Hadhüü
![](../assets/images/interviewees/990527.jpg)
Basic information
Interviewee ID: 990527
Name: Hadhüü
Parent's name: Genden
Ovog: Tugchin
Sex: f
Year of Birth: 1935
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired, teacher
Belief: Buddhist
Born in: Bayan Uul sum, Govi-Altai aimag
Lives in: Yosonbulag sum (or part of UB), Govi-Altai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
environment
belief
urban issues
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
За сайн байна уу, та?
Хадхүү -
Сайн сайн байна уу?
Саранцэцэг -
Сайхан намаржиж байна уу?
Хадхүү -
Сайхаан, сайхан намаржиж байна уу?
Саранцэцэг -
Өө сайхан. За би танд аман түүхийн төслийн талаар танилцууллаа. Тэгэхээр хоёулаа ярилцлагаа эхэлье, юуны өмнө таа өөрийгөө танилцуулахгүй юу, таны нэрийг хэн гэдэг вэ, та хэдэн онд төрсөн бэ, хаана төрсөн бэ, бага ахуй үе чинь яаж өнгөрөв өө, эцэг эхийнхээ талаар?
Хадхүү -
Би Говь-Алтай аймгийн Баянуул сумын 4-р багийн нутаг, Их гол гэдэг газар 1935 онд Ард Гэндэнгийн 1-р охин болон төрсөн. Заа тэгээд төрснөөсөө хойш 10 нас хүртлээ эцэг эхийнхээ гар дээр хүмүүжиж байгаад сумынхаа бага сургуульд 1944 онд орсон, 1944-48 онд бага сургуульдаа сураад 4-р анги төгсөөд тэгээд 1948-1951 онд аймгийн төвийн 7 жилийн сургууль төгссөн. Тэгээд 7 жилийн дунд сургууль төгсөөд тэндээсээ УБ хотын багш нарыг бэлтгэх сургуульд 1951-54 онд суралцаж төгсөөд 1954 онд ардын багш гэсэн ийм мэргэжлийг эзэмшиж, нутагтаа ирсэн. Заа тэгээд ажлынхаа гарааг Энэ Алтай хотын улсын тэргүүний 1-р сургуулиас эхэсэн, 1954,55 онд 10 жилийн 1-р сургуульд, бага ангийн багшаар өөрөөр хэлбэл 2-р анги дааж ажиллаж байгаад манай аав гэнэт бие нь муудаж гачигдлаар сумандаа очиж ажиллаад тэнд одоо нэлээд тогтвор суурьшилтай ажилласан. 1955-1960 аад он хүртэл байна уу, сумандаа ажиллаж байгаад тэгээд 1971 онд намын итгэл найдварыг хүлээж, бас тэр үе чинь одоо сонгуулиар л ажил дэвшдэг байлаа, тэгээд сумын намын үүрийн орлогч нарийн бичгийн дарга гэдэг ийм сонгуульт ажлыг одоо хүлээж авч ингээд ангиасаа одоо намын ажил хийхээр суманд очиж намын үүрийн орлогч нарийн бичгийн даргаар 2 жил ажиллаад тэгээд өөрийнхөө хүсэлтээр дахиад багшийнхаа ажлыг хийсэн. Тэгээд багшийнхаа ажлыг хийгээд тэгээд 1977 онд нас дээр гарлаа, манай хүн ч одоо багшийн ажилтай, 2-лаа ер нь төв суурин газар бараадъя гээд аймгийн төв рүү шилжиж өөрснийхөө хүсэлтээр шилжиж ирсэн. Тэгээд энэ 10 жилдээ бас дахиж ажиллаад энд байж байгаад тэгээд 1989 онд гавьяаныхаа амралтанд гараад одоо тэгээд төр түмнийхээ буян олон түмнийхээ буян, үр хүүхдийнхээ буянгаар ингэж сайн сайхан амьдарч байнаа. За би энэ хугацаандаа би 1965 онд гэр ахуйн багшийн курст 2 сарын курст явж суралцсан, тэгээд сүүлдээ гэр ахуйн багш өөрөөр хэлбэл технологийн багшаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан даа.
Саранцэцэг -
Уул нь таны төгсч ирсэн чинь болохоор бага ангийн багшаар төгсч ирсэн үү?
Хадхүү -
Тийм, би бага ангийн багш шүү дээ. Тэгээд сүүүлдээ л технологийн багш болсийм курсээр.
Саранцэцэг -
Заа танай аав ээж ямар улсууд бйсан бэ?
Хадхүү -
Манай аав Бандгайн Гэндэн гэж хүн байсан, 85 насандаа таалал төгссөн, ер нь одоо малчин удмын л улсууд, ээж маань Мэндхүүгийн Сандуй гэж хүн байсан, аав маань 85 насандаа таалал төгссөн, ээж маань 79 насандаа таалал төгссөн. За тэгээд одоо нэгдэлжих хөдөлгөөн үүсээгүй байхад хувийн аж ахуйтай байхад мал л маллаж байсан, тэгээд нэгдэлжих хөдөлгөөн үүсээд, нэгдлийн гишүүнд ороод нэгдлийн малыг маллаж байсан, аав маань одоо голдуу улаан үхэр хариулдаг, нэгдлийн, сүүлдээ хонь хариулж байгаад тэтгэвэртээ гарсан, ер нь одоо үхэр хариулж байхдаа “Аймгийн сайн малчин” болж, энд зөвлөгөөн болоход аав маань ирж байсан, тийм. Ээж маань болбол жирийн л нэг саальчин эмэгтэй, нэгдлийн одоо саал сүүний ажлыг одоо олон жил хийсэн дээ. Иймэрхүү л улсууд байсан даа.
Саранцэцэг -
Заа, одоо таны хүүхэд ахуй үе, аав ээжийн гар дээр байсан үеэ дурсаж ярихгүй юу, яг хөдөөнөө ямар нэртэй газар танайхан байж байв, айл саах ямар улсууд байв, хүүхдүүд бага хүүхдүүд аав ээждээ яаж тусалж хөдөөний амьдрал яаж өрнөдөг байсан талаар ярихгүй юу?
Хадхүү -
Заа, би бол айлын ууган охин учраас би одоо эрэгтэй хүүхдийн ажлыг л их хийж байсан юм байна. Моринд их гарамгай, манай аавынх их гүү барьдаг тэгээд л өглөө яагаа үгүй нар тусч байхад л одоо Хавтгайн шал руу чинь л адуугаа гүүгээ хураагаад л яваад л тэгээд л нар тусаад л ирж байхад л гүү барьдаг, тэгээд л гүүгээ барина, тэгээд л унагаа чагталчихаад л, тэгээд л гэрийнхээ ажилд тусална даа, одоо. Аргал түүнэ, тэгээд л тэр үед чинь одоо хонь 2 саадаг байлаа, тэжгээд л өдөр хонио саалгана, хонио холбоно, ямаагаа саалгана, орой дахиад саана, тэгээд сүүлдээ бол нэгдэлжих хөдөлгөөн үүссэний дараагаар бол өнөө заводонд үхэр саалгадаг, тэгээд л өнөө сүүгий чинь ганзаглаад л орой үдэш чинь заводонд сүүгээ тушаадаг, тэгээд л морьтой л явна шүү дээ, тэр үед чинь машин мотоцикл гэж байх биш, дандаа мориор сүүгээ ганзаглаад л ингээд л явна, ийм байсан, намайг багад бол манай аавынх Хавтгай гэж газар байсан, Баянуул сумын урд талд, тэнд өвөлждөг, Хавтгайн Улаан толгой гэдэг газар өвөлждөг, тэнд одоо биднүүдийг өсөж бойжиж байх үед болбол янз бүрийн тоглоом наадам байхгүй, чулуугаар гэр барьдаг, одоо хүртэл тэр чулуун гэр маань байдаг гэсэн. Би үнэндээ очиж үзээгүй. Аа зунд болохоор Ил гэдэг газар байдаг. Тэгээд тэр Илээс чинь доош Хавтгайнхаа шал руу л адуу малаа хурааж ингэж ялгаж явдаг, ийм байсан. Тэгээд одоо сумдаа очихоор тэр Ил, тэр Хавтгай мавтгай маань сайхан л харагддаг л даа, одоо. Унасан газар угаасан ус маань юм болохоор. Тэрнийгээ бол үргэлж дурсаж санаж, ингэж л байдаг л даа.
Саранцэцэг -
Аан, тантай хамт сургуульд ирж байсан тийм хүүхдүүдээс одоо та дурсаж хэлэхгүй юу. Танай саах байсан, танай нутгийн, танай яг голын, танай сумын хүүхдүүд ?
Хадхүү -
Заа манай одоо миний 4-р ангид сурч байсан хүүхдүүдээс бол одоо нэг 4,5 хүүхэд л байна. Тийм, одоо энэ Анагаах Ухааны доктор Гомбосүрэн эмч байна. Бид нар хамт 4-р анги төгссөн юм, аа тэр Баг сонины сэтгүүлч З.Сэсээр гэж тэр бид 2 хамт одоо 4-р анги төгссийм. За тэгээд 4 төгссөнөөс одоо Даваа гэж Баянуулд нэг малчин авгай байгаа. Шаргад Мядаг гэж авгай байгаа. Үрчээ гэж нэг авгай байгаа тэр одоо энэ Дархан марханд л байгаа байх. Хотод ч байж магадгүй. Миний анх төгсч байсан хүүхдүүдээс бол одоо ерөөсөө бүгд таалал төгсөөд бид хэд л үлдсэн юм билээ. Бид хэд одоо сургуулийн ой мой болохоор цуглаж зураг хөргөө авахуулдаг, одоо зураг мурга нь над бий дээ.
Саранцэцэг -
Анх одоо сумын бага сургуульд ирээд яаж сурч байв, сумын бага сургуулийн орчин сумын төв одоо ямархуу байдалтай байдаг байв, сургууль дээр дотуур байр гэж байдаг байсан уу, багш нар ямар улсууд байсан, энэ талаар?
Хадхүү -
За тэр одоо намайг сургуульд яг орж байхад гэр байсан, байшин майшин байхгүй. За одоо гэртээ яахав байр нь одоо гэр, байрны хүүхдүүд одоо тэр чинь хөнжил мөнжил байхгүй ш дээ, дээлээ нөмрөөд л унтана, дээлээ гудастайгаа эвхэж тавьчихаад л, тэрэн дээрээ суугаад л хичээлээ хийнэ. Өвдөг дээрээ жаахан одоо паниар/нимгэн мод/ дээр юмаа бичнэ ш дээ. Тэрндээ л хичээлээ хийнэ. Үнсэн самбар ч бишээ, одоо нэг паниаран мод энэ тэр дээр л. Заа багш нь болбол осолдохгүй нэг стол /ширээ/ байсан л байх. Одоо мэдэхгүй. тэгээд л хичээлээ заадаг. Тийм байсан, за ер нь нэг байр нь 2,3 гэр байсан шиг л санагдаж байна. Одоо ч бас санахгүй байна дөө. Аа би болбол яахав, байранд байгаагүй л дээ. Айлд байдаг байсан. Ээж аав маань болбол малаа маллаад намайг харж сумын төв рүү ч орж ирдэггүй, би айлд л байдаг. Ядамцоо гэж айлд байж байж л би 4-р анги төгссөн юм даа.
Саранцэцэг -
Дотуур байранд хүүхдээ өгөөд үлдэж байгаа эцэг эх хүүхдийнхээ араас хэр их санаа зовдог байсан юм бол, дотуур байрандаа хүүхдийн хоол унд түлээ түлш гэж өгдөг байсан уу, тэр үед?
Хадхүү -
Тэр яг 4-р ангийн үед түлээ түлш одоо ямар байсныг би одоо санахгүй байна, одоо багш болсон хойноо тэр байрны хүүхдийн хоол унд түлээ түлшийг яаж бэлддэг байсныг бол сайн санаж байна. Зам манай Баянуул сум чинь яах нь уу гэхлээр сүүлд нь одоо намайг багш болсон хойно бол нэг жаахан жаахан шавар байшингуудтай болсон, аа тэгээд тэндээ болохлоор жижүүр багш л гэхэд яах уу гэхдээр томоо том одоо манай энэ харанхуй өрөө шиг том том төмрөөр бүрчихсэн, пийшин байдаг. Тэгээд л тэрнийгээ одоо галлана шүү дээ, жижүүрийн багш нь тэр галлагч 2 хамтраад л хоёулаа галлана, тэгээд л одоо байрныхаа хүүхдийг босгоно, тэгээд л босгохдоо пийшин маань халж байна уу, үгүй юу гээд л гараараа дарж үзээд л тэгээд л пийшингээ халахдээр зэрэг л яах уу гэхдээр байрныхаа хүүхдийг босгодог, ийм байсан. Жижүүрийн багш бол маш их ачаалалтай, хүүхдээ босгоно, тэгээд л дээр үед чинь бас хүүхдийн ариун цэвэр болбол одоо бас муу, ариун цэвэр бүх юмыг нь хариуцна, байр савыг нь цэвэрлүүлнэ, тэгээд л одоо байраа цэвэрлүүлчихээд л хичээлд нь оруулна, хичээл тарсных нь дараагаар бас дахиж давтлагыг нь хийнэ, байрыг нь цэвэрлүүлэх хоол унданд нь оруулах бүх л ажлыг л одоо яадаг л байсан л даа. Аа түлээ түлш нь болбол одоо сайн санаж байна, тэмээн жин хүртэл явдаг, шаваг. Манай нутагт чинь одоо шаваг л түүдэг, ингээд шавгыг чинь том том столын чинээ ингээд баглаад л, тэгээд баруун говиор чинь ингээд л шаваг тэмээн жингээр л буудаг, тэгээд л очиж сургуулийнхаа түлшний хашаанд буулгаад л, тэргээрээ л одоо шаваг хөр 2-оор л галладаг байсан ш дээ, одоо мод байхгүй, нүүрс байхгүй, заг маг ч одо байхгүй тийм л үед би одоо багшилж байсан даа. Тийм түлээ түлш. Аа хоолыг нь бол одоо малчин ардуудаас л авч байсан байх, ер нь тэгж л бодож байна. Аа нэгдэл яасан хойно болнэгдлийн гишүүдээс л авч, худалдаж авч байсан байх. Би бол байраар яваагүй болохоор тэр талаар бас сайн мэдэхгүй байна.
Саранцэцэг -
Та бүр бага хүүхэд байх үеийн дотуур байранд өдөрт хичнээн хоол иддэг байсан бэ?
Хадхүү -
Заа даа байранд байгаагүй болохоор сайн мэдэхгүй л байна.3 удаа л байдаг байсан байх даа.
Саранцэцэг -
Хүүхдүүд их өлсдөг байсан уу, буцаж гэр лүүгээ оргодог байсан уу?
Хадхүү -
Оргодог болбол миний үед ч байж л байдаг байсан. Багш болсон хойно бол оргодог л байсан, харин тэр оргуулахгүй сайн сайн орчинтой байлгах болбол тэр жижүүр багш л хариуцна ш дээ, байран багш гэж байдаггүй байсан юм чинь. Жижүүр багш л тэр оргуулахгүй тавтай тухтай байлгах энэ тэрийг бол хариуцна ш дээ.
Саранцэцэг -
Нэг гэрт одоо олон хүүхэд байдаг байж дээ?
Хадхүү -
За нэг 10-аад хүүхэд л одоо ингээд л хана луугаа хараад л тойроод л ингээд л хөлөө гал руугаа жийгээд л ингээд л унтана ш дээ. Тэгж л унтаж байсан.
Саранцэцэг -
Тэндээ хооллоод л тэндээ хичээлээ үзээд л?
Хадхүү -
тэгнэ. Тэгээд сүүлийн үед л гал тогоо могоотой болж л ингэж л байсан юм чинь.
Саранцэцэг -
Бага сургуульд үздэг үндсэн гол гол хичээлүүд нь ямар хичээл байв, хичээлийн нэр төрөл ер нь цөөхөн байсан уу ?
Хадхүү -
Цөөхөн байсан, одоо миний санаагаар тоо бодлого гэж орж байсан, хэл зүй гэж орж байсан, тэр нь одооны монгол хэл байх, тийм. Дэлхий гэж орж байсан, байгаль гэж орж байсан, заа нэг дуу муу гэж орж байсан байх даа, иймэрхүү л хичээл орж байсан байх.
Саранцэцэг -
Заа тэр үед чинь өглөө бүгд жагсаж магсаж явах уу, дуу муу дуулж хичээлээ эхлэх үү, яах уу?
Хадхүү -
“Интернациональ” гэж дуу л одоо өглөө орой дуулдаг байсан даа.Тийм л дуу дуулж л одоо орой чинь байрны хүүхдийн рапорт авна гэж интернациональ гэдэг дуу дуулж л тэгж л одоо бүрэн бүтэн байдлаа яаж байсан юм байлгүй дээ.
Саранцэцэг -
Аа багш захирлын хувьд олон байсан уу?
Хадхүү -
Цөөхөн байсан. Миний үед чинь захирал нь хичээлээ заагаад л захирал гэж байдаг, 2,3-хан л хүн байсан байх даа. Миний багш л гэхэд л одоо Рагчаа гэж л хүн байсан. Захирал нь Ядамцоо гэж байсан. Үгүй одоо наана нь бас нэг багш байсан одоо хэн гэж байлаа, 2,3-хан багш л байсан. Олон юм байгаагүй ээ, тэр бага сургууль чинь, тийм байсан.
Саранцэцэг -
Таны одоо бага хүүхэд байсан үе чинь арай өөр онцлогтой байсан санагддаг уу?
Хадхүү -
За одоо өөр байсан юм, би ч одоо малчин хүний хүүхэд юм чинь , нэгэн зиндааны л байсан байх. Манайх болбол одоо тийм нээх доор ч айл биш, дээр чайл биш, их л олон малтай, их баян одоо тэр Бандгай гэж манай буурал аав. Тэгээд тэдний одоо ер нь их л баян л айл байсан юм гэсэн. Би ч одоо бас тэгээд айлын ууган бас жаахан эрхдүү, их хонь малд явдаггүй ер нь тиймэрхүү хүүхэд байсан ш дээ. Манай ээж аав чинь залуу байсан өөрснөө хийчихнэ. А харин тэр малаа саах саалгах, тэр л одоо заводонд сүү зөөх, аргал түлшээ бэлтгэх бол, гүү малаа хураах бол одоо миний л ажил байсан шиг байгаам, одоол бодоход.
Саранцэцэг -
Таны доор хичнээн дүү байсан ?
Хадхүү -
Миний доор 3 дүү. Тийм. ганц хүү, 2 охин, нэг нь байгаа. Миний одоо дараах дүү бол хөдөө Баянуул суманд малчин байгаа. 70-тай хүн байгаа.
Саранцэцэг -
Тэр үед одоо хүүхэд эцэг эх хоорондын харьцаа ямар байсан бэ, одооны энэ хүүхдүүдийг харж байхад эцэг эхтэйгээ харьцаж байгаа байдал яаж өөрчлөгдөөд байна?
Хадхүү -
Өө би ч одоо эмэгтэй хүүхэд ч юм, одоо тэгээд одоо миний аав ээж бол би ер нь ээж аавдаа зодуулж бариагүй байхаа. Ер нь л зодуулж бариагүй байх, би ер нь өөрөө их ажилсаг л хүүхэд байсан учраас ёстой тэгж яагаагүй. Өөрөө юмаа хийчихдэг, ер нь одоо өсөхөөс аваад өтөлтлөө ээж аавдаа яаж байсан юм байхгүй байхаа. Хүний ууган хүүхэд учраас аав ээжээ ёстой асарсаар байгаад л одоо таалал төгсүүлж байсан. Харьцаа болбол сайн байсан байх гэж бодож байна. Одооны хүүхэд бол ээж аавынхаа үгэнд нь орохгүй одоо, аягүй бол тэгээд л хэрэлдэх хэлцэх юм гарна, гарч л байгаа ш дээ, тийм л байгаа ш дээ, би тэгж л бодож байна.
Саранцэцэг -
Дээр үеийн хүүхдүүдийн хүмүүжил эрс өөр байсан л гэж ярьдаг, том хүний яриаг хажуугаас сонсохгүй, нүдний харцаар гар гээд дохиход гарч байдаг, том хүний үг сонсохгүй, өөрийн эцэг эх биш ч гэлээ том хүн юм хэлэхэд хүлээж авдаг, дуулдаг тийм байсан гээд л ярьдаг?
Хадхүү -
Тэгдэг л дээ, ер нь. Тийм л байсан ш дээ. Ер нь том хүний урдуур нь гардаггүй, аав ээж гэрт ярьж байхад гадаа л тоглож байдаг, одоотой адилхан тэдэн өрөө байшинтай т эр өрөө рүү ор гэх биш, тийм л хүмүүжилтэй л байсан юм чинь. Тавагтай идээнээс нь ч авдаггүй хүний урд тавьсан, тэгээд л аав ээж нэг ширүүн харчихвал цаашаа явчихаж байгаа юм биз дээ, бодвол.
Саранцэцэг -
Заа тэр үе, таны сургуульд орж байсан үе чинь?
Хадхүү -
44 он,
Саранцэцэг -
44 оны үед улс оронд ямар түүхэн он жилүүд, онцлогтой жилүүд байв, хоол хүнс одоо эд бараа хомс байв уу ?
Хадхүү -
Дайны үе байсан юм чинь, ер нь болбол улаан гурил л иддэг.
Саранцэцэг -
Улаан гурил гэдэг нь, 2-р гурил уу?
Хадхүү -
2 бишээ, бүр одоо зарман тийм гурил байдаг шүү, тийм л юм идэж байсан юм чинь. Одоогийнхоор бараг малын тэжээл шахуу юм байсан юм бишүү, тийм юм л иддэг, ер нь дээр үеийн улс чинь зунд нь цагаан идээгээ л иддэг, тараг сүүгээ уугаад л ер нь махан хоол бараг идэхгүй ш дээ, тийм, тэгээд л идлээ гэхэд л борц, борц арвинаар бэлтгэж аваад л, борцтой хоолоо л иднэ. Тэгээд л ерөөсөө ээдмээ уугаад л, таргаа уугаад л, сүүгээ уугаад л, ааруул их иднэ, тийм байсан. Тэгээд юм их ховор байсан янзан бүрийн чихэр михэр байхгүй ш дээ, намайг бага байхад чинь нэг домбон сахар гээд л, бандгар одоо дөрвөлжин ч биш, янз бүрийн хэлбэртэй, том давс шиг тийм л юм байна. Хамгийн амттай юм л тэр л байсан ш дээ, домбон сахар, чихэрлэг юм нь тийм л юм байсан ш дээ, тэгж л тийм л юм л идэж л өссөн юм байна. Юм ховор.
Саранцэцэг -
Даавуу даалимба, бүс бараа, тэр талаасаа?
Хадхүү -
Тэр нь одоо тэр нь яадаг л байсан юм, мэдэхгүй ээ одоо, дайны үед чинь
Саранцэцэг -
Хүүхдүүд дээлтэй л ?
Хадхүү -
Хүүхдүүд чинь дээлтэйгээ монгол гуталтай л сургуульдаа ирж байсан. Одоо бага сургууль байтугай багшийн сургуульд явахдаа монгол гуталтай явж байсан.
Саранцэцэг -
Монгол гутлаа бол өөрснөө оёод өмсчихнө ш дээ ?
Хадхүү -
Тийм, ээж л оёж өгнө ш дээ. Тэгээд л одоо янз бүрийн торго даалимба, тэр нь ховор юм чинь,орос чисчүү гээд л тийм юмтай, цэнхэр эмжээртэй, 3 эмжсэн, тийм дээлтэй л би одоо багшийн сургуульд явж байсан. Улаан ягаан дээлтэй. Аа хүүхдүүд бол анх сургуульд ороход бол цүнх энэ тэр нь бол даавуугаар хийнэ ш дээ. Даавуугаар одоо нэг ингээд товчилчихдог, тэгээд нэг таван хошуу улаан юмаар хадчихаад л тийм цүнхэнд л юмаа хийнэ. Дэвтэр ном ч гэж хариугүй шүү дээ, тэгээд үзэг гэхэд чинь одоо хумбан цагаан гээд нэг үзэг, шоргоолж гээд нэг үзэг тийм 2 үзэгтэй, бэх мэх тийм чернил гэж байхгүй ш дээ, бэх гээд нэг хар юмыг усанд уусгаад л, тэрүүн дээрээ жаахан сахар хийгээд л өнөө бичихээр гялалзаад л нээх гоё алт шиг харагддаг байхгүй юу. Тэгээд наранд гарахаар гоё болно. Тэгж одоо тэр бэхээр л бичиж байсан. Тэгээд л үзэг нь гэхэд чинь утсаар орооно модонд. Нарийхан модонд утсаар ороогоод, тэгээд утас нь заваарнаа бэх дүрэхэд. Тийм, чернилийн сав, мав тийм юм байхгүй ш дээ. Тэгж л бичиж байсийм.
Саранцэцэг -
Цаас дэвтрийн хувьд ямар байсан, уудаг цаастай дэвтэр үү ?
Хадхүү -
Тийм, нэг уудаг цаастай л одоо юм л байсийм, тэгээд нэг намайг 4 төгсөхөд нэг ийм стол сандал 2 нь ижил ийм нарийхан тийм вандан, стол нь ч тийм нарийхан вандан, сандал нь ч тийм нарийхан вандан, дугуйлаад тавьчихдаг, ангидаа тэгээд л бие бие рүүгээ хараад л суудаг, одоогоор бол П үсэг хэлбэртэй тийм юман дээр сууж 4 төгсч байсан ш дээ. Тиймэрхүү л хангамжтай байсан санагддийм. Бас их дээр үеийн юм ярихаар чинь санахгүй байнаа.
Саранцэцэг -
Хичээлийн нэр төрөл цөөхөн, хүүхдүүд тэгээд л дээлтэй хичээлдээ явдаг, тийм байсан юм байнаа. Таны бодлоор боловсролыг төр яаж удирдаж ирсэн бэ? Одоо таны ухаан орсон цагаас өгсүүлээд л сургуульд сурсан цагаас эхлүүлээд л, одоог хүртэлх хугацаанд боловсролын систем яаж өөрчлөгдөж ирэв? Төр ер нь энэ дээр хэр их анхаарч ирсэн бэ?
Хадхүү -
Үгүй ээ, одоо намайг бага сургуульд ороод л энэ 89 он хүртэл боловсрол бол одоо тэмээ ямаа хоёр шиг л байна ш дээ. Бидний үед чи одоо тиймэрхүү юмаар л бичиж байж, тийм нэг уудаг цаас, тэр нь олдохгүй шахуу шүү дээ. Тийм үзэгтэй, тийм харандаатай тэгээд л шохой байхгүй, цэрд гээд л нэг хатуу чулуугаар самбар дээр бичих гэхээр өнөөх нь гарахгүй, зураад л ингэдэг л байсан ш дээ. Одоо чинь ерөөсөө бүх юм л тэмээ ямаа хоёр шиг л болсон ш дээ, бүх юм л цахилгаанжсан, компьютержсэн л ийм болчихсон байна, дээр үед чинь тийм юм байгаагүй ш дээ, жишээлбэл би одоо багш боллоо л гэхэд чинь 54 оны багш, одооны багш 2-н ажил бол шал, ёстой тэмээ ямаа хоёр шиг л байна ш дээ, биднүүд чинь бзүх юмаа өөрснөө хийнэ, гараараа хийнэ одоо өөрснийхөө оюун ухаанаар л үзүүлэн гэхэд л өөрөө л хийнэ ш дээ. Бэлэн юм байхгүй, компьютерт шивээд бэлэн юм том болгочихно гэж байхгүй, тийм. тэгж л байсан тэгэхлээр ёстой тэмээ ямаа хоёр шиг л харагдаж байна ш дээ. Тэгээд л одоо дээр үеийн багш нар чинь болбол зүгээр нэг багшийнхаа ажлыг хийхгүй ш дээ, төр түмний бүх л ажилд оролцоно. Нам улс төрийн ажилд оролцоно, өөрснөө лекцээ боловсруулж лекцээ уншина, аа гарын авлага яаж хөдөө бригадуудад тараана. Тэгээд л хөдөөгүүр явж ухуулга хийнэ, за тэгээд л дээр үед чинь ший л гэж ярьдаг байсан юм даа, жүжгийг, тэгээд тэр ший найруулж өөрснөө тоглоно, концерт эд нар яалаа гэхэд өөрснөө л тэрнийг чинь удирдаад ялангуяа багш нар бол бүх л юмаа л одоо таанууд л хийх ёстой гээд захиргаадчихна, тэгэхгүй бол намын даалгавар биелүүлсэнгүй гээд л ингээд л одоо бүх юмыг өөрснөө л хийж байсан. Одооны багш нар бол жаргачихсан байна, би одоо сургууль руу орохоор тэгдийм ..Та нар бэлэн юман дээр жаргажээ, бидгнүүдийг яаж ажиллаж яаж байсан гэж бодож байна л гэдийм.
Саранцэцэг -
Та бага үедээ үзэж байсан янз бүрийн уран сайхны тоглолт байдиймуу, кино байдиймуу, жүжиг байдиймуу санаж байна уу ?
Хадхүү -
Заа бид нар одоо “Цэнд комиссар” гэдэг жүжиг найруулаад тоглож байсныг би мэдэж л байна. Хэн найрууулж байсныг одоо мэдэхгүй ээ, сумын сайн дурын уран сайханчид найруулаад л тоглож л байсан. нэгдэлжих хөдөлгөөн ялсны сүүлд нэгдлийн хонь ихэрлэх болсон гэж Ховдын Цэцэгийн юмаа даа, Бямбажав гэж хүний зохиол тийм юманд одоо тоглож л байлаа, тэрийг бол одоо сайн санаж байна.тэгэхэд би залуу байж, жаран хэдэн он юм, эмгэнд тоглоод л, тэгээд л өнөө эмгэнд нь залуудаад болдоггүй, сумын дарга Цэдэндамба гэдэг хүнд загнуулж л байсан. Чи дүрдээ итгэж хөгшин болсонгүй, чи залуудаад байна, наад дүрдээ итгэ гээд л одоо загнуулж байсан. Одоо санаанд байж л байна. Тэр мэтээр л бүх юманд багш нар болбол ерөөсөө орж л байсан. Би тэгээд тэр сумын анхны эмэгтэй сэхээтэн юм байналээ ш дээ. Ерөөсөө. Тийм, анхны эмэгтэй сэхээтэн тэгээд л одоо тэднүүдийг юм л болгонд уриалж дуудахгүй бол би хойшоо болох юм бол болохгүй ш дээ, одоо хувьсгалт намаар хүмүүжсэн, намд одоо 1960 олнд орсийм даа, 60 оноос хойш бол намын даалгавар биелүүлдэг, Хувьсгалт намын гишүүн, одоо ч гэсэн би намаа хаяагүй би,намын гишүүнээрээ л явдаг, тэргээр л хүмүүжиж тэрний удирдлаган доор л өдий дайтай явж байгаа юм чинь. Намаа хаяхгүй, тэгэхдээ ардчиллыг дэмждэг,
Саранцэцэг -
40-өөд оны үед юм байна, ер нь хүмүүс хүүхдээ сургуульд өгөхдөө хэр хойрго ханддаг хүүхдээ сургуульд өгөхдөө дуртай байсан уу, эсвэл өөр дээр авч үлдэж малд тус нэмэгр болгохыг эрхэмлэдэг байв уу?
Хадхүү -
Яг намайг сургуульд сууж байхад яаж байсныг мэдэхгүй, аа биднүүд багш болчихоод багш нар бригадад явдаг, хүүхэд элсүүлэх гээд л морь унаад л бригадад явна, зарим нь өгөхгүй гэнэ, сайдна муудна, янз бүрийн л юм болно ш дээ, зарим нь одоо уриалхан өгнө. Тэгээд тэр хүүхдүүдийг чинь одоо төлөвлөгөөтэй, хүүхдийнхээ төлөвлөгөөг биелүүлэх гэж их л зүтгэж хүүхдүүдийг сургуульд авчирдаг л байсан. Одоо зарим нь дургүй нь эргэж оргож л байсан юм байгаа биз, тэгээд л багш сайн ажиллавал тэр хүүхэд нь сурч л байсан юм байлгүй дээ, бодвол одоо.
Саранцэцэг -
Та мэддэг үү, тэнхим гээд л ярьдаг түр сургуул гээд л ярьдаг юм байсан, тэр ч одоо таны өмнө байхаа даа, гэхдээ та тэр талаар мэдэх үү?
Хадхүү -
Тэр тэнхим гэдэгт манай аав сурч байсан юм билээ, энэ номон дээр манай аавын нэр байдийм, тэр “Баянбогд буяны өлгий” гээд ном байж байна, манай аав тэр тэнхимд сурч байсан. Сураад тэр юу муугаа авсан юм байналээ, аа наад бичиг үсгийн дугуйлан гэдэг бол намайг багш болсон хойно биднүүд зуныхаа амралтаар бичиг үсгийн дугуйлан заадаг байсан ш дээ, яахав бүр одоо гол усаар явж, цөөхөн цөөхөн хүнийг одоо зун гол дээр чинь ширэг миргэн дээр суучихаад л бичиг үсэг заадаг, тэгээд л өнөө улсууддаа 4 аргын тоо тэгээд л нэг уншдаг бичдэг болгоод л, тэгээд өнөө улсуудаа төгсгөлөө гээд үнэмлэх олгоод л, тэгээд л намдаа ирж тайлагнана ш дээ. Тэгдэг байсан. Багш болсон хойноо. Сургуульд байсныгаа бол сайн мэдэхгүй байгаам, багш болсон хойно л, би чинь 4 төгсөөд л 7-д явчихсан юм чинь.
Саранцэцэг -
Би бас сонсч байсан, сүү тасаг дээр зунд 4 төгссөн хүүхдээр бичиг үсэг заалгаж байсан гэж, шинэ үсгийг?
Хадхүү -
Тэр чинь тэр бригад явсан гэдэг чинь л байхгүй юу, тэгж л зааж л байсан байх. Тийм, тэгээд л тэр бүхнийтээрээ бичигтэн боллоо гэдэг чинь л манай улсын тэгж л байж л амьтныг бичигтэн болгож байсан юм байгаа биз дээ. Тэгээд л сүүлийн үед чинь Соёлын довтолгоон гээч юм боллоо, тэгэхэд чинь соёлын довтолгоон эхлэхэд чинь бичиг үсэгтэн манай монголын бүх хүн бараг тайлагдчихсан байсан байх шүү. Аа хамгийн өнө соёлжих талаараа л юу байсан байх. Тийм, дутмаг байсан байх. Тийм, СД гэдэг чинь мундаг л юм болж байлаа ш дээ. Ариун цэврийн хувьд бол ёстой нээрээ. Айл өрхийг чинь донсолгож байсан даа, ер нь
Саранцэцэг -
СД-ны үеэр соёлын довтолгооны комиссийнхон айл өрхөөр ч явдаг, албан байгуулагаар ч явдаг, ороод чухам юуг нь үздэг, юу шаарддаг байсан бэ?
Хадхүү -
Айлын ерөнхий байдал хардаг би ухаан нь таараад л шалгуулахад чинь тэгээд л өнөө аяганы алчуур хичнээн бэ, хөнжлийн даавуутай юу, одоо хөнжил гудас хэрэглэдэг юм уу үгүй юу, тус тусдаа алчуур байна уу, аяга шаазангаа яаж угаадийм ер нь гэр нь ямар янзтай байдийм одоо бүгдийг нь шалгаж л байсан байлгүй, би л одоо энэ 9-н булгийн хороонд л байсан. Энэ Алтай хотын соёлч өрх боллоо гээд л, тийм гэрчилгээ өгч л байсан ш дээ. Тэгээд л гайгүй л байсан юм байлгүй. Хашаа машаа бүх л юмыг л шалгана ш дээ. Өө тэр жорлон муу усны нүх гээд л, бүгдийг нь шалгана.
Саранцэцэг -
А гэхдээ тэр СД-нд хамрагддаг юм уу, үгүй юу мэдэхгүй. Бичиг үсэг хоцорсон улсуудыг бүлгэмээр сургасан гээд тэгдэг, тэр чинь юунд энд хамрагдах уу? бүлгэмээр насны ялгаа байхгүй л хоцорсон л бол сургасан гээд байдаг?
Хадхүү -
Өө тэр ч одоо тэгээд л би бодохдоо бол гол усаараа яагаад л тэгээд л бичиг үсэг бараг л тэгээд л тайлагдсан гэж л ярьдаг байсан ш дээ. Сурсан гэж ярихгүй, бичиг үсэг тайлагдлаа л гэж ярьдаг. Тийм л үнэмлэх л олгодог байсан ш дээ. Сүүлд нь тийм бөөндөө бүлгэм байгуулж байсан юм уу, үгүй юу. Санахгүй байна.
Саранцэцэг -
Хамгийн их өөрчлөлт гарсан салбар гэвэл СД-ны үеэр, ямар салбар вэ?эрүүл мэнд үү, боловсрол уу?
Хадхүү -
Үгүй ээ, одоо боловсрол, эрүүл мэнд 2 л биз дээ, бодвол. тийм, гол нь энэ 2 л байна. Боловсрол эрүүл мэнд 2 чинь л бусдыг уриалан дуудаж байсан юм чинь, тэгж л бодож байна ш дээ,
Саранцэцэг -
Тэр номтой нөхөрлөх, номын сайн нөхөр болох, айл болгон номын сантай болох, одоо олон ном уншсан байх, товчлол хийх гэдэг чинь СД –ны үед үү ?
Хадхүү -
СД-ны үе. Ер нь тэгээд хувьсгалт нам чинь тэгж шаардаж байсан ш дээ, айл болгон номтой , ерөөсөө л тэгж шаардаж байсан. Айл болгон номын сантай, номын сандаа тэчнээн номтой, хэний зохиол гээд л тийм л байсан, одоо манайх ч гэсэн номын жагсаалттай, одоо тийм л байсан. Хэдэн хог ухаж байсан чинь гараад л ирж байналээ. Тийм.
Саранцэцэг -
Хэвлэл захиалга хэр өргөн явагддаг байсан?
Хадхүү -
Хэвлэл захиалга чинь социализмын үед сайн явагддаг байсан ш дээ, ерөөсөө. Хэвлэлээсээ л юмаа олж авдаг, телевиз үзнээ гэж байх юм биш, тэгээд л одоо өнөө одоо тэр үед чинь ЗХУ гэж байлаа манай улсын л одоо намын их хурал бага хурал, Зөвлөлтийн Коммунист намын их хурал, эднүүдийг чинь сонингий чинь ширхэг дараалан уншаад л тэмдэглэл хийнэ шүү дээ. Одоо тэр сэхээтнүүд л тэмдэглэл хийхгүй бол хэн хийхэв, одоо зүгээр тэвхийсэн олон дэвтэртэй л тэмдэглэлтэй л байлаа ш дээ. Одоо тэгээд л тэрийг чинь түрүүн хэрэг болоод л тэгээд л гаргахад чинь сонин л юм харагдаж байгаа юм чинь.
Саранцэцэг -
Тэр одоо их ажлын хажуугаар хаагуур нь тэгж хийдэг байнаа ?
Хадхүү -
Хийгээд л байдаг байсан ш дээ. Тэгээд гэрэл чийдэн байхгүй, дээр үед чинь. Лааны гэрэлд. Тэр байтугай эхний үед чинь дэн, өөхөн дэнтэй л байлаа ш дээ, тийм. ер нь СД-ны үед чинь хүн биеэ л дайчилж байсан байхгүй юу. Жишээлбэл, одоо чинь цэнгүүн гэээд л ярьж байна ш дээ, бидний үед намайг багш болсон үед ч юм уу, тэрний урд чинь танец явуулна л гэж ярьдаг. Тэгээд л тэр чинь л одоо одооны цэнгүүн байна ш дээ, өө лаа барьчихаад л тэгээд л, эргэлдэж өгнө шүү дээ, тэгж л өөрснийгөө баясгаж баяантай. Сүүлд нь гуулин хөгжимтэй болсон. Цахилгаан хөгжим мөгжим чинь байхгүй ш дээ.
Саранцэцэг -
Тэгэхдээ тэр чинь суман дээр ш дээ?
Хадхүү -
Суман дээр, улаан булантай.
Саранцэцэг -
Тэр нь тэгээд сардаа олон болох уу?
Хадхүү -
Үгүй ээ одоо тухайн үед нэг ажил зохиож л болж байсан юм байгаа биз дээ бодвол, тийм. тэгээд л тэр анхны ёлка мелка ч их сонин байжээ, үгүй ээ одоо багш болсон хойно л анх ёлка болсон ш дээ, хүүхэд байхын ёлка байхгүй байсан. Байхгүй байсан. Ёлка гэдэг чинь бүүр сүүлд гарч ирсэн ш дээ. Оросын юмыг л биднүүд дагаж байгаа болохоос биш. Бүүр сүүлд гарч ирж байсан, анхны ёлка ч бүр их сонин хачин болж байсан шиг л санагдаж байна. Сургууль дээр улаан буландаа багтахгүй үгүй ээ одоо ер нь их л сонин болж байсан санагдах юм. .
Саранцэцэг -
Хүмүүс дуртай байсан уу ?
Хадхүү -
Дуртай байлгүй яах юм, тийм гоё юм болж байгаа юм чинь. Тэр чинь тухайн үедээ их гоё юм болж байгаа ш дээ. Тийм.
Саранцэцэг -
Хүүхэд амьтан болж баг өмсдөг чинь анхны ёлконоос улбаатай юу ?
Хадхүү -
Тэрнээс л эхэлж байсан байх. Тэрнээс л эхэлж байсан байх, гэхдээ бүгдэд нь ч хийж байгаагүй байхаа даа.
Саранцэцэг -
Ёлконы чимэглэл гараар урлахаас биш тийм тоглоом моглоом байхгүй биз?
Хадхүү -
Өнгийн цаас маас байхгүй, өнөө цагаан цаас маасыг чинь хайчлаад л янз бүрийн юм болгоод л, гинж минж хийгээд л гогцоолдоод л яахад чинь дандаа л нааж хийнэ ш дээ. Ингээд л гогцоолдоод л мод өөд яахад чинь нааж, тэгээд л харгана марганаар л анх мод хийж байсан ш дээ, говьд чинь ямар мод байх биш. Тийм. харгана марганаар л хийж байсан ш дээ.
Саранцэцэг -
Заа, СД хүмсүүдийн амьдралд яаж нөлөөлсөн бэ, СД-г үнэхээр тухайн үед явуулах улс оронд шаардлага гараад явуулсан байлгүй дээ? Яаж хүмсүүдэд нөлөөлсөн бэ?
Хадхүү -
Тэр чинь нөлөөлөлгүй яахав дээ, үстэй дээлээ нөмрөөд л унтдаг, нэг гудас хаячихаад нөмрөөд унтдаг, улсууд айлууд чинь бүгд одоо хөнжилтэй боллоо, цагаан хэрэглэлтэй боллоо, тэр чинь л одоо анхны юу байгаа биз дээ. Дээр үед чинь үстэй дээл мээл чинь амьтантай болчихдог, хэцүү л байсан шүү дээ. Тэр чинь одоо намайг багш болсон хойно бол байж л байсан ш дээ. Тэр амьтан чинь тэгээд л улс хөгжихдээр зэрэг өөрөө л алга болдог юм байна шүү. Хир буртагнаасаа салахдээр зэрэг чинь, тэр амьтныг бол би нүдээрээ үзэж л байсан. Хүүхдийн тийм юмыг чинь арилгаад л, байрны хүүхдийн чинь тийм юмыг арилгадаг энэ тэр байсан. СД-ны үр шим юм байлгүй. Тэр чинь л одоо захиргаадалтын үед л одоо ард түмнийг одоо шуугиулж удирдсаны хүчинд л айл өрхүүд чинь соёлжиж бүгд цагаан хэрэглэлтэй болж ор дэрний одоо нүүр гарны алчуур оо сойз тэгээд л аяга шаазангаа угаадаг барьдаг, адгийн зах нь аяганы тавиур гээд л шахдаг л байсан ш дээ. Аяганы тавиуртай тэрэн дээрээ аягаа хатаадаг гээд л тэнд дээр зөндөө л юм болж байсан санагдаж байна дөө.
Саранцэцэг -
Айлуудаар ороод шаардлагатай тавиад яваад дахиж ирж үзнээ гэхэд тэр хүн огт юу ч хийгээгүй шаардлага хангаагүй үед ямар арга хэмжээ оногддог байсан ?
Хадхүү -
Үгүй ээ, одоо бараг биелүүлж байсан байлгүй дээ, хэнмэдэхэв.
Саранцэцэг -
Ер нь хүмүүс мэрийдэг байж тээ?
Хадхүү -
Мэрийдэг байсан ш дээ, тэр нам төрөөс зохиож байгаа ажилд ер нь мэрийж хийдэг л байсан байна шүү дээ. Одоотой адилхан одоо цуглана гэхэд л цаг барихгүй л байна шүү дээ. Биднүүсийн үед чинь цаг минут, яг л зогсож байдаг, тийм байсан учраас шахалтаар л хийж л байсан л байх л даа.Тэр нь тэгээд сүүлдээ хэвшээд л одоо бол айл болгон өө тэр СД-ны юм хаана байнаа, янзын л болчихож
Саранцэцэг -
Заа таны гэр бүл хамаатан садан дундаас төрөл улсуудаас хэлмэгдсэн хүн байдиймуу ?
Хадхүү -
Үгүй ээ одоо манай буурал аавын үгүй ээ одоо юу нь юм бэ, буурал аавын л нэг ах нь ч юмуу даа, тийм хүн хэлмэгдсэн юм билээ. тэгээд биднүүс тэрийг хөөцөлдөж нөгөөдөх юм хумыг нь цагаатгаж барьсан юмыг нь ерөөсөө яагаагүй. Тэр Готов гэдэг хүн байсан юм байлээ. Тэгээд би энэ Аймгийн захиргаан дотор Рэнцэндорж гэж байсиймаа. Тэрэн дээр очсогн, тэр цагаан номон дээр нь гарчихсан юм байлээ, ямар ч байсан нэр нь ороод цагаатгагдсан байналээ. Тэгээд би ч одоо юманд шунадаггүй гэж хэлбэл хаашаа юм, хөөцөлдөж явж аваагүй, тэгээд л одоо нас өндөр боллоо, манай нэг охин л буянд нь одоо жаахан яачих юмсан, тэгээд нэг хөөцөлдөж үзсэн ерөөсөө бүтэхгүй юм байна гээд тэгээд хаячихсан. Тийм хүн хэлмэгдсэн манайхаас манай аавын л ах байсан.
Саранцэцэг -
Та тэрийг юу гэж сонссон бэ, ганц бие хүн байсиймуу?
Хадхүү -
Сонсох гэж тэрийг би жаахан хүүхэд, би ер нь хэдтэй байсан юм мэдэхгүй, тэр өрөөсөн гаргүй хү байсан юм билээ, тэгээд манайхан Авжаа гэдэг, тийм. тэгээд манай аав ээж хоёр айл, тэгээд манай аавынд байдаг байсан юм байлээ л дээ. Тэгээд нэг орой нэг бүрий болж байхад нэг их хонь мал шуугиад л тэгээд л тэр хүнийг л аваад явчихсан санагдаад байдийм, одоо. Тэгээд аваад явчихсан шүү. Би жаахан байсан болоод мэддэггүй. Тэнд одоо бодлохноо тэр Авжааг л аваад явж байсан юм байна. Тэгээд чухам ямар янзын хувцаастай , ямар хүн аваад явж байсныг би сайн санадагггүй.
Саранцэцэг -
Тэр Авжаатай танайхан ойр дөт харьцаатай байгаагүй юу?
Хадхүү -
Авжаа тэгээд гэрлэж бараалаагүй, ганц бие л тэгээд их номтой. тэгээд тэр ах дүүсээрээ тэгээд л яваад л нуугдаад л тэгж явж байгаад л тэгээд л манай аавынхаас л баригдсан юм шиг байналээ.
Саранцэцэг -
Тэр уул нь лам хүн байжээ дээ?
Хадхүү -
Лам хүн байсан, бүр маарамба хүн байсан юм билээ. Эм барьдаг.
Саранцэцэг -
Тэгэхээр хүрээнд сууж байсан байж таарахнээ ?
Хадхүү -
Одоо сууж л байсан юм байлгүй дээ. тэрнийг нь ёстой мэдэхгүй.
Саранцэцэг -
Аав ээжийн чинь дурсамж яриа байдаг уу, тэр хүнийхээ талаар дурсаж ярьдаггүй байсан уу?
Хадхүү -
Аав ээжээс, би ерөөсөө аав ээжээсээ асуудаггүй. Аав ээж над ярьдаггүй, манай аав ч одоо нээх сайн юм ярьдаггүй, аавын ах бол нэлээн мундаг хүн байсан, хууч яриа. Сонирхдоггүй байсан байхгүй юу. намын гишүүн чинь тэр лам мамын юмыг ерөөсөө сонирхдоггүй тэгээд тэр чигээрээ явчихсан байхгүй юу. Tийм учраас сонирхдоггүй. Нэг маань мэгзэм ч мэддэггүй, тийм учраас манай хөгшин ч гэсэн тэр талын юм мэдэхгүй. Тийм байсан юм чинь. Ямар ч байсан манайхнаас тэр хүн хэлмэгдсэнийг муу мэдэж байна.
Саранцэцэг -
Тухайн үед одоо та хүүхэд байсан болоод юу мэдпэхэв дээ, гэхдээ л хүмсүүдийн яриа марианаас сонсож байв уу, танай хэлмэгдсэн баригдсан улсуудын ард үлдсэн улсууд юу мэдэж үлддэг байсан юм, тухайн үе төр тэр барьж явсан улсуудынхаа талаар тайлбар юм хэлдэг байсан юм уу, одоо хүнийг барьж аваад явахдаа ямар нэг тайлбар хэлдэг басиймуу, тийм дурсамж яриа сонсч байсан уу?
Хадхүү -
Тэрийг ёстой сонсоогүй. Ёстой мэдэхгүй.
Саранцэцэг -
Шүүх , хуралдаан муралдаан болдог байсан талаар мэдэх үү?
Хадхүү -
Сүүлийн үед л манай тэр охин бид 2 л Авжаадаа хойноос нь нэг хэдэн ном уншуулчих юмсан, сая төгрөг л авчихдаг юм билээ, буяных нь юманд зарцуулчих юмсан тэднүүдээр бид нар ямар баяжих биш, нэг хөөцөлдөж үзэх гээд больчихсон юм. Тэгээд л цагаадаж уу үгүй юу гээд үзсэн чинь цагаадсан л байналээ.
Саранцэцэг -
Ер нь болбол хэвлэл мэдээллээр байтугайнаа хүмсүүд ч юу ч мэддэггүй хэлмэгдэл бараг л нууцаар явагддаг байсан юм биш үү?
Хадхүү -
Тэгж байсан шиг байгаам. Тийм байсан юм байналээ.
Саранцэцэг -
Аваад явлаа гэхэд гэр орныхон ч таг дараад л нуугаад л өнгөрдөг нэг их яриад явдаггүй л байсан болтой юм уу даа?
Хадхүү -
Тийм байсан байлгүй дээ, би ёстой мэдэхгүй юм.
Саранцэцэг -
За,за. Монгол дахь шашин шүтлэг ер нь яаж өөрчлөгдөж ирсэн бэ. Нэг хэсэг чинь шашин таг хорьсон, шүтэх бишрэх хориотой болчихсон байсан?
Хадхүү -
Захиргаадалтын үед чинь шашин шүтэхийг чинь бүр таг хорьчихсон байсан ш дээ. одоо нэг ямар нэг юм болно, лам, мам ганц нэг хүн нууцаар л ном мэддэг хүмүүс байсан шиг байгаам. Тэнд чинь нууцаар л очиж юм хум асуудаг байсан биш үү дээ. тэгээд одоо бүр манайх чинь 77 онд л энэ аймаг дээр шилжиж ирсэн, 77 оноос хойш л бол тэрнууц улсууд чинь илэрсэн. Манай сумых лав 77 оноос хойш л илэрсэн байналээ. Түрүүн нь юу ч ном мэддэгггүй хүн чинь л сүүлд л ном мэддэг болчихсон хэд хэдэн хүн л ном мэддэг лам болчихсон л байсан. Маш л нууц байсан юм билээ. Аа миний манай хувьд бол аавын авга ах хүрээн дээр сууж байсан юм билээ. Тэгэхдээ ном мэднэ. Ном уншдаг, ер нь одоо сайн муу юманд хүнд их тус болдог, юм ил гарснаас хойш бол хүнд тус болдог байсан. 87 онд таалал төгссөн.
Саранцэцэг -
Танай тэр суманд чинь хүрээ байсан уу ?
Хадхүү -
Байсан. Баатар Вангийн хүрээ.
Саранцэцэг -
Баатар вангийн хүрээнд олон лам байсан бол уу?
Хадхүү -
Өө олон лам байсан юм шиг байналээ.
Саранцэцэг -
Сүүлд туурь л үлдсэн үү ?
Хадхүү -
Туурь одоо тэр байна даа. Одоо тэр Баатар ван, Базарваань гэж, яг одоо тэр Дотоод Яамны сайд майд байсан хүн байна ш дээ. Одоо ном нь над бий л дээ. Нарийн би одоо мэдэхгүй юм. Тэр л одоо баригдах хийхдээ бол их л нуугдаж барьж одоо харгана марганы цаана тэр айлын өвөлжөө мөвөлжөөнд нуугдаж тэгж л явж байж баригдсан хүн байналээ ш дээ, хөөрхий. Тэгээд одоо Завханд очоод л яасан шиг байналээ. Тэр чинь өөрөө төрсөн хүүхэд байхгүй. 2 өргөмөл хүүхэдтэй байсан. Тэрний нэг нь манай тэр авга ахын авгай. Аа нэг нь одоо тэр аавынхаа араас явж байгаад л алга болсон гэж ярьдаг юм билээ. Маш л нууц байсан шиг байгаам. Шаврын голд нэг хүрээ байсан юм билээ. Лав л 2 хүрээ байсийм. Баатар вангийн хүрээ гэдэг чинь тэр туурь нь байгаа.
Саранцэцэг -
Хичнээн одоо сүсэглэх шүтэх бимшрэх юмыг ярьсан ч хүмүүс одоо авдран дотроо өөрийнхөө тахил хэрэгтэй ном судраа аваад л хадгалаад л үлдчяихсэн байдаг юм билээ, айлууд?
Хадхүү -
Байгаа, манай аавынд ч гэсэн байсан. Судрууд бол байсан.
Саранцэцэг -
Гэхдээ бол тэрийгээ ил гаргаж тавьж болохгүй, учраас одоо далд хийчихдэг. Аа зарим улсууд бол бүр уул хаданд юмаа нуусан гээд л ярьдаг юм билээ. Тухайн үед ер нь ил тавьчих юм бол хэрэгт холбогдох байсан уу?
Хадхүү -
Тэгдэг л байсан байх, таанууд одоо шашин шүтлээ гээд л, одоо тэгээд манай Баянуул суманд энэ Баатар вангийн хөшөө босголоо ш дээ. янзын сайхан хөшөө бослоо ш дээ. тэгээд Баянуулын ард түмэн бол ёстой баясч байна даа. Тийм одоо мундаг төрийн сайд байсан хүнийхээ хөшөөг босгоно гэдэг чинь. Тийм.
Саранцэцэг -
За за. Төрд одоо шашны нөлөө ямар байсан гэж боддог вэ, та?
Хадхүү -
Үгүй ээ, одоо ард түмнийг мунхруулна л гэж яриад байдаг байсан юм байгаа биз дээ, ард түмнийг мунхруулж одоо шашинд л одоо татна. Энэ намын бодлогыг эсэргүүцнэ л гэж хориод байсан шиг байгаа юм. Тэгээд нууц байсан учраас далдуураа явж л байсан байлгүй. Тэгэхдээ социализмын үед намын бодлого бол тууштай л явж байсан ш дээ, ер нь. Тууштай яваад л ард түмэн намынхаа юугаар хүмүүжээд л ингэсэн л байгаа. Даанч манай улс их одоо маарамба одоо ямар байдаг юм, шашны мундаг мундаг улсуудаа ёстой хиаруулчихсан л юм байналээ ш дээ. Шоронд хийгээд л тэгээд л алаад л, тэгээд л одоо тэр бол жинхэнэ тухайн үед ажиллаж байсан, намын одоо тэр ч одоо Зөвлөлтийн л юугаар л түлхээсээр л яасан гэж ярьдаг юм билээ, тэрнээс одоогийн ажиллаж байгаа хувьсгалт нам бол тэрүүнд ямар холбогдол байх вэ дээ, холбогдол байхгүй ш дээ, тэгээд л холбогдол байхгүй л байхад л хувьсгалт нам тэглээ гээд л буруу л байгаа ш дээ. Би тэгж боддог. Тухайн үед л одоо тэр чинь тухай тухайн үеийнхээ юмыг л дагаж байгаа учраас тэгж байсан болохоос биш, тэгж л бодоод байдаг.
Саранцэцэг -
Та өөрөө сүсэг бишрэлтэй юу?
Хадхүү -
Би байхгүй ээ. Намын гишүүн гээд тэр талаар бүр юу ч байхгүй. Одоо л яахвээ дээ, одоо энэ чинь чөлөөтэй болчихсон юм чинь. Хааяа, хааяа нэг хийморийн сан тавиулах юм, гандан мандан орвол байлгүй яахав.
Саранцэцэг -
Тухайн үед хөдөөгүүр ингээд ёстой намын бодлого шийдвэр, ухуулга суртал өндөртэй, одоо ...За шашин шүтэж болохгүй, бараг л одоо энэ чинь хар тамхи гэж ухуулдаг байсан үе ш дээ. тэр үед чинь гандан дээр хэдэн лам байдаг, үйл ажиллагаа байсан л юм байналээ ш дээ, та тэр талаар мэдэх үү, тэгж ярьдаг?
Хадхүү -
Тиймүү, тэрийг сайн мэдэхгүй ээ.
Саранцэцэг -
Заа за. Цагаан сар болоод л жилийн заслага гэж хийлгэдэг ш дээ хүмүүс, овоо тахьдаг, тиймэрхүү зан үйлийг тухайн үед тас хорьж байсан биз ?
Хадхүү -
Одоо л тийм болсон байхаас дээр үед тийм юм ер байгаагүй. Ерөөсөө жилийн засал масал тэр цагаан сар одоо тэр оросын юугаар яачихсан, ёлкоор цагаалдаг байсан ш дээ, монголчууд чинь. Тийм, ёлкоор цагаалдаг байсан, тэгээд л энэ монголын цагаан сар чинь энэ хэдэн оноос саяхнаас л ингэж өргөн дэлгэр болж улс нийтээрээ яадаг болсон болохоос биш ёлкоор л цагаалчихдаг байсан ш дээ. Монголын цагаан сарыг чинь ерөөсөө авч хэлцдэггүй л байсан юм. Ер нь нэгдэлжих хөдөлгөөн үүссэнээс хойно л яасан байх даа. Монголын цагаан сарыг хийсэн байхаа даа. Малчдын баяр гэж, ёлкоор л цагаалдаг байсан.
Саранцэцэг -
Чойбалсан нас барсан 50-иад оны үед л цагаан сар болох гээд л байж байсан үе гээд ярьдаг юм билээ?
Хадхүү -
Би чинь одоо энд чинь 60-аад би чинь ...за ер нь нэлээн л хожуу л эхэлсэн ш дээ, монголын цагаан сар. Тэгсэн. би чинь ёлкоор энд цагаалчихаад тэгээд аавынхаа тогоо барьж өгч монголын цагаан сараар цагаалуулж байсийм. Энэ албан хаагч суурин газруудад ёлкоор цагаалдаг байсан ш дээ. тэр чинь одоо 60-аад он байсан л санагдаад байхийм. Тэгсэн байхаа.
Саранцэцэг -
Заа за. Одоо би танаас өөр зүйлийн тухай асууя. Нэгдэлжих хөдөлгөөн 50-иад оны үеэс монгол оронд өрнөсөн анх одоо нэгдлийн гишүүнээр хувь хүнийг элсүүлэхэд ямар журмаар гишүүн болгож авдаг байсан юм бол. ер нь нэгдлийн гишүүн болоход мал нийгэмчилж байсан гээд тэгдэг, одоо огт малгүй хүн бол юугаа нигйэмчилж ордог байсан юм бол та тэр талаар мэдэх үү ?
Хадхүү -
Тэр ч одоо 59 онд нэгдэлжих хөдөлгөөн яллуу, тэр чинь сайн дураараа л багийн хурал болоод л , тэгээд л орно гэсэн улсуудыг л оруулаад л, тэгээд тэр баг багаараа л яадаг байсан юм шиг байгаам. Манай аав эд нар лав анхны хурлаар ороогүй, 2 дах 3 дах хурлаар орсон гэсэн байхаа. Тэгээд л малаа л нийгэмчилж байсан, дээр үед ер нь малгүй хүн байгаагүй юм биш үү, малаа л нийгэмчилж орж байсан. Малаа л нийгэмчилж орж байсан. Ер нь л тэгээд тэр нэгдэлжих хөдөлгөөн ялахад чинь айлууд чинь 75 толгойгоос дээш малтай байж болохгүй гээд л хязгаарлачихсан ш дээ. 75 толгой мал авч хоцроод л бусдыг нь нийгэмчилдэг байсан ш дээ.
Саранцэцэг -
Гэхдээ 75 толгой мал чинь бод бог нийлээд ш дээ, тэ ?
Хадхүү -
Тийм, тэгж л байсан. Тэгээд л өнөө нэгдлийнхээ малыг л маллана. Амины мал бол дайвар байсан ш дээ. дайвар тэгээд л нэгдлийнхээ малтай нийлүүлээд л, малладаг байсан.
Саранцэцэг -
Танай аав жишээ нь нэгдэлд гишүүнээр орчихоод хөдөлмөр өдрийн хөлс мөлс гэж юм авч байсиймуу. Жилийн эцэст нэг тайлангийнхурал гэж хийгээд л шагнаж урамшуулдаг байсан л гэж ярьдаг юм байналээ. ?
Хадхүү -
Өө,тийм юм манай аав чинь бүр тэргүүний үхэрчин болоод л энэ аймгийн 20 жилийн ой гэж болж байсан, тэрүүнд лав төлөөлөгчөөр ирж л байсан юм. тэргүүний үхэрчин гээд л. Хөдөлмөрлөдөг нь хөлсийг ч авдаг л байсан ш дээ, багийн тоо бүртгэгч л тараагаад л явдаг. Тэр нь ямар янзын хөлс авч байсан юм, ямар ч л байсан авч л байсан.
Саранцэцэг -
Нэгдэлжих хөдөлгөн тэгээд нэгдлээс өмнө байсан малчдын амьдралыг дээшлүүлж чадсан уу?
Хадхүү -
Заа тэгээд социализмынхаа үед дээшилсэн л юм байлгүй дээ. дээшилсэн л байх. Тэгээд нэгдэл нь устаад л энэ ардчилал хөгжөөд л, яах дээр зэрэг энэ хувийн аж ахуйтантай болоод ирэхдээр зэрэг хувийнхаа мал руу чинь одоо арай л өөр болчихоод л одоо энэ машинтай техниктэй гэрэл цахилгаантай яг нэгдлийн гишүүн байх үед болбол айл болгон машинтай айл болгон цахилгаан гэрэлтэй ийм байгаагүй ш дээ улс хөгжсөний юу байдаг байх бас өнөө хувийн аж ахуйд сонирхолтой байгаагийн нэг жишээ байдаг байх л даа. Тийм байсан байх
Саранцэцэг -
Нэгдэлд мал нийгэмчилж байна гээд л тэгээд бас хүмүүс чинь нөгөө өөрийнхөө зүсэлсэн хайртай одоо тийм сайн малаа өгөх жаахан дургүй эд нар байсан юм шиг байгаам, зарим кинон дээр ч үзүүлдэг малаа нуугаад л, яг тийм юм болж байсан эсэхийг та дуулж байсан уу?
Хадхүү -
Манай нутагт тийм юм болж байсан юм уу, мэдэхгүй ээ. Тэрийг чинь малаа дарна л гэж ярьдаг байсан ш дээ, тийм. малаа дарна л гэж ярьдаг байсан. Миний хавийн тэр малаа дарж байсан юм байхгүй байхаа. Тоо толгойддоо зохицуулаад л өгч байсан байх. Кинон дээр нөгөө үхэр мүхрээ яачихаад л тийм тийм гарч л байдаг.
Саранцэцэг -
Нэгдэлжих хөдөлгөөний талаар анх нэгдэл байгуулагдаж байх тэр үеэр хэвлэл мэдээллээр ер нь хэр цацагддаг байсан бэ,нэгдлийн талаар мэдээлэл?
Хадхүү -
Заа мэдэхгүй тэр үед чинь одоо “Үнэн” “Хөдөлмөр” “Залуучуудын үнэн” гэсэн сонин л байсан ш дээ. аймгийн сонин нэлээн хожуу гарсан ш дээ, “Алтайн хөгжил”. Тэднүүдээрээ яагаад л тэрнээс нь л одоо тэр хэдэн сонингоосоо тэр ухуулгын материал, лекц боловсруулдаг юм чинь тэрнээсээ л олно ш дээ, ерөөсөө. Гэхдэ тусгай сэтгүүл байсан л даа багш нар чинь “Сурган хүмүүжүүлэгч” гээд л сэтгүүл байсан. Заа тэгээд “Цог” мог гээд л сэтгүүлүүд байсан л даа, тэгээд тэр чинь бригадын шуудан хүргэгч гээд л, ард түмэндээ тэр шуудангаа хүргэж аваачиж өгнө ш дээ, моринд ганзаглаад явна. Тэгээд хүргэдэг байсан. Ер нь тэгээд ухамсраараа хэвлэлээ захиалж байсан байхаа. Заа сэхээтнүүд бол яахав дээ, өнөө дээрээс чинь шаардана, ухамсраараа захиалаад л юмаа уншина, өөрийгөө боловсруулна.
Саранцэцэг -
Нэгдэлд элсэхийн өмнө сумаас багаас хүн ирж хөдөөгүүр ухуулга хийнэ гээд л ярьдаг юм билээ,тийм байсан уу ?
Хадхүү -
Ухуулга хийнэ ш дээ,
Саранцэцэг -
Тэгэхээр тэр ухуулгаар ямар хүмүүс явдаг байсан, ихэвчлэн?
Хадхүү -
Сумын л тэр одоо Эвлэлийн дарга багш нар, сумын тэр одоо хариуцлагатай улсууд явж ухуулга хийнэ. Тэгээд бригад дээр очихоороо бригадын дарга л гол ухуулагч шүү дээ, бригад ч гэж багийн дарга л гэж ярьдаг байсан шүү дээ. багийн намын ухуулагч гэж үн байсан ш дээ. Тийм бүр тусгай намын ухуулагч гэж. Тэр л одоо тэр бүх юмыг багт тараана ш дээ.
Саранцэцэг -
Нэгдэл томроод хажуудаа туслах аж ахуй , хажуудаа модон цех модоор юм хийдэг гар үйлдвэртэй, аа тэгээд л нэлээн өргөжсөн, нэлээн хөл дээрээ тогтсон нэгдлүүд олон болсон гэдэг. Танай нэгдлийн хувьд ямар байсан бэ?
Хадхүү -
Манайх ч бас бэхжсэн. Манайх чинь “Лениний зам” гэж нэгдэл байсийм. Туслах үйлдвэр гээд тусгай бүр даргатай, юу байна. Тэр чинь одоо барилга барина. Ер нь голдуу барилга л барьж байсан юм даа. Манай туслах үйлдвэрийнхэн чинь. Тэгээд л одоо сумын төвийн тэр бартлгуудыг чинь туслах үйлдвэрийнхэн л барьсан ш дээ.
эр сургууль эмнэлэг бүх юмыг чинь сүүлийн үед л яахав энэ тендер зарлаад л болсон болохоос биш.
Саранцэцэг -
Заа за. Ер нь одоо социализмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага ямар байсан бэ ?
Хадхүү -
Хандах хандлага ёстой сайн байсан. Цаг нарийн барина. Цагаа барьж юм хийхгүй бол ялангуяа намын гишүүд бол шийтгэлтэй шүү дээ. адгийн наад талаасаа донгодуулаад л эхэлнэ шүү дээ. хандлага болбол сайн байсан, ерөөсөө. Тэр ухарна барина гэх юм байхгүй. Одоо тэр чинь жишээлбэл нэгдэлд ч тийм байсан, хувийн аж ахуйтан ч тийм байсан шиг байгаам. Ухаан нь малын ноос тушаана ш дээ, хоршоо гэж байсан, тэр хоршоонд тушаана, танайх тэчнээн хил/кг/ ноолуур өгнө, тэчнээн хил ямааны хялгас өгнө, тэчнээн хил бодын хөөвөр өгнө, тэчнээн хил уртын ноос, тэчнээн хил ахар, тэрийг чинь одоо цаг хугацаандаа өгнө ш дээ, өгөхгүй л бол одоо үйлдвэрийн даалгавар биелүүлээгүй байна гээд л, арга хэмжээтэй байсан байхгүй юу. Арга хэмжээтэй байгаад шоронд явуулж байсанг мэднэ л дээ, тэгэхдээ л сум орны ажлаас хойш нь татна, ёстой тэр болбол хууль.
Саранцэцэг -
Тэр албан журам гээд айхтар юм байсан гээд л ярьдаг?
Хадхүү -
Тэр чинь л албан журам байхгүй юу.
Саранцэцэг -
Тэгэхдээ тэр чинь нэгдлээс өмнө ш дээ, тэ. ?
Хадхүү -
Нэгдлээс өмнө, хувийн аж ахуйтан байх үед. Аа нэгдэлд орсон хойно бол бас л тэр нэгдлийнхээ малын ноос моосыг өгнө, тэр чинь бол төлөвлөгөөтэй төлөвлөгөөгөө л биелүүлнэ. Жишээлбэл одоо хурга бойжууллаа л гэхэд чинь төлөвлөгөөнөөс гадна тэчнээн хурга бойжууллаа гээд л, тэгээд л тэр баатар төрөхөд чинь тэчнээн ихэр гарлаа, хурга илүү бойжууллаа гээд л, өнөө хөдөлмөр үнэлүүлж байж л тэр чинь баатар маатар болж байна ш дээ.
Саранцэцэг -
Аа ер нь одоо социализмын үед ажилгүй хүн хэр элбэг байсан бэ, ажлын олдоц хэр байсан бэ, ажилд яаж ордог байсан бэ?
Хадхүү -
Ажилгүй хүн одоотой адилхан ингээд л ажилгүй гудам метрлээд тийм байсныг ёстой би мэдэхгүй. Би чинь залуу насаа бараг л хөдөө өнгөрөөчихсөн юм чинь. Хүн болгон ажилтай ерөөсөө. Ер нь ажилгүй хүн байгаад ингээд архидаад явж байсан юм уу, мэдэхгүй юм байна шүү. Гудманд архи уугаад суж байсан тийм улсыг мэдэхгүй, одоо л ийм задгай болчихсон болохоос. Тийм байгаагүй ээ, бүх хүн ажилтай байсан. Яг л хүүхэд шуухад нь хүмүүжилтэй тогтвортой байсан юм байгаа биз.
Саранцэцэг -
Ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн. Одоо хүмүүс яаж ажилд орж байх юм, тухайн үед хүмүүс яаж ажилд орж байсан бэ ?
Хадхүү -
Тухайн үед чинь энэ сургууль төгссөн улсууд чинь томилолтоор л явна ш дээ. сургуулиа төгсөөд л энэ салбарынхаа боловсролын хэлтэст ирээд л томилолтоо аваад л хаана хуваарилна, хуваарилсан газар л очно. Хуваарилсан газар л очихгүй бол тэгээд л арга хэмжээтэй ш дээ. Тийм байсан. Аа зүгээр сургууль төгсөөгүй жирийн хүн бол одоо өргөдөл мөргөдөл өгдөг байсан юм уу, тэгээд л хэсэж байгаад л нэг байгууллагад ордог байсан юм байлгүй дээ. хар бр одоо тэр галч манаач одоо тэгээд л юу бахйдийм, тийм улсуд бол тэгээд л тухай тухайндаа сумын төв дээр байдаг улсууд бол ажилтай л байдаг байсан ш дээ. хөдөөнийхөн нь малаа маллаад л. Тэр болбол одоо чинь сургууль төгсөөд ч ажил олдохгүй л байна ш дээ. хэлэлцээрээр ажилд авах юм алга, тэгээд л ёстой нэг цаагуур наагуур явж байж л ажил олж авч байгаа юм биз дээ, бараг л.
Саранцэцэг -
Та болбол одоо сумын анхны сэхээтний нэг, 7-р анги төгсөөд багшийн сургуульд явсан, багшийн сургуулиа төгсөж ирэхэд таныг шууд сумандаа хуваарилав уу ?
Хадхүү -
Шууд энд 10 жилд хуваарилсан юм. Ерөөсөө шууд. Тэгээд л энд томилолтоо аваад л 1 жил ажиллаад л, аав муудаад сум руугаа явчихсан юм байхгүй юу. Тэгээд л тэнд одоо бүр 20-иод жил болоод л, аймгийн төвд эргэж ирсийм.
Саранцэцэг -
Анхан та ажлын гараагаа багш болоод эхэлж байхад тэр хамт олон таныг яаж хүлээж авч байсан бэ, ямар хамт олон дотор оров, захирал нь ямар хүн байв ?
Хадхүү -
Заа, одоо намайг анхан багш болоод ирэхэд 2-р 10 жилийн цаад талд Хорлоо инженер гэж хүн бариулж байсан, буриад хүн бариулж байсан. Тийм байшинд манай 1-р сургууль байсийм. Тэнд ирж хуваарилагдаж ирэхэд Ядамсүрэн гэж захирал байлаа. Түүний охин нь Батсүх гэж нэг бас буриад хүүхэн. Сургуулийн эмч байсан юм. Тэгээд багш нар нь би ч одоо 54 онд хүнтэй суугаагүй, манай хөгшин Дарвид багшилж байсан юм. тэгээд сургуулиас нэг гэр бариад л сургуулийн хашааны урд талд гэр барьвж тэнд амьдарч байсан, тэгээд багш нар чинь гэрт ирээд буучихдаг, тэгээд л хоорондоо их эв найрамдалтай, одоо манай энэ сургуулийн захирал Гомбо гэж байсан, ээжтэйгээ хоёулаа амьдардаг, тэднийтэй манайх айл байсийм. Тэгээд л тэр үед чинь ажлаа хийгээд л, залуу улс тэр үед чинь бүжиг мүжиг концерт наадамд их явдаг байжээ, биднүүд нэг 5-уул эмэгтэй багш байсийм, анх ирэхэд. Тэгээд 10 жилийн “Таван хар турлиах” гээд нэр авчихсан, 5-уулаа 5 ижил дээл хийгээд өмсчихсөн, хурган дотортой тийм дөрвөлжин дөрвөлжин тийм, хээтэй тийм хар даавуугаар дээл хийгээд л өмсчихсөн, тэгээд л хаана болно цуг явна, бүжгэнд цуг явна, концерт үзнэ цуг явна, тэр их сонирхолтой. Ер нь тэгээд манай хамт олон гайгүй сайн л байсан юм байлгүй, биднүүд чинь “Сэхээтний нөхөрлөл” болоод тэгээд ажимллаж байсан юм, Тэр сэхээтний нөхөрлөлийн ахлагч нь Бадарч гээд хүн байсан одоо ч байхгүй лдээ. Тэгээд ажиллаж байгаад л нэг жил ажиллаад л тэгээд л явж байсийм, тэгээд эргэж ирээд 10-н жилдээ сайхан л ажиллаж байгаад л тэтгэвэртээ гарлаа л даа.
Саранцэцэг -
Сэхээтний нөхөрлөл гэдэг нь ямар учиртай юм. Залуу багш нар нийлээд үүрэг амлалт аваад ажлаас гадуур тэгээд ?
Хадхүү -
Тийм, ажлаас гадуур тэгээд багш нарын бүлэг л байхгүй юу. Тэчнээн удаа ухаан нь лекц уншина ч гэдэг юм уу, тэдэн хүнд ухуулга хийнэ ч гэдэг юм уу, концерт тоглоно ч гэдэг юм уу, дандаа тийм соёлын юм хариуцдаг, тийм л юм байсан юм.
Саранцэцэг -
Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар улсууд байсан бэ?
Хадхүү -
Заа даа, дарга захирлууд л эрх мэдэлтэй байсан байх. Доогуурх улсууд бол эрх мэдэлтэн байгаагүй ээ. Захиргаадалтын дор л хүмүүжиж байсан болохоос биш. Ямар л даалгавар өгнө тэрнийгээ л хийж тэр л одоо миний үүрэг. Хийх ёстой л гэж ойлгож байсан болохоос биш, тийм эрх мэдэлтэн байж, янз бүрийн авилгал хээл хахууль тийм юм байгаагүй ээ.
Саранцэцэг -
Дарга улсуудыг гаднаас нь харахад өмсөж зүүж байгаа эдэлж хэрэглэж байгаа биеэ авч явж байгаа байдал ер нь энгийн хүнээсээ ялгагддаг байсан уу. энэ дарга байна даа гэж харагддаг, тийм байж чадсан уу?
Хадхүү -
Тэр ч эрхбиш өөр байсан байлгүй дээ. лав л одоо намайг багш болоод ирэхэд чинь эрэгтэй хүнийг монгол дээлтэй оруулдаггүй л байсан ш дээ, тийм. заавал одоо орос хувцас өмс гээд л шаардчихдаг, орос хувцсыг чинь өмсөнө, монгол дээл өмслөө гээд л бас шүүмжилдэг энэ тэр л байсан ш дээ. Тэгэхээр арай өөр байсан юм байгаа биз.
Саранцэцэг -
Ер нь одоо эрх мэдэлтэй дээд тушаалын улс доод тушаалтантайгаа ямар харьцаатай байсан?
Хадхүү -
Ер нь гайгүй харьцаж байсан. Журмын дагуу харьцаж байсан байх. Журмын дагуу харьцана, журмын дагуу хүлээж авна. Үүргээ биелүүлнэ, ийм л байсан байх. Би ч одоо нээх хүний өөдөөс зөрөөд даалгавар бтиелүүлэхгүй хүний доор ороод байдаггүй, олон түмнийг хошуучилж л ажиллаж байсан болохоор нэг их тийм шаардлага юм мэдэхгүй юм байна шүү.
Саранцэцэг -
Та тэр курст очсон тухай ярихгүй юу, курс гэж хийдэг байж хотод очиж хийдэг байсан уу?
Хадхүү -
Би 65 онд энэ гэрийн ахуйн багш гэж байсан, тийм курст явсийм.
Саранцэцэг -
Та шаардлагаар явсан уу, тухайн үед гэр ахуйн багш.., ?
Хадхүү -
Одоо явуул гээд л явуулсан юм байна л даа, дээрээс. Дээрээс явуулсан, тэгээд л ирээд л өнөө курсынхаа юугаар хүүхдүүддээ хичээлээ заана ш дээ. бага ангийн хажуугаар би дунд ангид гэр ахуй заадаг байсийм.намайг ажиллаж байхад чинь тэнд 7 жил байсан юм дөө. 4 төгсгөөд 5,6,7-д л орж байсан, гэр ахуй. 4 нь бага ангиараа төгсдөг байсан.
Саранцэцэг -
Ер нь одоо сургууль төгссөн хүүхдэд хуваарь хэр иирдэг байсан, хэд нь одоо хот руу тусгай дунд сургуульд орж хэд нь мал дээр хоцорч хэд нь цаашид их дээд сургуульд орж суралцах боломж бололцоотой байдаг байсан бэ ?
Хадхүү -
Хуваарь олдоод л явж байсан байна. Би л одоо энэ аймгийн төвийн 5-р ангид хуваарилагдаад л ирсэн ш дээ. Тэгээд тийшээ хот руу багшийн сургуульд явахад манай тэр 10 жилийн барилга барьж байсан юм, тэгээд анхны одоо 10-р ангитай болно гээд 7 төгсөөд 8 ангийн суурь тавьж байсан байхгүй юу. Тэнд л би одоо орох ёстой байсан, би орохгүй гээд л тусгай мэргэжлийн сургуульд явж байсан ш дээ.
Саранцэцэг -
Тэгэхээр та болбол сурлагатай л байсан байж таарна даа?
Хадхүү -
Аа би нэг л онц сурдаггүй 4 л сурч байсан байх.
Саранцэцэг -
Тэгэхээр өөрийн хүсэлтээр 7 төгсөөд л явж байжээ?
Хадхүү -
Тийм, хуваарилагдаад л явсийм.
Саранцэцэг -
Ер нь одоо социализмын үед эмэгтэйчүүдийг дэмжсэн бодлого гэж төрөөс явж байсан уу?
Хадхүү -
Заа даа, тийм юм ч одоо бага. Эмэгтэй дарга нар ч одоо ховор шүү дээ. Ер нь одоо нүдний гэм л байсан. Жаахан гайгүй нь сонгууль монгуулиар дэвшдэг байсан болохоос. Ховор ш дээ. Эмэгтэйчүүдийн байгууллагынх нь эмэгтэй хүн байна. Тэр нэгдэл намын үүр эд нарт бол эмэгтэй хүн байхгүй ш дээ. Жишээлбэл намайг л намын үүрийн дарга байхад эмэгтэй дарга нэг ч байгаагүй.
Саранцэцэг -
Эмэгтэйчүүдийн байр байдал таны ухаан орсон тэр цагаас хойш бодоход яаж өөрчлөгдөж ирсэн бэ ?
Хадхүү -
Заа, одоо намынхаа юугаар биеэ авч байдал тухайн үед чинь сэхээтнүүд олон түмнийг хөдөлгөх талаараа биеэ авч явах байдлаараа ер нь гайгүй сайхан хувцаслачихдаг, хүнд үлгэрлье гэж боддог, аа тэгээд л одоо нэг бүжиг наадам болоход шинэ сэргэг юм мэдүүлээд л тоглоом тоглуулах ч юм уу, янз бүрийн тэмцээн ч явуулах юм уу, сэхээтнүүд л үлгэрлэж л одоо хийж байсан болохоос биш. Манлайлагч л байсан ш дээ, биднүүд чинь одоо. Одоо тэр үеийн юмыг чинь мартчих юм, 1-рт. 2-рт одоо тэр үеийн юм чинь санаанаас цаашгүй болжээ.
Саранцэцэг -
Сургууль дээр эмэгтэйчүүдийн зөвлөл гэж ажиллдаг байсан уу?
Хадхүү -
Байхгүй. Суманд л ганцхан эмэгтэйчүүдийн зөвлөл.
Саранцэцэг -
Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гол ажил нь юу байдаг юм ?
Хадхүү -
Эмэгтэйчүүдийг соён гэгээрүүлэх л байна ш дээ, Тийм. Эмэгтэйчүүдийг л соён гэгээрүүлэх, үр хүүхдээ яаж хүмүүжүүлэх үү, хүүхдэдээ яаж хувцас хийж үзэх үү, энэ тэр гэсэн тийм л юм л яадаг л байсан ш дээ. Эсгүүр мэсгүүр бол одоо байхгүй. Зөвхөн л одоо биеэ боловсруул, тэгж юм унш, хүүхдээ тэгж хүмүүжүүл хүүхэддээ аятайхан хувцас хийж өг энэ тэр гэж аман юугаар л яаж байсан болохоос биш яг бодитой заах юм байгаагүй ш дээ. тэр заах тэр мэргэжилтэн алга байна ш дээ. мэргэжилтэн байхгүй байсан юм чинь.
Саранцэцэг -
Ер нь таныг мэргэжилтэн хийгээд явж байхад гадны одоо мэргэжилтэн багш байсан уу ?
Хадхүү -
Үгүй байхгүй.
Саранцэцэг -
Ер нь одоо Монгол оронд гадны орны улс ирж очдог юм уу, гадны бүр суурин иргэд байсан уу?
Хадхүү -
Байхгүй байсаан. Сургульд байхад л нэг Унгарын элчин сайд ирж байна гэж баахан туг далбаа барьж л хүлээж авч л байлаа. Одоо тэр зураг нь байж л байна. Хааяа нэг тийм томчуул очиход чинь сүртэй авна шүү дээ, ерөөсөө зүгээр жагсаж бариад л, туг бариад л, тэгээд л тэр үед гэрэл зураг бичлэг мичлэг байх биш. Сайн л болбол нэг фото авна, саар болбол байхгүй ш дээ. харин 10 жилд ирсэн хойно манай энэ далан хэдэн оноос хойш бол манай энэ сургуульд чинь Зөвлөлтийн мэргэжилтэнгүүд ажиллаж байсан. Тэр чинь тухайн хичээлээ заагаад л явахаас биш бидэнд хүртээлтэй юм байхгүй. Хааяа нэг орос мэргэжилтэн ордог л байсан.
Саранцэцэг -
Та болбол өөрийнхөө сонгосон мэргэжил өөрийнхөө хийж байсан ажилдаа дуртай байсан уу?
Хадхүү -
Дуртай байлгүй яахав, дуртай байсан тулдаа намын ажлаас гуйж байж гарлаа ш дээ. тэр чигээрээ намын ажил хийсэн бол яваад л байх байсан. Намын хороон дарга Хүрлээ гэж хүн байсан юм, тэр Хүрлээгийн хамгийн том охин нь Алимаа гэж, намайг анх энэ багш болоход миний ангид байсийм. Тийм. би чинь намын сонгуулиар гэв гэнэт дарга болчихсон хүн ш дээ. хачин болж байгаа юм чинь. Намын ажил хийнэ, нялх хүүхэдтэй, сум орны ажил хариуцна. Тийм учраас их дургүй тэрүүндээ, тэгээд хийж л байсан л даа. Тэгээд Хүрлэ даргыг нэг очихоор нь гуйсан юм, ...За дарга минь намын ажил хийх бол миний үүрэг ээ. Чадахгүй гэх над одоо тийм эрх байхгүй ээ. Байхгүй л байсан юм чинь намын гишүүн чинь. Тэгээд би одоо ерөөсөө багшилмаар л байна. Намайг л гаргаж өгч үз гэсэн. Аа нэлээн тээнэгэлзэж байгаад би чинь уйлдаг юмаа, уйлсан. ...За Хадхүү багш минь та байж л бай. Би юу ч болсон бодъё гэж хэлээд явсан. Тэгээд 2-хон сарын дотор намайг шийдээд эргүүлээд багш болгосон ш дээ. тэгээд би их баярладаг юм, Хүрлээдээ.Тэр курсын багш байсан эцэг эхийн хурал болно, Хүрлээ л ирнэ, авгай нь ерөөсөө ирэхгүй, Даш гэж хүн байсан, тэгээд минитй ажил байдлыг сайн ч мэддэг байсан юм уу, одоо энэ багшдаа дуртай юм байна, намын ажил хийхгүй гэж байна, гаргачихъя гэж бодсон юм байлгүй дээ, зайлуул. Тэгээд би намын дарга хийгээд буруудаж муудаагүй л дээ, зүгээр. Хийх л ёстой л юм чинь тэгээд би өөрийнхөө энэ үндсэн мэргэжилдээ л дуртай байхгүй юу.
Саранцэцэг -
Танд одоо хэцүү шантарч байсан юм байдаг уу?
Хадхүү -
Заа нээх шантраад байх юм байхгүй дээ. шантраад байх юм байхгүй ер нь болгоод л байсан.
Саранцэцэг -
Та тэр 2 жил хийсэн намын ажлынхаа талаар ярьж өгөхгүй юу ?
Хадхүү -
Үгүй ээ одоо яахав дээ, би одоо намын хийх ажлаа л хийнэ. Цагаа бариад л ажиллана, тэгээд намын үүрийн орлогч чинь соёл олон түмний л ажил хариуцна ш дээ. тэр л одоо клубт тэр үед чинь улаан булан гэж байлаа, тэнгд зохиогдох бүх ажлыг хариуцна, тэгээд албан байгууллагын дарга нарт үүрэг өгнө. Танайхаас тийм ажил явуул танайх тэг ингэ, гээд л. Үүрэг даалгавар өгнө, тэгээд намын үүрийн орлогч чинь ардын хянан шалгахыг хавсарч хийж байсан юмаа. Заа тэр чинь одоо нэгдлийн үе байлаа. Хянан шалгах хороо чинь бас юм хум шалгах, хянан шалгах хорооны гишүүд гэж байдаг, тэр гмишүүдээр дамжуулан одоо тэр бригадад явуулж хяналтын ажил их хийнэ. Ноос ноолуур одоо тэр ажил юу байдаг юм, тэр үед чинь мал мах бэлтгэл гээд л нэг юм байдаг, өнөө хувийн аж ахуйтанд ч ноогдуулна, нэгдэлд ч ноогдуулна, мал мах өгдөг байсан ш дээ, үхэр хонь, ямаа өнөө хоршооны мал гэж байдаг ш дээ. хоршооны мал авдаг, тэрийг чинь л гардан хариуцдаг, хянан шалгахын дарга учраас. Тэр л одоо жаахан хэцүү. Олон өдөр 4,5 хоног л мал мах авдаг, шороонд дарагдаад л, үхэр малыг чинь хиллэнэ барина, тэрэн дээр жаахан хэцүү л байсан яахав тэгээд л болгож л байсан л даа. Намын ажил одоо тийм л юм хариуцаж хийлгэдэг байсан юм, тэгээд л тэр чинь илтгэлээ бичнэ, юмаа боловсруулна. Тэгээд л жинхэнэ дарга байхгүй бол одоо аймаг улсаас төлөөлөгч ирнэ, одоотой адилхан ийм задгай биш, шалгалт их очно ш дээ. тэр шалгалтыг чинь өнгөрөөх гэж аминдаа л хэцүү шүү дээ, тэгээд яахав дээ, сум орны ажил унагаахгүй шиг л явахыг л боддог тэгээд л яахав, болж л байсан юм байлгүй дээ.
Саранцэцэг -
Намын гишүүн болоход батлан даалтаар 1 жил байна гээд л тэгж ярьдаг юм билээ?
Хадхүү -
2 жил байсан юм, 2 жилийн батлан даалт.
Саранцэцэг -
одоо тэр хугацаанд тэр хүн хэрэг түвэг хийхгүй.., ?
Хадхүү -
хэрэг хийж болохгүй, хэрэг хийвэл тэгээд л гарна, намын гишүүн байж чадахгүй, 2 жилийн орлогч гишүүн байна, сүүлдээ 1 жилийн хугацаанд орлогч байсан юм, тэгээд л орлогчийн хугацаанд л тэр чинь орлогч гишүүн байлаа, за даа хөдөө намд элсэхэд чинь за одоо юу гэдэг юм б дээ, ёстой шалуулна шүү дээ. тэгээд л тэр бүх л улс төрийн мэдлэг тэр сум орны тал талаас л асууна шүү дээ, тэгээд л тэрийг чадахгүй байвал орлогчоор ч авахгүй шүү дээ. тийм, тэгээд 2 жил байж байгаад би 2 жил байж байхад нь элссэн юм. тэр хооронд л одоо тэгээд орлогчийнхоо хугацаанд л тэнцэхгүй бол тэгээд л хасагдчихдаг байхгүй юу. Тэнцвэл тэгээд л гишүүндээ ордог. Тийм байсан.
Саранцэцэг -
Намын гишүүний татаас гэж өгөх үү ?
Хадхүү -
өгнө. Цалингаасаа татвар өгнө, сар болгон татвар өгнө. Сар болгон даалгавар өгнө, тэгээд яахав одоо Хувьсгалт намд одоо зөв одоо үнэнч шударга ажиллаж байсны хүчинд одоо яахав, 2007 онд намар алдраа тэмдэглүүлсэн дээ. тэгсэн. намаар алдраа тэмдэглүүлсэн. Заа тэгээд улсад олон жил ард түмний үр хүүхдийг сургаж хүмүүжүүлж одоо гавьяатай үйлс бүтээлээ гэж энэ жил Баянуулын сургуулийн 80 жилийн ойгоор бас алдраа тэмдэглүүллээ. Тийм. ингээд л би бас түрүүн намаар тэмдэглүүлсээн, одоо сургуулиар яаж дахин тэмдэглүүлэх вэ гэсэн чинь зөвшөөрөөгүй, тэгээд сая би энэ 8 сард тэмдэглүүлээд ирлээ. Энэ болбол одоо миний амьд байгаагийн юунд бол мартагдахгүй л сайхан л юм боллоо. Надад шантрах биш баярлах ийм сайхан үйл явдлууд болж байлаа л даа.
Саранцэцэг -
намын ажил их ажилтай их хариуцлагатай байдаг байжээ, тэ?
Хадхүү -
тийм, хариуцлагатай их ч ажилтай тийм байдаг байсан.
Саранцэцэг -
тэгээд намын гишүүн хүн ямар нэг хөнгөлөлт эдлэх үү?
Хадхүү -
Ямар ч хөнгөлөлт байхгүй.
Саранцэцэг -
намын гишүүн боллоо гээд жирийн хүнээс ямар нэг ашигтай тал байх уу?
Хадхүү -
Байхгүй дээ, намын гишүүн байвал одоо биеэ дайчилж юм сурна, мэднэ, заа тэгээд сэхээтэн улсууд бол одоо яахав нэг дэвших барих тийм юм байсан л байх л даа. Тэр үед чинь одоо намд сэхээтнүүдийг их цөөхөн элсүүлнэ. Ажилчин малчин элсүүлдэг тийм үе байсан ш дээ, социализмын үед чинь.
Саранцэцэг -
тиймүү би чинь ойлгохдоо сэхээтнүүдийг л илүү элсүүлж байсан гэж бодсон?
Хадхүү -
Үгүй сэхээтнүүдийг элсүүлдэггүй, хэр баргийн. Ёстой ганц нэгийг нь элсшүүлнэ ш дээ. ажилчин малчин л элсүүлнэ. Тэгээд нөгөө сэхээтний төөрөгдөл мөөрөгдөл гээд л нэг юм гарч байсан ш дээ. одоо бас . намд сэхээтнүүд их орврол янз бүрийн юм болно гэж айдаг ч байсан юм уу, одоо намын төв хорооны бодлого л байсан байхгүй юу. Тийм.
Саранцэцэг -
Та одоо ямар нэг намын их хуралд сонгогдож оролцож байсан уу?
Хадхүү -
Би ерөөсөө намын их хуралд ороогүй. Аа тэгэхдээ би бол аймгийн намын бага хурлын гишүүн, бүгд хурлын гишүүн байсан.
Саранцэцэг -
тэр нь одоо хэдийд нэг хуралддаг юм ?
Хадхүү -
бүгд хурлын гишүүн чинь 2 жилд нэг удаа хуралддаг байлуу даа энэ чинь. Бүгд хурлын гишүүнээр чинь би одоо хэдэн жил явсан юм б дээ, одоо би санахгүй байнаа.
Саранцэцэг -
аа одоо та бол намын гишүүнээрээ л яваа биз дээ?
Хадхүү -
Байгаа, сард нэг 1200 цаас өгчихөөд л. Жилд 1200 цаасны хандив өгчихөөд л тийм.тухайн үедэээ бол батлах чинь энэ сугандаа чухам зүүж явна, хамаагүй хаяхгүй, тийм үед л би чинь намын гишүүн байлаа ш дээ. батлахаа одоо дандаа энгэртээ хадгалж явж, одоо хүртэл тийм урагдсан уут муут нь байдийм. Би ч одоо намын хүчээр л ийм болсийм, гэж хүндэтгэнэ ш дээ, намаа. Тийм байдиймаа.
Саранцэцэг -
Аа Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл гээд намын залуу халаа гээд ярьдаг ш дээ. тэгэхлээр эвлэлээсээ шууд нам руу элсдэг тийм юм байсан уу ?
Хадхүү -
эвлэлийн гишүүнээс нам руу элсэхэд Эвлэлийн үүр нь даадаг, батлан даадаг байсийм. Аа эвлэлийн гишүн хүнийг бол 2 хүн батлан даана, тэгээд тэр батлан даагч бол өнөөх даасан хүн нь хэрэг түвэгт орох юм бол өөрөө бас хариуцлагатай ш дээ. тэрнийгээ бас хүмүүжүүлнэ, намд бэлдсэнгүй. Бас хариуцлагатай. Тэгээд тэр хугацаандаа л батлан даагчаа болбол одоо бас тэрүүнтэйгээ ажиллана ш дээ. тэгж байж намд оруулна. Би нэг 6 хүн л батлан даасан юм билээ. Юугаа гаргаж байсан чинь батлан дааж намд элсүүлсэн байдийм.
Саранцэцэг -
тэр бас нарийн юмаа. Таны сүүлд төвийн сургуульд багшаар ажиллах, өмнө сумын сургуульд ажитллах хооронд ямар ялгаатай байдаг вэ?
Хадхүү -
төвийн сургууль нь хөнгөхөн ш дээ, ер нь
Саранцэцэг -
Юугаараа хөнгөн гэж ?
Хадхүү -
ер нь л одоо сумын бүх юманд ороод байхгүй ш дээ, төвийн сургууль чинь одоо олон нийтийн ажилд орно, тэгээд л өөрийнхөө хийх ёстой ажлаа хийгээд л, тэгэхдээ одоо социализмын үе байсан болоод цагаа нарийн баримтална, манай сургуулийн захирал чинь Гомбоо гэж хүн байсан, цаг ч нарийн барьдаг,
Саранцэцэг -
танмй энэ сургуул чинь Б.Гомбын нэрэмжит 10 жмилийн 1-р сургууль гэсэн хаяг байналээ?
Хадхүү -
Тийм.
Саранцэцэг -
аа тэр хүн нь захирал байсан юм уу?
Хадхүү -
Тэгсэн. энэ хөшөөг чинь уржнан байгуулсан юм. Одоо манай энэ сургууль чинь 70 жилийнхээ ойг хийх гэж байгаа ш дээ.
Саранцэцэг -
За багш нар хувааьтай хичээлээ заагаад явна, гэтэл дайчлагддаг ажлууд нь төв дээр ямар ажил байх уу ?
Хадхүү -
тэр миний үед үү? Миний үед бол одоо намын гишүүн бол намынхаа дугуйланд сууна, 7 хоногт 1 удаа сууна, тэгээд жилийн эцэст шалгалтаа өгнө, тэгээд дүнгээ тавиулна, тусгай дэвтэр дээрээ. Зам намын даалгавар авна. Даалгавраа шалгуулна. Сар болгон даалгавар авна. Өнөө их тэмдэглэлийн дэвтрүүд чинь байж байгаа ш дээ. тийм, олон нийтийн ажил бол. заа бүх багш нар лекцэнд заавал сууна, лекц бүртгэлтэй.
Саранцэцэг -
Ихэвчлэн ямар сэдвээр лекц орох уу?
Хадхүү -
янз бүрийн л юм одоо энд тэндээс л уншина ш дээ. тийм. энэ төв дээр чинь одоо лекц өөрснөө боловсруулаад хөдөө биднүүдтэй ажиллаж байсан дээр үеийн юм байхгүй ээ. Боловсруулсан лекц л ирнэ ш дээ. тэрийг л очиж сонсоно. Заа тэгээд л өглөө сонсгол гээд том ажил байна. Сонсголд бол заавал 30 минут 7 хоногт нэг удаа сууна. Намын дугуйлан ч гэсэн 7 хоногтоо нэг. Эвлэлийн дугуйлан, үйлдвэрчний дугуйлан гээд тус тусдаа байдаг байсан. Одоо тийм алга байна ш дээ, дугуйлан бол байхгүй ш дээ. хааяа л төвийн сургуулиудын багшш нар нийлээд нэг хурал цуглаан болбол болдог юм шиг байгаам. Одоо бол алга. Ерөнхийдөө бол задгайдуу л байна шүү дээ.
Саранцэцэг -
Социализмын үед чинь нийгмийн туст хөдөлмөр субботник гээд л болдог. Манай аав ээж 2 л хагас бүтнээр субботник гээд л явчихдаг байсныг санаж байна. Энүүгээр мөн л адил байсан байлгүй?
Хадхүү -
Лениний нэрэмжит коммунист субботник гээд нэртэй, 4 сарын 22 болгонд коммунист субботник хийдэг байлаа ш дээ. тийм. заа тэгээд бусад өдөр бол субботникууд зохион байгуулагдана, одоо тэгээд л энэ мод усыг чинь бид нар л тарьвж ингэж байсан даа, Хүүхдийн парк гээд л эднүүдийг чинь. Аймгийн төвийн улсууд л бүтээж байсан байхгүй юу.
Саранцэцэг -
сургуулийн хүүхдүүд намартаа сангийн аж ахуйд очиж тариа хураалтанд оролцдог, хадлан тэжээл бэлтгэх, хавар мал төллөх үеэр ч сурагчдыг ч бас дайчлагдаж байсан байхаа?
Хадхүү -
энэ одоо дээр үед бол бүх нийтийг хамран сургах фонд гэж тийм юм байдаг байсан юм. тэр бүх нийтийг хамран сургах фондод анги болгон юу оруулах ёстой, одоо хувь нэмэр оруулах ёстой. Тэрнийг биелүүлэх гэж ангийн багш хүүхдээ аваад аргал хомоолд явна, өвс түүнэ, тэгээд тэрнийг бүх нийтийг хамран сургах фондод явуулдаг байсан. Аа дунд ангийн хүүхэд бол өнөө нэгдлийн адуу хөөвөрлөх, ноослох ямаа самнах, тэмээ ноослох гээд явдаг байсан. Заа энэ аймгийн төв дээр бол ногоонд явна, ногоо түүнэ, тэгээд одоо хадлан бэлдэнэ ш дээ. өшөө нээх тийм, хашаа машаанд хааяа явнаа. Намайг ажиллаж байх үед одоо харин тийм юм байгаа юм уу үгүй юу, мэдэхгүй. Тийм байсан.
Саранцэцэг -
Таны багш үед 8 төгссөн 10 төгссөн хүүхэд хөдөө илгээлтээр гардаг, илгээлтээр ямар нэг үйлдвэри йн газар очиж ажилладаг байсан уу?
Хадхүү -
Яг миний юунд бол байгаагүй. манай Баян-уулаас гэхэд илгээлтийн эзэд гээд 2 анги явж илгээлтийн эзэд мал маллаж байсан ш дээ. 4 жил мал малласан. Тэгээд л ёстой хурга ишиг бойжуулж байсан тийм явдал байж л байсан. Одоо тэр өнөө оюутнуудын явдаг шиг намрын хадлан мадланд бол явахгүй ээ. Субботник маягаар л явахаас биш. Энэ төвийн сургуулиуд ч гэсэн.
Саранцэцэг -
За би одоо танаас аж үйлдвэржилт монгол оронд яаж явагдаж байсан талаар асуух гэж байна л даа. Тэгэхээр үйлдвэржилт яаж явагдаж байсан бэ, хувь хүн үйлдвэрт очиж үйлдвэрийн ажилтан болохдоо яаж болдог байсан бэ, үйлдвэрт голдпуу одоо ямар улсууд ажилладаг байсан бэ ?
Хадхүү -
үгүй ээ хөдөө одоо ямар үйлдвэр байх биш дээ, төвийн үйлдвэрт одоо яаж орж байсийм бүү мэд шүү дээ. зарим нь одоо мэргэжлийн улсууд очоод л ажиллаж байсан юм л байгаа биз, үйлдвэртэ эодоо яаж авч байсийм, ёстой мэдэхгүй. Манай хөдөө тийм үйлдвэржилт болж байсан биш. Жижигхэн гар одоо байшин барилга барих л туслах үйлдвэр л байснаас биш. Тэрийг бол сайн мэдэхгүй юм байнаа.
Саранцэцэг -
таны бага хүүхэд байх үед байгаль орчин ус агаар хөрс одоо ямархуу байдалтай байдаг байсан бэ, одоо яаж байгаль орчин өрчлөгдөөд байна вэ ?
Хадхүү -
үгүй ээ одоо намайг бага байх залуу байхад бол энэ байгаль орчин бол ёстой эрүүл ёстой яаж тогтсон тэрүүгээрээ л байсан ш дээ. одоо чинь ингээд л дэлхий даяар дулаараад л, озоны цоорхой болоод л одоо ер нь өөрчлөгдчихлөө шүү дээ. Ус л гэхэд ус нь татраад л, өвөл зун гэхэд чинь л харшилдаад л , ган болоод л зуд болоод л, ногоо могоо гэхэд чинь манай Баянуул гэхэд л таана чинь одоо урд ингээд хөл орооцолдоод явж болдоггүй байлаа ш дээ, тэгэхэд чинь одоо тэгж ногоо ургахаа байчихсан л байгаа юм чинь. Энэ чинь тэгээд л байгалийн өөрчлөлттэй л холбоотой ш дээ. тэгээд л яахав одоо улсыг хөгжүүлэхийн тулд л газар мазраа сэндийчээд л, байгаа юмаа авалшгүй л яахав, гэхдээ бодлоготой байж, тэрийгээ одоо эрүүлжүүлж байгаль орчноо яаж байхгүй бол бас л зүгээр сэндийчээд хаяад байвал болохгүй л болох нь байна ш дээ. би бодоод байхад, одоо телевизээр харж байхад энэ урд говийн аймгууд бол элс шороог ачаад л тэр хайрга чулууг шороог нь манаруулаад л ачаад л байгаа бол одоо зүрх шимширмээр л байх юм. тийм маягаар байгаад байвал ч одоо монголын сайхан нутаг ч одоо юу ч болох юм билээ дээ. бүү мэд шүү дээ. хараатай байдаг байлгүй дээ, бодвол. Би тэгж л боддийм.
Саранцэцэг -
Танай нутагт газар усны нэр өөрчлөгдсөн газар бий юу ?
Хадхүү -
заа мэдэхгүй ээ. мэдэхгүй
Саранцэцэг -
танай энэ нутагт алт олборлож байгаа газар байдаг юм уу ?
Хадхүү -
үгүй ээ одоо манайх чинь энүүхэн урд Шаврын голоосооо дээр үед хүрээ байсан юм гэнэлээ, тэгээд л тэндээсээ алт олборлоод л, одоо энийгээ харин энэ жил больсон юм уу даа, би ч тэгээд байнга эндээ байдаггүй хот руу явчихдаг, тэгээд одоо ЧАНДМАНЬ-д олборлож байгаа л юм гэсэн, энэ Цээлд энэ юу байгуулсан л юм гэсэн, яг энэ аймаг дээр энүүхэнд Ногоон толгой гээд байдаг , тэндээс алт ухсан л юм гэсэн, ингээд байвал байгаль орчин хэцүүдэх л байх. Ялангуяа энэ төв газрынха ойрхон тэгмээргүй санагдах юм. Миний бодлоор бол тэгээд болдоггүй л юм байлгүй.
Саранцэцэг -
Та энд Говь-алтайд нэг байгаад хот руу нэг хүүхдүүд рүүгээ оччихдог юмаа даа?
Хадхүү -
тэгдийм.
Саранцэцэг -
Хамгийн анх хотод очсон үеэ санаж байна уу, хэдэн онд очсон бэ?
Хадхүү -
Удаан хугацаагаар очсон нь уу? 2000 онд очсон.
Саранцэцэг -
Хамгийн анх хотод очиж үзсэн нь?
Хадхүү -
өө би чинь 54 онд багшийн сургуульд явахдаа л хотод очиж үзсэн ш дээ.
Саранцэцэг -
54 онд хотод очиход хот ямар байсан бэ, таньд хотод юу нь сайхан санагдаж юу нь муухай санагддаг вэ?
Хадхүү -
тэр үед одоо байшин барилга цөөн байлаа. Одоо жишээлбэл “Өндөр хоршоо” гээд байлаа ш дээ. Их дэлгүүр. Тийм. тэр чинь одоо тухайн үедээ л өндөр хоршоо гэдэг нэртэй байсан болохоос тийм өндөр биш шүү дээ, тиймээ. Ер нь л одоо их сийрэг овооролдож шавааралдаагүй хот байж, би ч одоо тэгээд тэр ч одоо хэдтэй очиж байсан юм бэ, арван хэдтэй л очиж байсан юм байх, хүүхэд. 51 гэдэг машинаар чинь арваад хоног л явж очиж байсан, санагдах юм. тэгээд л нэг монгол гуталтай. Хүүхдүүд л одоо ачаад л тэвшин дээр суугаад л монгол гуталтай нэг хөвөнтэй дээлтэй тэгээд л явж байсан, тэрийгээ бодоход манай хот чинь гоё болж л дээ. тэгээд одоо газаргүй л болох нь байна ш дээ, хот чинь ерөөсөө л. Шавааралдаад л одоо тэгээд тэлэх нь л байлгүй гэж. Улсын бодлого байдаг л байлгүй. Тэгээд л улс хөгжжээ хөгжиж. Сайхан л болж. Анхны очсоноос бол шал өөр одоо бүр. Ёстой тэмээ ямаа хоёр гэдэг шиг л болж.
Саранцэцэг -
тэр үед 54 онд очход хотод автобус явж байсан уу?
Хадхүү -
байхгүй байсаан, автобус байхгүй. Би ч одоо Баянуулаас 4 төгсөөд аймгийн төвийн 7 жилд ирэхэд морин өртөөгөөр явж байсан ш дээ. 2 хонож ирж байсан, мориор. Манай муу аав чинь завгүй ч байсиймуу, яагаад ч тэгсийм. Томоо хотын нэг оюутан хүүхдэд намайг захиад л явуулж байлаа. Мориор явж ирж байсан.
Саранцэцэг -
Нэг суманд очоод цаашаа нөгөө хүн нь аваад явдаг тиймээ, морин өртөө чинь?
Хадхүү -
тэгээд тэрнийгээ бодоход харин. Багшийн Бишээ тэр чинь Үертийн өртөө Цагаантолгойтын өртөө гээд газруудтай. Тэгээд тэр өртөө улаа нэхдэг байхгүй юу, гэр байсан юм уу, ямар юм байсан юм, тэгээд өнөө хувмийн аж ахуйтанд танайх тэднээс тэдэнд улаа нэх гээд оноочихдог байсан юм байна л даа, тэгээд нөгөө улаа нэхдэг хүн чинь Үертийн өртөөн дээрээс өнөө морийг нь солиод нааш нь Цагаантолгой руу аваад явдаг байсан байхгүй юу. Өртөө өртөөний улаа нэхэгч. Одоотой адилхан машин унаа гэж байхгүй ш дээ. тэрнийгээ бодоход харин багшийн сургуульд явахдаа машинаар явж л байсийм. Өө газрын өөд өнөө машин чинь явахгүй гийнаад зүгээр. Зогсчихон алдаад л явдаг, тийм л байлаа. Одоо тэр машины сэг ч байхгүй л байх л даа.
Саранцэцэг -
таны одоо анхлан л харж байсан, үгүй ээ одоо мөн сайхан юмаа, ийм юм байдагаа гэж бодож байсан юм байдаг уу ? ер нь одоо радио анх сонссон байдаг юм уу, телевиз анх үзсэн байдаг юм уу,вагонд сууж үзсэн байдаг юм уу? ямар нэг гайхшрулж байсан шинэ техник технологи байдаг юм уу? анх л удаа үзэд л гахйаж байсан ?
Хадхүү -
Би ч одоо хаашаа юм,сонирхдоггүй хүн байсан юм уу даа мэдэхгүй. Ямар сайхан юм бэ гэж бодох юм чинь ховор л байна ш дээ. нээхр бодоод нээх өөрийгөө баясгаад байсан юм байхгүй юмуу. Мэдэхгүй ээ.
Саранцэцэг -
хөдөөний айлуудад радио хэр элбэг байдаг байсан бэ?
Хадхүү -
Эх орон 52 гээд л нэг том том юм байсан ш дээ. Нээх том том, сүүлдээ жижиг болж, жижигхэн тийм хүлээн авагч шиг юмтай л болж л дээ. одоо тэрнийг чинь хөдөөний айлууд тоохоо байчихсан байна ш дээ. бүгд телевизтэй болсон байна. Бүгд цахилгаан гэрэлтэй. Гадна нэг юмуу 2 машинтай. Доод талын айл нь мотоциклтэй болсон байна шүү. Тийм болчихож. Одооны хүмсүүдийн амьдрал мөн сайхан болж, бид нар дээр үед тийм л байсан даа гэж бодох юм гарч л байгаа юм чинь. тийм.
Саранцэцэг -
Одоо 90 онд ардчилсан хувьсгал ялсан, тэрний дараагаар өмч хувьчлал гэж явсан, өмч хувьчлалаар ягаан цэнхэр тасалбар их бага хувьчлал гэж явсан, ер нь та өмч хувьчлалын талаар хэнээс яаж сонсож байсан бэ, яг таны ажиллаж байгаа салбарт өмч хувьчлал яаж явагдсан бэ, өмч хувьчлалаар та юу эзэмшсэн бэ?
Хадхүү -
За өмч хувьчлах гэнэ, нэгдлийн гишүүд өмчөө хуваах юм гэнэ гээд л, тэр өнөөдөх манай дүү мүү л тэгээд яриад байсан, складныхаа барааг хүртэл хөдөөний айлуудад чинь хувааж өгсөн юм байналээ ш дээ. тэгээд мал хөрөнгийг нь хувааж өгсөн юм байналээ,би чинь энд ирчихсэн, өмч хувьчлалаар ямар ч юм аваагүй харин сүүлд нь цэнхэр улаан тасалбар авсан, тэгээд тэрнийгээ банкны хүнд өгөөд юу ч юм болгоогүй. Алдчихсан. Тэр хүн нь ч маань болчихсон тэгээд тэрүүний ач буяныг би ерөөсөө юм бариагүй тэгээд л өнгөрсөн.
Саранцэцэг -
та одоо жишээ нь орон сууцтай хүнд түүнийг нь өгсөн, жишээлбэл таны энэ сууж байгаа байр хувьчилж өгсөн үү ?
Хадхүү -
Үгүй энийг сүүлд нь манай хүү худалдаж авсан юм. бүр үнэд орсон хойно худалдаж авсан. Өмч хувьчлалаар ерөөсөө ямар ч юм худалдаж аваагүй. Миний аав ээж л хөрөнгөө нийлүүлсэн нь үнэн л юм.
Саранцэцэг -
энэ мал нийгэмчилж байсан улсуудад тухайн үед сум орон нутагтаа байгаад юм олж авсан гэдэг, та бол аваагүй юу?
Хадхүү -
Үгүй.
Саранцэцэг -
одоо зарим улсууд чинь том үйлдвэрийн газар объект нэлээд их өмчтэй болоод гараад ирсэн, энэ улсуд ямар замаар олж авсан бэ?
Хадхүү -
Үгүй ээ одоо мэдэхгүй, хотоос ийш тийшээ зах дээр явж байхад чинь газар бүр чинь эзэнтэй болчихсон, юм барьчихсан, хачин л болчихсон юм байналээ. Тэгээд л ямар нэгэн аргаар одоо тийм л юм болдог юм байгаа биз. Одоо ч тэгээд л юм хийж чаддаг хүн бол юмтай л болж дээ. чаддаггүй нь бол тэгээд л хоосон л хоцордог юм шиг байна. Тэгээд манай улс чинь ерөөсөө энэ гадаадын улсуудад л хамаг юмаа эзэмшүүлээд л ялангуя хятад улсуудад эзэмшүүлж байгаа юм бишүү. Одоо ингээд л явж байхад бол их эзэмшжээ. Арга алга. Өөрснөө юм эзэмшээд өөрснөө байгуулж байвал нэг дүүрсэн хэрэг.
Саранцэцэг -
Ер нь одоо өмч хувьчлалд хүйсний ялгаатай нөлөөлсөн юм байна уу?
Хадхүү -
За даа, мэдэхгүй.
Саранцэцэг -
Заа таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөн явдалд баярлалаа. Та эрүүл энх байгаарай, урт удаан наслаарай. Санасан юмаа бүтээгээрэй. Заа ингээд ярилцлага өндөлрлье. танд миний асуугаасай гэж бодож байсан зүйл байна уу?
Хадхүү -
За одоо юу байхав, тэтгэврийн муу хөгшин Монгол орон минь сайхан байгаасай, сайхан хөжөөсэй буруу зөрүү юм битгий болоосой энэ орон нутгаа улс эх орноо тайван сайхан авч яваасай л гэж бодож байна ш дээ. ер нь тэгээд ертөнцийн зон олон сайхан байгаасай гэж л ингэж л хүсэх юм даа, одоо. Тэгээд өөрийн чинь ажилд амжилт хүсье.
Саранцэцэг -
Заа баярлалаа.
Хадхүү -
Улам сайхан амжилт гаргаарай. Би тэгээд хэрэгтэй юм ярьж чадсан ч юмуу үгүй ч юм уу даа. Хойно урд нь оруулаад л баахан л донгосох шиг боллоо.
Саранцэцэг -
Заа баярлалаа. Юм сайхан болох байхаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.