Lhasran


Basic information
Interviewee ID: 990567
Name: Lhasran
Parent's name: Horol
Ovog: Mongol
Sex: m
Year of Birth: 1921
Ethnicity: Halh

Additional Information
Education: none
Notes on education:
Work: retired / worker
Belief: [blank]
Born in: Tögrög sum, Govi-Altai aimag
Lives in: Yosonbulag sum (or part of UB), Govi-Altai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
military
repressions
funerals
collectivization
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

За сайн байна уу та?

Лхасран -

Сайн. Сайн байна уу?

Саранцэцэг -

За сайхан намаржиж байна уу?

Лхасран -

Сайн.Сайхан намаржиж байна өө. Сайхан намаржиж байна уу, миний хүү?

Саранцэцэг -

Сайхаан, сайхан. Би одоо танд аман түүхийн төслийн талаар танилцуулсан.

Лхасран -

Заа

Саранцэцэг -

Тэгэхлээр одоо ингээд хоёулаа ярилцлагаа эхэлье.

Лхасран -

Заа.

Саранцэцэг -

Та юуны өмнө эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу? Та аль нутгийн хүн бэ? Хаана төрсөн бэ, хэдэн онд төрсөн бэ, аав ээж чинь ямар хүмүүс байв, бага ахуй үеэ дурсаж ярихгүй юу?

Лхасран -

Заа.заа би 21 онд Говь-алтай аймгийн Төгрөг сумын нутагт Хөнхрийн бэл гэдэг газар Сохор худаг гэдэг газар төрсөн. Заа энэ цагаасаа хойш яахав, аав ээжийнхээ ач тусаар хүн болсон. Заа ингээд аав, ээжийнхээ гар дээр малаа маллаж ингэж өссөн. Заа мал маллахдаа болбол би 18,19 нам хүрээд цэргийн албанд явсан.

Саранцэцэг -

18 хүрээд үү?

Лхасран -

Заа,заа би болвол миний аав Хорол гэдэг хүн байсаан. Хоролын 4 дүгээр хүү. Отгон хүү нь ээ. Дээрээ 3 ахтай байсаан. Заа ингээд цэргийнхээ албан яваад Завхан аймгийн 32-р морьт хороонд 42 онд татагдаад, нэг жил болсоон. Аа тэрнээсээ цаашаа яваад Байшинтийн 7 дугаар девизийн их бууны ангид 4 жил 6 сар алба хаалаа. За ингээд их буунд байсан. За ингээд 1945 оны чөлөөлөх дайнд орж ЗХУ-н дайчидтай мөр зэрэгцэн дэлхийн 2 дугаар дайнд явсаан. Хятадын Жехань хот орсон. Аа девизийг болбол бүгдээрээ тэр тэр хотыг эзэл гээд тушаал өгчихсөн. Манай анги болвол Жехань хот хүрсэн. Матадын 7 дугаар Матадын 8 дугаар девиз манай девиз хоёр Жехань хот орсон орос улстай мөр зэрэгцэн орос улс бол дэмжлэг бол их сайхан ийм байсан. Би их буунд байсан. Аа би болвол дайнд явж байхдаа их бууны сум зөөгч, сумлагч ингээд дутагдал гарах юм бол тоосгоны буудагч хийх ийм үүрэгтэй явсан. Дайны үед бол их л ядарч зүдэрч, одоо элст манханы туулж их л ер нь тун их ядарч явсан. Аа зарим газар бол болвол буун дуу ч дуулж явсан. Аа өвөрмонгол, хятад хоёрыг л ухаан нь герман японоос чөлөөлөх дайнд ингэж явсан байхаа гэж ингэж боддог. Ер нь боддог доо, манай их бууны юу девизын дарга Дорж гэдэг хүн байсан. Шар Дорж гэдэг хүн. Манай их бууны девизийн дарга хоёулаа нэг нэртэй бас Дорж гэдэг Хөх Дорж гэдэг ийм хүн байсан. Манай салааны дарга Чулуундаваа гэдэг хүн байсан. Аа салааны туслах Дамриншүүлэг гэж хүн байсан. Аа зэвсгийн дарга Батболд гэдэг хүн байсан. За ингэхлээр одоо тэгээд тэнд очоод тэгээд тэр Жехань хотоор явахад бүрхэг их халуун, тийм нэг байдалтай, тэгээд нэг их мал ахуй үзэгддэггүй, өө нэг хэдэн тийм гахай явж байдаг, тэр нь зүгээр л нэг ийм хогжруутсан тийм байдаг. Тэгээд л хятадууд чинь нүцгэн ингээд л хойд хүзүүгээрээ хувин зүүдэлчихсэн ингээд баас хамаад л хийгээд л явж байдаг. За тэгээд л энэ хөллөж явсан морь тэрэг эцэж үрэгдээд тэнд одоо үхнэ шүү дээ тэрэн дээр бөөгнөчихсөн байдийм. Үгүй ээ тэгээд л бид нар хоорондоо ярьдаг юм. үгүй ээ энэ одоо яаж байдаг юм бол гээд л тэгээд л хүрээд очихоор зэрэг чухам ёстой цусны дусал ерөөсөө байлгадаггүй хуу аваад явчихсан байдаг иймэрхүү газар байналээ. Ядуу нь бол их ядуу, тэгээд л цувааны хажуугаар юм гуйгаад л хашгираад байдаг, цэргүүд чинь ингэдэг гутлаа суллаж байгаад л хөлийнхөө ороолтыг ингэж ороож байгаад л жийгээд л тасална. Тэгээд л ингээд аваад чулуудчихдаг. Хашгиралдаад л ингээд л баярлаад л ингээд л явдаг тиймэрхүү л байсан. Тэгээд л ер нь дайн гэдэг бол тун хэцүү л юм байдаг юм байналээ. Тун хэцүү дээ би одоо толгойгоороо үзээд л мэдэрч ирсэн. Тэгээд жехань хот гэдэгт чинь ороход чинь иймэрхүү байдалтай, их тариалантай уул хадны одоо үеэр тариалан тарьчихсан, одоо ийм л юм байналээ. Тэгээд л наанаас явахад чинь Доод нуур Лүнгийн хийд эд нарыг чинь чөлөөлөөд л тэгээд өвөрмонголын агт адуу мал их тарган уул нь газар ногоо нь ч бас их сайхан гарчихсан, өө хурд хүчтэй морьдыг чинь дайчилгаанд ингээд л барьж аваад л чухам хоёр гуравхан ингэж цамнаад л суга нь чичрээд л хөлс нь асгаад л таг зогсчихдог. Хөө манай цэргийн агт чинь ёстой цэрэгтэйгээ адилхан хатуужилтай, ёстой давж, туулдаг ийм байсан. Ингээд л одоо тэгээд л тэндээ дайнд ороод л тэгээд л буцаж нутаг орондоо ирсэн.

Саранцэцэг -

Хэдэн онд уу?

Лхасран -

Аа 45 онд. 45 оны чөлөөлөх дайн гээд байгаа ш дээ

Саранцэцэг -

Тийм.

Лхасран -

Тэрэнд чинь би явж байсан

Саранцэцэг -

Тэгээд дөчин хэдэн онд ирсэн нутагтаа?

Лхасран -

47 онд ирсэн байхаа.

Саранцэцэг -

2 жил гаран байж тиймээ?

Лхасран -

5 жил 6 сар цэргийн алба хаасан

Саранцэцэг -

5 жил 6 сар уу?

Лхасран -

Тийм, ингэж явсан. Тэр үе бол дайны үе, ийм байсан, эсэргүүний үе, ийм одоо хатуу үед хаасан. Ингээд л жаахан эвгүйдээд л дарга нартай хэрэлдээд л ингээд л нэг л жаахан ингээд зөрчих юм бол ерөөсөө л чи эсэргүүн,ер нь иймэрхүү янзтай. Дарга нар ч одоо их сайхан найрсаг ер нь одоо ийм байсан. Тэгэхэд чинь бол ер нь л одоо энэ бичиг эрдэм эд нарыг ерөөсөө заахгүй дагнан л байлдааны сургууль гардан байлдах тэгээд л янз бүрийн одоо давших, окоп, тэгээд л тэгж байхад чинь зөвлөлтийн Орёл, Курск, Петрград ийм хотуудыг одоо герман, япон эзэлчихсэн ийм л сүрхий үе байсан ш дээ. Ингээд л одоо ийм сүрхий үеийн чинь дунд л одоо яваад л биднүүс, тэгээд л одоо яахав тэгээд л цэргээс тэндээ халагдаж ирээд л нэг жил цэргийн агтан дээр байсан за тэгээд л одоо тушаал уншаад л халагдаад ирсэн. За тэгэхэд их зуд болж байсан. Миний аав ээж хоёр хоёулахнаа нутагт хоцорч байсан. Энэ одоо миний дээд талын ах тэр байна. Тэр их олон одонтой хүн. Энэ бас цэрэгт байсан. Заа, энэ бол Баянтүмэнд байсан. За тэгээд Баянтүмэнээс надад захиа очиж байсан. ...За миний дүү цэргийн клуб гэдэгт ороод хадаас энэ тэрээр тэр томчуулын хөрөг рүү тун одоо хүргэж болохгүй шүү гэж тэгж захиж байсан. За яагаад тэгдэг юмаа гэхээр зэрэг Адуу Жанчив гэж хүн байсан. Тэрний зээ нь Шагдархүү гэж нөхөр манай тэр ахтай хамт цэрэгт явж байсан юм. Аа тэр тэгээд ингээд хөргийг одоо тийм хүний зураг энэ тийм сайд майд гээд ингээд явж байсан, нэг сахилгагүй нөхөр аваачаад хойноос нь түлхчихсэн, нүдрүү нь хадаасаар хатгачихсан өнөө зурагны, тэгээд тэр эсэргүүн гээд баригдаж байсан ийм юм. За тэгээд одоо бид нарын дээр үед нэг ном хүртэж байсан одоо Наниа багш гэж нэг ном хүртэж байсан одоо нэг тийм Цэвээн гэж ном хүртээж байсан юм даа. За тэгээд л одоо өдрийн 21 уншиж бай гэж тэгж бид нарт зааж байсан. Тэрийг би мартаагүй. ...Ум амарини заванди суухаа... гэж өдөрт 21 уншиж бай гэж байсан. Би тэрийг цэргийн газар явахдаа ч хүртэл уншиж явсан энд ирээд ч уншиж байдаг, одоо иймэрхүү байдалтай ингэж явсан. Тэгээд одоо яахав, халагдаад нутаг орондоо ирлээ. Нутаг орондоо ирээд яахав, тэгээд л нэг айл өрх боллоо, тэгээд л нэг айл өрх болсон. манай ээж ажилд их сүрхий сайн, ер нь ажилд их мундаг, тэгээд л миний тэр нэг ханилсан хүн бол ер нь ажилд их муу, хоёр охин гарсан. Тэгсэн гэртээ нэг очоод ирсэн жаахан эвгүй явдал гаргасан. Манай ээжид нэг боов авчраад өгчихсөн. Тэгээд тэрнээс болоод манай ээж нэг жаахан эвгүй байдлаас нас барчихсан юм. За тэрнээс болоод би тэр хүнээс одоо салсан. Эмч ч ирээд хэлж байсан юм. Жаахан эвгүй юм идчихсэн байна гэж хэлж байсан юм. Нэг боов өгсөн гээд тэрийг идсэн юм. Тэгээд өдөр шөнөгүй өглөө үдэшгүй, өөд уруугүй хар ногоон юмаар бөлжөөд огио байгаад байхгүй болсон. Тэгээд л тийм юмнаас болоод бид 2 эвгүйтэж, бид хоёр салсан. За тэгээд тэр манай хадам эцэг болж байсан хүн бол бас.., дээр үед бол хараал гэж юм байсан юм. Хүнээр хараал хийлгэсэн байсан надад. Тэгээд энэ хоёр гурав айл боллоо. Ингэхээрээ зэрэг одоо бүр төрөхөөсөө одоо ингээд гэмтээд болдоггүй одоо ийм боллоо. Тэгээд ярьж байлаа Гааданцамба гэж хүн байна гэж тэнд би очсон. ..Авгайн чинь талын хүн чамд юм хийсэн байна, за би энийг чинь хариулж өгнөө, за би хариуллаа. Одоо чи тогтоно. Одоо чи дахиад хань ижил олж ав, ингээд би хань ижил олоод тэгээд энд чинь би 65 онд энд би орж ирсэн. Тэгээд энд яахав амьдарч байгаад нэг сайхан хүүхэд байсан. Боловсролын яаманд захирал хийж байгаад гадаадаас тэрэг авах гэж байгаад аваарт орчихсон. За тэгээд л яахав, эх нь тэрнээс хойш нэлээн хэдэн жил болж байгаад бас таалал төгссөн. Одоо надаас 2 ах хүн байсийм. Тэгээд л тэрнээс хойш одоо ингээд л ганцаараа ингээд л сэтгэл санаагаар их гомхордуу, ер нь нэг жаахан дорой ийм шинжтэй, тэгээд одоо би 90 настай одоо. Тэгээд л одоо ингээд нас дээр гарчихаарих хэцүү юм. Одоо ер нь энэ тогоо шанаган дээр юм хийж чадахгүй шахуу. Заа яахав тэгээд л халамж энэ тэрээс нэг бас нэг асрах хүн өгсөн юм,тэр нь өглөө үдэш ирж хоол хийж өгдөг юм. Бие муудвал ингээд л нэг ирж хонодог юм. Тэгээд л одоо энд би үр хүүхэд байдаггүй, ах дүү гэж энд байдаггүй юм миний. Улаанбаатар хотод нэг хэдэн ач нар байдаг юм. За эртийд өвөл нэг их бие муудаад ач хүү ирээд над нэг асарч байгаад явсан. Сая бас ингээд хэвтээд бараг үхэх шахахад зэрэг дээр гэхэд авгай нь ирээд надыг асарч байгаад тэр асрамжийн юмнаас гэр бараа ингэж угааж барьж ингэж өгөөд л гадуур нэг брезент татаж өгөөд л ингээд л явлаа. Тэгээд л хойно нэг баахан банз байсан хашаа хатгасан банз байсан хулгай аваад явчихаж байгаа юм. Тэгээд л сэргийлэхэд мэдэгдэхээр олоод өгөх ч үгүй. Бага зэрэг тиймэрхүү алдсан юмыг ерөөсөө манай энэ сэргийлэхийн байгууллага ерөөсөө хайхардаггүй, нэг иймэрхүү байдалтай. Ер нь эргүүл манаа энд сайн гаргадаггүй ч юм шиг ийм бодогдоод байдаг юм.

Саранцэцэг -

Та бага хүүхэд байх үеэ ярьж өгөхгүй юу надаа?

Лхасран -

Бага байх үедээ бол яахав юу л даа гурван хүүхдийн их бага нь, отгон нь гээд аав ээждээ сүрхий эрх өсчихсөн. За тэгээд мал эд нараа бол их малладаг. За тэгээд л ингээд л хонинд явж байгаад л ингээд хүүхдүүдтэйгээ чулуугаар ингээд л гэр орон болоод л ингээд тоглож байна. Тэгээд л нэг хонины хүүхдүүд чинь нийлээд л юм чинь аа нэг л настай хүн үзчихвэл өө ухаан малгайгүй айгаад л хонь руугаа нисчихдэг, ийм байсан юм. Том хүнээс их айдаг ийм байсан юм. За тэгээд л аав ээж болвол хангинаж л байдаг юм боддог ч үгүй, нэг зоддог ч үгүй. Хөл нүцгэн их явна. Хоорондоо уралдана морь болоод хурдан морь болоод уралдана. Тэгээд бие биендээ жаахан.., тэгэхэд чихэр ховор ёотон гэж байсан юм тийм л юмаар биенээ шагнаж байна гээд л өгдөг тиймэрхүү үе байлаа. Тэгээд би нэг их эрх байсан учраас манай ах нар бол цугаараа тийм бичиг үсэгтэй тийм улс байсан. Надад бичиг заагаад өгөх гэдэг, би чинь отгон эрх юм болохоор нөгөөдөхийг нь урж тасдаж хаячихаад гараад л нисихдэг ийм байсан. За тэгээд...

Саранцэцэг -

Танай ах нар хаанаас бичиг үсэг сурсан байх уу?

Лхасран -

Манай болвол хоёр ах болвол одоо тэр Тонхилийн хүрээ гэдэгт сууж байсан ийм улсууд. За тэгээд энэ миний дээд талын ах бид хоёр бол Тонхилын хүрээн дээр гурав бараг арван жил суусан бийвий. За тэгэхдээ бол “дарь эх” их хурдаг байлаа. ....уж жазама пагма чанцало.... нэг гэрт ингээд л хурж байдаг ийм байсан. За тэгээд миний дээд талын ах бол би эсэргүү хэрэг гээд яриад бариад байлаа ш дээ, за ингээд лам нар бариад ингээд болохгүй болохоор миний дээд талын ах зурхай зурдаг, нэлээн тийм чадалтай тийм хүн байсан. өнөөх чинь тэгээд би хар боллоо ерөөсөө, хар боллоо. Одоо би ингээд цэрэгт явна. Тэрнийгээ доод дүүдээ за би одоо ингээд дом хуруулна. Чи миний домыг авч хуруулаарай гэж хэлээд манай ах цэрэгт явчихлаа. Тэгэхэд бол гайгүй байсан ш дээ. Тэгээд л манай ах тэр домыг нь авч хуруулсан. Тэрэнд нэг жаахан хүүхэд ингээд л хундан тэмээн дээр суугаад л наашаа явахад чинь ингээд ул ул боов, гавжийн дугуй гэж нэг их том том боов байсан хоёр хонзон тэмээн дээр тэгнэчихсэн, би дунд нь суучихаад л, энэнээс нь авч идээд л ингээд л. тэгээд л явж байдаг, тийм байлаа. Тэгээд л ирлээ. Тэгээд л ирээд л боовыг чинь улсад тараагаад л өгдөг, одоо иймэрхүү байдалтай ийм байсан. За бага нас бол иймэрхүү байдалтай байсан. Тэгээд би болвол...

Саранцэцэг -

Тэр танай хөдөө байсан, тэр хот айлууд ямархуу байв, олуулаа байв уу?

Лхасран -

Манай тэнд айл байсан айлууд сайхан л даа.

Саранцэцэг -

Олон айл нэг дор байх уу?

Лхасран -

Тийм. Ерөөсөө тэр олон айл чинь нэг дор байхдаа их эв найрамдалтай. Хөгшчүүл нь хоорондоо их үерхдэг, их юм яриад л ингэдэг. Тэгээд л хүүхдүүд нь нааш тоглоод л ингэж л байдаг. нэг л бүдүүн хүн үзчих юм бол чухам айдаг гэж ухаан байхгүй, хангинтал гүйлдээд,тэгж их хүндэлчихдэг л байсан гэж боддог юм би. Тэгээд л одоо нэг хүн ирээд л энэ гэрт одоо янз бүрийн суугаад л тэгээд л, тэгээд ингэдэг ш дээ жаахан байхад чинь Суунаг Түмэн-өлзий гэж нэг хүн байлаа

Саранцэцэг -

Суунаг хэн?

Лхасран -

Түмэнөлзий гэж. Тэр нэг аавын чинь үерхдэг тэгээд ....ввввв... засна гээд л хөөчихдөг, тэгэхээр л засна гэхээр айгаад л гадаа суучихаад байдаг. Үгүй ээ тэгээд явуулах юмсан гэж бодоод , бүр гардаггүй, дэмий л чулуугаар гэр лүүгээ шиддэг гэрлүүгээ шидээд л байдаг, ер нь тоох ч юм байдаггүй, суугаад л байдаг. Тэгж тэгж тэгж л нэг гарах шиг л болдог, зугтаагаад л алга болдог ингэж явуулдаг ийм байсан, хүнээс их айдаг. Тэр одоо засах нь байна гэж айж л тэгж байгаа ш дээ. Иймэрхүү л байдалтай ийм л байлаа даа. За тэгээд л яахав дээ. Цэргээс ирээд л би яахав дээ, тиймэрхүү явдал болоод л ажил хийх бас боломжгүй бас нэг золгүй явдал тохиолдлоор тийм болчихлоо. Тэгээд л яваад байсан. За тэгээд 50 онд Төгрөг сумын Талтатгэрэл нэгдэлд...

Саранцэцэг -

Талтат нэгдэлээ?

Лхасран -

Талтатгэрэл гэдэг нэгдэлд нэгдэл буй боллоо. За тэр Талтатгэрэл нэгдэл буй болохоор зэрэг аа яахав мал хөрөнгө байснаа өглөө хоёр гурав дахин, нэхэмжилсэн, за тэгээд л өртөөний адуу малууг маллаад л бас тэгж байлаа. Тэгж байсны дараа адуу малаа өгчихөөд л Төгрөг сумын захиргааны одоо зарлага, шуудан зөөгч ийм юм хийдэг байлаа. За тэгээд л нэг Одон, Дашцэрэн, аа хэн Тунбаа иймэрхүү одоо жолооч нар загт явдаг, аа тэр 3 тэрэгтэй би ингээд загт явчихдаг. Алаг нуурын говь гэдгийн заг гэдэг чинь манай энэ гэрийн орон чинээ газраас л хоёр чиргүүлтэй гучийг чинь дүүрэн аччихдаг. Тэгээд л тэр жолооч нартайгаа үзэж байгаад л ингээд л ачаад л тэгээд л хүрч ирдэг. Тэгээд л нэг хоёр гурав амардаг. Тэгээд л нэг шуудан багуудад одоо сонин мэдээ хүргэж өгдөг. Тэгэхэд би бол өөрийн овоо хэдэн морьдтой байсан. Өртөөний морьдыг би унадаггүй. Загт өөрийнхөө мориор шуудан хийгээд өгчихдөг. Тэгээд л нэгдэлд гайгүй сайхан нэртэй ер нь давгүй дориун байсан. Тэгээд л ингэсээр байгаад л яахав тэгээд л наашаа нэг шилжмээр болоод л тэгээд л дундын конторт ирээд л нэг манаа хийлээ. Тэнд нэг 3 жил манаа хийгээд байж байсан. Хангай гэж нэг нөхөр надыг тэгдэг юм байна. Би тэнд чинь манааны ахлагч гээд бүр их мандаж байлаа. Хүндэт самбарт тавигдаж ирээд л манай нутгийн одоо Чойдолын ах Шар Цэрэн тэр тэгээд илжгэн тэрэг хөтлөөд явж байсан, ...хөөе нааш ир хө... гээд л тэгж байна, хүрээд очсон ....үгүй ээ чи чинь одоо хүндэт самбарт тавиулчихсан үгүй ээ овоо доо манай муу нутгийн юм нөхөр гээд бид хоёр хамт цэрэгт явж байсан юм. Тэгээд л баярлаад л тэгж байсан. Үгүй ээ тэгж байсан Хангай гэж нөхөр манаан дээр байж байсан одоо Дарьхүү гэж нэг бичээч хийдэг байлуу тийм хүүхэн байсан юм. Үгүй ээ тэгсэн хурандаа дундын конторын дарга байсан, би тэгээд манааных нь ахлагч, олон нийтийн туслах бригадын туслах гишүүн гээд одоо энэ цагдаа байхдаа намайг сонгож тэгж байсан. Тиймээ. Тэгээд л бүр лут мандаж байсан. Үгүй ээ тэгсэн чинь хурандаа дарга тэгж байна. За энэ харанхуй болохоор л Дарьхүү аваад гардаг юм гэж байна шүү, за чи битгий гаргаарай, өө нээрээ л бүрэг бараг болж байсан чинь гарах гэдэг юм байна, өө дарга битгий гарга гэсэн гаргахгүй гэсэн, ... тайлаадах чи...гээд, үгүй... чамайг тэгвэл дугуйг чинь хага буудлаа гэсэн тэргээ хаячихаад чулуудаж хаячихаад л алга болоод өглөө. Өө тэгсэн шөнө энэ л Цагаанчулуутаас мод ачсан тэрэгнүүд чинь хүрч ирээд л тулгаж зогсоод л ..үгүй ээ та яах гэж энд тэрэг тавиулав гэдэг, ...Үгүй ээ та нар одоо би яахав манааны хувьд үүргийг нь өгчихье, энэ тэргийг ингээд хойш нь байрлуулаад тавиадах гэсэн тэгэхнээ л байрлуулж тавьдаг, тэгээд л яваад өгсөн. Үгүй ээ тэгж байсны тэрний өс хонзон юм уу яасан юм санаанд ч үгүй байсан чинь ...Алив чи бензин соруулаадах хө гээд л тэгдэг юм байна. аа нэг үлээгээдэхсэн гардаггүй, дахиад чи нэг үлээгээдэх дахиад л нэг хүчтэй үлээгээд л тэгсэн чинь чухам ам хамар луу олгойтчихдог юм байна, бараг тэнд чинь ухаан алдах шахлаа. Тэгж байсан чинь л зүгээр ёстой тэрнээс чинь хордоод л, уушгинд нөлөөлөөд л, тэгээд л би астматай болоод л тэгээд л яадаг юм тэндээс чинь би ингээд л групп аваад л, тэгээд л яахав ачит эмч нарын хүчээр жаахан өндийлцөж ингээд л, тэгсээр байсан тэгсэн ингэж байна, яахав групптэй хүн ажил хийж болно гэсэн. Тэгэхээр зэрэг манай муу хань барилгад байсан юм бараа баазын. Тэр барилгад нь орчихоод л тэгээд л хөдөө барилга эд нарт яваад л ингээд л байлаа. Тэгээд л сүүлд нь нас өтлөөд ирэхээр зэрэг ...за та нар одоо трест гэж нэг газар худалдаа удирдах газрын нэг салбар юм, ингэж та нар бүтээлч бригад гэдэг ажилд ор. Ихдорж гэж нэг дарга шинээр нэг тийм юм байгууллаа. За тэрэн дээр одоо юу гэхлээр зэрэг хаягдмал ашигладаг, за энэ малын толгой шийрийг одоо өвчөөд л, гандаад л шар будаагаар гандаад л тэрийг чинь би ингээд л элддэг, их хатуу. Тэвэр хийж байгаад л ингээд л элдээд л гандаад л ингээд л байдаг. Ингээд л сүрхий мандаад л ингэчихдэг л байлаа. Тэгээд л тэнд чинь өөх хайлна, толгой шийр хуйхална, тэгээд л энэ дэлгүүрүүдэд тавиад л худалдана, гуанзнуудад өгнө, нэг иймэрхүү ажил хийдэг ийм байлаа. За тэгээд л яахав сүүлд нь тэгээд л трест ингээд л тараад л байхгүй боллоо. Тэгээд л тэрнээс хойш явсаар байгаад л би одоо бүр группт орчихсон бүр хүнд байсан бүр үхлүүт байсан. Тэгээд яахав ингэж тэгэж ажил хийсээр байгаад тэгээд л би 80 хүрч байж насандаа гарсан. Тийм учраас би олон жил группээр явчихаад, тэгэхдээ тэр хугацаандаа бол би ажил хийж байсан. За тэгээд л тэндээсээ тэгээд л яахав би тэтгэвэрт гараад л анх тэр группт би болвол их аймтгай байсан байна. Манаачийн цалин 300 байсан юм.Тэрнийхээ цалингийн доогуур ганц зуугаар бүртгүүлээд тавьчихсан, бурууддаг болуу гэж айгаад, тэгээд тэргээр чинь дундыг баримтлаад, тэгээд 80 цаасаар тогтож байсан. Тэгээд тэрнээс цааш чинь яахав нэмэгдсээр байгаад одоо нэг 81000 цаас авдаг болсон. За эх орны дайнд явж байсан юм гээд яахав нэг жилд нэг 2000 цаас өгдөг 200,000 цаас. За тэгээд л яахав орон сууц гээд л өгөөд л байсан болвол 35сая төгрөг өгсөн. Аа 2-р дайнд оролцсонд бол мөнгө байхгүй ээ, Улаанбаатар хотод орон сууц олгох болгосон. За тэгээд би болвол тэнд чинь одоо унааны газаас очиж чаддаггүй, тэнд нэг ач хүү байдаг. Тэрийг ...чи ав даа би тэрүүгээр яахав дээ, за яахав надад нэг тав арван цаас хаяж л бай чи гэж ингэж хэлсэн. Тэгээд л тэд нар одоо надыг ингэж асарч бариад л яваад байгаа, яахав дээ тэр холоос. Тэгээд одоо иймэрхүү байдалтай. Тэгээд л яахав нэг түлээний үнэ гэж 280,000 цаас өгдөг юм. Чухам харин тэгээд энэ орон сууц өгчихсөн гэж хэлээд энэ жил өгөхгүй болчих юм болуу гэж жаахан айгаад л байгаа юм. Хот явах чадал алга надад. Иймэрхүү л байх юм даа хүү минь.

Саранцэцэг -

Таны амьдралд одоо ямар нэг гүнээр нөлөөлсөн гэвэл та юуг хэлэх үү? Гүнээр нөлөөлсөн үйл явдал?

Лхасран -

Миний энэ амьдралд одоо гүнээр нөлөөлсөн үйл явдал гэвэл юу вэ гэвэл миний энэ цээжний багтраа энэ болвол надаа гүнээр их нөлөөлж байна. Би болвол ачит эмч нарын хүчээр 90 насыг зооглож байна. Дагнан эуфиллин, глюкоз үргэлж хийгээд бүүр дасал болчихсон, тэргүй л болвол бие сулдаад л ерөөсөө босч болохгүй тэгээд л амьсгаа давхцддаг, одоо ийм болчихсон. Үргэлж одоо би үдээс урд нэгийг хийлгэчихээд л байж байгаа юм..

Саранцэцэг -

Аа анх өвдсөн нь бол тэр бензинээс?

Лхасран -

Аан, тийм бензинээс хордчихсон юм. Тэр иймэрхүү сүрхий байх юм. За тэгээд л одоо цааш нь ярих юм болвол одоо ер нь манай одоо энэ цагдаагийн байгууллагын болвол ер нь л хариуцлага тун муу байна, их муу байна. Ерөөсөө эргэж тойрох юм байхгүй ганц биетэй хүнийг ямар байна гээд эргэж тойроод ирсэн юм байхгүй. Миний баярлаж явдаг юм юу байна гэвэл эмч нар л байна. Эмч нар л надыг одоо 90 нас хүргэж байна. Одоо би бүр ний нуугүй үнэнийг нь л хэлнэ. За тэгэхээр зэрэг над эмийн дутагдал их байна. Өрхийн эмчид бол ерөөсөө төсөв байхгүй, бага байдаг. Эм тариа байдаггүй. Ийм, тэгээд л би өөрийнхөө мөнгөөр тэр тэтгэврийн мөнгөөрөө дан эм тариа, за тэгээд л зуны цагт дан мод чулуу өрдөж авдаг нэг иймэрхүү бас жаахан амьдрахад хатуу л байх юм. Яахав төр засаг харж байна. За тэгээд л нэг эмчилгээний үнэ гээд төрөөс нэг улиралд нэг гуч билүү нэг 30,000 цаас өгч байгаа юм.

Саранцэцэг -

Заа,таны амьдралд нэг ер бусын бусдаас онцгой гэхээр юм санагддаг уу?

Лхасран -

үгүй ээ одоо онцгой бус юм одоо санагдахаар юм байлгүй яахав дээ хүү минь. Ингээд л нэг гудамж гараад л жаахан юм авъя гээд л явж байх юм, машин тэрэг давхиад л ирэх юм, аваад явах болуу гээд л горьдоод л ингэхээр зэрэг бараг дайрчих нь холгүй ёстой ингээд л сүн сүн гээд л явчих юм. Зарим нэг нь бол зогсох юм. За нэг тийм аюул байх юм. За мотоциклтой улсууд бол сундлаагүй явж байвал зогсох юмаа хөөрхий. Тэгээд энд чинь одоо автобус явахгүй одоо ийм сүрхий нэг гацаа байх юм.

Саранцэцэг -

Таны одоо төрөл хамаатан садан дундаас хэлмэгдэж байсан гэж хүн бий юу?

Лхасран -

Ёстой тийм юм ёстой чухам цэвэр дээ.

Саранцэцэг -

Заа тэр үеийн хэлмэгдүүлэлтийн тухай та ер нь дурсамж яриа мэддэг үү, юу гэж сонсож байсан бэ?

Лхасран -

Тэрийг одоо мэдэлгүй яахав. Хэлмэгдэл гэдэг нэг талдаа аргагүй юм байлгүй яав энэ чинь. Аргагүй гэж энийг би нэг талдаа боддог юм. Нөгөө нэг талдаа гэмгүй явж байсан улсыг их барьсан. Үгүй ээ яагаад тэрэн дээр барьсан юм гэхлээр Дянгаа туслагч гэж нэг хүн байлаа.

Саранцэцэг -

Дянгаа?

Лхасран -

Аан, Дянгаа туслагч. Аа хүү нь лам Хунзад сайхан бандгар лам байлаа. Тэрийг эсэрүү гээд бариад явлаа. Тэр Дянгаа туслагчийн дүү Амбаа Лхамсүрэн гэж зүгээр муу нэг хөгшин байлаа ёстой нэг гэм халгүй. Тэрийг одоо барьж аваад явж байсан. Одоо тийм тийм юман дээр бол ёстой дэндүү хэлмэгдэл гэж боддог юм. Нэг ийм тал байдаг юм. Заа тэгээд тэр Завханд нэг жил боллоо гэж байна ш дээ.

Саранцэцэг -

Тийм.

Лхасран -

Тэгэхээр цаашаа болвол одоо тэгээд л түргэн жагсаал аваад л тэгээд л явж байхад чинь нэг ийм жаахан нүх ухчихсан нэг муу цагаан даавуунд ороогоод хаячихсан цэргүүд одоо гэдэсний юмаар үхсэн тийм юмаа одоо тэрэн лүү хаячихсан. Лам нарыг чинь зүгээр ил ил хядаад хаячихсан, тэр дундуур ингээд л давшаад л ингээд л явдаг. Тэгээд тэр цаад талд нэг хөндий өгсөөд л явдаг, эхэн дээр нь гарчихаад л ор дэвсгэр, буу зэвсэг тэгээд л хорт утааны баг чухам сэлэм, ор дэвсгэр чинь бүх байлдааныхаа хэрэглэлтэй, тэрний эхэн дээр гаргачихаад л нэг амраачихаад л, заа тэгээд л бүдүүн мод бол нэгийг нарийн шиг мод бол хоёр, гурвыг ингээд аваад буц л гэдэг. Тэгээд л явсаар байгаад гал зуухан дээр авчраад л хаядаг, за тэрнийхээ маргааш өдөр нь нэг жаахан амардаг. Иймэрхүү байсан. Их сүрхий хатуу үед цэргийн алба хаасан юм даа хүү минь. Тэгээд тэрний ачийг хариулах нь бас жаахан дутмаг юм уу гэж боддог юм би.

Саранцэцэг -

Ер нь одоо хэлмэгдүүлэлтийн талаар төр тайлбар хийж байсан юм байна уу? Хүмсүүд ер нь ямаршуу мэдээлэлтэй байдаг байсан болоо?

Лхасран -

Аа тэр үед бол бас арай жаахан дэндэж байсан юм. Айлд одоо энэ бурхан судар байлгадаггүй. Түлж устгадаг. Заа зарим нэг нь нууж аваачаад хад маданд хийчихдэг иймэрхүү байсан. За тэгээд л ер нь л хөрөнгө малыг нь хураачихдаг иймэрхүү байсан. За тэр нэг Шагдархүү гээд ярьлаа ш дээ, би түрүүн баригдсан гэж. За бид нарын лам Наниа гавж гэж лам байсан.Хэвтрэндээ их олон жил болсон, тэрийг одоо Төгрөг сумын одоо Цагаантолгойтын Шийрав гэж хүн сумын дарга байлаа, аа тэрний хүргэн ах гэж Гончиг гэж Сэроогийн Гончиг гэж хүн байдаг. Манайхан айл ингээд байж байлаа. Цэрэгт яваад ирснээс хойно гээ тэгсэн нөгөө Гончиг чинь ороод ирдэг юм байна тэгсэн тэгж байна манай хүр дүү, Дотоод яамны л юм байгаа нэг нөхөртэй л явж байна хувтай тэмээ хөтөлчихсөн явж байна, чиний муу багш ламыг чинь л харлуулах юм байна гэж хэлж байсан. Тэгээд ачаад явж байсан. Тэр болбол арай хэлмэгдэл байсан байх. Тэр Шагдар гэдэг нөхөр л ...за чи ямар ламаас даалгавартай гэхээр зэрэг тэр Наниа багшийг хэлчихсэн учраас ачаад явсан гэж улс тэгж хэлцэж байсан юм. Тийм л байх. Тэгээд одооны байдлаар энэ би яахав цаг агаарын байдлын талаар нэг ярья, миний бодлоор ер нь хөгшчүүл ч одоо хэлж байна үнэн, за энэ манай одоо энэ ерөнхийлөгч Элбэгдорж байна аа, энэ нөхөр одоо ерөнхийлөгч болчихоод газрыг эзэнд нь өгчихлөө гэсэн учраас улсууд дур зоргоороо болоод л тэгээд л энэ газар орныг чинь сүйтгээд л одоо малын бэлчээр ч үгүй болоод л, тэгээд л одоо тэндээс чинь нэгнийгээ алж байна, дарагдаж үхэж байна, их хорогдож байна, их хорогдож байна. Заа иймэрхүү тал энэнээс болоод байгаль ертөнц чинь энэнээс л болж ган гачиг болоод л, ингээд л салхи шуурга нь ихдээд , одоо зун ч болохоо байлаа, ер нь ийм болчоод байна уу хүн бүр тэгж ярьж байна. За тэгээд л одоо энэ дээр жаахан хориг тавихаар зэрэг аймгийн даргын одоо контоорын одоо хаалга маалгыг хэмхэлчихдэг, одоо ийм их зэрлэг байдалдаа орчихсон. Тэгээд одоо алтан дээр чинь нэгнийгээ ч алж байна, машин дотор нь алаад хаячихсан ч дуулдах юм. Одоо иймэрхүү тал их байна. Ийм одоо янзын янзын юм байх шиг болоод байна.

Саранцэцэг -

Та хэлмэгдсэн улсуудыг нээлттэй шүүх хуралдаанаар шүүдэг байсан гэнэ гэж дурсамж яриа сонссон уу?

Лхасран -

Аа тэр барьж авчраад аймаг дээр ирчихээд аймгийн шүүх прокурор шүүх прокурор энэ л байцаадаг байх даа.

Саранцэцэг -

Хэлмэгдэж байсан улсуудын талаар ер нь цагаадсан гэж сонсов уу та?

Лхасран -

Үгүй ээ одоо хэлмэгдэж барьж барьчихаад л тэгээд л одоо хойно нь өнгөрсний хойноос өдөр өглөө гэх шиг ах дүүсийг нь баярлуулдаг л юм байлгүй дээ тэгээд л мөнгө өгч л байх шиг байх юм. Манай тэнд одоо лам Хунзад гэж одоо хүн баригдаж байгаад л ирсэн, одоо нэг их сайхан бандгар лам байсан чинь мэдэхгүй байхаа унзад байсан хүн. Тэр хэлмэгдэж байгаад ирсэн, үгүй ээ одоо сайхан мужаан эд нар сурчихсан ажил сурчихсан л ирж байсан юм даа. Тэгээд л нас барсан хөөрхий.

Саранцэцэг -

Та социализмын үед явагдаж байсан соёлын довтолгооны талаар ярьж өгөхгүй юу?

Лхасран -

Үгүй ээ тэр соёлын довтолгоо ч одоо яахав дээ хөөрхий, ард түмнийг одоо эрүүл мэндийн төлөө л гэж, ариун цэвэр эрүүл мэндийн төлөө л гэж явж байсан тэр нь бол зөв сайхан асуудал. За тэрэн дээр бол бас нэг жаахан дутагдал байдаг л юм. Тэр чинь бас тур улсдаа аргагүй л байсан байх. Ухаан нь л ах дүү, бэр хадам ийм улсыг зүгээр бие биений дэргэд нүцгэн шалдан оруулчихдаг нэг жаахан ичмээр юм гэж хэлцдэг л байсан юм. Тэр ч ямар хамаа байхав зүгээр, эрүүл мэндийн төлөө гэж байгаа юм болохоор зэрэг. Тэр болвол ард түмний эрүүл мэндийн төлөө ийм л явж байсан хэрэг шүү дээ. Одоо тэгээд л янз бүрийн өвчнөөс салгах одоо тэр халдварт өвчин мөвчин эмчилж устгах одоо ийм л зорилгоор явж байсан ш дээ.

Саранцэцэг -

Айлд одоо орж ирээд шалгадаг, шаарддаг юм нь юу байсан юм , үздэг?

Лхасран -

Тэр үздэг хардаг бол одоо ор морны хэрэглэл мэрэглэл, хир буртаг ийм юм үзнэ. Тэгээд л айлд орж ирээд л хүний одоо гутал мутал ямар байна гэж тайлаад л, хөл энэ тэрийг ч үздэг, одоо тийм л байсан. Тиймэрхүү л явж байсан. Тэр болвол ариун цэвэр сахиулах зөв л арга байлгүй.

Саранцэцэг -

Хүмүүсийн амьдрал тэгээд нөлөөлж байсан уу?

Лхасран -

Үгүй ээ тэр болвол одоо нөлөөлөөд байх юу байхав, ард түмний одоо эрүүл мэндийн төлөө л гэж зүтгэж байгаа улс хөөрхий.

Саранцэцэг -

Ямар ямар салбарт хамгийн их өөрчлөлт гарсан гэж боддог вэ?

Лхасран -

Заа одоо ямар ямар салбарууд гэхээр одоо нэгдэл гэдэг болбол олон түмнийг их хардаг их сайн байсан. Анх эхлээд хомоон гэж байгууллаа.

Саранцэцэг -

За. Тэр нь яадаг юм?

Лхасран -

Хомоон гэж байгуулаад улсын одоо мал хөрөнгийг бас ингэж авч байгаад тэгээд энэ хомоон тараад, тэр хомоноос малуудыг ядарсан улсуудад тараагаад өгчихсөн. Тэр болвол зөв, хамгийн ядуу улсуудад. За сүүлд нь болвол дахиад хамтрал гэж байгууллаа.

Саранцэцэг -

Заа. Тэр нь яадаг юм урьдахаасаа ялгаатай юу?

Лхасран -

Тэр хамтрал гэдэг бол өө нэг л гэсэн үг. Тэр одоо нэгдлийн суурийг тавих гээд л ингээд байсан байх. За тэр хамтрал гэдэг бол бас мал энэ тэрийг хувааж аваад л ингэж байж байгаад тэгээд л тэр хамтралд тараад л эзэн эзэнд нь буцаагаад өгчихлөө, заа сүүлд нь яваа байгаад л нэгдэл буй боллоо. За нэгдэл гэдэг бол ард түмнийг их ч өөд татсан, тэр үед бол ерөөсөө ядуу хүн байхгүй. Тэгээд хийснийхээ хэрээр, бүх хоол ундыг нь нэгдэл даачихдаг, албан татвар гээд албан ноос мах шөл, сүү тос мос бол ерөөсөө ард түмэнд байхгүй, нэгдэл даачихна тэр нь бол их ашигтай. Ард түмэн тэр үед бол их ядуурал байхгүй байсан нэгд. Харин нэгдэл тарсан гэдгийг бол би буруудсан гэж үзэж байгаа юм. Яагаад вэ гэвэл ядуу байсан улсууд бол их баяжсан. Аа энэ аймаг орон дээр ингээд амьдралаа хөөгөөд явсанд бол өнчин ишиг ч олдоогүй. Энэ бол ялгаатай иймэрхүү байсан.

Саранцэцэг -

Анх нэгдлийн гишүүнээр оруулахад яаж оруулдаг юм бэ, хүнийг?

Лхасран -

Өө нэгдлийн гишүүнээр оруулахад хүнийг санал мэддэг байсан, анх оруулахдаа сайн дурынх. Заа тэгээд нэгдэлд орох нь ер нь хэрэгтэй. Нэгдэл бол их өөд татаж байсан. Би ч одоо нэгдлийн юугаар их сэхэж байсан. Сайхан байсан. Тэгээд энэ дундын конторт ирээд бас л их сайхан байсан. Тэгээд тэр худалдааны тэр барилга тэр хаягдмал ашиглаж байсан эд нар бол бас л их л сайхан байсан. За тэгээд л энэ олон жилийн групп явчихаар зэрэг миний тэтгэвэр бага ноогдчихдог юм байналээ. Тийм энэ нэг жаахан харамсалтай байдаг юм. За тэгээд ер нь аймаг орон нутгаас ч юм уу энэ тэрээс бол ахмад дайчдууд бас үхээд барагдлаа, одоо ерөөсөө одоо үхээд барагдаж байгаа. Тэрэн дээр бол ер нь онцгойлон үзсэн юм байдаггүй юм.

Саранцэцэг -

Анх нэгдэл байгуулагдаж байх үед чинь улсууд мал нийгэмчилж байсан даа?

Лхасран -

Тийм.

Саранцэцэг -

Малгүй нэг нь бол яаж орох уу?

Лхасран -

Үгүй ээ малгүй нэг нь бол яахав дээ хөөрхий,ухаан нь данх сав, одоо ийм халуун сав ч байдаг юм уу, ийм юм одоо нэгдэлдээ өгнө ш дээ, тэр нэгдэл бол их сайхан байсан юм .

Саранцэцэг -

Нэгдлийн хөдөлмөр өдрийн хөлс гэж хичнээн төгрөг авах уу?

Лхасран -

Үгүй ээ тэр чинь хүн өдөр гээд л тэгээд л тэр чинь мах, тос, ааруул, тариа гурил бүх юмаар хангаад өгчихнө ш дээ. Тэгээд л тэрнээс илүү гарсныг нь мөнгийг нь өгчихнө. Нэгдэл гэдэг айл ёстой чухам ёстой өөд татаж байсан. Нэгдэл одоо буй болчихвол одоо болвол харин одоо бол тун бэрх цаг ирчихээд байна. Одоо бол ёстой баян хоосны ялгавар гарчихсан. Тэр одоо яриа алга. Одоо саяын хөгшин бид хоёр чинь ер нь л одоо тэтгэврийн хэдэн цаасаар ерөөсөө л одоо хаа хаанаа ч хүрдэггүй.

Саранцэцэг -

Одоо нэгдэлд орохгүй цааргалаад ер орохгүй үлдчихсэн хүн байдаг уу?

Лхасран -

Байхгүй.

Саранцэцэг -

Ер нь болвол бүгд л орсон уу?

Лхасран -

Тийм. Бүгд л орсон.Бүгд л оролгүй яахав тэр чинь.

Саранцэцэг -

Оруулах гэж нөгөө ухуулга эд нар хийдэг улсууд нь ямар улсууд байх уу?

Лхасран -

Үгүй ээ тэр чинь одоо нэгдлийн дарга байна, тэр чинь одоо багийн ухуулагч энэ тэр байна, тэрийг чинь одоо ухуулсан ухуулаагүй орох нь л зөв байсан. Нэгдэл гэдэг бол ард түмнийг их өөд татаж байсан. Тэр үед бол ерөөсөө ядуу хүн байхгүй. Ерөөсөө юм муутай хүн ч гэсэн тэр, ажил л хийлээ бол хоол ундаар хангалуун, мөнгө төгрөгөөр дутдаггүй тэгээд л нэгдэл чинь тариа тарина, ногоо тарина, үгүй ээ ерөөсөө ажил их байна ш дээ. Одоо болвол одоо ажил ч олдохгүй байх шиг байна. Ер нь тэгээд одоо болвол залхуу, их ч залхуу болчихож. Тэгээд л жаахан хүүхдийн хүмүүжил бол ер нь сүрхий л муудчихсан байна. Одоо тэгээд л цагаа дагаж байгаа юм байлгүй яав гэж. За гэхдээ болвол бас нэг тал байна аа. Эмэгтэй улсуудыг өөд нь бас дэмжиж өгөх хэрэгтэй байна. Эмэгтэй улс одоо өөрийг чинь үзээд зугуйдаж байгаа юм биш, ер нь эмэгтэй улсууд чадал их байна. Бичиг эрдэм их байна. Тэгэхээр ийм улсыг бас л жаахан дутмаг байдаг юм уу гэж боддог юм би. Аймгийн даргад яагаад эхнэр хүн байж болдоггүй юм. Багийн дарга яагаад эмэгтэй байж болдоггүй юм, ер нь одоо иймэрхүү. Тэгээд ер нь зарим нэг багийн дарга бол нэр л байхаас өөр юм алга. Үгүй ээ нэг ядуу хүн дээр бол бие чинь яаж байна, ямар байна гээд эргээд ирдэггүй, энэ бол их дутагдалтай байна.

Саранцэцэг -

Социализмын үед хүмүүс ажилдаа хандахдаа ямар хандлататай байв даа?

Лхасран -

Аа социализмын үеийн дээр үеийнх шүү дээ, тэр үед бол ерөөсөө л хүн бүр л ажил хийчихье, ер нь одоо бараг суусан газраасаа.., үгүй ээ нэг тэдний нэг хүүхэд суусан газраасаа шороо атгах хүүхэд байна шүү, ингэж ярьдаг байсан юм. Тэр үеийн улс бол дан малаа хөөцөлдөөд л ингээд л байдаг сайхан байсан юм. За тэр үед бол ядуу нь ядуу л байсан. За тэр үед бол хууль бол одоогийнхоос хатуу байсан. Ухаан нь одоо нэг жаахан ноос үс эд нар дутчихсан байхад ерөөсөө л их шахна, их шаардана, зарим нэгийг нь бас жаахан арга хэмжээ авна иймэрхүү байсан. Тэгээд одоо багийн ухуулагч энэ тэр гээд байсан одоо болвол тийм ухуулга энэ тэр ерөөсөө байхгүй ийм.

Саранцэцэг -

Одоо ямар ч сургууль соёл төгсөөгүй байхад социализмын үед ямар өөртөө таарсан тохирсон ямар нэг ажил олоод хийчихдэг л байсан уу?

Лхасран -

Хийлгүй яадаг юм бэ. Тэгэхэд чинь ерөөсөө өнөө хувийн мал аж ахуйтай байхад чинь л тэр чинь чухам хамгийн их ажил. Тэгж байхад чинь их найрамдалтай байсан л даа. Орой болж байхад чинь тээр тэнд нэг айл нүүгээд тооноо босгож байнаа. Ямар ч яаруу хүн давхиж хүрээд л гэрийг нь барилцчихаад л хаяаг нь манаж өгчихөөд л ...одоо ингээд би явъя, ... цай уугаад яваач ...үгүй ээ одоо яаруу болж байна гээд л мордоод давхичихдаг. Одоо болвол энд нэг айл гэрээ буулгачихсан байхад хүүе яалаа цаашаа хараад л алхана, иймэрхүү болчихсон.

Саранцэцэг -

Одооны одоо энэ хүмүүсийн ажилд орохыг сонсож байхад ер нь яаж ордог болсон байх юм?

Лхасран -

Одоо энэ хүмүүсийн одоо ажилд орж байхад яадаг юм гэдэг юм одоо, би өөрөө ч бодож байгаа юм биш, ер нь улсын амыг хараад байхад өөрийнхөө ах дүүсийг л ажилд авдаг юм. Ийм л бодолтой болчихсон юм байна. Ингэж л яриад байх юм. Тэгээд энэ одоо манай ерөнхийлөгчийг л хүн бүгд л шүүмжилж байна даа, Элбэгдоржийг. Хүн бүгд л шүүмжилж байна. Иймэрхүү л байх юм.

Саранцэцэг -

Та цэргээс хүрч ирээд тэр нэгдэл дээр суманд зарлага хийгээд л явсан ш дээ?.

Лхасран -

Тийм.

Саранцэцэг -

Зарлага марлага хийгээд л, шуудан түгээгээд явж байсан. Тэр үед цалин авч байв уу?

Лхасран -

Өө авалгүй яахав.

Саранцэцэг -

Хэдэн төгрөгний цалин авдаг юм?

Лхасран -

За ер нь л тэр үед чинь 300-с буухгүй л байх. Тэгэхээр зэрэг тэр юу зарлага энэ тэр хийж байхад чинь сайхан л даа, юмаар дутдаггүй, ухаан нь нэг хэдэн тэрэгтэй юм гээд л заг түүгээд ирж байхад чинь надтай чацуу юм Цэрэндорж гэж хүн байсан юм ...заа дүүргээд хаячих, энэ загнаасаа үлдээгээд чи гадна аваачаад буулга, ингэж хэлдэг байсан. Тэр бол их л харж байгаа юм ш дээ. За тэгээд би болвол тэнд бол дан өөрийнхөө унаагаар л явдаг байсан, шуудан хийдэг, ерөөсөө нэгдлийн морь унахгүй. Тийм учраас нэгдлийг сайн ийм байсан юм.

Саранцэцэг -

Ер нь болвол та тэр ажлаа хийж байхдаа дуртай байсан уу?

Лхасран -

Дуртай байсан.

Саранцэцэг -

Танд хэцүү шантармаар юм тохиолддог байсан уу, ажил хийж байх үед?

Лхасран -

Үгүй. Ерөөсөө л би өглөө эрт босоод л нэг баг руу давхичихдаг. Өглөө айл босоогүй байхад л гадаа нь буудаг байсан. Үгүй ээ яасан эрт явж байгаа юм энэ тэр гэдэг, тэгээд л өнөө айл чинь цайгаа чаначихдаг, ...цай уугаад яв гээд л тэгдэг цайг нь уугаад л морддог. Тэгээд л хөдөлдөг байсан юм.

Саранцэцэг -

Тэр үед ямар сонин түгээх үү? Ямар нэртэй сонин,сэтгүүл?

Лхасран -

Тэгэхэд чинь одоо янз бүрийн одоо нэг шуудангуудад хүргэнэ гэдэг чинь одоо багуудад сонин хувиарлана ш дээ.

Саранцэцэг -

Ямар нэртэй сонин байх уу?

Лхасран -

Тэр чинь одоо “намын үнэн” байна,”хөдөлмөр” сонин байна. Тэр чинь одоо тийм тийм сонинг аваачаад л, тэгээд л багийн намын хэсэг дээр аваачаад л өгчихдөг ийм байсан. Тэгээд л эрт ч явдаг эрт ч босдог, тийм л байсан би. Одоо бараг Нямдарь эмч мэдэж байгаа шахуу байх л даа. Одоо тэгээд л тэр жолооч гэсэн яадаг юм ш дээ. За тэгээд би одоо нэг юм ярья. Тэр Цэрэндаш бид хоёр одоо чацуу аж ахуйн нярав, тэр нэгдэл өнөө бод ямаа самнана гээд бригадаас гараад явчихна. Тэгээд бид нар нэг Төгрөгийн эхэнд нэг ямаа самнаж ингээд яваад нэг тэгээд Ёлын ам гэдэг газар ирээд тэмээгээ тавьчихаад ингээд өнөө харгана модон дээр тэгээд тэр Цэрэндаш надтай чацуу юм, тэгсэн өнөөдөх чинь ингэж байгаад л үгүй ээ нэг гурван иймэрхүү том чулууг босгоод тавьчихлаа. Тэгсэн өнөөдөх чинь ингээд яваад юм хайгаад байдаг юм байна. Энэ одоо тэгээд л юу хайж байгаа юм болоо гэсэн, тэгсэн надыг даллаж байна хүрээд очсон чинь нэг том улаан хад байна. Энийг чи өргө гээд тэгнэ, үгүй ээ би яаж даадаг юм гэсэн дуугүй өргө чи гэнэ, өнөөдөхийг чинь жаахан ингээд тэгсэн үгүй ээ арай л барахгүй юм байна гэсэн жаахан дэмжээд өглөө. За ингээд өргөөд яв чи, тэгээд нөгөөдөхийг чинь энэ дээр тавь гэхлээр зэрэг өнөөдөх дээр нь тавьлаа тэгсэн өнөөдөх чинь тэгж байна. Заа, энэ чи одоо энд бол үр хүүхэд гэхэд алга, чиний нэрэмжит юм шүү гэсэн. Одоо тэгээд Ёлын аман дээр том дугуй улаан хад байдаг юм, тэрэн дээр одоо тийм ингээд л юу энэ тэр тавьчихсан тэрэн дээр тийм овоо байна гэж улс ярьж байналээ. Нэг тийм дурсгалын тийм юм байдаг юм, надад.

Саранцэцэг -

Таны одоо хамгийн бахархдаг юм уу, хамгийн зүйл чинь юу вэ?

Лхасран -

Үгүй ээ, одоо миний хамгийн бахархдаг зүйл юу байна гэхлээр зэрэг эх орноо хамгаалж явсан л гэж би бахархдаг даа.

Саранцэцэг -

Жигшдэг зүйл юу вэ, танд?

Лхасран -

За жигшдэг зүйл юу байна гэхлээр зэрэг ер нь тэгээд одоо нэг эмч нарыгаа их бодож одоо энэ амьд явж байгаад манай зарим эмч тэгдэг юм, таныг 100 хүргэнэ гэдэг юм. Тэр бол миний сэтгэл санааг дэмжиж байгаа асуудал баярлуулж байгаа асуудал тэгж боддог юм. За чиний одоо гутарч явдаг зүйл юу юм гэхлээр зэрэг, шөнө унтаж байгаад ганцаараа хүнгүй байж байхад миний заримдаа шөнө бол дотор бачимдаад клапан нь хаагдах шиг болоод байдаг юм. За ингээд л ганцаараа гэрт үхчихвэл за өглөө нэг асрамжийн хүн ирвэл айж сандарчихдаг болов уу, ийм л бодолтой ийм л байдаг юм. Заа тэгээд л энэ сая би хэллээ ш дээ, машинтай хүн ирэхээр гар өргөхөөр зэрэг тоохгүй нисчихээд байх юм гэж. Тэрэнд би жаахан гомдож явдаг юм. Хөгшин одоо ах настай хүнийг одоо ингээд суулгаад явахад хичнээхэн байх уу л гэж боддог юм. Зарим нь нэг нь болвол яахав хүргээд өгчихдөг юм өө. Нэг мод чулуу байж байхдээр оруулж өгчихөөд явж байгаа юм. Их болвол голцуу малчин ихтэй улсууд байгаа юм.

Саранцэцэг -

Ажил хийгээд явж байхад ингээд хэцүү шантармаар зүйл тохиолддог байв уу?

Лхасран -

Одоо залуу байхад уу?

Саранцэцэг -

Тийм.

Лхасран -

Залуу байхад бол ерөөсөө ажилд шантардаггүй байсан. Юмыг хийе л гэж боддог байсан.Одоо тэр тэгээд тэр одоо ингээд харж байхад энэ залуус эшш ээ яалаа чааваас даа, үгүй ээ мөн их залхуу байна гэж ийм л бодол орж ирж байна. За тэгээд л хэлэхээр зэрэг ингэчихэж магадгүй гэж боддог юм. Ер нь ч одоо ер нь одоо юутай тал байна ш дээ одоо, хүн алж байна, хүн алаад байгаа хүнийг бол манай тэр ерөнхийлөгчийн хуулиар бол өршөөл үзүүлж байна гээд цаазаар авахыг хориглочихсон. За тэгэхдээ цаанаа бол 25 жил гэнэ үү тэрүүгээр бас шийтгэсэн байгаа юм. Энэ дээрээс би хүн алж байхад хамаагүй гэж бодол орчихож байна гэж бодож байгаа юм шүү ер нь. Үг үгэндээ хатуу л болох байх, зүгээр дуулвал одоо чинь хонзон хадгалах нь болсон цаг.

Саранцэцэг -

Та чинь айлын бага хүүхэд гээд нэлээн эрх өсчээ?

Лхасран -

Тиймээ.

Саранцэцэг -

Тэгээд тэр үед чинь нөгөө сургуулиас хоцорсон хүүхдүүдийг давтан сургаад танхим ч гэж сургаж байсан, бүлгэм ч гэж сургаж байсан даа? Тэр үеэр яагаад хамрагдаагүй?

Лхасран -

Тэр үед чинь ерөөсөө ерөөсөө байхгүй.

Саранцэцэг -

Огтын байхгүй юу?

Лхасран -

Байхгүй. Харин сүүлийн үед л хойд Тонхилд тэнхимийн хүүхэд гэж нэг ганц хоёр хүүхэд авч байсан юм. Түүнээс өөр ерөөсөө тийм сургууль соёл огт байхгүй. Тэр үед чинь яасан юм, лам болно, ер нь ийм л агуулгатай байсан ш дээ.

Саранцэцэг -

Та тэгээд шинэ үсэг хэзээ, хаана сурав?

Лхасран -

Аа шинэ үсгийг бол би бараг цэргээс ирснээсээ хойно шахуу л нэг нэрээ тавьж чаддаг болсон юм. Цэрэгт явж байхад чинь юу нь тэр бичиг үсэг заах уу, дайны үе гээд дан л дайтах юм л заадаг байсан юм.

Саранцэцэг -

Цэргийн хоол хүнс, хангамж хэр байх уу?

Лхасран -

Заа хоол ундын хангамж болвол хязгаарын ангидаа бол сайн. Завханы 32 дугаар морьт хороонд бол хоол унд болвол муу, энэ дотооддоо тийм.

Саранцэцэг -

Тэгээд өдөртөө ер нь цэргийн боловсрол хийх юм байна тээ?

Лхасран -

Тийм.

Саранцэцэг -

Цэргийн боловсролоо хийнэ, тэрнээс бол бичиг үсэг заагаад байхгүй нь байна ш дээ?

Лхасран -

Үгүй ээ үгүй. Ерөөсөө дан л дайны тухай л юм заагаад байна.

Саранцэцэг -

Та бол их бууны ангид байсан ш дээ?

Лхасран -

Тийм.

Саранцэцэг -

Аа тэгэхээр их бууны талаар л юмаа заана гэсэн үг үү?

Лхасран -

Тийм. Тэгээд л их бууны талаар ч заана. Зүгээр л тэр гарч яаж гардан байлдах тэрийг чинь бүгд заана.

Саранцэцэг -

Таны хүүхэд байх үед ер нь тэр суман дээр кино гарч гэнэ гэж юм сонсогдож байв уу? Урлаг, уран сайхны тоглолт юм байдаг байсан уу?

Лхасран -

Үгүй ээ ер нь тэр чинь байхгүй дээ.

Саранцэцэг -

Бага байхад чинь гарч байгаагүй юу?

Лхасран -

Хааяа нэг үгүй улаан гэр гэж нэг юм ирдэг байсан юм.

Саранцэцэг -

Улаан гэрээ?

Лхасран -

Тийм. Суртлын бригад нэг тийм л одоо бяхтруул, одоо бээжин лам энэ тэрийг дуулдаг юм ирдэг байсан юм. Түүнээс тэр ерөөсөө тийм урлаг энэ тэр байхгүй.

Саранцэцэг -

Сургуулиас ер нь сургуульд ч суугаагүй хүн байна, сургуулиас гадна гэх юм бол цэргийн боловсрол эзэмшсэн юм байна ш дээ, та тийм ээ?

Лхасран -

Тийм, тийм.

Саранцэцэг -

Заа за,тэр барилга дээр нэг хэсэг ажиллаж байсан. Тэрний дараагаар худалдаа бэлтгэлийн бүтээлч бригад гэдэгт орж ажилласан гэсэн?

Лхасран -

тэр бүтээлч бригад гэдэг чинь нөгөө....

Саранцэцэг -

Тэр бүтээлч бригад гэдэг чинь нөгөө юу мөн үү, юу билээ социалист хөдөлмөрийн төлөө бригад?

Лхасран -

Аан тийм байх. Тэрэн дээр яадаг юм одоо энэ хаягдмар энэ малын шийрийн арьс байна ш дээ. Тэрийг чинь хуулна өвчөөд тэрийг нэг төмөр хөрөөгөөр ингэж ирлээд ганддаг.

Саранцэцэг -

Тэгээд юу хийх юм тэрүүгээр?

Лхасран -

Тэгээд ганддаг, тэрүүгээр бол их юм хийж байсан. Малгай, гутал

Саранцэцэг -

Өө заа, за гутлын түрий

Лхасран -

Тийм, гутлын түрий тэгээд л энэ цээжний одоо энэ майк, ийм одоо их гоё гоё юм хийдэг. Тэгээд тэр бол хаягдаж, одоо тийм юм байгуулбал бас л нэг зүгээр юм шиг бодогддог юм.

Саранцэцэг -

Тэгээд тэр ер нь олон жил тийм үйлдвэр байж байсан уу?

Лхасран -

Тэр чинь ер нь нэг хоёр жил л болсон болов уу. Зүгээр нэг Бэхдорж гэдэг хүн бараа баазын нярав байсан юм. Тэгээд тэндээсээ гараад тийм юм байгуулаад, тэгээд тэнд нь анх тэнд орж байсан юм. Барилгаас хөдөө явж чадахгүй нас ахиад тэнд орсон юм.

Саранцэцэг -

аан заа за, ер нь болвол үйлдвэрт ямар улсууд ажилд ордог байсан юм бэ? Үйлдвэрийн ажилчдын авч байгаа цалин бусад улсуудаас ер нь хэр ялгаатай байсан бэ?

Лхасран -

заа ер нь тэр хийснийхээ хэрээр авдаг байсан байлгүй дээ. Бид нар болвол ер нь ийм юм хийж байсан ш дээ. Би болвол элдэнэ, эмэгтэйчүүд нь оёно. Аа толгой шийр хуйхална, зүгээр мөлчийсөн сайхан толгой шийр хуйхлаад л, тэгээд л дэлгүүрт тавина, гуанзанд өгдөг ийм байсан юм.

Саранцэцэг -

Тэр хэдэн он билээ?

Лхасран -

Заа ер нь хө жаран хэдэн онд байгаа болов уу.

Саранцэцэг -

Тэгээд тэр нь борлогдох уу?

Лхасран -

Борлогдоно.

Саранцэцэг -

Тэгээд цалин мөнгө хэр авах уу?

Лхасран -

Тэр чинь яг л хийснийхээ хэрээр авна

Саранцэцэг -

Үйлдвэр шиг юм байна ш дээ?

Лхасран -

Хийснийхээ хэрээр авна.Аа өөх их хайлнаа.

Саранцэцэг -

Өө техникийн тос гаргах уу?

Лхасран -

Тийм юуны боовны тос эд нар гаргана. Ийм ийм том цагаан тогоогоор чинь дүүрэн дүүрэн хайлаад л өгдөг.

Саранцэцэг -

За ер нь одоо ингээд санаж байхад тэр дээр үеийн эрэгтэй, эмэгтэй улсууд одоо энэ үеийн эрэгтэй эмэгтэй улсуудын байдал, төрх ер нь яаж өөрчлөгдсөн байна вэ?

Лхасран -

За энэ бол ухаан нь тэр үеийнхээс одоо энэ хувьсгалынх бол тэмээ ямаа хоёр шиг байна. Одоо болвол эмэгтэй улсууд бол одоо алба хааж байна. Тэр үед бол хаахгүй ийм байсан ш дээ. Тэр болвол буруу ойлголт байсан байналээ. Одоо эмэгтэй улсууд бол их эрдэмтэй байна. Тэрийг бол дэндүү доош нь дарж байсан байгаа юм.

Саранцэцэг -

Ер нь эмэгтэйчүүдийг дэмжсэн бодлого гэж явагдаж байсан уу, социализмын үед?

Лхасран -

Үгүй.

Саранцэцэг -

Тийм юм бол байгаагүй?

Лхасран -

Байгаагүй.

Саранцэцэг -

Гэр бүлийг дэмжсэн бодлого гэж юм байсан уу?

Лхасран -

За гэр бүлийг дэмжсэн бодлого тиймэрхүү юм байгаагүй ч байх. Ер нь байгаагүй дээ.

Саранцэцэг -

Одоо гадны хүнтэй гэр бүл одоо болохыг одоо хамаагүй зөвшөөрдөг болсон ш дээ, одоо?

Лхасран -

Харин тийм.

Саранцэцэг -

Дээр үед одоо тийм юм байхгүй байсан уу?

Лхасран -

Байхгүй,байхгүй.

Саранцэцэг -

Гадны хүнтэй гэр бүл болно гэсэн юм байхгүй?

Лхасран -

Үгүй, байхгүй. Үгүй.

Саранцэцэг -

Танай энэ аймаг таны ажиллаж байсан газар гадаадын мэргэжилтэн гэж хүмүүс ажилдаг байсан уу? Ер нь гадны ямар ямар орноос хүмүүс ирдэг очдог, зочилдог амьдардаг эд нар байсан бэ, монголд?

Лхасран -

Тэр үед бол тиймэрхүү юм ер нь л байгаагүй дээ. Ер нь оросоос л нэг улс ирнэ үү гэхээс биш бусад одоо энэ орнуудаас бол ирдэггүй байсан.

Саранцэцэг -

Ер нь одоо зөвлөлтийн хүмсүүд ганц нэг ирж энд ажилдаг байсан социализмын үед чинь манайтай холбоотой байсан?

Лхасран -

Тиймээ, тийм ирдэг байсан.

Саранцэцэг -

Тэгээд ер нь монголчууд ер нь хэр их сайн харьцаатай байсан бэ?

Лхасран -

Их найрсаг байсан шүү.

Саранцэцэг -

ммм,тийм үү. Ер нь монгол хүмүүс гадаад эд бараа худалдаж авъя олж авъя гэвэл хаанаас олддог байсан бэ?Тийм юм ер нь олдож байсан уу?

Лхасран -

Тэр чинь одоо олдолгүй яахав хөөрхий энэ чинь бүх бараа эд нар чинь дандаа оросоос ирдэг байлаа ш дээ.

Саранцэцэг -

Хүнсний бараа юу?

Лхасран -

За хүнсний бараа ч ирнэ. Эд бараа ч ирдэг энэ л гурил мурил чинь хуу оросоос ирж байлаа.Одоо тэгээд л оросын чинь юм бөх бат хүдэ, ер нь сайхан ш дээ тийм. Одоо энэ хятадаас ирж байгаа юм бол хуурамч эдэлгээ байхгүй. Ийм л юм байгаа юм даа.

Саранцэцэг -

1990 онд Монголд ардчилсан хувьсгал гэж гарлаа та энэ талаар анх сонсоонд анх юу гэж бодож байв? Юу хүлээж байв? Ардчилал гарснаар яана гэж бодож байв, суусан бэ?

Лхасран -

Заа тэр үед ч одоо ер нь тэгээд л одоо юу ч бодох вэ дээ, энэ ер нь ямар засаг төр болох бол, ер нь юу болох бол гэдэг бодолтой дотор их үймээнтэй л байсан үе.

Саранцэцэг -

Та болвол ер нь тэр жагсаал цуглаан юманд нь оролцож байсан уу?

Лхасран -

Юу гэнээ?

Саранцэцэг -

Ардчилсан хувьсгал гарч байхад Жигтэйхэн жагссан, өлсгөлөн зарласан хүмсүүд ер нь их юутай байсан ш дээ, идэвхитэй оролцож байсан ш дээ, зарим улсууд?

Лхасран -

Тиймээ, тийм янз бүрийн юманд тэгж их ордоггүй л байсан.

Саранцэцэг -

Яг одоо ардчилалаас танд нөлөөлсөн нөлөөлөл гэвэл та юу хэлэх вэ?

Лхасран -

Үгүй ээ одоо ардчилсанаас нөлөөлнө гэдэг чинь одоо юуны тал дээр хэлэхэв дээ?

Саранцэцэг -

Өмнө нь эдэлж байгаагүй тийм эрх чөлөө танд ирсэн үү?

Лхасран -

За ер нь л юу бол доо

Саранцэцэг -

Санагдахгүй байна уу, ардчиллыг эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгаатай нөлөөлсөн гэж

Лхасран -

Аан тэр болвол тэр болвол яахав дээ, сүүлийн үед бол тэр үед л бол нөлөөлөлгүй яахав. Одоо бол өөрчлөгдсөн байгаа ш дээ.

Саранцэцэг -

Яг тэр ардчилсан хувьсгал гарч байх үед эрэгтэй, эмэгтэй улсуудын оролцоо нь хэр байсан бэ? Эрэгтэй нь дийлэнх үү? Эмэгтэй нь дийлэнх үү?

Лхасран -

За тэр үед бол ер нь эрэгтэй нь дийлэнхи байсан байхаа.

Саранцэцэг -

Гэж бодож байна уу, та?

Лхасран -

Тийм.

Саранцэцэг -

Хувьсгал, ардчилсан хувьсгал гарсны дараагаар өмч хувьчилсан. Энэ өмч хувьчлалын талаар та анх хэнээс, яаж сонсов?

Лхасран -

Одоо энэ нэгдлийнхэн тардаг уу?

Саранцэцэг -

Өө сүүлд, сүүлд. Өмч хувьчиллаа гэхэд. малыг буцааж эзэнд нь олгох?

Лхасран -

Аан, тийм тийм. Энэ дээр би бас жаахан эргэлзээтэй байдаг юм. Малыг эзэнд нь олголоо гэсэн. Эзэнд нь олгож чадаагүй. За яагаад тэр үү гэхээр нутагтаа байсан улсууд хуваагаад авчихсан. Мал нь багтахгүй, мал нь олдоод машин мотоциклд чухам хэдэн зуугаар нь холбож өгсөн. Энэ бас буруу тал байх гэж бодож явдаг юм би. Аан, эзэн эзэнд нь үнэхээр эзэн эзэнд нь түгээмэл өгчихсөн болвол тэгэхгүй байх.

Саранцэцэг -

Тэр одоо анх нэгдэлд нийгэмчилсэн малын тоо толгой юм бичээтэй л байх ёстой, тиймээ?

Лхасран -

Тийм.

Саранцэцэг -

Тэгэхээр одоо буцаагаад малыг эзэнд нь өгч байхаад тэр улсуудад буцааж өгсөн юм байдаг юм болов уу?

Лхасран -

За ер нь байхгүй байхаа.Төв суурин газрынх ёстой тийм юмс байхгүй дээ.

Саранцэцэг -

Ер нь зарим улсууд чинь бусдаас илүү их өмч эзэмшиж гарч ирсэн ш дээ?

Лхасран -

Тийм.

Саранцэцэг -

Тэрэнд ямар улсууд, ямар замаар яаж олж авав?

Лхасран -

тэр болвол тэр болвол одоо нутаг орондоо байж байсан улсууд голдуу авцгаачихсан. Ухаан нь нэгдлийн дарга гээд байж байсан хүн байна ш дээ. Тэр чинь нэгдэлдээ бол мал хөрөнгө өгөөгүй зүгээр нэгдлийн даргаар ирсэн байгаа юм. Тэгээд тийм хүн бол зөндөө их мал авсан. Иймэрхүү тал байгаа юм.

Саранцэцэг -

Одоо бол газрыг өмчилнө гээд яриад байгаа ш дээ?Та тэр талаар юу гэж боддог вэ?

Лхасран -

Энэ газрыг өмчилнөө гэдэг нэг талдаа зөв байдаг байх, заа нөгөө нэг талдаа бас тэгээд хайшаа ч юм дээ бас

Саранцэцэг -

Орон сууцыг бас сууж байгаа улсуудад нь буцааж хувьчилж өгсөн тиймээ?Орон сууц хувьчлагдсан ш дээ,та тэрийг юу гэж боддог уу?

Лхасран -

За тэр ч яахав, тэгээд өгөлгүй л яахав юм байлгүй яахав. Тэгэхээр тэр бид нарын чадалгүй хөгшчүүд заавал Улаанбаатарт өгдгийн шалтгаан нь юу байдаг юм.

Саранцэцэг -

Тийм, аан сая ахмад дайчдад олгосон нэг өрөө байрны талаар ярьж байна уу?

Лхасран -

Тийм,тийм.Энийг болвол ухаан нь чадалгүй энэ над мэтийнхэд нь бол мөнгийг нь олгочих л байсан. Харин Энхбаяр чинь л анх хэлсэн шүү дээ ахмад дайчдад 35 сая өгнөө гэж, тэгээд л тэр чинь сүүлдээ байхгүй болоод л ингэж байгаа юм ш дээ.

Саранцэцэг -

Өмч хувьчлал одоо эрэгтэй эмэгтэй улсуудад ялгаатай, ялгаатай нөлөөлсөн гэдэг юм та мэддэг үү?

Лхасран -

Үгүй.

Саранцэцэг -

Тийм юм бол та мэдэхгүй юу?

Лхасран -

Мэдэхгүй.

Саранцэцэг -

Тийм ялгаатай нөлөөлсөн юм уу ер нь?

Лхасран -

Үгүй байхаа.

Саранцэцэг -

Үгүй юу?

Лхасран -

Үгүй байх.

Саранцэцэг -

Таны өдөр тутмын амьдралд энэ өмч хувьчлал гараад тэгээд нөлөөлж байгаа юм байна уу?

Лхасран -

Үгүй ээ одоо энэ нөлдөөлдөг юм байдаг л байлгүй яахав, энэ чинь. одоо би сая ярьлаа ш дээ ухаан нь. Тэгээд л тэтгэвэрийнхээ хэдэн цаасыг аваад л тэгээд л мах шөл энэ тэр чинь дан нэмэгдэж байна үнэ нь. тэгээд л яахав дээ төр засгаас ийм юм олдохгүй болохоор тэтгэврийнхээ цаасаар эм тариагаа авдаг, одоо ийм л. Би одоо хэрэглээ гэхэд сард нэг 50,60 цаасны эм л хэрэглдэг байх гэж боддог. Аа харин яахав, эмч нарыг л би их шүтдэг. Тэр лам хуврагууд бол ерөөсөө нэг жаахан юм өгчихөөд л авлага л бодохоос өөр юмгүй гэж би боддог юм.

Саранцэцэг -

Монгол дахь одоо шашин шүтлэг яаж өөрчлөгдөж ирсэн бэ? Төрд нөлөөлсөн нөлөөлөл нь юу вэ?

Лхасран -

Үгүй ээ одоо шашин шүтлэг чинь одоо төрд нөлөөлөлгүй яахав. Дээр үед л янз бүрийн байсан одоо эсэргүүн гаргах дээр төр тогтоохыг бас л тэндээс нь чинь зэрэг нөлөөлгүй яахав шашин шүтлэг.

Саранцэцэг -

Дээр үед чинь шашнаа шүтдэг байсан юмыг нь тас хориод нэг хэсэг чинь ерөөсөө шашин шүтлэгийг болиулсан ш дээ?

Лхасран -

Тиймээ,тийм.

Саранцэцэг -

Тэр үед одоо хүмсүүд яаж өөрийнхөө сүсэг бишрэлийг хадгалж ирсэн юм бол?

Лхасран -

Тэр үед үү?

Саранцэцэг -

Ммм.

Лхасран -

Тэр үед чинь ерөөсөө л эмч нар байж байхад чинь яахав эмч л байж байхад эмчийгээ л шүтнэ шүү дээ. Төр засгаа шүтнэ.

Саранцэцэг -

Гэхдээ л хүмүүс одоо бурхан шашнаа хүртэл тахил ном судраа хүртэл нуугаад аваад ирсэн байдаг ш дээ?

Лхасран -

Өө тэр...

Саранцэцэг -

Тэр чинь сүсэгтэйгийн л нэг илрэл биз дээ?

Лхасран -

Өө тэр тийм байлгүй яахав тэр чинь. За би мэтийнх нь бол тэр үед лав байхгүй устгаж хаясан юу гэхэв.

Саранцэцэг -

Та бүгдийг нь устгачихсан уу?

Лхасран -

Тийм. Тэгээд л одоо энэ нэг бурхан байж л байна. Энийг би сая л нэг шинээр олж авсан л бурхан байгаа.

Саранцэцэг -

Өмнө нь хуучин байсныгаа та яасан?

Лхасран -

Хуучин байсныгаа би ерөөсөө л би тэгээд л цэрэгт бас явсан эцэг өвгөдийн гараар ороод устсан л байсан.

Саранцэцэг -

Аан тийм үү. Танай энэ нутагт ер нь байгаль орчин яаж өөрчлөгдөж байна вэ?

Лхасран -

Манай энд бол одоо байгаль орчин их өөрчлөгдөж байна.

Саранцэцэг -

Муугаар уу? Сайнаар уу?

Лхасран -

Муугаар. Одоо энэ чинь зун болноо нэг жаахан нар гарах гэхээр түлчих гээд байдаг. Заа тэгээд л шуурга шуураад л ингээд байдаг. Харин сая нэг буудаж л нэг жаахан бороо оруулж газар тэнгэр жаахан орох шиг боллоо. Энэ бол юунаас болж байна уу гэхээр байгаль орчинтой ширүүн харьцсанаас л ингэж байгаа. Энэ бол хүн бүгд үзэж байгаа. Ард түмний нэгдүгээрт шунал ихэдчихсэн байна. Манай Нямдалай тогтож ядаж байна даа.

Саранцэцэг -

Аан заа, өө ер нь болвол танай нутаг, газар усны нэр өөрчлөгдсөн газар байна уу?

Лхасран -

Өө энэ газар устайгаа ингэж харьцаад байхаар зэрэг газар ус чаддаг хөдлөлгүй яахав. Хүн ч бас яачихлаар нэг зэвүү хүрдэг биздээ тэрэнтэй адилхан. Энэ газар дэлхий ч яахав, улсын өмч гэж байгаа юм. Улсын эзний цаана газар ус, савдаг ингэж байна. Тэгэхээр зэрэг энэ дэлхий ухаад л газар орныг нь сүйтгэчих юм бол ганц нь шөнө хөмрөөд хаячих юм билүү яаж мэдэхэв ертөнц юм даа. Ийм л гэж би боддог юм даа.

Саранцэцэг -

Ер нь одоо социализмын үед ямар ямар шинэ техник технологи нэвтэрч байсан бэ? Таны хувьд одоо гайхамшигтай технологийг та юу гэж боддог вэ?Радио телевизор уу, машин мал аж ахуй газар тарилангийн машин техник үү? Хамгийн сайхан юм гэж бодож байсан юм чинь юу вэ?

Лхасран -

Одоо би сайхан юм гэж бодож байсан юм гэвэл юу вэ гэхлээр зэрэг ард түмэн болвол мал аж ахуй эдийн засгийн үндсэн суурь нь мал аж ахуй гэж байсан юм. Мал аж ахуй болвол чухам ёстой хүн бүгдийн тэжээл тийм учраас л би мал ахуйг л голлож бодож явдаг юм.Тэгээд л эд бараа, өмсөж зүүх одоо юу ч байхав дээ одоо. Тэгээд л одоо газар тариалан, эд нар одоо иймэрхүү л юмыг бодолгүй яахав.

Саранцэцэг -

Хамгийн анх одоо таны сонсож байсан радио, хамгийн анх үзэж байсан телевизор гэвэл та одоо санаж байна уу?

Лхасран -

Үгүй ээ одоо миний анх эхлээд үзэж байсан телевизор гэвэл яахав дээ кино театр гэж тэнд кино гардаг байлаа тэрийг үзэж байсан анхны юм л тэр байна.

Саранцэцэг -

Өө за. Та анх одоо тэр радио эд нар сонсоод гайхаж байсан уу?

Лхасран -

Үгүй ээ одоо энэ радио эд нарыг гайхаж одоо байсан л даа. Энэ одоо сайхан ч юм уу гэж боддог байсан. Юм дуулж байна. Одоо тээр УБ хотод ярьж байгаа юм ч дуулдаж байна.

Саранцэцэг -

Социализмын үед чинь одоо холбоо гээд л байсан. Сумдууд руу ярихад төвөгтэй хэцүү л байдаг байсан?

Лхасран -

Тиймээ.

Саранцэцэг -

Одоо болвол сайхан болчихсон байна шүү дээ?

Лхасран -

Өө одоо энэ л байж байвал...

Саранцэцэг -

Гар утас

Лхасран -

Тийм одоо би чинь тэр хотоос муусайн хүүхдийг бие муудахад энүүгээр чинь л дуудчихаж байна ш дээ

Саранцэцэг -

Гар утсаар л ярьчихна?

Лхасран -

Тийм.

Саранцэцэг -

Социализмын үед одоо эрх мэдэлтэй хүн гэвэл ямар хүн байсан бэ?

Лхасран -

За тэр үед чинь одроо эрх мэдэлтэй хүн гэвэл одоо яахав дээ одоо, дээр үед гэвэл энэ л хутагт хувилгаан гэж одоо тайж майж язгуур угсаатай гэж байлаа, тийм улсуудын мэдэлд л байсан байх. За ноён моён ч гэх шиг.

Саранцэцэг -

Аа ер нь болвол байгууллагын дарга, доод тушаалын улсууд хоорондоо ямар харьцаатай байдаг байсан?

Лхасран -

Аа тэр чинь болвол хоорондоо болвол их л сайхан харьцаатай байдаг байсан. За тэгэхдээ зүгээр нэг хэдэн минут л тасалчих юм бол зэмлэлт болно. Ийм байсан. Одоо болвол үгүй ээ ер нь хоёр гурван цаг тасалж байсан ч ер хэлэх юм байхгүй. Хэлчих юм байхгүй, ийм л болчихсон.

Саранцэцэг -

Ер нь болвол эрх мэдлийг хэтрүүлж хэрэглдэг тийм юм байсан уу?

Лхасран -

За тийм юман дээр ёстой нарийнхан байсан байх шүү. Одоо харин тийм юм байх шиг болоод байна.

Саранцэцэг -

Одоо дарга хүмүүсийг харж байхад ер нь өмссөн хувцас, эдэлж хэрэглэж байгаа юмс нь бусад хүмсүүдээс өөр үү?

Лхасран -

Өөр байлгүй яахав.

Саранцэцэг -

Ялгагдах уу?

Лхасран -

Ялгагдалгүй яахав.

Саранцэцэг -

Ер нь тийм улсуудад хандаж байгаа байдал ер нь хүмсүүдийн байдал ер нь ямар байсан? Одоо яаж өөрчлөгдсөн бэ?

Лхасран -

Аа тэр үед бол хүмүүсийн байдал ер нь дарга нар эд нарын хүндэлдэг тийм байсан. Одоо болвол ер нь л жаахан нэг тийм ер нь л ам сулдчихсан байна шүү. Яагаад тэр үү гэхлээр төсөв мөнгө хуваагаад бие биендээ ашиглачихдаг, одоо ийм л яриа их гардаг болж. Энэ болвол харамсалтай юм. Ард түмэнд тараагаад өгчихдөг юм тэрүүхэндээ хэрэглэчихдэг ч юм шиг ийм юм ярьж байх юм улс. Зүгээр би ярьж байгаа юм биш. Зүгээр олон түмний яриаг л би сонсоод л одоо ингэж ярьж байгаа юм ш дээ.

Саранцэцэг -

Та энэ ТББ-г ер нь юу гэж ойлгож явдаг вэ? Энэ ер нь төрд ямар хэрэгтэй вэ?

Лхасран -

Заа энэ хоёр ардчилсан нам, хувьсгалт нам хоёрыг би эвсээд байна гэж л бодох юм. Хоорондоо эсрэг тэсрэг одоо энэ их хурлаар юм баталсан ч гэсэн зөрөөд байдаг ийм л юм даа. Хувьсгалт нам бол олон жил ард түмнээ авч явсан л нам даа. Одоо энэ ардчилсан холбооны зарим нэг гишүүд бол ер нь л сүрхий доромжилж ийм хандлагатай байна. Надыг ч хүртэл одоо зарим хүн хэлж байгаа юм. Чи хувааж идэж байгаа. Би ямар цусаа иддэг юм. Юугаа идэх юм би. Тэгж хэлж байгаа хүн байгаа юм ш дээ. Одоо арай жаахан давруу байгаа юм шиг байгаа юм.

Саранцэцэг -

Та ер нь хувийн хэвшлийн талаар хувийн компани, бусад эвлэл намын, сан гээд л энэ талаар ямар ойлголттой явдаг вэ?

Лхасран -

Заа энэ хувийн энэ хэвшлийн талаар ч яахав дээ, одоо өөрсний л одоо баяжиж байвал хамгийн түрүүн болчихсон. Баян хоосны ялгавар яах аргагүй гарчихсан л байна, одоо тийм ядуу нь болвол бүүр ядуудаа орчихсон ийм л байх юм.

Саранцэцэг -

За. Ер нь болвол тийм хувийн компани мампани одоо ТББ дээр туршлага хэр үү, тэдэнтэй харьцаж байсан юм байна уу?

Лхасран -

Өө байхгүй байхгүй.

Саранцэцэг -

Тийм юм ерөөсөө байхгүй юу?

Лхасран -

Байхгүй.

Саранцэцэг -

Танд ямар нэгэн дурсгалтай эд зүйл байдаг уу?

Лхасран -

Үгүй ээ одоо надад дурсгалтай эд зүйл одоо юу байхав дээ юм ч одоо юмаа ч одоо би муудаж байна нас өтлөөд одоо харин би энэ дээхэн үед бол музейд юмаа тавьдаг л байсан юм.

Саранцэцэг -

Та хот руу очиж үзсэн үү?

Лхасран -

Үгүй ээ би чинь хэд хэд очсон УБ-т.

Саранцэцэг -

Өө тийм үү. Анх хотод очиход танд ямар санагдаж байсан? Хотыг та ер нь юу гэж ойлгодог вэ?

Лхасран -

Хот яахав дээ, сайхан улсуудддаа сайхан л байдаг байлгүй. Нас өтлөөд ингээд ирэхээр зэрэг элэг өвчтэй хүмүүст агаар таардаггүй, за тэгээд ер нь болвол гараад дуртай газраараа нэг гэдрээд очиход дан айж л байдаг, машины хөлд орчих гэж. Ийм л байна. Энд бол нэг гараад ингээд доошихноо явж байсан ч үгүй ээ нэг машин хүрээд ирсэн ч за намайг нэг дайрчихна шүү гэсэн ийм бодолтой, хотод бол дан айж л явна хөлд орчиж яахав гэж одоо ийм бодолтой байдаг юм. Тэгээд одоо ач хүү авна л гэж байдаг юм ерөөсөө агаар таардаггүй надад. Тэгээд л хөгшин юу гэхэв гээд л тэгээд л эргэж тойрч л байна хөөрхий. Тэгэхдээ тэр орон сууц л одоо хачин юм л гэж боддог юм даа.

Саранцэцэг -

Та ер нь хотод байна гэвэл агаар ус муутай гээд тийшээ очихгүй нь ээ?

Лхасран -

Үгүй ээ хотод бол ус нь сайн. Заа гэхдээ зэрэг энэ утаа энэ тэр чинь бол уушиг муутай хүнд ерөөсөө таардаггүй юм байналээ. Тэгээд гадагшаа гарнаа хүн танихгүй ээ.

Саранцэцэг -

Хамгийн сүүлд та хэзээ хот орсон юм бэ?

Лхасран -

Заа тэрнээс хойш чинь нэг хоёр хоёр жил л болж байгаа байх. Үгүй ээ одоо тийшээ явах гэхээр унааны гар даахгүй, онгоцны ч гар даахгүй, машины гар даахгүй, одоо 90 нас хүрчихсэн хөгшин чинь ямар хэрэг байх уу.

Саранцэцэг -

Тийм юм байна даа тээ?

Лхасран -

Аанхан. Тэгээд одоо энэ хөгшчүүлийн тэтгэвэр мэтгэвэрийг жаахан нэмчихмээр л байх юм. 7 сард гээд байсан 10 сараас болсон юм уу?

Саранцэцэг -

Тийм байсан.

Лхасран -

Одоо тэгэхээр тэр ахмад дайчдын 45 оны 65 жилийн ой гээд байх юм тэр чинь одоо хийх юм уу, үгүй юм уу?

Саранцэцэг -

Тэрийг би сайн мэдэхгүй байна.

Лхасран -

Мэдэхгүй л байх даа хүүхээн минь.

Саранцэцэг -

Социализмын үед одоо жирийн хүмүүс гадаад оронтой харьцах боломж байсан уу?

Лхасран -

Байхгүй байсан.

Саранцэцэг -

Ямар ч тийм боломжгүй юу?

Лхасран -

Байхгүй.

Саранцэцэг -

Монгол оронд одоо ер нь гаднаас ирж очдог, амьдардаг суурин байсан гадны улс гэвэл?

Лхасран -

Үгүй ээ ер нь байхгүй, харин манай зөвлөлт улс л байсан байх. Гаднаас л ганц нэг улсууд ирдэг байсан байх. За дээр үед яахав дээ цэргийн дарга нар ч гэсэн орос авгай авчихсан тийм дарга нар байсан л юм. За Цэдэнбал ч гэсэн юутай байгаа биз дээ, орос авгайтай байсан ш дээ.

Саранцэцэг -

Та ер нь гадаадынхантай харьцаж байгаагүй юу?

Лхасран -

Үгүй, Зөвлөлт улстай л харьцаж байсан байх.

Саранцэцэг -

Тэр урагшаа нэг хятад руу очдог тэрийг та бас хэлж байсан ш дээ, өмнө нь?

Лхасран -

Аа энэ дайнд явж байхад уу тийм. Тэгэхэд чинь бол яахав дээ ЗХУ гэдэг чинь ёстой найрамдалтай их тусархаг, их зоригтой ер нь ухаан нь ингээд байлдаж байхад чи хойшоо байж бай, өөрөө үзчих ийм зорилготой улс байсан ш дээ.

Саранцэцэг -

Ер нь одоо гадаад эд бараа олж авья гэвэл монголчууд олж авч чаддаг байсан уу, тухайн үед?

Лхасран -

Заа ер нь тэр үед ч одоо ер нь ороод хадгалчихъя гэсэн тиймэрхүү хүн ер нь ховор байсан байх шүү.

Саранцэцэг -

Ер нь монголчууд гадны улс руу явдаг, зорчдог тийм боломж байсан уу социализмын үед?

Лхасран -

Байхгүй байхаа байхгүй.

Саранцэцэг -

Шагнал урамшлаар гадагш нь дотогш нь явуулдаг, тийм юм сонсож байв уу?

Лхасран -

Ээ дээ үгүй шүү сонсоогүй шүү ер нь, тийм юм байсан юм уу, мэдэхгүй.

Саранцэцэг -

Танай энэ хамаатны хүүхдүүд шуухдуудаас гадаад оронд сурсан барьсан хүүхдүүд бий юу , оюутан моюутан?

Лхасран -

Үгүй ээ одоо тэр хотод байдаг хүүдүүдээс ач нараас ганц нэг явсан шиг байналээ.

Саранцэцэг -

Заа за за гэр бүлийг дэмжих асуудал төр засгаас явуулж байсан бодлого гэж байгаагүй болтой юмаа даа?

Лхасран -

Байгаагүй.

Саранцэцэг -

Таны яг амьдралд нөлөөлсөн гэр бүлийн бодлого ч гэхээр юмгүй юм шив дээ?

Лхасран -

Тийм юм алга, алга одоо байхгүй.

Саранцэцэг -

За би таниас одоо сүүлийн асуултаа асууя. Ер нь монголчууд нас барсан хүмүүсээ оршуулдаг зан үйл ямар байсан бэ? Оршуулгын зан үйл одоо яаж өөрчлөгдөж ирэв ээ?

Лхасран -

Заа яахав дээр үед чинь одоо тэгээд л задгай газар аваачаад л нутаглуулж байсан.Эрэгтэй хүнийг баруун тийш нь харуулж нутаглуулдаг, эхнэр хүнийг зүүн тийш нь харуулж нутаглуулдаг ийм байсан. Тийм ийм. Одоо болвол яахав нэг тэргэн дээр аваачаад л нэг хүн тавьдаг хонхор байвал.., за над зөөлөн аваачаад тавьчихгүй бараг түлхээд хаячих болов уу гэж боддог юм энэ ард түмний бодол над тийм юм шиг болоод байгаа юм. Дээр үед чинь ерөөсөө машин тэргэн дээр ачих битгий хэл донсолгоогүй явдаг байсан. Үхсэн хүний шарилыг хөндчихдөг байсан. Одоо болвол ер нь үр хүүхэдтэй хүн бол хөндчихдөг байх. Над мэтийнх одоо нас барчих юм бол нэг хүн хүрч ирээд харжигнуулж аваад машин дээр түлхчих болов уу л гэж боддог юм би. Үгүй ээ дотрын л бодол.

Саранцэцэг -

Аа машингүй үед чинь одоо өнөө тэмээн дээр одоо ачиж явна биз дээ?

Лхасран -

Ээ тийм тэгдэг байсан. Би ч хүртэл аавыгаа тэмээн дээр авчраад л оршуулсан.

Саранцэцэг -

Ил тавьж оршуулсан гэсэн үг биз дээ?

Лхасран -

Тийм.

Саранцэцэг -

Ер нь болвол тэгээд л хадаг тавиад л чулуу дэрлүүлээд, тэгээд л орхиод ирдэг юм байна ш дээ.

Лхасран -

Тиймээ, тийм хашаан доор нь болвол ингээд хас зурдаг юм хас зурчихаад тэрэн дээрээ бол хадаг тавьчихаад, аа тэгээд тэрэн дээр нь бол бөгсөн дэхийг нь тааруулаад тэгээд тавьдаг юм. Тэгээд их муу муу хадаг энэ тэр хийсвэл хавьдахгүй гэж доор нь тавьдаг юм. Толгой дээр нь бол нэг муу чулуу дэвсээд л хулганын нүхгүй тийм газар тавьдаг юм.

Саранцэцэг -

Өө заа за. Харин газар тавих газар мазраа бол ламаас асууна биз дээ?

Лхасран -

Асуунаа.

Саранцэцэг -

Тиймээ?

Лхасран -

Тиймээ. Одоо ч болсон байгаа л юм шиг байналээ л дээ. Тэр газар нь очоод сан ман тавиад ингээд одоо..,

Саранцэцэг -

Бас нэг зан үйл хийнэ, тиймээ?

Лхасран -

Тийм

Саранцэцэг -

Шашны зан үйл хийнэ.

Лхасран -

Ингэдэг юм.

Саранцэцэг -

Сүүлд чинь одоо ер нь зүгээр булж хайрцаглаж оршуулахгүй эсгийгээр ороогоод булдаг болсон гэж ярих юм байналээ.

Лхасран -

За одоо тэгээд л хүн хүний дур л болчихсон байх.

Саранцэцэг -

Зарим нь ч чандарладаг гээд л ярих юм?

Лхасран -

За тэр чандарладаг ч бас нэг талдаа янз бүрийн одоо тиймэрхүү үлдэц энэ тэр байхгүй, тэр нь одоо зүгээр ч юм шиг л байгаа юм. Аа гэхдээ ззарим нэгэн хүн бол тэр шарилыг чинь аваачиж, гадаадад гаргадаг ч юм уу тэгээд бас юм хийдэг болтой юм шиг л байгаа юм, аль нь үнэн худлаа юм мэдэхгүй.

Саранцэцэг -

Тэр булж оршуулаад хайрцаглаад дээр нь чулуу хөшөө тавиад ингэдэг ч одоо оросуудаас л орж ирсэн ёс байхдаа?

Лхасран -

Аа тийм байх бүүр дээр үед нь Чингисийн үед яаж байсан юм гэнэлээ шүү, тэр одоо нэг тэр их том том хэргэсүүр байдаг шүү дээ, заа тэрний чинь дор бас булж байсан юм гэнэлээ, дээр үед.

Саранцэцэг -

Өө бунхална гэсэн үг үү?

Лхасран -

Аа тийм. Өө одоо ч бас тэр их том хэргэсүүр ухаад юм гарч байна гэж ярьдаг л юм байналээ.

Саранцэцэг -

Танд одоо ер нь залуу үедээ захиж хэлмээр миний одоо асуугаагүй ярьмаар үлдсэн юм байвал ярьж болно ш дээ?

Лхасран -

Заа тэр бол залуу үед би чинь одоо үр хүүхэдгүй хүн болохоор зэрэг хэлж ч болох юм. За тэгэхдээ энэ залуу үе бол ахмад настай хүнийг ерөөсөө хүндэлж мүндлэх юм ерөөсөө байхгүй. Зарим хүүхдүүд одоо ер нь эх эцгийгээ урдаас нь хүртэл ...хуц, уль гээд хэлчихдэг, жаахан тиймэрхүү таарамжгүй тал гэж над бодогддог юм. Зарим улсыг харж байхад нэг тиймэрхүү байх шиг болоод байдаг юм. Ухаандаа ахмад хүнийг жаахан хүндэтгэж явах л хэрэгтэй байх гэж боддог юм би. Сайн муугийн зөрөөтэй нэг тиймэрхүү л явмаар юмс бодогддог юм.

Саранцэцэг -

Залуучууд одоо тэгээд дураараа их архи дарс их хэрэгдлэдэг болсон ш дээ?

Лхасран -

Өө тийм архи дарс их хэрэглэнэ. За тэгээд бас нэг юм бас хүүхэд сургуульд байхдаа зарим нь бас жаахан хуучны ажил төрлийн талын юм одоо ерөөсөө заадаггүй юм шиг болоод байгаа юм. Ажил төрлийн юм одоо заамаар бодогддог юмаа. Заа хүүхдүүд минь хонийг одоо яаж хариулах уу тэгж хариулдаг юм яаж ажил хийх үү, яаж аав ээждээ туслах уу, одоо ийм ийм юмыг одоо бас би багш нарыг заадаггүй юм уу гэж би боддог юм. Чи яагаад тэгж байна гэхлээр зэрэг энэ хүүхдүүд тамхи татаж байна өө, тэгээд л хүү минь яагаад тамхи татаад байна гэхлээр ...чиний амаар татаж байгаа биш гэж байгаа хүүхдүүд чинь одоо надад тааралддаг л юм. Нэг иймэрхүү талын байна.

Саранцэцэг -

Дээр үеийн хнүүхдүүд бол том хүнээс айна гэж жигтэйхэн үг авна ч гэж жигтэйхэн?

Лхасран -

Тийм. Юу л гэнэ үгнээс гарахгүй дээр үеийн хүүхдүүд тийм байсан.

Саранцэцэг -

Одооны хүүхдүүд бол тийм биш байгаа биз дээ?

Лхасран -

Өө ёстой өөр.

Саранцэцэг -

Таны хүүхэд нас ер нь бусад хүүхдүүдийнхээс ялгаатай байсан уу?

Лхасран -

Үгүй ээ сая тэр боловсролын яаманд нас барчихлаа гэдэг хүүхэд ёстой хачин хүүхэд байсан юм. За юм л хэлээд орхихоор зэрэг өө тэгье, заа нэг тэнд нэг очоод тийм юм авъя, би яваад аваад ирье, сайн хэлээд өгөөдөх гээд л очиж авчраад л тэгээд л ирдэг байсан. Тэгээд л тэр хотод боловсролын яаманд байж байхдаа одоо ирэхдээ надад цагаалганы боов эд нарыг чинь үгүй ээ хайрцганд хийгээд л явуулчихдаг иймэрхүү байсан.

Саранцэцэг -

Одоо бол та чинь ингээд ганцаараа амьдарч байгаа юм байна ш дээ?

Лхасран -

Тийм.

Саранцэцэг -

Сүүлд таны хамт амьдарч байсан хөгшин чинь хэзээ нас барсан?

Лхасран -

Өө тэр чинь одоо олон жил болж байна, хорин хэдэн жил болж байна.Одоо зураг нь тэнд байж л байгаа л даа бид хоёрын. Тэр улаан дээлтэй байж байна.

Саранцэцэг -

Та хоёроос бол та хоёрын дундаас бол хүүхэдгүй юм байна ш дээ?

Лхасран -

Нэг л хүүхэдтэй. Харин тэр нас бардаг хүүхэд байхгүй юу. Тэр боловсролын яаманд.

Саранцэцэг -

Та ер нь гавьяа шагнал юм авч байсан уу?

Лхасран -

Өө би одоо тэр албан газар юм хийж байхдаа бага зэргийн юмаар шагнуулж байсан.

Саранцэцэг -

Тийм үү

Лхасран -

Тийм.За тэгээд л халуун сав ч юм уу янз бүрийн мөнгөн шагнал тиймэрхүү юм өгдөг л байсан. Тэгээд барилгад авч л байсан. Тэр бүтээлч бригад гэдэгт байж байхад авч л байсан.

Саранцэцэг -

Ер нь социализмын үед чинь шагнал урамшил өгөхдөө хэр байсан юм бэ?

Лхасран -

Заа ер нь бүр дээр үед ч бол заа их өгч байгаагүй байх.

Саранцэцэг -

Тийм үү?Өөр танд ярьж хэлмээр юм байна уу?

Лхасран -

Өөе?

Саранцэцэг -

Танд өөр ярьж хэлмээр юм байна уу?

Лхасран -

Үгүй ээ одоо өөр ч тэгээд ярьж хэлмээр ч юм юу байхав дээ, тог асахгүй нь ээ, заа за тэг тэг энэ муу.

Саранцэцэг -

Өөр хэлж ярьмаар юм байна уу танд?

Лхасран -

Үгүй ээ одоо хүсэх зүйл үү?

Саранцэцэг -

Тийм

Лхасран -

Үгүй ээ одоо хүсэх зүйл одоо яахав дээ, нэг төр засаг одоо жаахан харж үзэх нь жаахан тааруу юм уу л гэж бодож байгаа, аймаг орон нутаг.

Саранцэцэг -

Та тэтгэвэр одоо 81000 авч байна уу?

Лхасран -

Тийм. 81000 төгрөг ч одоо тэгээд л

Саранцэцэг -

Ахмад дайчны ахмад дайчинд юу жилд 200000 өгдөг юм уу?

Лхасран -

Тэгдэг юм.

Саранцэцэг -

Тэрнээс өөр хөнгөлөлт байхгүй юу?

Лхасран -

Заа яахав нэг түлээний мөнгө гэж өгдөг юм. Түлээний үнэ энэ жил өгөх юм уу үгүй юм уу мэдэхгүй.

Саранцэцэг -

Заа за. Таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд их баярлалаа.

Лхасран -

Заа за би ч их баярлалаа.

Саранцэцэг -

Та их эрүүл энх байгаарай, урт удаан наслаарай.

Лхасран -

За миний хүү, миний хүүгийн одоо аз жаргал, аз хийморь сайн сайхан байгаарай гэж хүсье.

Саранцэцэг -

Заа танд их баярлалаа.

Лхасран -

Заа. За тэгээд гаръя.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.