Rentsennorov
![](../assets/images/interviewees/990579.jpg)
Basic information
Interviewee ID: 990579
Name: Rentsennorov
Parent's name: Nasan
Ovog: Borjigin
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired / librarian, women's advisor
Belief: Buddhist
Born in: Ömnödelger sum, Hentii aimag
Lives in: Herlen sum (or part of UB), Hentii aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
privatization
environment
work
childhood
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
democracy
nature and environment
privatization
private business
children's upbringing
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Цэцэгжаргал -
Та эхлээд өөрийнхөө тухай танилцуулахгүй юу?
Рэнцэнноров -
Би Xэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Баянбулаг гэдэг газар Дамдинсүрэнгийн найм дахь охин болон төрсөн. За тэгээд ээж, аавын гар дээр байж байгаад, тэгээд яахав өргөмөл. Тэгээд өргөж авсан ээж маань малчин байж байсан. Тэгээд 1961 оноос эхлээд нэгдэлд ажиллаж байгаад, 1965 оноос Өмнөдэлгэр сумын номын санч, 1968 оноос аймгийн номын санд... аа тэгээд аймгийн эвлэлийн хороонд бас ажиллаж байсан. Тэгээд 1970 оноос аймгийн номын сангийн эрхлэгчээр 1983 он хүртэл ажилласан. Тэгээд 1983 оноос аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлд зааварлагчаар ажиллаж байсан. Тэгээд тэтгэвэрт гарахынхаа өмнө өндөр настны зөвлөл, аймгийн өндөр настны зөвлөлд боловсон хүчин, намын үүрийн дарга хийж байгаад тэтгэвэрт гарсан даа.
Цэцэгжаргал -
Та ардчилалын талаарх анхны мэдээллийг хаанаас анх сонссон бэ?
Рэнцэнноров -
За яахав тэр үед радио, телевизээр л ер нь мэдээлэл авсан даa. Тэгээд яахав ардчилалын бас тохироо бүрдсэн байсан биз. Залуучуудын санаачилж гаргасан тэрийг бол буруу гээгүй. Тийн, тэгэхдээ би өөрөө хувьсгалт намын хүн байсан. Тэгээд яг ардчилалд бол ер нь би яахав зүгээр зөв талаас нь дэмжигч гэхүү дээ тийм л байсан даа.
Цэцэгжаргал -
Ардчилал гарч байх үед та ямар ажил хийж байсан бэ?
Рэнцэнноров -
Гарснаас хойш уу?
Цэцэгжаргал -
Aрдчилалын үед?
Рэнцэнноров -
Aрдчилалын үед би өндөр настны зөвлөлд л байсан. Ер нь бараг тэтгэвэртээ бараг гарч байан байхаа даа.
Цэцэгжаргал -
Тэр үед ардчилалын үйл явцад та оролцож байсан уу?
Рэнцэнноров -
Үгүй, оролцоогүй.
Цэцэгжаргал -
Ардчилал гарч байх үед таны амьдрал ахуй ямархуу байсан бэ?
Рэнцэнноров -
Гүй ээ яахав ер нь нэг л дундын л нэг байсан. Тийм өвчин зовлонтой хүүхэдтэй, тэгээд бас нэг тиймэрхүү амьдрал нэг дунд зэргийн л улсууд байдаг шүү дээ. Нэг тийм л хэмжээнд байсан. Тэгээд нөгөө ардчилал яг эхлээд 1990 онд чинь юм ховордоод, тэгээд нөгөө ажил төрөлгүй жоохон тийм хэцүүхэн үе байсан. Адилхан л одоо хүмүүсийн адил тийм л байсан. Гэхдээ яахав өөрийн хүчээр тэгээд юм оёоод, янз бүрийн юугаар тэгээд амьдарч байсан даа.
Цэцэгжаргал -
Aрдчиллын үйл явдал таны амьдралд яаж нөлөөлсөн бэ?
Рэнцэнноров -
Гүй ээ яахав, ардчилал одоо эхэлсэн, бий болсноос хойш бол хүн, ер нь хүмүүсийн миний өөрцгүй нийт хүмүүсийн амьдралд бол би бол өөрчлөлт гарсан гэж боддог. За яагаад гэвэл, яахав одоо тэр тухайн үеийн социализмын үед бол бид нар хийгээд, яахав хийснийхээ хэрээр цалингаа аваад... Ажилгүй хүн байсангүй. Нэг онцлог нь тийм байсан байх. Гэхдээ бол яахав тэрүүгээрээ нэг амьдралаа залгуулаал явдаг байж л дээ. Аан одоо болуул тэрнээс хойш бол яахав юм сүүхээтэй нь гэхиймуу, юм хийе бүтээе гэсэн нь л зөв замаа олж чадсан нь ажиллаж байна. Энд бол юу... ардчиллаас би ингэж ойлгодог л доо. Ер нь хүнийг залхуу, идэвхтэй гэдгээр нь бараг ялгаад өгчихсөн юм бишүү гэж боддог байхгүй юу. За тэгээд тийм идэвхгүй хэсэг маань бол одоо тэгээд яахав ажил ховор боллоо. Одоо яахав нөгөө талаас нь харах юм болуул нь ажил, ажлын байр ховор учраас хүмүүс ядарч зүдэрч байдаг байх. Гэхдээ миний хувьд бол яахав би өөрөө нэг юм оёдог. Тэрийгээ хийгээд. Тэгээд ер нь яахав нэг юм хийе, ямар нэгэн өөрөө би юу чаддаг вэ тэрийгээ хийе бүтээе, тэрүүгээрээ ер нь амьдраад явж болно гэсэн хүн бол амьдарч явах жишээтэй дундын. Аа тэгээд боломж нь бол яахав ийм л байгаа л даа. Тэгээд надад бол миний амьдралд бол муу болоогүй. Тийн ямар ч байсан өөрчлөлт гарсан. Гэхдээ ардчилал бол арай жоохон одоо бэлтгэгдээгүй эхэлсэн болуу гэж... Хүмүүсийн одоо үзэл бодол юу гэдэг юм бэ дээ. Тийм амьдралд бэлтгэгдээгүй...ардчиллын юунд бэлтгэгдээгүй орсноос болж нилээд алдаа оноо гарсан байх гэж би боддог л доо.
Цэцэгжаргал -
Ардчилал анх гарч байх үед хүмүүс ер нь амьдрал ахуй яаж өөрчлөгдөнө гэж бодож байсан? Тухайлбал та ардчилал юу авчрах байх гэж бодож байсан?
Рэнцэнноров -
Гүй ээ ерөөсөө тэрийг чинь ойлгоогүй. Ерөөсөө л ойлгохгүй байсан. Тийм, ерөөсөө л ойлгохгүй одоо гэв гэнэтхэн л юм ховордоод л юу ч байхгүй, тэгээд л нөгөө мөнгөний ханш унаад л... Аягүй сонин ингэж байгаад л. Ерөөсөө бид чинь урьд нь ерөөсөө ямар ч ойлголт байгаагүй. Нөгөө л одоо нэг ажлаа хийдэг, цалингаа авдаг ийм л хэмжээнд байсан улс чинь гэнэт ингэхлээр их сонин болсон. Ер нь ямар хэцүү амьдралд орж байна даа гэж бодох үе байсан, яг тэр үед бол. Тэгээд одоо бол яахав бас тэгээд явсаар явсаар хүн чинь юманд дасдаг болoхоороо. Тэгээд яахав одоо цалин мөнгө, одоо тэтгэвэр их жоохон, багахан юмаар ер нь бараг яаж амьдарна даа гэх бодол бол төрдөг л байсан даа. Одоо тэр үеийг бодвол тэтгэвэр нэмсэн ч гэсэн зарим нь бол талдаа бол бага амьдралд хүрэлцэхгүй тал бол байдаг. Тэгээд яахав тэрийгээ өөрсдийнхөө хүчээр, хөдөлмөрөөрөө ингэж л нөхөж яваа юмуу гэж ойлгож байгаа.
Цэцэгжаргал -
Ардчиллын үр нөлөө одоо юу байх шиг байна?
Рэнцэнноров -
Гүй ээ, Ардчиллын үр нөлөө яахав одоо өөрсдөө чөлөөтэй ярьдаг боллоо. Шашин шүтдэг боллоо. Хүн ер нь одоо.. хүний эрх гэдэг юм арай жоохон ингэж яаж ирсиймуу, тийм. Гэхдээ ардчиллыг тэр анхан ямар ч бэлтгэлгүй шууд ингэж эхэлснээс болоод хохирсон юм бол... зүгээр ер нь энэ улс орны хэмжээнд бол хохирол нилээд үзсэн гэж боддог. За тэр хэмжээгээр ч гэсэн хүмүүсийн амьдрал ч гэсэн дагалддаг л байх. Яагаад гэхээр жишээлбэл бид чинь.. би эмэгтэйчүүдийн байгууллагад ажиллаж байсны хувьд тэр талаасаа ярьхад байна ш дээ. Эхчүүдийн амрах байр гээд сумдад байлаа. Баг, бригад болгонд сайхан Улаанбулан байлаа гэх мэт. Oдоо ингээд л янз бүрийн халуун ус юу байдгын ингээд. За одоо манай аймгийн хэмжээнд гэхэд л сайхан гурилын үйлдвэр байлаа гэхэд л энийг чинь одоо ашиглаж чадалгүй нөгөө л ардчилал болонгуут яасан гэхээр тэрний хооронд өнөөхийг чинь нураагаад, тараагаад тэгээл ерөөсөө тэгээл нэг балгас болгочихсон. Одоо жишээ нь тэр юу...Чандманий сангийн аж ахуй гэхэд л балгас болчихсон. Ийм сайхан хөгжиж байсан юмнууд ингээд ингээд унаад өгсөн. Аа энэ бол би ардчилалыг яахав гэхээр хүмүүсийн амьдрал нэг талд чөлөөтэй ийм сэтгэлгээ чөлөөтэй байдал бий болсон ч гэсэн нөгөө талаар нэгэнт босгосон бий болгосон юмаа хайрлаж, тэрийг одоо цааш нь өөд нь татаж тиймээ ажиллуулж ингэж байсан бол бас өшөө одоо ажлын байр бол илүү байх байсан болуу. Тэр талаасаа их алдсан болуу. Би л одоо.. зарим одоо яахав мэдэхгүй. Би ч гэсэн мэдэхгүй л дээ. Тэгээл одоо, одоо чөлөөтэй болсон, ардчилал гэдэг чинь одоо яаж ч донгосч байсан хамаагүй гэх жишээтэйгээр. Ингэж ойлгож авсан нилээд хэсэг. Хүмүүсийн одоо нилээд хэсэг хувь ийм байсан. Ийм ч байгаа одоо. Энэ талаараа бол нилээд алдаа болуу гэж боддог юм. За тэгээд хүмүүсийн амьдрал, ер нь хүмүүсийн... тэгээд жишээлбэл баян хоосны ялгаа гэдэг бол нилээд гараад ирсэн. Тэр бол яахав гэхээр нэгдүгээрт ажилгүй, хоёрдугаарт залхуу, бэлэнчлэх сэтгэлгээ гэдэг юмтай их холбоотой гарч байгаа болуу гэж би боддог. За ингээд зүгээр одоо ер нь бэлэнчлэх сэтгэлгээ бий болно гэдэг маань одоо ядуу талдаа өшөө их, илүү. "Би л одоо юм байхгүй" тэгж хэлээд л одоо "Надыг тэжээх ёстой, улс орон тэжээх ёстой, тэх ёстой". Тэр чинээгээр нь улс орон май гээд мөнгө төгрөг, халамжын гээд л одоо нэг хүн хичнээн төрлийн халамж, юу ч байдгын тэтгэлэг ингээд өгөөд байдаг. Нөгөөдхийг нь авч идээд л "Байхгүйээ" гээл. Одоо жишээлбэл тийн юм бол бас нилээд хэсэгт бол ялангуяа доод түвшний улсуудад бол нилээд тогтчихсон байгаа. Энийг бол би зөв гэж боддоггүй. Жишээлбэл одоо зүгээр нэг жишээ хэлье. Одоо багийн хурал, юу ч байдгын ингээд хурал цуглаанд очоо гээд ингэхэд чинь л "Юм өгөх юм бол очноо" гэх жишээтэй. Ийм л сэтгэлгээ хүнд бий болсон. Тэр дээр бидний үед бол тийм юм бол байгаагүй. Энэ талаасаа бол алддаг. Тэгээд яахав бид чинь одоо бол яахав тэгээд үр хүүхдүүд ажил төрөл хийгээд, бид нар ингээд бас нэг тэтгэвэр аваад, боломжынхоо хэрээр өөрсдийнхөө чаддаг юмыг хийгээд ингэж байгаа болохоор амьдралд бол одоо... зүгээр бидний үе ийн одоо хүмүүст бол яахав дутагдаад байгаа юм бол гайгүй. Тэгээд идээд уудгаа уугаад, өмсөж зүүдгээ зүүгээд энэ талаасаа бол болж байна гэж бодож байгаа тийн. Тэгэхдээ нийгмийн талаас, улс төрийн талаас бол бас л янз янзын юмнууд бол байна л даа.
Цэцэгжаргал -
Ардчилалд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн оролцох оролцоо ялгаатай байсан уу?
Рэнцэнноров -
Тэр үед үү?
Цэцэгжаргал -
Ардчилалын үйл явцад... Aанхаа
Рэнцэнноров -
Одоо яахав, мэдэхгүй ээ гайгүй байхаа эмэгтэйчүүд энэ тэр бол идэвхитэй оролцдог, тийм. Гэхдээ яг дээд түвшин одоо жишээлбэл сонгох, сонгогдох юундаа бол тэгээд эмэгтэйчүүд маань жоохон ялагдаад байдаг байх. Тэгэхдээ эмэгтэйчүүд гэдэг чинь бол их хүч байдаг шүү дээ, тийм. Ер нь одоо энэ улсын их хурал ч юмуу тэгээд энэ төр барьж байгаа засгийн юунд байгаа улсууд бол эмэгтэйчүүд байх юм бол арай л нөгөө талаас харна... харна даа гэж би боддог юм тийн. Арай л өөр байх байхдаа гэж боддог байхгүй юу.
Цэцэгжаргал -
Ардчиллын үр нөлөө эрэгтэй, эмэгтэй хүнд өөрөөр туссан уу?
Рэнцэнноров -
Одоо тэрийг бол сайн ялгаж хэлж мэдэхгүй байна. Янз янз л байдаг байх тийн.
Цэцэгжаргал -
Танай нутагт хувьчлалыг анх яаж зарласан бэ? Хувьчлалын тухай мэдээллийг хүмүүс анх хаанаас яаж авсан бэ?
Рэнцэнноров -
Хувьчлал бол яахав дээ зүгээр хөдөө... яг ингээд үйлдвэрлэл дээр гэдгиймуу. Одоо жишээ нь мал аж ахуй дээр байсан ч юмуу, аан нэг албан газар юманд ажиллаж байсан ч юмуу ийм улсууд бол хувьчлалд бол хамрагдаж чадсан. Зохих хэмжээгээр. Тэгээд манайх бол, манай гэр бүлийн хүн бид 2 бол Өмнөдэлгэрийн нэгдэлд ажиллаж байсан. Манай хүн бол Өмнөдэлгэрт бол жолооч байсан л даа. Одоо нас барсан. Тэгээд хувьчлалд бол жаахан юм өгсөөн. Мал хунар. Ялгаагүй. Тэгэхдээ нэгэнд нь л өгсөн. Тийн нэгэнд нь л өгсөн. Тэгээд эндээс бол юу байхын, надад бол юм байхгүй жишээтэй. Тэгээд хувьчлал бас алаг цоог явагдсан болуу. Аа тэр өнөө хувьчлалын нөгөө ягаан тасалбар, цэнхэр тасалбар гэдэг бол ерөөсөө... сайн одоо тэрийгээ хэрэгжүүлж цааш нь одоо ингээд авч явж чадаагүй... ийм одоо мань мэтэд бол ашгаа өгөөгүй ээ. Тийн одоо жишээ нь нэг газар аваачаад нөгөө юугаа тасалбараа, хувь хувьцаагаа өгчихдөг. Тэр нь эргээд ерөөсөө нөгөө юу....хувь нөгөө эргэж оногдох ёстой юм байхгүй болохоор нь тэгээд л тэрийгээ тухайн үед нэг хэдэн төгрөгөөр өгсөн. Тэр бол ерөөсөө ямар ч үр дүнгүй л юм шиг надад санагдсан. Зүгээр яахав тэрийг худалдаж авдаг боломжтой чадалтай улсуудад бол хэрэгтэй л байсан байх, тийм.
Цэцэгжаргал -
Хувьчлал болох гэж байна гэдэг мэдээг хаанаас сонссон? Хувьчлал яаж зарлагдсан бэ?
Рэнцэнноров -
Одоо мэдэхгүй, ер нь нэг л тэгээд л хүний амнаас л голцуу. Тэгээд яахав радио юугаар л сонссон л доо. Тэгээд тэгэхэд чинь жишээлбэл ер нь одоо яг өнөөх бид чинь болохоор нөгөө л ингээд бэлэн юм аваад л, ажлаа хийгээд л мөнгөө авдаг байсан улс чинь одоо ингээд хувьчлал зарлана гээд... манай талийгаач бол жолооч хүн байсан. Тэгээд одоо машинаа өөрөө ингээд хувьчлаад ав гэхэд чинь... ерөөсөө тэгэхэд чинь ерөөсөө тэгэхэд чинь бензиний үнэ зүгээр нэг л нэмэгдээд ирэхлээр яаж тэр бензинийг чинь яахын гээд. Ийм юм болно гэж бидний сэтгэлгээнд байхгүй учраас тэрийг хөдөлгөнө гэдэг маш хэцүү санагдаад. Тэгээд тэрийг авах хэрэгтэй хүнд нь өгөх жишээтэй. Тийм байсан. Ерөөсөө тэнд бол хувьчлал яахад бол ерөөсөө хувьчилна мал хунар өгнө, ингэнэ тэгнэ гэж ярьсан болохоос. Энэ чинь ирээдүйдээ та нарт.. бидэнд ийм одоо ийм ашигтай юм байна шүү, цаашдаа ийм хэрэгтэй юм байна шүү гэдэг ойлголт бол манай нийтийн хувьд муу байсан болоод ер нь тэрийг тэгээд л яасан л даа. Ер нь одоо тэрийг чинь яаж цааш нь ажиллуулах юм, яаж энийгээ өсгөхийн, арвижуулахын гэдгийгээ бол ер нь мэдэхгүй. Манай хувьд бол тийм л юм болсон ерөөсөө.
Цэцэгжаргал -
Хэнтий аймгийн хувьд ажлын байрнууд, үйлдвэр аж ахуйн газрууд яаж хувьчлагдсан бэ?
Рэнцэнноров -
Хувьчлал ер нь зарим хэсэг нь бол ер нь цөөхөн хүний л хүрээнд явагдчихсан юм шиг байгаа юм гэж боддог юм. Жишээлбэл худалдааныхан гэхэд чинь яахав бас тэр хувьчлалын ач холбогдлыг мэддэг хэсэг нь бодвол яасан байх. Тэгээд л нэг цөөнхөн хэдэн хүн тэр...одоо тэр дэлгүүр хоршоо юу байдгийн тэдгээрийг. Тэгээд бусад нь тэгээд л байхгүй гэх жишээтэй. За нэгдэл дундын үйлдвэр гээд л одоо бүх нэгдэлд одоо тэр тээврийн үйлчилгээг нь хангаж байдаг газар байсан. Тэгээд л машин тэргийг нь авах нь аваад л, авахгүй нь яагаад л.... тэгээд л тэр байшин тэгээл худалдагдаад л одоо гэх жишээтэй. Ер нь би бол яг тэр хувьчлалын тэр юуг бол ер нь ний нуугүй ярихад бол цөөхөн хэдэн хүний, сүйхээтэй хэдэн хүний хэмжээнд л ер нь ашигтай хэсэг нь явчихсан юм биш байгаа гэж боддог. Тийм ч юм бий. Хүн бүрт бол хүртэж чадаагүй. Жишээлбэл одоо орон байр хувьчилж байна гэж байна, өөрийн болгож байна л гэж байна. Тэр бол бид нар орон байргүй юм чинь тэгээд л орон байранд л байгаа улсууд хүртэж байна. Аа бусад нь бол ерөөсөө... миний хувьд хувьчлалаас хүртсэн юм нэг ч байхгүй. Яагаад гэхээр нэгдлээс мал өгөхдөө манай гэр бүлийн хүнд өгсөн. Нэгэнд нь өгнө гээд надад юм өгөөгүй. Би өөрөө өндөр настны зөвлөлд сүүлд нь ажиллаж байсан. Тэгээд яахав нөгөө өндөр настны зөвлөлд чинь би сүүлд түр, байнгын ажилчин байгаагүй. Тэгээд тэнд юу байхын хувьчлах юм бас л байхгүй. Тийм юм ерөөсөө байгаагүй. Яахав ягаан тасалбар, цэнхэр тасалбар гэж нэг 2 янзын тасалбар л байсан. Тэгээд тэрний үр дүнг би үзээгүй. Тийн, би бол хувьчлалаас хүртсэн гэж өөрийгөө хэлж чадахгүй.
Цэцэгжаргал -
Өмнөдэлгэрээс хувьчлал нэгэнд нь өгсөн гэсэн. Тэгэхэд танай гэр бүлийн хүн та хоёрын аль нэгийг яаж сонгосон юм?
Рэнцэнноров -
Гүй ээ одоо бүү мэд. Өрхийн тэргүүнд өгсөн юм байгаа биз бодвол. Тэрнээс биш би авна ч гэж юу гэж хөөцөлдөх вэ дээ. Бид чинь нэг тийм л...
Цэцэгжаргал -
Хувьчлалыг ямар хүмүүс гардан зохион байгуулж байсан бэ? Ямар зохион байгуулалттай явагдсан юм бэ ?
Рэнцэнноров -
Мэдэхгүй, тэр тухайн тухайн газраа л одоо комисс юм бодвол байгуулагдаж л явагдсан байлгүй, тийм. Би тэгж л боддог юм. Жишээ нь нэгдлийнх нь л гэхэд чинь л тэр нэгдлийн дарга юу байдаг юм тэр улсууд л, нэгдлийн удирдлагууд л тэр за манайх өчнөөн малтай, өчнөөн хүнд хүргэнэ тэдний тэдний одоо юу байдгийн. Тэгээд л тэрийгээ хуваагаад л нэг хүнд хэдэн хонь, хэдэн ямаа, хэдэн үхэр, адуу оногддог юм тэрийг нь л тэгээд өгдөг байсан байх гэж бодож байна. Би тэр талаар ер нь сайн мэдэхгүй байна, тийн.
Цэцэгжаргал -
Үйлдвэр, аж ахуйн газруудын хувьчлал яаж зохион байгуулагдаж байсан талаар та мэдсэн юм байдаг уу?
Рэнцэнноров -
Одоо нэгдэл дундын үйлдвэрт манай хүн жолооч байсан. Тэгээд яахав машинаа авбал авч болно. За тэгээд яасан гэлээ дээ нэг үхэр ч өгсөн ч гэлүү /инээв/. Тиймэрхүү л маягаар. Ерөөсөө л нэг л тийм л байдлаар л ер нь тэгээд. Бодвол үхэр малтай байгаад тэрийгээ тэр ажилчиддаа хувааж байсан биз. Би яг нарийн одоо яачаад байгаан, яагаад ч нэг үхэр авсан юм энэ тэр гэж бол ерөөсөө тэгж байгаагүй /инээв/. Тэгээд жишээлбэл жолооч нарыг чинь ингээд нэг хэсэг хэсэг бригад болгоод л ингээд анх хуваасан юм. Тэгээд тэрний бригадын нэг хэсэг хүн гээд л ...одоо тэгээд машиныг нь жишээлбэл 30 машинтайг нь хэд хуваах жишээтэй. Тэрэн дээр нэг сомсомальтайг нь ч гэх юм уу тиймэрхүү маягаар. Тэгээд бригадын ахлагч гээд нэг хүнийг нь тавиад. Тэгээд тэр хүн бол та яахуу ийхэв гэж яагаагүй. Яахав машинаа авахуу яахав. Авбал одоо юу ч билээ 600 мянган төгрөг ч билүү тушаагаад ав гэх жишээтэй. Нэг иймэрхүү л байдлаар байсан. Тэгээд тухайн үед бидэнд юу байхав. Тэгээд бас өвчтэй зовлонтой хүүхэд шуухадтай байсан болохоор юун 600 төгрөг. Хаанаасаа яах юм больё, больё гээд л. Тэгээд л нэг жолооч нь авч л байсан гэх жишээтэй. Тэгээд авсан хүн бол бодвол мэдээж мөнгө төгрөг өгөө биз. Иймэрхүү л байдлаар л ер нь тэгээд л явагдсан. Чухам яг нарийн дээрээ бол одоо зарим газрынхыг би мэдэхгүй байнааа. Мэдэхгүй юм даа өөр газруудыг. Жишээлбэл одоо гурилын үйлдвэр гээд л сайхан газар байж байна тиймээ. Хичээн сайхан, Хэнтийн гурил гэдэг чинь дээд зэргийн сайхан гурил гаргадаг. Тэр одоо үйлдвэр, аж үйлдвэрийн гавъяат ажилтан Нэргүй гээд даргатай л мундаг байсан. Тэгээд л Нэргүй дарга тэтгэвэртээ гараад л больсон. Тэр гурилын үйлдвэрийг, хэрвээ гурилын үйлдвэрийн олон хүн хувьчлаад хуваагаад авсан бол... одоо нийлээд ажилласан бол одоо энэ үйлдвэр сайхан ажиллаж байх жишээтэй. Тэгээд л нэг хувь хүнд худалдагдаад л, ингээд дамжсаар яваад одоо тэгээд балгас болчихоод байж байна ш дээ. Энэ бол одоо ажиллах юм бол манайх бол гурил будаагаа тарьдаг газар чинь сайхан гурилаа идэж болох жишээтэй. Тэгээд ерөөсөө, тэр үед байсан тэр сайхан юмнуудыг л ашиглаж чадаагүй гэж би боддог. Тэгээд л одоо хятадааc нэг жижигхэн гурилын тээрэм юу ч байдаг юм оруулж ирэх жишээтэй. Ингээл байх юм. Тэрийг бол би ерөөсөө буруу л одоо удирдаад байгаа байх, буруу л... энэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ гээд яриад л байх юм. Тэгэхэд чинь энд сайхан бааз байж л байна. Тэгээд тэр талаасаа бол би учир дутагдалтай юм шиг санагддаг юм. Тийм, тэгээд өөрийнхөө, монголынхоо үйлдвэрлэсэн юм, монголдоо үйлдвэрлэл хөгжүүлэх, чаддаг юмаа бол одоо хийхгүй л байх шиг. Тэгээд л ажилгүй улсууд ингээд байгаад байдаг. Ажил олдохгүй иймэрхүү. За тэгээд хувь, одоо энэ хувийн компаниуд бий боллоо. Энийг дэмжинэ л гэж байна. Дэмжих нь зөв л дөө. Дэмжилгүй яахав, хөгжүүлэлгүй яахав. Мэдээж хэрэг тэрүүн дээр л одоо тэр хувийн компани сайн хөгжиж, татвараа төлж байвал одоо энэ янз бүрийн юманд одоо хэрэгтэй л байдаг байх. Аан тэглээ ч гэсэн хувийн компаниуд маань яаж байна гэхээр ерөөсөө цалин мөнгө ямар өгч байна вэ. Тэр хувь хүн гэдэг чинь эргээд тэр ажиллаж байгаа улсууддаа яаж хандаж байна вэ гэдэг бол урдынхаас шал өөр. Жишээлбэл цалин мөнгө нь бага байх жишээтэй. Норм хэмжээ, одоо тэр барилгачин байна гэхэд л тэр нормд заагдсан цалингаа авч чадахгүй, тэгээд л нэг л хүний гар харсан, хүний нэг барлаг тиймэрхүү байдалтай. Тэр чинь бас цаанаа эдийн засгийн юутай болохоороо хэцүү л байдаг байх л даа. Аль аль талдаа, тийм.
Цэцэгжаргал -
Өмч хувьчлал хүмүүсийн өдөр тутмын амьдралд яаж нөлөөлсөн бэ?
Рэнцэнноров -
Хэлж мэдэхгүй байнаа /инээв/. Нэг их айхтар амьдралд нь их тус болоод яасан юм ер нь... Яахав нэг хэсэг хүмүүст бол тус... туссан байх. Тусаад одоо боломжтой ингээд явсан улсууд бий л дээ. Аа тэгээд ер нь нилээд хэсэгтээ бол би ер нь амьдралд нэг үр нөлөөгөө өгч чадаагүй гэж бодно.
Цэцэгжаргал -
Хувьчлалаас одоо юм хүртэж чадаагүй хүмүүсийн амьдралд нь ямар өөрчлөлт гарсан бол?
Рэнцэнноров -
Одоо ёстой... мэдээжийн хэрэг одоо тэгээд хувьчлалаас юм хүртэж чадаагүй, тэгээд ажилгүй юмуу нэг тийм байвал ядуурал гэдэг юмны анхны эх суурь бараг тэндээс тавигдаа байлгүй дээ гэж бодож байна.
Цэцэгжаргал -
Ямар учраас хүмүүс өмч хувьчлалаас их бага хувь хүртсэн юм бэ?
Рэнцэнноров -
Тэрийг бол одоо... за яахав хувьчлалаас одоо ингээд боломжийн одоо жишээлбэл нэг дэлгүүрийг хувьчлаад авчихсан хүн бол тэрэндээ нэг дэлгүүр хоршоо ажиллуудаад. Тэр нь одоо томроод кампани болоод юу болдог юм ингээд нэг хэсэг нь яваад. Тиймээ. Тэрэнд хүмүүс ажиллаад, яахав ажилласан нь яахав цалинтай мөнгөтэй ингээд өдөр тутмын юмаа. Аа тэгээд жишээлбэл, би зүгээр нэг жишээ авья. Худалдаа бэлтгэлийн трест гэдэг чинь том газар байлаа тиймээ. Худалдаа удирдах газар гээд худалдааны том газар. Энэнд одоо яг ажиллаж байсан улсуудаас яг одоо ингээд дэлгүүр хоршоогоо яагаад томруулаад одоо компани болсон хүн бол цөөхөн хэсэг л байна. Тэгээд л бусад тэр олон хүүхнүүд, тэр олон улсууд бол одоо байхгүй зарим нь тэгээд л ядуу зүдүү байх жишээтэй. Зарим нь яахав мал маллаад ингээд явах жишээний нэг ийм л юм. Тэгэхээр тэд нар бол яасан гэхээр хувьчлалаас... одоо мэдээжийн хэрэг тийм янз бүрийн хувьчлалын одоо ноогдол ашиг машиг гээд эргээд энэ улсдаа л төлдөг юм байдаггүй юм бол ер нь тэгээд л тэр улсууд бол ингээд хувьчлалаас хүртсэн юмнаасаа, юмаа ер нь юм болгож чадаагүй. Тэгээд л одоо иймэрхүү байдалд орсон байдаг байх. Тийн, тэгээд ер нь бол хувьчлалыг бол би нэг бол боломжтой... түрүүн хэлсэн, тийм эдийн засгийн тооцоотой, бас нэг алсын хараатай, за хувьчлал болоод энэ ардчилал, зах зээл гэдгийг зөв талаас нь ойлгож яасан хүн бол одоо шантралгүй явж байгаад одоо боломжын юманд хүрсэн л нэг хэсэг байна, тиймээ. Тэгээд мань мэт шиг одоо тэгээд суурь бааз байхгүй, ийм улсууд бол тэгээд л түлхэгдэхээс л өөр аргагүйд хүрсэн болуу гэж ингэж боддог юм.
Цэцэгжаргал -
Хувьчлалаас хэн илүү хожсон бэ?
Рэнцэнноров -
Албан тушаалын л голдуу ер нь хүмүүс хожсон байх гэж боддог ш дээ, тийм. Би лав тэгж боддог юм. Албан тушаалын, бас тодорхой хэмжээнд бас нэг албан тушаал эзэмшиж, хариуцаж яаж байсан хүмүүс л ер нь хожсон байх. Тэхдээ яахав бас нэг зах зээлийн одоо талаас мэдлэгтэй, сүйхээтэй нэг ийм хэсэг. Тийм 2.. ер нь улсууд л хожсон байх л гэж боддог.
Цэцэгжаргал -
Хувьчлалаас ер нь хэн хувь хүртэж чадсангүй вэ?
Рэнцэнноров -
Ажилчин
Цэцэгжаргал -
Ямар хүмүүс?
Рэнцэнноров -
Голцуу л одоо энэ ажилчид хувь хүртэж чадаагүй гэж боддог. Жишээлбэл одоо нэг цэвэрлэгч мэвэрлэгч юу байдаг юм тийм одоо бага тушаалын ажилтнууд гэж ярьдаг шүү дээ, тиймээ. Тийм улсууд л. Үйлчилгээний тийм л улсууд ер нь нээх хувь хүртэж чадаагүй. Хүртсэн ч байсан тэр нь одоо өөрт нээх нялзаж тийм юм амьдралд нь... амьдралыг нь өөдрөг болгох талд бол нээх нэмэр болж чадаагүй байхаа.
Цэцэгжаргал -
Таны бодож байгаагаар хувьчлал эрэгтэй, эмэгтэйчүүдэд ялгаатай нөлөөлсөн үү?
Рэнцэнноров -
Одоо мэдэхгүй байна. Жишээлбэл одоо манайд гэхэд чинь жишээлбэл гэр бүлийн хүнд маань яагаад надад гэхэд чинь тэгээд л тэрэнд бол бид хоёрыг ялгаад л нэгэнд нь өгчихсөн. Яахав зүгээр аль нэгэнд нь өгч болох байсан байх л даа бодвол. Тэгээд өрхийн тэргүүн гэдгээр нь эрэгтэйчүүдэд нь арай илүү туссан юм байлгүй дээ /инээв/. Тиймээ.
Цэцэгжаргал -
Аанхаа, Тэгээд..
Рэнцэнноров -
Ер нь өрхөд гэсэн юугаар л ер нь Өмнөдэлгэр бол лав малаа тэгж л хуваарилсан. Өрхөд гэсэн юугаар л. Бид 2 чинь 2 хүүхэдтэй 4-үүлээ л байсан. Тэгээд л хэдэн тооны юу тэгээд нэг л хүнд нь. Бид 2... ямар 2 хүүхэд маань ямар Өмнөдэлгэрт ажиллаж байсан биш, сүүлд гарсан юм чинь. Тэгээд л бид 2-ын тэгээд л талийгаачид маань өгөөд. Надад тэгээд яах жишээтэй. Тэгэхээр одоо хүйсийн ялгаа гэдэг юмуу /инээв/. Өрх гээд ирэхээр тэгээд хамрагдаагүй ч гэж хэлэхэд хайшаа юм тэгээд нэг тиймэрхүү л юм, тийн.
Цэцэгжаргал -
Та 2 яг хувьчалалын үед аймгийнхаа төвд байсан. Яаж Өмнөдэлгэрээс мал хувьчилж авсан бэ? Тэр хувьчлах процесс яаж явагдсан юм бэ?
Рэнцэнноров -
Мэдэхгүй ээ, нээх юм бүрдүүлээд... одоо ёстой мэдэхгүй байна тэрийг бол. Одоо хувьчлалаар мал юм өгнө гэсэн өгч магадгүй гээд л явсан. Тэгээд л хэдэн мал хонь ямаа, нэг морь /инээв/, ганц 2 үхэр ч билүү дээ тийм л юмтай ирж байсан юм даг. Тэгээд бодвол ... яаж чухам материал бүрдүүлж байсан юм би тэрийг бол ерөөсөө сонирхоогүй. Би төвд байсан, өвчтэй хүүхэдтэй байсан болохоор нээх ийшээ тийшээ явдаггүй л байсан. Тэгээд л нэг тийн юмтай болоод л ирсэн гэхээс өөр юм надад ерөөсөө мэдэх юм алга.
Цэцэгжаргал -
Тэр хувьчлалаар авсан мал та нарын амьдралд ямар нөлөө үзүүлсэн?
Рэнцэнноров -
Гүй ээ тэгээд бид чинь аймгийн төвд байдаг улсууд. Одоо тэгээд л хөдөө айлд өгөөд л, тэр айл нь тэгээд нээх ч өсгөж гийсэн юмгүй. Тэгээд л зах зухаас нь идэж ууж байгаад л тэгээд л дууссан ш дээ. Тийм, яг өөрснөө гардаад малласан бол бас болох л байсан байх л даа. Тэгээд тийм боломжгүй байсан л даа бид нар.
Цэцэгжаргал -
Тэр цэнхэр, ягаан тасалбаруудыг яаж тараасан бэ, эдгээр тасалбарын талаарх мэдээлэл та нарт яаж ирж байсан ?
Рэнцэнноров -
Гүй ээ тэрийг бол юу яасан даа. Тэр нэг судалгаа аваад л, судалгааны үндсэн дээр л.... Ёстой тэрийг бол харин хүн бүрт өгсөн. Тэр чинь юу билээ 2 цэнхэр тасалбар, 8 ягаан тасалбар билүү... юу билээ дээ 6... тийм юм өгч байсан. Тэгээд цэнхэр чинь... би одоо бас мартчаад байнаа. / Цаанаас нь эрэгтэй хүн: 1 ягаан, 3 цэнхэр тасалбар/
Тийн билүү. Тийм, тэгээд тэрийгээ л одоо өөрснөө аль өөрсдийнхөө хэрэгтэй гэсэн, сонгосон газартаа тэрийгээ өгч байсан. Тийм, тэгээд тэрийгээ өгөөд л хэдэн жил 2,3 жил болсон. Ерөөсөө хувь хүртэж чадаагүй тэгээд л буцаагаад зарчихсан, тийм.
Цэцэгжаргал -
Тэр компанид хөрөнгө оруулсан хувьцаагаа зарахдаа та хувиараа зарсан уу, брокерын пүүсээр дамжуулсан уу?
Рэнцэнноров -
Брокероор. Тийн брокерт өгсөн байсан. Тийн, тэгээд ерөөсөө хувь нь ирэхгүй байсан. Тэгээд л эргүүлээд зарчихсан. Говьд ч өглүү яалаа тэгээд ер нь хувь хүртэж, тэр ашиг машиг гарахгүй байна л гээд тэгсэн. Тэр бол одоо чухам яг очоод л, одоо хувьцаа эзэмшсэн тэр газрынхаа хурал юманд суугаад одоо ямар учиртай, яадаг ийдгийг нь бид нар чинь хөдөөний улсууд бид чинь мэдэхгүй юм болохоор чинь бас их зовлонтой байдаг юм шиг байна лээ. Тэр бол ер нь үр дүн муутай. Одоо жишээлбэл энэ нэг 1.500.000-г...хувьчлалаар одоо тасалбар юугаар өгнө гээд ярих жишээтэй, яригдаж л байдаг юм. Тэрийг бол би дэмий л юм болох гэж байгаа юм байна гэж боддог байхгүй юу. Тэрийг л одоо, өмнөх маань надад тэгж туссан болохоор ер нь үр ашиггүй юм байна. Бид бол тэрийг ашиглаж үр дүнг нь авч чадахгүй юм байна л гэж ойлгоод. Тэгээд ер нь дэмий юм байна. Дэмий ингээд л аль ч үгүй тэгээд л нэг хүний зол болох юм байна гээд тэгээд л худалдчихсан байхгүй юу.
Цэцэгжаргал -
Тийн их хувьчлалын тэр цэнхэр тасалбараа компаниудад өгөх сонголтын яаж хийж байсан бэ?
Рэнцэнноров -
Өөрсдөө. Тийн, өөрсдөө ярьж байгаад алинд өгөх вэ гээд. Тэр чинь бас нэг мэдээлэл гарсан юмаа. Ингээд юу... бүгдээрээ хувьчлал, юу авах...тасалбар авах одоо тийм тийм газар өгч болно гэсэн юмнууд. Тэгээд тэрийг нь харж байгаад л арай нөгөө нэг ашигтай, энэ л арай бүр нэг дампуурч уначихгүй байх гэсэн газар өгсөн. Тэгээд үр дүн өгөөгүй.
Цэцэгжаргал -
Ягаан тасалбар гээд бага хувьчлалын тасалбараа танайх юм болгож чадсан уу?
Рэнцэнноров -
Үгүй, бас л эргээд өгчихсөн, худалдчихсан. Оо тэрийг чинь юу яасан... тэр машин авсан хүндээ яахав машиндаа өгөөрэй гээд л өгчихсөн. Тэр манайх нэг самсомоль барьдаг байсан манай хүн. Тэгээд тэрийгээ авахгүй болвол өөр хүн... тэр чинь дотроо тэр бригад дотроо өөр хүнд шилжүүлээд тэр хүн нь авах. Тэгээд тэрэндээ тэр юундаа өгөөрэй гээд өгчихсөн. Тэр машинаа авахдаа тэрийгээ нэмэр болгоо гээд л нөгөө хамт нэг дор ажиллаж байсан, бас л нэг хүүхдээс минь өөрцгүй хүүхэд... хүн байсан болохоор тэгээд өгчихсөн. Тэрнээс бол юм аваагүй. Худалдаа ч үгүй тэгээд л, тийн.
Цэцэгжаргал -
Одоо энэ хориод жилийн өндөрлөгөөс харахад өмч хувьчлалын ашигтай ч юмуу, давуу тал нь юу байсан ?
Рэнцэнноров -
Одоо яахав дээ. Зүгээр ер нь яг тэр өмч хувьчлал гэдэг бол ер нь яг шударга зарчмаар тиймээ, хүн бүрт хүрч чадаагүй байх гэж би боддог юм. Бас алаг цоогтой. Тэгээд ер нь тухайн үеийн тэр сүйхээтэй хүмүүсийн зол болсон ч юм их байдаг байх. Би энийг ерөөсөө ойлгоогүй, ерөөсөө ойлгохгүй хүн бол байсан ш дээ. Бид бол яахав аймгийн төвд ажиллаад ингэж байгаа мөртлөө л дутуу дулимаг байхад чинь. Ерөөсөө ойлгоогүй хүн бол тэгээд тэрийг чинь өө энэ цаас чинь юун мөнгө юм гээд л ингэх жишээтэй л хардаг улсууд байна. Тэгээд ер нь цаашдаа тэрийг бол, яг одоо тийм шударга зарчмаар нэг хуваарилж чадаагүй болуу гэж боддог би. Одоо эргээд бодоход. Тэгээд яахав үр дүн өгсөн хүнд одоо үр дүн...аваад тэрийг одоо хүнээс нь худалдаж аваад ч юмуу, нэгтгээд нилээд олон хэмжээгээр хуримтлуулаад тэрүүгээрээ одоо ашиг орлого олсон улсууд бол байдаг л байх. Худалдаж авах, хувь хүмүүс их худалдаж авдаг байсан ш дээ тэр ялангуяа цэнхэр тасалбарыг чинь. Тэгээд тэд нь бодвол бөөгнүүлж байгаад л нэг газар өгөх юмуу, эсвэл нэг юм худалдаж авахдаа зориулж байсан байх.
Цэцэгжаргал -
Хувь хүмүүс тэр тасалбарыг худалдаж авахдаа үнээр нь авч чаддаг байсан уу?
Рэнцэнноров -
Тийн, тэр брокероор дамжуулаад л одоо авна ш дээ голцуу. Тийн. Брокероор л. Тэгээд тэрийг чинь ингээл нөгөө хямд, бас тухайн үедээ ингээд өсч буурч байсан л даа үнэ нь. Тэгээд авч байсан. Тэр хүмүүст бол өөрсдөд нь амьдралд бол ашигтай, эх суурь нь болж өгсөн байх. Тэгээд ихэнх нь бол тэрийг ашиглаагүй. Хөдөөнийхөн ялангуяа ер нь ашиглаагүй гэж би боддог юм.
Цэцэгжаргал -
Монголчуудад өмч хувьчлал чинь юм өгсиймүү, юу өгсийн?
Рэнцэнноров -
/инээв/ Мэдэхгүй.
Цэцэгжаргал -
Танай Хэнтий аймгийн хүмүүсийг ингээд харж байхад хувьчлал юу өгсөн бэ?
Рэнцэнноров -
/инээв/ яг дотор нь одоо орж юу яагаагүй болохоор одоо мэдэхгүй юм. Зохих хэмжээгээр үр дүн өгсөн байлгүй дээ, тийм. Яг би одоо тэр одоо тэгээд тэгээд гээд хэлэх юм бол надад алга.
Цэцэгжаргал -
Хэнтий аймгийн байгаль орчин яаж өөрчлөгдөж байна?
Рэнцэнноров -
Манайхан чинь одоо, одоо хөдөөгүүр бол явдаггүй болохоор мэдэхгүй юм. Одоо янз бүрийн уурхай муурхай, энэ алтны юутай газрууд бол бас янз бүрийн хэл яриа гарч л байдаг юм. Нарийн нандин мэдэхгүй юм. Ер нь байгаль орчин... манайхан чинь тэгээд л одоо мод тарих, одоо орчноо ногооруулах ийм юмнууд хийдэг жилийн жилд. Тэгээд тэр нь одоо...жишээ нь нэг дарга ирээд л одоо тэр байгаль орчин... жишээлбэл Жаргал дарга одоо тэр ингээд л зам дагуулаад мод тарина гээд тариад л. Тэр чинь бас ургахдаа хэцүү л байдаг байх. Ингээд л баахан л үзсэн. Тэгээд тэр нь одоо үр дүн муутай, нэг айхтар харагдаж байгаа юм байхгүй. Нөгөө дарга нь ирээд л болих жишээтэй. Ингээд яг одоо тэр бидний тэр ажиллаж байх үеийн одоо тэр тарьсан мод юунаас бол нэмээд байгаа юм бол нээх алга байна. Аан хөдөөгүүр гэх юм бол тэр сайхан худаг ус юмнууд бол ширгэж алга болж байна. Тэгэхдээ бол нэг их тэнд очоод нэг одоо алтыг нь ухаад, шороог нь умбаруулаад хаячихсанаас боллоо гэсэн юм байхгүй мөртлөө одоо усны ундарга мундарга их муудсан. Янз бүрийн сайхан урсгалтай байсан голууд энэ тэр одоо ...нутаг руугаа л бодоход чинь ширгэсэн, алга болсон ийм юмнууд бол зөндөө байнаа. Тэрийг чухам одоо хамгаалалт муугаас боллоо гэхэд ч хаашаа юм. Ер нь л одоо тэгээд байгалийн л нэг өөрчлөлт юм болуу, тийм. Аа зүгээр сайхан рашаан ус юмнууд бол манайд их байдаг ш дээ. Жишээ нь Ононгийн халуун рашаан гээд л байж л байна. Өшөө одоо зүгээр ер нь яг юугаар... шинжлэх ухааны юугаар батлагдаагүй гэсэн ч одоо бүр настай улсууд одоо тийм юманд сайн, элэг цөсөнд сайн ч гэдэг юмуу ингээд үе мөчинд сайн ч гэдэг юмуу одоо ийм газар уснуудыг бол тэр болгон хамгаалж ашиглаж чадахгүй л байх шиг байдаг юм. Одоо жишээ нь манай Өмнөдэлгэрт бол Зүүн зүрхтийн рашаан гээд шарласан хүнд тэгээд элэг, цөс, ходоод юманд сайн рашаан байсан. Одоо тэгээд сүүлийн үед бол одоо ингээд нөгөө рашаан нь гарахаа байчихсан. Бараг л гарахгүй. Бүүр ингээд яаж байдаг нээх гоё хүхэртэй тийм рашаан. Гэх мэтээр ингээд одоо тийм сайхан газрууд бол устаж алга болж байна. Тэрийг хамгаалахгүй байна. Тэгээд л одоо тэр бохирдуулдаг ч юмуу, хамаагүй зүй бусаар ханддаг. Байгальд ерөөсөө зүй бусаар хандах явдал залуучуудад маш их болж байна. Тэр яагаад вэ гэхээр ерөөсөө одоо эцэг, эх тэгээд сургууль орчин тэр байгальтай яаж харьцах тухай, хамгаалах тухай хайрлах тухай ярьж хэлээгүйгээс болдог юмуу. Ер нь л нэг тийм зүй бус. Ерөөсөө л өөрөө л нэг юм хэрэглэж байвал тэн дотор чулуу хийх, шороо хийх нь хамаагүй болох жишээтэй болчихсон. Би зүгээр нутгийнхаа нэг л рашааныг ярихад л тиймэрхүү болчихсон. Тэгээд л энгийн рашаан гээд сайхан рашаан байж байна. Тэрийг яагаад одоо зүгээн энэ ажилгүй улсууд сайхан хамгаалаад, тэнд нь тойроод буусан улсуудаас тодорхой хэмжээний яаж болдоггүй юм. Тэр сайхан рашааныг савлаад худалдаж яагаад болдоггүй юм. Тэр Зүрхтийн рашааныг бол... тэр чинь энд нэг үзэсгэлэн энэ тэр гарахад савлаад л ирдэг байсан. Одоо бол очоод яахад юм байхгүй байх жишээтэй. Тиймэрхүү л болчихсон ер нь. Тийм сайхан рашаан ус, одоо тэр байгалийн сайхныгаа хамгаалахгүй байна л гэж би боддог. Тийм, хамгаалахгүй байна. Тэрийг нь хэн ч байсан одоо санаачилгаараа очоод өөрсдөө одоо сайхан янзлаад, тэрийгээ ашиглаад ингээд яагаад байгалиас тэгээд хувь хүртэж болдоггүй юм. Болно ш дээ, тиймээ. Тийм юм бол байхгүй, устаж үгүй болж байна. За тэгээд ой модтой бол зүй бусаар харьцах юм. Хүн ам олон болсны хэмжээгээр өрх айл олон болдог биз. Тэгээд л түлэх одоо шаардлага, ямар осгож үхэлтэй нь биш. Хамаагүй огтолж, түлж ашиглаж байна. Нүүрс байлаа гэхэд чинь тэрийгээ одоо зөв сайхан ашиглахгүй. Тэгээд л сүүлд нь одоо устай мустай юм. Одоо энэ Чандманий уурхай гэдэг чинь сүүлдээ нүүрсний чанар муудлаа л гэж байна. Тэнд чинь одоо хувийн компани ороод... урьд нь ямар сайхан ашигладаг байлаа. Ямар сайхан нүүрс гарна одоо тэр байхгүй болох жишээтэй. Юманд зүй бус ханддаг. Тэгээд өнөө болж байвал маргаашийн хүүхдэд бол ерөөсөө хамаагүй. Тэр маргаашийн хүүхэд, нөгөөдрийн ирээдүйн хүүхдэд маань энэ маань хэрэгтэй юм шүү гэсэн ойлголт их муу болсон юм шиг надад санагддаг. За тэр алт ухаж байна. Алт гэдэг чинь газрын гагнуур л гэж ярьдаг. Ерөөсөө л алтыг бол ерөөсөө хамаагүй ухдаг. Юм чинь дуусна ш дээ. Алт гэдэг чинь ургадаг эд биш учраас хэзээ нэгэн цагт дуусна. Тэгэхэд энэ газар шороо маань юу болох вэ. Эргээд тэрийгээ ерөөсөө... алтны одоо үйлдвэр уурхай, хувийн юмнууд байна гэхэд чинь ухаад л хаяхаас биш. Эргүүлээд тэрийгээ сайхан хавтгайлаад яагаад олон наст ургамал тариад ч юмуу ингэчихэж болдоггүй юм. Тэр их мод авч байна гэж байна. Тэр уулыг хамгаалаад нэг хүн тэр уулын юунд одоо мод тариад ингээд яагаад байж болдоггүй юм гэх жишээтэй. Тэр байгалиа нөхөн сэргээх юм их муу явж байна даа гэж би боддог. Дээр үед биднийг чинь яахад... одоо бол би нээх хөдөө явдаггүй болохоор мэдэхгүй. Цэцэг гэдэг чинь ёстой дэлгэрч ямар гоё байдаг байлаа. Тэгэхэд одоо ингээд явахад ерөөсөө цэцэг биш шарилж байх жишээтэй. Тэр бол яахав байгалийн зүгээр ер нь энэ зүй зохисгүй харьцсантай ч холбоотой байдаг байх. Ус ундарга муудсантай ч холбоотой янз бүрийн л юм байдаг байх л даа. Гэхдээ байгаль гэдэг чинь хүний сэтгэл, хүний гар бие оролцож байж одоо хамгаалагдаж байх зүйл байх гэж би боддог юм. Тэр талаасаа бол ер нь анхаармаар, хаа хаанаа ер нь анхаармаар болсон байх гэж бодож байна. .
Цэцэгжаргал -
Байгал орчинд гарсан нааштай өөрчлөлт байна уу?
Рэнцэнноров -
Одоо яахав дээ байдаг л байх л даа. Тийм, ховор. Тийм, ховор байна л гэж бодож байна, тийм.
Цэцэгжаргал -
Муу өөрчлөлтүүд ?
Рэнцэнноров -
Одоо муу өөрчлөлтүүд бол миний нөгөө хэлж байгаа л байна ш дээ тиймээ. Байгальд зөв сэтгэлээр хандаж чадахгүй. Зөв одоо сайхан бий болгосон ямар нэгэн сайхан хөшөө дурсгал одоо юу байдаг юм энийг чинь одоо эвдэлж хэмхлэх, хаях одоо урж тасдах тийм л юм л маш их. Юмыг ингээд зөв талаас нь, энэ чинь нээрээ сайхан юм байна шүү. Ийм юм байсан юм байна шүү гээд ингээд дурсаад өнгөрөхийн оронд л тэрийг л одоо ингээд аваад хаях, ураад хаях, чулуудах, хагалах, хэмхлэх ийм юм бол одоо ингээд бий болчоод байх шиг байгаа юм. Тийн, манайханд бол Чингисийн морьтой хөшөө гээд л сайхан хөшөө байсан, намхавтар. Тэгсэн чинь нөгөө сүүлийг нь ч аваад л явдаг, ташуурыг нь ч аваад л явчих жишээтэй ийм л байсан. Арай өндөрсгөөд яасан. Тэрийг чинь хүн хайрлаж байх хэрэгтэй ш дээ. Тэгэхгүй тэгээд л нэг өнөөдрийн хоолондоо аваачаад л зэс гуулиндаа өгчихнө гэдэг чинь тэр хүний сэтгэлгээг ямар болсон... би бол хүний чанар гэдэг юм муудсан гэж боддог.
Цэцэгжаргал -
Хэнтий аймагт байгаа байгаль, газар усны нэрнүүдээс өөрчлөгдсөн үү?
Рэнцэнноров -
Юу?
Цэцэгжаргал -
Газар усны нэр өөрчлөгдөж байна уу?
Рэнцэнноров -
Мэдэхгүй ээ, гайгүй байхаа. Ер нь байгаа хэмжээндээ байдаг байлгүй дээ. Шинээр нээх нэр өгөөд ч юмуу ийм юм... одоо тэрийг бол одоо нээх хөдөө гадаа явдаггүй болохоор мэдэхгүй байна. Яахав зүгээр одоо нэг байгальд бий болсон эерэг өөрчлөлт гэвэл.... үр дүнгээ хэрэв өгдөг юм бол энэ уул усаа л их тахих л юм даа улсууд тийн. Тэгээд энэ маань тэгээд үр дүнгээ өгч чадаж байдаг юмуу, үгүй юмуу одоо мэдэхгүй байна. Бодвол тэр бороо хур оруулах, тэр орон дэлхийгээ сайн сайхан байлгах, амар амгалан байлгахын тухайд, хүн ардаа амар амгалан байлгахын тухайд л хийдэг байх. Тэгээд тэрэнгээр чухам үр дүн өгч байгаа юм байдаг юмуу, үгүй юмуу одоо тэрийг бол сайн хэлж мэдэхгүй л байна.
Цэцэгжаргал -
Таны амьдралд одоо ямар нэгэн гүн нөлөө үзүүлсэн явдал байдаг уу?
Рэнцэнноров -
Ямар утгаар ярихуу?
Цэцэгжаргал -
Аль нь ч болно.
Рэнцэнноров -
Яахуу зах зээлийн одоо нийгэм бий болоод эхлэхэд л би яасан бэ гэвэл ерөөсөө л тэтгэвэрт гараад юм оёсон. Тэгэхдээ би яахав урьд нь бол хүн өмсдөг дээлээ л хийдэг байсан. Одоо бол тэгээд яахав би чинь гараа хөдөлгөж амьдрах хэрэгтэй юм байна. Үр хүүхдээ одоо ингэж л яах хэрэгтэй юм байна гэсэн үүднээс. Зах зээл бол нэг хэсэг хүмүүстээ бол юм хийж сургасаан. Тийм, өөрийнхөө одоо хүчийг дайчлах, чадах юмаа хийх. Жишээлбэл одоо ерөөсөө ногоо тариад л...Урьд нь бол тийм байгаагүй гэж болно л доо. Харин тэр бол ажлаа л хийдэг, цалингаа л авдаг байсан бол энд нэг хэсэг хүмүүс бол идэвхтэй хэсэг нь гэж хэлж болох юм. Тэгээд би юм оёдог болсон. Энэ бол миний амьдралыг зах зээл өөрчилсөн. Намайг одоо тэрлүү түлхсэн амьдралын шаардлагаар ч гэсэн гэж боддог. Тэгээд яахав би нилээд жил юм оёсон. Жилдээ нөгөө нэг боломжийн сая хиртээ төгрөгний энэ тэр юм оёчихсон байдаг юм. Би зүгээр судалгаа өөрөө аваад байдаг. Тэгээд ноднин жил би Хан Хэнтийн "Уран ээж" болсон /инээв/. Энэ бол миний амьдралд гарсан нэг өөрчлөлт юмуу даа. Тэрнээс өөр яг одоо би эзэмшсэн мэргэжлээрээ одоо ингээд ажиллаа даа гэх юм бол одоо номын санч, ямар ном уншуулаад надад мөнгө өгдөг хүн гэж юу байхав дээ /инээв/. Тэгээд тийм болохоор би өөрийгөө л дайчлах хэрэгтэй болсон. Тэгээд хийгээд байсан. Анхандаа би зарлал тавиад л үзээд байсан. Тэгсэн чинь сүүлдээ бүр оёх юмаа дийлэхээ больсон жишээтэй нэг иймэрхүү. Энэ бол миний амьдралд гарсан нэг өөрчлөлт, намайг өөрийг минь дайчлуулсан зах зээл гэдэг юм гэж боддог юм. Гүй ээ одоо тэгээд яг ингээд зах зээл эхлээд тэтгэвэрт гарчихаар чинь зэрэг насны ялгаа гараад. Тэгээд ажил ховордоод ирэхээр мань мэтийг чинь ажилд эргээд авахгүй ш дээ. Би бол өнөө нэг юу гэдэг билээ... нөгөө насаа болоогүй байхад... би чинь 55 настай гарах ёстой байтал чинь 27 жил ажилласан гэдгээрээ ингээд одоо гарсан байхгүй юу. Тэгээд нөгөө нөхөн олговор гэдгээр л тэтгэвэр авдаг байсан. Тэгээд нас жоохон яваад ирэхээр чинь ерөөсөө тэгээд ажил олдохгүй. Тэгэхээр энэ чинь би чинь яаж амьдрах вэ. Тэгээд тэр чинь нөхөн олговорын тэтгэвэр гэдэг чинь хэдхээн төгрөг. Тэгээд л би өөрөө л одоо тэгээд сүүлдээ талийгаач маань ингээд өнгөрөөд. Би өрх толгойлсон эмэгтэй болоод ингээд ирэхлээр би юу хийх вэ гэж үзсэн. За тэгээд яахав, одоо шийр аваад стүүжин хийгээд. Ер нь хүн чинь юм хийе л гэвэл юм олдоод байдаг юм байна лээ. Стүүжин хийгээд зараад байсан. Сүүлдээ тэгээд болиод ерөөсөө л юм л оёъё, би юм л оёвол чадмаар юм шиг байна гээд. Тэгээд яахав хүний ганц нэг дээл хийдэг л байсан. Сүүлдээ тэгээд ерөөсөө л юм оёъё гэж бодсон. Тийн, тэгээд оёх дундаа би дээл л оёъё. Дээл л оёх юм хэрэгтэй. Дээл хүмүүст хэрэгтэй. Тэр болгон дээл оёдог хүн байхгүй. Тэгээд л оёж эхэлсэн юм байгаа юм /инээв/. Тэгээд л энэ л надад зөв юм олж сонгосон. Би өөрийнхөө чадах юмыг зөв сонгосон гэж боддог юм өөрийгөө. Тэгээд одоо бол яахав юм харахаа байгаад, нас өндөр болж байна. Тэгээд...тэгэхдээ яахав.
Цэцэгжаргал -
Юм оёод, өөрийн гэсэн жижиг бизнес эрхлэхэд таны амьдралд ямар өөрчлөлт гарсан?
Рэнцэнноров -
Гүй ээ яахав давгүй. Ерөөсөө тэгээд боломжийн Хүүхдээ нэг оюутан болгоод, сургаад. Тэгээд тэрүүгээрээ л ингээд тэтгэвэртэйгээ нийлүүлээд ямар ч байсан нэг амьдралаа аваад явах хэмжээнд. Тэгэхгүй бол би чинь ерэн хэдэн мянган төгрөгний цалин тэтгэвэр авдаг. Би хүүгээ.. ач хүүгээ оютан болоход гучин хэдэн мянган төгрөг л авдаг байсан. Тэгээд тэр дөрөв, таван зуун мянган төгрөгний төлбөртэй сургуульд чинь сургахын тулд би юм л хийх хэрэгтэй. Тэгээд л тэр ар, өвөр талыг бол тэрүүгээрээ л даагаад ингээд болгоод явсан. Энэ бол надад бол...би тэгвэл өшөө яах юм..ёстой нөгөө гуйхгүй, зээл аваад төлж чадахгүй гэх жишээтэй. Тэгээд л тэрийгээ ямар ч байсан би амьдралаасаа дутахгүй. Нэг 2 идэхгүй, хоосон хонохгүй гэдэг шиг ямар ч байсан боломжийн тэгээд нэг дундчуудын амьдралд ингээд амьдраад яваад болоод л байна, гэр бүлтэйгээ.
Цэцэгжаргал -
Таны амьдралд одоо ер бусын, бусдаас ялгаатай зүйл гэж байна уу?
Рэнцэнноров -
Айн?
Цэцэгжаргал -
Бусад хүмүүсээс ялгагдах таны онцлог юу вэ?
Рэнцэнноров -
За зан характерийн хувьд бол би тийм шударга бус юмтай эвлэрэх дургүй дээ. Яг үнэн юм үнэнээрээ байх ёстой. Одоо ийм, энэ юм бол энд л байсан бол тэндээ одоо байх ёстой. Энэ ажлыг хүн хийх л байсан бол... миний ерөөсөө нэг боддог юм бол энэ нэг ямар ч ажлыг хариуцсан тэрийгээ ерөөсөө л одоо хийх л ёстой тэр хэмжээнд нь хийх ёстой л гэж би боддог. Тийм учраас яахав би аймгийн номын санд ажиллаж байхдаа бас нилээд хэдэн хүүхнүүдтэй хамт манай номын санч болоод цэвэрлэгч, үйлчлэгч улсуудтай одоо ингээд 7, 8 хүүхнүүдтэй л ажиллана. Тэд нарыгаа яг хийх ёстой ажлыг нь хийлгэж, идэвхтэй, доороосоо гарсан санал санаачлагыг дэмждэг, тэгээд одоо цэвэр сайхан орчинд хүмүүсийг хүлээж авдаг байх ёстой. Тэр соёл, олон түмний ажил гэдгийг бол хийсэн шиг хийх ёстой л гэж боддог байсан. Тэр хэмжээгээр хийдэг байсан. Сайхан хамт олонтой байсан. Тэгээд "Улсын тэргүүний номын сан" болж чадсан. Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлд бoл би зааварлагч байсан. Тэгээд л одоо монголын эмэгтэйчүүдийн хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх юмсан. Одоо тэр хуримтлалын төлөвлөгөө гээд л өгөх жишээтэй. Дотоод ажил гэдэг юм над дээр байх жишээтэй. Энийг нь яг л байх ёстой хэмжээнд нь байлгаж, тэр бичиг баримтыг байх ёстой хэмжээнд нь байлгах юмсан гэж боддог байсан. Тэгээд эмэгтэйчүүдийн байгууллага маань бас тухайн үедээ бас болж байна гэж үнэлэгддэг байсан гэх жишээтэй. Ер нь ямар ч ажлыг хүн хүлээж аваад хийсэн тэрийгээ хийх ч ёстой хэмжээнд нь, байх л ёстой хэмжээнд нь байлгах ёстой гэж би боддог. Тэрнээс худал хуурмаг юм ер нь байж болохгүй, нүд хуурсан юм байж болохгүй л гэдэг зарчмыг би бүрэн баримталдаг. Тэгж л явж ирсэн. Одоо тэгээд яг тэр чанараараа л хүүхдүүдээ ч гэсэн тийм байлгах юмсан гэж боддог. Тийм л одоо зарчимтай даа.
Цэцэгжаргал -
Оёдол хийснээр таны эдийн засаг, ахуйн байдал яаж өөрчлөгдсөн? Та ямар амжилт олов?
Рэнцэнноров -
Гүй ээ юм оёод яахаар чинь бол ерөөсөө одоо хүмүүст нилээд танигддаг. Ер нь яахав би өөрөө олон нийтийн байгууллагад ажиллаж байсан. Гэхдээ гэр бүлээрээ одоо надад хандаад юмаа хийлгэдэг улсууд ч бий. Аа тэр том бизнесмен ч байх жишээтэй, одоо юу байдаг юм. Одоо жишээлбэл гавъяат эмч Батхуягийнх гэхэд гэр бүлээрээ юм оёулах жишээтэй. Ингээд л гэр бүлээрээ ингээд надад ханддаг. Эргээд надад тэр хэмжээгээрээ тусалдаг, тиймээ. Би одоо яах билээ ийм байна гэвэл "Өө за" гэх жишээтэй. Хүмүүстэй их танил болдог юм байна. Хүмүүс их сайхан ханддаг. Яахав ер нь бас нэг аль болохоор хүний юмыг нэг муухай болгочихгүй юмсан, өөрийнх нь бие хаа галбирт тохируулж оёх юмсан гэх жишээтэй. Тэгээд яахав ийм л байдаг л даа. Хүмүүстэй л их ойр дотно бас их тийм болдог юм уу даа тэгээд хүнд үйлчлээд яахаар гэж боддог юм. Тийм, ноднин нөгөө монголын эмэгтэйчүүдийн байгууллагын үүсч хөгжсөний 85 жилийн ой болсон. Би 50 жилийн ойд нь бас урилгаар оролцож байсан. Өндөрхаан хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байсан. Тэгээд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч ч тэгэхэд болоогүй байсан. Тэгээд 50 жилийн ойд нь урилгаар, Өндөрхаан хотоос ганцаараа оролцож байсан юм байгаа юм. Тэгээд 85 жилийн ойгоор л тэр... ой тэгээд нөгөө ноднин Мартын 8-р л аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл тийм 9 ээж шалгаруулсан юм. Тийн тэгээд тэрэнд орсон. Тийн тэгээд би "Хан - Хэнтийн уран ээж" гэсэн өргөмжлөл яахуу... тэгэхдээ надаас одоо олон шавьтай, сайн уран юм хийдэг улсууд бол байгаа л даа. Тэгээд чухам ямар шалгуураар надыг авсан юм мэдэхгүй. Тэгээд тэрэнд орсон. Тэгээд баярлаж явдаг юм. Яахав хичнээн жил өндгөө цоолж юм оёж байсныг минь тодорхой хэмжээгээр үнэлсэн, тийм. Би чинь тэтгэвэрт гараад л юм оёж эхэлсэн л дээ. Тэгээд яахав дээ тэр үедээ бол нэг хэдэн хүүхдээ тэжээгээд л явах төдий л байсан. Тэгээд сүүлдээ хүүхэд маань оюутан болсон. Тэгээд би бас өвгөнөөсөө хойш нэг сайн хүнтэй ханилсан. Тэр хүн маань бас түшиг, тулгуур болдог амьдралд. Бид 2 тэгээд л хамтраад одоо ингээд гэр орноо аваад л явж байна. Тэгээд яахав би чинь оюутан хүүхэдтэй болохоор ердөө тэгээд л ямар ч байсан оюутныхаа ар талыг л бүрэн дааж чадсан. Би энийгээ бол том амжилт гэж боддог юм. Тэгээд гол юм бол яахав ер нь хүний нэг... юм оёлоо гэж бодоход чинь ер нь нэг хоёр гурван зуугаад дээл оёчихдог байсаан. Нэг зуу гаран дээл энэ тэр бол оёчихдог байсан яахав жилийн туршид. Одоо бол би одоо тэгж оёж чадахаа байж л дээ. Нүдний хараа ч муудаж. Орой шөнө сууж чадахгүй. Тэгээд давхардсан тоогоор шүү дээ тэр чинь. Нэг хүн хичнээн ч дээл хийлгэж болно. Тийн, тэгээд ер нь бол хүмүүст одоо нэг талаасаа би мөнгө төгрөгийг нь аваад юмыг нь хийж байгаа ч гэсэн, юмыг нь нэг айхтар эвдчихгүй яахгүй хийчихвэл надад... хүмүүст бас буян болж байгаа юм болуу даа /инээв/ гэж боддог юм. Тэгээд яахав шавь гээд байх бол нээх олон юм бол байхгүй. Цөөхөн хүн бий. Миний 2 охин... би 2 охинтой. 2 охин маань 2-уулаа бас, бага охин маань ялангуяа юм их сайн оёдог болсон, тийм. Том охин маань бол үйлчлэх хөдөлмөрийн багш хүн. Тэр талаасаа бол бас юм нилээд сайн хийдэг. Юм оёод, нээх дээл мээл оёод байдаггүй. Тэгээд амьдрал яахав ер нь бол болж байна. Тэгээд яахав ингээд л... нээх айхтар илүү юм яагаад, өө би чинь одоо юмаа оёод авсан юм байгаа л даа зүгээр. Юмаа оёод одоо ингээд энийг аваад тавьчлаа шүү гээд байх юм байхгүй л дээ. Тэгээд л урсгалаар ингээд л өдөр тутмынхаа амьдралд ингээд яваад, яагаад л байна.
Цэцэгжаргал -
Та өөрийнхөө хүүхэд насны талаар дурсахгүй юу? Бага нас чинь одоо яаж өнгөрөв?
Рэнцэнноров -
/инээв/ Бага нас бол... би 9 настай 1-р ангид орсон. Яахав 8 настай ороод ар гэрийн гачигдлаар гараад. Тэгээд 9 настай 1-р ангид орсон. Тэрний өмнө хөдөө ээж аавтайгаа мал дээр байсан. Тэгээд Өмнөдэлгэрийн сургуулийг... бага сургууль төгссөн дөө. Тэгээд тэрэнд их сонин юмнууд бол болж байсан. Тэгээд хамаагүй тэрийг ярьж болох юмуу /инээв/. Тэгээд сурлагаар бас муугүй байсан юм шиг байгаа юм. Тэгээд 1-р ангид анх ороо ээж... аав маань нас барчихсан байсан. Тэгээд ээжтэйгээ 2-уулаа сумын төвд байгаад ингээд 1-р ангид орсон. Тэгээд 1-р ангид орж суралцаад тэгээд бодвол нэг сайн багш нар байсан даа. Сайн багшийн шавь байна гэдэг бол бас эх суурь сайн тавьж өгдөг. Тэгээд 1-р ангид хагас жил... одоо шинэ жил болоод. Тэгээд би бол өөрөө бага хүүхэд, тэр чинь хөдөөний хүүхэд ерөөсөө. Тэгээд ямар гарсан, яасан ийсэн, тэр шинэ жил гэж юу байдаг юм мэдэхгүй. Анх удаагаа л орж байгаа юм. Тэгээд л ингээл олон хүн ингээд суучихсан. Тэгээд тэрэн дээр ээжийнхээ өвөр дээр ингээд сууж байсан. Тэгсэн чинь л нөгөө ингээд одоо Цагаан өвгөн гэж ярьдаг байсан юм тэр үед. Ингээд нөгөө одоо өвгөн аав гарч ирээд. Тэгсэн чинь нөгөө маадгай гэж ярьдаг байхгүй юу алиалагчыг. Бүүр ингээд битүү ийм багтай бүх юунууд ерөөсөө. Цагаан өвгөн нь сахалтай, нүүр нь харагдаж л байсан байх. Тэгээд одоо буга, согоо, чоно үнэг бүгд ийм битүү багтай. Яг л... тэрийг чинь яг бодит байдлаараа за чоно, нэгээ л туулай муулай орж ирлээ гээд л айгаад л нөгөөдүүлээс чинь. Ингээд л том том. Тэгсэн нөгөө маадгай гэдэг нь нээх том улаан нүүртэй, их том улаан хамартай тэгээд л ингээд баахан сагсайсан юм зүүчихсэн ийм юм орж ирэхгүй юу. Тэд нараас нь айгаад л ёстой нээрээ харимаар санагдаад л байж байсан. Тэгсэн чинь онц гарсан хүүхдийг шагнадаг юм байна. Тэр энэ тэрийг мэдэхгүй байгаа юм. Тэгсэн манай ангид 2-р ангиас улирч ирсэн эмэгтэй байсан юм, хүүхэд байсан юм. Тэгсэн тэрийг дуудлаа. Гараад л өвгөн ааваас шагнал аваад л үнсүүлээд. Тэгсэн нөгөө аймар маадгай гэдэг юм нь очоод л нөгөөдхийг чинь барьж аваад л үнслээ. Тэгээд л нөгөөх чинь үнсүүлчээд л яваад өглөө. Тэр чинь төвийн хүүхэд байсан учраас бас надаас дээр. Тэгсэн миний нэр гарлаа. /инээв/ одоо нөгөөдхөөс нь айгаад гардаггүй /инээв/. Тэгсэн зүгээр, зүгээр яах ч үгүй гэж байгаад л намайг гаргачихгүй юу. Тэгээд л бодвол дэвтэр, ном, харандаа л байсан байх. Тэгээд л очоод л хулмалзаж байгаад л нэг юм өнөөх амьтан мамьтнаас нь айгаад ухаан алдчих гээд. Тэгээд л өвгөн ааваас аваад л нэг үнсүүлсэн болтол л нөгөө аймар хүн нь пижигнээд л ороод ирсэн. Пэээ нөгөө дэвтэр ном хамаг юмаа зүгээр цацчихаад л, бахираад л нэг мэдэхэд л ээжийнхээ өвөр дээр. Бодвол тэр замын улсууд дээгүүр явсан юм байлгүй. Гараад ирээд л уйлаад сүйд болж байсан юм байгаа юм. Их сонин тохиолдол /инээв/. Тэгээд л тэрнээс хойш би яахав Өмнөдэлгэрийн 4-р анги төгсөхөд би 4 жил дараалан онц сурсан. Тэгээд би дүүтэйгээ хамт анх би 1-р ангид ороод хамт 4-р анги төгссөн. Дүү маань ч онц төгссөн. Тэгээд бүлгийн дарга, одоо пионерийн удирдагч мудирдагч юу ангийн дарга тийм юмнуудыг хийдэг байлаа. Тэгээд, тэгэхэд чинь нөгөө хөх эмжээртэй ногоон дээлтэй эмэгтэй нь хошоотой. Эрэгтэй нь болохоор нэг ногоон эмжээртэй хөх дээл нилээн сүүлд өмсдөг болсон юм. Тэгээд анхан бол 1-р ангид орчоод яадаг байсан гэхээр ингээд ийм бандан, одоо хоолны том бандан ширээн дээр...ширээ тэгээд ийм урт сандал дээр ингээд хэдэн хүүхэд сууна. Тэгээд нөгөө нэг хөдөөний хүүхдүүд чинь үстэй дээлтэй, нэг пөөдийсөн пөөдийсөн юмнууд ингээд суудаг байсан байхгүй юу. Тэгээд сүүлдээ тэр юу бол...3, 4-р ангиас тийм формондоо орсон. Тэгээд улаан таван хошуутай, хөх даалимбан цүнх үүрчихнэ. Тэгээд пионерийн тэмдгийг... би уг нь юм оролдох тийм сонирхолтой хүүхэд байсан юмаа. Пионерийн тэмдэг гэж байхгүй. Тэгээд нөгөө би чинь нөгөө пионерийн салаан дарга байхгүй юу ангийнхаа. Тэгээд тэр чинь 3-р ангид байсан шиг санаж байнаа. Тэгээд таван хошуу улаан даавуугаар хийгээд, шар юмаар юу дөл хийгээд, тэгээд хэзээд бэлхэн гэж энэ цагаан нарийхан даавуу ингэж бүслүүрдээд, тэрэн дээрээ хэзээд бэлхэн гээд ингээд бичдэг л байсан байлгүй дээ ингээд оёчихдог. Тэгээд ангийнхаа хүүхдэд, тэр бүх хүүхдэд энэ тэр хийж өгч зүүлгэдэг байсан юм. Тийн, тэгээд сүүлдээ бүлгийн дарга энэ тэр байсан. Тэгээд би 4-р ангиа 1956 онд төгсөөд. Тэгээд л хөдөө гараад. Тийм, тэгж байж байгаад тэгээд 1961 оноос Өмнөдэлгэрийн төвд орж ирээд нэгдэлд ажиллаж байсан. Тийм түүхтэй.
Цэцэгжаргал -
Таны одоо амьдралын туршид хүүхдүүдийн амьдрал яаж өөрчлөгдсөн?
Рэнцэнноров -
Энэ бол ерөөсөө их эрс өөр. Яахав монгол орон бол одоо энэ ардчиллын юунд ороод бол эрс хөгжсөн, хөгжсөн. Улс орныг бол хөгжөөгүй байна, буруу тийш нь удирдаж байна энэ бол би буруу гэж боддог. Тийм, хөгжиж байгаа. Маш их хурдацтай хөгжиж байгаа. Тэр адилхан... тэр улс орны хөгжилтэй адилхан хүмүүсийн маань одоо соёл, иргэншил юу байдаг юм тэр бол өмсөж зүүх хүртэл бол бас л адилхан хөгжөөд явах юм. Жишээлбэл бид нар одоо тийм пөөдийсөн үстэй дээлтэй тавин нэг, хоёр онд сургуульд орж байсан. Тэгээд л 2, 3 жилийн дараа одоо тэр бас нэг хошоотой, мошоотой дээл өмсөөд ингээд ирж байсан жишээтэй. Тэгээд сүүлдээ хойно сургууль мургууль гээд. Би бол тэгж байж байгаад 4-р ангиа төгсөөд, тэндээсээ номын сангийн курст яваад. Тэгээд энд аймгийн төвд ирэх мөртлөө шууд оройн долоод суугаад, тэгээд хойтон жил нь багшийн сургуулийн номын сангийн ангид орох жишээтэй ингээд л явсан л даа. Тэгээд би яахав номын санд бас гайгүй ажиллаж байсан. Тэгээд би "Соёлын тэргүүний ажилтан" болсон юм байгаан. Тэгээд миний охин одоо 1966 онд төрсөн хүүхэд чинь 10-р анги төгсөхдөө одоо оросын даавуун ботинктой. Одоо хамгийн гоё л юутай, тиймэрхүү л байдалтай төгсөж байсан. Тэгээд тэрнээс хойш 9 жилийн дараа дүү нь төгсөхөд чинь л одоо шал өөр болчих жишээтэй. Өмсөх юугаараа хүртэл тийм. Аан одоо бол тэгээд бүр өөр. Одоо тэгээд, одоо яадаг вэ гэхээр чинь тэрийгээ дагаад ч тэр юмуу... одоо нэг албан газар орох ч юмуу, нэг хүнтэй уулзах эсвэл багш нар ч юмуу хүүхдүүд хоорондоо ч юмуу тэгээд хүүхдийг өмсөж зүүснээр нь одоо дүгнэдэг. Бас тэр бол би нээх сайн биш гэж боддог. Нээрээ ямар ч байж болно хүн. Хүний амьдрал ямар ч байж болно. Тэр хүний оюун ухаан ямар ч байж болно, тиймээ. Тийм. Хичнээн гоё байгаад гаднаа гяланцаг дотроо паланцаг гэдэг шиг байж болохгүй. Тэгээд...
Цэцэгжаргал -
Эцэг эх, хүүхдүүдийн харилцаа яаж өөрчлөгдөж ирсэн?
Рэнцэнноров -
Хүүхдүүдийн харьцаа өөр /инээв/ өөр болж. Тэгээд намайг бага байхад чинь бол ээж аав нар бол ер нь тэгээд өөө одоо хаядаггүй. Харин их идэвхтэй байсан тэр үед чинь. Тэгээд би 2 хүүхэд , яахав дээ би хоюуланд нь эцэг, эхийн зөвлөлийн дарга л байсан л даа. Тэгээд тэрний тухайд бол одоо ангид нь их юм хийж өгдөг. Хүүхдүүдтэй нь бас их хамт ажилладаг. Дунд нь ороод одоо ажиллаж байх жишээтэй. Тэгээд их тийм хамтач ажиллагаа...одоо гуравласан гэх юмуу даа эцэг эх, багш, сурагчдын гуравласан холбоо бол их сүрхий байсан, тийм. Одоо бол яг ямар байдаг юм. Одоо жишээлбэл одооны хүүхдүүд бол тэгээд бас бидний үеийг бодвол бас өөр болж л дээ.
Цэцэгжаргал -
Гэр бүл дэхь эцэг эх, хүүхдүүдийн харилцаанд ямар өөрчлөлт гарав?
Рэнцэнноров -
Аа бид нарын ээж аав, бид нарыг бага байх үед бол ээж аав нар яаж сургадаг байсан бэ гэхээр ер нь манай гарсан ээж, аав ч өөрцгүй, манай ээж, аав ч өөрцгүй нэг их одоо чи тэгэх ёстой, тэгэхгүй бол болохгүй, ингэ тэг гэдэггүй байсан. Тэгэхдээ манай ээж бол... аав маань ч яахав намайг сургуульд ороход нас барсан. Манай ээж бол өөрөө маш их ажилсаг хүн байсан. Маш их ажилсаг, тийм хүн байсан л даа. Ер нь их ажилтай хүн байсан. Тэгээд л би чинь одоо хажууд нь яахав тэгээд яг нээх намайг нөгөө айлын ганц охин гээд ер нь их юм хүргэхгүй. Тэгээд л би тэрийг л харж л суусан. Ер нь өөрөө л одоо биеэрээ үлгэрлэлээ гэсэн үг. Бидний үед бол хүүхдээ яахуу гэхээр чи тэгэх ёстой, ингэх ёстой, ингэж болохгүй, тэгж болохгүй гэж маш их хэлдэг болсон. Тэгээд яахуу гэхээр дээр үеийн улсуудын аан бидний үеийнх ч гэсэн хүүхдийг буруу юм хийхэд нь ерөөсөө өмөөрдөггүй, тиймээ. Одоо чи буруу юм хийсэн юм чинь чамайг ингэхгүй яах юм, тэгэхгүй яах юм. Тэгээд нэг айлын хүүхдийг нэг хүн зандраад ингээд хөөгөөд яасан ч гэсэн тэгж яахгүй. Одоо бол яадаг вэ гэхээр шал эсрэг болчихсон. Ерөөсөө л миний хүүхдийг тэгэх ёсгүй. Миний хүүхдэд яахаараа энэ юм хэлдэг юм. Миний хүүхдийг яахаараа энэ загнадаг юм ч гэдэг юмуу. Яахаараа ингэж ад үзэж байна ч гэх юмуу ийм л утгаар. Тэрний хооронд би маш их ялгаа байна гэж боддог, тийм. Дээр үед бол тийм байгаагүй. Тэгээд нөгөө хүүхэд яах вэ гэхээр өөгшинө. За тэгээд хүүхдийг чөлөөтэй байлгах ёстой л гэнэ, хүүхдийг өөрийнх нь одоо хэрэгтэй болгоноор хангаж байх ёстой ч гэх жишээтэй ч юмуу. Одоо тэгээд хүүхдийн үгийг сонсож байх... сонсож байх хэрэгтэй л дээ. Бидний үед ч гэсэн сонсдог л байсан. Тэгээд тэрийг нь хүүхэд нь яах вэ гэхээр зөв тусгаж авах чадвартай л байх хэрэгтэй юм шиг надад санагддаг юм.
Цэцэгжаргал -
Та дотуур байртай сургуульд сурч байсан уу?
Рэнцэнноров -
Үгүй би дотуур байранд сууж байгаагүй.
Цэцэгжаргал -
Тэр үед дотуур байранд суудаг байсан хүүхдүүд ямархуу байсан бэ, Дотуур байранд сууж байгаа хүүхэд, гэртээ сууж байгаа хүүхэд хоёрын хооронд ялгаа байсан уу?
Рэнцэнноров -
Дотуур байр бол яахав.. одоо бол яахав гэр тал руу нь тиймээ. Гэрийнх нь орчинд ойр ингэж яах ёстой л гэж ингэж байна ш дээ. Дээр үед бол дотуур байрны хүүхдүүд бол яг одоо тэгээд тэр л нэг байрандаа яагаад л, тэндээ хичээлээ давтаад л, унтаад л ингээд л байхаас биш. Тэр талаас нь одоо нээх яаж байсныг би одоо мэдэхгүй байна. Өөрөө байгаагүй, амьдарч байгаагүй болохоор. Гэхдээ хоол ундыг нь яахав сайн тогооч юм хийгээд хоол ундны чанар сайн, хүүхдүүд дажгүй л байдаг байсан.
Цэцэгжаргал -
Хэцүү байх шиг санагддаг байсан уу?
Рэнцэнноров -
Айн?
Цэцэгжаргал -
Дотуур байрны хүүхдүүдэд хэцүү байх шиг санагддаг байсан уу, тэр үед?
Рэнцэнноров -
Одоо мэдэхгүй ээ, гайгүй байсан байхоо. Мэдэхгүй байна сайн.
Цэцэгжаргал -
За, сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.