Yampil


Basic information
Interviewee ID: 990545
Name: Yampil
Parent's name: Möngön
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1920
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired / medic (bag emch)
Belief: Buddhist
Born in: Delger, Jambalyn Ulaan sum, Govi-Altai aimag
Lives in: Yosonbulag sum (or part of UB), Govi-Altai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
life in wartime
illness / health
cultural campaigns
collectivization
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Сайн байна уу, та?

Ямпил -

Сайн, сайн байна уу.

Саранцэцэг -

Сайхан намаржиж байна уу?

Ямпил -

Сайхан намаржиж байна уу, тарган сайн намаржиж байна уу.

Саранцэцэг -

Сайхан сайхан. Та өөрийгөө товч танилцулахгүй юу, хэн гэдэг вэ, хэдэн онд төрсөн бэ, эцэг эхээс хэдүүлээ вэ, бага насныхаа тухай ярьж өгөөч?

Ямпил -

Аан. Би 1921 онд төрсөн Засагт хан аймгийн Цоохор отгийн харьяат миний аав Мөнгөн гэж хүн. Тэгээд тэрүүний хүүхэд, 3 хүүтэй. 3 хүүтэй 5 охинтой айл байсан. Би болбол хамгийн бага нь.

Саранцэцэг -

Аав ээж тань малчин хүмүүс биз?

Ямпил -

Малчин малчин. Мал малладаг, жин тээдэг, ан гөрөө хийдэг, ийм л хүн байсан.

Саранцэцэг -

Мал ахуй олонтой юу?

Ямпил -

Тэгэхдээ л их олон мал байхгүй ээ, дунд зэргийн мал аж ахуйтай тийм л айл байсан. Би чинь 17 настайдаа 1-17 нас хүртэл ээж аавынхаа гар дээр амьдарч, тэр үед чинь сургууль соёл гэх юм байхгүй байсан шүү дээ. Тэнхим гэж сургууль гарч, тэрэнд би нэг жил суусиймаа, 10 хүрээд. Аа миний хамт суж байсан хүн одоо Сурьяа байна. Лодойдамба байна Балдан гэж хүн байсан, дээр үед Намын Төв Хороонд ажиллаж байсан шүү дээ, дараа нь Завхан аймаг дээр аймгийн дарга болоод. Тэр Сүрэнжав гээд Сурьяа гэж энэ Говь-Алтай аймгийн нэгдлийн дарга нисгэгч мэргэжилтэй, тийм хүн байсан. Заа Лодойдамба гэдэг бол зохиолч энэ Сүхийн голоор амьдардаг, ийм айл байсан. Заа тэгээд л тийм аа Сүрэнжав гээд нэг эмэгтэй байсаан. Балдан гэж нэг захирал байж байсан. Балдан захирал байсан юм байгаам.

Саранцэцэг -

Анхны тэнхимд хамт сурч байсан уу? Тэнхим гэж байхад хамт сурч байсан уу?

Ямпил -

Тийм.Тэр болбол наадуул нь бол хамт сурч байсан. Балдан гэж бол захирал багш, Сүрэнхүү гэж бас багш байсан юмаа.

Саранцэцэг -

Та тэнхимд хэдэн настай орсон юм?

Ямпил -

Би чинь 6 настай л очсон. Тэгэхэд чинь тийм албан журам мурам гэх юм байхгүй. Зүгээр заах нь заадаг л байсан. Тэнхимд байж байхад чинь одоо тийм хувийнхаа дээл хувцастай, хувийнхаа юутай л байсан юм, хувцас болбол. Тэгээд л нэг хэсэг хүүхдүүд ирчихсэн бичиг мичиг бол нэг ийм самбар, самбар гэж нэг одоо нэг нимгэн нимгэн моднуудыг ингэж хөөдчихөөд, тос түрхчихээд, дээрээс нь үнс түрхчихээд, тэгээд нэлээд хэдэн ийм давхар юм байна. Тэгээд л монгол бичиг л зааж байсан. Тоо моо.

Саранцэцэг -

Тэгээд үнэмлэх өгөх үү, бичиг үсэг тайлагдсан гэж?

Ямпил -

Үнэмлэх байхгүй тэр чинь. Би ерөөсөө нэг л 5 сар суугаад л аав л аваад л явсан дахиж тэгээд суулгаж чадаагүй. Энэ хөдөө Баянүзүүр гэж байхад орсон бууран дээр дүүрч аваад л ингээд л явж байсан. Тэгээд л тэрүүнээс хойш дан мөн ээжийн аавын гар дээр амьдарч малыг нь малалцаж ингэж байж байгаад 16 хүрээд хотод нэг техникум гэж байсан, хүн эмнэлгийн техникум 3 жилийн хугацаатай байсан юмаа даа, тэгээд 17 настай төгсөөд 18 настай цэрэгт Дотоод Яамны харьяа Цэргийн газар очсон. Дорж генерал, Дорлигжав гэж байсан. Дотоод явдлын 3 сайд байсан. Тэгэд 1939 оноос эхлээд л Халхын голын дайн гээд л байсан, дайнд явсан даа. Тэр чинь 6, сар юмуу 7 сарын л дайн болсон шүү дээ. Тэгээд л сүүлчийн сараар л нэг сар хирээтэй л тэр фронтон дээр дан л одоо Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар л нэг оростой нэг салаанд нэг орос нэг монгол ийм улсууд явж байсан. 3 тасаг гэхэд л нэг салаа, 3 салаа гэхэд л нэг суман, 3 суман нэг отряд болж байсан. Тэр үеийн цэргийн зохион байгуулалт шүү дээ. Би тэгээд Дотоод явдлын яамны шугамаар Улаан загалмайн нийгэмлэгийн дагнан л одоо дайн байлдаанд алагдсан шархдсан тийм улсуудад анхны тусламж үзүүлэх, аа өнөө амь алдсан улсыг арын албанд зөөх барих, одоо ийм л ажил голдуу хийдэг. Тэгээд 1941 онд чинь Эх орны дайн гээд л үүссэн. 1941 оны 6 сарын 22-ны өдөр Гитлерийн Герман ЗХУ-д довтлоод л, тэгээд л тэрүүнээс хойш л үргэлж л 1945 оны 9 сар хүртэл тэр дагнан тэр зөөврийн юмнуудыг л хийж явсан даа. Байшинт, Тамсаг гээд л нэг тасаг нэртэй бага дарга, ариун цэврийн зааварлагч гэсэн юутай захын 4 шоргоолжтой байсан. Захдаа л 4 шоргоолжтой мөрөндөө 4 шоргоолж энэ өлзий утас гээд л байна ш дээ, тэрүүний тал тийм 4,4 юм. Ийм л ажил хийж байгаад л тэгээд л 1945 оны 9 сард л орон нутагтаа халагдаж ирсэн дээ. Халагдаж ирээд бас Бээжинд нэг очиж байсан, Жанчхүүгийн даваа гэдгээр даваад л тэгээд л Бээжин хот л гэж байсан, нээх тийм гадуураа цагаан хэрэм татчихсан, гадна талд нь баахан юм ингээд л очиж байсан. Тэгээд л дайн майн дууслаа барилаа гээд л ингээд л, тэгээд л наашаа яваад л энэ Баруун хязгаарт бас их үймээн гарч байсийм.

Саранцэцэг -

Тэр ямар үймээн юм?

Ямпил -

Тэр одоо Баруун газрын хасгуудын голдуу үймээн гарч дайн гарч байсийм. Нэг хэсэг газар. Хятадын Альша, Шиньжан муж Монгол 2-н зааг дээр захиргаагүй одоо хятадын одоо тэргээр толгойлуулсан баахан улсууд байсан байхгүй юу. Тэднүүд эргэж наашаа монголоос ч гарсан юм байгаам, ахаас ч одоо эргэж эх орон луугаа дайрч, дайн болж байсийм. Тэгээд тэр чинь 1945 оны 8 сарын 15-ны жанжны тушаал гарч Өмнөговиор дамжиж орж ирсийм. Эндээс зуун арван хэдэн цэргийг энэ баруун тийш нь явуулах тэгээд л жанжны тушаал болоод л байгаа байгаа газраасаа хална гээд л ингээд л. Тэгээд л тэндээсээ ирээд л нутагтаа ирсэн чинь манай аймаг чинь хэдэн гэр,хэдэн жижигхээн гэр л байж байсан, ганц байшин энэ чуулгын дээд талд одоо байна даа, улаан булан гэсэн нэртэй одоо нэг жаахан сэлбэсэн сүүлдээ мужааны байр болчихсон л байсан даа. Тэгээд л ингээд л халагдаж ирээд л нэг 6 нэг сар болоод л, эрүүлийг хамгаалахын хэлтсийн дарга Рэнцэн гэж нэг хүн байсан. Тэр хүн ажил дээрээ дуудаж байна гээд л тэгсэн, очсон тэгээд л үнэмлэх мүнэмлэх үзэж бариад л, нэг тийм халзан толгойтой хөгшин хүн байсиймаа, уул нь лам л байсан юм гэсэн. Тэгээд тэр хэлтсийн дарга энд Шатарбал гэж эмч ирж байсийм, хамгийн түрүүн. Тийм Шатарбал гэдэг хүн. Энэ зүүнг талын буриад маягийн хүн. тийм. Эмч больницын амбулатори гэдэгт хамт ажиллаж байсан тэгээд, одоо орон тоо цөөхөн л дөө, цэвэрлэгч мэвэрлэгч, санитар манитар , сестра гэсэн тийм юмнууд ажиллаж байсан юм. Тэгээд тэнд нэг 5, 6 сар болоод л тэгээд Тайширт тэнд очиж эмч хийсэн. Тэгээд л Тайшираасаа тэнд чинь 7,8 жил болчихоод л Дэлгэрт нэг 10 жил болоод л 10 жилээсээ Цогтод очиж 11 жил, Бугатад нэг 3 жил эргэж ирж энд Түмэн сумын бага эмчээр тэгээд л Тайширт дахиж очоод л тэгээд л тэндээсээ тэгээд л тэтгэвэрт гарсан даа.

Саранцэцэг -

20-иод онд төрсөн хүн чинь 30-аад он гэхэд 10 настай болжээ. 30-аад оны хөдөөгийн айлуудын төрх ямархуу байсан бэ?

Ямпил -

Ээ дээ хөдөөний эмнэлэг гэдэг чинь царайтай л байсан шүү дээ. Сумын эмнэлэг энэ дээр үеийн юу байж байхад ганц нэг муу шавар тагз ганц нэг гэр, иймэрхүү л байсан ш дээ. Сургууль нэг байшин савтай нэг имйэрхүү. Ялангуяа энэ баруун талын сумнууд бол байшин барилгасаад байх юм байхгүй болсон ш дээ, дан л гэр мэр.

Саранцэцэг -

Хүмсүүдийн амьдрал их ядуу байв уу?

Ямпил -

Ядуу ядуу. Ядуу байсан. Малтай улсууд л баян байсан. Тэрнээс аль ч нийгэмд ядуу байсан ш дээ. Тэрнээс ч эхлээд социализмын үед ч ядуу улсууд байж л байсан. Харин тэгэхэд бол одооны ядуучууд бол тэр үеийн ядуусын хувьд бол баян байна. Ярих юм алга. Дээр үеийн улсууд чинь дээлээ нөхөөд өмсчихдөг, дагнан нөхөөстэй ийм, цагаан утас мутас гэж байхгүй, дагнан нэхий өмдтэй, элгэн өмдтэй зун болохдээр илгэн өмд өмсдөг өвөл болохдээр нэхий дээлээ өнгөгүй цагаан нэхий дээлээ өмсдөг, тэгээд хургаар хажаад л ийм л дээл өмсдөг байсан байхгүй. Тэр эх орны дайны үед чинь хүнд байсан ш дээ. 3 нэрийн бараа дааалимба 100, цай 100, тамхи 100 энэ 3 нэрийн барааг тэр эх орны дайны үед чинь энэ мал тэжээдэг хар гурил жинхэнэ картын гэмээр л байсан байна даа, бодож байхад. За тэгээд өнөөхөө 2, 3 кг өрх болгонд хувааж өгдөг, цайг ингэж буландаж хувааж 3 хуруу, 4 хуруу гэж тийм л нэлэнхүйдээ тийм л байсан. Дайны үед ч их ядуурсан шүү дээ, монгол чинь.

Саранцэцэг -

Тэр 100 гэдэг чинь юу гэсэн үг юм? 100 төгрөг юм уу?

Ямпил -

100 төгрөг. Тэр үеийн 100 төгрөг чинь одоотой жиших юм бол 1 мөнгө л гэсэн үг. Гэхдээ чинь одоо маниусын тэгээд л дайнаасаа ажил хийж сард нэг 300 цаас цалин 100 цаасаар чинь их юм авна.

Саранцэцэг -

Заа, юу авах уу?

Ямпил -

Нэг шуудай 70 кг-ийн гурилаа авчихна. Тамхи авчихна. Чүдэнзээ авчихна. Үзэг цаасаа авчихна. Тэгээд л одоо болбол мөнгөний ханш дээд захаар хүрсэн байна шүү дээ.

Саранцэцэг -

Даавуу удаалимба тэр үед ховор биз?

Ямпил -

Даавуу даалимба гэхээр задгайсаад байх хүн байхгүй. Даалимба болбол хуйлаатай адресс тавьчихсан 5м. Тийм л юм байсан.

Саранцэцэг -

Энэ оросоос орж ирдэг юм уу, урдаас орж ирдэг байсан юм уу?

Ямпил -

Дагнан оросоос.Фабрикат мабрикат гэсэн янз бүрийн өнгөтэй, тийм даавуунууд л ирсэн. Оросоос л ерөөсөө юмаа авч байсан шүү дээ ерөөсөө. Хятадаас юм бол ерөөсөө авдаггүй. Дагнан оросын цай, оросын гурил, оросын эд бараа гээд оросын ард түмэн чинь ерөөсөө монгол улсыг сугандаа хавчуулж явж монголын тусгаар тогтнолыг батжуулж өгсөн улсууд, дайнд ч л орос дайнд монгол улсууд нэг буу хийх ч чадал байхгүй улс ш дээ, тийм үйлдвэр байхгүй ш дээ. Дагнан л оросоос бүх юмыг л оросоос хэрэглэж байсан байхгүй. Сая 600 мянган хавтгай дөрвөлжин км-тэй, 500,000-хан хүн амтай ийм л байсан байна шүү дээ. Хойно нь харин 1,500,000 болчихлоо 100 нь хаашаа шингэчихсэн юм, /инээв/

Саранцэцэг -

1939 оны дайн 45 оны дайнд мөн монгол зөвлөлт мөн л хамт л байцгаасан ш дээ, тиймээ?

Ямпил -

Тиймээ. Монгол өөрсөнд чинь одоо оросын ард түмний л тусламж тэр буу, зэвсэг техник тэр бүх юм оросоос л авч байсан.

Саранцэцэг -

45 онд манайх чинь орос руу агт магт явуулж тусалж байсан биз дээ?

Ямпил -

Агт аа? Өө зөндөө. Хөдөөгүүр чинь одоо нил одоо хавтгай дагнан морьд шилж аваад л метрлэдэг, метрийн хэмжээнд хүрдэг, ямны үзлэг гээд л үздэг, өнөөдөхөд нь тэнцдэг бүх морийг аваад л..,

Саранцэцэг -

Ямны үзлэг гэдэг нь юу билээ? Морьдуудыг шинжилдэг биз дээ?

Ямпил -

Ям гэж тийм өвчин байхгүй юу. Тархи толгойг ингээд цоолоод идчихдэг, тийм аюултай. Тэр ямны үзлэгийг саяхан болтол хийж л байсан байхгүй юу. Тэгээд л энэ хойш нь авдаг. Энэ гадаадад гаргадаг, өөрснөө алж иддэггүй. Ийм л байхгүй юу. Адууны л өвчин л дөө.

Саранцэцэг -

20-иод онд хүүхдээ тэнхимд өгөхдөө дуртай байв уу, дургүй байв уу?

Ямпил -

Албан журмаар шахуу нэг танай нэг тэдэн хүүхэд хүү зар юм л өгч байсан.

Саранцэцэг -

Тэр үеийн эцэг эх хүүхдийн харьцаа ямар байсан бэ? Одооны хүүхдүүдийг харж байхнаа ямар байх юм?

Ямпил -

Тэр үеийн хүүхдэд чинь яахав ээж, аав, багшийнхаа үгнээс ердөө нэг гардаггүй. Юу л гэнэ, тэрнийг нь чадлынхаа хэрээр хийж барьдаг, хүндэлдэг, айлд ороод ирсэн чиг л айлд хүн ирсэн ч хүүхдүүдээ хүний хажууд байлгахгүй. Гаргаад хөөгөөд явуулчихна. Юу ярьж байгаа бүү мэд.

Саранцэцэг -

Том хүний яриа сонслоо гээд үү?

Ямпил -

Зуны цагт болбол тийм мах иднэ барина гэсэн юм байхгүй. Ер нь нэлэнхүйдээ. Дөнгөж хонь хургалаад л уургийг нь уугаад л тэгээд л цагаан идээгээ. Дагнан хөл нүцгэн хөл нүцгэн их явж байсан ш дээ. Чармай нүцгэн хөл нүцгэн л их явна, дээр үеийн хүүхдүүд чинь тэгээд их эрүүл байсан юм уу, хэн мэдэхэв. Шүдний өвчин янз бүрийн юм бол хэлдэггүй байсан ш дээ. Өө тэгээд л нэг муу үстэй дээл нөмрөөд л орой чинь хонийг чинь 3 саадаг байлаа. Өглөө нэг саачихна, үдээр нэг саачихна. Орой нэг саахалт маахалт гээд тавьчихсан, 3-уул ч юмуу хоёулаа, хол хол холбочихсон, хургаа хийдэг ингээд зөрүүлээд, орой болгон ялгаж нийлүүлдэг. Ингэж сольж ингэж маллаж байсан байхгүй юу. Дээр үед чинь хуц, ухна гэж ялгах юм байхгүй. Ерөөсөө байхгүй. Зун ч л төрж байна, намар ч л төрж байна. Хавар ч л төрж байна. Үргэлжийн. Тэгээд л хонио хүнс мүнс хийнэ гэх юм байхгүй. Өө нэгийгээ барж идчихээд л өвлийн цагт бол хаврын цагт л яана. малаа алж иднэ. Мал зал алж идэх чинь ховроо доо ер нь. Тун ховор доо ер нь. Дан цагаан идээгээр л. Дан цагаан идээгээр таргаа уучихна, ээдмээ хийчихнэ, тэгээд л хонинд явна, хэдэн ааруул аяганд хийж өгнө. Зөөхий ч багатай. Тэгээд л хониндоо нэг нохой хөтлөөд л хурганы уут үүрээд л, /инээв/ тэгээд л явна шүү дээ. Тэгээд л ингээд л үд болохдээр чинь ирнэ. Өнөө муу хуц, ухна хөнгөлчихсөн нэртэй заримыг нь барьж үлдээд л өнөө хандуулчихна. Өнөөхийг чинь барьж аваад л үлдэнэ. Нурууг чинь цоортол унаад л, тэгээд л хонины хойноос тавьчихна. Бөмбийсөөр байгаад л хонин дээрээ оччихно.

Саранцэцэг -

Та тэнхимд ерөөсөө жил л сурсан байна ш дээ?

Ямпил -

Тийм 2 жил нэртэй л.

Саранцэцэг -

Тэгээд дараа нь хүн эмнэлгийн техникумд очоод хэцүү байв уу?

Ямпил -

Тэгээд л техникум гэж байгаад л, анагаах чинь дээр үед анагаах ухааны дээд сургууль гэж байгаагүй ш дээ.

Саранцэцэг -

Хичээл үзэхэд хүнд байсан уу?

Ямпил -

Өө тэгэхэд чинь дагнан монголоор орос хэл гэдэг юмыг мэдэхгүй ш дээ. Хойно хойноо л явдал дундаа л орос хэл янз бүрийн юм дотрын өвчин, нөгөө нэг арьс өнгөний өвчин, халдварт дээхнэ үед чинь дизентери, тиф гэдэсний хижиг, ийм юм болбол их гардаг байсан. Тэрүүнийг урьдчилан сэргийлэх тариа гээд л даланд тарьдаг ингээд л янз бүрийн аа тэгээд л хоолой багалзуурын боодог өвчин, гахайн хавдар гээд л халдвартай янз бүрийн өвчин өвчин болбол бага байсан юм. Одоо бодоход хамаагүй бага байсан байна. Эм ч их ховор шүү дээ. Эм болбол ерөөсөө ховор. Аа тэгээд ийм тийм эмийг чинь сүүлийн үед яахав дээ, антибиотек гэж юмнууд гарч пенициллин хамгийн түрүүнд пенициллин гэж “шилэн цагаан” гээд наалдсан шар хавтгай ийм л юм байсан. Хойноо цайчихсан, мөөгөнцрийн л одоо юм байсиймуу. Тэгээд л стрептомицин, сульфадимицин, норсульфазол, заа иймэрхүүл антибиотек юмнууд л гарч байсан. Кальцекс, от кашля, тарваган шийр гээд л ингээд л, тиймэрхүү л. За нэг гол юмнууд л энэ дээ. Хар тамхины ойп мойп гэсэн нэг юмнууд найрлагатай. Дионин, кодейн гэсэн нэг тийм юмнууд гарч ирж байсан. Тэгээд сүүлдээ алга болсон доо. Спрептоцид гэж нэг цагаан юм, стрепттоцид үр өвөр гэж нэг улаан юм, энэ гавьяат мэдэж байгаа байлгүй дээ. Тэгээд тэр хүйтэндсэн гонорейтсэн одоо тийм улсууд л одоо ууна шүү дээ. Дээр үед чинь арьсөнгөний өвчин, яр тэмбүү, гонорей ийм юмнууд чинь зөндөө их байлаа шүү дээ. Хятадын 220 гаруй жил дарлагдсаны шанд бол хятадууд яр тэмбүү л өгөөд л тэгээд л, хамаргүй хүн олон байлаа. Аа нүд нь сохор хүн олон байлаа. Галзуу хүн сэтгэл мэдрэлийн нервийн сифилистэй улсууд олон байлаа. Одоо бол галзуу хүн алга. Юу ч алга, дагнан л тэр тархины мэдрэлийн юутай тийм улсууд.

Саранцэцэг -

Таны амьдралд гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?

Ямпил -

Ээ байхгүй байхгүй. Бүх одоо эмч,бага эмч эд нар чинь бүх өвчнийг хариуцна шүү дээ, тэгээд төрөх, халдварт, сүрьеэ мүриеэ гээд л одоо бүгдийг нь. Ханиад томуу одоо тэгээд нэг эмч л 300 гаруй өрхтэй, 500 гаруй өрхтэй, 3000 гаруй хүн амтай, тархай бутарсан суманд чинь нэг бага эмч, нэг сестра гэж байсийм.

Саранцэцэг -

Аан

Ямпил -

Тэр нэг санитар ийм 3 хүн л нэг сум дээр үйлчилж байсанш дээ.

Саранцэцэг -

Ммм за

Ямпил -

Одоо болбол эрхтэн болгонд нэг эмч болчихож

Саранцэцэг -

Тийм

Ямпил -

Тийм .зүүн, баруун чихний эмч ч гэх шиг бараг, тэгээд өмчлөөд авсан байна л даа одоо болбол хүний эрхтэнг. Одооний эмч нар ерөөсөө яг, тэр үед юугаа л эмчлэнэ үү гэхээс биш наад руугаа хальж орохгүй ш дээ, өмчлөөд авчихсан юм болохдээр. Зүрх судасны эмч бол зүрх судсаа л юу яана. Бөөр мөөр тэр лүү болбол орохгүй ш дээ. Тийм байгаа биз дээ. Сайхан байнаа, ярих юм алга.

Саранцэцэг -

Таны амьдралд бусдаас онцгой гэхээр зүйл бий юу?

Ямпил -

Онцгой? Юу ямар юм нь?

Саранцэцэг -

Бусдаас онцгой гэхээр зүйл байна уу? Ер бусын бусдаас онцгой, таны амьдралд тийм юм байдаг уу?

Ямпил -

Заа, тийм юм алга алга. Онцгой юм алга. Онцгой ерөөсөө бодож явдаг юм алга.

Саранцэцэг -

Таны төрөл хамаатан дунд хэлмэгдсэн хүн бий юу?

Ямпил -

Хэлмэгдсэн? Ганц л хүн бий. Хамгийн том ах ганц Чогдон Унзад гэж хүн.

Саранцэцэг -

Тэр яаж хэлмэгдсэн юм?

Ямпил -

Цуу үг дэгдээсэн гээд л гэв гэнэт л бариад л явчихсан юм. Өнөө нэг цагаан номон дээр л цуу үг дэгдээсэн хүн гээд л тэгээд л аваачаад л алчихсан л юм билээ. 1933 онд л юм байлээ л дээ , тэр чинь. Би тэгэхэд бага байсан. Тэгээд л баригдаж гэнээ гээд л Налайжав гэдэг хүн л бариад л явсан юм гэнэлээ, хэсгийн төлөөлөгч Налайжав. Биравзан, Налайжав гэж хоёр хүн хэсгийн төлөөлөгч байсан юм гэнэлээ. Тэр ихэнх нь тайж, лам нар дагнан тийм юмнуудыг л барьдаг, хөрөнгийг нь хураадаг дансалдаг.

Саранцэцэг -

Тэр хүнийг сүүлд цагаадсан уу?

Ямпил -

Хэлмэгдлийн өнөө нэг цагаан ном гарсан шүү дээ. Тэрэн дээр бичигдсэн байсан.

Саранцэцэг -

Тэгсэн үү, цагаадаж мөнгө цаас авдаг ш дээ.

Ямпил -

500,000 цаас л өгсөн, цагаатгаад. Мөнгөний Чогдон унзад гэж байсан.

Саранцэцэг -

Тэр үг дуугүй бариад явчихдаг юм уу?

Ямпил -

Өө тэр болбол тэрнийг би сайн мэдэхгүй ш дээ.

Саранцэцэг -

Хүнээс сонсч байсан уу?

Ямпил -

Тэр ерөөсөө шууд шууд бариад л явчихдаг л байсан юм гэнэлээ.

Саранцэцэг -

Эд хөрөнгийг нь бас битүүмжилсэн үү?

Ямпил -

Аан, бүгдээрэнг нь.

Саранцэцэг -

Эд хөрөнгийг нь гэр ахуй орныг нь яасан?

Ямпил -

Бүгдээрэнг нь хурааж аваад л нэг авдранд хийгээд л цоожлоод л, лацдаад, тэгээд л яадаг. Дараа нь өнөөдхийгөө аваад л явдаг л юм гэнэлээ гэж ярьж байсан.

Саранцэцэг -

Ийм хэлмэгдсэн хүмүүсийн талаар төр засаг тайлбар хийж байсан уу?

Ямпил -

Үгүй ээ үгүй.

Саранцэцэг -

Хүмүүс ер нь ямар бодолтой үлддэг байсан бэ, мэддэггүй байсан уу?

Ямпил -

Мэддэггүй. Тийм хэрэг хийчихсэн ээж аав нь тийм юм хийдэг хүн байж л дээ, тэгээд л тэр эндээ баригддаг байж л гэж ингэж л ярьдаг байсан. Тэгээд л баригдаад явахад нь зүгээр өнөө төгрөгийг аваачаад дээлийн завсраар зулж тавиад, дээрээс нь хаваас тавиад л, ингээд л явуулж байсан санагдаж байна. Тэрүүнийгээ чухам олж идэж чаддаг байсан юм уу үгүй юм уу.

Саранцэцэг -

Ямар хүрээнд шавилж байсан хүн бэ?

Ямпил -

Энэ Арын хүрээ. Засагтхан аймгийн Хантайшир хошууны Арын хүрээ. Энэн дээр л шавилж байсан улсуд байхгүй юу

Саранцэцэг -

Олон лам нар баригдсан бол уу, тэндээс?.

Ямпил -

Өө олон олон. Тэнд ч л алагдсан улсууд энд ч л алагдсан улсууд их байгаа. Одоо хүртэл нэг тэр Зүрх толгой, Хар толгой гээд л тэрүүний ар талд бүх улсуудыг аваачиж алаад л, тэгээд л тэр эргэн дотор л хувцас хунартайгаа байж байна гээд л хэлцдэг байсан. Одоо ч гэсэн алт ухаад л, зөндөө юм гарч байна яс мас, тэгээд л янз бүрийн мөнгө сөнгө тийм юм гарч байгаа гэхчүүлээ.

Саранцэцэг -

Тэр нээлттэй шүүх хуралдаан болдог байсан бол уу?

Ямпил -

Аа мэдэхгүй. Тэр ер мэдэхгүй.

Саранцэцэг -

Хүмүүс тэгж ярьдаг уу, ер нь?

Ямпил -

Ярихгүй. Юу ч мэдэхгүй шүү дээ. Энэ хэсгийн төлөөлөгч ирлээ гээд л, одоо бодож байхад нэг одоо винтов жадаараа аваачиж дааман эсгий тавиад л, заа морь аваад ир гээд л тэгээд л морь тэргийг нь унаад л, улаа унаад л, уургийн улаатай тэгж л амьдарч байсан байхгүй юу. Гэр бараа байсан тэр үед” Шинэ эргэлтийн бодлого” гэж юм гарч байсан. Бас коммун хамтрал гэж нэг юм бас байгуулж явсан. Коммун хамтрал гэж мөн л нэгдлэрхүү маягтай хэдэн мал эд нарыг нь бөөгнүүлж авсан дарга маргатай, хойноо өнөөдөх чинь тараад дахиад л “шинэ эргэлтийн бодлого “гэдэг юм гараад л , тэгээд л гэзэг мэзгээ тайрсан эмэгтэйчүүд дан унадаг, латин гэдэг үсэг заана гээд л айл хэсээд , ингээд л явдаг байсан. Монгол бичиг биш, латин үсэг л заадаг байсан.

Саранцэцэг -

Таныг хэдэн настай байх үе үү, тэр?

Ямпил -

Би тэгэхэд ерөөсөө нэг 10 орчим 9 юмуу 10 настай л байсан байх.

Саранцэцэг -

30-аад оны үе байсан байна тиймээ,тэгэхээр?

Ямпил -

Тийм л байсан.

Саранцэцэг -

Та надад СД-ны талаар ярьж өгөхгүй юу? СД-ноор явж байгаа улсууд хүмсүүдээс юу шаарддаг байсан бэ?

Ямпил -

СД гэдэг юм болбол аймаг сумуудаар эхэлж ирж байсан. Тэрүүнээсээ аймаг сумаасаа төлөөлөгч гаргаж байсан. Тэгээд л сум багаараа дамжаад л хөдөө талдаа унь ханыг нь угаалгах, цагаан бүрээстэй болгох, гадна дотногүй, гэр барааг нь янз бүрийн юм чинь СД-оор л одоо сайрч сайхан болсон ш дээ. Түүнээс зуух нь хүртэл битүү байхгүй, тулга гэдэг юман дээр л зуухны нэг дээд бүсийг ингээд тавьчихсан, доогуураа цог мог нь гарч байдаг, шал гээд нэг дөрвөлжин юм байсан, тэрэн дээрээ үнсээ татаад ингээд шал хийчихсэн, тэрэн дээрээ үнсээ малтаад ингээд л, энэ чинь социализмын үеийн л ажил шүү дээ. Тэгээд л нэг одоо бүх юмыг чинь хот хороо мороо энэ хөдөө чинь өвөлжөө бууц жорлон муу усны нүх малтуулаад тэгээд л жорлонтой болгоод л, хашаа машааг нь барьж өгөөд малд нь хашаа барьж өгч, пүнз барьж өгч гэр шиг гэр шиг ёстой сайхан тийм хашаануудыг бариад мал аж ахуйд нь ингээд л, мянга есөн зуун хэдэн он байна даа, энэ чинь юу Моломжамц ирж энэ их зуд болсон юм байхгүй юу. Моломжамц энүүгээр чинь бүх юу яачихаад бүх улсуудыг ерөөсөө энэ хөдөө аж ахуйн талаар малыг нь хашаажуулах, түүнээс ерөөсөө хашаа машаа байхгүй ээ, өвлийн цагт чинь хөрөө ухаж барьчихна, үгүй бол цас цасан хөр, цасан хашаа дугуйлаад хагалаад л, цас ч их ордог байж. Хүйтэн ч их болдог байж ярихгүй. Одоо хүйтэрсэн юм алга. Зөндөө олон дулаахан, өвөл ер нь морь цантаж байгаа юм байхгүй. Өвөлд чинь морь унтаад хонуулчихвал дун цагаан, тэмээ ч гэсэн ялгаагүй, дээр үеийн эмч нар чинь ямар бид хоёр шиг техник юм энэ тэр байхгүй, унадаг дугуй ч гэсэн байхгүй ш дээ. Даамай өвлийн цагт нь тэмээ, зун намарт нь морь, энэ 2-оор л хөллөж, дан дуудлага муудлагандаа ингэж л явна. Эм тангаа авсан ч л өртөөгөөр явж, нэг шуудай муудай юм уу даалингаар цохьчихоод эмээ авдаг, түүгээсээ эмээ авдаг. Тэгээд буцаад нөгөө суман өртөөгөөрөө яваад л ингээд л яадаг.

Саранцэцэг -

СД-комисын шаардлага биелүүлээгүй бол ямар араг хэмжээ оногддог уу?

Ямпил -

Ариун цэврийн дүрмэнд заасан ёсоор шаардлагаа биелүүлээгүй гэсэн юм ч бараг байдаггүй дээ. Ерөөсөө тийм нээх онцгой юм тэгж тэгж байсан ерөөсөө гарахгүй. Хир буртгаасаа салах нь зөв гэдгийг л үнэнхүү ойлгож байсан байх л даа, нийт ард түмэн. Тэгээд л сайхан хавтгайраад ямар шахалтгүй одоо тэгээд л өөхөнд хучсан бөөр шиг сайхан болсон шүү дээ

Саранцэцэг -

Яг ямар салбаруудад хамгийн их өөрчлөлт гарсан бэ? Эрүүл мэнд байна уу, боловсрол байна уу, аль салбарт нь илүү их?

Ямпил -

Хамгийн түрүүнд энэ эрүүл мэндийн байгууллагад гарсан. Дараа нь боловсролд тэгээд л ингээд л, ер нь эрүүл мэндийн багууллагаас ихэнх нь голлож явагдаж байсан СД ны чинь ариун цэврийн талаар хог новштой байгаад ингэснээс ийм өвчин халдаж байна, гар нүүрээ хүртэл зөв угааж байсан, нусны алчуур энэ гар нүүрний алчуур болбол зүгээр нэг бараан тийм л юм байсан, тэр үеийн саван одооны гарч байгаа савантай адилхан юм байхгүй, барааны саван гэж нэг хав хар юм, зарим нь өөх мөөх цухуйж байдаг/инээв/

Саранцэцэг -

Тухайн үед одоо ер нь их шаардлагатай л байж дээ улс оронд СД явуулах, тиймээ?

Ямпил -

Тийм тийм.

Саранцэцэг -

Шаардлага яалт ч үгүй байсан уу?

Ямпил -

Зайлшгүй байлгүй яахав дээ. Хүн эрүүл байхын тулд л СД чинь ариун цэврийн талын юмыг л хиргүй, бөснөсөө салсан шүү дээ, СД-оор Монгол улс ярих юм байхгүй.

Саранцэцэг -

Аа боловсролын салбарт тэр бүлгэм гэдэг юмаар чинь дахин сургасан юм уу, улсуудыг?

Ямпил -

Бүлгэм гэж нэг юм бараг л байхгүй дээ, тэгээд л нэг ер нь миний мэдэж байгаа нь тийм СД-ны бүлгэм байгуулж байна гэж ерөөсөө байхгүй.

Саранцэцэг -

Үгүй юу?

Ямпил -

Дуулаагүй юм байна.

Саранцэцэг -

Бичиг үсэг хоцорсон улсуудыг дахиж нэг бүлгэмээр сургасан гээд байсан.

Ямпил -

Аа тэр болбол байна.

Саранцэцэг -

Тэр чинь хэзээ юм?

Ямпил -

Крилл үсгийг гарснаас хойш 1945,46 оноос л эхэлсэн дээ ер нь. Бичиг үсгийн бүлгэмийн багш гээд сум дээр нэг крилл мэддэг улсыг яасан, дээр үеийн улсууд чинь монгол бичгээ ч мэдэхгүй тун мэдэхгүй, цэргийн газраас ирсэн захиагаа монголоор бичсэн захиаг гаргадаг хийдэг уншдаг хүн байдаггүй, монгол бичгийг уншдаг хүн хайж байж өнөө цэргийн захиагаа уншиж байсан байхгүй юу.Түүнээс монгол бичиг болбол хавтгай байхгүй, юу ч байхгүй. Юу ч мэдэхгүй. Крилл үсэг болбол монголд соёл авчирсан, ярих юм байхгүй. Бүх соёлыг л крилл үсэг авчирсан. Одоо ч гэлээ гэсэн крилл үсгээр л монгол орон хөгжиж ,бүх юм л крилл үсэгтэй холбогдож байна ш дээ.

Саранцэцэг -

Тэр дээр нэгдэлжих хөдөлгөөн гэж анх үүсч байхад?

Ямпил -

Нэгдэлжих хөдөлгөөн гэдэгяахав дээ, тэр болбол бүх юмыг албан журмаар юу яачихсан, нэг тэрний наряд нэн тэр чинь мод ачих албан газрын түлээ түлш ачих, ийм албан үүрэг өгчихөж байгаам. Сургуулийн түлш, албан газрын түлш одоо бүх зүйлийг чинь тэр суманд төчнөөн тэр төчнөөн ат түлш, атандаа төчнөөн куб метр мод тэнд буулга гээд л заагаад өгчихөж байгаам. Түлшний талаар бол. Аа нэг мах бол албан журмын махтай. Нэг мах 7 төгрөгний үнэтэй. Заа ноос болбол албан журам, яс хүртэл техникийн тос хүртэл. Ясыг чинь болбол хаядаггүй, техник тосолно. Яс авдаг тусгай бас юутай. Тэгээд л ингээд тэр энэ ноос моос чинь яаж байгаам ингээд л албан журмаа биелүүлээгүй үед татвар авна бас, тэгээд л тэриинийгээ биелүүлээгүй бол шүүх дээр ч очно ш дээ. Шүүхийн хаалга л татна. Тийм тийм юмнуудыг шахаад дээрээс тэгээд ард түмэн нь хөдөө аж ахуйнхаа юмыг үүрэг даалгаварыг биелүүлж чадахгүй даацыг нь хүлээж чадахгүйгээс сайн дурын нэртэй дээрээсээ шахсан, тийм нэгдэл гарсан юм байхгүй юу.

Саранцэцэг -

Анх нэгдлийн гишүүн болоход одоо яаж элсэх үү? Сайн дураараа юу?

Ямпил -

Заа нэг сайн дураараа, за нэг нэгдэл байгуулна гээд л Цэцэрлэг гэдэг юм уу нэр өгөөд л, хэдэн өрхүүд бөөгнөж хуралдаж байгаад нэг баг. Тэрэн дотроосоо би нэгдлийн гишүүн болъё гэснийг нь гарыг нь өргүүлээд л, тэгээд л тэр гараа өргөөгүй нь нэгдлийн гишүүнд орохгүй, тэр албан бүх журам, нэгдлийн гишүүнд орсон улсыг албан ажлаас нь чөлөөлнө, тэгээд л ихэнх нь одоо хүч багатай нь малаа нэг өрхөд зүгээр бүгдээрэнг нь өгчихөөд л хот, хот руу л амь зууна. Хотын нүүдэл болбол нэгдэлжих хөдөлгөөнөөс эхэлсэн нүүдэл шүү дээ. Ярих юм байхгүй. Ганцхан энэ ардчилсан намын үед нүүсэн нүүдэл биш. Социализмын үеэс ч л нүүсэн, ардчилсан нийгмийн үеэс бүр ч одоо олон их нүүж байгаа юм.

Саранцэцэг -

Нэгдлийн гишүүн болоход мал нийгэмчилж байсан даа?

Ямпил -

Нийгэмчлэлгүй яахав. Байгаа малаа хөөгөөд тал хувийг нь өгнө, өрхийн толгойд говийн аймгуудад бол 70 толгой мал үлдээнэ, хангайн бүсэнд бол яахав 50 толгой мал, албан хаагчид бол 8 толгой мал, бусад нть хөлгүй. Нэг хөл чинь алба, нэг хөл чинь амь дээр гээд л ингээд л тэнцүү 2 хөл дээр байж болохгүй. 8-хан толгой мал албан хаагч.

Саранцэцэг -

Хувьд үлдэх ёстой?

Ямпил -

Тийм.

Саранцэцэг -

Тэр үед хүмүүс малаа нууж байсан уу?

Ямпил -

Яаж нуухав, нууна гэж байхгүй ш дээ. сар болгоны жил болгоны 15-нд энэ малыг нь тоолно. Мал тоолно. Мал энд тэнд байна уу гэдэг эргүүл тойруул аймгаас гарчихна. Хээрийн хязгаараар хяналтын шалгалт гээд ингээд явж мал дарахын эрх байхгүй. Нүд үзэж тоолно, толгойг нь тоншиж тоолно.

Саранцэцэг -

Нэгдэлжих хөдөлгөөний талаар мэдээлэл ер нь хэр цацагддаг байсан бэ? Радио юмаар ярих уу, сумын ухуулагч ирж ярих уу. Нэгдлийн талаар ер нь хэр их мэдээлэл байдаг байсан?

Ямпил -

Нэгдлийн талаар бол нэгдэл хөдөлмөрөө нэгтгэх бол хамгийн хүчтэй ажлаа, тийм улмаас нэг айлынхаа үс ноосыг гэхэд цөмөөрөө хайчилчихна, нэг айлын бодпын хөөвөр, хялгас энэ тэрийг чинь бүгд хайчилж авна, 3 сарын 1-нээс эхлээд л ямаа самнана. Бодын хөөвөр хялгас хуу хайчилж авна. Дэл сүүлийг нь авна, дэлийг нь хяргаж авна. Согсоо ч байлгахгүй, сүүлийг нь тайрна. За ийм л байсан /инээв/

Саранцэцэг -

Нэгдэлд хөдөлмөр өдрийн хөлс гэж мөнгө авах уу?

Ямпил -

Хийсний хэрээр л гэдэг, нэг хэдэн юм авна л даа. Нэг 10-аад зарим нь ч юм хийгээгүй бол юу ч үгүй л байна ш дээ. Нэг 70 төгрөг юм уу, 1000-аар ярих юм бол байхгүй. 70 төгрөг 100 гаргаж л. Хүмүүсийн амьдрал яахав дээ, тэгээд л дунд чинээний л байсан ш дээ.

Саранцэцэг -

Нэгдэлд ороод дээшилсэн үү?

Ямпил -

Ганцхан харин юмны үнэ хямд байсан. Гурилын үнэ, цайны үнэ одоо хүний бүх хэрэглэдэг юмны үнэ бол хямд байсан даа. Одоотиой адилхан ийм байвал цөмөөрөө гуйлгачин болно.одоотой адил бол дээрэмчин болох юм уу, хулгайч болох юм уу/инээв/

Саранцэцэг -

Социализмын үед ер нь дарга цэрэг хоорондын ялгаа нь ямар байсан бэ?

Ямпил -

Үгүй ээ яахав дээ, харин дээр үед чинь одоотой адилгүй ухуулагч мухуулагч, багийн ухуулагч гээд явчихна. Багийн тэргүүлэгч наргээд явчихна. 7 хоногт тогтмол багийн дарга нар явна. 7 хоногт бүх өрхөө эргэнэ, тийм юм шаардаж байна, ийм юм шаардаж байна, ийм юм биелүүлэх нь. Ямаагаа тэдий хгацаанд самна, тэгээд эргээд ирэхэд бүрэн самначихсан байгаарай гэдэг иймэрхүү ухуулга л гол төлөв л явна даа.

Саранцэцэг -

Социализмын үед ажлын олдоц ямар байсан? Хүмүүс яаж ажилд ордог байсан бэ ажилд орохдоо?

Ямпил -

Яахав дээ, хүмүүс ажилд орохдоо ихэнх нь л ажилтай байсан ш дээ, социализмын үед чинь. Одоотой адилхан биш. Хүн болгон шахуу ажилтай, тохирсон ажлынхаа хөлсийг л авч байсан хэрэг л дээ.

Саранцэцэг -

Ажилд хандах хандлага нь ямар байсан?

Ямпил -

Хамгийн хариуцлагатай байсан чухам, дээд зэргийн хариуцлагатай. Социализмын үед ажлын хариуцлага дээд захын сайн байсан. Тийм. Захиран тушаах захирамжтай, дарга цэргийн тэрүүндээ байсан юм уу, юм мэддэггүйдээ айж сандарч хариуцлага хийж байсан уу/инээв/

Саранцэцэг -

Таны авч байсан цалин таны амьдралд хүрч байсан уу?

Ямпил -

Өө хүрч л байсан.

Саранцэцэг -

Таны ажил хийж байх үед хамгийн хэцүү байсан зүйл нь юу вэ?

Ямпил -

Хамгийн хүнд байлгүй яахав. Эмч болбол амралт мамралт бүтэн хагас сайнд амарна гэх юм байхгүй, хөдөөний эмч. Үргэлж. Жилийн амралт нэг 21 хоног юмуу, хэдэн жил ажиллаад ирэхээр амардаг. Ийм л байсан байна. Амралтгүй ажиллана, сумын нутаг төвөөсөө хол, юм хум ховор тийм байхдээр чинь бас л халширна ш дээ. Эмнэлгийн талаар ч гэсэн, амьдралын талаар ч гэсэн. Нэг хонь 40 төгрөгөөр л авч иддэг байсан. 40-хөн төгрөгөөр, сайн хонь. Тэр нь бол элбэг. Гол нь л хоол. Хувцас хунар бол яахав дээ, монгол дээлээ өмсчихнө. Костюм пиджак энэ тэр бараг тавихгүй дээ. Төв дээр ирвэл дээр ирвэл л хаа нэг, хурал цуглаанд ирвэл. Тавих нь тавина, тавихгүй бол монгол хувцастайгаа л явна.

Саранцэцэг -

Одоо энэ улсуудын ажилд хандаж байгаа хандлага яаж өөрчлөгдсөн бэ?

Ямпил -

Одооны. Одооны ажлын юу. Цаг хэзээ дуусах бол, цалин хэзээ буух бол гэсэн маягтай л/инээв/.

Саранцэцэг -

Одооны дарга нарыг тэр үеийн дарга нартай харьцуулахад ямар уу?

Ямпил -

Тэр үеийн дарга эмч нар чинь дээд захын хүндэтгэлтэй ш дээ. Аймар хүндэтгэлтэй. Дуудлаганд явсан ч морио эмээлдэггүй. Очоод л мордохоо мэднэ, очоод л буухад морио уяхгүй ш дээ. Шонгоос нь уячихаад л орно. Ороод ирэхэд ширэээ тавина, ширдэг тавина. Хоол ундаа хийнэ. ийм л хүндэтгэлтэй байсан. Албан хаагч ямар ч байсан хүндэтгэлтэй, нэр төртэй, ийм л байсан.

Саранцэцэг -

Таны одоо бахархалтай зүйл юу вэ?Ер нь одоо таны бодож явдаг, бахархаж явдаг зүйл чиь юу вэ?

Ямпил -

Би олон түмэнд өдий нас хүртэл хэр зэргээрээ өөрийн мэддэг чаддагаа эрүүл мэндийн талаар өөрийнхөө мэддэг хийдэг олон түмэнд хүргэж байгаад маш их баярлаж байгаа юм.Тэгэхдээ би чинь одоо яс масыг эвлүүлж олон хүний яс барилаа. Одоо ч гэсэн барьж байна, 1-рт. 2-рт архаг мархаг өвчин, хуучин мархаг янгинаж барьсан цус нөжний ажиллагаатай хануур, самналт хийж байгаа. Энүүнээс алдаа гарч янз бүрийн байдалд орсонгүй, сайн сайхан байна. Яс барьснаар би хүн амьтны гар хөл тахир дутуу болгосонгүй ээ. Ер нь олон хүний яс барьсан даа, одоо ч гэсэн яс үсийг нь барьж байгаа.

Саранцэцэг -

Таны жигшдэг зүйл юу вэ?

Ямпил -

Миний жигшдэг юм уу? Архийг л би одоо ер нь жигшиж байгаа даа. Нас өтөллөө. Залуудаа ч олон түмний хайраар, залуу насанд ч одоо тэгээд л бага зэрэг архи уусан, гэхдээ л би ажил амьдралаа тавиагүй. Ажлаа ч алдаагүй, ухаан алдатлаа ч архи уудаггүй байсан. Би 40 арай хүрээгүй байхдаа Цогтод очиж, түүнээс өмнө бол харин архи уудаггүй байсан. Монгол архи бол нэг жаахан жуухан уусан/инээв/.

Саранцэцэг -

Заа би одоо танаас хувьчлалын талаар асуух гэж байна. 90 онд их хувьчлал гэж явав даа, тэр хувьчлалын талаар яаж сонсов?

Ямпил -

Өмч хувьчлал? Надад юу ч өгөөгүй ээ.

Саранцэцэг -

Яаж сонсов, анх?

Ямпил -

Юу ч өгөөгүй. Өнчин ишиг ч өгөөгүй. Албан хаагчаа. Мал дээр ажиллаж байгаагүй мал хариуцаж байсан хүмүүсийн амь насыгл дааж байсан хүн. Гэхдээ миний ах бол бол ээж хоёул л байсан, миний ах бол амьдралдаа гэрлээгүй лам хүн байсан. Ээж бол тэгээд үр хүүхдээ өсгөөд л, тэгээд л мал дээрээ хоёулахнаа л байсан. Тэгээд нэг 200-аад хонь, 20-иод адуу, 5 үнээ ийм л малтай. Тэмээ мэмээ байхгүй ээ.

Саранцэцэг -

:Хувьчлалаар юм оногдоогүй юу?

Ямпил -

Оногдоогүй.

Саранцэцэг -

Зарим хүмүүс чинь их өмчтэй болсон ш дээ?.

Ямпил -

А тийм ярих юм байхгүй.

Саранцэцэг -

Тэд нар ямар замаар тэгж авав аа?

Ямпил -

Түрүүн нь мал энэ тэр хариулж байсан ихэнхдээ мал хариулж байсан улсууд л орсон ш дээ. Тэндхийн даргалж байсан улсууд нь л авсан байх. Тийм эрх мэдлийнхээ хувьд дарга марга л улс. Түүнээс хүний эмч мэмч хаа ч гэсэн хувьчлалд ерөөсөө ороогүй. Өнчин ишиг ч өгөөгүй байхаа, малын эмч нар харин хаа хаа зарим заримд нь өгсөн л байгаамаа. Нэг алагдуухан л шиг.

Саранцэцэг -

Эрэгтэй,эмэгтэй хүнд ялгаатай хувьчилсан юм байна уу?

Ямпил -

Байхгүй, байхгүй.тийм ийм юм байхгүй ээ. Ерөнхийд нь л нэг айлд л төчнөөн мал гээд л.

Саранцэцэг -

Хүмсүүдийн амьдралд ер нь яаж нөлөөлсөн бэ?

Ямпил -

Өөрийн гэсэн сэтгээ суучих юм л даа. Хувийн гэсэн, өөрийн гэсэн. Нөөдхөө арвидаж хэмнэж гамнаж, хариулсан ч өөдтэйхэн хариулах, арилжиж худалдах, иймэрхүү юм бол өөртөө арай л гүн сууж байгаа ш дээ. Тийм улмаас хувьчлалын асуудал бол арай хөдөлмөрчдөд нялзууртай болсон гэж бодож байгаа.

Саранцэцэг -

Илүү өмчтэй болсон улсууд бол эрх мэдэлтэй улсууд л голдуу байсан уу?

Ямпил -

Тиймээ, тийм.

Саранцэцэг -

Заа төрд ер нь шашны нөлөө гэж байдаг уу, энэ Монголд?

Ямпил -

Шашин болбол тэр шашны талын одоо Монгол чинь одоо сүсэг, бишрэх энэ талаараа бол Үндсэн хуулиндаа заачихсан ш дээ. тиймээ? Заа нэг арай настай буурал хөгшин энээ тэрээ юу нь болбол далд шүтдэг, залбирдаг л байх л даа, байсан даа, байсан.

Саранцэцэг -

Та болбол одоо шүтлэгтэй юу?

Ямпил -

Шүтлэгтэй.

Саранцэцэг -

Хүмсүүд социализмын үед бурхан тахилаа авдран дээрээ тавьдаг, судар номоо залдаг тийм байсан уу?

Ямпил -

Байлгүй яахав, тэр чинь. Судар номоо алга хийгээд хээр агуй дээр тавиад, бурхан мурханаа хээр булаад ингээд яачихсан юмнууд ингээд байсан. Сав л хийвэл түлэх түймэрдэх, тийм юмнууд болбол зөндөө л байсан ш дээ.

Саранцэцэг -

Тэр нь одоо яаж байгаа юм, нууж байгаа хэрэг үү?

Ямпил -

Айж байгаа биз дээ, шашин шүтлэгийг чинь одоо социализмын үед чинь шашныг нийгмийн хар тамхи гэж үзэж байсан ш дээ. Тэгэхээр хар тамхи гэж байгаа юмыг шүтээд ингэхээр чинь бас л хэрэг төвөгт орно ш дээ, тэгнэ биз дээ? Намын гишүүд бол бурхан шашин шүтэх эрх байхгүй шүү дээ. Хэрвээ бурхан шашин яах юм бол МАХН-ын улаан батлахыг өвөртөлж чадахгүй./инээв/

Саранцэцэг -

Та намын гишүүн байсан уу? Намд яаж элсүүлдэг байсан?

Ямпил -

Надыг болбол дайны фронтон дунд нэг намын гишүүн 2 хүний даалттай. 1 жилийн орлогч тэрүүнд боловсруулах, тэгээд дахиад хурлаар орно. Дахиад одоо энүүнийг жинхлэх үү, үгүй юу. Батлах уу, ухраах уу гэдгийг хэлцэнэ. Тэгээд шүүн тунгаагаад бүх гишүүд нь асуугаад шүүмжлээд, саналаа тавиад, тэгээд л зууны 70, 80% нь гараа өргөснийг л авна даа/инээв/

Саранцэцэг -

Намын гишүүн хүн ямар нэг тийм эрх мэдэлтэй байх уу?

Ямпил -

Намын гишүүн яахав дээ, шоронд ороход болбол намын батлахтай хүнийг барьж аваад хийчих юм бол одоо хуулинд болбол байхгүй. Элгэндээ л намын батлахыг хадгалж байсан болбол хэрвээ тэгж шорон гянданд хийх хэрэг тохиовол өнөө батлахыг нь заавал авч байж барих эсэхийг шүүх прокурорт өгнөө/инээв/ тийм.

Саранцэцэг -

Ямар нэг хөнгөлөлт эдлэх үү, намын гишүүн хүн?

Ямпил -

Намын гишүүн хүн янз бүрийн үнэлгээ хөдөлмөрийнхөө үнэлгээ болбол энгийнхээс арай илүү. Илүү харна, илүү дүгнэнэ. Илүү ханддаг тийм л онцгой. Тийм л. Сургууль соёлд явуулсан ч л намынхаа гишүүнийг намын байгууллага л явуулна. Ийм л байх юм даа.

Саранцэцэг -

Социализмын үед одоо дарга нар энгийн улсуудтай ижил хувцаслах уу, эдэлж хэрэглэж байгаа юмс нь өөр үү?

Ямпил -

Үгүй ээ үгүй тэрүүнийг бол мэдэхгүй адилхан л хувцсаа өмссөн л явж байдийм. Цалин хөлс нь л тилүү байсан байлгүй дээ, унадаг унаа нь ижил адилхан л өнөө тэмээ морио л унадаг байсан ш дээ,тийм. Унаа унашны хувьд.

Саранцэцэг -

Эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэх тийм юм гарах уу дарга нарт?

Ямпил -

Аа тэр зарим зарим дээрээ гарч байсан л байна. Мэдэхгүй дээ, тэрүүнийг одоо нарийн сайн тийм юм тэгж гарч байсан гэж хэлэх юм алга.

Саранцэцэг -

Хувь хүнээсээ л болно гэсэн үг үү?

Ямпил -

Тийм.

Саранцэцэг -

Танай энэ аймагт чинь ямар нэг үйлдвэрийн газар бий юу?

Ямпил -

Хөнгөн эд барааны хөнгөн үйлдвэр гээд энэ энд нэг байх шиг байна. Завод туйпуу цохьдог, энэ барилгатай холбогдож, хөнгөн үйлдвэрийн нэг салбар байх шиг байна.

Саранцэцэг -

Аан. Ер нь отдоо үйлдвэрт ямар хүмүүс ажилд ордог байсан юм бэ?

Ямпил -

Мэргэжилтэй хүн ч орж л байна. Гэтэл мэргэжилтэй мөрт өшөө газар ажил хийчихээд байж л байна ш дээ 1-рт. Өө тэгээд мэргэжилгүй улс л дийлэнх нь орж байгаа. Ажилгүй эдийн засаг муутай, ядуу нэртэй иймэрхүү улсууд л орж байгаа ш дээ.

Саранцэцэг -

Үйлдвэрийн ажиллчдын байдал ер нь ямархуу байдаг юм, үйлдвэрийн ажиллагсдын зэрэг дэвийг яаж ахиулдаг юм, үйлдвэрт сургалт юм явагддаг уу?

Ямпил -

Заа мэдэхгүй, тэрүүнийг болбол би энд тэнд очиж мэдэхгүй юм. Сургалт мургалт мэр сэр явдаг л юм шиг байналээ. Нэг цаг юм уу, 2,3. Өглөө үдэш орой дээр үеийн сонин монин уншлага гэдэг шиг, нэг тиймэрхүү юм ярьдаг л болтой юм шиг байналээ.

Саранцэцэг -

Үйлдвэрийн газар ажиллагсдын цалин өндөр үү?

Ямпил -

Мэдэхгүй ээ. Тэр хийснээрээ л авдаг юм гэсэн шүү.

Саранцэцэг -

Аа тэгэхээр нормоор цалинжина гэсэн үг үү?

Ямпил -

Тийм, оёдолчин моёдолчин тэгээд л. Тэрүүнийг бол нарийн мэдэхгүй юм байна. Хийснээр нь өгдөг л гэж ярьдаг.

Саранцэцэг -

Таныг ажиллаж байх үед ажлаас гадна зохиогддог, соёл хүмүүжлийн ямар ажлууд явагддаг байсан бэ?

Ямпил -

Намайг ажилаж байхад өглөө болгон сонин уншиж байсан, тэр нь бол одоо явагдаж байгаа сонин дээр бичигдсэн бүх зүйлийг ярьж хөөрнө. Одоо тийм юм шаардагдаж байна, сонин дээр л, энэ чинь сонин одоотой адилхан хязгаарлаагүй ш дээ. Хавтгай, айл болгон хүн болгон сонинтой. Тийм л байсан ш дээ. Хөдөлмөрийн сонин Намын үнэн, тэгээд л сэтгүүл өврийн дэвтэр, ийм юмнуудыг хэвлүүлээд л тогтмол. 7 хоногт юм уу, тогтмол шуудангаар хүргээд л, хөдөө ч тийм л байсан ш дээ. Одоо бол сонин хуу хувьчлаад авчихсан юм уу, мэдэхгүй тийм нэг сонин тэнд байна л гэх юм эрхбиш албан газраараа л явдаг байх даа. Түүнээс хөдөө мань мэтийн үхэхээ дөхсөн юмнуудад болбол сонингийн бараа харна гэх юм байхгүй/инээв/

Саранцэцэг -

Сонин уншлагаас гадна лекц байх уу?

Ямпил -

30 мин уншина. Орой болбол лекц явна. 7 хоногт нэг лекц гэж явж байсийм. Тэр нь бол өөр нэлээн лекц. Сонин уншлага бол 30-хан минут. Тэр ийм шаардлагатай юм байна, тийм байна гэж тэр үед чинь л бичиж байсан ш дээ, сонин чинь. Тэрүүнийг л хэлж байгаам.

Саранцэцэг -

Та хамгийн анх радио хэзээ үзсэн бэ? Хэдэн оны үед радиотой болж байсан бэ, хөдөөгүүр? Анхны радио чинь ямар радио байсан юм?

Ямпил -

Анхны радио чинь өнөө нээх том дөрвөлжин, зайгаар явдаг, “Эх орон” гэдэг радио. Том хайрцаг шиг. Тэр болбол 55 оноос л эхэлсэн байхаа.

Саранцэцэг -

Машин нь хэзээ гарсан, хөдөөгүүр?

Ямпил -

Машин уу ээ мэдэхгүй. Намайг ажиллаж байхад аймгийн даргын 2 хар машин л байсан юм. Бусад нь бол машингүй л байсан.

Саранцэцэг -

Тэрний өмнө өртөө улаа байсан уу, шуудан чинь?

Ямпил -

Тэрний өмнө бол яахав дээ, нэг өртөөг морин өртөөг сольж, техник лүү оруулсан нэг машин, анх автомашинаар л

Саранцэцэг -

Онгоц, вагон та хотод үзэв үү?

Ямпил -

Намайг анх явж байхад эрполон гэж юм явж байдаг юм байнаа./инээв/ Онгоцыг эрполон гэдэг. Эрполон гэж нэг их дуутай шуутай юм явж байнаа, аюултай юм байна гэж. Дуу шуунаас нь мал энэ тэр нь айдаг. Хараад айдаг, дээрээс уначихвий. Энэ чинь ямар сүрхий юм явж байна энээ тэрээ гэж/инээв/.

Саранцэцэг -

Та хот руу орсон тиймээ?

Ямпил -

Оролгүй яахав.

Саранцэцэг -

Хот руу анх орж ирээд та хотыг юу гэж бодож байсан бэ?

Ямпил -

Улаанбаатар хот уу, УБ хот яахав дээ, намайг анх ирэхэд сайхан л хот шиг санагдаж байсан, одоо очоод л хархад бол шал ондоо.

Саранцэцэг -

Сүүлд хэзээ очсон юм, та?

Ямпил -

Явах ч газаргүй болсон, байшин барилгатай. Хашаагаар нэг тойроод явахад чинь тэрэг нь ингээд чихсэн, энд тэнд цахилгаан махилгаан гялалзсан, /инээв/

Саранцэцэг -

Т аныг хотод бай гэвэл та байх уу?

Ямпил -

Чадахгүй ээ, хүүхдүүд аваад явна гэж байна. Чадахгүй юм байналээ.

Саранцэцэг -

Юу нь таалагдахгүй байгаа юм?

Ямпил -

Заа хүүхдүүд чинь хотод цөмөөрөө хуу ажилтай юм, хуу ажилтай. Нар жаргахдээр л жаал юухэн хээхэн тэгээд л нэг уут муут бариад л яваад л нэг жаал зуул юм олж ирээд л, өнөөдхийгөө яачихаад л, өглөө яагаа ч үгүй л яваад өгчихнө. Тэгээд л цоожилж явчихаад л зарим нь ирнэ, зарим нь ирэхгүй. Тэгээд л оройхон шиг л юухэн хээхэн бөөгнүүлээд л бөөгнүүлж идчихээд л, тэгээд л өглөө босоод идсэн юмгүй тэгээд л. /инээв/

Саранцэцэг -

Та оросуудтай хамт ажиллаж байсан тиймээ?

Ямпил -

ээ Тэгэлгүй яахав. Хэл мэдэхгүй ч гэсэн дохио юугаараа л хамт явж байсан. Нэг оростой нэг.

Саранцэцэг -

Энэ гадны улсууд манай монголчуудтай ер нь хэр харьцаатай вэ?

Ямпил -

Сайхан ш дээ. Оросууд ер нь удах тусмаа л хүн чанарын хувьд бол ёстой. Та нар сайныг дан ингэж байдийм /гараараа эрхий хуруу гаргаж үзүүлэв/ ийм. Хүн чанарын хувьд бол.

Саранцэцэг -

Ямар ч байсан ойлголцоод байна биз, дохио зангаагаар?

Ямпил -

Тийм.

Саранцэцэг -

Юухийдэг оросуудтай хамт ажиллаж байсан та?

Ямпил -

Байнга л одоо халуурсан хүн зөөх, шархтай улст анхны эмнэлгийн тусламж үзүүлэх, яс масыг нь боох барих ийм юм л яагаад л. Тэгээд л арын алба гээд нээх том дагнан л одоо тэр зэвсэг техник буудаг, хоол унд нь тэнд буудаг, тэндээс хоолны тэрэг гэж нэг их юм явж байсийм. Тэргээрхээ л ингэж хэсч явна. Тэр арын алба гэдэг чинь асар том газар. Орос монгол 2-н ба нийлсэн том байгууллага байсан. Монголыг нь монгол руу, оросыг нь орос руу тээдэг. За тэр үхсэн барьсанг бас тусгай акт тавиад л данслаад л ингээд л яс масыг нь ч болсон нутаг руу. Япон ч л болсон дайралдана шүү дээ. Японтой л байлдсан шүү дээ. 39 оны дайн 45 оны дайн чинь.

Саранцэцэг -

Орос хүмсүүдээс сурсан юм их үү?

Ямпил -

Байлгүй яахав, зөндөө чухам.

Саранцэцэг -

Дуртай зааж өгөх үү?

Ямпил -

тэгнэ. Хэл мэлээ ойлгуулахыг бодно. Тэр чинь заана, тэгээд л. Орос бичиг чинь крилл бичиг ш дээ.

Саранцэцэг -

Оросоос өөр гадныхан, хятадууд байсан уу? Амьдарч байсан уу, хуучин?

Ямпил -

Байсан, байсан. УБ хотод Ногоон ус нуур гээд л дан хужаа байсан ш дээ.

Саранцэцэг -

Тэд нар монголчуудтай хэр найрсаг харьцаатай байх уу?

Ямпил -

Зарим нэг нь бүүр эндхийн монголын иргэн болчихсон л байсан байх даа, зүгээр нэг хэсэг их хумигдаж хөөгдсөн. Дахиад л хэдэн оны үед билээ 10,000 хятад оруулж ирэх нь гээд л ярьж байсан. Тэгээд л тэрүүнээс хойш чинь үргэлжлээд л одоо хэд хүрч байгаам бүү мэд.

Саранцэцэг -

70-аад оны үед хятадуудыг гаргасан гэдэг, та тэр талаар?

Ямпил -

сонссон. Тэр чинь одоо тэрүүнээс л тэр хятадуудыг чинь, бүгд яагаад л тэгээд л тэрүүнээс бол зөндөө л улсууд тэгээд эрлийз хурлийз гээд л зөндөө л ..,

Саранцэцэг -

Тухайн үед үймээн гарсан юмаа даа, янз байдал нь? Та тодорхой мэдэх үү?

Ямпил -

Хотод байсан биш яаж мэдэхэв. Тодорхой мэдэхгүй.

Саранцэцэг -

Хятадуудыг ачаад л, ачаад л?

Ямпил -

Тэр бол ачсан нь хаа ч тодорхой байна. Тэгээд Хятад-Монгол хоёрын чинь хоорондын гэрээ бас харьцаа муудсан ш дээ. Жаран хэдэн оны үе байхаа, өө тийм. /Хажуу хүн: Одоо энэ Төгрөгийн сум дундын эмнэлгийг чинь хятадуд барьсан ш дээ, би тэгэхэд бага байсан./ Манай энэ төв дээр ч хятадууд зөндөө л байсан ш дээ. Маамаа хятад гээд л Пүүзүү хятад гээд л,

Саранцэцэг -

Тэд монголчуудтай муудалцдаггүй байсан уу?

Ямпил -

Гайгүй ээ, хамт ажил хигээд л амьдраад л тэгээд л байсан. Зарим нь бараг энд л үхсэн ш дээ.

Саранцэцэг -

Ер нь одоо танай энэ нутгийн байгаль орчин хэр өөрчлөгдөж байна?

Ямпил -

Манай эндхийн байгаль орчин бол ихээхэн өөрчлөгдөж байна. Намайг бага байхын хүүхэд байхын юм алга. Байгаль одоо өтөлж байгаа юм байлгүй над шиг. Би одоо өтөлж байна л гэж бодож байна. Салхи шуурга ихэдсэн байна. Унд ус нь ширгээд булаг шанд нь алга болж. Ухаад гаргасан худагны ус ч л алга болж. Хур бороо орохыг больж. Дээр чинь хур бороо орж газар дэлхий дэлэгнэж, амьтан хүн жаахан хоолтой ундтай болж, ингэж тэвээрэг нь сайжирч, арьс хөрс нь жаахан тэнийж байх шиг байна, малын хувьд бол

Саранцэцэг -

Өмнө бол?

Ямпил -

Тийм байгаагүй ярих юм байхгүй. Үргэлжийн дагнан шуурга. Тэгээд л одоо хүйтрэхийг ч байсан, ургамал ургахыг ч байсан, дээр үеийн олон ургаж байсан ургамлын үндэс үжрээд хөхрөөд, одоо үхлийн байдалд л орсон байж байна. Тэр бол одоо хөхөрсөн үндэс дахиад ургахгүй байлгүй.

Саранцэцэг -

Газар усны нэр өөрчлөгдсөн газар байна уу?

Ямпил -

Нэр өөрчлөгдсөн? Аан тийм өөрчлөгдсөн юм байхгүй. Дуулаагүй.

Саранцэцэг -

Одоо сайжирч байгаа юм харагдана уу?

Ямпил -

Энэ зунаас л одоо байгаль юу сайжирч байгаа гэмээр царайтай байна. Энэ зуны байдлаар. Энэ чинь өвөлдөө аюултай зуд турхан болчихоод л Говь-Алтайнхан бараг бодоо хуу туучихлаа ш дээ. Богийн нэг 50% нь үлдэх шиг боллоо. Тиймэрхүү л байна. Дэндүү алдсан тэрүүний шан юм уу, энэ жил газар нь сайхан гарч байна.

Саранцэцэг -

Заа би одоо танаас сүүлийнхээ асуултыг асуух гэж байна. Би танаас оршуулгын зан үйлийн тухай асуух гэж байна? Дээр үед монголчууд нас барсан хүмсүүдээ яаж оршуулдаг байсан юм бэ, одоо оршуулгын зан үйл яаж өөрчлөгдөж байна вэ, таны харж байгаагаар?

Ямпил -

Ерөөсөө оршуулгын юу бол зарим нь ч ил аваачаад л хаячихаж байна, зарим нь ч хайрцаг майрцганд хийж л байна. Заа зарим нь одоо энд тэнд түлж шатаадаг юм уу, янз янзын юм л дуулдаж л байх юм л даа. Эхэндээ бол жинхэнэ Монгол улсын Монгол заншилд болбол тэр булшилж хийж тэгдэг л байсан л юм шиг байгаа юм. Одоо бол монгол хүнийг оршуулахад болбол тэр хайрцаг саванд хийгээд л газарт булаад л хаячихдаг, хүн амьтан айлгасан барьсан тэгээд л нэг л одоо цочуурын нэг хэсэг газар хүн халдаж болохгүй айлгаж сандрах ийм юм байх юм. Заа тэр шатаадаг нь бол манай монголын заншил биш, ил сайхан гээч нь тохирсон газраа заасан газар нь тэрүүнд сайхан ингээд л яачих юм бол тэр бол нээх тийм хүн болбол ерөөсөө 150 гаруй найрлагатай, гэж үздэг шүү дээ. хүнийг бол 150 гаруй найрлагаар бол хүн бий болсон. Тэгэхдээр энэ газар дэлхийдээ эртхэн шиг уусаад найраад, ингээд алга болбол газар дэлхий чинь их цэвэршээд агаар орчныг ч цэвэрлээд ингэчихвэл л их сайхан юм байгаам 1-рт. Аа 2-рт буянаа бодсон ч шувуу, шаазгай тэжээгээд нохой тэжээгээд, жаахан өчүүхэн цохион тэгээд ингээд яачих юм бол хүндээ ч тэр яасан улсууд нь ч хамгийн хэрэгтэй нь тэр л байдаг бол уу гэж боддийм даа.

Саранцэцэг -

Аа тэр үед дээр үед чинь хүнээ тавихдаа газраа асуугаад лам авчраад ингэдэг ш дээ. Одоо тэр ёс байгаа юу?

Ямпил -

Байх шиг банаа. Тэр бол байх шиг байна. Газрыг нь зөв яачихвал тэр бол дээд зэргийн хүндэтгэл л хийж байна л даа, дээд үеийнхээ ёсыг баримталж юу яаж байх шиг байна.

Саранцэцэг -

Тэр ил тавихад чулуу дэрлүүлээд, юм бүтээж орхих уу?

Ямпил -

Номын хөнжил гэдэг юм байсан байгаам. Ном биччихсэн нэг их өргөн даавуу, тэгээд л бүх л одоо тэр буяны ерөөл, цай дэрлүүлээд өнөөдөр бүтээгээд л тэгээд л. Ингээд л орхидог байсан.

Саранцэцэг -

За дээр нь нэмээд нэг 2,3 юм асуучихъя. Эрэгтэй эмэгтэй улсуудын байдал таны бага байх үеэс одоог хүртэл яаж өрчлөгдөж ирсэн бэ?

Ямпил -

Эмэгтэйчүүдийн эрх чөлөө бол өдийд болбол жигтэйхэн. Маш өндөрт гарч байна. Дээр үед тийм өндөр эрх мэдэлтэй тийм хүн ховор л байсан байх. Хаад ноёдын авгайчуул хатан матан гэдгээрэ жаахан зүгээр тэр төрийн хэрэг янз бүрийн юманд оролцдоггүй. Нөхрийн тушаалын хүчинд нэр хүнд нэлээн дээшилсэн байсан байх л даа. Одоо бол жинхэнэ эрхтэй. Одоо эрэгтэйчүүдээсээ эмэгтэйчүүд бол нийгмийн том их давхарга болж байна. Ер нь эрэгтэйчүүд тооны хувьд цөөрч байгаа байх гэж би бодож байгаа. Эмэгтэйчүүд болбол их байна. Одоо нас барж байгаа хүн гэхэд л эрэгтэй нь л байхгүй, дан л эмэгтэйчүүд нь л үлдээд байна. Сургуульд сууж байгаа хүүхдүүд оюутангуудыг харж байхад юунд бол бараг эмэгтэй хүүхдүүд эрэгтэй хүүхэд бол ховор. Тийм байх юм. Тэгэхдээр эрэгтэй хүний тэр юу, ер нь болбол цөөөрч байгаа байхаа даа.

Саранцэцэг -

Эмэгтэйчүүдийг дэмжсэн ямар бодлого явуулж байсан бэ, социализмын үед?

Ямпил -

Эмэгтэйчүүдийг ерөсөө дэмжсэнгүй ам яриа л явагдаж байсан болохоос эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн адил тэгш эрхтэй л гэсэн яриа байсан ш дээ. Дээр үеийн эмэгтэйчүүд одооны адил төрийн ажилд оролцоод энэ тэрээ гээд ажил амьдрал хөөцөлдөөд байдаг тийм эмэгтэйчүүд байхгүй. Хөөтэй тогоо хөх үнсээ л тэврээд л, хог новшоо цэвэрлээд, хүүхэд шуухдаа бойжуулаад, иймэрхүү л ажилтай байсан. Хонь хургаа малладаг.

Саранцэцэг -

Социализмын үеийн гэр бүлийг дэмжих бодлого гэж байсан уу?

Ямпил -

Гэр бүлийн дэмжлэг болбол харин гайгүй. Гэр бүлдээ ч ширүүн улсууд зөндөө, гэр бүлдээ ч ширүүнгүй улсууд зөндөө. Алаг л байсан байх. /инээв/

Саранцэцэг -

Ямар нэг халамж үйлчилгээ гэр бүлд үзүүлдэг тийм байв уу?

Ямпил -

Байхгүй байхгүй, тийм юм байхгүй.

Саранцэцэг -

Хүүхдийн мөнгө төгрөг олгодог, эхийн одон өгдөг гээд л?

Ямпил -

Тэр бол яахав, олон хүүхэдтэй эхчүүд 1-р одон, 2-р одон, бас хүүхдэд нь мөнгө өгч байсан.

Саранцэцэг -

18 нас хүртэл нь ?

Ямпил -

Тиймээ. 18 нас хүртэл л өгч байсан. Одоо бол тэр алга болоод байх шив дээ.

Саранцэцэг -

Гэхдээ тэр хүүхдийн тооноос хамаарч олгох уу?

Ямпил -

Олон хүүхэдтэй эхэд нь Эхийн алдар одон 100 төгрөгний хамт. Нэг л өгнө, одонтой хамт л.

Саранцэцэг -

Тэр гаэр бүлийг дэмсэн бодлого хүний амьдралд наалдацтай байсан уу амьдралд хэр нөлөөлж байсан бэ?

Ямпил -

Дор доо, дор. Хүний амьдралд тэр тэгш эрх, эрх чөлөө, тэрүүний хувьд бол. харин бүр дээр үеийн улсууд бол мөнгө, алт дориун эдэлж байсан байгаам. Авгайчуул гэж ийм үстэй, дагнан мөнгөн авчигтай уужтай, толгойн боолттой, одоо энэ жүжигчингүүд загварлаад л гаргаад л байх шиг байна.

Саранцэцэг -

Энэ нөгөө хатны өмсгөл ярьж байна уу?

Ямпил -

Тийм. /инээв/авгай хүний одоо энэ үсийг мэдэх үү?

Саранцэцэг -

Мэднэ, ингээд наадаг

Ямпил -

Наачихаад цавуудаад, хавчаараар хавчаад, тэгээд л хатаасны дараа эхний авчиг, дунд авчиг, адгийн авчиг , бөөрөнч гээд л дан мөнгө. Цул мөнгөн. Ээмэг нь хүртэл мөнгөн гинж. Шүр, сувд дагнан мөнгөөр хийсэн тийм л юм байсан.

Саранцэцэг -

Төрөөс явуулж багаа бодлого таны амьдралд одоо яаж хүрч байсан бэ?Та гавьяа шагнал, одон юм авч байсан уу?

Ямпил -

”Алтан гадас” одон авсан. Заа тэгээд л ойн медалиуд, Халх голын медаль, энэ л зүүн, баруун талын медаль, Төрийн ойн медалиуд, 20-иод юм авсан.

Саранцэцэг -

Хүмүүсийг сайн урамшуулдаг байсан уу?

Ямпил -

Юу ч л болсон дайн дажинд явж байгаа улсуудаа сүүлинй үед харин овоо харж үзэж, хамгаалж байгаам. Түүнээс тэтгэврийн 5,10 мянган цаас шиг юм өгч байгаад нэмсээр нэмсээр нэмсээр байгаад 80 хүргээд л, тэгээд л нэмсээр бас нэг 100 хүргээд л.

Саранцэцэг -

Ахмад дайчин төрөөс ямар нэг халамж хүртэх үү?

Ямпил -

Ахмад дайчны халамж нь ноднингоос юунаас нэг 200,000 цаас өгдийм. Сар болгон . одоо тэгэхнээ өгөхийг байж байнөө. Өгөөгүй одоо 3 сар болж байна. Тэр яагаад өгөхгүй байгаам бүү мэд.

Саранцэцэг -

Орон сууц олгож байна гэсэн ш дээ?

Ямпил -

өөөтийм. Тэрүүнийг одоо өгөгүй ээ. Хотод л барьж өгөх юм л гэсэн. Миний нэг бага хүү хотод байдийм. Заа тэрүүнийг чи нэг хөөцөлдөж байгаарай гэсэн одоо хүртэл өгөөгүй. Эндээ ч гэсэн өгөөгүй л байж байгаа.

Саранцэцэг -

Миний нэг таньдаг ахмад дайчин хүн байр авсан байналээ.

Ямпил -

/Хажуу хүн:Байрны түлхүүр өгч байна л гэсэн/ Өгчихөөд л хэтээсээ тэр чинь байдаггүй. /Хажуу хүн:Т асранд байрны түлхүүр гардуулж гэнэ/.Байранд нь 2 жилийн засвар л хийгээд байгаа юм байна л даа /инээв/Түлхүүрийг нь өгчихөөд л байж байдаг тэгээд л засвар хийж байдаг/инээв/

Саранцэцэг -

Сая 90 онд ардчилал гарснаас хойш таны амьдралд өөрчлөлт гарсан юм байна уу?

Ямпил -

Гайгүй байнөө. Олон түмнийхээ ач буянаар хоосон хонохгүй байна. Нүцгэн явахгүй дээл хувцастайгаа байна. Амьдралд нөлөөлөлгүй яахав дээ. Ардчилсан нийгэмд манай монгол улсууд чинь 80 настөй зөнтөг, 8 настай балчир ,өлгийтэй хүүхдээсээ эхлээд л ардчилсан нийгэм хамгийн хэрэгтэй нийгэм гэж ингэж л баталж тэгээд л саналаа өгөөд л гарынхаа үсгийг зурсан ш дээ./инээв/

Саранцэцэг -

Та ардчиллыг дэмжиж байгаа юу?

Ямпил -

Төрд юм хийдэг болгоныг л түмэн олндоо юм хийдэг хүнийг л дэмжинэ. Тэрүүний төлөө санал өгнө. Төрд юм хийдэггүй бие биенээ доромжилчихоод янз бүрээр хэрүүл шуугиан гаргаад байгаа улсуудыг бол дэмжихгүй.

Саранцэцэг -

Ардчилсан хувьсгал эрэгтэй ,эмэгтэй хүнд ялгаатай нөлөөлсөн үү?

Ямпил -

Одоо чинь бол эмэгтэй хүн төрийн ажилд оролцох бүр шаардлага болчихсон. Тэгж бодож байгаа. Тийм жам хууль байна.

Саранцэцэг -

За та ардчиллаас юу хүлээж байсан бэ?

Ямпил -

Юу ч хүлээгээгүй, ерөөсөө нэгэнт социализм болбол нэгэнт нас нь гүйцсэн. 2-рт хугацаа дууссан. Тийм улмаас цагаан өвс хугарахаас илүү задран унаж дэлхий дээр задрран унаж байхгүй юу тэр чинь. Хугацаа дуусна гэж юм байна ш дээ. Хүн ч болов хугацаатай ш дээ. Би 90 нас гээд миний хугацаа дуусах юм бол би энэнээс цааш юугаар дэмжиж яасан ч насалж чадахгүй ш дээ. Сайн эм өгөөд ч хэрэг байхгүй, сайн эмч үзээд ч хэрэг байхгүй. Тийм биз дээ?/инээв/

Саранцэцэг -

Таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

Ямпил -

Заа их баярлалаа.

Саранцэцэг -

Урт даан наслаарай.

Ямпил -

Заа ажил төрлөө сайхан биелүүлээрэй. Төр улсдаа.заа.

Саранцэцэг -

Баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.