Zagdaa
![](../assets/images/interviewees/990516.jpg)
Basic information
Interviewee ID: 990516
Name: Zagdaa
Parent's name: Daalai
Ovog: Taij
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired, Manduhai studies center director, teacher
Belief: Buddhist
Born in: Yaruu sum, Zavhan aimag
Lives in: Uliastai sum (or part of UB), Zavhan aimag
Mother's profession: Ulsyn sain herder
Father's profession: aimag, then ulsyn sain herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
education / cultural production
politics / politicians
work
childhood
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
За хоёулаа ярилцлагаа эхлэе.
Загдаа -
За миний нэр Загдаа. Би 1943 онд Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг Цагаан нуур гэдэг газарт Даалаа гэдэг хүний анхдугаар охин болж төрсөөн. За би бага наснаасаа ээж аавынхаа гар дээр өсөж хүмүүжиж тухайн үед одоо хүүхдүүдийн хийж байдаг байсан ажил төрөл, тэр ажил төрлийг малтай харьцаж малыг л одоо маллах. Малаа маллаж өсгөж үржүүлэх энүүнд л одоо өөрийн бага насаа зориулж байсан. За ингээд 1950 онд бага сургууль Улаагчин тэр үеийн Улаагчин сум гэж байсан. одоогийн Яруу сумын сум болсон. Улаагчин сумын бага сургуульд одоо орж суралцсаан. За тухайн үед болуул бидний одоо сургалт хүмүүжлийн ажил болул гэр бүлийн хүмүүжлээс үүдэлтэй, багш нарын айхтар одоо сайхан дэг журамтай, тухайн цаг үеийнхаа одоо, тухайн цаг үеийнхаа нийгмийн амьдралд идэвхтэй оролцсон эцэг эхийнхаа ажилд маш их тусалдаг. Ийм л хүүхдүүд байсан тухайн үед. Бид нар тухайн үедээ болул эцэг эхээс л илүү гарч одоо хүмүүжил олж авч байгаагүй, эцэг эхийн одоо дэг журам одоо өнөөгийн хүүхдүүдээс болул хамаагүй дэглэмтэй, хамаагүй их одоо журамтай, хамаагүй их одоо хүн хүндэтгэх эрхэм сайхан чанаруудтай. Ийм одоо өсөж бойжсон юмаа. За энэ сайхан өсөж бойжсон явдал бол бид нарт өнөө үед улс нийгэмдээ сайхан хөдөлмөрлөх, улс нийгмийнхаа төлөө зүтгэх, үр хүүхдээ сайн сайхан өсгөхийн төлөө одоо өөрийн хүч хөдөлмөрөө зориулах энүүнд болул их нэмэр хандив болж байнаа. За тэр үеийн хүүхдүүд болул тоглох тоглоом одоо маш муу. Тоглоё бид нар чулуугаар уулынхаа чулуугаар гэрээн бариад, уулынхаа чулуугаар гар дээрээ юу гэдгийм дээ одоо нэг ингэж атгаж ингэж өсөж байсан.
Эрдэнэтуяа -
Тал, талцаж.
Загдаа -
Талцаж малцаж.
Эрдэнэтуяа -
Хониныхоо хорголоор хүртэл.
Загдаа -
Хониныхоо хорголоор хүртэл ингэж тоглож байсан. За энүүн дотроосоо надад хамгийн одоо сэтгэлд хоногшиж үлдсэн тоглоом болул энэ шагайн тоглоомнууд байдаг. Энэ шагай болул одоо маш их хүмүүжилтэй. Маш их хүнд одоо юм өгдөг. Ийм одоо тоглоом юм байна. За 1-рт бол шагайг бид нар бол сайхан угааж цэвэрлэж арчлаж янзалснаараа болул тэр ухаан тухайн үедээ болул тоглоомоо яаж арчлахав, яаж сайхан байлгахав, ямар гоё болгохов янз бүрийн одоо модны одоо юу холтсонд хүртэл буцалгаад өнгий нь одоо хувиргаж байсан. Улаан өнгийн шагайнууд хус модны холтсонд буцалгахаар. За ингээд 4 бэрхээ бид нар байнга үздэг. 4 бэрх гэдэг тоглоом болул ерөөсөө асар их хүмүүжил тэнд агуулагддаг. За 1-рт бид нар шудрага байх хүмүүжил агуулагддаг. 2-рт бол тэр яахав гэхдээр тэр тоглоомыг тоглосноороо бид нар одоо хариуцлагатай, хариуцлагат тэр хүнд маш их хариуцлагатай хатуу байх ийм хүмүүжил бид нарт агуулгаддаг. 4 бэрхийн шагайнд бол. 1-рт болул дугарч болохгүй. А шагайгаа орхиж байх явцдаа. 2-рт болул яахав гэхдээр тэрнийг хөдөлгөж хөндөж болохгүй. За 3-рт булхайцаж ямарваа нэгэн хүн хуурч тийм юмаар ингэж болохгүй. Ийм айхтар их хүмүүжилтэй, хүмүүжил олгож байсан байнаа 4 бэрх чинь. Тэрүүнээс гадна дараагийн дугаарт болул бид нар шагайг ухаандаа орхиж ингэж талцаж ингэж тоглож байсийн. Тэчнээн шагай одоо хөрөнгө болгож аваал тэрийгээ тувт орхиол тэгээд тэрүүнийгээ олшруулах, аривжуулах. За энэ нь болул нэгдүгээрт эдийн засагч хүмүүжлийн юутай олгох, юмыг ямарваа нэгэн ажил үйлийг хийх гэсэн чинь мөнгийг одоо юмуу, ямарваа нэгэн тэр хөрөнгийг аривжуулах тийм эдийн засгийн хүмүүжлийг болул одоо олгож байсан байна. за дараагийн дугаарт болул тэр шагайг болул хөнддөггүй, ерөөсөө хөнддөггүй ухаандаа. Орхисон шагайгаа болул хөндөхгүй, дугарахгүй, тэгээд бие бие лүүгээ янз бүрийн үг хэл хийхгүй. Хоорондоо зөрчил гаргахгүй ингээд их маш их хүмүүжил эндээс болул олгогдож байсан юм байнаа гэж би одоо ингээд бодохоор байгаа юм. Тэр үедээ болул юу тийм зүйл ерөөсөө одоо ийм өндөр хүмүүжил олгож байнаа гэдгийг болул ойлгохгүй байсан байна лээ. За дараагийн вариантанд нь болул бас шагайг одоо ухаандаа хөөе орхиол ингээд яадаг тоглоом байсан. Энэ бас маш их хариуцлагатай. Одоо тэр хөөрөгийг болул энэ өөрийнхөө одоо юу гэдгийм дээ одоо.
Эрдэнэтуяа -
Хараа, оюун ухаан бүх л юм.
Загдаа -
Тийн. Маш их одоо хариуцлагатай ингэж атгаж алдахгүйн төлөө нөхөд нөхдийнхөө хөрөнгөнөөс одоо бас алдахгүйн төлөө, өөрийнхөө хөрөнгийг алдахгүйн төлөө ингэж маш хариуцлагатай ингэж атгаж байсан. За энэ болул бас хүнд маш их хариуцлага оноож нэг нь нэгнийхээ төлөө, нийтээрээ одоо ухаандаа идэвхтэй хөдөлмөрлөх идэвхтэй хөдөлмөрлөж тэр одоо тоглож байгаа юмаа одоо сайн болгохын төлөө зүтгэж байгаа нь бас нэг зохих ёсны одоо айхтар хүмүүжил олгож байжээ. За ингээд бас тэрүүнээс гадна “уушуу” гэдэг тоглоом тоглож байсан. Манай эцэг өвгөдийн тоглоом “уушуу” гэж. Тэр “уушуу” гэдэг нь яадаг вэ гэхээр юу яадаг. Энэ одоо бүх юман дээр одоо тэмдэг хийчихдэг. Амьтны дүрсүүд ухаандаа.
Эрдэнэтуяа -
За.
Загдаа -
Туулайг тэр дарна, юуг одоо юу гэдгийн. Бүх амьтны дүрсээр одоо ингээд юмнууд хийчихдэг.
Эрдэнэтуяа -
Хөзөр шиг.
Загдаа -
Тийн. Хөзөр шиг, яг л хөзөр шиг одоо. Одоо одооны хөзөрний дүр төрхтэй уушуу гэдэг тоглоом. Тэр бас хүмүүжилтэй. Бас их хариуцлагатай. Ийм тоглоомуудаар тоглож байсан. Тэгээд жилд болул шагайгаар бас тэр 81 мэлхийн 81 шагайн мэлхий гээч юм өрж тоглодог. Тэр болул бас тухайн жилийнхаа хийморь лүндээ ажил хөдөлмөрийнхөө бүтээл, тэгээд одоо ухаандаа тэр гэр бүлийн одоо тухайн жилд одоо ямархуу хийморьтой, ямархуу янзтай байхыг энэ бүх юмыг 81 шагайнаас олж хардаг байсан. Энэ нь болул маш их хариуцлагатай, маш их одоо бас л 4 бэрхийн шагайгаа орхиол тэгээд тэрүүндээ унаснаар тэр шагайгаа авна. 81 шагайгаа хувааж авна. Тэгээд энэнд болул маш их өндөр хариуцлагатай ийм тоглоом байсаан. За тэрүүний дараа бид нар ингээд яахав сургуульд орсон. Сургуульд ороход бол би яг нарийндаа бол бид нарын хувцас гоёл гэдэг бол монгол дээл, нэг нэг ногоон дээл, нэг нэг хүмүүсүүдийн хийсэн одоо ийм ээж аавын маань хийсэн цүнхнүүдтэй. Ногоон цүнхтэй. Тэгээл хичээлдээ орсон. За тэр сургуульд орсон бид нарын өмсөж байсан хувцас болул тийм ерөөсөө өнөө цагийнх шиг биш. Дулааны бүх одоо элч дулааныг хадгалсан. Биений бие организмд болул ямар чиг тийм ямар нэгэн муу талын нөлөөлөл байхгүй. Ийм цагт өвлийн цагт нь маш сайхан дулаан хувцас, зуны цагт нь хавар намарт нь тохирсон одоо ийм хувцаснууд. Хувцасны тухайд болул бид нар маш их сайхан өсч байсан байна гэж одоо бодож байна би. Тэр үедээ одоо болул бас л цаг цагаа харж л. Жишээлэхэд л би манай миний хөгшин ээж Улаанбаатар яваад нэг тийм бид нар надад бүх төрлийн тийм хувцас авчирч өгсөн л дөө. Тэгээд тэр нь бас тухайн үеийн нөгөө нэг лам юуны бүх юмы нь хүн авцан ганц бахиал. Ганц нэг цамц хоёр үлдсэн. Бусды нь бүгдий нь хүмүүсүүд аваад явцан. Тэгээд манай тэр Нөмрөг сумын тэр юу Хайрхан бригаадын хүүхдүүд сумын төв орохдоо миний нөгөө муу бакиалыг өмсч ордог. Миний тэр манай бригаадын хүүхдүүдийн гоёо болцон. Хадаастай ийм бахиал байсан. Энэ л хамгийн гоё хувцас минь байлаа миний бодоход. Тэгээд тэр дулаан хадгалсан сайхан хувцаснууд минь одоо бодож байхад ер нь ёстой нэг өвчингүй эмгэггүй өсгөсөн тийм боломж одоо бүрдэж байсан байнаа. За хувцасны хувьд болул тиймэрхүү. За бид нарын идэж ууж, эдэлж хэрэглэж байсан хүнсний бүтээгдэхүүний хувьд болул дандаа ерөөсөө ёстой ориг бүтээгдэхүүн гээч юмыг л идэж байсан. Одоогоор бодоход. Оригнааль бүтээгдэхүүнийг. Ээж аавынхаа хаясан FPR бол тэгээл тэр зөөхий сайхан, тос одоо тэр янз бүрийн төрлийн тоснууд. Ингээд бодохдоор бол ер нь ямар ч байсан одоо муудаж муухай болохгүй ийм сайхан. Муудаж одоо бие хаа нь өвчилөхгүйгээр ийм сайхан хоол идэж байж. Ёстой нэг ориг бүтээгдэхүүн гэж тэнд л одоо идэж ууж эдэлж хэрэглэж байсан. Тэгээд яахав бид нар нэгдлийн байр гэж юманд, нэгдлийн байр гэж юу байхав. Сургуулийн байранд байдаг. Сургуулийн байр маань мантуу хийж өгдөг. Тэгээд байранд ороогүй тэр хоолыг иддэг хүүхдүүд бас байсан. Тэд нар болохдоор яахав гэхдээр юу, тэр мантууг авчраад нөгөөд боорцог шиг ингээд тосондоо шараад ахиж ингэж юу яагаад чанаад. Тэгээд бид нар иддэг байсан. Яагаадав гэхдээр жаахан түүхий хийдэг байсан байх. Тухайн үед. Тийн. Тийм бүтээгдэхүүн хийж иддэг байсан. За тухайн үеийн бид нар сургууль хавьдаа хийдэг хөдөлмөр гэхдээр. Сургуульдаа түлээ үүрдэг байсан. Түлээ үүрдэг. Жил, юу ухаандаа.
Эрдэнэтуяа -
Өвлийнхөө түлээг бэлддэг?
Загдаа -
Өвлийнхөө түлээг бэлдчихнэ. Одоо ингээл хүүхдүүд ингээд бөөндөө ингээл яваал тэгээл сайхан түлээ үүрээл ингээл хүрээд ирдэг. Тэгээл тэрийгээ сургуулийнхаа хашаанд буулгаал, буулгаад тавьчихдаг. Тэгээд тэр нь яахав сургууль маань тэрнийгээ өвөлжингөө түлээл ингээд дулаан сайхан ингээд орж байсан. За тэр үеийн хүүхдүүд бол иймэрхүү хүүхдүүд. Тэхдээ одоо ямар нэгэн одоо нэгтэйгээ хэрэлдэх юм байхгүй, нэгийгээ зодох юм байхгүй. Нэгийгээ одоо ер нь ад үзэх юм байхгүй. Муу ч байсан, сайн ч байсан найзууд үлдэнэ. Нөхрүүд. Одоо бид нар салшгүй сайхан нөхрүүд үлдэнэ. Ийм байсан. Хүүхдийн хүмүүжлийн хувьд. За тэгээд хүүхдийн хүмүүжлийн хувьд болул одоо үнэндээ ёстой нэг эвтэй найртай, анги хамт олон гэдэг ямар байдагав тийм л юм үзүүлэж байсан. За урлаг соёлын хувьд аваад үзэх юм бол бид нар завхай дуу гээд энэ янз бүрийн дуунуудыг чинь бид нар дуулуулдаггүй байлаа.
Эрдэнэтуяа -
За.
Загдаа -
За би тэгсэн чинь манай нэг эгч. Миний нэг эгч байсийн. Талын 5 толгой гэдэг дууг тэд нар дуулаал нөгөө том миний ээжийн дүү, миний эгч байхгүй юу. Тэгээд нөгөөх чинь дуулаад ингээд байдгийн байна. Тэхээр нь би сурчлаа. Сурчаал ирээл сургууль дээрээ дуулаад хаячихдагийн байна. Хүүхдүүдэд бас заачихдаг юм байнаа.
Эрдэнэтуяа -
Ямар нэртэй юм. Та дуулал даа? Эхнээс нь.
Загдаа -
“Талын таван толгой” гээд дуул даа.
Эрдэнэтуяа -
Эхний нэг ганц хоёр мөрийг дуулал даа.
Загдаа -
Талын таван толгой доо
Таань мангирын ургамалтай яа хөө.
Танилцсан амрагаа санахаараа
Тавхан жил ч гайгүй байнаа хө
Эрдэнэтуяа -
Аан. Тэхээр.
Загдаа -
Цэргийн улсууд 5 жилээр явж байсан байна.
Эрдэнэтуяа -
Пөөх.
Загдаа -
Тэгээд тэр дуу тэгж гарсан байна. Тэгээд ингээд дуулчихсан чинь нэг өдөр захирал дуудаж байнаа.
Эрдэнэтуяа -
За.
Загдаа -
Захирал дээр ороодохлоо. Өө тоосон ч юмгүй ямар ч юм болох гэж байгааг мэдэхгүй. Айхгүй байлаа ш дээ бас. Багш нараасаа. Бид нарын төлөө байнга байдаг болохоор. Тэгээд ороодохсон чинь: -за Загдаа чи яагаад байна гэнээ. Ямар дуу дуулаад байна гэнээ. Завхай дуу дуулаад байна уу чи гээд. Үгүй би завхай дуу дуулаагүй тэглээ. Тэгсэн чинь завхай дуу дуулсан байнаа. Хүүхдүүд зааж өгсөн байна чи. Завхай дуу гэж ямар дуу байдгийн багшаа гээд. Бага байхад хэнэггүй байжээ. Тэгсэн чинь чи Талын 5 толгойг заасан байна ш дээ. Тэгж загнуулаад. Өө дуулж болдоггүй юм уу багшаа одоо уучлаарай. Уучлаарай ч юу байхав за би одоо тэхгүй шүү ингэхгүй шүү гээд ингээд толгойгоо маажаад гараад явлаа даа. Тэгээд яахав тэр үеийн хүүхдүүд чинь бид нар яахав одоо энэ юунуудыг, ардын ганц нэгхээн ардын дуу дуулж байсан байх. Тэрнээс дандаа яахав тэр пионерийн дуу, пионерийн маарш энэтэр гээд дуунууд байлаа ш дээ. Эд нарыг бид нар дуулдаг байлаа. Эх орон минь хөдөө тал минь малаар дүүрэн ингэдэг тэр дууг бол нилээн бид нар дуулдаг. Гоё дуу. Одоо ч гэсэн байгаа энэ дуу. Энэ болул сайхан дуу байж. Одоо бодоход. За тэгээд тийм дуу дуулдаг байлаа. Тэгээд завхай дуу гээд багшдаа загнууллаа. За дуу урлаг соёл, бид нар яахав бүжиг нэг жаахан хийх гэдэг. Бүжгээ олигтой хийж чадахгүй ээ. Хөгжим байхгүй. Биеийн тамирын заал гэж байхгүй. Ийм л маягтай байлаа. Багш нар маань болох дээр нөгөө турнуук гэдэг юм байлаа ш дээ. Тэрэндээр багш нар маань турнуукэн дээр маш эргэнэ. Манай Сэсээр гээд багш 33 эргээл. Хүү бид нар чинь алгаа ташаал баярлалдаал. Их сайхан. Тэр турнуукэн дээр гөө мөн эргэдэг. Бүх багш нар маань тэр турнуукэн дээр л эргэдэг ийм байлаа. Ёстой тэрэн дээр ёстой зүгээр ерөөсөө сэнс шиг ингээд эргэлдчихдэг.
Эрдэнэтуяа -
Аймаар тэ?
Загдаа -
Аймаар их хүчтэй. Тэрэндээрээ дээшээ ингээл босч бариал ингээл ерөөсөө. Гөө мөн сайхан байлаа.
Эрдэнэтуяа -
Хүүхдэд тэгээд үлгэр жишээ аягүй өгдөг байсан юм шиг байгаан тэ?
Загдаа -
Тийн. Өөрсдөө үлгэрлэнэ. Хөгжим тоглоно. За тэр үеийн багш нар бол за одоо багш нарынхаа тухай ярья. За тэр тухайн үеийн багш нар бол боловсролын хувьд бол өнөө үеийн түвшинд болул ерөөсөө байхгүй. Яахав нөгөө 7-р анги төгссөн зарим нь. Зарим нь одоо бүүр 4 төгссөн. Ийм одоо юу. Цэргийн байгууллагад цэрэгт явсан. Ийм улсууд багш болж байлаа. За энэ багш нар маань тэхдээ хөгжим тогловол тоглочихдог, дуу дуулвал дуулчихдаг. Бүжиг хийвэл хийчихдэг. Спортын одоо төрөл бүрийн гимнастик янз бүрийн юмыг хийчихдаг. Ёстой бүр тал бүрийн авъяастай ийм л хүмүүсүүд байсан юм шиг бодогддог над. Одоо бүх төрлийн авъяастай. За сурагчдадаа заах юмаа сайхан заачихдаг. Сурагчдыгаа болул үнэлэхдээ, маш сайхан үнэн бодитойгоор нь зөвөөр нь тэр энэ гэж ухаандаа юу гэдгийм дээ. Одоо цагаар яриад байгаагаар болул арын хаалгадах барих тийм алаг үзэх мүзэхгүй тийм юм ерөөсөө. Ийм багш нар байлаа.
Эрдэнэтуяа -
Тэхээр нөгөө нэг багш та,
Загдаа -
Аан.
Эрдэнэтуяа -
Багш та юу байхаараа дуучин муучин гэдэг.
Загдаа -
Аан тийн тийн.
Эрдэнэтуяа -
Тэр үед гарсан байх нь байна ш дээ.
Загдаа -
Одоо нөгөө юуны шүлэг байгаан ш дээ. Сүрэнжавын нгөө нэг.
Эрдэнэтуяа -
Тийн.
Загдаа -
Багш та хөгжим барихаараа хөгжимчин, багш та спортын талбарт очихоороо тамирчин гээд ингээд. Тэр чинь юу гэдэг билээ. 9 гаригт хүрсэн хүн гэдэг билүү.
Эрдэнэтуяа -
Тийн. Багш та 9 гаригт хүргэсэн эх юу билээ юу ч билээ.
Загдаа -
Тийн. Тэр шүлэг. Багш та ерийн малчны хотоос ертөнцийн гарагт хүргэсэн. Өө одоо ингээд мартчихжээ.
Эрдэнэтуяа -
Мартчихаж. Уул нь 10 жилд байхдаа их л цээжилж байсийн.
Загдаа -
Цээжилдэг л байсан.
Эрдэнэтуяа -
Гоё ч шүлэг тэ?
Загдаа -
Гоё ч шүлэг. Сайхан шүлэг. За ингээд иймэрхүү байдалтайгаар ингээд би 7-р ангиа одоо манайд тэр Улаагчиныхаа сургууль тараад 7-р ангиа би Нөмрөгийн сургуульд очиж сурсан. Нөмрөгийн сургуульд.
Эрдэнэтуяа -
Аанханг. Татан буугдаад?
Загдаа -
Аан.
Эрдэнэтуяа -
Татан буугдсан уу? Улаагчин.
Загдаа -
Татан буугдсан. Улаагчин сум гэдэг татан буугдаад. 3 суманд Түдэвтэй, Нөмрөг, Яруу гэдэг ийм 3 суманд тал бүр.
Эрдэнэтуяа -
Хуваагдсийм уу?
Загдаа -
Хуваагдсан.
Эрдэнэтуяа -
Аан.
Загдаа -
Тэгээл бид нар ерөөсөө нутаг нутгаараа тэр ангиуд би яахав манайх арай тэр Нөмрөг сумандаа ойрхон. А зарим нь энэ Яруугийн Өргөн бригаадын наашаагаа ойрхон байсан учраас наашаагаа тийшээгээ очсоон. За тэр үед Нөмрөгийн сургууль бол Нөмрөгийн 10 жилийн сургууль гээд Завхан аймгийн 2 дахь 10 жилийн сургууль мундаг том сургууль байлаа тухайн үедээ. Тэхэд одоо манай энэ нийгмийн одоо боловсон хүчнүүдийг манай Завханаас төрсөн одоо боловсон хүчнүүдийг хамгийн олон бэлдсэн сургуулиудын нэгэнд ордгийн. Нөмрөгийн сургууль. Их олон сайхан багш нартай. Ямар сайхан багш нар байсийн. Ёстой юу гэхэв юу гэхэв. Одоо бодоход ямар ч сайхан багш нараар заалгаж байсийн. Тэгээд хичээл мичээлийг чинь одоо ер нь заана маана, бид нар тэр хичээл мичээлийг чинь таслана барина, хожигдоно, барина гэж байхгүй. Хэзээд бэл бэлэн мөнгөтэй явж байлаа ер нь. Тэр сургууль ч сайхан сургууль байж. Тэгээд би тэндээ 7-р ангиа төгсөөд юу яасан. 10 жилд. Бишээ 10 жилд биш. Ховдын сургуульд орно. Ховдын ХАА-н дээдэд орно гээд өмнө нь явж байсан бид нарын нэг Оросоо гээд нэг охин байсийн одоо Улаанбаатарт байгаа. Тэр чинь нөгөө Ховдынхоо сургуулийг магтаад хичнээн сайхан гоё сургууль. Тэгээд Батхүү гээд манай ангийн бид хоёрыг чинь ятгаад. Бас нэг манай ангийн Сосорбарам, Даваасамбуу гээд хоёр хүүхэд бас тэд нарыг ятгаад. Бас нэг юу 3 хүүхэд ятгаад ингээд бид нар 7 хүүхдийг чинь ингээд Ховдын тэр ХАА-н техникоомд хуваарилуулчихваа. Тэгээд Ховдын ХАА-н техникоомд яваад гэртээ хүрээд ирсэн чинь аав зүгээр ерөөсөө юу ярьж байгаан. Бараг урдаас ингээд мордоод тэр хэл буруутан ямарийм ямрийм нь ч гэнэмээ ах дүү нар луугаа явахгүй яахаараа чи тийшээ явж байдгийн. 10 жилдээ орчихгүй. Ингээл. Би дүүтэйгээ хамт сурдаг байсан байхгүй юу хамт. Тэгээд нөгөө дүү ч яахав ингээд 10 жилдээ орохоор болоод би чинь техникоомд явна гээд үзээд байдаг. Тэгээд техникоомд явна гээд ингээд ирсэн чинь аав зүгээр урдаас ерөөсөө уурлаад сүгсэгнээд морио ингээд шууд барьж аваад сумын төв рүү алга болж өгсөн. Сумын төв рүү алга болоод өгсөн чинь юу байдгийн байнаа. Багшийн сургуулийн цэцэрлэгийн багшийн анги гэж аваад хүрээд ирлээ.
Эрдэнэтуяа -
За.
Загдаа -
Нөгөө аав чинь. Хэн тэгж хүүхдийн баас цэвэрлэж байдгийн. Би чадахгүй. Явахгүй. Аавдаа тэгдгийнмаа би. Тэгсэн чинь аав юу яалаа. Уурлаад юу гэсэн үг юм. Тэр чинь баас цэвэрлэдэг юм биш байлгүй тэр. Наана нь улсууд цэвэрлэдэг л байлгүй. Юу гэсэн үг юм. Чи яаж тэгж сурч хэнээс сурсийн чи. Хэн чамд хэлсийн гээд аав уурлаад. Тэгээд өнгөрлөө миний асуудал. Аавыг уурлахаар бид нар ухаангүй болчихож байгаа юм чинь. Нам л таг болж байгаан.
Эрдэнэтуяа -
Тухайн үед ер нь тийм байсан байх тэ?
Загдаа -
Тухайн үед нам л таг болж байгаа юм чинь. Тэгээд аймгийн төв рүү аймгийн төв дээр тэр юунд орохоор томилолттой ирлээ л дээ. Энэ юуны тэр Багшийн сургуулийн цэцэрлэгийн багшийн ангид орохоор. Тэгээл би хотод очоол цэцэрлэгийн багшийн ангид ороол бүртгүүлмээр болоол ингээд байж. Дургүй хүрээл тэгэлэ би. Тэгсэн чинь цэцэрлэгийн багшийн анги 3 жил болоод гадаадад явдаг барьдаг, тэр бүртгэж байгаа хүн нь сүнсгүй магтаал байна. Тэгээд би орохгүй гээл ах эгч нартаа манай дүүд маань манай аавын нэг ах дүүсийн хүүхэд. Энэ Хөдөлмөр сонины эрхлэгч байсийн. Хөдөлмөр сонин. Тэгээд тэднийдээ очоогүй наана нь манай нэг эгч Энэтхэгт Энэтхэгийн эмнэлэгт байсан манай ах тэднийдээ очсон. Ах ч Энэтхэгт байсийн тэгээд тэд нар дээрээ очсон байсийн. Тэгсэн чинь л тэрүүнд явахгүй байх санаатай. Очихгүй, орохгүй санаатай ингээл дотроо ингээд үерхдэг хүүхдүүдтэйгээ яриал. Үерхдэг хүүхдүүдтэйгээ яриад байдаг. Тэгээл тэгсэн чинь нэг өдөр миний нэг үерхдэг яг манай нутгийн нэг хошууны нэг газар өссөн Чимгээ гээд хүний их эмч болсон л доо сүүлд нь. Эмч, анагаахын дээдийн эмчилгээний ангид хуваарилагдсийн. Тэгсэн хоёулаа, тэр бид хоёр арьс өнгөний үзлэг гээч юм хайгаад арайхийж явсаар байгаад өнөөх чинь шинжилгээгээ өгчихөөд эргээд явж байлаа. Эргээд явж байсан чинь яадгийн байнаа. Нөгөө Санхүү эдийн засгийн техникоом гэсэн нэг ийм нөгөө Чимгээ чинь харлаа. Гүй ээ энэ нэг техникоом байна ш дээ. Тэгж байна. Чи одоо тэр цэцэрлэгт дургүй хүн энд шалгалт өгөөд орчооч гээд. Тэгээд хоёулаа ороодохлоо. Нөгөөдөх үүдээр нь. Үүдээр нь яваад орсон чинь юу яадгийн байнаа. Манай энд миний төрлийн Тэлмэн сумын нэг Баянмөнх гээд охин зогсож байна үүдэнд нь. Чи юу хийж байгаан гэсэн чинь би энд харин аж ахуй яв гээд номын сан дээр нь ажилж байна. Сайхан сургууль ш дээ энүүнд ор, энүүнд ор. Гээд өнөөх чинь намайг ятгачихдаг юм байна. Инээдтэй. Чи захиралтай уулзаадах гээд ингээд. Гүй ээ тэгээд яаж уулздаг юм гэсэн чинь энд сууж байгаад гээд. Тэгсэн чинь Тогоо гээд нээх өндөр нэээх мундаг хүн байж байна. Нэг сайхан хүн. Тэгсэн чинь юу гэж явна хүү минь миний хүү, миний дүү гэж байна. Би энэ танай сургуульд орох гэсийм гэчлээ. Ерөөсөө ямар ч юу байхгүй. Ямар ч юу бодлого байхгүй ерөөсөө. Тэгсэн чинь хаана, аль сургуульд байсийн гэсэн чинь. Би цэцэрлэгийн багш болохгүй гээд байгаан би. Би яахав энэ танай сургуульд орчьё. Гэсэн чинь тэгвэл материалаа аваад маргааш хүрээд ир. Маргааш үдээс хойш шалгалттай. Тэрүүнд ороод яахав оролдоод шалгалтанд тэнцвэл орно ш дээ гээл тэгчихлаа. Тэгсэн чинь нөгөөдөх юун дээр шууд очоод юу муугаа авчдаг юм байж гэж би бодоод очлоо л доо. Өнөөдөх юу муугаа бичиг баримт томилолт момилолтоо. Тэгсэн чинь өгөхгүйм өө.
Эрдэнэтуяа -
Цэцэрлэгийнх нь?
Загдаа -
Цэцэрлэгийнх нь өгөхгүй. Хуваарьтай сургуульдаа орно морно гээд ерөөсөө. Тэгээд нөгөө муу ахыгаа л явууллаа л даа. Би одоо энэнд орохгүй ерөөсөө. Тэгээл ахыгаа явуулсан чинь яахав дор нь аваал ирлээ. Тэгээл маргааш нь шалгалтанд ороол тэр Санхүү эдийн засгийн техникоом гэдэгт орсон.
Эрдэнэтуяа -
Тэнццэн үү?
Загдаа -
Тэнццэн. Тэгээд орсон. Тэгээд ямар ангид орохов л гэж байна. Тэгсэн гүй ээ одоо ангиа мэддэггүй ээ. Юу ч яахав.
Эрдэнэтуяа -
Ерөөсөө л нэг тийшээгээ ороол нэг. Орно л гэсэн.
Загдаа -
Орно л гэсэн бодолтой. Тэгсэн чинь л юу, за аж үйлдвэрийн нягтлан бодохын ангид ор. Гээл тэгж байна. Тэхтээр нь за л гэчихлаа. Тэгээд аж үйлдвэрийн нягтлан бодохын ангид ороод тэгээд төгсөөд Завхандаа ирж энэ артелийн нягтлан хийж байгаад артелийн нягтлан байж байснаа аймгийн Эвлэлийн хороонд ороод, аймгийн Эвлэлийн хорооны зааварлагч болоод тэгээд аймгийн Эвлэлийн хорооны зааварлагч байж байгаад 1973 онд МУИС-д шалгалт өгч ороол тэгээд МУИС төгсч ирээл энэ доод талын Эдийн засгийн салбар сургууль одоо энд техникоом гэж байсийн. Худалдааны техникоом гэж. Тэрүүнд багшаар 18 жил ажиллаал тэгээл наана нь ажилсантайгаа 20 хэдэн жил янз бүрийн Эвлэлийн ажил хийсэн, артелийн нягтлан бодох хийсэн тэгээл Үйлдвэрчний ажил бас нэг жаахан хийсэн. Тэгээл юу тэтгэвэртээ гараал одоо ингээл явж байна.
Эрдэнэтуяа -
Эрт гарсан байна ш дээ тэ?
Загдаа -
Би харин эрт гарцийн. Нөгөө 50 настайгаа хүүхэд олон. 4 хүүхэдтэй гэдгээрээ.
Эрдэнэтуяа -
40.
Загдаа -
Өө 40 хэдтэй биш.
Эрдэнэтуяа -
20 жил ажилласан л бол уу?
Загдаа -
50 настай 20 жил ажилласан гэдгээрээ гарч байсан байхгүй юу. Тэгээд тэрүүгээр гарцийн. Тэгээд яагаачгүй гараал би алдаатай болсийн.
Эрдэнэтуяа -
Эрт гарсан юм байна тэ?
Загдаа -
Дэндүү эрт гарсийн. Тэгээд бас болоогүй ээ. Тэгээд тэтгэвэртээ гараад 2 жил бизнес хийх гэж байгаа нь энэ гэж балайрч яваад тэгээд юу яагаад тогооч болоод. Мэргэжлээ солиод.
Эрдэнэтуяа -
За.
Загдаа -
Тэгээд тогоочийн багш хийгээд. Аймгийн тогоочийн юуны багш хийгээд тэгээд 10 жил, 11 ч жил одоо тийм багш хийгээд Канадын санхүүжилтээр 3 жил тийм тогоочийн сургалт явуулаад одоо Австрийн санхүүжилтээр одоо 3 бас нэг 4 жил гэрээтэй явах юм шиг байна. Тэнд одоо явж байх нь явж байна. Тэгээд яахав энэ Халамж үйлчилгээний юу халамжийн шугамаар ирдэг нөгөө ажилгүйдэл, ажилгүйдлийн ажил эрхлэлтийг дэмжих төслөөр одоо нилээн олон хүн сургасан. За мөн манай аймагт ирсэн тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалтаараа нэг 90 гаран хүн сургасан. Ингээд 1500-аад одоо юуны шавьтай,
Эрдэнэтуяа -
Тогоочийн?
Загдаа -
Нягтлан бодох, тогоочийн, нягтлан бодох-эдийн засгийн 4000 гаруй шавьтай. Тэгээд одоо яахав олон шавьтай сайхан л юм санаснаа хийж явах. Тийм л юм хийж явна.
Эрдэнэтуяа -
Та ер нь багш л хийж явах юутай байсан юм байна ш дээ?
Загдаа -
Багш л хийх хувьтай.
Эрдэнэтуяа -
Цэцэрлэгийн багш л гэсэн болохоос биш? Тэ.
Загдаа -
Яваандаа би, аав ямарсайндаа манай аав ингэж байсан. Миний хүү чинь тэгээд юм юм хийчихдэг л юм байна гэж. Би энэ юу хийлгэх гэсэн чинь Худалдааны техникоомд багшаар хуваарилагдлаа аав гэсэн чинь. Өө яахав аавы нь хүсэж байсан хүсэл биелдэг л юм байна гэж тэгж байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь багш болох багш л болдог юм байна. Яахав цэцэрлэгийнх биш юмаа гэхэд тэ?
Загдаа -
Тийм биш юм л даа.
Эрдэнэтуяа -
Ер нь багш больёо гэсэн юм байсан уу танд?
Загдаа -
Тийм юм байхгүй байсан юм шиг байгаан. Би уг нь болул одоо аминдаа нэг юуны нэг жүжиг бүжиг тоглодог нэг тийм юманд орчих юмсан л гэж дотоод сэтгэлгээний.
Эрдэнэтуяа -
Жүжигчин?
Загдаа -
Жүжигчин болох л санаа байсан юм шиг байгаан. Тэхдээ тийм их хөгжөөгүй тийм аривтай тийм өөрийгөө эзэмших тийм хэмжээнд хөгжөөгүй тийм хүсэл мөрөөдөл байсан юм шиг байгаан.
Эрдэнэтуяа -
Аанханг. Оюун ухаан нь арай л илүү?
Загдаа -
Тийн.
Эрдэнэтуяа -
Байсан байна л даа?
Загдаа -
Тийм бодолтой байсан л даа.
Эрдэнэтуяа -
Та гэхдээ сурлагандаа сайн байсан байна ш дээ?
Загдаа -
Үгүй ээ гайгүй гайгүй. Өөрийгөө борлуулж л байсан. Их сургуулийн одоо яахав би бараг л одоо ер нь онц төгссөн дөө. Ганц хоёр хичээл л.
Эрдэнэтуяа -
Сайн.
Загдаа -
Өөрийнхөө хариуцлагагүйгээс болж юу яасан. Нэгий нь би, манай ээж нэг өвчилсөн байхгүй юу. 1-р ангид. Өвчлөөд ингээд харвалт болоод ийм ерөөсөө л 1-р ангид би ганцхан тал суусан байхгүй юу. Их сургуулийнхаа 1-р ангид. Тэгсэн чинь манай ангийн Баатарсүх гээд нэг юм байсийн. За чи хүнсний бараа судлалыгаа юу яагаараа. Хүнсний барааны чинь юмыг би янзалж өгнө шүү гээд байна. Олон хичээлүүд юм чинь бас тэгээд хүнсний бараа ч үлдэхгүй гээд ч юу байхав. Бас шинжлэх ухааны юм болохоороо бас болохгүй ш дээ. Тэгэнгүүт за тэг тэг чи гээд. Германд манай ангийн нэг юм байсийн гэж л байна. Өө за янзлаад янзалчихсан хойно чинь тэгнээ гээд. Тэгсэн байхгүй юу. Тэгсэн чинь өнөө Онгоодой багшийг чинь одоо зүгээр ингээл тавиад өгчих юм яриад байсан чинь. Тэгсэн чинь уг нь амархан юм ирлээ. Амархан юм ирлээ нэх ч шавиатай юм хариулсангүй. Тэгсхийгээл тавиал өнгөрчих болсон чинь өнөө Онгоодой багш нэг муу сайн тавиад явуулчихдагийн. Тэр чинь давхисаар байгаад өнөө диплоомон дээр чинь бөглөгдсөн. Бүүр тийм юм байсан юм байна лээ. Ерөөсөө өөрөө уншаад орсон бол бүүр амархан хичээл байхгүй юу. Тэгээд байхгүй. Тэгээд тэр нэг юу яасан цэрэгжилийн хичээл дээр нэг сайн аваал.
Эрдэнэтуяа -
Цэрэгжил гэж нээрээ ордог байсийн ш дээ?
Загдаа -
Цэрэгжил гэж мундаг хичээл байсийн ш дээ. Маш их дэглэмтэй бид нарыг чинь одоо их одоо их юм сургаж байсийн. Тэр болуул цэргийн эрдмийн цэргийн одоо эрин цагийн дээд үеийн хөгжил, одоо ухаандаа одоо Чингисийн үеийн ч гэсэн бас дурсангуй маягтай. Тэгээл энэ цэрэгжилийн энэ ахлагч нь юу хийдгийн, дэслэгч нь юу хийдгийн, тэр хурандаа нь юу хийдгийн энэ бүгдийг одоо заадаг. Тэгээд их нарийн тэр юмнууд. Бууны багажууд, бууны чинь тэр юмыг цэнэглэх барих бүх юмыг ингэж зааж байсийн. Ухаандаа цэргийн эрдэм л юм байна. Жишээлээд тэгээд төгсөхөд чинь бид нар юу яадаг. Үзүүлэх сургууль, үзүүлэх сургууль ч яахав иргэний хамгаалалтын сургууль гэж хийж байсйин. 22 км бид нарыг чинь явган явуулаад. Бүүр одоо энэ 22-ын юу байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Товчоо.
Загдаа -
Товчоо. Тэрүүнээс чинь хаана ч явж байсийн мэдэхгүй. Нэг үйлдвэрийн юу муутай тэр одоо тэр.
Эрдэнэтуяа -
Жаргалант.
Загдаа -
Мэдэхгүй тэр газрын ингээд, хөлөө ингээд цэврүүтчаад бид нар цөмөөрөө хөл нь цэврүүтцэн. Тэгээд цөмөөрөө хөл нь цэврүүтээд ингээд ингээд яацан. Цөмөөрөө нөгөө жинхэнэ сайн гутлаа өмсөж чадахгүй. Өнөө яахав бас л юм дутаж байгаа байхгүй юу. Тэгээл байдаг байдаг гуталтайгаа яваад очсон чинь нил цэврүү үсэрчихсэн. Цэврүүтэй хүүхэд байхгүй. Тэгээл очиж байлаа. Тэгээл мэргэжлийн хичээлийн тэр иргэний хамгаалалтын сургуулийг хийгээл үнэлгээ аваал тийм юм хийж байсийн. Тэгээд энэ бас нэг бид нар чинь ямарийм гэнээ бас цол ялигүй жоохоон цол хэргэм шиг юм тиймэрхүү юм бас олгож байгаад. Бэлтгэл офицер бил үү юу билээ. Тийм юм.
Эрдэнэтуяа -
Тийм л байх. Ер нь бэлтгэл офицер олгодог юм шиг байна лээ ш дээ?
Загдаа -
Тиймэрхүү л байх. Тиймэрхүү л утгатай юм хэлж өгч хэлж байсийн. Тэгээл ингээд одоо яахав одоо ингээд хэдэн хүүхэд гаргаад төрүүлсэн. Хүүхдийн хүмүүжил одоо миний харамсаж байдаг юм сургуулийн ажилд өдөр шөнөгүй зүтгэж байхад өөрийнхөө хэдэн хүүхдийг олигтойхон өсгөе гэж бодож байх минь яалаа даа гэж би бодож байна. Гээд эд нар маань яахав зарим нь гэр бүл тааруул байна янз янз л юм болсон л доо. Тэхдээ ер нь манай сургууль болул их, их дэглэмтэй мундаг сургууль шүү дээ. Хүүхдүүддээ халаад өмсүүлнэ. Бүх хүүхдүүдээ багш нар нь хүлээж авна. Өглөө ингээд нэг хүүхэд хичээлд ирээгүй манай ангиас одоо ухаандаа би анги удирдаж байхад чинь эдийн засгийн анги удирддаг байсан. Тэгээл нэг хүүхэд ирээгүй байх юм болул би хүүхдүүдтайгаа гадаа л тачигнуулаал л зогсож байна. Тэгээл тэр хүүхэд ирж байж бид нар хичээлдээ орно. Тэгээд ерөөсөө их сайхан журамтай. Нээх сайхан цагаан халаадтай гоё тэр ангиудын цэвэрхэн мэвэрхэнийг яанаа ёстой нээрээ. Янзын сайхан.
Эрдэнэтуяа -
Диктатур сайтай.
Загдаа -
Хүмүүжил сайтай. Нээх их диктатур гээд байх юм байхгүй. Тэгээд нэг хүнийг л сайхан хичээлдээ, баллуур, үзэг, харандаа, нусны алчуур, гутлын алчуур ийм юмы нь шалгаж өглөө оруулна. Жижүүр багш. Тэгээд тийм юмгүй нь буцаал явчих шахуу ийм л болж ингэж мундаг сайхан сургууль. Тэгээд би зах зээл эхлээл энэ хүүхдүүд задгайгаараал, зах зээл эхлээл хүүхдүүд задгайраал ирлээ. Тэгээл би хичээл заагаал орсон чинь зэвүү хүрчихдэгийн ш дээ. Тэгээл яахав өөрийнхөө ангийг болул жаахан дэглээ л. Та нар ерөөсөө юу яа. Авах хүн бөхийж өгөх хүн гэдийдэг шүү хүүхдүүд минь. Багш нарыгаа орж ирэхээр нь босдогоор босоцгоо. Яг л журмаараа бай. Гээл ингээл ингэдэг. Өө бөгснөөс нь чулуу зүүцэн юм шиг санжигнаад босмор болж байна. Тэгээл тэгдэг байсан. Багш нь байхдаа. Тэгээл яахав дээ хөөрхий. Эмэгтэйчүүдийн ажил хийсэн би, намын ажил сургуулийнхаа, Үйлдвэрчний хороон дарга, бүүх даргы нь хийсэн. Сургуулийнхаа. Гээд яахав хийгээгүй юм байхгүй ээ. Үнэндээ болул. Боловсролын Тэргүүнийг өнөө завсрын үе байж байгаад өртөөд тэгээд саяхан авсан. Ажлынхаа журмаар шагналаа.
Эрдэнэтуяа -
Уул нь нөгөө ажилтай байх үедээ авсан бол тэ?
Загдаа -
Ажилтай байхдаа авсан болул би үг хэлгүй авах байхгүй юу. Тэхээр чинь энэ тэтгэвэрт гарчихаар чинь бүр хэцүү юм байна лээ. Ерөөсөө. Ингээл сургууль тодорхойлоо л явуулна. Хасагдчихаа л ирдэг. Сургууль тодорхойлоол явуулна, хасагдчихаал ирнэ. Тэгээд би нэг Бат-Эрдэнэ гээд манай нэг манай дүүтэй нэг ангид байсан яахаар ингээд би одоо Боловсролын Тэргүүн болох ажлаа хийсэн л юм даа гээд тэгсэн чинь. Барьцаа ихтэй, ерөөсөө одоо хэдэн хүн олгочихдоор зэрэг бүх багш нар л БТАжилтан бүх юмыг л одоо ерөөсөө бүгдэд нь л өгчимөөр байдгийн. Ингээд хэцүү байдгиймаа. Тэгээд яахав би чинь Боловсролын Тэргүүн яахав дээ. Монголын Эмэгтэйчүүдийн их хуралд оролцоод Монголын Эмэгтэйчүүдийн Хүндэт тэмдэг, Улсын Тэргүүний соёлч зөвлөл гээч юм боллоо. Тэргүүний Эвлэлийн байгууллага болж байлаа. Улсын тэргүүний. Хийсэн ажил ихээ их хөөрхий яахав. Сайхан л байлаа.
Эрдэнэтуяа -
Намын хороон дарга гэж?
Загдаа -
Намын намын.
Эрдэнэтуяа -
Тухайн үед ямархуу ажил хийдэг байсан бэ?
Загдаа -
Үүрийнхаа намын дарга л байхгүй юу. Тэгээд энэ багийн намын дарга хийж байсан.
Эрдэнэтуяа -
Намын даргын үүрэг юу юм бэ ер нь?
Загдаа -
Намын даргын үүрэг гэдэг чинь ёстой тухайн үедээ ёстой нийгмийн одоо, нийгмийн эдийн засгийн хөгжил, хүмүүсийн одоо ёс зүй бүгдий нь яахав хариуцаж одоо тухайн үед бол нам л удирдаж байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Нэг л намтай байсан уу?
Загдаа -
Нэг л намтай. Өөр нам мам байхгүй. Тэр намын хэлсэн бүхэн л одоо ажил хэрэг болж хүмүүсийн одоо сэтгэл санааг удирдаж ингэж явсан байхгүй юу. МАХН гэдэг чинь манай улсыг 70 жил үг хэлгүй удирдсан нам шүү дээ ерөөсөө болул. Одоо болул бас дэндүү үгүйсгэж бас бас болохгүй. Одоо ингээд боловсон хүчнүүд гэхэд л бүүх л намын ивээл, бүх л намын хайр хүндэтгэл бүх л юмаар ингэж өсөж өндийж боловсролоо эзэмшсэн ийм улсууд байгаа байхгүй юу. Тэхтээ тэгээл дэндүү одоо бие биенээсээ салаал 2 төрөл болцон, 2 нийгэм болцон юм шиг ингэж явах нь болул одоо алдаа байхгүй юу эд нарын алдаа. Энэ бүр нийгмийн бүр том алдаануудын нэгд тоологдох байхгүй юу. Яагаадав гэхдээр одоо ингээд одоо энэ ардчилсан намын улсууд гээл эд нар ингээд байж байх чинь бид нарыг одоо бүүр хүн биш. Манай өвгөн тэхэд чинь замынх нь ажлыг одоо ингээд тендерээр 2 янзын 2 тийм 2 жижиг аж ахуйн юугаар ингэж тээнтэрт ороход чинь тэр чинь хасчаал байгаа жишээтэй. Жишээлэхэд. Одоо тэхтээр ганцхан нөгөө мөнгө гэдэг маань энэ хүн хийж чадахгүй дээ биш. А тэр ганцхан мөнгө гэдэг юмыг л, одоо энэ хувьсгалт намын улсуудад өхгүй гэдгийм уу тийм л ойлголт одоо, тийм л одоо ардчилсан намынхаа л хүнд өгнө гэсэн нэг тийм юм байгаам уу.
Эрдэнэтуяа -
Хэтэрхий намаар ингээд улсаа хагаралдуулаад?
Загдаа -
Тийн. Харгалдуулаад. Одоо энэ төрийн удирдлага гэхээр чинь одоо ерөөсөө би бараг телевизтайгаа хэрэлдэх шахуу л байхийм даа одоо. Ганц зөв бодлого ярихгүй. Энийг л тэхтээр.
Эрдэнэтуяа -
Тухайн үед бол?
Загдаа -
Энийг тэхтээр. Иргэд, иргэдээ олигтойхон. Иргэдээ сайхан, 2-хон сая хүнийг чинь яаж ажиллах хүн бэ аюултай. За надаас өөр асуух юм байна уу? Миний хувийн амьдрал болул ингээд Ишдорж гэдэг энэ инженер хүнтэй гэр бүл болоод ингээд 7 хүүхэд төрүүлээд ингээд яахав энэ дээр ингээд юу хийгээл явж л байна. Сүүлийн үед баахан мал маллаж үзлээ. Хийгээгүй ажил байхгүй ээ. Одоо энэ малын одоо тэжээл өгдөг. Харахаар сүүлдээ айх шиг болохын. Ногооны хальсыг энүүгээрээ дүүрэн үүрч авчраад тавьцан байж байгаа.
Эрдэнэтуяа -
Тэр тухайн үед төр засаг сургууль соёлыг ер нь яаж удирддаг байсан бэ?
Загдаа -
Тухайн үед сургууль болул сургуулийг болул манайх Оросын одоо үндсэндээ юу Оросын хувилбарыг бол өргөн ашиглаж байсан. Яагаадав гэхдээр ерөөсөө манайх урьд болул одоо өөрийн боловсролын систем бүрэлдэн тогтсон юм байхгүй байлаа. Яахав гэр бүлийн хүмүүжил давамгайлсан ийм л боловсролын тогтолцоо байлаа. Тэгээд манайд Оросын одоо боловсролыг ерөөсөө ерөөсөө л хуулбарлах маягтай л ингэж хөгжүүлсэн. Тэхдээ нэх алдаатай айхтар юмгүй болж байгаагүй. Ер нь бол хүн нь хүнээрээ, сургууль нь сургуулиараа, ажил нь ажлаараа л ингэж явж байсан байх. Тэгээд тухайн үед болул ер нь бол боловсрол, соёл бүгд л одоо юуны яаж байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Төрийн мэдэлд.
Загдаа -
Тийн. Төрийн одоо бодлого болул ерөөсөө л оросын одоо хувилбарыг боловсролын хувилбарыг соёл моёл бүгд л одоо оросын боловсролын, оросын соёл иргэншлийн одоо тиймэрхүү оросыгоо л одоо үндсэндээ, өөр социлист нийгэм гэж байсангүй. Дэлхийн 2-р дайнаас өмнө болул. Тэгээд сургууль сургуулиудыг байгуулаал сургуулийг болул одоо энэ жинхэнэ лам хуврагууд болул одоо маш их эсэргүүцэж байлаа ш дээ. Сургуулиудыг одоо оросын сургуулиудыг байгууллаа, оросын юу байгуулсан гээл энийг болул сургуулиа хүртэл шатааж байсныг чи үзсэн байгаа биз кинон дээр тиймээ. Иймэрхүү байсан. Тэгээд ер нь Оросынхоо юмыг л давамгайлсан. Сургууль дотор бол миний алдаа сургуулийн юман доторх алдаануудыг алдаа гэж боддог. Гэр бүлийн тэр мундаг нүүдлийн соёл иргэншлийг бүрмөсөн хаяж одоо оросын одоо тэр юуг дагасан нь л жаахан алдаа болсон юм шиг байгаан. Гэр бүлийн тэр айхтар хүмүүжлийн тэр айхтар одоо бүрэлдэн тогтцон юуг бол үгүйсгээд ингэж байсан явдал болул манай алдаануудын нэг л болох байх.
Эрдэнэтуяа -
Цэцэрлэг лүү оруулсан нь уу?
Загдаа -
Тийн. Цэцэрлэг, тэгээд юунууд байна. Ер нь л одоо тэгээд сургууль даадаг. Хүний өвчнийг болул эмнэлэг даадаг. Энэ хоёр болул алдаанд тооцогдож байгаан. Би миний хувьдаа зүгээр тэгж бодож байгаан.
Эрдэнэтуяа -
Хуучин нөгөө уламжлалаараа эмчилдэг байсан бол?
Загдаа -
Тийн.
Эрдэнэтуяа -
Уламжлалаараа сургадаг ч байсан юм уу?
Загдаа -
Тийн. Уламжлалааараа сургадаг байсан нь тэр нь байхгүй. Тэгээд тэр нь болул одоо бид нарт одоо эрүүл хүүхэд, манай миний тэр сургалтанд дандаа 30 хүн ороод ирэхээр эрүүл байна уу гээд үздэг байхгүй юу. Тэхээр чинь 4-хөн эрүүл хүн орж байгаа байхгүй юу. Бүгд цус багадалттай тэгээд юутай эрүүл мэнд муутай голдоч. Тэгээд ерөөсөө нэг л эрүүл биш ийм. Тэгээд цусны багадалтаас болоод зүрх судасны хөөрөлтэй одоо ерөөсөө л тийм болчоод байна. Эрүүл хүн ховор болцон. Би одоо тэр нь яахав гэхээр эмнэлэгийг устгасан уламжлалт эмнэлэгийг устгасан. Тэгээд хувцас мувцас бүх юман дээр одоо оросыг дуурайсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд битүүмжилсэн. Ядаж бүс бүслэдэг гэхэд чинь бөөр мөөр сунахгүй доороосоо яах ч гүй гээд тиймээ? Одоо нөгөө чийг даагаад.
Загдаа -
Шувт усаар л.
Эрдэнэтуяа -
Тийн. Усанд булхаастай л явж байгаа юм чинь. Таныг бага байхад жүжиг мүжиг гэж байсан уу?
Загдаа -
Байлгүй яахав, байлгүй яахав тэр чинь.
Эрдэнэтуяа -
Анхны үзсэн кино мино тэр тухай яриач?
Загдаа -
Анх, би анх эхлэж нэг Цогт тайж гэдэг киног үзлээ. Сайхан киноо. Гоё кино байж. Цогт тайж тэр кино чинь болохоороо юу яаж гарч байсийн. Одоо нөгөө анхны кинонууд байдгийн ш дээ. Нэг тийм чиглэлээр гарч байсийн. Би тэгээд нэх айгаал. Киноноосоо айгаал. Одоо яадаг юм бол. Одоо нүүрэн дээр тусчихгаал байгаа юм шиг ингээл киноноос айж байсийн.
Эрдэнэтуяа -
Анх л ерөөсөө үзэж байгаа нь урьд нь яаж байгаа нь.
Загдаа -
Одоо бидний урд л гарч байгаа нь. Тэр киноноос айж билээ.
Эрдэнэтуяа -
Аанханг.
Загдаа -
Ямарсайндаа манай энэ бандь ямарсайндаа байлдаантай кино гарахдээр амбаар дээрээ гараад суучихдаг. Бусад нь яваад өгдөг тийм юмнаас айгаад. Тэгсэн яг урдаас нь ингээд буудаж таарсан гэсэн. Тэгээд нөгөөдүүл нь дооглоод. Тиймэрхүү л байсан. Тэгээд шийнүүд их. Орой шийнүүд гардаг байлаа. Тэр нь дандаа яахав энэ сайхан жүжигчид л ухаандаа телевизгүй тухайн үеийн амьдралыг одоо сурталчилах нь, тухайн амьдралын сайн муу, ололт дутагдал гаргасан. Тэгээд муу байгаа юмнууды нь тодорхойлож гаргаж ирсэн ийм л юмнуудыг болбол гаргаж байсан. Тэхдээ хүүхэд бол үзэх юм эрх байхгүй. Тэр нөгөө бүжиг, нийтийн бүжиг гээд нэг юм явдаг байлаа. Тэрэнд чинь хүүхдийг оруулдаггүй. Хүүхдүүд оргож л орно уу гэхээс оргож байгаал нэг хүний ард нь сууж барьж байгаал ингээд харна уу гэхээс ордоггүй. Хүүхдүүд одоо энэ янз бүрийн муухай кинонуудыг үзэхгүй. Янз бүрийн.
Эрдэнэтуяа -
Зодоонтой модоонтой.
Загдаа -
Тийн. Кинонуудыг үзүүлдэггүй. Бүүр орой болтол үзэхгүй байлаа ш дээ. Тэгээд тэр жүжигчдийг сонгон шалгаруулж байсан юм байна лээ. Манай нутагт Балчин гээд нэг хүн байсан. Янз бүрийн юм яриал бид нарыг их янз бүрийн юм ухуулдаг нэг хүн байлаа. Тэгээд тэрүүнийг шалгаал юу яагаад шалгасийн. Шалгасан гэнэ. Тэгээд нөгөө шалгасан чинь өө утгагүй, утга оруулга нь муу юм байна гээд ингээд аваагүй юм л даа. Тэгсэн чинь одоо бодож байхад л нөгөөдөх урд талын тоглож байгаа юм нь утга санаа илэрхийлэхгүй, илэрхийлэхгүй байсан юм шиг байна лээ. Тэгээд тийм улсуудыг жинхэнэ сайн шалгаж тэгж авч байсан.
Эрдэнэтуяа -
Тэр тухайн үеийн хүүхдүүд сургуульд сурна тэ?
Загдаа -
Тийн.
Эрдэнэтуяа -
Монгол хэлний хичээл, математикийн хичээл орохоос гадна өөр ямар нэмэлт арга хэмжээнүүд явагддаг байсан бэ?
Загдаа -
За янз бүрийн нөгөө дугуйлангууд. Дугуйлангууд байсан. Төрөл бүрийн дугуйлангууд явдаг байсан байгаам. Одоо ухаандаа дуу хөгжмийн дугуйлан, хөгжмийн дугуйлан. Бүжгийн дугуйлан гээд ингээд энэ. Дугуйлангуудаар бид нарыг нилээн зүгшрүүлж байсан байгаам. Тэгээд багш гэдэг чинь л бид нарын мөр, хөтөч, мөр гаргагч ийм л байлаа ш дээ. тийн. Багшийгаа л дууриана, багшийгаа л хүндлэнэ. Багшийн үг бол тэр чигээрээ хууль.
Эрдэнэтуяа -
Хууль? Багшийн хэлэх нь зөв.
Загдаа -
Зөв. Ямар ч буруу байсан тэрүүний урдаас дуугарах чадалтай хүн байгаагүй юм шиг байгаан. Багш л биднийг одоо ингээл хөтлөөл ингээд явж байгаа учраас тэрний үг нь бөөөр юу болцон байгаан. Тийм л байлаа л ш дээ. Одоо энэ саяны ардчилал хүртэл одоо тийм л байлаа ш дээ ер нь болул одоо. Хүүхдүүд одоо багш л юу гэж хэлнэ багшийн л. Жишээлбэл одоо аж ахуй дээр очлоо гэхэд чинь бид нар тэгээд аж ахуй, сангийн аж ахуйгий чинь олон явсан. Сангийн аж ахуйд очичиход чинь юу яаж байгаа юм чинь. Бүртгээл багш л дуугарвал багш л дуугарвал хууль. Ийм л байлаа. Тэгээд ардчилалын юм нэхэж байгаа нь энэ гээд нөгөөдөх 90 онд нөгөө эдийн засгийн ангитай байсан чинь манайхан Баянхонгорын хүүхдүүд эдийн засгийн хүүхдүүд манай ангийн. Өө эд нар ардчилагч болцийн, ардчилагч болцийн гээд манайхан тэгээд байсан. Тэгээд би яахав хүүхдүүддээ ярьсан. За энэ ардчилал гэдэг нийгэм болул за дэлхийд энэ юуны хууль болул хэзээ нэгэн цагт манай улс, аль ч улсад болул орж ирэх юм байгаам. Орж ирэхдээ болул энэ чухам хэдүйд яаж орж ирэхэв. Ямар бэлтгэл нь хангагдажав. Манай орон бол энэнд арай болоогүй байна. Хангагдаагүй, юуны хувьд бол хүмүүсийн мэдлэг боловсролын хувьд, тэр ардчилалыг ойлгох ойлголтын хувьд бол манайх хүлээж авах болоогүй ээ болоогүй. Тэхдээ та нар энүүнийг дэмжиж болно. Тэхдээ урдаар боловсрол чинь бэлтгэгдсэн байх ёстой. Манай сургуульд бол, сургуульд болул одоо энэ бидний хичээлийн программ дээр орж ирж байх ёстой. Ингэж байж л энэ их юманд орох ёстой. Тэрнээс биш одоо дэлхийн олон хөгжилтэй орнуудыг чинь одоо, тэгээд юу яана болохгүй. Ер нь болул бид нар хүлээж авах бэлтгэл хангагдаагүй. Ангийнхандаа баахан ярилаа л даа. Тэгээд одоо яахав та нар дууриаж болно, хийж болно. Одоо нэг манайд нэг 10 жилийн дараа 10 жилийн дараа л орж ирвэл болно. Хүлээж авч болно монгол. Энэ хэдий сайн нийгэм биш. Гээл би тэгж байсан хүүхдүүддээ ярьж байлаа даа. Тийн. Тэгээд юун дээрээ болул би юу яасан. Архангайд би намрын дадлага удирдаж байсан чинь юу яадгийн байнаа. Яг нөгөөдөх ардчилал үүссэн зүгээр ерөөсөө. Би үтрэм дээр байж байсийн. Үтрэм нэг том бригаад дээр юуны бригаад дээр тарианы бригаад дээр. Кө эд хүн ч гэж бодох юм алга. Цөмөөрөө юун дээр хөлөө бараг ширээн дээр тавьчих шахсан нэг том дээлтэй. Миний дургуй хүрч байгаа юм чинь багш хүн юм чинь. Тэгээд би ухуулсан тэд нарыг. Одоо ингээд. Хувьсгалт намынх уу даа ингээл. Тиймээ тийм тэгэлгүй яахав гээл ингээл эхэлсэн. Тэгээл нөгөөдүүлийг чинь ухуулдагиймаа. Өө үхсэн хойшоо энэ Хувьсгалт нам чинь өөрөө юмаа ухуулж чадахгүй байгаа юм байна ш дээ. Энэ чинь бас хийсэн юмтай, хэлэх үгтэй. Ийм нам байна ш дээ. Намайг нэг тэгж. За эмээ минь наашаа суу, хоол ид гээд гөө намайг хүндэтгээд сүйд болохгүй юу. Инээд хүрчихдэгийн. Өө нөгөө үзэж харахгүй байсан чинь. Тэгээд би тэрүүнд нь дургуй хүрээл ёстой байдгаа хэллээ дээ. Тэгж л хөглөж явлаа даа эмээ нь. Хийгээгүй ажилгүй, хэлээгүй үггүй. Хурал мурал дээр жаахан шүүмжлэл хэлчихдэг. Босохоороо суухаа байчихдаг. Тиймэрхүү л эвгүй хүндээ би.
Эрдэнэтуяа -
Тухайн үед ер нь өөрийнхөө үзэл бодлыг хэр илэрхийлэх чөлөөтэй байсан бэ?
Загдаа -
Өөрийгөө хөгжүүлэх бодлого их чөлөөтэй ш дээ. Дээд сургуульдаа сурч болно, техникоомдоо сурч болно. За яахав 2, 3-н дээд сургууль төгснөө гэвэл Намын дээд сургуулиас өөр тийм юм их байгаагүй. Чи одоо тийм их сургууль төгссөн байж байж тийм юманд орох гэж байна уу гэж иймэрхүү л утгатай байхаас биш тэрүүнийг за 2 дээд сургуульд шууд ороо гэж ингэж дэмжиж байгаагүй. Намын дээд сургуульд болул дэвшээд сурч болно. Одоохондоо би ХАА-н дээд сургууль төгсчөөд Улсын Их Сургууль төгсөх юм уу ТИС төгсчихөөд Багшийн сургууль төгсөх юм уу ийм одоо 2 дээд сургуулийг эзэмших тийм юман дээр боломж муутай байсан. Зүгээр мэргэжлээ ухаандаа би техникоомоо төгсчихөөд би сургуулиа мэргэжлийнхаа дагуу сурах ийм юм бол байсан.
Эрдэнэтуяа -
Уг нь цаанаасаа хувиар мувиар нь төлөвлөгөөтэй байсан болоод тэр хувиарынхаа дагуу л мэргэжил эзэмшдэг байсан байх тэ?
Загдаа -
Тийн. Тэхдээ тэр төлөвлөгөө бас зөв төлөвлөгөө байсан байна. Одоо бодоход. Одоо жишээлбэл сая манай эгч одоо баахан юу эдийн засагчид, баахан хуульчид бэлдээл байж байсан ш дээ. Инженерийн сургууль ерөөсөө байхгүй. Ямар муухай хатуу байсан би ерөөсөө үнэн дургүй хүрдэг. Манай сургууль гэхэд чинь л одоо нийтийн хоолныхоо ангийг устгаад, бараа судлалуудынхаа, бэлтгэл судлалуудынхаа анги, бараа судлалын анги, энэ аль хэрэгтэй ангинуудыг устгаж байгаа байхгүй юу. Тэгээд би захиралтайгаа хэрэлдээд уурлаад. Ямар сургууль гэдгийн наадахыг чинь. Эдийн засаг, манайх дэмжсэнгүй. Тэхээр нь би уурлаад ямар сургууль гэдгийн наадахыг чинь ямар. Эдийн засгаар хичнээн хүн бэлтгэхийн. Эдийн засаг чинь цөмөөрөө эдийн засагч болох юмуу монголууд. Гээл тоглоом хийгээл тэгсэн чинь. Тэгж л таарах гээд байна л даа. 19 аймгийн эдийн засагч бэлтгэх юм уу болж байна. Яг л тэгж таарч байгаа байхгүй юу. Тэгээд бусад хоолныхоо ангийг байлгая, бараа судлалынхаа ангийг байлгая, эд нарыг бол зайлшгүй байлгах шаардлага байна гээд тэгсэн захирал за дараа больё багшаа одоо юухэв, одоо юухэв би одоо манай бүх баримтаа бүрдүүлээд өг гэсэн. Эдийн засаг ордог л доо. Тэгээд эдийн засгийн анги болоод салбар эдийн засаг.
Эрдэнэтуяа -
Одоо энэ?
Загдаа -
Одоо доод талын сургууль чинь. Энэдээ би дээд сургууль болсноос хойш 3 жил багшлаал тэгээд тэтгэвэртээ гарсан. Захирал намайг за чи одоо юундаа курс явна уу, тэтгэвэртээ гарна уу өөрөө мэд гэсэн байхгүй юу. Бушуухан л наймаа хийе гээд. Тэгээл гарцан чинь яваандаа нөгөө багш нарт сая төгрөг өгсөн мөгсөн. Тэгээд нэг хүүхэд мүүхдий нь юугаар сургаж өгсөн гээд тэгсэн гэсэн. Би буруу л юм хийсэн байна лээ.
Эрдэнэтуяа -
Курст явсан бол яахав та?
Загдаа -
Курст явсан бол би тэгээл багшлаал нөгөө 55 хүртлээ багшлахгүй юу.
Эрдэнэтуяа -
Уул нь яг тэгсэн бол орох л байсан байна тэ?
Загдаа -
Тийн. Оролгүй яахав. Тийн. Тэгсэн бол шагнал урамшил бүх юмаа аваад уг нь яг болох байсийм байна лээ.
Эрдэнэтуяа -
Арай л эрт яацийн.
Загдаа -
Арай л эрт яараал гараал. Тэгээд дэмий юм байна лээ. Сургууль мургууль, хичээл мичээл хонх монх, намрын аж ахуй махуй, хонх монх дуугарахаар бараг нулимс гарах шахдагийн ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийн. Тэгээд өчнөөн олон жил хамаг амьдрал нь. Тэгээд байхгүй болчихоор чинь?
Загдаа -
Тийн. Эхний 2, 3 жил яахав нэг пээнсэндээ орж байсан. Тэгээл нэг би чинь өвчин ирээд тэгээд. Сургууль сайхан харж үздэгиймаа. Жоохон цалин өгнө надад чинь. Тийн. Ахмадын хороон дарга гээд сургуулийн. Тэгээд нэг цалин жоохон цалин өгчихдөгийн. Тэгээд одоо энэ амралтанд одоо уламжлалт эмнэлэгт үнэгүй амруулна. Их харж үздэгийн манай сургууль.
Эрдэнэтуяа -
Болж байна ш дээ.
Загдаа -
Тийн. Сайхан.
Эрдэнэтуяа -
Хэдий гарсан ч гэсэн. Тэгээд.
Загдаа -
Тийн. Сайхан. Тэгээд жилд 2 удаа хүлээж авна. Тэгээд одоо яахав дээ тэгээд одоо миний одоо өөрийн нэг дутагдалтай юм. Нэг хүүхдээс бусад нь цөмөөрөө дээд сургууль төгссөн. Тэгээд нөгөө нэг л санасан ажил мажилдаа оруулж чадахгүй. Ийм болохоор жаахан бухимдуу л байна.
Эрдэнэтуяа -
Мнг. Социализмын үед болохоороо төгсөөл бол ажлын байр.
Загдаа -
Ажил бэлэн.
Эрдэнэтуяа -
Санаа зовдоггүй.
Загдаа -
Тэр чинь өнөө төлөвлөгөөний асуудал байсан байхгүй юу. Тэр нөгөөдөх улс чинь ухаандаа за одоо Эрдэнэтийн үйлдвэрийг ашиглалтанд энэ жилийн 5 жилийн төлөвлөгөөнд орноо. Эрдэнэтийн үйлдвэрийн ажилчдыг 5 жилийн өмнө бэлдэж байсан байхгүй юу. Ажилчды нь том үйлдвэрт холбогдох одоо мэргэжилтнүүдий нь тэгээд манайх болул одоо бэлтгэлгүй одоо энэ ардчилалын улсууд болул одоо мэргэжил гэж хэрэггүй болох болгочихлоо ш дээ.
Эрдэнэтуяа -
Мэргэжил гэж үнэ цэнэгүй болгочихож байгаам л даа.
Загдаа -
Үнэ цэнэгүй одоо тэр. Тэр сайхан үнэтэй юмыг үнэ цэнэгүй одоо ерөөсөө. Муухай биз дээ одоо тэр чинь ерөөсөө. Одоо жишээлэх юм бол ор мэргэжилгүй хүн ажилчин хүнээс асуугаад байгаа байхгүй юу. Одоо тэгээд энийг ингэх үү, энийг ингэхүү гээд ингээд байх ичмээр юмаа. Ажилчдаас юм асуугаад. Тэрийг удирдана гэдэг бол тэхээр чинь ямархуу болох нь тодорхой байгаа биз дээ. Хүний аманд л орно. Би одоо жишээлэхэд энэ ингэхгүй ээ. Гээл ингэхэд тэрүүний аманд унаж байгаа байхгүй юу. Жишээлэхэд ингэхгүй ингэж явахгүй гээд ингэх байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Үнэнч юм уу худлаа ч юм уу, өөрөө бараг батлах юм байхгүй учраас.
Загдаа -
Батлах юм байхгүй:
Эрдэнэтуяа -
Итгэл байхгүй.
Загдаа -
Ямар ч юм байхгүй унахад хүргэж байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Анхны та ажлын гараагаа яриач?
Загдаа -
Анхны ажлын гараагаа 1964 онд Санхүү эдийн засгийн техникоом төгсөөд тэгээл хуваарилаал болчихдог юм байна гэж бодлоо л доо. Дөнгөөл би хуваарь муваарь хөөцөлдөхгүй Завхандаа очино ч Завханд байгаа гээд бодож байлаа. Тэгсэн чинь миний нөгөөдөх юу ирсэн чинь Дундговь аймгийн хуваарь дээр миний нэр гарчихлаа.
Эрдэнэтуяа -
За.
Загдаа -
Юу гэж би Дундговь явж байхав дээ. Тэгээд Дундговь, ах руугаа л давхина даа. Зүгээр шууд давхиад хүрээд ирж байгаа юм чинь. Ах дээрээ. Намайг Дундговьт хуваарилчихлаа ш дээ. Ээ золиг. Чи өөрөө сум мумаа сайн аймаг маймгаа сайн хэлээгүй юм уу гээд. Гүй би Завхан гэдгээ өөр юм байхгүй тэгээл. Хуваарь муваарь гэж биднээс юу ч асуугаагүй ш дээ. Гээл ингэлээ. Тэгсэн чинь л ах яваад өгсөн чинь л Завханд хуваарилуулаал тэгээл ирсэн.
Эрдэнэтуяа -
Танай тэр ах чинь юу хийдэг ах байсийн?
Загдаа -
Хөдөлмөр сонины эрхлэгч байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанг. За за.
Загдаа -
Тэхээрээ бас яахав дээ.
Эрдэнэтуяа -
Гайгүй. Бас нөлөөтэй.
Загдаа -
Нөлөөтэй хүн байсан байна л даа.
Эрдэнэтуяа -
Яриа хөөрөө сайтай байсан байх л даа.
Загдаа -
Сайхан яриатай, хүнтэй харьцахдаа сайхан. Соёлтой мундаг. Монголын энэ радио, телевиз радиогийн.
Эрдэнэтуяа -
МОНЦАМЭ гээд.
Загдаа -
Дараа нь монголын радио телевизийн анхны эрхлэгч байхгүй юу. Мундаг тийм сайхан хүн байсийн. Насаараа ийм хэвлэл мэдээллийн юунд ажиллаж, юм сайхан бичдэг тийм чадалтай. Тэгээл Завхандаа ирээд. Завхандаа ирээл төвийн артелийн юуны нягтлангаар цалин хөлсний нягтлангаар томилогдвоо. Би нягтлан бодох модох юун дээр цөмөөрөнд нь онц аваал онц шахуулдаг байсан байхгүй юу. Тэхдээ бас яг бүтэн онц төгсөж чадаагүйм. Дүнгийн төлөө ганц хөөцөлдөхгүй хүн байж одоо бодоход. Дүнгийн төлөө хөөцөлддөг улсууд чинь шал өөр байдгийм байна лээ. Одоо ингээд бодож байхад чинь. Тэр үедээ бол аан гээд тоохгүй. Тэгээд төвийн артелийн цалин хөлсний нягтлан гээч юм болов оо. Цалин хөлсний нягтлан гээд болоодохсон чинь нөгөөдөх сургуулийн нягтлангийн эрх мэдэл мэдэхгүй юм шал өөр юм болоод цалин малин бодох, за яахав шимтгэл мимтгэл ажилчдын юу бодох нь болул яг л таарч л байдаг юм байна. Тэгээд нөгөө хүн хүний нөгөөдөх 500 гаруй ажилчинтай төвийн артель чинь. Барилгатай, оёдолтой, юутай төмөртэй. Өшөө юу билээ. Бүх л одоо салбаруудтай ийм мундаг том аж ахуйн нэгж юм байна. маш олон ажилчинтай юм байна. Тэгээд захиргаа аж ахуйтай. Ингээл, ингээл бодохоор маш олон хүний цалин хөлс. Эхний өдөр ч, эхний цалин бодох ч арай л уйлсангүй ерөөсөө олон хүний чинь. Хүн бүхний хийсэн ажилтай. Хийсэн ажлы нь ингээд мастерууд нь ингээд өгдөг. Тэгээд ажил бүхэн дээр нь үнэлгээ тавьж өгнө л дөө.
Эрдэнэтуяа -
Тэгээд дараа нь нэмээл.
Загдаа -
Тийн. Тэгээд нөгөөдөхий нь дараагаар нь олон тийм ухаандаа би гээл тэхэд чинь барилга дээр ажилласан байж байдаг. Юун дээр оёдол дээр ажилласан байх жишээтэй. Туслах аж ахуй дээр ажилласан байх жишээтэй. Ингээл нөгөөх чинь нэг хүн гэхэд 4, 5 үзүүлэлтээр ингээд цалин бодно. Аягүй айхтар юм байнаа. Тэгээд нөгөө шөнө нойргүй хоноол зүгээр зүтгээл байлаа, зүтгээл байлаа. Бараг нойргүй хонож байж л учраа олсон доо олсон.
Эрдэнэтуяа -
Ер нь анхны ажлын гараа нэг практик дээр яана гэдэг чанга л даа тэ?
Загдаа -
Чанга юм чанга юм.
Эрдэнэтуяа -
Практик, онол хоёр арай л өөр. Тэс ондоо.
Загдаа -
Арай л өөр. Бас одоо юм юман дээр нилээн зөрүүтэй байдаг.
Эрдэнэтуяа -
Тийн. Ямарваа нэгэн.
Загдаа -
Тийн. Тэгээд ингээд яг хийгээд яваад ирэхдээр уг нь онол нь болул зөв юм байна л даа. Тэхээр бид нарт онолыг бүрэн ойлгож чадаагүй.
Эрдэнэтуяа -
Практик дээр шууд.
Загдаа -
Ойлгуулж чадаагүй ийм юм байдаг юм байна. Шууд ойлгуулж чадаагүй ийм юм байдаг юм байна. Тэгээд нэг дадлага хийгээл ингэсэнгүй ийм юмыг ингэж ингэж байгаал хүрээд ирсэн. Би бол тэрэн дээрээ тэрүүн дээрээ бас алдаа байдгийн байна.
Эрдэнэтуяа -
Тэр та багш, ер нь багшилж байхдаа юун дээр голлон анхаардаг байсан?
Загдаа -
За би багшлахдаа болул ерөөсөө хүүхдэд их хайртай. Хүүхдүүдийгээ болул хаана ч явсан хүүхдүүдийг өмөөрчихдөг. Ерөөсөө хөөгдөх гэж байгаа хүүхдийг өмөөрсөөр байгаад аваад үлдчихдэг. Яагаадав гэхдээр энэ хүн хаана очиж яаж хүмүүжихийн. Та нар ингээд явуулчихдаар. Дутагдал дээр нь засаж залруулж энийг хүмүүжүүл. Бид нарын энэ гологдол бүтээгдэхүүнийг хэн хүмүүжүүлэхийн, хаана хүмүүжүүлэхийн. Бид нар голчлоо. Гээл ингээл зүтгэчихдэгийн. Тэгээд аваад үлдчихдэгийн. Тэгээд аваад үлдээд байсан чинь нэг юманд их гомдсоон би. Нэг юм Баян-өлгийн нэг юм ингээд өмөөрсөөр байгаад аваад үлдлээ л дээ. Чадлынхаа хэрээр багш нарыгаа ингээл ингэсээр байгаал. Манай ангийнхан биш өөр бэлтгэл судлалын ангийн юм. Тэгээд өнөөхийг чинь өмөөрсөөр байгаад аваад үлдлээ. Тэгээд энэ нийтийн хоолны ангийн охинтой суугаад явсан байхгүй юу. Тэр Дундговь руу. Тэгээд тэр Дундговь руу очоод тэр нөгөө муу хүүхэн нь жирэмсэн байсийн. Нөгөө жирэмсэн байсан охины чинь хүүхэд нь гарч л дээ. Гараад уул нь тэрний хүүхэд биш юм байхгүй юу. Биш. Тэгсэн чинь харин тамхиар тэр түлсэн байгаам.
Эрдэнэтуяа -
Эхнэрээ юу?
Загдаа -
Гүй тэр хүүхдийг нь. Гүй тэгээл бодохоор гүй энэ яаж яаж байлаа новшийг. Ангийнхан, манай ангийн Эрдэнэчимэг гээд охин очсийн. Тэрүүнд захиа бичээд мундаг том яаж байлаа. Тэр одоо Сумьяаг тамы нь цайвал ёстой нэг нээрээ нисээд хүрчинэ шүү наана чинь. Ингээл захиа өгөөд явуулсан би. Тэрүүнээс хойш овоо гайгүй гээд нөгөө авгай нь тэгж ярьж байна гэсэн. Багш минь ёстой тус болсийн шүү гээд. Түлсэн байгаам. Хүүдий чинь. Муухай юм. Тийн. Тэхээр л нэг энэ гол өөд энүүгээр нэг юм гүйчихдэг. За нэгдүгээрт би хүүхдэд ер нь хайртай байсан. Тэгээд юу яадаг. За би хичээлийг заагаад яадагав гэхдээр би юу яадаг. Ерөөсөө ингээд сэдэв сэдвээр нь. Сэдвийн үнэлгээ гэж дандаа авчина. Сэдвийн үнэлгээг ухаандаа яг чадлаараа өгдгийн хүүхдүүд. За сэдвийнхаа үнэлгээг өг. За тэдний дотор өгнө шүү гээл тэхтээр эхний хэд нь зүгээр толгой гайгүйтай нь яагаачгүй яагаачгүй ингээл өгөөл өгөөл өнгөрчихдөг. За сүүлийн хэд нь ч гонжигнолдоно л доо. Гонжигонолдоод байдаг, гонжигнолдоод байдаг, давтуулаад байдаг, давтуулаад байдаг. Нөгөө хэд гонжигонолдоод байдаг, гонжигнолдоод байдаг тэгсээр байгаад нэг юм арайхийж нэг юм өгнө. Тэр чинь тэгээд олон дахин ингээд ирэхээрээ тэгээд бас жаахан юмаа үрэн таран юм толгойдоо хийж аваад арай дээр болчихдогийн. Тэр нэг юм арай жаахан дэвшилт, сургууль ч байсан. Тэгээд ер нь сургуулиараа тэгж тэр сэдвийн үнэлгээ авдаг болсон. Тэгээд юу, хүүхдүүдийг хооронд нь эвтэй, анги хамт олноо.
Эрдэнэтуяа -
Колликтив.
Загдаа -
Аятайхан колликтивтой байлгах тийм чиглэлээр жаахан. Хоорондоо эвтэй найртай хичээл номоо давтахдаа нийлж давтах. Тэгээд би нэг юман дээр юу яадаг болсон. Конспектий нь хуулах. Өө нэг юмыг чинь баяжуулна гэж байхгүй. Хуулаал цалингаа авах гээл хуулахаас өөр арга байхгүй. Тэрүүнд их одоо их дургүй. Ер нь одоо шинжлэх ухааны юмыг давтаж байх ямар хэрэг байнаа гээд. Дэлхийд гарч байгаа өөрчлөлт мөөрчлөлтийг хичээлдээ тусгаж байвал арай дээр байна. Сүүл рүүгээ яахав сургууль овоо дэмжээд байдаг болцон. Эхний үед ч миний конспектийг л одоо цалингаа буухаар эвлүүлчихдээр л байдаг болох гээд тэгээд. Тиймэрхүү л хүүхдүүдээ би хүүхдүүдэдээ би их хайртай. Миний энэ удирдаж байсан анги их сүртэй ч юм болж байгаагүй. За яахав ноднин, уржнан би Хөвсгөл далайн амралтанд шавь нартай, шавь нар уриад очиж амарлаа. Сайхан л байлаа. Шавьтай хүн сайхан. Бүгдээрээ бөөгнөцгөөгөөл аймгаараа, аймагт өчнөөн олон улс бөөгнүүлж авцгаагаал дагаж явж бариал ингээл. Ер нь багш хүний ажил яван явж багш хүний ажил сайхаан, сайхан. Унжуурга нь арай дээр юм байдгийн байна лээ. Хөгшин намайг одоо хэн таних вэ дээ. Танихгүй ш дээ. Тэхээр чинь. Ногооны хайрцгаар зөндөө хальс хураацан. Би чинь. Тэгээд өөр юманд орох болохоор хүртэхгүй байгаа байхгүй юу. Байж байхад байхгүй гэнэ. Шавь биш болохоороо. Тэхээр чинь шавийн буян гэж их юм байдаг юм байнаа. Тэгээд яахав.
Эрдэнэтуяа -
Мнг. Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу? Одоо түүх агуулсан ч юм уу?
Загдаа -
Миний ээж болул юу. Дотоодын сургуулиуд дээр их сайхан юм явагдаж байсан. Эдний дотор болул тэр социалист хөдөлмөрийн бригаадууд ингэж сурагчдын дунд багш нартайгаа нэгдэн нийлээд нэг ийм бригаадууд болж байсан. За энэ бол тухайн үедээ тэр сурагчдын хүмүүжлийг дээшлүүлэх сурагчдыг одоо эв нэгдэлтэй болгох төрөл бүрийн одоо тэр шатар даамнаас өгсөөгөөд дуу хуур хөгжим ийм юмыг сурахад их нэмэр болж байсан. Нэг ийм бригаадууд байсан. За тэрүүнээс дараагаар нь АСТ-ын тэмцээн гэж явагддаг. Тухайн мэргэжлийн улсууд нь нэг одоо хамт олон бүрэлдэн бий болсон энэ улсууд маань нөгөө багтайгаа тэмцэлдэх нөгөө багийнхаа төрөл бүрийн одоо урлагийн мэргэжлийн хичээлүүдийн. За тэр юуны хувцас хунарын жигдрэлтийн тэгээд маш олон сайхан юунуудаар юу хийж байсаан. За энэ АСТ-ууд болул тухайн үедээ хүүхдүүдэд их соёлын талын юмыг бол сурч сурахад нилээн одоо түлхэц болж байсан. За тэрүүнээс гадна бас юу, дараагийн ээлжинд болул одоо хүүхдүүд мэргэжлийн уралдаанууд, төрөл бүрийн мэргэжлийн уралдаанууд их явуулдаг болсон. Мэргэжлээ дээшлүүлэх, мэргэжил дээрээ шинэ өөр зүйл санаачлах, ийм юмнууд. За дараагийн ээлжинд бол одоо мэргэжлийн тэр юун хичээлүүдийн эрдэм шинжилгээний хурлууд. Одоо хийж, эрдэм шинжилгээний нээлт одоо зохих ёсны нээлтүүд, тухайн үедээ одоо эдийн засаг хөгжүүлэхэд бас юунууд одоо явагдаж байсан. Дипломын ажлууд бас сүүлийн үед бол бас сайхан бичигдэж үр дүнтэй болдог. Ийм байсан. Сорилын ажлууд, дипломын ажлууд бид нар болул энэ нийгэм эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулах хэмжээний материал одоо бүрэлдэн бий болж байсан. За над тэр түүхэн үйл явдал гэхээрээ би яахав нэг өөрий нь өөрийнхөө сургуульд багшлах болсондоо их баяртай явдаг. Улсын төлөвлөгөөний комисст очиход намайг явсан жил, төгсөх жил л дээ. Тэгээд ерөөсөө өвгөн эндээ байсан. Тэгээл ямар ч арга байхгүй Завхандаа хуваарил, Завхандаа явна гээд зүтгэсэн чинь за чамайг тэгвэл эдийн засгийн салбар, үгүй биш худалдааны техникоомын ТМС багшаар томилно шүү гээд. Тэр Сумьяа гэдэг хүн нь надыг тэгээд. Тэгээд би баярлаж байгаа юм шиг санагддаг байхгүй юу. За тэрүүнээс гадна юу. Монголын Эмэгтэйчүүдийн Их хуралд оролцож 5-р их хуралд оролцож би энэ Олон Улсын болон Удвал гуайнхаа хэлсэн үгийг сонсч энэ ямар сайхан ухаантай, ямар сайхан хүн бэ гэж их бахархаж их баярлаж байсан. Сайхан. Ямар мундаг ухаантайн. Ямар сайхан. Хэлсэн үгий нь би одоо болтол яагаад. Шүлэг хүртэл бичсэн. Удвал гуай даа зориулаж. Одоо харамсаж л байгаам л даа. Харамслаа л. “Удвал цэцэг” гэдэг шүлэг бичиж бичсэн юм одоо байж л байдгийн. Тэр нь надад их сайхан санагдаж байсан. Тэгээд яахав би нэг сайн томоотой сайхан ханьтай болсондоо баяр бахархаж баярлаж явдаг. Ямар ч уурлах юм байхгүй. Сайхан боловсролтой, ажил төрөл сайтай манай өвгөн чинь. Дуулчихвий дээ магтаж байна гээд.
Эрдэнэтуяа -
Ер нь хүний хань гэж чухал юм шиг байгаан. Тэ? Гол нь тэр. Хань сайн байвал амьдралдаа, ажилдаа амжилт гаргаад сайхан амьдрана. Сэтгэл амар тэ?
Загдаа -
Сэтгэл амар амгалан. Ямар ч юмыг ажил хаячаад явсан тэгээд бүтчихдэг. Тийм хүн. Нээх гоёно гоодно гэсэн санаа байхгүй. Нэг муу савхин дээл аваад өгсөн. Өмсөхгүй. Амар зүгээр. Сонин, телевиз радио гэхдээр манай хүн болохоо байчихдаг.
Эрдэнэтуяа -
Нээх аймаар гэм буруутай юм биш дээ ямар. Амар л биз. Тэндээ тэгээл тэндээ татагдаад байж байна гэдэг чинь. Өөр юманд татагддаг хүн чинь хэцүү ш дээ.
Загдаа -
Тийн архи дарс уухгүй.
Эрдэнэтуяа -
Наашаа цаашаа хөдөлгөөнд оруулдаггүй тэ?
Загдаа -
Гарья гэвэл гарчихна, орьё гэвэл орчихно тэгээл. Тэгээл байж байдаг.
Эрдэнэтуяа -
А энэ тэгээд таны юунд тодорхойлсон тодорхойлолт юм уу тэ?
Загдаа -
Тийн. Ийм нэг тодорхойлолт.
Эрдэнэтуяа -
Тэгээд авсан уу?
Загдаа -
Сургуулиас, тэгээд нөгөө авсан. Айхтар сайн болгож хийж байж тэгээд нэг юм авсан даа. Би бүр больцон байсан байхгүй юу. Цусаар урс амь амьдрал биш. Тэгсэн чинь манай аймгийнхан чинь за багш та нөгөө юм авсийм уу та гээд болдоггүй. Боловсролын даргатай тааралдаад тааралдсан чинь та нөгөө нэг ахмадын жилээр тодорхойлж байсан юмаа авсийм уу гэнэ. Үгүй ээ гүй. Авч яадгийн гээд. Гүй гүй та наашаа хүрээд ир. Тэгээд та нэг сайхан тодорхойлолт хийгээд ир. Тэгээд би тодорхойлолтоо хийгээд тэд нар цөмөөрөө хөөцөлдөөд манай захирал ч хөөцөлдөөд манай захирал олон жил хөөцөлдсөөн. 3 жил хөөрхий. Тэгээд би одоо яахав миний алтан гадас ч гэж яахав. Хэрвээ яагаагүй бол ажил хийсэн бол арай л түлхүү юм авчих ёстой юм байна лээ. Тэгээд тэр үед бид нарыг чинь бас сургууль байгуулагдаад дөнгөж 20-хон жил болж байсан юм чинь бид нарыг болохгүй байгаа юм чинь. Шагнал магналд тодорхойлж болдоггүй юм шиг байна лээ.
Эрдэнэтуяа -
А цөөхөн жил болохоор бас?
Загдаа -
Цөөхөн жил болохоороо. Тэгээд түрүүчээсээ л нэг шагнал. Намайг чинь энэ энд тодорхойлсон байхгүй юу. Тэхээр сая Мишигжав аваачиж өгнө гэж байна лээ. Чиний шагналыг гээд манай орлогч захирал тэгсэн. Өө тэгээд ирэх юм байлгүй гээл хараад байдаг. Ирэх юм байлгүй гээд. Яааж нэг хүний юмыг өгөх вэ дээ тэр чинь одоо бодоо байх нээ.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүдийн гол хүмүүжил нь сургууль соёл юм шиг байгаан тэ?
Загдаа -
Тийм юм шиг байна. Одоо ер нь тэгээд. Тэгээд одоо болул хүүхдүүд юу байнаа. Татагдах юм нь ихэдчихээд байна.
Эрдэнэтуяа -
Ийш тийшээ. Анхаарал нь сарних юм их болчихоод байна л даа. Тэгээд тийшээгээ анхаарал нь сарниад.
Загдаа -
Тийн. Сарниад байна, сарниад байна.
Эрдэнэтуяа -
Хуучин шиг ганцхан хичээлээр ч биш. Зурагт радиогоос авахуулаад.
Загдаа -
Тэгээл одоо есөн төрлийн бичлэгнүүд.
Эрдэнэтуяа -
Зөндөө юм байгаа байх өө тэ?
Загдаа -
Ингэчээд байнаа. Өнөө цагийн боловсрол болул одоо тэгээд хөнгөх хийсвэр тийм. Дүнгийн төлөө хөөцөлдсөн тийм л юм байна.
Эрдэнэтуяа -
За за. За ярилцлага өгсөнд маш их баярлалаа.
Загдаа -
За баярлалаа. Би тэхдээ системгүй, ямар чиг юугүй одоо тийм эвлүүлэггүй юм хэлчихлаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.