Janchiv


Basic information
Interviewee ID: 990576
Name: Janchiv
Parent's name: Ichinhorol
Ovog: Borjigin
Sex: f
Year of Birth: 1942
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired / aimag Party Audit Commission head
Belief: Buddhist
Born in: Darhan sum, Hentii aimag
Lives in: Herlen sum (or part of UB), Hentii aimag
Mother's profession: worker
Father's profession: worker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
environment
relations between men and women
authority
keepsakes / material culture


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

privatization
nature and environment
women's life
women's organization
boss-worker relations
songs and music
Party member
intelligentsia
darga


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Цэцэгжаргал -

Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу. Хаана төрж өссөн, ямар ажил хийж явсан бэ?

Жанчив -

За би Ичинхорлоо овогтой Жанчив гэдэг. Хэнтий аймгийн Дархан сумын 1-р багт төрсөн. Тэгээд багадаа 8 нас хүртлээ ээжтэйгээ хөдөө байж байгаад 8 наснаас Дархан сумын бага сургуульд орж сураад. Тэндээсээ Өндөрхаан хотын 10 жилийн сургуульд ирж сураад төгссөн. Тэгээд одоо...арван хэдтэйгээсээ тэгэхэд алба ажил хийсэн дээ. Би ер нь 8 анги төгсөөд л Хэнтий аймгийн Баянмөнх суманд эвлэлийн үүрийн дарга анх 17-той болж байлаа. Тэгээд тэнд эвлэлийн үүрийн дарга хийж байгаад сүүлдээ тэгээд бага ангийн багш болоод. Тэгээд 1972 онд энэ Өндөрхаан хотынхоо 10 жилийн сургуульд 10-р ангид эчнээ шууд аваад. Тэгээд эчнээгээр 10-р анги төгсөөд. Тэгээд 1976 оноос ....1972 оноос эхлээд л ....юудаа... худлаа би 1962 оноос эхэлж багшилсан. Тэгээд 10 жил бага ангийн багш хийгээд. Тэгээд 1972 онд эчнээ 10-р анги төгсөнгүүтээ 1973 оноос сумын намын үүрийн орлогч дарга хийгээд. Тэгээд 1977 он хүртэл хийж байгаад 1977 онд намын дээд сургуульд явсан юм. Тэгээд намын дээд сургууль төгсөж ирээд 1981 оноос энэ Хэнтий аймгийн намын хороонд ажилласан даа. 1981-87 он хүртэл Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хийж байсан. 1987-90 он хүртэл аймгийн намын хороонд намын хянан шалгах коммиссын дарга хийж байсан. Тэгээд 1990-92 он хүртэл улс төрийн ажилтан хийгээд. Тэгээд 1992 онд 50 настай 4 хүүхэдтэй гээд тэтгэвэртээ гарсан.

Цэцэгжаргал -

Танай нутагт анх өмч хувьчлал хэрхэн зарлагдаж байсан бэ?

Жанчив -

За 1990-ны оны эх биз дээ тиймээ. 1990-ээд оны эхээр чинь одоо би энд аймгийн төвд байсан. Миний төрсөн нутаг болбол Дархан. Баянмөнх суманд бол хөдөөд өмч хувьчлал явагдаж байсан л даа. Бид нар чинь төвд ажиллаж байсан болохоор өмч хувьчлалыг ер нэг их ойшоож тэнд очиж өмчөө хувьчлах юмсан, тийм юм авах юмсан энэ тэр гэж ерөөсөө бодож мэддэггүй байж дээ. Ерөөсөө тэр өмч хувьчлалд миний хувьд бол ер нь бараг оролцоогүй шахуу гэж боддог юм би. Би тэгээд Баянмөнх суманд....Дархан суманд бол 10 жилийн багш хийж байсан. Баянмөнх суманд чинь эвлэлийн үүрийн дарга хийгээд, сүүлд нь намын үүрийн орлогч хийж байсан. Тэгээд манай ээж аав бол анх тэр Баянмөнх сумын нэгдлийг анх байгуулахад тавин хэдэн онд анхны гишүүд байсан юм гэнэ билээ. Тэгээд би ч энд нөгөө намын хороонд ажиллаж байсан болохоор өө тэр өмч хувьчлал надад ямар хамаа байх вэ дээ. Ээж, аав 2-ыгоо л хариан хэлж нэг ууган гишүүн юм сан. Тэрэнд нь нэг 5, 3 малтай л болгьё гэж бодож явсан юм. Тэгээд ээж, аав хоёрт маань өмч хувьчлал гээд нэг хэдэн толгой мал өгсөөн нэгдлээс. Би бол ерөөсөө юу ч тэрэнд оролцооч үгүй тэгээд дууссан /инээв/. Өмч хувьчлал надад ерөөсөө бараг хамаарагдаагүй гэж хэлж болохоор шахуу тэгээд өнгөрчихсөн, тийм.

Цэцэгжаргал -

Өмч хувчлалын талаарх мэдээг хүмүүст хаанаас, хэрхэн хүргэсэн юм бол?

Жанчив -

Одоо естой тэр үед хаанаас хүргэж байсан юм бол оо. Бид нар чинь намын хороонд байсан болохоор хөдөөгөөр явж л одоо өмч хувьчлалын талаар бас ярьж л явсан байх даа, тийм. Хөдөөгийн нэгдлүүд бол өнөө “нэгдэл гэдэг нэг л биш боллоо” гэж яригдаад л тэндээс эхлээд нэгдлийн гишүүд чинь малаа залаа аваад л одоо...малаа аваад л нэгдлээс л эхэлсэн ш дээ өмч хувьчлал чинь ерөөсөө л. Угаасаа яг л нэгдлээс эхэлсэн. Тэгээд нэгдлийнхэн чинь чинь хувь хувийнхаа малыг аваад л. Тэгээп “нэгдэл гэдэг чинь нэг л биш боллоо” гээд л одоо радио, телевизээр цацагдаад л яригдаад тэгж л хөдөөний өмч хувьчлал эхэлсэн дээ.

Цэцэгжаргал -

Өмч хувьчилж эхлэхийн өмнө хүмүүст мэдлэг, мэдээлэл олгож байсан уу?

Жанчив -

Үгүй ээ хөдөөд болбол их явагдаж байсан, тийм. Хөдөө сумдад бол явагдаж байсан л даа. Тэр чинь одоо тэрийгээ сурталчилж ойлгуулж, хүмүүстээ мэдүүлж байж л мал ахуйгаа өмчилж хувьчилж авах, байшин барилгаа хувьчлах барихыг аа таниулж сурталчилж байж л ойлгуулахгүй бол тэр ч юугаа яах вэ. Аймгийн төвд бидний хувьд нөгөө конторт суудаг улсууд чинь бидэнд хэн ирж өмч хувьчлалын тухай хэлэх вэ дээ. Өөрсдөө л тэгээд хөдөө тэгж багйаа гэнэ, тэр нэгдэл тэгж байгаа гэнэ, энэ нэгдэл ингэж байгаа гэнэ тийм юм өмчилж байгаа гэнэ, тийм малаа тэгж хувьчилж гэнэ, бригадын төвүүдийг тэгж байна гэнэ гэж бид нар сонсдог, үздэг хардаг байснаас биш бид нарт бол одоо сэхээтэн бидний хувьд бол нээх ирээд одоо өмч хувьчлал ийм юм болно шүү гээд дээрээс ч мэдэгдэж байсан юм байхгүй, ердөө санадаггүй л юм, тийм. Хөдөөний улсууд бол их мэдээлэлтэй байсан л даа. Аа нөгөө мал, газар тариалан 2 чинь нэгдэлд байсан болохоор чинь тэрийгээ хувьчилахын тулд хөдөөний улс бол их мэдээлэлтэй байсан байгаа юм, тийм.

Цэцэгжаргал -

Өмч хувьчлалын талаар мэдээлэл, сурчилгаа хийгээд явж байхад хөдөөгийн хүмүүс өмч хувьчлалын талаар ямар хандлагатай байсан бэ?

Жанчив -

Тэр ч бүр янз янз л, хүн хүний л ойлголт байсан байх. Зарим нь ч одоо ашгүй дээ ашгүй дээ хэдэн малаа нэгдэлд өгчихсөн юмсан. Тэрнийгээ авах нь зүгээр л байна гэсэн ойлголтой хүмүүс нэг хэсэг нь байсан. Нэг хэсэг нь ч одоо яана даа энэ хамтаараа сайхан ингэж байсан юмсан, энэ маань тарж бутархаараа одоо юу болдог бол доо гэсэн ойлголттой ч нэг хэсэг байсан, тийм. Ихэнх нь бол яахав дээ одоо.... тэр чинь нөгөө нэгдэлд анх үүсэх үеийн ойлголтоосоо эхэлж байна л даа. Анх болбол яах аргагүй сайн дураараа өөрсдөө нэгдэлд одоо өгье өгье ийм сайхан юм байна гээд орсон улсууд бол бас нэг өөр. Аа зүгээр ер үлдчихээд нэг хэсэг байсан ш дээ, нэгдэлд чинь орохгүй нэгдэлд ордоггүй байсан, албаар шахуу хамгийн сүүлд энэ тэр нэгдэлд элссэн улсууд бол хэдэн малаа энэ нэгдэлд өгсөн чинь ашгүй дээ нэг өөрсөндөө авах нь байна. Энэ хэдийгээ нэг босгож авах боллоо гэсэн ойлголттой улсууд нилээн л байсан байх /инээв/.

Цэцэгжаргал -

Өмч хувьчлал ер нь хэрхэн явагдаж байсан бэ? Анх удаа нэгдлээс эхэлсэн гэсэн, яаж нэгдлийн өмчийг яаж хувьчилсан бэ?

Жанчив -

Үгүй одоо тэр ер нь нэгдэл нэгдэлдээ л өөр байсан байх аа даа. Өмч хувьчлалын комисс гэж сум сумандаа гарч байсан байх. Тэгээд одоо тэр чинь сум сумандаа л комисс байгуулагдаад, тэр хувьчлалынх нь комиссууд л сум сумандаа шийдээд л. Тэгэхдээ яахав анх нэгдэлд нийгэмчилж байсан мал ахуйн тоо, тэр үеийн түүх мүүх нь байдаг байх л даа. Тэр нэгдлийн анхны түүх гэж байгаа ш дээ. Анхны гишүүд нь тэр тэр, төдөн хүнтэй, төдөн малтай, төдөн тэмээтэй, төдөн тэрэгтэй, төдөн гэртээ нэгдэл байгуулсан. Тийм тийм хүн байсан, тэднийх тэдэн малаа нийгэмчилсэн гэсэн юм байсан болохоор тэрийг нь бас харгалзаж байсан байх нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо тэр нэгдэлдээ ажиллаж байсан хугацааных нь... одоо сайн ажиллаж байсан аварга малчин болж байсан, одоо аймаг сумаас эхлээд л улсын аваргууд болдог байлаа ш дээ нэгдэлд чинь. Тийм тийм улсууд, тэгээд мал ахуйгаа сайн өсгөж байсан тийм улсуудад бол бас арай л харьцангуй өөр өөр л хандлагатай л хувьчилж байсан.

Цэцэгжаргал -

Тэр хувьчилж байсан малын тоо толгой бол ялгаатай байсан уу?

Жанчив -

Ялгаатай байсан байхаа. Нилээд ялгаатай байсан гэж боддог юм. Зарим улсууд нөгөө ажилласан жил милээрээ болоод, нийгэмчилсэн малаараа болоод нилээд олон зуугаад мал энэ тэр авч байхад чинь, зарим нь болбол яахав дээ нэг тав гурван бод тав, арваад бог мал юмуу тиймэрхүү яасан юм байна лээ. Жишээ нь манай ээж аав 2 гэхэд л нэгдэлд анх элсэж байсан. Тэгээд сүүлдээ энэ аймгийн төв рүү ороод ирчихсэн. Тэгээд сүүлд энд аймгийн төвд байхад нь хувьчлал болсон юм чинь яахав анхны гишүүн гэдгээр нь яахав цөөхөн мал өгсөн байсан. Яг тэгш бол хуваагаагүй л дээ, тийм.

Цэцэгжаргал -

Аймгийн төвийн үйлдвэр, аж ахуйн газруудын хувьчлал яаж явагдсан бэ?

Жанчив -

Одоо тэрийг ёстой мэддэггүй ш дээ би. Яаж явагдсан юм. Одоо гурилын үйлдвэр энэ тэр чинь хувьчлагдаад, одоо эзэнгүй шахуу болчихоод л байж байна ш дээ, тийм. Энэ хүнсний үйлдвэр байлаа, гурилын үйлдвэр байлаа. Манайд чинь одоо зөндөө сайхан үйлдвэрүүд байсан. Тэгээд бүгд л одоо нэг л мэдэхэд хувьчлагдаад. Би ч бас тэтгэвэрт гараад тэгээд хүүхдүүд оюутан моюутан болоод хотруу явчихсан л даа, тийм. Тэгээд л тэрүүгээр явж байгаад ирэхэд бүгд л хувийн болчихсон, бүх юмнууд хувийнх болчихсон л байж байсан. Чухам тэрийг яаж ямар аргаар хувьчилсаныг ёстой сайн мэддэггүй юм. Би ер нь өмч хувьчлалаас их хол явсан хүн юмаа. Ердөө тэр талын ойлголт муутай ш дээ.

Цэцэгжаргал -

Та ямар нэг өмчтэй болох юмсан, өмч хувьчлалаар юм авах юмсан гэж бодож байсан уу?

Жанчив -

Тэр үедээ ерөөсөө бодож явсангүй ээ. Би одоо л боддог юм. Үгүй энэ чинь би одоо ээж аав хоёрыгоо хэлж байхдаа бас би ч гэсэн... надтай хамт энэ тэр бага сургуульд байсан улсууд одоо хотод байгаа улс чинь... би сургуульд байхдаа Баянмөнх суманд нэгдлийн тугал хариулж байсаан гээд мал авсан гэж дуулддаг юм. Тэгээд би тэгдэг юм “өө тэр тэгж байгаа бол би ч гэсэн тэгвэл хүүхэд байхдаа ч мал хариулж л байсан. Ээжтэйгээ хамт тасаг дээр үнээ тугал хөөцөлдөөд явж л байсан. Сүүлд ч бас нэг жил Баянмөнхөд багшилсан. Сумын намын үүрийн орлогчоор 2, 3 жил ажилласан. Үгүй тэрийгээ хэлсэн бол надад бас нэг юм олдох байсан юм биш байгаа даа. За за өнгөрсөн өнгөрсөн. Хоёр хөгшин минь л нэг юм авсан бол би дүүрч” гээд би ч ерөөсөө тэрийг хөөцөлдөж байгаагүй би. Ердөө юу ч хөөцөлдөө ч үгүй тэгээд өнгөрсөн, тийм.

Цэцэгжаргал -

Хувьчлал ер нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд яаж нөлөөлсөн бэ?

Жанчив -

Тэр яахав өдөр тутмын амьдралд нь янз янзаар л байсан. Тэр тухайн хүнээсээ л болно. Жишээлбэл одоо мал авсан хүн гэхэд тэрийгээ сайхан тордоод сайхан ажиллаад өсгөөд одоо мянгат, хэдэн мянгат болчихоод байгаа улсуудад болбол хачин сайхан нь л болсон. Амьдрал үнэхээр сайн болсон. Аа тэгж чадахгүй, угаасаа нэг тааруухан, жаахан тийм улсууд бол хэдэн мал авсандаа хөөрөөд дор нь зарж үрээд идэхийг нь идээд, зарахыг нь зараад байхгүй болгочихсон ч улсууд байдаг л байх. Гэхдээ ихэнх нь бол яахав ээ. Хувьчлалын... хүн болгон өмчтэй болсон тэр тал нь бол сайн тал нь л гэж боддог юм би, тийм.

Цэцэгжаргал -

Малчид малаа хувьчлаад авчихаж. Аймаг сумын төв дээр байсан ажилчин, албан хаагчидад хувьчлалын үр нөлөө хэр туссан юм бол?

Жанчив -

Үгүй тэр ч яахав. Тэр чинь нөгөө үндсэн тэр сумын харьяат байгаад л, тэгээд нэгдэлд...яг нэгдэл гэсэн юманд нь ажлаагүй ч гэсэн одоо хүн эмнэлэг, сургууль цэцэрлэг яслид ажиллаж байсан улсууд бас тэр л сумын уугуул болохоор чинь бас л тав...зохих хэмжээгээр юм оногдсон нь л байж таараа л даа, тийм.

Цэцэгжаргал -

Аймгийн төвийн үйлдвэр аж ахуйн газрууд, обьектуудын хувьчлал хэр хүртээмжтэй явагдсан бэ?

Жанчив -

Одоо мэдэхгүй. Тэрийг бол жирийн ажилчид бол тэгж авсан юм байдаг юм болов уу үгүй юу. Гурилын үйлдвэр л гэхэд чинь одоо хэдэн зуун ажилчинтай л байсан. Тэд нар нь тэгээд...тэдэнд хүрсэн юм уу үгүй юу. Их малтай энэ тэр байсан ш дээ гурилын үйлдвэр чинь. Тэгээд одоо мал зал нь хувьчлагдсан л гэсэн. Бүү мэд тэр нь одоо чухам ажилчиддаа яаж хүрсэн юм мэдэхгүй. Хувьчлагдсанаас хойш бол....манай ээж бол гурилын үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Үйлдвэр ажиллаж байхад бол тэтгэвэрт гарсан хөгшчүүлээ энэ тэр аягүй их харж үздэг байсан. Цагаан сар мараар хонь мал хүртэл өгөөд л яаж байсан. Одоо их л олон малтай байсан юм байна лээ. Тэд нар нь тэр хувьчлалаар л яг жинхэнэ тэр хувьчилж авсан улсууд нь л яахаас биш. Тэр ажилчид бол нээх их оногдсон юм байхгүй байхаа аймгийн төвд бол. Би тэгж л боддог юм, тийм.

Цэцэгжаргал -

Хувьчлалаас ямар хүмүүс илүү их хувь хүртэж, ямар хүмүүс ерөөсөө хувь хүртэлгүй өнгөрчихсөн юм бэ?

Жанчив -

Тэр одоо, тэр хүмүүсийг чинь ямар гэж хэлмээр юм бэ дээ. Одоо нэлээд тийм сэтгэлгээ сайтай, одоо гүйлгээ ухаантай гэж ярьдаг даа монголчууд тийм хүмүүс бол нэгдүгээрт. Хоёрдугаарт бол тэр тухайн байгууллагыг удирдаж байсан, тэр байгууллагын одоо аппаратад нь ажиллаж байсан дарга, нягтлан одоо ямар байдаг юм тэр дотор ажиллаж байсан улсууд болбол нэлээд их зонхилох хувийг авсан болов уу гэж би боддог юм. Аа зүгээр тэр жирийн манаач, ажилчдаас эхлээд гурил үүрч явсан гружик муришик...худалдаанд гэхэд чинь л одоо манаач занаач тэр улсууд бол нэг их хувь хүртэж базаагаагүй болов уу гэж би боддог юм. Одоо л ингээд, одоо ингээд харж байхад чинь хүмүүсийн амьдрал яг тэгж харагдаж байгаа юм ш дээ, тийм.

Цэцэгжаргал -

Өмч хувьчлал жигд тэгш явчихаагүй, ялгаатай байжээ?

Жанчив -

Би л хувьдаа бол тэгш явж чадаагүй гэж л гэж боддог юм, тийм. Ерөөсөө их... анхнаасаа өмч хувьчлал гэдэг чинь эртнээс их бэлтгэж, олон жил хүмүүсийн ухаан толгойнд суулгаж өгөөгүй. Ердөө гэнэтхэн нь л хувьчлал болно гэх мөртөө л эхэлчихсэн болхоор чинь хүмүүсийн зарим нь ойлголт муутай тэгээд ер нь нэг их сайн жигд болоогүй л гэж би хувьдаа бол боддог.

Цэцэгжаргал -

Хувьчлалын сайн тал юмуу, хувьчлал хийсний сөрөг тал нь юу вэ?

Жанчив -

Үгүй сайн тал нь бол яахав дээ өмч эзэнтэй болж байгаа юм. Юмнууд эзэнтэй болно хариуцсан хариуцсан юмтай. Зарим нь тэр талаасаа бол сайн л байх. Зарим үедээ бол хувьчлал гэдэг чинь бол нэг хэсэг юмыг баллаад хаясан ш дээ одоо. Ухаан нь нэгдлүүд гэхэд чинь л бүх бригад нь сайхан төвтэй байлаа. Бригадын төв гэдэг чинь контортой, улаан булантай хачин сайхан төвүүд тохижоод л. Ингээд багууд байсан чинь хувьчлалын дараа нэг явж байгаад л ирсэн чинь бүх бригадын төв бараг байхгүй болчихсон байсан. Хэн хайччихсан юм энэ бригадын төв байсан газар ерөөсөө... энд байлуу нэгдүгээр бригадын төв гэхээр болчихсон байсан. Тэгэхлээр тэр чинь сайн тал нь яахав өмч эзэнтэй болоод юм гайгүй болсон. Нөгөө талаасаа бол ер нь нэг хэсэг хүмүүсийн... тэр чинь тухайн хүмүүсийн ухамсараас л болсон байх л даа. Тэнд ажиллаж байгаа хүмүүс л яасан байх. Тэгээд байхгүй болгочихсон. Одоо тэгээд л эргээд л багуудын төв гээд л эргээд барих гээд одоо ингээд юмаа хийх гэж л байна л даа. Сургамж нь л их талдаа байгаа гэж боддог юм, тийм. Нилээн нь л олон жилийн өмнөөс их олон жил хүмүүстээ ойлгуулж, хүмүүсийн толгойд нээрээ өмч хувьчлал гэдэг чинь ийм юм байна шүү бид нар энэ өмчийг хувьчилчихвал ингэх юм байна. Энэ нь сайн юм байна, энэ нь муу юм байна гэдгийг хүмүүсийн толгойд сайн суулгаж өгч байж л нэлээд удаан хугацааны дараа хувьчилсан бол үр дүн, тийм олон юм устаж тэгж үгүй болохгүй байсан. Ерөөсөө, ердөө л 1990 он гараад л энэ чинь одоо ардчилал боллоо гээд л яангуут л дор нь хувьчлаад хаячихсан юм чинь. Тэр нь бол их богинохон хугацаанд шийдвэр гаргаж, хүмүүсийн толгойд тэр ойлголт их сайн ороогүй байхад хувьчилсан учраас л тийм юм болоо болов уу гэж би их бодож явдаг юм, тийм. Тэгээд өнгөрсөн юм л даа одоо тэгээд.

Цэцэгжаргал -

Хувьчлалын тасалбаруудын талаарх мэдээллийг хүмүүст хэрхэн хүргэж байсан бэ? Хаанаас тарааж байсан, тэрийгээ хүмүүс яаж зах зээлд эргэлтэнд оруулсан бэ?

Жанчив -

Тэр чинь нэг ягаан, цэнхэр тасалбар өгч байсан хүмүүст хүн болгонд, айл болгонд. Аль аль нь, тэр чинь хүний тоогоор жижигийг нь хүний тоогоор өгч байсан. Том нь ч одоо яаж өгч байлаа даа тэгээд өгч байсан юм. Тэгээд л тэрийгээ аваад хадгалаад, хадгалаад л. Бид хэд чинь одоо 1990 хэдэн он хүртэл ч юм бэ дээ би чинь хадгалаад л. Хэрэгтэй гээд л хадгалж байсан чинь тэгээд сүүлдээ л ердөө энд брокерын пүүс гээд байгуулагдаж байсан ш дээ. Тэр брокерын пүүсүүд чинь л одоо эргүүлээд нөгөөдхийгөө худалдаж авна, мөнгөөр авна гээд л байхаар чинь ихэнх хүмүүс тэр лүү л өгсөн байх. Зарим нэг нь бол яахав дээ том том компаниуд, энэ нефт мефт юу юу билээ том том компаниудад оруулсан гэдэг юм. Тэгээд тэр нь одоо хэрэг болж байдаг юмуу үгүй. Би лав, одоо манай нэг хотод байдаг дүү, манай нэг хамаатны хүүхэд та хэдийн нөгөө цэнхэр, ягаан тасалбарууд чинь бий юу. Тэрийг явуулчихвал АПУ-д билүү хаана билээ дээ өгмөөр байна. Хаягаа явуулаад тэрийгээ явуулчих гэхээр нь л өгөөд явуулчихсан. Тэгээд тэрний үр шим ч гэж үзээгүй. Би ерөөсөө тиймэрхүү юманд ердөө өөрөө их хайхрамжгүй хандаж байсан болохоор хувьчлалын талаар ойлголт ч муутай өөрөө ч хүртсэн юм байхгүй тэгж байгаад л дуусаж байгаа хүн, тийм /инээв/.

Цэцэгжаргал -

Цэнхэр ягаан тасалбарыг тараахдаа яаж хэрэглэх талаар мэдээлэл өгсөн юмуу?

Жанчив -

Үгүй, энийгээ хадгалаж байгаад энийг чинь одоо ямар нэгэн компаны нэр дээр өгөх юм болбол энэ чинь эргээд одоо яахад хэрэгтэй. Мөнгө болох юм шүү гэсэн ойлголт л хүмүүст байсан юм шиг байгаа юмаа. Тийн энэ чинь энийгээ сайн хадгалж байгаад, хадгалаад байх юм бол эргээд та нарт мөнгө болно шүү л гэсэн ойлголт хүмүүст байсан. Тэгээд чухам тэрийгээ мөнгө болгож чадсан нь хэд юм, чадаагүй нь хичнээн байдаг юм мэдэхгүй /инээв/.

Цэцэгжаргал -

Таны бодож байгаагаар хувьчлал эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгаатай байсан уу?

Жанчив -

Ер нь хүйсийн ялгаатай байна гэж байгаагүй байлгүй дээ. Ажиллаж байсан газрынхаа л одоо эмэгтэйчүүд олонтой газар бол хүүхнүүд л олонтой л аваа биз. Эрчүүд олонтой газар бол эрчүүд нь аваа биз. Тэрэн дээр нэг их хүйсээр ялгаад байсан юм байхгүй байхаа л гэж боддог юм би.

Цэцэгжаргал -

Хүмүүсийн амьдралд хувьчлалын үр нөлөө ямар байна?

Жанчив -

Тэрийг ч одоо их юугаар ярихад ер нь....одоо сайхан гурилын үйлдвэртэй байлаа. Хувьчлагдаад байхгүй боллоо. Сайхан хүнсний үйлдвэртэй байлаа. Хувьчлагдаад байхгүй боллоо. Барилга угсралтын контор гээд хичнээн зуун ажилтантай байлаа байхгүй боллоо. Усны аж ахуйн удирдах газар гээд байлаа. Ер нь тэр байсан юмнууд бол ихэнх нь одоо байхгүй л болж байх шиг л надад харагдаж юм. Тэгээд одоо яахав хувьчилсаны л юу байх л гэж боддог. Тэр хэвээрээ ингээд байгаад байсан бол энэ аймгийг чинь бараг хятадаас гурил зөөхгүйгээр л гурилаар хангадаг тийм байлаа ш дээ. Газар тариалан л гэхэд чинь л одоо хичнээн зуун тонноор нь буудай авчраад л үтрэмдээ багтахгүй болоод л буудай чинь. Уул овоо шиг буудай хурааж байгаад л гурилын үйлдвэртээ гурил хийдэг байсан чинь одоо тэгээд энэ үйлдвэр чинь ажиллахгүй болохоор чинь хятадын гурил нэг хэсэг зөөж идлээ ш дээ. Миний хувьд бол ерөөсөө хувьчилаад их сайхан юм болчихлоо гэж би яг хувь хүнийхээ хувьд боддоггүй ээ, тийм. Нөлөөлөлгүй яах вэ дээ, тэр олон зуун ажилчид чинь бүгдээрээ л ажилгүй болж байгаа ш дээ. Гурилын үйлдвэрт хичнээн ажилчин байлаа, хүнсэнд хичнээн ажилчин байлаа, барилга конторт төчнөөн ажилчин байлаа. Тэр байтугай бүр Хэнтийгийн ажилчид байтугай манайхаас чинь Баян-Өлгийгөөс баахан казак ажилчид... улсууд нүүж ирж барилга угсралтын конторт ажилладаг байсан ш дээ. Тэгээд тэд нар тэгээд л ёстой хувьчлалаар юм олдсон нь олдсоноо аваад л тэгээд нүүгээд алга болцгоосон. Тийм. Барилга угсралтын контор гэдэг чинь их том контор байлаа ш дээ манайх чинь. Тийм юмнууд... ажилгүйдэлд бол их нөлөөлсөн л дөө. Их олон хүн ажилгүй болсон. Тэгээд тэр үеэр чинь нөгөө тэтгэвэрийн юу...бас нэг хууль гарчихсан. Нөгөө 4 хүүхэдтэй л бол тэгээд гучин хэдтэй хүүхнүүд чинь тэтгэвэрт гараад л. Албаар тэтгэвэрт гаргаад л. Хүүхдээ хараад л одоо залуухан залуухан бараг гучин хэдтэй хүүхнүүд хүртэл тэтгэвэрт... тэтгэвэрийг нь тогтоож байгаа нь энэ гээд л гаргачиж байсан ш дээ. Их олон хүн энд бол ажилгүй болж яасан л даа. Тэр үйлдвэрийн бүтээн байгуулалтууд, тэр үйлдвэрүүд байхгүй болсон юм чинь ерөөсөө. Тэгээд одоо л эргээд л сэргэх гээд л ядаад байна л даа. Энэ чинь одоо энэ гурилын үйлдвэр чинь одоо нэг жаахан гурил хийж байгаа ш дээ, тийм.

Цэцэгжаргал -

Хэнтий аймгийн байгаль орчин яаж өөрчлөгдсөн бэ?

Жанчив -

Байгаль орчин бол одоо хөдөөд явахгүй болохоор нээх сайн мэдэхгүй юм даа. Нилээд л өөр болж байх шиг л байдаг юм. Одоо энэ олон уурхайнууд, энэ олон жонш түүнэ гээд л баахан амьтад явна манайхан чинь. Алтанд явна гээд л баахан амьтад явна. Эд нар чинь одоо бүгд л газар нутгаа ухаад л. Одоо манай Дархан сум гэхэд л хааяа би зун амралтаараа очдог юм. Одоо ер нь мал бэлчих газаргүй шахам болчихлоо л гэж байх юм байна ш дээ. Тэр чинь бүгдээрээ л одоо байгальдаа нөлөөлөөд л. Одоо энэ Хэрлэн гол ч гэсэн усаар багасаад л. Дархан суманд чинь нэг их сайхан тийм Артецийн худаг гэж байсан юм дээр үед. Шууд ингээд оргилоод л бүр хоногийн 24 цагт оргилж байдаг устай тийм худаг байсан. Тэр байхгүй болчихсон. Аа тэрний хажууд Цээл гол гээд жижигхэн гол байсан. Тэр нь одоо бараг устаж байгаа. Тэгээд тэр бүүр тэр том Бор-Өндөр лүү татчихсан юм байна лээ л дээ тэр худгийнхаа усыг. Гэх мэтчилэн бол байгальд бол аягүй сөрөг нөлөөтэй болж байна. Одоо мод ус гол нь усаар багасаад л ой мод нь багасаад л тийм л болж байна л гэж би бодож байдаг юм.

Цэцэгжаргал -

Байгаль орчинд гарч байгаа нааштай өөрчлөлт байна уу?

Жанчив -

За мэдэхгүй дээ. Одоо яахав дээ ухаалаг улсууд бол мод огтлоод оронд нь мод тариад тэгж чадаж байвал аятай нөхцөл байгаа л юм. Гол усаа хамгаалах тийм хөдөлгөөн өрнүүлээд л тэгж байгаа. Зүгээр яг манай нутагт бол ийм сайхан юм болчихлоо гэх юм алга. Зүгээр радио телевиз, мелвизээр харж байхад сайн санаатай улсууд бол их юм хийж л байна л даа. Гол усаа хамгаалах, мод зүлгээ хамгаалах тийм юм хийж л байгаа. Аа манай нутагт бол одоо байгальд хандах талаар тийм сайхан юм хийж байна гэж нээх их олж харагдахгүй л байна. Одоо харин энэ жилээс мод тарьж л байна. Жил жилд уг нь мод тарьдаг юмаа. Манай Өндөрхаан чинь модоо тарина. Тэгээд тэр нь бас арчилгаа муутай. Зарим нь ч ургана зарим нь ч ургахгүй л байдаг юм, тийм.

Цэцэгжаргал -

Хүрээлэн байгаа орчинд гарч байгаа муу өөрчлөлтүүд юу байна?

Жанчив -

Одоо хамгийн муу өөрчлөлт бол усны нөөц л байна даа. Хүн усгүй л бол тэгээд амьдралгүй болно ш дээ. Усаа л хамгаалаасай, газар нутагаа хамгаалаасай гэж би боддог юм. тийм. Одоо газаргүй бол одоо нөгөө Маамын /зохиолч/ “Гишгэх газаргүй хөл” гэдэг шиг л юм болно ш дээ, тийм.

Цэцэгжаргал -

Хэнтий аймагт газар усны нэр нь өөрчлөгдөж байна уу?

Жанчив -

Манай аймагт харин тэр талаар гайгүй байх шүү. Нэг их өөрчлөгдөөгүй хуучин, хуучин нэрээрээ л. Миний л мэддэг газар нутаг л лав нэр нэрээрээ л байдаг юм. Саяхан нэг телевизээр гарч байсан аль аймаг ч гэлээ дээ баахан олон нэрүүд өөрчлөгдөөд уул усных нь нэр хүртэл өөрчлөгдөөд л байна гэж байсан. Тийм юм манайханд бол гайгүй байхаа. Зүгээр энэ уурхай муурхайтай газрууд бол яадаг юм. Энэ нинжа олонтой газар өөрсдөө дураараа нэр усыг нь өөрчилдөг юм байдаг юмуу үгүй юмуу. Зүгээр миний л мэдэхээр бол нэг нутаг усандаа өөрчлөлт ороод байгаа юм бол гайгүй л байдаг юм.

Цэцэгжаргал -

Таны амьдралын турш эмэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдсөн бэ?

Жанчив -

За хүүхэд байхад бол яахав дээ ээж аавыгаа дагаад л, ингээд л эрхэлж тоглоод л сургууль соёлд яваад ингэж л байлаа. Тэгээд одоо эмэгтэйчүүдийн амьдрал бол тэр социализмын үед.... би ч одоо хуучин үеээ магтах гээд байдаг юм. Тэр үед бол бас сайхан байсан шүү. Хүүхнүүд чинь ажилтай төрөлтэй. Хөдөө ч очсон хаана ч очсон хүүхнүүд ер нь бүгд ажилтай. Сүүний тасаг гээд л одоо олноороо буугаад л сайхан зунжингаа хамт амьдардаг, ажилладаг байлаа. Одоо тэр үед ажилтай төрөлтэй байхад бол хүүхнүүд их өөдрөг байсан. За муу муухай юм бол байсан. Гэхдээ тэр үед бол тийм юмыг бол дор нь засдаг байлаа ш дээ. Би чинь одоо 10 жил хүүхэдтэй ажиллалаа, арван жил бага ангийн багш хийж байсан. Дараа нь арван жил эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хийсэн. Тэгээд хаа ч очсон одоо хүүхнүүд их өөдрөг, сайхан үгнээс гардагүй ажил сайн хийдэг тийм байсан үе бий. Одоо суманд чинь эмнэлэг, сургууль, зочид буудал, ясли цэцэрлэг гээд л ихэнх нь хүүхнүүд байсан юм чинь. Тэд нар чинь... одоо ч хүүхнүүд ярьдаг юм “тэр үед мөн сайхан ажил хийж байжээ бид хэд, ёстой нэг сайхан ажлуудыг хийдэг байсан даа” гэж ярьдаг юм л даа. Хүүхэд шуухдаа өсгөөд, сургууль соёлоор явуулаад үнэ төлбөргүй байлаа тэр үед чинь сургууль соёлын төлбөр мөлбөр гэх юм алга. Ер нь миний бодлоор тэр үед одоогийнхоос эмэгтэйчүүдийн хувьд стресс арай бага байсан болов уу гэж боддог юм. Тэгэхдээ одоо хуучнаа яаж одоог муудаад ч байх юм алга л даа. Зүгээр гэхдээ л ер нь тэр үеийг бодвол бас л нэг амьдрал ахуй нь жаахан доохно л болсон болов уу гэж боддог юм би. Одоо чинь ажилгүй хүүүхнүүд зөндөө ш дээ, тийм. Эрээд ажил олдохгүй. Нийгэмд гүйцэтгэх үүргийн хувьд болбол тэр үед чинь харин арай жаахан доохнуур байсан байж магадгүй шүү эмэгтэйчүүд чинь одоо. Тэгэхдээ яахав ухаан нь аймгийн хурал, сумын хурал гэхэд чинь одоо гишүүд гэхэд одоо иргэдийн хурал одоогоор бол, тэр үед чинь дипетатууд гэж байсан. Тэр үед чинь бас дээрээсээ ингээд хэдэн хувийг нь эмэгтэйчүүд байлга гэсэн юутай. Тэрүүгээрээ энэ тэр ороод байдаг байсан юм. Аа тэр үеэсээ бол нээх... одоо бол нийгэмд эзлэх байр суурийн хувьд бол тиймэрхүү л байсан. Аа гэр бүлд эзлэх байр суурийн хувьд бол харин одоо эмэгтэйчүүд нилээд давамгайлж байгаа юм уу гэж надад харагдах болоод байгаа юм. Ер нь одоо ингээд л харж байхад чинь хүүхнүүд л гол ажлыг хийж байна даа. За тэр нөхөр бол тэгс хийгээд нэг телевиз үзээд, мотоцикл унаад. Хөдөөнийхөн бол тэгээд мотоцикл унаад давхиад явчихна. Нөгөө авгай нь хэдэн хүүхэдтэйгээ малтайгаа голдуу л байж байх жишээтэй. Энэ төв дээр ч гэсэн харж л байхад одоо нөхөр юу хийж байна ажилгүй ш дээ гэсэн байдалтай. За наймаа шуумаанд явлаа ч гэсэн одоо тэгээд хүүхнүүд л гахай чирээд гол нь явж байна. Тэр талаасаа бол одоо ер нь энэ эмэгтэйчүүдийн, өнөө эхийн эрхт ёс гэдгэрхүү л болох гээд л байх шиг надад харагддаг юм, тийм. Тэгж байгаа юмуу даа гэж би дотроо боддог.

Цэцэгжаргал -

Эрэгтэйчүүдийн байдал ер нь яаж өөрчлөгдсөн бэ?

Жанчив -

Эрэгтэйчүүдийн байдал ч одоо хүнийхээ ухаанаас л болж байна. Тийм. Ухаалаг сайн залуучууд бол сайхан амьдарч байна гэр орноо аваад, ажил төрөл хийгээд. За залхуудуухан зарим нэг нь бол тэгэс хийгээд авгайгийнхаа гарыг хараад л тэгээд явж байдаг улсууд нилээд болчихоод байна ш дээ. Ажил хийхгүй, архи уугаад тамхи татаад тэгэс хийгээд өдөр хоног өнгөрөөгөөд яваа залуучууд бас харагдаж л байх юм, тийм. За мэдэхгүй юм даа биеэ авч яваа байдал энэ тэр чинь... тэр үед чинь одоо айхавтар дэгтэй журамтай байсан болохоор нарийн байлаа л даа. Энэ чинь ухаан нь сонсгол лекцэнд чинь зангиагаа зүүгээд л одоо ажилчид чинь бүгдээрээ ордог байлаа ш дээ. Дээр үед чинь одоо улс төрийн сонсгол гээд өглөө хийнэ. Оройдоо лекц гээд л хийнэ. Намын дугуйлан эвлэлийн дугуйлан гээд л явна. Нийтийн бүжгэнд ороход ч хүртэл малгайтай гуталтай хүн бараг оруулахгүй гэсэн тиймэрхүү байдаг байлаа ш дээ. Одоо бол тийм дээрээсээ тэгэх юм байхгүй болохоор чинь ёстой хүний эрх давамгайлсан болохоор одоо хүн ямар л байх ёстой вэ, би яаж байсан ч хэнд хамаатай юм гэсэн ойлголт бол эрчүүдийн дунд нилээн бий болчихсон л гэж би боддог юм /инээв/. За одоо тэр чинь ямар шүү болоод байгаа юм дээ би мэдэхгүй байна. Залуучууд чинь одоо ихэнх нь ажилгүй л шахуу байх юм байна ш дээ, тийм. Одоо төрийн бодлоготой ч холбоотой байдаг юмуу. Жишээлбэл сургууль төгсөөд л ирнэ, төрийн албанд ажилнаа гэхэд чинь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан хүнийг авна гэж байгаа юм. Тэгээд тэр сургууль төгсөөд ирж байгаа хүн чинь хэдийд нь 3 жил ажиллаж дараагийн нь ажлаа хийх юм. Эхлээд ямар ч хамаагүй ажил дээр ажиллаж байж тэр хүн чинь ажилчин болох ёстой ш дээ. Тэр талаасаа бодохоор чинь л ажилгүй хүмүүсийн тоо ингэж л нэмэгдээд байгаа гэж би бодож байгаа юм. Социализмын үед чинь сургууль төгссөн улсуудыг чинь ерөөсөө хуваарилчихдаг байлаа ш дээ дээрээс нь. Ухаан нь чи Хэнтий аймагт оч, чи Дорнод аймагт оч, чи Дорноговь аймагт оч гээд тийм хуваарилалтын зарчим нэгд байлаа. Хоёрдугаарт болбол энэ Хэнтий аймгаас тэр сургуульд, одоо Монгол улсын их сургуульд хичнээн оюутан сурч байна. Энэ манай сумаас тэр сургуульд тийм ангид төчнөөн хүүхэд сурч байгаа гээд зарим нь бол очоод шууд одоо сумынхаа хүүхдүүдийг, аймгийнхаа хүүхдүүдийг очоод авчихдаг байлаа. Аа зарим нь бол шууд хуваарилаад л тэр хуваарилсан газар нь очих ёстой гээд л явчихдаг байлаа ш дээ. Одоо болбол тэгэх юм байхгүй учраас одоо тэр сургууль төгссөн хүн чинь өөрсдөө л ажил хайгаад л олдвол хийнэ. Олдохгүй бол тэгээд л одоо ажил хайгаад л ингээд явж байна л даа.

Цэцэгжаргал -

Социализмын үед эмэгтэйчүүдийн талаар төрөөс баримталж байсан бодлого ямар байсан бэ?

Жанчив -

Тэр ч одоо эмэгтэйчүүдийн талаар төрөөс баримталж байсан бодлого бол нэлээд бий шүү, тийм. Одоо ухаандаа ахуй амьдралд нь гэхэд чинь л сум болгонд одоо эхчүүдийн амрах байр гэж байлаа. Сум болгонд эмэгтэйчүүдийн соёлжих танхим гэж байлаа. Тэр ямар сайхан танхим байсан гэж бодно. Би одоо бүр ёстой харамсдаг юм нээрээ. Би 3 өрөө соёлжих танхимтай байсан, аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл. Тэр 3 өрөөнд бол ерөөсөө бүх юм байсан. Тэр чинь одоо хүний л хэрэглэдэг юм одоо өмсөх зүүх хувцас хунараас эхлээд, гэр бүлийн цахилгаан хэрэгсэл, оёдлын машинууд угаалгын тэр.. одоо үсний үс засах хэрэгсэл бүх юмтай. Тэгээд одоо бүгдийг чинь... эмэгтэйчүүдийн хороо чинь төсөв өгдөг байлаа бид нарт. Тэгээд бид нар хүүхнүүдээсээ хуримтлал аваад тэгээд мөнгөтэй байсан юм чинь тэгээд тийм сайхан тохижилттой аймгийн соёлжих танхим 3 өрөө байсан. За тэгээд сум болгонд бол нэг өрөө соёлжих танхимтай. Эхчүүд амардаг байртай төрөхийнхөө өмнө амардаг, төрснийхөө дараа амардаг. Тэр мэт чинь дандаа дээрээсээ тийм одоо амрах байртай бол гэсэн тийм юмтай. Тэгээд л тэр шийдвэрийн дагуу л бид нар чинь тохижуулж байлаа ш дээ. Тэр сургуулийн дотуур байрыг чинь тохижуулна. Тэр талаасаа бол эмэгтэйчүүдийн талаар авах арга хэмжээ бол мундаг байсан л даа тэр үед чинь. Одоо ухаан нь ихэр хүүхдүүд чинь, 3 ихэр хүүхдүүдийг чинь улсаас 3 нас хүртэл нь билүү улс авдаг байлаа ш дээ. Тэгэхэд чинь одоо байхгүй ш дээ хөөрхий. Одоо тэгээд тийм юм байхгүй л болсон. Тэр хууль дүрэм нь байхгүй болсон юм байгаа биз. Тэгээд л чимээгүй болчихоод байгаа юм. Тэр соёлжих танхимууд бол хачин их үүрэгтэй. Тэрэнд чинь одоо хүүхнүүдээ оруулж ирээд хичээл заана ш дээ бид нар чинь ингээд л. Тэр соёлжих танхимд бол хүн ерөөсөө байнгын байж байна. Хоол хийх нь, хоолоо заалгах нь хоолоо заалгана, оёдлоо заалгах нь оёдлоо заалгана, эсгүүрээ заалгах нь эсгүүрээ заалгана, нэхэмлээ заалгах нь нэхмэлээ заалгана, хатгамлаа заалгах нь заалгана, тэгээд л хүүхдийн хувцас, тэгээд л одоо гэрийн хөшиг ямар байхав, гал тогооны хөшиг ямар байхав, том өрөөний хөшиг ямар байхав гээд л одоо хөшигнүүдийг чинь одоо янз янзаар нь хийж тавина тэндээ. Тэгээд тэрэнд чинь ээлж дугараагаар одоо эндээ л мэргэжлийн гэсэн оёдолчин, эсгүүрчин тогооч тийм улсууд чинь элжээр тэндээ хичээл заана. Тэгээд одоо эрээн даавууны баяр гээд л бид нар чинь хийнэ. Эрээн даавуугаар юу хийж болох вэ гэдгийг чинь бүгдийг нь хийнэ. Тэгээд энэ аймгийн чинь наадмын талбайд, стадиондоо эрээн даавууны баяр гээд л эрээн даавуугаар хийсэн юмаараа жагсаал цуглаан хийгээд л. Одоогоор бол жагсаал юм даа. Тэгээд л сайхан юмнуудаа хийгээд бие биендээ үзүүлдэг. Хөшиг гэхэд чинь л янз бүрийн хөшигнүүд хийнээ хүүхнүүд чинь. Тэгээд гэр гэрээсээ юмаа авчирч бие биендээ үзүүлнэ. Тэгээд энэний хөшиг сайхан, тэрний хөшиг сайхан, аа тэдний хоол сайхан, эдний хоол сайхан. Одоо тэр байтугай энэ юугаар одоо дайвар бүтээгдэхүүнээр яаж хоол хийх вэ, гэдэс дотороор юу хийхэв, ногоогоор юу хийхэв, жимсээр юу хийхэв гээд л цэцэрлэгүүдийн дунд чинь юм зохионо, яслиудын дунд зохионо, тогооч нарын дунд зохионо. Тэгэхээр чинь ерөөсөө тэр соёлжих танхим бол маш их үүрэгтэй байсан. Тэнд одоо хүүхнүүдээс гадна сүүлдээ бүр эрчүүд хүртэл соёлжих танхимд ирж үйлчлүүлдэг өөрсдөө юм сурдаг. Бүр эрэгтэйчүүдийн төв зөвлөл хүртэл бид нар байгуулж байсан. Сүүлдээ бид нар мартыг чинь нөгөө хүүхнүүд өөрсдөө тэмдэглэдэг байлаа ш дээ. Тэгснийг би чинь залхуураад ерөөсөө мартын үеэр эрэгтэйчүүдийн түр зөвлөл гэдгийг байгуулчихдаг байсан. Тэгээд бид нар хурлаа хийнэ яахав, илтгэлийг би тавина. Тэгээд бусад тэр баяр ёслолын юмыг бол тэр эрэгтэйчүүдийн зөвлөл хариуцаж хийнэ. Тэгээд юу хийх юм, хүүхнүүдийг яаж баярлуулах юм....байгууллага дээр ч өөргүй, сумдад ч өөргүй. Тэгээд тэр байгууллагынхаа хүүхнүүдийг тэр эрчүүдийн зөвлөл яаж баярлуулхав тэд нар л өөрөө зохион байгуулдаг. Нэг хэсэг тийм ажил зохион байгуулж байсан. Сайн дурын, ерөөсөө л сайн дураараа л хүүхнүүд чинь. Ерөөсөө төрөөс бол тэнд юм орж байгаагүй. Хичнээн их юм хийнэ бид нар чинь өөрсдөө юмаа гаргаад л. Одоо энэ зоогийн газрыг чинь дүүртэл ширээ засна ш дээ. Тэгээд л тэрийгээ харилцан судлаад л. Тэгээд хүүхнүүд одоо ярьдаг юм “таны үед мөн сайхан юм хийж байжээ. Даанч хуваагаад идчихдэг байсан даа тэр хийсэн юмаа” гэж ярьдаг юм /инээв/.

Цэцэгжаргал -

Социализмын үед эмэгтэйчүүдийг сурч боловсруулах, ажил хөдөлмөрт татан оролцуулах талаар төрөөс ямар бодлого баримталж байсан бэ?

Жанчив -

Өө тэр чинь одоо оюутан элсүүлэхэд чинь сургуулиуд дээр чинь эмэгтэй эрэгтэйн тоо ирдэг байсан ш дээ. Ухаан нь анагаахын сургууль гэхэд эмэгтэй нь хэд эрэгтэй нь хэд ч гэдэг юмуу. МУИС гэхэд чинь тийм ангид эрэгтэй тэд эмэгтэй тэд гээд ирдэг байсан юм чинь. Тэгээд тэргүүрээ л хуваарилна. Өөрсдөө тэрэндээ явна. Өөрсдөө ч гэсэн одоо эчнээ мичнээгээр сурна. Бие их дайчилна, юм хийдэг хүүхнүүд зөндөө л дөө, тийм. Сургууль соёлгүй тэр улсууд чинь одоо нөгөө нэг нийтийн дундах л лекц, улс төрийн сонсгол, тэр одоо эмэгтэйчүүдийн соёлжих танхим тэд нараар л дамжуулж л юм сургадаг байсан ш дээ. Хүүхдийн хувцас, аа хүүхдийнхээ хувцасыг яаж хийхэв, ухаан нь яаж юм угаахав тэр байтугай манай энэ зүүн аймгийнхан чинь цай их муутай гэж яригддаг юм ш дээ одоо цай муутай. Тэгээд сайхан цай чанаж сурах хэрэгтэй та нар. Ядаж одоо гэр орондоо сайхан цай чанадаг болох хэрэгтэй, сайхан идээтэй байх хэрэгтэй. Орсон зочиныг ингэж дайлах хэрэгтэй. Тэр байтугай тавган дээрээ тан нар хэдэн халтар ёотон тавьчихаад л байж байх юм. Битгий тэгж бай. Одоо орсон хүнд заавал цай чанаж өгч бай, ёотонгоос өөр юм тавьж бай гээд л бид нар чинь. Цай гээд одоо би цай гэхэд чинь цай идээний дээж гээд бүүр сонин дээр ингээд бүтэн нүүр гаргаад. Тэгээд одоо надад одоо хүртэл байдаг юм. Би нэг хорин хэдэн цайны жор бичээд, тэгээд жижигхэн ном гаргаад бүх сумддаа, хүүхнүүддээ тараагаад. Одоо энэ аймгийн зочид буудлууд чинь гаднаас улсууд ирэхэд чинь л... ажлаас ирсэн улсууд ингэдэг гэнэ л дээ дарга нарт хэлдэг гэнэ.... намайг ухаан нь аймгийн намын хорооны 1-р дарга дуудаж байна гээд орсон чинь “за Жанчив минь энэ төвөөс ирсэн дарга нар чинь ажил төрлөө ингээд яах юм. Манай энэ хүүхнүүд чинь ёстой цай чанаж чададгүй юм байна ш дээ. Чи одоо энэ аймгийнхаа хүүхнүүдийг цай чанадаг болго. Яагаад сайхан цай чанаж чададгүй юм” гээд л. Тэгээд одоо даргын үүрэг чинь, намын даалгавар бол ёстой хууль байсан юм чинь. Тэгээд цайны тийм ном хүртэл гаргаад л. Бид нар чинь тэгээд одоо буудалд очихоороо “за нөгөө ямар цайг нь хийх гэж байна чи одоо. Нөгөө ном авсан уу” тийм байдлаар л хүүхнүүдээ сургаж байсан л даа. Гэхдээ дэмжих талаар бас бодлого байсан шүү. Хүүхнүүдийг одоо тийм мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, одоо ТМС-ээр мэргэжил олгоод л ажиллуулж байлаа. Дагалдан гээд л яаж байлаа. Одоо залуу малчидыг чинь одоо аваргуудад дагалдуулаад л явуулж байлаа. Залуучуудыг чинь, ажилгүй залуучуудыг чинь нөгөө газар тариалан дээр ухаан нь ногоог ингэж тарьдаг юм, тэр одоо ногооны талбай дээр тэгж оч, ингэж оч гээд л одоо нэгдэл байхад чинь ер нь ажилгүй хүн ховор байсан шүү дээр үед, тийм. Одоо л ингээд сумын төвд харж байхад чинь одоо ингээд л гадаа сандал дээр сууцгаачихаад л тамхи татаад байх юм. Дээр үед бол тэгж байсан хүн бол ер нь харагддаггүй л байсан юм даа, тийм. Бүгдээрээ л чиг чигтэй л нэг жаал жаалхан ажилтай, төрөлтэй. Тэгээд л 10-аад хүүхэдтэй хүүхэн ч гэсэн л одоо ажлаа хийгээд л арван хүүхдээ өсгөөд л ингээд л явж л байсан ш дээ. Тэгэхэд чинь одоо бол ер нь ажилгүйчүүд айхавтар олон болчихсон. Тэр бол, тэр үед одоо бас төр засгаас ажилгүйдлийг багасгах, хүн болгоныг хөдөлмөр эрхлэх талаар бодлого чиглэл байсантай л холбоотой байх. Бүх хүүхдийг нь ясли, цэцэрлэгт авчихна ш дээ. Хүүхдийг нь ясли, цэцэрлэгт авчихна. Тэгээд л тэр чинь өглөө нь гүйж очоод л хүүхдээ яслид оруулж хаячих мөртлөө л ажилруугаа гүйнэ ш дээ. Тэгээд орой яахав ажил тараад хүүхдээ авна. Тийм ясли, цэцэрлэгийн хүрэлцээ ч бас гайгүй байсан юм болов уу дээр үед. Тийм тэгээд л ажлаа хийгээд л. Одоо манай нэг дүү гэхэд л найман хүүхэдтэй. Тэгээд ярьдаг юм даа “өнөөдөр одоо би, бид 2 найман хүүхэдтэй хирнээ хоёулаа хэдэн хүүхдэнэ ясли, цэцэрлэгээс нь авч гэрт нь хоолыг нь өгчихөөд л орой баруун хойд захаас зүүн урд гурилын үйлдвэрийн улаан буланд бүжгэнд ордог л байсан хоёулаа” гэж ярьдаг юм. Тэгэхээр чинь тэр үед бас тийм л хүмүүсийн идэвх сайн байсан л даа. Тэгэхэд чинь одоо бол нэг хоёр хүүхэдтэй хүн чинь л одоо хүүхдээ хараад л гэртэй сууж байх юм байна ш дээ. Одоо тэр зохион байгуулалттай, бөөнөөрөө хамтаараа зохиож байсан ажлуудад оролцож байсны хувьд хүүхнүүдийн нийгмийн идэвхи асар өндөр байдаг. Ерөөсөө нэг юманд ороод л явахад одоо нэрээ “энэ чинь тийм сайхан юм хийдэг юм байна. Тэр сум одоо тийм юм хийдэг юм байна, энэ сум ийм юм хийдэг юм байна. Энэ соёлжих танхим чинь ийм гоё юм хийдэг юм байна” гэсэн ойлголт хүмүүсийн толгой тархинд бол аегүй их нөлөөтэй. Их өөрийнхөө биеэ авч явахаас эхлээд л, үр хүүхдээ хүмүүжүүлэх, гэр орондоо тэр юманд бол асар их нөлөөтэй байсан, тийм. Зочид буудал гэхэд чинь бид нар ... сум болгоны зочид буудалд ухаан нь 2 янзын түмпэнтэй байна, заавал байлгаж байна. Нэг нь хүн очоод толгойгоо угаана. Нэг нь хөлөө угаана. Тэгээд тэр сайхан түмпэнгээ байнга яаж байдаг. Хүнтэй сайхан харьцаж сурах, харьцааны соёл бие биентэйгээ харьцах тэр мэндлэх хүндлэх, бие биенээ хүндлэх одоо харилцан бие биенээ хүндлэх, үр хүүхдээ хүндлэх ахмад настануудаа хүндлэх, хүнтэй харьцах харьцааны соёл моёл дээр бол асар их нөлөөтэй, тийм. Одоо чинь сайхан мэндэлчихдэг ч хүн ховор байна ш дээ. “Юу байна? Юмгүй ээ, юу ч үгүй” гэхээс өөр юмгүй /инээв/ тийм болчихоод л байна ш дээ, тийм. Тэр талаасаа бол эмэгтэйчүүд ер нь дээр үеийн хүүхнүүд бол одооны залуучуудаас сайхан л байсан гэж би хэлнэ.

Цэцэгжаргал -

Эмэгтэйчүүдийн гэр бүлд гүйцэтгэх үүрэг ямар байсан бэ?

Жанчив -

Гэр бүлд гүйцэтгэх үүрэг ч одоо сайн л байсан л даа. Тэгэхдээ одоо болбол илүү л сайн болчихоод байх шиг байгаа юм, тийм. Дээр үед социализмын үед бол харин гүйцэтгэх ажилтэй эмэгтэйчүүд голдуу байсан болов уу гэж боддог юм. Шийдвар гаргах нөхцөлдөө бол арай бас нэг яахав дээ... монгол хүний дээрээсээ уламжлаж ирсэн юунаас ч юмуу жаахан тиймэрхүү байсан. Ялангуяа казак... манай энд чинь казак айлууд их байлаа ш дээ. Энэ Өлзийт чинь тэр аяараа казак сангийн аж ахуй байсан юм. Тэгээд тэнд чинь хөдөө ингээд давхиж очоод хүүхнүүдтэй нь ярина гэхэд чинь нөхөрлүүгээ л хараад байна ш дээ. Тэгээд юм асуухаар “би монгол хэл мэдэхгүй. Манай нөхрөөс асуу л гэнэ” тиймэрхүү, тийм байсан юм. Одоо бол харин эргээд эсэргээрээ, одоо бол эмэгтэйчүүд голдуу шийдвэр гаргах талдаа эмэгтэйчүүд нь илүү болчихоод л байх шиг надад харагддаг юм. Өө тэнд чинь одоо хувцасны талаар бол дээр үед чинь голдуу европ хувьцас өмсдөг байлаа л даа. Монгол дээлээ нээх их өмсдөггүй байсан шүү, харин дээр үед чинь янз янзын гоё хувцас хийнэ. За бид нар чинь одоо нэг явж хот мотруу явж ирээд л одлоо янз янзын сайхан хувцасны үлгэр заавар, оёх хатгах юмны гарын авлагууд олж ирнэ. Тэгээд л тэрийгээ хүүхнүүдэд зааж өгнө. Тэгээд л хүүхдүүд, хүүхнүүд эрчүүдийн гоё хувьцасуудыг янз бүрээр гоёж оёж хэргэлдэг байсан. Аа монгол дээлийн хувьд бол дээр үед харин нээх их бид нарын үед нээх их өмсдөггүй. Хааяа нэг яахав дээ цагаан сараар нэг өмсөнө, за наадмаар өмсвөл нэг өмсөнө. Нээх их ингээд одооных шиг нийтлэг байгаагүй. Одоо бол харин монгол дээлээ их сайхан хийж өмсддөг болсон. Чухам өөрөө хийж байна уу, өрөөлөөр хийлгэж байна уу гэдэг нь л болохоос биш эр эмгүй, хүүхэд залуучууд, хөгшчүүд бүгдээрээ л монгол дээлээ их өмсдөг болж байгаа юм. Чухам одоо харин яг дээлээ хийгээд өөрөө оёод өмсдөг залуу хүүхнүүд хэр байгаа юм бол. Бидний үед бол дээл хийхийг заадаг байсан л даа. Одоо зөрүүлдэж дээл эсгэх, зөрүүлдэж эсгэх гэж ингэж эсгэдэг юм гээд эсгүүрийг чинь тавьж байгаад л хүүхнүүддээ зааж өгөөд ингээд хийдэг байсан юм. Тэгэхдээ тэр үед бол дээл бага өмсдөг байсан болохоор оёдог л байсан. Одоо чухам бүгдээрээ нийтээрээ сайхан дээл өмсдөг болсон. Хувцасны хувьд бол үндэснийхээ хувцасыг их дээдэлдэг болсон, их өмсдөг болсон. Аа чухам яг өөрсдөө гараараа оёод одоо өмсөж байгаа нь хэд байна гэдгийн нь одоо мэдэхгүй юм даа. Би бол өөрийнхөө өмсдөгийг ингээд өөрөө хийгээд л өмсчихдөг юм...байсан юм одоо ч харахаа болиод нүд муухантай болоод /инээв/ чадахгүй л болох гээд л байна даа.

Цэцэгжаргал -

Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг байсан бэ?

Жанчив -

За эрх мэдэл гэдэг чинь одоо байгуулагын хувьд бол дарга нь л байсан байх даа бодоход. Тийм, албан газрын хувьд бол дарга нар нь л. Одоо даргатай, орлогчтой баахан нягтлан, санхүү баахан л улсууд байлаа ш дээ. Байгууллагын хувь д бол тэд л эрх мэдэлтэй хүмүүс байсан. Тэд нарын удирдлагын доор л ажиллаж байлаа ш дээ. Одоо ч ер нь тийм л байна л даа. Компани гэхэд чинь одоо нэр нь л өөр болсон болохоос албан газар байгуулага гэдэг чинь... одоо нэг л компани гэдэг чинь тэр үеийн л албан газар юм чинь. Тэгээд л компаны захирал, тэр удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл тэр гүйцэтгэх захирал юу байдаг юм тэр л хүмүүс л эрх мэдлээ эдэлж байна ш дээ, тийм.

Цэцэгжаргал -

Социализмын үед дарга гүйцэтгэх ажилтан хоёрын хоорондын харилцаа ямар байсан бол?

Жанчив -

Тэр үед бол харилцан бие биенээ айхтар хүнтгэдэг. Одоо муугаар хэлбэл айдаг, сайнаар хэлбэл хүндэтгэдэг. Даргынхаа үгийг бол аегүй их хүлээж авдаг. Тэрийг заавал биелүүлэхийн төлөө ёстой шаргуу, ёстой нойр хоолгүй зүтгэдэг байсан. Одоо бол тэр талаасаа арай бас жаахан юу юм болуу. Одоо хүний эрх гэдэг их давамгайлж гарч ирсэн учраас бас зарим нь хүлээж авах нь ч авна, авахгүй нь ч авахгүй л байна л даа, тийм. Тэр талдаа бол арай жаахан муухан болсон боловуу. Удирдах удирдуулах ёс гэж бид нар ярьдаг байсан чинь. Тийм юм бол одоо ер нь... одоо зарим сургуулийн хүүхдүүд ч гэсэн ер нь багш нараа тоож байгаа ч юмуу үгүй ч юмуу гэмээр юм зарим газар харагддаг л даа, тийм. Би чинь энэ сургууль дээр, 10 жил дээр одоо нэг жоохон зээгээ хүргээд явдаг юм. Би нэг 3 зээ энэ дээр харж байдаг юм, өсгөж байгаа юм. 2 том нь ихэр юм. Тэр хоёр 9 дүгээр ангид орчихсон. Тэр хоёрыг ч би 1 дүгээр ангид байхаас нь чирсэн эцэг эх нь ажилтай болохоор. Одоо нэг 5 настай охин... ноднин 5-тайд нь зургаагийн ангид оруулчихсан юм. Тэрнийгээ аваад л явж байдаг юм. Тэгээд сургуулийн амьдралыг бол сайн мэддэг /инээв/, тийм.

Цэцэгжаргал -

Тэр үеийн эрх мэдэлтэй хүмүүс доод тушаалынхаа ажилтнуудтай ямархуу харьцдаг байсан бэ?

Жанчив -

Тэр чинь одоо захиргаадалтын үе л гэж л ярьдаг л даа. Захиргаадаж байсан гэдэг юм. Тэр бол одоо... одооны нүдээр харахад бол дэндүү л захиргаадаж байсан болов уу гэж боддог юм. Тэр, нэг талаасаа бол тэр нь муу ч байгаагүй л гэж боддог юм. Тэр чинь хүнийг хүмүүжүүлэх, тэр хүнийг тэр ажлыг нь зохих ёсоор нь хийлгэх, тэр хүнийг одоо хүн шиг байлгах талаар л шаардлага тавьж байсан юм. Би ч өөрөө нөгөө дарга байж хүнд шаардлага тавьж байсан /инээв/ болохоор тэрийн бол би буруу л гэж боддоггүй. Одоо хүмүүс бол аа захиргаадалтын муусайн хөгшчүүд хуучнаа л их магтах юм гэдэг. Тэр болбол муу байгаагүй. Ялангуяа эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байхад бол оролцохгүй юм гэж байхгүй. Одоо тэнд нэг эхнэр нөхөр хоёр салах гэж байна ч гэсэн одоо дуудаж авчраад л хоёуланд нь л хэлдэг байлаа. Одоо зарим нь тэгдэг юм “та манай авгайг авчраад нэг загнаж байж билээ” гэж одоо ярьж байдаг юм /инээв/. “Тэгээд би чамд муу болоогүй биз дээ” гэхээр “юу гэж муу болох вэ дээ” гэж ярьж байдаг юм. Тэр талаасаа болбол бид нар айхтар захиргаадаж байсан, тийм. Жигтэйхэн юм болгонд нь оролцоод л. Одоо намын хянан шалгах комиссын дарга байхад бол үнэхээр хэцүү. Тэр үед чинь ерөөсөө энэ шүүх прокурор, хэлтэс, сэргийлэх бүгдийг нь захирдаг байлаа ш дээ. Аймгийн намын хорооны дэргэдэх шүү дээ, намын хорооны дэргэдэх намын хянан шалгах комисс гэдэг чинь одоо тэнд намын гишүүн хүн нэг хэрэгт холбогдлоо л гэхэд чинь л ямар гэдэг байцаагч дээр байна, энэ намын гишүүн хүн ямар хэрэг хийсэн юм, ямар хуулийн ямар үндэслэлээр энэ хүн дээр ямар арга хэмжээ авах гэж байна, яасан юм гэж тэр хэлтэсийн чинь хүнийг намын хороон дээр дуудаж авчраад л асуудаг байлаа ш дээ, тийм. Айхавтар хэцүү.

Цэцэгжаргал -

Тэр эрх мэдлийг хэрэгжүүлдэг арга зам нь юу байсан юм?

Жанчив -

Одоо тэр дүрмээ л заана. Тэр тухайн байгууллага ямар дүрэмтэй, ямар дүрмээр яаж ажиллах ёстой вэ, намын комисс ухаан нь ямар эрх эдлэх ёстой юм, ямар үүрэг гүйцэтгэх ёстой юм тэр үүргийнхээ дагуу л харьцана л даа. Тэрнээс бол хамаагүй тэгж эрх мэдлээ хэтрүүлээд байсан юм бол байхгүй. Дүрмийнхээ дотор л хийх ёстой юмаа л зайлшгүй л ягштал хийх ёстой.

Цэцэгжаргал -

Тэр үед эрх мэдэлтэй хүмүүс, эрх мэдэлгүй хүмүүс юугаараа ялгардаг байсан бэ? Харилцах харилцаа, биеэ авч явах байдал ямар ялгаатай байсан бэ?

Жанчив -

Тэр талын юм бол жаахан жаахан байсан байхаа. Одоо ч байгаа юм чинь. Тухайлбал аймагт чинь одоо мэргэжилтэний дэлгүүр гээд нэг дэлгүүр аймаг болгонд л байдаг байсан ш дээ. Тэгээд тэрэнд чинь үнэмлэх олгодог. Ухаан нь аймгийн намын хорооны товчоо, захиргааны гишүүд, тэгээд аймгийн дарга, хэлтсийн дарга нар энэ тэрд үнэмлэх олгочихдог. Тэд нар яахав ажил төрөлтэй ч холбоотой байсан байж болох юм. Бид чинь өглөөнөөс орой хүртэл тэр үед чинь яадаг байсан болохоор тэр үнэмлэхээрээ бас... дэлгүүрт очерлуулаад байхгүй, тэндээсээ нэг орой ажлаа тараад тэндээс нэг хоолныхоо махыг аваад л явчихдаг, талхаа аваад явчихдаг. Нэг хэсэг талх чинь ховор байлаа ш дээ. Одоо тийм үед тэд нар чинь тиймэрхүү байсан л даа. Тэр талаасаа бол одоо хүмүүс чинь махандаа очерлоод байж байхад чинь бид нөр бол ухаан нь орой очерлоно гэхгүй тараад нэг жаахан оногдсон нөгөө хувиартай жаахан махаа нэг дэлгүүрээсээ аваад явчихдаг жишээтэй тиймэрхүү юмнууд байсан л даа. Тэр бол тухайн тэр юуныхаа местэн дээр ажиллаж байсан хүнийхээ л юунаас болж байсан байх. Миний хувьд бол одоо тэгж нэг их айхавтар тэр дарга мөн айхавтар байсан шүү, энэ дарга айхавтар байсан шүү гэх юм мэдэгдэдгүй л юм. Гайгүй л нийтлэг сайхан дарга нартай л хамт ажиллаж байсан, тийн. Зүгээр хүмүүс, одоо энэ олон түмэн дунд ороод асуувал юу гэдэг юм мэдэхгүй. Айхавтар нэг их ялгаа гараад байсан юм байхгүй байхаа, гайгүй байх. Өмсөж эдлэх юмны хувьд бас өөр байсаан. Өөр ялгаатай юм байна ш дээ. Тэр чинь ухаан нь мэргэжилтэний дэлгүүр гэхэд чинь, ухаан нь наян хэдэн онд чинь булган захтай пальто худалдаанд хэд ирлээ гэхэд чинь бас нэг эмэгтэй дарга нар маань хэд билээ гээд нэг хэдийг нь тэнд өгчих жишээтэй. Тэгээд нэг хөргөгч... юу ирлээ гэхэд чинь бас нэг мань мэтэд чинь хөргөгч авах уу, тэнд тийм юм ирсэн шүү гээд худалдааныхан чинь бас дуулгадаг бидэнд эхлээд дуулгадаг. Үгүй ээ номын худалдаанд хүртэл одоо нэг сайхан инцеклофед, сайхан ховор том ном ирлээ гэхэд чинь бид нарт эхлээд хэлдэг. Тийм ном ирсэн шүү та нар авах уу гээд. Тэгээд яахав авах нь аваад тэгээд худалдаандаа гаргадаг. Нэг шинэ кино ирлээ ч гэсэн одоо Мандухай цэцэн хатан кино аймагт хувилагдаад ирлээ гэхэд чинь эхлээд... тэр кино монтаж гэж тэр хойно байсан юм л даа. Тэнд чинь тусад нь гаргаад бид нар чинь нэг очоод үзчихэж байлаа ш дээ эхлээд. Тэр мэтийн жижигхэн тийм эрх байсан л даа. Тэгээд яахав дараа нь бол олон түмэндээ хүргэнэ л дээ. Тиймэрхүү хувцас хунарын тал дээр ч гэсэн тийм юм бас байсаан тухайн үедээ.

Цэцэгжаргал -

Эрх мэдэлтэй хүмүүст ханддаг хандлага өөрчлөгдсөн үү?

Жанчив -

Тэр тал бол одоо бас жаахан өөрчлөгдсөн байхаа. Тэр үед чинь одоо эрх мэдэлтнүүдийг их хүндэлдэг, айдаг тиймэрхүү байсан юм бий. Одоо бол ер нь айдаг ч нэг хэсэг бий, айдаггүй ч нэг хэсэг бий л болсон байх гэж боддог юм, тийм.

Цэцэгжаргал -

Одоо үеийн дарга гүйцэтгэх ажилтануудын харилцаа социализмын үеийнхээс юугаараа ялгаатай вэ?

Жанчив -

Тэр ч одоо нөгөө хүний эрх гэдэг юмаараа л ялгагдаж байгаа байх л даа, тийм. Тийм айхтар... дээр үед бол тэгж өөрөө өөрийнхөө л хийх ёстой л юмыг хийхээс биш одоо тэгээд дээшээ тэр яаж байна вэ, энэ яаж байна вэ... ухаан нь хардаж сэрддэг ч юмуу, тэднийх яаж байна эднийх яаж байна, энэ даргынх яаж байна вэ тэр дарга яаж байна вэ гэсэн юм бидний үед ерөөсөө байгаагүй ш дээ. Бид өөрсдөө л оногдсон л юмаа хийгээд явж байхаас биш. Одоо бол тэр талаасаа нилээн өөр болчихсон. Хүмүүс чинь нэг сайнаар хэлэх юм бол хяналт сайтай. Бие биендээ тавих хяналт их өндөртэй. Тэр дарга тэгж байна, энэ дарга ингэж байна бид нар яагаад тэгж болдоггүй юм гэсэн ойлголт бол хүмүүст нилээн байдаг болчихсон юм шиг байгаа юм. Бас сайн талтай л байдаг байх л даа, тийм. Зүгээр байдаг байлгүй дээ бодвол, байгаа газраа байгаа л байх, тийм.

Цэцэгжаргал -

Эрх мэдлийн талаарх ойлголт яаж өөрчлөгдөж байна?

Жанчив -

Социализмын үед бол эрх мэдэлтэй хүн гэдэг чинь ерөөсөө дарга. Тэр дарга нар одоо албан газрын дарга, эрхлэгч нар л байсан. Аа одоо миний ойлголтоор бол ер нь хөрөнгө мөнгөтэй хүн л голдуу л эрх мэдлийг авах гээд байх шиг л харагдаад байгаа юм, тийм. Тийм мөнгө хөрөнгөн дээр л голдуу л ер нь... одоо нэг хувьчлал, нэг юм болсон ч гэсэн л одоо ... юу зарлах тендэр мендэр зарлалаа л гэж байдаг. Одоо тэрэн дээр хараад байхад чинь л одоо тэгээд аль их мөнгөтэй нь л аль юуг нь авч байна. Сургууль соёл дээр ч өөрцгүй. Одоо ингээд хуваарь ирэхэд мөнгөтэй хүн бол...одоо ер нь хүүхдүүд сургуульд орно гэхэд мөнгөтэй л айлын хүүхдүүд толгойдоо юмгүй ч байсан тэгээд л ямар ч хамаагүй сургуульд ороод л явчиж байна ш дээ. Орсон хойноо яаж сурч, яаж төгсөж ямар ажилтан болж энэ эх орондоо юу бүтээх юм бүү мэд. Мөнгөгүй хүмүүс бол тэгээд ер нь... эрх мэдэг гэдэг юм бол мөнгө, хөрөнгөн дээр л тогтдог болчихоод байх шиг л надад санагддаг, тийм.

Цэцэгжаргал -

Шашин сүм хийд дэх эрх мэдэлд өөрчлөлт гарсан уу?

Жанчив -

Одоо тэр бидний үед чинь шашин бараг хаалттай шахуу байсан болохоор тэр үед ямар байсныг ёстой мэдэхгүй юм даа. Одоо бол яахав дээ сайхан, одоо манай аймгийн төв гэхэд чинь 2, 3 хийдтэй болчихоод л ингэж л байна. Одоо тэрний талаар бол би тэрнийг сайн... тэр эрх мэдэлийн талаар бол сайн мэдэхгүй юм байнаа, тийм.

Цэцэгжаргал -

Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн ямар үйл явдал байдаг вэ?

Жанчив -

Одоо мэдэхгүй, тэрийг чинь одоо энэ өмч хувьчлалын л юм надад бодогдож байдаг юм даа. Одоо хувьчлал гэдэг юм л их сайн тэгш хийгдээгүй болохоор л хүмүүс ингээд л, хүмүүсийн амьдрал ийм янз янз, сайн муутай болчихоод л байх шиг л санагдаад байгаа юм. Хүн болгон жигд бүрдээрээ... тэр өмч хувьчлал гэдэг юмыг жигд сайн хийгээд хүн хүнд хүртээсэн бол энэ олон ажилгүйчүүд, энэ олон тараншейны хүүхдүүд, энэ олон юм гуйгаад явж байгаа улсууд бол гарахгүй л байсан байх. Тэрийг л жаахан дутуу, мулгуу буруу хийснээс болоод ийм юм болов уу л гэж боддог юм. Би ч одоо жирийн л нэг бага ангийн багш байж байгаад намд элсээд л, намын үүрийн орлогч болоод л байж байгаад намын дээд сургууль төгсөж ирсэн. Тэгээд яахав сургууль төгссөн болохоор аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хийгээд явж байтал гэнэтхэн тэр том, өндөр албан тушаалд намайг тавьсан л даа намын хороо. Тэрэнд бол би, надад үнэхээр хэцүү л байсан тэр үед. Энэ чинь ерөөсөө намын түүхэнд бол намын хянан шалгах комиссын эмэгтэй дарга гэж ер нь бараг байгаагүй юм байна лээ ш дээ. Энэ аймгуудаас ингээд намын хянан шалгах комиссын дарга нар хотод семинарт очиход ганцаараа л явдаг байсан. Москвад нийгмийн ухааны академид нэг мэргэжид дээшлүүлэх сургалтанд явсан ганцаараа л явж байсан. Тэр огцом өндөрт гарна гэдэг чинь бол хэцүү л юм билээ. Хүний амьдралд их хэцүү. Ямар сайндаа эмэгтэйчүүдийн 6-р их хуралд очоод байхад манай хуучин зөвлөлийн дарга нар тэгж байсан юм “чи дэндүү дээр гарчихжээ. Тэгж болохгүй л байсан юм даа. Чи уг нь эндээ л байх байсан юм” л гэж байсан. Тэр үед нам гэдэг юм хүнийг ерөөсөө... тэгээд л намын даалгавар бол үгүй гэх эрх байхгүй. Шууд хэлээд л ердөө төв хороон дээр очоод л...төв хороо дуудаад онгоцоор нисээд очино. Нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний хурлаар оруулаад л тийм том албан тушаалд “батлах уу, баталья” гээд “за сайн ажиллаарай” гээд л гаргачихдаг байсан юм чинь. Тэр бол аегүй хэцүү, надад айхтар хүнд юу болж байсан. Гэхдээ яахав нэгэнт намын даалгавар, бид нар биелүүлэх ёстой. Тэгээд л тэрийг чадахаасаа чадахгүйгээ хүртэл хийж байгаад л тэгээд ардчилалтай золгосон л доо. Тэр бол миний одоо амьдралд ... одоо хий гэсэн юмыг сайн хийж байсан маань л болдог юм болов уу л гэж боддог юм ш дээ. Одоо тийм, тийм. Би чинь 8-р анги төгсөөд чинь ухаан нь сумын хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга болгоно гээд сумын дарга дууддаг юм. “Үгүй би чинь ердөө 8-р анги төгссөн, би дарга хийж чадахгүй ш дээ дарга минь” гэсэн. Тэр үед чинь нөгөө юу байсан...”чи найман жил сургуулиар явчихаад яагаад чаддаггүй юм, маргааш эвлэлийн үүрийн хуралтай ирээрэй” гээд л дарга болгочихож байсан юм. Тэгээд тийм доороосоо эхлээд яахав хүний хий гэсэн юмыг хийгээд л, болгоод явсан болохоор л одоо нам тэгээд ухаан нь найдаж итгэж байдаг юм уу энэ чадна даа гэж. Би намын хорооны намын хянан шалгах комиссын дарга бол гээд 1-р даргаа дуудахад би ороод хэлж байсан юм “энэ албанд бол надад үнэхээр ахдана. Би, хүн бас хирээ мэднэ дарга минь. Би ёстой энийг чадахгүй. Би тэрэн дорхноо үзэл суртлын хэлтсийн эрхлэгч хийе”... Манай үзэл суртлын хэсгийн эрхлэгч Төмөрбаатар гэдэг залуу байсан. Би Төмөрөөгөөс илүү хийнэ гэж хэлэхгүй. Тэгэхдээ би нэг Төмөрбаатарын одооны хийж байгаагийн дайны би үзэл суртлын хэлтсийг бол би аваад явж чадна. Би боловсролын талыг ч гадарлана, соёлын талыг ч гадарлана. За эрүүлийн хамгаалахыг мэдэхгүй ч гэсэн би Төмөрбаатараас ямар ч гэсэн дор хийхгүй. Би ерөөсөө үзэл суртлын хэлтсийн эрхлэгч больё. Би энэ ажил дээрээ л, эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга л байж болохгүй л юм бол би үзэл суртлын хэлтсийг л авья. Би үзэл суртлын хэлтсийг бол Төмөрөөгөөс дор хийхгүй байх гэж бодож байна” гэсэн чинь “үгүй ээ, чамайг намын хянан шалгах комиссын дарга болгоно” тэгээд хэдэнд ч билээ хот яв гээд. Тэгээд тэр одоо юмыг л айхтар хийж байсан л ... одоо болохоор л энэ чадна л гэж тэр хүмүүс л надад итгэл хүлээлгэж байсан юм болов уу. Тэгээд тийм айхтар өндөрт гаргачихсан юм. Тэгээд тэр бол үнэндээ ажил төрлийн хувьд ч айхтар хэцүү байсан. Ер нь хүнд, ер нь аегүй өөрийгөө их хянадаг. Би эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байхдаа ч их хянадаг байсан л даа. Би ямар байна, энэ аймгийн эмэгтэйчүүд ийм байх ёстой гээд л. Би чинь ухаан нь 34 настайдаа бэлэвсэрч үлдсэн. Тэгээд л тэрнээсээ хойш 4 хүүхэдтэйгээ ингээд л яваад байж байгаа. Тэгэхэд чинь л одоо би буруу юм хийвэл энэ аймгийн хүүхнүүд намайг дуурайна гэсэн ойлголт энэ толгойд байсан учраас тэрийг чинь одоо ерөөсөө ямар ч буруу юм хийх эрхгүй л гэж явж байсан юм. Тэгээд сүүлд нь одоо хэрэггүй юм ярьж байхад чинь.. бид нар, би сүүлд нь намын хянан шалгах хорооны дарга болсон хойноо боддог байсан ш дээ “хн би ийм албанд яахыг мэдсэн бол эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байхдаа өөр юм хийж байж болох байжээ” гэж /инээв/. Хувийн талаасаа ч гэсэн тэгж бодогддог юм билээ хүнд. Тийм их өндөр албан тушаал гэдэг чинь хүнд бас их айхтар, сүрхий л юм байдаг юм билээ, тийм.

Цэцэгжаргал -

Бүхэл аймгийг хянасан өндөр албан тушаалд очсоны дараа таньд ямар өөрчлөлт гарсан бэ?

Жанчив -

Үгүй одоо өөрийгөө л хянах л өөрчлөлт гарахаас өөр юм байхгүй дээ. Одоо тэгээд л хийж байгаа юм болгонд бол одоо айхтар хянуур хандана тэр чинь. Би хэрэв хүнийг өөрөө хянадаг хүн, өөрөө өөрийгөө л эхэлж хянаж байхгүй бол болохгүй ш дээ. Ямар нэгэн хүнд алдаатай буруу юм хэлчих вий, хүнийг гомдоочих вий. Би буруу үйлдэл хийгээгүй байхад нь хийсэн гээд ... тэр намаас шийтгэл хүлээлгэдэг байсан ш дээ, тийм...намаас одоо анхан шатны үүр нь намаас шийтгээд ирэхээр чинь тэрийг чинь зөв болж уу буруу болж уу гэдгийг чинь хянаж товчоонд оруулдаг. Тэгээд л тэр болгонд чинь одоо асар их мэдлэг... тэр намын дүрэм, хууль дүрэм ер нь одоо бүх л талын юмыг уншиж судлах, бүх юмыг мэдэж байж л тэр албыг хийнэ. Аегүй их ачаалалтай болж байсан. Өөр болно шүү дээ. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байхад харьцаж байсан харьцаанаас чинь шаал өөр болоод л явчихдаг юм байна лээ хүмүүсийн харьцаа чинь. Тэгэхдээ нээх хөндийрөөд цэнээд байхгүй ч гэсэн одоо л бид нарын л өнөө даргаас айдаг тэр сэтгэлгээ, тийм юм чинь бол илүү давамгай болдог. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байснаас бүр шаал өөр болно ш дээ хүмүүс чинь. За одоо суманд давхиад очсон ч ....одоо нэг эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга давхиад очиход хүүхнүүдтэйгээ л эхлээд голдуу уулзана ш дээ. Тэгэхэд чинь намын хороонд очоод яахад чинь одоо шууд л өнөө сумын 2 дарга л бөхөлзөөд л тосч авах жишээтэй л болчихдог юм билээ л дээ, тийм.

Цэцэгжаргал -

Таны амьдралд ер бусын бусдаас онцгой зүйл юу байна вэ?

Жанчив -

Одоо хүний... бусдаас онцгой гэх юм үнэндээ байхгүй дээ. Ёстой хүний жишгээр л амьдарч яваад тэгээд одоо ингээд явж байна. Хэдэн хүүхдүүд маань гайгүй сургууль соёл төгссөн, ажил төрөлтэй болсон. Ач зээ, гуч, зээнцэр баахан олонтой. Тэгээд л бусдын жишгээр ингээд л явж байна. Их онцгой, хүнээс онцгойроод байсан юм ердөөсөө ч байхгүй. Угаасаа ч байгаагүй юм, ингээд л явж байна.

Цэцэгжаргал -

Бусад эмэгтэйчүүдээс ялгагдах онцлог?

Жанчив -

Хүнээс ялгагдаад байх юм бол байхгүй дээ. Би чинь одоо тэгээд олон хүүхдийн эмээ, олон хүүхдийн ээж болчихсон юм чинь. Тэгэхдээ би бол одоо өөрийгөө голохгүй. Бусдаас хоцрохгүй. Одоо энэ үеийхэн дундаа л нэг ингэсхийгээд явж байх юм сан гэж боддог байхгүй юу. Одоо оюунаараа нээх эрт хөгширчихгүй юм сан. Ном сонин бас их харна, телевиз их үзнэ. Үгийн сүлжээ их бөглөнө би. Үгийн сүлжээгээр л ёстой нээрээ туж сууна шүү дээ. Би чинь тэр жааханыгаа сургуульд хүргэчихээд л энэ аймгийн номын санд ирээд үгийн сүлжээ бөглөөд суучихна өдөржингөө. “Хань” сонин захиалж... үгийн сүлжээтэй л юм байвал ердөө хаана ч хамаагүй... энд үгийн сүлжээтэй л юм, нэг сонины тасархай ч байсан тэрүүн дээрээс үгийн сүлжээ байвал олоод л бөглөж байна, тийм. Тэгээд өөрийгөө бас нэг хөгшрөөчихгүй байх юм сан. Хэр хэмжээнд нь байлгах юм сан. Хүнээс нээх илүү гарахгүй ч гэсэн бас нэг хэмжээндээ явж байгаад хэдэн хүүхэддээ хэдэн жил харагдах юм сан л гэж бодох юм. Тэгээд урлаг соёл их сонирхоно. Хүүхдүүд маань бас бүжигчин, соёлын хүн байсан л даа. Манай том охин бүжигчин байсан юм. Хамгийн бага маань бас соёлын сургууль төгссөн. Ач зээ нар маань ч гэсэн урлаг соёлоор их хөөцөлдөнө, медаль зедаль авна. Тэр бүгдийг чинь л одоо би дасгалжуулна ш дээ гэртээ /инээв/. Хувцасыг нь бэлдүүлнэ. Одоо чи тийм бүжиг хийх гэж байвал тэгж ордог юм гээд л. Одоо болтол тэгж явна, тийм. Бас хөгжим сонирхоно. Ардын хөгжим жаахан тоглочихно. Тэгээд ахмадуудынхаа дунд бид нар чинь...манай ахмадын хороо чинь их сайхан ажил зохиодог юм ш дээ. Ахмадуудаараа концерт бэлтгэсэн өнгөрсөн ахмадын баяраар. Тэгээд л тэр дунд чинь ингэж явахад чинь хүнийг хичнээн сайхан болгож байна. Тийм, бүүр одоо гэртээ ингээд л телевиз хараад л хэдэн хүүхэдтэйгээ хэрэлдээд л стресст орж байхгүй ингээд тэр дундаа явж байна гэдэг чинь хүнийг аегүй сайхан болгодог байхгүй юу. Байгалиас л ээж ааваас л заяасан тийм төрөлхийн надад тийм жаахан авьяас ээж юм уу, аав маань л өгсөн шиг байгаа юм. Би ерөөсөө жаахан бага сургуульд нэгдүгээр ангид байхаасаа л мондалин тоглож сурсан юм. Тэгээд л бага сургуульд байхдаа мондалин тоглоод л, дунд сургуульд ороод мондалин тоглоод, шанз тоглоод л. Тэгээд явдаг л авьяас л уламжлагдсан юм байлгүй бодвол. Тэгээд л хүүхдүүд маань бүгдээрээ л урлаг сонирхдог. Бүгдээрээ л бүжиглэдэг, бүгдээрээ л дуулдаг, хөгжим тоглодог тийм л болчихсон юм /инээв/.

Цэцэгжаргал -

Таньд хамгийн дурсгалтай эд зүйл юу байна вэ?

Жанчив -

Надад хамгийн дурсгалтай юм бол ээжээс минь үлдсэн нэг торгон дээл бий. Шар торгон дээл. Тэрийгээ би хайрлаж хадгалж явдаг. Өөрөө өмсөж байгаад хуучирсан. Тэгээд хуучирсан ч гэсэн одоо тэрийгээ байнга хадгалж байгаа. Тэр миний ганцхан хамгийн дурсгалтай юм. Би ямар сайндаа хүүхдүүддээ тэгдэг юм “ээжийгээ бурхан болохоор энэ эмээгийнхээ дээлээр ороогойрой” гэж би хэлдэг байхгүй юу. Тэр миний хамгийн ганц дурсгал. Тэрнээс гадна бол яах вэ дээ нам төрөөс шагнуулсан шагнал, гавьяаг нь, ажлыг нь үнэлж байсан хэдэн медалиуд бий. Алтангадасын өмнөхөн нь би тэтгэвэртээ гарчихсан юм хөдөлмөрийн хүндэт медаль аваад. Тэгээд засгийн газрын хүндэт жуух аваад, хөдөлмөрийн хүндэт медаль аваад. Тэгээд ойн медалиуд, хувьсгалт намын бүх тэмдгүүд байгаа. Одоо эх орны төлөө, ахмад зүтгэлтэн, хүндэт тэмдэг тэгээд бүгд бий. Тэд нар маань бол яахав. Тэгээд бүүр одоо бага сургуульд бараг байхаасаа эхлээд надад өгч байсан баярын бичиг тийм юмнууд, одоо сум нэгдэлд байхад энэ тэр өгч байсан юмнууд бүгд тэнд сайхан хадгалагдаж байдаг. Тэр байтугай би одоо 1960-70-аад оны дуунууд...би хүнээр их дуу бичүүлдэг байхгүй юу. Би дууны дэвтэртэй, нэг хүн таарахаар л “за хөгшинийхөө энүүн дээр нэг дуу биччих” гэдэг. Тэгээд миний тийм 2 дэвтэр, дуутай дэвтэр бий. Тэрийгээ би бүр нандигнаж хадгалж явдаг юм, тийм. Дээр үеэс тэгж яасан баярын бичиг, юунууд бол зөндөө л дөө, тийм. Тэд нарыгаа дурсаж хадгалж явдаг. Хүүхдүүдээ”энийг хадгалж яваарай л” гэдэг юм би. Би өдрийн тэмдэглэл их хөтөлдөг байсан юм залуудаа. Одоо харин хөгшрөөд хөтлөхөө больж. Тэгэхдээ яах вэ ийш тийшээ явахдаа...сая ухаан нь бид хэд Хамрын хийд яваад ирсэн л дээ хэдэн хөгшчүүд. Тэр мэтийгээ энэ тэр үе үе хөтөлдөг. Охидууд дээрээ очиж Лениградад ч явж байсан, Москва ч явж байсан. Тэр мэтийнхээ өдрийн тэмдэглэлүүд байдаг юм. Тэрнийгээ энэ тэр аегүй хадгалж явдаг, тийм.

Цэцэгжаргал -

Яагаад заавал ээжийнхээ шар дээлийг хадгалдаг юм бэ та?

Жанчив -

Үгүй одоо би ээжийн ганцхан охин юм. Ээжээс маань үлдсэн л юм тэр. Тэгээд ээжийнхээ хувцаснуудыг... яахав дээ хүүхдүүд шуухдууд аваад аваад яасан. Тэгээд надад үлдсэн тэр ганц шар дээл нь л байдаг юм. Тэрийг л би одоо ёстой ээж шигээ л бодож явдаг даа, тийм. Тэрийгээ өмсөхөөр л ээжтэйгээ уулзсан юм шиг санагдана. Одоо хамгийн анх би чинь одоо засгийн газрын хүндэт жуух авч байсан. Тэгээд Дархан суманд бага сургуулийн багш байхдаа авч байсан. Тэгээд бага сургуулийн багш байхдаа бас сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байсан. Тэгээд тэр юугий маань л үнэлж 1971 онд засгийн газрын жуух авч байсан юм. Тэр их сайхан. Тэр чинь одоо Цэдэнбал даргын гарын үсэгтэй, тийм юу байдаг юм. Аа би чинь эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байхдаа Цэдэнбал даргын өрөөнд орж үзэж байсан хүн. Цэдэнбал даргын өрөөнд ороод бүх аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар даргын өрөөнд орж даргатай хамт зургаа авхуулсан. Тэр сайхан дурсгалтай зураг байдаг. Бал дарга чинь аегүй их сайхан тийм сайхан хүн, их марзан. Цэрэнжамц гээд одоо зурагчин байна ш дээ. Тэр чинь байсан. Тэгэхэд дарга ямар сайндаа “За Цэрэнжамцаа чи энэ олон хүүхнүүдийн дунд миний энэ муу буурал үсийг нэг хар болгоод гаргачихаарай хөө” гээд дарга тэгж байсан. Даргын өрөөнд авхуулсан зураг байдаг юм. Тэр хамгийн сайхан дурсгалтай. Сүүлд Батмөнх дарга энэ Хэнтий аймагт ирээд бас аймгийн намын хорооныхонтой зургаа авхуулсан. Тэр их сайхан дурсгалтай зураг байдаг юм. Тийм, тийм юмнуудыг жигтэйхэн сайхан дурсгал л гэж бодож явдаг юм. Тэгээд том охин маань Москвад... Ленинградад сурч байсан. Тэгэхэд очоод авхуулсан тэр сайхан зурагнууд байдаг юм. Тэр мэт бол үнэхээр дурсгалтай сайхан. За тэр дууны дэвтэрт бол одоо янз янзын хүмүүс...би Баянмөнх суманд багшилж байхдаа бүх багш нараараа дуу бичүүлсэн байгаа юм. Тэгээд тэр үед чинь их уйгагүй... одоо өчигдөрхөн би эд нарт үзүүлээд яаж байгаа юм. Эхэнд нь ерөөсөө энэ дэвтэр дээр бичигдсэн дуунууд гээд бүх дууныхаа нэрийг эхэнд нь зоочихсон байгаа юм. Нэг хуудас үлдээгээд л хүмүүсээр бичүүлсэн байна л дээ. Тэгээд л манай сургуулийн захирал байсан, одоо миний багш байсан өвгөн одоо насан өөд болсон тэр өвгөний бүүр монгол бичгээр биччихсэн дуу байна. Миний шавь байсан сүүлдээ тэгээд багш болсон улсууд ч тэрүүн дээр бичсэн байна. Тэгээд сүүлд нь 1980-н хэдэн онд бас эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байхдаа би хотод нэг сарын курст явсан. Тэгэхдээ нэг дэвтэртэй явсан. Тэнд л, одоо тэрэн дээр бичсэн дуунууд зөндөө. Тэгээд тэр.. одоо тэр аймгийн намын хорооны ажилтан тэр гээд гарын үсгээ зурчихсан тийм гарын үсэгтэй. Одоо тэр “зүйлийн цэцгийн алаглуулсан...” гээд нэг дуу байдаг даа Цэвлээ гуайн. Цэвгээ билүү, Цэвлээ билүү. Тийм Цэвэлээ гэдэг, тэрний ...тэр хүний өөрийнх нь гараар бичүүлээд авчихсан дуу ч байж байх шиг. Янз янзын хүмүүсийн бичсэн дуунууд энэ тэр.

Цэцэгжаргал -

Яагаад заавал дуу бичүүлж авч байсан юм бэ?

Жанчив -

Үгүй одоо миний л, одоогоор бол хобби л байсан юм байлгүй одоо. Тэгээд дуу бичээд өгөөрэй гэхээр чинь зарим хүмүүс бол дуу мэддэггүй ч байдаг юм уу сэтгэгдлээ биччихсэн байдаг юм. Одоо би намын дээд сургууль төгсөөд хэдэн жил болсны дараа нэг ангийхантайгаа нэг уулзаад хэдүүлээ нэг уулзаад ярьж байгаад “та хэд энэн дээр дуу бич” гэсэн чинь зарим нь дуугаа бичээд, зарим нь “чамд, та нартайгаа ингээд уулзсанд их баярлалаа. Манайд ирсэнд баярлалаа. Дандаа ингэж уулзаж байх юм сан” энэ тэр гээд бүр өдөр сартай, цаг минуттай тэгээд биччихсэн дурсамжууд энэ тэр байдаг байхгүй юу, тийм.

Цэцэгжаргал -

Таньд тэр дуунуудаа эмхэтгээд үлдээх сонирхол байдаг уу?

Жанчив -

Үгүй одоо өчигдөр манай багийн ахмадууд дууны баяр хийгээд баг дотроо, зөвхөн Хэрлэн сумын 4-р баг. Тэгээд зохиолын дуугаар дууны баяр хийнэ гээд ахмадын дарга хэлсэн байхгүй юу. Тэгээд тэрийг нь намайг хариуц гэсэн юм. Тэгээд тэрэн дээр миний тэр дууны дэвтэр л ёстой хэрэг болж байгаа юм. Би 42 дуу ингээд жагсаагаад, жагсаалт хийгээд. Тэгээд тэр 42 сугалаа гаргаад. Тэгээд манай баг хийнэ гэсэн чинь өшөө 2 багийн ахмадууд танай энэнд чинь орж болох уу гээд ирж байгаа юм чинь. Тэгээд одоо 3 багийн ахмадууд тэр 10 жилийн урлаг заланд чинь өчигдөр доргилоо ш дээ бид хэд одооны хэлдгээр. Тэгээд би чинь 42 сугалаагаар ингээд сугалуулаад, за сугалаа сугалсан 17 номерт тийм дуу байна тэгээд дуулна гээд л. Тэгэхэд чинь л одоо тэр үед миний дэвтэр дээр байсан бүх дуу бараг орж байгаа юм чинь. Тэрийг мэдэхгүй ч хүн гэж алга, ерөөсөө бүгдээрээ мэдэж байна. Аегүй сайхан, Тийм.

Цэцэгжаргал -

За сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.

Жанчив -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.