Ochirhüü
![](../assets/images/interviewees/990544.jpg)
Basic information
Interviewee ID: 990544
Name: Ochirhüü
Parent's name: Churaa
Ovog: Mujiinhan
Sex: m
Year of Birth: 1926
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired / herder, police
Belief: Buddhist
Born in: Bugat, Bor bulag sum, Govi-Altai aimag
Lives in: Yosonbulag sum (or part of UB), Govi-Altai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
collectivization
cultural campaigns
environment
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа сайн байна уу, та?
Очирхүү -
Сайн сайн байна уу?
Саранцэцэг -
Би танд аман түүхийн төслийн талаар танилцуулсан, одоо хоёулаа ярилцлагаа эхэлье.
Очирхүү -
За тэгье
Саранцэцэг -
Таны нэрийг хэн гэдэг вэ?
Очирхүү -
Миний нэрийг Очирхүү гэдэг.
Саранцэцэг -
За та аль нутгийн хүн бэ, эцэг эхээс хэдүүлээ вэ, аав ээж тань ямар улсууд байв?
Очирхүү -
Би Говь-алтай /ГА/ аймгийн хуучин Тонхил сумын харьяат одоо Бугат сум, тэнд төрсөн. Би 1926 онд төрсөн. Эхээсээ 6-уулаа төрсөн. 6-аасаа 2 ихэр дүү 2 ах 1 дүү байж байгаад тэгээд тэр 2 ихэр дүүгээ нас бараад, 2 ах маань нас бараад, аа дээр үед нас барсан, нэг нь 9-тэй нас барсийм, нэг нь арван хэдтэй нас барсийм, хоёр ах. Тэгээд би 2 дүүгээ л их сайн мэддийм. 2 дүүгийн нэг нь сөнгө юм, 2 нь ихэр юм. За тийм хүн. Би одоо эх эцгийнхээ мал маллаж өссөн. Мал маллаад 20 нас хүрээд 1946 онд цэрэгт явсан. За Дотоод явдлын Яамны харьяа Дорноговь аймгийн Замын–Үүдэд Сталиний нэрэмжит 12-р отрядад цэргийн алба 5 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Тэгээд цэргийн хугацаа 5 жил байж байгаад гэв гэнэтхэн 3 жил болоод, тэгээд 4 жил 6 сар болоод 1950 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс Говь-Алтай аймгийн Бугат суманд ирээд Бугат суманд ирээд нэг 3 хоноод Бугатад улаан булангийн эрхлэгч хийсэн. Заа тэгээд Бугатад ер нь улаан булангийн эрхлэгч хийж байгаад эвлэлийн үүрийн дарга хийгээд аа тэрнээсээ сүү тасгийн заводод гүү барьж тэрний семинарт яваад, сүү тасгийн заводын эрхлэгч 1 жил хийсэн, тэгээд тэрнээсээ багийн дарга 1 жил хийсэн, тэгээд хүн малын юу хүний сувилагч эх барихыг 3 жил хийсэн, за тэрнээсээ Говь-алтай аймгийн энэ Алтай чуулгад дуучнаар шалгарч ирж энд ирж 1 жил болоод эндээсээ Говь-алтай аймгийн Алтай улаан клуб гэж байсан, тэгээд чуулга буй болоод бид нар 150 хүн байснаас 30 хүний бүрэлдхүүнтэй ГА аймгийн Алтай чуулгагүй болсон. Тэрнээсээ буцаад биднүүсийг сум суманд нь заримыг нь улаан булангийн эрхлэгчээр хөөж, намайг Цээл суманд явуулж тэгээд Шаргад мал аж ахуйн машинт станц /МААМС/ анх байгуулагдаж, тэнд намайг хүүхдийн секц гэж тэнд тэгээд ГА аймгийн Шарга сумын МААМС-ын тэнд 3 жил болсон, тэнд хүүхдийн секц клубын эрхлэгч тэнд 3 жил болоод тэрнээсээ наашаа энд шилжиж ирээд тэндээсээ Говь-алтай аймгийн Цагдан сэргийлэх байгууллагад тэгээд цагдан сэргийлэх байгууллагад байж байгаад намайг хэлмэгдүүлээд би ч одоо тэр үед юм нууц байлаа, нэг тархи толгой засмар болдог, нэг хүүхэд засдаг, тэгээд тэргээрээ ламд байж гэж хэлж манай Аюулаас Хамгаалахын дарга Ламжав гэж хүн байсан, аа энэ хирургийн мэдрэлийн их эмч Ширнэн байсан. Манай боловсон хүчин Дашням байсан, эднүүс намайг лам гэж хэлмэгдүүлж хөөгөөд тэгээд ажлаас гарчихаад, энэ юуны Худалдаа Бэлтгэлийн удирдах газар юугаар нярваар ороод байж байсан чинь Батбуян гэж цагдаа бид 2 нэг өдөр хөөгдсийм. Тэгээд нэг өдөр 2-лаа нярав болсон. Тэгээд гэв гэнэтхэн шалгалт ирээд шалгасан чинь Буянгаас 80000 төгрөг дутахгүй юу. Тэгээд нөгөөдхийг чинь шоронд хийчихсэн чинь хэлтсээс хэрэгтэн хүнд хөрөнгө хариуцууллаа гээд бас намайг хийгээд тэгээд бид 2-лаа зэрэг ажлаасаа гараад тэгээд тэр Батбуянг авчирч өнөө зүв зүгээр байсан өнөө хамаарч байсан цагдаа нар нь буугаар айлгаж байгаад буугаа алдаад тэгээд алуулчихсан. Тэгээд 6 жил ажилгүй ингээд хэлмэгдээд байж байсан чинь нэг шөнө 12 цагт үүдэн дээр сигнал дуугардаг юм байна, гараад ирсэн чинь хэлтсийн тэрэг хүрээд ирдэг юм байна. Таныг хотоос Яамны улсууд таныг дуудаж байна гэдэг юм байна, одоо намайг шоронд хийх гэж байгаа юм бол уу гээд тэгээд өнөө дулаан хувцсаа өмсөөд яваад очдиймаа, тэгээд дэд хурандаа чинь 5 хүний бүрэлдэхүүнтэй шөнө шалгаад, тэгээд 12 цагаас 3 цаг өнгөртөл. Тэгээд намайг гэрт хүргэж өгдийм. Маргааш нь ...та бас бэлэн байж бай, гэсэн. Маргааш нь мөн шөнө ирдэг юм байна. 3 шөнө шалгаад хамгийн сүүлчийн шөнө 5 цаг хүртэл шалгаад тэгээд намайг ажиллаж байсан Бугат, энэ төгрөг Дарви, Шарга-д л хичнээн хүн алсан, тэгээд бараа таваар юу юу авсан барьсан тэгээд хэсгийн төлөөлөгч бүх орон нутгийн судалгаа хийгээд л, тэгээд сарын дараа хариу өгнө гэсэн. Тэгээд сарын дараа хариу ирдэггүй бүр ядчихаад л тэгээд хөөцөлдсөн чинь аль дээр ирчихсэн, хэлтсийн мэдэлд ав, амьдралыг нь хар ингэдэг юм байна. Нөгөө Буянаст маань шоронд орчихсон, тэгээд ба бодлоо, за би ч одоо нэг өдөр ажлаас гараад, нэг өдөр ажилд ороод, тэгээд тэр маань шоронд орсон, за чи ч одоо хэлтэст ороод юу гэхэв. Тэгээд 64 хүрч байж тэтгэврээ хөөцөлдөөд, тэтгэвэр ч үгүй юу ч үгүй ажилгүй яваад тэгээд намайг 6 жил болоод намайг цагаатгасан. Тэгээд хэлтэс өөрийнхөө мэдэлд ав, энэ хүнийг. Олон жил ажилласан гэж ингэж хэлээд тэгэд би хэлтэст орохгүй гээд хэлтсийн мэдэлд өндөр настанд явдаг хүн. За тэгээд яахав тэгээд социализмын үед бол сайхан л байлаа. Баян ч улсууд байлаа, хоосон ч улсууд байлаа, тэгээд одоо намайг бага шиг байхад дээр үед хамтрал гээч юм гарч байсан, би тэрнийг бол муу мэднэ. Хамтрал коммун гэж гарч байсийм. Тэгээд тэр хамтралын дарга Атигар Гандий гэж хүн байсийм. Тэгээд нэг жаахан хүн, нэг ийм столны цаанаас үзэгдэхгүй шахуу, хүнийг сайн байна уу гэхээр өнөө коммун дарга нэг их том хүн болж сайн байна уу гэхэд нь урдаас нь хэлээ гаргаж байсан юм гэнэлээ. Тэгээд амьтан их муу хэлдэг, их муу хэлдэг тэр Гандийг. Тийм байсан. Тэгээд манай тэнд Санжид гэж их ядуу самган/эмгэн/ байсийм. Би тэрнийг сайн мэдэж байгаам. Тэгээд өнөө хамтрал тараад мал тасалж өгсөн, тэгэхэд манайх тэр хамтралд нэг их өгөөд бах юм байхгүй байсан, манайх сарлаг ихтэй байсан, хамтралын алаг гэж нэг алаг үнээ, хамтралын юу гэж нэг бас бор үхэр байдаг, 2 үнээ байсан тэгээд тэр Санжид 40-өөд малаа хариулаад өнөөдхийнхөө хажууд бид 2 мориор чинь сайхан юмаа гээд эээээ .. гээд дуулж явсан, баярлаад. Тэгээд тэрнээсээ тэгээд юу хийж байсан, яахав дээр үед лам нэг баруун талаас ирсийм гэнэлээ. Торгууд хүн байсийм. Тэгээд би тэрний шавь тэгээд миний багад шавьд их өргүүлдэг байлаа ш дээ. Тэгээд манай тэр багш намайг цэргээс ирэхэд шоронд байсийм. Тэгээд нөгөөдхийг чинь Бугат мугат эндээс Алтайн сонинд бичигдсэн байсан. Одоо 113 шавьтай. Тэгээд тэр шавьд өргүүлсэн улсууд нь бол лам хар болоогүй. Гэхдээ л бүгд цэрэгт яваад ирсэн эндээс 12-уулаа яваад нэг нь цэрэгт үхээд 11 нь халагдаж ирж байсийм. Жасрай сайдын одоо ах нь цэрэгт үхэж байсийм. Тэгээд эрэгтэйчүүд нь бараг цэргийн алба хаачихсан улсад алба хаасан, эмэгтэйчүүд нь дандаа хүнтэй суусан, тэгээд тэргээр Намхайг суллаж байсийм.
Саранцэцэг -
Тэр Гаадан лам гэдэг хүнд та шавь ороод юу заалгасан юм?
Очирхүү -
Би ерөөсөө заалгаад заалгасан хүн байхгүй. Тэр болбол яадаг уу гэхдээр нэг л тарниддаг л хүн байсан. Бүр Гаадан тарнич нэртэй. Тэгээд хүүхэд мүүхдэд их сайн тийм л хүн байсийм. Архинд их дуртай тийм л хүн байсийм. Тэгээд би түрүүн 8,9 настай байхдаа хүрээн дээр очоод хүрээн дээр манай нагац нэг том гавж байсийм. Тэгээд лам нар баригдахдээр би чинь түвд үсгийн цагаан толгой заалгаж байсийм. Тэгээд л тэрнийгээ би хаясан хүн. Тэгээд л би тарничийгаа багшаа гэдэг тийм л түүхтэй, тийм л улсууд даа.
Саранцэцэг -
Тэр лам нар баригдах үеийг та мэддэг үү, танай хамаатан садан дундаас хэлмэгдсэн баригдсан хүн бий юу?
Очирхүү -
Бий. Миний буурал ээжийн төрсөн чинь Маамуу тойн гэж тэр лам хоёулаа нэг жандаг байсан юм гэнэлээ.
Саранцэцэг -
Хэн гэж хүн?
Очирхүү -
Сандан гэж. Цаньдгайн Сандан гэж. Гавж байж байгаад тэгээд баригдаад шоронд яваад тэгээд 10 жилийнхээ ял дуусгачихаад ирж байсийм.
Саранцэцэг -
Хаана шоронд байх уу тэгээд?
Очирхүү -
Мэдэхгүй одоо дээр үед чинь шорон энэ аймаг дээр л байсан юм байлгүй. Тэгээд одоо миний энэ буурал ээжийн Маамуу тойн гээч хүний тэгээд Маамуу тойн гэж хүн миний буурал ээжийн аав нь 7 хүүхэнтэй ганц хүүтэй байсан юм гэнэлнээ, тэгээд тэр 7 хүүхний хамгийн том нь миний буурал ээж буурал ээж 89 нас хүрээд нас барсан, тэрний нэг дүү нар нь наашаа явсан Жамьянжагаа гээд Бадарчтай суугаад явсан, тэгээд энэ Завханд байсийм гэнэлээ. Тэгээд Жамьянжагаа гээч хүн ганц хүүхэнтэй 3 хүүтэй байсан юм байна, 2 хүүтэй. Нэг нь Лангансандав нэг нь Баавгай гэж. Тэгээд эд нар чинь тэрний нагац Баянбаавгай энд хэсгийн төлөөлөгч байсан юм гэнэлээ. Энд хэсгийн төлөөлөгч байж энд аймгийн Яам гэж байсан, би 16-тай байхад л аймгийн яамны тахар хийж энэ урд ялбигар хар гэр салхинд унадаг тийм байсан. Тэгээд энд 2-хон хэсгийн төлөлөгч байсан, манай тэр Баавгай, Тонхилын хүрээний лам нар барьдаг, наадах нь Завханы чиглэлийн лам нар барьдаг. Тэгээд 2-хон хэсгийн төлөөлөгч байсан юм байна. Тэгээд нөгөөдөх чинь Завхан хэсгийн төлөөлөгч нь явж байгаад лам барих гэж яваад садангийн хүнээс асуусан тэр нь Ганцын даваан дээр сахиж байгаад алуулчихаад .. за би ч хаашдаа алуулах нь байна гээд, тэгээд тэр манай Баавгай хөгшин ярьдаг байсан
Саранцэцэг -
Юу гэж?
Очирхүү -
За тэгээд одоо би хаашдаа алуулах нь байна, яаж гаръя даа гэж бодоод тэгээд энэ аймаг дээр ганц бага эмч байсан юм байна, доктор гэж нэртэй, тэгээд тэр хоёулаа их найз юм байна. Тэгээд нөгөөдөх чинь их худлаа өвчин хэлж, одоо манай энэ хойшоо нэг Цахирын дугуй бий. Тэрний энэгээр нэг гэртэй айлууд байдаг, тэгээд тэр дотор нуувар байдаг. Тэгээд алуулчихна гээд. Тэгээд нөгөөдөх чинь өвчтэй хүн болоод тэгээд тэр доктор нь акт хийж Дотоод явдлын яам руу явуулсан, тэгээд 7 хоног нөгөөдөх чинь гэрээсээ гарч болохгүй, нөгөөх бичиг нь хүрээд ирдэг, нөгөөдөхний лац ломбыг нь хөдөлгөлгүй, шкафандаа хийгээд байдаг. Тэгээд 7 хоног дээрээ нэг өдөр гэртээ ирээд тэр тоононыхоо юугаар яндангаа цухуйлгачихаад тэгээд зуухныхаа энд хонодог байсан гэнэлээ. Тэгсэн чинь л хүн хаалга цохьсон. Тэгэхэд тусгай порольтой байсан байна л даа, тэгээд тусгай поролио хэлж,тэгэхлээр нь онгойлгож өгч тэгэхэд нь буугаа буудалцвал адилхан буудалцана гэж буугаа цэнэглэчихээд нагаан гэж байсан юм даа, нагаантай ингээд хаалгаа онгойлгосон чинь цаанаас нь 2 хүн нагаанаа гаргаад ирж. Тэгээд нөгөөдүүл чинь өнөө поролиороо танилцаж. Тэгээд 5 хүн ирсэн гэж байгаам. Тэгээд л нөгөөдөх чинь мөн шөнө нь гэр орныг нь шалгаад л, тэгээд л бүх юмыг нь шалгаад л, өнөө бичиг баримтыг нь бүгдийг нь шалгаад л, тэгээд л 2 хэсгийн төлөөлөгч гэж байгаам, өнөө 5 хүнээс. 2 нь хэсгийн төлөөлөгч энд үлдээд л, тэгээд л манай тэр нагацыг хөвөнтэй дээлний энийг /гараараа зааж үзүүлэв/ хүртэл үзэж байсан гэж байгаам. Бичиг баримт байж магадгүй гэж. Бүр ингээд чухам. /Хажуугийн хүн асуув: Танай нагац хэн гэж хүн байв/ Баянбаавгай. Баавгай гэж. Тэгээд л ингээд л үзээд л, тэгээд монгол гутлын оймсыг хүртэл үзэж байсан гэж байгаам. Өнөө бичиг баримт байж магадгүй гэж. Тийм хатуу. Тэгээ эндээс шөнө хөөж явуулсан, тэгээд нэг чемодон шиг юмандаа хувцас гэж нээх юм байдаггүй, дандаа л монгол хувцастай байдаг, тэгээд тэрнийгээ юу хийгээд авах юм юу ч байдаггүй, тэгээд энүүхэн урд өнөө малчны хороо гэж ядуучуудын байр байсан юм байна. Шөнө нөгөөдөх чинь явж нэг самганыд очиж хоноод тэгээд тэндээсээ ийшээ гараад эргээд Завханд насааараа цөллөгт байж байгаад тэгээд намайг энд байж байхад манайд энд ирээд л, надтай яриад л ...За миний хүү, ийм байдаг юм шүү, гэмтэй шүү, энэ хэлтэс Аюулаас хамгаалах яам нэг л мэдэхэд хүний гарт үхнэ шүү, ээ дээ, болгоомжтой байгаарай гэж л захьдаг байсан. Их захина.
Саранцэцэг -
Гэр орны үлдэж хоцорч байгаа улсууд ямар нэг мэдээлэлтэй үлдэж хоцорч чаддаг байсан бол уу, баригдаад яв байгаа улсыг юу гэж бодож хоцордог байсан бол?
Очирхүү -
Гэрлэж бараалаагүй байсан гэнэ. Тэгээд энд ирээд энэ Завханы Шилүүстэйд юу хийгээд тэр Нарганч гэгээнийхээс гэрлээд тэрний баян айлын зарц болоод тэгээд тэндээсээ гэрлээд, тэгээд манай тэр Баавгай чинь 2 хүүтэй байсан, нэг хүүхэнтэй. Гэтэл хүүхэн нь нас бараад хүү нь энд гэрлээд Ванчиндорж гэж байсан даа одоо энд байсан. Манай энд байсан Дамдинсүрэн ч гэж байсан, одоо энэ нисэхэд бий. Тэр Баянбаавгайн, тэгэхэд чинь гэрлэж бараалсан, бараалаагүй л байсан байна л даа, тэгээд сүүлд нь хар болсон хойноо гэрлэсэн юм гэнэлээ. Тэгээд ер нь лам нар баригдаж байхад манай тэнд одоо энд Хулганаа гэж байсан юм даа, тэрний аав нь Сэтэв гэж байсан. Одоо баатар Ядамхүүгийн аав, аав нь Сэтэвийн ах нь байсан. Ах дүү 2 байсан юм. Тэр манайхан садан. Тэгээд тэр Сэтэв, Туваанжав, аа Дүгэрсүрэн, аа 5 лам хүрээнээс ирж авгай аваагүй тийм хүнийг баривчилна гэж, лам байсан гэж, тэгээд манай тэр Сэтэв Хайрхан шил гэдэг газар би багашиг байсан, нэг муу зарман өмдтэй, тэгээд нэг хонь алж сурах гээд, тэгээд би өнөө хонины хөл татахгүй юу, хүч хүрэгдэхгүй өнөө зармаан өмдний энийг салтааг нь тийрээд юу ч үгүй урчихдаг юм, тэгээд ээж л тэгж байсан гэнэлээ гэрт, ....лам хүн мал алдаг нь нүгэл юм гэнэлээ махыг нь яаж иднээ ээ манибодмихум гэж хэлж байсан юм гэнэлээ. Тийм байсан.
Саранцэцэг -
Аа тэр төр засгаас барьж аваачсан хүмүүсийнхээ талаар тайлбар хийж байсан юм бий юу?
Очирхүү -
Тийм юм байхгүй.
Саранцэцэг -
Шүүх хуралдаан болдог байсан гэж ярьдаг байсан уу? Дурсамж яриа сонссон уу?
Очирхүү -
Тийм юм байдаггүй, тэр чинь дандаа л нууцаар л аваад явчихдаг,
Саранцэцэг -
Хүмүүс бол юу ч мэдэхгүй л үлддэг байсан юм байна даа?
Очирхүү -
Юу ч мэдэхгүй.
Саранцэцэг -
Тэр одоо хэлмэгдээд баригдаад явсан таны мэдэж байсан улсаас сүүлд цагаадсан уу?
Очирхүү -
Тэгээд одоо манай тэнд одоо бий дээ, Манжааны Дамдинсүрэн гэж, одоо хүү нь Цэрэн, Цэрэнгийн чинь бас нэг садан тэрийг хөөцөлдөөд хэлмэгдлээ олж авсан сураг байналээ. Цэрэнгийн чинь аав. Тэгээд ер нь хэлмэгдсэн тэр хэдэн лам нар цөмөөрөө хүчээр нэг нэг авгай авчирч суулгаж байсийм, манай тэр Сэтэвийг Шагдар гэж хүн 2 хүүхэнтэй, нэг хүүхэн нь Сандуйжавын ээж нь, тэгээд өнөөдүүүлийг чинь хүчээр авчраад хүнтэй суугаагүй авгайчуулыг тэгээд хүчээр гэрлүүлж байсийм.
Саранцэцэг -
Ер нь одоо хүнтэй суугаагүй бол лам байж мэднэ гэж их тандаж судалдаг байжээ?
Очирхүү -
Ерөөсөө хүрээн дээр сууж байсан болгоныг чинь харддаг сэрддэг,
Саранцэцэг -
Юуны хүрээ гэж байсан юм, тэр үед?
Очирхүү -
Да хүрээ. Бишээ, Тонхилын хүрээ. Ээ тийм, Тонхилын хүрээ чинь 1500-аад лам нартай байсан гэнэлээ.
Саранцэцэг -
Хүмүүс ер нь баригдаад явсан улсынхаа талаар чимээгүй л байгаад байх уу?
Очирхүү -
Ээ чухам чимээ гарахгүй. Чимээ гаргавал өөрөө холбогдоно. Үгүй ээ чухам хоорондоо хөгшчүүл л ярина. Би хүүхэд мэдэх юм байхгүй, тэгээд ерөөсөө шөнө л аваад явчихдаг байхгүй л болчихсон байдаг юм гэсэн. Тэгж ярьдаг байсан юм. Тэд чинь нэг их сүр бадаргадаггүй байсан юм гэнэлээ.
Саранцэцэг -
Таны харж байгаагаар Монгол дахь шашин шүтлэг яаж өөрчлөгдөж байна? Нэг хэсэг шашин шүтэхийг тас хорьчихсон байсан ш дээ? Тэр үед хүмсүүд бурхан шашныхаа судар номыг яаж авч хоцорсон юм б дээ?
Очирхүү -
За тэр ч гол төлөв хад чулуунд хийж, хээр гадаа булж тийм байсийм. Аа тэгэхдээ бол одооны хүн бол дээр үед чинь тэр социализмын үед чи мунхаг, чи юу ч мэдэхгүй байна гэж жинхэнэ номондоо бол одоо маниуд чинь мунхарчихаад байна, маниуд чинь одоо зүгээр худлаа шашин ..За чи энэнд мөргөөд бай, юугаа ч ойлгохгүй, ашиг тус нь юу юм, тэгээд л баахан тонголзож байгаад л тэгээд л хэдэн цаас энд тэнд тавьчихаад жинхэнэ мухар шүтлэг гээч юм чинь одоо Монголд орж ирээд байна, монгол оронд чинь одоо 60-аад орны шашин орж ирээд байна, одоо зөвхөн л аймгийн төв дээр гэхэд чинь хойд шарил ухаад банзыг нь аваад архийг нь аваад худалдаад уудаг хүн их болчихсон, зарим нь юу хийгээд лам болчихсон одоо ийм болчихсон байна.
Саранцэцэг -
Дээр үеийн лам нар чинь эхнэр ч авахгүй ёс журам дэг жаягаа сайн сахьдаг, ном юмаа сайн мэддэг л байсан байх даа?
Очирхүү -
Дэг жаягаа сайн сахьдаг, номоо сайн мэддэг, тэрнийгээ бол тайлбарлаж чаддаг, одоо жишээ нь мэгзэм гэхэд л мэгзэм ямар ухаантай юм, юу гэж хэлдэг юунд тустай юм, ингэж одоо бол хэлэх хүн алга. Одоо бол худлаа нэг төвд ном худлаа ингэж эргүүлээд л зарим нь ганц нэг маань мэгзэмээ уншаад л худлаа юм уншаад л ингээд л лам болоод л гарах юм. би одоо энийг бол дургүйцдэг хүн. би ч өөрөө шашны хүн. Аа тэгэхдээ бол шашинд тэгж гүнзгий автагдаагүй хүн. Тэгэхдээ бол зах зухын юмыг ойлгоно. Одоо би улст ярьдийм, ..өө тэнд нэг бөө ирлээ, тэнд нэг сайн мэргэ төлөгч ирж, ингээд амьтан яваад л тэрэн дор бол сайн эмч ирлээ гэх юм бол энийгээ шүтэхийн оронд эмч мэмч шүтээд ингэж харайгаад тэр ухаан нь хувь хүний асуудал л даа энэ бол, тэгээд л одоо худлаа үнэн баахан юм харж байгаад л, баахан ном буулгачихаад л, за тэчнээн юм өг, гээд л ингэдэг. Тэгээд л нөгөөх чинь уншсан ч бүү мэд, уншаагүй нь ч бүү мэд. Тэгээд л одоо ийм болчихоод байна.
Саранцэцэг -
Төрд одоо шашны нөлөө гэж байна уу?
Очирхүү -
Байлгүй яахав.
Саранцэцэг -
Яаж нөлөөлж байсан?
Очирхүү -
Өө тэр чинь тэгээд янз болгоны нөлөө байлгүй л яахав. 2 хуваагдчихсан байсан үе юм чинь. Ер нь одоо хөдөөний малчин бол шашиндаа итгэсэн, лам нартаа итгэсэн, аа зарим нь бол ерөөсөө айж ичээд хөндийрсөн, тийм болсон дээр үеийн лам нар болбол ерөөсөө бүтэн өмд өмсдөггүй, задгай өмд өмсдөг, бие засахдаа өмдөндөө хүрдэггүй, тийм байсан. Тэгээд шалдангууд гэж нэртэй байсийм даа, лам нар чинь.
Саранцэцэг -
Аан, өмдөн доогуураа онгорхой байх нь уу?
Очирхүү -
Онгорхой одоо хүүхдийн өмд шиг онгорхой. Тэгээд ерөөсөө дээр үед лам нар ингэж явж байгаад л, суугаад л шээгээд л, тийм задгай өмдтэй байсийм.
Саранцэцэг -
Та болбол одоо шашны ном юм заалгаж байсан юм уу?
Очирхүү -
Би яахвээ, цагаан толгойн юм заалгаж байсан. Тэгээд нөгөөх юу хийгээд тэгээд лам нар яагаад, шүтэхээ ч больсон, тэгээд л одоо явж байна даа.
Саранцэцэг -
Та ямар хүнээр шашны юм заалгаж байсан юм?
Очирхүү -
Би бол Тонхилын хүрээнд одоо жил одоо цагааан толгой заалгасан юм даа. Тэгээд л ерөөсөө жил ч хүрээгүй байтал л лам нар баригдсан юм.
Саранцэцэг -
Тэр одоо хүрээнд байсан лам нарыг барьж явахад лам нар их цочирдож байсан? Ямар үйл явдал болж байсан, юу гэж дурсдаг вэ?
Очирхүү -
Ээ мэдэхгүй одоо тэр үед чинь лам нар баригдаад ирэхээр Тонхилын хүрээ чинь тарчихсан, лам нар нь зарим нь хөдөө гадаа хар мар болоод явчихсан, тийм байсийм. Харин яахвээ, одоо тэнд нэг байдаг нэг суварга одоо байдиймуу үгүй юу, нэг ламыг л барьж чадаагүй юм гэсэн.
Саранцэцэг -
Яасан юм тэр нь?
Очирхүү -
Тэр лам ярьж байсан юм гэсэн, тэрийг болбол манай тэр гавж байсан юм даа, тэр Даньдгайн Самдан гэж хүн. Тэгээд нэг өглөө Тонхилын хүрээний урд талд Хүрэн толгой гэж байдийм. Тэгээд тэр лам хэлсийм гэнэлээ. Гэв гэнэтхэн өглөө босч ирээд л, лам нараа цуглуулаад л .. заа биднүүс ч одоо өнгөрлөө, биднүүс хувь хувиа бодноо, таануус хувь хувиа бод гэж хэлсийм гэнэлээ. Яаж байна гэхээр энэ Тонхилын энэ Хүрэн толгойн урд талд шар цэцэг, цэнхэр цэцэг буулаа. Тэгсэн чинь шар цэцэгнүүдийг нь ногоон толгойтой хэрээнүүд түүгээд идэж байна гэж зүүдэлсэн юм гэсэн, биднүүс болохоо байлаа гэж. Тэгээд л удаагүй л лам нар баригдсан. Тэгэхэд би үгэнд нь орохгүй байж байгаад л ганц биеэрээ байж байгаад л гавжийн дамжаа гээд юм хийсэн, тэгсэн чинь тэр сүүлд нь Морьтлонх, манайтэр Самдан, манай тэнд хэн гэж нэг хөгшин байсийм, цөмөөрөө нэг жандаа байсийм
Саранцэцэг -
Нэг хэргэм цолтой гэсэн үг үү?
Очирхүү -
Нэг ангийн л хүүхэд байхгүй юу. Өөрөөр хэлбэл. Нэг жандаа.
Саранцэцэг -
Жандаа гэдэг нь анги гэсэн үг үү?
Очирхүү -
Анги гэж байххгүй ээ, нэг мэргэжлийн л. Жишээлбэл эмч нар гэхэд л нэг ангийн л эмч нар байхгүй юу. Тийм ухаантай юм. За тиймэрхүү л байсан юм даа.
Саранцэцэг -
Таны амьдралд одоо ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?
Очирхүү -
Миний амьдралд одоо гүнээр нөлөөлсөн юм бол би ч одоо цагдаа хийж байгаад л тэгээд л тэндээ янз болгоны хэлмэгдэлд ороод л, тэгээд л ажил төрөлгүй 6 жил явж байгаад л, тэгээд л би чинь 64 хүрч байж би чинь арай чуу нэг юм хөөцөлдөж л цагдаагийн газар бол арай жил болоогүй, 25 жил дутуу тэр үед чинь цэргийн хугацаа ордоггүй байсан, цэргийн хугацаа ордог бол минийх 25 жил хүрэх байсийм, тэгээд л ингээд л болдоггүй. Тэгээд би чинь улсад ажилласнаараа хөөцөлдөөд 64 хүрч байж нэг арай чуу улсад би чинь 33 жил ажилласан хүн. тэгээд 33 жил ажиллаад, бишээ 43 жил ажиллаад улсад ажилласан. Тэгэээд тэрнээсээ дээр үед тэтгэвэрт гарахад амралт жилийн амралт, тэгээд тэрийг чинь хасаад тэгээд тэрнээс чинь 3 жилийг нь авч хаяад тэгээд 41 жил болоод сүүлд нь 39 жил ажилласнаараа тэтгэвэрт гараад анх 580 цаас авч байсийм. Их юм байхгүй юу, тэр дээр үедээ. Тэгээд жаахан нэмэгдсээр байгаад нэг 1500 болоод, тэрнээсээ хамгийн анх 390-ээр тогтохгүй юу. Тэр үед тэтгэвэр тогтоодог хүн нь Ногоон Чойдог гэж хүн байсийм, манай нутгийн Төгрөгийн юм. Тэгээд Чойдог бид 2 хоёулаа барилцаж аваад, ганц цаасан дээр царай алдлаа гээд, тэгээд Чойдог бид хоёр зодолдож байсийм. Муудалцаад. Чойдог санхүүгийн техникум төгсч ирээд Бугатад очоод ажлаар очоод залуучуудад зодуулчихсан байхад нь би очоод чамайг гэр орондоо аваачиж байхад чи ганц цаасан дээр нарийллаа гээд дээр үеийн нэг цаас чинь их юм байсан байхгүй юу.
Саранцэцэг -
Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэхээр зүйл бий юу?
Очирхүү -
Байхгүй
Саранцэцэг -
Таны аав ээж 2 ямар улсууд байсан юм?
Очирхүү -
Малчин л улсууд л байсан.
Саранцэцэг -
Мал олонтой юу, бог бод?
Очирхүү -
Манайх гол төлөв дандаа сарлагтай, тэгээд сарлаг хонь тэгээд 2 адуу, адуу нь сарлагтайгаа ижилсчихсэн, үхэртэйгээ хамт яваад л ирдэг, тийм байсан. Тэгээд сүүлд нь яахав 2,3 тэмээтэй болоод л тэгээд л сүүлд нь наашаа аймаг руу шилжихдээ хэдэн малаа хүнд үлдээгээд л тэгээд л малын үрс ч үгүй болоод л тэгээд л хадмууд дээрээ орхичихсон, мал ч үгүй юу ч үгүй. Тэгээд тэр үед чинь мал ч хэрэгсдэггүй байсан. Тэгээд л манай муу бурхан болооч насаараа энэ худалдаа бэлтгэлийн трестэд ажилласан. Тэгээд ямар ч бас хувьцаа ч аваагүй, тэгээд нэг хэдэн жил овоо сайхан байгаад 2 жил зуданд бараад тэгээд ноднин бурхан болоочийг нас барахад 150-аад малтай байсан, ноднин төл сайн авсан байсан, тэгээд л төлөө аваад л 6 сард гэв гэнэтхэн тархинд нь цус харваад л хонинд явж ирчихээд л, өнөөдөр дотор муухай борлоод байна гээд, тэгээд эндээс хүүхэд дуудсан, хүүхэд тэндээс машинаар энд эмнэлэгт авчраад эрүүл мэндийн дэвтэр хайсаар байгаад л тэгээд л цаг алдсан, шууд эмнэлэг дээр очихгүй, тэгээд л яаж ч чадаагүй, тэгээд л 7 хоног ухаангүй байж байгаад л, тэгээд л хот мотоос хүүхдүүд цөмөрөө ирээд л, тэгээд л тэрнээс хойш би.., бид 2 чинь 58 жил нэг гэрт амьдарлаа, нас өтөлсөн хойно чинь одоо санаа сэтгэлээр унаад, би тэгээд ёсттой нөгөө сэтгэл санааны шок гээч юманд ороод, бараг явчихдаа шахлаа. Тэгээд хотод ороод эмч нарынхаа хүчинд яахав тэгээд буцаж ирлээ. Буцаж ирснээсээ хойш бас л одоо өөдөө гардаггүй. Гар хөл одоо ямар ч мэдээ байхгүй шалх... гээд л, ингээд л.
Саранцэцэг -
Хүүхэд ахуй үе чинь бусад хүүхдүүдээс ямар ялгаатай байсан бэ? Дээр үеийн хүүхдүүдийн эцэг эхтэйгээ харж байгаа нь одооны хүүхдүүдтэй харьцуулахад ямаршуу байна?
Очирхүү -
Өө дээр үеийнх хоорондоо эвтэй найрамдалтай хүүхдүүд нь хоорондоо зодоон цохион хийнэ гэж байдаггүй, хонь малдаа явдаг, бие биедээ тусалдаг тийм л байсан. Эцэг эхүүд нь айл аймаг буудаг, саахалт байдаг, тэгээд ер нь дээр үеийн улсын эв найрамдал бол мундаг байсан. Заа нэг айл нүүгээд л гадуур өнгөрөхөд чинь данхтай цай, тавагтай идээ барьчихаад л, урдаас нь цай майгаа өгдөг, тэгээд л одоо бие биендээ их тус хүргэдэг нэг айл нүүхэд л тэрнийгээ нүүлгэдэг, урдны улс тийм байсан. Манайх нэг хэдэн ачлаганы сарлагтай, ядууу тийм улс манайхыг их нүүлгэдэг тэгээд манайхаас сарлаг аваачиж ачдаг, дээр үед чинь гол төлөв л сарлагаар нүүдэг байлаа. Доошоо говьчуул чинь тэмээтэй манай нагацынх гэхэд л тэмээтэй байсан, тэгээд манай нагацын авгай хониныхоо хойноос явж байгаад осгож үхсийм, 3 баянгийн авгай нэг жил осгож үхэж байлаа. Тийм байсан.
Саранцэцэг -
Хүүхдүүд их багаасаа л хурга ишгэнд гүйж тус нэмэр болдог доо?
Очирхүү -
Тэгэлгүй яахав, бид нар чинь одоо юу .., гутал өмсөнө гэж байхгүй, хөл нүцгэн тэгээд л морьтой хүн шииг л чулуун дээгүүр пижигнэчихнэ. Хөл сайртаад л заримдаа хагарна. Хагарсан хөлөөрөө чулуу өшиглөчихдээр их өвднөө. Тэгээд л намар чинь оройтоод хяруу уначихсан, тэгээд л гадаа өнөө мал ахуйд юм хийж байгаад л хөл даарна тэгэхээр нь л хонь босгочихоод л тэрэн дээр нь мал шээнэ, шээсэн дээр нь гишгэнэ халуу оргиод л, тийм тэгж л өссөн.
Саранцэцэг -
Анх нэгдэл гээч юм байгуулагдаж байхад хүмүүс нэгдэлд гишүүнээр яаж элсэж байсан бэ?
Очирхүү -
Тэр нэгдлийг би мэдэхгүй байна. Намайг цэрэгт явсан хойно тэр нэгдэл буй болж байсан юм. Тэгээд тэрийг би үнэндээ мэдэхгүй байна.
Саранцэцэг -
Танай аав ээж нэгдэлд мал нийгэмчилсэн үү?
Очирхүү -
Нийгэмчилсэн.
Саранцэцэг -
Байгаа хэдээсээ мал нийгэмчлэхдээр нэгдлийн гишүүн болно гэсэн үг дээ, тээ? Нэгдэлд л малчин байсан улс уу тэгэхээр?
Очирхүү -
Тийм.
Саранцэцэг -
Нэгдлийн улсуудын хөдөлмөр эрхлэлт ямар байсан, нэгдэлд орсноороо хүмсүүдийн амьдрал дээшилсэн үү? Та тэр талаар мэдэх үү?
Очирхүү -
За нэг үеэ бодоход заримд нь гайгүйшиг, зарим нь ядуухан өнөө нэгдлийн мал хариулаад л, тэр болбол амьтны амьдрал дээшилж байсан, дээшилж байсан. Дээшилсэн. Малгүй улс нь малтай болоод л тэгээд л сүүлд нь нэгдэл тарахад нь өөрсдөд нь хуваарилаад өгчихөж л байсан, малтай их баян баян улс чинь малаа нийгэмчилж, тэгэхэд чинь нэг айлд 75 толгой мал илүү мал үлдээж байсийм. Илүү мал үлдээхгүй.
Саранцэцэг -
Аа тэр хангайн бүс говийн бүс гэж ялгаатай хуваарилагддаг байсан юм уу?
Очирхүү -
Тэр мэдэхгүй манай тэнд л лав нэгдлийн гишүүдэд 75 толгой мал үлдээдэг
Саранцэцэг -
Тэр нь хувьдаа авч үлдэх малын тоо биз?
Очирхүү -
Ай даа, хувьдаа. Аа бусад нь нэгдлийн, манай тэнд Ноост гэж нэг самган байсан,
Саранцэцэг -
Ноостоо?
Очирхүү -
Тийм, тэгээд тэр их хэлэмгий их мундаг самган, жаахан доголон. Тэгээд тэр өнөө нэгдлийн мал хариулж байгаад 3 кг ноолуур дутчихсан, тэгээд энд 3 жилээр шийтгэгдээд явж байсан. Тэгээд ирээд тэгж байсан, тэгээд ингэж байсан, ноост ирчихээд ...Та ядрав уу гэхэд: ..Даанч зүдэрсэнгүй, идэж үзээгүй хоолыг идлээ, дээр нь унтаж үзээгүй орон дээр унтлаа гэж, хөдөж үзээгүй хөнжил гээч юм хөдөж үзлээ, цагаан даавуу гээч юм дэвсч унтлаа, идэж үзээгүй хоол нь юу гэхдээр талх. Шар будаатай хярамцаг өгдөг байсийм/инээв/, үгүй ээ тэр чинь хүн дурламаар байгууллага байна шүү хөөрхий гэж байсан./инээв/
Саранцэцэг -
Тэр тэгээд 3 жил шоронд суусан хэрэг үү?
Очирхүү -
Тийм, 6 кг ноолуур дутсан. жишээлбэл 1,5 кг ноолуур дутсан хүн чинь жил 6 сараар шийтгэгдэж байсан. Нэгдлийн юм болбол их чанга байсан.
Саранцэцэг -
Тэр нэгдэл гэж байхад нэгдлийн талаар мэдээлэл хэр их цацагддаг байсан бэ, сум нэгдлээс ухуулагч ирдэг байсан уу, сонин хэвлэл гэж юм тараадаг байсан уу?
Очирхүү -
Хийлгүй яахав, тэгэхэд чинь ерөөсөө багууд чинь одоотой адилхан байгаагүй. Баг чинь одоо багийн ухуулагч, 2,3 тийм албаны нэртэй улсууд байдаг, бид нар чинь багт явна, 15 хоног, сараар багт явдаг. Бүүр айл хэсээд нэгдлийн малтай. Тэгэхэд чинь л багийн өнөө хариуцсан айл болгоноор чинь л ухуулга хийгээд л яриа хийгээд л, нэгдлийн сайн тал, одоо л бодоход л тэр сэтгэл санааг нь хувиргахгүй талаар л ярьж байсан даа, ер нь. Намын ухуулга одоо намын гишүүн болоод л, гишүүн болно. Дээр үед чинь намын гишүүн хүн сар болоод л хурал хийнэ. Намын гишүүний хурал тасалбал донгодуулна. Арга хэмжээ авахуулна. Сар болоод л намын гишүүний хурал хийнэ, бүр хөдөөнөөс улсууд ирж. Тэгдэг байсийм.
Саранцэцэг -
Тэр мал нийгэмчилж нэгдлийн гишүүн болсон улсаас ганц нэг зүсэлсэн сайн малаа аваад нуугаад үлдчих тийм боломж байсан уу?
Очирхүү -
Мэдэхгүй
Саранцэцэг -
Мал нуудаг байсан талаар та сонссон уу?
Очирхүү -
Тэрийг яахав жаахан жаахан тийм юм байх нь байсан,гэсэн. Гэхдээ тэр яахав нөгөөхөө эргүүлээд бүл чадалтай нь эргүүлээд өөрөө хариулдаг, аа тэрнээсээ л жаахан шимтгэл авдаг байна л даа. За тийм л талын юмс байна уу гэхээс түүнээс 75 толгой малдаа өөрийнхөө дуртай малаа л аваад үлддэг, тийм байсан юм.
Саранцэцэг -
Ер нь анх нэгдэл байгуулагдахад хүмүүс дуртай хүлээж авсан уу, дургүй хүлээж авсан уу?
Очирхүү -
Мэдэхгүй тэгэхэд харин би цэрэгт байсийм.
Саранцэцэг -
Та соёлын довтолгооны үеийг мэдэх үү?
Очирхүү -
Аа мэдэлгүй яахав.
Саранцэцэг -
Яаж явуулдаг байсан юм, хүмсүүдээс юу шаарддаг байсан, тухайн үед улс оронд тэрнийг явуулах шаардлага байв уу?
Очирхүү -
Өө байсан, тэгээд л тэр үед чинь одоо СД чинь нэг үгээр хэлбэл ард түмнийгээ боловсруулах гэгээрүүлэх одоо өвчин эмгэгээс нь салгах, ийм ашиг тустай байсан. Жишээлбэл, одоо СД-оос одоо ард түмэн чинь бөөс хуурснаас салж байсан, одоо ингэж авчраад ингээд л алдаг байсан, одоо бол тийм юм байхгүй. СД чинь ариун цэвэр одоо энэ гэр орныг чинь одоо цэвэрлэдэг барьдаг, тэгээд л ариун цэврийг л их шаарддаг байсан.
Саранцэцэг -
Айлуудаар комисс гэж явж шалгана ш дээ?
Очирхүү -
Шалгана.
Саранцэцэг -
Хувийн ариун цэвэр үзэх үү?
Очирхүү -
Үзнэ.
Саранцэцэг -
Дээр нь өшөө юу шаарддаг юм?
Очирхүү -
Өө тэгээд л одоо хөнжил цагаан хэрэглэл тиймэрхүү юмаа л шаарддаг, аяга шанагаа сайн угааж цэвэрлэ, тиймэрхүү. За тэгээд л СД-оор өөрөөр хэлбэл монгол чинь одоо янз болгоны яр хүйтэн өвчингөөс саллаа, тэр үед чинь одоо бихенол гэдэг тарилга гарч, тэгээд л өнөө улсуудыг чинь үзээд л шалгаад л цус мууг нь л бихенолоор чинь тарьдаг, тэгээд л сум дээр одоо тарилга тариулж хэдэн сараар л тарьдаг тийм байсан.
Саранцэцэг -
Тэр улаан тарины үе чинь СД-ны үе байсан уу, тэрнээс өмнөх үү?
Очирхүү -
Заа ер нь СД-ны жаахан өмнө л дөө, аан. Тэгээд л үндсэндээ л СД-ны түрүүч л ирж байсан л үе байхгүй юу.
Саранцэцэг -
Заа шаардлага тавиад явахад тэрийг биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ оногдох уу?
Очирхүү -
Өө арга хэмжээ авна.
Саранцэцэг -
Торгох уу?
Очирхүү -
Торгоно. Албан хүчэр эмчилгээг нь хийлгэнэ.
Саранцэцэг -
СД-ны нөлөө гэвэл та юу хэлэх үү? Хүмсүүдэд нөлөөлсөн ямар нөлөө байна?
Очирхүү -
Одоо СД-оор чинь соёлжих боловсрох, одоо гэгээрэх ариун цэвэрч байх, ийм л юм л одоо ярьж хэлж байсан.
Саранцэцэг -
Тэр СД-оор бичиг үсэг хоцорсон улст бичиг үсэг заасан уу?
Очирхүү -
Заалгүй яахав, тэгэхэд чинь тэнхим гэж байгуулж, багийн дарга чинь бичиг үсэг мэддэггүй улсуудыг чинь цуглуулаад аа тэгээд тэнхимийн багш гэж өнөө шинэ үсэг заадаг, тийм. Шинэ үсгийг чинь 7 юмуу 14 хоноод юм уу, тэгээд өнөөдхөө сураад цагаан толгой заагаад л тэгээд л холбоод л, тэгээд шинэ үсэг тайлагдлаа гэсэн үнэмлэх өгч байсан юм, тийм.
Саранцэцэг -
Аан, та сүүн завод дээр нэг хэсэг ажилласан гээд байв даа? Тэнд сүүн завод гэж гарахад л 4 төгссөн ч бай, бичиг үсэг мэддэг хүүхдээр хүмсүүдэд бичиг заалгаж байсан гэж би сонссон, тийм юм явж байсан уу, үнэхээр?
Очирхүү -
Шинэ үсэг үү? Заалгалгүй яахав, шинэ үсгийг үргэлж л зааж байсан. Тэрбайтугай хөгшин улсууд заалгаж байсийм. 45-с одоо доош насны улсууд чинь бүгд тэнхимд суж байсийм. Тэр үед чинь хуучин үсгийг нь хаяулчихсан, өнөө хуучин үсэг мэддэг улс чинь ямар ч байсан нэрээ гаргачихдаг, ямар ч байсан хонь ямаа гээд тавьчихдаг, тийм байсныг тэрнийг чинь хаяулаад тэгээд л шинэ үсэг рүү тэгээд л сүүлдээ одоо шинэ ч үгүй хуучин ч үгүй болчихлоо ш дээ, нэг үе.
Саранцэцэг -
Заа тэгээд техникум төгсч ирээд ажил дээр очсон ш дээ. Хүний бага эмчээр нэг хэсэг ажилласан гэсэн ш дээ
Очирхүү -
Техникум төгсөөгүй, эх баригч сувилагч хийсэн.
Саранцэцэг -
Аан за, тэр үеийнхээ тухай ярьж өгөхгүй юу?
Очирхүү -
Өө тэр үед одоо яахав дээ, одоо тэр үед чинь нэг тарилга сайн хийчихдэг, тэгээд нэг юмаа мэддэг, эмээ нэг хагас хугас гаргачихдаг, нэг тиймэрхүү. Ямар ч байсан хүүхэд эх бариад авчихдаг, нэг тиймэрхүү л улсууд байсан ш дээ.
Саранцэцэг -
Таны дээр ажиллаж байсан эмч бага эмч үү, их эмч үү?
Очирхүү -
Миний дээр үү, бага эмч.
Саранцэцэг -
Бага эмч сувилагч 2 ажиллана гэсэн үг үү, баг дээр?
Очирхүү -
Тийм. Манай тэнд Ёндон гэж нэг хэрүүлч нөхөр байсийм. Жулга Ёндон гэж. Тэгээд манай сум дээр хэн очоод, Балдан суман дээр очихгүй юу, тэгээд өнөө Балдантай хоёулаа хэрэлдээд нэг очиж л дээ, Балдан дээр. ...Та нэг идэх юм өгөөч гэж. Тэгэхдээр Балдан урдаас нь ... үгүй ээ чи ажил хийхийн оронд дандаа идэж уух юм авч байдаг яасан янзын хүн бэ гэж Балдан загнаж. Тэгэхдээр Ёндон урдаас нь үгүй ээ яалаа дарга минь тэгэлгүй яахав, ..таныг бодохноо би чинь хотоор хонь, зэлээр үхэр, азаргаар адуу нийгэмчилсэн хүн тэрнээс авалгүй яахав, тань шиг ар өврөөсөө 10-аад тах зүүж ирээгүй гэж. Тэр яасан б гэхдээр би тэнд эх барих байсан. Өнөө Пунцаг гэж ахыгаа аваачаад миний оронд сувилагчаар тавьсан, тэгээд амьтны 10-аад тах гэдэг нь Пунцаг 10-аад хүүхэдтэй, тэгээд доромжлоо биз. Тэгээд нөгөөдхийг чинь ЗИЛ-130 машин байсан, машиныг нь хурааж аваад Ёндонг ажлаас нь халчихгүй юу, тэгэхдээр нь урагшаа яваад Алтай суманд очоод Алтай сумын дарга нөгөө хэн байсийм, уул нь багш байсийм, Дугарын урд талд, Сангаа байсиим. Сангаатай хуйвалдаад Алтай сумын 30 машин аваад тэгээд тээвэр хийгээд эндээс гэр орноо нүүлгэж аваад хот оруулчихаад, тэгээд сүүлд нь баригдаад нөгөөдөх чинь тэгээд Сангарагчаа нь хэл аманд оруулаад тэгээд машиныг нь өгчихөөд зальтай хүн чинь тэр мөртөө хот руу гэрээ буулгаж шилжүүлж аваад тэгсэн.
Саранцэцэг -
Социализмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага ямаршуу байсан бэ, одоотой харьцуулахад ямар байдаг байсан?
Очирхүү -
Одоотой харьцуулах юм бол ёстой жинхэнэ ажилчин хүн байсан. Ажилсаг, одоо бол хууль гэж хуулиас сайхан юм алга, дээр үед чинь хуулиас их айдаг, ахтай захтай дарга ирэхэд айдаг, ер нь айдаггүй хүн гэж байхгүй, тэгэхдээ айхдаа бэмбэгнээд дээр доороо ороод сөхөрч унаад байдаггүй, аа ажил хийдэг ажлын хойноос л тэмцдэг зүтгэдэг, малчин болбол малынхаа хойноос ажилчин болбол ажилчин, албан хаагч бол тэр албаныхаа ажилд, хариуцлагатай нягт нямбай, хуулиа их хүндэлдэг, ард түмнээ их хүндэлдэг тийм байсан үе. Жишээлбэл дээр үед чинь төв хороо нь 8 гишүүнтэй л байлаа, одоо бол 75 гишүүнтэй өдөр болгон ингэж хэрэлдэж байхыг нь үзээ ч үгүй дуулаа ч үгүй, ер нь одоо их л хүндэлдэг, Чойбалсанг одоо ерөнхийлөгч байлаа гэхэд Чойбалсанг үхэхэд чинь нэг орой 52 онд байж байсан чинь манайхан цагаалах гээд л тэгсэн чинь битүүний орой чинь шуудан хүрээд ирдэг юм байна, тэгсэн цагаалж болохгүй гээд л тэгээд л биднүүсийг дор нь багуудад гүйгээд тэгээд л хээр удаан хоноод л тэгэхэд чинь өнөө зарим хөгшчүүл нь уйлж байсан, зарим нь өнөө сумын төлөөлөгч ирж байна гээд овоо мовоог түлхэж унагааж, тэгж л байсан.
Саранцэцэг -
Ер нь ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн? Социализмын үед ажилд оръё гээд очиход ямаршуу шугамаар ажилд авдаг байсан юм, одоо ер нь хүмүүс ажилд яаж орж байна?
Очирхүү -
Үгүй ээ яахав, хүн өөрөө л чаддаг юмаа мэргэжлийн юмаа гол төлөв дарга нар үзэж хараад л, гол төлөв томилолтоор явж байсан. Нээх ажил хайгаад өргөдөл бариад явдаг хүн үгүй байсан.
Саранцэцэг -
Ажлын олдоц, ажил олддог байсан уу?
Очирхүү -
Өө тэр жаахан боловсролтой хүнд бол ажлаас их юм байхгүй. Ажилдаа бол албан ажил л байна уу гэхээс харин нээх ажил гээд байх юм байхгүй, өнөө хувийн аж ахуйтай, мал аж ахуйтай учраас тэр чинь ажил одоотой адилхан байх юм биш, тэр чинь өнөө хувиа шарлуулж довоо борлуулна гэж, хувиа л гэдсээ тэжээгээд л, малаа маллаад л, малчин байсан, ажилчин байсан, тийм л үел дээ, дээр үед чинь.
Саранцэцэг -
Дарга цэргийн хоорондын ялгаа хэр байсан, доод тушаалын улсуудтай харьцаж байгаа байдал эрх мэдлээ хэтрүүлдэг барьдаг тийм юм ажиглагдав уу?
Очирхүү -
Заа тэр бол яахав дээ, хувь хүнээсээ л болно. Тэр хүний өөрийн боловсрол л, өөрийн мэдлэг чадвар л аа гэхдээ даргаас айхгүй хүн гэж байхгүй, айна. Үгэнд орохгүй хүн гэж байхгүй үгэнд орно, тэгэхдээ хэрэлдээд ингээд байдаг хүн байдаггүй л байсан.
Саранцэцэг -
Та ер нь хийж байгаа ажилдаа дур сонирхолтой байсан уу?
Очирхүү -
Үгүй ээ яахвээ дээ тэгээд л , залуу насанд сонирхож л байсан, хийж л байсан.
Саранцэцэг -
Таны хувьд одоо хамгийн их шантарч байсан хэцүү байсан ажил юу байсан?
Очирхүү -
Өө над тийм юм байгаагүй.
Саранцэцэг -
Ер нь хийж явсан ажлуудаасаа?
Очирхүү -
Өө тэгж шантраад яая даа байз гэж байсан юм үгүй, тийм тал байхгүй ээ. Цагдаад бол тэр үед шантарч үзээгүй, залуу ч байсан. Одоогийн цагдааг бодвол дээр үед чинь намайг анх ороход 17-хон нэгжтэй байсийм, цагдаагийн байгууллага. 17 нэгжээс чинь 9 нь цагдаагийн орон тоо. Тэгээд цагдаа хийх хүн олддоггүй, тэгээд 8-хан цагдаа. Хорих дээр банкин дээр, хэлтэс гээд 3 газар гардаг. Тэгээд л гол төлөв тулаа хийнэ. Тэгээд л 24 хийчихээд л тэгээд л дөнгөж очиж ундаа уучихаад л тэгээд л гадуур эргүүл тойруул гээд л явна. Дээр үеийн улсууд чинь тэгээд сургуулийн хүүхдүүд мүүхдүүд их жигтэйхэн замбараатай байлаа, 11 цагаас хойш явсан хүүхдүүдийг чинь барьж авчраад хичээл заачихна, хичээл заагаад суулгачихна, тийм л байсан юм чинь.
Саранцэцэг -
Одоо өнөө гэмт хэрэг хэв журмын талаар гэсэн үг үү?
Очирхүү -
Хуулийн л талаар. Дээр үеийн хүүхдүүд чинь дэгтэй замбараатай байсан. Сургуулийн хүүхдүүд ч ер нь замбараатай. Багшаасаа ч айдаг, аав ээжээсээ ч айдаг, ах дүүгээсээ айдаг, ард түмнээсээ айдаг одооны хүүхдүүдтэй адилхан тамхи салаавчилчихаад том том яриад л суудаг ийм хүн байдаггүй байсан. Ер нь архи уудаг л байсан, тэгэхдээ бол архи ч их ховор байсан, тийм байсан.
Саранцэцэг -
Таны одоо цагдаа хийж байхад хэдэн төгрөгний цалин авч байсан, ажил амьдралд чинь хүрч байсан уу, тэр мөнгө?
Очирхүү -
Хүрч байсийм. 500 цаас авдаг байсийм.
Саранцэцэг -
Тэр чинь дунд мэргэжилтэй хүн 450-иас дээш төгрөг авдаг байсан биз дээ?
Очирхүү -
500-г хоёр хуваагаад л авчихна. Эхний үед нь 250 дараа нь 250 авна. 2 хувааж авдаг
Саранцэцэг -
Та одоо хамгийн их ажилласан газар чинь юу вэ?
Очирхүү -
Миний хувьд хамгийн их ажилласан газар гол төлөв олон жил дийлэнх ажилласан газар одоо урлагийн газар, цагдаад би 21 жил, соёлын газраар л их явсан.
Саранцэцэг -
Та тэр хамт олныхоо талаар дарга нарын талаар ярьж өгөхгүй юу, цагдаагийнхаа газрын?
Очирхүү -
Үгүй ээ одоо хамт олон яахвээ, дарга нар одоо яахав дээ, хүн намайг хэлмэгдүүлсэн хүн Ламжав байсан, одоо уул нь багш байсан юм, дээд мэргэжлийн, Дашням байсан, Дашням чинь яахав нэг манай боловсон хүчний эргээд л намайг чинь цааш нь түлхсэн улсууд.
Саранцэцэг -
Та бол хүүхдийн толгой молгой барьж өгөөд л тэгсэн юм байна тээ?
Очирхүү -
Тийм, толгой барина, жирэмсэн хүнийг барина
Саранцэцэг -
Уламжлалт эмчилгээ хийсэн гэсэн үг үү?
Очирхүү -
Тийм,
Саранцэцэг -
Аан тэгээд тэр чинь буруудсан юм байна ш дээ. Таны одоо хамгийн бахархдаг зүйл юу юм?
Очирхүү -
Би ч одоо юугаараа ч бахархах юм юу ч байхав.
Саранцэцэг -
Таны хамгийн жигшдэг зүйл юу юм?
Очирхүү -
Жигшдэг зүйл бол хуулиас л их айдаг. Хэрэг төвөгт орохоос л их айдаг. Замбараагүй асуудлаас л их айдаг. Ер нь одоо би бас би буруу юм сурсан хүн л дээ. дуулдаг хуурддаг, ерөөдөг гэж нэг үе чинь аймаг дээр чинь хүн гэрлүүлдэг хүн гэж ховорхон байлаа. Одоо чинь захын хүн дуулдаг ерөөдөг болчихсон юм, би хүн амьтан гэрлүүлж, би чинь 30 хүрч байж хүн гэрлүүлсэн хүн. 30 зүрч байж тамхи жаахан татсан хүн. одоо тамхи нэг их татахгүй, архийг гудамж талбайд уугаад байдаг архичин хүн биш, тэгэхдээ яахав дээ, найз нөхөдтэйгээ нийлээд хэлмэгдээд ажлаас гарсан үедээ жаахан сэтгэл санаагаар доголдож тэгж нэг жаахан архи уусан, тэгээд л сүүлд нь заа больчихье, больчихье гээд л одоо би 85,86 хүрэх гэж л байна. Би чинь үндсэндээ 86, 87 ч хүрч байгаам. Би чинь дээр эх орны дайны үеэр цэрэгт айлд би чинь 2 жил намайг юу хийж байж, би чинь 56 онд цэрэгт явсан, би чинь 44 онд цэрэгт явах байсийм,
Саранцэцэг -
Цэрэгт та Замын –Үүдэд байсан гэлээ тээ?
Очирхүү -
Би Дорноговь аймгийн Замын-үүдэд Сталины нэрэмжит 12-р отрядад байсийм. Тэнд 5 жилийн хугацаатай байсан. Хил дээр Дотоод явдлын яам, Цэргийн яам гэж 2 байсийм. Тэгээд Дотоод явдлын яам нь яахав, хил хязгаараа хамгаална, бас л нэг нууцдуу нэг ногоон таван хошуутай ногоон погоонтой, “ногоон малгайтан” гэж байх үед л.
Саранцэцэг -
Хил дээр ямар нэгэн будлиан юм гарах уу, гайгүй юу?
Очирхүү -
Гайгүй ээ, гайгүй. Дээр үед чинь Өвөрмонгол гэж Монголоо хуваасан болохоор цаанаас нь Өвөрмонголын мал Дорноговь аймгийн Замын-үүдээс цаашаа Хардэгийн застав гэж байсан тэрэн дээрээс харахад цаана нь нэг 2 хилийн завсар нэг 50 км 100 км газар ямар ч эзэнгүй, тэгээд тэндээ ийм, хилийн шугам татчихсан, тэгээд тэр шугамнаасаа өнгөрөөд тэгээд тэр 50 км–ээс нааш зурвас руу орж ирсэн хүнийг барьдаг цэргүүд. Тэгээд л гол төлөв нөгөө мал ахуй нь наашаа их орж ирнэ, адуу мадуу. Адуу хөөцөлдсөн самгачуул их орж ирдэг байсан. Малаа хөөцөлдөөд л. Тэгээд л нөгөөдөх чинь тэгээд л ирээд л тэгээд л отряддаа аваачаад л очиж хэлээд л шалгаж үзээд л тэгээд л гаргадаг байсан. Тэрнээс хорлон сүйтгэх тийм тагнуул юм байдаггүй байсан.
Саранцэцэг -
90 онд Монголд ардчилсан хувьсгал ялсан, тэр үед та тэтгэвэртээ суучихсан байж тээ, та тэрийг та телевизээр харж байв уу, анх яаж сонсов, ер нь бол ардчиллаас юу ирнэ гэж хүлээж байв?
Очирхүү -
Өө тийм бодож санасан юм байхгүй. Хөгшчүүлийн ярьдаг төр өөрчлөгдөнө гэсэн тэр нь өөрчлөгдөж байгаа юм байлгүй гээд л дээр үеийн хөгшчүүлийн үгэнд ер нь дээр үеийн хөгшчүүл чинь тийм худлаа юм ярьдаггүй, дандаа үнэн тоймтой юм ярьдаг байсан байна л даа. Дээр үед чинь одоо төр өөрчлөгдөнө, ингээд тэр үед чинь одоо эцэг нь хүүхдээ ална, эх нь хүүхдээ ална, хүүхэд нь аавыгаа ална гэдэг түүхтэй юм гэнэлээ одоо тэр түүх нь ирж байгаа юм байна л даа гэж би боддог. Алж байна, зодож байна одоо. Архи уучихаад одоо сая намайг хотод байж байхад архи уула гэж хэллээ гэж аавыгаа хүү нь алж байгаа сураг байналээ. Энэ чинь одоо тэр түүх дандаа үнэн л юм ярьдаг байсан юм байна. Тэр үед чинь шашин устна 21 зуунд төр өөрчлөгдөнөө, ертөнц сөнөнөө гэдэг тийм л тойм домог шиг юм л хөгшчүүл их ярьдаг байсан. Ер нь хөгшчүүл их түүх судалдаг дээр үеийн тэр зурхай гээч юманд нь чулуун бар гээч юмыг их судалж байсан юм байна л даа. Тийм учраас л одоо тэрнийгээ ард түмэнд их ухуулж байдаг, тайлбарлаж байдаг, ойлгуулж байдаг, яс маханд нь ортол ярьдаг хэлдэг үнэмшүүлдэг тийм л байж. Одоо тэгээд л одоо тэр үеийг чинь ирж байгаа юм байна гэж би одоо .., жишээлбэл байгаль өөрчлөгдлөө, байгаль эзэнгүй болно гэсэн, тэр үед байсан, одоо эзэнгүй болж байна, байгаль чинь одоо манай тийшээгээ бол одоо гөрөөс аргал, угалз тэгээд л хулан, тахь бүр хөшиж байсан. Хавар болохдээр л адуу хойшоо салхи сөрөөд байна, тэгтэл одоо тэр Хонин усны говь тоосроод л байна тэгтэл аав ээж ...өө энэ адуу хойшоо салхи сөрж байна, энэ тахь ирж байна уу, тахь их сайхан үнэртэйсэн, адуу тахийн тоосонд орчихдээр хүчрэгддэггүй шүү, адуугаа өөд нь шахаарай, тэгээд л энэ хачигийн тоос уу, хасагийн тоос уу, тахийн тоос уу гэж ярьдаг байсийм. Тэгээд л хасаг гээд л их дайрдаг, тэр ч бас орж ирэхдээ бас их зудтай их тэнгэр мууддаг, тийм тоос моос гардаг, хачиг их унадаг жил бол тоос унаад л тэгээд улсууд чинь хачиг ингээд л хуйгаараа унадаг гээд л ярьж байсан. Одоо тэгээд л хачиг их унасан жил чинь харганын толгой дэрсэн толгой чинь даахгүй ингээд л доошоо ингээд л ганхаж байдаг гээд л ярьдаг. Одоотой адилгүй, тэгэхэд чинь ургамал гэдэг чинь хангай шиг байжээ. Одоо бол тийм юм байхгүй. Одоо бол дулаарахаа байж, тэгээд л алт мөнгийг нь ухаад л, лус савдаг уурлуулаад л, лус савдаг гээч юм чинь дээр үед социализмын үед буг чөтөр бурхан сахиус гээч юм нь цөм устсан үе, тэр үед л устах ёстой гэж байсийм. Одоо болбол бугтай чөтгөртэй, бурхантай сахиустай болчихоод байна л даа. Юм л бол тийм үхээрийн бузар болоодхож гээд л. Аа тийм юмнаас тэгж гэнээ ийм лам нар л их болж.
Саранцэцэг -
Ардчиллын үр нөлөө хүмсүүдэд яаж тусч байгаа вэ, та энэ талаар өөрийнхөө бодлыг хэлэхгүй юу?
Очирхүү -
Одоо мэдэхгүй ээ, одоо. Миний бодлоор бол 2 хуваагдчихаад л “60 ямаанд 100 ухна” гэдэг шиг л, 2 хэсэг болчихоод л хоорондоо хэрэлдээд байх юм, тэр чинь хүний ухамсар санаа бие биенийхээ дээр нь гарч, төрийнхөө толгой дээр гарч жаахан жаахан юм олоод авъя идээд авъя гэсэн бодолтой юм уу гэж би ингэж л боддог хүн. Түүнээс ард түмнийхээ амьдралыг дээшлүүлье, өөд нь татъя гэж бодож байгаа санаж байгаа ам нь бол алтан боронз шиг, ачиртаа бл хийсэн бүтээсэн юм байхгүй, тэгээд л засгийн жаахан хөрөнгийг төсвийн мөнгө гээд л өгчихдээр тэгээд л томчуул нь тэргээр аваад идчихдэг юм уу гэж бас тийм ойлголт байдаг. Хамгийн наад талын нэг жишээ ярихад л сая одоо манай багаас нэг хүн явж байналээ, тэгээд тэр хүн ингэж явналээ, энэ өрхийн эмнэлэг дээр халуун ус барих юм гэнэ гэж. Тэгээд тэр чинь сайхан хэрэг байна гэсэн, тэгээд тусламж гуйж явна, заа тэгье тэгье. Тэгээд тэр төсвийн мөнгө нь ямар уу гэсэн, төсөв нь батлагдсан 30 сая төгрөгөөр баталсан, төсөв мөнгө нь батлагдаад ирсэн гэж байна. Тэгээд ирчихсэн байж байхад өрх болгоноос 2000 цаас гуйгаад байхав дээ. Тэр чинь одоо бэрх л байна үнэндээ. Нэгэнтээ л төсвийн мөнгө нь батлагдаад ирчихсэн тийм л бол тэр мөнгийг чинь хэн юунд авах гэж байгаам гэсэн, дуугарахгүй байналээ.
Саранцэцэг -
Ардчилсан хувьсгал гарснаас чинь хойш өмч хувьчлал гээд явлаа, та тэр талаар ярьж өгөхгүй юу? Анх яаж сонсов?
Очирхүү -
Заа яахав энэ ардчилал гараад сайн тал ч бий, муу тал ч бий. Энд одоо ер нь хэтрүүлдэг тал ч байна, ганцхан яахав гэхдээр зальтай улсууд нь компани пүүс гэж байгуулж, ов зальгүй хоосон мань мэтийн юм нь жаахан хэлмэгдэх л болтой байна. Ер нь хэлмэгдэж байна даа, хэлмэгдэж байна. Дээр үед социализмын үед чинь ёстой баян хоосны ялгаа гараад ирсэн шүү,
Саранцэцэг -
Социализмын үед үү, яаж?
Очирхүү -
Өө тэр чинь баян хоосны ялгаа гарч хүн болгон дээр дооргүй малтай ахуйтай, идэж уух юмтай тийм болсон үе шүү. Одоо тийм юм алга.
Саранцэцэг -
Энэ өмч хувьчлал хүмсүүдийн амьдралд нөлөөлсөн юм уу? Зарим улсууд нэлээн их өмчтэй болсон гэдэг тэр ямар замаар тэгэв?
Очирхүү -
Тэр яахав, овтой зальтай ар өврийн хаалгатай өндөр тушаал олж авсан хүний л одоо юу шүү дээ. Энэ залуу яахав, хөөрхий үнэнчээр явж байгаа улсууд байна л даа, ард түмнийхээ төлөө зүтгэдэг улсууд үнэн зөвөр явж байгаа ийм улс, эдэн шиг эмч байна. Би одоо хүн бурхан шүтэхийн оронд эмч нар нь хариуцлага мэдлэгээ дээшлүүлж хариуцлагаа сайжруулах нь хэрэгтэй зарим нь муухай зантай байх л юм, олон хүнд ийм юм байхаас яахав, тэгэхдээ одоо бол муухай загнаад хүн загнаад байдаг тийм эмч нар алга байна. Заа яахвээ, дуудлага бол заримдаа удаж л ирэх юм, заримдаа түргэн л ирэх юм, ба тэгээд ажил төрлөөсөө болдог байлгүй. Энэ дээр бол хэлж яриад байх юм бол алга.
Саранцэцэг -
Хувьчлал эрэгтэй, эмэгтэй хүнд гэж ялгаатай нөлөөлсөн юм байдаг юм уу? Хүйсээр ялгаатай?
Очирхүү -
Өө хувьчлал бол тийм юм байхгүй.
Саранцэцэг -
Таны өдөр тутмын амьдралд нөлөөлсөн нөлөө гэвэл та юу хэлэх үү?
Очирхүү -
Үгүй ээ одоо юу байхав дээ. Одоо ингээд л нас өндөрдөөд ирэхдээр тэнхээ тамиргүй болчихдээр үгүйдээ нэг яваад захаар ороод нэг ганц хил мах олоод ирэх гэхэд л өнөөхдөө хүрч чадахгүй, амьтны унаа хараад л ингээд л очоод явж чадахгүй болчих юм, тиймэрхүү л юм нөлөөлөхөөс аймар нөлөөлөөд байх юм алга.
Саранцэцэг -
Та тэр ягаан цэнхэр тасалбар гэж юм авсан уу, хувьчлалын?
Очирхүү -
Дээр үед авч байсан
Саранцэцэг -
Тэрийгээ юм болгож чадав уу?
Очирхүү -
Чадаагүй ээ.
Саранцэцэг -
Яасан тэрийгээ?
Очирхүү -
Үгүй ээ одоо дээр үед тэрийгээ яасан бүү мэд. Би ч наашаа шилжих болоод л Шаргад сум шинээр байгуулагдаж байгаа гэхээр л одоо 20-иод адуу 5,6 тэмээ 3,4 үхэр, 200,300-аад богоо бүгдийг нь хадмууд дээрээ хаячихаад л, тэгээд гэрээ л аваад л гарсан хүн ш дээ. Тэр бичиг баримт юу ямар юм байсан, нямбай шиг юм боддог хүн бол юм авсан л юм байналээ л дээ. Одоо лав л манай муу бурхан болооч трестэд ядахдаа албан газар ч байхгүй байсаар байгаад л нас барлаа ш дээ. Насаараа л.., трестэд хорин хэдэн жил муу болгоныг нь л хийлээ ш дээ. Тогооч хийлээ, зоогийн газар жижүүр хийлээ, тэгээд л дээр үед чинь артель гэж байхад артельд жил оёдолчин хийж байгаад тэгээд л тэрнээсээ трестэд ороод л тэгээд яахвээ дээ, трест тэр тогооч хийж байхад бол одоо тэр нуух ч юм алга тэр дээр үед чинь яахав өнөө махыг чинь аваачаад махыг нь шулаад л, тэгээд л тогооч нар өнөө гэрийн улсууддаа өгчихдөг, тэгээд л тэр чинь мөлжүүртэй л яс ирдэг байсан. Тэгээд л тэргээр нь авчраад л хоол хийгээд л иддэг л байсан. Үгүйдээ хоолоор тасардаггүй, өглөө ажиллаж байсан газраасаа тэгээд л өнөө тэтгэвэр тэтгэмж цалингаа амлаад л тэгээд л нэг хил мах аваад л ирдэг, тэгээд л цалин гээд л авах юм байдаггүй тэр чинь. 180 цаасны цалинтай байж үзлээ тэгэхэд.
Саранцэцэг -
Төр засгаас эмэгтэйчүүдийг дэмжсэн бодлого явуулж байсан уу, социализмын үед?
Очирхүү -
Ү гүй ээ одоо мэдэхгүй ээ чухам.
Саранцэцэг -
Гэр бүлийг дэмжсэн бодлого гэж явж байв уу?
Очирхүү -
Тэрийг сайн мэдэхгүй тийм юм явагддаггүй байсан байхөө. Гэр бүлийн харьцааны талаар гэр бүлийг батжуулах, бэхжүүлэх талаар л ухуулга яриа хийдэг байсан байх. Тэгээд л тэнд одоо мөнгө төгрөг өгөөд л тийм юм бол байдаггүй байсан юмаа.
Саранцэцэг -
Гэрлэх насны хүмүүс гэрлээгүй бол татвар төлдөг байсан гэж сонссон?
Очирхүү -
Тийм юм би мэдэхгүй. Тэрнийг одоо би мэдэхгүй. Би ч одоо цэргээс ирээд л.., өө тэр чинь бүр дээр үед тэгж байсан байлгүй.
Саранцэцэг -
Гэр бүл болоогүйн татвар?
Очирхүү -
Аан өө тэр болбол хүүхэд гараагүй, одоо тийм .., тэр чинь улсын албан хаагчаас тийм улсын албан хаагч, тийм татвар авч байсан. Хүүхдийн тэтгэвэр гэж авч байсан даа.
Саранцэцэг -
Та цагдаа их олон жил хийжээ, танай тэр байгууллага дээр мэргэжилтэн., одоо манайхан чинь оростой их харьцаатай байсан, орос зөвлөх энэ тэр гэж байсан уу?
Очирхүү -
Байхгүй. Ерөөсөө манай дээр 3 сумыг хариуцсан нэг төлөөлөгч, зарим нь 4 сумыг хариуцсан, нэг хэсгийн төлөөлөгч, 3-хан л төлөөлдөгч. Аюулаас хамгаалахын шийдвэрийн нэг төлөөлөгч, аюулаас хамгаалахын нууцын 2 төлөөлөгч, за тэгээд цагдаа тэгээд яахав, өмчийн ахлагч гэж байсан, мөрдөн байцаагч байсан. Эрүүгийн ахлах гэж байсан. Ер нь тэгээд гадна дотноос мэргэжилтэн гэээд тийм юм байгаагүй.
Саранцэцэг -
Энэ аймаг дээр төв дээр орос эргэжилтэнгүүд хэр байдаг байсан?
Очирхүү -
Өө тэгэхэд болбол яахав ирээд л яваад л, хаашаа юм б дээ. Дээр үед чинь одоо нэг орос эмч байсан шиг билээ. Тэрнийг л сайн мэдэж байна.
Саранцэцэг -
Монголчууд ер нь гадны улстай хэр найрсаг харьцаатай байдаг байсан?
Очирхүү -
Үгүй ээ одоо хэл амыг нь мэдэхгүй болохдээр лав л тэр муу орос тэгж байна гэж муу хэлдэг хүн байдаггүй л байсан.
Саранцэцэг -
Суурин хятадууд байсан уу, суурин хятадуудтай хэр найрсаг харьцаатай байсан бэ, монголчууд?
Очирхүү -
Хятад бол манай энд чинь Чойр хятад гэж нэг хятад байсан анги чинь, уул нь ганц л хятад л байсиймуу. Тэр Чойр хятадыг л сайн мэдэж байна, сайн таньж байна 1-рт. 2-рт нэг юу хийгээд Чойр хятад нэг хог аччихаж тэгээд нэг манайхнаас нэг хэн нь явж байсан юм б дээ, аюулаас хамгаалах нь явсан юм уу, тэгээд л нөгөө Чойр хятадыг дагуулаад хог дээр очоод нэг муу янданг ...хаааяяяа энэ миний хэрэгтэй юм гээд авсан гэж байгаам. Тэгсэн нөгөөдөх чинь хөвөнтэй өмдөн дотроо мөнгө боогоод, яндан луу хийгээд тэгээд хог дээр хаячихгүй юу, тэгээд өнөө хогийг нь ачихдаа өнөө улсууд нь ачаад явчихгүй юу.
Саранцэцэг -
Гадаад эд барааг социализмын үед ер нь олж авч чаддаг байсан уу?
Очирхүү -
Аа даа одоо ховор доо, гадаад юм нь чанар сайтай, мөнгөний ханш өндөр тийм л байлаа ш дээ. Жишээлбэл дээр үед орос сахар гэхэд чинь 2 цаас 50 мөнгө байлаа, аа хятад орос ногоон цай чинь 10 цаас байлаа, 5 байж байгаад 10 боллоо, тийм тийм бараанууд бол Оросоос авна л даа. Оросын бараа бол чанартай дээр үед чинь хятадын бараа гэж юм ирдэггүй байсийм. Хятадын бараа ховор байсан үе.
Саранцэцэг -
Хөдөөний улс хуваарилагдсан бараагаа агентаар дамжуулж авах уу?
Очирхүү -
Тэгнэ. Агентад сумуудад бараа хуваарилаад тэгээд сум болбол өнөө хоршоонд ирэхээр багуудад хуваарилна. Тэгээд л болоо. Түүнээс бүс даавуу маавуу хуваариар ирэх юм байхгүй.
Саранцэцэг -
За би одоо танаас хамгийн сүүлийн асуултаа асууя, монголд одоо нас барсан хүмүүсээ оршуулдаг ямар зан үйл байсан бэ, дээр үед ямар байсан бэ, одоо яаж өөрчлөгдөж байна вэ?
Очирхүү -
Өө Монголд бол дээр үед бол ингэдэг л байсан л даа, дээр үед чинь одоо хүнийг нас барахад бол гол төлөв одоо гэртээ л нас бардаг аа тэгээд л тэрэнтэйгээ хутгалдаад л тэгээд л 2 юм уу 3 хонуулаад л тэгээд л, нутаглуулдаг байсан, тэгээд нас барахаар нь гэрт нь хөнгөлөөд л, тэгээд л толгой дээр нь нэг чулуу дэрлүүлээд л нэг хадаг тавиад л, тэгээд л аваачаад л хүн тавьдаг газар зүгээр хонхор болгонд аваачиж хаядаггүй, их замбараатай тийм л байсийм. Тэндээ аваачиж оршуулчихаад л тэгээд л ирдэг. Тийм л байсан. Одоотой адилхан хонхор болгон газар болгон бузартуулаад байх юм алга л даа. Одоо манай тэнд чинь хүн тавьдаг хэдхэн газар байсан. Борбулагийн лонх гэдэг газар байсийм, аа Гэгээн гэж газар байсан өөдөөгөө болохдээр Арбургасны эхэнд байсийм. Тэр сумын төвийн дээд талын Шархадны эх салхин энгэрт байсийм. Тэгээд л ер нь хэдхэн газар тоотой газар, ерөөсөө өвөлжөөгүй хүн нутагладаггүй, хэдхэн газар. Одоо Тонхилын хойд руу Шар хоолой гэдэгт болбол тэнд хүн нутаглуулж л байсан. Тэгээд дээр үед шинжээч хятад ирсийм гэнэлээ, тэгээд ...Аа монгол их баян байна, алтан дээрээ хүн тавьж байна гэж одоо тэр Шар хоолойгоос алт гарч байна л даа. Тэгээд л ер нь тиймэрхүү юм байсан л байгаам.
Саранцэцэг -
Сүүлд хайрцаглаж булж оршуулдаг чинь оросуудаас сурч гарсан уу? Анхан чинь ил л тавьдаг байсан биз дээ?
Очирхүү -
Дандаа ил. Дээр үед ер нь булж байсан хүн би үзээгүй. Булдаггүй байсийм.
Саранцэцэг -
Социализмын үед бунхалдаг нь ? Бас хайрцаглаад цементлээд?
Очирхүү -
Дээр үед чинь одоо жаахан хүүхдийг нас барахад болбол одоо нээх сүйд болдоггүй байсан ш дээ. Одоо нялх хүүхдийг чинь дээр үед чинь одоо тэгээд л сугавчилж аваад л явдаг, морин дээр, тэгээд л гээнэ гэж. Тэгээд л явж байгаад л хүн тавьдаг газрын тэнд өврөөсөө унагачихаад л, давхиад л явчихдаг, тийм байсан гэхчүүлээ. Аа зарим нь бол уут саван дотор хийгээд чихэр боов моов хийгээд тэгээд авчраад хаячихдаг зам дээр, хүн олох газар тийм байсан гэнэлээ. Тэгээд л хөгшчүүл л хээр гадаа уут савтай юм онгичиж хийвүүзэй гэж захьдаг байсийм.
Саранцэцэг -
Одоо чинь сүүлд чандарладаг болсон гэдэг тэр талаар та юу гэж боддог уу?
Очирхүү -
Чандарладаг болбол тэгээд л ер нь одоо миний бодлоор бас л буруу л юм шиг болоод байгаам. За яахав байгаль дэлхий бузарлахгүй тэр нь сайн ч юм уу гээд л бодохийм. Тэгээд л одоо чандарлаж байна гээд л тэр нь одоо бас түлж шатаагаад л байхдээр өнөө байгаль дэлхий чинь муухай үнэр танар ханхалдаг, тэгээд яахав одоо янз бүрийн химийн аргаар л шатаадаг юм байлгүй, улсууд чинь одоо зарим нь худлаа ярих юм, одоо тэр чандарладаг чинь өнгөрсөн хүний одоо сайн хэрэгтэй энэ махбодь дотор тэрнийг нь авч гадаадад авч явуулдаг юм гэнэ гэж гээд л ярих юм, тэрнийг нь үзсэн хүн алга. Мэдэж байгаа хүн алга. Тэр болбол үнэн ч юм уу худлаа ч юм уу, тийм байна. Би тэгээд 2,3 юман дээр ажиглалаа л даа, манай Жасрай сайд болбол ганц ахыгаа чандарлуулчихаад л тэгээд л, одоо улс нутгийнхан ярьж байна буруудлаа. Хүүхэд нь одоо 2 нь ч үхэв үү дээ тэгээд л одоо улсуд л тэгж ярьж байгаам. Амьтны л яриа. Чухам ямар нь тэр бурууг нь мэдэж байдаг юм, тийм мэргэн түргэн улсууд нь байдаг юм уу, эсвэл атаа жөтөө худалч нь муу хэлэх гэж хэлэх юм нь олдохгүй тэгж ярьж байдаг юм уу тэрнийг бол мэдэх юм алга.
Саранцэцэг -
Би танаас асуух юмаа асуусан, харин та асуугаасай гэж бодож байсан юм байвал хэлэхгүй юу? Аль эсвэл хойч залуу үедээ хэлэх захих юм байвал хэлэхгүй юу?
Очирхүү -
Одоо ганцхан маниуд одоо үеэ өнгөрөөж үс нь барагдаж, өдөр шөнөө хүлээж байгаа мань мэтийн хөгшчүүл орчин үеийнхээ ариун цэвэр, орчин үедээ дэлхийгээ байгалиа хайрлаж хамгаалж, ард түмэн ингээд томчуул хоорондоо эвтэй найрамдалтай байхыг л одоо бодож байна. Сүүлийн үеийнхээ залуучуудад бол хүмүүжил их дутаж байна, ер нь одоо хүмүүжил. Гэхдээр одоо хуулиа чангатгах хэрэгтэй, хуулиа хууль шиг, хуулиа улан дороо гишгэхдээр чинь хууль чинь хууль биш болж байна ш дээ, хуулиас одоо айх юм алга. Одоо ер нь одоо 7 сарын үймээн гараад л тэгээд л баахан улсуудыг суллаад л хаялаа, суллаж хаясны шөнө нь манай энд ирээд л манай энд шоронгоос ирсэн шөнөө 15 айл ухсан, дандаа тэр өнөө хулгай хийсэн улсууд нь суллагдсан, энэ чинь одоо хууль сулаас үл болж байгаам ш дээ. Өөө яадийн тэр шорон яадийм, одоо өнөө гол төлөв л залуучуудын ярих нь л ..Ална шүү, алчихна шүү, тэр дээр үеийн хөгшчүүл ярьж байсийм, алахаас амалсан нь гэж. Одоо юм л бол ална шүү. Хүний амнаас гарах нь л ална шүү. Одоо хүүхдүүд ..Хөөе ална шүү, ингэж байх юм. Тэр одоо ална гэдэг үг ёстой нэг хэлэх үгээ ч гэсэн зөв намбатай ярьж сурмаар байгаам л даа, одооны хүүхдүүд. Энэнээс хойш төр улам хөгжинө, төр засаг бүр өөрчлөгдөнө, аа тэгэхдээр энэ улсууд чинь сүүлд нь одоо төр өөрчлөгдөөд шашин төр унаад дахин нэг төргүй болох юм бол эднүүс нэг жигтэйхэн зэрлэг баахан улсууд л монгол гээд юмгүй л болчих гээд байна шүү. Монгол үндсийг хамгаалах хэрэгтэй, үндэснийхээ хэв заншил, эрх ямбаа зөв хэрэглэх л хэрэгтэй байгаам.
Саранцэцэг -
Заа таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Та эрүүл энх байгаарай, урт удаан наслаарай.
Очирхүү -
Заа. За ингээд би чинь одоо бид хоёр одоо 2 өндөр настан баярлаж байна, одоо ингээд төр засгаас мэргэжлийн улсууд ирээд хүний бодож санасан ярьж хэлэх үгийг сонсоод явахад биднүүд ч баярлалаа. Та бүхний ажилд чинь амжилт, амьдралд чинь сайн сайхан жаргал ажилд чинь өндөр амжилт хүсч, ингээд та бүгд морин хуурынхаа баян эгшгээр монгол хүүгийнхээ бахдам амжилтаар, ..тунгалаг туяан дээр, сүү шиг цагаан сэтгэлээрээ үргэлж бялхаж халгиж, эмч нар маань одоо манай эмч гавьяат эмч маань байна, тэр сайхан сэтгэл алтан гараа ард түмэндээ хүргэж явахыг хүсэн ерөөе.
Саранцэцэг -
Заа, ерөөл бат оршигээ, их баярлалаа, танд.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.