Namsrai


Basic information
Interviewee ID: 990542
Name: Namsrai
Parent's name: Nanzad
Ovog: Jaliar
Sex: m
Year of Birth: 1920
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired / worker
Belief: Buddhist
Born in: Bayan, Aryn hudgiin hotgot sum, Govi-Altai aimag
Lives in: Yosonbulag sum (or part of UB), Govi-Altai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
repressions
military
collectivization
herding / livestock


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа сайн байна уу, та. Сайхан намаржиж байна уу?

Намсрай -

Сайхаан. Сайхан намаржиж байна уу?

Саранцэцэг -

Заа, би танд аман түүхийн төслийн талаар танилцуулсан, тэгэхээр одоо ярилцлагаа эхэлье. Та эхлээд өөрийгөө танилцуулах уу. Та хэдэн онд төрсөн юм, хэн гэдэг вэ, бага ахуй үе чинь яаж өнгөрөв, аав ээж чинь ямар улсууд байв, өөрийнхөө тухай ярь даа ?

Намсрай -

Заа. Би 1920 онд төрсөн. Манай аав Нанзад гэж хүн байсан. Ээж Аюуш гэж хүн байсан.Тэгээд манай аав 12 хүүхэд гаргасны би 5 дахь нь байна. Дээрээсээ 5 дахь нь. За тэгээд манай аав амьд байхдаа тайж нэртэй хүн. Тэгээд тэр тайжийн угсгаа байсан юм уу, юу нь байсан юм, сумын захиргаанаас байсхийгээд л манайхыг чинь мөнгө өг гээд л, жаал мөнгө албан журмаар гаргадаг байлаа. Тэр мөнгийг төлөхийн тулд байдаг малаа зараад эхний хэсгийг нь төллөө. Эцэст нь төлөх юмгүй болоод бүр гэр орноо зарлаа. Тэгээд л овоохойтой үлдээд л тэгээд сумын захиргаа тэр төлбөрөөсөө хассан юм даа. Тэгж хэлмэгдэж явлаа би. Тэгээд аавын барьсан гэр байхгүй. Мал ахуй байхгүй. Бүгдийг нь зарж, аавын тэр төлбөрийг төлөө байгаад л тэр чухам ямар учиртай төлбөр авч байсан юм мэдэхгүй. Сумын зархиргаанаас л тэд хоногийн дотор төчннөөн мөнгө өг л гэдэг. Төчнөөн төгрөг тушаа гээд л. Тэр үед төлөг 3 цаастай байлаа, эм хонь 5 цаастай байлаа. Морь 60 цаастай байлаа. Ингэн тэмээ 60 байлаа. Атан тэмээ 70 байлаа. Тэгээд л бүх малаа цувуулж зараа байгаад л, хэдэн удаа зарсныг ч мэдэхгүй. Би бага байсан. Малын үнийг яагаад тийм тодорхой мэдэж байгаа юм гэвэл малаа өөрө зарсийм. Тийм учраас одоо сайн мэдэж байгаам. Тэгээд хамгийн сүүлд 300 ширхэг сугавч өвс хадаж өг гэдэг юм байна, овоохойтой олсноос хойш. Тэгээд л тэр дарамтнаас салсан юм даа, манайх. Тэгээд л би цэрэгт яваад л цэргийн алба хааж яваад л дайн байлдаанд орж яваад л, Халх голын дайнд. Тэгээд л одоо над улсаас насны тэтгэвэр л өгч байгаа болохоос биш тэгж хэлмэгдэж явсан юм 1-рт, 2-рт одоо энэ хүнд одоо дайнд орж байхад нь орсны төлөө юм өглөг юм байдагггүй. Тиймэрхүү л амьдралтай явж байна.

Саранцэцэг -

Аан, та цэргийн албанд явахдаа хэдэн настай байсан?

Намсрай -

Би 18-тай нэг яваад, аавын бие муу учраас чөлөөгөөр буцсан. Тэгээд 20-той явсийм даа.

Саранцэцэг -

Хэдэн жил алба хаасан?

Намсрай -

5 жил алба хаасан нийт.

Саранцэцэг -

Хаана алба хаасан?

Намсрай -

Халх голын байлдаанд л хөөгдөөд л явсан, тэгээд тэнд л голцуу тэгээд энэ зүүнтээгүүр л одоо оч гэсэн газар нь очоод л цэргийн хүн чинь цэргийн тушаал юм болохдээр оч гэсэн газар нь очоод л, яваад л.

Саранцэцэг -

Танай нутаг голоос олон хүн цэрэгт татагдаж очсон уу?

Намсрай -

За тэгээд л ер нь их олон яваагүй шүү, ер нь.

Саранцэцэг -

Таны бага хүүхэд ахуйд танайх олон малтай байсан уу?

Намсрай -

Үгүй ээ яахав дээ, нэг 20-иод үхэртэй нэг 500-аад хоньтой, ямаа базаахгүй ээ, нэг 30-аад адуутай тийм л айл байсан.

Саранцэцэг -

Ээж чинь ямар хүн байсан?

Намсрай -

Ээж Аюуш гэдэг нэртэй нэг тийм ард л байсан.

Саранцэцэг -

Аав чинь юу хийдэг хүн байсан?

Намсрай -

Аав харин нэг тайж нэртэй байсан юм. Тэгээд тэр одоо тайжийн талаар нэг гавьяа шагнал ч байхгүй ял зэм ч байхгүй. Тийм л явсийм.

Саранцэцэг -

Зүгээр малаа маллаад л амьдарч байсан улс уу?

Намсрай -

Зүгээр малаа маллаад л амьдарч байсан.

Саранцэцэг -

Заа, та ер нь сургуульд сураагүй юм уу?

Намсрай -

Сураагүй.

Саранцэцэг -

Тэнхим гэж байхад тэнхимээр ч яваагүй юу?

Намсрай -

Тэнхимээр ч яваагүй. Тэнхим гэдэг чинь овоо хойхно байлаа. Манай нэг охин дүү байсан. Тэр харин нэг тэнхимд зарагдаж очсон би нас хэтэрсэн байсан даа. Миний нас хэтэрчихсэн, манай дүүгийн нэр л ирж байсан юмдаг.

Саранцэцэг -

Та тэгээд бичиг үсэг сурсан уу?

Намсрай -

Сурсан. Сурсан.

Саранцэцэг -

Яаж сурсан. ?

Намсрай -

За тэгээд л ёстой бүлгэм гээд нэг юм байгуулж байсан,

Саранцэцэг -

Сүүлд өнөө бичиг үсэг хоцорсон улсыг давтан сургаж байхад уу?

Намсрай -

Аан тийм, тэр үеэр бүлгэмд нь ч суугаагүй, тэгээд юуны мачийлтаар л сурчихсан юм. Сургууль соёл гэж юм байхгүй.

Саранцэцэг -

Таны бага хүүхэд ахуй үед нутгийн ардуудын амьдрал ер нь хэр байсан бэ? Монгол оронд ямар түүхэн жилүүд ямар онцлогтой жилүүд болж байсан бэ? Та чинь 20 онд төрсөн. Заа ухаан орсон үе гээд бодоход 30-аад оны үед?

Намсрай -

Үгүй ээ яахав дээ. заа яахав дээ, дарлал мөлжлөг гэж байдаггүй байлаа. Сумын захиргааны харин буруу зөв шийдвэрүүд байсан байх яагаад тэгж хэлж байна гэвэл манайд зүгээр учиршгүй л мөнгө хувааж гаргаад байдаг байсан юм. Энийг би хувьдаа буруу гэж боддийм. Тэргээр л манайх их хэлмэгдсэн.

Саранцэцэг -

Та бол нарийн учрыг мэдэхгүй ямар учиртай мөнгө төлдөг байгааг ч мэдэхгүй л юм байна ш дээ. Хүүхэд байсан болоод?

Намсрай -

Тийм, тийм. Хүүхэд байсан болоод төлөхийгөө л мэддэг байлаа. Түүнээс ямар учраас мөнгө авч байсан юм, тэр ер нь хөрөнгө чинээ харж байсан юм уу, тэр тайж майж нэрээр авч байсан юм уу, тэр хоёрын нэг л байсан байх.

Саранцэцэг -

Таны бага хүүхэд ахуй үе бусад хүүхдээс онцлогтой гэхээр юм байсан уу?

Намсрай -

Заа ер нь онцлогтой гэхээр бусад хүүхдүүдтэй харьцуулбал юуу байхав дээ. адил хэмжээний л юмнууд байна.

Саранцэцэг -

Тэр үед хүзүүхдүүд эцэг эхдээ тусалж, мал ахуйд гүйгээд л?

Намсрай -

Заа тэр чинь эцэг эхдээ туслаад л мал ахуйгаа хөөцөлдөөд л

Саранцэцэг -

Гэр бүлд хүүхдүүдийн эцэг эхтэйгээ харьцаж байгаа байдал одоогийн хүүхдүүдтэй харьцуулахад ямар байна?

Намсрай -

Өө анги. Одооны хүүхдүүд чинь ер нь эцэг эхийн захиа занааг ер нь төдийлөн авахгүй шинжтэй харагдах юм. Миний багад болбол нүдний харцаар л ажиллаж байлаа ш дээ. Хүн юу гэж хэлнэ, ээж лүү харна, аав луу харна, тэгээд л дагнан, хэдэн эвгүй л харвал айгаад л тэгдэг л байлаа.

Саранцэцэг -

Айгаад л. Тэр үед одоо хүмүүс хүүхдээ сургуульд өгөх дургүй л байдаг байсан юм байх даа?

Намсрай -

Үгүй ээ сургууль гэж юм байхгүй.

Саранцэцэг -

Тэнхим ?

Намсрай -

Тэнхим л гэж нэг хэдэн навсайгаад, хэдэн хүүхэд авч л байсан.

Саранцэцэг -

Тэгээд тэр нь таниас бүүр сүүлд тээ?

Намсрай -

Нэг л удаа тийм тэнхим байгуулж байна гэж хүний нэр заагаад л тийм л юм байгуулж байсан юм. Өшөө сургууль соёл гэж юм байхгүй.

Саранцэцэг -

Бичиг үсэгтэй хүн ховор байсан уу?

Намсрай -

Ховор байсан. Манай ах цэрэгт явчихаад л тэгээд л захиа бичнэ гэртээ. Тэгээд манай тэнд Лхаанаажав гэж нэг хөгшин байсан. Тэрэн дээр л авч очиж тэр захианы учир утгыг л гуйж дуудуулдаг. Тийм л байлаа.

Саранцэцэг -

Тэгэхэд хуучин бичгээр л бичих үү ?

Намсрай -

Хуучин бичгээр л. Хуучин өнөө босоо бичиг.

Саранцэцэг -

Одоо танай аав тайж хүн байсан гээд байгаа, бичиг үсэг мэддэг байсан уу?

Намсрай -

Мэддэггүй.Ёстой нэг энгийн хар хүн л байсан. Тэр өөрөө тайж нарыг нь мэдсэн юм уу үгүй юу. Мандал тайж л гэдэг л байсан.

Саранцэцэг -

Сүүлд суманд хүүхэд хүүхдээ өгөөд дотуур байранд суулгадаг, та тэр үеийг мэдэх үү?

Намсрай -

Дотуур байранд суулганаа, хүүхдийг үү? Манай тэнд тийм юм байдаггүй байсан.

Саранцэцэг -

Ерөөсөө тийм юм байгаагүй юу?

Намсрай -

Дотуур байр майр энээ тэрээ юм байхгүй.

Саранцэцэг -

За та болбол 17 хүртлээ л мал дээр байсан байна ш дээ?

Намсрай -

18 хүртлээ. Тэгж байгаад л цэрэгт явсан.

Саранцэцэг -

Анх нутгаасаа гарч байгаа нь тэр үү?

Намсрай -

Тийм анх нутгаасаа гарч байгаа нь л тэр.

Саранцэцэг -

Хотоор дайрч очсон уу, шууд аймгийн төвөөс үү?

Намсрай -

Улаанбаатар хотоор уу? Үгүй ээ. Сүүлд л үзэж байлаа, хотыг. Аймгийн төв дээрээс л шууд татагдаад л. Аян жинд их явдаг байлаа би.

Саранцэцэг -

. Цэрэгт яваад ирсний дараа юу?

Намсрай -

Цэрэгт яваад, ай тийм.

Саранцэцэг -

Хаашаа жин тээдэг юм?

Намсрай -

Эхлээд юунд тээдэг байлаа. Алтанбулаг, энэ зүүн хил рүү. Алтан булаг руу явдаг байлаа, Улаанбаатар луу явдаг байлаа. Тэгээд сүүлдээ тэр бааз хасагдаад Хатгалд явдаг боллоо. Хөвсгөлийн Хатгалд. Тэрнийгээ больчихоод Цагаан-нуур явдаг байлаа хойшоо. Тэгээд Цагаан нуур нь больчихоод манай дамжлага бааз л ухаантай юм даа. Тэнд ноос, арьс, нэхийгээ аваачиж өгчихөөд л, тэгээд ирэхдээ будаа гурил ачаад, цай даалимба ачаад ингээд ирдэг байлаа

Саранцэцэг -

Олон хүн явах уу, жинд?

Намсрай -

Өө атан тэмээ гээч юманд наряд гэж тийм албан бичиг өгчихдөг юм. Танайх төчнөөн аттай, төчнөөн атны одоо эдэлгээг одоо хариуц, албыг хариуц гээд. Тэгээд тэрүүнд л явдаг болж байгаа ухаантай. Тэгээд амьтан чи миний тэмээг аваад яв, ээ дээ миний 2 тэмээг 3 тэмээг аваад яв гэх тэгээд л тэрнийг нь аваад л нийлүүлж аваад л, тэгээд л аянд хэсэг явсан. Тэгээд л нэг 30 цаасны хөлс өгнө. 30 гаран, нэг тэмээнд. 30 гаран цаас өгнө. Өнөө тэмээний чинь хөлсөнд 30 цаас өгнө. Өөрөө нэг жаахан жуухан будаа гурил олж ирнэ. Тиймэрхүү л амьдралтай явж залуу насыг барлаа.

Саранцэцэг -

Нэг яваад ирэхэд чинь одоо сар болно биз дээ?

Намсрай -

Хатгалд явахад 45 хоног явдаг юм, тийм. УБ, Алтанбулаг энэ тэр лүү явахад чинь 3 сараас доошгүй хугацаанд явна.

Саранцэцэг -

Бүр урагшаа хил гарна гэж байх уу?

Намсрай -

Байхгүй ээ. Хойшоогоо ч гэсэн байхгүй.

Саранцэцэг -

Тэгж явахад тэгээд хүнд үү?

Намсрай -

Үгүй ээ хэцүү байлгүй яахав. Цас их орно, ийшээ болбол тэгээд л цасан дээр унтаад л, харин яахав дээ, замын хүнс мал гайгүй үед хямдхан байлаа. Эм хонь 12 цаасаар авдаг байсан. Эм хониор хоолоо авч идээд л явдаг байсан.

Саранцэцэг -

Замд айх аюул нь гайгүй юу?

Намсрай -

Айх аюул гайгүй ээ. Хулгай, зэлгий таарнаа зүгээр. Гэхдээ тэрнийг өөрснөө л хариуцаад л тэмцэлдээд л өнгөрөөдөг тийм л байсан.

Саранцэцэг -

Заа. За. Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн явдал байна уу?

Намсрай -

Заа эхийгээ жаахан харамсалтай алдсан.

Саранцэцэг -

Эхийгээ, яасан юм?

Намсрай -

Үгүй ээ ямар ч эмчилгээ байхгүй. Тэгээд л гэв гэнэт л нас барчихсан. Одоогоор бол харвалт марвалт байсан юм уу, ээждээ нэг жаахан тэгдэг юм. Аав бас цэрэгт явахын урд жил нас барчихсан. Тэгээд л гуйж байгаад л харж байгаад л жилийн чөлөө авсан. Тэгээд л аав чинь нас барчихсан, чи эр цэргийнхээ албанд явах хэрэгтэй гээд л, тэгээд л явсан.

Саранцэцэг -

Эцэг эхээ алдсан нь танд бас нөлөөлсөн л дөө?

Намсрай -

1-д тийм хоёр юм байна. Сумын захиргаанаас тэр мөнгө төгрөг их гаргаж хамаг малыг минь хурааж авч байгаам даа. Юуны тухай ч бүү мэд, сумын захиргаа л нэг бичиг хийж аваад л зарлагаараа төчнөөн мянган цаас тушаа гэж байнаа гээд л, тэгээд л тэрнийг чинь өгөхгүй бол аавыг чинь бараг л ална гэж байх нь холгүй тийм заналттай бичиг ирж байсан юм. Тэгээд л тэрүүнд нь хэдэн малаа зараа байгаад л сүүлд нь гэрээ зараад л, овоохой барилаа гэхээр нь нэг өвс хадуулаад 300 ширхэг сугавч өвс хадаж ир гээд л аавтайгаа тэрнийг хадалцаад л, сугавч сугавчаар нь тавьж тушааж байлаа. Тиймэрхүү л амьдралтай явж байлаа даа.

Саранцэцэг -

Жин тээхээс өөр ажил хийж явсан уу, та?

Намсрай -

Өө тэр чинь сүүлийн үед .

Саранцэцэг -

Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэхээр зүйл бий юу, одоо санаж байхад?

Намсрай -

Миний амьдралд уу? Өшөө надад над тийм гашуун нясуун амьдрал тохиолдоогүй. Гайгүй байсан.

Саранцэцэг -

Заа таны төрөл хамаатан садан дундаас хэлмэгдэж байсан хүн байдаг уу?

Намсрай -

Нэг лам бий . Тэр хэлмэгдэж 10 жилээ гүйцээгээд тэгээд ирж байсан.

Саранцэцэг -

Таны ямар хамаатан билээ?

Намсрай -

Манай ээжийн хамаатан хүн. Пэрэнлэй гэдэг хүн. тэр баригдаад 10 жил болоод ирж байсан.

Саранцэцэг -

Хэргэм цолтой хүн үү?

Намсрай -

Гавж.

Саранцэцэг -

Аль хүрээнд шавилж байсан?

Намсрай -

Энэ дээд уулын.

Саранцэцэг -

Том хүрээ юу тэр?

Намсрай -

Овоо том хүрээ байсан, Цогчин дуган, жижиг дуган энэ тэртэй. Олон лам хуврагуудтай. Шавилан суусан тийм газар байсан юм.

Саранцэцэг -

Тэгээд одоо тэр хүний дурсамж яриа байдаг юм уу? Яаж барьж авч явсан юм, юу гэж хэлж барьж явсан юм? Тэгээд сүүлд ямар хэл сураг ирсэн юм. Хөөцөлдөж мэдсэн дуулсан юм байдаг юм уу? Ард үлдэгсэд нь юу мэдэж хоцорсон бэ, тэр үед барьж явсан улсууддаа төр тайлбар хийж байсан юм уу?

Намсрай -

Төр тэр үед барьж байсан хүнээ тэгээд тайлбарлаж байсан юм байхгүй. Энэ Налайжав гэж хүн байсийм. Юу нь байсан юм б дээ. Завханы нэг 2 хүн л барьдаг байсан. Сумын захиргаанаас л одоо танайхаас барих ямар хүн байна гэх жишээний тэгээд л асуугаад л очоод л барьдаг. Шууд барьж аваад л явчихдаг тийм.

Саранцэцэг -

Ар гэрийнхэн нь ч учрыг нь ойлгохгүй?

Намсрай -

Ар гэрийнхэн нь ч учрыг нь ойлгохгүй.

Саранцэцэг -

Тэр хүн лам хүн учраас ганц бие л байсан байх даа. ?

Намсрай -

Голцуу л ах дүү нь хажуудаа зарим нэг нь байсан, зарим нэг нь ганцаараа байсан. Авгай хүүхэд байдаггүй. Тийм л хүн байсан. Тэгээд манай тэр лүү чинь нэлээн хэдэн хүн баригдсан. Тийм.

Саранцэцэг -

Дандаа Арын хүрээний лам нар уу?

Намсрай -

Дандаа Арын хүрээний лам нар.

Саранцэцэг -

Тэгээд яадийм дээ, барьж явахаараа хөрөнгийг нь битүүмжлээд хурааж авдаг болтой юм л ярьдаг?

Намсрай -

Тийм, сүүлд нь хурааж авсан. Гэр оронгий нь мал хөрөнгийг нь хурааж аваад л зараад л, тэгээд л мөнгө болгож аваад л тэгээд л явчихдаг.

Саранцэцэг -

Тэгээд 10 жил ял эдлээд ирсэн гэж байгаа тэгэхээр тэр тухайгаа ярьдаг байсан бол уу?

Намсрай -

Лам уу? Тэр баригдсан уу, үгүй ээ тэгээд яриад байх ч юм байхгүй ирээгүй юм чинь.Нэг л лам буцаж ирсэн, тэр яагаад буцаж ирсэн гэвэл 10 жил нь дуусчихсан, тэгээд үхэр хараад байж байхад нь би цэрэгт яваад нэг уулзсан. Тэгээд л одоо харих гэж байгаа хугацаа дуусч байгаа гээд л, тэгж л нэг ярьж байсан. Түүнээс гутлынхаа тавганд хадсан шир мирийг идэж уусан тийм л юм ярьдаг байлаа. Тэргээр л өдрийг барж шөнийг өнгөрөөнө гэх шиг,

Саранцэцэг -

Ер нь тэр баригдаж явсан улсуудын шүүх хуралдаан болж байсан гэж сонсч байсан уу?

Намсрай -

Байхгүй байхгүй. Шүүх хуралдаан элдвийн ухуулан таниулах элдвийн юм байдаггүй байсан юм тэр үед . Зүгээр санаагаараа л барих хүнээ зүгээр л ..Заа, та хувцасла. Авч явнаа гээд л тэгэд л аваад явчихдаг. Тэгээд л аваачаад л голцуу Завхан Өвөрхангайн цаад руу юу билээ, өшөө нэг гангатай газар чинь юу билээ, тэр хоёрт аваачаад л, өөрснөөр нь нүх малтуулаад л тэгээд л буудаад л, буудаад л алчихдаг. Тийм л байсан ш дээ. Тэгээд харин манай тэндээс Пэрэнлэй гэдэг хүн л харин амьд гарч байсан юм, 10 жилээ гүйцээгээд. Түүнээс олон хүн баригдсан.

Саранцэцэг -

Ер нь таны хамаатан гэгдэж байгаа тэр хүний хэрэг цагаадсан уу?

Намсрай -

Тэгээд л хүрээд ирэхдээр цагаадаж байгаа нь тэр юм байлгүй дээ.

Саранцэцэг -

Сая чинь улс даяар л цагаатгал гээд л ..,?

Намсрай -

Тийм, сая нэг хэлмэгдсэн гээд л ах дүү нь мөнгө аваад байсан ш дээ. Тийм юм болоод тэгээд өнгөрсөн.

Саранцэцэг -

Тэгэхээр хэрэг цагаадлаа л гэсэн үг юм байна тээ?

Намсрай -

Аан тийм хэрэг цагаадлаа л гэж.

Саранцэцэг -

Социализмын үед шашин шүтэхийг хорьсон байсан ш дээ тиймээ. Гэхдээ л хүмүүс сүсэглээд л бурхан шүтээнээ авдрандаа ч болов нуугаад л авч үлдсэн байсан. Та тэр талаар тодорхой мэдэж байвал ярьж өгөхгүй юу ?

Намсрай -

Одоо социализмын үед социалист нийгэм гэдэг чинь одоогоор бодоход тийм нэг муу нийгэм биш л бодогдоод байгаам. Одооны нийгэм чинь харин мэдэхгүй. Социализмын нийгэм чинь одоотой харьцулахад харин зүгээр ч нийгэм юм уу гэж санагдахаар бодогддог ш дээ. Үнэнч шударга шулуун нууж хаах юм байхгүй, тийм л нийгэм байсан юмдаг.

Саранцэцэг -

Танайх бурхан тахилтай байсан уу, бага хүүхэд байхад гэрт чинь?

Намсрай -

Байсаан, байсан. Нэг үе тэрнийг чинь их буруушааж байлаа ш дээ, хад маданд аваачиж хийгээд л нуугаад л хаагаад л тэгдэг л байлаа. Бурхнаа хаданд голцуу аваачиж хийнэ. Хөгшин лам нар тэгээд сургачихсан. Тэгээд цагийн мууд хаданд л аваачиж хийсэн нь та нарт өлзийтэй болно шүү гэж. Тэг байсан болтой юм байдаг юм.

Саранцэцэг -

Танай ээжийн хамаатан лам гэж байгаа хүн танайхаар ирж уншлага юм хийдэг тийм юм байсан уу?

Намсрай -

Уншлага хийж хэрэг төвөгт ороод байсан юм байхгүй. Тийм. зүгээр уншлага битгий хэл, сан тавихад хүртэл хараа хяналттай байсан үе л дээ. Тэр чинь аюултай.

Саранцэцэг -

Тэр баривчилгаа явахаас өмнө танайхаар ирж очдог байсан уу?

Намсрай -

Очиж л байсан.Ирэлгүй яахав, хамаатан юм чинь.

Саранцэцэг -

Тэгээд хүмүүс чинь уул овоо тахьдаг ш дээ?

Намсрай -

Тэр үед үү, тийм юм байхгүй. Уг нь оювоогоо тахьдаг байсийм. Тэгээд хэцүүдсэн цагаас хойш л овоо тахих нь байтугай, маанийн үсэг ил хэлбэл баригдах, шоронд орох тийм л үе байсан юм.

Саранцэцэг -

Ер нь бол нууцаар л байх нь байна ш дээ, бүгд?

Намсрай -

Бүх юмнууд. Нууц гээд бурхан шүтээд байх юм байхгүй.

Саранцэцэг -

Аа гэхдээ хаа нэг зул мул өргөх мөргөх юм байна биз дээ?

Намсрай -

Хаа нэг за бараг үгүй шахуу болчихсон юм дөө. Бүр их хатуу байсан.

Саранцэцэг -

Хэрэв одоо тиймэрхүү хэрэгт холбогдох юм бол асуугдана биз?

Намсрай -

Нуугдах нь байтугай зүгээр шоронд аваачаад л хийчихнэ.

Саранцэцэг -

Барьж аваад л явна ?

Намсрай -

Барьж аваад л явна. Тэрнээс чинь айгаад л чухам амиа алдах нь холгүй л болдог байлаа.

Саранцэцэг -

Таны бодлоор энэ Монгол дахь шашин шүтлэг яаж өөрчлөгдөж ирсэн бэ? Таны мэдэж байгаа цагаас өгсүүлээд л, одоог хүртэл?

Намсрай -

Энэ одоо энэ ардчилал гэж юм гарч ирээд л шашин шүтлэгийг чинь чөлөөтэй болгочихов уу даа. Би тэгж л боддийм ш дээ.

Саранцэцэг -

Социализмын үед бол таг хорьж байсан харин ардчиллаас хойно бол ..,?

Намсрай -

Хойно эргэх шиг боллоо. Ардчиллаас авдаг юм тэр л байна. Тэр л байна гэж би боддийм.

Саранцэцэг -

Шашны төрд нөлөөлөх нөлөө гэвэл та юу боддог уу?

Намсрай -

Заа ер нь шашинг бол би одоо ер нь төрд нөлөөлөөд байсан юм байхгүй байхаа гэж боддийм. Гэхдээ шашны талын бослого энд тэнд гарч л байсан юм байна. Тэр бас муу талаар нөлөөлсөн байж магадгүй.

Саранцэцэг -

Тэрийг та юунаас та санаж хэлэв, сая?

Намсрай -

Тэр Шар хөтөлийн бослого гээд л нэг лам нар босч байсан. Завхан аймгийн Шар хөтөл. Аа өшөө энд тэнд шашны талын бослого хөдөлж байсан байх шүү, ер нь.

Саранцэцэг -

Лам нар бол жижиг жижиг бослого хөдөлгөөн гаргаж байсан юм шиг байгаам?

Намсрай -

Жаахан жаахан юм гаргадаг л байсан юм шиг байналээ. Тэрнийг үгүйсгэх газаргүй байхаа.

Саранцэцэг -

Гэхдээ тэр баривчилгаанд гэм зэмгүй хүн ч хомроглосон юм шиг байгаам?

Намсрай -

Их бий.

Саранцэцэг -

Лам биш, төрийн хар хүн хүртэл ?

Намсрай -

Тайж нэртэй юм бол баригдаж л байсан байх.

Саранцэцэг -

Танайхаас мөнгө төгрөг нэхэж байсан бол одоо нэг төрлийн хэлмэгдэж байгаа хэрэг байна?

Намсрай -

Хэлмэгдэж байсан, яагаад тэгснийг хэлэхийн аргагүй. Өөрөө мэдэхгүй байгаа юм чинь.

Саранцэцэг -

Ер нь тэгээд аав ээж чинь мөнгө нэхээд ирэхдээр юу гэж хэлдэг байсан?

Намсрай -

Үгүй ээ ер нь одоо яаж төлдөг билээ, юугаа зарах уу, хаанаас мөнгө хайх уу, ийм л одоо аюулд ордог байсан.

Саранцэцэг -

Хэдэн төгрөг нэхдгийг та баримжаагаар нэхдэг үү?

Намсрай -

Заа ер нь 10 дотор л мянга байсандаг.

Саранцэцэг -

Их мөнгө байна тээ?

Намсрай -

Их мөнгө. Тэр үед чинь төлөг 3 цаас байлаа. Эм хонь 5 цаас байлаа. Морь тэмээ 60 цаас байлаа. Ат нь нэг 70 цаастай байлаа. Манайх харин үхрээ зараагүй бусад малаа зараад дууссан. Сүүлдээ гэрээ зарвал яах бол гээд гэрээ зараад л, тэгээд л нэг тэр мөнгө төгрөг гарахаа байсан.

Саранцэцэг -

Одоо эднийхээс авах юмгүй боллоо гээд?

Намсрай -

Авах юмгүй боллоо гээд.

Саранцэцэг -

10.000 гэдэг чинь их л мөнгө л дөө. ?

Намсрай -

Их мөнгө тэр үедээ хүчрэгдэхийн аргагүй мөнгө. Одоогор бодох юм бол 10 саятай л тэнцэх шахуу юм байлгүй дээ.

Саранцэцэг -

Заа би одоо танаас нэгдэлжих хөдөлгөөний тухай асууя. Монголд нэгдэлжих хөдөлгөөнийг яаж явуулж байсан бэ? Нэгдлийн гишүүнээр ямар журмаар элсүүлж байсан бэ?

Намсрай -

Заа нэгдэлжих хөдөлгөөн үнэндээ сайн дураар байгулагдсан байх гэж би боддийм.

Саранцэцэг -

Хэдэн оны үе билээ тэр чинь?

Намсрай -

58 он тийм, 56,57,58 оны л үе. Манайх тэгээд л амьтан чинь бас нэгдэлд ороогүй, айл өрхүүд чинь бас нэг жаахан алба ахуй нь эвгүй хандах шиг тэгээд царай гаргаад ингээд байлаа ш дээ.

Саранцэцэг -

Аан, гадуурхах маягтай?

Намсрай -

Тэгээд л нэгдэл рүү нэгдэлдээ элсье гээд л, малд оногдох татвар матвар ч жаахан ангидуу. Тэгээд нэг тийм байсан. Тэгээд л нэгдэлд элсье гээд л тэгээд л нэгдэлдээ орж байлаа.

Саранцэцэг -

Тэгэхэд танайх хичнээн мал нийгэмчлэв?

Намсрай -

Би чинь нэгдэлд ороход чинь 58 онд орлоо. Заа байз, 10-аад үхэр өгч байсан, аа 5,6 тэмээ өгч байсан, тийм л малаар нэгдэлд элсч байсан даа.

Саранцэцэг -

Тэр үед чинь та тусдаа гарчихсан байсан үе үү?

Намсрай -

Тусдаа гарчихсаан, өрх тусгаарлачихсан, 58 онд чинь тэгэхэд чинь хэдэн хүүхэдтэй байсан юм бол доо. Гэр толгойлоод гарчихсан, тийм. Тэгсэн хойно нэгдэлд орсийм.

Саранцэцэг -

30-аад насны л байж дээ?

Намсрай -

Аа тийм.

Саранцэцэг -

Тэр үед ямар нэгдэл гэж байсан?

Намсрай -

Сүүлдээ “Коммунизмын төлөө” нэгдэл болсийм. Тэр үед чинь ямар нэгдэл гэж байлаа даа, эхлээд нэг жаахан нэгдэл байгуулагдсан юм. Тэгээд л сүүлдээ Лодой дарга “Говийн хөгжил” гэдэг нэртэй тийм. Тэгээд Лодой дарга нийлүүлээд л, 2 сумыг чинь нийлүүлээд л, Түмэн сум, Халиун сум, Баян сум энэ тэрийг л нийлүүлээд л нэгдэл болгоод л, тэгээд л ажиллаж байлаа л даа.

Саранцэцэг -

Анх нэгдэл байгуулагдаж байхад нэгдлийг хүмүүс яаж хүлээж авсан бэ? Зарим олон малтай улсууд дургүй байсан гэж сонссон?

Намсрай -

Үгүй ээ, ер нь дуртайдуу оролцсон шүү. Тийм дуртай, нэгдэлд орохоос арга алга гээд л ордог байлаа.

Саранцэцэг -

Зарим улсын ярих нь олон малтай айл бас малаа хүчрэхгүй дуртай байсан ч гэдэг?

Намсрай -

Үгүй ээ, ер нь л ордог нь дээр юм шиг байна гээд л. Жаахан хавчуурга байсан юм байлгүй дээ. Тэгээд л ордог нь дээр юм байна гээд л орцгоодог байсан.

Саранцэцэг -

Огт малгүй айл нэгдэлд яаж элсдэг байсан бэ. Мал нийгэмчилье гэхээр малгүй ?

Намсрай -

10 төгрөг өгөөд л элсдэг байсан. Зарим нь ч 10 төгрөг байтугай 5 төгрөг ч өгөлгүй орцгоосон. Тэгээд нэгдэлд холбогдсон?

Саранцэцэг -

Тэр нөгөө өөрийнхөө сайн малыг зүсэлчихсэн малаа өгөх дургүй байсан, малаа зарим улсууд нуудаг ч байсан гээд л ярьдаг юм байлээ, кинон дээр гардаг тийм зүйл үнэхээр болж байв уу?

Намсрай -

Заа даа, тэр чинь болдог газраа болж байсан юм байлгүй дээ. Манай энд бол мал ахуйгаа нууж хааж байж, тэгж байсан юм байхгүй.

Саранцэцэг -

Одоо нөгөө анх нэгдэл гэж байхад айл хунараар яваад л ухуулагч гээд л сум багаас ирж, ..за одоо нэгдэл гэж ийм тийм, нэгдэл гэж болох ийм ашигтай гэж ухуулдаг ярьдаг байсан уу?

Намсрай -

Тэгдэг юм.

Саранцэцэг -

Үнэхээр тэгж байсан уу?

Намсрай -

Үнэхээр тэгж байсан. Нэгдэл тийм юм байна, одоо зүгээр нэгдэл рүү л оръё гээд шуурч орж байсан. Харин мал ахуйгаа нууж бариад тэгж байсан юм бол байхгүй байхаа.

Саранцэцэг -

Танайхан мал нийгэмчлээд л орж байжээ, эргээд нэгдлийн ямар малыг суурилж авч хариулж байсан бэ, бог уу, бод уу?

Намсрай -

Одоо ер нь би ч хэд дахин мал авч үзлээ, эхлээд нэг үхэр авч үзээд үгүй ээ хонь авч үзээд, нэлээн хонь авлаа, гэтэл сумын захиргаа ..Та хонио тушаа, таныг заводын эрхлэгчээр тавина гээд бичиг ирээд, тэгээд яахав дээ, тэр үед чинь сум захиргаанаас ямар л шийд ирнэ хуульчлан биелүүлдэг байлаа ш дээ. Тэгээд л миний хонийг өгсөн, тэгээд манайхыг чинь тэгээд л аваачаад л заводон дээр буулгаад л, сүү хүлээж аваад л тос хийгээд л, сүү ачуулдаг тийм юм хийж хэсэг байсан. Масло хийгээд л.

Саранцэцэг -

Хонь авахад чинь одоо нэг айл хичнээнийг авах уу, суурилж?

Намсрай -

Барахгүй их.

Саранцэцэг -

500?

Намсрай -

500 багад нь.

Саранцэцэг -

Багад нь аа?

Намсрай -

Тийм аягүй олон хонь авна.

Саранцэцэг -

Ам бүл цөөтэй бол?

Намсрай -

Өнөө мал ихтэй болохоор чинь малаа багтаах гэж зовдог байлаа ш дээ.

Саранцэцэг -

Эр эм нийлсэн хонь уу. Дан эм үү?

Намсрай -

Заа, голцуу л янз бүр

Саранцэцэг -

Хургатайгаа?

Намсрай -

1 насны мал гээд нэг болгоод нэг хэсэг суурилчихна. Эм хонины суурь гээд бас суурилчихна. Эр малын суурь гэж суурилчихна Тэгээд суурь суурь гээд ингээд төрөлжүүлээд суурилдаг.

Саранцэцэг -

Хонь суурилаад авахад эргээд тушаах юм нь их үү, ноос мах, сүү?

Намсрай -

Тэгээд ноогдол оногдуулаад мал дээр гаргачихдаг, тэгээд тэрнийгээ өгөхөд болоцоотой хүрдэг л байсан.

Саранцэцэг -

Ер нь зудтай жилд онд ороход хэцүү байхаа?

Намсрай -

Аа хэцүү.

Саранцэцэг -

Хэрвээ төл дутаах үед яах уу?

Намсрай -

Төлнө. Төлөөд л хаяна

Саранцэцэг -

Нэгдлийн гишүүдийн тэр хөдөлмөр өдрийн хөлс жилийн эцэст ажлаа дүгнүүлээд олгодог цалин, урамшил гэж юу байсан?

Намсрай -

За ер нь муу даа.

Саранцэцэг -

Сардаа нэг хөдөлмөр өдрийн хөлсөнд 70 цаас авах уу?

Намсрай -

Нэг өдөр үү?

Саранцэцэг -

Сардаа?

Намсрай -

За ер нь үгүй байхаа. Тэр чинь хувиар , тэчнээн төгрөгний ажил хийж тэчнээн төгрөг өгнөө гээд л. Хэцүү байсан цаг шүү. Их хэцүү.

Саранцэцэг -

Гэхдээ л одоо нэгдлийг амьдралд нааштай нөлөөтэй байсан гэдэг, тэгсэн үү?

Намсрай -

Ээ дээ нааштай нөлөө гэж, над л ийм нааштай юм болсон шүү гэж бодогдох юмгүй.

Саранцэцэг -

Та сүүн завод дээр тасгийн эрхлэгч болсон уу?

Намсрай -

Тийм, сүүн тасаг.

Саранцэцэг -

Тэрийг чинь сүүн тасаг гэдэг юм уу, завод гэдэг юм уу?

Намсрай -

Тосон завод. Заримгазар сүүн тасаг л гэдийм, зарим газар тосон тасаг л гэдийм.

Саранцэцэг -

Тэнд юу хийх үү, баахан саальчид буух уу?

Намсрай -

Баахан саальчид бууна үхэр өгөөд л, зуны цагтаа л.

Саранцэцэг -

Тэгээд хичнээн саальчин хариуцаж яаж ажиллаж байв, ямар амжилт гаргав, сүү дутаав уу?

Намсрай -

Үгүй яахав дээ, сүү дутаагаагүй, тос ч дутаагаагүй. Үнэндээ сайн ажилласан. Жаал авгай хүүхнүүд бжигнаад л сүүн тасгийн.

Саранцэцэг -

Харцуул нь яах уу?

Намсрай -

Харцуул нь адуу, үхэр, сувай малаа маллаад л. Малын тэжээл гэх жишээний юм хийгээд л явж байдаг байлаа.

Саранцэцэг -

Тэр ёстой сүүн тасаг дээр л бүлгэм, зунд хичээллэдэг байсан биш үү?

Намсрай -

Харин тэр бичиг үсэггүй улсуудыг болбол бүлгэм байгуулаад тэгж байсан.

Саранцэцэг -

Өөр юу болох уу, тэр сүүн тасаг дээр. Яриа, сонсгол?

Намсрай -

Яриа сонсгол байлгүй яахав. Төлөвлөгөө нормтой. Үхэрт төчнөөн литр сүү сааж өг гээд л норм тогтоогоод өгчихнө.

Саранцэцэг -

Тэгээд норм нь хүрдэг юм уу?

Намсрай -

Аа тэгээд хүрэхгүй бол тэрийгээ л өгнө л дөө. Зарим үед ч хүрмэр аядана, зарим үед ч байдаггүй юмаа

Саранцэцэг -

Таны одоо ажил хийгээд явж байх үед танд хэцүү шантармаар юм тохиолдож байв уу?

Намсрай -

Байгаагүй ээ.болж л байсан, болгож л байсан юм байлгүй дээ. Орон шоронд орчилгүй нэг юм болгож л байсан байна.

Саранцэцэг -

Социализмын үеийн хүмсүүдийн ажилд хандах хандлага нь ямар байсан одоогийн хүмсүүдийн ажилд хандаж байгаа байдал танд ямар харагдаж байх юм?

Намсрай -

Социализмын үед чинь хэцүү цагтаа хэцүү, хэцүүгүй үедээ болбол яахав дээ.

Саранцэцэг -

Хэцүү гэдгийг та юу гэж тодорхойлж байна?

Намсрай -

Албан ноогдол үүрэг гарахаас авахуулаад л, биеийн зүдэргээ юмыг бол юманд тоодоггүй байлаа ш дээ. Голцуу хөрөнгө мал толгойтой холбоотой юманд л зовдог байлаа.

Саранцэцэг -

Нэгдэл сүүлд хөл дээрээ тогтож туслах мал ахуйтай болж өшөө өргөжсөн гэж ярьдаг ш дээ?

Намсрай -

Нэгдэл үү? За тиймээ, тийм.

Саранцэцэг -

Танай нэгдэл томорч чадсан уу?

Намсрай -

Гайгүй ээ.

Саранцэцэг -

Нэгдэлд ороогүй тэр чигтээ үлдсэн айл байдаг уу, мал ахуйтай байж?

Намсрай -

Ганц нэг байсан байх шүү. Одоо ч мартчих юм даа, тэгээд. Түүнээс тэр үедээ бол ер нь байсан байх шүү. Орж чадаагүй. Орж чадаагүй ч гэж дээ. Тэгээд л нэгдэлд орж л гэдэс тэжээхээс аргагүй боллоо гээд л, мал ахуйг нь мал маллаад л өөрснөө сайн дураар орчихдог айл бол зөндөө.

Саранцэцэг -

Социализмын үед нэгдэл хажуудаа модон цех, туслах аж ахуй, буудай тариалах гээд л тийм сайн болсон нэгдэл байсан гээд л сонссон ?

Намсрай -

Аан, байлгүй яахав.

Саранцэцэг -

Нэгдлийн хамаг гол ажил нь мал өсч байвал тэгээд хөл дээрээ босох чадалтай болно биз дээ?

Намсрай -

Тиймээ.

Саранцэцэг -

Тухайн үед сүүн тасаг дээр олон айл гарах уу?

Намсрай -

Өө 10,20-иод айл.

Саранцэцэг -

Та тэгээд сүүн тасгийн эрхлэгч хийж байж байгаад дараа нь яасан юм?

Намсрай -

Дараа нь тэгээд л нэгдлдийн аж ахуйч, тоо бүртгэгч, иймэрхүү юм хийгээд л.

Саранцэцэг -

Тоо бүртгэгч чинь данстай л зууралдана даа?

Намсрай -

Тиймээ, данс

Саранцэцэг -

Нэгдэл бүхлээрээ юу?

Намсрай -

Үгүй ээ тэр баг бригадынхаа. Тийм. Тэрний хөдөлмөр өдрийг гаргана, хөлсийг нь олгоно. Бүртгэж, ийм тийм ажил хийсэн гээд л, тийм л.

Саранцэцэг -

Тэгэхээр тоо бодох болж байна, өмнө нь тоо сурсан байсан уу?

Намсрай -

Тийм.

Саранцэцэг -

Хаана сурсан. Сампин цохих уу?

Намсрай -

Тийм. Ер нь өөрөө л урсгалаар л сурсан.

Саранцэцэг -

Заа тэгээд тоо бүртгэгч хүн бол нэлээн бичиг үсэгтэй, тоо ямар ч гэсэн нэг 4 аргын тоотой хүн л тэрнийг чинь хийнэ ш дээ?

Намсрай -

Тиймээ, тэгэлгүй яахав. Тийм.

Саранцэцэг -

Дараа нь юу хийсэн, тоо бүртгэгч хийж байгаад?

Намсрай -

Заа тэгээд, хэсгийн ахлагч гэж хэсэг хэсэг байгуулаад, тэрний ахлагчаар нь томилоод, нэг хүн томилуулаад ажилладаг байсан, нэгдэл.

Саранцэцэг -

Нэг хэсэгт хэдэн айл хамрагддаг юм, 10 уу?

Намсрай -

Өө 10-аар тогтохгүй.

Саранцэцэг -

Нэг баг нь хэдэн айлтай юм?

Намсрай -

Баг л гэсэн үг л дээ, тийм.

Саранцэцэг -

Заа тэгээд хэсэг байгуулааад яасан юм, та?

Намсрай -

Хэсэг байгуулаад хэсгийн ахлагчаа томилуулаад ажиллуулаад л, хэсгийн ахлагчид тэр юуны тэр хэсгийнхээ л одоо бүх л юмыг хариуцдаг, одоо тийм л хүн байна.

Саранцэцэг -

Тэр айлуудын бүх л юмыг мэдэж байх юм уу, тээ ?

Намсрай -

Тэр багийн. Баг нь л хэсэг болчихсон юм.

Саранцэцэг -

Аан, за за. Та тэтгэвэрт гарахын өмнө хаана ажиллаж байв?

Намсрай -

Тэтгэвэрт гарахын өмнө чинь мэдэхгүй, энэ сум бригаддаа л ажиллаж байсан байх даа.

Саранцэцэг -

Ер нь та хувьдаа хичнээн мал ахуйтай вэ?

Намсрай -

Нээх малсаад байх юм байхгүй, цөөхөн мал байсан.

Саранцэцэг -

Социализмын үед гэр бүлийг дэмжсэн бодлого, эмэгтэйчүүдийг дэмжсэн бодлого гэж төрөөс явуулж байсан уу? Тухайн үед хуваарьт ажлаас гадна өөр ямар ажил зохиогддог байсан бэ, ажил амралтын, соёл хүмүүжлийн гээд л?

Намсрай -

Тэгээд л олон нийтийн ажил төлөвлөгөөт ажлыг хариуцна. Тийм тийм ажлууд л байна.

Саранцэцэг -

Лекц , сонсгол, өдөрлөг, дугуйлан тийм юманд хамрагдаж чадах уу?

Намсрай -

Чаднаа, чадна.

Саранцэцэг -

Тэр тайлангийн хурал нэгдлийн тайлангийн хурал, бригадын хурал цуглаан гэж хийдэг юм уу?

Намсрай -

Хийнээ.

Саранцэцэг -

Тэрэндээ тэгээд идэвхтэй юу?

Намсрай -

Идэвхтэй.

Саранцэцэг -

Нэгдлийн гишүүдийн урамшил гэж юу байх уу. “Сумын аварга малчин” гэж тодорхойлоход ер нь хичнээн амжилт, бүтээл гаргасан байх ёстой вэ?

Намсрай -

Үгүй ээ, тэр үед чинь аварга малчинд тодорхойлж байна гэж мэдэхгүй юм байна.

Саранцэцэг -

Ерөөсөө мэдэхгүй юу?

Намсрай -

Тэр аварга малчин, тэргүүний ажилтан л гэж мэдэхээс биш, сумын аварга малчин гэж тодорхойлоод байх юм байхгүй.

Саранцэцэг -

Одоо хот руу хуралд төлөөлөгч юмаар сонгогдож явдаг чинь урамшил юм байгаа биз дээ?

Намсрай -

Тийм, урамшил

Саранцэцэг -

тийм юм хэр байх уу?

Намсрай -

Үгүй ээ яахав дээ, би ч хүртэл 50 жилийн ойг урамшуулж л байсан байлгүй, улсын нэгдлийн зардлаар яваад ирж л байлаа. Амьтанд үзүүлдэг л байсан.

Саранцэцэг -

Хотод уу?

Намсрай -

Тийм хотод. Улсын баяр наадам үзүүлээд л.

Саранцэцэг -

Анх УБ хот орж үзээд ямар байсан бэ, тэрнээс өмнө хот орлуу?

Намсрай -

аа нээх ороод байсан юм байхгүй ээ. Өө сайхан л санагдаж байсан. Энэ улс орон хөгжиж байгаа юм байна гээд л бодогддог л байсан.

Саранцэцэг -

Хотод тэгээд яг баяр наадмын үеэр таарсан юм байна ш дээ тээ. Хаагуур хаагуур явав, “Өндөр дэлгүүр”-ээр нь орж үзэв үү?

Намсрай -

Нээх үзээгүй ээ, үзээгүй. Үзээд байсан юм байхгүй.

Саранцэцэг -

Автобусанд суув уу?

Намсрай -

Автобусанд суусаан, суусан. Ер нь хөдөлдөг нь л автобус л байсан байх даа.

Саранцэцэг -

Нэг хаалгатай автобус уу, “Түгжрээ цэнхэр” гэдэг?

Намсрай -

Тийм, /инээв/

Саранцэцэг -

Танд их гайхал төрүүлж байсан юм юу вэ одоо бодож байхад. Үгүй ээ мөн сайхнаа гээд л, гайхаад л шүүрс алдаад л, тэгж байсан юм байна уу, таны хувьд одоо радиог анх сонсч байсан ч юм уу, телевиз анх үзсэн, онгоц анх харсан, вагонд суусан ч байдаг юм уу, ер нь гайхал төрүүлж, гайхшруулж байсан юм байна уу?

Намсрай -

За ер нь байлгүй яахав дээ. Гайхаж л байсан байх. Янз бүрийн юм ярьж л байлаа.

Саранцэцэг -

Тэр үед хөдөө аж ахуйн салбарт орж ирж байсан шинэ техник технологи гэвэл юу байсан. Ер нь ихэнх нь гар ажиллагаатай явж байв уу?

Намсрай -

За ер нь л зарим нэг нь сүрхий техникжсэн юм байлаа. Зарим нэг нь үнэндээ гар ажиллагаатай юм ч байсан.

Саранцэцэг -

Заа одоо жишээ нь та тоо бүртгэгч хийж байх үед сампин цохьдог л байсан биз дээ ?

Намсрай -

Цохилгүй яахав.

Саранцэцэг -

Тооны машин байсан уу?

Намсрай -

Байхгүй л байсан. Сампингаар л бүх ажил бүтээдэг л байлаа.

Саранцэцэг -

Тухайн үед одоо ажил хөнгөвчилж байсан шинэ техник орж ирж байв уу?

Намсрай -

Байхгүй байхаа.

Саранцэцэг -

Тийм юм байхгүй юу. Анхны одоо тракторууд хэзээ орж ирсэн, сумдуудад?

Намсрай -

Одоо ер нь түрүүчийг нь санахгүй байна. Санахгүй байна.

Саранцэцэг -

За, за. Би одоо танаас СД-ны талаар асууя ?

Намсрай -

Заа

Саранцэцэг -

Анх одоо Монголд СД гэдэг юмыг яаж явуулж байсан бэ, СД улс оронд хэрэгтэй байгаад явуулсан уу. СД-ны талаар ярьж өгөхгүй юу?

Намсрай -

СД гэж явж байлаа. Тэр СД чинь үнэндээ үр ашгаа өгсөн юмдаг. Энэ СД яваагүй бол хог новшиндоо дарагдсан хачин юмнууд л байсан байх. Зүгээр дажгүй л юм болсондог, СД явснаар. Манайханд СД явуулаад л би нэгдлийн өмнөөс Өвөрхангайн Хужирт луу би нэг хэсэг үхэр авахаар явлаа,тэгэхэд чинь манай энд СД яваад байхад тэнд чинь таг л байсан юмдаг. Яагаад вэ гэвэл айлд очно, энэ орныхоо хөлд нэг нэг 10-тын бидонд айраг хийчихнэ, тэрнээсээ аягаараа ингэж амсч үзээд л буцааж хийгээд л, заваардаг л юмнууд байсан юмдаг. Тэгээд л би мөн амаараа дуугарч л байлаа. Манай тэнд чинь СД явж байгаа танай энд чинь яваагүй юм уу, яагаад яваагүй юм гээд л дуугарч л байлаа. Манайд тийм юм байхгүй ээ л гэж байлаа. Жаахан заваандуу л байсан, СД явуулаад үнэндээ үр ашгаа өгсөн байх шүү.

Саранцэцэг -

СД-ны комиссын улсууд айлд орж ирээд юу юу шалгадаг юм?

Намсрай -

Хөнжил гудас шалгана, аяга шаазангийн ариун цэвэр шалгана, айл бүрийг одоо аяга шаазангаа тавих тавиуртай болго энэ тэр гээд ухуулга явуулчихна. Тэгээд л аяга шаазан тавьдаг юман дээрээ угаагаад л эгнүүлж тавиад л, тэр уул нь битгий арч л гэсэн утгатай юм уу, тийм л юм таниулж хийлгэж л байсан.

Саранцэцэг -

Одоо ор дэрний цагаан хэрэгсэл гэхэд л 3 ээлж гэж, зочны нэг байх ёстой ?

Намсрай -

Тийм. Зочных тэгээд л гэр бүлийнх. Дотуур хувцас 3 ээлжтэй байх гээд л.

Саранцэцэг -

Аяганы алчуур?

Намсрай -

Аяганы алчуур ч одоо марль аваад л зүүчихдэг байлаа ш дээ.

Саранцэцэг -

Ер нь одоо шаардлага хангаагүй улст ямар арга хэмжээ авч байв, мөнгөн торгууь тавих юм уу, донгодох юм уу, “матар” шог сэтгүүл дээр гаргах юм уу?

Намсрай -

За шаардлага хангаагүй хүнийг үү. Үгүй ээ тухайн үед жаахан жаахан хөөрхөн арга хэмжээ байсан л байх. Нээх тийм онцгой юм над санагддаггүй ш дээ. Орон шоронд аваачаад хийчихдэггүй л юм.

Саранцэцэг -

Аан, олны дунд хурал, зөвлөгөө лекцэн дээр ярих уу?

Намсрай -

Яринаа. Шүүмжилнэ. Сонин хэвлэлээр ч шүүмжилнэ. Яриагаар ч шүүмжилнэ.

Саранцэцэг -

Яг одоо ямар ямар салбаруудад хамгийн их өөрчлөлт гарсан юм бэ СД-ны үеэр. Эрүүл мэнд үү, боловсрол уу, өөр?

Намсрай -

Аль аль нь л байлаа. Эрүүл мэндийн талаар ч байлаа, боловсролын талаар ч байлаа.

Саранцэцэг -

Боловсролын гэдэгт нь та юу хэлж байна. Айл болгоныг номын сантай болгох номын товчлол хий гэдэг хэвлэл ном захиал гэдэг, эсвэл бичиг үсэг хоцорсон улсыг сургалтанд хамруулсан байдаг гэх юм уу, ямар ажлыг хэлж байна?

Намсрай -

Аль аль нь л байлаа.

Саранцэцэг -

Бичиг үсэг хоцорсон улсыг сургалтанд хамруулж дахин бичигтэн болгосон гээд л ярьдаг, тийм байсан уу?

Намсрай -

Тиймээ, тийм. байдаг.

Саранцэцэг -

Гэхдээ бол хүмсүүдэд нөлөөлсөн л юм шиг байгаам тээ. Хүмүүсийн өдөр тутмын амьдралд?

Намсрай -

Нөлөөлсөн. Хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөөлсөн явдал байлгүй яахав.

Саранцэцэг -

Тухайн үед бол үнэхээр л шаардлага байгаад л явуулсан байна тээ?

Намсрай -

Аан, тийм шаардлага байгаад л явуулсан. Ариун цэврийн талаар, соёл боловсролын талаар. Аргагүй шаардлагатай болоод л явсан хэрэг л дээ.

Саранцэцэг -

Урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг юм хөдөөгүүр явдаг байсан юм уу. Тэр үе СД-нд хамрагдах уу. Эрүүл мэндийн үзлэг гэж.?

Намсрай -

Үгүй ээ, би тэрийг чинь ёстой мэдэхгүй. Явдаг газраа явж л байсан байлгүй дээ.

Саранцэцэг -

Заа, за. Ер нь СД–ныхон ирэхэд хүн бүр л хэр хэмжээгээр бэлддэг байсан үг үү, хөдөө гадаагүй?

Намсрай -

Тийм, хөдөө гадаагүй. Ариун цэвэр соёл боловсрол бүх л юм ордог байлаа ш дээ.

Саранцэцэг -

Хэрвээ одоо тэр шалгалтаар их сайн байсан айл ямар урамшил авах уу. “Соёлч айл” гэсэн гэрчилгээ өгдөг гэсэн, өөр?

Намсрай -

Аа нэг “Соёлч айл” гэж гэрчилгээ олгож байсан.

Саранцэцэг -

Өөр ямар нэг дурсгалын юм, шагнал юм байх уу?

Намсрай -

Тэгээд байх юм байхгүй. “Соёлч айл” гэсэн л гэрчилгээ л өгнө.

Саранцэцэг -

Заа. Таны одоо хүүхэд үед бага байхдаа кино, жүжиг, уран сайхны тоглолт үзэж байсан юм санадаг уу?

Намсрай -

”Улаан гэр” гээд л нэг юм явдаг байлаа.

Саранцэцэг -

Тэр нь юу юм болоо, улаан гэрээ?

Намсрай -

Тэр нь нэг майхан шаачихаад л, тэгээд л үүдэн дээр нь бехтроол гээд л дуулдаг хайрцаг байлаа ш дээ. Тэрнийг тавьчихаад л дуулуулаад л, тэгээд л амьтан ирж очоод л, тийм л байлаа.

Саранцэцэг -

Тэр чинь баяр ёслолын үеэр тэгэх үү, үе үе тэгэх үү?

Намсрай -

Үе үе. Хамаагүй.

Саранцэцэг -

Аан, та чинь 20-иод онд төрсөн хүн ш дээ. Тэр дуугүй дүртэй юм цагаан даавуу дэлгэж байгаад л гаргадаг, тэр хэзээ вэ?

Намсрай -

Тийм, сүүдэр ший гээд л. Тийм юм гардаг байсан юм.

Саранцэцэг -

Сүүдэр ший үзэж байсан уу, та?

Намсрай -

Үзэж байсаан, үзэж байсан.

Саранцэцэг -

Наана нь тэгээд амаар тайлбарладаг гэсэн?

Намсрай -

Зургаа хараад л яриад байдаг тийм байсан.

Саранцэцэг -

Тэр тэгээд юуны тухай тийм сүүдэр ший байдаг байсан?

Намсрай -

Үгүй ээ, одоо тэр цаг үеийнхээ тухай л юм байсан байлгүй дээ.

Саранцэцэг -

Өөр сонин содон сайхан хөдөөгүүр явдаг үзвэр, үйлчилгээ байх уу?

Намсрай -

Өшөө юм ер нь байхгүй шүү. Байхгүй.

Саранцэцэг -

Концерт, уран сайханчдын тоглолт?

Намсрай -

Сумаас дориун бэлдээд ирвэл хаа нэг гардаг л юм. Тэгээд тэр чинь зардал мөнгө, унаа унашнаас авахуулаад л, явдал чирэгдэлтэй л байсан байх л даа.

Саранцэцэг -

Одоо ингээд харж байхад бүр бага хүүхдээс эхлээд дунд насныхан тэгээд бүх нийтээр л бичиг үсэгтэй болгож байсан шиг байгаам. Тэгэхээр боловсролыг системийг төр яаж удирдаж байсан гэ ж боддог вэ? Одоог хүртэлх хугацаанд ингээд харж байхнаа?

Намсрай -

Үгүй ээ ер нь боловсролын системийг төрөөс нээх онцгой удирдаж байсан юм над санагддаггүй.

Саранцэцэг -

Тиймүү. Нэлээн одоо бичиг үсэг хоцрогдолтой байсан 20,30-аад оны үе сүүлд 50,60 он гэж байхад гайгүй бичиг үсэгтэй шинэ үсэг гадарладаг болчихсон байсан биш үү, хөдөөгүүр?

Намсрай -

Тийм. цөөхөн цөөхөн. Ер нь цөөхөн.

Саранцэцэг -

Таны санаж байгаагаар танай хавьд бичиг үсэгтэй нэг л хүн байжээ?

Намсрай -

Тиймээ, Лханаажав гэж хүн байсан.

Саранцэцэг -

Тэр хүн тэгэхээр хаанаас бичиг үсэг сурсан байж таарах уу?

Намсрай -

Үгүй ээ ер нь надаас олон ах хүн байсан юмдаг. Хуучин үсэг сурчихсан л байсан. Мэддэг байсан, тийм. Хаанаас сурсныг нь мэдэхгүй.

Саранцэцэг -

Заа, та одоо надад цэрэгт байсан тухайгаа хуучлахгүй юу? Цэргийн албанд татагдаад ямархуу сэтгэгдэлтэй очив, очоод дайн байлдаанд оролцож байх үеийнхээ талаар дурсаж ярихгүй юу?

Намсрай -

Үгүй ээ одоо цэргийн алба,

Саранцэцэг -

2 удаа татагдсан гээд байгаа?

Намсрай -

Тэр бол нутгаас татсан татлагууд л даа. Түүнээс цэрэгт тэндээ шууд очсон хэрэг биш, 2 удаа л миний нэр гарч ирэхгүй юу.

Саранцэцэг -

Нэр гарч татагдсан гэсэн үг үү, за тэгвэл тэр тухайгаа над хэлж өгөхгүй юу? Ямархуу байв, юу хийдэг байв. Яаж өнгөрүүлсэн тухайгаа?

Намсрай -

Цэргийн албанд татагдаж байхад үнэндээ хэцүү л байлаа. Харин нэг ёсны сайхан ч байлаа. Эх орноо хамгаалах үйл хэрэгт оролцож байгаа нь сайхан байлаа, хэцүү нь одоо тэгээд л чухамдаа ёстой аль хэцүүг тэгэх юм. Тэр үед их хэцүү байсан ш дээ.

Саранцэцэг -

Цаг төр хэцүү байсан уу?

Намсрай -

Цаг төр хэцүү байсан.

Саранцэцэг -

Яг одоо фронт дээр байсан уу, арын албан дээр нь байсан юм уу?

Намсрай -

Би аль алин дээр нь байсан.

Саранцэцэг -

Яг фронт дээр ямар байсан юм, арын албан дээр нь ямар байсан юм?

Намсрай -

Фронтод очих дээр очиход чинь ер нь жинхэнэ аллагын газар шүү дээ. Тэрэнд тушаал бол тушаал.

Саранцэцэг -

Аль ангид байсан юм, яг юу хийж байсан юм?

Намсрай -

Би шугамын ангид байлаа.

Саранцэцэг -

Тэр нь яадаг юм, холбооны анги гэсэн үг үү?

Намсрай -

Үгүй ээ, шугамын анги гэдэг нь шугам гэдэг нь одоо хаашаа юм, юу гэж хэлмээр юм, дарааллын чанарын шахуу л юм байлаа. Тэгж явж байгаад л япон бүх усыг хордуулаад хаячихсан, тэр хор хийгээд хаячихсан, тэгээд л Халх голд. Бид 2-г намайг нэг цэрэгтэй хуваарилаад л, нэг морин тэргэнд 2 поошиг ачиж өгөөд л ...За та 2 ундны цэвэр ус олж ир, ингэж хэлээд л явуулсан. Тэгээд л цэвэр ус хайгаад л олдохгүй, тэгээд л яахав дээ, хайгаад л явна. Тэгээд л ер нь одоо голцуу л тэр худгийг шинжилдэг нэг юм байдийм. Усыг нь хортой байна уу, хоргүй байна уу, гэж. Энэнээс авч болох нь уу, болшгүй нь уу гээд. Нэг юм өгдөг байсан юм, багаж. Тэгээд ер нь ус бүгд л хортой байсан. Худаг бүгдийг хордуулаад хаячихсан. Тийм л үе байлаа. Тэгээд л би нэг цэрэгтэй 2-лаа явж байсан, ус хайгаад олддоггүй. Цэвэр ус хайгаад олддоггүй. Хортой ус авчирч хамаг цэрэг хядаад хаячихвий дээ гээд л, тушаал өгчихсөн. Тэгээд л явж байсан, хээр өөрснөө цангаж морины шээсээр амаа зайлаад л, уухын ч арга байхгүй, амаа зайлаад л асгадаг. Тийм үе байлаа. Тэгээд л бид 2 луу чинь япон нэг бууддаг юм байна. Тэгсэн японы “онгироо хар” гээд нэр өгчихсөн, тэгээд л сум нь хажууд буусан, оноогүй. Тэгээд л эргүүлээд л буудаад л, хөөж байлаа. Акагаар. Тэгээд л тэр сум нь жаахан газар малтах шахуу л болчихож байгаам, бараг. Доошоо нээх лав орсон юм байхгүй. Тийм , тийм юм болж л байлаа.

Саранцэцэг -

Ер нь цэргүүдийн хоол хүнс, хангамж, агт морьд арын албаны юмнууд хэр хангамжтай байсан бэ?

Намсрай -

Өө тэгээд л яахав дээ. Арын албаны үед ар талыг одоо сайн хардаг байсан.

Саранцэцэг -

Оросоос их тусламж хандив ирдэг байсан уу, орос цэргүүд их байв уу?

Намсрай -

Өө байлгүй яахав. Орос цэргүүдтэй чинь л хамт байлаа, маниус чинь. Орос цэргүүд чинь бол сайхан шүү дээ. Би явъя, би оръё, би буудъя гэх жишээний л юмнууд байлаа. Ямар ч зоригтой сайхан улсууд байсан юм.

Саранцэцэг -

Тэгэхдээ тэр үед чинь тушаал бол тушаал юм чинь айж, ухарч болохгүй биз дээ?

Намсрай -

Өө тийм толгой хаа байхав.

Саранцэцэг -

Тэгэх юм бол өөрөө буудуулах уу?

Намсрай -

Буудуулна, эх орноосоо урвасан гээд л. Буудаад хаячихна.

Саранцэцэг -

Тэгээд та хилийн шугаман дээр фронтод хэдий хугацаанд хэдэн сар байсан арын албанд нь бас хэдэн сар байв?

Намсрай -

Өө ер нь овоо удаан хугацаагаар байсан.

Саранцэцэг -

Байнгын одоо дайралт хийж байсан тулааны үе байсан юм уу, хэсэг намжаад, хэсэг дайраад байдаг байсан юм уу?

Намсрай -

Хэсэг намжаад л хэсэг дайраад л тэгээд л байна ш дээ.

Саранцэцэг -

Үргэлж ингээд л ?

Намсрай -

Үргэлж ингээд аюултай буудалцаан болоогүй. Тийм.

Саранцэцэг -

Тэгэхдээ тэр дайрч байгаа японууд нь их үү?

Намсрай -

Аа хэсэг хэсгээрээ

Саранцэцэг -

Ямар ямар газруудаар байсан юм, байрлаж байсан юм?

Намсрай -

Үгүй ээ одоо газрыг нь мартсан байна даа.

Саранцэцэг -

Мэдэхгүй байна уу, Халх голын л тэр хавь уу?

Намсрай -

Тийм, халх голын л тэр хавь. Тэгээд л одоо маниуд чинь надтай цуг явж байсан улсууд ч л мөнгө төгрөг аваад л, нэр ус нь гараад л, явж л байх юм. Миний нэр байдаггүй юм.

Саранцэцэг -

Яагаад байдаггүй юм?

Намсрай -

Үгүй ээ би учрыг нь олдоггүй юм даа. Би одоо явж байсан хүний л нэг. Хамт байж байсан хүн ингээд л мөнгө төгрөг аваад л, ингээд л байхад чинь миний нэр байдаггүй юм. Үгүй ээ одоо яагаад над урамшил шагнал элдэв хангайн юм олддоггүй юм бэ гэхдээр таны нэр алга гэдийм, тэгээд. Тэгэхдээр би ер нь оргодолоор явж байсан юм уу, хаашаа юм, тиймэрхүү байдалтай юм над санагддаг байсан.

Саранцэцэг -

Одоо чинь ахмад дайчдыг жилд урамшуулдаг юм байсан, дээр нь одоо орон сууц олгож байгаа гэж ярьсан. Нэг өрөө байр хүртэл ахмадууддаа өгч байгаа?

Намсрай -

Харин тийм, тэр одоо надтай нэг тасаг салаанд явж байсан улсууд авчих юм. Тэгээд л над тийм юм нь олдоогүй юм даа. Ямар учиртай юм. Тэгээд би ахмадын хороонд хэлээд л эд нар бид цуг байсан, над одоо яагаад өгдөггүй юм гэхдээр ..Таны нэрийг та харин байх учиртай, таны нэрийг хайгаад архив ч бишээ, ямар юмны бүртгэл билээ, тийм юман дотор таны нэр алга гэдийм. Тэгээд би бүр гайхдийм. Одоо тэгээд л над юу ч байхгүй ш дээ.

Саранцэцэг -

Тантай хамт нутаг усны улсаас байж байсан улсууд байдаг уу, амьд сэрүүн?

Намсрай -

Одоо ер нь бараг үхчихлээ.

Саранцэцэг -

Одоо нэг хөгшин байна тиймээ. Говь-Алтайн?

Намсрай -

Хэн гэж ?

Саранцэцэг -

Аяа гэж. Ахмад дайчин. Ямпил. Мөнгөний Ямпил гэж хүн?

Намсрай -

Мөнгөний Ямпил гэж байлгүй яахав.

Саранцэцэг -

Тэр чиньахмад дайчин хүн. тиймээ. Халх голд байлдаж явсан?

Намсрай -

Tийм. Бааст гэж хүн байлаа. Тэр болбол цуг л явж байсан. Тийм, одоо нас барчихсан. Байхгүй.

Саранцэцэг -

За та тэгвэл эх орно хамгаалах тулалдаанд оролцож байсан гавяатай хүн юм байжээ.?

Намсрай -

Тийм л дээ, одоо тэрний гавьяа гэж үзсэн юм байхгүй. Тэрүүнд л би жаахан гомдож явдаг юм.

Саранцэцэг -

Та тэрийг өшөө сайн нэг юмандаа байхгүй гээд мухардах биш, өөр нэг бичиг баримтан дотор өөр нэг мэдээн дотор нь таны нэр явж л байгаа ш дээ?

Намсрай -

Үгүй ээ, баймаар л юм даа

Саранцэцэг -

Байлгүй яахав дээ. Та одоо нэгхэн юманд л байхгүй байна гээд итгэж болохгүй л дээ?

Намсрай -

Одоо ахмадын хорооны дарга Цээсүрэн гээд л хүн байна ш дээ. Байсан, одоо чухам юу хийдэг юм мэдэхгүй. Тэр одоо үгүй ээ одоо чиний нэр байх ёстой юм, одоо тэгээд байдаггүй ямар учиртай юм, тэгж л хэлээд байдаг юм.

Саранцэцэг -

За. За. Та тэгээд нэрээ тодруулж гаргаж яах л ёстой л доо, би бол танд тэгж л хэлэх байна. Одоо өөрийгөө мэдүүлэх ахмад дайчин гэдгээ бататгах, мэдэж авах л ёстой л доо, хүүхдэд тань хүртэл хэрэгтэй ш дээ?

Намсрай -

Тийм, над ч одоо бас хэрэгтэй л байлгүй яахав. Тэгэхдээр л одоо байдаггүй

Саранцэцэг -

Худлаа юмыг үнэн болгож гүтгээд байгаа биш энэ чинь. Тэгэхлээр бол таны нэр байх л ёстой юм байна. За тэгэхлээр одоо танаас би социализмын үеийн дарга цэргийн хоорондын харьцааны талаар асуух гэж байна. Ер нь одоо социализмын үеийн эрх мэдэлтэн хүн гэж ямар хүн байв?

Намсрай -

Үгүй ээ одоо эрх мэдэлтэй хүн бол дарга л байна. Дарга хүн л байна.

Саранцэцэг -

Дарга хүний доод тушаалын улстайгаа харьцаж байгаа байдал нь ямаршуу байв?Эрх мэдэл хэтрүүлэн хэрэглэх гэж байсан уу? Тийм тохиолдлууд хувь хүний онцлог гэхээр байсан уу, эсвэл нийтээрээ тиймэрхүү үзэгдэл гардаг уу, тэр талаар?

Намсрай -

Үгүй ээ ер нь ерөнхийдөө миний бодоход гайгүй шиг л байдийм.

Саранцэцэг -

Нэг их сүрхий загнадаг ямар нэг байдлаар эрх мэдлээ хэтрүүлдэг, тийм дарга нар таарч байв уу ?

Намсрай -

Гайгүй шүү. Гайгүй.

Саранцэцэг -

За одоо дарга нарыг харахад энгийн хүнээс энэ хүн чинь өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэсэн одоо байгаа байдал төрх энэ юм нь дарга хүн байна даа гэж мэдэгддэг байсан уу?

Намсрай -

Мэдэгдэлгүй яахав. Мэдэгдэнэ.

Саранцэцэг -

Дарга нарын цалин хангамж жирийн ажилчдаас өндөр үү?

Намсрай -

Хамаагүй өндөр.

Саранцэцэг -

Би сонссон л доо, дарга нарын дэлгүүр, мэргэжилтний дэлгүүр гэж тусдаа дэлгүүртэй?

Намсрай -

Ээ яг үнэн. Дарга нарын дэлгүүр гээд тусгай дэлгүүр гаргачихсан байлаа ш дээ.

Саранцэцэг -

Энгийн хүн орохгүй?

Намсрай -

Энгийн хүн орохгүй.

Саранцэцэг -

Даргын эхнэр орно, дарга орно., гадаадын мэргэжилтэн орно?

Намсрай -

Тийм

Саранцэцэг -

За, за?

Намсрай -

Тэр чинь дарга нарын дэлгүүр гээд тусгай дэлгүүр гаргачихсан, дарга орно, авгай нь орно, өшөө хүн орох эрх байхгүй.

Саранцэцэг -

Одоо үеийн дарга нарыг социализмын үеийн дарга нартай харьцуулахад ямархуу ялгаатай харагддаг вэ?

Намсрай -

Заа социализмын үеийн дарга одооны дарга хоёр уу? Үгүй ээ одоо чинь социализм гээд аюултай хатуу чанга гээд гарч ирээд байх юм нь гайгүй. Гэхдээ зүгээр эрх тушаал жаахан өөр л байсан байх.

Саранцэцэг -

Заа, одоо нэгдлийн даргаар сумын даргаар бодъё. Хөдөө айлуудаар ороод л явдаг ш дээ, дарга ирлээ гэхэд айлууд нэлээн хүндэтгэлтэй хандах биз?

Намсрай -

Тэгэлгүй яахав.урдаар тэрнийг чинь зохион байгуулаад хаячихна л даа

Саранцэцэг -

Дарга ирэх чимээнээр л үү. Тэр дарга үнэхээр хүнийхээ төлөө одоо энэ малчинд маань юу дутаж байна, юу хэрэгтэй байна, одоо анхаарах шаардлагатай байна гэж явдаг байсан уу, өө зорилготой явдаг байсан уу. Тэр үеийн дарга нарын байр суурь ямар байсан?

Намсрай -

/Инээв/

Саранцэцэг -

Хүнээ анхаарч чаддаг уу?

Намсрай -

Үгүй ээ яахвээ.Чаддаг байсан гэж хэлэхээс л арга байхгүй. Чадаж л байсан.

Саранцэцэг -

Дарга нар хувь хүний онцлогоосоо хатуу дарга нар байсан л байх л даа?

Намсрай -

Хатуу ч дарга нар байлаа, зөөлөн ч дарга нар байлаа. Хүн хүнээсээ л шалтгаалдаг байсан байх.

Саранцэцэг -

Заа ардчилал ардчилсан хувьсгал гэж юм гарлаа, монголд. 90 онд. Тэр хувьсгалд та оролцов уу?

Намсрай -

Ямар талаар уу?

Саранцэцэг -

Жагсаал цуглаанд оролцов уу, ардчилсан хувьсгал гарч байх үеийн ямар нэг үйл ажиллагаанд нь оролцов уу. Ардчилсан нам гэж байхад элсэв үү. Ямар нэг байдлаар та оролцов уу?

Намсрай -

Үгүй ээ, үгүй. оролцоогүй.

Саранцэцэг -

Танай хүүхдүүдээс оролцов уу?

Намсрай -

Манай хүүхдүүдээс ч оролцоод байсан юм байхгүй.

Саранцэцэг -

За тэгэхээр та ардчилсан хувьсгал гэж юм гарч байхад тэр үед улсууд нийтлэг юуг хүлээж байсан бэ. Та гэхэд ардчилсан хувьсгал гарахаар юу болно гэж бодож байсан бэ?

Намсрай -

Тэр үеийн улсууд ардчилсан хувьсгалаа магтаад л тэгээд л явдаг байлаа ш дээ. Тэгээд л одоо тэр дагуу л явж байсан болохоос тэрний эсрэг мэсрэг, элдэв хангайн юм бодож , санаж тэгж байсан юм бол үнэндээ байхгүй.

Саранцэцэг -

Та зүгээр л юу болох нь уу гэж хараад хажуугаас нь ажиглаад л?

Намсрай -

Аа тэгж л харж байхаас л яахав.

Саранцэцэг -

Тухайн үед цуглаан болоод жагсаал хөдөлгөөн гарч байхад эрэгтэй, эмэгтэй улсууд одоо ямар оролцоотой байсан гэж боддог вэ, эрэгтэй нь дийлэнх оролцож байсан юм уу, эмэгтэй улсууд нь их байсан уу?

Намсрай -

Тэрнийг одоо яаж мэдэхэв дээ.

Саранцэцэг -

Ардчилсан хувьсгал гарсны дараа таны амьдралд нааштай нөлөөлсөн юм байна уу?

Намсрай -

Одоо ер нь нааштай нөлөөлөөд миний тухайд л лав байхгүй. Шуудхан хэлэхэд.

Саранцэцэг -

Одоо социализмын үеийг захиргаадаж байсан гээд л ярьдаг ш дээ?

Намсрай -

Тийм.

Саранцэцэг -

Захиргаадалтын үе гээд л ярьдаг. Одоо тэгээд тэр захиргаадалт үгүй болсон гэдэг ш дээ. Тийм юм мэдэгддэг юм уу, танд?

Намсрай -

Захиргаадлын үе гэж яриад байдаг юм, миний тухайд бол бодсон юм захиргаагүй шаардлага тавихгүй юм гэж хаа байхав дээ. Тийм. Би тэрнийг захиргаадалтын үе гэж хэлж чадахгүй ээ.

Саранцэцэг -

Аан. Ардчилал гарснаас хойш өмч хувьчлал гэж болсон ш дээ. Их бага хувьчлал гээд. Дараа нь ягаан, цэнхэр тасалбар гээд л малыг эзэнд нь өгсөн, орон сууц хувьчлагдсан,тиймээ ?

Намсрай -

Заа, тийм.

Саранцэцэг -

Мал нийгэмчилсэн улсууд малаа буцааж авсан. Тэгэхээр та энэ өмч хувьчлалд яаж оролцсон бэ, өмч хувьчлал болж байх үеэр та юу хийж байсан бэ? Таны байсан газарт өмч хувьчлал яаж явагдсан бэ?

Намсрай -

Би тэр үед хэсгийн ахлагч хийж байлаа. Үнэндээ малыг болбол малчдад нь өгсөн. Тэрнийг харин би жаахан эвгүй өгчихөв үү гэж боддийм. Малын дөр мэдэхгүй хүнд хариулж байсан бүх малыг нь өгчихнө гэдэг чинь буруу юм шиг л санагдаж байлаа. Арай нэг тэгж өгмөөргүй над бодогддог юм. Малчин хүнд малыг нь өглөө гээд л, орон сууцны айлуудад орон сууцыг нь өглөө гээд, тэгж ярьдаг ш дээ. Тэр нь ч үнэний хувьтай л байх. Тэгээд болж бүтэж байгаа нь одоо тодорч байгаа байх даа ёстой нэг.

Саранцэцэг -

Зарим улсууд бол бусдаас илүү их өмчтэй болсон ш дээ. Яг өмч хувьчлалын дараагаар?

Намсрай -

Тэгсэн.

Саранцэцэг -

Дэлгүүртэй болсон, зочид буудалтай, том обьектууд, үйлдвэрийн газар гээд л?

Намсрай -

Бүр баяжиж гүйцсэн ш дээ.

Саранцэцэг -

Тэр улсууд одоо? Ижилхэн л хуваарилсан гээд байгаа ш дээ. Тэгэхдээ тийм их өмчтэй улсууд ямар замаар олж авсан байх уу, таны бодол юу вэ?

Намсрай -

Тэр хөрөнгийг үү? Үгүй ээ энэ тэгээд зальтай, зайтай нь л авчихсан гэж боддийм би.

Саранцэцэг -

Тухайн үед эрх мэдэлтэй өндөр албан тушаал хашиж байсан, тийм улсууд л одоо энэнд илүү их оролцсон гэж ярьдаг ш дээ ?

Намсрай -

Тэр үнэн, хөөрхий.

Саранцэцэг -

Яг малын тухайд, та мал дээр байсан хүний хуьд мал үнэн шударгаар эзэндээ очиж чадсан уу?

Намсрай -

Чадаагүй.

Саранцэцэг -

Тухайн үед олон мал нийгэмчлээд сүүлд нь төв рүү ороод ирсэн улсууд ч байна. Тэд нар мал авч чадсан бол уу?

Намсрай -

Төв рүү орчихсон улсууд уу, чадаагүй байхаа ер нь.

Саранцэцэг -

Малаа 2,3 дахин нийгэмчилж өгч байсан, одоо гэхдээ мал дээр бус төвд ороод ирсэн улсууд байдаг ш дээ?

Намсрай -

Тийм, чадаагүй байхаа даа. Зарим нэг нь авах нь авсан л байх.

Саранцэцэг -

Таны хувьд одоо танд хичнээн мал оногдсон бэ?

Намсрай -

Над ганц тэмээ л оногдож байсан.

Саранцэцэг -

Ганцхан тэмээ юу, яагаад тэгсэн юм?

Намсрай -

Би тэрнийг чинь мэдэлгүй явж байгаад бүх малаа олгоод өгчихсөн хойно хөөцөлдсөн юм байхгүй юу. Тэгж явсан чинь тэгээд өгсөн ганц тэмээг нь энэ муу охиндоо алаад л өгч байлаа. Тэгээд нэг хэдэн хонь авъя гээд л, сумын даргатай муудалцаад л, ...чи юу хийж явсан юм гээд л асуугаад л, би тэгж л байлаа.

Саранцэцэг -

Та тэр өмч хувьчлалын үеэр хэсгийн ахлагч байгаагүй юм уу, мал дээрээ байсан биш үү?

Намсрай -

Мал дээрээ байсан юм. Хэсгийн ахлагчаа өгчихсөн байсан, байхаа.

Саранцэцэг -

Заа за ?

Намсрай -

/Хажуу хүн нь: хань ижил нь өнгөрөөд, араар нь хувьчлал болсон үе/ Ёстой нэг зарагдахыг нь зарагдаж явлаа, тэгээд хойно нь даанч голгүй хаячихсан юмаа.

Саранцэцэг -

Ер нь энэн хувьчлалд хүйсний ялгаатай нөлөөлсөн юм байдаг юм уу?

Намсрай -

Хүйсний ялгаатай нөлөөлсөн юм байхгүй байхаа.

Саранцэцэг -

Эрэгтэйд нэг өөр, эмэгтэйд нэг өөр?

Намсрай -

Үгүй ээ, тийм юм дуулдаагүй. Байхгүй.

Саранцэцэг -

Аа гэхдээ л бол өөр л хувьчлал болчихож л дээ ?

Намсрай -

Тийм.

Саранцэцэг -

За таны бага хүүхэд байх үед, идэр залуу үед, монголын эмэгтэйчүүд, эрчүүд одооний энэ залуучуудтай харьцулахнаа ямар байсан гэж боддог вэ? Яаж өөрчлөгдөж ирэв ээ?

Намсрай -

Үгүй ээ одоо юу гэж хэлмээр юм б дээ.

Саранцэцэг -

Эмэгтэйчүүдийн эрх мэдэл, одоо төрд хашиж байгаа алба, нийгэмд эзлэх байр суурь нь ер нь ямар байсан сүүлд эмэгтэйчүүд ямар болсон, эрчүүд мөн адил?

Намсрай -

/Дуугүй байв/

Саранцэцэг -

Эмэгтэйчүүдийг дэмжсэн төрийн бодлого гэж байв уу?

Намсрай -

Тэр үед үү, байгаагүй.

Саранцэцэг -

Ер нь одоо таны амьдаралд гэр бүлийг дэмжсэн бодлого ч юм уу, ямар нэг төрөөс үзүүлж байгаа халамж юм мэдрэгдэж байсан уу, социализмын үед?

Намсрай -

Байхгүй.

Саранцэцэг -

Тийм юм байгаагүй юу?

Намсрай -

Байхгүй.

Саранцэцэг -

Та болбол оногдсон ажлаа хийгээд л цалингаа аваад л амьдралаа зохицулаад л явж байсан уу?

Намсрай -

Тийм

Саранцэцэг -

Та 9 хүүхэдтэй гэсэн үү?

Намсрай -

Тийм.

Саранцэцэг -

Бүгд сургууль соёл төгссөн үү?

Намсрай -

Бүгд л сургууль соёл төгссөн.

Саранцэцэг -

Тухайн үед бол боловсрол үнэгүй байсан ш дээ?

Намсрай -

Үнэгүй.

Саранцэцэг -

Сургууль үнэгүй, эрүүл мэндийн үзлэг эмчилгээ, оношлогоо, бүгд үнэгүй ?

Намсрай -

Бүгд үнэгүй.

Саранцэцэг -

Та юугаар нь социализмыг тэр үед сайхан байж гэж зарим үед бодогддог гэж хэлсэн бэ ?

Намсрай -

Тэр бол яахав дээ, шулуун шударга гэмээр юм уу даа. Тиймэрхүү байлаа 1-рт, 2-рт ер нь шаардлага өндөр байлаа, хариуцлдага ч өндөр. Юм юм нь л өндөр байлаа. Тэгээд одоо ч мэдэхгүй.

Саранцэцэг -

Ер нь социализмын үед хүмсүүдийн ажилд хандаж байгаа байдал нь ямар байсан юм?

Намсрай -

Одоо юу, тэр үед үү? Хүн ч чадлынхаа хэрээр бүтээх талдаа л байсан даа. Ажил бүтээх талаас нь л. Одоо ч мэдэхгүй ер нь. Нэг л хариуцлага муу юм шиг л над санагдаад байгаа юм даа.

Саранцэцэг -

Социализмын үед бараг л ажилгүй хүн цөөн байсан байх шүү?

Намсрай -

Цөөн.

Саранцэцэг -

Ажил бол олддог байж тээ?

Намсрай -

Олддог байсан, мал ихтэй байсан. Голцуу л мал руу л хийчихдэг байлаа л даа.

Саранцэцэг -

Одоо чинь л ажил олдохгүй байна гээд яриад байгаа ш дээ?

Намсрай -

Тэр ч одоо 1-рт мэдлэг мэргэжил нь дутдаг байх. 2-рт одоо нэг ажилд оръё л гэхэд чинь одоо мэдэлтэй нэг нь ах дүүгээ авчихдаг, хамаатан садангаа авчихдаг, тиймгүй нь одоо тороо бариад л сууж байхаас яахав дээ.

Саранцэцэг -

Ажилд орох процесс ер нь өөр яаж өөрчлөгдсөн. Социализмын үед ажилд оръё гээд өргөдөл бичээд очиход өөртөө тохирсон ажил олооод хийчихдэг байсан шиг байгаам?

Намсрай -

Тийм, яг үнэн.

Саранцэцэг -

Одоо ажилд орохпдоо хүмүүс юу гэж ярьж байх юм?

Намсрай -

Одоо ер нь 1-рт насыг нь асуучихдаг юм байна, одоо чинь. Нас тогтоогоод. Тэгээд л нэг 30 гарчихсан, 40 гарчихсан хүнийг болбол хүн гэж хардаггүй юм шиг байнаа даа. Тэгэхдээр чинь яаж ажил олдох уу. Харин тийм улсууд чинь хашир юм хийсэн ч чанартай, хийчихдэг улсууд л баймаар санагдах юм, жинхэнэ. Тэгэхдээр ч одоо тиймгүй юмаа. Насыг нь асуугаад л нас нь 40 хүрчихсэн юм уу, 40 гарчихсан, 30 гарчихсан тийм улсуудыг та хөгшин байнаа гээд голчихдог.Тийм байх шиг байнаа.

Саранцэцэг -

За би одоо танаас сүүлийнхээ асуултыг асууя ?

Намсрай -

Заа.

Саранцэцэг -

Ер нь одоо таны бага ахуй үед танай энэ байгаль орчин ямархуу байсан бэ, одоо яаж өөрчлөгдсөн байна вэ?

Намсрай -

Нутаг орчин? Аан. Үгүй ээ намайг залуу байх үед бол үнэндээ их сайхан байсан. Одоо нутаг орны талаар нээх муудаад байх нь ч юув, одоо муу хэлээд байх юм алга. Тэгээд л хийдэг ажлаа хийгээд л явж л байна, хөөрхий.

Саранцэцэг -

Байгаль, цаг уур ер нь яаж өөрчлөгдөж байх юм?

Намсрай -

Цаг уур ч харин хачин өөрчлөгдөө шив.

Саранцэцэг -

Ургамал, ногоо гарц яаж өөрчлөгдөж байна?

Намсрай -

Ургамал ногоо ч үнэндээ дээр үед ч хачин сайхан гардаг байлаа ш дээ. Бороо хур элбэгтэй. Тэрнийх л байсан байгаа даа.

Саранцэцэг -

Одоо ?

Намсрай -

Одоо ч мэдэхгүй ээ ер нь. Нэг юм орвол зүгээр аюул авчраад л хийчихдэг. Аятайхан сайхан орж байгаа юм ч алга. Аятайхан сайхан ургаж байгаа юм ч алга. Иймэрхүү л байдалтай л байна.

Саранцэцэг -

Ер нь одоо танай энд газар усны нэр өөрчлөгдсөн газар бий юу?

Намсрай -

Нэрээ?

Саранцэцэг -

Өмнө нэрлэж байснаас өөр нэртэй болчихсон газар байгаа юу?

Намсрай -

Үгүй ээ ер нь дуулддаггүй байхаа. Мэдэхгүй юм байна.

Саранцэцэг -

Заа за. Таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд их баярлалаа. Та эрүүл энх байгаарай, урт удаан наслаарай.

Намсрай -

Заа, за. Баярлалаа.

Саранцэцэг -

Ярилцлагаа өндөрлье.

Намсрай -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.