Lhagvajav


Basic information
Interviewee ID: 990525
Name: Lhagvajav
Parent's name: Sereenen
Ovog: Törmönh
Sex: m
Year of Birth: 1935
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Yaruu sum, Zavhan aimag
Lives in: Uliastai sum (or part of UB), Zavhan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
collectivization
herding / livestock
cultural campaigns
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

socialism
darga
collectivisation
cultural campaigns
democracy
privatization


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

За хоёулаа ярилцлагаа эхлэе. Хүүхэд байхдаа ямар хүүхэд байв тэ? Эхлэе.

Лхагважав: -

За би болул одоо айлын том хүүхэд. 2-р хүүхэд.

Эрдэнэтуяа -

За.

Лхагважав: -

Тийн. Тэгээд хуучин Улаагчин сум гэж байсийн.

Эрдэнэтуяа -

Завхан аймгийн уу? Улаагчин.

Лхагважав: -

Улаагчин сум гэж байсийн. Тийн. Улаагчин суманд би 36 онд төрсөн хүн би. Улаагчин сум Нөмрөгийн наахан талд байсан л даа. Тийн. Тэгээд тэнд төрсийн.

Эрдэнэтуяа -

Хэд дэхь хүүхэд болж төрөв?

Лхагважав: -

2 дахь хүүхэд болж төрж байсийн. Тэгээд ерөөсөө эх эцгийн гар дээр байж байгаал. Тэгээд нэг арван нэг хоёртой суусан байхаа. Сургуульд суугаад. Намайг сургуульд суухад эх орны 2-р дайны үе байсан. Тийн. Дайны үе байж байхад чинь би сургуульд суугаал ерөөсөө 3 жил хагас суугаад 4-р ангийн боловсрол эзэмшлээ гэж төгсөж байсан хүн. Тэгээд ерөөсөө.

Эрдэнэтуяа -

За. 2 жил хагасаа?

Лхагважав: -

3 жил хагас.

Эрдэнэтуяа -

3 жил хагасаа. Аан тал, хагас жил нь суугаагүй юм байна тэ?

Лхагважав: -

Гэхдээ 1-р ангидаа суучихаад, 2-р ангидаа эхний улиралыг төгсөгчихөөл манай аав нэг мянга гаран малтай хүн байсийн.

Эрдэнэтуяа -

За.

Лхагважав: -

Тэгээд хөдөө аваачаад мал маллуулаад явуулахаа байчаад 3-даа суугаад 4-дөө суучихаад төгсөж байсийн. Тэгээл, тэгээд төгсөөд тэгээд ерөөсөө хөдөө мал маллаж байж байгаад тэгээд ерөөсөө арван долоо, зургаатай улсын морин өртөө гэж ард түмнээс, улс морин өртөөгөө хурааж авч байсан үе. Нөгөө татан буугдаад. Ард амин хүн хийчихээ байчихаад. Тэгээд юу яадаг улс өөрөө хүлээж авах байхгүй юу. Тэхтээр тэр морин өртөөн дээр өртөөний тэнд 16 настай байхдаа өртөөний ахлагчаар очиж байсийн. 140 адуутай, 3 улаачтай. Тэгээд адуугаа маллаад тэгээд одоо аймаг сумууд руу явсан, юу сумаар явж байгаа улсуудыг морин өртөөгөөр өртөө явуулдаг байсийн. Өвлийн цагт нь шуудан. 51-ээр шуудан зохион байгуулж ингэж явж байсан. Тэгээд тэндээсээ наана тэгээд Улаагчин сумын төв гэж наашахнаа нэг зөөж буусийн. Байц гэдэг газар. Тэгээд тэндээс зөөж аваачаад тэнд одоогоор бол сумын орлогч шахуу юм байна лээ л дээ. 2 жил гаруй тэр өртөөний ахлагч хийж байгаад Улаагчин бүүр татан буугдаал. Тэхтээр нь би Идэрт Эвлэлийн үүрийн даргаар очиж байсийн.

Эрдэнэтуяа -

За. Яагаад татан буугдсийн?

Лхагважав: -

Тэр нөгөө сумуудаа юу яагаа л нутгийн байдлаас болсон байлгүй дээ. тэгээд татан буугдчихсийн. Одоо аймаг дээр тийм сум бий л дээ. Тэгээд Идэр суманд Эвлэлийн үүрийн дарга жил тойрон хийчаал.

Эрдэнэтуяа -

Яаж тэр албанд очсон? Томилогдсон уу, хэн яасан?

Лхагважав: -

Эвлэлийн үүрийн дарга хийгээл очцон.

Эрдэнэтуяа -

Та өөрөө юу?

Лхагважав: -

Үгүй ээ үгүй сумаас л аваад явчихгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан. Аан за.

Лхагважав: -

Аваад явчихгүй юу. Тэгээд байж байтал Улаагчин сум татан буугдаад иртэл Эвлэлийн үүрийн дарга хийж байтал л ерөөсөө чи, хуучин Улаагчин сумын 4, 7-р баг юу яалаа. Идэрт шилжүүллээ. 18 хүрлээ. Чи багийн дарга бол гээд.

Эрдэнэтуяа -

За.

Лхагважав: -

Тэгээд 18-тай багийн дарга болцийн би.

Эрдэнэтуяа -

Пөө за.

Лхагважав: -

18-тай багийн дарга болцийн. 18-тай багийн дарга болоод 3 жил, нөгөө албан татварыг өөрөө юу яана. Багийн дарга гаргана. Малаа тоолно. А ма тэрийг чинь шугамаар шугамдаж хийнэ.

Эрдэнэтуяа -

А ма?

Лхагважав: -

Тийн. Малын одоо А таглана гэж ярьдаг шүү дээ.

Эрдэнэтуяа -

Аа А план. Аа.

Лхагважав: -

Тийн. Тэхтээр гөлөм тавьж байгаад айлын доор сууж байгаад 8 сарын сүүл, 9 сарын 1-нд тоолдог байсийн.

Эрдэнэтуяа -

За.

Лхагважав: -

Тэр чинь гөлмөн дээр ерөөсөө шугамандаа л А маягт гээл. Малын хөлд ноогдох татвараа гаргаал тэгээд 3 жил тийм ажил хийсийн.

Эрдэнэтуяа -

За.

Лхагважав: -

Тэгж байтал мянга есөн зуун тавин хэдэн онд юм л даа. Анх нэгдэл Оч нэгдэл гэж байгуулагдсийн.

Эрдэнэтуяа -

За.

Лхагважав: -

Манай нутагт. Тэхтээр нэгдэл байгуулагдчихаар бригадын даргаа болж хувираад багийн даргынхаа нэгдлийн мал хураах хурааж юу яахгүй юу нийгэмчилж багийн даргад даатгаж өгөөд. Би тэгээд 18 жил бригаадын дарга хийсэн. 18 жил бригаадын дарга хийчаад тэгээд тэрний дараагаар яасан гэхдээр тэр 18 жил бригаадын дарга хийснийхээ дараагаар юу Намын дээд сургуульд 2 жил сургуульд явсан. Бригаад улсын тэргүүний болж байгаа энээ тэрээ гээд. Тэгээл явж ирснийхээ дараагаар Худалдаа бэлтгэлийн ангийн дарга, Нэгдлийн орлогч тийм ажлууд хийж байгаал тэгээл 38 жил 9 сар ажил хийгээл 55-тай тэтгэвэрт гарцан хүн.

Эрдэнэтуяа -

16 нас 3 сартайдаа ажил хийж эхлэж байсан?

Лхагважав: -

Тэгсэн. Тийн. Би Хувьсгалт Намын гишүүн одоо 59 жил болж байна. Тийн. Хувьсгалт Намын гишүүн. Хувьсгалт Намын гишүүн чинь тэгээд хүний одоо ажил төрлийн талаар л хөөцөлдөж олж авдаг байсан байна л даа. Тэхэд ерөөсөө Хувьсгалт намын гишүүнд намайг хоёрхон, бүх эвлэлийн гишүүн байж байгаал эвлэлийн гишүүнээсээ батлан даалт гаргуулаал, нэг Намын гишүүн даагаал шууд хувьсгалт намд авцан. Тэгээд ерөөсөө бригаадад ажил хийсээр байгаал бригаад Тэргүүний бригаад болоод ирэхтээр намайг юу яасан юм байхгүй юу. Бригаадын ажил шалгаад хүрээд ирэхгүй юу, бригаадын ажил шалгаад хүрээд ирсэн. Бүх айлуудаар хэсээд яваад өгсөн. Тэгээд ажил шалгаад төлөвлөгөө яаж биелэсэн, мал яаж өссөн бүх юмнууды нь үзэж үзчээд за ажил сайн байна ерөөсөө шалгарлаа та. Ингэхгүй юу намайг. Одоо өөрт чинь хүсэлт байна уу? одоо ямар нэгэн юу байна гэсэн. Би тэхэд 37 хүрцэн байсан. Явсаар байгаад. 17, 8 жил одоо. Тэхэд чинь надад ерөөсөө сурсан сургууль байхгүй ээ. Би 4, 3 бүтэн хагас жилийн сургуульд суусан. Одоо нас 30 хүрчлээ, гарчихлаа. 37 той төгсөж ирсэн. 35-тай явсан болов уу даа. Тэгээд одоо надад, намайг яаах оруулах сургууль байхгүй болсон. Намын Төв Хорооны Пэлжир гэдэг хүн ирээд тэр ажлыг шалгаад Намын Хорооноос 2, 3 хүн очиж шалгасан. Бригаадын хурал хийчихаад за, за мэдлээ гээд явчихгүй юу. Хойтон нь мах мал тушаагаад бригаадын дарга нар юу яаж байсан. Манайх чинь 40 гаран мянган мал өгдөг байсийн. би 40 гаран мянган малтай бригаад хариуцсан дарга байсийн. Тэгээд нийтдээ 10 хэдэн мянган мал улсын бэлтгэлд өгөөл. Тэгээд тушаагаад байж байсан. 2, 3 өдөр малаа тушаагаад зогсож байсан чинь, хонийг чинь бол зүгээр 10 хэдэн мянгаар нь өгнө ш дээ. Тэгээд зогсож байсан чинь нэг өдөр шуудан хүрээд ирсэн. Сумын Намын дарга дуудаж байна гэхгүй юу. Яруугийн. Яруу сум болцон байсийн. Яруугийн Намын дарга дуудаж байна гэсэн чинь чамайг Намын дээд сургуулийн 2 жилийн ангид урилгаар авах боллоо. Аймаг яв. Мотоциклоороо яваад шалгалт өгчихөөд ир. Би ямар юмаа шалгалтаа мэдэхэв. Тэгээд яваад хүрээд ирсэн чинь энэ нэг 3 шалгалт авсан болчихоол нэг 2 жил сургуульд суугаад ирсэн. Ийм л ажил хийсэн хүн.

Эрдэнэтуяа -

Намын сургуульд юу үзэхэв?

Лхагважав: -

Намын сургууль тэр үед чинь юу яаж, намын зохион байгуулалт, хөдөө аж ахуйн эдийн засаг хоёрын зааж байсан. Тийн. Би тэгээд хөдөө аж ахуйн эдийн засагч, намын зохион байгуулагч гэсэн хоёр юугаар төгсч байсийн. За тийм ажил хийж байсийн.

Эрдэнэтуяа -

Намын зохион байгуулалт гэдэг нь юу юм?

Лхагважав: -

Намын зохион байгуулагч нь удирдан зохион байгуулах юмнууд л зааж байсийн.

Эрдэнэтуяа -

Юу, та хэдэн онд гишүүн болсийн? Хувьсгалт намын.

Лхагважав: -

Би 60 онд болсийн. 1960 онд. Одоо хэдэн он болж байна.

Эрдэнэтуяа -

60 он чинь 50 жил болж байна. Тийм байна тэ. Яаж элссэн? Тэр тухайгаа яриач? Яагаад Хувьсгалт намд элсэн болсийм бэ?

Лхагважав: -

Үгүй ээ одоо ажлаа хийгээл явж байсан чинь л намд одоо тэргүүний ажилтай сайн улсуудыг элсүүлдэг юм гэнэ лээ гэж байсан. Тэгээд Намын гишүүдийн хурал болохгүй юу. Тэгсэн хөдөө бригаадын дарга хийж байгаа хүн чинь хуралд сууж таарахгүй юу. Тэгсэн энийг ерөөсөө Хувьсгалд намд оруулья чи өөрөө орох уу гээд. Орьё би, орьё яадгийн эвлэлийн гишүүнээсээ гараад намд орьё гэхдээр харьяалж байсан эвлэлийн үүрд намд элсэх нь одоо баталгаатай, боломжтой болох хүн. Нэг Намын гишүүн хүн даагаал тэгээл авцан. Тэгээд тэрнээс хойш одоо одоо хүртэл байж л байдгийн. Би одоо хөгшин хүн Хувьсгалт намаас гарлаа гээд яахав, гарахгүй гээд яахав. Намдаа байж л байна. Тийн.

Эрдэнэтуяа -

Таны ажил ер нь шуудруу явсан юм байна тэ?

Лхагважав: -

Тийн. Би.

Эрдэнэтуяа -

Шууд, шууд, шууд шууд. Тэгээд бүтээд бүтээд тэгээд дардан шахуу явсан юм байна ш дээ?

Лхагважав: -

Тэгээл явцийн.

Эрдэнэтуяа -

Тийм байна.

Лхагважав: -

Тийн. Тэгж л ажил хийж байсийн. Тэхдээ бол яахав энэ мал өсгөх, мал аж ахуйн талын юмнуудыг бол ер нь их зохион байгуулж хийж байсан л даа.

Эрдэнэтуяа -

Аанханг. Тухайн үеийн дарга хүн гэж ямар хүн байхав?

Лхагважав: -

Гүй ээ яахав дарга хүн гэдэг чинь одоо тэгээл тухайн үед зохиогдож байгаа бүх ажил төрлийг хэвлэл номоос үзэж байгаал тэгээл тэр тэргүүний сайн туршлага энэтэртэй улсууд юу байна. Тэрний арга мөрөөр, ухуулга сурталчилгааг сайн хийгээл ард түмнээ өөрийнхөө эгнээнд сайн татаж аваал тэгээл ерөөсөө одоо нэг өндөр настай хүн нас барцан байхад тэрэнд биеэрээ очиж үйлчилээл тэгээл юмы нь яахад чинь ингэж янзалж байгаал тэгээд байгаад байхтээр хүрээлчихнэ улсууд чинь. А тэр дарга бол ядарсан цагт туслана. Ядраагүй цагт бол юу яана. Хий гэсэн ажлы нь дэмжээл хаячихдаг. Тэгээд намайг чинь 60 хүрчээд тэтгэвэрт гарчихсан байхад хуучин бригаад нь багийн даргаар тавьж өгөөч гэж хүсч байсан ш дээ. Тэр үед тэтгэвэрт гарцан байхад. 2, 3 жил хийгээч гэж байсийн. Тэгээд би хийгээд байсан гавьяа юу байхав. Тэгээд яахав тийм л ажилтай байсан хүн. Тэхтээ болбол ажил их хүнд байсан л даа. Намаайг бага байхад бол юу байсан. Дээр үед чинь лам нарыг барьж тавьж байгаа үеийн бол муухан мэдэж байгаа би.

Эрдэнэтуяа -

Тэр талаар санадаг юм байвал та яриач?

Лхагважав: -

Тэр талаар болул манайхны аавын садангийн хоёр хүн болул нэг нь 36 настай бүүр цаазаар авахуулсан. Унзад хүн байж байгаад. Нэг нь 10 жил ял эдэлж ирсэн. Манай садангийнхаас гэхэд. Тэгээд тэрнээс гадна тэр улсуудыг мэдэж байгаан. Тэхэд би ажил хийгээгүй 10 хэдтэй л байсан хүүхэд.

Эрдэнэтуяа -

А юу гэж ер нь барьж байсан?

Лхагважав: -

Гүй ээ одоо ерөөсөө том ямба тушаалтай лам нар. Ийм учраас энэ хүнийг одоо ерөөсөө л шашны одоо мухар сүсэг бишрэлээр ард түмнийг мунхруулж байсан гээл. Тэгээл ерөөсөө хэн мэдэхэв. Морин дээр морьдуулаал хөтлөөд явчихдаг байсан. Лам нарыг аваал явчихдаг байсан. Хэлмэгдэлтэй байсан үе. Одоо нэгдэл байгуулахад би улаан гараараа орсон хүн байхгүй юу. Нэгдэл байгуулахад ухуулга хийгээл одоо хамтын бүтээлээр, хамтын бүтээл гэдэг нь онцгой юм байгаам ш дээ. Та минь хамтын гэрээр нэг аманд байж байна. Зуд болно. Янз бүрийн юм болно. Ган зуд гамшиг янз бүрийн юм болно. Хамтын бүтээлээр, малын тэжээлээ болохнээ авчихна. Гээл ухуулга хийгээл. Анх нэгдэл үүсэхэд гол үүрэг гүйцэтгэж байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тэр нэгдэлжих хөдөлгөөн, ухуулгынхаа тухай яриач. Анх ер нь яагаад нэгдэлжих хөдөлгөөн гарах болсийм бэ?

Лхагважав: -

Анх нэгдэлжих хөдөлгөөн яагаад гарах болсийн гэхдээр ерөөсөө ийм байсан байхгүй юу. Маршал Чойбалсангийн төлөвлөгөө гэж байсийн.

Эрдэнэтуяа -

За.

Лхагважав: -

Энэ жил 100 толгой мал тооллууллаа ш дээ чи тиймээ. Хойтон жил 120 юм уу 130 болгож өсгөнө шүү гээд ингээд төлөвлөгөө өгчихдөг. Тэгээд тэр айл олон ам бүлтэй 100 малнаасаа алж идээд 80 толгой малтай болчихож л дээ. Малы нь тоолоод 120 мал юм уу 130 толгой малын данс бичээд өгчихнө. Тэгээд өнөө бичээд өгчихсөн дансы чинь дансаар чинь махаа өгнө, сүүгээ өгнө ноосоо өгнө. Тийм юм өгч байсан учраас албан журмын иргэний үүргээ биелүүлээгүй гээд хуу татаад авчихаж байсийн. Тэрнээс гадна олон малтай улсууд болул 100-гийн грууп, 50-тийн грууп 10-тийн грууп 120-ийн, 150-ийн грууп гэж байсийн энд. Жишээлэхэд л юу яана ш дээ. 100-ийн грууптэй айл 2 хэрээний тушаал биелүүлнэ. Манай аавынх жишээ нь 1000-д толгой малтай байсан байна тэ. 1 айл хорин хэд 50-аад толгой малтай байсан байна тиймээ. 50 хэдэн толгой малтай айлын 1 юм уу 2 хүүхэд сургуульд суухад галынх нь түлээг манайхан мэтийн айлууд ердийн хөсгөөр моды нь сургуульд буулгаж өгөөд тэгээд сургуулиас 15 хийл мах, 15 хийл гурил сард ар гэрт нь өгдөг.

Эрдэнэтуяа -

За. Ар гэрт нь үү? За.

Лхагважав: -

Ар гэрт нь өгдөг. Ядуучуул нь болул. Тэгээд сумын төвийн ядуучууд нь ороод бууцан. А зүгээр жаахан малтай айлууд нь болул 135 хийл ясгүй мах намар сургууль дээр аваачиж өгдөг. Одоо манай аавынх л гэхэд. Тэгээд түлээгий нь 5 тэмээ, 10 тэмээ түлээ буулгаж өгдөг. Түлший нь буулгаж өгдөг. Тэгээд өөхөн тос өгнө. Сүү өгнө. Тийм юм өгч байж хүүхдээ сургуульд сургадаг байсийн. Тэр үед нь бол би орж байсан. 4 гүүний мах идсэн. Ха, ха хэ. Тарган бүдүүн гүү цохиод өгчихөд болул юу яана. Тэхтээр мал их олон байгаад байх тусам энэ чинь жишээлэхэд би 100 толгой малтай тиймээ. Чи 150 толгой малтай. Энэ хүн 300 толгой малтай байлаа тиймээ. Албан журмын мах хавар өгөх болох дээр миний мах арай бага 1 толгой малд өгөх хилий нь тоонд бага, чинийхийг дундаж, тэр хүнийх бол бүр өндөр. Тэгж өгч байсийн.

Эрдэнэтуяа -

Тэр нөгөө нэг хүмүүсийн амьдралын нөгөө юуг түвшинг жигд байлгах тийм үү?

Лхагважав: -

Жигд байлгах тийн. Тэгэх гэж байсан байлгүй дээ. Тэрийг бол хүүхэд байсан үе байхгүй юу миний. Тэхэд тэгж авч байсийн. Тэхэд чинь болул ерөөсөө л сүүгээ болул тушаана. Юун дээр аваачиж өгнө. Малныхаа махыг өгнө. Албан журмын. Тэхэд чинь манай аавынхаар л бодоход за одоо 1000-аад мал гэхэд 30 хэдэн бүдүүн эр хонь, 2 бүдүүн хайнагийн шар, 4 сарлагийн бүдүүн шар тууж очоол тэгээл суман дээр аваачиж тушаачихаад за ингээд 1000 хүрэхгүй төгрөг авч байсийн. Махны үнэнд. Тэгээд тэрийгээ юу гэхдээр жилийн эцсийн малын албан татвар гэж өгнө ш дээ. Малын хөлийн толгойн.

Эрдэнэтуяа -

За тэр нь яадгийн?

Лхагважав: -

Тэрний 70 хувийг дөнгөж хааж байсийн. Тэгж их дарамттай байсийн. Одоо бол их сайхан цаг шүү дээ. Одоо бол албан журмын юм гэж.

Эрдэнэтуяа -

Мал ихтэй хүнд бол нилээн дарамттай байсан юм байна тэ?

Лхагважав: -

Мал ихтэй хүнд бол нилээн дарамттай байсан үе. Тэгээд нэгдэлд яаж сурахав гэхдээр өндөр толгой малтай улсууд төлөвлөгөө алдана гэж байж байсийн. Төлөвлөгөө алдана гэхдээр яахав гэхээр би 500 толгой малтай байсан байлаа гэхэд тиймээ. 500 толгой малтай байж байгаад 400 толгой малтай болчихож л дээ тиймээ. 500 толгой малынхаа махаа өгнө. Сүү өгнө, ноос өгнө. Тиймээ. Тэхтээр тэр айл нөгөө малаа дарсаар байгаад 300 ч болж магадгүй. Тэхтээр чинь мал өсцөн айлууд чинь наадуулаасаа юугаа аваад мах сүүгий нь хааж өгөөд ацаг аваад дахиад малы нь аваад их ажилтай улсууд нь баяжаад байсан. Ажил багатай байсан улсууд нь ядраад байсан.

Эрдэнэтуяа -

Яг тэр төлөвлөгөөгөөр.

Лхагважав: -

Аан тийн. Тэр төлөвлөгөөгөөр. Тэгээд ирэхдээр нэгдэл байгуулья гэхдээр өнөө өндөр олон толгой малтай, их дээгүүр мал тушаадаг улсууд бол бушуу малаа өгч цөөн малтай болж амарья, одоо ерөөсөө ингээд төлөвлөгөөгөө хүч хүрэхээ байлаа. Төлөвлөгөө тасарсан улсууд бас малаа өгч. Энэ хоёроос нэгдэлдээ бараг бүх малаа өгч байсан.

Эрдэнэтуяа -

Хүмүүсийн өгөх сонирхол төрцөн байсан үе байсан байна тэ? Тэрэн дээр нь л нэгдэл ер нь үүссэн юм байна ш дээ тэ?

Лхагважав: -

Тийн. Тэгж үүсч гарч ирсийн. Тэгээд нэгдэлд өгсөн малынх нь толгой нь тэхдээ монгол хүн кө мөн тэнэг шүү. Эх малаа авч хоцордоггүй дандаа эр хонь, шараа, тарган морио авч хоцорчихоод юу эх малаа дандаа нэгдэлд өгчихсөн. Тэхтээр тэр чинь өсчилгүй яахав дээ. Тэр байтугай миний дүү энэ намар манайх нэгдэлд орох гэж байгаа гэж хэлээд халуун намраар сувай үнээгээ цохиод шууз хийж байгаа гээд мах нь хураад гүзээнд хийж байсийн. Тэр хэдэн жил идэхэв.

Эрдэнэтуяа -

Тэр үед малаа нууж байсан айл байсан?

Лхагважав: -

Байлгүй яахав. Мал нуух ч.

Эрдэнэтуяа -

За. Ямар ямар тохиолдол гарч байсан?

Лхагважав: -

Ууланд аваачиж хийнэ. Хэдэн, сарын түрүүнд туугаад явна. Ийш тийш нь наймаа арилжаа хийсээр байгаад тэгээд энд тэндгүй мал. Тэр нь харуул манаагаараа баричихна. Буцаагаад аваад ирнэ.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр чинь хувийн өмчийн мал юм чинь нийгэмчилэхээс өмнө заруулж болохгүй байсан юм уу?

Лхагважав: -

Гүй ээ зарах нь зарна л даа. Зарахдаа болул мал бол хямдхан ш дээ. Бүдүүн эр хонь бол 35 төгрөг. Тэхтээр юу байхав дээ энэ чинь.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэд нарыг яагаад бариад ирдэг байсийн?

Лхагважав: -

Тэр чинь малаа тоолуулахгүй нуучихсан юмыг чинь улсын.

Эрдэнэтуяа -

А тооллогоос зугатаагаад. А тэгээд тооноос гадуур тоолуулвал тэгээд зарчихна.

Лхагважав: -

Зарахгүй. Авчраал өөр дээр нь тоолоол. Буцаагаал өгчихнө.

Эрдэнэтуяа -

Хэрвээ нуугдсан тохиолдолд? Бүүр сүүлд нь тийм тохиолдол гарч байсан уу? Нуусан муусан гээд. Ер нь л барьж байсан уу?

Лхагважав: -

Ер нь барьж байсан. Ер нь баригдахгүй байна гэж байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Сонин тохиолдол байна уу янз бүрээр нууж байсан?

Лхагважав: -

Гүй ээ одоо хаданд аваачаад уячихсан, том цохионы оруулга моруулгад 20, 30-аар нь хийгээд тэгээд хийцэн байх шиг. Уулын арын модонд битүү ширэнгэн дотор хашаа бариад 7 хоног хашчихсан би өнгө нь жаахан шарласийгээл гэдэс нь жаахан нарийдаа л тэгээл гаргаад ирэхэд мэдэгдэх ч юм байхгүй тэгээд адилхан болчихдог тийм байсан байгаам.

Эрдэнэтуяа -

Аймаар ай?

Лхагважав: -

Тийн. Аймаар.

Эрдэнэтуяа -

Яахав дээ тухайн үед чинь их малтай улсуудаас өөрийнхөө хүч хөрөнгөөр өчнөөн олон малаа өсгөцөн.

Лхагважав: -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тэгээд шууд улсад зүгээр өгнө гэдэг чинь бас хэцүү? Дээхэн. Бас тэрнээс болдог байх?

Лхагважав: -

Тийн. Тиймэрхүү л юмнууд байсан.

Эрдэнэтуяа -

Аанханг. Анх нэгдэл гарна гэхэд хүмүүс яаж хүлээж авч байсан?

Лхагважав: -

Нэгдэл гарна гэхэд чинь одоо ерөөсөө бүтэн жилийн шахуу яриа болж байсан байхгүй юу. Орой болохоор малаа хотолчихоод за нэгдлээ ярьцгаая гээд ер нь нэгдэл гарна гэдэг сайн юмуу, муу юмуу, ер нь зүгээр юмуу одоо ер нь 100 толгой малаа аваад хоцороход бусды нь өгчихөд ч яахав дээ. Энэ их олон малын юу өгч байхаар. Арай нэг жаахан хөнгөн юм өгөөд байх юмуу гээд тийм л юм ярьдаг байсан биднүүс. Тэгээд нэгдэл байгуулаад яг сайхан яаж байх үед л арван хэдэн настай үе байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанханг. Тэгээд та яаж яваад нэгдлийн ухуулагч болцийн?

Лхагважав: -

Би яахав дээ анхан улсын морин өртөөг ард түмний малыг өсгөнө гэдэг чинь болул ард түмэн чинь болул өөрөө малын толгойн тоогоор 100 толгой малтай айл 50 толгой малтай айл эд нар чинь болул сар өртөө хийнэ. Танайх 5 бүдүүн морь тох. Танайх 10 морь тох. Төчнөөн адуу хийж авч бай. Ингэдэг номтой байсан байхгүй юу. Тэрийг чинь ард түмнээс чөлөөлөөд улс нуруун дээрээ авцан байхгүй юу. Тэр үед л би тэр өртөөнийх нь ахлагч нь болоо л томилогдчихгүй юу. Тэгээл ажилд орцон хүн би. Энэ бичиг үсэг мэддэг ийм хүүхэд. Гээл ерөөсөө 16-тай байхад л намайг аваачаад.

Эрдэнэтуяа -

Тэр бас нөгөөд нэг танай аавын чинь баян маян байсны нөлөө?

Лхагважав: -

Байхгүй байхгүй. Хамаагүй.

Эрдэнэтуяа -

Хамаагүй юу?

Лхагважав: -

Тэр байхгүй. Аав хамгийн түрүүнд малаа өгсөн хүн байхгүй юу. Улсуудыг уриалж.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Лхагважав: -

Тийн. Малаа өгье одоо ерөөсөө нэгдлээ дэмжье. Гээд малаа өгцийн.

Эрдэнэтуяа -

Танайх чинь бараг 1000 малтай байсан гээ биз дээ?

Лхагважав: -

Тэгэлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Тэгээд хэдэн малтай үлдэж байсан?

Лхагважав: -

За тэхэд чинь нэг арван хэдэн үхэр, 50, 60-аад хоньтой л үлдэж байсан байх. Бусды нь цугий нь өгч байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэхэд чинь тэр нөгөө говь мовь юунд бас өөр байсан юм шиг байгаан тоо моо нь тэ? Говь, хангайд. Нэг өрхөд үлдэх малын тоо нь.

Лхагважав: -

Нэг өрхөд үлдэх малын тоог бол тогтоогоогүй байсан үе.

Эрдэнэтуяа -

Тэр үед үү? Дураараа л авч үлдэж байсан уу?

Лхагважав: -

Дураараа л үлдэж байсан. Тэхдээ болбол 100 хүрэхгүй л толгой малтай үлдээх сонирхолтой. Байсан үе байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Ер нь л цаагуураа тийм санаатай.

Лхагважав: -

Сүүлдээ болбол говийн бүсэд 75, хангайн бүсэд 50 толгой малтай л байсийн.

Эрдэнэтуяа -

Аан тэгээд 2 дахь нийгэмчлэл явагдсан юм байна тэ?

Лхагважав: -

2 дахь нийгэмчлэлээр л тийм болгосийн. Тэгээд манай аавынх чинь 3 удаа өгөөл ерөөсөө тэгээд нэгдэлд малаа өгчихсөн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

За нэгд болохоороо эхлээд түрүүлж өгсөнтэ?

Лхагважав: -

Тийн.

Эрдэнэтуяа -

2 дахь нь 75, 50-иараа тогтоогдсон. 3 дахь нь. Бүр өгөөл явчихаж байгаам уу?

Лхагважав: -

Ерөөсөө дахиал мал нь өсөөд ирэхдээр танай мал илүү гарчихлаа гээл авчихна ш дээ.

Эрдэнэтуяа -

А нөгөө 75-аасаа, 50-иасаа илүү гарчихаар.

Лхагважав: -

Аанханг. Илүү гарчихаар. Өгье, өгье гээл өгчихдөг байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэхэд чинь бас нэг хүмүүс чинь аргатай байсан юм шиг байгаамаа нөгөө нэг. Би одоо таны хүүхэд байлаа би 18 хүрэнгүүт нөгөө 75 толгойгоос илүү гарсан нөгөө 10 хэдэн малаа, 20 хэдэн малаа намайг өрх тусгаарласан гээд миний нэр дээр.

Лхагважав: -

Өө тэр бол тийм юм зөндөө.

Эрдэнэтуяа -

Тийм байдлаар яадаг байсан.

Лхагважав: -

Хүүхдүүдээ болбол эрэгтэй эмэгтэй хүүхдүүд бол шинээр их айл болж байсийн ш дээ. 18 хүрээ л болул тэгээд ерөөсөө 2 хүүхэд болбол бие биенээ танихгүй 2 хүүхэд болбол гэр барьж өгөөл нэг гэрт оруулчихаж байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Хэдэн оны үед вэ?

Лхагважав: -

Тэр чинь 50 хэдэн оны үе байхаа.

Эрдэнэтуяа -

Яаж байгаан тэр? Тэр сонирхлоор уу?

Лхагважав: -

Тийн. Тэр сонирхол. Тэр чинь малын тоо ихдэчихэж байгаа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Богтолж өгчихөж байгаам уу бараг?

Лхагважав: -

Гүй үгүй. Зүгээр өөрсдөө яахав тэгээл чамайг гэрлүүлэх боллоо. Чи айлын авгай болох боллоо гээл 2 талын аав ээж ярьж байгаал оруулчихаж байгаа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тэгээд салах тохиолдол хэр их байхав?

Лхагважав: -

Байхгүй. Тийн. Одоо манай нутагт баян.

Эрдэнэтуяа -

Сонин юм бэ яасан?

Лхагважав: -

Манай нутагт баян Манхай гээд 700 гаран малтай адуутай айл байсийн. Тэрний хүүхэд одоо нас барцан л даа. Одоо надтай чацуу хүн байсан. Наана нь тэр бас нэг Жэжээ гэдэг айл бас.

Эрдэнэтуяа -

Дэжээ?

Лхагважав: -

Жэжээ гэдэг айл

Эрдэнэтуяа -

Жэжээ.

Лхагважав: -

Тийн. Энэ говь руу. Тэдний нэг охин хоёрыг хооронд нь нийлүүлэхээр 2 баян айл. Тэгээд та 2 одоо тэдэн сарын тэдний өдөр айл болно шүү гээл хэлүүлцэн байгаан. 2 хүүхэд нь хоёулаа малаа хариулаад бие биенээ үзээгүй байгаан. Тэгээд нэг 4, 5 морьтой хүн хадам аавтай нь 3 залуу хүн очихдоор зэрэг аль нь миний нөхөр юм болоо гэж байсан гэсэн. Тэгээд орой болохдоор найр наадам хийгээл айл болцон. Одоо их сайхан олон хүүхэдтэй айл болцон айл ббайж байгаад нэг нь нас барцан нэг нь чавганц байж л байна.

Эрдэнэтуяа -

Хэ, хэ сонин сонин юм байх юм тэ?

Лхагважав: -

Тийн. Тэр чинь малаа л хүүхэддээ өв хөрөнгий нь тасдаа л улс эх орондоо нэг өрх босгоод өгчихөж байгаа юм байхгүй юу. Тэрнээс өөр юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэрийг нь дэмжинэ?

Лхагважав: -

Тэрий нь дэмжинэ.

Эрдэнэтуяа -

Тухайн үед чинь угийн хүн амын өсөлт ч бага байсан. Өрх юу ч бага байсан болохоор тэр гэр бүлийг дэмжилт их байсан юм шиг байгаан.

Лхагважав: -

Тийн, тийн.

Эрдэнэтуяа -

Тэр нөгөө хүүхэд мүүхэд нь мөнгө төгрөг өгөх ч юм уу, гэр бүлийг дэмжих асуудал нилээн байсан юм шиг байгаан тэ?

Лхагважав: -

Тийн. Тийм юм болж байсийн.

Эрдэнэтуяа -

Бригаадын дарга байхдаа та тэр гэр бүлийг дэмжих мэмжих тал дээр ямар ямар арга хэмжээ авч байсан?

Лхагважав: -

Намайг бригаадын дарга байхад дээр нэгдэл байгуулагдчих дээр тэгээд тэр гэрэлж барьдаг чинь бүр бараг өнгөрчихгүй юу.

Эрдэнэтуяа -

За.

Лхагважав: -

Тэр үед чинь тэр хөгшчүүл хийж л байна биз тэр хамаа байхгүй. Шинэ айл гараад ирлээ таслаал малаа өгөөл явчихдаг. Тийм л байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аанханг. Та хэдэн хүн хариуцаж ажилладаг байсан?

Лхагважав: -

Юу?

Эрдэнэтуяа -

Бригаадын дарга байхдаа хэдэн хүн хариуцаж ажилладаг байсан?

Лхагважав: -

40 гаруй мянган мал а нэг тийм 70, 80-аад өрх айл, бараг 100-аад өрх хариуцаж байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

А тэр чинь бараг суурь сууриараа явчихна тэ?

Лхагважав: -

Тийн. Суурь сууриараа.

Эрдэнэтуяа -

Суурь сууриараа малаа маллачихаар тэгэх юм байна л даа.

Лхагважав: -

Тийн. Тэгээд тэр бүх малыг чинь данслаад айлуудад өгчихсөн. Танайх тэр малыг хариулж бай, тэр тийм хөлс өгнө.

Эрдэнэтуяа -

За.

Лхагважав: -

Ингээл явж байна ш дээ. Ийм л юм хийж байсан.

Эрдэнэтуяа -

Ухуулгаа яаж хийдэг байсан. Та ухуулга хийж байсан уу?

Лхагважав: -

Ухуулга хийнэ.

Эрдэнэтуяа -

Хүмүүсийг дуудах юм уу, гэр гэрээр нь явж хийх юм уу?

Лхагважав: -

Шувт мориор, гэртээ ёстой ганц хонохгүй ш дээ бараг. Бүтэн сар болоход чинь айлыг бүгдий нь.

Эрдэнэтуяа -

Айлуудаар нь явах юм уу тэ?

Лхагважав: -

Айлуудаар нь яваал. Тэгээл ухуулга хийгээл. Ийм ийм ажил боллоо шүү. Одоо дараагийн 10 хоногт юм уу, 20 хоног дотор танайхаар эргэж ирж чадахгүй. Тэр хооронд тийм тийм ажлаа хийгээд, тийм тиймаа хаяцан байгаараа гээл. Тэгээд яриад явна. Улсууд чинь яг ягштал хийнэ. Одооны улсуудтай адилхан.

Эрдэнэтуяа -

Хийхгүй бол?

Лхагважав: -

Хийхгүй байхгүй.

Эрдэнэтуяа -

Хийхгүй бол яахав?

Лхагважав: -

Хийхгүй байхгүй. Ер нь тийм ухамсартай. Улсууд чинь болул юм хэлэхэд чинь ер нь баг баригаадын даргын үгнээс гардаггүй улс байсиймуу байхгүй ээ. Байхгүй ш дээ. Байхгүй байсийн.

Эрдэнэтуяа -

Бригаадын дарга нэгдлийн даргаас хэр?

Лхагважав: -

Нэгдлийн даргын доод талынх нь. Бригаад, бригаадыг хариуцсан. 3 юмуу 4 бригаадын дарга нар малаа хариуцаад тэнд нэгдлийн дарга дээр нь захираал байж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Аан бас л том дарга л байсин юм байна. Ер нь тэр нэгдлийн даргын орлогч дарга гэдэг чинь л бригаадын дарга мөн үү?

Лхагважав: -

Нэгдлийн даргын орлогч гэж дээрээ суманд нэг ажлаа зохицуулна л даа.

Эрдэнэтуяа -

Тустай бас хүн байх юм уу? та тэхтээ тэрийг хийж байсан гэсэн тэ?

Лхагважав: -

Тийн. Тэхдээ сүүлд нь хийж байсан. Тэхтээ бригаадын дарга ч болул олон улсууд байсийн ш дээ. Бригаадын дарга байсийн, малын эмч байсйин. Хүний эмч байсийн. Зоотехникч байсийн. Улаачтай байсийн. Сонин тараагчтай, хэвлэл түгээгчтэй байсийн. 5, зургаа, долоон орон тоотой. Аагенттай байсан.

Эрдэнэтуяа -

Суманд нэг жижигхэн байгууллага байсан л юм байна тэ?

Лхагважав: -

Нэг байгууллага. 7, 8 гэр нэг айл байдаг байсийн. Тэгээд өглөө босоол за тэр хоёрын хооронд тэр айлуудаар ороод ир. Тэр хоёрын хооронд. Тэгээд бригаадын дарга болул тэр бүх нэгдлийн малыг л ёстой барьж байсан хүн байхгүй юу. Хичнээн мал төллөнө тэр бригаадын малыг нэгдлийн дарга ч мэдэхгүй, нягтлан ч мэдэхгүй. Бригаадын дарга л мэднэ.

Эрдэнэтуяа -

Та тэгээд? Тэгээд. За ярь ярь.

Лхагважав: -

Тэгээд тэр малаа төчнөөн хонь хургалалаа, төчнөөн төл авлаа. Төчнөөн үнээ тугаллалаа төчнөөн мал авлаа. Төчнөөн гүү унагалалаа. Бригаадын даргаас хэдэн гүү унагаласан, хэдэн тугал яалаа гэдгийг дурийнхаа тоог авч нэгдэл орлого авч малаа өсгөж байсан байхгүй юу. Тэгж хийж байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Та тэгээд тэр үед та бараг мэддэг байсийм уу наашаа цаашаа юм хөдөлгөдөг байсан уу?

Лхагважав: -

Тэр үед чинь эдийн шунал гэгч юм байхгүй. Яг ерөөсөө л юу яаснаараа нь яагаал. Орсод орох нь ороол явах нь яваал. Манайхаас төчнөөн төл гарсийн шүү тэрийгээ өгөөрэй юу яагаараа гээл. Нэгдэлд орлого өгөөл явчихна.

Эрдэнэтуяа -

Кинон дээр зарим нэг нэгдлийн дарга нар чинь хуйвалдсан муйвалдсан гээд гардаг. Тийм юм байсан уу?

Лхагважав: -

Тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Таныг ухуулагч хийж байхад нэгдэлд элсээгүй хүн ер нь байсан уу?

Лхагважав: -

Манай суманд байхгүй.

Эрдэнэтуяа -

Ер нь?

Лхагважав: -

Ер нь байхгүй.

Эрдэнэтуяа -

Завханд нэг хүн байдаг гэсэн тэр ямар хүн байсан бол?

Лхагважав: -

Завханд чинь Тамжиджав гэдэг хүн Баян Тэсд байсийн.

Эрдэнэтуяа -

Цанжжаваа?

Лхагважав: -

Пандижав гэдэг хүн. Жүгний, Жүгний гэдэг хүн байсийн.

Эрдэнэтуяа -

Тэр талаар яриач?

Лхагважав: -

Бусад иргэн гэдэг хүн байсийн.

Эрдэнэтуяа -

Бусад иргэн?

Лхагважав: -

Бусад иргэн гэж хууль гаргацан хүн байсийн.

Эрдэнэтуяа -

За.

Лхагважав: -

Тэр үед шувууд нутагладаг. Одоо их олон малтай юм. 2 тува, орос хоёрын заагт байсан тийм айл байсийн. Нэгдэлд малаа өгөөгүй. Ганцхан монгол, ганцхан тийм хүн байсийн ш дээ. Тэсийн хүн юм тэр чинь. Тэсийн тэжээлийн үйлдвэр гэж байсан даа дээр үед. Тэрний цаана Нисэх бригаадын нутагт байдгийн.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэрийг яагаад тухайн үед чинь нэгдэлд орж чадаагүй улсуудыг чинь нөгөө тэр татвар матвараараа одоо нэгдэлд орсон өрх айл чинь нөгөө татвараас чөлөөлөгддөг байсан юм шиг байгаан тэ. Малын нөгөө орлого юу билээ? Төлөвлөгөөнөөс.

Лхагважав: -

Үгүй ээ гүй тэр чинь яахав овоо хөнгөн л байсан. Нэгдэлд орчих дээр нэгдэлд орчихсон нэгдлийн гишүүд бол тустай л даа. Чөлөөлөгдөж барих юм. Нэгдэлд малынхаа юмыг өгөөд. Зүгээр наана юу яахад болул малын хөлийн албан татвар болул малын тоогоор л явж байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тэр, тэр хүн тэгээд яаж, тэрийг чинь одоо жишээ нь нэг малд ноогдуулах төлөвлөгөө мөлөвлөгөөгөөр нь нилээн

Лхагважав: -

Тустай.

Эрдэнэтуяа -

Дарамт үзүүлж байж тэгж оруулж байсан гэсэн ш дээ?

Лхагважав: -

Тустай ш дээ. Ороогүй, ороогүй байж байгаад нас барцийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм үү?

Лхагважав: -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тэгвэл бас байдаг л юм байна тэ?

Лхагважав: -

Байна. Монголд ганцхан хүн.

Эрдэнэтуяа -

Гэхдээ би сонсож байсин л даа. Яахав тухайн үед чинь нилээн юу, төлөвлөгөөний дарамт үзүүлж байж ихэнх орохгүй гэж байсан улсуудыг сүүлд нь оруулж байсан гэж ярьж байсан? тэхээр нь би орсон болов уу яасан бол гэж бодож байсийн?

Лхагважав: -

Тэр ороогүй хүн.

Эрдэнэтуяа -

Дайны үеийн тухай яриач?

Лхагважав: -

Дайны үед би цэрэгт яваагүй.

Эрдэнэтуяа -

Яахав сурагч байх үедээ. Тухайн үед чинь би зүгээр сонсож байсан хүмүүсийн ярианаас. Сургуульд байхад чинь дайн майн болж байна гээд шөнө орой гэрлээ асаадаггүй масаадаггүй тийм үе байсан гээд?

Лхагважав: -

Улаагчин сум гэж тэр Нөмрөгийн наахан талд байгаа тэр татан буугдсан суман дээр би анх сургуульд сууж байсан. Тэхэд л очиж байхад биднүүд тэгээд 135 хийл мах өгдөг. Ядуу улсууд байдаг, дундаж ч улсууд бас 50 хэдэн хийл мах өгдөг байсийн. Тэгээд нөгөө улсад мах өгдөг. Гурил олддоггүй. Өдөрт бол ерөөсөө нэг за одоогоор болул бараг хивэг юм даа. Малын багсармал тэжээл. Тийм юмаар нэг тийм цутгамал шиг юм хийж хийгээл тэгээл дандаа бүхэл мах чанаж өгдөг байсийн ш дээ. Сургуулийн хүүхдүүдэд тэгж байсийн ш дээ. Тэр үед л би нэг 3 жил хагас суусан хүн. Сургуульд.

Эрдэнэтуяа -

Мнг. Гэрээсээ хол ямар байхав?

Лхагважав: -

Гэрээсээ хол яахав ээ болж л байсан.

Эрдэнэтуяа -

Та доороо дүүтэй байсан уу?

Лхагважав: -

Дүүтэй, дүүтэй. Би олуулаа байсан.

Эрдэнэтуяа -

Тэд нар чинь сургуулиар явсан уу?

Лхагважав: -

Хуу явсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Мнг. Аав чинь сургуульд явуулах хэр дуртай байсан?

Лхагважав: -

Цугаарангий нь явуулсан манай аав ерөөсөө. Нэгдэлд малаа өгчихөөл хүүхдээ сургуульд явуулчихсан.

Эрдэнэтуяа -

Тухайн үед сургуульд хүүхдүүдээ явуулах сонирхолгүй улсууд байсан юм шиг байгаамаа?

Лхагважав: -

Өө тэр чинь байсан л байх. Тэр хамаа байхгүй тэр. Хувь хүний ухамсар л байсан байх тиймээ.

Эрдэнэтуяа -

Яахав ухамсар байсан байх. Дээрээс нь бас арай их малтай улсууд чинь яахав энэ мал малаараа амьдарлаа бодоод.

Лхагважав: -

Манай аав чинь хүүхдүүдээ сургуульд сайн явуулсан. Миний өөрийн төрсөн ах бол бүүр эрдэмтэн хүн байсийн ш дээ. Эрдмийн зэрэг хамгаалсан хүн байсан.

Эрдэнэтуяа -

Юуны чиглэлийн?

Лхагважав: -

Аан?

Эрдэнэтуяа -

Юуны чиглэлийн бэ?

Лхагважав: -

Тангад номын юугаар эрдмийн зэрэг хамгаалсан хүн байсан.

Эрдэнэтуяа -

За.

Лхагважав: -

Шинжлэх ухааны академийн Эрдэм шинжилгээний хүрээлэнд эхлээд МонЦаМэ гэдэг байгууллага байгуулагдаж энэ одоо зурагт мурагт байна ш дээ. Радио.

Эрдэнэтуяа -

Тийн.

Лхагважав: -

7 улсын хэл мэддэг хүн байсан.

Эрдэнэтуяа -

7?

Лхагважав: -

Тийн.

Эрдэнэтуяа -

Пөөх.

Лхагважав: -

Бүр Ленинград, Москвад хэл зүйн дээд сургууль төгсөж ирж байсийн миний төрсөн ах. Тийн. Тэгээд тэнд байж байгаад тэгээд сүүлд нь хэлмэгдээд. Лоохууз, Сурмаажав нар гарч ирсэн дээ тэр үед.

Эрдэнэтуяа -

Тийн.

Лхагважав: -

Тэр үед юунд хамаарагдаж хэлмэгдээд.

Эрдэнэтуяа -

Тэр тухай яриач та дэлгэрүүлээд?

Лхагважав: -

Өө тэрийг би яг мэдэхгүй өнөө хэвлэлээр л дуулахаас. Тэгээд манайх ах тэр хавьд байж байгаад хэлмэгдээл тэгээд намаасаа хөөгдөөд 2 их сургуулийнхаа ромбийг өгөөд.

Эрдэнэтуяа -

Хураалгаад уу?

Лхагважав: -

Хураалгаад. Ингээд хэлмэгдчихсэн байж байгаад.

Эрдэнэтуяа -

Монголд ирцэн байсан биз дээ?

Лхагважав: -

Монголдоо байж байгаад байхгүй юу. Химийн хүрээлэнд ажиллаж байсан хүн. Тэгж байгаад сүүлд нь ардчилал үүсээд ирэхдээр манай ахыг цагаатгаад тэгээд байр байры нь өгөөд тэгээд сүүлд нь бүр нөгөө химийн юундаа академийн хүрээлэнд арван хэдэн эрдэмтэдийг удирдаж ажил хийлгэж тэгээд өөрөө таалал болцон.

Эрдэнэтуяа -

Хэн гэнээ?

Лхагважав: -

Магсар гэдэг хүн байсийн.

Эрдэнэтуяа -

Магсар. Аан. Химийн хүрээлэн байдгаа байдаг.

Лхагважав: -

Тийн.

Эрдэнэтуяа -

Зөндөө л олон хүрээлэн байдаг.

Лхагважав: -

Тийн.

Эрдэнэтуяа -

Аан. Сургууль соёлоор явуулсан юм байна. Тухайн үед юу яаж байсан. Таныг явахад сургуулийн хэрэглэл мэрэглэлийг ч юм уу, ном дэвтэр ч юмуу хэр их ховор байсан?

Лхагважав: -

Байхгүй ээ. Юуны юун дээр худалдааны анги дээр очоод барааны боолт, тамхины цаас.

Эрдэнэтуяа -

Гуйх уу?

Лхагважав: -

Цааснуудыг бөөгнүүлж аваад. Сургуулийн хүүхдүүд. Тэгээд тэмээний утсаар оёод. Тэгээд тугалга, хар тугалга газар төмөр утсаар шөвөгдөжчөөд тэгээд цоорхой гонзгой нүх гарнаа даа. Тугалга хайлж байгаад тэрлүү цутгачаад хөрөх дээр нь сугалж авч.

Эрдэнэтуяа -

Цаасан дээрээ бичээд?

Лхагважав: -

Утсаар сайхан тэгшилж байгаад хуруу тас хар болчихноо. Тэгээд тугалганы балаар бичдэг байсан биднүүс тэр үед.

Эрдэнэтуяа -

Харандаа марандаа байхгүй?

Лхагважав: -

Байхгүй ээ байхгүй. Дайны үеийн биднүүсийн сургуульд. Тэгээд биднүүсийн миний энэнээс арай томхон хэрээний юмуу даа нэг. 7, 8 гэр бүүр нэг хар бүрээс, цагаан бүрээс байхгүй. Ер нь арай дулаахан гээд манай нутгийн нэг хүүхдүүдийг хамгийн муухайд нь оруулахаар уурлаал. Тэхтээр гэрийн шалны нэг ингээд банз хадаад. Ингэж банз хадаад ингэж нэг банз хадаад тэгээд наар тавьчихгүй юу. Тэгээд нэг нэг гудастай, үстэй, гэрээс очсон. Тэгээд нэг үстэй дээл мээл янз бүрийн юм, өөрөө өөрийнхөө юмыг. Сургуулиас дэвсгэр гудас байхгүй. Тэрийгээ нааран дээрээ тавиад би ингээд байхад миний энэ талаар нэг хүүхэд миний талаар хүүхэд ингэж хэвтээл тэгээд хэдэн хүүхэд багтана. Өглөө босох дээр тэрийгээ доороос нь бөөрөнхийлж хуйлж байгаал хана луу ингэж тулгаж тавиал дээр нь нэг сууж байгаал өнөө хэдэн цаасаа авчирч бөайгаад өвдгөн дээрээ тавьж хичээлээ бичиж байсийн. Тэгж би сургуульд суусан хүн.

Эрдэнэтуяа -

Хэддүгээр анги төгстлөө, 4 төгстлөө юу?

Лхагважав: -

4 төгстлөө суусан ерөөсөө.

Эрдэнэтуяа -

Хэцүү л байсан байна тэ тухайн үед?

Лхагважав: -

Тийн. Тухайн үед бол. Яг дайны жилүүд. Тэр үед чинь би дайн гэдгийг мэдэхгүй ш дээ сургуульд, сургуулийн хүүхэд болохоороо.

Эрдэнэтуяа -

Сүүлд бодохнээ л?

Лхагважав: -

Сүүлд нь л намайг сургууль төгсөж байхад дайн.

Эрдэнэтуяа -

Та тэгээд цаашаа 4-р анги төгсөөд яагаад явж болоогүйн?

Лхагважав: -

4-р анги төгсөөд 16, 13, 4-төй төгсчөөл тэгээл хөдөө байж байгаад 16-тай би ажил хийцэн. Өөр сургууль мургуульд яваагүй.

Эрдэнэтуяа -

Тухайн үед чинь тэр 4-р анги төгссөн хүүхэд чинь багш болж байсан юм шиг байгаан тэ?

Лхагважав: -

Биш, биш. 7-р анги төгссөн хүн багш болж байсийн. Нөмрөгийн 10 жил гэж байна ш дээ. Одоо Нөмрөг сумын. Тэр чинь дээр үед 7-р ангитай байсийн. Нөмрөгийн 7 жилийн сургуульд төгсөөл хүнийг эргээд багшаар авчихдаг байсийн.

Эрдэнэтуяа -

Тэхдээ сайн сурлагатай хүнийг.

Лхагважав: -

Сайн сурлагатай хүүхдүүдийг багшаар авчихдаг байсийн. Тийм л юм.

Эрдэнэтуяа -

Тэр үед техникоом моом гэж гараагүй байсан үе үү?

Лхагважав: -

Гараагүй. Юун техникоом энэтэр. Одоо миний юу болул надаа байж л байгаа. Одоо энэ 4 төгссөн гэрчилгээ байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийн.

Лхагважав: -

Тэр чинь болул дүрдэг чернилэнд гараар бичээд тийм сургуульд тийм дүн авлаа, тийм дүн авлаа.

Эрдэнэтуяа -

Таньд байгаам уу?

Лхагважав: -

Одоо авдранд байгаа л байх. Тийм дөрвөлжин тамгатай.

Эрдэнэтуяа -

За.

Лхагважав: -

Дөрвөлжин тамга дараал. Гэрчилгээ чинь тэгээд дөрвөлжин шугамтай цаасны ийм дөрвөлжин юм болж байсийн. Одоо над байж л байгаа л даа.

Эрдэнэтуяа -

Тийм үү тэр уул нь сонин л юм. Тэрийг уул нь үзвэл. За, за за. Та бригаадын дарга хийж байсан гэж байна ш дээ. Тухайн үед чинь таныг бригаадын дарга хийж байхад намынхаа тухай ухуулга сурталчилгаа хий гэсэн даалгавар ер нь байх уу?

Лхагважав: -

Цуг л аваад явчихгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан.

Лхагважав: -

Бригаадын дарга чинь бүх л ухуулгаа хийнэ ш дээ. Ерөөсөө л.

Эрдэнэтуяа -

Намынхаа ухуулгыг чинь гэсэн үү?

Лхагважав: -

Намынхаа ухуулга, ерөөсөө улсын хэмжээнд ямар ажил зохиогдоно, ямар л хурал болно тэрийг чинь бүгдийг бригаадын дарга хийгээл явна ш дээ.

Эрдэнэтуяа -

Намын ухуулга ер нь ямархуу ямархуу ухуулга хийдэг байсан?

Лхагважав: -

Гүй ээ яахав дээ тухайн үед ямар л ажил зохион байгуулна тэрийгээ л хийгээд явж байсан.

Эрдэнэтуяа -

Төр шашин хоёр хэр харилцаатай байсан тэр үед?

Лхагважав: -

Тэр ёстой мэдэхгүй. Тэрийг бол шашныг бол ер нь улсууд баригаад явж байсныг мэдээ л тэрнээс болул.

Эрдэнэтуяа -

Та шашин шүтдэггүй байсан уу?

Лхагважав: -

Ямар юмаа шүтэх юу байхав.

Эрдэнэтуяа -

Шүтэх хэрэг байхгүй юу?

Лхагважав: -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Хувьсгалт намын гишүүн?

Лхагважав: -

Тийн.

Эрдэнэтуяа -

Хувьсгалт намын гишүүн болохоор шаардлагууд нь юу байхав?

Лхагважав: -

Яахав дээ намын ухуулга юу хийгээл улсын одоо бүх ажил төрлийг хийгээл одоо ард түмэнд зөв ойлгуулах л ийм үүрэгтэй улсууд. Өөр юм байхгүй. Тэгээд улсын юмыг л одоо ерөөсөө л бүрэн гүйцэд сайн хийлгэх л ажилтай байсан. Өөр юм байхгүй ш дээ. Тэр нам гээд тустай сүйд болоод юм байхгүй. Тухайн үеийн юмыг л ерөөсөө нугалаал, нугалаал явж байх учиртай.

Эрдэнэтуяа -

Мнг. Зөв ойлгуулах?

Лхагважав: -

Тийн. Зөв ойлгуулаал.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгооны тухай яриач?

Лхагважав: -

Соёлын довтолгоон гэдэг бол яахав. Манай монгол улсын нэг, үстэй дээлээ нөмөрч унтдагаас л гаргацийн яахав. Тэр чинь бол яахав төрийн гурван үзлэг хийцийн. Төрийн 3 үзлэг гэдэг чинь бол нэг хүн бол заавал унтлагын хувцастай байна. Хөнжил, цагаан даавуу хэрэглэнэ. Тэрийг чинь үзнэ гээд айл бүрээр цагаан даавуу хийлгээл тэрийг үзүүлээл тэгэхэд чинь би бригаадын дарга байсан байх. Тэрүүн дотор манай бригаад 1-р байранд орсон юм байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан тэр соёлын юугаар тэ?

Лхагважав: -

Тийн, тийн. Тэгээд бүх ажил төрлөөр. Тэгээд ерөөсөө ёстой бүх улсуудыг л бөөснөөс нь салгасан ажил л тэр. Соёлын яамны сайд, Боловсролын яамны сайд 4, 5 сайд нар ирж байсийн. Бүр гэр гэрт нь очиж үзэж байсан шүү. Ёстой нэг, ёстой нарийн үзэж байсийн.

Эрдэнэтуяа -

Бөөс хэр их байсан?

Лхагважав: -

Бөөс байлгүй яахав дээ. Тэр үед чинь бөөс байхгүй байна гэж юу байхав дээ. Үстэй өмдтэй тэгээл үстэй өмд өмсчихнө, үстэй дээл өмсчихнө. Тэгээл өвөл болох дээр гэр дээрээ тавьж хөлдөөж байгаал саваагаар цохиж байгаал өмсчихнө ш дээ. Гал дээрээ ээгээл. Тэгээд өнөө. Тийм л байсийн.

Эрдэнэтуяа -

Галдаа хийгээдээ?

Лхагважав: -

Галдаа ээгээд.

Эрдэнэтуяа -

Аан галдаа эгээд жоохон дулаацуулаа л уу?

Лхагважав: -

Тийн.

Эрдэнэтуяа -

Гадаа жоохон бээрүүлж байгаал цохичихдог юм байна тэ?

Лхагважав: -

Гадаа унтах болох дээр гэр дээрээ тавьж хонуулчихаал. Өглөө шалдан үстэй дээл ингэж нөмөрч гарч байгаал хэд ингэж цохиж унагаачихаал гэртээ орж ирж галдаа жоохон ээж байгаал өмсчихнө ш дээ. Өөр яадгийн.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгоон хүртэл тийм байсан юм уу?

Лхагважав: -

Соёлын довтолгооны үед ч арай тийм байгаагүй. Цэмбэгэр нь цэмбэгэр л байсан л даа.

Эрдэнэтуяа -

Яахав эхний үед юм ховор байсан учраас.

Лхагважав: -

Тийм байх. Юуны үед бол эх орны дайны үед бол биднүүд чинь одооны хүүхдүүд чинь даахгүй цүнх үүрээд явж байна. Биднүүд чинь зүгээр хөмүүн гутал.

Эрдэнэтуяа -

Хөмөн ?

Лхагважав: -

Тийн. Үхрийн ширийг элдчихаад тэгээд монгол гутлаа хийж, буриад гутал гэж мэдэхгүй. Хийж өмсгөчихоол цагаан нэхий дээлтэй сургуульд сууж байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

За. Тэгээл нэг лоохууз билүү лоовууз билүү?

Лхагважав: -

Тийн.

Эрдэнэтуяа -

Нэг толгойдоо угладаг.

Лхагважав: -

Тийм байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Цүнх?

Лхагважав: -

Цүнх болул ерөөсөө зарим нь даалимбыг за нэг энэ хярааны, энэнээс жоохон юмгүй байхаа даа. Ингэж нэг гараараа машиндчихаал энэ лүү нь нэг гурвалжин юуны ханцуй товчны ганц цагаан товч хадаж өгчихөөл хоёр талаас нь хоёр даавуу машиндаал оосор хийгээд өгчихнө. Тэгээд тийм цүнх үүрээл явж байсийн.

Эрдэнэтуяа -

Тэгээд тухайн үед арай баян айл майлынх арай гоё цүнх мүнх үүрэхгүй юу?

Лхагважав: -

Ямар юмаа тийм материал байхгүй юм чинь яадгийн. Тийн.

Эрдэнэтуяа -

Авьяа ч гэсэн үү? Мөнгө нь байгаад авьяа ч гэсэн үү?

Лхагважав: -

Авьяа ч гэсэн байхгүй. Дээлийг болул дээлийн нөхөөс гэж байсийн ш дээ миний хөө. Монгол дээл. Хүрэн дээлтэй хүн ингээд явж байхад тохой нь цоорчих дээр хөх даалимбаар нөхчихдөг байсийн.

Эрдэнэтуяа -

За.

Лхагважав: -

Тийм л юм байхгүй юу. Бараа байхгүй үе байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Юу. Тухайн үеийн дарга цэргийн хоорондын харилцаа ямар байсан бэ?

Лхагважав: -

Хүн болул ёстой үнэндээ дарга нэртэй хүнд хүн болул тэр хүний хэлсэн юм болгоныг биелүүлдэг үе байсан байхгүй юу. Одоо бол хүн хүнийхаа үгэнд орохоо больцон үе байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Лхагважав: -

Одоо тоохгүй. Тэгсэн л ббайна. Яахав дээ гээл ингээл явж байх юм байна ш дээ залуучууд.

Эрдэнэтуяа -

Тэр үед яагаад тийм үгэнд нь ордог байсан?

Лхагважав: -

Тэр үед захиргаатай байсан үе.

Эрдэнэтуяа -

Үгэнд нь орохгүй бол?

Лхагважав: -

Үгэнд нь орохгүй бол илтгэл тавина, олон нийтийн дундуур донгодоно.

Эрдэнэтуяа -

Цалин хасна?

Лхагважав: -

Тийн. Албан журмын ажил гэж ажил байсийн. Хавар намар энэтэр хадлан тэжээлийн ажил хийнэ ш дээ. Тэр үед хамгийн түрүүнд явуулна. Тэрнээс ухаан алдчихна. Малаа маллана. Албан журмын ажилд явуулна. Ээ дээ багийн даргын өмнөөс үг хэлж болохгүй шүү. Би 18-тай багийн дарга болоол 3 жил болсон хүн байхгүй юу. Тэхэд чинь багийн дэргэд хөгшин хүнийг энэ амны айлуудыг зарлаадахаа тэдний өдөр тэднийд очиж багийн хурал хийнэ гэхэд бүгдий нь гарын үсэг зуруулаал дагуулаад шогшоод очиж байсан хүн байхгүй юу. Одоо бол тэхгүй ш дээ. Одоо болул машинтай ч хүн байна уу тиймээ тэгсэн л байна лээ. За тэр яахав. Тийм дуулгавартай байсан үе.

Эрдэнэтуяа -

Тухайн. Хүмүүс аягүй хариуцлагатай байсан үе байсан юм шиг байнаа?

Лхагважав: -

Тийн. Хариуцлагатай.

Эрдэнэтуяа -

Тэгээд хэрийн юманд ажилдаа. Тэр юутай холбоотой байна?

Лхагважав: -

Тэр болул монгол хүн чинь захиргаадалтын юманд их дуртай юм л даа. Захиргаадалтанд сурцан байсан юм байгаан.

Эрдэнэтуяа -

Ер нь бүүр эрт дээр үеэс жоохон чанга гараар, захиргаадалтаар сурцан.

Лхагважав: -

Тийн. Тийм сурцан байсан. Тэгээд зан зангаа аваад яахаар хүн ерөөсөө яадгийн ш дээ. За ийм л байна.

Эрдэнэтуяа -

Дарга, цэргийн одоо хоорондын хооронд, өдөр тутмын амьдралд ч юм уу, эдэлж хэрэглэж байгаа юм ч юм уу өөр юу байдгийн ялгаа гарах уу? ажиглагдах уу?

Лхагважав: -

Гарахгүй, гарахгүй. Гарах юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Тухайн үед чинь даргын хүүхэд арай илүү сургууль мургуульд явдаг ч юмуу тийм үе байсан уу?

Лхагважав: -

Байхгүй байхгүй. Тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Байсан юм биш үү?

Лхагважав: -

Байхгүй. Намайг, сүүлхэн үед л тийм болсон. Сүүлд одоо ер нь за тэгвэл 60 хэдэн оноос л тийм болсон байх. Тэрнээс түрүүн тийм юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Та хэдэн он хүртэл дарга байсан?

Лхагважав: -

Би юу?

Эрдэнэтуяа -

Тийн.

Лхагважав: -

Би 72, би 80 он хүртэл байсан.

Эрдэнэтуяа -

Тэр хүртэл ашиглахгүй яасийн та?

Лхагважав: -

Гэхдээ би болул тийм тэр юу яахаар юм болоогүй. Зүгээр сумын төв дээр ажлаа хийгээл явдаг байсан.

Эрдэнэтуяа -

Гадаад харилцаа хэр байсан?

Лхагважав: -

Гүй ээ яахав дээ гадаад орны улсуудаас одоо сурталчилаал.

Эрдэнэтуяа -

Та. Та гадаад хэр явж байсан?

Лхагважав: -

Гадаад ер нь яваагүй. Би ер нь Улаанбаатар л 2 явсан.

Эрдэнэтуяа -

Амралт мамралтаар явдаг байсан. Тэр үеийн дарга нар чинь бас нөгөө Хар далай гээд, Байгаль нуур луу очиж амрана. Өөр юу байдгийн.?

Лхагважав: -

Би Отгонтэнгэрийн амралтанд 3 очиж амарсан. Тэрнээс өөр юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Та муу шагнуулсан байна ш дээ. Хүмүүс аймаар л ийш тийшээ явдаг байсан байна лээ.

Лхагважав: -

Тэгээд би болул хэтээсээ бие сайтай байсиймуу ханиад ч хүрдэггүй хүн байсийн ш дээ. Гэхдээ би 38 жил 9 сар ажил хийсэн хүн би.

Эрдэнэтуяа -

Мундаг юм.

Лхагважав: -

Тэгээд 55-тай тэтгэвэрт гаргачихсийн намайг.

Эрдэнэтуяа -

16-саа ажилласан юм чинь аргагүй дээ?

Лхагважав: -

Тийн. Тэгээд 55-тай гаргачихсийн. Тэхэд би жилд амралтаа аваад тийм юманд явья гэдгүй малын хойноос яваал айл хэсээл тэгээл ойр зуурынхаа ажлыг хийгээл хэд хоног амраад, эмнэлэгт ч хэвтэж үзээгүй.

Эрдэнэтуяа -

Тухайн үед за яахав ер нь дарга нар бол ч яахав амралт зугаалга ч юм уу тэ тэгээд явчихдаг байсан юм шиг байна лээ. Өнөө урамшуулал шагнал гээд. Зүгээр жирийн иргэд гадаадтай харилцах харилцаа ямар байсан? Гадаад улс орнуудтай.

Лхагважав: -

Ямар юм байхав. Гадаадад юу хийхэв дээ.

Эрдэнэтуяа -

Гадаадад гарах ч юм байхгүй юу?

Лхагважав: -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Энгийн байдлаар хилээр зорчих юм байхгүй юу?

Лхагважав: -

Байхгүй байхгүй юу ч байхгүй.

Эрдэнэтуяа -

Бүр тэр юмаа гэхэд нөгөө оросын дэлгүүрүүдээр хүртэл энгийн ажилчид үйлчлүүлдэг нь бага байдаг юм шиг байгаан тэ?

Лхагважав: -

Манай нутгаар туваагийн улсууд нааш цаашаа ирээд явж байсан шүү. Яруу дайраад. Тэр үед туваануудтай нь уулзаж л байсан. Өөр юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Завханд гадаадын иргэн ер нь байсан уу? хятад, орос.

Лхагважав: -

Ганцхан хятад л харагддаг байсан. Аймгийн төвөөр.

Эрдэнэтуяа -

Тухайн үед юу хийхэв хятадууд?

Лхагважав: -

Хэн мэдэхэв аймгийн төв нэх их орох биш. Ногоо могоо тарьдаг л байсан байх тиймээ. Лаазер хятад гээд.

Эрдэнэтуяа -

Лаазер хятадаа? Тэр нь юугаараа ялгаатай байна?

Лхагважав: -

Тэд нар ч яахав дээр үед монголд ороод ирсэн. Яаж орж ирсэн мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Тэгээд сүүлд хөөгөөд гаргасан байх тиймээ?

Лхагважав: -

Өө тэд нар цугаараа нас барцгаасан. Зарим нь монгол авгай мавгай аваад сүүлд нь нас барсан. Баярхүү хятад байна. Сүүлд нь тагнуулын юугаар орж ирсэн л гэдгийн. Хэн мэдэхэв тэгээл. Хуучин хошууч цолтой байсан гэх юм билээ. Тэднүүдийг мэдэхгүйм. Ойртож үзээгүй болохоор яаж мэдэхэв би. Муусайн хужаанууд харагдаж л байдгийн хэнмэдэхэв.

Эрдэнэтуяа -

Тухайн үед нөгөө Хятад Монголын харилцаа бас нэг хэсэг муу байсан юм шиг байгаан тэ?

Лхагважав: -

Муу байсан.

Эрдэнэтуяа -

Хэдэн оны үе юм бол?

Лхагважав: -

Мэдэхгүй, тэр одоо хэдэн оны үе юм. Хөдөө байсан болохоор би тэрийг мэдэхгүй ш дээ. Дандаа хөдөө байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Та ардчилалын тухай яриач?

Лхагважав: -

Ардчилал ч яахав хөөрхий минь.

Эрдэнэтуяа -

Ардчилалыг та дэмжиж байсан уу?

Лхагважав: -

Дэмжиж байсан би.

Эрдэнэтуяа -

Юугий нь?

Лхагважав: -

Гүй ээ яахав дээ. Малгүй хүнийг малтай болгосон. Юм болгоныг ард түмний гарт бэлэн оруулж өгсөн. Шашин шүтлэг, энэ нөгөө үндсэн хуулиар бол шүтэх бишрэх тал дээр бол хүн барьц тавилга өгөхгүй л бол энэ шүтэх бишрэх ажлыг чинь бол хориогүй ш дээ. Тэхдээ тэрийг ил тод болгож өгсөн. Ардчилал бол буруу юм байхгүй хөөрхий. Алий нь ч буруу юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Та ер нь ардчилал гараад за нэг улс оронд нэг тийм юм авчирчах болов уу, тийм өөрчлөлт гаргачих болов уу гэсэн хүлээлт байсан уу?

Лхагважав: -

Байхгүй, байхгүй. Залуу байсан болох дээр учры нь олоочгүй. Тэгж байтал ардчилал болоод ирсэн.

Эрдэнэтуяа -

Залуу гэж 50-тай л байсан уу та?

Лхагважав: -

За нэг 50 хэдтэй л байсан байх. Тэгээд анзаараагүй.

Эрдэнэтуяа -

Тэхдээ ардчилал гээд явахад болохгүй юу. Хувьсгалт намын гишүүн байсан болохоор? Асуудал үүсэх үү?

Лхагважав: -

Үүсэхгүй ээ.

Эрдэнэтуяа -

Та тэтгэвэрт гарахдаа нэгдэлд мал өгсийн ш дээ. Нийгэмчилсэн ш дээ. Тэгээд нөгөө анх нэгдэл чинь задраад хувь хүмүүс чинь нөгөө малаа буцаагаад тараасан ш дээ. Тэхэд мал хөрөнгө авч чадсан уу?

Лхагважав: -

Улсын байгууллага, нэгдлийн байгууллагад хосолж ажилласан гээд надад ч дундажаас цөөхөн толгой мал өгч байсин шүү.

Эрдэнэтуяа -

За.

Лхагважав: -

Хэдэн мал өгөх нь өгсөн. Бүтэн өгөөгүй ээ над. Улсын байгууллага, нэгдлийн байгууллага хослуулж ажилласан учраас дан нэгдэлд ажиллаагүй гээд.

Эрдэнэтуяа -

Бас уу?

Лхагважав: -

Мннг. Янз янзын юмнууд их гарч байсан тэр үед чинь.

Эрдэнэтуяа -

Өх болохоороо?

Лхагважав: -

Тийн.

Эрдэнэтуяа -

Тэхдээ танайх бол сайн л мал хураалгасан юм шиг байгаан тэ? Тэгээд тэр хураалгасан хэмжээгээр өгөөгүй юм шиг байна лээ.

Лхагважав: -

Өгөөгүй. Хаанаас. Манай аав болул 700, 800 мал өгсөн байхгүй юу. 1000 малнаас болул 700, 800-г өгсөн байгаан. Тэгээд сүүлд нь яахав алтан үсэгтэй үнэмлэх л гэж ярьж байсан хөгшин улсууд. Гүй ээ яахав боронзоор биччихсэн нэг үнэмлэх л өгч байсан байх.

Эрдэнэтуяа -

Өгсөн гээд. Өгөх үед нь үү?

Лхагважав: -

Тийн.

Эрдэнэтуяа -

Бас нөгөө хүний сэтгэл урмы нь бодож л байсан үе юм болов уу?

Лхагважав: -

Тийн. Тийм нэг хоёр юм. Нэг нь дөрвөлжин бичиг байж л байсан. Одоо тэгээд олон хүүхэдтэй айлын хэнийд нь яваа юм мэдэхгүй. Тэгээл өнгөрсөн.

Эрдэнэтуяа -

Та цөөхөн л толгой мал авсан юм байна тэ?

Лхагважав: -

Би бол бүүр нэгдэл цэгцрээд өнгөрсөн хойно.

Эрдэнэтуяа -

90 хэдэн онд уу?

Лхагважав: -

Би бол.

Эрдэнэтуяа -

Танай нэгдэл хэзээ тарсан юм бэ?

Лхагважав: -

Манай нэгдэл яг өнөө ардчилалаар л тарсан.

Эрдэнэтуяа -

Тэр үед л авсан уу?

Лхагважав: -

Мнг.

Эрдэнэтуяа -

Өөр өмч хөрөнгө авч чадаагүй юу?

Лхагважав: -

Чадаагүй ш дээ. Хамгийн сүүлд л надад нэг хэдэн мал өгсөн.

Эрдэнэтуяа -

Нэгдэл тарахад зарим нэг хүмүүс арай илүү хөрөнгө мөрөнгөтэй үлдсэн гэдэг яриа байдаг?

Лхагважав: -

Тэрийг бол би мэддэггүй юм. Би бол тэтгэвэрт гарцан байсан.

Эрдэнэтуяа -

Тэтгэвэрт гарцан байсан үе байсан юм байна тэ?

Лхагважав: -

Гарцан байсан үе. Өөрөө бас хэдэн толгой малтай байсан хүн би.

Эрдэнэтуяа -

Тэтгэвэрт гарахдаа?

Лхагважав: -

Гарахдаа.

Эрдэнэтуяа -

Аанханг. Тэрэндээ нэмж авсан юм байна тэ?

Лхагважав: -

Тэрэн дээрээ л нэг 20-иод мал өгсөн байхаа. Тийм л юм өгсийн.

Эрдэнэтуяа -

Өө цөөхөн юм байна ш дээ. 20-иод юм.

Лхагважав: -

20 гаран л мал өгсөн байх. Тийн.

Эрдэнэтуяа -

Хувьчлалаар. Өөр одоо нөгөө нэг өмч хувьчлал гээд одоо нэг хүн болгонд карт юу билээ. Нөгөө...

Лхагважав: -

Ногоон, улаан тасалбар уу?

Эрдэнэтуяа -

Тийн тийн. Тэр тасалбар авсан уу? та.

Лхагважав: -

Тасалбар аваад тэрийгээ алдчихсан.

Эрдэнэтуяа -

Яасан?

Лхагважав: -

Нэгдлийн эдийн засагч, манай юунд би хувьчлалаа өг гэсэн тэг гэсэн 2 шуудай хятад гурил өгөөл мэдэхгүй. 25 аяга өгөөл. Тэр мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Тэгээд тасалбарыг чинь байхгүйм уу?

Лхагважав: -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Хэдэн тасалбар авах ёстой байсан та?

Лхагважав: -

Манайх чинь одоо 4 хүүхэдтэй гэрийн хүнтэй нийлээд 6 тасалбар л авсан байсан байх. Тэгээд цугий нь өгцөн.

Эрдэнэтуяа -

Та, та өөрөө бодохнээ та өөрөө бригаадын дарга хийж байсан, даргын ажил хийж байсан хүн тухайн үед арай соргогоор ч юм уу хүлээж аваад арай нэг илүү.

Лхагважав: -

Тэр чинь яахав бэлэн мөнгө авсан нь л өгөх юм байхдаа гэж бодож байснаас. Тэгээд манайх сүүлд нь өгөөд байна манай үйлдвэрийн гэхдээр нь за тэгвэл танайд өгчихье гээл. Тэр мэдэхгүй. Бүү мэд. Тэгээд тэр нь татан буугдаад байхгүй болцон. Тэгээл. 2 хятад 25 хийлийн гурил өгөөл тэгээл байхгүй.

Эрдэнэтуяа -

Тухайн үед хятад гурил орж ирж байсан байна тэ? 90 хэдэн онд юм дээ. Цав цагаан. Ямар ч шимгүй.

Лхагважав: -

Гуятана, хөх гуятана гэдэг өвчин гурилаас гарч байсийн ш дээ. Тийн. Картны бараа ирэхээс өмнө. Улсууд хөх гуятаж байна гээл яриад байдаг байсийн ш дээ.

Эрдэнэтуяа -

Хөх гуятаж байна гэж юу гэсэн үг юм?

Лхагважав: -

Хятадын өвчин юм гэсэн тэр. Би тэр картанд чинь ороогүй юм.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Лхагважав: -

Яагаадав гэхдээр би юу яахгүй юу. Одоо энэ дэлгүүрийн худалдагч хийж байгаа охинг Улаанбаатарт сургуульд аваад очихгүй юу.

Эрдэнэтуяа -

За.

Лхагважав: -

Бригаадын даргаа хамгийн сүүлд. Би чинь 18 жил бригаадын дарга хийсэн хүн. Тэгээд тэрийг аваад очсон чинь манай тэр эрдэмтэй ах цагаадцан. Таанууд надтай уулзаатай юм байгаа биз дээ гэсийм байхгүй юу. Тэгээд тэднийд яваад очлоо. Манай тэр ах болул Москва Ленинград яваагүй газар байхгүй. Тэгээд байж байсан чинь өөрөө тэгээд нэг орон дээр сууж байсийн. Тэгээд 4 өрөө байр өгсөн. Офицерийн орднуудын тэнд. Бүр цагаадаад гарцан. Тэгээд очсон чинь. Яваад очсон чинь манай ах хүрээд ирлээ. Нэг том улаан номертой хар тэрэгтэй. Тэгсэн ах нь ингээд цагаадцаан гээд. Намайг хүлээж аваал. Тэгээд гэртээ аваад очлоо. Манай ах архи их уудаг хүн байсийн. Согтоно гэж байхгүй. Нөгөө гадаад дотоодгүй явж байгаад.

Эрдэнэтуяа -

Сурцан.

Лхагважав: -

Сурцан. Тэгээл би яваад ороод ирсэн чинь би 5 литрийн монгол архи, ганц усны охь авч очсийн ахдаа. Тэгээл гаргаал та энийг уу. Одоо хол газар онгоцоор ирлээ. Одоо би Цэцэгмааг аваад явсан юм байхгүй юу. Онгоцоор очлоо та энийг уу гэсэн. Ингээд тавьцан. Нөгөө өрөөнд орсон одоо энэ англи маангли, лат матиар хэн мэдэхэв ном гэж зөндөө. Тангад ном ч зөндөө байх юм. Тэгээд тэр хооронд алий нь ч уугаагүй сууж байгаан. Тэгээд сууж байсан чинь маргааш өглөө нь, үдэш болсон чинь гаргаад өгсөн. Нэг ингэж амсаж үзсэнээ өө мөн сайхан архи юмаа. Ах нь архи уухаа байцан. Гэж байна. Худлаа хэлж байгаан гэж бодлоо би. Тэгээл яасан чинь за самгаан хоёулаа энэнээс нэг нэг руунк уучихья гээд нэгнэг руунк уучихаад энүүгээр чинь харин монгол юм уучихаад амьтан дээр орвол хэрэгтэй юм байна даа гээд цаашаа аваачиж хийчихээл тэгээл надтай яриал. За нэгдэл одоо яах гэж байна. Манай ах чинь Ардчилсан холбооны ахмадын хорооны даргаар томилогдож байсан хүн.

Эрдэнэтуяа -

Цагаатгагдчихаад уу? за.

Лхагважав: -

Тийн. Тэгээд тэрүүгээр залуучууд чинь ажлыг чинь ахмадын хороогоор батлуулаал хийгээд байсан байна лээ ш дээ. Тэрний дарга хийж байсан. Тэгээд ах нь одоо хувьсгалт намд олон жил хэлмэгдлээ тэгээд одоо цагаадлаа. Одоо яахав төр наашаа зөвлө дөө гэж ярьж байсан хүн. За чи хариад очоо л ажлаа өг. Хойтон хавар нэгдэл тарна. Хуучилж надтай ярихгүй юу. Нэгдэл мэгдэл байдгаараа л байж байсан. Тэхтээр хүрч ирээд ажлаа өгчихөөл ахынхаа үгэнд ороол. Тэгсэн чинь сум гүй ээ чи яалаа гэж ажиллахгүй байхав тэтгэврийн хууль гараагүй байна. Ирэх жилээс гарах юм гэнэ лээ. Чи юу хийхэв гэнэ. Би агент хийгээдэхье. Хангайд. Говьд байснаа хангайд очоод модны дэргэд очоод. Нэг өвөл агент хийж өвөлжсийн би. Тэгээд тэр өвлөө агент хийж өвөлжөөд хавар нь 3, 4 сарын эхээр 3 сарын 25-нд.

Эрдэнэтуяа -

Хэдэн он бэ?

Лхагважав: -

80 оны.

Эрдэнэтуяа -

За.

Лхагважав: -

3 сарын 25-нд байхаа. Тооллогоо хийх гээд хүрээд ирэхгүй юу. Бараагаа тоолуулчихаад хүрээд ирсэн чинь хууль гарцан байна. Та тэтгэвэртээ гарах уу гэнэ. Хүүе гарья гарья. Би тэхэд чинь 300 гаруй толгой малтай байсийн өөрөө. Хүүхдүүд хуу сургуульд явцан. Самгантайгаа хоёулханаа байсан. Гарья, гарья гарья хэнд ажлаа өгөхөв. Гүй ээ та 6 сард гараач. Ядаж нэг 3 сар хийгээч. Гүй ээ үгүй би одоо гарлаа. Тэгээл аймгийн.

Эрдэнэтуяа -

Шудрага?

Лхагважав: -

Сумын тэр хөдөлмөрийн байцаагч дээр яваад очсон чинь та өнөөдөр гарвал бичээл өглөө одоо. Одоо энэ тогтоол нь хүрээд ирцэн байна гээд. Манай аж ахуй хийдэг Адьяа гэдэг залуу тэрийг аваад ир. Тэр бид хоёр намын хороон дээр ороодохьё. Сумын. Тэгээд агентаар томилоодох. Би очоод тоолоод өгчихье гээл тэгээл би тэндээсээ очиж тоолж өгчихөөл малаа туугаал нүүгээд хүрээд ирсэн.

Эрдэнэтуяа -

Ёстой шуударсан байна ш дээ тэ?

Лхагважав: -

Тэгээд гарцан.

Эрдэнэтуяа -

Аанханг. Тэгээд тэр картын бараанд ороогүйгээ яриач?

Лхагважав: -

Картын бараанд яагаад ороогүй гэхдээр. Тэгээд бүх юмаа өгчихөөд бараа ачаад 2 трактор дүүрэн бараа ачаад, 1 машаан дүүрэн бараатай буцахгүй юу. Тэгээд барааны нэг нугараад үнэ нэмсээн.

Эрдэнэтуяа -

20-р тогтоол гээд байгаа юу?

Лхагважав: -

Тийн. Тэрний маргааш нь тэгсэн чинь хямд байж байсан үе. Би азтай. Тэгсэн чинь 15 сав гурил 3 хайрцаг шүдэнз хичнээн ч юу билээ. Ойр зуурын юмнууд өнөө машаан тракторт чинь багтдаггүй. Замдаа цас ихтэй байсан. Сумын төв дээр том амбаартай байсан. Амбаар луу хийгээд хаячихья сүүлд авья. Гээд хийчихээд маргааш нь тэтгэвэрт гарах болчихоод тэр хашаан дотроо байхгүй юу. Тэхтээр нь мөнгий нь тушаачихаад хямд үнээр нь. Тэгээд аваад хоцорцийн. Тэхтээр хямд үнэтэй гурил идэхдээр би картын бараа яаж идэхийн.

Эрдэнэтуяа -

Аан. Тэр картын бараа тийм удаан үргэлжилсийм уу?

Лхагважав: -

2 жил болсоон. 15 сав гурилыг чинь 2 хөгшин идэхээр яаж бардгийн. 70 хийлийн 15 гурилыг. Өө тийн. 16-тай байдаг өнөө дугуй булантай цай. Тэр нэг 8 авдар. Нилээн бараа байсан. Мөнгий нь тушаацан юм чинь. Би заваан ажил янзын ажил хийж байсаан. Би аагент болохдоо очоод би ажлаа хүлээлгэж өгчихөөд за энэ ч дутдаг юм гэнэ лээ. Хүнд зээл өгчихдөөр гэнэтийн тооллого ирдэгийн гэнэ лээ. Дээр үед чинь мөнгөний үнэ өндөр байхад 10000 цаас хийчихэж байсийн. Тэхэд чинь над тооллого ирээд надаас юм дутдаггүй байсийн.

Эрдэнэтуяа -

Аа тэгээд бас хаширлаад?

Лхагважав: -

Тийн. Тэгээд өнөө над үлдэгдэл мөнгө байж байсан байхгүй юу. Тэгээд тэрнээс чинь. Танай картны барааг манайх авах уу гэхдээр тэг тэг гээл өгөөд явуулчихдаг. 2 хүний 4, 5, 6, 10-аад хийл гурил байгаа биз дээ. Тэрийг хүн авчихдаг. Тэгээд картын бараа авч үзээгүй.

Эрдэнэтуяа -

Картын бараа чинь бас их ярвигтай байсан юм шиг байгаамаа тэ? Тэр оочерлоол жоохон жоохон юм өгнө.

Лхагважав: -

Гэхдээ идээгүй, тэрийг бол идсэн юм биш. Мөнгий нь тушаацийн. Тэхдээ тэр тухайн үед сиймхий таарж олдсон юм чинь.

Эрдэнэтуяа -

Тийн. Тэрийг чинь тэгээл хараад сууж байдаг юм гэж юу байхав дээ? хэн мэдэхэв дээ? ёстой болсон байгаа байхгүй юу? Тухайн үед тэхдээ хүмүүс тэгж илүү харах марах юм 90 оноос өмнө байгаагүй юм шиг байгаамаа? Бүх юм нь бэлэн байсан юм шиг байгаан.

Лхагважав: -

Нэг 5 тонны 30 машаан гурил ирнэ ш дээ. 5 тонны 30 машаан гурилыг чинь 5000 цаасаар авч байсийн өмнө. Хил гурил 1 төгрөг байсийн. Тэхдээ 5000 цаасаар нэг 30 машаан гурил буулгуулдаг байсан байхгүй юу. Тэхдээ би 10000 цаас нөгөө аагентийн юунд хийчихсэн хүн чинь юу дутахав дээ. Дутахгүй ш дээ. Надад дутах юм байхгүй. Би харин Өргөн бригаадад байхдаа 20 гаруй 30-аад айлаас авц авч чадаагүй одоо хүртэл байж л байгаа. Өнгөрсөн одоо.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн 1 хийл гурилны мөнгө одоо ёстой.

Лхагважав: -

Өнгөрсөн одоо.

Эрдэнэтуяа -

Хаанаасаа олж авахав дээ тэ?

Лхагважав: -

Саваар нь дугааргүй 70 хийлийн гурил мурил өгцөн улсууд миний мөнгийг өгөөгүй улсууд байж л байгаа одоо. Гэнэтхэн агентаа өгчихөөд нүүгээд явцан. Тэгээд дараа нь яахдаар одоо мөнгө байхгүй дараа өгье гэсээр байгаад одоо өнгөрцөн, одоо уулзаахаач байцан.

Эрдэнэтуяа -

Нэхэхээ ч байсан уу?

Лхагважав: -

Та тэр Өргөн бригаадын Баянтөр гэдэг айл таних юм уу? Танилгүй яахав. Тэрний чинь аав нь болул Чойжамц, Гэндэн гээд ойгүй том лам байсийн. Тэрний чинь хүүхэд баян Чойжамц гэдэг хүн байсийн. Баян Чойжамцийн хүүхдүүд. Олон эрэгтэй хүүхдүүдтэйдээ. Айл бий.

Манай нөгөө Даваасамбуугийн хайртай Шүрээ чинь нэг баньдтай нь цуг найзлаад байна ш дээ.

Харин тийн. Тэр чинь удам сайтай улсууд шүү дээ. Ойгүй мундаг.

Гайгүй л айл юм шиг байна лээ. Одоо миний шавь юм байгаам.

Тэр баян Чойжамц гэдэг хүн бол одоо тэндээсээ нийт 20, 30-аад айлыг тэжээж байсан айл шүү. Юмтай байсан. За нэг 2, 3000-аад малтай байсан айл байх шүү. Тийм улсууд байхгүй юу тэр чинь.

Эрдэнэтуяа -

Тэр Гэндэн лам гэсэн үү та?

Лхагважав: -

Гэндэн лам гэж нэг том лам байсийн.

Эрдэнэтуяа -

Тэр баригдсан уу?

Лхагважав: -

10 жил ял эдэлж хүрч ирээд тэгээд сүүлд нь орон нутагтаа байж байгаад нас барцан хавар нь. Тэр Чойжамц гуай гэдэг хүн архи дуртай. Баянтөрийн чинь ах нь. Намайг ангийн Худалдааны ангийн дарга би 10 хэдэн жил хийсэн л дээ. Тэхэд манай нярав байсийн. Нэг хүүтэй. Чойжамц гуай. Тэгсэн чинь өөрөө олон малтай. Нэгдлийн олон малтай. Нэг өдөр ноос тушаагаад нээх халуу нартай өдөр хүрээд ирлээ. Хүрч ирснээ л ноосоо тушаагаад. Бороо орох гээд байдаг. Тэгсэн хүүхэд тэврээд гүйгээд ороод ирлээ. Би өрөвдөөд байдгийн. Тэгсэн өнөө хүүхэд нь. Аав чинь ам нь цангацан явж байна чи нэг шил архи аваад өгөөдөхөөч гэсэн чинь гүй ээ одоо яадаг билээ за тэхээс яахав гээд шил архи аваад өгөхгүй юу аавдаа. Тэгсэн чинь аав нь өнөө архинд дуртай хүн чинь архинаасаа салагнаад дэлгүүрийн чинь цементэн шалан дээр тас гээд хага үсэрчих ваа. Тэгсэн чинь цементэн шалны хонхор ёонхор нэг юм болцон байсийн. Тэрэн дээр оччихсон шоржигнотол өнөөх чинь сороод уналаа. Хүүе болиорой та, хүүе та болиороо гэж хэлээд хүүе хүүе та босоод ир гээд би босгож ирчихээд дэлгүүрийн худалдагч одоо энэ Баазий гэж бий л дээ. Нэг авгай байна. Би 4 худалдагчтай байсийн. Нөгөө худалдагч, би ангийнх нь дарга байхгүй юу. Алий нэг шил аваадах гэж би нэг шил архи авч бөглөөг нь авч энэ дээрээс нь дарж ингэж нэг өгчихөөд ёох бие нэг тавирлаа ээ гялай гээд бид хоёртой ууж байсийн.

Эрдэнэтуяа -

Өө нөгөөдөхөө ууж чадахгүй халгаад.

Лхагважав: -

Тийн. Ууж чадахгүй хагалаад хаячихгүй юу. Тэгж байсийн.

Эрдэнэтуяа -

Тэгээд сорж байдаг? Шил мил орцон бол яанаа, тэр хоолой ам руу нь тэ?

Лхагважав: -

Тийн. Удмын талд бол тэр Баян Төрийн ойгүй баян.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?

Лхагважав: -

Байхгүй. Би болул ер нь байхгүй.

Эрдэнэтуяа -

Гүн шарх үлдээсэн, гүн дурсамж үлдээсэн?

Лхагважав: -

Би бол олон түмэнд л ерөөсөө л гүй ээ яахав гэмгүй, би ерөөсөө хүн хангинаж үзээгүй юм байна лээ. Зүгээр тийм ажил хийчихээрээ гээл яваад өгнө. Тэгээд би ирэхгүй болох дээр надаас хүн айдаг л байсан юм байна лээ. Би яагаад айлгадаг байснаа мэдэхгүй. Тэгээд сүүлдээ болул нөгөө заазуур дарга гэдэг юм л дээ. Заазуур дарга ирээд заазуурдаад хаячихвал төвөг гэсэн байдгийн байна лээ.

Эрдэнэтуяа -

Тэхдээ яс байсан байна л даа. Хүмүүс яс бариад сурчихаар сүүлдээ тэгээд.

Лхагважав: -

Тэгээд улсуудын амьдралыг хардаг байсан би. Яагаадав гэхдээр нэг зудтай өвөл 30 гаран 30-аад айлын авгай төрлөө. Манай бригаадаас чинь 80, 90-ээд өрхтэй байхгүй юу. 40 гаран мянган малтай айл байхгүй юу. Тийн. 30-аад айлын авгай төрлөө. Өөхтэй хонь байхгүй хавар. Авгайчуул төрсөн. Манай бригадад 80 хэдэн гар хүрдэггүй байсийн. Дандаа бүдүүн эр хонь. Сайн малчинд өгсөн, сайн өвөлжөөтэй. Нэгдлийн дарга, нягтлан бодох, бид гурвын гарын үсгээр өөр гарын үсгээр өгдөггүй. Тэхтээр тэр хониноос 30 хэдэн айлын авгайчуудад шөл өгчихлөө би.

Эрдэнэтуяа -

За.

Лхагважав: -

Ингээд шөл өгчихөөд байж байсан чинь 6 сарын сүүлээр малын орлого аваад тооцоод үзсэн чинь өнөө хонинуудыг чинь хүнд өгцөн чинь миний бичиг гараал ирэхгүй юу. Тэгсэн нягтлан яанаа даргад мэдэгдээгүй, би ч одоо дүүрсэн хэрэг боллоо. Гүй ээ чи одоо ганцаараа мэдэж олон хонь өгөөд. Өгөхгүй яадгийн гээд тэгэхгүй юу. Тэгсэн чинь даргад нэх хэлээд ирэх үү. Тэг тэг хэлээдэх. Дарга ороод ир гэж байна л гэлээ. Басбаяр дарга шүү дээ одоо энэ. Ороод ирсэн. Чи яаваа тэр сүргээс яагаад хүнд өгчих вөө. Өгөхгүй яахын даргаа. Яагаад гээд над руу сэрвийн хараад ирж байна. Хэдэн малыг чинь онд оруулаад төлий нь аваад өгдөг улсууд чинь хий хараад уначихвал би яахын. Өгцөн. Одоо харин би 17, 8 мянган эр хонь байна. Манай бригаадын хониноос. Тэгээд сайхан болмоор хязаалан соёолон хонь шүүгээл би 30 хэдэн хонь тавьчихья. Энэ жил өгөхгүй, хойтон өгөхгүй тэрний дараа өнөө муусайн хонинууд чинь өтлөөд ирсний дараагаар дахиад сүрэгт нэмчихье. Нээрээ тийн. За тэг, тэг гэжийсэн. Тэхдээр чинь амьтан үгэнд ордогийн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тухайн үед чин.ь нэг сайн юм хийчихсэн байхад тэрийгээ мартахгүй тэгээд?

Лхагважав: -

Тийн. Тэгж байсан гээд.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба онцгой гэх зүйл бий юу? Хадгалж явдаг, аливаа нэг түүх өөртөө агуулж байдаг ч юм уу нэг тийм.

Лхагважав: -

Байхгүй байхгүй юу байхав. Зүгээр нэг жирийн нэг өвгөн байна.

Эрдэнэтуяа -

За за ярилцлага өгсөнд маш их.

Лхагважав: -

Би тэгээд бригаадын, багийн, нэгдлийн даргыг нэг тэгж давсийн. Хоёр дахь нь яасийн гэхдээр миний нормонд нэг сартай хонгор морь байдаг байхгүй юу. Нээх гоё.

Эрдэнэтуяа -

Юундаа?

Лхагважав: -

Сартай хундан морь. Сойлгоноосоо ховилтой. Эвгүй мордвол булигаад хаячихдаг. Тэгээд манайх чинь 7000 гараад адуутай.

Эрдэнэтуяа -

За.

Лхагважав: -

Бригаад. 7000 гаран адуу байсан чинь хавар адуу хөөвөрлөөд байж байсан чинь миний тэр нормын морь байж байхгүй юу. Тэгсэн чинь бас дарга оччихоол гүй ээ энэ хэний морив? Гэхээр нь Лхагважав даргын морь л доо. Наадах жилийн авахуулддаггүй гэсэн чинь намайг хөөе хөөе нааш ир гээд дуудаж байна. Бид нар адуун дээр байсийн. хүрээд ирлээ. Яах гэсийн та гэсэн чинь. Чи энэ их морь малыг магтуулаад яах гэсийн. Таны нүүрийг тахлах гэсийн гэнэ лээ. Чи яаж хүний нүүр тахладагийн гэж байна. Гадаад орноос нэг төрийн өндөр тушаалтай хүн ирээд Яруу алдар нэгдэл нэг морь бэлэглэвэл та ташаан толгойноос нь хувь зүүцэн нэг туранхай адуу бариад зогсож байх уу та. Яруу алдар юу яагаал толгойд нь ногт хийгээд нэг эмээл хазаар зүүгээл зургий нь аваал тавиад хөөчихнө биз. Энийг тэгээл таны нүүрийг тахлах гэж байгаан гэсэн чинь нээрээ тийм юмаа. Тэгээд тэрнээс хойш. Тэгээд тэрний дараагаар тэр хавар нэг адуучин 2 азарга адуугаа алдчихгүй юу хойшоо говь руу. 2 азарга адуугаа алдчихаад миний нормны 7, 8 морь тарган байсийн. Моринд хайртай. Тэгсэн чинь 2 хүн адуунд явахаар боллоо. Миний нормны тарган морьдоос 4-ы нь бариад унаад яв. Адуугаа олоод ир. Тэр Завханмандалд Ургамалын чиглэлд сураг гарч байна гээд явуулчихав. Тэгээд хөөгөөд ирэхдээр. Тэрнээс хойш миний моринд хүрдэг хүн байхгүй болцон. Тэгээд хойно Баасанжав даргынх өнөө дарга нарынх яриа хөөрөө гаралгүй яахав дээ. Лхагважав дарга ингэж байлаа гэж ярихдээр за юухэв цаадах чинь нэг л бодолтой байгаа шүү. Болохгүй байх гэж. Тэгж би улсуудыг өөртөө татаж байсийн.

Эрдэнэтуяа -

За ярилцлага өгсөнд маш их баярлалаа.

Лхагважав: -

За, за.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.