Norovsüren


Basic information
Interviewee ID: 990572
Name: Norovsüren
Parent's name: Togoo
Ovog: Borjigin
Sex: f
Year of Birth: 1924
Ethnicity: Halh

Additional Information
Education: none
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayanhutag sum, Hentii aimag
Lives in: Herlen sum (or part of UB), Hentii aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
privatization
environment
belief
funerals


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

privatization
collective member
nature and environment
belief
funeral rituals
children's upbringing


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Цэцэгжаргал -

Эмээ та хэний, хэн гэдэг вэ, Хаана төрж өссөн бэ?

Норовсүрэн -

Юу Хавцалд...Гүзээ толгойн баруун талд төрсөөн.

Цэцэгжаргал -

Аль аймгийн аль сум билээ?

Норовсүрэн -

Хэнтий аймгийн Баянхутаг сум, 1-р баг

Цэцэгжаргал -

Та өөрийнхөө хүүхэд насны тухай дурсаж ярихгүй юу? Ээж аааваас хэдүүлээ вэ, таны хүүхэд нас хэрхэн өнгөрөв?

Норовсүрэн -

Өө ааваас... нэг эхээс 15-уулаа. Тэгээд тэрний...би чинь байз Дамчаа ах, эгч... би 3 дахь хүү нь 15 хүүхдийн. Тийн.

Цэцэгжаргал -

Таны аав, ээж үр хүүхдүүдээ хэрхэн сургаж хүмүүжүүлсэн бэ? Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ, сургууль соёлд сурч байв уу?

Норовсүрэн -

Үгүй мал маллаж байсан. Түр сургуульд л нэг тайлагдсан нэртэй өшөө юу байхав. Дандаа л малчингаар байсан. Багаасаан яахав, бага эхлээд баас шээсээ хаяж, үхэр тугалаа татаж эжийдээ эвлэгэж өгөөд. Том болоод адуу малдаа явж, эмнэг дошигноо сургаж...би одоо их эмнэг унадаг, морь уургалдаг хүн байсан. Тийн. Тэгээд 17-18 тайгаасаа хонь хараад, 19 хүрч чадсан уу үгүй юу адуунд явсан. Миний хамгийн том дүү маань цэрэгт явчихаад тэгээд адуунд явж эхэлсэн. Тэгээд эмнэгээ сургаж адуундаа явж...тийн. Адуу маллаж тэгж л байсан даа. Би ердөө тэгж орон газар явж байгаагүй. Тийн.

Цэцэгжаргал -

Адуу маллаж, эмнэг сургана гэдэг чинь эр хүн хийх ажил гэж хүмүүс ойлгодог. Ийм турьхан эмэгтэй адуу маллаад, эмнэг сургаад байхаар нутгийн хүмүүс ер нь юу гэж байсан бэ?

Норовсүрэн -

Яахав дээ, юу яахуу. Энэ их чадалтай жаал... мөрийн тавиад хүүхэдтэй, чамайг барьж өгч чадвал би унаж чадна гэхэд нь уургын морио барьж унаал бариал өгч л байсийм даа. Тийн. Тэгээл эмнэг унуулж л байсийн. Тийн өөрөө нөгөө бага байхад аав маань сүүлэнд нь юм уяад жаахан чирж байгаад, чиргүүлдэж байгаад тэгээд тавьчихна. Тэгээл би цаашаагаа булгиул булгиад давхиад явчихна. Тэгж л эмнэг сургадаг байсан юм. Тийн.

Цэцэгжаргал -

Та социализмийн жилүүдэд мал маллаж байсан тиймээ?

Норовсүрэн -

Өө тийн туж л мал маллаж байсан. Би одоо 3 төрийн өнгө үзсэн. Эхлээд одоо лам хуврагатай бурхантай шажинтай байхад байлаа. Тэрний дараа Комуун хамтрал гэдэг айлын мал хөл хуваагаад л... тэгээд өнөө эсэргүү болоод лам нар баригдаад л амьтан ах дүү хуваагдаад нэг тийм юм боллоо. Тэрний дараа Комуун хамтрал гэж комууны Цэнд гэж шинельтэй хүүхэн даргалчихсан тийм юм байлаа. Тэрнээс хойш тэгээд одоо юу яалаа...комуун хамтралаас хойш одоо нэгдэл болоод л нээх мал хөрөнгөө өглөө. Тэгсэнээ баахан хувьчлал болоод малаа нэг тараалаа. За тэгсээр байгаад хувийн өмчтэй боллоо ингээд л нилээн л олон янзаар хувирлаа даа.

Цэцэгжаргал -

Олон янзаар хувирчээ.

Норовсүрэн -

Тиймээ.

Цэцэгжаргал -

Та ямар нэгдэлд харъяалагдаж, ямар мал маллаж байв?

Норовсүрэн -

Юунд...Баянхутагийнхаа 1-р багт. Аа туж л “Тэмцэл” нэгдэлдээ. За тэгээд үхэр хариулж байлаа, үнээ тугалуулж байлаа. 300 үнээ тугалуулаад 6-хан үнээ сувиаруулаад бусдынх нь тугалыг нь бүтэн авч байлаа. Тэгээд аймгийн саальчин, аврага саальчин болж байлаа. Тийн. За тэгээд гүү сааж байсан нэгдэлд, сувай үхэр ч харж байсан, сүү зоводанд өгч байлаа. Тийн одоо хийгээгүй ажил байхгүй. Тийн.

Цэцэгжаргал -

Та нэгдэлээс хэдэн онд тэтгэвэртээ гарав даа.

Норовсүрэн -

Одоо хэдэн онд гарав даа. Бүлээчээсээ хойш 3 жил болж байж л тэтгэвэртээ...тэтгэвэрт гарах наснаасаа 3 жил өнгөрөөж байж гарсын ш дээ. Малаа салгахгүй тань дээр байлгана гээд тэгээд одоо 3 жил болж байж орсон. /Хажуунаас дүү нь: Та чинь 55-тай орон байсан биз дээ, тэгээд 60 хүрч байж ороо биз дээ тээ гэв/. Тийм тэгсэн юм.

Цэцэгжаргал -

60 насандаа тэтгэвэрт орсон юм байна тиймээ. Та түрүүн хэлсэндээ их олон төрийн нүүр үзлээ гэж. Би таниас ерөнхийдөө мал хувьчлалын талаар асууя гэж бодож байна. Та хувьчлалын талаар анхны мэдээг хаанаас сонссон бэ?

Норовсүрэн -

Мал хувьчлана гэж үү? Баг, бригад хуралдаад л мал хувьчлахаар боллоо ингэлээ гээд л. Суманд сумдын дарга нар, энд тэндээс дарга нар ирээд л тэгээд л яриа хэлэлцээр хийгээд л. Эхлээд нэгдэл болно гээд л мал хөрөнгий чинь аваад өөрсөнд чинь 2 үнээ, 5 морь билүү 3 морь билүү өгөөд л. Тийм хувь үдээнэ бусдыг нь авна гэсэн амьтан /хүмүүс/ малаа өгөхгүй гээд нойргүй хуралдаад өглөө үүр цайхын алдад л хариугүй өгцгөөж энэ тэр байсымаа. Манайх бол тэгээгүй...авч үлдээд л, үлд гэснийг нь үлдээгээд л ав гэснийг нь аваад л. Тэгээд сүүлд нь үлдсэн хэдийгээ өсгөөд дахиж бас нийгэмчилсэн. Тийн манай өвгөн. Өвгөн маань байхдаа нэгдэлийн үхэр мал харж байсан, хонь ч харж байсан, манайх мал ч төллүүлж байсан бид хоёр. Би өвгөнөөсөө хойш тэгээд яахав дээ 3 жил хэртэй үхэр хараад, тэгээд л эмээ нь тэтгэвэртээ гарсан. Тийн.

Цэцэгжаргал -

Та 1990 оны хувьчлалын талаар ер нь ямар бодолтой явдаг бэ?

Норовсүрэн -

Одоо сүүлийн үү?

Цэцэгжаргал -

Тийн сүүлийн хувьчлалаар?

Норовсүрэн -

Яахав сайхан л... улс болно гэж ярьж байгаа нь сайхан л байсан. Бидэнд мал өгөхөд үү? Яахав баярласан, их л мал өгсөн сайхан л байсан. Тэрийгээ өсгөөд л одоо олон болгоод сайхан олон малтай болоод... орон суурин байгаад дүү нар маань тэтгэвэртээ гараад гарч ирэхэд нь малаасаа тасдаж өгөөд л тэднийгээ малтай болгоод л тэд малчин болоод ингээд л байж байсан чинь сая нэг зуд болоод л би ч ядарлаа зуд ч боллоо тэгээд нэг баахан мал үхлээ ш дээ. Тэнд л их мал үхүүллээ. Тийн тийн тэгээд одоо бол надаа үхэр гэх юм байхгүй. Нэг хэдэн хоньтой, дөрөвхөн морьтой. 100 гаруй адуутай байсан, тэгээд одоо нэг ганц азрагатай, 4 гүүтэй, 4 морьтой ийм л болоод байгаам. Нэг өргөмөл 2 хүүтэй. Нэг нь дүүгээсээ өргөж авсан. Нэг нь өвгөнийхөө дүүгээс өргөж авсан. Нэг нь хөдөө малчнаар тэр малаа хараад л байж байдаг юм. Нэг нь энд чинь худаг усны инженер одоо. Тийн тийн энэ их олон юм чинь /гадаа хашаанд байгаа машинууд/ манай хүүгийн л эдэлж хэрэглэж худагт явахдаа хэргэлдэг юм байгаа юм. Тийн 2 хүүтэй, энэ маань хүү, хүүхэн 2 той. Тэр 2 нь аавынхаа мэргэжлийг авна гэж нэг нь одоо бас ийм ажлын юунд орсын, сургуульд орсон. 4 жил суугаад энэ жил төгсөж байгаа. Тэгээд аавынхаа энэ ажлыг хийнэ гэж байгаа. Тэгээд охин нь эмч байхаа, шүдний эмч болох байх. Тийн...тэр болоогүй ээ 2 жилээ аваад одоо дахиад 6 жил суух юм гэнэлээ. Тэгээд ийм л байна даа.

Цэцэгжаргал -

1990 оны сүүлчийн хувьчлалын талаарх мэдээг та хаанаас сонссон бэ. Мал тарааж өгөх гэж байна, хувьчлах гэж байна гэдэг мэдээллийг тэр үед малчдад хэн тарааж байсан бэ?

Норовсүрэн -

Яахав сумын дарга, энэ дарга нар, аймаг аймгаас ирсэн төлөөлөгчид л тарааж байсан биз. Тийн

Цэцэгжаргал -

Хүмүүс ингээд мал тараах гэж байна, хувьчлах гэж байна гэхээр...

Норовсүрэн -

Аа нэг мал тараахаас урд дуртай малаа хар, мал авч хар гэсэн. Одоо юүх вээ албаны юм авч сүйд хийчээд яахав, эмээ нь ядарсан ганцаараа боллоо хүүхдүүд сургууль соёлд...тэр хөдөө байгаа хүү маань 6, 7 анги хүртэл суусан юм. Би хөдөө амьтан түмний хүчээр малтайгаа хөдөө л байсан. Эмээ нь тэр мал харахаа больё гэсэн. Тэгээд л мал хувьчилахад надад яахав дээ тэр улсын харж байгаа малаас л өгсөн. Тийн тэрнээс биш улс хувьчлалд мал хараад /мал маллаж байгаад/ тэр мал дотроосоо шилээд өөрөө авч байсан. Би бол тэгж аваагүй хүний өгсөнийг л авсан. Тийн тийн.

Цэцэгжаргал -

Тэр үед мал хувьчлаад тараагаад эхлэхэд танай нутгийн малчид яаж хүлээж авсан бэ?

Норовсүрэн -

Яахав өгсөнийг нь л авч байсан. Зарим нь ч өнөө хувьчилж авсан малаа...өнөө түр эзэмшиж авсан малаа үгүй хийчихээд өрөнд орж л байсан. Өөрөө малгүй үлдээд байгаагаа өгч л байсан. Тийн.

Цэцэгжаргал -

Тухайн үед нэгдлийн мал маллаагүй тань шиг настай хүмүүст ямар хувь оногдсон бэ? Та хичнээн тооны мал хувьчилж авсан бэ?

Норовсүрэн -

Энэ чинь одоо хэдэн хонь, хичнээн үхэр өглөө...

Цэцэгжаргал -

Хүн болгонд тэгш өгч байсан уу?

Норовсүрэн -

Тэгш өгсөн, тэр их бага гээгүй ердөө. Хүн болгонд тэгш өгсөн ядуу хоосонгүй, чадалтай баянгүй. Тэр чинь өнөө нэгдэлд орсон болохоор илүү баян юм байгаагүй жигд л байсан. Тийн, одоо хэд хэдийг өглөө дөө энэ чинь одоо. Бас их мал өгсиймаа. 100 аад хонь энэ тэр өгсөн юм энэ чинь одоо. Тийн. Тэмээ гэвч өглүү. Аа өгсөөн 2-3 тэмээ өгсөн. Манайх нэг өмчлөхдөө бол 10 гаран тэмээ, 100 -аад адуу их л мал нийгэмчилсэн. Тийн

Цэцэгжаргал -

Хувьчилж авахдаа?

Норовсүрэн -

Аа авахдаа яахав улсын жишгээр өгснийг нь авсан хөөрхий. Тэр нь надад их л юм болсон, их олон болгосон. Тэгээд байхгүй суурингийнхаа дүү нарт март тасдаж өгөөд л малтай болгоод л. Энэнд чинь /хажуудаа байгаа дүү рүүгээ заав/, аймгийн хүн байсан энийг би малаа маллаж чадахаа байлаа чамд мал өгнө чи одоо хөдөө гарч мал малла гэсэн. Хувьд нь мал...тугалтай 2, 3 тугалтай үнээ, адуу, хонь, үхэр өгөөд тэгээд...аа адуу өгөөгүй байхаа энэнд, унагатай гүү өгсиймуу тэгээд эд чинь хөдөө гарч мал малла гээд. Манай тэр Мөнхөө гэж нэг дүү маань энэ сангийн аж ахуй... Идэрмөнх суманд нэгдлийн даргаар 7 жил болоод сүүлдээ энэ сангийн аж ахуй дээр ирээд сангийн аж ахуйн орлогч дарга болоод тэгээд энд ирсэн. Тэрэндээ мал өгсөн. Энэнд /дүүдээ/ мал өгсөн. Малгүй дүү нартаа бултаар нь мал өгсөн малнаасаа. Тийн тэгээд эд чинь малтай болоод хөдөө гараад малаа өсгөөд байж байтал өнөө шуурганд /зуданд/ бас үхүүлээд. Тэгээд одоо ядраад орон газар /хот суурин/ орж ирсэн. Хаялагатай ч байсан, манай тэнчээ л маллаж байсан манай дүү хүүхэн /гэрт нь хамт байсан дүү/ нөхөр ханьтайгаа байхдаа. Тийн, тэгээд нөхөр хань нь насан болоод бид 2 чинь тэгээд 2 өнчин хөгшин болоод ингээд л одоо хүүхдээ татаад орж ирсийн. Тийн.

Цэцэгжаргал -

Хувьчлалаар мал тараахад нэгдэлд мал маллаж байсан хүмүүс дуртай малаа шилж авч байсан юмуу? Өөрийхөө маллаж байсан малаас?

Норовсүрэн -

Тийн тэгэлгүй яахав. Тэгж байсан юм. Би нийлээн сүүл хирд очсон тэгсэн чинь бас зарим мал нь хүртэхээ байгаад өнөө тусгай харж байсан хуц нь үлдчихээд... сумынхан /хувьчлал хийж байсан хүмүүс/ тэгээд авбал авбаа, байвал байваа нэг айлд 2, 3 хуц өг гэж тэгж байсан юм. Тэгээд хуц бол... надад бол тэгж өгөөгүй ээ хөөрхий. Би өг...ав гэснийг нь л авсан. Надад бол дутуу хөтүү өгөөгүй бусдын л адил өгсөн, өгөх ёстойгоо. Ойрхоноос ч өгсөн хөөрхий.

Цэцэгжаргал -

Аан. Нэгдлийн малыг хувьчлахдаа малчидад тараагаад маллуулж байсан бүх малаа цуглуулаад нэг суурь болгочихоод тэндээсээ тоолж, тарааж өгч байсан юм уу?

Норовсүрэн -

Үгүй. Та хонь харж байсан хэний суурь дээрээс 30 хонь ч гэдэг юмуу 100 хонь ав, тэдний үхэрээс тэдийг нь ав, тэдний адуунаас тэдийг ав гэж тэгж суурь сууриасаа өгч байсан юм. Тэрнээс тэгж нийлүүлчихээд тэрнээс тасдаагүй. За суурь суурь харж байсан эздүүдээс нь авсан. Тийн тэгж авч байсан.

Цэцэгжаргал -

Оногдсон малаа авах гээд очиж байгаа хүмүүст тэр малыг маллаж байсан малчид хэрхэн хандаж, тарааж өгч байсан бэ?

Норовсүрэн -

Яахав одоо байгаагаа л өг гэсэн данстай юм чинь. Тэгээд ингээд муу мал өглөө... бүдүүн үхэр өгөхийг бага үхэр өглөө энэ тэр гэхээр “өрөгдөлөө гаргаад ирээ та ердөө гомдол байхгүй. Таньд дор нь олгоод өгнө” гэж байсан. Тэгээд манай нэг дүү, нэг садангийн хүүхэн бас муу мал өглөө гээд...тэгэхэд тэгж байсан юм... “Нутгийн улс муухай, бага мал яахав өсөж том болох юм чинь яадаг юм” гэж хэлээд би өрөгдөл мөрөгдөл гаргуулаагүй. Тийн, тэгээд сайхан л болж байна ш дээ. Тэрэнд гомдож санасан юм байхгүй. Сайхан мал өглөө гэж баярлаад л, тэгээд л яасан. Тийн.

Цэцэгжаргал -

Тэр үед мал хувьчилаад авахаар тэр нутгийн малчдын амьдрал ахуй өөрчлөгдсөн үү?

Норовсүрэн -

Өө хачин сайхан болсон. Тэгээд үрэмхий нэг нь тэгээд дор нь үгүй хийгээд, идэхийг нь идээд, алдахийг нь алдаад тэгээд одоо байхгүй болоод суурьгүй, юмгүй болсон улс их байдаг. Баяжаад одоо юмжсан улс их байдаг. Тийн хүний өөрийн овсгоо, өөрийн ухаан, өөрийн ажил санаа... өнөө сайн явах нь санааных, сайхан явах нь заяных гэдэг шүү дээ тийн.

Цэцэгжаргал -

Тэр үед одоо нэгдлийн гишүүн байсан хүмүүст малаас өөр ямар нэгэн эд хөрөнгө, хогшил хувьчилж байсан уу?

Норовсүрэн -

Өгөлгүй яахав, өгч байсан. Одоо мал харж байгаа улсад чинь саравч, хашаа, хадлаан бордоо тэгээд л хивэг юу байдгийн идэш ууш бидэнд өгнө. Тийн, тэр малаас чинь бас идэш ууш зааж өгнө. Анх эхлээд нэгдэл болохдоо ер “баргынхан” шиг ердөө хашаа саравч ч байхгүй, нүцгэн ердөө нөмөр халхалах юм байхгүй суурь суурь л мал авч байсан. Тэгээд жил тойрон мал харахад... нэг кино ирсэн чинь 3 цаасны кино ирсэн... хэ хэ жилд харсан малын хөлс маань 50 мөнгө болоод... хэ хэ тэгээд кино үзэж чадсангүй гэж манай өвгөн тэгж хэлж ирж байсан юм. Өнөө нэгдэл хөрөнгөжөөгүй болохоор өгөх юм байхгүй. Тэгээл тэрнээс хойш чангарсаар чангарсаар сүүлдээ л нэг үнээ тугалуулахад 12 мянган цаас энэ тэр гээд л одоо тэгээд л өгсөөд явчихсан. Тэгээд л төлийн мөнгө энэ тэр гээд л их мөнгө өгнө. Мянган цаас энэ тэрийг чинь нэгдэлд орж, нэгдлийн мал дээр л барьж үзсэн. Тэрнээс бидэнд чинь анхандаа урьд чинь сайхан эр хонь хэсгийг туугаад очиход, сайн эр үхэр хотод аваачаад зарахад чинь /аминых байхад/ 3, 4000-аас өгөхөд их үнэ хүрлээ гэж байсан ш дээ. Тийн тэгж байсан ш дээ. Бидэнд их юм өгч байсан хөөрхий. Тийн ердөө бидэнд бол нэгдэлд муу санах юм байхгүй сайхан байсан. Тийн

Цэцэгжаргал -

Нэгдлийн үеийн малчдын амьдрал ер нь ямархуу байсан бэ?

Норовсүрэн -

Сайн, сайн. Давгүй сайхан байсан.

Цэцэгжаргал -

Төр засгаас нэгдлийн малчдын ахуйн амьдралыг сайжруулах чиглэлээр ямар үйл ажиллагаанууд явуулсан бэ?

Норовсүрэн -

Одоо яахав дээ малаа сайн малласныг нь сайн малчин гээд л. Намчин Зуузай гэж байсан юм энэ урд. Энэ аа юунд байсан юмуу даа...тэр л тэгж байсан юм даа “сайн, ёстой малчинг хэлүүл Гомбосүрэн гуай л байсан юм. Худал хэлэхдээ сайнаараа Данзандаржаа болсон юм. Тэрнээс биш манай Гомбосүрэн гуай энэ “сайн малчин” болохоор /шагнуулахаар/ юутай хүн шүү дээ гэж л байдаг байсан юм манай өвгөнийг. Манай өвгөн архи уудаггүй, тамхи татдаггүй мал л маллахаас өөр юм яадаггүй...морь л нэг уядаг тийм хүн байсан юм. Тийн.

Цэцэгжаргал -

Таны бодлоор нэгдлийн үеийн малчдийн амьдрал, мал хувьчилсаны дараах малчдын амьдрал 2-т ямар ялгаа байсан бэ?

Норовсүрэн -

Яахав дээ одоо юмаа өгөөд, хүнээс юм авч байгаан болохоор дутагдаж гачигдахгүй болж л байсан. Тийн. Анх эхлээд нэгдэл болоод өөр хүн одоо 6, 7, 10-аад хонины мах, үхрийн мах... ярга хийгээд бригад дээрээ тэгээд бидэнд чинь өвлийн хоолыг тавиад өгчихдөг байсан юм. Сүүлдээ мал өгдөг байсан. Тэгээд өөрснөө малтай үлдсэн улс чинь юу яагаад, нэгдлээс нээх идэш мидэшний мал авдаггүй байсан өөрийнхийгөө идээд. Цагаан идээ мэдээ, тэгээд л одоо сүү сааль юу эс байхав дээ. 300, 400-аад үхэр хардаг, дандаа охин мал харж байгаа хүн чинь тугаллуулаад л өвөл, зунгүй үргэлжлээд л, цагаан идээ нь дэлгэрээд л, сүү сааль хөлдөөж өгөөд л нэгдэлдээ. Зун бол тасаг дээр үнээ саагаад л хэчнээн зуун мянгаар нь өгдөг юм чинь. Тэгж л байсан даа.

Цэцэгжаргал -

Социализмийн үед та нарын үйлдвэрлэсэн мах, сүү сааль, түүхий эд зэрэг малын ашиг шим хаашаа явдаг байсан бэ?

Норовсүрэн -

Тэр яахав, сум дээр сүүгээ өрөмдөж, цөцгийгөө цохиод гадаадад гаргана. Юугаа, шингэн сүүгээ ээзгий болгоод үрээд их бужигнасан сайхан цагаан идээ хийгээд гадаадад нээх гялгар хүүдийд савлаад гаргадаг байсан юм. Ердөө, фагт гэж нэг сайхан юм хийгээд л... бас нэгдлийн тасгийн хүүхнүүд энэ тэр ачаад л бетоноор... өнөө цөцгийгөө цохиод факт гэж өсгөнө... сүү шиг, сайхан тараг шиг юм гарна. Тэднийг чинь бид будаа мудаа чанаж идээд тэгж л байсан юм. Тийн

Цэцэгжаргал -

Нэгдлийн үед байсан түүхий эдийг гаргадаг систем мал хувьчилсны дараа яаж өөрчлөгдсөн бэ? Малчид малаа хувьчилж авсны дараа ашиг шимээ хэрхэн зарж борлуулж байсан бэ?

Норовсүрэн -

Үгүй яахав дээ, нэгдэлдээ сүүгээ сааж өгч байсан юм чинь. Амины ганц, 2 үнээний сүү гарч байсан юм чинь өөрөө л ууж иднэ тэрийгээ. Тэгээд одоо нэгдэл цалинжуулаад байхаар бидэнд эрж сурах юм байхгүй. Мах шөлөө олоод өглөө, идлээ. Цагаан идээгээ борлуулаад идлээ. Тэгэхлээр мөнгө...нэгдэл мал төллүүлсэний мөнгө, хариулганы мөнгө гээд их өгнөө. Тэгэхээр бидэнд эрж сураад явах юм байгаагүй.

Цэцэгжаргал -

1990 оноос хойш малаа хувьчилж авсан малчид сүү сааль, цагаан идэээгээ хэрхэн борлуулж байсан бэ?

Норовсүрэн -

Сүүлд өөрийн малтай болоод уу? Цагаан идээгээ идэж уугаад тэрнээс зарж үрээд байх юм байхгүй байсан. Идэж уугаад л хөдөө, гадааныхаа улсад л өгөөд тэгж л байсан, тийн.

Цэцэгжаргал -

Та хувьчиллаар их олон малтай болсон гэсэн. Тэр малаа хэрхэн өсгөсөн бэ, ганцаараа малладаг байсан юм уу?

Норовсүрэн -

Тэр ч яахав, хүү маань байсан жоохон хүү. Тэгээд айл амьтны дэмжлэгээр эмээ нь... одоо тэгээд адуугаа уруудуулаад алдчихсан ч нутгийн хүүхдүүд “хөөе Ноосон эмээгийн маань адуу энд явж байна” гээд... намайг их шагнадаг юм, идэх юм их өгдөг юм би адууг нь аваачиж өгнө, би адууг нь аваачиж өгнө гэж ноцолдож байсан хэхэ. Тэгээд түмэн, ах дүүгийнхээ дэмжлэгээр... одоо би өвгөнөөсөө тавин хэдтэй салсан, нас болгосон. Тэгээд л тэрнээс хойш түмэн та бүхнийхээ дэмжлэгээр тэгээд дажгүй л байна. Жоохон хүү маань 7-р ангиа төгсөөд, Даваадорж маань “та хэдэн малаа байхад энийгээ гаргаа юу гэхэв...таны энэ хэрэггүй...бидний хэдэн жаал тус хийх газар олдохгүй бид ингээд хэцүү болно та гарга” гэхээр нь юуных нь сайхан юм гээд өнөө жоохон хүүгээ гаргаж аваад... тэгээд тэр маань яахав дээ малаа хараад, адуугаа ч маллаад 2-уулаа тэгээд л. Бас манай өвгөний айл... дүү нар гэж ижий нь өргөж авсан нэг ухаантай, ухаан муутай хэдэн бүсгүй эмэгтэй юм байдаг юм. Тэр хэдүүлээ дажгүй энүүний жишээгээр л амьдараад байсан. Тийн одоо л нүдгүй болоод эмээ нь ийм болоод байгаа болохоос биш, тийн.

Цэцэгжаргал -

Мал хувьчлагдсаны дараа малчин хүмүүсийн тоо нэмэгдсэн үү танай нутагт?

Норовсүрэн -

Нэмэргүй, баруун аймгаас хасгууд их ирсэн, замгүй. Энэ манай зүүн талдаа ирээгүй. Энэ сумын баруун талд ирж нэг сард 10 хонь идэж байна гэж байсан хасгуудыг ирээд. Урианхай ч юмуу, тийн.

Цэцэгжаргал -

Тэр урианхай нар ямар зорилгоор энд ирсэн бэ?

Норовсүрэн -

Яахав дээ одоо, тэнчээ малгүй болоод энчээ одоо урилгаар ирж байсан /нэгдлийн мал маллах малчингүй болоод/. Манай Мөнх л малчингүй болоод мал нь замаа алдаад тэгээд одоо улс авчирч байсан юм. Тэгээд одоо нийлээн жил болоод их малтай болоод зарим нь ч буцаад явчихсан. Зарим нь ч эндээ шингэсэн байх, тийн.

Цэцэгжаргал -

Аан нэгдлийн үед малаа маллуулахаар малаа татаж авчирч байсан юмуу?

Норовсүрэн -

Тийн. Замгүй олон, багтахаа байгаад, малаа харж чадахаа байгаад. Нэг айл чинь 10000 хонь төллүүлнэ. Тэрийг чинь одоо сар бүс тайлахгүй ш дээ. Өнөөх чинь л одоо хөрвийн арга гээд... жижиг, том гэхгүй сар хэртэй одоо бүсээ тайлахгүй. Нэг 38-ийн бетоноор нэг гурил элдэж аваад, төлөө гарахаас өмнө нэг мах хөшиглөж аваад...тэгээд л өдөр дундийн алдад л нэг нь орж нэг аяга хоол хийвэл хийнэ. Тэгээд л шөнө бүс тайлахгүй, өдөрт дагаастай байна. Хүн цөөтэй, мал ихтэй тэгээд хүн хүрэлцэхгүй. Тэгээд баруун аймгаас явуулсан гээд авч ирсан илгээлтийн малчин гээд авчирч байсан юм. Тэгээд тэдэнд чинь мал өгөөд малжуулаад, мал тасдаж өгч харуулаад тэгээд л яахав дээ. Тэгээд сүүлдээ тэд маань баяжаад зарим нь ч буцсан зарим нь ч эндээ шингэсэн. Тийн

Цэцэгжаргал -

Хувьчлалын үед мал тараахад тэр баруун аймгаас ирсэн урианхай нар адилхан мал хувьчилж авсан уу?

Норовсүрэн -

Ирэхэд нь бас мал өгсөн.

Цэцэгжаргал -

Хувьчилахад?

Норовсүрэн -

Тийн өгсөн, өгсөн. Тэгэхэд бид хувьчилчихсан байсан. Тэр их малаасаа өгөлгүй яахав дээ, өгсөн. Ямар сайндаа сард 10 хонь идэх вээ дээ. 10 тампуу борц хийж л гэдгийн, 5 тампуу борц хийж л гэдэг урианхай нар. Унасан морио хөлөргөж иддэг гээд давхиж байж, эмээлээ хуу татаад алаад идчихлээ л гэдэг. Манай энд чинь одоо бас өөр аймгийн улсууд бий л дээ. Тэгж л байдаг байсан юм.

Цэцэгжаргал -

1990 оноос хойш малыг тарааж хувьчилсны дараа хөдөө гарч мал маллах хүний тоо нэмэгдсэн үү?

Норовсүрэн -

Зөндөө нэмэгдсэн. Мал аваад хөдөө гарч байгаа улс зөндөө, тийн.

Цэцэгжаргал -

Тэгэхээр газар орон нутаг хүрэлцэхгүй болдог ч юмуу, бэлчээр усны маргаан гарч байсан уу?

Норовсүрэн -

Байгаагүй. Ердөө газар нутаг булаацалдаж барих юмгүй, дуртай газраа л маллаад байна. Газраа, тэр манай өвөлжөөн дээр тэр буулаа энэ буулаа гэх юм байхгүй. Өвөс их байлаа. Морьтой хүн давхихад чинь өглөө эрт адуунд давхихад 2 гутлын 2 хоншоор, гөлөм дөрөө шүргэсэн өвстэй. Хэвтээ мал харагдахгүй тийм байсан юм. Тэгэхэд бид нар чинь, амьтан хүн нутаг орноо булаацалдах юм байхгүй. Тийм сайхан байгальтай байсан юм.

Цэцэгжаргал -

Мал хувьчлалтай зэрэгцээд малын хашаа сууц өвөлжөө, хаваржааг хувьчилсан уу?

Норовсүрэн -

Хувьчлаагүй, хашаа саравч бол хувьчлаагүй. Түймэрт түлэгдэх нь түлэгдээд, эвдэрч хэмхэрэх нь хэмхэрээд, замын машин зөөх нь зөөгөөд тэгээд ер нь үрэгдсэн дээ. Тэрнээс биш саравчаа хувьчилсан юм бол байхгүй. Өө нэг үе саравч болгон дээр... намаржааны саравч, өвөлжөөны саравч, хаваржааны саравчин дээр сүгнийсэн сүгнийсэн нуруу өвс хийж өгөөд л... тэгээд төлийн пүнз гэж нэг их том пүнз модоор барьж өгөөд... тэрүүнд чинь хэвэг элдвийн тэжээл хийчихнэ. Ердөө дутагдаж гачигдахгүй. Хавар ямар сайндаа юүгээ идэж барахгүй, тампуугий нь нэхдэг юм гэж хэвгээ асгачаад тампуугий нь нэгдэлд аваачиж тушааж байсан юм. Тийм юм хангалуун хачин сайхан элбэг байсан юм.

Цэцэгжаргал -

Малыг хувьчилахдаа эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай мал оногдуулсан явдал байсан уу?

Норовсүрэн -

Үгүй ээ. Яг ижилхэн. Ухаан муутай ч ижил, ухаантай ч ижил. Сайд, ноёд ч ижил. Тэгж тэр илүү, тэр дутуу гэх юм байхгүй яг адилхан өгсөн.

Цэцэгжаргал -

Нэгдлийн гишүүн л бол малаа хувьчилж авах уу?

Норовсүрэн -

Аа тийн гишүүн, малаа хувьчилсан /нийгэмчилсэн/ хүнд цуганд нь өгч байсан. Малаа хувьчилсан хүнд өгч байсан. Тийн

Цэцэгжаргал -

За одоо 2-уулаа танай сумын байгаль орчины талаар ярилцья. Таныг залуу байхад танай нутаг ер нь ямархуу байгаль орчинтой байв?

Норовсүрэн -

Сайхан л байсан.

Цэцэгжаргал -

Та тэр үеийг нэг сайхан дүрсэлж яриач. Байгаль, цаг агаар яаж өөрчлөгдөж байна?

Норовсүрэн -

Одоо монгол ч одоо өвс ногоогүй зуд турхан болоод, зун ч гандаад хэдэн жил бороо хур ороогүй. Урдаасаа урд чигийнхэн нүүдэл ч хийгээд өвсийг маань барчихаад тэгээд бултаараа өвсгүй болоод баахан малаа үхүүллээ ш дээ. Одоо энэ Говь, Дорнод тэгээд энэ Өмнөговь энэ урд чигийн малчид чинь харин ёстой батганы хошуу багтахгүй чихчихсэн. Тэгээд л урд чигийн өвсгүй газрын мал чинь ингээл ухраад л, ингээд л мөлжөөд явахаас биш манайхны их өвсны малтай адил толгойгий нь ширвээд яваад байхгүй. Тэгээд л байхгүй дээ /өвс дуусгасан/. Хавар нэг туг хялгана гарах нь уу гэхэд л дан адууны баас арзайгаад, өвс юу ч байхгүй цасны доор цас арилсны дараа. Тийм болсийн. Тэгээд л одоо байгаль ч юу байхав дээ, ган боллоо. Одоо амьтны ярих нь юу, 10 жилийн одоо юу... одоо ган болсон. Одоо 10жил усан юу болно л гэж ярих юм байна. Усан 10 жил болно, ган 10 жил болсон. Үүний дараа 10 жил болоод гал 10 жил болно гэж тийм л юм улс ярих юм байна. Цаанаасаа тэгж байсан юмуу, настай улс эсвэл тааварлаад тэгж байгаамуу мэдэхгүй би тэрнийг нь бол. Тийн.

Цэцэгжаргал -

Таныг бага байхад танай нутгийн байгаль, цаг уур, уул ус, ургамал ер нь ямархуу байсан бэ? Та сайхан дүрсэлж ярьж өгөөч.

Норовсүрэн -

Тэр яахав, дутуу юм байхгүй. Булаг шандтай. Өөрснөө худаг шудаг гаргана. Нэгдэл ч худаг гаргаж өгнө. Ус ундаар дутаж гачигдсан юм байхгүй л байсан. Өвс багадвал нэгдэл аваад өгчихнө. Нөгөө л өвөлжөө, өвөлжөөн дээр сүгнийсэн ногоон өвснүүд. Тэгээд тэрийгээ барахгүй л байна шүү дэ. Тийн, тийм сайхан байсан юм.

Цэцэгжаргал -

Сүүлийн үед байгаль орчин яаж өөрчлөгдөж байна?

Норовсүрэн -

Өөрчлөгдөлгүй яахав, одоо өвс ногоо байхгүй, ус унд нь ширгээд. Урьд чинь ам болгон устай, булаг мулаг гараад л байдаг байсан. Одоо юу ч байхгүй худаг энэ тэрт очерлоод л байдаг. Ердөө ширгэдэггүй худаг ширгэдэг л боллоо. Ер нь усны түвшин их доошилж л байгаа янзтай байх юм байна.

Цэцэгжаргал -

Тухайлбал ямар ямар гол, нуур байж байгаад ширгээд алга болчив, та заримаас нь дурьдахгүй юу?

Норовсүрэн -

Давсангийн нуур гэж байсан. Одоо ширгээд, өө өвөл болохоор л одоо шүүгий нь авдаг их том нуур байсан тэр одоо юу ч байхгүй болсон. Одоо ноднин жил оросууд өвөл цоо цохиод мал услаж байсан гэнэ лээ. Тэр амтгүй болчоод /давсгүй/ өнөөх шүү /хужир/ авдаг газар маань. За тэгээд л одоо тэрүүгээр Баруун булан тэгээд л давс гардаг газар байсан тэр юу ч үгүй болсон. Тэгээд л хуурайшил ихтэй болсон доо. Тийн

Цэцэгжаргал -

Танай нутагт газар, усны нэр ер нь өөрчлөгдсөн үү?

Норовсүрэн -

Үгүй ээ. Хүрээ уул, Заан ширээ гээд л манай тэрүүгээр сайхан сайхан уул байдаг. Тэнд чинь өвс ногоо байхгүй болоод л, улаан шороо нь ихсээд л, ан амьтан нь байхгүй тарвага нь үхээд байхгүй болчихсон. Тарваганы нүх ч байхгүй шороо нь хийсч байгаад таглачихсан. Ан, зээх л хааяа нэг орж ирнэ. Хярс, марс чинь одоо огтоно энэ тэр байхгүй болох дээр байхгүй болдог юм байна ш дээ. Ан амьтан хүртэл байхгүй боллоо. Тийн.

Цэцэгжаргал -

Хуучин бол танай нутаг ямар ан амьтан элбэг байсан бэ?

Норовсүрэн -

Өө ердөө чоно, нохой ердөө уулын буга хүртэл хөвчөөс ирж байсан манай энд чинь тийн. Тэгэхэд одоо юун буга битгий хэл өвсний мал идэх юмгүй байхад. Тийм болчоод байгаа юм, тийн.

Цэцэгжаргал -

Тарвага ихтэй байсан юм уу?

Норовсүрэн -

Хачин ихтэй байсан. Өө ердөө замгүй, тэгсэн одоо юу ч тарвага нь байхгүй.

Цэцэгжаргал -

Энэ тарвага алга болсон нь байгаль орчны өөрчлөлттэй холбоотой юм уу, хүний үйл ажиллагаатай холбоотой байна уу?

Норовсүрэн -

Холбоотой, Аа Гангыхан тэрэг тэргээр хавх авчирч тавиад л нүхийг нь суллаад л байсан, тэгээд арай дүүрчээгүй биздээ. Тэгээд дүүрдэг ч юмуу тарвага байхгүй л болсон доо.

Цэцэгжаргал -

Энэ байгаль орчны өөрчлөлтүүд малаа хувьчилж авсан малчдын амьдралд ер нь яаж нөлөөлсөн бэ?

Норовсүрэн -

Одоо яахав дээ, энэ их зуд турхан болоод малгүй л боллоо. Тэгэхээр одоо тэр чинь өөрчлөлт л гэнэ биздээ. Тийн одоо малтай хүн цөөхөн боллоо ш дээ. Хойд тийшээ, хойшоо нүүгээд хавцлаар гарсан улсынх үлдээд, эндээ уул хадаараа байсан улсын мал дүүрсэн /үхсэн/ чинь энэ жил одоо ээлжинд нь урд талын мал гайгүй үлдээд хойд талын уул... Батширээт, Бэндэр, Баян-адрага энэ тийшээ мал одоо их үхэж байгаа ш дээ. Өнөө мөн үхсээр л байгаа гэнэ лээ. Тийн одоо, тийм юм өөрчлөлттэй байна. Тэгээд Баян-овоо зүүн тийшээ одоо мал их үхсэн тийн. Тэгээд л тэр л хавар чинь Хэрлэн мэрлэнд орж үхээд л... хүн малтайгаа үхээд л... манай энд одоо хэдэн жил, хэдэн онд билээ 26 хүн үхсэн ш дээ манай аймгаас. Малаа дагаж явж үхээд, тийн мал хартайгаа оруулаад.

Цэцэгжаргал -

Хэрлэнгийн ус тийм их байсан юм уу?

Норовсүрэн -

Хэрлэн их байсан, их ч байсан уржнан биз дээ, тийн. Энэ чинь цас бороо холиод, шороо 3 өвс муутай шавхчихсан амьтны нүд таглаад. Манайх 70 адуутай байсан чинь адуу нь үхээд 7 л үлдээд байсан чинь... ганцхан жоохон судгийн цасанд, тэр нь мал үхэхээргүй цасанд нүдэнд нь шороо ороод бороо холиод шавхчаад нүдыг нь битүүрүүлцэн. 2... даага, азрага 2 цаад талд нь гараад 50-иад адуунаас. Бусад нь үхээд байсан ш дээ, тийн.

Цэцэгжаргал -

Хөөх тэр хэмжээний шуурга таны амьдарч байсан цаг хугацаанд болж байсан юм уу?

Норовсүрэн -

Болж байсаан, зөндөө. Өнөө нэг, өвөө чинь нас болоод...би ирээд шөнөдөө буцаад... өнөө нэг их мал үхдэг чинь хэдэн онд билээ /гэрт байсан дүүгээсээ асуув, дүү нь тэр одоо 1986 онд байхаа гэж хариулав/. Тийн, нэг их айхтар юм болсон юм. Тийн, аймгийн сургууль энэ тэр чинь юугаа, ангиараа очиж л одоо цасыг маань ухаж төнхөж... тэгээд манай өвгөн тэгэхэд... /хажуунаас 1980 он байхаа гэв/. Тийн 1980 он байхаа... за тэгээд манай өвгөн одоо үхрээ ээрсээр байгаад үхүүлэхийг нь үхүүлээд, алдаад 16 бяруу дутсан. Тэгээд “тэрийг хасаж өгнө өчнөөн амьтан малгүй болоод байхад та харин 16 хан бяруу дутаалаа” гэхээр би /өвгөн нь/ “төр түмний юмыг тэгж хорогдуулж, хохироохгүй” гээд төлсөн ш дээ. Өөрийнхөө хөлсний мөнгөөр тэр 12, 13 бярууг нь төлж өгсөн. Үгүй гээд байхад “төлнө, би засагтаа тэгж яахгүй хохируулахгүй” гээд манай тэр чинь үнэнч хүн байсан. Тийн тэгж байсан юм.

Цэцэгжаргал -

Танай нутгийн байгаль орчинд нааштай эерэг өөрчлөлт гарч байна уу ер нь?

Норовсүрэн -

Нааштай. Одоо энэ жил л нэг арай дээр байна даа. Тийн, ноднин энэ жил 2. Тэгэхдээ хойд талдаа ээлж нь гарчихаад энчээгээ арай дээр. Тийн энэ урагшаагаа, энэ уулын ингэж урагшаагаа хар гарсан /ногоо ургаагүй/ гэнэ лээ. Манай тэнд бол аштайхан л гарсан. Манайх Бор хоолой, Заан ширээгийн наахна говьд байгаа юм манай хүүгийнх. Тийн өөрийхөө хэдэн малтай, энэ цэцэрлэгийн нэг 100 гаран хонь байдаг юм. Тэгээд 10 гаран айл, айлын хүний 2, 3 мал нийлээд тэгээд тэрнээсээ энэ жил нүд аниулаагүй давгүй л өвөлжсөн гэнэ лээ.

Цэцэгжаргал -

Таны түрүүн хэлсэн байгаль орчны өөрчлөлт юунаас болж байна гэж та бодож байна?

Норовсүрэн -

Одоо мэдэхгүй. Байгаль нь л одоо ийм юм болж байгаа юмуу болуу даа.

Цэцэгжаргал -

Хүний үйл ажиллагаа нөлөөлсөн болуу?

Норовсүрэн -

Юун, хүний үйл ажил гэж. Байгалийн цас бороо, хангай дэлхийн өвсыг хүн амьтан ямар юмаа өөрчилөх үү. Байгаль дэлхий, бурхан тэнгэр л өөрчилж байгаа болохоос, тийн.

Цэцэгжаргал -

Танай нутагт уул уурхай ч юмуу, ямар нэгэн хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль орчин өөрчлөгдөх явдал бага гэсэн үг үү?

Норовсүрэн -

Гайгүй ээ, үгүй, үгүй. Манай тэнд нэг их... аа Ширээ уул гэдгийг л нэг ухаад тэгсэн чинь ямар юм гарсан юм. Могой гэсэн юу гарч ирсэн... тэгээд ухсан улсууд нь хамаг юмаа хаячаад тэр чигтээ явчихсан гэж. Наанаас нь харахад нэг их цагаараад байдаг юм, хонхойсон юм. Тэгсэн тэр ухаад, тэгээд дараа нь юмаа хаяад явчихсан юм л гэж ярьдаг юм. Тийн, одоо л харин энд тэнд ухна төнхөнө, уул усыг маань ухна гэж байгаа дуулдах юм байна. Би ч эндээ байгаа болохоор нарийн мэдэхгүй. Улс хувиараа энэ тэр ухаад юу авч байгаа, жонш авч байгаа дуулдаж байна. Манайд тэрнээс өшөө бол байгаль дэлхийтэйгээ буруу харьцсан юм ердөө байхгүй. Тэгсэн одоо хятадаас ирлээ л гэнэ, хаанаас энүүгээр шинжилгээ хийж яваа гээд машинтай зашинтай их олон улсууд газар шинжилж байна гэж дуулдана лээ. Тийн, одоо тэрнийг нь эмээ нь одоо нүдгүй болохоор нарийн мэдэхгүй юм. Нутгийн улсууд мэдэж л байгаа байх даа. Манай энэ аймгийн захиргаанд байгаа Эрдэнэ-Очир гэж байна ш дээ \байцаагч уу? гэж хажуунаас асуув\ тийн. Тэр чинь манай Мөнхөөгийн хүү юм шүү дээ. Тийн, Очирпүрэв яагаав тийм би худлаа санаж байна нэрийг нь. Тийм, тийм тэгээд тэр л яаж байдаг юм. Энэ байгаль дэлхийгээ ийм болгох болгох муу даа гэж байдаг юм. Одоо манайхны нутгийг авч байгаа, одоо барууны хаана хаанаас ч гэнээ ирээд худалдаад авчиж байгаа байх өө...бид тэгээд газаргүй болно гэж байдаг юм. Газраа л хурдан авах юмсан гэдгийн. Орон нутгийнхаа газрыг ч бид эзэмшээд байгаа юм. Худгаа... улсууд газраа хувьчилна гэж бас нэг үзсээн. Тэгээд чадаагүй... амьтан нүүдэллэж орж ирээд ердөө ухаан жолоогүй... манай хувьчилсан газар битий буу гэхэд юу амь наана там цаана малаа үхүүлсээр ирж байгаа амьтад чинь тэгээд л буугаал, идээд л өнөө сайхан өвсийг чинь дүүрчээд л бултаараа тэгээд л үхүүлэх нь тэр, тийн.

Цэцэгжаргал -

Тэр газар хувьчлал хэзээ явагдсан юм бэ?

Норовсүрэн -

Үгүй ээ, хэдийд явагдлаа даа. 2, 3 жилийн өмнө хувьчлана гээд хувьчилал хийгээгүй ээ. Тийн, аа ердөө тэрэг угсарсан газрын мөнгө авна, яана ийнэ ч гэнээ. Тэгээд тэрэндээ хүрээгүй ээ тэгээд өөрснөө тэгээд больсон байх.

Цэцэгжаргал -

Газраа хувьчилж авсан малчин ер нь байгаа юу?

Норовсүрэн -

Байхгүй байхаа бараг. Нээх их байхгүй дээ, тийн

Цэцэгжаргал -

Газар хувьчилна гэж байхад тэр нутгийн малчид ер нь яаж хүлээж авч байсан бэ?

Норовсүрэн -

Үгүй яахав дээ одоо газар хувьчилвал тэр энэ газраа авна даа л гэсэн. Өнөө авна гэсэн газар нь амьтан нүүдэллэж ирээд буучих дээр ямар ч аргагүй л юм билээ.

Цэцэгжаргал -

Та түрүүн “би бурхан ном дэлгэрсэн сайхан үед төрж өссөөн” гэж дурьдсан. Тэр үед монголчуудын итгэл бишрэл ер нь ямархуу байв?

Норовсүрэн -

Яахав хачин сайхан. Ай лам нар баригдаад явчиж байхад л манай эжий аав одоо л багшийг минь барибд явчлаа гээд л уйлаад л тэгж л байсан юм. Тэгээд манай эцэг лам хүн байгаагүй. Хар хүнийг... тайж ноёд энэ тэр хар хүн ч хамаагүй барьдаг гэнэ одоо намайг барих байх, чи одоо хэдэн 10 -аад жаалтайгаа юу ч үгүй үлдэх байх гээд ижийгийн бөгж... хэдэн бөгжийг ширмэн ширдэгнийхээ аа сөхөж байгаад ард нь даавуу бариулаад шидүүлж байсан юм. Ширдэгийг нь үлдээх юм биш аваад явчиж байсан юм чинь. Хэхэхэ

Цэцэгжаргал -

Танай аав тайж угсаатан хүн байсан юмуу?

Норовсүрэн -

Үгүй ээ, үгүй зүгээр байгаа улсыг л барьж байна гэхгүй юу. Энэ зуух яандан ч байгаагүй тулгатай. Төмөрний зүйлтэй юм хүү минь... 5 хүрз нээх том том хятадаас ирж байсан юм уу... их модон 100-гийн 200-гийн модон гангууд байсан юм, ус авдаг торх. Тэгэхэд тэр хэдээс өөр төмөр байгаагүй. Шавар зуух бариад аман дээр нь тавих төмөр байхгүй байсан ш дээ. Одоо л, одоо үед л оросын үед л төмөртэй болоод байгаа юм. Яндан байхгүй, тэгээд зун одоо их сайхан сэрүүн болгож байгаа нь шавар зуух барина...тэндээ онгорхой /ард/ ...эндээ /урд/ амны онгорхой. Энийг аман дээр тавих төмөр л олдоогүй юм даа, байхгүй байсан юм даа, тийн.

Цэцэгжаргал -

Одоо тэр лам нарыг барихаас өмнө монголчууд ер нь бурханы шашинд яаж итгэж бишэрдэг байсан бэ? Тэр хүмүүс ямар зан үйл ихэвчлэн хийдэг байсан?

Норовсүрэн -

Яахав дээ, идээ цайныхаа дээжийг аваачиж... ааруул идээгээ хатаагаад л өрөм юмаа лам нарт гүнцэг бариад л... их л буян хийж их буянч улс байсан юм. Юмыг ердөө муухай гэж хэлэхгүй. За амгалан... -Одоо юу байна? -юмгүй дэ. Юу байна? гэдэг. Урдны улс чинь -за таниар сонин юу байна? -амгалан тайваан танайхаар юу байна? -Амгалан тайваан л гэнэ тэрнээс биш ийм юу ч үгүй гэж тийм билэггүй тэгж байгаагүй. Тийн.

Цэцэгжаргал -

Та ер нь бурханы шашны талаарх мэдлэгийг анх хэдэн наснаасаа авсан бэ? Хэн хэлж өгдөг байсан бэ?

Норовсүрэн -

Ижий аав маань шүтлэгтэй байсан болохоор би ердөө бага наснаасаа ... хонин дээр мэгзэмийг өдөр болгон туж уншдаг хүн байсан юм би. Ижий аав уншиж бай гээгүй. Ижий аавыгаа унших дээр сурчаад одоо хонин дээр юу хийж байхав дээ, тэгээд уншина. Мэгзэм, дөрвөн итгэл уншдаг л байсан. Тийн, манай аав бас юу төрийн хар хүн байгаагүй. Багадаа лам хүн байсан юм гэнэлээ. Тэгээд тэгсийгээл хар болсон юм байгаа биз. Манай аав нэг ижийтэйгээ хоёулхнаа байсан юм гэнэлээ. Тэгээд айлын, баячуудын адуу манаж ижийгээ тэжээдэг байсан гэж өөрөө ярьдаг юм байсан. Тийн

Цэцэгжаргал -

Лам байсан болохоор танай аав, ээж 2 илүү их шүтлэгтэй байсан юмуу?

Норовсүрэн -

Тийм, аав нээх лам байж гийгээгүй ээ. Багадаа нэг лам зах зүүсэн юм байгаа биз дээ. Гэхдээ төрийн хар хүн, амьтан ердөө алдаггүй. Тарвага алдаггүй адуу, үхэр, хонь алдаггүй хүн байсын. Тэгээд одоо манай Эрдэнэ-Очир энэ тэр амьтан алж чадахгүй ш дээ, сураагүй алуулж байгаагүй юм чинь. Төрийн хар хүн гэж бүр гэзэгтэй хар хүн гээд, тэдний чинь гуйгаад л мал ахуйгаа алуулна даа. Тийн тэгээд урьд чинь... өдийд бол 1000 цаасаар хонь алж байна. Тэгэхэд тэд чинь бөөн багалзуурыг нь алсан хүнд өгнө. Тэгээд тэгэхэд бас ядуу хүн ихтэй байсымаа. Бөөн багалзуур гэдэг нь одоо ингээд хонь алаад багалзуурийг нь авдаг ш дээ. Тэрний багалзуурын махыг авч яваад л. Тийн, урьд малдаа их хайртай, их нарийн тэгээд идэшээ идсэн өдрөө голых нь цусыг хуурч идээд тарж байсан юм гэнэ лээ. Тийн тэгээд манайханд чинь гайгүй л их малтай, хэдэн зуун хоньтой, 40,50, 60-аад үхэртэй л айл байсан. Тэгэхэд ганцхан л бүдүүн үхэр иднэ өнөө олон жаалтай мөртлөө. Тэгээд зун цагаан идээгээ л иднэ, намар орой болох дээр муусайн хүүхэд сэрүүн байна. Халуун юм өгөөрөө хөгшөөн гэж авгайгаа тэгнэ. Тэгэх дээр бидэнд оройныхоо том тогойтой сүүнээс... өнөө орой нь саасан сүүгээ хөөрүүлнэ. Тэрнээсээ ааруулын хог хийгээд өгнө тэгээд л сайхан хоол нь тэр тэгээд тэрийгээ идчээд тэгээд л унтана даа.

Цэцэгжаргал -

Таныг бага байхад ер нь танай нутагт ямар сүм хийд байсан бэ?

Норовсүрэн -

За да одоо энэ Цэцэн хааны хийд байсан юм. Энүүнээс өөр хийд байгаагүй. Сэргэлэнгийн хийд гэж энэ зүүнтээ Идэр-мөнхөд байсан. Тэгээд өшөө одоо эмээ нь хол явахгүй болох дээр өшөө хийд байсымуу үгүй юмуу мэдэхгүй ээ. Цэцэн хааны хийд гэж энд чинь их сайхан хийд...эхийгээ хялаасан хүнийг хялгана ургасан, ширэвсэн хүний нүдэнд шивээ ургасан хаалган дээр нь тийм зураг энэ тэр байдаг сан. Жоохондоо Майдар цамд мөргөнө гээд л ижий аавыгаа дагаад ирдэг байсан. Тэгэхэд тэгдэг л байсын. Тэгээд л одоо Жасын бадар гэж хавчиг торхтой юу, бадар гуйгаад явна тэрэнд чинь өрөм ааруул юм өгнө, шааран /муу/ хонь малнаасаа өгнө. Тэр буяны юманд сайн юм өгч л байгаа, өдийд бол өгнө дөө. Тэгэхэд бас нарийн л байсан, тэгж байсан юм, тийн.

Цэцэгжаргал -

Бурхан шашныг үгүйсгээд, сум хийдийг тараагаад л лам нарыг хар болгож байхад танай нутагт ямар үйл явц болсон бэ? Та тэр үеийг сайхан дүрслэж ярихгүй юу?

Норовсүрэн -

Тэр яахав дээ одоо хаад ноёдыг бариад бариад явчиж байсан тийн. Юмыг нь хураагаад л нутаг дээр нь эхнэр хүүхэд нь хоосон нутаг дээрээ л үлдэнэ тийн.

Цэцэгжаргал -

Лам хуврага хүмүүсийн талаар?

Норовсүрэн -

Тийн тайж, ноёдын угсааг барьж байсын. Лам нарыг их барьж байсан юм, тийн.

Цэцэгжаргал -

Таны очиж мөргөдөг байсан тэр сайхан хийд ер нь одоо байдаг уу?

Норовсүрэн -

Одоо сэргээгээд, одоо энчээ 108 суврага босгох гэж айлууд хувааж аваад л. Нэг суврага юугаар... саяар /нэг сая төгрөг/ бүтэж байна гэж... энчээ Буман-Аюуш гэж Гал-шарын хүн морины тохой суврага ард нь саяаар бүтээнэ гэж байна гэнэ лээ. Тэгээд одоо хуваагаад авчина даа. Тийн, хотоос одоо Бат-эрдэнэ аврага, тэгээд л Лувсаншарав, нутгийн Хэнтийн улсууд их оролцож...Даваадорж хүртэл 100 мянган цаас явуулсан, тийн. Бид хэлсэн бид одоо ингээд нэг суврага бүтээх гэж байна чи хандив өгөх үү гэсэн өгөлгүй яахав эгч минь өгнө гээд. Тийн, одооны улс энэ их буян шүжигтэй, нуух хаах юмгүй. Нэг үе одоо бурханд энэ тэр мөргөхгүй. Дарга нар тэгж байсан ш дээ... хүүхэд... хүүхдийгээ дээжний цайг уух гэхээр настай хүн “чи бурханы цайг битий уучих” гэхээр дарга нар “таныг ядрахад бурхан юмуу, лам чинь юм хийхгүй би л хийх байх гэж хэл” гэж байсан юм. Түнтэг Гонгор гэдэг хүн тэгж байсан гээд ярьдаг юм.

Цэцэгжаргал -

Таны бага байхдаа очиж мөргөдөг байсан тэр сүм хийд хэрхэн тарж үрэгдсэн юм бэ, тэнд байсан бурхан тахил ном сударууд хаачсан бэ?

Норовсүрэн -

Ёстай тараагаад, түлэхийг нь түлдэг юмуу, дарахийг нь дардаг юм уу лав суурь нь байсан. Тэрэн дээрээ дахиж сүм хийдээ сэргээсэн юм даа. Тийн

Цэцэгжаргал -

Социализмийн үед ер нь одоо ингээд бурхан тахилтай байхыг...

Норовсүрэн -

Хорьж байсан. Өө бурханаа...зарим нь нүдээд идчихлээ л гэдэг. Зарим нь уулан дээр тавьлаа л гэдэг, зарим нь шатаалаа л гэдэг. Манайх бол шатаагаа ч үгүй, яахав дээ далд залаад гүнгэрваатай тэгээд орой харанхуйд зул өргөчөөд л байсан. Тийн, манайх энэ /гэртээ байгаа бурхан луу заав/ энэ энэтэр байгаагүй ээ. Манайх 3... 1970 хэдэн онд нэг оргүй болоод... нэгдлийн малтай ноцолдож байгаад гэр орон хамаг юмаа шатаагаад... саяхан бас нэг айхтар түймэр боллоо ш дээ олон улс шатаж тэр жилдээ юу ч үгүй голомтгүй болоод... тэгээд Хүрэлсүх /их хурлын гишүүн/ бидэнд гэр сайхан гэр олгож өгсөн тийн. Эмээ нь үхэхээс бусдыг үзсээн. Одоо заримыг нь хэлж мэдэхгүй, одоо зөнөглөөд байж байгаа улс.

Цэцэгжаргал -

Социализмын үед хэрвээ айл өрхүүд бурхан тахилаа өрчихсөн номоо залчихсан байвал яадаг байсан бэ?

Норовсүрэн -

Үгүй ээ, шийтгэдэг ч үгүй. Байх ёсгүй устга гэдэг байсан. Цагаан сарын үед чинь одоо чононд морддог байсан ш дээ. Цагаан сар гаргахгүй гээд, гаргуулахгүй байсан. Сумаас төлөөлөгч ирнэ цагаан сар гаргаж байна уу, үгүй юу гэж. Тэгээд нууж хавчаад бид чинь юун битүүрэх. Битүүлэг, зэтүүргээ нэг юм нууж хавчиж л яана. Ууц мууц тавьж чадахгүй. Харин урьдны улс тоочиндоо...намар тоогоо тоолдог байсан юм... тоочиндоо ууц тавьдаг байсан юм даа харин. Тийн тийм тоогоо /мал тооллого/ их ёсорхож байсан юм, намар тоолдог байсым.

Цэцэгжаргал -

1990-ээд оноос хойш бурхан шашин сэргээд сүм хийд сэргэхэд тэр бурхан тахилыг сэргээсэн хөрөнгө мөнгийг хаанаас гаргадаг байсан бэ? Хуучин усдаж үгүй болсон бурхан тахил, ном судраа хаанаас олж залав?

Норовсүрэн -

Одоо хуучны лам нарын удам угсаа, лам нарын үр хүүхдүүд л голдуу сэргээсэн дээ. Хөдөөнөөс ч хандив өгсөн хүн ч бий л байх. Тийн одоо тэгээд бас хүн нас барсан чиг л хөөрхий өдрийн хуралдаан, гүнцэг юм даагаад л хурал хуруулна. Их буянч болсон ш дээ, амьтан их сүжигтэй болсон. Нууж хаах юм байхгүй, ямар ч ноёд хаад ердөө ороод л мөргөж, эргээд ёслоод гарахаас биш, хармаандаа гараа хийж байгаад гарч байгаа хүн ердөө байхгүй. Тийн сайхан болсон.

Цэцэгжаргал -

Бурхан шашин сэргэлээ гэсэн мэдээг хаанаас анх сонссон бэ?

Норовсүрэн -

Үгүй тэгээд бурхан шашин дэлгэрэхээр өөрөө аяндаа тэгээд нууж хаагаад байсан юм чинь ил болоод л сайхан. Аав маань бурхан болохдоо миний хүү чи хөдөөний хүн, чи л малын захад явах хүн чи аавынхаа зул тахил 2-ыг битий таслаарай гэсэн. Би тэрнээс хойш өглөө орой 2 сүү цацлаа туж өргөнө. Зулыг өглөө нэг, орой нэг 2-ыг л өргөнө. Дүйчингийн өдөр 2, 3 ч өргөнө. Тэгдэг л юм даа. Цагаан хоолны өдөр цагаан хоол иднэ эмээ нь. Тийн өнөө бурхан багшийн мэндэлсэн өдөр гэж 2 дахь өдөр цагаан хоолны өдөр цагаан хоол иддэгийн. Заримдаа зөнөглөөд эд хэлэхгүй бол өдрөө мартаад хоол идчихсэн байдаг юм. Санаж байвал идэхгүй ээ.

Цэцэгжаргал -

Та энэ бурханы дэг жаягыг бүр багаасаа л мөрдөж ирсэн үү?

Норовсүрэн -

Багаасаа л мөрдөж ирсэн. Ижий аав маань үрлийн сав, сахиус гээд бидэнд чинь “эзэнгүй хоньтой адил бурхан сахиус зүүгээгүй амьтан гээд” бидэнд чинь нэг хээ хуартай тийм дотроо бурхантай нэг тийм мөнгөн бөндийсөн юм зүүнэ. 2 талдаа хувтай тийм юм зүүдэг. Сахиус энэ тэр зүүнэ. Тийн тэгдэг байсын.

Цэцэгжаргал -

Социализмын үед зул барьсан байхыг тань харвал хүн амьтан матах уу?

Норовсүрэн -

Үгүй одоо матна л биз айдаг болохоос матаад, тэрнийх шүтлэгтэй байна гээд шоронд хийж мууг нь үзэж байсан хүн байгаагүй ээ. Цаанаа уг нь санаа утга нь бас дотроо ухаантай л байсан юм байлгүй, дотроо хөөрхий. Тийн одоо ил болоогүй ч байсан. Тийн

Цэцэгжаргал -

Тэр үед лам багшид мөргөх ч юмуу, буян хойчоо даатгах энэ тэр гэж байгаагүй юу?

Норовсүрэн -

Байгаагүй.

Цэцэгжаргал -

Өөрөө өөрсдөө л маань мэгзмээ л уншаад байх уу?

Норовсүрэн -

Маань мэгзмээ л уншина. Одоо ижий, аавыгаа нас барах дээр тэгээд одоо яахав дээ маанын ерөөлөө уншаад, урьд лам байсан улс байвал тэдэндээ айлтгаад тэгээд л хоног моногийг нь хөөлгөөд тэгээд л, тэгж байсан.

Цэцэгжаргал -

Таны баримтлаж, мөрдөж ирсэн бурханы зан үйл хувьсаж өөрчлөгдөв үү?

Норовсүрэн -

Юу нь өөрчлөгдөхүү, хэвээрээ байж л байна.

Цэцэгжаргал -

Яг нөгөө мөргөдөг бурхан тахил бүх юм хэвээрээ гэсэн үг үү?

Норовсүрэн -

Ай даа, Байж л байна. Сая л одоо хэдэн түймэрт л бурхан тахилаа шатаачихлаа. Манай өвгөний эцэг, аа өвөг эцэг нь их хуучин номтой, монгол судар их Бадам хатан, Үлгэрийн далай, Дорж намжим, тэгээд л Сундуй гэх мэт их ховор ховор их номтой байсан. Тэгээд л одоо энэ айхтар түймэрт малтайгаа ноцолдож байгаад гэрээ хаячихсан, тэгээд л түймэр ирээд л юу ч байхгүй шатаагаад. Эрхээ ч авч чадаагүй шатаачихсан ш дээ. Тийн, тэгээд л одоо ижий аавын маань бурхан шашин... дахиад шинээр бурхан олдохгүй биш ямар...сайхан бурхан байна. Энэ хүрдийг 10000 цаасаар...Сундуйн жүдийн хүрд... салхин доогуур гарсан амьтны сүнс зайлдаг гэж тэгээд энийг авч залсан юм би. Тийн манайх их номтой айл байсым. Ийм авдраар дүүрэн дандаа сударууд сайхан. Тийн

Цэцэгжаргал -

Социализмын үед тэр ном...

Норовсүрэн -

108 боть Үлгэрийн далай гэж юу... Маань гамбан гэж ном байсан юм. Тэрийг шатаачаад би хүнээр монголоор бичүүлсээн. 108 боть номоо, тийн.

Цэцэгжаргал -

Социализмын үед тэднийгээ яаж хадгалж ирсэн бэ?

Норовсүрэн -

Одоо яахав хайрцаг саванд хийгээд, мухлаг савандаа л дараад байсан. Тийн. Харин нэг сонсоход гэж үхсэн хүнд уншдаг судар байсан. Би нэг зулаа өргөчөөд энчээ /хоймор/ хойноо 2 тийшээ онгойдог тийм түмбүшиг шиг тийм юман дотор бурханаа залдаг байсым. Тэгээд зул өргөчөөд явцан, тэр судраа алдчихсан юм. Юу ирээд аваад явцын байхгүй л болсан байсан. Тийн, тэр сонсоход үхсэн хүний толгой дээр уншдаг ном байсан юм. Тэрийгээ л алдсан бусад нь яахав байж л байсан л даа хөөрхий.

Цэцэгжаргал -

Одооний залуучуудын бурхан шашинаа шүтэж байгаа байдал, үйлдэж байгаа зан үйлд нь ямар нэгэн өөрчлөлт гарсан байна уу?

Норовсүрэн -

Үгүй байна. Хачин сайхан. Энэ хүүхдүүд их сайхан дөлгөөн сайхан буянд дуртай. Амьтан хорхой шавьж ч байсан хүү минь өөрийн идэхэд хэрэггүй амьтныг битгий алж бай, амьтны л дүрс олсноос хойш амьд амьтан шүү дээ гэдгийн. Тэгээд хүүхдүүд, миний хүүхдүүд бол бас тийм мэтийн юмыг мөрддиймаа. Ижийхээ үгийг дагаад. Тэгээд ер нь энэ жаахан нас ахисан улсууд хэрэггүй амьтан алахгүй байгаамаа. Тийн. Амьтан алж идсэн ч дүүрсэн, бурханы дүйцсэн өдөр энэ тэр яахгүй байгаан. Тэгээд тэрийгээ маань ерөөлөө уншина хөөрхий.

Цэцэгжаргал -

Дээр үед нас барсан хүнийхээ хойноос яаж буян үйлддэг байсан, одоо тэр байдал өөрчлөгдсөн үү?

Норовсүрэн -

Өөрчлөгдөөгүй улам л сайхан болсон. Урд яахав дээ бас л өнөө яадаг, зурхайг нь зуруулна гэдэг байсын. Урьд юу яана, зурхай зуруулна...юу... эмч хүн ганцхан тамд ойчсон... там ч гэж юу байсан юм. Зурхайч хүн ганцхан бурхан болсон юм гэнэ лээ гэж... урьд тийм үлгэр домог байдгийн гэж ижий аав маань хэлсэн. Зурхайч хүн тэр хүн л надад юу өгч би зурхайг нь зурна гэж бодож байдаг, эмч хүн за хө энэ хүнийг өнөө шөнө яаж унтуулах уу, маргааш өглөө юу өгүүл дээрдүүлэх үү гэж тувт тийм бодол болж байдаг. Тийм буянтай байдаг гэж л юм гэнэ лээ гэж л эжий өөв маань л ярьж байдагсан. Тийн.

Цэцэгжаргал -

Зурхайг нь зуруулдаг байсан юм уу тээ?

Норовсүрэн -

Тийн тэр чинь үхсэн хүнийг зурхайг зуруулдаг байсан. Тийн

Цэцэгжаргал -

Таныг хүүхэд байхад ер нь яаж нас барсан хүмүүсыг тавьдаг байсан бэ?

Норовсүрэн -

Тэр яахав, тэр нэг дор цуглаад дор нь нэг гудас дэвсээд, тэгээд нэг гарыг нь ингэж шанаан дор нь хийгээл нэгийг нь ингэж тавиад гайв атийлгаад... одоонийх чинь хаанахийн ёс юм уртааш нь сунгаад тэгээд дээш нь харуулж л шарилыг нь залах юм байна. Урьд бол тэгж байгаагүй. Хэдий л биеэ хурааж их жоохон болговол, цогцосоо жоохон болговол их буянтай сайн гээд тэгж... нас барсан л юугаар нь... лам хүн завилгаатайгаа залбираад нас барахад тэрний нь аяаар л... одоо бол хайрцаг савийг нь тийм хийдэг юм гэнэ лээ. Урдний улс ч яахав дээ газар хээр л залчиж байсан юм чинь. Тийн

Цэцэгжаргал -

Аль болхоор л жижиг болгож тээ.

Норовсүрэн -

Аа тийн, хичнээн сайхан бие хураасан бол их сайн гэж л байсын одоо улс.

Цэцэгжаргал -

Одоо оршуулгийн зан үйлдлийг гүйцэтгэхдээ гэр бүлийнх нь хүмүүс оролцдог байсан уу, олуулаа оролцдог байсан уу?

Норовсүрэн -

Одоо бол ийм сайхан, харин хүн болгон л оршуулганд, тэр хүний шарилын хайрцганд хүрэхсэн гэж зүтэглээд байх юм байна. Урдны улс харин тэрүүн дээр их ялгаатай байсам. Ердөө, тэдний тэр үхэж гэхэд чинь мөр дээгүүр нь мал явсан хойно, тэр нас болж гэнэ гээд л босон харайх мөртлөө үүдэндээ нэг хас зурчихаад зосоор баруу, зүүн талдаа хас зураад гол хойноо нэг хас зураал тэгээд шид гүйнэ гээд тэгдэг байсан.

Цэцэгжаргал -

За.

Норовсүрэн -

Тийн тэгээд ядуу нэг нь үүрээд явж байна л гэдэг. Ясчин гэж урьд хүн хаядаг хөлс авдаг хүн байсан.

Цэцэгжаргал -

За.

Норовсүрэн -

Тийн, тэднээр хаяуулж байсан. Ижий аавыгаа бол өөрснөө. Одоо бол одоо, өө хөөрхий сайхан хөдөөний улс бол сэжиг цээргүй сайхан олноороо явна. Их сайхан юм аа. Тийн, тэгээд их буянтай хүнийг урд юуг нь хайрцгийг нь мөрлөөд үүрч явж байсан юм, мал тэрэг мэргэн дээр тавихгүй. Үүрч аваачаад залчиж байсан юм лам хуврага багш энэ тэрийгээ шавь нар нь. Тийн.

Цэцэгжаргал -

Тэр ил тавьдаг ёс хэзээнээс эхлэж өөрчлөгдсөн бэ?

Норовсүрэн -

Өө одоо энэ л хувьсгал үүссэнээс өөрчлөгдсөн дөө. Ил тавьж байсан. Одоо энэ далд сайхан юм даа. Мал ахуй чирээд, нохой шувуу зуугаад ирж толгойг нь л гэдэг. Хөлийг нь идэж байна л гэдэг. Улс тэгдэг л байсан. Харин газар, нутаглуулдаг газар гэж хувьчлалтай байсан. Тэр нэг багийн хүн тавьдаг газар тэнд энд гэж хуваарьтай байдаг байсан хөдөө. Тийн

Цэцэгжаргал -

Аан оршуулгийн зан үйл...

Норовсүрэн -

Сожин хурсан...одоо бодь хүн үхэхэд очих газраа бурханы оронд очдог газар гэж... урьд Сожин хурах гэж их олон лам нар ирж ном хурдаг тийм газар байдаг юм гэнэ лээ. Манай тэнд Дэлгэр-өлзийт гэж тийм газар байдаг юм. Тэгээд тэрийг бас Сожин хурсан... энэ хойт манай энэ хойт ухааг бас Сожин хурсан газар гэж ярьдаг юм байсан. Манай энэ баруун хойд ухаа чинь Сожин хурсан, хүн тавьдаг ёстой газар гэж ярьдаг юм байна лээ.

Цэцэгжаргал -

Аан дээр үеийн хүмүүс ер нь нэг тийм нас барсан хүмүүсээс сэжигч байж дээ?

Норовсүрэн -

Хачин их сэжигч байсан. Ердөө орохгүй. Тэр айл өөрөө л орно. Тийн

Цэцэгжаргал -

Тэрнээс биш нээх оршуулгийн зан үйл гэж байгаагүй юмуу?

Норовсүрэн -

Өө үгүй, тэр ердөө тэр маань өнгөрч гэнэ очьё барья гэдэггүй байсан. Садан салбарын хүн бол яахав дээ нэг очино. Ямар сайндаа манай Бөмбөг гэж манай ижийгийн эгчийн нөхөр өвгөн байсан юм. Тэгээд ганц хүүтэй. Ганц хүү нь Ховдруу цэрэгт явчихсан юм. Тэгээд юу яах дээр, тэгээд манайд ижийгийн эгч хөгшин тэр өвгөний хөгшин бие нь муудах дээр тэгж байсан юм... би л аваачиж хаяж чадахгүйдэг Бартайханы хэдэн жаал хаяж өгөх юм байгаа биз гэж байсан гэдгийн \хэхэ\. Тэгээд инээдэм болж байсан, тийн. Бартайханы жаал нь бид шүү дээ тэр нь. Энэ хөгшний эгч, дүүгийн хүүхэд юм чинь. Тийн биднээр хаяуулах гээд би л чадахгүй дэг гэж байсан гээд л... манай Бөмбөг гэдэг тэсвэртэй үнэн үгтэй өвгөн байсан юм хөөрхий.

Цэцэгжаргал -

Тэр үед чинь хүүхэдгүй, настай хүмүүс...

Норовсүрэн -

Хүүхдийг бол төрөл олох нь сайн гээд нэг ямааны тулманд ч юмуу, нэг тулманд хийгээд замын уулзвар дээр тавьж байсан, төрлөө амархан олдог юм гээд тэгж байсан юм. Тэгээд саванд хийгээд тавьчихна олон замын уулзвар дээр. Тэгээд дороо тэр шувуу нохой иддэг ч юмуу, бүү мэд. Одоо өдийд бол нялх нялзрай ч юм хамаагүй их л бөөн ажил болж байхым байна. Тийн урд тэгж байсан юм. Нялх хүүхдийг бол нүгэл хийгээгүй, нүгэлгүй хүн амархан төрлөө олдог гээд замын уулзвар дээр аваачаад тавьчиж байсын. Тийн.

Цэцэгжаргал -

Аан сонин юм байна?

Норовсүрэн -

Тийн.

Цэцэгжаргал -

Таныг одоо хүүхэд байхад ер нь эцэг, эхчүүд хүүхдүүдээ ер нь яаж хүмүүжүүлдэг байсан бэ?

Норовсүрэн -

Эрхийг сурахаар, бэрхийг сур гээд...бид нар ердөө тэмээний хоргол, хонины хорголоор тоглохоос өшөө юмаар тоглуулдаггүй. Би одоо өнөө хөзөр мэдэхгүй, даалуу мэдэхгүй мэдэх тоглоом ердөө байхгүй. Шагай таавал нэг юм мэднэ. Тэгээд өшөө юм байхгүй. Тийн, шагай базаад тэд эд гэдэг шүү дээ тэрүүнийг л мэднэ, тэрийг л мэднэ. Тэгээд эрхийг сурахаар бэрхийг сур гэсэн битий та нар тогло гэнэ. Тоглоом байгаа ч үгүй дээ тэгэхэд. Хөзөр энэ тэр гэж байсан юм биш ямар. Даалуу ховор, урьдны улсууд цагаан сараас хойш өвөгчүүл нийлээд... архи энэ тэр байгаагүй юм чинь. Нэг шил архи авахад чинь манай аав хэдэн хүнд амсуулна. Тийн ердөө тэр архи энэ тэр гэж бие биенээрээ явж уудаггүй. Манай аав чинь архи уудаггүй, тамхи татдаг ч үгүй хүн байсан. Эрээны Галсандаржаа гэж өвгөн, Базаа гуай гэж 2 өвгөнд л нэг шил архи хувааж өгдөг байсан, тэрнээс өөр юм байхгүй.

Цэцэгжаргал -

Хүүхдэд, эцэг эх 2-ын хоорондын харилцаа ер нь ямархуу байсан бэ?

Норовсүрэн -

Их айна. Бид чинь инээд л аавыгаа юманд яваад ирэхэд чинь л бултаараа том нь дээд талдаа жижиг нь ингээд сөхрөөд суучихсан... манай аав ширүүн ч хүн байсан...тэгээд л ингээд сууж байна. Ажаа маань сайхан зантай ирж байна уу, муухай зантай ирж байна уу гэж бодоод... тэгээд жоохон хаяа нэг ингэж хараад л... тэгээд яахав дээ тэгээд л нэг сууж байгаад тэгээд сайхан зантай байвал тэгээд л юу яана. Муухай зантай бол дуугай. Аа хааяа тэрэг энэ тэр, муу сайн модон тэргийг хонь задлаад хаячихсан байна. Тэгэх дээр ээж маань “тэр задалсан тэрэг угсар та нар, ажаа чинь ирээд загнана” гэнэ. Тэгсэн нь нэг манай эгч угсраад болж өгөхгүй болох дээр нь хөндлөн үзүүрийг нь шовхолоод хийчихсэн чинь “тэрэг эвдчиж та нар” гээд л ижийтэй сэлтэй нь биднийг бултыг зодох нь тэр. Тийн тэгж зодуулж байсан. Тийн, ижийг энэ тэр чинь хүү минь их гэдэстэй байхад нь сур нугалж байгаад хэдэн хүүхдээ маллаж, захиж чадаахгүй байна уу гээд гуяддаг байсан тийн. Тийм байсан. Ижий их айна. Тэгээд ямар сайндаа л эзгүйд нь... тэгэхэд гурил ховор байсан юм уу, зутан л хааяа хийж иднэ. Тэгэхээр манай дүү нар ажаагаа тосож очоод өнөөдөр нэг гурил идлээ, нэг чацага идлээ гэж байсан \хэхэ\ инээдэм болж л байдаг сан. Тийн, цагаан сар энэ тэр чинь бууз хийж иддэггүй байсан. Урьд 3 тогоолно гэнэ. Тэр чинь цагаалганы цай гэж оройхон нэг цай чаначихна. Энэ идээ будаагаа тавиад тэгээд цагаалганыхаа цайг бурхандаа тавиад тэндээ тавина. Тэгээд нэг ууц чанана улсад өгөх. Боожоо гэж бидний ажаагийн маань эгч нүдгүй хөгшин байсан. Тэр Боожоод нэг ууц өгнө. Бидэнд намраас хойш л идсэн хониныхоо өвчүүг хадгалаад л байна. Тэгээд тэрийгээ өнөө олон хүүхдүүд чинь хүний нэг нэг өвчүү жаал жуухан юмтай өгнө. Дараа нь банштай, гурилтай мах иднэ. Буузыг саяхан идсэн. За тэгээд цагаан сар хэсэх юм болно. Өө муу ижий маань машин байхгүй, өө гараар л бидэнд хувцас хийж байгаа гээд оёод байна. Оёол байна, битүүний шөнө хүртэл оёно. Тэгээд л одоо хүний жишгээр л бүтэн юмтай явуулах гээд, тэгээд л яахав дээ тэгээд л цагаан сарын өглөө мордоно. Тэгээд шар будаа тарагтай чанаж иднэ. Чихэр, элсэн сахар байхгүй. Мөсөн чихэр гэж байна, тэр юм амталхааргүй ээ. За тэгээд бид чинь хэсэж ирээд л хөөрхий орой өнөө сүүтэй шар будаа, тарагтай будаанаасаа явуулж өгнө дөө өдөр хэсэж яваад өлсчихнө. Айлын идээг хуурайлаад суух биш ямар. Харин өдийтэй адил үүдэнд зогсож байгаад гарахгүй л дээ. Ороод л хүн болгонд золгож үнсүүлчээд л тэгээд тэнд суугаад л идээ юугаа ид л гэдэг биз дээ. Амсдаг ч юмуу, үгүй ч юм уу тэгээд л хэдэн айлаар орж боов олохоо бодоод. Тэгээд дээр үед ижий, аавыг хэсэж байх үед хонины шийр, үхрийн тагалцаг өгч байсан юм гэнэ лээ. Тэгээд үхрийн чих, ингээд нарийхан сурнууд ингээд бүсээ тойруулаад тэвхэлчихдэг. Дээл энэ тэр нь, хөдсөн дээлтэй тэрийгээ хадан дээр үрж үрж өнгө тос мосыг нь арилгаж байгаад жоохон байгаадаа тэгээд л тэрийгээ тэгээд л суртай явдаг. Тэгээд шийрнүүдээ арзайтал бүсээ тойруулаад хавчуулчаад л ирдэг. Намайг 18, 16, 17- той ид зогсохын үед нэг тугтай шар хайрцагтай саван их талынхаа хүнд, хүүхдэд 20 мөнгө, 10 мөнгө нэг зах доторлох торго, дээлийн зах жоохон энэ чинээ /алгаа заав/ торго, нанж утас гэж гэж нэг жоохон хэдэн 2, 3 сүвлэхээр жоохон торгон утаснууд тэгээд өгч байгаа нь тэр цагаан сараар хэсэхэд. Ул боовыг чинь хийж байгаагүй юм. Дандаа хавсаа, зүсмэл тийм юм хийж байсан.

Цэцэгжаргал -

Таныг бага байхад хүүхдүүд уншиж, бичихийг хаанаас сурдаг байсан бэ?

Норовсүрэн -

Тэгэхэд ердөө ном бичиг гэж байгаагүй. Ихүү нэг нь өргөөнд хийдэд лам болж сууж байсан. Бүсгүй нэг нь яахав дээ хөдөөний малчин л болно. Өшөө юм байхгүй. Хожуу хойно нэг түр сургуульд нэг суусан. Номгүй хүн байж болохгүй гэж сум дээр сургууль байгуулаад л эр, эмгүй сургуульд сурсан. Сургуульд суусан хөгшин, залуугүй. Тэрэнд нь суугаагүй ээ би. Багийн бүлгэмд явж байгаад, тэгээд сүүлдээ өөрөө бас багийн бүлгэм дээрээ бас өөрөө багш болоод настай хөгшинүүдэд ном заана. Тэгээд л та одоо номоо тогтоохгүй юм гэхээр битий өвчин хөдөлгөж хөөрүүлчээрэй, чадахгүй ээ гэнэ нөгөө настай улс чинь. Би яахав дээ дуугуй л байна тэгэхээр нь.

Цэцэгжаргал -

Та хаана бичиж, бичиг үсэг сурсан ?

Норовсүрэн -

Одоо багийн бүлгэм дээр.

Цэцэгжаргал -

Таны бага нас бусад таны үеийн охидуудаас юугаараа ялгаатай бэ? Онцлог юм байна уу?

Норовсүрэн -

Одооны хүүхэд үү?

Цэцэгжаргал -

Үгүй ээ таны бага нас таны үеийн бүсгүйчүүдээс юугаараа ялгаатай байсан бэ?

Норовсүрэн -

Надаас уу? Үгүй яахав бид яг л ижил байхгүй юү. Тэр ямар юм нь ялгаа байхав. Ном эрдэм байхгүй, мал л маллахаас өөр юм байхгүй. Тийн. Явган орой... адуу малтай мөртлөө бид чинь үхрээ хураана. Ирэхдээ хусран бяруу унаад ирнэ, үхрээ туугаад тиймэрхүү амьдралтай байсан.

Цэцэгжаргал -

Эмээ таны бусад хүмүүсээс ялгагдах онцлог юу бэ?

Норовсүрэн -

Бусад хүмүүсээс ялгагдах, намайг дээрэлхэх хүн гэж байхгүй ээ. Эмээ нь, би Хэнтий аймгийн зүүн урд буланд нэртэй, Ноосон хөгшин гэж түмтэй, төртэй гэж нэрд гарсан хүн. Ноосон хөгшинд муу санах хүн нэг ч байхгүй. Тийм, ердөө эмээ минь, эмээ минь л гээд байхаас биш. Тэрэнд бол би муу санаа, муухай сэтгэл ердөө байхгүй. Эмээ чинь өөрөө бас сайн санаатай, сайхан сэтгэлтэй яваарай гэж зарбирч л байдаг тийн хөөрхий. Тийн, төрдөө нэг юм түмэнтээ олонтой юутай надад тийм муу санаа, муухай хортой юм хэлэх юм байхгүй. Тийм санасан юм бол байхгүй. Тийн

Цэцэгжаргал -

Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн үйл явдал юу байна?

Норовсүрэн -

Голомтгүй 3 удаа боллоо. Тэгэхэд тэрний юмыг төлбөр ялбар гаргаж өгөөгүй. Харин тэмээн дээр ямааны гарз гэж “ирээд л байгаарай олгож юмыг чинь” гэсэн юу ч олгож өгөөгүй. Хичнээн сая цаасны ч юм үрэгдсэн юм. Замгүй голомтоороо, тэрэг чингэлэг ч... хөдөөний хүн чинь... манайхан чинь тэрэгтэй чингэлэгтэй тэмээн тэргээр нүүдэг газар шүү дээ. Тийн, тэгэхэд одоо тэрнийг төлж өгөөгүй, тэр бол гомдолтой л байсан. Одоо өнгөрсөн, тэгээд өнгөрсөн. Тийн, тэрнээс өөр бол гомдолтой юм байхгүй дээ. Зуд турхан болоод л мал дүүрэхийг... биднийг дэгжиж дээшил гэсэн юм байхгүй. Чадлаараа л үзэцгээж байгаад хүний, өөрийнгүй тэгээд л үхүүлсэн жигдээр нь. Тийн, аа нэг трактораар өвс хадаж байгаад буцахдаа яндангаар нь гал хаяад, тэрнийгээ харалгүй давхиад явчихсан юм уу, тэгээд нэг айхтар түймэр... салхи гэдэг чинь... утасны модны орой шатаж байсан ш дээ тийм айхтар салхитай. Тэгээд малаа амьд гаргах гэж замын халзанд ээрч байгаад гэр бараагаа орхичихсон. Тэгээд бүх юм, ердөө аргамжаа морины юу ч ... үлдсэн юу ч байхгүй. Хоосон одоо хонь, тугалаа хашиж саах юу байхгүй. Тийн, ердөө юу ч үлдээгүй. Манайх их ном судартай, хуучны их сайхан номтой айл байсан тэр мэр байхгүй... эрхээ ч аваагүй. Тийн, аа тэрний түрүүн 1970 хэдэн онд бас нэг айхтар түймэр... нэг өвсны манаа хийж байсан нэг хасаг хүн байсан хөөрхий... тэр яагаад ч тавьчихсан юм тавиад бас нэг... өнөө нэгдлийн их малтай болохоор малаа л гэхээс юм гэж ердөө яахгүй ноцолдож байгаад малаа шатаалгүй, өөрснийхөө юмыг шатаачихсан. Гэр бараа, тэгээл тэрэг тэнхэлэг бүх юмаа үгүй хийсэн. Өвгөн байсан тэгэхэд. Тэрнээс урд бас нэг түймэр гараад, бас нэг их шатаасан тэгэхдээ гайгүй ээ тэрэнд бол танагтай байсан. Энэ чинь одоо тэрнээс өөр 70 оны шатдаг, саяны шатдагаас чинь юу билээ нэг Жаргалантын \Хажуунаас дүү нь 3 шатсан юм даг, 3 шатаасан юм\ тийн.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.