Jambaldorj
Basic information
Interviewee ID: 990505
Name: Jambaldorj
Parent's name: Tömör
Ovog: Tseren
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: repairman, tractor driver, machinist, retired
Belief: none
Born in: Agaruut sum, Dornogovi aimag
Lives in: Hatanbulag sum (or part of UB), Dornogovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
environment
politics / politicians
new technologies
education / cultural production
industrialization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За өнөөдөр хоёулаа таны амьдралын туршид таны хүрээлэн буй орчин яаж өөрчлөгдөж ирсэн талаар ярилцъя. Таныг бага байхад таны хүрээлэн байгаа орчин ер нь ямархуу янзтай байсан бэ? Тэгээд яаж яаж ямар шинэ зүйлүүд нэмэгдэв? Яаж өөрчлөгдөж байсан бэ? Тэр талаар ярихгүй юу.
Жамбалдорж -
Заа, за.
Баасанхүү -
Бага наснаасаа эхлээд..,
Жамбалдорж -
Заа яахав дээ, бага нас гэдэг бол сайхан л нас байдаг, эрхэлж дэгдэж яваа нас гэдэг сайхан, зүгээр сайн юм мэдэх ч биш, зүгээр ер нь нэг мэдээ орсон цагаас хойш ... ер нь нэг 7 ... 6, 7 наснаас бол тэр амьдралыг нааш нь ярьж болж байнаа, сайхан л одоо үе байлаа. Тэр үед яахав дээ одоо тэр чинь 40 хэдэн оноос 50 он... тэр болтол хөдөөний нүүдэлчин Монгол улс морь тэмээгээ унаж, малаа маллаж хөдөөнөө хөндлөн гулд давхиж сайхан өсч байсан үе. Боргил залуу нас маань байжээ тэр үе, хүүхэд насандаа би аав ээжийнхээ гар дээр мал маллаж, морь унаж, тэмээ унаж малдаа явж, найз нөхөдтэйгөө найрсан хөндлөн гулд давхиж, хурдан морийг унаж ингэж явж байжээ миний амьдрал. Тэр үед яахав хүүхэд бага насанд сайхан ч юм шиг байлаа, одоогийн хөгжил мөгжилтэй бол яаж эгнэхэв, тэр үед бол одоо хөгжил яахав ... хөдөөгийн нүүдэлчин Монгол улс ... ид манай улс хөгжиж байгаа, ид одоо эхэлж байгаа үе байсан үе юм байна. Зүгээр ер нь эх орны дайн энэ тэр бол манай дээдүүд .. манай одоо сайхан одоо өвгөс дээдүүл, баатарчуул, эх орончууд эх орнроо авцарч Халх голын дайн, эх орны дайн, Японы дайныг ялж этгээд сайхан одоо залуу бага насанд ярьж хөөрч ингэж дайн байлдаанд явж ирлээ, ийм сайхан юм үзлээ, явж байлаа, ихэнхийг нь ч бас цааш нь харууллаа, хэсэг нь ч сайхан явж ирлээ, биднийг яахав зовж зүдэрлээ, өлслөө цангалаа гэж ингэж дээдүүл маань ярьж байлаа.
Баасанхүү -
Ммхм,
Жамбалдорж -
Эх орноо одоо бидний энэ сайхан үеийг одоо ацрах гэж л одоо халуун цусаараа амь хайрангүй тэмцэж явсанг дээдүүл маань ярьж сайхан л юм шиг санагдаж байлаа, одоо энэ ид үеийг ацарсан нь манай дээдүүлийн буян шүү дээ одоо. Энэ одоо ингэж сайхан Монгол улсын хөгжлийг одоо ацарсан, харийн түрэмгийллээс ... түрэмгийлэгчээс одоо ямар ч байсан эх орноо булаалгаагүй авч ЗХУ-ын асар их тусламжаар ... ЗХУ-ын фронтын одоо ... их фронтуудыг олон цэрэг дайчдаа одоо энэ ... Халх голын баатар .. одоо баатарлаг юугаар хөшөө тавьж орхисон манай ЗХУ-ын одоо агуу их хүчин тусламж энэ бол. Заа тэгээд би энийг бага насандаа дуулж, бодож ямар ч сайхан юм ингээд явж байх чинь болуул арай том байжуу энүүнд чинь явдаг юмуу ч гэж бодож байсан удаа бий. Заа тэгээд манай сайхан эх оронч баатар Аюуш, Дампил,Данзанваанчиг, Дандар баатар гэх мэт ийм сайхан манай эх орон ацарсан одоо зүүн хязгаарыг тохинуулж байлдаан ... Герман ... Японоос... Герман ... Японоос одоо түрэмгийлэгчийг устгаж эх орноо чөлөөлсөн ийм сайхан юугаа хүндэлж би бас одоо Аюуш баатар, Дампил баатар, одоо Данзанваанчиг байна, Дандар баатар эдэндээ бас дурсан бодож явдаг л юм. Одоо энэ эр орныг ацарсан сайхан юм гэж. Аа тэгээд явж байгаад тэгээд яахав дээ одоо энэ сайхан тэднийхээ ацарсан буянаар ингэж яваад одоо өсөөд өндийгөөд, Монголынхоо сайхан үйлдвэр, сургалт ... хөгжлийн үзэж ... цэцэглэн хөгжлийг үзэж ингэж явж яахав би боловсрол соёл сургуульд нэх асар суугаагүй, бага сургуулийг төгссөн. Тэгж явж байгаад тэгээд одоо явсаар байгаад яахав нас биед хүрч цэргийн мал болон үйлдвэрийн газар ажил хийж ингэж яваад байж байгаад өнөөдөр би 70 насыг зооглочихоод байнаа. Аа тэгээд би энэ дунд бага насыг яахан ...Монголынхоо хэдэн сайхан үйлдвэрт одоо ажиллаж байлаа, түрүүнд нь яахав мал маллаж аав ээжийнхээ гар дээр хүмүүжээд мал маллаад, тэрнээсээ гараад хүний эхэлж ажилласан ажил яахав дээ одоо манай эх орны баялаг том сайхан үйлдвэр нефт үйлдвэртээ ажиллаж байгаад тэгээл одоо иймэрхүү маягаар одоо тэгээд ажил хийж амьдарч яваад манай одоо сайхан .. үе бол байна одоо. Тэр үед яахав бараг дундын, идэх хоолтой яахав дээ нэг тиймэрхүү л одоо нэг унаад явахад одоо морь тэмээгээ унасан шиг, аа яахав тоглосон ч нэг ойр зуурынхаа ший хино үздэгээ үзсэн шиг, ийм л хөгжил дундуур явж орж ирсийн, нэг анхны давхрага маань. Сүүлийн үед бол яахав сайхан л болж байна, энэ давхаргын хэмжээнд одоо эхнийх нь шатанд л би одоо өсөж өндийгөөд явсаар байгаад төв газар амьдарч төвийн амьдралыг яахав дээ арай хөдөөнөөс байснаас арай л сайхан байсан, арай л хөгжилтэй байсан, сайхан ч газар очсон, сайхан ч юмыгн үзсэн, сайхан ч юмыг дуулсан, сайхан ч нөхөдүүдтэй байсан. Цэнгэж, ажил хийж, амьдарсан. Тэгж явж байгаал тэгээд одоо цааш цааш нь дэвшиж эх орныхоо хоёр сайхан том одоо ... Монгол улс дундуур явж байгаа сайхан ганзамд ажил хийж, Монгол улсад байгаа нефтийн үйлдвэртөөрийнхөө хүчин чадлаар ямар сайхан одоо өөрийн баялаг ... нефт бензин шатахуун тос бүх юмаа хэрэглэж явсан ийм газар үйлдвэрт ажиллаж явлаа. Тэгээд одоо нийгэм сүүлд орчин үед ... сүүлийн үед бол нийгэм яахав дээ, нэгдэл гэж жоохон бас нэг яахав дээ эрээнтэй бараантай ч бай, наанатай цаанатайгаа ч явж. Манай МАХН жоохон чанга ч юмуу, барагтай ч юмуу, нэг их өлсгөчихдөггүй, гэхдээ яахав... хүний эрх дарх ... жоохон чөлөө ... жоохон эрх дарх муухантай, гадаад дотоод явахад жоохон таарангуй, хүн эрх чөлөөгөөрөө ... биднуус эрх чөлөөгөөрөө гадаад ч явчихдаггүй, хүмүүжиж ч чаддаггүй, нэг иймэрхүү л байлаа л даа. Миний одоо бага насанд ер нь байсан шүү нэг амьдрал.
Баасанхүү -
Таныг бага сургуульд сурч байхад бага сургууль ямархуу байсан бэ?
Жамбалдорж -
өө яахав бага сургууль гэдэг яахав дээ би ч бас нэлээн муухан үед нь орсон. Бараг л нэг бага сургууль гэдэг чинь дэвтэр гэж нэг..., за ер нь олдохтой үгүйтэй. Харандаа гэж бараг юм байхгүй. Арай нэг хөөтэй модоор бичиж байгаагүй ээ балын харандаа гэдэг юмаар хичээлээ хийдэг. За нэг улаан резин яахав одоо байна. Олдохгүй ээ бага сургуульд бол. Тэгээд намайг..., би 50-н..., бага сургууль чинь би нэг 51 онд билүү дээ төгсөж байсан юм. Тэгэхэд үзэг чернилийн түрүүч гарч ирч, багш нар минь л үзэг чернил барина даа.
Баасанхүү -
бага сургууль байшин нь баригдсан байсан уу? Эсвэл...,
Жамбалдорж -
аан бага сургууль байшинд байсан.
Баасанхүү -
аанхан.
Жамбалдорж -
энэ дугуйлан нь Хутгийн таван сум гэж байсан Агаруут сум гэдэг дээр дотуур байртай байшинтай, юутай..., сургуулийн хичээлийн байр байшин баригдчихсан. Яахав тэр үед одоо орчин үеийн одоо тэр л үеийн хийц, тоосго цохино гэж улаан тоосго..., шавар нухаад, усаар зуураад, улаан тоосгоор байшин бариад, тэгээд сургууль бариад хэдэн байшинтай. Сургуулийн дотуур байрны гуанз ч байшинтай, байр нь ч байшинтай. Гэр байшин холино оо. Өвлийн хүйтэнд нүүрс энэ тэр гэж нэг их байхгүй тэмээгээр заг татна. Тэр заг гэдэг модыг л түлж байшинг сайн дулаацуулахгүй. За байрнуудыг тэр загаар..., юу тэр хичээлийн байшин юунуудыг тэр загаар дулаацуулна. Тэрүүгээр дулаацуулаад тэгээд яахав дээ нэг муу хичээл хийгээд. Тэр үеийн хүүхэд яахав үстэй дээлтэй, эсгий гуталтай, лоовуузан малгай гэж монгол малгайтай. Лоовуузан малгайгаа зүүчихээд нэг үстэй дээлтэй, эсгий гуталтай хичээлээ хийнэ дээ. Парт гэж нэг жоохон тийм юман дээр нэг хоёр хүүхэд суугаад хийнэ. Тэгээд хичээлээ хийж..., багш нар ер нь..., тэр үеийн чинь хүүхэд сургуульд цөөхөн сууна. Миний үед бол цөөхөн байсан. Нэг ангид нэг 14, 15 хүүхэд л байна. Тэр үед хүүхэд гэх юм ер нь их цөөхөн суудаг байсан ш дээ. Хүчээр малчдын хүүхдийг хүчээр авчирна. Ер нь бол тэгж ирэхгүй дээ ер нь. Ямар нэгэн өвчтэй юм уу, ямар нэгэн ар гэрийн гачигдалтай юм уу, ямар нэгэн л юмаар одоо сургуульд суухгүй л одоо юу яана. Тэгээд нэг цөөхөн хүүхэд байдаг юм. Яахав ер нь нэг 20 хүрэх анги байхгүй дээ. 4-р ангидаа сургуульд үдээс хойноор нэг хэдхэн багш ээлжлээд орчихно. За нэг суманд чинь бага сургууль чинь нэг 5 багш, 6 багш байна, захиралтайгаа шүү. 14, 15-аас илүү байхгүй. Коминдант гэж нэг нярав байна одоо нярав нь юм. Сургуулийн тогооч байна, угаагч байна байрны хүүхдийг угаагч нь хариуцна. Ийм хэдхэн ажилчинтай. Бага сургууль гэж одоо иймэрхүү..., аан өвлийн хүйтэнд заг түлээд пийшэн..., юу зуух тавиад нэг 5, 6 хүүхэд ор тавиад гэрт байлгана. Тэгээд өнөө жоол пийшэн дээр жоол махаа шарж идээд. Хүүхэд одоо хоол нь ч бас яахав дээ тэр үед мах шөл байх нь ч байна. Бас нэг учиргүй хаячихгүй ээ. Бас нэг гадна дотно айл амьтнаас хөдөөнөөс эргэлт мэргэлт ирвэл башийчихна. Тиймэрхүү маягаар сургууль бас байсан юм л даа ер нь анхны сургууль чинь ер нь тааруухан байсан. Тийм танхимын сургууль энэ тэр гэдэг юу бол бүүр их хэцүү байсан юм гэнэ лээ. Би бас арай сүүлийн үеийн 50-н хэдэн оны үеийн хүн болоод бас нэг харандаатай, бас нэг дэвтэртэй. Тууш шугамтай, дөрвөлжин шугамтай дэвтэртэй бас нэг тийм байсан юм.
Баасанхүү -
танай энд хэдийд анх төмөр зам тавьж эхэлсэн бэ? Тэгээд ер нь төмөр зам тавьж эхэлснээр ямар ямар өөрчлөлтүүд оров?
Жамбалдорж -
төмөр зам гэдэг чинь одоо 1940-н хэдэн оноос эхлэж ер нь одоо энэ тэр өнөө Оросын тристийн одоо өнөө хугацаагүй хоригдлуудаар тэр төмөр замыг, ажлыг, шороог одоо 50-н..., бишээ 40-н хэд, 46 оноос гэлүү дээ эхэлж ер нь тавигдсан юм гэсэн.
Баасанхүү -
ммхм.
Жамбалдорж -
манай аймаг руу одоо Сэлэнгэд ороод ирчихсэн 45, 46 онд наашаа гарсан юм гэнэ лээ.
Баасанхүү -
ммхм.
Жамбалдорж -
тэгээд наашаа гараад шороо мороо тавиад л байна тавиад л байна. Тэгээд явсаар байгаад тэгээд л нэг 50-аад оны үед шороо нь тавигдаад дууссан. Тэгэхээр зэрэг шороон дээр тэр чулуу асар их чулуу түгжээс чигжээс орно. Тэр чигжээс нь явсаар байгаад тэгээд л тэр чигжээсээ тавиад ирэхээр зэрэг нарийн төмөр замаар одоо хойноос өнөө юу нь орж ирнэ..., зам нь орж ирнэ. Тэгээд л замаа тавьсаар яваад л одоо 4 жил ч юм уу 3 жилдээ л нэг юм Дорноговьт орж ирсэн юм. Тэгээд 3 жилд орж ирээд. 2 жил шахуу л одоо өнөө зам..., тэр чинь тэгээд шороо тавьж Хоолтын даваа ч сэтэлж л байгаа.
Баасанхүү -
ммхм.
Жамбалдорж -
Хоолтын давааны ангид тэр өнөө Бангаа гэж нэг машинчтай. Суудалтайгаа өрөгдсөн суудалтай явж байгаад тэрний чинь ард очиж л тэр Хонхорын урд тал энэ тэрийг чинь дандаа сэтэлсэн ш дээ. Тэгэхэд тэсэлгээ хийж сэтлээд..., тэгээд л..., тэгээд энэ говь руу орж ирэхээр чинь өнөө Дорноговиос урагшаа гараад Замын-Үүд ордог. Зөндөө сэтэлгээ хийж байж, тэсэлгээ хийж сэтэлж байж замаа тавьж явуулсан юм. Тэгээд замаа тавьж сэтэлгээгээ хийгээд, тэсэлгээгээ хийгээд..., тэгээд араас нь төмөр зам..., өнөө жинхэнэ замаа тавиад л яваад байсан. Төмөр замын дэр мод гэдэг чинь үй мянга орно. Тэхдээ тэр чинь юу ш дээ..., яг 20 санж л зайтай нэг мод байгаа ш дээ.
Баасанхүү -
ммхм.
Жамбалдорж -
төмөр замын дэр чинь хоорондоо 20 санж л байдаг юм. Тэгээд 20 санж дэрэнд л зай хэмжээтэй. Нэг замд хэдэн мод ордог билээ дээ. Тэр чинь тэгээд кранаар өргөөд..., нэг замд чинь нэг 40-н хэдэн метр байдаг юм. Тэгээд тэрэн дээр өнөө юугаа суулгаад л тэгээд өргөж тавиад ингэж залгаад замаа боогоод тэгээд яваад байна. Би яг замын хүн биш л дээ. Зүгээр зам тэгж л хийж байсан. Би бол тэр чинь явах гэж тэр чинь машинист..., вагоны жолооч хүн шүү дээ. Ер нь төмөр замд нэгэнт тэрнийг мэдэж байгаа, нэгэнт юу яаж байгаа учраас би бол тэр юуг бол мэднэ л дээ. Төмөр замын одоо тэр дэр мод энэ тэр чинь нэгэнт л тэрэн дээгүүр ингэж явж байгаа. Тэрнийг л эзэмшиж яваа учраас тэр байдлыг бол мэднэ. Ер нь бол замчдын мэргэжлийн ажил. Замчид гэдэг чинь яг тэрний мэргэжлийн улс, тэр замаа л тавих ёстой улс. Төмөр замын тэр мастер замчид..., тэр мастер инженерүүд чинь бол одоо тэр зай завсаргүй л одоо..., тэгээд зам гэдэг чинь бол маш нарийн наяд. Ерөөсөө тэр хотон гүдэн гэж байж болохгүй .
Баасанхүү -
ммхм.
Жамбалдорж -
яг л одоо бүүр нарийн тэр ус..., юу тэгш ус л тавьж л хэмжиж л тавина ш дээ. Тийм л эд байсан даа төмөр зам. Тэгээд 55 онд Сайншандад эхлээд зам ашиглалтанд ороод тэгээд 56 онд Замын-Үүдтэй холбогдоод, Эрээнтэй холбогдоод. Тэгээд Эрээнтэй холбогдоод тэгээд гадаадад одоо Монголын бүх тээвэр Орос Зөвлөлт улс, Монгол, Бүгд найрамдах хятад ард улстай ингээд холбогдож л төмөр зам гэдэгтэйгээ холбогдсон. Орон нутгаар одоо ингээд л одоо холбогдсон эд дээ.
Баасанхүү -
ммхм. Ингэж төмөр зам тавигдаж галт тэрэг явдаг болсноороо одоо танай аймагт ямар ямар өөрчлөлтүүд бий болсон бэ?
Жамбалдорж -
галт тэрэг явдаг гэдгээрээ бол бүх аймгууд одоо ер нь манай Дорноговь, за яахав хойшоо Сэлэнгэ байна, хойд талын хэдэн аймаг байна. За Сэлэнгэ л байгаа, за Дархан, Шарын гол байгаа юм даа. Эд нар бол одоо маш..., одоо жишээлбэл Өмнөговь, Дундговьт одоо систерн гараад байхгүй юу. Яах юм бодоо бол улс хөгжиж л дээ. Тэр үед 4 тоннын систерн гараад байхгүй юу. Хичнээн машин..., тэгэхэд дор хаяхад л 10 вагон 60 тоннын одоо хамгийн наад зүгээр тооцож бодоход 60 тоннын 10 систерн шатахуун, бензин ч бай тос ч бай ирээд бууж өгнө. Энэ өдөр шөнө хоёр шиг ийм тээвэр байгаа биз дээ.
Баасанхүү -
ммхм.
Жамбалдорж -
тэгэхэд тэрүүнд зардал бага орж байгаа. Яахав нөгөө..., за нэг 10 машины юу Улаанбаатараас тэрнийг хөтөлсөн одооны галт тэрэгнүүд арай их иддэг л байлгүй бодуул орчин үеийг одоо бид бол мэдэхгүй ш дээ. Одоо тэр толгой тэр нутагт яадаг..., тэгэхэд тэр бүтээн байгуулалт зардал асар бага орж ирж байгаа юм. Тэр 60 тонныын юуг яах юм..., 60 тонныг юу яахад 20 тонноор ачихад бол яах юм тэр чинь 3, 4 систерн явна. Тэгэхэд тэрэнд мөн л их л шатахуун орно. Тэр жолоочийн цалин, тэр юу..., ер нь тэр үед 4 тоннын л тэрэг явдаг байсан юм. Баянгаас ч байдаг л байсан. Аймагт ирээд энэ Дорнод энэ..., Өмнөговь чинь манай Сайншандад, Хэнтий, Дорноговь..., Хэнтийд шууд очдог юм. Сүхбаатар юу руу чинь юу яадаг ш дээ..., Сүхбаатар, Өмнөговь, Дундговь руу чинь манай Дорноговиос шатахуунаа татдаг байсан юм. Тэгэхэд одоо өнөө тэнд болсон юу..., Өмнөговь яахав 500 гаруй километр явж байгаад нэг систерн 4 тонн юу ачсан тэрэг..., 4 тонн шатахуун ачсан тэрэг яавал ямар юм байх вэ тэр чинь тэгээд л одоо талдаа бараг 200 гаруй литр бензин шатаана. Тэр үед яахав дээ бензиний үнэ хямд л байсан. Бензин гэдэг юу нь элбэг байсан. Тэгээд 4 тонныг тэр аймагт буугаад. Тэгээд хэд хэдэн систерн очно. Ганц хоёр ачааны машин яахгүй ш дээ өнөөх чинь дуусчихсан л байна ш дээ. Тэгэхэд төмөр зам манай Дорноговьд бол..., манай Дорноговьд бол..., манай Дорноговь бол жижлгүй сайхан аймаг тэр Сэлэнгэ тийм л байлгүй ер нь бол одоо ямар аймаг..., ер нь манайд бол ачаа хямд үнээр ирж байгаа. Манай энд ирсэн юм л үнэтэй болж байгаа болохоос биш хотоос бол үнэндээ хэлэхэд бол юм хямд байгаа. Одоо суудал гэхэд Улаанбаатар машинаар явахад 40, 50 мянган төгрөгөөр машинаар явах байх. Тэгэхэд нэг яадаг юм дээ нэг 10-н хэдэн мянгаар явдаг ч юм уу үгүй ч юм уу. Би чинь чинь вагоноор тэгж л явж байгаа ш дээ. Хүний..., одоо хүн дээр л тийм юу гарч байгаа. Тэгэхэд манай энд 15 мянгаар ирж байна. Тэгж байна уу? Аан өөрөө өөр машинтай ирээ биз. Тэгж нэг хүн 15-аар ирж байгаа. Тэгэхэд өнөө Улаанбаатар явах зардлыг зүгээр энэ хооронд 240 километрт тэр юуг яаж байна ш дээ..., хүний зардал тэгж өсч байна ш дээ. Тэгэхэд Улаанбаатар яахав тийм бага зардлаар орчихож байна. Төмөр замын бүтээмж, төмөр замын эргэлт тээвэр, ачаа тээвэрлэлт гэдэг бол маш өндөр одоо. Манай Дорноговь шиг маш өндөр тийм сайхан..., би боддог ер нь ийм сайхан одоо тээвэрчдийн чадвартай, ачаа эргэлтийн одоо их өндөр хүчин чадалтай аймаг байхгүй шүү ер нь. Сэлэнгэ байдаг байх, хойшоо хаа хаана байдаг биз.
Баасанхүү -
ммхм.
Жамбалдорж -
аан Сүхбаатар, Сэлэнгэ тэгээд замын бага юу бий дээ.
Баасанхүү -
социализмын үед танай аймагт одоо ямар ямар бүтээн байгуулалтууд, үйлдвэрүүд байгуулагдсан бэ? Одоо төмөр замаас гадна.
Жамбалдорж -
за төмөр замаас өмнө бүүр социализмын үед төмөр зам гэж байхгүй байхад нь харин нефьтийн үйлдвэр одоо бүүр бараг ер нь улсад ховор байдаг байсан л байх. Монгол улсад харин тэр үйлдвэр байгуулагдсан юм аа. Улсад нэг их хоёроос илүү байгаагүй байх. Улсууд байх нь байсан л байх. Бага бага буурай орнуудад л байгаа байхаа өнөө Албани энэ юу энэ тэрт байгаагүй юм гэнэ лээ. Унгерт ч байгаагүй юм гэнэ лээ үйлдвэр. Би тэгж дуулсан тэр үед. Тэгэхэд Монголд үйлдвэр орж ирж байсан юм нефьтийн үйлдвэр. Харин нөхцөлгүй сайхан үйлдвэр тэр үед. Даан ч л хүчин чадал муухантай юм тавигдаад одоо байхгүй. Тэгээд яахав социализмын үед одоо сайхан сайхан одоо үйлдвэр ч гэх юу байхав дээ тэгээд эх орны одоо..., ухаандаа ахуй үйлчилгээ гээд л бүх л одоо улсыг Дорноговио хангасан сайхан үйлдвэр болчихсон л байна ш дээ. Одоо бүх л юу..., ямар ч гутлаа, хувцсаа, тэгээд л хүний бүх одоо өмсдөг хэрэглэдэг эд энэ тэрийг чинь сайхан л ахуй үйлчилгээ л гэдэг байсан одоо тийм үйлдвэр шүү дээ.
Баасанхүү -
ммхм.
Жамбалдорж -
за тэгээд манайд яахав дээ манай Дорноговьд одоо анагаахын дунд гэж сайхан л одоо юу сургууль байгуулагдлаа ш дээ. Хүн эмнэлэгийн анагаахын сургууль гэдэг чинь бас тэр болгон ч байгаагүй. Баян-Өлгий, хаана нэг байлаа. Баян-Өлгийд л лав нэг байсан юм даа. Тэр бол одоо их л сайхан юу. Бас л одоо социализмын үед байгуулагдсан ш дээ. Энэ чинь одоо 60-н хэдэн оны үед шахуу эх нь тавигдсан шүү анагаахын үйлдвэр чинь 60-н хэдэн онд. 60-н хэд гэхгүй ээ бүүр 59 онд бараг буй болчихсон юм байна. 57, 58 онд анагаахын үйлдвэр..., сургууль манай аймагт байсан...., суурь нь тавигдсан юм байна. Энэ барилга нь ч тэр үед баригдаж байсан. Тэнд чинь шинэ барилга барьж..., анагаах тэхдээ өөр газар нэгтсэн. Цөөхөн оюутантай 30-аад оюутантай анагаахын сувилагч юуны курс гэж бага эмч нарын анагаахын дундын юу гэж зүгээр нэг байшинд буй болж байсан юм. Тэгээд тэндэхэд барилга баригдаж. Манай тэнд барилгын анги байлаа. Барилгын том бүүр үйлдвэр байсан юм.
Баасанхүү -
байгуулагдсан гэж үү?
Жамбалдорж -
байгуулагдсан. Тэр үед бүүр тэр 50-н хэдэн он, 60-аад оны үед барилгын үйлдвэр байгуулагдсан байсан ш дээ манайх чинь. Тэгээд барилгаа маш чадвартай барьдаг байсан юм Дорноговь чинь. Энд тэнд барилга барина. Тэгээд барилгаа яахдаа сайхан хөгжсөн байхгүй юу. Барилгын том үйлдвэртэй. За тэгж байтал тэжээл одоо бүх юу өвс тэжээлээ хангадаг нэгдэл дундын үйлдвэр гэж нэг том бас л сайхан л үйлдвэр байсан. Бүх л одоо тэр нэгдлийн л тэр бүх хэрэглэдэг онгоц ёстой тэр модон эдлэл, тэр л малчдын одоо бүх юмыг одоо хангадаг.
Баасанхүү -
ммхм
Жамбалдорж -
тийм нэгдэл дундын үйлдвэр чинь тийм үйлдвэр байсан юм нэгдэл дундын үйлдвэр гэж. За тэрний түрүүхэн ч яахав дээ бүүр 50-н хэдэн оны үед одоо хүнсний зүйлээр хангана. Хоршооллын холбоо гэж тийм хөөрхөн бааз байсан юм хангамжийн бааз. Хөөрхөн бааз байсан юм. Хүнсний одоо худалдааны л одоо хангамжийг..., одоо төмөр замаар ачаагаа татдаг.
Баасанхүү -
ммхм.
Жамбалдорж -
өдрийн вагоноор ирээд буучихдаг, тэгээд одоо тэр хангамжийн ... тэр чинь юу байтугай .. манай Дорноговь байтугай Өмнөговь, Сүхбаатар энэ тэрд ачаа нь явдаг байсын, Дорноговиос ачаа тээвэрлэдэг байсын.
Баасанхүү -
одоо таны амьдарч байсан хугацаанд одоо ... амьдарч ирсэн хугацаанд хүрээлэн буй орчинд ямар ямар өөрчлөлтүүд явагдав? Эхлээд бол та сургуулийн хүүхэд байхад нээх олон барилга байшин, үйлдвэр бол байгаагүй тээ, тэгээд тэдээс тэдэн онд тийм тийм үйлдвэрүүд, тэдэн он гэхэд тийм тийм юмнууд энэ орчинд ингээд бий болсон гэсэн тийм өөрчлөлтүүдийг яривал?
Жамбалдорж -
аа үйлдвэр бол ... улсын бүтээн байгуулалтыг бол одоо яриад юу хийхэв, олон байна. сургуулийн хүүхэд байхад яахав дээ би нэг туйпуугаар цохьсон байшинд л гэж ярьж байлаа ... сургуулийн хүүхэд байхдаа нэг улаан туйпуугаар тоосго цохилцоод л байж байлаа. За манай энд Хатанбулаг гэхэд өөр сум байсан, тэгж байгаад сүүлдээ л би мэднэ, мөн л нэг тийм байшинтай, тэгээл хүүхэд нь нэг гэр барина, гэрт суучихдаг тийм л байлаа. Тэгэхэд зөвхөн одоо энүүхэн өөрийнхөө замаар ярихад л одоо давхар байшин гэдэг бол аймгийн төвд нэг 2, 3 байсан үе. Одоо нэг 50-аад оны үед шүү тэр чинь нэг .. байсан үе. Тэгэхэд одоо манай Хатанбулагт бол одоо давхар байшин энэ цэргийн ангитай одоо энэ дээр 5 байна уу даа ер нь. 5 байх ёстой, цэргийн ангид хоёр бий, манай тэр бага сургуулийн заал, сургуулийн дотуур байр .. 6 ч юмуу, энэ хойно ахуй үйлчилгээний байр давхар байшин байгаа, тэр хуучин нэгдлийн хонтоор гэж давхар байшин байгаа, тэр чинь одоо аймагт байгаагүй эд шүү дээ. Энэ бол мундаг хөгжил шүү дээ. Манай энд одоо тэр юуны хөгжил ... Дорноговь аймагт одоо барилга их хөгжсөн , тээвэр их хөгжсөн, төмөр замын ач энэ. Нэг суманд давхар барилга баригдана гэдэг чинь одоо бол сүүлийн үед ганц нэг давхар байшин байна, Бадрахад би харж байлаа хоёр давхар байр, энэ саяхан баригдсан юмаа гэж ярьж байна лээ.
Баасанхүү -
Ммхм,
Жамбалдорж -
Тэхдээ бол одоо яахав дээ тэр ... ер нь л одоо төмөр замаар ачаа тээш нь асар их ирнэ, Өмнөговьт би явж байсан, тэгэхэд давхар байшин тэр үед байгаагүй ... намайг жаран хэдэн оны үед явж байхад байгаагүй. Тэгэхээр ер нь хөгжил бол маш хөгжсөн. Энэ барилга зарилга гэдэг чинь ямар өндөр сайхан сүндэрлээд ... одоо аймагт ч нэг 5 давхар байж байна шүү дээ. Аа төмөр замд бол харин 50 хэдэн онд 5 давхар, 4 давхар нэлээн хэд байсан. Тэр одоо төмөр замын хөгжил яг л төмөр зам ашиглалтандаа орохдоо тийм олон одоо 5 давхар ... хэд байдаг билээ дээ би мартчаад байна, 5, 6 л лав байсан. 5 давхар байшин, 4 давхар байшин. Тэгээд одоо 9, 10 давхартай,
Эмгэн -
9, 10 давхар байгаамуу?
Жамбалдорж -
9 давхартай, байгаа. Одоо сүүлийн үед 9 давхар 3 баригдсан байв уу даа. Сүүлийн үед одоо жишээлбэл 70 оноос хойш ... 80 оноос хойш баригдсан давхарууд. 90-ээд оны үед эхэлж баригдсан давхар ... лав л 2, 3 харагдаж байна лээ, 9 давхар. Энэ чинь тэгэхэд би Улаанбаатарт тэр үед очиход юу ... өнөө 5 давхар байдаг байсан. Тэгсэн ... за нэг 70 хэдэн онд 9 давхар эхэлж байдаг байсан ... байсаан 9 давхарууд байсан... 9 давхарууд л байсан. 10 ер нь байсан уу ч үгүй юу. 3-р хороололд нэг хэдэн 9 давхар байсан, миний мэдэхээр. Энд тэнд байсан л байх л даа, аа сансар яахав хэдүүлээ ... сансар одоо манай Монгол улсыг гоцолж байсан давхар шдээ.
Баасанхүү -
одоо социализм ардчилалаар солигдох ... солигдсон шдээ, ингэж нийгэм солигдсон нь одоо эргээд дам нөлөөгөөр хүрээлэн буй орчинд яаж нөлөөлсөн бол? Одоо жишээ нь социализмын үед байсан зүйл байхгүй болох ч юмуу эсвэл социализмын үед байгаагүй зүйл байгуулагдсан ч юмуу? Тийм зүйл байгаа юу?
Жамбалдорж -
Өө байлгүй дээ, социализмын үеэс одоо өөрчлөгдсөн зүйл асар их байна. Тэрийг бол одоо хэлж баршгүй байна. Социализмын үед одоо ... яахав дээ одоо 5 давхартай, 2 давхартай л гэж би ярьж байна, одоо тэгэхэд юу ярьж байгаан, Дорноговь аймаг л гэхэд одоо манай аймаг жишээлэхэд одоо энд тэндгүй л тийм нэг зайдуу газар байсан. Тэгсэн одоо очиход тэр дундуур ... үгүй ер нь яг үнэнээ хэлэхэд одоо манай Дорноговь 19...60-аад онд ... одоо 60-аад он, за 61, 2 он ч гэж ойлгож болно, тэгэхэд өөрөө гарсан байсан юмуу, тэгэхэд Улаанбаатарт байсан одоо хөдөлгөөн ... одоо машин.. тэр хөдөлгөөн...өөс давуу одоо манай Дорноговь аймагт байна. Энэ бол одоо үйлийн үргүй соц ... юуны ... одоо ардчиллын хөгжил... энэ л хөгжил шүү. Тэгэхэд одоо би аймгийг одоо яг тэгж би үеийнхээ улсад ч ярьдаг байсан. Улаанбаатар бидний явж байсан ... одоо Улаанбаатарын хөдөлгөөн яг одоо байсан. Би нэг 3, 4 жил яваад аймаг ороогүй, ноднин намар нэг орсон, хөдөлгөөнд явж чадахгүй байлаа. Өнөө нэлээн хэдэн жил аймагтайй ороогүй, тэгэхэд би 5, 6 жилийн өмнө нэг мах ачаад том тэрэгтэй Улаанбаатар орсон. Үгүй ер нь тэр хөдөлгөөн гэж яг л одоо нэг ... том машинтай ч явсныг хэлэх үү, хотон дотор хонинд яваа юм шиг, хөгжил бол асар хөгжсөн. Ер нь одоо техникийн хөгжил ч юмуу... одоо хүн болгон унаатай болно гэдэг чинь хөгжил шүү дээ. Морь тэмээгээ унаад явж байсан Монгол улс өнөөдөр одоо ... жишээлэхэд одоо айлын гадаа нэг машин, нэг мотоциклгүй айл Хатанбулагт бол бараг байхгүй. Тэгж хөгжсийн, хөгжил бол ярих юм байхгүй. Зүгээр жоохон хөгжилдаа ташуурч жоохон залуучууд юмуу хүний жоохон зан характэр... эд хөрөнгө хүнийг жоохон ... ер нь одоо мөнгө хөрөнгө гэдэг хүний зан характэрийг өөрчилдөг. Энүүнд одоо их хүний зан характэр өөрчлөгдсөн байна. Энэ бол одоо ... энэ хөгжил, энэ эдэлж байгаа юм, энэ хөрөнгөндөө жоохон ... одоо юундаа .. дэндүү эрх чөлөө манай А нам гуай нь өгчихсөн, энэ хоёрт ташуурч ингэж жоохон ... хүний жоохон ... энд л ташуурч байгаа юм. Энэ хүний зан характэр бол. Аа нэгт. Хоёр гэвэл одоо цэвүүн цаг гэж та нар дүү нарт зүгээр би ... за олон улс ч ярьсан юмыг ярьж байж болно ... цэвүүн цаг гэдэг одоо аюултай цаг юмаа, би энийг хэлэх юмаа, энэ бас нэг эхэлж байна. Та бүгд энэ цагийг үзнэ ээ хүүхдүүд минь, хэцүү цаг бий шүү, хэцүү, ийм нэг цаг байгаа юм. Би хууччуул дээдүүлээсээ ч яаж байсан, одоо ч бас ажиглагдаж байна. энэ яагаад тэгсэн бэ гэвэл би одоо сонирхуулж ярих юмуу энүүнд ярьсан ч болдог юмуу Замын – Үүдэд би 90 хэдэн онд одоо гарч ордог байлаа л д аа, 93 оноос эхлээл одоо хойшоо урагшаа чөлөөтэй гардаг, паспорттой ийм болцон. Тэгээд би Замын – Үүдэд одоо Эрээн гарах гэж явж байгаад... тэрэгтэй ноос ачцан, тэгээл өнөө вокзалын жорлонд орж чинь 1 төгрөг ураад, заримыг нь бүтнээр хошногоо арчаад хаяцан, аа энэ бол ... энэ бол одоо буруу юм. Манай дээдүүл их настангууд ... бүр дээдүүлүүд ... одоо манай л дээд үеийнхэн шдээ, одоо манай өөрийн биш, ер нь одоо настай улсууд намайг өсч өндийж байхад бас нэг юм мэддэг болсон ... ер нь настай улсууд ... заавал ч энэ нутагт биш энд тэнд их ярьдаг байсан. Энэ их цэвүүн цаг ирнэ, энэ мөнгө гэдэг элбэг болно, энүүгээр хошногоо арчих цаг бий шүү гэж. Одоо нэгтийн дэвсгэрээр ... энэ мөнгө чихрийн цаас шиг болно ... тэгээд эднийг ер нь удахгүй дээ, тэгээд л одоо баас арчина, юу олдохгүй бол. Энэ хөгжил яг одоо тэр дээдүүлийн мэдэрч байсан ... одоо тэр үед ч бас нэг юу ч гэдэг юм дээ, эрх биш бас хутагт хувилгаан ч юмуу юм мэдэрдэг, зурхайч элдэв хангай хүн л одоо ... бас нэг дуулсан ч байна уу тийм хүн ч байж болохийн шдээ. Тийм улсуудын юунаас л одоо би дуулсан юу. Энэ бол одоо энэ улсуудыг одоо замбараагүй байна, болохгүй байна гэдэг ... одоо энэ л ийм л үе юм, ийм л үеийн юм. Ямар ч хүүхэд ... би одоо ингээд ... одоо энэ ... одоо энэ ардчиллын үеийн одоо яаж байлаа .. би хэдэн ... сая нэг ойрын хугацаанд ... одоо би энийг сонин болгож ярьдаг юмуу, энүүнд ярихаар яадгийн... сургуулийн хүүхдүүдтэй явлаа.
Баасанхүү -
Ммхм,
Жамбалдорж -
Тэмцээний хүүхэд, үгүй ээ ярих яахав дээ ер нь л одоо энэ бол одоо дэндүү сайхан эрх чөлөөтэй, тэр багш гэж багш гэж бодож байгаа юм алга, за яахав нэг хичээл дээрээ ... байран дээрээ өөр нэг .... тэгээд одоо багш нар гэдэг чинь өөрөөс чинь дүү шахуу нь голдуу байгаа шд. Тэр чинь ердөө л нэг үеийян улс, 7, 8, 9-ийн хүүхдүүд. Тиймэрхүү л нэг ... одоо эрх чөлөө нь дэндүү эрх чөлөөтэй. Энэ ... өнөөдөр би эрх чөлөөг буруу юм гэж бодохгүй байгаа юм. Энийг хүү минь ирээдүйд үзнэ, энэ яанав..., энэ нэг ийм учир байгаа юм. Яагаад эргээд энэ одоо ... бэрх шүү дээ энэ Хятад улс чинь, манайх 60 жил Хятадад эрхшээлд нь байж байгаад тэгээд яая гэхэв одоо манай дээдүүл чөлөөлж аваад, Оросын хүчинд... одоо жараад жил сайхан байж байгаад эргээд одоо Хятаддаа орчихлоо. Энэ улс одоо манайхыг эзэлнэ, Хятадын зуун яваа, одоо бол. Энэ ч одоо ... зуун чинь одоо Хятадын зуун гэж байгаа юм. Энэ зууныг бол Хятад л одоо бүх юмыг юу яана, за тэхдээ бол балиар юмнууд дийлэхгүй ээ, манай Орос ... манай ЗХУ Япон гурав бол энийг хэчнээн олон хүнтэй ч байсан гаргаад нээх биднийг цохиулчихгүй ээ.
Баасанхүү -
Социализмын үеэс өөрчлөгдсөн, үгүй болсон, сүйдсэн тийм зүйлүүд юу вэ?
Жамбалдорж -
За ер нь үгүй болсон зүйл .. цаг агаар их муудаж байна. Цаг агаар эрс одоо буруу ... одоо цаг агаар .. цэвүүн цаг гэж ярих гэж байгаад миний хэлдэг үг. Цаг агаар бол асар их ер нь ... тэр цэвүүн цаг гэдэг маань одоо цаг агаартай холбоотой. Одоо энэ одоо туйл, дэлхийн бөмбөрцөг, одоо газрын хөдлөлт гэдэг чинь яаж байна, аа нэг. Хоёр гэвэл одоо уул уурхай өнөө газар лусаа асар их уурлуулна, баялаг ... одоо энэ ... одоо Эрдэнэтийн ... энэ Оюу толгой энэ тэрийг өгнө гэдгийг би бол сайлдаггүй шүү. Та нарын үр хүүхэд, та нарын үед идэх юмгүй болно шүү, за энэ уул уурхай их ухаж байна, энэ магад бишийг өгч байна, баялаг ... энэ алт гэдгийг чинь тэгж хамаагүй сэндлэхгүй ээ, хүн болгон сэндэлж байна. Одоо бас л одоо лус савдаг бас хилэгнэх аижл байна шүү дээ.
Баасанхүү -
Ммхм,
Жамбалдорж -
Тэгээд цаг агаар бол ер нь одоо социализмын үеэс бол асар одоо ... хүн мал, ер нь байгаль дэлхий өөрчлөгдсөн. Ерөөсөө үнэхээр өөрчлөгдсөн. Одоо зарим жил аргагүй л дээ. Ингээд 100 хэд хоног хүйтэрч байж ... одоо ч хүйтэн байна. Одоо ч ... өдийд бид юун ийм хувцас өмсөх байтугай улирал. Бидний үед бол өдийд , чинь юун ... ногоо гарчихсөөн, айраг таргаа идцэн цаг байхгүй юу. Тэгэхэд одоо яаж байнав, хар цай уучаал ингээд ... энэ бол өөрчлөлт. Байгаль дэлхийн өөрчлөлт. Одоо яриа байхгүй одоо бүр ийм ... олон түмэн ч бас одоо энэ баялгаа ... юугаа ухуулж, одоо энэ их буруу байна. Энэ бол одоо их нөлөө байна. Ингэж одоо ... одоо эх орныхоо баялгийг ... тэрнийг өгөөд бид одоо өнөөдөр 70 мянган цаас авч байна гэж идэж байна, энэ бол та бүгдэд, та бүгдийн үр хүүхдэд маш хортой эд, аюултай эд. Энэ баялгийг одоо 20, 30, 40 жил идээд хоосорчихно, хоосон хүнд хэн юу ... үгүй ээ би нэг жоохон юм байхад бас хажуугаар нь гараад явчихна шд, арай нэг юмтайгий нь хөөе сайн уу гээд асуучаад гарах жишээний ... эд нар чинь гаднаас харахгүй байгаа шүү дээ биднийг. Барагцааны ... үр хүүхэд та нар ч одоо нэлээн өтөлцөн байна биз, харахаар өнөө баялаг нь дуусцан, авах юм байхгүй. Яахын одоо тэр өнөө хов хоосон ... тэр нэг ... бидний ... ер нь бидний Монгол улсад ... бид энд одоо нэг жоохон ийм л улс л болж байгаа улс. Манай эх орны баялагт л болж байгаа улс шүү дээ энэ гадаадын орон. За зөвлөлт яахав дээ бас жоохон ... бас нэг олон жил юу яаж хөөрхий минь, харцаараа санаа сайхантай улс юм. Тэрүүндээ л байгаа юм.
Баасанхүү -
байгаль орчинд ямар өөрчлөлт орсон бол оо? Одоо жишээ нь өвс ургамал ховордсон уу? Эсвэл таныг бага байхад, залуу байхад байдаг байсан хэвээрээ байгаа юу?
Жамбалдорж -
Аан?
Баасанхүү -
Байгаль орчны хувьд ямар өөрчлөлт орсон бэ?
Жамбалдорж -
байгаль орчны хувьд бол асар их өөрчлөлт орсон.
Баасанхүү -
ммхм
Жамбалдорж -
энэ их цөмөрхий... ер нь өнөө дэлхий нь жоохон сөнөж байгаа юм шиг байна, дэлхийн энэ бөмбөрцөг. Одоо гадаад оронд Хятадад тэр олон баллын газар хөдлөөл, Өрнөдөд ч ер нь газар хөдөлж байна, одоо хотод ч хөдөлж л байна шд.
Баасанхүү -
ммхм
Жамбалдорж -
энэ одоо байгаль өөрчлөгдсөнөөс, энэ бол. Байгаль дэлхий уур амьсгал маш одоо тэнцвэр алдагдаж байна. Энэ тэнцвэр алдагдсан асуудал одоо байгаль дэлхий ... энэ ч одоо өдийд гарчдаг ногоо гарахгүй байна гэдэг чинь уур амьсгал нь маш өөрчлөгдөөд маш одоо дэлхий ийм ... дэлхий бол одоо бидэн шиг л одоо яг үнэнээ хэлэхэд бидэн шиг өтлөлтөнд орж байгаа юм, энэ бол. Одоо та нар шиг залуу байсан бол арай л ондоо байх, бид одоо ямар цагаан толгойтой болдог шиг дэлхий байгалийн уур амьсгал бол одоо энэ дэлхий л одоо ерөнхийдөө хөгширчиж гэж ойлгохоос өөр арга байхгүй. Дэлхий маань л одоо хөгширч байна.
Баасанхүү -
Ямар нэг тийм хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болоод ... одоо жишээ нь аягүй их жонш ухаж байна шдээ, танай аймгийн нутагт тээ? Эндээс болоод байгальд ямар өөрчлөлт орж байгаа бол? Ер нь бас социализмын үед ямар ямар уул уурхайн чиглэлээр ашиглалт явуулдаг байсан бэ?
Жамбалдорж -
өө энэ яахав ээ, энэ бол зүгээр ер нь бол ингэж дэлхий ч юмуу, улс даяараа яахад бол нөлөөлөхгүй, энэ одоо жонш ч ух, алтаа ч ух, нүүрсээ ч ух, энэ тэр орчиндоо нөлөөлвөл нөлөөлнө, нөлөөлөхгүй бол нөлөөлөхгүй. Лус савдаг ... адаглаад л р л орчиндоо нөлөөлнө, энэ бол зүгээр ер нь бол одоо ... ер нь одоо Монгол ч гэхгүй, Япон, Герман ч гэхгүй, Хятад Америк ч гэхгүй л одоо ер нь тэр цас, бороо, за тэр л дэлхийд гарч байгаагүй тийм юмнууд чинь одоо дэлхийн сөнөлтнийх, дэлхийн л сөнөлтнийх, энэ бол. Дэлхийн хөгшрөлтийнх. Энэ бол одоо ... эрдэмтэд одоо юу гэж боддогийн, би бол эрдэмтдэд бол хэлнэ, энэ бол дэлхий одоо ... дэлхий л одоо мөхөж, муудаж байна, энүүнд байгаа. Аа тэрнээс энэ юманд одоо жонш ухсан байхад тэр бол тэр орон нутагтаа нөлөөлнө л дөө, бороо хур ч бага орчдог юмуу, хүн амьтэы ааш зан ч өөрчлөгддөг юмуу, тоос шороонд нь хүний өвчин зовлон ч ихэсдэг юмуу, ингэж болно. Тэрнээс яг ингэж ... энэ хүйтрэлт бол энийг ухсанаас гарч ирэхгүй шд.
Баасанхүү -
таны амьдралд одоо хамгийн гүн гүнзгий нөлөөлж байсан үйл явдал юу вэ?
Жамбалдорж -
өө амьдралд сайхан сайхан ч үе байсан, муухай үе ч байсан. Тэхдээ би ядарч зүдэрч байснаас болохоос өөр тийм дарамт шахамт төр засагтаа буруу хэрэг зэрэг хийж байгаагүй ээ, төр засагтаа ер нь бол яахав дээ ажил хийж л жоохон ядарч зүдэрч тэгж явснаас өөр би ер нь хань салж барьж явж, үр хүүхдээсээ салж барьсан юм, олон түмэн, төр засаг, байгаль дэлхий маань намайгаа тэтгэж, ер нь бол би тэгж зүтгэж, ядарч, амьдралд гүн гүнзгий баярлаж явсан үе байсаан би. Сайхан сайхан ажил хийж, говийн хүүхэд 4 ... дөнгөж бага сургууль төгсчихөөд төмөр замын ... Монголын ганц одоо хүчтэй онгоц вагон хоёр л байдаг, тэрийг бариад явж байх надад тийм юу ... би хийх ёстой ажлаа хийж явна, тэрнээс надад юунд нь нэх ядуур байхын, одоо 10 төгссөн хүн бараг хийхгүй байгаа шд, тэр ажлыг чинь, олдохгүй. Бараг сургууль нь ч олдохгүй байгаа шд. Тэр бол миний одоо бахархдаг эрдэм. Өнөөдөр машин бариад явж байхад ... тэр бидний үед чинь бараг 4 төгссөн хүн машин барихгүй шд.
Баасанхүү -
ммхм
Жамбалдорж -
тийм байсан үе байхгүй юу. Тийм одоо .. одоо 10-ын гэрчилгээгүй ч жолооч болгоод өг... ийм л байсан үе шүү дээ.
Баасанхүү -
таны амьдралын бусад хүмүүсийнхээс ялгагдах онцлог зүйл юу вэ? Ер бусын нэг тийм зүйл байгаа юу?
Жамбалдорж -
за, за миний бусад зүйл одоо нээх мэдэх юм байхгүй ээ зүгээр өнөө байгаль дэлхий, хүн амьтныг нэг жоохон мэддэг л мэдлэгтэй хүн дээ би. Би бол бөө биш шүү, хувилгаан хүн. Тийм дээд үртэй юм.
Баасанхүү -
ммхм,
Жамбалдорж -
хүнийг сайхан санаж байна, муухай санаж байна мэднэ, би. Аа би олон түмэн над тусална, олон түмэн намайг ... нэг ч одоо ... би Жамбалдорж, намайг Жамба ахаа л гэнэ, ямар ч согтуу хүн. Хүн ... ер нь хүн намайг асар их хүндэлдэг, би асар их баярлаж явдаг. Настай хүнийг чинь одоо ... архи уусан энэ тэр гэхээр чинь цэхэлзэж байх нь байдаг шүү дээ.
Баасанхүү -
ммхм
Жамбалдорж -
тэр огт байдаггүй, ерөөсөө л нэг хүүхэд ч байсан одоо ... одоо сая л яаж байгаан шд, хүүхэд аваад явж байхад би асар их баярлаж байсан, медал авсан хүүхдүүд цугаараа нийлж архи явчхаад медалын юм Жамба ахдаа амсуулна гээд ингээд аяганд хийцэн бариад ирж байгаа юм. Зүгээр хүүхэд тэгэх санаа байна уу үгүй юу? Тэр чинь явж байгаа жолоочийг тэгээд яахав дээ, тэр багшдаа л тэгнэ биз. Тэгж багшдаа өгөхгүй байгаан шд. Энийг би маш баярлаж явдаг, тийм биз дээ, би маш баярлаж байсан. Эхлээд бөхийнх нь хүүхэд өвөөдөө өгнө гээд бөхийнх нь хүрч ирээд, за миний медалын юм, өвөө минь жоохон жоохон дусаагаад амсуулаад өг гээд, бид нар бөөндөө авсан юм, үгүй ээ одооны хүүхэд тэгж архи ууж байна шд. Аа энд буруу юм байхгүй, өсөх насандаа ингэж байх ёстой юм. Энэ бол ёс. Энэ бол одоо буруу хэлээд яахав. Тэр өнөө хулгай дээрэм, алдаг хяддаг, тэр л муухай юм. Тэрнээс бусад одоо задгай энэ тэр бол орчин үеийн нийгэм. Энийг бол буруутгаж болохгүй. Хамгийн муухай юм нь тэр алах хядах, дээрэм энэ тэр л байна даа. Хотод энэ тэр одоо байна. Та нар жишээ нь яахад дэн дунтай явж байгаа, бид тэгэхэд жаран хэдэн онд тэр гутмаар дуртай цагтаа хөндлөн гудас явж байлаа. Далан хэдэн онд ч тэгж байлаа. Наян хэдэн онд ч тэгж байлаа. Одоо та нар бол ээ дээ бас л дэнтэй дунтай шд. Таксины машинд сууж болохгүй байгаа шдээ та нар чинь аягүй бол. Үгүй яаж ... болохгүй л байгаа биз дээ. Ямар ч юм явж байдгийн. Ийм л үе байна шүү дээ. Энэ бол одоо хөгжлийг дагасан тийм юм байх ёстой юм. Буруу биш.
Баасанхүү -
заа за, таньд маш их баярлалаа.
Жамбалдорж -
за яахав би сайхан муухай жаал санасан бодсоноо хэллээ,
Баасанхүү -
за,
Жамбалдорж -
баярлалаа,
Баасанхүү -
за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.