Javzmaa


Basic information
Interviewee ID: 990528
Name: Javzmaa
Parent's name: Günsen
Ovog: Besüüd
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: tailor (private business) / worked in factory
Belief: Buddhist
Born in: Altai sum, Govi-Altai aimag
Lives in: Yosonbulag sum (or part of UB), Govi-Altai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
work
cultural campaigns
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа сайн байна уу, та?

Жавзмаа -

Заа, сайн сайн байна уу?

Саранцэцэг -

Би одоо танд аман түүхийн төслийн талаар танилцуулсан. Одоо ярилцлагаа эхэлье. Тэгэхээр та эхлээд өөрийгөө танилцуул даа, таны нэрийг хэн гэдэг вэ, та хэдпэн онд төрсөн бэ, хаана төрсөн бэ, эцэг эх ямар улсууд байсан бэ, өөрийгөө товч танилцуулахгүй юу?

Жавзмаа -

Заа, би 1943 онд Говь-алтай аймгийн Алтай суманд Цагаан сайр гэдэг газар Гүнсэнгийн 3-р охин болон төрсөн, заа энэ цаг үеэс хойшдоо ээж аавын гар дээр өсөж бойжоод 1954 онд бага сургуульд орж суралцаад тэрнээс хойш одоо 7-р анги төгссиймаа.заа ингээд 7-р анги төгсөөд тэр үед яахав, амьдралын байдал өөр болж, аав маань нас бараад ах дүү 2 сургууль төгсч одоо дээшээ УБ-т явахаар болчихсон. Заа би тийм учраас ээжтэйгээ хамт амьдрах болсийм, аав насан өөд болсон учраас. Тэгээд би сургуулиасаа гарч одоо 1961 онд ахуй үйлчилгээ гэдэг маань тэр үед артель гэж байлаа, би тэгээд тэр артельд одоо оёдолчноор орж ажилласан юм даа. Тэгшээд л тэрнээс хойш болохдээр зэрэг ахуй үйлчилгээ өргөжиж хөгжөөд ахуйн үйлчилгээнд нэг 6,7 жил ажиллалаа. Тэр маань цаашаа.., артельд ажиллаж байсийм. Тэгээд ахуйн үйлчилгээ болж, Нийтийн ахуйн үйлчилгээний газар гэж байгуулагдсан, за би тэнд одоо эсгүүрчин оёдолчноор орж ажиллаад 3 жил ажил хийгээд тэрнээс хойш үргэлж тасралтгүй одоо эсгүүрчний ажил хийж ажиллаж байсийм. Аа энд ингэж ажиллаж байх үед бидний тэр ажиллаж амьдарч байсан үе болбол бид чинь одоо төлвлөгөөтэй цаг нормтой, одоо ажлаа 5 жилийн тооцоотой үүрэг амлалт авч, тэрийгээ биелүүлэхийн тулд одоо өөрөө ажлынхаа бололцоо нөхцлийг ашиглан, цагаа зөв зохицуулж ингэж одоо үүрэг амлалт аваад тэрнийгээ биелүүлэхийн тулд одоо ажлын энд тэндхийн туршлага эзэмшинэ, ер нь хийж байгаа ажил дээрээ ямар аргаар хийвэл бага цагт чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү гэж одоо үргэлж тиймэрхүү хэмжээнд мэрийж одоо ажиллаж байсан юм л даа. Тэгж ажиллаж байснаар би одоо 5 жил тооцоотой ажиллан нэг 5 жилд чиньодоо гурван таван жилийн ажил хийх жишээний заримд нь бол 4 жил 4 таван жилийн ажил хийх ингэж одоо өрнүүн хөдөлмөр гаргаж ажиллаж байсан даа. Тэр үед одоо сайн ажиллуулахад залуучуудыг нь хамгийн түрүүнд татан манлайлж оролцуулдаг идэвхтэй эвлэлийн гишүүн байлаа. Одоо энд тэндхийн хурал цуглаан юу л болно тэнд одоо залуучууд одоо ажлын амжилт гаргасан бол тэнд одоо хошуучилж оролдцож, одоо ингэж сайн сайхан ажиллахын эх сурвалжийг олж авдаг, аа т эгээд өөрөө болбол ажлын туршлага энд тэндхийн өөрийнхөө ажил мэргэжлийнхээ улсын сайн сайхан туршлагуудыг эзэмших ийм ажлыг хийж байдаг байлаа. Гэхдээ одоо ер нь гануцхан өөрөө ч сайн ажиллаад зогсохгүй, өөрийнхөө ажилд залуучуудыг дагалдуулан сургах болж тэдэнд одоо цаг яаж ашиглах уу, материал яаж хэмнэх үү, ер нь яаж ажиллавал төлөвлөгөө норм давж биелэх бололцоотой байна, чанарын асудал тэр үед хурц тавигддаг, ийм байсан. Ер нь одоо бгаа цагт чанар сайтай бүтээгдэхүүн хийнээ гэдэг бол ер нь төлөвлөгөө нормыг хугацаанаас нь өмнө биелүүлэхэд дөхөм болдог ийм байдаг л даа. Тэгээд л одоо биднүүс нэлээн шахагдаж хийж ер нь цаанаас нь цагаа хэмнэхийн тулд одоо өөрийнхөө ар гэр амьдрал ахуйгаа зохицуулах энэ бүх ажлуудыг зохицуулж ингэж одоо төлөвлөгөөтэй тооцоотой ажиллуулдаг байсан. За тэгээд тэр үед чинь одоо үр хүүхдээ өсгөж бойжуулах декрет аваад л гэрт суучихна, аа тэр тэр декретийн хугацаа дуусангуут нь ажилдаа яахралтай ор гэдэг, ордог, тэгж одоо чөлөө аваад олон удаа сууж байсан юм байхгүй, тэгээд л одоо ажилдаа ороод л мөн л нөгөө төлөвлөгөөтэй ажлаа үргэлжлүүлэн хийдэг, одоо ийм бүр дасал болчихсон, ер нь ажлын цаг хийдүүлэхгүй, ажил тасалж, наашаа цаашаа холхих асуудал бидний үед байдаггүй, заа ер нь нэг 9 цагт ирсэн л бол одоо үдийн ажлын уннд болтол яг 4 цаг хөдөлмөрлөөд л цаг болно хаагаад л гардаг, тэгээд л ийм одоо нэлээн хүнд шахуу шалгуурын үед л бид нар ажиллаж амьдарч байсан л даа. Аа тэгж ажилласанаар нэлээн амьдралын нэлээн их дадал туршлагыг олж авсан, тэгж ажилласнаар ер нь муу юм болоод сүйдсэн юм байхгүй.бид бол хийсэн хөдөлмөрөө үнэлүүлж, өнөө хийснийхээ хэрээр авч авсныхаа хэрээр амьдрах ийм сайхан амьдрах социалист зарчим л гэж байлаа л даа, тэр үед чинь одоо. Тийм үед ажиллаж амьдарч, энэ үйлдвэр үйлчилгээний энэ бүх хүн арддаа үйлчилдэг, ахуйн үйлчилгээг ер нь өөрийн болгож, одоо эзэмшиж авсийм.

Саранцэцэг -

за танай аав ээж ямар улсууд байсан бэ, та аав ээжээсээ юу их сурч өвлөсөн бэ?

Жавзмаа -

Заа манай аав ээж хоёр малчин хүн байсан. Ер нь маалчин гаралтай, за тэгээд өөрийн хувийн мал аж ахуйтай, ингэж амьдардаг байлаа. Бид нар сургуульд байхдаа ээж аавынхаа заасан зөвлөснөөр мал маллах аргад суралцах, одоо энэ зун чинь хөл нүцгэн л хонь хариулаад л хурга ишиг хөөцөлдөөд л, одоо ингэж л бага насыг өнгөрөөсөн. Ер нь л тэгэхдээ манай аав ээж хөдөлмөрч улсууд байсан. Яагаад уу гэвэл биднүүдийг хонинд явахад ерөөсөө зүгээр явуулахгүй, намайг одоо ээж цамц эсгээд өгчихнө, тэр үед чинь машин энэ тэр байхгүй, гараараа ингээд л шаглаж оёод л ингээд л, хүрээд ирдэг, заа тэгээд дахиад хонины ээлж ирэхэд чинь монгол гутлын улыг манай ээж тэгэхэд чинь монгол гутал их оёдог, одоо ширмэл ширдэг тийм хүн байлаа л даа, тийм. гарын уртай манай ээж маш их тийм гарын уртай хүн байсийм. Тэгээд л одоо юм сайн хийж сур, юм сайн оё гээд л үргэлж зааж өгнө. Тэгээд л хонинд явахад чинь ерөөсөө зүгээр явахгүй, нэг бол гутлын ул аваад явна, ширдэг, дандаа л тэрнийг чинь ширээд аваад хүрээд ирнэ, тэрийг чинь монгол гутлаа хийхэд одоо ард нь зуузхай гэж хатуулгатай мөр шиг юм, орос хувцасны мөр шиг, нэг тийм 2 гурвалжин юм оёдог, тэрийг бас ширүүлдэг, гэхмэтчлэн ер нь зүгээр явдаггүй юм л хийж бай гэдэг. Заа тэгээд нэг өдөр өөрийн хонины ээлж биш ч гэсэн айлын хонинд яваад өгнө, настай улсуудад айлын хонинд ээлжинд явна, Ер нь зүгээр суулгадаггүй, за тэгээд хонины ээлжгүй өдөр бол аргал түлээ түүх ноос савах, хонины ноосыг чинь эсгийы хийх гээд савуулдаг байлаа, Ингээд ер нь хөдөлмөрт ерөөсөө зүгээр суулгадаггүй, тэгээд л ажил хийж амьдарч амьдралын эх үүсвэрийг ээж ааваасаа л өвлөж авсан даа.

Саранцэцэг -

Аав чинь одоо..,?

Жавзмаа -

Манай аав эрт нас барсан, 59 онд ас барсийм байгаам. Аав ер нь амьд байхдаа юу хийдэг юм гэхдээр манай дархан хийдэг, мужаан хийдэг хүн байсийм. Одоо модоор янз бүрийн одоо тэр үед чинь тэмээний хом шат, бамбай, одоо тэр юмыг хийнэ, аа тэгээд төмрөөр юм хийдэг, одоо яндан зуух ч хийж байх шиг, аа манай аав мөнгөөр бас хийдэг, мөнгө цувиад хөөргөөр мөнгийг хайлуулаад одоо мөнгөн хэт хутга, хийж байх, аа мөн одоо ээмэг бөгж бугуйвч гээд хийдэг ийм л хүн байсан, ер нь хөдөлмөр хийснээр бид хөдөлмөр хийвэл ач тустай гэдгийг ээж ааваасаа л өвлөж авсан л даа.

Саранцэцэг -

Гараар урласан тэр зүйлээ худалдаж амьдрал ахуйдаа нэмэрлэх тийм юм байх уу?

Жавзмаа -

Аа тэр үед улсуудад хийж өгөөд л хэт хутга хийж өгөөд л, хонь авч байх жишээний. Тэгж л байдаг байсан. Тийм тийм юм болдог. Тэгээд л бид нар хүүхэд байхад чинь тэр тухайн үед нээх сайн мэдэхгүй аа яав л ингээд юм сайн хийгээд энийг борлуулаад амьдралд ашигтай болж байна гэдгийг мэддэг болсон л доо, тийм.

Саранцэцэг -

Танайх ер нь мал хэр олонтой айл байв, бод бог?

Жавзмаа -

Манайх мал болбол нээх мал байхгүй ээ, дөнгөж нэг амьдралдаа хүрэлцэхүйц хаашаа юм б дээ, бог гэхэд 150-иад, бод гэхэд нэг 10 орчим юм байсан байх. Их юм байгаагүй. Тэгээд л бид нар 4-үүлээ, эцэг эхээсээ төрсөн учраас биднийг амьдралд ээж тэргээрээ өвөл зунгүй амьдардаг тийм байсан. Сургуульд байхад бол ээж аав 2-лаа байсан учраас бол биднийг ингээд. Сургууль тараад хагас бүтэн сайн өдөр болдог, манайх энэ аймаг дээр байсан. Тэгээд л өнөө тэмээгээ хомноно, байгаад л хөтлөөд л явна. Энэ дээд уулын цаад өвөр лүү орж мод аргал түүж ирнэ. Мод тэндээс ачиж ирж одоо худалдаж авч амьдарна гэж байхгүй, өөрсдөө л тэмээ малаа хомнож аваад л, яваад л аргал түлээгээ аваад рдэг байлаа. Тэгээд л бүтэн хагас өдөр юм чинь эргээд ачаагаа ачаад наашаа явахдаа ер нь зүгээр явахгүй. Хичээлээ уншиж явна. Хичээлээ дандаа авч явдаг, аав түрүүнд нь ачаатай тэмээгээ хөтлөөд бид 3 явган дагаад л, манай дүү бид гурав манай эгч тусдаа хүнтэй суугаад гарчихсан байсан үе. Тэгээд бид 3 хичээлээ уншаад л яваад л ирээд л, орой нь ирчихээд толгой түрүүгээ угааж аваад л маргааш өдөр нь хичээлдээ гараад л явдаг, энэ мэтчлэнгээр сургуулийн амьдрал бол ингээд л өнгөрсийм. Иймэрхүү л ажил хийж амьдарвал болох юмаа гэдгийг л ээж аав бидэнд сургаж байсан байна л даа.

Саранцэцэг -

Хөдөөнөө бүр жижиг хүүхэд байхад ер нь айлуудын хүүхдүүдээс онцлогтой гэхээр юм таны хүүхэд ахуйд байсан уу?

Жавзмаа -

Манайх ер нь ерөнхийдөө ээж аав хөдөлмөрөөр хүмүүжүүлж байсан учраас ер нь юм хийх дуртай, цааргалахгүй, айлд жаахан хэр нь айлд аргал хомоол түүгээд өгчих, хурга ишгийг нь хариулаад өгчих ямаа малыг нь барьж өгөөд саалгачих энэ мэтчлэнгийн ажлуудыг үргэлж хийдэг. Ер нь л зүгээр байлгадаггүй, манай ээж аав. Юм л хийж бай, хөдөлмөр хийж бай, ер нь юм сураад авчихсан байхад илүүддэггүй юм, сурчихсан юмыг хаяад өөр юм хийгээд эзэмшээд явж болно, ингэж л зөвлөдөг ийм л байсан даа.

Саранцэцэг -

Ер нь одоо ингээд харж байхнаа таны хүүхэд ахуй үе, хүүхэд багачуудын эцэг эхтэйгээ хоорондоо харьцаж байга байдал одоо хүүхдүүдийн байгааг харахад хэр өөрчлөгдсөн санагддаг вэ ?

Жавзмаа -

Тэр болбол ер нь нэлээн их ялгаатай болж. Ер нь бид нар ээж аавынхаа үгнээс гардаггүй, үгэнд сайн орно, ер нь хүмүүжилтэй , ер нь гэрт хүн ирээд ээж аавтай ярьж байхад хажууд нь суугаад ам уралдаад чагнана гэж байхгүй, ....Гадаа гар, юм хий, гадаа хонь хурга, мал ахуй хурга ишгэндээ яв гэдэг юм уу ээж аав. Тэгээд л байж байна. Тэгж явдаг байлаа. Тэгэхэд чинь одооны хүүхэд яаж байхнав, адилхан л ээж аавтай оролцоод л яриа хөөрөө оролцоод л, тэр л хэлэх хэлэхгүй юм ярих одоогийн байдал бол шал өөр болчихсон байгаам, бодоод үзэхэд бид нар л бол тэр үед ёстой ах зах хүний хажууд янз бүсийн юм ярихгүй, одоо тэр маш дэгтэй, журамтай л байсан үе. Одоо бол тийм юм алга, хүүхдүүд чинь ерөөсөө тэгээд л ах эгч гэхээсээ илүү чи гээд л ах эгчээ, нэрээр нь дуудаад л, чи гэж байх шиг, тиймэрхүү л хүмүүжил бол нэлээн эвгүй талдаа орчихсон.

Саранцэцэг -

Хөдөөнөөс бүр мал дээр байгаа айлын хүүхдүүд сумын төв рүү юм уу, аймгийн төв рүү орж ирдэг, сургуульд сурахын тулд , сургульд суухад таньдаг айлтай хүүхдүүд ч яахав, айлд суулгачихдаг, тэрнээс биш тиймгүй айл бол дотуур байранд суудаг. Дотуур байр ямар байв, сургуулийн дотуур байранд хүүхдээ өгчихөөд эцэг эхчүүд араас нь хэр их санаа тавьдаг байсан юм, хоол хүнс түлээ түлш сургуульд нэмэрлэдэг байсан уу?

Жавзмаа -

Заа энэ манай ах дүү бид 3 бол сургуульд суусийм, бага сургуульд. За тэгэхэд бол дотуур байранд нэг л жил болсон. Дотуур байранд байхад болбол яахав их л гоё санагддаг байж, 2-р гурилын мантуу хийж өгөөд л, лапша, шар будаа, өгөөд л аа их сайхан хоол өглөө гээд л, тэгээд дотуур байранд сайхан л байдаг байлаа. Тэгэхдээ бидний хойноос хоол мах өгч байна, гэж энээ тэрээ юм байдаггүй, харин сургульд түлээ өгдөг байжээ, бид нар. Одоо өнөө гал тогооны газар. Машингүй одоо таван тэмээ мод ч гэдиймуу, 2 тэмээ аргал ийм юм өгдөг байсан. Тэгээд ер нь сүүлд манай ээж аав ирээд за ер нь бидний мал ахуй цөөрч байна. Ер нь л сургууль төв газар бараадъя, хүүхдүүдээ ер нь ажил амьдралтай, сургуультай болгоё гээд тэгээд манай .., их сонин манайх их түүхтэй бүр манайх Алтай суманд байсийм. Тэгээд хол ш дээ, хамгийн одоо 340 км билүү дээ, хамгийн хол сум. Тэгээд л манай ээж аав 2 чинь тэмээгээр манайх нүүлээ наашаа .тэгээд л 5,6 хоног нүүдэг юм байна, хэдэн малаа туугаад л бид хэд. Туугаад л ачаагаа хөтлөөд л, зуур хоноод л, дахиад л маргааш нь хөдлөөд л яваа байгаад манайх энэ Шарга суманд ирлээ. Энэ Шаргад ирээд тэр чинь 1956 юм бол уу даа, 13-тай байсан, сургуульд суучихсан үе байхгүй юу. Тэгээд л тэгж явсаар байгаад л Шаргад ирж манайх нэг 2 жил байсиймаа, манайх энэ Шарга сум гэдэгт. Тэгээд л мөн аймгийн төв рүү бас л өнөө тэмээгээрээ нүүгээд л, орж ирж байгаа юм даа. Энд орж ирээд л, 7, 8-р ангийг энд төгсөөд л 7-р анги төгсөөд байсан, тэгээд манай ах дүү 2 үргэлжлээд сууж 10-р анги төгссөн. Ийм учиртай юм л даа. Тэгж аймгийн төв орж ирж байсан юм, тэгэхэд машин тэрэг тэгж ч байх ч үгүй, дандаа л тэмээгээр яваад л морио унаад л зарим үед нь явган яваад л, мал тууж явж байгаа улсууд чинь явган л явж байгаа ш дээ, тэгж явааа байгаад л орж ирж байсан тийм үе юм л даа.

Саранцэцэг -

Шарга суманд байхдаа аав ээж тань юу хийдэг байсан байсан хэдэн малтайгаа л .:.,?

Жавзмаа -

Хэдэн малтайгаа л сумын төвд байхгүй ээ, сумын төвөөс овоо холхон одоо айлууд бас нэг саах буугаад л, хэдэн малаа саах тавиад л, малаа саагаад лингэж л амьдарч байсан даа, тийм. тэгж байсан.

Саранцэцэг -

Тэр үед нэгдэл гэж байгаагүй үе үү?

Жавзмаа -

Нэгдэл эхлээгүй байсан, нэгдэл чинь хэдэн онд вэ.., 57 оноос л нэгдэл эхэлсэн дээ, ер нь тэгээд яг үнэн юмаа, нэгдэлжих хөдөлгөөн гээч юмыг эхэлж байх үед л манай ээж аав сумаасаа наашаа явж аймгийн төв рүү дөхөж байсан юм байна л даа. Тэрнээс одоо бодож байхад. Нэг их сайн мэдэхгүй л байж. Яг тэгж байсан байсан юм.

Саранцэцэг -

Тэр үед сургулийн боловсрол хичээл ном үзэж буй хүүхдүүдийн байдал ямар байсан бэ?

Жавзмаа -

Их анхаардаг байсан, одоо бодоход бид нарыг чинь дэвтэр дээр ёстой залхуурахгүй, юм бичүүлээд л нэг юмыг ёстой хэд хуулуулж, бичүүлээд нэг дэвтэр дуустал хүртэл манай багш надаар элемэнтээр бичүүлж байсан. Тэгээд бичихээр бичгийн хэв маш одоо их гоё болдог. Аа сайхан бичдэг алдаагүй бичдэг байсан тийм хүртэл зааж сургаж байсан, за тэгээд одоо хичээл номыг чинь заавал заасан өдөр нь орой нь давтаж уншиж, тогтоож авч байх жишээтэй. Хичээлээ тэгж л сурдаг байж дээ. одоо бол ер нь сүүлд бодоод үзэхэд манай хүүхдүүд сургуульд байж байх үед бодож байсан, бид нар одоо өглөө шалгалт өгөх гээд гадаа хашаан дотор модон дээр гарч суугаад билетээ уншиж байсан, одоо та нар хичээл уншдаг хүн байна уу, тархиндаа хийчихдэг юм бол уу гээд л хүүхдүүдээ тоглоомоор ярьдаг. Тэгээд л алга, өглөө явахдаа...цүнх байна уу хөөе цүнх алга гээд явж байсан удаа байдийм. Аа тэгээд бодохлээр сүүлдээ сургалтын чанар их муудаж, аа биднийг сурч байх үед сургалтын чанар маш сайн байсан. Ерөөсөө тэр сургуулийн дотуур зохиогдох ажил сургуулиас гадуур соёл хүмүүжлийн ажил тэнд болбол ёстой хүүхэд бүхэн оролцдог, за ариун цэвэр соёлжилтын байдлыг хүүхэд болгонд л одоо лент зүүнэ, ямар сайндаа л өглөө лентээ угаачихаад, яндандаа индүүдэж аваад гараад л үсэндээ боочихоод л ингэж индүүдчихээд л, үсэндээ цэцэглэж аваад л явж байсан, тэгэхэд одоо янданд лент индүүдэх байтугай, ер нь цамцаа индүүдэж өмсөх нь тоотой болчихсон, нэлээн залхуу тал руугаа бэлэнчлэх сэтгэлгээнд сурч байна л даа, одоо бол. тэр үед чинь бага юмаар юм хийж одоо хуучин хувцсыг чинь нөхөж хатгаж сэтгэж өмсөх талын юм бол бидэнд яг үе л байсан. Одоо бол ер нь өвдөг мөвдөг нэг талдаа цоорсон байвал хаячихна. Нэг бол оёостой юм өмсөхгүй жишээний. Ингээд бодохоор ер нь тэр үеийн амьдрал одооны амьдрал шал өөр л байна л даа.

Саранцэцэг -

Анх одоо сургуульд орж байх үед үеийн хүүхдүүд форм өмсч байсан, хичээлийн хэрэглэл нь ямар байсан, аа тэр тухайгаа ярихгүй юу?

Жавзмаа -

Намайг сургуульд орж байх үед ер нь форм өмсдөггүй эмэгтэй хүүхэд ногоон даалимбан дээл, эрэгтэй хүүхэд хөх даалимбан дээл өмсөөд л орж байсан. За цүнх гэхэд хөх юм уу бор даалимбаар цүнх хийчихээд дээр нь улаан таван хошуу бөөрөн дээр нь хадаад тэгээд цүнхээ үүрээд даавуугаар оосорлочихсон, тэгээд л ээж хийж өгсөн. Тийм юм үүрээд л явж байсан. Тэгхэд бол харин дэвтэр нь чернил уудаггүй орос дэвтэр байж байсан, орос дэвтэртэй тэрэн дээр үзэг гэхэд чинь өнөө шилэн савтай чернилтэй, өнөө дүрдэг, шилэн саванд чернил хийж найруулчихаад тэгээд өнөө үзэг дүрээд ингэж хичээл бичдэг, ийм байсан үе байхгүй юу, тэгэхэд чинь.

Саранцэцэг -

Сурах бичгийн олдоц юм нь?

Жавзмаа -

Ер нь элбэг байсан юм байлгүй, хүүхэд болгон л сурах бичигтэй. Аа хүүхэд болгон үсэглэлийн номтой цагаан толгой гээд тусдаа, өнөө зургийн ном гээд тусдаа, унших ном гээд унших бичиг гээд, одоо тэгээд унших тийм юм алга байна гэж тийм юм хайдаггүй л байсан. Тэгэхлээр гайгүй хүртээмжтэй л байсан байх даа, ер нь. Бид нар лав юм хайдаг ч үгүй л байсан, дэвтэр ном гэхэд элбэг л байсан. Аа тэгээд бодоход яахав их л гоё дэвтэрнүүд ирдэг, одоо их сайхан гоё дэвтэр “Блокнот” гээд биччихсэн, аа бор хавтастай их гоё зургийн дэвтэр ирж байх шиг, тэгэхэд их л гоё л байж. Тийм тийм юм хэрэглэдэг сүүлд нь харин өнөө дүрдэг үзэг маань солигдоод одоо нэг 5-н үзэг гээд нэг тийм үзэгтэй болж дээшилж ирж байсан юм л даа. Одоо миний сургуульд 1-р ангид байх үед бол манай ангийн багш бол хөдөө малтай байжээ дээ бас, тэгээд малдаа хужир авч өгөх гээд, одоо намайг чөлөө аваад хөдөө тэр хужиртай газраас хужир ачуулаад, өөрийнхөө нэг садан хүнтэй хамт тэгээд одоо багш над нэг дэвтэр дүүрэн сургаалийн үг бичээд нэг 2 дэвтэр тэгээд энийг дүүрэн ингээд хойш нь бичиж байгаарай гээд одоо нэг шагнаж л байгаам л даа. Урамшуулж одоо нэг 8 дэвтэр өгөөд 2 дэвтэр дээр нь дандаа тийм шүлэг мүлэг сургаалын үг биччихсэн, тийм юм хүртэл өгөөд л бал харандаа будгийн харандаа хүртэл өгөөд л, одоо ингээд жаахан хүүхэд юм чинь ингээд залхууралгүй тэгээд явж ачаа хужир мужир ачиж ирсэн, шагнаж байсан. Тэгж одоо сургуульд байхад болбол тиймэрхүү янзтай л гадуур ажилтай, ер нь зүгээр байдаггүй, тийм л байлаа. Уул нь манай ангийн нэг эрэгтэй хүүхдийг яваад өг гэсэн нөгөөх нь залхуураад яваагүй. Тэгээд би явъя гэж гараа өргөж байгаад л явж байсан. Тиймэрхүү л жишээний л.

Саранцэцэг -

Та нар улаан бүч зүүдэг байсан уу, пионерийн гишүүн, 8-д орохоороо эвлэлийн гишүүн болгодог байв уу?

Жавзмаа -

Тэгсэн. тэгэхэд пионерийн гишүүн байсан.Улаан бүч зүүдэг байсан, үргэлж. Тэгээд нөгөө пионерийн тангараг мангараг уншина, шугам жагсаал хийнэ, 7 хоногт чинь тараад л шугам жагсаал хийнэ, хүүхэд болгон тэрүүнд оролцдог, пионер бүхэн. Тийм байсан шүү, бид нар.

Саранцэцэг -

Нийгмийн туст хөдөлмөр гээд л субботник хийдэг, сургуулийн сурагчид зөндөө их юманд дайчлагддаг байсан ш дээ, эндхийн сургууль мөн адилхан байсан байлгүй.?

Жавзмаа -

Адилхан адилхан, бас л адилхан дайчилна. Ер нь хашаа байшин ой талбай цэвэрлэх тэгэд л одоо сургуулийн чинь гадуур тэр үед чинь одоо гортиг татаад ийм цагаан чулуунуудыг чинь жирийтэл түүгээд гортиг татчихдаг. Одоо ийм сургуулийн дотор тал юмаа даа. Тэгэхэд чинь мод чулуугаар хашаа барихгүй, тэгээд чулуунуудыг ингээд тойруулж, жирийтэл хүүхдүүдээр тавиулаад одоо дөрвөлжин гортиг шиг юм цэр татна л гэж ярьдаг байсан. Тийм юм татаад одоо сургуулийнхаа гадна талаар хашаа татаад тэгээд л ер нь хүүхдүүдийг одоо цэвэрлэгээний ажил ер нь одоо ..,

Саранцэцэг -

Хүүхдүүд тийм ажилд зөндөө л ордогбайж тээ ?

Жавзмаа -

Зөндөө ордог байсан, ер нь субботник ер нь хаана л хийж болох чадах ажил байна уу, хүүхдүүдийг дайчилж оролцуулдаг үе байсан л даа.

Саранцэцэг -

Хүүхдүүд эхлээд пионер, дараа нь эвлэлийн гишүүн гэж болоод, намын залгамжлагч гээд л ?

Жавзмаа -

Тийм, намын залуу халаа, дайчин туслагч бэлтгэл хүч гээд л биднүүдийг эвлэлийн гишүүдийг тийм юманд дайчилдаг, тэгж ажилладаг байлаа л даа.

Саранцэцэг -

Сургуульд байхад ер нь одоо та баярын үеэр сургуулийн сурагчид түүнд яаж ордог, яаж өнгөрүүлдэг байсан тухай ярихгүй юу?

Жавзмаа -

Заа энэ сургуулийн сурагчид тэр үед баяр наадмын үеэр зохиогдож байгаа ажилд ер нь сурагчид эвлэлийн гишүүд л голчлон оролдцож байсан л даа. За жишээлбэл улсын баяр боллоо л гэж үзэхэд аймаг дээр ч тэр тэмцээн уралдаан болгонд л, сургуулийн хүүхэд оролцдог, эвлэлийн гишүүн залуучууд оролцдог. Одоо ер нь манай ах ер нь биеийн тамирт их дуртай, биеийн тамирын ийм хүмүүжилтэй хүн байсан.Тэгээд л юу болоод л наадмаар чинь нээх гоё юу болдог, волейболын тэмцээн уртын харайлт өндрийн харайлт, холын зайнууд гүйлтүүд их болно. Тэрүүнд их ордог, би чинь одоо маш их холын юунд гүйж, ах болохоор 1000,1500-д гүйдэг, би болохоор 500-д гүйж дандаа шагнал урамшил авдаг, одоо тийм үе байсан л даа, одоо юу болохдээр зэрэг тэрүүнд их ордог, тэгээд энэ хүүхэд байхад 2,3 м цоохор даавуу юм уу, нэг 2,3 дэвтэр өгөхөд л баярлаж байх үе байсан. Тэгээд сүүлд нь болбол овоо жаахан том ангид ороод ирэхээр ер энэ юуны ажил их хийсэн. Тэгээд сүүлд нь том ангид ороход энэ барилгын ажил их хийсэн. Энэ туйпуу байна ш дээ, энэ тоосго цохиж байна гээд л нэг ажил байлаа даа. Тоосго хийж байна гээд үйлдвэрлэнэ ш дээ, одоо. Тэрийг чинь одоо гараар ийм дөрвөлжин модон хэвтэй түүндээ шавраа зуураад, аа тэрүүнд өнөө шавраа чигчиж хийгээд тэгээд тэрүүгээрээ тоосгоо цохиж хатаагаад тэгээд үйлдвэрийн газруудад өнөөхийг чинь өгдөг, тэгээд оронд нь мөнгө авч ингэж амьдарч байсан. Манай ах миний дүү 3 бол зуныхаа амралтаар үргэлж л тоосго цохьдог. Тоосго цохино л гэдийм л даа. Тэгээд л өнөөхөд чинь өчнөөн мөнгө авна. Тэргээрээ өвлийн хувцсыг авчихна, хичээлийнхээ бүх хэрэгслийг авчихаж байгаам. Ээж аав 2 ямар цалинтай ажил байх биш, зүгээр л хэдэн тэмээгээ хариулж түлээгээ түүнэ ус цасаа авна, ингэж амьдарч байсан үе л дээ. тэгэхдээр бид хэд цалингүй учраас тэгж ажил хийж одоо мөнгө олдог, тэрийгээ хуримтлуулж ээж аав ч бас гурил будаагаа авна. Тэгэд үлдсэн мөнгөөр нь хувцас хунар хичээлийнхээ бэлтгэл, хичээлийн хэрэгсэл форм бүгдийг нь л авч, тэгээд сүүлд нь формын хувцастай болж бор формын палааж/платье/ хийгээд тэрнийгээ 4 төгстөл л өмсч байлаа. Тэгэхэд чинь одоо, одоо болбол тэгэх юм алга л даа. Нэг жил өмсөөд л дахиад л шинэчлээд л хийж байх жишээний. Тэгээд бодоход ер нь хөдөлмөрт эртнээс дуртай болж, би болбол ер нь өөрөө өөрийнхөө формын хувцсыг өөрөө хийж өмсдөг, дүүгийнхээ хувцсыг хийж өгдөг, ахынхаа юмыг оёж өгдөг ийм л байсан. Тэгж байж л энэ сүүлд нь ахуйн үйлчилгээний ажилд одоо сонирхолтой болж тэрнийхээ дагуу энэ ажлыг үргэлжлүүлэн хийдэг болсийм л даа.

Саранцэцэг -

за одоо танаас би хэлмэгдүүлэлтийн талаар асуух гэж байна л даа. Танай гэр бүл хамаатан садан дунд хэлмэгдсэн хүн байдаг уу?

Жавзмаа -

Байдаггүй юмаа одоо хэлмэгдэлт гээд ярьдаг гэхдээ манай хамаатан садан төрлөөс тийм юманд орж байсан хүн байхгүй. Манай ээж аав чинь шашин шүтлэггүй учраас лам хувраг тийм юм юу ч байхгүй. Тийм учраас тэрний талаар юм байдаггүй. Байхгүй. Байдаггүй юм, манайд ерөөсөө тийм юм байхгүй.

Саранцэцэг -

Ер нь та хэлмэгдлийн талаар хүмсүүдийн дурсамж ярианаас дуулж байсан юм байна уу ?

Жавзмаа -

Үгүй ер нь нээх сайн мэдэх юм байхгүй аав ч яахав эрт нас барсан ээж л харин манай нэг садангийн хүнтэй ярьж байдаг байлаа, энэ хятадын баруун хилээр энэ Алтай Цээлийнхэн чинь цаашаа хятад тал руу байсан юм байналээ ш дээ, тэгээд зарим хэсэг нь Өвөрмонгол руу шингэчихсэн, тийм улсууд байсан юм гэнэлээ л дээ. Тэгэхдээ тэгж ярьж байлээ, төр засаг эхлээд дөнгөж байгуулагдаж эхэлж байхад одоо ер нь юу яадаг байлаа, хятадууд чинь монголчудын Алтай сумын цаад хязгаарт амьдарч байгаа улсуудын мал ахуйг нь туугаад явчих жишээний гэрт нь ирээд хамаг юмыг нь дээрэмдээд явчихдаг жишээний ярьдаг байсан ш дээ, тэрийг сонирхоогүй. Тэгээд л тийм тийм юм ярьдаг байсан тэр тэгэхдээ ер нь хаашаа юм, одоо тэр хятадууд л нэлээн их дарангуйлж амьдарч байсан үе юмаа даа. Тэгэд одоо нэг хэсэг нь төр засаг өөрчлөгдөөд ирэхээр нэг хэсэг нь наашаа нүүж нэг хэсэг нь Алтай Цээл рүү, нэг хэсэг нь тэр чигтээ Өвөрмонголд үлдээд ах дүү садан төрөл нь үлдсэн л гэж ярьдаг л байсан ээж аав, манай ээжийн дүү Өвөрмонголд үлдсэн гээд ээж ярьдаг л байсан. Сүүлд нь насан өөд болоод өнгөрөөд л тэгээд л хэл ам тасарсан. Тийм л болж байсан үе байсан юм билээ.

Саранцэцэг -

За. Таны амьдралд тийм ямар нэгэн гүнээр нөлөөлсөн юм байдаг уу? сайнаар ч бай муугаар ч бай, энэ одоо миний амьдралд үнэхээр нөлөөлж байсан гэж?

Жавзмаа -

Сайнаар нөлөөлсөн юм зөндөө, би ер нь ажил хөдөлмөр хийж эхлээд энэ ажилд дур сонирхолтой болсноос хойш яахав гэхээр миний амьдралд маш их сайхан үйл явдлууд болсон л доо. Би энэ үйлдвэрт ороод 5 жилийн төлөвлөгөөтэй ажиллажж байснаар би одоо Их хурлын депутатаар ажиллаж байх хугацаандаа 3 удаа сонгогдож байсан. 3 удаа сонгогдож энэ ард түмнийхээ өмнө төрийн ордонд 3 удаа орж тэнд олон түмнийхээ хүсэл зоригийг төрдөө дуулгаж ингэж одоо явсан сайхан үйл явдал байдийм. Аа тэгээд би болбол хүүхдүүдийнхээ эцэгтэй 1967 онд амьдарсан л даа. Тэгээд тэрнээс хойш чинь манайх 8 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн, тэгээд 2 нь одоо яахав өнгөрчихсийм. Би 2 ихэр охинтой, тэгээд хүүхдээ ингэж өсгөж хүмүүжүүлж байхад одоо ажилд яагаад ингэж шуурхай ажиллаж ямар нэг саадгүй явж байсан юм гэхлээр манай ээж миний хүүхдийг үргэлж харж бөөцийлдөг, цэцэрлэгт ортол орохоос нь өмнө, ээж харчихдаг, тэгээд би ер нь гэрийн ажил хүүхэд өсгөх бойжуулах талдаа нээх мэдэхгүй. Аа энэ ажил гээд л зүтгээд байдаг, ажил хийж байх үед чинь зүгээр нэг ажил хийгээд зогсохгүй, сонгуульт ажил байна, эвлэл, үйлдвэрчин гээд л бүх л сонгуульт ажилд оролцоно. Тэр төрийн захиргааны бас л нөгөө аймгийн сонгуульт ажлуудад оролцоно. Хурал цуглаанд оролцоно, энэ үед ээж хүүхэд харчихдаг, би одоо хүххэд юуны талаар нээх мэдэхгүй ийм л үе байсан үе байгаам л даа. Их сайхан байсан. Тэгээд л би чинь ажил хийснийхээ үр дүнг яасан гэхдээр би одоо энэ гадаадын социалист орнуудад 2,3 орноор л аялаж жуучилж явж байсан. Тэр үед үйлдвэрчний байгууллагын шагнал гэж байсийм л даа, тэр үед. Тэгэхэд чинь би улсдаа түрүүлсэн гээд, социалист Орос улсад нэг орж байлаа, аа Герман улсад амарсан, аа Польш улсад нэг төлөөлөгчөөр юугаар явж, бид бол ингэж нэг хөдөлмөр хийснийхээ үр шимийг хүртэж аа бас нэг үзээгүй яваагүй газаргүй сайхан байсан юмаа тийм үед ажиллаж амьдарч байлаа.

Саранцэцэг -

Таны амьдрал бусдаас онцгой ер бусын байсан гэж хэлэх үү?

Жавзмаа -

Ер нь яг ер нь гайгүй. Би болбол үзээгүй юмаа л үзэж одоо тэр гадаад дотоодод явж байгаа энэ олон юунд чинь их хуралд одоо 2,3 удаа сонгогддог болбол одоо ер бусын л асуудал. Хүн болгонд ч тохиолдоод байдаг асуудал биш юм байна гэдгийг өөрөө үргэлж ухаарч ойлгож явдаг юм л даа. Нэг одоо юуны ач тус уу гэхээр ханилсан хань нөхрийн ач тус байна, одоо манай нөхөр жолооч хүн байсан, жолооч хүн чинь хээр явдаг бас их хэцүү ш дээ. тэр үед чинь намрын тариа будаа гээд л 2,3 сар явчихна. Хүүхдээ сургууль соёлд нь суулгана гэр орноо авч явна гээд л бүх зүйлийг зохицуулахад хүний санаа сэтгэл оюун ухаан их шаардагдана, тэгээд тэрэн дээр нь өөрийн төрсөн эхэ байсан болохоор би нээх зовлон үзээгүй. Ингэж сайн сайхан бүхнийг л үзэж харж одоо амсаж ингэж явж байлаа.

Саранцэцэг -

заа Монголд одоо хэд хэдэн үе шатаар явагдсан, Соёлын довтолгоо гэж байсан. СД-г яг яаж явуулж байсан бэ, хүмсүүдээс юу юу шаарддаг байсан бэ? Одоо энэ СД-оор шаардлага хангаагүй өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй хүнд ямар арга хэмжээ тооцогддог байсан?

Жавзмаа -

СД гэдэг болбол ер нь одоо улс орон даяар явагдаж байсан ажил даа, тэнд бол зөвхөн айл өрхөд яваад зогсоогүй, бүх албан газрыг “СОЁЛЧ албан газар” болгож соёлтой йхан одоо соёлыг нэвтрүүлж ажиллахад үргэлж одоо ийм тэр чинь бүр одоо нэлээн комисс момисс байгуулж, их бэрх ийм асуудал болж байлаа л даа. За айл өрхүүд гэхэд л хашаа байшин гудамж талбайгаа үргэлж цэвэр цэмцгэр байлгах одоо ингэж ийм учиртай журамтай гэдгийг дандаа танилцуулж тэрний талаар хүн болгон эрвийх дэрвийхээрээ одоо хөдөлмөрлөж айл өрх бүр соёлч айл болохын тулд сүрхий шамдаж, тэгээд соёлч айл болохоор яах юм гэхдээр хүн болгон алчууртай ч гэх шиг, аа хүн болгон өөрсөддөө одоо энэ амьдралдаа хэрэглэж байгаа шиг юмнуудыг л эхэлж тавьж байж дээ. гэж л бодогдох юм. Энэ гар нүүрийн саван ямар байх уу, одоо ингээд тусад нь ариун цэврийн булан гээд байгуулдаг, аа энүүнийг яг байгуулаад хадгалчих биш тэрийг эзэмшиж хэрэглэж сур, тэгээд ингэж ажиллуулж байсан. Тэгээд л одоо айлыг чинь ор хөнжлийн даавуу гэхэд л 2 ээлж байнаа л гэж байнаа гэж байгаам одоо ингээд ажиллуулдаг, гэр орон гэхэд чинь соёлтой цэвэр цэмцгэр юу гэрийн бүрээс одоо маш их гоё хөөгүй цэвэр байна гээд одоо айл болгоныг тэр үед шахаж шаардаж тийм болгож байсийм.тэр ажлыг хийж бахад тэрийг огт хийдэггүй огт тоодоггүй, тийм айл өрх байсан л даа. Тэгээд тэднүүдийг сүүлд нь одоо өөрөөр хэлбэл одоо тэр үед чинь “МАТАР” гээд сэтгүүл байдаг, тийм юманд тавина гээд л айлгаж их л цочоож ингэж хүртэл сурталчилгаа явуулж, тэгээд хашаа байшингуудыг чинь энэ гудамж сайн байна, хийж энэ яаж гээд л үргэлж ярина тэр болбол. Ер нь тэр үед дөнгөж эхлээд л радиогоор ярина, одоо тэр сонинд бичүүлнэ гэхмэтчлэн ийм юмнуудыг их л хийж байсан. Энэ болбол яаахав хүний амьдралд тохиолдох явдал, хүнийг сайн сайхан болгож эзэмшүүлж сургахад л зааж зөвлөж байсан байна л даа. Тэр болбол их л мууч юм биш их л сайн л юм. ингэж гарч байсан байгаам.

Саранцэцэг -

Тэр үнэхээр СД-г явуулах шаардлага байв уу, та юу гэж боддог уу?Хамгийн их өөрчлөлт гарсан салбар гэвэл та юуг хэлэх вэ?

Жавзмаа -

Байсан л даа, тэгэхэд чинь айлын хашаа байшин гэр хороолол гэхэд чинь одоо хашаан дотроо үнс хогоо асгачихсан, аа гудамж талбай бол нэл хогоор дүүрчихсэн эвгүй байсан нэг үе. Тэр болбол. Тийм учраас арга байхгүй нам засаг дээрээсээ тэрнийг арилгаж цэвэрлэж соёлтой сайхан байлгах талаар одоо үнэхээр хөдөлмөрлөж хүн болгонд энийг хэвшил болгож айл болгон өрх болгон албан газар бүхэн соёлч байх талаар одоо зааж зөвлөж байсан нь үнэн л дээ. Тэр болбол эвгүй асуудал байсан учраас тэрнийг заавал арилгаж сайн сайхан болгох, одоо нийгмээ цэвэр цэмцгэр, хүн ард нь соёлтой байхыг л тэр үед төр засгаас одоо даалгаж зөвлөж, энэ ажлуудыг зохион байгуулж ингэж байсан л даа.

Саранцэцэг -

Ямар ямар салбаруудад өөрчлөлт гарсан гэж боддог вэ ? Соёлын салбарт бичиг үсэг хоцорсон улсуудыг дахин сургасан гээд л ярьдаг юм билээ,?

Жавзмаа -

аа тийм бас сургаад одоо бичигтэн боллоо, цагаан толгой сурч байна, нэрээ бичиж сурлаа захиа бичиж чаддаггүй нэрээ бичиж чаддаггүй залуучууд цэрэгт явлаа гээд л ингэж яригддаг, байлаал даа. Тэгэхэд чинь тэр довтолгоо явуулснаар хүн болгон бичигтэн болно гэж лоозон тавигдаж байсан үе бий. Аа тэгээд хүн болгон бичиг үсэгт овоо гайгүзй болоод байсан үе бий шүү. Тэнд чинь болбол нэлээн сайн шахаж шаардсаны юунд хүн болгон одоо бүлгэм дугуйланд суух жишээний. Тиймэрхүү ажлуудыг сурч хийж байсан л даа.

Саранцэцэг -

Ер нь одоо СД явагдаж хүмсүүдпийн амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ. Тухайн үед үр нөлөөгөө өгсөн сайн ажил болсон гэж боддог уу?

Жавзмаа -

Сайн ажил болсоон болсон. Тэр үед чинь одоо хүн ард чинь усанд ордоггүй за тэгээд л ер нь хир буртагтайгаа ер нь нэлээн зууралдчихсан үе байсан шүү. Тийм учраас одоо соёлтой ариун цэвэрч байснаар хүн одоо ямар болох уу гэдгийг дээрээс шахаж шаардсаны юунд одоо нэлээн мэдлэг суусан л гэж боддийм. Тийм хүн болгон одоо ариун цэвэрч байхыг бодъё, ер нь хувцас хунараа зөв зохицуулж өмсөх нь зөв, тийм байна. Буруу юм хэллээ гэж эсэргүүцэж байсан хүн байгаагүй ээ. Тэр үед чинь болбол сүрхий хир буртагнаасаа болохгүй шавьж хорхой чинь байсан үе, дээр үед байсан ш дээ. Тэгээд ер нь тийм болсноор лав л болохгүй бүтэхгүй юм нэлээн гайгүй болчихсон шүү ер нь, тэр үед. Одоо бодоход тэр үеийг бодоход сайхан л болж дээ.

Саранцэцэг -

СД-ны үеэр эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг юм чинь СД-ны үеэр гарсан юм уу, өмнө байсан юм уу?

Жавзмаа -

Ер нь СД-оос өмнө эхэлсэн шүү, энэ үзлэг чинь. Одоо эрүүл мэндийн үзлэг явж байна гээд арьс өнгөний үзлэг гэдэг юм л эхлээд бүр гарч байлаа. Тэгэхэд чинь яах уу гэхдээр зэрэг харин тэнд бол хийж байсан ажил нь юу вэ гэхдээр эцэг эхтэй нь үр хүүхэдтэй нь цөмийг нь хамт хомроглож аваачиж нүцгэн жагсаачихаад үзэж байсан юм, тэрийг ард түмэн их шүмжилж эсэргүүцэж байсан л даа. Түүнээс энэ арьс өнгөний үзлэг гэдэг чинь одоо элдэв муу өвчнөөс хүнийг урьдчилан сэргийлж, сайн сайхан үзэж харж байсан сайхан тал бол бий. Тэр бол сайхан хэрэг л дээ. Заа тэгээд эрүүл мэндийн үзлэг гэдгийг чинь ер нь нэлээн сүүлийн үед албан газар айл өрх хороогоор одоо ер нь үргэлж энэ эрүүл мэндийн үзлэгийг чинь системтэй өөрөөр хэлбэл одоо элэг, бөөр, мэдрэл гээд тус тусад нь эмч нар үзээд хөдөөгөөр яваад аймгийн төв сумын төвөөр ингээд үздэг болсон их сайхан. Түүнээс түрүүнд чинь бол мэдэхгүй л ямар ч өвчтэй юм бэ ингээд л ер нь их хэцүүхэн үе байсан л даа. Эм тарилгаа ч мэдэхгүй тэгээд л үзэхдээр хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө энэ нам засаг их анхаарч, эрүүл мэндийн салбар бол нэлээн их сайн ажиллаж байсан. Ер нь эрүүл мэндийн салбарт тэр үед болбол ер нь эмнэлэг эрүүл мэнд эх үрсийн талаар их сайхан үе байсан. Ер нь хүнийг эмчилж үйлчлэхэд болбол хүнлэг талаас ханддаг их сайхан байсан үе бий л дээ эхэлсийм ерөөсөө. Заа ямар ч байсан одоо хэд хоног эмнэлэгт хэвтээд эмчлүүл гэхэд хүн болгон дуртай нь аргагүй хэвтээд л тэнд нээх төлбаөр элдэв юм авдаггүй, хэд хоног эмчлүүлээд сайхан боллоо, бие илааршлаа өвчингүй боллоо гээд л гардаг, одоо тэр болбол юунаас хамгийн түрүүн хүн ардын анхаарч байсан гол зүйл бол энэ эмнэлгийн талд эрүүл мэндийн талд юм. заа тэгээд одоо боловсролын талаар юм л даа. Хүүхдүүдийг чинь одоо яаж сургуулиас гаргачихгүй байг гэхэд нэг 7-р ангийн боловсролтой, тэгээд 8,10 –р ангийн боловсролтой, болгож төгсгөхөд маш их анхаарч, сумаар бригадаар яж одоо танайх хүүхдээ сургуульд өг, танай хүүхэд сургуульд орох болчихсон байна, ингэж дандаа ярьж зөвлөж байсан үе юм хүн болгон л бичигтэн болох эх үүсвэр тавигдаж байсан ийм үе бий.

Саранцэцэг -

Ер нь одоо боловсролын салбарт номын сантай болгох, номтой нөхөрлүүлэх за тэгээд олон ном уншсан байх, тэмдэглэл хөтөлдөг байх, сэтгүүл захиалдаг ном захиалдаг үе яг энэ СД-ны үед байсан уу?

Жавзмаа -

Байсан, энэ үед илүү их байсан. Өмнө болбол ер нь яриа төдий л байсан. Энэ СД-ны үеэр чинь айл болгон ийм номын сантай, номын сан гээд нэрлэчихнэ. Тэгээд тэрэн дотор чинь байхаараа зохиолын ном байна, одоо хүүхдүүдийн хичээлийн ном байна, энигй чинь хүүхдүүд бүгдийг нь уншаа байгаад сурчихсан, нүдэлчихсэн. Ийм байсан үе. Тэр чинь ер нь айл болгон номын сантай танайх эндээ ийм номын сантай байх хэрэгтэй, сонин захиал, сонин захиалж аймаг улс орны байдал, та нар одоо улс орны байдал аль чингт ямар зүгт явж байна гэдгийг чинь сонингоос үзнэ судална гээд л хүн болгонд сонин захиалуулдаг байсан. Аа хүүхдүүд гэдэг чинь сургууль дээр “Пионерийн үнэн” гэдгийг захиалуул, аа бас “залгамж үе” гээд сэтгүүл эхэлж гарч байсан дандаа л тиймэрхүү ажлуудыг чинь боловсролтой соёлтой сайхан сурч амьдрахад л эх үүсгэвэр нь л СД–ны үеэс л энэ сонин сэтгүүл захиалах ном сонин уншихыг л эзэмшүүлж эхэлж байж. Тэгээд л сургуульд гэхэд чинь л “5” онцын эзэн” олон ном уншсан хүүхдийг одоо урамшуулж “номын сайн нөхөр” гэхмэтчлэнгийн ийм олон төрлийн сайн сайн юм шалгаруулдаг, байлаа л даа.

Саранцэцэг -

Үнэхээр гоц гойд сайн байсан, тэр үедээ үнэхээр гоц гойд соёлжилттой байсан байгуулага айл өрхөд урамшуулал байсан уу? ямархуу урамшуулал оногддог байсан юм?

Жавзмаа -

гэрчилгээ л олгодог байсан юм байна лав л, “ Соёлч өрх” “Соёлч албан газар” гээд гэрчилгээ өгчихдөг, тэгээд одоо тэрийгээ ханандаа хадчихсан айлууд зарим нь жаазанд хийгээд тавьчихсан байдаг, тиймэрхүү үе байсан. Тийм тийм үе эхэлж байсан шүү.

Саранцэцэг -

Яг байгууллага дээр тохижилт соёлжилт гэж ярьдаг байсан уу. Өрөөндөө цэцэг тарих гм .., ?

Жавзмаа -

Тийм, аа тэгээд цэцэг тарьсны ашиг юув, тэрийг сурталчилсан янз бүрийн лоозон самбар ч байх шиг. Тийм тийм юмнууд бол зөндөө байсан дөө.

Саранцэцэг -

энэ СД хэдэн жил үргэлжилсэн бэ, үе шаттай л явсан байх?

Жавзмаа -

Үе шаттай л явсан байх л даа, лав л намайг л ажилчин болсон цагаас эхлээд л ер нь наян хэдэн он хүртэл явсан шүү, тийм ер нь 60-аад оноос эхлээд 80-аад он хүртэл. Дандаа СД гэж ярьдаг байсан шүү.

Саранцэцэг -

Хамрагдаагүй газар орон гэж байхгүй байсан уу?

Жавзмаа -

Байхгүй. Хөдөө сум сургууль хөдөөний малчдад хүртэл нэвтрүүлчихсэн тэрнийг чинь. Айл болгон л хөдөө зун айлд мал хариулаад л байж байхад чинь айлын тэр л ариун цэврийн булан мулан, тэр чинь одоо бүгд байна. Тэр чинь одоо эртнээс эхэлсэн. Ер нь нэлээн сайн эзэмшиж хүний ой тоонд шингэтэл амьдралд хэрэгжсэн зүйл тэр шүү.

Саранцэцэг -

Социализмын үед хүмүүсийн амьдралд хандах хандлага ямар байсан бэ? Одооний энэ залуучудыг харахад ажилд хандаж байгаа байдал танд яаж бууж байна? Социализмын үед ажлын олдоц ямар байсан юм, ажилдаа хүмүүс орохдоо яаж ордог байсан юм?

Жавзмаа -

Биднийг ажиллаж байхад тэр социализмын үед чинь ажил болбол ёстой хийе гэж зүтгэж хөдөлмөрлөж чадах юм бол ажил байсан үе. ер нь ажилгүй юм байхгүй байсан. Адгийн наад ах нь л одоо туйпуу цохиод амьдарчихаж байна. Ааа одоо ингээд нэгдлийн гишүүд айлуудын мал хайчлаад л хонь мал хяргаад л жишээлбэл мөнгө авах жишээтэй, ажил хийх юм бол ажил тэр үед их байсан. За ер нь залхуу хүн байгаагүй, ер нь хүн болгон ажилд хийх дуртай, ер нь ч дээрээсээ ажил хийвэл ийм сайхан амьдарч байна, ийм болж байна гэдгийг дандаа ухуулдаг учраас хүн ойлгож авна. Ажлыг ер нь багаас нь эхлээд өөрөө үнэхээр зүтгээд шамдаад ажиллах юм бол одоо сайхан цалин авч, сайн амьдарч, ажиллаж байсан үе бидний үед байсан. Хөдөлмөрөөс ерөөсөө шантарч ухардаггүй за өнөөдөр нгэж ажиллалаа маргааш болье гэдэггүй, тэр чигээрээ зүтгээд л өнөө үүрэг амлалт нь шахуу учраас тэрийгээ хийхийн тулд цагаа маш их барьдаг, аа ер нь цаг тасалж явдаг хүн байдаггүй, ийм сайхан үе байсан л даа. Тэгээд бодоод үзэхэд одоо ажил нь ч олддоггүй юм уу, энэ улсууд их л залхуу болчихсон юм байна. Ямар сайндаа энэ гаднаа хүн аваад л ажиллулаад л энэ тоосгон дээр чинь зөндөө хятадууд ирчихсэн л энэ тоосгон дээр ажиллаж байна. Тэгэхэд чинь бидний үед энэ тоосгныг чинь гараараа хийгээпд л, байшингаа бариад л ажиллаж байсан. Тэгэхэд чинь одоо манай залуучууд ажил алга гээд л одоо гадагшаа явах гээд л, ингээд л арга нь олдвол хэрэг төвөг тарьчихаад, архи уучихаад л яваад байх жишээний. Бидний үед юун архи уух мантай, залуучууд нь ажил төрлөө хийнэ, мал ахуйгаа маллана, ер нь адуу малаа ноослоно, хөдөө гадаа чинь түлээ түлшээ бэлтгэнэ, одоо ер нь энд тэнд албан газрууд хөдөө сумын сургуулиудад чинь түлээ түлшний асуудал өнөө хоол унд хийхэд яадаг уу тэрүүнд чинь мод авна гээд зарлачихдээр өнөөх чинь тэмээгээрээ мод аваачиж өгөөд мөнгө аваад одоо ингээд амьдарчих тиймэрхүү зүйлүүдийг тэр үед ер нь бололцоотой бүх арга хэмжээгээ л авч ингэж одоо хөдөлмөрлөж сайхан амьдарцгааж байсан үе л дээ. тэгэхэд одоо тиймгүй байх юмаа. Одоо бодоход ер нь залуучууд жаахан залхуу тал руугаа арга нь олдвол л бэлэн юм авчих жишээний. Ийм л байх юм, одоо тэгээд тэр үеийн хүний хүмүүжил,одоогийн хүмүүжил 2 энэ уул нь овоо сайн болох нь хүмүүжил бол илүү баймаар л үе байгаам. Тэгэхэд л энэ хөдөлмөрт хандах хандлага нь тун хойрго л байх юм даа.

Саранцэцэг -

яг одоо үнэ сэтгэлээсээ их зүтгэл гаргаж ингэж байсан уу?

Жавзмаа -

тийм ажилд болбол үнэхээр зүтгэдэг яг л хийе л гэж бодсон болбол өнөөхийг чинь хамгийн түрүүнд л чанартай сайн хийх, өнөө уралдаанд чинь нэгнийгээ түрүүлж давж л гарахыг бодож одоо ингэж зүтгэж хийе гэж үнэхээр мачийдаг. Тийм байсан үе л дээ.

Саранцэцэг -

ер нь бол социализмын үед за яахав сургууль төгсөөд ирж байгаа нь томилолтоо аваад ирж ажилдаа орно. За илгээлт авсан нэг нь илгээлтээр очно. Аа гэтэл мэргэшилгүй байхад өргөдлөө бичээд нэг газарт би ажилд оръё гэхэд ямар журмаар шалгаж ажилд авах уу, ер нь авахдаа дуртай байсан уу, ажлын олдоц нь?

Жавзмаа -

Тэр ер нь олдоц бас бага байжээ, ер нь одоо бодоод үзэхэд ажилд орно гээд өргөдөл бариад явахад яахав авах нь авна л даа, энэ ажлын цаад юу нь л байж байх юм бол. аа тэгэхэд чинь ер нь бас үйлдвэрийн газрууд өөрөөр хэлбэл, ахуйн үйлчилгээ заа тэгээд барилга, энэ тээврийн удирдах газар гээд том том байгууллагуудад болбол ажил байсан. Энд болбол өргөдпөл бариад очиход авахгүй гэх юм байхгүй. Тэгхэд бол аж\илд авдаг, хийж чаддаг л юм бол ажил байсан. Өөрөө оръё гээд л өргөдөл бичээд л очиж байгаа хүнийг бол ажилд авчихсан хэзээний л ажилтай болчихсон байдаг ийм үе байсан.

Саранцэцэг -

ер нь одоо сум орны багийн захиргаан дээр тэр өрхийн тэр ажилгүй байна гээд л бүртгэлтэй, одоо ямар нэг ажилгүй байвал ямар нэг ажил олж өгдөг тийм журам байсиймуу?

Жавзмаа -

тийм журам ч тухайн үед тийм байгаагүй байхаа. Нээх тийм тэрийг заавал ажилтай болгочихъё гэж ер нь хөөцөлдж байсан байгууллага байхгүй, тэгэхдээ болбол хүн амьдрахын тулд заавал өөрөө юм хийж мачийж зүтгэж байсан үе л дээ. ер нь л өөрийнхөө чадах ядахаар өөрийнхөө чадах юмыг хийж амьдарч байсан болохоор нээх тийм доройтол ядуурлын талын юм нь гайгүй, ер нь л боломжийн л одоо хэд хэдэн малтай, тэгээд л амьдраад болоод байсан учраас ер нь одоо бас ажилгүй, энэ одоо яах аргагүй амьдарч байна гэдэг юм байхгүй байжээ. Малтай болохоороо тэгж байсан юм байлгүй. Тэгээд сүүлд нь нэгдэл гээч юм бий болоод л нэгдлийн гишүүн болохоор чинь бас хөдөлмөр хөлс аваад л амьдраад ирэхээрээ хүн болгоэн л одоо бас л энэ чинь хамтын хөдөлмөр хэрэгтэй юм байна гээд л айл болгон нэгдэлд ороод л нэгдлийн мал маллаад л амьдарч байсан. Тэр үе бас эхэлсэн. Нэгдэлжих хөдөлгөөний үеэр чинь бас ачтай тустай сайн юм байсан л даа.

Саранцэцэг -

Ер нь болбол та ахуй үйлчилгээнд ороход таны багш ямар хүн байв аа, ер нь одоо анх та ажилд ороод хэцүү шантармаар зүйл тохиолдож байсан юм байна уу, аль эсвэл одоо таныг ямар байдалтай угтаж аваад яаж дадлагашуулж мэргэшүүлж таныг өдий зэрэгтэй болгосон бэ?

Жавзмаа -

Заа би эхлээд би ажилд орохдоо тэр үед чинь артель гэж одоо гадуур гэрээр нь хүнд оёдол өгдөг, тэгэхдээ өнөө хүнийг чинь шалгаж чадаж байна уу чадахгүй хүнд өгөөд баахан материал өгөөд тоглуулчих уу тээ, тэгээд ингэж ажилладаг байсан. Одоо манай анхны багш Дарьхүү гэдэг авгай байсан юм, одоо тэр үед настай хүн. манай байсан хашааны зүун буланд хашаанд амьдардаг, тэгээд манай ээж аавын таньдаг хүн л дээ. тэгээд би өнөө гэрт дээл оёод л ээж мээжтэй дээл оёж байхад тэгдэг хүн байсан юм, ... өө золиг минь чи энэ гэрт ингэж юм оёж байхаар ч тэр артельд очиж ор гээд л, ...авахгүй байхаа даа, би дөнгөж 17 хүрч байгаа гээд тэгсэн ..18-тай гэж хэлдээд л орохгүй юу гээд тэр хүн ...За чи ямар ч байсан нэг хэдэн дээл аваад оёодох надад нэг 2,3 дээл өгчихдөг юм байна. Тэгээд би өнөөдхийг нь аваачаад өгсөн чинь хөөе чи чадаж байна, чи ор гээд. Би чамайг шавиа болгож авъя гээд тэгээд намайг тэр артельд авч байсан юм. би тэгээд тэгж оёдолчин болоод ажилд орж анх эхэлж, тэгээд ороод энэ сургуульд байхдаа ээжээрээ оёдол заалгаад сурчихсан учраас нээх шантраагүй. Тэгээд ороод би орсон өдөр л дээл өгсөн, тэгээд л оёж эхэлсэн. Тэгэхэд чинь би гар машинаа үүрээд очиж байгаам би.тэгэхэд машин байдаггүй байж, цөөхөн машинтай байлаа тэр үед энэ артел чинь. Тэгээд цөөхөн машинтай анхны хэдэн хүн л гараар эргүүлээд сууж байдаг. Тэгээд л өнөөдөх дээрээ дээлээ оёод орой нь үүрээд л харьдаг. Маргааш өглөө нь буцаагаад үүрээд л ирдэг, тэгж л ингэж л ажиллаж байсан. Тэгээд би ингэж оёдол хийж сурсийм. Намайг хуучин ажиллагсад нь тэгж байсан. Наад жаахан хүүхэд чинь тэр үед нэг их гулгамтгай пүүсүүгээр дээл хийж байдаг байлаа, 9-н пүүсүү гэж байсийм. Нээх аймар пүүсүү байсийм. Тэгээд би тэрүүгээр 2 дээл хийсэн тэгсэн чинь ...угаасаа юм сайн оёдог юм байна, ингэж хоорондоо шивнэж ярьж байсан. Тэгээд би болбол чадаагүй л дээ. тэгээд л янз бүрийн хэцүү юмнууд оёулна. Цуэргийн одоо дээр үеийн цэргийн өмд хөвөнтэй өмд цамц оёно, тэгээд л сургуулийн хүүхдийн формын хувцас оёно, тэгэхэд чинь хилэн форм өмсдөг байлаа ш дээ, хүрэн хилэн өмдтэй. Тэрийг оёно, тэгэхэд шантарч байсан юм байхгүй. Өнөө чаддаг байсан учраас багш болбол ингээд оё, одоо энэ чинь эндээс ингэдийм ингэдийм гээд, тэгээд заагаад өгчихнө, тэгэхдээр нь тэргээр нь оёод л тэгээд л сурсан. Би тэгээд оёдол дээр ер нь их цөөхөн жил ажилласан юмаа. 3 жил оёдол хийгээд л тэгээд л намайг эсгүүрчнээр ажилласан юм. Чи ер нь юманд жаахан няхуур нямбай хүүхэд байхийм, чамайг эсгүүрчнээр авнаа гээд манай үйлдвэрийн мастер тэгэхгүй юу, тэгэхээр нь ..Чадахгүй байхаа,гэсэн чинь ... аа авна гээд. Намын дарга дуудаж байна л гэлээ, нэг өдөр бас нэг хүүхэн хоёулаа очлоо. Заа та 2 эсгүүрчин хий, цаана чинь одоо хэдэн эрэгтэйчүүд эсгүүрчин хийж байсан, одоо тэд нас нь овоо болчихлоо, чадашгүй гар нь. Тэгээд л нэг эсгүүрчин болж одоо үйлдвэрийн тэр их олон мянган төгрөгний барааг хүлээж аваад л тэгээд л эсгүүрчнээр ажиллаад эсгүүрчний мэргэжилтэй болсийм даа.

Саранцэцэг -

За анхны одоо ажлын гараагаа артелаас эхэлжээ, таны ажиллаж байх үед гол бахархдаг юм нь юу байв, хамгийн их жигшдэг юм юу вэ?

Жавзмаа -

Бахархдаг зүйл бол одоо яриа байхгүй, ажиллаж байснаараа хүн цалин өндөр авч сайхан амьдарч байна. За тэрнийхээ дагуу нэр хүндтэй сайн зөв ажиллаж чадах энэ төр нийгэмдээ нэр хүндтэй зөв ажиллаж чадах юм бол энэ төр нийгэмдээ сайхан алдар гавьяа хүртэж сонгуульт ажил үүрэг хүлээж энэ бүхэн бол хөдөлмөр хийсний ач тус гавьяа юм л даа, тэгээд би энүүнийг бол маш хөдөлмөр хийх бол маш бахархалтай юм гэдгийг бол өөрөө жинхэнэ ёстой яс махандаа шингээж авсан. За жигших зүйл бол хүн ажлаас хойш суух хойргоших, чадахгүй байна гэж шантрах, залхуу ийм зүйлийг үл гаргахгүй байх ёстой гэж одоо би олон шавь нартай л даа, одоо түргэлж тэгж зөвлөдөг, юманд битгий шантар, хийж сур, нэгийг чадархгүй байж болно, дахиад маргааш нь хий. Тэгээд сурна гээд ингэж зөвлөж,ер нь овоо ч 10-аад ажилчныг мэргэжилтэй болгоод тэгээд олон оёдолчныг дагалдуулан сургаж ингэж ажиллалаа.

Саранцэцэг -

ер нь та эсгүүрчин болоод анх артельд орсноос илүү цалин авдаг байсан уу, яг хэдэн төгрөгний цалин авч байв, амьдралд чинь энэ мөнгө хүрч байв уу. нөхөр тань хэдэн төгрөгний цалинтай байсан бэ?

Жавзмаа -

заа эхлээд ажилд орж байх үед бол өбага цалин авч байсан. 180 төгрөг авчихаад л артельд, баярлаж байлаа. 180 төгрөг авчихаад л их л баярлаж ээждээ авчраад л нэг 50-г нь өгөөд л ээж тэгээд л тэргээрээ сахар юмаа аваад л, тэгээд л их л баярлаж байлаа. Тэгээд л ер нь ажил сайн хийгээд ирэхээр юун нөгөө 150 чинь тэгээд сүүлд нь болбол артельд би болбол хамгийн өндөр цалин л авдаг, энэ аймгийн даргаас илүү цалин авч байна гэж хүртэл яригдаж л байлаа. Тэгээд манай нөхөр болбол жолооч байсан, жолооч нар чинь их өндөр цалин авдаг байсан ш дээ, тэр үед чинь одо 1000 төгрөг за намар тариа будаанд явах үед бол 2000 төгрөг авч байх жишээний. Тэр чинь одоо их юм байхгүй юу. Их юм байсан ш дээ, тухайн үед бол өндөр цалинтай. Тэгж хүртэл цалин авч ажиллаж сайхан амьдарч энэ олон хүүхдийг чинь өсгөх сургуультай сайн сайхан явуулах эрдэм боловсролтой болоход энэ авсан бид 2-н цалин амьдрал хангамжаас шалтгаалж хүүхдүүд маань бүгд л дээд дунд тусгай боловсрол эзэмшсэн. Энэ чинь болбол хөдөлмөрийн ач тус юм, хөдөлмөрийн үрээр ингэнж одоо сайхан ажиллаж амьдарч хүүхдээ мөн сургультай соёлтой сургуулиас хойш нь суулгаж нэгийг нь ч завсардуулалгүй явуулж байсан бол энэ хөдөлмөрийн үр шим. Хөдөлмөрийнхөө үр шимээр одоо тэднийгээ тэжээж тэтгэж ажиллаж амьдарч байсан нь сайхан юм л гэж бодож явдаг, тийм.

Саранцэцэг -

Таны ажиллаж байсан хамт олон ямар байсан бэ, ажлын хамт олон за тэгээд та удирдлаганд нь ажиллаж байсан дарга нар ямар улсууд байв, ер эрх мэдэлтэй улсууд дарга нар л байсан гэж боддог, тэгэхээр дарга улсууд доод тушаалын улстайгаа ямархуу харьцаатай байв ?

Жавзмаа -

Ер нь албан газрын дарга нар нь том эрх мэдэл ч байх нь байсан л байх л даа, тэгэхдээ ер нь ажилчидтай маш дотно харьцдаг улс бол үйлдвэрийн дарга байсан гэж би боддийм. За энэ ажилчид чинь үргэлж л ажил хийсний үр дүн ямар байх уу, аа сайн сайхан ажиллавал амьдрал ахуй дээшлэхэд ямар байх уу, тэрийг л дандаа зөвлөдөг заадаг, ер нь л ажил тасалж болохгүй, Энэ улс нийгмийнхээ төлөө гэсэн сэтгэлээр хөдөлмөрлөх ёстой гэж албан газрын дарга үргэлж зөвлөдөг, аа ер нь тэр үед чинь дандаа өнөөх л улс төрийн сонсгол тэгээд л одоо явна л даа. Тэргээр чинь албан газрын дарга л ярьж байна ш дээ. заа тэгж тэгж ажиллах ёстой одоо нийгмийн тустай хөдөлмөрөөс хойш сууж тэр цалин авсан ажилдаа сайн шамдчихаад нийгмийн тустай хөдөлмөрт орохгүй, энэ гадуур хийж байгаа субботник аа тэгээд л хурал зөвлөгөөнд оролцохгүй байна гээд л, дор дор нь одоо улсуудыг чинь шүүмжлээд л, дор нь одоо дэвшээгээд л сайныг нь магтаад л, мууг нь одоо дор нь яриад л, дутагдлыг нь засдаг, одоо ийм ажилд бол албан газрынг дарга л зүтгэдэг. Тэгээд тэрнээс чинь хойш бол яахав, доошоо нэгжүүд зөндөө болчихож байхгүй юу. Одоо эвлэлийн байгууллага үйлдвэрчний байгууллага за тэгээд одоо олон нийтийн байгууллага эмэгтэйчүүд гэхмэтчлэн бүх байгууллагууд одоо тус тусдаа гараад ирэхдээр зэрэг тэд нарын дарга нар чинь тэд нартаа үүрэг өгөөд тэд нараар дамжуулж систем системээрээ улсуудаа одоо ярьдаг хөөрдөг, заадаг зөвлөдөг, одоо хурал лекц болохоор суухаар чинь улс төрийн талаар маш их юм сурна ш дээ. улс орон даяар тийм тийм ажил явагдаж байна, ийм байна гэдгийг чинь дандаа тэрнээс сурч авч одоо ингэж ажиллажхад одоо ер нь албан газар байгууллагаас дарга нар л маш сайн ойлгуулдаг, түүнээс тэр аймгийн дарга байгуулага дээр очоод л тийм юм яриад явна гэж байхгүй ш дээ. Аймаг бол тэр дундаа аймгийн дарга хүн аймаг улс орныхоо л бүх л хөдөө аж ахуй, мал аж ахуй тэгээд л одоо үйлдвэр соёл шинжлэх ухааны байгууллагыг дээш нь чиглүүлээд удирдаад л явчихна, энүүнийг л чиглүүлдэг албан газрын дарга байсан.

Саранцэцэг -

Танай одоо тэр ахуй үйлчилгээний юу гэж байсан бэ?

Жавзмаа -

Удирдах газар.

Саранцэцэг -

Яг ажлын газрын хамт олон чинь юу гэж явах уу, тасаг нэгж үү?

Жавзмаа -

Тасаг нэгж гэж явна. Одоо жишээлбэл гутлын тасаг, оёдлын тасаг, үсчин, гоо сайхан, энэ юунууд чинь бүгд манай дээр байсан.

Саранцэцэг -

Тэгэхээр бараг үйлдвэр байна ш дээ?

Жавзмаа -

Тийм тэр чинь үйлдвэрлэл. Аа тэгэхдээ тус тусдаа тасагнууд байхгүй юу. Одоо оёдлын тасаг гэхэд л 150-200 хүнтэй. Одоо гутлын тасаг гэхэд л 100 гаруй хүнтэй. Затэгээд тэнд чинь авто салбар байна, энэ бүх л одоо уурын зуух, одоо энэ халаалтын систем байна ш дээ, энэ чинь одоо манай ахуй үйлчилгээнд байсан юм байхгүй юу. За энэ гэрэл зураг фото зураг байнаа, энэ чинь бас манай ахуй үйлчилгээний бас нэг салбар ингээд маш их олон салбартай, их том байгууллага байсан юм л даа.

Саранцэцэг -

Тэгэхээр би танаас аж үйлдвэржилтийн талаар асуух гэж байна л даа. Монгол оронд аж үйлдвэржилт яаж явагдсан бэ, ер нь одоо хувь хүн үйлдвэрийн ажилтан яаж болдог байсан юм? ямар хүмүүс голчлон үйлдвэрт ажилд ордог байсан, тухайн үед үйлдвэрт ажиллахад ямар нэг хөнгөлөлөлт урамшил ч байдаг юм уу байсан уу?

Жавзмаа -

Ер нь үйлдвэрт ажилчин болоход байнаа, нэг их саад байхгүй, яагаад гэвэл одоо өөрөө л сонирхоод л юм хийж чаддаг хүн бол оръё гээд л ороход одоо жишээлбэл, нэг өргөдөл бичиж өглөө, аа тэгээд л ажилд аваад л, шалгана л даа, бас тэгэхдээ. Лав л би л оёдолчин болохдоо шалгуулж байсийм. Даргын конторт машин тавьчихсан, аа өнөөх дээр чинь суулгаад машин гишгүүлж үзээд ямархуу дээл хувцастай орж ирэх нь үү, дандаа дээл хувцастай байдаг байсан юм чинь ямар дээл хувцастай ороод ирэв гээд л, хараад л ингээд л, ...За чи энэ дээлээ өөрөө оёсон уу, ...өөрөө оёсон гэхдээр зэрэг чамайг оёдолчноор авлаа гээд. Бид нар 9 хүн нэг өдөр оёдолчин болж байсийм. Тэгээд бүгд л тэр машин дээр суугаад л тэгээд л ингээд л орж байсан юм байгаам. Тэгээд л оёдолчин болоод л тэгэхэд ч ер нь дургүйцэхгүй дээ. үйлдвэрт хүн оръё гэхэд яахав хамгийн дутагдалтай юм нь машин тэрэг ховортой учраас өөрсдөө та нар машинаа аваад ир, явцын дунд машинтай болно тэгэхдээр тэр машин дээрээ суугаад оёж болноо гээд тэгдэг. Тийм байсан.

Саранцэцэг -

Ер нь ордоо үйлдвэрт хүн ороод хэр дуртай ажилладаг байсан бэ эхэндээ хэцүү гэж шантарч байгаад сүүлдээ дасаад ингээд гайгүй болдог байсиймуу?

Жавзмаа -

Тэгнэ, тэгнэ.

Саранцэцэг -

Үйлдвэр дээр ажиллаж байхад өөрийн нормтой ажлаас гадна өөр ямар олон нийтийн ажил зохиогддог байсан бэ?

Жавзмаа -

тэгээд ер нь үйлдвэрт ороход бол ажлыг шантрах хийж чадахгүй юм зөндөө үл дөө, зарим хүмүүс чинь хийж байгаад оёж чадахгүй, брак/гологдол/ гаргаад л өнөө мастер чанар шалгагч нарын хийж байгаа зүйлд гологдол гаргаад ирэхэдээр зарим нь гарч л байсан. 2,3 оёдолчид тэр үед гарчихаж л байсан. Ер нь одоо чадахгүй юм байна, ийм ажлыг чадахгүй нь гээд гарсан улсууд байдиймөө. Тийм. тэгээд өөрөөс мэрийлттэй хэн шиг сайн ойлгоцтой, ер нь өөрийнхөө дур зоргоор хөдөлмөрлөдөг улсууд тэндээ дуртай сонирхолтой, илүү цалин авна, амьдрал ахуй нь дээшилнэ, ажилтай хүн гэдэг чинь ёстой олны дунд алхахад нүүр бардам гээд сайхан л даа. Ажилгүй хүн бол гэрээс гарахгүй, юм дуулахгүй, нийгмийн одоо юу болж байгааг ч мэдэхгүй, ингээд л харанхуй бүдүүлэг байх жишээний. Тэгэхэд чинь ажил хийж байгаа хүн чинь өдөр тутам л улс орондоо болж байгаа үйл явдал тэгээд л ер нь хаана юу л яаж байна, тэрийг бүгдийг нь сонсож мэдэж байдаг,ийм сайхан л даа. Ер нь одоо үйлдвэрийн ажилчид бид нар өөрийнхөө ажилдаа маш их дур сонирхолтой тэгээд бид нар өдрийнхөө завсарлагаанаар гарч гимнастикаа хийчихээд л бие засчихаад л эргэж ороод л яг л одоо хийх ёстой юмандаа мэрийгээд л ингээд л ажиллаад явчихдээр зэрэг хүн ажилдаа дур сонирхолтой сайхан болчихдог, за ер нь болье, энэнээс болье гээд гарч байсан хүн лав байхгүй. Ер нь их дуртай сонирхолтой ийм сайн сайхан байсиймөө, ер нь тэгээд бид нар 5,10-аас дээш ажиллачихвал тэгээд л залуучуудыг дагалдуулан сургадаг, нэг нэг залуучуудыг шавь болгоод өгчихдөг, ТМС төгссөн хүүхдүүд гэдэг чинь онолоо л жаахан мэддэг, дадлага практик муу улсыг чинь зааж сургаад л, одоо дагалдуулаад ингээд ажиллахад маш сайхан:. Тэгээд одоо хичнээн олон шавь төрүүлээд тэднүүсээс энэ нь сайн ажиллаж байна, энэ нь шагнал урамшил авлаа гээд яригдахаар чинь хүн маш их урамтай зоригтой улам л энэ ажлыг сайн хийе бүтээе гээд ингэж чармайдаг ийм болдог.

Саранцэцэг -

ер нь одоо үйлдвэрийн ажилчдын зэрэг дэвийг ахиулахдаа яаж ахиулах уу, шалгалт малгалт өгөх үү ямарваа нэг сургалтанд хамрагдах уу?

Жавзмаа -

Сургалтанд хамрагдана, байгууллага дээрээ одоо Улаанбаатар явж чадахгүй хүн байгуулллага дээр мэргэжлийн хичээл заана. Одоо өнөө хийж байгаа бүх ажлын чинь одоо технологийг заана ш дээ. технологи стандартыг заагаад тэрнийхээ дагуу шалгалт аваад чи 2-р зэргийн оёдолчин, 3,4,5 гээд мэргэжлийн зэрэг үнэмлэх олгочихно. За тэгээд нэг хэсэг боловсролтой чадалтайхан залуучуудыг бол энэ УБ-т оёдлын юуны курст 3 сар одоо, 3 сараас 1 жилтйн курст сургадаг. Тэд нар чинь бол курст сураад нэлээн өндөр зэрэгтэй сайн ажилчид болоод ирнэ. Тэд нар болбол ихэнх нь мастер, чанар шалгагч, одоо өндөр зэрэгтэй ажлуудыг хариуцна. За тэгээд одоо нэг хэсэг нь болбол өндөр зэрэгтэй сайн ажилчид болдог ингэж болбол үргэлж мэргэжил дээшлүүлэх ажлыг хийдэг байсан, улс орон даяар, ер нь их тэгнээ үйлдвэрт. Тэгж л мэргэжилтэй байж байж л ажилчдыг шахна, шаардана, тэрний дагуу л өнөөдөр ажилчид чинь одоо буруу муу юм хийвэл би ямар хариуцлага хүлээхээ мэднэ, ойлгоно. Аа мэргэжлийн зэрэгггүй болбол одоо хичнээн одоо ажил байсан ч өнөөхөө чанартай хийж чадахгүй, цалин өндөр авахгүй, төлөвлөгөө норм биелэхгүй, дандаа л одоо муугаар дуудуулж муу хэлүүлж, одоо үргэлж яригдах ийм жишээтэй байна, тэгэхээр хүн болгон энэ ажилдаа эрчимтэй зүтгэж, шамдаж ингэж ажилладаг.

Саранцэцэг -

тэр одоо үйлдвэр дээр ажиллаж байгаа үйлдвэрчний байгууллага, зөвлөл гэж байна, эмэгтэйчүүдийн зөвлөл гэж байна, за тэгээд дээрээс нь мэргэжлийн сургалт юм хариуцаж байгаа бас нэг юм байх нь байна. Тэгэхээр ажил амралтын хувьд ер нь жаахан үйлдвэрийн ажиллагсдад хөнгөлөлт юм гэж байдаг юм уу, сувилал юманд явулах эрх мэрх олгодог юм уу, тиймэрхүү талын юм байсан уу?

Жавзмаа -

байсан. Үйлдвэрчний байгууллага голлон хариуцна. Одоо 14 хоног үйлдвэрчний гишүүн хүн үнэ төлбөргүй амарна. Заа олон хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн одонтой хүн бол одоо 14 хоног үнэ төлбөргүй амарна. Аа тэр үед чинь социалист уралдаанд түрүүлэгчид том юм байлаа, “”Ударник” гэж тэмдэгтэй хүн бол том юм байлаа. Аа үнэ төлбөргүй амарна. Одоо ийм эрхүүдийг бол Үйлдвэрчний байгууллага одоо хариуцдаг, одоо төв зөвлөлөөс гарсан том юу байхгүй юу. Тэрний дагуу тэр байгууллага дээр ажилладаг үйлдвэрчний хороо, үйлдвэрчний зөвлөл аймаг дээр, байгууллага дээр үйлдвэрчний хороо тэгээд тэр чинь шат шатныхаа дагуу одоо аваачиж одоо жилд амралтанд улсуудыг чинь хөнгөлттэй амруулна. Үнэ төлбөргүй явуулна. Зарим нь 5,10% төлөөд явах жишээний. Тэр үед бол ажилчид маш их сайн амардаг, амралтанд их явдаг байсан. Одоо бол тийм юм алга л даа.

Саранцэцэг -

аа тэр эмэгтэйчүүдийн зөвлөлөөс ямар ажил хийгдэх үү?

Жавзмаа -

Эмэгтэйчүүдийн зөвлөл бол голцуу эмэгтэйчүүдийн соёлжилт, аа үр хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх, энэ тал дээр эхчүүд ямар ямар зүйлийг хариуцах уу гэдгийг тэгээд л эмэгтэйчүудийн нийгэмд оролцох байр суурь, хөдөлмөрт хандах хандлага ер нь тэгээд бас л удирдах ажилд эмэгтэйчүүд яаж оролцох уу ч гэх шиг энэ талын юмыг чинь эмэгтэйчүүдийн байгууллага хариуцна. Заа эвлэлийн байгууллага яах уу гэхдээр залуучуудыг хөдөлмөрт дуртай болгож, намын хойч бэлтгэл үе гэж маш их сайн ухамсарлуулж ойлгуулж, хөдөлмөрт шамдуулж, ингэж ажилладаг ийм л үе байсан юм даа. Эмэгтэйчүүдийн байгууллагын зохиосон ажил бол маш ихээ. Тэрэд бол одоо залуучууд дандаа хошуучилж гавшгайлж ажилладаг ийм байсан. Хамгийн түрүүнд энэ залуучуудаас чинь эвлэлийн төв хороо чинь энэ аймгуудад “Залуу гавшгайч, алтан медаль ” гэсэн ийм уралдааны болзол гаргалаа л даа. За тэгээд тэрүүнийг биелүүлсэн хүнд залуу гавшгайч гэсэн алтан медаль өгч одоо бас үүрэг амлалт авахуулчихаж байгаам. Тийм тийм зүйл хийнэ, тэр хугацаанд тэгж төлөвлөгөө биелүүлсэн байна, тэгж ашиг хуримтлал оруулсан байна, одоо үйлдвэрт одоо ингэж тэргүүний залуучуудын хошуучилж ажиллана гээд л, одоо олон залуучуудыг дагалдуулж, сургасан байна гээд үүрэг амлалт авч, энийг биелүүлсний дараа анх эхэлж медаль урамшил олгоход залуучуудын байгууллага толгойлж их үүрэг гүйцэтгэж их сайн ажиллаж байсан үе байсан.

Саранцэцэг -

Тэр социалист хөдөлмөрийн төлөө бригад гэж юу вэ ?

Жавзмаа -

Тийм байсан,

Саранцэцэг -

Жинхэнэ үйлдвэрүүд дээр л байсан гэдэг 1 жилд хийх ажлыг та 3 жилд хийж байсан ер нь үйлдвэрийн ажилагсад өдөрт хичнээн цаг ажиллах ёстой вэ, цаг сунгаж ажиллах уу?

Жавзмаа -

Цаг сунгахгүй. Цагаа хэмнэнэ, бага цагт яавал одоо 1 цагт одоо 10 дээл эсгэх байсан бол яавал 20-г эсгэчих үү, аль шугамаар зураасаа гаргаад альгээр хайчлах уу гэж эсгүүрчин хүн тэгж хайчилж байж л эсгэж байж л том болно доо. Технолог сайжраад л жил ирэх тусам технологийн мэдлэг дээшлээд л, одоо тэр хийж байгаа зүйлийнхээ аргыг маш сайн болгож авч байхгүй юу. Түүнээс тэр одоо 8 цаг л хөдөлмөрлөх ёстой байхгүй юу. Цаг сунгаж ажиллана гэж байхгүй. Цаг сунгаж ажиллах бол үйлдвэрт 7 хоногт одоо нэг удаа энэ сарын төлөвлөгөө тасрах гэж байна, одоо өнөөдөр нэг 50 бүрээс гаргаадах, энүүнийг орой эсгүүрчид 2 цаг зогсоод гаргаадах гээд бид нар эсгэчихээд ажилчид түнийг хойш зогсож байгаад хойшоо зогсоод оёж байх жишээний. Тэр болбол улаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэх гэж л тэгж байснаас тэгж сунгаж ажиллах юм байхгүй. Тэр чинь яг л цагтаа ирлээ, хаалаа. Цаг боллоо хаалаа, тэгэхдээр ажлын нөхцөл дээрээ л яаж ажиллавал энийг бага цагт гаргах уу, одоо дээл оёж байгаа хүн л гэхэд л, товч шилбийг 1 цаг хадах байсан бол яавал 30 минут хадах уу, яавал түргэн хадах уу, хаагуур хаагуур нь яаж оёх уу гээд л, өөхрөө л хүн эзэмшиж ажлынхаа арга технологийг л маш нарийн боловсруулж байж бага цагт их зүйлийг төлөвлөгөө нормыг хугацаанаас нь өмнө биелүүлдэг, тэгж л ажилладаг.

Саранцэцэг -

Социалист хөдөлмөрийн төлөө бригад гэдэг чинь тээврийн салбарт ч л байсан уу ?

Жавзмаа -

Байсан, барилагад ч байсан. Бүх үйлдвэрийн газарт байсан.

Саранцэцэг -

Тэр бригадад хүнээ сонгож ажиллуулахдаа хүнээ сонгож авдаг уу, ямар нэг шалгуур тавьж авах уу ?

Жавзмаа -

Тавихгүй, сайн дураараа. Өөрсдөө л санаа зоригоо нэгтгээд нэг 10 хүн нийлчихээд л, за эднээс хэн нь дарга болох уу, социалист хөдөлмөрийн бригад байгуулъя цөмөөрөө бригад байгуулахдаа яадийм, одоо бас л өнөө соёлжилтын чинь бүх л юм, ном уншина, аа одоо тэчнээн ном уншчихсан байна, одоо ийм ийм гээд л жигд. Тийм юм бригадын амлалт үүргэнд авчихдаг, тэгээд одоо жишээ нь үр хүүхдээ хүртэл л сургуульд муу сургахгүй, онц сайн сургасан байна гээд л тийм юм хүртэл бригадын гишүүдэд байсан юм. за тэгэхээр бригадын гишүүн хүн ямар нэгэн ёс бусын юм гаргахгүй, одоо гэр бүлийн талаар ямар нэг юм гаргахгүй, тийм нөхцөлд хурлаар оруулна, хэлцүүлнэ, одоо өнөөхийг чинь зэмлэнэ буруушаана, ийм зүйлүүдийг гаргахгүйн тулд үүрэг амлалт авчихна, ингэж хүртэл ажилладаг, социалист хөдөлмөрийн бригадууд

Саранцэцэг -

Бригадад хэдэн хүн байх уу ?

Жавзмаа -

Доод тал нь нэг 12 хүн, 20 хүрч байсан ч хамаагүй. Тийм байсан. Тэгээд тэр чинь дотроосоо жаахан овсгоотой ажлаа зохион байгуулах чадвартай тийм хүнээ дарга болгочихно. Тэгээд тэрнийгээ үүрэг амлалт болгоопд авчихна даа. Одоо 1 жилийн дотор бол бид тийм тийм юм хийнэ, төлөвлөгөө тасалсан хүнгүй байна, одоо цаг тасалдаггүй, одоо элдэв муу юм хийхгүй, гаргахгүй ч гэх жишээний. Үүрэг амлалтанд тийм юм аваад л тэрнийгээ одоо яг ёсчлон бичээд л ингэээд л ажиллуулдаг. Ийм л байсан юм бригадуд гэдэг бол. Тэгээд социалист бригадууд хоорондоо дуу хуур концерт тоглоно, одоо ер нь зохион байгуулаад үйлдвэрийнхээ ажилчдад нэг концерт тоглоод өгчих жишээний, тэгээд тийм тийм юм хийдэг тийм л байсан юм социалист хөдөлмөрийн бригад гэдэг бол.

Саранцэцэг -

за за социалист хөдөлмөрийн бригадын ажил болбол энгийн ажилчдаас арай илүү байхнээ. ?

Жавзмаа -

Илүү байна.

Саранцэцэг -

Та болбол ахуй үйлчилгээнээс гараагаа эхлээд аж үйлдвэрийн салбарын хамгийн том шагналыг “ ГАВЬЯАТ” цолыг авсан хүн байгаа. Гавьяат цол авахад мөнгөн шагнал дагалдаж ирэх үү, тэрний өмнө ямар ямар шагнал авсан хүн тэр гавьяатад хүрдэг вэ?

Жавзмаа -

тэрний өмнө яриа байхгүй заавал, одоо одон медаль авсан байх шаардлагатай юм байсан юм байлээ л дээ. тэгэхдээ би бол “Хөдөлмөрийн хүндэт медаль” авсан байсан, одоо “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор би 2 удаа шагнагдсан, тэгээд одоо “Тэргүүний ажилчин алтан медаль” “5,6,7,8-р таван жилийн гавшгайч” бүгдийг л авсан л даа, би. Тэгээд л сүүлд нь одоо ойн медалиуд 40,50,60 жилийн ойн медалтиуд бүгд л байдаг, тэгээд энэ 1985 онд юм даа, ахуйн үйлчилгээний байгууллагад ажиллаж би чинь 30 жил ажиллаад тэгээд би энэ Гавьяат цолыг авсан л даа. Тэгэхэд болбол 91 онд ардчилал гараад л ирэхэд л манай үйлдвэр чинь бужигнаад л тараад л , ингээд л арга байхгүй, 45 тай гарав уу, би чинь тэтгэвэрт гараад л, ажилласан жил чинь ч болж, олон хүүхэдтэй юм байна одоо тэтгэвэртээ гар гээд л гаргасан. Тэгээд ажлаа хийгээд явж байсан бол энэ улсуудтай адилхан нэлээн юутай л гарах байсан байх л даа. Тэгээд бид нар чинь эхний удаа тэгээд л хувьчлал мувьчлалд ороогүй зүгээр гарчихсан юм, тэгээд л би гарчихсан юм. тэрнээс хойш яах уу гэхдээр ер нь зүгээр байх нь тун хэцүү болж байна, энэ ардчилал гарсан энэ үед чинь хүн болгон хөдөлмөр хийж ер нь гараа хөдөлгөж байж амьдрах юм байна гээд л тэрнээс хойш л ахуй үйлчилгээгээр хүн арддаа зайлшгүй үйлчлэх ёстой юм байна, энэ одоо хөдөө аймгийн хөдөлмөрчид чинь голцуу л одоо монгол дээл хувцсаа өмсөнө, тэрийг чинь хийх хүн тэр үед чинь байхгүй,ахуй үйлчилгээ чинь юу ч үгүй болчихгүй юу. Тэгээд л бүх юм дутагдаад ирсэн, гэхдээр зэрэг чинь анх эхлээд одоо бригад юундаа орж үзлээ, савхины үйлдвэр гээд л компани байгуулсан л даа, бас хоршоо моршоо байгуулсан хоршоонд орж үзлээ, савхины үйлдвэрт эсгүүрчин хийж бас 1 жил боллоо, тэгээд л өнөөх чинь дампуурчихдаг юм байна, тэгээд л тэрнээс хойш шууд гараад өөрөө хувиараа хөдөлмөр эрхлээд л, санаа нийлсэн хүмүүстэйгээ нэг газар сууж, одоо тэрний дагуу хөдөлмөр хийж эхэлсэн л дээ. тэгээд л тэр хугацаанд бол яахав ажилгүй одоо залуучуудыг нэлээд хэдэн хүнийг дагалдуулж бас ажил хөдөлмөрийн баримжаатай болгож ажилд орууллаа.одоо тэгээд би одоо 5,6 хүнтэй ажилладаг, энэ залуучууд одоо бүгд сайн сурч байгаа. бүгдээрээ одоо хүнээс биенээс хэмжээ аваад хүний хэрэглэдэг бүх бүтээгдхүүнүүдийг одоо эсгээд оёчихдог, ийм үйлчилгээ болчихсон.

Саранцэцэг -

Ардчилсан хувьсгал болны дараагаар өмч хуьвьчлал болсон. Ахуй үйлчилгээний салбар бас л бужигнаад тэнд ажиллаж байсан бүх л тоног төхөөрөмжүүд хувьчлагдсан байж таарна. Тэгэхэр танд оногдсон юм байна уу, өмч хувьчлал ямархуу байдлаар явагдав, анх яаж өмч хувьчлагдах нь гэж сонсов, тэр талаар та ярихгүй юу?

Жавзмаа -

Өмч хувьчлал гэдэг юм явагдаж эхэлсэн тэгэхэд би яг би гарчихсан байсан үе, тэтгэвэрт. Ерөөсөө өмч хувьчлалд ганц ороогүй хүн нь л би. Ер нь ерөөсөө урдаар тэтгэвэрт гарчихсан хүн чинь би байхгүй юу. Өнөө үйлдвэрт ажиллаж байсан улс нь хувьчлаад машин тэргээ авчихсан, оёж байсан машинаа авчихсан, өнөө бараа материалаа хурааж авсан, ийм юм болсон. Би бол тийм юманд ороогүй огт тийм юм аваагүй. Машин тэрэг ч аюваагүй тэр бараа туруунаас авсан ч юм байхгүй. Тэгээд л гарчихсан л хүн байгаам. Тэгээд тэрэнд би сэтгэл дундуур байдийм. Түүнээс би болбол хийж байсан хөдөлмөрийнхөө дагуу өөрийнхөө хүчээр хийх юмаа хийгээд авдаг юмаа аваад л явж байгаа л даа. Тэгээд одоо хувьчлал буруу явагдсан. Ажилд ороод 2,3-хан жил болсон хүн оёдлын машин авчихаж байгаам. Тэгэхэд 20,30 жил ажилласан хүн машин ч үгүй юу ч үгүй л болчихож байгаам. Тэгэхээр тэр чинь бас буруу л явчихаж байгаа байхгүй юу. Зөв явсан бол хүн болгон хүртээд ингээд явах ёстой. Тэгэхэд чинь үйлдвэрийн дарга бригадын дарга мастер 4,5 жил ажиллачихсан хүн байсан, тэгэхэд л өнөөдүүл чинь үйлдвэрийн чинь бүх машин тэргийг хэдхэн хүн хуваагаад авчихаж байгаам. Ажилчдад цөөхөн тооны хүнд л машин оногдоно. Тэгээд машиныг чинь өөртөө удирдаж байсан улс нь аваад л, сүүлд нь хот хүрээ оруулаад зарах нь зараад л, за ер нь машин авсан хүн ховорхон доо. Ер нь нэг 20,30-аад хүн л машин авсан гэнэлээ 150-иад хүнээс. Тэгээд л одоо бүгд бусад нь байхгүй, тэгээд л бараа гэдэг чинь үйлдвэрийн бараа чинь маш их юм байсан одоо доод манай энэ ахуй үйлчилгэний газар 2 давхар байшин энэ чинь ёстой дүүрэн бараа байсан. Оёсон бүтээгдэхүүн ч их байсан оёогүй нь ч их байсан. Тэрийг чинь хэдхэн хүн хувааж аваад л, шинэ шинэ бараа аваад л машинаар аваад л алга болгосон. Тэгээд одоо ерөөсөө жинхэнэ номоороо хувьчлагдаагүй юм даа. Ерөөсөө хувьчлагдаагүй тэрийг бол ёстой баталгаатай хэлнэ. Тиймэрхүү л явагдсийм. Ер нь зөв зүйтэй юм явагдаагүй юмаа.

Саранцэцэг -

Ер нь одоо өмч хувьчлалын ягаан цэнхэр тасалбар гээд л тараасан. Тэрийгээ юм болгож чадсан юм уу?

Жавзмаа -

Чадаагүй, манайх чиний тэрийг чинь аваадахъя гээд ганц нэг хүн авсан тэгээд сүүлд нь яасан ч юм, үйлдвэр нь дампуурчихсан гэнэлээ тэгээд л байхгүй. Тэр тасалбараар ч юм хийж авч чадаагүй. Тасалбар өгсөн л дөө юм болгож авч чадаагүй.

Саранцэцэг -

Өмч хувьчлалыг хүйсээр ялгаатай нөлөөлсөн болсон гэж та боддог уу, эрэгтэй эмэгтэй хүнд өөр байсан гэж?

Жавзмаа -

Тэгж бодох юм байхгүй, ер нь эрх мэдэлтэй улсуудын талд л нэлээн түлхэцтэй хуваарилагдлаа. Ер нь доод тушаалын ажилчид ажилчдад бол оногдсон юм бага, гэхдээ л тухайн үеийн эрх мэдэлтэй улсууд л өөрсдөө өөртөө ашигтай болгоод авчихсан л гэж бодож байгаа. Тэгж л ярьдаг, манайхан ерөөсөө.

Саранцэцэг -

Бусдаасаа илүү өмч эзэмшиж гарч ирсэн, ерөөсөө тухайн үед эрх дархтай эрх мэдэл өндөр байсан нарийн дүрэм журмыг сайн мэддэг байсан тийм улсууд л авчээ дээ, янз нь?

Жавзмаа -

Тийм, тийм улсууд л яг мэдээд авчихсан байгаам, хуваагаад. Энэ ухаандаа танил талараа ч юм уу, эрх мэдлээрээ ч юм уу, тэгээд л авчихсан. Ерөөсөө жинхэнэ хөлсөө гаргаад хөдөлмөрлөж байсан үнэхээр юм авч чадаагүй

Саранцэцэг -

Заа за. Танай ахуй үйлчилгээний салбарт хөрөнгө гэх юм бол их л юм байсан байх, нэг дарга нягтлан хийж байсан улсууд арай илүү авсан байхаа ?

Жавзмаа -

Тэгсэн, тэгэлгүй яахав. Дарга нягтлан нярав эд нар л хуваагаад авсан. Тэрийг манай ажилчид бүгд л ярьдийм. Би яг тэр үед нь бас манай хүүхэд Америкт байсан, тэгээд би Америк явчихсан байсан. Мэдээгүй, тиймээс ч юм олоогүй хоцорчихсон юм.

Саранцэцэг -

Та тэгэхдээ жилийн өмнө тэтгэвэр тогтоолгоод гарчихсан байсан болоод бас тэгжээ тэ?

Жавзмаа -

Тийм.

Саранцэцэг -

Таны залуу бага байх үед эрэгтэй, эмэгтэй улсуудын байдал ямар байсан бэ. Одоог хүртэл яаж өөрчлөгдсөн бэ ? Эмэгтэйчүдийн нийгэмд эзолэх байр суурь таны ажиглаж байснаар ямар байсан бэ?

Жавзмаа -

тэр үед бол эмэгтэйчүүд удирдах тушаалын ажилд маш бага ховор орж байсан байна , за ер нь эмнэлэг сургуулийн байгууллагад болбол багш эмч гээд гэхдээ их эмч бол ховор, бага эмч эх барих бага эмч, за тэгээд бага ангийн багш нар эмэгтэйчүүд байдаг, тийм л байсан л даа, тэр үед ер эмэгтэйчүүд удирдах тушаалын ажилд бол бага байсан. Тийм харагддаг. Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа соёлын талаар ер нь харьцааны талаар бол яахав гайгүй, дээрэнгүй зантай, одоо буруу харьцаатай хүн ч гайгүй байсан шүү. Эцэг эхийн сургааль тийм байсан байх л даа. Тухайн үеийн хүмүүжил нөлөөлж байсан.

Саранцэцэг -

тэр үед ер нь гэр бүлийг дэмжсэн бодлого юм уу, аль эсвэл тэр дундаа эмэгтэйчүүдийг дэмжсэн бодлого гэж төрөөс юм явж байсан уу?

Жавзмаа -

ер нь одоо социализмын үед эхэлж явсаан, явсан. Сүүлдээ бол эмэгтэйчүүдийг байр суурь эзлэх ёстой, удирдах ажилд оролцох ёстой гэдэг юм чинь бас ер нь 70,80-аад оноос явж байсан шүү. Тэгээд тэрний дагуу ч бас үйлдвэрийн дарга зарим мастерууд захирал инженерүүд чинь эмэгтэйчүүд нэлээн байсан. Тийм.

Саранцэцэг -

Ер нь танд төрөөс явуулж байсан гэр бүлийг дэмжиж байгаа болон эмэгтэйчүүдиг дэмжсэн бодлого таны амьдралд хэр их наалдацтай түлхээстэй болж байсан ?

Жавзмаа -

Байгаа л даа, тэнд болбол ер нь улсууд ер нь зөв зүйтэй, эмэгтэйчүүд бид нар дээр үед болбол дарга удирдах ажил хийх байтугай ер нь галын юунаас өөдөө гарахгүй нийгэмд амьдарч байсан, тэгээд одоо төр ингэж сайхан дэмжиж байна, эрдэм боловсролоо дээшлүүлэх нь зөв юм, одоо ер нь сайн ажиллаж сайхан амьдарч ажилд оролцох нь зүйтэй юм байна гэдгийг үнэхээр ухамсарлаж ойлгож эхэлсэн л дээ.

Саранцэцэг -

Ер нь ахуй үйлчилгэний салбарт гадны мэргэжилтэн юм байсан уу, тухайн үед монголчууд гадны оросын ч байдаг юм уу, хятадын ч байдаг юм уу хүмсүүдтэй хэр их найрсаг харьцаатай байсан бэ?

Жавзмаа -

За миний ажиллаж байхад бол ер нь оросуудтай ч ер нь их найрсаг шүү монголчууд ер нь их сайн байсан юм даа, орос ах нарын бараа ч гэх шиг, манай авдаг үйлдвэрийн бараа чинь оросын бараа их байсан шүү. Ер нь оросоос маш их бараа ирдэг. Бид нар чинь оросын бараагаар л юм оёдог. Аа хятадууд болол энэ үйлдвэрт бол хятадууд байсан шүү. Намайг артельд орж байхад ер нь нэг хятад эсгүүрчин байсийм. Нэг оёдолчин байсийм. Тэгээд л өнөө нэг хэдэн он билээ дээ, одоо нэг буудалцаад хятадуудыг нэг буцаалаа ш дээ, тэгэхэд л бүгд явсийм. Тэгэхэд чинь бүгд явсийм. Тэгэхэд манайд хятад эсгүүрчин оёдолчин байсийм. Тэгээд намайг ажилд орж байхад тэгээд одоо яг намайг ажилд орж байхад байсийм. Тэгэд л удаач үгүй төр нь болохоо байсан юм уу, яваад өгсийм.

Саранцэцэг -

суурин байсан хятад иргэд монголчуудтайгаа найрсаг байсан уу ?

Жавзмаа -

Тэгээд гайгүй нь гайгүй л байсан байх. Гэхдээ ерөнхийдөө хөндий дөө. Хөндийдүү тийм их найрсаг байгаагүй. Эмнэлэгт болбол харин ганц нэг эх баригч ганц нэг орос эмч аймаг дээр ажилладаг л байсан. Түүнээс өөр нэг их оросуудаас нэг их байгаагүй дээ. одоо манай энэ 2 ихэр хүүхэд 64 онд төрсиймаа. Тэгэхэд орос эх баригч эх барьж авч байсийм. Тэгэхэд ганц нэг оросууд дажилладаг л байсийм.

Саранцэцэг -

Танд болбол өөр чинь яг найз нөхөд гэж байгаагүй юу?

Жавзмаа -

Байхгүй ээ.

Саранцэцэг -

Гадаад орон луу явахын тулд бол харин явсан л юм байна, тиймээ. Тэр үед тийм боломж ховор шүү дээ ?

Жавзмаа -

ховор. Социализмын үед бол тэгээд хөдөлмөрийнхөө үр шимээр тэгж явсийм. Тэгээд сүүлд нь энэ 97,98 оноос 91 оноос хойш юм даа, хүүхэд Хятадад сурч байхад Бээжин, Шиньянь гээд явсан л даа, сүүлд нь Америкт хүүхэд амьдарч байгаа болохоор тэнд одоо 3,4 удаа явсаан.

Саранцэцэг -

Танай энэ ахуй үйлчилгээний түүхий эдүүд Оросоосирдэг, Хятадаас бас ирж байсан уу?

Жавзмаа -

Хятадаас ч орж ирнэ, Оросоос ч орж ирнэ. Ерөөсөө газар бүхнээс л ирнэ. Тэгээд Польш Германы бараа ч их ирдэг байсан ш дээ. Польш даавуу гээд л Герман даавуу гээд л, би чинь одоо үйлдвэрийн эсгүүрчин байхад бүх л төрөл улс орнуудын өараагаар юм эсгэдэг өнөөхийгөө дандаа хаяг ярлик нь ирдэг учраас мэдэж байгаам. Тийм байсан шүү. Ер нь оросынх л их байсан дөө. Оросын бараа гэдэг юм цоохор даавуу, сатин, жигүүнээс эхлүүлээд л дандаа оросын бараа.

Саранцэцэг -

ер нь одоо гадаад эд барааг энэ аймгийн төвийн дэлгүүрээс олж авна гэж байх уу?

Жавзмаа -

Байсан ёстой зөндөө. Энэ чинь дандаа худалдааны шугамаар орос бараа л их ирнэ. Хятад бараа сүүлийн үед л хятадаас хятад даалимба гээд баахан ирнэ.

Саранцэцэг -

анхны үед сургуульд өмсч байсан дээлний ногоон, цэнхэр даалимба чинь орос уу ?

Жавзмаа -

Дандаа оросын л даавуу.

Саранцэцэг -

Тухайн үед даалимба л ирдэг байж дээ ?

Жавзмаа -

Тийм, далимба, жигүүн цоохор даавуу л орж ирдэг, сүүлд нь чанартай өндөр үнэтэй даавуунууд орж ирдэг, драп пальтоны драп тэгээд сүүлд нь болохдээр зэрэг энэ өөрийн орны үйлдвэрийн савхинууд орж ирдэг, шеврет, шеврон боловсруулаад л, гутал хийнэ, савхин дээл хийнэ, тэр бүх зүйлүүд чинь сүүлд нь ингэж орж ирдэг байсан.

Саранцэцэг -

Заа таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. ?

Жавзмаа -

Зүгээр

Саранцэцэг -

Та эрүүл энх байгаарай, урт удаан наслаарай, ихийг хийж бүтээгээрэй,санасандаа хүрээрэй.

Жавзмаа -

Заа ерөөлөөр болог.

Саранцэцэг -

Заа баярлалаа, ингээд өндөрлье

Жавзмаа -

Заа баярлалалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.