Jadamba
![](../assets/images/interviewees/990507.jpg)
Basic information
Interviewee ID: 990507
Name: Jadamba
Parent's name: Mojoo
Ovog: Taij
Sex: m
Year of Birth: 1932
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdenehairhan sum, Zavhan aimag
Lives in: Erdenehairhan sum (or part of UB), Zavhan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
herding / livestock
collectivization
work
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
За хоёулаа яриагаа эхлэе даа. Хүүхэд наснаасаа тэ.
Жадамба -
За би болул яахав малчин ардын гэрт төрсөн.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Жадамба -
Ерөөсөө л мал маллаж өссөн угаасаа. Бидэн нь болул би яахав гэртээ болул ээж ааваасаа 4-лээ төрсөн.
Эрдэнэтуяа -
Эцэг эхээсээ. Аанханг.
Жадамба -
Эцэг эхээсээ. Би бол хамгийн бага хүүхэд.
Эрдэнэтуяа -
Өө за эрх.
Жадамба -
А эрхдүү. Тэхдээ эрхдээ манай аав ээж болул тийм их ядуу байгаагүй. Үгээгүй баян байгаагүй. За тэгээд зүгээр нэг дундаж амьдралтай.
Эрдэнэтуяа -
Дундаж гэж тухайн үед ямархуу айлын дундаж гэж байв?
Жадамба -
За ер нь дундаж гэж байгаа бол хоёр зуугаад малтай айлыг дундаж амьдралтай айл гэж байсийн тухайн үед.
Эрдэнэтуяа -
Өө за. Ер нь малаараа л баян ядуу нь тооцогддог байсан байх тэ тухайн үед.
Жадамба -
Малаараа баян ядуу тооцогдож байсийн.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Жадамба -
Тийм учраас бол яахав тэгээд би эх эцгийн гар дээр өсөө л. Сургуульд суугаагүй.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Өөрөө зүгээр сайн дураараа бичиг үсэг сурсан.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Тэгээл тийм байж байгаал мянга есөн зуун. Одоо бидэнд тийм жижиг байхад чинь ерөөсөө тийм малтай хүн дундаж амьдралтай гэж байгаа хүн бол малаа л маллаж малаа л өсгөх.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
За тэр үед болул их олон малтай хүн төлөвлөгөө тасарвал нэг их аюулд орж байсийн.
Эрдэнэтуяа -
Төлөвлөгөө гэж?
Жадамба -
Улсын төвлөрсөн төлөвлөгөө гэж. 5 жилээр төлөвлөгөө өгч байсийн.
Эрдэнэтуяа -
За. Тэр нь яадгийн?
Жадамба -
5 жилээр өгсөн төлөвлөгөө жишээ нь одоо энэ жил анхдугаар 5 жилийн төлөвлөгөө гээч юм өглөө шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Жадамба -
Би 250 малтай байлаа. Тиймээ. Адуу 5 ч бай, юу тэмээ 5, үхэр 10, хонь юу адуу 30 за бусад нь хонь ямаа байж болно. Тэхдээр тэр малыг малд албан татвар оногдуулна.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Мах оногдуулна.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Тэгээд ноос оногдуулна.
Эрдэнэтуяа -
За. Тоонд нь тааруулаад.
Жадамба -
Тоонд нь тааруулаад. Нөгөө толгойн групп гэж байсийн.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Тэр группэлчихнэ.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Тэгээд тэр группууд яахав малаа өсгөж чадвал тэр төлөвлөгөөгөө биелүүлээд малаа өсгөж чадвал гайгүй. Мал төлөвлөгөө тасраад зуд турхан болоод ингээд төлөвлөгөө тасарвал тэр 5 жилийн хугацаанд бол тэр нөгөөл 250 малын бүх ашиг шим мах бүх юмыг төлнө. Ерөөсөө. Дуусцан байсан ч төлнө.
Эрдэнэтуяа -
Малаа алдаж болохгүй.
Жадамба -
Тийн. Малаа алдаж болохгүй. Малаа өсгөнө.
Эрдэнэтуяа -
Малтай ч байсан төлнө, малгүй ч байсан төлөх үү?
Жадамба -
Малгүй ч байсан төлнө.
Эрдэнэтуяа -
Айхтар?
Жадамба -
Тийм айхтар. Хууль бол маш хатуу. Тэгээд тэрнээс болоод одоо төлөвлөгөө тасарснаас болоод амьтан шийтгүүлж байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Байдаг өгдөгөө тэмтэрч өгөөд нөгөө малаа өгөөд. Төлөөд хүчирхээ байгаад тэгээд шийтгэгдээд одоо хоригдол болоод явж байсан удаа ч бий.
Эрдэнэтуяа -
Танайд тийм хүн байсан уу?
Жадамба -
Манайд тийм хүн байгаагүй. Манайх болул харин малаа өсгөөд ямар ч байсан давуулаад тэр улсаас өгсөн тэр 5 жилийн төлөвлөгөөг бүрэн биелүүлээд давсан малаараа болул өөрийнхөө амьдралыг залгуулдаг. Жишээ нь мал аж ахуйн албан татвар гэж оноож байсийн.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
А тэр байгаа малд болул сүү онооно. Үхэрт нь.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
За агт онооно.
Эрдэнэтуяа -
Моринд нь?
Жадамба -
Моринд нь. Адуунд нь. Хэдэн, жишээ нь 10 адуунд 1 адуу оноож байсийн. Тэгээд.
Эрдэнэтуяа -
За. Тушаах ёстой юм уу?
Жадамба -
Тушаах ёстой. Улсд тушаана. За тэгээд тэр бог малд болул ерөөсөө тэгээл хичнээн толгой мал байна тэрүүнд бол мах оноогоод үхэрт нь онооно, юунд нь онооно, тэмээнд л юм оноодоггүй байсийн. Тэхдээ ноос онооно л доо. Тийм л байсийн. За тэгээд тэрүүнийг төлөвлөгөө тасрах юм бол юу их аюултай. Төлөвлөгөөгөө биелүүлээд малаа өсгөвөл бас аргатай. Улсад нийлүүлэх юмаа нийлүүлчихаад илүү гарсан юмаараа болул одоо амьдрал залгуулж байсийн. Тэр малаасаа л. Түүнээс биш улсаас тийм цалин өгнө, тэтгэвэр өгнө. А тэр малын албан татварыг л төлж байвал одоо болдог байсан үе дээ.
Эрдэнэтуяа -
Аанханг. Тэгээд ингээд бодохнээ тэр үе чинь хэдэн он бэ?
Жадамба -
Тэр болул ерөөсөө 60 оноос, 59, 58 оноос.
Эрдэнэтуяа -
Анхны төлөвлөгөө гэж үү?
Жадамба -
Аанг. 2-р 5 жил, 3-р 5 жил гэж ийм 5, 5 жилээр 4-р, 5-р 5-р 5 жилээс л нэгдэлжсийн.
Эрдэнэтуяа -
А би эрт юм болов уу гэж бодоод тэрийг чинь тэр дайнд тэгж төлөвлөгөө явуулж байсан юм болов уу гэж бодлоо ш дээ?
Жадамба -
Гүй. Тэр тэхээр тийм байсан үе. Их эртнээс хувьсгал байгуулаал дараа нь ерөөсөө улс чинь ингээд хувьсгал байгуулаал бас хөл дээрээ тогтохоо байгаад ирэхдээр зэрэг л татвараар нэг хэсэг амьдруулаал а малы нь болул гадаадад гаргаал, өөрөө аваал ингээл цэргээ хооллоол. Илүү гарсан малы нь гадаадад өгч байсийн байна лээ. Тийм л юм байна лээ. За ингээд 1958 оноос анх нэгдэл үүссийм. Тэгээд одоо байгаа малаа ерөөсөө л нэгдэлд нийлүүлээд хамтын юунд хоршиж ажилласийн.
Эрдэнэтуяа -
За. Хамтын хүч.
Жадамба -
Хамтын хүчинд.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Жадамба -
За хамтын хүчинд ажиллахдаа болул ер нь эхлээд нэг хэсэг нь орохгүй байж байгаад бүрэн хэмжээний нэгдэлджсэн үе нь бол 1960 он.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
60 онд болул ХАА-н нэгдэл гээч юм болул бүрнээрээ ХАА-н малчин гишүүд нэгдэлжсийн. Тэгээд одоо нэгдэлжих хөдөлгөөн яллаа гээд нэг дуулсан уу?
Эрдэнэтуяа -
Яахав хүмүүс ярилцлага авч байх хооронд хэлдгийн. Нэгдэлжих хөдөлгөөн ялсан гэж зарлаж байсан гэж. Радиогоор зарласан гэж.
Жадамба -
Аан 1960 онд нэгдэлжих хөдөлгөөн гээж юм ялаад бүх улсын хэмжээний энэ хувийн аж ахуйтан нэгдэлжих хөдөлгөөнд хамраад малаа нийгэмчлээд ер нь ХАА-н нэгдэл гэж бүтэн ийм том байгууллага болоод одоо ХАА-д ингэж юу яасийм. Тэгээд ХАА-н нэгдэл гээч юм байгуулагдсан. За ингээд ХАА-н нэгдэл гээд энэ сумуудад жишээ нь одоо хоёр ч нэгдэл байсан.
Эрдэнэтуяа -
Нэг суманд?
Жадамба -
Нэг суманд. 2, 3 ч нэгдэл байсан.
Эрдэнэтуяа -
Тэр юунаасаа шалтгаалаад зарим нь ийм байна?
Жадамба -
Тэр яахав нөгөө орон нутгийн байршлаасаа. Баг гэж байсийн. Одоо нэгдэлжихээс өмнө. Тэр багийн харьяалалаараа нэгдэл болсийн. Жишээ нь манай Эрдэнэхайрхан суманд бол одоо 3 нэгдэл байгуулагдаж байсан. Тэгээд сүүлдээ нэгдээд бүгдээрээ Алдар нэгдэл болж Алдар нэгдэл гээч юм болсийн.
Эрдэнэтуяа -
Хэдэн онд вэ тэр?
Жадамба -
Алдар нэгдэл бол 60 онд Алдар нэгдэл байгуулагдсан. 3 нэгдэл нийлээд тэгээд яахав нөгөө бүх мал ингээд юу хувиас аваад.
Эрдэнэтуяа -
Нийгэмчлээд?
Жадамба -
Нийгэмчлээд нэгдээд нэг том аж ахуй болж байгаан ш дээ. Хамтын аж ахуй болоод. Тэгээд бүх ажлаа хоршиж хамтарч хийдэг. Тийм байдалд шилжсэн юм байгаам. За тэгээд энэ чинь 1961, би болул 61 онд бригаадын тоо бүртгэгч болсон. Одоо тэр бригаад гээд хуваагаад нөгөө нэгдлий чинь дотор нь 4 бригаад болгоод.
Эрдэнэтуяа -
За тэр нь юугаар нь?
Жадамба -
4 бригаад гэдэг чинь газрын байршлаар 4 хэсэг болгочихож байгаан. Одооны багтай адилхан. Одоо хот газар болул энэ хороо хорин гэж яриад хорин болгочихож байгаан. Нэг үгээр хэлбэл. Хороо нь болохдээр нэгдэл том гэсэн үг. Мэдэв үү.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
За тэгээд ингээд 1960 оноос чинь 4 бригаад болоод манай сумын хувьд жинхэнэ 4 бригаад нийлэх дээрээ Алдар нэгдэл болоод нэгдсэн том аж ахуй болоод хамгийн том аж ахуй. Ингээд хоршоод бүх улсууд нэгдээд юмаа хийдэг. Ийм болцон үе. За тэгээд би тэр үед бол 60 оны өвөл нэг бригаадын тоо бүртгэгч болж байсийн. Тэхэд болул манай тэр бригаад болул жишээ нь 30-аад мянган малтай. Нэгдлийн. 30-аад төрлийн маландаа 5 төрлийн мал байсан. Тэмээ байсан, адуу байсан, үхэр байсан. Хонь байсан, ямаа байсан. За тэгээд тэрүүнийг тэмээний суурийг өөр тусд нь гаргасан. Адууны суурийг тусад нь гаргасан. Үхрийнхийг тусад нь гаргасан. Хонь, ямаа хоёр бол холимог суурь. За адууг болул 500-аар суурилж байсан.
Эрдэнэтуяа -
Нэг айлд?
Жадамба -
Нэг айлд. Нэг малчин, нэг адуучин айлд.
Эрдэнэтуяа -
Их үү?
Жадамба -
Оо олон. 500 адуу гэдэг чинь одоо ер нь нилээн хүн хүчий нь харж байж 500 адууг өгч байсийн.
Эрдэнэтуяа -
Мнг. Хамгийн дээд тал нь их?
Жадамба -
А тийн хамгийн дээд талын их. Тэрнээс л доош. Тэгээл 200. 200 ер нь ихдэнэ дээ. 300, 250-иас л хоёрын хооронд, 500 хоёрын хооронд ингэж суурилж байсаан адууг. Үхрийг болул 150-иас суурилж байсийн. Нэг суурь үхэр.
Эрдэнэтуяа -
Дандаа саалийн үхэр үү?
Жадамба -
Өө саалийн биш. Сувай, бяруу шүдлэн гэж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанханг. Тийн.
Жадамба -
Бяруу шүдлэн энэ сувай үнээг нэг суурь болгоно. А тугалласан үнээг болул тусад нь саальчин 15 үнээг нэг хүнд оноогоод ингээд саалийн бригаад хэсэг гаргадаг байсан.
Эрдэнэтуяа -
Зундаа л нэг гаргачихдаг уу?
Жадамба -
Тийн. Тийн тийн. Тийм юм гаргадаг.
Эрдэнэтуяа -
Кинон дээр л харж байсан. Аанханг.
Жадамба -
За тэгээд хонийг болул ерөөсөө л нэг 400-500. Төллөх малыг. А сувайгий нь болул 1000 гаран. Тийм сувай малын суурь гээд гаргана. Төллөхий нь болул 4-500 малаар суурилдаг байсан. За тэмээг болул нэг 200 орчмоор суурилдаг байсийн. Тэхдээ тэр тэмээ бол тухайн үед болул.
Эрдэнэтуяа -
Ховор байсан уу?
Жадамба -
Одоог бодвол бас их тэмээтэй ш дээ. Одоо болул тэмээ гэж байхгүй болчоод байгаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Бараг байхгүй шүү.
Жадамба -
Одоо байхгүй. Одоо улаан номонд бичигдэх шахаад байна тэмээ. Машаантай болоод. Одоо манай Эрдэнэхайрхан сум гэхэд ганцхан багт нэг 200-аад тэмээ байна.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Манай энд болул 1000 шахуу тэмээтэй байсан айл. Манай сум. Одоо тэгээд.
Эрдэнэтуяа -
5-ны нэг нь л үлдсэн?
Жадамба -
Тийн. Цагаан газар явдаг улсууд болул бүх тэмээ устгаад тэгээд манай жинхэнэ миний нутаг болул элстэй. Чи Монголын элс гэж дуулсан уу?
Эрдэнэтуяа -
Монголын элс гэж сонссон.
Жадамба -
За тэр Монголын элсээр чинь манайхан нүүдгийн. 3 сүвтэй.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Монголын сүв гэж бий. Товхшийн сүв гэж бий, Тасархай сүв гэж бий. Ингээд Монголын сүв энд байж байна. Энэ Товхшийн тасархай, юу Товхшийн сүв. Үзүүрээр нь. А энэний ингээд Товхшийн Сасархайн сүв гээд ингээд 3 сүв бий. За бүр дээхнүүр болох дээр болохоор Бургастийн сүв гээд ингээд. 4 элсэн сүв байна. Ингэж амьдардаг одоо. За яахав тэгээд би болул яахав ер нь 1961 оноос л одоо энэ сум бригаадын ажил хийсэн. Одоо би захиргаадалтын үед амьтны авгайчууд ч уурлуулж ч байлаа. Хангинаж ч байсан.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Одоо яахав үнэхээр хүн хүч дутагдаж байсан ч үе бий. Ер нь илүүдэж байгаагүй. Хүн их дутагдана. Би айлын авгай, 4 нялх хүүхэдтэй айлын авгай уйлуулаа л нөхрий нь мал нядлуулах гээл аваад явж байсан. Захиргаадалтын үед. Авгай нь хөөе чи энэ малаа туугаад яваарай чи гээл уйлаал хоцорч байсан.
Эрдэнэтуяа -
Чанга тэ?
Жадамба -
А их хатуу.
Эрдэнэтуяа -
Тоо бүртгэгч гэж тухайн үедээ ямар ажил хийж байв?
Жадамба -
Тоо бүртгэгч үү?
Эрдэнэтуяа -
Чухал ажил уу?
Жадамба -
Чухал. Би тэр жишээ нь одоо 30 хэдэн мянга юм уу, 40 хэдэн мянган малны тооцоог барина. Ерөөсөө. Тэгээд тооцоогий нь барина. Тэрний ашиг шимий нь тооцно. Малаас юу гардгийн. Нэг малаас юу гарахав. Ямар ашиг шим авахав. За нэг тэмээнээс хэдэн хийл ноос авахав, нэг адуунаас хэдэн хийл хөөвөр, хэдэн хийл хялгас авахав. Нэг сарлагнаас хэдэн зуун грамм хялгас авахав, хэдэн зуун грамм хөөвөр авахав. За нэг хониноос болул тэр төллөх эх хониноос болул хэдэн хувиар юу яахав. Төл бойжуулахав. А бойжуулсан, төл бойжуулахав. За тэр хониноос бол нэг хониноос хэдэн зуун грамм ноос авдагийм уу, хэдэн зуун грамм ноолуур авахийм одоо ингээл бодноос бол төчнөөн хийл, төчнөөн грамм хөөвөр авна. Төдөн грамм дэл хялгас авна. Одоо ингэж тооцоо хийнэ. Тоо бүртгэгчийн хувьд. За бригаадын дарга гэж би бас хорин, хорин зургаан жил хийсэн. Ерөөсөө. 26 жил хийхдээ болул би ерөөсөө тэгээл манай энэ би 4 бригаадын 1-ээс бусдад нь бригаадын дарга хийсэн. Эрдэнэхайрханд. Тэхдээ болул манайх элстэй газар ч нүүнэ, элсгүй газар ч нүүнэ. За бригаадын дарга, тэр тухайн үеийн бригаадын дарга болул ерөөсөө бүх л юмыг хариуцна. За нэг одооны тэр хорооны, юуны, одоо юу гэмээр юмбэ дээ. Одоо баг гэж яриад байгаа. Тэр багийн дарга гэсэн үг. За тэр нэг багт болул одоо нэг тийм 35-50 хоёрын хооронд 1000 мал хариуцдаг. Малын толгой, зөвхөн малаа л хариуцна.
Эрдэнэтуяа -
Аан за.
Жадамба -
Бригаадын дарга. За малаа хариуцахдаа болул тоо бүртгэгч нь ашиг шимий нь хариуцна.
Эрдэнэтуяа -
Аан за.
Жадамба -
Мэдэв үү, малын ашиг шимийг. Малаас юу гарахын, юугий нь авахын. Үхсэн малы нь хүртэл одоо ашиг шимий нь авч байсийн. Тэр нэгдэл байх үед.
Эрдэнэтуяа -
Үхсэн малын уу?
Жадамба -
Тийн.
Эрдэнэтуяа -
Яаж авахын?
Жадамба -
Үхсэн малын ашиг шимийг авахдаа болул ийм юм авч байсийм даа миний хүү.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Яс авна.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Ноосий нь авна.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Тарзий нь авна. Жишээ нь нэг хонь үхлээ гэхэд. За бүүр одоо ашиглах юм. За тарган цагт болул махы нь ашиглана. Бүүр турцан үед болул махы нь шалз чанаад тэгээд ясы нь авч ашиглана. Нөгөө мах чинь зүгээр нэг цавуу шиг юм болоод тэрүүгээр одоо мал тэжээлгүүлж байсийн. Ерөөсөө. Одоо болул энэ хувийн аж ахуй болцон одоо, одоо та нар үзээгүй дээ энэ жил одоо би 78 хүрч байна. Ийм насанд болул ийм зуд үзээгүй. Би 7 зуд үзсэн. Ерөөсөө. Энэ жил шиг ийм хүйтэн зуд үзээгүй. Өвсгүй хүйтэн хоёр зуднаас болоод ингээл малаа дуусгацан ерөөсөө. Ор малгүй болцон хүн ч бий. За яахав дундавтар 50 хувьтай, 30, 60 хувьтай хүрсэн улс ч байна. Одоо би болул яахав дээ 1980 хэдэн онд одоо нас болоод тэтгэвэрт гарсан. Тэрнээс хойш бол би 20 жил одоо мал маллаж үзлээ.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Мал маллаад одоо ойрын 2 жил чадал барагдаад ингээд суманд сууж үзлээ.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Их юм үзэж байна. Одоо тийм амьдралтай үе байдгийм байна. За тухайн үеийн нэгдэл болул нэгдэл гэдэг чинь их том аж ахуй шүү дээ. Одооны хампаанууд шиг. Ер нь одоо нэг 100 гаран мянган малтай өөрөө биеэ даасан а ашиг орлого тооцдог. Ерөөсөө. Жилдээ ашигаа гаргадаг. Хэдэн төгрөгний ашиг гарч байна. Одоогийн энэ сая гэдэг тоо бол учиргүй тоо. Тэр үед болул одоо үндсэн хөрөнгө гэдэг чинь манай нэгдэл гэхэд л одоо хөдөлдөггүй хөрөнгө гэж яримаар юм даа. Энэ байшин сав одоо машаан тэрэг ингээд 4 сая төгрөгний үндсэн хөрөнгөтэй. За нийтдээ 10 сая төгрөгний малтай, 130-аад мянган малтай байсан. Ийм. Нэгдэл. Нэгдлийн том хэмжээний хувьд. Тийм л байсийн.
Эрдэнэтуяа -
Саяар хэмжигдэхэд чинь тухайн үед аймаар их хөрөнгө л байх даа?
Жадамба -
Өө тийн. Аймаар их хөрөнгө шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Жадамба -
Ойгүй хөрөнгө. Одоо тийм үндсэн хөрөнгө нь болул 4 сая, 4-5 сая төгрөгний үндсэн хөрөнгөтэй хөдөлдөггүй. За хөдөлдөг хөрөнгө нь болул мал байдаг. Тэр нь нэг 10 сая тийм үндсэн хөрөнгөтэй тийм сум байсийн манай Эрдэнэхайрхан сум. 130-аад мянган малтай, нэг 5000 хүн амтай. Одоо хүн гэж байхгүй. 3-хан мянган хүнтэй байна. Манай сумын хувьд. За нэг 155 мянган малтай. Жилд манай сумаас болул 17 мянган мал улсын бэлтгэлд өгч байсан.
Эрдэнэтуяа -
Их хэмжээнийх шүү.
Жадамба -
Аанханг. 17 мянган мал улсын хэмжээнд бүр Улаанбаатар хотод одоо ийш нь туугаад бөөний бааз гэж мэдэх үү?
Эрдэнэтуяа -
Мэдэхгүй.
Жадамба -
Одоо тэр хойд хил.
Эрдэнэтуяа -
Баянзүрхээр үү?
Жадамба -
Гүй ээ биш. Бүүр, Цагаан арал гэж тэр хойшоо байна ш дээ одоо Сэлэнгийн нутагт.
Эрдэнэтуяа -
Оо Цагаан эргийн уу?
Жадамба -
Цагаан арал гэж.
Эрдэнэтуяа -
Арал, арал. Аан за.
Жадамба -
За Сэлэнгэ аймгийн нутагт л мал аваачиж тушааж байж байсийн. Эндээс мал туугаад. За тэр тухайн үед болул тууварчин гээч их хүнд байсан.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Нэгдэлд одоо ажиллахад. Малаа хариулах. А тууварт хүн явуулмаар. Тэхдээр өнөө үлдсэн мал хариулах хүн олддоггүй ээ. Тууварт явсан хүн болул одоо тэгээл 5 сард өдийд бүх хүн туувартаа явна. Манай сумын хувьд бол зөвхөн жилд болул 17-18 мянган мал явуулж байсийн. Бог мал. За тэрнээс нэг 2 суурь адуу бүүр Хятадын хил рүү явуулж байсийн. За Улаанбаатарын Мах комбинатад 3 суурь үхэр явуулж байсин. Манай нэгдлийн хувьд. Бог мал нь 17-18 мянга, за бод мал нь болул адуу нь 130-150-иар суурилж 300 адуу өгч байсийн манай сум. За үхэр ерөөсөө 200 суурилдаг байсийн. Одоо үхрийн нэг суурь гэж ярихад. Ойлгож байна уу?
Эрдэнэтуяа -
Ойлгож байна.
Жадамба -
А тэхтээр манай сум болул одоо 2 суурь үхэр.
Эрдэнэтуяа -
400 үхэр.
Жадамба -
400 үхэр жилд тууварлаж явуулж байсийн. Тэрийг Улаанбаатар хотод аваачиж мах комбинатад өгч байсийн. Тэхдээ адууг болул бүр Хятадын хил рүү аваачиж өгч байсан. Оросод ч өгч байсан бүүр хойшоо. Тийм л байсийн. Тэгээд иймэрхүү амьдралтай 1960 оноос одоо 92 он хүртэл одоо энэ үргэлжлээд.
Эрдэнэтуяа -
Нэгдлийн.
Жадамба -
Ганцхан Оросын хараат байж байгаад манайх чинь бүх л юмаа хойш нь өгч байлаа ш дээ. Тэрний ноос үс, ноолуур, тэмээний ноос, ямааны хялгас, одоо үхрийн, үхэр адууны хөөвөр, одоо маш ихээр хойш нь гаргаж байсан. Өшөө аль ч оронд өгөхгүй. Хятад руу хэдхэн адуу өгч байсийн. За тэгээл бусад юм бүх Оросд очиж байсийн. Оросын хараат байдалд байсан. Оросод л бүх юмаа өгнө. А харин Оросоос болул бүх юмаа авч байсан. Ийм л юм байгаан.
Эрдэнэтуяа -
Бүх хүнсний зүйл орос л байдаг байсан байх тэ?
Жадамба -
Бүх л юм зүйл. Оросоос авч байсийн ш дээ. За тэгээд сүүлийн үед яахав энүүхэн Вьетнам маам, энэ урд талаас болул.
Эрдэнэтуяа -
Будаа мудаа.
Жадамба -
Будаа, цагаан будаа мудаа хятадаас авч байсийм байгаам. Тэгээд би иймэрхүү байдлаар одоо коммунизм гээч юмыг байгуулчихаад тэгээд манайх чинь социализм байгаад, социализмаасаа коммунизм руу орж байгаан. Сүүлд нь.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Социализм гэж нэгдэлжих хөдөлгөөн ялснаас социализм байгуулсийм. Социализмын дараа коммунизм байгуулаад коммунизм нь бүтэн дууссан юм уу гүй юмуу, тэгээл энэ чинь тарсийн. ХАА-н нэгдэл гээч юм. Малыг хувьчлаал, ардчилсан юу үүсээл тэгээл энэ чинь одоо ардчилал анх үүсээл тэгээл нэгдлийг тараагаал энэ мал гээчийн амьтан хүнд очоол хачин өслөө ш дээ. Одоо тэгээд сүүлд нь хачин өсгөөд газарт хаялаа. Ерөөсөө. 40 хэдэн сая малтай болоод 45 сая малтай болсон байхаа энэ жил.
Эрдэнэтуяа -
Тийм байх. Тэгээд одоо энэ жил бүүр буурч байх шиг байна.
Жадамба -
Одоо энэ жил буугаад 20 хэдтэй 25 сая малтай болгох гэж монгол болул ерөөсөө бараг хувьсгал байгуулснаас хойш бол үзээд бараагүй юм. Тэгээл ойрын хэдэн жил мал өсөөл. Энэ чинь 2000 онд айхтар зуд болсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Аймаар зуд.
Жадамба -
Аймаар зуд. За тэгээд 2000 оноос хойш бол хойш өсөөд 10 жилийн хугацаанд 9 жилийн хугацаанд өсөөд тэгээд энэ одоо 43 сая гэж ярьж байсан байхаа.
Эрдэнэтуяа -
Тийн. 42 сая хэдэн зуун мянга ч билээ.
Жадамба -
42 сая, 43 сая малтай гэж яриад байгаан. Тийм болоод тэгээд энэ жил одоо 50 хувь нь үхсэн. Энэ жил эргээд сайн бол нэг би нэг санаж байгаан за даа яахав дээ нэг тийм их л сайндаа 30 сая малтай байгаа.
Эрдэнэтуяа -
Тэгээд махны үнэ өндөр байна л даа одоо. Тэ?
Жадамба -
Одоо махны үнэ өндөр, дээрээс чинь юу байна. Мах бол хямдхан байсан. Тэхтээр одоо махны үнэ юу гэвээ. Улаанбаатар хотод чинь үхрийн мах.
Эрдэнэтуяа -
6000 хэдэн зуу гэнэ үү?
Жадамба -
А 6000, хонины мах.
Эрдэнэтуяа -
5300.
Жадамба -
За 5000 хэдэн зуутай. Ийм болсон байна.
Эрдэнэтуяа -
Аягүй өндөр байна?
Жадамба -
Аягүй өндөр. Тэхэд чинь одоо, одоо манай аймгийн төвд эр хонь 120, 30 хүрсэн байна. Би өчигдөр шөнө орж ирсэн хүн. Би хөдөө байж байгаа. Би хөдөө сумын төвд байсийн. Сая хүргэнийдээ очиж нэг ер нь ямар янзын малтай болсийм гэж өөрийгөө нэг сонирхлоо. Би болул яахав олон малтай байхыг сонирхдоггүй хүн. Ерөөсөө. А нэг 300, 500, 300-500 хоёрын хооронд барьсаар байгаал, би 7 хүүхэдтэй хүн хүүхдүүддээ малы нь тарааж өгсөн. Өмчий нь. 7 хүүхдээс 2 нь л надаас хувиа аваагүй. За бусад, энэ жил нэг 400-аад шахуу мал байсан. Тэрнээс нь 200 мал нь үлдсэн байна. Саах үнээ байхгүй одоо.
Эрдэнэтуяа -
Чанга байнаа?
Жадамба -
Байхгүй. Саах ямаагүй болсон байна. Цайны сүүгүй. 6 ишигтэй 100 гаруй ямаа байсан ишиглэсэн ямаа 3, 6, 7-хон ямаа байна надад. Би нэг хүргэнийдээ, миний 2 хүргэнийнх малчин л даа. Мал малладаг. Дандаа 1000 шахуу, зарим нь 1000 хүрцэн, зарим нь 1000 бараг шахцан малтай улсууд байсан. Миний малыг маллаж өгөхгүй болцон шахуу. Өөрснийхөө малыг яадаг билээ. Би болул их хэлдэг хүн. Ий хүүхэд минь энэ их олон малын хэрэг байхгүй.
Эрдэнэтуяа -
Чанартайхан цөөхөн.
Жадамба -
А чанартайхан, цөөхөн аяыг нь энэ малаа одоо юу яа. Зар, борлуул. Хямдхан ч байсан борлуул. 2-уулаа нийлээд айл буу. Тэгээд миний нэг цөөхөөн малыг ав. Би, аав чинь болул одоо малаа цөөлөе. Чанартай мал хэрэгтэй. Зуд гээч юм болно. Энэ болул ганцхан цасан шуурганд тууж аваачаал тэгээл дуусгачихна. Учиртай юм даа. Байгаль цаг уур гээч юм үнэн хүчинд мөхөссийм байна. Ерөөсөө, одоо. Одоо өвс гээч юм ургахаа байсан. Зун гээч юм үзэхээ байсан. Өдийд одоо зуны эхэн сарын шинийн гурванд намайг бага байхад хонио 2 саадаг. Хонио эхэлж 2 саана. 1 саахгүй ш дээ. Саадаг байсан болул хонио эхэлж 2 саана. Тэмээгээ зогдорлоно. За эмнэг даага сургаж амы нь хагалж даана гэж даага сургана. Ийм байсийн. Тэр үед ямархуу янзтай байгаль цаг уур байсамбэ гэхдээр зэрэг ногоо идцэн. Арвайнууд ингээд хөөвөр хөөгөөд хөвхийцөн. Үнээ мал нь тугалцан. Тараг нь гарцан. Сүү цагаан иддэг. Мал болул тэгж, одоо ер нь зун 5 сараас хойш болул одоо мах идэхгүй ш дээ. Бидэнь болул. Одоо 10 сард л мах иднэ. Шувт цагаан идээ иднэ. Ерөөсөө.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүд?
Жадамба -
Хүүхдүүд. Гурил болул маш ховор. Тийм байсийм. За тэр цагаан идээ идэхдээ болул тараг иднэ. За өдөрт нь болул ааруул ээзгий иднэ.
Эрдэнэтуяа -
Өрөм иднэ?
Жадамба -
Өрөм иднэ. Тийм л юмаар амьдарч байсйин. Одоо мянга есөн зуун одоо 60 оноос өмнө болул. За 60 оноос хойш болул одоо нэгдэлдээ тэгээд энэ чинь юм бүр бас бэлэнчлэгдсийн ш дээ. Нэгдэлжээд. Жишээ нь мөнгө цаас бэлнээр, албан татвар матвар гээч юмыг чинь 60 оноос өмнө, 58 оноос өмнө халаад тэгээд нөгөө албан татваргүй болох дээр зэрэг чинь хүн одоо хэдэн малаа хоршоонд өглөө мөнгөө авна. А ноос үсээ өглөө. Мөнгөө авна. Тэрүүнийгээ болул зөвхөн өөртөө л хэрэглэхээс биш одоо тэгж мал аж ахуйн албан татвар ч байдгийм уу тийм юманд өгдөггүй байсийн. Өгдөггүй болчихдээр зэрэг хүний амьдрал гэдэг чинь өөр. Дээр үед болул нилээн сайн хүндээ тос олж өгнө. Гурил одоо ховор. Хайлмаг гэж ярина.
Эрдэнэтуяа -
Тийн.
Жадамба -
Чи зүгээр яг нутаг аль нутгийн хүүхэдэв?
Эрдэнэтуяа -
Сэлэнгэ.
Жадамба -
Сэлэнгийн хүүхэд үү? За Сэлэнгийг ч би мэднэ зүгээр. За тэгээд тийм амьдралтай байсан даа. Одоо болул бүүр тэрнээс илүү бэлэнчлэгдээд зүгээр дээшээ харж хэвтэж амаа ангайж идчихаал тэгээл хоол бараг ам руугаа хийлгэх шахаал аялах дээрээ малгүй болцон гээл архи уугаал тэгээл хэрэг чирэгдэл тариал ийм л болцийн байна. Өглөө эрт босохгүй. Унтаж л байна. Ерөөсөө одоо хаа ч газрын хүн тийм байна. Манийг байхад болул өглөө нар гараагүй байхад босгоно. Одоо манийг чинь жоохон байхад ерөөсөө явж өгнө. Өглөө зүгээр нар бүлтийнгүүт чинь хонийг чинь туугаад тэгээл хөл нүцгэн хөлс алгадчихсан. Тэгээд ийм даавуун маавуун өмд өмсөхгүй ш дээ тэр үед.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Илгэн өмд.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Илгэн өмд өмсчихнө. Тэгээл өнөөдөхийгөө ингээд нугалаад дээш нь нугалчихаад халуунд. Энэ савхин мавхин гутал байхгүй.
Эрдэнэтуяа -
Хөл нүцгэн.
Жадамба -
Хөл нүцгэн. Их бороо орвол нэг юу яана. Монгол гутал өмсөнө. Эсгий ултай. За тэгээл хөл нүцгэн. Хөл нүцгэн, одоо тэр бороотойд. Бороонд чинь нэхий дээл гээч юмыг чинь эргүүлчихаад үсий нь гадна тийш нь харуулчихаад тэгээд борооны одоо хамгаалалт тийм юм өмсөнө. Тэгээд нөгөөдөх чинь бороо ороод ингээд нэвтрээд ингээд доошоо ус нь шүүгээд ингээд гоожоод тэгээд нөгөө хөл чинь зүгээр нэг тийм энэнээс доош болул молцойсон цагаан юм болно. За нөгөө хагархай нь болул ойгүй хорсоно. Цус гоожино.
Эрдэнэтуяа -
Нөгөө хагарсан нь дэвтээд.
Жадамба -
Ай хагарцан. Тийн. Тэгээд хонь хариулаад ингээд явах дээр хонь, хонийг чинь тогтоогоод одоо юу яах дээр нэг юу яадгийн. Хэвтсэн хонь болул босоод шээнэ.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
А нэг болул хэвтсэн газар дээр нь очоод ингээд зогсох дээр хониний илч болул одоо мааш их газар халцан байдгийн. Бороо орцон байхад. А шээсэн дээр нь хөлөө тавих дээр нэг сайхан. Тийм л амьдралд өсч байсийн би. За одооны хүн болул өдрийн хэдэн гутал солиод өмсчих тийм юутай юм байна. За өдрийн хичнээн ч сольж байсан одоо мөнгө л байвал хувцас солиод өмсөх хувцас.
Эрдэнэтуяа -
Сонголт ихтэй болчихсон.
Жадамба -
Сонголт ихтэй. Ерөөсөө бэлэн юманд сонголт ихтэй. За бэлэн мөнгө л авах гээд байна. Одоо энэ улсууд ингэж байна ш дээ. Ерөөсөө засгаас л бэлэн мөнгө аваал сая саяар нь мөнгө аваал. Нэг хэсэг нь архи уугаал. Нэг хэсэг нь бэлэн хоол идээл. Зүгээр тэгээд унтаал одоо тэгээл байж байх ийм учиртай юм.
Эрдэнэтуяа -
Тэгээл тэрнийхээ төлөө тэмцээл. Авна гэж тэмцээл.
Жадамба -
Авна гэж тэмцээл. Тийм л болцон. Тиймэрхүү л юм байна.
Эрдэнэтуяа -
Мнг. Таныг одоо хүүхэд байхад байгаль цаг уур ямар байсан. Одоо нөгөө байгаль цаг уур хэр ингээд орвонгоороо өөрчлөгдөөд ч юм уу өөрчлөгдөж газар усны нэр өөрчлөгдсөн үү?
Жадамба -
Намайг бага байхад болул байгаль цаг уур маш сайхан байсан. Яагаадав гэхдээр өвөлд нь болул өнтэй сайхан орно. Зунд нь болул эрт бороо орно. За газрын ургамал болул маш их олон янзаараа ургадаг байсан үе байна. Намайг бага байхад. Одоо болул газар гээч нь их хэмжээний эвдрээд одоо энэ байгаль цаг уур зүгээр яадгийн билээ уурладагийм уу, уурладагүйм уу мэдэхгүй. Одоо энэ чинь газар чинь цөлжцөн. Маний одоо бага байх үед гарч байсан тийм өвс ургамал ургахаа байсан. Бороо орохоо байсан. Ерөөсөө. Бороо гээч юм орохгүй. Газар дэвтэхгүй. Тийм учраас энэ газар гээч юм чинь одоо шуурга болул ийм хүчтэй шуурга байгаагүй. Одоо болул энэ шуурга гэдэг ерөөсөө хачин болсон юм байна. Газрын хөрсийг одоо бараг хуулахаар болцон. Хуулахаар болоод одоо жишээ нь өвөл нь үндсэн дээр чинь шороогоор шуурсаар байгаад шуурсаар байгаад ингээд ийм дов болцон. Тэхтээр тэрнээс дээрээс нь нойтон юм орохгүй болохдоор яаж юу яахав.
Эрдэнэтуяа -
Өндийж гарч ирэхэв?
Жадамба -
Өндийж гарч ирэхэв өвс. Нэг үгээр хэлбэл чамайг ингээд жоохоон ингээд цухуйж байхдээр шороогоор дарчихаар тэгээд үхнэ биз дээ. Тийм л болцийм байна. Байгаль цаг уур бол маш их өөрчлөгдсөн.
Эрдэнэтуяа -
Муу талаараа л?
Жадамба -
Муу талаараа.
Эрдэнэтуяа -
Сайн талын өөрчлөлт гарч байна уу?
Жадамба -
Байхгүй. Ерөөсөө байхгүй. Одоо газар гээч юм ерөөсөө үхцэн. Жишээ нь энэ Шар хуудаар яваад үзэх юм болул энэ чинь одоо нэг жоохоон нар гарахдаараа зэрэг хачин цүлхэг нар гарсан. Жишээ нь ингээд юу яацан байхгүй юу. Чулуу ингээд байж байлаа за юу. Тэхтээр энэ газар чинь ингээд зүгээр наагаад, наагаад ингээд тал талаасаа ингээд газар чинь ингээд норох дээрээ хөөдөг ингээд. Чулуугаа ингээд хучцан шахуу. Ийм анзааны. Тэхдээр одоо болул тийм юм байхгүй. Хага хага татаад ингээд хөндийрөөд чулуунаасаа хөндий ийм ийм хуруу хөндийрөөд ингэцэн байна ш дээ. Одоо Хярын борог гэж ярдгийн.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Хярын борог гээч юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Тэр нь юу юм?
Жадамба -
Тэр нь Хярын боргон өвс.
Эрдэнэтуяа -
Аан за.
Жадамба -
Тэр боргон өвс гэдэг чинь одоо энэ нэг дулаарах дээрээ хачин дулаарч байна. Тэрэнд аяараа түлэгдээд бүүр тийм үнс шиг юм болоод зүгээр нураад нураад уначихаж байна. Өвсний хэлбэртэй. Тийм л болцон байна.
Эрдэнэтуяа -
Шим тэжээл байхгүй.
Жадамба -
Шим тэжээл байхгүй. Мал идээ ч шим тэжээл байхгүй. Одоо яахав зүгээр байгаль цаг уур одоо 7 сар, 8 сард нэг 7 сарын 15-даар наадамнаас хойш нэг жоохоон өнгө засаад тэгээд мал нь жоохон нэг тийм онгийн бүтэн хүч авахгүй онгийн тал хүч аваад тэгээд ингээд зуданд нэрвэгдэж байна. За манийг байхад болул байгаль цаг уур гэдэг чинь маш сайхан, өвс ургамал гэдэг чинь маш их сайхан ургаж байсан. Ийм юм байна. Одоо зүгээр хараад ажиглаад байхад. Тэхтээр их сонин болсийн юм байна. Мөхөж байгаа гэдэг нь үнэн юм байна. Ерөөсөө байгаль.
Эрдэнэтуяа -
Бага байхад чинь газар усаа хайрлах, байгаль байгалиа хайрлах майрлах ч юмуу тэр талаар ер нь эцэг эх юу гэж сургадаг байсан бэ?
Жадамба -
Ерөөсөө л одоо ер нь бараг нэг газар ухчих юм болул болохгүй шүү. Энэ дошгин. Ил булгийн эхэн дээр шээж болохгүй. Одоо бараг.
Эрдэнэтуяа -
Булгийн эх рүү байтугай гол руу ч шээж болохгүй.
Жадамба -
Гол руу ч шээж болохгүй. За яагаадав гэхдээр зэрэг энэ булаг чинь дошгирохийм бол үжийн бараг гаргүй, хөлгүй, нүдгүй сохор болно. Наад талын захын. Тэгж одоо хүнд ойлгуулж байсийн. За энэ модноос авбал энэ мод дошгин. Энэ модноос авах юм болул чи бас болохгүй. Өөрөө үхнэ. Мал үхнэ. Ийм учраас ийм модноос хамаагүй огтолж болохгүй. Ногоон мод огтлоно гэдэг чинь хэзээ ч байгаагүй. Одоо чинь яаж байнав ногооноор нь огтлоол тайрч ирээл тэгээл үйлдвэрт оруулж байна. Тэгээл одоо амьдрахын эрхээр банз дүнз хийж зарж байна. Булаг байна одоо хамаа байхгүй ухаж байна, сэндийлж байна. Ийм л болцон цаг байна ш дээ. Ерөөсөө орон нутгаа хамгаална гэсэн юм болул байхгүй. Тэгээд ч одоо нөгөө бороо орохоор байчих дээр зэрэг ерөөсөө энэ байгаль гэдэг чинь одоо усаар гачигдчихдаг юм байна. Ерөөсөө. Бороо гэдэг чинь л ерөөсөө бүүр дээрээс нь усыг чинь газартаа шингээгээд тэгээд одоо тогтоц үүсээд тэгээд гардаг гардаг газраараа ус нь гарч байдаг. Тийм байсан юм байна. Одоо зүгээр ажиглахад. Одоо энэ манай нутагт болул мааш олон булаг шанд байхгүй болсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Ширгээд.
Жадамба -
Ширгээд. Тэр байтугай бүр урагшаа явж байдаг булаг шанд байхгүй одоо хатцан. Булгууд болул маш их хатсан. Одоо манай тэнд болул 2, 3 нуур байна. Тэхдээ л бараг хэмжээ нь болул одоо тэгээл усны хэмжээг өндрөөс нь хэмжвэл 1 метр юм уу, 2 метр, 3 метр л.
Эрдэнэтуяа -
Гүн.
Жадамба -
Намдаад байгаа гэсэн үг. Хундага нь болул одоо жишээ нь энэ байшингийн өнцгөөс энэ өнцөг хүртэл ингэж хундага нь урт усан дотор тийшээ цүнхэг талруу. Тэхдээр тэр хэмжээгээр тэр ус чинь намдаж байгаа гэсэн үг биз дээ. Тийм л болцон байна.
Эрдэнэтуяа -
Усны түвшин буураад байгаа юм байна.
Жадамба -
Усны түвшин буураад байгаам. Чи дуулсан уу? Манай Эрдэнэхайрханы нутагт нэг цагаан загас байдаг гэж.
Эрдэнэтуяа -
Үгүй.
Жадамба -
Дулмаа доктор үржүүлж байгаам.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Манай энэ нуур болул Хар нуур гэж нуур. Уртаашаа 40 км, доошоо ийм урт. Өргөөшөө болул нэг 30-аад км ийм нуур байгаан.
Эрдэнэтуяа -
Том.
Жадамба -
Том.
Эрдэнэтуяа -
Хар нуур.
Жадамба -
Тийн. Хар нуур. Тэр Хар нууранд Дулмаа доктор гэдэг энэ Байгаль нуураас авчирч тавьсиймаа. Нэг загас үржүүлсэн.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Одоо тэр нь болул одоо үржээд учраа барсан. Одоо тэгээд жилд нэг 100 гаран тонн загас биенээсээ хулгай хийж худалдаж. Бариад. Дулмааг байхгүй болохдээр зэрэг л.
Эрдэнэтуяа -
Одоо байхгүй болцон уу тэр хүн?
Жадамба -
Гүй ээ тэр Дулмаа нь бий.
Эрдэнэтуяа -
Аан.
Жадамба -
Эрдэм шинжилгээний ажил хийж байгаан тэр хэнийн Баярын ээж шүү дээ. Дулмаа доктор гэж.
Эрдэнэтуяа -
Аан С.Баяр. Ерөнхий сайд байсан уу?
Жадамба -
Аанханг. Ерөнхий сайд байсан.
Эрдэнэтуяа -
А за за за.
Жадамба -
Санжийн Баярын аав, ээж.
Эрдэнэтуяа -
Ээж нь юм уу?
Жадамба -
Манай тэнд болул тэр загас маш их үржээд. Зүгээр нэг үгээр ярьвал тэр нуур тэлээд бараг хундаганаасаа давж байсийн. Даваад бүр доошоо урсцан байсан. Одоо ингээд бариад ирэхдээр зэрэг за лав энэ байшингаас энэ байшингийн өнцөг хүртэл нуурын түвшин багасаад. Загасы нь ч их барьж байна. Их ч амьдарч байна амьтан тэрнээс. Тиймэрхүү бололтой юм. За цаана нь бас нэг нуур бий. Тэр нууранд тавьсан тэр олон загастай байсан зүгээр. Дээрээс нь нэг булаг орж ирээд тэр хужиртай ус ороод тэр загас одоо устцан. Цулбууртын нуур. Тийм л байгаам. Одоо яахав дээ манайхан болул тэр загасыг зүгээр дуустал нилээн хэдэн жил идэх байлгүй. Бодвол. Одоо тэгээл шинжилгээний газар, хайгуулынхан шинжилгээ хийгээл жишээ нь манай эндхийн энэ газруудыг чинь бидэн мэдэхгүй зүгээр энэ чинь одоо хууль линцензтэй л гэж ярих юм байна.
Эрдэнэтуяа -
За. Ашигт малтмалын. Хайгуулын.
Жадамба -
Бүүр лицензий нь авцан. Та нар хүний юман дээр байж байгаа. Нэг лиценз авцан хүн ирээл наадахыг чинь одоо ингээл энд алт ч бий, мөнгө ч бий.
Эрдэнэтуяа -
Мөнгө ч бий гээл.
Жадамба -
Аанг. Одоо манай сумын төв Эрдэнэхайрханы төв дээр болул манай сумын тойроод одоо хайгуул хийдгийн энэ хавар. Ноднин намар сар гаруй онгоц ниссэн. Бараг л газар шүргээд шүргээд явж байдаг онгоц. Тэгээд энэ хавар ирээд одоо хоёр хэсэг хайгуулын улсууд ирсэн. Тэгээд одоо тэр хайгуулынхан яаж байнав гэхдээр бид мэдэхгүй юм. Чулуугий нь хэсэг авч байна. Ачуулж байна нунтаглаад. Нэг хэсэг нь болохдоор зэрэг гүний нь өрөмдөж байна. Тэгээд тэрнийг болул юу байгаагий нь мэдэхгүй. Зүгээр дам сураг сонсоход л Эрдэнэтээс илүү зэстэй газар байнаа энэ хавиуд орчноороо. Гэж байна. Тэгээл одоо энийг ингээл сэндийлчих юм бол мань мал ч байхгүй болно,
Эрдэнэтуяа -
Нутаг ч үгүй.
Жадамба -
Нутагт ч үгүй болно. Манай сум болул урсгал ус байхгүй. 4 худагтай. Тийм л амьдралтай сум. Уул нь нэг 130-аад, би олон жил юу бригаадын дарга хийхэд манай сум 136 мянган малтай нэг болж үзсийн. Энэ жил 155 мянган малтай болсон. Тэгээд эргүүлээд зуд болсон. За одоо ирэх жил мэдэхгүй ээ. 70, 80-аад мянган мал.
Эрдэнэтуяа -
50% нь үлдсийм уу гүй юм уу?
Жадамба -
50% нь үлдсийм уу даа. Энэ чинь тэгээд энэ ч мал болул яг толгой тоолоод нөгөө юуны коммунизмын үе шиг нэг бүрчлэн тоолж чадахгүй байгаа шүү дээ. Амаар тоолчихдог болцон.
Эрдэнэтуяа -
Тийн нөгөө өрхийн тэргүүнийх нь нэр дээр амаар л тоолоод бичээд байдаг болцон юм шиг байгаан юм шиг байгаан тэ?
Жадамба -
Аанг. Тэгээд одоо мянгат малчин 3000 малтай болцон айлууд зөндөө байна ш дээ. Тэгээд одоо зарим нь одоо энэ жил 1000-аад малтай боллоо доо. Одоо 4000 малтай ч байж үзлээ. Одоо 1000 гаран малтай амарч байна гэж байгаа хүн байна ш дээ. Төвлөрсөн хэрэгцээнд мах бэлтгэх юм алга. Малы нь ингээд аваад гадаадад гаргаад махы нь экспоортлож.
Эрдэнэтуяа -
Эргэлтэнд оруулах юм байхгүй.
Жадамба -
Эргэлтэнд оруулах юм байхгүй. Тэгээд ерөөсөө өсгөхөөс өөр зам байхгүй. Өнгөрсөн жил харин манай эндээс болул нэг бараг 8, 9-н мянган мал явсан. Танай Улаанбаатар хот руу.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Тэгээд борлоогүй. Зарим нь одоо энэ жил малтайгаа зарим нь тэнд байна.
Эрдэнэтуяа -
Тэр одоо тэгээд энэ одоо чинь нөөцийн мал дуусцан байгаа ш дээ? Хотод нөөц гэж байхгүй.
Жадамба -
Махаа нөөцөлж авч чадах чадал алга байна ш дээ. Хямд үнэтэй ч гэсэн аваад нөөцөлдөг ш дээ. Чадалтай газар алга байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд нөөцлөөд нэг мах очивол одоо хотод чинь мах үнэтэй болж байгаад ингээд наашаа цаашаа ар урдахаа бодох яахгүй тэгээд.
Жадамба -
Тийн. Ямар ч эдийн засгийн бодлогогүй.
Эрдэнэтуяа -
Тийн. Тэгээл нэг нь өсгөж байдаг, нөгөөдөх нь.
Жадамба -
Тийн. Нэг нь өсгөж байдаг нэг нь үхүүлж байдаг.
Эрдэнэтуяа -
Тийн.
Жадамба -
Ямар ч ашиггүй ингээд газарт хаяад. Одоо өчигдөр хүн ярьж байна. гүй ээ одоо хонь хэвтэж байгаа юм шиг харагдаж байнаа. Энэ айлын өвөлжөөний бэлээр ирсэн. Тэгээд тэр хотондоо ч байна, тэр тойрон ч байна. Одоо нөгөө сэг зэмийг чинь устга гээд улс зөндөө хөрөнгө гаргаад өгцийн ш дээ. Тэрүүнийг чинь хүч хүрэхгүй байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Энэ сая замд бас зөндөө л байх шиг байна.
Жадамба -
Өө бий бий.
Эрдэнэтуяа -
Үхсэн малууд.
Жадамба -
Одоо энэ жил болул зүүн талаасаа болул, баруун талаасаа болул бараг манай энэ Завханд болул өмхий үнэртэхээр болцон. Мал үхсэн.
Эрдэнэтуяа -
Тэр нэгдэлжих хөдөлгөөний үед ингэж зуд болж байсан уу?
Жадамба -
Болсон. Би
Эрдэнэтуяа -
Яаж давж гардаг байсан ер нь ?
Жадамба -
Тэрнийг болул малаа үхүүлсэн. Тэхдээ энүүн шиг үхүүлээгүй. Зүгээр ер нь 60-аад хувь нь үлдэж байсан. 100% гэхэд. 30% нь үхээд. За нэг тийм 30 юмуу 25 хувь нь үхээл. Тэхдээ ингээд зүгээр газарт хаячихгүй. Тэр үед чинь бүтэн ашиглаж байсийн.
Эрдэнэтуяа -
А ашиг шимий нь авдаг?
Жадамба -
Ашиг шимий нь авдаг.
Эрдэнэтуяа -
Ясы нь авдаг, ноосы нь авдаг.
Жадамба -
Тэр байтугай дотор талд нь байгаа эм хонины хургы нь хүртэл авдаг. Жишээ нь чи 500 эм хонь хариулж байсан хүн байлаа ш дээ. Тэхэд чинь 500 эм хониноос үлдсэн хоны нь нэг тооцоол хургы нь нэг тооцоол. Тэгээл үхсэн хоний нь тооцоол. Эм хонины. Тэгээд төчнөөн хонь үхжээ. 200 эм хонь үхсэн байнаа гэвэл чамаас 200 хурга нэхнэ. Хурганы арьс. Мэдэв үү.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Тэр үхсэн хонины чинь хургыг цөм авч байсийн. Нөгөө хурганы нь арьсыг. Ноосы нь нэг аваад, дотор талд байгаа хурганы нь.
Эрдэнэтуяа -
Хургы нь өвчөөд.
Жадамба -
Арьсы нь өвчиж авч байсийн. Тийм юм байгаам. Би бол 6 зуд үзсэн. За бага шиг хатуу шиг хүн хайруу зуд гэж байдаг даа. Тэр бол гайгүй шиг. Зүгээр их айхтар зуд болул энэ жил шиг ийм зуд болоогүй. Жишээ нь 67, 8 оны зуд гэдэг чинь монголд 40-өөд оны зудыг би мэдэхгүй. 67, 8 оны зуд болул бас их хүнд. Тэхдээ тэр болул 60%-тай байсийн. 40% нь үхээд. Үхэж байсан. Тэхэд болул нэгдэл болул бүрэн хүчээ авцан хамтын том социалист аж ахуй болцон байсан үе. 77, 8 оны зуд болул бүүр одоо хүчээ авцан ёстой нэгдэл, нэгдлээ одоо энэ чинь тэр үед чинь ерөөсөө ХАА-н нэгдлүүд улсын төвлөрсөн төлөвлөгөөнүүд өгчинө. За чи төчнөөн тонн өвс бэлд. Жишээ нь. Одоо сумуудаар ярих юм болул Дөрвөлжин сум төчнөөн тонн ноос бэлд, төчнөөн тонн ноолуур бэлд. Төчнөөн тонн одоо ямааны хялгас, тэмээний ноосыг гээд нөгөө байгаа маланд нь оногдуулаад өгчихнө. Тэрүүнийг бэлдэнэ. Тэр болул улсын төвлөрсөн төлөвлөгөө гээч юм. Тэгж бэлдэж байсийн. За тэгээд 77 оноос хойш болуул бас бас л мөн тийм төвлөрсөн төлөвлөгөөтэй. Тэр төлөвлөгөөг биелүүлэх гэж одоо ер нь нилээн зүдэрч байсийм дөө. Одоо тэр ч яахав бас мал их өссөн нэгдлүүд болул бас өнөө илүү гарсан ноос ноолуураа биендээ гүйлгээд улсын төлөвлөгөө биелүүлэх л гэж одоо ерөөсөө их сүрхий байсийн. Тэрнийгээ л заавал биелүүлнэ.
Эрдэнэтуяа -
Тухайн үеийн хууль ч бас чанга байж л дээ тэ?
Жадамба -
Тэр үеийн хууль бол маш чанга шүү дээ. ХАА-н нэгдлүүдийн хууль. За тэхдээ болул намайг, би нэг юунд байсан л даа. Ар Жанчивлан гэж мэдэх үү?
Эрдэнэтуяа -
Мэднэ.
Жадамба -
Ар Жанчивланд би нэг амарч байсан. Бас бригаадын дарга гээд. Тэнд чинь ХАА-н нэгдлийн гишүүд амарч байсийн.
Эрдэнэтуяа -
Аан бас. Тусгай.
Жадамба -
Тийн. ХАА-н нэгдлийн гишүүдийн амралт шүү дээ Ар Жанчивлан. Өвөр Жанчивлан нь улсынх байсийн. Тэгээд тэнд амарч байхад нэг ХАА-н яамнаас ирсэн нэг эдийн засагч хүүхэд ярьдагсан. Одоо болдог, мэддэг, одоо тийм боломжтой болбол ХАА-н нэгдлийг тараачаад бүүр тараачаад хувийн болгочоод. 3-хан жил болгоол дахиад нэгдэл байгуулаал юу яачих юм болул нэг болмоор байна гэж. Бас тэр эдийн засгийн хувьд маш их тооцоо байсан хүн байна лээ. Энэ чинь одоо хувийн аж ахуй болсон чинь нөгөө нэгдэл гээч юм байгуулаад хашаа хороод, зүгээр захын юм худаг ус мус, тэр нэгдлийн хөрөнгө гээч юм чинь мааш их байсийн ш дээ. Одоо тэр бүгд байхгүй. Ямар сайхан малын хашаа байсан. 67 онд нэг зуд болчоод 67 онд зуд болоод 67, 8 онд 67 оны намраас эхлээл энэ монгол орны чинь ерөөсөө хашаажуулсийн. Хашаажуулалт хийсэн, усжуулалт хийсэн. Ингээд ХАА-н нэгдлүүд болул бүрэн бараг хаврын хаваржааны хашаатай, өвөлжөө хашаатай ийм байсан юмыг чинь тарааж хаяаад нөгөө хашаагий чинь аваачиж түлээд, зарим нь яахав нэг юу хийсэн болоод байшин майшин бариад одоо худаг ус болул одоо ер нь маш сайхан юм барьж өгсийн ш дээ. ХАА-н нэгдлүүдэд. Тэрний тэр блок молокоор барьсан тэр барилга марилга чинь одоо байхгүй. Бүүгд хүнээр ороод ингээд шувтраад дуусгаад. Ингээд цэгцрээд одоо дуусцан.
Эрдэнэтуяа -
Тэр, тухайн үед 60 хэд, 67 онд 77 онд зуд болж байсан гэж байна ш дээ?
Жадамба -
Тийн.
Эрдэнэтуяа -
Асуух гээд байна. Тэр үед нэгдэл бий болцон байсан учраас тухайн зудыг давсан уу?
Жадамба -
Тэр үед болул ерөөсөө нэгдэл бий болцон.
Эрдэнэтуяа -
Нэгдлийн давуу чанараар л давж чадсан уу?
Жадамба -
Тийн. Нэгдлийн давуу чанараар мал нь илүү үлдэж байсийн. Жишээ нь 80, 70 хувьтай үлдэхгүй юу. Одоо энэ чинь оргүй болцон улс ч байна шүү дээ. Хамтын аж ахуй гэдэг чинь хамаа байхгүй улс дээрээсээ харна. Тэгээд юмы нь өгнө. Тийм учраас тийм 70, 80 хувьтай байсан. Мал, малтай хоцорч байсийн.
Эрдэнэтуяа -
Аан. Тэр яахав зарим хүмүүс тэгж ярихын. Нэгдэлжих хөдөлгөөн сөрөг талтай ч, эерэг талтай ч гэж байна л даа.
Жадамба -
За тийн.
Эрдэнэтуяа -
Сөрөг тал үзүүлсэн нь таны хувьд ер нь юу вэ? Одоо бодож байгаагаар юм байна уу?
Жадамба -
Тэр үед үү?
Эрдэнэтуяа -
Тийн.
Жадамба -
Сөрөг талдаа тийм нөлөөтэй юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Тэрийг болохоор зарим хүмүүс юу гэж тайлбарлаж байгаам гэхээр. Нийгэмд малаа хувьчлахдаа үнэгүй өгч байсан гэж байгаа байхгүй юу. Нэгдэл тэ?
Жадамба -
Тийн, тийн. Үнэгүй өгч байсийн.
Эрдэнэтуяа -
Тийн. Үнэгүй өгсөн гэж байгаан. Тэхэд.
Жадамба -
За яахав үнэгүй өгч байсан нь сөрөг байсан. Тэр үед үнэтэй өгсөн болул бас нэг өөр л дөө. Тухайн үедээ үнэтэй өгцөн болул юу яасан байхгүй юу. Хүний хувьд болул одоогоор хөрөнгөтэй байх жишээний.
Эрдэнэтуяа -
Тийн. Гэтэл нөгөө нэг өөрийнхөө хөдөлмөрөөр 1000 малтай ч юмуу, 500 малтай болцон хүн. 10 малтай ч хүнтэй адилхан яг л нэгдэлжих хөдөлгөөнд адилхан журмаар орж байсан.
Жадамба -
Тийн.
Эрдэнэтуяа -
Ямар ч давуу эрх байхгүй. Тэхээр нөгөө өөрийнхөө хэдэн арван үе дамжиж ирсэн хөрөнгөө бараг улсад хураалгацан гэж байгаа байхгүй юу. Өөрсдөө ямар ч хувийн нэг багахан мал үлддэг байсан юм шиг байна лээ тэ? Нэг стандарт хэмжээ?
Жадамба -
Өө тэгэлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Тэхээр нөгөө тийм эрх тэгш гэдэг утгаараа их малтай хүний хувьд болохоороо бас тийм асуудал үүсэх гээд байгаа биз?
Жадамба -
Аан тийн.
Эрдэнэтуяа -
Тэр талаараа тэрэндээр та юу гэж. Тухайн үед ямархуу байсан?
Жадамба -
Тэр үед тухайн үед болул одоо зүгээр тэр үед болул сэхээтэн хүн ховор байсийн.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Сэхээтэн хүн гэдэг чинь ховор учраас тэрүүн дээр сэрж хөрөнгөтэй байдаггүй тийм сэтгэхүй байхгүй. Ерөөсөө л тэр л одоо.
Эрдэнэтуяа -
Улс л юу гэсэн.
Жадамба -
Улс л юу гэсэн тэрнийг л дагаж байсан. Тийм л үе шүү дээ. А түүнээс биш сэхээтэн хүн гэхдээр сэхэж хэвтээ юм уу, эдийн засгийн ямар ч тооцоо хийцэн хүнтэй байсан болул бас л тэр жишээ нь чи малтай юм уу? малаа өгчлөө гэхэд тэрний оронд зохих хэмжээний юу яасан барьцаалсан хөрөнгөтэй үлдмээр байгаа биз дээ. Ганцхан тэрүүнд л ерөөсөө сөрөг тал нь тийм л юм. Тэрнийг олон мал өглөө гээд ам амгай барьж чадаагүй. Ерөөсөө. Жишээ нь 500 мал, 200 мал нийгэмчилцэн хүн 1000 малтай хүн маш цөөхөн байсан үе дээ. Ерөөсөө 1000 малтай хүн гэдэг чинь бүүр одоо 5 жилийн төлөвлөгөөг давуулаад биелүүлж байдаг, мал нь өсцөн тийм азтайхан хүн тийм давамгай малтай, илүү малтай.
Эрдэнэтуяа -
Их малтай.
Жадамба -
Тийн. Их малтай малнаасаа давсан малныхаа ноос үсийг бусдад худалдаад илүү гаргасны нь мөнгөөр нь авч байдаг тийм л байсан үе байхгүй юу. Тэр нь жоохон давамгай. За зүгээр олон малаа нийгэмчиллээ гээд тийм давамгай хөрөнгөтэй хүн үлдэж байсан хүн байхгүй. Тэр нь сөрөг.
Эрдэнэтуяа -
60 он гэхэд бүх хүн, монголын бүх хүн ам юунд нэгдэл нэгдцэн байсан уу?
Жадамба -
60 онд болул бүх нэгдэлжсэн. Нэгдэлжих хөдөлгөөн ялалаа гээд нэг ялалт байгуулсийн. Мэдэв үү. Хамтын хоршоолол гээч юмыг одоо байгууллаа одоо ерөөсөө. Манай Завхан аймагт бол ганцхан хүн байсан. Нэгдэлжээгүй. Жунай гэж энэ одоо Баянтэсд.
Эрдэнэтуяа -
За. Та тэр тухай яриач? Би тэрнийг асуух гээд байгаа байхгүй юу?
Жадамба -
Тэр Баянтэсд Жунай гэдэг хүн үлдээд. Тэгээд ганцаараа ерөөсөө тэр хүүхэд мүүхэд сургууль мургуульд өгөөгүй. Бүх л юм нь болул тэр нэгдэл мэгдэлд хамаарахаа байгаад хавирахаа байгаад ингэцэн.
Эрдэнэтуяа -
Төрд юу, төр ч гэсэн жоохон хавчиж мавчидаг сураг байсан гэсэн?
Жадамба -
А төр, тийн.
Эрдэнэтуяа -
Хүүхэд мүүхдий нь сургуульд явуулахгүй, наад нэг тиймэрхүү?
Жадамба -
Өөрөө ч хүүхдээ өгдөггүй хүн байсан гэдгийн.
Эрдэнэтуяа -
Тийм үү?
Жадамба -
Тийн.
Эрдэнэтуяа -
Сургуульд уу?
Жадамба -
Аанг. Тэгээд одоо өнгөрсөн хойно болул яахав зүгээр тэр нөгөө шахаад ирэхдээр зэрэг тэр чинь одоо хөрөнгөгүй болно биз дээ. Нөгөөдөх дээр үеийн нөгөө мах оногдуулаад, албан татвар оногдуулаад ингээд ирэхдээр зэрэг нөгөөдөх чинь бүр шахагдаад ирнэ биз дээ. Чи жишээ нь би Жунай болоод чи.
Эрдэнэтуяа -
Төр засаг боллоо гэхэд.
Жадамба -
Төр засаг боллоо л чи надад л бүх л юмыг оногдуулна биз дээ. Аан. Жишээ нь махы нь оногдуулна. А сүүгий нь албан журмаар оногдуулна. Ноосы нь байгаа малд нь оногдуулна. Бас ахиу хэмжээтэй. За тэгээд нөгөө бүх малынхаа албан татвар авна. Тэр татварыг чинь аваад ирэхдээр нөгөө Жунай чинь яахав нөгөөдөхийгөө төлж хүчирхээ байсан. Тэгээд сүүлдээ нэгдэлд орцийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Орсон уу?
Жадамба -
Орсон. Бүүр тэрүүгээрээ дуусаагүй. Ерөөсөө.
Эрдэнэтуяа -
Аанг. Харин би тэрүүгээрээ дууссан гэж сонслуу байлаа.
Жадамба -
Үгүй. Дуусаагүй. Сүүлдээ бүүр одоо бараг 70-аад он шахуулж байж ороод тэгээд ерөөсөө бүүр барахаа байхдээр зэрэг орсон хүн. Нэгдэлд.
Эрдэнэтуяа -
Аан. Яагаад орохгүй гэсийм бэ? Та сонсож байсан уу?
Жадамба -
Мэдэхгүй. Ерөөсөө ороогүй л гэж ярьдгийн. Манай эндээс чинь 2, 300-аад км. Тэр үед Жунай ч гэдэгүй тэр. Нэгдэлжих хөдөлгөөнд хамрагдаагүй л Жунай гэж тэгж ярьдаг байсийн.
Эрдэнэтуяа -
Би нэг юм асуух гээд. Тэр ард түмнийг нэгдэлд оруулах нэг гол хөшүүрэг нь зүгээр юу байсийм болов уу үгүй юм болов уу гэж. Албан татвараас нь чөлөөлөх байсан?
Жадамба -
Өө тэр чинь яахав.
Эрдэнэтуяа -
Нэгдэлд орсон хүнээс нь албан татвараас нь чөлөөлж байсан?
Жадамба -
Авахаа байцан
Эрдэнэтуяа -
Тэр бас нилээн хөшүүрэг болсон юм шиг байгаамаа?
Жадамба -
Тэр хөшүүрэг болсон. Жишээ нь нэгдэлд орчихлоо ш дээ. Нэгдэл, би нэгдэл байлаа. Чи хувийн аж ахуйтан байлаа. Чамайг нэгдэлд ороод малаа нийгэмчилчихдээр зэрэг тэр чинь үлдсэн мал тухайн үед нэг өрхөд 75 мал үлдээж байсийн.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
А тэгээд бусад малы нь бол тэр үлдээсэн 75 маланд болул тэр мах, сүү одоо тэр юмыг болул оногдуулдаггүй. Албан татварын. Тэхдээр зэрэг давамгай чанар нь тэр болчихгүй юу. Өө малаа өгөөл, төлөвлөгөөтэй нь өгч байсан. А төлөвлөгөөгүй мал бол яахав тэгээл. Тэгээл үлдсэн малд 75 маланд үлдсэн маланд болул тийм албан журмын татвар ноогдуулахгүй. Албан журмын мах оногдуулахгүй. Албан журмын өөхөн тос хүртэл оногдуулж байсийн ш дээ. Ерөөсөө, яг малд нь граамаар бодоод. Танайх.
Эрдэнэтуяа -
Тэр чинь өшөө ямар тос, бохир тос юу гэдэг билээ нөгөө тосыг чинь. Нөгөө боорцог чанаад яацан тосыг чинь?
Жадамба -
Боорцогны, техникийн тос.
Эрдэнэтуяа -
Техникийн тос гэж авдаг байсан гэсэн тэ бүр?
Жадамба -
Аанг. Техникийн тос гэж авдаг байсан.
Эрдэнэтуяа -
Тийн гэсэн.
Жадамба -
Тийн. Техникийн тос төдөн хийл. Өөхөн тос төдөн хийл гээд. Ингээд, ингээд оноочихдог байхгүй юу. Тэхдээр зэрэг тэр юмыг авахаа байгаад нэгдэлд орох дээр зэрэг чинь хүн чинь боорцогны тостой ч болно ш дээ. Аан.
Эрдэнэтуяа -
Адаглаа л.
Жадамба -
Тийн. Мал аж ахуйн албан татвар ч төлөхөө байчихдаар зэрэг хэдэн малынхаа ашиг шимийг өгөхдөөр зэрэг тэр үед чинь нэг одоогийн бэлэнчилсэн хувцас хунар байхгүй шүү дээ одоо зүгээр.
Эрдэнэтуяа -
Даалимба, маалимба.
Жадамба -
Даалимба, жиигүүн гэж оросын л юм байсийн. Тийм л юм л өмсөж байсан юм байгаан.
Эрдэнэтуяа -
Аанханг. Тэр анх ер нь ухуулга сурталчилгаа, та чинь бараг 50 хэдэн онд чинь 20 хэдэн настай болцон хүн тэ?
Жадамба -
Тэгэлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Юм ойлгодог. Ухуулга сурталчилгаа гэж анх нэгдэлжих хөдөлгөөний талаар юу гэж явж байсан. Танай гэрт ер нь ирж мирж байсан уу?
Жадамба -
Өө ирэлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Танайх яаж орж байсан нэгдэлд?
Жадамба -
Манайх болул яахав ингээд байгаан. Ер нь одоо жишээ нь. Тэр чинь нэг хэсэг нь болул нэгдэл үүсээд нэг манай энд чинь анхны нэгдлийн гишүүн гээд хэдхээн улсууд байгуулцан байсийн.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Тэр улсууд болул ерөөсөө одоо энэ чинь орчинд байгаа улс чинь малтай ч хүн орцон байсан.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Нөгөө төлөвлөгөө тасраад. Одоо 5 жилийнхаа төлөвлөгөөг даахаа байгаад. Байгаа малаа өгөөд 75-хан малтай орчихдоор зэрэг нөгөө хүний чинь нөгөө 5 жилийн төлөвлөгөөний малын одоо өгөх ёстой ноос үс бүх юм чинь чөлөөлөгдөж байгаа биз дээ. Аан.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Жадамба -
Тэхдээр зэрэг давуу тал нь тэр болчихож байгаа биз дээ аан.
Эрдэнэтуяа -
Тийм байна.
Жадамба -
А давуу тал нь л тэр. Тэхтээр зэрэг ерөөсөө энэ нэгдэл гэдэг л ашигтай юм байна. Ерөөсөө энэ төлөвлөгөө тасарцан голцуу улсууд нэгдэл байгуулцан.
Эрдэнэтуяа -
Аанханг. Эхлээд.
Жадамба -
Эхлээд. Тэхтээр зэрэг одоо нэг дэн дун, дэн дун олоон малтай, нөгөө улсын албан татвар матварыг чинь одоо нэг муухан төлж байсан улсууд өө энэ ерөөсөө ашигтай юм байна. Энүүнийг бушуухан өгчихөөд зүгээр амарья. Би одоо тэр байтугай жишээ нь одоо албан татвараа төлж чадахаа байхдаар зэрэг зүгээр байгаа малнаасаа худалдан албан татвараа өгч байсийн. За өөхөн тосоо төлж чадахаа байхдээр зэрэг хүнээс тэмээ авч алж өөхөн тосоо өгч байсийн.
Эрдэнэтуяа -
Тэрийг нөгөө ацаглах гэж нэрлэдэг байх тэ?
Жадамба -
Аан. Тийн. Тэгээд ацаглана. Нөгөө сүүгээ оногдуулцан байлаа ш дээ. Үхрээс төдөн литр сүү авнаа гээд. Тэгээд сүү оногдуулчихдаар зэрэг чинь чи үхэрт нь үнээгүй болчихвол сүүгээ л албан журмаар ямар ч байсан төлнө ш дээ. Тэхдээр зэрэг өнөө сүүгий чинь ацаглаад надад, чи надад нэг 200 юмуу 300 литр сүү өгөөч. Тэгэхгүй болул одоо би болохоо байлаа. Тэхтээр зэрэг тэр сүүндээ сүүгийн ацаг авсан хүн чинь сүүг жишээ нь литрий нь төдөн төгрөг гээд бүүр тогтцон. За тэг би тийм литр сүү өгнө. Чи над тийм мөнгө өг гээд. Тэгээд нөгөө хүн чинь нөгөөдөх чинь тийм ямар ч хий юм төлж байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Тийм байна.
Жадамба -
Аан. Яах ч арга байхгүй. Өөрөөсөө сүүний мөнгө гэж өгсөн болул авах ёстой. Байхгүй. Тэрүүн дээр давуулаад л мөнгө нэмээд өгчихөж байгаан. Яахав сүүлд нь сүүнийхаа мөнгийг авсан шүү болно. Тэхдээр сүү нь бага. Ацаг гэдэг чинь давуу үнэтэй байж байж л ацаг болно. Тэгээд хий мөнгө өгчихөөд сүүний үнэ гэж хэдхээн цаас авч байсийн. За тийм л юм. Мах нь махаа төлж хүчирхээ байчихвал жишээ нь хил мах төгрөг хэдэн мөнгө байх юм болул чи надаас мах худалдаж авбал би чамд 2 төгрөгөөр махаа зарна. Илүү махаа. Тэхтээр нөгөөдөх чинь нөгөө махнаас чинь давуу үнээр авчихдээр нөгөө хүн чинь дахиад эдийн засгийн хувьд дүүрээд унаж байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Аанханг. Алдагдалд ороод.
Жадамба -
Алдагдалд ороод ингэдэг байсийн. Тэгээд унахдаар зэрэг л ерөөсөө тэр нэгдэлд орж байгаа юу нь болул ганцхан одоо давуу тал нь энэ юм байна. Нэгдэлд орчихдоор бүх юмаа ерөөсөө хасчихийн. Албан татвар чөлөөлөгдчихнө. Нөгөө мах сүү чинь чөлөөлөгдчихнө. Ингээд давуу талы нь ашиглахдээр зэрэг ерөөсөө тэрүүнд орохгүй гэх хүнгүй болчихож байгаан. Ер нь хамгийн давуу тал нь тэрний хавчлагаар тэгээд нэгдэлжээд тэгээд нэгдэлжих хөдөлгөөн ялцийн.
Эрдэнэтуяа -
Танайхаар ухуулга ирсэн үү?
Жадамба -
Манайхаар болул одоо ухуулга бараг ирээгүй дээ. Нэг л багийн хурал хийсэн. Тэгээл тэр багийн хурал хийгээл ингээл ер нь хоносон. Зарим нь болул орно, зарим нь орохгүй гэж байсийн. Тийн. За тэгээд орохгүй гэдэг нь болул нөгөө төлөвлөгөө давсан өсцөн малтай хүн орохгүй гэж байсийн.
Эрдэнэтуяа -
Зүгээр өгөх учраас?
Жадамба -
Аан.
Эрдэнэтуяа -
Зүгээр өгөх учраас?
Жадамба -
Зүгээр өгөх учраас. Зүгээр нөгөө төлөвлөгөө давсан малтай хүн чинь нөгөө улсын улсад тушаадаг мах сүү тэр бүх юм илүү юм өөрт нь хоцроод байдаг байхгүй юу. Тэгээд төлөвлөгөө тасарцан надад чи нөгөө давцан малныхаа ашиг шимийг аваачаад зараад мөнгө болгоод аваад байгаа бай. Ийм өндөр нам хоёр зөрүүтэй болцон байгаа биз дээ. Аан. Тэхтээр зэрэг л нэгдэлд орох нь чи төлөвлөгөө давцан малтай хүн. Орохгүй гэнэ биз дээ. А би төлөвлөгөө тасарсан малтай хүн өө би орно. Ингээд ерөөсөө 2, 3 хүн хурал хийгээл тэгээл орцон. Тэрүүнд орохгүй гэж байсан хүн давцан малтай хүн л орохгүй гэж байсийн.
Эрдэнэтуяа -
Тэгээд хамгийн сүүлд нөгөө юу юу билээ татвартаа баригдаал орсон уу?
Жадамба -
Тийн. Татвартаа баригдаал. Ер нь төвлөрсөн нөгөө эдийн засагт л төлөвлөгөө тасарцан учраас. Тэр байтугай төлөвлөгөө тасраад юун тэр төлж чадахаа байгаад шоронд орсон улсууд бий ш дээ. зөндөө.
Эрдэнэтуяа -
Танай аав ер нь юу гэж байсан. Энийг анх сонсчоод?
Жадамба -
Манай аав болул өө за тэгээл. Манайх болул төлөвлөгөө тасраагүй. А нээх даваагүй. Эдийн засгийн хувьд бол одоогоор болул зүгээр эргэлтэн дундаа болоол байдаг байсан. За за одоо ерөөсөө юукэв энэнд орцон дээр юм байна. Арай давуу юм байна даа тэгээд. Тэгээд би цөөхөөн малтай хүн чинь нөгөө юмаа төлчихөөл нөгөө юмаа махаа өгчихөөл, сүүгээ өгчихөөл тэгээд хэдэн цаас аваал нөгөөдөхийгөө албан татвартаа өгчихөөл тэгээл болж л байсан ухааны юм байна лээ. Тэхдээ ойгүй болцойсон оцойсон тийм давсан юм байхгүй. За яахав амьдрал тэгээд болж л байсан байгаам. Одоотой адилхан тэтгэвэр мэтгэвэр гэж байхгүй. Тийм л байсийн. За зүгээр тэр үед багийн дарга хийж байсан хүнийг 50 төгрөгний цалинтай байсин.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Тэр 50 төгрөг авч байгаа хүнийг ёстой илүү үзэж байсан хүн. 50-хан төгрөг шүү дээ.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Жадамба -
Аан. Хүн ер нь 50 төгрөгөөр гүй энэ яаж энэ 50 төгрөгийг багтаадаг юм бэ гэж. Ерөөсөө.
Эрдэнэтуяа -
Тэр нөгөө цалин авдаг гэж?
Жадамба -
Цалин авдаг хүн байхгүй юу. Улсаас. Улсын албан хаагч болж. Цалин авч байгаан.
Эрдэнэтуяа -
Тухайн үед ер нь тийм сарын цалинтай хүн байдаггүй байсан байх даа.
Жадамба -
Байдаггүй байсийм байхгүй юу. Тэхдээр хөдөө ганцхан багийн дарга 50 төгрөгний цалин авч байсан. За намын хэсэг гэж нэг юм байсийн.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Тэр бас нэг 30 байж байгаад 50 болсийн. Тийм л байсийн.
Эрдэнэтуяа -
Намын, багийн дарга хүн яаж багийн дарга болохов? Ямар хүн болохов?
Жадамба -
Өө багийн даргаа болул сонгоно.
Эрдэнэтуяа -
Өөрсдөө сонгох уу?
Жадамба -
Аанханг. Өөрсдөө. Багаасаа сонгоно. Одоо яахав нөгөө нэг сонгууль чинь хэдэн оноос эхэллээ байз. Анх л нэг сонгууль гээч юм болоол энэ чинь сонгуулийн байр гээч юм байгуулаал. Гэр бариал. Тэгээд тэрүүнд одоо энэ чинь улсын хөгжил гээч юм байхгүй хүлээн авагч гээч юм авчирч тавьж байсийн.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Одоо. Тэгээд нэг эгшигт хайрцаг гээд нэг нэг юм пянз тоглуулдаг нэг юм байсан. Тэр хоёрыг л хамгийн сонин юм байсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
За хүлээн авагч тавихад одоо эндээс тээр энгэрт явж байхад дуулддаг. “Эх орон-52” гээд нэг тийм шар хүлээн авагч Оросын.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Тэр маш их дуутай. Тэрүүнийг л одоо тэр сонгуулийн байранд анх авчирч тавьж байсийн. Тэгээл тэрнээс хойш л хөгжил үүссэн юм даа. Ерөөсөө.
Эрдэнэтуяа -
Мнг. Та анх яагаад бичиг үсэг сурах болсийм бэ? Танай аав ээж хоёр малаа малла гээд бичиг үсэг сургая, сургуульд явуулья гэдэггүй байсан уу?
Жадамба -
Үгүй. Ерөөсөө л одоо сургуулиас ямар нэг аргаар арга хэмжээ байсан. Гэхдээ манай аав бол бичиг мэдэхгүй. Манай авга ах болул лам байсан хүн байсан.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
За эсэргүү хэрэгт орохоор болоод.
Эрдэнэтуяа -
37 оны.
Жадамба -
Тийн.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Тэхтээр зэрэг тэр зүгээр хар болоод гарчихгүй юу. Тэхдээ тэр манай тэр авга ах болул юу хүн байсан.
Эрдэнэтуяа -
Бичиг үсэгтэй мундаг.
Жадамба -
Бичиг үсэгтэй их мундаг хүн. Тэхтээр яахав нөгөө түвд номыг болул ойгүй их мэдрэнэ. Тэхтээр хар болцон хүн чинь ерөөсөө шууд нэг гэрт гэрлээгүй тийм хүн чинь би цуг байж байдаг. Над шинэ үсэг зааж өгсөн.
Эрдэнэтуяа -
Аан за за за.
Жадамба -
Тэгээд би тийм сурсан. За яахав нэг хальт хультхан сурдаг болж байгаал тэгээл би болул тэр уйгаржин бичиг гэдгийг байдаг шүү дээ. Тэр юмыг болул над ерөөсөө зааж өгөөгүй.
Эрдэнэтуяа -
Энэ криллийг л зааж өгсөн юм уу?
Жадамба -
Криллийг л зааж өгсөн. За энүүнийг ингээд сур. Ер нь амьдрал болул чамд энүүнээс л үүснэ. Яахав би крилл сураад үнэндээ яахав зүгээр би тэгээл одоо ер нь насаараа алба хаасан болж байгаал. Тэгээл тэтгэвэртээ гарсан.
Эрдэнэтуяа -
Анх яаж нэгдэлд орж байсийн?
Жадамба -
Би 58 онд тэр нэгдэлд ороход болул түрүүний нь нэг хурал хийсэн. Тэр хуралд оролгүй нэг гарсан.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Дахиад нэг хурал хийсэн. Тэрүүнд би очсон. Тэгээл улс орно, орно гээл байсан. Орсон нь гараад явна. Ороогүй нь сууж бай л гэсэн. Тэгээд би зүгээр дунд хэрд нь манай намайг явахад болул манай тэр аав, авга ах хоёр болул за амьтан ороод унавал адилхан л орчих. Энэ ер нь давуу юм байна гэж. Надад ингээд ойлгуулж өгөөд явуулахгүй юу. Өдий хорин хэдэн настай. Оо орохгүй гэвэл гараад явчина. Орноо гэвэл ороол, гараад явчина. Тийм л байсан үе шүү дээ. Тэгээд улсууд нилээн хэд ер нь орьё гээд хэдэн хүн ороод ингээд гараад орохдээр зэрэг тэхдээ орсон хүн болул төдөн толгой мал өгнө гэж.
Эрдэнэтуяа -
Бүр амлаад гарна.
Жадамба -
Аанхг. Амлаад гарна. Тэгээд яахав а тэгээд амлавал чи яахав ийм ийм л мал өгөөрэй. Ерөөсөө. Тэр 75 малы чинь бүүр урьдаад тооцоо хийцэн байхгүй юу. Тийм л малтай хоцорно. Тэгээд тэрүүнийг яриад өө манайх тийм тийм мал нийгэмчилнээ гээл тэгээл нийгэмчилнэ гэсэн малыг бичиж авсан хүн тэгээл гараал явчина. За энэ нэгдлийн гишүүн боллоо гээл. Тэгээл нэгдлийн гишүүн болоол. Тэгээд сүүлдээ нөгөөдүүл чинь ихэнх нь ороод тэгээд тэр манай тэр багийн Алдар нэгдэл гэж байгууллаа. Манай суманд би түрүүн ярьсаан 3 нэгдэл.
Эрдэнэтуяа -
Тийн. 3 нэгдэл байж байгаад 60 онд нэгдсэн гээд.
Жадамба -
Аанг. 60 онд нэгдсэн. 58 онд би нэгдэлд орсон. Нэг нэгдлийн гишүүн. Анхны гишүүн. Тэгээд тэр 58 онд нэгдэл тэгээд 59 гээл, 59 ондоо нэгдэл гээд гүй нээрээ нээрээ ч хамтын давуу тал гэдэг нь сайхан юм уу гэмээр ер нь одоо тэр нэгдэлд орсон улсууд чинь хамтраад өвс хадлан тэжээлээ аваад ингээл ерөөсөө а тэгээд нэгдэлд орчихдоо бүр олон малтай хүн нэгдэлд орчвол бас тэр малыг чинь нөгөө хүнийг зүгээр байлгахгүй. Үгүй дээ нэг 100 хонь юмуу, 50 ямаа юм уу ингээд мал өгөөд хөлсий нь бодоод хөдөлмөрийн, өдрийн хөлс гээд өгчихнө. Нөгөө татвар матвараас чөлөөлчихдөөр зэрэг хөдөлмөрийн хөлсөө авах дээр зэрэг хүн чинь бас урамшина биз дээ. Ямар ч юмгүй татвар төлөхгүй, а зүгээр мөнгө л ороод ирнэ. А тэхэд болул одоо нэг 70% нь бэлэн мөнгө өгдөг байсийн. Хөдөлмөрийн хөлсний. А тэгээд 30% нь жилийн эцсээр нөгөө нэгдэл чинь ашиг алдагдлаа тооцоод ашигтай гарлаа гээд 30 хувийгаа эргүүлээд одоо юу болоод болгоод өгчихнө. Үлдэгдэл болгоод. 30 хувийн үлдэгдэл гээд. Тэгээд мөнгө цаас өгнө. Тэрүүнд чинь идээ өгнө. Мах өгнө. Одоо ер нь хамаа байхгүй.
Эрдэнэтуяа -
Хэрэглээний юм л?
Жадамба -
Хэрэглээний юм л өгдөг тийм л байсан. Тэхтээр нөгөө хамтын аж ахуй дээр юм гээд ороогүй байсан улсууд болул за даа сүүлдээ нөгөө их олон төлөвлөгөө давцан малтай улсууд ч яахав зүгээр ашигтай байсан юм шиг мөртлөө тэгээд сүүлдээ өнөө хамтын аж ахуй хамтраад ажил мажил хийхдээр зэрэг нөгөөдөх нь давуу бодогдоод тэгээл нэгдэл бүтэн орцийн. За тийм л байна.
Эрдэнэтуяа -
Тэгээд яаж тоо бүртгэгч болсийн? Нэгдэлд анх орчоод?
Жадамба -
Би юу?
Эрдэнэтуяа -
Тийн.
Жадамба -
Би нэгдэлд яахав.
Эрдэнэтуяа -
Бичиг үсэг мэднэ.
Жадамба -
Бичиг үсэг мэднэ. А яахав би өөрийгөө дайчилж майчлаал нөгөө хөлс мөлс гаргах барих бүх л юмыг болул чадчихдаг тийм өөрөө дайчилсан учраас тэгээд одооныхтой адилхан тооны машин дараад суухгүй ш дээ бидэн чинь. Сампин гээд нэг юм байна. тэр Сампин гээч юманд л юм хийнэ. Намайг одоо хамгийн их юманд сургасан хүн бол миний тэр авга ах. Сампин бэлэн байсан. Өөрөө тэр жасын нярав гээч юм хийж байсан манай авга ах. Тэр лам нарын. Жасын нярав гэдэг чинь үндсэндээ нэгдэлжих лам нарын хөрөнгийг.
Эрдэнэтуяа -
Хариуцдаг хүн байх нь.
Жадамба -
Хариуцдаг тооцдог хүн байсийн байна лээ. Одоо бодоход. Тэгээд тийм хүн чинь яахав өөрөө дэвсгэртэй тийм хүн чинь тэгээд бичиг үсэг сургаад намайг сампинд сургаад. Тэгээд би тэтгэвэрт гартал албаа хаасаар байгаал тэгээл тэтгэвэрт гарсан. Би 27 жил бригаадын дарга хийсэн. Хөдөө. За нэг сүүлийн 2 жил 27, хоёр жил би санхүү тасгийн дарга хийсэн. Сумын. За тэгээд нэгдэлд бас жил нярав хийсэн. Хамгийн сүүлд би сургуульд нярав, сургуулийн нярав хийж байгаад тэгээл тэтгэвэрт гарсан даа. Одоо тэгээд би улсад 30-аад жил ажилласан. Тэгээд хонь хариулж байсан чавганцтай ч ижил, 81 мянган төгрөг авч байна.
Эрдэнэтуяа -
Бага?
Жадамба -
Бага.
Эрдэнэтуяа -
Тухайн үед таны сарын цалин хэд байсан?
Жадамба -
Миний сарын цалин болул яахав нэг 400 төгрөг байсан. Нярав мярав хийж байх үед.
Эрдэнэтуяа -
Бригаадын даргын үед?
Жадамба -
А бригаадын даргад бол 750 төгрөгийн цалинтай.
Эрдэнэтуяа -
Өндөр цалин шүү 27 жил хийнэ гэдэг чинь.
Жадамба -
Тийн. Тэр 750 төгрөг нь 600 нь бригаадын даргын цалин. А 50 төгрөг нь Захиргаанаас өгдөг. Захиргааны ажил хамт хариуцдаг байсийн. Ингээд 750 төгрөгний ажил. За чиний аав юмуу ах дүү юмуу ах чинь юм уу энэ залуу одоо мэднэ дээ. Хорхой дарга гэж манай аймагт байсийн.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Хорхой гэж. Тэр Хорхой дарга казак хүн.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Хорхой гэж. Тэгээд Хорхой дарга манийг очоод шалгалт малгалт хийгээд хачин л байсан л даа. Та нар, чи бригаадын дарга хийгээд дээд мэргэжлийн эдийн засагч, малын их эмч, техникчийн цалин авч байна. Хаанаа шингээдэгийн тэрнийгаа гээл хангинаж байсийн. Хүн хангинах тийм увидастай. Самбалхүндэв гэж дарга энд байсийн. Тийн.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Манай Завханд.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Аймгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга. Тэр бас тэгээл хангинаж л байсийн. Тэгээд 750 төгрөг авчихаад тэрүүнийг чухам яаж шингээж байсийн. Лав л би банкинд их л мөнгө хийгээгүй л дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэгж загнадаг байсан нь ямар учиртай юм?
Жадамба -
Гүй ээ яахав дээ ажил муу хийлээ гэж загнахгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан за за за.
Жадамба -
Гэхдээ болул яахав дээ.
Эрдэнэтуяа -
Ийм өндөр цалин авч байж?
Жадамба -
Тийн. Ийм өндөр цалин авч байж чи юу хийж байв.
Эрдэнэтуяа -
Аан за за за.
Жадамба -
Надад би 30-аад жил ажил хийгээд надад нэг Засгийн газрын Жуух нэг өгсөн. За МХЗЭ-ийн Тэргүүний ажилчин гэсэн бас .
Эрдэнэтуяа -
Бичиг.
Жадамба -
Бичиг нэг өгсөн.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
За тийм л юм байна. Одоо надад Засгийн газрын Хүндэт Жуух бичиг гэж нэг тийм юм байна. Одоо өөр гавьяа шагнал байхгүй.
Эрдэнэтуяа -
Гэхдээ яахав тухайн үеийн энэ тэр жуух бичиг ч бай юу ч бай ер нь арай нэр хүндтэй л байсан байх л даа.
Жадамба -
Өө нэр хүндтэй байсан байгаам.
Эрдэнэтуяа -
Одоогийнхтой харьцуулахад арай өөр байсан байх аа. Авсан байхад хүн арай өөр хардаг байсан байх.
Жадамба -
Өөр өөр.
Эрдэнэтуяа -
Шагнал авчихдагийн байна гэж тэ?
Жадамба -
Аанг. Авсийн байна гэж.
Эрдэнэтуяа -
Тийн. Одоо бол арай өөр байдаг байх өө.
Жадамба -
Тийн. Одоо болул өөр.
Эрдэнэтуяа -
Хүмүүсийн яриагаар л тийм юм даа тэгээд одоо зөндөө шагнал авлаа л гэж ярихын. Та бригаадын дарга ийм олон жил хийсэн хүн чинь өмч хувьчлалд яасан. Нэгдэл тарж марахад?
Жадамба -
Өө өмч хувьчлалд болул ижил.
Эрдэнэтуяа -
Юм авч чадаагүй юу? Дарга байсан гэж.
Жадамба -
Гүй үгүй тийм илүү давуу эрх эдлээгүй. Би ер нь тийм ерөөсөө эдийн юуны эдийн шунал ч байхгүй. Илүү юм авчихья гэсэн шунал байхгүй. Би, надад нэг 18 хонь, 12 ямаа за яахав зүгээр нэг ам бүлд тийм юм оноож байсийн. Тэрийгээ л авсанаас биш би тийм олон жил ажилласан давуу эрхтэй гэж өмч өгөөгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм үү?
Жадамба -
За хүү минь энэ дотор нэг тамхи татчихья даа.
Эрдэнэтуяа -
Гайгүй биз. Өмч хувьчлалд та хэр их, юм хум авч чадаагүй юм уу?
Жадамба -
Би юу аваагүй ээ. Яахав дээ би авах нь болул нэг 18 хонь,
Эрдэнэтуяа -
12 ямаа.
Жадамба -
12 ямаа, 1 адуу, 1 тэмээ ийм юм авсан.
Эрдэнэтуяа -
Тэгээл тэрийгээ өсгөсөн?
Жадамба -
Ө тэрнийгөө өсгөсөн. Тэрнийгээ өсгөхдөө манайхан, би 7 хүүхэдтэй хүн. 5 нь эмэгтэй, 2 эрэгтэй. Тэхтээр нэг хүнд 18 хонь, 12 ямаа өгсийн.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
1 адуу.
Эрдэнэтуяа -
А тэгж түрүүн авсанаараа л өгсийм байна тэ?
Жадамба -
А өрхөд 1 юмуу 2 тэмээ л өгнө. Тэхдээ болул би тэрнээс түрүүн болул 70, 75 толгой маланд дангийн байдаг байсан. Надад. Тэхдээ одоо нэг 1 юмуу 2 мал илүү гаргачихна. Тэрнийгээ л далд хийх гэж зүдэрдэг байсан.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Хөдөө байгаа бригаадын дарга хүн болул 75 толгой мал. Энэ чинь манай Завхан чинь говийн бүсэд ордог байсийн ш дээ. Тэр 75 толгой мал болул өсцөн байхад болул нэх тийм бригаадын даргын малыг болул аваад байхгүй.
Эрдэнэтуяа -
Аан. 75-аас их болцон байхад уу?
Жадамба -
Их болцон. Тэхдээ тэгж бүүр 100 гаргахгүй л дээ. Тэр дотроо л. 75-гаа тэгж бариулсгээл. Илүү гарснаа болул цөөхөн нэг тийм. 100 дотор бол нээх тийм авдаггүй байсийм.
Эрдэнэтуяа -
Аанханг. Та тэгээд 100-аас илүү өссөн тохиолдолд яадаг байсан?
Жадамба -
100-аас илүү өссөн тохиолдолд би ер нь 100 хүргэдэггүй байсан. За нэг 10-аад толгой мал л илүү гарна.
Эрдэнэтуяа -
Тэгээд илүү, арай ахиухан өсгөөд нөгөө ийш тийшээ борлуулах боломж байдаг байсан уу?
Жадамба -
Боломж байхгүй ээ. Маханд өгчихнө. Улсын төвлөрсөн хэрэгцээний маханд л би малаа өгчихдөг байсийн.
Эрдэнэтуяа -
Илүү гарсан малаа.
Жадамба -
Илүү гарсан малаа. Ерөөсөө л.
Эрдэнэтуяа -
За, за. Өөр аргаар борлуулах арга байхгүй.
Жадамба -
Өөр аргаар болул наймаа хийгээд худалдаад явах юм байхгүй. Дамын наймаачин болно ш дээ. Тэхтээр зэрэг одоо би 10 хонь илүү гарцан болул өө маханд өгчихье. 5 ямаа илүү гарсан болул маханд өгчихье. Үхэр 12 үхэр байсийм.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
12 үхэртээ 4 үнээ байна.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Мэдэв үү. 8 нь тэгээд тугал бяруу үхэр байна. 4 үнээнээс илүү гаргахгүй. Ерөөсөө. Тэр үед. Тэр ёстой хатуу. Социализмын үед. Тийм үе байсийм. А нэг илүү гарвал тэгээл бушуухан зарчихна. Бүгд борлуулчихна.
Эрдэнэтуяа -
Та тэгээд нөгөө нэг 7 хүүхэд чинь том болоод нөгөө 75-аасаа илүүчилсэн. Дахиад 75 болох байдлаар тус тусад нь гаргаж байсан уу?
Жадамба -
Гаргаагүй.
Эрдэнэтуяа -
Аан. Хүмүүс тэгж их гаргадаг байсан юм шиг байгаан тэ?
Жадамба -
Өө тийн.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүд нь нөгөө насанд хүрэнгүүт нь л? 75-аар нь тусгаад тоолохоор. Тэгээд нөгөө өөрийнхөө 75-ыг барьж байгаа мөртлөө хүүхэддээ дахиж илүү малаа тоолсоор байгаал.
Жадамба -
Албан хүчээр шахуу ч нийлүүлж байсийн ш дээ. Юу өөрсний санал сэтгэл нийлээгүй бараг хооронд нь хүрч ирээл эх эцэг нь ярьж байгаал нийлүүлчээл тэгээл сүүлд нь нэг өрх босгож аваад тэгээд салж байсан ч явдал бий ш дээ.
Эрдэнэтуяа -
Бас айхтар тэ?
Жадамба -
Аанг. Бас айхтар байсан байгаам.
Эрдэнэтуяа -
Аймаар. Тухайн үеийн нийгэмдээ л зохицсон арга хэмжээ юм л даа тэ?
Жадамба -
Тухайн үеийн нийгэмдээ л зохицсон. Тэгээд 75 малаа нэг удаа яахав нийлсэн улс гэдэг чинь 1, 2 жил болоол санаа сэтгэл нь таарахаа байгаал сална биз дээ. Тэхдээр зэрэг чинь яадгийн хувь хувиа аваад тэгээд нэг өрх босгоод оо би хүүхдээ гэрлүүлсийн. Одоо өрх чигээр нь л явуулья. Гээд ингээд нөгөөдөх чинь бас малтай байна биз дээ. За тиймэрхүү л байсийн.
Эрдэнэтуяа -
Тэр, ингээд бодохоор та чинь 58 онд нэгдэлд орохдоо тодорхой хэмжээний малтай, тэгээд сүүлд нь нэгдэл тарахад чинь нөгөө анх нэгдэл үүсэхэд өгсөн малаа малынхаа бичиг баримтаар нь буцааж малаа заримд нь өгч байсан юм байна лээ ш дээ? Та тэгж аваагүй юу?
Жадамба -
Гүй, гүй гүй. Аваагүй. Тэр чинь яг байгаа, орон нутагтаа байгаа хүндээ л өгсийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Та яасийн? Орон нутгаасаа явцийм уу?
Жадамба -
Би орон нутагтаа байсан хүн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Орон нутагтаа байсандаа би нэг ам бүлд 10 хэдэн.
Эрдэнэтуяа -
Аа 18, 12-оор нь авч байгаам уу?
Жадамба -
Тийн. 18, 12-оор нь.
Эрдэнэтуяа -
Тийм цөөхөнг өгч байгаам уу? та чинь анх 200-аад толгойг л юу яасан байлгүй дээ?
Жадамба -
Өө тэр малаа хамаа байхгүй. Тэр чинь нэгдэл чинь яг одоо байгаа малаа л ерөөсөө хуваарилсан ш дээ.
Эрдэнэтуяа -
А тэгээд нэгдлийнхаа гишүүдэд хуваагаал. Тэрнээс хойш нөгөө нэгдлийн гишүүд ихэссэн.
Жадамба -
Аанг.
Эрдэнэтуяа -
Тэр утгаараа л.
Жадамба -
Тэр утгаараа.
Эрдэнэтуяа -
Ямар ч гэсэн тэндээс л авсан юм байна тэ?
Жадамба -
Улсын албан хаагч хүн байсан чиг л нэгдлийн гишүүн шүү дээ. Тэрүүнд чиг л өгнө.
Эрдэнэтуяа -
Аан за за.
Жадамба -
Чи улсын албан хаагч бай 10 хүүхэдтэй хоёулаа сургуулийн багш байсан бол мөн л 10 хүүхэд 2 багштай адилхан мал өгнө. Тэрүүнд орвол дээр доор гэж тийм юм байхгүй. Малчин хүн илүү авна гэсэн юм байхгүй. Малаа хаяад явцан хүнд ерөөсөө нэгдлээс явсан хүн бол өгөөгүй. Ямар та нар малаа хаяад явсан. Бидэн маллаж байсан. Энэ малыг чинь маллаж өсгөж ийм байсан. Өгөхгүй гээд өгөөгүй ш дээ. Улаанбаатараас ч хүн ирж мал авах гэсэн. Өчнөөн мал нийгэмчилцэн хүн. Өгөхгүй гээд. Өгөөгүй. Тэр байтугай ирээд ор хоосон буцаж байгаа улсуудад бидэн өгсөн малнаасаа өгч байсан. Гүй ээ яахав чамд одоо ор хоосон буцахаар хамаа байхгүй. 2, 3 юмуу за чи, олноор өгөөгүй ээ. Дээд тал нь л нэг 4 мал өгсөн байх. Жишээ нь одоо чи Улаанбаатарт оччихоод малаа нийгэмчилчихээд би малтай больё гэж ирсэн. Чи ирлээ ш дээ. Тэхтээр чамд яахав өгөхгүй гэчихаад хурлаар өгөхгүй гээд шийд гаргачихгүй юу. Тэхтээр зүгээр таньдаг үе маргийн улсууд нь болул өө би чамд 3-ыг өгье, 2-ыг өгье, 5-ыг өгье гээд. Ингээд аваад нөгөө хүн чинь бөөгнүүлээд ах дүү дээрээ хаяад явсан улсууд зөндөө бий. За тиймэрхүү л байна даа.
Эрдэнэтуяа -
Аа тэгж л яаж байсан юм байна тэ?
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?
Жадамба -
Байхгүй байхгүй. Ерөөсөө.
Эрдэнэтуяа -
Аанханг. Ямар нэгэн одоо амьдралд чинь гэнэтийн өөрчлөлт гаргасан. Сайнаар ч юм уу, муугаар ч юм уу?
Жадамба -
Байхгүй байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанх. Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Эцэг эхээс хадгалж үлдээсэн юу байдгийн. Дурсаж нандигнаж явдаг ч юм уу тэ?
Жадамба -
За байхгүй.
Эрдэнэтуяа -
Ямар нэгэн түүх шингэсэн эд зүйлс ч юм уу?
Жадамба -
За яахав байна.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Надад.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Жадамба -
Ганцхан хөөрөг байна. Миний одоо аавын хөөрөг. Энэ одоо олон үе дамжсан.
Эрдэнэтуяа -
Ямар түүх агуулж байнаа?
Жадамба -
Энэ одоо юу яадгийн. Газрын юм гээч гардаг шүү дээ. Үзсэн үү?
Эрдэнэтуяа -
Тэр нь юуеийн?
Жадамба -
Газрын лог гэж энэ ганц хуруу муруу, одоо энэ.
Эрдэнэтуяа -
Аан за.
Жадамба -
Юм гардаг шүү дээ.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Тэрүүн дээр энүүнийг тавихдээр зүгээр ингээд энэ нэг дугуй байнаа.
Эрдэнэтуяа -
За тийм байна.
Жадамба -
Энэ болул ерөөсөө ингээл хаана л тэр газрын үзүүр хаана байна. Чиний энэ энд гарцан байлаа. Мэдэв үү. Үзүүр нь ингээд юу байхдээр ингээд томбогноод тогтож байна. энэ.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Тэрүүний үзүүрийг хуулна. Нааш нь.
Эрдэнэтуяа -
Аан за за за.
Жадамба -
За энэ болул нэг тийм л юм байдгийн. Энийг би их хайрлаж явдаг.
Эрдэнэтуяа -
Аан тийм ид шидтэй.
Жадамба -
Тийн. Тийм л ид шидтэй. Зүгээр наранд болул энэ болул одоо зүгээр нэг манан хөөрөг шиг. Ингээд их сайхан нартай ийм болох дээр мэдэгдэхгүй дээ.
Эрдэнэтуяа -
Сайн харагдахгүй байна.
Жадамба -
Энэ тийн хамрын тамхитай болохдээр мэдэгдэхгүй. Зүгээр эндээс ингээд харах дээр тийм дотроо тийм энэ болул дугуй идээтэй юм шиг юм байдгийн. Тийм л юм байдгийн.
Эрдэнэтуяа -
Аан за за за за.
Жадамба -
За зүгээр энэ хонхор болул тэр газрын юмыг энэ дээр ерөөсөө л үзүүр нь хаана байна. тэндээс.
Эрдэнэтуяа -
Хаанаасаа анх гарсан гэж үү?
Жадамба -
Хаанаасаа анх.
Эрдэнэтуяа -
Гарсан газар нь энэ тогтох уу? бусад газар нь тогтохгүй юу?
Жадамба -
Энэ гараад тархаж байгаан. Тэгээд үзүүр нь яваад жишээ нь энд хүрцэн байвал тэрүүн дээр ингээд тогтодгийн. Жишээлбэл, ингээд.
Эрдэнэтуяа -
За за ойлголоо.
Жадамба -
Тэгээд яахав энүүнгээр хөөж ирж байгаад нөгөөдөх дээр тавих дээр ингээд тогтож байдгийн.
Эрдэнэтуяа -
Аан тэгээд тэр нь арилна.
Жадамба -
Тийн.
Эрдэнэтуяа -
Өө за. Бас ид шидтэй юм байна тэ?
Жадамба -
А тийн.
Эрдэнэтуяа -
Тухайн үед тэгээд ийм хөөрөг мөөрөг бас янз бүрийн өөр өөрсдийн тийм арга барилтай юмаа тэ? Тэгээд нүд мүдний яадаг маадаг ч гэнэ вээ? Ингэнгүүт юу нь авагддаг гэнэ вээ?
Жадамба -
Гэдгэнэ гэж нэг юм байдгийн. Нүдний энэ цагаа унадаг шүү дээ хүний.
Эрдэнэтуяа -
Тийн. Тэрийг авдаг нэг хөөрөг байдаг юм байна лээ.
Жадамба -
Тэрийг, өө тэрүүнийг авдаг хөөрөг байна. Зүгээр пэлдэн гэж жоохоон юм бий. Шалз шиг.
Эрдэнэтуяа -
За.
Жадамба -
Ингээд нүдэнд хийчихдээр нүдэнд ганц хялгас орно ш дээ. Тэр хялгас чинь зүгээр хачин болдог биз дээ.
Эрдэнэтуяа -
Тийн. Аймаар өвдөөл сонин болдог.
Жадамба -
Аанг. Тэхтээр тэр шалз шиг юмыг хийхчихад яг тэр цагаан дээр нь очоод тэгээд арилгачихдаг тийм юм байдгийн.
Эрдэнэтуяа -
Аан.
Жадамба -
Бас хятадад болул юм бий шүү.
Эрдэнэтуяа -
Аан. Тийм юм шиг байна лээ.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.