байв? Шувтан л социализм, социализм ... одоо нийгмийн өмч, нийтийн өмч, улсын төлөө гэсэн л ухуулга байсан шдээ,

Палам -

Тийн тийм л байсан ... тийн ... үгүй ээ яахав дээ одоо, тэрнийхээ .... тэрнийхээс одоо ... яаж өшөө тийшээ болохгүй шд.

Баасанхүү -

Ммхм,

Палам -

Тэрнийгээ л итгэнэ шд. Ийм л ёстой, ингэх л ёстой, тэр хурал цуглаанд нь орох л ёстой, хийх л ёстой юмаа хийнэ, \дуут файл 0:52:42\ тэрнийгээ л хийнэ. Тийм вманд оролц л гэвэл тэрнийгээ л хийнэ, тийм юм болох гэж байна гэвэл тэрнийгээ л хийнэ, сувадник хийнэ гэвэл тэрнийгээ л хийнэ, заавал явна.

Баасанхүү -

Ммхм,

Палам -

Тэрнийг чинь хийнэ, зөрөхгүй шд, бидэнд чинь тийм юу байхгүй, зөрөхгүй ... хүмүүжилтэй байлаа шдээ бид нар чинь одоо. Тийм тэгвэл тэгнэ, тэгэхгүй ингэхгүй гэхгүй шд.

Баасанхүү -

Та хэдэн онд тэтгэвэртээ гарсан юм бэ?

Палам -

За ... ерэн хэдэн онд гарсан байх даа ..., үгүй юмаа наян хэдэн онд.

Баасанхүү -

Өө, Өвгөн: Тэгсээн, наян хэдэн онд ... 90 он шахаж байсын, 86 онд гарсын байлгүй дээ.

Палам -

Тийм байх, тийм юм байна, наян хэдэн онд гарсан.

Өвгөн -

88 онд..,

Палам -

88 онд гарсан, одоо мартцан байна шд. Нэлээн л жил юмыг нь идэж байна аа хөөрхий,

Баасанхүү -

Тэгвэл одоо ...

Палам -

50-тай гарсан,

Баасанхүү -

Аанхан, социализм одоо ардчилалаар солигдох үед ер нь хөдөө газар хэр мэдэгдсэн бэ? Энд хүмүүс янз бүрийн хөдөлгөөн энэ тэр үүсгэсэн үү?

Палам -

Үгүй ээ үгүй. үүсээд байсан юм байхгүй, 20-р тогтоол гээл нэг тогтоол уншсан,

Баасанхүү -

Аанхан,

Палам -

Тэр нь л одоо ардчилсаны юу юм байлгүй дээ,

Өвгөн -

Мөнгө өө ... мөнгөний ханш ...

Палам -

Аа ... мөнгөний хямрал юмуу? Юу юм тэр чинь одоо?

Баасанхүү -

Нөгөө мөнгөний ханш унагасан ...

Палам -

... тийн унагасан ажил юм байх даа, надад ч одоо тэгээд тэгж, ингэж мэдэгдэх юм байгаагүй ээ. Янз бүрийн тийм юм гараагүй, өөрчлөлт.

Баасанхүү -

Ммхм,

Палам -

Төр засаг өөрчлөгдөж ... юу яаж байна л гэсэн, хийдэг ажлаа хийгээд явж л байсан, тэр үед ч яахавдээ тэтгэвэрт гарцан болохлоор тэр үеийн явдлыг сайн мэдэхгүй,

Баасанхүү -

Өмч хувьчлал явагдахад танд ямар нэг юм оногдсон уу?

Палам -

Оногдоогүй надад, сургуулиас өгөх ёстой, надад 6 мал өгөх ёстой, өгөөгүй. Нэгдлийн гишүүн биш гээд, төрийн ... юуны ... улсын байгууллагад ажил хийж байгаа гээд, тэгээд тэр үед би өнөө юунд орцон байхгүй юу, тэтгэвэрт гарцан байхгүй юу,

Баасанхүү -

Аанхан,

Палам -

Тэгээд надад хувьчлал өгөөгүй, байсан бол 6 мал өгөх байсан, ажиллаагүй гээд өгөхгүй байхгүй юу, ажлаас өнөө тэтгэвэртээ гарцан гээд. Одоо тэгээд тэр чинь л одоо энэ төр засаг ... тэр чинь л намайг харин юу яасан юм байна шүү, хувьчлал өгөөгүй ялгасан юм байна гэж боддогийн би.

Баасанхүү -

Таны амьдралын одоо бусад хүмүүсийнхээс ялгагдах онцгой зүйл юу вэ? Тийм зүйл байдаг уу?

Палам -

Миний амьдралд уу?

Баасанхүү -

Ммхм,

Палам -

Тийм юм алгаа, юу байхав дээ одоо.

Баасанхүү -

Тэгвэл таны амьдралд ямар нэг одоо гүн гүнзгийгээр нөлөөлсөн үйл явдал тохиолдож байсан уу?

Палам -

Үгүй, үгүй, тохиолдож байгаагүй.

Баасанхүү -

Та одоо эргээд социализмын ... эргээд бодоход социалист нийгэмд ч амьдарч байсан, одоо ингээд ардчилсан нийгэмд ч амьдарч байна, энэ хоёр нийгмийг харьцуулаад юу гэж бодогддог вэ?

Палам -

Би ч одоо хоёр төрийн нүүр үзчихээд байж байна, яахав дээ одоо тэгээл ... үгүй яахав ээ хөөрхий болохгүй юм алга, болж л байна. Юм нь л үнэтэй л болохоос... мөнгө цаас нь элбэгшсэн нь л юутай юм гэхээс болохгүй юм алга даа одоо. Чөлөөтэй, эрхтэй, хаа л явъя гэнэ машин тэрэг унаал явж байна. Бидэнд бол дутагдах юм алга, яахавдээ тэгээд нэг хэдэн цаас авдаг, тэр нь юм нь үнэтэй болоод л юм нь хүртэхгүй л байгаа байх. Үгүй одоо тэгээд яахав дээ, тэгээд хүрэхгүй гээд яахав дээ, болж л байгаа юм л даа, хоосон хонохгүй л байна. Тэтгэвэрээ идээд тэгээд хүүхдүүдийг ч одоо амиа яая гэж байх юм даа хөөрхий, гэхдээ яахав дээ, бидэнд тусалдаг юмаа муусайн хүүхдүүд чинь. Бас хүүхдүүдээсээ аваад байя гэж санахгүй л юм. Авахгүй байсан ч л авцраал өгөхөөр авахгүй ч гэлтэй биш, болж л байна.

Баасанхүү -

Нийгэм солигдсоноор одоо танд ямар нэгэн өөрчлөлт ... өөрт чинь яг хувь хүн гэдэг утгаараа өөрчлөлт орсон үү? Жишээлбэл одоо ажилд хандах хандлагад чинь ч юмуу ... өөрчлөлт орсон уу? Хэвээрээ л байсан уу?

Палам -

Хэвээрээ л байсан, надад өөрчлөлт ороогүй ээ, ажил хий гэж ямар тэтгэвэрийн хүнийг хэлэхэв дээ, тэхлээр чинь гэрийн хүн тэгээд л байж л байна. Өндөр настангуудыг манай сум нэг цуглуулж эрхэлж тоглуулдаг өргөөтэй дөө манайх,

Баасанхүү -

Аанхан,

Палам -

Тэндээ очиж эрхэлж тоглодгийн бид нар. Цай ууна, иднэ, эрхэлнэ, өөрснөө юмаа бэлдэж очоод, цайгаан бариад очвол тэгээл идэж уугаал эрхэлж тоглоно. Тийм өргөөтэй болсын манайх. Тэгээд бид одоо өшөө юу шаардахав дээ, шаардаад байх юм байхгүй шд. Залуучуул жаахан үг хэл авах нь муухан шүү л юм байна. Бидний үед бол ... юуны юунд бол хүүхэд их үгэнд ордог, хүний үгээр, зарим нэг хүүхэд бол одоо ... одооны хүүхэд үгэнд орохгүй ер нь дураараа ... тийм л юм шиг санагддагийн надад. Тэгээд надад тэгээд авирлаж байсан хүн байхгүй ээ, мөрөөрөө л. Одоо нэг би л нэг ... гэж одоо ... гэсэн байдалтай байх юм даа энэ залуучууд ер нь. Тэгээд энэ настай хүнийг хүндлэх нь тааруу юмуу л гэж санадгийн.

Баасанхүү -

Ммхм,

Палам -

Хөөе ... хөгшин ... хөөе чуганцаа ч гэж байх шиг. Тэр ч одоо эрхэлж тоглож байгаа юм биз дээ, тэр нэг эвгүй юм шиг санагддагийн надад, настай хүнийг чинь. Зарим нэг хүн тэгдэг юмаа, хүн болгон тэгэхгүй ээ. Нэг л харьцаа муутай л болцон юм шиг санагддагийн.

Баасанхүү -

Та нарын үеийнхээс үү?

Палам -

Тийн, бидний үеийнхээс л. Бидний үе чинь хүмүүжилтэй байсаан, хүнээс айна, ичнэ, юу ярьж байгаан, настай хүн энэ тэрийг чинь ... бидний одоо бүүр жоохноос чинь бол одоо хүн ирээд ... гаднаас хүн ирлээ чи ингэж суухгүй гээд бид нар энэнээс хойш гарахгүй шд. Тэгж хойшоо давхидаг, тэр хүнтэй харьцаж, тэр хүний идэж уусан юмтай оролцоно энэ тэр байхгүй. Манай ээж аав чинь хүн ирсэн гар гар... гараал явна, гадуур юм хумаа хий, мал хуйгаа хар, аргал хорголоо оруул.., тийм л байсан. Одооны хүүхдүүд чинь тиймгүй шд. Одооны ... одооны бас энэний түрүүчийнх ч бас арай тийм байгаагүй, одооных бол бүр нэг илүү юм шиг байгаа юм, хүмүүжлээрээ. Би бол өөрийн хүүхэд дээрээ ч тусгаж байсан тэр, өрөөлийн хүүхэд дээр ч тусгаж байсан тиймэрхүү л харьцаатай юм, одоо орчин нь тийм юм байлгүй дээ. бидний үед бол тийм хүмүүжилтэй өслөө гээд ч одоо ер нь настай хүний өмнөөс юм хэлэх ч үгүй, юун настай хүн байтугай хонинд явж байгаад айлын хонь нийлүүлчихвэл айлынхаа ... айлын ... тэр айлын хүүхэд ч зодуулна, өөрөө ч зодуулна шд. Хонь нийлүүлсэн та нар хариуцлагагүй, юу харж, юу саллаж байсан юм..., одоо тэгэх юм бол хүүхдүүд мэдэхгүй ээ, юм хэлэх байх аа.

Баасанхүү -

За, за баярлалаа танд.

Палам -

За баярлалаа, ингэж ярилцлага авсанд. Би хариулж чадсан юмуу үгүй юу.

Баасанхүү -

Зүгээр, зүгээр, ёстой их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.