Adiya


Basic information
Interviewee ID: 990506
Name: Adiya
Parent's name: Batdorj
Ovog: Badgaa
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Urgamal sum, Zavhan aimag
Lives in: Uliastai sum (or part of UB), Zavhan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
illness / health
privatization
collectivization
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

За

Адьяа -

Би одоо 1940 онд төрсөн.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Хүний ганц эрэгтэй хүүхэд.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Багадаа яахав дээ чулуу мулуу, хомоол янз янзын юмаар наадаж өсдөг. Тэгээл одоо гэр барина чулуугаар. Тэгээл одоо энэ манай тийм авдар, энэ манай тийм ор. Энэ манай тулга. Тэхэд чинь зуух гэж байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг. Ер нь тулгатай ил галтай л байдаг байсан байх тэ?

Адьяа -

Тэгээл чулууг чинь янз янзаар оролдоол. Морь тэмээ хийнэ. Тэгээд насалж тавина. Тоглоом болул хүнд бас сонин юм өгч байсан байгаан.

Эрдэнэтуяа -

Тийн. Мэдлэг юм өгдөг л байсан байх. Суурь юм тэ?

Адьяа -

За тэгээд бага байхдаа болул одооны хүүхдүүд шиг мэдэж байгаа биш, малын насыг мэддэг болцон. Өнөө тоглоомноосоо сурдаг болцон. Энэ ботго, энэ тором, энэ тайлаг ч гэхийм уу, энэ унага даага ч гэхийм уу гэх тийм сонин тоглоомтой байсан. Дээр үед наадаж байсан хүүхдүүдийн тоглоом одоо хүртэл энд тэнд байна. Өнөө чулуугаар.

Эрдэнэтуяа -

Тойруулж мойруулж яацан?

Адьяа -

Тойруулж бариад. Тийн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Адьяа -

Тэгээл энэ миний ээжийн ор. Энэ ээж аав хоёрын ор ч гэдгийм уу. Тэгээл авдар, янз янзын юм байна. Аяга, шанага. Тэгээд сонин тоглоом байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээл өнөө нэх адуундаа явсан уу, адуундаа явсан. За цайгаа уу гээл тэ?

Адьяа -

Тийн. Цайгаа уу.

Эрдэнэтуяа -

Тэгээл нэг чулуу бариал өгдөг байсан юм шиг байгаан?

Адьяа -

Өнөө хүүхэд байхад чинь ээж аавын сургаалаар байдаг.

Эрдэнэтуяа -

Аанг.

Адьяа -

Өнөөх наадахаа өгөхдөө хөөе цайгаа уу. Одоо аав ээж л болж байгаам даа.

Эрдэнэтуяа -

Тийн. Тухайн үед гэрт болж байсан үйл явдлаа л гадаа гарч л нөгөө найз нөхөдтэйгээ тоглодог байсан юм шиг байгаан.

Адьяа -

Тийн. Тоглодог байсийн.

Эрдэнэтуяа -

Аанг. Тэгээд шууд хүмүүжил болж байгаам л даа.

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Гэрийн.

Адьяа -

А тэгээд одоо тамхи татдаг айлын хүүхэд болул хамаагүй ээ янз янзын тамхи тат гэнэ.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Тамхи ямарийм байхав дээ. Хомоол момоол.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Тэгээд яадаг. Тэр нь ч ховор оо. Тэгдэг, тиймэрхүү тоглоомоор тоглодог байлаа. Тэгээд 48 онд би сургуульд орсон.

Эрдэнэтуяа -

8 настайдаа.

Адьяа -

8 настайдаа. Сургууль хэдэн гэртэй.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

9 сарын 1-нд сургуульд ирээд яасан чинь. Анги дээр байсан чинь гэрий нь буулгаад хаячихсан нүүх гэж байгаан гээд. Яагаав манай хоёр эгч сургуульд байсан. Тэгээд аав ирээд. Тэгэхнээ нэг хугархай тонгорогтой хүн хана үдээд байна.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Тэгэхнээ сургуулийн багш энэтэр чинь нэг гэрийн хана мана задарчихсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Адьяа -

Тэрнийгээ өөрснөө үддэг байсан.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Тэгээд гэрээ барилаа. Тэр нь манай анги юм. Сандал парт гэж байхгүй ш дээ. юун тэр сандал. Морин сандал гээд ийм гонжгор юмны хоёр хөл яацан. Тэрэн дээр анхан сууна. Тэгээд ард нь суугаад хичээлээ хийнэ дээ. Ард нь газар дээр суугаал. Тэгээл тэндээр хичээлээ хийдэг. Тэхэд монгол хэл тоо, тэгээл уншуулна даа. Тэхэд их сайн зааж байсан шиг байгаан.

Эрдэнэтуяа -

Багш нар сайн байсан байх тэ?

Адьяа -

Багш нар сайн байсан. өдөрт ер нь 3, 4 хуудаснаас доош юм бичүүлэхгүй шүү дээ. Тэгээд умшуулж тийм байлаа.

Эрдэнэтуяа -

Та хир сурлагатай байв?

Адьяа -

Би гайгүй байсан. Тэгээд 52 онд би 4-р анги төгсөөд сургуульд яв гээд.

Эрдэнэтуяа -

За. Цаашаа үргэлжлүүлж.

Адьяа -

Тийн. Аймгийн 7 жилийн сургуульд суух юм даа. Дунд боловсрол эзэмших гэж байгаан. Тэгээд аав дууддаг байсийм даа. Намайг юманд явуулчихдаг. Тэгээд нэг манай нагац эгч байсийн. Бас л бүдүүн ээж гэдэг. Тэр л хэлдэг. Миний хүүг сургуульд авах гээд хүрээд ирсэн чинь энэ аав ээж хоёр чинь тийшээ явсан, ийшээ явсан хэд хоногоор ирэхгүй гэж тэгээд явуулчихлаа гээд тэгдэг.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Тэгээд нэг оройхон аав гадаа байж байснаа: -хөөе миний хүү гараад ир л гэнэ. Гараал явсан чинь барааныхаа ард тал руу гуд гуд чирээл яваад өглөө. Тэгээл барааны ард хуччихлаа даа.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

-за миний хүү хөдөлж болохгүй, дугарч болохгүй, эндээс нэг хүн ирж байна. Тэрнийг явахдаар зэрэг аав нь чихэр авч өгнө л гэнэ. Чихэр байхгүй л дээ тэхэд. Саахар л.

Эрдэнэтуяа -

Аа домбон ёотон.

Адьяа -

Домбон ёотон, дөрвөлжин саахар байна. Тэгээд саахар өгөхдээрээ шүдээрээ хагалж өгнө л дөө. Одоог бодоход жижиг саахар юм чинь. Тэгээл хэвтэж байлаа. Манайд ингээд харсан морьтой хүн. Тэгээд босоод гэрээ тойроод харсан чинь сургуулийн захирал мөн байнаа. Одоо тэр хүүхдийг сургуульд суулгах гээд, сурлага сайтай хүүхдийг. Та ингээд байнга байж байх биш, авч явах биш. Хэзээ ирэхэв, өнөөдөр би танайд хононоо. Гэхдээр нь би заавал авч явах нь гэж бодоол. Тэгээл би дөрөвтийн штабын дарга гэдэг одоогийн хүүхдүүдийн дарга л юмдаа. Оройн тоо моо.

Эрдэнэтуяа -

Бүртгэдэг. Хүүхдийн.

Адьяа -

Бүртгэдэг тэгээд багшид рапортлодог.

Эрдэнэтуяа -

Бас тэндээ хөөрхөн албан тушаалтай?

Адьяа -

Албан тушаалтай. Тийм байсийн. тэгээд өнөө бас миний дор чинь салаан дарга гээд, бас бүлгэмийн дарга нар гээд. Би их том дөрөвтийн штабын дарга гэж нэрлэдэг. Тэгээд би бүх тэр жагсаалтуудаас тооны рааборт аваад жижүүрийн багшид раапортолдог. Тийм байсийн. Тэгээл тийм тийм юм хийж байсан. Тэгээл хонохоор шөнө оройхон болсон. Аав гараад явсан. Манай тэр хөгшинийх рүү л аваад явлаа. Өнөөдөхийг л гар хөтлөхөд энийг өгөөрэй гээл саахар маахар өгч байгаа бололтой.

Эрдэнэтуяа -

За. Хуурах.

Адьяа -

Хуураал. Тэгээд тэнд аваачиж унтуулаал. Тэгээд намайг яаж барахав дээ. Тэхэд чинь аав ээжээс айна гэж айхтар. Одооныхтой адилхан хүүхдүүд шиг байхгүй л дээ. Тэгээл маргааш нь бага үдийн алдад л явж байсан даа. Даваан дээр цохиол. Тэгээл, тэгээл сургуулиас аваад хоцорцон. Тэгээд явуулаагүй. Тэгээл тийм морь унуулна аав. Тийм морь авч өгнө гээл.

Эрдэнэтуяа -

Яагаад тэгдэг байсийн юм бол. Одоо бодоход юу байсан юм байна?

Адьяа -

Одоо тэр сургуульд сурч явахдээр одоо аав ээжээ санадаг байсийм уу даа одоо. Тэр үед одоо би явах гэдэг л байсан. Тэгээд явуулаадаггүй. Тийм л байсан. тэгээд өөрөө хажуудаа л авах гэж байсан арга байлгүй. Тэгээд одоо юм хум сурсан хүн сүүлдээ тийм ийм болно гэж мэддэггүй л байсан даа.

Эрдэнэтуяа -

Аанг. Тухайн үеийн хүмүүс ерөөсөө мал л дагана. Өөр боловсрол байхгүй тэгээд. Анхнаасаа өөрсдөө ч гэсэн эцэг эх нь ч гэсэн малаар амьдраад ирж байсан.

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тэр сэтгэхүй, тэр ухаанаараа л боддог байсан байх л даа тэ?

Адьяа -

Манай аав өөрөө нилээн дээр үед нас барсан. Өөрөө аавтайгаа амьдарч байсан. Монгол бичиг мэддэг энэ хамтрал гэж байсны нарийн бичгийн дарга байсан хүн л дээ.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Тэгээд 32 онд хамтрал дээрэмдээд тэгээд хамтралын дарга нь оргоод энэ элсэнд гарцан. Зугатаагаад. Тэгээд гэр орны нь буулгаад аваад явчихсан. Ачаад. Тэгээд аав гэр лүүгээ явж байснаа хамтралын төвөөс ганц доголон ат авчирсан байсан.

Эрдэнэтуяа -

Доголон?

Адьяа -

Ат.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Тэрнийг гэрээдээ туугаад буцсан чинь чи наад хөлгүй атаар яахнав. Над шиг болцийн. Цааш нь туучих. Одоо ингээд Дотоод яамныхан хүрээд ирнэ. Одоо чам руу л ирнэ. Дамиранжав гэдгийн одоо манай ээжийн ах нь.

Эрдэнэтуяа -

Аанг.

Адьяа -

За тэр оргоод явчихаж байгаан. Тэгээд хоноод маргааш өглөө нь боссон чинь тэр Дотоод яамныхан гээч улсууд тэмээтэй ирж байсан гэж байгаан. Тэр үед машин тэрэг гээч юм байхгүй. Чүүчаан гээд хааяа тэр нь л байсан. Тэгээд өнөө амьтан хүнийг бариад 15 хүн тэмээн дээр мордуулчихаад 15 нь гараар нь холбочихоод Улиастай руу аавыг хүргэж өг гээд явуулсан гэж байгаан.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Одоо тэр нь эсэргүүнүүд шүү дээ. Тэгээд хөтлөөд явсан. Өнөө улсууд чинь хөдөө зүдэрч байгаа юм шиг харагдаал байж байсан. Жаахан явж байгаал зүгээр хөтлөгдсөн гэсэн. Өнөө гарууды нь тавиад. Тэгээд зүгээр унтаад өгсөн гэсэн. Шөнө нойр хүрдэгүй байсан.

Эрдэнэтуяа -

Аанг.

Адьяа -

Тэгээд ногоон хашааны энэ рүү орж ирээл тэр улсууд: -гүй ээ чи зогсоод гар хүлээд өгөөч гээд байсан. Тэгж авчирч өгч байсан. Тэгэхнээ өөрөө сургуульд сурч, ном эрдэмтэй хүн тэгдэг л юм байна гэж мэдэж л байсан байгаам л даа. Тэгээл сургууль ном.

Эрдэнэтуяа -

А тэрнээс улбаалсан байж магадгүй тэ?

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Ммн тийм байна.

Адьяа -

Тэгээд би чинь 70-н, 50-н найман онд бид хоёр айл гэр болсийн. Тэгээд 57 оноос нэгдлийн адуу хариулж нэгдэлжих хөдөлгөөн ялж, адуу хариулаад би 12 жил адуу хариулаад тэгээд 71 онд анд гараал. Нэг хоёр жил мал туугаал тэрнээс хойш би баригаадын дарга, нярав, чанарын албаны дарга юм хийсээр байгаал 93 онд гарсийн.

Эрдэнэтуяа -

Тэтгэвэртээ?

Адьяа -

Тэтгэвэрт гараал ажлаасаа гараал. Тэгээд нэг хувьчлалын малчгүй хоцорсоон бид хоёр. Тэгээд нэг.

Эрдэнэтуяа -

Яг дунд завсар нь таарсан байна л даа? Тэ?

Адьяа -

Тийн. Хамгийн их малтай хүн бол би л байхаар байсийн. яг нөгөө сүүлийн малын хувьчлал болоход би баригаадын дарга байсийн.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Тэгээд шунал муналгүй хүн чинь нөгөө тийм юм авна гэж байдагүй юм байна лээ ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанг.

Адьяа -

Энэ хашаа саравч янз янзын юм. Тэгээл хойно үлдээл улсуудыг харж байхад чинь өөрөө л авч байсан хүн чадаж байсан юм байна лээ ш дээ. Тэгээл одоо ардчилал гэсэн нийгэм чинь тийм бүрхүүлэг, шуналтай нэг нь гарсан. Тэр үеийн юм хожсон улсууд л одоо мундаг л улсууд байна ш дээ. Одоо хөрөнгөтэй л улсууд дан мундаг, их хурал мурал орж гардаг ийм л болцон байгаам. Тэгээд биднүүсийг өнөө яадаг байсан байгаан. Зүгээр одоо төвийг хараад байж байсан улсууд нь тэгээл хоцорцон ийм. Учиртай байгаам хүү минь. Одоо тэгээд өвдөж зовоод хэрэг алгаа. Би одоо 71, 72 хүрч байна.

Эрдэнэтуяа -

Аанг.

Адьяа -

Одоо тэгээд өвдөөд ингээл хэвтэж байна.

Эрдэнэтуяа -

Юу өвдөхөв?

Адьяа -

Хоол орохоо байцан.

Эрдэнэтуяа -

Улаан хоолой?

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Нарийн хоолой ч билүү. Тэр чинь ёстой аюултай юм шиг байгаан тэ?

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Сайн л эмчилж байхгүй бол?

Адьяа -

Энэ одоо эмнэлэгт эмчилгээ байхгүйм гэнэ лээ.

Эрдэнэтуяа -

Энэнд үү?

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Адьяа -

Байгаа эмчилгээ нь ходоодондоо гуурс тавиулж байж шиприцээр шахдаг гэнэ үү хоол.

Эрдэнэтуяа -

За. Улаан хоолойны нарийсал уу?

Адьяа -

Тийн. Улаан хоолойны одоо, улаан хоолойн дээр л юм гарцийн байна лээ. Дотор нь л одоо хамгийн одоо. Зураг нь тийм л юм байна лээ. Тэгээл янз янзын юм уугаал, идээл. Заримдаа юм орохоо байгаал, заримдаа яахав тэгээл. Ноднин одоо өдийгөөс эхэлсийн. Тэгээд өөрөө би биеийн тамир спортоор их явдаг. Өөрөө аймгийн заан хүн л дээ.

Эрдэнэтуяа -

Өө за.

Адьяа -

Ноднингийн өдийд 96 хийл байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан?

Адьяа -

Ноднин өдийд 96 хийл хүн байсан байхгүй юу. Одоо 60 хэдэн хийл болоо шив дээ.

Эрдэнэтуяа -

Пөөх.

Адьяа -

Тураад.

Эрдэнэтуяа -

30 хэдэн хийл байхгүй болцон байна ш дээ. Энэ харин турдаг. Одоо бараг эмчилгээгүй гэдэг бараг үнэн байх шүү?

Адьяа -

Үнэн, үнэн.

Эрдэнэтуяа -

Хоолгүй болчихоор л хүн тэгээл тамир тэнхээ байхгүй болчихож байгаа юм шиг байгаамаа.

Адьяа -

Одоо уул нь жаахан шингэн юм идэж уугаал байхын тэгээд.

Эрдэнэтуяа -

Шингэн л юм орно.

Адьяа -

Одоо нэг кааш, зутан мутан тийм юм орж байна. Цай, тийм юм нь ороод байвал арай үхчихмээргүй байдгийн. Тэгээд тэхгүймаа.

Эрдэнэтуяа -

Зовиур байх уу танд?

Адьяа -

Уг нь гайгүй байсан чинь энд тал өвдөөд болохоо байлаа. Энэ одоо цөс нь юм уу, энэ одоо гайгүй л байсан. Би ноднин өнөө энерги гээч юманд.

Эрдэнэтуяа -

Нөгөө Хамрын хийд үү?

Адьяа -

А тэр Улаанбаатарт тэр Модны 2 билүү тэнд.

Эрдэнэтуяа -

Аа нээрээ юу?

Адьяа -

Энергийн төв гэж байдаг юм байна лээ Пүрэвжав гээл.

Эрдэнэтуяа -

Аан за.

Адьяа -

Тэнд явсийн тэгээд. Хоолойг ч аргалахгүй юм шиг байна тэгээд. Тэр тархины наалданги, элэг, мэлэг тийм улсуудыг зүгээр болгоод байнаа.

Эрдэнэтуяа -

Тийм үү?

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Адьяа -

Миний одоо энэ дээр том урвайсан юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанг.

Адьяа -

Тэгээл одоо ерөөсөө алга болчихлоо тэр. Хөл өвдөөд байсан гайгүй болчихлоо. Зүрх томролттой байсан зүрх зүгээр болчихийн. Тэгээд энэ хоолой л зүгээр болохгүйм.

Эрдэнэтуяа -

Аанг. Тэр тэгээд яадгийн?

Адьяа -

Зүгээр л одоо өнөөдөх тогтой хүн гэдэг шиг л юм даа. Гараараа ингээл. Тийм л юм хийсэн, яадгийн юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Эмнэлэг гэснээс одоо ч яахав эмнэлэг юу гайгүй бас хөгжиж байна нэг үеэ бодвол тэ? Тухайн үед ямар, өвчин туслаа гэхэд ер нь? Маарамба руугаа явах уу, анагаах эмнэлэг рүүгээ явах уу?

Адьяа -

Дээр үед чинь одоо лам хуврагуудыг чинь бөөн бөөнөөр нь алж устгаад, хомроглоод, тэгээд одоо захиргаадалтын үе гээд нэрлэчихсийм даа энэ. Тэхэд чинь лам мам гэж хэлж болохгүй, тийм юм руу явбал мэдэгдэхгүй явна. Шөнө, өдөр тэгж явна. Дээхнэ одоо ламнууд байлаа. Тэгээл айлд очоол ном уншуулна ш дээ. Тэгээл хүн харж байна. Тэгээл нэг хүн ирж байна гэхээр юутай хийтэй нь хумхиал ширээн доогуур хийчихээл тамхи мамхиа татаал сууж байна ш дээ. Тэгээл ном сомоо ч дуусгахгүй. Тийм бэрх байсан үе ш дээ. Одоо энэ яахав ээ ардчилал гарснаас хойш л ийм ил болсон.

Эрдэнэтуяа -

Арай чөлөөтэй.

Адьяа -

Тийн. Чөлөөтэй болсон. Энэ болул чөлөөтэй болж л дээ. Тийм байсан. Тэгээл ерөөсөө голдуу л шинжлэх ухааны эмнэлэгээр л явдаг байсан.

Эрдэнэтуяа -

Шинжлэх ухаан сайн. Гэхдээ би зүгээр бодохнээ.

Адьяа -

Тэр үеийн улсууд өвчингүй байсин.

Эрдэнэтуяа -

Тийн.

Адьяа -

Тийн. Ерөөсөө. Биений эсэргүүцэл сайтай.

Эрдэнэтуяа -

Угийн нөгөө багаасаа хөл нүцгэн явна.

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Таргаар өснө.

Адьяа -

Тийн. Дан цагаан хоол иднэ. Одоо бид хурга барьж байхад л гийдаа үнэртэж байдаг. Тэгээд цугаараа хүүхдүүд чинь ингээл шинжлээл, нохой шиг.

Эрдэнэтуяа -

Аанг.

Адьяа -

Манайхаас үнэртэж байна, манайхаас үнэртэж байна гэнэ. Тэгээл ороод ирнэ. Юу ч байхгүй. Хэнийхаас нь үнэртэж байгаа нь мэдэгдэхгүй. Өгдөггүй. Ээж аавууд нөгөө хурга ишгээ барь гэчихаал тэр хооронд хийгээд идчихдэг. Хүүхдүүдэд тийм байсан.

Эрдэнэтуяа -

Юу? Гийдаа?

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тэр нь юу еийн?

Адьяа -

Яахав одоо лапшаа. Одоо энэ.

Эрдэнэтуяа -

Аа хоол уу?

Адьяа -

Хоол.

Эрдэнэтуяа -

Махан хоол юм биз дээ?

Адьяа -

Тийн. Махан хоол.

Эрдэнэтуяа -

Ха, ха ха лаг үнэртдэг. Тэгээд үнэрлээд ороод ирнэ. Уг нь та нарт зуны хугацаанд тэгж мах зах өгдөггүй байсан юм шиг байгаан тэ?

Адьяа -

Өгөхгүй.

Эрдэнэтуяа -

Өглөө өрөм таргаа уулгаад, өдөр таргаа уулгаад, орой таргаа уулгаал тэгээл?

Адьяа -

За яахав мал алсан байлаа гэхэд хоёр чихийг дундуур нь хуваагаад хүүхдэд өгнө. Шийрийг чинь олон хүүхэд байвал, шилж юугаар нь нугалчихаад, баахаагий нь дундуур нь цуулчихаад өгнө. Тэгээ л болоо. За хүү минь хүүхээд будаа ид. Тэгээд шөлөнд нь будаа хаячихна ш дээ. Шар будаа л даа.

Эрдэнэтуяа -

Аанг. Тэр үед цагаан будаа мудаа ховор л байсан байх тэ?

Адьяа -

Байхгүй ээ цагаан будаа.

Эрдэнэтуяа -

Аанг.

Адьяа -

Тэгж л байсийн.

Эрдэнэтуяа -

Аанг.

Адьяа -

Тиймэрхүү л амьдралтай улс байлаа. Одоо нэг хэсэг сайхан л болж. Нэг ёсондоо муухай ч болж.

Эрдэнэтуяа -

Яагаад муухай гэж?

Адьяа -

Гүй ээ одоо тэгээл, одоо энэ авилгал, хээл хахууль гээч юм бол хаа чиг л байна.

Эрдэнэтуяа -

Тухайн үед ямар байсан?

Адьяа -

Тийм ер юм байхгүй.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Хүнд тэр юм өгдөг юм ч байхгүй. Одоо ухаандаа хүүхдийг нэг аймгийн төвөөс, хөдөөнөөс энд оруулж ирье гээл хүүхдийн тоо ихэдсэн ч гэдгийм уу, тэгүвэл заавал л нэг хүнд юм өгч байж л хүүхэд оруулж байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг. Угийн бэлгэнд сургаж сурчаж л дээ.

Адьяа -

Тийн. Тэгээд бүр сурцан. Тэр нь юм авах гээл хараа л байдаг. Тэгээл. Одоо ажил төрөл чинь тийм байна шүү дээ.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн бэлэг ямар байсан?

Адьяа -

Тэр үеийн бэлэг яахав дээ. Хөдөөний бидэн болул хадаг.

Эрдэнэтуяа -

Аанг.

Адьяа -

Ерөөсөө л хадаг. Тэр үед юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанг.

Адьяа -

Архи гээч юм бол зөвхөн монгол архитай. Зөвхөн цагаан сараар аавыг дагаад айл хэснэ. Нэг сияаны тал за яахав тэр тагшаар л нэг архи юм уу даа.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Тийм архи өхдөөр тэрнийг уучихаал тэгээл очсон айлдаа тэрнийгаа л баярлаал яриад явдаг байлаа. Цаана нь архи олдохгүй. Айл бүгд тийм архитай байна гэж байхгүй. Тийм л байсан. Одоо тэр архи дарс гэж юм уудаггүй. Тийм байлаа хүүхэд минь. Одоо болул эрх чөлөө гэдгийг хэтэрхий тавьчихаж. Одоо ер нь за хятадад монголчууд нэг нь нэгнийгээ дайрч алж байна л гэх юм. Тэгээд тэр хүн нь зүгээр байгаа л бололтой байхын. Монголчууд юмаа өгчихсөн гээд шороо. Говь руу. Тэгээл ярьж байна. Эрх чөлөө нь хэтэрцэн мөнгөтэй хүн нь. Мөнгөтэй хүн хэрэг явдалд орно гэж байхгүй болцийн.

Эрдэнэтуяа -

Тэр үед тэгээд мөнгөтэй, мөнгөгүй ч бай яг ялаа эдэлж чаддаг байсан болов уу?

Адьяа -

За тэр үед одоо тийм янз янзын улс төр мөрийн хэрэг, янз янзын юм байхгүй л дээ. Дээр үед нэг лам нар, эсэргүүн мэсэргүүн гэж байсан улсууд байна. тэр үеийн ялтай улсууд малын хулгайч нар л байсан.

Эрдэнэтуяа -

Аан. Малын хулгай их байсан байхнээ?

Адьяа -

Малын хулгайтай байсан. Тэгээд тэр чинь манай. Тэр үед чинь малын хулгайны юу их чангарч байсийн. Хамгийн дээд тал нь 25 жил ял яллаж байлаа ш дээ. Манайх чинь Завханы Ургамалын айл.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Тэгээл Увс манай хоёроос бол хулгай их гарна. Тэрнийг мэдсэн улсууд бол барьж байлаа л даа. 25 жил аваа л энэ Улаанбаатараар байж байгаал тэгээл гарцгаалаа. Гарсан хойноо Улаанбаатарт. Тэгээл нэг нь лүүгээ юм дамжуулж. Тэдэн чинь зарлага их хийнэ. Хийсэн ч адилхан тийш нь ч дамжуулаал. Тэрнээс тэр үед чинь улс төрийн хэрэгтэн байхгүй ээ байхгүй.

Эрдэнэтуяа -

Та өөрөө сургуульд сурах сонирхол их байсан уу?

Адьяа -

Байлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Ямар мэргэжилтэй больё гэж боддог байсан?

Адьяа -

Тэхэд чинь одоо ер нь багш хийх их сонирхолтой байсийн.

Эрдэнэтуяа -

За. Яа, юу нь гоё юм. Багшийн.

Адьяа -

Яахав хүүхдүүдэд юм заах сонирхол их байсин. Би бас сургуульд байхдаа багш над ном сонин өгчихөөд, энийг бичүүлээд, энийг заагаад байж бай гээд өгчихдөг. Тэгээд тэр хүүхдүүд рүү харж суугаал ангайгаал, тэрнийг нэг үнэхээрийн нэг шимтэйд сонсоод байгаа болохдоор тэр гоё юм шиг санагдаж байсин.

Эрдэнэтуяа -

Аанханг. Тухайн үед тэгээд багш ховор ч байсин, сургууль ч бараг анх байгуулагдаад удаагүй байсан байх.

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Сургууль гэж гоё, багш гэж гоё багшийн хэлсэн болгон тэгээл.

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Аягүй сайхан байдаг байсан байхаа тэ?

Адьяа -

Одоо бол багш сурагч хоёр хэрэлдээл зогсож байгаа болохоос биш багшаас айж байгаа хүүхэд байхгүй.

Эрдэнэтуяа -

Ер нь байхгүй ээ?

Адьяа -

Тэр үед чинь багшийн, багш гараал хажуугаар өнгөрөхөд ёсолдог. Ёслоод зогсчихно. Багш өнгөрөөд явна. Тэгдэг байсан. Одоо ер нь багшийг одоо тэр нэг дэлгүүр лүү орох гээд явбал багш захирлаас дөлөөд улсууд орно гэж байхгүй. Одоо тэгвэл цэгцэлчихээл нээх тоож байгаа юм алга байна ш дээ. Тэгээл нэг юмнаас айдаг юмгүй болчихсон. Хэтээсээ монгол хүнд чинь жаахан диктатур хэрэгтэй юм байна лээ л дээ. Одоо тэгээд тиймэрхүү л юм. Малаа хүртэл хоршоололын юм л бараг л эргэж л нэгдэл болгох гэж байгаа юм шахуу л энэ Балдан-Очир тэгж яриад байх юм байна ш дээ.

Эрдэнэтуяа -

УИХ-ын гишүүн?

Адьяа -

Мнг.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Хэтээсээ тийм хоршоо л юм уу тийм юманд оруулахгүй болул болохгүй л юм ганц нэгээрээ гуу жалганд буучихсан улсууд энэ малыг маллаад өвс тэжээлээ аваад яана гэж байхгүй. Тэгээд түүхий эд, янз янзын юмаа зарна.

Эрдэнэтуяа -

Нэгдэл гэдэг маань, тэр үеийн нэгдэл гэдэг ямарав?

Адьяа -

Тэр үеийн нэгдэл ер нь сайн. Нэгдэл болул ер нь зөв нэгдүгээрт, хоёрдугаарт амьтныг жоохон бэлэнчлэх сэтгэлгээтэй болгоцон. Тийн. Тэр нь хэтэрхий. Одоо нэгдлийн мал хариулсан хүн өвс тэжээл авчраад байхад гэрээсээ гарч ирдэггүй байлаа ш дээ. Тэр авчирсан улсууд л хаана л буулгана тэгнэ. Тэгээл одоо өнөөдөхөө нэг нүүж барих болохдээр гэр нүүлгээрэй гээд гэрээ гаднаас нь цоожилчихоод малаа туугаад явчихна. Тэгээд гэрээ гаднаас нь буулгаад ачаад яахдээр иртэл нь тэр тогоотой хоолны шавхруу, аяганы шавхруу бүгд зүгээр байж байдаг.

Эрдэнэтуяа -

За. Бэлдсэн юм байхгүй.

Адьяа -

Байхгүй. Тэгээл хумхиж бөөгнүүлж ачиж аваал тэгээд яахав гүрүүшик мүрүүшик гээд баригаадын дарга нилээн хэдэн жил хийсэн хүн. 20 хэдэн жил хийсэн хүн. Өөрөө ч нэг юм ачилцаж аваалцоож туургий нь тэгээл нэг хаяцан. Бэлэнчлэх сэтгэлгээтэй. Манай тэнд нэг жолооч, усны тээдэг жолооч гадаа нэг контенарт ус хийчихаад мал услах ус. Тэгээд амныхаа усыг хийж ав гээд хашгираад байсан чинь хүн гарч ирэхгүй болохоор нь нисээд явцан гэж байгаан. Усаа авдаггүй учраас. Тэгээд матсан байгаам л даа сумын дарга марга нарт. Тэгээл ахиал нөгөө ус хийх гээл байнга л явна ш дээ. Тэхтээр нь зэрэг л хөөе усаа аваарай гэхдээр нь гарч ирэхгүй. Тэхээр нь босгон доогуур нь шалаанкаа оруулж байгаад л ус татчихаад яваад өгчихнө. Танууд усаа авахгүй байгаад үз. Яах дээрээ хүн мууд үзэж байдгийн. Наад уснаасаа хийж ав гээд. Тэрнээс хойш гарч ирдэг болсон. Тэр гэртээ байж байж тэр улсууд аягүй бол савы нь авчирч байж л усы нь хийж өх.

Эрдэнэтуяа -

Юм шиг байгаан. Аанханг.

Адьяа -

Тэрнээс хойш больсон. Чи усаа татаач бид нар болилоо. Бид нар гарлаа гэж байсан. Дүрсгүй жолооч нар байсан л юм. Бэлэнчлэх сэтгэлгээ их төрүүлсэн байна.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр дүрсгүй боловч бас үнэн л үг хэлж л байгаам л даа тэ?

Адьяа -

Үнэн л байгаан. Тийн. Тэр байцгааж байж усаа авахгүй л байгаа юм.

Эрдэнэтуяа -

Тийн. Аман дээр нь гадаа нь усы нь авчраад өгч байгаа юмыг.

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Савлаад авч чадахгүй тэ?

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тэгээд нөгөө тухайн үед мал маллаж байгаа улсууд эрх дархтай?

Адьяа -

Мнг.

Эрдэнэтуяа -

Гэсэн юугаар тэгээл. Тэгээд нөгөө бригадын дарга, нэгдлийн дарга нар ч гэсэн малчиддаа аягүй сайн байсан юм шиг байгаамаа тэ?

Адьяа -

Шатаавын дарга гэж аймаг, сумаас очино.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Тэгээд тэр чинь мал төллөх үед явна шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Шатаав гэж баригаадын төв дээр байна. Тэр хэд чинь тэгээл ганц нэг гүрүүшикний хүнтэй нэг. Машаанчиг л байна. Одоо нэгдлийн хөрөнгө гэж байхад. 30 машинаар айл хэсээл нисээд ирсэн байгаан. Хоосон. Тэр чинь мөн л их бензин байсан л бодож байна даа. Тиймэрхүү юмнууд байсан даа. Даанч бэлэнчлэх сэтгэлгээ их болоод. Тэгээд чиг ардчилал гээч юмд орох гээд тэгсэн юм байлгүй дээ. А төрийн юм болох ёстой юм боллоо. Тэгээл 90 оноос хойш янз янзын юм болоол. Энэ чинь 90, 80 хэдэн оноос 88, 9 оноос энэ алба хааж байсан улсууд мэдэж байлаа л даа. Одоо ингэхэд чинь одоо энэ мал түрээсэлж авна гээл. Дарга нар.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Мал авдаг. Зөндөө мал аваал. Тэрний чинь бас төдөн төл буцааж өгнө гэж аваал нөгөөдөх авгай хүүхдүүддээ мал аваал хөдөө гаргаад. Тэгээл өнөө мал нийгэмчлэх болсон чинь ямар юмаа түрээслэх юм байхав. Өнөө малуудаа өөрснөө авцан. Тэгээл тэр малжих барих арга нь тэгээд мэдэж байсан байгаан ш дээ. Байшин сав мавыг чинь өө тэр хувьчилна гээгүй байхад л өөрийн болгоод авцан. Тийм байсан байгаам.

Эрдэнэтуяа -

Та тэгээд тухайн үед, тэр үед 80 хэдэн оны үед юу хийдэг байсийн?

Адьяа -

Би нярав хийж байсийн. Би 80 хэдэн оны 89, 88 оны үед чанарын албаны дарга гээч юм хийж байсан. Одоо ухаандаа энэ ноос, ноолуур моолуур юм хумаа л өгдөг улсуудыг шалгадаг.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Одооны брокер юм даа.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Улаанбаатар, саатар энд тэнд явбал юм зарна.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Юм авчирдаг байсийн. Нэгдлийн. Тэгээд 90 онд тийм юм цуглуулж яваад Эрдэнэтэд унаад, машинтайгаа.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Тэгээд ирээд лам хуврагууд одоо чамд ер нь таарахгүй юм байна гэж.

Эрдэнэтуяа -

Танд уу?

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Чи наадахаасаа гарсан дээр. Тэгээд гараад. Би гарья гэсэн чинь тэгвэл чи бригадын дарга бол гээд эргэж бригадын дарга болоод сүүлчийн хувьчлалыг би нэг баригадын мал тараасан хүн дээ. Тэгээд шуналгүй хүн болул ерөөсөө яадаггүй юм байна лээ. Өөрөө хоосон л хоцорох юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Та тэгээд яасан. Хоосон л хоцорсон хүний нэг үү?

Адьяа -

Хоосоон. Хоосон хоцорсон хүний нэг.

Эрдэнэтуяа -

Бригадын дарга тухайн үеийн хувьчлал болохоороо няраваас дээш байжээ. Тухайн нэгдэлд.

Адьяа -

Тэгэлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Нярав, нягтлан, дарга, бригадын дарга ер нь л тэд нар бол арай илүү юмтай үлдсэн гэж ярих юм. Тэр хэр үнэний ортой байсан?

Адьяа -

Ээ дээ. Манай суманд бол.

Эрдэнэтуяа -

Хүн хүнээсээ л?

Адьяа -

Тийн. Манай суманд 2 бригадын дарга юмтай үлдсэн.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Тэр нь ч яахав өнөөдөх. Надаас залуу ч улсууд байсийм даа. Тэр бас овсгоо самбаа их байсан байгаан. Тэгээд муу мал гэж их бий л дээ. Тэрний чинь нэг арваад төгрөг мөгрөгнөөс зараал ингээл байсан чинь өнөөдүүл чинь тийм юм аваал. Манайх бүл юу байхгүй хүүхдүүд сургууль соёл гээд явцан. Өө бүр тийм юм яадагүй. Авах амьтан байдаггүй. Гүй ээ чи наадахаа аргалчих л даа ингээл одоо нэгдлийн дарга марга тэхтээр нь Сант руу хүн мүнд хэлүүлээл Сант руу зарж байлаа ш дээ. Чиргүүлтэй машинаар ачиж байлаа. Тэр өөрөө авсан бол их л юм байсан.

Эрдэнэтуяа -

Тийн. Тэр хямдхан ч авсан, одоо бол ёстой.

Адьяа -

Хямдхан авсан.

Эрдэнэтуяа -

Их хөрөнгө байхгүй юу тэ?

Адьяа -

Тэжээл өвс элбэг байсан тэхэд. Тэгээд одоо яахав ээ яахав тэгээд. Дажгүй. Тэгээд болж л байна. Хашаа машаа, одоо тэр улаан тасалбар гээч юм чинь тэгээл сүүлд нь мөнгий нь өгч байна барьж байна гээл заримы нь тасалбараа авах гэсэн чинь өө цоолцон байна хэн нь авдгийн билээ, энэ нь авсан юм байна гээд. Хөдөөний чинь улс тийм юмыг нээх хэрэгсэхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Тэгээл өнгөрлөө ш дээ. Өнөө хувьцааны чинь.

Эрдэнэтуяа -

Хувьчлал. Нөгөө 3000, 10000 билүү?

Адьяа -

7000.

Эрдэнэтуяа -

7000 билүү?

Адьяа -

Тийн. 7000. Тэгээл өнгөрсөн шүү дээ.

Эрдэнэтуяа -

Тэр 20-р тогтоолыг та хэр мэдэх вэ?

Адьяа -

Би сайн мэдэхгүй ээ. Уул нь бол.

Эрдэнэтуяа -

Юмны үнэ 20 дахин нэмэгдсэн гээд гэдэг билүү?

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Нэг өглөө л юмны үнэ нэмэгдсэн гэдэг юм байна лээ дээ?

Адьяа -

Би Увсын Завхан ороод нэгдлийн нэг банз нэг эмээл зарсан юм байхгүй юу. Тэгээд тэрнийг авах гээд нэг жолоочтой явсийн. Тэгээд хүнээс юм аваад. Оо туваа шаазан маазан, бухаар, янз янзын юм авлаа л даа. Тэгээд наашаа гарч явсан чинь л манайхны нэг нөхөр Увсаас ирдэгийн. Намайг гарах гэж байтал. Тэр манайхны садангийн юм. Гүй ээ Адьяа энэ юмны үнэ 2 дахин нэмэгдэж байгаа гэнээ хөөе. Энэ гурилын, гурил чинь нэг төгрөг байсан. Маргааш өглөөнөөс 2 төгрөг болох юм гэнэ.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Тэдэн юунаас ирсэн юм байхгүй юу Увсаас. Тийм улсууд нь бидэн цуг ирлээ. Гэж байхгүй юу. Тэхтээр өнөөдөхөө яаж авч явж байгаал тэр 1-р бригаад гэдэг дээр тэр Увсын Завхан сумын. Тэндээ барааныхаа ихэнхийг гурилаас өгөөд.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Тэгээд ахиад нэг хувилгаад. Тэгээд ачиж аваад шөнө гараад явчихлаа.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Тэгээд маргааш өглөө нь хүрээд ирсэн чинь өө манай суман дээр тооллого болцон. Тэгээд байж байдгийн. Тэгээл яг л дээгүүрээ тэгж нэмж байсан байгаан. Тэгээл юмын үнэ, гурилын үнэ гэхэд нэг төгрөг байсан чинь хоёр төгрөг болоол.

Эрдэнэтуяа -

Аанханг. Тэгээл яг л нэмэгдсэн байна тэ?

Адьяа -

Тийн. Тэгээд падаан бичүүлж аваад би падаанаараа нэг юм аргалсан. Би чинь өнөөдөх нэгдүгээр гурил л авна шүү дээ. Тэр чинь хориод төгрөг болцийн юм чинь. Цаад илүү төгрөгөө авчил таараа ш дээ. Тэгээл. Тэгж авчил байлаал даа. Ашиг хожоотой үедээ хожоотой л тийм л байлаа. Тэгээл тэр Завхан сумаас намайг юм авч явсан улс чи муу санаатай байсан. Бидэнд хэлээд явахад яахав дээ гээл. Тэгдэг байсан. Тиймэрхүү шиг л явлаа даа.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн давуу тал нь?

Адьяа -

Нэгдлийн давуу тал яахав одоо энэ олны юу чинь болул ер нь нийтийн хүч гэдэг юугаар л юу л даа. Давуутай л даа. Одоо нэгдэл гэхэд чинь л одоо жинхэнэ их малтай улсууд болул оторт явна. Тэгээл тэр бригаадын болон дэл сул улсууд, за тэгээл өөрснөө явна л даа. Өвсөө авна, татах татах газар нь татаж өгнө. Гээд төлөвлөгөөтэй. Тэр өвс тэжээл, өвсөө буух буух газар нь хаваржаандаар буулгана, өвөлжөөндөөр буулгана. Тэгж буулгаж өгнө. Тэгээл одоо ахиал өвс тэжээл яах болул унаа унший нь гаргаж өгнө. Өшөө улсууд явуулна. Тийн. Тэр чинь одоо ганц хүн болул яахав. Хүчгүй шүү дээ тэр чинь. Тийн. Тийм л байсийн тэгээл. Ер нь хамтын хүч гэдэг юм ер нь давуу, давуу ер нь.

Эрдэнэтуяа -

Тэгээд одоо ер нь энэ зуд боллоо. Яриад байхад хүмүүс чинь тэгээл дээр үеийн малчид чинь юугаар ч гэнэ үү малаа тэжээдэг мэжээдэг гээд тэ? Тэр мэр бол нэгдлийн үед таны ярьсанаар бол алга болсонг үгүйсгэхгүй л юм байна. Хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй болоод тэ?

Адьяа -

Тийн. Тэгсэн.

Эрдэнэтуяа -

Тэр юмнуудаа мартцан.

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Нөгөө нэгдлээс тэжээлий нь гараад өгчихсөн, нэгдлээс малы нь сайжруулаад өгчихдөг?

Адьяа -

Тийн. Одоо тэгээд дарш хийлгэнэ тэгээд хуурна өө. Хүн чинь хуурахдаа их дуртай ш дээ. Гүзээ мүзээнд дарш хийж байна гээд яана. Тэгээд жаахан юм хийчихаад гүзээгээ үлээчихдаг.

Эрдэнэтуяа -

Тэгээд нэг л их дүүрэн юм?

Адьяа -

Дүүрэн юм хатчихгүй юу. Бидэн ч үздэг шалгадаг л байсан л даа. Ингээд няслаад үзэхэд түн түн гэдэг байхгүй юу. Тэгээл гишгэж амьтны тийм аргалж л амьтан ууры нь хүргэж байлаа л даа одоо. Одоо тэр бидэн идэх биш дээ тэр. Одоо мал идээндээ л байгаа ш дээ. Ухаандаа нэг гүзээтэй дарш хэдэн хийл ч гэдгийм дээ тэ? Ингэдэг байхгүй юу. Тэгээл өнөөдөх дүүрэх үед нь үлээж хатаадаг энийг чинь. Дүүрэн л байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Гаднаасаа харахад нэг л их том ийм.

Адьяа -

Тийн. Том хэмжээний л байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Тэгээд ингээд бас хаширла даа. Ингээд няслаад бариад ингээд үзэх дээр зэрэг нөгөөдөх нь түн түн гээд дуугарч байгаа байхгүй юу. Тэгээд гишгихдээр өнөө хатсан гүзээ ямар юм байдгийн. Хага үсрээл явахгүй юу. Жоохоон юм хийцэн. Тэгдэг л байлаа. Тэгээд тийм улс чинь өөрийгөө л хуурч байгаа болохоос биш засаг төр тийм юманд хууртаад байх юм байхгүй л дээ. Малаа үхүүлсэн тэр нэгдлийн төлөө гэсэн, мал үхүүлж байгаа хүн чинь тэр өөрийн л амьдруулж байгаа амьдралыг харахад. Тийм тийм янзын юм улсууд, олон улс сайнтай муутай даа тэгээл.

Эрдэнэтуяа -

Тэр үед чинь нөгөө нэг яагаав Сталин чинь, хэдэн онд юм бэ? нөгөө монголын малыг 200 сая болгоно гэж. Тэр одоо яг 200 сая болгоно гээгүй ярьж л байсан юм шиг байгаан тэ?

Адьяа -

Өө тиймээ тийм.

Эрдэнэтуяа -

Тэрийг л тэр хүрч ирээл монголын малыг 200 сая болгоно гэж өсгөнө гэж нэг төлөвлөгөө гаргаж байсан гэсэн. Тэр ер нь хэдэн оны үе юм бэ?

Адьяа -

Мэдэхгүй ээ тэрнийг би ер нь.

Эрдэнэтуяа -

Сонсож байсан уу?

Адьяа -

Сайн мэдэхгүй байна.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

55 онд ч билүү дээ манайх чинь Хятадтай одоо энэ энхтайвны гэрээ байгуулах гэж гарын үсэг зурж, гарын үсэг хүргэж өгөх гэж. Тэхэд чинь өнөөдөх зарим нь өнөө эрхий хуруугаараа дардаг.

Эрдэнэтуяа -

А бичиг мэдэхгүй?

Адьяа -

Тийн. Бичиг мэдэхгүй. Тэгээд хүүхэд шуухадгүй. Тэгж гарын үсэг авч байсийн. Тэгээд манайхны нэг манай нутаг орны л нэг хүн тэр гарын үсэг хүргэлцэж явсан байгаан.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Сүрэнжав гуай даргалж явж л дээ.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Тэр хотод л юм гэнэ лээ. Тэр Бээжин мээжин хүрсэн байлээ. Тэгээд явж байсан чинь өнөө газар нь хаана нь мэдэгддэггүй бензин нь дуусаад болдоггүй гэнээ.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Тэгээд Сүрэнжав гуай бензин дуусаад байдаг. Одоо яахав гэсэн чинь хүргэж болдоггүй сонин газар гэсэн чинь. Тэгээд нэг уул даваад гараад ирсэн чинь тэр доор нь байсан юм гэнэ лээ. Тэгж хүргэж өгөөд тэгээд дайллага цайллага байдгийм уу тийм юм байдаг байлгүй дээ. Янз янзын юмны төлөө их л тулгаад байхад нь Сүрэнжав гуай: -за хойд туйлын цагаан баавгайн төлөө нэг уучихья гэж Оросын төлөө ууж байсийм гэнэ лээ. Манайх чинь Оросыг шүтэлгүй яахав дээ. Оростой л их сайн байсийн.

Эрдэнэтуяа -

Аанханг. Ер нь л Оросын л юугаар явдаг байсан?

Адьяа -

Тийн. Оросын л юугаар явдаг байсан. Одоо тэр ярьж байх нь тэр сонгуулийн хуулин дээр тэр оросыг л яацан юм байна ш дээ. Дууриацан байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанханг. Хуулбарлачихсан.

Адьяа -

Хуулбарлчихсан юм байна ш дээ одоо. Ярилцаж байх нь. Улам л оросыг л дагах юм даа тэгээд. Хүн чиг дагаад чиг буруудах ч юм байхгүй л дээ одоо. Даанч нэг хувьчилах гээд байх биш орос. Манайхыг. Тэгээд жаахан яахав гэхдээр өнөөдөх хуучин энэ бензин тосныхоо өр мөрийг илүү нэхдэг юм шиг болоод байхийн. Орос. Тиймэрхүү л юм шиг байна лээ. Одоо тэгээл уул уурхай, янз янзын юмны төлөө л амиа өгтлөө тэгээл манайд хятадууд л орж ирээд байх шиг байхын. Өөрөөсөө гадагшаа улсууд яваал байх шиг байхын одоо 300 гаруй, 3000 гаран улсууд Солонгост.

Эрдэнэтуяа -

30000.

Адьяа -

30 юм уу?

Эрдэнэтуяа -

Одоо 3000 гаргах гээд байгаан гэсэн.

Адьяа -

Харин тийн. Тэгээл жагсцан тэгээл. Шувт оочерлоостой.

Эрдэнэтуяа -

Танай энэ аймаг дээр бас байна уу?

Адьяа -

Манай энэ аймаг дээр мэдэхгүй ээ. тэгээл.

Эрдэнэтуяа -

Хотод л лав юу л байна гэсэн. Пиг л байна гэсэн.

Адьяа -

Энэ хотод тийм байна гэсэн. Энүүгээр л харж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Тийн гэсэн.

Адьяа -

Тийм л байгаан. Тэднийгаа өөрснөө ажиллуулж байвал зүгээр байхын. Тэгээд одоо энэ монголд мөнгө өгдөггүй хятаддаа л өгдөг болж байх шив дээ энэ улсуудын яриагаар. За тэгээд өвөөгий нь яриа дууслаа тэгээд.

Эрдэнэтуяа -

Тэр үед ингээд хүмүүсээс ярилцлага авч байхад нэгдлийн малчдын, нэгдлийн ажилчдын хөлсний үнэлгээ арай бага байсийн болов уу гэж?

Адьяа -

Мөнгөний ханш өндөр. Багадахгүй байсан.

Эрдэнэтуяа -

Дундаж цалин хэд байсийн нэгдлийн ажилчдын?

Адьяа -

Нэгдлийн ажилчдын одоо.

Эрдэнэтуяа -

Малчдынх бол арай?

Адьяа -

Малчдынх бол хариулж байгаа малаараа л байна. Би одоо хамгийн их том бригадын дарга байсан. 250 цаас авдаг байсан.

Эрдэнэтуяа -

Та юу?

Адьяа -

Тийн

Эрдэнэтуяа -

Тийм бага уу?

Адьяа -

Тэр чинь бага гэж хамаагүй их мөнгө байхгүй юу. Тэр чинь мөнгөний ханш өндөр.

Эрдэнэтуяа -

Хүмүүс чинь яахав дээ юм хямдхан байсан болохоороо амьдралд нь болоод байсан байх л даа.

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тэхдээ хүмүүс чинь 500, 700, 1000 зянга авдаг байсан юм биш үү?

Адьяа -

Үгүй ээ үгүй тэгж авахгүй. Яахав малтай улсууд бол авна. Өнөө малын ноос үс тиймээ.

Эрдэнэтуяа -

Аанханга.

Адьяа -

Тэгсэн үедээ бол авна. Зүгээр юу болул.

Эрдэнэтуяа -

Нэгдэлд бол тэгж их авч чаддаггүй л байсан юм байна тэ?

Адьяа -

Тиймээ, тийм. Малтай улсууд болул яахав малынхаа ноос үс аваад төл мөл 1000 гаргаж авнаа. 2000 сянга хүргэж авна. Олон мал төллүүлсэн улсууд.

Эрдэнэтуяа -

Пөөх.

Адьяа -

Тэр чинь их мөнгө байгаа биз.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

61 төгрөгөөр онгоцоор ирдэг байлаа манай сумаас. Энд.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Эндээс 250 төгрөгөөр Улаанбаатар явдаг байсан. 250 төгрөгөөр.

Эрдэнэтуяа -

Пөө Улаанбаатар ороход л 250 төгрөг юм уу?

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Нэг сарын цалин?

Адьяа -

Тийн. Нэг сарын цалин.

Эрдэнэтуяа -

Тэгээд хэр их орохов?

Адьяа -

Өө бид нар хот мот руу юу хийж явахав. Мөнгийг чинь байнга зарцуулахгүй шүү дээ өдөр болгон.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Ерөөсөө. Байж л байна.

Эрдэнэтуяа -

Яахав нэг хүнсээ. Нөгөө 70 хийлийн гурилаа 70 төгрөгөөрөө аваад тавьцан байхад тэгээд.

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Нэг хэсэгтээ нээх мөнгөний зовлон байхгүй. Одоогийн үе шиг өдөр болгон зарлагдах хэрэгцээ гардаггүй л байсан байх л даа.

Адьяа -

Гарахгүй. Тэгээд янз янзын хувцас авч өмсөх мөмсөх. Одоонийхтой адил янз янзын улс амьтны бараа туруу ирж байна гээд янз янзын юм байх биш. Оросын бахиал, эрэгтэй хүн бахиал өмсөнө. А эмэгтэй нь хүрэн улт гээл. Манайх өөрөө ч хийнэ. Цагаан улт. Тийм л хоёр юм байсан.

Эрдэнэтуяа -

Тэр нэг зузаан гутал мутал нь их дуртай байсан юм шиг байгаамаа. Ул нь зузаан.

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тэгээл бөөн, дэлгүүрт ирвэл тэгээл бүгдээрээ л тийм гутлаар, нэг л гутлаар ижилсдэг ч юм уу.

Адьяа -

Тэгээл эсгий гутал. Тэгээл одоо.

Эрдэнэтуяа -

Тэ. Аанханг. Өвөлдөө.

Адьяа -

Тийн. Өвөл. Өвөлдөө эсгий гуталтай.

Эрдэнэтуяа -

Монгол гутал.

Адьяа -

А монгол гутал болул ирэхгүй. Өөрснөө хийж өмсөнө. Манайх чинь бол гутлын болул маш их хийдэг байлаа ш дээ өөрснөө.

Эрдэнэтуяа -

Мнг. Танай энд болул их хийхүү?

Адьяа -

Өө манай тийшээ их хийдэг байсан.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Өөрснөө л хийж өмсөнө.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Үхрийн ширийг элдэчихаад хүмүүн гутал гэж одоо монгол гутлыг өмсдөг байлаа.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Булигаар мулигаараар хийдэг.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Тэгээл тэр бол их сонин л гутал байсан. Тэгээл нөгөө хүүхдүүддээ өмсгөнө. Хийж өгнө. Ямааны арьс элдэж дээл хийж байгаам. Цагаан нэхий дээл, хонь ямааны арьс тийм л дээл өмсдөг байлаа ш дээ. Ямааны арьсан дээл нь өмсөхдөөр сүүлд нь үсний араар үс нь халцарчихдаг байсан.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Одооныхтой адилхан доор нь тийм, тийм юм өмс, ийм.

Эрдэнэтуяа -

Жээнс, мээнс гээл.

Адьяа -

Тэр үед цамц, мамц тийм юм солино холино ер нь ховор доо. Тэгээл 7 хоногт 1 удаа юм уу хүүхдүүдийг ариун цэвэр шалгана даа одоо бөөс хуурс л их шалгана даа.

Эрдэнэтуяа -

За. Аанханг.

Адьяа -

Тэхэд чинь болул одоо за тийм юмтай хүүхэд чинь андаш байхгүй зүгээр. Бултагнаал өнөөх их хүн амьтны араар орох гээл. Тэр чинь яахав дээ амьдралы нь л юу шүү дээ.

Эрдэнэтуяа -

Амьдралын тэгээл?

Адьяа -

Тийн. Бололцоогүй л бас л тэгж байсан.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Тийм л байсан. Тэглээ гээд тэр хүүхдүүд.

Эрдэнэтуяа -

Муудсан юм.

Адьяа -

Муудсан юм л алга.

Эрдэнэтуяа -

Тийн. Тухайн үеийн нийгэм нь ерөнхийдөө тийм бөөстэй ч юм уу тэ? Бас л тийм л үе байсан байх.

Адьяа -

Тийн. Одоо энэ угаалгын.

Эрдэнэтуяа -

Нунтаг.

Адьяа -

Нунтаг мунтагт байдгийм уу, энүүнд л одоо тэр бөөс мөөс устдаг л юм байна л даа. Тэрүүнгээр одоо чиг л бөөс байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийн. Үгүйсгэхгүй л дээ.

Адьяа -

Үгүйсгэхгүй, тийн. Одоо тэр бөөс мөөс чинь одоо тэр хүний өвчин мөвчинд их хэрэг байсан байна шүү.

Эрдэнэтуяа -

Тэр чинь муу цустай газар нь гэлүү очиж сордог, хаздаг маздаг гэдэг байхаа?

Адьяа -

Тийн. Тэгээд тэр одоо шаралж бариал, элэгний коом моом болсон улсууд бөөс идээд зүгээр болж байсан байдаг. Одоо тэр манай сум муманд байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм үү?

Адьяа -

Тэхээр одоо мөн л хэрэгтэй байсан байна. Тухайн үед. Тэнд өвчин байдаггүй байсөөн. Олгой гээч юм байхгүй. Мухар олгой чинь одоо энэ. Суухад чинь морь унахад мухар олгой ургацан л гэх юм байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Юунаас үүсдэг юм бэ? болоод байна.

Адьяа -

Хоол унднаас нь гэх юм. Одоо тэгээд энэ ийшээгээ олгой молгой гэнэ янз янзын сав суулгаас их үүсдэг болов уу гэж боддогийн. Наатри гэж гялгар юм байлаа урьд. Аав ээж ханиад хүрлээ гэхэд тэгээд энэ авцан уут. Наатри уучих миний хүү л гэнэ. Тэгээл нэг гялгар юм долоочихно. Тэгээл зүгээр болчихоол, кальцикилоород уучих л миний хүү гэнэ. Тэр нь зүгээр нэг давс л байх шиг байдгийн. Тийм юм долоочихно. Тэгээл зүгээр болчихдог байлаа. Өшөө эм юм уудаг иддэг юм гэж байгаагүй.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр тухайн үеийн хүмүүсийн амьдралын түвшин их жигд талдаа байсан байх тэ?

Адьяа -

Жигд. Ер нь нэгдэлд ороод жигдэрчихнэ шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Нэгдэл гээч юм болоол. Хүн бүгд л мал идээ хариулдаг болчихдог.

Эрдэнэтуяа -

Хувийн өмч гэж багатай?

Адьяа -

А хувийн өмч багасаал. Тийн. Нийгмийн болоод. Манайд чинь багд чинь 75 толгой мал байлаа. А илүү мал байвал хувьчлаад авчихна.

Эрдэнэтуяа -

Тэр ер нь зөв байсан уу?

Адьяа -

Зөв байсан. Тэр хувийн аж ахуй хөгжсөн үед нийгмийн юм хийнэ гэж ерөөсөө байхгүй юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Мнг. Гэхдээ зарим нэг хүмүүс жоохон сөрөг талтай байсан болов уу? Нөгөө өөрийнхөө хүчээр нийгэмчилхээс өмнө 1000 толгой мал ч юмуу, 500 толгой мал ч юмуу ?

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Яг өөрийнхөө хүч хөдөлмөрөөр өвлөж ирсэн мал нь байж байдаг. А малгүй ч ард иргэд байгаан ш дээ.

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тэхэд нөгөө малтай 500 толгой малтай хүн чинь зүв зүгээр хүнд өгөхөд чинь бас юу билээ, харамсах сэтгэл төрөх тэ? Тэхээр бас сөрөг эерэг тал.

Адьяа -

Амьтан харамсаж байлаа.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Одоо тэр олон малтай айл мал нийгэмчилж байх үед өдөрт 2 чиг л мал алж байсан айл байсан. Одоо зүгээр энгийн амьтанд өгчихөөр идье гээл. Идсэн ч юм байхгүй нохой шувуунд хаяж өгөөл.

Эрдэнэтуяа -

Идлээ гээд хуучнаараа л адилхан л хүн юм чинь.

Адьяа -

Тийн.

Эрдэнэтуяа -

Хэмжээндээ л иднэ ш дээ.

Адьяа -

Тийн. Тэгээл байж байсан.

Эрдэнэтуяа -

Нуух асуудал хэр байсан. Мал нуух?

Адьяа -

Мал нуух ажил ер нь гайгүй. Энэ захиргаадалтын үед чинь хууль чанга байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Тийм учраас нууна хаана гэж ер нь байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанханг. Тэгээд тэр мал нийгэмчилхээс өмнө их зарж үрж байсан нөгөө нэг “Хүргэн хүү” дээр чинь 20 яа яарныхаа шарийг хоёрхон хулгана идүүллээ гэдэг нэг. Тэрэн шиг алж одоо нааш цаашаа хөдөлгөх асуудал хэр гархав.

Адьяа -

Одоо тэр чинь мал мал авдаг энд тэнд байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Цугаараа адилхан нийгэмчилж байгаа юм чинь. Тийм байсан. Тийм юм байдаггүй.

Эрдэнэтуяа -

Энэ юу хэр байсан бол? Бас нэгдэл чинь нэг талаараа жоохон сайхан. Заримд нь юм өгсөн л байх. Нэг талаараа нөгөө эсгий хийх ноосоо бараг олддоггүй байлаал гэхийн? Ноосоо гүйцэх гэж харганы ноос түүдэг явлаа л гэхийн?

Адьяа -

Төлөвлөгөө гэж айхтар юм байсийн.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Адьяа -

Тийн. Одоо бид 2 адуу хариулж явсан хоёр.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Тэгээл одоо нээх хүн бүр малтай байхдээр бас тэр чинь элбэлцэх юм байхгүй юу. Би ч одоо өөрөө бугуйл гээч юмаар бугуйлдаал татаж унагаагаал энэ самганд боож өгөөл, хайчлана. Тэгээл шаар тагалцагий нь хүртэл хайчлаал. Тэгээл дөхөж байвал хилий нь хиллээл хайчлаад байна ш дээ. Тэрний нь гүйцээхгүй бол болохгүй.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Хонины ноос мөн ижил. Тэхгүй бол олж өгнө. Мөнгөөр. Ерөөсөө нэг л хэмжээний нэг малнаас.

Эрдэнэтуяа -

Тэдийг авах ёстой?

Адьяа -

Та 300 грамм ноос гарна л гэсэн бол хониноос тийм ээ.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Заримы нь гүйцээгээл, заримы нь яахав дээ авч чадахгүй гээцэн л байдаг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Тэрнээс ерөөсөө тэр чинь эсгий хийх арга байхгүй. Сумын төлөвлөгөө биелүүлээгүй болул сум оронд эсгий хийлгэхгүй.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Тийм байсийн. Сумын төлөвлөгөө биелсэн хойно л эсгий хийвэл хийнэ.

Эрдэнэтуяа -

Тэгээд эсгий хийх ноос илүү гардаг ч гүй л байсан юм шиг байна лээ ш дээ тэ?

Адьяа -

Аа нээх гарах чгүй. Гардаг ч улс байсан л даа зүгээр. Тэгээд гадна дотноос худалдаж авчирч ноосоо яана. Биелүүлнэ. Ийм л байсийн.

Эрдэнэтуяа -

Тухайн үед хүмүүс ер нь ажилтай болох ямар байсан? ажилд орох процес ер нь хэр байсан бэ?

Адьяа -

Өө ажилд орох дуртай л даа. Хэн л байна ажил хийх.

Эрдэнэтуяа -

Ажилгүй хүн гэж бараг байхгүй байсан байх тэ?

Адьяа -

Байхгүй. Тэхэд ч одоо хүүхэд залуучууд их л бага л байсан. Одоог бодвол. Ажилгүй болчихоороо ихэдчихдэг юм уу? тэгээл өнөө мал идээтэй байхдаар тэд чинь гэр орныхоо мал идээг хариулаад яваал нээх тийм, ажилгүй хүн мэдэгдэхгүй ш дээ. Тэгээл одоо тэр малтай хүн чинь ажилтай л хүн шүү дээ.

Эрдэнэтуяа -

Мал чинь тэхдээ аягүй чимэхлүүр ажилтай ш дээ мөнхийн л ерөөсөө зогсоо зайгүй ажилтай тэ? Гаргалаа, орлоо, хашлаа, буцаад гаргалаа, саалаа, одоо яадгийн наашаа цаашаа гээл?

Адьяа -

Бүтэн жилийн турш л малтай хүн нэг ажлаа л хийгээл.

Эрдэнэтуяа -

Тийн. Өглөө босоол нэг ажил.

Адьяа -

Тэгээл одоо бүтэн жилийг өнгөрөөчихөж байгаан ш дээ. Өглөө хонинд явсан хүн хонио хариулаал ирнэ. Маргааш өглөө нь дахиал.

Эрдэнэтуяа -

Туугаал явна.

Адьяа -

Дахиал тууна. Саальчин хүн орой малаа саагаал сүүгээ хөөрүүлээл, маргааш нь сүүгээ борлуулна. Өнөө ахиал сүүгээ яана. Нэг юм хийж байж бүтэн жилийн авч байна.

Эрдэнэтуяа -

Тэр нэг сүү гэснээс бас нэг нормчилж авдаг байсан юм шиг байгаан. Зуны 3 сард тэ?

Адьяа -

Авч байсан. Тийн.

Эрдэнэтуяа -

Тийн. Тэр үед нөгөө хүмүүс сүүндээ, сүүний норм бас хүрэхгүй тэгээд нөгөө ус мус холих молих асуудал гардаг байсан гэсэн. Тэр ер нь ямар байв?

Адьяа -

Тэхэд чинь хэмжээ гэж нэг юм бий.

Эрдэнэтуяа -

Тийн. Хөвөөд гараад ирдэг билүү тэ?

Адьяа -

Тийн. Тэрүүгээрээ хэмжинэ. Доошоо орчихвол буцаад аваад явна.

Эрдэнэтуяа -

Аанханг. Дээшээ хөвж гарч ирвэл.

Адьяа -

Тийн. Хөвж гарч ирээл хэмжээтэй л дээ тэр.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Тэндээр бол зүгээр голдуу үхрийн сүүн дээр л тэх байсан.

Эрдэнэтуяа -

Тэхдээ бас зарим нэг нь бүүр тийм ус хольцон юм шиг шингэн сүүтэй ч үхэр байдаг гэсэн тэ?

Адьяа -

Аан тийн.

Эрдэнэтуяа -

Үгүйсгэхгүй гэдгийм байна лээ.

Адьяа -

Тийм л байдгийн.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр сүүний ноорм моормтой байх үед чинь бараг өөрсдөө ч цай сүү, тараг ууж чаддаггүй байсан юм биш үү?

Адьяа -

Чадахгүй ээ.

Эрдэнэтуяа -

Тэр чинь нөгөө хүүхдүүддээ цөцгий цохисон нэг гарсан сүү гэнэ үү? Тэр мэрүүгээр хүртэл ааруул хийж өгдөг. Аймаар хатуу.

Адьяа -

Шингэн сүүгээр нь. Сүүгээ машиндуулаад шингэн сүүгий авна.

Эрдэнэтуяа -

Нэг цэхэр юу гардаг байсан. Тэрүүнгээр нь ааруул хийж өгч идүүлдэг байсан гээд.

Адьяа -

Тэр чинь ёстой хатуу гэж бэрх л дээ.

Эрдэнэтуяа -

Аанханг. Тэхээр бас нэг талаадаа хэцүү байсан гэж хүмүүс ярихын?

Адьяа -

Хэцүү, хэцүү. Норм төлөвлөгөө биелүүлнэ гэж хэцүү байсан л даа. Сүү биелүүлнэ гэж. Нэгдлийн үхэр ч яахав нэгдлийн саальчид саагаал. Явчихаж байгаан. Өвөл хүйтрэхдээр сүү мүүгээ өгөөл. Тэр өнөө амины үхэр гэж тийм сүү биелүүлнэ гэж айхтар юм байдаг байсан. Тэчнээн литр сүү өг л гэнэ.

Эрдэнэтуяа -

Нэгдэлжихээс өмнөх үү?

Адьяа -

Гүй ээ нэгдэлжсэн байхад .

Эрдэнэтуяа -

Аанг. Хувийн мал дээр хүртэл тэгдэг байсийм уу? нөгөө нормтой мал дээр нь?

Адьяа -

Тийн. Нормтой. Тэрнээс одоо сүү тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Аанг. Та ер нь сүсэг бишрэл хэр вэ?

Адьяа -

Сүсэг бишрэл сүүлийн үед их болсон.

Эрдэнэтуяа -

Аанханг. Социализмын үед.

Адьяа -

Социализмын үед сүсэг, шүтэн бишрэх юм байхгүй байсан.

Эрдэнэтуяа -

За. Төр шашин хоёр хэр харилцаатай байсан?

Адьяа -

Төрөөс шашин айна гэж ухаан алдчихана.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Шашин бол, төр бол шашиныг үзэж чаддаггүй байсан. 90-ээд он, 90 оноос өмнө. Төрөөс одоо ямар сайндаа айлд ном уншиж байсан хүн орж ирэхдээр зэрэг цугаарангий нь ширээн доогуур хийчихаад тамхи татаад сууж байсан. Тэр чинь харьцаа тийм л байгаа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Уул руу тэр нөгөө судар мудар, бурхан шүтээнээ авч гарч байсан гэдэг.

Адьяа -

А тийм л юм гэнэ лээ. Тэр ч яахав тэгээл зарим нь энийг тахих шүтэх хүн байхгүй. Тэгээл өөрснөө амьд сэрүүн байгаа дээрээ нутаг мутагт тавьдагийн байлгүй дээ тэр. Тийм л юм шиг байгаан тэр. Ерөөсөө ном судар хадгалах гэсэндээ ч биш тийм бурхан мурхан энд тэнд тавигдсийн гэнэ лээ тэр одоо янз янзын юм болоод болдоггүй гээл одоо эрсэн хайсан амьтны хүүхдүүд одоо хэр нь л байдгийн. Хэлдэггүй тэрийг чинь одоо. Тэгээл хаана ч тавьсан байдгийн тэгээл.

Эрдэнэтуяа -

Зарим нь ч тэгээд олохгүй байх л даа.

Адьяа -

Ёстой олдохгүй.

Эрдэнэтуяа -

Өөрөө аваад явсан, тэр хүн нь одоо байхгүй болохоор хаана тавьсан, хаана яасны нь тэ?

Адьяа -

Хаана тавьсан билээ гээд. Тэнд магадгүй гээд амьтнаас жоохон сурагладаг. Тэр нь тэгээд байгаа юм уу үгүй юм уу бүү мэд. Тийм улсууд байдгийн байдгийн. Тэгж эрсэн сурсан. Тиймэрхүү л байдгийн. Одоо харин 90 оноос хойш нэг эмнэлэгт ч бай, гэртээ ч бай хаана ч бай нэг лам авчраад ном уншуулдаг л боллоо. Хүний сэтгэлийн юм. Тэгээд өөрийгөө ариусгаад яахав. Төр шашин хоёр дажгүй явнаа хоорондоо бие биенийгээ мэдэж ойлголцож. Тэгж боддогийн.

Эрдэнэтуяа -

90 он гэснээс ардчилал ер нь анх яаж гарч ирсэн бэ?

Адьяа -

Ардчилал чинь одоо.

Эрдэнэтуяа -

Юу гэж ухуулж сурталчилж гарч ирж байв?

Адьяа -

Ардчилал ч яахав дээ. Цалин их нэмнэ. Цалин мөнгө бага байна.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Ардчилснаар одоо юу хүн өөрийн эрх чөлөөтэй болно. Цалин мөнгийг тэчнээн хувиар нэмнэ. Бидэн чинь нэг 100 хэдэн цаас, 200 хэдэн цаас авдаг улс чинь тийм 1000, хэдэн сая юм ярих дээр чинь л хөө тийм мөнгө авдаг болул ер нь яах вэ дээ. Бараг ажил хийгээд яахав дээ гээл. Тэгээл монгол хүн чинь тэгээл их л юм болул ажил хийгээд яахав дээ гэсэн юм сэтгэл буудаг. Тиймэрхүү л байсан. Тэгээд энэ хэтээсээ түүхийн уламжлалтай байсан.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Тэгээл одоо цагаан морин жил мил л. Энэнээс чинь өмнө Лоохууз, Моохууз ингээл.

Эрдэнэтуяа -

62 оны. 60 оны.

Адьяа -

Хийж байсан улсууд бий шүү дээ. Тэд нар чинь цаг нь болоогүй байсан.

Эрдэнэтуяа -

Аанханг. Уул нь санаа нь зөв байсан юм шиг байгаан тэ?

Адьяа -

Санаа нь зөв байсан юм байгаан тийн. Тэр улсууд. Тэгээд одоо цагаа болохдээр, цагаа болохдээр тэр нь болоо л яачихаж байгаа юм байлгүй гэж боддогийн би.

Эрдэнэтуяа -

Мнг.

Адьяа -

Энэ ч яахав даанч бэлэнчлэх сэтгэлгээ нь их болсон. Авилга, хээл хахууль нь ихэдсэн энэ одоо. Энийгаа л жаахан дардаг болул.

Эрдэнэтуяа -

Манайх уул нь бусад Европын барууны орнуудыг бодвол цалинтай ажил эрхлэх богино хугацаа ш дээ. сая ер нь 40, 50-иад оноос бол яг ингээд сар тутам цалин авч ингэж ажил хөдөлмөр хийдэг үе эхэлсэн байхаа. Тэрнээс өмнө тэгээл малаа маллаал, явдаг байсан байх тэ? Богино хугацаа биз дээ? ер нь бол хоёр мянга хэдэн он хүртэл л цалинтай ажил хийдэг.

Адьяа -

Суманд.

Эрдэнэтуяа -

Багийн дарга.

Адьяа -

Сумын дарга, нарийн бичгийн дарга гэж хоёр хүн байлаа. Хөдөө багийн дарга гэж хүн байлаа. Багийн дарга 80 цаасны цалинтай, сумын дарга маргы нь мэдэхгүй. Багийн дарга ажилтай. Одоо энэ албан тоот моотыг өөрснөө бичнэ. Одоо чинь орон тоо ихдэж байна л даа. Сумын төв дээрээс бичиж өгөөл явуулчих юмыг чинь бригадын дарга нь тэгж байгаа ч юм алга.

Эрдэнэтуяа -

Ер нь та ардчилалаас за нэг ардчилал гараад за нэг миний бодлоор нэг амьдрал тийм болчих болов уу, тийм цалин тэгчих болов уу гэсэн хүлээлт хэр байсан? Юу бодож байсан. Ардчилалаас?

Адьяа -

Надад тийм сайн сайхан болчих байх гэсэн юм бодоогүй. Би тэгээд сургууль соёл, янз янзын, энэ сургууль мургууль төгссөн хүүхдүүд хамгийн гол нь ажилтай болох байхдаа гэж бодож байсан. Тэхэд хамгийн ажилгүй боллоо. Энэ л миний бодож байснаас ерөөсөө л.

Эрдэнэтуяа -

Тэгээд энэ тухайн үед ч гэсэн тухайн үеэс, тэр үеэс илүү л дээд мэргэжилтэй боловсон хүчин байна. Нөгөө нэг өмч хувьчлалтай холбоотой л ажил байхгүй юу ардчилалтай холбоотой.

Адьяа -

Мнг.

Эрдэнэтуяа -

Зөв, буруу бодлого уу?

Адьяа -

Тэр бол буруу. Одоо энэ юмнуудыг чинь хувьчлалаа л зарим нь буруудаад ахиал хувьчлах гээд байна ш дээ энэ. Тиймээ.

Эрдэнэтуяа -

Одоо юуг? Юу юуг хувьчлана. Хөтлийг хувьчлана гээд байсан уу?

Адьяа -

Тэгж байсан.

Эрдэнэтуяа -

Тэхдээ больж байх шиг байна лээ.

Адьяа -

Эрдэнэтийг судлах юм яриал байснаа одоо юу болов. Бас болив уу юу болов.

Эрдэнэтуяа -

Аанханг. Хөтлийг яахав хувьчлана гэж байснаа больцон.

Адьяа -

Янз янзын одоо тэгээл. Төмөр замыг хувьчланаа гээл байсан одоо юу болсон хэнмэдэхэв.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Тэгээл одоо.

Эрдэнэтуяа -

Ардчилалын үр нөлөө юу байна?

Адьяа -

Ардчилалын үр нөлөө яахав дээ нэг хүн зүгээр үхчихээд нэгнийгээ шоронд хийхээ больцийн.

Эрдэнэтуяа -

За.

Адьяа -

Юу л хэлнэ хамаа алга тэр. Хэлдэг юм нь эрх чөлөө гэдэг нь тийм арай хэтэрцийн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Энэ нь одоо их муухай байна. Яахав тэгээд хүн хаанаа ч гэсэн бараа таваар наймаа саймаа хийдэг нэгд, хоёрт банк санхүүгийн талаар зээл мээл өгдөг энэ талаараа харин нээх юутай болсон байх. Ард түмнийг хардаг болсийм байгаа биз.

Эрдэнэтуяа -

Сайн тал нь.

Адьяа -

Тийн. Сайн тал нь. Одоо тэгээл янз янзын жижиг мижиг төсөл мөсөл гэж байна л даа. Ийм юмаа хийгээд байвал уг нь гайгүй л дээ. Болох л юм шиг байгаан.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Тэгэхгүй болохдоор зэрэг л гүйх, банк хоорондын эрх зүй, банкууд өгөхдөөр төр засаг нь ч тэрий нь төлнө гээл авчихна. Ийм янз янзын юм байх юм тэгээд. Мэдэхгүйм аа тэрнийг одоо. Одоо нэг Шуудан банкыг өнөө юутай нийлүүлцэн одоо тэр Зоригт руу л дайрч байсан. Тийм л байх юм байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Гүн шарх үлдээсэн байж болно, эсвэл гүн сайхан дурсамж үлдээсэн байж болно. Амьдралд чинь гэнэтийн өөрчлөлт гарсан байж болно. Тэр үйл явдал болсноос ч юм уу?

Адьяа -

Өө нэгдэл болул хэтээсээ бидэнд буруу юм өгөөгүй.

Эрдэнэтуяа -

Аанханг.

Адьяа -

Бидэн чинь одоо мал аж ахуй цөөтэй тийм улс байсан. Нэгдэлд ороо л мал аваал хариулаа л. Тэгээл амьдрал дээшилсэн. Энийгаа зөв сайхан маллаал тэгээл. Нэгдлийг одоо бидэнд их юм өгсөн. Харин сүүлдээ л одоо энийг хувьд өгөх хэрэгтэй. Яагаачгүй энийг хувьчлал яалаа барилаа гээл нэгдэл мэгдэл болголоо, хамтрал энэтэр болголоо гээл яацан. Энэ ингээл байж байсан бол харин энийг хоршоолол маягтай болгоол байж байсан болул би одооноосоо, одоогийн малчдын амьдрал дээр байгаа л гэж бодож байна.

Эрдэнэтуяа -

Хувьчлал нь буруу явагдчихсан?

Адьяа -

Тийн. Тэгж боддогийн. Хэтээсээ тийм нэг, хоршоололын байдлы нь устгахгүй байсийн.

Эрдэнэтуяа -

Дээрээс нь тэгээд нөгөө манай ард түмний юу, мэдлэг муу байсан байх л даа. Эдийн засгийн арай ухааны тэр. Хувьцаа гэж юу, хувьчлал гэж юуеийн. Өмнө нь тийм юм хийгдэж байгаагүй тэ? Туршлага байхгүй. Тэрэндээр нь л дулдуйдчихсан байх.

Адьяа -

Мал идээг хувьчлах ч хүний тоогоор өгч байсан. Тэр олон ам бүлтэй, олон малтай болох гээл шөнө нойр нь хүрдэггүй байлаа ш дээ. Тэгээл одоо байж байгаа байдал. Тэгээл зарим нь ч аваал, зараал, үрээл. Юу ч үгүй ч болсон улс зөндөөл бий л дээ. Зарим нь яахав ээ тэрнийгаа өсгөөл цөөхөн мал авсан улс тэрнийгаа өсгөөл.

Эрдэнэтуяа -

Амьдралаа болгочихсон ч хүн байна.

Адьяа -

Тийн. Сайхан болчихсон ч хүн байна. Янз янз. Хүнээс л шалтгаалж байгаа юм чинь. Тиймэрхүү л ортой байна.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусдын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Тэр юу вэ гэхээр ямар нэгэн түүх агуулж байдаг таны хувьд тэ. Түүхтэй эсвэл өвлөж ирсэн ч юм уу тийм эд зүйлс ч юмуу хадгалж явдаг, дурсаж явдаг тийм зүйл бий юу?

Адьяа -

Өө тийн. Би яахав дээ уг нь одоо биеийн тамирт оролдож байсан. Багаасаа их харайдаг, нисдэг, цовхордог аймгийн төвд би 4, ер нь байнга түрүүлдэг хүн байсан. 4 хүн явна сумаас. Манай сумын тэр 4 хүн болул энэ аймагт ирэхдээр тэд л түрүүлж байдаг байсан. Тэгээд барилдаж хийгээд яахав тэгээд одоо суманд 17 түрүүлсэн. Хамгийн сүүлд нь 46-тай сумандаа түрүүлж эдний анхны хүүхэд гарч, манай хүргэний, баярын өдөр Бөхмэргэн гэдэг нэр өгч байсан.

Эрдэнэтуяа -

Аан за за.

Адьяа -

Тэхэд би 46-тай байсан. Одоо 46 хүртэл барилддаг хүн алга.

Эрдэнэтуяа -

Байхгүй ш дээ.

Адьяа -

Тэгээд Аймгийн заан.

Эрдэнэтуяа -

Цолтой. Аймгийн чинь хамгийн том цол нь заан байхаа тэ? Тэгээд шууд.

Адьяа -

Арслан.

Эрдэнэтуяа -

Арслан авах уу?

Адьяа -

Арслан хамгийн том нь. Тэгээд мал идээ, ажил төрөл гээд ийшээ тийшээ явж барилдахгүй л дээ. Тэндээ л тэр ажил төрлөө болгоол.

Эрдэнэтуяа -

Аанханг. Наадмаараа л нэг зодоглочихоол.

Адьяа -

Тэр нь надад залуу насанд их сайхан л байсан. Хаа ч явж байсан. Тэгээд бөх хүн, хурдан морь их уясан хүн ядаж энд тэндхийн амьтан их таньдгийн. Аа тэр заан явна, тэр арслан явна. Өнөө хурдан морь уядаг тэр гуай явж байна гээл. Жаахан дурсгалтай юм л даа тэгээд. Би бас морь их уяж байлаа. Ямар сайндаа хусуур мусуур, магнай гаргаад өлгөчихсөн байгаа биз дээ.

Эрдэнэтуяа -

За за ярилцлага өгсөнд маш их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.