Luvsantseden


Basic information
Interviewee ID: 990571
Name: Luvsantseden
Parent's name: Myadag
Ovog: Has
Sex: m
Year of Birth: 1926
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired / worked in construction office
Belief: Buddhist
Born in: Jargalthaan sum, Hentii aimag
Lives in: Herlen sum (or part of UB), Hentii aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
privatization
democracy
environment
authority


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

repression
privatization
democracy
nature and environment
boss-worker relations


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Цэцэгжаргал -

Та эхлээд өөрийнхөө тухай танилцуулахгүй юу, алдар нэр хэн бэ, хаана төрж өсөв?

Лувсанцэдэн -

За, би Мядагын Лувсанцэдэн гэдэг хүн. Би 1926 онд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Долоод багийн нутагт төрсөөн 1926 онд. Хөдөө...бага боловсролтой, 80 гараад явж байна 85 настай.

Цэцэгжаргал -

Та ямар ажил хийж явав, хэдийнээс ажлын гараагаа эхэлсэн?

Лувсанцэдэн -

Би 1946 онд цэрэгт татагдаад, тэрнээсээ хойш тэндээсээ л одоо бага дарга, заставын орлогч гэж явсан. Тэгээд тэндээсээ л ажлын гараагаа эхэлсэн дээ.

Цэцэгжаргал -

Та цэргээс халагдаад ер нь ямар ажил хийж явав ?

Лувсанцэдэн -

За байз, оноор нь бол мэдэхгүй ээ. Би эхлээд энэ аймгийн төв дээр нарийн бичгийн дарга гэж байлаа. Дараагаар нь аймгийн захиргаанд боловсон хүчний зааварлагч гэж байлаа, тэгээд зааварлагч нэг 2, 3 жил хийж яваад... намайг тэр үед нам улсын нам улсын хариуцлагатаны 6 сарын курст яв, явуулна. Та ар гэрээ тохижуулаад нэг сар болоод ир гээд ингээд явуулсан юм байгаа юм. Тэгээд би хөдөө... хугацаанаасаа хожигдож ирсэн 2 сар шахуу болчихлуу. Тэгээд одоо буруутаад аймгийн намын хорооны товчоогоор орж одоо хэрэг биш болоод. Тэгээд одоо зоводын мастер гэдэг ажил хийж байлаа ш дээ. Тэгээд нэг 2, 3 жил хийсэн байх. Тэгээд дараагаар нь аймгийн төв дээр орж ирээд энэ хорих ангид тоо бүртгэгч гэж одоо хоригдлын хувийн хэрэг барьж байдаг нэг ийм ажил хийгээд. Тэгээд ер нь хоригдолтой ажиллана гэдэг нэгдүгээрт одоо өрөвч сэтгэлтэй хүн ер нь зовлонтой юм билээ. Тэгээд больчихоод намын уриа гэж нэг юм гарч байсын. Тэгээд тэр намын уриа гэдгээр нь тэр албанаасаа салах гэж энэ Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд бригадын дарга гэж очоод. Тэгээд бригадын дарга нэг 2, 3 жил хийж байтал нэг сонгуулиар намайг сумын нарийн бичгийн дарга болгоод. Дараагаар нь орлогч болгоод за ингээд ажиллаж байтал одоо яахав дээ өнөө дээр хэлсэн ...төв хорооны хэрэг эрхлэх газрын дарга байсан Бадарч гэдэг хүн сум нэгдлийн дарга төв хорооны уриагаар ирсэн хүн. Мөн төв хорооны уриагаар нам үүрийн даргаар Үнэн сонины сурвалжлагч байсан Дорж гэдэг хүн ирсэн. Би аймгийн намын хорооны уриагаар очсон хүн. Тэгээд л нэг Цагаан ламын Дугарсүрэн гэдэг Төв хорооны нэг хүн намар энэ хадлангын үеэр манайд намайг тэр ажил хийж байх үед ирээд. Тэгээд хадлангийн мэдээ зэдээ надаас гаргуулж авсан. Тэгээд “Өө танай орлогчоос чинь одоо тооны хувьд ч чадлаа л даа, чухам ажил дээрээ ямар байгаан” гээд Дүгэрсүрэн дарга өнөө хоёр даргыг маань дагуулаад хөдөө яваад ирсэн. Аа тэгсэн чинь чи худлаа мэдээ төв хорооны нарийн бичгийн даргад гаргаж өгсөн байна, ингэж намайг хэлээд. Би худлаа мэдээ гаргаагүй ээ. Би одоо тэр бригадын тоо бүртгэлд нарийн гаргаж өгсөн мэдээг нэгтгэж гаргадаг юм... одоо ингээд баримт материалыг үзүүлээд. Тэгээд одоо, би ер нт нэг жоохон дургүй хүрсэн гэдэг юмуу даа шүүмжилсэн юм байгаан. Төв хорооны Дүгэрсүрэн даргатай матсан гэдэг юмуу даа. Тэр үе чинь одоо тэр хоёр дарга маань хэрэг дээрээ нэг 69-ийн /машины/ ард нэг 38-ийн бетонтой нэрмэлийн архи хийж өгсөн л... архи их өгдөг улсууд л хөдөөгүүр давхидаг байсан. Би ер нь тэр хоёрын хэртэй алдаа хийгээгүй. Тэгээд яахав тэгээд өнгөрсөн. Тэрнээс хойш нэг юу архи дарс уугаад гудамжинд яваад байдаг улсыг ой мой болохоор зэрэг нуудаг байлаа шүү дээ. Тэгээд нэг арваад архичиныг Цэнхэрмандал сумын мэдэлд шилжүүлсэн байхгүй юу намайг орлогч байж байхад. Энд харин нэг ой өнгөртөл хэдэн сар ч билээ дээ, нэг хоёр сар хиртэй ч боллуу даа. Тэгээд буцаад... буцахад нь хоёр архичин үлдээчихсэн байгаа юм, суманд үлдчихсэн. Тэгээд би энэ нэг ....үлдээд тэр хоёр нөхөр одоо нэг хүнийг хутгалж алсан юм. Тэр хутгалж алах үед би ганцаараа байж байсан байгаа юм, дарга нар байгаагүй. Тэгээд би одоо тэр хутгалж алсан хүнийг барьж тавихаас эхлээд, за тэгээд л аймгийн цагдаа сэргийлэх дуудаж аваачаад л шөнө өглөө болсон хойно шөнөжин, маргаадар өглөө үүр цайтал арай хийж нэг аймгаас хүн очиход нь хүлээлгэж өгөөд ингээд. За тэгээд тэрнээсээ буруутаад намайг одоо матаж... одоо би алчихсан юм шиг шахуу ингэж буруутсан байгаа юм. Тэгэхлээр би одоо тэр шүүмжилж байсны хор л гэж бодохгүй юу даа. Тэгээд энэ Хэнтий аймгийн одоо энэ барилга угсралтын конторт энэ анх нярав хийж байлаа, аж ахуйн нярав. Одоо өнөө сумын орлогч том дарга хүн маань тэр үед ч бас нэлээн том хүн л байхгүй юу няравыг бодвол. Тэгж л явсан. Тэгээд дараагаар нь удаа ч үгүй нэг 3 жил болоод л одоо дэвшиж байгаа гэх үү дээ. Намайг энэ ашигллалтын диспетер болгосон байгаа юм. Тэгээд л яахав нам, төрдөө хувирахгүй сэтгэлээр зүтгэснийх би нэг улс хувьсгалын 40, 50, 60, 70 жилийн ойн медаль, за тэгээд хэддүгээр таван жил билээ... одоо тэр байж байна. Хоёр 5 жилийн гавшгайч тэмдгээр... Би тэгээд тэр хувьсгалт намд 1949 онд элссэн. Одоо өнөөдрийн байдлаар бол нэг 60 гаруй жил болж байгаа хүн. Аа тэгээд намайг энэ ахмад зүтгэлтэн гэдэг тэр хувьсгалт намын нэг тэмдгээр.... тэгээд яахав тэр намд хийчихсэн гавьяа байхгүй, тарьчихсан гай байхгүй одоо 80 гараад явж байна. Одоо ингээд л 1986 онд тэтгэвэрт гарсан. 40-өөд жил ажилласан тэрнийхээ нэг 32 жилтэй ороод ингээд л байж байна даа одоо. 20-иод жил яахав төр түмнээрээ тэжээлгээд ингээд сууж байна. Тэтгэвэр гэдэг чинь төрдөө түмэн маань өгч байгаа хэрэг шүү дээ. За ийм. Цэнхэрмандал сумын Давшилт нэгдэл гэдэгт би нэг гурван зуугаад толгой малаа нийгэмчилж нэгдлийн гишүүн болсон хүн байгаа юм. Тэгээд тэнд 7 жил ажилласан. Одоо би түрүүн хэлсэн ш дээ тэнд тийм тийм ажил эрхэлсэн гэж. Тэрний хүчинд яахав малаа нийгэмчилээд тэгээд ажил хийж байсан хүнд бол нэг... энэ хувьчлалд одоо оруулж надад нэг 16 толгой бог мал, нэг тугалтай үнээ өгсөн. Тэгээд тэр бага хувьчлалын бичгээр авсан. Тэгээд би энэ, энд амьдарч байсан хүн чинь өнөөх хэдэн малаа туугаад одоо энд хүрээд ирсэн чинь “Өө Лувсанцэдэн бага хувьчлалынхаа бичгээр малаа аваад алга болсон. Их хувьчлалд юм өгөхгүй ээ” гэж хэлээд тэр их хувьчлалын маань бичгийг шидээд... долоон мянган төгрөгний юм байлуу даа... өгөөд явуулцан байсан. Тэгээд яахав тэрнийг би одоо Дорнодын ямар газар өгсөн юм бэ дээ, хүүхээд. Одоо сайн мэдэхгүй байна, тэр эрхийн маань бичгийг өгсөн л байсан. Тэгээд одоо ямар нэртэй газар ч очсон юм, юу ч болж байгаа юм үндсэндээ мэдэх юм байхгүй нэг л ийм л юм. Тэгээд ер нь одоо энэ өмч хувьчлал ч бай энэ ямар ч бай миний нэг бодож явдаг юм... одоо энүүгээрээ бол би нэг 2 төрийн нүүр үзэж байна. 2, 3 төр. Тэгээд ер нь аль ч нийгмийн тогтолцооны үед ер нь нэг үнэн шудрага хоёр гэдэг юм л ихээхэн дутагддаг юм байна гэж бодож явдгын би. Тэр үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж байдаг сан. Үгүй ээ тэгээд яахав нэг, хүү минь нэг горьгүй явсан болохоор алдаж байсан ч гэсэн бас нэг эргээд нэг ингээд нэг ажил хийгээд л явсаар л өдий хүрлээ л дээ. Тэгээд энэ өмч хувьчлалын үед чинь... жил чинь одоо ерөнхий сайд Бямбасүрэн байсан байх. Тэр чинь манай аймгийн хүн л дээ. Тэгээд ер нь тэр хүний хэлж байсан үгийг санадаг юм. Буруу сонсоогүй бол “Өө энэ зах зээл гэдгийг үед чинь овсгоотой хүн л амьдрана гэж”. Үгүй ээ тэгэхлээр овсгоотой байсан нэг нь баяжаад, тэгээд нэг овсгоо муутай юу ч гэдгийн бэ дээ нэг дараагын ашгийг бодсон нэг нь тэгс хийгээд л ер нь хоосорсон юм шүү дээ. Ер нь одоо ярих нь бол одоо хэдхээн хувь нь баян байна, өө ер нь Монголын хүн амын 70, 80-аад хувь нь ядуураад байна л гэж л одоо. Ер нь ч одоо байдлаас хараад байхад ядуу нь л дийлэнх байх юм л даа. Тийн, тэгээд энэ өмч хувьчлал гэдэг чинь ер нь ямаршуу ч янзтай явсан юм бэ дээ мэдэхгүй, энийг бол мэдэхгүй байна.

Цэцэгжаргал -

Хэнтий аймагт өмч хувьчлалын талаарх мэдээлэлийг анх яаж зарласан бэ?

Лувсанцэдэн -

Одоо бүү мэдээ. Тэр яагаад ч юм нэг...хувьчлалын хэдэн малаа бол би 1992 онд... өнөө жагсаал цуглаан чинь хэдэн онд билээ?

Цэцэгжаргал -

1990он.

Лувсанцэдэн -

Тэрний хойтон жил өнөө хувьчлалынхаа хэдэн малыг аваад хөдөө гарцан байхгүй юу. Тэгээд 10 гаран жил болоод аймгийн төв дээр орж ирсэн юм би. Одоо энд ирээд байж байна.

Цэцэгжаргал -

Та анх хувьчлалын талаарх мэдээлэлийг хаанаас сонссон бэ?

Лувсанцэдэн -

-Өө энэ, анхан хөдөө л одоо байхад сонссон л доо. Тэр чинь ерэн хэдэн онд, жагсаал цуглааны хойтон жил гарсан хүн чинь одоо тэгээд тэр өмч хувьчлал гэдэг юм. Тийм л юм байгаан. Тэгээд чухам ямаршуу янзтай байсныг бол мэдэхгүй юмаа.

Цэцэгжаргал -

Хувьчлалын талаар телевиз радио, хэвлэл мэдээллээр ч юмуу ухуулга суртчилгааны юм явагдаж байсан уу?

Лувсанцэдэн -

Өө ердөө тэр дуулсан юм байхгүй. Тэр үед чинь одоо өмч хувьчлал тэгж явагддаг, тэгдэг ингэдэг гэсэн тийм дүрэм ном, иймээ тиймээ юм нэдэд дуулдсан юм надад ердөө байхгүй.

Цэцэгжаргал -

Тэгээд та яаж мэдэж тэр малаа хувьчилж авсан юм?

Лувсанцэдэн -

Үгүй ээ яахав дээ, хүн хэлэхгүй юу мал хувьчилж байнаа. Нэгдэл...нэгдэлд малаа хувьчилаад, өөрснөө ажиллаж байсан улсад мал өгч байгаа гэнэ шүү Лувсанцэдээн гэж тэр дам яриагаар тэгэхгүй юу. Тэгэхлээр л би Цэнхэрмандал сум ороод тэгээд асуусан чинь “Та өргөдлөө бичээд өг” гээд тэгэхлээр нь л одоо би яахав дээ тэдэн толгой малаа нийгэмчилсэн, тэдээс тэдэн жил одоо тэгж ажиллаж байсан гэдгийгээ мэдэхгүй биш тэр өргөдлөө бичээд, тэгээд надад одоо хувьчлалд зохих хувь хүртээж өгнө үү гэсэн нэг тийм өргөдөл бичээд л өгсөн байгаа юм.

Цэцэгжаргал -

Та хувьчлалын үед хаана байсан бэ?

Лувсанцэдэн -

Хөдөө байсан. Энэ Мөрөн сумын одоо 1-р багын нутагт. Өнөө хэдэн малаа аваад Цэнхэрээс хэдэн малаа тууж ирээд тэгэхгүй юу даа. Тэгэхэд чинь би тэтгэвэрт гарсан болоод тэгээд хөдөө гараад явцан байгаан.

Цэцэгжаргал -

Танай нутагт хувьчлалын талаарх мэдээллийг ер нь цацаагүй юм уу?

Лувсанцэдэн -

Үгүй, үгүй үгүй. Лав л би мэдэхгүй юм байна тийм юмыг.

Цэцэгжаргал -

Мөрөн сумынхан нэгдлийнхээ өмчийг, мал сүргээ ер нь яаж хувьчилсан бэ?

Лувсанцэдэн -

Үгүй ээ, үгүй. Ерөөсөө тэрнийг бол мэдэх юм ердөө байхгүй. Тэгээд өнөө нэг хувьчилж авсан хэдэн малтай, тэтгэвэрт гарчихсан 60 гарсан хүн... одоо манай муу бүлээч байсан даа тэгэхэд...тэгээд бид хоёр яахав нэг хэдэн малаа бөөцийлөөд, нэг айлын хаяаа дагаад л, ингээд л явж байсан.

Цэцэгжаргал -

Та хувьчлалаас өмнө мал маллаж байсан юм уу?

Лувсанцэдэн -

Үгүй ээ үгүй. Харин хувьчлалынхаа хэдэн малыг аваад гарахгүй юу даа. Хувьчлалын үед, хувьчлалаас хойш тэр 1990 оноос хойш л өнөө хувьчлал болсон ш дээ. Тэрнээс л хэдэн мал аваад л. Хувьчлалаас өмнө хөдөө гараад явчихсан хүн байхгүй юу даа. Хэдэн оноос эхэлж хувьчлал болсон юм бэ дээ. За тийм байхаа, өнөө жагсаал цуглааны чинь л хойтон жил л хөдөө гараад явчихсан юм ш дээ уг нь.

Цэцэгжаргал -

Малаа аваад хөдөө гарсан юмуу?

Лувсанцэдэн -

Үгүй ээ үгүй аваагүй, аваагүй байж байхдаа хөдөө гараад. Тэгээд зүгээр нэг дам сураг л дуулаад өгч байна гэнээ, өгөх юм гэнээ гэж. Хэрэв тэгээд малаа өгөөд, ажиллаагүй явчихсан бол өгөхгүй юм гэнээ гэж. Би тэгээд арваад жил ажилласан болохоор нэг өргөдөл аваад очсон юм байгаан.

Цэцэгжаргал -

Та тухайн үед амьдарч байсан Мөрөн сумаасаа ер нь юу өмч хувьчилж аваагүй юмуу?

Лувсанцэдэн -

Өө үгүй. Би Мөрөн сумын хүн биш болохоор яалаа гэж авах вэ. Тэгэхэд чинь би Цэнхэрмандал сумын Давшилт нэгдлийн гишүүн байж байгаад, тэндээ ажиллаж байсны хувьд тэндээсээ хувьчлал авахгүй юу даа. Тэгэхлээр Мөрөн сумынхаа хувьд бол надад мэдэх юм байхгүй ш дээ. Зүгээр нутагт нь л авчирсан болохоос /хувьчилсан малаа/. Тийм, аймгийн ойролцоо байсан болохоор нутагт нь л очсон.

Цэцэгжаргал -

Тэр үед Мөрөн суманд хувьчлал хэрхэн явагдаж байсан талаар та мэдэж байна уу?

Лувсанцэдэн -

Үгүй, үгүй. Ердөө мэдэх юм байхгүй. Анзаараагүй.

Цэцэгжаргал -

Хүмүүсийн өдөр тутмын амьдралд хувьчлал яаж нөлөөлсөн бэ?

Лувсанцэдэн -

За даа яахав дээ бас нэг жоохон ажилтай, ажилсаг нэг нь бас нэг хувьчлалын хэдэн мал аваад өдийд хоёр гурван мянга болгоод явж байна. За нэг арчаа анхи муутай нэг нь энэ одоо тэгээд хэдэн мал аваад, одоо тэрнийгээ яачихдаг юм бэ тэгээд өсгөж өндийлгөж чадахгүй дор нь үрээд л хаячихсан байдаг юм байгаа биздээ. Энэ нэг Урагшаа сонин үзэж байсан юм. 1000 гаруй өрх хувьчлалд хамрагдаад ганц жилийн дараа одоо 20, 30 өрх бараг ор малгүй болоод байна ч гэх шиг нэг тийм мэдээ байж байсан юм. Тэгээд аль ч үгүй нэг нь тэгээд л өнгөрсөн байхдаа, тэгж боддог юм.

Цэцэгжаргал -

Хувьчлалаас ямар хүмүүс илүү их үр ашиг хүртэж, ямар хүмүүс хувьчлалын гадна хоцорсон бэ?

Лувсанцэдэн -

Тэр үед бол аливаа нэг одоо алба ажлыг нь хааж байсан тийм хүмсүүд л яасан байх л даа ухаан нь. Тэр үе чинь одоо энэ яг юуны сумын, нэгдлийн нярав байсан хүн баяжчихаад байна гэдгийн ш дээ жишээлэхэд. Тэгээд тэнүүгээрээ бодоход чинь тэр үе чинь алба ажил хааж байсан хүн л тэр юугаа л одоо ашиглаад л арай дөхүүтэй одоо ухаан нь мал юм бол тарганыг нь үржил шимтэйг нь, унаа тэрэг юм бол нэг овоо хөдлөхтэйг нь, за тэгээд нэг ажиллаж байсан одоо цех тасаг, үйлдвэр зовод байдаг юм бол нэг овоо тэр нэг ажиллаж байсан нэгийг олоод авсан юм байх л гэж ингэж л дотроо бодож байдаг ш дээ. Тийн, тэрнээс биш одоо Монголын ард түмэн гэдэг чинь тэр нэг 7000, 3000 гэдэг...миний ойлгож байгаагаар бол нэг 10000-ын бичгээр л зэрэг эхэлсэн биддээ гараагаа. Тэр урьдын төр чинь одоо хэт баян хүн гэж би мэдэхгүй юм байна. Хоосон хүн гэж мэдэхгүйн байна. Одоотой адилхан гуйлга гуйгаад явж байдаг хүн нэг ганц нэг ярьдаг байсан байх, хотод ч гэсэн. Тийм, үгүй тэгээд одоо хэдэн зуугаараа ингэж гэнэтхэн ингэж аюултай... нэг гараанаас гарсан мөртлөө одоо ингээд нэг хэсэг нь хөлжиж баяжчихаад, ихэнх нь хоосордог ер нь. Тэгээд тэр үед л ямар эрх мэдэлтэй хүн, хувьчлалын үед ажил алба хааж байсан байна тэр эрх мэдлээрээ арай ахиу дөхүү юм л авчихсан хэрэг л гэж л би боддог юм даа. Мэдээжийн шахуу байхаа даа тэр.

Цэцэгжаргал -

Тэр хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарын талаарх мэдлэг, мэдээллийг хаанаас өгсөн бэ?

Лувсанцэдэн -

Үгүй тэр одоо нэг тасалбар тараасан ш дээ одоо. Чухам одоо хаанаас тэгээд... баг сум л өгч байсан байх даа. Тэгээд чухам цаанаа хаанаас гарсан эд байдгийн одоо мэдэхгүй юм байна.

Цэцэгжаргал -

Тарааж өгөхдөө тэр хувьцааны зориулалт ч юм уу, яаж ашиглах, хэрэглэх талаар юм...

Лувсанцэдэн -

Тэр их хувьчлал... энэ 7000 цаасанд л, цаасны энэ тасалбарт л их хувьчлал гэдэг, бага хувьчлал гэдэг юмаар л юм авах л юм гэж өгсөн л дөө. Одоо яахав нэг мал хуй байдаг юм уу, одоо ухаан нь машин тэрэг барьж байгаа хүн бол одоо тэгээд тэр машин тэргээ... одоо энэ хувьчлалаас хойш... би граш-д ажиллаж байсан хүн. Манай жолооч нар энэ машинаа аваад, хувьчлалд машинаа аваад гарсан жолооч нар нилээн хэд хэд л байдаг юм. Тийм, Би тэр үед аймгийн төв дээр байгаагүй болохоор зэрэг л одоо мэдэхгүй байна даа. Хөдөө байлаа ч гэсэн нэг арван хэдэн мал айлын малтай цуг одоо нийлүүлж эргүүлдээд л байж байсан болохоор би тэрийг сонирхож ч байсангүй. ¬Ер нь одоо тэгээд...

Цэцэгжаргал -

Хөдөөний тэр малчид цэнхэр, ягаан тасалбарынхаа үр ашгийг бүрэн хүртэж чадсан болов уу?

Лувсанцэдэн -

За даа, чадсан хэсэг нь цөөхөн байхоо. Одоо ер нь нэг багт чинь одоо 30, 40 өрх байлаа гэхэд тэрний нэг 10 гаруй, 20-иод нь мянгат малчин гээд хамаг юмыг чинь гартаа... 2, 3 нь тийм байна уу гэхээс ихэнх нь одоо нэг зуу хүрэхгүй малтай. Тэр зуу хүрэхгүй мал гэдэг чинь одоо ер нь, ялангуяа одоо бол энэ түүхий эд бүх юмны үнэ уначихсан, нурчихсан цагт ч одоо юу ч хүрэх вэ дээ гэмээр ийм л байгаа шдээ. Тийм, тэгээд одоо энэ агаар тэнгэр, одоо энэ газрын гарц энэ одоо бүх юм чинь одоо ер нь тэгээд л...Би энэ Мөрөн сумын нутагт Долоон булаг гэж байсан. Үгүй тэгэхэд одоо би нэг арваад жил болоход л одоо Долоон булгийн ихэнх нь ширгэсэн ш дээ ухаан нь. За тэгээд ингээд ирэхлээр ер нь ус мусаар хомсдоод, арай газрын гарц гэдэг чинь... миний багад чинь одоо ер нь хадлангын талбай байтугай энэ жирийн газар дөрөө зурам өвстэй байсан ш дээ. Тэгээд энэ гэзар дэлхий чинь ингээд ирэхлээр л зэрэг мал аж ахуй маань... тэр урьд чинь бол мал маллана гэдэг чинь намайг багад бол ер нь ёстой малласан шиг маллаж байсан л даа. Одоо маллаж байгаа хүн бол яахав гэхлээр зэрэг одоо дурангаар хараад л, морь мотоциклээр элдээд л одоо ингэж л хариулж байгаа л харагдах юм байна шүү дээ. Тэгэхлээр энэ мал чинь яаж ч өөдтэй таргалах вэ, тэгээд нэг иймэрхүү л байдалтай. Тэгээд ер нь нэлээн хэдэн зуд болчихлоо энэ хувьчлалаас чинь хойш. Би хувьдаа хэдэн малтай байж байхдаа хоёр жил дарааллан зуд боллоо шдээ хэд хэдэн онд ч байна. Тэгэхэд би нэг төлөг ч үхүүлээгүй л орсон юм байгаа юм. Энэ нэг таана, маана ургахад нэг 2, 3 тампуугаар нь түүгээд өгөх жишээтэй. Тэгээд нэг хадлан бордоо, тэгэхэд арай хамд байлаа. Нэг одоо ухаан нь төлөг борлонгоор ч нэг бараг одоо машин шахуу өвс авдаг байлаа ш дээ. Тэгээд тийм мэтийн юм бэлдээд, мал маань цөөхөн байсан. Үгүй тэгээд л би нэг ч малын нүд аниулаагүй л нэг тэр үе чинь нэг дөчөөд малтай болоод байлуудаа. 40, 50-иад малтай ийм л байсан. За тэгээд ер нь янз янзын л юм хавьчаад л ер нь байдаг байна дөө манайх мал аж ахуйн орон гэхэд. За тэгээд уурхай, муурхайтай газар бол ч одоо тэгээд сэндийлгүүлчихдэг юм байна. Тэгээд л өнөө экологийн тэнцвэр мэнцвэр нь алдагддаг барьдаг юм байгаа биздээ. Нэг л, нөгөө талаар одоо энэ ямааг чинь урьд ер нь их л ад үздэг байлаа шдээ. Ямаа болуул одоо малын... тэгээд ер нь одоо адаглаал хот хөлдөөдөг гээд их ад үздэг байсан. Тэгээд одоо ноолуур үнэтэй болсон гэхээр зэрэг л ер одоо ямааг замаа алдтал л өсгөлөө. Тэгэхээр зэрэг чинь л одоо энэ бэлчээр талхалдаг мал ямаа маань. Тэгээд энэ хот хөлдөөдөг ямаа маань л үнэд ороод. Ингээд л янз янзын юм их л гарчаад энэ мал аж ахуй чинь одоо өөдтэй болохгүй байна. Тэгээд бас урьд чинь үржил шимтэй мал гээд зохиомол хээлтүүлэг гэж нэг юм хийдэг байлаа. За тэгээд л эрүүл мэндийн үзлэг, малын тооллого тарьлага гэдэг чинь одоо захиргаадалтын үед чинь одоо байнга л явагддаг байлаа. Тийм юм бол ор тас байхгүй болчихоод, ингээд ирэхлээр зэрэг ер нь мал маань ер нь өсөөд ч одоо ер нт нэмэр байгаа ч юмуу үгүй ч юмуу.

Цэцэгжаргал -

Хувьчлалын үед малыг ягаан тасалбараар хувьчилсан юмуу?

Лувсанцэдэн -

Малыг тэр, тийм одоо ямар...бага хувьчлал 3000-аар нь өгч байсан. Тэгээд л цэнхэр тасалбар гэж байлуу даа одоо 7000-ийх нь. 7000-ийнх нь одоо барилга байшин, эд хогшил одоо миний ойлгож байгаагаар бол одоо хөдөөний малчин хүнд бол хашаа, саравч гэж байна шдээ. Тэр үе чинь нэгдлийн, дандаа улсын юм байлаа хүү минь. Тийм мэтийн юмыг өгч байсныг л би сайн мэдэж байна.

Цэцэгжаргал -

Малыг хувьчилсны дараа нэгдлийн бусад өмч хөрөнгийг ер нь хэрхэн хувьчилсан бэ?

Лувсанцэдэн -

Өө одоо тэрнийг л өнөөх 7000-ийнхаараа л өгч байсан байхдаа, өгч байсан хэрэг л дээ. Тийм, тэгээд тэр 7000-ийн чинь тасалбар...үгүй тэр нэг бас нэг юм байдаг байсан юм байна шүү. Тасалбар худалдаж авдаг хүн байсан юм, одоо хувиараа. Энэ их хувьчлалын 7000, энэ бага хувьчлалын 3000-ыг худалдаж авдаг зүгээр энгийн хүн байхгүй юу даа. Нэг тийм худалдаж авдаг хүн байсан шүү. Тийм, нэг жоохон... ямар үнээр ч авдаг байсын. Тэгээд тийм одоо тасалбар цуглуулаад, яахав дээ өөрийнхөө боломжоор нэг тасалбар авчихсан хүн арай ахиухан юм олж аваад, авчихаж чаддаг байсан юм байх л даа. Мэдэхгүй юм, би тэгж боддаг. Худалдаж авдаг нэг чимээ байсан юмаа. Тийм, их бага тасалбар, өнөө 3000, 7000-ийн тасалбар худалдаж авч байна гэнээ гэж хүн ярьдаг, яриа дуулдаж байсан юм.

Цэцэгжаргал -

Үнэ ханш нь ямар маягаар худалдаж авч байсан юм?

Лувсанцэдэн -

Одоо хэдэн төгрөгөөр байдаг юм, тэр мөнгөөр нь л худалдаж авдаг байх л даа гэж бодох юм. Би тийм яриаг нь дуулж байсан болохоос биш, чухам тэр энд худалдаад төчнөөн тасалбар авч гэнээ гэж би мэдэхгүй, дуулж л байсан тийм үг.

Цэцэгжаргал -

Хөдөө орон нутагт мал хувьчлагдсаны дараа малчдын амьдралд ер нь ямар өөрчлөлт гарсан бэ?

Лувсанцэдэн -

Үгүй ээ, яахав ээ, одоо нэг бас нэг ажилтай нэгэнд нь өөрчлөлт гаралгүй яахав. Ердөө хөдөөний улс чинь болуул одоо ер нь давуу тал нь мотоцикл, за тэгээд дээд тал нь машингүй... бүлгүй болж байна шдээ одоо ер нь жоохон мал ихтэй нэг нь. Үгүй ээ одоо энэ сургуулийн, ялангуяа одоо оюутан болохлоор зэрэг энэ төлбөртэй сургаж байгаа үед тэр улсын чинь хүүхэд... хүүхдээ их, дээд сургуульд сургачих чадалтай болж байна ухаан нь. Тэр чинь одоо тэр өрхөд орж байгаа л юу шүү дээ. Тэгэхээр унаа унш ч гэж ярьсан, тэгээд идэж ууж, эдэлж хэрэглэх юм гэдэг чинь арай л ядуу хүний хувьд бол тэр чинь мэдээжийн илүү л байлгүй яах вэ дээ, тэр ойлгомжтой.

Цэцэгжаргал -

Тэгвэл хувьчлалын дараа аймаг, сумын төвүүдэд амьдарч байсан хүмүүсийн амьдралд өөрчлөлт гарсан уу?

Лувсанцэдэн -

За нэг их, үгүй ээ тэр чинь цөөнх хэсэг нь одоо энчээ нэг худалдаа хийгээд, аа нэг жижигхэн одоо нэг цех үйлдвэрийн одоо ухаан нь энэ мод зод зүсэх ч юм уу нэг тийм юм байгуулаад, ингээд ажиллаж чадаж байгаа нэг. Энэ голцуу л нэг миний ойлгож байгаагаар худалдаа л их хийж байна даа. Тийн, худалдаа наймаа л хийж л..төв суурин газрынхан ер нь тийм шүү дээ.

Цэцэгжаргал -

Хувьчлалаас хүртсэн хөрөнгө нь тэд нарын амьдралд өөрчлөлт авчирсан юм харагдаж байна уу?

Лувсанцэдэн -

Одоо...юу байдаг юм бэ дээ одоо мэдэхгүй байна. Барилга байшин авсан хүн бол яахав тэгээд байдаг л байхдаа. Тэгээд ер нь одоо энэ эрх мэдэлтэй улсууд тэр үед овоо юм авчихаад байна л гэж. Чи юунд нь тэгж бодож байна гэхээр энэ одоо энэ аймгийн төв дээр хүрч ирээд би нэг хоёр удаагийн сонгууль үзэж байна уу даа, их хурлын сонгууль. Үгүй ээ тэгээд одоо аймгийн дарга болж байгаа хүн дандаа л баяжаад л байна шүү дээ. Тэгээд би нэг Жаргал гэдэг дарга, энүүний түрүүчийн тэгэхэд аймаг дээр ирж сонгосон хүн. Тэр Жаргал ямаршуу янзын хаашаа байшин, юутай байдгийн би одоо харж л байсан. За одоо Эрдэнэбаатар гээд байж байна хүүхээ. Ямаршуу янзын амьдралтай хоршоо дэлгүүр, байшин барилгатай байна энэ хүн.

Цэцэгжаргал -

Тэд нарыг тэгж баяжихад өмч хувьчлал нөлөөлсөн юм боловуу?

Лувсанцэдэн -

Тэр нөлөөлсөн байлгүй дээ. Үгүй ээ тэгээд нөлөөлөө л биз дээ. Тэрнийг нөлөөлөөгүй гэхэд гэнэтхэн тэр юунаас босгов гэж. Тийм

Цэцэгжаргал -

Өмч хувьчлал ер нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай нөлөөлсөн үү?

Лувсанцэдэн -

Өө байхгүй байх оо. Тийм юм бол байхгүй байх, тийм явдал болов уу гэж боддог юм.

Цэцэгжаргал -

Нэгдэл нийгмийн өмчийг хувьчилахад хэрхэн хуваарилж өгч байсан бэ, бүх хүмүүст тэгшитгээд тоолоод өгсөн юм уу?

Лувсанцэдэн -

Өө үгүй, үгүй. Хөдөө л бол одоо олон цөөн жил ажилласнаараа байсан юм уу, олон цөөн толгой мал нийгэмчилснээрээ байсан юм уу. Одоо мэдэхгүй юм. Тийм, одоо төвд бол тэр тухайн байгууллагад олон цөөн жил ажилласнаараа байсан юм уу, одоо мэдэхгүй байна.

Цэцэгжаргал -

Аймгийн төвүүдэд байсан албан газар, үйлдвэрийн хувьчлал ер нь яаж явагдсан бэ?

Лувсанцэдэн -

Одоо мэдэхгүй юмаа.

Цэцэгжаргал -

Та ер нь ажиглаж харж байсан уу?

Лувсанцэдэн -

Үгүй, хөдөө нэг ёстой бөглүү газар гэгчээр хөдөө байсан. Телевизор байтугай радио ч байхгүй байлаа ш дээ тэр үе чинь. Тэр үед чинь ямар тийм юм яриад явж байсан хүн байхгүй шүү дээ. Тийм, урьд чинь харин одоо ухуулагч гээд л харин одоо юм яриад суурь, бригадаараа хэсээд явдаг хүн байлаа л даа. Одоо бол телевиз радио гэж юм байдаггүй л юм бол ер нь тэгээд юун одоо тэгээд хөдөө явж байдаг ухуулагч гэж ямар юм байхав. Хөдөө байтугай төвд байхгүй юм чинь.

Цэцэгжаргал -

Та ардчилал яг гарч байх үед ямар ажил хийж байсан бэ?

Лувсанцэдэн -

Өө одоо тэр юу л, деспетчер. Ашиглалтын деспетчер гэж тэр барилгад тэрнийг л хийж байсан юм байгаа юм.

Цэцэгжаргал -

Та ардчилалын үйл хэрэгт ер нь оролцсон уу?

Лувсанцэдэн -

Өө үгүй үгүй. Би тэнд юугаа ч орох вэ дээ. Харин жагсаал цуглаан болж байх үед чинь энэ юуны үүдэнд жагсдаг байлаа шдээ... энэ аймгийн захиргааны үүдэнд. Тэгэхэд Пунцагийн хөшөө гэж тэнд байсан байгаа юм. Тийн, тэгээд л нэг хоёр хэсэг болчихоод л ... яахав дээ тэгээд урьдынхыгаа яалаа гэж сайн гэж хэлэхэв. Хоёр хэсэг болчихоод тийм ийм гээд л ярьдаг л, ийм л жагсаал цуглаан. Тэрнийг л одоо сонирхож л, илүү үгэнд дурлаж гэдэг юм уу даа очдог л байсан юм. Тийм, тэгэхэд одоо энэ Ганбямба гэж байна шдээ, одоо манай аймгийн их хурлын гишүүн. Энэ чинь юу байсан юм, намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга байсан юм. Одоо энэ их засаг дээд сургуулийн хэн байна, Ням-осор чинь манай аймгийн эвлэлийн хорооны дарга байсан, тийм.

Цэцэгжаргал -

Тэр ардчилалын талаарх мэдээллийг хүмүүс ихэвчилэн хаанаас яаж авсан бэ?

Лувсанцэдэн -

Өө энэ аймгийн төв дээр чинь одоо подволоор нэг цагаан хоолой зоочихсон л ухуулга, таниулга хийдэг байлаа л даа. Тэгдэг л байсан юм. Тэгээд өөр одоо ямар шугмаар ч ярьж байсан юм. Бичиг баримт, элдэв шалдав шуудан муудангаар холбогдох хүмүүст нь явуулдаг байсан байлгүй яахав дээ.

Цэцэгжаргал -

Ардчилалын тэр жагсаал цуглааныг хөндлөнгөөс хараад сонирхож байхад таньд ер нь юу бодогдож байсан бэ?

Лувсанцэдэн -

Өө одоо тэр үед чинь ч одоо учрыг нь сайн мэдэхгүй. Ер нь одоо ээ дээ нэг сайн сайхан юм болох нь гэж би ер нь бодоогүй. Үгүй ээ, муу муухай ч одоо юу байх вэ, зүгээр ер нь одоо нэг тийм бүдүүлэг хүн юм уу даа би одоо. Энэ нэг сонгууль болоод л нэг мөнгө амлаж байсан. Өө нэг сая таван зуу өгөх гэж байгаан байна шүү тэрүүнийг сонгочихьё гэж боддоггүй би. Ийм л хачин хүн явна. Тэр хүн юу хийх гэж байна, ямар хөтөлбөр дэвшүүлж байна гэдгийг нь л аминдаа хардаг ухаантай ийм хүн. Тэгээд тэрэн шигээ, ер нь тэр үед чинь учрыг нь мэддэггүй байлаа даа. Сайн сайхан болгочихно байгаа ч гэж одоо ойлгож байсангүй, мэдэж байсангүй. Аа муу муухай юм болно гэж одоо ямар юугаа бодох вэ.

Цэцэгжаргал -

Ардчилал эхэлж байх үед таны амьдрал ер нь ямархуу байсан бэ?

Лувсанцэдэн -

Өө, би одоо нэг нөгөө ашиглах деспетчер гээд нэг 300 гаран төгрөгний цалинтай нэг тийм л ажил хийж байсан хүн. тийм.

Цэцэгжаргал -

Ахуй амьдралын хувьд?

Лувсанцэдэн -

Ахуй амьдралын хувьд одоо яахав дээ нэг орох оронтой, одоо нэг орох оронтой, оочих аягатай гэж ярьдаг шүү дээ нэг тийм. Аа надад ширхэг ч мал байгаагүй, нэг амьдарч байсан амьдрал маань авч байсан, улсаас авч байсан хэдэн мөнгөөрөө л амьдарч байсан.

Цэцэгжаргал -

Ардчиллын үйл явц таны амьдралд ер нь одоо нөлөөлсөн үү?

Лувсанцэдэн -

За даа.. одоо үгүй ээ тэр хувьчлал гэдэг юмыг инь авсны буянд ч бас урьдынхаасаа ч нэг их доор орчихсон юм байхгүй ээ, тийм. Одоо ч гэсэн яахав дээ хөөрхий бас төр түмний хүчинд нэг, 30 гаруй жил ажиллаад... тэгэхдээ даанч бага цалинтай байсан болоод тэтгэвэр жоохон тогтоогдсон. Одоо нэг 90-ээд мянгыг л авдаг юм сард.

Цэцэгжаргал -

Ардчилал гарснаар ер нь хүмүүсийн амьдралд...?

Лувсанцэдэн -

Өө ер нь харахад бол урьд бол одоо хэзээ урьд ийм одоо хоршоо дэлгүүр, машин унаа, энэ одоо мэдээллийн хэрэгсэл энэ телевиз, энэ гар утас гэж ийм юм хэзээ байсан юм. Тэгээд энэ одоо...мэдээжийн энэ одоо өсөж өндийсөн л байна. Яриа байхгүй хүмүүсийн амьдралд... одоо ямар ч гэсэн одоо тэр урьдынхыг бодох юм бол асар их нөлөө үзүүлж байгаа нь одоо ойлгомжтой. Үгүй тэгээд тэгсэн хирнээсээ яагаад одоо ихэнх нь ядуу болчив гэдэг энэнд л нэг гайхдаг юм. Тэгээд одоо бодоод байхад энэ нэг хөдөлгөөн, нам эд нар гэдэг чинь одоо ямаршуу ч янзтай байдаг юм бэ дээ би нэг энэ нэг сайн ойлгодоггүй юм. Жишээлбэл одоо ухаан нь ингээд л өнөө юу гээд байсан ш дээ... ард түмний нам гээд л одоо Гүндалай байна шдээ, дарга. Ард түмний нам маань одоо чухам нөгөө эрх барьж байсан намаа юу гэж байлаа. Тэр нам юу хийнэ гэж ярьж байлаа. Үгүй ээ, тэгсэн одоо дарга ч үгүй болоод л явчихлаа ш дээ. За тэгээд л одоо энэ Батзандан, Магнай гээд л энэ хоёр эрх барьж байгаа намыг юу гэж хэлж байлаа би ямар ганцаараа дуулж байсан биш. Одоо ер нь л газар доор ортол муу хэлж байсан. За тэгсэн л одоо яасан, гэнэтхэн л одоо нөгөө ардчилсан намруу, өвөрлүү нь ороод...энэ нэг хачин юм санагдаад байдаг юм.

Цэцэгжаргал -

Анх ардчилсан хувьсгал гарлаа гэхэд амьдрал нь яаж өөрчлөгдөнө гэж хүмүүс төсөөлж байсан бэ?

Лувсанцэдэн -

Одоо бүү мэд. Би л одоо ямар ч болно гэж төсөөлж байсан юм байхгүй надад, миний хувьд.

Цэцэгжаргал -

Ардчилал гарлаа гэнгүүт амьдрал яаж өөрчлөгдөх бол гэж бодсон бэ?

Лувсанцэдэн -

Үгүй ээ яахав дээ нэг хувийн өмчтэй болох юм байнаа. Энэ бол одоо энэ чинь, тэгэхэд хувийн өмчөө хураалгачихсан байлаа шдээ. Аа тэгэхэд энэ бол аятайхан л санагдаж байсан. Аа, Тэгээд ч би ер нь мал хувьчиллаар хэдэн мал аваад миний амьдралд хэрэг л болсон л доо тэр чинь яриа байхгүй. За тэгээд ерөнхийд нь хараад байхад одоо муу юм ч алга л байна л даа. Зүгээр сайн юмны хажуу талаар саар юм байдаг болохлоор бас энэ хүмүүсүүд гэдэг юм дэндүү ах захаа алдчихсан. Энэ нэг дураараа хэлдэг, дураараа шүүмжилдэг. Ард түмэн гэдэг чинь одоо төрдөө сүсэглэн залбирдаг, төрийнхөө сүлдэд тахил дээжээ өргөдөг ийм л байлаа. Тэгээд төрийн тэргүүнээс нь эхлээд л элдвээр л одоо муучилж байх. Ухаан нь одоо их хурлын гишүүд гэхэд чинь л одоо цөмөөрөө л одоо авилгалчид ч юм шиг, цөмөөрөө ч одоо нэг л бүтэхгүй л... хавтгайдаа л дутагдал гэж ярьж шүүмжилдаг. Тэгээд хүнээ олж хэлж чадахгүйдээ байдаг юмуу, ер нь яадаг юм.

Цэцэгжаргал -

Ардчилсан хувьсгалын үйл явцад эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаатай оролцож байсан уу?

Лувсанцэдэн -

Үгүй үгүй. Үгүй байхаа. Тийм юм байхгүй байлгүй дээ.

Цэцэгжаргал -

Тэгвэл ардчилал эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөрөөр нөлөөлсөн үү?

Лувсанцэдэн -

Өө энэ чинь одоо тэгээд хаашаа ч юм бэ дээ. Төрийн одоо энэ нэг шийдвэр гаргах түвшинд ер нь эмэгтэйчүүд ер нь тун бага л юм шиг харагдах юм. Зүгээр одоо энэ нэг эмч, багш одоо ийм мэтийн улсууд бол эмэгтэй хүн нь харин бараг дийлэнх нь байгаа боловуу гэж бодох юм. Тэгэхээр шийдвэр гаргах түвшин гэлээ дээ сум ч бай, баг ч бай, одоо энэ их хурал ч бай энэн дээр энэ эмэгтэйчүүд л жаахан цөөн л байх шиг л санагдаад байгаа юм. Тийм. За энэ нэг олон урьгалч үзэл байх нь хэрэгтэйн байх л гэж.

Цэцэгжаргал -

Танай аймгийн байгаль орчинд ямар өөрчлөлтүүд гарч байна, яаж өөрчилөгдөж байна?

Лувсанцэдэн -

За манай аймаг чинь одоо... үгүй энэ ардчилал бий болсноор энэ худалдааны газар ч одоо их өргөжлөө. За сувилалын байгууллага, биеийн тамирын байгууллага гэвэл манайх чинь одоо нэг биеийн тамирын залтай болж: За сургууль соёлын байгууллага гэх юм бол энэ бас одоо сургууль соёлын байгууллага барилга байшин бас нэмэгдэж байна. Жишээлбэл одоо ганц 10 жилтэй байсан чинь одоо аймгийн төв дээр гэхэд л гурван 10 жилтэй болчихлоо шдээ.

Цэцэгжаргал -

Байгаль орчины хувьд одоо ямар өөрчлөлт гарч байна?

Лувсанцэдэн -

Одоо байгалийн хувьд бол одоо ер нь... одоо зун өөдтэй болдоггүй. Ер нь одоо тэр экологийн тэнцвэр алдагдана гэдэг чинь л, цөлжилт гэдэг чинь л одоо явагдаад байна. Улам л доройтоод байна гэж бодож байна байгаль орчины хувьд бол. Тэгээд одоо чухам юу юунаас ч болдог юм мэдэхгүй.

Цэцэгжаргал -

Байгаль орчины хувьд нааштай, сайн өөрчлөлтүүд байна уу?

Лувсанцэдэн -

За даа, ер нь л яахав дээ энэ нэг цаг агаарын... энэ нэг одоо мэдээлдэг нэг газар байна шдээ энэ. Одоо энэ аймгийн чинь юу билээ цаг уурын товчоо билүү юу билээ. Эд нар л, эд бол харин цаг агаарын энэ элдэв үзэгдлийг бол улам л сайн мэдээд байх юмаа. Ер нь одоо улам л ойртуулаад байх шиг санагдаад байна даа одоо.

Цэцэгжаргал -

Хэнтий аймгийн байгаль цаг уурт гарч байгаа хамгийн одоо муу өөрчлөлтүүд одоо юу вэ?

Лувсанцэдэн -

Ер нь бол газрын гарц л муудаж дээ. Ус, горхи одоо их ширгэж байна, ер дөө л. Энэ л одоо аюултай байна шүү. Усгүй, мал аж ахуй гэдэг чинь усгүй. Ус ховордоно гэдэг чинь хүн малгүй дээ ер нь. За энэ одоо энэ байгаль дэлхий өөдтэй ургахгүй байна, ургац гарахгүй байна гэдэг чинь одоо тэгээд их л юманд нөлөөлнө шдээ мал аж ахуйн орон юм чинь. Одоо энэ нэг жижигхэн газар, ямар олон зуух ажиллаж байгаа биш энэ нэг агаарын бохирдол иймээ тиймээ гэж ярьвал уурын зуух муух гээд нээх их нөлөөлөөд байгаа юм байхгүй л байна манай энд. Бороо шороо, энэ одоо салхи сарьдигийн хүч их нэмэгдэж байна. Ер нь одоо урьд одоотой адилхан ийм хүчтэй салхи, шуурга болж байсангүй, болж байгаагүй миний багад, миний залууд. Одоо ер нь, 40 хүрснээс хойш бол ер нь 20-иод жил болоход энэ онц мэдэгдэж байна энэ байгалийн өөрчлөлт. Салхи шуурга их ширүүн, өөдтэй зун болохгүй, намар нь намар шиг намар болдоггүй. Хавар нь хавар шиг болдоггүй. Ердөө л энэ цаг агаар чинь их өөрчлөгдөөд л байна л даа миний багыг бодоход.

Цэцэгжаргал -

Энэ цаг агаарын өөрчлөлтөнд ямар зүйлүүд нөлөөлж байгаа юм болоо?

Лувсанцэдэн -

Одоо мэдэхгүй юмдаа. Энэ яахлаар энэ булаг ус шигээд байх болдог юм. Яахлээрээ энэ газрын гарц өөдтэй гардаггүй, энэ бороо шороо өөдтэй ордоггүй болдог юм. Одоо энийг бол мэдэхгүй юмдаа ямар юм нөлөөлж байгааг. Одоо радио телевизээр ярьж байгаа нь бол энэ уурхай гэдэг юм чинь л ганц баллаж байгаа юм биш үү дээ.

Цэцэгжаргал -

Танай аймагт ер нь уул уурхай хэр хөгжсөн бэ?

Лувсанцэдэн -

Энэ уурхай одоо мэдэхгүй байнаа. Энэ нүүрснийхээ л уурхайг мэдэж байна Чандманий уурхай. Тэгээд одоо энэ жоншны уурхай Бэрхэд байдаг юм гэсэн. Тэгээд өшөө хаана ямар, ямар ч уурхай байдаг юм бэ дээ энийг бол мэдэх юм байхгүй. Энэ уурхай гэдэг юм чинь одоо тэгээд хаа хамаагүй онгичоод л. Тэгээд тэр нөхөн сэргээлт гэдэг юмаа хийдэггүйгээс л болж л одоо энэ цаг агаарт нөлөөлдөг байх гэж би бодоод байна даа.

Цэцэгжаргал -

Таны бага, залуу байх үеээс хойш газар ус, байгаль орчины нэр өөрчилөгдөв үү?

Лувсанцэдэн -

Өө байхгүй ээ. Нэр усны хувьд бол тэр нь тэгээд өөрчлөгдчихөж гэх юм би л дуулсан юм байхгүй, мэдэх юм байхгүй. Ер нь бол одоо цаг агаар ямаршуу янзтэй өвөл зун, хавар намар болж байна гэвэл бүүр шал өөр болсон. Ийм л байна.

Цэцэгжаргал -

Соцализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүмүүс байсан бэ?

Лувсанцэдэн -

Үгүй ээ одоо яахав дээ энэ л удирдаж байсан улсуудыг хэлдэг байсан байлгүй дээ багаас нь авхуулаад, бригадаасаа авхуулаад л сум, одоо тэгээд аймаг, улс. Тэгээд тэр үе чинь одоо Монголыг ч одоо нэг 9 хүн л удирдаж байсан гэж байгаа. Монгол ардын хувьсгалт намын улс төрийн товчооны 9 гишүүн гээд 9 хүн л байсан. Тийм, тэгээд одоо тэр зүгээр нэг дам яриа ш дээ... оо тэр 9 гишүүн чинь л улсаас юу яадаг юм гэнэ дээ, улс л одоо энэ тэжээдэг юм гэнэлээ. Тэгээд цалин цавуу ч гэж байдаггүй юу хэрэглэх гэснийг нь хэрэглэж байдаг юм гэнэ лээ гээд. Үнэн ч байдаг юм уу, худлаа ч байдаг юмуу нэг тэгж л ярьдаг байсан юм, тийм. Тэгээд урьд чинь 9 хүн удирдаад л болоод байсан. Одоо чинь 76 дээр хэд ч болж байна даа, тэгээд л дийлэхгүй л байгаа юм уу хаашаа ч юм.

Цэцэгжаргал -

Социлизмын жилүүдэд байгууллагын удирдлага, ажилчидын хоорондын харилцаа ямар байсан бэ?

Лувсанцэдэн -

Өө ер нь дуулгавартай байсан. Энэ одоо Дашдэмбэрэл гэж хүн одоо ерөнхийлөгчийн юу байлаа даа... манай аймгийн намын хорооны дарга байсан хүн. Одоо хотод байгаа биз дээ Дашдэмбэрэл. Тэгээд тэрэн дээр бас нэг... одоо нэг мэдээлэл гэдэг ч юмуу бас нэг асуудал танилцуулж орж байсан юм байгаа юм. Аймгийн намын хорооны 1-р дарга шүү дээ. Би тэгэхэд чинь одоо энэ нэг ашиглах деспетчер гэж байхдаа нэг асуудал танилцуулж орсон. Үгүй ээ тэгэхэд чинь л одоо ердөө утсаар холбогдох хүмүүсээ дуудаад л, тэгээд л намайг сууж байхад л тэгээд л дор нь хариуг нь өгөөд л ингээл гаргаж байсан. Тэр яг үнэн. Одоо ер нь дарга нарт үг хэлэхэд ч одоо тэгээд хэлэхгүй гэхгүй л байх л даа. Тэгээд өнөөтөх хэлж байгаа үгийг чинь дуулахгүй л байх л даа. Үгүй ээ тэгээд л ер нь нэг л, юуны асуудал тавиад хариулдаг юм аа гэж бодоход өнөө урьдынхтай адил тийм шуурхай... ээ дээ нэг ямарч ажлын хүн байлаа албан хаагч ч хүн бай, энгийн хүн ч бай тэгээд л нэг тоомжиргүй хандахгүй. Нэг тийм л байсан.

Цэцэгжаргал -

Нэг байгууллагад ажилладаг дарга, цэргүүдийн хоорондох харилцаа ямар байсан бэ?

Лувсанцэдэн -

Өө дарга нар одоо яахав дээ, би нэг үйлдвэрчний хороон дарга гэж байлаа барилгад. Орон тооны биш. Тэгээд тэр үеийн үйлдвэрчний хороо гэдэг юм чинь тэгээд яахав дээ тэгээд нэг л нэр байжээ дээ. Харин тэрнийг бодох юм бол одоонб энэ үйлдвэрчний байгууллага гэдэг чинь бол биеэ даасан, нэг ажил явуулж чадах л болсон шиг санагддаг юм. Тэр одоо үйлдвэрчний хорооны дарга хүн гэдэг чинь одоо ажилчдынхаа аж амьдралын төлөө, тэгээд л одоо хөдөлмөр хамгаалал, тэгээд л илүү дутуу цагийн мөнгө олголт, за тэгээд л одоо энэ нэг хөдөлмөр хамгаалалын сүү өнөө нормын хувцас хунар, одоо энэ шат гэрэлтүүлгээс эхлээд л тийм мэтийн юмыг л одоо бас л олон түмнийхээ өмнөөс хэлж ярьж аюулгүй байдлыг хангах л ийм л ажил үүрэг гүйцэтгэдэг байлаа шдээ. Аа тэгээд огт хэрэгжихгүй байгаагүй л дээ зүгээр . Тэгээд тийм нэг хороон дарга маань үг хэлж байна, шаардлага асуудал тавьж байсан ч нээх сүйдтэй хандаж байгаагүй шиг санагддаг юм. Жишээлэхэд л би нэг үг хэлье. Хагас бүтэн сайн өдөр болгон ажилчдаа ажиллуулах юмаа. Цанжид гэдэг даргыг байж байхад би үйлдвэрчний хороон дарга байсан. Та нар одоо энэ хагас бүтэн сайн өдөр... хүнд чинь амьдрал гэж ар талдаа хийх ажил гэж байлгүй яахав дээ гээд. Энэ хүүхэдтэй улсууд угааж цэвэрлэхээс эхлээд. Үгүй ээ тэгээд одоо нэгдүгээрт ингээд амраахгүй, хоёрдугаарт дандаа ажиллуулж байх юм тэр илүү цагийн мөнгийг нь зохих ёсоор өгөхгүй байна гээд.

Цэцэгжаргал -

Байгууллагын дарга нар удирдлагад нь ажиллаж байгаа хүмүүстэй хэрхэн харьцдаг байсан бэ?

Лувсанцэдэн -

Яах вэ тэр шед чинь дуулгавартай байж л дээ. Тийм, одоо удирдаж байгаа, нэг нь удирдах ёстой нэг нь удирдуулах ёстой гэдгийг бол ёстой баримталдаг л байсан. Одоо тийм ёстой юм гэж. Бид бол удирдуулах ёстой, заалгах ёстой гэдгийг. Тэгээд одоо жишээлбэл одоо нэг шал дордож байгаа юм юу байна гэхээр зэрэг энэ нэг үйлдвэрийн газар ажиллаж байна ш дээ, гэдэг юм уу жишээлбэл ийм газар ажил хийж байна. Тэгэхэд чинь одоо нэг гэрээ хэлэлцээр, аман хэлэлцээр ч болсон байгуулж барьж энээ тэрээ гэх хуувь ном байна ш дээ. Хэрэв тэгэх юм бол чи тэр хэлэлцээр хийдэг газраа очоо гэх жишээтэй болж байна ш дээ одоо бол. Аа тэгээд одоо нэг жоохон зөрчил дутагдал гаргах юм бол “чамайг ажиллуулж чадахгүй, ажилгүй хүн зөндөө байна, чи яв” гээд ажил хийлгэхгүй.

Цэцэгжаргал -

Социлизмын үед яаж ханддаг байсан бэ?

Лувсанцэдэн -

Социлизмын үед бол одоо яах вэ дээ ухуулна таниулна, учир байдлыг хэлнэ, хурал зөвлөгөөнөөр оруулна. Одоо тэгээд одоо нэг доод тал нь донгодож шийтгэхээс эхлээд өнөө хуулиараа ингэж л хүмүүжүүлэх гэж оролддог байлаа шдээ. Одоо бол тийм юм байхгүй.

Цэцэгжаргал -

Эрх мэдэлтэй хүн өөрийнхөө эрх мэдлийг яаж хэрэгжүүлж байсан бэ?

Лувсанцэдэн -

Өө одоо, яахав дээ бас нэг ажилчид ямар ч хүн байлаа гэсэн нэг ажилчдынхаа үгийг дуулгавартай сонсдог, хэлж ярьсныг нь одоо энэ хэрэггүй юм гэж байгаагүй. Тэр нэг тавьсан хүсэлтийг биелүүлэх л гэж шат шатандаа л одоо оролддог тийм л байсан гэж би боддог юм. Ер нь тийм л байсан даа.

Цэцэгжаргал -

Социализмын үеийн эрх мэдэлтэй хүмүүс жирийн хүмүүсээс юугаараа ялгаатай байсан бэ?

Лувсанцэдэн -

Жаланаажав гэж дарга байлаа. Барилга хариуцсан төв хорооны дарга байсан юм гэнэ лээ.Тэгэхэд би нэг... өнөө үйлвэрчний хорооны дарга байж байхдаа орон тооны биш ч гэлээ гэсэн нэг дагаж явдаг байлаа л даа. Тэгээд би нэг Жаланаажав даргын нэг хэлж байсан, хэлсэн үгийг би ер нь мартдаггүй юм. Тэр нэг барилга дээр хүрч ирээд явж байсан чинь самсомалаар нэг барилгын тоосго нэг машин зөөгөөд л буулгаад л байлаа. Дарга тэрнийг хараад л зогсоод байсан. Би ч дэргэд нь, ганц би ч биш дээ байгууллагын дарга цөмөөрөө л. Тэгсэн тэгж тэгж нэг жолоочыг тоосгоо буулгаад явах гэхээр нь нааш ир гээд дуудлаа. Тэгсэн тэр яваад ирлээ. За хүүхээ чи энэ зөөж байгаа тоосго чинь, нэг ширхэг тоосго ямар үнээр гардаг, яадаг ийдгийг ер нь мэдэх үү хүү минь гэж байна. Мэдэхгүй гэж байна. Тэгсэн чинь чи одоо энэ тоосгыг зөөж байхдаа энэ нэг тал тоосгон дээгүүр мөн их гарваа даа машинаараа. Энэ чинь одоо шаврыг нь ухаж байгаа хүн хөлс авна, тээж байгаа та нар хөлс авна. Энийг чинь бол үйлдвэрт авчраад тоосго үйлдвэрлэхлээр тоосго шатаасан, хийсэн хүн хөлс авна. Энэ булангий чинь нэгтгэж хийсэн нэг ширхэг тоосгоны үнэ шүү дээ хүү минь. Тэгэхлээр одоо та нар энийг харахгүй дээгүүр нь гараад ингээд хэмхчээд байх юм. Энд одоо нэг төргөг хэвтэж байх юм бол Жаланаажав ч тонгойно, би ч тонгойно, та нар ч тонгойно шүү дээ гэж байж билээ. Нэг тиймэрхүү одоо ухаан нь. Чи яасан одоо хачин этгээд вэ, энэ одоо тоосгон дээгүүр ингэж давхиад гэхгүй ухаан нь. Энэ нэг тийм нэг зан байхгүй. Тэр бол надад аягүй таалагдаж байж билээ, тийм том хүн.

Цэцэгжаргал -

Гадаад байдал өмсөж байгаа эдэлж хэрэглэж байгаа юмаараа эрх мэдэлтэй хүмүүс бусдаас ялгарч байсан уу?

Лувсанцэдэн -

Оо нэг тийм, яахав дээ одоо. Яахав дээ арай нэг... адаглаад нэг дотуур өмссөн хувцас нь хир багатай байсан юм байгаа биз дээ тэр чинь одоо, тийм. Өнөө нэг өө нэг энэ чинь одоо ийм хувцас өмсдөг юм аа гэхээр ч юм надад ер нь ажиглагдаж байгаагүй. Костюм пиджах бол костюм пиджак, дээл бол дээл өмсөөд л явдаг байсан байх.

Цэцэгжаргал -

Эрх мэдэлтэй хүмүүст хандах хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

Лувсанцэдэн -

Ээ дээ ер нь бол ярвагар болж дээ. Ер нь нэг тоомжир муутайдуу. Ер нь цаанаа л нэг явуургүй гэлээ гэгчээр жаахан. Тэр бол яахав загнаж зандраад байхгүй ч наад зах нь хүн хүлээж авахгүй гээд. Ер нь тэгээд хүн чанарын хувьд гэдэг юмуудаа юу гэдэг юм, нэг тийм нэг хуурамч...юу гэдэг юм бэ дээ. Тиймэрхүү л болсон юм уу даа. Хүн гэж амьтан ч гэсэн, олон түмэн ч гэсэн нэг хувиа л бодож би л болж байвал тэгээд бусад юм яахав гэсэн ийм үзэл бодолтой болчихдог юмуу даа гэж л надад бодогддог юм, тийм.

Цэцэгжаргал -

Одоо үеийн дарга цэрэг нарын харилцаа, социлизмын үеийн дарга цэрэг нарын хоорондын харилцаанд ялгаа юу байна вэ?

Лувсанцэдэн -

Өө урьдын чинь цэргийн дарга нар намайг алба хааж байх үе чинь тэр нэг дэглэлт мэглэлт тийм юм гэж огт байгаагүй. Найрсаг, одоо ерөөсөө олон аавын хүүхэд гэдэг чинь адилхан алба хааж байгаа юм чинь. Тийм л байсан.

Цэцэгжаргал -

Байгууллагын дарга ажилчид хоёр одоо үеийн байгууллагын дарга ажилчин хоёрын хооронд ялгаа байна уу?

Лувсанцэдэн -

Одоо чухам энэ үед одоо би удирдаж байгаа хүнтэй уулзаж байсан биш тэтгэвэрт гарчихсан хүн чинь одоо. Нөгөө түрүүн нэг хэллээ ш дээ энэ нэг ажил хийлгэх гэхээр зэрэг энэ нэг тиймэрхүү зан гаргадаг юм билээ гэж. Тэгээд манай нэг ажилгүй хүү байсан байхгүй юу. Тэгээд нэг уурын зууханд гачегар хийх ч юм уу, нэг газар очоод нэг шавар шавхай зуурах ч юм уу тиймэрхүү ажилтай байдаг байлаа л даа. Тэгээд би тэрүүгээрээ л бодож байгаа л юм л даа. Тэгдэг ингэдэг юм гэнэлээ. Тэрнээс биш би зах зээлийн үед ажмллаж явсан биш. Аа тэгээд тэнүүгээрээ л бодоход ер нь газар тэнгэр хоёр шиг болж дээ гэж би бодож байгаа юм. Урьд ч одоо бид бүхэн ажиллаж байхад ч арай ч тэгж харьцаж байгаагүй. Тэгэхэд одоо ухаан нь гэрээ хэлэлцээр хийх, аман хэлэлцээр энэ тэр хийе гэхээр, норм төлөвлөгөө ихтэй байна ч гэдэг юм уу тэгэхээр чинь... тэгээд л утаа униар болсон саванд чинь одоо... тусгай байранд энэ тэр байдаг байлаа ш дээ урьд бол. Тэгэхэд чинь одоо хамаагүй ээ өө утаан дотор, тэгээд тэр нормын хувцас хэрэглэл ч гэж байхгүй. Аа тэгээд тэрнийгээ хэрэв шаардах юм бол аа чи тэр тэгдэг газраа ажил хий гэдэг юм байна лээ. Аа тэр талаас нь би хэлж байгаа юм. Тэрнээс би энэ зах зээлийн үед ямар амьдарч явж үзсэн биш.

Цэцэгжаргал -

Эрх мэдлийн талаарх ойлголт ер нь өөрчлөгдсөн үү?Социлизмын үед эрх мэдэл гэж юуг ойлгодог байсан бэ, одоо юуг ойлгодог болсон юм?

Лувсанцэдэн -

Одоо яахав дээ, тэр хүнд байгууллага удирдсан хүн бай...ямар ч байгууллага удирдсан байна тэгээд их бага хэмжээгээр ямар эрхтэй, ямар үүрэгтэй байсан тэр одоо хуулиар заасан тэр байгууллагын дотоод дүрам гэж байлаа. Дотоод дүрмэндээ захирагдаж чухам одоо тийм эрх мэдэл хэрэглэх ёстой гэдгийг бол урьд баримталж л ажиллаж байсан байх. Одоо чухам яадаг юм бүү мэд. Хууль дүрмээ зөрчөөд .... ухаан нь одоо төсөв төлөвлөгөө гэхэд одоо тэрнийг нь одоо зохих зүйлд нь зарцуулдаг ч юм уу, өөр зүйлд зарцуулчихдаг ч юмуу. Ийм юм бол байж байна л гэж яриад байх юм. Урьд чинь бол....одоо ер нь нэг хэдэн тэрбумаар нь идэж уусан тухай ярих юм. Урьд чинь ухаан нь нэг нярав, мөнгө тавьдаг нярав хүн нэг хүнд нэг 5 төгрөг дутуу тоолоод өгчихлөө гэхэд ер нь хачин санагдана. Ер нь одоо зовдог л байсан байх. Одоо бол ер нь тэгээд бараг тэгэх ёстой юм гэх шахуу болчихсон юм уу даа яриагаар дуулахад. Тэгж байсан хүнийг ямар харсан биш.

Цэцэгжаргал -

Таны амьдралд одоо хамгийн их гүн нөлөө үзүүлсэн үйл явдал юу вэ?

Лувсанцэдэн -

Цэнхэрмандалаас буруудаж, уруудаж ирсэн л нэг хачин санагддаг юм даа. Би бол, надад бол харин буруу байгаагүй, бүх юм л зөв байсан. Тэгэхээр тийм учраас би боддог юм. Ер нь одоо нэг шударга үнэн хоёр ихээхэн дутагддаг юм байна ш дээ аль ч нийгмийн тогтолцооны үед гэж түрүүн хэлж байсан шдээ. Тэгээд би одоо...тийм л байдаг юм байна л даа гэж. Тэгээд одоо ч гэсэн дээ, одоо ер нь тэгээд тийм тэглээ, ийм ингэлээ л гэх юм, үгүй л гэх юм, тийм л гэх юм. Тэгээд бүү мэд. тэр чинь одоо мэдээжийн юм ш дээ. Аа сумын орлогч дарга хүн гэдэг чинь ямар хэмжээний цалин пүнлүү авах билээ тиймээ, бас нэг нэр төр ч гэсэн. Өө Лувсанцэдэн чинь одоо сумын нарийн бичгийн дарга хүн шүү дээ гэж хүн тэгнэ биз дээ. Гэтэл тийм ажил хийж байсан хүн гэнэтхэн л энд хүрч ирээд л нярав хийгээд явж байна гэдэг чинь. Тэр үед чинь одоо нэг тийм хүнийг газар зааж, хэлмэгдүүлдэг юм байж л дээ. Тэр бол хэлмэгдэл юу байх вэ дээ одоо дөнгөсөн л хэрэг л дээ. Дөнгүүлсэн л хэрэг, тийм.

Цэцэгжаргал -

Тантай харилцах хүмүүсийн харилцаа өөрчлөгдсөн үү?

Лувсанцэдэн -

Өө үгүй, үгүй. Үгүй дээ гайгүй дээ.

Цэцэгжаргал -

Таны бусдаас ялгагдах онцлог юу вэ?

Лувсанцэдэн -

Өө одоо ямар юмаараа би одоо бусдаас... онц ялгарах юм юу байх вэ. Би ч одоо урьд нэг үр хүүхдээ нэг жаахан хүмүүжилтэй болгочих юмсан гэж ингэж боддог хүн байлаа. Тэгээд одоо хаячихсан л даа. Тэр үед бас нэг хүүхдээ бас нэг зөв боловсон хүмүүжүүлдэг гээд нэг тийм жижигхэн боршурууд, ном чиг л бичүүлсэн явдаг байлаа. Тэгээд тэр яадаг юм гэхээр зэрэг нэг хүүхдээ нэг, сургууль соёлд сурч байгаа хүүхдээ нэг ажил хийлгэхэд нэг... жишээлбэл одоо эмэгтэйг нь ус авхуулдаг ч юм уу, эрэгтэйгээр нь нэг түлээ хагалуулдаг ч юм уу. Эмэгтэйгээр нь аяга шанага, гэр бараагаа цэвэрлүүлдэг ч юм уу... энэ одоо жижүүрлүүлж одоо ухаан нь тэгдэг байлаа л даа. Тийм, тэгээд одоо манай нэг хүү хичээлээ тарж ирээд, тэгэхэд нэг усны лааз хийдэг байсан. Лаазаа өнгийсөөр л орж ирдэг байсан юм, устай байна уу үгүй юу гэж хардаг юм байгаа биз дээ таавал. Энэ чинь одоо миний ажил гэсэн шиг л. Нэг ийм л, нэг хүүхдээ нэг зөв боловсон хүмүүжүүлэхсэн, хүнд нэг тус болох... хүнд тус болох шиг үнэн гэж байхгүй. Одоо хүний үг, хүний харьцаа гэдэг чинь... хүний хэлсэн үг зүрхийг шархлуулж чадна, баярлуулж ч чаддаг юм гэж ингэж боддог юм хүний үг, яриа. Тийм учраас би нэг тийм захирсан, хэрцгий энээ тэрээ үг хэллэгэнд би дургүй. Хүүхдүүддээ нэг тийм л юм сургадаг юм. Одоо ч ер нь зарим хүний хэл, хүүхдийн залуучуудын хэлж байгааг харахад нэг үгээ ч хүртэл зөв хэлж чадахгүй юм шиг л санагддаг юм. Тэгээд, тухайлах юм бол аегүй гоё ч гэж байх шиг. Аймаар тэгээд сайхан юу билээ... тэгээд аймаар юм сайхан байхдаа ч яадаг юм. Аегүй юм гоё байхдаа ч яадаг юм ухаан нь. Хүмүүсийн хэллэг, би энэнд бас нэг жоохон юу гэдэг юм бэ дээ, тэгээд ядаж нэг үгээ л нэг зөв хэлчихэж сурмаар юм даа. Юу байхав дээ, надад бусдаас онцгой юм ямар юм байх вэ дээ. Хүний л, бусдын л адил одоо нэг хүн дээ одоо. Хүнтэй нэг учиргүй нэг ам зөрөөд байхгүй юм сан, хүнд нэг өөрийнхөө чадах чинээгээр нэг тусалчих юмсан...тус болсон хүнд бүр нэг яах аргагүй. Нэг ийм л. Хүн болгон л тийм байх л даа. Харин тус болсон хүнийг юу гэж өс санаж байх вэ. Тэр бол хэнд ч байдаг л зан араншин байдаг юм байгаа биз, тийм л хүн.

Цэцэгжаргал -

За сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.