Batsüh
Basic information
Interviewee ID: 990570
Name: Batsüh
Parent's name: Sonom
Ovog: Jooj
Sex: m
Year of Birth: 1931
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: economist
Work: retired / trade, animal husbandry
Belief: Buddhist
Born in: Uulbayan sum, Sühbaatar aimag
Lives in: Herlen sum (or part of UB), Hentii aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
privatization
intellegentsia
sum darga
democracy
nature and environment
race horse trainer
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Цэцэгжаргал -
Та өөрийнхөө тухай танилцуулахгүй юу?
Батсүх -
Би 1931 онд Сүхбаатар аймгийн Уул-Баян суманд төрсөн. За миний амьдрал ч хөгийхөндөө. Би одоо 13-тай байхдаа 1 дүгээр ангид орсон юм.Тэгсэн хэр нь би техникум төгссөн, дээд сургууль төгссөн. За 1954 онд Худалдааны техниккум төгсөөд, Дорнод аймгийн Хөлөн-буйр суманд тэр үед анхны хоршооны нягтлан бодох хийсэн. За тэгээд худалдааны байгууллагуудад 10 гаран жил ажиллаад, тэгээд дээд сургуульд орсон юм. Тэгээд 1970 онд Хөдөө Аж Ахуйн Дээд төгсөөд тэндээсээ Галшир сум нэгдлийн даргаар ирсэн. Тэгээд би нийтдээ л миний худалдаа, хөдөө аж ахуйн байгууллагуудад 20 гаруй жил ажилласан. Тэгээд нэг сүүлийн үед нэг элэгний хүнд өвчинд автагдаж нэг нилээд хэдэн жил групптэй байсан. Тийм, нэг иймэрхүү л товч амьдралтай. Одоо яахав дээ сонгууль болоод л, болох юм бол тэр улсууд юу гэж байна вэ, Аль намаас юу болж байна вэ гэж илүү үгэнд дурладаг ч юм уу, сонгогдох гэж байгаа хүнийг хүндэтгэж байгаа ч юм уу ингээд л алхаж явдаг юм жирийн л нэг ядарсан өвгөндөө. Тэр сум, одоо энэ халхын хурдан адууны өлгий гэж одоо яриад байдаг тэр маань одоо тэрдээ /Галшир/. Тэнд би 1970 онд дээд сургууль төгсөөд... тэр үед чинь социалист уралдаанд хамгийн эцсийн байр эзэлсэн сумыг... нэг шаардлагын хонхтой ийм сум байсан. Тэгээд би нэг тийм шаардлагын хонхтой аймагт, хамгийн эцсийн байранд орсон сум авсан. Тэгээд хойтон жилээс нь сум аймагтаа 3 дугаар байранд орсон. Тэр намраа хадлангын төлөвлөгөө аймагт хамгийн түрүүнд биелүүлчихсэн чинь худлаа байх гээд Галширынхан ажил хийдэггүй гэж... тэр үед усны аж ахуйн дарга байсан Алтангэрэл гэдэг хүн талбайд байсан боодолтой өвсийг 2 хоног нэг бүрчлэн тоолж байсан. За тэгээд үнэхээр төлөвлөгөө биелүүлсэн байсан. Говийн сум юм болохлоор төлөвлөгөө ч бага л даа. Гэхдээ л урд өмнө нь биелүүлж байгаагүй юм болов уу. Тэгээд би урд өмнө нь худалдаанд анхны хоршооны нягтлангаас тэгээд би Дорнодын Худалдааны трестийн дарга хүртэл бас нэг удирдах ажил хийж байсан хүн юу гэж улс орноо хуурахав дээ. Тэгээд л Галширын ажил овоо өөдтэй...би нэг тэнд нэг 7 жил нэгдлийн дарга хийсэн дээ.
Цэцэгжаргал -
Таныг яагаад энэ Хэнтий аймгийн Галшир сумын даргаар томилсон юм бол?
Батсүх -
Үгүй, би Дорнод аймагт 10 гаран жил худалдаанд ажилчихсан, дээд сургууль төгсөхөд л... тэр үед чинь одоо миний түрүү жилд Өвөрхангай аймгийн Жамъяндорж гэж нэг сургуулиасаа энд Өмнөдэлгэрийн нэгдлийн даргаар томилогдсон. Намайг нэг өдөр декан дуудаад л Төв хорооны боловсон хүчин Данзан гэж хүнтэй уулз л гэсэн. Очсон та урд өмнө ажиллаж байсан хүн юм байна. За Хэнтий аймагт нэгдлийн даргаар л явнадаа л гэсэн. За тэгээд дээд сургууль төгсөж байгаа хүн юм чинь... тэр үед нэгдлийн дарга гэдэг чинь бас л нэг амаргүй л ажил юм уу гэж бодоод ямар... тэр үед чинь намын гишүүн хүн үгүй гэх биш дээ хүрээд л ирсэн. Ирэхлээр аймгийн намын хороо, одоо захиргааны хурал хуралдаад одоо тэгээд Галширт явна гэсэн. Тэгтэл таньдаг хүн энд Баянмөнхын дарга байсан одоо олны нэр нь хар Цэдэв гэдэг юмсандаа. Тэр Дорнодод худалдаанд байхад бид 2 сайн танил л юмсан. “Галшир одоо ажил хийхгүй, архи их ууна. Аймагт хамгийн муу ажилтай, битгий яв, чи одоо над руу ч болов очоод нэгдлийн орлогч хий” гэж хэлсэн. Тэгээд л товчоонд орсон, товчоонд ороод “ходоод гэдэс муу” гээд жаахан шалтаг хэлсэн тэгсэн чинь “залуу хүн байна одоо намын даалгавар, намын даалгаврыг сургууль төгсөж ирсэн хүн үгүй гэхгүй. За энэ хүнийг Галширт нэгдлийн даргаар тавих уу” гээд л намын хорооны дарга, сүрхий ширүүн дарга байсан юм уу даа. “За одоо энийг батлах уу” л гэсэн бусад улсууд гар өргөөд баталсан. Гар өргөөд л батлахлаар тэр үед намын даалгаварыг үгүй гэх эрх бидэнд байгаагүй болохлоор л би явсан юмдаа. Намайг Галширт очиход анх хүлээлцүүлж өгсөн Жамбалсүрэн гэж хүн, аймгийн захиргааны зохион байгуулах хэлтсийн дарга.. одоо нэг 80 хүрсэн өвгөн бий. Ингээд л Галшир суманд л очсон. Тэр үед хөгтэй л дөө аймагтаа хамгийн муу ажилтай бас дээр үеийн улсуудаас Хардлын хошуу гэдэг чинь хараалч бас одоо онцгүй энэ тэр гэдэг. Гэхдээ төрийн ажлын төлөө юм болохлоор би нас ч арай залуу байлаа хараал, ерөөлөөс ч онц айгаагүй тэгээд л ажлаа эхэлсэн юм.
Цэцэгжаргал -
Таныг Сүхбаатар аймагт сум нэгдлийн даргаар томилогдоод ирэхэд нутгийн хүмүүс ер нь яаж хүлээж авсан?
Батсүх -
Энд... би ер нь Сүхбаатарт...манай эх эцэг бол үндсэн Сүхбаатарынх. Би Сүхбаатарт хүнд өргөгдсөн, эх эцэг ах дүү нараас минь энэ Хэнтий аймагт байсан.
Цэцэгжаргал -
Аан гарал бол Хэнтийх?
Батсүх -
Тийм, тийм. Үгүй ээ Сүхбаатарынх. Гэхдээ энд ах дүү нар маань шилжээд ирсэн. Миний хамгийн том ах монголын багш гэсэн үнэмлэхийн 3 номерын үнэмлэхтэй анхны л багш байсан улсуудын л, тэр л одоо 10-аад улс дотор багтсан ийм хүн. Тэгээд ах маань энд ирсэн учраас миний төрөл садан аав ээжий энд шилжээд ирсэн. Би Сүхбаатарт бас төрсөн байсан. Энд ирэхэд ах дүү нартаа ирсэн яахав. Аймгийн удирдлагууд энэ тэрийг чинь мэдэхгүй яахав товчоо захиргааны хурал гэдгийн чинь. Урьд бас улсдаа 10 гаран жил ажилласан болохоор мэдэж л байсан. Онцын ч их цааргалаагүй тэгээд л аймгийн захиргааны хүлээлгэж өгөх хүнтэй л тэгээд л Галширт очсон. Ажилд нь орсон. Маргааш нь яахав дээ Жамбалсүрэн бид насаар ойрхон юм. Энэ 2-ын аль нь юм бол гэж Галширынхан ярьж байсан гэсэн. Галширынхныг их шооч гэдэг юм. Одоо ч одоо зарим хүмүүсийнх нь шоолсон “Мууран сэдийн гижигдээгүй инээд, холимиог хуурга” гэсэн ном байдаг юм дандаа бие биенийгээ шоолчихсон. Тэгэхлээр би одоо тэнд л очсон юм. Тэгээд очоод л миний амьдрал одоо муу болоогүй ээ. Ард түмний амьдралыг... Галширынхан чинь халхын хурдан хүлгийн өлгий юм чинь. Би бас нэг улсдаа урьд нь ажиллаж байсан юм болохлоор юунаас эхэлье гэж бодсон юм уу яасан юм... Догмидын, Идэрбатын гэж айл гэрээ шатаачихсан байсан. За тэгээд айлын илүү гэрт, олон хүүхэдтэй гэхдээ нэгдлийн адуучин, авгай нь одоо нэгдлийн бог мал малладаг байсан. Тэгээд одоо тэр үедээ бас ажлын арга ч юм уу, хүн хуурч байгаа юм уу...нэгдлийн зөвлөлийнхөө хурлаар оруулаад тэр айлд 5 ханатай сайхан гэр өгсөн. За тэр бас шинэ дарга маань ингээд гэр өглөө гэж олон түмэн бас наашаа эргэсэн байх. За ажил хийдэггүй ч гэсэн, юунаас нь эхлий дээ гэж бодоод байсан. Нэгдлийн адуу нь одоо их эмнэгшчихсэн, адуу малаа алддаг ийм одоо байсан. Тэгэхлээр нь ердөө л тэр жилийнхээ цагаан сарын шинийн 3, намын баяраар ердөө л морь уралдуулж эхэлсэн. Аа тэгэхлээр нэгдлийн настай улсууд намайг ер нь тэр моринд дуртай юм гэж их наашаа байсан. Би ч өөрөө моринд дуртай л даа. Сүүлд нь одоо би 1974...1973 онд Наваандэндэвийн Магал гэж хүнээс шүдлэн үрээ аваад хязааланд нь, тэр үедээ л мотоциклийн үнэ 3500 цаас тоолж өгч авсан. Тэрийгээ түрүүлгэчээд. Тэгээд энд ирээд аймгийн захиргаа, намын хорооны хавсарсан хурлаар аймгийн 2 даргаас ширүүхэн зэмлэл авч би МАХН-аасаа сануулга авч байсан юм даа морь уясан хэрэгт холбогдож. Тийм энийг одоогийн улсуудыг бодох юм бол аа нэг хэдэн цаас байвал тэр үед чинь залуу байсан болов уу мориор нэг тоглож жаргах л байж гэж би одоо тэгэж бодож явдаг юм даа. Мориноос болж би нэг тэгж донго авч л явсан юм.
Цэцэгжаргал -
Галширын дарга хийсний дараа та ямар ажил хийж явсан вэ?
Батсүх -
Би тэндээсээ ирэхэд намын хорооны дарга хийж байсан Лувсанжамц гэж Сүхбаатар аймгийн хүн байсан. За тэгээд би тэнд чинь өөрөө морь уяна. Галширынхныг наадмаар их морь уралдуулна. Тэгсэн чинь ирэхлээр зэрэг... энд ирээд Лувсанжамц дарга Галширын хөдөлмөрчдөд хэлсэн “даргын чинь ажлаас халаагүй шүү, өөрчилж бид нар нам өөр газар тавих гэж байна” гэж хэлсэн. За ирсэн хойно Биндэр, Батширээт-д нэгдлийн даргаар яв гэж хэлсэн. Би бас Галширт байхдаа миний тэр үедээ бол буруу, одоо бол их л зөв юм. Би бас нэг азрага адуутай болчихсон юм байгаа юм хүн хараас худалдаж аваад. Тэгээд морио одоо энэ урд тал нутагт байж уяхсан гэж бодоод. Тэгээд одоо Лувсанжамц даргад одоо “би бие муу” ер нь сүүлдээ... “би таануудыг... Галшир чинь 100 км-ийн байдаг юм, 100 км-ийн цаана морь уяад таануудын чихийг их халууцуулсан. Одоо би энэ хойшоо буриад суманд очоод тэгээд улам л халууцуулна. Би ер нь нэгдлийн дарга хийж чадахгүй”. Бас жаахан эвгүй үг хэлсэн юм уу ...”та Сүхбаатар аймгийн хүн гэсэн Сүхбаатарын тэрний хүн би Сүхбаатарын хүн. Ер нь одоо намайг харж үзэж болдоггүй юм уу. Тэр нэг таануудад ад үзэгдсэн хэдэн адуугаа аваад би тэр Сүхбаатарлуугаа явъя” гэсэн. Тэгээд дарга маань үнэндээ тэгж уурлаж хүн загнадаггүй хүн байсан, манай намын хороон дарга Лувсанжамц дарга янз бүрээр хэлсэн. Би ч одоо жаахан уйдсан, хөдөө тэгээд юм болоогүй. Тэгээд одоо тэр үедээ буруу хэрэг юм аа. Баянхутагын Тэмцэл нэгдлийн дарга Дугарсүрэн гэж Сүхбаатар аймгийн Мөнххааны хүн байсан. Одоо урьд нь 2-аа нэг зиндааны ажил хийж байсан юм сан. Тэрэндээ очоод “за чи, би энд эдийн засагч хийе”... энэ аймгийн хөдөө аж ахуйн удирдах газрын дарга Моонон дарга гэж байсан юм...”Моонон даргад 2-лаа хэлье. Тэгж байгаад нэг тушаал гаргуулъя” гэж. За тэгж байгаад Баянхутагт тушаал гаргуулалгүй нэг 2-3 сар эдийн засагч гээд л энэ нэг хүн харахад бол эдийн засагч өөрөө бол цалин хөлс ч авахгүй нэг ингэсхийгээд байсан. Тэгээд Моонон даргад хэлж байж Тэмцэл нэгдлийн эдийн засагч гэсэн тушаал гаргуулсан. За тэгээд би нэг бас л 2-3 жил Тэмцэл нэгдэлд эдийн засагч хийгээд, тэгээд л одоо элэг маань муудаад элэг аторбичиский церозз гээд. Тэгээд элэгний хатууралтай, тэрүүгээрээ л бас нэг нилээн жил групптэй явж байгаад тэгээд л тэтгэвэртээ гарсан юм даа.
Цэцэгжаргал -
1990 оны одоо ардчилал гарах үед та ер нь юу хийж явсан бэ ?
Батсүх -
Өө яг тэр үед чинь одоо элэг муу групптэй байсан. Ардчилал гарч одоо, энэ чинь юу билээ дээ... одоо цагаан сарын боовоо хүнээр хийлгэж байтал “ардчилал гэж гарлаа, хөдөлмөрчдийн цуглаан боллоо, Гандантэгчилэн хийдийн хамба лам Гаадан лам Жанлов Цогзол айлдаж их болсон зургаан зүйл хамаг амьтны аж жаргал сайн сайхны төлөө айлдлаа л” гэж байсан. Сосорбарам одоо энэ жүжигчин ардчиллын одоо илтгэл тавьж байсан. Ардчилал гэдгийг одоо дуулж байсан болохоос биш тэр үедээ нарийн мэдэхгүй. За Сосор барам гэж сайхан илтгэл тавьж л байсан.Дараахан нь намын Үнэн сонин тэр үедээ ч одоо хэвлэл цөөхөн байлаа. Тэндээр Баянхонгороос “хонгор нутагт тийм хүн байх ёсгүй, энэ одоо тэр Сосорбарам бол ер нь манай Хонгор нутагт ер ирэхийн хэрэггүй” гэж ингэж байх шиг байсан хэвлэлээр. Одоо Сосорбарам гавъяат болоод ингээд ард түмнийгээ баясгаж байхлаар Хонгор нутгийн сайхан хүү гэж Баянхонгорынхон бахдаж байдаг болов уу гэж би дотроо бодож л байдаг юмдаа.
Цэцэгжаргал -
Ардчиллын үед хаана амьдарч байсан бэ?
Батсүх -
Хэнтий аймгийнхаа Баянхутаг суманд л байсан.
Цэцэгжаргал -
Та ардчиллын үйл явцад оролцож байв уу?
Батсүх -
Аа би чинь одоо, би МАХН-д одоо би 50 гаран жил болсон хүн. Ардчиллын талаар одоо хүүхдүүд цуглаан хийгээд л. Жишээлбэл манай одоо Баянхутаг суманд Содномпил гээд нэг их сахалтай өвгөн бий. Одоо энэ Баянхутагтаа л ёстой энэ ардчиллын алтан хараацай гэж. Ганхүү гэж нэг хүү, залуу бий энэ зах дээр. Ийм хүүхдүүд одоо цуглаан хийгээд наана цаана гүйдэг. За би бас тэр хүүхдүүд энэ тэрийг зөв гэж бас дэмждэг байсан. Бас зарим хүмүүсүүд...Лувсанзундуй гэж ахмад дайчин бий энэ дайнуудад оролцож явсан одоо Дорноговьд бий. Энэ Батсүх /өөрөө/, Лувсанзундуй нар ер нь хүүхдүүд уруу татаж байна гэж. Бас үнэхээр уруу татая гэж бодоогүй, үнэн амьдрал ийм л үнэн байсан. Одоо тэр үед Цэргээ гэж хөөрхий Лувсандаржаагийн Цэргээ гэж Дэлгэрхаанд сумын дарга хийж байгаад нас барчихсан. Тэр сумын дарга байхдаа хэдэн хүүхдүүдийг цуглаан хийлгэхгүй хориод байсан юм байна. Би болсон хойно өнөө тэр ад үзэгдсэн хэдэн адуундаа яваад ирсэн чинь харин “Батсүх гуай одоо дарга цуглаан хийлгэхгүй байна, очооч” гэж. Харин тэгэхлээр нь илүү үгэнд дуртайдаа ч юм уу даа муу уранхай хөвөнтэй тэрлэгтэйгээ очоод. Цэргээ дарга чинь надаас намайг нам нэгдлийн дарга хийж байхад эвлэлийн үүрийн дарга л байсан юм. За тэгээд Цэргээ даргыгаа жаахан буруутгаж загнаж, зэмлээд. Тэгж байсан чинь тэгээд тэр хүүхдүүд минь цуглаанаа хийсэн. Тэгээд тэр Содномпил... миний нэг зураг байдаг юм уранхай хөвөнтэй тэрлэгтэй. Одоо харахад нэг муу уяатай хөгшин нохой шиг тэмүүлж байгаа нэг зураг байсан юм. “Энэ одоо бидэнд дурсгалын юм, энийг чинь би канондуулж аваад өгье” гэж хэлээд аваад явчихсан. Тэгэхлээр би чинь ардчиллыг бас дэмждэггүй биш бас би дэмждэг хүн. Аа энийг юу гэхлээр зэрэг “МАХН чинь дутагдлын дэргэдүүр өнгөрөх эрхгүй” гэж биднийг хүмүүжүүлсэн, “зөв юмыг бол дэмжиж бай” гэж хэлсэн. За тийм учраас тухайн үедээ нийгмийн хөгжлийн дагуу гарч ирж байгаа, тэрийг ойлгосон хүүхдүүд тэнд гараад ирэхлээр би дэмжих л ёстой гээд дэмждэг. Аа гэхдээ би 50 гаран жил болсон хувьсгалт намынхаа үйл ажиллагаа, энэ мөрийн хөтөлбөрөөс би өчүүхэн ч гажна гэж боддоггүй.
Цэцэгжаргал -
Ардчиллын үед таны амьдрал ер нь хэр байсан вэ?
Батсүх -
Аа ардчиллын алдад яахав дээ, би нэг жирийн л нэг ажил хийж байгаад тэгээд нэг групптэй. Группын нэг 100 гаран ч бил үү төгрөг авчихдаг, тэгээд нэг хэдэн малаа эргүүлдсэн нэг иймэрхүүшүү л амьдралтай байсан.
Цэцэгжаргал -
Ардчиллын үйл явц ер нь таны амьдралд яаж нөлөөлсөн вэ?
Батсүх -
За яахвээ, ардчиллын үйл явцыг би бол өөр дээрээн бол тусгаад ирэхлээр онцгой тодорхой мэдэгдэхээр төдийлөн тийм гавъяатай юмгүй. Аа гэхдээ нэгэнт л нийгмийн хөгжлийн дагуу ингээд гараад ирсэн юм болсон хойно яахав дээ чөлөөтэй үг хэлэх тэр талаараа илүү аштай ч юм биз. За тэгээд мань мэт чинь одоо... Хувьсгалт намаа би одоо муу хэлж байгаа юм биш тийм сайхан хүмүүжүүлсэн гэж би боддог. Нэгдлийн дарга байхад нэгдлийн нэг хашааны ганц хар модон банзыг гэрлүүгээ сугавчилаад аваад явах, нэг илүү дутуу нэг нэгдлээс үхсэн хурганых нь арьсыг аж ахуйгаас аваад хувьдаа хэрэглэчихье гэх юмгүй хүмүүжүүлсэн. Аа тэгэхлээр би ардчиллын үед бол улсууд бол эрх чөлөөтэй боллоо, үгээ хэлдэг боллоо хөрөнгө малтай боллоо л гэж байдаг юм. Тэгэхдээ тэрийг, тэр сайхан үйл явдлыг одоо манай улсад зөв ч явж байгаа юм уу буруу ч явж байгаа юм уу тэр сайн сайхан... одоо ядарсан биднуудад бүр тодорхой мэдэгдэх талаар барагтай юм уу гэж бодогддог. Аа тэрнээс би ардчиллыгаа би муу хэлэхгүй л дээ нэгэнт.
Цэцэгжаргал -
Ардчилал гарч байх үед ардчилал таны амьралд яаж нөлөөлнө гэж бодож байсан вэ ?
Батсүх -
Аа би одоо нэгэнт Орос-д л Гарбочаев билүү дээ... тэнд ч одоо гараад л тэр талаар гарсан. Ер нь одоо сургуульд байж байхад чинь одоо мань мэтийг чинь хүй нэгдлийн нийгэм, эзэн боолын нийгэм тэгээд л социалист нийгэм тэгээд л капиталист нийгэм гээд тэгээд л ингэдэг л байлаа. Тэгэхлээр одоо энэ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай энэ орноосоо, нэг намын дарангуйллаас одоо гарлаа л гэж ингэж л байсан. Энэ чөлөөтэй болох юм байна... ер нь зүгээр дотроо бодохдоо “аа энэ капиталист эдийн засаг, капиталист нийгэм гэж яриад байсандаа, одоо тэр нь юм болов уу л” гэж ингэж л бодож байсан. Нүдэнд харагдаад тодорхой мэдрэгдээгүй юм болохлоор сайн мэдэгдэхгүй л байсан л даа.
Цэцэгжаргал -
Ардчиллын үйл явцад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оролцоо ер нь ямаршуу байсан вэ?
Батсүх -
Өө тэр үед чинь одоо.... нарийн мэддэг улсууд одоо нэг хэсэг байсан байх. Аа нэг хэсэг нь би нэг муухай л үг хэлэх юм байна даа “нохой хуцаж байхлаар юуг нь харахыг мэдэхгүй далимдуулж нэг дагаад хуцаад байдаг нохой байдаг ш дээ” тэрүүн шиг тиймэрхүү нэг юм байсан л байх. Жишээлбэл манай сумын дэлгүүр дотор дэлгүүрийн цэвэрлэгч Намсрайжав, нэг нь Нина гэдэгсэн билүү дээ 2 настай хүүхэн “за энэ нэг МАХН-аас салж л нэг амарлаадаа. Одоо энэ ардчилал гэдэг чинь сайхан боллоо” гэж ингэж байсан. Тэрний хажуу талд одоо бурхан болсон Намжилноров гэж, тэр үедээ намын хэсгийн зохион байгуулагч хийж байсан тэр хүн “үгүй Намсрайжаваа тэр...Намсрайжав Завхан аймгийн хүн байсан. Намсрайжаваа чамайг Завхан аймгаас хоригдол байсан Дамбийням багшийг дагаад морин тэргэн дээр сууж ирээд хэдэн сарын дараа энэ Өгөөмөрт тэрнээсээ хөөгдчихөөд...тэгэхлээр чинь Гунгааданзан хувьсгалт намын л удирдлаганд байсан хүн. Тэр дагуулж аваачаад олон сайхан хүүхэдтэй болголоо. Энэ чинь МАХН чинь чамд гай болоо юу. Намсрайжав, Рина та 2 амаа татвал дээр юм биш үү. Сайн сайхан юм одоо биднуудад одоо нүдэнд харагдаагүй л байна шүү. Ингээд даган баясах хөгшин авгайчуудад онцгүй юм” гэж хэлж байсан. Би тэрийг ердөө мартдаггүй юм.
Цэцэгжаргал -
Эмэгтэй хүмүүс ер нь ардчиллын үйл явцад оролцож байсан уу?
Батсүх -
Оролцож л байсан л даа.
Цэцэгжаргал -
Ардчилал эрэгтэй, эмэгтэй хүмүүсд ялгаатай нөлөөлсөн үү?
Батсүх -
Би одоо мэдэхгүй л юм даа. Үгүй байхдаа, нэгэнт л хүн ойлгож л чадаж байвал дээрээсээ л лав ялгаагүй. Тийм.
Цэцэгжаргал -
Ардчиллын дараагаар өмч хувьчлал гэж явагдсан ш дээ. Та өмч хувьчлалын талаарх мэдээллийг анх хаанаас авч байв?
Батсүх -
За өмч хувьчлалын талаар чинь, тэр үед одоо энэ их хурлын гишүүн халзан Ганболд чинь л телевизр, радиогоор одоо...тэр үед чинь телевизээр ч өөдтэй юм гараагүй. Радиогоор л их л ярьсан. Аа тэр үед Дархан сумын нэгдлийн дарга байсан Тэрбиш гээд тэр одоо манай Хэнтий аймгаас ярьж л байсан. Ер нь тэр үед чинь радиогоо л биднууд их сонсдог байсан. Өмч хувьчлал гэж явагдана гэж. Аа тэгээд дан ялангуяа хөдөөд чинь нэгдэлд одоо энэ малыг малчдад өгөх юм гэнэ, за улсын байгууллагад одоо тийм юм өгөх юм гэнэ, малчиндаа тэгж өгч хувьчлах юм гэнэ гэж ингэж л их ярьдаг байсан. За Баянхутагт чинь одоо хувьчлалын талаар тэр малыг хуваарилахад Баянхутагт нэгдлийн дарга нь Лувсандоржийн Хээшиг гэж байсан. Аа тэр мал хунарыг одоо хуваарилах янзлахад нь Рэгзэннамжил, Чойжав, Ойдав гээд багийн дарга, Рэгзэннамжил намын гишүүн л байсан байх, Чойжав нь нэгдлийн л одоо нэг нэр хүндтэй жолооч ийм нэг 3 улсууд одоо их хуваарилж ингэж байсан. Би ч одоо бас нэг эвгүй хэл аманд дуртай ч хүн юм уу даа. Нэгдлийн даргад “чи ер нь хувьчлалыг хийнэ гэхэд ердөө юм мэдэхгүй хэдэн өвгөчүүлийг аваачиж хуваарилуулаад арай хэтэрч байгаа юм биш үү” гэж ингээд би нэг дуугарчихсан. Тэгэхлээр нэгдлийн даргадаа бас эвгүй дуугарч л байсан. Аа одоо энийг чинь одоо зарим нэг нь өмч хувьчиллал явагдлаа гээд нэгдлийн дарга нягтлан бодохруугаа бас одоо тал засах ийм улсууд бас байсан л байх. Одоо нэрийг нь хэлээд яахав дээ хөөрхий өнчин өрөөсөн болсон нэг муу өвгөн энэ тэр байдаг юм. Тэр бас Батсүх гэгч тэгж л байна, Хоролыг тэгж л байна гэж... Би тухайн үедээ тэр 3 өвгөнөөс өмч хувьчлалын талаар арай илүү мэдлэгтэй байсан юм болов уу гэж бодож байдаг юм.
Цэцэгжаргал -
Өмч хувьчлалыг танай нутагт яаж зарласан вэ?
Батсүх -
Одоо тэр үед чинь лекц уншлага гэж хийдэг байлаадаа. Тэр дээр л сум нэгдлийн одоо удирдлага, намын байгууллагаас одоо ярьдаг хэлдэг. За групптэй байсан мань мэт бол одоо юу болох нь вэ гээд өмч хувьчлалын талаар одоо дарга нар ярих нь гэж өөрийн сайн дураараа шогшиж очдог, илүү үгэнд дурладаг иймэрхүү л хэлбэртэй байсан юмдаа. Тэрнээс төв орон газраар улсууд яваад л юм яриад л наана цаана болоогүй л дээ. Тэгээд одоо ардчилал гэдэг чинь одоо их тийм чөлөөтэй боллоо, энэ одоо хувьсгалт намыг чинь одоо үйл ажиллагааны нам, парламентын нам энэ тэр гээд л бас ингэж ялгадаг байсан. Ер нь одоо бүх өмч хөрөнгө ард түмний эрх мэдэлд орчихож. Ер нь тэгээл тэр үед чинь одоо миний л хувьд одоо улсынх гэж хөрөнгө өмч байдаг ч юм уу, бүх юм л хувийнх л болдог юм байх гээд. Урьд одоо юунд байж байхад ер нь энэ хөрөнгөтөн оронд чинь өмч хөрөнгө одоо нэг л баян улсуудынх байдаг. Дээгүүр одоо сонгууль ч юм уу удирдах ажилтан дандаа л мөнгө төгрөгтэй улсууд гардаг ийм л болдог юм байх гээд. Аа тэгэхлээр юм бүхэн чөлөөтэй, одоо тэр болохгүй улсын өмчлүү дайрлаа гэх юмгүй юм болдог юм болов уу гэж л... нарийн учрыг бас л мэдэхгүй л бас л нэг л явж байсан удаа бий л дээ.
Цэцэгжаргал -
Өмч хувьчлалыг танай нэгдэлд хэрхэн зохион байгуулж явуулсан бэ?
Батсүх -
Өмч хувьчлалыг одоо явуулж байхдаа, тэр үед чинь одоо нэгдлийн зөвлөлийн хурал, сумын захиргааны хавсарсан хурал ч юм уу хуралд нь суугаагүй болохоор нарийн мэдэхгүй байна. Аа сумын хариуцлагатнууд, за баг бригадын хариуцлагатнууд за тэгээд л нэр хүндтэй хүмүүсүүдийг оролцуулсан ийм хурал л өдөржин л хийдэг л байсан. Завсарлаж байгаад л хуралддаг л байсан. Тэгээд л одоо нэгдлийн мал чинь суурь сууриараа айл дээр байна газар. Тэгэхлээр тэр хүмүүсүүд чинь л одоо дансаараа... би дээр хэлсэн тэр 3 хүмүүсүүд чинь жишээлбэл, Батсүхийн суурьд одоо 500 хонь гэвэл 500 хонийг тийм тийм хүмүүсүүдэд гэж. Одоо нэгдлийн гишүүддээ тэдэн толгой мал, аа нэгдлийн гишүүн биш хүнд бол тэдэн толгой мал улсын байгууллагын ажилчинд гэж. Тэгэхлээр нэгдлийн гишүүддээ л, хүмүүсүүддээ тааруулаад л хуваарилсандаа. Тэр хуваарийн дагуу л баг бригадын удирдлагууд яваад суурь сууриас олгогдож байсан. Тэр одоо тухайн тэр үедээ бол малгүй улсууд бол малжчихаж л байсан. Аа цөөхөн анхиагүйхэн хүн цөөхөн мал авсан бол тэрийгээ ердөө намар нь зун нь нэг булаг юм уу нэг худгийн зах дээр очиж байгаад хувааж идэхийг нь идээд, алдахыг нь алдаад ингээд л өнгөрсөн. Ер нь өмч хувьчлалын дараагаар чинь одоо ганзгын наймаа гэдэг юм уу худалдаа наймаа ч хөдөөгүүр их явсан. Тэгэхэд чинь шил архи гэхэд чинь л төлгөө барьж өгөөд шил архи авах шиг. Тэгээд нэгэнт урьд нь өнөөх нь өөрийн хөдөлмөрөөр өсгөөгүй ингээд хүн өгчихсөн, тэгээд өөрөө анхи муутайхан хүн бол тэгээд архи уудаг байвал ер нь хэдийг нь ч одоо өгчихөд гэмгүй л байх. Тэр бол өмч хувьчлал явлаа, зах зээлийн анхны үед чинь одоо худалдаа наймааны тийм улсууд хөдөөгөр их явдаг. Зүгээр тааралдлаа байхад машинаар явж байгаа хүн хязаалан үнээ өгье гэхэд цуг яваа хүнээсээ “үгүй ээ найзаа хязаалан гэдэг чинь хөгшин гэсэн үг үү, ямар гэсэн үг вэ” гэж ингэж явж байгаа хүн тааралдаж л байсан. Тэрийг сонсоход ээ хөөрхий энэ хүүхэд одоо ийм ч байж байж тэгээд л мань мэтийн 5-3 төгрөг, энэ нэг өмч хувьчлалаар өгсөн төлөг хургыг л цуглуулж байх юм даа ингэж л бодогдож байсан юмдаа.
Цэцэгжаргал -
Нэгдлийн өмчийг яаж хуваарилсан бэ? Албан хаагчид, ажилгүй хүмүүс малчид гээд ялгаа байсан уу?
Батсүх -
Аа тэр одоо нэгдлийн чинь бүх л өмч хөрөнгөө мэддэг хүн нь, нэгдлийн зөвлөлийн гишүүдийн... бүх гишүүдийн хурал. Тэр хурлаараа л тэр өмч хувьчлалын чинь дээрээсээ бас нэг тогтсон хэмжээ байсан л даа. Нэгдлийн гишүүддээ бол арай ахиухан, албан хаагчиддаа арай цөөхөн, сумын төвд байгаа улсын албан байгууллагын хүмүүсүүдэд бол бүр цөөхөн. Тэгээд тоо тогтоосон байсан. Тэр тоог нь би одоо мэдэхгүй байна. Тэрийг л баримталж хуваасан. Жишээлбэл ухаандаа л талхны үнэ 270 төгрөг гэж байдаг шиг нэгдлийн гишүүн хүнд бол төдөн бог төдөн бод гэж. Тэрийг л баримталж л хувааж байх шиг байсан. Бусад газар нь ямар байхыг одоо мэдэхгүй. Манай сумыхны хувьд тэгэж л хуваарилж байсан. Харин яах вэ дээ улсуудын ярих нь бол бас илүү дутуу, нэгдлийн удирдлагад байсан хүмүүсүүдэд энэ тэр илүү дутуу таньдаг мэддэг газраа илүү мал орхиж байна, наана цаана гэдэг тийм яриа байсан. Үнэн худлыг бол би мэдэхгүй тийм л юм даа.
Цэцэгжаргал -
Нэгдлийн өмчийг хуваарилахдаа яг тэгшитгээд хуваарилчихсан юм уу?
Батсүх -
Ер нь нэгдлийн гишүүнд тэдэн бог, тэдэн бод гэж. Аа албан хаагчидад нь бол төд, улсын байгууллагад ажиллаж байгаад бол төд гэсэн тийм.
Цэцэгжаргал -
Барагцаа тоо та санаж байна уу?
Батсүх -
Тоог ч мэдэхгүй юм даа. За тэгээд тэрүүгээрээ лав нэг сумын төвд олон хүүхэдтэй нэг айл байсандаа. Тэр цөөхөн л хонь, ямаатай саалийн үнээтэй ч болсон уу. Баянхутагаас урагшхан булгийн тэнд гарч байгаад зун нь идээд дуусгачихаж л байсан. Аа тэрүүгээрээ одоо баяжчихсан, хөлжчихсөн одоогийн энэ 1000-туудын суурь тавигдсан ч юм уу ийм улсууд бол байж л байна л даа.
Цэцэгжаргал -
Хүмүүсийн өдөр тутмын амьдралд хувьчлал яаж нөлөөлсөн гэж боддог вэ?
Батсүх -
За одоо тэр бүгдийг нарийн судалж мэдэж байсан бишдээ мэдэхгүй юм. Аа ер нь өмч хувьчлал явагдлаа, ардчилал явагдсаны дагуу бол зарим нэгнийх нь энэ арчаатай нэгийнх нь амьдрал бол сайжирсан аятай л байх шиг байгаа юм. За арчаагүй нэг нь, тэгээд одоо өндөр настай ядарсан мань мэт бол одоо яахав дээ нийтийн дуулиан дотор л ингэсхийгээд л явж л байгаа юмдаа.
Цэцэгжаргал -
Малаас бусад нэгдэл нийгмийн өмчийг яаж хуваарилж байсан юм бол? Сум, нэгдлүүдэд байсан улсын үйлдвэр, аж ахуйн газрын өмчийг ер нь яаж хувааж байсан бэ?
Батсүх -
Аа тэр үед чинь одоо нэгдэлд чинь хөдөө худаг, малын хашаа, саравч гэж байсан.
Цэцэгжаргал -
За
Батсүх -
За тэр хашаа саравчыг бас л одоо хүмүүсүүдэд хувьчилж байсан. Даа ялангуяа гүн өрмийн худаг байсан. За тэрийг одоо үндсэн хөрөнгөндөө ингээд ав. Тэр үед чинь бол нэг ягаан цэнхэр тасалбар гэж нэг гайхал байна газар даа. Тэрүүнд, тэр чинь одоо олон мянган төгрөгний багтаамжтай. Тэрэн дотор овсгоотойхон хүн бол нэг сайхан саравчийг өөрийн хөрөнгө болгоод хувьчлаад авч л байсан. Тэгээд аваад нэгэнт л өөрийн болсон юм чинь дахиад худалдана уу, хэмхлээд түлнэ үү тэр хүний л эрх. Харин тэр бол тухайн үедээ тийм л болсон. Аа улсын албан байгууллагыг бол тэр үедээ л хөдөө суманд бол нээх хувьчлаагүй л дээ. Сүүлд л явцын дунд л хувьчилж жишээлбэл, худалдаа бэлтгэлийн анги гэдэг газар байвал явцын дунд үүргийн худалдаа одоо нэг түц мүцээр явсаар байж байгаад л одоо замхраад дуусаж байгаа юм чинь дээ. Өөр бусдаар одоо тийм... тэр нөгөө ягаан цэнхэр тасалбар гээд байдаг одоо тэрүүндээ л багтаагаад л авцгаасандаа үндсэн хөрөнгийг.
Цэцэгжаргал -
Жишээлэх юм бол сумыг худалдаагаар хангадаг байсан худалдаа бэлтгэлийн анги гээд томоохон байгууллага байсан...
Батсүх -
Аанхаа
Цэцэгжаргал -
Тэрийг ямар хүмүүс хувьчилж авч байсан юм?
Батсүх -
Хувьчилж авахдаа чинь, тэр үед чинь одоо ч байгаа юм шиг байгаа юм бас нэг эзэмшиж байгаа хүмүүсүүд бол давуу эрхтэй гэж.
Цэцэгжаргал -
За.
Батсүх -
Тийм учир худалдаа бэлтгэлийн ангийг одоо хувьчилна гэвэл тэр үедээ ангийн дарга ч байсан юм уу, нягтлан бодох юм уу аа энэ одоо ажилчин авна. Тэрийг одоо аваад цаашаанаа ажиллуулж чадна гэсэн ийм ажиллаж байсан хүмүүсүүд нь давуу эрхтэй байсан юм ямар ч гэсэн.
Цэцэгжаргал -
Аанхаа
Батсүх -
Өөрөө бол тэр үед чинь юм эзэмшээгүй болохлоор давуу эрхийг ч эдэлсэнгүй. Айхтар хүнд ч хялаалгаад байгаагүй. Тэгээд л нийтийн дунд ингэсхийгээд л явж байгаа юмдаа...Хэд байсан юм бол одоо мартчихаж ээ. Нэг нь одоо, тэр үеийн одоо мөнгөний ханш ч одоо одоотой зүйрлэх юм биш дээ. Эгээ нэг 7000-ынх /ягаан, цэнхэр тасалбарын үнэ/ энэ тэр байгаагүй байгаадаа. Тэгээд л тэрүүнд чинь л үндсэн хөрөнгө юм хумаа авдаг. Тэгээд л тэрийг чинь сүүлд одоо ингээд л Говь компани ч юм уу, нефть одоо тэгээд албан газруудад л хувьцаа гээд л өгсөн. Миний хувьд л нэг юм байсан, тэрийгээ нэг аль хэдэн жилийн өмнө...за Говиос нэг 1000 гаран цаас авсан уу яасан. За тэрийг хадгалж явснаас ер нь үр дүнг нь үзэх ч юм уу үгүй ч юм уу гээд нэг ширхэгийг нь 20 төгрөгөөр өглүү, 80 төгрөгөөр өглүү худалдчихсан ийм л байна даа.
Цэцэгжаргал -
Хүмүүст тарааж өгч байсан цэнхэр, ягаан тасалбарыг аваад тэрүүгээр өмч хөрөнгө худалдаж авах сэтгэлгээ ер нь хэр байсан юм бэ?
Батсүх -
За лав л хөдөөний...одоо мань мэт бол одоо ер нь тэрийгээ ер нь хэрэг болох хэрэгцээтэй юм байна гэж ер нь ойлгоцоор муу байсан байхаа. Тийм учраас тэрийг нэг жаал хадгалж байгаад, аа тэгээд л юуны хөрөнгө хуваарилна гээд л... тэгээд л ашигтай ажилсан бол тэр газрынх өгнө гээд. Ухаандаа говийнх ч бай, нефтийнх ч бай, дорнодынх ч бай ер нь газар газар л, дуртай дуртай газраа өгч байсан. Тэгээд тэрийг ер нь, ер нь энэ алсдаа хэрэг болно. Одоо энэ үнэт цаасны арилжаа гээд ийм юм болно гэж ер нь тухайн тэр үед ойлгож байсан нэг хэсэг нь одоо хөлжөө л биз. Тэрийг би одоо яаж мэдэх вэ. Ер нь лав хөдөө орон нутагт өө нэг цэнхэр ягаан тасалбар гээд... урд нэг хөөрхий нэг тийм хүн байж билээ гэж дурсдаг шиг тэр өнгийг нь л мэднэ үү гэхээс үр дүнг мэддэг хүн бол ...миний ижил ийм амьтан зөндөө бий байх. Аа тэрийг чинь хуваарилахаар зэрэг үндсэн хөрөнгө бол тэр ягаан цэнхэр тасалбарт бол орно. Тэгээд тэрүүнд чинь олон мянган төгрөгний юм байгаа болохлоор тэрүүндээ багтааж аваад л. Тэр ухаандаа баталгаа нь байсан байх л даа тэрнийхээ үр дүнг л үзэж чадаагүй болохоос биш.
Цэцэгжаргал -
Малыг тэр тасалбараар хувьчилсан юм уу, зүгээр хуваарилаад өгчихсөн юм уу?
Батсүх -
Малыг одоо ингэхэд баталгаажиж байсан юм уу. Би үгүй байх гэж санаж байна. За ер нь л одоо нэг нэгдлийн гишүүн... нөгөө албан хаагчын улсын байгууллага гэсэн тийм л хэмжүүрээр хуваарилсан гэж би ойлгодог юмдаа.
Цэцэгжаргал -
Тухайлбал та өмч хувьчлалаас хэдэн толгой мал авсан бэ? Мал хувьчилж авсны дараа таны амьдралд ямар өөрчлөлт гарсан вэ?
Батсүх -
За би чинь одоо түрүүчийн нэг ам алдаад авлаа. Би чинь бас нэг өмч хувьчилж байхад ер нь нэг...тэр 3 хүнээр хувьчлууллаа гээд тэр хурал ном хийж байхад бас нэг одоо нэгдлийнхээ удирдлагад арай л эвгүй харагдсан байх. За тэгээд өөрөө ч групптэй. Групптэй байхдаа би нэг сургуулийн аж ахуй гуйж хийж байсан. Тэгээд улсын байгууллагын албан хаагч гэдэгт би одоо багтсан. Тийм учраас би 1 адуу, 1 гунжин үнээ, 3 хонь авсан юм болов уу. Тэгж байсан. Аа тэгээд би уг нь нэгдэлд, Тэмцэл нэгдэлд ирээд эдийн засагч хийсэн, нэгдлийн дарга бас нэг хэдэн жил хийсэн болохоор нэгдлийн гишүүн гээд юм олдож магадгүй гээд тэр үедээ шунаг сэтгэл хөдөлж л байсан. За тэгээд тэр 10 хүрэхгүй мал маань амьдралд төдийлөн сайн юм боллоо гээд надад төлийлөн сайн ойлгогдоогүй л дээ. Өөрөө тэр бас нэг хэдэн адуу, бас нэг саалийн үнээтэй байсан. Тэр маань л ийм овоож оцойсон юм боллоо, тэрний маань үр төл ийм юм боллоо гэж өнөө хүртэл сайн мэдэрсэн юм байхгүй. Яахав төр түмнийхээ буянаар л энэ нэг монгол хүний нэрэлхүү зангаар ямар байна вэ гэвэл яах вэ, яах вэ болж байна гэж ам дүүрэн хэлчихээд явдаг нэг ийм л өвгөн дөө.
Цэцэгжаргал -
Мал хувьчилж авсны дараа малчдын амьдралд өөрчлөлт гарсан уу? Өмч хувьчлал хүмүүст юу өгсөн юм бэ?
Батсүх -
Малыг тэгж тарааж авчихлээр, за хүмүүсүүд бол худалдаа наймаа хийх за бас нэг ер нь тэр үед чинь муруйтай тоглоход ч одоо ер нь нэг төлөг, хурга бага насны үхэр адуу энэ тэр бол одооны ер нь 100 цааснаас ч хэдий чинээ ч байсан юм . Нэг удаа л бол ер нь л нэг барагдахгүй их малтай болсон юм шиг зарим хүмүүсүүдийг бол нэг ийм л хэмжээнд хүргэсэн. Аа зарим нь тийм ухамсартай, алсыг боддог нэг нь бол тэрүүгээрээ хөлжөөд одоо сайн сайхан болж байгаа улсууд зөндөө л байна. Ер нь би одоо нэг настай биднууд ингээд ярихлаар одоо мал өсөж байна аа гэж. Одоо энэ телевизор, мэдээллийн хэрэгслээр 40 хэдэн сая малтай боллоо. Үүнийгээ гадаадад гаргъя, ард түмний амьдрал тааруу байна гэж ингэж яриад байх юм. Дээр үед чинь өнөө л... одоо бол муу хэлэгдэж байгаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед бол биднуудын иддэг уудаг юм, өмсдөг хэрэглэдэг бүх юмыг тэр төлөвлөгөөгөөрөө зохицуулаад... улсын бэлтгэлд малаа бэлтгээд тэгээд гадаадад гаргадгаа гаргаад бүгдийг хийж байсан. Одоо энэ малыг эзэнд нь өгснөөрөө мал их өслөө гэж ярьдаг. Харин энэнтэй бол би санал нийлдэггүй. Юу гэхлээр чинь тэр л бүх л хэрэгцээтэй тэр зүйлийг чинь төлөвлөгөөгөөр зохицуулаад иддэг уудаг, өмсдөг зүүдэг, гоёдог гангалдаг юмыг зохицуулж байсан. Тэгээд энэ хувьд очсоноос хойш зөвхөн л энэ худалдаагаар л нэг жаахан худалдаж байна. Тэгээд л энүүгээрээ бараг урсгалаараа л шахуу ингэж өсөөд 40 хэдэн сая ч хүрчихлээ. Одоо энийгээ хүрсэн хойно нь энэ хэдэн малаа ад үзээд л одоо гадаадад гаргана, малын эрүүл мэнд муу байна гадаадад тэнцэхгүй байна гэж ярих юм. Саяхан нэг телевизээр нэг өвгөн ярилаадаа Дундговийнх байна уу тэр байна уу. Үгүй ер нь урьд чинь худалдаа бэлтгэлийн анги гэдэг чинь бүхэл бүтэн байгууллага. Малыг нь аваад, гадаадад гаргаад идэж уудгийг нь залгуулдаг байсан. Одоо ингээд төв суурин газартаа мах шөл ховор боллоо, махны үнэ ихэдлээ л гэдэг. Энэ чинь зохицуулж ер өгөхгүй байна аа, энэнээс боллоо гэж тэр өвгөн ярьсан. Би ч худалдаанд байхдаа, ухаандаа Дорнодын худалдааны трестийн дарга бас нэг нилээд хэдэн жил хийсэн. Оросоос үлдсэн хорин хэдэн тонны том мөсөн зоорь байсан. Тэнд 30 гаран мянган малыг намар нядлаад...зоорийг нь Чойбалсан хотын залуучууд намар одоо суботникаар мөсөлчихдөг. Тэгээд л тэрийгээ наадам хүртэл тэр махыг иддэг байсан. Тийм нөөцтэй байх юм бол махны үнэ яаж өсөх юм вэ. Одоо тэрийг хийх бололцоо байна уу үгүй юу гэвэл бүр хачин амархан байна. Саяхан, өчигдөрхөн ярьж байх шиг байна махны үнэ их нэмэгдлээ ингэхлээр инфляци одоо өслөө гэж. Би өөрөө ойлгодог юм аа энэ телевизор, энэ мэдээллийн хэрэгслээр инфляци гэдэг юмыг чинь би нарийн ойлгохгүй юм. Та бол өнөө үлгэрт гардаг хадны мангаа гэдэг юм шиг ийм айхтар юм уу гэж ингэж санадаг.
Цэцэгжаргал -
Таны бодлоор өмч хувьчлал шударга явагдсан уу?
Батсүх -
Өө би одоо нарийн учрыг мэдэхгүй юм даа. Манай сумын хувьд л одоо нээх айхтар гомдол гаргаад, дээшээ доошоо наана цаана болж байгаа л юм гэж нээх нийтийг хамарсан юм болоогүй. Тэгэхлээр одоо шударга болоо л биз дээ гэж боддог.
Цэцэгжаргал -
Өмч хувьчлалаас их бага хувь хүртсэн тохиолдол байлаа гэхэд ямар хэлбэрээр их бага хувь хүртэж байсан юм бол?
Батсүх -
Манай сумын хувьд л одоо... би дээр нэг 3 хүн гол хуваасан. Тэгээд нэгдлийн гишүүдийн, бүх гишүүдийнхээ хурлаар хэлэлцээд мал хөрөнгө бүх юм аа мэдэж байгаа юм болохлоор тухайн тэр үед байсан гишүүддээ юм бол одоо нэг тэгшитгэх маягаар л хуваарилчихсан л гэж ойлгодог юм даа.
Цэцэгжаргал -
Өмч хувьчлал эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай туссан уу?
Батсүх -
Үгүй байх аа. Тэр жинхэнэ улсын байгууллага тэгээд төв орон газартаа яасан юм. Зөвхөн хөдөө нэгдэлд лав эрэгтэй, эмэгтэй хүн бол нэгдлийн гишүүн бол адил эрхтэй л байсан болохлоор тэр өмч бол ижил оногдсон гэж би ойлгодогдоо.
Цэцэгжаргал -
Сумын төв дээр байсан өмчүүдийн хувьчлал яаж явагдаж дууссан бэ?
Батсүх -
Оо одоо нэгэнт л... өөрөө ажиллаж байгаа биш болохлоор чинь... өөртөө нэг ширхэг хар модон банз ч олдоогүй юм болохоор ямар замаараа яагаад авсныг би нарийн мэдэхгүй л дээ. Мэдье ч гэж сонирхоогүй. Тэр талаар гомдол гаргаад одоо ингээд илүүг яриад сууж байхдаа тэгсэн гэж айхтар илүү үг яриад байгаа юм байхгүй. Тэр үедээ нэгдлийн дарга хийж байсан, нягтлан бодох ерөнхий нягтлан бодох хийж байсан улсууд байж л байдаг юм. Тийн, тэгээд тэрийг би одоо нарийн мэдэхгүй. Улсууд чинь... мэдэхгүй болохлоор чинь бас тэр тэгчихлээ, тэднийд одоо арай илүү мал ч юм уу тэднийд арай аштайхан сүүтэй ч юм уу, адуу байвал удамтай адуу ийм юм авчихаж наана цаана гэж тэр үедээ бас яригдаж байсан улсууд ганц нэг бий л дээ. Тэр нь одоо хэнч ярьж байлаа юу ч билээ одоо хэлэх байхгүй мартчихаж.
Цэцэгжаргал -
Ямархуу хүмүүст илүү толгой мал ч юм уу, сааль сүү шимтэйг нь өгөөд ямархуу хүмүүст нь дундаж ч юм уу дунджаас жаахан доогуурыг нь өгсөн юм шиг санагддаг вэ?
Батсүх -
Өө хэн мэдэх вэ дээ. Одоо тэр үедээ л одоо тэр удирдаж байгаа тийм хүмүүсүүд ...одоо тухайн үедээ өнөө тийм хүмүүсүүдээс чинь би арай дээргүй юу, хуралд чинь сууна гээд ингээд уурлаад удирдах хүмүүсийнхээ сэтгэлд юм хийчихээгүй ийм хүмүүсүүдэд арай аятайхан оногдоод л биз дээ таавал. Тэгээд тэднийд тэгээд оногдчихсон ингэчихлээ гээд би одоо хэлээд байх юм байхгүй ээ.
Цэцэгжаргал -
Мал хувьчилсны дараа хөдөө орон нутгийн амьдрал яаж өөрчлөгдсөн бэ? малчдын тоо нэмэгдсэн үү?
Батсүх -
Яахав тухайн үедээ өнөө нэгдлийн гишүүн, аа сумын төвийн ажилчин албан хаагчид олон цөөнөөр ч гэсэн хэдэн мал оногдсон юм болохлоор тэрийгээ зарим нэг нь бол ах дүү таньдаг хүмүүсүүддээ өгсөн. Зарим нь ч энүүгээрээ амьжиргаагаа дээшлүүлье гээд хөдөө ах дүү, төрөл садан дээрээ юм уу таньдаг мэддэг айлаа бараадаад гарч байсан улсууд бол байсан. Тийм учраас малчны тоо бол нэмэгдсэн л байх гэж бодож байна.
Цэцэгжаргал -
Мал хувьчлагдсаны дараа газар, бэлчээрийн асуудлыг ер нь яаж зохицуулж байсан юм бол?
Батсүх -
Үгүй одоо чинь л, одоо цөлжлөө за ямаа их боллоо ер нь бэлчээрийн даац ихэдлээ гээд ярьж байна. Тухайн үед чинь мань мэтийг чинь нэгдлийн дарга байж байх энэ үед чинь сүргийн дотор энэ бог малд чинь ямаа бол 20-25 хувьд л байдаг барьж байдаг. Аа энэ бэлчээрийн даац бол ийм тийм юм гэж байгаагүй. Тэгэхлээр одоо бол нээх айхтар... тэр үед л бол бэлчээрийнхээ даац наана цаана гэсэн юм ер нь бол гарч байгаагүй. Нэгдлээс чинь одоо гүн өрмийн худаг, эргүүлгийн худаг бэлчээрийг усжуулчихсан байсан. Зөвхөн өмч хувьчлалын тэр үед бол ер нь бэлчээрийн тэр талаар бол ер нь маргаан гарч байгаа юм сонсогдоогүй. Ер нь л одоо энэ сүүлийн үед л энэ бэлчээрийн талаар газар эзэмшлийн хууль гарлаа. За тэгэхээр л энэ одоо тэр их хурлаар ч гэсэн бэлчээрийн хувиартай ашиглах талаар хууль гаргана гээд ярьж байна лээ . Дээр бидний хэдэн хөгшин ярьж байсан “урьд мал маллаж байсан ч юм уу, үгүй ч юм уу. Яахав мах идэж байсан байлгүй яахав хөөрхий их хурлынхаа гишүүдийг муу хэлж байгаа юм. Тийм хүмүүсүүд оролцоод бэлчээрийг хувиартай ашиглах талаар яаж хууль гаргадаг юм” гэж. Тэгээд одоо хэдэн малаа ад үзээд байх юм 40 хэдэн сая хүрлээ бэлчээрийн даац болохоо байлаа гэж. Энэ чинь маллах талаараа зарим нэгэн хүмүүсүүд бол.. төв суурин газарлуугаа тойруу замаар дөхөж ирчихээд. Байгаа хэсэгхэн газраа талхлаад байхлээр хувиартай юм шиг болж байгаа юм. /Яриагаад таслаад зогсосхийгээд, намуухан дуугаар ярив/ Арай дотно тийм хүмүүсүүд аа, тэгээд нэгдлийн удирдлагууд чинь ухаандаа 10 үхэр авах байсан бол өнөө тэр 3 хүнд ухаандаа тэр чинь ганц манайх ч биш л дээ тэрүүнтэй арай дотно байх юм бол 10 үхрээ над дээр хадгалуулчихаад, нэг 5-ыг танайд хадгалуулах юм уу ийм юм бол улсын хэмжээнд гарсан л байдаг юм. Тэгээд өнөөдөр би тэрнийг тэгж солиорч байх /ярьж байх/ юм ямар хэрэг байх вэ.
Цэцэгжаргал -
Улсын үйлдвэрийн өмч эсвэл сумын төв дээр байсан тэр өмч хувьчлал шударга явагдсан уу?
Батсүх -
Яах вэ тухайн үедээ болоод л өнгөрсөн юм. Сумын төв дээр чинь нэг баамын барилга ч гэдэг юм уу, эрээний үйлдвэрийн барилга энэ тэр гээд сууж байсан тэр хүмүүсүүд бас эзэмшиж байгаа юугаараар аваад л тэгж л байсан тэднууд бол. Тухайн үедээ л болно доо л гээд байсан болохлоор чинь тэрийг чинь үгүй гэж хэлэх юм надад юугаа байх вэ. Одоо ингээд энэ наадхыг чинь юм уу, телевиз энэ тэрээр аваагүй энэ тэр гээд ярих л юм.
Цэцэгжаргал -
Өмч хувьчлал ер нь монголчуудын амьдралд яаж нөлөөлсөн гэж та бодож байна?
Батсүх -
Би одоо энэний нарийн учрыг мэдэхгүй байна аа. Ардчилал гэж ухаандаа нэг нийгэм нөгөөгөөр солигдож ч байгаа юм уу, нийгмийн хөгжил өөрчлөгдөөд ирэхлээр хүмүүсүүд дэндүү задгай. Ер нь нэг хэсэг нь амьдаръя гэж бодохлоор нэг хэсэг нь одоо эрх чөлөөгөө эдэлж байна гээд ингэж задгайрснаас авахуудаад ер нь нэг хэсэг нь одоо ажилгүй улсууд одоо ядуураад. Нэг хэсэг нь яахав сүйхээтэй, ухаантайнууд нь одоо баяжчихлаа. Урьд чинь одоо ер нь сумын төв дээр ажилгүй хүн байдаггүй. Ямар ч гэсэн хөдөлмөрийн үзлэг гэж хийгээд бүх хүндээ бол ажилтай. Ажилсныхаа хэрээр хөлсөө авдаг. Тухайлбал дунд сургуулийн ахлах ангийн хүүхдүүд хавар яваад нэгдлийнхээ ямааг самначихдаг, малын хаврын ангилал заазлал дээх ажиллачихдаг тэгээд л мөнгөө авдаг.
Цэцэгжаргал -
Сумын төв дээр байсан нэгдэлд харъялагддаггүй байсан улсын байгууллагын өмчүүд яаж хувьчлагдсан бол?
Батсүх -
Тэр талаар бол нарийн мэдэхгүй. Нэгэнт л тухайн үедээ суманд чинь одоо нэгдэл гэдэг нэг том айл. Бусад албан газрууд чинь дандаа дээрээ дээд системийнхээ удирдлаганд байсан болохлоор тэр л яаж хийсэн тэрүүгээрээ л болсон. Жишээлбэл худалдаа гээд ухаандаа энэ Хэнтий аймагт чинь л худалдааны төвлөрсөн газар бол одоо ер нь байхгүй байна ш дээ. Дандаа л хувийн. Тэгээд л дээд системийн газар л яаж л өөрчлөгдсөн тэрний дагуу л замхарсан. Аа зөвхөн нэгдлийн үндсэн хөрөнгө, мал л тэрүүгээрээ явагдсан хөдөө. Бусад зүйл бол нь дээд системийн газар яаж өөрчлөгдсөн тэрүүгээрээ л болсон. Банк ч гэсэн тэр үед чинь нилээн дээд системийнх нь байгууллага яаж байсан тэрүүгээрээ л болсон.
Цэцэгжаргал -
Таны бодлоор ямар хүмүүс өмч хувьчлалаас хамгийн их хувь эсвэл хамгийн бага хувь хүртсэн бэ?
Батсүх -
Ер нь хөдөө орон нутагт бол суманд улсын байгууллагад ажиллаж байгаа улсуудад бол ер нь бага оногдсон. Нэгдлийн гишүүдэд бол нэгдлийн хувь хөрөнгө хэдий чинээ байсан тэр хэмжээгээр, тухайн үед яаж л хуваарилсан тэр хэмжээгээр олгогдсон л гэж л боддог. Аа тэгэхдээ тэрийг байж байхдаа бас эзэмшиж байгаа, ажиллаж байсан хэрэглэж байсан тэр давуу эрх гэдэг нэг өгүүлбэр байсан. Тэрний дагуу л тэгж хэрэглэсэн. Аа тэгээгүй өндөр настан ч юм уу, улсын албан газарт ажиллаж байсан тиймэрхүү хүмүүсүүд бол яахав хөөрхий “нэгдэл одоо өмч хувьчлал яваад нэгдлийн гишүүд л хөөрхий малжчихлаа, баяжчихлаа. Биднууд ч яахав дээ хөөрхий байдгаараа л байж байна “ гэдэг хөөрхий иймэрхүү яриа л их байсандаа.
Цэцэгжаргал -
Өөрөөр хэлбэл сумын төвийн хүмүүс бол бага хувь хүртсэн юм гэж үү?
Батсүх -
Аанхаа
Цэцэгжаргал -
Нэгдлийн барилга байшингууд ер нь яаж хувьчлагдсан юм?
Батсүх -
Аа тэр л одоо эзэмшиж байгаа, тэр л үндсэн хөрөнгө ямар л үндсэн хөрөнгө байсан тэр нэгдлийн гишүүдэд яаж оногдож байсан тэр л хэмжээгээр оногдсон.
Цэцэгжаргал -
Өөрөөр хэлбэл нэгдлийн гишүүдэд өмч хөрөнгийг хувьчлахдаа малыг нэг хувьчлаад, үндсэн хөрөнгийг тусад нь хувьчилсан юм уу ?
Батсүх -
Аа тэгсэн, тэгсэн.
Цэцэгжаргал -
Танай нутгийн байгаль орчинд ер нь ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?
Батсүх -
За байгаль орчин ч одоо хөдөөгүүр явахгүй юмдаа нарийн мэдэхгүй юм. Зүгээр улсуудын яриагаар Баянхутагийн тэрүүхэн баруун урд нэг 40 хэдэн км газарт улаан эрэг гэж байдаг юм. Тэрний тэр Баянхутагийн уурхай л гэж нэршээд байгаа нэг нүүрсний уурхай бий тэр хавь. Аа тэгээд зүүн талд нь энэ Буян уул. Тэнд уул нь тэнд жонш гарах юм гэнэ лээ л гэсэн. Тэгээд энэнээсээ болоод ирэхлээр одоо мэдэх мэдэхгүй хятадын мэдэл боллоо л гэж ингэж ярих юм, тэр газар бол хятадынх гэнэ гэж. За яахав одоо Дорж гэж Баянхутагийн Дорж гэдэг хүн эзэмшиж байгаа нэртэй байлаа гэхэд цаана нь нэг хятадын л мэдэлд байгаа юм. Тийм учраас тэрийгээ өөрчилчихөж мэдэхгүй нүүгээд явчихаж ч мэдэхгүй ийм байлаа. Хамаг юм маань л одоо хятадынх л боллоо ш дээ гэж ингэж байдаг юм. Энийг чинь өөрөө нарийн мэдэхгүй болохлоор би юугаа хэлэх вэ зүгээр улсаас сонссоноор бол ингэж ярьж байдаг юм.
Цэцэгжаргал -
Байгаль орчин уул ус, мод ургамалд ер нь ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?
Батсүх -
За одоо энэ яахав, энэ урьд оюутан байхад чинь одоо манай энэ дэлхийг сөнөж байгаа ертөнц гэдэг байсан. Тэр нь ч юм уу одоо бүү мэд. Энэ ус ургамлаа одоо энэ модыг хэт их тайраад. За тэгээд одоо чинь орон нутгаа хайрлана гэдэг чинь... худаг байхад сая энэ Баянхутагт дуулдлаа... хуучин нэг эргүүллэгийн худаг байсан тэрүүнд гадны улсууд ирж малаа услаад байх юм гээд нэг хүн уурандаа чулуу дотор нь хийчихсэн юм дуулдлаа. Тэгэхлээр энэ байгальтайгаа эвгүй харьцаж байгаа юм уу гэж. Одоо л хамгийн сайхан харьцаж байгаа нь гэхлээр... би ч өөрөөр моринд дуртай хүн л дээ. Ер нь л нэг хурим болохлоор зэрэг зуны эхэн сараас эхлээд л нэг уул овоогоо тахиж байгаа нь энэ гээд жаал уралдах юм даа. За тэрнээс биш жинхэнэ хайрлаад... аа ахмад дээд үе минь аав, ээжий минь уул овоондоо өглөө үдэш сүү цагаагаа өргөөд, булаг шанд байвал сүүтэй хувинтай очиж ус авч болохгүй шүү, худагт байвал онгоц тавь, худаг гаргасан хүн их баян онгоц тавьсан бол дунд баян ховоо тавьсан хүн бас их баян гэж ингэж хайрлах...аа нэг нь нэгнийхээ малыг тэр худагт усалж байхад нь туслах... худаг дээр одоо эзэнгүй мал байвал тэрийг усалчихаад явдаг ийм ухамсар ийм талаар арай дутмаг байгаа юм болов уу. Аа мал хунарыг ч гэсэн ер нь нэг аштай ингээд нэг... урьдын цагт чинь салхиныхаа одоо тэнгэр муухай бол салхиныхаа дээд талд малаа бэлчээе. Аа ер нь нөөц газраа жаахан хадгалж байя нэгдлийн үед ч ингэж байсан. Тэр үед чинь хөдөлмөрийн баатрууд энэ тэр чинь их ярьдаг л байсан. Тэр талаараа л их дутмаг болсноос л байгальд бас өөрчлөлт гарч л байна гэж боддог л доо.
Цэцэгжаргал -
Байгаль орчинд гарч байгаа нааштай сайн ямар өөрчлөлтүүд байна?
Батсүх -
Одоо энийг нарийн мэдэхгүй юм даа. Одоо нарийн судлаад ингэж байгаа юм мэдэхгүй юм.
Цэцэгжаргал -
Байгаль орчинд муу ямар өөрчлөлтүүд гарав?
Батсүх -
Муу бол, одоо энэ улсууд чинь ярихад за энэ модтой газрынхан ч бай...манай Хэнтий ч бас модоо их огтолж байна, булаг шандаа хайрлахгүй байна гэж. За би ч одоо говьд өссөн хүн болохоор худаг усаа л их ярих юм. Худаг усаа ч хайрлахгүй, худаг усаа хайрлахгүй гэхээр ууж идэж нэгдлийн үед мэддэг чаддаг улсууд гаргачихсан бэлчээр тохиромжтой тэр газрыг чинь сүйтгээд хаячихлаар өөр газар мал нь нэгдүгээрт идээшил муутай болно. Аа бие биенийхээ өвөлжөө, нутаг бууцыг бас нэг хамгаалах талаар муу. За би залуу улсуудаа муу хэлж байгаа юм биш. Би ч залуучууддаа хайртай. Ер нь нэг нь нэгнийхээ үгэнд ордог, нэг ус нутагт нэг тохьтой хүн байж байхад тэрнийхээ амыг их хардаг иймэрхүү юм байхгүй. Аа яахав дээ мал нь өсчихсөн байвал тэр 1000-т малчин. 1000-т малчин аймгийн төвөөс ч юм уу хаанаас ч юм хэдэн цаас олох юмсан, үр хүүхдээ тэжээх юмсан гэсэн нэг хүн авааччихсан иймэрхүү хэлбэр л хөдөө орон нутагт их ноёрхоод байдаг юм болов уу. Энэ ямааны ноолуурын үнийг их өсгөсөн. Ноолуур үнэ өсгөнө гэдэг чинь ямааг нь их өсгөсөн. Ямаа өсгөхлээр цаагуураа сүргийн бүтцэд өөрчлөлт гараад байна, байгальд өөрчлөлт гарна. Би энэ чинь одоо бас л хадуураад л бүх л бүтэн нэг гүрэн нэг хөршийгөө бас муу хэлэх гээд... энэ нэг далд муу нэг настай улс энэ нэг муу юм, далд санаатай хятад аргатай гэдэг шиг иймэрхүү байдал бас нэг явдаг юм болов уу.
Цэцэгжаргал -
Ямаа их өссөнөөр байгаль орчинд ...
Батсүх -
Ямаа их өсөхлээр яах вэ гэхлээр өвлийн цагт бол хот хөлдөөнө. Тэгээд ухаандаа малаа их дагууламтгай байгаа юмдаа. Тэр чинь одоо байгаль дээр туурайн өөрчлөлт бас гарна. За тэгээд ухаандаа ингээд нэг төрсөн хүн ч юм уу, операци хийлгэсэн хүн чинь ямааны махаа төдийлөн идэхгүй байна. Тэгэхлээр энэ ямаа их өсгөөд байдгыг зүгээр улсууд, хөгшин бид ярихлаар манай хөрш маань ер нь ноолуурынх нь үнийг өсгөж байж ямааг нь өсгөөд. Бэлчээрийг нь жаахан ингэчихээд одоо уул уурхай гэдгээр нь цааш нь аваачаад... харахад монгол хүн эзэнтэй хирнээ цаанаасаа л өөр хүний эзэмшилтэй ингээд тойруу замаар... Би хөгийн нэг үг хэлэхэд настай улс ярьдаг юм “монгол хүний монгол айлын нохойг нь л устгаагүй байж байхад монгол хүн бол дийлдэхгүй ээ” гэж. Нохой гэдэг чинь одоо бас нэг энэ өмч хөрөнгөө хамгаалдагтай байдаг байна уу, эзэндээ үнэн ч байна уу. Тэр дээр үеийн, эцэг өвгөдийн үеэс одоо тэгж хэлэгдсэн тэр ямар учиртай юм байна вэ. Энэ их нарийн учиртай эд байх гэж ингэж л боддог юм даа. Нарийн мэдэхгүй л байна даа хөдөө гадаа явахгүй болохоор энэ талаар худлаа хэлэх юм юу байх вэ
Цэцэгжаргал -
Сүүлийн үед ер нь энэ талаар...
Батсүх -
Одоо лав л цагаан зээр л одоо их цөөрсөн. За жишээлбэл манай нутагт энэ Баянхутагт чинь баруун зүүн талаараа хаагуураа л бол их зээртэй. Би одоо 4-5 жилийн өмнө одоо сонин дээрээс уншсанаа их санаж байна. Герман ч одоо зээргүй газар юм уу тэнд монгол орны цагаан зээр орж ирлээ гэж, тэгж нэг хүн бичсэн юмыг би уншсан. За одоо монгол нутгийн цагаан зээр хятадруу урагшаа их гарч байна гэж ингэж ярьдаг юм .За лав л би одоо Дорнодод байсан болохлоор сураглаж байхад Мэнэнгийн талд байсан газраараа хөдөлж байсан зээр бол их цөөхөн болжээ гэж. Тэгэхлээр энэ бас энэ чинь юунаас болж байна вэ гэхлээр энэ машин техник ч их олон боллоо. Бас зарим хүмүүсүүд бол хулгай хийсэн хүн ч амьдралаа дээшлүүлэх гэж хулгай хийж байна гэж. Би бас нэг эвгүй үг хэлэхлээр Элбэгдорж ерөнхийлөгч минь ерөнхий сайд байхдаа ер нь амьдрал ядуу болохлоор хулгай хийх нь ч одоо ер нь бараг болмоор юм шиг хэлчихсэн дээ би андуураагүй бол. Тэгэхлээр бие биенийхээ эзэмшиж байгаа гарын малыг хулгай хийж байгаа юм чинь байгальд байгаа зээр ан амьтнаас ч одоо ил далд хэрэглэх нь улам ч их хавтгайрсан юм шиг санагддаг юмдаа. Тэгэхлээр энэ маань байгальдаа өөрөө зохицож байгалийнхаа хөрсийг сийрүүлэх нь сийрүүлэж, чоно гэхлээр ухаандаа сэг зэмийг нь устгадаг, шувуу гэхэд жижиг сажиг юмыг нь цэвэрлэдэг. Ийм байгальд зохицсон байх ёстой ан амьтан, оготно шавьж жүүртэн хүртэл... одоо оготныг хүртэл байгалынхаа газрын хөрсийг сийрүүлдэг байгальдаа л зохицсон амьтан. Энэ энэ тэр үгүй болохлоор одоо байгаль дэлхийд бол өөрчлөлт гарч байна гэж боддог доо.
Цэцэгжаргал -
Байгаль, газар уул усны нэрүүд өөрчлөгдөж байна уу?
Батсүх -
Одоо мэдэхгүй юм аа, тэрийг нарийн мэдэхгүй
Цэцэгжаргал -
Өөрчлөгдсөн юм дуулдахгүй байна уу?
Батсүх -
Тийм.
Цэцэгжаргал -
Таньд хамгийн дурсгалтай эд зүйл юу байдаг вэ?
Батсүх -
Би одоо ер нь, яахав дээ хар багаасаа л эхэлж одоо мал маллаж ингэж байсан болохлоор малынхаа одоо бас нэг үүлдэр угсаа... за ялангуяа хурдан адууны энэ зүйлийг би бодож байдаг юм. Аа өөрөө улсдаа анх л ажил хийж эхлэхдээ худалдааны байгууллагад ажиллаж анхныхаа цалинг тэнд авсан болохлоор би энэ худалдаа үйлчилгээний газрын хүмүүсүүдийг би хүндэтгэж явдаг. Аа тэгээд нэгдэл гэж нэгдлийг хүн муу хэлэх юм уу дан ялангуяа хүмүүсүүд нэг энэ МАХН гэж хэлэхийг их муулж байгаа юм уу МАХ нам гэж энэ тэр хэлэхлээр энэнд би одоо ер нь... намдаа их хайртайнх юм уу, миний хайртай хайргүйгээр ямар дутах юм биш энэнд эвгүй санагддаг. Аа тэгээд намынхаа тэр нэг улаан таван хошууг л би их хүндэтгэж явдагдаа.
Цэцэгжаргал -
Улаан таван хошуу одоо таньд байгаа юу?
Батсүх -
Намын батлах маань бий л дээ, тийм.
Цэцэгжаргал -
Таньд өөр дурсгалтай хадгалж, нандигнаж явдаг эд зүйл байдаг уу?
Батсүх -
Би одоо нэг, өөрөө ч нэг одоо медаль ховортой үеийн жижигхэн наадамд л морь мал уясан юм уу. Одоо нэг 30 гаран ширхэг нэг тийм баярын бичиг, диплом үнэмлэх тийм морины тийм юм байгаа юм. Энэ морины энд нэг хэдэн медаль байна. Тэр нэг морь цоллож байгаа нэг зураг байна. Тэгээд энэ морины маань энэ медаль тэр үнэмлэх л одоо их чухал санагддаг юм даа. Өөрч одоо тийм аштайхан юм алга даа.
Цэцэгжаргал -
Яагаад морьтой холбоотой медалиуд, үнэмлэхүүд их дурсгалтай санагддаг вэ?
Батсүх -
Би одоо, одоо хэлэхэд ч одоо сонин л доо. Би 13-тай нэгдүгээр ангид орсон гэсэн. Тэр 1-р ангид л ордог жилээ одоо Сүхбаатарын одоо Хонгор сумын төв дээр тэг Байшинтын 20-р девиз гэхэд Уул-Баяны Хов Жигмэд гэж хүнээр нэг соёолон морио уяулаад. Өөрөө унаж очоод тэнд айрагдуулсан. Тэгээд хойтон жил нь одоо Түвшинширээ суманд мөн өнөө хүнээ дагаж их насны морио уяулаад. Одоо тэрийгээ би өөрөө уясан л гэж одоо өөрөө бодож явдаг юм. За тэгээд тэнд Хорлоон Хөхням гэж хүний хээр хурдан морь нь түрүүлээд, Уул-баяны бүдүүн Баажий гэж хүний борлог морь аман хүзүүдээд миний тэр хээр морь маань... одоо Улаанбаатарт 70 хүрч байгаа нэг өвгөн бий миний дүү Аавт гэж тэр маань унаад 3-т орсон. За Дорнод аймагт байхдаа хоршооны нягтлан байхдаа хүнээс морь гуйж унаад, гуйж унаж байсан морио уралдуулчихсан чинь түрүүлээд. Тэгээд Пэлжээ гэж өвгөн надад нэг хээр унага зааж өгөөд. Хээр унага нь сүүлдээ хурдан азарга болсон. За тэрийгээ ч яахав дээ хэдэн жил хүнээр уяуулж байж байгаад тэгээд дээд сургуульд явчихсан. Тэгсэн Өмнө-говийн наадамд тэр жил очсон чинь монгол улсын алдарт уяач Жамбаадондов гэж хүн хавчиг цагаан азаргаа 5-д оруулчихаад. Тэгээд Дорнодын хүн юм болохлоор уулзаад яриад байсан чинь миний тэр орхисон хээр азаргыг уяж байсан Дорнодын Булган суманд хурдан тийм Пэлжээ гуайд одоо хээр азарга байсан гэж. Өөрөө ямар сайндаа би түрүүн хэлээдэхлээ. 1974 онд хүнээс мотоциклын л үнэдээ тэр үед, шүдлэн үрээ аваад хязааланд нь түрүүлүүлчихээд аймгийнхаа 2 даргаас сайн зэмлүүлээд намаасаа сануулга авч байсан. Ингээд л одоо алба нэгдлийн завсраар морь мал уяж ингэж л явдаг. Тэгэхлээрээ л миний нэг, миний одоо нэг дэвтэр бий дээ. тэрүүнд ер нь мориныхоо тэр нэг одоо цувааг ч бичиж л байсан. Ер нь морь уясан хүн ч их аштайхан ч юм шиг. Тэгээд л нэг морьтой л нэг амьдралаа л холбочихсон. Тэгэхлээр тэр мориныхоо л үнэмлэх... тэгээд би чинь нэг одоо зөнөж чадаагүй л өвгөн юм уу даа 5 хүн цуглаад уулзалдаад юм ярьж байвал очиж яриад. Дуулвал дуул, уулзвал уулз гэдэг шиг морь мал цоллохдоо цоллоод л ингээд л явдаг л нэг хүн. Морийг л бодохлоороо л нэг хамгийн сайхан юм шиг. Энэ морь уяж байгаа улсууд энэ тэртэй чинь одоо очиж өөрөө уяж чадахгүй мөртлөө л уулзах дуртай. Ийм л хүн дээ би. Тэгээд л ер нь морь гэдэг чинь одоо эр хүний хийморь юм даа. Тийм л учраас би моринд дуртай даа.
Цэцэгжаргал -
За сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.
Батсүх -
За.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.