Jügderjav


Basic information
Interviewee ID: 990577
Name: Jügderjav
Parent's name: Gochoo
Ovog: Borjigin
Sex: f
Year of Birth: 1929
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired / seamstress, boot maker
Belief: Buddhist
Born in: Buyanhutag sum, Hentii aimag
Lives in: Herlen sum (or part of UB), Hentii aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
privatization
environment
childhood
education / cultural production


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

worker
public service
democracy
privatization
nature and environment
childhood
schoolchildren's life
children's upbringing
Party member
zud


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Цэцэгжаргал -

Та бидэнд өөрийнхөө тухай танилцуулахгүй юу? Хаана төрж өсөв, бага насаа хаана хэрхэн өнгөрөөсөн бэ?

Жүгдэржав -

За за. Би одоо яахав дээ багадаа ээж аавынхаа гар дээр л байсан. Тэгээд одоо сургуультай болоод манай Баянхутаг сум...баг, тэгээд одоо намайг сургуульд оруулсан юм. Тэгээд сургуульд оруулаад 4-р ангийг төгсөөд аймгийн сургуульд ирэхээр байсан чинь хөдөө хүн байхгүй малаа харах хүнгүй одоо Жүгдэржавыг хөдөө гаргана гээд тэгээд бичин жилийн зуднаар хөдөө гарч хөдөө малтай байсан даа. Тийм, тэгээд мичин жилийн зуднаар хөдөө гараад, мичин жилийг өнгөрөөгөөд тахиа жил жирэмсэн болоод тэгээд суурин суугаад. Тэгээд тэрнээс хойш ердөө хөдөө гараагүй дээ ер нь. Суурин байж байгаад...19 -тэй энэ аймгийн төв дээр орж ирээд л одоог хүртэл байж байгаа нь энэ дээ, тийм.

Цэцэгжаргал -

Та ямар ажил эрхэлж явсан бэ?

Жүгдэржав -

22-той энэ ахуй үйлчилгээ одоо артель гэж байхад юунд орлоо. Тийм, артель гэж байхад энэ үйлдвэрт ороод гуталчин хийж байсан. Цагаан ултай гутал хийж байлаа. Тэгээд цагаан ултай гутлыг нэг 10-аад жил хийсэн байхаа. Тэгээд мастерын курст явуулаад мастер болсон. Тэгээд мастер хийгээд бас 10 хэдэн жил болоод тэгээд тэтгэвэртээ орсон доо. 1979 оны 3 сард орох ёстой байсныг мөн ажил болохгүй байна гэж байгаад 6 сард орсон юм. За тэгээд тэрнээс хойш 1979 оны 6 сараас хойш бас сөөргөөн эргүүлээд намайг ажилд авсан юмаа. Хүн байхгүй одоо ердөө энэ үйлдвэр одоо нэг тасаг цехийн төлөвлөгөө төсөл тасарлаа. Тэрнийг одоо болох болохгүй та одоо хүрч ирж сөөргөөн эргүүлж тушаал гаргья тэгээд чи ажилла гэж гуйгаад, хүн байхгүй байна гээд. Тэгээд сөөргөөн эргэж ажиллаад одоо би чинь 5, 6 жил ажиллав уу даа. Тэгээд одоо өөр ажил хийгээд. Тэгээд л тэрнээс хойш би одоо 56... тийм 56 хүртлээ би тэнд ажилласан. Аа 50-тай тэтгэвэрт орчихоод 56 хүртлээ ажил хийгээд... тэгээд тэр миний тэр 6 жил ажилласаны маань юу ердөө ороогүй юм. Энэ хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй. Өнөө тэтгэвэрээ тогтоолгочихсон байсан болохоор. Тэр үед чинь тэтгэвэр тогтоогоод тэрнээс чинь бас нэг хувь тэнцүүлээд авч байсан ш дээ. Сардаа 150 төгрөгтэй. Би 260 хэдэн төгрөгөөр тэтгэвэр тогтоолгоод байсан, хасаад 150 төгрөг авч байсан. 150 төгрөг аваад тэгээд ажлаа хийгээд ажлынхаа цалинг аваад тэгээд явж байсан. Тэгээд би чинь хэдэн онд зогслоо доо...1980 хэдэн онд, 1980 хэдэн он...1986 онд ажил хийхээ больсон доо. Тэгээд хөдөө энэ юунаас... гүүрнээс урагшхан нэг хэдэн үхэртэй гараад, тэнчээ 10 хэдэн жил болоод. Тэгээд хариугүй одоо нас ч өндөр болох нь, 70 хүрээд наашаа одоо орж ирсэн юм. Тийм, тэгээд аймаг дээр орж ирээд, тэгээд одоо хүртэл аймаг дээрээ л байгаа юм даа. Тийм, хөдөө байхад одоо бас хүүхэд багачууд хажууд байвал хэрэгтэй, өнөө тугал мугалд маань явахад хэрэгтэй байдаг юм. Хүүхэд байхгүй, хүүхдүүд чинь том болоод том нь зарим нь цэрэгт яваад, зарим нь хүнтэй суугаад ингээд яваад өгөхлээр би ганцаараа болоод. Тэгээд аймаг руугаа орж ирсэн юм. Тэгээд манай нэг хүү, одоо та нар бол сонин хэвлээс дуулсан байх. Манай нэг хүүгийн хүүхэд хүнд алуулсан юмаа нээх олон. 6 хүнийг аллаа гээд сонин хэвлэлд бичээд л, бас яригдаад л байсан л даа. Тэрэнд одоо нэг хүү маань... хөдөө хэдэн малтайгаа би намар хэдэн үнээгээ.. хүү маань хүрч ирээд... ач хүү шүү дээ тэр маань. Хүрч ирээд туугаад гардаг, аа хавар болохоор туугаад авч ирээд өгдөг байсан юм. Хөгшин ээжийнхээ хэдэн үнээ, тугаллах үнээг авчирлаа та гадаанаа тугаллуулаарай гэж хэлээд л, тийм. Тэгсэн чинь одоо тэр муу хүүгий маань амьтан хүн хоролчихоод. Тэгээд одоо ердөө малыг маань ч маллах хүнгүй болоод. Тэгээд 2000 онд одоо манай энүүхэн хавиар айхтар цастай их хүйтэн өвөл болсон юм. Тэрэнд одоо үлдсэн хэдэн үхэр маань бүгд үхээд, 2-хон бяруу үлдээд. Тэгээд өөр юм байхгүй, тэгээд одоо саах юм ч байхгүй, би ч өөрөө ядарлаа гээд тэрнээс хойш ердөө хөдөө гараагүй аймгийн төв дээр, тийм.

Цэцэгжаргал -

Та ардчилал гарч байх үед юу хийж явсан бэ?

Жүгдэржав -

Ардчилал гарч байх үед хөдөө л байсан даа. Тийм, хөдөө л одоо хэдэн үхэртэйгээ л энэ юунаас гүүрнээс урагшхан л 10 хэдэн жил болсон доо. Тийм, тэгээд 12, 13 жил болоод орж ирэв үү дээ, тийм.

Цэцэгжаргал -

Ардчилалын талаархи мэдээг та анх хаанаас сонсож байсан бэ?

Жүгдэржав -

Аа яахав дээ одоо юугаар, радиогоор ярьж байсан даа ардчилал гэдэг юм бий болжээ улаанбаатар хотод. За тэрэнд одоо орохгүй бол ердөө болохгүй л гээд. Тэгээд энэ ардчилалынхнаас чинь сонгуульд нэр дэвшигдлээ л дээ бас. Ойдовын Энхтуяа билүү дээ нэг хүүхэн нэр нь дэвшигдээд манайхны энүүгээр явсан юмаа. Тэгээд “та хэний төлөө саналаа өгөх үү, миний төлөө саналаа өгөх үү” гээд. “Чамайг сайн ажил хийх юм бол өгч болно, муу ажил хийх юм бол өгөхөд хэцүү л байх. Ер нь ажил хийгээд чи чинь одоо сайн ажил хийж байна....муу ажил хийвэл чамайг халж болох уу” гэсэн “бололгүй яадаг юм” гэнэ. За яахав тэгвэл чамайг дэмжий гээд тэгээд тэр Ойдовын Энхтуяа гэдгийг дэмжээд. Тэр маань их хурлын гишүүн болсон юм ардчилалын. Тэгээд сүүлдээ яахав дээ ахиж сонгууль явагдаад тэр маань ахиж сонгогдоогүй л дээ. Тэгээд л тэр сонгуулийн ажил тэгээд л өнгөрсөн юм. Тэгээд энэ ардчилал чинь одоо яахав дээ ёс журмаараа ажиллавал ардчилал болохгүй биш болж л байна. Юм хум нэг үе одоо юу ч юм олдохгүй. Ердөө бор давснаас өөр юм байхгүй байлаа ш дээ манай аймагт одоо. Тэрнийг бодох юм бол одоо бол тэгээд юу авья гэсэн ч дуртай юм маань байна ганцхан мөнгө л хясах юм байна. Тийм, мөнгө нь одоо хэцүү юм. Тийм, тэрнээс юм бол одоо элбэг байна л даа. Дутагдах, олдохгүй юм гэж байхгүй л юм байна, тийм.

Цэцэгжаргал -

Та ардчилалын үйл ажиллагаанд оролцож байсан уу?

Жүгдэржав -

Байгаагүй, ердөө байгаагүй. Би өөрөө хувьсгалт намд намын гишүүн болоод байсан. Тэгээд намтайгаа л явья, зөв ч бай буруу ч бай энэ чигээрээ явж байгаад л дуусъя гээд өгөөх л намынхаа гишүүнд л бүртгэгдээд явж байдаг юм, тийм.

Цэцэгжаргал -

Ардчилал гарч байх үед таны амьдрал ямархуу байсан бэ?

Жүгдэржав -

За яахав барагтай нэг. Яахав тэгээд нэг өөрснийгөө, өөрийгөө нэг юм болгоод л байсан, тийм.

Цэцэгжаргал -

Таны амьдралд ардчилалын үйл явц хэрхэн нөлөөлсөн бэ?

Жүгдэржав -

За яахав дээ одоогоор бол ардчилал ч нөлөөлж одоо муудуулчихсан ч юм байхгүй л дээ. Гэхдээ энэ ардчилал маань одоо их хачин муухай хэрүүл, хэл амтай. Хачин дээрээ суудалгүй бол доороо гүйдэлгүй гэгчээр бас их хачин заваан байна ш дээ. Нэг тогтвортой суурьшилтай ажил дээрээ, хүний ажил дээр эзэн болоод сууж чадахгүй. Элдэв хоёроор яригдаад л, сайн муу хэлэгдээд л. Хоорондоо зөрөлдөөд л одоо энэ хурлыхныг зурагтаар харж байхад тэгж байгаа л харагдах юм байна ш дээ, тийм. Тэрнээс ардчилалынхан бол, жинхэнэ ардчилал бол би болохгүй ажил биш гэж боддог юм аа. Тэгээд энэ ардчилал маань жинхэнэ биеэ даагаад дангаараа ажиллаагүй л байх юм байна ш дээ. Хувьсгалт намтай хамтарч ажиллаж байгаа юм уу даа одоо, тийм. Тиймэрхүү л юм зурагтаар ярьж л байх юм байна.

Цэцэгжаргал -

Ардчилалын үр нөлөө гэж юу байна вэ?

Жүгдэржав -

Ардчилалын үр нөлөө ч одоо сайхан байна л даа. Ардчилал гарлаа гээд л улс амьтанд малыг нь хувьчлаад өгчихлөө. Одоо тэтгэвэр, фенсийг маань нэмээд өгчлөө. Аа тэгээд өндөр настай улсуудыг чинь одоо үнэгүй автобусаар... одоо Улаанбаатар хотод чинь автобусанд суухад үнэгүй л явж байна ш дээ. Үзэж харахын хувьд үзэж харж бид нарыг их дэмжсэн л дээ. Тэгэхдээ л одоо бас нэг тийм санаанд хүрэхгүй л юм шиг байх юм байна ш дээ, тийм.

Цэцэгжаргал -

Юу нь санаанд хүрэхгүй байна?

Жүгдэржав -

Тийн, Тэрнээс ардчилал бол ашиггүй газар биш гэж боддог юм, байгууллага биш л гэд боддог юм, тийм.

Цэцэгжаргал -

Санаанд хүрэхгүй байгаа юм нь юу байна?

Жүгдэржав -

Санаанд хүрэхгүй юм нь надад бол тэтгэвэр маань. Би ч бага тогтоогдсон. 80 хэд... 81000 цаасаар тогтоогдсон юм. 81000 цаас маань одоо надад өөрт маань хүрэхгүй байгаа юмаа. Ердөө тэгээд л аваад л дорхноо л нэг...гурил будаа хэрэгцээтэй юм , гэрт маань юу хэрэгцээтэй байна тэнийгээ аваад ирэхээр хэдэн төгрөг ердөө байхгүй л болно. Тэгээд л заримдаа тэтгэврээ урьдчилж авна. Заримдаа хүнээс зээлдэнэ. Яах вээ тэгээд өнөөзөндөө болж л байна л даа. Болохгүй болоод, тараа барчихаад ч байгаа юм биш. Ер нь л тэгэхдээ нэг амьдралд бол одоо их хүрэлцээ муутай л байна бидэнд бол. Би бол, надад өөртөө бол тэгж л боддог. Нэг 100 гаруй мянган цаасаар тэтгэвэр тогтоолгочих юм бол энүүхэн хэд хоногийнг амьд яваа хугацаанд бол болмоор л санагддаг юм, тийм. Одоо тэгээд тэр нь болдог ч юмуу, болдоггүй ч юмуу. Ер нь тэтгэвэр нэмнэ л гээд байгаа л даа. Тэгээд нэмэх хугацаа маань нилээн оройхон болоод 10 сард л гэж яриад байдаг юм. Тэгээд 10 сард нэмэх л юм байлгүй дээ, тийм.

Цэцэгжаргал -

Ардчилал эрэгтэй эмэгтэй хүмүүст өөрөөр нөлөөлсөн болов уу?

Жүгдэржав -

Аан?

Цэцэгжаргал -

Ардчилал эрэгтэй эмэгтэй хүмүүст өөрөөр нөлөөлсөн үү?

Жүгдэржав -

Үгүй үгүй адилхан. Юу нөлөөлөх вэ. Эрэгтэй ч ялгаагүй, эмэгтэй ч ялгаагүй л дээ, тийн.

Цэцэгжаргал -

Ардчилалын үйл явцад эрэгтэй, эмэгтэйчүүд ялгаатай оролцсон уу?

Жүгдэржав -

Ялгаагүй ээ. Тэр эмэгтэй хүн гэж тусдаа гэж юм байхгүй адилхан. Ялгаа байхгүй л гэж боддог би.

Цэцэгжаргал -

Танай нутагт өмч хувьчлал хэрхэн явагдсаныг ярьж өгнө үү?

Жүгдэржав -

Яасан ий?

Цэцэгжаргал -

Өмч хувьчлал хэрхэн явагдсан талаар ярьж өгнө үү? Та ер нь хувьчлалын тухай ...

Жүгдэржав -

Өмч хувьчлал гэхээр, би бол ажилчин анги хүн шүү дээ, тиймээ. Ажил хийж байсан. Бидэнд олдсон юм бол юу ч байхгүй. Энэ хувьчлал, хувчлал гэнэ. Одоо хөдөөний манай эгч хөгшин бол мал өгсөн малаа их авсан гэдэг нь үнэн. Гайгүй олон малтай болоод одоо тэгээд надад хүртэл одоо саах үнээ өгөөд. Тэрийгээ би чинь чадах ядахаараа мэрийгээд, тэрнийгээ өсгөөд одоо овоо хэдэн үхэртэй болоод байтал зуданд үхэх нь тэр. Тэрнээс биш өмч хувьчлалын үед бол бидэнд оногдсон юм бол юу ч байхгүй. Тийм, тэрнийг л одоо би мэддэг чаддаг улсуудаас нь бидэнд оногдох юм гэж байдаггүй юмуу гэж л асуумаар санагддаг юм, тийм. Тэгээд асууя ч гэхээр одоо асуух одоо бас нэг тийм аргагүй тийм...мэдмээр хүнээс асуумаар байгаа юм. Тэгэхээр мэдмээр хүн нь бидэнтэй тааралдахгүй юм л даа, тийм. Сурвалжлагч ирвэл хэлэх юмсан гээд л тэгдэг юм. Тэр нь ч ирж байгаа юм байхгүй. Тэгээд одоо ярьсан ч юмгүй гэр дотроо жоохон шулагнаж байгад л өнгөрдөг юм даа, тийм.

Цэцэгжаргал -

Та хувьчлалын тухай мэдээг анх хаанаас сонссон бэ?

Жүгдэржав -

За тэрнийг ч одоо яахав дээ радиогоор ярьж байхыг сонслоо доо. Улс амьтан ярихыг ч сонслоо, тийм.

Цэцэгжаргал -

Яг юу гэж зарласан бэ? Хэрхэн хувьчлалыг зарласан юм?

Жүгдэржав -

За энэ Ардчилсан хувьсгал гэдэг чинь гарна гээд л. Ардчилсан хувьсгал гэдгийг чинь энэ төр барина гээд л эхэлсэн. Ардчилсан намыхан төр барина. Ардчилсан нам гэж тусдаа нэг байгууллага бий болно. Тэр одоо тэгээд төр барина гэсэн. Тэр нь дангаараа төр барьж чадаагүй л дээ, тийм. Тэгээд одоо хувьсгалт намтай нийлээд л ардчилсан нам ажиллаж байгаа л даа. За хувьчлалын талаар бидэнд нэг 10000 цаас өгсөөн. 10000 цаас биш нэг тасалбар. Хөх тасалбар, ягаан тасалбар гээд нэг тийм дундуур нь тасалдаг тийм нэг хуудас өгсөн юм. Тэгээд тэрнийгээ бариад явахлээр бол... тэрийгээ нэг албан газарт өгөх юм бол тэр албан газар маань ашигтай ажиллабал ашиг олдоно, ашигтай ажиллахгүй бол олдохгүй гээд. Тэгээд одоо ашигтай ажил... яавал одоо ямар байгууллага нь ашигтай ажилладаг юм бол доо, ямар байгууллагад өгдөг юм билээ гээд аймгийнхаа хүнсний үйлдвэрт өгсөн юм би анхан. Тэгсэн хүнсний үйлдвэр маань одоо тараад ердөө эзэнгүй болох нээ. Тэгтэл надад хэл өглөө, Жүгдэржав гуай хүрч ирж өөрийнхөө хувьчлалыг аваа. Одоо энэ хүнсний үйлдвэр одоо тарлаа гэж. Тийм, тэгээд шогшоод очсон чинь яахав дээ 7000 цаас надад өгсөн. Тийм, тэгээд 7000 цаас өгөхлөөр цаана нь 3000 цаасны тасалбар үлдэнээ дээ. 3000 цаасны маань тасалбар одоо ч болтол чимээ байхгүй, тийм. Тэр маань одоо энэ жаануудад л өгчихөн. Одоо хаа ч явдаг юм бүү мэд. Надад одоо тэр 3000 төгрөгний тасалбар бол байхгүй. Захиргаанд л байдаг байх л гэж санадаг юм. Одоо байдаг ч юмуу, байдаггүй ч юмуу мэдэхгүй. Тэгээд тэр 7000 цаас тэр хүнсний үйлдвэр тарлаа гэхэд өгсөөн. Тэгээд л өөр юм байхгүй дээ. Одоо надад ашигтай юм тэр л байна, тийм.

Цэцэгжаргал -

Та хувьчлалын үеэр юу хийж байсан билээ?

Жүгдэржав -

Тэр үед одоо хөдөө байсан юм, тийм. Тэр ардчилалыг анх үүсэж хөгжихийн үед ердөө хөдөө л байсан даа. Тийм, хөдөө хувийн хэдэн малтай, хэдэн үхэртэй хөдөө л байж байсан л даа.

Цэцэгжаргал -

Тэр үед хувьчлал хэрхэн явагдсан, хүмүүс юуг, яаж хувьчилж авч байсан талаар ярихгүй юу?

Жүгдэржав -

За 10000 цаасаар биднүүсийг маллах нь ч гайгүй байна аа. Энэ муу 10000 цаасаа өгдөг ч юмуу өгдөггүй ч юмуу, хэрэгтэй ч юмуу хэрэггүй ч юмуу. Ямар ч гэсэн энийг нь аваад л үлдлээ, цааш нь хийчихлээ гээд улсууд тэгэлцэж байсан. Тэгээд цааш хийж болохгүй ээ. Энийгээ асууж сурж, мэддэг улсуудаас нь асууж сурж байгаад нэг ашигтай байгууллагад өгөх хэрэгтэй гэж улсууд тэгсээн. Тэгээд би одоо хүүхдүүдээсээ асуусан “одоо өөрөө л мэддээ ээж. Одоо хүнсний үйлдвэрт өгсөн дээр юмуу даа” л гэж. Тэгэхээр нь би хүнсний үйлдвэрт л өгсөн юм. Тэгсэн хүнсний маань үйлдвэр тарах нь тэр. Тэгээд хувьчлал гэж ердөө байхгүй л болсон, тийм.

Цэцэгжаргал -

Тэр үед та нэгдлээс хувь хүртсэн юмуу?

Жүгдэржав -

Үгүй, юу ч хүртээгүй. Аав ээжий маань малаа бол нэгдэлд өгсөн юм. Тэгээд би одоо тэр, нэгдэлд өнөө хувьчлал...малаа хувьчилаад өгөхөд, өгснөөс хойш тарчихсан хойно нь “одоо энэ малыг хувьд өгөх гэнээ, одоо хувьд хувааж өгөх нь” гэж яриа гарлаа л даа. За Баянхутагт сум малаа тарааж байна гэнээ л гэнэ. Надад өгөх болуу үгүй болуу. Одоо малтай байсан бол өгч л таарна гээд. Тэгээд малаа тараагаад дуусч байхад нь би сум ороод. Тэр мал тарааж мэддэг улсууд нь байлаа л даа. Тэдэнд хэлсэн чинь “Жүгдэржав гуай минь таньд бол олдохгүй ээ. Та мал тарааж дууссан гэнэ. За өнгөрч гээд л тэгээд орхичихсон. Ердөө өөр юм хөөцөлдөж, наана цаана гээгүй. Тэгээд надад ердөө олдсон юм нь юу ч байхгүй дээ, харин тийм. Тэгсэн одоо нийтийн ахуй үйлчилгээ гэж байсан юм. Энэ чинь одоо артель маань нийтийн ахуй үйлчилгээ болсон ш дээ. Ахуй үйлчилгээнийхэн гэдэг чинь одоо бас л дотроо одоо тарцгаагаад. Оо тэр дотроо байгаа стол, сандал бараа таваар энэ тэрийгээ хуваагаад л авчихсан юм уу одоо яасан юм. Одоо складанд их л бараа байдаг байсан. Хэрэгцээтэй, хэрэгцээ багатай тийм юмнууд зөндөө л байдаг байсан юм. Тэр маань одоо юу ч байхгүй хоосон л болсон. Ямар ч улсууд хуваагаад яасийн. Тэр үйлдвэрт ажиллаж байсан улсууд бол, тэр үед ажиллаж байсан улсууд бол харин тасаг цехийнхээ сандал стол, тэр хэрэглэж байсан багаж зэвсэгээ бол өөрснөө авсан байгаа юмаа. За тэгээд ер нь, тэгээд яахав дээ сүйхээтэйхэн нэг нь... тэр машин, тоног төхөөрөмжийг бол тэд нар л авчихсан дуулдана лээ, тийм. Тэрнээс би, надад бол ёстой нээрээ нэг банз ч олдоогүй. Юу ч олдоогүй. Би ид юм хувааж байхад хөдөө байсан л даа. Тийм, одоо улсууд тарааж байхад. Тараагаад дуусан хойно нь би нэг аймаг дээр орж ирэхэд л юу ч байхгүй, үйлдвэр маань ердөө хоосон болчихсон л байж байсан ямар ч эзэнгүй. Тийм.

Цэцэгжаргал -

Та хувьчлалын үед аймгийн төвийн харъяатай хирнээ хөдөө өөрийнхөө малыг маллаж байсан юм уу?

Жүгдэржав -

Тэгнэ, тэр үед чинь одоо бас нэг бараа их ховор болохоор бараагаа юугаар өгдөг байсан юм аа, талоноор. Тэр талоноор одоо тэгээд аймгаас авъя гэхээр бас нэг олдох нөхцөл байхгүй. Тэгээд Баян хутаг суманд шилжээд. Баянхутаг сумаасаа би нэг 5 кг гурил, нэг 3 кг будаа энэ тэр өгч байлаа л даа тэр үед. Тэгж Баянхутаг сумандаа шилжиж тэр будаа гурилыг авч идэж байсан юм. Тэгээд аймагруугаа орж ирээд. Наашаа орж ирэхдээ суманд өргөдөл өгөөд “хуучин төвийнхөө хороонд байя одоо яршиг сурсан дассан газраа” гээд. Тэгээд сумаасаа наашаа шилжээд ирчихсэн юм. Тийм, уг нь үндсэн нутаг маань бол Баянхутаг сум л даа. Манай аав ээж, энэ эгч хөгшин энэ тэр бол Баянхутагын хүн шүү дээ, тийм.

Цэцэгжаргал -

Тэгж явж байгаад хувьчлалаас хувь хүртэлгүй завсардсан юм уу?

Жүгдэржав -

Тийм, тэгээд л ердөө завсардаад юу ч хүртээгүй. Надад ердөө юу ч оногдоогүй. Над шиг оногдоогүй улсууд... манай үйлдвэрийхэн тэр аяараа л юм оногдоогүй л дээ, юу ч байхгүй. Хоосон л тарцгаасан, тийм.

Цэцэгжаргал -

Анх өмч хувьчлал зарлагдахад хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?

Жүгдэржав -

Одоо, тэр үед одоо ажиллаж байсан улсуудад бол одоо дотроо хэрэгтэй л байсан байх. Ажил хийж байгаагүй болохоор би тэрийг бол сайн мэдэхгүй юмаа, тийм. Би бол одоо хөдөө гараад явчихсан. Хааяа нэг намын гишүүдийн хуралтай гэнэ сар бүгд. Тэр хурал дээр хааяа ирдэг байсан. Тэрнээс өөр юм байхгүй. Манайхан чинь одоо ардчилалсан гээд л сагацгааж байгаа ш дээ хачин. Ардчилалд орно гээд л сүйд болцгоож байна ш дээ. Тэр ардчилал ч ашигтай юмуу, ашиггүй юмуу. Ямар юманд нөлөөтэй юм гэдгийг бас асууж л байсан. Одоо мэдэхгүй ээ. Ямарч байсан ардчилалд ороод л учраа олно. Энэ ардчилсан намд орноо гээд л манайхан зарим нь тэгцгээж байсан. Зарим нь ч ардчилсан намд орсон, одоо ч орсон байж л байгаа. Тэр Батсүх энэ тэр бол ардчилсан намынх байгаа биз дээ, тийм.

Цэцэгжаргал -

Таны бодлоор өмч хувьчлал хүмүүсийн амьдралд яаж нөлөөлж байсан бэ?

Жүгдэржав -

Би бол одоо энэ өмч хувьчлалын... улсын өмч хувьчлалаас юм оногдох юм байдаг юм бол бидэнд бас нэг жаахан харж үзээсэй л гэж би бол өөрөө дотроо. Бидэнд бол арай дэндүү харамсалтай, бид чинь нэг хэсэг энэ тэтгэвэр тогтоолгочоод тэтгэвэрийн маань мөнгө байхгүй гээд өгөхгүй ээ. 2, 3 сараар одоо тэтгэвэр байхгүй. Одоо тэтгэвэр бууж байна уу гэхээр үгүй л гэнэ, үгүй л гэнэ хоосон байлаа ш дээ. Тэгэхэд энэ тэр бол их л ядарч байсан л даа, тийм. Гурил будаагаа ч авах юм байхгүй, идэж уух юмаа ч зохицуулж авч чадахгүй. Тэгээд л одоо өөрөө нэг хэдэн малтай байсан болохлоор бяруу шүдлэнгээ хэдэн цаас болгоод, тэрнийгээ гурил будаанаас өгч л байсан л даа, тийм. Тиймэрхүү л маягаар л байсан даа, тийм.

Цэцэгжаргал -

Өмч хувьчлалаас нэг хэсэг хүмүүс хувь хүртэж чадаагүй юм байна...

Жүгдэржав -

Тийм

Цэцэгжаргал -

Таны бодлоор ямар хүмүүс өмч хувьчлалаас хувь хүртэж чадсангүй вэ?

Жүгдэржав -

Одоо тэр л хүн надад өмч хувьчлалд намайг оногдуулаагүй гэх хүн одоо байхгүй л дээ. Олон л доо хувь хүртээгүй хүн. Манайхны үйлдвэрийн ажилчид бол ердөө ширхэг ч юм аваагүй. Тийм, үйлдвэрийн ажилчид, үйлдвэрийн одоо тэр конторын улсууд энэ тэр бол хоосон л тарцгаасан. Өмч хувьчлал гээд нялзсан юм юу ч байхгүй. Би ч ердөө, ёстой нээрээ зүү утас ч олж авч, олдоогүй надад гээд улсууд тэгэлцдэг л байсан. Үнэн л дээ, олдоогүй юу ч аваагүй хоосон л тарцгаасан, тийм.

Цэцэгжаргал -

Ямар хүмүүс өмч хувьчлалаар их хөрөнгө, мал ч юмуу үйлдвэрийн газар, аж ахуйг ч хувьчилж авсан бэ?

Жүгдэржав -

За тэр ардчилалын үед бол харин, тэр үйлдвэр тарж байх үед бол сүйхээтэй нэг нь... машин тэрэг барьж байсан жолооч нар бол машинаа өөрснөө л авчиж байгаа дуулдсан. Аа тэгээд л бараа таваар хариуцсан нярав, энэ юунууд чинь одоо тэгээд тэр бараагаа өөрснөө л ашиглаж байгаа дуулдсан. Зарим нь ч одоо ашиглаж болохгүй нь гэнээ, одоо энийг ашигласан хүн шоронд орох юм гэнэ гээд л ярьцгааж байсан. Ер нь тэгээд ашигласан улсууд бий л дээ, тийм. Мэндсайхан гээд манайхны үйлдвэрт нэг хүн үйлдвэрийн маань дарга болоод ажиллаж байсан. Мэндсайхан бол их юм идсэндээ гээд л улсууд ярьж байсан. Би одоо чухам идэж байхыг нь хараагүй юм болохоор мэдэхгүй юм даа, тийм. Оногдоогүй юу ч үгүй тарсан гэдгийг л мэдэж байна харин, тийм. Одоо би сайн мэдэхгүй болж. Одоо тэр л ёстой нэг бололцоотой байна даа, тэр аргагүй дээ тэр ардчилсан намд ороод, ардчилалын юугаар ёстой баяжчихаад байна гэх хүн бол мэдэхгүй юм аа тийм хүнийг бол. Одоо энэ улсууд тийм юм ярьж байгаа дуулддаггүй л юм, тийм.

Цэцэгжаргал -

Өмч хувьчлалын дараа хүмүүсийн амьдралд өөрчлөлт гарсан уу?

Жүгдэржав -

За өмч хувьчлалын хувьд бол өөрчлөлт гарсан л даа. Өөр болсон. Энэ мал хувьд гараад ирэхийн алдад хөдөөний улсууд бол өөрснөө хувьдаа малтай болохын алдад сүү цагаан идээ ч байдаг юм уу, идэж уух мах шөл энэ тэр бол арай л олдох нь дээр болсон л доо, тийм. Нэг үе их ховор байснаа тэгээд сүүлдээ дээрдсэн л дээ. Эгч хөгшин, энэ эгч хөгшин маань надад одоо үнээ мал өгөөд. Би чинь одоо 5, 6 үнээ саагаад хөдөө нэг хэсэг танаг байлаа л даа, тийм. Тэгээд энэ муу сайн жаалууддаа тараг, сүүгээ зөөж өгөөд, цагаан идээгээ зөөж өгөөд. Одоо хотоос ах нар дүү нар ирэх гэнэ. Одоо ээжээ та бяслаг шахаж өгөөрэй гээд л. Би бяслаг шахаж өгнө. Тийм л маягаар хөдөө арван хэдэн жил болсон л доо, тийм. Тэгээд л одоо энэ нэг 81000 цаасан дээр л мал ч байхгүй ингээд л яс суухаар чинь аргагүй л дутагдаад л байгаа юмаа, тийм. Нэгдлийн гишүүн байсан улсууд бол яахав дээ малаа аваад ердөө хачин сайхан болцгоосон, тийм. Энэ манай эгч хөгшин чинь одоо.... 50 толгойгоос илүү мал байж болохгүй, байвал тэрийг улсад хураалгах хэрэгтэй гэдэг яриа гарч байсан юм хойно доо. Тэгээд цөөхөн малтай байсан. Одоо Ноосон чинь одоо баяжчихлаа л даа, одоо их малтай болсон л гэж надад ярьж л байсан, тийм. Тэгээд малтай болоод эд чинь одоо их сайхан болсон л доо уг нь, тийм. Тийм. Бид л хохирсон. Одоо ажилчин анги л хохирсон доо ердөө л. Үйлдвэрт ажилтай байгаа улсууд бол аргагүй л хохирсон харин. Ганцхан би ч хохироогүй. Энэ үйлдвэрийн ажилчид цөм хохирцгоосон. Юу ч олдоогүй. Бидэнд олдох юм одоо хаанаас байхав дээ тийм. Тэрнээс энэ үйлдвэрт ажиллаж байгаад....малаа нэгдэлд хувьчилчихсан, тэгээд үйлдвэрт ороод ажиллачихсан улсууд бас байсан л даа. Тэр ганц нэг улсууд бол бас мал авсан. Тэд бол хожсон л доо, давгүй л болсон байх, тийм. За авах юм байхгүй улс бол одоо яахав дээ, тэгээд амиа хөөгөөд өөр юм байхгүй тэгээд л явцгаасан, хоосон л тарцгаасан, тийм.

Цэцэгжаргал -

Өмч хувьчлал эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатайгаар нөлөөлсөн үү?

Жүгдэржав -

Мэдэхгүй, би бол одоо тэрнийг тусдаа эрэгтэй нь тэгж байна, эмэгтэй нь тэгж байна гэж мэдээгүй ээ. Тийм, адилхан л юм шиг байсан, тийм.

Цэцэгжаргал -

Өмч хувьчлалын дараа хүмүүсийн санаа бодол ямар болсон бэ?

Жүгдэржав -

Арай сайхан өөр болоод байсан л даа. Улсуудын амьдрал ч арай л өөр, сайхан. Ер нь одоо засаг төрийн ажил иймэрхүү маягаар яваад байх юм бол биднүүс одоо нэг хэд хоног амь зуулгын юмтай давгүй л болох юм байна гээд л ярьж байтал зуд болоод л хэдэн малыг нь үхүүлчихсэн л дээ бас. Их үхүүлсэн. Манай эгч хөгшин бол их олон мал үхүүлсэн. Одоо бол мал гэх юм байхгүй болоод. Одоо хөдөө ч гарч чадахаа байгаад байгаа юм. Тийм, тийм. Нэг мал авсан даруйгаа бол нэг хэсэг аятайхан байсан л даа. Бид чинь тэгээд л машин аваад л, мотоцикл авцгаагаад л. Унаатай болно гээд энэ хөдөөний малтай улсууд бол одоо машинтай. Мотоциклогүй айл энэ тэр гэж бараг байхгүй ш дээ. Цөмөөрөө л унаатай болцгоосон, тийм. Мань мэтийн юмнууд бол одоо ямар унаа мотоцикл авч чадах ч биш. Тийм юмыг авч байх чадал байхгүй л дээ, авч чадах ч үгүй. Унаж ч чадахгүй юм чинь тийм юм бол санаанд орох ч үгүй л, тийм.

Цэцэгжаргал -

Аймгийн төвийн хүмүүс ер нь өмч хувьчлалаар юм авж чадсан уу?

Жүгдэржав -

Юм байхгүй. Чадаагүй, юу байхав. Юу ч үгүй л тарцгаасан, тийм. “Чи одоо Баянхутаг сумандаа малаа тарааж өгч байна гэнэ. Чамд одоо мал олддоггүй юм уу. Чи Баянхутагаас мал аль гэж хэлэв үү” гээд л улсууд бас тэгж байсан. Хэлсээн надад олдохгүй гэж байна лээ гэсэн “ямар хачин юм бэ. Малаа нэгдэлд өгсөн, аав ээжий чинь малаа нэгдэлд өгсөн юм байгаа биз дээ” л гэж. “Өгсөн юм аа” л гэж би тэгсэн. Тэгээд надад олдоогүй ээ л гэсэн. Тэгээд юу ч олдоогүй дээ, тийм. Одоо мэдэхгүй, тэр байгууллага л одоо илүү юм авсан байх гэж одоо би сайн мэдэхгүй байнаа тэрийг бол. Хувьд одоо, тэгээд одоо конторынхоо л юмыг хуваагаад авч байсан гэж улсууд ярьж байсан. Чухам тэр их юм аваад одоо танаг танхай, тэр одоо хачин сайхан явж байна гэж хэлэх юм бол бараг л байхгүй дээ. Би дуулаагүй л юм байна, тийм.

Цэцэгжаргал -

Анх тасалбар тараахдаа тэрнийг яаж ашиглах талаар заавар өгч байсан уу?

Жүгдэржав -

Заавар зөвлөгөөнөө бол бараг өгөөгүй. Тэгээд бид чинь тэр юу... өмч хувьчлал тэр нэг тасалбар өгөхийг, өгөхөд ямар учиртай юм. Энэнийхээ утга учрыг дуулах юмсан, мэддэг хүн бидэнд нэг яриад хэлээд өгөөсэй гээд. Ердөө ч хүн хүрч ирж одоо ойлгуулж, ярьж хэлж өгч байгаагүй. Тэгээд яахав дээ хүн хүнээс асуугаад л. Энэ тасалбар бол ашигтай хэрэгтэй. Энэ хэрэгтэй, одоо ашигтай ажиллаж байгаа албан газарт өгвөл нь танууд хувь хишиг олдоно. Ашиггүй газар олдох юм бол юу ч олдохгүй гэж. Ердөө тийм л ойлголт, би бол тийм л юм байна гэж ойлгосон, тийм. Тэгээд надад ч өөрийн маань яасан нэг 7000 цааснаас өөр юм олдоогүй л дээ, тийм. Тэрнийг чинь одоо хөдөөний хүмсүүдэд нээх юу яаж байгаагүй. Ер нь харин тэр нэг тасалбарыг чинь “надад худалдчихаарай” гэж хүн тэгж байсаан тийм. Тэгэхдээр нь “би одоо албан газарт, ашигтай албан газарт өгөх гэж байгаа. Чи надад их мөнгө өгөх юмуу” гэсэн. “Яахав дээ энэ тасалбарын чинь үнийг л өгье би” гэнэ. Тэгэхдээр яахав дээ 10000 цаас маань 10000 цаасаараа л өгье гэж байгаа бол 10-хан мянган цаас ч аваад яахав дээ гээд өгөөгүй л дээ, тийм. Тэрнээс хүн надад худалдчих гэж байсаан. Тийм. Тэр одоо бас дотроо нэг бодолтой л байсан юм байлгүй, тийм.

Цэцэгжаргал -

Хөдөөний малчдын дунд тасалбаруудыг худалдаж авч байсан хүн байхнээ?

Жүгдэржав -

Байхнээ, байх нь. Авч байгаа хүн байсан байх.

Цэцэгжаргал -

Ямархуу хүмүүс авч байсан бэ?

Жүгдэржав -

Одоо тийм хүн авч байсан гэж хэлж мэдэхгүй байна. Ер нь тэгэхдээ тасалбарыг бол худалдаж авч байсаан. Авч байсан улс байсан байх, тийм. Одоо мэдэхгүй ээ, ёстой мэдэхгүй. Манай энэ эгч хөгшин энэ тэр одоо тасалбараа яасан юм бол би мэдэхгүй юмаа, тийм.

Цэцэгжаргал -

Танай нутагт байгаль орчин яаж өөрчлөгдөж байна?

Жүгдэржав -

Байгаль орчин бол миний мэдэж байгаагаар өөрчлөгдөж байнаа. Зун нь одоо, зуны нь улирал бага боллоо. Хавар намар 2 хавчиж байнаа. Тэгээд зуны их сайхан халуун өдөр бол одоо цөөхөн хэдэн өдөр жоохон халуун болоод л. Тэгээд сэрүүн залгана даа, тийм. За тэгээд байгаль, энэ юунд чинь одоо ус булаг энэ тэр нь ширгээд л одооны байдлаар бол их л хэцүү. Ус бол одоо их л ховор болж байгаа юм шиг л ярьж байх юм байна ш дээ. Ус бол ердөө үнэхээр олдохгүй. Одоо усыг бол дээд зэргээр хэмнэх хэрэгтэй юм ярьж байх юм байна, тийм. Тэгээд ер нь одоо тэгээд дуулж байхад энэ хөдөөний улсуудын булаг шанд энэ тэр нь ширгээд л, энд тэнд байсан нуур цөөрмүүд нь одоо хуурай газар болоод л байгаа байдал зөндөө л харагдах юм л даа, тийм. За тэгэхээр чинь одоо булаг шанд бол, одоо тэр Давсангийн нуур гээд томоо нуур байдаг байсан. Тэр ширгэчээд, ердөө л нэг шороо шавар болсон юм байна. За тэгээд Аргалын булаг гээд одоо нээх сайхан задгай устай булаг ойсон газар байсан тэнд одоо ус ердөө юу ч байхгүй хуурай болсон. Тийм, худаг энэ тэр бол, одоо гар худаг энэ тэр бол одоо гараар юу яадаг байсан худагнууд энэ тэр чинь зарим нь одоо ухаад сэргээгээд сайхан гар худагтай болоод байсан. Тэр энэ тэр маань ширгэсэн л дээ зарим нь. Тийм, байхгүй боллоо. Энэ зүүн Хашаатад 2 ч худаг улсууд ухаад одоо сайхан устай байдагсан. Нэг нь ширгэлээ, усгүй боллоо гэцгээж байна лээ, тийм.

Цэцэгжаргал -

Энэ ус ховордож байгаа байдалд юу нөлөөлөөд байгаа юм болоо?

Жүгдэржав -

Одоо мэдэхгүй ээ юунаас болоод байгаа юм. Одоо энэ ховордож байгаа, юм ховордож байгаа үед мөнгө л ховор байна. Одоо тэрнээс биш бараа таваар юм, идэш уушны юм энэ тэр бол зөндөө байна аа авбал. Арчилж чаддаг юм бол юм бол зөндөө байна. Юу авмаар байна, тэрнийг ч өвмөөр юм бол байж л байна. Тараг сүү ч авсан, цагаан идээ ч авсан, мах шөл авсан үнэтэй болохоос биш байж л байна. Бид бол тэрнийгээ дийлэхгүй л дээ, тийм.

Цэцэгжаргал -

Газар усны болон байгаль орчны өөрчлөлтөнд юу нөлөөлөөд байгаа юм бэ?

Жүгдэржав -

Одоо энэ цаг агаарын байдлаас л нөлөөлж байгаа юм боловуу гэж боддог ш дээ би. Цаг агаар маань нэг л тийм , урьдын цаг агаарыг бодвол өөрчлөгдөөд л байгаа юм даа, тийм. Дээр үеийн, намайг бага байх үед байсан цаг агаар одоогийн байж байгаа цаг агаар 2 өөр л дөө, тийм. Одоо мэдэхгүй юм, нөлөөлөх байлгүй дээ, тийм. Одоогоор бол би тэр нөлөөлөөд, тэднийх гэдэг айл тийм болоод байна гэж бол хэлж мэдэхгүй байна, тийм.

Цэцэгжаргал -

Танай аймгийн хувьд байгаль орчинд гарч байгаа нааштай өөрчлөлт юу байна?

Жүгдэржав -

Өөрчилж байгаа юм уу?

Цэцэгжаргал -

Байгаль орчинд нааштай өөрчлөлт байна уу?

Жүгдэржав -

Одоо мэдэхгүй ээ. Тэрийг бол би сайн мэдэхгүй байна. Одоо тэр нь сайхан болж байгаа юм гэх юм бол байхгүй. Манай л Хэнтий аймгийн нутагт бол ховорхон л байх, тийм.

Цэцэгжаргал -

Тэгвэл одоо эсрэгээр өөрчлөгдөж байгаа юм юу байна?

Жүгдэржав -

Алга болж байгаа юм ч одоо юу байдаг юм. Ер нь ус булгууд нь одоо өөрчлөгдөөд л. Одоо манай Хэнтий аймгийн энэ Хэрлэн голыг чинь одоо урагш нь, одоо хааш нь ч татах гэж байгаа юм бэ дээ. Урагш нь татна гээд л хэл ам болоод л байсан чинь Бат-Эрдэнэ аваргыг хөөцөлдсөөр байгаад тийш нь харин нэг татахаа больсон гэж нэг яриа гарсан. За тэгээд тэрэнд одоо саналаа өгөх юм сан. Тэр Хэрлэн голыг урагш нь татна гэдаг чинь Хэрлэн гол ердөө байхгүй тасраад одоо тэгээд юу ч үгүй болно гэсэн үг. Хэрлэн голыг тасалж ердөө болохгүй гээд улс амьтан их ярьж байсан, тийм.

Цэцэгжаргал -

Танай аймагт газар усны нэр өөрчлөгдөж байна уу?

Жүгдэржав -

за газар усны хувьд ч нэр нь бол өөрчлөгдсөн юм бол байхгүй, хэвээрээ л байгаа. Гэхдээ ус газар усны юм бол нэг үеийг бодох юм бол ер нь энэ байгаль орчин бол, өвс ургамал энэ тэр нь арай л ядуу юм шиг байгаа юмаа. Чанар муутай, шим муутай малд тэжээл болохоор арай л тийм шим нь дутагдаж байгаа юмуу гэмээр. Дээр үед чинь одоо мал нь хачин их сайхан тарган. Тээр майн нэгэн /5-р сарын 1/ гэхэд чинь одоо адуу мал үсээ хаячихсан, сайхан үсээ хаячихсан морьтой энэ тэр майн нэгэнд морьтой ирж л байсан. Одоо бол майн нэгэн, 5 сарын 1 гэхэд чинь одоо үсээ хаях нь битий хэл цастай байна ш дээ, тийм. Ханш нээхэд одоо цас байх учиргүй л гэдэг. Ханшнаас хойш цас арилсан ш дээ, тийм. Туж л цастайгаа байгаад л байсан. Гэхдээ хүйтэн байгаа, цаг агаарын маань байдал бас нэг өөр байна л гэдэг бас харагдаж л байгаа юм шиг байсан, тийм.

Цэцэгжаргал -

Та өөрийнхөө хүүхэд насны талаар дурсаж ярихгүй юу?

Жүгдэржав -

За, хүүхэд насныхаа талаар ч одоо.. жаахан байхдаа ч одоо би одоо ээжий, авынхаа гар дээр хонь хариулдаг л хүүхэд байлаа. Тэгээд хонь хариулж байгаад тэрнээсээ хойш одоо сургуульд ороод. Сургуулийн хүүхэд гэж 4 жил Баянхутаг суман дээрээ сургуульд явлаа даа. Тэгээд одоо 4-р ангиа төгсөөд аймгийн сургуульд энчээ 5-р ангид ордог байсан юм. Тэгээд 5-р ангид ороход, орьё гээд би ярьсан чинь манай аав “мал олон боллоо, хүн бүл муутай боллоо. Жүгдэржавыг одоо захиа уншчихдаг болсон болохоор сургуулиас болиулахоос өөр яахав. Чамайг одоо энэ жил сургуульд суулгаж чадахгүй нь. Ажаа нь одоо ядарлаа. Одоо хэдэн малаа дагахгүй бол болохоо байлаа. Энэ өвөл одоо би чамайг авалгүй болохгүй. Манайх нүүхгүй бол одоо энэ айхтар гантай газар. Харж л байгаа биз дээ цаг агаарын байдал ийм байхад энэ хэдэн малаас чинь одоо ганц нэг амьд юм ч гэсэн авч үлдэхсэн гэж санаж байна. Одоо хөдөө мал дээрээ л гарах хэрэгтэй” гээд. Тэгээд энэ аймгийн сургуулийн чинь багш нар морьтой 2, 2-оороо байсхийж байгаад л энэ хүүхдүүдээ хөөдөг байсан юм аа. “За танайхаас Жүгдэржав гэж хүүхэд бий юу, бий. Тэр чинь одоо аймгийн сургуульд ирэх юм байна. Тэрнийг чинь хөөж яваа даа. Одоо очих хэрэгтэй байна” гэхээр манай аав “одоо боломж байхгүй ээ. Амьдралын боломж, хүний боломж байхгүй. Хэдэн малаа дагах хүн байхгүй” тэгээд намайг одоо аймгийн сургуульд оруулаагүй юм. Тэгээд би одоо 4-р ангиа төгсөөд л хөдөө мал дээр гарсан юм даа, тийм.

Цэцэгжаргал -

Та ах дүү хэдүүлээ байв? Айлын хэд дэх хүүхэд вэ?

Жүгдэржав -

Ах дүү олуулаа байсан л даа. Миний мэддэг бол одоо 10 хэдэн хүүхэд л байсан. Мэддэг 11 хүүхэд... уг нь манай ижийгээс 15 гарсан юм гэнэлээ. Надаас дээшихийг нь бол би сайн мэдэхгүй л дээ. 11-ийг нь бол би муухан мэддэг юм аа. Тэгээд тэд маань чиг чигтээ амьдралаа хөөгөөд, давгүй сайхан амьдралтай давгүй яваад байдаг байсан чинь цуварч үхсээр байгаад одоо 4-хөн үлдээд л байна, тийм.

Цэцэгжаргал -

Тийм олон хүүхэдтэй байж яагаад таныг сургуулиас гаргаж байгаа юм бол?

Жүгдэржав -

Миний нэг дүү 8 настай сургуульд тэнцээд. Тэр маань их бие муутай хүн байсан юм. Тэгсэн манай аав тэгэхгүй юу “энэ Ичинноровыг одоо сургуульд хөөж байна аа найман настай гээд. Энэ ч одоо найман нас хүрчихээд байгаа юм байн ш дээ тээ /ижийд ярьж байгаа юм/ Найман нас хүрчихээд байгаа юм байна ш дээ энэ Ичинноров. Ичинноровыг ч одоо явуулаад яах вэ дээ. Энэ муу ядарсан биетэй юмыг. Булиагаар нь одоо Жүгдэржавыг л явуулсан нь дээр биз дээ. Энийг сургуульд оруулах уу даа одоо. Хамаа юу даа тэгээд авдаг л юм бол, тийм. Сургуульд ороод юм сурах юм болов уу даа” гэхэд эжий маань”яахав дээ одоо сурвал сурч, байвал байж. Энийг л явуулахаас. Жүгдэржавыгаа л явуулна даа” гээд. Тэгээд намайг анхлан сургууль оруулсан юм, тийм. Тэгээд би чинь одоо жоохондоо, нэгдүгээр ангид суугаад. Эрэгтэй хүүхдүүдтэй их барилдах дуртай, их барилдаж байлаа хүүхдүүдтэй. Тийм. За тэгээд л одоо яахав дээ тэнд чинь тоглоно доо, хүүхдүүдтэй л жаал тоглоно доо, тийм. Тэгээд л байранд суулгаж байсан юм намайг, айлд ч суулгаж байсан юм. Гэрээ санана гэдэг нь жигтэйхэн. Тэгээд гэрээ санах гэж ёстой дээд зэргээр гэрээ санадаг байлаа. Тэгээд одоо ижий, ааваасаа хол болохоор ижийдээ очмоор санагдаад л. Аав маань одоо ирэхгүй юм гээд л. Намайг одоо ингээд л нэг ч эргэж ирэхгүй, ингээд л таг болох юм байхдаа одоо ийм олон хоногоор... яахав дээ нэг сар гаран энэ тэр болж байгаад нэг ирнэ л дээ аав, ээж маань. Тэр маань одоо надад жил юм шиг л санагдаж байлаа, тийм.

Цэцэгжаргал -

Дотуур байранд сургуульд сурахад ер нь хэцүү байсан уу?

Жүгдэржав -

Хэцүү хэцүү, тийм. Яахав дээ тэгээд л идэж уух юм, хоол ундны хувьд бол болно л доо. Тэгэхдээ би гэрээ их санаж байсан болохоор ердөө дотуур байр чинь одоо надад хэцүү л юм шиг санагдаж байсан.

Цэцэгжаргал -

Тэр үеийн дотуур байр ямархуу байдаг байсан?

Жүгдэржав -

Үгүй яахав дээ, идэж уух юм, хоол унд бол сайн байсан. Сайхан хоол хийж өгдөг байсан, тийм. Аа тэгээд санааныхаа зоргоор нэг цагаан идээ, ааруул аваад идчихэж чадахгүй. Тийм юм бол байхгүй. Тийм. 2, 3 хэд гурван, 3 төгрөг ч юмуу, 5 төгрөг ч юмуу тэрнээс дээш юм өгөхгүй дээ, тийм юм өгнө. Тэрүүгээр нь дэлгүүрээс одоо чихэр боов авья гэхээр чихэр байхгүй. Домбон ёотон гээд одоо нэг хад чулуу шиг тийм булан, зулантай нэг тийм ёотон гардаг байсан юм. Тэрнээс л хаяаа нэг төгрөгнийх, хоёр төгрөгнийхийг авч иднэ дээ. Тэрнээс өөр тэгж идэх боов шоов, боов чихэр гэж ердөө байгаагүй юмаа, тийм.

Цэцэгжаргал -

Таныг бага байхад эцэг эхчүүд хүүхдүүдээ яаж хүмүүжүүлдэг байсан? Хүүхэд, эцэг эхийн харилцаа ямар байсан бэ?

Жүгдэржав -

Манай бид... манай аав чинь одоо олон хүүхэдтэй болохоор хүүхдүүдээ одоо “танууд одоо өглөө босоод цайгаа уучихаад хотныхоо ноосыг түүнээ. Хотныхоо ноосыг түүнэ. Өвөл болохоор үхрийнхээ хүйдсийг авна. Хүйдсээ аваад асгахдаа их журамтай асгана. Тэр толгойн энгэр дээр цөмөөрөө сайхан эгнүүлээд сайсан хотондоо оруулж ирэхгүйгээр сайхан асгаарай” гээд заагаад өгчинө ердөө. Тэгээд бид чинь араг үүрээд өнөө хөлдүү хүйдсийг чинь үүрээд явахаар нуруу, ууц ядраад наашлуулаад л байна. Наашлуулж асгаад л байна, найшлуулсаар байгаад хотныхоо захад хүрээд ирнэ дээ. Тэгэхийн алдад л аав, эжийдээ зодуулна даа. “Танууд хэн нь ингэж асгасан. Жүгдэржав асгасан юм уу, ийм том болчихоод чи хүйдсээ асга гэсэн газрыг чинь зааж өгсөнийг мэдсэн үү мэдсэн” гээд. “Ахиад ингэхгүй, ахиад ингэхгүй ажаа би ахиад ингэхгүй л” гэнэ. “Аль тийм гээ, чи ахиад ингэхгүй байхдаа яадаг юм. Хотныхоо захад ороод ирснийг цаашлуулж асгаж чадах уу” ...”чадна одоо, одоо асгаж өгье. Тэгээд ажаадаа харуулья л” гэнэ. Тэгээд заримдаа зодуулнаа. Хүйдсээ ойрон асгалаа, хотныхоо захад ороод л. Нааш нь асгасаар байгаад л, дөхүүлсээр дөхүүлсээр байгаад хотны маань захад орон. Тэгээд одоо өнөө хонио хотлоод оруулаад ирэхлээр яг хонины маань одоо юун дээ, хэвтдэг газар хүрээд ирнэ. “Энэ харж байгаа биз дээ. Энэ хэдэн хонь чинь хаанаа хэвтэх юм баасаа ингээд асгачихдээр” тэгээд л бид нарыг чинь аав маань тэгж загнадаг байсан юм даа, тийм. Тийм л ажил хийж байсан даа. Тэрнээс бол өөр ч одоо нарийн нандин ажил хийж байгаагүй дээ, тийм.

Цэцэгжаргал -

Тэр үеийн хүүхдүүдийн өмсөж зүүж байсан хувцас, тоглоом наадам юу байсан бэ?

Жүгдэржав -

За тэр яахав дээ, гараараа... ижий маань дандаа гараараа юм оёдог. Туж гараараа оёно биднүүсийн дээлийг чинь. Лаа гэж байсангүй тэр үед, чийдэн гэж байсангүй. Дэн гэж байлаа. Өөхөн тосоор дэн хийдэг. Одоо зул өргөж байгаа юм шиг, энийг бодвол их том цөгцтэй л дөө. Тэгээд тэр дэнгийхээ гэрэлд л юм оёдог байсан юм даа. Тэгээд сургуульд орсон болохоор би бас арай мэдэлтэй. Надад арай аятайхан, бүтэн юм хийж өгнө дөө. Цамц ч байсан нэг... тэр үед чинь нимгэн цагаанаар цамц хийхгүй ш дээ. Цагаан ямбуугаар цамц оёж өгч байлаа. Тэр цагаан ямбуу цамц чинь одоо надад бол сайхан шинэ цамц. Цүнх энэ тэр гэж одоотой адилхан ийм цүнх байхгүй ш дээ. Даавуун, хөх даалимбаар өнөө наанаа нэг ийм хошуутай, тэр хошуун дээр нь нэг таван хошуу хадаад. Тэгээд хөх даалимбан цүнхтэй номоо хийдэг. Тэгээд өөрснөө өнөө даавуу машиндаад ингээд үүрээд явдаг тийм даавуун цүнхтэй байсан юм. Хичээлийн хэрэглэл гэж бол одоо... эх орны дайн гараад байсан үе байхаа даа. Аегүй ховор байлаа, бид нарт харандаа гэж байхгүй. За тэгээд тугалага одоо хайлаад, тэрнийгээ давтаж цохиод тугалгаар одоо юуу, үзэг харандаа хийгээд бичиж байлаа тугалгаар, тийм. За тэгээд энэ одоо дайнд явж байгаа цэргүүд одоо ихээхэн ядарч байна. Аав, ижийдээ захиа бичье гэхэд тэр материал байхгүй, захиа бичиж чадахгүй. Таанууд одоо үзэгний иш хийж тусла, бээлий хийж тусла гэж их ярьдаг байлаа тэр үед. Ижий маань нэг ганц бээлий хийж өгнө. Бид өөрснөө үзэгний иш хийнэ гэнээ. Нэг хачин хачин юм л хийж байсан биз дээ таавал. Тэгээд одоо мөн тараагаад өгч л байсан юм даа, тийм. Одоо цэргүүдэд одоо ийм л юм туслахгүй бол таанууд одоо өөр юу туслах вэ. Одоо өөр юу өгмөөр байна гэхэд нь ердөө санаанд орох юм байхгүй. Тэгээд тийм л юм өгье гэх юм байхгүй, тэгж л байсан юм, тийм.

Цэцэгжаргал -

Таны амьдралын туршид хүүхдүүдийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Жүгдэржав -

Аан одоогийн хүүхэд бол ганган дэгжин гэж чигтэйхэн л дээ. Биднүүсийн хэрэглэж байсан юм үлгэр болоод байгаа юм. Дээд зэргийн гоё эд бол, ёстой хачин. Өө одоо ердөө энэ ардчилалынхан энэ тэр гэдэг чинь одоо ганган гэдэг нь жигтэйхэн ш дээ, тийм. Хувцас хунар, ном энэ тэр бол бүрэн хүрэлцээтэй. Сурч л чаддаг юм бол. Аа харин энэ номны хувьд бол харин нэг, бас нэг дутагдалтай юм шиг яриад байгаамаа. Тийм, тэрнээс биш өөрсөндөө бол юм унших барих энэ тэр юм бол чөлөөтэй байна аа, болсон л доо, тийм. Тэр бол хамаагүй дээрдсэн л дээ. Цүнх мүнх энэ тэр нь гоё болцгоосон. Биднүүсийг байж байхад тийм юм байж барьж үзсэнгүй, тийм.

Цэцэгжаргал -

Таныг бага байхад хүүхдүүд яаж боловсрол эзэмшиж байсан юм бэ?

Жүгдэржав -

Хуучин монгол үсэг зааж байсан юм бидэнд. Шинэ үсэг гэдгийг зааж байсан юм. Шинэ үсэг чинь хачин байсан юм аа бас. Тэгээд л өнөө юу гэхэд... маам гэж бич гэхэд л хоёр а ордог. Одоо бол маам гэхэд нэг л а орно шүү дээ, тийм. Хоёр а ороод дннгүүр нь нэг хөндлөн зурдаг. Тэгээд үсгээ, тэгээд одоо тийм маягаар, тийм дуудлагатай шинэ үсгийг анхан тэгж зааж байсан юм бидэнд. Хуучин монгол надад зааж байсан л даа анхан. Тэгэхдээ би цөөхөн сар заалгасан л даа. Муу мэднэ. Муухан уншихаас бичиж энэ тэр бол чадахгүй ээ би одоо. Хөдөө, хөдөө малчин малаа хараад л. Хүүхдүүд голдуу л хөдөө мал маллаж байсан юм даа. Тэгээд одоо бичиг үсэгтэн болгоно, тэгээд нэг бүлгэм байгуулж. Бүлгэмээр шинэ үсэг заалгаж байсан юм аа хөгшин залуугүй, тийм. Бид чинь одоо сургуулиасаа тараад зун одоо ингээд, зуныхаа амралтаар одоо тэр бүлгэмийн багш болоод хэдэн настай улсуудад энэ тэр ном зааж... одоо 35 үсгийг цээжлүүлж өөрөө нэрээ бичдэг болгож байсан юм. Нэрийг нь бичээд одоо үүнийг дуурайлгаад бич гэхээр хачин юм бичнээ, тийм. Тэгдэг байсан юм.

Цэцэгжаргал -

Тэр үед эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд сургахдаа ямархуу хандлагатай байв?

Жүгдэржав -

Хачин дургүй, ердөө жаалыгаа сургуульд суулгаж чадахгүй яршиг. Тэгээд багш нар ердөө аргагүй хөөгөөд ирэхлээр “өгөхөө байгаад одоо яахав, явуулахаас. Өнөө жаалыг маань хөөгөөд ердөө хачаан, загнаж байна ердөө. Шүүх, прокурорт өгнө ч гэх шиг. Одоо өгье л гэж хэллээ. Уг нь өгмөөргүй л байгаа юм. Энэ бид 2 юм сурах ч үгүй байх. Өглөө дөө одоо өгөөд явуулчихаас өөр яахав, өглөө л. Манай жаал сургуульд орох болоод байгаа гээд их ярьдаг байсан юм аа. Тийм. “Танай жаал чинь одоо яахав дээ сургуульд орчиохсон, номтой хүн болоо биз дээ” гээд намайг энэ тэр чинь улсууд тэгэлцдэг л байсан юм, тийм. Ер нь сургуульд оруулах их дургүй байсан юм аа. Тийм.

Цэцэгжаргал -

Та сургуульд голдуу юу сурч байсан бэ?

Жүгдэржав -

Бага ангид байхдаа яахав дээ шинэ үсгийг л одоо сураад. Шинэ үсгээ одоо юу яаж байсан. Хуучин монголыг нэг түр зуур заалгаад, тэгээд их заагаагүй. Аа шинэ үсгээ бол харин заалгаж байсаан. Тоо орж байлаа, тэрүүн дээр чинь өшөө шинэ үсэг маань орж байлаа, дэлхий байгаль энэ тэр гээд хичээл орж байсан юм аа. Газар зүй энэ тэр гээд, тийм. Нэг 4, 5 төрлийн хичээл үздэг байсан юм аа. Сургууль яахав дээ, энэ хүүхдүүдийг одоо тэгээд юм сургахын төлөө л ажиллаж байсан хойно. Сургуулийн хүн, багш нар чинь одоо их идэвхитэй ажиллаж байсан даа тэр үед харин. Хүүхдүүдээ юм сургахын төлөө заримыг нь аваад үлддэг, юм сурах муутайг нь. Өнөө орой танай жаал давтлагатай, хичээлийг нь давтуулна явуулахгүй шүү гээд эцэг, эхэд нь хэлээд. Тэдэн цагт хүрч ирж жаалыгаа аваарай гээд, тэгээд хүүхдүүдийг голцуу л авч үлдэж давтуулаад л байдаг байсан юм, тийм. Хичээл зааж байсан юм, тийм. Нэг таван ханатай гэр юм уу даа нилээн том гэр бариад тэрэн дотроо нэг сандалтай. Ийм ганц ганц сандал байхгүй ээ, үргэлж. Зүгээр нэг ийм урт нэг модон сандал байдаг шүү дээ. Тийм сандалтай. Тэгээд энэ хүүхдүүдийн ширээ гэдэг чинь энэн шиг ийм урт ширээтэй. Тэгээд энчээнээ зэрэгцээд сууцгаачихдаг тийм ширээтэй байсан юм. Модон ширээтэй, модон сандалтай, тийм. Дотуур байр нь яахав дээ. Хүүхэд бүгдэд нэг нэг модон ортой. Тэгээд хичээл нэг... жоохон жижигхэн энэ аяганы ширээ шиг тавьж өгнө дөө. Тэрэн дээр сууж хичээлээ давтдаг, даалгавраа хийдэг тийм л байсан юм, тийм. Харин дотуур байранд байхад хүүхдүүд бие биенээсээ гайгүй юм асуудаг байсан юм даа. Мэдэхгүй бол мэддэг хүүхдээсээ тоо моо, одоо юмаа асууж тэрнийгээ бас... өнөө тэрнээсээ асууж байж сурдаг байсан юм, тийм.

Цэцэгжаргал -

Сургуулиас бусад газар та боловсрол эзэмшсэн үү?

Жүгдэржав -

Үгүй ээ, үгүй. Өөр сургууль соёлд ердөө явж байгаагүй. Сургуульдаа л байж байгаад, сургуулиасаа 4-р ангийн боловсролтой болоод л гарсан, тийм.

Цэцэгжаргал -

Та дараа нь мастерийн курст явсан тухайгаа ярихгүй юу?

Жүгдэржав -

Тийм, тийм. Мастер яахав дээ, намайг гуталд ажиллаад нилээд хэдэн жил болоод... бригадын дарга гэж байсан юм. Бригадын барга би бас нилээн жил хийсэн л дээ тэсэг дотроо. Тэр бригадын дарга гэдэг чинь ажилчдынхаа цагийг бүртгэдэг, цалинг нь бичдэг байсан юм. тэгж байж би бас их юм сурсан юм аа. Тэгээд тэрэнээс чинь аегүй их юм сураад бригадынхаа даргыг гайгүй сайн хийж байна гээд. Тэгээд намайг нэг мастерийн курст явуулсан юм. Тэгээд мастерийн курст одоо 6 сар болж ирсэн дээ, тийм. Тэгээд ирээд гутлын мастер болоод, гутлын мастер болж арван хэдэн жил гутлын мастер хийлээ. Улаанбаатар хотод Цогтоо захирал гэж эмэгтэй байсан юм. Цогтоо захиралтай хэдэн хүүхнүүд янз бүрийн юм заадаг. Тэгээд л хувцас хунар оёхыг заадаг, эсгэхийг зааж өгдөг. Аа тэгээд л боловсон хувцасыг одоо яаж оёх вэ, яаж эсгэх вэ гээд тэрнийг зааж өгдөг тийм л байсан юм, тийм. Тэгээд би оёдол дээр юм оёж байгаагүй юм даа бараг. Яахав дээ тасаг цехийн төлөвлөгөө тасраад, оёдлын төлөвлөгөө тасраад ирэхийн алдад бусад тасгуудын улсуудыг хамаад аваачиж оёдол дээр оруулчихдаг байсан л даа. Та нар ямар бүслүүр машиндаж чадахгүй юу, машинтай улсууд нь машинаа аваад энэ оёдлын тасаг дээр очиж юм оёцгоо гээд л. Тэрэн дээр очиж нэг тийм жижиг сажиг юм бол бид их оёж байсан, тийм.

Цэцэгжаргал -

Таныг бага байхад кино, жүжиг гарч байсан уу?

Жүгдэржав -

За бараг л үгүй дээ. Намайг ер нь сургуульд байхад кино мино энэ тэр гэж гарч байгаагүй байхаа. Мэдэхгүй л юм байна, тийм.

Цэцэгжаргал -

Олон нийтийг хамарсан ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан бэ?

Жүгдэржав -

Яахав дээ, биднүүсийг чинь бүжиг, мүжиг заадаг байсан юмаа. Тийм, багш нар. Нэг мандолин хөгжимтэй. Өөр хөгжим байхгүй. Мандолин хөгжмөөрөө бидэнд бүжиг зааж өгдөг байсаан. Хүмүүн төрөлхтөн, задгай цагаан үүл энэ тэр гээд мандолинтай дараад. Тэрний нь аяаар биднүүс бүжиглэж байлаа, тийм.

Цэцэгжаргал -

Таны бодож байгаагаар боловсролын салбарт төр яаж нөлөөлсөн бэ?

Жүгдэржав -

Яахав дээ, төр бол одоо боловсролын талд бол одоо сайхан боловсролтой болсон л доо. Энэ улсууд бол одоо сайхан юм сураад одоо сайхан дээрдэж байгаа юм л даа уг нь, тийм. Аан социолизмын үед ч одоо сургуульд сурахад чинь одоо, сургууль... 7 төгсөөд сургуульд явж байсан юм. Манай одоо их хүү бол 7 төгсөөд автын сургуульд орж байсан юм. Тийм, автын техникийн техниккум гэдэгт орж, тэгээд автын сургуульд ороод автынхаа сургуулийг төгсөөд тэгээд автын байцаагч болж байсан юм. Цэрэгт бас яваад, цэрэгт сургуулиа төгсөж чадаагүй яваад цэргийнхээ хугацааг дуусгаж ирээд тэр сургуулиа дуусгаж байсан юм аа, тийм. Гэхдээ жилээс жил ирэх тутам л одоо энэ сургууль соёлууд олон болоод. Сургууль соёлоор бол улсууд их сайхан сурч байна л даа уг нь. Тийм, улам л сайхан болж л байна. Улам л сайхан энэ улсууд бол юм сайхан сурч байна л даа. Аа харин одоогийн байдлаар бол сургууль соёлд сураад, боловсрол эзэмшээд ямар нэгэн мэргэжилтэй болоод одоо ирээд нутагтаа, аймаг орныхоо нутагт очиж ажиллана гэхээр ажил олдохгүй. Тэгээд одоо өнөө их сургууль төгссөн улсууд энэ тэр наймаа худалдаа хийгээд л өөр одоо онц хийсэн юм байхгүй тэгж байгаа улсууд бол байна. Сургууль цэцэрлэг гэж байсан л даа. Тийм, за сургууль, цэцэрлэг яахав дээ. Цэцэрлэгт ороод цэцэрлэгээсээ одоо 7 настай юундаа... сургуульд орж байлаа. Цэцэрлэг чинь 7 нас хүртэл ажиллуулж байлаа. Тэгээд 7 нас хүрээд ирэхээр 7-той сургуульд оруулж байсан юм. Одоо 6-тай оруулдаг болоод байгаа шүү дээ, тийм. Ажлын байр гэж байхгүй. Тэгээд ажил сурж байгаад тэгээд нэг юм... өөрийнхөө одоо сурсан мэргэжлийн дагуу ч юм хийж чадахгүй. Өшөө юм хийх улс байж л байсан л даа. Ер нь тэгээд сургууль төгссөн улсууд мэргэжил эзэмшээд ирэхээрээ мэргэжлийнхээ дагуу юмаа олоод хийчихдэг л байсан юм аа. Тийм. Нэг үе давгүй л ажил хийгээд, хүүхдүүд чинь одоо цөмөөрөө ажил төрөлтэй болоод овоо л байж байсан. Одоо бол харин ажилгүй болоод тэгээд одоо өнөө бол манайханд ажилгүй хүн олон байна. Одоо ажил олдохгүй. Ажилд орьё гэхээр нас тэнцэхгүй, хөгжин байнаа, гучин хэдтэй тэнцэхгүй ээ л гэдэг юм. Одоо бол тэгдэг болсон юм байна ш дээ. Гучин хэдтэй хүн чинь одоо ид ажлын, ид ажил хийж байдаг үе байхгүй юу тийм залуухан. Тэгээд одоо өнөөх нь ажилгүй улсууд манай аймаг дээр бол олон байна харин, тийм.

Цэцэгжаргал -

Таны амьдралд хамгийн их гүн нөлөө үзүүлсэн үйл явдал юу вэ?

Жүгдэржав -

За даа гүн нөлөө үзүүлсэн хүн ч одоо ямар юм байхав дээ.

Цэцэгжаргал -

Үйл явдал?

Жүгдэржав -

Үйл явдал ч гэж юу байхав дээ. Би одоо нэг их сайн юм болсон ч юм надад байхгүй дээ. За даа одоо тэр бол ховорхон байхаа даа, тийм. Хань ижлээ нас барчихаар хүүхэд багачуултайгаа амиа хөөгөөд явах дээр амьдрал бас амьдрахад хүнд л болдог юм байна лээ л дээ, тийм. Хүүхдүүд жаахан байлаа, багацуул хүүхдээ болж өгвөл бас нэг хүний дайтай хүн болгох юм сан гэж бодоод хүүхдүүдээ хүмүүжүүлэх сэн гэж бодож мэрийж л явсан. Тэгээд одоо гэрийн маань... одоо хүүхдүүдийн маань эцэг, эх нилээн дээхэн нас барчихсан юм болохоор би ганцаараа амьдрах гэж бас нэлээд л ядаж байсан л даа, тийм. Тэгээд яахав дээ хэдэн муусайн хүүхдүүд маань одоо ажил хийгээд болж л байна л даа. Уг нь болохгүй ч болсон юм байхгүй. Цалин бага, цалин муу гэж ярьдаг юм. Тэрнээс өөр ч одоо тэгж би ажлаа дийлэхгүй, хийж чадахгүй байна ч гэхгүй болж л байх юм л даа, тийм.

Цэцэгжаргал -

Танд бусад хүмүүсээс ялгагдах ямар онцлог байна?

Жүгдэржав -

Ялгагдаад одоо тэгээд одоо бүүр тараа бараад ядарчихсан юм бол байхгүй л дээ, тийм. Хөөе... адилхан шахуу л явж байсан байх. Тэгэхдээ би норм хийгээд үйлдвэрт ажил хийж байх үедээ бол сайн ажилчин гэж явж байсаан. Харин их сайн ажилчин гэж юмны түрүүнд л одоо үг хэл л гэдэг. Одоо үг хэлэх л бол Жүгдэржавыг олж ир л гэдэг. Жүгдэржав үг хэлээрэй чи тэр хурал дээр, тэр баяр ёслолын цуглаантай болно. Тэрэн дээр үг хэлээрэй ч гэж байх магадгүй тийм мэтийн юманд бол би зөндөө явж байсаан, тийм. Тэгээд нэг хэсэг сайн ажилтай гээд бас би чинь одоо Чехсловак улсад нэг явж амарлаа бас хэд хоног. Намайг гадаадад явж амраана гэж. Тэгээд гадаадад явж нэг амарч үзлээ. Тэгээд нэг хэсэг сайхан л явж байсан л даа уг нь, тийм. Сүүлдээ л жаахан хүүхэд багацуул маань сургууль соёлд орж чадаагүй, жаахан барагтай нэг л байсан. Одоо бол давгүй л дээ яахав болж л байна, тийм. Үйлдвэрийн ажилчин гээд би чинь нэг хэсэг сайн ажилчин гээд сайн явж байсан л даа. Тийм одоо намайг засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнасан. Алтан гадас одонд нэг тодорхойлоод тэгээд тэрийг маань харин, тодохойлогдоод харин амжаагүй ээ, тийм. Аа тэгээд байгуулгаасаа бол авсан шагнал өдий төдий бий, өчнөөн төчнөөн юмнууд хүүдийтэй дүүрэн л байна лээ. Байгууллагаас бол удаа дараа шагнал бол ердөө тасралтгүй авч байсаан, тийм. Мастер болоод ч их авч байсан. Мастер болоход чинь одоо тасаг цех, үйлдвэрийн төлөвлөгөө биелүүлэх гэж нэг ажил байлаа л даа. Тэр төлөвлөгөөгөө тасалбал арга хэмжээ авхуулна. Таслахгүй байвал сайшаагдана. Тэгээд л төлөвлөгөөгөө бол одоо их сайн биелүүлдэг байсан. Их сайн мастер гэж яригдаж байлаа бас тийм. Тэгээд тасаг... төлөвлөгөөгөө сарын өмнө энэ сарынхаа төлөвлөгөөг хийчихсэн тасаг цехийн хамт олноор нь Гурван нуурын амралтанд амраана гээд л нэг болзол зарлалаа бидэнд. Тэгээд манай тасаг одоо хэдүүлээ одоо чадах ядахаараа хийж байгаад энэ сарынхаа төлөвлөгөөг бүгдийг нь хийчихье. Тэгээд хэдүүлээ бөөнөөрөө амарвал хичнээн сайхан байхав. Тэгээд хэдүүлээ бөөнөөрөө нэг сарын төлөвлөгөө хийгээд бөөнөөрөө явж амарч байлаа амралтанд. Тийм. Сайхан байсаан нэг хэсэг, тийм. Тэгээд намайг чинь одоо ажлаас маань халахгүй гэж бас их удсан юм аа. Тэтгэвэрт орчоод байхад сөөргөөн ажиллууллаад л. Тэгээд сөөргөө тэр, тэтгэврээ тогтоолгочихоод тэр сөөргөөн ажилласан жил одоо энэ хөдөлмөрийнхөө дэвтэрт бичүүлж, тэрнийгээ л оруулах юм сан гэж их боддог юм өөрөө. Тэгээд тэр маань болохгүй, орохгүй их дээр үеийн юм байна л гээд оруулахгүй л гэдэг юм. Тэгээд ороогүй л юм даа, тийм. Тэрнээс би нэг 5 жил, 6 жил орвол би нэг 30-аад жил энэ тэр ажилласан хүн байхгүй юу. 32, 33 жил ажилласан юм. Тэгээд тэрний маань одоо нэг 5, 6 жил нь ороогүй юм. Тийм, нэг хорин хэдэн жил ажилласан гээд тэтгэвэр тогтоолгогдож явдаг юм, тийм. Тэгээд тэр тэтгэвэр орчихсоноосоо хойш ажилласан жилээ оруулахсан л гэж бол би өөрөө дотроо...тэрнийг болдог бол...тийм боломж олддог бол болдоггүй юм байх даа л гэж боддог юм өөрөө. Тийм, тэгээд одоо нэг л болмооргүй л юм байх юм, таны энэ бол болохгүй байх л гэж. Би бас асууж л байсан мэддэг, чаддаг улсаас. Болохгүй байх л гэж хэлээд тэгээд ороогүй. Одоо ч хүртэл ороогүй л явдаг юм л даа. Тэгээд өгөөгүй ээ. Тэгээд яахав дээ хүн хүнд нь үйлдвэрийн чинь төлөвлөгөөг төгрөгийн тоогоор төчнөөн одоо зуун мянган төгрөгний төлөвлөгөөтэй гэхээр тэрнийгээ хүнийхээ тоонд хуваагаад өгчихдөг. Аа тэгээд ядуухан, муухан ажилтай нэгэнд нь арай цөөхөн төгрөг. Аа их сайн ажилладаг хүнд нь арай олон төгрөг тэгээд хуваагаад өгчихнө. Тэгээд тэр нь одоо жилийн төлөвлөгөө болоод. Жилийнхээ төлөвлөгөөг хуваагаад сар сард нь олгоод өгчихнө. Одоо сардаа, нэг чи төдөн төгрөгний ажил хийнэ шүү. Тэрнийгээ хийж чадахгүй бол одоо ердөө хурлаар орно шүү. Ердөө л энэ. За тэгээд л тэрнийгээ би ч дийлэхгүй юм байна их мөнгө өгч байна. Би ч дийлэхгүй юм байна гэнэ. Тэгээд цагаа болохоор хийгээд л байдаг юм л даа. Тэр үед чинь одоо яахав дээ юм ховор байлаа. Мах шөл олдохгүй, талх олдохгүй, мах олдохгүй. Тэрэнд их ядарцгааж байсаан. Тасгийхыгаа гадагш нь гаргаад мах шөлөнд нь явуулья гэхээр төлөвлөгөө тасрах гээд байдаг. Аа явуулахгүй, ажиллуулаад байя гэхээр орой очоод идэх юм байхгүй. Өнөө шөнө би одоо юу идэх юм, мах байхгүй хоолгүй, талхгүй. Талхийг маань тэгвэл таанууд олоод өг гэнэ. Тэгээд би чинь одоо бөөнгөөр нь, бүгдээрэнг нь ингээд бөөн захиалга өгөөд, бөөнөөр нь захиалга өгөөд танайхаас юм авья гэхээр өгдөг байсан юмаа. Тэгж бөөнөөр нь захиалга аваад хонины мах энэ тэрийг чинь бүхлээр нь аваад, авч ирээд одоо жижиглээд одоо жоохоон болгоод. Тэгээд хилтэй, хиллээд тэгээд махныхаа хирээр тэгээд хуваагаад өгдөг байлаа. Тийм, тэгж д нэг тийм. Ер нь үйлдвэрийн ажил чинь их хэцүү л дээ, айхтар. Дандаа одоо энэ амьдрал хүндтэй тийм улсууд чинь ажилладаг болохоор идэж уух юмнаас өгсүүлээд, өөрсдөө хувийн бэлтгэл муутай байхаар хэцүү байдаг юм билээ. Тийм, яахав дээ зүгээр нэг энгийн нэг ажилчин малчин ч юм уу, хөдөөний нэг тийм юм хүрч ирээд л үйлдвэрт ажилд орно л гэнэ. Тэр чинь тийм. тэгээд одоо үйлдвэрийн ажлыг нь, нормыг нь ... нормт цаг нь.. юу нь төгрөг... юу нь гүйцэтгэл мөнгө нь жаахан байсан юм л даа. Тэгээд цалин муу авдаг. Гутлын юу бол, ажилчид бол цалин сайтай. Оёдлынхон бол их муу гэж ярьдаг байсан юм, тийм. Тэгээд бэрхшээлтэй юм зөндөө л гарна. Голцуу л хүүхнүүд байдаг болохоор нялх хүүхэдтэй жирэмсэн боллоо, декрет авлаа л гэнэ. Тэрний оронд одоо хүн хэрэгтэй. Одоо авалгүй бол болохгүй л болно доо. Тэр чинь одоо олон сараар одоо гэртээ суух болохлоор. Аа их явдалтай. Өвчтэй, зовлонтой үхэл зовлон болно ажилтай л даа тэр үед ч бас их явдалтай. Тийм. За тэгээд төлөвлөгөөгөө биелүүлбэл биелүүлсэн мэдээгээ гаргаж өгнө. Биелүүлээгүй бол биелүүлээгүй мэдээгээ гаргаж өгнө. Төлөвлөгөө яагаад тасалсан... тэгээд л намын гишүүн гээд хурлаар оруулна даа. Тийм, яагаад төлөвлөгөө тасалсан чи. Биелэх ёстой юмыг хийсэнгүй байна. Цаг ашиглаж чадсангүй гээд л. Биднүүсийг тэгээд л загнадаг байлаа. Тийм. 1972 онд намд элссээн. Тийм. 1972 гэдэг чинь одоо би 20 гаруй, 30-аад жил болж байгаа байхаа одоо. Тийм. Тэгээд энэ намд ор гээд л. Би чинь одоо намд ороход намын даалгаврыг биелүүлж чадахгүй байх. Намын даалгавар их айхтар, намын дүрмийн цөмийг нь судалж чадахгүй гээд нэг хэсэг орохгүй л явсан л даа. Тэгээд гэр бүлийн маань хүн намын гишүүн хүн байсан юм. Манай тэр өвгөн бол хөдөө суманд намын үүрийн дарга энэ тэр нилээн хэдэн жил хийсэн. Би бас бага залуухан байхдаа хөдөө суманд ажилгүй байсан л даа нэг хэсэг тэгэхэд. Тийм. Нөхрийгөө ажилтай болохоор тэрнийхээ хэдэн төгрөгийг идэж уугаад. Би өөрөө ажилгүй дагаад явдаг байлаа, тийм. Тэгээд сүүлд одоо ер нь ажил л хийх юм сан гэж бодогдоод. Ямар нэгэн газар ажил хийх юм сан. Ажилгүй байх шиг муухай юм байхгүй. Энэ ажилтай улсууд ёстой сайхан харагдах юм гээд л. Тэгээд л нэг өнөө гэр бүлийн маань хүн л тэгнэ “чи энэ хэдэн жаалыгаа жаахан торнисон хойно ажлаа ярь. Одоогоос ингэж ажил яриад яахав”. “Яадаг юм улсууд ажилтай... улсууд одоо хүүхэдтэй улсууд ажил хийгээд болоод л байх юм. Би болоод байхгүй яадаг юм. Ажилд л орно”. Тэгээд хүнсний үйлдвэрт бас орьё гэж нэг яасан орон тоо байхгүй гээд авсангүй. Тэгээд энэ нийтийн ахуйн үйлчилгээнд орьё гэсэн чинь нийтийн ахуй үйлчилгээ бас нэг дүрэмтэй, ном өгдөг байсан юм. Энийг судлаад, энийг ойлгосон хүн бол одоо ахуйн үйлчилгээнд орж болно гээд дарга дээр нь орсон чинь. За чи энэ номыг судлаад ирээрэй, тэгээд чамаас шалгалт авна. Тэнцвэл чамайг авна, хурлаар оруулна. Бүх ажилчдын хурлаар орж би энэ үйлдвэрт орж байсан юм. Тэгж анх ажилд орсон юм, тийм.

Цэцэгжаргал -

За сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.