Odgerel

Basic information
Interviewee ID: 990578
Name: Odgerel
Parent's name: Luvsandorj
Ovog: Urianhad
Sex: f
Year of Birth: 1938
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired / Tsenhermandal sum Party secretary
Belief: Buddhist
Born in: Tsenhermandal sum, Hentii aimag
Lives in: Herlen sum (or part of UB), Hentii aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
democracy
privatization
environment
authority
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
privatization
Party member
democracy
nature and environment
boss-worker relations
intelligentsia
darga
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Цэцэгжаргал -
Та өөрийнхөө амьдралын замналын талаар танилцуулна уу?
Одгэрэл -
За тэгэхээр би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар бригадад төрсөн хүн. Аа тэгээд миний аав Лувсандорж гэж Нугаарын сайхан тухтай, тухайн үедээ дээр үед нэгдэлжих хөдөлгөөнд ороогүй байх үедээ бас зүгээр дунд зэргийн чинээлэг амьдралтай тийм айл байсан. Аав маань анчин хүн байсан юмаа, бас одоо ан агнадаг. Ээж маань бол жирийн л нэг сайхан малчин эмэгтэй. Бас нилээн тийм үйлэнд уран, нарийн ийм 2 хүн байсан. Тэгээд эхээс 6-уулаа байгаад 3 охин нь л үдсэн. Тэгээд 3 зхшины одоо 2 нь үлдээд байгаа. Одоо бол би 73 настай, бар жилтэй. Тэгээд манай эгч бол надаас...76 настай ингээд бид 2. Тэгээд нэг тэр Багануурт байж байдаг, би энд ингээд. Тэгээд багаасаа наснаасаа эцэг эхийн гар дээр байж байгаад Цэнхэрмандал сумынхаа бага сургуульд 1949 онд ороод, тэгээд улмаар Хэнтий аймгийн энэ 10 жилийн сургуульд ороод. Тэгээд 10 жилийн сургуулийн 7-р анги... тэр үед чинь 1955 онд төгсөөд. 7 анги төгсөх мөртлөө Дорнодын багшийн сургуульд орчсон юм аа. Дорнодод, тэгээд Дорнодын багшийн сургуульд очоод 4 жил багшийн сургуульд суралцаад бага ангийн багш болоод эргэж ирээд энэ аймагт 2 жил багшлаад, Норовлинд 2 жил багшлаад, Цэнхэрмандалд 3 жил багшлаад ингээд 7 жил багшилж байтал... яахав багшийн ажил сайн хийгээд бас тэр хооронд бас нэг 3 сарын гэр ахуйн багшийн тийм курст яваад хотруу. Тэгээд Цэнхэрмандалд дунд ангид гэр ахуй заагаад, бага ангид хичээлээ заагаад байж байтал чинь 1966 онд юу яадаг юм, “намд элс” гээд тэгээд МАХН-д элсээд. Тэгээд байж байтал, ер нь нам үүрийн орлогч бол, одоо орлогч дарга бол гэдэг юм. Юу ч мэдэхгүй одоо ийм ерөөсөө А, Б-гүй л хүн одоо тэгээд намын даалгавар учраас орлогчоор ажиллаж байгаа учраас тэгээд тэрийг нь хийх болоод. Тэгээд байж байтал “намын дээдэд шалгалт өг” гэдэг юм. Тэгээд уалгалт өгөөд, тэгээд намын дээд сургуульд 1968 онд ороод 4 жил суралцаад 1972 онд төгсч ирээд энэ Жаргалтхаан суманд нам үүрийн даргаар анхныхаа... тэгээд энд 7 жил ажиллачихаад одоо дадлага туршлагатай болсон, бүр тэр том Батноров суманд одоо их 135000 малтай том нэгдэл байгаа тэрэнд оч гээд. Тэнд 10 жил болоод. Сургуульд явахынхаа өмнө 3 жил одоо намын үүрийн орлогч... 2 жил гаран хийчихээд тэгээд ингээд 19 жил үндсэндээ намын байгууллагад ажиллаад. Тэгээд 1990 онд тэтгэвэртээ гарлаа даа. Тийм, Батноровоосоо шууд гарч байгаа юм. Тэгээд 1990 онд ч ардчилал болоод одоо бас юу яагаад. Бид нар чинь, тэрний өмнө 50 нас хүрээд өнөө 4 хүүхэдтэй гэдгээрээ би тэтгэвэрт гараад. Тэгээд гараад аймаг дээр ирээд... бас ирчихээд байж байтал намын хороондоо үүдэнд одоо жижүүр хийнэ үү гээд. Тэгээд тэнд бас 3 жил ч хийгээд жижүүр. Энэ нийтийн ахуй үйлчилгээнд бас нэг цехийн мастер хийж өгөөч гээд тэнд бас нэг 3 жил хийчихээд....тэгээд байж байтал аймгийн дарга, тэр үеийн аймгийн дарга байсан Насан-очир дарга нэг өдөр дуудаад “Одгэрэл гуайг одоо 19 жил эмэгтэй хүнийг хөдөө хүнд, хөдөө аж ахуйн нүсэр ажил дээр байлгасан аймгийн төвд чинь одоо байр олдодгүй юм ш дээ. Одоо энэ миний байж байгаа байр... орос мэргэжилтэн байж байгаад явлаа. Тэгээд таньд энэ 2 өрөө байрны түлхүүрийг гардуулж өгье, та тэндээ амьдраарай” гэж. Тэгээд одоо нүүгээд ирчихсэн, охиныдоо нэг.. охин маань ч бас нэг байран байхгүй нэг юмтай л хэдүүлээ шаваацалдаж байсан. Энэ өрөөг яагаад тэгээд энэ 2 өрөөнд амьдраад л байж байтал манай хүү, бага хүү цэрэгээс ирээд. Тэгээд тэр хойно энэ нэг задгай гэр хороололд ирэх мөртлөө... өөрөө барилгын мэргэжилтэй, 2 байшин бариад. Тэгээд бид хэд тэндээ суугаад, худаг мудаг, гараж маражтай. Тэндээ амьдрарч байгаад, тэгээд манай охин хүргэн 2 энэ байрандаа байж байгаад тэгээд л 2001онд “ээж одоо, ээжийг одоо настай боллоо. Байранд одоо нүүрс түлээтэй харьцуулж, ус мустай байлгах хэцүү байна. Та өөрийнхөө, таны унаган байр. Таньд өгсөн үндсэн хөрөнгө юм чинь та эндээ ор” гээд энийг маань засуулж өгөөд, энд оруулаад. Тэгээд тэрнээсээ хойш эндээ амьдарч байна. Тэгээд одоо би өөрийнхөө бага хүү, бэртэйгээ, тэгээд нэг бага хүүгийн нэг хүү 9-р ангийн хүү ингээд бид хэд энд амьдардаг юм, энд нь. Тэгээд манай бага хүү бол барилгын засал чиглэлийн юутай, жолооч. Цэргээс ирээд... цэрэгт байхыгаа...цэрэгт 3 жил явсан. Тэгээд жолооч молооч. Тэр мэрэгжлийнхээ дагуу жаахан усны аж ахуйд ажиллаж байснаа сүүлдээ бас барилгын мэргэжлийн ажил хийе гээд. Тэгээд тэрүүгээрээ дагнаад одоо Улаанбаатар хотод тэр шувуун фабрикын тэнд ажиллаж байгаа юм байналээ. Тийм, тиймэрхүү ажилтай. За би одоо бол ингээд эндээ бас аймгийн ахмадын хорооны тэргүүлэгч, за тэгээд энд тэнд бас нэг юм хум ингээд юу... нийтлэг юм байвал тэрэнд оролцно. Тийм, одоо энэ нэг мянган ээжийн юунд оролцлоо. Тэгээд тэрийг бас зохион байгуулалцаад өгөөч энээ тэрээ гээд, тэгээд тэрэнд оролцоод байж байна. Ер нь энэ тэнд зохиогдож байгаа юманд... баг дээрээ бол манай багийнхан ахмадууд чинь одоо сар бүрийн 26-нд бүх Хэрлэн сумын 6 баг өдөрлөг мөдөрлөг хийдэг тэнд бас оролцно. Тиймэрхүү юмнууд хийгээд одоо яахав. Тэгээд аймгийн засаг даргын дэрэгдэх зөвлөлийн гишүүн гээд. Тэрэнд бас нэг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, олон газар ажиллаж байсан болохоор бас зөвлөгчөөр нэг 11 хүн ажилладаг юм. Тэрний тоонд ороод, бас хөдөө аж ахуйд ажилласных ор гэвэл тэгээд ороод байж байгаа. Тийм. За энэ дээр бас миний нэг охин байдаг юм. Энэ Цэн трейд гээд өөрөө дэлгүүртэй, хувиараа байсан. Саяхан халамжийн дарга болж гэнээ. Тийм, тэгээд их сургуулийн бараа судлалын анги төгссөн. Дараа нь Худалдааны эдийн засгийн юу юмуу төгсөөд одоо энд мэргэжсэн нягтлан бодохын ч гэлүү. Ер нь л төрөл бүрийн л юм суралцаж байгаад төгссөн. Тэгээд одоо энд ажиллаж байгаа юм. Тэгээд тэд нарыгаа бараадас хийгээд тэгээд эндээ. Энэ хүү маань хөдөө... өөр газар явж ажил хийж байна. Тэгээд би бол яахав тэтгэвэрээрээ л, хүүтэйгээ... жаахан ач хүүтэйгээ 2 лаа. Тэтгэвэр яахав сард 120000 авдаг юм. Тийм, харьцангуйгаар бас нөгөөх ажиллаж, тэр үеийн ажиллаж байсан улсуудыг бодох юм бол бага л орсон байгаа юм. Гэхдээ бол надад бол тэр чинь их л мөнгө л дөө. Юу яагаад тийм бага оров гэхээрээ нөгөө олон хүүхдээрээ гарчихсан болоод, тэгээд сүүлд ажилласан юмнууд нь орохгүй болчихсон. Тийм учраас ажилласан жил нь дөнгөж 24 жил болоод тэгээд тэтгэвэр.... харин ч одоо 1000 хэдэн цаасны цалинтай байсан учраас өндөр тогтоогдсон учраас тийм гарч байгаа юм байнаа. Тэгээд дажгүй ээ одоо боломжийн одоо ингээд л амьдарч байна.
Цэцэгжаргал -
Та чинь 1990 оны ардчилалын үед тэтгэвэртээ гарч байсан юм уу?
Одгэрэл -
Гарчихсан бүр. Гараад ирчихсэн, ажил мажлаа өгөөд. Бүүр гараад бүр эндээ нүүгээд ирчихсэн байсан.
Цэцэгжаргал -
Тэр үеийн хүмүүс ардчилалын талаарх мэдээллийг хаанаас авч байсан бэ?
Одгэрэл -
Үгүй одоо нөгөө л нэг ардчилалын нэг хэсэг хүүхдүүд гараад л, одоо манай намын төв хороо энэ тэр нөгөө нэг шууд тэд нарыг дэмжээд л нөгөө ажил төрлөө өгөөд л ингэхээс эхлээд л одоо яг л тэгж эхэлж гарлаа ш дээ. Тэр үед чинь бас манай энд ардчилалыг дэмждэг залуучууд, маний үеийн хөгшин ч юмнууд одоо байж л байсан. Тэгээд л ер нь дэм дэмээ аваад л гарч байгаа нь тэр дээ. Тийм, тэр 1990 онд.
Цэцэгжаргал -
Тэр үед таны амьдрал ямархуу байсан бэ?
Одгэрэл -
Одоо л нөгөө картын бараатай. Тийм, картын бараатай, тэгээд цалин тэтгэвэр маань тэр үед би бол 15000 авдаг байсан. Тэгж байгаад л нөгөө хэсэг хэсгээр нь жаахан нэмсээр нэмсээр, хувилж нэмсээр байгаад л сая тийм хүрч байгаа шдээ. Тэгээгүй 15000-ийг аваад....гэхдээ би бол манай энэ охин энэ тэр нөгөө дэлгүүр хоршоотой байсан болоод...тэгээд би тэр дэлгүүрт нь бас тэр үед нас арай ч гайгүй байж. Тэгээд юу яаж... ТҮЦ, мүцэнд нь суугаад байсан л даа. Тийм, тэгж байгаад өөрийнхөө юунд бол .... аа маний үеийн тэр үеийн улсууд бол эхлэхэд нь бол хүнд л байсан л даа. Аа миний хувьд бол яахав, хүүхэд багачуудаа түшээд дажгүй. Миний нэг охин тэгэхэд татварын дарга хийдаг юм. Тэгээд хөдөө талаас саяийн энэ хүргэний авгай нь. Тэгээд миний идэш хоолыг бол эд нар жилдээ... “та бол хөдөө аж ахуйн нэгдэлд одоо балан цалангаар нь өөрөө бас дураараа идэш хоолоо идэж, өөрийн гар дээр кг-ын маханд явдаггүй байсан. Таныг бол одоо үхэн үхтэл кг-ын мах авхуулахгүй” гээд л одоо идэш хоолыг минь авч ирээд өгчихдөг юм. Аа энд байдаг нь бол будаа, гурилаа ав гээд хангалтаа авч байгаа юм шиг л сард очоод л би чинь бок, саван, будаа гурил, цай майгаа тэдний дэлгүүрээс авчихна. Тэгээд одоо зөвхөн өөрийнхөө тэтгэврийн мөнгийг ол энэ одоо энэ халаалт, энэ юу гэрэл гэгээ энэ юмандаа төлөөд. Тэгээд яахав дээ. Тэгээд тухайн үед одоо энэ эмчилгээ, дамчилгаа амралт сувилалд энэ тэрд явах бол одоо энэ охин л юм хум гаргаад л өгчихнө. Хичнээн... одоо энэ өвдөг хөл муу. Тэгээд л одоо өнөө яс мас ургаад л хичнээн л юм, хэдэн саяаар нь үрсэн дээ. Тэгээд л дээрдэхгүй, ясны бүр заяахын тийм юм чинь тэрээхэн үедээ 2 сар гайгүй байж байгаад дахиад л өвчин нь хөдлөөд л тэгээд л. Одоо тийм тавилантай гэдэг шиг л одоо тэгээд зөрөөд л эднүүдээсээ хэрэглээд л ингээд байна.
Цэцэгжаргал -
Ардчилалын үйл явц таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?
Одгэрэл -
Үгүй ээ ер нь яах вээ хөөрхий. Ардчилал чинь уг нь гарч ирээд бас яахав дээ бас энэ шашин шүтлэг чинь ил боллоо нэгээр. Хоёроор би ч бол хувьсгалт намын хүн байсан болохоороо шашны талаар аягүй муу байсан. Одоо л могой газрынхаа өнгөөр гэгчээр энэ дүйцсэн хурлууд, энэ сарын юманд яваад байдаг болж байна. Аан ардчилал гарсан буянаар бол энэ юм чөлөөтэй болоод. Эрх чөлөөтэй, улсууд бол хэлэх үгээ хэлж, ордог газраа ороод ингээд эмээдэг тийм юм үеийн юм бол байхгүй болж. Чөлөөтэй хүн ... нэг бодлын тийм байгаа юм. Аан харин нөгөө бодлын бол эрх чөлөөгөө хэтрүүлээд байна л даа бас. Дэндүү эрх чөлөө гэдэг. Тэгээд үүргээ одоо бас ойлгох нь муутай болчихоод. Хүмсүүд бол хүний... хүнийг аа би эрх чөлөөтэй хүн гээд хүний тавьсан, одоо ахмад улс ч гэдэг юм уу дарга цэргийн үүрэг даалгаврыг хүлээж тогтоож авч, тэрийг хэрэгжүүлэх ажил их муу байдаг болоод байхгүй юу.
Цэцэгжаргал -
Анх ардчилал гарч байхад ардчилал таны амьдралыг яаж өөрчлөх бол юу болох бол гэж бодож байсан?
Одгэрэл -
Одоо ингээд л бодоод, нэг л хачин эргэлт гарах нь л гарлаа. Чухам одоо ингээд одоо энэ.... лав л одоо энэ бараа, одоо дэлгүүр энэ бүх юман дээр л... одоо юу ч гэсэн хүнд одоо хүний нүдэнд харагдах ийм юмнууд л ил тод гарч, элбэг дэлбэг л байх юм байна даа гэсэн ойлголттой л байсан л даа уг нь тийм. Тэгээд тийм ч ойлгоцтой, тийм юм бас л байгаагүй биш байсан. Аа гэхдээ тэгээд тэр нь сүүлдээ хэлсэндээ хүрэхгүй бас юмнууд их байгаад. Тэгээд тэр олон хүн чинь энэ одоо албан тушаалд гарч байгаа улс чинь, олон аавын хүүхдүүд дотор чинь сайн сэтгээд нэг юмыг шулуунаар нь явуулах гэж байгаа нэг хэсэг байхад. Дундуур нь нөгөө хэсэг нь бас татаад тэрнийг нь хойш татаад. Тэрний юмыг нь... хэлсэн юмыг нь одоо бөх ажил болгохгүй, хоосон амлаад бусдад буруу харагдаад байх энэ тэр юс гараад байгаа учраас л тийм зөрчил гар байна л гэж би ойлгож байгаа.
Цэцэгжаргал -
Ардчилалын үйл явцад эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаатай оролцсон болов уу?
Одгэрэл -
Эмэгтэйчүүд л илүү бас дийлэнхүү орж байсан юм шүү ер нь. Тийн, бас дэмжиж энэ тэр. Бас эмэгтэй улсууд чинь ялангуяа эмэгтэй улсууд бол бас хүний нийгмийн идэвхи сайтай. Ер нь бас л арай л .... эрэгтэйчүүдийг ч одоо сайн нь сайн л даа. Гэхдээ арай л донгиодуу, юм тоохгүй, тоомсоргүй. Аа эмэгтэйчүүд бол, эмэгтэй хүн бол нэг одоо тэр тайлбарласан... утга санаа ийм юутай юм шүү гэж утга учрыг нь ойлгуулсан ажлын юугаар болвол, тэрнийг одоо хөөцөлдөхийн төлөө... тэр гэр оронд одоо тэрийг хэрэгжүүлэхэд бол эмэгтэй хүний оролцоо л их байгаа ш дээ. Тийм, байсан. Гэр дотроо бол хэдэн хэсэг л болоод байгаа ш дээ улсууд чинь. Тэгээд хувьсгалт намын юу нь... намын байгууллагын ажил одоо болвол ер нь аль аль нь хүн... сайн л хийдэг хүн бол баймаар л байна л даа. Тийм сайн, аргагүй нэг нийгмээ гэж бодсон. Одоо чинь ер нь бас л улсууд нь чинь нээрээ ер нь итгэхэд итгэл даах муутай л болоод байх юм байна ш дээ энэ удирдах улсууд чинь. Тийм.
Цэцэгжаргал -
Эрэгтэй, эмэгтэй хүмүүст ардчилал өөрөөр нөлөөлсөн үү?
Одгэрэл -
Нөлөөлсөн.
Цэцэгжаргал -
Ямар нөлөө үзүүлэв?
Одгэрэл -
За яагаад, ямар нөлөөлж байна вэ гэвэл энэ одоо дэндүү их эрхтэй болсон гэж архи дарс хавтгайрсан. Тийм, сахилга бат их муужирсаан. Тэрнээсээ болоод гэр бүлийн дотор үр хүүхдийн зөрчил, хүүхдийн хүмүүжил бас муудаж байнаа. Хүүхэд ерөөсөө хүнээс үг сонсохоо байсан одоо энэ сургуулийн хүүхдүүд. Тэр юуных уу гэхээр чөлөөтэй байнаа, эрх мэдэлтэй байнаа гэдэг тийм юугаар. Бид одоо ерөөсөө эрхээ мэддэг, одоо тэр социализмын үеийнх шиг тийм байхгүй, хүнээс бол тийм байхгүй. Бид өөрөө өөрийгөө мэдэж жолоодох болсоон гэх жишээтэй тийм байдаг байхгүй юу.
Цэцэгжаргал -
Эмэгтэйчүүдэд ардчилал яаж нөлөөлсөн?
Одгэрэл -
Эмэгтэйчүүд ч гэсэн, залуу эмэгтэйчүүд бол бас л эрх чөлөөтэй болж байна. Ийшээ, одоо ер нь бас гэр орно авч явахын тулд одоо тэр айлыг авч явахын тулд эмэгтэй улсууд их хөдөлж явж байна ш дээ. Одоо наймаанд явж, одоо нийгмийн юунд эмэгтэйчүүд нь их. Тийм учраас эмэгтэйчүүдээ оруулчихаад цаана нь эрэгтэйчүүд сул чөлөөтэй, тэдний олсон мөнгөөр л байх жишээтэй байх гэж байна. Энэ бас өрөөсгөл талтай юмаа. Тэгээгүй зарим нийтээрээ гэр бүлээрээ бас юм хийгээд, өөрийгөө тэгээд зохих хэмжээгээр одоо байж байгаа улсууд бол хөдөлж, гэр орноо тохижуулаад бас нэг үйлдвэрлэл явуулаад зохих хэмжээний юутай улс бас байна л даа. Тэгэхдээ л ер нь дийлэнхи хэсэг нь ер нь одоо тэр эмэгтэйчүүд л нэг юм залгуулж байна ш дээ, тийм.
Цэцэгжаргал -
Ардчилалын дараа өмч хувьчлал гээд явсан. Тэр өмч хувьчлалыг ер нь анх яаж зарласан юм бэ?
Одгэрэл -
Үгүй одоо тэгээд л ерөөсөө л өмч хувьчилж байгаа нь энэ гээд л малыг малчдад гээд л одоо нэгдлийн өнөө юутай, нэгдэлд байсан юмнуудыг чинь бүгдийг нь малчдад өгчихсөн чинь малчид чинь... Харин тэрэн дээр бол нэг л алдсан гэж боддог юм. Яагаад вэ гэвэл одоо дандаа нөгөө нэгдлийн гар хараад, бэлэн одоо нэгдэл одоо тэр чинь.... одоо бол энэ хөдөөгийн дарга нар, багийн дарга нар энэ тэр бол малчидтай харьцахгүй байгаа ш дээ. Аа мань бол ердөө тэр л хаа байгаа... суурь хаана байна уу, малчид хаана байна уу отроор явж байгаа газар тэнд л очино. Хадлан хаана хадаж байна тэнд л байна. Төл хаана бойжуулж байна тэнд л байна. Бид бол тэр үйлдвэрлэлийн тийм юманд. Тэгээд ч одоо малчидтайгаа харьцдаг учраас одоо манайх нэг тийшээ нүүмээр байна, одоо манайд нэг тийм юм хэрэгтэй байна гэдгийгээ... тэгээд нэгдэл тэрийг нь одоо яаж /хангаж/ өгч байсан. Гэнэтхэн тийм юм байхгүй, нэгдэл чинь хашаа... нэгдэл чинь бүх юмыг нь одоо тэр хашаа байвал одоо бүр пиг битүү болгоод л. Ажилчдаар суботникоор одоо энээ тэрээ энэ шиф миф гээд л тэр хашаа машаа, худаг гаргаад л ингээд өгч байхад. Одоо бол тийм юм байхгүй учраас тийм цулгай газар малаа авчихсан болохоор улсууд бол үнэндээ тэр мал, мал аж ахуй маллах маллагааны талаар их дутагдалтай болж. Аа бааз арга хэмжээ нь муудаж байна, материаллаг бааз нь. Тийм учраас одоо цаашаа явахад хэцүү. Овсгоотой нэг нь хэсэг юутай. Одоо л харин сүүлийн үед би ингээд хараад байж байхад 2005 оноос л хойш л ер нь энэ малчид нэг одоо л нэг учраа олж байх шиг байна. Хоршиж, хоорондоо одоо хамаатан садангаараа, мөн нэг туслах малчин гээд аваад. Тэрнийгээ малаас нь мал өгөөд, цалин гэж нэг их юм байхгүй ч мал өгөхөөр нь мал нь өсөөд энэ тэр. Тэгээд тэрийгээ байлгаад байх энэ тэр ийм хорших ажиллагаа яваад. Тэр хоршино гэдэг чинь л анхан нэгдэл гэж байгаад л нэгдэл ямар бүгдээрээ нэгдлийн нийгмийн байсан юмыг л эргэж яаж байна гэсэн үг биз дээ ер нь л. Тийм.
Цэцэгжаргал -
Анх хувьчлалийн талаарх мэдээ мэдээллийг анх хаанаас яаж ойлгуулж байсан?
Одгэрэл -
Одоо ингээд л хувьчлал явагдлаа. Малчдад малыг нь өгнө. Аа тэгээд энэ нөгөө нэг цэнхэр карт март тэрийг чинь өгөөд л. Одоо энэ олон үйлдвэрүүд дээрээс та нар тийм юмаа авна энэ тэр гээд. Одоо тэрийгээ аваагүй хэлмэгдсэн, тэрнийгээ цэнхэр карт, ягаан карт энэ тэр юмнуудаа тэрнээсээ авч чадалгүй үлдээд байгаа улсууд одоо зөндөө байгаа ш дээ. Тэгээд өөрөө өв хөрөнгөгүй болчихсон. Гэнэтхэн тэрийг дуулаад л ердөө баахан сайхан юм болох юм байна гээд л юмаа хамж өгөөд л одоо тэгээд өгчихөөд байж байгаа. Тэр бас хэтэрхий айхтар юм болсон, тийм.
Цэцэгжаргал -
Танай нутагт анх үйлдвэрүүдийг, малыг хэрхэн өмчилсөн бэ, та тэрний талаар ярихгүй юу?
Одгэрэл -
Малыг ч... одоо үйлдвэрийн газрууд бол хувьчилагдлаа гээд л эд нар чинь өөр хотын, том том юунуудтай нэгдэж байна л гээд л. Одоо энэ гурилын үйлдвэр л гэхэд чинь одоо хичнээн сайхан юм явуулж байсан. Одоо тэгээд л хувьчилаад л, нэг хүнд очоод л тэгээд л тэр нь нөгөө улсын биш болчихоороо тэгээд ажилгүй, үйлдвэрлэл явуулахгүй. Комбинат гэхэд л одоо хачин сайхан, бас л олон цех мехтэй үйлдвэрийн хүнсний комбинат гэж ийм юм байсан. Байхгүй, хэдэн хоосон байшин үлдээд. Харин сүүлд тэнд ажиллаж байсан нэг технологич нэг хэсэг хүмүүсүүд л тэрийг додомдож, тэрний суурин дээр л юм байгуулж байх жишээтэй л байна ш дээ. Тийм, за миний мэдэхийн энэ гурил тэжээлийн үйлдвэр, одоо энэ хүнсний үйлдвэр аль овоо л ... одоо нийтийн ахуй үйлчилгээ гэж нээх олон хүнийг хамарсан тэр сайхан юунууд одоо ор байхгүй. Одоо бол юу ч байхгүй тэр бол. Одоо холбооны салбар ч гэсэн бас л хувьчлагдаж очоод л одоо хомс. Хэсэг хэсэг жоохон юманд л, одоо юу ч болоод байгаа юм. Энэ нь манайх тэр нь хүнийх л гээд л нэг хэсэг тийм л юмтай болох жишээтэй байна. Үйлдвэрийн газрууд ийм байгаа юм. Аан малчдынхыг бол шууд одоо нэгдэлжих хөдөлгөөн болоод /хувьчлал/ л нэгдэлд ажиллаж байсан улсдаа юмаа хуваарилаад л. Маньд хүртэл манай нэгдлийнхэн чинь очих учиртай, анх малаа нийгэмчилж байсан улсууд гэх мөртөө 12 хонь, 4 үхэр, 2 адуу энэ тэр ингээд хувиарлаад тэр Цэнхэрмандалаас өгч байгаа юм. Гэх мэтчилэнгээр бас улсууддаа, ажиллаж байсан улсууд энэ тэртээ, бас унаган нэгдлийн гишүүддээ энэ тэрдээ бол өгсөн л болсон. Тэгээд тэрнээсээ үүдээд овсгоотой нэг нь тэрийгээ төлжүүлээд малжуулаад авч байгаа юм. Байхгүй нэг нь тэгээд мөрийтэй тоглоод тэрнийхээ хөрөнгөд өгөөд л дуусч байгаа ш дээ тэр юмнуудаа.
Цэцэгжаргал -
Үйлдвэр аж ахуйн газруудыг хүмүүс яаж хувьчилж авч байсан бэ?
Одгэрэл -
Сүүлд л одоо бүр ажиллаж байсан үндсэн ажилтангууд нь бүр нөгөө үйлдвэрийн газар ердөө ажиллах юугүй болоход л дотроосоо нэг хэдэн хүмсүүд тэрийгээ авч байгаа даа, авсан даа. Хүнсний үйлдвэр гэхэд л цөөрсөөр цөөрсөөр, багассаар багассаар тэр чинь 50, 60, 70-аад ажилчинтай байснаас цех тасгууд нь хассаар хассаар, яг юун дээрээ дагнаж үлдэх юм боов талхан дэээрээ үлдэх үү, нэг архин дээр үлдэх үү гэдгийг нь ингэж л. Тэгээд тэр үлдсэн хэсэг нь л хожиж тэрнийгээ авч байгаа л болтой байна лээ л дээ, тийм.
Цэцэгжаргал -
Ямар нэгэн төлбөр төлж авсан уу, төлөхгүй авсан уу?
Одгэрэл -
Цэнхэр карт оруулж авч байна гэсэн. Тийм, нөгөө нэг хувьчлалын...тэр цэнхэр, карт ягаан карт энэ тэрээ оруулаад авч байгаа юм тэрнийг чинь. Тийм, тэднүүдээр.
Цэцэгжаргал -
Хувьчлалын дараа хүмүүсийн өдөр тутмын амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
Одгэрэл -
За яахав дээ, тухайхан үедээ бол болж байгаа мэт л байсан байх. Тэрнээс биш яг... тэгэхдээ тэр чинь тэрийгээ үйлдвэрлэлээ явуулах гэхэд одоо ердөө аягүй доголдож юм нь дутагдалтай байж байгаад л. Тэгээд л шимэгдсээр шимэгдсээр л одоо байхгүй болж байгаа нь тэр байхгүй юу. Сүүлдээ юмаа өөрөө, нөгөөх юугаа нөхөж чадахгүй...зарлагаа... олсон зарлагаа гаргаад, зарлага нь орлогоо нөхөж чадахгүй байсаар байгаад л тэгээд үндсэндээ л тэгээд үрэн таран болоод л. Тэгээд ерөөсөө нэг хоосон сав. Тэгээд жоохон юмтай, хажуу хавиргандаа овсгоотой байсан нэг нь байшин барилгыг нь 200 хэдэн мянга гэдэг муу, 150 мянга ч гэдэг юмуу тэгж аваад, тэрэн дээрээ түшиглээд л юм хийж байх жишээтэй. Одоо манай энэ “Хөвчийн жонон”-гийнх болвол тэр технологич байсан Жононгийн... Оросод бүр Арменд 6 сараар төгссөн Дэлгэрмөрөн гэдэг хүүхэн, тэр л одоо энэ нөхөртэйгээ энэ хүнсний үйлдвэрийн суурин дээр “Хөвчийн Жонон” гээд л одоо энэ баар маар, талх бүх төрлийн юм явуулдаг ийм болоод. Ер нь л бараг нэг хүнсний үйлдвэрийг төлөөлөөд л гараад ирсэн. Аа тэрний дарга цэрэг явсан өөр улсууд бол тэгээд л байхгүй. Ердөө нэг ганц нэгхэн байшин энэ тэрийгээ хэд хуваагаад, хуваагаад уг нь авч байгаа л бололтой тэр юугаараа. Тэгээд авсныгаа юм болгож чадахгүй нь тэгээд л өнгөрөө, тийм.
Цэцэгжаргал -
Хувьчлалаас ямар хүмүүс илүү хувь хүртэж, ямар хүмүүс бага хувь хүртсэн юм бэ? Ялгаа байсан уу?
Одгэрэл -
Байсаан байсан. Хүн болгонд жигд өгч чадаагүй ш дээ тэр мал энэ тэрийг бол. Жишээ нь одоо мал дээр одоо... зарим нь одоо тэр нягтлан загтлан байсан, эдийн засагч байсан улсууд бол шууд баяжчиж байгаа юм тэр чинь. Тэгэхэд чинь нэгдэл мэгдлийн контор, монтороор байсан хивс дорож... одоо би манай намын хороог л харахад чинь л одоо хичнээн сайхан 2 давхар байшинтай, тэгээд л олон өрөө тасалгаанууд, олон багаж тоног төхөөрөмж энэ Чита митаас авчирсан тийм юмнууд байсныг чинь сүүлд ингээд ирсэн улсууд л хуваагаад хуваагаад...Машин, тэгээд л одоо фургон байна, 69 /УАЗ-469/ энэ тэрийг чинь тэгээд л тэд нар л авсан байгаа юм, тийм. Одоо сүүлд, хамгийн сүүлд тэр юун дээрээ үлдсэн дарга, зохион байгуулагч хэдхээн хүн. Анхан олон орон тоотой байж байгаад, гэнэтхэн нөгөө юугүй болоод л яваад л. Тэгээд тэр суурин дээрээ үлдсэн улс л тэрийгээ авах жишээтэй, тараагаад л авсан байгаа юм даа.
Цэцэгжаргал -
Албан газруудын юмыг хувьчилж авахдаа үнэгүй авсан юмуу?
Одгэрэл -
Үнэгүй нэг хэсэг нь авсан.
Цэцэгжаргал -
Ямар хүмүүс нь үнэгүй авсан юм бэ?
Одгэрэл -
Одоо ер нь л хуучин ажиллаад л нилээн дадлагажаад л одоо байсан эдийн засагч, одоо нягтлан мягтлан тийм улсууд бол ер нь авчиж байгаа юм тэрийг чинь үнэгүй. За яахав тэгээд одоо доогуур байсан ажилчидад яахав нэг сандал өгөх жишээтэй. Нэг юу ч өгдөг юм уу, нэг бичгийн ширээ ч байдаг юм уу... энийг яагаарай энэ тэр гэхчилэнгээр тэгж хувиарлаад. Өөрсдөө, тэнд байсан улсууд нь мэддэгээ мэдээд л тэгээд л хуваагаад л авч байгаа юм ш дээ, авдаг юм билээ. Яг тэгээд хувьчлалыг хувааж байх үед хөдөө байгаагүй, тэр нэгдлээс... би Батноровоос бол юу ч аваагүй. Зүгээр ер нь Батноровт ажиллахын хувьд 10 жил ажилласны хувьд бол... аргагүй л мал аж ахуйн үйлдвэрлэл дээр, хүнд нөхцөлд ажилласны хувьд болвол жишээ нь нэг үнээ, одоо нэг тугалтай үнээ ч гэдэг юмуу тэгээд хувиарлаад өгвөл өгөх л байсан. Тэрийг болвол сүүлд нөгөө нэгдэлжих хөдөлгөөн яагаад...бишээ нэгдлүүдийг тараагаад тэр хувьчлалын үед байсан улс нь л завшсан уу гэхээс, өөр байгаагүй улсууддаа бол...зарим нэг овсгоотой нэг нь тэрэнд өгөхгүй бол болохгүй гэх л юм ярьж байсан. Тэгээд л сүүлд үлдсэн, барьж байсан улсууд л, шинээр одоо томилогдоод очсон улс л тэрийг авч байгаа юм, авсан байна лээ л дээ.
Цэцэгжаргал -
Жишээлбэл нэгдлийн малыг хувьчилахдаа малчид, нэгдлийн албан хаагчид, улсын албан хаагчидад ялгаатай оноосон уу?
Одгэрэл -
Үгүй. Улсын албан хаагчид... яахав ээ нэг... анх тэр чинь бас нэг арай ч бас юугүй юмаа. Нөгөө нэг тэр нэгдлийн, улсын албан хаагч ч байлаа ч гэсэн нэгдлийн харъяаны улсын албан хаагч байсан улсууд чинь тэр нэгдэлд анхан ээж аавтайгаа, одоо ахан дүүтэйгээ гэр бүлээрээ малаа нийгэмчилсэн байгаа ш дээ. Тэрийг нь үндсэлж байж өгсөн юм гэнэ лээ, тийм. За тэгээд эдийн засагч ч бай, нягтлан ч бай, аа тэгээд сургуулийн багш нар ч бай...багш нар чинь тэр л нэгдлийн, тэр л сумын харъяаны улс байгаа учраас...энд Дашпүрэв гээд нэг залуу багш байлаа гэхэд тэрний ээж, аав нь Гончигсүрэн гэдэг нь нэгдэлд хичнээн толгой мал өгсөн юм гээд. Тэд нарт, аа эднийд бол тэдийг өгөхгүй бол болохгүй гэх жишээтэй. Үхэр тэдийг өгнө, хонь тэдийг өгнө гээд хуваарилаж байсан юм билээ. Тэгж өгсөн юм билээ.
Цэцэгжаргал -
Хэрвээ малаа нийгэмчлээгүй хүн ажиллаж байсан бол?
Одгэрэл -
Тэрэнд одоо юу ч олдоогүй. Олдоогүй ерөөсөө.
Цэцэгжаргал -
Нэгдлийн гишүүн байсан ч уу?
Одгэрэл -
Үгүй, үгүй. Зөвхөн мал нийгэмчилсэндээ л малаа өгч байна лээ. Аа харин малаа нийгэмчлээгүй тэр нэгдлийн гишүүн байгаад, төв хавиар албатай байсан улсууд бол яахав дээ байшин савны бичиг, тэр тариа марианы юмнаас жоохон өгсөн байж болох юм. Тэрнээс болвол ердөө оногдоогүй. Техник, нөгөө нэг трактор ч юмуу нэг 2, 3 хүнд одоо тэр тракторын жолооч байсан юм, жилийн жилд л хадлан тариан дээр байдаг байсан гэх жишээтэй тэр нэг бас нэг тэгж оногдуулсан байж болох юм даа нийгэмчлээгүй ч гэсэн.
Цэцэгжаргал -
Хувьчлалаас хувь хүртэж амжаагүй, чадаагүй хүмүүс байдаг уу?
Одгэрэл -
Байдаг байх. Ёстой байлгүй яах юм. Ихэнх нь байгаа байх гэж бодож байна.
Цэцэгжаргал -
Ямар хүмүүс үлдсэн бэ?
Одгэрэл -
Одоо тэгээд ажилчин байсан, тэгээд л ажилчин байж байгаад л... хүнсний үйлдвэр гэхэд чинь л 100 гаруй ажилчинтай байсан улс чинь. Тэгээд л яг одоо ингээд бужигнаад л, ардчилал юм яагаад л одоо тэгээд л юм хувьчлаад л... хэсэг хэсгээрээ, зарим нь хөдөө малаа түшээд гарна л гээд нөгөө уулын бугыг харж, унаснаа тавьж хөөнө гэгчээр хөдөө ч мал авсан юм байхгүй, энд ч байгууллага дээр авсан юм байхгүй тийм улс завсардаж их үлдсэн ш дээ, тийм. За тэр гуай манай ажилчин байсан шүү арга байхгүй... ганц нэг овсгоотой сайн ажилчин байсан хүндээ бол нэг хувь хүртээсэн юм уу гэхээс биш. Гэхдээ цаана нь байгаа тэр Гомбодорж энэ тэр, жирийн улсууд бол юу ч аваагүй, за ингээд л өнгөрлөө. Тэгээд яахав харин тэр цэнхэр картыг бол хүмүүст өгсөн юм ш дээ уг нь 3000, 7000-ийн. Аа 7000-ийнх нь цэнхэр карт, энүүгээр бол хаа ч гэсэн та нар орж юм хум авна гээд. Тэрийгээ тэгээд хоорондоо нөгөө ядуунууд нь тэрийг нь аваад л... чадуунууд нь аваад л... танайд тийм юм өгнө гээд л, тэгээд. Өнөө 2-хон жилдээ нэг 26000 энэ тэр, ойрхон зуур нэг 30, 30 мянгийн юм авсан болоод. Тэгээд л ердөө хөрөнгийн биржид тэд нар нь цаашаагаа дамжиж очоод л байхгүй. Тийм, тэгээд л наадуул нь хоосон үлдээд байхгүй шүү дээ.
Цэцэгжаргал -
Хувьчлалаас өмнө малыг хувьчлах гэж байна шүү, хувьчлалын тасалбар тараах гэж байна шүү гэсэн мэдээ мэдээллийг ард түмэнд өгсөн үү?
Одгэрэл -
Үгүй ээ одоо өгсөн байлгүй дээ тэр. Би одоо тэр үед нь яг хөдөө аж ахуйн тэр юун дээр бол байгаагүй ш дээ. Би гараад энд ирчихсэн байсан.
Цэцэгжаргал -
Жирийн иргэн таны хувьд хувьчлалын талаар, тасалбарын талаар мэдээлэл авсан уу?
Одгэрэл -
Юу ч хэлээгүй, үгүй. Харин цэнхэр тасалбарыг бол яахав энэ баг, хороо хорин харин өгч байсан л даа. Иргэн хүнд өгөх учиртай ийм юм. Та тэгээд, одоо та энэ дотроос сонгоно доо Говийг авах уу, Зоосыг авах уу Зоос банкыг авах уу, энэ өөрийнхөө энэ Бэрхийн уурхайг авах юм уу, аль энэ юугаа хүнсний үйлдвэрээ авах юмуу, гурилын үйлдвэрээ авах юмуу гээд л олон юм зоочихоод. Тэгээд нөгөө тэрэндээ яаа гээд. Тэр чинь тэгээд таньд сар болгон хувьчлалаас тэднийхэн ашигтай ажиллавал таньд юм орж ирж л байна, ашиггүй ажиллавал орохгүй шүү гээд л. Тэгээд л тараагаад л тэр цэнхэр дэвтэр юу 2-оо.
Цэцэгжаргал -
Өмч хувьчлал эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгаатайгаар нөлөөлж туссан уу?
Одгэрэл -
Ялгаатай дөө, мэдээжийн ялгаатай, тийм.
Цэцэгжаргал -
Тухайлбал ямар ялгаа байсан?
Одгэрэл -
Үгүй ер нь... за тэгэхдээ ер нь яахав эрэгтэй эмэгтэй гэх юу байхав. Ер нь ажиллаж байсан эмэгтэй улс тэр хувьчлалаас юм хүртэхгүй тарсан улс зөндөө байгаа ш дээ ер нь. Аа эрэгтэйчүүд нь бол яахав бас нэг юм хэрүүл уруул хийгээд, бас нэг жоохон тухайн үедээ бага зэргийн юм авч байсан л байх л даа.
Цэцэгжаргал -
Хувьчлалын дараа, хувийн өмчтэй болсны дараа хүмүүсийн бодол санаа, аж амьдралд нь өөрчлөлтүүд гарсан уу?
Одгэрэл -
За даа тэгээд л ер овсгоотой, одоо ажилтай яахав дээшлүүлээд тэрийгээ эзэмшээд яваанууд нь бол бас нэг үр дүн харагдсан л байх. Ихэнхид нь л голдуу хоосон болчихож байгаа ш дээ тэр чинь. Тэгээд хоосон болчихоод л, тэгээд одоо арга буюу одоо ингээд л аймгийн төв мөвөөр ажиллаж байна уу, энэ тэнд энэ нэг цэвэрлэгч мэвэрлэгч одоо тийм мэтийн юм олдвол хийгээд, олдохгүй болвол одоо яахав. Хамгийн гол юм нь юу болж байна вэ гэхээр л хөдөө гараад малтай улсуудад танай малыг тэдэн сар маллая, одоо тэгээд сарын хөлс нь... сардаа нэг юу... жилдээ нэг 10 хонь өгье ч гэдэг юмуу. Тэгж, тийм журмаар одоо улсууд их ажиллаж байсан ш дээ. Тийм, малчны хөлс гээд. Одоо бол энд тэнд бичигдсэн харагдаж л байсан, сарын хөлс нь 100000-аар цалинжуулна энэ тэр гэдэг болсон л байна лээ малчид. Энд тэнд бичээстэй зарлал марлал харж байхад. Тэгээд манайд очиж мал зал яануу гээд л, тохитой цөөн ам бүлтэй тийм улсыг малчнаар авах саналтай байна гэж л байна. Зарим нь очоод бас гологдоод нөгөө мал хуйг нь танихгүй мэдэхгүй бас буцаад л ирээд л. Одоо тийм л юмнууд байна.
Цэцэгжаргал -
Таны бодлоор хувьчлал хийсний давуу болон сул тал юу вэ?
Одгэрэл -
Зохион байгуулалаагүй хийсэн учраас ерөөсөө...зохион байгуулалттай одоо бүр ингэж хийх ёстой гэж урьдчилж яалгүй гэнэтхэн л хуу дайруулаад хийчихсэн учраас л одоо ингэж сайнаасаа муу нь л их болоод байгаа ш дээ. Тэгээд яахав буянт мал өсдөг тулдаа л одоо энэ малчдынхаа юуг түшээд л мал өсөж байгаа учраас малныхаа юугаар л одоо яаж жаахан цэгцэрч байна ш дээ. Тэгээгүй бол ердөө тэр чинь тэгээд л нөгөө орон сууц, энэ байгууллага энэ тэрийг чинь хувьчиллаа гэдгээр бас л өөрцгүй бүх юмыг тараагаад л, үрэн таран хийгээд л. Хичнээн сайхан машин, технологи байсныг нь овсгоотой нэг нь тэрнээс чинь авч хэрэглээд, бас нэг тэрнээс нь тасалж аваад юм хийж байгаа хүн байж л байгаа тэрнийг чинь. Сүүний үйлдвэрт энд байсан юмнуудыг нь зараад л энэ тэр... үгүй зохицуулаад, эвлүүлээд энэ тэр. Тэгэхгүй нэг хэсэг нь бол одоо хоосон л ингээд тараад... за за одоо бид нарт юу ч байхгүй юм чинь... нэг өрөө тасалгаа өгсөн энэ өрөөгөөр ч яадаг юм хийх юм байхгүй юм чинь та нар ондоо юмандаа ав гээд хоорондоо тэгэх жишээтэй л одоо тийм л явж байгаа ш дээ, тийм.
Цэцэгжаргал -
Эхний ээлжинд хүмүүс хувийн өмчийн үнэ цэнийг мэдрээгүй юмуу?
Одгэрэл -
Юу ч мэдрэхгүй. Таниулаагүй юм чинь яаж мэдэхүү, тийм. Одоо ийм юмтай боллоо, ингээд хувьчиллаа. Хувьчлахаар та нарт ийм юм оногдоно. Ингэснээрээ та нар ингэнэ энэ тэр гэлгүй л одоо бөөн тэр мал залыг нэгдлийхэн чинь ердөө дээрээс нь л яагаад л. Дуртай дуртай хүндээ харин хуваагаад л. Яахав арга буюу нэг нэгдлийн гишүүд, малаа нэгдэлд нийгэмчилсэн улсуудад бол өгч л таарч байгаа юм л даа, тийм. Аа тэгээд нэгдэлдээ аргагүй малаа нийгэмчилчихээд, нэгдэлдээ ажлаагүй ч гэсэн нэгдлийн байгууллагад ажиллаж байсан улсуудад бол харин өгч байгаа л даа. Үйлдвэр ч гэсэн үйлдвэр дээрээ ажиллаж байгаа улсдаа бол өгсөн юм шиг байна лээ бас. Энэ будаа, гурил будаа үлдсэн юугаа бас хувааж өгсөн л юм шиг байна лээ, малын тэжээл энэ тэрийг энэ гурилын үйлдвэр энэ тэр бол бас өгсөн л юм шиг байна лээ.
Цэцэгжаргал -
Нэгдлийн малаас бусад нэгдлийн өмч яаж хувьчлагдсан юм?
Одгэрэл -
Харин тэгээд л тэр өмчийг чинь л... баахан их юмтай ш дээ нэгдэл чинь. Бзр одоо тэгээд л байшин барилга, өчнөөн олон юу хөдлөшгүй хөрөнгө, олон машинууд байна, трактор байна, тэгээд л хадуурууд. Одоо тэгээд л тэр энэ тэрийг чинь бүгдийг л жоол жоолхон газруудад өгсөн болоод л. Тэгээд заримыг нь өөрснөө тэнд ажиллаж байсан нягтлан, эдийн засагч ийм улсууд нь худалдаад л мөнгө болгоод.
Цэцэгжаргал -
Хувьчлал явагдахад ямар албан тушаалд ажиллаж байсан гэдгээсээ шалтгаалаад ялгаатай хувь хүртсэн юмуу?
Одгэрэл -
Үгүй, тэгэлгүй яахав. Одоо ер нь тэр нэгдэл хавиар одоо ерөнхий мөрөнхий, ер нь тэр л нягтлан, туслах байсан тийм улсууд бол ер нь под хийтлээ л монжчихно. Тэгээд л доошлоод, доошлоод яахав бүр өгсөнгүй болгоно гэх юм, оргүй болгохгүйн тулд нэг бол жоохон жоохон юм амсуулсан төдий болоод л. Тэгээд л ихэнхийг нь өөрснөө... гэр мэрийг нь, тэр л 6, 7 ханатай сайхан эрээн гэр мэрийг чинь нэгдэлд байгаа улсууд л бүгдийг нь авч байгаа юм чинь. Тэр 6 ханатай гэрийг л лав манай нэгдлийн дарга байсан тэр Цэдэв даргад л “хувьчлалаар өгнөө, зайлуул 10 жил ажилласан юм” энэ тэр гээд өгсөн л гэсэн. Тэгэх жишээтэй. Тэгээд ч өшөө мал... хонь мал зөндөө л юм нөгөө нэгдлийн дарга байсан хүнд хуваарилсан л байгаа юм л даа жишээ нь. Авах хүний нэг /өөрийгөө хэлэв/ гэж боддог юм. Батноров бүр 10 жил ёстой харин бүр... тэр үеийн намын дарга чинь ердөө... Батноровт нэгдлийн дарга л гэсэн үг ер нь. Бүх л ажлыг хийж байгаа юм. Тийм учраас ёстой харин одоо яг нэгдлийн дарга, намын дарга 2 бол эн зэрэгцээ байсны хувьд бол яахуу надад одоо нэг тэдэн хонь, тэдэн үнээ ийм юм өглөө... тэд нар... хамаагүй тэр ширээ сандал, шкаф мишкаф тийм юм бол яахав сейф мейф бол больё, ямар тийм юм... Аан ганцхан ажиллаж байсан, мал аж ахуйн үндсэн суурь дээр ажиллаж байсан учраас нэг тийм юм нэг шөлний хонь тэд ч гэдэг юм уу тийм юм... тийм юмгүй л тарж байгаа юм да юу ч үгүй. Аан харин миний үндсэн, би аав ээжийн буянаар “Цэнхэрмандалаас авах ч гүй байх, би ажиллаагүй юм чинь гэж бодож байсан” тэгэхэд чинь Цэнхэрмандал бол хаин тэр... манайх болвол, би тодоо мэддэг юм 136 хонь, 40 үхэр, 10 адуу, 2 тэмээ энэ тэрийг бол нийгэмчилж байсан. Тийм учраас, тэрний хэмжээний юмыг тооцоод л одоо тэр үед нь дүйцүүлээд л... үгүй тэгээд өгсөн нь л их юм. Надад бол 4 тугалтай үнээ, 12 хонь, 4 ямаа, 2 морьтой өгсөн байдөг юм. Одоо болоо ш дээ, тэрнээс илүү яахав. Тэгээд би тэрийг нь хамаатан дүүгийндээ тавьсан чинь өнөөх нь мөрийтэй тоглож байгаад... надад өнөөхийг нь өсгөө ч үгүй тэр чигтээ алга болоод ердөө. Тэгээд тэрнээс амссан ч юм байхгүй, манай дүүгийн нөхөр гэж нэг юм тэгээд үрэн таран хийгээд ердөө байхгүй, тийм.
Цэцэгжаргал -
Цэнхэр, ягаан тасалбараа танай гэр бүлийхэн яаж зарцуулсан бэ?
Одгэрэл -
Одоо тэр л, энэ Улаанбаатар юунд л...Зоос гоёл чимэглэлийн юманд л өгсөн. Тэгээд л сүүлдээ л одоо тэр нь ердөө дампуурсан юу ч байхгүй гээд л тэгээд л үнгэгдээд л байхгүй болсон ш дээ. Тэгээд би л ердөө тэрүүгээр нэг юм... би нэг 75000 цаас нэг авсан юм. Тэр чинь одоо юуных билээ. Тэр чинь нэг өөр өөр газрыхаа ба нэг. Тэр чинь... ганцхан нэг том юутай газар ч өгөөгүй. Дандаа нэг жижиг мижиг ондоо юмнуудад өгсөн байсан. Тэгээд л тэрнээс нь л нийлүүлж байгаад нэг юм... нэг дуудаад өгч байсан даа. Нэг хэд хэдэн удаа уг нь сардаа нэг юм биржийн юу гээд гараад нэг юм өгдөг байсан юм. Тэгээд л сүүлдээ нэг бөөнөөр нь л одоо аваад...тэгээд одоо яалаа... би тэрний хойноос нь хайхрах ч үгүй, тэгээд л алга болчихсон.
Цэцэгжаргал -
Одоо таны тэр хувьцаа Зоос гоёлд байгаа болов уу?
Одгэрэл -
Одоо мэдэхгүй
Цэцэгжаргал -
Хяналт тавиагүй юу?
Одгэрэл -
Ердөө үгүй, тэрийг нь ч ердөө сонирхсон ч үгүй ер нь, тийм.
Цэцэгжаргал -
Одоо газар хувьчлал гээд л явж байна. Энэ одоо ямархуу төвшинд явагдаж байна?
Одгэрэл -
Тийм. Газар бол, газар болвол одоо тэгээд л энэ чадалтай улсууд хаа хамаагүй олон газар одоо... Цэнхэрмандалд ч газар сайхан, Хөхнуур гэж байхад л тэнд сайхан байвал тэр газрыг ч Улаанбаатрын хүн ч авч ч байх шиг. Аа сумынх нь хүнд бас олдох ч бас муутай ч байх шиг. Тийм л байгаа ш дээ газар бол. Аа энэ аймгийн, энэ аймаг дээр байгаа улсууд л гэхэд чинь одоо зүгээр өөрийнхөө нөгөө юутай... одоо орон сууцанд байгаа тэр хашаа байрныхаа газрыг авч байна. Харин ногооны талбай гэж бас аваад байх шиг байгаа юмаа, ногоо тарих юутай. Аа тэгээд өөр аймгийн төвийн хүн хөдөө бүр өөр сумдаар, тэгсэн байтлаа сумыханд нь тэр газар нь олдохгүй энэ тэр байх жишээтэй. Бас танил талаараа л явчиж байна тэр бол, тийм.
Цэцэгжаргал -
Газар хувьчлал бол бас л ялгаатай байгаа юм уу?
Одгэрэл -
Ялгаатай, ялгаатай. Ердөө тэр зохистой... одоо энэ газарууд ялгаатай мөртлөө тэр яг авах зохистой хүн бол ёстой хичнээн бичиг баримтыг нь бүрдүүлж хөөцөлдөж байж нэг юм хагас дутуу авч байна авах ёстой хүн нь. Тэрэн дорхноо бүр өөр газрын, одоо тэр ондоо газрын депутат ч гэдэг юм уу, хотын одоо том том ажилтай улсууд бол манайхны энэ аль сайхан байгальтай газаруудыг бол газар хувьчлалаар бол авч л байгаа ш дээ. Би л өөрийхөө нутгаар бодоход л Цэнхэрмандалын тэр Хөхнуурт бол хаа хамаагүй л ердөө тэр Хөхнуурт харьяагүй хүмүүс ирээд л авчихсан юм байна лээ.
Цэцэгжаргал -
Хэнтий аймгийн байгаль орчин яаж өөрчлөгдөж байна?
Одгэрэл -
Одоо энэ бас л ерөөсөө хачин онгоноороо, сайхнаараа байсан газар бол одоо бас сүйрч байнаа. Нөгөө нэг алтны уурхай гэж энд тэнд овоолоод л. Жонш монш гэж ухаад л. Тэгээд ухсан газраа битүүлэхгүй болохоор чинь тэр нь одоо яагаад л. Мөн л одоо ус, гол мөрөн урсдагаараа урсахгүй ... одоо эх усыг нь булингартуулчихсан, газрыг нь сийчсэн учраас урсдаг гол нь. Тийм учраас өвс ургамал, сайхан сайхан юм ургадаг ургамал нь ургахаа болиод. Бас л тийм цөлжих, элсэрхүү маягтай говьруух шиг болох нь урд талаасаа бол болж байгаа юм шиг санагддаг. Болж байнаа ер нь, тийм.
Цэцэгжаргал -
Байгаль орчинд гарч байгаа нааштай өөрчлөлт байна уу?
Одгэрэл -
За за ер нь л ховор шүү. Тун л ховор. Төрхөөрө, онгон төрхөөрөө байгаа газар яахав байх нь байгаа л байх. Тэр нь бол яахав. Тэгээд л энэ ой түймэр, гал түймэр тавиад л. Ой мод энэ тэр энэ сайхнаараа байж бас чадахгүй л байна даа. Тэрнийхээ юуг яаж чадахгүй, тийм.
Цэцэгжаргал -
Ямар ямар сөрөг өөрчлөлт гарав байгаль орчинд?
Одгэрэл -
Энэ ерөөсөө л, харваажаар л одоо энэ одоо энэ уурхайнууд бол сүйрүүлж байнаа. Энэ алт малт, одоо энэ жонш энэ газар доорх юуг авах нэрийдлээр. Тэгээд л одоо тэрнээс болж л энэ байгалийн юу чинь байдаг төрхөөрөө байхгүй болоод л. Тэгээд одоо энэ газар ус чинь дандаа судас шөрмөсөөрөө холбоотой, унаган одоо... манай дээр үеийн л ижий, аавын өвөгчүүлийн ярьдагаар бол ердөө тэр газар усыг хөндөж болохгүй гэх тийм юм байхгүй болоод. Тэгээд одоо тарвага, тахиа энэ тэр бол ор байхгүй. Одоо ан амьтан хүртэл байхгүй болж байна ш дээ. Хичнээн энэ... миний нүдээр л ... би энэ аймагт байж байхад Жаргалтхаан сум, энэ Батноров, манай Цэнхэрмандал энэ тэр чинь л ёстой бужигнаж байдаг газар байсан чинь одоо ерөөсөө тэр тарвага, тахай бол одоо юу ч байхгүй болж. Тэр юуных уу, өөрцгүй нөгөөх л ургамал юуг нь сүйрүүлээд нэгд. Хоёроор өнөөх улсууд чинь эртээ бүр ердөө хүйс тэмтрээд нүхийг нь ухаад мөндөл байж байхад нь газар доогуур нь аваад нөгөө арьс марьсыг нь ашиглана гээд. Хоёр, гурван талтай л байна. Арьс, ангий нь одоо тарваганы арьсыг авч өгөхийн тулд тэрийг нэг хэсэг нь сүйрүүлж байна, тийм. Дандаа л хожуул шиг л болчихсон байна лээ энэ уулуудыг харахад, тэр Цэнхэрмандалын энэ тэр уулуудыг харахад. Тэр чинь үндсэн ургамал нь л эхнээсээ л булаг шандыг нь яасаар байгаад, цаашаа нөгөө уул руугаа... ус голруу нь юугүй хатаж шимэгдсэн байдаг юм уу тэгээд л. Янз бүрийн юмнаас болоод л тийм байгаа юм. Аврага тосонгийн рашаан гээд аваад үзье л дээ. Тэр чинь хичнээн сайхан, ингээд л оронгуут л нээрээ ёстой нөгөө хорхойнууд нь ингэж одоо хүний өвчинг аваад л шимүүр хорхойнууд нь. Бараг энд тэнд өнөөх... биологийн бүр өөр юунаас биш байгалийнхаа тэр хорхойнууд чинь хүний тэр арьсны өвчин энэ тэрийг аваад л. Одоо ганц ч хорхой байхгүй. Тэнд чинь юу байхгүй, нуур чинь бүр үмхий ногоон юм. Тийм муухай болгоод л. Дотор нь юм хумаа... тэр олон улсууд чинь... тэр өнөө сайхан өнөө нэг нуурны чинь өнөө сайхан шавар энэ тэрийг чинь, хар шавар энэ тэрийг чинь хөл гарын өвчинд яадаг шавар энэ тэрийг чинь онгойлж ухаад л тэгээд л байхгүй. Тэр чинь бүр жинхэнэ одоо энэ хүний энэ нуруу сээр, арьсны энэ тэрийн олон жилийн түүхтэй тийм сайхан эм болдог тийм юмнуудыг байхгүй болгоод л. Улс чинь тэр дотор нууранд нь юмаа яагаад л... Аварга дээр очиход чинь, манийг бүр одоо тэр ерөөсөө тэр 1980, 1970-н хэдэн онд Аварга дээр очиход чинь нэг ч ялаа байхгүй. Тэгээд л улсууд чинь тэр шөлнийхөө хонины одоо... рашаанд ороод, гам замаа хийгээд мах шөлөө ил ингээд тавихад чинь сайхан хатаад. Одоо ердөө тийм... хүний урманд нэг ганц ногоон өт батгана байхгүй тийм газар байсан. Одоо бол ердөө тэгээд л бие засах газар энэ тэр нь ил, одоо голдуу яагаад л. Одоо аегүй бохирдсон байна байгаль нь. Тийм болсон байна лээ. Тэр бол харамсмаар болсон байна лээ. Муухай болсон байна лээ. Тэгээд л одоо энэ нуурын ус гол, нээх сайхан тэр нуурнууд ус гол амархан ширгэж байна. Энэ чинь бүр цаагуураа л энэ ухаж төнхөсөнөөс л болоод л энэ яагаад байх шиг байна, бохирдуулснаас. Батноровт одоо хэдэн сайхан тэр том Аваргын нууртай адилхан тийм нуурууд чинь бүр ширгэчихсэн, одоо юу ч байхгүй болсон байна лээ. Хорхой шавьж нь ч байхгүй бараг ердөө, тийм. Өө гаргаж ил үхсэн барьсан тийм юм байна лээ. Аа энэ хойшоогоо хөвчөөдөө бол өнөө л байдаг ан амьтангууд чинь одоо бараг байхгүй шүү дээ хачин сайхан. Байвгайн тэр доньд моньдыг нь хэрэглэдэг л гэдэг. Дорго энэ тэр гээд л байдаг, өнөө чоно энэ тэрийг чинь одоо алаад л. Тэгээд л энэ үнэг, тарвага, хярс энэ тэрийг чинь одоо байхгүй. Тэгээд л энэ сайхан шувуунуудыг бас алаад л, одоо ингээд сүйтгээд байгаа юм чинь, тийм.
Цэцэгжаргал -
Газар, усны нэрнүүд өөрчлөгдсөн үү?
Одгэрэл -
Үгүй, нээх айхтар өөрчлөгдөөгүй ээ. Тийм, манай л аймгийн хувьд бол нээх өөрчлөөгүй. Байдаг л хуучин юугаараа л байгаа, тийм. Ганцхан тэр юуны... нэр усны хувьд бол тэгж шинэ нэр өгч энэ тэр өөрчилсөн юм ер нь гайгүй ээ, байхгүй, тийм.
Цэцэгжаргал -
Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг байсан бэ?
Одгэрэл -
За яахав, дарга нар бол хатуу шаардлага тавьдаг. Тэрийг бол хүлцэнгүйгээр биелүүлдэг хүн, тийм. Аа тэгээд юм л бол нэгдэлийн дарга мэднэ ч гэдэг юм уу, тэр эдийн засагч мэдэх юмаа мэднэ. Аа манай нэгдлийг бол одоо хөрөнгө зоорийг ганц барьж байгаа гол судас нь тэд нар л мэднэ. Сум орны нарийн бичгийн дарга, сумын дарга, намын дарга тэд нар бол ердөө яг л эрх мэдэлтэй. Тэдний зөвшөөрлөөр л юм болно. Яг тэгж дураараа яасныг ердөө яахгүй.
Цэцэгжаргал -
Социализмын үед дарга, ажилчдийн хоорондын харьцаа ямар байв?
Одгэрэл -
Хүнийхээ л, тэр хүний юунаас л шалтгаалж... одоо удирдаж байгаа удирдлагуудын ааш араншин, хувь хүний сэтгэхгүй юунаас болж л өөр өөр байна уу гэхээс. Тэрнээс биш ажилчидад таалагдахгүй юм байх юм бол бас хэлдэг байсаан. Ийм юм болохгүй байна, ийм тийм байн энээ тэрээ гээд. Жишээлэх юм бол одоо энэ нэгдлийн хөрөнгө чинь одоо ингээд ийм сайхан малтай байж сумын төвийнхөн хар цай ууж байна гэх жишээтэй. Яасан юм энэ чинь одоо өчнөөн сайхан юм байж байхад, энэ тасаг заводад л сүү өгч байна уу гэхээс биш, тусгай юунуудыг нь ашиглахгүй ийм байна гэх жишээтэй, тийм. Тэгээд тийм шүүмжлэлтэй ханддаг тийм юм байсан. Харин тэрнийг хүлээж авдаг .... тусгахгүй өөрийнхөө дураар байдаг нэг хэсэг улсууд бас энэ удирдах ажилтнуудад байсан юмаа. Хүний үг огт хүлээж авахгүй. Нэг нь тусгаад нээрээ улсын юунаас яадаг хэсэг ч байгаа, тийм. Удирдах, удирдуулах ёс... ажилчин хүний амнаас гарсан, малчин хүний амнаас гарсан юмыг тоодог, яадаг...хэрэгжүүлдэг нэг хэсэг байхад, “тэрийг тэгэх ёсгүй ээ тэр чинь ерөөсөө шууд ийм байгаа юм, та нарын тэр ярьдаг буруу” гэх зэргээр тас яадаг хүн энэ тэр бол байгаа ш дээ, тийм.
Цэцэгжаргал -
Социализмын үед эрх мэдэлтэй хүмүүс эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлдэг байсан бэ?
Одгэрэл -
Харин социализмын үед болбол одоо тэр дарга тушаал хийхэд... хүний урманд бол нэгдэлд байж байгаа тэр улсууд чинь ёстой харин хүний урманд тэр хөрөнгөрүү гар дүрэхгүй шүү. Ёстой дүрдэггүй байсан. Яагаад гэвэл одооных шиг тэгж, ёстой тэгж... тэгж шуналгүй байсан юм ёстой харин тийм, эдийн. Ганцхан одоо юу ... ердөө л нэг хурганы арьс л авах л юм бол одоо тэр шүүх, прокурорруу явна шүү. Ерөөсөө та нарын өмч биш гэж гэдгийг бол. Жишээ нь нэгдэлд чинь өчнөөн төчнөөнөөрөө л юу байж байхад энэ нэгдлийн дарга ч байлаа, намын дарга ч байлаа... улсын унаа... ёстой нэг тийшээ манайхны нэг хамаатан муудлаа, тэрнийхээ юунд одоо яваад ирье гэж тэр дээд байгууллага, намын байгууллага энэ аймгийн дарга энэ тэрд дуулгахгүйгээр явдаггүй байсан. Аа өөрснөө дураараа унаад энэ тэр явах эрх байхгүй. Өө ерөөсөө үгүй, улсын хөрөнгөөр тоглолоо гээд нэгдүгээрт. Хоёрдугаарт өөрснийхөө хөрөнгөөр одоо, одооных шиг ингээд л одоо нэг баяжаад л одоо тэгээд л байшин сав барьвал бараг хэдэн давхараар нь л барихаар байсан. Тийм мэтийн шунал ёстой байхгүй байсан социализмын үеийн дарга нарт. Тийм хүмүүжил ч байхгүй байсан. Яагаад гэвэл одоо ерөөсөө нэг ч удаа ёстой нээрээ... нүдлэн хамгаална, тийм юманд гар дүрж болохгүй. Өөрснөө биеээрээ тийм үлгэр дуурайлал үзүүлдэг байсан. Ямар сайндаа манай охидууд намайг “та нээрээ нэгдэлд өчнөөн жил, арван хэдэн жил нэгдэлд ажилчихаад нэг ганц дээлийн 30 хурганы арьстай... дээлийн доторгүй байх юм даа” гээд хэлж байсан юм байгаа юм, тийм. Ер нь тийм байсан, тийм юугүй. Ер нь тэгээд л ийш тийшээ, аль овоо л хамаатан садан, эгч дүүс ах дүүс энэ тэр нас барах, барих гээд л өвчин зовлон тусах энэ тэр юм болоход “би нэг хэд хоногийн чөлөөгөөр энэ нэгдлийнхээ, өөрийнхөө унаж байгаа унаагаар нэг 3 хоног явья. Тэрнээс илүүгүй яваад ирэх үү” энэ тэр гээд л тийм л харьцаагаар. Юун хичнээн хоног, ингээд л тэр ажлаар... сумын ажил амжуулж байгаа гээд л тэнэх тийм юм ёстой байхгүй. Тийм юм ёстой байхгүй, байдгүй байсан. Ер нь нилэнхүйдээ тийм байсан даа, харин тийм дарга нар нь бол. Тийм.
Цэцэгжаргал -
Эрх мэдэлтэй, мэдэлгүй хүмүүс өдөр тутмынхаа амьдралд хэрхэн ялгардаг байсан бэ?
Одгэрэл -
Айхтар ч тийм онц ялгаатай ч биш дээ. Гайгүй л байдаг юм даа, байсан даа ер нь тийм хувцас хунар, хэрэглэж байгаа нь. Үгүй илүүтэй нь юу гэхээр нэгдлийн хоёр дарга л унаатай байна, өөр хүн унаагүй шүү дээ ер нь, тийм. Тэгэхдээ харин тэр нэгдлийн... одоо өөр газрыхан бол өөр байдаг юм шиг байсан. Манайхны хувьд бол манай нэгдлийн хөрөнгө гэдэг чинь... энэ бид нарын энэ унаад байгаа унаа чинь та нарын л хөрөнгө учраас... нэг хүн бие нь муудлаа гэвэл даргаа би бодоо... тэр үед чинь унаа байхгүй юм чинь... манай тэр аймаг орох учиртай, ингээд эмчилгээнд явах гэж байна ийм тийм гэвэл. Одоо та нарын л, нэгдлийн хөрөнгөөр бүтсэн унааг бид ажил амжуулж байгаа учраас уна л гээд л. Одоо тэр хөлс, хөдөлмөрийг нь төлөвлөгөөгөөр яв нэгдлийн гишүүн учраас гэдэг юм. Аа зарим газар бол тэгж явуулсныг нь дор нь тооцоод л авдаг л юм гэсэн, тийм. Тийм ялгаа энэ тэр ер нь байхгүй шүү. Тийм юм нээх байхгүй. Яахав нэг унаа унш, цалин энэ тэрийн хувьд бол өөр л дөө. Ахуйн юуны хувьд бол тийм. Тэрүүгээр бол бас арай өөр байж болох юм. Тэрнээс нээх өмсөж эдэлж зүүх энэ тэр юм бол нээх гоёж гоодоод, гоц өөр байна энэ тэр гэх юм байдгүй байсан. Тийм, жирийн л ердөө тийм.
Цэцэгжаргал -
Эрх мэдэлтэй хүмүүст хандах хандлагаяаж өөрчлөгдөж байна?
Одгэрэл -
Өө юу вэ, ёстой өдөр шөнө хоёр шиг ялгаатай. Яагаад гэвэл одоо чинь ерөөсөө л, ердөө тэр эрх мэдэлтэй хүнийг харахлээр зэрэг ... тэд нар чинь ч мөнгөтэй байх юм. Мөнгөөр ч одоо ерөөсөө туйлж байх шиг санагдаж байна. Тэгээд л ердөө тэрлүү чинь хошуурч байгаа юм чинь ерөөсөө. Тэр, за одоо ингээд л сонгууль болохын үед чинь одоо тэгээд хошуурна шүү дээ, сүйд болоод л одоо тэгээд л. Нэг тав гурван цаасанд нь болоод л, тэгээд л хөлгүй л хөлгөж ер нь одоо тэр лүү хошуурч байгаа юм. Аа маний үед бол тийм юм байхгүй нөгөө нэг юугаар, одоо батлах уу батлана. Хэлэх юмаа хэлчинэ. Илүү дутуу тийм юм, тэрийг тэгж хэллээ алтан хошуу өргөлөө гэх юм байхгүй. Захиргаадалтын үед чинь арга хэмжээ авна шүү, хурлаар донгодоно шүү л гэнэ, хатуу донгодно шүү л гэнэ. Ер нь тийм нэг... тэр чинь одоо олны өмнө нүүр улайлгаад л хамгийн том арга хэмжээ л болж байдаг сан. Жишээ нь мань энэ тэрийг чинь ирээд л зогсохоор л... ямар сайндаа яасан хатуу үгтэй байдаг байсан юм “Бос Батноровын 2” гээд л нэгдлийн дарга бид 2-ийг босгоод л. Тэр өнөө хурлын танхимаар л дүүрэн бүх сумдын, 21 сумдын улс ирчихсэн. Өшөө тэгээд нөгөө дээдэх депутатууд энэ тэр гээд л хурал чуулган болох гээд л сайн малчид, ажилчид энэ тэр баахан улсууд ирчихсэн байдаг юм. Тэгээд л бос гээд л. Яасан бэ гэсэн чинь “Батноровын 2 тэмбүү бос” гэж байгаа юм чинь бид 2-ийг чинь. Тэр нь юу вэ гэхээр зэрэг Батноровт нэг нөгөө арьс өнгөний өвчтэй улс байсан учраас... тэрэндээ яагаад арга хэмжээ аваагүй юм. Батноровын 2 тэмбүүнүүд босоо, Танайх ямар арга хэмжээ авсан гэх жишээтэй. Тэр чинь одоо ерөөсөө бараг нэг хэдэн юунаас, торгууль шийтгэлээс илүү тэр олны өмнө тэгнэ гэдэг чинь аюултай бас арга хэмжээ байхгүй юу ер нь нэрний хувьд. Тийм мэтийн юмнаас болоод ердөө за ёстой халхын зуузай, хар дараа бас цоллуулахын дараа... Тэгээд л нэг Галширын зочид буудлын алчуур гээд л нэг баахан хар хиртэй юм. Энэ дарга нар энийгээ ирж ав гээд л. Өнөө тэрүүгээр явж байгаад л өнөө дарга нар чинь яваад л энэ аймгийн дарга нар энэ тэр яваад л буудал муудлаар ороод л, бохир муухай юмыг нь авчраад л. Тэнд ингээд л. Тэр чинь бас нэг том торгууль. Тийм мэтийн юмнаас чинь одоо чинь бараг...одоогийн энэ хээл хахууль, мөнгө энэ тэрээс чинь илүү одоо тэр юутай юм уу... хамгийн айхтар юу байхгүй юу нэр хүндтэй холбоотой. Тийм, олны өмнө. Тэр бол том арга хэмжээ. Ерөөсөө бараг л ер нь юу юм бэ, хичнээн зуун мянгаар торгуулснаас илүү л юм болж байгаа юм чинь бараг, тийм. Тэгдэг юм байна лээ, тийм.
Цэцэгжаргал -
Дарга хүмүүст жирийн хүмүүс яаж ханддаг байсан бэ?
Одгэрэл -
Оо ерөөсөө л одоо байдаг чадлаараа л хоол унд хийнэ. Одоо дарга ирлээ болохгүй, одоо идээ цагаа бэлд энээ тэрээ болоод л сүйд л болно л доо. Харин миний онцлог, би бол нээх ерөөсөө юутай... өө хоол хийх хэрэггүй. Тэрүүн дээр нэг адууны мах байна ш дээ. Тэрийг чинь идчихье. Үгүй тэр доор нэг тарваганы чанасан мах байна, тэрийг идье гэдэг. Тийм учраас одоо хачин нийтлэг, сайхан улсууд хүрээлэлтэй нэгдүгээрт. Хоёрдугаарт ингээд л хөөрхий хотондоо ингээд л зууралдаад л одоо төлтэй хойтон хурга ишиг нь гараад л, цас ороод л. Гэр мэртээ гал ч түлэхгүй байхад нь давхиж очих мөртлөө гэрт нь галыг нь түлчихээд, хөөе та нарын хоол ундыг хийсэн шүү. Одоо нэг хүрч ирээд, орж ирээд хоол ундаа идэж уугаарай гэхэд тэд нар чинь одоо ямар ч тийм цалин хөлс мөнгө өгсөнөөс илүү болдог юм нэгдүгээрт. Аа хоёрдугаарт энэ уяачид энэ тэр энэ ноос үсээ ав гээд л....одоо бол малчид өөрсөн дээрээ болчихоор тэгж шаардуулах юм байхгүй хониныхоо ноосыг аваад л бушуухан хэдэн төгрөг болгох гээд л, өгөх гээд л ноолуураа ч самнана гээд л бараг улаанаар нь зулгаагаад л байгаа юм. Манийн үед хийхгүй ээ, ёстой хийхгүй тэрийг чинь. Морио уяна гээд л хэдэн юм ойр зэргэлдээ сумын нутаг руу морь хараа уяна гээд л явчина. Өнөө ноос нь хэвээрээ. Тэгээд л бороо нь ороод л. Тэгээд ноосыг нь авах гээд очихоор л бүүр шар хорхой шиг нэг хэдэн юм албаар л нэг хайчилсан болоод л хагас дутуу, бөөн өтөг шавганд холиочихсон. Одоо бол өөрсөн дээрээ ирсэн болохоор тэрийг чинь цэмцийлгээд л сайхан авч байгаа юм. Тэрнийг тийм байлгахгүйн тулд ёстой удирдах хүн бол ажиллах ёстой байхгүй юу. Яаж ажиллах вэ гэхээр... би ажиллаж байсан юмнаасаа нэг хэлчихье ер нь та нарт бас залуу улсад хэрэгтэй. Ингээд л юугаар, Мартын 8 болох гэж байхад тэр ойр энэ Баян-Овоо сумын одоо Батноров 2-ын хооронд 45 км газар манай уяачид явж морио уяхаар явж байгаа юм тийшээ. Тэгэнгүүт нь би хойноос нь, нэгдлийн дарга ч өөр тийшээ явсан байсан. Би тэр уяачдын хойноос очиж байгаа юм. Очихдоо яаж очсон гэхээр зэрэг сүүний тэрэг гээд ёмкус байдаг шүү дээ, тэрүүгээр сүү зөөдөг. Тийм хоосон ёмкустай тэргийг, ёмкустай жолоочыг та Баян-Овооруу тэр морины юун дээр очино шүү. Энэ машинаа бэлдээд одоо ингээд ийшээ явж байгаарай. Би ч очино гээд, ингээд. Тэр үед нөгөө архийг картаар өгөөд л, ерөөсөө юуны цохолтоор өгдөг. Ердөө тэр архи хамаагүй хүнд өгөхгүй. 27, 50-ийн үнэтэй гэхдээ өгдөггүй байсан юм. Тэгээд, одоо ёстой харин эрх мэдлээ ашиглаж, тэрийг нэг ашиглаж 6 шил архи аваад явж байгаамаа тэр дэлгүүрээс. Тэгээд очоод, өнөө уяачид дээр очих гэж яваа юм. Тэр бол миний өөрийн арга. Тэр уяачид дээр очих мөртлөө... аягүй хэдэн бүрзийсэн юмнууд. Шороо шуураад л, хүүхэд нь морьтойгоо тийшээ яваад л. Нэг эвдэрсэн балгасын Талын хөндлөнгийн нэг хэдэн оросын, дээр үеийн орос цэрэг мэргийн окоп байсан балгасны дэргэд сууцгаагаад л. Нэг ийм нусаа гойжуулсан хэдэн юмнууд нэг тамхи татсан болоод л сууж байгаа юм. За та нарын уяаа нийлэмжтэй, морь хурдан байна уу гээд л буугаад очсон. Өө Одгэрэл дарга ирээ юу гээд л тэд нар тэгж байна. Аегүй хүйтэн өдөр байна ш дээ өнөөдөр чинь. Мориныхоо хойноос явцгаах уу манай машинд суугаад. Эднийхэн хичнээн юу давхив гэсэн 45 азрага явсаан л гэж байна. Тэгээд явцгаавал явья л даа хэдүүлээ морьлуу. Зарим нь энд яагаад л, морио харахын тулд явцгаах уу. Хөөе та нар нэг юм уучих хөөе. Одоо дотор бүлээцмээр, өнөөдөр чинь одоо ийм өдөр байна ш дээ гэх мөртлөө нөгөө шил архиа өгөхөд чинь ёстой.... зарим хүний бүр нүдний нулимс нь гарч байгаа юм чинь тэгээд настай энэ тэр хүн чинь. Тэгээд би бүр тэр Нацаг гуайг бүр тэгж байсан юм. Тэгээд манай жолооч тэгэхгүй юу “Одгэрэл даргаа тэр Нацаг гуайг нэг л тэр агентруу явуулчлаа. Энэ хэд Нацаг гуайг тохитой хүн болохоор нь агентаас цохолтоор авдаг юмыг л Нацаг гуайг нүүр бардаж л нөгөөдүүл нь явуулж байгаа ш дээ, залуучууд. Нацаг гуай өврөө ухаад л байна. Та, нэг л юм авч ирж байгаа даа” гэхгүй юу. Тэгээд явсан чинь, харсан чинь нээрээ тэр агентаас тэр өвгөн нэгийг аваад ирдэг юм. За тэгээд авч ирсэн 6 шилийнхээ 2-ыг нь тэд нарт задлаад өгчихсөн. Морь нь амжилттай давхисан, сайхан болсон. Тэгэнгүүд л өө хаврийн тэнгэр шуураад хачин болж байгаа юм. Тэгэнгүүт нь за одоо ингээд явлаа, би одоо ингээд буцлаа шүү сумруугаа. Өнөө орой би хүүхнүүдтэйгээ Мартлана ш дээ, өнөөдөр Мартын 8. Харин би та нар дээр ирээд, морины чинь юун дээр ирлээ гэсэн. Тэгээд энэ 2 шил архийг та хэд морио хөтлөөд яагаарай, хүүхдүүдээ эмээлтэй нь энэ машины сүүний юмкусанд эмээлтэй нь бүх хүүхдүүдээ хийчих. Та нар өөрснөө дотроо халаагаад өөрснөө морио хөтлөөд, морьдоо хөтлөөд буц даа сумруугаа гэсэн чинь тэгье, тэгье гээд л. Тэгээд л эргээд очоод хавар, яг өнөөх нэг наадам болохын өмнө хонио хяргадаггүй улсуудыг чинь нөгөө өвгөчүүд, тэр тэр яасан дээрээ нүүр бардам очино биз дээ. Та нар тэр Дашийхыг хэн гуай та ноосыг нь хяргуулаарай. Та Балжиннямыхыг яалгаарай гэсэн чинь “Тэгнэ тэгнэ. Наадамнаас өмнө тэднийхийг бүр яс” гээд өө шогшоогоороо очоод манай ухуулагч оччихсон. Ноосыг нь өөрснөө хажууд нь сууж байгаад цайг нь чануулж байгаад хяргуулчихаж байгаа юм. Тэгдэг, нэг хэсэг тэгээд бүтээчихдэг. Тэгээд манай тэр Батноровын нэгдэл чинь их сайхан их олон малтай. Дандаа л энэ аймагт нэг, хоёрдугаар байр эзэлдэг тийм сум байсан ш дээ хойно.
Цэцэгжаргал -
Социализмийн үеийн дарга, ажилчид, одоогийн дарга, ажилчдын хоорондын харилцаанд ямар ялгаа байна?
Одгэрэл -
Өөр, шал өөр. Одоо чинь дарга л бол дарга. Тэгээд л ердөө тэр ажилтантай бараг харьцахгүй ш дээ. Ердөө тэгээд л өө нэг л юм дуугарсан болбол тэгээд цаашаа явна. Аа манийн үеийн дарга нар чинь загнахаа ч загначихна. Хөөш та нар чинь одоо тэгээд гээд дунд нь ороод байдаг учраас хүн хүрээлэл сайтай байдаг юм. Одоо бол ерөөсөө.... одоо бол эд нар, дарга нар ердөө тэр малчид, ажилчид дундуур явахгүй ш дээ. тэр л өрөөндөө л, тэгээд л ерөөсөө утсаар ярьвал яриад л одоо өөрийнхөө л юмыг амжуулаад л тэгээд байж байна. Ердөө тийм юм байхгүй. Тэр бол хамаагүй ялгаатай, ердөөсөө л. Тийм ч учраас дарга нартай энэ улсууд аягүй дургүй, харьцах муутай болоод байгаа юм. Биднийг тэр нэг нэвтрүүлгээр хар... та нар харсан л байх даа бас, яагаав нөгөө нэг “Ирээчээ бид ямар амьдралтай байна вэ хараачээ” гээд л нөгөө мал нь үхээд л тэр Ховдынхон энэ тэр. Яг л тийм байгаа ш дээ зайлуул. Хэрвээ нэгдэл байсан бол тэрийг чинь хэлүүлэх юмгүй л яах юм чинь.
Цэцэгжаргал -
Таны амьдралд хамгийн их гүн нөлөө үзүүлсэн үйл явдал юу байна?
Одгэрэл -
За тэр үед чинь одоо, тэр ажил хийж байхад чинь ёстой... хамгийн одоо саяын тэр ярьдаг жишээ бол тэр амьд одоо тэр... манай ажилд туслахад одоо тэр малчдыг өөрсдөөр нь яалгана гэж. Ер нь малчид, одоо ажилчид чинь дунд нь л ороод цуг одоо хамт жаргал зовлонг нь хувааж байвал одоо дээр байдаг байхгүй юу, ерөөсөө. Тэр битгий хэл бүр намын хуралтай, одоо тайлан майлан бичнэ, илтгэл мэлтгэл хийж байна гэхэд чинь манай тэр малчид бүр ийм цаасан дээр захиа бичих мөртлөө “Хөөш өнөөдөр орой та зав гаргаад манай хотонд ирээ. Бид нар энэ хэсэгхэн жаахан зуур бас нэг яамаар байна энэ тэр, хөгжмөөр байна энэ тэр” гээд бичдэг. Тэгээд аегүй одоо бүр ирсэн хүнд нь хэлээд би ийм юутай байна ш дээ гэхэд “унаатай юм чинь яваад ирээ” энэ тэр гэх жишээтэй. Тэгээд тэр урьж байгаа юм чинь нэг бодлын хүндэтгэж байгаа, нөгөө бодлын одоо тэр халамж итгэл, хоорондоо бие биенээ мэдэлцэж одоо тэгээд миний ч ажил бүтнэ, тэдний ч ажил бүтэх жишээтэй. Тиймэрхүү, тийм харилцаатай байгаад л. Одоо бол тэс хөндлөн ш дээ. Ерөөсөө тэгээд л ердөө тэр дарга л гэсэн нэрээр л яана уу гэхээс биш тэгж орж харьцаж яадаг хүн ч байхгүй.
Цэцэгжаргал -
Таны амьдралд хамгийн их гүн нөлөө үзүүлсэн ямар үйл явдал байна?
Одгэрэл -
За одоо эргээд харахад уу. Өө сайхан дөө сайхан л болж байна ш дээ. Одоо ингээд л өдий зэрэгтэй ингээд амьдраад. Би энэ байрыг чинь одоо ингээд авах юм бол би жишээ нь хичнээн том хөрөнгө оруулах вэ. 32 саяаар л ийм байр 2 өрөө байр өгч байна гэхэд чинь энэ бол миний тэр өвөл зунгүй, хөдөө гадаагүй хүүхдээ... гэрт орж эм болж гэдээ гарч эр болж явсны одоо энэ буян хишгийг нь хүртэж байгаа нь энэ. Аа харин тэр үед би өөрөө өөрснийгөө тодорхойлдоггүй. Одоогийн дарга нартай адил тодорхойлдоггүй болохоор одон медаль, тэр шагнал урамшлын юм бол хожуу л ирж байсан л даа. Тийм, одооны дарга нар бол одоо ердөө нэг жил болов уу үгүй юу зургаан сар болоод л бие биенийгээ тодорхойлоод л, өөрийгөө тодохойлоод л магистр загистр одоо тэгээд л алтан гадас мадас одоо тэднүүдийг чинь. Би одоо алтан гадас одонг чинь ноднин л авлаа шүү дээ одоо жишээ нь. Одоо таны хийсэн юм, үнэн аргагүй олон жил хийсэн юу байна гээд л өгч байгаа юм. Харин өгч байгаа нь. Өгөөгүй байхад нь өгч байгаа нь их юм. Тэгээд намын хүндэт тэмдэг, намын юу... тэр ахмад зүтгэлтэн гэдэг 2 нэг авахгүй байж байгаад уржнан авч байгаа юм. Ийм олон жил ажиллачихаад. Тийм юм мэддэггүй байхгүй юу эд нар. Тэгээд яаж байна вэ гэхээр би бүр яг өөрийнхөө үүрийн дарга гээд тэр охинд хэлж байгаа юм. Тэр муу охин бол буруу биш. “За миний хүү Одгэрэл гуай нь ингээд 19 жил намын дарга хийчихээд өнөө мөнө энэ хүндэт тэмдэг, намын юу 2-ыг чинь авахгүй байна. Та нар бодоод үздээ, өчигдөр би тэр юун дээр сууж байхад энэ сонгуулийн сурталчилгаагаар явсан гурван годгор охин намын хүндэт тэмдэг аваад байгаа юм даа. Ямар вэ хөөе. Энэ чинь тэгэхээрээ намын энэ тэмдэгний чинь нэр хүнд, энэ намын юуны чинь юу одоо ердөө ингээд л унаж байгаа гэсэн үг шүү дээ” гэсэн. “Өө аваагүй юм уу та” гэж байгаа юм. Юу гэж авах юм, аваагүй. Аваагүй байгаа, та нар тэгээд ямар ч судалгаа байхгүй. Тэгээд мэддэг хүнээсээ юмаа асуухгүй ингэхээр ийм тасархай байгаа юм ш дээ нийгэм чинь. Тэгээд зөвхөн нэг 2 өдрийн сурталчилгаанд гүйсэн хүнд л тэгээд ингээд одоо өгч, годгор охинд өгч байх. Ингээд нэг бараг хэзээ мөдгүй хоногоо хүлээж байгаа байсан улсуудад өгч баярлуулах хоёр аль нь дээр байдаг юм гээд хэлж байх жишээтэй байгаа юм.
Цэцэгжаргал -
Таны бусад эмэгтэйчүүдээс ялгарах онцлог юу вэ?
Одгэрэл -
За яахав, би харин их нийтлэг хүн. Одоо би бол харин боддог юм. Би бол одоо хөгшинтэй ч харьцдаг, хүүхэдтэй ч харьцдаг, залуучуудтай ч харьцана. Аа тэгээд ер нь нийгмийн нийтлэг юм зохиоход би оролцохгүй гэж байхгүй, бие л эрүүл байвал. Тэрнээсээ арай илүү онцлог. Тийм ч учраас танигдсан хүн гэж. Олон танигдсан хүн гэдгээрээ онцлог. Тийм, олонд танигдсан хүн.
Цэцэгжаргал -
Эмэгтэй хүн дарга болоход хэцүү байсан уу?
Одгэрэл -
Аегүй нүсэр. Ёстой тэр их тэвчээр, ер нь хат... хат яах. Гэрийн ажил бол ерөөсөө тэр чигтээ орхигдоно. Орхихгүй ч байхын ээлжгүй. Одоо ингээд л цагаан сар болно малчид хүлээгээд суучихна. Тэнд чинь өөрийнхөө гэрийнхээ юмыг зэхнэ гэж ерөөсөө тэнд байхгүй. Хүүхдүүдээ л би, би 2 хүү... манай 2 охин болол оюутан байгаад ингээд ийш тийшээ явчихаад. 2 жаахан баньд... би хэд... манай ээж нас бараад, өвгөн нас бараад. Тэгээд одоо бид бүр.... ээжийн, манай ээжийг нас барсны дараахан манай нөхөр нас барчихаад би энэ... одоо надтай байсан одоо энэ хүү 3-р ангийн, нөгөө нэг хотод байдаг хүү 7-р ангийн тийм 2 хүүхэдтэй үлдээд л би тэр Батноровт 7 жил намын дарга хийгээд байгаа хүн дээ. Тэгээд л гэрт ороод л ирэхэд миний хүүнүүд ердөө гэр бараагаа цэвэрлэчихсэн. Одоо тэр хоол ундаа бэлдчихсэн. Миний жаахан баньд орж ирж байна /гаднаас ач хүү нь орж ирэв/. Ингээд л таныг хүлээгээд л, бид хэд битүүрэх гэсэн чинь ирдэггүй. Тэгээд одоо ах бид 2 хоёулаа бууз жигнээд идчихсэн гээд л ингээд сууж байдаг юм. Би малчдаараа битүүлнэ, шинэлэнэ тэгээд. Тэгэхэд чинь нээрээ гэрийн ажил гэж хэцүү. Аа албаны ажлыг л гэрийнхээ ажлаас илүү хийх ёстой юм чинь тийм байгаа юм ш дээ, тийм.
Цэцэгжаргал -
За сонирхолтой ярилцлага өгсөнд таньд баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.