Jambaa
![](../assets/images/interviewees/990566.jpg)
Basic information
Interviewee ID: 990566
Name: Jambaa
Parent's name: Puntsag
Ovog: Tsagaan ochir tergüün
Sex: f
Year of Birth: 1929
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired / negdel account, clerk
Belief: Buddhist
Born in: Bugat sum, Govi-Altai aimag
Lives in: Yosonbulag sum (or part of UB), Govi-Altai aimag
Mother's profession: herder
Father's profession: spy
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
relations between men and women
collectivization
repressions
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа, сайн байна уу, та?
Жамбаа -
Сайн, сайн байна уу?
Саранцэцэг -
Сайхан намаржиж байна уу?
Жамбаа -
Сайн, сайхан намаржиж байна уу?
Саранцэцэг -
Заа сайхан. Би танд аман түүхийн төсөл гэдэг юмны талаар ярьлаа ш дээ сая. Заа, тэгэхлээр хоёулаа яриагаа эхэлье. Та эхлээд өөрийгөө танилцуулна. Заа та аль нутагт төрсөн юм. Хэдэн онд төрсөн юм, одоо бага ахуй хүүхэд үе чинь яаж өнгөрөв, тэр талаараа яриад өгөөч?
Жамбаа -
Би 1929 онд Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг, Цалуугийн голд төрсөн. Аав ээжийн 2-р охин болж төрсөн. Ингээд 9 настай аав минь Тонхилын тэнхимд 1938 онд тэнхимд өгсөн. Тэгээд тэнхимд өгсөн, тэнд 1-р ангиа төгсгөөд миний дараагийн дүү ганц эрэгтэй хүүхэдтэй, 3 охинтой ээж аав хоёр байсиймаа. Тэгээд ганц хүүгээ намайг дагуулаад 39 онд дүүг минь 38 онд тэнхимд өгсөн. Тэгээд тэнхимд сураад, хоёулаа тэр үед чинь их хэцүү байсан ш дээ, тэнхимд 38,39 онд хүмүүс хүүхдээ сургуульд өгдөггүй, хүүхдийн сургуульд 17,18-тай хүүхэд тэнхимд суудаг байсийм. Хүүхдээ өгөхгүй хүн хөөгөөд бариад ирэхлээр өвчтэй гээд хэвтүүлчихдэг. Тийм байсан үе. Тэгээд миний муу аав л 2 хүүхдээ тэнхимд сургуульд өгсөн. Тэгээд тэгэхэд чинь их хэцүү байсаан. Эхлээд сургуульд чинь хүүхдээ сургуульд хүүхдээ өгөхгүй болохоор нь сургууль одоо нөгөө хангамжаар хангаж байлаа. Дандаа нэхий дотортой зүйсэн дээл, дандаа хөх дээл, монгол гутал, улаан зулгатай монгол гутал, 2 жилжин тийм хувцас өмслөө, сургуулийн. Бүх хүүхэд сургуульд орсон, 30, 40-өөд хүүхэд байлгүй одоо бодоход, тийм юм өмсч байлаа. Заа тэгээд л дотуур байранд байна, хоол унд их сайтай. За тэгээд л хорооны банди нар бол их айлганаа. Хүүхдүүд их чийгтэйд хөл их даарна, тэгэхээр намарт чинь бол хавар хөдөө гаргана, тэрүүхэн Хүрэн толгой дээд талдаа тэнд байлгана. Би айхыгаа мэддэггүй ерөөсөө, нэг шөнө өөхөн дэнд хичээлээ давтаад л дандаа монгол бичиг заалгана, морь монгол зүгээр цээжлээд л, өөхөн дэнгийн гэрэлд л хичээлээ үзнэ. Тэгээд нэг шөнө өөхөн дэнгийн гэрэлд ёроолд суучихсан ингээд хүүхдүүд тойроод суучихсан байж байсан, нээх муухай юм ороод ирсэн, чарлаад л ёстой нөгөө өөхөн дэн дээр бөөгнөчихөөд би бүр дор нь орлоо үхэх дөхлөө. Чарлаж л босч ирлээ. Хүүхдүүд нэг босдог юм байна, нэг муухай л юм орж ирсэн. Юу байсан юм мэдээгүй би гайхаад мэдээгүй. Муухай л юм ирлээ л гэж бодохоос өөр юм байхгүй. Тэгсэн чинь хүүхдүүд нэг юм босоод нөгөөх муухай юм нь гарсан юм байгаам, босоод ирсэн чинь намар 10 сард, нэлээн сэрүүхэн байсан. Өөдөө буух болоогүй л байсан юм даа, хүүхдүүдийг чийгтэнэ гэж тэнд байлгасан юм. Тэгсэн чинь хойно нь дуулахнаа хорооны банди нар тэр Хүрэн толгойгоор чинь ламын хувцас, бөө мөргөлийн хувцас тэгээд л зулын цөгц янз бүрийн юм овоолгоотой байсан. Овоолчихсон. Хорооны банди нар тэр бөө мөргөлийн хувцсыг өмсч орж ирж хүүхдүүдийг айлгаж байсан юм гэнэлээ. Тийм байсан байна, би мэддэггүй. Цөмөөрөө.., заг түлнэ, дандаа том хүүхдүүд гадуур нь яваад, жижиг нь дундаа ороод л, залуу цагаан заг бариад, өөдөө багшийн тэнд ирлээ, Цалуугийн тэнд байдийн. Нэг хаалга шавар хашаанд, хаалган дээрээ нэг шавар юутай. Тэгээд багшийг дуудаа байгаад гарч ирлээ. ...та нар юу барьж ирээв гэсэн, ингэлээ ингэлээ гэсэн. Та нарыг юу барьж иддийм, орж унт гээд орчихдог юм байнаа. Тэгээд цөмөөрөө энд хоное гэж хэлчихээд өнөө даамангийн ойр сууцгааж байсан чинь багш гараад ирдэг юм байна. Дагуулаад авч явж унтууллаа. Тэгээд л заримдаа өрхөө татаад унтана, өрх хуу татаад хаячихсан байна, гэрийн 4 талд пэд пад гээд цохьлоо л гэнэ. Би мэддэг ч үгүй үнэндээ айхаа ч мэддэггүй л байж.
Саранцэцэг -
Дотуур байр чинь гэр биз дээ?
Жамбаа -
Гэр дандаа гэрүүд. Тэгээд л том болсон хойноо л дуулахнаа л банди нар л айлгаж байсан байна. Лам нарын даалгавраар л айлгаж байсан юм шиг байгаам л даа, 38 40 оны үед чинь. Тэгээд л 1-р ангид анх сурч байхад хүүхэд их корьтдог юм байнаа, тэгээд манай сумын юмаа хүүхдийн Чойндонгийн нэг том хүү байсийм, тэд нар пиг дүүрэн гудас дэвсчихсэн, хана луу толгойгоо харуулаад дүүрэн хүүхэд, Дарьзав гээд эмч байсан, авгай нь сувилагч. Тэр хоёр л гэр гэдэг галч заг түлээд л гэрээ тойроод л байж байдаг. Тэгээд халуураад уйлаад би чинь тийчээд нэг том хүүгийн хажууд ташаа нь миний хажууд түнхийгээд их өндөр, би тэгээд тэр лүү шигдмэр болоод өвөрт нь орчихсон, туурчихаад л халуураад л уйлаад л, тэгсэн чинь нэг өглөө тийм л юм болоод л, ах миний хажууд л ..миний дүү битгий уйл, тэгдэггүй юм л гээд л. Тэр тэгдэг 17,18-тай том хүү байсийм. Тэгсэн нэг өглөө л жаахан унтмар болоод л сэрсэн чинь тэртээ хаяанаас нэг хүүхэд ...Хөөе Жамбаал гээд байна, хоолой нь сөөчихсөн. Аан гэсэн чинь хажуудах хүүхэд чинь хааччихсан юм гээд харсан алга. Тэгэхээр нь намайг хаячихаад гараад явчихсан гээд л айгаад л, тэгсэн үхчихсэн шүү дээ гэж байна, тэр хүүхэд. Тэгээд л үхсэн гэдгийг нь сайн мэддэггүй байсан, тэгэхэд чинь тэгээд л мэдэж л байлаа, мэдэж л байлаа. Тэгээд нөгөө хүүхэд үхчихсэн. Тэгээд л хөөрхий үхсэнийг нь аваад л явчихсан. Тэгээд удсан юм уу удаагүй юм уу, өглөө нь аваад явсан юм уу, аваад л явчихсан байсан. Би чинь 2 хүүхэд үхүүлсэн хүн, хажуу талдаа бас. Тэгээд л хойд жил нь 39 он гараад л дүүтэйгээ хоёулаа сургуульд тэнхимд суусан. Тэгээд эрэгтэйчүүдийн байр, эмэгтэйчүүдийн байр гээд 2 өөр байр байна. Дүү минь нэг зүүдлээд л рапорт өгдөг шөнөд, рапорт өгөөд жагсана, “Интернациональ” дуулна. Тэгээд дүү зүүдлээд сэрэхгүй байна, гээд. Тэгээд ...Эгчээ намайг муухай юм барьлаа гээд чарлаад байна, нөгөөх чинь. Нойр нь сэрэхгүй байна. Тэгж байгаад нэг сэрлээ.
Саранцэцэг -
Таниас хэд дүү юм, дүү чинь?
Жамбаа -
2 дүү, хоньтой хүн байсийм, би могойтой хүн. Тэгээд л ирсэн чинь дүү минь сэрчихсэн байна. Яагаад гэвэл 2 өөр байранд байх юм чинь. Тэгээд тэр жилээ тэр 40 он гарчихсан байсан. 39 онд суугаад 40 он гараад хавар аав минь эргэж ирсэн. Тэр үед чинь мотортой юм гэж байдаггүй. Мориор аав минь эргэж ирсэн. Тэгсэн чинь би дагаад салаагүй ээ. Миний дүү гайгүй байсийм. Тонхил дээр айлд аваачаад л нэг тийм алхан хээтэй авдартай айлд л аваачсан. Хөдөөний юм мэдэх юм биш, нэг айлд л унтдаг, би тэгээд өврөөс нь салдаггүй. Тэгээд 3 хонууллаа. Тэгээд аав минь намайг тэвэрч харуулаад, өндөр өргөөд тэгээд Бүсхайрханыг харуулаад ...Хараа миний хүү, тэр Бүсхайрханыг хар, ийм одоо цасаар шуурч байна, будантай л харагдсан. Ээж дүү хоёр нь хэцүүдэж байгаа эгч гурав нь аав нь явъя гээд намайг өндрөө өргөж харуулаад л тэгээд л яваад өгсөн. Тэгээд хавар ингээд дүү өвчтэй гэрээр дүүрэн өвчтэй хүүхэд, сургууль тараад явчихсан, бид үлдэв ээ. Гэр дүүрэн өвчтэй хүүхэд. Өө эмч үзнэ, үргэлж. Сумын бага эмч. Ямар өвчин мэдэхгүй, хойно нь дуулахад дизентери байсан гэлээ. Өнөө хоолонд нь янз бүрийн саван маван хийдэг хорооны банди нар. Тиймэрхүү нууцаар тийм үйл ажиллагаа явуулдаг байсийм. Тэгээд л авах хүн байдаггүй ээ, зун болсон 6 сар гарчихсан. Аав байдаггүй ээж байдаггүй. Ээж минь яахав дээ,хөөрхий. Нялх дүүтэй миний дүү нялх байсан. Бүр тэр Цалууд л байсан байх. Тэгээд байж байсан чинь ээж 2 хүүхэд чинь өвчтэй байна гэж дуулаад арганд зун 6 сард халуун гэдэг чинь жигтэйхэн, дээр үед хачин халуун болдог байсан. 2 араг тэгнээд нэг тэмээ хөлсөлж аваад хүнд морь хөлсөлж унуулаад тэгээд Дамбийжав гэдэг хүнийг явуулчихжээ. Тэгээд л явуулаад л өнөө хүн чинь авах гээд л хүрээд ирдийм байна. 2 арганд бид 2-г хийгээд л, тэгсэн Дүгэр гэж нэг том хүүхэд байсийм, өвчтэй хүүхэд дотор бид нартай хамт. Ах, их том хүүхэд. Тэгсэн тэр хүүхэд тэр ирсэн хүний зээ нь байсан юм байна. тэр хүн нагац нь байсан юм байна. Тэр хүн нөгөө нагацыгаа дагаад Дүгэр чинь үхсэн ч таньтай хамт өлссөн ч тантай хамт, ...та намайг аваад яваач гээд болдоггүй ээ. Тэгээд яадийм, намайг би жаахан гайгүй нь байсан. Миний дүү тэр 2 хүнд байсан юм байна. Тэгээд л би дунд нь суугаад л 2 хүүхдийг 2 талд нь арагт хийчихээд л тэгээд л явлаа. Тэгээд яваа байгаад Тонхил дээрээс яваад арганд тэгнэсэн 2 хүүхэдтэй хөгшин чинь Тонхилын гол дээр Саарал Шарав гэдэг айлд ирж хонолоо. Тэгээд маргааш нь Ховд өгсөж яваад Ховдын ам гэж байдийм, тэр өөд өгсөж явсан чинь би ингээд жаахан зүүрмэглэж явсан нөгөө Дүгэр хүүхэд дуудаад нэг хүүхэд дуудаад л байна, тэгээд энэ Дүгэр зүүдэлж байна шүү гээд бодоод , тэгж байсан чинь тэмээ хэвтээдэхлээ. Тэгсэн чинь зун халуун гэж нөхцөлгүй, тэгээд нөгөө тэмээ хэвтүүлээдэхсэн чинь өнөө хүн чинь ам нь бувтнаад л юм уншаад л байна, тэгээд нөгөөдөх арганд сууж явсан хүүхдийг чинь аваад миний дүүтэй буулгаад суулгачихваа, замын хажууд. Заа миний хоёр хүү ингээд сууж бай, аавын минь шинэ тэрлэг авч суусан тэрүүгээр толгой дээгүүр нөмрүүлчихээд ..та хоёр ингээд сууж байгаарай гэчихээд Дүгэрийг ганцааранг нь аваад явчихдаг юм байна. Тэгээд би бодож байлаа, үгүй энэ арганд ганцааранг нь яаж Дүгэрийг аваад явчихав аа гээд. Тийшээ үзүүр тойроод явчихдаг юм байна. Үгүй ээ энэ Дүгэр хааччихав, Дүгэр үхчихсэн юм бол уу, энэ бидний зурайгаад явж байгаа зам Тамчийн даваа өөд явж байгаам. Зам харагдаж байна. Заа энэ би тэгэхэд 11-тэй байсан. Их л хэрсүү байсан байгаам. Заа Дүгэр үхээгүй бол энэ замаараа л явах байх. Дүгэр үхсэн бол одоо энэ өөдөө л явах байх гэж бодож байтал өө их удлаа. Халууцаад халаад аймар, толгой дээгүүр тэрлэгээ нөмрөв болоод өнөө дүү бүр хүнд өвчтэй хэвтээд л, хэвтүүлэхгүй бас ..Битгий хэвт гээд дүүгээ босгомор болоод л, ингээд л байлаа өө мөн удлаа. Удаж удаж нөгөө хүн чинь бүүр морьтой өнөө тэмээгээ 2 араг тэгнэсэн тэгээд араг нь дээр дээр саваад л ингээд хүрээд ирж байнаа. Дээр, дээр саваад л хүрээд ирж байна. Тэгээд л Дүгэрийн арганд юу ч алга , хөнжил байсан юу ч алга. Нэг хөх ямааны арьс л байна. Тэрүүндээ намайг суулгачихдаг юм байнаа. Тэгээд дүү яадаг юм нөгөө арагтай тэгээд бид 2 яваад Тамчийн даваагаар даваад Тамчийн давааны өвөрт нээх олон айлууд байсан, Пүрэв гэдэг айлд ирээд нөгөө хүн чинь уйлж байнаа. ..Заа үхсэн байж л гэж бодлоо. Тэгээд л яваа байгаад л тэнд нэг цай уучихаад л, манай Цалуугийн голд байсийм. Тэгээд хүрээд ирсэн чинь ээж минь ухаан алдаж унаад янзын байна. Би аавыгаа үхсэнг мэдээгүй. Еэ... чухам ухаан алдаж унаад ээж минь чухам янзтай байна. Тэгээд л улсууд аргадаад л захиргаа ч тэр дээхэн байсан, тэгээд л улсууд ирээд л сумын дарга марга цөмөөрөө ирээд л ээжийг аргадаад л ухаан нь нэг ороод л нэг гараад л, тэгээд л дууллаа. Тэгэхнээ аав минь 3 сард бид 2-той уулзчихаад тэгээд явсан юм байна, баруун тийш. Даалгавар гээч юм аваад явчихаж, тэгээд ганц хүүг минь авахгүйн бодохгүй тэгээд л дүү бид 2 хоёулаа ирээд л, дүү минь байж байгаад л 1 сарын дараа үхчихсэн. Манайх 1938 оны намар айлдмалаа өгөөд хэдэн адуутай хэдэн үхэртэй хэдэн богтой айл байсан. Тэрийгээ үхэр адуугаа амьтанд захиад л бэлчээрт хаячихаад л, хэдэн богоо Чүлтэм гэж айлд өгөөд л, тэгээд л сумын захиргаа чинь ард түмнээ дагаж нүүдэг байсийм. Тэгээд манай аав өнөө сумад хүн малын сестра гэж юм байсийм. Тийм юм дагаад нүүчихсэн тэгээд тэрийг хийгээд тэгээд манай аав хамтрал буй болоод хамтралд бас ажиллаж байсан хүн л дээ. Тэгээд нүүчихсэн тэгээд яваа байгаад 40 он гараад л тэр ажилд яваад л 2 хүүхэд нь тэгж ирсэн тэгээд л, сумын захиргааны хажууд байх юм болсон. Тэгээд бид 2 өвчтэй хүүхэдтэй ээж минь захиргааны малаа аваагүй, 2 хүүхэдтэйгээ захиргааны хажууд баймар болоод л байсан чинь дүү 3 настай, эгч минь нэг арван хэдтэй хүүхэд байсан юм уу. Тэгээд эгч нөгөө 3 настай дүүгээ үүрээд л нэг хэдэн тугалтай үнээ хүнд захиулж авчирснаа цайны сүү авах гээд. Сарлаг чинь тэгээд нэг хөхөөд сурчихаараа хөхөөд саалгадаггүй л юм л даа. Тугал нь гүйчихдэг эх нь ирчихдэг. Тэгээд цайны сүү ч авч чадахаа байсан, тэгээд өнөө тугалтай үнээнүүдээ алдчихсан. Тэгээд л яадийм , дүү үхчихсэн тэгээд л муу ээж минь өнөө ганц хүү нь үхчихсэн чинь ээж захиргаанд очоод л зүгээр шороо самраад л нөхрийг минь аваад ир гээд чарлаад зүгээр ухаан алдаж унаад хачин бүр ёстой сонин л юм болсон тэгээд бид нарыг нэг муу жижиг гэрт л захиргаанаас цаанаас тэр үед эмнэлэг гэж нэг иод ханхалсан жижиг цагаан гэр байсийм. Тэгээд тэрүүнд авчирч намайг модон орон дээр хэвтүүлж, тэгээд улсууд л захиргаан дарга марга нар аргадад л тэгэхэд мэдлэгтэй хүн ховор байжээ дээ, тэгээд захиргааны дарга Базаа гэдэг хүн байсийм. Тэгээд тэр хүн ирээд ..Эгчээ битгий уйл, үхсэн хүний араас уйлахаар халуун мөндөр шаагиад явуулдаггүй юм гээд л аргадаж байсан. Тэгээд тэнд хонодог юм байна тэгсэн чинь шөнийн турш цахилгаантай бороо шагичихдаг юм байна, ээж гэж нэг юм дүүгийн хойноос уйлаа байгаад бороо оруулчихлаа гэж бодож байсан би. Ээж тэгээд л од хараад л тэнээ байгаад л хоносон. Тэгээд яадийм захиргаанд тахар гэж өртөө хийж байсан улсууд байсан, тэд нар миний дүүг аваачаад хаясан, тэр булгийн эхэн дээр байсийм даа, булгийн эхээр гаргаад цаад Цалуугийн голд цаана Хөх хад гэдэг газар тавьсан юм гэнэлээ. Тэгээд хүүхэдгүйй хүнтэй гэрлээгүй Дэргэр Самбуу гэж хөгшин байсан, бас хүүхэд гараагүй гэрлэсэн Баатар Сэрээнэн гэж хөгшин байсан тэр Баатарсэрээнэн гэдэг хөгшин цээрлэсэн юм гэнэлээ булгийн эхээр хүүхэд гаргалаа гэж. Тэгээд тэр Дэргэр Самбуу гэдэг хүн тэгж байсан гэсэн ...Чи бид 2 юугаа үхүүлдийм, үртэй хүн үрээ үхүүлдийм гэж үргүй чи бид 2 юугаа үрхүүлдийм гэж дайруулж хэлж байсан юм гэнэлээ, хоорондоо. Тэгээд тэрнээс болж тэрнийг нэг их онигоо болгож ярьдаг байлаа. Тэгээд яадийм, тэгээд л үхүүлээд л намар болдог юм байнаа, тэгээд өө болоогүй тэгсэн чинь яасан би миний аавыг байхад найз Түвдээ гэж нэг айл байсийм, Цагаан сайрын аманд би би Жүүжээгийндээ бууна гэж уйлаа байгаад, энэ одоо ямар өвчин байхыг ч мэддэггүй байсан л даа тэгээд Тонхилоос хэсгийн төлөөлөгч бидэнд эм авчирч өгдөг байсан. Тэгээд Жүүжээгийндээ бууна гэж уйлаад байсан чинь нөгөө дарга нар чинь яадийм хөөрхий, миний үгэнд ороод Жүүжээгийнд буулгаваа. Тэгсэн чинь тэднийх өвдсөн юм гэнээ. Тэгээд манайхыг чинь ганцааранг нь аваачаад тэр Цалуугийн доод боом дээр овоо байдаг тэрний хойно ганц гэр буулгачихваа. Яадийм нөгөө ээж чинь сууж байгаад л ухаан алдаж унаад л, данхтай цайгаа авч шидээд л хутга авч өөрийгөө хутгалаад л, хоолойгоо ч хэрчээд л ингээд л, бид хэд чинь уйлаад л унана, тэгсэн чинь захиргаанаас аав ээжийг минь харуулах болдог юм байна, өө тэгсэн ээж минь өргөмөл аав өргөмөл, тэгсэн ээжийн минь ах дүү Даваажав, Мянган гэж 2 хүн байсан, мөн Бугатын юм. Тэр хүнийг аав минь бас өргөмөл Аюурзана гээч хүний өргөмөл хүү, ганц хүүхэд нь байсан. Тэгсэн өргөмөл талын Донхорнамнанпадий гэдэг улсууд байсан юм байжээ. Аавын өргөмөл аавын дүү нар нь байсан юм уу. Тэд нар эргэж ээлжилж харав аа, биднийг. Ээлжилж хардаг. Тэгсэн нэг Мянган нагац ирээд явахдаа ингэж хэлсэн юм байнаа, ...Ээж өвдөөд бас таг, нөгөө өвчин авсан юм уу, яасан юм. Таг болсон тэгээд л ухаан алдаж унаад л гараад харайчихдаг. Тийм болчихсон. Тэгсэн Мянган нагац явахдаа Даваажавт ингэж хэлж гэнээ, ...энэ ч хаашдаа үхэх юм байнаа, би одоо үхнэ гэдгийг сайн мэдсэн өнөө дүүгээ үхүүлснээс хойш. Энэ ч одоо үхэх юм байна, одоо би Дэлдгээнийг дүүтэй нь хэдэн малтай нь би аваачихаас гэдэг юм байна. Намайг хаячихдаг юм байна. Тэгсэн Даваажав нагац дараагаар нь Дэлдгээнийг хэдэн дүүтй нь малтай нь би аваачна, энэ сургуульд явна, бага нагац гээд тэгдийм байна. Том нагац намайг дурсаагүй хаячихсан. Би бодлоо, үхнэ гэдэг чинь тэгээд аваачаад хаячихдаг юм, гэдгийг ойлгосон. Заа намайг авахгүй юм байна гэдгийг би ойлгосон. Бага нагац сургуульдаа явах байх гэж хэлсэн. Тэр хоёр үг тархинд бүр шингэсэн. Тэгээд тэнд байж байгаад намар болдог юм байна. Дахиад өнөө мал байхгүй. Намар болсон чинь Чүлтэм гэдэг айлд богоо өгсөн байсан чинь адуу үхэр хаачсан мэдэхгүй, тэмээ байхгүй байсан манайд. Тэгээд яадийм, намар болдог юм байна, өнөө богон дээрээ очоогүй, тэгээд би овоо гайгүй боллоо, ээж гайгүй болсон би ч овоо гайгүй болсон. Ээж минь их хүндээ. Ухаан алдаж унаад л сэргээд л дахиж ухаан алдаж унаад л, тийм болдог болсон тэгээд л ээжийгээ хармар болоод л бид хэдийг харах хүнгүй өргөмөл улс чинь тэгээд л яахав ээлжилж харж байгаад л гайгүй боллоо. Тэгээд мөн захиргааны хажууд байсан. Тэгж байгаад л намар болдог юм байна, би сургуульд явна гээд уйлчихваа, одоо нөгөө 2 нагацын ярьсан сэтгэл тархинд шингэчихсэн. Одоо над сургуулиас өөр хэрэгтэй юм байхгүй юм байна гэж бодсон би 11 настай байсан. Тэгээд л би явна гэж зүтгээ байгаад л, морин өртөөгөөр 2 өртөө газар даа. 60 км юм уу даа. Тэгээд Тонхилдоо тэнхимдээ ирсэн. Тэгээд тэнхимдээ ирээд 3-р ангидаа сууж байгаам. Би чинь тэгэхэд. Өө тэгсэн чинь цас ордог юм байнаа, намар. Тэгсэн чинь ээж чинь болохоо байлаа, ээж чинь үхэж байгаа юм байна гээд л сургууль нэг тэмээ хөлслөөд баахан мантуун боов ганзаглаад дэгтий өмсгөөд надад чинь цас орчихсон байсан, 2 тэмээ хөлслөөд Хөх Дамдин гэдэг хүнийг хөлслөөд л намайг чинь явуулав аа. Өнөө тэмээн дээр даханд булдаж өгөөд л жаахан идэх юм өгөөд л, яваад хүрээд ирсэн Баруун салаа гэдэгт манай муу ээж минь өнөө муу эгч дүү 2-той минь хэдэн мал дээрээ богон дээрээ байсан юм. Тэгээд л тэнд ирээд л ээжтэйгээ хэдэн мал дээрээ өвөлжлөө, өнөө үхэр адуу байхгүй, тэгээд л дахиж ирж аваагүй. Олдоогүй тэгээд л малгүй хэдэн хонь ямаатай үлдсэн, тэрийг хөөцөлдөж олсон ч хүн байхгүй юу ч байхгүй. Харин тэгэхэд Гончиг тайж гээд хүний Даваа буриад гэдэг хүмүүс манайхаар жаахан ирдэг байсийм аавын минь өвөг эцгийн садан төрлүүд ч байсан юм уу мэдэхгүй. Тэд нар чинь ирж жаахан үнээ мал авчирч өгдөг тийм байсан. Тэгээд манай ээж үхээгүй, сэхсэн. Тэгээд мал дээрээ тэгээд бид тэнд өвөлжиж, өвөлжингөө айлын хонь хариулсан. Явган айлын хонь хариулаад, тэгээд л тэр өвөл чинь ээж минь ухаантай, ухаангүй өвөлждийм байна. Тэгээд ганц Тонхилын нутагт байгаа Цухуйдаг гэдэг газар манайхан дээгүүрээ цагаан бүрээс гэж юм байдаггүй юм л даа, эсгий нэг муу хар гэртэй, томоо гэр байсийм. Тэгсэн чинь өвөл болчихсон. Би сургуульдаа буцаад хүргэгдээд ирсэн, Цухуйдаг гэдэг газар байж байсан чинь тэнд 2 үхэр ачсан, 2 гэр ачсан хүн хүрээд ирдийм байна. Тэгсэн манай гэрийг буулгаж аваад жижиг гэр барьж өгөөд, өнөө том гэрийг чинь аваад явчихлаа. Өө би бүр нэг гоё гэртэй болоод баярлаад, нэг хөөрхөн жаахан гэртэй болчихлоо, ээж маань ухаан алдаж унаад л, зуух тогоогоо татаад хаячихна, улаан нурам тэргээр, би сүрхий хойноо суудаг, эгч ээжийн доод талд, дүү ээжийн дээд талд суудаг байсийм өвөл. Тэгээд өнөө зуух тогоо татаад хаячихдээр улаан нурам урсаад явчихна, тэгээд уйлалдаад л чичигнээд л тэр нурмын цаагуур гэр жаахан том байсан, тойроод явчихдаг байсан би, тэгээд л цөмөөрөө дутаагаад л хажуудах улс ээжийн хойноос ар өврөөс явж авчирдаг, тэгээд жаахан гэртэй гэж баярлаж байсан чинь тэгээд зуух, тогоо татчихсан чинь өнөө нурам чинь хананд тулчихдаг, явах газар олддоггүй хэцүү болчихсон байна. Тэгж нэг өвөл авдаг юм байна, тэгээд мөн тийм өвчтэй, тэгээд хойтон жил нь мөн сургуульд явна гэж уйлаа байгаад өнөө нагацын хэлсэн үг тархинд шингэчихсэн, уйлаа байгаад л тэгээд л сургуульдаа явсан. Бас өртөөгөөр явааад л сургуульдаа ирээд л, тэгээд л 3-р ангидаа сураад л, хойд жил нь 4-р ангидаа сураад л, тэгээд л 4 гэж байхгүй 3 төгсч байсан юм. 4 төгссөн. Тэгээд тэр жил 4-р анги төгссөн. Тэгээд л 2,3 жил айлын хонь хариулсан. Унаа байхгүй өнөө урд жил нь явахдаа аав үхэр, адуугаа амьтанд захиад явсан 1-г ч олж аваагүй. Тэгээд 4-өө төгсөөд ээжтэйгээ мал малламар болоод, айлын хонь хариулмар болоод 17,18 хүртлээ. 17 хүртлээ айлын хонь хариулсан. Дараа нь 1946 онд Бугат сум тасарсан, Тамчаас. Тэгсэн бичиг мэддэг хүн байдаггүй. Тэгээд л би чинь бас нэг 2 юм заалгамар болсон болоод, намайг чинь өртөөнөөс очоод сундалж авчраад, бичиг үсгийн багш болгочихсон. Тэгээд бичиг үсгийн багш болж миний амьдрал тэндээс эхэлсэн. Тэгээд би 17,18,19тэй болоод нутгийнхаа нарийн бичгийн дарга байсан Гэндэн гэдэг хүнтэй суусан. Тэр Гэндэн гэдэг хүнтэй суугаад 8 хүүхэд төрүүлж өсгөсөн. За тэгээд би тэнд сумандаа бичиг үсгийн багш болоод бичгийн багш чинь Монголд соёлын хувьсгал хийсэн ш дээ. Тэр үед чинь ерөөсөө бичиг мэднэ гэж байхгүй. Тэгээд крилл бичгийг чинь заагаад л, сайн эрэгтэйчүүд чинь 7 хоноод л 4 аргын тоо боддог, уншиж бичдэг болчхоод л явчихдаг юм. Зарим эмэгтэйчүүд бол өө хэдэн сар суугаад баллаж суугаа байгаад өнөө кинонд гардаг шиг бүр суугаа байгаад нэг муу бичиг мэддэг, болдог юм. Заа тэгээд 49 онд түр сургууль хаагдсан. Түр сургуул хаагдаж насанд хүрсэн бүх хүн бичигтэн болсон. Тэгээд би одоо бодоход монгол улс соёлын хувьсгал хийсэн ш дээ, тэгэхэд чинь. Бүх монгол даяараа тэр түр сургууль гээч юм байгуулж, насанд хүрсэн бүх хүнээ бичигтэн болгосон. Заа тэгээд л би улаан булангийн эрхлэгч болсон. Улаан булангийн эрхлэгч хийж байгаад намын үүрийн орлогч дарга болсон.
Саранцэцэг -
Заа намын үүрийн орлогч дарга хэдэн жил хийв?
Жамбаа -
Намын үүрийн орлогч даргыг2 жил хийсэн. Дараагаар нь тэгээд манай нөхөр нарийн бичгийн дарга байж байгаад курст яваад нягтлан бодохын курст сууж ирсэн. Тэгээд миний нөхөр тэгээд бас Бугатынх. Тэгээд миний нөхөр нягтлан бодох болж ирчихээд Тамч сум руу явсан. Тэгээд Тамч руу нүүсэн. Тэгээд Тамчид ангийн тоо бүртгэгч, захиргааны тоо бүртгэгч хийж байсан. Тоо бүртгэгч гэдэг чинь дээр үед банкны касс байхгүй, дандаа албан газар захиргаа, хоршоо гэж байсан, одооны худалдааны бэлтгэл анги, дандаа ард түмэнтэй мөнгөөр харьцдаг, хүн байсан. Би тэгээд л дандаа л мөнгө хариуцдаг. Тэгээд л манайх тэндээсээ наашаа нүүгээд Шаргад ирсэн. Манай нөхөр Шаргад нэгдлийн орлогчоор ирээд, тэгээд би Шаргад ирээд бичээч хийсэн суман дээр. Тэр үед чинь цаасан бөмбөгөөр ажил удирддаг байсан ш дээ. Хүн болгон л одоо минийхийг татаад өг, гээд л хүүхдээ тэргэнд конторт авчирчихаад л шөнө өдөргүй сууна. 8,9,10 шахуу жил би бичээч хийсэн. Тэгэхэд би жаахан аймар хүнд ажил аа. Тэгээд л манайх тэндээсээ наашаа Төгрөг явсан. Төгрөгт очоод би бас нэгдлийн бичээч, худлаа нэгдлийн тоо бүртгэгч, бас мөнгө хариуцсан, бас банкны касс байхгүй. Ангийн тоо бүртгэгч дараагаар нь. Бас л хэдэн зуун сая төгрөг хариуцаж одоо суман дээр чинь ард түмэнтэй чинь өнөө мах нь явна ноос нь явна, ангид их хүнд ажилтай байсан. Бүх мэдээ бүртгэл хариуцдаг мөнгө хариуцдаг, эд аж ахуй хариуцдаг тийм ажил хийж байсан. Тэгээд л дараа нь манайх 76 онд аймагт шилжиж ирсэн. Төв рүү орж ирээд тэгээд энэ дээрийн хугацаанд болбол би Бугатад эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хийж байсан. Шаргад зөвлөлийн дарга хийж байсан. Төгрөгт зөвлөлийн дарга хийж байсан. 1947 оны 3 сард МАХН-д элссэн. Намын гишүүн. Тэгээд намайг тэрүүгээр тэгдэг юм уу, шилжээд очихоор л тийм юманд тохчихсон байна. Олон нялх хүүхэдтэй, дээр үед чинь олон нийтийн байгууллага маш их одоо шаардлагатай байсан ш дээ. Шаардлагатайдаа ч залуучууд эмэгтэйчүүдийн дунд зохиогдох соёл хүмүүжлийн ажил их сайн хийж байсан юм. Дээр үед чинь дөчин хэдэн оны үед чинь болбол эд материал ч бага дайны үе ч байлаа, материал байхгүй гурил байхгүй, хачин хүнд, амьдрал хүнд байсан ш дээ. Эмэгтэйчүүд чинь бол тэр лифчик, бандаж өмсдөг юм байхгүй, дотуур хувцас өмсдөг юм байхгүй, тэгээд л нэг цамц шиг юмтай тэгээд нэг өмдтэй тэгээд л голцуу хөдөөний улсууд нэхий өмдтэй ийм л байсан үе. Тэгээд би чинь хааяа аймаг дээр бүгд хурал мурлаар ирнэ, ирээд ганц нэг “Алтайн хөгжил “ олж авчирч дамжуулж уншуулдаг байсан. Тийм л байсан үе. Тэгээд л би аймгийн бараа бааз дээр ирээд хүүхдийн хувцасны нярав хийсэн. Тэрийг 8 жил хийсэн. 8 жил хийгээд тэгээд 81 онд ажлаасаа гараад нисэхэд нярваар орсон, тэгээд нисэхэд 4 жил нярваар орсон тэгэхэд би нисэхэд нярав хийж Бугатад тэгж ажиллаж байхдаа улсын 9-р их хурлын төлөөлөгчөөр явж байсан. 1949 оны 2 сард болсон юм, Улсын 9-р их хурал. Аа дараагаар нь би Төгрөгт ирээд ажиллаж байхдаа монголын эмэгтэйчүүдийн баярын хуралд төлөөлөгчөөр явж байсан. Дараагаар нь би худалдаанд тэгж ажиллаж байхдаа Худалдааны тэргүүний ажилчдын зөвлөгөөн худалдааны 60 жилийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, дараагаар нь нисэхэд ажиллаж байхдаа нисэхийн 60 жил тэргүүний ажиллагчдын зөвлөгөөнд орсон. 4 их хуралд оролцсон. Тэрүүндээ би одоо их ажлын минь үр дүн гэж боддог юм. Над “Худалдааны тэргүүний ажилтан” тэмдэг байдийм. Тэгээд л би ингэж ажилласан, тэгээд л би аавынхаа тухай яримаар байна.
Саранцэцэг -
Одоо би танаас нэг юм асууя. Таны амьдралд гүнээр нөлөөлсөн юм гэвэл хамгийн тод үлдсэн гүнээр нөлөөлсөн юм нь юу вэ?
Жамбаа -
Миний амьдралд сайнаар уу, муугаар уу?
Саранцэцэг -
Аль алинаар нь нөлөөлсөн юм нь?
Жамбаа -
Заа, миний хамгийн муугаар 10 анастай үлдэж хоцорч байсан сэтгэлээс салдаггүй гардаггүй, одоо хүртэл 80 гартлаа бодож яваа юм нь аавын хагацал. Аймшигтай. Би аавын хайртай охин нь байсан. Тэгээд л ааваасаа салахгүй байж байгаад л 40 оны хавар явсан, тэгээд л аав минь яваад л эргэж ирээгүй. Би аавыгаа байнга бодно. Уран зохиолын ном уншаад л төсөөлүүлээд л аавыгаа бодоод л насан туршдаа бодож яваа. Одоо нүд муутай ном уншиж болохгүй юм. Насан туршдаа бодсон, ааваасаа хагацахад аймшиг, хэцүү. Нэг 5,6 жил Бугат сум тасраад тэр 46 он хүртэл их зүдэрсэн. Ээж минь байнгын өвчтэй ухаан алдаж унаад л сэргээд л тийм, тэгээд л тийм. 3 өнчин хүүхэд аав ээж нь өргөмөл болохоор биднийг асрах хүн байхгүй. Харах хүн байхгүй бод байхгүй. Адуу үхэр байхгүй унаа байхгүй. Саах үхэр байхгүй хэдэн богтой л үлдсэн. Ёстой нэг тэр бол аймшигтай амьдралд минь дарамт болсон. Тэр ёстой санаанаас гарах арга байхгүй. Би одоо хүртэл боддог. Аймаар ядарсан тэгэхэд одоо дуулахнаа тэр үед чинь болбол тагнуул гэж одоо юм мэддэг хүмүүсийг явуулж байсан юм байлээ л. Тэр нь одоо тухайн үеийн нам төрийн л бодлого нь байсан юм уу, алдаа нь байсан юм уу, тэгж л одоо хэлмэгдүүлж байсан юм байлээ. Би бол дээд зэргийн ямартаа би тагнуулын албан дээр тэр жил би очсон. Тэтгэвэр нэхэж очсийм. Та хэдэн цаас авъя гэж байна ..Би сая төгрөг авнаа. Махбодиороо биеэрээ хэлмэгдсэн хүн гэж би хэлсэн. Би үнэхээр тэгж боддийм, тэгээд над өгөөгүй л дээ. 100,000 цаас л өгдийм анги. Миний аав бол тэр үедээ 40 гучин хэдэн онд аюултай хүмүүс юм мэддэггүй хэцүү байсан үе билээ. Аав минь бол монгол бичиг бие дааж сурсан, миний аав бол одоо судлаад байхад тэр Засагт хан аймгийн Дайчинвангийн хошуунд ноён Жалцангомбодорж гэж байсан юм байна, манай Тонхил суманд тэр ноёны хүү Ховдод одоо 100 хүрч байгаа хөгшин байна. Тэр хүн хэлсэн байсийм. Миний аавын ээж нь хүнтэй суугаагүй тэр Цагаан тэргүүн гээчийн галын зээ байсан юм билээ. Тэгээд тэр Цагаан тэргүүн гээч хүн Жалцангомбодорж 2 ойрын садан ах дүү хоёрын хүүхдүүд юм уу, тэр хүү нь мэдэж ядаж байналээ. Тэр хүү нь ойрын садан бид нар болбол ойр байхад бол бага байхад бол дан нааш цааш ах дүү шиг байсан. Миний аавын ойрын садан гэж тэр Жалцангомбодорж ярьж байналээ. Тэр хүнээс асууж жаахан лавласан. Тэгээд миний аав бол миний аавын ээжийн ах нь Чойдог хамба, Жоршиг, Жоршиг гээд манайд ирдэг байсиймаа, бас нэг хүн байсан тэрийг нь олохгүй байгаам. Заа тэгээд л хүү нь Галдан тэргүүн гээд л байсан, тэрний Нацаг маарамб, Төрбат тэргүүн, Түвдэн-ням хувилгаан, Норовжил тайж ийм 4 хүн баригдаад явсан юм даа хөөрхий минь гэж тэр Галсан гуай ярьж байналээ, эрдэм номтой үгүй ээ мөн сайхан хүүхэдтэй, дандаа нагац нар, тэгээд тэр Түвдэн-ням нь хувилгаан хүн байсан гэнээ, тэгээд барих гээд хүмүүс хүрээд ирэхэд нь цай хийж өгөөд л өөрийнхөө аяганд цай хийж аваад л тэр одоо улсуудад цай хийж өгчихөөд л толгой нүцгэн .....би шээгээд ирье гэж гараад л тэгээд л алга болчихсон юм гэнэлээ. Тэгээд тэр хүн оргоод л явчихсан юм шиг байгаам. Тэгээд л тэр хүн алга болчихсон, хайж олоогүй юм гэнэлээ. Тэгээд нэг нь тэгээд оргоод явчихсан бусад нь тэгээд алуулчихсан юм байна. Тэгээд тэр Галсан гуай ярьж байналээ. Миний аав тэр Жалцангомбодорж тэр ноён миний хувилгаан Ядамбат гэж бас том зиндааны лам байсан, энэ 3 гурвуулаа алуулсан гэж байналээ. Тэгээд миний аавын нагац нар 10 шахуу улсууд алуулсан байгаам. Тэр ганцхан Түвдэнням гэлдэг хүн л энэ баруун тийш оргоод явчихсан юм байналээ. Их мундаг эрдэмтэй хүн байсан юм билээ. Тэрний тухай номон дээр янз янзын юм бичсэн байналээ.
Саранцэцэг -
Тэгээд тэр аавын чинь ах дүү хамаатан улсын хэрэг сүүлд цагаадсан юм уу?
Жамбаа -
Бүгд цагаадсан юм гэнэлээ. Бид нар бол ямрыг нь ч авах ч үгүй л дээ, аавын нагац болохоор. Хөөцөлдөө ч үгүй. Тэгээд аавынхаа ч талаар миний аав чинь тэгээд их чадалтай хүн байсан юм билээ, авьяастай хүн байсан юм билээ. Монгол бичиг сурчихаад нутгийн залуучуудад бичиг зааж өгдөг, тэгээд Завхан явж цаас харандаа авчирч, залуучуудад бичиг зааж өгөхөөр цагаантолгой монгол бичгийг зааж өгөхөөр нөгөөдүүл чинь чулуун дор хийчихээд явчихдаг байсан юм гэнэлээ. Тэгээд аав минь өөрөө очоод авдаг байсан юм гэнэлээ. Тэгээд Бугат сумын анхны нэгдлийн дарга Пүрэвийн Бямбаа гэдэг хүн тэр хүн нэгдлийн дарга байсан тэр тэгж ярьж байсан, ..Аавын чинь буянд би нэгдлийн дарга хийж байна, аав чинь над бичиг зааж өгснөөс би одоо нэгдлийн дарга хийж байна гэж над бахархан ярьдаг байсан тэр үед миний ааваар монгол бичиг заалгасан хүн зөндөө байдийм. Тэгээд аавыг минь нутгийн улсууд хүмүүс ингэж ярьдаг байсийм. Аа Гөнгөө Пунцаг гэж миний аавыг .....Гөнгөө Пунцаг хувьсгаалжиж хэтэрхий хувьсгалжиж 2, 2 хүүхдээ тэнхимд өгөөд ганц хүүгийнхээ толгойг залгичихаад , өөрийнхөө толгойгоор наадчихлаа, тэгээд бас бүх ард түмнийг бичигтэй болгоно гээд байгаа шүү, тэгж онголзож байсийм, ингэж онголзож явж толгойгоороо наадчихсан...... гэж ярьдаг байсийм. Тэгээд би тэр болгоноос аавыгаа муу хэлэхээр аавыгаа өмөөрөөд л барааны цаана гэрийн ард очоод уйлдаг байсийм. Тэр болгон бол одоо хүртэл тархинд минь шингэчихсэн. Аавын бодлоос салж чаддаггүй юм бий. Тэр болгон бол тархинд минь гүнзгий шингэсэн.
Саранцэцэг -
Таны амьдралд сайнаар нөлөөлсөн юм нь юу байдийм?
Жамбаа -
Байнаа, байна. Анхныхаа үр хүүхдийг үнэрлэсэн анх 5 хүү 3 охин төрүүлсэн, анхны хүү төрүүлсэн , 18 тай хүнтэй суугаад тэгэхэд баярлаж л байсан. МАХН бол намайг өөд татсан. Надад байнга ажил өгч байсан, надад зохих хэмжээний ажил өгч байсан, эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргыг би сум дамжин хийхэд бол тэр бол над маш их юм ойлгуулж байсан. Хүүхнүүдийг соёлтой боловсролтой болгох гэж би их юм хийдэг байсан. Ер нь одоо дээр үед бол хүүхнүүд одоо бол би хачин их баярлах юм, ээ миний хүүхнүүд ямар сайхан юм, базарваань ёстой эрдэмтэй боловсролтой, үгүй ээ ер чухам энэ төрийн дээд зиндаанд л явна. Хичнээн олон медаль дэлхийн олон залуучуудтай, хичнээн уралдаж биеийн тамир, урлаг спортоор эрдэм боловсролоор гялалзаж одоо их хурлын гишүүн, их эмч профессор, үгүй ээ ер ёстой чухам арга алга. Тэрэнд эмэгтэйчүүд л явж байна. Би хачин их баярлах юм одоо. Тэрбайтугай би дээр үед зөвлөлийн дарга хийж байхдаа боддог байсийм. Ер нь тийм ч байсийм. Манай хүүхнүүд чинь хөөрхий нэгдлийн малыг хэдэн зуугаар нь мянгаар нь суурилчихдаг, нэгдлийн малыг хүүхнүүд л хариулдаг байсан. Эрчүүд нь бол сургууль, цэрэг гээд л тэгээд л зүүн тийш яваад л шингэчихнэ. Нэг айл 3 хүүхэнтэй, 4 хүүхэнтэй тэгээд л болж өгвөл 2 нь. Тэгээд би нэг бүгд хурал дээр хэлж л байсан. Авгайтай сумын төлөөлөгч, аймгийн төлөөлөгч, энэ авгайтай улсуудаас энэ хүүхэд тээж эцэггүй хүүхэд тээж, хүүхнүүд нэгдлийн мал маллаж байна. Энэ эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн харьцаа өөрчлөгдөөд байнаа. Энийг тэнцүүлж цэрэг сургуулийнхаа залуучуудийг ирүүлээ. Эмэгтэйчүүдийн ажил хүндэрч байнаа. Би тэгж нэг шүүмжлэл тавьж л байсан. Үнэнхүү тийм байсийм. Дээр үед чинь нэгдлийн малыг хүүхнүүд л маллаж байсан ш дээ. Зарим нь 3 хүүхэдтэй зарим нь 1,2 хүүхэдтэй. Тийм байсиймаа. Энэ талаар бол хэрэндээ бас л хөөцөлдөж л явсан. Хүүхнүүдийнхээ эрх чөлөөг боддог. Миний тэр үед хүсч мөрөөдөж явсан юм бол цөмөөрөө л хос хосоороо л амьдарч яваасай гэж би боддог байсийм.
Саранцэцэг -
Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэж боддог юм нь юу вэ?
Жамбаа -
Миний амьдралд .., за яахав би 4 их хуралд сонгогдсондоо сайхан хэрэг гэж боддог миний шагнал. Заа тэгээд л яахав МАХН-д тийм багаасаа би 18,19-тэй дээр үед чинь бол ойны нь насыг хасдпаг байсан юм л даа. Би 18тай МАХН-д элссэн тэр бол миний бас олдохгүй л гавьяа байсийм. Тэрний буянд би өдий болтроороо хөгшин болтроороо ажил хийж түмэн олныхоо дунд явлаа.
Саранцэцэг -
Одоо би танаас хэлмэгдсэн улсуудын талаар дурсамж яриа сонсч байсан талаар нь асууя, тэр ер нь хэлмэгдсэн улсыг барьж явахдаа тайлбар юм хэлж байсан юм уу, за тэгээд сүүлд нь шүүх хуралдаан болж байсан гэж хүмүүс ярих юм уу, ер нь та тэр талаар сонссон уу?
Жамбаа -
Ер нь сонсоогүй юм байна шүү, би ер нь одоо дараа нь тийм юманд байхгүй байсан байхаа. Одоо тэр Жалцангомбодорж чинь бол хөөрхий минь ноён хийж байгаад л гараад л шалавхан одоо багийн дарга хүртэл хийж байсан хүн байна.
Саранцэцэг -
Төрийн хар хүн байж ш дээ?
Жамбаа -
Төрийн хар хүн болж байгаад л тэгээд л баригдаад л 2 хүүтэйгээ. Тэр Галсангийн тэр хүү нь ярьж байналээ. Өө мөн сайхан улсууд байсан юм даа, тэгээд. Би ярьсан, миний аав ингээд ингээд яваад, би өнчин хоцорсон, их зүдэрсэн гэж. Бид нар цөмөөрөө л түрүү үед хэлмэгдэж ёстой тийм тавилантай төрсөн улсууд юм байна даа гэж тэгж байналээ. Дараа нь тэр аавын тэр ах дүү 2-н хүүхэд Түвдэнням хувилгааныг өргөөд явахад улсууд барих гээд ороод ирэхэд аягатай цайгаа тавьчихаад, тэгээд шээж ирнэ гээд л алга болсон тэгээд Сутай хайрхан уул будраад л, будан татаад л, тэгээд л тэр хүн алга болчихсон гээд л, номон дээр бичсэн байналээ. Тэгээд тэр хүний шавь нь Дашжамц гэдэг хүний номон дээр байналээ. Дашжамц гэдэг хүн гаргаж өгсөн, тэгээд замдаа явж байгаад ус .., туламтай ус ачиж явсан чинь ачаагаа ачиж явахдаа усаа асгачихсан, та одоо багш яаж байгаа юм бол доо гэж бодоод одоо халуун говиор гатлах гэж байхад усгүй яана даа гэж бодоод тэгээд яваа байгаад ангаад ...багшаа ангаад байна бууя гэсэн чинь усгүйгээ мэдэж байсан шавь нь тэгээд ...Заа бууя тэгвэл гээд буугаад майхнаа шаачихаад үүдэндээ чулуу олоод ир гээд 3 чулуун тулга тулчихаад, хоосон тогоогоо тавиад цагаан даавуу бүтээчихсэн хоосон тогоогоо , ..За чи аргал хормойлоод ир гэсэн, тэгээд яваад аргал түүгээд ирсэн чинь ...заа галла гэсэн цагаан даавуугаа аваадахсан чинь тогоо дүүрэн ус мэлтэлзэж байсан гэж тэр Дашжамц гэж шавь нь ярьсан байналээ. Бас ингээд хоёулаа явж байсан алга болчихсон гэнэ, багш нь. Ингээд багш одоо намайг ганцааранг үлдээгээд хаячихлаа гээд уйлж суусан чинь ..Үгүй ээ чи чинь уйлчихав уу, үгүй юу гээд хажууд нь явж байсан гэж. Газар товчилдог хүн байсан гэж бичсэн байналээ. Явган явахад бол дээлний хормой нь жаахан хөдлөөд л байдаг, тэмээтэй явахад бол зогдор хөдлөөд л байдаг, их газар явчихсан байдаг гэж тэр шавь нь ярьсан байналээ. Би бол мэдэхгүй, дараагаар нь тэр Түвдэнням гуайн тухай л шавь нь тэгж ярьсан байналээ.
Саранцэцэг -
Ер нь одоо хэлмэгдэж байгаа улсуудын ар гэрийн улсууд бариад л явчихдээр мэдээлэлгүй л хоцордог байж дээ?
Жамбаа -
Ямар ч мэдээлэлгүй хоцорч байсан байналээ. Зүгээр л одоо хувьсгалын эсэргүү гээд л аваад л явдаг. Тэгээд тэр чинь одоо жинхэнэ баривчилгааны үе байсан байгаам. Тэр чинь 40, 38 хорин хэдэн он чинь жинхэнэ хувьсгал 21 онд буй болж тэгээд одоо тэрнээс хойш чинь одоо жаахан дээгүүр мяндаг тушаалтай лам нарыг цөмийг нь бариад явчихсан юм байналээ. Тэгээд тэр Цагаан тэргүүнийг олон сайхан эрдэмтэн номтой хүүхэдтэй тэр хүү нь Галдан тэргүүний 4 хүүхэд хэлмэгдсэн гээд бичсэн байналээ. Тэр ноёны хүү над тэгж хэлж өгсийм.
Саранцэцэг -
Хүмүүс гэр орноос нь бариад явчихдээр хүмүүс юу гэж тэр баригдаад явсан улсуудын талаар ярьдаг байсан?
Жамбаа -
Үгүй ээ одоо баригдаад явчихлаа л гэж ярихаас өөр ярьж байсан юм байгаамуу. Одоо энэ лам нарыг барьж байсан жинхэнэ барьж байсан үе болохоор заа одоо миний нөхөр ингээд тайж нарыг ч барьж байсан байгаам. Тайж нарыг ч барьж аваачаад л шоронд хийж байсгаад л буудаж байсан байгаам, мяндаг тушаалтай лам нар байтугай. Зөндөө баригдсан. Тэр Норовжил тайж гэдэг чинь одоо бас миний аавын нагац тэр чинь болбол бас л их мөнгө дархан хийдэг хүн байсан гэнэлээ. Тэгээд л бас баригдаад л явсан. Тайж нар чинь авгай нь жирэмсэн үлдсэн 2,3 тайж байсан. Тэгээд л жирэмсэн үлдээд л ард нь үлдсэн гарсан хүүхэд нь ярилцлага өгсөн миний аав тэгсэн юм гэнэлээ гэх юм зөндөө л байналээ.
Саранцэцэг -
Танай аавыг чинь тэгж явуулахад ээжид чинь юу гэж хэлж явсан байх юм?
Жамбаа -
Өө миний ээжид бол маш нууц, тагнуулд явж байгаа, хүнд хэлбэл алуулна. Энийг одоо хүнд хэлж болдоггүй ажил. Би ер нь овоо том болтроороо дагнан цагдан сэргийлэх байгууллагын үүд рүү гишгэдэггүй байсан. Тэгээд миний аавыг амьтай тэгээд явчихсан байхад амьтан зөндөө худлаа ярьдаг байсан, чулуу хөөлгөж Ховдод байна, Увсад байна, тэгээд л худлаа ярьдаг. Тэгээд л тагнуулын албанд хэлээд дор нь мөрдүүлэхэд тэгээд л худлаа байдийм. Тэгээд миний аав тэгээгүй юм байлээ, дороо л өвөл нь ирээд л үүргээ биелүүлээд ирсэн юм байлгүй бодвол хөөрхий минь. Өвөл нь ирээд л тэр Яргайтын заставын 10-аад км –ын зайнд яваад ирсэн булаг дээр ус авч байгаад энэ хүүгийн аав үхчихсэн байналээ, буудуулчихсан, малгай нь энэ хятад бүтэн өлзийтэй тийм хар тоорцогтой байсан, тэр нь ард нь хэвтэж байсан гээд л хүн ярьдаг байсан, аавыг минь ....Гэндэн хувьсгаалч хүн болж 2 хүүхдээ сургуульд өгч ганц хүүгийнхээ толгойг залгиж, өөрийнхөө толгойгоор наадчихлаа гэдэг үг тархинд минь гүнзгий хэцүү байсан. Тэгээд бас л тэгж муу хэлнэ гэж бодоод яс хавтайгаад аавынхаа тухай дуулахаас айдаг байсан. Тэгээд ярихаар аймар. Тэгээд би 2006 онд тэнд Ховдын нэг хүн хилийн тэнд буудуулсан хүнд хөшөө босгожээ гэж дуулсан. Тэгээд хэд хэдэн хүн ч миний хүүхдүүдэд зөвлөгөө өгсөн байналээ. Тэнд аавынхаа хөшөө босгочих та нар гээд, тэгээд энэ жил миний нэг муу хүү хотоос чулууны үйлдвэрээс хөшөөний чулуу аваад тэгээд ачаад ирсэн. Тэгээд миний 6 хүүхэд яваад сая тэрийг босгоод ирлээ, тэнд хувиараа. Тэгээд энэ булгийн эхэн дээр ус авч байгаад буудуулсан, энүүгээр л орж ирсэн юм байлгүй, энэ дээр хилийн шугам байна гэнэлээ. Тэгээд энэ дэр буудуулчихсан байналээ. Одоо л би аавынхаа хөшөөг босгож одоо 82 хүрч байж 83 ч болж байгаам, би тэгээд одоо би аавын бодлоос салж чадах нь уу үгүй юу, гэж бодож байна. Одоо миний 6 хүүхэд сая яваад энийг босгож ирлээ. Энэ сая гаруй төгрөгийн чулуун хөшөө. Тэгээд миний муу хүү очоод эндээс ийшээ очиход 500 км болж байгаа юм байна. УБ-аас одоо аймаг ороход одоо 1000 гаруй км байдаг биз дээ. Ингээд яваад ийм зураг аваад ирсэн над, намайг баярлууллаа хүү минь.
Саранцэцэг -
Уул нь болбол явсан ажлаа бүтээгээд нутагтаа ирсэн юм байна ш дээ, тээ?
Жамбаа -
Бүтээгээд ирсэн байх гэж би бодож байгаам. Тагнуулын алба юм хэлдэггүй юм ш дээ. Бүр хавар 2,3 сард явсан хүн чинь өвөл нь эргэж ирээд застав дээр ирээд санаа нь амраад, ус авч байсан байлгүй бодвол. Тэгээд буудуулчихсан юм байналээ.
Саранцэцэг -
Цаанаасаа хятадын талаас буудсан байна гэсэн үг тиймээ?
Жамбаа -
Тэр заставаас буудсан байлгүй, би өөрийнхөө суманд өртсөн байна гэж боддог. Застав нь ойрхон 16 км газар. /Жамбаагийн охин: Хил дотор нь орж ирэх нь бол ирсэн юм байналээ. Ээж бол өөрөө ярихдаа ингэдэг ш дээ, хятадад бол буун дуу ердөөсөө байдаггүй. Энэ бол яахав дээ, өнөө хилээ хамгаалсан цэрэг мэрэг байсан байх л гэж таамаглаж байгаам л даа. Тэгэхдээ бол яг үнэхээр ингэж орж ирээд яг ингээд одоо эргүүл цагдаад тэдэн онд тэгж буудуулсан гэдэг тийм юм тагнуулын алба хэлдэггүй юм билээ, би бас энийг асуух гэж зөндөө явсан зөвшөөрөл авдаг юм билээ. Яах уу, яг үнэхээр архивт үзүүлсэн яг үнэхээр ийм хүн байжээ гэдэг нь л осолдохгүй гарсан /
Саранцэцэг -
Аан, за за. Би одоо танаас СД-ны талаар асууя. Монголд СД-г яаж явуулж байсан бэ, хүмүүсээс юу юу шаарддаг байсан бэ, Шаардлага биелүүлээгүй бол ямар арга хэмжээ оногддог байсан бэ ?
Жамбаа -
Өө за за. СД-ноос урдаар би эрүүл мэндийн талаар нэг юм хэлээдэхье. 1945-50 он хооронд энэ манай монгол даяар яр хүйтэн өвчин гэж дэлгэрсэн ш дээ. Аймар, жаран хэдэн он хүртэл. Байсан юм. Тэрнийг чинь манай Монголын засгийн газар арга хэмжээ аваад , хөдөөгүүр групп эмч нар явуулаад, тэгэд эрүүл өвчтэйг нь шалгаад маш их эмчилгээ хийлгэсэн. Тэгэхэд болбол бас ихх бүдүүлэг загнаж байсаан. Тэгээд л одоо 10,10-аар нь нүцгэлээд оруулчихдаг, жигтэйхэн. 10,10-аараа нүцгэн авгайчууд жагсаад зогсчихдог. Би хүнтэй суугаад анхны хүүхдийг тэвэрчихсэн байлаа. Тэгээд би нүцгэн миний хүү мөлхөж байсан энэ дээрээ барьчихаад 10 хүний эхэн дээр зогслоо, тэгээд Амгайбазар гэж эмч үзэж байсийм. Тэгээд орсон чинь нэг орон дээр гэдэргээ хараад хүүгээ ар талынхаа хүүхэнд өгөөд л гэдэргээ хараад л алцайгаад л хэвтдэг, тэгэхдээр арагшаа харсан улсуудаа харсан чинь өө хөөрхий минь далан хэдтэй хөгшин Янсанжав чавганц гээд нэг хөгшин байдийм. Нулимс нь урсаад л зүгээр бөмбөгнөтөл чичрээд л махыг нь харсан чинь тэмээний үдүүр шиг хар хөх юм харагдаж байна. Махтай залуухан хүүхнүүд чинь хөвөнтэй хувцастай юм шиг л харагдаж байна, надад. Тэгээд би ичихээ байчихлаа. Тэр хөгшин хүн мөн өрөвдмөөр шүү. Тиймэрхүү үзлэг явж энэ яр тэмбүүг чинь анагаасан шүү, манай улс. Анагаах чинь тэгж нэг баахан эмчилгээ хийгдсэн, улсуудад. Би чинь зөвлөлийн дарга гээд л дандаа эрүүл мэндийн үзлэгээр явдаг, тэгэд л хавар болгон л хүмүүсийг чинь нэгбүрчлэн үзээд л, өвчтэйг нь үздэг тийм нэг сайхан арга хэмжээ авсан. Заа тэгээд дараагаар нь СД гэж явуулсан. 2 дахиж явсан. СД-ныхон чинь түрүүчийнхийг нь санахгүй байна, 2 дахь довтолгоонд энэ миний гэдсэнд байсан. Дээр үед чинь декретний амралт мамралт гэж байдаггүй гартал нь ажлаа хийгээд л гаргаж аваад нь нэг 40 хоноод л ажилдаа ордог байсийм. Би тэгэхэд бичээч хийж байсан. Тэгээд би хүүхэд гаргах болчихсон, өвдөөд л, өвдөж байсан чинь СД-ныхон ирсэн л гэсэн, тэгээд л баахан хүн ороод ирсэн, би өвдөж байсан, хэлээгүй. Тэгэхэд яг хүүхэд гарах гээд өвдөж байсан үе. Ороод ирдэг юм байна, 2,3 хүн орж ирсэн. Нэг нь шанага бариад авдаг, нэг нь энэ өөд яваад л “намын амьдрал” гэж сэтгүүл байсиймаа, дотор хавтас дээр нь нэг жижиг биччихсэн дөрвөлжин дотор, нэг нь тэрийг уншуулсан, би ч өөрөө бичээч хүн юм чинь, тэрнийг унш гэсэн тэрнийг уншсан, тэгээд нэг нь тэр өөд бүр шанага аваад ...та шанагаа муу угаадаг юм байна, тэгээд аяганы алчуур малчуур авч үзээд явчихсан, гараад л явчихсан. Тэгээд би дараад нь тэр улсуудын машин гуйгаад дээр үед чинь машин ховор байсан, эмнэлэгт очоод шөнө нь хүүгээ төрүүлсэн. Тэгээд өвдөж байсан юм чинь тэр үед. Тэгэхэд их нарийн байсан даа, алчуур малчуур нь муухай байвал тэрийг нь бариулж зургийг нь авахуулдаг, тийм байсан. Тэгээд намайг тэр өөд үзээд ..Та шанагаа муу угаадаг юм байна л гэсэн. Ном уншуулсан за ямар ч байсан 4-ийн боловсролтой хүн байна гэж хэлсэн намайг. Тэгээд л би чинь хүүхэд төрөх гээд л өвдөж байсан болохоор цаашаа надаас юм асуугаа ч үгүй тэгээд л гараад явсан. СД болбол мундаг үзэж байсийм.
Саранцэцэг -
СД-оор ямар салбаруудад хамгийн их өөрчлөлт гарсан юм?
Жамбаа -
Эрүүл мэнд, боловсрол ч бас өөрчлөлт орсон. Ариун цэвэр соёлжилт гол байсан байх даа.
Саранцэцэг -
Тэр шаардлага хангаагүй бол ямар арга хэмжээ авдаг юм?
Жамбаа -
Үгүй ээ тэр арга хэмжээ гэж авч байсан юм уу даа, мэдэхгүй. Лав л торгууль моргууль байхгүй л байсан ш дээ. Алчуур.., Аяганы алчуур хиртэйг нь бариулаад зургийг нь авч байна л гэсэн үг л байсан. Үнэн юм уу худал юм уу, мэдэхгүй. Заа тэрнээс болж хүмүүс нэлээн цэвэрч ажиллагаанд шилжсэн. Тэр ямар ч гэсэн цочроосон л байх.
Саранцэцэг -
Ер нь болбол сайн нөлөө үзүүлсэн үү?
Жамбаа -
Сайн нөлөө үзүүлсэн. Ариун цэвэрч сайн нөлөө үзүүлсэн айл болгон чинь юмаа угаагаад л, заа тэгээд тогоогоо хөөгүй байлгана гээд л тогоогоо ширэмний оронд чинь түмпэн цохиод төмбийлгөчихөөд, тэгээд дээрээс нь тогоого тавихаар тогоо хөө болдоггүй, их л шаардлагатай байсийм. Тэр буруу ч биш байсан байх. Харин тэр илэн далангүй бөөнөөр нь оруулж эмчилгээнд оруулж үзүүлэх, заа тэгээд алчуурыг нь бариад зургийг нь авахад зарим нь уйлж байна л гэдэг юм, тэр нь жаахан бусаддаа цочроо өгсөн л байх л даа.
Саранцэцэг -
Мөнгөн торгууль эд нар оногддог юм байх уу?
Жамбаа -
Байхгүй байсан байхаа, мөнгөн торгууль өгөөгүй.
Саранцэцэг -
Аа тэр айл өрхөөр явахаас гадна албан байгууллагаар явна биз дээ?
Жамбаа -
Аа явна, албан газрыг чинь шалгаад янзын болно. Би тэгэхэд дандаа ажил хийж байсан л даа, хүүхэд нялх тэгээд л, аймгаас УБ-аас хүмүүс их ирнээ, төлөөлөгч гээд л янзын ирнэ.
Саранцэцэг -
Тэр нөгөө өрөө тасалгаанд яаж цэвэр соёлтой суух уу, номын сан хэвлэл захиалга гээд л..,?
Жамбаа -
Өө тэгэлгүй яахав, номын сантай бол, дээр үед ч одоо шаардлага хачин өндөр байлаа ш дээ. 40-өөд оноос эхлээд л 40 онд ч бүдүүлэг байсан юм аа даа, 50-иад оноос хойш ч ер нь залуучуудыг чинь хачин их шахалттайгаар соёлжуулсан шүү. Заа залуучууд чинь бол залуучуудын эвлэлийн гишүүн бол хамгийн олон ном уншсанг шалгаруулна. Хүүгээ тэвэрчихээд л тэгээд зохиолын ном уншина. Олон ном уншсанд нь л орж явлаа. Шалгана. Хичнээн уран зохиолын ном уншсан байна гэж.
Саранцэцэг -
Бүлгэмээр бичиг үсэг хоцорсон улсуудыг давтан сургасан чинь СД-ны үеэр хийгдсэн ажил уу?
Жамбаа -
Тэр хамрагдахгүй. Тэр болохоор бичиг үсэг хоцорсонг сургасан чинь бүр 40-өөд оноос ш дээ. Дөчин хэдэн оноос 1949 он гэхэд бүх хүн бичигтэн болоод, бүлгэм нь хаагдчихсан юм.
Саранцэцэг -
Өө тиймүү. За за. Та одоо над нэгдэлжих хөдөлгөөний тухай ярьж өгнө үү? Нэгдэлд гишүүнээр элсэхэд ямар журмаар элсэх үү, хүмүүс нэгдлийг яаж хүлээж авсан бэ?
Жамбаа -
Манай талийгаач тэр курсэнд явсан гэсэн ш дээ, би. Тэр нягтлан бодохын курсэнд явахдаа нэгдлийн алаар судалсан байгаам. Нэгдэл гээч юм байгуулагдаж байгаам гэж. Тэгэхэд чинь амьтны мал манай суманд мал нь хүчрэгдэхгүй хэлдэн мянга давсан малтай. Нээх амьтны мал өссөн юм. Тэгээд бас нэгдэл сумандаа байгуулах санаатай их судалжээ, тэр хүн. Өнөө курсэнд байхдаа. Тэгээд ирчихээд 1957 онд 1956 онд билүү нэгдэл байгуулах санаатай хэдэн хүнд хэлчихжээ өнөө хүн чинь. Ажлынхаа хажуугаар. Тэгсэн чинь хөдөөний олон малтай улс чин мал хурааж авах юм гэнэ гэж хэзээ авах гэж байна гэж тэр олон малтай улсууд, зарим нь ч гуйвуулаад л ингэсэн байна. Тэгэхдээр зэрэг аймгийн ХААУГ-аас манай хүнд хэлсэн байгаам, манай хүнд. ..За би одоо нэг ийм санаа байсан чинь хэдэн хүнд хэлсэн чинь чи мал хурааж авах юм гэнэ, аваадхаач тэрийгээ гээд болдоггүй ээ яах вэ. Чи буруу үг хэлсэн байна, тэр чинь буруудаж. Энэ жилээ хойт тат гэсэн юм гэнэлээ. Тэгээд хойд жил нь нэг нэгдэл байгуулж гэнээ. Бугатын “Социализмын зам” нэгдэл гэдэг миний талийгаач Гэндэн гэж хүний нэрээр байгуулагдсан. Тэгээд нэгдэл байгуулсан, миний ээж дүү нар бүгд нэгдлийн анхны гишүүд. Тэгээд нэгдлийн 10-аад хүн болоод нэгдлийн мал маллаад тэгээд анхны суурь болоод суурилаад л мал суурилаад л хэдэн зуу 500,600 1000-аар нь суурилаад л авсан даа, намар. Тэгэд л улсууд нэмж ороод л олон малтай нь ч малаа далдруулахын түүс болоод л, ядуу мал цөөтэй нь ч мал авч маллаад л, тэгээд л олон мал хотлоод л маллаад л явсан. Гэхдээ шахалт бол байхгүй байсан гэхдээ тэр чинь огт нэгдэлд орохгүй гэсэн хүн бас байдаг л юм байналээ, тэрнийг бол шахаагүй.
Саранцэцэг -
Бүр үлдчихсэн үү тэгээд нэгдлийн гишүүн болоогүй?
Жамбаа -
Аа манай тийшээ бол үлдээгүй байхаа, энэ хангай ийшээ бол зөндөө л үлдсэн л юм байналээ ш дээ. Нэгдлийн гишүүн болоод нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь 56,57 онд л аа тэрнээс өмнө юм байна шүү, манай талийгаачийн нэгдэл байгуулахад. 57 онд манай талийгаач Бугатад тэгчихээд дараагаар нь тэгээд 1 жил хойшилсон чинь нэгдэл гараад ирсэн тэгээд нэгдэлдээ ажиллаагүй Тамчид очиж нэгдлээ байгуулаад Тамчийн малыг жинхэнэ холбосон. Тэгээд талийгаач нэгдлийн дарга сумын дарга нь Монхор гэж хүн байсийм. Тэгсэн нэг лав л баахан мал сүйрсэн, зүгээр тэр Тамчиин дээр Ацын эх рүү бөөн суурь үхэр туусан үхэр, тугал мөөрөлдсөн зүгээр шуугисан юм л гол руу туугаад ороод ирдэг юм байна, тэгсэн Жанжгаж гэдэг хүн үхэр суурилуулсан юм байна л даа анх, тугалтай үнээ. 100 гаруй ч юм уу, хэдэн зуун ч юм байсан юм мэдэхгүй, тэгээд яадийн би нялх хүүтэй байж байсан чинь нөгөө хоёртой чинь хүрээд ирлээ, дарга нягтлан 2 дээр чинь. ..Заа үхрээ ав, тэдэн үхэр байна. Тиймэрхүү юм бол зөндөө байна. Маллаж чадахгүй юм байна гээд л туугаад ирнэ. Өө өнөө үхрүүд чинь урагшаа ч садраад хойшоо ч садраад. Нөгөө 2 чинь загнаж үзээд л, бас тэгэхэд чинь ажил хийж байсан хүмүүс их бэрхшээл давж байсан ш дээ. Нэг нь аргадаж үзээд нэг нь загнаж үзээд л, тэгээд л ойлгуулаад л буцаад л үхрийг нь туулгаад л буцааж байсан, 2 хүүхнээ дагуулчихсан. Сарлаг гээч амьтан чинь бусад малаас арай л дөргүй амьтан ш дээ. Тал тал тийшээ сад тавиад л тэгээд л. Ахиад л буцаагаад л туулгаж байсан. Талийгаач, манай тэр сумын дарга Монхор хоёр.
Саранцэцэг -
Нэгдэл анх байгуулах үед нэгдлийнхээ сайн талыг ухуулаад хүмүүс их явдаг байсан юм шиг байналээ?
Жамбаа -
Зөндөө сурталчилдаг байсан.
Саранцэцэг -
Хэвлэл мэдээллээр ч гэсэн нэгдлийг их ярих уу?
Жамбаа -
Ярина. Ярина. Хэвлэл мэдээллээр ч нээх яриагүй энэ одоо нэгдэл байгуулж санаачилж байгаа улсууд бол хачин их сурталчилна. Багийн дарга чинь доогуур хүмүүст тэр нь сурталчилгаа хийгээд, тэгээд л малаа хүч хүрэхгүй амьтан чинь тус нь болж байсан шиг л байгаам. Ядуу цөөхөн малтай нь бол олон мал хотлоод л гэж байсан шиг байгаам. Нэгдлийг бол би нээх муу хэлдэггүй юмөө.
Саранцэцэг -
Нэгдэл их өргөжсөн үү?
Жамбаа -
Өргөжсөн. Нэгдэл бол үнэндээ би нэгдлийг муу хэлэхгүй. Нэгдэл бол ер нь ард түмний амьдралыг жигдэлсэн шүү. Ядуу хүн байгаагүй, баян хүн байгаагүй. Нэгдэл одоо хувийн өмчтэй, хувийн мал нь жигд тоотой. Нэгдлийн малаа ижилхэн маллачихдаг, хамтын хөдөлмөр эрхэлнэ. Өвс хадлангаа хамтаар авна. Төлөө мөн хүч хүрэхгүй бүл цөөтэйд нь техник мэргэжлийн сургулийн хүүхэд юм уу, тийм бусад айлаас хүүхэд хамжуулж малыг нь төллүүлчихнэ. Туслах төлчнөөр өгнө. Сургуулийн оюутнууд ТМС-ийн хүүхдүүд ч мал дээр ирнэ. Нэгдлийн муу хэлэхгүй ээ. Нэгдэл бол ард түмний амьдралыг жигдэлж өгсөн юм шүү. Тэгэхд чинь хоосон хүн гэж байхгүй.
Саранцэцэг -
Хөдөлмөр өдрийн хөлс гэж нэг юм авах уу?
Жамбаа -
Аа хөдөлмөр өдрийн хөлс гэж юм авна. Тэгээд л малаа маллаад л, тогтоосон хөдөлмөрийнхөө хөлсийг аваад л, хөлсөө авна.
Саранцэцэг -
Жилдээ тайлангийн хурал гэж хийгээд шагнал урамшил гэж юу авах уу?
Жамбаа -
Байдаг л байсан чухам. Сайн маллаад олон төл авсанд нь урамшил өгнө. Мууд нь торгууль хэмжээ байхгүй ээ, байхгүй. Нэгдэл жаахан мөнгөгүй л байсан байх. /Охин нь: ноос ноолуураа давуулаагүй үед нь бас их юу яадаг байсан ш дээ, тэр чинь хэдэн онд юм. Ард иргэдийг чинь заавал биелүүл энэ тэр гэж шахаж шаарддаг байсан ш дээ, тэр чинь хэдэн оны ямар үе юм/ноогдол үүргийг бол заавал биелүүлнэ. Бүр дээр үед миний өнчин хоцорч байсан тэр үед бол 40-өөс дөчин хэдэн оны үе бол хачин өндөр шаардлагатай. Албан журам. 1 кг ноолуур дутаасан хүн чинь л шүүхэд явна. Тийм байсан. Нэгдлийн үед бол нэгдлийн заавал гүйцээнэ, төлийг болбол одоо 80-аас дээш хувь л авахыг бодно ш дээ.
Саранцэцэг -
Тэр хамтралын үе чинь танай аав ээжийн үе биз дээ?
Жамбаа -
Өө хамаагүй урд, хувьсгал байгуулсны дараахан.
Саранцэцэг -
Тэр хамтрал чинь нэгдлээсээ ямар ялгаатай юм?
Жамбаа -
Барууны нугалаа л гэж байсан юм байлээ л дээ, тэр. Хамтрал чинь. Баруунтны нугалаа л гэж. Зүүнтэн баруунтан гэж байнаа даа.Тэрний нугалам л байсан юм байлээ л дээ. Заа Монголд хувьсгал гарлаа, одоо хамтрал коммун байгуулаад шалавхан л одоо коммунизмд оччих тэгж л одоо баруунтны нугалаа гарч л дээ. Малыг нь нийгэмчилсэн л юм байналээ, тэрийг сайн мэддэггүй юм, бас малыг нь нийгэмчилсэн юм гэнэлээ. Малыг нь нийлүүлээд л тэгээд л нийлүүлж хариулсан, тэр удаагүй юм гэсэн. /Охин нь: Анх нэгдэлдээ орохдоо аминдаа хэдэн малтай байдпаг байсан юм? Хэдэн малаа өгчихөөд хэдэн мал нь өөрийн амины мал гэж үлддэг байсан юм?/Тэрийг мэдэхгүй ээ. Хойноо л амины мал тэдээс 75, 100 тийм л малтай байхаар тогтож байсан шиг байгаам. Анх эхэлж байх үед бол хувь хүний дур байсан байх.
Саранцэцэг -
Аан, сайн дурын гэж ярьдаг ш дээ, нэгдэлд элсэхэд чинь?
Жамбаа -
Сайн дурын л гэж ярина. Ухуулга хийснээр л тэр хүнд ойлгуулснаар л.
Саранцэцэг -
Тэр нөгөө малчид малаа нуусан гээд л кинон дээр үзүүлдэг ш дээ, үнэхээр тийм юм байсан уу?
Жамбаа -
Байсан, байсан. Тэр байсан байх. Нэгдэлд ороод л сайн малаа өөртөө авч үлдэх гэж бишгүй л тийм үзэл санаа байсан байх. Ёстой нэг кинон дээр тийм юм гарч байгаа биз, үхэр нь холбоотой морио чирээд ирж.
Саранцэцэг -
Нэгдэлд чинь малгүй улсууд юу байгаагаа нэгдэлдээ тушаагаад нэгдлийн гишүүн болж байсан гээд ярих юм билээ?
Жамбаа -
Тэрийг мэдэхгүй. Огт малгүй улсууд байсан бол уу, цөөн боловч малтай л байсан байх. Цөөн малтайгаас нь мал аваагүй ээ. Авдаггүй байсан.
Саранцэцэг -
Социализмын үед хүмүүс ажилд хандахдаа ямар байсан бэ, одооны энэ улсыг харж байхад ямар болж уу? Ажлын олдоц ямар байж үү?
Жамбаа -
Социализмын үед ажил олдож байсан. Одоо сумын төв дээр гэхэд ажилгүй хүн байлгахгүй ш дээ. Ямар нэг ажил олоод өгчихнө. Бүртгэлтэй. Би чинь зөвлөлийн дарга хүн базарваань, айл хэсээд л сумдаар айлууд ороод ирсэн байна тэрнээс чинь ажилгүй хүнийг нь бүртгэж аваад л, тэнд нэг цэвэрлэгч байна, энд нэг тийм юм байна гээд л, ажилд оруулна ш дээ. Тэр нэг шаардлага сайхаан. Нэгдлийн чинь гунжин үнээ өнөө олон үхэр суурилчихаар гунжин үнээгээ суурилж чаддаггүй байсан юм. Тэгээд би чинь зөвлөлийн дарга гээд л “Сүүн далай ээжүүд” гээд л амралтаа авсан багш нарыг албан хаагчдыг ажилгүй гэр бүлгүй хүмүүсийг аваад л саалинд гарна. Төөрчихсөн хүүгээ орхичихоод л би Төгрөгөөс би саалинд гарч байсан.
Саранцэцэг -
Хүмүүс ер нь ажилдаа их үнэнч хандах уу?
Жамбаа -
Мундаг, хачин үнэнч. Хариуцлагатай. Тэгээд л одоо саалин дээр гараад л нэг сиян сүү цайныхаа сүүнд өгдөг тэгээд л сүүг нь өнөө гунжин үнээгээ саагаад л сургаад л тэгээд өнөө сүүгээ зовж тушаадаг. Тэгээд л зарим нь хов хэлнэ, зарим нь цайныхаа сүүг өгсөнгүй гээд л. Тийм идэвхтэй байсийм.
Саранцэцэг -
Та ер нь өөрийнхөө хийж явсан ажилдаа дуртай байсан уу, ер нь ажил хийж явах үед хамгийн одоо хэцүү шантрах зүйл тохиолдож байсан уу?
Жамбаа -
Байдаг л юм, олон нялх хүүхэдтэй болохоор шөнө өдөргүй суух их хэцүү. Бичээч хийгээд л шөнө их суух хэцүү дээр үед тэр 60, 70-аад оны үед бол 80 биш юмаа, 70-аад оны үед чинь бол хачин шаардлага өндөр байсан ш дээ. Хэцүү байсан, за төвөөс мэдээ гаргана. Аймгийн төлөөлөгчид мэдээ гаргана. Өдөр мэдээ гаргаад л орой хүн ирээд л, шөнө сууна. Нялх хүүхэдтэй. Нэг нь жаахан өндөр болоход нөгөөх нь гарна. Тэр үед ямар хүүхэд мүүхэд цааргалах хүн байх биш, тэгж л байдаг юм болгоод. Тэр үе бол над их хэцүү байсан, орой их орой унтана, өглөө их эрт босно. Шөнө хүүхдийнхээ хувцсыг оёно. Угаана, өглөө эрт босно. Тэгээд манай муу талийгаач намайг би өглөө чинь цагаасаа өмнө явчихна. Тэгээд л одоо хүүхдүүдээ л одоо хүнтэй байгаа дээр бодоод л хаячихаад явна. Тэгэхээр намайг сэнтэг авгай гэдэг байсийм. Цагаасаа өмнө явчихлаа гээд. Нэлээн олон нялх хүүхэд гаргаад ойр ойрхон хүүхэд төрүүлээд ажил хийхэд шаардлага өндөртэй, хэцүү тэр дундаа олон нийтийн байгууллага сонгуульт ажил тэр үедээ бол янзын шаардлагатай байсийм.
Саранцэцэг -
Хэдэн төгрөгний цалин авч байв, ажил амьдралд чинь тэр мөнгө хүрч байв уу?
Жамбаа -
Үгүй ээ одоо хоёулаа ажлаа хийгээд хэдэн малаа нэгдэлд өгчихсөн, дээр үед бүүр тэр дөчин хэдэн оны үед чинь улсууд 120, цаас намын үүрийн орлогч 180 цаас тийм л авч байсан. Заа хойно нь тэгээд мөнгө хариуцдаг ажил хийгээд л тэгээд л нярав хийхэд чинь 375 цаас, тийм юмнаас хэтрээгүй. Тэгээд тэтгэвэр бага тогтсон, одоо би 81000- г л авдаг. Тэгээд л засгаас сул юм авч байна гээд л баярлах л юм.
Саранцэцэг -
Одоо энд хүмүүс яаж ажилд яаж орж байна гэж сонсогдох юм, хүний ярианаас?
Жамбаа -
Ажил олдоход хэцүү л байгаа юм шиг байгаа юм шиг л бодогдох юм байна ш дээ. Улсууд чинь ажилтай хүн одоо чинь социализмын үед чинь хүнийг ажилгүй байлгахгүй гэж их боддог байсан үе шүү. Үгүйдээ л төлд явуулна, үгүй ээ ер нь аргалж байгаад л ажилгүй хүн байлгадаггүй.
Саранцэцэг -
Өөрийн одоо хийх ёстой ажлаас гадна өөр олон ажилд дайчлагдана биз дээ?
Жамбаа -
Зөндөө дайчлагдана, орой болохдээр чинь зэрэг л яс техникийн тос, түүхий эдийн бэлтгэл. Тэрийг чинь одоо цуглуулахад эмэгтэйчүүд л явна. Техникийн тос, яс цуглуулахад дандаа эмэгтэйчүүд л явна. Айл хэсч явна. Хурал цуглаан гэж бүр 7 хоног бүр, тийм л байсан, социализмын үед.
Саранцэцэг -
Сонсгол, лекц..,?
Жамбаа -
Өө байлгүй яахав. 7 хоногт чинь 2 өглөө сонсголтой нэг орой нь лекцтэй, заа тэгээд
Саранцэцэг -
Дугуйлан гэж байх уу?
Жамбаа -
Байлгүй яахав. Зөндөө дугуйлантай. Янз бүрийн дээр үед чинь хүүхнүүдэд бүжиг зааж өгнө. Мандолин цохиод хөгжим заана шүү дээ. Тэгээд л бүжиг заана шүү дээ. Өө бүр мөсөн дээр гулгуулж сургах гээд мөсөн дээр коньки авахуулаад тэгээд мөсөн дээр явуулна. Бүр 40-өөд оны үе чинь тийм байсан ш дээ.
Саранцэцэг -
Таныг эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хийгээд явж байх үед төрөөс эмэгтэйчүүдийн талаар ямар бодлого явуулсан бэ?
Жамбаа -
Эмэгтэйчүүдэд тэгэхэд чинь бол их бодлого явуулж байсан. Эмэгтэйчүүд л одоо захын наад тал нь л одоо энэ аймгийн зөвлөл чинь бандаж үлгэр хайчлаад дотуур хувцастай болгодог, ямартаа сонингийн тасархай дамжуулж уншуулж байхав дээ, тун бүдүүлэг байсийм. Одоо бодоход хээ монголын хүүхнүүд ямар сайхан гарамгай улсууд байсан юм гэж бодох юм би. Харин өө би нэг юм хэлэх гээд. Социализмын үед чинь хүн болгоныг ажилтай байлгах гэж байлгах гэсэн үе байсан ш дээ. Одоо болбол ..,
Саранцэцэг -
Нам их хүчтэй ажиллаж байсан уу, намын үзэл суртал, эвлэл.., ?
Жамбаа -
Нам хүчтэй ажиллаж байна. Нам, залуучуудын эвлэл, эмэгтэйчүүдийн зөвлөл одоо чинь хүн болгон чинь зурагт, радиогоор сонсоод эмэгтэйчүүд чинь тоох юм алга байна шүү. Тэр одоо суртал одоо юу ч хариуцаж байсан юм мэдэхгүй. Мэдэхгүй одоо. Одоо чинь нэг харахнаа архи уудаг гэр бүлийнхэн архичны дарамтанд л байх юм байна ш дээ. Тэр эмэгтэйчүүдийн байгууллага болбол тэр архичин гэр бүлд тавьж байгаа анхаарал байгаа юм уу, хэдэн архи уудаг гэр бүл байна, хичнээн гэр бүл архичны дарамтанд байна, тэр болгоныг мэдэж байгаа юм байдаг юм уу, мэдэхгүй. Аа тэгээд л ажил ховор байх шиг байнаа. Ер нь одоо алга. Энэ ажилгүй улсууд л их байгаа гэлцэх юм шиг байна ш дээ.
Саранцэцэг -
Таны бага хүүхэд байх үеэс эрэгтэйчүүдийн байдал одоог хүртэл яаж өөрчлөгдөж ирэв?
Жамбаа -
Онцгой өөрчлөгдсөн. Эмэгтэйчүүд залуучуудын талаар их анхаарсан. Дөчин хэд гучин хэдэн оноос дөчин хэдэн он хүртэл хүртэл ямар бүдүүлэг байсан гэж санана. Эд материал байхгүй ээ. Нэг малын цагаа идээ, мах хоёроор л амьдарч байлаа. тэр дөчин хэдэн онд чинь. Жин тээнэ, жинд явна, хүчээр атыг нь авна.тэгээд л хилийн гурил өгнө. Амад гурил өгнө. Хар гурил одоо амад хувааж өгдөг байсан. Жин тээгээд л цагаан гурил авчихаараа амад хувааж өгнө. Нам засгаас залуучууд эмэгтэйчүүдийн төлөө онцгой анхаарал тавьж байсан дээр үед одоо бол зүйрлэх юм алга. Онцгой сайхан байна.
Саранцэцэг -
Та намд элссэн намын гишүүн хүн ш дээ. Намд элсүүлж гишүүн болгож авахдаа ширүүн байсан биз?
Жамбаа -
Чанга байсан, журам нь хатуу байсан. 1 жилийн батлан даалтаар авна. 3 үеийн түүхээ өгнө. 2 хүнээр батлан даалгаж авна. Харин овоо ажлын амжилттай, дориун идэвх зүтгэлтэй хүн нь намд элсэхдээ мөн тэрийг мөн бүрдүүлж өгнө.
Саранцэцэг -
Тэгэхдээ намын гишүүн хүнд бусад хүнээс арай давуу эрх байх уу?
Жамбаа -
Давуу юм байхгүй гэхдээ за яахав харин намын гишүүнд үүрэг хариуцлага тулгаж ажил олгодог байсан юмаа. Харин жаахан идэвхтэй шиг ажилдаа жаахан гайгүйшиг бол харин ажил өгдөг байсийм.
Саранцэцэг -
Тэгээд намын гишүүний үүрэгт ажил хийлээ гэж цалин, урамшил авдаг уу?
Жамбаа -
Байхгүй, байхгүй.
Саранцэцэг -
Сайн дураараа хийж байгаа юм уу, тэгээд?
Жамбаа -
Намын гишүүнийхээ үүргийг биелүүлнэ.
Саранцэцэг -
Одоо намын залуу халаа, монголын хувьсгалт залуучуудын эвлэл гэж байсан. Одоо 8 төгссөн хүүхдүүд хөдөө их илгээлтээр очдог байсан ?
Жамбаа -
Хөдөө очиж ажил хийнэ тэд нар чинь. Сайхан л ажил байсан ш дээ, тэр үед. Заа тэгээд л семинар дугуйлан маш их явагдана, намын гишүүд нь улиралд 10 хоногийн семинар явуулна. Онол заана дандаа. Өө дандаа марксизм ленинизмийн онол заана. Ямар юм мэдэх вэ дээ, хүний амнаас л нэг тэмдэглэл хийж авна. Заа, тэгээд их бага бүгд хурлын товчлол их бичиж авна. Шалгалт их авна. Тийм л байсийм. Хүүхдүүдээ өөрснөө өсгөөд л харах хүн байхгүй. Би чинь зүгээр нэгээр нь л харуулмар болоод л контор гэр хоёрын хооронд байнга л шогшиж явна.
Саранцэцэг -
Аа нөгөө том нь багыгаа хараад л?
Жамбаа -
Том нь багыгаа харна. Миний том хүү гэрлээд 3 хүү гаргасан. Том хүү минь хэдэн дүү нараа өсгөж өгсөн. Тэрийгээ ч гавьтай сургуульд явуулаагүй хүүхдээ харуулаад.
Саранцэцэг -
Ер нь одоо социализмын үед гэр бүлийг дэмжсэн бодлого гэж байсан уу?
Жамбаа -
Заа одоо социализмын үед гэр бүлийг дэмжилгүй яахав. Одоо намд элсүүлэхэд чинь бол гэр бүлийн талаар тогтворгүй хүнийг бол хүн болгон бараг асууна ш дээ, яагаад одоо та одоо болтол гэрлээгүй юм, яагаад авгайгаасаа салсан юм, гэр бүлийн талаар хачин их ярина.
Саранцэцэг -
Тэр насанд хүрсэн хүн гэр бүл болоогүй бол улсад татвар төлдөг байсан гэж ярьдаг ш дээ, тиймүү?
Жамбаа -
Төлөөгүй, дээр үед төлдөггүй байсан. Сүүлдээ л хүүхэдгүй татвар гэр бүлгүйн татвар гэж өгдөг болсийм. 80-аад оноос хойшоо тэгдэг болсон юм шиг байналээ.Тэрнээс өмнө өгдөггүй байсийм.
Саранцэцэг -
Эхчүүд эмэгтэйчүүд жирэмсний өмнөх дараах амралтыг нээх их бүрэн эдэлж чаддаггүй л байсан юм шиг байна?
Жамбаа -
40,50,60-аад оны үед эдэлдэггүй байсан. Би бол эдлээгүй л ажиллаж байсан. Би чинь 46 оноос хойшоо ажил хийсэн. Тэтгэвэр бага тогтсон. Тийм ажил хийж байсан юм чинь 150,180 цалинтай байсан, тэгээд л 370. Их өсөөд тийм л байсийм.
Саранцэцэг -
Одоо 90 онд ардчилсан хувьсгал гарснаа даа, тэрний дараа өмч хувьчлал, цэнхэр ягаан тасалбар гээд л тараав даа? Тэр хувьчлалыг анх яаж сонсов, өмч хувьчлалаар юм олж хүртэв үү?
Жамбаа -
Үгүй ээ юу ч байхгүй. Өмч хувьчлалаар тасалбар аваад л тэрнийгээ нэг газар өгөөд л хүүг нь авдаг л юм гэсэн, нэгдлийн нягтланд энийг нэг өгөөд нэг газар өгөөдөх л эгэсэн, Эрдэнэтэд нэг ямар юманд өглөө гэлээ, юу ч байхгүй тэгээд л хөөцөлдөө ч үгүй. Өмч хувьчлалаар тэр тасалбар тараасан 10000 цаасны үнэтэй тэр чинь. Огт аваагүй хүн байдаг л юм байналээ тэр чинь.
Саранцэцэг -
Та тэгээд нэгдэлд мал нийгэмчилж байсан мөртлөө танд мал оногдоогүй юм уу?
Жамбаа -
Мал оногдоогүй, би сүүлд аймгийн төв дээр байсийм. Тэгээд би Тонхил руу бичиж байж сүүлд нэг 14 хонь өгсөн. Тэгээд отгон хүүгээ малчин болоход Тонхилд очоод, энэ Тонхилд хүнтэй суучихсан байсийм. Тэгээд өргөдлөөр над нэг 14 хонь өгсөн.
Саранцэцэг -
Ер нь болбол энэ хувьчлал эрэгтэй эмэгтэй улсуудад ялгаатай нийгэмчилсэн гэсэн юм ажиглагдсан уу?
Жамбаа -
Байхгүй ээ.
Саранцэцэг -
Харин бусдаасаа илүү өмч эзэмшсэн улсууд байдаг гээд л ярих юм, тэд нар ямар замаар яаж олж авсан байх уу?
Жамбаа -
Тэр одоо яаж олж авсан мэдэхгүй ээ, тэр ажил хийж байсан улсууд нь арга замыг нь мэддэг, хууль дүрмийг нь мэддэгтээ л олж авч байгаа юм байгаа биз, тэрийг болбол би сайн мэдэхгүй юм байна. Тэгж л ярих юм байналээ. Тэр мэдэхгүй юм байна.
Саранцэцэг -
Та ер нь 7-р анги төгсөөд дараа нь техникумд ирсэн тээ ?
Жамбаа -
Үгүй суугаагүй.
Саранцэцэг -
Аан, 7 төгсөөд л шууд?
Жамбаа -
Намын дугуйлангаар сурсан.
Саранцэцэг -
Тэр курсээ хэл дээ?
Жамбаа -
Тэр намын курс чинь харин улиралд 10 хоног явдийм. 7-р ангийн хичээл заалгаад энгийн бутархай заалгаад л дууссан. Тэгээд л би 7-р ангийн гэрчилгээгээ авч байсан юм. Би түүнээс тэнхимд 4 жил үзээд түүгээрээ л насан туршдаа гэдсээ тэжээж яваа юм.
Саранцэцэг -
Ер нь тухайн үед боловсролыг төр яаж удирдаж байсан гэж боддог вэ?
Жамбаа -
Төр удирдаж байсан, хамгийн эхлээд л одоо түр сургуулиа харахгүй юу. Бүх хүмүүс насанд хүрсэн бүх хүнээ бичигтэн болгохын тулд түр сургууль байгуулагдаад
Саранцэцэг -
Түр сургууль гэдгээ танхим гэж ойлгож болох уу?
Жамбаа -
Болохгүй түр сургууль л гэж байсан. Чухам ямар юм гэж байсан юм мэдэхгүй түр сургууль гэдэг байсан юм.тэгээд 49 онд бүх сургууль хаагдсан илүү, бүх хүн бичигтэн болоод тэгээд бодоход нам засаг ард түмнийхээ соён гэгээрүүлэхэд их анхаарал тавьж байсан байгаам.
Саранцэцэг -
Тэгтэл дөчин хэдэн оноос эхлээд өмнө танай аав л гэхэд бичиг үсэгтэй байсан байна. Тэр одоо хаанаас..,?
Жамбаа -
Миний аав өөрөө л бие дааж сурсан хасаг хэл чантуу хэл, мэддэг байсан байгаа. Бие даагаад л сурчихсан. Монгол бичиг бие дааж сураад л, тэгээд л тэр 40 онд чинь одоо бүх хүнд мэдэж байгаагаа зааж өгөх гэж л тэгж л амьтнаар муу хэлүүлж явсан байхгүй юу.
Саранцэцэг -
Та одоо бага хүүхэд байхдаа үзэж байсан кино мино уран сайхны тоглолт үзэж байснаа санадаг уу?
Жамбаа -
Саналгүй яадийм.
Саранцэцэг -
Юу гардаг байсан юм?
Жамбаа -
Уран сайханчид концерт тоглоно ш дээ, концерт удиррдана би чинь.
Саранцэцэг -
Таныг бага байхад уу?
Жамбаа -
Жаахан байхад уу? Тэгвэл бүр жаахан байхад бол би жаахан байсан. Сургуульд суугаагүй, манайхан Цалуугийн голд байж байсан. Миний аав Завхан яваад ирж байсан юмаа. Нэг том алаг бөмбөг авчирч өгсөн. Тэр гучин хэдэн онд юм байна уу, хорин хэдэн онд юм байна уу, нэг том алаг бөмбөг авчраад өнхрүүлээд л, тоглодог. Тэгээд л хөгшин хөгшин хүн л ингэж тоглодийм гээд л, гутлынхаа хамар дээр тавиад л, өшиглөөд л хаядаг. Тийм л байсан юм даа. Ингэж тоглодийм гээд л гутлынхаа хамар дээрээс л өшгиглөдөг байсиймдаг хөгшчүүл. Би яахав жаахан хүүхэд өнхрүүлсний хойноос л харайдаг ийм байсан. Тэгээд “Улаан гэр” гэж нэг юм явдаг байсан. Тэр нь дуу дуулахгүй эгшигт хайрцаг дуу дуулна. Эгшигт хайрцаг дуу дуулаад тэрэн дээр нь амьтан шаваад бөөгнөөд л. Тэр чинь одоо энэ гучин хэдэн онд тэгдэг байсан юм уу, эхэлж байсан юм уу, тим юм ирдэг байсан, хөдөөгүүр.
Саранцэцэг -
Тэр дүрсгүй кино шиг юм нь?
Жамбаа -
Өө тэр чинь бүр хойно нь.
Саранцэцэг -
Гараар эргүүлдэг. ?
Жамбаа -
Тэр чинь бүр хойно нь. Эхлээд одоо би мэддэггүй юм л даа, оныг нь. 30-аад он юм уу, 20-иод он юм уу, лав л тийм “Улаан гэр” гэж тийм юм явдаг байсийм. Их л гоё дуулсан эгшигт хайрцаг дуулуулсан, тийм юм явдаг байсан юм.
Саранцэцэг -
Ер нь одоо таны сэтгэлд үлдсэн гайхалтай сайхан юм гэж бодсон юм юу байна, онгоц машин анх үзэв үү, телевиз анх харав уу, радио анх сонсов уу, яав?
Жамбаа -
Анхан эхлээд би тэр суманд ажил хийгээд өртөөгөөр морин өртөөгөөр явж ирдэг байсан. Аймар ядарна. Машин байхгүй морин өртөөгөөр л явна. Морин өртөөгөөр яваад нүүгээ байгаад л тувт л морио солиод л, нүүлгэчихнэ. Тэгэхэд бага ч байсан, их ч ядарна. Халуунд явна, өвөл бол тэмээгээр явна. Их хэцүү. Моринд жаахан мууханшиг болоод тэгээд л дарга нь хажуудаа жаахан хөтөлдөг тийм л байсан. Тэгхэхэд ядардаг л байсан. Тэгээд сүүлд нь Улсын 9-р их хуралд суусан гэж хэлэв ээ, тэгэхэд тэр 9-р их хурлаар чинь морин өртөөг чөлөөлж авто өртөө байгуулна гэж төсөл байгуулж батлагдсан ш дээ.
Саранцэцэг -
Тэндээс шийдвэр гарчээ?
Жамбаа -
Тэгээд зун нь их хурлын журнал хүрээд ирсэн. Тэрэн дээр би гарсан, машин өртөө солиод бий болсон, тэр их гоё.
Саранцэцэг -
Тэр чинь одоо хэдэн он билээ?
Жамбаа -
1949 он. Зун нь машин хүрээд ирсэн.
Саранцэцэг -
Тэрнээс өмнө та машин үзээгүй байсан уу?
Жамбаа -
Харалгүй яахав. Харах нь бол харсан. Хааяа нэг аймаг дээр ирэхдээ хардаг л байсан. Бүр дээр үед би жаахан байсан, 15-тай л байсан байх. Хэдэн онд билээ дээ, манайх хөдөө өнөө ядраад ээжийгээ хавсарч, хөдөө айлын хонь хариулж явахдаа энэ Бугатын Алтай өөд хавар ишгээ туучихсан явж байсан чинь юм дүнгэнээд байдаг юм байна. Онгоц гээд юм дуулсан болохоос үзээгүй. Тэгсэн дуу чагнаад гайхаад л явж байсан чинь манай цаахна дэрстэй хоолой байдаг юм, тэрэн дээр нэг цагаан онгоц ирээд буучихаж. Өө үсэрчихлээ үсрээ байгаад онгоцон дээр хүрээд очсон чинь сэнс нь эргээд л хориой хот хуйлраад л, тийм л юм байна. 2 орос гарч ирсэн ингээд бөгсөндөө том том дөрвөлжин юм боочихсон. Төөрчихсөн юм байнаа тэгэхнээ. Оросын онгоц төөрчихсөн гэнээ, тэгээд хөөрхий тэгж анх онгоц үзэж байсан юм. Тэгээд тэрнээс хойно л машин үзсэн байх л даа.
Саранцэцэг -
Ер нь бол та тоо бүртгэгч бичээч хийж байсан тухайн үед ажил хөнгөвчилсэн шинэ дэвшилттэй юм орж ирж байв уу, тооны машин гэхэд хэзээ гарч байсан бэ?
Жамбаа -
Кассанд байхгүй. Дандаа гараараа тоолоод хэд дахин тоолоод л тэгээд л цаасаар бүчлээд л, бүслээд л тэгээд л тавьдийм. Мөнгө тэгж иолгойлдог байсан юм. /Охин нь: хятад сампин хэзээ орж ирсэн юм/ Өө сампин бол цохино.
Саранцэцэг -
Сампингаа бол цохино?
Жамбаа -
Сампин бол байна. Тооны машин болбол байхгүй ээ. Сүүлд ирсэн. Одоо миний талийгаачийн нягтлан бодохын байсан сампин нь байж л байна. Би өөрийнхөө сампингаа худалдчихсан.
Саранцэцэг -
Та ер нь үйлдвэрийн газруудын талаар мэдэх үү?Үйлдвэрийн ажилчид ямар ажилчид байсан, тэд нарын цалин хөлс хангамж нь бусад ажжилчдаас өөр үү?Монголд ихэвчлэн ямар улсууд үйлдвэрт ажилд ордог байсан бэ?
Жамбаа -
Сүүлийн үеийнхийг мэдэх юм байна. Гар үйлдвэрийн артель гэж байсан юм. Тэнд манай бэр ажиллаж байсан. Одоо ч өөр ажил хийж байна. Үйлдвэрийн ажилчид хачин нямбай, хаваас нөхөөс хатгалт болгон заавартай, дээлийг хүртэл заавартай, хаваас нь тоотой. Тийм нарийн хийж байсан юм. Ямар сайхан хийж байсан юм, артельд. Дандаа машинаар сүүлийн үеийн хөл машин дээр.
Саранцэцэг -
Тэд нар чинь бас гутал мутал.., ?
Жамбаа -
Өө тийм гутал байна. Дээр үеийн тэр артель үйлдвэрт ажиллаж байсан улсууд чинь их нарийн ажилтай байсан шүү, дээрээсээ мастер нь гэдиймуу, зааж өгөөд л, яг нормын дагуу. Гологдол гаргахгүйн тулд. Тэд нар чинь сайхан ажилладаг сайхан чанартай юм хийдэг байж, одоо энэн хувийн юм хэрэг алга, уржнан бүрээс урагдахлээр нь бүрээс авч хийсэн, яалаа минь.., зүгээр энэ дээр нь оёчихоод, тоононы нүх ухаагүй. Зүгээр дөрвөлжин дөөрвөлжин ухаас, зүгээр л дөрвөлжин авчихсан байж байсан. Тууш тууш оёчихсон. Одоо ч бүр дээр үеийн артелийн юмтай, ярих юм алга. Ямар чанартай гоё юм хийж байсан юм. Гайхалтай гоё юм хийж байсан. Одоо төв орон нутгийн үйлдвэр нь л гоё юм хийдэг юм байгаа . одоо энэн хувийн юм хэрэг алга.
Саранцэцэг -
Таны одоо суман дээр ажиллаж байхад гадаадын мэргэжилтэн гэж ажиллаж байсан юм уу?
Жамбаа -
Ямар юм байхав, юу ч байхгүй.
Саранцэцэг -
Аймгийн төв дээр байж байхад байсан уу?
Жамбаа -
Аймгийн төв дээр байсан юмаа. Гэхдээ намайг бараа баазад ажиллаж байхад бараа баазад мэргэжилтэн байгаагүй ээ. Гадаадын мэргэжилтөн байгаагүй. Гэхдээ аймагт бол мэргэжилтэн байсан.
Саранцэцэг -
Тэр гадаад мэргэжилтнүүд яадийн чиглэл чиглэлээрээ л юм зааж сургадаг уу?
Жамбаа -
Чиглэл чиглэлээрээ л байсан байх л даа. Чиглэл чиглэлээрээ л үүрэг биелүүлж рдэг байсан байна.
Саранцэцэг -
Ер нь бол гадныхантай монголчуудын харьцаа ямархуу вэ?
Жамбаа -
Дээр үед үү?
Саранцэцэг -
Социализмын үед?
Жамбаа -
Өө маш сайн.
Саранцэцэг -
Сайн байсан уу, ер нь будлиан гарахгүй юу?
Жамбаа -
Будлиан байхгүй. Би одоо гайхах юм байна ш дээ. Түймэр шатаад монголын жаахан ой жилд л шатаад дуусч байна л гэж бодох юм. Шатаад байгааг нь бодохноо. Дээр үед тэгж нууж байсан юм уу, ой шатаж байна л гэж би бага л юм дуулж байсан. Заа хүчингийн хэрэг гээд л, 5,4-тэй хүүхэд хүчиндсэн гэх, дээр үед тийм юм юу ч байхгүй л байсан. Нууж байсан юм уу, хүмүүс нь тийм танхай болчихсон юм уу, учрыг нь олохгүй юм. Нээрээ тийм юм байхгүй л байсан.
Саранцэцэг -
Суурин хятадууд байсан уу, танай аймагт?
Жамбаа -
Олон байгаагүй ганц нэгхэн юм л байсан. Олон байхгүй байсан.
Саранцэцэг -
Ер нь гадаад эд барааг олж авъя гэвэл монголчууд хаанаас олж авдаг байсан юм?
Жамбаа -
Дээр үед үү?
Саранцэцэг -
Социализмын үед гадаад эд бараа олддог байсан юм уу?
Жамбаа -
Аа олддог л байсан. Оросын бараа ирж байсан, нярав байхад оросын бараа ирнэ, гоё бараа ирж байсан. Том размер нь том хүнд таарчихдаг, их гоё хувцас ирдэг байсийм. Гадаадын бас Болгар молгарын бараа ирнээ. Тийм. Болгарын цамц гэж их сайхан цамц ирдийм. Ноосон гоё нарийн нэхээстэй, гоё цамц ирдэг байсийм. Гадаадын бараа ирнэ, хятадын бараа зөндөө ирнэ, дээр үед намайг нярав байхад.
Саранцэцэг -
Хэдий үеэс барааны хангамж арай дээр болсон бэ, ер нь?
Жамбаа -
Тэр социализмын үед чинь болбол ер нь сүүлийн үед бол ер нь бараа их элбэгшсэн юм. Зах зээлийн үед нэг хэсэг ховордоод одоо л хятад авгай нарын хийсэн юм байдаг юм уу, дөрвөлжин юмыг дөрвөлжин чигээр нь гонзгой юмыг гонзгой чигээр нь оёчихсон цамц өмд л ирэх юм байна ш дээ. Социализмын үед чинь гадаад бараа ирдэг, их гоё бараа ирнэ, их чанартай.
Саранцэцэг -
Ер нь бол жирийн улсууд гадаад оронтой харьцах боломжгүй байсан уу?
Жамбаа -
Өө боломж байхгүй.
Саранцэцэг -
Харин гадаад орон луу аялах зочлох тал нь?
Жамбаа -
Аа тэр зочлох ардчилал үүссэн үед л тэр чинь чөлөөтэй болж.
Саранцэцэг -
Шагнал урамшлаар явдаггүй байсан юм уу?
Жамбаа -
өө явна. Тэр болбол хааяа явдаг. Ялангуяа Үйлдвэрчний байгууллагын сонгуультнууд бол зөндөө явна.
Саранцэцэг -
Таны одоо сонгуульт ажил хийж явсан үед хамгийн сайхан сэтгэлд тод үлдсэн үеэс дурсаж ярихгүй юу ?
Жамбаа -
Үгүй ээ одоо сайхан л байсан л юм даа. Сонгуульт ажил хийж явах үед. Эмэгтэйчүүдийг чинь одоо саальчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт хийдэг, малчин эмэгтэйчүүдпийн чуулга уулзалт гэж хийдэг, саальчин эмэгтэйчүүдийн чуулга хийгээд л тараахад дараа нь үнээний сүүний гарц бол эрс нэмэгддэг байсан гэж ярьдийм.
Саранцэцэг -
Их нөлөөтэй юмаа ?
Жамбаа -
Их нөлөөтэй. Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт хийнэ.
Саранцэцэг -
Дан эмэгтэйчүүд л оролцох уу?
Жамбаа -
Дан эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүдийн байгууллага эмэгтэйчүүдээ татаж авчирч хийнэ. Тэгээд нэгдэл шагнал урамшил өгнө. Аймгаас албан байгууллагууд жаал жуул юм өгнө тэргүүний хүмүүстээ. /Охин нь: таны хувьд сэтгэлд бахдалтай үлдсэн юу вэ гэж байна?Сонгуульт ажил хийж байх үед чинь/
Саранцэцэг -
Таны одоо хамгийн бахархдаг зүйл чинь юу байна, жигшдэг зүйл чинь юу байна?
Жамбаа -
Миний бахархдаг зүйл байна. Одоо энэ залуучууд эмэгтэйчүүдийн эрдэм боловсрол үгүй ээ мөн сайхан. Үгүй ээ тэр 40,50 оны үед ямар байсан гэж бодно, аа тэгээд одоо миний бахархах юм энэ л байна. Үгүй ээ мөн бахархаж байна би. Одоо тэр гадаад яваад л, төрөл бүрийн тэмцээнд оролцоод л, медаль аваад л хүрээд ирэх юм. Ямар гарамгай улсууд юм, энэн монголын залуучууд эмэгтэйчүүдийг л бахархаж байна. Их баярлаж байна. Яасан эрдэмтэй, яасан боловсролтой яасан ой ихтэй, сайхан улсууд байх юм гэж л их бахархаж, баярлаж, байна. Тэгээд би энэнд л их баярладаг. Би тэр муу радиогоосоо салдаггүй юм, утсаар хүлчихээд л, чагнамар болдог, дүлий. Үгүй ээ мөн сайхан юмаа. Харин одоо энэ ажилгүй хүмүүс их байнаа л гэж ярих юм, одоо Оюутолгой, Тавантолгой гээд л хүч нь хүрэхгүй ажил зөндөөл байх шиг байна. Гадаадын хөрөнгө оруулалт хийгээд гадаадын хөрөнгө оруулалтанд хамаг ихэнхийг нь өгөөд байх шиг болоод байх юм. Одоо энэ жил малгүй өчнөөн айл өрх боллоо л гэх юм, ажилгүй. Тэр тэр болгоныг чинь сургаад л, улсуудаа сургаад тэнд аваачиж ажиллуулж болдоггүй юм бол уу гэж бодох юм би. Тэр одоо хүч нь хүрэхгүй байгаа газраа моонголын чинь газрын баялаг чинь хэвээрээ л байна шүү, дараатай хэвээрээ л байна. Тэрнийг одоо гарч ирсэн, Оюу толгой, Таван толгой нүүрсний уурхайнууд байна, тэр гарч ирж байгаа тодорч байгаа юмнуудаа энэ ажилгүй хүмүүсээ аваачаад, сургаад ажиллуулчихаж болдоггүй юм бол уу гэж бодох юм би. Тэгвэл амьдрал нь ч дээшлээд хүн болгон ажилтай болохгүй юу.
Саранцэцэг -
Танд одоо залуу үедээ захиж хэлж үлдээмээр юм юу байна. Миний асуугаагүй таны хэлэх юмсан гэж бодож байсан юм юу байна. Би одоо танаас асуух юмаа асуусан, одоо та хэлэх ярих юм байвал хэлж болно. ?
Жамбаа -
За за бодъё. Хамгийн чухал одоо хэлэх юм бол улсуудыгаа эв нэгдэлтэй байгаасай, энэ янз бүрийн кино зурагтнаас янз бүрийн юм үзэж байгаад манай залуучууд тэр лүү их гуйвж байна. Аллага хядлага хулгай дээрэм энэ болгон бол дандаа гадны одоо энэ үзэж харж байгаа юмнаас орж ирж байна. Энэ болгоныг жаахан хязгаартай байж болдоггүй юм бол уу гэж бодох юм. Заа тэгээд гадаадын монголд 2,3 сая хүрээгүй хүн амтай монгол улс гадаадын эрдэм боловсролтой чадалтай залуучууд гараад гараад явчихаж байна. Амьдарал хайгаад л гадаад гараад л явчихаж байна. Гадаадад гараад бие биенээ дэрэмдээд л, тоносон байх юм. Энэ болгоныг л одоо битгий хийгээсэй, монгол үндсээ хамгаалаачээ, тэр гадаадад очиж гадаадын хүнтэй битгий суугаасай, одоо энэ ардчилал шинэчлэл гараад хүн хаа явсан ч дурын л юм болж, тэр л одоо монгол үндсээ хамгаалаасай гэж бодох юм би дотроо. Хаа хамаагүй одоо германтай, солонгостой, хятадтай зүгээр хамаагүй дуртай хүнтэйгээ суугаад л явчих юм тэрийг болбол нэг жаахан хүн болгон жаахан бодолтой байж болдоггүй юм бол уу гээд л бодох юм. Би ч одоо юм мэдэхгүй гэрт суудаг л хөгшин хүн. Тэгж л хэлмээр байна. Хүн болгон одоо нийгэмдээ үнэнч байгалиа ашигладаг хамгаалдаг, дээр үеийн улсууд чинь нүх малтчихаад л, нүхнийхээ шороог булж явдаг байсан ш дээ. Одоо тэгсэн газар болгон л алт хайгаад л, газар болгон л. Одоо манай энэ урд нуруунд бол 24м, 18м гүнзгий ухсан л юм ярих юм, тэр лүү одоо чухам амьтан, хүн мал, шавьж хорхой хулгана зурамнаас авахуулаад үүрлэнэ дээ одоо энэ өвөл. Тэгээд л одоо энэ бүхнээс үзэхэд одоо байгалиа л их хамгаалмаар байна. Дээр үед чинь хамгаалж байсан шүү. Одоо чинь байгаль чинь ургац нь муудаад л, одоо хүний үйл ажиллагаатай л энэ байгаль сөнөөд байх юм. Энэ бүхэн дээ л залуу хүн болгон хүмүүс минь анхаарал тавьж хоорондоо эв нэгдэлтэй байж үндсээ хамгаалаач жаахан, эх орондоо ажиллаач, одоо тэр солонгост бөөнөөрөө л ажиллах юм, хотод ажил олдоггүй юм байлгүй яав гэж одоо. Тэгээд л дандаа одоо муу ажил л хийдэг гэхчүү, хүнд ажил л хийдэг гэхчүүлээ. Би тэгэхэд одоо дуулаад одоо та нар битгий яв гэдийм. Эх орондоо ажилла. Тэр УБ-ын барилга дээр ажилла. Би тэгж таньдгийгаа хэлдийм. Мэргэжилтэй ажилчин бэлтгэх ажил муу байна уу даа гэж би бодох юм байна шүү дээ. Тийм учраас л энэ ажиллах хүч нь байдаггүй данда гадаадын хүн авчирч ажиллуулдаг юм бол уу, ажиллах техник нь дутаад байдаг юм бол уу, гэж бодох юм. Тэгээд монголд чинь энэ ажилгүй улс гадагшаа ажил хайгаад тэнээд хайгаад яваад байх юм, бас тэгэхгүйгээр амьдрал байх шиг л байх юм байна ш дээ. Ганцхан малнаас өөр юм, хөдөөгүүр ч малнаас ч өөр юм алга л даа. Одоо үйлдвэрийг газрууд тэр ашигт малтмалыг ашиглуулмаар байна. Тэгж л бодохийм. Социализмын үед бол монголчуудын соёл боловсрол амьдрал ахуйд анхаарсаар ирсэн. Ер нь анхаарсаар ирсэн шүү. Нэгдэл байгуулагдахад цөөхөн малтай хүнээс мал аваагүй.
Саранцэцэг -
Заа за. Таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. ?
Жамбаа -
Би хэл ам ороолдоод угаасаа залуу байхын хурдан ярьдаг байсан, одоо шүдгүй болоод хэл ам ороолдоод, тэгээд би ч одоо их муухай л хэлэх шиг боллоо.
Саранцэцэг -
Үгүй ээ тодорхой сонсож байна ш дээ. Та эрүүл энх байгаарай, урт удаан наслаарай, тэнд их баярлалаа.
Жамбаа -
Заа баярлалаа хүү минь. Чиний ажил байнгын өөдөрөг амжилтанд хүрч яваарай.
Саранцэцэг -
Заа ерөөл бат орших болтугай, танд их баярлалаа. Ингээд ярилцлагаа төгсгөе.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.