Gurbyamba
![](../assets/images/interviewees/990517.jpg)
Basic information
Interviewee ID: 990517
Name: Gurbyamba
Parent's name: Altangerel
Ovog: Manhiilag
Sex: m
Year of Birth: 1933
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: [blank]
Born in: Bulgan sum, Dornod aimag
Lives in: Herlen sum (or part of UB), Dornod aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
politics / politicians
repressions
democracy
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
Гүрбямба гуай сайхан зусч байна уу
Гүрбямба -
Сайхан ,Сайхан зурч байна уу
Дэжид -
Сайхаан, Тэгэхээр Кембриджийн их сургуулийс зохион байгуулж байгаа Монголын 20-р зуун төслийн ярилцлаганд таныг өөрийхөө аж амьдралаа ярьж ярилцлага өгөх болсонд юуны өмнө баярлалаа.
Гүрбямба -
За баярлалаа
Дэжид -
Та нэрээ нууцлах уу
Гүрбямба -
Нууцлахгүй ээ
Дэжид -
Нэрээ нууцлах шаарлаггүй тиймээ. Тэгэхээр бид 2-ын ярилцах түүхийг тодорхой хугацааны дараа, кино зохиолд ч юмуу , сонин хэвлэл ч юмуу ашиглах эрхийг Кембриджийн их сургуульд өгч байна уу?
Гүрбямба -
Зөвшөөрч байна.
Дэжид -
Та бид 2 хэлж мэдэхгүй гэхдээ тодорхой хэсгийг авч ашиглаж магадгүй.
Манай энэ 20-р зууны аман түүхэнд гол ярилцаг гол зүйл бол та 20-р зуунд яаж ажиллаж амьдарч байв. хаана төрж өссөн, хүүхэд ахуй цагаа яаж хэрхэн өнгөрүүлж байв, энэ бүхний талаар, эцэг эхийхээ талаар яриагаа эхэлж тодорхой ярьж өгнө үү
Гүрбямба -
Би бол 20-р зуунд эхний үед 33 онд төрсөн хүн, 21-р зуунтай залгаад ажиллаж амьдарч явна. Малчин айлын хүүхэд байлаа,миний аав ээж ч малчин хүн , 2 ах, 2 эгч байсан, тэр үед хүүхэд хүүхэд сургуульд орох н; бараг албаар шахуу байлаа. Боломж байвал оруулахгүй санаатай, гэр малыхаа ажилд зарах гээд, би бол 12 нас хүртлээ 1-р ангид ороогүй л байсан, тэр хүртэл малаа маллаж байлаа, 44 оны зуд гэж их хэцүү жил байлаа, Хойд Хөх нуурийн хотгороод хонь туугаад л явж байлаа, Ингээд 44 онд 1-2 ангид орсон
Дэжид -
Аль нутгийн хүн бэ та?
Гүрбямба -
Дорнод аймгийн Булган сум, Хуучнаар Санбайсын хошууны Баруун Их сум. Цэцэнхан аймгийн Нэг хошуу нь Санбайсийн хошуу, Манай аав бичиг номтой хүн байсан 24 онд сумын нарийн бичгийн дарга байсан, Ах маань бас бичиг номтой болсон, Би бол ном заалгаагүй аяндаа л өөрөө мэддэг болсон, Уйгар үсгээр, Саадгүй бичээд , уншаад сурсан, Кирилл үсэг гарахад бас л хүнээс заалгасан юмгүй өөрөө сурсан, 100 хүртэл тоолж мэддэг , тиймээс би 1-р ангид ороод сар гариу болоод л 2-р ангид орсон, Ингээд 2-р ангид байхдаа аймгийн төвд аймгийн эвлэлд ажилтай ахыгаа түшээд ирсэн, 7,8-р анги хүртлээ энэ тэндээ сурсан Сурагч байхдаа дарга байлаа , Эвлэлд элссэн , би тоонд муу байсан, нийгмийн угаан талдаа сонирхолтой, 8-р ангидаа тоогоо барахаа байгаад тоогүй сургуульд орно гээд , Би 4-р ангидаа онц төгссөн, Тэр багш маань Багшийн сургуулийн багш байсан, Тэр багшдаа захиад бичээд , Би тоогүй сургуульд ормоор байна гээд , Чи л ирж чаддаг юм бол би оруулж өгч чадна. гэж байна, Тэгээд Багшийн дээд сургууль байгуулагдаад 1,2 жил болж байхад нь очиж байлаа.
9-р ангиас нь хэдэн хүүхдийг улсын их сургуулийн бэлтгэл ангид оруулдаг байсан, тэр үед би 8-р ангид байсан, түүнд орох эрхгүй, Багш маань яаж оруулсан гэхээр тэр бэлтгэлд 9-р анги төгссөн хүүхдүүдтэй хамт оруулж өгсөн, Хотод очоод бгштайгаа уулзсан, Улсын их сургууль нь улсын багшийн сургуульруу шилжүүлээд түүхийн ангид орох боллоо, гэхдээ шалгалт авна, Тэнцвэл ор, Тэнцэхгүй бол буцна гэж сургуулийн захирал нь хэлж байна, Би чадна л гэсэн, 10р ангийн шалгалт авна шүү дээ. түүхийн ангийн шалгалтнад анатоми, физологи, математик гээд ороод ирсэн, Түүхийн ангид орох гэж байхад тэр хэрэггүйл баймаар юм. намын шугамаар ийм шалгалт авсан, Би гарахгүй бх гэж бодож байсан, Тэгсэн чинь дажгүй өгсөн. 6.9.10-р ангийн тоо шалгалтанд оруулсан байсан, Дараа нь багш нарийн хуралд орсон, 8-р ангийн тоогоо муу бодсон бусад 2 ангийн тоогоо гаагүй. Тэр үед тооны багш Батаа гэж их хатуу багш байсан, Хурал дээр Хэл бичиг дээрээ сайн байна, л гэнэ, түүх дээрээ онц авсан болохоор хүүхэд байна л гэсэн, тоон дээрээ унах байх гэж бодож байлаа, тэгээд хуралд ороод байж байсан чинь хаалгаар нэг хүн шагайгаад Батаа багшыг яаман дээр дуудаж байна гэсэн, Намайг гол унагах багш шүү дээ , тэгээд л гараад явчихсан, Түүх хэл бичиг нарын багш нар тэнцсэн болох хүүхэд байна гээд л багшийн дээдэд орсон, (Инээв) Намайг 8-р ангиас ирсэн гэж мэдэж байгаа, тэгээд л надад их хатуурхаад л эхний семестэрээс дунд авбал буцна шүү, сайн онц сурч чадах уу гэхэд нь чадна л гэсэн, Би тэгээд онцгүй ч гэсэн сайнаа алдахгүй, сайн сурсан, 2-р курсдээ бие өвдөөд одоо бодоход ядаргаа, мэдрэлийн чиглэл, 1 жил сургуулиас чөлөөлөх болоод тэгээд л сургуулиас гарсан, Тэгээд дараа нь намын дээд сургуулийн намын ажилтаны 2 жилийн сургуульд явсан, Ингээд би ажил хийж эхэлсэн, дандаа эвлэлийн холбоотой ажил. Шалгалт өгөөд тэнцээд орсон. Сургуулиа сайн төгссөн, цөөхөн сайнтай. ихэнхийг нь онц өгсөн. Дараа нь янз бүрийн жижиг сажиг дарга, энд тэнд боловсон хүчин, бригадийн дарга, сангийн аж ахуйн дарга ч хийсэн, Энэ хооронд сайн сайхан юм их үзсэн, хэцүү юм ч бас үзсэн, Тухайн үеийн төр засгийн бодлого сайн ажиллаа гэж хөдөлмөрийн хүндэт медаль эвлэлийн хорооны медаль ч өгсөн, , 60-д онд тухайн нам төрийн бодлогыг шүүмжилсэн хэсэг хүмүүс намын эсрэг бүлэг гэж гарч ирсэн, Тэд нар бол тэр үедээ л буруу байсан, Намын эсрэг байгаа учраас буруу байсан, Намын эсрэг бүлэг гэж,
Тэр хүмүүсийн шаардлага бол зөв байсан, Тухайн үеийн нам төрийн алдаа, дэлхий нийтийн жишгийг дагаж монгол орон хөгжих ёстой, Нам төр захиргаадалтийн шинжтэй, ганц 2 хүний үгээр төр засаг явж байна гэж шүүмжилсэн , Энд миний ах намын төв хороонд ажиллаж байсан, Миний ах эвлэлийн ажил хийж явсан.
Дэжид -
Хэн гэж хүн байсан?
Гүрбямба -
Дашнамжил гэж хүн байсан, Тэгээд тэр бүлэг хэргийн толгойлсон 5 хүний нэг н миний ах болчихсон, Би тэр үед Сумийн намын хорооны гишүүн, аймгийн эвлэлийн хорооны гүшүүн, Тэгээд л намайг хардаад эхэлсэн, Ах н; намын эсрэг хүн учраас холбоотой л байж таара гэж битүү хардсан, Намын 15-р хуралд явах болоод аймгийн эвлэлын хороо, аймгийн намын хороо зөвшөөрөөд их хурлын төлөөлөгчөөр явахаар болоод байсан чин намын төв хороон дээр очоод гацчихсан, Намын эсрэг хүн гээд хасагдсан, Дараа нь Комсмолын дээд сургуульд явах байсан чинь ба сл намын төв хороон дээр очоод хасагдсан
Дэжид -
Хэмлэгдүүлэлийн шуурганд өртсөн бн ш үү дээ,
Гүрбямба -
Захиргаадлын гай, хэлмэгдлийн гайгаар манайхан их өртсөн. Ахыг захиргаадлаар албаар цэрэгт явуулаад , буу зэвсгээ алдаад шоронд орж байсан, энэ бол захиргаадлын гай, Дараа нь эд юм хийх 26 дах жил дээрэ өнгөрсөн, Намаас хөөгдөөд , ажлаас хөөгдөөд , жирийн ажилчин хийж байсан
Дэжид -
Намын төв хорооны үзэл сурталд ажиллаж байсан хүн болхоор бүр хол явуулсан байх даа,
Гүрбямба -
Өмнө говьд Гурван Тэсийн дансны газар ажилчин болсон, Би бол хий хардлаганд өртөөд байсан, намын эсрэг бүлэг шүүмжлэл гэх зэрэг хурлаар хэлэлцаж байсан, Эвлэлийн бүгд хурлаар хэлэлцэх үед би хэлсэн, Би бол нам төрийн эсрэг, намын бодлогийн эсрэг бодлого гарч ирсэнд харамсаж байна, Энд миний ах орсон нл би харамсаж байна гэж хэлжил байсан, Эвлэлийн төв хорооны дарга Сүрэнжав миний хэлснийг бичиж аваад аывсан гэж байсан, Тэр нь юу байсан гэхээр намын төв хорооны даалгавартай, миний үгийг намын төв хороонд танилцуулсан байгаа юм.
Дэжид -
Аймгийн эвлэлийн бүгд хурлаар ганцхан таны үгийг тиймээ?
Гүрбямба -
Тийм Аймгийн эвлэлийн бүгд хурлаар ганцхан миний үгийг бичиж авсан, 20,30 хүн үг хэлсэн шүү дээ, Тэрийг яаж мэдэв гэхээр миний найз аймгийн эвлэлийн хороонд ажиллаж байсан, тэр Сүрэнжав даргатай найз. Тэгээд очоод эргээд ярьсан, Дүгэрсүрэн даргатай танилцууллаа , Сайхан л үг байна ш тээ гэсэн гэнээ, Энэ бол ардчилалын нь л үг, Гай болоод Сангийн аж ахуйд намайг байхад Нямбуу гуай томилогдоод тэнд очсон, нөгөө толгойлогчын нэг, Нямбуу гуай тэнд малчнаар очсон, тэр нь надад гай болсон, Ах нь намын эсрэг хүн, ахын найз нь тэнд очиж байна гээд л би олон давхар халдлаганд орсон, тэгж нэг юм 71 оны үед сургуульд ывах зөвшөөрөл олдож явж байсан, Ирсэн хойно шч гэсэн бас асууж лавлаад л байсан.
Дэжид -
71 онд та ямар сургуульд явсан юм бэ?
Гүрбямба -
Намын ажилтаны 2 жилийн сургуульд,
Дэжид -
Тэр хэлмэгдэж байсан Дашнамжил ахыхаа тухай ярихгүй юу. Тэр үед яаж хэлмэгдэж байсан, Хэлмэгдлийхээ дараа тушаал ахиж байв уу, ямархуу хэлмэгдэл байсан? Аж амьдрал. үр хүүхэд , гэр бүлд нь яаж нөлөөж байсан
Гүрбямба -
Их нөлөөлж байсан, Би ажыхаа талаар ч яьж болох байна, Нямбуу гуайн талаар ч ярьж болох байана, Яаж хэлмэгдэж байсаныг. Ах маань давс гаргаж авдаг хар ажил хийж байсан, Бараг л цөллөгөнд, Нямбуу гуай ч , манай ах ч ялгаагүй, тэр 5 хүн бол,
Нямбуу малчинаар, ахийг маань давсчинаар,,
Дэжид -
Нутгууд нь зүг зүгт байсан уу?
Гүрбямба -
Тал талд явуулсан, хойш нь Цагаан нуурын загасанд загсчинаар Гунгаажав. манай ахых давсанд , ингээд зүг бүр цөлсөн. Энэ бол жинхэнэ цөллөг байсан, Цөллөг гэж хэлээгүй ч гэсэн, хүмүүс гадагшаа ывах эрхгүй байлаа, Энэ хүмүүсийг чинь ажилд томилж болохгүй, дарга нэртэй ажилд тавьж болохгүй. Тэр нутгаасаа гадагшаа явахад намын төв хорооны зөшөөрлөөр явна, Дандаа зөвшөөрөл авбал явж болно. 3 Тэсийн давсанд ахыг байхад манай аав бие нь муудаад , аавыга амьд байгаа дээр н ахыгаа уулзуулъя гээд сар шахуу хөөцөлдсөн, Хамгийн сүүлд Цэдэнбал даргад цахилгаан явуулсан, Аавыхаа нэрийн өмнөөс, Миний бие тэр , хүү маань ингэх ингэж хэлмэгдсэн, Хүүтэйгээ амьддаа нэг уулзмаар байна, Энэ миний сүүлчийн хүсэл гээд, цахилгаан бичсэн, Тэр үед чин чөлөө өгчихвөл хамсаатан болчихно гээд хөдлөх хүн байдаггүй, Харин Бал дарга тэрийг хүлээж авч, эцэгтэй нь уулзуул гэж дорнодын намын хороон дарга, Өвөрхангайн хороон даргад мэдэгдэл өгөөд тэгээд ирсэн, Тэгэхдээ амжаагүй, Нас барсан хойно ирсэн, Чөлөө олдохгүй тийм л хатуу байсан даа, Тэрнээс гадна аавыгаа оршуулах ажилд ахтай хамт эвлэлийн хороонд ажиллаж байсан их дотно найз Содвоо гэж хүн байсан, Тэр хүн надтай хамт эвлэлийн ажил хийж байсан Мөнхжаргал 2 аавын ажилд оролцоход маргааш нь Дотоод яаманд дуудагдаад хийсэн хэрэг байхгүй юм чинь яахав дээ, тэр битгий хэл найз дотно хүмүүст тагнуул тавьдаг байсан байгаам да тийм муухай, Содоо гуай д мөнгө өгч тагнуулдаг байсан байгаа юм. Мөнгөний ханш бага байсан ч хэдэн зуун төгрөг өгсөн байсан, Содоо гуай үнэхээр дотны найз болохоор яахав , явахдаа тэр мөнгий нь өгөхөд . дараа нь энэ чамд зориулсан мөнгө гээд буцаагаад өгсөн гэдэг.
Дэжид -
Хүн муутай хэн байсан бол найзыгаа алхам тутамд мөрдөх л байсан байх даа.
Гүрбямба -
Би Рэнцэнгийн сангийн аж ахуйд байж байгаад Нямбуу гуайн авгай н манай сумын их эмч, манай хөгшин сувилагч, Мэдээд нэг газар байгаа болохоор дотно л харилцаатай байж таараа. Нямбуу гуай бид 2 бас зүгээр л харьцаатай байлаа. Тэгээд шинэ жил боллоо, бид нэгнийгээ уриад дайлж цайлдаг ёс байлаа. албан газрын дарга нар ерөнхий мэргэжилтэн бид нар , Манай хөгшин хэлж байнаа. Дарга нараа шинэ жилээр оруулна шүү гэхэд нь Үгүй ээ тэгж болохгүй , дара л мартын 8нд л оруулъё гээд больчлоо, Дараа нь Ёлко болоод дараа нь бүжиг болоод манайх клубтэй ойрхон байлаа, Мани нийлдэг мэргэжилтэнгүүд дарга нар хамгийн түрүүнд танайд орно ойрхон юм чинь гээд Би ч тэгье гээд Нямбуугийн эхнэр манай хүнтэй найз тэгээр гэр бүлтэй нь уриад . Танихгүй юм биш тэгээд хэдүүлээ шөнөжин бүжиг наадам болоод таарсан, Тэгтэл маргааш нь намын хянах шалгах хороо мэдсэн байгаа, Нөгөө Гүрбямба гуай чинь Нямбууг дайлж цайлаад наргиад гээд яриад эхлэдэг байгаа. (инээв)
Дэжид -
тэнд чиньНямбуу гуайгаас өөр олон хүн байсан биздээ.
Гүрбямба -
Тэгэлгүй яахав олон хүн байсан, Бас л надад Чимэдрэгзэн мэдээд надад хэлсэн, чи болгоомжтой байхгүй бол болохгүй, Намайг тэр наргиж цэнгэж байгаад мэдээлсэн хүн бол манай сумын бөгөөд миний миний том ахын танил мэдээлсэн байгаа юм даа, Хилийн байцаан өнгөрүүлэхийн дарга байсан Ахмад Ёндон гэж хүн, бид 2 ах дүүсийн хүмүүс, нэг сум. Үгүй яахав дээ тэр үеийн даалгавар л тийм дээ, тэр хүн үүргээ л биелүүлж байгаа юм л даа ямар муу сайндаа тэгсэн биш, тэгээд л бие биенээр нь хардуулаад тийм л хэцүү байлаа,
тэгээд удалгүй ардчилсан хувьсгал ч боллоо , тэд нар ч цагаагдлаа байр суурийг нь өгсөн. удалгүй нүүхэд буутай цагдаа машин үүдэнд нь тулгаж зогсож байгаад нүүлгэж байлаа, Тэгээд цагаагдсан хойно нь бараг л урьж аваачсан даа байр бэлэн, тэгээд хотод очиж байлаа. Настай байсан болхоороо жирийн ажил хийсэн, ардчилалын үйл ажиллгаа гээд гарч байсан, манай ах Үндэсний ардчилсан намын ахмадын зөвлөлийн дарга насаараа хийгээд нодлин нас барсан, Дараа нь улс төрийн хэлмэгдэлтийн хороон дарга хийж байгаад нас барсан, Улс төрийн хэлмэгдэлтийн тэргүүн байж байгаад , Бас нэг айхтар хохирсон юм бол авгай нь бараг л энэнээс болж нас барсан, боловсрол багатай ч хүн байсан, санаа сэтгэлээр ч унасан, өөрийн өсгөж бойжуулсан ах нь Гунгаажав гуай адилхан хэлмэгдсэн, Залуудаа суусан хань н бас адилхан хэлмэгдээд санаа сэтгэлээр унаад өвчтэй болсон. Хотод ирээд эмчлүүлүх гэсэн чин бас л дээрээс нь даалгаваратай, намын эсрэг хүний гэр бүл байна гээд эмнэлгээс нь гаргаж байсан. олигтой эмнэлгийн тусламж авч ч чадахгүй байсаар байгаад ухаан муутай болоод хамгийн сүүлд Түмэн цогтын сангийн аж ахуйд хэлмэгдэж байхдаа ирсэн, Их харж үзэж байгаа нь тэр гэнэ. Нутаг нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт тэгээд тэндээ нас барсан даа. сэтгэл мэдрэлийн өвчтэй байж байгаад ухаан муутай болоод нас барсан.
Дэжид -
Түмэн цогтын сангийн аж ахуйд тэнд юу хийж байсан бэ ,
Гүрбямба -
Мужаан, мужаан дагалдаж байсан, юм сурдаг л юм байна лээ. хамгийн сүүлд дажгүй нэг ажил гражын дарга хийж байсан,
Дэжид -
Үр хүүдүүдэд нь яаж нөлөөлсөн,?
Гүрбямба -
Гаагүй ээ сургууль соёлд яваад ирсэн байсан, Гэхдээ одоо хэлмэгдлийн хороон дарга Цогтбаатар гэж хүн байгаа энэ хүү бас давхар хэлмэгдэж байсан, 2,3 -р ангид байхдаа, Эсэргүүгийн хүүхэд гэсэн ойлголт өгөөд хүүхдүүд хүртэл ад үзэж хутгалж хүртэл байсан. Тэр дурсамжаа бичээд ном болоод гарчихсан юм байгаа, хүүхэд хүртэл , ах дүүг нь бүгдий нь л хэлмэгдүүлж байлаа, 20-р зууны Монголд ардын хув;сгал болж улс төрийн байгууллагтай болж их хөгжсөн, гэхдээ бас хэцүү юмнууд их таарсан, Тухайлбал 33.4 оноос эхэлсэн их хэлмэгдүүлэлт байна, Үүгээр бараг бүх лам. бүх сүм хийдийг ном хумтай нь устгаж ихэнхийг н алж хөнөөж байсан, Дараа нь бас Төмөр -Очир гуайг, Цэнд даргыг ч хөдөө явуулж байсан, Ийм айхтар хэлмэгдүүлэлт зөвхөн лам нарт биш төрийн улсуудад таарсан, Булган суманд 160-аад лам нар баригдаад зуун арваадыг нь буудчихсан байгаа юм даа, Малын нядалгаа шиг, Зөвхөн манай сумаас ингэж байсан, Миний дээд төрлөөс ч бас хэлмэгдсэн хүн бий, Нарийн мартчихжээ. Хамгийн сүүлийх нь энэ л болсон юм даа
Дэжид -
Дээр үед таны өвөг дээдсээс бас хэлмэгдсэн хүн байсан байна тийм үү?
Гүрбямба -
Байсан, Би бол түүхч хүн, аймгийн сумыхаа омог түүхтэй холбоотой 15 ном бичсэн 10 нь хэвлэгдсэн, одоо 3,4 ном бэлэн болчихсон, Мөнгө төгрөгөөсөө болоод байж байна даа.
Дэжид -
Тэр үед хэлмэгдүүлэлтийн үед шүүх хурал гэж байсан уу, нээлттэй шүүх гэж байсан уу?
Гүрбямба -
Тийм юм мэдэхгүй юм аа. Шүүхээр шийдвэрлээгүй улсууд шүү дээ, Тэгсэн бол амар байсан байх даа, бүх насаа биш , 3.4 жилийн юм гэж байсан байх, шүүхээс дээгүүр л юм байсан байсан, Намаас тогтоол гараад л өөр байгууллагын мэдэлд өгчихнө байх
Дэжид -
Тогтоол нь хэдий хугацаанд гардаг байсан
Гүрбямба -
1,2 хон сарын дотор л ажлаас халахыг нь халаад явуулахыг нь явуулна, Эхлээд өөрийг нь явуулчаад дараа нь гэр бүлийг нь хөөж гаргана , тэр үед чинь амины байр гэж байхгүй, улсын байр, 40 мянгатад байсан, Цагдаа нар ирээд машин тулгаж зогсоочихоод бүх юмыг нь юмийг нь ачаад , жирэмсэн авгайг нь нялх хүүхэдтэй нь суулгаад өдөр шөнөгүй яваад Өмнө говьд очиж байсан, Хэлмэгдүүлэлт гээд дэндүү харгис юм байсан
Дэжид -
Та яг эд ажиллаж байсан юм байна тиймээ. Сургууль ажилд таньд нэлээд дарамттай байсан уу. хүмүүс таныг тагнах нь таныг ажил хийх явцад хэр нөлөөж байв? хүндрэлтэй байсан уу
Гүрбямба -
Хүнд байсан, Ямар ч сайн ажиллаад дандаа хүний хандлагад байна гэдэг хэцүү, Сургуульд явахаа хасуулсан, ажилд орохоо хасуулсан гээд л , энийгээ би тэр үедээ нуухгүй байсан, Эвлэлийн төв хорооны Пүрэвжав даргад очиж хэлж байсан, Би бол ажилтай сайн байсан, Би ямар сайн ажилласан ч үргэлж халдлаганд байна , ингэлээ тэглээ гээд л , Дарга ч тийм юм ю байхаб гээд, Дараа нь Аймгийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Жамсран гауйд хэлээд , ийм байна, би намын гишүүн хүн , би нам төрд хийсэн гэм байхгүй би малчин болъё , мал маллаж чадна , гэсэн
би хувьсгалт намд 35 жил болсон залуу байхдаа 25,6 тайдаа орсон ,Жамсран дарга тийм юм юу ч байхгүй , чиний ажил сайн байгааг би мэдэж байна , Тийм юм болвол бид харж үзнэ гэж байна, Тэгж л байлаа даа,
2-р хэсэг
Дэжид -
за бид 2 хэлмэгдүүлэлтийн тухай их юм ярилаа. Таны ярьсантай холбогдуулан таны албан тушаал, нарийн нандин ажил таныг аварч байж дээ гэсэн сэтгэгдэл турж байна. Тэр үед ажилаараа сайн байсан, удирдан зохион байугуулах талаар сайн байсан байна. Ямар үзүүлэлтээр шагнал урамшуулал та авч байсан юм бэ? Ямар ажлыг зохион байгуулдаг байсан, залуусыг яаж уриалж ажиллаж байв. Эвлэлийн ажил гэж ямар ажил байдаг байсан, мөн дээрээс нь хэлмэгдүүлэлтийн хүнд хэцүү үед танай гэр бүл ажиллаж амьдарч байсан юм байна тэр үед хэлмэгдүүлэлтийн талаар хэвлэл мэдээллээр ярьдаг байсан уу.
Гүрбямба -
Ярилгүй яахав. Ярьдаг байсан
Дэжид -
Нийтэд мэдээлэлдэг байсан уу?
Гүрбямба -
Хэлмэгдүүлэчдийг л ярина уу гэхээс эсрэг юмны талаар ярихгүй. зөв буруу гэх талаар нь ярихгүй шүү дээ. Нам төрийг л дэмжээд байна уу гэхээс шүүмжилж болохгүй үе байлаа.
Дэжид -
Эвлэлийн ажил төрлийнхөө талаар яриач. Яаж тэр хэлмэгдүүлэлтийн шуурганд даваж гарав.
Гүрбямба -
Хамгийн гол нь залуучуудыг хүмүүжүүлэх талаар гол анхаарлаа хандуулж ажилладаг байлаа. Ажилчин малчин боловсролтой боловсролгүй олон хүн байна, Энэ бүхнийг тухай үед коммунист хүмүүжил гэж байлаа тэр зарчимаар л авяъас чадвар, өрнүүлэхийн төлөө тухайлбал уралдаан зармаар. Залуучуудыг идэвхжүүлдэг, мөн сангийн аыж ахуйн хөдөлмөр соёлыг анх удаа хийсэн хүн, Тэр н юу вэ гэхээр бүтэн жилийн өмнөөс болзол гаргачихдаг, Хөдөлмөр соёлоороп уралдана. Үүний тюлд ийм ийм спортоор уралдана, ийм ийм амжилт гаргаж байж түрүүлнэ сү үгэдэг байв, Тэр хооронд баяр ёслол, ханийн сонингоор, би их сонин бичдэг байсан, нэг сараар гарна, тэрэндээ их урамшина.
Дэжид -
Та бас юм бичдэг сэтгүүлч давхар хийдэг хүн байсан бн шүү дээ,
Гүрбямба -
Аймгийн сониний 20 жилийн ойн төлөөлөлчөөр залуучуудаас аймгаасаа ганцаараа очиж байсан,
Дэжид -
Энэ их ажлыг та яаж амжуулдаг байсан бэ?
Гүрбямба -
Би залуу байхад бие хайрлахгүй, өдөр ажилаа хийгээр , хөдөө сангийн аж ахуй гэх зэрэг явахад өглөө үүрээр явах , үдэш ирэх гэх мэт. Орой ирчээд үдшийн уулзалт гэж хийж нөгөө хэдийгээ бужигнуулдаг байлаа, жижиг сажиг юмаар урамшуулах Гол нь хөдөлмөр соёлийн идэвх талыг их гоцолж байхгүй бол болохгүй, дан ажил гээд байхгүй. Социалист хуримтлал гэж байсан, эвлэлийн шугамаар зохиогддог, жилдээ тэдэн тооний хаягдал зүйл оруулна, тэрндээ зөвхөн залуучууд гэлтгүй, тэдний эцэг эхийг хамруулаад өөдөс хаягдал ашиглан Арьсний өөднөөр юу хийж болох уу, модний. төмрийн өөдсөөр юу хийж болох уу, ангийн, урагдсан засагдасан арьсаар хүний хэрэгцээний юм юу хийж болох уу гэж настай улсуудыг хүртэл шгнаад хамруулж дэлгүүр гаргаж байсан настангууд ганц арьс байсан ч элдээд өгөчихнө. модоор жижигхэн сандал хүртэл хийчихнэ. Арьны өөдсөөр малгай, бээлий гэх мэт хүртэл хийчихдэг байсан, Хаягдсан техник, өвөс хадаж станц байж байгаад нүүчихсэн газар тиймэрхүү хаягдал их байдаг байсан, Тэрийг залуучууд бүх хэргтэй эрэг шурга зэргийг ялгаж аваад тэр үед журам байсан, сангийн аж ахуй нэгдэлд албан ёсоор орлого болгоод мөнгө авдаг. 71 онд байхааа нэгдлийн ажлаа 240 хувь биелүүлж байлаа. 100 хувиа ч биелүүлж чадахгүй нэгдэл байдаг байлаа . Гэтэл 240 хувиа биелүүлж байсан нь миний ажлын нэгээхэн амжилт байлаа.
Дэжид -
Та шинэлэг зүйлийг их санаачил ажиллаж байж дээ
Гүрбямба -
Янз бүрийн нэрэмжит уралдаан, хаврын тариалалт гэж байлаа гэхэд сангийн аж ахуй шууд гардаг, эвлэлийн байгууллага бол илгээлт гэж хүн бүрт эвлэлийн тэдэн жилийн ойн цуваа гаргана хүн бүр орлцоно. тийм тэмцээн уралдаан болно хүн бүр амжилттай орлцоно шүү гээд хөөрүүлээд л гаргачихна шүү дээ.
Дэжид -
Та олон жил эвлэлийн ажил хийснээс гадна түүх судалдаг, ургийн бичиг хөтөлдөг, олон цуглуулгатай гэж ярьж байсан, Үүгээрээ та аймагт үзэсгэлэн гаргаж байсан юмуу.
Гүрбямба -
Оюуны хөдөлмөрийн 40 жилийн ой гэж ажил зохион байгуулсан, 40 жил оюуны хөдөлмөрөөр юу юу хийв гэдгээ бичиж, соёлын өвийг өвлөн хадгалах, 40.50 жил хадгалсан юмаа одоо харахад маш ховор нандин зүйл юм.
Дэжид -
Таны ярианаас бүх 1-р ангийн сурах бичиг, дүнгийн дэвтэр шагнал урамшуулал зэрэг тодорхой хэсгийг дурсглтай зүйлийн зургийг н авч болог уу тэ
Гүрбямба -
бололгүй яахав, үзүүлэн болгоод самбар болгочихсон байгаа.
Дэжид -
тэр үед шашин хаалттай л байсан үе тиймээ. Эвлэлийн гишүүдэд танай гэр бүл хийдэд явж ном уншуулж байна, шашин шүтэж байна гэх мэт нууц мэдээлэл та нар авдаг байсан уу
Гүрбямба -
бидны үед шашин сүмээс хөндийрсэн үе байсан, 30, 40 онд чин сум хийд ч байхгүй, шүтлэгтэй хүмүүс гэж залуучуудад байдаггүй байсан, Хөгшчүүдээс хэсэг хүмүүс нууж гарч шүтнэ , цагаан сараар бурханаа гаргана овоо тахих гэх мэт зүйл байдаг, тэгээд маргааш нь дуудагддаг гэх зүйл байсан, Би бол төрийн бодлогод таарахгүй юм надад их байсан. хэлвэл болохгүй болчих гээд байдаг, Шүтвэл барьж шийтгэх гэж үндсэн хуулиндаа заачихсан байдаг , Гэтэл дуртай юмаа хийж болохгүй, нам л зөвшөөрсөн ажлыг хийнэ, зөвшөөрөхгүй ажлыг хийхгүй ийм л байдаг байлаа, Дуртай сургуульдаа яваад өгч чадахгүй, гадаад орнуудруу бүт болохгүү, Хөгжилтэй орон гэвэл Капталист орон болчихно. дуртай цагтаа ч явч чадахгүй, ажил төрлөө шалгуулж байж явна, Одоо бол ямар ч орон руу мөнгө л байвал яваад л өгч байна, Сурч байна, ажиллаж байна, сайхан болж , Ардчилсан эрх чөлөөтэй байх гэдэг үг хэлэх эрхтэй чөлөөтэй болсон цаг болжээ.
Дэжид -
Ардчилалыг та ер нь анхнаасаа яаж хүлээж авч байв? Таны амьдралд яаж нөлөөлөв, танай орон нутагт хүмүүс яаж үйлчилж байв.
Гүрбямба -
Би ардчилсан үзлийг анхнаас нь зөвшөөрч дэмжиж байсан, Нээрэ эл ингэж ярих цах болсон, хийх болсон , нэг намын гараас гарч , олон нийтийн уриа гарч байх хэрэгтэй гэж үзэж байсан, Ардчилсан нам, холбоо зэрэг олон намууд гарсан , тэдний бодлогыг дэмжихээс өөр аргагүй байсан,
Би 35 жил Хувьсгалт намд байсан хэрнээ намын дотор жигүр гарч болно гэсэн юм байлаа. Тэр бол давшилттай зорилттой байсан, Гэхдээ намын дотор Намын төв хорооны Лхагва гэж жигүүрийг ахлах байсан Тэгээд Лхагватай ярьж байгаад жүгүүрт орсон Дараа н Жүгүүр Сэргэн мандлын нам болчихсон , Тэгээд би энэ сэргэн мандлын намыг байгуулалцсан хүн шүү дээ, Дараа нь элсэх хүн олдохгүй , Хувьсгалт намын хэдэн хүмүүстэй байгуулж байлаа. Анхны арван хэдэн хүнтэй С. Эрдэнэ гуай ирж бидэнд зөвөлгөө өгч , уулзаж байлаа. Бат-Үүлийн аав, тиймээ ,
Сэргэн мандлын намын анхдугаар их хуралд би хоцорчихсон тухай үед онгоцнд багтахгүй гээд, маргааш нь хурал тарсны дараа очиж байлаа. Хурилд оролцож чадаагүй ч мандат өгч байсан юм очих ёстой хүн байсан болохоор, Ингээд Ардчилсан нам болж байлаа. Хувьсгалт намас гарна гэж өргөдөл өгч байгаагүй, Одоо ч надад хувьсгалт намын батлах байжил байдаг, Би ардчилсан намын гишүүн болно гэж өргөдлөө бас өгөөгүй жигүүр нь нам болоход нэгдээд л явсан. Ингээд одоо Үндэсний Ардчилсан намын гишүүн,
Дэжид -
Та ардчилалын үед ямар ажил хийж байсан,
Гүрбямба -
Юу хийхэв гишүүн л байсан Сүүлдээ ахмадын зөвлөлийн дарга болсон , Ахмадуудаараа дамжуулж сурталчилх л ажил хийдэг байлаа.
Дэжид -
Ардчилалын үйл явц хэлмэгдүүлэлтэй , таний үзэл бодолд нөлөөлж байсан уу Та анх ардчилалыг яаж хүлээж авч байсан бэ?
Гүрбямба -
Ардчилал бол алдаатай бодлогыг илруулж чадсан засаж чадсан болхоор дэмжихээс өөр аргагүй, хэж чадахгүй юмаа хэлж чаддаг болгон, Хийж үзээгүй, хөгжлийн шинэ замаар Монгол орноо явуулах болсонд талархахаас өөр арггаүй,
Ганц Оросыг шүтээд байх биш, дэлхийн олон оронд гарцтай хөгжилтэй явах нь зөв гэж бодож байтал тэр замыг нээж өгсөн боломжыг олгож өгсөн, Ингэхээр талархахаас өөр арггай л байсан,
Дэжид -
Тэр үед эмэгтэй эрэгтэй хүн Дорнод аймагт хэр тэгш оролцож байсан, Хүмүүс хэр хүлээж авч байсан
Гүрбямба -
Янз бүр л дээ Анхны юм болохоор хүндхэн л байсан. Хүлээж авахдаа, гэхдээ яахав болдог л юм байна лээ , Тааруухан хүлээж авч байгаа сураг бас байсан,
Дэжид -
Энэ яилцлагатай холбоотойгоор зайлшгүй асуух 2 асуулт байгаа тэрийгээ асууя. Тэхээр таны амьдралд гүнээр нөлөлсөн явдал юу байсан вэ
Гүрбямба -
Гол нь үг хэлэх ч бай, ажиллах ч бай эрх чөлөөтэй болсон нь юм. Ажиллахдаа дандаа албаны байранд , амины гэр ч байхгүй, - Сайн муу байранд хөдөө ч гадаа ч тэгж амьдарч байлаа. Ардчилал гараад хувийн байр сууцтай болоод сайхан болж , Тэр үед чинь байр сууцанд дарга нар л амьдардаг байсан, Одоо шиг амины байр өгчихдөг гэдэг юм хэзээ ч байгаагүй .
Одоо байр авах мөнгө гэдэг чинь тэр үед байсангүй , арваад сая төгрөгөөр авчихаар байсан ч надад тийм хэмжээний мөнгөтэй болох нөхцөл байдаггүй байсан, Ардчилал гараад хүүхдүүд гадаадад гарч ажиллах боломжтой болсон, 2 хүүхэд Солонгост ажиллах болоод Тэгээд 2жил ажиллаад 10 сая төгрөг байры мөнгө олж байранд оруулсан тэр бол ардчилалын ач гэж бодож байна
Дэжид -
Таны амьдралд ямар чухал онцгой үйл явдал болж байв, Тэрийг юу гэж үзэж байв?
Гүрбямба -
Өөрийнхөө түүхийг 200 жилээр бичсэн нь хамгийн онцгой зүйл гэж бодож байна. Тэр бол олон байхгүй, жирийн хүнд цөөхөн гэж бодож байна,
Дэжид -
Та амьдралыхаа 200 жилийн ургийн бичгийг хийсэн юм байна , энэ бол оюуны үнэхээр нөр их хөдөлмөр юм.
Гүрбямба -
Би бол яруу найрагч хүн биш, гэхдээ ардчилалын тухай 10 гаруй шүлэг толгой холбож бичсэн, Ерөнхийдээ бол 50 гаруй шүлэг бий,
Дэжид -
Шүлэг бичдэг, ном бичдэг, ургийн бичиг бичдэг, нийгмийн идэвхтэй,
Гүрбямба -
Би бол дандаа дарга байгаагүй жирийн малчин ажилчин шиг амьдарч үзэх юмсан гэж боддог байсан, тиймээс Чойбалсан хотын гурлын үйлдвэрт ажилчин болж ажилласан 4 жил, Тэр үед социалист байгууллага гэж байгуулагдаж байсан, Дорнодод байгуулагдаагүй байхад би байгуулсан, Аймаг дээрээ сурталчилж 70аад он гэхэд аймгийн хэмжээнд томхон юм болсон, Дараа бүр сүүлд Сүмбэрийн сангийн аж ахуйд Дарга байж байгаад наашаа орж ирэх гэсэн чинь оруулахгүй , тэгж байгаад арай гэж орж ирэхэд намын зөвшөөрөлгүй орлж ирлээ гээд ажил өгөөгүй, Дараа нь хүн очдоггүй газар Нефтэд хөдөлмөр хамгааллын байцаагчаар ажийллах болсон, Тэгээд хүнсний программ гэж гарсан, Хүнсний аж ахуйгаас Хамгийн их мах гаргадаг амьтан бол гахай болж таарсан, төрөхдөө 4,5 тоорой гаргана , тэр нь 3.4 сарын дараа гэхэд томроод том гахай болно , тэгээд хамгийн их мах махны нөөц гаргахад ашиглагдана тэгээд би Гахайчин больё гэсэн, энэ миний хамгийн бэлхшээлтэй ажил тэр байсан,Тэр үед гахайчин бол гэхэд больё гэдэг хүн байдаггүй байсан, намын үүрч зөвшөөрөхгүй, нам ч зовшоорохгүй , гэнт яагаад ингэх болов, Ямар зорилгоор ингэх болоб гээд гайхаж байсан, Би сүүлдээ уурлаад . намын бодлогыг ягаад би хийж болохгүй гэж, энэ гахайг заавал ухаан муутай хүн маллаж байх ёстой юмуу , гээд хэлсэн, Би тэр ажилд нээрэ оролтсмоор бн гээд 3,4 жил ажилласан, Ер н санаадаа хүрсэн бүхнээ л хийж ажилласан даа. Ажилчин больё гэсэн цагтаа л болчихдог, гахайчин больё гэсэн цагтаа л болчихдог, дарга больё гэсэн цагтаа л болчихдог. Цанаанда ахүрээд л явдаг юм.
Дэжид -
Нэлээн олон ажил мэргэжил. албан тушаал сольж. Ийм солих хандлагад хүн нөлөөлж байб уу, та өөрөө л санаачлагаараа ингэж байв уу
Гүрбямба -
Ер н өөрөө л санаачлагаараа , дээрээс тэг ингэ сэн юм байгаагуй, Яахав намын бодлого жаахан байсан,
Дэжид -
Ажилчин хоорондын ялга агэж байсан уу . ямар бсайн бэ, яаж хандаг байсан бэ. ажилчин даргын хоорндын харьцаа?
Гүрбямба -
Ажилчин хүн бол чадлыхаа хэрээр ажиллах үүрэгтэй, намын бодлого ч тийм байсан. Ажилчин хүн ч өөтөө тэгж боддог , Би бол өдөр ч илөө тсагар ч ажиллах ёстой, зуд болсон ч би ажиллах ыпстой гэдгээ ойлгосан байдаг , Дарга удирдах хүмүүс бол зохион байгуулах
үүрэгтэй, сайныг шагнаад, мууг нь шийтгээд. ийм л байсан,
Дэжид -
Ямар эрх мэдэлтэй байсан бэ дарга нар.?
Гүрбямба -
одоо ч гэсэн хэвээрээ байна даа, Анхан шатны байгууллагууд , дарга , сумын дарга ч бай өөрөө бие дааж юм хийж бүтээх Дандаа дээд байгууллага , нам нь л зөвшөөрөөгүй бол юу ч хийж болохгүй, дарга л болхоос биш нам л заагаагүй бол ямар нэгэн зүйл хийдэггүй , өөрийн дураар зохион байгуулах, мөнгөө зарцуулах, тийм юм байхгүй, тэр намын заалт, төрийн хуулийн дагуу л ажиллах ёстой. түүнээс зөрөх ёсгүй. Хатуу журамтай байлаа.
Дэжид -
Таньтай хамт олонтойгоо яаж байдаг байсан,чөлөөт цаг бусад цагаа яаж өнгөрөөдөг байв. Хмат олни дунд нийгэмд идэвхжүүлэх ажил юу юу зохиогдож байсан,
Гүрбямба -
Голдуу сурталчилах ажил байсан, Энэн нь олон хэлбэрээр байсан, 7 хоног бүхэн нийтийн лекц. сурталчилгаа, байгууллага бүхэнд ханын сонин, эвлэлийин ханын сонин, намын ханын сонин, мөн байгууллгын дунд үдэшлаг уулзалт, тэр дандаа бужиглээд байхгүй , дундуур нь тухайн үеийн бодлого. эцэг өвгөдийн уламжлалыг хэргжүүлэх ажлыг дундуур нь сурталчилах, Жишээ нь, нэг бүжиг яваад л нэг ардын дуу, нэг бүжиг яваад л ахмадын ардын сургааль бүр цээжлүүлэх ч байдаг юмуу, тийм юм байсан, Үдэшлэг уулзалтаар ер нь их нааш нь татдаг байсан залуучуудыг, тэд ч их сурдаг байсан, бүн бүр дуулдаг, шүлэгтэй байх гээд албаар тийм байлаа.
Дэжид -
энэ дан сургуулиар биш олон хэлбэрээр явагддаг байж тиймээ,
Гүрбямба -
Энд тэнд спорт арга хэмжээ явагдана, Намын байгууллагда ч юмуу сайн танилцуулж хөрөнгө мөнгөө олж авна, Сум нэгдэлдээ тус болох гэж байга аболохоор дарга нар ч дуртай байдаг ,Залуучуудаа урамшуулах нь урамхуулна, аялуулна, том чуулга уулзалтуудад оролцуулна, Сум сангийн аж ахуйн удирдлагууд залуучуудаа идэвхтэйгээр оролцуулах, тусалдаг, Дэмжлэг авдаг тийм л байсан,
Дэжид -
Яг одоо 20-р зуунд бас нэг томоохон болсон юм бол соёлын довтолгоо гэж болсон, энэ үеэр ямар ажил хийж зохион байгуулж оролцож байв,
Гүрбямба -
Гол нь соёлжуулахад л чиглэж байсан, Хуучний бүдүүлэг байдлийг өөрчилж, айл бүр, хүн бүрийг соёлжуулах, тухайлбал 7 хоног бүр усанд орох, айл бүрийг цагаан хэрэглэлтэй болгож, шүдний сойзтой болгох, ариун цэврийн булантай байх, тэр буландаа оо, саван, сойз, алчуур зэрэг соёлтой холбоотой зүйл байх ёстой. Айл бүхэн номын сантай, Албаар номын сантай болгож байсан, Айл бүхэн 3,4-с доошгүй хэвлэл заавал захиалах, энэ бол их том соёл байсан, Номын сантай айл цөөхөн байсан, Энэ үер л номын сантай болсон, Дээр үед оёдлын машин , пянз гэж байсан. Энэ бүхэн чинь л их гоёл байсан, кино моно бол ховор болохоор.
Дэжид -
Соёлын довтолгооны үед сайн муу байсныг хүмүүсийн залуучуудын ажил амьдралтай холбож дүгнэдэг байсан уу,
Гүрбямба -
Дүгнэдэг байсан , Эвлэлийн төв хороо, үйлдвэрчний эвлэлийн зөвлөл гэх мэт 3,4 зовлол улсын хэмжээнд явж дүгнэдэг, Аймаг , сумаа дүгнэнэ, Сум нь дотроо баг хороогоо дүгнэнэ,
Дэжид -
Та хэдэн онд гэр бүлээ зохиосон бэ?
Гүрбямба -
56 онд. одоо 43.44 жил болж байна, тийм учраас 92 онд
Эвлэлийн тэнгэрлэг гэр бүл гэж айл болсон.
Дэжид -
За баяр хүргэе!. Хэдэн хүүхдэтэй вэ?
Гүрбямба -
8 хүүхэдтэй ,
Дэжид -
Энэ их ажил албын хажуугаар 8 хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг чинь үнэхээр том асуудал. Гэр бүлийн тань нөлөө гэж их байсан байх да ,
Гүрбямба -
Тэгэлгүй яахав. Манай хүн асрагч хүн, Насаараа асрагч хийсэн,
Дэжид -
Тэр үед ажил их байсан байхда,Ажлын 8 цаг ажиллана,
Гүрбямба -
Сүүлийн хэдэн жил яслийн асрагч хийсэн, Өрийхөө 8-ийг өсгөх гэж зүтгэнэ. Их л хүнд хүчирийг зүтгэсэн дэ. Аймгаас Тэнгэрлэг гэр бүл шалгаруулахад 9 гэр бүл болсон. Тэрний нэг нь болж Алтан хуримаа хийчих шахлаа, (инээв)
Дэжид -
Ажил хийхэд таньд хэцүү юм юу байв. Энэ олон ажлыг амжуулаж байхад?
Гүрбямба -
Ажиллах нөхцөл л нөлөөлдөг байсан даа, Гэртээ гэргүй явж байдаг, хөдөө бол одоогийхтой адилхан юм байхгүй, Өөрсдөө л мод түлшэ бэлтгэнэ , хоол хүнсээ бэлдэнэ ,
Дэжид -
Өөрөөр хэлбэл нийгмийн асуудал муу байж тийм уу
Гүрбямба -
Тийм Хэрлэнгийн сангийн аж ахуйд Эвлэлийн хороон даргаар ирсэн чинь өвөл аягатай хоол хийгээд тавиахад хөлчдихдөг, тийм л байранд байсан. Хийхгүй гээд байхав дээ , Байр муу гээд ажилаа хийхгүй байлтай биш,
Дэжид -
Өдрийн ажлын цагаар хязгаарлагддаггүй байсан байх
Гүрбямба -
Тиймээ Цаггүй л ажиллаж байлаа. Насаараа л цаггүй л ажилтай байлаа. Сайн өдөр бол малчин хүн малаа маллахгүй байх биш,
Дэжид -
Та хэлмэгдүүллэлтийн талаар, өөрийхөө ажиллаж амьдарч байсан талаар сайхан тодорхой ярилцлага хийж бичигдлээ. Таны ажиллаж байсан сүсэг бичрэлийн талаар та яриллаа, Тэр үеэр түүхэн уламжлал яаж байсан бэ? Жишээлбэл Гэрлэх ёслол. салах ёс хийх, орчуулга хийх ёслол гэх зэрэг одоогийхоос арай өөр байсан байх
Гүрбямба -
Найр хурим, гэрлэлт үндэсний уламжлан нэлээн алдагдаж байсан. Одоо харин сүүлийн үед сэргэж байна. Үндэснийхээ хувцасаа өмсдөг. ёслолоо хийдэг болсон байна, Тэр бол шашиний үүднээс биш, байгалаа хамгаалах, эх орноо хайрладаг байх энэ тал дээр ач холбогдолтой байсан,
Дэжид -
Эрт дээр үес хүүхдүүддээ байгаль эх орноо хайрлах талаар яаж сургаж байсан, Яланагуяа голын эхэнд тоглож болохгүй, мод чулуу тайрч болохгүй гэх мэт,
Гүрбямба -
Газарт гадас шаагад орчиж болохгүй, Овоо уулын чулууг хамаагүй хөндөж, авч хаяж болохгүй, дандаа дээш нь сэргээж байх,
Дэжид -
Тэр үеийхээс одооны байгаль дэлхий хэр өөрчлөгдсөн байна, Эх дэлхий байгалаа гэх ажил тэр үед ямар байна. одоо ямар байна,.
Гүрбямба -
нүүдлийн аж ахуй болохоор малчид хаана өвс ургамал сайн байна, мал аж ахуйга ахэргэн арчлах талаар сургуулиар биш, аав ээжээсээ , бэлчээрээсээ мэддэг , өвс ургамлаа мэдчихдэг , хэдий үед нь малаа нааш цааш нь болгох уу гэдгээ нарийн мэддэг.
Дэжид -
Эх дэлхийтэйгээ их харьцаж , байгалийн өөрчлөлтийг урьдчилж мэддэг байж тийм үү.
Гүрбямба -
Тэгэлгүй яахав, Тэгж байж л малаа зуд шуурганаас хамгаалж үлдэх, зуд шуурга болохгүй газар очиж бууж , ийшээ ирвэл манайх зүгээр өнгөрнө гэж мэддэг байлаа,
Дэжид -
Орчуулах ёслолыг яаж хийдэг байсан?
Гүрбямба -
Сүүлийн үед нэлээн сүртэй байдаг болж, Дээр үед шашны урсгалаар хойдох урдагыг нь уншуулаад ил тавьдаг байлаа. Ам цагаан даавуунд ороодог байлаа. Нэг талаасаа бас л сайн талтай , ил тавихад чоно нохой амьтан илээд байхгүй болчдог, байгаль орчныг бохирдуулаад байдаггүй байж, Одоо бол хүн нас барахад газар сэндийчээд, их материал зарцуулдаг, мод, чулуу зарцуулдаг болж , хүндэтгэл гэж байдаг л байх, гэхдээ байгалаа устгаж байгаа нь ил тавьдаг нь зөв байсан, одоо арай тэгж болохгүй байх л даа. Одоо бол чандарлагад бол хамгийн зөв арга л юм, Дээр үед хаад ноёд л чандарлаж байсан,
Дэжид -
Хүүхэд шуухдыг хөдөөлүүлэхэд явуулахгүй, зөвхөн одоо эрэгтэй хүмүүсийг явуулах гэж зан үйл байсан уу?
Гүрбямба -
Тийм юм байсан, Зурхайн аргаар тийм жилтэй хүн тэрэнд явж болохгүй, эмэгтэй хүн явж болохгүй гэх журам байсан. Тэр нь бол тэр зурхайгаараа л.
3-р хэсэг
Дэжид -
Гүрбямба гуай Социализмын үед боловсролыг сургуулиар олгож байсан. Тэрнээс гадна сургуулиас гадуур боловсролыг яаж эзэмшиж байсан юм бол энэ талаар яриач?
Гүрбямба -
За мэдээж сургуулиар бол шинжлэх ухааны олон талын мэдлэг олгож байгаагаараа онцгой. Гэхдээ бүх нийтээрээ сургуультай сургуульгүй эзэмшвэл зохих амьдрах ухаан, монголын ард түмний уламжлалт арга ухаан байгаа юм. Жишээлбэл юмханаар юм хийх. Юу ч байхгүй гээд хоосон суух биш, байгаа юмаараа юм хийж чаддаг нь монголын нүүдэлчин ахуйн нэг онцлог байгаа юм. Жишээлбэл морь унаад адуу малдаа явдаг, нүүгээд явдаг, гэрт амьдардаг. Энэ бүхэнд бол өөрсдөө явж чаддаггүй юм ердөө ч байхгүй. Гэр гэхэд л униа ч, тооноо ч, хаалгаа ч өөрсдөө л хийнэ, гадуур бүрээс гэхэд малынхаа ноосоор эсгийгээ хийчихнэ. Малынхаа хялгасаар бүслүүрээ хийгээд гэрээ тойруулчихна, дээс бүчээ хийчихнэ. Морь малаа эдэллээ гэхэд эмээлийнхээ модыг өөрсдөө хийчихнэ, үхрийнхээ ширийг элдээд эмээлийнхээ суран эдлэлийг хийчихнэ. Өвлийн хүйтэн боллоо гэхэд хониныхоо арьсыг элдээд зузаан дээлээ хийчихнэ. Хавар намартаа хурганыхаа арьсаар хөнгөн дээл хувцасаа хийнэ. Даавуу байхгүй ч цагаан арьсан дээл хийдэг монгол нүүдэлчдийн заншил байсан. Морь малаа барьдаг, оосорлодог хэрэгсэлүүд байна. Уурга, хуйв, чөдөр, тушаа зэргийг хаанаас ч худалдаж авдаггүй. Өөрөө л сураа элдээд зангидахыг нь зангидаад хийчихдэг байлаа. Энэ бол сургуулиас гадуурх эзэмших их том мэдлэг, мэргэжил, дадлага заншил байгаа юм. Эмэгтэйчүүд л гэхэд дээл хувцасаа гаднаас худалдаж авдаггүй. Гоёлынхыгоо ч, хүйтэн сэрүүнийхийгээ ч өөрсдөө л оёоод өмсөнө. Гутлаа хүртэл өөрснөө хийгээд өмсөнө шүү дээ. Энэ бол сургуулиас гадуур олж авсан том боловсрол мэдлэг, амьдралын дадлага туршлага юм даа.
Малчид маань одоогийн шинжлэх ухаанаас зааж байгаагаас ч л зарим талаар илүү гэмээр мэдлэгтэй байсан байгаа юм ш дээ. Тэнгэр муухайрах нь гэвэл ямар дохио байхав, их нар гарах нь гэвэл ямар дохио байхав, ямар улиралд ямар газар нүүж байвал зохистой вэ, цас шороо шуурвал цасанд даруулчихгүй газрыг олоод буучихдаг гээд л
... Малын тухайд тэмээ ямар өвсөнд сайн, ямаа ямар өвсөнд дуртай, ямар мал хамгийн сайн өвсөө ашиглаж чаддаг гэх мэт. Тухайлбал ямаа адуу хоёр бэлчээрээ хамгийн сайн ашиглаж чаддаг амьтан. Ямар ч тачирхан жоохон өвсийг идчихдэг, тэмээ үхэр хоёр бол идэж чадахгүй байх жишээтэй. Өндөр өвсийг л олж иднэ. Жижигхэнг тачир, нарийн өвсийг олж идэж чадахгүй байх нь байна шүү дээ. Энэ бүгдийг мэдэж тэмээгээ хааш нь бэлчээх вэ, адуугаа хааш нь гаргах вэ гэдгээ сонгож байдаг.
Дэжид -
Социализмын үед зөвхөн сургуулиар гэхгүй амьдралаас бас их мэдлэг боловсрол эзэмшүүлж байж, тийм ээ?
Гүрбямба -
Өө, тэгэлгүй яахав. Энэ бол Социализмын үеэр ч зогсохгүй бүр хэдэн зуун жил уламжлаж ирсэн арга байхгүй юу. Одоо ч хэрэглэж байна. Энэ бол хэзээ ч хуучрахгүй.
Дэжид -
Та энэ олон жил төрийн янз бүрийн ажил эрхэлж байхдаа түүх судлах ажлаа орхиогүй гэж байна. Түүх судалгааныхаа үндсэн дээр аймаг, улсын түүх, өөрийнхөө үүх түүх намтартай холбоотой олон ном зохиол бичиж гаргажээ. Сүүлийн үеийнхээ бүтээл, онцлог судалгаанаас дурдвал?
Гүрбямба -
Би Булган сумынхаа “Туг” нэгдэлийн 30 жилийн түүхээс эхлээд л бичсэн хүн. “Эх оронч Гэндэн” гэж ном бичсэн. Томоохон түүхээс гэвэл Чойбалсан хотын 60 жилийн түүхийг Гаваа гэдэг хүнтэй хамтарч бичсэн. Гаваа бол оршил нэгдүгээр хэсгийг нь бичсэн. Аймгийнхаа Гаалийн газрын 80 жилийн түүхийг бичсэн. Аймгийн архивын газрын 50 жилийн ойн түүхийг бичсэн. Тэгсэн намайг улсын архивын газраас “Улсын тэргүүний архивч” гэсэн тэмдэгээр шагнасан. Тэр их сонин болсон. Архивын мэргэжилтэн хүн л тэр тэмдэгийг авна уу гэхээс жирийн хүн авсан нь ер нь байхгүй байх. Улсын төв архиваас миний бичсэн номыг их үнэлсэн хэрэг л дээ. Тэр байтугай хүүхэд залуучуудын мэдлэг хүмүүжилд тустай ном бичсэн гэж Хүүхдийн төлөө үндэсний төвийн “Сайн үйлс” алтан медалиар шагнасан байгаа. Эгээл “Эхийн алдар” одон өгөөгүй. Бусдыг нь бараг өгсөн шүү. /инээв/
Дэжид -
Та бас Чингисийн тухай ном бичсэн гэсэн тэр тухайгаа яриач?
Гүрбямба -
Чингисийн тухай хоёр ч ном бичсэн хүн. Нэг нь бол Чингисийн дурсгалт тугийн сүмийг хэдийд яаж байгуулсан юм, дотор нь юу байсан юм, яаж байгаад байхгүй болсон юм гэдгийг фото зурагтай нь гаргасан. Фото зургийг нь 38 онд манай сумын хүн яг буухынх нь өмнөхөн авчихсан байсан. Хотод ажилтай байсан хүн ирээд авчил дээ. Тэр нь үлдэж. Тэр ховор зургийг номондоо оруулсан юм. Тэр сүмийг сэргээхийн төлөө нилээд хэдэн жил хөөцөлдсөн. Тэр маань ном болчихсон учираас болох болов уу л гэж найдаж байна. Хүмүүс ч янз янзын юм боддог болж байна.
Хамгийн сүүлийнх нь Чингэсийн нас барсаны 780 жилийн ойд зориулж “Эзэн Чингэсийн дурсгалд” гэсэн ном бичсэн. Энэ ном бол их онцлогтой. Нэгдүгээрт Чингисийг газар бүрийн хүмүүс манай Чингэс, манай Чингэс гэдэг. Гадаад орон ч тэгдэг, аймаг орон ч тэгдэг. Цэцэн хан аймаг бол жинхэнэ Чингисийн нутаг юм. Чингэс Хэнтий аймгийн Дэлүүн Болдогт төрснийг хүн бүхэн мэдэж байгаа. Чингэсийн ээж, эхнэр нь одоогоор бол Халх гол сумын нутаг, Монголын зүүн урд хязгаарын улс байсан. Энэ бүгдийг батлаад Чингэсийн дэлхийд гайхагдсан их гавъяа, нэр төр, Монголын тулгар төрийг байгуулсан энэ их ухаан, цэргийн гарамгай жанжин болсон ухаан бол сургууль соёлоор эзэмшээгүй, ерөөсөө эцэг эхийн ухаан, хүмүүжил. Эцэг эх л тийм эх оронч болгож, хатуужил, тэсвэр, зоригтой болгож хүмүүжүүлсэний ач гавъяа. Чингэсийн эцэг эхээс уламжилсан энэ их цэцэн мэргэн ухаан одоо ч үргэлжилж байна гэдгийг харуулахын тулд хуучин Цэцэн хан аймгийн нутаг болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас төрсөн онцгой гавъяатай хэдэн хүний нэр дурдаж оруулсан юм. Тухайлбал Сүхбаатар аймагт нягтлан хүн баатар болсон байх жишээтэй. Хэнтий аймагт бөх хүн баатар байх жишээтэй. Дорнод аймагт гэхэд л төрийн дууллыг зохиосон Ц.Дамдинсүрэн гуай байх жишээтэй. Түүнээс гадна энэ номонд нэг онцгой юм олж оруулсан нь Чингэсийн удмын хоёр хүн одоо манай аймагт байгаа гэдгийг нотлон гарал үүслээр нь бичсэн юм. Улсын архивын баталгаатай юм. Тэр их сонин зүйл болсон.
Одоо би “Дорнодын домогт эмэгтэйчүүд” гэж ном биччихээд хэвлүүлэхэд бэлэн болоод байна. Үүнд Дорнод аймгаас төрсөн гавъяатуудыг гэхэд л юугаар гавъяат болсоныг нь жагсаачихаж байгаа юм. 20-иод эмэгтэй байна. Эрдэмтэн болсон эмэгтэй гэхэд бас 20-иод байна. Мөн л бүгдийг нь жагсаагаад хэзээ юугаар цол хамгаалсаныг нь бичсэн байгаа. Түүнчлэн гавъяат багш, гавъяат нэгдэлчин гээд онцгой хүмүүс, юмны анхдагчуудыг зураг хөрөгтэй нь оруулж алдаршуулсан ном биччихээд байна даа. Манай аймгийн хэмжээнд шүү дээ.
Дэжид -
За Гүрбямба гуай их баярлалаа. 20-р зууны аман түүхийн төслийн энэ хоёрхон цагт таны ажиллаж амьдарч байсан 20-р зууны тухай таны ярьснаар багахан хэсгийг төлөөлүүллээ. 20-р зуунд монголын нэг сэхээтэн хүн ямар их зүйлийг амжуулж хийж байв гэдгийг энэ ярилцлагаас харахад сайхан санагдаж байна. Энэ 40 жилд нэг хүн ийм их зүйлийг амжуулж, тэгээд олон нийтийн ажилтай, цаг наргүй л ажиллаж байж дээ. Энэ их ажилд өөрийнхөө хүч хөдөлмөрийг зориулж одоо ч гэсэн 80 хүрэх гэж байгаа насандаа ийм их бүтээлтэй ажиллаж байгаад баяртай байна. Цаг зав гаргаж аман түүхийн төсөлд ярилцлага өгсөнд дахин талархалаа илэрхийлье. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
Гүрбямба -
За баярлалаа. Ерөөл орших болтугай.
Дэжид -
Урт наслаж удаан жаргаарай.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.